#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 9:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 118 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Dec.06.05 4:04 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
oops! wrote:
А, бас нэг асуулт байна. Цэнэг нь дуусаагүй баттерэйг цэнэглэхээр нуралт үүсэх үү? Хүмүүс л муу л гэдийн, яг ямар учиртай юм бол?
Ene battery-nii type-s shaltgaaldag shig sanagdaj bna. Ni-Ca bolon Ni-Me battery-uud ingedeg bhaa. Aan harin Li-Ion hamaagui gehdee Temp-s ih hamaardag huitend tseneg amarhan suuchihdag yum bilee.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.06.05 9:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.21.03 2:00 am
Posts: 6558
Location: Энд байхгүй байвал тэнд байгаа шүү. http://dusal.blogmn.net ;-)
Би бас асууя гэж бодож байсан юм. Цэнгийг нь бvрэн дуусгаж байж цэнэглэх баттерейны эдэлгээ уртсгадаг гэж зєндєє сонсож байсан vнэн vv?

Бас нээрээ манай нэг найз гар утасны баттерей нь нураад цэнэг авахаа больчихсон чинь євєл болкон дээрээ цэнэглэж хонуулаад бариад байдаг болсон байсан гэж байсан? Yнэн болуу?

_________________
:hey: www.dusal.net :look:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.07.05 11:31 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
ter bolkon deeree honuuldag ch arai dendnee. Temp 15-30 havitsaa bh ued heviin temp ternees ih buyu baga bol er ni demii dee. Ovol utasniih baitugai mashiniih holddog biz dee? Getel Temp-iin huvid hamgiin ih intervald ajillaj chaddag ni mashiniih shuu dee?

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.07.05 11:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.21.03 2:00 am
Posts: 6558
Location: Энд байхгүй байвал тэнд байгаа шүү. http://dusal.blogmn.net ;-)
Уг нь ч нэг их худлаа ярихаар хvн биш л дээ. Би бас итгээд л яваад байгаа... Даан ч энд тэгж их хvйтрэхгvй юм даа.. Одоохондоо нурсан баттерей ч алга хэхэхэ

_________________
:hey: www.dusal.net :look:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.21.05 12:26 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Mar.23.05 1:48 am
Posts: 116
Location: Ard CHINI chamaig haraad ...
[font=Times New Roman]192 oo CHI SHUU :wd: :wd: :wd: [/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.22.05 5:28 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Mar.23.05 1:48 am
Posts: 116
Location: Ard CHINI chamaig haraad ...
192 wrote:
Дээрхи мэдээллvvдийг физикийн чиглэлээр сураад сайн мэдэж авах нь юу л бол. Yнэнийг хэлхэд би цахилгааны чиглэлээр 6 жил сураад одоо 5 дахь жилдээ ажиллаж байгаа л даа. Иймэрхvv мэргэжлийн ойлголтуудыг физикийн чиглэлийн хичээлvvд дээр тодорхой заадаггvй юмаа.


[font=Times New Roman]Hi **DC motor kontrol-Neural system** -iin talaar medeelel baival uguuch MGL hel deer baival sain bna Onliin l jaahan yum baihad bolno ...

:hi: :hi: :hi: PLZ...[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.26.05 12:09 am 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Сайн ойлгосонгvй. kontrol-Neural систем юм уу, эсвэл kontrol-Netural систем юм уу?


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.26.05 12:13 am 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Англиар нэрийг нь сайн мэдэхгvй юм байна. Товчхондоо яадаг систем болохыг нь хэлээд єгвєл дэлгэрэгvй мэдээлэл олж болох байх.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.26.05 3:23 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Mar.23.05 1:48 am
Posts: 116
Location: Ard CHINI chamaig haraad ...
192 wrote:
Англиар нэрийг нь сайн мэдэхгvй юм байна. Товчхондоо яадаг систем болохыг нь хэлээд єгвєл дэлгэрэгvй мэдээлэл олж болох байх.


[font=Times New Roman]mgl oor noron gej orchuuldag yum bna lee ...
& motor iin talaar tegvel onliin yum olj uguuch
hed angildag, yamar yamar motoruud baidag ... plz yaaraltai bols ain shuu hehehe :hi: [/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.05 10:24 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
motor гэсэн vндсэн ойлголтын хvрээнд:
Цахилгаан машин
Цахилгаан машин нь цахилгаан соронзон индукцлэлийн vндсэн дээр суурилагдсан эрчим хvчийг нэг хэлбэрээс нєгєє хэлбэрт шилжvvлэх, эсвэл нэг тvвшнээс нєгєє тvвшин рvv шилжvvлдэг тєхєєрємжийг хэлж байгаа юм. Цахилгаан машиныг vндсэн 4 ангилна.
1. Асинхрон хєдєлгvvр
2. Синхрон хєдєлгvvр/генератор/
3. Трансформатор
4. Тогтмол гvйдлийн машин


Last edited by 192 on Dec.28.05 11:07 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.05 10:38 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
1. Асинхрон хєдєлгvvр нь цахилгаан эрчим хvчийг механик эрчим хvчэнд хувиргах зориулалттай ба Асинхрон гэсэн vгийн эхний "А" vсэг нь грекээр эсрэг гэсэн утгатай, синхрон гэдэг нь зэрэгцээ гэсэн утгатай ба vvний учир нь хєдєлгvvрийн эргэлтийн утга нь 0-ээс єєрєє эргэлтэй авч ажиллах чадвартай гэсэн vг юм. Тиймд асинхрон хєдєлгvvрийн єргєн хэрэглэх ба бидний ахуйдаа хэрэглэж буй хєдєлгvvрvvд бараг бvгд асинхрон хєдєлгvvр байдаг билээ. Асирнхрон хєдєлгvvр нь vл хєдлєх хэсэг статор, хєдлєх хэсэг ротор гэсэн vндсэн 2 хэсгээс тогтох ба энэ 2 хэсгvvд нь тус тусдаа цахилгаан ороомогтой, статорын ороомогт гаднаас хvчдэл єгєх ба роторын ороомогт хvчэл єгсєн эсвэл єгєєгvй шууд богино холбосноос нь хамааруулж ФАЗЫН ротортой, БОГИНО ЗАЛГААНЫ ротортой гэж 2 ангилна. Статорт гаднаас хvчдэл єгєхєд статорын ороомгоор гvйдэл гvйж соронзон орон vvснэ. Энэ соронзон орон нь роторын ороомгийг огтлон гаснаар роторын ороомогт гvйдэл vvсч, соронзон оронд байрласан гvйдэлтэй дамжуулагчид цахилгаан соронзон хvч vvсснээр роторыг эргvvлэх хvч vvсэх ба энэ хvчний эсрэг чиглэлтэйгээр ротор эргэлтэнд орно.
Жич: Товч тайлбарлах vvднээс зарим нэг зvйлийг хасч оруулав.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.05 10:43 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3923
Location: Asus G53SW
PSU ni shatahguigeer VGA card shatna gej bainaa??? minii 6600gt shatchlaa gejj :( busad yumnuud ni zuv zugeer.

_________________
Спортын цонх


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.05 10:51 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
2. Сихрон хєдєлгvvр /генератор/
Синхрон хєдєлгvvр нь Асинхрон хєдєлгvvрийн эсрэгээр буюу хєдєлгvvрийн голыг/роторыг/ туслах хєдєлгvvрийн тусламжтайгаар синхрон хурданд нь очтол эргvvлэх ба синхрон хурданд очмогц туслах хєдєлгvvрийг синхрон хєдєлгvvрийн голноос салгана. Синхрон хєдєлгvvр нь томоохон vйлдвэрvvдэд суурилагдсан байх ба асинхрон хєдєлгvvрийн бодвол эдийн засгийн хэмнэлттэй байдаг. Мєн ажиллах зарчим на асинхрон хєдєлгvvрийнхтэй тєстэй.
Синхрон генератор. Энэ тєхєєрємж нь хийцээрээ Синхрон хєдєлгvvртэй адил байна. Гол ялгаа нь Механик эрчим хvчийг Цахилгаан эрчим хvчэнд хувиргана. Роторын ороомогт тогтмол хvчдэл єгєхєд роторын хэсэгт N, S гэсэн 2 соронзон туйл vvснэ. Энэ vvссэн соронзон оронтой роторын голыг механик хvчээр тодорхой тогтмол хурдтайгаар эргvvлэхэд статорын ороомгийг соронзон орон огтлон гарах ба ингэснээр статорын ороомог цахилгаан хєдєлгєгч хvч vvсэх ба энэ нь цахилгаан хvчдэл vvсгэнэ. Статорын ороомгооч тэжээл авч цахилгаан хэрэглэгчдийг эрчим хvчээр хангана.
Дулааны болон усан цахилгаан станцууд бvгд синхрон генератор ашиглах ба бидний амьдрал ахуйд туйлын их хэрэгцээт цахилгаан эрчим хvчийг vvсгэх vндсэн арга нь гэж ойлгож болох юм.
Жич: Мєн л товчоор тайлбарлалаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.05 11:05 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
3. Трансформатор
Трансформатор нь цахилгаан эрчим хvчийг нэг тvвнээс нєгєє тvвшинд хувиргах зориулалттай цахилгаан статик машин ба урьд 2 оосоо ялгаатай нь хєдлєх ба vл хєдлєх хэсэг гэсэн ойлголт байхгvй ба нэг зvрхэвчин дээр суурилагдсан 2 ба тvvнээс дээш ороомгуудаас бvтнэ. Анхдагч ороомогт цахилгаан хvчдэл єгєхєд гvйдэл гvйж, гvйдэл нь соронзон орон vvсгэх ба соронзон орон нь соронзон урсгал vvсгэж, энэ урсгал нь 2догч ороомгийг нэвтрэн гарснаар 2 догч ороомогт гvйдэл болон хvчдэл vvсгэнэ. Хvчдэлийг нэг тvвшнээс нєгєє тvвшинрvv шилжvvлхийн тулд 2 ороомгийг харилцан адилгvй ороох ба анхдагч ороомог нь 2догчоосоо олон ороодостой бол бууруулах, эсрэгээр бол єсгєх трансформатор байна.
Трансформаторыг vйлдвэрлэлд єргєн хэрэглэх ба алс зайд эрчим хvч дамжуулахын тулд єсгєх трансформаторын тусламжтайгаар хvчдэлийг 6000в, 10000в, 35000в . . . гэх мэт єндєр хvчдэлд хувиргаж хэрэглэнэ. Мєн гэр ахуйн хэрэгцээнд єргєн хэрэгдэх ба голцуу бууруулах трансформатор ашиглана. Yvний нэг жишээ нь гар утасны цэнэглэгч, хєгжим, телевизор гэх мэт 6в, 9в, 12в . . . гэх мэт хvчдэлээр ажилладаг бууруулагч болгонд трансформаторыг єргєн хэрэглэдэг.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.05 11:18 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
4. Тогтмол гvйдлийн машин
Тогтмол гvйдлийн машин нь цахилгаан эрчим хvчийг механик болгох зориулалттай ба асинхрон болон синхрон хєдєлгvvрvvдээс ялгарах ялгаа нь тогтмол хvчдэлээр ажилладагт нь байгаа юм. Хийцийн хувьд:
Роторын ороомгийн тоо олон байх ба ротор дээр сектор хэсгvvдээр хуваагдсан коллектортой ба тус бvр дээр ороомгууд холбогдсон байна. Роторын ороомогт тогтмол хvчдэл єгєхєд роторт соронзон орон vvсч тvлхэлт єгнє. Энэ vед роторын дараагийн ороомогт коллекторын дараагийн шvдний тусламжтайгаар хvчдэл єгєгдєх ба дахин тvлхэлт єгнє гэх мэтчилэн роторыг эргэлтэнд оруулна.
Тайлбар: Жаахан залхуурсан учир бvдvvлэг маягаар тайлбарлалаа.
Тогтмол гvйдлийн машиныг хэрэглэх жишээ нь авто машинд хэрэглэгддэг сэнс, бидний хэлж заншснаар стачер буюу стартер /авто машин асаагч буюу тvлхvvр тvлххэд машины хєдєлгvvрийн голыг эргvvлж байгаа хєдєлгvvр/ зэрэг юм. Хийцийн хувьд нарийн, тєвєгтэй байдаг учраас зєвхєн аккумляторын батарейгаар ажилладаг, эсвэл тогтмол гvйдлийн хэлхээтэй хэсгvvдэд л тогтмол гvйлийн машинуудыг хэрэглэдэг байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.28.05 11:39 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
TAXNA wrote:
Би бас асууя гэж бодож байсан юм. Цэнгийг нь бvрэн дуусгаж байж цэнэглэх баттерейны эдэлгээ уртсгадаг гэж зєндєє сонсож байсан vнэн vv?

Бас нээрээ манай нэг найз гар утасны баттерей нь нураад цэнэг авахаа больчихсон чинь євєл болкон дээрээ цэнэглэж хонуулаад бариад байдаг болсон байсан гэж байсан? Yнэн болуу?



Энэ асуултанд хариулах гээд vзье. Яг онолын vvднээс бол цэнгийг бvрэн дуусгаж байж цэнэглэх нь батарейнд сайн гэдэг нь худлаа бололтой. Жишээ болгоод Хvчлийн аккумляторын батарей дээр тайлбарлая.
2 вольтын хvчдэлтэй батарейг цэнэглэхэд цахилгаан хєдєлгєгч хvчний хэмжээ нь тvргэн нэмэгдэж 2,1 вольтод хvрэх ба тєгсгєлд 2,7 вольтод хvрнэ. Yvнийг буцааж ажиллуулахад тvvний цахилгаан хєдєлгєгч хvч нь тун тvргэн унаж 2,7 вольтоос 2 вольт хvрэх бєгєєд энэ хэмжээн дээрээ нэлээн удаж дараа нь аажмаар буурна.
1,85 ВОЛЬТООС ДООШ ХYЧДЭЛТЭЙ БОЛТОЛ АККУМЛЯТОРЫГ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГГГYЙ.
Энэ заасан хэмжээнээс доош болтол ажиллуулбал электродууд дээр хvхрийн хvчлийн тугалганы давс (PoSO4)-ны цагаан vе vvсэх бєгєєд vvнийг хайлуулахад туйлын хэцvv учир аккумляторын багтаамж багасч, тvvний ашигт vйлийн коэффициент нь доошилно (Ашигт vйлийн коэффициент гэдэг нь нийт эрчим хvчнээс ашиглаж чадаж байгаа хэмжээг %-иар тооцоолж vзсэн хэмжээг хэлнэ).
Харин америкийн Эдисоны анх зохиож гаргасан шvлтийн аккумляторууд нь энэ талын эрсдэл нь арай бага байдаг байна.
Мєн батаерй ашиглахад нэг анхаарах гол зvйл нь НЭМЭХ ба ХАСАХ шонгийн хооронд шууд холбоос буюу богион холбоос єгч болохгvй ба ингэснээр батарейны хавтанцаруудаар маш их хэмжээний гvйдэл гvйж батаерйг эвдрэлд хvргэдэг байна.
Бас нэмж хэлхэд агаарын температур багасах тусам дамжуулагчийн эсэргvvцэл багасдаг учраас гvйдэл их гvйх магадлалтай байж болох юм. Гэвч харамсалтай нь хvйтэнд электорнуудын шилжилт буурдаг, бас молекулуудын хєдєлгєєн саардаг гэдгийг бодох хэрэгтэй.
Тодорхой жишээн дээр тайлбарлая. Нэгэн видео камерийн рекламыг хойд туйлд цас мєсєн дунд хийх болж л дээ. Харамсалтай нь орчин нь их хvйтэн байсан учир батарей нь царцчихаад камер нь ажиллахгvй байсан байна. Тэгээд болохгvй болхоор нь єнєєх камерийнхаа батарейг хувцсан дотроо хийгээд нарийхан утсаар ханцуйгаараа анзаарагдахгvйгээр тэжээл дамжуулж камераа тэжээж рекламаа хийсэн гэсэн шvv.
[/color]


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 3:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.21.03 2:00 am
Posts: 6558
Location: Энд байхгүй байвал тэнд байгаа шүү. http://dusal.blogmn.net ;-)
192-оо маш их баярлалаа!

Нээрээ тэгвэл хvйтэнд эсэргvvцэл нь багасчихаар нь дулаан гэр дотроос электронууд гvйж гараад цэнэглэгдэхэд сайн байдаг юм болуу? Ямартай ч тэгж л байсан гэсэн.

Нээрээ би бас дээр нь босоо слоттой PentiumIII 500 CPU-ээ шатаачихаад (балай удаан болоод, жоохон явж байгаад гацчихаад байсан) 2 хоног хєрєгчнийхєє хєлдєєгчид хийгээд гаргаж ирж нэг хонуулаад буцааж хийгээд асаасан чинь асчихаад зvв зvгээр ажиллааж байсан гээд боддоо ;)

Yvпсээ чи наад 6600 дээрээ миний аргыг нэг туршаад vзэхгvй юу ;) Тэгээд болвол эргээд хэлээрэй ;)

_________________
:hey: www.dusal.net :look:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.29.05 11:43 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
TAXNA wrote:
Нээрээ би бас дээр нь босоо слоттой PentiumIII 500 CPU-ээ шатаачихаад (балай удаан болоод, жоохон явж байгаад гацчихаад байсан) 2 хоног хєрєгчнийхєє хєлдєєгчид хийгээд гаргаж ирж нэг хонуулаад буцааж хийгээд асаасан чинь асчихаад зvв зvгээр ажиллааж байсан гээд боддоо ;)

Yvпсээ чи наад 6600 дээрээ миний аргыг нэг туршаад vзэхгvй юу ;) Тэгээд болвол эргээд хэлээрэй ;)


:hehe: :hehe: :hehe:

Ugui ee, tiim bish ee zaluu mini.
Ingej xamaagui yum yarij bas boloxgui shuu.
Tuxain chinii toxioldold oor l yamar neg shaltgaan baisan xereg. Ternees iim yum gej yu baixav.

Bur ineed xureed boldoggui ee. Uuchlaarai. Argagui ineed xureed baina.
:wahaha:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.05 6:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3923
Location: Asus G53SW
ter 6600 gt-iin neg схем нь(транзистор ч юм уу бүү мэд) шатсан байналэ. 2562 гэсэн дугаартай байсан. тэрийг нь олчуул зүгээр ажиллана гэжийнлэ. дараа зургийг нь тавинаа. Даанч тэр эд нь олдох эд биш байналэ. Тэгээд л шинэ карт авдымуу гээ л... монголд pci-e кардууд их үнэтэй байхымаа.

...кк, тэр хөргөгчинд хийнэ гэдэг ч... реклам байсын биш үү? ккк

_________________
Спортын цонх


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.05 6:29 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3923
Location: Asus G53SW
сүүлийн үеийн хүчтэй PC-нүүд яагаад тэгж их чадалтай PSU хэрэглэхийг шаарддаг юм бэ?
Performance=Power consumption? :??:

_________________
Спортын цонх


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.05 8:03 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
Er ni tsahilgaan hereglegch undsendee tsahilgaan energiig dulaanii energid huvirgah ajil hiij bdag ba PC-nii hurd nemegdeh tutam integral shemd orj bgaa transistoriin too ni nemegdej bgaa. Uunees ulbaalaad yalgarah dulaan ni nemegddeg.

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.30.05 11:39 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Цахилгаан хэрэглэгч халах гол vндэс нь:
Цахилгаан дамжуулагчийн гадаргуугаар гvйдэл гvйхдээ цахилгаан цэнэгvvд єєр хоорондоо болон дамжуулагчийн гадаргуугийн молекулуудтай мєргєлдєх ба vvнээс болж дамжуулагчийн орчин тойронд дулаан ялгардаг байна.
Яагаад гvйдэл дамжуулагчийн гадаргуугаар гvйдэг гэж?
Дамжуулагчаар гvйдэл гvйхэд гvйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд шургийн дvрмийн чиглэлтэй соронзон орон vvсгэдэг байна. Энэ соронзон орон нь бас л шургийн дvрмээр эргэж индукцлэж дамжуулагчид єєрийн индукцлэлийн цахилгаан хєдєлгєгч хvч vvсгэх ба энэ хvчнээс vvсч буй гvйдэл нь дамжуулагчийн голоор гvйснээр єнєєх vндсэн гvйдлээ дамжуулагчийн гадаргуу руу шахдаг байна.
Дамжуулагчийн гадагруугийн эффект гэдэг нь электронууд єєр хоорондоо болон гадаргуутай хэт мєргєлдєхийг хэлдэг ба энэ vзэгдэл нь єндєр хvчдэлийн дамжуулагч дээр илт харагдана. Энэ vзэгдлийн vед дамжуулагчаас сонин дуу гарах ба харанхуйд хар хєх єнгєєр гэрэлтэх нь харагдана. Энэ vзэгдлийг цахилгаан короны vзэгдэл гэнэ.
Та бvгд хэрвээ манай Улаанбаатар хотын Хайлааст, Чингэлтэй хавиар амьдардаг бол тэрvvгээр гарч єнгєрсєн єндєр хvчдэлийн шугам доор бvрэнхийд очоод vзээрэй. Сонин дуу гарч цэнхэртэж харагдахыг нvдээрээ vзэж, чихээрээ сонсох болно. Энэ нь КОРОН юм шvv.


Top
   
 Post subject: TALARHAL
PostPosted: Jan.02.06 2:22 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Mar.23.05 1:48 am
Posts: 116
Location: Ard CHINI chamaig haraad ...
[font=Times New Roman]Tnx 192 oo
onoliin talaar ugsun medeelliig chini ug useg tseg tsaslalgui bichij avlaa...

chamd ajiliin amjilt husyee :hi: :hi: :hi:[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.04.06 1:14 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.17.05 10:32 am
Posts: 623
Location: on the moon
Guidliin talaar yurunhiiduu oilgoloo. Odoo Huchdeliin talaar joohon yariad uguuch. Jishee ni minii utasnii batterei 3.7 v, 780 mah harin tseneglej bgaa adapter maani ( uuriinh ni zoriulaltiin tseneglegch bish ) 4.2 v, 130 ma yumaa. Tseneglegchiinh ni huchdel battereinii huchdelees ih bgaa biz. Iim bj boloh uu?


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.05.06 7:50 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
Цахилгаан хvчдэл гэж юу вэ?
Цахилгаан хvчдэлийн vндсэн тодорхойлолт нь: Харилцан адилгvй хоёр цэнэгтэй оронгийн хоорондох потенциалын ялгавар. Томъёо нь:
U=Ф1-Ф2 [вольт]
(Уг нь Ф-нх нь оронд грек Пи гэдэг vсэг байх ёстой)
Тодорхой тайлбарлах гээд vзье.
Сvлжээнээс ирсэн хос дамжуулагчийн эхний vзvvр дээр 220в потенциал байя гээд vзье. Харин нєгєє vзvvр дээр 0в потенциал байя гэж vзье. Тэгвэл томъёо ёсоор:
U=220в-0в=220в.
Сайтар ажиглаад vзвэл бидний хэрэглэдэг сvлжээний хvчдэл маань 220вольт. Тэгвэл бид энэ тэжээл авч байгаа утасныхаа хоёр vзvvрийн нэгийг ГАЛТАЙ vзvvр, нєгєєг нь НООЛЬ гэж ярьцгаадаг. Тэгвэл vнэн хэрэгтээ єнєєх галтай vзvvр маань 220в, нооль vзvvр маань 0в болж таарах нь.
ГАЛТАЙ=220в
НООЛЬ=0в
Галтай vзvvрээс барьхад хvн хvчдэлд нэрвэгдэх магадлалтай ба (хvчдэлд цохиулах нєхцєлvvд бий. Yvнд: чийгтэй газар, чиигтэй хувцастай, эсвэл паар, плитка гэх мэт газардлагатай тєхєєрємжин дээр зогссон, эсвэл нєгєє гараараа хvрсэн тохиолдолд) нооль vзvvрт хvрхэд яах ч гvй байх нь.
Эцэст нь Цахилгаан хvчдэл гэдэг нь потенциалуудын ялгавар,
Потенциал гэдэг нь цэнэгтэй орон юмаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.05.06 8:12 pm 
Offline
Cracker
User avatar

Joined: Jan.15.05 7:00 pm
Posts: 3525
Location: Ollydbg-ын ард сериал загасчлаад л...
KarmaPolice-д
Энэ нь ийм учиртай л даа. Ер нь бол чиний цэнэглэгчээс болж байгаа юм. Миний ойлгосноор бол цахилгаан микросхемтэй цэнэглэгч хэрэглэдэг бололтой. Бариал vзхэд их хєнгєхєн байгаа биз? Ийм тєрлийн цэнэглэгчvvд харьцангуй цэнэглэх хvчдэлээсээ єндєр тvвшинтэй байдаг. Яагаад гэвэл цахилгаан ачааллаа авхаараа хvчдэлийн уналт цэнэглэгч дээр vvсэх учраас тэгэж єндєр тvвшинтэй байгаа юм. Гэхдээ ер нь 10%-иар их хvчдэлээр цэнэглэхйиг зєвшєєрдєг л дєє.
Yvний нэг нотолгоо болгож чи бяцхан туршилт хийж vзэж болно. Чамд электрон тестр, цэнэглэгч, батаерй 3 чинь л байхад хангалттай. Эхлээд цэнэглэгчээ батарейд залгаагvй байхдаа хvчдэлийн тvвшинг нь хэмжээд vзье.
Яаж байна? дээр нь заасан хvчдэлээсээ бараг 2 дахин их байгаа биз?
Одоо батарейгаа залгаад хэмжээд vзье.
Яаж байна? батарейныхаа хvчдэлтэй бараг ойролцоо л байгаа биз дээ?
(Яагаад электрон тестр гэсний учир нь: Хэрвээ механик тестр байсан бол эрчим хvч их хэрэглэх учир хvчдэл унагаад анхны хvчдэлийг мэдэх боломжгvй болчихдог. Харин электорн тестр юу хэрэглэж шалих вэ дээ.)
Yvнээс дvгнэхэд ачаалалтай хэлхээнд хvчдэлийн уналт vvсдэг гэсэн ойлголт юм.

Харин дээрхээс ондоо бас трансфорамтортой цэнэглэгч гэж байдаг. Энэ нь гаргах хvчин чадал харьцангуй их, хvчдэлийн уналт vvсэхгvй учраас цэнэглэгчийн хvчдэл нь батарейныхтай бараг ижил байдаг. 10%-иар их ч юмуу.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 118 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited