#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.18 2:48 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Dec.28.09 1:16 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.02.09 12:20 am
Posts: 1441
За би уншиж мэдсэн жааxан юмаа бичээдxий. Яг манж төвдийг эрxэндээ бүрэн оруулж байx үед Монгол болон Зүүн гарын улс 2 xоорондоо нилээн эв түнжин xагаралдаж ирж байсан. Энэ үед Төвд орон тэр чигээрээ эр xүмүүс нь лам болсон байсан болxоор Манжын эсрэг сөрөx xүч үнэндээ байгаагүй. Гол найдвар нь Монголчууд л байсан. Өмнө нь Манжийн санааг Монгол болон Зүүн гарын улс 2 эсэргүүцэж чаддаг байсан. Xарин Монгол Зүүн гар 2 xоорондоо xагаралдаж эxэлсэн үеийг Манж ашиглаж 2 улсад ээлж дараалал элч явуулж байxдаа xооронд нь xагаралдуулаx маш иx зүйл xийсэн. Энэ зүйлд ч Далай лам яаx ч аргагүй оролцож байсан. Манжын Энx амгалан xаан Далай ламаар мөн олон илч зарлага явуулж байсан. Гэxдээ Далай ламын санаа бол мэдээж Монгол Зүүн гар 2-г нилүүлxэд байсан. Учир нь энэ 2 нийлж нэгдсэн том xүчтэй болж байж Манжийн эзэрxийлээлийг зогсоож чадаx байсан. Xарин Манж өмнө нь Өвөр монголыг өөртөө уусгасан аргаа Ар Монголд xэрэглэн Галдан болон Чаxундорж 2-ын дунд маш иx зүйл xийж. Нэг нэгэнд нь бүx Монголыг заxираx санаа байгаа гэдгийг уxуулж байсан. Xэрэв энэ үед Төвдөд Манжийг эсэргүүцэx цэргийн xүч байсан бол Далай лам Энx амгалан xааны үгээр бас байxгүй байx байсан. Гол нь энэ xүч Монгол Зүүн гар 2 xангалттай байсан. Xэрэв нэгдэж чадсан бол. Xарин Манж Ар Монголыг өөртөө нэгтгэж амжасны ачаар Зүүн гарыг дийлxэд xялбар болж ирсэн. Ар Монгол Манжын талт орсон учир Төвд оронд байсан жааxан найдвар нь бүр мөсөн тасарсан.


Top
   
PostPosted: Dec.28.09 1:32 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
saikhan zuil bichjee, daraagiin bichleguudees ehleed tuuhee delgerenguigeer sonirhoh huseltei humuust zoriulj further reading gedeg yum gargaval ih zugeer baina, bas bolomjtoi bol eh survaljaa ch bichvel tun chig zugeer bna shu


Top
   
PostPosted: Dec.28.09 1:33 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3766
Location: cool as cucumber
түвдийн тэр соронзонгомбо гэдэг хаан шашин төр 2-г хослон барина гэж солиорж байхдаа улсаа мөхлийн зам руу оруулж байгаагаа мэдээгүй л байхдаа хөөрхий
тэгээд өчнөөн зуун жил болж байхад хэн нэг нь тэр тэнэг ёсыг нь халчихгүй улам л уусаад эргүүтээд

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Jan.06.10 5:20 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Negen Byatshan zuil orchuulsniigaa tawii...

Солонгосын Нар

Энэ хүнийг ард түмэн нь бурханаар өргөмжилсөн.Түүний амьдрал үнэн худал нь үл мэдэгдэх домгоор дүүрэн.Өнөөг хүртэл Ким Ир Сен түүхэн хуудаснаа хамгийн олон оньсоготой үлдсэн түүхэн дүр билээ.

1945 оны 2сар. Сталин Черчиль, Рузвельт 3 дэлхийг хувааж авахаар Ялта-д цугларарав. Дорнод зүгт АНУ болон ЗХУ-н анхааралыг Солонгосын арал ихээхэн татаж байв.Бараг 40 жил энэ улс нь Японы колони байсан бөгөөд Японы империалистуудаас чөлөөлөгдсөний дараах бий болсон БИЕ ДААСАН төрд их гүрнүүдийн тус дэм хэрэгтэй байжээ. Ингээд АНУ-н ерөнхийлөгч Сталинд санал тавих нь тэр ''Солонгосын арлыг 38р паралелиар 2 хувааж АНУ болон Зөвлөлтийн хараа хяналтыг ээлжэн 5 жилийн хугацаагаар тогтоох тухай'' байв.Сталин зөвшөөрөв.Энэ явдалын маргаашнаас нь АНУ-н улсын тагнуулын газар <үндэсний баатар>-н үүрэг гүйцэтгэх жириин ардаас гаралтай солонгос хүн хайж эхэлсэн бол,Зөвлөлтийн тал мөн адил судалгааг нууцаар эхлүүлээд байсан юм. Зөвлөлтийн тал өөрсдийн тушаалийг үг дуугүй биелүүлэх,ирээдүйн <Үндэсний Баатар> болгох хүнээр жирийн цэргийн командлагч, эх оронч эр болох Ким Ир Сэн-д анхаарлаа маш их хандуулав. Түүний 32 жилийн намтар нь ч үндэсний баатрын дүрд сайн зохицож байжээ:Марксист дугуйланд сурж,шорон гянданд сууж байсан намтартай цэргийн командлагч аль 40-н онд л улс төрийн хавчалаганд орсон хэмээн хил гаран ЗХУ-с тусламж гуйж Хабаровск очиж суусан,Хабаровск-д оффицерийн сургууль төгссөн,явган цэргийн командлагч болсон нь ч яг тохирож байжээ.Ким Ир Сен ЗХУ-д түр амьдрахдаа Хабаровскийн ойролцоо нэгэн хүүтэй болсон нь одоогийн Хойд Солонгос-н удирдагч Ким Чен Ир.Түүний нутгийн хөгшчүүдийн өхөөрдлийн нэр нь Юра.

Image

1945 оны зун.Дайны давлагаа алс дорнодруу шилжив. 8сард Японы эсрэг дайнд ЗХУ нэгдэв. Зөвлөлтийн арми манжуур,сахалин хэмээх газаруудыг эзлэн, маш хурдацтай урагшилж байв. Гэтэл 8сарын 14нд Сталин Вашингтоноос шуудан хулээж авав.<Маш Нууц.Генералисимус Сталинд АНУ-н ерөнхийлэгч Трумен-с> гэж хаягласан шууданд <Японы арал болон,Солонгосын аралын 38-р паралелиас хойшоо байрласан байсан японы арми бүрэн бууж өгсөн тул АНУ-н арми дайралтаа зогсоохоор болов> гэсэн байжээ.Мөн Трумен захиандаа Яалтын хэлэлцээрийн тухай,Солонгосыг 2 хуваах тухай ч сануулаад амжсан байна.Ингээд Америкчууд Солонгосын арлын 38-р параллелиас өмнөх хэсэгт ноёрхолоо тогтоож эхлэхэд,оросууд аралын хойших хэсгийг аль хэдийнээ бүрэн удирдаж байв.

Image

Ингээд тэр үеийн тэдний\ЗХУ\ очсон солонгос бол балгас нуринга болсон, ард иргэд нь ядуугийн туйлд орсон газар байв. Улсыг хөл дээр нь босгох ажилд зөвлөлтийн арми шамдан орж, түр засгийн газрыг зөвлөлтийхөн удирдаж харин маш цөөн тооны удирдлагын албыг ЗХУ-д цагаажилж байгаад ЗХУ-н засгийн газраас хэргээр буцаасан солонгосчуудад олгов. Гэвч Москвад энэ бүхэн удаан хугацаанд солонгосын ард иргэдийг барьж дийлэхгүй, хангалтгүй гэдгийг сайн ойлгож байлаа. Тэд үндэсний баатрын дүрийг бүтээх ажилдаа шамдан оров. Сталинд боломжтой гэх найман хүний нэрсийг өгөхөд Сталин урьдийн хэвээр Ким Ир Сэнд талтай байжээ. Ийнхүү хойд солонгост бараг хүн танихгүй Ким Ир Сэн гэгч залуу зөвлөлтийн армийн удирдлаган доор Владивосток хотоос Пугачев гэдэг хөлөг онгоцонд суун солонгоын арлын хойд зүг хөдөлжээ.

1945 оны 9 сарын 19нд хойд Солонгосын Вансан боомтод 70н хүний бүрэлдхүүнтэй баг буужээ.Өмнөд Солонгосын москвагаас тушаал авсан удирдлагын хүмүүс ирээдүйн удирдагчаа тосхоор ирсэн байв.Онгоцноос нэгэн залуухан хүн буун бүгдэнтэй нь ёслон БИ БОЛ КИМ САН ЖУ гэж өөрийгөө танилцуулжээ.Энэ нь Ким Ир Сэн байлаа.Яг үнэн хэрэгтээ Ким Ир Сэн удридагчийн жинхэнэ нэрийг Ким Сан Жу гэдэг байв. Жинхэнэ Ким Ир Сэн бол япончуудийн эсрэг тууштай тэмцсэн,япончуудын шүдний өвчин ,эх оронч,цэргийн командлагч байсан гэдэг. Гэвч дайны үер Ким Ир Сэн нас барсанаар Ким Сан Жу өөрийн командлагчийнхаа нэрийг авчээ.

Image

Арлын өмнөх хэсэгт захиргааны бүх эрх мэдэл америк цэргүүдийн мэдэлд орсон байв.1945 оны 9 сарын 20.Нью-Иоркоос Сэүлд нэгэн солонгос ир ирэв.Энэ нь 73 настай И Сёнг Ман байжээ. И Сёнг Ман хар багаасаа хилийн чанадад амьдарч ирсэн бөгөөд, АНУ-д сургууль дүүргэж,проффэссөр цол авсан хүн байлаа.Ингээд арлын нэг хэсгийг коммунист Ким Ир Сен удирдаж байсан бол, нөгөө хэсгийг капиталист И Сёнг Ман удридаж байлаа.

Image

Хойд солонгост ямар нэгэн улс орноос хараат бус байхыг хүсэмжлэж эхлэн, эх оронч-илтгэгчид ард тумний дунд нэлээн нэр хүнд олж байбв.Ард түмэн комунистуудад дургуйцэлээ илэрхийлж, ЭХ ОРОНЧИД оо дэмжиж эхлэв. Ялангуяа тэд ЗХУ-с хараат байхыг илүү дургүйцэж эхлэв. Энэ байдлийг өөрчлөх хэрэгтэй болов. Ингээд зөвлөлтийн оффицерүүд Ким Ир Сенд текст бичиж өгөн,ард түмний дунд унших үүрэг даалгав. Ингээд Ким Ир Сен үүргээ амжилттай гүйцэтгэж, түүний нэр хүнд зөвхөн хойд солонгостоо бус,өмнөд солонгостоо ч маш хурдацтай өсөв. 2 солонгосыг хооронд нь нэгтгэхийг хүсэж байсан,коммунистуудийг үзэн ядагч И Сёнг Ман-ий зам дээр Ким Ир Сен гэгч нөхөр хөндөлсөж эхлэв. Ард түмний дунд дэндүү нэр хүндээ олсон Ким Ир Сен-ий эсрэгүүцсэн И Сёнг Ман Пхеняньд террорист халдлага товложээ. Ингээд Ким Ир Сен-ий Зөвлөлтийн оффицерүүдийн бэлдэж өгсөн текстийг ард түмний дунд уншиж байхад түүнийг сонсох гэж ирсэн ард түмэн дундаас нэгэн нь тэсрэх бөмбөг шиджээ.Гэтэл Ким Ир Сен-г алах гэсэн энэ оролдлого амжилт олсонгүй. Энэ гранатийг зөвлөлтийн оффицер Новиченкө дэлбэрхээс өмнө холдуулж Ким Ир Сений амийг аварсан нь ард олны дунд Зөвлөлтийн армийн нэр хүндийг үлэмж хэмжээгээр өсгөжээ. Ингээд 2 хуваагдсан 1 үндэстэнгүүд улам улам бие биенээсээ холдсоор байв. Өгчигдөрхөн холбоотнууд байсан ЗХУ болон АНУ нар хонь чоно болцгоон, дэлхийд ноёрхолоо бэхжүүлэхийн төлөөх тэмцэлд бие биетэйгээ тэмцэлдэж эхлэв. И Сёнг Ман ий гол зорилго бол солонгосыг америктай ижилжэн болгох бол хойд зүгт Ким Ир Сений ар талыг коммунистууд хариуцан,жижиг ккоммунист орон хийхийг хүсэж байжээ.

1949 он. Ким Ир Сен Москвад анхны албан ёсны айлчлалаа хийв. Энэ үед Ялтийн хэлэлцээрийн бүх заалт хүчингүй болсон байв. Солонгосийн арал дээр бие даасан 2 тусдаа улс оршин тогтнох болов. И Сёнг Ман тэргүүтэй өмнөд солонгос, Ким Ир Сен тэргүүтэй хойд Солонгос. Энэ 2 удирдагч аль аль нь 2 солонгосыг нэгтгэж,нэгдсэн солонгос улсаар удирдахыг хүснэ. Тийм учир Ким Ир Сен Сталинаас тусламж гуйхаар Мосвад ирсэн нь энэ байв. Гэвч энэ Ким Ир Сен бол зөвлөлтийн заавраар явдаг байсан Ким Ир Сен биш байлаа. Сталин тэр 2ийн зарим зүйл дээр гэрээ хийсэнч, 2 солонгосыг зэвсэгийн хүчээр нэгтгэх асуудал дээр Сталин тусалж чадахгүй гэдгээ мэдэгдэв. Зөвлөлт холбоонд хүчтэй хөрш орон хэрэггүй байв. Тийм учир Сталин энэ 2 улсыг нэгтгэхийг,өөртэй нь ирээдүйн капиталист орон хэллэхийг зөвшөөрөөгүй байлаа. Харин И Сёнг Ман Америкаас мөнгө зээлэн өөрийн армийг бэхжүүлж,2 солонгосыг нэгтгэх бэлтгэлээ хийж байлаа. (Тухайн үед Америкчууд зөвлөлтийн болон хятадийн мэдэлд байдаг хойд солонгосыг дайтах нь,эв найрамдалт харьцаанд сэв суулгана гэдгийг мэддэг байсан И Сёнг Ман америкчүүдийн энэ айдас дээр дөрөөлөн өөрийн хүслийг биелүүлж амеикчүүдаас мөнгө зээлж чаджээ.) Гэвч 1949 оны 10 сард байдал өөрчлөгдөв. Хятадад болсон коммунист хувьсгалаар хятадын төрийн эрхэнд Мао Зе-Дун гарав. Мао Зэ-Дун гарсаны дараа Сталин Хятад улстай найрамдалын гэрээ, дайн болбол үл довтлолцох гэрээ шууд л байгуулав.(Сталин Хойд Солонгосыг дэмжигч болж дайнд албан ёсоор орвол энэ нь Дэлхийн 3 Дайн болох байж,Сталин үүнээс болгоомжлон хятадаар дамжуулан Хойд Солонгосын дайнд хушуу дүрэх санаатай ийм алхам хийжээ).

1950 онд Ким Ир Сен Москвад 2дахь удаагаа айлчиллаа.Тэхдээ энэ удаа нууц байдалд Сталинтай уулзав. Энэ уулзалтан дээр Ким Ир Сен И Сёнг Ман хэзээ ч дайралт хийж магадгуй болсон болон одоо л 2 солонгосыг нэгтгэх нь хамгийн тохиромжтой цаг мэтээр ярьж Сталинг сэнхрүүлхийг оролдоно. Энэ үед Сталиний заль гарж эхлэв. Сталин зөвхөн Мао Зе Дун зөвшөөрсөн цагт л зөвшөөрнө гэжээ.

<1925 оны 6 сарын 25н И Сёнг Ман ий арми 38-р паралелиас давж хойд солонгосруу довтлов> гэж зөвлөлтийн кино дээр гардаг. Гэвч яг үнэндээ дайн яг эсрэгээрээ эхэлсэн юм. Үүрийн 4н цагт Ким Ир Сен ий арми довтолж дайнийг эхлүүлж 3н өдрийн дотор Сэүлийг эзэлсэн байв. Ингээд Америкчүүдийн сүүлийн таван жилийн өмнөд солонгос дээр явуулж байсан улс төрийн бодлого болон,санхуугийн хөрөнгө оруулалтууд аюулд ороод байв. Ингээд америкчүүдийн хүсэлтээр Вашингтонд НҮБ аюлгүйн албаныхан хуралдсан байна. Хойд Солонгосын энэ булхай үйлдлийг буруушааж НҮБ цэргээ илгээхээр болов. Ингээд Америк болон НҮБ-н цэргүүд өмнөд солонгос дахи байдлийг ундсээр нь эргүүлж орхив. Пхеньян 10 сарын 23нд эзлэгдлээ. Энэ үед өмнөд солонгос ажиллаж амьдарч байсан ихэнх зөвлөлтийн ард цэргүүд, Ким Ир Сэн тэй хамт зугтав...Ким Ир Сен энэ тулаанд өөрийн армийн тэн хагасыг алджээ. Ингээд Сталин уруу шуудан илгээв.<Нөхөр Сталин.Бид америкийн империалистуудийн колони болохыг үнхээр хүсэхгүй байгаа тул бид таниас тусламж гуйхгүй байхын арга алга>...гэсэн байжээ.Яг үнэндээ зөвлөлтийг НҮБийн цэргийн эсрэг дайнд оруулна гэдэг бол Дэлхийн 3-р Дайний эхлэл байлаа. Тиймээс энэ бүхэнд ганцхан улс тусалж чадах байв. Энэ бол Хятад. Ингээд Хятадийн арми Хойд солонгосын арми тай нэгдсэний дараа тэд маш хурдацтай урагшилж эхлэв. Вашингтон-д энэ 2ийн нэгдсэний дараахи америкийн арми тун муудсан,гамшигийн хэмжээний гарз амссан, НҮБийн цэрэг бүрэн устах магадалтай гэх мэдээ ирсэний дараа америкчүүд Пхенян уруу,бүх хүн ам суурьшсан газрыг бөмбөгдөж эхлэв. Ингээд Америкийн агаарын хүчийг барихийн тулд Зөвлөлт улс өөрийн шинэ онгоц болох МИГ-15аа оруулахад бэлэн баив.(Хэрэв америкчууд солонгосыг эзэлвэл,ЗХУ-д гарзтай учир,Хойд солонгост нууцаар онгоцоор туслахаар болов.) Гэвч хятад солонгост аль алинд нь нисдэг онгоцны жолоо бариж ч үзсэн хүн алга байв. Ингээд Зөвлөлт улс яах ч аргагуй болж Өмнөд Солонгосын дайнд өөрсдийн нисгэгчийг оролцуулах гарийн усгээ зурав. Ялангуя энэ тухай өрсөлдөгч тал мэдэх ёсгүй байлаа.Зөвлөлт улс шууд утгаар тусалж байгаа гэвэл Дэлхийн 3-р дайн дэгдэх байлаа. Тийм учир орос нисгэгчүүдэд,хятад хувцас өмсөн,хятад бичиг баримт өвөртлөн нууц байдалд алба хаажээ.).Америкчүүд удаа дарааллан гарз амслаа...Ингэд америкчүүдийн дайнд ялах сүүлийн найдвар бол цөмийн зэвсэг байлаа.Америкийн Ерөнхийлөгч Трумен хэвлэлийн бага хурал дээр <Бид дайнд өөрсдийн хэрэглэж болох бүх зэвсэгийг ашилана> гэж зарлав. Ингээд Америкийн цөмийн зэвсэг хэрэглэх тухай солонгост сонсогдож эхлэв. Хөрш японд хаясан атомын бөмбөгний хор уршигийг солонгост сайн мэдэж байсан учир Хойд солонгосын маш олон ард иргэд Өмнөд солонгосруу нүүв. Гэвч эргэлт гарав Хойд Солонгос,Хятад,Зөвлөлтийн талд холбоотон болж Англиин засгийн газар нэгдэв. Дайн буцаад америкчүүдийн тал уруу шилжлээ.Ингээд 12 сарын 8н Америкийн Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Химийн Зэвсэг хэрэглэхгүй гэдгээ Вашингтонд мэдэгдэв. Ингээд үндсэндээ их гүрнүүдийн хоорондын дайн дууссан ч Ким Ир Сэн И Сёнг Ман 2ийн тэмцэл урьдийн хэвээр байв.

Image

1953 оний ихээр АНУ-н ерөнхийлөгчээр генерал Дуард Эйзэнхауэр сонгогдож мөрийн хөтөлбөртөө энэ дайнийг зогсоохийг амлажээ. Тэгтэл 3сарын 5нд Сталин нас нөгчив. Ингээд ЗХУ,АНУ нарын шинэ удирдагч нар өөр өөрсдийн төр засгаа бэхжүүлэх гээд ажил ихтэй байлаа. Ингээд 1953 оны 7 сарын 27 нд НҮБ-н цэргийн командлагч болон Ким Ир Сэн 2 Солонгосын арал дээрх найрамдлаын гэрээнд гарын үсэг зурцгаажээ. И Сёнг Ман үүний эсрэг,дайнийг үргэлжлүүлэх,солонгосыг нэгтгэх хүсэлтэй байсан учир найрамдалын гэрээнд гарын үсэгээ зурахыг татгалзжээ.

Ийнхүү уртаашаа 700,өргөөшөө 350 км энэ газар дээр хэмжээгээрээ 20р зууны дайнуудаас 3т орох том дайн болон өнгөрчээ. Энэ дайнд 5 сая хүн амь үрэгдсэн байна. Өмнөд солонгост ардын бослого гарж И Сёнг Ман солонгосоос зугтсан бол хойд талд Ким Ир Сэн үндэсний нар болон гийсэн байна.

Image


Top
   
PostPosted: Jan.06.10 11:27 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Каррот гишүүн Цэрэг, Зэвсэг Форумд бичсэн нь:
Carrot wrote:
Түүхэн дэх хамгийн сайн цэвэрхэн хийсэн геноцид

За тэхээр хүн төрлөгтөний түүхэнд хийгдсэн амжилттай болсон геноцидууд зөндөө байдаг. Тэдгээрээс хамгийн сайн хийгдэж сайн гүйцэтгэгдэж одоо цагт бараг мартагдтал цэвэрхэн хийсэн геноцид бол Манж Чин Гүрэн, Тэнгэрийн тэтгэсэн хааны тушаалаар гүйцэтгэгдсэн Зүүнгар хаант улсын монгол угсаатны мөхөл мөн.

Зүүнгар хаант улс нь монгол угсаатны хамгийн сүүлчийн жинхэнэ Монгол хаант улс байсан ба нэг хэсэг асар хүчирхэгжин Манж, Орос аль аль улс болгоомжилхоор хэмжээнд очсон боловч өөр хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл, Манж Хятадын хутган үймүүлэлт эцэст нь голчлон Манж Хятад, Халх Монголын гараар дарагдсан юм. Манжын уран арганд хууртагдсан Амарсанаа иргэдээ дагуулан Манжид хууртагдан дагаар орсноос Зүүнгар хаант улсын хувь заяа уруудах замдаа эргэлт буцалтгүй оржээ. Хэдэн зуун мянгаар тооцогдох аллага хэтэрхий сайн явуулсан энэ ажиллгааны дараа Зүүнгар хаант улс ард иргэд, соёл уламжлал юутай хээтэйгээ энэ хорвоогоос арчигдан үгүй болсон гунигт түүх л үлджээ.

Зүрхний хилэн түүхэн романыг уншсан Монгол хүн бүрийн хилэн хүрэхгүй байх аргагүй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байхаа. Цэвдэнжав (манжын хүргэн буюу Эфү) тэргүүтэй халх монгол энэ үйл хэрэгт ихэд сайн оролцож шагнал урамшуулал ихийг авсан гэдэг.

Хүчирхэг байхдаа хэд хэдэн удаа манжтай байлдаж, Халхтай нэгдэхийг санаархсан ч энэ нь бүтээгүй ба эцэст нь хүчээр эзлэн авах гээд ч бүтэлгүй манж-монголын цэрэгт бут цохиулж байжээ.

За энэ үйл явдал яахав гол сэдэвтээ орноо. Зүүнгарыг эзлэн авсны дараа Манж, Хятад, Монгол цэргүүдийн тэсвэрлэхэд бэрх дээрэм тонуул, аллага, найр наадам, шалиг завхай ичгүүр сонжуургүй хүчиндэлт зэргийг үл тэсвэрлэн мөн Амарсанаа ноён Зүүнгарыг эзэмшинэ гэж итгээд хуурагдсан зэргээс шалтгаалан бослого хөдөлгөөн боссон ба олон жилийн турш Манжын толгойны өвчин болж байсан Зүүнгар хаант улс дахин ингэж өргөс шиг болсон тул "сүүлчийн шийд" болгон тэднийг бүр дэлхийн гадрага дээрээс арчих тушаал буулгажээ. Гэхдээ энэ үйл явц Халхад болсон шигээр удаан хугацаанд биелэгдэх л байсан нь гарцаагүй.
Ингээд тэднийг Манж хятад, Халх Монгол цэргүүд эр, эм, өвгөд хөгшид, өлгийтэй нялхастай нь хамт хүйс тэмтэрсэн ба цөөн эмсийг үлдээн цэргүүдийн зугааг гаргах боолын хөдөлмөрт үлдээсэн байна. Мөн тухайн үейин баримтаас үзхэд тахлаар нийт Зүүнгарын 30% үрэгдсэн гэжээ.

Зүрхний хилэн зохиол дээр Цэвдэнжав, Банди жанжин нар хэрхэн хүний мөсгүй аашилж байгаа талаар их сайн бичигдсэн байдаг. 3-5 жил үргэлжилсэн энэ ажиллгааны дараа үлдсэн Ойрдын Өөлд, Дөрвөд зэрэг иргэдийн эр сүвтэй бүхнийг хүйс тэмтэрсэн ба эмс охидыг дорсгой шүдтэй хэрцгий Хятад цэргүүдэд тараан өгчээ. Үүгээр барахгүй бүх суурин, бууц, гэр тэр бүү хэл хэрэглэл хогшилыг хүртэл шатаан устгаж соёл уламжлалын ул мөрийг бүрмөсөн устгасан байна. Дүрвэн гарсан иргэд хэзээ ч босож чадхааргүй болсон ба уламжлал соёл, цус нь нэгэнт алдагдсан юмаа. Янз бүрийн баримтуудаас хархад хамгийн багадаа 180'000, хамгийн ихдээ 800'000 орчим хүн цэвэр цэргүүдийн гараар алагдсан гэж тэмдэглэгджээ. Ямар ч байсан Оросын албан ёсны тэмдэглэлд Манжууд Зүүнгар хаант улсын эр, эм, хүүхэд нялхас ялгалгүй хүйс тэмтрсэн гэжээ. Зүүнгар хаант улс үүний дараагаар хэдэн зуун км газар хүнгүй хоосон болж хоцорсон гэдэг.
Одоо энэ талаар дурьдагдсан газар бараг байдаггүй ба бараг л мартагдах шахжээ.


Top
   
PostPosted: Jan.10.10 3:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Дээд үндэстэн
Амьд биес байгалийн шалгарлаар хүчтэй нь хүчгүйгээ дарж илүү удаан амжилттай амьдарсаар (outlive) ирсэн байдаг. Энэ шалгуур хэзээ ч өөрчлөгдөхгүй амьд биесийн мөнхийн дагуул юмаа. Хүн төрлөгтөн хамгийн боловсронгүй хамгийн хүчтэй амьд биет гэж ярьдаг бичдэг. Орчин үейин хүн буюу Homo Sapiens ойролцоогоор 200'000 жилийн тэртээ анх үүссэн гэж үздэг. Харин шоргоолз, аврага загас гэх мэт зарим амьтад хэдэн арван сая жилийн тэртээгээс өнөөг хүртэл амжилттай амьдарсан байна. Залхмаар юм бичиж байгаа бол өршөөгөөрэй.

Тэгхээр хүн шоргоолзноос муу байна гэж байхгүй хуучин давалгааг шинэ давалгаа дардаг гэдэг үг байдаг. Гэхдээ! хэрэв хүн төрлөгтөн устаж үгүй болбол юу гэсэн үг вэ? Өөрсдийгөө өөрсдөө устгах магадлал маш өндөр байгаа. Цөмийн дайн, озоны давхрагын цоорхой гэх мэт үр дүнд нь хүн мөхөж бусад нь үлдвэл яах вэ? Хэрэв ингэвэл хүн төрлөгтөн шоргоолзноос дор амьдрах чадвартай гэсэн үг мөн. Австрали тивд эрт галав үед туулай хэлбэртэй амьтад амьдрах чадвар хэт өндөр байснаас бүх ургамалаа идэж бараад өөртөө алах ял зааж мөхсөн байдаг.

Үндэстэн ястан хоорондоо маргаа байхгүй өөр. Генетикийн хувьд эрс ондоо цуглуулгатай байна. Тэгвэл аль үндэстэн хамгийн шилдэг нь вэ гэсэн асуулт тодорч ирнэ. Хүн л бол хүн адилхан хөл гартай гэж ярьдаг хүмүүс бол тэнэг гэсэн үг. Аль генийн цуглуулга илүү вэ?

Түүхийг сөхөж одоо байгаатай харьцуулан дүгнэлт хийвэл хариуг нь ойролцоогоор ч болтугай гаргаж болно. Түүхийн явцад устаж үгүй болсон үндэстэн ястаныг өмөөрөх ямар ч аргагүй. Хэн нэгэн удирдагчын харгислал аль ген илүү вэ гэдэг ямар хамаатай юм бэ гэж байгаа бол том андуурал мөн. Хамгийн гол нь үр дүн! Чадваргүй нь чадвартайдаа даруулсан байна хохи.

Norsemen буюу Германик үндэстэн, хятадууд бол маргаангүй нилээд дээгүүр зогсох юм. Арий үндэстэн буюу Aryan race нь шилдэг үндэстэн гэсэн үг биш анхны үндэстэн гэсэн үг.
Тэгвэл монголчууд бид түүхийн энэ замналд хаана хэддүгээр байр эзлэх вэ? Тэнгэрээс заяатай, Чингисийн үр удам гэж цээжээ дэлдэгчид жаахан логиктой бодох хэрэгтэй. Хамгийн гол нь үр дүн. Бидний хувь заяа амжилттай амьдрагчидын тоонд орхуу? Одоогийн Монголыг энэ ангилалд багтаахад бэрхтэй. Манж Хятадын урт удаан бодлогын дүнд цус нь бохирдсон, оюунлаг хөвгүүдгүй, хирэндээ байргдсан хөөрхийлөлтэй болж хоцорсон. Одоогийн хойч үе маань үнэхээр магтхад хэцүү. Олон дотор сайн муу аль аль нь байна. Гэхдээ хамгийн гол нь үр дүн. Орос Хятад 2 Монголыг сайн санаагаар хүчирхэг болгохыг хүсэх боловуу? 3дагч туслах улс гарч ирлээ гэхэд Орос Хятад гэх 2 хүчирхэг хөршүүд маань газар нутгаараа юм дамжуулахгүй. Олонхийн оюун санаанд одоо юу байдаг вэ? Шоу цэнгээн транс хөгжим, өөрсдийн сайхан гэж нэрлэсэн хувцас, хүмүүс дунд сайхан харагдах, Солонгосын чанартай чанаргүй бараа кино үзэл суртал охид хөвгүүдийг шүтэх, гадаад л бол Энэтхэг, Малай, Хятад хамаагүй хүнтэй гэрлэх гэх мэтчилэн.

Дээд үндэстэн хэн бэ? Монголчууд бид хаана хамрагдах бол? Илүү үндэстэндээ дарагдан мөхөхүү? Эсвэл дээд үндэстэнд хамагдан мандан бадрахуу?


Top
   
PostPosted: Feb.09.10 6:44 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Мартагдсан гэх нэртэй ч хаадын хаадын эх орон.

“Эх оронч үзэл бол ялзралаас гарах хамгийн зөв зам” гэдгээс илүүтэй “Адгийн шаарнууд эх оронч үзлийг сүүлчийн зэвсэг болгодог” гэх үгийг санаж явах хэрэгтэйг энэ хүн надад ойлгуулсан. Хаа л бол хаа дураараа донгодож явдаг “эх оронч” шувуухайнуудын хажууд тэс өөр байсан юм. Улс өөрийнхөө түүхийг сайн мэддэг байх хэрэгтэй. Хэн ч түүхээрээ бахархах, сайн талаа дөвийлгөхдөө жаахан даруулгатай, учиртай байх ч ёстой. Ер нь хүн төрөлхтний түүх гэдэг бол тэр чигээрээ дайн тулаан, өрсөлдөөн сөргөлдөөний түүх байдаг. Тийм ч болоод ялсан гүрэн түүхийг бичдэг ч гэдэг. Харин бид Чингис, Чингис гэж дээлнийхээ энгэрийг самардсаар, бахирсаар л байдаг тэр сагсуурлынхаа чимээнд бүр дөжирч орхиж. Дөнгөн данган мэдэх, дөвийлгэж хэтийдүүлсэн цуурхлаар бялуурсан эх оронч бахархлын ард хичнээн эх орончдын нэр мартагдаж байна вэ? 9/11-ний террорист халдлагаас хойш барууны судлаачид арабын ертөнц рүү маш хүчтэй анхаарлаа хандуулж, судалгаа шинжилгээнд зарцуулах хөрөнгөний хэмжээг ч ихэсгэсэн. Энэ нь тэд арабын ертөнцтэй бүхий л талаар харилцах харилцаагаа дахин шинээр судалж тандаж байна гэсэн үг. Исламын ертөнц хэзээнээсээ бутарсан, сөргөлдсөн, үргэлжийн үймэлдэж байдаг шашны болоод улс төрийн мөнхийн шөргөлцөөнд оршиж иржээ. Тэр ертөнцөд монгол цэргийн эгнээнээс олон гэрэлт нүд гялалзаж яваа. Ирээдүйд манай олон улсын харилцаанд нэгэн чухал хөшүүрэг болох лалын ертөнцийн талаарх ойлголт, тэнд буй давалгааг бид эртнээс анирдах нь нэгэн зүй тогтлыг бүтээн босгоход хэрэг болох ч билүү?
“Чингис хаан, монголчуудын байлдан дагуулал бол гавъяаны хувьд том гавьяа, том үзүүлэлт. Хэн нь ч тэгж чадаагүй, тэрүүхэн тэндээ л тийчигнэж байгаад дууссан. Энэ том гүрнийг байгуулсан, дараа нь түүнийг удирдах аппарат байснаар нь бид бахархах хэрэгтэй. Тэрнээс биш Монголын эзэнт гүрний газрын зургийг би эмгэнэл гэж боддог. Бод л доо, монголчууд чинь хэдүүлхнээ. Чингис хаан Цагаадай, Зүчи, Тулуйд эзэлсэн орноо хуваагаад өгөхөд цөөхүүлхнээ тийм олон сая хүнтэй газруудад очоод уусч алга болно биз дээ. Монголоос тасраад явчихсан аймаг омгууд олон. Хонгирад, Барлас, Арулаад, Каучин, Дуглаад, Мангад гээд бүгд л харих замгүй явсан гэсэн үг. Өнөөдөр Хазарачуудын хувь тавилан ямар эмгэнэлтэй байна вэ? Шашин шүтлэг нь шиит, Чингисийн удам, монгол угсаагаараа үргэлж хавчигдаж, мөнхийн тарчилсан сэтгэлтэй амьдрал. Эзэнт гүрэн гэж цээжээ балбахын цаана учир бий юм шүү. Иракыг ноёрхож байсан Ойрод, Жалайруудын хувь заяа гэхэд цуст XIV зуунд их харуусмаар дууссан шүү дээ. Дэлхийг тэр чигээр нь эзэгнэсэн нь яахав. Нэг үе нь дийлээд өнгөрлөө ч эрт орой хэзээ нэгэнт цагт нутаг орны улс нь л дийлж, ач гуч нар нь тэр газрын боол болно оо доо? ... гэж ярих хүний дотроос их л зөөлөн мэдрэгдэнэ. Амьдралыг, түүхийг харж байгаа хатуу зөөлнөөс хуваалцсанаа таны өмнө дэлгэхийнхээ өмнө миний бие өөртөө олон зүйлийг бат нот ойлгосон билээ.


Ж.Ч: Та хэзээнээс бидний үл таних араб ертөнц, ислам судлалыг сонирхох болов оо?

Дэмчигсүрэнгийн Бүрэнбат: Бүр багын бүх зүйл нь адил байдаг коммунист шигшүүртэй соёлоос Аладдины үлгэр гэх мэт уншсан номуудаараа анх сонирхож эхэлсэн болов уу. Тэр шидэт үлгэрүүдийн өгүүлдэг исламын ертөнц нэг л гоё, цаанаа өвөрмөц, сонирхол татам байдаг байлаа. Сүүлдээ сонирхоод ирэхээр мусулманы түүх их сонирхолтой, гайхалтай ертөнц байсан. Тэдний түүх их булингартчихсан, маш их зөрчилдөөнтэй ертөнц гэдгийг ухаарсан. Мусулман гэхээр л Дундад Азийн бавайсан сахалтай, хүний хоолой хэрчсэн нөхдүүд байдаг гэж кинонд дүрсэлж, хаа ч гэлээ нэг тийм муу дүрээр ойлгодог. Оросууд Афганистан руу цэргээ оруулахдаа Можахедууд гэдэг аймшигтай муухай хүмүүс байдаг гээд л сурталчилдаг байв даа. Гэтэл зөвхөн нэг талаас нь л харуулаад байгаа тэр орнуудыг, хүмүүсийг судлаад ирэхлээр өөрийн мэдэлгүй олон он өнгөрч, тэр сонирхол судалгаа маань намайг өнөөдөрт хүргэжээ.

Ж.Ч: Ислам судлал Монгол оронд ямар ач холбогдолтой вэ?
Д.Б: Хамгийн их газрын тос олборлодог, асар их баялагтай улсууд бол арабын орнууд. Эдийн засгийн талаасаа гэхэд манай улс газрын тосоо өөрөө ашиглахад туршлага судлах зэргээр хамтарч ажиллаж болох байлгүй. Тэднийг зөвхөн террорист багтайгаар ойлгосоор байгаа нь Орос, Америкийн сурталчилгааны цэвэр үр дүн юм шүү дээ. Шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний ихэнхи нэр томъёо араб гаралтай байдаг. Арабууд эртний Грек, Энэтхэгээс хөрвүүлэн өөрийн болгон баяжуулж, гүнзгийрүүлсэн оюуны асар их өвтэй. Чингис гэж их цээжээ дэлдэх дуртай хүмүүст монголчууд лалын орнуудыг дийлж, хядаж явсан гэдэг утгаараа бидний дайсан байсан гэдэг өрөөсгөл ойлголт бий. XIII зууны хоёрдугаар хагасаас эхлээд Алтан Ордын хаад лалын шашинд орсон байдаг. Цагаадайн ургийн хаадууд, алтан ургийн олон хүмүүс мусалман шашинд орсны дараа Ил Хаад ч лалын шашинд оржээ. Харин хэр зэрэг гүнзгий орсон бэ гэдэг бол тусдаа, шал өөр асуудал. Энэ бол монголчуудын тухайн үед эзэмшиж байсан газар нутгийнхаа соёл иргэншилтэй холилдоод л явж буй түүхэн дүр зураг. Монголчууд мусалманчуудтай зөвхөн дайтаж байсан гэдгээс гадна монголын эзэнт гүрэнд тэдний үүрэг бас их байжээ. Төрийн сайдыг ч хашиж, татварын алба, эдийн засгийн ухаан, наймаа худалдааны салбарыг тэр чигээр нь мусулман хүмүүс хариуцан ажилладаг байсныг бид мэдэх ёстой. Хубилай хааны үед Жафар Хожа, Абдрахман болон Фатима гэгч перс эмэгтэйгээс эхлээд улс төрд нөлөө бүхий олон хүн байв. Монголчууд эзэнт гүрний үеэс лалынхантай дайсагнадаг, хонзонтой байсан гэдэг бол өрөөсгөл ойлголт. Улс төрийн харилцаа учраас сайн, муу гэж байхгүй. Улс төр гэдэг өөрөө янз бүрийн сонирхолын зангилаа учраас энэ бүхнийг ганцхан үгээр тайлбарлахын аргагүй.
Ж.Ч: Исламын Халифатын нийслэл Багдадыг Ил Хаад сөнөөхөд Алтан ордын Бэрх хаан их хилэгнэж байсан гэдэг. Ер нь Монголчууд болон лалынхны хооронд өрнөсөн сонирхолтой түүхэн үйл явдалуудын талаар ярьж өгөөч
Д.Б: Багдадын Халиф сүйрсэндээ гол нь биш ээ. 1258 онд Багдадыг Хүлэгү хааны цэргүүд эзлээд үнсэн товрог болгосон. Энэ үед монгол хаадууд, Зүчи, Өгөөдэй, Цагаадай, Тулуйн удмынхны хоорондын зөрчил гүнзгийрчихсэн байж. Эзэн хаан Мөнх амьд байсан учраас арай ч хоорондоо дайтаж чадахгүй байсан. Бэрх хаан Багдадыг шатаахад үнэхээр мусалман шашинтаны үүднээс хилэгнэсэн байж болох ч энэ бүхэн улс төрийн шалтгаантай.1260 онд Мамлюкийн /Египет/ Бейбарс султан Алтан Ордын Бэрх хаантай элч илгээж, холбоо тогтоочихсон, аль аль нь Ил хаадын Хүлэгү хаантай улс төр, эрх ашгийн зөрчилтэй, дайтахад бэлэн болчихсон байсан үе. 1260 оны наймдугаар сарын 23-нд Айн Жалудын тулалдаанд монголын цэрэг мамлюкын талд ялагдсан. Улмаар 1261 онд анх монголчуудын хооронд иргэний дайн дэгдсэн. Хүлэгү хааны цэргүүд Афганаар дамжуулж өнөөгийн Азербайжаны нутагт цөмрөн орж монголчууд хоорондоо дайтаж эхэлсэн нь Кура Кумагийн тулалдаан. Энэ сацуу Төв Азид Ариг бөх, Хубилай хоёр хоорондоо байлдаж байв. Ерөнхийдөө монголчууд олон бүлэгт задраад, Хүлэгү хаан Хубилай хааныг, Ариг бөх Бэрх хааныг дэмжсэнээр эзэнт гүрэн бутрах үндэс нь тавигдсан ба Багдадын эмгэнэл зөвхөн шалтгаан байжээ.
Ж.Ч: Айн Жалудын тулалдааны өмнөхөн Ил хаадын холбоотон францууд урвасан байдаг. Энэ урвалт, монголчуудын анхны ялагдлаас болж бидний тухай хар домог европт тараасан тухай Гумилевын гаргалгаанд та монгол судлаачийн хувьд ямар бодолтой байдаг вэ?
Д.Б: Үүнийг тийм ч амархан тайлбарлаж болохгүй. Энэ үед Европт мөн адил хагарал үүсчихсэн байсан. Жишээ нь, Мамлюкийн цэргийг өөрийнхөө газар нутаг дээр байлгаж, хоол хүнсээр хангасан нь загалмайтнууд буюу Тамплиерийн ордныхон. Энэ сацуу Тевтоны ордныхон буюу германууд манай талд орсон байгаа юм. XI Людовик Дамиеттагийн тулалдаанаас хойш Мамлюкуудын олзонд бараг гурван жил болоод, сүүлдээ Францын хаант улс тэр чигээрээ татвар авч байж олзноос чөлөөлсөн. Тэр хаан Палестинд эргэж ирээд, монголчуудтай хамтарч Египеттэй дайтъя гэсэн санаагаар явуулсан Лонжюмо гэгч элч нь Илжигдэй ноён гэж их хааны төлөөлөгч, түүний дэргэдэх Бачи ноён хоёртой таарч хийсэн хэлэлцээр нь амжилтгүй болж, ам зөрж буцсан байдаг юм. Европ дотроо Ромын папынхан, Германы Ариун Гэгээний Эзэнт Гүрнийхний хоорондын тэмцэл нь ойрх дорнодод сонин илэрсэн нь энэ юм.

Ж.Ч: Арав гаруйхан жилийн өмнө Легницийн тулалдаанд Монголчуудад хиар цохиулж байсан Тевтоныхон монголчуудын талд орсон гэхээр сонирхолтой байна л даа
Б: Цэвэр улс төр
Ж.Ч: Түүх ам дамжиж яригдсаар сүүлдээ түүх ч биш, юу нь мэдэгдэхгүй зүйл болдог тухай та хэлж байна. Зарим түүхэн үйл явдлууд аман зохиол, үлгэр домог мэт болчихсон байдаг. Тухайлбал энэтхэгүүд, маш олон мянган монгол цэргийг заанаар бяцлуулж алуулсан тухай яриа байдаг.
Д.Б: Хэр баргийн ялагддаггүй монголчуудыг Туглак-Ад-Дин гэж алдартай, боол байсан түрэг хүн ялж таван мянга гаруй хүнийг олзолсон байгаа юм. Энэ нь мамлюкуудын хувьд маш том үйл явдал учираас, нэг ёсондоо шоу зохиож, хуучин Делид олон хүмүүсийн дунд заануудад гишгүүлж, толгойлогчдых нь арьсыг хуулж, цагаан цуу асгаж алсан гэдэг. Харин олныг тэгж алаагүй байх. Учир нь Афганистанаас Энэтхэг рүү ордог, Делиг эзлэх ганц зам Хайберийн хавцал гэгч газар олзлогдсон монголчуудыг шашиндаа оруулаад, тангараг авч, Монголчуудынх нь эсрэг тавьдаг хот Могулпурт суулгасан болов уу? Энэ хот нэг ёсны харуулын монгол хот . Энэтхэгийн Делийн султант улс гэдэг нь яг энэтхэгүүд өөрөө биш түрэг, афган боол хүмүүсийн дундаас үүссэн хаадын урагтай улс. Багаасаа хаад ноёдын зарц, боол, бие хамгаалагч хийдэг хүмүүсийг мамлюк гэдэг. Энэ хүмүүс бөөгнөрвөл их аюул болон хувирч, бослого гаргаж хаадаа хүртэл алаад төрийн эрхийг булаадаг. Исламийн түүхэнд энэ явдал маш их давтагддаг. Одоо ч тийм боол удамтай ургууд Иран, Иракт их бий. 1230-1330 он хүртэл бараг зуун жил монголчууд мамлюкуудын хооронд дайн өрнөсөн. Хорезм шахын улс унахад монголчуудаас дүрвэгсэд Энэтхэгт очиж улс байгуулсан гэж хэлж болно. Нийт гурав дөрвөн мамлюк гаралтай ураг байдгаас Доголон Төмөр хаан нэгийг нь, түүний гуч Бабур султан сүүлчийг нь сөнөөж төрийн эрхийг гартаа авч байсан түүхтэй. Ер нь монголчууд зөвхөн дээрэм, аллага хядлага хийгээд өнгөрсөн улс биш. Түүхэнд үлдээсэн үйлийн үр дагавар нь маш олон зүйлээр илрэн гардаг.

Ж.Ч:” Хавирган сарыг хөсөр сөхрүүлж байсан
Хаан загалмай минь хаачив” гэдэг эртний европын гунигт шүлэг байдаг. Ер нь ислам, загалмайтны, буддын шашны гол гол онцлог юу байна вэ? Нөгөө талаар эдгээр шашнуудын сөрөг нөлөөлөл, мунхрал нь юу юм бэ?

Д.Б: Дэлхийгээр тархсан гурван том шашин бий. Тэд бүгд анхны хүн Авраамаас үүсэлтэй гэдэг сургааль айлддаг. Иудеизм, загалмайтны шашин, исламын суурь сургаальд анхны популяци, домго буюу шашны баталгаа шаарддаггүй зүйл нь семит. Семит нь еврейчүүдйин өвөг дээдэс ба ойрхи дорнодын улс үндэстнүүд бүгд хамаатнууд гэж хэлж болно. Гурван шашны хувьд сургаалиуд нь нэг л номлолтой. Сөрөг талын хувьд исламын шашинд жихад гээд ариун дайнаар буруу номтнуудыг залхаан цээрлүүлнэ гэдэг. Загалмайтны шашныхны протестант, католикуудын хоорондох алалдаан саяхныг хүртэл Ирланд, Английн хурцадмал байдал хүртэл үргэлжилсэн. Эх нь 1200 оноос үүдэлтэй шашны хагарал. Шашны зөрчилдөөн нь явсаар улс төрчдийн зэвсэг болж байгаа юм. Зорилгодоо хүрэхийн тулд өө гарган улс төрийн бодлогоо явуулах, баталгаажуулахад шашин нэг ёсондоо зэвсэг болж байгаа юм.
Ж.Ч: Монгол улс сүүлийн жилүүдэд их олон сүсэг бишрэлд хуваагдаж байгаа. Ирээдүйд шашин хоорондын зөрчилдөөн гарах болов уу?
Д.Б: Таахын аргагүй. Манай засаг төр ямар бодлого явуулах нь вэ? Хичнээн ардчилал байсан ч гэлээ ямар алхам гаргахаас шалтгаална. Төрийн бодлогыг ямар нэгэн хэлбэрээр ард түмэн дагана. Дэлхий даяар хорьчихсон шашныг гэхэд манайд сурталчлаад л гүйлдээд байдаг. Тэр нь шашин гэхэд хэцүү. Хүмүүсийг мунхруулдаг, хуурч эд хөрөнгийг нь авдаг бүлэглэл ч байна. Нийтээр амиа хорлохыг уриалдаг ч юм уу, эсвэл гайтай исламын экстремист террорист бүлэглэлүүд ороод ирэхийг хэн байг гэх юм. Болгоомжтой байж, нэг юм хийхээсээ өмнө сайн хэлэлцэж, шууд шийдвэр гаргахаас татгалзаж байх хэрэгтэйг бусад улс төрийн туршлага харуулах болов уу.
Ж.Ч: Та өөрийнхөө өвөг дээдсийн талаар ярьж өгөхгүй юу?
Д.Б: Аавын маань талынхан эрдэм номын хүмүүс байсан гэдэг. Шагжийн толь бичиг гэж байдаг. Тэр толийг бичсэн хүн бол миний өвөө. Монголын анхны ерөнхий сайд Амар аавын талын ойрын хамаатан гэдэг. Надад эдний талаар аравдугаар анги төгсч байхад л хэлсэн. Хоёулаа хэлмэгдэж, алуулсан болохоор манай хөгшчүүл нэг их ярьдаггүй байсан байх. Шагж өвөө толь бичиг гаргасан бол Амар нь “Монголын хураангүй түүх” гэж ном бичсэн нь бий. Бусдаасаа арай өөр сэхээтэн, үзэл бодлоо хамгаалдаг, түүндээ их л үнэнч байсан гэж би боддог.
Ж.Ч: Түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй ч хэрвээ өвөг дээдэс тань амьд сэрүүн байгаад, зорьсон бүтээе гэсэндээ хүрсэнсэн бол гэх бодол танд төрж байв уу?
Д.Б: Хэрвээ тэгсэн бол, ингэсэн бол гэдэг зүйлээс би их эрт салсан. Түүх үзээд ирэхээр тийм бодлоос салдаг. Ямар байх байсныг би хэлж мэдэхгүй юм. Одоо Монголоо магтана гэдэг миний хувьд цаг алдсан хэрэг. Чингис гэж зөндөө магтаж, орилсон их шуугиан дунд чинь жинхэнэ сайн эх орончдын нэрс мартагдаад байх шиг. Монголын түүхийн эх сурвалжийн 80, 90 хувь нь гадаад хэл дээр байдаг. Үүнийг мэдэхийн тулд мэргэжилтнээ олон талаар бэлдвэл урагш алхахад дөхөм юм болов уу. Би бол түүхч биш шүү дээ. Нийтлэлч гэвэл арай дөхмөөр юм уу. Армян улсын түүхэнд л гэхэд монголчуудтай холбоотой дөрөв таван бүлэг түүх байдаг. Яг Армянд нь судлах ядаж ганц хүн байх хэрэгтэй. Хятад, Араб, Иран гээд олон улс орон руу өөрсдөө очиж судлаж байж түүхээ мэдэрвэл дээр болов уу. Манайхан дандаа гадаадын компиляци суурин дээр түүхээ босгоод байгаа шүү дээ. Дэлхийн маш олон дорно дахин судлаачид манай түүхийг судалсан хөдөлмөр байгаа байх. Гэвч далан жил юу боллоо доо. Жаахан хөрөнгө хаяад, одоо бид өөрсдөө хөлс хүчээ гаргаж байж судалсан түүх маань энэ шүү гэх юмтай болох хэрэгтэй. Каир, Станбул, Ленинград, Москва, Дели, Тегеран, Ромын гээд дэлхийн алдартай номын сангуудад манай монголын түүхийн тухай ямар нэгэн шүүлтүүрээр гаргаагүй эх сурвалжууд олон бий. Энэ бүхнийг хамж шимж байж л бид түүхээ судалсан гэж хэлж болох байх.
Ж.Ч: Мэдэж байх ёстой хүмүүсийнхээ мартсан нэрийг сануулж нэрлэхгүй юу?
Д.Б: Юань гүрний үеийн Хөх Төмөр гэж жанжин бий. Тэрний аав нь Цагаан Төмөр гэж мундаг жанжин бий. Минь улсыг үүсгэсэн хөдөлгөөн бослогыг бараг дарчихаад хорлогдож үхсэн байдаг. Түүний үйлсийг Хөх Төмөр хүү нь үргэлжлүүлж, үхэн үхтлээ Тулуйн удам алтан ургийнхан, монголоо хамгаалж байлдаж байгаад 1373 онд тулалдааны талбарт өвчинөөр үхсэн гэдэг. Түүнийг би хувьдаа ямар ч Цогт тайж, өөр хэн нэгнээс илүү гавьяатай хүн гэж боддог.
Ж.Ч: Түүх судалж буй хүний ёс зүй ямар байх ёстой вэ?
Д.Б: Түүхчид бол эрдэтмэд дундаа хамгийн их хэлмэгддэг хүмүүс. Хэрэгт орно, амьд гарахын тулд хаад ноёдынхоо даалгавраар л бичнэ. Тийм болохоор тэд дотроо хар тэмдэглэлтэй байх ёстой байх. Байгаа юмыг байгаагаар нь бичих хэрэгтэй. Бусад шашин шүтлэг, ястан үндэстнийг доош хийсэн, басамжилсан зүйл хийх нь түүхч хүний хийдэг ажил биш. Сэтгэлийн аливаа хөдөлгөөнгүйгээр түүхт хандах нь чухал.
Ж.Ч: Та хэрвээ эх орноо хайрладаггүй хүн байсансан бол өнөөдрийн амьдрахуй тань өөр байхсан болов уу?
Д.Б: Түүхийг бичиж байгаа хүн түр зуур эх орноо мартах хэрэгтэй. Эх орноо магтах нь чухал биш. Хийж байгаа судалгаа нь уулаасаа эх орныхоо төлөө л юм чинь. Хийж, бичиж байгаа үйлдэл нь эх орныхоо төлөө байхад л болно. Эх орондоо хайргүй гэх бодлыг төсөөлж ч мэдэхгүй байна.
Ж.Ч: Та өөрийн сонирхон судалдаг орнуудаар хэр аялсан бэ?
Д.Б: Нэг их яваагүй дээ. Азербайжанд очиж байсан. Афган, Энэтхэг, Пакистан, Ирак, Турк, Узбекстанаар зүгээр тэнэж үзэхсэн гэж боддог. Даанч болохгүй юм байна шүү дээ. Тэнд үймээн самуун ихтэй, амьд явахад хэцүү газар. Одоо ч тэдгээр улсууд маань Чингис хаан, монголчуудын довтолгоон мартагдаагүй нь олон юмнаас мэдрэгддэг.
Ж.Ч: Бид тэднийг хэдий чинээ үзэн ядна, тэд биднээс төдий чинээ айна гэдэг грек үг Монгол-Хятадын түүхэн харилцааг санагдуулаад байдаг юм.
Д.Б: Монгол Хятадын харилцаа гэдэг бол тусдаа асуудал. Өчигдөр биш, уржигдар биш. Хичнээн мянган жилийн өмнөөс нүүдэлчин, суурьшмал соёл иргэншил өөрсдийн хэмжүүр, зарчимаар зааглагдаж ирсэн. Би жишээ нь хятадад дургүй байж болно. Гэвч хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй олон зүйл байна. Хятадын соёл иргэншил агуу. Цаас, дарь, газрын тос, торго гээд л хүн төрөлхтний эд, оюуны санд өгсөн олон зүйл байна. Бусад соёл иргэншил, ард түмэн, үндэстэн ястныг биендээ шингээгээд, уусгаж устгадаг энэ аюултай мангасын дэргэд нүүдэлчин монголчууд өдийг хүртэл хэв маягаа хадгалаад байж байгаа нь гайхалтай байхгүй юу. Үүнийг европын том том эрдэмтэд хэлдэг. Миний багш унгарын эрдэмтэн, Эрдэли Иштван “Хятадын цагаан хэрэм бол эрх баригчид нь ард түмнээ хориход зориулсан зүйл “ гэж хэлсэн юм. Орос, Хятад хоёр ард түмнээ хорьж байдаг “шорон” улс шүү дээ. Цагаан хэрмийг үүний л билгэдэл гэж ойлгодог.
Ж.Ч: Газрын зураг бүтээнэ гэдэг маш хариуцлагатай ажил байх аа?
Д.Б: Манай хамт олон хийхдээ маш олон том том хүлээн зөвшөөрөгдсөн газрын зурагтай, жишээ нь Британикагаас эхлээд олон улсын институти, академийн газрын зургуудтай харьцуулж үзнэ. Хилийн наад, цаадхыг хөдөлгөөнөөс эхлээд тухайн үед байсан хотын нэрийг нь гаргахаас эхлэнэ. Одоо байхгүй ч тухайн үеийн нэрээр нь хот балгадыг гаргахыг оролддог. Мерв хот гэхэд л маш том соёлын төв болсон газар байжээ.

Ж.Ч: Монгол улс хэзээ ч мөхөж сөнөхгүй гэж мундаг хүмүүс ам бардам хэлж байхыг олонтай сонссон. Гэтэл гудамжинд “Монгол сөнөнө” гэх сэтгэхүй давамгайлах хандлагатай байна уу?


Д.Б: Монгол орон өнөөдөр Орос-Хятадын дундах аюул үгүй орон болчихсон ч гэлээ яадгаа алдаад мөхөл сүйрлийн ирмэг дээр ирчихсэн биш байх. 1989 оныг өнөөдөртэй харьцуулахад бид хөгжлийнхөө үр шимийг амсаад л явж байна аа даа? Би өөдрөг үзэлтэй хүн. Хөгждөг зүйл хөгжлөөрөө л явж байна. Ямар ч улс оронд ийм ээдрээтэй цаг үе байдаг. Энэ тийм ч сүйдтэй ээдрээ биш болов уу.

Нүүдэлчин ертөнц номны тухайд

Монголын түүхийг маш олон хүмүүс өөрийнхөөрөө хураангуйлж бичсэн л дээ. Өөрсдийн хийсэн газрын зургийг их ашигласнаараа бусад номноос арай онцлог юм болов уу? Монголын түүхэнд мартагдаад үлдсэн мундаг хүмүүсийн тухай энд дурсагдах болно.

Мамлюки. Войны-рабы номны тухайд

Мамлюк улсуудаас хамгийн алдартай нь Египетийн Мамлюк улс, Энэтхэгийн Делийн султант улс хоёр юм. Мамлюк гэдэг үгийг араб хэлнээс хөрвүүлвэл нэг юмны өмч, хамаарал гэж буудаг. Тэд бүгд боолууд байх ба тухайн улс орны гишүүн биш гаднаас хүчээр авчирч гавласан нэгэн нийгмийн үзэгдлүүд юм. Тийм ч учираас мамлюк, гуламчууд тухайн улс орондоо маш их гай авчирдаг. Алтан ургийн хаад, язгууртнууд өөрсдийгөө үеээс үед нийгмийн дээд хэсэг, тэнгэрээс гаралтай гэж өөрсдийгөө үздэг бол эдгээр хүмүүс нь цэвэр адаг шаар, боолчууд. IX-X зуунд ойрхи дорнодод ерөнхийдөө мамлюкууд ноёрхож, төрийг атгаж байжээ.
1295-1297 онд Египетийн хаан байсан Китбуга бол монгол хүн юм. 1260-1296 оны үед Ил Хааны газар нутагт ямар нэгэн хэмжээгээр улс төрийн үймээн болоход Монголчууд Египед рүү зугтсаар арван мянга гаруй болсон гэдэг.
Египетид ноёрхож байсан мамлюк, түрэгийн Бахритчууд адилхан нүүдэлчид гэдэг утгаараа монголчуудыг хүлээж авах их дуртай байж.
Монголчууд Иракаас хоёроос гурав хоногт л сирийн алдартай цөлийг туулж Дамаскийг дайлдаг байв. Гэтэл мамлюкууд энэ алдарт цөлийг туулах гэсээр огтхон ч гэнэтийн довтолгоон хийж чаддаггүй байснаас монголчуудыг нарийн судалж, “дайснаасаа суралцан” монголчуудын соёл, ёс заншил, хувцас хунар, хүнсийг их авчээ.
Египетийн хувьд сибирь болох цөллөгний Иеменд өдгөө ч Аль-Татари гэдэг гудамж байдаг ба монгол мамлюкууд тэнд очиж суурьшсан нь өнөөдрийг хүртэл үлджээ.
Энэ бүхнийг өгүүлэх номоо эх хэл дээрээ бичиж чадалгүй, оросоор буулгасан нь миний шившиг гэж хэлж болно л доо. Монголчууд хэдий харьцангүй сайн орос хэлний мэдлэгтэй ч хэзээ нэгэн өдөр хөрөнгө санхүүгийн боломж бүрдвэл монгол хэл дээрээ дахин гаргаж өөрийн цуглуулсан өчүүхэн мэдлэгээ бусадтайгаа хуваалцахыг үргэлж хүсдэг билээ.

“Түүхийн мартагдсан хуудсууд” телевизийн нэвтрүүлэг
1. Исламын ариун дайн Можахедуудын түүх
2. Доголон Төмрийн тухай

Уран бүтээл:

“История Афганистана на сроне мировой истории” 2002 он
“Нүүдэлчин ертөнц” газрын зураг 2006 он.
“Мамлюки. Войны-рабы” 2007 он
“Воинствующие сектанты 2009 оны
“Нүүдэлчин ертөнц” ном 2009 он
Дэмчигсүрэнгийн Бүрэнбат 1970 онд төрсөн

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Feb.23.10 5:16 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Түүх Давтагдсан нь:
Боолчлол, Эдийн Засаг, Улс Төр

Жишээ #1
Юлий Цезарийн улс төрийн маньевр


Image
Уран илтгэгч, улс төрч, цэргийн удирдагч Гайус Юлий Цэзарь нь Ромын диктатор болох гэж олон шаттай сxем тэмцэл явуулж байх тэр үед Ромын хөгжил дээд цэгтээ хүрэхэд бэлэн болоод байлаа.

Цэзарь ард түмнээс нэр төр олж авах нь хамгийн чухал гэдгийг амьдралынхаа түүхээс сайн ойлгосон нэгэн байсан юм. Ард түмнээс нэр хүнд олж авахын тулд тэр хоёр аргыг сайтар хэрэглэсэн юм.
1) Цэрэг зэвсгийн амжилт олж Баатар хэмээн хүндлүүлэх
2) Ард түмний эрх ашиг гэж ярин уран илтгэж өөрийн хүн мэт сэтгэгдэл үлдэж хайр хүндэтгэл олох.

Тэрээр цэрэг жанжны удамгүй байсан ч амЬдралаас их юм сурч яваандаа улс төрийн аргачлал маньевраар сайн *шатар тоглож* хүчтэй холбоотнуудтай болжээ. Мөн бүх дэлхийн түүхэнд төрсөн хамгийн уран илтгэгчдийн нэг байсан Цэзарь Бүгд Найрамдах засаглалт Ромын олон чухал албанд өөрөө сонгогдон ажиллажээ.
Түүнд амбицдаа хүрэх нэгэн алтан боломж гарч ирсэн нь Галлын захирагчаар томилогдсон нь байлаа.

Галлын захирагчын албанаас тэр олон янзын шалтгаар *БНУ-ын аюулгүй байдал бөгөөд сэргэн мандалтын тулд* гэх мэт шалтгаар арми цуглуулж Ромыг умард зүгрүү тэлэх аян дайн явуулж олон цэрэг легионууд босгосон юм.
Image
Тэрээр гарамгай цэргийн удирдах авъяасаа нотолж Ромын БНу-ын нутгийг тэлж Галлыг буулган авч нүсэр нутгийг Ромд олж өгчээ.
Түүний амбиц тэнд зогссонгүй Ромын Бүгд найрамдах засаглалыг халж диктатор болохоор шийдэж тэмцэл өрнүүлсэн юм.

Мэдээж түүнийг Диктатор болохыг Ромын Сенатчид болон нөлөө бүхий ардчилсан, бүгд найрамдах үзэлтнүүд эсэргүүцэж байсан. Тиймээс иргэний дайн өрнөх нь тодорхой болж эхэлсэн юм. Ромын олон зууны түүхтэй бахархалт Бүгд Найрамдах засаглалыг цээжээрээ хамгаалах Като тэргүүтэй Сенаторууд Цэзарын хуучин анд, холбоотон Помпэйн туслалцаатай дайн өрнүүлсэн боловч баралгүй Цэзарь ялсан юм. Цэзарийн байлдааны тактик, стратеги хэрэглэсэн нь тусдаа том сэдэв учраас энд дурдахгүй.

Харин Цэзарь яаж дэмжлэг олов оо?
Цэзарь нэгдүгээрт цэргүүдийн хайр хүндэтгэлийг олсон байлаа. Туслах Марк Антони нь цэргүүдийн хайртай бор дарс, хүүхэнд дуртай нэгэнбайсныг ашиглан түүгээр дамжуулж цэргүүдээ тэр байнга урамшуулж байлаа. бас тэрээр цэргүүдээ сайтар дэглэж зоригжуулан сэнхрүүлж байсан.
Түүнээс гадна тэрээр ард түмнээс хүндэтгэл хүртэж ардуудыг өөрийн талдаа оруулж чадсан юм. Дээр дурдсанаар тэрээр цэргийн ялалт авчирсан гарамгай жанжин учраас ардууд түүнийг хүндэлсэн нь мэдээж. Бас түүнээс гадна тэрээр ардын эрх ашиг гээд уран илтгээд эхэлсэн юм.

Ардын эрх ашиг гэдгээр тэрээр Ромд үүссэн ажилгүйдэлийг заан нэрлэж байлаа. Ромд ихээхэн хэмжээний ажилгүйдэл үүссэн нь Ромын чинээлэг иргэд их хэмжээгээр БООЛУУД авчран ажиллуулж байсантай холбоотой. Тиймээс өндөр давхрагынхны баялаг эрс өсөж ядуус хэцүү байдалд байлаа.
Ядуу Ромчуудад Бүгд найрамдах, ардчилсан засгийн үнэ цэнэ нь АЖЛЫН БАЙРНААС чухал байсангүй. Тиймээс тэрээр Цэзарыг дэмжсэн юм.

Цэзарь тийнхүү хүмүүсийг ухуулж ардчилсан үзэлтнүүдийг дайсан болгож харуулж чаджээ.

Гэвч тэрээр Иргэний Дайнд ялж насан туршийн Диктатор цолыг авсныхаа дараа ч Бүгд Найрамдахчуудын өш хонзонгоос салаагүй юм.

Эрт балар цагаас Ромын Бүгд найрамдах засгийг авч явахад гол нөлөө үзүүлсэн тэмцэгчид болох хүмүүсийн удам Брутус тэргүүтэн хуйвалдаж Цэзарийг хөнөөн алсан билээ. Цезарийг хутгалан алсан олон Сенаторууд *Сик Сэмпэр Тираннис* буюу *Дарангуйлагчдыг Үүрд Ингэсүгэй* хэмээн хашгирцгаасан гэдэг.
Image


Top
   
PostPosted: Feb.23.10 5:42 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Түүх Давтагдсан нь:
Боолчлол, Эдийн Засаг, Улс Төр

Жишээ #2
Америк салаа зам дээр


Америкийн өмнөд мужууд газар нутгийн онцлогоос болж анх колони байхаасаа эхлээд хөвөн ургуулах зориулалттай нутаг байжээ. Хөвөнг аль болох түргэн ургуулан зараxын тулд массаар үйлдвэрлэх шаардлага мэдээж гарна. Тэр масс үйлдвэрлэлийг Африкаас хүчээр зөөгдөн авчирсан олон боолууд хийж байлаа.

Гэтэл Үйлдвэрлэлийн Хувьсгал өрнөн шинжлэх ухаан танин мэдэхүйн эрин эхэлж Европ даяар боолчлолыг буруутгах болсон юм. Тэрхүү нөлөө нь Амеркийн Умард хэсэгт бас очлоо.. Амеркийн Умард хэсэг нь бас үйлдвэржсэн учраас боолын ажил хийх ч шаардлага үгүй байлаа. Бас хүмүүн төрөлхтний ухамсарт өөрчлөлт орж боолчлол бол балмад геноцид бөгөөд ёс суртахуун энэрэнгүй үзлийн хувьд огт байж болохгүй зүйл гэсэн үзэл санаа Умардаар тархаж эхэлжээ.
Тэр үеээс эхлэн Америкчууд үзэл бодол, эдийн засгийн хувьд хоёр хуваагдлаа.
Image
Америкийн газар нутаг бага багаар баруун тийш тэлсээр байлаа. Гэтэл шинэ асуудал гарч ирлээ. Баруун зүгийн шинэ мужуудад БООЛЧЛОЛ байх ёстой юу?
Энэ асуудал дээр Америкийн сенатор, ерөнхийлөгчид өөр өөр байр суурьтай байсан юм. Гэхдээ дийлэнхийн үзэл бодол нь Америкийн баруун зүгийн мужууд шинээр Нэгдсэн Улсын нэг хэсэг болохдоо БООЛЧЛОЛыг хориглох ёстой гэж үзэж байлаа. Гэхдээ энэ тал дээр хатуу зогсох хүн байсангүй. Өмнөдийнхөн боолчлол хориглохыг хатуу эсэргүүцэж байлаа.
Image
Гэтэл Абрам Линколн хэмээх нэгэн хуульч тухайн үеийн баруун зүгийн нутгаас тодрон гарч иж шулуухан боолчлолыг эсэргүүцэн ярих болсон нь олны анхаарлыг татлаа.

Абрам Линколны шулуухан энэ байр суурийг анхандаа дэмжихгүй байсан дундыг сахигчид яваандаа түүний уран илтгэл болон логикийг дэмжиж эхлэв. Гэвч боолчлолын талд байдаг хүмүүс Абрам Линколн бол маш аюултай хүн гэж үзэн тэр хүн ерөнхийлөгч болвол Өмнөд мужуудын эрх ашигт халдаж магад гэж үзэх болжээ.

Линколн өөрийн байр суурийг илэрхийлэхдээ;
1. Боолчлол шинэ Америкийн дундаж ядуу иргэдийг ажилгүй болгож байгаа учраас шинэ мужуудад байж үл болно.
2. Шинэ ертөнцтэй хөл зэрэгцэхэд боолчлол улсад байх хэрэггүй
гэсэн логикоор мэтгэлцэж байлаа.
Гэхдээ тэрээр боолчлолыг шууд алга болгоно гэж хэлэхгүй байсан нь дэндүү радикал байр суурь авахаас сэрэмжилсэн нь байлаа.

Тийнхүү Абрам Линколн удалгүй дэвшсээр Нэгдсэн Улсын ерөнхийлөгч болсон юм. Түүнийг ерөнхийлөгч болмогц Өмнөд мужийнхан шууд Нэгдсэн Улсын бүрэлдэхүүнээс гарч байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ нь байж болшгүй хэрэг гэж үзсэн Линколн Америкийн Иргэний Дайныг эхлүүлэн *Нэгдсэн Улсын бүрэн бүтэн байдлыг хадгалах* гэсэн зорилго даалгаварыг цэрэг армидаа өгсөн юм.

Өмнөд мужынхан дайнд байлдан өөрсдийн Нэгдсэн Улсаас салсан шалтгаанаа *Мужуудын эрх ашиг дээгүүр тавигдах ёстой, муж болгон тусгаар эрх ашигтай гэсэн үүднээс Нэгдсэн Улс байгуулагдсан* гэж тайлбарласан юм.
Image
Тухайн зууны хамгийн цуст аймшигт байлдаанууд Иргэний Дайны үеэр болсон билээ. Энэхүү дайнд Флотын хүч, үйлдвэрлэх чадвар, цэргийн бэлтгэл зэргээр хол илүү байсан Умардынхан цуст байлдаануудын эцэст давамгайлан ялсан юм.

Дайн дуусахын өмнөхөн Абрам Линколн Америк дахь бүх боолуудыг ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ хэмээн зарлан тунхагласан билээ. Тэр тунхагийн дараа дайн зөвхөн Нэгдсэн Улсыг бүтнээр нь байлгах биш бас *хүний эрх чөлөөний төлөө* дайн болон хувирч удалгүй Өмнөд зэвсгээ хураалгасан юм.

Image
Юлий Цезарийн адил Абрам Линколн олны газар амь насаа дайны дараахан алдсан юм. Түүнийг алсан Өмнөдийн дэмжигч фанат Линколныг хороосныхоо дараа *Сик Сэмпэр Тираннис* хэмээн орилсон нь Юлий Цэзарийн үхэлтэй адил байлаа.

Линколн үхэхийнхээ өмнөхөн өөрийгөө үхсэн гэж зүүдэлсэн байна.
Цэзарийг хороогдсон өдрийн өмнөх шөнө Цэзарийн эхнэр бас түүнийг үхэж байна гэж зүүдэлсэн гэдэг.


Top
   
PostPosted: Feb.26.10 1:10 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот

8 дугаар сарын 2. Энэ өдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр болсон юм. 1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн дотор 4000 орчим хөлөг онгоц, 150 мянга орчим дайчдаа алдсан байна. Энэ түүхэн үйл явдлын дурсгалд энэхүү нийтлэлийг сониныхоо архиваас уншигчиддаа хүргэж байна.

Архиваас... “ Даяар Монгол” сонины 2004 оны № 045, 046 дугаараас авав

Image
Эртээ 700 зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч, япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ. Тэр цаг vед Япон орон даяар айдас тvгшvvрт нилэнхийдээ автан, байгалийн аргалашгvй гамшиг мэт харийн энэ тvрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа vндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хvчинд залбиран мoргoж байсан гэдэг. Япон vндэстний тvvхэнд ийм аймшигт vе урьд, хожид хэзээ ч байсангvй. Арлын тэр жижигхэн оронд ooр хэн ч тэгэж халдан тvрэмгийлж байсангvй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мooгoн vvл Японы тэнгэрийг бүрхэхэд л энэхүү үндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сүр хүчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид үргэлжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мөрөө үлдээсэн төдийгүй, шашин зан үйлд ч нөлөөлсөн гэдэг. Чухам үүнээс үүдэн дундад зуунд Япон хаалга үүдээ хав бөхөлж аваад, гадна ертөнцтэй харилцаагаа тасалж, энэ нь Мэйжийн эринийг хүртэл хэдэн зууны туршид үргэлжилжээ. Ингэж айлгана гэж байх уу даа. Хэдийгээр харийн нутагт түрэмгийлж, гамшиг зовлонг учруулах нь бахархаад, бардамнаад байхаар зүйл биш ч гэсэн үүх түүхээ эргэн санах үүднээс ихээхэн гарз хохирлоор дууссан тэрхүү үйл явдлын талаар зарим нэгэн эрээвэр хураавар зүйлийг сонсон, сонирхож байснаа хуваалцая.

***

1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу, ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цусима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилайн энэхүү хүчирхэг флоттой эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Эртний Грег, Персийн хооронд Дардинеллийн хоолойд болсон дуулиантай дайны үед ч ийм хэмжээний усан цэргийн хүчин хоёр талаас гарсангүй, дундад зууны төгсгөлд Английн колончлолийн эхийг тавьсан Испани-Английн хооронд болсон тэнгэсийн тулалдаанд хоёр талаас нийлээд л 250 гаруй цэргийн хөлөг онгоц оролцсон гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд төдийгүй ерөөсөө дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн том хосгүй десантийн ажиллагаа болсон хэмээн өнөөдөр өрнөдийн цэргийн түүхчдийн дахин дахин дөвийлгөн ярьсаар байгаа АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны нэгдсэн армийн 1944 оны 6 сарын 6-нд Нормандын эрэгт буулгасан цэргийн хүчин л тэрхүү 700 зууны тэртээ Монголчуудын Японы эрэгт буулгасан цэргийн хүчинтэй цар хэмжээ, далайцаараа эгнэж очихоор байгаа юм. Энэхүү “Оберлорд” хэмээх нэртэй ажиллагаанд холбоотны десантийн 150 мянган цэрэг оролцжээ. Гэхдээ энэ тоонд агаараас буулгасан десантийн цэрэг ч бас орчихдог. Десантийн довтолгооны жижиг завøøг оруулаад 7000 орчим хөлөг онгоц байсан гэдэг. Харин Хубилайн дээрх флотод 4100 гаруй усан онгоц бүхий 150 мянга гаруй цэргийн хүчин оролцжээ. Энэ нь 1945 оноос даруй 700 зууны өмнө гэхэд өнөө өрнөдийн, тэр дундаа Америкийн цэргийн түүхчид “Манай “Оберлорд” ажиллагаа хосгүй” хэмээн гайхуулаад байхааргүй л байгаа юм даа.
Зураг дээр дээрх үйл явдал болсон газрыг цагаан цэгээр тэмдэглэжээ.Image

Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртдог. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүүр зүүн эргийн засагчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг Imageтэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооны няцаахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ничран хуврагын хөшөө Image
Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ. 1281 оны 6 сарын сүүлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж... Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө гэнэтийн тохиолдлоор нас баржээ.
Image
Image
Зураг дээр Хаката булангийн усны ёроолоос гарсан Монгол цэргийн хэрэглэлүүдээс

Ингээд түүний оронд Флот командлах үүргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштируудад огт дурдагдсангүй, харин төв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерөөсөө уг довтолгооны амжилтгүй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү Хятад жанжинд их эрх мэдэл өгч явуулсантай ч холбон тайлбарласан нь байх. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш өрнүүлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бүхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шиндуу, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, төвлөрсөн довтолгоон хийж чадахгүй болсон байна. Тэгээд монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хүчээ базааж байжээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ. Яг энэ үеэр 8 дугаар сарын нэгний өглөөгүүр далайд шуурга дэгдэж, үдшээр ширүүшсээр шөнө гэхэд аянгат аадар орон, маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хөөрөхөд Японы тэнгэсийг дүүргэн байсан нөгөө үй олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байлаа. Ганцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хөвөн, далайн эргийн хад цохионд гуядагдан сүйрсэн хөлөг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд хожид байгаагүй Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь үрэгдсэн байна. Цөөн тооны хятад, солонгос цэргүүд амьд үлдэн, нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргүй хяргаж байжээ. Түүх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, үлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхүү мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сүйрэл биш байлаа.

***

1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болжээ. 1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндуугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооноос сэргийлэн 1274 оноос 1281 онуудад Хаката буланд Япончуудын байгуулсан хамгаалалтын хэрэм. Image
Шиндуугийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын эхээр өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шөнө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр... Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ.

***

Саяхан АНУ-ын “Хистори Чайнелл” хэмээх сувгаар Хубилайн сүйдсэн флотын тухай 2 цаг орчмын баримтат кино гарлаа. Японы хэсэг эрдэмтэд Хаката булангийн усны ёзоорт хайгуул шинжилгээ хийснээр Монгол цэргийн даргачийн дөрвөлжин бичигтэй тамга, хос луун хээтэй ган дуулга, цэргийн тогоо, тэсрэх бөмбөг, модон зангуу зэрэг олон зүйлийг олсон нь Хубилайн Флотын тухай өмнө нь мэдэгдэж байгаагүй олон зүйл ч тодорхой болгоход тус болж байгаа бололтой юм. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь тус сүйдсэн онгоцны үлдэгдэлүүдэд анализ хийж үзэхэд гүн өехий, залаатай задгай далайн бус харин хавтгай ёзоортой гол мөрний усан онгоцууд байжээ. Чухам энэ нь флот далайн шуурганд хөмрөсний гол шалтгаан гэж үзэж байна. Харин яагаад гол мөрний усан онгоцуудыг далай тэнгисийн дайнд ашигласан талаар нэвтрүүлэгт оролцогсод дараах таамаглалийг дэвшүүлж байна. Хубилай хаан маш богино хугацаанд асар олон тооны /4000/ усан онгоц бэлтгэх тушаал өгсөн тул гүйцэтгэгч хятад жанжид нь Өмнөд Сүн улсад хэрэглэгдэж байсан голдуу ихээхэн хэмжээний гол мөрний дайн болон тээврийн зориулалттай усан онгоцуудыг авчирч, далайн болгон тоноглон засварлаж дайнд оролцуулсан бололтой гэнэ.

Image

Зураг дээр Монголчуудын довтолгооны тухай зурагт хуйлмал номоос. 14 дүгээр зуунд бүтээгдсэн

Хубилайн хоёр дахь флотыг сүйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг үлдсэн тухай бүүр түүрхэн мэдээлэл олж сонсонсон. Тэнд дурдсанаар тэр цөөн монгол цэрэг хэдийгээр гол хүчнээсээ салан, удирдлагагүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гүнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдүгээрт тэдэнд солонгос мужаан байсангүй, нөгөөтэйгээр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн довтолгооны дундуур тийнхүү хөлөг онгоц засаж сэлбэнэ гэдэг бүтэхгүй ажил байлаа. Арайхийж бүтээснийг нь Япончууд шөнөөр довтолж галдачихна. Тэд Монголын их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зүгээр байхгүй, Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сүүлчийн мөчөө хүртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гүнээс ирэх япончуудын арми тасарсангүй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ. Ар тал байхгүй, хүнс хоол дутмаг, монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй цөөн хэдэн монгол цэрэгт үхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байхгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шөнөөр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, үүр шөнийн үнэгэн харанхуй, өтгөн мананг ашиглан, самурайн нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг байна хэмээн бодож, хаалга үүдээ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нөлөө бүхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд өргөө нь ч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр өдрөөр, цаг мөчөөр эх газраас алслагдан таслагдсан тэдний хүчин шавхарах нь аргагүй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гүнээс үерийн усан мэт ар араасаа түрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгүй болсон, амь зулбан нуугдах нүх сүвгүй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мөчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар... Хэрвээ Японы хааны ордоныг эзэлж, эзэн хаан, эрхт шогуныг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний, армийн, их далайн бүслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой. Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхүү Ази, Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад, чин зоригт, самбаа, бодлого төгөлдөр эрсийн л ажил билээ. Тэд аз хийгээд эзэд найдсангүй, гагцхүү өөрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хүнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгүй, бартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг түм хүрэхгүй үлдэгдэлээс юуны айх билээ. Цөмөрч орсон өнчин ганц хүү бэрс болдогсон билүү. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордоныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цөөхөн үлдэгдэл монгол цэрэг ийнхүү байлдаж байгаа юм, хэрвээ Юаны их флот бүтнээрээ арлын гүн рүү довтолсон бол юу болох байсныг айдас хүйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу. Гэвч Япончууд өнөөг хүртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг эсэргүүцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн эрхгүй далайн шидэт хар салхинд шүтэх шүтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга өргөх сүм ч олноороо байгуулагдсан байна. Өнөө ч түүндээ мөргөсөөр байдаг гэнэ. Монгол цэргүүдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин, зориг чадлыг хариулсан шившлэгт чулуун хөшөө бүтээн тэдний сүнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.

***

Японы Хаката булангийн дэргэдэх Шиганошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуунд очиж, 700 зууны өмнөх зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлсэнээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай нэгэнтээ хуучлахыг миний бие сонсох хувь тохиосон билээ. Тэрээр энэ булшинд очино хэмээн олон жил бодож явсанаа Японд болсон олон орны эрдэмтэдийн нэгэн хуралд оролцох далимдаа гүйцэлдүүлжээ.
Image
Image
Зураг дээр Монголчуудын довтолгоонтой холбоотой хөшөө, оршуулгууд.

Алтай, Хангай, Хэнтий гурван тахилгат их уулсаас нэг нэг чулуу авчээ. Бас энэ гурван их уулсын цаст оргил Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралтхайрхан гурвынхаа царамд ургадаг үнэр анхилуун арцнаас ч дээжлэн авсан байна. Мөн хээр талын хөх хомоолноос хэдэн хонгорцогийг авчээ. Японы хил гаалийнхан ийм сонин хачин бараа тээвэрлэн яваа өвгөн эрдэмтэнийг ихэд гайхан эргэлзсэн ч олон оронд нэр нь танигдсан эл эрдэмтнээс хурааж зүрхэлсэнгүй. “Эдгээр нь миний өдөр тутам хэрэглэдэг зүйлс” гэж Далай авгай гаалийнханд тайлбар өгсөн гэнэ. Өвгөн монгол эрдэмтэн Хаката буланд намрын нэгэн жихүүндүү өдөр хүрч очжээ. Далайн зүгээс чийглэг, шорвог хүйтэн салхи сэвэлзсэн, далайн мандал мяралзан давалгаалсан, гэгэлзсэн уйтгартай өдөр байж. Энэ буланд өнөөх Хубилайн цуутай флот сүйрчээ. Хятад болон солонгосууд язгуураасаа өвсөн идэштэй, ямаан омогтой, хөнгөн биетэй учир тэдний шарил далайн давстай усанд амархан нэвчиж, бүгдээр живж, далайн махчин загаснуудын амтархан зоог нь болсон байна. Харин махан идэштэй, цул биетэй, тэнгэр шүтлэгтэй монголчуудын шарил толгой дараалан далайн мандал дээр хөвөн гарч ирсэн байна. Тэр бүгдийг япончууд цуглуулан Шиганошима арлын баруун урд үзүүрийн хадан хавцалд булж дээрх шившлэгт хөшөө, бунханыг босгожээ. Далай авгай тэр бүгдийг дурсан, сэтгэлдээ зураглан булангийн эргээр алхахад, тэрхүү “Монгол цэргийн бунхан”-д өнөөх арц, хомоолоо унгасган, монгол эрсийн долоон зууны турш чилсэн сүнсэнд эх нутгийнх нь үнэрийг эргээн авчирч, эх нутгийн нь чулууг шигтгэн сүслэн суухад нулимс өөрийн эрхгүй асгарч байсан шүү хэмээн ярихдаа ч хүртэл хоолой нь зангирч, нулимс нь цийлэлзэхэд сонсон суусан Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Готовын Нямаа бидэн хоёрын сэтгэл ч бас хачин болж, хямарч билээ. Өвгөн эрдэмтэн хуучин бичгээр таталган бичсэн тэр газарт төрсөн сэтгэгдэлээ бидэнд уншин сонирхуулж/эл тэмдэглэл нь түүний тэмдэглэлийн 86 дахь дэвтэр байсныг онцлон дурдууштай. Нэг дэвтэр нь л хуруу зузаан, хоёр төө хэрийн том. Хаа явсан газар, уулзсан хүн, сонин хачин ажигласан бүхнээ тэмдэглэсэн эл эрдэмтэний энэ их бичгийн өв яндашгүй арвин ажээ/, авсан зургаа дэлгэн үзүүлж билээ. Дашрамд эл ядмаг өгүүллээ ч энэхүү эрдэмт хүмүүний судалгаанд дулдуйдан бичсэнээ өчие. Хамт явалцсан Япончууд өвгөн монгол эрдэмтэнийг хөшөө чулуунд ийнхүү сүслэн залбирахад ихэд гайхсан нь эргэлзээгүй. Эл хэсэг газар нь гишгэх газар ч олдоход бэрх болсон гэгдэх Япондоо бол харьцангуй зэлүүд онгон газар юм билээ. Эрэлхэг өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг нь сүслэн эргэж, чинхүү ёсыг гүйцэтгэсэн өвгөн монгол эрдэмтэний эл үйлдэл нь үндэс угсаагаа гэсэн бүхний сэтгэлд нэгийг сануулж, хоёрыг сэтгүүлэх бизээ хэмээн энд дурдлаа.

***

Дээрхтэй агаар адил нэгэн аман яриаг мөн олж сонссон билээ. Энэ нь 1936 онд Япончууд Умард Хятад, Манжуурыг түрэмгийлэн эзэлж, МанжГо хэмээх тоглоомыг улс байгуулахаар оролдож байсны дараахан болжээ. Япончууд Өвөрмонголын тэргүүн, тухайн бүс нутагт хамгийн их нөлөө бүхий Дэ ванг дээрх үйл ажиллагаандаа ашиглахаар ихэд тал засаж, хөрөнгө санхүүгээр тэтгэж, арлын орондоо ч хүртэл урьж залж байсан байна. Дэ вангийн арлын оронд айлчлах үед эл явдал болжээ. Юаны цэргийн хоёр дахь довтолгооны өмнө Хубилай хааны илгээсэн элч Туушчинийг таван дагалдагсадынх нь хамт шогун Хожа Токимуна цаазалжээ. Энэ цаазын ажиллагааны дурсгал одоогийн Фүжисава хотын Жорицужи сүмийн дэргэд байдаг гэнэ. Хубилай элч цэл залуухан Туушчингийн зоримог зан, дипломатын арга ухаан, өндөр боловсрол нь Камакурагийн ордоныхоныг гайхшруулж байсан гэдэг. Гэвч Юан гүрний ихэрхэг санаанд хорссон Хожа Тохимуна элч нарыг цаазлахыг тушааж, цаазын тавцанд гарч, илдний дор бөхийхийн өмнөхөн Туушчин гүн утгатай, яруу цогц хэдэн мөр шүлэг хэлжээ. Энэ шүлгийн санаа нь
“Илд исгэрэхэд энэхэн бие өмхөрч одно
Их хэргийн санааг гэвч
Энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч
Салхи ч, илд ч мохоохгүй
Наран мандахаас, шингэх хязгаар хүртэл
Их Юан улс ялан дийлсээр байх болно”
Япончууд тэр даруйд эл шад шүлгийг хаднаа сийлж, монгол элчийн эл санааг тэр дор нь оршуулжээ. 700 зууны дараа тууштай эх оронч Дэ ван тэрхүү Монгол элчийн үгийг бунхалсан газарт ирж, сонирхон зогсохдоо сэтгэл нь нэн ихээр хөдлөн “Бидний энэ их санаа зориг одоо ч мөн хэвээр байна. Их Монгол улс эргэн сэргэх болно” гэсэн утга бүхий үг амнаасаа алдчихжээ. Өвөр монголчуудын хувь заяаны төлөө, Нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө нэгэн биеийг огоорон зүтгэж явсан эл их хүний хувьд нэг талаас Хятадад, нөгөө талаас улаан орос, түүний нөлөөнд орсон улаан монголчуудын хавчлаганд явсан нь үндэсний ухамсарыг сэргээж, түүгээр хурцаар өвчлөхөд хүргэсэнд буруутгах юун. Япончууд ч Дэ вангийн тэр үгийг нь мөн тэр дор нь хаднаа сийлж, элч Туушчингийн үгийн дэргэд оршуулж, бунхалжээ. Үндэсний ухамсар, зөн билэг гэдэг нь бас цаанаа их учиртай, хувь хүний ерөөл хараалтай, буян заяатай ч адил мэт хачин сонин байх юм даа. Япончууд ч их айхтар улс юм, Дэ вангийн тэрх бардам үгийг ч хаднаа сийлж бунхлан, омог сүрийг нь дарахаа мэдэж л байдаг. Энэ түүх хэрвээ үнэн бол сонин л юм. Чухам үнэхээр Дэ вантан ийм үгийг алдсан, түүнийг нь мөнхүү бунхалсан болон Хубилайн элч хатан зоригт Туушчингийн мөр шүлгүүд үнэхээр байдаг бол түүнээ судлан монгол түмнээ хүргэх нь эрдэмт залуусын хичээл зүтгэлийн хэрэг билээ.

***

Хубилай хаан Японыг дайлах хоёр ч удаагийнхаа аян дайн нь амжилтгүй болсонд ихээхэн сэтгэлээр унасан ч дахин дайлах санаагаа орхисонгүй. Гэвч Монголын тал нутагт өрнөсөн иргэний дайн Хубилайд тийм боломж олгосонгүй ажээ. Өгөөдэй хааны удмын эрх, нөлөө бүхий хаан Хайду тэргүүтэй монгол хаад Монгол төрийг хятадчилж, эх Монгол нутгаа захын хаягдсан хязгаар муж болгосон Хубилайн бодлогод дургүйцэн их бослого, үймээн дэгдээсэн нь Хубилайд юуны Японтай дайтаж, өшөө хорсолоо тайлах зав өгөх билээ. 35 жил үргэлжилсэн Монголчуудын хоорондох иргэний дайн Хубилайг насан өндөр болж, хорвоог орхиход ч хэнийх нь ч ялалтаар дууссангүй. Хубилай өөрийгөө залгамжлагч хүү Төмөртөө Япончуудаас хариугаа аван дахин дайлахыг хүсэмжлэн үлдээсэн ч Төмөр хаан Хайдутай дайтсаар мөн нас, хүчээ барсан ажээ. Гэсэн ч арлын тэр жижигхэн орныг, өөрсдийгөө Их Наран зүгийг улс хэмээн дөвийлгөн боддог тэр үндэстнийг сөгтгөн дарах гэсэн Монголчуудын санаархал мохсонгүй. Юан гүрэн мөхсөн хойно ч тэр тухай хааны ордоны хүрээнд яригдаж байсан гэдэг. Харин одоо жингийн туухай аль талдаа эргэснийг хэлж мэдэхэд хэцүү болсон санагдана. Юутай ч харийн далайд ясаа тависан зоригт монгол эрсийн сүнс амгалан тайван нойрсох болтугай. Хурай, хурай, хурай
Б.Номинчимэд
2004 оны 12 сар
Бөрк, Виржиниа

Уншигчдын анхааралд
Энэхүү нийтлэл нь эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бус, зөвхөн түүхэн үйл явдлыг үндэслэж бичсэн уран сайхны нийтлэл болохыг анхаарна уу. Мөн энэхүү нийтлэлийг бичиж байсан 2004 оноос хойш энд дурдагдсан үйл явдлын талаар судалгаа шинжилгээний бүтээлүүд, ном товхимолууд ТВ-ийн баримтат болон Шинжлэх ухааны хялбаршуулан кино, нэвтрүүлгүүд ч нэлээд хэдэн удаа гарч, дээр миний ашиглаж байсан мэдээ баримтуудаас нэлээд зарим нь шинэчлэгдсэн юм. Гэвч тэдгээр баримтуудыг энэ бичлэгт шинэчилж оруулсангүй, учир нь нэгд, сонины архивын материалаас оруулж байгаа болон мөн энэ сэдвээр дахин шинээр бичихээр төлөвлөөд байгаа юм. Мөн дашрамд дурдахад энэхүү үйл явдлаас сэдэвлэсэн түүхэн романыг удахгүй уншигчдынхаа гарт хүргэхийг хичээж буй. Зохиогчоос...

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Mar.12.10 12:58 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Түүх Давтагдсан Нь

Их Гүрний жийрэг ба тусгаар тогтнол


Жишээ #1 - Персийн Эзэн Хаан Их Куруш ба Еврэйчүүд

Image
Персийн эзэнт гүрэнг үндэслэгч Их Куруш нь тухайн цагтаа урьд өмнө нь харагдаагүй нүсэр их эзэнт гүрэнг бүтээжээ. Түүний гүрэнгээс илүү том гүрэнгүүд сүүлд нь бүтээгдэх жамтай байсан боловч Курушын Перс нь түүний амьд байх хугацаанд хамгийн хүчирхэг бөгөөд нөлөөтэй их Гүрэн байжээ.

Куруш Европчуудын дунд Сайрус буюу Сирус хэмээх нэрээр танигдсан.
Тэрээр Персээс тэлж Бага Азийн Медианий Холбооны улсуудыг эрхэндээ оруулж гүрэн байгуулах замаа эхэлсэн юм. Тэрхүү холбоонд нь Ари, Бактриа, Медиа, Армен, Каппадпр болон Перс багтаж байжээ. Энэхүү нэгтгэл нь Персийн Их Гүрний өлгий эх болсон.
Image

Тэндээс Куруш улс түр геополитикийн мэргэн ухаан, дипломат харилцаа болон цэрэг зэвсгийн хүчээр тэлсээр Вавилоны Их Гүрэнг МЭӨ 540 онд 60 насандаа буулган авч эрхшээлдээ оруулсан юм.
Image

Тухайн үедээ урьд байгаагүй их гүрэнг байгуулсан Куруш Египет, Грек хэмээх хоёр эртний агуу их түүх соёлт улсад тулан ирсэн юм. Куруш өөрөө тэрхүү хоёр улсыг эзлэх нөөц болон хугацаа хүрэхгүй гэдгийг мэдсэн. Гэхдээ тэрээр үр удмын хааддаа Грек, Египет нь Персийн Их Гүрний мэдэлд орох замыг нь засч өгөхөөр шийджээ.

Юун түрүүнд Куруш Палестинаас хөөгдөн Вавилонд боол болсон байсан Еврэйчүүдийг уугуул нутаг Израйлд нь суурьшуулж Египэт, Персийн хооронд жийрэг улс тавьсан юм.
Ингэснээрээ Египетийг геополитик газарзүйн хувьд хязгаарлан барьжээ.
Мөн энэ алхмаараа Куруш өөрийгөө агуу их хаан, нигүүлсэнгүй шударга эзэн, их сэтгэгч зэргээр хүндлүүлэх болсон.

Еврэй Библид түүнийг Бурхнаас ирүүлсэн Мэссиа гэж хүртэл тэмдэглэжээ. Курушын бүтээсэн жийргийн ачаар Еврэйчүүд тусгаар тогтнож улс үндэстнээ авч үлдсэн юм.
Куруш мөн анхны өртөө шуудан харилцааг системжүүлсэн, шашны эрх чөлөөг иргэн бүрт олгосон зэрэг гавъяатай юм.


Top
   
PostPosted: Mar.12.10 1:34 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Түүх Давтагдсан Нь

Их Гүрний жийрэг ба тусгаар тогтнол

Жишээ #2: Оросын хүчирхэгжилт ба Монголын тусгаар тогтнол


20-р Зууны эхэнд Монголын байдал:
Манж Хятадын эрхшээлд орон бодлогот далд геноцидийн гайгаар Монголчууд олон хуваагдан тарж нэг ч улс нь тусгаар биш өөр гүрний харъяат болоод зогсохгүй ихэнх ард иргэд нь нийлж бослого гаргах чадвараа хүн амын цөөрөлт болон хэт шашинжсанаас болж алдаад байлаа.

Дэлхийд тэргүүн их захиран шийдэх үүрэг рольтой байсан их гүрний хүмүүс ийм эмгэнэлт байдалд орсон тэр үед хамгийн түрүүнд улсын тусгаар тогтнол олж авах байсан нь мэдээж.
Манж Хятад болон Оросын Сибирлүү орж ирсэн тэлэлтээс болж Монгол нь хоёр их гүрний дунд хавчуулагдан тухайн хоёр орноос өөр улстай шууд харьцаж чадахааргүй болсон байлаа.
Image
Хятадын БНУ манжын династыг унаган гарч ирээд Династи дотор байсан Монгол, Түвд орнуудыг Хятадын салшгүй хэсэг мөн гэж үзэн үндсэн хууль дээрээ бичжээ.
Одоогийн Тайвань буюу Хятадын БНУ ч энэхүү үг үсгээ хэвээр нь байлгадаг билээ.
Харин Хятадад болсон үзэл бодлын зөрчил, үгээгүй ядуурал зэргээс болж Хятадууд хуваагдан иргэний дайнд нэрвэгдсэн юм. Коммунистууд тариачин массаас хүч авч БНУ-ыг ялсан билээ. Тухайн иргэний дайнуудаас гадна Дэлхийн 2-р Их Дайн өрнөж Японы Эзэнт Гүрэн хүчирхэгжин түрэн орсон нь ч бас Хятадын буснилтанд нөлөөлсөн.
Чухам энэ бужигнаанаас шалтгаалж Хятадууд бат савраараа Монголыг бүхэлд нь барьж чадаагүй юм. Харин тэд Өвөр монголыг Түвдийн хамтаар залгисан билээ.

Ар Монголыг барьж чадаагүй бас нэгэн шалтгаан нь Ар Монголын Оростой тогтоосон холбоо байлаа. 1911 оноос л тусгаар тогтнолоо зарлаж тэмцээд автономит гэдэг дээр хэлэлцсэний эцэст бууж байсан Ар Монголчууд Орост болсон их үймээн хувьсгалаар ялсан Коммунист Оросын засагтай холбоо тогтоож урин оруулж ирсэн юм.

Коммунист Орос буюу ЗXУ нь бас Эзэнт Гүрний хандлагатай, хөрш орнуудаа давамгайлан нөлөөгөө тэлэх зорилготой байсан.
Ар монгол Хятадаас салахын тулд ЗXУ-ын тусламж авахаас өөр аргагүй байдалд орсон байсныг ЗXУ ажиглаж үтэр түргэн цэрэг зэвсгээ оруулж ирэн Ар Монголыг барьж авсан юм.

Монголчууд Оросын тусламжыг хүсч байснаас биш Оросын колони болохыг хүсээгүй тул мэдээж эсэргүүцэл өрнөсөн. Тэрхүү эсэргүүцлийг Коммунист Оросууд цус урсган даржээ.
Монголчууд гэхдээ Хятадаас салах нь илүү чухал гэж шийдсэн байсан аж. Орос нь нөлөөгөө тогтоовч ядаж л тусгаар тогтнол олж өгөх магадлалтай юм байна гэж Монголын удирдагчид харжээ.

Шалтгаан:
Орос болдог бол Монголыг шууд өөртөө нэгтгэх байлаа. Гэвч олон улсын гэрээ хэлэлцээрийн дүрэм, түүхэн бичгээс үзвэл Хятад нь Монголыг өөрийнх гэсэн заргатай, Юан, Чин улсуудаас хойш Монгол нь Хятадынх байсан гэсэн баримттай мэдүүлж байсан болохоор Орос Монголыг өөртөө нэгтгэж чадаагүй.
Харин Монголын эрх чөлөөг дэмжих нэрийдлээр коммунист засгаар дамжуулан Монголыг Сибирийн өргөтгөл бүс, стратегийн чухал нөлөөний нутгаа болгож авах нь Оросын зорилго болсон.

Орос үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Монголд тусгаар тогтнол олж өгөх хэрэгтэй болсон. Өөрсөддөө нэгтгэж чадахгүйгээс хойш тусгаар, коммунист, дагавар орон байвал колони болсноос өөрцгүй гэж Оросууд үзжээ.
Тиймээс ч 1961 онд Монгол НҮБ-д тусгаар орон болон бүртгээлж чадсан нь бүрэн эрхтэй тусгаар тогтнолоо олж авсан хэрэг байлаа.

Орос Монголыг тусгаар болгосны нэгэн гол шалтгаан нь Сибирээс Хятадыг жийрэглэн барих жийрэг хийхэд байсан.
Мөн яваандаа хүчирхэгжин тэлээд Манжуур, Шинжаанд нөлөөгөө тогтооход хэрэглэх бааз болгосон нь тэр байсан юм.

Гэвч ЗXУ нурснаар энэ план өөрчлөгдсөн. Харин нэгэнт тусгаар тогтносон Монголчуудыг хэн ч яаж ч чадахгүй болсон байлаа.
Image


Top
   
PostPosted: Mar.13.10 10:01 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
гоё бичжээ.... TZPUN энийг уншаад нэг юм бодоосой лол...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.14.10 4:54 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Сталин хүссэн болхоор.

Иванууд юундаа сайн гэвэл Тархи угаахдаа дээд зэргийн.ЗХУ-н үед өөрсдийгөө бурхан мэт хий хоосон шүтүүлэх программ монголчуудын тархинд гүн, бэх, бат суулгаад өгсөн, тэрнийх нь балагаар бид одоо болтол тархинийхаа гинжийг тайлж чадахгүй, өөрийн тархиар сэтгэж чадахгүй, ''тэнэг иван''-уудын зааж өгсөн замаар алхаж, ''тэнэг иван''-уудын зааж өгсөн түүхээр өнгөрсөн түүхээ хараад байгаа болхоор бид ингээд ядуураад хоосроод байгаа юм...

Бидний өвөг дээдэс ''Их монгол улс''-аа байгуулж,олон үндэстэн мөхөөж,оросыг нэгтгэж,хятадыг дарлаж,лалыхантай дайн зарлаж,алдарт загалмайтны аян дайныг даралцаж явсан улс.Гэтэл тэр үед бидэнд заагаад туслаад өгсөн хүн байвуу? Үгүй.Бидний өвөг дээдэс энэ бүгдийг өөрийн саруул оюун ухаан, тэнгэрээс заяасан авьяас билэгээрээ олж авсан юм.Хэний ч туслалцаагүй.Гэтэл одоо бид орос тусгаар тогтноход тусалсан,орос халуун устай болгосон,орос эмнэлэг бариж өгсөн гээд л явцгаагаад байх уу? Ийм тахин шүтэлт бол хоосролд аваачна.Ядаж байхад нөгөөх нь Орос ч байхдаа яахав...

Тогоон төмөр хаан бээжингээс зугтаж энэ үеэс хойш Их Монгол Улс байхаа больж,Монголын Хаант улс\түүхэнд Бага Хаадын үе\ эхэлсэн.Угийн эвтэй байхдаа хүчтэй байдаг, нүүдэлчний нэгдмэл арми ямар байдгийг хэдхэн жилийн өмнө дэлхийд харуулаад амжсан үндэстэн дотоодын байлдаан,хаан ширээний төлөөх өрсөлдөөний бай болж дотроосоо ялзарч олон жилийн турш эрчимтэй хүчгүйдсээр тусгаар тогтнолоо алдан,манж хаадын байлдан эзэлсэн хятад орноор гол төвөө болгосон Манж гүрний зах хязгаарын нэгэн хэсэг болжээ.Гэвч аливаа юм бүхэн сайн талтай гэдэгчлэн аль Хубилай Аригбох нарын үеээс эхэлсэн дотоодын , хагарлыг манжийн эзэрхийлэл нь ард түмнийг Манж гүрнийг эсэргүүцэх,манжийн ноёрхолыг унагах нэгэн зорилготой болгосон билээ.Энэ үе хүртэл бид орсуудтай бол юун ах дүүс байлаа.

Гэтэл хэдэн жилийн өмнө дэлхийн газар зүйн их нээлтүүд хийгдэж дэлхийд колончлолийн эрин үеийг авчирсан нь дэлхийн өнцөг булан бүрийг колони буюу хараат орон болгон дарлан мөлжих гэсэн ууган капиталист орнуудын шуналыг хөдөлгөж эхэлсэн.Энэ шунал нь алс дорнодод Манж гүрэнтэй мөргөлдсөн билээ.Тун удалгүй Герман,Япон,АНУ гэх шинэ үеийн капиталист орнууд эдийн засгийн хүч чанасаагаараа ууган капиталист орнуудаасаа дутхааргүй болж дэлхийн бөмбөрцгийг хуваахад бас л гар шамлан орсон.Энэ их капитализмын орнууд хүчирхэгжээд байгааг хараад сууж чадалгүй Хаант Орос капитализм уруу нэлээн сүүлд орж Монгол орныг өөрсдийн капиталыг нийлүүлэх орон болгон сонгож авсан юм.Үнэндээ Оросын капитализм бол хог байсан юм. Оросын капитализм бол бусад улстай өрсөлдөөн хийх чадваргүй,капиталыг өргөн хэмжээгээр гадагш гаргах бололцоогүй,ерөнхийдөө хог байсан учир хөрш зэргэлдээх олон жил манжийн доор мөлжигдсөн монгол орныг капитал оруулах уужим зах зээл болгон сонгож авсан юм. За ингээд явсаар АНУ-р араасаа мотоордуулсан Япон Хаант Оростой дайн өдөөж,оросын империалист бодлогын хүрээнд Монгол гэдэг орон хүссэн хүсээгүй багтах болсон билээ.

Ингээд цаашилбал Манж гүрний төр мөхөж бид тусгаар тогтнолоо олсон ч Орос-Хятадийн хүсэлээр автономит гэдэг цол нэмсэн.Орос хятадын Монголын тусгаар тогтнолыг хязгаарласан гэрээнд хятадууд өөрийн газар нутгийг Чин улсын хил заагаар тогтоох ёстой гэж гажуудаж зөрж байхад,Орос дотроо Монголыг авчий гэж бодсон ч Чин улсын төрийг унагаасан хятадуудын давуу эрхэнд энэ хүсэл нь дарагдаж яавч Хятадад өгж болохгүй гэсэн шийдэл дээр тогтон түүнийгээ хатуу хамгаалж иржээ.Энэ гэрээнд монголын ноёд өөрийн тусгаар тогтнолыг хамгаалхыг оролдсон ч хятадуудын өөдөөс яаж ч чадахгүй байхад нь өөрийн ашиг сонирхолын үүднээс Монголын талыг бага ч гэсэн дэмжиж,ядаж автономит гэдэг нэрэн дор үлдээсэн оросын ноёдод улам талтай болжээ.Ингээд ашиг сонирхол нь Хятад-тай зөрөлдөөд байгаа Хаант Оросыг монгол ноёд ч гярхай ажиглаж хамгийн 1рт дайсан байсан хятадуудаас ангижрахдаа гарамгай ашиглаж юм л бол оросоос тусламж гуйдаг байв.орсууд ч тусламж үзүүлдэг байв.Гэвч энэ тусламжууд нь өөрсдийх нь ашиг сонирхолын хүрээнд байсан гэдэг нь хятадуудыг хөөх мэтийн байлдаанд сүрхий тусламж үзүүлэн,харин өвөрмонголчүүдыг чөлөөлөх дайнд гараа хумхин сууснаар илрэнэ.Ингээд тэд цаашлаад монголыг өөрийн эзэмшил газар болгох гэсэн гүн сонирхол байсан боловч империлист акулуудын төлөвлөгөөнд хөл нь чөдөрлөгдөж монголыг яж ч чадаагүй зайнаас асарсаар үлдсэн юм.

Ингээд удалгүй монгол ч байдал дээрдэж,орсуудад ч аятай цаг ирсэн ч азаар тэд өөрсдийгөө дэлхийн анхны социалист орон хэмээн зарласан нь тэдэнд монголыг эзэлж авах гэсэнд нь бас саад болов.Даян дэлхийн хэдхэн орны мэдэлд байж,тэдний колони орны ард түмэнд үндэсний аюулгүй байдлыг шийдэх ГЭГЭЭ гаргаж өгсөн октябрийн социалист их хувьсгал нь Зөвлөлт орос орныг империализмыг эсэргүүцэн тэмцэгч бүх дэлхийн ард түмний хувьсгалын төлөөх тэмцлийн төв болгож өгсөн нь монголчуудыг эзэлж авах гэсэн төлөвлөгөөг нураав.Яаж ч бодсон империлзмийг эсэргүүцэн дэлхийн тавцанд нэрээ олсон Орос орон Монголыг империалист аргаар эзэлж авах нь цэцэглэж дэлгэрүүлэх гэсэн соц нийгмийг нь дэлхийд буруугаар харагдуулах,бодогдуулах байв. Тиймээс тэд Монголыг тайван орхиж Монголыг 2 дахь соц орон болгохоор зүтгэнэ. Ингээд л аятай цагийг хүлээн, монголын тэр үеийн удирдагч нарын толгойг угаах,барих ажилдаа орно.Өөрсдийгөө хий хоосон тахин шүтүүлэх гэсэн санаа нь Оросын бодлоготой эрс зөрчилдөж байсан, Монгол орныг өөрсдийн хүн ам,газар зүйн байршилд тохируулан хөгжүүлэх хэрэгтэй,капиталист бус хөгжил ягаад ч байж болохгүй гэж хүчтэй эсэгүүцэж байсан жинхэнэ монгол хүмүүсийг Японы тагнуулч,барууны хэлбэрчид хэмээн замаасаа зайлуулснаар илэрнэ.Оросын талыг дэмжигч,сайд ноёддоо орос авгай өгөн тархийг нь барина.

Ингэж явсаар монголын тусгаар тогтнол 40,50н он хүртэл бүдэг бадаг,нэг сараалтсан хэлбэрээр явсаар нөгөө соц нийгэм нь ч мартагдаж одоо л нэг эзлэх боломж ирвүү гэхэд дэлхийн 2 дайны харанга дэгдэн энэ асуудлыг түр мартахыг хүргэнэ.Ингээд Монголын гэополитикийн асуудал Сталин-д тун чухал болж эхлэн,хэцүү цаг ирэнгүүт Сталин Монголын ноёдтой ямарваа нэгэн томоохон зэвсэгт мөргөлдөөн гарвал зөвлөлтийн цэргийг БНМАУ-н нутаг дэвсгэрт оруулна гэдгээ дэлхий нийтэд зарлах гэсэн бодлогын чанартай олон гэрээ хэлэлцээр хийжээ.ЗХУ-н хувьд япон нь 1930д оноос эхлэн Зөвлөлтийн алс дорнодод байнгын цэргийн аюул учруулж байв.Сталины хувьд БНМАУ нь зөвлөлтийн алс дорнод дахь фронтын шууд үргэлжлэл болох стратэгийн асар их ач холбогдолтой завсрын бүс байв.Зөвхөн ингэснээр Сталин Сибирийг хамгаалж чадах ба хамаг анхаарлаа дайны Үед Европрүү төвлөрүүлэх бололцоотой болох байв.Ингээд улмаар Сталин Д2Д-нд ялснаар олон улсад нэр хүнд нь асар ихээр өсөжээ.Сталин ялсан ч Д2Д-ы дараа зөвлөлтийн аюулгүй байдлыг хангах нь амин чухал асуудал байсан юм.Ингээд л Сталин 1945 оны 2-р сард Японы эсрэг дайнд орох ЗХУ-н болзлуудын нэгэнд БНМАУ-н статус куо-г хэвээр хадгалах гэсэн болзол тавьсан билээ.Чухам ягаад ийм болзол тавьсан гэвэл өөрсдийн Алс дорнод дахь газар нутгийг хамгаалахын тулд Гадаад Монгол хуулийн эрх олж авах ёстой гэсэн үгээр тайлбарласан юм.Сталин л хүссэн учир бид тусгаар Тогнолоо тодотгосон юм.Гэвч энэ нь бидний биш өөрсдийн ашиг сонирхолын үүднээс хийсэн алхам юм гэдгийг ойлгох хэрэгтэй....

Ингээд хэдэн жилийн дараа \Таван Толгой,Оюу Толгой гээд шуугих үед\ тэд гэв гэнэт гарч ирэн Орос Монгол 2 ах дүүс энтэр гэж яриад Ерөнхийлөгчийн сонгуулийх нь өмнөх өдөр сандарч ирээд Түүхээ Санах Хэрэгтэй гэж сануулаад байдаг нь сонин...Ах дүүс гэдгээ алхам тутамдаа сануулаад байгаа нь бүүр сонин...Монгол ахан дүүс бол Буриад,Тува,Өвөрмонгол nar yum, орос лав биш...!!!

Үнэндээ оросууд бидний газар нутгийг эзэлж аваагүйч манай нийгмийн хэдэн үеийн тархийг нь эзлээд авчихсан юм.Тэд өөрсдийгөө хий хоосон тахин шүтүүлэх гэсэн зорилгодоо монголчуудтай түүхэн турш байлдаж дайсагнаж ирсэн Хятадуудыг ашигласан юм.Хятад гэж нийгмээр нь туйлшруулаад ардаас нь өөрсдөө сэмээрхэн цөлмөж дуусгаж байна.Орсууд бидэнд хүнд үед туслалсан гээл байдаг цаагуураа цөлмөж байсан юм.240 кг үхэрийг\Богд Хаант засгийн үед\ 30центээр авж байсан байхад дэлхийн зах зээл үнэ 300 доллар байх жишээтэй.Өөрсдөө мод тайга ихтэй байж монголын модыг цөлмсөөр.Бүх сонгодог зохиол,шинжлэх ухааны бүх нээлтүүд кирил үсэг дээр гэж тархи угаан босоо монгол бичгийг маань хүртэл сольсон.Бас дэлхийн түүхэнд төмөр зам ямар үүрэгтэй билээ дээ?орсуудын өөрсдийх нь түүхэнд ТРАНС-СИБИРийн төмөр-зам ямар эдийн засаг,дайн байлдааны стратегийн ач холбогдол үзүүлсэн билээ.Тэгтэл тусгаар улс байж төмөр замаа ч авы гэхэд ОРОС АХ нар чинь ягаад өгөхгүй байна?

Бид Оросыг дагасан ч,хятадыг дагасан ч,японыг дагасан ч тэмбүүнээсээ салхал байсан юм,халуун усанд орох л байсан юм,бичиг үсэгтэй болох л байсан юм...Тийм учир одоо Орос гээд шуугих хэрэг байхгүй...Оросын булхайг хэлж байгаа ч хятадыг хайрла гэсэн санаа энд огт байхгүй. Нийгмээрээ хятад гэж туйлшрахаар Орос гээд бас дотроо занаад явж байхад барав.

Тэмүүжин Тоорил хаантай өөрийн олон өшөөлт дайснаа hamt дарсан,өөрийн гай барцадаасаа гарсан ч хамаг сүүлд нь Тоорил хааныг замаасаа зайлуулдаг.Үүнтэй адил Орос бидэнд туслсан байлаа ч одоо бол мартах хэрэгтэй...


Last edited by TSZPUN on Mar.14.10 6:03 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Mar.14.10 4:58 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
ghostface wrote:
гоё бичжээ.... TZPUN энийг уншаад нэг юм бодоосой лол...


Harin chi uuruu neg yum bodoosoi...


Top
   
PostPosted: Mar.14.10 5:18 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 1:14 pm
Posts: 3853
Location: Зуун давхарт
Монгол 70жил хятадын клон байсан бол яасан байх бол

_________________
Early bird catches early worm


Top
   
PostPosted: Mar.14.10 8:43 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
Kevin^G wrote:
Монгол 70жил хятадын клон байсан бол яасан байх бол


Үгүй яахав дээ,,, хятадаар яриад л явах байсан биз,,, :m0:

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Mar.15.10 4:46 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
TSZPUN wrote:
ghostface wrote:
гоё бичжээ.... TZPUN энийг уншаад нэг юм бодоосой лол...


Harin chi uuruu neg yum bodoosoi...


санаа зоволтгүй би угаасаа боддогоо бодоод, дүгнэдгээ дүгнэчихсэн.... орос хичнээн муу бсан ч адгийн хятадаас л дээр бсан учраас чи надад юм бичээд би чамд ингээд компьютерын араас хариулж бичиж бна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.15.10 11:24 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
ghostface wrote:
санаа зоволтгүй би угаасаа боддогоо бодоод, дүгнэдгээ дүгнэчихсэн.... орос хичнээн муу бсан ч адгийн хятадаас л дээр бсан учраас чи надад юм бичээд би чамд ингээд компьютерын араас хариулж бичиж бна...


Bi ymar chinii torol,sadan,naiz nohdiig chin muulaa yu...
Chi orsuudiig omoorood uhlee yu...
Oros geheer araas ni hyatad gej gargaj ireed taiwshraad suugaad baigaa chin orowdoltei baina...
Zugeer l ali ali ni tai TUSGAAR ULSiin hemjeend haritswal baraw...
...yahara hari orniig ingej umuurch,hari undesnii umnuus ingej uhchihgeed chichreed baidag bnaa...sh*t...hedhen say hunii tsus ni holildood ulam t*n*g bolood baigaa gesen unen bololtoi...yostoi hereg alga...heleh ch ug oldohgui ni


Top
   
PostPosted: Mar.15.10 11:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
чи чин өөрөө л тэр нэг сэдэв дээр л учир утгагүй оросуудыг муулаал, хятадуудыг өмөөрөөл.... хятадыг дагасан бол бид нар өдийд Хөх хот шиг гоё хөгжил сайтай цэвэрхэн этр бх бсын ч гэх шиг... ингэхэд чи Хөх Хотод очиж үзсиймүү, ядаж тэнд таньдаг хүмүүсээс чин ганц ширхэг бдаг бол тэд нараас Хөх Хотод ямар хүмүүс амьдардаг тэд нар нь ямар хүмүүс бдаг гэдгийг жаахан асуугаад үзээрэй....
би оросуудыг өмөөрөөд нээх үхэх гээд бгаа юм алга, тэд нарын хийсэн зүйл сайтай муутай.... харин хятадыг бидний эцэг өвгөд сонгосон бол муутай, муутай болох юм бусуу.... хэзээнээс хятадууд монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч бид нарт туслаж блаа... харин ч эсрэгээрээ хэзээнээс л бид нарын тусгаар тогтнолыг устгахыг хичээн, үргэлж хооронд нь хагаралдуулж, хүчийг нь бардаг бсан бусуу.... 1911 онд монголчууд яаж, юуны төлөө нэгдэж бсныг сана.... тэд нэгдсэн монгол улсын төлөө, манж хятадын дарлалаас гарахын төлөө тэд тэмцэж, хамгийн бж болох боломжтой хувилбар хэмээн оросуудаас тусламж хүсэн хятадуудтай тэмцэн өвөрмонголыг буцаан авахаар 3 замын байлдаан хийн бараг бээжин хүрж бсан шүүдээ....
мэдкүмдаа чамайг ойлгохгүйм, тэр Хубилай хааныг муулж бхад бас л өмөөрч бсан, чамд хятадыг өмөөрч хайрлаж хамгаалах ямар шалтаг бнаа.... уул нь зарим нэг усан толгойтнуудыг бодвол гайгүй түүхийн мэдлэгтэй л хүн юм шиг бгаан...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.16.10 12:49 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
TSZPUN
Миний дээр бичсэн зүйл дээр чинийхээс зөрсөн юм огт байхгүй байгаа. (except one)
Харин чиний Хятадыг дагасан бол....гэсэн өгүүлбэр бол 100% алдаа.
Үүнийг Монголчууд 100% зөвшөөрөх биз.
Монгол хятадаас жийрхдэг нь үндэс угсаагаа хамгаалах гэсэнд л байдаг. Бас түүхээ мэддэгт байдаг. Энэ нь тархи угаалттай огт холбоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Аль Эзэн Чингисийн үеэс өс хонзонтой байсан шүү дээ.

Аливаа улс төрийн онол байр суурь нь эцсийн эцэст үндэс угсаагаа хамгаалахын төлөө л байдаг.
Үндэс угсаагаа алдах хамгийн том аюул нь Монголын хувьд хүчирхэгжиж гарч ирсэн Хятад болон тэдний хөршрүүгээ хүн ам, соёл, газар нутгийн хувьд тэлэх оролдлого юм.
Хятад тэгж чадвал бид сөнөнө.

Орос бол мэдээж дэд бүтцээр дамжуулж хөршөө цөлмөхийг боддог уламжлалт аргатай. Аль ч империалсит орны адил.
Харин Хятад бол түүн дээр нэмээд хүн амаа сая саяар нь суурьшуулж арчиж хаях философитой учраас Хятад яах аргагүй илүү том аюул юм.
Улс болгон ашиг сонирхлоо бодох нь зөв.
Орос ах гэж тэнэгтэх буруу. Тэдэнд цөлмүүлж болохгүй. Гэхдээ үндэс угсаанд заналхийхлсэн хамгийн том аюул урд зүгт байсаар байгааг ойлгох хэрэгтэй.


Top
   
PostPosted: Apr.03.10 4:02 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
зиа энд нэмээд бичих хүн байна уу.
би уг нь нэг юм бичнэ гээд л бодоод байгаа, харин баахан ном эргүүлээд ажиллаад завгүй байна.


Top
   
PostPosted: Apr.04.10 12:06 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Za ene sedewt neg salhi oruulhaas...


Last edited by TSZPUN on Apr.04.10 12:20 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.04.10 12:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
==Fascism vs. Nacism==

Алийн болгон хүний\харийнхны\ уншиж өгсөн, өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс зохиосон түүхээр нь өнгөрсөн үелүүгээ харах вэ? Зөндөө удаан хүний зөв гэснийг автоматааар тархиндаа зөв гэж шингээж,буруу гэснийг нь үг дуугүй буруу гэж тархиндаа хүчээр ойлгуулж байсан цаг үе одоо өнгөрсөн шүү дээ.Фашист дэглэмийг жоохон ахиу насны хүний дэргэд өмөөрвөл шууд л одоо үеийн хүүхдүүд,хүмүүжлийн доголдлол гэдэг сэдэврүү хазайна.Энгэхэн ч аргагүй,ягаад гэвэл зөвхөн ээж аав эмээ өвөө гэлтгүй олон хүмүүс фашизм болон нацизмын хоорондох ялгааг маш бага олж хардаг,зарим хэсэг нь бүр ялгаатай эсэхийг нь ч мэддэггүйд байгаа юм.Тийм учир мэдэхгүйгээсээ болж хүн бүрийн оюун санаанд нь фашизм,нацизм гэнгүүт л нэг том хар мангас мэт айдас төрүүлдэг. Тэхээр одоо өнгөрснийг арай өөрөөр,өөрсдийн тархиар шүүж тунгаах цаг ирсэн юм биш үү...

Нацизмыг зарим нь Фашизмийн нэг дэд урсгал гэж ч үздэг.Харин зарим судлаачид тусдаа урсгал гэж үздэг\би ч бас санал нэгддэг\..Хэдийгээр нацизм,фашизм 2 2уулаа либерал,марксист, болон демократч үзлийг үгүйсгэдэг, дарангуйллын шинжтэй боловч хоорондоо бас ялгардаг. Энэ гол гол ялгаа юун дээр төрдөг вэ гэвэл:

1.Үүсэлийн ялгаа.
Фашизм нь италид үүсэж Б.Муссолини гэдэг хүнтэй холбогдоно.FASCISM гэдэг үг нь FASCIO гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь нийлмэл,нэгдмэл,багц,баглаа гэсэн утгатай. Бэлэгдэж өгсөн нэр нь хүртэл улс орноо нэгтгий гэсэн утга агуулгатай. Цэцэглэн, дэлбээлж байсан үе нь 1919-1945 он. Харин Нацизм буюу нацистууд гэдэг нэр томёо нь германы фюрер А.Хитлерийн үндэсний-социалист намтай шууд холбогдоно. Ирээдүйн фюрер залуудаа Б.Муссолини-н байгуулсан төрийг ихэд дэмждэг байсан ба Италид дэлгэрээд байсан фашизмын суурийг авч, дээр нь өөрийн хувийн расист үзлийг хачирласан нь Нацизм болсон юм.Энэ нь Фашизм биш юм.

2.Байгуулах гэсэн нийгэм,зорилго тэмүүллийн ялгаа.
Нацистууд “цэвэр үндэстэн”-г бий болгохыг зориж,өөрсдийн үндэстэнийг бусдаас дээгүүр тавиж,бусад үндэстэнийг паразит мэт үзэж,өөр үндэстэний эсрэг турхирдаг байсан бол фашистууд үндэстэнээрээ нэгдэхийн тулд,үндэстэнээ дээш нь татахын тулд нийтлэг шашин,соёл,нийтлэг эрх ашгийн төлөө ард түмнийг нэгтгэн бариж, хатуу гараар удирддаг байсанд оршино. Ер нь товч тодорхой тайлбарлавал Фашистууд БИД БОЛ АГУУ ҮНДЭСТЭН!!! гэж хашгардаг байхад Нацистууд:ЗӨВХӨН БИД гэж хашгарч БИДНЭЭС БУСАД Нъ ПАРАЗИТ!!!гэж цээжээ дэлддэг байв.

3.Ямар суурь дээр үүсэв?
Фашизм нь нэг хүн,нэг намын бодлоготой,сахилга бат, хатуу удирдлага, төвлөрсөн эдийн засгийн бодлоготой учир эдийн засгаар бусад улс орноос хоцрогдоод байгаа,хөгжлийн хурд нь удааширч зогсонги байдалд хүрээд байгаа орнууд энэ байдлаасаа гарахын тулд Фашизм-д ордог байж.Нэг үгээр хэлбэл Фашист дэглэмийн төмөр нудрага нь хөгжлийн темпийг хурдасгах ташуур болдог байж. Харин нацизм нь эсрэгээрээ дээрх шалтгаануудаас гадна үйлдвэржилт, хотжилтыг дагсан цус холилдолт, үндэстэний шинж чанарыг алдагдуулж байгаа нийгмийн эсрэг чиглэсэн баиж. Тийм л учир нацизм нь тэр үеийн тэргүүний үйлдвэржсэн\капиталист\ орны нэг болох Герман-д хүчтэй дэлгэрсэн.

4.Фашистууд,нацистууд 2ийн аль нь холокост,геноцид хийв?
Үндэстэний эсрэг үзэлийн хууль дүрэмийн талаар италийн дуче Муссолини-н төр удирдах эхний 15н жилд буюу фашизмийн дэлбээлж дэлгэрч байсан цагт огт цухалзаж байгаагүй юм. Муссолини дөнгөж 1938 онд холбоотон фюрерийн дарамтан доор еврэй эсрэг хууль гаргасан. Түүнээс гадна ЕВРЭЙН асуудлын талаар тэрээр Хитлертэй огт санал нийлдэггүй байсан ба 1943 он хүртэл өөрийн итали дахь еврэйчүүдээ фюрерээс хамгаалж ирсэн.Ямар нэг үндэстэнээр ялгаварлаж гадуурхдаггүй байсан.Энэ нь төрийн олон захиргааны албан тушаалд нь ганц итали гэлтгүй,франц,англи,еврэй цустай хүн их байсанд ил харагдана. 1941 онд л гэхэд нацистуудын хорионд байсан хэдэн мянган еврэй зугтаж авралын гарц эрэн өөр орон руу биш италид найдан,ихэнх нь италийн армийн зоны зүг тэмүүлэхэд,ФАШИСТУУД ч итгэлийг нь алдалгүй, тэднийг хамгаалалтандаа авч фюрерийг гаргаж өгөхийг шаардахад дуче эрс татгалзаж байсан юм. Тэхээр тэр хүн төрөлхтөний айхтар гэмт хэрэг гээд байгаа холокост,геноцидийг нацистууд үйлдсэн болохоос фашистууд үйлдээгүй юм.

Эцэст нь Тэр үеийн марксист болон либерал үзлийг фашизм, нацизм нь 2уул 2уулаа үгүйсгэдэг,олон намт тогтолцоо,парламентийн засаглалыг тодорхой шийдвэргүй бөөрөнхийлдөг, шийдвэр гаргахдаа удаан, буруу шийдвэр гаргалаа ч хариуцлага хүлээх боломжгүй гэж шүүмжилдэг байсан учир төрийн эрх ганц хүн, ганц намын мэдэлд байх ёстой гэж номлодог байснаараа төстэй. Ардчилсан, либерал үзэл шиг хүний эрх,эрх чөлөө бүх үндэстэн ястаны соёл заншилийг тэвчих үзэлд таагүй ханддаг зөвхөн олонхийн эрх ашиг гэж зүтгэдгээрэй ижил. Тийм л учир фашистууд,либералууд,коммунистуудын үзэл санаа Еврөп-д мөргөлдөөд байсан юм. Тийм л учир либералууд,коммунстууд өөрсдийн заналт нилээн том дайснаа 1945 дайнд ялагдсаныг далимдуулан хурдхан Нюрнбергийн шүүхээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гээд зарлаад авсан юм.

Ингэж 20-р зууны эхэн болон дунд үед болсон бүх дайн дажин,аймшигт үйл явдлыг коммунистууд,либералууд өөрсдийг нь цогтой эсэргүүцэгч байсан Фашистууд,Нацистуудыг дахин босож ирэхээргүй болгож нэг хар мангааны баг өмсгөн дэлхийн түүхэнд үлдээж, үүрдийн дайснаасаа ангижрасан. Фашизм нацизм гэдэг 2 төр барих урсгалын ялгааг дээр өгүүллээ,миний хувьд фашист дэглэмд харин ч сайн зүйл их байсан гэж боддог. Алдарт улс төрийн филисофи ч Н.Макиавелли өөрөө ДАРАНГУЙЛАЛ БОЛ МУУ ЗҮЙЛ БИШ. ХОРТ ХАВДАРЫГ АВЧ ХАЯХАД ДАРАНГУЙЛАХ ХЭРЭГТЭЙ гэж айлдсан. Түүний үнэнч “fan” Б.Муссолини өөрөө тоталитар төрийн тэргүүн байсан боловч Итали орныг 21 жил удирдахдаа Италийн үндсэн хуульд заасан хэм хэмжээг нэг ч удаа хэтрүүлж байгаагүй гэдэг.\үнэн худалыг мэдэхгүй\. Тийм л учир их гүрнүүдийн эрх ашгийн үүднээс зохиосон түүхээр биш өөрсдийн нүдээр өнгөрснийг хария гээд байгаа юм. Дэлхийн 2-р дайны дараагаас барууны бүх сонин мэдээлэлийн хэрэгсэл,бүх уран сайхны кино нь д албаар энэ 2ыг хольж хутган, тоталитар бүх л дэглэмийг аюултай гэсэн хоосон айдсаар хойч үеийнхээ толгойг угааж тоталитар бүх дэглэмийг ФАШИЗМ,НАЦИЗМ гэдэг нэрээр халхлаад АРДЧИЛАЛ бол энхийн цагаан тагтаа мэтээр програмчилаж ирсэн. Ууг нь энэ 2 төр барих урсгал нь маш том ялгаатай бөгөөд энэ ялгааг нь ойлгох нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Ердөө Фашистийг нь нацист,нацистийг нь фашист гэж холиж солиж,андууран хэлэхэд л дэлхийн түүх тэр чигээрээ дайвалзаж, өөрчлөгдөж байгааг бодох хэрэгтэй.


Top
   
PostPosted: Apr.06.10 4:13 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
таалагдав.

Фашист орнуудын хөгжсөн жишээ гээд дэлгэрүүлээрэй болж өгвөл.


Top
   
PostPosted: Apr.15.10 5:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7188
тэр дээрх Орос Хятад хоёрын талаар нэг хэдэн юм хушуу дүрдэг юм билүү ...
аль аль нь их зөв юмнууд бичсэн байнаа ...

Ер нь нэн тэргүүд хэлхэд ямар ч хөрш оронтой найзлаж нялуурах хэрэг байхгүй их аюултай гэж боддог юм ...

Хятад улс бол агуу том гүрэн хүн ам нь тэрбумаар тоологддог арьсных нь өнгө биеийнх өндөр нам өргөн бүдүүн нь Монголтой адил төстэй. шашин, болоод соёл ёс заншилууд нь ч Өвөр Монгол байдаг болхоор адил зүйлс олон ...
энэ бол бидний хувьд том аюул ... эдийн засаг, зах зээл, байршил болоод хүн ам нь том
түүхэндээ ч энэ байдал нь байнга бидний толгойг өвтгөж ирсэн ер нь бол бидний хамгийн том дайсан...
өөдөөс нь харж инээчээд хойшоо харж байнга болгоомжилж байх хэрэгтэй ...
Би ч бас Монголчуудын адилаар Хужаа нарт ясны дургүй ...

Зиа Оросуудын хувьд гэвэл TSZPUN тай аль оюутан болсон цагаасаа хойш л санал нэг ...
бараг 10 жилийн өмнө оюутан болоол Оросуудад дургүй болсон ... тэрнээс өмнө бусдын адил бас л тархиа уугаалгуулаал явж байлаа... жаахан ч байж
Нэг юманд нь бас их дургүй хүрдэг юм ... Ер нь том гүрнүүдийн бусдыгаа дээрэлхэдэг зан хаа сайгүй байсаар байгаа л даа...
гэхдээ их зэвүүн байдлаар биднүүсийг алж хядаж байсан л даа ... Их хэлмэгдүүлэлт !!!
хэдэн зуун мянган хүмүүсийг хядсан гэж бодноо ... амийг нь ч авсан амьдралыг нь үрсэн дээ
хамгийн ухаантай, зөв бодолтой, эх оронч, баян чинээлэг, шашин шүтлэгтэй гэгээрсэн шудрага хүмүүсийг маань салгаж авч одсон доо ... бидний хөгжилийг өчнөөн олон жилээр хойшлуулхад том нөлөө үзүүлсэн дээ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited