#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.18 2:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 106 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Sep.19.11 1:11 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Aug.21.11 9:36 am
Posts: 105
2003-06-06 wrote:
7 Чакра буюу энергийн төвүүдийн үүрэг онцлого өнгө төлвийн тухай

Зургийг харан тайлбарлан хэлвээс дээрээс нь доошоо өгүүлэх болно

1 Гол хүрдэн буюу Амар Амгалангийн Сахасрара Сахасрара чакра “нэг мянга” гэсэн утгатай үг. Энэ хүрдээр 1000 сувгаар сансрын энерги цутган ордог. Энэ хүрдний доор махан биед туслах хүрд болох бинду буюу зулайн хүрд оршино. Харин энэхүү титэм хүрд нь хүний бие махбодид бодитоор бус толгой дээр агаарт оршдог. Үүний эерэг төлөв нь хоёрдмол ухамсрын хязгаараас гарах материйн гурван мөн чанар болох хүч, идэвх, ариусал юм. Харин сөрөг төлөв нь бурханд үл итгэх явдал юм. Энэхүү чакра нь гэгээрэл ариуслын бүх урсгалуудын эрхэм зорилго болох бүх чакруудаар дайран өгсөх күндалины хөдөлгөөний сүсний ертөнцтэй уулзах бэлчир юм.

2. Мэлмийн буюу Оюун ухааны Аджна Чакра нь хөмсөгний дээд түвшинд духны голд орших сэтгэл зүйн хамгийн чухал төвүүдийн нэг юм. Энд ида, пингала, төв гурван судал ирж нийлдэг. Энэхүү чакра нь уртавтар тархины дээд хэсэгт байрлах бөгөөд тархины шүүрэл ялгаруулах боргоцой булчирхайтай холбоотой байна. Ариусал хийгээд өнчин тархины болон бусад булчирхайн хэвийн ажиллагааг хангадаг.

3. Хоолойн хэсэг, Төгс Жаргалан хүрдэн Вишдха Чакра нь хоолойн ард, уртавтар тархи болон нугасны уулзвар дээр орших ба физик биеийн хувьд нүүр, хамар, хоолой, шүд, ам, амны хөндий зэргийг хариуцах бөгөөд ханиад томуу, хамар хоолойн элдэв халдлагаас хамгаалах, тамхи татах, элдэв зүйл үнэртэх зэрэг гаж буруу зуршил, донтолтоос сэргийлдэг. Хоолойн хүрдний зүүн талын эерэг төлөв нь ахан дүүсийн эвтэй найрсаг харилцаа байдаг бол сөрөг төлөв нь хараалын үг урсгах, алдаа доголдлыг эсвэл болохгүй бүтэхгүй хэмээн ярих харин баруун талын эерэг төлөв нь өөрийн жинхэнэ “би”ээ ажиглан тандах, түүндээ үнэнч байх эрмэлзлэл, сөрөг төлөв нь ханиалга болон амьсгалын замын хүндрэлүүд, тамхи, хараал зүхээрийн үг хэлэх явдал юм.

4. Зүрхний болон Номын хүрдэн Анахата Чакра нь зүрхний төвшинд, цээжний төв хэсэгт, нурууны ясны доторхи хананд байрлана. Энэ нь зүрхний мэдрэлийн судлууд болон зүрхний мэдрэлтэй харгалзах тархины хэсэгтэй шууд холбоотой. Энэхүү хүрд сэргээгдсэнээр цэвэр ариун хайр энэрэл өндөр уулын ус лугаа хариу нэхэлгүй дэврэн бургилж эхэлнэ. Мөн өөрийгөө гэх аминч аливаа арга саамаас мууд татагдах дур хүслээсээ татгалзан, харин өөрийгөө бусдын байран дээр тавин, хүмүүсийг жинхэнэ ёсоор ойлгох болно

5. Наран хүрд Манипура Чакра нь хүйсний дээд талд нурууны дотор талын ханан дээр оршино. Уг хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэн шударгыг билэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв нь арван цагаан буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол, архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай зууралдах, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болой.

6. Хувилгаан хүрд Свадхистна Чакра нь нурууны нугасны доод төгсгөлд орших ба энерги орох хоёр тийшээ чиглэсэн цорготой. Биеийн урагш чиглэсэн цорго нь хүйсны нүхнээс хоёр хуруу доор зайд, арын цорго нь ахар сүүлний хавьд байрлана. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харьяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрний дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт болой.

7. Үндэс буюу Муладхара Чакра эрэгтэй хүмүүний бэлэг эрхтэн хошногны амсарын хооронд хярзан дээр оршино. Эмэгтэйчүүдэд бол бэлгийн гадна уруулын хойд хананд байна. Уг хүрд нь бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн энергийг хариуцдаг бөгөөд үүний сөрөг төлөв нь хуял тачаал, гаж буруу секс, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал бөгөөд илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно.

Image Image


Сайхан мэдээлэл бна!
Адаптометрээр чакра хэмжүүлсэн чинь Сахасрара Амар Амгалангийн Чакра, Аджна Оюун Ухааны Чакранууд хамгийн бага хувьтай гарсан бсн.
Эдгээр дээр төвлөрч нээхийн тулд юу хийх ёстой вэ :col:


Top
   
PostPosted: Nov.07.11 10:46 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Чакрага хооллох хамгийн зөв бөгөөд дэвшилтэд арга бол бясалгал юм.

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Nov.09.11 10:17 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 2:19 am
Posts: 81
Location: хэнд хамаатайн
H.M | SAlHinSEnS -ны бичээд байгаа тэр тэвэрдэг засал хийдэг хүн чинь хүн болгонд л байдаг амьд бурхан шиг ээж гэдэг хүн юм биш биз. ээж дээ тэвэрүүлсэн хүн юунаас ч айхаа болиж тэрхэн мөчид ариусгаж халуун хайр элбэрэлээрээ цацаруулж хүч энерги өгөх шиг мэт болдог гэлцдэг тэр утгаараа ад зэтгэрийн хорлолоос ганцхан хөхөөрөө хурайлаад хөөн зайлуулдаг биз... гэж би бодоод л байдгын


Top
   
PostPosted: Nov.10.11 7:53 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Найм дахь чакра хүний биеэс дээш 1-3футын өндөрт байдаг. Түүнийг сараанаа цэцгээр төлөөлүүлэн дүсэлдэг. Энэ чакра юүлүр хэлбэртэй байдаг ба сансрын өндөр давтамжтай эрчмийг хүний биед тохируулан хүргэж физик бие болон сэтгэхүйд дамжуулах үүрэгтэй. Гол үүрэг нь физик биеэсээ илүү гарсан чакратай хувь хүмүүстэй холбоо тогтоох явдал юм.

Ес дахьчакра таны ухамсарын хөдөлгөөнт байдлыг хангана. Бэлгэдэл нь сар юм. Учир нь энэ чакраны үндсэн үүрэг нь Сар Дэлхий хоёрын хооронд болж байдаг аливаа өөрчлөлүүдтэй таныг холбож өгдөг.Эрчмийн энэ төв дэлхийг сансраас харах боломжийг олгодог.Ингэснээр орон зайд эзлэх байр сууриа сансрын байр сууринаас тодорхойлох боломж бии болно.Энэ төвийн тусламжтайгаар та өөрийн амьдарч байсан цаг хугацааны циклийг батут дээр үсэрч байгаа мэтээр доош доош үсрэн , үйл явдалд оролцон , судалж мэдэх боломжтой.

Арав дахь эрчмийн төв буюу Нарны чакраг наран цэцгээр төөлүүлэн дүсэлдэг. Энэ төв нь таны ухамсрын хүрээг бүхэл бүтэн нарны аймгийн хэмжээнд хүргэнэ. Нар бол манай системийн хамгийн том удирдагч юм. Учир нь нараар дамжин дэлхийд амьдралыг тэтгэч эрч хүч, халуун дулаан, гэрэл гэгээ, ертөнцийн эрчим, мэдээлэл ирдэг билээ. Энэ төв маш хөдөлгөөнтэй. Нарыг төв цэг болгон ашиглаж сансрын эрчмийг таны хөгжиж буй ухамсарт мэдлэг болгон хувиргаж өгдөг. Бүх цаг үеийн туршид хүмүүс ухамсраа нартай зохицуулсаар ирсэн. Ингэснээрээ шинэ мэдлэг мэдээллийн санд нэвтрэх боломжтой болдог. Нар хүмүүсийн бодол санааг унших чадвартай гэдэгт идгэдэг байсан болохоор ямарваа зүйлийг нууц байлгахыг хүссэн үедээ нарнаас нуугдан харанхуйд хийдэг байжээ.

Арван нэгдүгээр төв буюу галактикийнг чакра. Дэлхий дээр хайрын бэлгэдэл болсон улаан сарнайгаар дүрсэлдэг. Галактикийн чакрагаа Тэнгэрийн заадсын хүрээнд хүрсэн газартай байрлуулснаар бидний ухамсар галакткийг судлах чадвартай. Гэхдээ эцсийн бүлэгт зүрхний чакра тань эх дэлхий рүү хөтлөх болно. Огторгуй оюун санаатай холбогдох нь бидэнд гэрлийн цацраг хэрхэн ажилладгийг таниулах зорилогтой юм.

Арван хоёр дугаар чакра манай одот орчлонгоос цааш холбоо тогтоож байдаг. Таны хувь хүний тань төлөөллийг бусдад хүргэх зорилгоор сансрын хязгааргүй уудамд орших бүхнийг агуулагч нэгдсэн талбайтай холбоотой байдаг. Энэ чакраг ЭХИНАЦЕЯ ПУРПУРНАЯ цэцгээр төлөөлүүлдэг.Бидний цаг хугацааны ойлголтын өнцгөөс цаг хугацаа ухран хөдөлж гарж байгаа билээ. Сүүлийн үед хөгжиж байгаа радиоастрономын ш.у бид бүхэнд алс сансрын гэрэл зургуудыг харах боломжийг олгож байгаа. Эдгээр зураг эртнйи үйл явдлууд дүрслэгдсэн байгаа нь бид бүхэнд өнгөрсөн үеийг харах боломжийг олгож байна. 12аар чакра нь өнгөрсөн үерүү орох нээлттэй хаалга, бас одоо үеийг судлах цонх болж байдаг. Манай орчлон Мультиверсумын нэгээхэн хэсэг бөгөөд энд оршин буй ертөнцүүд цаг хугацааны нэгдсэн хэмжигдэхүүнтэй.

Хамгийн төгсгөлд Мультиверсумд орших 13 дугаар эрчмийн төв. Мультиверсумыг орших манай орчлонд гэнэт гарч ирж алга болж байдаг шидэт мөөгөөр төөлөөлүүлж болох юм. Энэ шидэт мөөг тансаг амттай хоол болж болох боловч болгоомжгүй хандвал амь насыг тань таслах аюултай юм. Мөн таны сэтгэхүйн гадуур орших олон төрлийн ертөнцөөр аялуулах ч чадалтай. Таны чакранууд ертөнцийн хамгийн нандин нууцыг ч нээж мэдэх бололцоог олгож байдаг. Харин та энэ бүхнийг зөв ашиглах үүрэгтэй.

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Nov.11.11 12:56 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Sahaja yoga -д нэг удаа очиж үзсэн. Тэнд л энэ чакрануудыг нээхийг зааж бсан. Бясалгал хийгээл яах ийхийн зуургүй бүх 7 чакра нь нээчихдэг юм бна лээ ш т. Бүх чакра нээгдэхлээр зулайны дээд талд гараа аваачихлаар (хүрэлгүйгээр) сэрүү татдаг юм гэсэн шүү.
Цуг бсан хүмүүс тийм бна, сэрүүн бна энэ тэр гээл бсан, харин надад бол тэр нь мэдээгүй ш т, ккк

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Nov.18.11 5:01 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.15.11 4:26 pm
Posts: 234
Location: bdag gazartaa.
nnn sonin l ym neg mederch uzeh ym san.chakragaa saijruulval daldaiig harah bolomjtoimuu

_________________
gatsashgui zevreshgui


Top
   
PostPosted: Nov.27.11 5:40 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.31.11 2:15 pm
Posts: 68
Location: うどん
Нэг номон дээр хүнд 12 чакра байдаг тухай бичсэн байсныг саналаа. Ихийг мэдэх тусам хорвоо ертөнцийг нээж хязгааргүй баяр баясгаланд хүрнэ гэдэг энэ юм болов уу.

Энэ буланд дурдсан сайхан тайлбаруудад нэмээд маш энгийнээр чакра, энергийн талаар сийрүүлий.

Энерги зулай хавьцаа байгаа цагт хүн гэгээрэлд хүрдэг. Хэрэв энерги буруу тийш эргэвэл үл итгэх байдал нөлөөлж энергийн эрчим хүч доошоо уруудна.

Доошилж дух хавьцаа ирэхэд ухаарал буюу түүний эсрэг уур байдаг газар ирнэ. Ухаантай хүмүүс ерөнхийдөө амархан уурлах төлөвтэй байдаг нь бас иймэрхүү учиртай юм гэнэ.


Уруудсан энерги хоолойнд ирэхэд нэг бол баяр хөөр, харин түүний эсрэгээр гомдол болдог. Хоолой зангирдаг нь бас үүнтэй холбоотой.

Ингээд зүрхэн тушаа энергийн урсгал хүрч ирэхэд Хайр, эсвэл Үзэн ядалт бас айдас болж ирнэ. Хайр байгаа тохиодолд үзэн ядалт, айдас бхгүй болдог. Харин үзэн ядалт бас айдас байвал энерги доошилно.

Үүний дараа энерги гэдсэн хавьд ирэхэд Хайр бгаа үед хүнд сайн сайхныг бүтээх хүсэл төрнө. Харин эсрэгээр энд хүмүүс уйтгар гунигийг мэдэрч байвал дэлгүүр хоршоо явж уйтгар гунигаа элдвийн эд материалаар аргацааж эхэлдэг.


Дараагийнх нурууны доод хэсэгт доошилж ирэхэд хүн бүтээлч болж ирнэ. Эсвэл архи дарс түр зуурын зугаагаар өөрийгөө аргацаах болно.



Ингээд суурь чакра дээр ирэхэд эерэг төлөв нь асар их эрч хүчийг түгээж бүжиглэмээр санагдах. Сөрөг төлөв рүү орвол сэкс хийх зэрэг болно.




Иймд аль болох бясалгал хүн хийж байвал энергийнхээ түвшнийг дээшээ аваачих боложтой байдаг юм байна. За өөрийнхөө үгээр жаахан маруухан юм бичлээ.

_________________
:user:


Top
   
PostPosted: Dec.02.11 4:17 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Jun.01.11 10:43 pm
Posts: 224
Location: iDevice
Chakara bodoltoi holbootoi gdg n unen bh gej bodgdoj bna shuu


Top
   
PostPosted: Jan.16.12 8:49 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.11.11 6:56 pm
Posts: 72
neleen yum oilgoloo ter13n chakra ih sonirhol tatlaa bas yor n zov zuil bodoj zov zuil setgej zov zuil hiij zovoor amidrah yum bol buh chakra zov ergej amidrald sanaa zovoh yumgui l yum bn harin gegeerii gesen humuus bysalgal hiih heregtei yum bn gedgiig l oilgoloo etsiin etsest hezee negen tsagt bysalgal gegeerel bol zailshguil yumdaa


Top
   
PostPosted: Feb.12.12 11:57 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Feb.05.12 1:14 am
Posts: 35
сарандаваагаас өөр хүн ч багажгүй болохоороо харж чадахгүй байх даа харсан хүн байна уу маний толгой дээр дамар эргээд л кккккк гэхдээ яахав адам ева цовдлуулсан гуйлгачингаас л дээр сонсогдож


Top
   
PostPosted: Apr.05.13 8:18 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.14.12 7:00 pm
Posts: 997
Location: Цаг хугацаан дунд
Цэнэгжүүлэлт буюу ван авах талаар юу мэдэх вэ? Цэнэгжүүлэлтийг бие дааж өөр дээрээ хийж болох уу?

_________________
Хар өнгөтэй...


Top
   
PostPosted: Apr.05.13 9:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Ямар төрлийнх билээ, бясалгал мөн үү?
Мөн бол бараг боломжгүй дээ.

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Apr.05.13 11:54 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.14.12 7:00 pm
Posts: 997
Location: Цаг хугацаан дунд
Судалж эхлээд удаагүй байгаа болохоор сайн мэдэхгүй юм. Бясалгалын биш өөр аргаар болдог юм уу?

_________________
Хар өнгөтэй...


Top
   
PostPosted: Apr.06.13 1:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Unshchihsan blguidee.

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Last edited by H.M | SAlHinSEnS on Apr.24.13 7:16 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.06.13 1:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
Чакра гэж тэгээд яг юу юм бэ дээ????????????
Байрлал, бүтэц, үйл ажиллагааг нь яг таг тогтоочихсон юм байна уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.06.13 1:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Ер нь энгийн тайван сайхан амьдрах хүсэлтэй хүмүүс 7н хүрдийг мэдэж байхад л болно.

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Last edited by H.M | SAlHinSEnS on Apr.24.13 7:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.06.13 1:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
Гэрэл зураг, видео бичлэг, өөр бусад хүнд үзүүлчихээр юм байна уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.06.13 1:45 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Наадхаа тэр эрдэмтэн докторуудаасаа асуу.

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Apr.06.13 1:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
Гах гах, тэгж л таарна. баахан бураачид

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.06.13 2:00 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Хаха, чиний юу гэж бодох нь надад ямар хамаа байхав дээ.
Юу дуртайгаа бодож, юу дуртайгаа хэл дээ.

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Apr.07.13 4:52 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.14.12 7:00 pm
Posts: 997
Location: Цаг хугацаан дунд
Дээд хүчтэй холбогдох талаар мэдээлэл өгөөч. Дасгал сургуулилтаар энийг хийж болох уу?

_________________
Хар өнгөтэй...


Top
   
PostPosted: Apr.07.13 5:44 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Yamar dasgal surguulaltaar?

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Top
   
PostPosted: Apr.07.13 7:33 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.14.12 7:00 pm
Posts: 997
Location: Цаг хугацаан дунд
Тэрийг би мэдэж байсан бол асуух уу?

_________________
Хар өнгөтэй...


Top
   
PostPosted: Apr.07.13 8:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Unshsan blguidee

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Last edited by H.M | SAlHinSEnS on Apr.24.13 7:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.08.13 10:33 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.14.12 7:00 pm
Posts: 997
Location: Цаг хугацаан дунд
Бясалгалыг нь сонгоё доо
Ци энерги гэж юу юм бэ?
Дээд хүч гэж юу юм бэ? Хэрхэн холбогддог вэ? Гээд унших тусам мэдэхгүй юм их гарч ирж байнаа.

_________________
Хар өнгөтэй...


Top
   
PostPosted: Apr.09.13 2:22 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.03.10 7:33 pm
Posts: 2268
Location: Яг одоо л цаг нь, яг одоо л бүх зүйл өрнөж байна.
Bas l unshaa blgui dee.

_________________
Энгийн.. [Дээш дээш ас ас]


Last edited by H.M | SAlHinSEnS on Apr.24.13 7:18 pm, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 106 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited