#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 6:58 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Sep.28.09 9:54 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Сайн байцгаана уу, түүх сонирхогч залуучуудаа!
Хамгын түрүүнд, уг сэдэвт та бүгд оролцохдоо хараалын үг ашиглахгуй, нэг нэгнээ доромжлохгуй, хүндэтгэлтэй хандаж байхыг хүсмээр байна!

Монгол хүн бүрийн (тэр тусмаа залуу хүн бүрийн) сэтгэлийг зовниулж байгаа сэдэв бол улс орны хөгжил, тогтворгуй ирээдүй байгаа билээ. Нэг нэгнийхээ мэдлэгийн далайг арвижуулж, хамтддаа мэдээлэл хуваалцаж байвал ямар вэ? Түүхийн сэдэв үүнд хамгын тохиромжтой зүйл шиг санагддаг- дэлхийн түүхэнд олон олон ижил болон, сэтгэл зовоосон асуултын хариулт байдаг билээ.
Бид бүгд баяжиж, Монгол Улс маань баян чинээлэг орнуудын тоонд орохыг маш их хүсдэг. Нэг удаа найз надаас асуулаа, яагаад Европчууд ийм баян бэ? гэж. Асуултын хариуг бичихдээ, бусадтайгаа хуваалцxаар шийдсэн юм.

Гадаад хүнийг бид их баян хүн гэж төсөөлдөг. Тэр нь үнэн. Гэвч жинхэнэ баялаг нь толгойнд нь буй. Мэдээлэл ашиглаж чаддагаараа тэд баяжсан юм. Мэдээллийг яаж ашигладаг бэ?
Үүнд хэд хэдэн жишээ дүрьдаж болно.
Америкийн нээлт:
Христофор Колумб Багамын арлууддээр буусан өдөртөө нутгын иргэдтэй танилцаж, өдрийн тэмдэглэлтээ үлдээсэн анхны сэтгэгдэл нь:
«10 сарын 12, 1492.
Уг хүмүүс юунд ч дутаагуй байна. Тэд ургамал, цэцэг тариагаа арчилж, чадварлаг загасчин, завьчид, сэлэгчид юм. Тэд их өвөрмөц дэгжин байшин барилга барьж, тэндээ их цэвэрхэн суух юм. Гоо зүйн талаас тэд өөрсдийгөө модон сийлбэрээр илэрхийлдэг. Тэд чөлөөт цаг ихтэй, бөмбгөөр наадаж, бүжиг хөгжимөөр өөрсдийгөө баясгадаг юм байна. Тэд амар тайвандаа жаргаж байна. Уг хүмүүс чармай нүцгэн явдаг боловч, их сэтгэл зөөлөн... Бид тэднийг чөлөөлж, бидний Гэгээн Итгэлд оруулж болно. Тэд их шаламгай ба ухаантай зарц болох нь тодорхой.» гэжээ.

Дараа дараа удаа Колумб нутгын иргэдийн зөөлөн ааш занг, аз жаргалтай хүмүүсийн тухай өдрийн тэмдэглэлтээ дүрслэн бичсэн байв. Харин анхны уулзалтаас хойших 2 өдрийн дараа:

«10 сарын 14, 1292. Бид нарт 50 цэргийн хүч байхад, тэд бүгдийг байлдан дагуулж, хүссэн бүхнээ хийлгэж, захирч чадна. Нутгын иргэд бид нарыг дуртай газраар явуулж, бид нар гуйсан болгоныг өгч байна» гэсэн байв.

Удалгуй тэрээр буцаж явж, зургаан олзны индиан хүнийг Испаны хатанд үзүүлж, 1500 хүний багын бүрэлдхүүнтэй 17 хөлөг онгоц 2 жилийн дараа иргэж ирсэн юм. Хүн зууж сургасан нохой, галт зэвсэг ба ган авчирсан хүмүүс барууны хүмүүс байв. Учир нь Колумб өөрийгөө Энэтxэгийг өөр өнцгөөс нээсэн гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм. Цааш аялах тусам, Хятадын их гүрэн олдохоос өнгөрсний дараа л барууныхан шинэ тив нээснээ саяхан ухаарсан юм.


Top
   
PostPosted: Sep.30.09 2:39 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
үргэлжлүүлээрэй, ярилцая :wd:


Top
   
PostPosted: Sep.30.09 6:17 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
За тэгвэл Сиерра Леон гэж улс байдаг даа. Арслант Уул гэсэн үг.
Энэ улс нь Британы колони байсан юм. Нийслэл нь Фрийтаун. Эрх Чөлөөт Хот гэсэн үг.
Алмаз эрдэнээр дүүрэн хөрс шороотой энэ нутгаас колончлогчид тонн тонноор нь алмаз зөөсөн юм. Колончлогчид явахдаа ч нутгийг хөл дээр нь босгох хэмжээний дэд бүтэц үлдээгээгүй юм. Тэднийг явсны дараа үгээгүй ядуу Сиерра Леончууд хоорондоо дайтаж цус асгаруулсан аймшигт тулаан хоорондоо өрнүүлсэн юм. Хүүхдийг хар тамхиар тарьж хүчээр цэрэг болгож байсан. хар тамхинд галзуурсан хүүхэд-цэргүүд өлгийтэй жаахан хүүхдүүдийг хүртэл хүйс тэмтэрч байсан гэдэг....
Image
За эндээс Бельгийн үзэсгэлэнт Антверп хотруу очъё. Энэ сайхан хот нь алмаз эрдэнийн наймааны төв хот юм. Үзэсгэлэнт энэ хот алмаз эрдэнээс олсон баялгаар үүсчээ....
Image
Тэгвэл алмаз эрдэнийн эх орон Сиерра Леоны нийслэл Фрийтаун хотыг харьцуулж харъя...
Image
Image


Top
   
PostPosted: Sep.30.09 6:25 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11733
Location: universe
bas namibia gej ih almastai uls bna aa.german ii colony bsan.tsoohon tsagaan aristnuud ihenhi horongiig ni ezemshdeg.zarim haruud ni honogiin hooloo yaay daa gedeg yum bna lee

zimbabwe d colony iin uldegdel tsoohon tsagaan aristnuud urjil shimtei gazariin ihenhiig ni ezemshdeg.teriig ni huraasan chini europuud hunii erh zorchloo geed baahan yum bolood bsan

_________________
i am no1


Top
   
PostPosted: Sep.30.09 3:02 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Сьерра Леонегын тухай бага сонсож байсан юм байна, баярлалаа!
Cонирхолтой юм байна, Оргилоо! Санснаас Бельгид одоо хүртэл нэг ийм хэлбэртэй шоколад хийгдсээр байдгым байна:

Image

Шоколадых нь учир начрыг нь би сайн мэдэхгүй- харин Бельгийн цэргүүд африкын Конгод Бельгийн Хаан Леопольд 2-ын тушаалаар каучукын монополийг атгахаар ирсэн цагаас үүдэлтэй гэдэг. Нутгын хар хүн бүр (эрэгтэй ба эмэгтэй) тодорхой хэмжээний каучук модны давирхай авчирах естой байж.
Татварыг төлүүлхийн тулд хүүхэд, гэр бүлийг нь барьцаанд авах, ташуурдах, бас буугаар буудсанаа тайлбарлахын тулд баруун гарыг шуугаар нь цавчдаг байж. Тэр тасархай гарыг давсалж, хатаах мэт хадгалдаж байж. Яагаад бэ гэвэл, Force Publique (нийгмийн хүч, тэр үеийн Конгогын армийн нэр) нутгын харуудаар бүрдүүлсэн байв. Цагаан арьстан дарга офицертээ тэр гарыг харуулхын тулд тэгж хатаадаг байв. Дарга нь тоолж амждаггуй байсан болхоор.

Image

Эдийн засгын хувьд энэ үйл ажилгааг санхүүжүүлсэн Anglo-Belgian India Rubber Company (Abir)-ийн ашиг орлого, хувьцааны үнэ эхэндээ 4 ½ Фунт стерлинг байж, 2 жилийн дараа 700 хүртэл өсөж, эцэстээ 1000 фунтын стерлингын үнэтэй болсон.
Харин энэ үнэ өсөлтийн цаана хүний амь хороогдсоныг хэн ч мэддэггүй байсан гэдэг, Бельгид. Тэр тусмаа хаан өөрөө.
Бельги улсын 20-р зууныг ая тавтай угтахын үнэ цэнэ нь 8-аас 10 сая конго иргэдийн амь нас, тоолшгуй их тахир дутуучууд байв.


Top
   
PostPosted: Sep.30.09 3:25 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
space wrote:
bas namibia gej ih almastai uls bna aa.german ii colony bsan.tsoohon tsagaan aristnuud ihenhi horongiig ni ezemshdeg.zarim haruud ni honogiin hooloo yaay daa gedeg yum bna lee

zimbabwe d colony iin uldegdel tsoohon tsagaan aristnuud urjil shimtei gazariin ihenhiig ni ezemshdeg.teriig ni huraasan chini europuud hunii erh zorchloo geed baahan yum bolood bsan

Англичууд хүний эрх гэж хамгын гарамгай ашигладаг үндэстэнгүүдийн нэг шдэ.
Жишээ нь Төвдийг хархаар. Харин Төвдөд дөнгөж ирсэн цагт англичууд хятадын иргэдийн ихэнхийг хар тамхичин (опиумын донтон) болгосон байсан- эхэндээ худалдааны төлөөлөгчийн газар байгуулж, цай шаазан торго худалдан авч, мөнгөн лангаар тооцдог байсан. Нэг есны зах зээлийн судалгаа, тагнуулын ажилгаа явуулж байхгуй юу? Дараа нь харин мөнгө байхаа болиод опиум (манайхаар хар тамхи) болсон гэдэг.
Опиумны 2 дайнаас болж, хятадын хүн ам 47 сая хүнээр буурч, Хонконгоо алдсан, ихээхэн хэмжээний газар тариалангын талбайгаа олон үндэстний холбоонд ашиглуулхаар гэрээнд гарын үсэг тавьж байсан гэдэг, хятадын хаан. Тэр олон үндэстний холбоо гэдэг нь АНУ, Франц, Англи ба Хаант Орос байсан юм.
Тэр опиумны үүсэл гарал нь ч бас сонирхолтой- англичуудын төмөр атганд орсон Энэтхэгт боолуудаараа опиумны тариа тариулаад, бүх юмаа жин тан бэлдээд хятдын хилээр гаргадаг байсан- орлого нь тэнгэр хадаж байсан гэдэг.
Жишээ нь эхэндээ 200 тонн байсан бол, 20 жилийн дараа 9000 тонн опиум нууцаар хил гаргадаг байсан. Бүхэл бүтэн Их Британы худалдааны нийт экспөртын эргэлтийн 3/4 ыг бүрдүүлдэг болсон байсан.


Top
   
PostPosted: Sep.30.09 10:53 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
тэр ч цэвэр Зүүн Энэтхэгийн компани гэдэг гэмгүй нэртэй хогийн хогийн үйл ажиллагаа явуулдаг бсан английн компанийн үйл ажиллагаа л даа.... англи энэ компанийн тусламжтайгаар баяжсан гэвэл буруудахгүй л бх....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Sep.30.09 10:55 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Рио Тинто компаний түүх гэж ном сая уншсан, энд дэлгэрэнгүй бичмээр л байна, даанч


Top
   
PostPosted: Sep.30.09 10:59 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Испаний конкистадоруудын алт зөөсөн талаар бичээрэй


Top
   
PostPosted: Oct.01.09 3:39 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
ghostface wrote:
тэр ч цэвэр Зүүн Энэтхэгийн компани гэдэг гэмгүй нэртэй хогийн хогийн үйл ажиллагаа явуулдаг бсан английн компанийн үйл ажиллагаа л даа.... англи энэ компанийн тусламжтайгаар баяжсан гэвэл буруудахгүй л бх....

Зүүн Энэтхэгийн комани бас уусаж алга болсон нь их гоё.
Гарах зардлаа дийлхээ болиод (компаний колониудад бослого гарснаас) захиргаа нь Их Британы парламентаас хөрөнгө оруулалт хүсэж гэнэ. Гэвч тэр нь бүтэхээ больж (жинхэнэ англи цай худалдах мөнгөн актив дутсанааас) компани дампуурхаа дөхсөн юм.
Тэрийгээ нөхөхийн тулд Ява арал, Хятад, Филипинруу анхаарлаа хандуулхаас өөр аргаггуй болж, хамгын их анхаарлаа мэдээж опиумны (хар тамхины) ургац авалтанд хандуулхаас өөр аргаггуй болсон гэдэг. Гэвч 2-р Хар тамхины Дайны дараа Хонг-Конг арлыг эрх мэдэлтээ оруулж, бүх юмаа жин тан болгосны дараа эрх мэдлээ бага багаар өгсөөр, 1874 онд бүрмөсөн Их Британы Титмийн өмч болсон гэдэг. Мэдээж, хөрөнгө оруулагчид хагартлаа баяжсан. Нэг ёсны жэкпот юмдаа...?


Top
   
PostPosted: Oct.01.09 3:57 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
orgil09 wrote:
Испаний конкистадорууд

Анх Өмнөд Америкт буусан европчууд нутгын иргэдийн ярьхыг сонсож, шунал нь хөдөлсөн хэрэг.
Писсарогын ойр найз Орельяно гэж хүн өөрийн санаанаасаа тэр нутгын иргэдийн ярьсныг нэмж чимэглэж, Европ даяар үлгэр тарааж л дээ. Түүний үгээр: Бидний эрдэнэс алт чимэг бүгд, тэр бамалдуудын нутагт бидний зам тавьдаг чулуутай л адил гэжээ. Тэр газрыг Эль Дорадо гэдэг нэр авчээ.
Мартинэс гэж испани хүн Европ даяар 7 сар Эль Дорадогын Маноа нийслэлд өнгрүүлж, хааных нь нэр, ордны дотоод байгууламж, ганган чинээлэг тэр байдал бүгдийг нэг нэгэнгүй бичжээ- түүний хэлснээр Эль Дорадогын Моксо Хаан нь өглөө нь биеээ алтан тоосоор будаж, харин нойрсохоосоо өмнө алтаа угаадаг гэж бичсэн байв.

Энэ бүх яриа үлгэр испанчуудын, бас бусад адал явдал хайгчдын шуналыг бадрааж, 250 жилийн турш Эль Дорадог хүмүүсийн урсгал тасарсангуй.
Одоо хархаар, ацтекүүд, маяа, нутгын иргэдийн олон олон омгууд үгүй болсон, соёл хэл нь устаж, замхраад, холилдох нь холилдоод замхарсан.
Хэрнан Кортес маяачүүдийг дээрэмдэхдээ цул алтан баримал, хаан ширээ гэх мэт эдлэл нутагруугаа буцаахдаа хайлуулж, хөөрхөн дөрвөлжөөд байж л дээ- үүнийг харсан хаан нь гижиг нь хүрхэд, ойрын хүн нь:
Өөр шүтээнгүй хүмүүс аргаггуй биздээ гэж хэлсэн гэдэг.


Top
   
PostPosted: Oct.01.09 4:24 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Хараад байхнаа, баяжилтын хамгын том эх үүсвэр бол дайн болж таараад байна уу? Юу гэж бодож байна залуучуудаа? Тэгээд энд тэндээс харлаа л даа?
Дэлхийн хамгын том зэвсэг үйлдвэрлэгч орнуудын жагсаалт Stockholm International Peace Research Institute (SIPRI)-ын 2009 оны судалгаагаар:

Image

Энэ бүх орнуудын зэвсгийн орлого нь дотоодын үйлдвэрлэлд нь маш том үүрэг нөлөөтөй нь мэдээж. Гэвч энэ СИПРИ байгуулгын хэлснээр, дэлхий даяар болж буй мөргөлдөөнд амь үрэгсдийн 60-90% энэ зэвсэгт алуулдаг гэж байна?
Харин орлогын талаар бол мэдээлэл янз бүр- жишээ нь орос, итали, бэльги, америк зэвсэглэлийн лицэнзүүд ихэвчлэн тухай мөргөлдөөн гарч буй орон нутагт худалдагддаг. Тийм учраас газарт нь тэр зэвсгээ үйлдвэрлээд байна гэсэн үг болхоор, тухайн лицэнз эзэмшигч орны дотоод эргэлтэнд орно.

http://www.sipri.org/


Top
   
PostPosted: Oct.03.09 8:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Колумб Америкийг нээхээс өмнө Европчууд Америк тивийг мэддэг байсан гэж уншиж байсан юм байна. Тэнд өгүүлэхдээ Ромын Папын дэргэдэх нууц бүлэглэл /Тевьтоны бүлэглэлээс гадна юу байдаг билээ? бүлэглэлийг сайн мэдэхгүй байна/ өмнөд америк, тухайлбал мексикээс асар их хэмжээний мөнгө олборлож, европт авчирч зоос цутгадаг байсан тухай мэдээлэл тэнд өгүүлсэн байсан. Энэ талаар мэддэг зүйл байвал хэлээрэй :hi:

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.03.09 9:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
eniig chini harin anh udaa sonsoj bh chini..
bo bodohdoo vikings -iig chini anh ochij bsan gej duulsiin bn..
ene tuhai meddeg hun bval medlegee huvaaltsaarai..

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Oct.03.09 9:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Хятадууд ч МЭӨ он тооллуудад америкт хөл тавьсан гэж яригдаж, архилеогийн судалгаагаар хятад гангар ****** олдож байгаа дуулдах юм билээ.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.05.09 11:02 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
sonirholtoi sedev baaan

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.05.09 6:19 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Чандаа wrote:
Колумб Америкийг нээхээс өмнө Европчууд Америк тивийг мэддэг байсан гэж уншиж байсан юм байна. Тэнд өгүүлэхдээ Ромын Папын дэргэдэх нууц бүлэглэл /Тевьтоны бүлэглэлээс гадна юу байдаг билээ? бүлэглэлийг сайн мэдэхгүй байна/ өмнөд америк, тухайлбал мексикээс асар их хэмжээний мөнгө олборлож, европт авчирч зоос цутгадаг байсан тухай мэдээлэл тэнд өгүүлсэн байсан. Энэ талаар мэддэг зүйл байвал хэлээрэй :hi:

Викингүүд анх одооны Америкт хөл тавьж байсныг үгүйсгэхгүй- харин дэлхийн түүх, АНУ-ын түүх Колумбын нээсэн газарлуу европчууд урсаж эхэлсэн мөчөөс эхлэнэ гэдэг юм байлээ.
Тэвтонууд гэж, эртний эртний европын омог байсан билүү. Бас тевтоны (германы) одон гэж байсан, тэр нь Ромын Пап ба Ариун Ром Гүрний хаанд захирагддаг арми байсан санаж байна.
Харин чиний хэлж байгааг нэг бол массоны одон, нэг бол тамплиерүүд байж болхын? Тамплиерүүд бүрмөсөн 14-р зуунд Үзэсгэлэнт Филлип IV-ийн зарлигаар буруу ном, содоми (зүй бус бэлгийн харьцаа) үйлдсэний төлөө хүйстэмтэрсэн гэдэг- харин одоо цагт тэр хүмүүсийг бий гэж ярьдаг л юм байлээ.
Тэдний одооны үйл ажилгааны тухай нэг сонирхолтой баримтат кино бий, Zeitgeist (Цагын Сүнс). Тэр кинонд түүхийн сонин хуудсууд сөхөгддийн, миний санхаар темплар масонуудын холбоог харуулдаг.
Цаашид капитал ба мөлжилтийн систем ямар маягаар бий болж, тухайлбал АНУ-ын жишээндээр харуулдаг.
Тэр кинонд харуулдаг түүхэн сэдэв нь үнэн байх албагуй, гэвч их сонрхолтой таамгууд харуулдаг.


Top
   
PostPosted: Oct.05.09 7:27 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Тамплиерүүд бүрмөсөн 14-р зуунд Үзэсгэлэнт Филлип IV-ийн зарлигаар буруу ном, содоми (зүй бус бэлгийн харьцаа) үйлдсэний төлөө хүйстэмтэрсэн гэдэг

за энэ нөхдүүд байгаа юм. тэд зөвхөн дээрх шалтгаанаар хүйс тэмтрүүлээгүй, өөр улс төрийн агуулгууд байсан бололтой юм билээ. яг нарийн санахгүй, өөрөө цаашид судалж мэдээгүй болохоор хуурай ярих дэмий байна аа.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.05.09 8:28 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Аан.
Тэгвэл миний мэдэх санах юм энэ л байна:
Түүхийн хуудсыг сөхөхөөр, Үзэсгэлэнт Филиппын төр маш их өртөй байсан гэдэг. Өрөө дархын тулд тэмпларүүдыг устгаж, одонгых нь сан хөрөнгөд нь хориг тавьж, дараа нь төрийнхөө өмч болгосон гэдэг.
Бас нэг өөр таамгаар тэмпларын одонд орох хүсэлтийг нь авч хүлцэлгүй (яагаав, өнөөх өрөө санаад, тусламж авах санаатайгаар), хүсэлтийг нь буцаасанд Филипп тэднийг заналтайгаар устгасан гэдэг- эхнийх нь гэхдээ миний бодлоор эрх баригч хүний ажил мөн байх гэж бодож байна. Гэхдээ мэдэхгүй ээ, яадаг ч байсан Филипп ажлаа маш чадварлаг, төлөвлөгөөтөй явуулсан. Ромын Папыг артай байсан болхоор, эхэлж толгойлогчийг нь, дараа нь Одоны энгийн гишүүн тэмпларүүдыг нэгийг ч үлдээгэгүй гэдэг.
Хожим баахан домог цуурхал гарсан гэдэг, зарим тэмпларүүдын аз нь шовойж, европын өнцөг бүрт нуугдсан гээд. Хожим тэр нуугдаж чадсанууд нь хүүхдүүддээ эрдмээ өвлүүлж, асар их баялаг хаана нууж амжсанаа ярьж гээд л... Нууж чадсан эрдэнэсээ одооны АНУ-д эргэлдүүлж байгаа гэж.
Аль нь худал үнэн болхыг мэдэхгүй.


Top
   
PostPosted: Oct.05.09 8:52 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Сансанаас, тэмпларүүдаас болж Үзэсгэлэнт Филипп монголчуудтай лалын эсрэг дайнд нэгдэж чадаагуй гэдэг. Мань эрт дайныг санхүүжүүлэх эх үүсвэр дутаж, мөнгө гаргахаар тэмпларуудыг эхэлж хүйс тэмтэрч, дараа нь Ромын Папыг Загалмайт дайнд дуудуулах ажилгаа гэх мэт- маш их бэрхшээл тулгарсан байсан. Тэрнээс лалын ертөнцийг донсолгох том аян дайн болж- Торгон Замыг Европтой нийлвэл, глобалчлал тэр үеэс эхлэх байлаа.


Top
   
PostPosted: Oct.05.09 10:53 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Өөдгүй Францууд Акр цайзад Монголчуудын цохьсон Мамлюкуудыг хоргодуулж, уналга мориор хангаж байсан тухай Гумиллев бичсэн байдаг. Дараа нь өнөө урвалтаа цагаатгах гэж европоор нэг монголчуудын тухай хар домог тараасан тухай "Хар домог" -оос уншиж болно.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.06.09 12:28 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Чандаа wrote:
Өөдгүй Францууд Акр цайзад Монголчуудын цохьсон Мамлюкуудыг хоргодуулж, уналга мориор хангаж байсан тухай Гумиллев бичсэн байдаг. Дараа нь өнөө урвалтаа цагаатгах гэж европоор нэг монголчуудын тухай хар домог тараасан тухай "Хар домог" -оос уншиж болно.

Олж уншнаа?


Top
   
PostPosted: Oct.06.09 1:30 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Орос хувилбарыг нь олж уншлаа, их сонин юм. Сонирхолтой юм байна, баярлалаа Чандаа!
Түүх гэж сонин шүү. Нэг талаас бодход Үзэсгэлэнт Филипп тэпларүүдаас монголчуудын өмнөөс өшөө авсан гэмээр. Одоо цагын түүхчид, хуулийн мэргэжилтэнгүүд шүүх процессыг одоо хүртэл шалгаж үзээгүй юм байна- харин олон нийтийг санлыг тэмпларүүдын эсрэг босгохын тулд иймэрхүү маягын зураг ухуулга тэр үед тараасан байж:
Image

Тэмпларүүдын толгойлогч Жак де Молэг гянданд бүх насаар нь хатаах зарлиг буулгасан юм байна, Филипп ван. Харин эцсийн дагалдагч нь баригдаж цаазлуулсны дараа л амьдаар нь олны өмнө шатаасан юм байна.
Image


Top
   
PostPosted: Oct.06.09 5:36 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Транс-Атлантик боолын наймааны талаар бичээрэй


Top
   
PostPosted: Oct.06.09 7:05 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Image

Дэлхийн урлагын түүхэнд нэг ийм уран зураг бий. Уг зургыг алдарт Британий зураач Жозэф Тёрнёр бүтээж, сэдэв нь тэр үед Их Британий өндөр оролцоотойгоор дэлгэрсэн боолын наймааны сэдвийг хөндсөн юм.
Боол тээвэрлэгч Цонг нэртэй хөлөг онцогны ахмад Люк Коллингтон Шинэ Британи орох замдаа 132 аян замд сульдаж доройтсон боолыг далай дунд хаяж живүүлсэн түүхийг дурссан зураг юм. Боолын даатгалыг авахаар тэр шүү дэ.
Харин тэр ахмадын шүүхийн хэрэг нь хүний амийг хороосонд биш, луйврын хэргээр шүүгдэж суллагдаж байсан гэдэг. Энэ зураг тэр үед маш их дэлгэрсэн хүний наймааны тухай сэрэмжилж, хүний ёсны гадуур балмад хэргийг зэвүүцсэн зураг юмаа. Иймэрхүү хэрэг тэр үедээ бол ганцаарчилсан хэрэг биш байлаа.

Боолын хөдөлмөр Европ даяар өсөж буй эдийн засгын эргэлттэй улам их хэрэгцээтэй болсон байсан. Шинэ Ертөнцийн (Америкын) эдийн засгын хөгжлийн томоохон үсрэлт нь боолын хөдөлмөртөи холбоотой. Боолуудын 70% нь уулын баяжуулах, чихрийн ургамал, хөвөн, давуу, кофе, тамхи мэтийн түүхий эд боловсруулж, хураах мэтийн эрч хүч, цаг шаардсан ажилд оролцуулж, олборлодог байв.

Тэр түүхий эд нь Европруу ачигдаж, европын үйлдвэрүүдэд тэр түүхий эд нь бараа болгон хувиргаж, тэр бараа нь Шинэ Ертөнцрүү импортлодохын хамт, Африкаас улам их боол ачигддаг байв. Энэ гурвалжин нь Атлантикын наймааны гурвалжин нэртэй байжээ.


Top
   
PostPosted: Oct.07.09 9:19 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
ямар гайхамшигтай зураг вэ?
ёстой чухал сайхан мэдээлэл өгсөн Azar чамд баярлалаа!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited