#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.16.19 3:52 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Jul.29.06 11:48 pm 
Идэрийн гол

Идэрийн гол Хангайн гол нурууны араас эх авч Булнай, Тарвагатайн нуруунуудын хоорондох нилээн давчуу хөндийгөөр урсана. Голын урт 452 км, талбайн хэмжээ 24555 хавт.дөр.км юм.

Голын гульдирал Тосонцэнгэл сумын төв хүртэл ихээхэн тахиралж хэд хэд салаалдаг тул тэгтлээ өргөн байж чаддаггүй. Энэ хэсэгт салаа татуурын өргөн 10-15 м, үндсэн голын өргөн 40-60 м орчим байна. Тосонцэнгэлээс доош гульдирал салаалахаа багасч 80-100 м хүртэл өргөснө. Усны гүн 0,7-2 м боловч Чулуут голын цутгалаас доош цээл цүнхэл газраа 3-3,5 м хүрнэ.

Идэрийн гол уулын гол учраас ширүүн урсгалтай, урсгалын хурд голын ихэнд цагт 7,2-10,8 км бол адаг руугаа саарсаар цагт 2,0-2,5 км болон буурна. Харин зонхилох хурд нь 1,5-2 м/сек юм. Эхнээсээ Их Жаргалант сум хүртэлх хэсэгт Тарвагатайн нурууны ар хажуугааас усжих, Хожуул, Зарт, Дээд, Доод Цэцүүх, Хөнжил зэрэг урсгал хурдтай услаг гол горхи цутгадаг. Идэрийн голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь түүний баруун гараас цутгах Чулуут гол болно.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.29.06 11:53 pm 
Хэрлэн гол

Номхон далайн ай савын гол мөрд дотор уртын хэмжээгээр тэргүүн байранд ордог. Хэрлэн гол монголын Дорнод хэсэг хэд хэдэн аймгийн нутгийг дамжин урсаж улмаар тус улсын хилээс гадагш гарч Далай нуурт цутгадаг.

Их хэнтий нурууны өвөр бэлээс эх авч урсах Богдын гол, Цагаан гол хоёрын уулзварыг Хэрлэн голын эх гэж үзнэ. Иймд улсын хил хүртэл 1090 километр урт, ус хураах сав газрын талбай 116,455 хавтгай дөрвөлжин километр бөгөөд усны дундаж унал километр тутамд 1,2 метр болно. Ингэхлээр Номхон далай ай савын гол мөрний бүх талбайн 54 хувийг Хэрлэн голын усны сав эзэлдэг.

Голын нийт уртад гульдиралын өргөн, усны гүн, урсгалын хурд ихээхэн ялгаатай байна. Жнь: Хэрлэнгийн эхний хэсэгт гульдиралын өргөн 30-50м, дунд, адаг хавьд 150-200м болж 0,8-1,5 метрийн гүн зонхилно. Урсгалын хурд уулсын хэсэгтээ 2 м/сек, нам тал газраа 1 м/сек болно. Хэрлэн голд Мөрөн, Цэнхэр, Аварга зэрэг гол горхи цутгадаг.
Хэрлэн гол гидрокарбонит-хлоридын ус бүхий гол мөрний ангилалд багтана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.29.06 11:54 pm 
Шуурсын гол

Шуурсын голын урт 140 км, ус хураах сав газрын талбай 3150 гаруй хавтгай дөрвөлжин километр болно. Ононгийн баруун гарын цутгал голууд дотроос жинхэнэ хээр талын шинжтэй тул усны гуримын хувьд бусдаасаа ихээхэн ялгаатай юм. Шуурсын голд олон булаг тал бүрээс нь цутгадгийг үзвэл хур борооноос гадна гүний усны тэжээл чухал суурь эзэлдэг. Шуурсын гол нь Онон голд цутгадаг томоохон голуудын нэг юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.29.06 11:55 pm 
Бүгсэйн гол

Булнайн нурууны араас эх авч урсахдаа 3710 хавт.дөр.км талбайгаас усжина. Голын гульдирал төдий л өргөнгүй боловч ус нь гүнзгий, урсгал хурдтай юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.29.06 11:56 pm 
Орхон гол

Орхон гол Сэлэнгийн үндсэн цутгал төдийгүй монголын хамгийн урт том голд тооцогдоно. Орхон гол Хангайн гол нурууны Суврага-Хайрхан уулын ар өвөр хажуугуус усжиж том жижиг олон голыг нийлүүлсээр Сэлэнгэ мөрөнд цутгана.

Түүний урт нь 1124 км. Сэлэнгийн талбайн 47 хувь буюу 132835 хавт.дөр.км талбайгаас усжина. Голын өргөн харилцан адилгүй боловч ихэндээ ихэвчлэн 10-60 м байснааа адагтаа 120-150 м хүртэл өргөсөж урсгалын хурд илт саардаг. Усны зонхилох гүн 0,5-1,5, м, гүн цээл газар 2,5-4,0 м, харгиа боргио газар 0,5 м байдаг.

Орхонд том жижиг олон арван гол горхи цутгах боловч 100 км-ээс илүү урт гол тоотой хэд байдаг. Тэдгээрээс Тамир, Хөшин Орхон, Туул, Хараа, Ерөө, Шарын гол томоохон нь юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.29.06 11:57 pm 
Ховд гол

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол мөрдийн дотроос хамгийн элбэг устай нь Ховд гол юм. Монгол Алтайн тэргүүн оргил Таван Богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос эх авч урсах Цагаан ховд /Акау/, Хар ховд /Каратыр/ голыг Ховдын эх гэж үздэг. Энэ хоёр гол Хотон Хоргон нуруудыг дайран олон гол горхи нийлүүлсээр их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана.

Ховд голын урт 516 км, талбай нь 58000 хавт.дөр.км болно. Усны унал км тутамд ойролцоогоор 2 м тул урсгалын хурд их юм. Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хоргон, Ачит гэх мэтийн том нуурууд илүүдэл усаа Ховд голд нийлүүлдэг байна. Гульдиралын өргөн доошлох тутам нэмэгдэж 80-130 м болж 1,5-3 м-ийн гүн зонхилно.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.29.06 11:59 pm 
Байдраг гол

Хангайн өмнөт хажуугаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт усаа нийлүүлдэг энэ голын нийт урт Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км талбайгаас усжина. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол /80 км/, зүүн гар талаас Өлзийтийн гол /135 км/ тус тус цутгадаг.

Байдраг гол Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсана. Хөндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр, говийн тачир ургамалшилтай юм. Энэ хэсэгт гол нэг гульдиралаар урсах бөгөөд гульдиралын өргөн 20-40 м, зонхилох гүн 0,3-1,5 м, урсгалын хурд 1-1,5 м/сек хүрнэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:00 am 
Хүнгүйн гол

Төв Азийн гадагш ургалгүй ай савын Их Нууруудын хотгорын бүлэгт багтах томоохон голуудын нэг Хүнгүйн гол юм. Хүнгүйн гол. Хангайн баруун хажуугаас усжиж Айраг нуурт цутгах бөгөөд түүний урт нь 200 км, талбай 21693 хавт.дөр.км болно. Хүнгүйн голын баруун гарын эрэг дагуу 2500 хавт.дөр.км талбайтай Бор-Харын элс оршино. Энэ элсэнд хагдаж тогтсон Баян, Гүн, Улаагчийн Хар нуур элсэн хурдсанд шүүрэх замаар Хүнгүйн голд усаа нийлүүлдэг.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:01 am 
Завхан гол

Хангайн гол нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах гол горхиор усжигдана. Хангайн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр голын хоёр билчирийг Завхан голын эх гэж үздэг. Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн морены хурдас нь тогтсон хэдэн арван нуур байдгаас хамгийн том нь 20 хавт.дөр.км талбайтай Хөх нуур болно. Эдгээр бүлэг нуур өөр хоорондоо гол горхиор холбогдохоос гадна илүүдэл усаа Завхан голд юүлдэг байна.

Завхан гол Хангайн гол нуруунаас мултармагц өмнө зүгийг орхиж баруун хойш их нууруудийн хотгорийг чиглэн урсана. Тайшир сум хүртэл эхний хэсэгт гульдиралын өргөн 30-60 м, усны гүн 0,6-25 м, урсгалын хурд 1-1,5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар гульдирал нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн гульдиралыг ялгахад бэрх юм.

Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал болох буюу Шурагын гол нийлнэ. Богд голын цутгалаас доош гульдирал 100-350 м хүртэл өргөсөн задгайрч усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0,7-1,2 м/сек болно.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:03 am 
Эгийн гол

Монгол орны хамгийн гүн, цэнгэг Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ мөрөнд зүүн гараас нь цутгана. Энэ голын урт 475 км, талбай 40454 хавт.дөр.км бөгөөд усны унал нийт уртад 815 м буюу километр тутамд 2 м орчим болно. Гульдирал эхнээсээ адагаа хүртэл хар мод, улиас, төрөл бүрийн жимсний бут, бургасан ой дундуур урсана.

Түүний өргөн Үүр голын билчир хүртэл 20-70 м түүнээс доош 50-150м юм. Эгийн гол Үүр, Эрин, Тарвагатай зэрэг хэдэн арван гол горхи цутгадгаас томоохон нь Хөвсгөлийн Хивин-залуугийн сарьдагаас эх авч урсах Үүр гол юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:03 am 
Дэлгэр мөрөн

Дархадын хотгорын баруунаа орших Улаантайгын өврөөс эх авч урсах энэ голын нийт урт 445 км, усны унал 2200 м бөгөөд 26640 хавт.дөр.км талбайганас усжина. Дэлгэр мөрний эх 3300 м үнэмлэхүй өндөрт оршихын зэрэгцээгээр эртний мөсдөлийн морен бүхий тэвшин хөндий дундуур урсана.

Голын гульдирал эхэндээ 25-40 м, адагруугаа 50-100 м өргөн бөгөөд усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 0,2-2 м/сек-иийн хооронд хэлбэлзэнэ. Дэлгэр мөрөнд том жижиг олон гол горхи цутгадгаас нилээд томоохон нь дунд Тарис /75 км/, Бэлтэс / 92 км/, Бүгсэйн гол /110 км/ болно.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:04 am 
Сэлэнгэ мөрөн

Сэлэнгэ мөрөн нь тус орны гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.

Дэлгэр, Идэр хоёр голын билчирийг Сэлэнгийн их гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 992 километр, түүнээс 592 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногдоно. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай умард мөсөн далайн талбайн 87,3 хувь манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна.

Голын эхний хэсэгт гульдиралын өргөн 60-70 м, салаа татуурын өргөн 10-25 м, усны гүн харгиа боргио газраа 0,5-1,5 м, цээл цүнхэлдээ 2,5-3,0 м байснаа адаг руугаа гульдиралын өргөн 100-250 м, усны гүн харгиа боргиотой газраа 1,0-2,0 м, цээл цүнхэлдээ 4-5 м хүрдэг.

Сэлэнгэ мөрөн усны найрлага, химийн бүтцээр манай орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилтэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаарна. Сэлэнгэ мөрөнд манай орны томоохон гол мөрөд болох Дэлгэр, Идэр, Хануй, Эг, Орхон зэрэг голууд цутгана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:05 am 
Шишхид гол

Хөвсгөлийн уулархаг нутгийн гүнд орших Шишхид гол Улаантайгын нурууны өвөр дэх морены гаралтай хэд хэдэн жижиг нуураас эх авч урсах бөгөөд түүний урт 298 км, талбай 18300 хавт.дөр.км болно.

Шишхид голын усны хагалбар шугам Улаантайга, Хорьдол-Сарьдаг, Баян, Соёны нурууны ян сарьдаг торгон оройг дайран гарна. Эдгээр уулсын ам бүрээс олон арван гол горхи урсаж Дархадын хотгорын хамгийн Доод нуурыг дамжин улмаар Шишхид голыг усжуулна.

Түүнд цутгах голуудаас нилээд услаг томоохон нь Арсай /126 км/, Хотон /65 км/, Шарга /120 км/, Хогорого /46 км/, Тэнггис /80км/, Хөөгийн голууд болно.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:06 am 
Хурахын гол

Ононгийн баруун гарын үндсэн цутгал бөгөөд түүний урт 190 км, усны сав 6150 хавтгай дөрвөлжин км болно. Голын хөндий дунд, адаг хавьдаа бараг 15-20 км өргөсөж ой модноос алслагдаж хээр тал дундуур урсах ба хөндийн аль ч хэсэгт голдуу хатаж ширгэдэг жижиг нуур намаг ихээхэн байна. Үүнээс нилээд том нь Хангал, Бидэр, Шар зэрэг нуурууд болно. Хурахын голд Жаргалант, дунд, зүүн, баруун Баян зэрэг голууд цутгадаг.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:09 am 
Буйр нуур

Монголын Дорнот нутагт нуур цайдам олон боловч томоохон нь Буйр нуур юм. Хэдийгээр тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн талаар түүнийг хээр талын нуурт хамааруулж болно.

Нуурын усны ил гадарга 615 хавт.дөр.км, хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 км, өргөн нь 21 км, ус хураах газрын талбай 20200 хавт.дөр.км болно. Усны талбайтай харьцуулахад нуурын гүн, нөөц маш бага юм. Судалгаанаас үзэхэд усны гүний дундаж 6 м, хамгийн их гүн нуурын төвд 10 метрээс хэтрэхгүй байна.

Нуурын өмнөт эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Гэтэл нуурын Дорнод ба умард талд нилээд өндөр дэнж байна. Тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургаж нилээд талбайг хамрана.

Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Буйр нуур илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгнө. Нуурын баруун өмнөт үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тундас элбэг жилд урсацтай байна. Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:11 am 
Увс нуур

Увс нуур Манай орны хэмгийн том /3350 ам км/ талбайтай гадагш урсгалгүй, давстай тогтмол нуур, алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Урт, өргөн нь ойролцоо 80 орчим км. д.т.д 759 м өндөрт оршино. Тэс, Нарийн, Сагил, Боршоо, Хөндлөн голууд цутгана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:12 am 
Хяргас нуур

Хяргас нуур Хар ус нуурын систеийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын эрозийн эцсийн суурь болно. Нуурын гадаргын талбай 146,8 хавт.дөр.км, хамгийн урт нь 75,07 м, өргөн 31,07 м, дундаж өргөн 19,0 км ба усны маандал 1028 м үнэмлэхүйн өндөрт оршино.

Хяргас нуур тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам их хэрчигджээ. Иймээс эргэн тойрны хуурай газар усны хилийн зааг харьцангуй урт, эргийн шугмын коэффиицент 1,90 хүрэх бөгөөд уснаа хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байна. Тэдгээрийн томыг нуурын шугам /7 км/, чацарганы шугам /4 км/, могойн шугам /5км/ гэж нэрлэнэ.

Нуурын эргээс ялимгүй дотогшлоход усны гүн 40-50м болох бөгөөд Чацарганы шугамын зүүхэнээ хамгийн их гүн 80 метрт хүрч байв. Хяргас нуурын талбай Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, мөн Хангайн нурууны баруун хажууг нилд нь хамарсан 170000 хавт.дөр.км талбайтай уудам нутаг болох тэндээс усжих бүх гол горхи их нууруудын хотгорын бүлэг нуурыг дамжсаар эцэстээ Айраг нуурт нэгдэж нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:13 am 
Хар нуур

Хар ус нуураас холгүй орших энэ нуур 574,8 хавт.дөр.км талбайтай бөгөөд өргөний хамгийн их 23,6 км, дундаж өргөн 15,7 км, хамгийн их урт нь 36,8 км болно. Баруун болон баруун хойд талд Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан, Чандмань, Таван Хар зэрэг уул толгод ЧоноХарайхын гол хүртэл үргэлжилээд Хар ус нуурыг Хар нуураас тусгаарлана.

1132 м үнэмлэхүйн өндөрт орших Хар нуур Хар ус нуураас талбайгаараа бага мөртлөө арай гүнзгий юм. Хамгийн их гүн 6,06 м хүрэх ба дундаж гүн 4,2 м, бүх усны нөөц 2422 шоо дөр метр болно. Хар нуурт Хар ус нуурын илүүдэл ус Чоно Харайхын голоор ирж өөрийн илүүдэл усаа ууршуулахын хамт нэг хэсгийг Хомын хоолойгоор Дөргөн нуурт, нөгөө хэсгийг Татган тээгийн голоор Завхан голд өгдөг.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:14 am 
Дөргөн нуур

Хар нууртай залгаа орших энэ нуур говийн томоохон нуурын нэг бөгөөд 305,1 хавт.дөр.км талбайтай өргөний хамгийн их 16,8 км, дундаж нь 12,7 км, хамгийн урт газраа 24,0 км хүрнэ.

Хар нуур, Дөргөн нуурын хооронд 26,8 хавт.дөр.км талбайтай завсрын жижиг нууруудыг нутгийнхан Ногоон нуур гэнэ. Энэ Ногоон нуур Хар нууртай Хомын хоолойгоор, Дөргөн нууртай Мэргэний хүзүүвчээр холбогдоно.

Дөргөн нуурт арал, хойг булан тохой байхгүй, эргийн шугам бага хэрчигджээ. Эргийн шугмын урт 79,1 км. Усны хамгийн гүнзгий газар зүүн хэсэгтээ 27,0 м, дундаж гүн нь 14,3 м байгаа нь Хар ус, Хар нуураас хавьгүй илүү юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:15 am 
Тэлмэн нуур

Хангайн уулсад Хөвсгөлын дараа орох томоохон нуур бөгөөд түүний талбай 198,6 хавт.дөр.км, урт 27,6 км, өргөн 12,1 км, эргийн шугмын урт 87,8 км болно. Тэлмэн нуурын хамгийн урт 31 км, өргөн 12 км, эргийн шугамын урт ойролцоогоор 95 км болно. 1789 метрийн үнэмлэхүйн өндөрт орших энэ нуурын үндсэн тэжээл хур бороо ул хөрсний урсац боловч гадаргын урсац багагүй ач хобогдолтой юм.

Энэ нуур 3940 хавт.дөр.км талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэд горхи нуурын хотгоруу урсдагаас зөвхөн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай бяцхан горхи нуурт цутгана.

Усны хагалбар уулсын хамгийн өндөр нь Төв Азийн гадагш гарах урсгалгүй гол мөрөн нууруудын ай сав, Умард мөсөн далайн ай сав хоёрын зааг болох Булнайн нуруунаа орших бөгөөд 2433 м өндөрт хүрнэ. Тэлмэн нуурын усны сав газарт ой мод бага, хээрийн өвс ургамал голлож ургахаас гадна баруун өмнөөс Их нуурын хотгорын цөлөрхөг уур амьсгал нөлөөлөж харгана зэрэг говийн ургамал нэвтэрч ургана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:17 am 
Ачит нуур

Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангайн, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн юм. Хамгиийн том нуур нь Ачит нуур болно. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачит нуур 10500 хавт.дөр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.

Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөх мөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй. Э.М.Мурзеавын /77/ тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гүн байсан бөгөөд өмнөт эрэг хавьд үүнээс гүн байж болох юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 12:18 am 
Хөвсгөл нуур

Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдсэн нэн үзэсгэлэнт энэ нуурын арлуудыг оролцуулахгүйгээр ил гадаргын талбай 2612 хавт.дөр.км, урт нь хойноос урагш 133,4 км, өргөн 39,5 км гонзгой зууван хэлбэртэй нуур болно. Нуурын хамгийн гүн Далайн хүйс аралын баруун өмнө С.П. Перетолчины хэмжиснээр 238,3 м байжээ.

Хөвсгөл нуур эзлэх талбай усны гүн эзэлхүүнээрээ манай улсын нутаг төдийгүй Төв Азид тэргүүн байранд орно. Тектоникийн гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал харьцангуй их хэрчигдсэн, булан тохой, арал хойг, хадан хацаа хэлбэртэй байна.

Нуурын баруун талын усны хагалбар уулсын орой хяр нуурын эргээс төдий л холгүй /5-10 км/ орших тул урт гол мөрөн үгүй ч гэсэн , услаг гол горхи их байгаа ба тэдгээрээс 17 нь байнгын урсгалтай юм. Зүүн эрэг мөн л өндөр уулсаар хашигдсан байна. Гэхдээ Баян, Хорьдол Сарьдагийн нуруутай адил өндөр биш урсгал усанд идэгдэж бөмбөгөр хавтгай оройтой ерөнхийдөө налуу урт хажуутай байна.

Нуурын зүүн эрэг рүү бүгд 29 гол горхи цутгана. Нуурын хойд талд усны хагалбар уулын хамгийн өндөр Мөнх сарьдагийн нуруу орших бөгөөд түүний бэл хормой нь нууранд тулж 40-50 м өндөр хүрмэн дэнж үүсгэнэ. Хөвсгөл нуурын хотгор урагшаа улам нарийсаад Хатгал хотын дэргэд урт нарийхан булан үүсгэж тэндээс Эгийн гол эх авч урсана. Энэ бол Хөвсгөл нуураас гадагш урсаж гардаг цорын ганц гол юм.

Дээр дурьдаснаас үзвэл Хөвсгөл нуур бүгд 46 гол горхийг нийлүүлэн авч 5300 хавт.дөр. км талбайгаас усжина. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 1:36 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.14.05 7:49 pm
Posts: 982
Location: Divaajind l......... chamaig deerees chin haraad l.........
Quote:
Image
ORKOHII KHURHEREE
ene chin ungursun zun bhgui bolzon bnlee shd. er n mgliin geltgui delhii dayar tulgarad bgaa asuudal da

_________________
IN GOD WE TRUST ($$$)


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 3:21 pm 
SAYHAN ULAAN TSUTGALAN RUU YABAH GESEN CHINE UERTEI TEGEED GUUR NI EBDERCHIHSEN BAISAN.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 3:38 pm 
Хар-Ус нуур

Энэ нуур говийн нуурууд дотроос талбайн хувьд Увсын дараа орох бөгөөд усны мандлын үнэмлэхүйн өндөр 1157 м тул Их нууруудын хотгорын бүлэг нуурууд дотроо нилээд өндөрт орших цэнгэг устай урсгал нуур болно. Нуурын талбай бүх нууруудын хамтаар 1859,2 хавт.дөр.км, хамгийн их өргөн 26,2 км, дундаж өргөн 25,8 км, хамгийн их урт шулуунаар 72,2 км болно.

Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур юм. Нуурын хамгийн гүн нь 4,4 м, дундаж гүн нь 2,0 м байна. Хар ус нуурын хотгор тектоникийн гарал үүсэлтэй. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 хавт.дөр.км талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м өндөр Агбаш хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойт урд тэнцүү биш хоёр хэсэгт хуваана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.30.06 3:41 pm 
Айраг нуур

Эрт цагт Хяргас нууртай нэг савд байсан боловч одоо тусдаа нуур болон үлджээ. Түүний талбай 143,3 хавт.дөр.км. Хамгийн урт 16,0 км, хамгийн их өргөн 13,0 км, дундаж өргөн 8,9 км болох бөгөөд 1030 м үнэмлэхүйн өндөрт оршино.

Айраг нуурт Завхан, Хүнгүйн голууд цутгах бөгөөд цутгал голуудын их багаас түвшний хэлбэлзэл хамаардаг байна. Айраг нуурын хамгийн их гүн 10,5 м, дундаж гүн 5,7 м, усны нөөц 819,6 сая шоо м байна. Айраг нуур илүүдэл усаа 5 км урт 200-300 м өргөн хоолойгоор Хяргас нуурт өгнө. Энэ хоолой зарим газраа 5-7 м гүн намуун урсгалтай бөгөөд өвөл огт хөлддөггүй байна.

Нуурын ус зундаа бараг ёроолоо хүртэл халах ба урсгал учраас усны температур жигд байна. Өвөл ч гэсэн усны температаурт зөрүү бараг байхгүй аль ч хэсэгтээ 1-2,5 градус бүлээн байна. Бусад нууруудыг бодвол усны тунгалагшил бага булингар их юм.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited