#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.18 10:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Oct.07.09 11:13 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.04.09 5:45 pm
Posts: 3623
Location: Imaginário
Saihan sedew baina.


________Switzerland bayajsan tuuhees meddegee huwaaltsaach. Zah zuhaas ni unshij, sonsson "rusty" medlegtei bolohoor tuuhii yum bichmeergui bnaa.


Top
   
PostPosted: Oct.07.09 3:58 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
orgil09 wrote:
ямар гайхамшигтай зураг вэ?
ёстой чухал сайхан мэдээлэл өгсөн Azar чамд баярлалаа!

Сэдвийг цааш авч явах сонирхолтой санал бий болгодогт харин ч чамд баярлалаа!

Өөр нэгэн зураачын тухай сонирхолтой сэдэв бий:

Диего Вэласкес, 16-р зууны Испаний их нэртэй зураач хүн бий. Европт тэр үедээ маш шинэлэг сэтгэж зурдаг, соргог хүн байлаа. Мань хүн бусад орны зураач нарт ихээхэн хэмжээгээр нөлөө үзүүлсэн л дээ?
Шинэхэн нээгдсэн Америк тив, нутгых нь иргэдийг дээрэмдэж устгадаг байсан тэр үеийн систем хоёр талтай байлаа:
Хямд олдсон алтаар Испаний хаант төр 30 жилийн дайныг санхүүжүүлж, хилээ улам тилж, Европтоо нөлөө бүхий улс болж хувирхад хэрэг болов. Дайнаа дуусгаад, улсыхаа нэр хүндийг өргөх, түүгээр тусгаар тогтнол, өвөрмөц өнгө төрхөө суртачилдаг байлаа (одоо ч мөн адил). Зэвсэгт тэмцлээс Соёлын довтолгоо болж хувирч байна гэсэн үг-
Тэр соёлын довтолгооных манлай нь Вэласкес болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, тэр америк алт ийм урлагын бүтээл болж хувирхад нөлөө үзүүлсэн гэж тооцож болно.
Image


Top
   
PostPosted: Oct.07.09 4:56 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
alex_mun wrote:
Saihan sedew baina.


________Switzerland bayajsan tuuhees meddegee huwaaltsaach. Zah zuhaas ni unshij, sonsson "rusty" medlegtei bolohoor tuuhii yum bichmeergui bnaa.

Швейцари бол маш хэцүү орон шдэ? Дундад зунд Ромын Папын хажуудахь хамгаалалтын цэрэг (Schweitzer Garde) явуулдаг байснаараа тусгаар тогтнол, улс орноо цэвэрхэн авч явж чадсан.
Жишээ нь Мартин Лютерын Реформаци ягдахад Германы адил Сүмийн Реформаци явуулж, Ромын Пап лам Реформацын эсрэг дайн явуулж эхэлхэд, Реформациа зогсоож байсан түүхтэй. Ярья гэвэл их юм бий- ихэвчлэн дундыг баримталж, зөвхөн өөрийн ашиг сонирхлоо дагдаг орон юм.
Ихэвчлэн хөлсний цэрэг, ашиг гарвал талаа маш амархан сольдог, найдваргуй дайны түнш гэж дундад зууны француудад ч, итальчуудад ч, Ромын Пап ч өөрөө үздэг байлаа. Түүнээс болж француудад эзлүүлж, 19-р зуун хүртэл тэдний эрхшээлд байсан. Одоо хүртэл хоёр хэлээр ярьдаг. 1-р дэлхийн дайны өмнөх үе хүртэл маш ядуу орон байсан. Европчууд өөрсдөө швейцаруудыг мэх заль ихтэй гэж ярьдаг- сайнаар ярих нь ер нь ховор.

Гэхдээ хөгжлийх нь хамгын том түлхэц нь мэдээж Европ даяар нацист журам тогтсоноос, бас 2-р дэлхийн дайн болсонд баяжилтых нь эх үүсвэр нээгдсэн.
Европ даяар наци, арьс өнгөөр ялгах үзэл дэлгэрч евреичүүдийг устгаж дээрэмдэж эхлэхэд, еврейчүүдийн өмч хөрөнгийг нь Их Райх (Герман) хураахдаа, Швеицари улсруу зөөж, хадгалуулдаг байсан. Тэр алт гэдэг чинь зөвхөн хадгалагдах биш, ажилж, улам баяжуулж байдаг жамтай даа? Иймд Швеицари Улсын тусгаар тогтнолыг нь хадгалах чухал байж, Гитлерын хувьд.

Мэдээж орон орны еврейчүүд Швейцарт цуглаж, хамаатан садангаа аврахыг хичээдэг байлаа. Мэдээ сураг сонсох, аврах мэтийн ажил зөвхөн америк доллар, эсвэл алтаар хийгддэг байлаа- бас орон орны тагнуулын газрууд маш идэвхтэй ажилдаг газар байлаа- оросууд америкуудтай, америкууд германуудтай, германууд евреичүүдтэйгээ. Харин Швейцарчуудын хувьд зөвхөн алт нь л сонин байв.
Дайны дараа ихэнх нацистууд баривчлагдаж, намых нь удирдлага толгойгуй болоход, тэр намых нь нөөц алт одоо хүртэл хадгалагдаж байгаа.

Гайхамшигтай сайхан орон.
Швейцарчууд Зул Сарын баяр тохиолдуулж, ямар хотынхоо ч билээ, (мартаж орхиж) төв талбайдээрх баярын модоо 80кг шоколадаар чимдэг юм байлээ.
Image

Сонссон мэдсэнээ хуваалцаарай!
Харанхуйг тараахад гэрэл дутахгуй, хад чулуу бутлахад багаж муудахгуй гэдэг байхаа? Хамтддаа хүчтэй шүү.


Top
   
PostPosted: Oct.07.09 9:18 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Швеицарийн талаар уншиж байсан нэг зүйлийг хэлэхэд тэд Альпийн нуруунд, хүрч очиход бэрхшээлтэй газарт байдаг учраас эзлэгддэггүй гэдэг.
Нарийн зам харгуйгаар очиж эзлэх хэрэгтэй байдаг учраас цөөхөн цэргээр олон цэргийг хамгаалж болдог байсан гэнэ дээ.

Швеицариас Францын 14-Луй Хаанаас эхлээд торгон цэрэг гаргуулж байсан гэсэн. Хааны шадар цэрэгтэй өрсөлддөг торгон цэргүүд байсан гэнэ.
Одоогийн Ватиканы торгон цэргүүд ч Свисс хэвээрээ юм байна.
Image

Бас дундад зууны Италийн бутархай хант улсууд хоорондоо өрсөлдөхдөө Швеицариас хөлсний цэргээ татдаг байсан юм.

Швеицарь хэрхэн банк санхүүгийн нэгэн гол төв болсон талаар бас сонирхолтой түүх байдаг.

Швеицарь орны онцлог нь Франц, Герман, Итали орнуудын дунд байдаг болохоор энэ 3 хэлийг гурвууланг нь албан ёсны хэлээ болгож ашигладаг гэнэ.


Top
   
PostPosted: Oct.08.09 12:11 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.04.09 5:45 pm
Posts: 3623
Location: Imaginário
____Azar, Orgil09 ta 2-t medeelel ogsond bayarlaa. Geneva hotiin dunduur 80 km urt sunaj togtson nuuriin hun shuwuu hurtel shinehen barisan chocolate-tai talhaar zooglodog ulsiinhan suld modoo chocolate-r hiih ni arga ch gui biz dee. Vatikanii torgon tsereg ch gelgui busad huchnii baiguullaguud ni bugd l Swiss baih shig ajiglagdsan. Mon Switzerland-d French-r golduu yarijiisan. Medeej Europe-iinhnii niitleg zangaar English, dollar 2-t er ni yanzgui handdag.

_____Manai Erinii Omnoh 350'000 jiliin tertee amidarch baisan anchdiin zer zewseg Switzerland-iin nutag dewsgerees oldson aj. Switzerland-iin alban yosnii Latin ner ni Confoederatio Helvetica. 1291 ond yag undestniihee huwid burelden bogood odoo 26 muj ulsaas burelddeg. Jishee ni Geneva gehed ooriin gesen zasaglal, tugtai.
(Zurgan deer Swiss and Geneva-iin flaguud)
Image

_______ Swiss tuuhchdiin bichsen temdegleluudees uzwel arai oor tuuh bas bii. Medeej tuuhiig tuhain uls undetniih ni ontsgoos uzej sudlah ni zuitei bolow uu.

Delhiin 2-r dainii ued Switzerland ruu German ogt haldaagui. Gehdee ezlen awah tolowlogoo bol baisan. Germanii Army ooriin radio-r "Die Schweiz, das kleine Stachelschwein, nehmen wir auf dem Rückweg ein" (Bid (Germanii army) Switzerland hemeeh jijig ulsiig gertee harih zamdaa ezelne) gesen utgatai sonorduulgiig odor tutmiin hotolboriinhoo zawsraar tsatsaj baiw.
Image
Iinhuu seremj awsan Switzerland 1939 ond ooriin hiliin daguu niit 430 garui myangan tsergiig beltgen gargaw. Medeej Swiss Army-n zer zewseg Germaniihtai haritsuulwal ih huuchin, bolhi baisan aj. Tiimdee ch tuhain ueiin Swiss colonel Eugen Bircher "Germanchuud manai niisleliig hedhen tank oruulj ireed amarhan ezelchih baisan" hemeen helsen baidag. (Delhiin 2-r Dainii toim. Swiss huwilbar). Tuhain ued Swiss-uudiin 70% ni German-r yarigchid baiw. Iimees Adolf Switzerland ruu dowtolwol dotood dohi hagaral daamjrah negduugeer asuudal garch irne. Nogooteiguur Alpiin nuruun dahi tomor zam, guur, gazar dooguurh suwag geh met German Italy-iin hoorond baraa taawar zooh strategiin huwid chuhal obyektuud Switzerland-iin nutag dewsgert orshij baisan ba German dowtolson tohioldold Swiss Army tedgeer baiguulamjuudiin bugdiig ni ustgah tushaal awsan bailaa. Uunii deer ediin zasgiin bas bus shaltgaanii ulmaas dowtloogui hemeen Swiss-iin tuuhend temdeglegden uldsen baidag. (Jich: Swiss Natioanl Bank (SNB) dainii ued Germanchuudtai togtooson Uls toriin bus sanhuugiin hariltsaanaas ulbaalan dowtloogui hemeeh medegdel gargasan baidag)


Top
   
PostPosted: Oct.09.09 9:49 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Image
Ацтекийг байлдан дагуулагч Кортез Мексикт хөл тавьснаас 30 жилийн дотор бүх хүн амын 80% нь үрэгдэж арчуулжээ.


Top
   
PostPosted: Oct.12.09 12:30 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Европчуудаас бас сурч мэдэх нэг юм байх шиг санагддын:
Хог тусгаарлаж ялгах.

Энэ нь амархан, хэт соёлжсон мэт санагдах боловч- нэг хийгээд эхэлсэн цагт хогоо хүртэл мөнгө болгох нэг арга юмаа.
Нутаг нэгтэнгүүд маань гадаадудыг пластик болон пиавар хог нь тусдаа, шил нь тусдаа, цаас г.м. тус тус уутанд ялгаж салгадгыг сайн мэднэ.. Тэр хог нь хураагдахдаа, хог боловсруулалтын цэгрүү очно, тэндээ жишээ нь цаас гэхэд дахин чанагдаж, дахин цэвэр цаас болгон үйлдвэрлэнэ. Шилийг хайлуулж, дахин хэлбэр оруулж хэрэглээндээ нийцүүлнэ- энэ нь европчуудын байгал орчноо хамгаалах, хэт ихээр байгалынхаа нөөцийг тараахгуйн сэтгэлгээ юм.
Харин нэг удааны хэрэглээний пиавар пластик хог ялгах газардээр нь ялгаж салгаад, тусгай бяцлагч машинаар дөрвөлжлөнө. Тэр дөрвөлжилсөн хог нь контеинээрээр Хятадруу ачигдаж, хятадууд тэрийг боловсруулж полимерэн эдлэл болгон гаргах жишээтэй: ноосон цамц, гутал, борооны гутал гэх мэт. Хятадад нэг кг ойролцоогоор 0.02 € центээр үнэлэгдэж байсан санаж байна. Тэр хогыг худалдаж авдаг учир нь хэмнэлттэй бөгөөд, газрын тос гаргах үйлдвэрлэлийн нэг шатыг алхасаж байгаа юм.

Биохог буюу байгальдаа хүндрэлгүй буцаад шингэдэг хог нь биомассын дулааны цахилгаан станцуудруу хүргэгдэнэ. Тэр нь одоогын байдлаар хамгын цэвэр, байгаль хүн хоёрт муу нөлөөгүй нэгэн дулаан гаргах арга юм байж.


Top
   
PostPosted: Oct.13.09 3:34 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Гены техник гэдгийг европчууд ойрд ихээр ашиглаж, Европын Холбооны шинэхэн элссэн орон даяар нэвтрүүлхийг хичээж байгаа.
Жишээ нь гены техник тариа, буудай, хүнсний ногооны үрэнд маш их ашиглагдаж байна- геныг өөрчилсөн ногооны үр шим сайтай, богино хугацаанд өсдөг, хүйтэн халуунд тэсвэртэй юм байна.
Яаж түүгээр баяждаг бэ: Геныг өөрчилсөн хүнсний ногооны үр нь нөхөн үрждэггүй- үүний улмаас тариачид жил болгон шинэ үр авах шаардлагтай болдог. Үүнд үнэ өртөг, ашиг хоёр маш том зөрүүтэй. Учир нь тэр геныг өөрчилсөн ногоог нь даршлах боломжгуй, түргэн мууддаг, амт муу. Харин тэрийг тарьсан тариачид (жишээ нь Румын Улсад) байгалын гаралтай ногоо жимсний үргүй үлдэж, банкинд өр тавьж компаний үрнээс худалдан авхаас өөр аргаггуй болно. Эцэстээ тариачид санхүүгээр дампуурч, газраа дуудлага худалдаанд гаргахаас өөр аргаггуй болно.
Өрсөлдөөнийг даагаагуй румын тариачдын газрыг том том Испаний, Германы ба Австрийн тариалангын компаниуд худалдан авна. Нэг есны өнөөх 2-р дэлхийн дайнд явагдсан үйл ажилгаа огтоно мэт мэрэх маягаар явагдаж байгаа юм.


Top
   
PostPosted: Oct.24.09 7:17 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Байгалаас заяасан хамгын чухал, зайлшгуй хэрэгцээтэй баялгын нэг бол ус. Дэлхий даяар цөөрсөөр байгаа.
Европын цөөхөн нөхөгдмөл усны нөөцийн ихэнх нь Австри Улсад бий- Альпын нуруугаар буусан цас ба хур тундас нь газар доорх гүний усны нөөц болж үлддэг болхоор тэр. Гүний ус нь элс шороонд, чулуун давхарагт шүүгдэж, маш цэвэр болдгоороо давуу талтай болхоор тэр.
Гүний цэвэр усны асар том нуурыг Австрийн Форарлбергын нутагт 30 жилийн өмнө олж, усыг одоо RAUCH GmBH олборлож, хажуу Европын орнуудаас гадна олон гадаад оронруу экспортлодог. Redbull, Nativa гэх мэт бүтээгдэхүүнээрээ алдартай.
Муж нутагтаа хамгын том татвар төлөгчдийн нэг, жуулчны бизнесын дараа.

Гүний усыг барьж тогтоох, бас нуурых нь хэмжээг нарийн тооцоолох гм ажил явуулж байж олборлодог юм байна- жишээ нь:
1. Усыг ой мод маш сайн барьж тогтоодог болхоор, экологын нарийн тэнцвэрийг алдагдуулахгуйн тулд ой мод хамгаалалт, нөхөн үржүүлэлт гээд, маш олон төрлийн байгаль хамгаалалтын мэргэжилтэнгүүдэд ажлын байр бий болдог,
2. Хэт их ус олборловол нуурын хэмжээ нь багасч, хөрс доошоо цөмрөн орох аюул гардаг. Тэрийг тооцолон бодох, судалгааны төв гэж бас тусдаа- бас олон хүний ажлын байр. 1 секундын дотор 100 литр усыг савлах чадалтай машин техник гээд, бас олон хүн ажилтай болдог.
3. Татвараас гадна ойр хавийн тосгонд тодорхой хөрөнгө мөнгө гаргадаг. Учир нь тэр үйлдвэрийн байрлаж буй газар нь тосгоны эзэмшил. Түүгээр зөвхөн хөрөнгө мөнгө бий болгох биш, бас хажуу хавиргын хүмүүсээ ажил, тавтай тухлаг амьдрах орчинг нь хамгаалдаг юм байна.

Гэвч саяхан Мария Мийс ба Клаудия фон Вэрлхофын бичсэн ном олж уншлаа. Уг ном нь 1998 оны "5 сарын Гэрээ" гэдэг нэрээр Европын хамт олныг цочирдуулсан гэрээний хэлэлцээрийн тухай юм. Уг гэрээ нь америкыг төлөөлсөн Дэлхийн худалдааны Төвөөр дамжуулан Австрийн нутаг дахь усыг хувьчилан авч, австричууд ба европчуудад өөрсдөнд нь өөрсдийн нутгых нь усыг зарах тийм төсөл байж.
Үүнийг хүн бүр мэдээгүй- улс төрчид нь ч, иргэд нь ч.
Тэр гэрээнд гарын үсэг зурах талаар 1995 оноос хойш шуугиж, эцэст нь 1998 онд зурах дөхтөл энэ хоёр эмэгтэй тэр гэрээг нарийвчлан судалж, ухсанаар энэ гэрээний бульхиаг олсон байна...

Image


Энэ нь Дэлхийн Худалдааны Төвийн явуулж буй нэг удаагын явдал биш, харин ч эсрэгээр Гуравдагч Орнууд гэж нэрлэгдээд байгаа орнуудруу чиглэгджээ.
Жишээ нь Боливи, Вьетнам ба Канадын нутаг дэвсгэрдээрх усны нөөц нь хувьчлагдаж, American Water Inc ийн өмч болжээ.


Top
   
PostPosted: Nov.01.09 10:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Oct.08.09 10:00 pm
Posts: 1577
Location: Төсөөлөхгүй энэ ертөнцийг хонгор минь чамгүйгээр
Hogiin garuud ednees um zeeleeguil baimaar gariig ni tasdaad haytsan bnsht

_________________
4ever i Love U.U're Mine♥


Top
   
PostPosted: Jun.30.10 8:38 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Сонирхолтой гэж бодож байна:
Австричууд жуулчны бизнесээр маш их мөнгө олдог. Тэд байгалиа маш цэвэр байлгаж, экологийн цэвэр байдалд ихэд анхаарснаас хүнс нь ч мөн цэвэр байдаг юм байна.
4 тосгон байлаа гэхэд: нэг тосгон нь зочдыг хүлээн авч, нөгөө 3 нь хүнс, мах сүүгээ нийлүүлдэг юм байна. Үүгээр нэг том аялал жуулчлалын компани баяжих биш, бүгд хамтдаа баяждаг юм. Мөн засаг дарга нар нь энэ тал дээр ихэд анхаарал тавьдаг юм байна.
Үүнд зам маш том үүрэг гүйцэтгэж байна- ойр хавийн германаас, эсвэл голландаас олон хүн ирж, байгалийн хишиг хүртддэг юм байна.
Мөн австричууд өөрсдөө аль болгон дотоод бүтээгдэхүүнээ л авна- сүү, бяслагаас эхсүүлээд.


Top
   
PostPosted: Jul.07.10 2:54 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Хар тамхины дайны тухай дэлгэрэнгүй:


1994 оны 9 сард европын нийгмийн ба Нидерландын хатан хааны ордны зүгээс гаргасан эсэргүүцлийг үл ойшоон, Сингапурын Улсын шүүхийн тогтоолын дагуу, Чанги шоронд Йоханнес ван Дамм цаазлагдсан билээ. Энэ хүн бол наймаачин хүн байсан юм. Бүр тодруулбал хар тамхины наймаачин. Үүнд асуух хэрэгтэй байх, яагаад одоо хүртэл азийн зарим орнуудад хар тамхины наймаачдыг цаазласаар байна вэ? гэж.

Үүнд хар тамхины аюулыг ойлгох ба харьцуулалт гаргах хэрэгтэй байх. Нэг талаас сонгодог урлагийг унших сонирхолтой байдаг- энэ талаар мөн их мэдээлэл тааралддаг. Жишээ нь: Шерлок Холмсын Бохемийн адал явдалд гардаг шиг. Эсвэл Лев Толстойн Анна Каренина. Зохиолч Конан Дойл (мэргээжлээрээ эмч хүн) сэтгэлийн хаттай хүн хар тамхины даслыг өөрөө дарж чадна гэж үздэг байсан. Гэтэл хэдхэн арван жилийн дараа, мөн адил зохиолч ба эмч Михайл Булгаков хар тамхины донг өөрөө дийлэх боломжгүйг ойлгож эхлэв.

Ихэнх уншигчид зохиолчдын энэ гунигтай талыг анзааралгүй өнгөрдөг- Анна Каренина жишээ нь бусдын доог тохуу болсонд бухимдаж, опиат хэрэглэж эхэлдэг. Варвара авхай Вронскийд түүнгүйгээр морфин хэрэглэсэнд уурлаж дургуйцна. Амиа холролтоо зохиолын баатар эмэгтэй мансуурлын хүнд байдалтай хийдэг.

Галлюциноген буюу психомиметик бодисуудын дунд хамгийн алдартай нь ЛСД. Сэтгэцийн хагарал ба түгшүүртэй хий юм үзэгдэж, эрүүл хүнийг сэтгэцийн өвчтөний байдалд маш хурднаар оруулдаг. Хүний оюун ухаан ба сэтгэлийг маш хурдан сөнөөж чаддаг.

Мөн нойрны бодисууд: барбитурат ба мансууруулагч стимуляторууд: "сэргээх аминууд", мөн орчин үеийн хувилбарууд: экстаси, кокайн.

Кокайныг Испани Америкийн нүүрс олборлох ажилд цалин болгож өгдөг байсан- хоол ба цалингийн оронд.

Харин намуу цэцгийн ес заншлын дагуу ургуулдаг байсан орнуудаар маш хатуу дэг журамтай байсан тул, хор уршиг нь багавтар байсан гэж тооцож болно. Гэвч хятадууд нийгмийн хэрэглээ болгож опиум буюу хар тамхийг хэрэглээний үр дүнг өөр дээрээ амссан анхны ард түмэн юм.

"Ялзарсан хагас соёл иргэншил"


XIX зууны эхэн гэхэд манай гаригийн хамгийн том улс гүрэн бол 300 сая хүн амтай Манжийн Чин гүрэн байсан юм. Манжууд бол xятадад болсон том үймээнийг ашиглан эрх мэдлийг өөрийн гартаа авсан, хойд нутгийн нүүдэлчин гаралтай ард түмэн байсан юм- ер нь түүхэнд гадаадын эрх баригчтай гүрэн их тааралддаг.

Жишээ нь оросуудыг скандинавууд, мөн монголчууд, Англид франкийн норманууд, эсвэл шотландууд, германууд, Шведийг Наполеоны маршал Бернадотын хөвгүүд захирдаг байв.

Гэвч манжийн гүрний түүхэн нэгэн онцлого бол өөрийн ес заншлаа орхигдуулан, хятадын олон ёс заншлыг авч хадгалан, бүр дайтаж чадахаа больсон гэдэг. Хятад улс зогсон байдалд оров.

Фридрих Энгельсийн хэлснээр: "Хамгийн эртний түүхтэй хагас соёл иргэншил суларч ялзарсныг" гадаад олон орон тэр дороо ашиглаж авав. Европын түрэмгийллийн тэргүүн шугамд Английн Хатан хааны гэр бүл зогсож байв.

Гэвч бүр цагтаа маш хүчирхэг байсан Англи улс тэр хятадын өргөн уудам нутгийг эзэгнэх боломжгүй байсан. Үүний тулд эдийн засгийн нөлөөгөөр хятадын ард түмнийг боолчлон ашиглахаар шийдэж, Бенгалийн намуу цэцгийн ургацын талбайг эрс ихэсгэжээ.

"Боолын худалдаа хар тамхины наймааны дэргэд маш энэрэнгүй санагдаж билээ. гэж английн эдийн засагч Р. Монтгомери Мартин 1847 онд хэлж гэнэ. - Бид харуудын бие организмыг эрүүл байлгахыг хичээдэг байсан- бидний сонирхол бол тэдний амийг хадгалж үлдэхэд байсан. Харин хар тамхины худалдаачин биеийг ялзруулж, сульдуулж, тэнхээг сүйтгэж үгүй хийсний дараа биеийг нь устгадаг" гэжээ.

1830 оноос 1837 он хүртэл английн хар тамхины экспорт жилийн 2 мянган хайрцгаас (ширхэг бүр 60 кг), 39 мянга болж өсжээ. Одооны хар тамхины наймаатай хэзээ ч энэ зэрэгцэж чадахгүй тийм их хэмжээ юм. Хар тамхины наймаа өөр бараа таваарын эргэлтийг зогсоож, мөн мөнгөн лангийн алдагдал Чин улсын эдийн засгийн тэнцвэр алдагдуулав. Олон сая хятадууд: xүн тэрэгчдээс эхсүүлэн, хааны ордны бүх 12 зэргийн хун тайж хүртэл аюултай зуршилд автсан байв.

Татварын албаны ба хэрэг шүүлтийн албаны талаас дээш хувь нь хар тамхичид болсон байв. Мөн төрийн байгууллага, тариа талбайн услалтын алба, бүр тусгай найман тугт их цэргүүд донтон ялзарч, хараа хяналтнаас алдагдаж эхлэв.

Эзэн хаан хар тамхи ба хар тамхины таталтыг хорьж, хатуу цээрлэж эхлэв. Гэвч хорио хяналт эсрэгээр үйлчилдэг жамтай: хориотой хар тамхины үнэ ихсэж, эдийн засгийн улам их алдагдал учирчээ. Зөвхөн 1839 онд н эзэн хаан Даогуан хар тамхины бизнест томоохон хариу цохилт үзүүлэхээр шийджээ.

Эзэн хааны томилолтоор Гуандун мужид Линь Цэшюй гэгч хүнийг хянан шалгагчаар явуулжээ. Тэр хүн эцэг эх ба Тэнгрийг шүтддэг, мөн гадаадуудыг энэ гаригийн цорын ганц Эзэн хаанд мөргөл үйлдэхээс татгалздаг балмадууд гэж үздэг нэгэн байсан юм. Гэвч нөгөө талаасаа европын шинжлэх ухаан сонирхож, гадаадаас байн байн шинэ их буу захиалдаг байв.

1839 оны 3 сарын 10 нд Кантон хотод хар тамхины хурааx ажиллагаа эхлэв. Хар тамхины ачаатай худалдааны хөлөг онгоц зугтахыг оролдсон боловч, замдаа баригдав. Харийн иргэдийн оршин суудаг газруудыг хяналтанд авснаар, дахин 20 мянган хар тамхины хайрцаг хурааж авав.

Улмаар Хумын боомтын ойролцоо хураан авсан хар тамхийг 3 долоо хоногийн турш шатааж живүүлсэн. Одооны хятадын эс сурвалжууд 1188 тонн хар тамхи хураасан гэсэн тоо гаргадаг. Хар тамхины наймаачид өөрийн алдагдлаа тэр цагийн 2,5 сая фунт стерлингээр үнэлжээ.

Хянан шалгагч их авьяаслаг дипломатч байсан- сайн дураар хураалгасан хар тамхины оронд Европт маш өндөр үнэлэгддэг байсан цайгаар сольж эхлэв. Мөн харийн худалдаачдад бараа таваарын эргэлтийг сайшааж, хар тамхи оруулахгүй гэсэн бичгэн дээр гарын үсэг зуруулж, зөрчвөл толгойг нь авна гэсэн цээр гаргав.

Зарим англи худалдаачид зөвшөөрснөөр, хар тамхины наймааны сүлжээ нурж эхлэв. Гэвч хар тамхины наймаа бүхэл бүтэн Англи гүрний сонирхол хөндөж байсан болохоор, өмнө нь өөрийн үхлээ төлсөн мөнгө англичуудын гарт ихээхэн хэмжээний капитал болж хуримтлагдсан байв.

Уг капиталаар зөвхөн дээд зиндааны эрх ямба санхүүжихээс гадна, үйлдвэрлэлийн шинэчлэлт ба ажилчдын ангийн амьдралын төвшин дээшлүүлэхэд зарцуулагддаг байсан юм. Улмаар Англи гүрний нутаг дээр Европ даяар түймэрдэх хувьсгал гаргаагүй юм.

Гуандун дахь Английн албан ёсны төлөөлөгч Ч.Эллиот байлдааны онгоц явуулж, дээр дурдагдсан хар тамхины хоригийг зөвшөөрсөн худалдаачдыг барьж эхлэв. Чуанби боомтын ойролцоо анхны англи ба хятад усан цэргийн зэвсэгт мөргөлдөөд болов.Уг мөргөлдөөн далайн эзэгтэй Английн хувьд ямар ч үр дүнгүй болж өнгөрөв.

1840 онд Лондоны парламент Хятадад дайн зарлаж, Жорж Эллиотын командлал доорх цэргийн хүч явуулж, Линь Цэшюйн устгасан хар тамхины төлбөр нөхөн төлөх болзол тавин шаарджээ.

Тэр цагт Виктория хатан хааны хаан ширээнд залрах цагт, Англид викториан үе гэж алдаршсан цаг байсан юм. Магадгүй тэр учраас англичуудын дайны арга барил нь мөн адил өөрийн өвөрмөц шинж төрхтөй байв: шөнөөр гэрлээр чимсэн завь боомтын зүг явуулж, хар тамхийг гурав дахин бага үнээр зарж, ялзарсан чин улсын армийг улам ялзруулдаг байв. Нөгөө талаас хятадууд нэг цагаан чөтгөрийн толгойг 100 юаниар, хар чөтгөрийн толгойг (хар арьстан зарц) 50 юаниар үнэлжээ.

Линь Цүсюй гурван талын дайралтанд автав: эзэн хааны дэргэдэх түшмэд мөн адил англичуудын хар тамхины наймаанд гар хөл оролцуулдаг тул, ашиг сонирхлоо бодож Гуандуны хэтийг баримтлагчийг гэсгээн цээрлэхээр ятгаж, эзэн хаандаа өдөр шөнөгүй гомдол мэдүүлдэг байв. Мөн энхийг хайрлан хамгаалахыг уриалж, бууж өгөхийг ятгадаг байв. Чадлынхаа хэрээр тэд өөрсдийн зэвсэгт хүчний ялах боломжийг хааж хойшлуулдаг байв.

Мөн яг тэр цагт гадаад чөтгөрүүдтэй бүрмөсөн харьцаа таслах уриа лоозон дэлгэрч, энгийн иргэд хар тамхины наймаатай ямар ч холбоогүй гадаад хүмүүсийг мөн устгаж эхлэв. Эх орончдын тэнэглэл ба ухаангүй балмад үйлдлээс болж, Линий дэлхий нийтэд тэр болгон сайшаадаггүй байсан Английн бодлогийг дотроос нь хагаралдуулах боломж алдагдаж, Дундад гүрэн улам ихээр нүүрээ алдсаар байв.

Учир нь хятадууд зөвхөн харийн иргэдийг алах биш, мөн хүүхэд эмэгтэйчүүдийг ба Христийн шашинд орсон өөрийн иргэдээ устгаж эхэлсэн юм. Мөн Чин улсын Эзэн хаан буруу хүмүүсийн ятгалганд орж, байн байн байр сууриа өөрчилж, өөр өөр хууль тогтоолд гарын үсгээ зурдаг байв.

Хар тамхины мафийн бодлого улмаар хэрэгжиж, Хятад улс 1840 оны намрын адаг сар Эзэн хааны тушаалаар хар тамхины хориг авагдсанаар тооцогддог. Эзэн хааны зарлигийг хүн бүр дагах ёстой гэж үздэг газар, хар тамхи хаа газар татахаа больсон гэж тооцож, хоригийг авсан байна.

Англичууд Кантоны боомтыг хаан бүсэлж, 8 сард Тянжинд ирж, чин улсын нум сум жадаар зэвсэглэсэн цэргийн хүчийг бут цохижээ. Ялагдлын гэм бурууг Линьд тулгаж, Шинжан мужид цөллөгдсөн байна. Одоо хар хорыг устгаж байсан газар цэцэгт хүрээлэн байгуулж, Лины хөшөө босогосон байдаг.

Түүхэн сургамж

1842 8 сарын 29нд Чин гүрэн бууж өгч, Нанкины тохиролцоонд гарын үсэг зуржээ. Улмаар англичуудын худалдаанд 5 боомт (үүний дунд Шанхай ба Кантоны боомт) англичуудын эрхшээлд орж, мөн Чин улс англичуудын дайны зардлыг нөхөх ба хар тамхины алдагдлыг буцаахаар 21 сая мөнгөн юань төлхөөр болжээ. Одооны Хонг Конг ийнхүү англичуудын эрхшээлд оржээ. Ялагч хар тамхи оруулахгүй гэж мөн хүлээн зөвшөөрсөн боловч, хятадын хуулийн хамаарлаас өөрсдийн ажилчдаа чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл хятадын төр, зөвхөн гадаад биш, мөн английн консулын газарт ажилдаг хятад иргэдийг шалгах боломгүй болгосон байна. Удалгүй жишээг дагж, Америкийн нэгдсэн улс ба Франц мөн адил гэрээнд гарын үсэг зурсан байна. Улмаар Хятад уруу урсах хар тамхины хэмжээ нь 1850 онд 52 925 хайрцагт хүрчээ.

Тэр он өмнөд нутагт тайпины бослого болж, Чин улсын түшээдийн бичсэнээр: Гүнзийн сургаалийг библийн төлөө, мөн хар тамхины эсрэг гэж ихэд дургуйцсан шинжтэй бичсэн байдаг. Хар тамхины гаансыг өөрийгөө бууддаг буугаар дүрсэлж, гадаад дахь Христчидын туслалцаанд найддаг байв.

1856 онд 2-дугаар Хар тамхины дайн эхэлнэ. Европын гүрнүүд хар тамхи зарах илүү их эрх чөлөө шаардахаас гадна, ажлын хямд хүч гаргуулж авахаар тооцоолж эхлэв. 1857 онд дайнд Франц оролцож, 12 сард Кантон хот, дараа нь Тянжин хот бууж өгчээ. Дагу бэхлэлтийн ойролцоох ширүүн тулалдааны эцэст английн ба францын цэргүүдэд Бээжин чөлөөтөй орох зам нээгдэв. 1860 оны 9 сарын 21нд Чин улсын морин цэргийг бут цохиж, хааны ордныг дээрэмдэж тонож, эцэст нь шатаажээ. Дээрэмдэж үлдсэн эд зүйлс одоо барууны музей болон хувийн цуглуулгуудад үлдсэн.

Гэвч Чин улсын түшээдийн боддог асуудал нь, улс төрийн сонирхлоос илүүтэйгээр европчууд Эзэн хааны өмнө ёсны дагуу мөргөх болов уу гэсэн л өчүүхэн бодолтой байв. Улмаар европчууд маш ихээр манжийн гүрнийг авч үлдэх сонирхолтой болж хувирав- хятад гүрнийг чөлөөтөйгөөр мөн хууль зүйн үндэлслэлтэйгээр дээрэмдэх хаалга нээгдсэн юм.

Анхны алхам нь: Европын командлал доор манжийн шинэ арми бүрдүүлж, тайпины бослогыг хэрцгийгээр дарав. 1862 онд цэргийн хүч оруулахаар тогтоож, шинэ үеийн зэвсэг: уулын их буу, пуужин харвагч ба таван байлдааны усан онгоц оруулснаар Тайпины нийслэн Нанкин хот эзлэгдэж, 100 мянган оршин суугчдыг устгасан байна.

Бидний энэ яриа эхэлсэн Сингапурт английн захирагч Раффлз нутгийн нэгэн хунтайжийг султаанаар томилж, хаан ширээнд суулгаж, удалгүй 5 мянган испани доллараар Сингапурыг худалдан авчээ. 1840 онд хар тамхины наймааны татвар нь л 2 дайнд гарсан хамаг цэргийн зарлага бүрмөсөн нөхсөн байв.

Хар тамхи опиум нь хятадын зах зээлийг нээх зэвсэг байж. Гэвч англичууд хятад улсын эзэд болох хугацаанд, хар тамхины сөрөг тал нь улам тодорсоор байв: хар тамхи нийлүүлдэггүй бусад худалдаачид өөр бараа таваар зарж чадахаа больсон байв. Гол бэрхшээл нь английн бараа хятадуудын сонирхол татахгүй байгаад биш, харин хар тамхинд хамаг мөнгө нь урссанд байв. Үйлдвэрлэгчид хятадтай худалдаа наймаа хийх сонирхолгүй байна гэлцэх яриа тархаж эхлэв. Хятадын дотоодын зах зээлд зөвхөн хар тамхи дэлгэрч, донтсон тариачид төлбөрөө төлж чадалгүй өөрсдөө хар тамхи ургуулж эхлэв. Цай цагаан будаа тарихын оронд, хамаг тариалангийн талбай нь эзлэгдэж, хүнсний бүтээгдэхүүн гадаадаас оруулдаг болов. 1911 онд Чин гүрэн бүрмөсөн устсан ч- энэ байдал өөрчлөгдсөнгүй. бүх юм дэндүү оройтсон байв.

20р зууны дунд гэхэд, байн байн гадаад дотооддоо дайн хийсэн хятад улсад хар тамхинд нэг сая гектар хар тамхины намуу цэцэг тарьдаг болсон байв. Мөн хар тамхичдын зөвхөн албан ёсны тоо нь 20 саяас дээш гарсан байв.

Хор уршгийг хятадын коммунистууд давж чадсан- хар тамхины эсрэг хууль гаргаж, хувьсгалт үзэлдээ бүрэн итгэлтэйгээр өөрчлөлт оруулж эхлэв. Уг өөрчлөлт, эсвэл идеал нь одоо цагт сонин санагдана. Гэвч өөрийн ард түмнийхээ төлөө тэр том давааг давсан нь их том алхам байсан. Хар тамхины наймаатай холбоотой 80 мянган хүн баривчлагдаж, 100 хүний нэг нь буудуулсан байв.

Гэвч энэ тоог маш багасгасан гэж тооцлоо ч, АНУ ба хуучин ЗXУ-гийн нутагт жил бүр хар тамхины уршгаас олон сая хүн өнгөрч байгаа.


Top
   
PostPosted: Jul.28.10 3:42 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Одооны европын хөгжлийн ба мөнгөн эх үүсвэрийг нь ажиглан дагавал, ихэнх нь мэдлэгээс, мөн соёлоос гардаг.
Жишээ нь генетикийн өөрчлөлттөй бие организм, үйлдвэрлэлийн патент, цагийн шалгаврыг даах чадвартай проект, дурсгалт газрууд, мөнгөн урсгалын хяналт (бирж) гм байдаг.
Гэвч хамгийн том мөнгөн эх үүсвэр нь хэмнэл байдаг- дээр бичигдсэн болгонд илүүг биш, багыг биш- яг тааруулж мөнгө зарцуулдаг.


Top
   
PostPosted: Jul.28.10 9:27 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
тэд баян байгаагийн 2 гол шалтгааны нэг нь мэдээж олон зуун жил үргэлжилсэн колончлол
нөгөө нь `Гэгээрлийн Эрин Үе`, `Үйлдвэрлэлийн Хувьсгал` гэх мэт зүйлсийг дамжин нийтийн амжиргааг дээшлүүлж элдэв бурангуй дарангуйллаас салж чадсанд байдаг болов уу.


Top
   
PostPosted: Aug.05.10 5:40 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Тийм.
Чадварлаг зохион байгуулалттай ажиллах сэтгэлгээ маш их үр өгөөж авчирсан


Top
   
PostPosted: Aug.06.10 6:03 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Ийм нэг сэдэв бас байна: http://warrior.blogmn.net/35039/kino,-a ... oltan.html
Мөн европын баяжилтанд хамаатай.


Top
   
PostPosted: Sep.18.10 6:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.23.08 5:52 pm
Posts: 5222
Location: somewhere
orgil09 wrote:
Испаний конкистадоруудын алт зөөсөн талаар бичээрэй

Harin ene talaar delgerengui medeh heregtei bna...

_________________
Keep Moving Forward!!! ^^


Top
   
PostPosted: Jun.19.11 7:45 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jan.10.11 9:04 am
Posts: 5
sonin ovormots ch ym shig goy bogood tuuhiig ni unshval aimshigtai met zurag bn


Top
   
PostPosted: Jun.20.11 12:16 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Evrop ogt bayjaagui ee harin azi afrikiig 500 jiliin tursh deeremdej deermiin mongoor huudegnej delhiin hamgiin shudraga bus soyol irgenshil gazar avhiin eh uusveriig l tavisan.

Harin onoodor azi afrik jaahan seheed ehlenguut evrop dayar ajilguidel uimeen samuun ediin zasgiin hyamraluud tasrahgui baigaag hen ch haraad oilgoj bolno.

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jan.18.13 12:20 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jul.22.04 10:53 pm
Posts: 348
Location: Home
orgil09 wrote:
За тэгвэл Сиерра Леон гэж улс байдаг даа. Арслант Уул гэсэн үг.
Энэ улс нь Британы колони байсан юм. Нийслэл нь Фрийтаун. Эрх Чөлөөт Хот гэсэн үг.
Алмаз эрдэнээр дүүрэн хөрс шороотой энэ нутгаас колончлогчид тонн тонноор нь алмаз зөөсөн юм. Колончлогчид явахдаа ч нутгийг хөл дээр нь босгох хэмжээний дэд бүтэц үлдээгээгүй юм. Тэднийг явсны дараа үгээгүй ядуу Сиерра Леончууд хоорондоо дайтаж цус асгаруулсан аймшигт тулаан хоорондоо өрнүүлсэн юм. Хүүхдийг хар тамхиар тарьж хүчээр цэрэг болгож байсан. хар тамхинд галзуурсан хүүхэд-цэргүүд өлгийтэй жаахан хүүхдүүдийг хүртэл хүйс тэмтэрч байсан гэдэг....
Image
За эндээс Бельгийн үзэсгэлэнт Антверп хотруу очъё. Энэ сайхан хот нь алмаз эрдэнийн наймааны төв хот юм. Үзэсгэлэнт энэ хот алмаз эрдэнээс олсон баялгаар үүсчээ....
Image
Тэгвэл алмаз эрдэнийн эх орон Сиерра Леоны нийслэл Фрийтаун хотыг харьцуулж харъя...
Image
Image



Ene Sedeviig Dahin sergei ya


Top
   
PostPosted: Jan.29.13 9:22 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
[link2]https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=vRQfjHRMXyA[/link2]

[youtube]https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=vRQfjHRMXyA[/youtube]

Ийшээ орж үзээрэй

_________________
Knowledge...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited