isee wrote:
ATI READON 9800 Pro 128 Mb - 266$
ATI Radeon 9600 XT - 198$
GeForce 6600 Revolution 128MB(PCI-E) - 133$
GeForce 6600GT 128MB - 225$
ingeheer hamgiin sain songolt n miniih l bolj taaraad baigaamdaa hehe. 6600 6600GT hoyoriin hoorond joohon l zuruu baidag yum baina lee.
http://graphics.tomshardware.com/graphi ... index.html eniig neg haraarai. Dundaj vnetei cartuudaas hamgiin sain n 6600 gej baigaa.
isee дээрх хаяган дээрх материалыг дутуу уншсан болов уу гэж айж байна. Учир нь GeForce 6600 (стандарт!), GeForce 6600GT хоёрын бvтээмжийн зєрєє нэлээд их. Энэ талаар интернэтэд маш олон тест байгаа. Мєн дээрх материалын дvгнэлтээс ч уншиж болно. Уг дvгнэлтээс ойлголт авч болох зарим сонирхолтой хэсгийг нь доор хавсаргав:
Хааяа 200 доллараас ч хямд байгаа GeForce 6600 GT график процессортой график картууд нь ємнєх vеийн шилдэг загварын картуудын бvтээмжийн vзvvлэлтээс ч давсан, маш сайн 3D бvтээмжтэй байна. Yvгээрээ уг карт нь маш сонирхол татахуйц upgrade болж чаджээ. Гайхал тєрvvлсэн зvйл гэвэл GeForce 6600 GT нь NVidia-гийн ємнєх vеийн шилдэг топ карт GeForce 5950 Ultra-гаас хол тvрvvлж буй явдал юм.
GeForce 5600/5700 ч юм уу Radeon 9600 зэрэг хуучны "mainstream" карт эзэмшигчид компьютерийнхээ 3D бvтээмжийг GeForce 6600-гаар лут єсгєж болохоор байна...
Yvн дээр нэмж тайлбарлахад:
6600GT нь єндєр хурдтай GDDR3 санах ой хэрэглэдэг бол 6600 нь ердийн DDR санах ойтой. Yvн дээр 6600GT-гийн GPU ба memory clock нь илvv хурдтай байдгаас болоод хэдийгээр адилхан NV 43 чиптэй хэдий ч бvтээмжийн хувьд мэдэгдэхvйц ноцтой зєрєє гардаг.
Fill Rate:
6600GT 4 billion texels/sec
6600 2.4 billion texels/sec
Vertices:
6600GT 375 million vertices/sec
6600 225 million vertices/sec.
GeForce 6600GT нь SLI дэмждэг бол 6600 нь дэмждэггvй (гэхдээ сvvлийн vед 6600-г ч SLI болгож болно гэж бичиж байгаа!!!).
Ийм учраас 6600GT нь ємнєх vеийн high-end картуудыг "будаа болгож" байгаа бол 6600 хараахан чадахгvй. 6600GT нь default тохиргоотой байхдаа л єрсєлдєгч ATI-гийн Radeon X700Pro-гоос хол илvv бvтээмжтэй байхад 6600-г overclock-дсон нєхцєлд л X700Pro-д зэрэгцэж ирнэ.
Жич: Гэхдээ GeForce 6600-г "МУУ СОНГОЛТ" гэж байна гэж ойлгох хэрэггvй шvv.
