— Эмч нар яагаад үйл ажиллагааг нь компьютержүүлэхэд дургүй байдаг вэ?
— Яагаад гэвэл тэдний бичсэн жорыг хүмүүс гаргаж унших боломжтой болох учраас.
Өглөө эрт автобусанд хэдэн “нүдний шилтнүүд” орж ирээд хаалган дээр бөөгнөрөн зогсов. Тэднээс болж бөөн шуугиан, уур уцаар... Автобус хөдлөх үед “мега”, “винт”, “ачаалах” зэрэг үгс хэрэглэн ямар нэг юмны талаар маргалдаад, кондукторын “хүмүүст зай тавьж өг” гэж орилохыг ч анзаарч сонссонгүй. Кондуктор ч ихэд уурлан “За яах вэ, та нарыг сайн нягтарч өгөхгүй бол зиплэж орхино шүү” гэж тэдний хэлээр сүрдүүлэв.
Компьютерийн программд хандаж асуулт тавив.
— Хүн бүх төрлийн мөөгийг идэж болох уу?
— Болно. Гэхдээ заримыг нь зөвхөн нэг л удаа.
Интернет провайдер руу утасдаж байна.
— Байна уу? Энэ Интернет үү?
— Тийм ээ, таныг сонсож байна.
— Намайг
www.yahoo.com сайттай холбоод өгөөч!
— Жинхэнэ ганцаардал гэж юу вэ?
— Шинэ жилээр спамерууд хүртэл чамд мэндчилгээ илгээхгүй байвал...
Худалдан авагчид зориулан угсралт хийж байсан худалдагч:
— За би танд хамгийн сайн хатуу дискийг сонголоо.
— Баярлалаа, ингэхэд хамгийн сайн гэдэг нь хамгийн хатуу гэсэн үг үү?
Амьтанд хайртай компьютерчин гэртээ найз бүсгүйгээ авчраад танилцуулж байна. Үүдний хэсгийг заагаад:
— Энд миний нохой амьдардаг.
Торыг заагаад:
— Энд миний орог зусаг амьдардаг.
Аквариумаа заагаад:
— Энд миний загаснууд амьдардаг.
Нэг дискийг заагаад:
— Энд миний вирусууд амьдардаг.
Программ зохиогч зүүдэлжээ. Чөтгөр түүнд тамын эсвэл бурханы орон хоёрын аль нэгийг сонгож авахыг санал болгож байна гэнэ. Бурханы оронд хөх тэнгэрт шувуу жиргэж, ногоон зүлгэн дээр хүмүүс дуулж их л жаргалтай байна гэнэ. Тамын оронд очсон чинь хүмүүс Core 2 Quad компьютер дээр ажиллаж, сүлжээгээр тоглож байх юм гэнэ. Мэдээж мань эр тамын орныг сонгож гэнэ.
Удалгүй программ зохиогч нас барав. Хүссэн тамынхаа оронд ч очиж. Гэтэл түүнийг хайруулын таваг дээр шарж, хуруунд нь хадаас шаах юм гэнэ. Программ зохиогч тэсэлгүй:
— Нөгөө компьютер, сүлжээ хаана байна? гэж орилжээ.
Тамын орны эзэн гарч ирээд:
— Тэр чинь демо хувилбар л байсан байхгүй юу гэжээ.
— Яаж үнэгүй интернеттэй болох вэ?
— Яах юу байх вэ? Провайдерын охинтой л суучих.
— Миний хулгана дэвсгэрийнхээ захад тулчихаад байхад курсор дэлгэцийн захад хүрээгүй байна. Одоо яах вэ?