#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.18 10:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 115 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5
Author Message
PostPosted: Aug.27.10 3:05 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.02 2:02 pm
Posts: 932
Location: Who needs Naruto..
XaBT.Xacap wrote:
hey Gladiator kinon deer gardag zuils er ni unen tuuh ymuu? Maximus gej nuhur haaniigaa alsimu? tegeed baidliig deerduulj chadsimu?


Spartakaas sedevlesen.Maximus tuuh ni oorchlofdson spartacus gej kinog hiigchid heljee.Gehdee Commodus gladiatoriin temtseend ih durtai ooroo ch bainga oroltsdog baisan gej bichsen baina.Mon Marcus Aurelius ih gun uhanach uhaantai haan baisan gej yarij baidag.Commodus ch yag bish ch gesen mon bas neg haaniih ni ehner neg gladiatortoi yavaldaad haan ter gladiatoriig alj tsusand hatnaa bulhuulj baisan gedeg.teheer nee tuuh bol mash olon tuuhiin barimtuudaas sedevlesen negtgesen fiction yumaa gej oilgoj bolno.Maximus bol Thracia giin tsergiin darga Spartacus.Ehner huuhed ni bas neg tiimerhuu alagdsan gedeg.Suuld ni Spartacus mash tom boolchuudiin boslogo degdeej Rome iig neg ailgasan tuuhtei.

_________________
"Byakugan..!"


Top
   
PostPosted: Aug.27.10 3:08 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.02 2:02 pm
Posts: 932
Location: Who needs Naruto..
anonim wrote:
end bhan total war 4 togldog nohoinud tsuglatsan awdag humuse magtad bgan bshd :))


Negt total war 4 gej yu yum?
Hoert teriig nohoi toglodog yum bol manid hamaaguim baina.

_________________
"Byakugan..!"


Top
   
PostPosted: May.14.11 11:24 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 4:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
mark

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.25.11 4:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.10.10 8:48 pm
Posts: 885
Location: FrontLine
Ciceron wrote:
ICS_VorteX wrote:
Karl martel chine France bish Franke iih bhgui yu


Франц, Франк хоёрын хооронд техникийн ялгаа байхгүй.


Tegwel CHingis haaniig hvnnvgiin haan gehvv :xi:

_________________
Y N W A


Top
   
PostPosted: May.25.11 5:02 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11216
Frank chin zovhon France todiigui nileed heden hajuu haviin ornuudiig n hamarsan gazar nutagtai bsan bizdee...
bas garal uusel n France gej sanagdahgui l baih ym

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.29.11 12:56 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.10.10 8:48 pm
Posts: 885
Location: FrontLine
Yerunhiiduu german france iin gazar nutgaar baisiimshig bgam,,,,Hajuud ni Saxon Bavar ntr geed bas germanii owog aimguud bsan bgan

_________________
Y N W A


Top
   
PostPosted: Jul.04.11 11:13 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
залуу.ком-оос авав...


Quote:
Тэрээр 73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. 62 онд преторын язгууртны хэргэм хvртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болж удсангvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чөлөөг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ. Ю.Цезарь илvv их эрх мэдэлд хvрэх мөрөөдлөө биелvvлэхийн тулд тэр vеийн улс төр, цэргийн нөлөө бvхий зvтгэлтнvvд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай 60 онд холбоо тогтоож тvvнийгээ удалгvй анхны гурвал болгон хувиргаж Ромыг бvхэлд нь захирах болж төрийн удирдлагад нөлөөллийн хvрээгээ хуваажээ. 59 онд Ю.Цезарь консул болсон vеэс Сенатын эрх мэдлийг хязгаарлаж эхлэжээ. Консулын бvрэн эрхийн хугацааг дуусгасны дараа эхлээд Цезальпиний, дараа нь Нарбоны Галли мужид амбан захирагчаар томилогдохдоо арми эмхлэн байгуулах, бие даан дайн хийх эрх давхар эдлэх болов. Манай эриний өмнөх 58-51 онуудад алдарт галлийн аян дайн хийж сайтар сургагдсан, зэвсэг сайтай, сахилга бат өндөр легионеруудын армийнхаа ачаар нутгийн хvн амын улангассан эсэргvvцлийг даржбайв. Галлийн анхдугаар аян дайны vед гельветvvдийн кельтийн ард тvмний 100 мянган цэрэгтэй тулгарчээ. Майн, Неккар, Альпийн хооронд оршин суудаг кельтийн ард тvмэн Галль руу шилжин сууршихаар хөдөлснийг дуулмагц мужийнхаа цэрэгтэй галлийн омгуудын цэргийг нэгтгэж 58 оны зургаадугаар сард кельтчvvдийг Арар голоор гаталж байх vед нь дайрч цус урсгасан тулаанд гельветийн 30 мянган цэргийг хороов. Гельветvvдтэй долоодугаар сард Бибракын ойролцоо хийсэн тулалдаан нь Ю.Цезарийн хувьд алдар нэрд гарах эсэхийн хувь заяаг шийдвэрлэх байсан учир 30 мянган легионеруудынхаа (тvvнээс гадна галлийн 24 мянган цэрэг байв.) захирагч нарын морьдийг хурааж эцсээ хvртэл байлдахыг тушаажээ. 130 мянган цэргээ хvйс тэмтрvvлсэн гельветчvvд ялагдлаа хvлээж Ромын эрхшээлд орж Ю.Цезарийн тушааснаар эх нутагтаа буцжээ.

Мөн 58 оны найм, есдvгээр сард Ю.Цезарь 36 мянган хvнтэй арми захирч аймшиггvйгээр халдан ирсэн Ариовистийн удирдсан германы секван омгийн цэргийг өнөөгийн Мюлуз хотын ойролцоо бут цохиж ухраав. Дараа нь цэргийнхээ тоог 60 мянгад хvргэж Белгик улс руу халдаж Сюиссон улсын Гальба хааны захирсан 100 мянган цэрэгтэй армийг 57 оны хавар бут ниргэж дийлэнх омгуудыг нь Ромын харьяат болгожээ. Сабис голын эрэг дээр дөнгөж буудаллаад байхад нь нервиев омгийн цэрэг гэнэт дайран ирэхэд Ю.Цезарь цэргээ байлдааны журамд яаралтай оруулж гардан байлдаанд цэргvvдээ удирдан орж легионеруудаа зоригжуулж байлаа. Есдvгээр сард адуатукуудын нутагт нэвтрэн орж эзлэснии дараа 56 онд Арморик (Францийн өнөөгийн Бретань муж) нутагт оршин суудаг венет омог руу дайрч олон жижиг хот-цайзыг дараалан булаан авав. Венетуудын хvнд далбаат усан онгоцуудыг дийлэхийн тулд урт савааны vзvvрт тогтоосон хадуураар усан онгоцуудын татлагыг самардсаар тасалж гартаа хийжээ.

Галль мужийн амбан захирагч тавин мянган хvнтэй армитайгаа 55 онд Ромын нутаг дэвсгэрт Маас голын хөндийгөөр халдан ирсэн германы узепит, тенктер хоёр омгийн нэгдсэн 200 мянган цэргийг Треверийн дэргэд тосон байлдаж тэднийг толгой дараалан хядаж Рейн мөрний зvг ухрааж олзлон авсан эмэгтэйчvvд, хvvхдvvдийг нь мөн хvйс тэмтэрчээ. 55 оны долоодугаар сард Ю.Цезарийн цэрэг өнөөгийн Бонн хотын хавьд Рейн мөрнийг гатлахдаа гvvр барьсан нь Эртний Ромын инженерийн цэргийн хосгvй гайхамшигт бvтээл болсон юм. Тэрбээр германы омгуудыг айлган сvрдvvлэх аргаар Ромд vнэнч байх тангараг өргvvлж чадав.

Мөн оны наймдугаар сард английн эрэг дээр Дубры (өнөөгийн Дувр хот) хотын ойролцоо буухад, бритты омгийн цэргvvд байлдахаар тосож байв. Хоёр тал хэд хэдэн ширvvн тулалдаан хийсний дараа энхийн гэрээ байгуулж хагас сарын дараа галльчууд нутагтаа буцав. Ю.Цезарь дараа жил нь 54 оны долоодугаар сард 5 мянган легионер, 2 мянган морин цэрэг бvхий нийт 22 мянган хvнтэй арми удирдаж Англид хоёр дахь удаагаа халдахдаа Ла Маншийн хоолойг 800 орчим жижиг завиар гаталжээ. Кассивелуний захирсан бритты омгийн цэргийг хялбархан бут цохиж цааш явсаар Темза мөрнийг өнөөгийн Лондон хотоос хойд хэсэгт гаталжээ. 54-53 онуудад Галльд бослого гарсан тухай мэдээ авмагц Ю.Цезарь нутагтаа буцан ирж босогчдын булаан авсан Аверикум (Францийн өнөөгийн Бурж хот) хотыг удтал бvслэлт хийж босогчдын хvнс дуусаж байдал хэцvvдсэн vед удирдагч Верцингеториг цөөхөн тооны цэрэгтэй хотоос нууцаар гарч зугтсаны дараа эзлэж vлдсэн цэрэг, оршин суугчдыг нь хуу хяджээ.
Ю.Цезарь Герговия хотыг бvсэлж Верцингеторигийг дийлээгvй ч дараахан нь Алезия хотыг 50 мянган цэрэгтэй бvсэлж 89 мянган явган цэрэг, 15 мянган морин цэргийг нь буулган авч босогчдыг удирдагчийг олзлон Ромд аваачиж таван жилийн дараа босогч гэж цаазалжээ. Алезия хотыг буулган авснаар ромчууд Галлийг (Галлийн нутаг дэвсгэр дээр одоо Франц, Бельги, Голланд, Швейцар орнууд оршиж байна.) байлдан дагуулан дуусаж Ю.Цезарийн нэр алдар Эртний ертөнц даяар тvгжээ. Тэр байлдан дагуулалтын тухай Ю.Цезарь "Галлийн дайны тухай тэмдэглэл" дурсамжийн номондоо дэлгэрэнгvй өгvvлсэн бий. Тvvнийг Галльд дайтаж байх зуур хамтран зvтгэгч М.Красс парфянчуудын эсрэг байлдаж байхдаа Карр хотын дэргэд амь эрсэдсэнээр гурвал бутарч Ю.Цезарь, Гней Помпей хоёрын хооронд удтал vргэлжилсэн, цуст дайн эхэлж Эртний Ром дахин иргэний дайнд татагдан орж тус гvрний иргэд төдийгvй легионерууд хоёр талд хуваагдав. Ингээд Помпей сенатын бvгд найрамдах улсын талыг толгойлж тэдний өрсөлдөгчид нь Ю.Цезарийг удирдагчаараа сонгов. Сенат 49 онд Цезарийн Галль мужийн амбан захирагч байх бvрэн эрхийн хугацааг дуусгасан шийдвэр гаргаж захирч байгаа армиа тарааж Ромд буцан ирэхийг vvрэг болгов.
Ромд очмогц нь помпейчууд шууд баривчлан цаазална гэдгийг ойлгож байсан Ю.Цезарь легионеруудаа удирдан Ромыг чиглэн замд гарч шөнө Рубикон голыг гатлахын өмнө "Шийдлээ!" гэсэн алдарт vгээ хэлжээ.

Байлдааны баялаг туршлагатай цэрэг Г.Помпейн армийг газар сайгvй ухраасаар хоёр сарын хугацаанд Хойд Италийг эзлэв.Помпей Мөнхийн хотыг хамгаалах гэж оролдож 49 онд амбан захирагчийн хувь захирдаг Испанийн Илерда хотын ойролцоо болсон тулалдаанд Ю.Цезарийн цэрэгт бут ниргvvлж легионуудын vлдэгдэл (25 мянга орчим хvн), хамтран зvтгэгчдээ дагуулан Ром хотоор дайрч Бриндизи, Грек рvv ум хумгvй зугтаж төрийн эрдэнэсийн санг ч авч амжаагvй байна.Помпей Грек улсад ирмэгц Эдпирт Диррахия хотын хажууд хээрийн хуарангаа байрлуулж бэхлэлт хийв.

Ю.Цезарь араас нь мөрдөн ирээд армиа хот, дайсны хуарангийн хооронд байрлуулж харилцаа холбооны замыг нь хаав. Помпей аргагvй тулж дайралтад орж Ю.Цезарийн байлдааны журмыг сэтэлж ухраав.Г.Помпейг дагаж яваагvй Сенатын гишvvд 49 оны намар Цезарийг Ромын захирагчаар ёслол төгөлдөр өргөмжилжээ. Энж өдрөөс Ю.Цезарь vнэндээ хэмжээлшгvй эрхт хаан болж Ромын бvгд найрамдах улс төгсгөл болжээ.Удсангvй Фессали муж дахь Фарсаль хотын дэргэд 48 оны наймдугаар сарын 9-нд шийдвэрлэх байлдаан болж 50 мянган цэрэгтэй Г.Помпей хоёр дахин бага хvчтэй Ю.Цезарийг дийлнэ гэж эрдэж өрсөлдөгчийнхөө морин цэргийн дайралтыг тогтоож араас нь элдэж байтал легионерууд хажуугаас нь дайрч бут ниргэжээ. Ю.Цезарь энэ байлдаанд дөнгөж 200 цэргээ алдсан хэрнээ дайсны 8 мянган цэргийг алж 20 мянган цэргийг олзолжээ.
46 онд Ю.Цезарийн 10 легион цэрэг Тапсын дэргэд 14 легион, 100 гаруй байлдааны заан, тэрчилэн явган цэрэг, морин цэрэг гээд хvч хол давуу Помпейг ялсны дараа Ромын Сенат Ю.Цезарийг арван жилийн хугацаагаар захирагчаар томилжээ.Цэрэггvй болсон Г.Помпейг усан онгоцоор хvрч ирэхэд Египет улс хvлээн авсангvй, хамтран зvтгэгчид нь тvvнийг цааш харуулжээ. Гэвч Ю.Цезарь тэнгисийн цаана гарсан помпейн цэргийн vлдэгдлийг бvр мөсөн дуусгах зорилгоор Египет орж Нил мөрний эрэг дээр болсон тулалдаанд төрсөн эгч, vзэсгэлэнт Клеопатра бvсгvйн хамт эх орноо захирч байгаа тус улсын XII Птоломей хааны цэргийг бут цохиж хаан нь тулалдаанд алагджээ.Ю.Цезарь Египетийн Клеопатра хатан хаантай учир ургуулж халуун янаглалдаа мансуурч байхдаа 47 онд заналт дайсан, Понтийн Фарнак хааны армийг тавхан хоногийн хугацаанд зvйл дуусгаж "Ирлээ, харлаа, яллаа!" гэсэн алдарт vг бvхий мэдээг Ром руу явуулжээ.Г.Помпей vхсэнээр Ромын бvгд найрамдах улсад он удаан жил vргэлжилсэн иргэний дайн сая нэг дуусаж Сенат 44 онд Ю.Цезарийг бvх насаар нь Ромын захирагчаар томилж байгаагаа зарлажээ.

Ромын өчнөөн төчнөөн мянган легионеруудын ачаар Эртний Ромд хэмжээлшгvй их эрх мэдэл гартаа атгасан жанжин эртний тvvхийн цэргийн урлагийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Ю.Цезарь галлийн дайн vед төдийгvй Помпейтэй хийсэн иргэний дайны vед стратегийн зорилгыг тавихдаа алсыг харж хашир болгоомжтой хандаж байв. Легионуудаа байлдааны ажиллагааны талбарт хvчийг тарамдуулахгvй, нэг дор байрлуулж шаардлагатай чиглэлд дайснаас давуу хvчийг бий болгож чаддаг байлаа. Тулалдааны талбарт армиа гурван эгнээгээр байрлуулахдаа сvvлчийн эгнээнд нь нөөцөө хадгалдаг байлаа. Байлдаан эхлэхийн өмнө, явцад тагнуулын ажиллагааг идэвхтэй явуулж бут цохиж ухраасан дайсныг нилээд гvнд мөрдөн мөшгөдөг байв.

Дайн тvvхийн сэдвээр хэд хэдэн сонирхолтой, өргөн агуулгатай ном бичсэн учир тvvнийг Эртний ертөнцийн цэргийн томоохон тvvхчдийн нэг гэж мөн vздэг. Суут жанжин А.В.Суворов, Наполеон Бонапарт нар офицер бvр тvvний бvтээлийг уншиж судлах ёстой гэж шаардаж байжээ.Ю. Цезарь Ромд бvх насаараа захирагчаар томилогдсоноор бvх дайсандаа нэгдэх бололцоо олгосноор Эртний Ромыг ганц жил л захирч чадсан юм. Иргэний дайны дараа эрх мэдлийг нь хэвээр vлдээсэн Юний Брут, ойрын хамтран зvтгэгч Гай Кассий Лонгин нар 45 оны сvvлчээр хуйвалдан сэдэж 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Ю.Цезарийг Сенатын хуралдааны танхимд чинжаал хутгаар хэдэнтээ хутгалж амийг нь егvvтгэжээ.

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Aug.06.12 8:26 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11216
Надад нэг ийм юм байна...
MissNoGood wrote:
РОМ УЛС
МЭӨ 509 - МЭӨ 27

Ромд патрициа (иргэдийн давхарга) дэлгэрэн гараад байв. Ромчууд юун түрүүнд бүх Италийг дараа нь Европыг эзлэн авахаар төлөвлөж байлаа...

Цаг хугацаа өнгөрөх тусам патрициа болоод плэбэйчүүдийн (энгийн иргэд, ямарваа нэгэн давхаргыг эсэргүүцэгчид) хоорондын мөргөлдөөн ширүүссээр байлаа. Плэбэйчүүдэд засгийн тал хувийн эрхийг өгөх хууль гарган батласан нь "улс" болох анхны алхам байсан гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Олон тооны тулаан, дайн Ромчуудыг МЭӨ 270 он гэхэд улам хүчирхэг болгосоноор барахгүй тун аажмаар бүх Итали тэдний мэдэлд шилжив.
Газрын дундад тэнгисийн төлөө Ромчууд Картагтай удаан хугацаанд дайсагналцсан билээ. Энэхүү дайсагналцал нь төд удалгүй 60 жил үргэлжлэх дайн болно гэж хэн яаж мэдэх билээ дээ... Эхний дайн 60н жилээр хязгаарлагдаж хоёр дах дайн эхлэв. Энэ удаад картагчуудын байлдан дагуулагч Ханнибал өөрийн цэрэг эрсээ аван Алпын нурууг даван гарч, тэндээсээ Италийг бут цохихоор болов. Харин энэ хооронд ромын генерал Скипио Африк орж Картаг руу гэнэт дайрсанаар Ханнибал буцахаас өөр замгүй болов. Ялалт Ромын талд байлаа. Эзлэгдсэн нутагтаа тэрбээр шинэ хот босгон, хамтран ажиллаж эсэргүүцэл гаргаагүй олзлогдсон иргэдэд Ромын иргэншлийг харамгүй хайрлаж байлаа.
МЭӨ 44 он хүртэл Ром Спайн, Франц, өмнөд Европын Дунайгаас эхлэн Анатоли, хойд Африк хүртэл мөн Газрын дундад тэнгисийг тэр аяар нь бүтэн 200 жилийн туршид удирдаж ирсэн юм.

Image


УЛСЫН МӨХӨЛ

МЭӨ 100-аад оны үед патрициа болон плэбэйчүүдийн мөргөлдөөн улам хурцдаж эхэллээ. Армид газар нутаггүй иргэдийг татан авч, үйлдсэн гавъяаг нь харгалзан үзэж тариалангийн талбай, хувийн газраар шагнаж байжээ. Иргэний дайны үеэр улсын эрхийн төлөө өрсөлдөх дээд тушаалтнуудын тоо илт өсөв. МЭӨ 44 онд Юулиус Цеасерь диктатур болсноор (насан туршын эрх мэдэлтэйгээр, өөрөөр хэлбэл үхэн үхтэл нь энэ суудлаас хэн ч түүнийг татан буулгах эрхгүйгээр) ард түмний дургүйцлийг дээд цэгт нь тулгаж улмаар тэдний гарт амь үрэгдсэнээр Ром улсын мөхөл ирдээээээээээг.

Image

Punic Wars

Анх ромчууд өөрсдийн эрх мэдлийг тэлэхийн тулд Картаг дахь фэникчүүдийг дайрсанаар эхэлдэг. Энэхүү дайнууд нь МЭӨ 264-241, 218-201, 149-146 гэх дарааллаар хуваагддаг. Хожим энэхүү фэникчүдийг дайлаар мордсон "бяцхан тулаан" нь улам томорч Ром болон Картагийн том том хотууд ч оролцож эхэлдэг. Картагийн удирдагч Ханнибал Алпын нурууг даван гарч Италийг эзлэх дөхдөг боловч МЭӨ 206 онд Скипио урьтаж очин Картагийг түйвээсний улмаас арга буюу буцсанаар тэд ялагддаг.

Image


СОНИРХУУЛАХАД:

Ромын цэргүүдийг айлгахын тулд картагчууд өөрсдийн цэргүүддээ бүрэн зэвсэглэсэн заан унуулдаг байжээ. Харамсалтай нь Алпын нурууг давж байх үеэр ихэнхи нь үхсэн байдаг.

Image


Ханнибал маш ухаантай нэгэн байсан ба хэний ч санаанд ормооргүй, хэний ч итгэхээргүй байлдааны тактикууд гарган ирж чаддаг байлаа. Скипио түүнийг бараг шахуу "азаар" ялсан гэж үздэг.

Image


Цэргийн явдал, шуудан, арилжаа худалдааг хурдан явуулахын тулд ромчууд энд тэндгүй зам тавьж эхэлсэн байна, энэ үед.

Image

Дэлхийд ромчууд яахын аргагүй гладиаторуудаараа алдартай. Тэрэн дундаа тэдний байлдаан болдог колосеумууд. Зөвхөн гладиаторуудын тулаанд хэрэглээд зогсохгүй, ямарваа нэгэн спортын арга хэмжээ тэмцээн уралдаан, шашны үүдэлтэй амьтан, олзлогдсон иргэд, боолуудаар тахил өргөх ёслол гэхмэтчилэн чухал чухал арга хэмжэг давхар энд тэмдэглэдэг байсан байна.

Image


MissNoGood wrote:
РОМЫН ЭЗЭНТ ГҮРЭН
МЭӨ 27 - МЭ 475 он

Юулиус Цеазерийн үхлийн дараа ромчууд хаант засаглал/эзэнт гүрэнг илүүд үзэх болов.
Цеазерийн халааг Октавиан залгамжлан авлаа...

Юулиус Цеазерийн хамаатан гэгдэх Октавиан хэмээгч нь туйлын мэдлэгтэй улс төрч байсан юм. Хэд хэдэн удаа консулаар сонгогдож байсан тэрээр өөрөө өөртөө принсэпс буюу анхдагч иргэн хэргэм олгосон байдаг. Аугустус буюу Язгууртан (ихэмсэг) гэдэг нэрийг өөртөө бас л оноож өгсөн гэлцдэг. Эзэнт гүрэнг байгуулсанаар энх тайван ромын газар нутгаар тархаж, шинэ худалдааны замууд олноор нээгдэн улс даяар эмх замбараатай болж байлаа. Шинэ тавигдсан замаар Энэтхэг, Хятад болон Африкаас бараа таваар оруулж ирдэг байв.

Image

РОМЫН ИМПЕРАТОРУУД

Ром улс ард иргэдээс илүүтэйгээр цэрэг, армийн хүчээр тогтож байсныг нуух юун. Цаг хугацаа өнгөрөх тусам засгийн газар дахь патрициачдын тоо улам багасаж, тэд улс төрөөс илүүтэйгээр том хотуудаас зайдуухан шилтгээнд амар амгалан, баян тансагийн жаргалд умабахыг илүүд үзэж байлаа. Ихэнхи ромын эзэгнэгчид өөрсдийн залгамжлагчаа сонгодог байсан боловч зарим нэгэн "тэрслүү үзэлтэнгүүд" цэргийн хүчээр улсын эрхийг гартаа оруулдаг байсан байна.
МЭ 68 - 69 оны дотор л гэхэд дөрвөн ч император солигдсон байдаг.
МЭ 1-р зуунд Ромын түүхэн дэх хамгийн хүчтэй, хамгийн алдартай императорууд байсан ноёчилж байсан гэдэг - Траяан, Хадриан, Антониус болон Маркус Аурелиус гэх мэтчилэн ром биш үндэс угсаатай хүмүүс ч захирч байжээ.
117 он гэхэд Ромын эзэнт гүрэн асар өргөн уудам нутгийг эзэлж байлаа. Үүнийхээ хирээр ачаалал ч бас нэмэгдэж байсан нь лавтай. Цэргийн хүнс, хувцас, хөлс болоод газар, зарц гээд л хөл толгой нь олдохгүй бужигнаан нэгэн хэсэг болоод өнгөрсөн байдаг. Энэ үеэс л эзэнт гүрэн маань дэндүү ачаалалтай болж эхэлсэн биз.

ГАЗАР НУТАГ

Аугустусын хаанчлалын дараах зуунд Ромын эзэнт гүрэн Британи, Сириэ, Палестин болон Египтийг эзлээд авсан байв. Жүдүүдийг бутаргах, салган тусгаарлах маш ярвигтай асуудлуудын нэг байлаа. Гэвч хэтэрхий их сүр хүчний дор эзлэгдсэн газруудын ихэнхи нь толгой гудайлгаж байв. Гали, Африк, Сириэ, Британи болон Панони дахь иргэд ромын ёс заншил, соёл боловсролыг хүлээж аван Ромын иргэн болцгоож байлаа.

Image


РОМЫН АРМИ

Залуучууд цэрэгт зөвхөн алдар нэр, баялаг болон өөрийн гэсэн газар олж авахын тулд ордог байлаа (ялангуяа гадаад эрс). Цэргүүд хэрэв зээ нэг газрыг эзлэн колони авбал улсаас газартай болцгоож, ялсан тулааны тоогоор хэргэм зиндаа нь дээшилдэг байв. Арми олон үндэстнээс бүрддэг байсан ба барбарчуудыг хөлсний цэрэг болгон ашигладаг байв. Лиг тус бүр холын аянд морддог байсан байна. Жишээлбэл Шотланд, Мароко, Араб гэх мэт...
Улсын болон том хотуудын хамгаалалтын үүргийг зам, хамгаалалтын хэрэм, цайз гүйцэтгэдэг байжээ.

Image

СОНИРХУУЛАХАД:

Барууны ертөнцийг бүхэлд нь Ром эзэгнэдэг байсан бөгөөд гайхалтай нь тэр уудам нутаг, тэр олон хүмүүс нэг хууль, нэг гүрний өмнө нэгдэж байсан байгаа юм.

Байнгын хамгаалалт хэрэгтэй гэж үзсэн газартаа лигүүдэд зориулж жижигрүүлсэн хот босгодог байв. Тэрхүү хотод нь гэрээсээ хол байгаа цэрэг эрсэд хэрэгтэй бүхэн байдаг байжээ.

Image

Лиг тулаанд орохдоо эхлээд хамгаалалтын байрлалд ордог байв. Дээд ба хажуу талаа бамбайгаар хамгаалсан цэргүүд дайсн талаа чулуу, жад болон нум сумаар харвах үед яст мэлхий хэмээх аргаар хамгаалалт хийн дараа нь дайрж эхлэх нь элбэг үзэгдэл байжээ.

Image


MissNoGood wrote:
РОМЫН ЭЗЭНТ ГҮРЭН ДАХЬ АМЬДРАЛ
МЭӨ 509 - МЭ 475 он

Ромчууд өөрсдөө шинэ соргог зүйлс бодож олоогүй бөгөөд тэд зөвхөн өмнөх үеийнхнийхээ нээлтийг дэлгэрүүлж байсан.

Ром дахь амьдралыг нэг үгээр хэл гэвэл "роматинас" гэж хэлэх байх. Ромын иргэний хувьд хийх ёстой зүйлс, баримтлах ёстой хуулиуд, эдлэх ёстой эрхүүд гэх мэт. Гэхдээ мэдээж зөвхөн ромын иргэн болсон тохиолдолд л...
Гүрэн гэдгийг нийгэм талаас нь авч үзвэл олон улсуудын нэгдэл, худалдаа арилжаа, амьдралын хэв маягаараа нэгдэх нэгэн систем гэж ойлгож болох байхаа.

АРДЫН ЭРХ

Грекүүд анх демокрациг нээн Ромууд түгээн дэлгэрүүлсэн байдаг. Демокраци гэдэг нь патрициа, нөлөө бүхий эрх мэдэлтэнгүүд болон мөн плэбэй (энгийн иргэд) -чүүд улс төрд нээлттэй оролцох, санал өгөх эрхиг бүрэлдүүлж өгсөн систем юм. Энгийн үгээр тайлбарлавал улс төрд ард түмэн ч бас ямарваа нэгэн хэмжээгээр оролцож болох бололцоог гаргаж өгсөн явдал юм. Эзэнт гүрэнд амьдрах хүмүүсийн дийлэнхи хувийг эзлэгч боолуудад харамсалтай нь ямар ч эрх байгаагүй билээ. Учир нь тэд иргэд биш. Ромын демокраци эхэндээ өөрийн хийх ёстой хийж байсан боловч сүүлдээ үүрэг роль нь замхарсан гэж хэлж болох байх. Тиймдээ ч энэхүү улс төрийн систем тун удалгүй хэмжээгүй эрхт императорын системээр солигдсон байдаг.

СЕНАТ

Улсыг Сенат удирдах ба тэднийг конзулаар сонгон хувиарладаг. Сенатын гишүүд нь ихэнхидээ патрицистүүд байдаг (эрх мэдэлтэй, нэр нөлөө бүхий, баян давхаргын иргэд).
Конзул нь ерөнхийдөө ерөнхийлөгчийн албан тушаалтай дүйцэхүйц ба Сенат нь түүний туслах гэж явдаг байж. Хожим нь цэргүүд энгийн ардаас дээгүүр зиндааных болж, түүний улмаас Конзул нь яваандаа цэргийн жанжингуудас бүрэлдэх болсон байна.
Мөн Аугустусыг нас барсаны дараа Ромын эзэнт гүрэн абсолют засаглалтай болсон байдаг.

ХОТЫН АМЬДРАЛ

Хамгийн том хотуудын жагсаалтад эдгээр гурван хот эхний байруудыг эзлэж байлаа - Рома, Александриэ, Антиохэ - хүн амын тоо 100 000 элбэг давж байв. Бусад дунд зэргийн хотуудад 10 000 - 50 000 хүн ам оршин суудаг байлаа. Хотын зохицуулалт гайхалтай сайн байв, энэ үед. Хот болгон яам тамгын газрын байр, төв талбай, рашаан сувилалын газрууд, стадионууд, зах зээлийн талбай, дарханы газрууд, склад болон хорооллуудаад бүрдэж байлаа.

ТОСГОНЫ АМЬДРАЛ

Эзэнт гүрэн дэх амьдрал нэгэн бодлын дээшилж байлаа. Баян, эрх мэдэлтэнгүүд сул газрыд худалдан авч ядууст хөлслүүлдэг байж. Мөн цэргүүд бэлгэнд газар авч байлаа. Харин тус газрыг хөлслөн суугаа тариачид, боолууд газар тариалангийн ажил эрхэлдэг байв. Тариа ногоо тарин ойрхи хотуудад аваачин борлуулдаг байсан байна. Рома болон өөр хотууд руу маш олн тооны материал, хүнс тосгодуудаас орж ирдэг байлаа. Заримдаа хүнсний нөөцөө цэгцэлхийг тусгайлан лигийн цэргүүдэд тушаадаг байв. (хэтэрхий их хэмжээгээр орж ирдэг байсан + тусгайлж хариуцсан хүн бдаггүй бсым шиг бгаан)
Мөн дан ганц хотуудын хүнсний нөөцийг хангаад зогсолгүй гадаад ру худалдаан багагүй орлого олдог байсан байгаа юм.

ЕРӨНХИЙ АМЬДРАЛ

Ер нь бол эртний Ромын амьдрал, нийгэм өнөөгийн дүр зураг мэт. Зарим нэгэн асуудлууд байсан нь өнөө л бидний өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлууд байдаг байж. Жишээлбэл: хэт өндөр барилга ба түүний чанар, зам тээврийн бөглөрөл, асуудал, худалдаа, аялал гэх мэт...
Ромад үе үе улсын өнцөг булан бүрээс хүмүүс ирж цугладаг байв. Бүгд ижил хэлээр ярилцдаг байсан нь латин болон грек хэл байжээ. Энэ нийгэмд ил биш ч гэлээ олон шашны урсгалууд, тэдний сурталчилгаа явагддаг байв. Мөн худалдааны биржүүд ч бас ажилладаг байжээ. Мэдээж иргэдийн дундах түвшин. Дээд, доод зиндааны зөрүү гээд л ер нь л яг өнөөдөр л гэсэн үг.

РОМЫН ХОТУУД

Ромчууд гайхалтай уран барилгачид байсан аж. Тэд хот бүрээ хамгаалалтын ханан хашаагаар тусгаарлан, дотор гадраас нь засмал замаар бүрсэн байдаг байв. Ихэнхи хүмүүс нийтийн халуун усны газар угаалга хийх гэж очдог байсан бол цөөнхи хэсэг нь найзуудтайгаа уулзах, амрах гэж очдог байлаа. Мөн хотод маш олон тооны бурхадыг дүрсэлсэн уран баримлууд байдаг байв. Яармаг худалдаа нэн түрүн талбай дээр явагдах бөгөөд дараа нь тус бүрийн худалдааны төвдөө очдог байжээ.

Image

ТОСГОД

Чинээлэг хүмүүс хотод сайхан байранд амьдрахаас гадна хотоос зайдуу нам жим газарт өөрсдийн диваажинг бүтээдэг байв. Мөн зарим нэгэн тосгон тэр чигээрээ үйлдвэрлэлд ч зориулагддаг байв. Ихэвчлэн баячууд тансаг ордоо барих ба тэр нь дулааны усан сувгийн хүчинд өвөл ч халуун байдаг байв. Өөрсдийн гэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй баячууд амралтын өдрүүдээ эндээ өнгөрүүлдэг байв. Харин боолууд тариа тарьж ургацаа хураахаас гадна, хонь ямаа хариулж сүү сүүн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүнээр эздээ хангадаг байжээ.

Image

СОНИРХУУЛАХАД:

Ромууд шөнийг ч өдөр шиг гэрэлтэй байлгахын тулд оливийн тос ашиглан лаа бүтээсэн байдаг.

Морин тэрэг ихэвчлэн спортын уралдаан тэмцээнд зориулагддаг байсан бол бараа таваар зөөхөд үхэр тэрэг ашигладаг байв.

Image

Хуцаслалт:

Toga
Image

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.23.14 12:41 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2430
Location: founder of mongolbitcoin.com
бууран доройтсон нь үнэхээр харамсалтай.


Image


Image

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Sep.21.15 12:45 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1669
Location: Middle-earth
.


Top
   
PostPosted: Dec.15.15 7:10 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24196
Roman genocide: Battlefield where Julius Caesar slaughtered 150,000 tribespeople discovered in Netherlands

http://www.ibtimes.co.uk/roman-genocide ... ed-1533067


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 115 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited