#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 10:52 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Oct.29.13 5:48 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Nov.30.10 2:08 pm
Posts: 44
Location: Эхлэн суралцагч
Гуравдагч хөршийн талаарх санал бодлоо бичээд байгаарай

_________________
Түүхэн үнэний эрэлд


Top
   
PostPosted: Nov.04.13 11:45 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Nov.30.10 2:08 pm
Posts: 44
Location: Эхлэн суралцагч
Хоёр том хүчирхэг хөршийн дунд олон жил буфер улсын үүрэг гүйцэтгэж ирсэн монгол улс хүссэн хүссээгүй гуравдагч хөршийг хайж эхэлсэн билээ. Орос Хятад хэмээх хоёр хөрштэй байсан манай улс түүхийн турш тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд гуравдагч нөлөө бүхий улсын хайж ирсэн. Гэвч төдийлэн тоймтой хариу авч байгаагүй нь хоёр их хөршийн дарамт шахалт монголын талаар баримтлаж байсан бодлоготой нь холбоотой бизээ. Гэвч эцсийн сонголт нь Орос байж энэ улсыг түшиж тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан юм. Хятадын хувьд Монгол нь ямагт түүний муж нэг хэсэг нь байсаар ирсэн тиймээс Монгол нь Оросыг түшсэн билээ. Энэ мэт олон хүчин зүйлсээс бол гуравдагч хөршийн асуудал аандаа бий болсон.

Гуравдагч хөршийн асуудал босч ирэхээр л манай хоёр хөрш маань гомдлын үг хаяад эхэлдэг. Хэл зүйн хувьд хөрш гэдэг нь хаяа нийлсэн улсыг л хэлнэ. Казакстаныг үл тооцвол хойд талаараа Орос, өмнөд талаараа Хятад хэмээх хоёр л хөрштэй. Орос нэг дэхь Хятад хоёр дахь нь уу эсвэл Хятад нэг дэхь хөрш үү гэдэг тал дээр гомдлын үг хаа сайгүй.

Тиймээс хоёр хөршөөсөө бусад улсыг түнш улс хэмээвэл зохилтой санагдана. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Бэйкер анх 1990 онд АНУ бол Монголын гуравдагч хөрш хэмээснээс эхлэн бид АНУ манай 3 дагч хөрш хэмээн ойлгосоор иржээ.

Яагаад гуравдагч хөрш бидэнд хэрэгтэй байна вэ? Орос Хятад хэмээх хоёр хүчирхэг туйлаас зугтах гэсэн тэмүүлэл нөлөөлсөн. Энэ хоёр орны улс төр эдийн засгийн нөлөөлөлд орохгүйн тулд гуравдагч хөршийн эрэлд зайлшгүй гарсан. Манж Чин гүрэн, Хаант Орос, ЗХУ, БНХАУ-ын удаа дараагийн улс төр эдийн засгийн дарамт шахалт нь Монголчуудыг гарц хайлгахад хүргэсэн. Эдийн засаг болоод улс төрийн бүхий л хүрээнд Орос Хятадын нөлөөнд орчихоод байгаа өнөө үед АНУ, Япон, Герман, Их Британи гэх мэтийн өрнөдийн жин нөлөө бүхий улс орнуудыг түншээ болговол хоёр хөршийн нөлөө бага ч гэсэн буурах талтай.

Гуравдагч хөрш түншээрээ бид хэнийг сонгох вэ?

Хоёр хөрш маань бидний гадаад харилцаанд ямар нэгэн хэмжээгээр хориг тавих гэж ихэд хичээж байгаа нь ойлгомжтой. ШХАБ-ын хүчирхэг байдлыг ашиглан биднийг буланд шахаж байна. Бид НАТО-той хамтран ажиллах тусам ШХАБ-ын шахалт улам л илүү болно. АНУ бол манай гуравдагч хөршийн хамгийн том үлгэр жишээ. Улс төрийн томёололоор бол яах аргагүй гуравдахь нь. Монгол хүн аливаа зүйлийг харьцуулах дуртай тиймээс Орос, Хятадын хажууд эдийн засаг улс төр цэрэг зэвсгийн хувьд АНУ хамаагүй хүчтэй мэт харагдана. Тиймээс аюулгүй байдлын хувьд хүчирхэг энэ улсыг түшихээс өөр арга байхгүй мэт. Болдогсон бол цэргийн баазыг нь байгуулах сонирхолтой. Афганистан Ирак гээд АНУ-ын оролцсон цэргийн ажиллагаанд оролцох нь холбоотон гэдгээ харуулж гуравдагч хөрш гэсэн статусаа баталгаажуулж байна гэж ойлгогдох юм. Аль болох АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд шингээж тэр хэрээр оруулсан мөнгөө сэм ах нар хамгаалах ёстой гэсэн хүүхдийн ч гэмээр бодол ч бас байх. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь маш хурдацтай хөгжиж байгаа.

Дараагийн том хөрш /түнш/ бол яах Европын холбоо. Маш том зах зээл хүчирхэг улс төрийн нөлөөтэй энэ бүс нутаг Монголыг огт өөр өнцгөөс харах дуртай. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Хойд Америк, Европ, Евро-Азийн нийт 56 гишүүн орныг хамардаг юм. Энэ байгууллагад Монгол улс элсэх нь бараг тодорхой. Гэхдээ хаа хамаагүй Европын энэ байгууллагад элсэн орсноор Монгол улс ямар үр ашгийг амсах вэ? Оросыг даван ирж бидэнд туслах нь юу л бол. Бид хэнтэй нөхөрлөж хэнийг түшихээ сайтар тунгаах нь зүйтэй. Сүүлийн хэдэн жилийн Монгол дахь “эльдорадо” домогоос болж Монголын түнш хөршийн тоо маш ихээр нэмэгдсэн. Хэн хэн нь Монголд хайр зарлах нь ил болжээ. Хаа холын Колумб улсаас ирсэн төлөөлөгчид Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байна.

Монголд хандивласан хөрөнгө, зээл тусламж, хөрөнгө оруулалтын ихэнх хувийг Японы талаас оруулсан байдаг. Япон бол яах аргагүй манай хамгийн сайн түнш хөрш улс. Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай ил далд байдлаар өрсөлддөг. Нийгмийн бүхий л хүрээнд хамтран ажиллаж байгаа.

Миний хувьд гуравдагч хөрш гэхээсээ илүү хоёр хөрш ба бусад түнш улсууд гэж нэршвэл зорилтой санагдана. Хөршийн холбоо гэж дээхэн үед айл болгоны гадаа байдаг байлаа. Тиймээс хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байж л гэмээнэ бид аюулгүй байдлын хувьд асуудалгүй болох бус уу?

_________________
Түүхэн үнэний эрэлд


Top
   
PostPosted: Nov.04.13 3:40 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
1990 onoos hoish mongol ulsiin gadaad bodlogo, turiin har hairtsagnii bodlogod uurchilult orolgui 23 jil bolj bn.
2 huchirheg hurshiin ashig sonirholiig saarmagjuulah, 3 dagch ornii ashig sonirholiig mongold oruulj ireh.
Bayar ES baihdaa yariltslagdaa duridsan baidag. Hyatadiin bolon oros, 3 dagch ornuudiin Mongold orj irj baigaa hurungu oruulaltiin huwi hemjeeg 33 huviar hyazgaarlah buyu ali boloh 3 - dagch ornuudiin hurungu oruulaltiig tatah gej.
Gehdee unuudriin baidlaar dugnehed
1-t hussen es hussen 3 dagch ornuudiin hurungu oruulalt zaaval china-tai holbogdoj taaraad baigaa.
2-t Orosiin shineer hurungu oruulalt barag mash baga.
3-t hyatadiig hazaarlah tuhai mongoliin uls turchidiin 2 nuurtei toglolt ( aman deeree neg l hyatadad durgui humuus yas yuman deeree bugd hyataduudtai hamtarch ajildag)
ps. Battulga shig eh oronch said alga. Yas yuman deeree singa hongonkiin hujaa nartai mash zuzaan olon jil hamtarch ajilsan hun geh met
4-t mongol uls hyatadiin tuuhiin ediin baaz bolchihson ba shineer uls turiin huchin garch uurchilugdduggui l yum bol ene baidal tsaashid hevendee baih ni.
5-t oros hyatadiin tusgai albanii iil ajilgaa mash huchtei bn. Jishee ni orosiin nuluuguur tumur zam, atomiin tsahilgaan stants, neft bolovsruulah uildver, usan tsahilgaan stantsiin tusuluud zogsson buyu erchim huch ded buttsiin tusluud
Hyatadiin nuluuguur tuuhiin ediig bolovsruulah uildveruudiig hugjuulehgui bn. Zes hailuulah, tsement, tumurlug, hungun uildveruud baiguulagdah tusluud hol yavahgui bndaa.


Top
   
PostPosted: Nov.04.13 6:41 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Nov.30.10 2:08 pm
Posts: 44
Location: Эхлэн суралцагч
Яаж ийж байгаад дэлхийн томоохон хүчирхэг компаниуд Хятадуудын гар хөл болоод байна

_________________
Түүхэн үнэний эрэлд


Top
   
PostPosted: Nov.07.13 10:12 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 12:02 am
Posts: 122
Location: Ulaanbaatar
Зөвлөлт Холбоот Улс задрахад Казахстан уг нь Монголтой хил залгах ёстой байсан гэдэг. Иванууд юу гэж зөвшөөрөхөв. Назарбаевт ашигтай санал тавиад л гүйцээ. Тэгээгүй байсан бол монгол улс 3 улстай хил залгаад геополитикийн хамаагүй давуу тал дээр буухгүй юу. Тэгээд одоо энэ дашрамд дурдахад хэдэн арван жилийн өмнө монголын нутаг дэвсгэрт харъяалагддаг байсан газрууд нэг хэсгээрээ орос улсын хилд орчихсон, хэг хэсгээрээ хятад улсын хилд орчихсон явж байдаг гэж зарим хүмүүс ярих юм.

_________________
WolfGanso Amadeus LacriMozart


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited