#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.18 6:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 16 7 8 9 1012 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Aug.24.08 3:23 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 7:41 pm
Posts: 304
Location: far far away.......
Image
[align=center] ХЭРЛЭН

усан болорын өнгөтэй
урсгал сайхан хэрлэн минь
урсах сайхан долгиондоо
уран хуурын эгшигтэй

ариун салхины үлээх нь
алиа дууны уянгатай
атар хээрийн залуусын
аялах дуу нь бахдалтай

хэрлэн яаран урсахдаа
хэнтэй уулзахыг зорио бол
салхи яаран үлээхдээ
санасан хэрэг нь юундаа бол[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.24.08 10:29 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 7:41 pm
Posts: 304
Location: far far away.......
huuhed11 wrote:
Зохиолын дуучид

Ээжтэй Орчлон

Тун чиг их зовоосон доо ээжийгээ
Мєр бvтэн явж л нэг баярлуулахсан да
Єєдєсхєн жаахан гэж бодох юм даа ээжий минь
Євлєєс урьтаж очоод сэтгэлийг нь амраахсан да
Намрын сэрvvн єглєє униа зоож
Намайг гэсэн сэтгэлийг нь тэнийлгэхсэн дээ

Д/x: Ээжтэй хvний зулай битvvрдэг учир бий
Ээлтэй буурал орчлонд сvvгээр амласан болохоороо
Зєєлєн бvхнийг зєєллєн бvvвэй аяласан ээжтэйгээ
Зєн билгийн хорвоодоо vргэлж уятай явдаг юм аа

Даанчиг их зовоосон доо ээжийгэ
Даамай сайн явж л нэг баярлуулахсан да
Торомгорхон жаахан гэж санах юм да ээжий минь
Тогоруун дуунаар очоод сэтгэлийг нь амраахсаан
Yдшийн шаргал гэгээ нь vйл мэдэгээн
Yрээ л гэсэн сэтгэлийг нь тэнийлгэхсэн дээ

Д/x: Ээжтэй хvний зулай битvvрдэг учир бий
Ээлтэй буурал орчлонд сvvгээр амласан болохоороо
Зєєлєн бvхнийг зєєллєн бvvвэй аяласан ээжтэйгээ
Зєн билгийн хорвоодоо vргэлж уятай явдаг юм аа

Энэгvй зовоосон доо ээжийгэ
Элэг бvтэн явж л нэг баярлуулахсан да
Дэндvvчиг балчир гэж санах юм даа ээжий минь
Хаврын сардаа золгоод сэтгэлийг нь амраахсаан
Ангир шаргал нарнаар цацлаа єргєєд
Орчлонд гэгээн сэтгэлийг нь тэнийлгэхсэн дээ

Д/x: Ээжтэй хvний зулай битvvрдэг учир бий
Ээлтэй буурал орчлонд сvvгээр амласан болохоороо
Зєєлєн бvхнийг зєєллєн бvvвэй аяласан ээжтэйгээ
Зєн билгийн хорвоодоо vргэлж уятай явдаг юм аа


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 2:47 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Nov.17.07 7:41 pm
Posts: 304
Location: far far away.......
:hi: Санаж явах ээжий
Үг, ая М.Алтангэрэл
Ачит ээж таныгаа санаж зүүдэлж явна даа
Алс холын нутгаас очиж амжихгүй л байна даа
Санасанаар бишдээ хорвоо болохгүй л юм ээжээ
Сайн яваа гэдэгт минь эргэлзэлгүй итгээрэй

Буянтай ээж таныгаа санаж зүүдэлж явна даа
Буман бээрийн алсаас очиж амжихгүй л байна даа
Будант уулсын дундаас алсыг харуулдан суугаа
Буурал ээждээ би чинь орчлонгийн сайхан үр нь дээ

Цагаан сүүний дээжээ тэнгэр бурхандаа өргөдөг
Цайлган сэтгэлт ээжийгээ санаж очоод золгоно доо
Сүүн цацлаа өргөөд хүүгээ хүлээж суугаа
Сайхан ээжий таныгаа энэ л насаараа хайрлана даа


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 7:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хүүгийн бодол

Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юмаа хө
Хорвоо дэлхий түмний дотроос
Хонгор ээжийгээ бодох л юм даа хө

Амьдарч торнисон өлгий нутаг минь
Ахуй сэтгэлд минь илхэн банйа хө
Асарч бойжуулсан миний ээжий
Алаг зүрхэнд минь яруухан байна хө

Элгэн садан эцэг түмэндээ
Эрдмийг сураад яваад очино доо
Эмгэн буурал ээж таньдаа
Эрдмийг дуулгаад үнсүүлнэ дээ би



Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 8:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Унаган хайр

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу
Уужмын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргалд инээгээгүй цайлган хайлган унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Дэгдээхий насандаа дэрвэж өсчихөөд
Дандаа хамтаар явахын жаргалгүй унаган хайр юм уу
Дэлхийг тойрсон ч дэргэдээсээ чамайг салгахгүй гэсэн ч
Дэргэдийн жаргалд дуулдахгүй гэмгүй гэнэн унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Үйлсийн тэнгэрт өөр өөрийн гэрэлтэй нартай ч
Үнэнч хайранд ханийн жаргалын бүүвэйн дуутай ч
Догдлон нууцаар зүрх зүрхээ дуудаад инээдэг ч
Дэргэдийн жаргалд дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа

Дахилт


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 8:33 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Бадар-Ууган ft ….

Хослон дуулъя


Одтой тэнгэрээс мишээхээр
Орчлон дэлхийг гэрэлтүүлэхээр
Онгон талдаа саран гийгүүлж
Намайг чамтай уяруулахаар
Найрсаг дэлхийд учруулахаар
Нандин хайрын дуу хорвоод төрөв үү?

Миний зүрхний тольд минь
Чиний минь харц хайраараа аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзам нийлүүлж хослон дуулъя
Үерийн ус шиг боргилсон хайраар
Үнэн зүрхээ хоёулаа холбоё

Цэлмэг тэнгэрийг гийгүүлэхээр
Цэцэг дэлхийг гэрэлтүүлэхээр
Цэнгэг талдаа наран гийв үү
Амраг биднийг уяруулахаар
Азтай жаргалд учруулахаар
Ариун хайрын дуу хорвоод төрөв үү?

Дахилт


Last edited by UBROCKSTAR on Oct.17.08 8:44 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 8:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Үг….
Ая….
Дуучин: Бадрууган

Улаанбаатарын үдэш

Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан юм уу?
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан юм уу?

Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирахын болзоонд залуус яруухан

Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн алхаж
Харьшгүй цэнгэлийг амсан суухад

Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Учирсан хоёрын яриа аядуухан

Охюу тэнгэрийн одод түгээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын яриа өнгөтэй
Итгэл баярын аялгуу дуурсаад

Улаанбаатарын үдэш намуухан намуухан
Угтах ирээдүй даанч яруухан


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 9:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Ээжээ дурсана

Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах сайхансан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхансан

Ганган борлог мориороо
Газрын холыг туулахсан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхансан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэхгүй
Эмгэн буурал ээжий минь
Эргэж наддаа олдохгүй


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Дурсамж

Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр
Алсаа бодоогүй чи бидэн хоёрын
Амьдрал болоогүй тэрхэн учрал

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод
Яруухан дурсамж тодорно

Хотол өргөө хорвоо дээр
Хоёулхнаа юм шиг эрхлээд
Учирсан жаргалаа үүрдийн мөнхөд бодож
Уяран баясаж явсан мөчүүд

Дахилт


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Ганцаар хоцорлоо

Алсын тэртээх хүний нутаг руу
Амраг чи минь зорин одлоо
Ариун дурлал минь амьдралд хөтлөнө гээд
Алаг зүрх минь итгэсээр хоцорлоо на на на на
Алаг зүрх минь итгэсээр хоцорлоо


Холын тэртээх хүний нутагруу
Хонгор чи минь зорин одлоо
Залуу насны харьшгүй сэтгэлээр
Цохилох зүрх минь итгэсээр хоцорлоо ...

Харгуй зам дээр ганцаар хоцорлоо на на на

(гүйцэд санахгү байна, алдсан байж магадгүй… гүйцээгээрэй :wd: )


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хонх хамтлаг- Чамайг үгүйлнэ


Хүсэл татсан хавар болдгоороо болно
Хүлээж байсан шувуу ирдгээрээ ирлээ
Хайрын бяцхан төгөл нахиагаа дэлгэлээ
Харин ганцхан чамайгаа үгүйлнэ

Ангасан сэтгэлийн минь та
Хур болон орооч
Ариун сэтгэлийн минь нууранд
Хун болон умбаач

Хур борооны ус хуурай газрыг дэвтээлээ
Хунгийн сүрэг ниссээр нуурын усанд буулаа
Газар дэлхийг сэргээж ганган цэцэг дэлгэрлээ
Ганцхан чиний үгүйд гансрах сэтгэл төрлөө


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хонх - Үүлэн чөлөөний нар

Аа, аа аа

Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагина
Найган ганхах модод гуниглан навчсаар уйлна
Тэртээх алсад галуу шувуу ганганана
Тэгээд надад хагацал илгээн шимшрүүлнэ
Цэнхэр хаврын цэцэг цээжинд минь дэлгээстэй
Цэцгэн настай дурлал зүрхэнд чинь гандаастай

Хайраа өгсөн хайлган чиний минь сэтгэл
Хавар амилж намар гудайх цэцгийн адил

Өө үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу

аа аа

Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагина


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:16 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хонх хамтлаг- Алтан хавчаар

Хэрвээ чи надруу харах юм бол
Миний сэтгэл баясна

Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдэлж
Амраг чамайгаа налан суух юмсан

Уяран дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ

Хөвөн зөөлөн чиний ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэн сайхан чинь хорвоог уяраасан
Үеийн залуусыг өөртөө татжээ

Уяран дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Хэрвээ чи надруу харах юм бол
Миний сэтгэл баясна


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:23 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Сайн байна уу ээж ээ?

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Сайхан цайныхаа дээжээр цацлаа өргөсөөр байна уу?
Хүү чинь энд xүү чинь сайн
Эрдэмд шамдаад эх орноо хамгаалж
Эр цэргийн албанд эсэн мэнд явна

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Саахалт айлынхаа эмээд cайрхаж хүүгээ магтана уу?

Дахилт

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Үлдээсэн хацраа үнсэх гээд өдөр хоногийг тоолно уу

Дахилт

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Суман цагаан онгоцоор Шуугиулаад мөдхөн очино

Дахилт

Аавын хүүгийн нэрийг өргөөд
Ардын цэргийн албанд амар сайн явна


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:31 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Алтан намар

Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтэгнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юм аа

Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргын амт чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа

Ургах наран төөнөсөн
Усны шувууд гангасан
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгын намар юм аа


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:35 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хүлээлт

Үдшийн тэнгэрт одод түгээд
Үзэсгэлэн гоо чи минь ирээч
Намуухан байгалийн цэцгсийн дунд
Чамайгаа үгүйлэн харуулдан сууна
Чи минь наддаа ирээч

Тэнгэрийн мандалд саран ургаад
Орчлонг гэрлээр түгээхэд
Тэртээд анивчах оддын туяанд
Танхилхан чамайг минь
Санагдуулна
Чи минь наддаа ирээч

Үүрийн гэгээ туяараад байна
Үзэсгэлэн гоо чи минь ирээч
Үзэмжит байгалийг сэргэхийг үзээд
Үнэхээр чамтайгаа уулзах шиг болно
Үүр цайтал би хүлээнэ


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:41 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Бадрууган.
Хонин цагаан үүл

Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэврээд нүүлээ дээ хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа дутлаа даа хө

Наадан тоглох нүд чинь ээ хө
Нүглийг мартмаар тормолзоно доо
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө

Цайдам хээрийн сар нь ээ хө
Цагийг элээвч урсана даа хө
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд оршино оо хө

Тосоод ирсэн тавилангаас нь хө
Тойрч гарахын аргагүй дээ хө
Торомгор жаахан чамаасаа би ай хө
Тасраад одохын ч зориггүй дээ хө


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:50 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Миний аав адуучин

Амин хайртай миний аав аа
Адуунхаа бэлчээрт дуулдаг хүн байсан
Бага насанд чихэнд хоногшоод
Баргил хоолойтоо дуучин хүн байсан

Миний аав дуучин хүн
Миний хүн адуучин хүн

Oроо морины ганган толгойнд
Уургийнхаа хуувийг алдаж үзээгүй
Онцын хайртай миний ааваа
Олондоо нэртэй адуучин хүн байсан

Дахилт

Хүлгийн төвөргөөнд намайг бүүвэйлсэн
Хөрслөг аав минь адуучин хүн байсан
Уртын дуугаараа намайг бүүвэйлсэн
Ухаантай аав минь дуучин хүн байсан

дахилт


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.17.08 10:58 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Ахан дүүсийн дуу

Гэгээн зөвлөл орны
Найртай сайхан тусыг
Нэгэн хүүтэй эхийн
Хайртай зүйрлэм сэтгэлийг


Алтайгаас Хянган хүрсэн уул тал минь дуулна
Хэнтийгээс өмнийг зорьсон хангай говь минь дуулна

Зовох цагт нөхөрлөсөн
Зоригт монголын үнэнчийг
Ахын ганцхан дүү шиг
Ачлал хүргэж явсныг

Тэртээ Москвагын цэцэрлэгээс оросын хус дуулна
Тэргэл сартай дорноос өргөн сибирь дуулна

Ангар мөрний долгио шиг
Амар тайвныг хүсдэг
Сэлэнгэ мөрний ус шиг
Сэтгэл санаа ариусна

Монгол орос нийт ахан дүүс
Найрамдлыг дуулна
Зулзаган нарны дор
Хос хун шиг дуулна аа аа


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 3:45 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хүүгийн бодол

Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юмаа хө
Хорвоо дэлхий түмний дотроос
Хонгор ээжийгээ бодох л юм даа хө

Амьдарч торнисон өлгий нутаг минь
Ахуй сэтгэлд минь илхэн банйа хө
Асарч бойжуулсан миний ээжий
Алаг зүрхэнд минь яруухан байна хө

Элгэн садан эцэг түмэндээ
Эрдмийг сураад яваад очино доо
Эмгэн буурал ээж таньдаа
Эрдмийг дуулгаад үнсүүлнэ дээ би



Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 3:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Унаган хайр

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу
Уужмын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргалд инээгээгүй цайлган хайлган унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Дэгдээхий насандаа дэрвэж өсчихөөд
Дандаа хамтаар явахын жаргалгүй унаган хайр юм уу
Дэлхийг тойрсон ч дэргэдээсээ чамайг салгахгүй гэсэн ч
Дэргэдийн жаргалд дуулдахгүй гэмгүй гэнэн унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайраа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайраа

Үйлсийн тэнгэрт өөр өөрийн гэрэлтэй нартай ч
Үнэнч хайранд ханийн жаргалын бүүвэйн дуутай ч
Догдлон нууцаар зүрх зүрхээ дуудаад инээдэг ч
Дэргэдийн жаргалд дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайраа

Дахилт


Last edited by UBROCKSTAR on Oct.18.08 4:16 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 3:47 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Ээжээ дурсана

Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах сайхансан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхансан

Ганган борлог мориороо
Газрын холыг туулахсан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхансан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэхгүй
Эмгэн буурал ээжий минь
Эргэж наддаа олдохгүй


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 3:48 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Дурсамж

Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр
Алсаа бодоогүй чи бидэн хоёрын
Амьдрал болоогүй тэрхэн учрал

Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод
Яруухан дурсамж тодорно

Хотол өргөө хорвоо дээр
Хоёулхнаа юм шиг эрхлээд
Учирсан жаргалаа үүрдийн мөнхөд бодож
Уяран баясаж явсан мөчүүд


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 3:50 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хонх - Үүлэн чөлөөний нар

Аа, аа аа

Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагина
Найган ганхах модод гуниглан навчсаар уйлна
Тэртээх алсад галуу шувуу ганганана
Тэгээд надад хагацал илгээн шимшрүүлнэ
Цэнхэр хаврын цэцэг цээжинд минь дэлгээстэй
Цэцгэн настай дурлал зүрхэнд чинь гандаастай

Хайраа өгсөн хайлган чиний минь сэтгэл
Хавар амилж намар гудайх цэцгийн адил

Өө үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу

аа аа

Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагина


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 3:51 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хонх хамтлаг- Алтан хавчаар

Хэрвээ чи надруу харах юм бол
Миний сэтгэл баясна

Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдэлж
Амраг чамайгаа налан суух юмсан

Уяран дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ

Хөвөн зөөлөн чиний ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэн сайхан чинь хорвоог уяраасан
Үеийн залуусыг өөртөө татжээ

Уяран дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Хэрвээ чи надруу харах юм бол
Миний сэтгэл баясна


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.18.08 3:51 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Сайн байна уу ээж ээ?

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Сайхан цайныхаа дээжээр цацлаа өргөсөөр байна уу?
Хүү чинь энд xүү чинь сайн
Эрдэмд шамдаад эх орноо хамгаалж
Эр цэргийн албанд эсэн мэнд явна

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Саахалт айлынхаа эмээд cайрхаж хүүгээ магтана уу?

Дахилт

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Үлдээсэн хацраа үнсэх гээд өдөр хоногийг тоолно уу

Дахилт

Сайн байна уу ээж ээ cаравчилж харсаар сууна уу
Суман цагаан онгоцоор Шуугиулаад мөдхөн очино

Дахилт

Аавын хүүгийн нэрийг өргөөд
Ардын цэргийн албанд амар сайн явна


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 303 posts ]  Go to page Previous 16 7 8 9 1012 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited