#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.24.18 4:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 61 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
 Post subject: Сталин
PostPosted: Apr.21.11 12:23 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
"Иосиф Виссарионович Жугашвили буюу Иосиф Сталин"-ны тухай санаа бодлоо хүүрнэлдвэл ямар вэ? Дэлхийн түүх форумд энэ хүний тухай ярилцахгүй өнгөрөөж болмооргүй санагдав.


Тухайн үедээ Оросын ард түмний хайртай удирдагч, бурхан мэт хүндтэй байсан энэ хүний намуухан, дөлгөөн царай, ухаалаг харцны цаана ямар аймшигтай алан хядлагын нүсэр төлөвлөгөө, хардлага сэрдлэг, гүтгэлэг, цаазын механизм нуугдаж байсныг сөхөж яривал нэн сонирхолтой байх болов уу.


Image

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.21.11 2:28 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Сталин бол дайны үеийн л Царь шүү дээ. Хаан хүн.

Хаан шиг л төр барьж бүхнийг атгаж байсан. Хувийн амьдралын түүх нь гэвэл уран шүлэг бичдэг, философи уншдаг байснаа хувьсгалд оролцож дээрэм, рекетийн ажил хувьсгал санхүүжүүлэхээр хийж байсан. Лениний итгэл хүлээсэн `гүйцэтгэгч` хар ажил хийж байсан.
Сүүлдээ эрх мэдлийн тулаанд маш олон арга хэрэглэж ялан өрсөлдөгчдөө арчиж хаясан..
Өөрийн эрх мэдэлд саад болох хүн болгонг арчиж устгадаг байсан. Олон ч сая хүнийг золиосолсон. Тоталитарийн дарангуйлагч хүн байсан.

Хийсэн гавъяа гэвэл дайнд Оросыг ялуулж хүчийг нь хэд дахин нэмсэн. Ялтын гэрээнд хүчээр тулгаж байж Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн.


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.21.11 2:32 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Сталин гэдэг нэрээр шүлэг бичиж нийтлүүлж байгаад намын нууц нэр нь болоод сүүлдээ энэ нэр нь өөрийнх нь алдар болсон, зүүн хөл нь 6 хуруутай байсан гэж байгаа...

Яахаараа Лениний гарын хүн болчдог билээ?

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.21.11 2:51 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Оросын хувьсгал санхүүжүүлэхэд Сталин их гол үүрэг гүйцэтгэж байсан, банк дээрэмдэх, рекетлэх гм.

тиймэрхүү ажил хийж байсан учраас Оросын тухайн үеийн бодит амьдралтай их ойр болсон, хүмүүсийн далд санаа, элдэв аюулыг мэдэрдэг болсон гэдэг.
Бас улстөрийн хэргээр шоронд Сибирт илгээгдэж байсан зэрэг нь хатуу чанар бүрдүүлсэн гэдэг. Сталин нь Ган Хүн гэсэн утгатай.

Сталин шиг юм гүйцэтгэдэг хүмүүс хоосон цагаан хоолойнуудаас илүү хувьсгалд хэрэгтэй гэж Ленин хэлж байсан байдаг. Сүүлдээ хувьсгалд ялсны хойно хэвлэл мэдээллийн чухал албууд дээр очиж улам дээшилж өрсөлдөгчдөө хооронд нь тэмцэлдүүлж ялсанг нь устган ялсаар байгаад #1 болсон байдаг.
Бүүр хүч эрх мэдэлтэй болсон хойно нь Ленин бие нь муудаж байх үедээ Сталин хэт их эрх мэдэлтэй болсон байна гэж бусдад анхааруулсан ч гэдэг.

Гүрж хүн учраас Оросууд дунд `дорд гаралын комплекс`-тэй байсан гэж зарим түүхчид үздэг. Тийм учраас гялалзсан хүмүүсийг эрх мэдэлийг нь булааж магад гэж бодсоноос устгадаг байсан гэдэг.
Харин Сталин Оросыг дайнд ялуулж дэлхийн хүчирхэг улс болгосон,

Монголын хувьд бол Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх нөхцөлд л Японтой 45 онд байлдана гэсэн болзол Рузвелтэд Ялта хотод тулгаж байсан.


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.21.11 12:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Дэлхийн дайн эхлүүлсэн Германаас илүү олон хүнээ дайнд алдсан нь бас л Сталинаа гавъяа биз, дайнаас өмнө, дайны үеэр, дайны дараа ч олон зуун мянгаар нь алж байсан нь ард түмний дотор айдас хуруулсан хэцүү цаг үе байсан бус уу? Сталиныг эхэндээ хайрлаж, хүндэлж байгаад сүүлрүүгээ Сталинаас айдаг болсон байх. Гэхдээ ямар ч үнээр хамаагүй дайнд ялсан нь бас түүний гавъяа гэдэгтэй санал нийлж байнөө, Орос ялагдсан бол Фашизм дэлхийг нөмрөх ч байсан юм билүү...

Харин Монголын тусгаар тогтнолын тухай тийм юм болж байсныг мэдэхгүй юм, гэхдээ зөвшөөрүүлэх нь мэдээж Орост ашигтай л хэрэг шүү дээ. Бид яахав, азаар тусгаар улс гэдгээ зөвшөөрүүлсэн ч гэсэн Москвагаас л удирдлагатай улс болсон шүү дээ...

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.21.11 8:09 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Дэлхийн дайн эхлүүлэхэд Сталин огт хамаагүй шд,
харин Сталинг Англи, Америк 2 дайны өмнө эрс эсэргүүцээд байхаар нь Германтай довтлолцохгүй гэрээ хийж Польшийг хувааж авсан нь түүний хувьд алдаа болсон нь мэдээж. Ер нь Сталин дайнд орохгүй бүх л аргыг хайж улсаа үйлдвэржүүлэхээр ажиллаж байсан байдаг.
Гитлэр Оросыг нэгдэлдээ оруулж Итали, Япон, Орос, Герман гэсэн дөрвөл байгуулая гэсэн ч амласан юм нь бага учраас зөвшөөрөөгүй байна. Гитлэр ч тэгмэгц нь тун удалгүй ОРосыг эзлэх төлөвлөгөөг зөвшөөрч дайралтаа хийсэн.

Дайн эхлэх шалтгааныг 1-р дайныг дутуу дуусгаж Германыг хэт их торгосон хэрнээ зэвсгийг нь хязгаарлаж чадаагүй, бас Английн ерөнхий сайд Чэмбэрлэн тэргүүтэй улстөрчид Германаас хэт их айж Чехословакийг зүв зүгээр бэлэглэсэн гэх мэт болно.

Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлээгүй бол бид нар Төвд, Өвөрмонгол шиг Хятадаас гарах аргагагүй улс болох байсан. Тухайн үед тэрнийг олж харсан муу нэртэй төрийн зүтгэлтнүүдийн гавъяаг бас үгүйсгэж болохгүй.


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.21.11 8:43 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Сталинаас өөр ухаалаг удирдагч байсан бол 20 биш, 10 сая хүний амь насаар дайнд ялах ч байсийн билүү... Эсвэл хатуу чанга гар байхгүй ялагдах байсан юм болов уу...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.21.11 9:44 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Чэрчилл, Сталин 2 байгаагүй бол дэлхий Германд эзлэгдэх байсан биз.
Дэлхий тэр чигээрээ бууж өгч байхад Чэрчилл Сталин 2 ямар ч үнээр хамаагүй Германыг зогсоох шийдвэр гаргаж бат зогсч байсан.


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.27.11 4:55 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9317
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
нэг оросын түүхч хүн Сталинг Чингис хаантай харьцуулж бичсэн байсан, 2уулаа бараг юу ч гүй шахуугаас эхэлж бсан, 2уулаа өөрсдөд нь тусалсан хүмүүсээ бага багаар хороосоор бгаад сүүлд нь засгийн эрхэнд гарч, хэмжээгүй эрх мэдэлтэй болоод, улсаа хүчирхэгжүүлж бсан өөр юу юу ч билээ, сонин сонин гэмээр юм биччихсэн л байсан, санаа бол нийлээгүй....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.27.11 5:02 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Сталин бол өөрийг нь гаргаж ирсэн хүмүүсээ эргэж хяддаг, хэнд ч итгэдэггүй хардамтгай нөхөр байсан... Чингис хаан бол дайснаа ч өршөөн итгэж чаддаг, хүн танихдаа гарамгай нэгэн байсан...


Сталиныг хэн хорлосон бэ? Гэр бүлийнхэн нь үү? Журмын нөхөд нь үү? Эсвэл Берия юу?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.27.11 5:07 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Apr.23.11 7:57 am
Posts: 197
Location: take me to the clouds
би хорлосы шт


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.27.11 5:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16576
Ялта хотод хийсэн Америк, Англи, Орос гурван их гүрний хийсэн гэрээнд германтай хийж буй дайн дууссанаас хойш 2-3 сарын дотор Орос улс Японы эсрэг дайн зарлана гэж үүрэг аваад болзол болгож гурван зүйл шаардсаны хамгийн эхэнд нь Гадаад Монгол улсын status quo-г байгаа хэвээр нь хадгалах гэж заасан байдаг. Хоёрт нь 1904 онд Японд алдсан Порт-Артур гэх мэт боомтуудаа буцааж авах, гуравт нь Курилийн арлуудыг авах гэж байдаг.
Гуравхан зүйл болзол тавьсны нэгдүгээрт нь Монголын тухай байдаг нь сонин санагдаад байгаам даа.
Эсвэл Сталин Монголыг орост тэртэй тэргүй нэгдэнэ гэж бат итгэлтэй байсан юм болов уу?
Магадгүй дайны дараа Монголыг зөвлөлт улсад нэгтгэх бодолтой байсан байх. Дайны өмнөхөн Балтийн тэнгис орчмын гурван улсыг, бүр өмнө нь дундад азийн улсуудыг нэгтгэсэн тэр схемээрээ хийх байсан байх.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.28.11 2:15 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11692
Location: universe
bagadaa uyiinhee huuheduuded zoduuldag,biye sultai huuhed bsan gsn.aav ni arhichin,eej ni tosgondoo aldartai jonbogo bsan gsn huurhii

_________________
i am no1


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.28.11 4:00 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
:wd:

mark

_________________
Eat sh*t.


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.28.11 4:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16576
Залуудаа Лондонгийн ядуусын хороололд явж байгаад ороолтоо дээрэмдүүлснээс хойш англичуудыг үзэхээ байсан гэдэг.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.28.11 4:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
ghostface wrote:
нэг оросын түүхч хүн Сталинг Чингис хаантай харьцуулж бичсэн байсан, 2уулаа бараг юу ч гүй шахуугаас эхэлж бсан, 2уулаа өөрсдөд нь тусалсан хүмүүсээ бага багаар хороосоор бгаад сүүлд нь засгийн эрхэнд гарч, хэмжээгүй эрх мэдэлтэй болоод, улсаа хүчирхэгжүүлж бсан өөр юу юу ч билээ, сонин сонин гэмээр юм биччихсэн л байсан, санаа бол нийлээгүй....

Чингис хаан тэгж ойртсон болгоноо хяддаг хүн байгаагүй юм чинь юу гэж санал нэгдэхэв дээ...
ADONIS wrote:
Ялта хотод хийсэн Америк, Англи, Орос гурван их гүрний хийсэн гэрээнд германтай хийж буй дайн дууссанаас хойш 2-3 сарын дотор Орос улс Японы эсрэг дайн зарлана гэж үүрэг аваад болзол болгож гурван зүйл шаардсаны хамгийн эхэнд нь Гадаад Монгол улсын status quo-г байгаа хэвээр нь хадгалах гэж заасан байдаг. Хоёрт нь 1904 онд Японд алдсан Порт-Артур гэх мэт боомтуудаа буцааж авах, гуравт нь Курилийн арлуудыг авах гэж байдаг.
Гуравхан зүйл болзол тавьсны нэгдүгээрт нь Монголын тухай байдаг нь сонин санагдаад байгаам даа.
Эсвэл Сталин Монголыг орост тэртэй тэргүй нэгдэнэ гэж бат итгэлтэй байсан юм болов уу?
Магадгүй дайны дараа Монголыг зөвлөлт улсад нэгтгэх бодолтой байсан байх. Дайны өмнөхөн Балтийн тэнгис орчмын гурван улсыг, бүр өмнө нь дундад азийн улсуудыг нэгтгэсэн тэр схемээрээ хийх байсан байх.

Зүүн азид түшиц газартай байх гэж л тэр биз, Сибирт бас цөөнгүй хүнд аж үйлдвэр хөгжүүлж байсан юм чинь Монголыг Японы өмнө сөргүүлж тавих гэж л тэгээ байлгүй, тэр ч ёсоор л болоо биздээ...

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Apr.28.11 8:28 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Ялта баримтуудаас:

Сталин Оросыг баруун хилээр Германд довтлуулсандаа хаширсан учраас хөрш орнуудтайгаа жийрэг орнууд хийхээр санаа шулуудсан байна.
Тиймээс Польшийг махран зуурч байж албаар коммунист орон болгож нэг ёсондоо эзлэн авсан. Мөн зүүн, төв Европын олон орныг тэгж авсан байдаг. Нэгэнт Оросын арми тийшээ цөмөрч Германчуудыг хөөсөн болохоор хэн ч Оросуудыг боль гэж шаардаж чадаагүй байна.

Монголын хувьд Оросын хамсаатан гэж Сталин өөрөө үздэг байснаас гадна Зүүн, Төв Азид өөрийн нөлөөний улс байхгүйгээс гадна Хятадтай жийрэг хийх улс хэрэгтэй гэж үзсэн гэсэн олон шалтгаанаар тусгаар тогтнол Хятадаар зөвшөөрүүл гэж Франклин Рузвэлтээс шаардсан байна.

Японыг ялаад Хятадыг Азийн том хүч болгоно гэж Рузвэлт төлөвлөж байсан бөгөөд тэр нь ч түүний санаачилсан НҮБийн сонголтын систэмээс харагддаг.
Гэвч Японыг ялахын тулд Оросууд Хятадруу цөмөрч орж чөлөөлөхгүй бол Америкчүүд Японтой ганцаараа байлдвал дор хаяж хагас сая цэрэг алдаж бүрэн ялах магадлал багасна гэж генералууд нь үзээд тайлан бичиж Рузвэлтэд өгсөн байсан байна.
Тиймээс Рузвэлт Оросыг Японтой байгуулсан довтолцохгүй гэрээгээ цуцалж дайнд орооч гэж хүсээд Оросын хүсэлт болох Японд алдсан зарим нутаг болон Монгол орны тусгаар статусыг Хятадаар зөвшөөрүүлнэ гэж амлажээ.


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: May.10.11 4:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Берия Сталиныг хорлосон тухай ярих юм байна уу? Жуков Берияг барьсан гэх юм, үнэн юм болов уу?

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: May.10.11 4:31 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: May.04.02 6:04 pm
Posts: 2310
Location: ...
Гүрж гуталчины хүүхэд гэхэд лаасөөн лаасан

_________________
Дунд хуруу


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: May.11.11 5:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.17.07 1:53 pm
Posts: 10074
Оргилийн зарим бичсэн зүйл нь ерөөс уншиж байгаагүй л зүйл байндаа. Манай хүн өөрөө түүх зохиогоод байна уу?


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: May.14.11 8:44 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 4:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
oortoo marshaliin deedeh tsoliig ogson hvnde..,
genralimus..,

_________________
Emigiin sain nz


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Jul.14.11 4:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Зиа Оргилтой маргахад даанч мэдлэг дутаад жаахан юм хум уншилаа. \шалихгүй л дээ\ :razz:

Бүр сүүлд Герман довтлох гэж байгаа тухай тагнуулын байтугай Германы элчин сайд хүртэл нууцаар сануулж байсан юм байна, 6 сарын 22-нд дайн эхлэнэ гэж 6-р сарын 16-нд Германаас нэг цэрэг ирж хүртэл хэлснийг Сталин хүлээж авалгүй харин ч хилийн хамгаалалтаа шинэ хил рүүгээ шилжүүлж байсан байх юм, шинэ хил гэдэг нь 3 сар гаран байлдаж байж арай гэж буулгаж авсан болсон Польшийн хагас нь. Гэтэл Герман Дани, Голланд, Францыг хэдхэн сард буулгаж авчихаад Орос руу дайрах бэлтгэлээ хийгээд дуусч байсан байх юм.

Хэрвээ Сталин хамаг цэрэг армийн удирдагчдаа барьж, хорьж, буудаагүй бол, бас Германыг дайрах тухай илэрхий мэдээллүүдийг хүлээж аваад сөрөг арга хэмжээг цаг тухайд нь авч байсан бол Орос тэгж их хохирол амсаачуу гүй чүү?

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Jul.14.11 6:03 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.03.06 11:11 pm
Posts: 14610
Location: Asuult.NET
orgil09 wrote:
Дэлхийн дайн эхлүүлэхэд Сталин огт хамаагүй шд,
харин Сталинг Англи, Америк 2 дайны өмнө эрс эсэргүүцээд байхаар нь Германтай довтлолцохгүй гэрээ хийж Польшийг хувааж авсан нь түүний хувьд алдаа болсон нь мэдээж. Ер нь Сталин дайнд орохгүй бүх л аргыг хайж улсаа үйлдвэржүүлэхээр ажиллаж байсан байдаг.
Гитлэр Оросыг нэгдэлдээ оруулж Итали, Япон, Орос, Герман гэсэн дөрвөл байгуулая гэсэн ч амласан юм нь бага учраас зөвшөөрөөгүй байна. Гитлэр ч тэгмэгц нь тун удалгүй ОРосыг эзлэх төлөвлөгөөг зөвшөөрч дайралтаа хийсэн.

Дайн эхлэх шалтгааныг 1-р дайныг дутуу дуусгаж Германыг хэт их торгосон хэрнээ зэвсгийг нь хязгаарлаж чадаагүй, бас Английн ерөнхий сайд Чэмбэрлэн тэргүүтэй улстөрчид Германаас хэт их айж Чехословакийг зүв зүгээр бэлэглэсэн гэх мэт болно.

Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлээгүй бол бид нар Төвд, Өвөрмонгол шиг Хятадаас гарах аргагагүй улс болох байсан. Тухайн үед тэрнийг олж харсан муу нэртэй төрийн зүтгэлтнүүдийн гавъяаг бас үгүйсгэж болохгүй.

Er n bol Stalin hamaatai. Stalin chin Gitlertei niilj Polishiig huvaaj bsan, Germantai vl dovtloltsoh gereetei, germanii armiin uvliin beltegliig n hangaj uguh vvreg hvleesen bsan shvde.
Germanii armiin uvliin beltgeliig n hangah vvreg hvleesen bsan hirnee hangaagvi uchir German dain zarlalgvi shuud dovtolson.
Stalin Gitler 2 naizuud bsan gedeg, Gitler berlin-d bunker dotroo vheh udruu hvleej suuj bhdaa hvrtel Stalintai utsaar yarij sonin saihan yum yariltsdag bsan gedeg.
Er n bol mongoliig tusgaar tognuulsan shaltgaan n ireedvid Hyatadaas irj boloh bsan ayuliig halhalah zorilogotoi dundiin jiirgevch uls bolgoh bodlogiin daguu tusgaar togtnuulsan.
Stalingiin daranguillaiin vr dvnd 30 say oros hvn amia aldsan.

_________________
Different day same sh*t


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Jul.14.11 8:26 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Сталины том дутагдал нь генералууддаа хэт их итгэдэггүй байснаас том алдагдлууд хүлээж байсан нь нууц биш,
Жуков анхнаасаа ухарч хүчээ сэлбэж контр сөрөг довтолгоо хийх гэхэд нь Сталин болиулж алхам ч ухрахгүй гэсэн шийдвэр гаргаснаас 41-42 онуудад маш том хохирол Орос амссан.

Гэхдээ Сталинград бол дайны гол тэнхлэг гэдгийг ухаарч бас өөрийн нэрээр нэрлэгдсэн хотыг ямар ч үнээр хамаагүй хамгаалж байлдсан нь Герман армийг нугалж бут цохих замыг нь зааж өгсөн.
Сталинградаас хойш Гитлерийн ч бие муудаж бас генералууддаа итгэдэггүй хохирол амсах жишиг Германд бий болсон.


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Jul.14.11 8:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16576
1939 онд Иосиф Сталин Ажилчин Тариачны Улаан Армийн удирдах бүрэлдэхүүнийг бараг тэр чигээр нь баривчлан цаазлаж, цөлж зайлуулсан. Учир нь ЗХУ-ыг Берлин-Ром-Токиогийн тэнхлэг буюу Герман-Итали-Японы эвсэлд нэгтгэж Берлин-Ром-Токио-Москва гэсэн шинэ эвсэл байгуулах талаар яригдаж эхэлсэн байдаг. Энэ эвсэлд нэгдээч гэсэн Гитлерийн саналын хариу болзол болгож Сталин Польшийг ЗХУ-д нэгтгэх шаардлага тавьсан юм билээ. Улаан Армийн хамаг томчуулыг зайлуулж, амыг нь барих нэгнийг нь барьсны дараа Герман-ЗХУ хоёр харилцан үл довтлох, хамтран ажиллах гэрээ байгуулсан нь түүхэнд Риббентроп-Молотовын тунхаг нэрээр орсон байгаа. Улаан Армийн маш нөлөөтэй удирдагч Тухачевскийг хэлмэгдүүлэн цаазлахдаа ч тэр үеийн оросын дотоод яам буюу НКВД болон германы тагнуулын байгууллага болох Абвер хоёр хамтран мэдээлэл цуглуулсан баримт бий. Тэгэхлээр Сталин Гитлерт итгэж байсан юм шиг байгаа юм. Харин цаадах нь араас нь хутгалсан хэрэг. Дайны эхний өдөр Сталин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ч фашистын герман итгэлийг эвдэн халдан довтоллоо гэж нэг бус дурдсан байдаг. Тэгэхлээр Гитлер Сталины итгэлийг эвдсэн болж таарах нь ээ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 Post subject: Re: Сталин
PostPosted: Jul.15.11 1:14 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Хитлер Сталиныг хулхидчихсан гэж л ойлгоод байгаа, Риббентроп Москвад, Молотов Берлинд ээлж дараалан айлчилж байсан, 2 улс харилцан үл довтлолцох гэрээ хийсэн, харилцаагаа сайжруулж байсан, Польшийг хувааж авсан, сүүлд Халх голын тулаан болсны дараа Сталин Германыг Японы холбоотны хувьд Орос-Японыг байлдахгүй байхад дэмжлэг үзүүл гэж шаардаж байсан, японы дипломат Москвад ирж яваад тэр Герман-Япон-Итали-Орос гэсэн саналыг чинь тавьсан л гэж ойлгоод байгаа. Хитлер бол ерөөсөө Сталинд эцсийн мөч хүртэл дайны тухай юу ч яриагүй, хувийн зурвас явуулж хил дээр байрлуулж байгаа цэргүүдийх нь тухай асуухад хүртэл Орост хамаагүй, өрнөдийг хуурах гэсэн оролдлого гэх ухааны юм бичиж байсан юмуу даа.
Ерөөсөө л тэр 2 Европыг хувааж авах тухай бараг хэлэлцэж байсан юм шиг байгаам. Тэгсэн чинь нөгөө гайхал Адольф нь дайнд бэлэн биш байсан Орос руу гэнэт дайраад нэлээд их амжилт олсон нь тэр дээ...

_________________
Science, bitсh!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 61 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited