#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 5:17 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Dec.05.16 1:14 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Dec.03.04 6:46 pm
Posts: 19071
Location: The Future.
“Төв халх аялгаар ярьдаггүй л бол монгол хүн биш” гэсэн явцуу үзлээсээ салцгааж байгаа маань сэтгэлгээний том дэвшил шүү. Бид эртэй сайндаа л тусгаар тогтночихсон, өвөрлөгчүүд бүтэлгүй сэтгэлгүйдээ л Хятадад орчихсон юм биш. “Халхын заяа их” гэдэг л айхтар үнэн үг.
Богд хаант Монгол улсын хүн амыг 1918 онд тоолоход 650 мянга орчим байжээ. 1935 онд 740 мянга болж сүрхий өссөн ч, хэлмэгдлийн хар шуурга дайрсны дараа 1944 оны тооллогоор ердөө 20-иодхон мянгаар нэмэгдсэн байв. Харин Өвөрмонгол 1911 онд Манжаас салахад 1.5 сая хүнтэй, 1948 онд Өвөрмонголыг байгуулахад 6 сая хүнтэй, 2 сая шахам нь монгол үндэстэн байж. Хөхнуур, Шинжааны ойрдуудыг нэмбэл Монгол улсын хүн амаас 3 дахин олон монголчууд Хятадын захиргаанд байсан гэсэн үг. Чан Кайши ч, Мао ч “Монголчуудын ихэнх нь манай харьяанд үлдэх учир Ар Монголын тусгаар тогтнол явуургүй” гэж хатуу итгэж байв. Хэрэв Сталин л “Гадаад Монголын статус-кво хэмээн Ялтад тохиролцсон зүйл бол БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж ганцаараа зүтгээгүй бол, бидний тусгаар улс болох ч лөөлөө шүү дээ. Ялтаас харимагцаа Рузвелт үхчихсэн тул, Черчилл ганцаараа “гурван том удирдагчийн” тохиролцсон Гадаад Монголын статус-кво гээч нь яг тусгаар тогтнол байсан уу, тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөвлөлт-Хятадын гэрээнд заасан автономийн статус байсан уу гэдэг дээр маргалдах нь ямар ч утгагүй болчихсон юм. Тэгээд л Сталиныхаар шийдсэн, энэ гайхамшгийг бүтээсэн гавьяаг нь үүрд дурсахын тулд Улаанбаатарт тэр хүний хөшөөг ч босгосон түүх бий.
Энүүхэндээ хэлэхэд, 1945-1948 оны хооронд өвөрлөгч хүн амаа бүрэн татаад авчих боломж байсан тухай нэрт манжич, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг тэр чигээр нь дагуулж Монголд авчирсан Я.Шаарийбуу хэмээх аугаа хүн ярьж байсан сан. Тэр үед 2 сая өвөрмонголчуудаа авчихсан бол, 760 мянгаас 3 саяд хүрсэн жишгээрээ тооцвол, бид өнөөдөр 12-13 сая хүн амтай улс байхгүй юу.
Attachment:
ImageUploadedByАсуулт Самбар1480911260.925936.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1480911260.925936.jpg [ 23.32 KiB | Viewed 312 times ]

_________________
www.asuult.net


Top
   
PostPosted: Dec.06.16 2:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
ene Ayurzanii bichsen yum asuult deer haa saigui haragdah bolloo hehe.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited