#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 11:03 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 268 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11
Author Message
PostPosted: Apr.13.13 11:28 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 11:08 am
Posts: 77
Сүнс чинь ер нь энд тэнд хаа сайгүй л байгаашдэ. Айхтар хүчтэй сүнснүүд нь л хүнд харагддаг юм шиг байналэ. Тэрнээс биш сүнснүүд бол энд тэнд зөндөө байдаг.


Top
   
PostPosted: Nov.08.14 12:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Авто замын камер шалгагч залуу сүнс харсаар галзуурах дөхөж, ажлаасаа сайн дураараа гарчээ

http://uls.mn/community.html?id_31981

Хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв гэх шинэхэн алба байгуулагдаад жил гаруй болж байгаа билээ. Нийслэл хотын хүн машин нь дийлдэхээ больсноор, замын цагдаа гудамжинд зохицуулдаг хөг нь өнгөрсөн. Уг нь дэлхий нийтэд гудамжинд цагдаа зохицуулдаг үе аль хэдийнэ баларсан. Аль 90-ээд оны эхээр л Европын улсуудад замын хяналтын камерыг суурилуулж, зөрчил гаргасан талаар гар утсанд нь болон гэрийнх нь хаягаар ирдэг болсон байлаа. Харин энэ хөгжил дөнгөж л өнгөрсөн жилээс Улаанбаатарт биеллээ олов. Гэтэл санаанд оромгүй зүйл гарч, замын хөдөлгөөнд оролцож буй бүх жолооч нар дүрэм зөрчдөг болох нь баримтаар баталгаажсан юм. Камерын тусламжтайгаар замын хөдөлгөөнийг хянаснаар өнөөдөр Улаанбаатарын эх захгүй байдал арай л хумигдаж эхэлсэн сайн талтай. Одоогийн байдлаар нийслэл хотод авто замын 50 гаруй уулзварт хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог хяналтын камерын хамт суурилуулсан байна.

Мөн хөдөлгөөнт телекамерийг авто замын 26 уулзварт, замын хөдөлгөөний бөглөрөл саатал, авто машины хурд, тээврийн хэрэгслийн ачааллын мэдээ, хөдөлгөөний эрчмийг тоо баримтын хамтаар удирдлагын төвд дамжуулах үүрэг бүхий хөдөлгөөн мэдрэгчүүдийг 52 цэгт, замын хөдөлгөөний зөрчил гаргасан болон эрэн сурвалжилж байгаа автомашиныг илрүүлэх төхөөрөмжүүдийг 11 газарт, авто замын бөглөрөл болон бусад шаардлагатай мэдээ мэдээллийг тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигчдод хүргэх үүрэг бүхий мэдээллийн самбар хот руу орох 2 гол замын хажууд суурилуулан ашиглаж байгаа аж. Ийм олон "нүд"-тэй болсон болохоор Улаанбаатарын аль ч замд аваар осол хийгээд зугтах, бултах байдал эрс буурсан байна. Мөн энэ камеруудын тусламжтайгаар замын хөдөлгөөн төдийгүй замын хажуугаар болж буй үйл явдлууд ч тодоос тод бичигддэг учир гэмт хэргийн илрүүлэлт ч харьцангуй нэмэгдсэн гэдэг. Түүнээс гадна аймшигтай зүйл ч тохиолдох болжээ. Замын хөдөлгөөнийг хянах самбарын техникийн ажилтнуудыг замын осол аваар, зам хөндлөн гарч яваа хүмүүсийг дайрч мөргөж байгаа бичлэгээс илүүтэй Улаанбаатар хотын сүнс, чөтгөрүүд айлгадаг гэнэ. Эгэл жирийн хүмүүс бидний нүдээр харахад зам тээврийн осол тухайн жолоочийн анхаарал болгоомжгүй, эсвэл замын нөхцөл байдал муугаас болсон мэт харагддаг. Гэтэл зарим замын тодорхой хэсэгт "ойлгомжгүй" ослууд ихээр гардаг байна.

Тухайн хэсэгт олон удаагийн давтамжаар осол аваар гарч, гэмтэж бэртэх, амь эрсдэх тохиолдол цөөнгүй гардаг. Иймэрхүү "хараал хүрсэн зам" дэлхийн олон улс оронд байдаг. Тухайлбал Германы Майн дахь Франкфурт, Мангейм хоёрын хоорондох замын хэсэг газарт сүүлийн зургаан жилийн дотор 73 осол гарч, 200 гаруй хүн амь үрэгдсэн байна. Хамгийн хачирхалтай нь энэ хэсэг газар ямар ч саад тотгоргүй, шулуун дардан зам аж. Харин манай улсад тэр дундаа нийслэл Улаанбаатар хогод ийм "чопорийн" зам 20 гаруй байгааг ЗЦГ-аас "Хар цэг"-ээр тэмдэглээд багагүй хугацаа өнгөрчээ. Улсын хэмжээнд өнгөрсөн жил 369 хүн зам тээврийн ослоор нас барж, 1078 хүн гэмтэж бэртсэн гэсэн судалгаа байдаг бөгөөд үүний нэлээдгүй хэсгийг "Хар цэг"-үүдэд гарсан осол аваар эзэлдэг нь сонин. Үүний эсрэг ЗЦГ-аас замын тэмдэг тэмдэглэгээг нэмэх, анхааруулах самбар тавих гэх мэт ажлуудыг хийдэг ч тодорхой үр дүн ажиглагддаггүй, дахин зам тээврийн осол гарсаар байдаг. Харин үүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камер хянагчаар ажиллаж байсан нэгэн залуу арай өөрөөр тайлбарлаж байгаа юм. Улаанбаатар хот үнэхээр шөнөдөө сүнснүүдийн хот гэмээр байдаг гэнэ.

Түүний баталж байгаагаар, сүнс сүүдэртэй холбоотой аваар их гардаг гэнэ. Тэрээр ажилд ороод удаагүй байхдаа анх Гэсэр сүмийн урдуур зам хөндлөн гарч байгаа нүүгэлтсэн саарал дүрсийг камернаасаа харжээ. Өнөөх саарал дүрсийг томруулж хартал үнэхээр л зам хөндлөн гарсан дүрс байсан бөгөөд гайхалтай нь ямар нэгэн мод юм уу гэрлийн шонгийн сүүдэр огт биш байжээ. Маргааш нь ажлынхандаа энэ тухай үзүүлтэл тэд ч бас гайхаад өнгөрөв. Гэтэл сар гаруйн дараа ажил дээр нь бас л нэгэн яриа хөвөрсөн нь нэг камер хянагч Дарь-Эхийн уулзвар дээр хүүхдийн сүнс харсан явдал байлаа. Дөнгөж хөлд орж буй мэт хүүхэд замын голд хааяа нэг босч, эсвэл мөлхөж явсаар зам хөндлөн гарсан байна. Хамгийн аймаар нь шөнөөр явж байгаа машинууд өнөө хүүхдийг нэвт дайраад гарах боловч үргэлжлүүлэн мөлхөж байсан учраас тэд сүнс гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрчээ. Үүнээс хойш камерын хянагч нар шөнийн бичлэгийг үзэх сонирхолтой болсон бөгөөд ингэснээр долоо хоногийн бичлэгийг шүүрдэж үзээд таван сүнсийг "баривчилжээ". Модны 2 руу ордог хяналтын камерт бичигдсэнээр нэгэн нэвсийсэн хар сүүдэр замын хажуугаар өгсч яваа нь тодхон харагджээ.

Томруулж харвал хөл, гар, толгой гэх юмгүй ч ерөнхийдөө хүний дүрстэй тэр хар дүрс өөдөөсөө ирж буй залуу хосын дундуур нэвт гараад явсны дараа төд удалгүй залуу нь хүүхнээ шанаадаж унагажээ. Далдын хар хүч нөлөөлөв үү, муудалцаж явсан нь тохиолдлоор таарав уу. Юутай ч тэр хоёрын дундуур хар сүүдэр нэвт гараад явсны дараа ийм явдал болж байгаа нь сонирхол татаж байгаа юм. Засгийн газрын ордны хойд замд хамгийн олон сүнсний бичлэг үлддэг байна. Зам дагуу нааш цааш холхих нэгэн залуугийн дүрснээс гадна таяг тулсан нэгэн эмгэний дүрс шөнө дөлөөр их тод үлддэг бөгөөд мөн л машинууд нэвт дайраад гарахад тэрээр майжигнаж явсаар замын нөгөө талд гарангуутаа алга болчихдог аж. Мөн Тасганы овоо, 32-ын тойрог, Нарантуул захаас Амгалан руу явдаг зам, Их засаг их сургуулийн өмнөх зам, Улаанхуарангийн уулзвар зэрэг газарт сүнс явж байгаа нь бичлэгт үлдсэн байдаг гэнэ. Нэгэн удаа камерын хянагч залуу сүнс байдгийг нотлох нэгэн бичлэгийг үзжээ.

Тэрээр урьд өдөр нь Гурвалжингийн гүүрэн дээр хоёр машин өөд өөдөөсөө мөргөлдсөн бичлэгийг даргынхаа тушаалаар шүүжээ. Харамсалтай нь тэр ослын улмаас хоёр залуу амь насаа алдсан байв. Ингээд аль машин нь эхэлж дүрэм зөрчин, урсгал сөрж орсон талаар нариивчлан үзэж байгаад санаанд оромгүй зүйл харсан байна. Машин мөргөлдөж, хамарнаас нь уур утаа савсч байхтай зэрэгцэн хоёр суудлын чигтээ хүн дүрстэй уур манан аятай зүйл дээшээ хөөрөөд гараад явчихжээ. Харин тэрхүү хоёр цагаан манантсан сүүдэр ослын газарт цагдаагийнхан ирж хэмжилт хийж, түргэн тусламжийнхан өөрсдийг нь эмнэлэг рүү аваачихаар зөөвөрлөж байхад хажууд нь хараад зогсч байхыг өөрийн нүдээр харсан залуу золтой галзуурчихаагүй аж. Ослын улмаас цус нөжтэй бичлэгүүд хангалттай харж, сэтгэц нь айдастай байсан хяналтын ажилтан залуу сүүлдээ сүнс харсаар байгаад галзуурахын даваан дээр ажлаасаа сайн дураараа өргөдлөө өгөөд гарчээ.

Ер нь тус төвийн камер хянадаг залуус нэг их удалгүй ажлаасаа гардаг нь сүнс сүүдрүүд их хардагтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм. Нэгэнт Улаанбаатараар дүүрэн хий үзэгдэл, сүнснүүд хэрэн тэнүүчилдэг болох нь баримт нотолгоотой болсон учир ЗЦГ-аас "Хар цэг"-үүдэд очиж ном уншин газар лусыг нь тахисан байна. "Жанчивдэчинлин" хийдийн хамба лам Ж.Ширнэндэнцэлийн хэлснээр "Хар цэгийг харахад жалга дов дагасан, догшин уул усыг хөндсөн яг л хий үзэгдэл, чөтгөр шуламтай гэсэн сэдлийг төрүүлж байна. Ийм газруудад хангай дэлхий газар лус нь догширсон, элдэв гүйдэл, тийрэн, албин, чөтгөр шүглэсэн байдаг. Түүнийг Лүүжин хэмээх номын увидасаар өөрийн биед дуудан авчирч номхруулж байгаа юм. Лүүжин муу муухай бүхнийг сайн замд нь оруулдаг бөгөөд энэ номоор номхорсон бол эргэж хорлол үзүүлдэггүй" хэмээжээ. Тэд хамгийн сүүлд мөнөөх "Хар цэг"-үүдийн нэг Налайхын Хонхорт номоо уншсан бөгөөд энэхүү номын үр дүнг жилийн дараа судалгаа явуулснаар дүгнэх боломжтой юм байна.

Одоо цаг сонин

2014-11-06 15:25:46

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Nov.08.14 12:36 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 848
Location: closer than your breath
gantzaaraa bgaa bhoor tald n oruulaad orihloo
daraa n hvntei tsug unshhaas saruul iin post iig, eimeriin bn

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Nov.08.14 2:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
zohiomol medee yum bish uu?


Top
   
PostPosted: Sep.20.16 12:57 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Uchigdur zuragt uuruu assan. Sunsnees uur tailbar baina uu? Samsung Tvnuud er ni uursduu asaad bdag boljee? Kinetic energy ntr ni ym bolov uu?


Top
   
PostPosted: Sep.20.16 3:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Chiledu wrote:
Uchigdur zuragt uuruu assan. Sunsnees uur tailbar baina uu? Samsung Tvnuud er ni uursduu asaad bdag boljee? Kinetic energy ntr ni ym bolov uu?


haha tanai gert chin suns uureljee. odoo chamd 2 zam bna. zohitsood amidrah ugui bol nuuh hehe.


Top
   
PostPosted: Sep.20.16 4:35 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Bi sunsiig haraahan zohion buteegeegui baina. Tiimees ymar ymniih ni suns baihav.


Top
   
PostPosted: Aug.01.17 9:26 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3397
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
:alien: :alien: :alien:

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 268 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited