Gangstertuki wrote:
yaj yaznlah we Open gl bolu bnaaaaaaaaaaaaaaaaa win 7 dr
Сайнуу, юу ч гэсэн эхлээд мэнд эрье. Хавар Valve CS-т шинэчлэл хийсэн. Тэр цагаас хойш график картны асуудал бас л хэцүү байдалд эргэн ороод байгаа. Урьд нь OpenGL D3D Software гэсэн 3 сонголтоос график зураглалаа сонгодог байсан бол одоо зөвхөн OpenGL Software 2 л дэмжигддэг болсон байгаа. D3D нь РС мөн Лаптоп маань график картгүй өөрөөр хэлбэл үйлдвэрээс ирсэн график дэмжигчтэл үед хэрэглэхэд тохиромжтой байсан бол одоо заавал график карттай байх шаардлагатай болж байгаа гэсэн үг. OpenGL байхгүй байна гэдэг маань OpenGL dll гэмтсэн үед гарч болох байх. Доорх аргаар хийгээд үзвэл болох байх. Өөрийн туршлага биш болохоор хэр үр дүнтэйг мэдэх юм алга.
Доорх үйлдлийг хийхдээ чи өөрийн хүслээр хандах хэрэгтэй, хүсэхгүй эвгүй найдваргүй санагдвал хийхгүй байхыг зөвлөе. Мөн өөрчилөлт хийгдэх файлуудыг урьдчилан нөөцөлж авахыг сануулах хэрэгтэй байх. За ингээд заавартаа орох уу даа:
1.
C:\WINDOWS\SYSTEM хавтас дотроос
opengl32.dll гэсэн файл байгаа түүнийг хуулбарлаж авах хэрэгтэй (copy хийнэ)
2. CS суугдсан газраас \Counter-Strike 1.6\
gldrv хавтсыг олон дотор нь байгаа
opengl32.dll гэсэн файлыг устгах хэрэгтэй. Гэхдээ оpengl32.dll файл байхгүй байж магад. Байхгүй бол юуг нь устгах вэ дээ
3. Файлыг амжилттай устгасаны дараа 1 дэх үйлдлээр хуулбарлаж авсан
opengl32.dll файлаа
gldrv хавтсандаа хуулна (paste)
4.
gldrv хавтсанд
drvmap гэсэн текст файл байгаа түүнд доорх зүйлийг дарж бичнэ.
"Default Default
3dfxgl.dll 3Dfx Mini Driver
gldrv/opengl32.dll opengl32"Ер нь бол зөвхөн
gldrv/3dfxgl.dll бичсэн байх боловч зарим РС-нд өөрөөр бичигдсэн байдаг. Энэ нь график картны тохиргоог сонгосон сонголтыг харуулсан байгаа. OpenGL-г сонгохыг хүсэж байгаа болохоор дээрх заавраар хийгээд үзэх хэрэгтэй байх.
Жич дээ гэж хэлэхэд форумдаж байгаа хүмүүс нэтээр сайн хэсдэг гэсэн үг, нэтээр дүүрэн Монгол үсгийн фонттой гарын драйварууд байгаа. Нэгийг нь олж суулгаад үгийн алдаагаа засчихвал бусдаар бол чамд амжилт хүсэх байна.
