#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 9:26 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.07.08 12:21 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Шашин шүтлэг ба итгэл үнэмшил

Шашнаас болж муудалцаж буй хүмүүсийг хараад ийнхүү бодлоо...

Хүн гэдэг амьтан хоорондоо адилхан ч толгойд байгаа итгэл үнэмшил нь тэс өөр байх нь олонтаа. Хоёр өөр шашинтанг аваад үз. Олон тохиолдолд тэд хоорондоо шашингаасаа болж маргалдаад би чи-дээ тулаад өстөн заналтнууд болдог.
Хүмүүсийн шүтлэг, итгэл үнэмшил нь өөр байлаа гээд тэд бие биентэйгээ ойлголцож чадахаа больно гэсэн үг биш ээ.

Хүн хүссэн шашинаа шүтэх эрхтэй. Үүнд нь хүн саад хийж болохгүй гэж би хувьдаа боддог. Итгэл үнэмшил хүний дотроос үүсдэг. Гадны нөлөөнөөс үүсдэггүй. Хүний дотоод итгэлээс гэсэн үг.

Шашин тухайн орны соёлтой салшгүй холбоотой байдаг. Аав ээж, өвөө эмээ чинь шүтдэг шашинг чи хүндэтгэдэг байх шанс бол өндөр. Аав ээж чинь сүсэггүй бол чи ч мөн тийм байх вий. Дандаа тийм байдаггүй ч гэсэн энэ нь түгээмэл зүйл. Тийм л учраас нэг улс оронд нэг л төрлийн шашин голцуу давамгайлна.

Араб хүнийг Европ эцэг эх дээр өсгөөд Европ соёлоор хүмүүжүүлвэл тэр лалын шашинтай болохгүй. Арабт өсвөл лалын шашинтай орчныхоо нөлөөнд автан итгэл үнэмшил нь лалын шашинтан болж тогтно. Өөр бусад хүмүүс ч мөн адил.

Хувь хүн хүссэн шашнаа шүтэж болно. Хамгийн гол нь төр шашнаас ангид байх ёстой. Төр шашин хоёр нийлвэл бусдын шашныг өөр дээр чинь хүчээр тулгах, шашнаар иргэн хүнийг гадуурхах, лам санваартнууд тусгай хангамж эрх мэдэл олж авах гээд маш олон сөрөг нөлөөтэй. Шашны нөлөөнд хэт автсан засаг заавал уршигтай шийдвэр гаргадаг нь түүхнээс илт.

Ингээд шашнуудыг авч үзье. Шашнууд үнэндээ хоорондоо том ялгаатай гэж үү?

Буддизм.
Буддизм нь хувийн энх амгаланг олж авах сургааль гэхэд болно. Хүлцэнгүй, энэрэнгүй байдлаар юманд хандаж муу бүхнийг сайхан санаа сэтгэлээр даран явахыг Будда сургана. Будда амар амгалангийн дээдийг олох замналыг сургаж бас заажээ. Энэ шашны гол зорилго нь юу вэ? Хүнлэг энэрэнгүй байдал ба энх тайван.

Христийн шашин.
Библид сургаж байгаагаар Бурхан Есүс хүүгээ дэлхийрүү явуулж.
Есүс нь энэрэнгүй зангаар бүх зүйлд хандан хүлцэнгүй амгалан байхыг сургана. Түүнийг олон хүн дагах учир төр шашны удирдагчид аюултай хүн гэж үзэн хорооно. Есүс үхэхдээ ертөнцийн бүх нүгэлтнүүдийг уучлан гэм нүгэлийг нь авч одно. Өөрийн үхлээрээ ертөнцийн гүн нүгэл хилэнцийг авч одож. Энэ шашны гол зорилго? Хүнлэг энэрэнгүй байдал ба энх тайван.

Лалын шашин.
Коран болон бусад лалын шашны судруудад зааснаар Бурхан Мохамедийг сүүлчийн зөнчөөрөө сонгож өөрийн сургаалийг түгээхийг зарлиг болгож.
Мохамед нь хүн энх амгалан байдлыг олохын тулд таван зүйл баримтлахыг номложээ.
1) Бурханг цорын ганц гэж итгэ. 2) Ядуус, зовлонт хүмүүсийг энэрэн асар. 3) Жилд нэг сарын турш мацаг барьж буян үйлдэн залбир. 4) амьдралдаа дор хаяж нэг удаа Ариун Мэкка хотыг зорьж бусад ахан дүүстэйгээ нийл. 5) Өдөрт 5 удаа бясалган залбир.
Ислам гэж <Энх Тайван> гэсэн үг. Энэ шашны зорилго? Хүнлэг энэрэнгүй байдал ба энхтайван.

Мэдээж түүхийн явцад энэ гурван шашинг мушгин өөртөө хэрэглэсэн явдал зөндө гарсан.
Лалын шашин нь анх үүсэхдээ Араб ертөнцөд болж байсан аллага, дайн тулааныг зогсоон энх тайван авчирах зорилготой байсан ч энэ шашныг харин ч нэр барин ашиглаад аллага хийж байгаа бүлэглэлүүд зөндөө байна.
Христийн шашинг Европын хаадууд цэвэр улс төрийн зорилгоор ашиглаж ядуус, тариачдаа хүчгүй байлгах зорилгоор хэрэглэж байлаа.
Буддын шашин Монгол оронг биеэр болон сэтгэлзүйн хувьд Манжид эзлэгдэн колончлогдоход стратеги болгож хэрэглэгдсэн. Толгой лам нарын эрх ямба, хүн ардаараа тэр чигтээ лам болсон, мухар сүсэг газар авснаас шинжлэх ухааны ахиц огт гараагүй зэрэг нь цэвэр колончлогчдийн бодлого байсан.
Шашинг мушгин хэрэглэх гэж энэ.

Хүссэн шашнаа шүт. Хүн болгон өөр амьдрал туулж өссөн болохоор тэдний итгэл бишрэлийг хүндэтгэ. Шашинг бусдад бүү тулга. Шашин чамруу тулгахыг бүү хүлээн зөвшөөр.
Чингис Хаан шашны эрх чөлөөг Монголын Эзэнт Гүрэн даяар олгосон нь үүнийг л харсаных болов уу. Холыг харсан энэ шийдвэр нь эзэнт гүрнийг нь бэхжүүлж барьж байж.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.07.08 10:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хүрэх үр дүн нь ойролцоо боловч яавах зам нь өөр өөр л дөө.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: orgil09 tanaa
PostPosted: Sep.22.08 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
minii tenuulchiin oyun olon zuileer yavj ongorsond shashnii talaar zov dugnel gargasan hamgiin anhnii bicheglel deerh boloi atal ooriin uzeld orshih negen har huch uund ul huleen zovshoor hemeen tsadiglana... gagtshuu miniihees busad ene deerh dugneltiig hun bolgon oortoo tusgan avbal nen sain bu za hundetgesen orcish

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
PostPosted: Nov.14.08 4:51 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Арабууд бол итгэл зорилгыг нэгтгэх зорилгоор шашны номер нэгэн зохиогчид бөгөөд тэд крист, еврей, лал, гэгдэх дэлхийн 3 том шашныг зохиосон.
Дэлхийн хамгийн том шашин бол лал бөгөөд 1 тэрбум илүү шүтэн бишрэгчтэй.

Кристийн шашныг европууд үрчилж авсан ба өнөөдрийн кристийн шашны урсгалууд бол тоймгүй олон болжээ. Цагийн эрхээр шинийг сэтгэл бодогчид аль нэгэн өөрт ойр шашин дээр тулгуурлан шинэ урсгал үүсгэх нь олонтой.
Хамгийн их цус асгарууласан шашнууд бол мөн дээрх крист лал хоёр юм.

Бөө болхоороо цэвэр байгалийг шүтэн бишэрсэн үзэл дээр тогтдог бөгөөд харин хүмүүс одоо үед (Да Винчи код номноос эхлэн) шашингүйн үзэлтэй холбож ойлгодог болжээ. Африк, латин Америкт өргөн тохиолддог.

Монголчуудын хувьд бөөг сайн мэддэг ба тэнгэр шүтэх үзэл одоо болтол үргэлжилсээр одоог хүртэл Хөвсгөл аймаг бий. Манжийн ноёрхлын үед шарын шашин (буддын шашин улаан, шар хоёр урсгалтай) бөөгийн үзэл номлолыг овжин ашигласан. Үүний жишээ нь лус савдаг юм. Нүүдэлчин монголчууд амьдралын утга учир сайн мэддэг байжээ. Цэвэр ариун байгальгүйгээр амьдрал үгүйг ойлгож байгальлаа хамгаалан Богд ууланд зэрэг олон газар усыг аль 1200 оны үеээс дархлан цаазлаж, хүрэж хөндхийг хориглож байсан. Үүнийг Буддын шашин ашиглаж лус савдаг гэгчийг зохион гаргаж ард олныг мунхруулж байжээ.

_________________
Би Монгол бүсгүй


Last edited by tiktak on Nov.15.08 3:55 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.14.08 6:00 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Би хэдэн сарын өмнө египитийн соёл болон тэдний бөөгийн тухай нэг гоё ном уншсан юм. Түүнээс товчхон өгүүлэе.
Эртний египитчүүд бөө шүтдэг байсан тиймээс тэндний бурхадын байгалтай холбоо нэг. Бурхадын толгой, тэргүүн нь шувуу, муур, нохой г м байдаг. Египитийн фараонууд амьд бурхан гэж хүндлэгддэг байжээ. Хамгийн гол бурхан бол Ра буюу нарны бурхан.

Египитийн бүхэл бүтэн соёл иргэншилийн сөнгөсөн гол шалтгаан бол цус холилдолт бөгөөд фараон өөрийн охиноо хатан болгон авах тохиолдол элбэг байжээ.

Эрх мэдэлээ, эд хөрөнгө баялагаа, зөвхөн өөрийн гэр бүлдээ л үлдээхийн тулд эхнэр нөхрөө өөрсдийн дундаас сонгодог байжээ.
Египедийн сөнөлтийн эхлэл фараон Акхенатентай холбоотой. Түүний хатан бол египитидийн хамгийн нэр цуут хатадын нэг болох Нефертита байжээ. Нефертита гэж нэрний утга нь "сайхан хүн ирсэн нь" юм, энэ хатан 6 хүүхэд гаргасан.

Фараон Акхенатен (дөрөвдүгээр Аменхотер, сүүлд нь нэрээ Акхенатен гэж сольсон) өөрийнх нь дөрөвдүгээр хатнаар их хатан Нефертитагийн гаргасан өөрийн охин Меритатенийг эхнэр болгон сонгон зарласанаар энэ шившигт явдал гараагаа эхэлжээ. Үүнд гол үүргийг бөө нар үүрсэн байна.

Энэ л бузар явдал гайхамшигт египидийн соёл иргэншлийн мөхөлийн эхлэл юм.

Шашнаасаа хадуурчихлаа гэж...

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.08.08 3:51 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
египетчүүдийн энэ түүх сонирхолтой санагдлаа.... эртний египетчүүд уул нь тухайн үедээ бусад улс үндэстнүүдээ бодвол хамаагүй давсан соёл иргэншилтэй бсан мөртлөө хоорондоо цус холилдсон гэж бодохоор шившигтэй юм....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.09.08 10:21 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
магадгүй Атлантчууд, Лемурчуудын ачаар тэд илүү хөгжилтэй бсан болохоор байлдан дагуулалтыг сайн хийж, газар орныг эзлэж бсан болхым.... эртний египетчүүдийн шүтдэг бурхад нь ихэнхдээ сонин сонин царай дүрстэй бдаг гэсэн.... Атланчууд, Лемурчууд тэдэнд магадгүй тэгж харагддаг бсан бх...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.10.08 12:38 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Dec.08.08 6:30 pm
Posts: 104
egypt-n burhad ni ih tom biyetei yag l lemur ch yum shig

_________________
wtf fak?


Top
   
PostPosted: Dec.14.08 9:58 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Лемур гэж юу хэлээд байна?

Миний мэдэх ганц лемур бол амьтан ш т.

Нэг тийм жаахан алганд багтмаар, учиргүй том нүдтэй, сармагчинг гадна төрх нь ойролцоо

:jawdrop:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.15.08 4:31 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Мулдашев уншаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.16.08 9:37 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
ghostface wrote:
Мулдашев уншаа...


Надад унших боломж алгаа. Чи товчхон хэлээд өгөөчих л дөө.
Би энэ Мулдашевийн тухай ерөөсөө саяхнаас л энд нэг форумаас уншсан л даа. Тэнд лемур гэсэн юм алга бна.
Чин үнэнээ нууцгүй хэлэхэд энэ Мулдашевийг сенсанц дэлгэж бна нэг их тоохгүй бгаа ш т.
Монголд 6 хан өдөр хоночихоод
-хүн төрөлхтөний эхлэл монголд бна гээд цуураад бх юм. Хэн л 6 хан хоног ийм том асуудлыг судалж амжсан бх вэ?
Энэ нь монголчууд бидний чихэнд жихэр шиг сонсогдож бгаа агаа сайн ашиглаж шиг санагдах юм аа.

Энэ лемур тэгээд усны буга юм уу? хаашаа юм бээ? Эсвэл харь гариг ногоон арьстай баагий юм уу?

:morgoh:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.16.08 9:45 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.30.08 10:23 pm
Posts: 1905
Location: Casino Royale
Muldasevin buteeluud heterhii nilun nurshuu ym bna le. yahav ter avarag avarga baiguulamjuudiin geometr zui togtol hoorondiin hamaaral ene ter bol ih sonirholtoi. Tuvdiin ariun Kailas uuliin bumburtsgiin nuguu tald n Pashi aral. ene 2iig holbson shuluun toirog zamd n stone henge, egyptiin pyramid, bermudiin 3ljin, mexiciin pyramid ene ter bdag gesen. Spinchic yag ter zamiin daguu harasn baidag gene kailas uul ruu

_________________
Quantum of Solace


Top
   
PostPosted: Dec.17.08 1:42 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.12.08 1:26 pm
Posts: 341
Location: Хүлээнэ дээ...
tiktak wrote:
ghostface wrote:
Мулдашев уншаа...


Надад унших боломж алгаа. Чи товчхон хэлээд өгөөчих л дөө.
Би энэ Мулдашевийн тухай ерөөсөө саяхнаас л энд нэг форумаас уншсан л даа. Тэнд лемур гэсэн юм алга бна.
Чин үнэнээ нууцгүй хэлэхэд энэ Мулдашевийг сенсанц дэлгэж бна нэг их тоохгүй бгаа ш т.
Монголд 6 хан өдөр хоночихоод
-хүн төрөлхтөний эхлэл монголд бна гээд цуураад бх юм. Хэн л 6 хан хоног ийм том асуудлыг судалж амжсан бх вэ?
Энэ нь монголчууд бидний чихэнд жихэр шиг сонсогдож бгаа агаа сайн ашиглаж шиг санагдах юм аа.

Энэ лемур тэгээд усны буга юм уу? хаашаа юм бээ? Эсвэл харь гариг ногоон арьстай баагий юм уу?

:morgoh:




--LORD OF THE GAME-- wrote:

Buddha Jesus Muhamed 3 laa Gvn Samadid baisan humuus gun byasgalchid dayanchilagchid , Ted hunii sunsiig ariun blgah talaar byasalgal hiideg bsan .Jesus tov-d ch bsan gedeg tuuniig bas halzan bsan geh bogood agui-d Gun samadid bj bgad garch iren ooriin medsen zuilsee humuust taraaj mash olon bosholgogchdiig bii bolgosn yum.Buddha ch gesn yalgaagui 26000 myangan jiliin omnoh Buddha mon Gvn samadid bsan .odoo ch hurtel yaridag Tovd orond agui dotor heden say Jil biee hadgalj bui "LIMUR"chid gej ted bol bidnii ehlel bid tednii 5 dahi ue , hari garig ged yariad bgaa chinch bas ene tei holbootoi ,Tovd orond mash olon nuuts haalguud bdag ter bugd uulnii gadnaa haragdana oirtoj harin ul chadna tuuniig SETgeliin hamgiin ariun gegeeseliig olson hun l orj bolno. Minii der yarisan LIMUR chid ted bol BURHAD AGUU XUMUUS XAMGIIN TOGS UXAANTANUUD Ta nar herev zuragt Tv-eer uzsen bol Aguu Tovd orond bdag uulnuudiig harsan bh ted bugdeeree Pyramid helbertei bdag ene ni tednii buteel aguu uhaantnuudiin buteel , LIMUR chid .,, Delhii deer heden say jiliin omno burelden togtson Svnsen bie nees uuseltei huniig tav angildag,.LImur chid bol tuunii 3 deh ue shat Ted yagad odoog hurtel amid bna gevel Bidnii GEN-iig hadgalah gej odoog hurtel bgaa ted agui-d amidardag tuunluu hench oirtoj chaddagui aguuluu 1950-aad onii ued hytad ulaan army Tov-d nevtren haldan dovtlohdoo hed heden nuutslag agui luu nevterj chadaagui .Uchir ni tend TED bgaa ,Bidnii UE bgaa,,Oirtson "har sanaag aguulj bui" Hen ch ter ariun dagshin gazarluu oirtoj chadahgui .Uuniig Ymar negen Daldiin nuutslag Huchin ZUIL hamgaalj bdag Tedniig ymar neg zuil hamgaaldag ,LIMUR chidiig yagad garj irdeggui gej bodoj bgaa bh, Ted heden Say jileer oorsdiin bie -e Gun SAMADID bdald oruulan ooriinhoo sunsiig Nogoo yortontstei holboj mongon utsaar holboj ogdog ,Tednii Oi uhaan Nogoo yortontsod buyu Sunsnii ih yortontsod bdag ,..Bur mash olon zuun say jiliin omno LIMUR chuud oorsdiin turshiltiin hun boloh Atlanta-chuudiig bii bolgoson udalgui ted oson urjiseer negen tom ovog aimag bii bolj olon talruu durven yavsan ted nar ni bid Atlanta-iin uldegdeluud ted nar 4 deh ue ,..On tsag ongoroh tusam Atlanta chuud LIMUR chiddee dain hiij zarim neg ni harin ch esergeeree tedentei evtei baij oorsdiin zarim neg bii bolgoj chadaagui zuilee hiilgesen yum .Ternii neg jishee ni Yaaltchgui Egyptiin PYRAMID ,,Aguu hun tolgoit Arslan bietei Sphinx Arslan bol Egyptiin baharhaliin negen torol zuil .Harin ter tolgoinii talaar yarival LIMUR chid iig zarim ni Dalaigaas uussen ch gej yaridag Dalain humuus ch gej yarih ni bii odoo ch hurtel dalain Gund bidnii ochij uzeegui Gund Ted baigaa ,Bidnii GEN-iig hadgalj bgaa . LIMURchid ni hagas anisan nudtei ondor ni 6-7 metr Hatuu huchirheg tseejtei gariin bulchin sain hogjison Tuunii tolgoi ni Jiriin huniihees havigui Tom ,Hamar bhgui orond ni Savhlag booronhii zuil bdag Mon LIMUR chid 3dahi mel miitei bsan ter nud ni gehdee ogt bdaggui ,.ene 3 dahi nud ni tarhi ni dotor Negen bulchirhai bolj hogjson .uugeeree Ted chuluug 3 dahi melmiinii hucheeree orgoj hodolgoj Aguu tom tom Barimjuudiig barisan ch gez uzdeg .Sphinx iin xamar ni bhku bgaag ta nar tuuniig gej oilgoh yostoi .Egyptiin aguu pyramidiin door ch gesn ted odoo hurtel suusaar l bgaa.Egypted ih bdag NVD -iig sanaj bna uu TUunii nud ,Erdemted Pyramidiig Hari gargiinhanii tuslamjtai barisan gej uzdeg bolovch unendee ter hari garig geed bgaa ni Bidnii yarij bui LIMUR chid .Maya ulsiin Aguu pyramiduud Tovdiin Burhanii hot dahi Aguu pyramiduud bugd tednii buteeluud ,Tedniig bi deer mash ih oyunii hogjiltei humuus bur deed zergiin hogjiltei humuus bsan gej yarisan .Atlantanuud odoo yagad alga bolson be yagad orond ni bid bii bolson be gevel Ih solir delhiid unaj atlantchuud barag bugd suirj ugui bolson Limur chid bidnii amidraliig tsaash zalguulahiin tuld Butsaj gun agui daa orson ni medeej ,IH soliriin ayul duussanii daraa ted dahin garj uldsen Atlantanuudtai negden 5 dahi ue buyu bidniig bii bolgoson olon say jiluud ongoron odoj 5 dahi irgenshiliin humuus bid gazar gazar oson bii bolj ulmaar too tomoshgui olon bolson bilee .LIMUR chid bol hariin hun gehdee Hun ,Tedniig Nisdeg tavag unan delhiigeer duulen nisej garig yortsonoor ayaldag bsan .Tednii zarim ni oor garigluu yavj tendee amidraliig bii bolgoj ue uehen bidend uzegdeh ni heviin uzegdel ,Gevch ted hariinhan bish bidnii neg odoo ch hurtel bna shuu de Agui dotroo bna .medeej ted garj irehgui Daraagiin suirel bolno gedgiig medej bgaa bolhoor mon l huleej bgaa 6 dahi hunii irgenshiliig ted l bii bolgono .

_________________
womanizer


Top
   
PostPosted: Dec.17.08 10:13 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Цаг заваа гарган бичсэнд баярлалаа.
Лимур гэж юуг яриад бгааг ойлголоо.
:hi:

Харин энэ чинь ямар нэгэн зөгнөлт ном байлгүй дээ?

:dance: :dance: :dance:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.18.08 1:08 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.12.08 1:26 pm
Posts: 341
Location: Хүлээнэ дээ...
тэгж ч хэлж болно...хүн юу гэж ч ойлгож болно л доо...гэхдээ бид нар харж үзээгүй, гэхдээ байхгүй гэдгийг нь бас бүрэн төгс баталж чадахгүй болхоор үгүйсгэх бас дэмий ...

_________________
womanizer


Top
   
PostPosted: Dec.18.08 4:38 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
ороолт wrote:
тэгж ч хэлж болно...хүн юу гэж ч ойлгож болно л доо...гэхдээ бид нар харж үзээгүй, гэхдээ байхгүй гэдгийг нь бас бүрэн төгс баталж чадахгүй болхоор үгүйсгэх бас дэмий ...


Яг зөв хэллээ "бид нар харж үзээгүй"
Лимур байгааг бүрэн төгс нотлож чадахгүй бна гэдэг чинь харин байхгүйг нь бүрэн төгс
нотлоод бгаа юм биш үү дээ.
Да Винчийн код шиг л...
Ийм байж болох бүрэн боломжтой санагдаад байгаагаас биш
ямар ч нотолгоо байхгүй зүгээр л хийсвэрлэл.
Амьдрал хэт ойр хийсвэрлэл л байхгүй юу даа...

:xmas: :xmas: :xmas:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.19.08 9:15 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Sep.29.08 10:33 am
Posts: 301
ороолт wrote:
тэгж ч хэлж болно...хүн юу гэж ч ойлгож болно л доо...гэхдээ бид нар харж үзээгүй, гэхдээ байхгүй гэдгийг нь бас бүрэн төгс баталж чадахгүй болхоор үгүйсгэх бас дэмий ...

muldashoviig mash oilgomjtoi tovchiljee.
Harin LIMUR haanaas bii bolov. Bas sunsen hun haanaas bii bolov.60 m hun...


Top
   
PostPosted: Dec.20.08 8:05 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
apex wrote:
бид нар юмыг байхгүй гэж бодож байгаад гарч ирхээр нь самгарддаг биз дээ :hihi:


Юмыг яаж мэдэх вэ гээд юмтай төрдөг гэдэг шиг үү... :hehe:
Бидний энэ гэнэн бдалыг олиггүй нөхдүүд овжиноор ашигладаг.
Чи нөгөө Гал гаргадаг охин Өнөрмаа билүү хэн билээ нэг "үл бүтэхмаа" бас үзмэрч Дашцэрэн гээд л худалч нөхрийг мэдэх үү?

Бид нар байхгүй гэж бодож байтал байгаад гарч ирж биднийг самгардуулсан нэг жишээ хэлээч?

:dance: :dance: :dance:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.22.08 11:52 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Dec.12.08 1:26 pm
Posts: 341
Location: Хүлээнэ дээ...
tiktak wrote:
apex wrote:
бид нар юмыг байхгүй гэж бодож байгаад гарч ирхээр нь самгарддаг биз дээ :hihi:


Юмыг яаж мэдэх вэ гээд юмтай төрдөг гэдэг шиг үү... :hehe:
Бидний энэ гэнэн бдалыг олиггүй нөхдүүд овжиноор ашигладаг.
Чи нөгөө Гал гаргадаг охин Өнөрмаа билүү хэн билээ нэг "үл бүтэхмаа" бас үзмэрч Дашцэрэн гээд л худалч нөхрийг мэдэх үү?

Бид нар байхгүй гэж бодож байтал байгаад гарч ирж биднийг самгардуулсан нэг жишээ хэлээч?

:dance: :dance: :dance:



наад хүүхнийг чинь лав хэлээгүй байх....50-д онд тухайн үед мөрөөдөл байсан техникийн дэвшлүүдийг одоо бид хэрэглээ л байж л байна....зөн билэгч нарыг үгүйсгээ л байдаг мөртлөө тусгай судлалаар тэдгээр хүмүүсийг судлаад ирлээ....

_________________
womanizer


Top
   
PostPosted: Dec.22.08 8:44 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Техникийн дэвшилтийг 50 онтой холбоотой гэнээ
Энэ тухай Мулдашевийнхаа номноос уншаа юу?

50 он, техникийн дэвшилт гээд бгаа чинь бодвол ENIAC ийг яриад бх шиг бна.
Тэгвэл жишээлбэл Charles Babbage 1800 онд юу хийж бсныг олж уншаарай.
Яагаад орчин үеийн бидний компютер 200 жилийн өмнөх энэ эрдэмтэнтэй холбоотойг судлаарай.
Мэдлэгт чинь дусал нэмэр...
Мэдэхгүй бж юун хөгийн жишээ татдаг юм.

:hehe:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
PostPosted: Dec.22.08 9:56 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5763
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
shashinuudiin sanaa ni uur zorilgo ni ch uur
budg sain saihaniig erelhiildegeeree ijil bolovch
ur dun ni uur uur baidag


Top
   
PostPosted: Dec.30.08 2:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
Энэ Лемур гэдэгт итгэдэг хүн бас байдиймуу?

Энэ шашныг чинь угаасаа хүн ардыг барихад зориулсан хэрэгсэл гэж ойлгодийшт...

_________________
Foruming


Top
   
PostPosted: Dec.30.08 5:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5763
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Sadis...2 wrote:
Энэ Лемур гэдэгт итгэдэг хүн бас байдиймуу?

Энэ шашныг чинь угаасаа хүн ардыг барихад зориулсан хэрэгсэл гэж ойлгодийшт...

lemur gej shashin lemuriin irgenshiliin ued bsan yumuu?


Top
   
PostPosted: Dec.30.08 5:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Nov.27.04 10:03 pm
Posts: 4845
Location: EU
энд шал өөр 2 санаа явж байгаам шүү...шашин гэдэг нь одоо байгаа шашнуудыг хэлээд байгаа юм. :-D

_________________
Foruming


Top
   
PostPosted: Jan.05.10 6:35 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Ene sedwiin garchig ni ih taalagdlaa shashnuudiin zorilgo neg burhand hureh buguud gagtshuu tuund hureh arga zam ni olon salaa ene ni gants l zorilgotoi ter ni burhand oirtoh hureh harin arga zam ni l uur


Last edited by zulaa.ss on Feb.25.11 11:19 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jan.09.10 1:02 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 4:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
orgil09 wrote:
Хувь хүн хүссэн шашнаа шүтэж болно. Хамгийн гол нь төр шашнаас ангид байх ёстой. Төр шашин хоёр нийлвэл бусдын шашныг өөр дээр чинь хүчээр тулгах, шашнаар иргэн хүнийг гадуурхах, лам санваартнууд тусгай хангамж эрх мэдэл олж авах гээд маш олон сөрөг нөлөөтэй. Шашны нөлөөнд хэт автсан засаг заавал уршигтай шийдвэр гаргадаг нь түүхнээс илт.


Шашин төр 2 гэж яриад байна. Түүх гэлтгүй одоо үед ч энэ асуудал хэвээрээ л байгаа ш дээ, маш олон жишээ татаж болно маш олон орноор жишээлж болно европ, америк, ази гээд бүхий л тивд байгаа улсуудад энэ үзэгдэл жирийн, Жишээлхэд африк гэхэд тал талаараа ислам христийн гээд шашинд хуваагдаад үзэж тараад байна африкт болж байгаа цөөнгүй тэмцэл энэ шашинд чиглэгдсэн байх, европд гэхэд улс төрд нь илтийн лобби орж бодлогоор "Уламжлалт" гэсэн нэрийн доор шашинаа дэмжиж байх жишээтэй


orgil09 wrote:
Буддизм.
Буддизм нь хувийн энх амгаланг олж авах сургааль гэхэд болно. Хүлцэнгүй, энэрэнгүй байдлаар юманд хандаж муу бүхнийг сайхан санаа сэтгэлээр даран явахыг Будда сургана. Будда амар амгалангийн дээдийг олох замналыг сургаж бас заажээ. Энэ шашны гол зорилго нь юу вэ? Хүнлэг энэрэнгүй байдал ба энх тайван.


Энэ тодорхойлт чинь зарим талаараа учир дутагдалтай санагдлаа


orgil09 wrote:
Буддын шашин Монгол оронг биеэр болон сэтгэлзүйн хувьд Манжид эзлэгдэн колончлогдоход стратеги болгож хэрэглэгдсэн. Толгой лам нарын эрх ямба, хүн ардаараа тэр чигтээ лам болсон, мухар сүсэг газар авснаас шинжлэх ухааны ахиц огт гараагүй зэрэг нь цэвэр колончлогчдийн бодлого байсан.
Шашинг мушгин хэрэглэх гэж энэ.


Энэ тал дээр би санал зөрөж байна л даа чамтай, жишээ нь ямар шинжлэх ухааны дэвшил яриад байгааг огт ойлгохгүй байна, за яахав монголчууд түүхэндээ мундаг шинжлэх ухаан хөтөлж явуулдаг туршлагатай ард түмэн байг гэж бодье л доо манжид эзлэгдэх хүртэл гэтэл тухай цаг үед ерөнхийдөө ази тивийн маань байдал ямархуу байлаа даа тэгэж мундаг бусадаасаа түрүүлж тэргүүлэх хэмжээний соёл шинжлэх ухааны хөгжүүлж байсан билүү, тийм боломж нөхцөл маань хэр байсын болдоо?

Тэгээд ганц чи гэлтгүй олон хүмүүс Буддизм монголд орж ирээд мундаг эзэнт гүрэн байсан, байлдаг мундаг улсуудыг номхон хүлцэнгүй болгоод тэгээд хүч, хийморийг нь алга болгоцон гэх юм ярихийн, за яахав тэгсэн байж л гэж бодье л доо тэгвэл эдгээр хүмүүс бас Оргил надад яагаад тэр мундаг Англи, Осман, Ром, Австри наашлаад алдарт ЗXУ гэх зэрэг эзэнт улсууд яагаад алга болчвоо тэдний сүнс сүлдийг бас л Буддизм гэдэг айхтар сүнс сүлд авагч аваад явцан юм байх даа? Надад яагаад эдгээр эзэнт гүрнүүд мөхөснийг тайлбарлаад өгөөч тэгэхдээ Буддизм яаж нөлөөлөөд эдгээрийг улсуудыг мөхөөв гэдгийг яг л Монголын яаж мөхөөснийг тайлбарласан шигээ? Яасан айхтар шашин уу энэ Буддизм чинь дандаа Монгол шиг мундаг байлдаг эзэлдэг дайчин эзэнт гүрэн улсуудыг очиж мөхөөдөг



orgil09 wrote:
Хүссэн шашнаа шүт. Хүн болгон өөр амьдрал туулж өссөн болохоор тэдний итгэл бишрэлийг хүндэтгэ. Шашинг бусдад бүү тулга. Шашин чамруу тулгахыг бүү хүлээн зөвшөөр.
Чингис Хаан шашны эрх чөлөөг Монголын Эзэнт Гүрэн даяар олгосон нь үүнийг л харсаных болов уу. Холыг харсан энэ шийдвэр нь эзэнт гүрнийг нь бэхжүүлж барьж байж.


Санал нэг байна, хүссэн шашинаа шүт харин үүнийхээ хамт хэн нэгэн улаараад дайраад байдаг, шашиндаа оруулах гээд зүтгээд байгаа улсууд яагаад ингээд байгааг гэдгийг нь сайтар хамт бод, юу ч хэлж байсан хамаагүй хайр ч гэнэ үү, гайхамшиг ч гэнэ үү, юу гэж толгойг нь тань угааж мэднэ шүү (өөрсдийгөө мэдэж байгаа байлгүй дээ)


Бүx шашинуудын зорилго нэг юм гэж сэдэв нээсэн байна, үүнд чинь хандаад хэлэхэд үнэндээ бүх шашин нэг зүйлийн тухай биш л юм л даа, Дээр дурдсан 2 шашин бол гарцаа байхгүй нэгэн унивэрсал бүтээгчийн тухай яридаг бүхнийг бүтээсэн бүх зүйлийг зохиуцалдаг, харин Буддхизм бол эдгээр шашинтай харицуулхад маш Атхист шашин миний санаж байгаагаар анх европд Буддхизм хүртээл болж байхад (1800 - аад оны үед) тухайн үед амьдарч байсан нэгэн философич Буддхизм - г Атхист шашин гэж тодорхойлсон байдаг, сүүлд л гэхэд Буддизмыг баруунд таниулсан олонд түгэхэд нь томоохон хувь нэмэр оруулсан хүн хэлэхдээ: энэ бол шашингүй байхын шашин гэсэн юмыг олон удаа дурдадсан байдаг ( бидний зэн гэдгээр мэдэх буддизм - г баруунд танилцуулсан нөхрийн нэгдээ ) товчдоо ямар нэгэн мундаг зохицуулагч бүтээгчийг үгүйсгэдэг огт байхгүй гэж үздэг өөрөөр жишээлж хэлбэл ислам болон xристийн шашинд итгэл гэдэг бол бурханд (нэг бүтээгчд) маш хүчтэйгээр итгэж байж сая аврагддаг, харин Буддизмд итгэх итгэл гэдэг бол хүн сайжирч сайн хүн болж чаднаа гэдэгт итгэх итгэл байдаг, улмаар үүнээс ч болоод маш том эдгээр шашины хоорондох онолын ялгаа байдаг. Үүнийг багахан судлахад л хоорондох ялгааг нь маш тод томруунаар олж харж чадна. Товчдоо би огт адилгүй гэж хэлэх гээд байна.

_________________
Аялал


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited