#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 12:02 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Feb.20.11 7:09 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
1095 оны 3 сард Византийн эзэн хаан Алексиус I-ын элч Пиасенц хотын хамба Ромд ирж Паптай уулзан Византийн эзэнт улсад аюул занал учруулж байгаа Селжүк түрэгүүдээс хамгаалахыг гуйжээ. Ромын Пап Урбан II үүнийг нь нааштай хүлээн авсан бөгөөд дараа жил нь бүхий л Христийн шашинтнуудад хандан Туркуудын эсрэг дайнд хамтран тэмцэхийг уриалан, Клемонтын зөвлөгөөнийг зохиосон бөгөөд уг дайнд оролцсох нь ариун үйл хэрэг бөгөөд дайн нас эцэслэвээс хилэнц нүгэл нь саадгүй арилна гэж айлдсан гэдэг. Ингэж анхны Загалмайтны аян дайн эхэлжээ. Загалмайтнууд Дорилаиум ба Антиохт 2 удаа Туркүүдийг ялсан байна. Энэ нь тэдэнд урам зориг өгч нэгдсэн хүчний зарим хэсэг нь Иерусалим руу аян хийсэн байна.

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Feb.20.11 7:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Мэддэг зүйлсээ хуваалцаарай

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Feb.22.11 5:20 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.10.10 8:48 pm
Posts: 885
Location: FrontLine
crusade 1,2,3,4,5 ntr geed Teutonic crusade bolood tsaashsaa yawsan bdag,hamgiin aldartai ni l law 3dgr ayan dain bh.

_________________
Y N W A


Top
   
PostPosted: Feb.22.11 5:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13899
Location: above
өө энд бншд


Top
   
PostPosted: Feb.22.11 5:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: May.06.05 8:34 am
Posts: 5925
Location: Anfield
Гоё юм бичихгүйн бол яах гэж спамдаж, сэдвийн утга алдагдуулж байдгы. Сараан бид хоёрын бичлэгийг усгаарай.

_________________
David Moyes is a football genius


Last edited by Commissioner on Feb.22.11 10:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.22.11 5:32 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.10.10 8:48 pm
Posts: 885
Location: FrontLine
3dgr ayan daind barbarossa vhej tsereg ni butraagvi bsan bol Holy landad ih yum boloh baisan biz......Teutonic crusade iin tuhai meddeg hvn bna uu?? bwal meddegeesee bichij uguuch...

_________________
Y N W A


Top
   
PostPosted: Feb.22.11 5:43 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13899
Location: above
Commissioner wrote:
Гоё юм бичихгүйн бол яах гэж спамдаж, сэдвийн утга алдагдуулж байдгы.

өөрийгөө хичээ
би маркалж бн :m6:


Top
   
PostPosted: Feb.22.11 5:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Их гоё сэдэв байна, мэддэг хүмүүс нь гоё гоё мэдээллүүд оруулна гэж найдъя...

Английн арслангийн зүрхт Ричард, Годфрэй, Кинг Болдвин, Саладин, Калиф нтр гээд олон түүхэн хүмүүс бий дээ, энэ үетэй холбоотой, би энэ Крусадеруудыг их сонирхдог юм. Викигээс жаахан уншиж байсан, тэгээд яг энд бичье гэхэд хэцүү юм даа, мэддэг нөхдүүд нь гоё гоё мэдээллүүд оруулах байхаа. Их том марк тавив...


:l2:

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Feb.22.11 9:41 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Ингэж хуваагддаг юм байна

Загалмайтны анхны аян 1095-1099
1101 оны загалмайтнууд
Загалмайтны хоёр дахь аян 1147–1149
Загалмайтны гурав дахь аян 1187–1192
Загалмайтны дөрөв дэх аян 1202–1204
Албигенсийн загалмайтны аян
Загалмайтан хүүхдүүд аян
Загалмайтны тав дахь аян 1217–1221
Загалмайтны зургаа дахь аян 1228–1229
Загалмайтны долоо дахь аян 1248–1254
Загалмайтны найм дахь аян 1270
Загалмайтны ес дэх аян 1271–1272
Умардын загалмайтны аян (Балти орчмын болон Герман)
Бусад загалмайтны аян
Татаруудын эсрэг загалмайтны аян
Балкан дахь загалмайтны аян
Арагоны загалмайтны аян
Александрын загалмайтны аян
Гусситуудын эсрэг загалмайтны аян
Шведийн загалмайтны аян

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Feb.22.11 9:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Matador

Quote:
Европийн хувьд Ромын импери нуран унаснаар европод жинхэнэ үймээн болж байсан гэдэг... тухайн үед арай хүчирхэг байсан Карл франкуудыг овоо нэг хөл толгойд нь оруулсан байсан бол Англичууд эрхбиш арай тусдаа тулдаа нэг юм эмх цэгцтэй байсан бол Герман, Слав, Викинг овгынхон ямар нэг нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүйгээр Европод оршиж байлаа... Тэдний дайчид нэг нэгэн лүүгээ дайрч хүчирхийлэл үйлдэн дайны олз олох гол зорилготой байв... энэ үед ерөнхийдөө загалмайтнууд буюу Крусадор гэсэн нэр томёо гарсан юм шиг байгаан... Энэ олон яхаас ч буцахгүй дайчидийг нэгтгэж Крусадор нэрний доор өөр шашинтай гарууд луу дайруулах сайхан аргыг Пап олсон байгаам... ингээд зорилгогүй байсан дайчид зорилготой л болжээ... эхэн үедээ тэдний дайсан бол мажар, слав, викингүүд байлаа... тэд тухайн үед папад захирагдадгүй байлаа...

Энэ хооронд харин Ромын Империйн нуран уналтаас хойш Арабын ертөнц маш их хүчирхэгжлээ... Тус Тусдаа Халифтууд байсан бол Лалын шашин тэднийг нэгтгэн зангидаж арабын ертөнцөд Персүүдээс хойшхи түүхэн томоохон тэсрэлт гэж хэлхэд болно... Грекүүдэд цохиулсанаас хойш Македони Ромын нөлөөг хүлээн зөвшөөрч байсан Арабууд энэ үед л толгой өндийж чадсан юм... хойд африк дундад ази бага азид хяналтаа тогтоосон тэдний дараагийн зогсоол нь Испани Португаль байлаа... Тэдний нөлөөг тэнд бариж байсан хүн бол Карл л байсан гэдэг... Арабуудын харц мэдээж хэрэг газарзүйн маш тохиромжтой байрлал дээр байсан Византийн империйг хараалж байлаа... Лалын ертөнцийн өмнө юу юугүй өвдөг сөхөрчихөд бэлэн байсан Византийнхан Папаас тусламж ирсэн ч цаадах нь ортодокс энэ тэр гээд тоогоогүй юм шиг байгаам... Лалын ертөнц цэрэг зэвсгийн хүчээр ч хүчирхэгжээд зогсоогүй бөгөөд урлаг шинжлэх ухаан ч гэсэн маш өндөр түвшинд хүрсэн байсан гэдэг...

Ийнхүү алхам дутам ойртож буй аюул сүр хүчний эсрэг европууд нэгдэн тэмцэхээр шийдэснээр Иберид Лалынхны түрэлтийг анх удаа зогсоож чадсан байгаа юм...

за тэгээд үүнээс хойш Византийнхны хүсэлтийг папаар уламжлуулсан ухаан муутай европууд 9-н ч удаа ариун газраа хамгаалахаар бага азид очсон байгаам... заримд нь ялж заримд нь ялагдсаар байсан байгаам... Лалын ертөнцийн хүчирхэгжилтийг дарж нэг есондоо европ лүү түрэх түрэлтийг зогсооход манайхан бас их хувь нэмэр оруулсан юм шиг байгаамаа... Дундад азийн хамгийн хүчирхэг гүрэн Хорезмийг унаган улмаар урагшилж багдадыг үнсэнд нь хутгаад бага ази хүрч байж зогссон байгаам... ингэснээр Монголчуудын байлдан дагууллаас болж нэг хэсэгтээ л арабуудын хүч суларчээ... харин 14-15-р зуунд Селджүкүүд хүчирхэгжиснээр Византийн сүйрэл ирсэн байгаам... Туркууд Византийг унагаад зогсоогүй балканы хойг дээр бараг 20-р зуун хүртэл нөлөөгөө бариж байсан байгаам даа... хэрвээ Монголчуудын байлдан дагуулал болоогүй байсан бол арабууд Византийг тэрнээс хамаагүй өмнө унагаж балканы хойгийг мэдэлдээ авах байсан байх... цаашлаад төв европ руу ч цөмрөх байсан юм уу бүү мэд... хэхэхэ...

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Feb.25.11 3:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Туркууд харин энэ үед Истамбул буюу тухайн үеийн Константиноплийг эзэлчихсэн, одоо тэндээ нийслэлээ хийгээд Европийн холбоонд элсэх гээд л явж байна шүү дээ, элсцэн ч билүү?

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Mar.26.11 4:49 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
эхэндээ ч яахуу ариун үйлс мүйлс гэжийснаа сүүлдээ тэгээл мөнгө төгрөг болоол завкраал жонкуу болцым шиг санагдды шд :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.26.11 5:07 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Түрэгүүд Анатолийн хойгод очсоноосоо хойш түрсээр түрсээр байгаад галт зэвсэг үүсэн гарсны дараагаар Константинополийн хүчирхэг бэхлэлт цайз ханыг бөмбөгдсөөр орж ирж эзэлсэн байдаг.
Тэндээс Оттоман Түрэг гарч ирж Зүүн Европ, Баруун Европ 2 шал өөр замаар хөгжсөн байна...


Top
   
PostPosted: Mar.30.11 10:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.23.08 5:52 pm
Posts: 5218
Location: somewhere
Hmmmm unuudur yag ene tuhai halit gardag barimtat kino uzsen yum bna.... Ih muuhai dain bolson yum bnaleeedeee.... Zaza ushuu olon medee oruuulaarai.... Unshimz.... :wd:

_________________
Keep Moving Forward!!! ^^


Top
   
PostPosted: Mar.31.11 4:54 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 4:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
tureguudes bolj amerik tiv neegdsen shde :imhappy:

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.03.11 11:26 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2050
Location: Germany
Image
Нөгөө Kingdom of Heaven дээр гардаг Годфрэй шүү дээ.
Францын хөлөг баатар, Иерусалемын хаант улсыг үндэслэгч


Top
   
PostPosted: Apr.21.11 12:08 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Антиохын хаант улс гэж бас байсан юм уу?

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.27.11 3:34 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.10.10 8:48 pm
Posts: 885
Location: FrontLine
CrossBonez wrote:
Антиохын хаант улс гэж бас байсан юм уу?


Antioch gej hot uu baigaagvi bha 2tal bulaatsaldaal bsan bh

_________________
Y N W A


Top
   
PostPosted: May.12.11 12:36 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.24.11 2:53 am
Posts: 164
laitai shu nemeeerei2


Top
   
PostPosted: Aug.06.12 9:07 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
Загалмайтны аян дайн


Дундад зуунаас гаралтай, Пап лам муслим, паган (христийн шашнаас өмнө Европ тивд зонхилж байсан шашин. Олон янзын бурхад, ид шидийн хүч, сүнс гэх мэтийн тухай үздэг), хэрэcчдийн эсрэг зохиогдсон цэргийн аян дайн байжээ.

Өмнө нь түүх судлаачид Загалмайтны аян дайнг зөвхөн Ерүзалемийг чөлөөлөхтэй холбож тайбларладаг байсан бол өнөөдөр түүхчид тухайн үеийн Пап лам нар Христийн шашныг хамгаалах гэсэн, өөр шашныг эсэргүүцэх бодлоготой явагддаг байсан гэсэн шийдэлд хүрсэн байна.

Загалмайтны аян дайнд оролцогсод ихэвчлэн сайн дурынхан байсан ба тухайн дайнд оролцохдоо заавал тангараг өргөдөг байжээ. Тангараг өргөсний дараа тэд загалмайгаар *гангардаг* байж. Хувцас, нөмрөг зэрэг дээрээ загалмай хаддаг байсан нь Загалмайтны аян дайн хэмээн нэрийдэх бас нэгэн шалтгаан болсон гэдэг.

Загалмайтны нэгдүгээр аян дайнг 1095 онд пап лам 2-р Урбан эхлүүлж байв. Түүний гол зорилго нь муслимчдын гараас Ариун газрыг буцаан авах, Христийн шашныг дэлгэрүүлэх байлаа. Энэхүү дайнд норман, герман цэргээс бүрдсэн арми мордсон байдаг. Загалмайчид зорилгодоо ч хүрж Ариун газрыг чөлөөлөөд зогсохгүй тэнд Загалмайчдын улсыг хүртэл байгуулж байжээ. Тэрхүү улсууд 200-аад жил оршин тогтнож чадсан байдаг.

Хамгийн гол зорилго нь муслим шашинтнуудаас Ариун газар болох Ерүзалемийг буцаан авах байсан боловч дараа дараагийн аян дайнуудад өөр зорилгууд гарч ирсэн байдаг. Ялангуяа дөрөвдэх аян дайн дээр илүү тод харагддаг. Грек, Египтийг булаан авснаар Бизантын гүрний томоохон хэсэгт загалмайчдын улсыг байгуулах боломж гарч ирсэн байдаг. Мөн дараагийн аян дайн Балт болон Скандинави руу чиглэсэн байлаа. Герман болон шведийн загалмайчид Слован, Прус, Финийн пагануудын эсрэг дайтсан байдаг. Германы загалмайчид (монголоор орчуулахад их бэрх санагдлаа) хожим Балтын далайн эрэг дээр Прус хэмээх улсыг байгуулсан аж.

Палестин дах хамгийн сүүлчийн загаламайчдын хот нуран унахад ямар ч Пап ахин Ерүзалемийг чөлөөлөх аян дайн зохиогоогүй байдаг. Харин Европ тивд дайн үргэлжилсээр л... Паганчдын эсрэг дайтахаас гадна Христийн шашин дотроо тодруулбал өмнөдфранцын катарчууд, чехын хүситчдын эсрэг байлдаж эхлэсэн байдаг.

Хамгийн сүүлчийн Загалмайтны аян дайныг 16-р зууны эхээр 10-р Лео удирдаж, османы Турк руу дайрсан боловч тунчиг амжилтгүй болсон ажээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Aug.06.12 9:23 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
Өмнөх үг :frog:


11-р зууны хагасаас эхлэн Ойрхи Дорнодод Дундад Азиас гаралтай нүүдэлчин, турк үндэстэнгүүд хүчээ авч эхлэсэн ба Анатoль дахь бизантийн хүчийг сулруулсан байна. Үүний учир бизантын цизарь 4-р Диогэн Роман Түркүүдтэй нээлттэй байлдаан хийхээр шийдсэн боловч харамсалтай нь 1071 оны наймдугаар сард Мантизикерт ялагдчихжээ. Түркүүд аажмаар Сириэ, Палестин, ер нь Бага Азийг тэр чигт нь эзлэн авсан байдаг. 1078 он гэхэд Фатимчуудын мэдэлд байсан Ерүзалемийг хүртэл эзлэсэн байлаа. Христийн шашин тэр үед хоёр хуваагдчихсан байсан боловч нэг нэгэндээ туслах ёстой гэсэн бодол урган гарсан байдаг.

Бизантын цизарь 1-р Алекс эзлэгдсэн нутгаа европ хөлсний цэргүүдийн тусламжтайгаар эргүүлэн авахыг эрмэлзэж эхэллээ. Үүний тулд баруун ба дорнод христчид нэгдэх хэрэгтэй болоод байв. Ингээд тэрээр пап лам 2-р Урбантай уулзаж дипломат яриа өрнүүлсэн аж. Бизантын цизарьтай нэг их сөргөөцөлдхийг хүсээгүйн учир Пап лам ромын цизарь 4-р Хенритэй тохиролцон Загалмайчдыг бий болгосон гэдэг. Үүгээрээ мөн хэн нь хэн бэ гэдгийг харуулахыг хүссэн ч байж болох л юм. :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Aug.13.12 5:39 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Jul.03.11 7:17 pm
Posts: 153
МиссНоГүүд тэгээд бичилдээ. Энэ тэнд баахан дутуу юм нээгээл бичээл орхиод яваад байхым.


Top
   
PostPosted: Aug.18.12 10:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
Загалмайтны 1-р аян дайн

1095 оны гуравдугаар сард анх Пиаценз дахь бизантын 1-р Алексийн зөвлөгөөн дээр Сельжүүдийн өсөлт, өргөжилтийн эсрэг тэмцэх тухай дурьджээ.
Ингэснээр 1095 оны арван нэгдүгээр сард пап лам 2-р Урбан Клэрмонт руу явж. Эцсийн бүлэгт тэд дорнод зүгийн христчид тэсрэг шашинтнуудаас болж хэрхэн зовж, шаналж байгааг ард иргэдэд ойлгуулж улмаар тэдэнд тусалж, тэднийг хамгаалахыг уриалсан байдаг.
Ариун газрыг чөлөөлөхөөс гадна Урбан шашны болоод улс төрийн өөр бодлого баримталж байсан нь: нэг талаар тэрээр цызарь 4-р Хэнритэй хөрөнгө оруулалтын тал дээр өрсөлдөж байсан ба пап Урбаны мөнхийн өрсөлдөгч пап 3-р Климент Ром дахь папын суудлыг хэдийнэ эзлээд авчихсан байж. (Жич: тухайн үед ганц пап лам байдаггүй байсан гэж сонсож байсаан. Зиндаагаараа, эрх мэдлээрээ ялгагдах ахлах, туслах, орлох гэх мэтийн папууд байдаг байсан гэнэлээ. Нэг хоёр ч биш бүр гурав дөрвөн пап зэрэг байсан гэх мэдээлэл ч байдаг, тимээс гайхахгүй бажи ажаамуй). Мөн нэмж хэлэхэд Алекс папын хүслээр Бизант болон баруун зүгийн христчидийн хоорондын дайсганалыг намжааж чадна гэж амласан байна.

Уг нь бол Урбаны уриалал баячуудад илүү нөлөөлөх учиртай байсан боловч маш гайхмаар зүйл болж ядуучууд тэр уриан дор нэгдэж, идэвхи гаргаж эхэлжээ. Ядуучуудыг өдөөсөн нэг шалтгаан нь номлогчид байлаа. Номлогчдын яриа, уриалгад сэтгэл нь хөөрсөн жирийн иргэдийн дотор ямар ч бэлтгэлгүйгээр Ариун газрыг зорьсон хүмүүсийн тоо цөөхөн байсангүй. Тэдгээр номлогч, санваартангуудын дотроос хамгийн нэр хүндтэй нь Херметийн Петр гэгч байлаа. Тэрээр ихэвчлэн Францын хойгоор номлол айлдах ба ясны туркуудыг үзэн ядагч нэгэн байжээ. 1096 онд тэрээр 20 000-аад дагалдагчдынхаа хамтаар хойд Францаас аян дайнд мордож байжээ.

Аян дайчдын олонхи нь Дорнод зүг рүү явж байсан нь Ариун Ромын эзэнт гүрнээр дамжин өнгөрч Унгар хүрч байв. Унгар-бизантын хил дөнгөж давсан ядарч зутарсан, хэрэгцээнийх нь нөөц нойл заасан дайчид хулгай дээрэ хийж эхэллээ. Бүр Константинополь хотоос хүртэл шүү.

_________________
Гэрэлт цамхаг


Last edited by MissNoGood on Aug.18.12 10:55 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.18.12 10:52 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
Франко wrote:
МиссНоГүүд тэгээд бичилдээ. Энэ тэнд баахан дутуу юм нээгээл бичээл орхиод яваад байхым.

Заааааа хичээе ээ...
Би уг нь эхлэлийг нь тавьж явдаг ухаантай шд.
Тэгээд өөр нэг нь бичээд явах гэх мэт :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Aug.28.12 10:55 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2050
Location: Germany
Тэмцээн нтр зохиогдоод байдаг байсан бүр больцымуу?
Урьд нь тэгдэг байсан санагдана :think:


Top
   
PostPosted: Aug.28.12 9:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11198
Байн байн форумаа шалгаж байгаарай.
Нэг л өдөр томоос том глобал сэдэв нээчихсэн сууж байнаа. :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited