#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.18 10:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Apr.26.10 12:46 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
СПАРТА (Товч түүх ба онцлог, авах сургамж)

Спарта хэмээх жижиг нутаг дээр орших эртний улс 1200 жил оршин тогтносон юм.
Үүсэн байгуулагдаад удаагүй байхдаа Спарта замбараагүйдэл, авилгал, хахууль, самуун, хөл толгойгоо сольсон байдалд байсан. Энэ байдлыг нь бүрмөсөн сольж устгаад журам, хуулийн шинэтгэл хийхээр шийдсэн Лукоргос хэмээx түшмэл Спартыг орвонгоор нь эргүүлж чадсан юм.

Лукоргос Спартаг өөрчлөхдөө гурван зүйлийг эрхэм болгосон нь иргэдийн эрх тэгш байдал, бие бялдрын хөгжил, улсын болон иргэдийн эдийн засгийн хэмнэлттэй гамтай байдал зэрэг юм.

Иргэд нь бие бялдар, эр цэргийн хөгжилтэй болсоны улмаас Спартад халдаж зориглох улс бараг байхгүй болсон юм. Гардан тулаанд Спартын армитай зэрэгцэх хүч байхгүй байсан учраас Грекийн олон хот улсууд хоорондоо эвсэж байж Спартатай тулахыг илүүд үздэг байж.
Спартчууд элдэв эд баялагт шунаж биестээ гайхуулах зэргээс хууль, соёлын дагуу ангид хол байсан учраас дотоод авилгал, хахууль зэргээс голцуу ангид байжээ.

Үүнээс гадна Спартын улс төрийн зохион байгуулалт нь гол өрсөлдөгч Афина-аас илүү байсан учраас илүү олон жил оршин тогтнож нэр нөлөөгөө хадгалсан гэж нэрт түүхч философич Макиавэлли тэмдэгэлсэн байдаг.
Спартын улс төрийн систем нь хоёр хаан зэрэг оршин тогтнож сонгогдсон ахмадын хурилдайтай зэрэг байхаар зохион байгуулагдсан байлаа.
Хоёр хаан зэрэг байгаа учир нь нэг хүнд хэт их эрх мэдэл өгөхгүй гэсэн шалтгаанд байсан юм. Хоёр хаан нь билэгдлийн чанартай боловч дайн байлдааны үед цэрэг армиа коммандлан явах үүрэгтэй байжээ.

Харин улсын эрх мэдлийг гол атгагчид нь Ефор буюу Ахмадуудын Хурилдай хэмээгч биет байлаа. Энэхүү хурилдайд байх гишүүдийг иргэд нь сонгодог байсан учраас Спарта нь нэг ёсны цэвэр Ардчилалтай байсан ч гэж хэлэхэд болох юм.
Хурилдайд сонгогдсон гишүүн ахин сонгогдох эрхгүй байсан болохоор архаг парламентчийн синдром гэгч зүйл Спартад байсангүй бөгөөд улстөрч хэмээх байнгын мэргэжилтэн хүнд сурталтан огт алга байжээ.

Хурилдайн гишүүдийг сонгох эрхтэй хүмүүс нь Спартын бүрэн эрхт иргэд байсан.
Бүрэн эрхт иргэн байхын тулд эртний уугуул удамтай, эр цэрэгт алба хаасан байх шаардлагатай байжээ.
Спартын бусад иргэд сонгуульд санал өгөх эрхгүй байлаа.

Спартчуудыг Их Александр хүртэл довтолж байгаагүй бөгөөд Перс-Грэкийн том соёл цэргийн зөрчлийг Грэкийн талд нааштайгаар аваачихад том нөлөө үзүүлсэн хүмүүс бол Спартчууд байсан. Тиймээс ч тэд өөрснийгөө Грэк соёлыг хамгаалагчид гэж нэрлэдэг байсан юм.

МЭӨ 146 онд Ромчууд тэлж их гүрэн байгуулахдаа Грэкийг эрхэндээ оруулснаар Спартын улс төрийн тусгаар байдал алдагдсан. Гэвч Спарта 1200 жил тусгаар оршин тогтносон нь сургамжтай зүйл мөн.

Ромчууд тэдний системээс үлгэр авч улсаа хоёр төрийн консулын хамт сенатаар удирдуулж байсан бол Нацист Герман гэх мэт гүрэн байгуулах амбицтай орнууд бүх иргэдийг цэргийн эрдэм бие бялдрын хөгжилд хүргэх зохион байгуулалт кампани явуулж байсан.
Тэдний эд баялагийг үзэн ядаж улсын иргэдийг журамд хүргэж шунал авилгалыг алга болгож байсан туршлагыг Марксист, Коммунистууд ч бас туршиж л байлаа.

Спартчууд иргэдээ яаж бэлдэж байсан нь тусдаа маш сонирхолтой өргөн сэдэв учраас энд дэлгэрүүлэхгүй үлдээе.



Top
   
PostPosted: May.09.10 4:23 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Ёстой дотор нь ороод хатчихмаар сэдэв болжээ, эхнээс нь уншаад байсан чинь бүр шөнө дөл болчихсон байна ш д...
Цаашаа үргэлжлүүлээд байгаарай, түүхчидээ. :wd:

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Aug.19.10 11:58 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Mar.03.05 2:48 pm
Posts: 49
Location: where?
orgil09 wrote:
СПАРТА (Товч түүх ба онцлог, авах сургамж)

Спарта хэмээх жижиг нутаг дээр орших эртний улс 1200 жил оршин тогтносон юм.
Үүсэн байгуулагдаад удаагүй байхдаа Спарта замбараагүйдэл, авилгал, хахууль, самуун, хөл толгойгоо сольсон байдалд байсан. Энэ байдлыг нь бүрмөсөн сольж устгаад журам, хуулийн шинэтгэл хийхээр шийдсэн Лукоргос хэмээx түшмэл Спартыг орвонгоор нь эргүүлж чадсан юм.

Лукоргос Спартаг өөрчлөхдөө гурван зүйлийг эрхэм болгосон нь иргэдийн эрх тэгш байдал, бие бялдрын хөгжил, улсын болон иргэдийн эдийн засгийн хэмнэлттэй гамтай байдал зэрэг юм.

Иргэд нь бие бялдар, эр цэргийн хөгжилтэй болсоны улмаас Спартад халдаж зориглох улс бараг байхгүй болсон юм. Гардан тулаанд Спартын армитай зэрэгцэх хүч байхгүй байсан учраас Грекийн олон хот улсууд хоорондоо эвсэж байж Спартатай тулахыг илүүд үздэг байж.
Спартчууд элдэв эд баялагт шунаж биестээ гайхуулах зэргээс хууль, соёлын дагуу ангид хол байсан учраас дотоод авилгал, хахууль зэргээс голцуу ангид байжээ.

Үүнээс гадна Спартын улс төрийн зохион байгуулалт нь гол өрсөлдөгч Афина-аас илүү байсан учраас илүү олон жил оршин тогтнож нэр нөлөөгөө хадгалсан гэж нэрт түүхч философич Макиавэлли тэмдэгэлсэн байдаг.
Спартын улс төрийн систем нь хоёр хаан зэрэг оршин тогтнож сонгогдсон ахмадын хурилдайтай зэрэг байхаар зохион байгуулагдсан байлаа.
Хоёр хаан зэрэг байгаа учир нь нэг хүнд хэт их эрх мэдэл өгөхгүй гэсэн шалтгаанд байсан юм. Хоёр хаан нь билэгдлийн чанартай боловч дайн байлдааны үед цэрэг армиа коммандлан явах үүрэгтэй байжээ.

Харин улсын эрх мэдлийг гол атгагчид нь Ефор буюу Ахмадуудын Хурилдай хэмээгч биет байлаа. Энэхүү хурилдайд байх гишүүдийг иргэд нь сонгодог байсан учраас Спарта нь нэг ёсны цэвэр Ардчилалтай байсан ч гэж хэлэхэд болох юм.
Хурилдайд сонгогдсон гишүүн ахин сонгогдох эрхгүй байсан болохоор архаг парламентчийн синдром гэгч зүйл Спартад байсангүй бөгөөд улстөрч хэмээх байнгын мэргэжилтэн хүнд сурталтан огт алга байжээ.

Хурилдайн гишүүдийг сонгох эрхтэй хүмүүс нь Спартын бүрэн эрхт иргэд байсан.
Бүрэн эрхт иргэн байхын тулд эртний уугуул удамтай, эр цэрэгт алба хаасан байх шаардлагатай байжээ.
Спартын бусад иргэд сонгуульд санал өгөх эрхгүй байлаа.

Спартчуудыг Их Александр хүртэл довтолж байгаагүй бөгөөд Перс-Грэкийн том соёл цэргийн зөрчлийг Грэкийн талд нааштайгаар аваачихад том нөлөө үзүүлсэн хүмүүс бол Спартчууд байсан. Тиймээс ч тэд өөрснийгөө Грэк соёлыг хамгаалагчид гэж нэрлэдэг байсан юм.

МЭӨ 146 онд Ромчууд тэлж их гүрэн байгуулахдаа Грэкийг эрхэндээ оруулснаар Спартын улс төрийн тусгаар байдал алдагдсан. Гэвч Спарта 1200 жил тусгаар оршин тогтносон нь сургамжтай зүйл мөн.

Ромчууд тэдний системээс үлгэр авч улсаа хоёр төрийн консулын хамт сенатаар удирдуулж байсан бол Нацист Герман гэх мэт гүрэн байгуулах амбицтай орнууд бүх иргэдийг цэргийн эрдэм бие бялдрын хөгжилд хүргэх зохион байгуулалт кампани явуулж байсан.
Тэдний эд баялагийг үзэн ядаж улсын иргэдийг журамд хүргэж шунал авилгалыг алга болгож байсан туршлагыг Марксист, Коммунистууд ч бас туршиж л байлаа.

Спартчууд иргэдээ яаж бэлдэж байсан нь тусдаа маш сонирхолтой өргөн сэдэв учраас энд дэлгэрүүлэхгүй үлдээе.



СПАРТА-чуудын талаар арай дэлгэрүүлж өгөөч их сонирхолтой санагддаг юм


Top
   
PostPosted: Aug.27.10 11:26 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
харин дэхх,,,

Спартчууд иргэдээ яаж бэлдэж байсан нь тусдаа маш сонирхолтой өргөн сэдэв учраас энд дэлгэрүүлэхгүй үлдээе гэсэн,,, дэлгэрүүлээд үлдээгээд өгөөч хэхэхэ,,,

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Sep.14.10 1:17 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.02 2:02 pm
Posts: 932
Location: Who needs Naruto..
Bi ch arilahgui boltol tarhia ugaalguultsiim baina daa.Hichneen yum unshaad unshaad hyatadiin mongol-d sainiig olj harahguil baigaa yum.Harin "muu oros ah nar maan" bas ch gej tarhi ugaadag baihad hyataduud shuud l undesten ,yastan ,tsusaar ni arilgan baihgui boltol ugaagaad uusgaj baigaa haragdah yum.

_________________
"Byakugan..!"


Top
   
PostPosted: Feb.21.11 8:42 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11201
марк марк
:cheerleader:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.27.11 1:59 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Image

Наполеоны Эрх Мэдэлд Хүрсэн Түүх
30 Нас Хүртэлх (Төрийн эрх булаалт хүртэл)


Наполеон гэж хэн байв? Ерөнхийдөө энэ асуултанд түүнийг цэргийн, улс төрийн, хувийн талаас нь янз янзаар хүмүүс дүрслэн хариулдаг. Цэрэг талаас нь тэрээр хямарсан Францын зэвсэгт хүчний бага даргаас дэлхийг донсолгосон их генерал болон дэвшиж ертөнцийг ясанд нь тултал чичрүүлж чадсан цэргийн их суутан гэж…Улс төр талаас нь тэрээр хувьсгалд автан шуурч байсан, ардчилсан болох гэж мацсан Францыг гартаа ганцаараа атгаж эзэн хаан болсон цөс ихтэй удирдагч гэж…хувийн талаас нь халаас хоосон Корсикийн цагаач дэлхийн #1 хүчирхэг эрх мэдэлт хүн болж чадсан оюун сэтгэлийн хат болон түүний хайр дурлалын түүх зэргээр нь дүрсэлдэг. Гэхдээ ихэнхдээ домог яриа, уран хэтрүүлгээр л хүмүүс Наполеоныг ойлгодог.

Харин түүний түүхийг нарийн судлаад бодитоор бичин туурвисан бүтээл бол Филип Дуаерийн Napoleon: The Path to Power ном юм байна. Энэ ном нь Наполеоны Корсик арал дахь уг гаралаас авахуулаад хэмжээгүй эрх мэдэлт Францын удирдагч болох хүртэлх тэр замыг харуулан тайлбарлан өгүүлнэ. Наполеоны тухай сонирхсон хүнд чухал ач холбогдолтой энэ номыг энд тоймлон оруулахаар шийдлээ. Бас ойлгож авсан зүйлс эргэцүүллээ ч бичье…

Энэхүү ном нь таван бүлгээс бүтэх бөгөөд тэдгээр нь Корсик, Франц хоёрыг дамжин байсан бага өсвөр нас, Францын Хувьсгалын үеийн идэр нас болон хар залуугаараа генерал болсон тухай, Арми анх коммандлан Италид амжилттай аян хийсэн тухай, Францын колончлолын дайныг Африкт хийсэн тухай, Төрийн эргэлт хийн эрх мэдэл гартаа авсан тухай гэж хуваагдна.

1-р Бүлэг, The Outsider /Гадаад Хүмүүн/
Корсик арал…
Францын мэдлийн Корсик арал нь Францаас тусгаарлахаар тэмцэгчдээр дүүрэн байжээ. Итали гаралтнууд оршин суудаг энэхүү арлын соёл нь тухайн үед маш олигархи хандлагатай том нөлөөтэй хэдэн гэр бүл л бүхнийг шийддэг ба тэдний өрсөлдөөн цусан болж хувирахдаа амархан…ер нь товчхондоо мафийн тухай кинонууд дээрхи Сицили арал шиг байдалтай гэмээр байсан гэдэг…

Наполеон Бонапартын өвөг дээдэс нь Итали гаралтай бага гарын сурвалжит язгууртнууд байжээ. Наполеоне Буанапартэ хэмээх Итали нэрээ сүүлд Наполеон францжуулсан юм. Түүний аав нь нэр нөлөөтэй том хүн байгаагүй ч гэсэн хүүхдүүдээ Францад сургачих хэмжээтэй л сэхээтэн, бага тушаалтан байсан байна. Тэрээр Корсик арал дээрхи тусгаарлах тэмцлийг дэмждэг байснаа сүүлдээ хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож Францын талыг баримтлах болсон гэнэм.

Найман хүүхэдтэй Буанапартэгийн гэр бүлийн 2-дахь хүүхэд нь Наполеон байжээ. Эцэг эхийн буянаар тэрээр багаасаа Францад боловсрол эзэмшсэн юм. Францад сурч байхдаа тэрээр өөрийгөө үргэлж гадаад хүн гэдгээ мэдэрч байсан гэдэг. Тэр нь түүний хэл ярианы цэвэр бус акцент зэрэгтэй холбоотой байсан байна. Тэрээр Корсикийн тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч болно гэж багаасаа мөрөөдөн боддог байсаар цэргийн сургуулиа 16 настай дуусгасан байна.

Цэргийн сургуулиа дэслэгч цолтой дуусгаж ирээд тэрээр Корсикт тусгаар тогтнолчидтой холбоо тогтооход түүнийг авч хэлэлцэхгүй байсан нь түүнийг Франц боловсролтой Франц хүн гэж хүлээж авч байсантай холбоотой бололтой. Тэр үед Францад хувьсгал дэгдэж хаант засаг нуран унажээ. Хаант засаг унахтай зэрэгцэн тэрс радикал үзэлтэй хувьсгалч бүлгэмийнхэн (Жакобин нар) гарч ирсэн юм.

Корсикт салан тусгаарлагч бүлгийнхэн, Жакобинууд, хаант засгийг буцаан тавих хүсэлтэй хүмүүс гэсэн гурван хүч өрсөлдөж байхад залуу Наполеон тэр өрсөлдөөн дунд тэмцэлдэж байв. Тэрээр анх салан тусгаарлах бүлгийг дэмжиж байсан ч тэд өөрт нь байр суурь үлдээхгүй гэдгийг ойлгоод бас Францад олж авсан цэргийн боловсрол, ардчилсан үзэл зэргээсээ болоод ч тэрүү Жакобин үзэлтэн болжээ. Гэхдээ түүний асар их амбицтай л бүх зүйлс холбоотой байсан бололтой. Тэрээр Корсикт эрх мэдэл авахыг л гол зорилгоо тухайн үед болгож байж.

Францын хаант засаг Бүгд Найрамдах буюу ардчилсан засаглал болон солигдож Жакобин радикалууд үй түмээр нь хүмүүсийг ардчилалын нэрийн өмнөөс цаазалж байсан хувьсгалын эхэн үеийг тэрээр эрх мэдлийн тэмцэл хийн төрөлх Корсик аралдаа тийнхүү өнгөрөөжээ. Францын хувьсгалтай зэрэгцээд хямарсан Францын армиас тэрээр ахмад цол авч цөөн цэрэг удирдан Корсикт тэмцээд хүчин мөхөсджээ.

Корсикт хийсэн тэмцэл нь ажилтгүй болмогц 23 настай тэрээр гэр бүлийн хамтаар Францруу бүрмөсөн дүрвэн ирж үнэнч Францын ардчилагч Жакобин болсон байна…

2-р Бүлэг, The Revolutionary /Хувьсгалч/

Наполеон шинэ хувьсгалт засгийн үнэнч оффицер болж Францад суурьшаад байв. Хувьсгал гэгч нь бүхэл бүтэн нийгмийг алга болгоод шинийг босгож ирэхээр оролддог тул асар их хямрал бужигнаан, аюул занал, хэлмэгдүүлэлт, эрх мэдлийн цуст тэмцэл зэргээр шуурдаг үзэгдэл болой.

Энэ их шуурга нь зарим хүн боломж олгож ирдэг нь ч мэдээж. Чухам ийм л бужигнаан дундаас од шүүрэх боломжыг Наполеон алдаагүй гэлтэй…

Францын хаант засаг алга болсны дараа нутаг орнуудаас ирсэн Иргэдийн Зөвлөл төр барих болжээ. Иргэдийн зөвлөлд Корсикоос ирсэн төлөөлөгчтэй Наполеон нягт холбогдож чадсан нь түүний өсөлт, карьерт чухал нөлөө үзүүлсэн байна. Бас өөрийн ах дүү нар нь чухал албан тушаалуудад очиж байрлаад өөрт нь улстөр, лоббийн дэмжлэг өгч байсан нь ч том нөлөөтэй.

Үүнээс гадна Наполеоныг том үсрэлт хийх боломж олгосон хоёр үйл явдал тохиолдсон нь Тулоны бүслэлт болон Парисын гудамжинд болсон бослого даралт нар байжээ. Энэ хоёр үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээллүүд хаа сайгүй байдаг учраас нуршихгүй товчхон бичье…

Францын хувьсгалыг эсэргүүцэгчдийн томоохон хүч нь Тулон хотноо бүрэлдээд байжээ. Тэд хотдоо бослого гаргаж тэрхүү бослогыг нь Англичууд дэмжин усан онгоцоор боомтын хаалт хийгээд байжээ. Тэнд Наполеон их бууны ангийн оффицерээр очоод хойноосоо авсан улстөрийн дэмжлэг болон цэвэр цэргийн ухааны чадвар мэдлэг самбаагаараа их бууны ангийн коммандлагч нь болжээ. Тэрээр мэргэн тактикийн төлөвлөгөө зохиож өндөрлөг газар олж аваад боомт бүслэн байрласан Английн усан онгоцуудыг бөмбөгдөж сарниулаад Тулонд явган давшилт хийж хотыг буулган авчээ. Энэхүү тулаанд шархадсан Наполеон 24-хөн настайдаа Бригадийн Генерал цол авсан байна.

Залуу генерал цол авсан ч гэсэн бусниу байдалтай Францын армид тэгсгээд замхрах гээд байсан Наполеонд ахин нэг боломж гарч ирсэн нь Парис хотод болсон явдал байв. Парист хаант засгийг дэмжигчид гэнэтийн бослого гаргаж Иргэдийн Зөвлөлийг бүслэж аваад байх үед тэр хавиар байсан цэргийн оффицерүүдийн дунд их бууны ангийн мэдлэгтэй Наполеон явж байж таарсан байна. Зүгээр л шахуу сэлгүүцэж явсан хэрэг.

Босогчдод тасчуулан хаях аюулд хүрээд байсан Иргэдийн зөвлөлийн ордонг хамгаалах үүргийг авсан Наполеон их бууны цацрах сумаар босогчидруу хэд хэд галлаж бослогыг намжаажээ. Ингэснээрээ ардчилалыг аварсан хэмээх алдрыг Наполеон шууд олж авчээ.

Дотоодоо ингэж айхтар хямраад байсан Францын зэвсэгт хүчин тал талд хуваагдан байрлаж байсан байна. (Италийн Арми, Дотоодын Арми, Рэйн Мөрний Арми гэх мэт). Бүгд Найрамдах Улсыг аварсан гэх тодотголоор Наполеоныг Италийн Армийн (Италитай тулан байрлах арми) коммандлагчаар томилжээ. Энэ нь гэнэт их нэр төр олж авсан Наполеоныг Парисаас холдуулах улстөрчдийн алхам байснаас биш Италид түүнийг тулалдан амжилт олно гэж огтхон ч санаагүй хэрэг байв.

Энэ үед бас Наполеон Жосефинтэй танилцаж амрагууд болсон байна. Жосефин нь Францын нөлөө бүхий улстөрч Баррасын амраг байсан бөгөөд тухайн үеийн томчуулын хэрэг явдалтай танил дээд зиндааны гэж хэлж болох эмэгтэй байжээ.

3-р Бүлэг: The Conquering Hero /Эзлэгч Баатар/


Наполеон Италид тулан байрлах Францын армийг коммандлах эрх авахад олон хүмүүс түүнийг дэмий сонголт боллоо гэж хэлж байсан байна. Томоохон хүч коммандласан ямар ч туршлагагүй хүнийг бүтэн арми коммандлахаар томилсон нь цэвэр улстөрийн шийдвэр гэж ахмад генералууд ярилцаж байжээ. Үнэндээ улстөрчид удааширсан Италийн дайнд Наполеон амжилт олохгүй нь тодорхой гэж бодсон байх талтай бөгөөд Наполеоны амраг Жосефин улстөрчидтэй холбоотой нөлөөгөөрөө түүнийг томилогдоход нөлөөлсөн ч гэж зарим хүмүүс үздэг.

Наполеон харин Италийг маш нарийн судалсан байв. Тэрээр Италийн газрын зураг, газарзүйн нөхцөл байдлыг уйгагүй судлаж цээжилсэн байсан тэрээр Итали явахын өмнө хийсэн илтгэлүүдээс нь харагддаг юм байна.

Итали явахын өмнөхөн тэрээр Жосефинтэй гэрлэлтээ батлуулжээ. Тэрээр Италиас Жосефинрүү үнэнч хайр сэдэвтэй захиа маш олноор нь явуулж байсан нь түүх сонирхогчдын анхаарлыг их татдаг юм. Тэр үед Наполеон үнэхээр харангуй романтик шиг зан төлөв гэрлэлтийн хувьд гаргаж байсан бололтой…

Италид очмогц нь оффицерүүд түүнийг хараад басамжилж намхавтар туранхай цонхигор Корсик эр зэргээр хэлэлцэж байсан ч түүнийг Италийн нөхцөл байдал цэргийн нөхцлийн талаар яриад эхэлмэгц нь бүгд үг дуугүй хүндэлж эхэлсэн бололтой.

Түүний Италид хийсэн аян дайн нь маш нарийн судлагдсан зүйл болохоор энэ талаар маш богинохон бичлээ:

Францын хувьсгал хямралыг тогтоохын зэрэгцээ Францыг хүчгүйдүүлэх зорилготой байсан Европын орнууд нь Австри, Прусс, Британи тэргүүтэй улсууд байжээ. Франц Италийн хил дээр Австрын хүч байрлаж Пиeмонтын вант улсыг дэмжиж байв. Итали нь олон вант улсуудад хуваагдсан байсан бөгөөд Пиемонт, Милан, Тускан, Ломбарди, болон Папын мэдлийн нутаг зэрэгт хуваагдаж байжээ.

Товчхондоо Наполеон комманд авмагцаа Италид цөмрөн орж аян дайн эхлүүлэн Австрийг бут цохиж гэрээ хэлэлцээр хийхэд хүртэл нь шахан хөөж чадсан байна. Мөн Италийн гүнд цөмрөн орж Ромын Пап ламын нутагтай тулан ирсэн ч элдэв хямрал тэнд гаргасангүй. Олон хувьсгалт Францчууд Пап ламыг унага гэж шаардаж байсан ч Наполеон том үр дагавар авчирч магад гээд тийм шийдвэр хийсэнгүй.

Наполеон ингэж олон дараалсан хүчирхэг том ялалтууд авчрахдаа

1) Цэвэр цэргийн мэдлэг ур чадвар харуулсан

2) Австрыг цохиж чадсанаараа Францын нэрийн өмнөөс дипломат гэрээг гардан хийсэн бөгөөд түүгээрээ маш их эрх мэдэл олсон.

3) Өөрийн гавъяаг сурталчлан Францын ард түмэнд түгээхийн тулд хоёр ч сонинг гаргаж байсан.

4) Уран зураачдаар өөрийн хөргийг ихээр зуруулж Францын ард түмний дунд мөрөөдлийн баатар маягаар нэр хүнд олохоор ажиллаж байжээ.

Наполеон яагаад ард түмнийхээ дунд нэр төр олж чадсан нь зөвхөн цэргийн гавъяагаар биш харин түүний сонин хэвлэлээр алдаа, бяцхан ялагдлуудаа ч залруулж чадсан болон үлгэрийн баатар шиг өөрийгөө дүрслэн бүүр уран зургууд гарган түгээж байсантай холбоотой ажээ.

4-р Бүлэг: The Civilizing Hero /Соёлжуулагч/

Наполеоны Италид хийсэн ялалтын дараа Британи л Францын цор ганц өрсөлдөгч болсон байв. Арлын Британичууд дэлхийд ноёрхсон шалтгаан нь тэдний асар хүчирхэг флот, тэнгисийн цэргийн хүч байжээ. Тэрхүү тэнгис далайд тогтоосон их нөлөөгөөрөө дэлхий даяар колончлол тогтоож улсынхаа санг арвижуулан баяжсан нь тэдний гол чадал байв. Америкт колонио алдсанаас хойш Британий хувьд хамгийн чухал колони нь Энэтхэг байлаа.
Наполеон болон Францын цэргийн стратегчид судалгаа хийгээд Британийг тэнгист хэзээ ч Франц дийлэхгүй гэж дүгнэсэн байна. Наполеон тэгэхэд нэгэн санаа гаргаж ирсэн нь Египетийг эзлэх байв. Египет нь стратегийн маш чухал байрлал юм. Суэцийн хоолойгоор дамжин Энэтхэгээс бараа орж ирдэг учраас Египтийг авбал Британий эдийн засагт том гарз учруулах нь тодорхойгоос гадна Египтээр дамжин тэнгисээр биш газраар Энэтхэгт Францын арми очиж Британийг хөөн гаргах боломж байна гэж Наполеон ухуулан ярьж тайлагнасан байна. Түүний Италид олсон ялалтуудын нэр хүндээс шалтгаалж санааг нь иргэдийн зөвлөл зөвшөөрчээ.
Ингээд Наполеон газар дундын тэнгисийг гатлан Египтэт очсон юм. Тэнгист Британий хөлөг онгоцуудтай л таарвал бут цохиулах магадлалтай байсан учраас маш болгоомжтой тэнгис гатласан гэдэг.
Тухайн үед Египтийг Оттоман Түрэгүүд Мамлюкүүдээр дамжуулан барьж байжээ. Оттоман Турк нь дундад зуунд асар их хүчирхэгжин тэлсэн гүрэн байсан бөгөөд Мамлюкүүд нь бүүр балар эртнээс Египтэд очсон төр, цэргийн эрх баригчид байжээ. Тэд боол, хөлсний цэрэг гаралтай хүмүүс бөгөөд Монголчуудтай тулалдаж байсан нь бас сонирхолтой түүх байдаг.
Пирамидуудын ойролцоо Наполеон Мамлюкүүдтэй шийдвэрлэх тулаан хийсэн юм. Тэрхүү тулаанд морин цэргийн хурданд тулгуурлаж олон зуун жил хүчирхэг байсан Мамлюкуудын эсрэг Наполеон дөрвөлжлөх тактик хэрэглэн байлдсан байна. Явган цэргүүд нь хэд хэдэн дөрвөлжин болон жагсаж их буу, нөөц хангамж зэргээ дундаа байрлуулаад хөдлөн байлдсан нь Мамлюкуудын морин цэргийн давуу байдлыг алга болгож чаджээ. Наполеон энэ тулаанд Мамлюкуудыг бут цохиж Мамлюкууд Сири-лүү таран ухарч одсон байна.
Энэ ялалтаас хойш удалгүй Наполеоны Египетрүү авч ирсэн хөлөг онгоцууд Британий тэнгисийн цэргийн дайралтанд өртөж `Нил Мөрний Тулаан`өрнөсөн юм. Энэхүү тулаан нь Францын хөлөг онгоцнуудын нуугдан байрласан Абукирийн буланд (Нил мөрөн далайд цутгах хэсэгтэй ойр) Английн адмирал Нелсон орж ирэн хийсэн тэнгисийн тулаан байв. Францууд бут цохиулжээ.
Тэнгист Англичуудад юм болохгүй нь батлагдсанг ойлгосон Наполеон Францруу буцан явах тээвэрлэлгүй болсон учраас Ойрхи Дорнодын Араб ертөнцөд армиа хөдөлгөж нөлөөгөө тэлэхээр шийдсэн байна.
Египтэд гарсан жижиг бослогыг нухчин дараад Наполеон цэргээ аван хойш түрэн явж одоогийн Израйл Палестиний эрэг даган байрлах хотуудыг эзлэжээ. Оттоман Түрэгүүд хотуудыг хамгаалан байлдсан ч Наполеоны том дайсан нь халуу төөнөх элсэн цөл, усгүйдэл, нөөцийн дутагдал, өвчин зэрэг байжээ. Түүний олон цэрэг харангадаж үхэж хар тахалд олон эрс нь идэгдсэн байна. Өвчтэй, аврах аргагүй болсон цэргүүдээ зовоолгүйгээр өөрсдөө алсан тохиолдол гарсан бөгөөд бас баривчлагдсан дайсны цэргүүд дээр сум үрэхгүйн тулд бүгдийг нь жадлан алсан зэрэг хэрцгий явдлууд гарсан байна. Энэ бүхэн нь нөөцийн дутагдалд орсон элсэн цөлд ангасан армийн өөр аргагүйдсэн байдлыг харуулдаг.
Араб ертөнцөд хахир хатуу энэ тулааныг хийсний дараа Наполеон илүү шийдэмгий, үл итгэмтгий болсон гэдэг. Бас түүний эхнэр Жосефин өөр хүнтэй явсан тухай мэдээг тэр авч хүн чанарт итгэхээ больсон гэх мэт захиаг дүүдээ явуулж байсан байдаг.
Египтэд том гарз авч байсан ч Наполеоны нэр хүнд Францад огт унахгүй байсан нь түүний тоглож сурсан мэдээлэл хэрэгслийн давуу тал байлаа. Францаас алс хол яваа түүнийг хажууд нь хянаад шүүмжлэн бичээд байх боломж ч тухайн үед байсангүй. Өөрөө байлдаан болгоноо амжилттай талаас нь бичиж ялагдлаа дарагдуулан тайлбарлаж байсан нь үүнд нөлөөтэй. Түүнээс гадна Франц оронд олон жил дутагдсан үндэсний баатрын орон зайг нөхөж байсан хүн нь Наполеон учраас түүнийг шүүмжлэхээс илүү шүтэн биширч бяцхан ялалтыг том ялагдлаас илүүтэй хүлээн авч байсан нь Францчуудын өөрсдийнх нь ч шийдвэр байсан гэлтэй.
Египтэд Наполеон буцаж ирмэгцээ тэнд байгаад байх шаардлага үгүй боллоо гэж хувьдаа шийдээд бх армиа туслах генералдаа хариуцуулан үлдээгээд Францруу сэм яваад өгчээ. Армиа дээрээс тушаал авалгүй орхиод ирнэ гэдэг асар том шийтгэл хүлээх зүйл ч гэсэн сүүлийн хэдэн жил бараг хаан шиг эрх мэдэлтэй гадаад оронд ажиллаж Францын албан шугамнаас тасраад байсан Наполеонд тоох ч хэрэг биш байж. Бас үндэсний баатар гэсэн нэр хүндээ ч ингэж хэрэглэсэн байна. Хачирхалтай нь Наполеоныг Францруу эргэн явахад Газар Дундын Тэнгисийг бүрэн хянаж байсан Английн хөлөг онгоцууд замд нь огт тааралдаагүй байна…Ингээд Наполеон Францад дараагийн алхмаа хийхэд бэлэн хүрч иржээ.

Төгсгөл Бүлэг: Seizing Power / Эрх Мэдэл Булаасан нь/

Гучхан настай Наполеон төрийн эрхийг гартаа авсан түүх…

Францын хувьсгал шуурга мэт хурдтай арчин өнгөрчээ. Олон зуун жил ноёлон суусан хааныхаа толгойг авч ардын төлөөлөх засагт шилжин олон хүний цус урсгаад сүүлдээ хэт хувьсгалжсан хүмүүсийнхээ толгойг авч, улмаар хаант засаг буцаан гаргах гэсэн хүмүүсийг номхотгохын хэрээр гадны хүчирхэг гүрнүүдийн эсрэг тулалдаж ялж ялагдсан тэрхүү богинохон хэдэн жилд хүмүүс юу болоод байгааг ухааралгүй өнгөрч олон ч хүн амьдралаа алдаж, азтай нь үлдсэн байна. Харин чухам ийм л үед Наполеон мэт хүмүүс гарч ирэх боломж байдгийг түүх олон дахин давтан харуулсан…

Наполеон Корсикоос ирсэн цагаачлагч бага оффицерээс Францын үндэсний баатар хүртэл ахиж мандсан нь Францын Хувьсгалын гол үзэл санаатай нийлж байсан. Францын хувьсгал нь ард түмэн бол улсын эзэн гэсэн санааны өмнө явж байснаас гадна хүн Хаан, Ноён язгуур гарлаараа биш эрэмгий ухаан, чадал хөдөлмөрөөрөө өөрийгөө бүтээнэ гэсэн ойлголтыг Наполеон харуулсан учраас үнэхээр түмэн олны дэмжлэгийг хүлээсэн юм. Бүүр сүүлд хэт их хүчирхэгжээд өөрөө хаан болж ямбанд умбасан нь уналтынх нь эхлэл байсан ч хов хоосноос Европын шилдэг цэргийн жанжин болсон залуу Наполеон бол `Байгалийн Их Хүч` байлаа…

Наполеон хэрхэн төрийн эрх булаасан бэ?

Энэ асуулт бол мэдээж төрөө булаалгасан Францын Ардын(Иргэдийн) Төлөөлөгчдийн засагтай холбоотой…Үнэндээ Францын засаг ард түмний дунд нэр хүндээ маш их алдаад байлаа. Олигархи чанарт шилжиж коррупци буюу бидний хэлж заншсан бохирдол, хахууль, авилгалд автсан нь нэр төрөө ардын дунд алдсан хэрэг байв.

Чухам яг тэр үед Францын хийсэн аян дайнуудыг удирдан байсан генералууд асар их эрх мэдэл нөлөөтэй болж байсан. Арми удирдан зэвсэг цэргийн эрх мэдэлтэй болохоос гадна энгийн ардуудын дунд нэр цэвэр байх завшаан генералуудад байсан байна. Наполеоны өрсөлдөгч байсан бусад Францын генералууд чухал тулаануудад ялагдсанаас гадна Наполеоны хэмжээний өөрийгөө иргэдэд таниулах PR авъяас буюу хэвлэл мэдээлэл ашиглан өөрийгөө сурталчлах чадвар бага байсан нь ч Наполеонд завшаан болжээ.

Ингээд Наполеоныг Египтээс ирэхэд түүнийг л дэмжээд одоогийн засгийг унагая гэж бодсон улстөрч нөлөө бүхий хүмүүс тосон авсан байна. Наполеон ч иймэрхүү саналуудыг Италиас эргэн ирээд сонсож байсан ч хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин энэ удаад яах аргагүй боломж маш их байснаас гадна Иргэдийн Зөвлөл ямар ч хүчгүй болсон байсан учраас түүнд ногоон гэрэл өгчээ.

Египтээс тушаал аваагүй хэрнээ армиа орхиж ирсэн Наполеонг шийтгэе гэж Иргэдийн Төлөөлөгчид дунд улстөрчид ярьж байсан ч яаж ч чадахгүй байсан нь тэдний огт хүчгүй байсанг илтгэнэ.

Хэдхэн хоногийн дотор Наполеон өөрийг нь дэмжнэ, засаг өөрчлөе гэсэн улстөрчидтэй нэгдэж хуйвалдан төлөвлөгөө зохиогоод Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын танхимд шууд төрийн эргэлт хийхээр ярилцацгаасан байна.

Төлөвлөгөө ёсоороо бол Наполеон танхимд сүр хүчтэй орж ирэн маш хүчтэй илтгэл тавин хурц шүүмжлэн төрд эргэлт хийж байгаагаа зарлан шударга ёсыг тогтоож Францын Хувьсгалын жинхэнэ санааг хэрэгжүүлнэ гэж уран гоёоор илтгэх ёстой байсан юм. Гэвч санаснаар болсонгүй.

Яагаад ч юм Наполеон танхимд орж ирээд үгээ маш муу хагас хугас хэлж эхлэхэд хурлын гишүүд хашгичин дайрч эхэлсэн байна. Тэгэхэд Наполеоныг хамгаалах гэж ирсэн цэргүүд танхимд орж ирснээр хурлын гишүүд ухран танхимаас зугтааж Наполеон төрийн эргэлтээ инээдмийн жүжиг маягаар дуусган хэрэгжүүлсэн гэдэг…

Үнэндээ Наполеоны гадаадад байлдан олсон амжилт нь ногоон гэрэл өгчихсөн юм. Түүнд нарийн хуйвалдаан схем хийх ч шаардлага байгаагүй нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурал ямар сул дорой байсантай холбоотой.

Тэгээд Наполеон төрийн эргэлт хийж байгаагаа зарлан хахууль, бохирдолд холбоотой гишүүдийг албанаас нь чөлөөлөх тушаал гарган Францын Ардын их хувьсгалын жинхэнэ үзэл санааг одооноос бид хийн үргэлжлүүлнэ, ариунаар авч явна гэх мэтээр сүржин ярьсан байна…Гэвч их л удалгүй таван жилийн дараа Наполеон Эзэн Хаан болсон билээ…

Ингээд Наполеоны хэрхэн Корсикийн цагаачаас улсын эзэн, дэлхийн #1 хүч, эрх мэдэлтэн болсон түүх зогсон энэ ном дуусдаг. Цааш нь бас Наполеоны түүх тун сонирхолтой…байлдан эзлэлтүүд, Орост хийсэн аян дайн, цөллөгө, буцан ирэлт, ялагдал гээд…гэхдээ Наполеон чухам хэн гэгч вэ гэдэг нь эхний хэсгийн энэ амьдралаас нь 30 нас хүртлээ юу хийсэн бэ гэдгээс нь харагддаг билээ.


Top
   
PostPosted: Feb.27.11 2:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16621
Сайхан сэдэв байна. Би хувьдаа Леонидын 300 спартаас өөр сонссон зүйлгүй тууж явсан хүн байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.11.11 2:14 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Feb.13.10 12:26 am
Posts: 442
napeleon bonaparte iin tuhai saihan ym unshlaa tnx orgil


Top
   
PostPosted: Mar.21.11 11:12 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Хаан гэж юу вэ?
Image

Дэлхийн бараг бүх улс орнууд хаант засгийг дамжин явсан байдаг. Яагаад хаан гэгч анх гарч ирэх нь байгалийн шалгарал, тэмцэлдээнд ялалттай холбоотой асуудал байсан бололтой.

Хүч эрх мэдэлтнүүдийн өрсөлдөөнд үнэмлэхүй ялалт байгуулсан хүн хаан болж эрх мэдлээ бүрэн нэгтгэж үр хойчоороо өөрийгөө залгамжлуулахаар болгож үлдээчихээд хорвоогоос талийна. Түүнийг үр хойч нь залгамжилж шууд цусны удам тасарвал ах дүүсээс нь хаан болох жишээтэй. Бас зарим тохиолдолд хааны угсааг үгүйсгэж цоо шинээр хаан гарч ирэн шинэ хааны угсаа гарч ирнэ…

Ямар ч тохиолдолд хаан нь залгамжлагч хаан гарч ирэх нөхцөл орыг тавьдаг байна. Хаан мажийхад дараад нь нийтлэг ардчилсан тогтолцоо гарч ирэх боломж маш бага. Учир нь нэгэн цор ганц хүн бүх эрх мэдэл ганцаараа атгачихсан байж байгаад мажийж байгаа учраас тэр их хөрөнгө, хүч, эрх мэдэл хуваагдахад хэцүү, нэгэн хүнээр залгамжлагдах л болно…

Ингээд залгамжлагдах нь бас нэгэн сөрөг үр дагавар авчрана. Хааныг залгамжлагч ханхүү нь хаан аав шигээ эрдэм чадал бүхий биш байсан ч гэсэн нэгэнт л хаант засаг учраас дорой хаанаа ч хүртэл өргөмжлөөд л үргэлжлэнэ. Энэ нь байгалийн шалгарлын эсрэг үзэгдэл юм. Түшмэлээрээ төр бариулахаас өөр аргагүй дорой хаад бүх л улсын түүхэнд байсан.

Залгамжлалтын өөр нэг маш том сөрөг үр дагавар нь хааны үр хүүхдүүдийн дунд гарах тэмцэлдээн. Хаан хөвгүүдээ алагчилж үзэлгүй тэгш тэгш юм хувааж өгнө. Тэндээс маргаан гарч хэн нь ихийг авах вэ гэж тэмцэл болно. Улсын хөгжил тэр сөргөлдөөний гарт олон жилээр үрэгднэ. Ард түмний цус урсана…

Хааны хөвгүүдээс гарах хөвгүүд, тэдний бас хөвгүүд гээд бүгд л эрх мэдэлтэй ноёд болцгооно. Ингээд л бас байгалийн эсрэг үзэгдэл! Ердөө л хааны ач гуч байсан учраас нэгэн ноён гарч ирж бүс нутагт ноёлон дарангуйлах эрх авч байна гэсэн үг!

Энэ бүхнээс дүгнээд үзвэл анх хаан гарч ирэх нь байгалийн шалгаралтаар явагдах үзэгдэл боловч түүнийг үр хойч нь залгамжлаад явна гэдэг маань байгалийн эсрэг үзэгдэл болчихож байна. `Язгууртан` байснаараа их эрх мэдэл эзэмшнэ гэдэг нь зүгээр л шударга бус явдал гэж дүгнэж болно. Хааны ач гуч нар бид мундаг хаан өвөг эцгийн буянг эдэлж байна гэж хэлэх боловч өөрсдөө эрдэм чадал дутмаг зүгээр л өв эзэмшиж бусдыг ноёлж байгаа бол тэр нь шударга биш гэдэг нь хэнд ч илт.

Тийм учраас хаант засгийн угсааг хадгалан нураачихгүй байх дараагийн аргачлал гарч ирнэ. Тэр нь `бурхан тэнгэрээс заяагдах`.

Хаадууд бурхан тэнгэрээс заяагдсан учраас угсаа залгамжилж явна гэж тунхаглаад шашинг авчирч нөлөө бүхий санваартнуудаар дамжуулан ард олонд түгээж орхиод шашинтай цуг хаанд итгүүлэх нь түгээмэл арга байжээ.

Анх Христийн шашин нь хамгийн хэцүү зовсон хүмүүст горьдлого өгөх энэрэнгүй шашин болж гарч ирсэн боловч хаадууд тухайн шашинг өөрсөддөө ашигласнаар католик шашны бүхэл бүтэн том төв босч ирэн Пап лам хэмээх эрх мэдэлтэн гарч ирэн хаадуудын эрх ашгийг хамгаалах үүрэг гүйцэтгэх болсон байдаг. Монголын хаадууд ч яг энэ аргаар шашнаар өөрсдийгөө хамгаалуулах гэж Төвдөд Далай Лам нарыг гаргаж ирж байв.

Ингээд хаант засгийн үр дүнд шашны догма, мухар сүсэг нийтэд хэт түгэж шинжлэх ухаанд саад хийж олон зуун жилээр дэлхийн хөгжлийг хорьж орхисныг Dark Ages буюу харанхуй үе гэж нэрлэх нь бий. Энэ нь чухамдаа ХААН-аас л болсон хэрэг.

Хааны хөвгүүд ач нар хоорондоо газар булаалдаж хэсэг хэсэг төв газруудад нөлөөгөө тогтоож нэгэнтэйгээ хатгалдсаар байх нь Feudalism гэж нэрлэгднэ. Шууд утгаараа энэ үг нь `ноёдын хоорондын өш хонзогнолт` гэж орчуулагдна. Монголчууд энэ үгийг оросоос шууд аваад фёодализм гэж хэлдэг. Фёодализм нь ноён-албат гэсэн утга агуулахаас гадна тэр олон тоо томшгүй хурган ноёд хоорондоо хөлөө жийлцэн улсын хөгжлийг хойш татахыг хэлдэг байна.

Орост ноёд бояарууд нь хоорондоо хөлөө жийлцэн байхад Догшин Иван тэднийг хүйс тэмтрээд хүчийг нэгэн цэгт төвлөрүүлснээрээ эрээвэр хураавар байдлыг засахтай аядсан ч гэсэн дараа дараачын хаадууд `царь`-ууд нь тэр их төвлөрсөн эрх мэдлээ алдахгүйн тулд ардуудаа дарласаар байгаад хувьсгалруу түлхэсэн. Францад ч гэсэн олон вангуудыг нэгэн цэгт 14-р Луй төвлөрүүлж Францыг нэгэн төвд атгаж улс хөгжүүлэх төслүүд хийж чадсан ч гэсэн вангуудаасаа татвар авч зүрхлэлгүй ард олноосоо алба авч зовоосоор байгаад хойч үедээ цуст хувьсгал дэгдээх нөхцлийг нээж орхисон. Хятадад ч олон зуун жилийн династи болгон нь хувьсгал авчирч байсан. Цин Ши Хуандигаас эхлээд Манж Чин улс хүртэл ард олны бослогоор дуусч байв. Энэ бүхний учир нь хааны угсааны олон ноёд өөрсдийн бүтээлээр татвар төлөхийн оронд ард олонг боол болгож ашиглаад хамаг албаа тэднээр гаргаж байсанд байна.

Монголд Чингис хаан гарч ирэн улс байгуулж улмаар дэлхий дахиныг зангидсан гүрэн байгуулж байв. Энэ нь байгалийн шалгарал, агуу их үйлдэл. Гэхдээ түүнийг залгамжилсан хаадууд дотор Чингистэй амжилтаараа дүйх хаан ч ховор байж. Түүнийг залгамжилсан Өгөдэй хаан л гэхэд архинд орсоноо нуулгүй бичсэн нь Нууц Товчоонд үлдсэн. Чингис Өгөдэйн агуу их эцэг байгаагүй бол байгалийн шалгарлаар Өгөдэй өөрөө хаан болох ч байсан уу бүү мэд. Монголын түүхэнд хүчирхэг хаад байсан ч гэсэн улсыг үсэргэн хөгжөөсөн хаан цөөхөн байв. Түүнээс гадна хаадын угсааны олон тайж ноёдууд эцэстээ тоо томшгүй болоод утгаа алдсан байдаг.

Хаан ноёдын тэмцлээр монголчууд олон зуун жил өөрснийхөө цусыг урсгасан нь эмгэнэлтэй үнэн түүх. Тийм ч учраас Монгол улс доройтон суларч Манж-Хятадад эзлэгдэн алга болох шахсан нь ч үнэн. Эцэстээ бүүр Төвдөөс лам залж ирээд Хаан болгоод тахин шүтэж байсан…

Европын гүрнүүд дунд Англичууд хамгийн түрүүнд хаант засгийг хязгаарлах реформ хийж чадсанаараа Европын гүрнүүдэд хүч эрдмээр тэргүүлэх болсон нь чин үнэн юм (1215 он). Хааны зарлигаар биш ХУУЛИАР Англичууд бүхнийг хийж эхэлсэн нь тэдний хүчирхэгжлийн нууц ч байсан биз.

Хааныгаа шүүхээр шүүн цаазлаж ч байсан хүмүүс бол Англичууд мөн! (1649 он)

Хууль гэгч зүйлээр бүхнийг шийддэг өв уламжлалыг Англичууд өөрсдийн нутагт бүрэн тогтоож чадсан юм. Гэсэн ч бас хааныгаа үгүй хийчихэлгүй хэмжээт эрхт болгоод бэлэг тэмдэг болгочихсон юм. Тийм ч учраас тэд Францчуудыг дандаа ялдаг байсан биз. Францууд хэмжээгүй эрхт хаан, вангуудын доор байнга байсан учраас хууль зүй, ард түмний билэг оюуны элемент орсон засаглалтай Англичуудад хүчин мөхөсдөж байсан тал бий болов уу.

Япончууд ч мөн реформ хийж юун түрүүн язгууртан ноёдын эрх мэдлийг хязгаарлаж чадсанаараа Азид үсрэнгүй хөгжсөн. Улмаар Японы хаан нь ч билэгдлийн чанартай болжээ.

Францууд, Оросууд, Хятадууд бүгд л цуст хувьсгалаар хаанаа бүүр үгүй хийж орхисон. Тэгснээрээ ч тэд цойлон гарч ирсэн нь үнэн юм…

Чингис, Юлий Цезарь зэрэг агуу хүмүүс гарч ирдэг байгалийн жам. Тэднийг үр хүүхдүүд нь үргэлжлүүлээд олон зуун жил явах нь харин улсын доройтол бололтой. Чингис хааны засаг төрд дандаа эрдэм чадлаараа шалгарсан төрөл бүрийн хүмүүс байсан. Чингис өөрийн хамаатан болох язгууртан ноёдоос илүү өөрийгөө нотолсон баатруудад итгэдэг байснаараа монголд том реформ хийсэн ч Чингисийн үр сад Чингисээс тэр тал дээр олон алхам хойш ухарсан юм. Чингис эрдэм чадлаараа шалгарсан хүмүүсээр улсаа жолооддог байснаараа MERITOCRACY Монголд тогтоосон юм. Гэвч Чингисээс хойш `Чингисийн цустай, язгууртай` хүмүүс эрдэм чадлаараа илт илүү хүмүүсээс дээгүүр байр эзлэх болсон.

Ромчууд Юлий Цезараас өмнө бүгд найрамдах засаглалын үлгэр жишээ болсон агуу их гүрэн байлаа. Цезарийг залгамжлан булаалдсан олон `цезариуд` гарч ирснээрээ Ромын тэр мундаг бүгд найрамдах систем алга болж хэдэн зуун жилийн дараа агуу Ром суларч мөхөхөд хүрсэн байдаг.

Хаант засгийн бас нэгэн том балаг нь хүний эрх чөлөө. Хааны дор байгаа албат иргэд эрх чөлөөгөө алдан боол сэтгэхүйтэй болно. Амь насаар нь сүрдүүлж ноёлж байгаа хойно албат иргэн өөр яах билээ. Олон зуун жилийн династи буюу хаант засгийн угсаа залгамжлал нь улс оронг дэлбэрэхэд хүргэдэг!

Эрх чөлөө нэрэн дор Францууд хааныхаа толгойг нь хэрчиж, улаан туган доор Оросууд хаанаа гэр бүлтэй нь буудаж байв. Америк ч анх байгуулагдахдаа бурангуй хааны доор байхгүй гэсэн уриатай бослогоос эхэлж байлаа. Монголчууд ч 1920-иод онд төрөө реформд оруулж хаанаа хязгаарласан нь маш том алхам болсон нь мэдээж.

Хаан ноёдын зарлигаас бичигдсэн хуулийн зарлигт шилжих нь улс орны маш том дэвшил гэдгийг түүх харуулж байгаа нь энэ юм.


Top
   
PostPosted: Jul.12.11 11:55 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: May.05.11 2:24 pm
Posts: 65
Ваффен wrote:
Монгол 70жил хятадын клон байсан бол яасан байх бол

tuuhend hervee , baisan bol gesen ugs bdgui yum daa eniig sain togtoogood avchih teed yarij bai


Top
   
PostPosted: Jul.17.11 8:30 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jul.17.11 7:06 pm
Posts: 132
Location: black eyed
тэмдэглэгээ

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Top
   
PostPosted: Dec.21.11 5:59 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 640
Location: Байхыг хүссэн газартаа
nice sedev baina orgil tzspun hudulmurch yumaa bayarlalaa ushuu ih medleg nemeerei

_________________
Автоматжуулна


Top
   
PostPosted: Mar.28.12 1:04 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11201
Rudoll wrote:
Дэлхийн 2-р дайнд германы нацистууд ялагдсанаар үндсэндээ шийдэгдсэн гэж үздэг. Гэвч тэд бүрэн ялагдсан уу гэдэг асуулт нууцлагдмал хэвээр байгааг сүүлийн үеийн учир битүүлэг үзэгдэл, баримтууд эргэлзэхэд хүргэж байна.
Image

1. Адольф Гитлерийн өөрийгөө буудсан цогцосны ажиглалтаар өмсөж байсан костюм элэгдэж хуучирсан байсан ба зүүн хөлний оймс өсгий, өлмий хэсэгтээ 2-3 элэгдэж цоорсон цоорхойтой байжээ.
Дүгнэлт: Тэр бол хаан гэтэл бүтэн оймс, шинэ биш ч боломжийн хослол олдоно шүү дээ. Харин орлон тоглогч түүнд нэлээн хэд байсан. Тэр Гитлерийн цогцос яг мөн үү


2. дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд АНУ флотыг задгай далайд явж байхад нь 2-3 ширхэг нисдэг таваг гарч ирэн 10 секундын дотор устгасан ба ганц хоёрхон л байлдааны бус зориулалттай жижиг онгоц үлдээжээ. амьд үлдэгсэдийн яриагаар ТЭД ГЭНЭТ УСАН ДОТРООС ГАРЧ ИРЭН НҮД ИРМЭХИЙН ЗУУР Л БИДНИЙГ АРЧСАН БИДЭНД ХАНГАЛТТАЙ ЗЭВСЭГ БАЙСАН БОЛОВЧ БИД ЯАЖ Ч ЧАДААГҮЙ, ЧАДАХЧГҮЙ БАЙСАН гэжээ.

3. одоогийн цөмийн пластик пуужинг Германчууд аль хэдийн үйлдвэрлэчихээд Франц дээр анхны туршилтаа хийсэн /энэ нь цөмийн орцгүй пуужин байсан/ үүний балгаар Олон мянган хүн хиарсан. пуужингаа ФАО1, 2, 3 гэж нэрлэдэг байжээ. Мөн АКА-47, Сансарын хөлөг, болон бусад технологиудыг Орос, АНУ хоёр Германчуудаас хулгайлжээ.
Дүгнэлт: Тэд өнөөгийн шилдэг технологиудыг бий болгосон байсан нь .......

ImageImage

4. АПОЛО анх Саран дээр буугаад хэдхэн хором болоход НАСА - гаас маш яаралтай буц гэсэн аваарын дохио авчээ. учир нь Саран дээр үл мэдэгдэх маш олон техник байсан. сүүлд ажлын багийханы яриагаар нотлогдсон.
Image

5. 1945-хойш хүйтэн дайны үед /ЗХУ-АНУ/ нацистын нууц баазыг антриктаас илэрүүлсэн. одоо ч зарим зүйлс нь бүрэн тайлагдаагүй учир битүүлэг байгаа
Image
6. АНУ-н цэрэгт баригдсан Германы эрдэмтэн, инженерийн яриагаар НАЦИСТ арм нисдэг дугуй хэлбэртэй агаарын динамик хуулийг зөрчиж ажилладаг техник туршиж байснаа ярьжээ. харин туршилтын бааз, материалууд хаашаа орсон нь одоо ч тодорхойгүй байгаа

НЭГДСЭН ДҮНГЭЛТ.
ТЭД /нацистууд/ одоо ч бидэнтэй адил оршин тэр бүү хэл 60 гаран жилийн өмнөх өшөө хорслоо авахаар хөгжин цэцэглэж байгаа юм биш үү. харин тэд дэлхий дээр биш Дэлхийтэй ойрхон гараг дээр биднийг ажиглаж байж болно.


2011 онд НАСА, FBI харийнхан гэж байдаг гэж албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэд ийм асуудал дээр худалч, бас гэнэн итгэмтгий зан гаргах шаардлаггүй, бас болохгүй.

Дэлхийн хоёрдугаар дайнд Германы нацистууд ялагдсан ч тэд Антриктад байдаг бааздаа байрлаж улмаар баазаа өөр гараг руу шилжүүлсэн. тэд сарыг ч хянаж байсан сүүлд тэр нь АПОЛО хөлгийнхтэй таарсан.
бэлтгэлээ хангалттай базаагаа эргэж ирвэл бид /дэлхий/ өөрсдийгөө хамгаалж чадах уу


ImageImage
ImageImage



Илүү ихийг унших бол энэ линкээр орж уншина уу.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.28.12 12:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16621
Гитлаарын цогцосны үлдэгдлээс, тухайлбал доод эрүүний яснаас нь авсан сорьцод ДНХ-ын шинжилгээ хийсний үндсэн тэр дутуу шатсан цогцос бол өөр хэнийх ч биш яг тэр Гийтлаарынх гэдэг нь аль 80-аа онд эцэслэн тогтоогдсон шүү дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.18.12 11:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12086
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
А дээжийг Б дээжтэй харьцуулна биз?
А дээжийг хаанаас авсан байваа гэдэг нь л тун сонирхолтой байна.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Jul.09.12 2:32 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.24.11 2:53 am
Posts: 164
Нацистууд түвд рүү хүртэл нууц хүчийг судлуулахаар экспидец явуулж байсан гэхээр тун сонирхолтой санагдаад байдаг юм Монголд хүртэл экспидец нь ирж байсан гэдэг


Top
   
PostPosted: Jul.09.12 2:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16621
3dMGL wrote:
А дээжийг Б дээжтэй харьцуулна биз?
А дээжийг хаанаас авсан байваа гэдэг нь л тун сонирхолтой байна.

Мэдээж, цусан төрлийн хамаатан садан, ах дүүс нь л байнашд

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.13.13 3:18 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
insert_n wrote:
Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот

8 дугаар сарын 2. Энэ өдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр болсон юм. 1281 оны 8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Их Монголын Юан улсын их цэрэг флот Японы арлын Хаката булангийн ойролцоо далайн хар шуурганд сүйрч, зарим сурвалжийн мэдээгээр ганцхан шөнийн дотор 4000 орчим хөлөг онгоц, 150 мянга орчим дайчдаа алдсан байна. Энэ түүхэн үйл явдлын дурсгалд энэхүү нийтлэлийг сониныхоо архиваас уншигчиддаа хүргэж байна.

Архиваас... “ Даяар Монгол” сонины 2004 оны № 045, 046 дугаараас авав
...

Хубилай хаан нийт 5-аас илүү удаа тэр арлын жижиг улсруу илчээ явуулж байсан гэсэн. Эхлээд хамтарахыг дараа нь даяаршлагдаж дагаар орохыг дараа нь сүрдүүлж бууж өгөхийг гээд. гэвч япончууд тоосонгүй бүр элч нарыг цаазалж этр даварсан.

Ер нь манай монгол цэргүүд усан флотдоо тааруу байсан тааруу ч гэж бараг тэр талаар туршлага байхгүй байсан лдаа. Тэхдээ сурч эхэлсэн манайд эзлэгдээд байсан корэйчуудаар (одГын Со.) онгоц хийлгэж тэгээд хятад жанжинаар ахлуулан эхний дайралтаа амжилттай хийж гол хэсэг болох Хакатаг эзэлсэн боловч гэнэт гарч ирч хядсан шигээ гэнэт алга болсон тэгээд..
тэр үеийн ертөнцөөс цөлөгдмөл мэдээлэл гэж юучгүй байсан бүдүүлэг арлын муу санаатай ипонууд яахуу сандарч эхэлж хөдөлж эхэлсэн өмнө нь бол Хубилай их хаан гэж мэж сонсоочгүй бүр тэр үед бараг л бүх ази тэр аяаараа зүүн өмнөд азийг хүртэл эзэлсэн байсан улсыг басч байсан мулгуу гарууд шүүдээ.
Тэхэд манайхны сум дууссын байхаа сүрийг бадруулж айлгаж дагаар оруулах тактиктай үзээд буцсан юм шиг байгаан. Тэхэд л нам шаачих газар жаахан бэлтгэлтэй ирээд дуусгачку.. тэгээд бууж өхүү гэсэн нөгөө шазруун ипончууд үгүй л гэсэн.

Манай хүн уурлаж нэг мөсөн дайрахаар бэлтгэсэн нь сунжирч 7 жил болоод дайрсан яасан дордохын долоо болж долоо бүдэрч цунамидуулсымдаа хөөрхий. япончууд тэрнээс хойш хар шуургаа шүтдэг болоо биз лаакий гарууд.. бас энд нөгөө л хужаа нар бас бантан хутгасан юм шиг байгаан ер нь эзлэгдсэн улсдаа үнэнч зүтгэнэ гэдэг худлаашд..
Усан флот довтлохоор хөдлөөд урьд нь эзлээд байсан хакатан ойролцоо уулзахаар товлосон байсан өдөртөө 1-р флот ирээд дайрч давшаад байдаг 1 сар болсны эцэст хүнсгүй болоод тавьж байх чн 2-ыхон дөнгөж ирээд дайрах гэсээр байтал яг нөгөө хөгийн шуурганы үе нь таарчку юу.. би одоо хүртэл үүнд харамсч явдагдаа дэлхийд хамгийн томдоо тооцогдох усан флот байсан ш дээ.. тэхдээ оройтоогүй би завь хийж суржага удахгүй усан онгоц хийж дайрахаар шийдсэн...

_________________
full


Top
   
PostPosted: Jun.22.14 5:35 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
en uneheer goy sedev bjee, dana hc martagdaad jil bolj
unshsaar bur oroi bolchij, odoo ch urgeljluulj unshihsan ghees angaj tsangaj bn lol
goy tuuhiin medlegtei humuus bn shuu niitlel oruulsan humuus bayrlaaa :wd: :wd: :wd:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited