Quote:
2011 оны 6-р сарын 12. WCG оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулах 1-р тэмцээний 2 дахь өдөр. FINAL.
Өмнөх өдрийн тоглолтуудаас, 24 багаас шилдэг гурван баг нь тунаж үлдсэн билээ. Эдгээр багууд бол DAWN улсын аварга шалгаруулах тэмцээнээс REDCODE багийг мулталсан Like Star a.k.a BINM, улсын аварга, шилдгийн шилдэг номер нэг баг Ajantis, мөн мэдээж Redcode багууд үлдсэн. Манайхны хувьд өглөө хоорондоо ярилцах зөвлөлдөх зүйл байсан тул эрт ирцгээсэн юм. 13 цаг болоход тэмцээн эхэллээ. Сугалаа ёсоор эхний тоглолт Like Star болон Ajantis багуудын хооронд эхний тоглолт болох ёстой байлаа. Гэтэл тодорхойгүй шалтгааны улмаас Like Star багийн, DAWN-д LOF-ийг 2-р байранд ороход өөрийн хувь нэмрээ зохих ёсоор оруулсан Speedi ирж амжаагүй байсан тул тоглолтыг хойшлуулж дараачийн тоглолт болох Redcode vs. Ajantis багуудын тоглолт явагдахаар болов. Дашрамд дурьдахад Speedi ирж тоглож чадаагүй явдалд харамсаж байна.
Тоглолт.
Эхний map. de_train
Хуруудаад давуугаа манай баг авахаар боллоо. Хуруудсан Тайванаа маань энэ шийдвэрийг гаргасан юм. Учир нь Ajantis багийг train дээр хамгийн хүчтэй, тэдэнд давуу тал бий болдог map байсан тул эхнээсээ энэ зам дээр тоглоод дараа дараачийн тоглолтуудад илт давуу тал айлд бий болгохгүйн үүднээс сонгосон юм.
Тоглолт эхний хагасаас эхлээд л ширүүхэн өрнөсөөр байраа манайх CT талаас 10:5 гэсэн давуутайгаар байраа солилоо. Гэсэн хэдий ч Ajantis баг CT талаас эвгүй тоглосоор манайхан хожигдох шахсан ч тэнцээний өмнөх раундаа авснаар 16:14 өөр дууслаа.
Redcode 10:5, 6:9 Аjantis (1:0).
Хоёрдахь map. de_dust2
Завсарлагааны дараа Ajantis баг dust2 map-ийг сонголоо.
Энд Ajantis-ийнхан үнэхээр боломж олгосонгүй. Тэр дундаа Nuka-ийн тоглолт гайхалтай байсан. 3:12 оор CT талаас Ajantis багийн давуугаар байраа солилоо. Байр солилоо. Уг нь манайхан байр солиод гар буугаа авч чадсан ч 2 дахь раунд дээр А-ийн дээгүүр deagle-тэй rush-ийг зогсоож чадалгүй раунд алдсанаар 1:1 болов. Дараачийн раундаа ч гэсэн алдаж оноо 1:2 боллоо. Дахин зөрж 1, 1 wins авснаар оноо 2:3 болж Ajantis тэнцээгээ авчихлаа. Магадгүй энэ үед тэнд үзэж байсан бүх хүн, багийн зарим гишүүд маань 3 дахь map-ийн талаар бодож байсан биз. Гэсэн ч эндээс л тоглолт бүрэн эргэсэн юм. Магадгүй Redcode-ийн хамгийн шилдэг comeback-уудын нэг байх. Spook, Koj 2 маань 2vs4 үлдсэн хэдий ч авсан раундыг дурдмаар байна. Манайхан дараалан 10 раунд тэр дундаа 6-н Ajantis-ийн buy round-уудыг дараалан авснаар 15:15 болж тэнцэв. Нэмэлт раунданд дахин Ajantis CT талаас 2:1-ээр давамгайлав. Гэсэн хэдий ч манайхан өөрсдөдөө итгэлтэй тоглосоор 0:3-оор дуусгаж Ajantis багийг хожив.
Redcode 3:12, 12:3. OT 1:2, 3:0. Total 19:17. (2:0).
Хоёрдахь тоглолт.
Тэмцээний дүрэм ёсоор хожсон баг нь үргэлжлүүлэн тоглох байсан тул манайхан үргэлжлүүлэн сууж Like Star багтай тоглохоор боллоо. Тэмцээнд ирж чадахгүй болсон тул Speedi-оронд ETTE-ийн DALLAS Like Star-т орж тоглосон юм. Тоглолтууд ширүүн болсоор train болон dust2 map дээр хожиж Redcode 2:0-оор ялан энэ тэмцээний аварга болж чадлаа. Онцлох раунд бол Тулга маань 1vs2 үлдээд бомбоо тавьчихсан тавцан дээр отож суухдаа site шалгаж байсан maralize-ийг буудалгүй өнгөрөөж салгаж байсан dark-ийг буудаж алан бомбоо дэлбэлсэн раунд юм.
(de_train 16:13 T-12:3 CT-4:10 / de_dust2 16:8 T-13:2 CT-3:6)
Тэмцээн үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Тэр дундаа финалд өрсөлдсөн багуудад дараа дараачийн тэмцээнүүдэд амжилт хүсье. Биднийг ялахаар та бүхнийг байдаг бүхнээ дайчлан эргэн ирнэ гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ бид хүлээж байх болноо.
Эцэст нь, энэхүү тэмцээнийг амжилттай явуулсан MWCG-ийн хамт олон. Тэр дундаа MWCG-ийн тэргүүн Амараа, мөн ерөнхий зохион байгуулагч Бадрал /Zeon/ нарт гүнээ талархал илэрхийлье. Мөн Pepsi-ийн хамт олон Маркетингийн албаны дарга Eku ах, Бэб ах болон мэдээж бидний ард туслаж дэмжиж байдаг Game Arena төвийн эзэн Төмөрөө ахад ч бас маш их баярласан талархсанаа илэрхийлье. Үүнийг уншаад сууж байгаа биднийг түрүүлнэ гэдэгт итгэж байсан та бүхэндээ баярлалаа.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Redcode.pepsi team-ийн хамт олон.
завсарлагааны дараагийн 2 дахь мап дээрхи том эргэлт тэр гайхалтай санагдлаа
