odkoking wrote:
Uuchlaarai manaixan tes xondlon ym asuuchixay tegex vv. Note maana 24GB SSD hardtai ym l daa. Mon 500GB HDD-tei tgd bi SSD deeree zowxon OS suulgaad busad ymaa yaj nogoo disk deeree suulgaj unshuulax we. Driver ene ter bolon suulgaxaar ooroo shuud C geed SSD-ruu suugaad dvvrgex geed bx ym ? Er n yaj ashigladag ym be tuslaach
Нэгэнт л SSD хэрэглээний талаархи сэдэв учраас тэс хөндлөн асуулт гэж харахгүй юм байна би лав.
Жаахан нэмэлт ажил гарахаас биш болно л доо. Windows дээр ийм юм асууж байгаа хүнд Linux хэрэглэ гэж зөвлөх ч хаашаа юм дээ.
Official support нь аль хэдийн дууссан XP суулга гэж зөвлөмөөргүй байна. Мэдээж SSD дээр хавьгүй бага зай эзэлнэ Vista, 7, 8-аа бодвол.
Тэгээд ч SSD хэрэглэх бол ядаж 7 суулгах хэрэгтэй. XP, Vista ч SSD-г "танихгүй" үйлдлийн системүүд.
Рам ч 1 юм уу 2 гига бол 32 бит Windows 8.1 суулга. 64 битээ бодвол арай бага зай шаардана. Элдвийн homebrew install ашиглаагүй л бол
бүх драйверуудаа таниулсан байлаа ч 24 GB SSD ч дүүрчихгүй. Ойр зуурын хэрэглээний программуудаа аль болох portable version, alternative
руу шилжүүл. System, user temp folder, profile-аа 500 GB HDD дээрээ шилжүүлж байрлуулж болно. Дан portable про хэрэглэвэл тэгэх шаардлага
гарахгүй дээ. Миний fully updated Windows 8.1 x64 Enterprise ийм л байна.

100 GB virtual HDD дээр суулгаад бүх update, driver, суулгаад portable-оор хэрэглэх боломжгүй 4 хэрэглээний про суулгаад 13 GB зай л эзэлсэн байна.
Ойр зуурын хэрэглээний хэдэн жижиг portable про өөр HDD дээр байрлаж байгаа. Windows нь update, driver-тайгаа 11-12 GB л болж байгаа байх.
Өдөр тутмын үндсэн үйлдлийн систем маань Linux болохоор иймэрхүү маягаар Windows хэрэглээд байхад болж байгаа юм надад.
60 GB SSD дээр маань Fedora 21 байгаа. 4 GB орчим л болж байгаа байх. Net-install хийдэг болохоор шалихгүй.
Үндсэндээ бараг бүх про суухдаа хаана ямар диск, фолдер дотор суулгахаа зааж өгч болохоор сонголттой байгаа даа. 500 GB HDD дээрээ
Program гэсэн фолдер үүсгээд л тэрэн дотроо суулгаад бай. Болж л өгвөл portable app хэрэглэ. Hibernation disable хий. Page file багасга.
Рам ихтэй бол HDD рүүгээ шилжүүлсэн ч болно. SSD хэрэглэхийн гол утга учир жаахан тиймхэн болно. Хамаг юмаа удаан HDD дээр байрлуулахаар.
Тэгэхдээ ком ч асч унтрах нь хурдан, explorer ч ядаж хурдан байна. Хүний хэрэглээнээс их хамаарна л даа.
Надад бол 24 GB SSD хангалттай санагдаж байна. Хамгийн хялбар шийдэл бол мэдээж хуучин ч хамаагүй томхон SSD аваад сольж тавих байна.