#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.18 5:05 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 
Author Message
PostPosted: Feb.22.11 11:58 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
За энэ талаар энд байдаггүй юмшиг байна.

Энэ дэлхий 2 туйльд хуваагдсан талаар
Мөн Вьетнам, Солонгосын дайн бусад дайн
Латин америкын хувьсгал нтр бичвэл ямар бэ?

_________________
Early bird catches early worm


Last edited by Ваффен on Feb.23.11 12:01 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.23.11 12:00 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11210
тээр чи муу ийм сэдэв бхкүү бсан бгааздээ,
хүнийг загнаад бсан
:m7:
:razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.23.11 12:00 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
Манай бяцхан охин сэдэв андуурчихсан юм энд яг тохироно :bigthumpup:
MissNoGood wrote:
Карибын хямрал буюу 2-р дайны дараах Куба


ааая аймар сүртэй гарчиг өгж нтр, за эхлий: :razz:

Зээ тэгээд энэ үйл явдалыг түүх шинжээчид маань 1952 оноос эхэлсэн гэж үздэг юм бнлээ.
Ернол их золгүй улс байжээ, бодоод бхад...нэг дарангуйлагчийн гараас гараад л нэг дарангуйлагчийн гарт орчдог. Батиста гэдэг хүн болбол соц нийгмийн эсрэг гэхлээр чинь хөрөнгөтөнгүүд болох Америк ахан дүүстэй нягт андын барилдлагатай байжээ. Яадаг бсан гэхлээр улс орноо хөгжүүлнэ энээ тэрээ гэж баян улсаас мөнгө татдаг бсан хирнээ юу ч хийхгүй, өнөөгийн манай монголын сайд, дарга нар шиг л нөхөр бсан юм шиг бгаан..а ард түмэн нь зүгээр л хараад хамаг гаднаас олсон хөрөнгө, мөнгөө нэг бүдүүкад өгөөд л байв гэж!
Эсрэг үйл ажиллагааг Фидел Кастро гэж хуульч (сайн санакуу бн гүү ч бж магад) хөхүүлэн дэмжиж удирдсанаар өргөн тархжээ...энэ үйл ажиллагаа нь залуусыг ихээхэн өдөөн хатгасан, өөрөөр хэлбэл соц нийгэм байгуулж бүгд ажилтай болно, энээ тэрээ гсн үгээр гулхидан, тархий нь зад угаасан бгаан. Ингээд Куба гэдэг улс хоёр хуваагджээ. Берлинийг санагдуулам бгааз?

1956-1959 жилүүдэд Иргэний дайн болжээ, хөөрхий тэр улсад..."Иргэний дайн" бол хамгийн бохир, хамгийн заваан дайн бдаг, тээ? ахан дүүс хоорондоо цус нөжөө харалцаад дайрахаар чинь...ээ бүү үзэгд, бодохоос ч аймар ийн... за тэгсэн яасан бх нь уу? дарангуйлагч Батистог Кастро маань ялсан бх нь...ингээд дэлхий дээр бас дахин нэг улсад соц нийгмийн "цэцэг" яах ийхийн зуурдгүй таригдаж эхлэв шд.

аа тэгсэн Америк ах нар яахав, дайны дараа Орос ах нартай ана мана зүэлцдэг бсым чинь Куба алдаж "ялагдахыг" тэвчсэнгүй ээ...өнөө иргэний дайны үеэр АНУ руу дүрвэж чадсан нутгийн индиануудад бүх юмыг чинь өгий, явж тэр улсаа хамгаал гэж чихэнд нь аяархан шивнэсэний улмаас 1961 онд ахиад дайн шахуу юм болов шд...тэгсэн яасан бх нь уу? Дүрвэгсэдийн аз нь дутаад ахин ялагдсан бх нь шд... тэр үед Хрущёв яаж инээжийсан бол доо гах гах тэгсэн чинь Кэннеди уйлж нтр, за тэр яахав цааш яриандаа оры:

Тэгсэн Америк ах нар бүр уурлаад амнаас нь цагаан хөөс сахарцгаан ерөөсөө Цөмийн дайн хийе гэж балайтаад Туркэд цөмийн бөмбөг аваачаад тавьчижуугаан... Хрущёв яаж зүгээр байхуудээ, доромжлуулжына гэж бодоод гүйж очоод Кубад бас өөрсдийнхөө цөмийн бөмбөгөө суурьшуулцан...зээ ингээд дэлхий дээр бүх юм нь бүрдэж бэлэн болсон 2 ширхэг цөмийн бөмбөг (өнөө алдарт онигоонууд дээр гардаг шиг ерөнкийлөгчид маань "улаан товчлуур" дээр дарах л дутуу) анхны Цөмийн дайн болоход бэлэн болов оо хөөрхий...гэнэт нөгөө бөмбөг дэлбэрвэл аюултай шүү гэдэг дуу санаанд орчлоо, завкарсын :haha:

Тэгсэн дарин дээр давс гэж Америкууд Кубад бгаа цөмийн бөмбөгийг тойруулаад бөөн шумбагч онгоцнуудын тойрог үүсгэвээ...Оросууд барьцаад тэр Америк тойргийг тойрсон илүү том шумбагч онгоцны тойрог үүсгэв шд! аймар тэнэг хоёр, нээх барьцамтгай...

Ингээд л хүн бүрийн зүрхэнд айдас хурсан өдрүүд эхэлжүүгаам даа... Энэ дайныг дэгдээгүйг маш том аз гэж түүхчид гайхацгааж бас баярладаг гэжийлээ... Тэгсэн эхлээд Кэннеди Хрущёв хоёр бие биетэйгээ утсаар ярьж яах ийхээ шийдэх гсн чинь яасан гэдэг ч билээ дээ, ямар ч бсан чадалгүй нилээд уджаагаад, нэг яриад чи баараагүй юу баараагүй, би баараагүү юу баараагүү болоод гар хөлөө бараг утасны цаанаас барилцаад, бүх зэвсэг, цэрэг, шумбагч болоод шумбадаггүй онгоц нтрээ татаж авсым гэнэлээ...

Тэгээд холбогдож чадаагүй гэжийсан шдээ эхлээд, тэр явдалаас үүдээд дараа нь "ХотЛайн" буюу "Халуун Холбоо" Цагаан ордонг Кремлинтэй холбосон шугам тавигдаж байжээ... өөрөөр хэлбэл хоёр ерөнкийлөгчид маань унтлагынхаа өрөөнөөс ч ярилцаж болдог болсон бх нь.


_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Feb.23.11 12:07 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11210
өө гоё эхнээс нь бүр 1946 оны үеээс эхэлж бичих бсымдаа :razz:


_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.23.11 5:46 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3852
Location: Зуун давхарт
MissNoGood wrote:
өө гоё эхнээс нь бүр 1946 оны үеээс эхэлж бичих бсымдаа :razz:



миний толгой өвдөөд байна. чи өөрөө бичэ :whip:

_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Mar.10.11 2:41 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.26.08 12:19 am
Posts: 373
Location: Mongolia
Dain gej aimariin, enh taivan l bj uzeesei


Top
   
PostPosted: Mar.10.11 6:57 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11210
Хүйтэн дайн болсон ерөнхий хүрээ, цаг оноороо ер нь 5 хуваагддаг юм шиг бгаан, миний ойлгосноор бол.
Хамгийн гол таван үйл явдал бол ерөөсөө:

1. Берлины нэгдүгээр хямрал 1948-1949 (энд бол Герман улс хоёр хуваагдаж, Берлин мөн хоёр хуваагддаг)
2. Карибын хямрал буюу Куба дээр бичсэнчлэн 1952-1962
3. Берлины хоёрдугаар хямрал (энд бол хоёр Берлиныг тусгаарлсан Цагаан хана баригдсан тухай)
4. Солонгосын дайн 1950-1953 (иргэний дайн)
5. Вьетнамын дайн 1945-1975 (гол дайн энээ тэрээ нь ернол 1964-1975 оны хооронд болж өнгөрсөн)

Тэгээд энэ явдалуудаас үүдээд өөр бас бус том жижиг конфликт өөр бусад орнуудын хооронд болсон бх...
Тэгжаагаад өөрийнхөө ойлгосноор, өөрийнхөө боддогоор дэлгэрүүлж бичнээ.
Алдаа мадагтай юм бвал засаж өгвөл баярлана уу гэхээс уурлаж гомдож, зөрдөггүй хүн шүү гэдгээ эртхэн хэлчий дөө :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.10.11 7:01 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
ааая хичээлдээ суусан юм уу

_________________
Дунд хуруу


Top
   
PostPosted: Mar.10.11 7:03 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11210
гүү маргааш хичээл орно :frog:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Apr.27.12 12:06 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Oct.01.10 1:08 pm
Posts: 509
Location: We serve justice so if you cant be trusted may you return where the dust is...
энэ үргэлжлүүлэхгүймүү? уг нь юм хум бичүл их уншмаар сэдэв бшд

_________________
I kill innocents for 10 cents


Top
   
PostPosted: Dec.02.12 5:21 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.10.10 8:48 pm
Posts: 885
Location: FrontLine
Vietnam Solongosiin hoigiin dain Ednvvs bvgd zohiomol hiimel dain

_________________
Y N W A


Top
   
PostPosted: May.16.13 2:28 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.05 11:51 am
Posts: 1904
Location: blah......blah......blah
Solongosiin dainii ved Americ 26 shirheg tsumiin tsenegt hushuu solongosiin hoigt avchirtsan, deerees n tushaal irvel hoid solongosiig ter chigt n deerees n Ulaanbatariig tsumiin bumbuguur bumbugduh tuluvlguutei baisan geh yum bnlee.

Americiin generaliid n er n dalimduulaad zuvlultiin ulsuudiig ter chigt n tsumduud duusgah sonirholtoi baisiim shig baiaam

_________________
Do it!!!


Top
   
PostPosted: May.16.13 3:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
thugz wrote:
Solongosiin dainii ved Americ 26 shirheg tsumiin tsenegt hushuu solongosiin hoigt avchirtsan, deerees n tushaal irvel hoid solongosiig ter chigt n deerees n Ulaanbatariig tsumiin bumbuguur bumbugduh tuluvlguutei baisan geh yum bnlee.

Americiin generaliid n er n dalimduulaad zuvlultiin ulsuudiig ter chigt n tsumduud duusgah sonirholtoi baisiim shig baiaam

тэгээд цөмдөхгүй яав даа?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.16.13 3:04 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
Тийм мэдрэл юм гэж юу байхав дээ хаха, Монголыг дээрээс нь Оросуудыг ер нь дэлхийг цөмдөж байгаад эзлэх гэж байсан гэдэг утга уу ? кк
Сонссон мэдээлэл чинь буруу байжээ

_________________
Game over, nerds win.


Top
   
PostPosted: May.16.13 3:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
thugz wrote:
Solongosiin dainii ved Americ 26 shirheg tsumiin tsenegt hushuu solongosiin hoigt avchirtsan, deerees n tushaal irvel hoid solongosiig ter chigt n deerees n Ulaanbatariig tsumiin bumbuguur bumbugduh tuluvlguutei baisan geh yum bnlee.

Americiin generaliid n er n dalimduulaad zuvlultiin ulsuudiig ter chigt n tsumduud duusgah sonirholtoi baisiim shig baiaam

Аль Ким Ир Сений үеэс хойдуудын ярьсаар ирсэн л домогшдээ. Тэд өөр юм яривал алуулна, цаанаас нь дээрээс нь зохиож өгсөн үлгэр

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.16.13 3:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Ер нь хүйтэн дайн гэхлээр аангилын ерөнхий сайд байсан Чээрчил 1946 онд Фуултонд хэлсэн үгнээс үүдэж эхэлсэн гэж коммунистууд яриад л байдаг. Гэхдээ тэр нь худлаа л байхгүй юу. Анх коммунизм гарч ирэхээс авахуулаад л эрүүл саруул сэтгэдэг хүн төрөлхтөн дургүй л байсан. Тэр үеэс л хүйтэн дайн эхэлсэн.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.16.13 3:46 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.05 11:51 am
Posts: 1904
Location: blah......blah......blah
Саруул wrote:
Ер нь хүйтэн дайн гэхлээр аангилын ерөнхий сайд байсан Чээрчил 1946 онд Фуултонд хэлсэн үгнээс үүдэж эхэлсэн гэж коммунистууд яриад л байдаг. Гэхдээ тэр нь худлаа л байхгүй юу. Анх коммунизм гарч ирэхээс авахуулаад л эрүүл саруул сэтгэдэг хүн төрөлхтөн дургүй л байсан. Тэр үеэс л хүйтэн дайн эхэлсэн.

Hviten dainii ehlel chin germaniig ezelj avsnii margaashnaas ehelsen ehelsen gedeg shde, oros angli americiin taluuud germanii technologyg avhiin tuld hoorondoo ursulduj neg negenrvvgee elt daisagnaj ehelsen gej bga, cherchiliin helsen vg surgulduuniig il tod bolgoj ugsun tudii

_________________
Do it!!!


Last edited by thugz on May.16.13 3:50 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.16.13 3:49 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.05 11:51 am
Posts: 1904
Location: blah......blah......blah
Tsogoo wrote:
Тийм мэдрэл юм гэж юу байхав дээ хаха, Монголыг дээрээс нь Оросуудыг ер нь дэлхийг цөмдөж байгаад эзлэх гэж байсан гэдэг утга уу ? кк
Сонссон мэдээлэл чинь буруу байжээ

Ezelj avahda bish komnizmiin esreg daindaa tseg tavih gsn sanaa bsan biz, yagaad zaaval ulaanbaatar ve geheer hvchirheg gvrnvvded n hvrhees emeej bsan bolhoor arai hvch muutai negiig tsumduj vldsen heded n anhaarluah sanuulaga uguh zorilogo tsaana n bsan bhiig vgvisgehgvi shvde

_________________
Do it!!!


Top
   
PostPosted: May.16.13 3:52 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.05 11:51 am
Posts: 1904
Location: blah......blah......blah
Саруул wrote:
thugz wrote:
Solongosiin dainii ved Americ 26 shirheg tsumiin tsenegt hushuu solongosiin hoigt avchirtsan, deerees n tushaal irvel hoid solongosiig ter chigt n deerees n Ulaanbatariig tsumiin bumbuguur bumbugduh tuluvlguutei baisan geh yum bnlee.

Americiin generaliid n er n dalimduulaad zuvlultiin ulsuudiig ter chigt n tsumduud duusgah sonirholtoi baisiim shig baiaam

Аль Ким Ир Сений үеэс хойдуудын ярьсаар ирсэн л домогшдээ. Тэд өөр юм яривал алуулна, цаанаас нь дээрээс нь зохиож өгсөн үлгэр

Yahav nuhtsul baidliig zuvhun baruuniihnii zohioson tvvheer bish arai uur untsguus n magadgvi hoid solongosiin tald vnen baij magad gej er n bodoj vzsen v?

_________________
Do it!!!


Top
   
PostPosted: May.16.13 4:55 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Jul.25.06 6:06 pm
Posts: 33
Tsogoo wrote:
Тийм мэдрэл юм гэж юу байхав дээ хаха, Монголыг дээрээс нь Оросуудыг ер нь дэлхийг цөмдөж байгаад эзлэх гэж байсан гэдэг утга уу ? кк
Сонссон мэдээлэл чинь буруу байжээ



Нов шийн мал бандаач тэгээд


Top
   
PostPosted: Oct.13.13 4:16 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Oct.12.13 11:18 am
Posts: 23
Minii bodloor odoo ch gesen xuiten dainii uy shig baina. Xuchirxeg ulsuud busad uls ornii dotood asuudald xeterxii orj baina. Mun zarim gadaad bodlogo ni turemgiilex xandlagtai baina...


Top
   
PostPosted: Nov.04.13 11:53 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Nov.30.10 2:08 pm
Posts: 44
Location: Эхлэн суралцагч
Нэг ийм ном орчуулаад хэвлэх санхүүгийн тусламж хайж байна
ГАРЧИГ

ӨМНӨХ ҮГ ........................................................................

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ:

1. Солонгосын хойгийн тухай ойлголт
2. Японы эрхшээл дэхь Солонгос орон

ХОЁРДУГААР ХЭСЭГ: СОЛОНГОСЫН ДАЙН
1. Зарлаагүй дайны оршил
2. Газрын дайн
3. Тэнгисийн тулалдаан
4. Агаарын тулалдаан
5. Хориглолт
6. Давшилт
7. Дайны төгсгөл

ОРШИЛ
Энэхүү бүтээл нь 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны тухай түүхэн бодит баримт юм. Үзэл суртлын сонгодог бүтээл болох Солонгосын дайн. Дэлхийн хоёрдугаар дайны дараах хоёр том системийн халз тулсан дайн байсан юм. Энэ дайнаар АНУ, ЗХУ нь ирээдүйн дайны онол стратегиа боловсруулан өрсөлдөгчөө тандан судлан, шинэ шинэ зэвсэг техник туршсан дайн байсан юм.
Солонгосын дайны үл мөр эдгэрээгүй шарх өнөө хэр байсаар л байна. Өнөөдрийн солонгосын хойгт болж буй үйл явдал нь тэртээх дайнаас улбаатай юм.
Солонгосын дайны талаар бие даан гарсан ном материал хараахан үгүй бөгөөд энэхүү ном нь анхны ном гэж хэлж болно.
Солонгосын дайны бүхий л үйл явдлыг дэлгэрэнгүйгээр фото зураг баримт ашиглан гаргасан болно.
Солонгосын хойгийн тухай ойлголт
Хүйтэн дайны хамгийн том илрэл болсон Солонгосын хойг нь Ази тивийн зүүн хойд захад оршидог бүс нутаг юм. Гэхдээ байгаль, газар зүйн утгаасаа илүүтэйгээр Хойд Солонгос, Өмнөд Солонгос улсуудыг хамтатган нэрлэсэн байдлаар хэрэглэгдэх нь олонтаа байдаг. Хойд Солонгост Чосон бандо (Солонгос хэл: 조선반도, 朝鮮半島), Өмнөд Солонгост Хан бандо (Солонгос хэл: 한반도, 韓半島) хэмээн нэрлэж, нэг нь нөгөөгийнхөө нэршлийг үгүйсгэдэг. Зүүн талаараа Япон тэнгис, баруун талаараа Шар тэнгисээр хүрээлэгдэнэ.
Солонгосын хойг дээрх хүн анх суурьшиж байсныг батлах археологийн олдворууд нь хуучин чулуун зэвсгийн үед хамаардаг байна.
Солонгосын анхны төрт улс болон Гүжосон МЭӨ 2333 онд байгуулагджээ[8]. Энэхүү улс нь Солонгосын хойгийн хойд хэсэг, Манжуурыг эзлэн оршиж байсан ба Хятадын Хан гүрэнтай хийсэн удаан хугацааны дайны дараагаар сулран бутарсан байна.
МЭ эхэн үед, Солонгосын хойг ба Манжуурт Бүёо (Buyeo), Үгжо (Okjeo), Дүне (Dongye), Шамхан (Samhan) зэрэг жижиг улсууд тогтнож байсан ба улмаар эдгээр улсууд Когурё (Goguryeo), Пекче (Baekje), Шилла (Silla) гэсэн хаант улсууд болж нэгджээ. Энэ үеийг Солонгосын түүхэнд 3 хаант улсын үе гэж нэрлэнэ.
Энэ үед Буддын шашин Хятадаар дамжин Солонгост нэвтэрсэн ба Солонгосын соёлын нөлөөтэйгээр Японд хүрсэн байна
Энэ 3 улсыг 676 онд Шилла нь нэгтгэж, Солонгосын хойгийн ихэнхийг захирах болсон ба хойд хэсэгт нь Балхэ улс оршин тогтнож байв. Нэгдсэн Шилла улсын үед яруу найраг, урлаг, буддын соёл дэлгэрэн хөгжсөн байна. Шилла ба Хятадын харилцаа тухайн үед найрсаг байсан ч дотоод байдлаас болон Шилла суларч, 935 онд Гүрёо улс байгуулагдав. 926 онд Балхэ улс Кидан улсын нөлөөгөөр мөхсөн байжээ.
Гүрёогийн хаан Ван Гон Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлсэн ба энэ улсын үед соёл, урлаг Шиллагийн үетэй адил өндөр хөгжиж байв. 1377 онд Дэлхийн хамгийн анхны металл хэвлэлийн барыг хэрэглэж, Буддын судар хэвлэж байсан баримт байдаг.
13-р зууны үед Монголын эзэнт гүрний дайралт Гүрёо улсыг ихээхэн доройтуулжээ. Гэхдээ тухайн үед Гүрёо нь Монголын эзэнт гүрний харьяат байдлаар оршин тогтнож байлаа. Монголын эзэнт гүрнийг задарсны дараа Гүрёо нь дахин өөртөө эзэрхэх болсон байна. 1388 онд цэргийн жанжин Ли Сон Гэ Гүрёо улсын суурин дээр Чусон гүрэнг байгуулав.
Генерал И Сон Гэ улсынхаа нэрийг Чусон гэж нэрлэн, Сөүл хотыг нийслэлээ болгов. Чусон гүрэний эхний 200 жилд харьцангуй амгалан байж, соёл урлаг, шинжлэх ухаан хөгжиж байсны жишээ нь Сэжон хааны үед хангил хэмээх өөрийн бичиг үсэгээ зохиож, күнзийн сургааль дэлгэрчээ.
16-р зууны сүүлээр (1592–1598) Япон Солонгосыг эзэлсэн боловч, усан цэргийн жанжин И Сон Шин, Хятадын Мин улсын оролцоотойгоор япон 1598 онд Солонгосын хойгийг орхин явсан байна. Одоо И Сон Шин жанжин Солонгосын үндэсний баатруудын нэгээр тооцогддог байна.
1620-1630-д оны үед Чусон гүрэн нь Манжийн Чин гүрэний харьяат болсон байна. 1870-д оноос дахин Япон нь Солонгосыг эзлэхийг оролдож эхэлсэн ба 1895 онд Чусон гүрэний хатан хааны амийг хорлож, улмаар 1905 онд Солонгосыг Японы протекторат болохыг тулган зөвшөөрүүлэв. Слонгосууд Японы түрэмгийлэлийг эсэргүүцэн 1910 оноос эхлэн тэмцэж, Манжуур, Хятад, Сибирт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв.
Хэдийгээр Хятад, Японы соёлын нөлөөнд ихээхэн автсан боловч Түнгүүс овгийн хүмүүсээс гаралтай гэгдэх, Кореа буюу манайхны Солонгос гэж нэрлэдэг энэ улсын ард түмэн нь өөрийн гэсэн арьс өнгө, соёл заншилаараа бусдаас ангид өвөрмөц нэгэн иргэншил ажээ. Солонгосын тухай түүхнээ бичгээр тэмдэглэгдэн үлдсэн анхны тохиолдол нь МЭӨ 12-р зууны үед Хятадын бичгийн хүн Ки-Це гэгч, Пёонгяанг нэртэй газар эзэмшил суурин байгуулсан тухай аж. МЭӨ 100 онд Пёонгяангийн дэргэд байгуулагдсан хятадуудын Лоланг нэртэй суурин тухайн үед солонгосын хойгт амьдарч байсан солонгос угсааны овог аймгуудад соёлын ихээхэн нөлөө үзүүлжээ. Ингээд МЭ 1-р зууны үед хойгийн хойд хэсэгт орших Яалу голын орчимд Когурёо нэртэйгээр солонгосчуудын анхны төр улс нь үүсэж, 4-р зуунд хятадуудын Лоланг суурьшлыг эзлэн авчээ. Харин хойгийн өмнөд хэсэгт хоёр хаант улс үүссэн; Пэкче (МЭ 250), арай илүү хүчирхэг - Силла (МЭ 350) улсууд байсан бөгөөд, 7-р зуунд Силла улс нь хятадуудын тусламжтайгаар Когурёо, Пэкче хоёрыгоо эзэлж, Солонгосын хойгт нэгдсэн улсыг анх байгуулжээ.
Силлагийн үед солонгос нь ихэд хөгжиж, соёл урлаг цэцэглэж, 4-р зууны vед орж ирсэн Буддын шашин ихэд түгээмэл болж иржээ. Ингээд 935 онд Ванг Кон гэгч Силла улсыг дайн байлдаангүйгээр буулган, Корёо улсыг байгуулжээ. (Корёо гэсэн энэ нэр нь Когурёо гэсэн vгнээс гаралтай). Корёо улсын үед урлаг уран зохиол ихэд хөгжсөн ба, хэдийгээр буддизм ихэнх газар түгээмэл байсан боловч Силла улсын үед хятадаас орж ирсэн Конфуцианизмыг төрийн шашин болгосон байжээ. 1231 онд тухайн үед хятадыг нэгэнт эзлэн аваад байсан Монголчууд Корёо руу довтолж эхэлсэн ба, энэ довтолгооны эсрэг дайн нь даруй 30 жил vргэлжилсэн бөгөөд, удалгүй Корёо улсын хаан Монголчуудын ноёрхлыг хvлээн зөвшөөрснөөр найрамдал тогтоож, ингээд тус улс Монголчуудын эзэмшилд 100 гаруй жил харъалагдаж байжээ. 1392 онд Мин улсын (Монголчуудын дараа хятадад тогтсон улс) дэмжлэгтэйгээр Юи Сонггэ гэгч Солонгосын хаан ширээнд заларчээ.
Юи улс 1910 он хvртэл урт удаан хугацаанд оршин тогтнож, шинэ нийслэл хотыг Сөүлд байгуулж, мөн Конфуцианизмыг албан ёсны шашин болгожээ. Юи улсын түүхийн эхэн хавьд буюу 15-р зууны vед солонгос үсгийн цагаан толгойг зохиож, ном хэвлэх технологи гаргажээ. 1592 онд Японы Хидэёоши хааны түрэмгийлэлд өртөж, 6 жилийн турш дайтсаны эцэст хятадуудын тусламжтайгаар буцааж хөөж чаджээ. 17-р зууны эхэн үеээс Манж улс хүчирхэгжиж Солонгосыг харъяат улсаа болгосон бөгөөд, энэ үеээс солонгосчууд хаалттай улс байгуулж, хятадаас өөр улсын нөлөөлөл холбоо харилцааг хориглосон байсан боловч 1876 онд Японууд хvчээр худалдааны гэрээ байгуулж дөнгөжээ.
1880 оноос АНУ болон Европын улс орнуудтай худалдааны гэрээ байгуулж эхэлсэн байна. 1894-95 оны I Сино-Японы дайн, 1904-05 оны Орос-Японы дайны vед Японы цэрэгүүд Солонгосын газар нутагаар дайран өнгөрч манжуур луу явж байсан бөгөөд, энэ үеээс Япончуудын түрэмгийлэл даамжирч эдгээр япон цэргvvд дайны дараа нутаг руугаа буцалгүй Солонгост үлдэж, 1905 онд Япон улс өөрийгөө Солонгосын хамгаалагч гэж зарлаж, 1910 онд албан ёсоор эзлэн авчээ. 1910-45 оны япончуудын дарлалын үед Солонгос оронд нийгэм эдийн засгийн олон өөрчлөлт хийгдэж, орчин үеийн аж үйлдвэр, төмөр зам байгуулагдсан бөгөөд, харин ард түмэн энэ дарлалд маш ихээр зовж тарчилсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Мөн энэ vед японы дарлалын эсрэг олон олон бослого тэмцэл гарч байсан байна.












ЗАРЛААГҮЙ ДАЙНЫ ОРШИЛ
1950 оны 6-р сарын 25-ы өдөр урьд өмнөх өдрүүд шиг жирийн нэг тайван өглөө байлаа. Хүмүүс дөнгөж босон ажилдаа явж зарим нь тариан талбай дээрээ ажилахаар явж байдаг тйим л нэг өглөөг нийт Солонгосууд угтсан юм. Дөнгөж үүр цайж өглөөний 04:00 цагийн үед Хойд Солонгосын арми нь гэнэтийн их бууны галын дэмжлэгтэйгээр 38-р өргөргийг 6-10 дивиз, 150 Т-34 танкын хүчээр дайран орсноор Солонгосын хойгийн урт удаан хугацааны дайн эхэлсэн юм.
Гэнэтийн энэ дайны эхлэл юунд оршном бэ? 1910 он гэхэд аль хэдийнээ Япон–Солонгосын Annexation гэрээний дагуу Солонгос нь Японд эзлэгдээд байлаа. Уг гэрээнд эзэн хааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ле Ван Юонг гэгч гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч эзэн хаан албан ёсоор гэрээнд оролцох эрхийг И Тае Жин гэгчид өгсөн байсан билээ. Энэ гэрээ нь маш урт удаан хугцааны туршид маргаан дэгдээсээр ирсэн юм.
Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хүчээ авч 1919 оны 3 сарын 1 нд 7000 гаруй хүнийг Японы цэргийн цагдаа хөнөөсөн гэдэг. 1939 онд 5 сая гаруй иргэнийг цэрэгт албадан татаж, 400,000 гаруй Солонгосчуудыг дайны үед албадан ажил хийлгэсэн байна. Мөн 200,000 гаруй охид бүсгүйчүүдийг Япон цэргийн секс үйлчилгээнд ашигласан нь өнөөг хэр нотлогддог юм. Дэлхийн 2-р дайны үед Солонгост Японы 850,000 орчим иргэн оршин сууж байсан юм.
1905 оны Юлсагийн гэрээгээр Япон тус орныг өөрийн протекторат болгон, 1910 оны Япон-Солонгосын хавсарган нэгтгэх тухай гэрээгээр өөрийн нутаг дэвсгэр болгожээ.
Солонгосын националистууд болон сэхээтнүүд Ли Синман тэргүүтэй шилжилтийн засгийн газар гэгчийг 1919 онд Шанхайд байгуулж байв. 1919-1925 оны хооронд коммунистууд Японы эсрэг тулалдаж байсан юм. 1937 онд колоний захирагч генерал Минами Жиро солонгост “соёлын уусгалт” гэгчийг хийн колонийн 23.5 сая хүн амыг солонгосоор ярих, бичих, унших, соёлын илэрхийлэл гаргахыг хориглон, хүмүүс нь хүртэл япон нэр авахад хүрч байжээ. Түүнчлэн 2.6 сая Солонгосчууд хилийн чанадад албадан хөдөлмөр хийж, солонгос эрчүүд японы армид алба хааж байв. Нэгэн сонирхолтой баримт байдаг нь АНУ Хирошимад атомын бөмбөг хаяхад амь үрэгдэгсдийн 25% нь солонгосчууд байжээ.
1930-аад оны үеээс Япон эзэнт хаант улсын гадаад бодлого нь эх газрын гүн лүү чиглэсэн эзлэн түрэмгийлэх чиг хандлагатай болж ирсэн байна. Япон орон нь түүхий эдийн хувьд хязгаарлагдмал нөөцтэй дээр нь эх газар дээр өөрийн колоныг байгуулах түүхий эдийн их нөөц бүхий Зөвлөлтийн алс дорнод, Манжуурт санаархаж байсан нь ил юм.
Дэлхийн II-р дайны дараагаас ЗХУ ба АНУ-ын цэргүүд Солонгосын хойгийн хойд ба өмнөд хэсгийг хяналтандаа барьж байсан ба улмаар Солонгосыг Хойд, Өмнөд Солонгос гэсэн хоёр хэсэгт хуваагдахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.
1943 оны Каирын тунхаглалд Солонгос нь нэгдсэн нэг улс байхаар тусгагдсан байсан боловч, Хүйтэн дайны уршгаар коммунист Хойд Солонгос, капиталист Өмнөд Солонгос болж хуваагдсан байна.
1945 оны 12 сараас Солонгос нь АНУ-ЗХУ-ын хамтарсан комиссын удирдлагад шилжлээ. Төлөвлөгөө ёсоор Солонгос нь 5 жилийн итгэмжит захиргааны дараа биеэ даах ёстой байв. Солонгосчууд үүнийг нь эсэргүүцэж бослого хөдөлгөөн зохион байгуулан, тэр битгий хэл зэвсэг барьсан тул АНУ-ын Солонгос дахь армийн засгийн газар жагсаал цуглааныг хориглон, Бүгд Найрамдах Солонгос ард улсын хувьсгалт засгийн газрыг хууль бус хэмээн мэдэгдсэн байна. Пусанд 1946 оны 9 сарын 23-нд 8000 төмөр замын ажилтны бослого болж, 10 сарын 1-нд “Тэгүгийн бослого”-ын үеэр солонгосын цагдаа 3 оюутны амийг хороосныг эсэргүүцэн жагсаж, 38 цагдаагийн ажилтны амь насыг хороосон байна. 10 сарын 3-нд 10000 иргэд Инчеон дахь цагдаагийн газар луу дайран орж 3 цагдаа алж, 40 гаруйг шархдуулсан байна. Түүнчлэн үймсэн олон түмэн 20 газрын эзэн болон японы төлөөний засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг хороов. АНУ-ын засаг захиргаа дайны цагийн хууль тогтоов.
Олон арван жилийн Японы ноёрхлын дараа гадны ноёрхлыг хүлцэн тэвчих аргагүйг мэдэрсэн АНУ-ын засаг захиргаа Москвагийн хэлэлцээрээс сайн дураар гарч Зөвлөлтүүдийн эсэргүүцсэн үндэсний бүх нийтийн сонгуулийг явуулахаар болжээ. Ингээд үндсэн хуулийн дагуу Америкт боловсрол эзэмшсэн Ли Сын Ман ерөнхийлөгч нь болж, Бүгд Найрамдах Солонгос Улс 1945 оны 8 сарын15-нд байгуулагдлаа. Үүний нэгэн адил Орос өөрийн эзэмшлийн бүстээ коммунист засгийн газар байгуулан, тэргүүн нь Ким Ир Сен болжээ. Ерөнхийлөгч Ли Өмнөдийн улс төрийн тавцангаас коммунист, зүүний хүчнийхнийг шахан зайлууллаа. Аль аль нь националистын хувьд Ли Синман болон Ким Ир Сен нар аль аль нь Солонгосыг өөрийн улс төрийн тогтолцооны хүрээнд эргүүлэн нэгтгэх эрмэлзэлтэй байв.
АНУ-ын цэргүүд Солонгосыг 1949 онд орхин гарахад Өмнөд Солонгосын цэрэг хагас дутуу зэвсэглэлтэй, байлдах чадвар сул дорой байлаа. Харин ЗХУ нь Умардын Ким Ир Сенийн төлөвлөсөн эзлэн түрэмгийлэх бодлогод нь зориулан ихээхэн хэмжээний зэр зэвсэг, эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлж эхэлсэн юм.
АНУ ба ЗХУ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38-р өргөргөөр хоёр хуваах асуудлыг тохиролцсон бөгөөд уг гэрээний дагуу ЗХУ-ын арми 8-р сарын 10-нд уг өргөргөөс хойш нутагт, хэдэн долоо хоногийн дараа буюу 1945 оны 9-р сарын 9-нд АНУ-ын арми 38-р өргөргөөс өмнөх нутагт хяналтаа тогтоов. Хоёр тал хяналтын нутаг дээрх олзлогдсон Япон цэргүүдийг тус бүрдээ хүлээн авахаар тохиролцсон байна.
Энэ үеэс Өмнөдөд АНУ-ын цэргийн хяналтыг эсэргүүцэх хөдөлгөөн эхэллээ. Учир нь Америкууд Японы түрэмгийллийн үеийн засаг захиргааны нэгж, Японы гар хөл болж байсан хүмүүсийн ихэнхийг хэвээр авч үлдсэн ба Солонгос хүмүүсийн байгуулсан аливаа эвсэл, нам, хөдөлгөөнийг хориглоод байв. 1946 оны 9 сард эхэлсэн Өмнөдийн төмөр замчдын эсэргүүцэл эрчимжин өмнөдийн ихэнх хотод үймээн дэгдэн, хэдэн арван цагдаагийн ажилтан, Японы газрын эзэд амь үрэгдэв. Солонгос дахь АНУ-ын цэргийн удирдлага яаралтай дайны бэлэн байдал тогтоон, Солонгос иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэжээ. Үүний улмаас өмнөдөд коммунист үзэл баримтлалыг дэмжиж АНУ-д итгэх итгэл алдагдаж эхлэв.
АНУ Солонгост бүх нийтийн сонгуулиар шинэ засгийн газар байгуулах санаачилга гаргасан байна. Өмнөдийн хүн ам хойд нутгийнхаас хоёр дахин илүү тул бүх нийтийн сонгуулиар коммунист Ким Ир Сен олонхын санал авч чадахгүйг мэдэж байлаа. Өмнөд нутагт АНУ-д боловсрол эзэмшсэн, коммунизмыг эсэргүүцэгч Ли Сын Ман шинэ засгийн газрыг тэргүүлэх болов. Энэ засгийн газар нь албан ёсоор тухайн үедээ нийт Солонгосын засгийн газар байсан байна. Харин хойд нутагт Зєвлєлтийн дэмжлэгтэйгээр коммунист үзэл суртал улам бэхжин, Ким Ир Сенээр толгойлуулсан коммунист засгийн газар 1947 оны зун байгуулагдав. Энэ коммунист засгийн газар нь ууланд партизанчлан, АНУ-ын дэмжлэгтэй засгийн газрын эсрэг дайнд бэлтгэж эхэлжээ. Шинээр байгуулагдсан хоёр засгийн газар аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлагад нэгтгэх зорилготой байлаа.
1949 онд ЗХУ ба АНУ нь өөрсдийн мэдлийн бүсээс анги нэгтгэлүүдээ бүрэн гаргасан ба Кимийн удирдсан коммунист засгийн газар өмнөдийг цэргийн хүчээр нэгтгэхийг санаархаж төлөвлөгөө гарган ЗХУ-д танилцуулсан боловч Сталин энэ дайнд АНУ-ыг оролцож болзошгүй гэж ихэд болгоомжилж байв.
1950 оны 1 сард АНУ, Номхон далай дахь АНУ-ын хамгаалалтын бүсийг Алеутийн арал, Япон, Филиппин гээд, Солонгосын хойгийн хамгаалалтыг НҮБ хариуцах ёстой гэж мэдэгдлээ.


























ГАЗРЫН ДАЙН
1950 оны эхэн үед Өмнөд Солонгосын батлан хамгаалах чадвар хангалтгүй муу байсан юм. Зэр зэвсэг, техник, хүн хүч хангалтгүй Хойд Солонгосын ардын армийн дайралтыг тэсч гарна гэдэг бүтэшгүй зүйл байлаа.
Хойд Солонгос дайралтыг маш нарийн зохион байгуулалт, нууц байдалтайгаар хийж байсан юм. Бэлтгэл ажлыг ч мөн эртнээс хийж цэргийн хүчээ хуримтлуулж чадсан байна.
Энэ үеэс хойд Солонгосын арми Хятадын чөлөөлөх армид 1930-д оноос хойш байлдаж байсан Солонгосын партизан цэргүүдээр хүчээ зузаатган, Зөвлөлтийн зэвсгээр зэвсэглэж эхлэв. 1950 оны 3 ба 4 сард Ким Ир Сен Москвад Сталинтай уулзаж, дайн эхлүүлэх зөвшөөрөл авчээ. 1950 оны 3 сард Хойд ууд ЗХУ-д 9 тонн алт, 40 тонн мөнгө, 15,000 тонн фосфор, газрын ховор элементийн баяжмалыг ЗХУ-с авсан зэр зэвсгийн төлбөрт шилжүүлсэн байна.
Ким Ир Сен энэ үйлдлээ тайлбарлахдаа "өмнөдийн урвагч удирдагч Ли Сын Ман итгэл эвдэн манай улсын хилийг зөвшөөрөлгүй давж, цөмрөн ирсний хариуд цохилт өгч байна" гэж мэдэгджээ. Яг л Гитлер 1939 онд Польшид гэнэт цөмрөн орсон шиг л байсан юм. Хойд Солонгосын арми нь тухайн үед 415,000 хүний бие бүрэлдэхүүнтэй, Зөвлөлтөөс авсан 150 Т-34 танк, 40 орчим сөнөөгч, 70 бөмбөгдөгч, 10 тагнуулын онгоцтой байв.
Өмнөд Солонгосын арми нь хүн хүчний хувьд 95000-150,000 гаруй цэрэгтэй байсан нь хувцас хангамж, зэр зэвсэг, техник хангамж муутай (Японы хөнгөн зэвсгээр нийт бие бүрэлдхүүний ердөө 1/3 нь хангагдсан), техникийн парк гэхэд Японы армиас үлдсэн, АНУ-ын тусламжаар орж ирсэн 40 гаруй хөнгөн танк, байлдааны хуягт машин, сургалт 14 нисэх онгоцтой байсан хийгээд байлдах чадвар нилээд муу дайн эхлэх үед өмнөдийн нутаг дээр гадаадын цэргийн томоохон анги нэгтгэл гээд байх зүйл байгаагүй бөгөөд хамгийн ойрхондоо гэхэд л Японы ойролцоо байсан Америкийн тэнгисийн цэргийн ангиуд байжээ.
Өмнөд Солонгос Хойд солонгостой хиллэдэг хилийн шугамын дагуу 1-3 бригад цэрэг дэлгэн байрлуулсан байсан нь гэнэтийн дайнд бэлтгэл муутай байсныг харуулж байгаа юм.
Солонгосын дайн нь дараах үе гатуудтай явагдсан байна.
Он сар өдөр Үе шат
1950 6.25- 9.14: НҮБ-ын хамгаалалт
1950.9.15-11.21: НҮБ-ын сөрөг дайралт
1950.11.22-1951.1.5 Хятадууд оролцсон
1951.1.16-4.21 НҮБ-ын анхны сөрөг дайралт
1951.4.22-.5.19 Хятадуудын хаврын дайралт
1951.5.20-11.12 НҮБ-ын сөрөг дайралт
1951.11.13-1952.6.19 Солонгосын 2 дахь өвөл хавар
1952.6.20-12.20
1952.12.21-1953.3.20 Солонгосын 3 дахь өвөл
1953.3.21-7.27 Солонгосын хавар, зун
НҮБ-ын аюулгүйн зөвлөл яаралтай хуралдан Хойд Солонгосын талыг цэргийн хүчээ 38-р өргөрөгөөс хойш гаргахыг шаардсан юм. Хойд Солонгосын тал сонсоогүй мэт царайлан ургаш яаралтай давшиж байлаа.
НҮБ гишүүн орнуудаа яаралтай дуудан хуралдаж Солонгосын хойгт цэрэг оруулах, цэргийн хүчээр туслахыг уриалсан нь амжилт олсон юм.
НYБ-ын гаргасан тогтоолын дагуу АНУ нь Өмнөд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, өрнөдийн бусад орнууд ч зэвсэг, хүн хүчээр тусламж үзүүлж эхлэв
Солонгосын дайн эхэлсэн өдөр НYБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан бөгөөд Зөвлөлтийн төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч түдгэлзсэн санал өгсөн тул АНУ-ын санал болгосон Солонгосын хойгт НҮБ-ын цэргийн хүчийг оруулах түүхэн тогтоолыг хүлээн авчээ. Энэ явдал нь ЗХУ-д улс төр дипдоматын хувьд маш том сургамж өгсөн юм. Хэрэв энэ тогтоол дээр НҮБ-ын байнгын гишүүн болох ЗХУ нь хориг тавьсан бол НYБ Өмнөд Солонгост цэрэг оруулж чадахгүй байх байсан гэдэг нь илэрхий юм.
Солонгосын дайны эхний өдрүүдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшилж, Германы “цахилгаан дайн”-ны онолын хувилбараар 1950 оны 6-р сарын 28 гэхэд өмнөдийн Сөүл хотыг эзлэв. Коммунистууд ялагчын, чөлөөлөгчын дүрээр сайн сайхан бүхнийг амлан Сөүлд баярын маршаар орж ирсэн юм.
6 сарын 29 нд 35 хүнээс бүрдсэн нисэх онгоц эсэргүүцэх автомат их бууны 507-р батальон анх солонгост ирсэн байна. Эдгээр залуус Хойд Солонгосын “Як” нисэх онгоцын зогсоо чөлөөгүй дайралтыг тогтоон барьж байсан бөгөөд 5 хүн шархдсан нь солонгосын дайны анхны америк шархдагсад байсан юм.
6 сарын 30 нд 406-р буудлагын батальон, 134-р их бууны батарей, 24-р буудлагын дивиз, АНУ-ын удирдлага дор Солонгосын хойгт хүрэлцэн ирсэн байна.
7 сарын 1-16 нд Кум голын дэргэд томоохон тулалдаан болж НҮБ-ын явган цэргийн 16, 34-р хороо, 24-р явган цэргийн дивиз, Хойд Солонгосын цэрэгтэй тулалдсан юм. 16-р явган цэргийн хорооны 3400 гаруй хүнээс 650 гаруй нь алагдаж шархдан томоохон хохирол амссан байна.
Өмнөдийн Ли Сын Ман тэргүүтэй удирдлагууд Сөүл хотыг орхин эхлээд Тэгу дараа нь Пусан хот луу засгийн газраа шилжүүлсэн байна. Хойдууд НҮБ-ын удирдлага доорх гадаадын цэргийн хүч ирж амжихаас өмнө Солонгосын хойгийг бүхэлд нь нэгтгэж амжина гэж итгэж байсан юм. Бараг л нэгтгэх шахсан гэхэд болно. 1950 оны 8 сарын дунд үе, 9 сарын эхэн гэхэд л солонгосын хойгийн 90%-ийг Умардууд эрчимтэй давшилтаар эзэлж, зөвхөн Пусан хот орчим жижигхэн мөргөцөг газар л өмнөдүүдийн мэдэлд үлдсэн байдаг.
НҮБ 6 сарын 25-наас 9 сарын 14 хүртэл үндсэндээ хамгаалах тактикт шилжин ухарч байсан юм. Тэд Хойдуудын ширүүн довтолгоог арай ядан тогтоон торгоож ухарч байлаа.
Хойд Солонгосчууд Өмнөд рүү дайрсан нь АНУ болон өрнөдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зүйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн департментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага, цэрэг, зэвсгийн хувьд ч боломж муу гэж мэдэгдэж байсан юм. Коммунистуудын ийм богино хугацаанд хэрхэн ямар арга замаар зэвсэглэж байлдах чадвартай болсонд гайхаж байлаа. Хэн нэгэн нь тусласан л байж таараа тэр нь мэдээж ЗХУ гэдэг нь тодорхой байлаа.
АНУ-ын ерөнхийлөгч Г.Трумэн Солонгосын дайныг тухай үедээ “Энэ бол Ази дахь Грек гэсэн үг юм. Бид эхнээсээ шийдэмгий зоригтой байхгүй бол бүх юм буруугаар эргэнэ” гэж байжээ. Г.Трумэн Солонгост комунистуудыг харахыг хүсэхгүй байсан юм. Солонгосын хойгт бүхэлдээ улаан өнгөөр будагдвал АНУ-ын зүүн хойд Азид нэвтрэх орох үүд хаалга хаагдаж Японоос өөр Азид холбоотонгүй болох байлаа.
Тухайн үед АНУ нь дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор цэрэг армийнхаа нийт бие бүрэлдэхүүнийг цөөлж, дайн дэгдсэн бүс нутаг болох Солонгосын хойгт хангалттай цэргийн хүчгүй болсон байсан юм. Японд байрлаж байсан генерал Дуглас МакАртураар удирдуулсан нэгтгэл нь бүс нутагтаа хамгийн том нь болж байлаа. Солонгосын дайны эхэнд ерөнхийлөгч Г.Трумэн Өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хүчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг Солонгосоос гаргах үүргийг Д.Макартурт өгснөөр дэмжлэгээ хязгаарлав. Хэдийгээр Америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хүчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зөвшөөрөөгүй бөгөөд харин ч долдугаар флотод Тайваныг хамгаалах тушаал өгснөөр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хөндлөнгөөс үл оролцох бодлогыг эцэс болгов.
Гадаадын цэргийнхэн оролцсон анхны томоохон тулалдаан 7 сарын 5-нд Осаны орчим болсон байна. Өглөө үүрээр 7 цаг 30 минутын үед тулалдаан эхэлсэн байна. Үүнд АНУ-ын 24-р дивиз оролцов. Хойд Солонгосын Т-34 танкын хүчтэй цохилтод өртсөн Өмнөд ба АНУ-ын тал асар их хохирол амсан Тэжон хүртэл ухарсан ба Тэжоны тулалдаанд дивизийн захирагч, хошууч генерал Виллиам Ф.Дийн олзлогдсон байна. Энэ ажиллагааны явцад Америкийн тал 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномёт, 20 танк, 540 пулемёт, 1300 автомашинаа алдав. Үүний дараа Нактонган голын орчим болсон тулалдаанд Америкийн явган цэргийн 25-р дивиз болон хуягт танкын дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь Хойд Солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклын 1-р ангиуд нь Өмнөд Солонгосын ухарч байсан нэгтгэлүүдийг бут ниргэж, Солонгосын баруун өмнөд болон, өмнөд бүс нутгийг бүхэлд нь эзлэн, Масан хотод ойртсоноор Америкийн тэнгисийн явган цэргийн 1-р дивиз Пусан хот руу ухрахаас өөр аргагүй болов.
1950 оны 8 сарын 8 нд Нактонг голын дэргэд ширүүн тулалдаан болсон бөгөөд Хойд Солонгосын Ардын Армийн 4-р дивиз Нактонг голыг гатлан Пусаны мөргөцөг бүхий хориглолтонд тулж ирсэн байна. НҮБ-ын явган цэргийн 24-р дивиз, 1-р түр цагийн тэнгисийн цэргийн бригад, 25-р явган цэргийн дивиз сөрөг довтолгоон хийж 10 хоногийн турш хамгаалсаны эцэст Хойд Солонгосын цэргүүд Нактонг голыг ард ухарч гарсан байна.
8 сарын дунд үед Өмнөд Солонгос ба АНУ-ын 8-р арми Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсэг болох Пусан хот орчимд бүслэгдэн, нийт хойгийн дөнгөж 10%-тай тэнцэх, 100-120 км гүнтэй, 120 км-ийн урттай Пусаны мөргөцгийг л хянаж байлаа. Пусаны хориглолт нь Сталинградын бүслэлтийг санагдуулам байлаа хэмээн түүхчид хожим дурссан байдаг. Хойд Солонгосын тал хүчээ түр сэлбэхээр амасхийлт хийсэн нь цэрэг дайны түүхэн дахь томоохон алдаа байсан юм. Хэрэв тэр чигээрээ байлдан өмнөдын цэргүүдийг Пусанаас шахсан бол Солонгосын хойг тэр чигээрээ тэдний талд байх байлаа.
Пусаныг хамгаалаж байх 8 сарын 4-с 9 сарын 16 ны хооронд дан АНУ-ын цэрэг л гэхэд 4599 цэргээ алдаж, 12000 гаруй цэрэг шархдаж 2700 орчим цэрэг ор сураггүй алга болсон байна.
Энэ хооронд АНУ цэргийхэн хүчээ маш сайн зузаатгасан ба 8 сарын сүүлээр гэхэд 500 танктай, цэргийн бие бүрэлдэхүүний тоогоор хойд солонгосынхоос 180,000 аар илүү болж, сөрөг давшилтад орсон юм.
1950 оны 9 сарын 15-нд холбоотнууд сөрөг давшилтаа эхлэв. Холбоотнууд Өмнөд Солонгосын 5, Америкийн 5 дивиз, Их Британийн бригад болон 500 танк, 1,634 их буу миномёт, 1,120 онгоц, 230 байлдааны хөлөг онгоц ашиглан сөрөг давшилтад орсон бол тэдний эсрэг Хойд Солонгосын армийн 40,000 цэрэг, 40 танк, 811 их буу сөрөн зогсож байв.
Ийнхүү эхний өдрийн давшилтаар өмнө талаасаа баттай хамгаалалттай болсноор мөн сарын 16-ны өдөр "Хромит" /Chromite/ гэж нэрлэсэн ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ байлдааны ажиллагааны үеэр холбоотнууд Сөүл орчимд орших Инчон хотод 70,000 бие бүрэлдэхүүнтэй агаарын десант буулгасан бөгөөд уг десантад АНУ-ын тэнгисийн явган цэргийн 1-р дивиз, явган цэргийн 7-р Британийн армийн тусгай отряд, Өмнөд Солонгосын нэгтгэл багтаж байв. Десант нь буусан өдөртөө Инчоныг эзлэн, Сөүлийн зүг давшилтаа үргэлжлүүлжээ. Инчоны орчимд Хойд Солонгосын 6500 орчим цэрэг, холбоотоны 40,000 орчим цэрэг, байсан юм. Тулалдаанд Хойд Солонгосын тал 1350 гаруй хүнээ алдсан бол холбоотонууд 222 хүнээ алдаж 800 гаруй хүн шархдсан байна. Мөн олон тооны техник хэрэгсэл нисэх онгоц дайны талбарт үлдсэн юм.
Харин өмнөд чиглэлд Тэгүгийн бүсээс Өмнөд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7 дивиз, их бууны 36 дивизионы хүчээр сөрөг давшилтад орсон бөгөөд энэхүү хоёр бүлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар нэгдэн Хойд Солонгосын армийн 1-р бүлэглэлийг бүслэв. Холбоотнууд Сөүлийг 9 сарын 25-нд эргүүлэн авсан боловч Сөүлд гудамжны тулалдаан 9 сарын 29 гэхэд дуусаагүй л байсан юм. Холбоотонууд 10 сарын 8-ны өдөр гэхэд 38-р өргөрөгт арай хийн хүрэв. Гэвч бүх зүйл дуусаагүй дайн дөнгөж талдаа орж байлаа.
Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулалдааны дараагаар 10 сарын 11-ний өдөр Холбоотнууд Пхеньяаны зүг давшилтад орсон бөгөөд дэмжлэг болгож, 10 сарын 19-ны өдөр Пхеньянаас хойш 40 км-т 5,000 хүнтэй агаарын десант буулган, тэр өдөртөө Хойд Солонгосын нийслэлийг эзлэн авав. Хойд Солонгосын 135,000 цэрэг олзлогдов.
БНХАУ нь 38-р өргөргийг солонгосын бус цэргийн хүч давсан тохиолдолд дайнд орно гэж мэдэгдэж байсан ч АНУ үүнийг нь "НYБ-ыг сүрдүүлэх гэсэн оролдлого" гэж үзэж байв. Гэвч 1950 оны 10 сарын 8-нд Америкийн цэргийн нэгтгэлүүд Хойд Солонгосын хилийг давахад Мао Зэдун Хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал өгөв. Мао Сталинд "Хэрэв АНУ Солонгосын хойгийг бүхэлд нь эзэлбэл, удалгүй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагүй" гэж хэлж байв. Тэрээр Зөвлөлтүүдээс дэмжлэг авахын тулд ерөнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулаад, хариу хүлээн дайнд орох өдрийг 10 сарын 13-аас 19-ний өдөр болгон хойшлуулав.
Гэвч ЗХУ нь агаарын болон тэнгисийн цэргийн дэмжлэгээр туслахаас татгалзсан төдийгүй өөрийн сөнөөгч МиГ-15-ыг фронтын шугаманд 100 км-ээс илүү ойртохыг нь хориглож зөвхөн Хойд Солонгос, Хятадын нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, ар талын агаарын хамгаалалтыг хариуцах, зэр зэвсэг, галт хэрэгсэл нийлүүлэхээс өөр зүйлд оролцохыг нь хориглож байлаа. Энэ нь Сталины хувьд "Уулан дээрээс 2 барсын хоорондох зодооныг тайван ажиглаж, аятай тохиол хүлээх сармагчны хаан" гэсэн Мао-Зе Дуны өөрийнх нь бодлогоос болгоомжилсноос үүдэлтэй байлаа.
Солонгос дахь нөхцөл байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал Зөвлөлтийн хариуг хүлээлгүй 1950 оны 10 сарын 25-ны өдөр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270,000 хүнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал өгчээ. Гэнэтийн дайралтын хүчээр Хятадын арми Өмнөдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хүчний хамгаалалтын ихэнх хувийг устгасан ч өөрсдөө уулархаг нутаг руу буцан ухарсан байна. Энэ тулааны явцад Хятадын тал 10,000 хүнээ алдсан бол Өмнөд Солонгос 6,000, АНУ 2,000 мянган хүнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байв.
1950 оны 11 сарын сүүлээр Хятадын тал хоёр дахь давшилтаа эхлэв. Америкийн цэргийг Ханган ба Пхеньяаны хоорондох сайтар бэхлэгдсэн хамгаалалтаас нь холдуулахын тулд Пэн Дэхуй өөрийн нэгтгэлүүддээ эмх замбараагүй ухарч байгаа хуурмаг байдал үзүүлэхийг тушаасан байдаг. Генерал Макартур үүнд хууртан 11 сарын 24-ний өдөр өөрийн дивизүүдээ Хятадын бэлдсэн занга руу мэдэлгүй явуулж байлдааны ноцтой том алдаа гаргав. Yр дүнд нь 420,000 хүнтэй Хятадын арми НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрч бүслээд Америкийн 8-р дивизийн эзэлж байсан байрлалд хүчтэй цохилт өгөв. Зүүн чиглэлд 11 сарын 26 - 12 сарын 13-ны хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3,000 хүнтэй корпус бут ниргүүллээ. Харин америкийн тэнгисийн явган цэргийнхэн өмнө зүгт ухарсан ч гэлээ Хятадын давшилтыг амжилттай эсэргүүцэн, тэдний зургаан дивизийг устгажээ. Энэ ухралт Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн хол ухралт /Longest Reweat/ гэж тооцогддог байна.
НYБ-ын хүчин Хуннам хот хүртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлжээ. Энэ ажиллагааны явцад 105,000 цэрэг, 98,000 Хойд Солонгосын энгийн иргэдийг Өмнөд Солонгос руу хөлөг онгоцоор тээвэрлэн хүргэсэн байна.
1951 оны 1 сар гэхэд коммунист хүчнийхэн 500,000 орчим цэрэг цуглуулан хүчээ бэхжүүлсэн байлаа. 1951 оны 1 сарын 4-ны өдөр Хойд Солонгос, Хятадын хамтарсан Умардын эвслийнхэн маш ширүүн тулалдааны явцад Сөүл хотыг эзлэв. Тулалдааны дараа ухарч яваад автомашины ослоор амь насаа алдсан генерал Ж.Уокерийн оронд албан тушаалыг нь авсан дэслэгч генерал М.Рижуэй Америкийн армийн сэтгэл санааг өргөх, ёс суртахууныг бэхжүүлэх арга хэмжээ авч дараах хэд хэдэн сөрөг дайралт хийсэн юм.
“Чонын ав”: 1951 оны 01 сард эхэлсэн бөгөөд АНУ-ын 8-р корпус нь коммунистуудыг Хан мөрний зүүн өмнөд хэсэгээс шахан, Сөүл хотын өмнөд хэсгээр нэвтрэн орж үндсэн хүчээ Хан мөрөн дээр бөөгнөрүүлэх зорилготой байв. зорилготой байв. Генерал М.Рижуэй Осан орчим 1 сарын 14 нд цэргээ цуглуулан 2 өдрийн дараа ажиллагааг эхэлсэн байна. Гэвч 27-р явган цэргийн хороо коммунистуудын отолтонд орж Чонын ав операци амжилтгүй болов.
"Аянга”: 1951 оны 1-2 сард болсон ажиллагаа. Холбоотоны 1,9,10 корпус, АНУ-ын 8-р арми коммунистуудын эсрэг тулалдсан. Генерал М.Рижуэй 1 сарын 23 нд Сөүлийг эзлэн авах оролдлого хийсэн ба хоёр өдрийн дараагаар Сөүлийн захын хэсгийг л эзлэн авсан байна.
1 сарын 25 нд хоёр тал Хан мөрний хоёр эрэгт харилцан хориглолт байгуулан тулалдсан бөгөөд 1 корпус баруун талаас, 10 корпус голын зүүн өмнө талаас, 9 корпус хоёр корпусын голоор нь дайрсан байна.
1 корпус Сөүлийн баруун талаар Инчоны нисэх буудлыг эргүүлэн авах зорилготой байсан юм. Тэд 1 сарын 27 нд Сувоны хойд хэсгийг гартаа оруулсан нь генерал Макартурын төрсөн өдөрт барьсан томоохон бэлэг байлаа. 1-р корпус үүргээ амжилттай биелүүлсэн гэж үзэж 2 сарын 1 нд хамгаалалтын төв шугамаа Сөүлийн баруун өмнө хэсэгт зургаан миль орчим байгуулаж чадсан юм.
10-р корпусын үүрэг бол Вонжу хот руу дайран Хоенасонгийг бүслэн авах байлаа. 10-р корпус Вонжу руу хүчтэй дайран хоёр сарын 2 нд эзлэн авсан байна. 9-о корпус Сөүлийн зүүн өмнөд талаас маш хүчтэй шургуу дайрсан боловч Хятадын цэргүүд уулархаг газар эзлэн авч тэднийг намаг шалбааг бүхий газарт шахаж байлаа. Иймээс генерал М.Рижуэй дараагийн ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй болсон юм.
"Бүслэлт 1951 оны 2 сар" зэрэг сөрөг дайралт явуулсан ч олигтой үр дүнд хүрч чадсангүй. Өмнөдийн эвслийнхэн 1951 оны 2 сарын 21-нд эхлүүлсэн ажиллагаагаар Хятадын армийг хойд зүгт нэлээд ухраав. Yүний дараа 3 сарын 7-нд "Цөлмөгч" ажиллагааг эхлүүллээ. Энэ ажиллагааны хүрээнд фронтын төв хэсэгт хоёр чиглэлээр цохилт өгсөн нь амжилттай болж 3 сарын дундуур эвслийнхэн Ханган голын гатлан Сөүлийг дахин эзэллээ.
Сөүл хот дайнд нэрвэгдэн балгас болж, хүн ам нь 1.5 саяас 200,000 хүртэл багасав. 4 сарын 22-нд Умардын эвслийнхэн сөрөг давшилтад орж, фронтын баруун хэсэгт гол, төв болон зүүн чиглэлд хоёр туслах цохилт хийн, Өмнөдийн эвслийн хамгаалалтыг сэтлэн Америкийн анги нэгтгэлүүдийг хоорондоо холбоогүй жижиг бүлэглэлүүд болгон бутаргаад, Сөүлийн чиглэлд давшив. Давшилтын гол чиглэлд Имжинган голын орчим байрлаж байсан Их Британийн 29-р бригад өртөж, тулалдааны явцад бие бүрэлдэхүүнийхээ 25%-ийг алдан ухарсан байна. 1951 оны 4 сарын 22-29 хооронд болсон энэ дайралтаар Өмнөдийн эвслийн 20,000 орчим хүн шархдаж, олзлогджээ.
1951 оны 4 сарын 11-нд Ерөнхийлөгч Г.Трумэний тушаалаар генерал Макартурыг цэргийн удирдлагаас авч, оронд нь дэслэгч Генерал Ван Флитийг томилов. 1951 оны 5 сарын 16-нд Умардын эвсэл ээлжит давшилтаа эхэлсэн ч Өмнөдийн эвсэл амжилттай хамгаалж, тэр сарынхаа 21-нд сөрөг давшилтад орон, 38-р өргөрөг хүрсэн ба байлдааны ажиллагааг цааш үргэлжлүүлэлгүй зогсоосон байна.
1951 оны 6 сард дайны эрч дээд цэгтээ хүрэв. Хоёр тал ихээхэн хохирол амссан ч тус бүрд нь байлдах чадвар сайтай сая гаруй хүнтэй арми байв. 1951 оны 10 сард АНУ-ын армийнхан цөмийн бөмбөг хэрэглэн цохилт өгөх боломжийг судалж эхлэв. Цөмийн бөмбөг бүхий бөмбөгдөгч B-29 онгоцыг Японы Окинаво арлаас хөөргөхөөр төлөвлөж байсан байна. Гэвч "цөмийн бөмбөгөөр цохилт өгөхүйц ихээхэн хэмжээний дайсны цэргийн бөөгнөрөл байхгүй" байсан тул уг ажиллагааг зогсоосон байна.
Хоёр тал хориглолтын шугамаа булаалдан нуувчны дайныг 1952 оны турш явуулсан боловч амжилт олохгүй л байсан юм.
Энэ үеэс хойш дайны явцад эрс өөрчлөлт гараагүй бөгөөд талууд хэлэлцээр хийж эхлэв. Хэдий хэлэлцээр явагдаж байсан ч байлдааны ажиллагаа зогссонгүй. Тухайлбал, 1951 оны 8 сарын 31-ээс 12 сарын 12-ны хооронд Өмнөдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж Америкийн тал 22,000, Өмнөд Солонгосын тал 38,000 хүнээ, 11 сарын сүүлээр Умардын эвсэл сөрөг дайралтад орж 100,000 гаруй хүнээ алдаж байв.

_________________
Түүхэн үнэний эрэлд


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited