#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.18 6:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 387 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next
Author Message
PostPosted: Aug.03.13 3:15 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
.... Ингээд биччихээр илчигнүүд гүйгээд ирнэ.. :lol:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.03.13 3:33 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
http://books.google.mn/books/about/Sui_ ... edir_esc=y

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.03.13 3:36 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Түрэг угсаатны ноёрхлын үеийн Монгол аймгууд.

Монголчуудын өвөг дээдэс. YI зууны үеэс Түрэг улс хүчийг олж, одоогийн Монгол улсын нутгаар төвлөрсөн их улсыг байгуулан нийт Төв Ази дахинд ноёрхлоо тогтоон явах үес, монгол угсааны овог аймгууд одоогийн байгаагаасаа ихээхэн зүүн тийш шахагдан нутагласан байлаа. Тэр үед Байгал нуураас урагш Ляодунгийн хойг хүртэлх уудам газар нутагт аж төрөн сууж байсан нүүдэлч овог аймгууд нь монгол хэлтэн байсан гэж эрдэмтэд үзэж байна . Эдгээр овог аймаг нь Дорнод Ху буюу Дунху-аас үүсэн гарч, Сяньби, Жужан зэрэг томхон улсуудыг байгуулж явсан тэр л өвөг монгол хэлтний удам угсаа болно. Ихэнх эрдэмтдийн үздэгээр Дорнод Ху-аас гаралтай нүүдэлчид нь монгол угсаатан, монгол хэлтэн ард түмний эх үндсийг бүрдүүлсэн ажээ. Эдгээр овог аймгууд нэгэн үе хүчирхэг том улс гүрнийг байгуулан мандаж явснаа сулран доройтож бусдын эрхшээлд орох, өөр улс гүрэнтэй харилцаа тогтоон бусад соёлын нөлөө авах, уугуул нутгаа орхин ондоо газарт нүүдэллэн одох, үлдсэн хэсэг нь төрөлх нутаг орондоо урьдын байдлаар мал сүргээ адгуулан нүүдэллэж амьдрах зэргээр нийгэм, аж ахуй, соёлын хувьд ихээхэн ялгавартай, өөр хоорондоо эв нэгдэл муутай оршин тогтнож байжээ. Тухайлбал, Хүннүг мөхөөж их улсыг байгуулсан сяньби нар хэдэн хэсэг болж задарсны ор суурин дээр муюн, тоба нар товойн гарч тус тусын улсыг байгуулж нэгэн үе мандан бадарч явсан ч тоба нар нангиад соёлын эрхшээлд орж төрөлх хэл, ёс заншил, тэр ч бүү хэл уугуул нутгаа орхин нүүж Тоба-Вэй хэмээн нэрлэгдэх болсоор, улмаар Хятадын олон төр улсыг байгуулан эргэж нүүдэлчидтэйгээ дайсагнан тэмцэлдсээр нангиадын дунд уусан шингэсэн бөлгөө. Тэднийг эртний Түрэгийн хөшөөний бичээст <<табгач>> гэж нэрлэсэн байдаг нь тухайн үедээ хятад гэсэн утгыг агуулж байжээ. Муюн аймгийн нэгэн хэсэг болох тугухунь нар Хөх нуурт шилжин нутаглаж төр улсаа байгуулж эртний төвдийн өвөг дээдэс цян нарын нутаг орныг байлдан эзэлж, тэр орчинд ноёрхлоо тогтоон YII зууныг хүртэл оршин тогтнож байсан ба тэднийг мөн Тогоон гэж нэрлэсэн байдаг. Уугуул нутагтаа оршин байсан өвөг монголчуудын нэгэн хэсэг болох кидан нар Шар мөрөн, Ляоси газраар нутаглан сууж асан бөгөөд YI зууны үеэс Түрэг улсын харъяанд орж алба барих болж YII-YIII зууны туршид Түрэгийн эсрэг байн байн босч тэмцэн тусгаар улсаа байгуулахыг зорьж явсан нь түүх сударт олонтаа тэмдэглэгдэн үлдсэн ба Түрэгийн хөшөөний бичээст кидан хэмээх нэрээрээ бичигдэн үлджээ. Кидан нарын нэгэн хэсэг нь нүүдлийн ахуй соёлоо хадгалан үлдсэн малчин, гөрөөчин, нөгөө хэсэг нь суурин амьдралд аж төрдөг болсон байжээ. Монгол овогтны эдгээр олон улс аймгууд нь уудам их газар нутгаар аж төрж, нэг хэсэг нь түүхэнд тодрон нэр сүрээ мандуулж их улс гэрийг байгуулж бусад олон харь угсаатантай янз бүрийн замаар харилцан, тэдгээрийн соёл, зан заншлын зүйлээс тусган авч хожмын Монголын соёл баяжин хөгжихөд тодорхой хувь нэмрийг оруулж байжээ. Тэд ийнхүү түүхэн хөгжлийн урт удаан замыг туулахдаа зөвхөн харь угсаатныг байлдан эзэлж, эзлэгдэн явсан төдийгүй өөр хоорондоо ч дайсагнан тэмцэж зөрчилдөн байсан нь цөөнгүй билээ. Нэг хэсэг нь ийнхүү нэр сүртэй явж түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байхад нөгөө заримынх нь талаар түүх шастирт хадгалагдан үлдсэн мэдээ занги хомс, түүх намтар нь тун ч бүдэг балархай ажээ. Эдгээр олон монгол аймгийн дундаас эх нутаг, өвөг дээдсийн голомтоо тууштай сахин үлдэж, нүүдэлч малчин байдлаа хэвээр хадгалан хожмын монгол угсаатны шууд өвөг дээдэс болсон нь, түүхнээ шивэй хэмээх нэрээр тэмдэглэгдэн үлдсэн нүүдэлч гөрөөчин аймгууд юм. Эртний сурвалж бичигт хадгалагдан үлдсэн мэдээ занги нь тэднийг Дорнод Ху-аас гаралтай сяньби нарын үр хойчис болохыг тодорхой заадаг. Шивэй хэмээх нь сяньби хэмээх нэр сунжирснаас үүссэн гэж үзэх судлаачид бий . Шивэй хэмээх нэр Умард Ци улсын түшмэл Вэй Шоугийн 551-554 оны үед зохиосон <<Вэй Шу>> хэмээх түүхэн зохиолд анх гардаг. Үүнээс хойш <<Сүй улсын түүх>>, <<Тан улсын хуучин түүх>>, <<Тан улсын шинэ түүх>> зэрэг зохиолуудад удаа дараа гарч байгаа нь тэдний оршин суух газар нутаг, зан заншил, овог аймгийн бүрэлдэхүүн зэргийг тэмдэглэн бичсэн байдаг. Шивэй нарын угсаа хамаадлын талаар <<Сүй улсын түүх>>-д << [Шивэй нь] Киданы салаа салбар болно: Өмнүүр нутагладгийг нь кидан, умардад байдгийг нь шивэй хэмээн нэрлэнэ>> гэж тодорхойлжээ . Тэдний газар нутгийг Тан улсын хуучин ба шинэ түүхийн аль алинд <<Нийслэлээс (Чанъань) умар зүг 7000 ли зайтай. Тэдний нутаг дорно этгээддээ Хэйшүй мохэ (зөрчид угсаатан), өрнө талдаа Түрэг (туцзюэ), өмнө талдаа Кидантай хил залгах ба умарддаа далайд тулна>> гэж өгүүлжээ . Судлаач эрдэмтэд, шивэй аймгийн нутаг тархац, байрлал, тэрхүү газар орны уул усны хуучин нэр тэргүүтнийг өнөөгийн газар усны нэр, байршилтай харьцуулан судалж, тухайн үед тэдний оршин сууж байсан нутаг дэвсгэрийн ерөнхий дүр төрхийг тодорхойлон гаргажээ. Шивэй аймгуудын тоо, тэдний нэрийг сурвалжид харилцан адилгүй бичиж тэмдэглэсээр ирсэн нь үе үеийн онцлог байдлаас шалтгаалсан бололтой. Тухайлбал, <<Сүй улсын түүх>>-энд шивэй нар бие биеэс хамааралгүй 5 хэсгээс бүрдэнэ гээд тэдний нэрийг нань шивэй (өмнөд), бэй (хойд) шивэй, бо шивэй, шэнь мода шивэй, да шивэй (их) гэхчлэн тэмдэглэсэн байдаг. Тэгээд цааш нь, өмнөд шивэй нар нь аажимдаа 25 эзэмшил нутаг буюу овог аймаг болж хуваагдсан хэмээн өгүүлжээ. Энэхүү <<Сүй улсын түүх>>-д нэр гарч буй шивэй аймгийн тоо нийтдээ гуч хүрч байна. Тэгвэл <<Тан улсын хуучин түүх>> хэмээх зохиолд 9 аймаг байдаг гэж өгүүлээд линьси шивэй, шаньбэй шивэй, хуантоу шивэй, дажучжэ шивэй, сяожучжэ шивэй, пово шивэй, нобуй шивэй, лото шивэй хэмээх 8 аймгийн нэрийг дурджээ. Шивэй аймгуудын нутаг байршлыг аймаг тус бүрээр нь тоочихдоо нийт 19 аймгийн нэр дурдсаны дотор дээр өгүүлсэн 8 аймгийн тавынх нь нэрийг дахин тэмдэглэсэн байх ажээ. Эдгээр овог аймгийн нэр нь усугу, исаймо, сайхэчжи, хэцзэ, улоху, нали, шаньбэй, сяожучжэ, пово, линси, лоцзу шивэй, мэнъу, дун шивэй зэрэг болно. Оуян Сю хэмээх хүний зохиосон <<Тан улсын шинэ түүх>> гэдэг зохиолд, <<Шивэй нар нь киданы нэгэн тусгай салбар болно. Тэд дунхугийн газар нутгийн хойд хязгаарт орших ба динлингийн удам бололтой>> гэж тэмдэглэсэн байна. Тэдгээр нь хорь гаруй нүүдлийн эзэмшил газарт хуваагдана гээд линси, шаньбэй, хуантоу, дажучжэ, сяожучжэ, пово, нобэй, лодань гэх 8 аймгийн нэр дурджээ. Өөр өөр цаг үед зохиосон эдгээр түүхэн сурвалжуудад шивэй нарын аймаг овгийн нэр, тоо хэмжээг нь яльгүй зөрөөтэй тэмдэглэж байгаа боловч ерөнхийдөө тэд нар 8-9 том аймаг, хорь гаруй бага овог, нийтдээ гуч орчим овог аймгаас бүрэлдэж байсан нь тодорхой харагдах ажээ.Тэдний гарал үүсэл, угсаа хамаадлыг тодорхойлохдоо кидантай ижил төстэй, тэдний нэгэн салаа салбар болохыг цохож Дунхугаас гаралтай гэж тэмдэглэсэн байна. Тэгэхлээр энэ нь, кидан нарыг нангиад сурвалж бичигт дунху нарын удам, сяньби угсаатан хэмээн бичсэн байдагтай яв цав нийлэх ба энэ нь монголчуудын угсаа гарлыг тодорхойлоход нэн ач холбогдолтой баримт болж байна. Сурвалжид дурдсан шивэй аймгуудын дотор мэнъу нэртэй аймаг, мөн хожмын монголчуудын гол овог аймгийн нэг болох улоху (олхунуд) аймгийн нэр гарч байгаа нь үүнийг улам ч үнэмшилтэй болгох ажээ. Түүгээр ч барахгүй, эртний Сяньби нарын нэг салбар болох ухуань аймгийн үлдэгдэл шивэй нарын дунд хуучин нэрээ хадгалсаар нэгэн аймаг болон оршиж байжээ. Ингэхлээр өвөг монгол угсаатан шивэй нарын үндсэн хэсэг нь эртний дунху, сяньби нараас эх үүсэлтэй болох ажээ. Гэхдээ хөрш зэргэлдээ оршин байсан бусад овог угсаатан ч аль нэгэн хэмжээгээр оролцсоныг эдгээр сурвалжийн мэдээ мөн л тодруулан зааж байх мэт. Тухайлбал, <<Тан улсын шинэ түүх>>-д шивэй нарыг динлиний удам угсаа байж болох талаар өгүүлжээ. Энэ байдлаас үзэхэд шивэй нар нь бүгд нэгэн гарал үүсэлтэй угсаатны нэгдэл биш, түүний бүрэлдэхүүнд өөр өөр угсаа гарлын овог аймгууд багтаж байсан нь тодорхой харагддаг. Үүнд: хожмын монголчуудын гол овог болон хөгжсөн овог аймаг байхын зэрэгцээ нилээд хэсэг нь зөрчид (хамниган) гаралтай, мөн түрэг болон Энэтхэг-Иран (динлин) угсааны овгууд ч багтаж байсан бололтой.

Шивэй ба татар. Ийнхүү шивэй нарын нангиад судар түүхэнд нэр гарч тэмдэглэгдэх болсон тэр үед холбогдох эртний түрэгийн хөшөөний бичээст шивэй хэмээх нэр огт тохиолдохгүй, харин гучин татар, есөн татар гэх овог аймгийн нэр Төв Азийн зүүн хойт бүс нутгаар оршин сууж түрэг лүгээ байлдан тэмцэж, эрхшээлд нь орж гарч, нягт харилцаж явсан Кидан, Татаби зэрэг аймаг угсаатны нэртэй зэрэгцэн тэмдэглэгдсэн байдаг билээ. Тэгвэл нангиад сурвалжид мөн л шивэйгийн хамт кидан, кумоси гэх гурван аймгийг хамтад нь бичиж тэмдэглэж ирсэн нь эд нар газар нутгийн хувьд ч, угсаа гарлын хувьд ч нийтлэг нэг ижил гарал үүсэлтэй аймгууд болохыг харуулдаг. Кидан нар монгол гаралтай, монгол хэлтэн байсан нь шинжлэх ухаанд нэгэнт тодорхой бөгөөд нангиад сурвалжид кумоси буюу си хэмээн тэмдэглэгдсэн аймаг нь түрэгийн хөшөөний бичигт татаби нэрээр гардаг, мөн л дунхугаас гаралтай овог угсаатан болохыг ч эрдэмтэд нотлон гаргажээ . Үүнээс үзэхэд нангиад сурвалжид кидан, кумоси, шивэй хэмээн нэр гардаг энэхүү гурван угсаатан нь бүгд дорнод ху буюу сяньбигаас гаралтай, төрөл язгуур нэгтэй, нэгэн дор оршин сууж байсан бөгөөд эд баруун талаараа түрэг, уйгур лугаа хиллэж, дорнод талаараа мохэ, бохай зэрэг зөрчид, хамниган аймгуудтай айлсан нутаглаж байсан, мөн эдгээр угсаатнууд зан заншил, соёлын зарим зүйлсээрээ ч нийтлэг байсан ажээ . Эдгээр нь түрэгийн хөшөөний бичээст кидан, татаби, гучин татар нэрээр тэмдэглэгдэн үлдэж, тухайн үеийн түүхэн үйл явдалд идэвхитэй оролцож байсан бөгөөд эдний дундаас хожмын монгол угсаатан бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нь шивэй, ялангуяа мэнгү-шивэй хэмээх аймаг болох юм. Түрэг сурвалжид нэр гарах гучин татар хэмээх аймгийн оршин сууж байсан газар нутгийн байдлыг магадлаж, тэднийг шивэй аймгуудтай холбож үзэх саналыг эрдэмтэн Ван Го Вэй анх гаргаж , улмаар бусад эрдэмтэд хүлээн зөвшөөрч, энэ санааг цааш нь баяжуулан хөгжүүлсэн юм . Үнэхээр ч гучин татар нь Төв Азийн зүүн хойд нутгаар сууж байсан нь тэдний нэр ямагт кидан лугаа хамт, Түрэгийн зүүн зүгт хийсэн аян дайны үйл явдлуудтай холбогдон гарч байгаа хийгээд шивэйн аймгуудын тоо ерөнхийдөө энэхүү гучин татар хэмээн онцолж тэмдэглэсэнтэй дүйж байгаа зэргээс үзэхэд нангиад сурвалжид шивэй хэмээн тэмдэглэсэн аймгуудыг түрэгүүд гучин татар гэж нэрлэж байсан нь их л үнэмшилтэй болох ажээ. Энэ тухайд манай улсын нэрт түүхч, эртний судлалтан Пэрлээ абугай <<Шивэйн олон аймаг Тан улсын үед буюу YIII-IX зууны үед 30 гаруй тоонд хүрч байсан нь гучин татарын нэр анхан бичигт тэмдэглэгдсэн он цагт ерөнхийдөө дүйж байгаа нь сонин хэрэг >> хэмээн өгүүлсэн байдаг . Татар хэмээх нэр түрэг хөшөөний бичээст гардаг төдийгүй, үүнээс ч бүр эрт үед нангиад сурвалжид эхлэн гарч, дада, датань, тантань гэх хэлбэрээр тэмдэглэгдэн хэрэглэгдсээр иржээ. Тухайлбал, 492-493 онд зохиосон <<Сүн шү>>-ийн 95-р бүлэгт <<Жүй Жүйн (Жужаны Г.С.) нэг нэр нь датань, бас тантань гэнэ. Мөн л хүннүгийн тусгай нэг аймаг амой>> гэжээ . Ийнхүү нэрлэсэн нь 414-429 онд төр барьж байсан Жужан улсын хаан Датаний нэртэй холбоотой бөгөөд түүний харяат албат иргэдийг Датанийхан хэмээн нэрийдэж байснаас үүдэн улмаар аймаг улсын нэр болон хувирсан байна. Энэхүү улс үндэстнийг нэрлэх Татар хэмээх нэр анх гарснаас хойш Күль-Тегиний хөшөөний их бичээсэнд <<Отуз-Татар>> (Гучин Татар) гэх нэрээр гартал 200 жил, цаашид Тан улсын үе хүртэл 100-гаад жил өнгөрчээ. Улмаар энэ нэрээр дундад зууны Монголчуудыг нэрлэж байсан ба XIII зууны Монгол аймгуудын дотор байсан Татар нэртэй аймаг нь Жужаны шууд удам гэж эрдэмтэн Г.Сүхбаатар үзжээ . Татар-Шивэй хэмээх нь нэг л угсаатныг заасан нэрс болохыг бүр ч илүү үнэмшилтэй нотолж буй баримт нь <<1124 онд Алтан улс Киданыг довтолсон тухай Ляо ши-гийн 29-р бүлэг, Цидань-го чжи-гийн (Кидан улсын ойллогын) 12-р бүлэгт байдаг мэдээнд Киданд Иньшань уулын Шивэй туслав гэж байдаг бол Да Цзинь го чжи (Их Алтан улсын ойллого) зэрэг 5 зохиолд буй яг уг мэдээнд Иньшань уулын Татар Киданд туслав>> хэмээн байдгийг Фан Чжуан-Ю нягтлан үзээд Татар, Шивэй хоёр бол нэгэн угсаатан мөн хэмээн үзсэнийг бусад эрдэмтэд ч хүлээн зөвшөөрч байна .

Өвөг Монголчуудын нутаг газар. Түрэгийн захиргааны үед Монголын өвөг дээдсийн оршин сууж байсан газар нутгийн талаар судалгааны ном зохиолд <<YI-IX зууны үед Шивэй аймгууд нь Эргүний адгаас Сунгарийн адаг хүртлэх Хар мөрний (Амур) өмнөд биеийн уудам газар орон хийгээд Сунгари, Эргүнэ хоёрын дундах Манжуурын хойд нутгийг бүхэлд нь эзэмшиж байв. Тэндээс баруун урагш орших Си, Кидан нарын нутаг дэвсгэрийг үүн дээр нэмэх юм бол монгол хэлтэн овог аймгуудын тархан суусан газар орны нарийвчилсан тойм гарах болно>> хэмээн тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд тухайн үед Монголын өвөг дээдэс нь одоогийн Монголын төв нутгаас ихээхэн зүүнтэйгүүр, Хянганы уулсын орчмоор голлон нутаглаж байжээ. Тэд энэ нутагт бүр анхнаас нутаглаж байсан уу, эсвэл хожим хойно шилжин нүүдэллэж ирсэн үү гэдэг асуудал түүхийн мэдээ баримт, эрдэмтдийн судалгааны үр дүнгээс нилээд тодорхой болсон юм. Монголчуудын өвөг дээдсийн нэгэн болох Жужан нар Түрэгийн захиргаанд орохоос өмнө одоогийн Монгол улсын нутгаар төвлөн оршиж байсан нь судалгааны мэдээ баримтаас нэгэнт тодорхой билээ. Жужаны түүхийн талаар ул суурьтай судалсан эрдэмтэд, Жужан улс нь одоогийн Монгол улсын нутгаар төвлөн, баруун талаараа Алтайн чанад дахь Түрэгүүдтэй хиллэж, өмнөд талаараа одоогийн манай улсын хилийн шугамаас нилээд урагш, умард талаараа одоогийн хил орчмоор, зүүн талдаа Кумоси, Кидан нартай айлсаж байсан гэж үздэг байна . Жужан нар нь өөрийн хуучин нутагт, урьдын хүннүгийн Луут хотоос холгүй, одоогийн баримжаагаар Тамирын голын сав газарт Мумэ хэмээх хот байгуулж байсан мэдээ байдаг нь мөн л тэдний уугуул нутгийн тойм багцааг зааж байна . YI зууны үеэс Хөх Түрэгүүд хүчийг олж, газар нутгаа тэлэн урьд нь Жужан улсын эзэмшилд байсан бүх нутаг орныг эзлэн захирснаар Монгол овогтон хүчинд автан арга буюу гол төв нутгаасаа зүүншлэн шилжиж Хянган орчмын газар орноор нутаглан суух болжээ. Энэхүү үйл явдлыг улам тодосгох мэдээ занги Монголын түүхийн холбогдолт сурвалж бичгийн дотор хадгалагдан үлдсэн нь Рашид-Ад-Дины эрхлэн зохиолгосон <<Судрын чуулган>>-д байдаг нь, эрт цагт Монгол хэмээн нэрийдэж асан аймаг нь өөр бусад аймагтай зөрчилдөн тэмцэлдэж ялагдаад хоёрхон өрх айл амь зулбан гарч, алс бөглүү хавчил хадат ууланд орж хоргодон амь зуусаар 400 гаруй жил болоход өсч үржин уг газартаа багтахаа больж, төмрийн хүдэрт уул хадыг хайлуулан урсгаж сэтлэн гарсан тухай өгүүлсэн нь тэдний очиж амь хоргодсон газар Эргүн Күн гэх бөгөөд энэ газар хаана байдаг талаар олон эрдэмтэн зөрөөтэй санал дэвшүүлж байсан ч дийлэнх олонхийн үзэж байгаагаар одоогийн Аргунь буюу Эргүнэ мөрний орчим газар нутаг, бүр нарийвчлан тодруулбал, одоо ОХУ-ын нутагт буй Аргуний нуруу болох ажээ . Уг үйл явдал домогт өгүүлсэнчлэн хоёрхон өрх айл амь гарсан бус, харин энд нэр дурдсан Нукуз, Киян нар нь дайн тулаанаас амьд үлдсэн албат иргэдээ дагуулан зүүн тийш нүүж Эргүнэ мөрөн, Хянган уул хавиар буй өөр бусад монгол болон зөрчид угсааны аймгуудын дунд очиж суусан хэрэг болно. Энэхүү домгийн нэгэн хувилбар манай улсад аман домгийн хэлбэрээр хадгалагдан үлдсэнийг 1933 онд түүхч А. Амар Ерөөгийн халуун рашааны орчим нутаглах Хамниган нараас олж сонссон ба тэрхүү үйл явдал болсон хэмээх уулыг биеэр үзжээ3. Энэ үйл явдал чухам хэдийд болж өнгөрсөн талаар эрдэмтэд хараахан нэгдмэл саналтай болж чадаагүй байна4. Юутай ч атугай тэд энэхүү шилжин суурьшсан нутагтаа 400 орчим жил оршин амьдарч нангиад судар түүхэнд шивэй, түрэгийн бичгийн дурсгалд татар хэмээх нэрийн дор тэмдэглэгдэж тухайн үеийн түүхэн үйл явдалд идэвхитэй оролцсоор иржээ. Домогт өгүүлснээр уулын хавцлыг сэтлэн гарсан язгуурын монгол аймгийнхан чухам хааш одсоныг Ираны түүхч Хондемир, Монгол угсаат, түрэг түүхч Абуль-Гази-Бахадур хан нарын зохиолд тэмдэглэгдэн үлдсэн дээрх домгийн хувилбаруудаас тодруулан сэргээх боломжтой. Эдгээр домогт өгүүлсэнчлэн энэхүү уулын хавцал сэтлэн гарсан овог аймгууд нь Эргүнэ Күнээс өөрсдийн өвөг дээдсийн хуучин нутгийг тэмцэн одсон бөгөөд тэднийг Бөртэ чино хаан удирдан явсан гэж өгүүлдэг5. Чухам эндээс уул домог нь <<Монголын нууц товчоо>>-ны эхлэлтэй шууд холбогдон, монголчуудын өвөг дээдсийн судар түүхийг улам урагшлуулан мөшгөх сэжим болж өгдөг. Монгол овогтны гол цөм болох язгуурын монголчууд буюу Хамаг Монголын хаадын элэнц дээдэс Бөртэ Чоно тэргүүтэн ийнхүү өөрсдийн хуучин уугуул нутаг Бурхан Халдун ууланд ирж нутагласнаас Чингис хааныг хүртэл 400 жил өнгөрснийг түүхэн сурвалжийн мэдээ тодорхой гэрчилдэг ба энэ түүхэн мэдээ баримтын цаг хугацааг хүний амьдралын нэгэн үеийн дундаж тоон үзүүлэлттэй харьцуулан гаргасан судалгаанаас тодорхой болсон нь, дурдсан хугацаанд буюу Бөртэ чоноос Чингис хааныг хүртэл 22 хаан суусан ба хүн төрж үр хүүхэдтэй болох дундаж насыг 20-иор бодож тооцон гаргахад сурвалжид заасан цаг хугацаатай яг тохирдог байна . Мэргэн гэгээний <<Алтан товч>>-д зааснаар Бөртэ чоно 758 онд төрсөн гэх ба Жамбадоржийн <<Болор толь>>-д Тан улсын үед (610-907) амьдарч байсан, Рашид-Ад-Диныхаар бол Аббас төрийн Халифуудын ноёрхлын эхэн үед (750-1258) холбогдож байгаа зэргээс үзэхэд энэхүү хугацаа гурван өөр сурвалжийн мэдээгээр тохирч байгаа нь Чингис хааны өвөг дээдэс Хияд ястны төрийн ноёрхол эхэлсэн цаг хугацааг тодорхой заах ажээ.

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.03.13 3:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Түрэгүүд монголчуудын дараа орох төв азиас гаралтай нэгэн хүчирхэг эзэнт гүрэнг Ромын эзэнт гүрэн мөхсөний дараахан байгуулжээ. Тэдний угсаа гарвалын талаар маш олон домог байдаг боловч чоноор тэжээлгэсэн өнчин хүүгээс гаралтай гэсэн домог хамгийн түгээмэл тархсан байна. Ийм учраас түрэгийн эздийн байлдааны туганд алтан чоныг дүрсэлдэг байв. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ.

Эзэнт гүрэн бүрэлдсэн нь

6 дугаар зууны дундуур Алтайн хөх түрэгүүд Орхоны хөндийд ирж суурьшижээ. Эдгээр ардуудаас Ашина овгийнхон зонхилогч байр суурьтай байсан. Тэд төмөрөөр эд зүйл урлаж хийдгээс болж төмөрчин-түрэг гэх болсон гэсэн таамаглал бий. Мандарин хэлэнд Тюйкей гэж бичсэн олонтаа байна.
Эдгээр дарханууд Жу жуань буюу Нирун улсын хараат байж монгол угсаат эздийнхээ гэр ахуйн эд зүйлс, байлдааны зэр зэвсэгийг урладаг байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүнийг гомдоожээ. Бумины тусыг албатын гүйцэтгэх ёстой үүрэг гэж нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жу Жуаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас монгол нутгаас гаралтай хойд хятадын Тоба буюу Табагач нарын Вей улс их хэрэг болсон юм.

Шинэ ил-хаган Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис (киргиз), киданчуудыг байлдан дагуулж нируны үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ.Мөн хятадын Чи, Жоу улсууд түрэгийн хаанд татвар төлөх болов.
Истеми, Муган нар мөн Цагаан хүнчүүд буюу Хефталитуудын гүрнийг устгаж ираны Сассанидын эзэнт гүрэнтэй холбоотон болсон байна. Гэвч дайснаа мөхсөний дараа шууд хил залгах болсон хоёр хүчирхэг улс хоорондоо удалгүй хагарчээ. Дундад азид түрэг хүмүүс ихээр ирж суурьших болж Түрэгийн хаант улсын газар нутаг Манжуураас Каспийн тэнгис хүрсэн байна.

Истеми тухайн үеийн Ашинагийн язгууртанууд дотор ахмадын хувьд хаан нас барсаны дараа ябагу хэмээх цолтойгоор хагас бие даан засаглаж байлаа. Тэрээр аваруудтай хийх дайныг эрчимжүүлж, сассанидын эсрэг византичуудтай холбоотоны гэрээ байгуулсан аж. Гэвч персийн эсрэг түрэгүүдийг ашиглаж байсан боловч дайсан аваруудыг нь өмгөөлж байгаад ябагу уурсан хилэгнэж византийн эзэнт гүрний зүүн хилрүү халдсан юм. Түүний цэргүүд огур түрэгүүдийн тусламжтайгаар дорнод иран, кавказыг дайрч крым хүртэл газар нутгийг булаан эзэлжээ.

Уналтын үе

Харамсалтай нь түрэгүүд европт эзэмшлээ удаан тогтоож чадсангүй. 572 онд Таспар хаан болжээ. Энэхүү хаан суурин амьдралд дурлаж, буддын шашныг шүтэж байв. Мөн хятадын улсуудтай найрсаг харилцаа тогтоосон нь түрэгийн ноёдод таалагдсангүй. Учир нь хятадын туршуулууд түрэгийн эзэнт гүрний бүхий л мэдээллээр Жоу, Чи, хожмын хүчирхэг Тан гүрэнг хангаж байсан юм. Тарду хаан болохоор иргэний дайн эхлүүлсэн нь түрэгийн эзэнт гүрнийг баруун, зүүн болон задрахад хүргэсэн байна. Барууны түрэг хаад дорны хаадаас тусгаар тогтносон байна. Гэвч түрэгийн эзэнт гүрний үндсэн хүч мөхөх ягаа ч үгүй байсан юм. Тэд энэхүү хямралтай үедээ ч хятад, иран, тал нутгийнханд аюултай хөрш нь хэвээр байсан.

Шиби 609 онд хаан болоод өвөг дээдсийнхээ яруу алдрыг дахин сэргээх гэж хүчин чармайлт гаргав. Тэрээр хятадын Сүй улсыг буулган хараат болгож, түвд, баруун ираныг дайлжээ. Хүү Тули нь хаан болсоны дараа хятадруу дайн өдөөж, зогсоо зайгүй дайралт үйлдэж байсан боловч Тан гүрний гар хөлд хорлогдсон байна. 630 онд Тан улсын эзэн хаан монголруу цөмөрч бутармал байдалтай түргүүдийг ялаад эзэнт гүрнийг нь сарниажээ. Энэ үеэс түрэгүүд хятадын хаанаас хараат болж, боол мэт хүлцэнгүй болсон гэж сударт бичсэн байна.

Тарду 582 онд хятадын төвөөс харьцангуй зайтай байдлаа ашиглан хаан болсон. Тэрбээр өмнөд орос, украйны нутаг хүртэл аян дайныг сэргээж, хятадруу довтложээ. Сүйчүүд хол зам туулсан түрэгүүдийг зангандаа оруулаад ухрааж чадсан юм. 603 онд Тиел түрэгүүдэд хаганы арми ялагдсан байна. Нэр хүнд, хүчирхэг байдлаа алдсан хаан Тардуу өөрийн түрэгүүдэд хороолгуулжээ.
Тон ябагугийн үед баруун түрэгүүд хүчирхэг арми бүрдүүлж, бослого гаргасан тиеле, сассанидуудыг бут ниргэсэн байна. Тон грекийн эзэнт гүрэнтэй (Византи) баруун түрэгийн эртний харьцааг сэргээжээ. Харин улсын бүрэлдэхүүнд байсан харлаг, он зэрэг түрэг овог, аймгууд босчээ. Тон төрөл төрөгсөддөө алуулсаны дараа дахин иргэний дайн үүсч 659 он гэхэд барууны хөх түрэгүүд хятадын хүчирхэг Тан улсын гарт оров. Гэвч тэдний нэг хэсэг Тонгийн ач хүү Бүри садын удирдсан хазарууд хүчээ алдаагүй бөгөөд хятадуудаас үл хараат байж арабийн Умияад халиф, европ, азийн гурамсан харилцаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ.

Дахин сэргэсэн нь

Персийн эзэнт гүрний сүүлчийн сассанид хааныг арабиуд хороов. Ийнхүү түрэгүүд арабийн өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй аюултай шууд халз тулгарчээ. Баруун түрэг ардууд нилээд идэвхгүй байсан бөгөөд бутармал тэдний хүч исламын дайчдыг сөрөх гээд ч чадахгүй байлаа. Харин хэсэг хугацааны дараа эзэн эрхээ тэдэнд хүчээр тулган зөвшөөрүүлсэн хятадын Тан гүрний эзэн хаан хараат солонгосын жанжинаар удирдуулсан олон хүн бүхий армийг дундад азируу илгээв. Өмнө нь түрэгүүд Тангаас тусламж хүсч байсан ч тухайн үед шууд хятадаас цэрэг илгээх боломжгүй байжээ. Тэд дайчин арабиудад ялагджээ. Хятадууд Талас Алатауг Омейядын арабуудад бүр алдсан юм.

Баруун, зүүн түрэгүүд бүгд Тангийн эзэн хааны албат болсон ч улсын энд тэнд дарлалыг эсэргүүцсэн бослого гарсаар байлаа. Тангийн монголд ирж суурьшсан цэргүүд тэднийг дарсаар байв. Хүтлүг 680 онд Тангийн армийг ялж, төв азийн бүх овгийг эзэнт гүрнийхээ эзэмшилд оруулсан байна. Түүнийг Эльтерэс (Илтерес) буюу улсыг дахин эмхлэн байгуулагч гэх болжээ. Зүүн түрэгийн хааны эзэн эрхийг баруун түрэгүүд хүлээн зөвшөөрсөнөөр дахин эзэнт гүрэн сэргэх замдаа орсон ажээ.

Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.

Хөх түрэгүүдийн улс мөхсөн нь

Дахин сэргэсэн түрэгийн хаант улсын хаганы удмынхан эхэн үедээ бие биетэйгээ нягт ойр байж харилцан эв түнжинтэй байсан юм. Оюун ухаан саруул гэгдэх Билгэ хаан бусад түрэг аймгуудын босогчдыг дарахаар хичээж байгаад бусдад хорлуулав. Ийнхүү дахиад хаган ширээний ширүүн тэмцэл өрнөлөө. 744 онд Уйгур, харлагууд босч сүүлчийн хаан Баймээг хороогоод жилийн дараа Уйгурын хаант улсыг байгуулсан байна.

Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.

Түрэг гаралтай олон улс дараа дараагийн зуунд дэлхий дахины түүхэнд голлох үүрэг гүйцэтгэж байв. Тухайлбал Селжүк түрэгүүд, Хорезмын эзэнт гүрэн, Мамлюкүүд, Харханид, Булгар, хиргис (киргиз), хожмын Оттоманы эзэнт гүрэн гэх мэт. Мөн харьяанд нь байсан Хазар, Уйгурууд, Хятан буюу Кидан, Огуз зэрэг түрэг-монгол үндэстэнүүд ч өөрсдийн алдар нэрээ цуурайтуулсан юм. Уйгуруудаас хойш дахин хэзээ ч монгол нутаг дээр өөр түрэг угсааны улс ноёрхоогүй билээ. Учир юу хэмээвээс Енисейн хиргизүүд монгол нутагт удаан хугацааны тогтвортой хаанчлал тогтоогоогүй юм.

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.17.13 11:33 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
.

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Last edited by Дуулга on Sep.04.13 2:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.17.13 11:37 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Shors or Shorians (Russian: Шорцы, also transliterated as Shorts, Shortses) are a Turkic people in the Kemerovo Oblast in Russia. Their self designation is Шор, or Shor. They were also called Kuznetskie Tatars (кузнецкие татары), Kondoma Tatars (кондомские татары), Mras-Su Tatars (мрасские татары) in some of the documents of the 17th-18th centuries. In the Late 17th century shors converted to animism from shaminism, but most were considered as Orthodox.
Most of Shors live in the Tom basin along the Kondoma and Mras-Su Rivers. This region is historically called Mountainous Shoria. The Shors also live in Khakassia and Altai Republic. According to 2002 census, there were 13,975 Shors in Russia (12,601 in 1926, 16,042 in 1939, 14,938 in 1959, 15,950 in 1970, 15,182 in 1979 and 15,745 in 1989). The Shors speak their own Shor language.
Formally, they have always been considered Orthodox Christians, but most of them followed shamanism and animism as a part of their culture.
The Shors as a people formed as a result of a long process of interbreeding between the Turkic, Ugric, Samoyedic and Ket-speaking tribes. Their culture and origins are similar to those of the northern Altay people and some of the ethnic groups of the Khakas. The Shors were mainly engaged in hunting, fishing, some primitive farming, and pine nut picking. Blacksmithing and iron ore mining and melting were also important (hence, the name "Blacksmithing Tatars").
The lifestyle of the Shors changed significantly following the October Revolution of 1917. Most of them became skillful farmers, cattle-breeders, or industrial workers.
Environmental activist Alexander Arbachakov won a Whitley Award for his work preserving sustainable communities in Shor territory.[2]
References


Тэгэхээр Чорос овогийнхон болвоос Хотонгоос гаралтай гэдэг нь нэгэнт илт боллоо...

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.17.13 11:45 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Unread posts [ Locked ]

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.17.13 11:49 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Unread pоросоор Туре́цкий язы́к, бусад «Түрк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Түрк, Турк, Түрэг, худам монголоор түрк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Түрк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Түрк хэлтэн байгаас Түрк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.
Түрк хэл Түрк үндэстний үндсэн нутаг болсон Түрк орны бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Түрк улсын ганц албан ёсны хэл болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умар Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Түрк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Түрк хүмүүс тархан суусан дотор Түркээр хөөрөлдөгсөд бий.
1926 онд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдаанд Түркийн ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюрк Түрк хэлээ араб үсгээр биш латин үсгээр бичих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ. Одоо цагт ямар ч газарт Түрк хэлийг тэрхүү латин үсэгт түрк бичгийн дүрмийг баримтлан тэмдэглэдэг.

Найманы Яриад байдаг тэг Огуз нар чинь юу болж байна аа..

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.17.13 11:58 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
http://www.youtube.com/watch?v=9QbR72

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Last edited by Дуулга on Aug.17.13 12:06 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.17.13 12:03 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Эртний Монголчууд Түрк орныг түнхээрийн орон гэж нэрлэдэг байжээ.. Энэ юу болж байна аа...

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.18.13 12:47 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Түнхээрийн өчүүхэн нэг муу овогт бүхэл бүтэн ард түмэнээр уулан хоригдож, дээрэлхүүлэх гэж дээ.. :wahaha: :wahaha: :wahaha: :wahaha:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.18.13 12:49 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Bumin Kagan (552 - 553)
Istemi Kagan (553 - 576)
Tapar Kagan (576 - 581)
Baga Ishbara Kagan (581 - 587)
Chur-Baga Kagan (587 - 588)
Tunga Turan Kagan (588 - 600)
Bilge Tardu Kagan (600 - 603)
Kimin Ture Kagan (603 - 609)
Shibi Kagan (609 - 619)
Chulluk Kagan (619 - 621)
Kara Kagan (621 - 630)
Shirbe Kagan (630 - 646)
Chibi Kagan (646 - 647)
Ipi Tulu Kagan (647 - 653)
Chenku-Yabgu (653 - 659)
Echine Turche Kagan (659 - 679)
Echine Kur Pur Chur Kagan (679 - 682)
Ilterish Kutlug Kagan (682 - 693)
Kapagan Kagan (693 - 716)
Bilge Kagan (716 - 734)
Ichen Bilge Kagan (734 - 739)
Bilge Kutlug Kagan (739 - 741)
Penge Kagan (741 - 742)
Suyen Kagan (742)
Uzmush Kagan (742 - 744)
Peymen Kagan (744 - 745)

хөх Түрэгийн хаадууд...

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.19.13 10:47 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Энэ балай Дуулга чинь баахан копи паст хийгээд байх чинь.
Болиоч.


Top
   
PostPosted: Aug.19.13 10:52 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Дуулга wrote:
ezshuu wrote:
Чи түрэгт хайртай юм чинь ойрхон төрөл болох хасгууд руу ойртмой.



эх орноос хөөж тугаад яаадаг гар вэ? Тэгэхээр ерь нь чи жунгаа юм байна ш дээ. Тактик нь хүртэл сонирхолтой байна өө :brows: :brows:

Юу хуцаад байгаа юм бэ?
Би жунгаа энэ газар нутаг бас жунгаа гэх гээд байна уу?
Муу лалын шашинт Аль-Кайда минь Арабтаа очиж шал угаа.


Top
   
PostPosted: Aug.19.13 6:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Энэ сэдэв мөнхөд оршимой... Чи үргэлж үзэн ядах учиртай..

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.19.13 6:30 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
.

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Last edited by Дуулга on Sep.04.13 2:47 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.20.13 10:30 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Би тэгээд чинийхээр аль нь юм?
Цэвэр нь үү, эсвэл хольцтой нь уу?
Би цэвэр ойрад хүн гэдгээ хэний ч өмнө, хаана ч бардам хэлнэ.
Миний хавь ойрын хүмүүс ч тэрийг батална.


Top
   
PostPosted: Aug.20.13 10:41 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
NAIMAN-NOMAD wrote:
LeRoy wrote:
Хөвсгөл гэдэг үг нь Түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой.

Энэ үнэн үү?
Наадах чинь батлагдаж нотлогдоогүй зүйл. :|

Энэ Найман яаж дурактаж байна аа.
Жинхэнэ баталгаатай юм биш үү?
Орхон, Туул гэдэг хүртэл түрэг гаралтай гэсэн.
Чухам ямар утгатай байдаг юм.
Орхоныг одоо хүртэл түркууд оркан гээд нэр болгож хэрэглэдэг.


Top
   
PostPosted: Aug.20.13 10:45 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Дуулга wrote:
Энэ сэдэв мөнхөд оршимой... Чи үргэлж үзэн ядах учиртай..

Би үзэн ядаад ч байх юу байхав.
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй.
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүйгээс хойш.
Танай туркүүд одоо араб байтугай курдуудаа ч дийлэхгүй болсон цаг.


Top
   
PostPosted: Aug.20.13 10:47 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
ezshuu wrote:
NAIMAN-NOMAD wrote:
LeRoy wrote:
Хөвсгөл гэдэг үг нь Түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг болой.

Энэ үнэн үү?
Наадах чинь батлагдаж нотлогдоогүй зүйл. :|

Энэ Найман яаж дурактаж байна аа.
Жинхэнэ баталгаатай юм биш үү?
Орхон, Туул гэдэг хүртэл түрэг гаралтай гэсэн.
Чухам ямар утгатай байдаг юм.
Орхоныг одоо хүртэл түркууд оркан гээд нэр болгож хэрэглэдэг.

ene unen unen.......

Baigal nuur hurtel bas Kul-eer toggsson bas turegees garaltai....... tsengeg nuur gsn ug.......

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Aug.20.13 10:48 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
ene unen unen.......

Baigal nuur hurtel bas Kul-eer toggsson bas turegees garaltai....... tsengeg nuur gsn ug.......
[/quote]
Байкуль билүү тээ, үндсэн нэр нь?


Top
   
PostPosted: Aug.20.13 10:49 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
yep... ter havitsaa

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Aug.20.13 10:50 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
findme wrote:
yep... ter havitsaa

Thx mate.


Top
   
PostPosted: Aug.20.13 1:57 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
ezshuu wrote:
Би тэгээд чинийхээр аль нь юм?
Цэвэр нь үү, эсвэл хольцтой нь уу?
Би цэвэр ойрад хүн гэдгээ хэний ч өмнө, хаана ч бардам хэлнэ.
Миний хавь ойрын хүмүүс ч тэрийг батална.

Ховдын ногоочин хужаа Хуй Фанг Вей чинь юу гэнэ вэ. Үхсэн баасны чинь ойрд.... :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.20.13 5:27 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
ezshuu wrote:
Дуулга wrote:
Энэ сэдэв мөнхөд оршимой... Чи үргэлж үзэн ядах учиртай..

Би үзэн ядаад ч байх юу байхав.
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй.
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүйгээс хойш.
Танай туркүүд одоо араб байтугай курдуудаа ч дийлэхгүй болсон цаг.




Тэмээн дээрээс нар ойрхон....

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Aug.21.13 10:43 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Дуулга wrote:
ezshuu wrote:
Дуулга wrote:
Энэ сэдэв мөнхөд оршимой... Чи үргэлж үзэн ядах учиртай..

Би үзэн ядаад ч байх юу байхав.
Ямаа туйлаад янгиа эвдэхгүй.
Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүйгээс хойш.
Танай туркүүд одоо араб байтугай курдуудаа ч дийлэхгүй болсон цаг.




Тэмээн дээрээс нар ойрхон....

Наадах чинь зүйр үг биш, хасгаа.
Монгол хэл сайн сурчихаад энэ форумд ороод ир.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 387 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited