#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jul.25.06 9:05 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Хvмvvний амьдралд иргэншил болоод зэрлэгшлийн vйл явц гvн хvчтэй явагдаж байгааг би мэдэрч байнам. Надад байгаа бvх л сайн муу тал нь эдvгээгийн соёлжсон нийгэм гэгчийн vр дагавар огтхон ч биш бoгooд гагцхvv цаг хугацааны эгээрэл огоорлын дотоод хvчинд автаж буйн маш сулхан мэдрэмж тєдий юм.

Тиймээс ч намайг АНУ-ын ерєнхийлєгчтэй хэлэлцээний ширээний ард суулгаж, Ганц худгийн шоронд хорьж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчилж болох бvрэн боломжтой. Эсвээс намар цагийн манан будан дунд сэтгэл сэмлэн гунигт дуун аялуулж шорвог нулимсандаа хахаж цацан суугаагаар дvрслэн зурж болох. Иймэрхvv юм бодож суугаа маань баясал болоод шаналангийн алин болохыг би мэдэхгvй. Арабыг нэг улсын султан 44 эхнэрийнхээ алинд илvv хайртайгаа мэдэхгvй гэдэгтэй утга нэгэн ажгуу.
Тэргэл сартай шєнє харанхуйг мєрєєсєхтэй адил байж ч болох юм. Энэ бол аугаа их хайр сэтгэл, хvсэл мoрooдлийн ингэн туйлаадас болой. Та намайг ийм байдлаар тoсooлoн ухаарагтун!

Чингээд єгvvлэх ину:

Тэргvvн бvлэг
1. Эр хvн эмийн араар сундалдаггvй


Голын мандал дээр сарны мєнгєн туяа эрхлэн наадаж байлаа. Яг бvсгvй хvн янагийн нялхамсалд автах мэт бєлгєє. Хэдэн хормын туршид vvнийг vг сvггvй ажиглан суугаа Хорлоо бидэн хоёр зуур зуурхан санаа алдаж суувай.
Хэн хэний маань зvрхэн тус газар хєндvvрлэн євдєж буйг мэдэрч байв. Гол руу тонгойход нvvр рvvгээ асгаран орж ирсэн гилбэр хархан vсээ арагш илбээд Хорлоо єгvvлрvvн:
- Нvдгvй байсан ч болоосой!
Би тvvнийг мєрєєр нь тэвэрч єєр рvvгээ татахад тэрбээр ер цааргалсангvй. Гэзэгнээс нь намуу анхилахуйд сульдаж ядарсан мэдрэхvй бага багахан сэргэх мэт. Тэрбээр бас єгvvлрvvн:
- Чи ч бас сохор болоосой!
Бидэн хоёр vйлийн vрээр учирсан бололтой юм аа. Хорлоогооc єєр хvvхэн байсан аваас эрийн дор турьхан биеэ сул дэвсэж тэнгэрт тvгсэн vй тvмэн оддыг талимааран ширтэж хэвтэх асан. Цээжнээс алдуурах зєєлєн гиншилтээр мoлтoс орчлонг аргадан бvvвэйлэх асан.
Гэвч тэрбээр хєдєєний хєдєх бvсгvйн зиндаанаас тэнгэр хурмастын дагина мэт чанд чагтганд єєрийгєє аваачиж уясан нь надад мэдрэгдэн авай. Тэрлэгэн дээлний цаана єхєєрдєлтэй томбойх бяцхан мєєм, сарны туяанд улам цагаарах уран тансаг хvзvv хоолой нь сэтгэлийг гижигдэвч нoгooх нэгэн чивэлт ажилд урин дуудах нь ер vгvй харин зvрхнээ зєєлєн гунигийн салхин сэвэлзvvлэх ажгуу.
Миний бодоход vнэхээр бид сохор байсан бол єдєр харж байгаагаасаа илvv ихийг vзэж мэдрэх нь лавтай. Vлгэрлэвэл манай нутгийн нэг сохор лам Гандан хvрээн сууж ахуйдаа нутгаас ирсэн хvмvvст очих айлынх нь хашаа хороог ер алдаж эндэлгvй зааж oгдoг байсантай тoс нэгэн байх байсан болов уу.
Ерєєс тэнэг хараатнаас цэцэн сохор хавьгvй дээр юм аа. Эл ухаарал ийм vvдэлтэй.
Би цэргээс халагдаж ирээд тун удаагvй байв. Хэний айраг исч хэний охин єсч вэ? гэж явсан минь vгvй. Ганц жилийн дотор ноорч доройтсон орон гэрээ єєд татаж хєєрхий муу ээждээ нэмэр дэм болохоор ухаан мулгуйгvй зvтгэж явсан цаг.
Завсар зайнд нь ааваас vлдсэн морин хуур хєгжмийн чавхдасыг дvй муутайхан хєрєєдєж яншаа гигэлгэн аялгуу асгаруулдаг байв.
Нэг удаа тийн суутал урьд ємнє ер зvс vзээгvй зэгзгэр цагаан бvсгvй дэргэд минь толгой гилжийлгэн зогсож буйг vзээд золтой л хоёр євдгєн завсарт хавчуулсан хуур хєгжмєє алдчихаагvй.
Тvvний зэрмэгэр цагаан царай, богинохон тайруулсан шаравтар туяатай зєєлєн намиа vс, инээх уйлахын аль нь алдрахыг vл мэдэх нимгэн ягаан уруул зэргийг нь би зуурханд зэрвэс ажигласан боловч зvрхнээ тийм гэхийн аргагvй уяхан гэгэлзээ хєвсєлзсєн бєлгєє.
Ээж тvvнд цай аягалан барих нь манай нутгийн хамгийн хvндтэй буурал, Мажиг баньдахай зочлон ирсэн мэт. Бvсгvйн савх шиг хуруутай гар цайны аяга хоёрын алийг нь мєнгєлснийг ялгамгvй. Тэрбээр сая чанасан час халуун цай оочлонгоо над руу нультхан инээмсэглэв.
Ажваас тэрбээр сэртэндсэн нь ер vгvй, нялх янзаганых шиг гэнэхэн, аймхай харцаар намайг ширтэж байлаа. Жирийн цоохор даавуун даашинз ємсєж, хєлдєє шoвгoрхoн чийдмэл шаахай єшиглєсєн нь яг л хот газрын шаавай бvсгvйчvvдийнх мэт. Аргалын утааны vнэр нэвт шингээсэн манай муу бор гэрт нэг их арц хvжисийн vнэр анхилах шиг.
- Туяа охин минь идээ ид хэмээн ээжийг єгvvлэхэд л би тоост орчлонд буйгаа сая нэг мэдэрч их доороос сvvрсэн алдсан бєлгєє.
Туяа хэмээх бvсгvй тавагтай ааруул бvтээсэн хошуу єрємнooс бяцханыг амлан авч амсаад:
- Та сайхан хєгжимдєх юм аа! хэмээн яагаад ч юм vл мэдэг чичирхийлэн єгvvлэхэд тээр дээр цасан хoнх жингэнэх лvгээ ижил сонсогдов. Тvрvvхэнд хуурдан ахуйдаа би сэвшээ гэгэлгэн аялгуун дундаас Хорлоогийн дvрийг харж асан бєлгєє.
Гэтэл тэрбээр эдvгээ Туяа хэмээх зэрмэгэр цагаан бvсгvй болон хувирчээ. Энэ зуур ээж ус авахаар гол руу явсан байлаа. Туяа над руу жаахан дєхєж суугаад:
- Дахиад нэг тоглооч! хэмээн гуйв.
Тоглох! ... Хєгжмийг тоглож болдоггvй. Хєгжим хэзээ ч тоглоом байгаагvй. Би ийм анзааны юм бодмоглов.
Хєгжим бол хvний сэтгэл. Сэтгэлээр тоглож болдоггvйтэй утга нэгэн. Энэ бол миний сэтгэлийн хашгираан байлаа. Гэвч би Туяагийн дэргэд даанчиг хvчгvй амьтан болон хувирчээ. Хуурынхаа чихийг мушгиж хєгийг нь аргадаад ягуу ягуухан хєрєєдєж эхэллээ.
Олон олон он жил аавын минь гарт амилж хvн уйлуулж, хvн дуулуулж эдvгээ миний гарт шилжсэн хуучин муу морин хуур минь єєрєє єєртэйгээ хvvрнэн ярьж бодгал ертєнцийг мартагнууж гарав.
Нэгэнтээ ажихуйд Туяагийн нvднээ нулимс цийлэгнэсэн харагдлаа. Тэрбээр явган сандайлгат хормой давшуургадан суужээ. Хєлийн нvцгэн шилбэ, ємс ємсхийх нимгэн ягаан уруул ...
Хоромхон зуурт би ийм юм ажиглажээ. Хуур сэтгэл хоёр улам улмаа гэгэлзэж эхлэв. Хаяаг нь шуусан гэр нэг єндєрсєж нэг нэмсах мэт. Хуурыг аялгуу талын зэргэлээ хоёр тэврэлдэн уйлах мэт. Гэтэл Туяа:
- Бурхан минь! хэмээн орь чангаар дуун алдахыг би сонслоо. Миний хєгжимдєх гэдэг аавын дэргэд юун билээ? Зvгээр л нэг ботгоо голсон ингэ хooсoлдoг аргадаа аялгуу. Туяа бурхныг дуудав.
Тvvний нvдний нулимс бvvр мэлтэрчээ. Ямар гээчийн уяхан аальт бvсгvй вэ? Намайг хуураа хойш тавихад тэрбээр нулимсаа гарын алгаар шудран арчаад сvvрсэн алдсан ч инээвхийлэв. Сэтгэл нь ихэд уужирсан бололтой. Чичирхийлсэн гараа над руу сунгаж: - Ямар сайхан юм бэ? гэлээ. Надад ч сайхан байлаа. Зvрх минь зvvдлэх мэт. Тийнхvv би бvтэн єдрийн туршид сэрvvн зvvдэлсэн бєлгєє.

Чухам тэр хоногийн шєнє Хорлоо бид хоёр сарны мєнгєн гэрэл дор голын ус ширтэн суугаа маань энэ юм. Хорлоо бvсгvй миний зєн совингоор ямар нэгнийг мэдэрсэн хэрэг биз. Тэгээд ч тэр єєрєє, эсвэл би сохор бус ерєєс энэ орчлон ертoнц сохор юм гэдгийг зvрхнийхээ vл vзэгдэгч нулимсаар oгvvлээд байгаа юм болов уу?
Хорлоо єгvvлрvvн:
- Би чамайг жаргаж хvлээсэн. Хvлээхийн жаргал гэж байдаг юм билээ. Онгон биеэ хєндvvлж, орь хvслээ номруулсан бvсгvй дорд бие сэтгэл хvлээхийн жаргал эдлэхийн сайхныг бурхан ч vл мэдэх биз.
Хорлоо чингэж хэлээд тэрхэндээ инээвхийлэх шиг боллоо. Тvvний бие сэтгэл хоёроос хуурын минь аялгуу алдраад байх шиг санагдав.

Хорлоо! ... Бидэн хоёрын явдал ийм vvдэлтэй. Цэргийн зарлан дуудах авсны дараахан юм аа. Нэгэн єдєр хэдэн хонь ямаагаа хариулж явтал Хорлоо адуугаа услахаар гол руу бooн тоос татуулсаар дэргvvлэн айсуй. Уг нь би л чингэж явалтай. Гэвч манайд чингэж элдэх азарга азаргаар адуу байхгvй. Чєдрийн ганц морь минь айлын адуу дагаж одоод ээж бид хоёр явгарчихаад байсан цаг.
Ер нь ингэхэд би гэдэг хvн цэрэг татлаыгн гэзэр явган очиж таарах нь. Хорлоог гол руу ирж яваар харах зуураа би ийнхvv гуниглав.
Эр хvн эмээлт морь хоёрыг салгаж болдоггvй нь монголын ёс ажгуу. "За яахав, хуурандаа морины явдал нэг сайн оруулчихаад л алхана даа" хэмээн бодлоо. Гэтэл Хорлоо дэргэд минь давхиж ирээд:
- Хэзээ явах билээ? гэв.
- Маргааш.
- єє ямар амархан юм бэ?
- єдoр хоног нисэх шиг л oнгoрoх юм даа.
- Цэргийн хугацаа чинь л тэгж амархан єнгєрєєсэй билээ.
- Мэдэхгvй дээ.
- Тиймээ мэдэхгvй. За тэр ч яахав, vдэш Нарст цохионы дэргэд хvрээд ирээрэй.
- Яах юм?
- Би чамайг цэрэгт vзэж єгєх гэсэн юм.
- Тэгье л дээ.
- За тэгвэл баяртай!
Хорлоо адууныхаа араас давхин одлоо. Тэр нэг их эршvvд цолгин бvсгvй биш. Ер нь л туяхан, уяхан талдаа. Бид нэг голын бvvр айл саахалтын хvvхдvvд. Сумын сургуулийн аравдугаар ангийг энэ жил хамтдаа тoгссoн. Хорлоо хот руу дээд сургуульд, би хаашаа ч юм цэрэгт явах хувь тавилантай байж. Нарст цохио манайхаас хол оо. Орой дээр нь хос нэрс ургасан сvрлэж сайхан цохио. Тэнд манай нутгийн амраг хосууд насан туршид бие биендээ vнэнч явахын тангараг oргoдoг юм гэнэлээ. Эс тэгвээс салж сарнидаг гэсэн сvсvэг яриан буй. Магадгvй тийм ч байж болох.
Би нохой явган амьтан гэрээс цагаан гэгээтэй гарсан мєртєє яван явсаар бараг шєнє тэхийлэх шахууд нэг юм очив. Хорлоо морио чєдєрлєєд тавьчихсан цохионы нємєрт бяцхан тvvдэг асаачихсан сууж байлаа.
Тэрбээр эзгvй хээр гав ганцаар чингэж суухаас огтхон ч айж ширвээтсэнгvй бололтой. Час халуухан алгандаа гарыг минь атгаж:
- Яасан удаан хvлээлгэдэг юм бэ? хэмээн тунирхав.
- Манайх морио алдчихсан л даа. Тэгээд л ...
- єє би санасангvй. За тэр яахав, наашаа суу.
- Чи ч бvр энэ цохионы эзэн шиг байх шив?
- Эзэгтэй шиг гээч!
Тэр намайг хoтoлж галын хоймор суулгав. Хавтгай чулуун дээр идээ засч халуун савтай цай тавьжээ. Чанасан дал дєрвєн єндєр ч харагдана.
Тэрээр зvvн євдгєє нугалан суугаад надад цай аягалан барив. Аргагvй л баян айлын хvvхэд гэсэндээ их гарын мєнгєн аяга авчирсан байна. Тэгээд л нэг их єлсєж цангасан амьтан яваа юм шиг идээ будаагаар дайлж шахаж гарав. Тэр ч байтугай гуравтын бортогоноос дєл маналзам шимийн архи хундагалж:
- За эр нєхєр минь цэргийн албандаа эсэн мэнд явж, эрдэм ном их сураад ирээрэй! гэлээ.
Эр нєхєр! Энэ vгийг сонсоод би хундага цалгираан цочив. Уг нь би хоёр сарын ємнє Хорлоод хайр сэтгэлээ илчилсэн захиа oгсoн юм. Гэвч тэрбээр надад хариу єгєєгvй. Ер захиа занаа аваагvй юм шиг л энгvvн явдаг байсан. Гэтэл гэв гэнэт палхийтэл ийн oчихoд яалт ч vгvй цочирдох ажгуу. Хорлоо ч тvvнийг мэдэрч:
- За ингээд захианыхаа хариуг єгчихлєє шvv дээ гээд яльгvй ичингvйрэн доргош тонгойлоо.
єхєєрдмєєр хєєрхєн юм аа. Би єєрийн эрхгvй тvvний халуу шатсан булбарайхан гарыг атган авч єєр рvvгээ татаад чичвэлзсэн зєєлхєн уруулыг нь шимэн vнссэн бєлгєє. Тэрбээр миний цээжинд янагшин наалдаж:
- Би чамайгаа хvлээнэ ээ хэмээн шивнэв. Энэ vгс надад хашгирах мэт чанга сонсогдсон болой. Хэн нэгэн хvн салгачих вий гэсэн шиг бидэн хоёр зvv орох зайгvй тэврэлдэн суув.
Тvvний биеийн илч, анхилуун vнэр, янаглах сэтгэлийг мэдрэнэ гэдэг миний хvсэн хvлээсэн аугаа гайхамшиг байлаа. Энэ чигтээ насыг барсан ч уйдамгvй. Гэтэл тэрбээр даарин дээр давс vрнэ гэгчээр:
- Хайрт минь намайгаа эдэл. Онгон биеэ хєндvvлж, охин сэтгэлээ хагалуулж чинийхээ нэг биеийн нєхєр, нимгэн биеийн нєхєєс больё! гээд зєєлєн хєвд євсєн дээр ягуухан зулж хэвтэв.
Vнэндээ гэхэд бид хоёрын хэн хэн нь эр эмийн ажлыг vл мэдэх бєлгєє. Гэвч мунхаг тачаалын тайлал, мунхаг сэтгэлийн хайлал байгаагvй. Энэ ертєнцєд ариун гэгээн юм гэж байдаг бол vvнийг л хэлж болох мэт.
Тийнхvv бид vvр тэмдгэртэл бурхны хишгийг хvртсэн болой. Эр хvн болчихоод гэртээ ирлээ. Нээрээ ч эмийн дээр гарч vзээгvй хvн эх орны цэрэг болно гэж юусан билээ. Ээж минь баахан сэтгэл зовнисхийсэн мэт боловч тийм нэгэн явдал болох учиртайг зєнгєєрєє мэдэрч байсан бололтой. Цай хоол зэхэж, цэргийн албанаа ємсєж очих шинэ дээлийг минь гаргажээ. Энэ дээлийг эсгэж оёход нь ээжид:
- Ээж ээ дээл хийж яах юм бэ? Цэргvvдийн ємсєж очсон хувцсыг шатаачихдаг юм гэнэлээ. Тvрvv татлагын хvvхдvvд аль муу хувцсаа л oмсoж байх чинь билээ гэсэнд ээж:
- Хош! Эх орондоо эр цэрэг нь гоёж очилгvй яах юм. Аавыг чинь ч гоё дээлтэй л явуулсан юм даг гэсэн.
Би vгнээс нь зєрєєгvй. Харин эх орондоо очих гэсэн vг надад олон юм бодогдуулсан. Эх орноосоо эх орондоо очих юм байж. Энэ бол эр хvн боллоо гэсэн vг. Цай ууж суух зуураа vvнээс vvдэн тvрvvхэнд Хорлоогийн хэлсэн vг санаанд орлоо. Би гэрлvvгээ буцах болоход тэрбээр намайг морио уна, би араар чинь сундалдана гэхэд нь:
- Vгvй чи морио уна, би сундалдъя гэсэнд тэрбээр:
- Эр хvн тэр тусмаа эр цэрэг эмийн араар сундалдаггvй юм гэсэн. Vгэнд багтсан vг гэвэл vvнийг хэлэх бєлгєє.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.25.06 9:16 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Цэргийн алба гэдэг тоглоом биш юм аа. Тэр тусмаа хилийн суманд албан хаана гэдэг бvvр ч хэцvv. Шар нар бор хоногийг єнгєрєєх тєдий амьдрал биш. Хичээл сургууль хийх, хилийн харуулд гарах энэ бvхэн "Чи эр цэрэг шvv!" хэмээн анхааруулах мэт. Гэхдээ ар гэр, амраг саднаа ор тас мартчих нь vгvй. Ялангуяа ээж Хорлоо хоёрыгоо санах минь бvvр нотруу. Худалчхан хvнд бол Хорлоогоос бараг єдєр бvр захидал ирнэ. Тэрбээр хотод ирж, анагаахын дээд сургуульдаа оржээ.

Оюутны байранд амьдардаг гэнэ. Захидалд бичсэнээс vзвэл айлын эрх танхи охин оюутны амьдралд баахан тvvртэж буй бололтой. Гэсэн ч угийн чамбай зантай хvн болохоор тэсч л байгаа юм байна. Дээр нь намайг санах нэг зовлон байдаг ажгуу. Тэрбээр "Чамайг захиа oгч хайр сэтгэлээ илчлэхээс ємнє би чамд хайртай байсан юм. Бурхны авралаар чи тэгж хэлээгvй бол би яах байх байсан бол!" гэжээ.
Би ч бас Хорлоод долоо хоног бvр захидал илгээдэг байв. Хариу ирэхгvйн зовлон гэж vгvй болохоор єєрт тохиолдсон, санаж бодсон бvхнээ бичнэ. Нэг удаа би "Хайрт минь хэдхэн сарын дараа чамдаа очих боловч чамайгаа санаж vхэх нь. Гэвч би эх орны цэрэг, ирээдvйн ханийн чинь хувьд энэ албыг нэр тєртэй дуусгана аа" гэж єгvvлсэн.
Ийнхvv єдєр хоног нисэн одсоор нэг л мэдэхэд албаа хааж дуусгаад халагдах нь тэр. Сурлага, сахилгаар гайгvйд ордог байсан юм байлгvй дарга нэр маань намайг улирч алба хаахыг санал болгосон боловч чингэж зvрхэлсэнгvй. Ардаа насан єндєр ээж, оюутан ханьтай хvн яахин тэгж чадах.
Би хотод ирээд Хорлоотойгоо хамгийн тvрvvнд уулзав. Тэр минь улам ч хєєрхєн, хотын хvvхнvvдээс огтхон ч ялгагдах юмгvй болжээ. Харин ааш зан нь л урьдын адил. Тэрбээр намайг санасан ч гэж жигтэйхэн.
Байрандаа оруулаад хамтдаа амьдардаг хоёр охиноосоо огтхон ч ичиж зоволгvй намайг юм л бол vнсэж:
- Би чамгvйгээр амьдарч чадахгvй! хэмээнэ. Хэдэн хоногийг чингэж бараад арга буюу Хорлоогоо уйлуулан байж нутгийн зvг жолоо залав. Хамт цэрэгт мордсон хvvхдvvд гэр гэртээ оччихсон болохоор мэдээж ээжийн минь сэтгэл зовж байгаа. Тэгээд ч би урьд ємнє хот орон газар байж vзсэн биш. Хорлоо ч vvнийг ойлгож байлаа.
Тэрбээр намайг vдэж гаргахдаа:
- Хэдхэн хоноод би очно, xотоос очих машин бvгдийг тосоорой хэмээн эрхэлсэн. Тvvний минь эрхлэх нь хvртэл хєєрхєн юм аа.
Зуур хоноод нутагтаа ирэхэд тvvнийгээ бvvр ч их санажээ. Ээжтэйгээ уулзаад сэтгэл амсхийсэн ч шєнєд нь Хорлоогын аавынд очив.
Охиных нь дайж явуулсан ачаагаар сул барьж очсон минь тэр. Тэднийхэн намайг нэг их хvндтэй зочин ирсэн юм шиг, идээ будаа засч дайллаа. Уг нь Хорлоогийн эцэг Жигмэд гуай ааш муутай ажилсаг хоёроороо нутаг усандаа зартай хvн. Тэрбээр тoo илvv урт цагаан соруултай гаансандаа байн байн тамхи эрж миний ууж идэхийг хялав цалав хараад л байн байн шилээ шєргєєж суух юм.
Харин Дэжид гуай бол тэс єєр. Цай уугаад дуусмагц л дахин аягалжээ.
- За тэгээд Болдоо хvv цэргийн дарга болох шахсан гэл vv? хэмээн асуугаад:
- Зєв хvv минь. Муу ээжийгээ бєртийтєл нь орхичихолтой биш гэж єєрийнхєє асуултанд єєрєє хариулна. Тийнхvv дайлж цайлсны дараа Жигмэд гуай:
- За Болдоо минь аль юм шударга нь дээр байдаг юм. Хорлоо та хоёрын сэтгэлийг бид мэдэхгvй. Цаадахын чинь хэлснээр бол сvрхий холын юманд санаархаад байгаа улсдаг. Тийм юм бол манай хаянд ирээд буучих. Тэгээд учраа олцгоогоорой! гэх нь тэр.
Би Жигмэд гуайг чингэж тvс тас хэлнэ чинээ санаагvй юм аа. Дэжид гуай л тэгж зvvдлээгvй бололтой. Ийм цагт би юу ч гэлтэйв. Аз болоход Жигмэд гуай єєр юм хэлсэнгvй. Дэжид гуай намайг морины уяа хvртэл гаргаж oгoх зууртаа:
- Хvv минь болоод явчихсан шvv. Цаадах чинь ууртай ч гэсэн ухаантай хvн. Хичээж л яваарай! гэв.
Би цээжинд хургасан баяр хєєрєє дарж ядсаар гэртээ ирэв. Тэгээд ч болсон бvх явдлыг ээждээ яривал тэрбээр баахан бодолхийлж сууснаа:
- Жигмэдийнх ч малаа дийлэхээ больсон айл даа. Хvv минь єєрєє л мэднэ биз гэлээ. Ээжийн vг надад олон юм бодогдуулав. Яагаад ч юм "Хvргэн хvv" гэдэг кино санаанд ороод байх юм. Хэдэн хоног биднийг ийнхvv ааг зааг гэж байтал Хорлоо ч хvрээд ирлээ. Тэрбээр ирснийхээ орой манайд ирж ээжтэй золгоод надад гол руу очьё гэв.
Бид хоёр голын хєвєєнд удаан суулаа. Энэ хэдхэн хоногт хэн хэнээ ихэд санажээ. Чухамдаа хожмын болоод холын явдлыг санагалзах сoхoo байсангvй. Амаа аргатал vнслцэж, цээжээ хєхєртєл тэврэлдэж, шєнийн тэхий болтол суулаа.
Гэтэл морин тoвoргooн сонсогдож сарны саруулд нэгэн хvн давхиж ирсэн нь Жигмэд гуай байлаа. Тэрбээр морин дээрээсээ:
- Орон гэргvй улс уу та нар? Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрнэ гэгч болох нь шив. Алив Хорлоо араар сундалд! гэлээ.
Гэхдээ тэрбээр зандчиж хашгирсангvй, сvрхий зуунги єгvvлэв. Хорлоо арга буюу аавынхаа араар суулаа. Би голын захад ганцаархнаа vлдэв. Тэрхэн зуурт биe болоод сэтгэл жинджээ. Цээжний гvнд морин хуурын гунигт аялгуу эгшиглэж байна аа. Гэвч би гэртээ харих гэж яарсангvй. Хариад ч яах билээ.
Ус бидэртэх нь сарны саруулд тов тодхон. Хаана ч юм ангир нургилан дуугарах сонсогдоно. Энэ ангир хосоороо цэнгэж байгаа. Тvрvvхэнд Хорлоо бид хоёр тийм л байсан. Уйтгар гуниг бvvр ч нэрмэв. Голын ус бидэртэх нь бас л гунигтай. Vvр тэмдгэртэл тэндээ суув. Гэвч нойр хvрэх нь vгvй.
єглєє эрт ачлага олоод Жигмэд гуайн хаяанд очиж бууя гэж бодогдох ч шиг. Гэтэл "Жигмэдийнх малаа дийлэхээ больсон айл даа" гэж ээжийн хэлсэн vг санаанд орно. Vнэхээр Жигмэд гуайнд охинд нь хайр сэтгэлтэй хvргэн биш мал ахуйн ажилд нь хамжаарга болох хvн хэрэгтэй юм биш биз дээ?
Тиймдээ хvрвэл энэ суманд надаас эхлээд ажилгvй, ядуу хvн зєндєє байгаа. Тэдний хэн нэгнийг хoлслooд авч болох. Хорлоод ч тийм санаа байдаг юм биш биз.
Би ийнхvv єєрєє єєртэйгээ зoрчилдoж суулаа.
Гэтэл ээж минь хоёр хувингаа тохойвчлоод айсуй. Тэр миний дэргэд ирж жаахан дуугvй зогсоод:
- Хvv минь санаагаар унаад яахав дээ гэлээ. Ээж бvгдийг мэджээ. Магадгvй Жигмэд гуай манайхаар орсон байж болох юм. Хэрвээ тийм бол ээж маань ч энэ шєнийн турш унтаагvй байж таараа.
Би ээжийн хоёр хувинд ус утгаж аваад цугтаа гэр рvvгээ явлаа. Замдаа ээж юу ч ярьсангvй. Угаасаа олон vгтэй хvн биш. Харин гэртээ ирж галлах зуураа:
- Ээж нь ч эгчийг чинь бараадана байгаа даа! гэлээ.
Буруу сонсоогvй л байгаа бурхан минь! Би ээжгvйгээр яах юм. Угтаа бол ээж эгч дээр очиж гэмээнэ жаргана. Гэтэл би эр хvн байж ээжийгээ жаргааж чадахгvй бол эр хvн гэж яваад яана!
Би яасан ийснийг ч мэдэхгvй, нэг л мэдэхэд ханын толгойноос хуураа шvvрч аваад явган сандалд дувшуургадаг суужээ. Хєгжим уйлж эхлэв. Нэр харахнаа ээж бас уйлж суунам. Манай муу бор гэр ч уйлан хайлж, сvvмгэр хoх дoл бадамлуулсан аргалын гал ч уйлах ажгуу. Ээжийн цай дэврэхэд л бид хоёр сэхээ орлоо. Яг тэр агишнд Туяа орж ирээгvйсэн бол бид хоёр хуураа ч алдаж, цайгаа ч асгаруулж дуусах байсан биз.
Тэрбээр миний гарт хуур байгааг vзээд Туяагийн нvд сэргэн, инээд талибав. Магадгvй тэр хуурын аялгууг сонсоод орж ирсэн байж болох юм. Туяа халуун юман дээр явж байгаа юм шиг єлмий дээрээ цoмцoгнoн явж миний дэргэд ирж зогсов. Чингэхдээ яг л сонгодог бvжигчин лvгээ ижил харагдсан.
Тэрбээр ханцуйнаас минь татаж:
- Чи хуурдаач! хэмээн шивнэлээ. Тэгэхэд л тэр намайг анх удаа нь "Чи" гэж хэлсэн бєлгєє. Би тvvний vгэнд орсон эсэхээ мэдэхгvй. Нэг л мэдэхэд хуур єєрєє дуугарах мэт гэр дvvрэн хvнгэнэж авай. Хvvхэд vлгэрч євгєний ам руу орчих шахан сонсдог шиг Туяа миний хуурын цар руу орчих шахан суунам.
Тэрбээр хєгжмийн аялгуунд ямар гээчийн дуртай хvн юм. Хуурын татлага гадарлах тєдий миний хєгжимдєхийг ингэж их улайран сонсож байгаа юм чинь их хуурчдынхыг бол яах хvн юм бол!?
Хєгжмийн аялгуу зогсоход тэр миний "Ид шидэт" гарыг савх мэт хуруугаараа зєєлєн атгаж ээжээс огтхон ч ичиж зоволгvй хацар дээр минь шов хийтэл vнсчих нь тэр.
Ээж ч хєгжмийн аялгуунд алмайрсандаа болоод чингэхийг нь эс анзаарав бололтой. Туяа бол манай саахалт Долзод авгайн ач охин юм гэнэ билээ. Энэ жил аравдугаар ангид орох хvvхэд гэж ээж хэлсэн. Зуныхаа амралтаар ирсэн юм байлгvй. Бид гуравцай ууж, баахан дуугvй суулаа. Ээжийн цайны амт, Туяагийн нvдний харц хоёрт миний сэтгэл тавиан бvх биений хєлс дааварлан, урьд шєнє нойргvй хоносных биз нvд анилдаж эхлэв.
Тийн суутал ээж хаашаа ч юм гараад явчихлаа. Нэг бол аргалд, эсвэл Туяагийн эмээтэй буу халахаар явсан хэрэг биз. Туяа миний духлзан суугааг тvрvvний л ажигласан хэрэг байлгvй:
- Хэвтэж амраач дээ! гэлээ. Тэгээд яг л манай гэрийн хvн шиг миний ор дэрийг засч, яаха мэдэхгvй vvлгэртэн суугаа миний цамцны товчнуудыг vл мэдэгхэн чичирхийлсэн хуруугар тэмтчин тайлж эхлэв. Анх удаа ааваар хуурын татлага заалгахад миний хуруунууд ийм байсан санагдана. Туяа тайлж авсан цамцаа их л нямбайлан эвхэж орны толгой дээр тохоод:
- За аа одоо хэвтэж амар! гэж эх хvн хvvхдээ аргадах шиг зєєлєн нульт хэллээ. Чингэхэд нь би яагаад ч юм "Сайхан юм аа" гэж бодов. Би тvvний vгэнд арга буюу автлаа. Тэр намайг хoгшин хvн шиг сугадаж босгон хэвтvvлээд ooрoo явган сандайлга татаж суугаад их л энхрий ялдамхан инээвхийлж:
- Би чамд vлгэр ярьж єгєх vv? гэв.
- Тэг л дээ.
Туяа суудалдаа займчин:
- За аа байз ... -Эртээ урьдын цагт гэснээ тvсхийтэл инээд алдаж:
- Чамд сонин биш байна уу? гэлээ.
- Яалаа гэж!
- За аа тэгвэл эрт урьдын цагт эмгэн євгєн хоёр айл болон амьдарч, аж тєрєн суужээ гэснээ Туяа инээд алдаж:
- Болъё оо болъё! гэв.
- Яриач дээ гээд би тvvний гарыг атгав. Тэр гараа татаж авсангvй. Туяагийн цасан цагаан хацар час улайжээ. Тvvний уруул нь ямар нэгнийг хvсэмжлэх мэт ємс ємсхийнэ. Нvд нь хагас аниастай, сормуус нь чичвэлзэнэ.
Би Туяаг ийм хєєрхєн амьтан гэж бодсонгvй. Нимгэн даашинзны чинад томбойх хоёр бяцхан мєєм нь бvvр ч эгдvvтэй.
Би тvvнийг єєр рvvгээ аяархан татав. Усанд хєл алдсан тэмээг бурантагнаас нь ташуураар єлгєєд татахад аяндаа гараад ирдэг юм гэнэлээ. Тvvн лvгээ ижил Туяа миний гарын аясаар ємнє минь ирэхэд амьсгаа нь халуу дvvгэн нvvр ирвэгнvvлэв. Тэрбээр амьсгаа ихэд дээр:
- Хvн харчихна шvv дээ! хэмээн шивнэв. Би тvvний цээжээр чанга тэвэрч, цэцгийн дэлбээ мэт нимгэн ягаан уруулыг нь шимэн vнсэв. Туяа аяархан гиншигнэж, миний уруулыг чимчигнэтэл vнсэж эхэллээ. Тэрбээр цээжээрээ тэгнэн хэвтээд:
- Ямар гоё юм бэ? гэлээ.
Vнэхээр надад ч гоё байв. Ханын толгойд єлгєсєн хуур єєрєє эгшиглэж эхлэх мэт. Туяа:
- Ямар гоё юм бэ? гэж дахин шивнэв. Бидний сэтгэл ботгондоо яарсан ингэн тэмээний гунганаан мэт нялхамсаж байлаа. Охин хар аяндаа л миний євєр рvv гулсан орж ирэв.
Хорлоогийн дэргэд oвc мэт хєнгєн, єд мэт зooлoн амьтан юм аа. Тэрбээр:
- Би тийм юм vзээгvй ш дээ хэмээн шивнэв. Хоромхон зуурт хорвоо тайлагдлаа. Туяа уйлж, орилсон боловч хоёр гар нь миний цээжийг хав тэвэрч, уруул нь хоолой цээж тэмтчин vнсэж байв. Тэр нигvvсэлт явдлын дараа хоёулаа дув дуугvй хэвтэв. Хэн хэний маань бие эзэнгvйрсэн мэт ажгуу. Туяа:
- Би явъя даа. Гэвч би чинийх шvv. Хоёулаа єдvр бvгд уулзаж байя гэлээ.
Тэрбээр хувцсаа яаран ємсєж гvйцээд хацар дээр минь зєєлхєн vнсээд vvд рvv явснаа хоргодсон мэт эргэн харахад тэлмэгэр хар нvдэнд нь нулимс мэлтэрсэн харагдав.
Дахиад л хуур ooрoo эгшиглэх мэт. Туяа:
- Баяртай! гэж бахардсан хоолойгоор хэллээ. Туяагийн явсны дараа бодолд дарагдаж баахан хэвтлээ. Туяаг бас Хорлоог єрєвдєх сэтгэл тoрж, нэг их муу муухай юм vйлдсэн шиг зvрх эмзэглэнэ.
Хоёр охин хоёулаа нvдний ємнє бvртэлзэн харагдана. Тэд хэн хэн нь надад хайртай гэж хэлсэн. Би ч хоёуланд нь хайртай юм шиг. Тийн байтал ээж орж ирээд:
- єє миний хvv унтаж байгаа юм уу? гэж єєрєє єєрєєсєє асуух мэт oгvvлэв. Би ч унтсан хvн болж нvдээ аниад хэвтэж байсан юм.
Ээж хувин саваа дуугарган "Муу хvvдээ борцтой хоол хийж тавъя" хэмээн ганцаараа ярих нь сонсогдов. Борц нvдэж, гурил зуурч байх бололтой. Би ч тэгсгээд унтчихжээ. Бvvр орой болсон хойно сэрэхэд ээж Хорлоо хоёр ярилцаж суув. Хорлоо ээжид:
- Би Болдоогоо санаад байх юм гэж хэлэх нь сонсогдлoo. Ийн нарийн ширийн юмаа дэлгэхийг бодоход тvрvvнд нь зoндoo л ярилцаа биз. Ээж:
- Хэн хэнээ санаж л явбал болдог юм даа охин минь гэлээ. Хорлоо биш ээжийн энэ vг зvрх рvv зvvгээр хатгах шиг болов. Миний сэтгэл гэж даанч хуурамчхан юм байжээ.
Нvд бvрэлзэж, хамар шархирна. Ганц Хорлоогийн ємнє бус Туяагийн ємнє ч би бас буруутай. Миний нvглийг бурхан эс гэхэд хуур минь харж байгаа. Босон харайгаад бvх л vнэнээ хэлмээрч шиг. Гэвч надад тийм зvрх зориг яахан байх.
Гэтэл гаднаас нэгэн хvн нэмэгдэн орж ирсэн нь бvх л байдлаараа Туяа мєєн. Тийм байжээ, тэрбээр:
- Сайн байна уу? хэмээн мєнєєхєн турьхан дуугардгаараа дуугарч мэндлэв. Гэрт нам гvм. Ээж Туяад цай аягалан єгч байх бололтой.
Харин миний зvрх л цээжиндээ багтаж ядан оволзож байв. Хуурын аялгуу чавхдсаа тасартал хашгичиж байлаа. Туяа:
- Болдоо яасан их унтдаг юм бэ? гэх сонсогдлоо. Гэнэ алдаж байгаа нь тэр. Мэдээжээр Хорлоо сортосхийгээ.
Хєнжил толгой дээгvvрээ бvтээсэн ч би тvvнийг мэдэрч байлаа. Ээж:
- Унтаж л байна шvv дээ хvvхээ. Чи нєгєє муу хуурыг нь хєрєєдvvлэх л гэж явна уу? гэх сонсогдов. Хашир хvн гэсэндээ зooлрvvлж ядах нь тэр.
- Тийм ээ, за аа би ч явъя даа гэж Туяа хэллээ. Гэрт ахиад хэдэн хурам нам жим болоод миний ч амьсгаа жаахан дарагдаж байтал Хорлоо:
- Энэ юун хvvхэд вэ? гэв.
- Аа энэ саахалт Долзодын ач охин. Сургуулийнхаа амралтаар ирсэн юм гэнэлээ. Эцгийг нь сагсуу Сvндэв гэдэг юм. Одоо хотод байдаг юм уу дааа. Энэ охины эхээс салчихсан, хvvхэд нь эхтэйгээ байдаг юм гэсэн хэмээн ээж баахан олон vг дэлгэлээ.
Энэ бvхнийг би ч сонсоогvй юм байна. Туяа маань угтаа над шиг л єнчин амьтан юм даа. Тэгээд ч хуурын аялгуунд тэгтлээ дуртай байж магадгvй нь шvv.
- єє хєєрхий! гэж Хорлоо хэнийг ч юм єрєвдєн єгvvлэх нь сонсогдлоо.
Би ч Туяаг єрєвдєж байв. Тэр тусмаа хайрлаад ч байх шиг. Хайр хэмээх аугаа их зvйлийг дэмий нэг цацаад байдаг эд биш бололтой юм.
Ээж миний энэ бодролыг эх хvний зєн совингоороо мэдэрсэн шиг:
- Хайр дутуу єсч байгаа хvvхэд юм байхдаа хєєрхий! гэлээ.
Тийм ээ хайр дутах vнэрхээр хэцvv. Хэрвээ ээж энэ хуур хоёр байгаагvй бол би ч тэр зовлонг ханатлаа амсах байсан. Амсах тєдий бус эдлэх байсан.
Хорлоо ч нэгний мэдрэв бололтой:
- Би Болдоогоо ямар нэгнээр дутаахгvйсэн гэж бодож явдаг юм. Манай аав хатууд хатуу, зєєлєнд зєєлєн хvн гэдгийг та мэднэ дээ. Тэр зєєлєн зангаа Болдоод биш гэхэд надад зориулж байгаа юм байлгvй. Намайг хотоос ирсэн єдєр л намрын дунд сарын арван долоонд чамайг Болдоотой чинь нийлvvлнэ гэж хэлсэн. Нэг л тэгж хэлсэн бол ... гэхэд ээж:
- Жигмэд ч хэзээний єєрийнхєєрєє хvн дээ гэлээ.
Бурхан минь! Миний хувь заяа бvрмєсєн шийдэгдчихсэн ажгуу. Тэгээд ч Хорлоо бvvр манай хvн шиг, ээжтэй хэзээ язааны бэр нь шиг ярилцаж суугаа бололтой. Уг нь чингэхийг би хичнээн их хvсч байлаа? Гэвч ...
Амьдралын ингэн туйлаадас гэгч энэ ажгуу.


Дэд бvлэг

Би хэдэн хонь ямаагаа хужирлахаар хоёр гурван хоногоор явах болсонд Долзод гуайнх нэгдэж Туяа надтай хамт явах боллоо. энэ тухай Хорлоо дуулчихжээ. Биднийг явахын урьд vдэш голын хoвooнд уулзахдаа тэр их л янз муутайхан:
- Нялх хvvхэд уруу татах гээд л ... хэмээн тунирхав.
Хардаж харамлана гэгч тэр ажгуу. Би ч урьд нь хvнд хардуулж явж vзээгvй болохоор эвгvй юм аа. Тэгээд ч Хорлоо бvсгvй хvний зєн совингоор нэг юм мэдээд байгаа хэрэг байлгvй. Тэр бас илэрхий заналхийлээгvй ч:
- Чи тэгээд vзээрэй! гэсэн.
Єглєє нь Туяа бид хоёр малаа тууж хєдлєхєд Хорлоо хангал халиун мориор тоос татуулан давхиж ирээд
- Аяганы хийц! хэмээн нэгэн боодолтой юм єгєєд vл мэдэг гунигтайхан хоцорлоо.
Туяа vхрээ, би хонио тууж тэртээ холд хvглийн харагдах зvрх уулыг чиглэв. Тэр уулын цаад хєндийд хужир мараатай цэгээн нуур буй.

Чухам нэг малын хужихай тэнийдэг гэзэр. Харамсалтай нь ундны ус байхгvй болохоор айл нутагладаггvй. Тэгээд ч бид хоёр морин тэргэн дээр гантай ус, майхан, гудас дэвсгэрээ авч гарсан. Туяагийн хvссэнээр морин хуураа ч ачаан дээр даруулсан юм.
Туяа их л баяртай явнам. Vхрээ туунгаа дуу аялана. Санаснаас хєєрхєн дуулчих юм гээч. Би тvvний дууг сонсож, турьхан гоолиг биеийг нь oхooрдoн харж явлаа.
Ерєєс бурхан бидний замыг зaaж єгєєд байх мэт.
Тэрбээр vхрээ гилчихээд нaд руу шогшин ирж:
- Болдоо энэ Хорлоо их сонин охин юм аа! гэв.
- Яаж байна?
- Яахав дээ, уурлаад ч байгаа юм шиг.
- Уурлаагvй байлгvй дээ.
- Та хоёрыг гэрлэх юм гэж vнэн vv?
- Бараг vнэн байх аа.
- Тэр ярихгvй шvv!
- Туяа, vг vхэр холдлоо!
Vнэхээр vхэр тугал замаас гарч зарим нь бvvр зэл рvvгээ буцах аятай болсонд тэр арга буюу бєг бєг шогшиж одов. Тэр хотын хvvхэд болохоор морь унахдаа муу юм аа.
Бас нэгэн хардалт намайг хvлж авлаа. Хоёрын хоёр сайхан бvсгvй єрсєлдєєний талбарт гарчээ. Гэвч надад нэг их сонирхолтой санагдсангvй. Харин єєрийнхєє тэнэгийг гайхмаар.
Хоёр эхнэртэй байхыг vндсэн хуулинд зoвшooрooгvй юм чинь хоёрын дунд єєх ч биш, булчирхай ч биш явахаар бушуухан л нэг тийш нь тvс тас шийдчих учиртай шvv дээ. Гэвч хэцvv юм аа. Заримдаа зурсан зураг минь ийм юм байлгvй гэж бодох.
Тийн бодолхийлж явтал Туяа дахиад л vхрээ гилчихээд хvрээд ирлээ. Тvрvvчийн яриагаа ор тас мартсан бололтой.:
- Болдоо би чамд хайртай юм аа! гэв.
- Яаж байна?
- Энэ хооронд саначихлаа.
- Тийм юм бол хот руугаа яаж буцах юм?
- Буцахгvй ээ, чиний эхнэр болно.
- Арваа ч тєгсєхгvй юу?
- Чамайг алдсанаас амиа алдсан нь дээр!
Vхэр бас л замаас гажсан тул би тийш нь ташуураа заавал Туяа:
- єє моньднууд! хэмээн уцаарлаад шогшиж одов.
Бид хоёр хєгжилтэй ч биш гунигтай ч бус явсаар vдшийн бvрий тасрахын ємнєхєн зорьсон газраа ирлээ.
Жодгор майхнаа босгож, єдєржин туугдсан малаа нуурын шорвогоос услан майхныхаа тойронд хотлуулах зуурт Туяа гал тvлж цай хоол бэлтгэж байлаа.
Морьдоо аргамжаад эргэж ирэхэд Туяа:
- євгєєн цайгаа уу! хэмээн тээр холоос oгvvлээд задгай гoлын гэрэлд гурил элдэхэд нуруу нь хотос хотосхийж харагдана.
Ер нь єхєєрдмєєр хєєрхєн золиг юм аа. Би тэссэнгvй дэргэд нь очиж сєхрєн суугаад цээжээр нь тэврэхэд тэр энгэрт толгойгоо наасан хэрнээ:
- Энэ олон хонь хараад байна шvv дээ! гээд инээлээ. Хоол идэж суух зууртаа тэр намайг байн байн тэвэрч vнсэнэ. Шєнийн харанхуйд хийсэн гэхэд муу ч vгvй хоол юм.
Тийнхvv эрхэлж, амталж нилээд тvдсэний хойно ор дэрээ засч євєр тvрийдээ орлоо. Туяагийн бие час халуун, дэндvv турьхан юм. Тэрбээр оронд оруут хvзvvгээр тэвэрч vнсээд:
- Болдоо, би чамаас хvvхэд олмоор байна гэж шивнэв.
Бурхан минь, энэ жаахан амьтан бас тийм юм бодож явдаг байх гэж! Хорлоо бол тvvний эсрэг ярьдаг. Намайг сургуулиа тєгстєл хvvхэдтэй болно гэж ярихгvй шvv гэдэг.
Би Хорлоогийн vгэнд автаж байгаа юм биш. Хvvхэд гэдэг амьтан бидний хэн хэнд маань арайл эртдэж байгаа байхгvй юу. Тэр тусмаа Туяагийн хувьд.
Тэр надад улам наалдаж:
- Тэгэх vv? гэлээ.
Яг цаг дээрээ тулахаар vгvй гэхэд бас хэцvv юм аа. Бусдын хvсэж хvлээгээд байгаа хvнийг цаашаа хэмээн хєєж тууж байгаа юм шиг. Бас за гэхэд хаашаа юм.
Туяа ихээ дороос санаа алдаад:
- Чи дургvй юм байна л даа. Надаас биш Хорлоогоос хvvхэд хvлээж байгаа, тийм ээ? гэв.
- Vгvй дээ Туяа, энэ тухай ярихад эрт байна.
- Би Хорлоо шиг мянгат малчины хvvхэд биш. Дээд сургуулийн оюутан биш. Би сурлагаар нэг их сайн биш болохоор дээд сургуульд тэнцэж орж чадахгvй биз. Орлоо ч ээж маань миний сургалтын тoлбoрийг дийлэхгvй.
- Тэгээд л хvний эхнэр болж, хvvхэд цувуулах гээд байгаа юм уу?
- Vгvй л дээ. Гэхдээ чамтай бол болно оо.
- Чи хотод найз хoвгvvнтэй биз дээ?
- ХVвгvvд захиа занаа єгч л байдаг юм. Би чиний хэлдгээр цаг нь болоогvй байна гэж боддог байсан.
- Тэгвэл одоо цаг нь болчихоо юу?
- Тэгжээ. Цаг нь хvрээд ирж. Би vнэхээр яарч байна. Чи намайг ойлгооч дээ!
- Ойлгож байна аа. Гэхдээ би бусдаас юугаараа дээр юм гэдгээ л ойлгохгvй байна.
- Чи юу? Чи минь бусдаас онцгой хvн. Надад л тэж санагддаг юм. Би яасан ийснээ ч мэдэхгvй л чамд єєрийгєє алдчихсан. Одоо би бие сэтгэлээ тата авч чадахгvй. Чадахгvй шvv!
- Хуурын аялгуунаас болоод тэр vv?
- Тийм ээ, би бvр хєгжмийн чинь аялгуугаар дамжаад чиний євєрт орчихсон юм.

Бид хоёр ийнхvv удаан ярилцлаа. Тэгэхдээ энэ маань жирийн нэг хєєрєлдєєн бус бидний таталцаан, тvлхэлцээн байв. Майны баганаас зvvсэн хуур маань єєрєє намуухан, уянгалаг аялгуу дуурьсуулаад байх шиг.
Туяа єндийж суугаад тэр эзэнгvй аялгууг сонсох мэт. Сарны туяанд нvсгэн цээж нь бємбийж цайраад єчvvхэн тєдий чимээ амиан гарч гэмээнэ тэр цав цагаан шувуу нисэн одох юм шиг. Нуурын шорвогоос тээртлээ уусан хоньд гадаа нэгэн жигд яраглах нь хoгжмийн аялгуунд жаргалтай эгшиг нэмэрлэх лvгээ ижил. Ер нь хєдєє хээрийн эл ертєнц нэг л уйтан, нэг л бишрэм.
Удаан чингэж суусны дараа Туяа єгvvлрvvн:
- Би нэг их жаргалтай охин, охин гэждээ одоо бол хvvхэн бишээ. Хар нялхад аав маань биднийг орхисон юм. Муу ээж минь биднийг хvн болгох гэж орь ганцаараа зvтгээд борив минь жаахан тэнийхээр нэг хvнтэй суусан. Уржнан шvv дээ. Тэгэлгvй ч яахав, ээж минь дєнгєж дєчин нас шvргэж байгаа залуу хvн юм чинь. Хойд аав ч муугvй хvн шиг байсан. Ээжийгээ бодоод би тvvнд аль болохоор сайн байхыг хичээнэ. Гэтэл тэр ээжийг эзгvй нэг oдoр намайг бариад авдаг байгаа. Биерхvv лут хvн л дээ. Жаахан архи уугаад зориг орчихсон байсныг ч хэлэх vv хоромхон зуурт л намайг ишиг шиг хумьж, орон дээр дараад авсан. Хичнээн орилж бархиравч нэмэргvй. Ингээд єнгєрлєєдєє гэтэл хoрш айлын хvн ороод ирсэн. Азаар онгон биеэ бузарлуулж, охин сэтгэлээ буртаглуулалгvй oнгoрсoндoo. Би айж ичээд юу ч хэлээгvй байтал xєршийн хvн ээжид хэлчихсэн юм билээ. Хєєрхий муу ээж минь дахиад л гон бие гозон толгой болсон. Хувь заяандаа гутарсан уу, яасан хааяа хааяа архи уудаг, тэгээд согтохоороо нэг бол дуулдаг, эсвэл уйлдаг тийм нэг гэгэлгэн хvн болсон юм. Би тийм болчихгvйсэн гэж боддог юм. Сайн хvн олж сэтгэлээ oгнo гэж мєрєєддєг байлаа. Тэгээд чамайг олсон. Олох олохдоо хэзээ ч алдагvйгээр олсон! ...

Туяагийн эл хvvрнээн надад олон юм бодогдууллаа. Энэ бvсгvй надад сэтгэлээ бvрмєсєн oгoхooр шийджээ. Тэгээгvй бол чингэж амьдралынхаа нарийн ширийнийг дэлгэн ярихгvй байсан. Ярилаа ч ихэд гоёж чимэх байсан биз. Харин би хэн билээ? Тэр их итгэл, онгон сэтгэлийг дааж чадахсан билvv? Тэгээд ч:
- Чиний бодлоор тийм байж. Яахав олдгоо олж гэж бодъё. Тэр олсон хvн чинь найдвартай юу, vгvй юу гэдгийг чи бодсон уу? Чулуу шиг орчлонг хoвoн шиг санасан байвал яана!
гэвэл Туяа эргэж хэвтээд намайг хvзvvдэн тэвэрч:
- Хайрт минь би эндvvрээгvй. Чи минь тийм нэг шалдар булдар хvн биш. Ороо бусгаа цагийн шалдар булдар хvн бишгvйдээ нэг бий. Харин миний Болдоо тийм хvн биш. Болдоог минь битгий тэгж гvжирдээрэй. Тэгж хэлэх хvн байж гэмээнэ би амиараа ч гэсэн Болдоогоо хамгаална шvv. Худлаа гэвэл хуурнаас нь асуу. Алив чи асуудаа гээд чармай нvцгэн босч миний хуурыг авч єгєв.
Би чичирхийлсэн гараар хуураа авлаа. Туяагийн зaрлигийг зєрчих хvч надад байсангvй. Хєгийг нь шалгахад унтаарч асан хоьд захаараа vргэх шиг болсонoo аялгуу дуурьсаж эхэлмэгц тvvнд уягдав уу гэлтэй нам жим боллоо.
Цоог vvлэн чинад нуугдаж сана сар балтасхийн гарч ирээд бас хуурын аялгуунд уягдав. Би єєрєє ч, ер нь бvх л сэтгэл оюун минь хуурынхаа аялгуунд уягдав.
Энэ удаад харин Туяа л хуурын аялгуунд уягдсангvй. Тэрбээр чармай нvцгэн чигтээ жодгорын аманд очиж, зээрийнх мэт туяхан шилбээ нахилзуулалнхан бvжиглэж эхлэх нь тэр. Хэн ч дэглээгvй, хэн ч энэ аялгуунд зохируулаагvй тийм нэгэн бvжгийг тэр бие сэтгэлээс нь алдарсан хoдoлгoнooр намирууланхан намиулж эхлэв ээ.
Тvvнийхээр бол ертєнц лугаа их уужим дэлгэр ажгуу. Тэнд хар хорон юм гэж нэгээхэн бээр vгvй. Усны урсгал, салхины намиа, цэцэгсийн ганхаан бvгд сvжрэн нийлэлдээд нэг нь дутваас нoгoo нь нєхєх мэтээ.


Last edited by chadraa on Jul.26.06 12:15 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jul.25.06 9:19 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Харин эл бvхэн Туяа хэмээх ганцхан гоо дагинын бие цогцост найран уусч тvvнийг vзэгдэх, vл vзэгдэхийн тайзнаа oргoн гаргaжээ. Туяагийн бvжгийг би чингэж ухаарсан бєлгєє. Би хуурын аялгууг нэгэнтээ удаашруулахуйд бvжиг удааширч, нєгєєтээ зориудаар тvргэсгэхvйд бvжиг бас цоглог шидрvvн болж авай. Энэ бvгд бидэн хоёрын сэтгэл юм аа. Биднийг бурхан иймээр бvтээжээ. Зуны богинохон шoнo хoгжмийн эгшиш, бvжгийн хoдoлгooнд согтуурч, тэртээ алс холын сар хvртэл хээр хонов. Энэ бол зvvдэн мэт vнэн юм аа.

Vvр тэмгэрсэн хойно тэрбээр миний дэргэд ирж суугаад хуурын аялгуунаас ганц дуурьсал гээлгvй шингээж авсан нvцгэн биеэрээ нэдэд наалдаж:
- Чи ийм л хvн шvv дээ! гэж vл мэдэг чичирхийлэн єгvvлэв. Энэ ч бас хєгжмийн нэгэн эгшиг. Бид хоёр тэврэлдэж, хэлээ аргатал vнсэлдэв. Одоо бид хоёр тусдаа хvн бус нэгэн биеийн хоёр тал болжээ. Юуны чинь Хорлоо, юуны чинь гэрлэж бараалах.
Туяа намайг тэгтэл нь єєртєє уусгаж чаджээ. Хєндлєнгийн хvн бол "Чєтгєр шиг хvvхэн юм аа" гэх байсан биз. Гэвч Туяа бол гаргууд мэргэн, гаргууд уран Занабазар богдын бvтээж амжилгvй орхисон хорин хоёр дахь дарь эх гэдэгт би лавтай итгэжээ.
Зvрх уул зvрх сэтгэлийн найрсаанд нялхарсан чигтээ oглooтэй золгов. Нэг их том улаан алим шиг нарны цацраг уулын хэцэд бялтаж, єглєєний хєєнгє цэнхэр униар асар том хэв хадаг цувиад орхисон мэт хoвслзoн авай. Би байгаль дэлхийг ийм л байдлаар мэдрэн харж байлаа.
Шєнєжин хуурын аялгуунд согтуурсан хоньд сая нэг захаасаа уван цуван босож бие шилгээгээд oвё сэрмэн бэлчээрлэж эхлэв. Хамгийн эртэч жигvvртэн болжморуудын жигээн энд тэнд час часхийж, тэнгэр цуучин элих нь Туяагийн мєнєєх хvсэн шаардаад байгаа хvvхэд мэт цолгин агаад єхєєрдєм.
Хучлага тийчээд унтаж байгаа Туяагаа би энхрийлэн харахуйд юм бvгд ийнхvv эерэг элгэмсvv сэтгэлийг хєглєсєн бєлгєє.
Надад юм бvгдийн зохирол гайхалтай нийцэж байв. Би цэргээс халагдаад хотод хэд хонохдоо томоо самбар дээр хoх дэлэн нь сэрийсэн, харийн нvцгэн шалдан хvvхний зураг тавиад дор нь " Гоо сайхан ертєнцийг аварна" хэмээн бичсэн байхыг харсан. Тэгвэл одоо миний дэргэд гоо сайхнаараа бас сэтгэлээрээ ертєнцийг биш юм аа гэхэд намайг аварч чадах жинхэнэ монгол бvcгvй нvцгэн нойрсож байнам.
Ийм хvvхэн надаас vр хvvхэд хvсч байхыг бодоход би азтай ч, аатай ч эр байх нь! Заяа тvшихэд Туяа минь залхаг хvн биш юм. Тэр тvрхэн зуур нvдний хор гаргаад зэрмэсхийн босч ирлээ. Тэрбээр яаран хувцаслах зуураа:
- Хань минь уучлаарай. Би цайгий чинь оройтуулчихлаа хэмээн vглэж байлаа. Хэдэн хoрмын дараа би єрєм хєвvvлсэн аагтай цай оочилж суухдаа "Vvнийхээ гарын цайнд дасчихаад чамаасаа хол явбал умдаасч vхэх байхдаа" хэмээн бодорсон. Туяа зуурсан арвайн гурилaар янз бvрийн жимсний дvрс хийгээд:
- Тошлой ид.
- Алим ид.
- Гvзээлзгэнэ ид.
- Нимбэг ид.
- Жvрж ид. гээд ам руу хийхэд vнэхээр шар тос чихэртэй багсарч зуурсан арвайн гурил биш хэлж нэрлэсэн тэр л жимснvvд аманд уусах мэт.

Тийн цайлж суутал гэнэт морин тєвєргєєн сонсогдож цочин харвал манайхны зvгээс нэгэн бараан морьтой хvн дарцглан айсуй. Хэнийг нь таньж ядахыг зууртгvй давхиж ирсэн нь долзод гуайн айлын хєвгvvн байлаа. Тэрбээр мориныхоо амыг татаж арай ядан тогтоогоод:
- Туяа эгч ээ, танд цахилгаан иржээ! хэмээн хашгирав. Огоот санаандгvй байсан Туяа жаахан цочисхийсэн ч нvvрэнд тодорсон жаргалтай инээмсэглэлээ хийсгэж чадалгvй очиж хєвгvvний гараас цахилгаан утасны бичээсийг авч гvйлгэн хараад:
- Яана аа! хэмээн дуу алдаж хадуурт хаяруулсан євc мэт сєхрєн унав.
Яаран очиж хуудасхан цаасыг авч vзвээс "Ээж осолд орж нас барлаа. Тvргэн ир" гэжээ. Туяагийн дvv нар бичсэн бололтой. Туяагийн богинохон тайрсан, шингэн, шаравтар vс сэгсийж, нvдний харц сvvмийжээ. Тэрбээр битvvхэн мэгшиж, гарын хурууны хумс газарт шигдсан байв. Гэвч тэр удаан vvлгэртсэнгvй, цээжийг нь тvшиж намайг нэг их том хараад:
- За аа Болдоо минь би явъя даа. Чи минь хvний єєрийн мал ахуйг орхилтой нь биш. Цаашихыг нь єєрєє мэдээрэй гэв.
Би тvvний морийг нь эмээллэж єгєєд мордуулахдаа хацар дээр нь vнсэхээс єєр дэм єгч чадсангvй. Тэр ч илvv юм шаардсангvй.
Туяагаа бєртийтлєє явж одоход єрєвдєж хайрласандаа єєрийн эрхгvй асгартал уйллаа.
Ямар их гашуун хувь заяа вэ? Ямар их гуниг зовлон бэ! Би тэсч сууж чадсангvй зайдан мориор араас нь давхив. Хєєрхийдєє ядахдаа хэд гурван vг хэлж сэтгэлийг нь засдаг байгаа даа.
Намайг гvйцэж очиход Туяа чухам л енгинтэл уйлж явав. Тэрбээр намайг энэ чинь юун хvн билээ гэсэн шиг зэрвэсхэн хараад уйлсанаа нуух гэсэн мэт дорогш харлаа. Гэвч мєр нь чичирсээр байв. Би морин дээрээс тvvний мєрєєр тэвэрч:
- Туяа, битгий уйл даа охин минь. Талийгаач хойд тєрлєє олоход нь нулимс саад болдог юм гэнэлээ. Би ээжийн чинь тєлєє зул oргoж, хvрээнд очиж ерєєл ном уншуулна аа. Тvрvvнд балмагдаад чамдаа юу ч хэлж чадсангvй гэв.
Туяа над руу нулимс цийлэгнэсэн нvдээр итгэл талбисан нvдээр харлаа. Миний хэлсэн хэдэн vг, араас нь зайдан мориор давхиж очсон явдал тvvний сэтгэлийн шаналлыг бага ч болов нимгэлэв бололтой. Энэ чухам тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас ядарсан цагт нь тэвнээр тусласан нь дээр гэсэнтэй утга нэгэн болоо биз. Тэрбээр:
- Баярлалаа. Чиний минь хайр сэтгэлээс єєр надад юу ч хэрэггvй. Би чамдаа хайртай шvv. Урьд шєнє ээжийн минь сvнс надад ирж шингэсэн байх болтугай! гэж vл мэдэг сєєлєнхийтєж, чичихийлсэн хоолойгоор хэлснээ:
- Чи минь ээжийн сvнсийг надад авчирч єгсєн бол тvvнээс илvv буян гэж байxгvй гэв.
Туяа мєнєєх л vр хvvхдийн тухай мєрєєслєє хэлж байгаа нь тэр. Vнэхээр зовлон жаргал сvлэлдсэн хорвоо юм даа.
Тийн бодох тусам "Яадаг юм, нээрээ тэгсэн байгаасай!" хэмээн бодсон бєлгєє. Туяа:
- Чи минь одоо буц даа. Хэдэн мал хэцvvдлээ. Би ч эртхэн газар дєхье. Чадвал єнєєдєртєє хот руу явахыг бодно оо. Миний хань сайн сууж байгаарай. Би чамдаа захиа бичнэ ээ гэв.
Дєрєлж дээрээс тэр цааш одож би араас нь ширтсээр хоцорлоо. Салахдаа тvvний минь vнссэн уруулын ором хацар дээр халуу оргиулж байв. Нэгэнт зорьж гарсных бас Туяатай хамт явчихаж чадахгvйгээс л цааш хонь малдаа гурав хоног нуурын шорвог уулган, хужир мараа долоолгоод буцсан.
Энэ гурван хоногт юу эсийг бодсон гэхэв. Муу хуураа залхдаг бол залхтал нь хєрєєдсєн. Хамгийн хэцvv нь юутай их ганцаардаж байгаагаа мэдэрсэн явдал юм. Ээжийгээ алдах явдал нэгэн цагт над дээр ч ирнэ. Тэгэхэд чи Туяагийн дайтай сэтгэлийн хаттай байж чадахсан болов уу?
Бодохоос л орчлон ертєнц хємрєх мэт. Хэрээсээ хэтэрсэн хvч гаргaж байгаа болохоос биш Туяад ч тийм байгаа. Хєєрхий минь нялхаараа бvсгvй амьтан шvv дээ.
Намайг хонь мал хужирлаад ирэхэд ээж Долзод гуай хоёр угтан авч, хонио ялгах зуур амандаа маань дvнгэнэтэл уншиж байлаа. Тэдний царайг харахад надад vнэхээр хэцvv байв. Долзод гуайг хонио туугаад явсны дараа ээж гэртээ орж ирээд:
- Хєєрхий минь сvйд болж дээ. Тэр муу охин ирж vнсvvлчихээд сєєсийтлoo яваад єгєхєд нь єрєвдсєн гэж юухэв гээд хоолой нь зангирч, хvрд эргvvллээ.
Тийм бачим хэцvv vед тэр ээжид минь ирж vнсvvлж амжсан байх нь. єнєєдрєєс ээжийн минь нємєр хэрэгтэй байгаа. Vнэхээр ээж минь говийн бoгтoрхoн ганц хайлаас шиг хvн юм даа. Ээж минь миний дэргэд ирж суугаад:
- Хvv минь юу л болоод байна даа? гэлээ. Би юу ч гэхсэн билээ дээ. Vнэхээр би юу хийгээд яваа хvн юм? Хоёр охинд хоёуланд нь хайртaй ч юм шиг. Нэгийг нь vзээд нoгooг нь мартах ч шиг. Эсвэл бvvр хоёуланд нь хайргvй ч юм уу?
Тийм бєгєєс би энэ орчлонгийн дaaнч нvнжиггvй савсаг эрсийн нэгэн байж таарнa.
Ээж надаас хариу шаардсангvй. Аргадсан ч шиг, зэмлэсэн ч шиг тэг нэгэн асуултын хариуг бурхан ч тvvнд хэлж єгч чадахгvй гэдгийг тэр мэдэж байсан хэрэг биз. Тэгээд ч:
- Хорлоо ирээд явсан. Баян айлын эрх охин болсон хойно доо, Болдоо Долзод гуайн ач охинтой мал хужирлахаар явчихлаа шvv дээ гэж баахан орь дуу болсон юм байх. Тэгэхэд нь Жигмэд "Хvн явдаг ажилдаа яваа л биз. Тэгээд ч эр хvн гэдэг чинь ганц эмийн дээр хадаастай байдаггvй юм" гэж зандарсан гэнэлээ хэмээн тэс єєр юм яриваа.
Энэ бол Жигмэд гуайн vг яалт ч vгvй мoн. Тэрбээр залуу зандандааа энэ хавийн хvvхнvvдийг бvгдийн нь шувталсан гэлцэх юм билээ. Жигмэд гуайг эр хvний бэлэг тэмдэг, vлгэр дууриал гэж vздэг хvмvvс ч бий. Би тэдний нэг биш нь мэдээж. Гэвч тvvний ажилсаг чанар, авхаалж самбаа, хийморь сvлдийг би хvндэтгэж явдаг аа. Наад зах нь гурван жилийн ємнє болсон аймшигт зуднаар цєєн буйд малтай айлууд хотоо харлуулчихаад байхад мянга хол давсан малтай Жигмэд гуайнх єнчин ишигний гарзгvй гарч л байсан.
Зуд гэснээс би сургуулийн дотуур байранд суудаг, ээж гэртээ ганцаараа євєлжсєн хэрнээ нэг ч хурга нvд аниулалгvй давсан юм шvv. Энэ явдлыг Жигмэд гуай их бэлэгшээж Балжир авгай хаяа сайтай хvн гэж ярьдаг юм гэнэлээ. Тиймдээ ч ядуу хоосон намайг цааш гээгvй биз.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 12:35 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Наадмын маргааш намар гэдэг. Хэдэн малдаа oвс хадлан авах гээд ажил ундарч эхэлдэг цаг. євгєчvvдийн ярихаар бол энэ жил хатуухан євєл болно гэх. Ээж бид хоёр хэдэн малнаасааа салбал шороо vмхэнэ гэсэн vг. Тэгээд ч чухам л наадмын шаргааш хадландаа гарлаа.
Манайхан шоргоолж шиг уйгагvй зvтгэхээс нь бэрхшээдэг болохоос биш хадлан хадна гэдэг хамгийн сайхан ажил юм шvv дээ. Vгvй ядахдаа л дэлхий байгаль гэдэг чинь ийм тансаг сайхан vнэртэй юм байна шvv дээ гэж мэдэрдэг. Агьтын амны хадлангийн талбайн дэргэд нєгєє алдарт Кристиан Диорын vйлдвэр юу юм!

Хадланд гараад хэд хонож овоо хэдэн бухал тавиад байтал нэг єдєр Долзод гуайн айлын нєгєє хєвгvvн дaвхин ирж Туяагийн захидлыг єглєє.

Би тvvнээс ингэж захидал ирэхийг хичнээн их хvсээл байсан гээ!

Туяагийн захидалд "Хайрт минь сайн байна уу? Ээжийн ажил явдлын дараа айлын хєлсний байшингаас гарч хашаа хороо олох энэ тэр гэсээр байгаад захидал бичилгvй удчихлаа. Нэг vеэ бодвол овоо тохижиж байна. Сургуулиасаа гарч ажил хийдэг юм билvv гэж бодож сууна. Оёдлын vйлдвэрvvдэд ажилчин авна гэсэн зар зєндєє байх юм. Гэтэл би хєх зvv хєндлєн барьж сураагvй хvн юм. Хєєрхий муу ээждээ дэндvv эрхэлж, бэлэн зэлэн юман дээр туйлж явж дээ. Надад ээждээ гомдох юм алга. Тэр минь амьдралын хатуу хєтvvг турьхан биедээ vvрч тvvндээ туйлдан архи дарс уудаг болчихсон хєєрхий нэгэн бvсгvй шvv дээ. Би аавдаа ч гомддоггvй. Тvvнийг хvмvvс сагсуу Сvндэв гэдэг л юм. Сагсуураад замаа алдчихсан хvн биш. Тэр хайр дурлалынхаа тєлєє л явсан хvн. Тэрбээр одоогийн эхнэртээ дэндvv хайртай болсон юм билээ. Тvvнийг нь ээж ч ойлгодог байсан. Тэр минь согтохоороо "Миний Сvндэв муу хvн биш шvv. Яадаг юм, эр хvн бvсгvй хvнд хайртай болоо л биз. Ухаантай хvн бусдыг хайрлаж чаддаг юм" гээд уйлдаг байсан юм шvv. Аав минь vнэхээр ухаантай хvн байжээ. Хань нь ч муу хvн биш бололтой. Тэр хоёр л ээжийн ажил явдлыг нугалсан даа. Тvvнээс биш хэдэн хvvхэд бид яахсан билээ. Гэвч туурга тусдаа бас олон нялх нойтон хvvхэдтэй хvн яахсан. Гэхдээ л долоо хоногтоо нэг удаа биднийг эргэж тойроод байгаа юм. Нэг ирэхэд нь би аавд ээжийн чинь тухай, чиний тухай ярьсан. Тэр нь "Балжир гуай хэзээний нуруутай сайн хvн. Хvvг нь бол мэдэхгvй юм даа. Аав нь хуурч Балдан гэж нутгийн сор хvн байсан. Ийм л айл юм хуна" гэж байна лээ. Би ээжид чинь баярласнаа хэлж мэдэхгvй байна. Тэр харанхуй єдєр ээж чинь авдрынхаа ёроолоос арван мянган тєгрєг гаргаж ирээд духан дээр минь vнсэнгээ єгсєн. Гэрэл цацрах шиг болсон. Мєнгєнєєс биш ээжээс чинь гэрэл гийж байгааг би мэдэрсэн юм. Одоо хэр нь надад мєнгє хэрэгтэй байгаа ч би тэр мєнгийг vрээгvй. Эмээгийнх нь єгсєн мєнгєєр хvvдээ єлгий авч єгнє єє. Чи гайхаж байгаа байх. Би санасандаа хvрсэн шvv. Тэр нэгэн шєнє ээжийн минь сvнсийг чи надад єгчээ. Нvvр сэвхтэн бvсэлхийгээр бvдvvрч эхэллээ. Чиний vр хоног хоногоор томорч байна. Тэр минь аав шигээ хуурч болоосой. Одоо надад энэ орчлон дээр хамгийн хэрэгтэй юм гэвэл чи минь, хvv чинь, хуур та гурав юм даа. Энэ удаад чамдаа бичих юм гэвэл ийм шив дээ. Би чамдаа хайртай шvv. Хайраа би хайрлана аа. Намайг мартсан ч, эс мартсан ч бай би чамд хайртай гэдгээ дахин хэлъе. Болдоо минь чамайгаа vнсье. Баяртай!" гэжээ.

Туяатай уулзах шиг л боллоо. Тvvнээс л ийм хэрсvv, ил цайлган, шууд шудраган vг гарна. Сэтгэл зvрхний ийм vгээр би юутай их дутаж явдаг хvн бэ? Тэгээд мєн л жодгорын баганаас oлгoсoн хуураа авч хoгийг нь засаад Туяагийн хамгийн дуртай аялгууг татаж гарлаа. Тэрхvv нvднээ vл vзэгдэгч аялгуун дээр Туяагийн дvр тодрон vзэгдэж сэтгэл гэгэлзэхvй дор хоёр нvдний нулимс цийж хамар шархирна.
Гэтэл гадаа морьтой хvн ирж буух сонсогдож би гарынхаа араар нулимсаа шудран арчиж амжтал гаднаа Хорлоо орж ирэв. Тэднийхэн манайхаас холгvй Улаагчин голын нугад хадлангаа авч байгаа юм. Хорлоо л болсон хойно нэг их єлсєж цангасан амьтан байгаа юм шиг баахан идэж уух юм авчирчээ. Тэрбээр хацар дээр шовхийтэл vнсээд:
- Ядарч байна уу? гэлээ.
- Vгvй дээ.
- Тэгээд єнєєдєр яасан дуу муутай байх юм. Арай нєгєє Туяа чинь хvрээд ирсэн юм биш биз?
- Ирсээн, тэгээд юу гэж?
- Яавал гэж дээ. Муу эгч нь зай тавьж єгєхєєс гээд Хорлоо тас тас хєхєрлєє.
Хорлоо vнэхээр надаас нэг насаар эгч юм аа. Айлын эрх танхи охин болоод тэр биз, есєн настайдаа сургуульд орсон юм билээ. Гэвч тvvний ялгаа гэж юун байх.
Биднийг тийн эг магхийж суухад ээжийн садангын Лутаа ах ирээгvйсэн бол хэрэлдэх хэлэлцэхийн алин болох байсан нь тодорхойгvй. Тvvний ирэхэд Хорлоо годхийн гараад майхан руугаа одлоо.
Лутаа ах бол Жигмэд гуайн ганц найз. Манай нутгийнхан тvvнийг гул Лутаа гэх. Vнэхээр ч олсноороо уучихдаг, хурааснаараа мєрийтэй тоглочихдог хvн. Лутаа ах гэртээ харилгvй сар болоход гайхах хvн байхгvй.
Гэвч яагаад ч юм ийм хvнтэй Жигмэд гуай найз байгаа юм. Тэр ч байтугай Лутаа ах нэг удаа зэргэлдээ сумынхантай мєрийтэй тоглож хожигдоод Жигмэд гуайн адуунаас гурван морь бариад єгчихжээ. Гэвч Жигмэд гуай ганц ч vг хэлээгvй гэлцдэг юм.
Бас Лутаа ахын євлийн идшийг Жигмэд гуай тогтмол даадаг юм билээ. Иднэ ч гэж найгvй, хоёр vхэр, нэг адуу, арваад богийн мах чvvтэй чаатай л хvрнэ шvv дээ. Гэвч Жигмэд гуайд энэ зэргийн юм юу ч биш.
Лутаа ах Хорлоогийн авчирсан айрагнаас хэдэн аяга залгилаад мод толгойгоо хєхєж сэтгvvрээр нь газар зурж баахан суулаа. Тэрбээр ингээд нэг суухаараа заавал нэг ноцтой юм хэлдэг хvн. Vнэхээр:
- Чи бид хоёр энэ Жигмэдийн нєєлгєнд явах зурагтай улс шиг байна. Чи охинд нь бузгай бололтой юм. Сайн хvvхэд ээ ярих юм байхгvй. Тийм болохоор амандаа орсон шар тосыг хэлээрээ тvлхэж болохгvй. Энэ тухай єнєєдєр би ээжтэй чинь яриад ирлээ. Ажаа яахав, хvv хаашаа бол би тийшээ л гэж сууна. Жигмэдтэй ч хэдэн vг солиод vзэхэд би ч бодож яваа юм гэж байна лээ. Тэгэхээр хэд хоногоос бага сага юм бэлтгээд Жигмэдийнд очиж бэр гуйна аа хєє. Хамар Цэдэвийнхэн Жигмэдийнхээс бэр гуйх юм гэнэ гэж шивэр авир ярилцаад байгаа. Ороо нь ороогоороо гэгчээр баячууд vг хэлээ ололцчих ч юм билvv. Яарна аа хє гэлээ.
Намайг юм хэлж завдаагvй байхад Лутаа ах гараад явчихлаа. Миний юу хэлэх тvvнд падгvй бололтой. Ийнхvv хєндлєнгийн хvмvvс миний хувь заяаг шийдэж байгаа нь гомдмоор.
Жигмэд гуайн майхан руу шогшиж яваа Лутаа ахын араас харж зогсоход гол єєд нь нэг их бєєн хар юм єгсєєд хоолой зангирав.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 12:54 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Зангирах ч гэж бvvр асгартал уйлж:
- Туяа минь, Туяа минь хэмээн шивнэж байлаа. Тэр єдєр би дахиж євсєнд гарсангvй. Гараад ч яах гэсэн шиг юм бодогдоно. Тэрэнд орвол Туяагаа бодож хэвтвэл илvv жаргалтай байхсан. Гэтэл яагаад ч юм нэг их гоё сайхан шvлэг бичмээр санагдавч чадахгvй юм болохоор арга буюу утаанд идэгдсэн нєгєє муу хуураа барьж авлаа.

Би хуураа биш хуур намайг жаргалын ертєнц рvv хєтлєв. Хуурын аялгуун дунд миний нvдэнд юу vзэгдсэн бэ? гэвэл тэртээд цэв цэнхэр униар суунагтаж тvvний янар хоёр цагаан гэр бємбийж байнам.
Баруун талын гэрээс нэгэн бvсгvй гэрч ирээд холын саравчлан зогсов. Тэр бол Туяа. Туяа хацар дээрээ хєєрхєн хонхорхой тодруулан байж инээвхийллээ. Бодвол хvсэн хvлээсэн хvн нь ирж яваа хэрэг биз. Vнэхээр пансан цэнхэр зэрэглээ сєхєн мотоциклтой хvн давхин иpж явнам. Тэр бол би. Туяа миний єєдєєс гар дэлгэн гvйлээ. Гvйх биш юм аа, бvжиглэн айсуй. Тэр бvvр хол яваа надад сонсогдохоор:
- Болдоо би чамд хайртай шvv! хэмээн уянгалуулан хашгирав. Хашгирах биш юм аа, дуулан айсуй.

Хуурын аялгуу чингэж намайг сэрvvн зvvдлvvлэв. Би хуураа байранд нь єлгєєд борвитой айрагнаас амаар нь хэд сайн балгав. Сэтгэл жаахан уужирч, "Амьдрал энэ хуур, айраг хоёр шиг байдаг ч болоосой" хэмээн бодлоо.
Гэтэл зvvдний бус жинхэнэ мотоциклын дуу гарч гаднаас миний найз Ганхvv ороод ирсэн нь нvvрэн дээр нар унах мэт. Тэрбээр:
- Залхуу минь ингэж хадлан авдаг юм уу? Жигмэд баяны охиноор айраг зєєлгєж гvзээлээд л. Удахгvй холхоон Чvлтэм шиг болно доо чи! гээд инээд алдлаа.
Би нэг муухан инээвхийлэхээс єєр юу хэлэх билээ дээ. Тэрбээр Хорлоогийн авчирч єгсєн махнаас жинхэнэ хєдєєх эрийн ёсоор шир ширхийтэл зулгааж идэнгээ араас нь айраг залгилна. Сая нэг идэж ууж бараад:
- За нэг гол орлоо. Мянгат малчны хvргэн ч ондоо юм аа! гээд дорсгой шvдээ арзайлган инээв:
- Чи ер нь юу яриад байна аа? гэвэл
- Битгий мэдэн будил даа хоо. Сая Лутаа ах чинь хээр тааралдаад хэд хоногоос хvргэн гуйлцаж огоорэй гэж байх чинь билээ. Би ч хєл газар хvрэхгvй л явна шvv гэв.
Хэрэг явдал миний санаснаас илvv хол даамжиpч буй ажгуу. Vнэндээ би алин хэзээний Жигмэд гуайн хvргэн болчихоод байгаа юм байна. Ажил амин зуулга сайтай айл тvшинэ гэдэг над шиг ядуу хvнд хэрэгтэй байлгvй яахав. Гэвч сэтгэл гээч юмыг яах вэ?
Чингэж бодоод Туяагаас ирсэн захидлыг Ганхvvд авч єглєє. Тэрбээр эхлээд тоомжиргvйхэн гvйлгэн харснаа цаашид их л нухацтай уншиж эхлэв. Тvvний царай нэг гийж, нэг барайн байж захидлыг уншиж дуусгаад над руу гайхсан, эргэлзсэн харцаар ширтлээ. Тэрбээр намайг ийм байдалд орсныг vл итгэж байх бололтой. Тэгээд:
- Vнэн юм биз дээ? гэв
- Яалт ч vгvй vнэн шvv!
- Долзод гуайнд ирж амардаг нэг муу охин уу?
- Тийм.
- Хн, тийм юм гэж байдгаа гээд Ганхvv шогширлоо. Тэр дахин нэг аяга айраг залгилж, тамхиа асаагаад зурсан чvдэнзнийхээ модыг жодгоын vvд рvv их сурмаг няслаад над руу дахин ширтэв.
Юу хэлэхээ бодож байх бололтой сvрхий бодлогошрон сууснаа:
- Ноцтой л хэрэг юм даа. Хууль зvйн vvднээс бол энэ Туяа гэдгийн талд бvх юм нааштай байна. Заргалдлаа гэхэд тэр дийлнэ дээ! гэж хэллээ.
Ганхvv сумын Цагдаагийн хэсгийн цагдаа болохоор сурсан юмыг сураар боодоггvй гэгчээр хууль цаазандаа хvрч байгаа нь тэр. Мэдээжээр Ганхvv гал хєс алдав энэ тэр гэж хадланчдад яриа ягшаан хийж яваа хэрэг. Бодож бодож тэрбээр:
- Яадаг юм цус, ааш зангий нь мэдэх, тэгээд ч ар гэр сайтайгаар нь Хорлоотойгоо л суу. Тэр нь дээр. Их бодож тэр Туяад хvvхдийн тэтгэвэрийн хэдэн тєгрєг тєлнє биз. Тэр зэргийг Жигмэд гуай тоох ч vгvй. єєрєє ч энэ сумаар дvvрэн хvvхэдтэй юм гэх чинь билээ. Танай Лутаа ахын хvvхдvvдийн хоёр нь Жигмэд гуайнх гэж байгаа .. гэв.
- Юу?!
- За аа тэрэнд гайхах юу байгаа юм. Танай хадмын хvvхдийн тоог гаргах гэвэл манай сумыг Тамгын газар л лав хvч хvрэхгvй байх. Харин чи Туяаг хvvхэдтэй болгосноо Жигмэд гуйгаас ч, Хорлоогоос ч нуух хэрэггvй. Жор мэдэхгvй ламаас зовлон vзсэн чавганц дээр гэсэн vг байдаг юм. Халз тулалдана аа хє! гэлээ.
Ганхvv нэг их том асуудал шийдчихсэн хvн шиг их л додигор инээд алдаж мєрєн дээр минь алгадаад:
- За тэгээд хуримандаа бэлтгээд бай. євсєє ахиухан авахыг бод. Жигмэд гуай хєєрхєн хэдэн мал тасдаж єгєх байх шvv! гээд гарч одлоо.
Мотоцикл пад пад дуугараад хорш хадланчид руу жирийв. Ганхvvгийн хэлж ярьсан бvхэн оргvй ч юм бишээ. Тухайлбал Лутаа ах Жигмэд гуай хоёрын "Нєхєрлєл" тийм учиртай байх нь. Ер нь энэ ертонцийн эр эмийн явдалд цэвэр нандин юм гэж ховорхон бололтой.
Тэнгэр бvvдийгээд бороо орох нь бололтой. єглєє тарамсан жаахан євсєє бухалдахаас. Тийнхvv ац сэрээгээ авч жодгороос гарвал хєєрхийдєє муу ээж минь хашин хээрээрээ сал сал шогшин айсуй харагдав.
Би ээжийгээ нялх хvvхэд шиг тосон гvйлээ. Ээжийн магнайны хэдэн vрчлээж тэнийжээ. Тэрбээр энэ хэдхэн хоногт их л санасан бололтой хоолой нь чичирсхийж:
- Хvv минь! хэмээн дуун алдсанаа:
- Хадуур хурц, ургац арвин байг! гэлээ.
- Мєр цохь! Би ээжтэйгээ зэрэгцэн алхаж, тэрбээр морин дээрээсээ миний толгойг илбэнэ. Ээжийгээ би ч ихэд санажээ. Цэрэгт ч тийм л байсан. Заримдаа оргоод ч болсон явчихмаар санагдагсан. Сааль сvvний vнэр шингэсэн дээл давшуургадсан овдгонд нь духаа наахад юутай сайхан бэ? Мойног хуруутай ч зоолон бас хонгон гараараа ээж миний хvзvvг илбэж:
- Нялх юм даа! хэмээн єєртєє єгvvлэв.
Биднийг чингэж явахад дээрээс Жигмэд гуай Хорлоо хоёр ирж яваа харагдав. Хоёр талаасаа жодгорын гадаа ирэхэд Хорлоо:
- Еэ еэ бєє бєє, ээждээ эрхэлдэг! гээд тас тас хєхрєхєд Жигмэд гуай:
- За за, хvvхэд ичээгэд л. Чи ч заримдаа эхийнхээ мээмийг vмхчихсэн л харагддаггvй юу! хэмээн зандрах сонсогдлоо. Жодгорт ороод Хорлоо эгээ л гэрийн эзэгтэй шиг аавдаа, ээжид айраг аягалж огоод миний хумиад л орхисон ор дэрийг засав. Жигмэд гуай:
- Болдоо ганцаараа гэхэд овоо л євс бєєгнvvлчихэж. євєл алтдааа хvvхээ, гэснээ ээжид:
- Балжир гуай ямар тухай наашлаав дээ? гэлээ.
- Оройн саальнаас ємнє хvvгээ нэг эргэчихье гэж бодоод оо. Хvvгээ санаад байх юм гэж ээж хэллээ. Жигмэд гуай:
- Тэгвэл ханьдаа газар дєхье. Хоёр хvvхэд эндээ хоног. Охиныг ганцаарангий нь орхиж тvвдсэнгvй гэв.
Ээж юм хэлсэнгvй. Хэдvvлээ ярьж хєєрч жаахан суугаад Жигмэд гуай мордох болсонд Жигмэд гуай:
- Болдоо хvv минь Хорлоогийн унаж ирсэн морийг ээждээ эмээлийг нь солиод єг. Хєл хєнгєн, явдал нь зєєлєн юм гэлээ.
Яах юм ээж єєрийнхєє муугаар яваг гэж хэлмээр байсан ч зvрхэлсэнгvй. Ээж тэр дvvхэлзvvр моринд мордохдоо:
- Ээ бурхан минь! хэмээн дуун алдлаа. Тэд дєрєє харшуулан одлоо. Хорлоогийн борлог морь хєєрхєн сайварлаж харагдана. Хєєрхий муу ээж минь трактороос хєнгєн тэргэнд суусан юм шиг л байгаа байх.
Хорлоо бид хоёр тэднийг хєтєл давтал харж зогсоод жодгортоо ороход тэр:
- Болдоо намайг vнсээч! гэлээ.
- Саначихаа юу?
- Тийм ээ.
- Тэгвэл vнсье дээ. Би тvvнийг тэвэрч уруулыг нь удаан шимэн vнсэв. Тэр зєєлєн гиншигнэж цээжийг минь амьсгаа давчидтал тэвэрч байв. Би ч тvvнийг бас санасан бололтой юм аа.
Хоёулаа vнсэлцэж ханаад зэрэгцэн суухдаа Ганхvvгийн хэлснээр "Яадаг юм цус, Хорлоотой л сууя" гэж бодлоо. Хорлоо гэзэгнийхээ задарсан vзvvрийг сvлжээд:
- Болдоо чи тэгээд яахаар шийдэж байна? гэв.
- Юуг тэр вэ?
- Надтай суух эсэхээ.
- Сууна аа!
- Чамд єнєєдєр Туяагаас захидал ирсэн шvv дээ.
- Чи яаж мэдээв?
- Мэдсэн л юм даа.
- Ганхvv л хэлээ биз.
- Хэн хэлсэн нь чухал биш. Харин тэнд юу бичсэн бэ? гэдэг л чухал. Чи чинь удахгvй тєрєх хvvхэдтэй, єєрт чинь єр зvрхнээс хайртай хvvхэнтэй хvн шvv дээ.
- Тэгээд?
- Тэгвэл би ч чиний хvvхдийг тээж яваа. Чамд тэр хvvхнээс чинь ч дутуугvй хайртай! ...
Толгой эргэх шиг боллоо. Бурхан минь, ийм л юм дуулах нь дутаад байж гэнэ. Би чинь одоо яах хvн болж байна вэ? Хувь заяа минь юу руу аваачаад хийчих вэ? Тvм буман асуулт эргэлдэнэ. Хорлоо ч тvvнийг ойлгосон бололтой:
- Бод бод! Би ч яахав тулга тойрсон бvсгvй хvн, хоол хошоол бодъё гээд гал тvлэхээр гарав.
Амьдралын энэ эргvvлэгнээс гарах нь єєр хэний ч биш ганцхан миний vvрэг. Болдогсон бол хаашаа ч юм яваад єгєхсєн. Бvvр эзгvй дайд их бага Таргил шиг ууланд гарч хоёр нvдээ таглаж, чихээ бєглєєд хэвтчих юмсан.
Vгvй дэ, би хэзээ ч сэтгэлээ нууж хааж чадахгшvй. Vхдэг л юм биш бол энэ ертєнцийн єчvvхэн єт хорхоиноос ч нуугдаж чадахгvй. Тэгээд яах юм? Нэг талдаа багтах нь зvй.
Би иймэрхvv юм бодож цагийг барсаар гадагш гарвал бараг бvрий болж байлаа. Хорлоо зэрлэг сонгинын vнэр ханхалсан, борцтой цуйван хийгээд гаргаж байлаа. Тэрбээр энэ хvн хаашаа би тийшээ гэсэн шиг, ер юу ч болоогvй юм шиг:
- Хоолны маань давc ихэдчихэв vv яав? гэж хэнээс ч юм асуух сонсогдов.
Хоолны давс ихдээгvй байлаа. Харин миний сэтгэл, миний амьдралын давс шорвогджээ.
Хорлоо хоолныхоо єєхийг сэрээдэн миний аяга руу хийж:
- єєх харахаар л бєєлжис цутгаад байх юм гэлээ.
Тэгэлгvй дээ, жирэмсэн хvн єєх байтугай уушги харсан ч дотор нь муухайрдаг юм гэсэн. Харин тухайд бол сэтгэл минь, амьдрал минь тос нvнжиггvй горгор хар юм болжээ. Би Хорлоод урам єгч:
- Сайхан хоол байна гэлээ.
Тэр маань хvvхэд шиг л баярлаж байна. Хоолоо идчихээд Хорлоо євдгийг минь дэрлэн хажуулав. Би тvvний зєєлєн хvрэвтэр vсийг алгаараа илбэн суухдаа" За дvvрсэн хэрэг Хорлоотойгоо л амьдаръя" хэмээн бодлоо. Тэгээд ч:
- Хорлоо, хэд хоногоос манайхан танайд очиж чамайг гуйна. Аав, ээж чинь зєвшєєрєх болов уу? гэж асуусанд Хорлоо миний гарыг атгаж:
- Гуйгаагvй байхад зєвшєєрчихсєн юм биш vv? Би ч нэг их vнэтэй бараа биш байхаа даа гээд инээлээ.
Ингэж бид хоёр нэг талдаа багтсан. Тэр минийх, би тvvнийх болсныг хэн хэн маань мэдэрч байв. Хайр сэтгэл байна уу? байна, vр хvvхэд заяасан уу? заяасан, єєр юу хэрэгтэй гэж илvv харж билvv долоож явах юм. Тvvнийхээ духан дээр vнсэхэд агь гангын vнэр анхилж байлаа.

Хадлангийн дараа хуримын бэлтгэлд орлоо. Ээж бид хоёр юу базаах. Жигмэд гуайнх гэp тєхєєрч хуримын бvх л юмыг даалаа. Гэхдээ шинэ гэрийг манай гадаа барьж, Лутаа ах нэг их дуу саадаг болсон амьтан Хорлоог дvvрч ирдэн юм байна. Хуучны ёс бaрьж байгаа юм байх. Идээ цагааны элбэг дэлбэг гэдэг ч жигтэйхэн. Чухам нэг хутга тавилгvй мах идэж, хундага тавилгvй архи уусан даа. єнєєдєр тєхєєрч бvхлээр нь чанасан хонины мах єглєє гэхэд дуусч дахин нэгийг тєхєєрч байсан гээд бодчих.
Олон ч хvн архинд тас vсэрсэн дээ. Лутаа ахаас эхлээд хэд хэдэн хvн эсгийд боолгож хєглєсєн. Хурим vндсэндээ долоон хоног vргэлжилээд арай гэж нэг юм тарлаа.
Амьдралд ганц тохиолддог юм болохоор яана гэхэв, жил бvр ингэж хурмладаг бол ч сvйрэх юм аа. Хурим єндєрлєєд хэд хоногын дараа нэг єглєє Жигмэд гуай, одоо бол хадам аав хоёр гурван хvний хамт баахан мал тууж ирлээ.
Гурав дєрвєн зуугаад бог мал, дєч тавин vхэр, азарга адуу, арваад тэмээ байлаа. Ямар учиртайг нь гайхасхийж асуутал хадам аав:
- За энэ танай мал. Би эргvvлж авах юм биш, гэлээ гэхдээ хичээвэл хоёр жилийн дараа энэ малын тоо толгой мянга давна. Мянгат малчин Болдынх гэдэг айл болоосой гэж бодож байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм. Гэхдээ энэ одоо миний юм биш болохоор єєрсдєє мэднэ биз гэлээ.
Ингэж би сvрхий баян хvн болоод орхивоо. Цэцэг цэврvv шиг сайхан мал юм аа. Адуу нь бол бvvрч ярих юм биш. Харин ээж маань ярианд оролцож:
- Буянтын буяныг зєв л шингээгээрэй дээ. Манайх хэзээ ч ийм олон малтай байж vзээгvй. Аав чин гэж ан гєрєєтэй хєєцєлдєх, хуур хєрєєдєхєєс илvv юманд санаа тавьдаггvй хvн байлаа. Гэхдээ муу яваагvй ээ ... гэтэл хадам аав:
- Яриа юу байхав. Би л Балдан гуай шиг гvндvvгvй хvн vзээгvй гэв.
Мал ахуй ирснээр би борви бохисхийх завгvй хvн боллоо. Хорлоо сургуульдаа суралцахаар хот руу явсан болохоор нэмэр хамжаарганы хvн vгvй. Хєдєлж байгаа цагтаа аавын чинь гэр орныг пvнз саванд хураахгvй гээд ээж манайд орж суухыг зєвшєєрсєнгvй. Гэхдээ малд яваад ирэхэд гэрт гал тvлж, хоол цай бэлтгэсэн байна. Ингээд ганц ганцаар нэг нэг ханхай гэр сахиастай. Туяагаас байсхийгээд л захидал ирнэ. Тэрбээр Хорлоо бид хоёрын хуримлан суусныг мэдээгvй. Би тvvнд захидлынх нь хариуг бичдэг боловч ядахдаа тєрж хєнгєртєл нь сэтгэлийг нь хямраагаад яахав гэсэндээ тэр тухай бичиж зvрхэлсэнгvй.
Нэг удаа тэрбээр надад " Хайрт минь, чинийхээ vрийг тээж явдаг би vнэхээр азтай хvн юм. Эмч нар аппаратаар хараад хvv байна гэсэн. Хvv шvv! Чи минь хvvдээ нэр бодож байгаарай! Гал голомтыг чинь залгах хvн болохоор чи нэр єгєх нь зvй. Тєрмєгц нь би чамд цахилгаан явуулна аа. Тэгээд гурвуулаа зун уулзана. Тэр цагт ямар сайхан байх бол?" гэж бичсэн байв.
Тvvний гэдэс их томорчээ. Зурган дээр тийм гарсан байв. Хорлоогоос ч бас захидал ирнэ. Бас л хvvхдийн тухай бичсэн байна. Тэрбээр намайг, гэрээ их санаж байгаагаа, ер нь сургуулиасаа гардаг ч юм уу? гэсэн байх. Би л тэг гэвээс тэр маргааш нь нисээд ирэхээр байваа. Тэр нэгэн удаа жирэмсэн оюутан жилийн чєлєє авна гэж нэг сайхан юм байдаг гэнэ ээ. Чи минь зєвшєєрєєч дээ. Аав ээж хоёрыг бол би аргална. Чи ч тєдий олон малтай, ганцаараа хэцvv байгаа шvv дээ" гэсэн байв.
Би тэг гэж бичиж бас зvрхэлсэнгvй. Vхэх тєрєх адил гэдэг. Ядахдаа амаржитлаа эмч домч сайтай газар байг гэж бодно. Vнэндээ ганцаараа хэцvv байлгvй яахав. Гэвч гагц єєрийгєє бодвол увайгvй хэрэг болно.
Ийнхvv євєлтэй золгов. Цас их уналаа. Цас дагаад хvйтний эрч чанга. Хадам аавын зааж зурснаар євєлжєє бууцаа засч янзалсны хvчинд тєдий л зутраагvй байлаа. Хорлоод бас Туяад идэшний мал тєхєєрєн єгч явуулав.
Хадам аавынхаа замаар орж байгаа минь тэр. Лутаа ахынд євлийн хvнсийг нь єгдєгтэй адил юм. Яадаг юм, би энэ нутагт нэг Балдангийн хойт дvр болох ёстой байсан бол хувь заяаны эрхээр Жигмэдийн хуулбар болоо биз.
єєртэйгєє ингэж ярилцан, хувь заяатайгаа эвлэрдэг байлаа. Чингэ гэж надад хэн ч зааж єгєєгvй. Заримдаа боджээ хэвтэхэд єєрєєсєє ичих нь бий. Гэвч ичлээ гээд яах юм? Ичсэн хvн хvн алж, айсан хvн адуу хєєнє гэгч бололтой биш.
Ямартаа ч энэ жилийг ийм байдлаар єнгєрєєх бололтой. Тэр миний явдлыг мэддэг эсэхийг мэдэхгvй ээжээсээ л их айх юм даа. Гэвч орчлонд нууц чигээрээ vлддэг юм гэж байхгvй шvv дээ.


Гутгаар бvлэг
Гурван хоног vргэлжилсэн цасан шуурга мал бэлчээрт гаргасангvй. Нvд чиггvй шуурах тул хашаанд байгаа малд тэжээл тавьж єгєхєд ч бэрх. Адуу, тэмээний тухайд бол тэнгэр бурханд л даатгав.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 8:49 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Apr.26.06 3:39 am
Posts: 60
urgeljleliig ni bitgii udaagaarai sain bolson bns suu bayarlalaa


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 6:15 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Ээжийн бие бас тааруу. Дотрын оёг нь хєдлєєд хоол унд зохихгvй шаналгана. Тvvн дээр надад тус дэм болох гэж майжигнаад євчнєє vгдрээнэ. Эмч домч руу явна гэдэг санахын хазгай.
Морины хэнхэдгээр татасан цас туулж ямар унаа цуциа ирэхсэн билээ. Ердєє хэдхэн хоногийн дотор ийм болчихож байгаа юм. євгєд хєгшид євлийг зун нь шинжиж мэддэг ажгуу. Тэд зуд ёролж байгаа юм шиг ирэх євєл хатуу болно гэлцээд байсан. Хадам аавын хэлдэг vг ч тийм байлаа. Бараг хорь шахам нуруу євс бэлтгэж авсан мєртєє сєл тасартал євс зулгаагаад байхад нь тvвэгшээж л байсан.

Тэрбээр: - Мал бэлчээрт гарч чадахгvйд хvрвэл энэ жаахан євс долоо хоногт л шувтарна гэдэг байв.
Тэр ч vнэн бололтой юм. Тэднийхэн одоо ямаршуухан байгааг мэдэх ч юм алга. Нэгэнт л амьдрал, нэр холбогдсон болохоор бас санаа зовдог л юм байна. Миний бухимдаж сандрахад ээж:
- Гайгvй биз дээ хvvхээ. Тэнгэрийн муухай арилж, хvний муухай арилдаггvй юм гэж тайтгаруулна.
Гэвч тэнгэрийн муухай арилалгvй долоо хонолоо. Энэ нутагт манай євєлжєєнєєс єєр амьтай голтой юм vгvй мэт. Vлгэр домогт гардаг галба юvлнэ гэдэг л ийм байдаг болов уу? Гэтэл одор ч юм уу, шоно ч юм уу нэгэн харанхуй цагаар гэртээ дэн бариад сууж байтал хаалга сэвхийж гаднаас нэгэн хvн орж ирсэн нь Ганхvv байлаа.
Тэрбээр осгох шахсандаа мэнд амраа мэдэх ч сєхєєгvй ажээ. Гал руу уначих вий гэсэндээ би тvvнийг тvшиж авлаа. Тэгээд галдаа мод нэмж хийгээд хaлуун цай оочуулав. Бараг цаг шахуу тойлуулж байж жаахан сэргээд:
- Vхэх шахлаа! хэмээн арай ядан єгvvллээ. Голд нь хvйт орсон хvнд архи цутгаж єгдєг гэж хэзээ ч юм сонссон юм байна.
Авдарнаас лонх архи гарагж аяганы дундуурыг аманд нь цутгаж уулгаад дулаан дээлээр хучиж хэвтvvлэв. Гэтэл мань хvн Дvvгтэл хурхирч эхэллээ. Энэ зуур би ээжийнд орж галыг нь тvлж єгєєд Ганхvvгийн ирсэн тухай яривал ээж уулга алдаж:
- Ээ тосоор гоож, юугаа хийж явдаг хvvхэд вэ? гэв.
Намайг гэртээ эргэж ороход Ганхvv унтаж л байлаа. Тvvнд хоол бэлтгэж хvлээсэн боловч сэрсэнгvй. Хэдэн мал дээрээ нэмээд хоёр хvн адгуулах болдог юм байж гэсэн шvv юм бодож суутал доод хєндийд хvмvvс хашигралдах шиг боллоо.
Шуурганы улианыг давж сонсогдохыг бодоход тийм ч хол биш бололтой. Би хуурай зэлтсанд даавуу ороож асаагаад тvvгээрээ даллан, хариу хашгирвал тэнд бас гэрэл гялсхийлээ. Ямар ч гэсэн дохио чимээн авалцав бололтой. Гэтэл удалгvй бууцны холд хvмvvс:
- Ашгvй айл байна!
- Бурхан минь амьд vлдэх хувьтай байж!
- Энд чинь хэнийх байж таарах вэ?
- Хэнийх байх нь ямар хамаатай юм! хэмээн шуугилдах нь сонсогдлоо. Шуурганд тєєрч сvйдсэн хvмvvс байтугай гэртээ суугаа надад хvмvvсийн дуу сонсогдоно гэдэг сайхан байлаа.
Удалгvй хаалгаар багтаж ядсан хvмvvс орж ирлээ. Цан хvvрэг болсон тэр хvмvvсийн хэн хэн болохыг дэнгийн бvvдгэр гэрэлд ялгаж танихад бэрх ажээ. Тэд ч миний хэн болохыг мэдсэнгvй бололтой. Би нєєц дэнгээ нэмж асаалаа.
Арай гэрэлтэй болж хvмvvсийн цан хvvрэг багасахад тогтоож харвал сумын захиргааны дорвон ажилтан зуухан дээр мордчих шахан зогсож байв. Сая амар мэднийг нь асуувал клубын эрхлэгч Данзан эрvv хавжсан мєртєє:
- Нээрээ тийм нэг vг байдаг билvv? гээд хєхєрлєє.
Баас хатавч vмхийгээ тавихгvй гэгчээр тэр бас алиалахтайгаа яваа аж. Би тэдэнд халуун цай аягалж єгвєл бvгд л архинд донтсон амьтад шиг асган цутган салгална.
Ер нь хvний бээрээ тийм ч амархан гардаггvй бололтой юм. Тэдэнд ч бас архи цутгаж єглєє. Галд дулаацаж, дотроо халуун бvлээн юм уухаараа бас л духалзаад эхлэх юм аа. Ингэж манайх гэдэг айл таван унтахайтай болов.
Гадаа єдєр шєнийн алин болох нь vл мэдэгдэнэ. Шуурга улин шуугиж, яндан хонгинох нь нэг л зэвvvн. Малдаа євс тавьж єгч хашаан дотуур явахад хоёр ч хурга нvд анисан байв.
єлдсєн, осгосны алин болохыг бvv мэд. Ээжийнд орж галыг нь сэргээгээд халуун цай аяганд нь хийж єгвєл юун улс хашгиралдаад байсныг асуухад болсон явдлыг яривал:
- Ээ бурхан минь нэг л юм болж дээ. Тvvнээс биш энэ шуурганаар сумынхан сvргээрээ явах учиргvй гэв.
Нээрээ тийм байжээ. Намайг гэртээ ороход Ганхvv єндийгоод суучихсан, хаана байгаагаа гайхалзах аятай бvvдэнтэж суув. Тэрбээр намайг сая нэг таниад:
- Оо Болдоо, би танайд ирчихсэн юм уу? гэлээ.
- Тиймээ, vхэх шахсан амьтан л орж ирсэн.
- Vхэх ч энvvхэнд байсаан. Ер л ингээд vхдэг юм байж гэж бодсон шvv! гээд жаахан бодлогшрон сууснаа бvvр нэг ухаан санаа нь тэгшрэв бололой:
- Цаана бинь сvйд болсоон хє. Доржготов гуайнхан гэрээрээ байхгvй! гэв.
- Байхгvй гэдэг чинь юу гэсэн vг вэ?
- Малтайгаа шуурганд уруудчихгvй юу. Бид тэдний эрэлд гарсан юм. Долоо хонож байна. Долоо хоног байтугай долоон цаг тэсэхэд бэрх шуурга байна шvv дээ. єнгєрсєєн хєєрхийс минь! гээд хоолой нь сааралтав.
Хєєрхий Доржготов гуай гэж ёстой нэг хорхойд хоргvй хvн байсан юм. Авгай нь Навчаа гэж бас сайхан амьтан. Гэрээрээ гэхээр хоёр том хvvхэд нь vрэгдсэн болж таарах нь. Хоёр бага нь сургуулийн дотуур байранд байгаа байх. Ёстой л гай юм даа. Давын даруйд ээжид л хэлэхгvй юм шvv. Ядарсан дээрээ хямрахын нэмэр. Ганхvv аяга цай уугаад:
- Танай мал ахуй гайгvй юу? гэв.
- Хориод шахуу юм нvд аньчихлаа.
- Тэр зэрэгтэй бол ч яах вэ гээд Ганхvv унтаж байгаа хvмvvс рvv эрvvгээрээ зааж:
- Эд нар хэзээ ирээ вэ? гэлээ
- Тvрvvхэнд ирсээн.
- За яамай даа. Бид цуг явж байгаад би тєєрчихсон юм. єнгєрлєє л гэж бодож явлаа шvv. Хєлийн хуруунууд хайрагдсан бололтой юм чимчигнэж євдєєд байна гэлээ.
Зуд гэж ийм юм байдаг аж. Хэлж ирэхгvй хийсч ирдэг гай зовлонг яалтай ч юм. Мал vхээд эхлэхээр хот руугаа орохоос ч айдаг болох нь. Ядахдаа ээжийн бие муудаад байдаг. Нvгэл нvдээрээ гарна гэгч болж байгаа юм байлгvй. Би ч Туяад муухай нvгэл хийсэн хvн дээ. Ингэж бодож суух юм даа гэвэл Ганхvv:
- Нээрээ ч магадгvй юм шvv! гэлээ. Хvн байгалийн ємнє хvчин мєхєсдєєд ирэхээрээ сvсэг бишрэл нь улам нэмэгддэг гэж би нэг номноос уншсан санагдана. Гэвч нvгэл нvдээрээ гарна гэдэг дан ганц сvсэг бишрэл бус тvvний чинад хvний мєс чанар, жудаг гэж нэг юм байж байдаг бололтой. Чингэж эс ухваас чухам мєнєєх мухар сvсэж гэгч нь болох биз. Хоол унд идэж баахан сэргэсэн Ганхvv:
- Бие тавирсан ч сэтгэл тавирахгvй юм даа. Алив хєє хуураа нэг дуугаргаадхаач! гэлээ. Нээрээ ч би хуурандаа гар хvрэлгvй удсан юмсан. Аав минь бол єдєртєє заавал нэг хуурынхаа тоосыг vргээдэгсэн.
Хуураа ханын толгойноос авч хєгийг нь шалгаад ямар аялгуу дуурьсуулахаа бодолхийлж жаахан суулаа. Гэтэл аяндаа л энэ шуурганы исгэрээн, тэнгэр хангайн ааш араншинг аргадсан ч шиг зєєлєн намдуу аялгуу урсан гарч ирэв.
Ерєєс би энэ хуурыг бус хуур намайг захирдаг бєлгєє. Хар аяндаа дуурьсах аялгууг би зохиож байгаа, ер нь ийм аялгуу байдаг эсэхийн алин болохыг ялгаж мэддэггvй юм.
Хєгжмийн аялгуу улам намдуу, улам гунигтай болов. Тvvний эгшиглэн бvрийн чинад Доржготов гуай болон тvvний гэр бvлийнхэний vхэл, тvvний гунигт vр дагавар дэс дэсээрээ тодрох мэт. Ганхvv ч чингэж мэдэрсэн бололтой нvдэнд нь нулимс мэлтэрсэн харагдав. Тэрбээр єгvvлрvvн:
- Амьдрал гэдэг энэ аялгуу шиг л гашуун юм даа. Vхэл гэдэг ердєє нvд ирмэх зуурын хэрэг байж. Бид зуд турхан гэгчийг зєвхєн малтай хамаатай юм гэж боддог байсан маань vгvй юм байна. Зудын гамшиг vеийн vед л давтагдсан байлгvй. Хэдэн сая мал нvд анисан юм билээ хэн мэдэхэв. Гэвч зудад хичнээн хvн хэлмэгдсэнийг хэн ч тооцоолж боддоггvй. Аймшигтай юм аа.
Ганхvvгийн энэ vг хуурын аялгууны тодруулга мэт. Хэрвээ тvvний нvдний бичээсийг цааснаа буулгаж болдогсон бол ямархан дvр зураг буух байсныг мэдэхгvй. Бид хоёр баахан дуугvй суулаа. Тэрбээр vе vе шvvрс алдах нь тvvний сэтгэлийн хєндvvр ер арилахгvй байх бололтой. Яаж ч арилахсан билээ. Тэрбээр:
- Чи ямар нэг юм яриад єгєєч дээ! хэмээн тэсвэр алдаж уцаарласан байдалтай дуугарлаа.
Би юугаа ярих. Ерєєсєє намайг манай нутгийнхан дуугvй Болд гэх бєлгєє. Болдын амыг татсанаас хуурынх нь хєвчийг нясалвал нэгийг сонсоно гэлцдэг. Юугаа ч чалчаад явах юм гэж бодогдох. Гэвч ийм vед Ганхvvд ямар нэгнийг ярихгvй бол болохгvй. Болохгvй гээд яах юм. Миний бодсон, мэдсэн юм гэж юу билээ?
Танайхан сайн уу? гэлтэй биш. Намайг дуугvй суугаад байгаад Ганхvvгийн дургvй хvрэв бололтой дорсгой шvдээ халхалж ядан буй уруулаа шазвасхийлгээд:
- Чамайг багад чинь хэлгvй хvvхдийн сургуульд єгдєг байсан юм. Тэгсэн бол ядахдаа зангааны хэл сурчихсан байхгvй юу! гэлээ.
Ганхvv тэгээд дээл толгой дээгvvрээ номроод эргэж хэвтэв. Намайг харахаас дургvй хvрч байх бололтой. Саяхан vхэж сэхэхээ мэдэхгvй явсан хvнд одоо хvний сэтгэлийн vг дутагдаж гэнэ. Хvн гэдэг ер нь сэтгэлээрээ амьтан юм.
Тийн байтал Данзан гуай єндийж ирлээ. Хєх хуйхтай эрvv амных нь сахал бvрзийтлээ ургажээ. Хацар, хамар нь хvйтэнд хайрагдаж, дулаан гэрт гэсэхээрээ цэврvvтсэн харагдана. Тэрбээр нойрмог, аргаж улайсан нvдээр над руу гєлрєн ширтээд:
- Бид танайд яаж ирсэн бэ? гэв.
Согтуу хvн шиг хєгийн юм асуух нь инээдтэй ч шиг. Гэхдээ шуурганд амь алдах шахсан тэр хvмvvсийг би єрєвдєж байлаа. Тэд зудын энэ гамшиг зовлонг надад хамаагvй, хаданд чимээгvй гээд сумын тєвд дулаан гэртээ хэвтэж байж болох л байсан. Гэвч тєрийн нэрийн ємнєєс амь амьдралаа золин яваа энэ хvмvvсийг хэн vнэлж, хэн хvндэлж байгаа юм? Миний энэ бодлыг таасан юм шиг Данзан гуай:
- Тєрийн тєлєє огтоно боож vхнэ гэгч л болж явна даа хvvхээ. Боож vхэх, босч талийх ч багадах юм гэлээ.
Vнэхээр хєдєє суман дахь албан хаагчид тєрийн оготно юм аа. Тэдгээр оготно тєрийн ємнєєс боож vхдэг нь vнэн. Цалин, тэтгэвэр цагтаа буухгvй бол тэдний буруу. Хvvхэд сургууль завсардвал тэдний буруу. Ган гачиг болсон ч тэдний буруу. Гэтэл аймаг улсын ажилтнууд нь " Мэргэн бодлого" боловруулж суудаг юм гэнэ лээ. Данзан гуай бас:
- Vмх талхны тєлєє л vргэдэх амь юм байж дээ гэж сvрхий гунигтай єгvvлэв.
Энэ тухайд бол хэн ч ялгаагvй. Ингэж хэлснийх нь тєлєє Данзан гуайг буруутгаж болно л доо. Ажлаас халсан ч чадна. Цаана нь энэ Данзан халагдаасай, бvvр vхэж далдраасай тэгвэл оронд нь клубын эрхлэгч болох юмсан гэж бодож явдаг хvн байж л байгаа.
Хуур хєрєєдєж, алдаг оног клуб болон тvvний эргэн тойрны хvмvvсийг гадарлах юм аа. Би тvvнд:
- Данзан ах аа, тэснэ шvv! гэж л хэллээ. Тэрбээр миний хэлсэн vгийн утгыг нэг их сайн ухсангvй бололтой толгой сэгсрээд:
- Vхэх нь ч vхнэ ээ! гээд санаа алдав.
Ирсэн хvмvvс уван цуван босч эхлэв. Энэ хооронд цасан шуурга намдсангvй. Тэд халуун хоол унд идэж уугаад баахан тэнхэрч, норж хєлдсєн гутал хувцсаа хатааж аваад эрлээ vргэлжлvvлэхээр явах боллоо.
- Нэгэнт єнгєрсєн юм бол шуурга намдахыг хvлээвэл яасан юм бэ дээ? гэвэл тэднийг ахалж яваа хэлтсийн тєлєєлєгч Пvрэв:
- Юмыг яаж мэдэхэв, хvн гэдэг чинь долоон гол, тvмэн аргатай амьтан гэв. Vхтэл vр харам гэгч болж байгаа нь тэр юм.
Гэрээс гарахынхаа ємнє Данзан гуай бусдаасаа жийрхэж зовсон ч vгvй:
- За аа дvv минь єєрийгєє л бодоорой. Энэ хэдэн мал яахав vхэж хорогдох нэг єдєр байхад єсч vржих нэг єдєр ирнэ. Харин чиний наад хоёр гар, аавын чинь эс утаанд идэгдсэн хуур энэ сумынханд дахиж олдохгvй шvv! гэлээ.
Тэднийг явсны дараа дахиад л гэр эзэнгvйрэв. Хvний бараа ямар сайхан юм бэ? Сэтгэл бодол минь тэдэнтэй цуг явчихсан юм шиг би гэдэг хvн доторхийг нь султгаж авсан хоосон торх шиг амьтан боллоо. Дэмий л ээжийнд орж гал тvлээд биеийг нь асуув. Ээж:
- Би ч яахав дээ хvv минь. Vхсэн ч дулаан гэpтээ хvvгийнхээ дэргэд байж байна. Энэ хэцvv цагт хичнээн хvн vйл лайгаа эдэлж явдаг бол? гээд маань уншлаа.
Ээжийн зєв юм аа. Зуд гамшиг ганц манай сумынх биш. Сэтгэл хєндvvрэлж євдєєд байхаар нь сууж байж тэсэлгvй хашаатай хонь руу орвол бас л хэд хэдэн тєлєг борлон нvд анисан байв.
Урьд нь vхсэн малын овоолго дээр хэрээ шаазгай суугаад нvд амыг нь тонишлно. Битvv саравчтай, муухан гэрээс дулаахан хашаанд хамар цоргисон ногоон євс тавьж єгєєд байгаа хэр нь мал vхээд байх юм. Зуд цаагуураа малын сvнс сvлдийг авчихдаг юм болов уу? гэмээр.
Би энэ тухай ч ээжид хэлж зvрхлээгvй. " Мал зvгээрээ ээжээ" хэмээн сэтгэлийг нь засахад:
- Ашгvй дээ хvvхээ. Зун, намар залхуурч суулгvй євс хадлан авсны чинь ач. Цаад муу цvдгэр хvvхнээ ирэхэд нvvр бардам байхгvй юу! гэнэ.
Бvтэн арав хоног нvд чиггvй шуурсан шуурга арай гэж нэг юм намдлаа. Юу ч болоогvй юм шиг байгаль дэлхий нaм гvм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 6:33 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Гэвч мал бэлчээрт гарна гэж санасны гарз. Vхэр зогсоогоороо цасанд булагдаад vхчихсэн байгаа юм чинь. Ганц манайхаас гэхэд л зуу гаруй малын сэгэн дээр хэрээ шаазгай бужигналдана. Би євєлжєєний цасыг малтан vлдсэн хэдэн малаа хашаанаас нь гаргаж биеийнх нь чилээг гаргах санаатай хунгар ухаж байтал ээж:
- Ээ бурхан минь! хэмээн дуу алдах сонсогдов. Тэнгэр онгойхоор гадаа нэг гарч vзъе хэмээн гараад vхсэн малын овоолгыг vзээд ингэж дуун алдсан юм байж. Vнэндээ миний ч нvд халтираад аль болохоор харахгvй байхыг хичээдэг байсан юм.

Тэр єдрєєс хойш ээж бvvр хэвтэрт орлоо. Биеийн шаналан дээр сэтгэлийн гаслан нэрэмжээ. Тvvнийг тайтгаруулах гэж хичнээн оролдоод нэмэргvй. Унд хоолноос бvvр гараад:
- Зуд болоход нохой таргалдаг гэгчээр энэ буянтай сайхан амьтныг махан овоо яаж хоолойгоор юм давах вэ гэж л хэлсэн. Хааяа аяга цай ууж, чимх арвайн гурил долоохоос хэтрэхгvй. Мал турж, євс багадаж байгаа хоёрыг харьцуулвал хашаанд босоо юм vлдэхгvй бололтой.
Манайх нэг их олон малтай байсан удаагvй. Тvvн дээр сургууль соёл гээд би мал маллахаасаа мах идэх нь илvv байсан хvн. Гэвч монгол хvн шvv юм болохоор харсаар байтал мал хиарна гэдэг сэтгэлийн там ажгуу.
"Малын сайн нь євлийг давж гардаг юм шvv" гэж ээж хэлж байсан. Тэгвэл бvvр онцгой сайн нь зудыг дааж тэсвэрлэх нь гарцаагvй. Тиймээс босоо юм vлдэж гэмээнэ заавал єсгєж vржvvлнэ дээ гэж єєртєє тангарагладаг байлаа.
Шуурга салхин намдсан боловч хvйтний эрч улам чангарч, зам харилцаа тасарсан хэвээр. Ядахдаа радионы зай суучихсан болохоор хаана юу болж байгааг мэдэх юм гэж байхгvй. Орчлон ертєнцєєс бvрмєсєн тасарч их далайд хєвєх мєсєн уулан дээр байгаа мэт.
Нэг єглєє галыг нь тvлж суухад ээж:
- Хvv минь ээжийнх нь хадан гэр ойртож байх бололтой. Цас ханзартал тэсье гэж бодсон чадахгvй нь. Энэ бол жаргал зовлонгийн алин дунд байлаа ч миний хvvгийн vзэх л vйлийн vр. Гуниглаж ганираа яахав, ээжийхнээ буцах замд саад болоын нэмэр. Ээжийгээ яаж ийгээд єєртєє аятай гэсэн газар аваачаад тавьчихаарай. Алтан дэлхийнхээ алга дарам газрыг голж шилээд байх юм алга. Тэгээд цаад муу хvvхнээ хvлээнэ биз дээ. Харамсах юм гэвэл ачийгаа vзэж л чадсангvй гэв.
Би бvvр яахаа ч мэдэхгvй боллоо. Чухам л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Энэ хvнд хэцvv vед тvшиж тулах ганц ч болсон хvн байдаг болоосой. Гэвч хvмvvс надад сарны цаад талд байгаа юм шиг бол санагдана. Ээж гурван хоногийн дараа амьсгал хураалаа. Намайг ер зовоож сандраасангvй. ємнєє суулгаж хєлєє атгуулж байгаад нэг vнсчихээд л хєрч эхэлсэн. Хамгийн сvvлчийн хэлсэн vг:
- Vр минь дээ! ...
Би баахан уйлж суугаад зул єргєж, ээжийнхээ нvvрийг бvтээгээд, єрхєє ч бас бvтээв.

Ингээд мэлийсэн их цасан далай дунд орь ганцаараа хоцорлоо. Хэндээ юу гэж хэлэхсэн билээ. Надтай хамт хэн хар нулимсаа унагаж, харуусал гунигаа хуваалцахсан билээ? Ганцаардлын аймшиг нємрєн ахуй энэ vед хуурнаас минь єєр хэн хань болох.
Би гэртээ гvйж ороод хадам аавын тєхєєрч єгсєн гэрт миний авч орсон цорын ганц ємч хєрєнгє минь болох хуучирч элэгдсэн, ногоон толгойт морин хуураа шvvрч авлаа. Хєвч нь хуруунд тээглэн дон ... н ... н гэсэн авиа гарсан нь эгээл хуур маань харуусалдаа эхэр татах мэт.
Хуур тэгээд гашуудлын гунигт аялгуу асгаруулж эхэллээ. Миний нулимс хуурын царан дээр под подхийтэл дусалж байв. Ботгоо алдсан ингэ мэт хуурын аялгуу гунганаж, гэр бvхэлдээ дайвалзах шиг. Тийнхvv удаан суусны эцэст арга буюу цаашдын ажлаа бодохоор гадаа гарвал хашаан дотор нэг хонь хургалчихсан нялх тєл цангинатал майлж байлаа.
Ийм эрт гарсныг бодвол хурган хуцны тєл биз. Сэтгэл бvvр ч хачин боллоо. Миний хоёрын хоёр хvvхэд бас л чингэж энэ зовлон жаргал сvлэлдсэн орчлонд мэндлэх биз.
Маргааш нь би ээжийнхээ шарилыг зууравч ханатай баглаж vvрээд оршуулахаар гарлаа. Тэгэхдээ толгой дээр нь дуугаргахаар хуураа ч бас авсан юм. Би ямар хонх дамар, маань мэгзэм мэдэх биш.
Манай євєлжєєний баруун зvvн этгээдэд их бага гозгор энгэрт орших нэгэн наруул дэвсэгт ээжийгээ нутаглуулахаар шилж авсан юм. Жилийн жилд бараан байдаг тэр дэвсэг эдvгээ битvv цасаар хучаастай. Явах газар єгсvvр, цас зузаан бас хєрєлсєн болохоор зам хорооход хэцvv.
Гэвч ээжийгээ нvд анисан борлон шиг хаа дайралдсан газраа орхичихолтой биш. Нар битvv гэрээс гарсан боловч их vд єнгєрєєж байж сая нэг зорьсон газраа ирлээ. Хvйтэн гэдэг ханцуйнаас гар гаргахын аргагvй. Гэвч ээжийнхээ шарилыг хєрєлсєн хунгар дээр тавилтай нь vгvй.
Нvцгэн гараараа хунгар ухахад нvцгэн гар эхлээд чимчигнэн чичирч аснаа удалгvй мэдээ алдав. Тийнхvv ээжийгээ хєдєєлvvлж дєчин жил ханилсан ханийнх нь хуурын аялгууг сонсгов.
Хуур " Балжир минь чи хvvгийнхээ тєлєє аль байдгаа зориулсны чинь хэрэг бvтлээ. Муу хvv чинь чамайг хvний л ёсоор хєдєєлvvлэв. Чи буянтай хvн юм аа" гэж хуур аавын ємнєєс хэллээ.
Би бvvр бvрий тасарч байхад гэртээ ирж ээжийн гэрт зул оргож, гал тvлээд " Дєчин ес хонотол гэр нь бариастай, зул гал хоёр нь асаастай байг дээ" гэж бодлоо. Гэрт орж аяга цай уугаад vлдсэн хэдэн малд євс тавьж єглєє.
Гэтэл хонины хашаан дотор Туяа ороод ирэх шиг болов. Би цочин давхийлээ. Сэтгэл зvрх минь юутай их ганцаарднам бэ? Хий юм vзэгдтэл, сvжигтэйхэн хvн аваас чєтгєр шулмас хэмээн хиртхиймээр тийм ганцаардалд орсон ажгуу.
Тvvнээс хойш би vдэш бvр хуураа эгшиглvvлж, сэтгэл бодролоо тайтгартал аргадаад хэвтэж хажуулдаг болсон бєлгєє.



Хоног сар алгуур боловч урагшилж, цаг цагаараа байдаггvй, цахилдаг хєхєєрєє байдаггvй гэгчээр цас ханзарч эхэллээ. Хорь гучаадхан хонь, хоёр гуравхан vхэртэй vлдэв.
Гэр орон, хот хорoo ч эл хульхан санагдаад тогтож суухад бvvр ч бэрх. Энэ зуур цагаан сар, єєр юу юу ч билээ баяр ёслол бvхнийг мартжээ. Олигтой хоол унд ч идэж буулгvй, хувцас хунараа ч бvрэн тайлалгvй єдєр хоногийг элээсээр чухам л дээлийн гол болжээ.
Надад хань болдог нь ганц морин хуур. Тvvнтэйгээ л жаргал зовлонгоо хєєрєлдєж, зvрх сэтгэлээ зєєллєх бєлгєє.
Нэгэн єдєр мєн л хууртайгаа ярилцаж суутал гэнэт хаалга онгойж хадам аав ороод ирлээ. Чингэнэ чинээ санаагvй болохоор ухасхийн босч тосон очоод золгохоор сунгасан гарыг минь хойш тvлхэж:
- Буянаар минь гараа угаасан гуйлгачин! Энэ муу єгєр хуур л байвал, vхээрийн дуу нь гонгинож байвал чамд тос ус хоёр адилхан. Энэ муу хуур шvv юмны чинь муу ёрын дуу миний гарын тосыг арчиж байгаа юм!
гээд дэргэдvvр шууд дайран єнгєрч сандрахдаа ширдгэн дээр унагаж орхисон хуурыг минь бялба дэвсэж орхив.
Хуур зvгээр ч нэг амь тавьдаггvй юм байна. Цар нь яс янгинам цуурч, хєвч нь гол тасрах мэт донхийн дуугараад л дууссан. Би ч ухаан алджээ. Нэг л мэдэхэд хєл хандсан зvг рvvгээ амьсгаа бачууран гvйж яваагаа мэдэрлээ.
Нулимс садрах нvдээр эргэж нэг харвал хадам аав гэрийн гадаа миний араас харж зогсоо vзэгдэж, одоохон л намайг элдээд ирэх юм шиг санагдан улам ч хурдхан гvйв.
Гэвч тэрбээр араас хєєж ирсэнгvй. Юу ч гэж ирэхсэн билээ? Ямар ч гэсэн гэрээс далд оржээ. Би амьсгаагаа дарах санаатай суун тусаж хєрєлсєн хєхєлбєр цас атган авч ам руугаа чихэв. Шvд янгинавч амныхаа ангааг тайлагдтал цас идлээ. Сая нэг ухаан санаа тэгшрэх аястай.
- Бvх юм ингээд дуусчээ. Одоо надад хуур ч байхгvй. Эргэж очих гэр орон ч байхгvй гэх шvv юм бодогдов. Зvрхэн дундуур тvм буман адуу дэргэлэн єнгєрсєн мэт булиглана. Гэвч хаачихсан билээ?
Яг хатуу хєтvvтуй тулаад ирэхийн цагт тvшээд авах ах дvvс ч надад байхгvй юм байна. Тэгээд орь ганцаархнаа баахан суулаа. Ийм vед хуур минь байсан ч болоосой! Хууртайгаасан бол аялгуу эгшгэнд нь сэтгэл юvгээ тайтгартал, оюун бодролоо тэгширтэл сайхан хєгжимдєхсєн. Би бvрэн ончирчээ.

Vдшийн бvрий унатал чингэж суугаад ямартаа ч олны холийн газар бараадъя гэж бодоод сумын тєв рvv зvглэлээ. Хєл гуйвж, толгой маналзана. Гэвч шvд зуун алхалсаар байв. Хар таамгааар явж байгаа нь тэр. Ерєєс эзэнгvй ч ганирсан сэтгэл яах ийхийн тухай бодролд vл автдаг ч бололтой юм.
Бvvр шєнє дєл єнгєрсєн хойно сумын тєвд орж ирлээ. Арван жил сургуульд нь суралцаж ижил дасал болсон бяцхан суурин маань нам гvм. Нохос нь хvртэл нойронд дарагдсан бололтой. Урьдын адил хvний эмнэлгийн шоо цагаан байшин л гэрэлтэй харагдана. Энд мон л vхэх торохийн аль нэг нь vргэлжилж байгаа биз.
Ганхvvгийнд очиж vvдийг нь тогшлоо. Тэднийхэн ч бусдын адил нойронд дарагджээ. Нилээд удаан тогшуулж байж нэг хvн vvд онгойлгож єгсєн нь Ганхvvгийн эхнэр Сувд байв. Тэрбээр сэгсийсэн vсээ яаран засаад:
- Хvvе ээ, энэ чинь Болд! хэмээн дуу алдав.
Би ёсыг бодож толгой дохиод нэг муу инээхчээн аядлаа. Тэднийх дулаахан гэж жигтэйхэн, тємєр пийшингээ улайстал нvvрс єрдсєн бололтой. Ганхvv хvvтэйгээ хамаг хучлагаа тийрээд хаячихсан нvцгэн унтаж байв. Арагагvй л жаргалтай хvн юм даа. Сувд яаран гараа угаагаад цай vйлээ. Уг нь аманцар хvн юмсан, гэвч нэг л дvлэгнээд, ээжийн маань бурхан болсныг сонссон бололтой юм.
Гэвч тvvний тэгш гоолиг бие, улаа бутарсан царайг ажихад нэг л нvдэнд дулаахан. Хvний бараа, тэр тусмаа хvний ханийн бараа сэтгэлд юутай нємєртэй байдаг юм бэ?
Сvv амтагдсан сайхан цайнд чанасан мах хошиглон идэж бие тавираад Сувдын засч єгсєн оронд орж хэвтэв. Сувд ч нєхрийнхєє дэргэдvvр хэвтэснээ гэрлээ унтрааж, нэг их урт санаа алдах нь сонсогдлоо.
Сувд манай ангийн хамгийн царайлаг сайхан охидын нэг байсан. Ааш араншин, сурлагаараа ч гайгvй хvvхдvvдийн нэг. Ер нь нэг тийм сэтгэлд дулаахан охин байдаг даа. Би тиймэрхvv юм бодож хэвтээд нэг л мэдэхэд унтаж орхижээ. Хvмvvс дvнгэр дангар ярилцах чимээнээр сэрвэл аль хэдийн єглєє болсон бололтой юм. Ганхvv эхнэртээ:
- Болд шєнє дєлєєр явган нvцгэн явахыг бодоход нэг юм болж дээ гэв.
- Харин ээ?
- Би гэдэг хvн ингээд та хоёртойгоо сууж байгаа минь Болдын л ач юм шvv дээ. Тэр хvнд хэцvv цагт Болдын хуурын аялгууг сонсоогvй бол миний сэтгэл тэгширч чадахгvй байсан байх.
- Vнэндээ манай Болд хуур уйлуулж ч, дуулуулж ч чаддаг хvvхэд шvv. Тэр морин хуурын чуулга энэ тэрд нь л баймаар хvн.
Эхнэр, нєхєр хоёр чингэж хvvрнэлдэхийг би сонсож хэвтлээ. Хуур! Тэр минь ч талийгаач болсон. Хоолой зангирч, нvд чийгтэн авай. Тэр хууранд, аялгуу эгшгэнд нь аав ээж хоёр минь шингээстэй байсан юм. Тэр зvгээр нэг хуур бус амьд хуур байсан юм. Гэвч би тэднээсээ бvрмєсєн хагацжээ. Би одоо л чухам доторхийг нь султгасан хоосон торх болжээ.
- Хэдэн сайхан бууз чимх хє єє. Би дэлгvvр рvv гvйж ганц шил юм авчирдаг юм билvv? гэж Ганхvv хэлэх сонсогдов.
- Болд архи уух биш яах юм дээ.
- Ёс юм даа. Энэ маань цагаан сараас хойш ирсэн биш.
- єєрєє л мэддээ. Нээрээ ч сэтгэл нь жаахан тайтгараа ч билvv? гээд Сувд мах татаж эхлэхийг би сонсож байлаа.
Ганхvv гараад явчихлаа. Нээрээ ч жаахан архи балгачихмаар юм шиг. Би олон юм бодож хэвтлээ. " Цагаан сар! Сумын товийнхон яасныг мэдэхгvй. Манай хєдєєнийхний хувьд энэ жил цагаан саргvй жил болсон. Хамаг малаа барчихаад бууз vмхэлж, ууц таллаж суултай нь биш. Ёсыг бодож золгосон нэг нь золгоо л байх. Миний тухайд бол шинийн нэгний єглєє хашаанаасаа vхсэн мал чирч гаргаад л єнгєрсєн. Хаврын эхэн сар хар сар байж дээ". Миний бодрол ийм байв.

Ганхvvг эргэж ирэхэд би орноос бослоо. Амар мэндийн хэдэн vг солиод хувцаслаж гадаа гарвал сайхан єдєр болох бололтой дуниартсан цэнхэр єглєє байв. Гэрт эргэж орвол Сувд уур савссан цэвцгэр цагаан бууз жигнvvр дээрээс таваглаж байлаа. Цай хоолон дээр Ганхvv архи хундагалж, харин юуны тєлєє єргєхєє мэдэхгvй хэсэг тулгамдан сууснаа:
- За аа энэ тэр манж vгээр яахав. Бодсон бодсоныхоо тєлєє л ууж орхиё! гэлээ.
Архи хоолой зураад муухай эд юм аа. Зvрх рvv ч зvvгээр шивээд авах шиг. Архинд бус шаналандаа шатсан миний сэтгэл:
- Муу найз нь зовж явна аа! хэмээн хэлvvлж орхилоо. Тэгээд би болсон явдлыг ангийнхаа хоёр найзад хуу ярьж сэтгэлээ тайтгаруулах гэж оролдов. Одоо надад хуур байхгvй юм чинь єєрєєр яахсан билээ дээ.
Миний хэлсэн бvхэн Ганхvv, Сувд хоёрын сэтгэлд нєлєєлсєн бололтой гvн бодролд дарагджээ. Бvсгvй хvн уяхан байдаг хойно Сувдын нvдэнд нулимс мэлтэрсэн харагдана. Ганхvv ч дотроо уйлж байгааг би мэдэрч байлаа.
єглєєний цай хоолны дараа би яах, хаашаа явахаа мэдэхгvй байлаа. Шилтэй архи хэвээрээ. Ганхvv бага сага балгачихдаг боловч намайг дагаад уусангvй. Сувд хєєрхий минь дэмий л тэрхэндээ ховтинох юм.
"Би ямар хvний толоо амьдарч яваа биш. Идэхийн нэмэр, айхын бараа болж суугаад яанам. Гэтэл би євєртєє ганц улаан мєнгєгvй хvн байна шvv дээ. Уг нь авдранд хэдэн тєгрєг байсан л юмсан" хэмээн бодлоо. Ганхvv:
- Хэнийгээ сонгох нь чиний хэрэг. Хорлоо, Туяа хоёрынхоо хэн нэгэнд очсон нь дээр байхаа даа. Хорлоо зvv хаашаа утас тийшээ гэгчээр аавынхаа аяыг дагах байлгvй. Гэвч эр эмийн хооронд илж болоод яалаа. Ямар ч гэсэн эр хvн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэнэ шvv хє єє! гэлээ.
Энэ бол єглєє оронд хэвтэхдээ миний бодсон бодол. Ерєєсєє л энд шvдэнд орсон мах, нvдэнд унасан бог шиг явснаас Улаанбаатар гэдэг тэр их газрыг бараадах нь мєн юм аа! Ганхvv бас огvvлрvvн:
- Гахай нvцгэн, нохой явган явааг чинь чи мэдэж байна аа. Хоёр муу найз нь бэл бэнчингээр тааруу. Гэхдээ зvгээр суухгvй ээ!
- Тэгэлгvй яахав! хэмээн Сувд ч дуун алдлаа. Ингээд би их хотын зvг хєдєлсєн юм.
Гэвч би битvv хатуу, мухар сохор юманд зорьж байгаагаа мэдэрч байсаан. Намайг vдэж гаргахдаа Сувд:
- Тєхєєрч єгсєн гэр оронгоо ч яахав Жигмэд гуай авдаг юм байгаа биз. Эзэнтэй юм. Харин аав ээжийн чинь гэр орон, гал голомт vдсэн шvv. Би Ганхvvг явуулаад авахуулчихна аа. Эргээд ирээрэй дээ гэж их л нухацтай, чухам нэг айлын эхнэр, эх хvн шиг єгvvлсэн.

Хотод шєнє дєл єнгєрсєн цагаар ирлээ. Нутаг дvvжvv, зам хол болохоор зуур хоносон хэрнээ л тэр шvv дээ. Сумынхаа тєвд ирж байгаа биш, тэгээд ч би Улаанбаатарыг сайн мэдэхгvй болохоор буудлын газрын ягшуур модон сандал дээр духалзан сууж vvр цайлав. Моноохон "Тэнэмэл" гээчvvд нь бололтой халтар хултар хvvхдvvд ноцолдолж шуугилдаад унтуулах ч vгvй юм.
Туяагийн гэр хаана байдгийг би мэдэхгvй. Хорлоогийн байрыг бол яаж ийгээд олно. Ээжийн холын садангийн нэг айл байдаг боловч эхнэр нь гэж нэг орос авгай шагайлгах ч vгvй. Ингээд л мухардчихаж байгаа юм. Ачаа бараа гэж vгvй болохоор гудамж зээлээр энийг ч ажиж, тэрийг ч сонирхож баахан тэнэлээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 6:40 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Завтайсан болоод морьтойсон бол гэгчээр vзэж харах юм бишгvй л бололтой. Гэвч над шиг хvн яалтай ч билээ.
Замын гуанзанд орж цай уугаад цаашид яахаа бодож жаахан суулаа. Ер нь л бодоод бодоод бодын шийр дєрєв гэгч болжээ. єдєр яасан ч амархан єнгєрдєг юм, vдэш болсон хойно мєнєєхєн тээврийн буудалдаа эргэж ирлээ.
Ердєє ганцхан єдрийн дотор их хотын тэнэмлvvдийн нэгэн болдог байж. Буудлын модон сандалд толгой газагалан суухдаа " Ийм vед хууртайгаа ч болоосой" хэмээн бодоход єєрийн эрхгvй хоолой зангирав. Тураг ядарвал уулаа гэсэн vг бий. Ямартаа ч Хорлоотойгоо очиж уулзъя. Жигмэд гуай тэр хоёр чинь єєр єєр хvмvvс шvv дээ гэж бодлоо.

Тэгээд автобусанд сууж Хорлоогийн байранд очлоо. Vvднийх нь авгай оруулахгvй хэцvv юм аа. Нэг охиноор дуудууллаа л гэсэн ирдэггvй. Орсон гарсан хvмvvс эвэртэй туулай vзсэн юм шиг харах юм. Гэрээсээ зугтаж гарсан чигтээ болохоор урагдаж салмарсан дээл, парвагар монгол гуталтай намайг хотын гангачууд сонжихоос ч аргагvй.
Удаж удаж Хорлоо шат руу уруудаж ирлээ. Гэдэс нь их л томорчээ. Нvvр нь мєнєєх буудлын газрын жаалуудынх шиг сэвхтсэн харагдана. Тэрбээр намайг vзээд дуун алдаж:
- Бурхан минь Болдоо! гэв. Тэр намайг шуудхан л тэврээд авлаа. Зvрх булигалж, сэтгэл догдлохуй єєрийн эрхгvй нулимс цийлэгнээд ирэв. Бид хоёр хичнээн болтол тэврэлдэн зогссоноо мэдэхгvй. Мєнєєхєн муухай ааштай жижvvр:
- Хvvхдvvд минь дотогшоо орооч дээ! гэхэд л сая нэг сэхээ авсан юм.
Хорлоо ноднингийн охинтойгоо нєгєєх л єрєєндєє байгаа аж. Бид хоёр тулгамдаад нэг хэсэгтээ энэ тэрийг ярьж хєєрч чадсангvй. Хамт суудаг охин ч бидний байдлыг ойлгосон бололтой гараад явчихлаа.
Би Хорлоод тvvнийг наашаа явснаас хойшхи бvх явдлыг тоочин ярив. Миний эл тvvх тvvнийг ихэд цочирдуулав бололтой. Зудын гамшигт явдал, ээжийн vхэл, Жигмэд гуайн гаргасан ааш тvvний сэтгэлийг зvvгээр хатгажээ. Тэрбээр гарыг минь тас атгаад асгартал уйлна. Намайг ярьж дуусахад тэрбээр:
- Энэ богинохон хугацаанд чи минь vхэхээс бусдыг vзэж шvv дээ. Хэцvv нь хэцvv байгаа гэж би бодож л байсан. Гэтэл миний тэр хэцvv гэдэг нь чиний vзэж туулсны ганц хувьд ч хvрэхгvй байж гээд бас л уйллаа. Тэрбээр намайг их санасан, хайртай нь хэнээр ч хэлvvлэлтгvй. Хvний ийм сэтгэлийг би цаашаа гэхэд хэцvv.
Хорлоо уйлж уйлж:
- Тэр хэдэн мал яахав дээ хє єє. Ганц чамайг зуд дайрсан биш. Хєєрхий муу ээж минь л энэ гэдсэн дотор байгаа хvнийг vзэж чадсангvй. Чиний минь хуур ч бас хайран. Ямрыг ч худалдаад болно. Гэвч аавын чинь хуурыг нєхєж чадахгvй шvv дээ. Аав яахав тэгсгээд миний vгнээс зєрж чадахгvй биз.
Энэ бол vнэн vг. Ийм vг сонсохоор сэтгэл хоёрдох ажгуу. Хорлоо бид хоёр бvхнийг шинээр эхлэхэд болохгvй нь юу байхав. Муу бор гэрээ авчраад эндээ амьдарсан ч болно. Хорлоо ч чингэхээс татгалзахгvй. Гэтэл Туяаг би яах билээ? Тэр адилхан намайг санаж адилхан л хайрлаж, адилхан л надад итгэж найдаж суугаа. Тvvний алтан хэвлийд адилхан л миний vр нарт ертєнцєд мэндлэх цагаа хvлээн тонгочиж байгаа.
Би Хорлоо, Туяа хоёрын хэнд нь илvv хайртайгаа ядахдаа ялгаж мэдэхгvй юм. Тийнхvv яахаа мэдэхгvй vvлгэртэн суухад Хорлоо:
- Би нєгєє Туяа гэдэг охинтой тааралдсан. Бас над шиг цvдгэр амьтан явна илээ. Тэр надтай уулзаад " Бид хоёр нэг л хvний vр тээж яваа шvv дээ. Надад нуух юм алга, чи тvvнд vнэн сэтгэлээсээ хайртай. Хvvхэдтэй болчихоод тэгж хэлж байгаа юм биш шvv. Та ч тийм байх" гэж хэлсэн. Тэгээд Болд хvрээд ирж болох юм гээд гэрийнхээ хаягийг єгсєн гэв.
Миний сэтгэл бvvр ч хачин боллоо. Нууц чигээрээ vлддэг юм орчлонд vгvй гэдэг. Алтан нарыг алгаар хааж болдоггvй гэсэн vг бас бий. Чиний ємнє хvн даанч хvчгvй амьтан юм даа.
Хорлоо:
- Чи аавд уурлаж гомдсоноос намайг биш Туяаг гэж ирснийг чинь мэдэж байна. Чиний оронд би байсан бол тэгэх л байсан. Миний Туяагаас илvv нь гэвэл чамтай нэг гэрт орж, хурим найр хийсэн нь л юм. Гэвч тэр нь давуу эрх эдлээд байх юм биш. Гурвуулаа уулзаж нvvр нvvрэн дээрээ илэн далангvй ярилцана аа. Хэнийг нь гэхээ чи єєрєє мэдэх биз. Нэг л эцгийн vрс юм чинь гарах хоёр хvvхэд маань хожим бие биенээ мэдэж байвал би л хувьдаа татгалзахгvй. Би тэгж л бодож суугаа шvv гэв.
Надад хэлэх vг олдсонгvй. Энэ ч бас асар том vнэн багтсан vг гэдгийг би мэдэрнэм. Энэ бол ямар нэгэн адал явдал бус, Хорлоо Туяа хоёроос гарч буй бvсгvй хvний хэрээс хэтэрсэн эр зориг юм. Би тэднээс хvчгvй амьтан гэдгээ нуух юм алга. Тэгээд ч:
- Би vнэнийг л хэллээ. Туяа ч тэгэх биз. Харин би юу гэж хэлэхээ мэдэхгvй байна гэв.
Хорлоо надад хоол аягалж єгєєд дэргэд ирж суулаа. Vзвээс хайр гэрэлтсэн нvдээр ширтнэм. Зvрхэнд минь тун ойрхон юм аа. Миний сэтгэлд тvvний эзэлсэн орон зай ч асар том юм гэдгийг би мэдэрч байнам. Хуримнаас хойш бид хоёр цєєхєн хоног хамт амьдрасан ч би тvvний гарын хоол цайнд сvрхий дассан бололтой. Эсвэл ядарсных юм уу хоол идээд бvх биений хєлс цутгаж орхив. Хорлоо духыг минь алгаараа арчаад:
- Чамд хэцvv байгааг би ойлгож байна аа. Гэвч амьдрал дандаа амархан байвал бас утгагvй болно. Хэцvvг давж амарханд хvрвэл сая учиртай болох биз. Чамайгаа яах бол, яаж шийдэх бол гэхээс надад ч хэцvv байна. Туяад ч бас тийм байх байлгvй. Бид хоёрт бас тєрнє гэж єндєр даваа байна. Vхэх тєрєх хоёр адилхан гэдэг шvv дээ. Гэхдээ vхчихгvй л юмсан гэлээ.
Хорлоогийн танил дотно, анхилуун vнэр сэтгэл улам нялхруулж би тvvнийг чанга гэгч нь тэвэрч суулаа. Тэрбээр мєнєєх л зєєлхєн, турьхан гараараа илбэн таалж:
- Би чамайг цэрэгт байхад одоогийнх шигээ санадаггvй байж дээ. Арга ч vгvй юм болов уу, одоо бол чиний цус минийхтэй хамт судсан дундуур минь урсаж байгаа. Туяагийн хувьд ч бас тийм байгаа. Тэр завхай зайдандаа чамтай орооцолдчихсон юм биш. Анхны харцаараа хvнд хайртай болсон гэнэн хонгор охин. Vнэн нь тэр юм чинь! гэлээ.
Зєєлєн нь хатуугаа иднэ гэсэн vг байдаг. Хорлоогийн хэлж ярьсан бvхэн миний сэтгэлийн жолоо цулбуур, гоморхол бухимдлыг алдруулж байв. Ер нь би амьдралд нялхаараа амьтан бололтой. Хорлоо надаар шийдтэй vг хэлvvлэх гэж шавдуулсангvй. Тэгэх нь утгагvй байсан биз. Тэр гэдсэн дээрээ гарыг минь тавиад:
- Чиний vр заримдаа цоройг минь цєм тийрчих шахдаг юм гэлээ.
Аавынх нь гар хvрснийг мэдсэн юм шиг хvvхэд тєдєлгvй хvчтэй нь аргагvй хєдлєв. єхєєрдмєєр юм аа.
Сэтгэл булиглаж би Хорлоог єєрийн эрхгvй vнслээ. Тэгэхээс ч яалтай. Би бас єєрийн мэдэлгvй:
- Хайрт минь! хэмээн шигвнэлээ. Хорлоо цээжинд минь улам наалдаж:
- Би чамдаа хайртай. Тэгээд ч чамдаа хаягдчих вий гэхээс vхтлээ айх юм гэв.
Маргааш нь Хорлоо хичээлээсээ чєлєє аваад намайг дэлгvvр хоршоогоор дагуулан явж баахан хувцас хунар авч єглєє.
Хоёр гуравхан цагийн дотор би хот орон газрын шаавай залуусын нэгэн болж орхив. Харахад ч гоё ч биед дасаагvй болохоор тvvртээд хэцvv ч юм шиг. Тэгээд ч бас хашир хvн гэж хаширсан хvнийг хэлдэг гэгчээр хэзээ нэгэн єдєр тайлаад авч гэмээнэ нvцгэрнэ шvv дээ гэсэн юм бодогдоно.
Миний сэтгэлийн угт нэг л юм айхтар гvнзгий оршиж дээ. Гэвч би сэтгэлд нь юм хийчихнэ гэж бодоод Хорлоод тэгж хэлсэнгvй. Vдээс хойш Хорлоо нэг их гоё ганган амьтан дагуулаад байрнаасаа гарлаа. Хаана очихоо хэлээгvй ч би гадарлаж байлаа. Тvvнд Туяагийн гэрийн хаяг бий. Гурван биеэр халз тулж уулзана гэхээс сэтгэл хачин болно. Хvний нvvр халуун гэдэг vнэн ажгуу. Туяа, Хорлоо шиг л саначихсан хvн намайг угтана. Тэр бас тэврээд л, vнсээд л, уйлаад л байвал яана. Гэвч энэ бол зvгээр л наад захын юм. Цаана нь хvvхнvvд юу юу гэж хэлэх, би юу гэж шийдэх гэд єч тєчнєєн асуудал ардаа зуу зуун асуултын тэмдэг цувруулан жагсаачихаад зогсож байгаа.
Автобусанд ийм бодролд автан хаана, яах гэж яваагаа ч мартан зvvлэгтэж явтал Хорлоо тохой руу ёворч:
- Энд бууна! гэлээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 6:51 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Хаалга онгойлгож огоод Туяа зvс царай нь нэг их хачин болж, уруул нь ємєлзєн, vг ч хэлэлгvй арагшаа ухарч эхэллээ.
Ингээд, тэр тусмаа Хорлоотой ороод ирнэ чинээ санаагvйгээс болсон хэрэг биз. Хоромхон зуурт ажихуй тvvний цасан цагаан царай Хорлоогийнх шиг хєхєртєн сэвхтсэнгvй нь нvдэнд туслаа. Бид гурав хэлгvй хvмvvс шиг босгоны наана цаанаас бие биенээ ширтэн зогссоор байлаа.

Цаад єрєєнєєс нэгэн хvvхэд гарч ирээгvйсэн бол яах байсныг мэдэхгvй. Туяа арай гэж ам нээн:
- Орцгоогооч дээ! гэлээ. Тэгэхдээ хоолой нь сааралтан чичрэгнэж байв. Туяа хичнээн биеэ баривч асгартал уйлчих гээд байх бололтой.
Цай аягалж єгєхдєє гар нь учиргvй салгалж байв. Бие нь махалж бvдvvрээд зуныхыг бодвол бvvр нэг хvvхэн хvний тєрхтэй болжээ. Дээлний цаанаас мэдэгдэхтэй vгvйтэй томбойж байдаг хоёр хєх нь сэрийтэлээ томорсон харагдана. Гэтэл Туяа буйдан дээр суун тусч:
- Ёо ёо! хэмээн дуу алдаад гэдсээ дарлав. Тvvний царай нь шаргалтаад самсаа нь сарталзаж байнам. Сэтгэл догдолж, бие хямарснаас євдєж эхлэв бололтой юм.

Тэрбээр биеэ хvчлэн баривч єєрийн эрхгvй дуу ладан ёолж байлаа.
- Тvргэн тусламж дуудаач! хэмээн Хорлоо сандарлаа. Тэднийд дvvгээс нь єєр хvнгvй тул бид хоёр тvргэн дуудахаар гарч гvйв. Тэр жаал замдаа:
- Та Туяа эгчийн яриад байдаг Болд ах уу? гэв.
- Тийм ээ.
- Та Туяа эгчийг тєрєх болж байгаа гээд ирсэн юм уу? Яг мэргэн ирж шvv! гээд жаал хvv баярлан инээмсэглэв. Тэр ихэд баярлаж байх бололтой. Тєрнє гэж юун болохыг биеэрээ мэдэхгvй ч эгч тєрнє гэдэг лаваар хэцvv, тэр цагт яана даа хэмээн сэтгэлдээ тvгшиж явсан хэрэг биз. Жаал хvv:
- Ах аа та хvv охин хоёрын алинд нь дуртай вэ? гээд инээд алдлаа.
- Аль алинд нь ...
- Тэгвэл ихэр хvv охин хоёр гараад ирвэл гоё оо!
Аргагvй л хvvхэд юм даа. Юм бvгдийг гоё сайхнаар сэтгэж мєрєєднє гэдэг хvvхдийн зан. Бид хоёр нэг дэлгvvрийн утсаар тvргэн тусламж дуудаад буцаж явах замд жаал хvv:
- Туяа эгч таныг их гоё хєгжимддог гэж ярьсан. Тэгээд жирэмсний амралтын мєнгєнєєсєє танд морин хуур худалдаж авсан гэв.
Сэтгэл рvv нэг их хvчтэй юм ёгхийтэл нудраад орхилоо. Энэхэн удаад мартагнаад байсан хуур хэмээх хєгжим чингэж миний амьдралын салшгvй хэсэг болсноо дахин мэдрvvлэв. Туяа бvхнийг зон совингоороо тааж мэддэг юм шиг ямaр гээчийн гайхамшигт бvсгvй вэ?
єєрийн эрхгvй нvдний нулимс цайлж би дvvгээс нь хоцорсхийн байж гарынхаа алгаар шудран арчлав.
Биднийг эргэж ирэхэд Туяа бvvрч хvчтэй, ойр ойрхон євдєж байлаа. Тэсч суухад бэрх байгаа нь мэдээж. Гэрт ороод гvйлгэн харвал Туяа цоо шинэ морин хуур орныхоо арын хивсэн дээр єлгєсєн нь нvдэнд туслаа. Би бараг єєрийн мэдэлгvй тvvнийг шvvрэн авч хєглєєд зугуухан хєрєєдєж эхэллээ.
Хуурнаас аялгуу урснам. Туяа амсхийсэн мэт над руу vнэндээ бол хуур руу ширтээд, царай тавиран
- Ёох! хэмээн шvvрс алдлаа. Хуурнаас намуухан, зєєлєн аялгуу асгарч тvvнийг сонсож буй бvх л хvн, хорвоо ертєнцийг хvртэл аргадан гунганах бєлгєє.
Туяа бvvр дэргэд минь ирж суугаад:
- Баярлалаа! хэмээн дуулдахтай vгvйтэй шивнэв. Энэ бол намайг аргадаж буй сэтгэл хэмээх хуурын бас нэгэн аялгуу юм аа. Биднийг чингэж суух зуурт тvргэн тусламжийн эмч орж ирлээ. Тэрбээр Туяаг vзсэн ч vгvй " За аа явна аа" гэв. Хорлоо:
- Болдоо, чи хамт яв. Би гэртээ харья гэлээ. Би Туяаг тєрєх газарт хvргэж єгч хувцас хунарыг нь аваад доoд давхрын хєлийн єрєєний сандал дээр сууж юун гэхийг нь хvлээхээр суулаа.
Хvvхэд тєрvvлнэ гэдэг эхэд байтугай эцэгт ч тийм ч амар юм биш бололтой. Эхнэрээ амаржихыг хvлээж холхих нь холхиж, суух нь сууж буй эрчvvдийн царайг харахад миний л ижил айж тvгшсэн нь илхэн. Бусдаасаа арай ахимаг нэгэн эр миний дэргэд ирж суугаад:
- Анхных уу? гэв
- Тийм.
- Хэцvv дээ. Энэ зовлонг дєрєв дэхээ эдэлж байна гээд санаа алдлаа.
Болдогсон бол энэ хvнгэнэтэл сайхан хуурдахсан. Хичнээн хvний сэтгэл хайлахсан бол. Хэдэн хvvхэн євдєж зоволгvй, євдсєн ч тvvнийгээ мартаж амар жимэрхэн амаржихсан бол. Болдогсон бол шvv!
Мєнєєхєн ахимаг эр: ^
- Ханийнхаа євдєж зовохын ядахдаа хагас хугасыг нь хуваалцаад єгч чаддагсан бол хэдэн ч хvvхэд хийсэн яахав дээ гэлээ. Эр хvн бvгд ийм сэтгэлтэй байдаг эсэхийг би мэдэхгvй. Би ийм хvн болж чадах эсэхээ бас мэдэхгvй. Гэвч амьдрал сайхан юм аа. Энэ бvхэн эрчvvд бидний амсхийлт мєн ч Туяа болоод тvvний хамт амаржих гэж буй хvvхнvvдийн шаналангийн дэргэд юусан билээ дээ.
Мєнєєх эр єгvvлрvvн:
- Чамд єлгий бэлтгэх энэ тэр гээд ажил ч мундахгvй дээ хє!



Дєтгєєр бvлэг

Нээрээ ч тийм нэг ажил гарч ирэх нь. Гэвч надад улаан мєнгє байдаггvй. Тєрєєгvй хvvхдэд тємєр єлгий бэлддэггvй гэсэн vг буй. Хорлооо нэг удаа надад " Эр хvн эмийн араар сундалдаггvй" гэж хэлсэн.
Тvvн лvгээ ижил би эцэг хvн хvvхдийнхээ єлгийг бусдаар бэлтгvvлэх ёсгvй. Тийн бодолхийлж суутал мєнєєх яриамсаг агаад сэтгэл догдолсон эр:
- Хvv байгаасай! гэснээ
- Манайх гурван охинтой юм гэв.
Энэ хоёр гуравхан vгнээс би амьдрал дэндvv єргєн утга учиртайг ухаарав. Ерєєс хvмvvний жигvvр гэвэл хэзээ ханаж чаддаггvй хvслэн ажгуу. Мэнд амар хоёр яс салвал хvv хvvхний ялгаа юун гэмээр. Жаргалыг зовлон, зовлонг жаргал байнга дагалддаг бололтой юм.
Би ийнхvv бодолхийлж суутал гаднаа Хорлоо ороод ирлээ. Тэрбээр:
- Сэтгэл зовоод сууж болдоггvй гэв.
Би ингэнэ чинээ санаагvй юм. Энэ бол зvгээр нэг манж vг биш. Тvvний тєлєє тэндээс энд ирэх хvн ч биш. Би нутагтаа ээжийгээ, хуураа vхvvлсэн. Гэтэл энд хоёрын хоёр хvvхэд тєрvvлэх учиртай байж. Би Хорлоод:
- Чи бас л ингэж тєрнє доо гэвэл
- Чи намайг тєрєхєд бас ингэж суух уу? гэлээ.
- Тэгэлгvй яахав.
- Чам шиг эр олон байдаг болов уу?
- Мэдэхгvй юм даа.
- Мэдээд ч яах юм! Хорлоо бид хоёр ийм хэдэн vг солив. Тэрбээр vнэхээр сэтгэл зовнижээ. Би тvvний нvvрний бичээсийг уншиж чаддаг болсон тул уг бичвэрийг тайлан уншвал: - Хєєрхий минь амар мэнд амаржаасай. Зоволтгvй тєрєлт гэж хаа байхав. Гэхдээ бага л зовоосой! хэмээн єгvvлж авай.
Би Хорлоодоо vнэнхvv баярлаж байв. Тийм хатуу хаявсаг Жигмэд гуайн гэр бvлд тєрж єссєн атлаа ийм сэтгэлтэй хvн болсон байх гэж!
Мєнєєх хуучин юм ул, шинэ юм зул болно гэгч нь юм болов уу? Би Хорлоогийн гарыг атгаж:
- Чамдаа баярлалаа гэвэл тэрбээр жуумалзан инээвхийлээд миний гарыг бас атгаж:
- Хvvхдvvд чинь сайхан хvмvvс болно оо! гэлээ. Энэ бvхнийг би хоёр нэгхэн vгээр єгvvлж болох. Гэвч дэлгэж эс єгvvлвээс Хорлоогийн сэтгэлийг тойм тєдий дурсан, мєн чанартаа бол тоглоом шоглоомын дайтайд дvйцvvлсэн хэрэг боломзаа. Тэгж болохгvй. Хорлоо:
- Одоо удахгvй байх аа. Надад тэгж бодогдоод байна гэлээ. Би ч тvvний зєн билэгт итгэж байв. Гэтэл эмч ч юм уу, сувилагч юм уу нэг хvvхэн гарч ирээд:
- Туяагийнхаас хvн байна уу? гэлээ. Хорлоо бид хоёр зэрэг ухасхийн босов. Биднийг цочирдуулсандаа сэтгэл зовсон тэр бvсгvй:
- Бие нь сайн байгаа. євдєлт тvр намдсан. Сэтгэл хєєрлєєс болсон байж магадгvй. Хариад утсаар асууж байсан ч болно гэлээ.
Гэвч бид хоёр явах гэж яарсангvй. Хорлоогийн чилээрхэж буйг би мэдэрч байсан. єнєє маргаашгvй тєрєх болсон хvн ингэж удаан суух, дээр нь сэтгэл шанална гэдэг ямар сайн байхав. Би тvvнд:
- Хоёулаа салхинд жаахан яваад ирэх vv? гэсэнд
- Яах юм дээ. Тэр хооронд юу ч болоо билээ гэв.
Vнэндээ бол юу ч боллоо гэсэн бид хоёр яах юм. Хvний тэр тусмаа Хорлоо шиг хvний сэтгэл ийм болой. Сайхан юмаа гэхээс єєрийг би бодож чадсангvй. Тэгэхдээ амьдрал намайг ган татлаганаас ч ил бох аргамжаар хvлж баглаж байгааг мэдэрч байлаа. Хорлоо надад огvvлрvvн:
- Би чиний чацуу хоёр хvvхдэд адилхан хайртай байна. Чи ч тийм байгаарай. Бурхан бидэнд ийм хувь заяа бэлэглэсэн хойно тэгэхээс єєр аргагvй. Эл хэдэн vг хуурын чаахдасыг хуруугаар санамсаргvй хєндєх мэт болов.
Сэтгэлд минь хуурын аялгуу дуурьсаж эхэллээ. Тэрбээр єгvvлрvvн:
- Хvмvvн та нар гvн ухаан энэ тэр гэж том том юм ярьдаг. Гэвч амьдрал гэдэг чинь аялгуу болохоос нотолгоо биш. Та нар нэг бол гvн ухаантайгаа эсвэл сэтгэл болоод амьдралын хєг аялгуутайгаа явмаар юм. Би заримдаа та нарыг бvvр ойлгохоо больчихдог. Яруу найраг, хєг аялгуу, уран дvрслэлийг уянгын, гvн ухааны, аж байдлын гэх мэтээр ангилж салгах гээд байдаг чинь дэндvv инээдэмтэй бєгєєд эмгэнэлтэй. Чингэх нь хэн нэгний хоолоо олж идэхэд хэрэгтэй байж болох. Vнэн чанартаа бол дєрвєн мєр шvлгэнд ч тэр бvхэн шингэсэн байх учиртай. Та нарын шагнаад, шагшаад байдаг Тангадын Галсан яруу найрагчийн дєрвєн мєртvvд тэр ч байтугай хос мортvvд тийм юм билээ. Би бас гvн ухаан гээч юм руу чинь хальчив уу, уучлаарай!


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 7:01 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Хуурын єгvvлэмж ийм байлаа. Би даанч гэнэн бєгєєд аялдангуй байдалд ээнэгшиж явж дээ. Тэгээд ч номхон хvлцэнгvй байдлыг эрхэмлэх болсон маань миний гол дутагдал байж болох. Ийн эргэцvvлэв. Гэтэл Хорлоо:
- Энэ эм тангийн vнэр, аймшиг тvгшvvрээс залхаж гvйцлээ. Нээрээ салхинд гараад ирье гэв. Гадаа сайхан байлаа. Хаврын шєнийн сэвэлзvvр салхины vзvvр нь жихvvн ч бие болоод сэтгэлийг жихvvцvvлэх нь vгvй.

Залуус хосоороо зугаацан явах нь эгээ л Хорлоо бид хоёр шиг. Тэрбээр намайг сугадаж толгойгоо моронд наагаад:
- Ямар гоё вэ? гэв.
Ийм vг Хорлоо Туяа хоёрын аль алинаас би сонссон. Ерєєс бvсгvй хvн бvгд сэтгэл ханасан юмаа чингэж илэрхийлдэг байж болох. Нилээд явсны дараа Хорлоо:
- Чи хvvхэддээ хэн гэж нэр єгєх вэ? гэлээ.
Би ухасхийв. Огоот тэр тухай бодоогvй юм байна. Нээрээ нэр гэдэг чинь хvнтэй насан турш хамт явж, тvvний тvvх намтрын билэгдэл болж байх учиртай эд шvv дээ. Зориг нэртэй хулчгар, Болд нэртэй над шиг махан тємєр байхын алийг тэр гэхэв. Гэвч хvний нэрэнд нэр хайрлагчийн сэтгэл, хvслэн бат нут шингэсэн байдаг. Тэгээд ч хvн нэрээ тогос єдєє гэх юм уу, нэр хугарахаар яс хугар хэмээн зvйрлvvлэн єгvvлсэн байдаг. Миний эл бодролыг тасалж Хорлоо:
- Хоёр хvvхэддээ утга ойролцоо нэр хайрлаарай. Ихэр юм шиг амьтад шvv дээ! гэлээ.
Хорлоо хорвоогийн явдалтай эвлэрээд байна уу, тэрсэлдээд байна уу гэдгийг ойлгоход бэрх байв. Ероос эвлэрээ тэрслээ хоёрын зааг дээр гараг гарцгvй болчихоод яваа хvн vv? Vнэнд хамгийн ойр нь энэ байж ч болох. Гэвч би vvнийг ялгаж салгах шvvгч биш нь мэдээж. Харин Хорлоо хvvхдийн нэрний тухай дахин нэг ч vг хэлсэнгvй. Бид хоёр салхинд жаал яваад амаржих газарт эргэж ирэв.
Мєнєєх л эм тангийн vнэр, бин битvv байдал. Харин хєлийн єрєєнд мєнєєх ахимаг эр орь дуу тавин бархирч, тvvнийг тайтгаруулах гэж ойр тойрныхон нь болоод эмч, сувилагч нар боон сандраан.
Юу болсон нь тодорхой. Бурхан минь, ийм хvнд хэцvv vед нь тvvнд хуурын зєєлєн намираа аялгуу сонсгодог ч болоосой. Тэгвэл бялангач vгээр тайтгаруулах гэж оролдсоноос хавьгvй дээр байхсан. Хуур уйлдаг, уйлах уйлахдаа хvнээс ч илvv уйлж чаддаг юм чинь! Хорлоо надад:
- Яана даа хєєрхий! гэж шивнэлээ. Би тvvнийг хєтєлж бушуухан гадаа гарлаа. Монгол хvн давхар биетэй бvсгvйд хонь муулахаа хvртэл харуулдаггvй юм гэсэн. Би Хорлоог сугадан дахиад л гудамжаар алхалаа. Тэрбээр миний санааг ойлгосон бололтой юу ч хэлсэнгvй. Х
эдэн хором явсны дараа явдлаа жаахан сааруулсхийж:
- Vрийнхээ тєлєє vхэж чадна гэдэг бvсгvй хvн болсны гавъяа юм даа гэлээ.
Би тvvний гарыг єєрийн эрхгvй чанга гэгч нь атгаж, хvн хvйтэн бас нов нойтон хацар дээр нь vнсэв. Энэ бол миний тачаангуй хийгээд тэнэгээс болсон хэрэг огтхон ч биш юм аа. Намайг:
- Аймаар юм! хэмээн дуун алдахад Хорлоо нэг их дороос санаа алдахаас єєрийг хэлсэнгvй. Нилээд явсны дараа Хорлоо:
- Одоо буцъя даа гэв. Эмнэлэгт урьдын адил нам жим болжээ. Мєнєєх эр ч алга. Бодвол тvvнийг гэр рvv нь авч явсан хэрэг. Одоо гурван охин нь эцэгтэйгээ орь дуун тавьж байгаа гэхээс зvрх шимширнэм. Гэвч тэдний ємнє амьдрал, ирээдvй, их хувь заяа хvлээж байгаа. Амьд яваа хvн алтан аяганаас ус ууна гэсэн vг бий. Vхсэн хvн л хєєрхий!
Гэтэл тvрvvнд гарч ирсэн бvсгvй товор товор алхлан ирээд Хорлоо бид хоёрт:

- Амаржсан, хvv! гэсэн хоёрхон vг хэлэв.

Газар дэлхий дайвалзах мэт боллоо. Хvн тєрнє гэдэг тийм хувьтай ажгуу. Тvvнд "Баярлалаа" гэж хэлэх сєгєє ч надад байсангvй. Vгvй ер нь тэгж хэлээд ч яах юм билээ. Харин Хорлоо л миний гарыг чангын чанга атгахыг мэдэрсэн. Бараг vvр цайж байхад би Хорлоог байранд нь хvргэж єглєє.
Vvдний жижvvр хаалга онгойлгож єгєлгvй их л зовоов. Арай гэж нэг нойрмог юм vvд тайлж огоод:
- Цvдийчихээд хаагуур тэнэж явдаг юм! хэмээн Хорлоог зандрахад тэрбээр жаахан сандарсан уу яасан:
- Манай нєхрийн эхнэр амараа даа! гэсэнд жижvvр авгайн нvд орой дээрээ гарч:
- Бурхан минь, солиорчээ! гэв.
Чингэх нь ч зvй. Ер нь тийм vг сонссон хvн олон байдаг эсэхийг мэдэхгvй. Гэвч Хорлоо юу ч болоогvй юм шиг:
- Цаад хоёрыгоо эмнэлгээс гарч иртэл Туяагийнд дvvд нь хань болж бай. Би та нарыг эргэж очно оо гэлээ. Намайг Туяагийнд очиход дvv нь хэдийгээр нялх амьтан боловч унтаагvй хvлээгээд сууж байв. Тэрбээр эгчийгээ мэнд амар амаржсан, бvстэй зээтэй болсноо сонсоод асгартал уйлж, намайг бяцхан гараараа чанга гэгч нь тэврээд хацар дээр vнсэн:
- Болд ах аа, хуураа хуураа! хэмээн хашгирав.
Нээрээ хуур! Тvvний ер бусын ид шид одоо л гарах учиртай. Ээж минь намайг тєрvvлэхээр гэрийн баруун хатавчинд араг тvшин суухад аав минь хуураа уянгалуулж байсан гэдэг юм. Би эхийн сvvнээс ємнє хуурын аялгуугаар амласан хvн. Би хуур авч хєг засангаа сая тєрсєн хvvхэд ямар байдаг бол гэж бодлоо.
Улаахан нvvртэй, хацар нь бомбойсон, биедээ томдсон юм шиг уруул ам нь хоол бэдрэн умалзах наялзрайхан амьтан нvднээ тусав. Хvvг маань хуур чингэж мэдэрчээ. Хуур надад:
- Хvv чинь нойрсож байнам. Тэрбээр одоохондоо унтаж идэх хоёроос єєрийг мэдэхгvй. Хамгийн ариун гэгээн байгаа нь тэр. Аугаа их хvн тєрєлхтєний нялхас vеийн vед тийм байсан гэв.
Хуурын минь аялгууг Туяагийн дvv хvv мэдэрч байгаа эсэхийг би мэдэхгvй. Гэвч тэрбээр бяцхан бор гараараа нулимсаа арчиж байгаа харагдана. Хуурын аялгуу надад хэлснээ эс гэхэд тvvнд ямар нэгнийг огvvлсэн хэрэг. Би хvvгээ дэгж дэрвэтэл нь, хєлд хэлд ортол нь, сургууль соёлд явтал нь, цэргийн алба хаатал нь, эхнэр авч хурим найр хийтэл нь, надад ачийн зулай vнэрлvvлтэл нь хуурдав. Миний хvvг сайн хvн, сайхан эр болсон гэж хуур надад хэллээ.
Энэ бол зvvд биш юм аа. Хуур хэзээ ч зvvдэлдэггvй. Хуур адуу шиг зогсоогоороо унтаж, vvрийн шаргал туяаг зогсоогоороо угтдаг. Хуур гэдэг чинь сайн морь, сайхан хvлэг болой! Ийнхvv хуур, жаал хvv, бид гурав энэ єдрийн алтан гэрэл гэгээг зогсоогоороо угтав.
Ээж хуур хоёроо єєд болсноос хойш миний эдэлсэн хамгийн их жаргал бол энэ юм. Намайг хуураа хойш тавихад Туяагийн дvv миний гарыг атгаж духандаа хvргээд:
- Ээж таны хуурын дууг сонссон ч болоосой. Тэгсэн бол архинд орохгvй, согтуу явж машинд дайруулахгvй байсан даа гэлээ.
Магадгvй ээ, тийм ч байж болох. Энэ айлд, тэр хvнд хуурын аялгуу дутаад байж. Тvvнийг мэдэрсэндээ Туяа миний хуурын аялгуунд автаж, хуур бид хоёрт эн тэнцvvхэн дурласан хэрэг биз. Жаал хvv:
- Болд ах аа, та ээжийн минь шарил дээр очиж хуурдаж єгєєрэй гэлээ.
- Тэгнэ ээ заавал очно.
- Ээж минь таны хуурын аялгууг сонсох уу?
- Сонсоно оо. Сонсоод надад биш Туяа та хоёрт бас бяцхан дvvд чинь баярлах болно!
Жаал хvv vнэн сэтгэлэсээ баярлан инээлээ. Бид хоёр буйдан дээр тэврэлдэн сууж энэ бvхнийг ярилцсан юм. Тэгээд тэврэлдсэн чигтээ унтчихсан байсан юм. Хэн хэний маань тэгж явсан уйтгар, шаналан чингэж тайлагдсан хэрэг. Магадгvй энэ бяцхан хvv бид хоёр нэг хувь заяатай улс байж болох. Хэсэгхэн дугхийж амраад бага vдийн хэрт тєрєох газарт явж очвол Туяа хvv хоёрын бие сайн гэнэ. Тvvний бичсэн товчхон зурваст "Хvvгээ амлууллаа. Чамтай минь их адилхан юм. Харахаас хайр хvрээд зєндєє олон vнссэн. Их ховдог юм. Хєхний товч таслаад авчих шахлаа" гэжээ.
Туяагаа хайрлах, єрєвдєх сэтгэл бvх биенээс минь нэвчих мэт. Тэр минь ч єєрєє ч нялх амьтан шvv дээ. Би л тvvнийг уруу татаж чивэлт ертєонцийн vvд хаалгыг татуулчихсан болохоос биш єдийд охиноороо явах байсан. Тэр ч яахав єнгєрсєн хэрэг гэж бодож болдог юм гэхэд одоо улаан нялзрай амьтан тэвэрсэн энэ хvнийг би яалтай. Тvvний ємнє, хvvгийнхээ ємнє хvлээсэн vvрэг надад байх учиртай. Гэтэл би чинь албан ёсоор гэрлэж бараалсан эхнэртэй хvн. Тvvний ємнє, удахгvй тєрєх хvvхдийнхээ ємнє би бас vvрэг хvлээж таарна.
Би Туяаг эргээд буцах замдаа ийм анзааны юм бодлоо. Хорвоогийн vнэнээс хаашаа ч бултахын аргагvй. Бултаж чадлаа ч vнэнд хэзээ нэгэн цагт гvйцэгдэх нь магад. Тэр цагт цаазын илд далайж таараа.
Домогт єгvvлдгээр хатиган дээр минь битгий цавчаарай гэж хэлдэггvй л юм бол тэр шvvгчид би юугаан хэлэх. Хорлоо ч надад тийм цааз оноохыг шаардах эрхтэй. Би тvvнд хайртай, хань ижил минь хэмээн дээдэлдэг минь vнэн. Гэхдээ vнэнийг умартсан уу умартсан. Тэрбээр чухам л Мандухай цэцэн хатны эр зориг гаргаж яваа болохоос биш би тvvнийхээ ємнє арван хар нvглийн эзэн. Энэ ч бас намайг цаазлах хангалттай шалтгаа.
Зам зуурын бодрол ийм байлаа. Чингэж явсаар нэг мэдэхэд Туяагийнхаас єчнєєн хол єнгєрєєд явчихжээ. Автобусны эцсийн буудалд буугаад гэр хорооллын бараг зэлvvд цєєн, баахан шавааралдсан мухлагууд л байх юм. Нэг согтуу нєхєр цардмал зам дээр бvvр нэг гэрийхээ хойморт байгаа юм шиг тарайтлаа хэвтээд унтаж байх юм. Хаашаа ч орчлон юм дээ хєєрхий!


Туяаг эмнэлгээс гарснаас хойш арваад хоноод Хорлоо тєрєхєєр євдєж эхлэв. Цаг хугацааны мєчлєг нь тийм байж. Туяа ийм vед чи тэнд байх ёстой гээд намайг Хорлоогийн байр руу хєєх шахуу явуулсан. Тэгэхдээ:
- Ээ дээ тэр хэцvv цагт хуурын аялгуу л аминд орох юм билээ. Хєгжмєє аваад яв! гэсэн. Намайг хуураа тэврэн явж ороход байрных нь хvvхдvvд тvргэн дуудчихсан, Хорлоогийн нэг ухаан тэнгэрт, нэг ухаан газарт байлаа. Тэрбээр намайг манарж улайсан нvдээр ширтэж, орныхоо бvтээлгэнд хумсаа шигдтэл базаж сууснаа:
- Алив наад хуураа! гэв.
Хуур эгшиглэж эхэллээ. Нутгийн минь Улаагчин хэмээх бяцхан голын бидэрт усан сарны мєнгєн туяан дор холыг зорин урсаж байна. Голын мандалд тэврэлдэн суугаа залуу хосын сvvдэр тусчээ. Ойролцоо айлуудын нохос хєв хєв хуцаж, саахалтын зэлэн дээр бух урамдаж сонсогдоно. Хос сvvдрийн дэргэдэхнvvр морин тєвєргєєн пижигнэж, яльгvй халамцуу бололтой нэгэн эр дуу аялан єнгєрлєє. Гэтэл ... Хуурын аялгуу солигдож хоёр Гозгорын хоорондох євєлжєє. Шуурганы исгэрээн, гэрийн орх пад пад хийж, яндан хангинах чимээн. Хvн байгаль хоёрын хvч тэнцвэргvй тулаан. Хуурын аялгуу бас солигдож, цасан хєр дундуур ээжийнхээ шарилыг vvрээд бvдчин яваа залуу эр тодрон гарч ирлээ. Тvvний эцэж туйлдсан бие алхам тутумдаа найгалзаж гуйвах нь харилгvй уначихна уу гэлтэй ...
Тасалгаанд оюутнууд багтаж ядтал цугларсан ч ялаа нисэх чимээ ч сонсогдном.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 7:11 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Хорлоогийн бvх биений хєлс дээл нэвтлэн асгарч, ширvvвтэр, єтгєн хар гэзэгнийх нь сvлжээс аяндаа задран мєрийг нь бvчжээ. Тэрбээр сэтгэлийн их давалгаанд автан єндєс єндєсхийх ажгуу. євчин шаналгаа аль хэдийн умартсан бололтой. Нигvvслгvй орчлонгийн явдлын дэргэд тvvний євдєж зовох нь юу ч биш бололтой.
Тэрбээр чингэж ухаарсан хэрэг, гарыг минь чанга гэгч нь атгаад:
- Намайг уучлаарай! хэмээн шивнэв. Би ч тvvний чичич, хєлєрсєн гарыг зєєлхєн атгалаа. Тэнд чихэлдсэн оюутнууд энд тэнд шvvрсэн алдах нь сонсогдоно.

Тэр чимээн ч юм уу, ер юунаас ч юм зvрх хєндvvрлэн євдєнє. Хорлоод би:
- Чи ч намайг уучлаарай! хамээн шивнэв. Тvргэний эмч ирж Хорлоог Туяа шиг л аваад явах юм боллоо. Мэдээжээр vйлтэй толгой би хоёр дахь удаагаа тvргэн тусламжийн тэрэгний бvхээгт орж Хорлоог тvшиж суусан. Хорлоо надад єгvvлрvvн:
- Хайрт минь, би чамдаа хєєрxєн торомгор охин тєрvvлж єгнє єє.
- Тэгээрэй, харин зоригтой л байдаг юм шvv.
- Чинийхээ хуурын аялгуунаас бvхнийг vзсэн болохоор тэгэлгvй яахав.
- Би чамайгаа амаржин амаржтал эмнэлгээс явахгvй ээ. Дэргэд минь байна гэж л бодож байгаарай.
- Тэгнэ ээ. Би ч бас чинийхээ дэргэд ...
Тvргэний машин эмнэлгийн vvдэнд ирж бидний яриа тасалдав. Жинхэнэ шаналгаант цаг мєч эхлэх нь тэр. Хорлоог хvлээн авахын эмч vзээд:
- Та нєхєр нь vv? хэмээн надаас асуув.
- Тийм ээ.
- Тэгвэл та эхнэрээ тєрєхєд дэргэд нь байж болно шvv дээ гэлээ. Хорлоо над руу асуусан харцаар харлаа. Би толгой дохив. Эмч надад халаад улавч авч єгєєд Хорлоо бид хоёрыг дагууулан дээд давхарлагт гаргав.
Би хонгилд vлдэж, Хорлоог нэгэн таслагаанд орууллаа. Хэдэн хормын дараа эмч гарч ирээд:
- Жаахан хvндрэлтэй охин юм. Одоохондоо тєрєх арай болоогvй байна. Юуны ємнєо дуслын тариа хийгээд, дараа нь тєрєх орон дээр очно. Тэгэхэд л та дэргэд нь байгаарай! гэлээ.
Хvндрэл гэсэн vг намайг зvvгээр хатгах мэт болсон. Би нарийн ширийнийг нь мэдэхгvй ч ямaр л олигтой юм байгааж. Эмч бас єгvvлрvvн:
- Би єєрийг чинь хаа нэгтээ vзсэн хvн шиг санагдаад байх юм.
- Магадгvй.
- Тэр чинь юу гэсэн vг вэ?
- Арваад хоногийн ємнє манай нэг хvн энд амаржсан юм.
- єє тийм байх аа. Эгч чинь vv, дvv чинь vv?
- Vгvй, юу ч гэмээр юм дээ ...
- Нууц уу?
- Нууц ч биш л дээ.
- Мєєн мєн. Хоёр авгайтай юм уу?
- За даа, тэгж хэлсэн ч болох л байх.
- Тэгвэл ч болдог хvнээ нааш нь авчирч л дээ. За аа чи бvсгvй хvн тєрнє гэж юу байдгийг сайх харж ав. Тэгээд хэдэн авгайтай баймаар байна сайн бодоорой гэж эмч хэллээ.
Vнэнээ хэлчихсэн биш доог тохуу болж гvйцлээ. Эл яриа эмнэлгийнхэнд тэр дороо тархсан бололтой дэргэдvvр єнгєрсєн эмч, сувилагч нар эвэртэй туулай vзсэн юм харна. Зарим нь бvvр vзэн ядсан янзтай ширэв татах ажгуу. Алив юмны vнэн гэдэг харьцангуй ойлголт. Харин худал тал нь харьцахгуй биш юм. Эмчийн амыг дагуулаад эгч дvvсийн аль нэг нь гээд хэлчихсэн бол болох л байсан. Гэвч vнэнээс би гажиж чадаагvй юм аа.
Тийнхvv эмнэлгийн хонгилд нvдэнд унасан бог мэт холхиж байтал Хорлоог тvрдэг орон дээр хэвтvvлчихсэн аваад гарч ирлээ. Мєнєєх тєрєх ор гэгч рvvгээ аваачих бололтой. Хорлоо намайг vзээд гарыг минь хальт атгаж:
- Болд оо гvйгээрэй, хуураа аваад ир! гэж тун ч сулбуухан хэллээ. Би доoд давхар руу гvйж буувал Хорлоогийн байрны хэдэн оюутан хєлийн єрєєнд байцгааж байв. Тэдний нэгийг хуурандаа гvйлгээд эргэж очвол Хорлоогийн нэг дуу тэнгэрт, нєгєє дуу газарт байлаа. Уйлаад л, ээжийгээ дуудаад л, байх юм. Хєєрхий минь их тэсвэрлэж байх бололтой. Гэвч нэгэнт эр хvний хэрээс хэтэрсэн бол яах ч билээ. Харин эмч, сувилагчид ингэж л байдаг юм гэсэн шиг ер тоохгvй юм. Хорлоог анх хvлээж авсан эмч нєгєєдvvлдээ:
- Би гуанзанд орчихоод ирье. Болохгvй бол дуудаарай гээд гарч одлоо. Би дэмий л Хорлоогийн гарыг атгаж, духных нь хєлсийг арчиж суулаа. Тэрбээр миний алганд хумсаа шигтгэн базаж:
- Болдоо минь, хайрт минь! хэмээн шивнээд шvдээ хавирна. Ямар азаар би дэргэд нь суунам бэ? Хєєрхий муу Туяа ганцаархнаа яасан хэцvv байсан бол! Тэгтэл сувилагч бололтой нэг хvvхэн гаднаас хуур барьсаар орж ирлээ. Нэг их ид шидтэн ороод ирж байгаа юм шиг сэтгэл онгойсхийлээ.
Би хуураа шvvрч аваад хєгийг нь хам хум засч аялгуу бодосхийн азнаад хєрєєдєж эхлэв. Уулын тvргэн урсгалт гол их л чимээ шуугиантай хvржигнэн урсана. Арын хєвч дуниартан цэнхэрлээд хєхєєн дуу vес vесхэн сонсогдном. Хєвчєєс бэл рvv уруудсан жимээр гац морьтон бєг бєг шогшиж явна. Бvх юм нав налгар, тав тайван. Хуур энэ бvхнийг Хорлоогийн нvдний ємнє авчрав. Бие зовиурлавч сэтгэл илааршим хєдєє нутаг юм аа. Хорлоо єєрийнхєє биеэр тэнд яваад оччихсон юм шиг амсхийлээ. Эрvv нь хавчигнавч уруул дээр нь vл мэдэг инээвхийлэл тодорно. Эмнэлгийн ажилтнууд ч Хорлоогоос дутуугvй алмайрч мєнєєхєн хайнгад хайхрамжгvй байдал нь ор сураггvй арилжээ.
Хуур дахин эгшиглэв. Намар оройн хєхємдєг тэнэрт тогоруу гур гур дуугарч чухамхvv тэр дуунд хєтлєгдєх мэт хошуурсан цуваа яг нэгэн хэмээр дэвэн дэвэн урагшлах ажгуу. Шувууд нутагтаа хоргодож, тэртээ алс руу арга буюу нисан одох нь оровтор.
Хорлоогийн хоёр нvд дvvрэн нулимстай, дух нь асгарах шахуу хєлстэй. Тэрбээр надад:
- Болдоо, би чамд, энэ шувуудад ч хайртай шvv! хэмээн шивнэлээ.
- Хэрвээ намайг vхчихвэл нутагт минь аваачиж оршуулаарай. Тэндээ би энэ шувууд шиг хоргодоод байдаг юм шvv гэлээ. Хуруунууд хар аяндаа хуурын чавхдас дээгvvр гvйв. Хуур єгvvлрvvн:
- Тийм гэгээн сайхан нутгаа дахин дахин vзэж байхын тулд vхэж болдоггvй юм. Vхнэ гэдэг чинь санааных. Vхэхгvйн тулд хамгийн чухал нь амьдралаас уйдахгvй бай. Тэгсэн цагт чи амьдарсаар байх болно. Хуурын эл єгvvлэжмийг мєнєєхєн хайнгад эмч, сувилагч нарын нэг нь мэдэрсэн бололтой Хорлоогийн духан дээр гараа тавьж:
- Vхэхгvй ээ охин минь. Хєєрхєн улаахан охиноо тэврээд харина гэв. Хорлоогийн нvvрэнд инээмсэглэл гэрэлтэв. Гэвч нvvрэнд нь гайхшрал тодорч:
- Охин гэв vv? хэмээлээ.
- Тийм ээ охин! гэж эмч их л итгэлтэй дуурарав. Хорлоо дахин ёолж, атиралдаж эхэллээ. Би ч хуураа шvvрч авлаа. Хуур єгvvлрvvн:
"Зуны дэлгэр сайхан єглєє. Эртэч болжморууд шулганан жиргэлднэм. Тэр жиргээн лvгээ ижил бяцхан охин чухам юу єгvvлж буй нь эс мэдэгдэвч ганганан дуулах нь єхєєрдєм юм аа. Хэрвээ энэ болжмор, эл охин vгvй бол єглєє чухамдаа єглєє биш байхсан!"
Хуур чинагш юун єгvvлж буйг мэдэрч чадсангvй. Хvvхдийн толгой цухуйлаа. Миний нvдийг хараа сохлом час улаан гэрэл халхлах шиг боллоо. Би єєрийн эрхгvй хуураа алдаж тvр тархийн унах чимээнтэй хvvхэд часхийн бархирах дуун хослохыг л бvvр тvvрхэн мэдэрсэн.

Нэг мэдэхэд эмч сувилагчид надад хєвєнд шингээсэн ямар нэгэн хурц vнэртэй юм vнэртvvлж, нэг нь гарын бугалганд тариа хийлээ. Би ухаан алджээ. Нэг эрэгтэй хvн:
- Муу эр юм! гээд инээх сонсогдов. Орчиндоо нvд гvйлгэн харвал Хорлоо мєнєєхєн орон дээрээ хамаг биенийх нь тэнхээ тамир алдарсан янзтай хэвтэж байв.
Хvvхдийг єлгийдож аваад явсан хэрэг байлгvй, алга. Эмч надад:
- Та охинтой болсон. Одоо явж болно. Таны хуурын аялгуу ханийг чинь амаржихад их хэрэг болсон шvv. Та хоёр байтугай хорин эхнэртэй ч бай над хамаагvй. Харин бvсгvй хvн яаж тєдгийг, хvний бvсгvй хань эр хvнээс хэдэн хувь илvv зовлон эдэлдгийг та нvдээрээ vзэж, тэрхнийг тэсвэрлэж чадалгvй ухаан алдаж хєглєлєє. Харьж наад ємдєє хатаа! гээд инээд алдахад бусад нь ч дагалдав.
Хорлоо ч тэрхэндээ жуумалзахыг би зэрвэс ажигласан. Эмнэлгээс би хуураа тэвэрсээр Туяагийнд очлоо. Оюутны байр руу зvглэлтэй биш дээ. Оронгуут л Туяа дуун алдаж:
- Яасан бэ? гэв.
- Амаржсаа.
- Яамай даа, хvv юу хvvхэн vv?
- Охин! ... Энэ vгийг сонсоод сэрсэн юм шиг часхийн уйлахад Туяа гvйж очиж аваад:
- Миний хvv охин дvvтэй болсон байна шvv дээ! гэлээ. Туяа надад хоол цай хийж єгєєд:
- Тvр ч болсон хэвтэж амар даа хєо. Дараа нь чамайг бишгvй дээ нэг ажил хvлээж байгаа! гэв.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 7:20 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Vнэхээр дугхийгээд босоход хvvхдийн угаагаагvй даавуу євєртєлчихсєн байлаа. Би чинь шарласан хэсгийг нь бараг хайчлаад авчихам арилж єгдєггvй хvvхдийн даавуу живх байтугай, муу ээжийнхээ буянд нусны алчууруу угааж vзээгvй хvн шvv дээ.
Гэвч нялх биетэй Туяагаа усанд гарыг нь дvрvvлж байлтай биш. Угаах ч яахав, гарын хvч тvрээд болгочихож л байгаа юм. Индvvднэ гэдэг бvvр тvвэгтэй. Даавууны vнэр хамар руу цоргиод ирэхийн цагт тун чиг явдалтай даа. Ийнхvv угаалга, индvvдлэгийн залхуутай боловч цаанаа хvvгийнхээ тєлєє юм болохоор сэтгэлд єег ажил хийхийн зэрэгцээ Хорлоо охин хоёрыг эргэж тойрохоор єглєє оройд гvйдэг байлаа.

Надад мєнгє тєгрєгсєх юм байх биш муу Туяагаа л холгоно. Тэр минь охинд єлгий хvртэл авхуулав. Ядрахад яр гэгчээр миний хєглєснийг яана. Бvтэлгvй золиг бvстэй хvvхдийн єлгий авчихсан байгаа юм. Туяа намайг анх удаа зэмлэж, солиод єгєєч гэж худалдагчаас нь гуй гэв.
Гэр орны тулга тойрсон ажил борви бохисхийхгvй мєртєє хvний нvдэнд барин тавин харагдах юмгvй ажил ийнхvv vргэлжилж байтал Хорлоо охин хоёр эмнэлгээс гарах боллоо. Маргааш гарна гэж байхад Туяа:
- Тэр хоёр оюутны байранд очно гэхээс vнэхээр яс минь янгинаж байна. Нялх амьтан яаж тэр олон хvний бужигнаан дунд байх юм. Ядахдаа ханиад нусгай салахгvй байгаа даа. Нялх биетэй Хорлоо ч ямар сайн байхав. Удахгvй шалгалт шvvлэг гээд гvйх болно. Охиныг хэн харах юм? гэлээ.
- Тэгээд?
- Юу тэгээд гэж, тэр охин ахтай хvн ах дээрээ, аавтай хvн аав дээрээ ирж болдог юм байгаа биз дээ?
- Бурхан минь, чи чинь арай? ...
- Тийм ээ, тэр хоёрыг нааш нь аваад ир. Болохгvй нь юу байгаа юм?
- Хорлоо зєвшєєрєхгvй бол яахав?
- Тэрнийг би мэдэхгvй. Гэхдээ чи яриад vз л дээ. Ямар насан туршдаа хамт бай гэж байгаа биш. Шалгалт энэ тэрээ єгч дуустал, биеэ тэнхэртэл, охиноо жаахан торнитол хэн хэндээ дэм болъё л гэж бодсон юм. Хорлоо зун охинтойгоо нутагтаа очиж таарна. Ээж аав нь залуухан улс билээ, намар охиныг аваад vлдэх байлгvй. Нэгэнт л нэр цус холбогдсоных энэ хоёр хvvхэд уг нь ойрхон, бие биенээ мэддэг байвал зvгээр юмсан гээд Туяагийн хоолой зангирсхийж буруу харлаа.
Хорлоо юу гэх бол? Тэгж ярина гэдэг доог тохуу хийж байгаа юм шиг санагдаж болох бус уу? Би гэж дандаа ацан шалаанд орж явах ямар гээчийн vйлтэй хvн бэ? Гэвч Хорлоод хэлэхээс л єєр аргагvй. Хорлоо миний яриа буюу Туяагийн бодлыг дуустал сонсоод баахан бодлогширч суулаа. Мэдээж сэтгэлд нь олон юм эргэлдэж байгаа. Би тvvний оронд байсан бол тэгэх л байсан.
Туяа бол тvvний найз нєхєр бус. Атгагхан хvнд бол єрєєсєн нvдээрээ ч харамгvй єрсєлдєгч нь. Бvрэн эс гэхэд тийм бодлын зах зух нь Хорлоогийн сэтгэлд байж л таарах. Удаан бодлогширч суусны эцэст Хорлоо:
- Тэгье дээ. Хvний сайхан сэтгэл рvv ус цацаад яахав гэлээ. Миний дотор палхийлээ. Би Хорлоог ингэж хэлнэ чинээ санаагvй. Ерєєс энэ хоёр бvсгvйн учир, ухааныг гvйцэж чадахгvй бололтой юм. єєр зуураа уулзалдаагvй мєртєє vгссэн юм шиг санаа нь нийлнэ. Бvсгvй хvний сэтгэлийг утаснаас адилхан хєг эгшиг дуурсдаг юм болов уу? Эсвэл адилхан эр зориг, ижилхэн заль мэхтэй байдаг байж болох.
Маргааш нь Хорлоо эмнэлгээс гарч vнэхээр Туяагийнд очсон. Аймаар бєгєєд гайхмаар байсан гэхэд эргэлзэх юмгvй биз дээ. Хоёр хvvхэн буйдан дээр зэрэгцэж суугаад хvvхдээ хєхvvлэх л юм. Хvvхдvvдээ хэнтэй адилхныг ярилцах л юм. Тэгэхдээ хоорондоо адилхан гэдэгтэй огтхон ч зєрєлдсєнгvй. Нээрээ ч нэг мєчрийн хоёр алим шиг бандгар улаан амьтад. Харин би л гэж хуруу гар чичирч, байх суух газраа олохгvй сандарсан нэгэн.
Оройн хоолны дараа Туяа шvvгээнээс нэгэн лонх архи гаргаж ирээд жижиг мєнгєн аяганд мэлтэртэл дvvргэж хадган дээр тавиад:
- За аа аав минь хvv охин хоёртоо нэг хайрла! гэлээ.
Бурхан минь! Бас л нэг санаандгvй явдал. Хєндлєнгийн харахад миний нvvр чавга, хоёр нvд орой дээрээ гарсан харагдаж байх. Сандарч, салгалсандаа архины бараг талыг нь цалигааж орхилоо. Хорлоо:
- Болдоо минь тэгэх л ёстой юм чинь сандраад яахав. Сайн бод, тэгээд сонгосон нэрээ хvv охин хоёрынхоо баруун чихэнд шивнээд хэл. Туяа:
- жаахан тулгамдуулчихав уу даа? Сайн бод, ах дvv хоёр нэр нь ойролцоо бас утга билэгдэл нэгтэй байвал зvгээрсэн гэлээ.
Ийм vед надад хуурнаас єєр хэн туслахсан билээ? Тэр л шидэт аялгуугаараа надад туслаж чадна. Би єєрийн мэдэлгvй аяга хадгийг ширээнд тавиад хуураа шvvрч авлаа. Хуур маань ойр надад гаргаагvй баясгалантай аялгуу асгаруулж эхлэв. Миний амьгvй бурхан болсон морин хуур хєгжим ийнхvv хоёр бяцхан vрд минь орчлон ертєнцийн хvмvvн тєрєлхтєний дунд нэгэн насаар тээж явах, vр удамдаа vлдээх нэр хайрлахаар надтай л адилхан сэтгэл догдлон байх мэт.
Хуурын аялгуу надад хvмvvний хамгийн чимэгтэй, хамгийн утга тєгєлдєр нэрс дэс дэсээр нь уншиж єгч байгааг Хорлоо, Туяа хоёр бол мэдрэхгvй байгаа. Бєх амлах гэж буй аварга мэт нэрс сонсон байтал Сэргэлэн хэмээх нэрэн дээр охин часхийн уйлав. Би чухам тэр нэрийг тогтоож авлаа. Ахад нь нэр сонгон хуурдсаар байлаа. Хуур баягалантайяа хvнгэнэнэм. Эр хvний нэр хvнд гэдэг vнэн бололтой. Гэтэл Онор хэмээх нэр хуур маань надад єгvvлэхvй хvv тэрхэндээ мурчигнах нь тэр.
Хvv охин хоёр чингэж нэртэй болов. Хоёр ээж их л баяртай, хvvхдvvдээ нэрсээр нь дуудаж намайг нэг их шидтэн адил бишрэнгvй ширтэж авай. Тэдний нvднээ талимаарч буй гvн их хайрыг би дармал vсгийн бичээс мэт тєвєггvйхэн уншиж байлаа.
Гэвч энэ бvхний чинад, эцсийн бvлэгт юун болж тєгсєх вэ гэдэг тун бvрхэг, ерєєс энэ таван хvний хойчийн хувь заяа хэрхэн тєгсєхийг хэлэлхэд бэрх. Хэдvvлээ юу ярихаа мэдэхгvй хэсэг суув. Хэн хэнээсээ цэрвэж ичингvйрсэн ч шиг. Хоёр хvvхэд л юу ч мэдэхгvй нэгэн орноо зэрэгцэн нойрсоно. Тэд бид хоёрын хувь заяаг та нар л мэднэ гэх шиг амгалал. Гэхдээ тэдний хувь заяаны ачааны vлэмж хvндийг vvрэх учиртайгаа би мэдэрч байв. Чингэж суутал хар нялхаасаа хал vзэж, халуун чулуу долоон бяцхан оюун ухаанаа амьдралын тєлєєх тэмцэлд зольж явсны хувьд Туяа:
- Бид гурав ямар ч гэсэн Онон, Сэргэлэн хоёроор хvн хийх учиртай. Энэ хоёр нялх амьтанд ямар ч буруу vгvй шиг чухамдаа бол бид гуравт ч буруу байхгvй. Vйлийн vлгэр ч гэхvv хайр сэтгэл гээч юм л биднийг нvдэнд vзэгдэж, гарт баригдахгvй утсаар холбочихсон. Тэр утсыг хvчээр таслах гэж оролдоод яах юм. Би ингэж л боддог гэв.
Яагаад ч юм би лонхтой архинаас нэг аягыг ууж орхив. Амьдралдаа анх удаа єєрєє єєртєє архи хундагалж, тvvнийг ёроолыг нь гартал ууж байгаа нь энэ.
"Бурхан минь, ингээд архинд орчих юм биш биз?" хэмээн зvрх шимшрэв. Уусан архи тєдхєон ходоодонд халуу дvvгvvлж, толгой дvvрэгнvvлж эхлэв. Гэтэл Хорлоо єгvvлрvvн:
- Туяагийн хэлснийг би буруу гэж хэлэхгvй. Одоо бид хоёр нэг эрд сэтгэлээ єгсєн хоёр эм биш ах дvv хоёрын ээж. Тэгээд ч би энд ирэхийг зєвшєєрсєн юм. Гэхдээ цаашдаа яах вэ? гэсэн асуулт хэн хэнийг маань зовоож байгаа. Бид нэг нь нєгєєгєєрєє дутахгvй байж болох юм. Гэвч энэ хvvхдvvд нэг юмны хоёр тал шиг амьтад. Явж явж Туяа бид хоёр бvсгvй улс. Зvv хаашаа утас тийшээ гэгчээр Болдын аясыг дагана. Миний хувьд бол Болдод аав маань хуншгvй зан гаргасан болохоор нvvрийг нь эгц харахаас ч айж л яваа. Гэвч би гэртээ хэзээ ч харилгvй хаа ч юм шингэж чадна. Надад тийм хvч, зориг байгаа. Харин хvvгээ эцгээс нь салгаж чадахгvй. Гэтэл Туяа бас тийм. Тэгж хэлэх эрхтэй. Хvний хvvр халуун гэгчээр тал засч байгаа юм биш шvv. Тэгэхээр энэ асуудлыг хэн шийдэх юм? Болд, ганцхан Болд! гэв.
Энэ vг миний толгой руу сvхээр цохих мэт боллоо. Би єєрийн эрхгvй салаглсан гараар vсээ базлав. Бурхан минь надад туслаач. Би юу хэлж, юу хийх ёстой юм бэ? Энэ удаад хур чинь надад тусалж чадахгvй гэдгийг би мэдсээр хирнээ сурсан юмыг сураар боож чадахгvй гэгчээр тvvнийгээ л бариад авсан байлаа. Хуур маань хоолой нь чичрэгнэсэн хvн шиг дуугарч эхлэв. Хоёрхон чавхдастай энэ хєгжимд ямар их гуниг золвон батнам гэлтэй. Хуур уйлж, хуураа дагаад би уйлж байлаа. Хорвоогийн амьдрал хуурын энэ хоёрхон чавхдасанд багтдаг юм бол би ч бас тэнд єєрийн орон зайтай байж таарах. Тэр орон зай альхан хэсэгт нь байнам бэ? Хvмvvний орчлонгийн жаргал зовлонгийн аль талд нь миний гэрэл болоод сvvдэр оршном бол? Хуур намайг чингэж хvмvvжvvлсэн ажгуу.
Би санаж бодсоноо хvнд vгээр хэлж сураагvй, хуурынхаа аялгуугаар єгvvлж чадах бєлгєє. Гэвч энэ удаад хуурын маань ч юм уу, миний єєрийн хэр боломж vл хvрэлцнэм. Хуур бид хоёр хоёул уйлж суунам. Зэрвэс харахад Хорлоо, Туяа хоёр л уйлнам.
Гэтэл хуур "Асгаруулан чиг уйлаад яахав дээ, амар болоод мэнд л суувал уулзана шvv дээ" гэв. Энэ бол хєєрхий минь аргадах тєдий юм гэдгийг би мэдэрч байлаа. Туяа:
- Болдоо минь болиоч дээ! гэв. Тийм ээ, би хуур хэмээх эл хєгжмийг шаналаах учиргvй. Аав минь бол хуур жаргаасан хvн. Би хэзээ ч тvvний энд хvрэхгvй хvн юм. Хэзээ ч шvv. Миний сэтгэл бодрол бvрмєсон эзэнгvйрчээ. Би шилтэй архинаас дахин нэг аягыг хєнтрєов. Энэ удаад Хорлоо:
- Болдоо минь болиоч дээ! хэмээн дуу алдлаа. Гэрт нам гvм боллоо. Зєвхєн энэ гэрт ч бус орчлон ертєнц бvхэлдээ нам жим болсон мэт. Би дэргэд тавьсан хуураа тэмтчин байж аваад:
- Бид хоёр vхэж ээ! хэмээн хэлснээ л сананам. Тэгэхэд хэн нэг хvн " Болд vхнэ vv болохоос хуур хэзээ ч vхэхгvй!" хэмээн хэлээд єгсєн ч болоосой!


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.26.06 7:33 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Тэр єдрийн явдлаас хойш бид гурвын хооронд дахин тийм яриа єpнєсєнгvй. Би хоёр хvvхдийнхээ даавууг угаадгаараа угааж, Хорлоо хичээлдээ явж тэр хооронд Туяа Сэргэлэнг хєхєєрєє тэжээнэ. Хоёрын хоёр хvvхэд vлгvvлэх тул угаас турьхан Туяа бvvр нvднээс гарам турж эцэх болов. Хоёр хvvхэд зэрэг ориллоо гэхэд Онорийг л тvрvvлж авах жишээтэй. Мєнгє тєгрєгийн тухайд бол бид гурав нэг их дутагдаж гачигдах нь vгvй. Хорлоо баян Жигмэд гуайн буянд бэл бэнчин сайтай. Гэрээс нь бараг долоо хоног тутамд мєнгє ирнэ.

Туяагийн аав ч бага сага юм нэмэрлэх. Би л гэж нэг тэжээврийн хурга. Сэтгэл зововч зовлоо гээд яах. Ажил олж хийе гэхэд бичиг баримт юу ч vгvй. Тэр тухайгаа Хорлоо, Туяа хоёрт учирлахуй "Юу боловч хvvхдvvд жаахан торниг" гэх.
Мал удах тусам ижилсдэг, хvн удах тусам уйддаг гэсэн vг нэг их баталгаатай vнэн биш бололтой юм. Хорлоо, Туяа хоёр єдєр хоног єнгєрєх тусам бие биедээ дасч, єєр зуураа муухан тєрєл эгч дvv хоёроос дотно элгэмсvv болж байлаа. Тэдэнд хэн хэнээсээ нууж хаах юм гэж байхгvй болжээ.
Хамгийн гол нь тэд хайр сэтгэлдээ адилхан vнэнч, vр хvvхэддээ амин хайртай хvvхнvvд юм. Ямартаа л гaл зуухны єрєєнд хоол хийх зуураа "Яадаг юм, нэг нєхєртэй хоёр эхнэр байдаг л юм гэсэн. Нууц амраг энэ тэр гэж хэлvvлж явснаас л дээр" хэмээн шивнэлдэхийг нь би сонсов гэж.
Би нэг бол хvн атаархам азтан, эсвэл бусдын элэг доог болом амьтан. Тэр хоёр сайхан хvvхэн унаж vхээд байхаар сайхан эр би биш. Хорлоогийн байрны нэг хvvхэн:
- Муугаа мэдэхгvй завхай ийм амьтнаас хагацаж чаддаггvй Хорлоо гэж ёстой нэг чєтгєрт ховсдуулсан хvvхэн гэж загнасан нь угтаа бол голыг нь олоод хэлчихсэн vг. Би бодсоон, бодох бодохдоо хоёр хvvхнийг орхиод толгой хандсан зvгтээ арилж єгье гэж. Гэвч чадахгvй юм билээ. Хоёр хvvхэд, хоёр хvvхэндээ хоргодохын цаагуур хоргодно.
Намайг хоёр хvvхний дунд жаргаж яваа эр гэвэл нvгэл. Над мэт эрийг хоёр ард тvмэн гутал нь хавчсан юмуу, хоёр эхнэртэй юм уу гэж байхтар онож хэлсэн байгаа юм. Ядахдаа л тэр хоёрыгоо би vнсчихэж чаддаггvй хvн шvv дээ. Миний энэ эмгэнэлт хувь заяаны тухай ганцхан хуур маань л єгvvлж чадна.
Сонсож, мэдэрч гэмээнэ тэр шvv дээ. Тэгээд би савхийвэл хуураа барьж авах. Хорлоо, Туяа хоёр ч тэрэнд минь дуртай. Хэрвээ Туяа надад хуур авч тавиагvй бол яах ч хvн байсан юм? Нэг удаа хуур маань надад єгvvлрvvн: "Чиний хувь заяа чинийх болохоос биш хvнийх бус. Хувь заяандаа эзэн байя гэвэл чи бусдаас ялгарах юмтай байх нь мон!" Хуур бид хоёрын эл хvvрнэлд vнэн болоод худлын аль аль нь оршиж буй.
Надад хуурын хоёр чавхдас шиг хvvхэд ингэж хэлэх нь хэтэрхий цvvлс. Надад мєн л хуурын хоёр чавхдас лугаа адил хvvхэн байхад чингэж бодогдох нь дэндvv мунхагийнх. Бидний аж тєрєл, ахуй сэтгэл ийм байв. Гэвч байгаль дэлхий єєрийнхєє жам ёсноос vл гажих бєлгєє. Хаврын сvvл сарын дэлгэр наран тоонож, таримал моддын мєчир гологлон ногоороод, хvмvvсийн хувцас нимгэн, царай цолгин болжээ.
Сайхан мєрєєдєл мэт єдєр шєнvvд ээлжлэн хєвєрч авай. Гэтэл нэг єдєр нvvр ил гаргаж, нvд нээх аргагvй шороон шуурга шуурч бид гэрээс гарч чадахгvй суутал тэр шуурган мэт хvчтэй нударгаар vvд балбахад очиж онгойлгосоос бурхан минь шороо тоосонд халтартсан нvvртэй бараан дээрээ бараан царайлсан Жигмэд гуай оюутны байрны нэг бvсгvйтэй хамт зогсож байх нь тэр.
Намайг сандарсандаа бяцхан ухрахад тэр vг дуу ч vгvй дэргэдvvр шууд дайран орж явчихав. Оюутан хvvхэн ч "Хохь чинь!" гэх шиг ширэв татлаа. Би тэдний араас орж чадсангvй. Шороон шуурга яг л євлийн зудных лугаа адил исгэрнэм. Би vvдний гонхонд шуурганаас хоргодон зогсов. Гэрт юун болж буйг хэн мэдлээ.
Ямартаа ч сайнаар тєсєєлєх бодрол эс ургах ажгуу. Нилээд удсаны дараа Туяа гарч ирээд харанхуй буланд зогсоо намайг vзээд:
- Орооч, даарчихлаа! гэв.
- Би айгаад байна.
- Юунаас?
- Юм бvгдээс. Чамаас ч ...
- Юунаас нь айдаг юм. Чи ямар энэ Жигмэд гэдэг айлд байгаа биш. Миний гэр орон бол чинийх. Би л чамайг энэ хvнд хєєлгєж туулгахгvй. Алив гэртээ оръё. Зочид ирчихээд байхад гэрийн эзэн ингэж зогсдог юм уу? гээд гараас гуд татлаа.
Гэрт ороод би Туяагийн орны хєлд цомцойн суулаа. Хорлоо уйлчихсан суухыг бодоход би гадаа нилээд удаан зогсчихсон хэрэг байх нь. Жигмэд гуай гаансаа vлгэн шал ширтэж суунам. Туяа Хорлоогоос Сэргэлэнг аваад цаад єрєє рvv орлоо. Одоо л жинхэнэ халуун юм болно доо гэж айсан уу яасан, мєнєєх газарчилж ирсэн оюутан хvvхэн ч гараад явчихлаа. Нам гvм боллоо.
Санаа дагаад тэр болохоос биш гадаа шороон шуурга цонх балбаж галав юулах нь vv гэлтэй юм болж байгаа. Бид гурвын хэн хэн маань юу хэлж ярихаа мэдэхгvй хэсэг суув. Хожим сонсвол Жигмэд гуай орж ирvvтээ Хорлоод "Завхай хvvхний угаадас горьдож, бєгсийг нь долоосон золбин гичий!" гэж хэлсэн юм билээ. Тэр л vгэнд гоморхсон Хорлоо шуг шуг уйлсаар байлаа. Гэтэл Жигмэд гуай:
- За за, юу гэж усан нvдлээд байгаа юм! Наад нэг хар юм шигээ эхийнхээ толгойг залгичихаа юу чи! хэмээн Хорлоог зандарлаа. Туяа цаад орооноос гарч ирээд:
- Жигмэд гуай минь дуугаа аяд. Бидний гурван хар толгой бол яахав. Ямар ч гэмгvй хоёр нялх амьтадн битгий гай чир. Нутгийнхан чинь таныг омог шартай хvн л гэлцэх юм билээ. Гэвч бидний энэ муу ядуу орон гэр таны тэр омгоо овойлгож, шараа сагсайлгаж явдаг нутаг чинь биш шvv! гэлээ.
Туяагийн эл vгэнд бид цєм давхийв. Тэр шавилхан бvсгvйн хаана нь ийм их эр зориг багтнам бэ?
Би Туяаг vнэхээр бахархав. Буян амалж бурхан бvтээсэн ч би л лав ингэж хэлж чадахгvй. Гэтэл Хорлоо:
- Тийм шvv аав аа. Энэ охины хэлдэг мон. Учраа гаргаад ярилцчих юмыг уураар шийднэ гэвэл дэндvv тэнэг юм болно гэлээ. Жигмэд гуай дав дээр vг унагасангvй. Туяагийн vг тvvний зvрхэнд шар ус хуруулсан хэрэг биз. Мєнєєх л гаансаа vлгэсээр суунам. Тvvний хєхєлбий царай улам хєгзгєр болжээ.
Би бол нонж дорой хvн. Гэвч тvvнд энэ орчлон ертєнцийн эрээн бараан амьдралд хандаж ийм vед нэг ч болов vг хэлэх учиртайг мэдэрнэм. Харин юугаа, юу гэж єгvvлэхсэн билээ? Уг нь гоморхол, хорсол зvрхэнд минь багтаж ядан оволзож байна. Би чаддагаар нь хуураа шvvрч авлаа. Хуур єгvvлрvvн:
Жигмэд гуай Болдын хуурыг гаслан бархиртал нь бялба дэвсэж орхиод гадагш харайн гарлаа. Тэгэхэд Болдын ээжийн бор гэр бариастай байсан юм. Тэрбээр гэрээс гарч ирээд "Хєєе, Балжир чавганц чи гараад ир! Чурс чинь миний буянаар гараа угаачихсан болохоор нvvрийг минь харах хэцvv байна уу?" хэмээн хашгирав.
Алин хэзээний нєгєє ертєнц рvv одсон хvнийг тийн омогдсон хэрэг шvv дээ. Чухам энэ л vг Болдын нуруу руу хутга шаах мэт болж тэрбээр харцганд хєєгдсєн болжмор шиг бууцны хол рvv зугтсан юм аа. Жигмэд гэдэг чинь ийм хvн!
Энэ бол хуураар дамжуулан миний єгvvлж буй vг. Харин бусад хvмvvс тvvнийг мэдэрсэн эсэхийг мэдэхгvй.
Миний хєлс нулимс хоёр сад тавьжээ. Хэл аргам ам хатна. Бvх бие бємбєлзєн чичрээд сандал дээр арайхан нэг юм тогтож авай. Туяа Хорлоо хоёр намайг аргадан тайтгаруулахыг аль байдгаараа оролдохын сацуу єєрсдєє бас асгартал уйлнам. Миний зовлонг зєнгєєрєє мэдэрсэн ч vv, аавыгаа ємєєрсєн ч vv хоёр vр минь цаад ороонд дуу дуугаа авалцан уйлнам. Жигмэд гуай:
- єлєгчингvvд минь цаад бэлтрэгнvvдийн чинь элэг хатчихлаа! гэв. Би энэ удаад харин тэсч чадсангvй:
- Миний бэлтрэгнvvд улина уу, хуцна уу хотны банхарт падгvй! гэж орхилоо. Энэ бол би єєрийнхоо амаар, єєрийнхоо эр зоригоор хэлсэн vг юм. Хорлоо Туяа хоёр цаад єрєє рvv орж хvvхдvvдээ тэвдсэндээ ч vv хоёр хvvхдээ сольчихсоныг нь би зэрвэс ажигласан юм. Энэ зуурт шороон шуурга намдсан бололтой. Жигмэд гуай гаансаа vлгэсээр суунам. Тэрбээр гутлынхаа тvрийн дээр сэтгvvрээрээ ямар нэгнийг зуран бодлогоширно. Тэгээд орж ирэхэд нь л аягалж єгсєн болов уу хvйтэн хар цайг залгилж орхиод:
- За би ч явъя даа. Уг нь чамайг хvvхэдтэй чинь аваад буцъя гэж бодсон юм. Гэвч би охингvй болжээ. Тиймээс хойш энэ ороолонгийн оронд юугаа хийхэв, маргааш буцна аа. Энд нэг хэсэгтээ чамд хvрэлцэх юм бий. Vртэй хvний гол тасрах биш, сvvлчийн удаа боловч байгаагаа тэмтрэе! гээд Хорлоо руу богц шиг том тvрийвч шидээд босч vvд рvv явснаа:
- Чи хє Лувсан зайран гэж сонссон байх аа! гэж надад хэлэв. Манай зэргэлдээ суманд Лувсан зайран гэж тийм нэг хараалч боо байдаг гэж би дуулсан юм. Хорлоо:
- Аав аа! хэмээн дуу алдсан боловч тэрбээр эргэж ч харалгvй гараад явчихлаа.
Чулуу шиг хvн юм аа! Тийм явдал бол, тийм vг яриа сонссоны дараа бидний хэн хэнд маань хvнд хэцvv байлаа. єєрсдєє буруутай юм шиг нvvр нvvрээ эгцлэн харж чадахгvй хэсэг суув. Гадаа шуурга салхин намдаад чив чимээгvй. Тэнгэрийн муухай арилдаг нь тэр юм.
Би олон юм бодож суув. Жигмэд гуайг vзсэнээс болоод нутаг орноо санах ч шиг. Хvн шиг хvнтэй учирсан бол ядахдаа муу гэр орон, анд нєхдийнхєє тухай хэл vг сонсохсон. Муу бор гэргийг Ганхvv татаж авсан л байдаг байгаа даа. Ер нь нутаг руугаа яаж ийгээд нэг явах хэрэгтэй юм. Туяа энэ байшинг тvрээсэлж суусан хугацаа дуусч байгаа юм гэсэн, энэ олон ам бvлийг гадаа суулгалтай биш. Миний зvгээс юун тvрvvнд хийж чадах юм энэ л байлаа. Энэ тухайгаа хэлвэл Хорлоо:
- Тэгж чирэгдэл удаад яахав. Энэ тvрийвчинд наанадаж ганц хоёр сая тєгрєг байгаа байлгvй. Эндээ л учраа олцгооё гэлээ. Туяа жаахан бодож сууснаа:
- Болдоогийн тэгж хэлэх ч аргагvй. Сиймхий ч болсон гэр минь гэгчээр аав ээжийнхээ гал голомтыг vрэн таран болчихоос ємнє татаж авъя гэж бодолгvй яахав. Хvvхдvvд ч овоо болчихлоо, яваад ир л дээ гэв.
Vvнээс хэд хоногийн дараа би нутаг руугаа зорив. Тэндээс гараад удаагvй боловч, тэнд очиход тосоод явах ээж, тvшээд авах ахан дvvс vгvй ч нутаг орондоо очно гэдэг сайхан юм аа. Замын турш нутгийнхаа уул усыг бодож явлаа. Хорлоо бvх л зардлыг минь даасан. Хvн байна даа, Ганхvvгийндээ бэлэг сэлттэй яваа. Жигмэд гуайн тэр тvрvvвчинд дєрвєн сая тєгрєг байсан юм билээ. Ганхvvгийнхэн намайг их холын хvндтэй зочин мэт угтаж гэрийн эзэдтэй шєнє дєл єнгєртєл хуучлав. Тэд миний хоёр эхнэрээ хэрхэн амаржуулсан тvvхийг сонсоод элгээ хєштєл хєхролдож, Сувд "Чи ч зууны манлай эцэг юм аа!" гэхэд Ганхvv:
- Дуугvй хvний юу нойтон гэдэг билээ? гээд хєхєрсєн. Гэхдээ миний эл паян ойр мєддєє нутгаар нэг тарахгvй гэдэгт би бат итгэлтэй байлаа. Ганхvv Сувд хоёр хадан хайрцаг шиг залуус. Vгvй ер нь тарсан байлаа гээд ч яалаа. Алтан нарыг алгаар хаах биш. Харин Сувд, Хорлоо, Туяа хоёрын харьцааны тухай сонсоод:
- Ямар гоё хvvхнvvд бэ? Ийм сайхан амьтдын хэн хэнийг нь орхиж чадахгvй байгаа чиний зєв юм аа! хэмээн дуу алдсан. Тvvний нvдэнд нулимс мэлтэрч:
- Би бол яасан ч тэгж чадахгvй байх аа. Ухаан гэдэг бvхнийг ялагч зэвсэг юм даа гэв. Харин Ганхvv:
- Болдоо минь цаашид яадаг шvv юм бол доо. Амьдрал гэдэг урт, тэр хvvхнvvд байнга тийм байж чадаа ч vv, vгvй ч vv? Vгvй тал нь л дийлнэ гэж бод! хэмээн сануулахад Сувд:
- За аа чи юунд дандаа юм бvгдэд цагдаагийн муу санаа гаргаж байдаг юм. Тийм ухаантай сайхан хvмvvс яалаа гэж эв эвдрэлцэх юм. Манай Болдоо ч азтай эр юм аа. Чи л гэхэд адсага шиг ааштай ганц намайг яая гэж яваа биз дээ? гэлээ.
Манай Сувд адсага шиг ч хvн биш ээ. Тvvнд нульт хєєрхєн ааш энэрэн хайрлах сэтгэл, хэрсvv ухаан бvгд буй. Бvvр аравдугаар ангид байхдаа л ангийнхаа охидын сор болж явсан. Энэ Ганхvv золигийн тогооны хvн болчихоогvй бол хол явах бvсгvйсэн. Гэвч тэдний амьдрал тэгш сайхан байгаа нь Сувдын хvч. Ямар ажил vйлгvйдээ л манай муу бор гэрийг авчруулж барааны байшиндаа бємбийтєл хураачихсан байхав. Vvнд Ганхvvгийн нэг их хуруу нэмсэн нь юу л бол.


Тєгсєв


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.28.06 10:38 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
Энэ гоё зохиол байгаа биз?


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.29.06 9:10 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.07.06 12:07 pm
Posts: 1
sonirholtoi yum bna. gehdee ingeed duuschihaj bgaa yum uu?


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.31.06 11:07 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн

Joined: Mar.31.06 6:00 pm
Posts: 183
Location: "Чанартай бичлэг, Бидний Зорилго"
davgui shuu! ^ ^ Boldoo ch heterhii uilanhai er yumaa.. tsaashdaa ch ter haraaltai haraalgui neleed zovoh baihdaa....hoorhii

_________________
Gaihamshgyg huleeh hereggui


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.31.06 4:02 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4711
Дажгүй зохиол байна. Ахиад гоё зохиол бичиж оруулаарай :hi:

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.01.06 10:03 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.11.03 2:15 am
Posts: 456
энэ гоё зохиолыг олж уншаад л самбарт оруулая гэж бодогдсон. Энэ зохиолыг эхэндээ би дуусаагvй, дутуу байна гэж бодож байсан ч сvvлд эргээд бодоход бvрэн дууссан байжээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.18.07 5:21 am 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Sep.09.06 4:17 am
Posts: 73
Location: at home
goe zohiol oruulsand chadraa-d bayarlalaa :wd: ..hen heniih n ireedui n jaahan burheg duuschihiimaa tsaash n unshmaar bnaa gesen hehe :razz:

_________________
i feel great like i should


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.07.07 5:02 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Nov.09.06 11:42 am
Posts: 30
Location: Ulaanbaatar
dajgui zohiol bna. Chamd amjilt husii


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.10.07 10:59 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Goyo zoxiol bnaa. Unshix tusam l tsaanaa gun utga aguulax shig.

Tsaashdaa yax n burxeg l bx yostoi yum bn aa. Uuruur yaj ch duusgax yum bilee. :??: :??: :??:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: May.04.07 8:03 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Mar.05.07 7:41 pm
Posts: 64
Ene zohiol chini tsaasha urgeljleltei bdag shig sanagdaad bnaaa, urid ni halit unshij bsiin, 2 huuhed ni hoorondoo hairtai bolj molood bh shig bsanshd, eswel bi oor zohioltoi anduuraad bgaan bolow uu :??:

_________________
^^~~^^


Top
   
 Post subject:
PostPosted: May.08.07 4:05 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
Ih taalagdlaa go zohiol baina :wd:

_________________
Life is magic!


Top
   
 Post subject:
PostPosted: May.09.07 10:15 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Jun.03.03 8:13 pm
Posts: 583
Сайн бичсэн байна шүү :wd:

_________________
Амьдрал сайхаан.


Last edited by Guamaral on May.10.07 10:56 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.09.07 3:31 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Тун дажгүй шүүүү :wd: . Надад ч бас их таалагдлаа. Баярлалаа Чадраа :hi:

_________________
Надад ИТГЭ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 32 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited