Одооны Турк улсын Түрэгүүдийг энэ сэдэвт хамааруулахгүй нь дээр гэж бодож байна. Яагаад гэвэл нүүр царай гадаад төрхний хувьд ч их өөрчлөгдсөн болохоор хэтэрхий явцуу болох байх , харин нийт түрэг угсаатны хувьд авч үзэх нь зүйтэй байх.
Угаас түрэг үндэстэн нь гадаад төрхний хувьд caucasoid биш ази төрхтэй байсан. Одоогийн дундад ази дах түрэгүүд (киргиз, үзбек, түркмен) нар ази төрхтэй .
Quote:
Medeej turkuud ch gesen bas tuhain ued mongoltoi ijil yariatai mongol mayagiin ulsuud baisan n oilgomjtoi
Түрэг хэл тэр үед байсан боловуу гэж бодож байна.
Монгол , Түрэг угсаатан нь хэл , соёлоороо ялгаатай улсууд. Түрэг хэл гэхэд л монгол хэлтэй ижил төстэй 400 орчим үг байдаг л болохоос биш шал өөр хэлнүүд . Монгол түрэг нь хүн оршуулах зэрэг ёс заншлаараа ялгардаг улсууд .
Татаар бол угаас Дунху нараас гаралтай гэж үзэгддэг, монгол гаралтай болохоор хэрэв татаар нар бид нарыг эзэлсэн байгаад бид одоо татаар гэж хэлүүлэхэд буруудах юмгүй гэж бодож байна. Харин Чингисийн үед түрэг гаралтан нэг улс аймаг жишээ нь киргизүүд эсвэл уйгурууд монголчууд болон татааруудыг эзлээд тэднээр одоо овоглоод явж байгаа бол үндэстэн угсаатны хувьд зүйд нийцэхгүй гэж бодож байна.
Хүннү гүрэнд монгол угсаатан нь ч байсан түрэг угсаатан нь байсан байх. Угаасаа 24н аймгийн холбоо гэж явдаг. Монгол түрэг угсаатан нь хоёр өөр угсаатан гэж үздэг болохоор зонхилох эсвэл удирдаж байсан угсаатан нь чухал . Жишээгээр тодруулбал : Их монгол улсад монгол , түрэгүүд ч байсан тунгусууд ч байсан , гэхдээ монгол гүрэн гэж явдаг. Үүнтэй адил.
Монгол үндэстэн гэхээр халх , буриад , урианхай, хальмаг гээд явдаг шдээ , харин түрэг нтр гээд явдаггүй.
Хүннү гүрэн нь ethnic - ээрээ монгол угсаатан гэдэг нь батлагдсаныг баримт нотолгоогоор батлах хэрэгтэй л байна. Хэн гэдэг эрдэмтэн ямар ном эсвэл илтгэл , эрдмийн ажил бүтээлээрээ тэгж баталсан нь хэрэгтэй байна . Г.Сүхбаатар гуайн номыг сайн харах хэрэгтэй юм бн л да.
Яагаад ингээд Хүннү гүрний талаар ингэж түрэг монгол гэж талцаад байгаагийн нэг учир нь гадаадын олон улсад өөрсдийнхөө түүхийг алдахгээд байгаа болохоор . Зарим түүхчид хүннү гүрэн нь түрэг гаралтай гэж үздэг. Энэ талыг баримтлагчид олон байх шиг байдаг. Тэгэхлээр энэ сэдэв маргаантай хэвээр байдаг. Угаас Хүннү гүрэн нь монгол гаралтай юм бол үүнийг баримт нотолгоотой нь сайн сурталчлах хэрэгтэй . Монгол эрдэмтдийн бүтээлийг англи хэл дээр орчуулах хэрэгтэй .
Бид энд Асуулт.нэт д өөрсдийнхөө хооронд мэдсэн сурснаа хуваалцаад дуусчихгүй(мэдээж эндээс зохих хэмжээний мэдлэг олж авч байгаа байх ) , цаашдаа өөсдийнхөө түүхийг бусдад улам их таниулах тал нь дээр ажилласан нь дээр байх. Эндээс ийм ийм санаа олж авчаад цаанаа өөрөө эрэл хайгуул хийгээд тэрнийгээ нэтэд англиар эсвэл монголоор эх сурвалж баримттай нь тавьцан байхад тэрийг монголын түүхийн талаар мэдье гэж бодсон хэн нэгэн нь уншаад зөв л ойлголттой болно.