#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 5:19 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 307 posts ]  Go to page Previous 16 7 8 9 1012 Next
Author Message
PostPosted: Feb.17.10 6:13 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Feb.17.10 11:41 am
Posts: 114
-


Last edited by Reck on Nov.15.10 6:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.17.10 6:19 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.09 9:02 pm
Posts: 575
Location: Munh huh tengeriin huchin dor...
Чингис хаан тэр олон баатар эрс ихэс ноёд ард иргэд мөн дайсныгаа хүртэл яаж өөртөө татаж өөрийнхөө үйл хэргийн төлөө бүх хүчээ зориулж үнэнчээр зүтгүүлж чаддаг байсан юм болоо гэж боддогийн. Удирдагч хүнд зайлшгүй байх, их хэрэгтэй зан чанар шүү :wd:

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Top
   
PostPosted: Feb.17.10 6:23 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Feb.17.10 11:41 am
Posts: 114
-


Last edited by Reck on Nov.15.10 6:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.17.10 11:09 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
байлдан дагуулалтын нөлөөгөөр Чингис Александр хоёрын хэн нь илүү гэдгийг хэлэхэд маш бэрх.

Александр түүхэнд анх удаа тив, соёл дамжсан гүрэн байгуулсан.
Александрын залгамжлагч захирагчын удмын хатан гэхэд сүүлд түүхэнд нэрээ үлдээсэн Клеопатра гээд хатан байх жишээтэй.
Одоо ч ойрхи Дорнод, Афганиста, Энэтхэгт Александр баатар шиг өргөлмжлөгддөг.
Александр соёлын солилцооны гүүр бүтээсэн хүн юм.

32 насандаа өвчнөөр нас барсан учраас Гүрэн нь задарсан.
Улс нь мөхөөгүй
Улс мөхөх гэдгээр ярьвал арчигдсан манжыг л хэлэх байх.
Грэк байсаар л байна.
Одоо ч Македон хэмээх бүс нутаг грэкт бий.
Александын эзэгнэсэн бүс нутаг дээр тогтсон Македон гэж улс ч бий.
Александриа гэж Их Хот Египтэт бий.

32 наслахдаа тийм их зүйл бүтээж аль балар эртнээс одоо ч нэрээр нь нэрлэгдсэн их Хот өөр тивд оршсоор байгаа нь тэр хүний агууг илтгэнэ.
Чингис Хаан агуу мөн ч гэсэн бид дэлхий зөвхөн Чингисийн түүхээр хязгаарлагдах юм шиг сэтгэхээ больж нүдээ нээцгээх хэрэгтэй.


Top
   
PostPosted: Feb.17.10 11:23 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
Alexander aawiinhaa ayn daind ali hediin beltgechihsen baisan armiig ovloj avsan. Harin Chinggis 0-s ehelsen ene 2iin hoorond ih yalgaa bii.


Top
   
PostPosted: Feb.17.10 11:36 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
VislatoN wrote:
Alexander aawiinhaa ayn daind ali hediin beltgechihsen baisan armiig ovloj avsan. Harin Chinggis 0-s ehelsen ene 2iin hoorond ih yalgaa bii.

тэр бас өрөөсгөл юм аа.

Монголын хамгийн хүчирхэг варлорд байсан Есүгэй гэж хүн бий.
Тэрээр Хэрэйдийн улс төрд оролцож хааныг нь солих хэмжээний нөлөөтэй байсан юм.
Тэрээр Тоорилийг тэнд хаанаар тавьж байсан.
Мөн Есүгэй Татаар овогтой байлдан илүүрхэж шилдэг Жанждыг нь олзолж байлаа.
Тийм хүчирхэг лидерийн хүү бол Тэмүжин. Ээж талаасаа бол ухаант мэргэн сэтгэлийн хаттай Өэлүн хатны хүү.

Тэгээд анх цэрэг цуглуулахдаа Жамуха цэрэг татаж өгсөн.
Мэргидийг дайлахын өмнө Жамуха Онон мөрний хавиар цэрэг татаад ихэнхийг нь Тэмүжин захир гээд өгсөн юм,.
Тэр олон цэргүүд нь ч аавынх нь хуучин цэргүүд байсан болохоор шууд дагасан хэрэг.

Тэгхээр шууд о-оос гэвэл бас биш юм аа.

Александр Армитай байсан ч өөрөөсөө хүчтэй армийг арга ухаан эр зоригоор ялсан. Чингис ч мөн адил.
Бид зөвхөн Чингис гэж дотогшоо сэтгээд байгаа юм. Чингис бол бурхан гэж үзээд.
Чингис бол мэдээж агуу их хүмүүн. Гэхдээ бид дэлхийн түүхээ бүрэн мэдэх ёстой..
Олон агуу хүн дэлхийн түүхэнд мэндэлсний нэг нь Чингис, тэрээр ганцаараа биш.


Top
   
PostPosted: Feb.18.10 1:30 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Александрыг илүү бас дутуу гэж хэлмээргүй байна. Грекийн софичид гээд айхтар багш нар байна даа. Тэд хорвоо ертөнцийн зүй тогтолоос эхлээд зам харгуй, ямар унаа уналгаар хүрч болохыг хүртэл хэлнэ. Хамгийн гол нь бэлэн мэдлэг биш мэдлэг, зорилго бүтээх санаа гарцыг зааж өгнө. Газрын зургийг хэрхэн зурдагийг зааж өгнө. Энэтхэг гэгч орон байдгийг Александр мэддэггүй байсан ч Перс хүртэл бүгдийг мэдэж байсан. Энд маш их ялгаа бий шүү дээ.

Image

Дээр нь эдийн засаг гэж чухал зүйл байна. Газар дундын тэнгис орчимын хотууд бол тэр чигээрээ худалдааны эх ундарга болсон хотууд. Талын монголын эдийн засгийг эдгээр хотуудын нэгтэй ч харьцуулашгүй. Алтан улсыг манайх эрхшээж эхэлсэн байлаа ч түүнээс олж байгаа эдийн засаг зөвхөн Грекийн хот улсуудыг гүйцэшгүй ялгаатай байсан.
Эдийн засаг, боловсрол, мэдээлэл харилцаа гэх гол хөгжлийн хурдасгуур европп байсан. Үүнийгээ зөв хувиарлаж чаддаг хэн улс европд эмпир байгуулдаг. Ром ч адил. Аугаа жанжид мэдээж шийдвэрлэх цэгийг хатгах боловч тэр эцсийн ялалт хүртэлх хөвөрсөн үйлийн үр маш чухал ач холбогдолтой.

Image
Александрын багш Аристотель. Аристотель ганц гүрэн улс буй болгосон хааныг хүмүүжүүлээгүй. Тэр хүн төрөлхтөний соёлын замыг өөрийн чиглүүлсэн замаар оруулсан сод хүн мөн байж.

Өүлэн үжин хөвгүүдээ хотил мангираас тэжээсэн гэдэг байхаа. Бэгтэрийг хөнөөж ирээдүйн хаан ор булаалдах хүнийг үгүй хийсний дараа Өүлэн эх халаглавч Тэмүүжин, Хасар хоёр өөрийн шийдсэн замаар явсаар гүрэн улсыг байгуулсан биш үү? Ер угаас мянга гаруй жилийн өмнө хойно оршиж байсан энэ хоёр хүний өсч өндийснийг харьцуулах аргагүй. Харин Цезарь, Александр хоёр нөхцөл байдлын хувьд арай дөхөх юм шиг байна?

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Feb.18.10 1:48 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Image

Image

Image

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Feb.18.10 2:00 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Гарчгийн нэрийг түр өөрчлөв

Энэ сэдэв дээр халуун ширүүн мэтгэлцээн явагдах болно.
Мэтгэлцээнээ соёлтой, баримттай, ойлгомжтой бичицгээгээрэй

Одоогоор Чандаа тэргүүтэй гишүүд Чингис Хааныг авч яваа бол би тэнцүүлэх зорилгоор Александрыг авч явна.
Александрын талд бас чөлөөтэй бичээрэй.


Top
   
PostPosted: Feb.18.10 2:12 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Анхдагч , анхны гэсэн утгаараа Александрт хүрэх хүн ховор
Манай Эрний Өмнөх 300-аад онд тив дамжуулан аян дайн хийж хот улсуудыг эзлэн харъяат болгож түмэн янзаар зэвсэглэсэн дайсанг татктикийн чадвараар буулган авч байлаа.
Чингисээс 1500 жилийн өмнө төрсөн хүн юм.

Чингис газар нутгаараа илүү их зай эзэлсэн ч тухайн үед дэлхийн улс орнууд олширсон байлаа.
Александрын үед мэдэгдэж байсан улс орон ч цөөн байв.

Александр 32 насалсан бол Чингис Хаан 66 насалж нас эцэслэх хүртлээ хуримтлуулсан эзэнт гүрэнтэй болсон юм.
Насалсан тоогоороо хуримтлуулсан нутгаар Александр илүү байна.

Александр эртний Грек арга барилаар явган цэргийн формноос анхлан байлдаад удалгүй морин цэргийн хурдан маневрийг нүүдэлчдээс суран хэрэглэж байлаа.
Сүүлд нь нүсэр хоёр мөрөнг гатлан Энэтхэгийг эзэлсэн билээ.
Энэтхэгийн заантай армийг тактикийн гарамгай байдлаар эзэлсэн юм.

Чингис Хаан Монгол арга барилаар дан морин цэргүүдээр аян дайн хийж байв.
Түүний ялалтууд мөн гайхамшигтай.
Өрсөлдөгчөөсөө хол илүү хурдтай арми байсан учраас Монгол арми тухайн үедээ шилдэг нь байсан ч тэдний хойно усан флотоос галт зэвсгээр байлдах гэх мэт шинэ технологи гарч ирсэнээр Монголчууд 200 жилийн дараа доройтсон билээ.

Александрыг залгамжлах сайн хаан байгаагүй.
Чингисийг залгамжилсан олон хаадууд булаан эзлэлт байлдааны ялалтыг л сайн хийснээс Чингис мэт агуу ухаант хаан бараг төрөөгүй юм.
Байгуулсан улсууд нь Александрын ч тэр, Чингисийн ч тэр хоёулаа доройтон байсан үе бий.

Чингисийн залгамжлагч хаад их улс захиран суусан боловч улсаа эрдэм мэдлэг, инжинер тэхн ологийн хүвьд хөгжүүлээгүй учраас улс нь бага багаар доройтсоор бутарч алга болсон юм.
Александрын улс ч удалгүй бутарсан.

Чингис, Александр хоёулаа их түүхэнд нэртэй агуу хүмүүс байжээ.


Top
   
PostPosted: Feb.18.10 2:21 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Feb.17.10 11:41 am
Posts: 114
-


Last edited by Reck on Nov.15.10 6:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.18.10 2:26 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Reck wrote:
http://en.wikipedia.org/wiki/Republic_of_Macedonia


одоогийн Македон улс эртний Македоны хүчирхэг үед байнга харъяан доор байсан бүс нутаг дээр байгаа юм.

Грек улс дахь Македоны бүс нутаг
http://en.wikipedia.org/wiki/Macedonia_%28Greece%29


Top
   
PostPosted: Feb.18.10 2:31 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Image


Top
   
PostPosted: Feb.18.10 2:41 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Feb.17.10 11:41 am
Posts: 114
-


Last edited by Reck on Nov.15.10 6:16 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.18.10 2:46 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Reck wrote:
Грекийн хойд хэсэгт Македон гэсэн газар байдгаа, саяхан Македонийг европийн холбоонд нэгдэх гэхэд Грек эсэргүүцэж хуучин Югославийн холбооний Македон гэсэн нэрээр элсжаах шиг байлээ.Грекд бдг тэр мужийн хувьд македончууд мөхсөн учир хил нь нааш цааш 2000 жилийн туршид жаахан өөрчлөгдсөн бхаа.Гарцаагүй үнэн зүйл бол 1.одоогийн македончууд бол славянаар ярьдаг, славянчууд.Бид монголоор ярижийна.2.Балканд Славянчууд 6-7-р зуунд нүүж ирж суун тэндхийн македон, иллирий, дакий, түрэг булгарийг уусгаж зарим нь зүүн тийш Уралд очиж фин-угорийн Чудь, мер, мешерь г.м аймгуудийг уусгаж мөхөөсөн.3.Балканд бсн эртний түрэг булгарууд славянд уусж мөхсөн, одоогийн Болгарууд бол яах аргагүй славянаар ярьдаг славянчууд, хэн ч тэднийг түрэг гэхгүй, жинхэнэ түрэг булгарууд нь оросуудаас "татар" гэсэн хуурамч нэр авсан түрэг татарууд /татарстаний/.Татарууд 2010 оний Оросийн хүн амийн тооллогод "булгар" нэрээр бүртгүүлцгээе, биднийг устгах зорилготой бсн монголчуудаар нэрлэхээ болъё, болгар биш, булгар гэж бүртгүүлээрэй гээд видео хийцэн байлээ.Youtube-d.

чи дээр тавьсан тэр газрын зургийг хар л даа
Македоны хуучин бууцан дээр байгаа газрууд одоогийн нөхцлөөр хуваагдсан байгаа.
Македон гэдэг бүс нутгийг ерөнхийд нь тэр хар тойрогоор тэмдэглэдэг. Тэрэнд нь Македоны БНУ орно.
Хэлний хувьд нүүдэл суудлаар олон үндэстэн 2300 жилийн турш солигдож сэлгэж холилдсон явдал байгаа.


Top
   
PostPosted: Feb.18.10 2:58 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Feb.17.10 11:41 am
Posts: 114
-


Last edited by Reck on Nov.15.10 6:17 pm, edited 7 times in total.

Top
   
PostPosted: Feb.18.10 3:05 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
orgil09 wrote:
Анхдагч , анхны гэсэн утгаараа Александрт хүрэх хүн ховор
Манай Эрний Өмнөх 300-аад онд тив дамжуулан аян дайн хийж хот улсуудыг эзлэн харъяат болгож түмэн янзаар зэвсэглэсэн дайсанг татктикийн чадвараар буулган авч байлаа.
Чингисээс 1500 жилийн өмнө төрсөн хүн юм.


1206 оны байдлаар нүүдэлчид 250 мянга орчим хүнтэй, солонгос 8 сая, хятад, 80 сая, хүнтэй байсан тухай орос түүхчдийн бичсэнээс харж байсан. Цаана нь Хореозм, Тангад хичнээн ч хүнтэй байгаа билээ?


orgil09 wrote:
Александр 32 насалсан бол Чингис Хаан 66 насалж нас эцэслэх хүртлээ хуримтлуулсан эзэнт гүрэнтэй болсон юм.
Насалсан тоогоороо хуримтлуулсан нутгаар Александр илүү байна.


Дээр дурдсанчлан Александрт бэлэн зорилго байсан. Тэр бол дэлхийг эзлэх. Бүх дэлхийг Хэллиний соёл иргэншилтэй болгох нь Александрын мөрөөдөл байлаа. II Филипп хаан Аристотелийг Бага Азиас урин авчирч түүнд 3 жил орчим хичээл заалгасан байдаг. Харин Александр Хаант засаглалыг хүсч байсан бол Аристотель хаант засаглалыг Варваруудын хийдэг ажил гэж үзэж гэгээлэг иргэншлийг илүүд үздэг байсан тул тэр хоёрт маш их зөрчилдөөн байсан гэдэг. Александр бүх дэлхийг Хэллиний иргэншилтэй болгох гэж оролдсон нь Гитлер Ари үндэстэн гэж донгодож байсантай утга ижил.


orgil09 wrote:
Александр эртний Грек арга барилаар явган цэргийн формноос анхлан байлдаад удалгүй морин цэргийн хурдан маневрийг нүүдэлчдээс суран хэрэглэж байлаа.
Сүүлд нь нүсэр хоёр мөрөнг гатлан Энэтхэгийг эзэлсэн билээ.
Энэтхэгийн заантай армийг тактикийн гарамгай байдлаар эзэлсэн юм.


Нүүдэлчид зөвхөн тал нутагт байлдах туршлагатай байсан бол Их Монгол улс байгуулагдсанаас хойшхи бүх гадаад дайн тулаан аварга хана хэрэм, цайз цамхаг, эдийн засаг, хүнсний аварга нөөц бүхий хотуудыг эзлэх цоо шинэ байлдааны тактикыг шаардаж байв. Үр дүн нь Монголын эзэнт гүрний газрын зураг. Эзгий гэрээс Харш цайзууд руу. Грекчуудын хувьд дэлхийн соёлын өв, ухаан мэдлэгийн эх ундаргаас Варваруудын зүг хальсан мэдлэгийн түрэлт юм. Хуурай газар ус амархан шингээдэгтэй адил боловсронгүй дайчид варваруудыг цөөн тооны зохион байгуулалттай армиар бут ниргэж байсан.


orgil09 wrote:
Өрсөлдөгчөөсөө хол илүү хурдтай арми байсан учраас Монгол арми тухайн үедээ шилдэг нь байсан ч тэдний хойно усан флотоос галт зэвсгээр байлдах гэх мэт шинэ технологи гарч ирсэнээр Монголчууд 200 жилийн дараа доройтсон билээ.


Нүүдэлчдийн хувьд дундад зууны хувьд соёлын доройтолтой байсан мэт санагдаж болох ч нүүдэлчин иргэншил, суурин иргэншил хоёрын ялгаа бол хэн нь илүү байгальтай ойрхон амьдарч байна вэ гэсэн асуулт гаргаж ирдэг. Европ сэтгэхүй, улс төрийн тоглоомын хоёр мянга гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулсан өнөөгийн нийгэм байгалийг үгүй хийх шуналт нийгэм. Хэдий бид соёлын хувьд хоцронги ч XXI зуунд бид дэлхийн бусад улстай харьцуулахад хараахан байгалийн онгон төрхөө алдаж амжаагүй улс.

Монголчуудын удам 200 жилийн дараа доройтоогүй. Доголон Төмөр болон түүний ач зээ нар мөн л Энэтхэгт амжилттай байлдсаар байгуулсан Их Могол улс 1700 оныг гартал оршин тогтносон. Их Моголын хамгийн сүүлчийн султан 1800 он гартал угсаа залгамжилсан байдаг. Тэд ч мөн л адил морин цэргээр зааны өөдөөс тулалддаг байв.

orgil09 wrote:
Александрыг залгамжлах сайн хаан байгаагүй.
Чингисийг залгамжилсан олон хаадууд булаан эзлэлт байлдааны ялалтыг л сайн хийснээс Чингис мэт агуу ухаант хаан бараг төрөөгүй юм.


Ил хаадын улсын Хүлэгү Хааны улс төрийн шатарт Ромын Пап, Ариун Ромын эзэнт гүрний хаад, Тевтоны ордныхон, Византын эзэнт гүрний холбоотон хаад, Францын загалмайтнууд, Испаний Арагорны хаад, Египидын Мамлюкууд, Армяны христианчууд, Венецийн худалдаачид, Сельжүкүүдээс гадна дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүд болох Алтан ордын улс, Цагаадайн улс, Юань гүрний хаадууд өрөг наадаж байв.

Чингис хааны алтан ургийнхан үр ач нараа хаад, цэргийн жанжид болгож сургадаг байсны томоохон жишээ Бат хааны түүх. Александр зөвхөн эзэлж, бүх дэлхийг Хэллиний иргэншилтэй бол гэж зүтгэснээс биш өөрийн улсаа хожим нь хэрхэхийг огтхон ч анзаарч бэлтгэж чадаагүй нь түүний задарсан дөрвөн улсын зуу гаруй жилийн тэмцэлдээний түүхээс харагдана. Александрыг өнгөрснөөс хойш өөдрөг үзэлт Грек филисофи үзэл санаанд пессимизм орж ирсэн гэдэг.

orgil09 wrote:
Чингис, Александр хоёулаа их түүхэнд нэртэй агуу хүмүүс байжээ.


Александрын гавьяа бол үнэхээр Хэллиний соёл иргэншлийг Газар дундын тэнгисээс Бага ази, Ойрхи Дорнод, Перс, Энэтхэгт тархаасан явдал мөн. Тухайн үед эдгээр бүс нутгуудад грек хэл өнөөгийн англи хэлний дайтай өргөн дэлгэр хэрэглэгддэг байжээ. Үүний ачаар худалдаа, соёлын харилцаа маш эрчимтэй хөгжсөн гэдэг. 33 /тоо андуурсан байж мэднэ/Александр хот байгуулсан ч Египт дэх Александр хамгийн алдартай нь бөгөөд өнөөдөр ч бий. Тус хот тухайн үед Афины дараа орох худалдааны чухал боомт хот болж байв. Тухайн үеийн бүхий л эрдэмтэн мэргэд Александрт цугларч бүтээл туурвилаа хийдэг байсан ч Ромын Августин хаан тус хотыг эзлэх үед дэлхийн хамгийн гоц ухаантнуудын цуглуулга болсон номын сан нь шатсанаар тус хотын амин сүнс мөхсөн гэж хэлж болно.
Августин хаан Египтийг хялбархан эзэлсэн шалтгаан бол Александраас хойшхи түүний залгамжлагчид үргэлжийн хаадын тэмцэл өрнүүлсээр түүний байгуулсан бүх улсууд үргэлжийн дотоод тэмцэл, үймээний хөлөөс тэнхрэхгүй байсаар цэгцрэхгүй байсных. Ромын эзэнт гүрэн он удаан оршин тогтноход Александрын бий болгосон Хэллин соёл чухал нөлөө үзүүлсэн болов уу

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Feb.18.10 3:33 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
за шударга шулуун шүүмжилчихье
Чингисийн угсааны хаад эзэн сууж баярхахаас бусдыг бараг бүтээгээгүй гэдэг.
Татвар авч дайн хийхээс бусад тал дээр тэд маш сул байж.
Газар нутаг тэлсэн ч нэгдмэл зорилгогүй байлаа.

Харин Чингис Хаан бол өөрөө тэс өөр байж.
Бүхэл бүтэн төрт улс байгуулж бичиг үсэг, хууль цааз тогтоосон байна.

Чингисийн удмын хаад тус бүрийн нутагтаа дурсагдахаар гавъяа бараг үйлдээгүй юм байна. Шиэ дэвшил оруулж ирэх тал дээр өртөө байгуулсан Өгөдэй, Хятадыг бэхжүүлсэн Хубилай нар л бий.
Гэвч Хубилай буруу тийш зүтгэсэн учраас эх оронд нь унац байсангүй.
Өгөдэй өртөө байгуулсан ч гэсэн тэр нь тийм түүхэнд бичигдэн үлдэхээр нүсэр гавъяа биш байлаа.

Чингисийн гүрэн Ази Европыг бүрмөсөн хойд хэсгээр нь холбож олон шинжлэх ухаан соёлын харилцаа нээлтийг бий болгосон байна.
Харин гар биечлэн хийсэн Монгол инжинер, Монгол эрдэмтэн түүхэнд бараг үлдээгүй.
Энэ нь Чингисээс хойш төрсөн Монгол хаадын буруу бодлоготой шууд холбоотой


Quote:
харсаан, Балканий булгаруудийн нутагтай одоогийн Болгарийн нутаг ч бас давхцана шдэ.Скифийнхтэй казак, орос, эртний египеттэй одоогийн араб-египетийн нутаг, эртний Филистимлянтай -араб Палестин, Аккад, Шумер, Вавилонтой -араб ирак давхцана шдэ.Бүгд мөхсөн.Ганнибалийн Карфаген ч бхгүй, Финики ч бхгүй, /оронд нь араб-ливанууд тэнд бга/.Эртний иран угсаатан- кавказийн Албани бол одоогийн түрэг Азерис /азербайжан/ биш, одоогийн азербайжан бол иран бсн ч селжук, дараад нь монголчуудийн довтолгооноор тийш шахагдан очсон түрэгүүдтэй холилдсон үндэстэн.
Одоогийн македончууд славаар яридаг штэ, эртний македончууд мэдээж слaвянаар ярьжаагаагүй.

чи шал буруу муйхар ойлголттой байна уучлаарай.
Александрын улс мөхөж алга болсон юм байхгүй,.
Македоны бүс одоо ч байгаа.
Грэк одоо ч амьд
Македон гэж улс хүртэл шаван дээр нь бий.
Грэк хэл одоо ч бий.
Александр гэж том хотууд олон арваараа бий


Top
   
PostPosted: Feb.18.10 3:45 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Ил Хаадын улсын хувьд

Исламын Халифатын нийслэл Багдадыг сөнөөж эзлэн захирсан Ил хаадын нутаг бол тэр чигтээ Мамлюкуудын эзэмшил байлаа. Тэнд монголчууд байгаагүй ч гэлээ боол удамтай мамлюкууд улс орон сэргээж шинжлэх ухаан бүтээгээд байхаар улс биш байлаа.

Цагаадайн улс

Мөн адил мамлюкуудын байгуулсан Хореозмын улсын туурин дээр байгуулагдсан улс учир Цагаадайн хаад тэр нутагт байгаагүй ч мамлюк, гуламчууд өөрсдийн тэмцэл хядлагын замаар л явах байсан.

Алтан ордын улс

Орос орныг нэгтгэж өгсөн түүхэн гавьяаг нь оросууд өөрсдөө үнэлдэг. Ямар ч оросыг малтсан ардаас нь татаар гарч ирнэ гэж Достоевский хэлсэн нь бий. Тухайн үед оросууд үнэн алдартны шашнаасаа шалтгаалж баруун европын хөгжилөөс нэгэнт хол тасарсан байсан. Цаашид ч Герман, Польшийн талхинд монголчуудад цохиулсантай адил нэг нэгээрээ унах л байсан байх. Бид тэдэнд өнөөдрийг хүртэл шүтэж яваа үнэн алдартны шашнаа авч үлдэхэд нь түүхэн гавьяа байгуулсан байх

Юань гүрний хувьд хэлэх юм алга аа. Аннам хүртэл дайтсанд бахархах сэтгэлээс өөр онц зүйл байхгүй боловч Занаду гэгч урлагийн хот байсан тухай яригддаг. Тогоонтөмөр хааныг төрхмөндөө буцсаны дараа хятадуудын устгасан манай соёл хичнээн ихийг тааж мэдэшгүй нь.




Александр болон Монголчуудыг хооронд нь харьцуулах нь нэг л учир дутагдалтай санагдаад байна. Хоёр туйлын соёл иргэншил, амьдралыг үзэх үзэл, газар зүйн байрлал гээд л ... дэмий үг энд тэнд гээсэн бол уучлаарай, явж унтлаа. өнөөх тэмцээн дээр санал болгосны дагуу цаашид хооронд нь харьцуулах боломжтой улс, хаадын тухай ярилцвал арай амар юм шиг санагдлаа

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Feb.18.10 3:41 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Feb.17.10 11:41 am
Posts: 114
-


Last edited by Reck on Nov.15.10 6:19 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.18.10 5:57 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Dec.24.06 7:51 pm
Posts: 1512
Location: Out of love , sacrifice born hate born and we able to know pain
orgil09 wrote:
за шударга шулуун шүүмжилчихье
Чингисийн угсааны хаад эзэн сууж баярхахаас бусдыг бараг бүтээгээгүй гэдэг.
Татвар авч дайн хийхээс бусад тал дээр тэд маш сул байж.
Газар нутаг тэлсэн ч нэгдмэл зорилгогүй байлаа.

Харин Чингис Хаан бол өөрөө тэс өөр байж.
Бүхэл бүтэн төрт улс байгуулж бичиг үсэг, хууль цааз тогтоосон байна.

Чингисийн удмын хаад тус бүрийн нутагтаа дурсагдахаар гавъяа бараг үйлдээгүй юм байна. Шиэ дэвшил оруулж ирэх тал дээр өртөө байгуулсан Өгөдэй, Хятадыг бэхжүүлсэн Хубилай нар л бий.
Гэвч Хубилай буруу тийш зүтгэсэн учраас эх оронд нь унац байсангүй.
Өгөдэй өртөө байгуулсан ч гэсэн тэр нь тийм түүхэнд бичигдэн үлдэхээр нүсэр гавъяа биш байлаа.

Чингисийн гүрэн Ази Европыг бүрмөсөн хойд хэсгээр нь холбож олон шинжлэх ухаан соёлын харилцаа нээлтийг бий болгосон байна.
Харин гар биечлэн хийсэн Монгол инжинер, Монгол эрдэмтэн түүхэнд бараг үлдээгүй.
Энэ нь Чингисээс хойш төрсөн Монгол хаадын буруу бодлоготой шууд холбоотой


Quote:
харсаан, Балканий булгаруудийн нутагтай одоогийн Болгарийн нутаг ч бас давхцана шдэ.Скифийнхтэй казак, орос, эртний египеттэй одоогийн араб-египетийн нутаг, эртний Филистимлянтай -араб Палестин, Аккад, Шумер, Вавилонтой -араб ирак давхцана шдэ.Бүгд мөхсөн.Ганнибалийн Карфаген ч бхгүй, Финики ч бхгүй, /оронд нь араб-ливанууд тэнд бга/.Эртний иран угсаатан- кавказийн Албани бол одоогийн түрэг Азерис /азербайжан/ биш, одоогийн азербайжан бол иран бсн ч селжук, дараад нь монголчуудийн довтолгооноор тийш шахагдан очсон түрэгүүдтэй холилдсон үндэстэн.
Одоогийн македончууд славаар яридаг штэ, эртний македончууд мэдээж слaвянаар ярьжаагаагүй.

чи шал буруу муйхар ойлголттой байна уучлаарай.
Александрын улс мөхөж алга болсон юм байхгүй,.
Македоны бүс одоо ч байгаа.
Грэк одоо ч амьд
Македон гэж улс хүртэл шаван дээр нь бий.
Грэк хэл одоо ч бий.
Александр гэж том хотууд олон арваараа бий

chi odoo haashaa ym t1 ym uu Alexandr yu ym mongol morin tsergiin 10 tiin system iig chi makedonii ter hachin tattikaas muu geh geed bna uu
terniig uhsenii shuud uls ni zadran unaa bizdee 32 hurcheed haashaa ym ur huuhed ch bhgui ymar ch alsiin haraagui humuus gomo bsan gdeg bi barag unen gej bodj bna shuu


odoogiin tsergiin tom tom surguuli mongol morin tsergiin taktikiig sudaldag ym shuu


Top
   
PostPosted: Feb.18.10 11:26 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Mar.20.06 1:35 pm
Posts: 766
Location: Mongolia
olon jiliin ayan dainii ach gaviya.. Undserheg baih n zov gehdee tuilshral utgagui,


Top
   
PostPosted: Feb.18.10 11:29 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Quote:
chi odoo haashaa ym t1 ym uu Alexandr yu ym mongol morin tsergiin 10 tiin system iig chi makedonii ter hachin tattikaas muu geh geed bna uu
terniig uhsenii shuud uls ni zadran unaa bizdee 32 hurcheed haashaa ym ur huuhed ch bhgui ymar ch alsiin haraagui humuus gomo bsan gdeg bi barag unen gej bodj bna shuu


odoogiin tsergiin tom tom surguuli mongol morin tsergiin taktikiig sudaldag ym shuu


Аливаа хүн Монголоос өөр түүх мэдэх хэрэгтэй. Нэг улсын түүхээр хязгаарлагдвал харалган тэнэг болж хувирна.
Гадаад орчноо мэдэрч байж хүн ба улс хөгжнө. Тэрнийг гүйцэтгэх хэрэгслийн нэг бол түүх судлал.

Александр хүүхэдтэй байсан.
Хорлогдож үхсэн.
Холливуудийн киноноос эх сурвалж авч болохгүй хамгийн гол нь өөрөө уншиж факттай танилцаж дүгнэж ухаарах нь чухал.


Top
   
PostPosted: Feb.18.10 11:55 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Александрийн эцэг Филип 2 чинь бас л овоо хаан байсан, Александрт нэгдсэн хүчирхэг Македоныг өвлүүлж үлдээсэн биш үү, Чингис хааны хувьд шуудайнд хийсэн эвэр шиг байсан Монгол аймгуудыг нэгтгэх гэж багагүй хугацаа зарцуулсан, тийм болохоор энэ 2-н насыг хооронд нь харьцуулаад бол дэмий л болов уу, хэт Монголсог байх нь буруу ч бас хэтэрхий гадагшаагаа өнгийгөөд дэмий байх гэж бодож байна...

"Хүний бүх юмийг муулж, өөрийн бүх юмийг сайн гэж үзэх, эсвэл хүний бүхнийг сайлж, өөрийн бүгдийг муулах нь ялгаагүй тэнэг үйлдэл" гэж хаанаас ч билээ уншиж байсын байна...

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Feb.19.10 12:09 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
CrossBonez wrote:
Александрийн эцэг Филип 2 чинь бас л овоо хаан байсан, Александрт нэгдсэн хүчирхэг Македоныг өвлүүлж үлдээсэн биш үү, Чингис хааны хувьд шуудайнд хийсэн эвэр шиг байсан Монгол аймгуудыг нэгтгэх гэж багагүй хугацаа зарцуулсан, тийм болохоор энэ 2-н насыг хооронд нь харьцуулаад бол дэмий л болов уу, хэт Монголсог байх нь буруу ч бас хэтэрхий гадагшаагаа өнгийгөөд дэмий байх гэж бодож байна...

"Хүний бүх юмийг муулж, өөрийн бүх юмийг сайн гэж үзэх, эсвэл хүний бүхнийг сайлж, өөрийн бүгдийг муулах нь ялгаагүй тэнэг үйлдэл" гэж хаанаас ч билээ уншиж байсын байна...

:wd:


Top
   
PostPosted: Feb.19.10 7:19 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Dec.24.06 7:51 pm
Posts: 1512
Location: Out of love , sacrifice born hate born and we able to know pain
Bitgii soilior hellin soyl iin nuluu ach tus manaid bval bi Alexander aguu gej gadaa hashgirya


Grek baga aziar chi bitgii delhiig tuluuluul urnu dorniig holboj ugsun hun bol manai Chinggis khaan ym shuu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 307 posts ]  Go to page Previous 16 7 8 9 1012 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited