#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.24.18 4:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 29 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: May.07.12 9:10 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: May.14.07 12:33 pm
Posts: 188
Location: ¤ø„¸¨°º¤ø„¸¸„ø¤º°¨¸„ø¤º°¨
Баярлалаа сонирхолтой сэдэв байна.
"Орос 18р зууны эцэст мөнгө хүүлэгчдийн хяналтгүй улдсэн сүүлийн эзэнт гүрэн байлаа" гэж бичсэн байна. Тэгвэл тухайн үеийн манж чин улс энэ тал дээр ямар статустай байсан мөн хар тамхины дайн зөвхөн British East India Company ийн нөлөө байв уу эсвэл мөн л дээрх далд засгийн хөрөнгө бас явж байсан болов уу?
Энх амгалан хааны үед бүх л язгуутнууд өр зээлэнд автаад улсын сан хөмрөг хоосорч байсан түүх байдаг.
Мөн ази тивд мөнгө хүүлэгчид (мэдээж хятдын) хэрхэн ажиллаж байв?
юань гүрний уед японруу явуулсан 2 дахи флот сүйрсний дараа эзэнт гүрний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж(инфляци) мөхөл рүү чирэх гол шалтгаануудийн нэг болсон гэж уншиж байлаа. Энэ түүхүүдтэй холбогдох сэжүүр харагдана уу?


Top
   
PostPosted: Jan.28.13 2:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6302
Кеннеди - гийн доллар ба Холбооны нөөц

Image

1963 оны 6 сарын 4 - нд Жон Ф Кеннеди 11110 тусгай тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ бол түүнийг алагдахаас 4 сарын өмнөх явдал юм. Энэ тогтоол нь Холбооны засгийн газарт эрдэнэсийн санд байгаа мөнгөн зоос, гулдмай болон стандарт мөнгөн доллартай дүйцүүлэн цэвэр мөнгөөр баталгаажсан мөнгөн тэмдэгтийг хэвлэх эрхийг буцаан өгсөн аж. Үүний үр дүнд 4,292,893,815 долларыг Холбооны нөөцөөр бус Нэгдсэн улсын эрдэнэсийн сангаар дамжуулан хэвлэжээ. 1964 онд Кеннеди - гийн залгамжлагч Линдон Жонсон цэвэр мөнгө нь мөнгөн тэмдэгт болгон ашиглахад хэт үнэтэй байна гэсэн шалтгаанаар Кеннеди - гийн долларыг зах зээлээс татсан байна. Доорх хоёр зураг нь Кеннеди - гийн гаргасан 2 ба 5 - тын доллар юм. Бидний харж дассан Federal reserve note гэдэг үгний оронд United states note гэдэг үг байна.

Image

Image

Уг мөнгөн тэмдэгтийн ач тус маш их байсан юм. Жирийн Холбооны нөөцийн мөнгөн тэмдэгт нь Холбооны нөөцөөр дамжин хэвлэгдэх бөгөөд Засгийн газарт хүүтэй бонд болгон зардаг. Нэгдсэн улсын мөнгөн тэмдэгт нь Нэгдсэн улсын Эрдэнэсийн сангаар дамжин хэвлэгдэх бөгөөд цэвэр мөнгөөр баталгаажсан байв. Энэ мөнгөн тэмдэгтийн төлөө засгийн газар хүү төлөх хэрэггүй бөгөөд татвар төлөгчид Холбооны нөөц - д татвар төлөх хэрэггүй болох байлаа.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Apr.28.13 11:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6302
Ромын денариус

Image

Жорлонгийн цаас гэж нэрлэгдэх шалдан цаасан мөнгө бүхэл түүхийнхээ туршид сүйрч байжээ. Эртний Ром нь цаасан мөнгө хэрэглэдэггүй байсан ч мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлсэн хамгийн анхны жишээ юм. Тухайн үеийн Ромын зоос нь цэвэр мөнгөнөөс бүтэж байв. Манай эриний 54 онд Неро хаан төрийн эрхэнд гарав. Тэр үед денариус нь 94 хувийн мөнгө байлаа. 100 он гэхэд денариусын мөнгөний орц 85 хувь болжээ. Неро – г залгамжилж гарч ирсэн хаадуудад мөнгөний орцийг багасгаж албатууддаа төлбөрөө төлөөд өөрсдийн баялагаа арвижуулах нь таалагдав. 218 он гэхэд зоосон дахь мөнгөний хэмжээ 43 хувь болжээ. 244 онд эзэн хаан Филип мөнгөний орцийг 0.05% болгов. Ромын эзэнт гүрэн задрах үед зоосны мөнгөний орц 0.02% болж хэн ч солилцооны хэрэгсэл ба хөрөнгийн баталгаа гэж үзэхээн больжээ.

_________________
Inflation is hidden tax


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 29 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited