#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 7:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 
Author Message
PostPosted: Feb.10.12 7:49 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
ДУНДАД ЗУУН

1101 - 1460

Бүхэл дэлхийн хувьд дундад зуун гэдэг олон олон гүрний эхлэл мөн төгсгөл байсан юм.
Эрх чөлөө, итгэл үнэмшлийн төлөөх дайн байлдаан тасралтгүй хөврөн гарсаар.
Европ тивд маш хурдан хугацаанд улсууд өөр хоорондоо нэгдэж байсан боловч тэрхүү нэгдмэл улсууд мөн л түргэн хугацаанд нуран унаж байсан юм.
Европ худалдаачид Хятадыг зорьж байхад зарим нэг нь Сахарын цөлд тэмээн жин хийцгээж, Венецээс хөдлөх худалдааны хөлөг онгоцууд Газрын дундад тэнгисээр нил тархан байлаа.
Дундад зуун хүн төрөлхтөнд итгэл үнэмшил, сүсэг бишрэл, дайн болоод зовлон шаналал, өлсгөлөн ба элдэв нянт өвчин авчирсан үе билээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.10.12 8:30 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
ДУНДАД ЗУУНЫГ ЦӨӨН ҮГЭЭР
1101 - 1460

Энэ үеийн арилжаа худалдаа дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийг холбож, соёл ёс заншилаа дэлгэрүүлэхэд маш том боломж олгосон боловч харамсалтай нь тахал өвчин тарах гол үндэс нь байсан юм. Европ тив дэх хүн амын 1/4 нь л гэхэд хар тахалд нэрвэгдэж байжээ.

Араб худалдаачид Африк тивийн тухай зарлаж байв. Агуу эзэнт гүрнүүдийн тухай домог
ярьцгааж, том чулуун хотуудад нь хэрхэн алт нуугдаж байдаг тухай тунхаглацгааж байлаа. Үүнийг сонссон эрэлчид даруй замдаа гарцгааж байв.
Африкын баруун эрэгт Малигийн хаант улс ноёлж байжээ.

Камбож дахь Хмерын эзэнт гүрэн Алс дорнодыг эзэгнэж байв. Харин Японд дайчин ноёдууд болох шогунууд самурайн дэмжлэгээр ноёлж байлаа. Шогун гэдгийг диктатур гэдэгтэй агаар нэг гэж хэлбэл нэг их буруудсан болохгүй болов уу.

Монголчууд, Европ Азын дийлэнхи хэсгийг эзлээд байсан дайчин эрс хамгийн богино хугацаанд дэлхийн түүхэн дэх хамгийн агуу гүрэнг байгуулж чадсан байдаг. Үндэс суурь нь гайхалтай цэргийн/дайны тактик, дайчин эрсийн ур чадвар, шилдэг удирдагчтай байсан явдал аж.

Америк тивд Мексик нуурын голд Ацтекчууд өөрсдийн нийслэл хот Тенохтитланаа босгож байсан бол Өмнөд америкин нутагт Инкийн гүрэн хөрш улсуудаа эзэлж байдалн дагуулж байсан байна.




ХОЙД АМЕРИК

Миссиссипийн соёл иргэншил дундад зуунд өөрийн оргилдоо хүрэх боловч барагцаалбал 15-р зуунд мөхөж устдаг. 13-р зуунаас эхлэн томоохон омгууд болох Анасази Хохокам, Моголлон нар ч мөн адил мөхөцгөөж эхэлдэг...

ДУНДАД БОЛОН ӨМНӨД АМЕРИК

1200 оны үед Толтекин соёл устаж оронд нь Маячууд Мексикийн өмнөд хэсэгт хүчээ авах болдог. Дундад Мексикийн бүсэд Ацтекчууд байлдаж, өөрсдийн гүрэнг байгуулж эхэлнэ. Тэдний бий болгосон арал дээрх нийслэл хот тухай үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэг хот болж байлаа. Хүчирхэг гүрний тоонд Инкийн гүрэн яах аргагүй орох билээ. Тэд Перуд хот байгуулж, 15-р зууныг хүртэл тасралтгүй дайтаж Андын нуруу дах олон олон улс, хотуудыг өөрийн болгож хүчирхэгжиж байлаа. Хожим Америк дахь хамгийн том гүрэн болсон юм.

ЕВРОП

1101 он гэхэд дундад Европын ихээхэн орнуудад хот, улсын төрхийг бүрдүүлсэн соёлт нийгэм бий болсон байлаа. Иймэрхүү зэрэгт хүрэхэд нь хамгийн чухал нөлөө үзүүлсэн хэсэг бол мэдээж удирдах бүлгэм, баячууд, өндөр хэргэм цолтонгууд, сүмийн нөлөөтэй хүмүүсээс гадна тэдэнд хожим эд хөрөнгөний гүн туслалцаа үзүүлж эхэлсэн худалдаачид байсан юм. "Чөлөөтэй сэтгэгчид" өөрсдийн үзэл бодолдоо маш үнэнч байсан бөгөөд үүнийхээ төлөө мөрдөгдөж мөн амь насаа алдацгааж байжээ. Муслимуудын эсрэг загалмайтны аян дайнд Европ тив тэр аяараа оролцож байлаа. Удалгүй мөн л бүх Европыг хамарсан томоохон үйл явдал болсон нь хар тахал байв. Хайр найргүй хүн амын 1/3 -ыг хөнөөх тахал 1-р зууны 40-өөд онд дэлгэрчээ. Энэ явдал Европ тивд эдийн засгийн мөн улс төр, нийгэмд шинэчлэл авчирсан азтай ч гэмээр азгүй ч гэмээр үйл явдал хэмээн түүхэнд бичигдсэн байдаг.

АЗИ

13-р зуунд Монголчууд 100 жилийн туршид оршин тогтнох дэлхийн хамгийн агуу гүрнийг байгуулж байжээ. Хятад, Перс болон Дундад Азийг хамарсан нутаг нь үүний гэрч болсон байдаг.
Хожим Энэтхэг, Дундад дорнын нутагт азийн Туркууд ноёлох болов.
1271 онд Венецийн аялагч Марко Поло Хятадад ирлээ. 138 онд Монголын гүрэнг түлхэн унагасан Минг гүрэн Хятадын нутагт бүрэн эзэн суулаа.
Муслимууд Энэтхэгийн хойрд хэсэгт хиндуизмийг үгүй болгож улмаар муслимын шашинг дэлгэрүүлж эхэлсэн байдаг.

АВСТРАЛИ

Дэлхийд нэрд гарагүй ч эндээ л гэж хэлэхэд Полинэсчүүд хамгийн агуу нь байсан юм. Австралийн уугуул иргэ хуучин ёс заншилаа яс дагаж амьдардаг байлаа.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.14.12 11:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
ЗАГАЛМАЙТНЫ АЯН ДАЙН
1095 - 1291

Бизантын гүрэнд харьяалагдаж байсан Палестиныг муслим, Арабчууд эзлэн авсанаар 637 онд дайн дэгддэг. Ромын пап лам бүх христүүдийг Бурханы бунхан гэгдэх ариун хотыг чөлөөлөх дайнд урин дууддаг...

Плаестин хэдэн зууны туршид муслим болоод христын шашинд итгэгчдийн хувьд Ариун хот гэгдэж ирсэн газар билээ. 637 онд Аарабууд эзэлн авсан байдаг ч христын шашинт хүмүүсийн хувьд үргэлж нээлттэй хэвээр байсан аж. Гэвч удалгүй бүх зүйлс өөрчлөгдөж эхэллээ. Пап лам 2-р Урбан 1095 онд хамгийн анхны Загалмайтны аян дайныг эхлүүлдэг. Го шалтгаан нь Ариун хотоос муслимчуудыг хөөн гаргаж, чөлөөлөх байжээ. Цэргүүд болон энгийн иргэд нэгдэж нийлж франц, нормандын удирдлаган дор Палестины зүг дайлаар мордоцгоож байлаа. Гэвч харамсалтай нь ихэнхи нь Палестинд ч хүрж чадаагүй байдаг.
1099 онд үлдсэн дайчид/загалмайтнууд Ерузалем руу довтлон маш хэрцгийгээр оршин суугчдыг нь хөнөөсөн байдаг. Загалмайтнууд Палестинд мөн Сирид 4 том загалмайтны хаант улсыг байгуулж амжсан байна.

Зарим загалмайтнууд муслим оршин суугчидтай маш хэрцгий, ширүүн харьцаж байлаа. Тийм ч учраас Муслимчууд дарангуйлалд зүгээр суулгүй эсрэг дайралт хийж эхэлсэн юм. 1187 онд султан Саладины удирдлаган дор муслимчууд загалмайтнуудыг ялан дарж Ерузалемд эзэн суусан ажээ. Харин дараа нь 1191 онд Английн хаан 1-р Ричард (арслангийн зүрхт Ричард) өрийн армиа дагуулан Ариун хотод ирлээ. Саладин Ричардыг ихэд хүндэтгэж энхийн гэрээ байгуулсан байдаг. Үүнд:
-Ариун газрыг хувааж авах
-Мөн Ерузалемийг ч бас хуваах.
Ийнхүү загалмайтнууд хоёр дох удаагаа хаант улс байгуулах болов. Улсын гол цөм нь Акко байлаа.

4 дэх загалмайтны аян дайн 1202 онд явагдсан боловч загаламайтнуудад аян дайн хийхэд хүрэлцэхүйц мөнгө байсангүй. Гэвч тэд бууж өгөхийг хүссэнгүй. Константинополыг тонож дээрэмдэн удалгүй мөнгөтэй болж аян дайнаа үргэлжлүүллээ. 1212 онд Палестин руу Франц, Германаас 50 000 хүүхдүдийг явуулсан боловч тэдний ихэнхи нь замын ачааллыг даалгүй, өлсгөлөн, өвчнөөр үхэж бусад нь боол болж хувирсан байдаг - энэ удаагийн Загалмайтны аян дайн түүхэнд Хүүхдүүдийн загалмайтны аян дайн гэсэн нэрээр бичигдсэн байдаг.

Египт рүү дайрсан тав дахь Загалмайтны аян дайн тийм ч тааламжтай төгсгөлтэй байсангүй, яг л дараагийн гурван дайн шигээ (1218-1272). Палестиныг "ашгүй" 1291 онд египтын султан эзлэн авсанаар бүх зүйл дууссан билээ.

СОНИРХУУЛАХАД:

Загалмайтнууд хүнд зэвсэгтэй, мөн төмрөөр бэхэлсэн морьд унаж байсан бол Сараценууд (туркууд), муслимчууд хөнгөн хуяг дуулга, бэхлэлт хамгаалалт нарийнтай морьд унаж байлаа. Загалмайтнууд сүрлэг, айдас хүрэм харагддаг байсан боловч муслимчууд илүү шаламгай байлдаж чаддаг байсан байна.
Нэгэн жишээ дурьдвал:
Хаттин дахь тулаанд (1187) Саладинчууд халуун өдөр сонгон авч згалмайтнуудыг уулын орой руу шахаж гаргаад, тэднийг халуунд амь тийчилж байх хооронд буулган авсан түүх байдаг.

Палестин болон Сирид загалмайтнууд нормандын стилээр цайз барьж байсан юм.

4-р Людвик үнэнхүү сүсэг бишрэлтэй нэгэн байсан бөгөөд тиймдээ ч 1248 онд Египтын эсрэг найм дахь загалмайтны аян дайнд өөрөө мордож, эхний эгнээнд явж байсан гэдэг.
Харамсалтай нь 1270 онд тахалаар нас баржээ.

ЧУХАЛ ОН САР:

1095 - 99 Анхны Загалмайтны аян дайн - Палетин руу
1147 - 49 Хоёр дахь Загалмайтны аян дайн
1187 - Саладин Ерузалемийг эзлэн авсан
1189 - 92 Гурав дахь Загалмайтны аян дайн
1202 - 04 Дөрөв дэх Загалмайтны аян дайн - Константинополыг цөлмөсөн
1212 - Хүүхдийн загалмайтны аян дайн
1218 - 21 Тав дахь Загалмайтны аян дайн - амжилтгүй
1228 - 29 Зургаа дахь Загалмайтны аян дайн - хагас амжилттай
1291 Палестиныг египтын султан эзлэн авав

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.18.12 6:06 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
БААТАР ЭРС буюу РЫЦАР, ТАЙЖЫН ЗЭРЭГ ХҮРТЭГСЭД
1100 - 1400

Рыцариуд гэдэг нь тусгай аргаар бэлтгэгдсэн язгууртан гаралтай цэргүүдийг хэлж байлаа. Загалмайтны аян дайнд чухал байр эзлэдэг ба бусад дундад зууны үеийн дайнуудад ч бас нөлөөтэй нийгмийн нэг хэсэг байлаа...

Язгууртнууд хаанаас эдлэн газар, хэргэм цол хүртсэнийхээ хариуд армид туслалцаа үзүүлж байлаа. Тэдний хөрөнгөний нэгхээн хэсэг л гэхэд бүхэл бүтэн армийг морь, зэвсэг, хоол хүнсээр хангаж хүрэлцэхүйц байжээ. Тайж зэрэгт ихэвчлэн язгууртан гэр бүлийн отгон хөвгүүд хүрж байв. Учир нь хамгийн ахмад хөвгүүд нь эцгийнхээ хөрөнгийг өвлөж авах нь элбэг байсан юм. Тайжын нэр алдар загалмайтны аян дайны үед илүү өргөн тархсан гэж үздэг. Дайнд явагсадын ихэнхи хэсэг нь эд хөрөнгө горилж, алдар нэрийн төлөө явж байсан бол үлдсэн хэсэг нь шашны төлөө тулаанд оролцож байлаа. Тайж гэдэг нь зөвхөн дайны билэг тэмдэг байсангүй. Тайж зэргэмтэй залуусаас цэргийн эрдэм төдийгүй урлаг, үнэнч шударга зан чанар, сул доройг өршөөн нигүүлсэж ядуу буурайд туслах өгөөмөр зан шаардаж байв. Энэхүү шаардлагаар тайж зэрэгт хүрдэг байсан боловч мэдээж олонхи нь ийм байгаагүй юм.

ТАЙЖЫН АМЬДРАЛ

Хөвгүүдийг долоон наснаас нь эхлэн туcгай байранд оруулж хичээл заадаг байв. Арвандөрвөн наснаасаа эхлэн тайж зэрэгтэй баатруудад сквайр буюу дагалдан хийдэг байжээ. Хэрэв энэхүү албан ажлыг гүйцэтгэж чадсан бол цаш үргэлжлүүлэн сурдаг байв. Тэд өөрсдийн зоригоо тулаанаар харуулцгаадаг байлаа. Хэрвээ эмэгтэй хүни төлөө тулалдаж буй тохиолдолд ялсан баатар тухайн эмэгтэйнхээ алчуур эсвэл бээлийг нь шагналд авдаг байжээ. Иймэрхүү романтик тулаанууд английн хаан 1-р Ричард, 9-р Людвикийн сэтгэлд нийцдэг байсан гэдэг. Загалмайтны аян дайн эхлэхэд баатар эрс цэвэр ариун байдлын амлалт өгж Темплар, Малта болон германы дүрэмд нэгдэцгээж байв. Темпларууд хүмүүст эд хөрөнгөөр ч тусладаг байсан учраас олны дунд илүү нэр хүндтэй байсан байна. Харин хожим үүнээс улбаалж банк үүсэж Европт ихээхэн хэмжээний эрх мэдэлтэй грүүп болсон байдаг. 1312 онд Темпларын дүрэм хэтэрхий их эрх мэдлийг ашигласан, хүчээр шашинд итгүүлэх гэж оролдсон, шударга бус наймаа хийсэн зэргээс болж хаагдсан байдаг.

1227 онд Германы тайжууд Прус руу явах тушаал авдаг. Бусад тайжууд ч бас тэдний нэгэн адилаар бүхэл Европоор хэрэн хэсэж өөрсдийн үүргээ биелүүлцгээж байжээ. Жишээлбэл Пап ламын тушаалаар Албигенчууд (катар секц) загалмайтны аян дайнд мордож байв. Франсын өмнөд хэсгийн христид итгэгч Катарчууд Папын улс төрийн бодлоготой огтхон ч санаа нийлдэггүй байсан гэдэг. 14-р зуунаас эхлэн тайж нарын эрдэм чадлыг зөвхөн дайн, тулааны дүнгээс шалтгаалж дүгнэдэг болов. Ялалт эсвэл ялагдалт. Зарим баатар эрс бусдын төлөө явж, ядууст тусласан хэвээр байсан бол зарим хэсэг нь зөвхөн өөрийн жаргалыг илүүд үзэж эд хөрөнгөнд шунацгааж байв. Үе үе баатар эрсийн хооронд конфликт үүсдэг байсан ба түүхчид магадгүй энэ ч бас загалмайтны аян дайны эрч суларсаны нэг том шалтгаан болсон гэж үздэг байна.

СОНИРХУУЛАХАД:

зураг оруулахдаа оруулнаа, ядарч үхлээ :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.24.12 4:33 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Feb.13.10 12:26 am
Posts: 442
hehe oruulalda tgd huleeged bhad


Top
   
PostPosted: Feb.15.13 5:59 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
АНГЛИЙН II-Р ХеНРИ
1154-1189

1154 онд Энжюн Хенри Английн хаан ширээнд суулаа. Тэрээр хамгийн анхны Плантеженет удмын хаан байсан билээ. Франц дахь эзлэн авсан нутгийнхаа ачаар английн түүхэн дэх нөлөө бүхий хаадуудын нэг болж чаджээ.

Энжюн Хенри нь I-р Виллем буюу олонд Эзлэн авагч Виллем аль эсвэл Хатуу Виллем нэрээрээ алдаршсан хааны зээнцэр хүү байжээ. Түүний ээж Матилда Ромын эзэнт гүрний цызарь V-р Хенрин бэлэвсэн эхнэр байсан бөгөөд авааль нөхрөө нас барсны дараа франц гүнтэн Энжюн Жофреитэй гэрлэсэн байдаг. Тухайн үед Матилдагийн эцэг I-р Хенри ууган хүүгээ алдсан байсан учраас охиноо өөрийн цорын ганц өв залгамжлагчаараа тодруулсан байж. 1128 онд I-р Хенри Норманд дахь өөрийн нэр хүндээ авч үлдэхийн тулд охиноо тэрхүү франц гүнтэнтэй гэрлүүлж байжээ.
1127 онд I-р Хенри английн язгуртнуудад Матилдаг Английн болон Нормандын хаан ширээнд суух хүн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх гэж оролджээ. Харамсалтай нь английн язгууртнууд үүнтэй санал нийлсэнгүй. Түүгээр ч үл барам бүр эсэргүүцлээ. Төд удалгүй I-р Хенри ч насан эцэслэж, Матилдагийн зээ, хаан ширээнд суух ёстой байсан Стефанийг язгууртнууд үл тоомсорлох нь хэрээс хэтэрлээ. Ийн учир 1139 онд Англид Иргэний дайн дэгдэж орхив. Энэхүү дайны дараа Стефан хаан хэвээр үлдсэн боловч нэг их удалгүй Матилда, Жофреи хоёрын хүү Хенрид зайгаа тавьж өгөх ёстой болжээ.

Залуухан Энжюн Хенри 21 хүрсэн даруй II-р Хенри нэрийг авч, эцгийн талаас францын Энжю, Мэйн бүсийг, эхийн талаас Норманд, Брэтанийг өвлөн авчээ. 1152 онд францын хаан асан VII-р Людвикийн хуучин эхнэр Эленорийг эхнэрээ болгож авснаар газар нутгаа Аквитаниар тэлээд авлаа. Ингэж л тэрээр Англи болон Францийн газар нутгийн гуравны хоёрыг өөрийн мэдэлд авсан түүхтэй.

Хенри ба Бекет

II-р Хенри ер нь их эрч хүчтэй, хөдөлгөөнтэй хүн байсан гэдэг. Тэрээр өөрийн нутгаар аялаж, зугаалах туйлын дуртай нэгэн байсан аж. Хаан маш мэдлэгтэй нэгэн байлаа. Түүний Францын Шинон дахь ордонд хамгийн нэр хүндтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс цугладаг байв. Хенри язгууртнуудыг өөрийн талд оруулаад зогсохгүй тухайн үеийн Английн хууль, дүрмийг илүү бататгаж, Вельс, Шотланд дахь иргэдийг номхоруулж байлаа. Нормандийн язгууртнууд Ирландийг хяхан хавчиж байх үед II-р Хенри маш ухаалаг алхам хийсэн нь 1172 онд Ирландийг довтолгох байлаа. Бүх хэрэг түүний санаснаар болж хагарч бутарсан Ирланд дорхноо л түүний эрхэнд орох нь тэр.

Хенри сайдуудаар аль болох өөрт ойр хүмүүсээ томилж байлаа. Жишээлбэл Томас Бекет. Бекет нэг их удалгүй хааны канцлер болоод амжив. Хожим Хенри түүнийг Кентербюри дахь архиепископоор томиллоо. [Бископ гэдэг нь ерөнхийдөө тус хотынхоо, мужынхаа шашны хариуцагч гэсэн үг л дээ, энгийн үгээр тайлбарлавал. Хамгийн анх Шинэ гэрээнд энэхүү мэргэжлийг* заасан байдаг. Архиебископ гэдэг нь энэхүү даамлуудыг удирдах албаны хүн гэсэн үг.]

Гэтэл он цаг улиран одох тусам Бекетийн шашны талаархи хуль дүрэм, Хенрийн хуультай харшилдаж эхэлжээ. Дуусашгүй мэт энэхүү хэрүүлийг нилээд хэдэн жилийн дараа Хенри эцэслэж албатууддаа ийн хэлж:
*Намайг энэ цадигүй ламаас салгаад өгөх хүн алга уу?*
Хааны тушаалаар тэр дор нь Бекетийг цэргүүд авч яваад цаазаар авсан байдаг. Бодлогогүй хэлсэн үгнийхээ төлөө II-р Хенри хэсэгтээ уй гашууд автан ихэд харамссан гэдэг.

Хенрийн гэр бүл маш их хөрөнгө мөнгөтэй байсан нь мэдээжийн хэрэг буй за. Хаантан өөрийн бүх хөрөнгөө дөрвөн хүүдээ эн тэнцүүхэн хувааж өгөхөөр шийдсэн байлаа. Гэвч хүүхдүүд нь хоорондо маш их маргалдаж, тэмцэлддэг байв. Магадгүй бүгд л бүгдийг нь авахыг хүсэж байсан биз. Эцэс сүүлд нь тэдний маргаан даамжирч эцэгтэйгээ хүртэл муудалцах дээрээ тулжээ.
Хенрийн хоёр хүү нас барж Ричард (Арслангийн зүрхт) Жонн хоёр үлдэв. 1189 онд Ричард Английн хаанаар өргөмжлөгдсөн бол тун удалгүй түүнийг нас барсны дараа, өөрөөр хэлбэл 1199 онд Жонн хаан ширээнд заларчээ.

Хэдийгээр II-р Хенри английн маш чухал хуулиудыг үндэслэгч, энэрэнгүй, ухаантай, дайчин хаан байсан боловч 1189 онд нас барахдаа, амьдрал нь өөрийнх нь төсөөлсөн шиг гайхалтай байж чадаагүй гэдэг бодолтойгоор хорвоогоос халин оджээ.

Хенриг нас барсны дараа хүүхдүүд нь Франц дахь нилээдгүй газар нутгийг нь алдаад зогсохгүй эцгийнхээ ард олныг барьж байсан хууль дүрмийг сахиулж чадалгүй мартуулсан нь харамсалтай.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.15.13 6:18 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
ЦАЙЗ ДАХЬ АМЬДРАЛ

Тухайн үеийн цайзууд зурган дээр харж байгаачлан маш том, аварга баригддаг байжээ. Аа гэхдээ амьдрахад тийм ч таатай биш, хүйтэн, тухтай биш байж. Уг нь бол гол зорилго нь цэргийн бааз боловч эздүүд, ноёдууд ч бас дотор нь амьдардаг байжээ. Цайзаа тойроод төд удалгүй л шинэ хот суурин баригдчихдаг байсан гэдэг.

Зурган дээр байгаачлан хамгийн дээд давхарт эзний зарц, шивэгчид байрлана.
Мөн тэнд ноёны хувцас, эдлэл зэрэг байрлана.

Image

Шивэгчдийн доор ноёны унтлагын өрөө байна. Ихэвчлэн язгууртан хосууд амралтаа өнгөрүүлдэг байжээ.
Тэдний доод талд нь зочдын өрөө байх ба хамгийн доод талын давхарт нь зэвсэг болон үнэт эдлэлийн агуулах байдаг байжээ.

Image


Энэнээс гоё зураг олж чадаагүй болохоор зургийг нь аваад хийчлөө...
Залхуу хүрээд жоохон чанаргүй л юм авчлаа :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.15.13 6:48 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
ИРЛАНД
700 - 1350

Энэ цаг үе ирландын түүхэнд нэгэн цоо шинэ хуудас нээсэн нь гадаад хаадууд төрийн эрхэнд гарсан байлаа. Викингчүүд болон Англичуудын эрин үеийн эхлэл байлаа.

Ирландийн уугуул иргэд нь Келтчүүд байжээ. Нийлээд 150 гаруй омгууд Ирландын нутагт тархан оршин суудаг байжээ. Омгуудын хоорондын тэмцэл, үл ойлголцол магадгиү тэднийг эзлэгдэхэд хүргэсэн ч байж болох юм. 432 онд Ирландад нэгэн хүн аялаж ирсэн нь хожмын их түүхийг бүтээгч Гэгээн Пэтрик байлаа. Гэгээнтэн Ирландын арлуудаар хэрэн хэсч их ноёдуудад христийн шашныг түгээл дэлгэрүүлж, бүх нийтийн энх тайвныг сурталчилж явжээ. Түүний хичээл зүтгэл ч талаар болсонгүй. Ирланд үнэхээр 7-р зууныг хэртэл Европын христийн шашны төв болж чадсан бөгөөд ирланд лам нар өөр бусад улсууд руу христийн шашинг сурталчилах их хэргийг бүтээлцэж байлаа.

795 онд Викингчүүд Ирландад эзлэн орж ирснээр барахгүй дараагийн дөчин жилийн хугацаанд Ирланд дахь бүх сүм хийдүүдийг эвдэн нураасан байна. 840 оноос эхлэн Викингчүүд Ирландын нутаг дэвсгэрт томоохон хотуудыг байгуулж эхэллээ: Даблин, Вотерфолл, Корк болон Лимерик гэх мэтчилэн томоохон хотуудын суурийг тавьж өгчээ. Гэхдээ викингчүүд тийм ч му ард түмэн байсангүй. Ирландын уугуул оршин сугчидтай худалдаа наймаа хийхийн дээр, тэдний зарим нэг ёс заншлыг хүлээн зөвшөөрч өөрсөддөө шингээж чаджээ.

Ирландын газар нутгийг үндсэндээ таван том хаант улсад хувааж байлаа: Олстер, Лэйнстер, Мюнстер, Каннаут болон Мийть. 976 онд Мюнстерийн хаан Брайн Борум зэргэлдээх хаант улс руугаа довтолжээ. 1011 он хүртэл тэрээр Ирландын хаант улсуудыг удирдаж байсан боловч нас барсных нь дараа бусад хаадууд эрх мэдлийн төлөө дайтах болжээ. Хамгийн сүүлчийн алдартай хаанаар Коннаутын хаан Тюрлоуф Ө'Коннор тодорсон байдаг. 1156 онд түүнийг нас барсаны дараа хоёр хаан маш хүчтэй өрсөлдөж байлаа. Тэдний нэг нь болох Лэйнстерийн Дермот МакМюрроуф анхлан Английн Нормандаас тусламж эржээ...


ИРЛАНДАД АНГЛИЧУУД ИРСЭН НЬ

Дермот МакМюроуфийг Пемброкийн Ричард дө Клэйр ихээхэн дэмжиж байлаа. Дараа нь энэхүү эрхэм МакМюроуфийн охинтой гэрлэснээр Лэйнстерийг өөрийн болгосон аж. 1170 онд бусад Нормандчуудыхаа дэмжлэгтэйгээр Ирландын үлдсэн газар нутгийг, өөрөөр хэлбэл үлдсэн дөрвөн хаант улсыг мөн л эрхшээлдээ оруулаад амжсан байна. Энэ явдал II-р Хенрийн сонирхолыг ихээхэн татаж даруйхан Ирландыг өөрийн эзэмшил нутаг гэдгийг зарлаж орхилоо. Ирландын оршин суугчид II-р Хенриг айдсаасаа болоод дэмжиж байлаа. Ингээд л бага багаар Норманд язгууртанг дайрсаар Ирландийг Английн дагаар улс болгож орхив. Викингчүүдийн адилаар Нормандчууд ч бас ирланд соёл, зан заншлийг суралцсан байлаа. 1366 онд III-р Эдүардийн хүү Лионел нэгэн аймшигтай хууль гаргасан нь: ирланд-норманд гэр бүлүүд хоорондоо галли хэлээр ярихыг хориглосон ба норманд залууг ирланд эмэгтэйтэй гэрлэхийг хориглосон явдал байлаа. Мэдээж хэрэг хүмүүст энэ дүрэм таалагдаагүйн дээр хэн ч биелүүлээгүй гэхэд болно. Ийм учраас одоо хүртэл норманд, ирланд хүмүүс англичуудыг гадаад хүн, харийн хүн гэдэг утгаар нь хүлээж авдаг бизээ. 15-р зууны төгсгөлд английн эрхэнд зөвхөн Даблиний ойролцоох газар нутаг л хамаатай үлдсэн байдаг.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.16.13 1:10 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
ШОГҮН БА САМУРАЙ
1200-1500

Шогүн гэдэг нь анх эхэлж цэргийн хамгийн дээд албан тушаалтныг хүндэтгэх нэр байжээ. Хожим нь төрийн эрхийг гарта авсан диктаторуудыг ийн нэрийдэх болов. Самурай нь япон үндэсний баатрууд юм. Бүхэл бүтэн долоон зууны туршид Японд ноёрхож байснаараа алдартай.

9-р зуунаас эхлэн 300 жилийн турш Японыг Фүживарү удмынхан удирдаж байлаа. 300 жилийн дараа хааны удмаас цызарийн гэргий болох нэг ч охин төрөөгүй учраас тэдний ноёлол төгсгөл болсон аж. Нэг хэсэгтээ төрийн эрх цызариудын гарт орлоо. Гэвч энэ байдал тийм ч удаан үргэлжилж чадсангүй. Хаан ширээнд Таира удмын шинэ хаан суулаа. Шинэхэн хаан Минамотогийн Ёритомогоор удирдуулсан Минамото удмынхантай тийм ч таатай харьцаатай биш байлаа. Тийм ч учраас үл ойлголцол, тэмцэлд хүрэх нь олонтаа. Ёритомо төд удалгүй "Сэи тайшогүн" цол хүртэв. Энэхүү цолыг үгчилбэл: Барбарчуудыг үлдэн хөөх генералиссимус болдог ажээ.

Ингэснээр 1192 онд камакурын шогуны газрыг байгуулж, Эдогийн (Токио) ойролцоох Камакурад хаанчилж эхлэлээ. Түүний эрх мэдэл хэмжээлшгүй байлаа. Энэ үеэс л Японд шогун нар хаанчилж, тэр нь 168 он хүртэл үргэлжилсэн билээ.

1199 онд Ёритомогийн үхлийн дараа Хоужо удмынхан улсын эрхийг гартаа авлаа. Хоужо нь Тайра удмынхантай ураг садны холбоотой байсан ба Шогуны захиргааны албан газрын дарга хэмээх албан бус тушаалаа 1333 он, өөрөөр хэлбэл камакурагийн эрин дуусах хүртэл хашиж чадсан байдаг.

Японы улс төрийн систем маш зангилаатай байлаа. Энэ цаг үед цызарь зөвхөн билэгдлийн чанартай албан тушаал болсон байлаа. Үнэн хэрэг дээрээ улсын бүх эрх шогуны гарт байсан юм. Мэдээж хэрэг цызарьт ч бас эрх мэдэл байсан боловч тим ч хүчтэй биш байжээ. Цызариас гадна даимёод тусгай эрх байх ба даимео нь орон нутгийн ламтан гэх хэргэмтэй номлогчид байдаг байв. Энэхүү номлогчид ихэвчлэн газар нутгийн төлөөх тэмцэл хийдэг байжээ. Тэдний тэмцлийг хурцлагч, хамгаалагч маш том дайчин давхарга үүссэн нь самурай байлаа.


ЯПОН ДАЙЧИД

Самурай нь номлогчийнхоо төлөө амиа гөхөөс буцахгүй байх үүрэгтэй, дайчин, шилдэг эрс байлаа. Өөрийнэ зэндээ өнө мөнхийн үнэнч байдлыг андгайлан тангаргална. Европ дайчдын нэгэн адил самурай ч бас шурадга үнэний төлөө тууштай тэмцэгчид байлаа. Мөн тэдэн өөрсдийн дагаж мөрдөх ёстой хатуу хууль, дүрэм байсан юм. Түүнийг бүшидо хэмээн нэрлэнэ. Тулаан болгоны өмнө самурай өөрийн нэр бооод өвөг дээдсийнхээ нэрийг хийсэн гавъяатайгаа хамт хашгирдаг уламжлалтай байжээ. Байлдахдаа ихэвчлэн хоёр сэлэм хэрэглэнэ. Хэрвээ самурай дайсандаа баригдах эсвэл эдгэхсгүйгээр шархадсан тохиолдолд амиа хорлох ёстой болдог байжээ. Харикириг өөрсдийн энр хүндээ авч үлдэхийн тулд үйлдэнэ. Энэ үед самурай хоорондын өрсөлдөөн хэтэрхий аюултай байлаа.

1333 онд камакурын шогунаар Ашикага удмын шогун тодорлоо. Такаужи Ашикага шогун болсон даруйдаа Кьёотод өөрсдийн талын цызарийг томилж орхилоо. Тэр хооронд орон нутгийн номлогчдийн газар нутаг, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн улам ширүүсч, улмаар 1467 онд 1 жил үргэлжилсэн иргэний дайн дэгдлээ. Үүний дараа Япон 400-аад жижиг улсад хуваагдсан юм. Кьёото дахь цызарь өөрийн эд хөрөнгө, эрх мэдэл бүхнээ алджээ. Уг дайнаас облоод японы эдийн засаг маш хурдан суларсан билээ. Эрх мэдлийн төлөөх тэмцэлдээнд хохирсон ард түмэн өдөр бүр, өчигдрөөсөө үнэтэй татвар төлөх ёстой болж байв.



СОНИРХУУЛАХАД:

Ёритомо Минамото
(1147-1199)

Image

Түүхэнд сэргэлэн гэдгээрээ алдартай шогун байжээ. Нуран унасан фүживарү удмынхны алдааг өөртөө ашигтай тал руу хандуулж шогун болж чадсан тэрээр энэхүү суудалд хүрэхийн тулд өөрийн гэр бүлийн гишүүдээ ч золигт гаргаж байсан түүхтэй.




Image


12-р зуунаас эхлэн Хятадаас Японд буддизм орж ирлээ. Буддын шашны зан мөргөл бүгдийг самурай сахиулдаг байв. Мөн Японд баригдах болсон олон олон сүм хийдүүд хятад хэв маягаар баригддаг байв.




Image

Европ, муслим дайчид шиг самурайн хувьд дайн болоод шашин хоорондоо маш нягт холбоотой гэгддэг байлаа. Мөн самурайн хувьд хувцаслалт маш чухал зүйлүүдийн нэг нь болдог байв. Хувцаслахад нь зориулсан тусгай дэг жаяг гэж байх бөгөөд заримдаа хэдэн цагаар ч удах нь бий.



_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.16.13 5:17 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
ЕВРОП ДАХЬ ХУДАЛДАА
110-1450

Дундад зууны эхэн үе гэхэд Европд шинэ худалдааны систем үүсэн хөгжлөө. Хааны зарлигт худалдаачид болон санхүүчдийн шийдвэр шууд нөлөөлдөг болсон байлаа.

Дундад зууны эхэн үед Европд шинэчлэлт, хөгжил дэвшлийн эрин ирсэн гэхэд нэг их буруудахгүй болов уу. Хүн амын тоо эрс өсч тэр хэмжээгээрээ хүмүүс тариалангийн аж ахуйг сонирхож улам тэлэх болов. Урьд нь зөвхөн гэр бүлээ тэжээх зорилгоор тариалангийн аж ахуй эрхэлдэг байсан бол одоо илүү гарсан ургацаа тариаланчид худалддаг болжээ. Европын томоохон хотууд болох Лондон, Франкфурт, Лиён, Антверпен, Киев зэрэг хотуудад байнгын цагийн хуваарьтайгаар захууд ажиллаж эхлэх болов.Үүнийг дагаад усан тээвэрлэлт хөгжих болжээ.

Урьд цагт хүмүүс хэрэгтэй бараагаар зарах бараагаа сольж наймаалцдаг байсан бол одоо хүмүүс бараагаа мөнгөөр арилжах болсон байна. Мөнгөө дагаад хүмүүс хэрэгцээгээ хангах гэж биш ашиг олохын төлөө наймаалцдаг болсон нь өнөөгийн зах зээлийн суурийг тавьсан явдал болжээ. Еврэй залуус нэгэн шинэ санаа олсон нь мөнгө зээлдүүлэх, эд хөрөнгийг түр мөнгөөр солих буюу ломбардны зах зээлийг нээсэн явдал байлаа.

Европын хамгийн баян хэсгээр Итали тодорч орхилоо. Далайтай ойр байдаг, том том боомтуудтай Венеци, Генуя европын худалдааны төв нэгэнт болсон байлаа. Зүг бүрээс ирэх үнэт торго, дурдан, Ази тивийн төрөл бүрийн амтат амтлагч ногоо, хэзээ ч хэний ч харж байгаагүй үнэт эдлэл зэрэг ховор чамин бараа эдгээр хоёр боомтоос тасархаа больсон байв. Үргэлж ачаалалтай байх боомтууд нь улсынхаа эдийн засагт нилээд том хувь нэмэр оруулсан аж.

Худалдаачид Азиас барaа таваар авчирхын тулд Византын гүрэн, Египт болон Сириэр дамждаг байсан бол Африкаас бараагаа зөөх гэж Мароко, Тунисээр заавалчгүй дайран өнгөрдөг байлаа. Тэд ихэнхидээ төрөл бүрийн даавуу, амьтны арьсан эдлэл, төмөр, мод, мөнгөөр зогсохгүй хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа болох боолын наймааг эрхэлдэг байлаа.

Европын томоохон орнууд мөнгөөр арилждаг байсан бол Ази тивд ихэвчлэн алтаар наймаа хийдэг байжээ. Энэ нь худалдаачдын хувьд жаахан төвөгтэй байдаг байсан учраас зарим нэгэн худалдаачид мөн мөнгөний наймаа эрхлэгч еврэйчүүд шек болон өрний хуудсыг анх санаачилсан байна.

Европын анхдагч аж үйлдвэрүүд Германы Реинь голын хөвөө, Францын хойг болон Англид бий болж байлаа. Тэрхүү аж үйлдвэрүүд рүү худалдаачид ихэвчлэн зэс, мөнгө, мод, модны нүүрс болон даавуу зөөдөг байв.


ХУДАЛДАА ӨРГӨЖСӨН НЬ

Худалдааны салбарт дахин нэг нээлт гарлаа. Хэдийгээр худалдаачид ашиг их олж, амархан хөлжиж байсан боловч нэг том аюултай тулгараад байлаа. ДАЛАЙН ДЭЭРЭМЧИД.
Зөвхөн далайд явж байгаа хөлөг онгоцудыг тоноод зогсохгүй дээрэмчид эрэг хавийн боомтууд руу дайрч байлаа. Иймийн учир айсан худалдаачид хамтарч ажиллахаар шийджээ. Ингээд Европд хамгийн анхны худалдаы нэгдсэн пүүс нээгдлээ. Тус пүүс нь эрэг орчмын том боомтууд дээр өөрсдийн салбаруудаа нээхээ ч мартсангүй. Ингэж анхны томоохон компаниуд нээгджээ.

1350-аад оны үед Генуяд хамгийн анхны даатгалын газрууд нээгдлээ. Тус компаний хамгийн гол зорилго нь худалдаачдын хөлөг онгоцыг гэнэтийн аюулаас хамгаалахад, алдагдал, гарз хохирол учирсан үед хохирлыг төлж барагдуулах байжээ. Ингээд л нэг мэдэхнээ Европ тивд банк, банк бус арилжааны газрууд шил дараалан нээгдэж, хөгжих эх суурь тавигдсан билээ.

Том том банкны төвүүд Герман, Итали зэрэг улсад байгуулагдаж байлаа. Хожим Европд шинэ худалдааны жаяг тогтсон нь зах зээлийн систем байв. Энэ үеэс эхлэн зах зээл хааны зарлигт нөлөөлж чадахуйц том хэмжээнд хүртэл хөгжин дэвшсэн байлаа.

СОНИРХУУЛАХАД:

Image

Зээлийн гудамж иймэрхүү байжээ...




Image

Зам дагуу байдаг жижиг буудлууд иймэрхүү.
Энд худалдаачид хонож хүнсээ базаахын хажуугаар морио сольж болдог байсан гэнээ.


_________________
Гэрэлт цамхаг


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited