#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.23.17 7:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 66 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jul.30.04 11:57 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
Арван нэгэн жилийн ємнєєс эхлэн Германы Маннхайм-ын Их Сургууль, АНУ-ын Тэннеси-гийн Их Сургууль, АНУ-ын Yндэсний Эрчим Хvчний Судалгаа, Шинжлэх Ухааны Тооцоолон Бодох Тєв (NERSC/National Energy Research Scientific Computing Center буюу )-єєс хамтран жил бvр хоёр удаа дэлхийн хамгийн шилдэг 500 суперкомпьютерийг шалгаруулдаг болжээ. http://www.top500.org/
2004 оны 6-р сард Германы Хайделбергт болж єнгєрсєн Олон Улсын Суперкомпьютерийн Их Хурал (International Supercomputer Conference)-ийн vеэр нийтлэсэн 23 дахь удаагийн шилдэг 500 компьютерийн жагсаалтын эхний таван байрыг:
1. Японы Earth Simulator (NEC SX6) - vнэмлэхvй бvтээмж нь 35.86 TFLOPS (peak 40.960!)
2. АНУ-ын Thunder (Intel Tiger4/Quadrics) - vнэмлэхvй бvтээмж нь 19.94TFLOPS (peak 22.938!)
3. АНУ-ын ASCI Q (HP Alphaserver SC) - vнэмлэхvй бvтээмж нь 13.88TFLOPS
4. АНУ-ын BlueGene (BlueGene/L DD1 Prototype) - vнэмлэхvй бvтээмж нь 11.68TFLOPS
5. АНУ-ын Tungsten (Dell PowerEdge 1750/Myrinet) - vнэмлэхvй бvтээмж нь 9.819TFLOPS гэсэн дvнтэйгээр тус тус эзэлсэн байна.

Жагсаалтыг манлайлж буй Earth Simulator компьютер 2002 оны 6-р сараас хойш гуравдагч жилдээ тэргvvн байранд яваа аж.
Image
Гэхдээ IBM BlueGene суперкомпьютерийн удахгvй гарах шинэ прототип загвар энэ оны сvvлчээр биш гэхэд дараа жилийн 6 сард тэргvvн байрыг булаан авч таарна гэсэн урьдчилсан таамаг байгаа гэнэ.

IBM BlueGene-ийн шинэ загварын анхдагчийг Калифорни муж улсын Ливермор дахь Лоуренсийн Yндэсний Лаборатори-т суурилуулах юм байна. IBM-ийн мэдэгдэж байгаагаар бол онолын хувьд уг компьютерийн vнэмлэхvй бvтээмж нь 360TFLOPS буюу Earth Simulator-ийнхаас 10 дахин их ажээ.
Томас Уотсоны нэрэмжит IBM-ийн судалгааны тєвд суурилуулагдсан 11.7 болон 8.7 TFLOPS-ийн хvчин чадалтай BlueGene-ийн хоёр прототип дээрх жагсаалтын 4 болон 8-р байранд орж байна.

Урьд нь хоёрдугаарт байдаг байсан Лос-Аламосын Yндэсний Лаборатори-д суурилуулагдсан ASCI Q суперкомпьютерийг 3-р байр луу шахан 2-рт шинээр бичигдэх болсон Thunder (Intel Itanium 2 based) суперкомпьютер ч мєн Лоуренсийн Yндэсний Лаборатори-д ашиглагддаг ажээ.
Image
Сонирхолтой нь шилдэг аравт (10-р байр!) анх удаа Хятадын 4000A (AMD Opteron based) хэмээх суперкомпьютер орж иржээ.
Image
БНХАУ-ын ШУА-д (Шанхайн Суперкомпьютерийн Тєв!)суурилуулагдсан, Хятадын Dawning Information Industry компанийн бvтээл энэхvv суперкомпьютерийн vнэмлэхvй бvтээмж нь 8.1 TFLOPS байгаа юм байна.
Бас нэг сонирхолтой нь энэхvv жагсаалтад Intel архитектур бvхий суперкомпьютеруудын эзлэх байр мэдэгдэхvйц єссєн явдал аж. Жагсаалтад Интел архитектуртай суперкомпьютерийн систем жилийн ємнє 119, хагас жилийн ємнє 189 байсан бол эдvгээ даруй 287 болсон байна. Тооны хувьд хоёрдугаарт IBM Power процессортой (75), HP-ийн PA-RISC процессортой(57), AMD процессортой (34) системvvд удаалж байна.
Японоос бусад Азийн орнуудын суперкомпьютерийн системийн эзлэх жин ч аажим боловч тогтвортой єсч байна гэнэ. Жагсаалтад Японы 34 систем, Азийн бусад орны 55 систем орсон байна.


Last edited by PhoenixOB on Jul.01.05 9:51 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Aug.03.04 6:30 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Apr.14.04 5:42 am
Posts: 211
Hi saihan medeelel baina.
TFLOPS gej yu ve?. Erdiin PC-nuud, jishee n AMD2000+ CPU TFLOPS-aaraa bol ymarhuu baidgiin. Ingej haritsuulj baij l yagaad super geed baigaag n medmeer baina l daa. Bas workstation-uud yamarhuu TFLOPS -toi baidag boloo. Er n PC, workstation, supercomputer -uudiig zaaglaj yalgasan olon ulsiin standart hemjuur baidag bolov uu?.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.04.04 3:58 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
TFLOPS gej Tera FLOPS gej baigaa yum. Processor -n 1 sec -d xiix uildliig xemjdeg negj. Yamar ch gesen TestCPU geed neg BenchMark xiideg Programm -n Version 0.94 -r Test -lej uzexed Athlon XP 2800+ (at 2.1Ghz, 512KB L2 Cache, Single Channel Memory Configuration at DDR333, CL 2.0) Processor 1000 MFLOPS orchim Performance uzuuldeg yum baina. 1000 Mega FLOPS buyu 1 GFLOPS shuu dee. TFLOPS -r bol 0.001 gesen ug. :D
Za neg iimerxuu l uzuulelt yum baina. Texleer delxiin xamgiin xuchirxeg Computer bolox Earth Simulator AthlonXP 2800+ -s oiroltsoogoor 36.000 daxin xuchtei gesen ug bolox nee. :eek:


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.04.04 6:52 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jul.04.02 11:34 pm
Posts: 680
Location: Somewhere i belong...
Mash meduushtei saihan medeelel bna...
Mani metuust ed nariig ashiglah zaya bhgui biz ee...
Bailaa geed ch yund ch ashiglah ym bilee... xexe


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.05.04 2:17 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.27.03 3:27 pm
Posts: 3473
Earth Simulator eniig l avchih yumsan


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.05.04 3:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.05.03 12:21 am
Posts: 882
Location: Asahi
Хятадууд ямар CPU ашиглаж хийсэн нь сонин байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.06.04 1:21 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Sep.22.02 9:09 pm
Posts: 808
Nsk wrote:
Хятадууд ямар CPU ашиглаж хийсэн нь сонин байна.

Minii sonsonoor opteron 140 gej sonsoj baisan um bna.170 shirheg geluudee

_________________
UltraStar


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.04 9:22 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
11 сарын 8-нд нийтлэгдсэн Дэлхийн шилдэг 500 суперкомпьютерийн ээлжит шалгаруулалтаар жагсаалтад єєрчлєлт орлоо.
Манай дэлхийн хамгийн хурдан тооцоолох цогцолбороор Калифорний Ливермор дахь Лоуренсийн Yндэсний Лаборатори-т суурилуулагдаж байгаа, одоогоор баригдаж бvрэн дуусаагvй байгаа IBM-ийн Blue Gene/L суперкомпьютер 70,72 терафлопс буюу хоромд 70,72 триллион vйлдэл гvйцэтгэсэн амжилтаар шалгарчээ.
Blue Gene энэ аварга амжилтийг тогтоохоос дєнгєж ємнєхєн АНУ-ын Агаарын нислэг, Сансрын уудмыг Шинжлэн судлах Yндэсний Газар буюу NASA-гийн барьсан Intel Itanium2 based Columbia (2003 онд бурхан болдог Columbia Shuttle сансарын хєлгийн дурсгалд зориулж уг нэрийг єгчээ) суперкомпьютер 51.87 терафлопс амжилтаар тvр аваргалж байжээ.
Єнгєрєгч гурван жилийн турш аваргалж байсан Японы Earth Simulator энэ удаад хуучин vзvvлэлтээрээ (35.86 терафлопс) гуравдугаар байр хvртэл ухарсан байна.
Америкийн суперкомпьютерvvд оворын хувьд "авсаархан"-аараа японы алдарт Earth Simulator-аас давуу гэгдэж байгаа юм байна. Учир нь Earth Simulator дангаараа бvтэн байшинд "оршин суудаг" бол "Америкийн харъяат" нар ердєє л тасалгаанд багтдаг гэнэ. Бас нэг анхаарал татаж байгаа зvйл бол Азийн, ялангуяа "Хятадын харъяат" супер компьютерvvдийн тоо хурдтай єсч байгаа явдал юм. Уул нь харьцангуй саяхан болтол суперкомпьютерийн жагсаалтанд БНХАУ-ын нэр орж байгаагvй ажээ.


Top
   
PostPosted: Jul.01.05 9:48 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
Єнєєдрийн байдлаар дэлхийн хамгийн хурдан суперкомпьютерээр бvртгэгдээд байгаа IBM Blue Gene/L-ээс 30 дахин илvv тооцоолох чадвартай суперкомпьютер бvтээх тєсєл Японд эхлэх гэж байна.
Япон улсын засгийн газраас санаачилсан уг тєслийн гvйцэтгэгч нь NEC, Hitachi болон зарим их сургуулиуд болох ажээ.

Тєслийг хэрэгжvvлснээр 2011 он гэхэд хоромд 3 квадриллион хєвєгч цэгтэй vйлдэл гvйцэтгэх чадвартай шинэ систем бvтээнэ.
Єнєєгийн тэргvvн аварга гэгдэж буй Blue Gene/L суперкомпьютер энэ оны 3 сард Linpack test-ээр 135.4trflops амжилт шинэчлэн тогтоосон бєгєєд онолын хувьд 360 tflops оргил бvтээмжтэй гэгдэж байна.
Япончуудын тооцоогоор энэ арван жилийн эцэс гэхэд "Америк-д vйлдвэрлэгдсэн" суперкомпьютерын бvтээмж 3-4 petaflops-д хvрэх магадлалтай тул ядаж "мєр зэрэгцэж" явах шаардлага тулгараад байгаа аж.

Энэхvv тєсєл судалгаа ба бvтээн босголт гэсэн хоёр vе шаттай. Эхний шатанд оптик холболтуудыг тєгєлдєржvvлэх судалгааны ажлыг NEC, микроэлектроникийн салбар дахь ажлыг Hitachi гvйцэтгэнэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.02.05 3:19 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.01.04 6:01 pm
Posts: 2299
Location: UB.Mongolia
Сүпер компьютер гэхээр маш олон CPU-г параллелаар ажиллуулдаг юм болов уу :??:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.02.05 5:10 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
Яг тийм.
1.5 сая доллартай бол суперкомпьютер авч болох юм байна. (Blue Gene-ий хамгийн хямд загвар ийм vнэтэй!)
Image
Зураг дээр Blue Gene-ийн дєрвєн rack харагдаж байна.
Нэг rack нь 1024 процессортой юм байна.
Дэлхийд тэргvvлж буй хамгийн суперкомпьютер 16 rack бvхий систем гэнэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.08.05 9:58 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
2005 оны 6 сарын 22-нд Германд болсон ISC 2005(International Supercomputing Conference)-ээр манай гаригийн хамгийн хvчтэй 500 суперкомпьютерийг шалгаруулах ээлжит 25 дахь удаагийн шалгаруулалтын дvн гарлаа.

Шилдэг 500-гийн жагсаалтын тэргvvн байрыг АНУ-ын Лоуренсийн нэрэмжит Ливерморын vндэсний лаборатори-т суурилуулсан IBM Blue Gene/L тооцоолох цогцолбор 136,8 терафлопс-ын амжилтаар эзлэж байна.
Image

Хоёрдугаар байрыг Томас Уотсоны нэрэмжит IBM-ын судалгааны тєвд суурилуулагдсан BGW хэмээх єєр нэгэн Blue Gene хvртжээ.
Нийтдээ шилдэг суперкомпьютерийн эхний 10 байрын яг тал нь буюу 5 нь (1, 2, 6, 8, 9-байр!) нь IBM Blue Gene-vvдэд оногдож байна.

Гуравдугаар байранд Silicon Graphics компаний дэмжлэгтэйгээр АНУ-ын Агаарын Нислэг, Сансарын Уудмыг Шинжлэн Судлах Yндэсний Газар буюу NASA-ийн бvтээсэн Intel Itanium 2 процессортой Columbia систем оржээ.

Суперкомпьютерийн тоогоор эхний гуравт АНУ (294 машин), Герман (40), Англи (32) явж байна Удаах байруудыг Япон (23), Хятад (19), Ємнєд Солонгос (14), Итали, Франц тус бvр 11 суперкомпьютертэй гэсэн дvнгээр эзэлжээ.
Жагсаалтад Оросын 3 суперкомпьютер орсон байна.

Шилдэг 500 суперкомпьютерийн ихэнх нь буюу 333 нь Интел процессорт суурилсан байна.

http://www.top500.org/lists/2005/06/


Top
   
 Post subject: tasarhai...
PostPosted: Jul.09.05 12:54 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.17.03 10:29 pm
Posts: 6693
Location: Planet Earth
tegeed en aimaar super computer-uudaar yu hiideg yum be???
esbel neg negneesee uraldah gej uu :mrgreen: :mrgreen:
neg bol tiim aimar program achaalaldag yum bolobuu :??:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.09.05 1:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.21.04 12:00 pm
Posts: 2520
Location: http://www.itech.mn
yaj ch bodson aimshigtai serveruud l ajillana shd yu gej enen deer photoshopoor zurag yanzlaad counter toglood suuj baiv gej dee


Top
   
 Post subject: Re: tasarhai...
PostPosted: Jul.09.05 2:05 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Sep.13.04 4:49 am
Posts: 3224
khangai wrote:
tegeed en aimaar super computer-uudaar yu hiideg yum be???
esbel neg negneesee uraldah gej uu :mrgreen: :mrgreen:
neg bol tiim aimar program achaalaldag yum bolobuu :??:


erdem shinjilgeenii ochnoon myangan uildeltei totsoo mootsoo xiideg biz dee. yu gej l mani metiin home user soft-g xereglev l gej. web server-t ch iim super com-uud axdax biz. :wd:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.09.05 2:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.03.04 8:26 pm
Posts: 2991
Location: Oz land
jishee ni tsag agaariin unen zuv medee, delhiin uur amisgaliin ireeduid yamar bhiig tootsloo gehed ednuusees l hereglehgui bol heden zuun jiliin tootsoo bdag yum bilee shdee. tegeel tsaashilbal neg ongots hiilee gehed dandaa l buten ch yumuu zagvar ch yumuu ongots hiij nisgeh bish ene computer deer model; hiigeed uzdiim bilee shuu


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.09.05 4:01 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
mmbbb wrote:
jishee ni tsag agaariin unen zuv medee, delhiin uur amisgaliin ireeduid yamar bhiig tootsloo gehed ednuusees l hereglehgui bol heden zuun jiliin tootsoo bdag yum bilee shdee. tegeel tsaashilbal neg ongots hiilee gehed dandaa l buten ch yumuu zagvar ch yumuu ongots hiij nisgeh bish ene computer deer model; hiigeed uzdiim bilee shuu


Yнэхээр тийм. :wd:
Жишээ нь дээр дурдсан тооцоонуудыг жагсаалтын 3-рт байгаа Columbia суперкомпьютер дээр гvйцэтгэдэг байна. Yvнд дээр сансарын нислэгтэй холбоотой бусад тєсєл судалгаа мєн орох нь тодорхой.
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.10.05 12:43 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.17.03 10:29 pm
Posts: 6693
Location: Planet Earth
PhoenixOB wrote:
mmbbb wrote:
jishee ni tsag agaariin unen zuv medee, delhiin uur amisgaliin ireeduid yamar bhiig tootsloo gehed ednuusees l hereglehgui bol heden zuun jiliin tootsoo bdag yum bilee shdee. tegeel tsaashilbal neg ongots hiilee gehed dandaa l buten ch yumuu zagvar ch yumuu ongots hiij nisgeh bish ene computer deer model; hiigeed uzdiim bilee shuu


Yнэхээр тийм. :wd:
Жишээ нь дээр дурдсан тооцоонуудыг жагсаалтын 3-рт байгаа Columbia суперкомпьютер дээр гvйцэтгэдэг байна. Yvнд дээр сансарын нислэгтэй холбоотой бусад тєсєл судалгаа мєн орох нь тодорхой.
Image


tiim baidag baij.. 8)
teguul RAM,HDD,GRAPHICS CARD ni yamar bol??? :??: :mrgreen:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.10.05 1:06 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
khangai wrote:
...tiim baidag baij.. 8)
teguul RAM,HDD,GRAPHICS CARD ni yamar bol??? :??: :mrgreen:


Columbia Суперкомпьютерийн vзvvлэлт:
Based on SGI® NUMAflex™ architecture
20 SGI® Altix™ 3700 superclusters, each with 512 processors
Global shared memory across 512 processors

10,240 Intel Itanium® 2 processors
Current processor speed: 1.5 gigahertz
Current cache: 6 megabytes

1 terabyte of memory per 512 processors, with 20 terabytes total memory

Operating Environment
Linux® based operating system
PBS Pro™ job scheduler
Intel® Fortran/C/C++ compiler
SGI® ProPack™ 3.2 software

Interconnect
SGI® NUMAlink™
InfiniBand network
10 gigabit Ethernet
1 gigabit Ethernet

Storage
Online: 440 terabytes of Fibre Channel RAID storage
Archive storage capacity: 10 petabytes


http://www.nas.nasa.gov/Resources/Systems/columbia.html


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.10.05 1:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.03.04 8:26 pm
Posts: 2991
Location: Oz land
http://www.nas.nasa.gov/Resources/Appli ... tions.html
iishee oruul deer heleed bsan zuilsiig uzej bolhiim bna. deer ni nemehed avtomashinii crash testiig ch supercomputer deer hiideg bolson gej unshjiisiim bna


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.01.05 10:21 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Aug.11.03 9:55 pm
Posts: 1592
Хятадын Lenovo Group манай гаригийн Number One суперкомпьютер болох IBM BlueGene/L-ээс хэд дахин илvv хvчин чадалтай суперкомпьтер бvтээх тєслийн ажилд ороод байна.
Шинэ суперкомпьютерийн тооцоолох чадавхи 1000 Tflops байх бєгєєд БНХАУ-ын 11-р таван жилийн хугацаанд буюу 2006-2010 оны хооронд барьж дуусгах зорилт тавьжээ.
Одоогоор Хятадын хамгийн хурдан суперкомпьютерээр Шанхайн суперкомпьютерийн тєвд, хятадын єєрийнх нь Dawning Information Industry компаний бvтээсэн Dawning 4000A хэмээх систем шалгарчээ.
Lenovo нь суперкомпьютер бvтээж байсан туршлагатай vйлдвэрлэгч бєгєєд урьд нь бvтээсэн DeepComp 6800 хэмээх загвар 4 Tflops-ийн vзvvлэлтээр TOP500 жагсаалтын 72-т бичигддэг байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.02.05 9:34 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.23.02 11:02 am
Posts: 2680
Location: Цэнхэр тэнгэрт...
Medeej supercomputer gedgees n oilgoj baigaa baih. mash nariin zohion baiguulalttai.
Gol heregleeg deer duridaj bas gol hereglee n ashigt maltaliin tootsoo yum. Gazriin hursund chihirgee uusgej uzuuleltuud avaad teriigee gadagsh n avaachij tootsoo hiilgedeg yum bilee. une n hed geed bailaa martchihaj asar unetei gesen. nuguu Oyu tolgoi Tamsagiin altnii uurhai geed bugd uuniig ashigladag.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.08.05 5:24 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.05.03 8:07 pm
Posts: 755
Location: Энд
Morpheus M wrote:
TFLOPS gej Tera FLOPS gej baigaa yum. Processor -n 1 sec -d xiix uildliig xemjdeg negj. Yamar ch gesen TestCPU geed neg BenchMark xiideg Programm -n Version 0.94 -r Test -lej uzexed Athlon XP 2800+ (at 2.1Ghz, 512KB L2 Cache, Single Channel Memory Configuration at DDR333, CL 2.0) Processor 1000 MFLOPS orchim Performance uzuuldeg yum baina. 1000 Mega FLOPS buyu 1 GFLOPS shuu dee. TFLOPS -r bol 0.001 gesen ug. :D
Za neg iimerxuu l uzuulelt yum baina. Texleer delxiin xamgiin xuchirxeg Computer bolox Earth Simulator AthlonXP 2800+ -s oiroltsoogoor 36.000 daxin xuchtei gesen ug bolox nee. :eek:


Ёстой мэдмээр юм байна. Гэртээ нэг ийм пс -тэй болчуул.... гэжийвэл


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.08.05 5:25 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.05.03 8:07 pm
Posts: 755
Location: Энд
PhoenixOB wrote:
Хятадын Lenovo Group манай гаригийн Number One суперкомпьютер болох IBM BlueGene/L-ээс хэд дахин илvv хvчин чадалтай суперкомпьтер бvтээх тєслийн ажилд ороод байна.
Шинэ суперкомпьютерийн тооцоолох чадавхи 1000 Tflops байх бєгєєд БНХАУ-ын 11-р таван жилийн хугацаанд буюу 2006-2010 оны хооронд барьж дуусгах зорилт тавьжээ.
Одоогоор Хятадын хамгийн хурдан суперкомпьютерээр Шанхайн суперкомпьютерийн тєвд, хятадын єєрийнх нь Dawning Information Industry компаний бvтээсэн Dawning 4000A хэмээх систем шалгарчээ.
Lenovo нь суперкомпьютер бvтээж байсан туршлагатай vйлдвэрлэгч бєгєєд урьд нь бvтээсэн DeepComp 6800 хэмээх загвар 4 Tflops-ийн vзvvлэлтээр TOP500 жагсаалтын 72-т бичигддэг байна.


Манай хужаа нар ч гүйцэгдэхгүй нь дээ. Дэлхийг айлгаад байхиймаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.19.05 2:27 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jan.07.04 9:01 pm
Posts: 2617
Location: GoD plz...
[font=Comic Sans MS]CPU speed tegeed 1.5Ghz gej baina. odoo ued chin 3.8Ghz ed nar geed gartsan. ted naraas 16x1024 shirxeg iim CPU tavichuul buur alaad xayax yum bishuu. AHY Yapon ed nar geed oron yamar mongoor gachigdax bish uul ni. esguul ter Intel Itanium ed nar tiim xuchtei baidag yum oo? Esguul itanium ni 3.8Ghz hurex boloogui yum bolov uu? Uchiriig oidoggui ee. :??:[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.19.07 4:03 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jun.08.06 9:17 pm
Posts: 2064
Location: lOoking fOr a place tO hide
hehe iim com deer mine esvel heart toglood syyj baival alvaa :mrgreen:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 66 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited