#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.20.18 8:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 100 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Jan.16.13 1:25 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.07.08 3:44 pm
Posts: 83
MissNoGood wrote:
Yunii talaar medmeer bn teriigee bichchih :mrgreen:

гоё юмнуул бичжээ. би бас грекийн домогуудад их дуртай :-) . миний бичсэн Геракл гэдэг баатар бол Хераклес мөн бас Herkules ч гэдэг. Тартарус буюу тамын ертөнцын талаар бичээч :wink:

_________________
хэрхэхийг тэнгэр мэдтүгэй...


Top
   
PostPosted: Jan.16.13 1:28 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.07.08 3:44 pm
Posts: 83
Сохор Хомерийн Илоины дуулалыг уншаагүй хүн байгүй биз,харин ягаад дайн гарах болсоныг төдийлөн мэддэггүй.Тройн дайн гарах болсон шалтгааныг ингэж бичжээ.
Эртний Грекийн хамгийн эртний тэнгэр бол Газар эх гэнэ.Бусад тэнгэр түүнээс үүсчээ.Нэгэн удаа тэнгэрүүд Олимп ууланд хөлтэй найр хийж цэнгэн баясаж байтал Газар эхийн ёолон шанлах дуун сонсогдов.Үүний учир бол газар дэлхий дээр хүн зон,баатар эрс олон болж,тэд хорон муу үйл цаг ямагт хийж,өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж Газар эхийн цээжийг шаналгаж бас хэтэрхий дарах болсон тул тэрбээр үл тэсвэрлэн орилсон юмсанжээ.Газар эхийн орилсон дууг сонссон эзэн тэнгэр Зэвс хүн төрөлхтөн, баатар эрсийг цөөлөх устгахаар арга саам хайтал хорон муу санааг сэдэгч Мом тэнгэр газар дэлхийхнийг цөөлөх устгах хэрэгт тэнгэрүүд хүч гаргасны хэрэггүй, тэдний дунд дайн өдөөн нэгийг нь нөгөөгөөр нь хядуулах нь зөв арга гэснийг Зэвс дэмжсэний үр дүнд Тройн дайн гарах болсон ажээ.

_________________
хэрхэхийг тэнгэр мэдтүгэй...


Top
   
PostPosted: Jan.16.13 1:30 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.07.08 3:44 pm
Posts: 83
http://www.facebook.com/groups/394618137295304/ энэ грүүпд нэгдээрэй

_________________
хэрхэхийг тэнгэр мэдтүгэй...


Top
   
PostPosted: Jan.16.13 3:34 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.07.10 4:15 pm
Posts: 2454
Location: Promiseland
Nice

_________________
chuparme la polla puta


Top
   
PostPosted: Jan.16.13 3:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11110
Bichleg FBd tavihdaa eh survaljaa bichij bgaarai...
Taalagdahgui bn, ingej shuud copy paste hiih chin. :mrgreen:

Grouped chin ornoo

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jan.16.13 7:43 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.07.08 3:44 pm
Posts: 83
MissNoGood wrote:
Bichleg FBd tavihdaa eh survaljaa bichij bgaarai...
Taalagdahgui bn, ingej shuud copy paste hiih chin. :mrgreen:

Grouped chin ornoo

hehe sorry2
odoonoos zaawal eh survaljaa bichjiina :mrgreen:
grouped tawtai moril

_________________
хэрхэхийг тэнгэр мэдтүгэй...


Top
   
PostPosted: Jan.17.13 11:43 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11110
Пигмалион


Уран зохиолын хичээл дээр ороод... Жорж Бернард Шогийн хамгийн алдартай жүжгийн нэр.
Сая тэгсэн хал§т ном эргүүлж суутал энэ нэр харагдлаа.

Одоо хүртэл хэтэрхий хүчтэй эмэгтэйчүүд айдаг эрчүүд цөөнгүй байдаг шд. Тэрэнтэй адил эртний Грекд бас эрчүүд тиймэрхүү эмэгтэйчүүдээс зайлсхийдэг байж л дээ. Тэгээд жоохон охид авч суудаг байж. Эсвэл...

Кипрын хаан Пигмалионд таалагдах эмэгтэй гэж бараг байдаггүй байлаа. Бүх л эмэгтэй түүнд ямар нэгэн байдлаар үл таалагдана, өө олдоно. Түүнд эд хөрөнгө, эрх мэдэл бүх л зүйл байдаг боловч ганцхан өөрт н тохирсон төгс эмэгтэй л байдаггүй байлаа. Ромын яруу найрагч Овидиусын бичсэнээр бол Пигмалион Кипр бүсгүйчүүд ихээхэн дур хүслийг н өдөөдөг байж. Гэтэл тэр нутгийн бүсгүйчүүд дурлалын тэнгэр Венүсийн ивээл дор байдаг байсан боловч хангалттай шүтлэгтэй байж, хүндлэл үзүүлж чадаагүй хэмээн шийтгүүлсэн аж. Шийтгэл н тэднийг Венүс хамгаалахаа болих байлаа. Тиймийн учир киприйн хүүхнүүд хамгаалатгүй болж, биеэ үнэлэх хэрэгтэй болж байжээ. Гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд үүнээс хойш өөрсдийн үнэ цэнээ алдан алдсаар, зарим н чулуун хөшөө болон хувирсан гэх.

Хайр дурлалд тэмүүлсэн романтик залуу үзэсгэлэнт бүсгүйн эрэлд гарсан боловч олоогүй учраас, шаналсан сэтгэлээ аргадах гэж өөрийн гараар баримал хийлээ. Хамгийн үнэтэй материал болох зааны ясан соёог ашиглан үгээр хэлж үзгээр бичимгүй үзэсгэлэн төгөлдөр бүсгүйн хөшөөг урлалаа. Хэтэрхий сайхан харагдаж байсан болохоор хаан түүнд хүрдэг боллоо. Улмаар үнсдэг, бүр өвөртөө оруулан унтдаг боллоо. Өөрийн бүтээсэн тэрхүү бүсгүйдээ залуу ухаангүй дурлаж орхилоо. Яг л ам§д хүнтэй хар§цаж буй мэт л байна. Гaр н хөхөрчих вий гэж айсандаа чангахан хүрэхээс хүртэл зайлсхийнэ. Түүндээ зориулж алт, үнэт эдлэл хүртэл худалдан авдаг байлаа. Сүүл сүүлдээ бүр түүнийг хөдөлж байна гэж толгойдоо ургуулан бодсон н үнэн юм шиг ч санагдана.

Нэгэн өдөр Венүсд зориулан тэмдэглэдэг баяр болоход Пигмалион маш үнэтэй өргөл өргөн, дурлалын бурханы өмнө өвдөг сөгдөн гуйж гэнэ. Яг л түүний хайрлан, хамгаалдаг хөшөөтэй ав адилхан бүсгүйтэй гэрлүүлж өгөөч гэж. Ийнхүү гуйсныхаа дараа гэртээ харин заншил ёсоор өөрийн чулуун эхнэрээ тэврээд үнслээ. Гэвч огтхон ч хөдөлдөггүй чулуун хөшөө хааныг хариу үнсэн, тэвэрч авах н тэр. Түүний бие энхрий зөөлөн, ам§сгал н ялдам энхрий байх аж. Бурханд үнэн голоосоо итгэн гуйсан хааны хүслийг ийн биелүүлсэн байжээ. Тэр хоёр олон хүүхэдтэй, өнөр өтгөн ам§дарсан гэдэг.

Цорын ганц эмэгтэйг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах эрчүүдэд дурлалын тэнгэр хамгийн сайн ханийг заяадаг гэж айлджээ.. Бас гэхдээ өргөл бар§ц нтр өгч панаалдахгүй бол болдоггүй байсым шиг байна шд :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jan.18.13 12:31 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11110
Хадес ба Тартарос - Газар дорхи ертөнц буюу тамын орон

Эртний Грекчүүд тэр болгон өмнөх ба хойд амидралд нэг их итгээд байдаггүй байжээ. Тэд зөвхөн өнөөдрөөрөө амидрахыг илүүд үздэг байсан гэж хэлэхэд буруудaхгүй л болов уу. Тийм ч учраас тартаросыг тамын ертөнц, үхсэний дараа очих газар гэдэг утгаар н биш газар доорхи бас нэгэн том гүрэн хэмээн хүлээж авдаг байлаа.

Газар доорхи энэхүү ертөнц хүмүүсийн хувид хамгийн аюултай, хамгийн аймаар гэгдэх газар байлаа. Хэдий аюултай, харанхуй нөмөрсөн ертөнц ч гэлээ яг л энэ газраас эх дэлхий урган цэцэглэж, шинэ эрч хүчээ олж авдаг гэдэгт бүгд итгэдэг байлаа. Тийм ч учраас тамын хаан Хадес бурханыг Плутон ч гэх н бий. Латинаар Плутос гэх ба баялагийг эзэмшигч гэх утгатай ажээ. Түүний эхнэр Перзефон, ромчуудын хэллэгээр Просерпина харанхуйн хатан гэгддэг байсан төдийгүй, үржил шимийн бурхан Деметрис бурханы охин байсан ба ээжээсээ ч илүү хүчтэй нэгэн байжээ.

Тэртээх нэгэн өдөр тамын хаан Хадес өөрийн төрсөн ах Зеүс ба Деметрис хоёрын дундаас төрсөн Перзефон охиныг цэцэрлэгт хүрээлэндээ цэцэг арчлан сууж байхад н хулгайлан оджээ. Деметрис өөрийн охиноо үүрдийн тамд алдахыг хүсээгүй учраас буцааж өгөхийг шаарджээ. Тухайн үед Хадес хүчтэй байсан болохоор Зеүс тэр болгон шаардаад байж чаддаггүй байжээ. 4 сар эцэг эхээ ирж авахыг н хүлээж суусан охин тэндээ үүрд үлдсэн гэдэг. Гэвч домогт бичсэнээр Перзефонд тамын хатан байх н ихэд таалагдсан бөгөөд өөрийн хүслээр тэнд үлдсэн гэдэг аж.

Хадесын захирч байсан тамын ертөнцөөс (ромчууд тамын ертөнцийг Орус гэдэг байжээ - үхлийн бурханы нэрээр нэрлэсэн юм байна) ч илүү аймшигт ертөнц газар доор байлаа - Тартарос. Хамгийн гүн, хамгийн харанхуй ертөнц. Энэ л гүнд дэлхийн үндэс байдаг гэлтэй. Тэнд хоосон эзэгнэн байх ба хэзээ нэгэн цагт дэлхий ертөнцийг бүтээсэн шигээ нураах вий гэхээс хүмүүс айна. Тартарос гэж зөвхөн газрын нэр биш юмаа. Өмнөх бичлэгэнд байгаачлан тэрээр анхдагч бурхадын нэг билээ. Гаяатай хамт бий болсон.

Тартарост бурхад дайнд ялагдсан титануудыг хорисон ба бурханы эрин үе дуусан дуустал тэндээ хоригдох ял авчээ. Сүүлд бурхад тамын ертөнцийг жижиг хэсэгт хуваасны дараа Тартаросын нэгэн хөндийд амид ахуйдаа хамгийн бузар нүгэл үйлдсэн хүмүүсийг хорих болсон байна. Он цагийн эрхэнд, хүмүүсийн оюун ухаан, ёс суртахууны үндсэн дээр ийнхүү төгсгөлгүй тамын харанхуйд хүмүүс ч бас шийтгэл амсах болсон байна.
Харин эсрэгээрээ хэн амид ахуй цагтаа буян үйлдэж, зөв явсан н тамын хөндийгөөс холоо орших Аз жаргалын арал дээр сууриших болсон байна.

Тамын ертөнцөд хожим гол горхи үүссэн гэдэг. Домогт өгүүлдгээр бол тэнд Лэтэ голын эх Стикс мөрөн, булингарт гол Ахерон урсах ба голоос ус уусан үхэгсэд өнгөрсөн амидралаа бүр мөсөн мартдаг байжээ.

Завичин Харон үхэгсдийг Ахерон, Стикс голоор авч яван эрэг дээр бэлэн байх Хермест аваачин өгдөг байжээ. Стиг, Ахерон голын эрэгт тамын ертөнцийн хаалга байх агаад түүнийг 50 толгойт, могойн сүүлтэй нохой Керберос хамгаалан байх аж. Керберос тамын ертөнцөөс үхэгдсийг гадагш гаргахгүй байх мөн нэг ч амид хүнийг дотогш оруулахгүй байх үүрэгтэй. Гэхдээ Керберос тийм ч дийлдэшгүй мангас байсангүй. Нэг удаа тэндээс оргож гарсан хүүр эрүүл саруул биетэйгээр тамын ертөнцөөс бүр мөсөн зугтаж эргэн амидарч байжээ.

Хераклес хүртэл нэгэн удаа хамгаалагч нохой Керберосыг өдрийн гэрэлд гарган буцааж тамын ертөнцөд авчрах замдаа Тесеүсийг аварч байжээ. Тесеүс Перефоныг суллахаар тамын ертөнцөд ирж байсан боловч аварч чадалгүй Хадест баригдан хоригдож байжээ.

Гэвч тамын ертөнцөөс зөвхөн хүч чадлаар зугтахаас гадна оюун ухаан, өөрийн урлагийн авъяасаараа хайртай хүнээ гаргаж авсан домог ч бий. Өөрийн онцгой содон хоолойгоороо тамын хаан хатан хоёрын сэтгэлийг уярааж чадсан дуучинг Орфеүс гэдэг байлаа. Өөрийн хайрт бүсгүй Эүридикийг харанхуйн ертөнцөөс авч гаргаж байжээ. Харамсалтай н тамаас гараад явж байхдаа тэвчээр алдран эргэж харсан учраас хайртай бүсгүй н тамаас бүр мөсөн гарч чадалгүй үлдэж байжээ.

Мөн Одиссеи ч бас энэ ертөнцөд хөл тавиад буцаж байжээ. Тэр талаар бичих гэсэн залхуу хүрэв. :frog:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jan.19.13 9:49 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.07.08 3:44 pm
Posts: 83
MissNoGood mash sonirholtoi ym aa :wd:

chi ene bugdiig haanaas unshsan ym be ? mongol heleer grekiin domog ulgeruud baidag ym uu? :??:

_________________
хэрхэхийг тэнгэр мэдтүгэй...


Top
   
PostPosted: Jan.19.13 9:52 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.07.08 3:44 pm
Posts: 83
би дараа Геракл (Хераклес)-ийг тамын ертөнцөд очсон талаар бичэж оруулна

_________________
хэрхэхийг тэнгэр мэдтүгэй...


Top
   
PostPosted: Jan.19.13 10:58 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2611
Location: Ulaanbaatar
Энэ талаар уран сайхны талаас нь үзчихээр кино, баримтат кинонууд байвал бичээд өгөөч? :brows:

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Jan.24.13 11:27 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.07.08 3:44 pm
Posts: 83
12-р гавьяа
Геракл ухээрийн ордонд бууж Керберийг ялав

Геракл бух дэлхийг дорно зугээс нар жаргах газар хуртэл туулж, тулалдаж, хеделмерлеж, мангасууд болон хортой хумуустэй дайтаж, уулын орой хуртэл зам гаргаж, нартай хамт далай дундуур хевж, ертенцийн хязгаарт хурээд, ялагч хэвээрээ эргэж иржээ.
тэхэд нь Еврисфей цехрехдее, гераклыг менх бус амьтны дотроос хэнч буцаж ирж байгаагуй ухээрийн орон Аидын газар дорхи оронд явуулахаар шийджээ.
Тартарийн зэс даамангийн дэргэд ухээрийн оронд орох хаалганы дэргэд гуван толгой Кербер гэдэг аймшигт нохой уурлэж байдаг ажээ. тэр нохойны хузуунууд нь усний оронд хар могойнууд цагираглаж, амьд луун суултэй байдаг бегеед ангайсан амнуудаас нь гурван галын дел асч байдаг ажээ.Дааман нээгдээд, хун й зэвхий суг ухээрийн оронд ормогц Кербер баяртайгаар суулээ шарваж, ирсэн хумуунийг галт хэлээрээ долоох гэж догшрон хегжин чармайдаг байв. тэгээд тэндээс буцах гэсэн хун уйлээ уздэг байжээ.
Еврисфей хаан эцэсийн удаа Гераклыг дуудаж аваачаад:
Чи надад Аидын ороноос Керберийг авчирч ег. энэ бол чиний надад зутгэх эцэсийн зутгэл болно гэж туунд хэлжээ.
Геракл юу ч хариулсангуй, замдаа орж явав.
Геракл Тенарийн агуйг эрж олоод, тэндээс газрын дорхи голын сувагаар газрын гунд уруудан орох хэрэгтэй байв.
Амьд хун еерийнхее дур хоригоор ухээрийн оронд очих нь аймигтай байлаа.
Геракл агуйд орох уудний дэргэд зогсоод, цэцглэж байгаа газар, хех тэнгис, бух нарт ертенцийг хархад, туунд аягуй бегеед уйтгартай байлаа.Гэвч Геракл айх, гунихаа тэвчээд, харанхуй дотор зоригтой алхан оров. Тэгээд ард талд хелийн чимээ гарахыг шууд сонсчээ.Энэ бол Гераклыг Аид тийш хургэж ехеер ертенцийн эцэн Зевсийн илгээсн жигуурт Гермес, Гераклыг гуйцэж ирсэн хэрэг байлаа.Гермес манай баатарын гараас хетлеед 2улаа газар дорх. оронд бууж одов.
Удалгуй бурэнхийн дотор ендер хясаа цайрч тууний доогуур енге, унэргуй ендер ногоо урагсан делгеен гол ул мэдэг шорчигнон , намуухан урсаж байв.
Геракл голруу бехийн уухыг завдав.
-Битгий уу. Энэ бол Мартахын гол Лета юм. Уунээс ус уусан хун ертенц дээрх юм бухнтйг мартдаг юм гэж Гермес Гераклыг хориглов.
Тэд цааш явтал,Гераклын дайнд амь урэгдсэн хуучин багш, залуу найз 2оо узэв. Геракл баяртайгаар гараа сарвайн тэдний зуг очсон боловч тэд Гераклыг гелерсен нудээр харж, огт танихгуй, туунийг узээгуй юм шиг, хажуугаар нь суудэр мэт гулган енгерчээ.
-Тэд чамайг танихгуй байна.Тэд мартахын голоос ус уусан учир бугдыг мартсан юм гэж Гермес хэлэв.
Гэтэл нэг суг гэнэт зогсоод ойртож ирэв.Геракл калидоны хаан Мелегар байхийг танив.
-Геракл минь надад тусал.Би арчаагуй залуу дуу охин Десянираг ертенц дээр орхисон юм.Тууний тухай бодол намайг энд зовоож байна. Би чамаас гуйя: чи туунийг гэртээ аваачаад, эхнэр болгож ав. Тэр чамд унэнч эхнэр чинь болно.Тэгвэл би уурб тайвширах юм гэж хааны суг аяархан нэлэв.
Тэгээд Геракл найзынхаа гуйсаныг биелуулье гэж ам егев.
Тэд газарын гун руу улам доошлон бууж явтал газрын дорхи уулын ганга еед том, хунд чулуу турж яваа хунийг гэнэт узцэгээв.Тэр хун, бух бие нь хелс, тоос болоод, бух хучээ гарган, том чулууг бух биеэрээ тулж, газрын еед хоер гараараа чармайн енхруулж байв.Уулын оройд хурэхэд зевхен ганц алхам улдсэн боловч чулуу нь тууний эцсэн гараас гэнэт мултарч газрын уруу тачигнан енхрев.Тэр хун уулын бэлд чулууны хойноос яаралтай бууж очоод хунд ачаагаа дахин чирч эхлэв. Гэтэл бас оройд хурч чадалгуй дахин чулуу нь мултарч, ендер дээрээс енхрехед тэр хун дахин доош бууж, чулууг амралт, зогсолтгуй дээш нь чирч байв.
Геракл зогсоод, энэ ургуй хунд хеделмерийг харав.
Энэ бол ховдог шунхай байсан, бусдын херенгийг ашигласан, хеделмер хийхгуй амьдарч байсан учраас энэ хунд чулууг уурд чирч байх залхаалт хулээсэн Коринф нутгийн Сизиф гэбэг хун байжээ.
Геракл замын хань Герместей хамт цааш яваад, тунгалаг цэвэр гол дотор зогсч байгаа хунийг узэв. Ус, тэр хуний меренд тулж ирэх боловч туунийг амныхаа цангааг гаргах, хатсан хар уруулаа норгох гээд бехийхтэй нь зэрэг ус нь агшин зуур доошилж алга болоод, газарт шингэж байв.Эрэг дээрээс болсон ур жимсээр дуурэн мечир тэр хуний зуг унжиж, усан узэмийн хуван нахиа нуурий нь шургэж алдаж байлаа.Гэтэл туунийг ягаахан алим буюу шууслэг чанарыг тасалж авах гээд гараа сарвайхтай нь зэрэг мечрууд тэр хунээс зайлж, маш ендер хеерех учир тэр елссен хун туунд хурч чадахгуй болж байв.
Ийм хунд залхаалт авсан хунийг Геракл таньжээ.Энэ бол урьд бурхдад айрлагдаж, эгэл хумуусийн дотороос хамгийн жаргалтай нь байсан бегеед бурхдыг хууран мэхэлсэн, итгэл эвдсэн, хэмжээ хязгааргуй атаархсаны улмаас ертенцийн эзэн Зевсэд уурд шийтгэгдсэн Сипилийн хаан Тантал байжээ.
Геракл газар доорх орны аймшигт узэгдлуудийн хажуугаар гархад зурх нь шимширч байв. Эцэст нь тэд газрын доорх Ахеронт голын эрэгт хурч очив.Эргийн дэргэд хар завь хулээж байлаа. Уг дуугардаггуй баргар цариатай завьчин Харон Гитгэ дээр сэлуурээ барин зогсч байх бегеед ухсэн хумуусийн суг тэднийг оршуулах уед нь терел садангийн хумуусээс тэдний аманд хийж хаясан зоосыг Харонд зориг муутайхан сарвайж байлаа.
Хегшин Харон, ухээрийн оронд амьд хун узээд гайхсан боловч, Гермес Гераклыг завинд оруул гэж туунд тушаажээ. Завь, хеделгеенгуй хар голоор хендлен гатлав. Ухсэн хумуусийн суг, дэхий дээр орхисон юмаа эцэсийн удаа харахыг хуссэнм шиг шийдэмгий буцаж харцгаав. Завь, Ахеронт голоор хевеед, удалгуй эл хуль эрэгт ойртон ирэв.Геракл Гермесийн хамт хамгийн урьдаар эрэг дээр гараад, беен сугийн хамтаар Аидын орны зэс дааман тийш авжээ. Бахим даамангууд ерген нээгдсэн байх бегеед тууний дэргэд Геракл Керберийг узэв. Тэр нохой аймшигт суулээ залхуу байдалтай шарвалзуулан зайлж, баатарыг оруулав.
-Чамайг энд ямар учиртай ирсэнийг энэ нохой хараахан мэдээгуй байна.Туунээс биш энэ нохой чамайг ондоогоор угтах байсан юм гэж Гермес Гераклд хэлжээ.
Ухсэн хумуусийн суг ерген даамангаар еревднлтэй гаслан орцгоож, газрын доорх хааны ордон тийш явцгаав.
Тэнд уудам, харанхуй танхимд Аидын тушигт ширээний емне ухээрийн орны шударга шируун шуугчид: Радамант, Эак, Минос нар сууж байлаа. Тэд хун бурийг дэлхий дээр амьдарч байсан байдалаар нь шууж, эсвэл шийтгэж ,эсвэл шагнаж байв. Тэгээд шуусэнийхээ дараа зарим нь гун Тартарт доош орж зарим нь Есилейн делгеен талд явж, зарим нь агаарын завиар Жаргалын саруул арал тийш хевж оддог байв.
Аидын шуугч болон зарц нар, ухээрийн эзний оронд амьд хун ирсэнийг узээд гайхжээ. Гэтэл геракл газрын дорхи орны хааны ширээний емне арслангийн...
үргэлжлэлийн дараа оруулий :?

_________________
хэрхэхийг тэнгэр мэдтүгэй...


Top
   
PostPosted: Feb.09.13 1:12 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
mark

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Feb.09.13 1:19 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11110
IEE wrote:
MissNoGood mash sonirholtoi ym aa :wd:

chi ene bugdiig haanaas unshsan ym be ? mongol heleer grekiin domog ulgeruud baidag ym uu? :??:

Номын сан гэж сайхан юм байна шд. Бас вики.
Гэхдээ би дээрхийг 2 номноос түүвэрлэж орчуулсан.
Орчуулсан ч гэж дээ, орчуулмар аядсан.
Орчуулж арай л хүчрэхгүй байгаан. Үгийн баялаг хомс :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.09.13 1:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16545
Гоё л бичсэн байнашд, даруухан эд шүү тэгжаагаад

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.09.13 1:37 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11110
dlndolgion wrote:
Энэ талаар уран сайхны талаас нь үзчихээр кино, баримтат кинонууд байвал бичээд өгөөч? :brows:

Нэг юм зүгээр тодруулж хэлэхэд уран сайхны болон баримтат кино хоёр чинь шал өөр төрөл шүү. :mrgreen:

Киноны хувьд вики гэж сайхан юм байхад чинь юу асууна вэ. :frog:

энд бүр бараг бүх түүхэн сэдэвт канунууд байна.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Feb.09.13 1:38 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11110
Саруул wrote:
Гоё л бичсэн байнашд, даруухан эд шүү тэгжаагаад

Нэг л үйл үгнүүд давтагдаад байгааздээ.
Гэхдээ хичээж байгаа :frog:
Баярлалаа, ирээдүйд чам шиг болноо нтр :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.16.13 3:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Грекийн домгууд их сонирхолтой санагдаад байдаг юм.


Top
   
PostPosted: Mar.19.13 4:01 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
cellat wrote:
Грекийн домгууд их сонирхолтой санагдаад байдаг юм.

You don't say ??

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Mar.19.13 4:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
MissNoGood wrote:
Саруул wrote:
Гоё л бичсэн байнашд, даруухан эд шүү тэгжаагаад

Нэг л үйл үгнүүд давтагдаад байгааздээ.
Гэхдээ хичээж байгаа :frog:
Баярлалаа, ирээдүйд чам шиг болноо нтр :mrgreen:

Юу яринам, Саруулын толгой дээр цахиур хагалнаа гээч.
Гэснээс унших юм ихтэй болсон байна ш д. :imhappy:

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Mar.19.13 11:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Promise wrote:
cellat wrote:
Грекийн домгууд их сонирхолтой санагдаад байдаг юм.

You don't say ??

???


Top
   
PostPosted: Jul.29.14 2:52 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
mark

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 100 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited