#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.18 10:54 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 
Author Message
PostPosted: Apr.14.11 10:08 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.15.06 1:34 am
Posts: 522
Location: Portal
Булгарчуудын үүсэл гарал, түүхийн талаар санаа бодлоо солилцоцгооё.

Булгарчууд өөрсдийгөө монголчуудаас гаралтай гэдэг гэсэн гэж хальт сонсож байсан.

Википедиа дээрээс уншиж байхад тэдний хаадын нэр нь их л монгол нэртэй адилхан санагдав.
Жишээ нь :
- Bayan I(Баян I ??) http://en.wikipedia.org/wiki/Bayan_(Avar_Khagan). Энд Bayan I -г Авар хаан гэсэн байна . Энэ хаанаас үргэлжлээд Kubrat нтр гээд Булгарын хаантай холбоотой болоод явчлаа...
- Batbayan (Батбаян ??) http://en.wikipedia.org/wiki/Batbayan. Хаан Kubrat -н том хүү нь байсан гэж байна .

Мөн Булгар нэр дотор Bayan(Boyan), Bayar гэх монгол нэртэй ойролцоо(адилхан) нэр байдаг юм байна.

Нирун улсын баруун тийш явж очсон гэж үзэгддэг Аварчуудтай их холбоотой юм шиг...

_________________
life is too short , @#$%!


Top
   
PostPosted: Apr.17.11 8:20 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.06.11 6:54 am
Posts: 18
hehe sonin yum yardiin be


Top
   
PostPosted: Apr.18.11 8:55 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.15.06 1:34 am
Posts: 522
Location: Portal
Яг ийм тийм гэж батлах гээгүй л дээ . Булгарчуудын түүхийг уншаад явж байсан чинь монгол нэртэй ойролцоо нэр гарч ирэхээр нь гайхаад энэ талаар мэддэг хүн байнуу л гэж асуусан юм...

_________________
life is too short , @#$%!


Top
   
PostPosted: May.31.11 8:45 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.15.06 1:34 am
Posts: 522
Location: Portal
За бас нэг Тогтох гэдэг хааных нь тухай олчлоо...
http://en.wikipedia.org/wiki/Toktu_of_Bulgaria. 766–767 оны хооронд Булгарын хаан нь байсым байна...

Мөн тэр үеийн Булгарын хаадын зарим нь Oukil(Augal) clan -нийх байсан байна. Энэ аймгийн зарим нь зүүн монголын хавиар бас олддог гэж байна. Тэхээр энэ нь УУЛ овгийнхон юм болвуу гэж бодлоо. Уул омгийг нь тэгээд түрэг угсааны Огузтай холбосон байна.

Ер нь УУЛ овгийнхны талаар мэддэг хүн байнуу ? Нэг уул овогтой хүн уул гэдэг нь огуз гэдэг үгнээс гаралтай , одоогийн уул овгийнхон нь түрэг гаралтай хүмүүс гэж байсан.

_________________
life is too short , @#$%!


Top
   
PostPosted: May.31.11 8:59 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.10.10 2:06 pm
Posts: 1707
Location: Седим на високим планинама, у рукама пиштољ и Стингер
УСА-д нэг балгаар хүүхэнтэй танилцаж байсан. Англиар миа ярьдаг, гэхдээ овоо орос сургуульд сурж байсан гээд оросоор ярьдаг байсан. Намайг чинь учиргүй гайхаал ази хүн словян хэл мэдэж байна гээл. Эхлээд тэр намайг дундад азийн нөхөр гэж бодож байсан юм байна лээ. Дараа нь Монгол гэсэн чинь яасан сонийн манай өвөг дээдэс бараг л танай монголоос нүүж ирсэн хүмүүс бид нар бол бараг цус нэгтэй, балгаарт өөрсдийгөө монгол цустай Чингисийн удам гэж үздэг хүмүүс байдаг энэ тэр гэхээр нь би улс үндэс доромжиллоо гээд загнаа хаяцын. Тэрнээс хойш харин надтай тэгж улс үндэс ярихаа байсан. Яг тэр үед миний улс үндэстнээ хамгаалсан харамласан үзэл хөдлөөд нэг муу зүүн европын шар толгойтнууд өөрсдийгөө монгол гэлээ та нар бол үсрээл түрэг аймгуудын үлдэгдэл байж мэднэ гээ хэлээ хаяцын.

_________________
Нећу лагати, волим те, Монголија


Top
   
PostPosted: Jun.02.11 2:30 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.15.06 1:34 am
Posts: 522
Location: Portal
Харин зарим булгарчууд өөрсдийгөө монголоос гаралтай гэж үздэг гэж дуулсан. Зарим нь ч мэдэхгүйэ түрэгээс гаралтай ч боддог байх. Эсвэл туркууд булгарчуудыг өөрсдөөсөө гаралтай гэж үздэг байх.

Харин ч өөрийгөө монголоос гаралтай гэж үзэж байвал гоё биш гэж үү ? Бид нарыг өвөг дээдсээ гэдэг гэхээр... :D


Вики дээрээс уншиж байхад caucasoid төрхтэй жаахан монголойд хольцтой гэж байсан. Тэхээр монголтой жаахан ч гэсэн холбоотой л байж таарах байх. Магадгүй монголоос гаралтай гэдэг Аварчуудыг эзэлсэн болохоор тэдэнтэй холилдоод монгол хольцтой болсон ч байж болох юм.

_________________
life is too short , @#$%!


Top
   
PostPosted: May.23.13 9:30 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Joined: Dec.13.12 4:12 pm
Posts: 161
зиак эртний хүннү улс задран баруун тийш нүүсэн нүүдэл нь дэлхийн газрын зургийг ихээхэн өөрчилж, одоогийн зарим үндэстэн бий болох үндсийг тавьсан байдаг. баруун тийш нүүсэн хүннүчүүд үндсэндээ 2 хуваагдсан юм. нэг хэсэг аймаг нүүсээр атиллагийн хүннү үүссэн бол нөгөө нь хар болон цагаан хүннү гэж задарсан байдаг. цагаан хүннү нь эзэнт гүрний хэмжээнд хүрч бүр энэтхэгийн гуптаг унагаан хэсэг хүчирхэгжиж байсан гэдэг бөгөөд өвөг монгол болох нирунтай маш зузаан байжээ. нирун болон цагаан хүннүгийн хаад нэг гарал угсаатай эн тэнцүү гэж өөрсдийгөө үздэг байсан. тийм ч болохоороо нируныг өмгөөлөн түргүүдтэй байлдасан нь цагаан хүннүгийн мөххөд хүргэсэн юм даа. харин хар хүннүчүүд нь улс болж хүчирхэгжиж чадалгүй аймгийн статустай явсаар уугуул нутгийн иргэдтэй буюу кавказоид аймгуудтай холилдон их булигаар буюу их болгарын хаант улсын үндсийг тавьсан. аттилагийн хүннүчүүдийн үлдэгдэл дээр нирунууд буюу аварууд очин цус сэлбэж, мөн азиас гаралтай унгарууд, сүүлдээ болгарууд очин холилдож, унгар болон болгар улс үүсэх үндсийг тавьсан гэж үзэж байна


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited