#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.21.18 1:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 
Author Message
PostPosted: Oct.07.09 12:20 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
Зияк дорнын соёл иргэншил өрнийн соёл иргэншлээс огтхон ч дутахгүйгээр үл барам зарим талаараа үлэмж илүү билээ. Учир нь Европоос хэд дахин том нутаг дэвсгэртэй, хэд дахин олон хүн амтай билээ... :hihi: Бид энэ талаар өгүүлцгээе... Бүгдээрээ эрний дорно дахины түүхийн талаар бичицгээе


ГЭХДЭЭ МОНГОЛЧУУДЫН ӨВӨГ ДЭЭДСИЙН ТАЛААР ӨГҮҮЛЭХГҮЙ. яахав цухас дурьдагдах нь гарцаагүй ч сэдэв болгохгүй гэсэн үг.

Талын бусад нүүдэлчид бол болноо... Скифүүдээс эхлээд түрэгүүд хүртэл гэсэн үг.

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
PostPosted: Oct.07.09 12:32 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
Энэ сэдэвт юу юу орох ёстой вэ? гэхлээр дараахь зүйлсүүд багтана.

Эртний баруун өмнөд Ази

* Эртний ойрхи дорнодын түүх
* дэлхийн хамгийн урт настай орчин үеийн улс болох Ираны түүхын тодорхой хэсэг (Эламаас Персийн эзэнт гүрэн мөхөх хүртлэх он цаг)

Өмнөд Ази

* Эртний Энэтхэг, Инд мөрний соёл иргэншлээс төмрийн эриний Энэтхэг хүртэл
* Энэтхэгийн дундад хаант улсууд, Маурян эзэнт гүрнээс Гуптын эзэнт гүрэн хүртэл

Дорнод Ази

* Төмөр зэвсгийн үеийн хятад, Хавар, намрын хаант улсаас Хан улсын үе хүртэл
* Хан улсаас Тан улсын үе
* Эртний Солонгосын гурван хаант улс, Когурё, Шилла, Пегжэ
* Кофунаас Хэйан эрин хүртлэх Японы түүх
* Эртний Вьетнамын Тук улсын үе

зия тэгээд Вики дээр оруулаагүй зүүн өмнөд азиийн гайхалтай соёл иргэншлүүдийн тухай болно.

Бас Мэдээж Их Монгол улс хүртэл талын нүүдэлчин Монгол бус овгуудын байгуулсан улс, гүрнүүдийн тухай өгүүлэх хэрэгтэй байх...

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
PostPosted: Oct.07.09 12:32 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
за энд Каррот бид 2-ын хамтарч орчуулсан Дайны Урлаг хэмээх ном байна.
viewtopic.php?f=157&t=141112

Дорно дахины хамгийн их өргөн хэрэглэгдсэн оюуны бүтээл шашинг эс тооцвол мөн юм.
Image


Top
   
PostPosted: Oct.07.09 12:38 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
Энд ойролцоогоор 1200 оныг хүртлэх Ази тивд оршиж байсан улс үндэстэн, ард түмнүүдийн тухай бичицгээнэ. Сун цу бол яахын аргагүй эртний хятадын суут хүмүүсийн нэг мөн.

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
PostPosted: Oct.08.09 10:34 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Энэ сэдвээс хятадын түүхийг л бага зэрэг халтардуулж уншсан юм байна. Боломж олдуул харж байгаад орчуулгын ч юм уу материал оруулж нэмрээ оруулахыг хичээнээ.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.14.09 11:47 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
аан ха.. хамтдаа бичицгээе... зав зайгаараа

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
PostPosted: Oct.30.09 2:51 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.03.08 11:36 pm
Posts: 1900
ertnii ornuudad tarhaj baisan aldartai 3n shashinaas hamgiin zuw humussin erhiig zurchuuggui ni ertnii hyatdiin Confuciusiin "Confucianism" gej bodoj baina ... ertnii hyatdiin tuuh sonirholtoi ! bas medeej bidnii uvug etseg Huns chuudin tuuh!

_________________
AvenueMobConnection


Top
   
PostPosted: Nov.01.09 10:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Oct.08.09 10:00 pm
Posts: 1577
Location: Төсөөлөхгүй энэ ертөнцийг хонгор минь чамгүйгээр
Az Evrop 2 niiled Euroazi Bolj bsn :D

_________________
4ever i Love U.U're Mine♥


Top
   
PostPosted: Jan.05.10 12:35 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.26.09 10:07 pm
Posts: 59
Location: **EXCLUSIVE**
:wd: :wd: :wd: :wd:


Top
   
PostPosted: Jan.05.10 12:37 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.26.09 10:07 pm
Posts: 59
Location: **EXCLUSIVE**
goe zuilbichej


Top
   
PostPosted: Jan.05.10 12:41 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
индостаны талаар жаахан юм орууламз археологи талаас нь :mrgreen:


Top
   
PostPosted: Jan.08.10 10:16 am 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
jalaa wrote:
индостаны талаар жаахан юм орууламз археологи талаас нь :mrgreen:


Палеолит
Индостаны газар нутагт хүн оршин сууж байсан цаг хугацааны талаар маргаантай асуудлуудын нэг байсан. Сүүлийн үед хийгдсэн судалгааны үр дүнд Палеолитын доод үеэс Чулуун зэвсгийн бүхий л үе шатыг дамжиж өнгөрсөн бөгөөд дэлхийн бусад бүс нутгийн тухайн үеүдээс зарчимын хувьд ялгаагүй нь тогтоогджээ.
Судалгааны хэрэглэгдэхүүнээс үзвэл Деканы тэгш өндөрлөгийн төв хэсэг, далайн эрэг орчмын өмнөд хэсэг болон Энэтхэгийн умард хэсэгт олон тооны бууцууд олдсон. Дээрхи газар нутагт олдож буй Доод палеолитын багаж зэвсгүүд нь бие дааж үүсэж боловсронгуй болсон шинжтэй байдаг.
Байгалийн нөхцөл байдлаас шалтгаалаад чулуун зэвсгийн бууцууд нь голын эрэг болон багаж чанар хийхэд тохиромжтой сайн чанарын чулуу бүхий газруудаар төвлөрч байжээ. Хүн нэвтрэн орох боломж муу ширэнгин ойд Палеолитын дурсгал байдаггүй ажээ.
Өмнөд Энэтхэгийн Доод палеолитийн үе шатанд холбогдох анхны дурсгалыг 1863 онд Р.Б.Футом нээсэн юм. Энэ дурсгал Мадраск тосгоноос олдсон бөгөөд янз бүрийн үйл ажиллагаа буюу олон талт зориулалттай Мадрасын гилбэр гэж нэрлэгдсэн зэвсэг байжээ. Уг дурсгалын материал нь кварцит буюу өөхөн чулуу юм.
Энэтхэгийн умард хэсгээс Соан голын бургаснаас /Зүүн Пенджаб, Одоогийн Пакистан/ олдсон бүдүүн борог хийцтэй хайргаар хийсэн багаж зэвсэгүүд олдсон. Үүнийг олдсон газрын Соаны хэв шинжийн багаж зэвсэг гэж нэрлэсэн бөгөөд
Одоогийн Пакистаны нутаг Дундад ази, Монголоос зүүн тийш Солонгосын хойг хүртэл тархсан.
Дээрхи багаж зэвсгүүд нь хоёр дох мөстлөг буюу Минделийн үед холбогдох бөгөөд МЭӨ 500000 мянган жилийн үед холбогдоно.
Түүний дараагын хэв шинжийн багажуудыг Түрүү Соан, Хожуу ба Хөгжингүй Соан гэж хөгжилөөр нь ангилж үзсэн бөгөөд хамгийн сүүлийнх нь дээд палеолитын үед холбогддог байна.
Кришна голын сав газраас холимог шинж тэмдэг бүхий шинж төрхтэй доод палеолитын үед холбогдох хэд хэдэн бууцууд олдсон.
Үүнээс гадна Ниттурын бууцнаас олдсон багаж зэвсгүүд нь боловсруулсан аргаараа Соан хэв шинжийн багаж зэвсэгтэй адил төстэй байв.
1970-аад оны эхээр Венесвуэлийн археологич Ж.Арманд Нармаде голоос Соаны хэв шинжийн багаж зэвсэг гололсон зөвхөн 1 хувь нь гилбэр ба хянгар зэвсэг бүхий түрүү палеолитийн бууцуудыг нээсэн байна.
Дорнод Пенджабе, Раджастхане болон төв Энэтхэгийн нутагт хийсэн сүүлийн үеийн малтлагаар судалсан бууцуудаас Соаны хэв шинжтэй ижил төстэй болон Мадрасын гилбэр багаж зэсвэгүүд олджээ. Гэхдээ урагшлах тусам Соаны багаж зэвсгүүд цөөрхийн зэрэгцээгээр Мадрасын гилбэр зэвсэг өсөх хандлагтай байдаг.
Энэ талаар судлаачид олон зүйл хэлдэг боловч- Палеолитын үед багаж зэвсэг хийх хоёр өөр уламжлал зэрэгцэн оршиж байсантай санал нэг байдаг.
Гэхдээ энэ нь төрхтний ялгаатай холбоогүй харин газар орны байгалийн нөхцөл онцлог болон амьдаралтай холбоотой байж болох юм.
Өмнөд Энэтхэгийн зарим доод палеолитын үед холбогдох агуйгаас муурын төрлийн араатан амьтад, баавгай болон олон төрлийн шувууны яс олдсон байдаг.
Энэ нь тухайн үеийн анчин гөрөөчдийн зэвсэг багаж ашиглах чадамж өндөр байсныг харуулна.
Энэтхэгийн дунд палеолит харьцангуй бага судлагдссан боловч бараг бүх мужаас илэрсэн. Он цагын анализаас үзвэл МЭӨ 50-40 мянган жилийн тэртэй дээд палеолитын үед Неандарталчууд орчин үеийн хүнээр солигдохын зэрэгцээ багаж зэвсэг боловсруулах үйл ажиллагаанд нь томоохон дэвшилт гарсан.
Дэлхийн бусад газрын адил багаж зэвсэг хийх шинэ арга олон талт үлдэцээс шөвөг, хянгар, хутга гэх мэт нарийн урт залтасыг цуулж авах болсон. Ахмаднагар тойргын Невассын дээд палеолитын олон үе давхрагат суурь нилээд сонирхолтой. Тухайлбал түрүү палеолитын дурсгалуудаас гадна Европын дунд палеолитын багаж зэвсэгтэй ойролцоо хэв шинжийн багаж зэвсгийг агуулсан үе давхаргууд байсан газарзүйн бүс нутгаас шалтгаалахгүйгээр Индостаны дээд палеолит нь
МЭӨ 30-10 мянган жилийн тэртээд холбогдож байгаа юм. Ясны үлдэгдлээс үзэхэд заан, зэрлэг хонь, ямаа, гахай, хэрс, гөрөөсний яс олдсон.
Гэхдээ дээд палеолитийн дурсгал дунд Индостаны оршин суугчдын төрөхтнийг тодорхойлох палеоантаропологийн хэрэглэгдэхүүн олдоогүй юм. Оросын судлаачдын үзэж байгаагаар өвөг Австарлопотикийн төрхтөн байсан бөгөөд Мезолитын үеэс европ төрхтөн шилжиж ирж Умард Энэтхэг, Төв Энэтхэг ба Өмнөд хэсэгт суурьшсан гэж үзсэн.


Археология Зарубежной Азий - номноос


Top
   
PostPosted: Jan.10.10 5:30 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Ene neg joohon uym amraltiin udruur orchuulaw.Bas l duusgaj chadsangui...Duusgamaar sanagdwal daraa duusganaa...Ymarch baisan joohon bichleg nemehgui bol ene subforum suirlee...(Aziin tuuh geed tusdaa sedew baihaar ni iishee hiiw)



М.э.ө 13-р зуунд эртний Палестин нь Месопотамиас салан одсон,элсэн цөлийн нүүдлэчин аймгууд,еврэйчүүд гээд олон аймгуудийн төвлөрөн оршин суудаг газар байжээ.Ийм олон жил тэнэн хэсүүчилсэн аймгуудийг энэ “диваажингийн оронруу” Якоб \Библид дээр гардаг Бурхан\ өөрийн хүү болох,бүх арамеи,араб,болон еврэйчуудийн өвөг эцэг гэх,Авраамдаа очихийг зөвлөсөн гэдэг.Тэр үеийн Ханаан\эртний еврэйчууд Палестинийг Ханаан гэдэг байжээ\ бол худалдаа арилжааний гол уулзвар байсан учир энэ улсыг өөрийн болгох гэсэн хүчирхэг аймгуудын хоорондох дайн тулааны талбар байсан нь ойлгомжтой.

Эртний эврэйчүүдийн түүх нь Библийн сургаалид домог үлгэрийн хэлбэрээр биелэлээ олдог билээ. Библид өгүүлдэгээр бол Жакобийн\түүнийг бас Израел ч гэдэг\ хүү Авраам удаан хугацаанд үргэлжилсэн ган гачигийн улмаас ард иргэдээ\израелчүүдаа\ дагуулан төрөлх нутгаасаа нүүн Египеттэй хэл залгаа орших Гошен гэх газар ирсэнээр эхэлдэг ажээ.Хожим энэ газарийг Египт эзэлсэн бөгөөд,ард иргэдийг нь боолчилсон байна.Ингээд он удаан жил Египтүүдийн доор боолчлогдож,зовлон амссан эврэй ард түмнийг Жакоб бурхан дахин сонсож Моисэйг тэднийг авруулхаар илгээсэн байна.Синай уулан дээр Мойсэйд Жакоб бурхан илэрсэн гэх бөгөөд,Жакоб түүнд Бурханий өмнө хүмүүсийг яаж бие авах,юу хийхийг хориглох тухай заасан 10н номлолийг өгжээ.Ингээд израелийн ард түмэн болон бурханы хооронд гэрээ байгуулжээ.Жакоб бурханий өөрийн энэ 10н номлолийг зөрчвөл израел ард түмэн хамгийн муу ёрын үхэлээр устаж үгүй болох ба,харин номлолуудыг дагавал Жакоб бурхан амьдран суух газар өгнө хэмээжээ.Ингээд израелийн ард иргэд ч энэ номлолыг яс баримтлана хэмээж,Жакоб бурхан ч гэрээнийхээ дагуу Ханаанийг өгсөн байна.
Image
Гэхдээ энэ бүгд түүхэн үнэнээс хазайсан домог үлгэр гэдэгтэй олон түүхчид санал нэгддэг билээ.Түүхчидийн үзэж байгаагаар бол еврэйчүүдийн Ханаан дахь бэхжилт нь маш удаан үргэлжисэн еврэйчүүдтай ойролцоо хэлээр яридаг ханааенчуудтай хийсэн тэмцэлийн үр дүнд гэж үздэг билээ.Ингээд хойд зүгээс Ханаанд санаархагч элсэн цөлийн нүүдэлчид,эзлэж ноёрхолоо тогтоохыг хүссэн Хеттүүд болон Египт-д гээд олон дарамтанд байсан нь еврэйчүүдийг жирийн нэг аймагаас захиргаа,дүрэм журамтай улс болоход нөлөөлсөн байна.Ингээд Ханааний газар нутаг дээр Израел гэх нилээдгүй хүчирхэг улс оршин тогтнох болжээ.Израел нь дотроо 12 омогтой бөгөөд 12 омгууд нь Палэстиний өмнөд хэсэгт суурших болсон Филимстянуудийн эсрэг тулалдаанд нэгдсэн байна.Вениамина омогоос гаралтай Саул хааны удирдлаган доор Фелимстянуудыг хөөсөн ч Саул хааныг нас барсны дараа Иуд омгоос гаралтай Давид хаан ширээнд суужээ. Ингээд Давид Иерүсалим -д төвтэй Израелийн хаант улсаа удирдах болов.Давидийн нас нөгчсөний дараа м.э.ө 965 онд Давидийн бага хүү Соломон ах нарыгаа алж хаан ширээнд суун Израел орноор захирах болжээ.Эцгээсээ хүчирхэг улс хүлээн авсан Соломон үүнийг хэд дахин үржүүлж чадав:тэрээр Египтүүд болон Финикчуудтэй холбоотон болж,Улаан тэнгисийн ойролцоох сав газарыг мэдэлдээ оруулж,Финикчуудтэй хамтран тэндээ далайн арилжаа хийдэг байжээ.Ингээд бүх Израел орноор цамхаг,цайз нар их бариж,харин Иерүсалимд Жакоб бурханий ордон бариулсан байна.Ингээд энэ бага улсын хувьд энэ олон барилга,баялаг болон энэ их эрх мэдэлээ хадгалж үлдэхин тулд Соломон хаан бусад омогуудаас татвар авдаг байсан бөгөөд,харин өөрийн төрөлх омог болох Иудуудаас арай бага авдаг байсан нь бусад омогуудийн дургуйцлийг хүргэж дотоодын хагаралдаан зөрчилдөөн үүсэх нөхцөл нь байв.Үүний зэрэгцээ хүчирхэг израелийн хаант улсыг хараахан хүсэхгүй байсан Египтүүд израелчүүдын дайсануудад хамгаас их туслалцаа үзүүлж эхэлсэн болон Соломон хааны үхэл нь Нэгдсэн Израелийн Хаант улсыг Иудууд болон Израел гэж 2 хуваахад хүргэлээ.Израел улсын задрал нь Палестин уруу хөрш гүрэнүүд нь довтолсонтой давхцсан бөгөөд,еврэй ард түмний хувьд энэ нь тэдний түүхэндэх нэгэн хар толбо байлаа.

М.э.ө 672 онд Ассирийн хаан 2-р Саргон шинэ Израелийн нийслэл Самари-г эзэлж аван их хүн амыг Ассир уруу нүүлгэсэн ажээ.Ингээд харин Ассирт очсон хүн ам нь тэндээ уусаж Израелийн Хаант Улс түүхэн хуудаснаас бүр мөсөн арчигдажээ.Харин Ассирчуудийг арай ядан эсэргүүцэж чадсан Иудууд тусгаар тогтнолоо хамгаалан үлдсэн байна.. М.э.ө 7р зуунд Ассирийн хүчин суларч Иудуудэд өөрийн улсаа дахин сэргээх найдвар төрөв.

Ассирчуудийн дараа Египт,Египтийн дараа Вавилон Иудуудыг сандаргаж эхлэв.М.э.ө. 586 онд Вавилончууд Иерүсалимийг эзэлж аван Жакобийн ордоныг нураан,хотийг сүйтгэж ихэнх иудуудийг Вавилонруу албадлагаар нүүлгэжээ.Гэвч энэ нь удаан үрэгэлжилсэнгүй.М.э.ө 538 онд Вавилоныг эзэлсэний дараа тэднийг буцахыг зөвшөөржээ.Еврэйчүүдийн энэ үеийн амьдралд лам хуварга нарын нөлөө их байжээ. Тэд анх шашин улс төрийн хөдөлгөөн Палестин-д идэвхтэй өрнүүлж байсан байна.Тэд энэ бүх зовлон,гачигдалийг Жакод бурхантай хийсэн гэрээр зөрчсөнөөс үүдсэн үр дагавар гэж тайлбарлаж,Жакоб бурханы Мойсэй гээр дамжуулан хэлсэн гэрээний заалтыг яг таг баримталбал энэ их зовлонгиин далайг гаталж,Израел улсын урьдны нэр алдар дахин сэргэнэ гэж сургаж зааж байжээ.

Үүний дараах еврэй ард түмний түүх бол эрх чөлөөний төлөө маш чанга хэрцгий захиргаан дор тэмцэж ирсэн баатарлаг түүх юм.Персийг Македоний Александр эзэлсэний дараа Иудэй нь Македоний Эзэнт Гүрэн дотор орох болжээ.Ингээд Иудын м.э.ө 4-3 зуунд цөөн тооны еврэйчүүдад грек соёл маш их нөлөөлөх болов.Гэвч энэ цөөн тооны евэйчүүд ассирчуудад эзлэгдсэн хэсэг шигээ уусаад алга болсонгуй харин ч Жакобийн зааврийг дагаж номлолыг нь биелүүлснээр энэ байдлаасаа ангижирна гэж итгэсээр өөрийн соёлоо маш сайн хадгалж үлдээжээ.Энэ бүгдийг 4-р Антиох хаан хараад сууж чадсангуй,тэдний энэ Жакоб бурханий даалгаварыг биелүүлэхийг нь хүчээр зогсоохыг оролдсон байна. Ийм учир зөв сурталыг баримтлагч еврэйчууд Хасмонин-ий гэр бүлийн \зарим түүхийн эх сурвалжууд дээр Макаби ч гэж гардаг\ удирдлаган доор бослого гаргаж байжээ.Ийм бослогийн эцсийн үр дүн нь тусгаар тогтносон еврэйчүүдийн манай эриний өмнөх 165-с 63 он хүртэл үргэлжилсэн,Палестиний бүх газар нутар дээрхи Хасмонин Гүрэн\династи\ байлаа.Энэ тусгаар тогнол нь еврэй ард түмнийг Жакоб бурханд итгэх игэлийг улам бэхжүүлэв.М.э.ө. 63Онд Еврэйчуудийн тусгаар тогнтол Ромын Помпэй хаанаар дахин сүйтгэгдсэн байна..Ромчууд Иерүсалимийг бухэлд нь дээрэдмдэж,сүйтгэж,1.100.000 евэйчүүдийг алж 97.000-г олозолсон байна.Энэ явдлаас хойш еврэй ард түмэний тоо маш багасаж,үлдсэн жоохон хэсэг нь өөрийн ёс заншилаа бусадийн эзэрхийлэл доор авч үлдсэн ба манай эриний 2р зуунд Иерүсалимаас хөөгдөж, Галиле нутагт сууриших,төвлөрөх болсон байна.\галиле гэдэг одоогийн израелийн өмнөд зүгт орших нутаг билээ.\


Top
   
PostPosted: Apr.01.10 10:51 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: May.27.10 3:20 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.09 9:53 pm
Posts: 136
Яахын аргагүй Хятад бол балиар соёл иргэншилтэй, гүн гүнзгий түүхтэй байсан.
Адгийн муу ханз л гэхэд Япон, Солонгосууд авчихсан байх жишээний


Top
   
PostPosted: Sep.03.10 4:13 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Sep.27.09 8:13 pm
Posts: 33
Location: Мэдэх юм алга
Хүнүүс ээ, Эртний дорно дахиний түүхийн талаар, ялангуяа шударга ёсны ойлголтийх нь талаар ном мэдх үү?


Top
   
PostPosted: Dec.31.11 9:42 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11111
удахгүй энд шинэ юм нэмнээ
тэнэж яваад архиваас оллоо

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.22.13 3:13 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Mar.20.13 7:15 pm
Posts: 46
Монгол , солонгос , япон , казак , турк гээд энэ хэд чин бүгд нэг гаралтай гэсэн . Казак , турк нь арай европ болоод , солонгос япон нь хятадыг дуйрайгаад , монголчууд л хэвээрээ үлдсэн юм да


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited