#AsuultSambar :
https://forum.asuult.net/

[Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P
https://forum.asuult.net/viewtopic.php?f=92&t=181941
Page 1 of 13

Author:  hbayar_morph [ Jul.04.11 9:14 pm ]
Post subject:  [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

SSD хэрэглэгч залуус нэг үеэ бодвол олон болж байгаа юм шиг байна. Иймээс өөрийн туршилгаа хуваалцаж тэдний туршлагыг сонирхмоор санагдлаа.

Би SSD–д зөвхөн үйлдлийн системийг суулгаж ашиглахыг хичээдэг. Олон дахин бичээд байвал муу юм гэсэн, үнэтэй авсныг ч хэлэх үү, кк.
Иймээс бичдэг програмуудыг аль болох SSD -нээсээ хол байлгахыг хичээх болсон. Жишээ нь Torrent -ийн Download хавтас.

Тэхээр надад 1 SSD бас нэг HDD байна.
SSD -д маань Windows 7 64 бит үйлдлийн систем суусан 64GB, C диск.
HDD маань дата болон хэрэглэгчийн бусад файлуудад зориулагдсан 500GB 7200RPM, D диск.

HDD буюу D дисктээ
System Files”,
Program Files” гэж хавтас нээсэн.

Дараа нь D:\System Files дотороо

FF_Temp”,
IE_Temp”,
TEMP”,
TMP” гээд 4 хавтас бас нээсэн. Учир нь дараа тайлбарлагдана, бараг ойлгомжтой байгаа байхдөө.

1. Write Caching -г идэвхжүүлэх

Control Panel -> System and Security -> Device Manager -> Disk drives -ийг сунгаад, SSD дээрээ хулганаараа 2 дараад гарч ирсэн цонхны Polices tab -ийг сонгоод Turn off Windows write-cache buffer flushing on the device -ийн өмнө чагтлаад ОК дарна.

Image Image

2. Windows -ийн Indexing идэвхгүй болгох

2.1 Computer дээрээс хулганы баруун товчийг дараад -> Manage -> Services and Applications -> Services - > Windows Search дээрээс хулганы баруун товчийг дараад Properties -> Startup type: Disabled -> OK

Image

2.2 Windows Explorer нээгээд зүүн талын баганаас C диск буюу SSD -ээ сонгоод хулганы баруун товчоо дараад Properties сонгоод, Allow files on this drive to have contents indexed in addition to file properties -ийн өмнөх чагтыг аваад ОК.
Шаардлагатай бол Ignore эсвэл Ignore all дарж болно.

Image

3. Defragmantation -г идэвхгүй болгох

Computer дээрээс хулганы баруун товчийг дараад -> Manage -> Services and Applications -> Services - > Disk Defragmenter -ээс хулганы баруун товчийг дараад Properties -> Startup type: Disabled -> OK

Image

4. Superfetch/Prefetch зэргийг идэвхгүй болгох

Win +R -> Regedit

HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\CurrentControlSet\Control\Session Manager\Memory Management

EnableSuperfetch болон EnablePrefetcher -ийг нэг нэгээр нь хулганыхаа баруун товчийг дараад modify сонгоод 3 -ыг 0 утгатай болгоно

Image

5. Firefox -ийн SSD -д хийгдэх тохиргоонууд

Firefox -ийн хаягийн мөрөнд about:config гэж бичээд Enter дараад I'll be careful, I ... дараад

Image

- browser.cache.disk.enable -ийг False болгоно.

Image

- Хоосон зайнд хулганыхаа баруун товчийг дараад New -> Integer сонгоод,
Preference Name -д "browser.cache.memory.capacity",
value -д 131072 гэж бичнэ. Энэ нь 128MB -тай тэнцүү юм.

Image

- Хоосон зайнд хулганыхаа баруун товчийг дараад New -> String.
String Name -д browser.cache.disk.parent_directory гэж бичээд,
дараа нь D:\System Files\FF_Temp гэж бичиж оруулна. Энэ нь Firefox -ийн Temp хавтасыг D дискний System Files хавтасны FF_Temp хавтасанд зөөж байгаа хэрэг.

Image

- Firefox -оо Restart хийнэ.

6. Page File/System protection зэргийг идэвхгүй болгох

- Computer дээрээс хулганыхаа баруун товчийг дараад -> Properties -> зүүн талын баганаас Advanced system settings -> Settings (Performance) -> Advanced Tab -> Change -> Automatically manage бла бла -ын өмнөх чагтыг аваад -> No paging file -> Set -> OK.

Image

- Computer дээрээс хулганыхаа баруун товчийг дараад -> Properties -> зүүн талын баганаас Advanced system settings -> System Protection -> SSD -ээ -> сонгоод Configure -> Turn off system protection сонгоно -> Delete -> OK

Image

Компьютерээ рэстарт хийнэ.

7. Hibernation -ийг идэвхгүй болгох

CMD -д
Code:
powercfg -h off
гэж бичээд Enter дарна.

Image

8. Internet Explorer -ийн SSD -д хийгдэх тохиргоо.

Internet Explorer нээгээд Tools -> Internet Options нээгээд General tab -ний "Temporary Internet files" эсвэл "Browsing history" -ийн Settings -> Move Folder -ийг дараад гарч ирсэн цонхонд өмнө үүсгэсэн D:\System Files\IE_Temp замыг зааж өгнө. Энэ нь Internet Explorer -ийн Temp хавтасыг D дискэнд зааж өгч байгаа хэрэг.

Image

9. Системийн TEMP болон TMP хавтасуудыг D дискэнд зөөх

Computer дээрээс хулганыхаа баруун товчийг дараад -> Properties -> зүүн талын баганаас Advanced system settings -> Advanced Tab -> Settings (Performance) -> Environment Variables -г дарна.

TEMP бол бидний өмнө үүсгэсэн D:\System Files\TEMP хавтас,

Image

TMP бол бидний өмнө үүсгэсэн D:\System Files\TMP хавтас юм.

Image

10. Хэрэглэгчийн хавтасуудыг тогтмол D дискнээс ачаалах

viewtopic.php?f=1&t=129757

11. Power Option -оос D диск буюу HDD -ээ Always On болгоно.

Image

Author:  tamir_chuba [ Jul.04.11 9:52 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

uuu nice. yostoi heregtei medeelel bn

Author:  mujuu [ Jul.05.11 9:51 am ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

perfect! :wd:

Author:  Ganaa_009 [ Jul.05.11 11:20 am ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Дээр тэхтээр бичсэн зүйлээ зургаар тайлбарлаад байна уу.

Author:  sor [ Jul.11.11 2:51 am ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

hnm ram ruu gehed bainga bichiglel hiigdej bdag hernee oloon jil hereglej boldog biz dee? tegeed yahaaraa ssd -d bichiglel hiihed nas ni boginosdog bnaa? ingej boon ajil bolj hemnelee gej bodohod heden jiliig hemneh ve? hervee hard maani 15 jil ajillah yostoi bgaad 5 jil ni bichiglelees bolj hasagddag bol nadad lav 10 jil hangalttai urt hugatsaa gej bodogdoj bna.

Deerh uil ajillagaag hiisneer SSD hardnii id shidiig burmoson bhgui bolgoh bus uu? bichglel asar hurdatstai hiigddeg bolohoor l system hurdan achaallaj software uud nisdeg biz dee. tegtel hamag tmp cache bichigleluudiig ni oor disk ruu zaachihleer hard disknii systemiig hurdluulah id shid ni bhgui bolchihno gej bodood bna. Erdoosoo ssd hard avsnii ch hereggui bolchih yum bishuu?

Author:  rdnbld [ Jul.11.11 12:50 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

ihenh ssd-iin uildveriin batalgaa ni 3 jil baidag. minii huvid bol hangalttai l sanagdaad baigaa yum. write speed ni haritsangui baga ssd-iin huvid bol ene tohirgoonuud ashigtai baij magadgui.

Author:  hbayar_morph [ Jul.11.11 8:46 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

sor wrote:
hnm ram ruu gehed bainga bichiglel hiigdej bdag hernee oloon jil hereglej boldog biz dee? tegeed yahaaraa ssd -d bichiglel hiihed nas ni boginosdog bnaa? ingej boon ajil bolj hemnelee gej bodohod heden jiliig hemneh ve? hervee hard maani 15 jil ajillah yostoi bgaad 5 jil ni bichiglelees bolj hasagddag bol nadad lav 10 jil hangalttai urt hugatsaa gej bodogdoj bna.

Deerh uil ajillagaag hiisneer SSD hardnii id shidiig burmoson bhgui bolgoh bus uu? bichglel asar hurdatstai hiigddeg bolohoor l system hurdan achaallaj software uud nisdeg biz dee. tegtel hamag tmp cache bichigleluudiig ni oor disk ruu zaachihleer hard disknii systemiig hurdluulah id shid ni bhgui bolchihno gej bodood bna. Erdoosoo ssd hard avsnii ch hereggui bolchih yum bishuu?
Чамд жаахан ойлгомжтой болгох хэрэгтэй юм боловуудаа. SSD-ний хурдыг HDD-ний хурдаар төсөөлөх хэрэггүй ээ.
Хэдэн фолдэр өөр газраас ачааллаа гээд SSD чинь SSD биш болчихгүй.

Дээрхи зааврыг 3н шалтгааны улмаас, зарим хүмүүст хэрэгтэй болж магадгүй гэж бичсэн

1. Аль болох их зай үүсгэх, ССД-ний хэмжээ томрох тусмаа үнэтэй болдог. Надад 64GB л бн, энэнээс том хэмжээтэй SSD авч дийлээгүй билээ. Том хэмжээний SSD аваад дээрхи зааврыг дагахгүй байж болно, чиний л хэрэг.
Хэрэггүй service, функцүүдыг хааж, зай их эзэлдэг хавтасуудыг хангалттай зайтай хэсэгт (HDD) зөөжугаа юм. Ингэснээр минийх ойролцоогоор (4GB+4GB+2GB+..) 10GB+ зай суларсан байх юм.
2. Бичлэг их хийхээр нас богиносдог гэж уншсан болохоос яг таг ингэж багасдаг гэж хэлж мэдэхгүй байна л даа. Анх удаа л хэрэглэж байна. Ер нь HDD-ийг ч мараалын элэгдэлд ортол нь 10, 15н жилээр хэрэглэж байснаа санахгүй байна. 3-4 тэмп фолдэр зөөчихөд сүржигнээд байх юм алга.
3. Эхэн үеийн ССДнүүдийн бичих хурд зарим өндөр бүтээмжтэй HDDнээс бага байсан, жишээ нь миний SSDний бичих хурд RaptorX-ийн бичих хурднаас үл ялиг бага байсан.
Одооны сайжирсан SSDнүүдийн хувьд өөр байх л даа..

Author:  coldeadman [ Jul.11.11 9:19 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Intel-н ССД хамгийн сайн нь уу?

Author:  arcus [ Jul.20.11 8:46 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Ганц хоёр тоглоом суулгачвал яах бол.

Author:  Erasure [ Jul.20.11 8:50 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

би лав дүүртэл нь тоглоом чихцэншд (81.6GB)

Author:  hbayar_morph [ Jul.20.11 10:16 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

coldeadman wrote:
Intel-н ССД хамгийн сайн нь уу?

Bichih hurd ni udaan bdag bsan odoo saijirsan bj magadgui. Unshih hurd ni mash sain baisan.

Author:  Club. [ Jul.20.11 10:50 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Хэрэгтэй мэдээлэл байна. Яг ССД сонирхож байсан юм.

Author:  UltraStar [ Jul.21.11 3:06 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Er n hun ooriin heregtseendee l tohiruulna l daa. Urid SCSI hard heregledeg bhad (18gb+18gb) 36gb hard-g OS suulgaj hereglej bsan. Amarhaan duurne tegeed l eldev temp, game ene teriig oor hardand suulgadag bailaa gej.... Er n heden onii aali ambsiin ueiin um bicheed unvaa.

Author:  infinite [ Jul.21.11 10:18 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

мэдэхэд илүүдэхгүйэ. 40мб-ийн хард дээр 3.1 суулгаад Prince тоглодог, 2GB хард дээр 95 суулгаад DOS-с Need For Speed тоголдог байсан гэхэд одооныхон итгэхгүй биз.

SSD-г аль болох хурдан унших ба хурдан хандалт хийгдэх зориулалтаар нь хэрэглээд хэдэн жилийн дараа хаях нь зөв л дөө. тэр утгаараа нэгнийхээ санаа бодол туршлагыг эсэргүүцэхээсээ илүү авахаа аваад засахыг нь засаад (цаг хугацаанд нь тохируулаад) нэмж сайжруулаад явах хэрэгтэй.

надад компьютер асах хугацаа хэр богино байх нь чухал биш. гол нь ажиллаж байх явцад темпорари үүсдэг файлууд дээр хэр хурдан ажиллах нь чухал байдаг. темпорари пэйж файлууд хард дээр түр хугацаанд үүсч копи нь рам дээр боловсруулагдаж байдаг болохоор түргэн байх хэрэгтэй. Бас нөгөө талаасаа download хийгдэж байгаа файлуудын темп нь SSD дээр хадгалагдаж байгаад заасан фолдер руу хуулагдвал шал дэмий ажил болно. тиймээс downloader ба accelerator-aa тохируулах зайлшгүй хэрэгтэй гэх мэтээр өөртөө ба бусдад хэрэгтэй байдлаар ярилцах хэрэгтэй мэт санагдав. Энэ сэдвийн гол утга учир нь тэр шүү дээ. сайхан сэдэв нээсэн байна. like

Author:  tamir_chuba [ Jul.21.11 11:01 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

infinite wrote:
мэдэхэд илүүдэхгүйэ. 40мб-ийн хард дээр 3.1 суулгаад Prince тоглодог, 2GB хард дээр 95 суулгаад DOS-с Need For Speed тоголдог байсан гэхэд одооныхон итгэхгүй биз.

itgehed hetsuu yum alga, baidag l zuil bn. bi AMD400MHz 32MB-SDRAM 8MB-SIS VGA-tei starcraft, NFS2, Counterstrike 1-2 bottoi toglodog bsan :P 2 jil shahuu

Author:  hbayar_morph [ Jul.23.11 2:58 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

tamir_chuba wrote:
uuu nice. yostoi heregtei medeelel bn

mujuu wrote:
perfect! :wd:

Club. wrote:
Хэрэгтэй мэдээлэл байна. Яг ССД сонирхож байсан юм.

infinite wrote:
сайхан сэдэв нээсэн байна. like

Урам хайралсан дээрхи гишүүд болон бусад Асуултынхаа гишүүддээ баярлалаа.
Download AP, IDM, uTorrent зэрэг татагчидын хувьд системийн temp хавтасууд болон хэрэглэгчийн Download хавтасыг D дискэнд зөөсөн байхад автматаар тухайн програмууд D дискэн дээр ажилладаг. Бусад татагчидын хувьд ч адилхан байх болов уу.
infinite wrote:
download хийгдэж байгаа файлуудын темп нь SSD дээр хадгалагдаж байгаад заасан фолдер руу хуулагдвал шал дэмий ажил болно.

infinite гишүүний энэ бичлэг нь системийн тэмп хавтасуудыг D дискэнд байрлуулах шаардлагтайн бас нэг шалтгаан болно гэж бодож байна.

Author:  192 [ Aug.02.11 8:23 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Ер нь бол System Protection болон Page File зэргийг унтраахад SSD-д овоо зай гардаг юм байна.
Windows 7 64 бит суулгасан 60гб SSD дээр Оффис, CAD, Photoshop мөн бусад жижиг програмуудыг суулгасан байхад 18гб хэрэглэсэн байх юм. Цаана нь цэвэр зай нь 37,7гб байна.

Author:  sor [ Aug.04.11 11:31 am ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Би лав яасан ч Пэйж файлаа унтраахгүй бас темп файлуудаа хурдан харднаасаа нүүлгэхгүй. 60 гб гэдэг чинь бүх юм байхад хангалттай их зай. Тоглоом софтуудаа суулгаад дээрээс нь нэмээд хэдэн кино дуу хураачихсан байхад ч хүрнэ. Хурдан юмыг хурднаар нь хэрэглэх нь дээр. 20ГБ хардтай байхад хангалттай болоод л байсан даг. Тэр үеээс хойш программууд аймар томроогүй л байна. CS5 гэхэд л бүтэн цуглуулгаараа 7 гаран ГБ л болж байна. Яг одоо миний систем дээр 80 хан гб зай л эзэлсэн байна. Асар их хог новш хийсэн бүх ажлууд түмэн жорын программ дээрээс нь байнга дүүрэн байдаг Доунлоад хавтас ийм л зай эзэлж байна.

Author:  Erasure [ Aug.04.11 12:06 pm ]

хорвоо дээр таниас илүү зай хэрэглэх компьютерчин гэж хаа байхав тэ

Author:  192 [ Aug.04.11 2:42 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Хэрэв RAM хэмжээ хангалттай бол Page File байлгах хэрэг байна уу? 8гб RAM-тай болсон. Санах ой дүүрэхгүй байх гэж найдаж байна штээ. Дахиад хэдэн төгрөг ороод ирчихвэл 16гб болгочихно.
64 битийн эрх чөлөө гэж. Бүх драйверуудаа 64 битэд дүйцүүлчихсэн. Амар байнаа.

Author:  asuu [ Aug.04.11 2:48 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

сайхан заавар. "5н ширхэг таван хошуу"
зөөврийн тооцоолууртаа ССД авч хийхээр төлөвлсөн байгаа энэ ч их хэрэг болно доо.

энэ сор гэж бас нэг далдгар нөхөр байнаа!!
бүхнийг мэдэгч царайлах нь юуг ч мэдэхгүйг илэрхийлдэг гэдэг дээ

Author:  Num7er [ Aug.04.11 3:06 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

60GB-der kino ntr hadaglaj bga gnu?
vcd-ger hadgaldag hun bdgaa
1080-ar olon kino hadaglah boltugai

Author:  sor [ Aug.05.11 10:07 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

Erasure wrote:
sor wrote:
Би лав яасан ч Пэйж файлаа унтраахгүй бас темп файлуудаа хурдан харднаасаа нүүлгэхгүй. 60 гб гэдэг чинь бүх юм байхад хангалттай их зай. Тоглоом софтуудаа суулгаад дээрээс нь нэмээд хэдэн кино дуу хураачихсан байхад ч хүрнэ. Хурдан юмыг хурднаар нь хэрэглэх нь дээр. 20ГБ хардтай байхад хангалттай болоод л байсан даг. Тэр үеээс хойш программууд аймар томроогүй л байна. CS5 гэхэд л бүтэн цуглуулгаараа 7 гаран ГБ л болж байна. Яг одоо миний систем дээр 80 хан гб зай л эзэлсэн байна. Асар их хог новш хийсэн бүх ажлууд түмэн жорын программ дээрээс нь байнга дүүрэн байдаг Доунлоад хавтас ийм л зай эзэлж байна.

хорвоо дээр таниас илүү зай хэрэглэх компьютерчин гэж хаа байхав тэ

тэхх. Элдэв янзаар доромжлоод эхлэхийн тэгээд л тэрүүгээрээ л болцгооно биз дээ. Ямар хүн давах гэж мэтгэлцсэн биш. Бас баахан элдэв шалдав юм гаргаад батлах гэхээр бүр нүд үзүүрлэнэ биз ядаргаа.

Author:  hurd_1001 [ Aug.10.11 5:18 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

SSD tei humuus goy yumoo mair untei yum bnleshde 120gb land der 350 otchim mnt bsan bh shu.
320gb tein hed orchin bh bol.? SSD hamgin ded talan heden GB bdin..?
Image

Author:  coldeadman [ Aug.10.11 5:53 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

:-D

Author:  hurd_1001 [ Aug.10.11 6:02 pm ]
Post subject:  Re: [Хэрхэн] SSD-г урамтай сайхан хэрэглэх вэ :P

bi 320gb gej bhiina youtubederes uzej blaa.
Image

Page 1 of 13 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/