#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.23.18 11:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 135 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Aug.10.15 11:39 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
Со нар хятадтай цус нь ч соёл нь ижил, хэлэнд нь хятад үг их байдаг гэдэг нь тэдэнд гутамшигтай санагддаг. Тэгээд энэ комплексоосоо салахын тулд алтайн язгууртай өөрсдийг
холбох гэж оролддог.
Солонгосчууд Монголыг түүхэн газар нутгаа гэж үзэх болжээ
2014 оны 06-р сар 30
http://mongolcom.mn/read/10666
Монголын тусгаар тогтнолын тухай сэдэв гадаад, дотоодын цахим сайтуудаар ихэд хөндөгдөж байна. Орос өөрийн түүхэн нутаг гэж үздэг Крымийг Украйнаас салган өөрт нэгтгэх үйл явдалтай зэрэгцэн цахим ертөнцөд хэдэн сая хятад залуус Хятадын алдагдсан газар нутгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэдний хэлэлцүүлэгт нэг гол сэдэв нь Монголыг Хятадад эргүүлэн нэгтэх байв.
Крымээс болж Оростой харилцаа муудсан Германы канцлер Ангела Меркель өөрийн зочин Хятадын ерөнхийлөгч Си Жин пинд Их Чин гүрний үеийн нэгэн түүхэн газрын зураг бэлэглэсэн нь Монголын тусгаар тогтнолын талаарх хятадуудын хэлэлцүүлгийг улам хөгжөөжээ.
Одооноос эхлэн хүчирхэг гүрнүүд ийнхүү “түүхэн газрын зураг” харуулж байгаад л тохиролцоо, дэг журмаа зөрчин бусдын газар нутгийг залгидаг жишиг тогтож болзошгүй болов. Үүний сацуу тэд нэг нэгэндээ түүхэн газрын зураг бэлэглэж улс төрийн тоглолт хийх нь.
Энэ цаг үед Өмнөд Солонгос хэмээх шинэ баян улс өөрийн түүхэн газрын зургийг шинээр зурж эхэлжээ. Өмнөд солонгосчууд бол зүүн Азийн жижигхэн хойгийн хоёр хуваагдсан ард түмний нэг. Харин тэдний шинээр бичиж буй түүхийг уншвал, Солонгосын түүхэн газрын зурагт Өмнөд, Хойд Солонгос төдийгүй Төв Ази, Монгол, умардын ой хөвчит Сибирь хүртэл багтжээ.
Дээрх түүхэн газрын зураг нь одоогоос 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан солонгосын үндсэрхэг үзэлтэн Ки Ён со гэгч хүний бичсэн “Хвандангоги” хэмээх номонд үндэслэсэн ажээ. “Хвандангоги” 1911 онд бичигджээ. Хожим, 1979 онд Ли Ю либ гэдэг хүн энэ номыг дахин хэвлүүлсэн байна. Тэр цагаас хойш Өмнөд Солонгост энэ номонд бичигдсэн түүхийг батлах гэсэн олон тооны санаа, ном, өгүүлэл тасралтгүй гарах болжээ.
“Хвандангоги”-д өгүүлснээр, эртний Хятадын соёл иргэншил үүсэхээс ч өмнө Солонгосын нутагт гурван хүчирхэг төрт улс оршин тогтнож байжээ. Анхных нь Хангук гүрэн гэнэ. Хвангук гүрэн одоогоос 9000 гаруй жилийн өмнө байгуулагдаж, 3301 жил оршин тогтножээ. “Хвандангоги”-д тулгуурлавал, Хангук гүрний нутаг дэвсгэр уртаараа 20,000 км, өргөнөөрөө 8,000 км хэмжээтэй гэнэ. Энэ нь Монгол, Оросын Алс Дорнодыг оролцуулаад өнөөгийн олон улс, гүрний газар нутгийг багтаажээ.

Хвангук гүрний дараа Баэдалгук гүрэн байгуулагдаж 1565 жил оршин тогтносон ажээ. Баэдалгук гүрэн мөн л том газар нутагтай байв. Баэдалгук улсын хаан Чиву эртний Хятадын анхны захирагч Фү шитэй дайтаж, 70 гаруй удаа ялалт байгуулжээ. Гэвч Чиву үхсний дараа Баэдалгук зарим газар нутгаа Хятадад алдсан гэнэ. Баэдалгук улсын дараа Гожосеон хэмээх улс (4300 жилийн өмнө) байгуулагдаж, дангун гэгдэх 47 хааны үеийг үзжээ. Гожосеон улсын газар нутаг Солонгосын хойг, Манжуур болон Оросын Алс дорнодын нэлээд хэсгийг багтааж байв. “Хвандангоги”-д өгүүлснээр Хвангук, Баэдалгук, Гожосеон нь агуу их солонгос үндэстний анхны төрт улсууд юм.
Төв, зүүн, зүүн өмнөд Ази, Сибирь, Монголыг багтаасан өргөн уудам газар нутаг бүхий “эртний агуу Солонгос гүрэн” түүхэнд үнэхээр оршин тогтнож байв уу? Гэвч, энэ талаар бичиж тэмдэглэсэн бодит түүхэн сурвалж байдаггүй бөгөөд байх бололцоо ч үгүй.
Үндсэрхэг үзэлт Ки Ён согийн номын гол онцлог гэвэл, энэ нь шинжлэх ухааны баримт, нотолгоо бус, харин үлгэр, домогт суурилжээ. Ер нь аливаа ард түмэн дэлхий ертөнц, хүн хэрхэн үүссэн тухай өөр өөрийн үлгэр, домогтой. Гэхдээ тэдгээр нь нэг зүйлээрээ нийтлэг шинжтэй: ам дамжсан аливаа үлгэр, домог нь хүн төрөлхтний гэнэн үеийн сэтгэлгээний тусгал, хүүрнэл юм. “Хвандангоги”-ийн үлгэр, домог яг ийм шинжтэй. Жишээлбэл, “Хвандангоги”-д Хвангук гүрний үүслийг ингэж бичжээ: тэнгэр бурхан дэлхий ертөнц, цаг хугацаа , мөн Хангукийг бүтээсэн.
Энэ номын агуулга “креационизм”-ыг санагдуулна. Креационизм нь шинжлэх ухааны эсрэг үзэл, шинжлэх ухааны баримт, нотолгоотой зөрчилдсөн үлгэр, домгийг шинжлэх ухааны өөрийнх нь нэр, томьёог хэрэглэн батлан харуулж, номлон түгээх оролдлого юм. Жишээ нь, манай иргэншил үүсэхээс өмнө агуу соёл иргэншлүүд оршиж байсан, Египтийн пирамидыг харийнхан барьсан, үлэг гүрвэлийн үед хүн амьдарч байсан гэх мэт онолууд креационизмд хамаарна. Үүн лугаа адилаар, одоогоос 10,000 жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үед солонгосчуудын өвөг дээдэс өөр хаана ч байхгүй агуу төр улс, соёл иргэншил бүтээсэн гэж “Хвандангоги”-д харуулах ажээ. Мөн энд бүх юмыг Солонгосоос үүсэлтэй болгон харуулах хэнээрхэл ч бий.
Гэвч хачирхалтай нь, сүүлийн үед өмнөд солонгосчууд “Хвандангоги”-д улам ихээр итгэх болсон гэнэ. Тэгвэл, “өнөөгийн солонгосчууд яагаад ийм үлгэр, домогт улайран итгэх болов?”, “хэн үүнийг өдөөж байна вэ?” гэх асуулт гарна. Үүний хариултыг Күнмин их сургуулийн багш, солонгос судлаач А.Ланков өгч байна. Түүний хэлснээр, энэ бол Ази дахь Өмнөд Солонгосын улс төрийн тоглолт, ирээдүйд зориулан түүхээ засах гэсэн оролдлого ажээ.
Өмнөд Солонгост дээрх агуу эзэнт гүрнүүд оршин байсан эсэхийг батлахаар их хэмжээний хөрөнгө хүч гаргаж, эрдэмтэд нь судалгаа хийж байна. Үүний үр дүн ч аль хэдийн гарч эхэлсэн гэнэ. Солонгосын эрдэмтэд Гожосеон улс оршин тогтнож байсан гэдгийг булш малталтаар баталсан гэдгээ зарласан ба одоо Гожосеон улсын түүх дунд суруулийн сурах бичигт албан ёсоор бичигдэх болжээ.
Шинжлэх ухааны судалгаанаас гадна, үндсэрхэг үзэлт өмнөд солонгосчууд тэдэнд агуу үлгэр, домог байх хэрэгтэй хэмээн үзэж байна. Кан Юн жүүн гэгчийн бичсэнээр, ер нь агуу солонгос гүрний түүх үлгэр, домог байх нь тийм ч чухал биш, харин солонгос үндэстний үзэл санаа, бахархалыг өргөх нь л чухал.
Өмнөд солонгосчууд ийнхүү түүхэн газрын зургаа шинээр зурж байна. Өнөөдөр солонгосчууд газрын зураг харуулж байгаад дайлаар мордохгүй юм гэхэд бусдын газар нутгийг 100 жилээр түрээслэн авч чадах болжээ. Олон улсын хэвлэл мэдээллээр, Өмнөд Солонгос нь хуучнаар “Хвангук гүрэн”-ий нутаг, өнөөгийнхөөр Оросын Алс Дорнод, Монголд их хэмжээний газар нутаг түрээслэн авсан хэмээн мэдээлсээр байна. Харин энэ үед Монголд нэг хууль гарах гэж байгаа гэнэ. Энэ улсын парламент Монголын газар нутгийг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид түрээслүүлэх, эзэмшүүлэх хууль батлахаар хэлэлцэж эхэлжээ.
Ш.Лантуу


Top
   
PostPosted: Aug.10.15 11:41 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
Монголын түүхийн эзэд хэн нь вэ?
Монголын түүхийн эзэд хэн нь вэ?
Монголын түүхийг Оросуудын заавраар гуйвуулж бичдэг байсан цаг тун саяхан. Үүний жишээ нь 1921 оны хувьсгалын түүх. Ерэн оноос өмнө манай түүхчид 1921 онд Сүхбаатар, Чойбалсан нар Зөвлөлт улсын тусламжтайгаар Монголд коммунист хувьсгал хийсэн гэж бичдэг байв. Хожим, энэ түүх худал байсан нь илэрсэн. 1921 оны ардын хувьсгал коммунистуудын хувьсгал байгаагүй, ардын хувьсгалыг тэргүүлэгчид Сүхбаатар, Чойбалсан биш Данзан, Бодоо байсан гэдэг нь 1990 оны ардчилалын дараа тодорхой болсон. Ингээд ашгүй Монголын түүхчид өөрийн улсын түүхээ гадаад эзний заавраар бичдэг цаг өнгөрсөн гэж ойлгодог байв. Гэтэл тийм биш бололтой.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Өмнөд Солонгосын Зүүн хойд азийн түүхийн сан гэгч байгууллагатай хамтран Улаанбаатарт “Монгол-Солонгосын олон зуун жилийн харилцааны эрт, эдүгээ” гэсэн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хурлын илтгэлүүдийн агуулга ерөнхийдөө Монгол, Солонгосын ард түмэн өнө эртнээс тусгай харилцаатай байсан тухай. Хурлын дараа талууд Монгол, БНСУ-ын хооронд түүх, соёл, урлаг, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ тэр олон салбарын хамтын ажиллагааг хоёр орны түүх, соёлын харилцаанд тулгуурлан хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өмнөд Солонгос Монголын түүх, соёлыг ингэж онцгойлон анхаарч буй. Солонгосчуудад Монголын түүх, соёл тийм их чухал гэж үү?
Монголын түүх, соёлыг солонгос үндэстэнтэй нягт холбох Өмнөд Солонгосын сонирхолын цаана ямар зорилго байгааг Өрнөдийн судлаачид хэдийнээ анхааран судалж эхэлжээ. Тэдний нэг нь Австралийн үндэсний их сургуулийн профессор, хятад-солонгос судлаач А.Ланков. Тэрээр “Asia Times On-line” хэмээх сэтгүүлийн 2006 оны 9 дүгээр сарын 16-ны дугаарт энэ асуудлаар өгүүлэл нийтлүүлсэн байна. Түүний өгүүлэлд буурай хөгжилтэй, ядруу Монголыг онилсон Өмнөд Солонгосын түүх, соёлын бодлогын жинхэнэ учрыг ил гаргажээ. Бохай улсын түүхийг өөрийн түүх болгон бичих өрсөлдөөн гаарч, энэ нь тус хоёр орны төрийн тэргүүний төвшинд ярьдаг асуудал болоод байна. Тухайлбал, 2006 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Мүхён Хятадад айлчлахдаа Хятадын ерөнхий сайд Вень Зиабао-той хоёр орны эртний түүхийн асуудлыг тусгайлан хэлэлцсэн нь олон хүмүүсийн гайхлыг төрүүлсэн.
. Өмнөд Солонгосын “Донга Илбо” хэмээх нэр хүндтэй өдөр тутмын сонинд бичсэнээр Өмнөд Солонгосын эрдэмтэд хамгийн шилдэг хамгаалалт бол хүчтэй довтолгоо гэсэн зарчмаар ажиллахыг засгийн газартаа сануулж буй. Ингэж ажиллаж чадвал Гожосёон, Бүёо, Гогурёо, Бохай хаант улсын түүхийг хамгаалах төдийгүй, Монгол, Кидан үндэстний түүх Солонгосын түүхийн нэг хэсэг болох ёстой ажээ.
Өмнөд Солонгосын эрдэмтэд сүүлийн жилүүдэд Солонгосын эртний түүхийн тухай хэд хэдэн ном гаргасан байх юм. Тухайлбал, Хандан Гоги (Hwandan Gogi) гэдэг сурвалж дахь домгийн мэдээг ашиглан бичсэн “Солонгосын түүх” гэдэг номд өгүүлснээр Төв азиас гаралтай солонгос үндэстний өвөг дээдэс одоогоос 9000 гаруй жилийн өмнө Солонгосын хойгоос Түвд хүртэлх өргөн уудам нутагт Хан-гүк (Hwan-guk) хэмээх гүрэн байгуулжээ. Есөн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн эзэнт гүрэн байгуулах нь бүү хэл чулуун зэвсгийн үеэс салаагүй байсан болохоор Хан-гүк гүрний түүхэд итгэх хүн ховор баймаар. Гайхалтай нь Өмнөд Солонгост залуус энэ мэт агуулгатай түүхийн номноос эх орныхоо түүхийг мэдэж авдаг гэнэ. Энэ нь ч учиртай. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост агуу солонгос үндэстний үзэл хүчээ авч байна. Ялангуяа, солонгос үндэстэн хойд азийн эзэрхэг нүүдэлчин ард түмнээс гаралтай болох тухай үзэл маш их дэлгэрсэн. Учир нь үүгээр дамжуулж Хойд азийн хүчирхэг үндэстний үр хойчис солонгосчууд түүхэндээ хэзээ ч Хятадад дээрлэхүүлж байгаагүй гэсэн ойлголтыг залууст суулгадаг. Тэр бүү хэл солонгосчууд бусад азиудаас дээд заяатай үндэстэн гэх үзэл хүртэл түгэж байна.
Барууны судлаачид Хятад-Өмнөд Солонгосын түүхийн маргааныг азийн хоёр бар улсын бүс нутгийн улс төрийн тоглолтын нэг хэсэг гэж тайлбарлаж байна. Хятадуудын хувьд Когурёо, Бохай улсын түүхийг өөртөө хамаатуулах нь олон үндэстнээс бүрдсэн Хятад гүрний эв нэгдэл, өнөөгийн статусыг хамгаалж, Хойд Солонгосын асуудлаар давуу байдлаа хадгалахад тустай. Харин Өмнөд Солонгос хэзээ мөдгүй унахад бэлэн Хойд Солонгосын дэглэмийн дараа гарч болох үйл явдалд ард түмнийхээ сэтгэл зүйг урьдчилан бэлдэж байна. Судлаач Ланковын харж буйгаар түүхээ засаж бичих Хятад, Солонгосын өрсөлдөөн нь дэлхийн хамгийн тогтворгүй энэ бүс нутагт таамаглаж боломгүй аюултай үйл явдал өрнөж магадгүйн дохио болж байгаа юм. Ер нь аливаа үйл явдалд эхлээд ард түмний сэтгэл зүйг энэ маягаар бэлдэх нь их түгээмэл ажээ. Ийм жишээ бий. Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайны өмнө дээд заяат ари үндэстний домог зохион Германы ард түмэнд итгүүлж дөнгөсөн. Тэр үед Германы холбоотон Японд ч азийг тэргүүлэгч үндэстний тухай үзэл гаарч байсан юм.
солонгосчууд Монгол, Солонгосын түүх, соёлын харилцаа болон хоёр ард түмний гарал үүслийн асуудлыг судлан сурталчлах ажлаа бүр 20-иод жилийн өмнөөс эхэлсэн байдаг. 1990 оноос Өмнөд Солонгосын судлаачид Монголд ирж, Монголын түүх, соёлын талаар элдэв баримт цуглуулах болж, Монголын судлаачидтай хамтран цөөнгүй уулзалт, хурал, зөвлөгөөн зохиосон байна. 1998 онд солонгосчууд Монголын түүхийг судлах нэг дорвитой ажил эхлүүлсэн. Энэ нь “Мон-Сол” хэмээх археологийн судалгааны төсөл. Төслийг сүүлийн арваад жилийн турш Монголын үндэсний түүхийн музей, Өмнөд Солонгосын түүхийн музей хэрэгжүүлж байна. Өндөр өртөгтэй энэ төслийн санхүүгийн зардлыг Солонгосын тал хариуцдаг.
Солонгосчууд дээрх төслийг санаачлахдаа Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалыг судлах сонирхолтой байсан боловч тодорхой шалтгааны улмаас талын нүүдэлчин гүрэн Хүннүгийн түүх, соёлыг судлах болжээ. Юн Хёнвон гэгч эрдэмтний тайлбарласнаар 1997 онд ШУА-ийн түүхийн хүрээлэнтэй хамтран Дорнод Монголын шинэ чулуун зэвсгийн дурсгалуудыг судалсан боловч тэдгээрээс Солонгосын шинэ чулуун зэвсгийн үеийнхтэй адил ваар сав илрээгүй тул харьцуулан судлах боломжгүй болсон гэнэ. Юн Хёнвон гуайн өгүүлснээс үзвэл солонгосчууд одоогоос 9000 жилийн өмнө оршиж байсан Хан-гүк гүрний хэв маягийн чулуун зэвсгийн дурсгалыг олох сонирхолтой Монголд ирсэн бололтой. Үүний дараа солонгосчууд Дорнод Монголд буй Хүннүгийн археологийн дурсгалыг судлах нь үр дүнтэй гэж үзсэн байна.
“Мон-Сол” төсөл Монголын түүхийг дангаар судлах биш, харин Монгол, Солонгосын түүхийн дурсгалуудыг харьцуулах, хоёр улсын түүхийг холбох зорилго тавьж байна. Тус төслийн тайлангуудаас үзвэл солонгосчууд Монголд явуулсан малтлагаар Солонгосоос олдсонтой ижил олдворуудаа ч олж байгаа бололтой. Улаанбаатарын нэгэн номын дэлгүүрт энэ талаар бичсэн номыг борлуулж байна билээ. “Мон-Сол” төслийн 10 жилийн ойн симпиозумын эмхэтгэлд өгүүлснээр Монгол, Солонгосоос олдсон ижил дурсгалууд голдуу Хятадын Хан улсаас гаралтай эд зүйлс байсан гэнэ. Ямар ч байсан тус төслийхөн Монголоос олдсон дурсгалуудаар БНСУ, Монголд үзэсгэлэн гаргаж, зарим олдворуудыг БНСУ-д аваачин сэргээн засаж байна. Судалгаанаас гадна “Мон-Сол” төслийн Монголын талд оногдох үр дүн нь Монголын үндэсний түүхийн музейд эд материалын тусламж үзүүлж, төсөлд оролцсон Монголын судлаачдыг цалинжуулдаг болсон явдал. Энэ төсөлд ороод авбал Монголын хэдэн түүхч хэсэгтээ л ажилтай болж, багагүй цалин хангамжтай болно.
Солонгосчууд албан ба албан бус янз бүрийн хамтын ажиллагаагаар дамжуулан манай судлаачдаас дэмжлэг авч дөнгөдөг бололтой. Арваад жилийн өмнө манай нэр хүндтэй нэгэн их сургуулийн түүхийн багш эр монгол, солонгос үндэстэн эртний гарвалын холбоотой талаар их л сэтгэл хангалуун ярьж тайлбарлаж байсан билээ. Энэ талаар түүний сайн танил солонгос эрдэмтэн ном бичсэн гэнэ. Саяхан нэг монгол хэл судлаач монгол, солонгос хэлнүүд алтай язгуураас гаралтай төрөл хэл гэж сурталчлах шахам надад ярьж байсан.
Солонгос-Монголын нийтлэг түүхийн сурталчилгаа түүх судлаачдын хүрээллээс олон нийтийн зүг эрчимтэй хальж эхэллээ. Манай нэгэн нэрт нийтлэлч 2009 онд Өмнөд Солонгост “Алтай овгийн хэлтнүүдийн соёлын нөхөрлөл” нэрийн дор зохиогдсон хуралд уншсан илтгэлээ “Өдрийн сонинд” нийтлүүлжээ. Н.Поппе солонгос хэлийг алтай язгуурын хэл гэж үзэх нотолгоо алга гэж үзсэн байдаг.
солонгос хэлний тоо илэрхийлсэн үгнүүд, хүний биеийн хэсгийн нэрс зэрэг үгийн генетик гарвалыг илтгэх нэлээд үгс авсронези хэлнийхтэй ижил байдаг гэнэ. Тэд антропологийн баримтаар өөрийн санааг давхар дэмждэг. Зарим судлаачид Солонгос хэлийг үгсийн сангийн болон дүрмийн хэд хэдэн ижил төст шинжээр Япон хэлтэй ойр гээд, япон, солонгос хэлийг хамтад нь ангилах саналтай байдаг. Харин, Японы колоничлолд байсан Өмнөд Солонгосын эрдэмтэд үүнд асар эгдүүцдэг гэнэ.
Ер нь Солонгосын эртний түүхийн талаар англи хэл дээр гарсан ном материалуудыг уншиж байхад ямар ч байсан өнөөгийн Солонгосын хойгт дор хаяж 300.000 жилийн өмнө буюу хуучин чулуун зэвсийн үед хүн амьдарч байжээ. 10.000-8000 жилийн өмнөх үе болоход шинэ чулуун зэвсгийн оршин суугчид өөрийн өвөрмөгц хийц бүхий ваар савны соёл бий болгосон. Солонгосын шинэ чулуун зэвсгийн соёл Монголынхтой холбоогүй байсан бололтой. Одоогоос 3500 жилийн өмнө Солонгост Хятадаас хүрэл зэвсгийн соёл нэвтэрсэн байна., Говь-Алтай аймгийн Гуулингийн тал хэмээх газар эртний Солонгос улсын чухал газар байсан нь тогтоогдсон байна. Монголчууд Солонгосыг Гуулин улс гэж нэрлэдэг байсан. Иймд, Гуулингийн тал нь “Солонгосын тал” гэсэн утгатай. Гуулингийн тал нутгаа үзэхээр хэсэг солонгосчууд очиж ёслол үйлдсэн гэнэ. Жавзандамба хутагтыг эмчилж байсан гэх солонгос эмчийн дурсгалд зориулан хөшөө босгожээ. гамин цэрэг Монголыг эзлэхэд гамин цэргийн албанд байсан солонгос гаралтай нэгэн байх юм.


Top
   
PostPosted: Aug.10.15 11:42 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
эх түүх рүү маань улайран довтолсоор байна
эх түүх рүү маань улайран довтолсоор байна
14.4 Манай цэнхэр гаригт эртний хүчирхэг түүхийн улбаа, өв соёлоороо бахархан омогшиж дэлхийд гайхуулдаг олон үндэстэн бий. Тэгвэл монголчууд өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхийн гол дүр болсон Европын гүрнүүд, Арабын үндэстнүүд, Хятад, Япон, Энэтхэгээс ч илүү агуу бахархамт түүхийн эзэд, хосгүй үндэстэн билээ.
Тэгэвч энэ бахархлыг маань шинэ мянганы эхлэл дээр эргэн тойрны улс үндэстнүүд өөрийн болгон хувьчилж, бүдүүлгээр халдан довтолж байхад бид юу ч болоогүй мэт харсаар сууна.
С.Бодровын "Чингис" гарснаас хойш оросууд түүхэн үнэн рүү эрээ цээргүй довтолж бүр сүүлдээ Алтан ордны улс байгаагүй мэтээр өгүүлэл, эрдмийн бүтээлүүд нийтлэх болсон. Мөн монголчуудын байлдан дагуулал гэж хэзээ ч байгаагүй үлгэр домог мэтээр бичиж хойч үедээ ойлгуулж байна. Түүхэндээ монголчуудаас өөр ямар ч үндэстэнд олон зуун жил дарлуулж боолын боол, босгоны шороо болж байгаагүй оросууд одоо төгс төгөлдөр дайнч гүрэн болохын тулд түүхээ хүртэл эргэн засварлахыг хүсдэг болсон нь энэ. Үүнд Украины саваагүй эрдэмтдийн санаандгүй гэхээс санаатай бөгөөд ямар ч монгол хүний уур бухимдал төрүүлэхүйц өгүүллүүд Орос, Украины хэвлэлүүдэд удаа дараа гарч байсныг мөн дурдаж болно.
Тэгвэл наашлаад Казакстанд мөн л адил түүхэн хэмээгдэх элдэв кино, өгүүлэл ном зохиолоор тархи угааж түүнийгээ бүр зарлан тунхаглаж байна. Бодит түүхэнд Зүүнгарын хаант улсын хаад Галдан бошигтоос эхлүүлээд удаа дараа уулгалан довтолж, түрэмгийлж байсан нь одоогийн хөгжил цэцэглэлтэд нь хар толбо болох гээд байгаа тул тэд ийм зүйлийг санаатайгаар хийж эхэлжээ. Ийм зүйл гэдэг нь Чингис хаан бол казакуудын үр удам бөгөөд Их Монгол улс бол казакуудын улс, түрэг гаралтай нүүдэлчин аймгуудын үр дүнд л ийм агуу түүх бий болсон хэмээх гүтгэлгүүд юм.
Чингис нэртэй зоосон мөнгө гаргасан, дээрх худал түүхийг үнэн мэт харагдуулах олон зүйл хийж бүтээж босгож байгаа гэдгийг төсөөлөхөд ч хэцүү.
Түүхийн сурвалж бичгүүд, үнэт олдворууд бүхий л зүйлийг үгүйсгэж Чингисийг казак хүн гэх тэд бүр кино хүртэл хийсэн. Халдан довтолсон Зүүнгарын хаант улсын эсрэг баатарлагаар тэмцэж асар их хүчийг багахан хүчээр бутцохин ялан дийлж байгаа тухай өгүүлсэн түүхэн кино бүтээж түүндээ эргүү тэнэг монгол жанждын дүрд монгол жүжигчдийг урьж тоглуулсан байдаг.
Манай жүжигчид ч яахав түүх соёлыг нь яаж ч доромжилж байсан мөнгө л харагдвал гүйж очоод тоглох улс. Харин эрдэмтэд түүхчид, цаашлаад энэ талаар дуугарах, хариуг нь өгөх хууль ёсны эрх бүхий байгууллагууд мэдсэн ч мэдээгүй мэт.
Урд хөршийн хувьд хэзээнээс л эргэн тойрны улс үндэстнүүдээ түүх соёлоор нь өөртөө уусгах бусдын түүхийг үгүйсгэж өөрсдийнхөөрөө залруулан бичих бодлоготой улс. Тэднийг хэзээнээс нааш монголчууд мэднэ.
Монголчуудын түүхийг бүдгэрүүлэх гэсэн хятадуудын олон зуун жилийн санаархлыг энэ удаад дурдалгүй орхиж Орос, казакуудаас дутуугүй сүүлийн үед эх түүх рүү маань довтолч буй хангүгчүүдийн тухай өгүүлье.
Өнгөрсөн онд Солонгосын MBC телевизийн олон ангит "Impress Qi" нэртэй кино бүтээснийг яг энэ цаг мөчид монголчууд үзэж харж буй байхаа. Хэдийгээр үйл явдал, зохиомж дүрүүдийг зохиомлоор гаргасан гэх боловч Монгол Улсын түүхийг мөн л халдан дарангуйлсан бүтээл болжээ.
Их Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр болон түүний олон хатдын нэг солонгос гаралтай Ки хатны тухай энэ кинонд өгүүлэх ба монголчуудыг ухаан мөхөс, Тогоонтөмөр хааныг хэтэрхий арчаагүй эм хүн мэт сулбагар, аймхай сул дорой байдлаар харуулж, түүний жанжид, түшмэдийг хамгийн болхи мулгуугаар дүрсэлсэн. Эсрэгээр нь Юань гүрнийг ухаан төгөлдөр солонгос хатан л удирдан залж хөгжүүлж байсан хэмээн үзүүлжээ.
Уран сайхны бүтээл боловч мөн л түүхийн үнэнг дайрч давшилсан, гутаасан нь харамсмаар.
Үүгээр ч зогсохгүй Өмнөд Солонгос өөрийн түүхэн газрын зургийг шинээр зурж эхэлжээ. Өмнөд солонгосчууд бол зүүн Азийн жижигхэн хойгийн хоёр хуваагдсан ард түмний нэг. Харин тэдний шинээр бичиж буй түүхийг уншвал, Солонгосын түүхэн газрын зурагт Өмнөд, Хойд Солонгос төдийгүй Төв Ази, Монгол, умардын ой хөвчит Сибирь хүртэл багтжээ.
Дээрх түүхэн газрын зураг нь одоогоос 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан солонгосын үндсэрхэг үзэлтэн Ки Ён со гэгч хүний бичсэн “Хвандангоги” хэмээх номонд үндэслэсэн ажээ. “Хвандангоги” 1911 онд бичигджээ. Хожим, 1979 онд Ли Ю либ гэдэг хүн энэ номыг дахин хэвлүүлсэн байна. Тэр цагаас хойш Өмнөд Солонгост энэ номонд бичигдсэн түүхийг батлах гэсэн олон тооны санаа, ном, өгүүлэл тасралтгүй гарах болжээ.
Мөн энд бүх юмыг Солонгосоос үүсэлтэй болгон харуулах хэнээрхэл ч бий. Гэвч хачирхалтай нь, сүүлийн үед өмнөд солонгосчууд “Хвандангоги”-д улам ихээр итгэх болсон гэнэ. Өмнөд Солонгост дээрх агуу эзэнт гүрнүүд оршин байсан эсэхийг батлахаар их хэмжээний хөрөнгө хүч гаргаж, эрдэмтэд нь судалгаа хийж байна. Үүний үр дүн ч аль хэдийн гарч эхэлсэн гэнэ. Солонгосын эрдэмтэд Гожосеон улс оршин тогтнож байсан гэдгийг булш малталтаар баталсан гэдгээ зарласан ба одоо Гожосеон улсын түүх дунд суруулийн сурах бичигт албан ёсоор бичигдэх болжээ.
Шинжлэх ухааны судалгаанаас гадна, үндсэрхэг үзэлт өмнөд солонгосчууд тэдэнд агуу үлгэр, домог байх хэрэгтэй хэмээн үзэж эртний түүхийн өл


Top
   
PostPosted: Aug.10.15 11:49 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
https://en.wikipedia.org/wiki/Korean_na ... connection

Nationalist historiography considers the Yemaek the beginning of the "unity of race, culture, and statehood in the prehistoric Korean peninsula", overlooking the presence of the contemporary Upper Xiajiadian culture (1000–600 BCE) and Lower Xiajiadian culture (2200–1600 BCE) in Liaodong.

энэ 2 соёлыг дунху буюу сяньбид хамааруулдаг. хятад эрдэмтэд хүртэл сяньбитай ихээхэн холбоотой болохыг хэлдэг.
https://en.wikipedia.org/wiki/Upper_Xiajiadian_culture
https://en.wikipedia.org/wiki/Lower_Xiajiadian_culture

Korean nationalist historiography is connected with "popular archaeology" in South Korea, where television archaeologists competing for ratings make ever more-expansive claims to the limits of ancient Korea. For example, in 1993 the Korea Daily sponsored a trip of archaeologist Son Bo-gi of Yonsei University to Ulan Bator, Mongolia where Son claimed that he discovered a new Goguryeo stone fortress which proved that Goguryeo extended beyond the Greater Khingan range.[100] Korean Bronze Age art has been connected by popular archaeologists, for example, to that of the Scythians, supposedly proving the "arrival of a superior northern race" into the Korean peninsula.[101] Korean journalists and researchers also regularly travel along Silk Road sites in Central Asia searching for Korea's "Altaic roots".[100] Choe Nam-seon, writing in the territorial tradition of Shin Chae-ho, argued that Korea was the center of the Purham culture which extended deep into Central Asia.[102] According to Choe, the world was divided into Indo-European, Chinese, and "Părk" cultures (Purham munhwa kwŏn), the last of whom was a Korean Shinto-like religion that spread from the Black Sea through the Caspian Sea, Tian Shan, the Altai Mountains, down through Korea, Japan, and Okinawa.[103] Choe alleged that Dangun was universally worshiped within this super-culture.[104] However, according to Chizuko Allen, Choe did not examine the local cultures of any countries besides Korea, China, and Japan, and based this theory on phonetic similarities of geographical features.[103] Choe's Purham culture theory has since been adopted by the independence activist and "Korean Studies movement" leader An Chae-hong.[105]


https://en.wikipedia.org/wiki/Korean_na ... erritories
According to Kim, since all these peoples who led the dynasties originated in Manchuria—unlike, say, Jizi of Gija Joseon—, they are all descendants of Dangun, and thus part of the Korean minjok's "northern" branch of history. As a result, he considered all the lands conquered by those peoples, including most lately "the land of the Han, Mongolia, the territory of the Hui, and Tibet" all the way down to Burma as included in the territory of the Korean minjok.

https://en.wikipedia.org/wiki/Korean_nationalism


Top
   
PostPosted: Aug.13.15 1:12 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
https://en.wikipedia.org/wiki/Neocoloni ... quisitions
South Korean multinationals and provincial governments have also purchased land in Sulawesi, Indonesia, Cambodia and Bulgan, Mongolia.

Монголыг Өмнөд Солонгост нэгтгэнэ гэв үү?
2015 оны 7-р сарын 10

http://gashuun.mn/1776

Сүүлийн үед “Газрын тухай” шинэ хуультай холбоотойгоор Өмнөд Солонгос нь Монголд газар эзэмшинэ, худалдах буюу түрээсэлж авна, Халх голд чөлөөт бүс байгуулна гэсэн мэдээлэл дэлгэгдэх болов. Тэгвэл, цөмийн эсрэг хөдөлгөөний golomt.org сайтад үүнээс ч ноцтой баримт дэлгэжээ. Энэ нь Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдан аваад зогсохгүй, бүр өөртөө нэгтгэх тухай асуудал юм. Ийм утгатай үгийг 2006 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нь хэлсэн ажээ (http://golomt.org/2014/08/21/solongland/).
Амарлин “Газрын тухай” шинэ хууль гарах гэж буйтай холбоотойгоор, Дорнод аймагт их хэмжээний газрыг Солонгост зарсан тухай нийтлэлээ шинэ баримтаар сэлбэж, толилуулахдаа 2006 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ро Мү Хён Монгол Улсад айлчилсан тухай ийм нэг ноцтой баримтыг орчуулан дэлгэж байна.
Монгол Улс Өмнөд Солонгост газар нутгаа түрээслүүлэх, худалдах асуудал 2005-2006 оноос эхтэй ажээ. Энэ үеэр буюу 2006 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ро Мү Хён Монгол Улсад айлчилсан юм. Амарлингийн баримтад өгүүлснээр, Монголд хийсэн айлчлалынхаа үеэр ерөнхийлөгч Ро Монголын өргөн уудам газар нутгийг хараад, өөрийн эрхгүй тэсгэл алдан ийн хэлсэн байна:
“…Солонгос-Монголын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны уулзалтан дээр би манай улс газар нутаг жижиг болохоор солонгосчууд цэлийсэн уудам тал газар үзэхээрээ “хамаг ухаанаа алдчихдаг” гэж хэлсэн. Монголын өргөн уудам говь нутаг дээгүүр онгоцоор нисч явахдаа би дотроо харамсч байлаа. Солонгосчууд бид энэ газар нутгийг худалдаж авч болдог болоосой гэж би маш их хүссэн...
Би [Монголын] энэ газар нутгийг өөрийн болгомоор байна гэж хэлсэн нь хар амиа бодсондоо биш шүү. Би төрийн алба хаших хугацаагаа дуусахаар Монголд очиж газар түрээсэлнэ, нэг хүнд 1 га ногдохуйц хэмжээний газар түрээсэлж аваад мод тарьдаг төсөл хэрэгжүүлнэ. Бид мод тариад ой ургуулж чадвал маш том өв үлдээнэ. Үр ашгаа тэр дороо авчирч ч магад. Харин бид ирээдүй хойч үеийнхнийгээ эцэг өвгөдийнхөө тарьсан модыг ирж үзээч гэвэл Монгол руу чиглэсэн эко-аялалын эхийг тавих юм. Ингэвэл ирээдүйд Солонгос Монгол хоёр үүрд нэгдэх болно...”
Ерөнхийлөгч агсан Ро Мү Хён дээрх үгсийг энгийн нэг гадаад жуулчны хувиар бус, харин улсын төрийн тэргүүний хувьд айлчлахдаа хэлжээ. Солонгосчууд бол манай дарга нар шиг хулхи гарууд биш, харин зорилтоо эртнээс төлөвлөдөг, ажилдаа хариуцлагатай бөгөөд хэлсэн амандаа хүрдэг, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө зүтгэж чаддаг хүмүүс билээ. Иймдээ ч, өнөөдөр тэдний бодлого Монголд биелэлээ олж байх шиг. 25 жил ёс суртахуунаар сүйрч, ядуурч доройтсон Монголчуудын минь хүрэх зам энэ гэж үү?

О.Бат


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 135 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited