#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 7:28 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 370 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next
Author Message
PostPosted: Sep.02.05 2:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.23.04 2:15 pm
Posts: 2682
Location: 東京
Оршил
1939 оний 9-р сарийн 1-ний eдeр Герман Польш руу зохиомол шалтгаанаар цeмрeн орсноор Дэлхийн II-р дайнийг эхэлсэн гэж vздэг.
Энэ дайн 6 жил vргэлжилж 61 улс орон оролцож 3 тив 2 далай дээр болсон ба 75сая хvн амь насаа алдсан байна.
Тэнхлэгийн тал:Герман,Итали,Япон гэх мэт...
Холбоотний тал:Орос,Их Британи,Франц,Амреикийн Нэгдсэн Улс гэх мэт.45 улс орон


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.02.05 2:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.23.04 2:15 pm
Posts: 2682
Location: 東京
Товч vйл явдал
1940.04.09-Герман Дани,Норвегийг эзлэн авжээ.Мeн энэ eдeр Англи,Францд Итали дайн заралсан байна.
Мeн Герман нь Белги,Голландийг буулган авсан ба 5сар гэхэд Франц руу довтолсон ба 5сарийн 22-нд Фарнц гал зогсоох гэрээнд гарийн vсэг зуржээ.
1940.08.12-Англи руу анхний бeмбeгдeлт болж 9сарийн 7-ний vдээс хойшоос 57 хоног тасралтгvй Лондон хотийг бeмбeгджээ.
1941.04.13-ЗХУ болон Японий хооронд тeвийг сахиулах гэрээнд гарийн усэг зуржээ.
1941.06.22-3сая гаруй Герман цэрэг Орос руу цeмрeн орсон байна.Энэ vед Сталин цэргийн жанжнийхаа 80% ийг хэлмэгдvvлсэн хэцvv нeхцeлд байв......vргэлжлэл бий


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.05 5:43 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Дэлхийн II дайн.1930-аад оны эхээр бий болсон фашист, нацист, шовинист, большевик хэлбэртэй тоталитар дэглэмvvд, тэдгээрийн удирдагчид энэ дайныг эхлvvлсэн гол буруутнууд юм. 1930-аад онд Германд vндэсний социалист нам байгуулагдсан. Энэ нам нь нацист vзэл санаатай байсан. 1933 онд нацист намын удирдагч Адольф Хитлер засгийн эрхэнд гарсан. Улмаар Герман улсын III рейхийн эзэнт улс байгуулах зорилгоор 1938 онд Австрийг еертее нэгтгэсэн. Германы хvчирхэгжилтээс ернедийн гvрнvvд айж, 1939 оны Мюнхены гэрээгээр Чехословакийг Германд найр тавин егсен. Энэ vед ЗХУ нь Германтай холбоотны гэрээ байгуулж, эзэмшлээ хувааж авах талаар тохиролцсон. Vvний илрэл нь Польшийг энэ хоёр улс эзлэн хувааж авсан явдал юм.
Харин Итали улсын хувьд 1922 онд Бенито Муссолини засгийн эрхэнд гарч, Итали улсад фашист дэглэм тогтоож, Германы холбоотон болсон. Японд миллитарист vзэл бvхий цэргийн эрхтнvvд Их Наран улсын тэлэлтийг ергетгех зорилгоор Хятад, Монголын Халх гол, Зvvн емнед Азид байлдааны ажиллагаа явуулж эхлэв. Герман улс 1939 онд Польш, 1940 оны 4-р сард Норвеги, 5-р сард Бельги, Холланд, 6 сард Франц улсуудыг эзлэн тvрэмгийлэв. 1941 оны 4-р сард Герегийг эзэлсэнийхээ дараа 6-р сарын 22-нд ЗХУ-руу довтлов. Харин Итали улс Албани, Этиопыг тус тус эзлэв. Харин Япон улс Филлипин, Энэтхэг-Хятадын хойгийг бvхэлд нь эзлэн авсан байна. 1943 оны 2 сард Германчууд Сталинград хотын дэргэд анхныхаа том ялагдлыг хvлээв. 1943 онд Тегеранд ЗХУ, АНУ, Их Британы тэргvvнvvд уулзаж, Герман, Японы эсрэг холбоо байгуулсан ажээ. Мен оны 7 сард холбоотны цэргvvд Италид буусан. 1942 оны 7 сард холбоотнууд Мидвейн дэргэд япончуудыг бут цохиж маш том ялалт байгуулсан байна. 1944 оны 6-р сарын 6-нд холбоотны цэргvvд Нормандид буусан. Эдгээр vйл явдлын дараа дайнд Герман, Япон улсууд ялагдах нь гарцаагvй болсон байна. . 1945 оны эхээр холбоотны цэргvvд Берлинд тулж ирсэн. Улмаар 4-р сарын 30-нд Гитлер амиа хорлож, 1945 оны 5-р сарын 8-нд Герман улс vг дуугvй бууж егех гэрээнд гарын vсэг зурсан байна. Гэвч энэ нь Дэлхийн II дайны тегсгел биш байлаа. Азид дайны гал дvрэлзсээр байв. 1945 оны 8 сарын эхээр ЗХУ, БНМАУ-ын цэрэг Манжуур, Евермонгол, Хятад руу орж улмаар япончуудын эсэргvvцлийг 8 сарын сvvлээр дарсан байна. Харин номхон далайд холбоотнуудын цэргvvд япончуудыг ээлж дараалан ялснаар, мен атомын бембегний дэлбэрэлтээс сvрдсэн япончууд 1945 оны 9 сарын 2-нд бууж егех тухай актанд гарын vсэг зурснаар хvн терелхтений тvvхэнд гарсан хамгийн аймшигт энэхvv дайн тегссен юм. Энэ дайнд олон улс орон доройтон сvйрч, 50 гаруй сая хvний амь сvйдсэн байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.05 5:44 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Хvн терелхтений тvvхэн дэлхий нийтийг хамарсан хамгийн том, хамгийн их цус урсгасан, хамгийн их хор хенеел учруулсан, хамгийн олон улс, хамгийн олон хvн оролцсон, vлдээсэн ул мер, шийдсэн асуудлаараа хамгийн гол байр эзэлдэг дайн бол Дэлхийн II дайн байлаа. Энэ дайн 1939 онд эхлэн 1945 он хvртэл vргэлжилж дэлхийн хуурай газрын ихэнх хэсэг, хоёр том далайг хамарч 60 сая хvний аминд хvрсэн билээ. Дайны сvvлд 2 шинэ зэвсэг зохион бvтээгдсэн нь холын зайн пуужин ба атомын бембег байлаа. Мен I дайны vед хэрэглэж байсан маш олон зэвсэг шинэчлэгдэн сайжрагдаж хvн терелхтений зэвсгийн тvvхэнд шинэ эргэлт гарсан. Энэ дайнд голлох vvрэг гvйцэтгэсэн зэвсэгvvдийн тоонд танк ба нисэх онгоц байсан юм. Энэхvv дайны vvсэн гарах болсон шалтгаан нь Их Гvрнvvдийн ашиг сонирхлын телеех тэмцэл байж. Дайныг эхлvvлсэн гол буруутанууд бол нацист, фашист, милитарист тоталитари дэглэмvvд оршин тогтнож байсан Герман, ЗХУ, Итали, Япон улсууд, тэдгээрийн удирдагчид билээ. Эдгээр орнууд бvгд л Дэлхийн нэгдvгээр дайны дараах дэлхий даяарх нелееллийн хуваагдал, Версалийн гэрээнд сэтгэл дундуур байлаа.Одоо эдгээр орнуудын тухай товчхон авч vзье.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.05 5:45 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
- Герман
Дэлхийн I дайны дараа Версалийн гэрээгээр холбоотнуудын Германд тулгасан нехцлvvд нь Германчуудад туйлын хvндээр тусч, тус улсын эдийн засаг уналтанд орж, ажилгvйдэл, елсеглен газар авч байсан нь Германчуудын хувьд гутамшиг доромжлол болж, нийгмийн сэтгэл зvйд хvчтэй нелеелсенеер Германы нацистуудыг засгийн эрхэнд гарсан. Иймээс Дэлхийн I дайнд ялагдсаны улмаас алдсан еерийн нутаг дэвсгэр, дэлхий дахинд гvйцэтгэж байсан байр сууриа нехеж авах, негее талаар Германы нацист намын vндсэн номлол болох дэлхий дахинд Германы ари vндэстэн ноёрхох ёстой гэсэн зорилготой байлаа.
1930-аад оноос Германд нацист vзэл хvчтэй газар авч байсан бегеед нацист, расист vзэл бvхий Vндэсний Социалист Нам байгуулагдав.1933 онд тус намын удирдагч Адольф Хитлер Германы канцлер болж засгийн эрхэнд гарсан. Германаар Фюрер буюу vндэсний удирдагч Хитлер нь Герман бус vндэстнvvдийн (еврей, цыган, слав г.м) эсрэг чиглэсэн геноцид бодлого явуулж байсан. Тvvний энэ аймшигт бодлогын золиос болж нацистуудыг байгуулсан vй олноор хорих лагериудад олон сая хvнийг тарчлаан зовоож, хядаж байсныг тvvх гэрчлэнэ. Зевхен нэг баримт хэлэхэд л 5,000,000 еврей vндэстэн зевхен еврей болж терснийх нь телее маш аймшигтайгаар аймаглан устгажээ.
Нацистуудын зорилго нь дайны еш хонзонг авах, улмаар III рейхийн эзэнт гvрнийг байгуулах явдал байв. Гитлер энэ vзэл санаагаа 1923 оны Мюнхены vймээний дараа шоронд сууж байхдаа бичсэн "Mein Kampf" номондоо бичсэн байна. Германы газар нутгийг тэлэх явдал эзэнт гvрний гол гадаад бодлого байх ёстой гэж тэрээр vзсэн юм. Энэ нь 3 зорилгыг хангасны vндсэн дээр биелэх ёстой байв.
1. Герман vндэстэн амьдран суудаг Нидерланд, Бельги, Франц, Австри, Чехословак, Югослав, Румын зэрэг улсуудыг нэгтгэж, тэнд амьдардаг нийт 100 сая гаруй Германчуудаас бvрдсэн нэг улс бий болгох,
2. Германчуудыг нэгтгэсний дараа "амьдрах орон зай"-гаа тэлэх шинэ vе шатанд орно. Ийм орон зайнд слав туургатан оршин суудаг Дорнод Европ, ЗХУ-ын европын хэсэг багтана.
3. Ерне зvг Франц, Английн жанжлалыг vгvй болгох зэрэг болно. Энэ санаагаа хэрэгжvvлэхийн тулд тэрээр дайнд эрчимтэй бэлтгэж, гадаад бодлогондоо Итали, Япон, ЗХУ-тай идэвхтэй холбоо харилцаа бий болгосон.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.05 5:46 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
- Итали
Дэлхийн I дайнд Итали улс нь холбоотны талд орсноор ялагч орон болсон боловч дайнаас хvсч байсан vр дvнд хvрч чадаагvй. 1919-1922 онд Итали нь нийгэм улс терийн гvнзгий хямралд нэрвэгдэж, эдийн засаг, инфляцийн уналтанд орсноор еерсдийгее фашистууд, коммунист, социалист, националистууд гэж нэрлэсэн бvлгvvд бий болж нийгэмд тодорхой хэмжээгээр дэмжлэг хvлээх болсон. 1922 оны 10 сарын 24-нд херенгетен, цэргийнхний дэмжлэгээр Бенито Муссолини тэргvvтэй фашистууд терийн эргэлт хийж засгийн эрхэнд гарлаа. Нийгмийн бvхий л харилцаанд цензур тогтоож, Муссолинийн хэмжээлшгvй эрхт диктатур тогтов.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.05 5:46 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
- Япон
Японд Герман, Италийн нэгэн адил фашизм, нацизмийг хvлээж аваагvй ч зорилго нь тэднийг нэгтгэж байлаа. Их Наран Улс Ази, Номхон далайд ноёлох ёстой гэсэн зорилго бvхий милитарист цэргийн эртхнvvд нийгэмд зонхилох байр суурь эзлэж байв. Тэд дотроо нэг хэсэг нь эх газар руу чиглэсэн эзлэн тvрэмгийлэх бодлого явуулах телевлегеетэй байсан бол негее хэсэг нь емне тийш Номхон Далай дах арлуудыг эзлэх бодлоготой хоёр бvлэгт хуваагдсан байжээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.05 5:47 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
- ЗХУ
ЗХУ-ын гадаад бодлого тухайн vед енген дээрээ батлан хамгаалах, дайны аюулын эсрэг байсан мэт ойлголт бидэнд их нийтлэг байдаг. Гэсэн хэдий ч vнэн хэрэгтээ дайнд илэрхий бэлтгэх, тvvний тулд бvх боломжийг ашиглах, гэхдээ Гитлерийг ернед рvv тvлхэж ернедийн системийг ганхуулах, Дорнод Европыг еерийн системд оруулах явдал байв. Суларсан ернед, тvvний эсрэг хvчээ барсан Германыг Улаан Арми ганцхан цохилтоор бут ниргэнэ гэж Сталин телевлеж байв. Энэ ч vvднээс цэрэг дайны vйл ажиллагаанд илэрхий бэлтгэж байсан. Сталин энэ бодлогоороо дайны бодит аюулыг газар авахуулсан юм.
1936 оноос Герман-Япон-Италийн хооронд "коминтерны эсрэг" гэрээ байгуулагдсанаар Берлин-Токио-Ромын тэнхлэг vvсч, дэлхий дайны урьдчилсан дvр зураг гарчээ. Дэлхийн II дайн ойртсон нь дараах vйл явдлуудаас харагддаг.
- Испанийн дайн
- Халх голын дайн


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.05 8:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.23.04 2:15 pm
Posts: 2682
Location: 東京
Killaboy,good job :wd:

_________________
E~男.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.29.05 8:38 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
2-р дайн маань өмнөх дайнд ялагдсан улсуудын өшөө хонзогнолоос үүдэлтэй. Итали улсын хувьд 1-р дайнд ялагчдын эгнээнд байсан боловч "шог хувиарлалтын" улмаас дайн хийсэн...
Мөн дайн үүсэх гол нөхцөл нь Коммунист үзэл буюу Зөвлөлт Холбоот Улс байсан гэж би хувьдаа боддын.

_________________
Спортын цонх


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:18 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
1.Дайны эхлэл
Тэнхлэгийн орнуудын эзлэн тvрэмгийлэх дайн 1936 онд Итали улс Этиоп, 1939 онд Албани, Грекийг еертее нэгтгэснээр эхэлжээ. 1937 онд Япон Зvvн болон Зvvн Хойд Хятадыг эзлэж Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулав. 1938 онд Герман Австрийг еертее нэгтгэж Мюнхэний гэрээгээр Чехословакийн Судет мужийг герман vндэстэн амьдардаг гэсэн шалтгаанаар еертее авсан. Мюнхэний гэрээ нь 1938 оны 9-р сарын 29-нд байгуулагдсан энэхvv гэрээнд Гитлер, Муссолини, Чемберлин (Их Британы Еренхий Сайд), Даладье (Францын Еренхий Сайд) нар оролцов. Англи, Франц ийнхvv Германы емне буулт хийснээрээ Гитлерийн аюулыг зайлууллаа гэж бодсон нь талаар енгерч, Германы цаашдын эзлэн тvрэмгийллийг еегшvvлсэн. Мюнхэний гэрээний дараа Гитлерийн дорно зvгийн гол дайсан, мен гол тvнш ЗХУ-тай нууц хуйвалдаан хийх vе шатандаа орлоо. Сталин, Гитлер хоёр Европыг хуваахаар нууцаар хуйвалдав. 1939 оны 8-р сарын 23-24-нд Зевлелт-Германы хооронд vл довтлолцох гэрээ, тvvний нэмэлт нууц протоколд гарын vсэг зурсан. Уг протоколоор Дорнод, Хойд Европт еерсдийн ашиг сонирхлын хилээ тогтоосон. Энэ протоколд Польшийг хуваах талаар илvv их тохиролцсон байдаг. Дурьдсан протокол ёсоор 1939 оны 9 сарын 1-нд Герман Польш руу халдсанаар дайныг албан ёсоор эхлvvлжээ. Харин ЗХУ-ын цэрэг 9 сарын 17-нд Польшийн хилийг давж, Весла мернеер Зевлелт-Германы хил тогтлоо. Германыг Польш руу довтолсны дараа 9 сарын 3-нд Англи, Франц Германд дайн зарласан боловч шийдэмгий алхам хийж чадаагvй байна. Польшийн дараа Финлянд, Эстони, Латви, Литва, Бессараби (Молдав-Румынээс булааж авав.) Зевлелт-Германы нууц хуйвалдааны золиос болсон юм. ЗСБНХУ эдгээр улсыг "сайн дураар" гэсэн нэрийн доор еертее хvчээр нэгтгэв. Харин Финляндын хувьд дайн хийж нэгтгэхээс еер аргагvй байлаа. 1939 оны 11-р сарын 30-нд Улаан Арми Финлянд руу цемерлее. Сталин Польшийг эзэлсэн шигээ байлдааныг хэдхэн хоногт дуусгана гэж vзээд бэлтгэлээ олигтой базаасангvй. Бас олон улсын хэмжээнд ямар ул мер vлдээхийг урьдчилан хараагvйгээрээ энэ дайнд ялагдал хvлээсэн. Энэ нь Гитлертэй хуйвалдан эзэнт гvрний дээрэнгvй бодлого явуулж байсныг илчлэн харуулсан. Бvх Европ энэ дайнд Финийн талд байсан. Улаан арми 1940 он гартал vр дvнгvй байлдаж амжилт олохгvй байлдсан. Финийн цэргvvд маршал Карл Маннерхеймийн удирдлагаар эрэлхэг зоригтой тулалдаж эх орныхоо телее баатарлаг гавъяа байгуулжээ. Улаан арми хvн хvчний асар их хохирол амсаж, 1940 оны 2 сар гэхэд фронтод бvрэн ялагдаад байв. Ялагдал хvлээсэн ЗХУ Финляндтай 1940 оны 3-р сарын 12-нд энх тайвны гэрээ байгуулснаар энэ дайн дуусчээ. 1940 оны 4-р сард Герман Дани, Норвеги руу цемрен орж эзлэн авлаа. Улмаар 5 сард Бельги, Нидерланд, Люксембургийг мен эзлэв. Харин 1940 оны 5 сарын сvvлээр Франц руу цемрен орж, 6 сарын 25-ны едрийн гал зогсоох гэрээгээр Умард Францыг эрхшээлдээ орууллаа. Ийнхvv дайны эхэн vед Гитлер геометрийн прогресс хэлбэрээр ялалт байгуулж, Ернед Европ дах дайн дуусч, ганцхан Их Британи арал дээрээ бvслэлтийн байдалд vлдлээ. Гитлерийн Герман Пиренейн хойгоос Хойд Туйл, Атлантын далайгаас Дорно Европ хvртэл еерийн хяналтандаа орууллаа.
Британы телеех тулалдаан нь дандаа агаар, тэнгист явагдаж байлаа. 1940 оны 8 сараас Германчууд Британы хотуудыг бембегдеж эхэлсэн. Гитлерийн ганц айдас нь Британы нисэх хvчин байлаа. Агаарын дайнд Германы нисэх хvчин маш их хохирол амсаж байв. Учир нь Британичууд анх удаа радар хэмээх шинэ зэвсэг ашигласан. 1941 оны 5 сар хvртэл Германчууд Лондонд 71 удаа, бусад хотуудад 56 удаа агаарын дайралт хийсний дvнд Их Британы 50-75,000 хvн амь насаа алдсан.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:20 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
2.Дайны үйл явц
1940 оны 11 сарын 18-нд Гитлер ЗХУ-руу довтлох "Барбарос" телевлегеег боловсруулж дуусаад байв. 1940 оны 9 сард Британы эзэмшил Египет рvv Итали еерийн эзэмшил Ливиэс довтолсон боловч бут цохигдож, 1941 оны эхээр ухрав. Холбоотондоо туслахын тулд Гитлер генерал Эрвин Роммелийн удирдсан Африкийн корпус хэмээх танкийн 2 дивиз бvхий хvчийг Ливи рvv илгээсэн байна. 1940 оны 10 сард Британи Италиас Грекийг челеелсен. ЗХУ-руу довтлох тvшиц болгохын тулд1941 оны 1 сард Румын, Унгарыг холбоотноо болгосон бол мен 3 сард Болгарыг эгнээндээ нэгтгэсэн. Vvний дараа Гитлер Францад байрлаж байсан 9 дивизээ Югослав руу татаж, 4 сарын 10-нд Белград руу довтлосон. Улмаар 4 сарын 13-нд хот бууж егч, дараагийн едер нь Югославийн арми бууж егсен. Гэсэн хэдий ч Иосиф Броз (Тито)-ийн удирдлагаар партизанууд Германчуудын эсрэг тэмцсээр байв. Дараа нь Грек рvv довтоллоо. Грекийн арми 430,000 цэрэгтэй, зэвсэг техникийн хувьд боломжийн байсан боловч 4 сарын 9-нд тал нь бут цохигдож, 4 сарын 22 гэхэд негее хэсэг нь ч бууж еглее. Британий 62,000 цэрэг ухарч, 12,000 цэргээ алдсан. Яг энэ vед Роммель Ливид Британичуудыг бут цохиж, хеен гаргасан байна.
1941 оны 4 сарын 14-нд ЗХУ, Японы хооронд харилцан vл довтлолцох тухай гэрээ байгуулагдсан нь аль алинд нь ашигтай байлаа. Учир нь ЗХУ, Манж-Гог тусгаар улс хэмээн хvлээн зевшеерсен бол БНМАУ-г ЗХУ-ын нелееллийн бvс нь ме хэмээн хvлээн зевшеерсен.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:22 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
1941 оны 6 сарын 22-нд Германы 3 сая цэрэг, 3,800 танк, 4,800 их буу, 1,500 нисэх онгоц бvхий хvчээр ЗХУ руу гэнэт довтлон орлоо. Германы арми 3 том бvлэгт хуваагдаж байв. Хойд бvлэг нь Ленинград руу, Тевийн бvлэг нь Москваг, Емнед бvлэг нь Киевийг чиглэн довтлолсон. Германы цэргvvд гэнэтийн цохилтоор Оросын цэрэгт ихээхэн хохирол учруулж, богино хугацаанд их хэмжээний газрыг эзлэв. Энэхvv довтолгооныг гэнэдvvлсэн, итгэл эвдсэн явдал гэж vзсээр енее хvрсэн. Гэтэл сvvлийн vед зарим судлаачдын vзэж байгаагаар энэ нь урьдаас телевлегдсен, vvнд ЗХУ бэлэн байсан тедийгvй, 1941 оны 5 сард Улс Терийн Товчооноос Германд дайн зарлах нууц шийдвэр хvртэл гаргаж байжээ. Тэр ч бvv хэл дайн эхэлсэн едер Улаан Армийн зарим анги Румыны нефтийн орд газрууд руу нилээн гvн цемерч орсон тухай баримт байдаг. Германчуудын хамгийн чухал зорилт нь украйнаар дамжин Кавказийн газрын тосны баялаг бvхий нутгийг эзлэж, ЗХУ-г нефтийн гол неецеес нь таслахад оршиж байлаа. 8 сарын 8-нд Германы армийн Умард бvлэг, Финийн армитай хамтарч Ленинградыг бvслэв. Энэ хот нь 900 хоногийн турш германчуудын бvслэлтэнд байж елсгеленгийн улмаас 237,000 хvн амь vрэгдсэн гэсэн аймшигтай мэдээ байдаг. 9 сарын 16-нд Емнедийн бvлэг Киевийн бэхлэлтийг буулган авлаа. 11 сарын дунд гэхэд Германчууд Москвад 32 км ойртоод байв. Гэвч энэ vеэс цаг агаар эрс хvйтэрч, байлдааны ажиллагаа цаашаа vргэлжлэхэд хvнд болсон байна. 12 сарын 6-наас Оросын цэрэг серег давшилтанд орж, Германы цэргийг ухраасан байна. Уг тулалдаанд 700,000 хvн амь насаа алдсан.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:23 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Ази Номхон далайд Япон нь Энэтхэг-Хятадын хойгийг эзлэн авч, Бирм, Малайз, Филлипин, Зvvн Индийн арлуудыг эзлэхээр телевлеж байсан боловч АНУ-ын Хавайн арлын Перл-Харбор дахь Номхон Далайн флот нь саад болж байлаа. Улмаар 1941 оны 12 сарын 7-ны еглеений 8 цагт Японы нисэх онгоц тээвэрлэгч онгоцноос хеерсен сенеегч, бембегдегчид Перл-Харборт гэнэтийн цохилт егч, 2 цагийн дотор байлдааны 21 хелег онгоцыг живvvлсэн байна. 12 сарын 8-нд АНУ дайнд албан ёсоор оролцох болсноо зарлаж, 12 сарын 11-нд Итали, Герман АНУ-д дайн зарлав. Энэ vеэс Японы Номхон Далай дахь цэргийн vйл ажиллагаа идэвхжиж, 1941 оны 12 сар гэхэд Тайланд, Бирм, Британы Малай (Малайз, Сингапур, Бруней), Хонг Конг, Индонезийг эзлэн авсан байлаа.
Улмаар 1942 оны 5 сар гэхэд Япончууд Филлипинийг гартаа оруулж, Австрали, Шинэ Зеландад цохилт егч байлаа. Харин Европт 1942 оны зун Оросын буюу Дорнод фронт дээр Гитлер томоохон давшилтанд бэлтгэж байв. 6 сарын 28-нд дайралт эхэлж, 4 долоо хоногийн дотор Донецийн сав газар, Дон мерний зvvн эрэг хvртэл давшив. Сталин, тvvний генералууд маш азтай алдаа гаргасан нь германчуудад урагш давшихад хялбар болгож, ямар нэгэн томоохон эсэргvvцэлгvйгээр 8 сарын 9 гэхэд Кавказын бvс нутагт хvрсэн байна. Учир нь Сталин Германчуудын гол довтолгоо Москва руу чиглэнэ гэж бодож байсан учир гол хvчээ Москва орчимд беегнерvvлж, емне зvгтээ бага хvч неецелсен байлаа. 8 сарын дундуур Хитлер гол анхаарлаа Сталинград руу чиглvvлж, гол хvчээ тэр бvсд татаж байлаа. Энэ vед ЗХУ дайныхаа хамгийн хvнд vетэй тулгарав.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:25 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
1942 оны 8 сарын 21-нд Германчуудын дайралт эхэлснээр Сталинградын дэргэдэх тулалдаан эхэллээ. Энэ тулалдаан нь Дэлхийн II дайны хамгийн том шийдвэрлэх тулалдаан байж, 5 сарын турш vргэлжлэлээ. Германчууд Волга мерний эрэг дэх аж vйлдвэрийн том хот Сталинградыг эзлэн авснаараа газрын тосны асар их баялаг бvхий Кавказыг бvрэн эзлэн авах байлаа. 8 сарын 23-нд Германчууд Сталинградад тулж ирлээ. Улмаар 11 сар гэхэд Зевлелтийн арми голын сав дагуу дерев таслагдаад байлаа. Герман, Оросын цэргvvд хотын гудамж, байшин, vйлдвэр бvрийн телее ширvvн тулалдаан хийж байлаа. Тулалдааны явцад еерчлелт гарч, 11 сарын 19-нд Улаан Арми серег давшилтанд орж, ингэснээрээ 11 сарын 23 гэхэд хоорондоо буцаж холбогдов. Германчуудыг хотын ойролцоо бvслэлтэнд оруулж, Германы елсеж, ядарч, даарсан цэргvvдийг тун хялбар олзлон авч байлаа. Хитлер генералууддаа vргэлжлvvлэн байлдахыг тушааж байсан боловч эцсийн эцэст 1943 оны 1 сарын 31-нд Сталинградад Германы 6-р армийн коммандлагч маршал Фридрих фон Паульс олзлогдож, 2 сарын 2-н гэхэд Германы сvvлчийн эсэргvvцэл бууж еглее. Ийнхvv уг тулалдаан тегсев. Тулалдааны явцад нийт 2,000,000 хvн амь vрэгдсэний дотор Германы 300,000 цэрэг алагдаж, 90,000 цэрэг олзлогдсоны дотор 24 генерал байлаа. Сталинградын тулалдааны дараа дайны явцад vндсэн еерчлелт гарч, Германы холбоотон дотроо хямралд орлоо. Энд Германаас гадна Итали, Румын, Унгарын тал их хохирол амсан, Румын, Унгар, Финлянд дайнаас бараг гарав. Мен Германыг дэмжиж байсан Япон, Турк хоёр Европ дахь дайнаас бvр месен хендийрев. Сталинград дах тулалдааны ялагдалд зориулан Герман даяар 3 хоногийн гашуудал зарласан нь Германчуудын сэтгэл зvйд том цохилт болж, Гитлер болон Вермахтын хvч чадалд итгэх итгэл суларч, Хитлерийн эсрэг нууцаар хуйвалдаж эхлэв. Мен энэ vед Номхон далайд АНУ Гуадал сувгийн ойролцоо, бас 1942 оны 6 сард Тэнгисийн хамгийн том тулалдаан болох Мидвейн тулалдаанд Японыг ялсан. Хойд Африкт АНУ-Британы цэрэг, Герман-Италийн цэрэгтэй байлдаж, 1943 оны 5 сард Герман-Италийн 275,000 цэрэг бууж егснеер Хойд Африк дахь тулалдаан дуусав. Холбоотнууд Хойд Африкт Герман-Италийн цэргийг ялснаар Европ руу емне зvгээс нэвтрэх замаа тавьсан юм. Сталинградын тулалдаан нь Тегераны бага хурлын маш том угтвар нехцел болсон бол бас нэг чухал угтвар нехцел нь 1943 оны зун явагдсан Курскийн цvлхэн дэх тулалдаан байв. Сталин алдарт тагнуулч Рейхард Зоргегийн ачаар Япон ЗХУ-руу довтлохгvйг мэдсэнээр Алс Дорнодод неецелж байсан их хэмжээний хvчээ Европын фронт руу татаж, Германд хvчтэй цохилт еглее.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:26 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Курскийн тулалдаанд Герман ялагдсанаар Герман дайнд ялагдах нь тодорхой боллоо. 1943 оны 7 сарын 10-нд АНУ-ын 3 дивиз, Британы 3 дивиз, Канадын 1 дивиз бvхий хvч Сицилид газардав. Итали хvнд байдалд орж дарангуйлагч Муссолини хvчин мехесдев. Учир нь Италийн шилмэл дивизvvд Сталинградад бут цохигдож, Хойд Африк дахь колониудаа алдав. 7 сарын 25-нд Муссолини засгийн эрхнээс зайлуулагдаж, шинэ засгийн газар 9 сарын 3-нд дайнаас гарч, тевийг сахихаа зарлалаа. 1943 оны 11, 12-р сарын заагт 3 гvрний удирдагчд болох И.Сталин, У.Черчилль, Ф.Рузвельт нар Ираны нийслэл Тегеранд цугларч анхны уулзалтаа хийжээ. Уг хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэв.
1. Германыг vг дуугvй буулгаж авах, тvvнийг ялагдсаны дараа тvvнтэй харилцах ба удирдах асуудал
2. Германаас челеелегдсен Европын цаашдын хувь заяаны тухай
3. Азид дайны голомтыг устгах
4. 1944 оны 5-р сарын сvvлчээр Хоёрдугаар фронтыг Нормандад нээхээр тогтосон нь бага хурлын ач холбогдол байлаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:28 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Улаан Арми 1944 онд Германыг ЗХУ-аас vлдэн хееж, улмаар Европын улсуудыг челеелж эхэлсэн. 1944 оны 6 сарын 6-нд АНУ, Британы 14,600 нисэх онгоцоор дэмжvvлсэн 850,000 цэрэг Францын Нормандын эрэгт бууж Европын хоёр дох фронт нээгдлээ. Энэ vед Зевлелтийн Арми хэдийн Весла мерний зvvн эрэгт тулж иржээ. Германы нацизм унаж, Европ дахь дайн дуусах нь тодорхой боллоо. Гэвч Холбоотнууд газар зvйн хувьд энэ жижиг зурвас газар бvтэн жил зууралдан байлдсан нь Германы хэр хvчтэй бэлтгэлтэй байсны нотолгоо болно. Зевлелтийн Арми Польш, Чехословак, Болгар, Унгар, Югослав, Албани зэрэг Европын улсуудыг челеелж, 1945 оны эхээр Германы нутагт цемрен орсон бол баруун талаас нь Англи, Америкийн цэргvvд Франц, Бельги, Нидерландыг челеелж, Герман руу довтлон оров. Энэ vеэс Англи-Америкийн нисэх хvчин Германы хотуудыг хvчтэй бембегдеж эхэлсэн энэ vед буюу 1945 оны 2 сарын 4-нд Крымийн Ялтад 3 гvрний удирдагчид дахин уулзаж, ирээдvйн Европын хувь заяа, Азид хэрхэн дайныг дуусгах гэсэн vндсэн гол асуудлуудыг хэлэлцжээ. Мен НVБ-ийг байгуулах талаар хэлэлцэн тохиролцсон. Зевлелтийн Арми 4 сарын 16-нд Берлинд тулж ирж, 4 сарын 30 гэхэд Германы Берлин дэх сvvлчийн хvчийг буулган авсан. Энэ едер Германы фюрер Адольф Хитлер ажлын ереендее амиа хорлолоо. 1945 оны 5 сарын 8-нд Герман ялагдсанаа хvлээж, vг дуугvй бууж егех тухай гэрээнд гарын vсэг зурснаар Еврод дахь дайн тегсев.
1945 оны 7,8-р сард Потсдамд болсон 3 дахь бага хурлаар Германы асуудлыг нухацтай хэлэлцэж, зарчмын олон чухал шийдвэр гаргажээ. Еврпт дайн дууссан боловч Азид дайны гал дvрэлзсээр байлаа. Ялтын бага хурлаар Германыг буулгаж авсны дараа Японы тухай асуудлыг хэлэлцэж, Европт дайн дууссаны дараа ЗХУ Холбоотнуудын талд Японтой дайтна гэдгийг заагаад, vvний хариуд ЗХУ стратегийн доорхи асуудлыг еертее ашигтайгаар шийдэхээр тогтсон. Vvнд:
1. Гадаад Монголын статус квог хэвээр байлгах,
2. 1905 оны Орос-Японы дайнаар алдсан Сахалин арлын емнед хэсэг, тэр хавийн бvх арлыг ЗХУ-д эргvvлж егех,
3. ЗХУ-ын тэнгисийн цэргийн бааз болох Порт-Артурыг сэргээх,
4. Дорнод Хятадын темер зам болон Емнед Манжуурын темер замыг ЗХУ-ын давуу эрхтэйгээр Зевлелт-Хятадын хамтын болгох,
5. Куриллийн арлуудыг ЗХУ-д шилжvvлэх,
6. Эдгээр болзлуудыг генералиссимус Чан Кай Шигаар хvлээн зевшеерvvлэх vvргийг АНУ еертее хvлээх,
Ийм болзолтойгоор 1941 оны vл довтлолцох гэрээг зерчин 1945 оны 8-р сарын 9-нд Японд дайн зарлав.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:29 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Vvний маргааш нь буюу 8 сарын 10-нд Ялтын бага хурлаар статус кво нь баталгаажсан БНМАУ мен Японд дайнд зарлав. Энэ vед АНУ Ази-Номхон далай дахь Филлипин болон бусад улсуудыг Японоос челеелж, 1945 оны 8-р сарын 6-нд Хиросимад, 9-нд Нагасакид Атомын бембег хаясан нь Японыг дайнаас тvргэн гарахад чухал нелее vзvvлсэн. Эдгээр бембегделтенд дор хаяж 120,000 хvн нас барж, одоог хvртэл хор хенеелее учруулсаар байна. Зевлелтийн цэргийн нийт бvрэлдэхvvн 1,500,000, 5,200 танк, 5,200 нисэх онгоц, мен Монголын армийн 20,000 цэрэг Манжуур, Солонгосын хойг, Евер Монгол руу довтолжээ. Энэ бvс нутагт Японы Квантуны арми 1,000,000 цэрэгтэй, 1,200 танктай, 1,900 нисэх онгоцтой байлаа. АНУ-ын атомын бембегнеес сvрдсэн Япон улс 8-р сарын 14-нд бууж егч Потсдамын тунхаглалын нехцлийг хvлээн авлаа. Харин Япончууд Москва гал зогсоох санал тавиагvй байгаа гэсэн шалтгаанаар Зvvн Хойд Ази дахь тулалдаанаа vргэлжлvvлсээр 8 сарын 23-нд тулалдаан дуусав. Манжуурын тулалдаанд Зевлелтийн талаас 8,200 хvн алагдсан бол Япон 85,000 хvнээ алдаж, 600,000 цэргээ олзлуулав. 1945 оны 9 сарын 2-нд Америкийн "Миссоури" хелег онгоцон дээр бууж егех тухай актанд гарын vсэг зурснаар яг 6 жил vргэлжилсэн хvн терелхтений тvvхэн дэх хамгийн цуст дайн тегсгел боллоо.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:31 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Дайны хохирол
Улсын нэр Дайнд оролцсон цэргийн тоо
ЗХУ 22-30 сая
Герман 17 сая
АНУ 16 сая
Их Британи ба хамтын нехерлел 8,720 мянга
Цэргийн тоо хамгийн их хэмжээнд хvрсэн vедээ ЗХУ-12,500,000, АНУ-12,300,000, Герман-10,000,000, Япон-6,000,000, Франц-5,500,000, Хятад 5,000,000, Итали-4,500,000 хvрч байлаа.
Улс Нийт амь vрэгдсэн хvний тоо Нийт амь vрэгдсэн цэргийн тоо Нийт vхсэн энгийн иргэний тоо
Холбоотон
ЗХУ 20,000,000 13,000,000 7,000,000
Хятад 13,000,000 3,000,000 10,000,000
АНУ 410,318 410,318 -
Их Британи ба Хамтын Нехерлел 510,000 450,000 60,000
Франц 550,000 250,000 300,000
Польш 5,420,000 120,000 5,300,000
Югослав 1,600,000 300,000 1,300,000
Чехословак 340,000 10,000 330,000
AXIS (Тэнхлэгийнхэн)
Герман 7,300,000 3,500,000 3,800,000
Япон 2,000,000 1,700,000 300,000
Итали 410,000 330,000 80,000
Румын 665,000 200,000 465,000
Унгар 400,000 120,000 280,000
Нийт энэ дайнд 55,000,000 хvн амь vрэгдсэн бегеед vvний 25,000,000 нь цэргийн хохирол, 30,000,000 нь энгийн номхон иргэд(vvний 5,000,000 нь Еврей vндэстнvvд байлаа) байлаа. 44,000,000 нь холбоотон орнуудынх, 11,000,000 нь тэнхлэгийн орных байсан. Дайнд 61 орны 1,700,000,000 буюу дэлхийн хvн амын 3/4 хамрагдаж, 110,000,000 хvн зэвсэг барин тулалдсан байна. Цэргийн хохирлын 19 сая нь Европт, 6 сая нь Ази дахь тулалдаанд амь vрэгдсэн билээ.
Улс Дайнд зарцуулсан херенгийн хэмжээ
АНУ 310,000,000,000,000 $
Герман 272,000,000,000,000 $
ЗХУ 192,000,000,000,000 $
Их Британи 120,000,000,000,000 $
Итали 94,000,000,000,000 $
Япон 56,000,000,000,000 $
Нийт 1,000,000,000,000,000 $


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:33 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
3. Дайны ?р дvн
Дайны vр дvнд урьд нь дэлхийн хэмжээний гvрэн байсан Их Британи, Франц, Япон, Герман улсууд Их Гvрний статусаа алдаж, дэлхийд АНУ, ЗХУ гэсэн хоёр хэт их гvрэн ноёрхох болсон. Дэлхийн II дайнд хамаг хvндийг vvрч ялалтанд хvргэхэд гол гавьяа байгуулсан ЗХУ-ын нэр хvнд маш их есев. 20 сая хvн нь алагдаж, vндэсний нийт баялагийнхаа 30%-ийг алдсан тус улсын vvрэг нелее их боловч энэ улсын оролцоотойгоор дэлхийн II дайны харанга дэлдсэнийг мартаж болохгvй бизээ. Мен дайнд маш их vvрэг гvйцэтгэсэн Их Британи, АНУ-ын vvрэг нелее, байгуулсан тvvхэн гавьяаг нуун дарагдуулж болохгvй. Vзэл суртлын дайны vеийн ЗХУ-ын тvvхчид АНУ, Британы удирдагчдыг Германы эсрэг хедлехдее угаасаа хойрго хандаж, биеэ оторлон байлдааны явцыг хендленгеес ажиглаж байсан гэвэл vнэнд ойртохгvй. Зевлелт-Германы фронт дээр дайн эхэлсэн тэр едреес АНУ, Английн тал ЗХУ-ын талд тууштай зогсож, АНУ-аас асар их хэмжээний тусламж, зэвсэг нийлvvлж байсан баримт олон жил дарагдаастай явж ирсэн. Тvvнчлэн Их Британи Британы арал дээрээ бvрэн бvслэгдсэн байдалд Германы тэнгисийн болон агаарын цэргийн хvчний vлэмж их хvчийг еертее татаж, ЗХУ-ын нэгэн адил дайны хvндийг vvрэлцсэн билээ. Ази, Номхон Далайд Японтой хийж байсан АНУ-ын шийдвэрлэх тулалдаанууд, мен Хойд Африкт Англи, Америкийн хийж байсан стратегийн ач холбогдол бvхий дайнуудыг энд мен дурьдах хэрэгтэй. Дайны дараа ялагч гvрнvvд болох АНУ, Их Британи, ЗХУ Германыг хэсэгчлэн хуваах талаар тохиролцсон.
Учир нь Германы засгийн дээд эрхийг эвслийн 3 гvрэн барина, Германы зэвсгийг бvрэн хурааж цэрэгжvvлэхгvй байхын хамт ирээдvйн энх тайван, аюулгvй байдлыг хvсч ийм тохиролцоонд хvрчээ. Эдгээр 3 гvрэн дээр Франц удалгvй нэмэгдэж, Зэвсэгт хvчнийх нь еренхий коммандлагч нар эзлэн авсан бvсдээ засгийн дээд эрх барих тухай Потсдамын бага хурлаар заажээ. Гэхдээ энэ нь тодорхой хугацааны дараа ардчилсан vзэл бvхий намуудыг хехvvлэн дэмжиж, Германы улс терийн амьдралыг еерчлен байгуулах, олон улсын амьдралд Герман улс энх тайвнаар хамтран ажиллахыг дэмжих зорилготой байсан. 4 гvрний удирдагчдын бас нэг шийдсэн асуудал бол Германы хил хязгаарын тухай асуудал байв.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:34 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Дорнод Пруссыг ЗХУ-д шилжvvлэв. мен Польшд их хэмжээний нутаг шилжvvлжээ. АНУ, Их Британи, Францын хяналтын бvст менгений реформ хийгдэж, Холбооны Бvгд Найрамдах Герман Улс байгуулагдахын босгонд тулж ирсэн байв. Харин ЗХУ нэгдсэн коммунист Герман улс байгуулах бодлого явуулж байсан. Гэтэл 1949 оны 5-р сарын 23-нд ХБНГУ-ын vндсэн хууль батлагдав. Зевлелтийн бодлого талаар енгерч, мен оны 5-р сарын 30-нд Бvгд Найрамдах Ардчилсан Герман Улс байгуулагдсан. БНАГУ-д сталинч хэлмэгдvvлэлт ернеж, тvvнд хvн ам ихээр дургvйцэж байсан тэр vед ХБНГУ болон ернедийн гvрнvvд олон улсын хяналтан доор сонгууль явуулах санал дэвшvvлсэн. Гэвч БНАГУ болон ЗХУ энэ саналыг vл хэрэгсэж, челеет сонгууль явуулахыг шаардсан олон нийтийг хамарсан жагсаалыг хvчээр дарж, асуудлыг улам даамжруулав. Ийнхvv 6айны дараа дэлхийн улс терийн газрын зураг танигдахын аргагvй болж, дэлхий дахин vзэл суртал, нийгэм улс терийн 2 системд хуваагдаж, "хvйтэн дайн" эхэлсэн билээ.
Японы хувьд дайны дараах Японы нутаг дэвсгэрийг тодорхойлсон Кайрын тунхаглал (1943 оны 11 сарын 27) ёсоор Японы нутаг дэвсгэр Хонсю, Хоккайдо, Кюсю, Сикокv болон бусад арлаас бvрдэнэ гэж заасан. ЗХУ дайны явцад Сахалин, Куриллийн арлыг эзэлснийг енеег хvртэл Япон улс тvрэмгийлэл гэж vздэг. Тэгээд ч ЗХУ 1951 оны Сан-Францискогийн энх тайвны гэрээг нэгдэн ороогvй одоог хvртэл Японтой дайны байдалтай байгаа нь тун сонирхолтой юм. Энэ нь Зевлелтийн эзлэн авсан нутгийг олон улсын хэмжээнд албан ёсоор хvлээн зевшеереегvй байсантай холбоотой юм.
Дайны гэмт хэрэгтнvvд болох Герман, Японы цэргийн эрхтнvvдийг Нюрнбергийн олон улсын шvvх хурлаар ялласан. Хvний тvvхэнд болсон энэ аймшигт цус яргалал дахин бvv тохиог!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.05 10:37 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.24.05 1:05 pm
Posts: 957
Location: Somewhere in Ulaanbaatar
Ингээд дуусгая!


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.09.05 6:47 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.09.05 1:08 am
Posts: 1475
Энэ дайнаас ямар улс хамгийн хонжоо олсон бэ?

_________________
everyday win yourself


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.10.05 11:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.23.04 2:15 pm
Posts: 2682
Location: 東京
Maybe U.S.A

_________________
E~男.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.11.05 10:07 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Dec.18.03 1:38 pm
Posts: 989
Norveg Finland dainii daraax europiin byteen baiguulaltad ix xemjeenii mod zereg barilgiin material niilyylj bayajsan gsndee. Bidnii medex Nokia anx barilgiin material xiideg bsan.

_________________
Yoozrology


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.11.05 1:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.27.05 12:47 pm
Posts: 11110
Location: ♥ CGY ♥
killaboy tuuhendee lag yum aaaa...

_________________
the one and only XtaCy


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 370 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited