#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.17.18 8:34 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 106 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Sep.27.13 1:39 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1968
Монголын хамгийн ажилгүй, үрэлгэн, бараг нэг хүний ажлыг дөчүүлээ ичихгүй хийдэг, нүсэр телевиз болох МҮОНРТээс хийсэн ийм нэртэй киног үзээд төрсөн анхны сэтгэгдэл:
Хайвганан жороолдог дотор нөхдүүд ч яахав гардагаараа гарчээ. Хужаа ч гэсэн хүн шүү дээ. Хэдий болтол яг л соц үеийн кинонуудаас ялгарахгүй болгож дүрслэх юм вэ, болимоор юм, бүр ичмээр юм. Бид чинь 21 зуунд амьдарч байна шдээ. За энэ ч яахав. Харин хөөрхий манай муу хасагуудыг хөөрхөн шоглоод авсан нь таалагдахгүй байна. Нэг дээрэмчин гэх шиг, нэг найз гэх шиг. Жүжигчид нь хасаг хүн үү гэтэл биш юм аа. Хувцас хунар, байгаа байдал авах юм байхгүй. Хатаамал болдон махтай, хар голдуу хувцастай гэх улиг болсон тезис яваад байх юм. Мөн түүхэнд огт байгаагүй хасаг хүний нэр ч тууж явна лээ (монголыг доромжилсон гэгддэг Нүүдэлчин, 1000 хүүхэд зэрэг хасаг кинонуудад харин ч ойрдуудыг хэзээ ч ингэж дүрсэлж байгаагүй юм, бараг бүгдийг жинхэнэ баатар эрс шиг хүндэтгэлтэй дүрсэлсэн байдаг шдээ).
Баруун бүсийн тулгаралт өнөөх муу нэрт Оспантай салшгүй холбоотой. Хэн юу гэх нь надад хамаагүй, би лав Оспаныг үндэсний баатар л гэнэ. Тэр маш шүтлэгтэй, одоогийнхоор сахил хүртсэн жинхэнэ молда - лам шиг хүн байсан. Юу яасан дээрэм хулгай вэ. Монголыг бодохгүй юмаа гэхэд өөрийнхөө Аллахаа бодож таараа шдээ. Бурхангүй өөрөөр хэлбэл шүтлэггүй л хүн нүгэл хийдэг байхгүй юу. Түүхэнд харин түүний нэрийг барьсан хулгайч дээрэмчид бишгүй л байсан. Зүйл бүрийн улсууд цугларсан: хасаг, монгол, чантуу, дунган (хуйзу, лал хятад) гээд.
Хоерт, тухайн үеийн монголын төр засаг эцсийн эцэст тусгаар тогтнолоо авран хамгаалах л бодлого явуулсан нь мэдээж. Энэ нь Оспаны хувьд хос стандарт бодлого буюу урвалт болж туссан. Сталины нөлөөгөөр монголын талын Оспаныг нэг дэмжсэн, нэг эсэргүүцсэн бодлого нь түүнийг нүүр бууруулахад хүргэсэн. Үүний улмаас монголд хэд хэдэн удаа халдсан үнэн боловч арай ч дээрэмчин байгаагүй юм. Одоогийн Шинжааны Алтай тэргүүтэй аймгийг 2 ч удаа хар хятадаас бүрэн чөлөөлж хэсэгхэн хугацаанд ч гэсэн тусгаар тогтнож амжсан улсыг унагаасан орос, хятад, түүнд шууд биш юмаа гэхэд дам маягаар тусалсан монголын төрд Оспан юу гэж сайн санах билээ дээ. Дэндүү ойлгомжтой зүйл шдээ. Тухайн үедээ орос, монгол 2 тууштай байгаад дэмжсэн бол өдгөө монгол улс 3 дахь хөрштэй байх байлаа. Хятад ч ингэж хүчирхэг болохгүй байлаа. Гэхдээ хувь заяаг оросууд л шийдсэн болохоор одоо яая гэхэв. Гол нь манайхан ийм юманд одоо жаахан бодолтой хандмаар байна, ядаж муу Оспаныгаа дээрэмчин гэхээ болимоор байна. Тусгаар тогтнолын төлөө тэмцсэн их хүнийг нэг муу дээрэмчин гэхээ болих цаг иржээ. Тэр хятадын эсрэг л тэмцсэн болохоос биш монголын эсрэг биш шүү. Баруун бүсийн тулгаралт гэнгүүт хасагийн дээрэмчин гэхээ болимоор байна. Дашрамд хэлэхэд энэ дайнд монголын агаарын хүчин шийдвэрлэх нөлөөтэй оролцож түүнийг хасаг гаралтай генерал Зайсанов командалсан байдаг. Үүний ул мөр Ховдын Булганд "Хасагийн ясан" нэртэйгээр буй. Тэгэхээр хэн нь хэнийгээ эсргүүцсэн болж таарах вэ. Ердөө л монгол, хасаг гэлтгүй 2лаа их гүрний тоглоом л болж байсан байхгүй юу. Дараа бичнэ ээ.


Top
   
PostPosted: Sep.27.13 11:03 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jun.03.13 6:45 pm
Posts: 9
Чи казак хүн юмуу? Яагаад өөрийгөө хасаг гэж байгаа юм бэ? Хасаг гэхээр дургуй байдаг бишүү танайхан.


Top
   
PostPosted: Sep.27.13 11:46 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1968
m1a2 wrote:
Чи казак хүн юмуу? Яагаад өөрийгөө хасаг гэж байгаа юм бэ? Хасаг гэхээр дургуй байдаг бишүү танайхан.

Дургүй нэг нь дургүй л бдг юм биз, би лав үүнд дургүйцдэггүй. Энэ нэршлийн тухайд үүгээр дүүрэн тайлбар бий, олж уншаарай. Ахиж бичихээс залхуурав, ойлгоно биз ээ.


Top
   
PostPosted: Sep.28.13 12:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16538
Зайсанов чинь яг хасаг хүн мөн үү? Хамза Зайсанов гээд байдаг, бас зарим сурвалжид Модорис Зайсанов гээд байдаг. Оспаны хороо 500-700 цэрэгтэй байсан гээд байдаг. Тэгсэн мөртлөө хэдэн И-15, ПО-2 онгоцоор ниад хийсэн гээд байдаг. Их ноотой түүх дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Sep.28.13 12:54 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1968
Мударисийн Зайсановыг багадаа хойноос хил давж ирсэн болохоор хасаг биш орос хүн байсан гэсэн хар яваад байдаг. Хасаг хүн мөн.
Яг үнэндээ маш их бэлтгэгдсэн Оспаны цэргийг манай монгол цэргүүд дийлэхгүй байсан лдаа. Тэгээд арга буюу агаарын хүчинг ашиглаж цохилт өгсөн. Цохилтод Оспаны цэрэг бараг өртөөгүйгээр үл барам хоер талд арга буюу холхиж таарсан жирийн хасаг иргэдийн нүүдэл өртөж талаар нэг хүний цогцос болсон гдг. Маань Зайсанов ч эхлээд хэд хэдэн удаа хий дайраад дараа нь арга буюу тушаалтай цэргийн хүний есоор нүүдлийг бөмбөгдөөд өгчээ. Харин Оспаны цэрэг коуминдан, улаан хятад, зөвлөлтөд урвасан Дорнод туркестаны корпус зэрэгтэй тулалдсаар сүйрчээ. Зарим нь төвдөөр дамжин Энэтхэг, Пакистан, Афганистан ороод улмаар Турк хүрчээ. Оспан өөрөө 50-аад онд улаан хятадад баригдан Өрөмчид буудуулсан даа хөөрхий. Хүүхдүүд нь хятадад бууж өгөөд амар жимэр байснаа зарим нь Казахстан гарчээ.


Top
   
PostPosted: Sep.28.13 1:05 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16538
Цаанаас нь гүнчиндааны хужаа нар хөөгөөд наанаас нь монголчууд та нар яах гэж дүрвэж гарсын хохь чинь гэж буудаад хэцүү л байсан юм шиг байдаг. Манай казах найзууд ч бас Оспан бол баатар эр байсан гэж ярьдаг юм

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Sep.28.13 2:24 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Huurhii baharhah tuuhgui humuust baatar er l baih.
Mongol ulsiin tuluu naad kazah chin yu hiisen yum?


Top
   
PostPosted: Sep.28.13 8:34 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 11:48 pm
Posts: 73
көктүрік wrote:
хасагийн дээрэмчин гэхээ болимоор байна.



:haha: :haha: :haha:



Ер зарим дээрэмчин,малын хулгайч улс монголчуудын оюун санаанд сайн нэртэй магтагддаг үзэгдэл байдаг шдээ...Ямар сайндаа л малын хулгайч нарыг сайн эр гэж хөөргөж нэрлэж байхав гэж. Оспан бол байдаг нэг малын хулгайч...Сайн хулгайч ч биш..Омскоос оросын эзэн хааны 500 томскийг ганцаараа хулгайлж тууж авчраад Бээжингийн зах дээр зарсан халхын Гулбаа Лувсан бол жинхэнэ сайн эр ..Ийм хүнийг жинхэнэ сайн эр гэж хэлнэ.... :lol:Оспан тийм сүрхий баатар байсан юм бол хятадуудыг талаар нэг хядаад хаячих нь яасан юм...Чадаагүй л байхгүй юу...Хядаж чадсан бол баатар эр гэхсэн... :lol:


Top
   
PostPosted: Sep.28.13 9:29 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1968
БолдоггүйБорӨвгөн wrote:
Оспан тийм сүрхий баатар байсан юм бол хятадуудыг...Хядаж чадсан бол баатар эр гэхсэн... :lol:
Алтай аймгийг 2 удаа чөлөөлсөн хүнийг баатар эр гэхгүй хэнийг гэх юм? Чи ч сурснаараа малын хулгайчдыг л сайн эр гэнэ дээ. Чи энэ ам бардам, гуя шалдан байдлаа хэзээ орхих тангад вэ :lol:
last_mogican wrote:
Huurhii baharhah tuuhgui humuust baatar er l baih.
Mongol ulsiin tuluu naad kazah chin yu hiisen yum?
Тимаа гэхээр имаа гээд бай, чамайг овоо нөхөр үү гэсэн чинь байдаг л пацаан байна лээ шүү, чамд энэ сэдэв ахданаа, томчуудын ярианд бүү оролц за :lol:


Top
   
PostPosted: Sep.28.13 10:19 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
:brows:


Attachments:
tumblr_m2x0a9LSHT1r7d5voo1_400.jpg
tumblr_m2x0a9LSHT1r7d5voo1_400.jpg [ 112.5 KiB | Viewed 1364 times ]

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Top
   
PostPosted: Sep.28.13 12:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Ospan mongol ulsiin tuluu yu hiisen yum be?
tuuniig hujaatai temtssen mundag kazah baatar baisan gedgiig uguisgehgui gehdee baatarlag tuuhgui ard tumendee l mundag baatar bizdee.
Mongold ospan shig baatar erchuud denduu olon bolohoor ospan shig jijig garuudiig domogt baatar bolgodoggui yum. Neg kazah naiz maani ospanii ulaan fan ni barag l mori nisdeg, 500 miin tsaanaas zoos onodog geh jisheetei. Kazahuuddaa bol domog l baidag mongolchuudiin huvid ospan hen ch bish.


Top
   
PostPosted: Sep.28.13 8:01 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 11:48 pm
Posts: 73
көктүрік wrote:
Алтай аймгийг 2 удаа чөлөөлсөн хүнийг баатар эр гэхгүй хэнийг гэх юм? Чи ч сурснаараа малын хулгайчдыг л сайн эр гэнэ дээ.

Яахав бурхангүй газар бумба гээч болоо биз....Юм үзээгүй хасгуудад Оспан бол бараг Чингисхааны дайтай болно биз...Наад Оспан шиг баагийг бол Монголд жирийн нэг малын хулгайчийн хэмжээнд л авч үзнэ...Наадхаас хэд дахин илүү том том хулгайч нар Халхаар дүүрэн байна шдаа... :lol:


Top
   
PostPosted: Sep.28.13 9:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16538
Оспаныг ашиглах гэсэн Кремлийн нууц тохироо
2013 оны 9 сарын 20

Байтаг богдын мөргөлдөөн ширүүсч Х.Чойбалсан Москвад очсон нь

Дэлхийн II дайны үед манай улсын дотоод амьдрал хүндэрч мөн тус улсын хил хязгаарын амгалан тайван байдалд аюул нүүрлэсээр байв. Энэ байдал 1940 оноос эхлэн хурцадсаар 1943 онд Шиньжианаас зугатсан Оспаныхны бүлэг болон тэднийг нэхсэн гоминданы хятадын цэргүүд манай улсын хилийн цэрэгтэй тулгаран Байтаг богдын ойролцоох Бага Хавтаг уулын орчим, Алтайн нурууны Шар говийн Бага даваа зэрэг газар хэд хэдэн удаа тулалдахад хүрч байжээ.

Энэхүү хэрэг явдлын талаар Х.Чойбалсан ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.Молотовт удаа дараа мэдэгдэж эцэстээ Хятадын Засгийн газарт ноот явуулахаар шийдвэрлэсэн байна 1943 оны арванхоёрдугаар сарьш 27-ны ХБНХУ-аас БНМАУ-д сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин И.Иванов, Х.Чойбалсантай уулзаж "Нөхөр Молотов таны ноотыг Хятадад тавих хэрэггүй юм биш үү.

Харин таныг манай элчингийн хамт Москвад яаралтай ирж энэ болон бусад асуудлыг ярилцвал сайн сан" гэснийг дамжуулсан байна. Х.Чойбалсан мөн өдрийн орой эдгээр асуудлыг Засгийн газрын бусад гишүүдэд танилцуулаад Москва руу яаралтай явахаар болжээ.

Х.Чойбалсан 1944 оны нэгдүгээр сарын долоонд Улаанбаатараас автомашинаар гарч мөн сарын 14-нд Москвагийн галт тэрэгний буудалд буужээ. ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын орлогч В.Деканозов нарын зэрэг албаны хүмүүс түүнийг угтан авсан байна.

Мөн сарын 21-нд В.Молотов Х.Чойбалсантай уулзаж хэлэхдээ: "Шиньжианы тухай эсэргүүцлийн ноот явуулах хэрэггүй биз. Харин Шиньжиан танайд эсэргүүцэл бичвэл сайнсан. Өөрөөр хэлбэл, Шиньжианы зүгээс довтоход нь хүчтэй сайн цохилт өгвөл Хятадын тал аяндаа танайд эсэргүүцэл илэрхийлэх болно.

Та нар тийм байдал бий болгож чадах уу?" гэсэнд Х.Чойбалсан: "Хэрэв та нар зөвшөөрвөл, танай тусламжтайгаар цохиж чадна" гэсэн байна. Хятадын Шиньжиан мужийн тухай Зөвлөлт Шиньжианы харилцааны тухай, Шиньжиан дахь нэгэн казах овгийн толгойлогч Дуван гэгчийн тухай Х.Чойбалсанд нэлээд тодорхой ярьж танилцуулаад В.Молотов хэлэхдээ: "Энэ хүн арван жилийн өмнө Зөвлөлтөөс тусламж гуйж, большевик намд оръё гэсэн боловч бид нааштай хариу өгөөгүй. Харин сүүлийн үед Зөвлөлтийн эсрэг янз бүрийн ажиллагаа явуулах боллоо. Ер нь Шиньжианы талаар сайн мэдлэгтэй байх нь чухал." гэж сануулжээ.


В.И.Сталин:Та нар Хятадаас айдаг юм уу?

Дараа өдөр нь Кремльд И.Сталины албан тасалгаанд Х.Чойбалсан, Иванов хоёр И.Сталин, В.Молотов нартай уулзаж ярилцжээ. Х,Чойбалсан Монголын баруун хязгаарт болж буй хэрэг явдлын талаар танилцуулсанд И.Сталин Монголын цэргийн тоо, зохион байгуулалтыг сонирхоод: “Та нар Хятадаас айдаг юм уу? Яагаад олигтой цохилт өгөхгүй байна? Танай хязгаарын цэрэг юу хийж байдаг юм бэ? Хятадууд дахин довтолбол яах вэ?" гэсэн асуулт тавихад,

Иванов дундуур нь орж: "Эд нар биеэ бариад байгаа юм." гэжээ. Х.Чойбалсан: "Бид Хятадаас айгаад биеэ бариад байгаа зүйлгүй. Хятадууд дахин довтолбол зохих хариу цохилт өгч лав чадна. Онцлог байдал гэвэл манай хязгаарын цэрэг жинхэнэ торгон хил дээрээ биш, зарим газраар хилээс 15-60 километр дотуур байсан явдал эндэгдэлд хүрсэн тал бий" гэжээ.

Ам хагарч яриа жигдрэхэд Х.Чойбалсан Оснаны тухай өөрийн санал бодлыг нэлээд чөлөөтэй ярьсан байна. Ярианы утга нь "Оспанд юуны өмнө хэрэгцээтэй буу зэвсгээр туслах хэрэгтэй. Тэр бол Алтайн казахын гол удирдагчийн нэг. 1939 оноос эхлэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцдийг явуулж хятадуудтай удтал үргэлжлэн байлдаж байгаа бөгөөд энэ завсар тэдний удирдагчаас баригдах нь баригдаж, алагдах нь алагдаад ганц Оспан үлджээ.

Тэр 300 гаруй өрхийн мянга гаруй хүнийг дагуулж яваа. Саяхан бас зуугаад өрх түүнд нэмж нийлсэн. Цаашаа түүнийг дагах казах овгуудаас гадна ястан үндэстэн ч олон бий. Тэд бусдыг алж талж, дээрэмдэж муухай ажил хийдэг боловч Оспан өөрөө түүнд оролцдоггүй гэж ярилцдаг юм. Үнэн худлыг мэдэхгүй. Юу ч гэсэн Оспанд буу зэвсгээр тусалж түүгээр Алтайг Хятадаас цэвэрлүүлбэл тэндэхийн казах болон бусад үндэстэн ястан эрх чөлөөгөө олж болох юм.

Тэнд байгаа монголчууд ч бас эрх чөлөөтэй болно гэж бодож байна" гээд газрын зураг дээр Монголын баруун хязгаарын хил, манай отряд, заставын байрлал, Оспаны байгаа газар зэргийг зааж тайлбарлажээ.

Оспанд 400 винтов, гранат 2000-ыг өгөхөөр тохирчээ

Х.Чойбалсангийн бодол санааг сонсоод И.Сталин: "Оспанд туслах хэрэгтэй юм байна. Харин та нар яагаад туслахгүй байгаа юм бэ? Буу сум байдаггүй юм уу?" гэхэд Х.Чойбалсан: "Нэгд, эндээс зөвшөөрөл хүлээгээд удлаа. Хоёрт, арай гэж хариу ирсэн боловч буу зэвсэг одоо болтол очоогүй байна" гэж учирлажээ.

И.Сталин: "Тэр Оспан чинь хичнээн хүн гаргаж чадах вэ? Хэдийн хэр буу зэвсэг хэрэгтэй юм бэ?" гэхэд И.Иванов хажуугаас: "400 хүн гаргаж чадна. Буу зэвсэг хичнээн олон бол төдий чинээ сайн. Буу зэвсэгтэй бол тэд бас олон хүн алж чадна." гэжээ.

И.Сталин тэр дороо Армийн генерал А.Антонов, Байгалийн чанад дахь дүүргийн командлагч М.Ковалев хоёрыг дуудан ирүүлж учрыг тайлбарлаад Оспанд винтов 400, пепши 200, суурьтай пулемёт зургаа, гар пулемёт 30, гар гранат 2000, винтовын сум 400 мянга, дуран тавыг Х.Чойбалсангийн мэдэлд шилжүүлэхийг даалгажээ.

Эдгээр зэвсгийг Оспанд гардуулахыг мэдэгдээд: "Буу зэвсгийн хамт зэвсэг эзэмшиж сургах хүнийг Оспанд бас өгөх хэрэгтэй. Энэ талаар Х.Чойбалсанд сайн туслах хэрэгтэй." Гэсэнд М.Ковалев: "Зэвсэгт сургах хүнийг Ховдын Монгол цэргийн хорооноос өгнө." гэжээ.

Ингээд Оспантай биеэр очиж уулзах тухай асуудлыг Х.Чойбалсан сэдэж тавьсанд, И.Сталин: "Зүйтэй,Яах аргагүй зөв. Аль болох тийш нь ажил явуул. Хожимдож мэднэ" гэжээ. Ийнхүү дөрвөн хүний дунд улс төрийн асуудалтай яриа анх хөндөгджээ.

Зэвсэгээ 108 тэмээнд дааж ядтал ачаалжээ

1944 оны хоёрдугаар сарын дундуур Х.Чойбалсан дагалдах хүмүүсийн хамтаар Ховд аймгийн Булган суманд хүрэлцэн очжээ. Тэндээс Оспантай холбоо барьж улсын торгон хил дээр Х.Чойбалсан, И.Иванов нар Оспантай ганцаарчилсан ба төлөөлөгчдийн хамтаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан байна.

Оспан Алтайн казахуудыг хятадын дарлалаас чөлөөлж эрх чөлөө олгохын төлөө тангараг тавин тэмцэж буй ба Монгол Улсын зүгээс тусламж дэмжлэг олгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Оспан Монгол Улсыг өөрийн түшиг тулгуур, туслан дэмжигч хэмээн талархаж танай зэвсгийн тусламжтайгаар хятадын эсрэг тэмцлээ эрчимжүүлж тавьсан зорилгоо биелүүлнэ гэж амлажээ.

Оспаны төлөөлөгчид Булган суманд очиж тэнд аваачсан байлдааны зэвсэг хэрэглэлийг 108 тэмээнд дааж ядтал ачаалаад нэн баяртайгаар явцгаажээ. Түүний дараа Оспан, Х.Чойбалсан нар тус тусын байгаа газартаа бие биеийг урьж өөрсдийн үндэсний зан заншлаараа их дайллага хийж харилцан бэлэг солилцон сайны ерөөл тавьцгаан салжээ.

Х.Чойбалсан, И.Иванов нарын төлөвлөгөө нуран унасан нь

Х.Чойбалсан энэ хэрэг явдлын талаар И.Сталин болон зөвлөлтийн холбогдох албаны хүмүүстэй байнгын холбоо барьж байжээ. Х.Чойбалсангаас 1944 оны гуравдугаар сарын зургаанд И.Сталинд радиогоор шифрлэж явуулсан цахилгаан: "Москва нөхөр И.Сталинд. Энд ирээд Оспаныхны байдлыг нэлээд гүнзгийгээр мэдээд , дараа нь эд нартай нэлээд лав харилцаа байгуулж уул авчирсан бэлэгээ... шилжүүлж өглөө.

Оспаныхнаас туйлын их баяртайгаар хүлээн авч их баяр хийцгээж байна Жишээ нь Оспан болон Оспаныхан Алтайг лав чөлөөлөн авч чадиа гэж итгэж байна. Энэ тухай эх орноо магтсан, санасан дуунуудыг шинээр зохиож гаргацгааж байна. Оспаныг магтсан дуунуудыг ч шинээр зохион дуулцгааж байна.

Бас казахын хуучин түүхт баатаруудыг дурсан магтсан дуунуудыг дуулцгааж байна. Орос, Монгол хоёртой халуун найртай байхыг ихэд ярьцгааж байна. Энэ тухай хөдөлгөөн туйлын их байна. Оспаны байдал дуу цөөтэй, зүгээр сайн хүн мэт. Аливаа юманд их болгоомжилдог мэт.

Ер нь эдний хасагууд санаа муутай байдаг байна. Жишээ нь юманд итгэх нь муу мэт. Бид эндээ хэд хоног байж Оспаны цааших ажлыг харна Манай хилийн цаад талын хятад цэргийн байдлыг дараа дахин мэдэгдэе. Чойбалсан Алтайн Булган сумын нутгаас" гэжээ. Гэвч Оспантай түншлэх гэсэн эрмэлзлэл бүтээгүй юм.

Хэрэв Оспан Алтайн казахуудыг Хятадын дарлалаас гаргаж тэдэнд эрх чөлөө олгож чадсан бол Шиньжиан ба баруун хойт хятад дахь монголчуудын дунд манай улсын нөлөөг хүчтэй болгож магадгүй хэмээнХ.Чойбалсан тооцоолжээ.

Гэтэл Оспан Х.Чойбалсангийн санаачлагаар ЗХУ-аас авч өгсөн их хэмжээний зэр зэвсгийн ид шидийг үзэж Хятадтай амжилттай байлдаж чадсангүй. Тэрбээр нэгэн зорилго бүхий бусад овгийн удирдагчидтайгаа эв түнжин хагарч сүүлдээ наашаа ч нүүргүй, цаанаа ч дэмжлэггүй болж хилийн зурвасыг зөрчин энгийн хүн ардыг айлгасан бүлэг этгээд болон хувирчээ.

Эх сурвалж: http://www.aravt.mn/content/8005/.htm

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Sep.28.13 9:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.28.13 9:16 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1968
Энэ нэг талыг барьсан мэдээлэл байна. Алтайг чөлөөлөөд захирагчаар нь сууж байсан түүхэн баримт бий. Сахалт гүрж л 2 нүүр гаргаж новширсон байхгүй юу. Эд нарыг тусгаар тогтночихвол Төв Азийн стануудыг сэрээнэ гэж болгоомжилсон гэдэг. Гитлерийн өрөөсөн гар зэсэн сахалт шатаалин шиг манууст гай тарьсан хүн чөтгөр өдий хүртэл төрөөгүй бөлгөө. 20 зуунд хятадуудтай алтайн хасагууд шиг их тэмцэл явуулсан ард түмэн байхгүй. Оспаны цэрэг ид үедээ 30 мянгад хүрч байжээ.


Top
   
PostPosted: Sep.28.13 9:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хөөе Казакуудын талаар энэ Монгол туургатаны сэдэвт ярихгүй гэж хэлээ биздээ?.


Top
   
PostPosted: Sep.28.13 9:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
көктүрік wrote:
БолдоггүйБорӨвгөн wrote:
Оспан тийм сүрхий баатар байсан юм бол хятадуудыг...Хядаж чадсан бол баатар эр гэхсэн... :lol:
Алтай аймгийг 2 удаа чөлөөлсөн хүнийг баатар эр гэхгүй хэнийг гэх юм? Чи ч сурснаараа малын хулгайчдыг л сайн эр гэнэ дээ. Чи энэ ам бардам, гуя шалдан байдлаа хэзээ орхих тангад вэ :lol:
last_mogican wrote:
Huurhii baharhah tuuhgui humuust baatar er l baih.
Mongol ulsiin tuluu naad kazah chin yu hiisen yum?
Тимаа гэхээр имаа гээд бай, чамайг овоо нөхөр үү гэсэн чинь байдаг л пацаан байна лээ шүү, чамд энэ сэдэв ахданаа, томчуудын ярианд бүү оролц за :lol:

Монголд гуйлагчилж амьдардаг байж
монгол хүнтэй аятайхан харьцах хэрэгтэйшд танай казакууд.


Top
   
PostPosted: Sep.28.13 9:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Thanksall wrote:
Хөөе Казакуудын талаар энэ Монгол туургатаны сэдэвт ярихгүй гэж хэлээ биздээ?.



чи чинь бардам сууж байсан юм биш үү? :hihi:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Sep.28.13 9:33 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1968
Чи л ярихгүй байвал болоо юм биш үү, тэгээд тэр киноноос хасагийн дээрэмчин гэдэг үгийг хасуулчих лдаа. Хасагуудын тухай ярихгүй гээд байгаа юм бол баруун бүсийн тулгаралт гэдгийг түүхээс арилгадах даа чи.


Top
   
PostPosted: Sep.28.13 9:38 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
яааж байгаа юм? баригдчихлаа гэж дөнгөж сая...

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Sep.28.13 9:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Хасаг минь хүн доромжилохгүй байвал сайн байхын?


Top
   
PostPosted: Sep.28.13 9:53 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1968
Thanksall wrote:
Хасаг минь хүн доромжилохгүй байвал сайн байхын?

Хэн нь хэнээ доромжлоод байгааг энд байгаа улсууд хэлэх өгөх байлгүй, атаархуу нусан жур аа.


Top
   
PostPosted: Sep.28.13 9:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Thanksall wrote:
Хасаг минь хүн доромжилохгүй байвал сайн байхын?


Image

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Sep.28.13 9:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Алаг цоог байхаар чинь Чорос юм болов уу гэж саналлаа ш дээ..

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Sep.29.13 3:26 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Танай хасагууд удахгүй монголоос бөөнөөрөө хөөгдөөд гарах өдөр ирнээ муусайн шээсэнцэрүүд.
Би тэр хөдөлгөөнийг удирдан зохион байгуулалцаад явна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Дээрээс нь тэр хасаг хүү битгий нетийн цаанаас далчигнаж байлдаа
Чамайг казакстанруу чинь хөөж гаргачаад казакстаны бүх портыг хаахаа мэдьеээ гайгүй
Монголоос зайлчаад хэзээ ч битгий эргэж ирээрэй
Муу гадаад шээс


Top
   
PostPosted: Sep.29.13 7:52 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Thanksall wrote:
Танай хасагууд удахгүй монголоос бөөнөөрөө хөөгдөөд гарах өдөр ирнээ муусайн шээсэнцэрүүд.
Би тэр хөдөлгөөнийг удирдан зохион байгуулалцаад явна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Дээрээс нь тэр хасаг хүү битгий нетийн цаанаас далчигнаж байлдаа
Чамайг казакстанруу чинь хөөж гаргачаад казакстаны бүх портыг хаахаа мэдьеээ гайгүй
Монголоос зайлчаад хэзээ ч битгий эргэж ирээрэй
Муу гадаад шээс



Зайлаад өгье! зай тавиад өгий муу хужаагийн шээс минь.. Та нар нар муусайн Манжууд энэ орныг юуны үлдэгдэл болгож байгаагаа мэддэж байна уу? муу баас...
Мэдээж Манжийн араас Жунга тийшээ биз... :wahaha: :wahaha: :wahaha:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Last edited by Дуулга on Oct.11.13 10:35 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.29.13 7:56 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Манж юмнууд... :brows: Чоно моно болчихож гэнэ дээ... :whip: :whip:


Attachments:
Ei9LTnGLi58.jpg
Ei9LTnGLi58.jpg [ 54.93 KiB | Viewed 1206 times ]

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Last edited by Дуулга on Oct.11.13 10:35 pm, edited 1 time in total.
Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 106 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited