#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.23.18 3:26 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Nov.10.10 1:36 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Тархины даралттай хүүхэд олноор төрж байгаа нь цэвэр компьютерийн нөлөө
Өнөөдөр 11 цаг 14 минут


Бидний олонхи хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг үйлдвэрлэл, уул уурхайд яригдах асуудал гэж ташаа ойлгодог. Энэ удаагийнхаа “Ярилцах цаг” буландаа хэн бүхэнд хамаатай хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар манайдаа л лидер гэгдэхүйц мэргэшсэн Монгол Улсын зөвлөх инженер, МАОЭНХ-ны
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албаны дарга Л.Өлзийбуянг урьж, оффисын эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар ярилцлаа.


-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа өргөн хүрээтэй асуудал. Тэгэхээр оффисын аюулгүй ажиллагаа ямар байх ёстой вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэхээр манайхан зөвхөн үйлдвэрлэлийн явцад яригддаг асуудал гэж ойлгодог байсан. Гэхдээ сүүлийн үед оффисын аюулгүй ажиллагааны талаар их яригдах болсон. Оффис гэхээр хамгийн түрүүнд ажлын байрны асуудал багтана. Тухайлбал, ажлын байрны өнгө, будаг, цонхны байрлал, агааржуулалт. Дараа нь оффист байгаа тоног төхөөрөмжүүд, тавилгын байрлал, нэг хүнд ноогдох ажлын байрны талбай гэх мэт энгийн шаардлагууд тавигддаг.


-Оффисын өрөө гэхээр баахан компьютер, канон гээд цахилгаан бараанууд санаанд орж байна. Ингэхэд аюулгүй ажиллагааны нөхцөлд тохирдог болон тохирдоггүй ямар тоног төхөөрөмж байдаг юм бэ?
-Удирдлагын тоног төхөөрөмж болох компьютер, олшруулагч, хэвлэгч, утас бүгд онцгой аюултай хэрэгсэлд тооцогддог. Тухайлбал, компьютерийн дэлгэц түргэн хоолойны труба гэх эргэн тойрондоо 60 см дотор электрон соронзон оронг үүсгэдэг. Мөн асаалттай компьютерийн дэлгэцнээс рентген туяа ялгардаг гэхээр дэлгэцээ хараанаасаа дор хаяж 60 см-ын хол байлгаж ажиллах хэрэгтэй. Түүнээс гадна компьютеруудын хоорондох зай 1.2 метрийн зайтай байх ёстой. Үүнээс ойр байвал соронзон орны талбайн хамрах хүрээ ихэсдэг. Ер нь бол дээрх зайнаас дотогш байж болохгүй, мөн хананаас 60 см зайтай байрлуулах хэрэгтэй гээд ойлгочиход болно. Тэгж байж л тухайн хүн соронзон долгионоос гадна ажиллах боломжтой болдог.


-Хамгийн хортой тоног төхөөрөмж нь юу вэ?
-Хамгийн аюултай тоног төхөөрөмж бол хэвлэгч. Сүүлийн үед хаа саагүй хэрэглэгдэх болсон лазерын принтерийн туяаг харсан хүн эргэж сэргээгдэхгүйгээр хараагүй болох аюултай. Аль ч хэвлэгч олшруулагчийн хор буюу тонер гэх бодисыг асар болгоомжтой хэрэглэх ёстой. Тэр бодис амьсгалын замаар эрхтнүүдийг өвчлүүлэхээс гадна уушгинд орвол уушгины сувгийг шууд бөглөдөг аюултай. Гэтэл манайхан өрөөндөө сэгсэрч байгаад л хэрэглэдэг шүү дээ. Олон улсын жишигт уг бодисыг солихдоо мэргэжлийн тусгай хүнээр тусгай нөхцөлд сольдог юм.


-Техник технологийн дэвшлийн сөрөг нөлөөллүүд байх нь ээ. Олон улсад дээрх асуудалд яаж ханддаг юм бол?
-Дэвшлийн сөрөг нөлөө гэж болно. Гэхдээ дэвшил гэдэг чинь сайжирсан гэсэн утгатай үг. Харин манай улсын хувьд сэтгэлгээний хувьд дэвшил гарахгүй байгаа нь харамсалтай. Олон улсад техникийн хэрэглээг зохицуулах хууль хүртэл гарсан. Хамгийн ойрхон ОХУ-д гэхэд л жирэмсэн болон хөхүүл эхчүүд гар утас хэрэглэхийг хуулиар хориглосон. Гэтэл бид үүнийг огт анзаардаггүй. Шинээр төрж буй хүүхдүүдийн дунд ногоон төрөх, тархины даралттай байх тохиолдол олширсон нь цэвэр компьютерийн нөлөөлөл юм шүү дээ.
-Хүүхдүүдэд компьютер, гар утасны хэрэглээ ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Янз бүрийн электрон тоглоомнууд хүүхдийн тархинд саатал учруулдаг. Жишээлбэл, 15 минут тасралтгүй утсаар ярьсан тохиолдолд тархинд цахилгаан био идэвхжил хоёр дахин өндөрсдөг. Энэ байдлаар хоёр удаа ярихад өдрийн дөрвөн цаг тэр хүний тархи мансуурлын байдалтай байна гэсэн үг болж таарч байгаа биз. Сүүлийн жилүүдэд айл болгон компьютертэй байх болсон учраас хор хөнөөл, сөрөг нөлөөллийнх нь талаар зайлшгүй мэдээлэл өгөх ёстой байгаа юм.


-Ажлын байранд компьтер дээр яаж ажиллах нь хамгийн тохиромжтой вэ?
-Ажлын найман цаг компьютер дээр сууж ажилладаг хүмүүсийн хувьд цахилгаан идэвхжил маш өндөр нөхцөлд ажиллаж байгаа хэрэг. Ер нь оффисын ажилтан зургаан цагаас илүү хугацаагаар компьютер дээр ажиллах хориотой. Мөн ажиллаж байх үедээ хоёр цаг тутамд 15 минут амардаг байх ёстой. Ер нь бол даяарчлагдаж байгаа орчин үед хамгийн гол нь хэрэглээгээ зохистой болгох нь чухал асуудал. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг аюултай гэдгээ мэдсэн ажилчин тэр ажлыг хийхгүй байх, аюултай ажил хийлгэх гэж байгаа ажил олгогч аюулгүй ажиллуулахаа мэддэг байх сэтгэлгээ юм шүү дээ. Үүнээс гадна анзаарагдалгүйгээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг зүйл бол сэтгэлзүйд ачаалал өгөх хүчин зүйлүүд. Энд удирдлагын буруу шаардлага, хэрээс хэтэрсэн даалгавар өгөх, мугуйд удирдлага багтана. Хамгийн наад зах нь ажил дээрээ ганцаараа хонох болон сэтгэлзүйд нөлөөлөх орчинд ажиллах нь эргээд тухайн ажилтны эрүүл мэнд, ажиллах чадварт асар муугаар нөлөөлдөг. Мөн албан байгууллага дээр байгаа зан харьцааны байдал ч асуудал үүсгэдэг хүчин зүйлийн нэг болдог.
-Ингэхэд мэргэжлээс шалтгаалах өвчинд хамгийн их өртөмтгий нь аль салбарын ажилчид байдаг юм бэ?
-Заавал тахир дутуу болсон тохиолдолд л мэргэжлээс шалтгааллаа гэх ойлголт тун өрөөсгөл. Хэвлэлийн ажилтан, архивын ажилтнууд амьсгалын замын харшил, астом зэргээр өвчлөх магадлал ихтэй байдаг. Цаасны тоосонцор уушгийг өвчлүүлдэг гол хүчин зүйлд тооцогддог. Тиймээс ажлын байрны онцлогт тохирсон, зохистой зохицуулалтыг хийж ажиллах нь ажилчин, ажил олгогч аль алинд нь хамгийн оновчтой арга.

Н.Нараа



Өвдөг дээрээ компьютерээ тавих хэрэггүй
Өнөөдөр 17 цаг 00 минут


Өвдөг дээрээ зөөврийн компьютерээ тавин ажлаа хийснээр олон сая эрчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрсдэл тулгарч байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.
АНУ-ын Нью-Йорк хотын их сургуулийн мэргэжилтнүүд өвөр дээрээ зөөврийн компьютерээ тавин ажлаа хийдэг 29 залууг энэ судалгаанд хамруулсан байна. Тэд ийм зуршлаар ажлаа хийж байх үед нөхөн үржихүйн эрхтэнийх нь эргэн тойрны биеийн халуун ихээхэн өөрчлөгдөж байгааг тогтоожээ. Компьютерээ өвдөг дээрээ тавин ажиллахад тухайн хүний төмсөгний халуун ихээхэн нэмэгдэж аюултай түвшинд хүрдэг аж. Түүнчлэн компьютер доороо хамгаалалтын зөөлөвч тавьсан ч энэ нь төдийлөн хамгаалж чадахгүй гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.
«Олон сая эрчүүд зөөврийн компьютер хэрэглэж байгаа. Ялангуяа нөхөн үржихүйн насны залуучууд үүнийг ихээр хэрэглэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Зөөврийн компьютерийг өвөр дээрээ 10-15 минут тавин ажиллахад л төмсөгний хуухнагийн халууны температур аюулгүй түвшнээс хэтэрч, ихээхэн нэмэгдсэн байдаг ч тухайн хүн үүнийгээ анзаардаггүй. Гэхдээ зөөврийн компьютер хэрэглэснээр шууд үргүй болно гэж хэлэхгүй ч олон удаагийн давтамж муугаар нөлөөлнө. Учир нь хуухнагт сэрүүцэх хангалттай хугацаа байхгүй болох нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд гол нөлөө үзүүлдэг» гэж судалгааг удирдсан профессор Елим Шеинкин хэлжээ. Эрэгтэйчүүд өвдөг дээрээ компьютер тавин ажилласнаар төмсөгний халууны температур 2,5 градус нэмэгддэг байна.

С.Отгонбаяр

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Jan.31.11 5:18 am, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Nov.11.10 6:17 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Heregtei medeelel bna.


Top
   
PostPosted: Nov.17.10 9:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.26.10 4:03 pm
Posts: 2028
Location: mongolia
БИ БАС НЭГ ӨВЧИТӨН БАЙНА

_________________
XolbooS


Top
   
PostPosted: Jan.12.11 4:12 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.07.09 1:12 pm
Posts: 2000
Location: Дэлгэц дотор
mark. ttlc энэ сэдвийг илүү гоё мэдээллээр чимээрэй.

_________________
Alimnii fan :D


Top
   
PostPosted: Jan.29.11 1:28 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Wi-Fi хүрээлэн буй орчинд нөлөөлж байна
2011 оны 1-р сарын 24
Сүүлийн үед утасгүй төхөөрөмжүүд нь хүний бие организмд болон хүрээлэн буй орчлонд аюултай байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэх болсон байна. Тухайлбал, утасгүй интернет буюу «Wi-Fi» нь сэтгэл санааны дарамтыг ихэсгэж, тархины хорт хавдрыг даамжруулан, эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэж ярилцах болсон. Тэр ч байтугай уг сүлжээнээс болж модны навчис цагаасаа өмнө унаж байгаа ажээ.



Намрын улиралд хотуудад ургадаг модод навчсаа хаядаг гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ энэ нь зөвхөн байгаль эхийн хийж буй “ажил” биш бололтой. Амьдралын салшгүй нэг хэсэг болсон “Wi-Fi” сүлжээнээс ялгарч буй туяа нь хөгшрөх үйл явцыг хурдасгаж, модод өвчлөх үйл явцыг хурдасгадаг болохыг Нидерландын эрдэмтэд тогтоожээ.

Дээрх нээлт нь инженерүүдийг тэгтэл их гайхшруулахгүй байгаа юм. Харин тэд үүнээс илүүтэйгээр уг асуудлыг дөнгөж саяхнаас хөндөж эхэлж байгаад гайхаж байна. Хүмүүс бид өдөр тутмын амьдралдаа гар утас, утасгүй тоглоомын хэрэгслүүд, шарх шүүгээ зэргийг ашигладаг болоод удаж байгаа бөгөөд тэдгээр нь « Wi-Fi» сүлжээтэй яг адилхан нөлөө үзүүлдэг байжээ.

Аласдейр Филипс гэгч инженер дээрх асуудлын талаар өөрийн бодлыг ярьжээ. “1960-аад оны эхээр би радио холбоо бүтээхээр ажиллаж байсан юм. Тэгэхэд би уг төхөөрөмжийг дэлхийг өөрчлөх гайхалтай бүтээл болно гэж бодож байлаа. Гэвч арван жил үргэлжилсэн эрдэм шинжилгээний ажил маань намайг ухааруулж, өөрсдийн зохион бүтээсэн зүйлээрээ бид байгаль дэлхийд ямар их хохирол учруулж байгаа талаар байнга бодоход хүргэсэн юм.

Асуудлын гол нь өдгөө дэндүү их тархсан радио долгионтой холбоотой. Тэдгээрээс тогтмол долгион бус импульс ялгарч байгаад л хор хөнөөл нь байгаа юм. Эргэн тойронд маань буй бичил долгионууд бидэнд хэдийнэ нөлөөлж эхэлжээ. Эрчүүдийн дунд үргүйдэх тохиолдол жилд хоёр хувиар нэмэгдэж байна. Зарим тохиолдолд уг өвчнийг эмчилж чадаж байгаа ч өндөр технологийн “үнэнч фэнүүд”-эд энэ нь тус болохгүй байгаа бөгөөд тэд насан туршдаа үр удмаа үлдээж чадахгүй хэвээр байгаа билээ.

Цахилгаан соронзон цацраг тархинд нөлөөлж, бид аз жаргалтай байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог мелатонин гэдэг гормоныг устгадаг байна. Бичил долгионууд сэтгэлийн дарамтад орох магадлалыг 40 дахин нэмэгдүүлдэг болохыг 2004 онд Малаги их сургуулийн эрдэмтэд тогтоосон бөгөөд үүнийг Шведийн Каролины хүрээлэнгийнхэн нотолжээ. Унтахынхаа өмнө гар утсаар ярих юм уу тоглох, эсвэл мессеж солилцох нь нойр хулжааж, сайхан зүүд зүүдлэх магадлалыг эрс бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд уг судалгааг гар утас үйлдвэрлэгч тэргүүлэх компаниудын ивээн тэтгэлгээр явуулсан байна. Хүүхэд болон өсвөр насныхан гар утаснаас салахаа больсон нь эрдэмтдийн санааг зовоосоор байгаа билээ.

Эрдэмтэд гар утасны хэрэглээ болон тархины хорт хавдар даамжрах үйл явцын хооронд ямар холбоо байгааг судалжээ. Судалгааны дүнд, арван жилийн турш утасгүй интернетийг маш идэвхтэй хэрэглэсэн хүмүүс тархины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох глиом өвчинд өртөх тохиолдол хоёр дахин олон байсан байна.





Хүмүүс цацрагт өртөж байгааг зөвхөн эрдэмтэд төдийгүй сэтгэлгээ сайтай бизнесменүүд ч хүлээн зөвшөөрдөг байна. Тухайлбал, Швейцарийн даатгалын “Swiss-Re” компани бичил долгионы цацрагийн улмаас хохирсон үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах нөхөн төлбөрийг хөдөлгөөнт холбооны операторуудад төлөх бодолгүй байгаа ажээ. Дашрамд дурдахад, тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, чухам ийм өргөдөл гомдол даатгалын компаниудад маш ихээр ирж байгаа гэнэ.

Иргэдийг туяанаас хамгаалах асуудлыг төрд найдаж орхиж хэрэггүй гэж дээр нэрийг нь дурдсан Аласдейр Филипс үзэж байгаа ажээ. «Их Британид гар утасны худалдаанаас жилдээ 20 тэрбум орчим фунтын татварын орлого төсөвт ордог байна. Иймээс эрх баригчид гар утасны үйлдвэрлэлийг бууруулах арга хэмжээ авахгүй нь мэдээж, түүгээр ч барахгүй сургууль дээрээ утасгүй нэт тавихгүй бол улсаас эд материалын дэмжлэг авна гэдэг талаар горьдсоны хэрэггүй гэж нэгэн сургуулийн удирдлагад мэдэгдсэн байна» гэж тэрбээр ярьсан юм.

«Би өөрсдийн аюулгүй байдлыг ямар нэг байдлаар хангахын тулд эхнэрийн хамт Шотландын гар утасны сүлжээ байдаггүй нэгэн алслагдмал нутагт нүүж очсон. Хүн бүр миний жишээг дагахыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ өөрсдийгөө хамгаалах арай өөр аргууд бий. Жишээлбэл, эмэгтэйчүүд гар утсаа энгэрийнхээ халаасанд хийж явах хэрэггүй, учир нь хөхний булчирхайн эд эсүүд туяанд хамгийн мэдрэмтгий байдаг. Утасгүй телефоны баазууд бас аюултай бөгөөд тэдгээр нь нэг секундэд тус бүр зуун микро импульс цацруулдаг. Яг танай байшингийн дэргэд үүрэн телефоны ямар нэг операторын цамхаг байрладаг гэж төсөөлөөд үз дээ, утасгүй телефон яг үүнтэй адил нөлөө үзүүлдэг юм. Соёл иргэншлийн зарим үр шимийг хүртэхгүйгээр амьдрах гэдэг бол зүгээр дадал зуршлын асуудал. Ялгарч байгаа туяа хортойг батлаагүй, бас няцаагаагүй байгаа, гэхдээ юутай ч өөрийн эрүүл мэндэд бага ч гэсэн анхаарч байсан нь дээр” гэж Филипс ярьжээ.

Д.Жаргал








Jiremsen ehchuud ba jijig huuhdiig gar utas. wifi-aas hol bailgah yostoig hatuu anhaar: http://www.youtube.com/user/emfradiationshield

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jan.31.11 4:31 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Larry King CNN-eer tarhinii doktoruud yu helev? :




Gar utasnii tsahilgaan soronzon tsatsrag tarhind nevtreh n: (jijig huuhdiin tarhinii hort havdar suuliin 10 jild ers ihessen)

Image http://www.env-health.org/a/3074



Delhiin medegdsen ulsuudad tarhinii hort havdar 21% ihessen baina suuliin 20 jild, tuunii dundaas huuhduud hamgiin iheer nirvegdjee. Gar utas, geriin dolgionii utas, bogino dolgionii zuuh n mon suuliin 20 jild barag ail bolgond nevterchee. Asuudal yu bolhiig daraah barimtaas uzne uu:








1



2





busad:



_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jan.31.11 10:37 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Medeelel tavisand thanks.
Yadaj l oroi untahdaa utasaa untraaj baiya daa. hehe


Top
   
PostPosted: Jan.31.11 10:54 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
ttlc chi harin ooroo laptop bainga ashigladag neted bj bdag hunii eruul menddee anhaarsan ni deer dee. Manai end naadahaas chini iluutei uushignii hort havdaraar uheh magadlal ondor bna.
end bi orchiniihoo jishee zuragtai hiichii. Yag neg tsonhoor avsan zuragnuud. haayahn tohioldoh salhitai tselmeg ogloo. nogoo ni bainga bh torh
Image
Image

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
PostPosted: Jan.31.11 11:57 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.05.05 9:28 am
Posts: 4559
Location: Рэборн...
Пааа БУРХАН минь... аймар аймар... Би Эрдэнэт-д байдагтаа баярламаар юм байна... энэ ойролцоогоор 300м- ээс цааш юу ч харагдахгүй байхшиг байна шд... Энэ 5 давхар Мана ахыг байрнаас 300м л зайтай байх...

_________________
i7/x58/HD7970/3TB/AX1200


Top
   
PostPosted: Jan.31.11 12:09 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
300 hurehgui shd usreed l 65-70m

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
PostPosted: Jan.31.11 12:40 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Maniin tavisan zurgiig uzeed uilah ch bagadgjiina. :-(

===================


Omnoh medeenii daguu yadaj huuhdiig 12 nas hurtel n ch yum gar utasnaas hol bailgaaraa daa!!! Geriin dolgionii utasaa hayad zugeer cabeltai utas heregleh!! (uchir n geriin dolgionii utas n gar utasnaas 2 dahin iluu tsatsragtai gejiine!!!)

Image


:wd: :wd:
Image


Geriin dolgionii utasan deer ene tarhi ustgadag zurag 2 dahin tom baih bolno:


Image http://www.env-health.org/a/3074

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Feb.08.11 4:33 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.07.11 1:12 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн

Joined: Apr.28.02 4:05 pm
Posts: 278
Yaanaa bi gertee dect heregledeg sh d. Odoo bolino oo tegvel...


Top
   
PostPosted: Aug.16.11 10:23 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.13.06 7:18 pm
Posts: 1107
Location: Mongolia
wifi router sonirhoj baisiin, bolihoos.

_________________
Монгол орон мандан бадраг


Top
   
PostPosted: Aug.16.11 11:16 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Apr.18.11 3:07 pm
Posts: 307
bnga Wi-Fi ashigladag sh dee tsus gej


Top
   
PostPosted: Aug.18.11 3:25 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.20.08 5:50 pm
Posts: 3790
Location: Монгол улс Улаанбаатар хот
за тэр вайрлэсс роутэр энэ тэр ч яах вээ!
цаана чинь энд тэндгүй байшингын орой дээр утасны сүлжээний станц байрлуулсан харагддаг. Тэр л толгой цустана шүү!

_________________
Visualize First,Build Later


Top
   
PostPosted: Dec.29.11 1:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
Mana wrote:
ttlc chi harin ooroo laptop bainga ashigladag neted bj bdag hunii eruul menddee anhaarsan ni deer dee. Manai end naadahaas chini iluutei uushignii hort havdaraar uheh magadlal ondor bna.
end bi orchiniihoo jishee zuragtai hiichii. Yag neg tsonhoor avsan zuragnuud. haayahn tohioldoh salhitai tselmeg ogloo. nogoo ni bainga bh torh
Image
Image


tanaih akul 15d bdag yum bn shde. harin tim shv.

_________________
Wish all the best MGL


Top
   
PostPosted: Dec.29.11 12:00 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.02.10 2:31 pm
Posts: 916
manaih ubs iin hajuud. end bvr arai haramsmaar . snaaagaar boldg bol ali neg ulsad bj bgaad agaar goy bolson uyd ergj irmeer

_________________
энд л байна


Top
   
PostPosted: Dec.29.11 12:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Dec.01.10 12:15 pm
Posts: 4658
Надад бас өөрөө авсан зураг бий. Дараа хийнээ.

_________________
.: : :.: :


Top
   
PostPosted: Dec.29.11 3:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
sa odor ch howor bolj dee

_________________
Wish all the best MGL


Top
   
PostPosted: Dec.29.11 3:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
sa odor ch howor bolj dee

_________________
Wish all the best MGL


Top
   
PostPosted: Jun.02.12 11:11 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2288
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited