edmon_dantes wrote:
Hi all neg asuult bnaa. Landad 95k eer zaragdaj bgaa 500W CoolerMaster her ed bol?
Хариулахад бол хэцүү л асуулт байна. Яахав, оролдъё.
Хэр эд вэ гэдэг бас нэлээн хэдэн юмнаас шалтгаална. Зарж байгаа газар, үнэ, брэнд, wattage гэсэн 4хөн мэдээлэл өгч.
Асуулт ч зүйрлэж хэлэхэд машин сонирхож байгаа хүн бусдаас Toyota ер нь хэр машин бэ ? гэж асууж байгаатай адил дуулдаж байна.
Танкны үйлдвэрлэлд ч оролцдог байж мэдэх аварга корпораци. Зөвхөн суудлын жижиг тэрэг гэхэд л хэдэн 10 загвар гаргаж байгаа биз.
CoolerMaster G500 гэсэн 500 ваттай блок хэр эд вэ гэвэл илүү зөв асуулт болно гэх юм уу даа.
http://www.coolermaster.com/powersupply/g-series/g500/Мэдээж G series-ээс цаана өчнөөн ангилал байгаа, зүгээр жишээ болгож авав.
500 watt PSU сонирхож байгаа хүн учиргүй үнэтэй high-end gaming machine, workstation-дээ блок хайгаагүй байж таарна.
Нэлээн олон жил явцан хуучин P4, C2D эддээ юм авах гэж байгаа бол шинэ CoolerMaster, за бүр value серийн хямдхан загвар нь байлаа ч
overkill гэж хэлнэ. Хэзээ юу нь дугдайх нь мэдэгдэхгүй бүрхэг нөхөрт таарсан wattage өндөр, үнэ хямд, хужаа нөхдүүд хангалттай
олдоно.
http://www.sama.cn/en/power-supply.asp За бүр хэрэглэж байсан хуучин эд хямдхан аваад тавихад бараг болно доо.
Ер нь PSU үйлдвэрлэгчид гэж ямархуу нөхдүүд байдаг юм бол гэж сонирхвол энд овоо жагсаалт байна.
http://www.tomshardware.com/reviews/pow ... 762-4.htmlМөнгө, хэрэглээндээ тааруулаад хөөрхөн юм шинээр угсрах гээд блок хайж байгаа бол Toyota бол ер нь сайн тэрэг л гэж хэлэх байна.
500 ватт гэсэн тоог хаанаас гаргаж ирэв? Хүн 500 байхад болно гэж зөвлөв үү? өөрөө элдвийн online PSU calculator-оор тооцож гаргав уу?
Хэрвээ иймэрхүү эдээр тооцоод recommended minimum нь 500 watt гэж гарч байвал чи 1000 биш юмаа гэхээд ядаж 800 watt PSU
авах хэрэгтэй гэсэн үг. 250-300 watt гарч байвал 500 данга.
http://www.coolermaster.outervision.com/PSUEngine2PSU дээр 2 л юм их зөвлөдөг дөө ер нь. Good brand, хангалттай запастай wattage 2. Хэр запастай авах бол тухайн хэрэглээнээсээ
хамаарна. 40% гэсэн тоо их явдаг. Би бол бүр нуга шаана л гэсэн бодолтой явдаг хүн. Wattage-аас гадна efficiency гэж чухал
үзүүлэлт бий. Би ч цахилгааны талд таг нөхөр л дөө. Тэгэхдээ ойлгож байгаагаа бичихэд комоо залгаж байгаа розеткан дээр маань
цаанаас AC буюу хувьсах гүйдэл ирж байгаа, харин комын CPU, Mobo, Ram, Cards мэт нь DC буюу тогтмол гүйдэл гээчийг нь ашигладаг.
Дунд хувиргадаг нөхөр маань PSU буюу тэжээлийн блок. Ингэж хувиргах явцад заавал алдагдал гардаг. Энийг нь efficiency rating гэж нэрлэдэг.
Ухаандаа 500W 80 Plus PSU ком руу 500 watt тогтмол гүйдэл өгөхийн тулд хананаас 580 ватт орчим хувьсах гүйдэл сорно. Илүү 80 ватт зүгээр
heat болж хувирна. Тэр халалтыг дарахын тулд сэнс илүү хурдан эргэх болно. Efficiency муутай хямд PSU өөрөө хална, бусдыгаа ч халаана
дээр нь орилоо нөхөр гэсэн үг.
http://www.howtogeek.com/129667/what-ex ... unit-mean/Хэрвээ том сайхан case-тэй ер нь агаар солилцоо хөргөлтийн асуудал гайгүй гэж бодож байвал арай хямд efficiency rating багатай PSU
сонгож болно. Хэрвээ жижиг case-тэй, ер нь сайхан silent setup босгох бодол байгаа бол 80 plus gold, platinium, titanium руу чадлаараа зүтгэсэн нь
дээр. Айхтар multi-monitor, multi-gpu gaming setup биш бол single-multi-rail этр бол нээх чухал биш дээ. Cabling, surge protection гээд өөр харах
үзүүлэлтүүд бас бий. Яриад байвал бас нэлээн юм гарна PSU дээр. CM-ын дэргэд Antec, Corsair этр ч илүү нэртэй байгаа байх.
800 watt PSU авч тавилаа гээд хананаас байнга 800 сорно гэсэн үг биш. Ком ч 400 хэрэглэж байвал 400-г л өгнө. Хэрвээ ачаалал ирээд шаардлагатай
болвол 800 хүртэл өгч чаднаа л гэсэн үг. 800 ватт тогтмол гүйдлээ өгөхийн тулд хананаас 800-аасаа илүү хувьсах гүйдэл хэдийг сорохыг efficiency rating
шийднэ. Efficiency бага байх тусам 800-аасаа илүү ихийг сорж тэр хэрээрээ халалт үүсч сэнс нь хурдан эргэх болно. Дагаад чимээ ихсэнэ. Сэнс нь
автоматаар хурдаа тохируулах эд бол бага ачаалалтай үед бага эргэж дуу чимээ гайгүй байна. Тогтмол эргэлттэй эд бол ачаалалаас хамаарахгүй мэдээж.
Олигтой хөргөж чадахгүй бол өөрөө ч халж performance, насанд нөлөөлнө. Case доторхи нөгөө эд ангиуддаа ч муугаар нөлөөлнө.
Хамгийн сайн PSU авлаа гэхэд дор хаяж 10% алдагдалтай гэсэн үг 80 Plus гээд байгаа үзүүлэлт нь. Google мэтийн том компаниудын том дата центрүүд
дээр л тусгай бүр 90-95% efficiency PSU-нүүд байдаг юм гэнэ лээ. Тэр олон мянган юман дээр 1% ч гэсэн хөргөлт, цахилгааны зардал дээр хэдэн сая
долларын хэмнэлт болж орж ирдэг болохоор аргагүй биз. PSU ч monitor, case этр шиг 1 сайн юм татганахгүй авч тавиад нэлээд хэдэн жил явдаг урт
настай эд. Яахав цахилгаан хэрэглэдэг эд л болсон хойно удах тусмаа муудаж, efficiency буурна уу гэхээс өнгө орж гялалзахгүй. Ямар алт мөнгөн эдлэл
биш. Тийм болохоор жаахан запастай, гайгүй юм авчихад харамсахгүй дээ нээх.
За за залхуу хүрэв. Ямар хэрэглээ, ямар ком дээр CM-ын яг аль серийн ямар загварын 500W PSU авах гээд байгаагаа бичсэн бол тодорхой юм хэлэхсэнж.
Ерөнхий асуултад ерөнхий л хариуллаа. Дүүд биш юмаа гэхэд бусдад нь хэрэг болох биз.