#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.19.18 4:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Feb.13.06 2:04 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
[color=white]Oon ihiig oruulsan bna shuu. Bayarlalaa Unurmaa. Urgeljleliig ni huleej bna[/color] :hi: :hi: :hi:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.06 10:41 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Jan.16.04 8:40 pm
Posts: 98
hi bi ene zohioliig yag ene hesegiig ni hurtel nadaa bh yum haanaas avsanaa sanadaggui ee urgelleliig ni hurdan taviarai


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.27.06 8:47 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Huue Unurmaa hurdlaachee. Yagaad oruulahgui alga bolchiv oo. :crysad: :crysad: :crysad:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.27.06 10:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
zabgui bgaa bh gehdee hurdan tabina gej naidaj bna :razz:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.02.06 2:00 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
hi sorry sorry bi yag naidwartai 5 dahi odor bichnee oirdoo aimar zavgui sand mend gyals kino oruulachaal. bi martaagui ee. aimar hurdan oruulnaa.bi gehdee shuud scannerdaad oruulii ok. ta nart hurdan unshigdan amar shd.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.02.06 10:32 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Feb.27.06 5:41 pm
Posts: 572
Location: тэнгэр газрын зааг
Бүтнээр нь авчихаар газар байна уу


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.03.06 10:13 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
5dah bolchihson goyo udahgui bichne gej naidaj bna :razz:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.04.06 12:59 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Тавтай уншаарай. :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.04.06 1:08 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Агуйн мухарт хэдэн хvн хурхиран унтаж байлаа. Уурлаж жилэгнэсэн говийн зэрлэг баавгай нойрондоо дийлдан нам унтаж буй хvмvvсйин захын хvнийг том хумстай сурвуугаараа маажиж орхижээ. Оросоор конопля хэмээх олсны ургамлын масууруулах чадалтай нунтгийг хэр хэмжээнээсээ хэтэртэл татан бараг ухаан алдсан байсан сайхи хужаа эр анхандаа мазаалайг хvчтэй самардахыг мэдсэнгvй. Ер мансууруулах бодис бvхэн євчнийг намдаадаг юм чинь дээ. Чингэтэл хоёр дугаар хv євдсєндєє дуу алдан босч ирэв. Нvvрээ уруулсан тол хацар даган урсах цусаа гараар илэн тэрвээр дэрэн доороосоо айхтар хvчтэй гар чийдэн гарган асаав. Шєнийн агиуд лус савдагийн эзэн гэлтэй том монхор хамартай, сагсгар vстэй нэгэн араатан амаа агайн зогсч байлаа.
- Аа...аа... хэмээн сайх эр чарлан агуйн амсар уруу нvцгэн шалдан хэвээр ухашийн зугтав. Тvvнйи аймшигт бархираанд бусад нь сэрж, гар чийдэнгийн гэрэлд цохиулан хєдєлж чадахгvй зогсох том сэрх ямааны хиртэй баавгайг харж амь зулбан зугтацгаажээ. Гэнэт их гэрлээс айсан мєнєєхєн мазаалай ч ганц vсрээд агуйн амсраар шурхийн гарч зугтав. Азаар хууз сахалт тэнд байсангv, хэрэв байж гэм vг дуугvйгээр хурдан буугаа сумлан євгєн мазаалайг буудах байсан буйзаа.
Агуйгаас нvцгэн шалдан шахуу зугцан хvмvvс газар гэрт гvйлдэн иржээ.
- Бурхан минь шєнийн баавгайд идvvлэх шахлаа хэмээн нvvрээ самардуулсан эр уйлах шахан чичирч хэлэв.
- Яагаад та нар нvцгэн шалдан гvйлдэн ирэв? Юны чиньбаавгай вэ? Та нар бороо цаснаар агуй олж амар амгалан хононо гээд яваагvй бил vv? хэмээн газар гэрийн мухарт пvvгээ дэвсгэртээ тавтайхан тухалсан ахлагч хижээл эр дуугарчээ.
- Муусайн сэнхvvнvvд каннабис хэтрvvлж татаад хоорондоо зодолдсон биз. Эсвэл солиорцгоож, нvдэндэн хий юм харснаас зайлахгvй...хэмээн олны шуугианаар сэрсэн хууз сахалт хэлжээ.
- За vгvй дээ vгvй. Яалаа гэж бид хоорондоо хэрэлдэж зодолдох билээ. Каннабисийн нунтагийг ч тийм их татаагvй... Ямар ч гэсэн солиоролд хvрэхээр тэгж ихээр хэрэглээгvй... Ях аргагvй шєнє говийн баавгай агуйд орж манайхны хоёр хvнийг самардсан нь vнэн... Тэр нvvр царайг хар. Цус нєжийг нь гоожтол хэн ингэж шархдуулах юм бэ? Ер баавгай осолтой агиуд хоногчидын нэгэ нь хэлэв.
- Хачин юм даа. Говийн мазаалай хvн рvv дайрав гэж дуулаагvй юм байна... хэмээн хууз сахалт хэлжээ.
- Итгэхгvй байгаа бол агиуд очоод vзэхгvй ю. Тэнд зєндєє мєр гарсан байгаа гэж нэг хvн хэлэхэд хууз сахалт буугаа бэлхнээ сумлаад
- За тэгвэл явцгаая. Хэрэв мазаалай дахин агуйд ирсэн байвал хохь нь... и шууд тулгаад буудлаа. Хожмын маргааш хориотой ан агнав хэмээн хэл ам гарахад хvрвэл та нар хvн дайрсан баавгайг биеэ хамгаалан устгасан гэж гэрчлэх юм байгаа биз...гэв.
- тэгвэл бvгдээрээ хамт очиж дулаан хувцас, хєнжил гудсаа авчирая хэмээн агиуд байсан хvмvvс хууз сахалтыг дагажээ. Гар чийгэндгийн гэрэл уулын энгэрээр тэнэж хойноос нь айсан ширвээдсэн хэдэн хvн сэм дагав. тэр хvмvvс ямар нэгэн чимээ гарвал буцаж зугтахад бэлэн, гагцхvv хууз сахалт л буугаа урда авч хуруу нь гохон дээр дараастай хэн л ємнєєс нь гарч ирнэ буудахад бэлэн явлаа. Гэвч агиу ам руу орон ортол юу ч vзэгдээгvй шигээ, Мазаалайн хэвтэш, дулаахан хадан агуйн мухар хvртэл явахад юу ч эс тохиолджээ. Гадаа хvйтэн цас бороо холилдон орсоор байв. Халуун хєнжлєєсєє айж зугцан, бараг нvцгэн шахуу хvмvvс агуйн мухарт тайлан, эмх замбараагvй хаялсан хувцас хунараа ємсч, пvvгээ дэвсгэрээ тэврэн авцгаав.
- За хаана байна вэ єнєєх мазаалай чинь? Агуйд мєр ниь ч алга шиг вэ дээ? хэмээн хууз сахалт Жанцан асуув.
- Байсан л юм даа...
- Та нар олсны ургамал татаж мансуураад лав сормуусаа харан тvvнээсээ айсан биузаа... Ха, ха! Хэмээнд хууз эр даажигнан инээжээ.
- Та маргааш єглєє гэгээ орохоор хойноос нь мєрдєєд vзвэл, хээрийн ан хурдан бууны чинь овоо, хараанд орж ирж ч мэднэ шvv дээ. Баавгайн доньт олон євчинд хэрэгтэй. та єєхнєєс нь єгєхийх мэдээрэй...
Тэд буцацгаав. Хууз сахалт эр дотроо "Нээрээ цагаан гэгээ татмагц яваад vздэг хэрэг. Аз таарвал ёозоор ч хождог шvv. Алтайн уул намайг ивээж, ангаа харуулах ч юм билvv, яж мэдэх вэ. Ангийн тэнгэр ивээж мазаалай агнаж гэм, тэр амьтны мах, арьс, зvрх, доньт ер хаях юм байдаггvй юм гэнэ билээ. Адаглаад саврыг нь тєрєх дохсєн хvvхнvvд авдаг. учир нь баавгай гээч амьтан тєрєхдєє ер євддєггvй тул жирэмсэн эм хvн євдєєд эхлэхээрээ гэдэс хээлээ мазаалайн савраар маажвал зовлон шаналгаа гайгvй болдог гэлцдэг" хэмээн боджээ.
Yvр цvvрээр Гэцлээ босов. Шєнєжингєє майхны орой дээврийг тогшин, хvчит салхинд оромжны даавуун ханыг хvлхэлзvvлэн оройцон цагийн бороо vvрээр намдах шиг болжээ. Гэцлээ хєбєнтэй дээлээ ємсєж, ээтэн хошуутай монгол гутлаа жийн, бvсээ чанга гэгч ороон, хуучин муу эсгий малгайгаа толгой дээрээ тавиад гарч одов. цагаан гэгээнд хавь орчин цайран vзэгдэж газар дэлхийг нимгэн цагаан бvтээлгээр зай завсаргvй хучсан лугаа адил, саяхан орсон цасанд даруулжээ.гар хvрвэл хиртмээр тэрхvv ариун цагаан цасанд дороос намар хэнзэлсэн нялх ногооны єхєєрдмєєр соёонууд цухуйх ажээ. Заган ой, тооройн тєгєл, улаан єнгєт сухайн бут тэргvvтэн цасанд даруулаад найгаж чадахгvй байх мэт vл хєдлєнє. Салхи савир тоготж, алтайн євєр говийн зvгээс халуун бvлээн уур амьсгал урсан ирэх шиг болно. тэрхvv урин амьсгалд майхны оройн цас хайлж, бєнжийсєн дуслууд даавуу ханыг даган доош урсан газарт дусалж байв.
- Ай хайрхан номоороо л болж дээ. хамрын адаг сард ордог эмтэй одны бороо гэгч энэ дээ... хэмээн гэцлээ амандаа шивнэжээ.
Майхнаас єєр нэгэн хvн гэцлээгийн араас гарч ирсэн нь Цолмон байлаа. Юvдэнтэй цув ємсч, эрvv малгай духдуулсан тэр вээр амандаа тарина уншин зогсоо Гэцлээгийн хажууд ирэв.
- Бороо орлоо гэж бодсон чинь цас хаялсан байжээ? хэмээн Цолмон гайхав.
- Ай даа. хvссэн юм л энэ шvv дээ. намрын сvvлчийн бороо цастай холилдон оржээ. одоо бид их говь руу эмийн ургамал залахаар явахад саадгvй болов. Нар хєєрєх vед уншлага хийх ёстой. жаран ламын оронд Гэцлээ нь ёсыг гvйцэлдvvлэн сан тавьж говийн Лха бурхандаа мєргєн тарнь шившлэг югаа уншая уу даа. тэгээд л алтан дэлхийнхээ хишиг буяныг хvртэхээр говь руу гарч єгнє дєє...гэж нэн сvсэглэн євгєн лам хоёр алгаа хавсран мєргєж залбирав.
- Эмтэй одны бороо гэгч тань орсон нь энэ vv? хэмээн Цолмон аярхан асуув. Гэцлээ толгой дохиж гэрээс авч гарсан жаахан арцаа чулуун дээр асган хуруугаараа чимхэж овойлгоод шvдэнз асаан унгасгав.
Яг энэхэн vед ямархан нэг амьтан тургих шиг боллоо. Цолмон гайхан харвал давхар дугуйтай хvчирхэг том ачааны тэрэгний цаахна говийн танил євгєн мазаалай ирчихээд тvvнд гэж зориуд тавьсан бажууны vндэс, гоёо тэргvvтнийг идэж байлаа.
- Иш хингор минь, хvрээд ирээ ю? тэр нь дээр дээ. Муухай санаатай, бусармаг явдалтай, олзны хойноос нэнийг ч алахаар хєєцєєлдєж чадах харь хvмvvстэй тааралдалгvй, дасч сурснаар нь бидэнтэй ойр байж бэлдэж єгсєн амттанг идсэн чинь дээр шvv дээ хэмээн Цолмон амандаа шивнэн, нуруу нь цасанд цантан бууралцан євгєн мазаалайд алхам дєхвєл тэр амьтан сайн санаат хvмvvнйиг таньсан мэт vргэж зугцангvй билээ.
- Ай бяцхан найз минь сайн явж ирэв vv? Би чамайгаа ютай их санав ва? Аль вэ хоюлаа манайд очьё. Чамайгаа дураар чинь цэнгvvлье. Хол замд ядраа буйзаа. Усанд оруулж хир буртагийг чинь арилгая...
Гvндэгмаа онгоцны буудлаас холдон мєнєєхєн хєлсний охидыг гэр гэрт нь тараасны дараа Зуун айл руу такси аваад давхиж явахдаа Хандаад чингэж хэлж туйлын энхрий дотноор vнсэж билээ. Хандаад эгчмид хvvхний энхрийлэл таалагдав. Нээрэ л хєгшин луухаанд ноолуулж vйлээ vзээд цас шуурганд сэгсэрэгдэн нисдэг тэргэнд ядарсан тул нэг сайн амарч авмаар байв.
Хандаа зорьсон айлдаа очиж Гvндэгмаагийн бэлдсэн халуун усанд орж хамаг бие хєлрєєд гарч ирэхэд эгчмид амраг бvсгvй хэдийнээ ширээ засан хоол унд, архи дарс бэлдсэн байв. Хэдэн хоногийн ємнє давтагдсан мєнєєхєн найр цэнгэл эхлэ. Хуйцаа хэмээх холимог шєл идэж, улаан лооль, єргєст хэмх зажлан, бага зэрэг балгаад сая цадаж дарсанд мансуурсан тул хоёр бvсгvйдариv орондоо орцгоов. Сэтгэлийн хєєрєл цэгтээ тулж, амьсгаа давчдан янаглалын халуунд Гvндэгмаа Хандааг чухам нэг ноолох шиг л болов.
Чингэж Гvндэгмаад ноолуулан ноолуулсаар бие тавирч, сая дур сэтгэл ханаж, гуя хас даган нойтон зvйл урсахыг мэдрэн ичингvйрсээр нойрмоглон унтахдаа Хандаа " Би чинь эх орныхоо ємнє vvрэг хvлээсэн хvн шvv. Маргааш гэхэд би нууц албаны ахтай яралтай уулзан, Жан овогтын тэмдэглэлийн дэвтрийг гардуулахгvй бол болохгvй" гэж бодож амжлаа. Энэ оютан жаахан бvсгvй тvvнйи болоод нууц эздийн нь хамаг хэргийг илчилж чадах, vгvйдээ тэрхvv нууц мафийн гол судсыг барих хамаг явдлын учир vзvvрйиг тэмдэглэсэн vнэхээрийн vнэ цэнтэй тэмдэглэлийн дэвтрийг хувцсандаа далд газар нуусан байсныг Гvндэгмаа мэдсэнгvй билээ. Хvн хывийн жаргалдаа хэт ташуурдаг болохоор Хандаатай ганц хоног, магадгvй бvр хэдэн хоногоор жаргал эдлэхэд нь хэнч саад бvv болог гэсэндээ Ванчингийн vл мэдэх байшинд ирсэн бєгєєд Ванчин болоод Есєнжин мэт эзэд нь тvvнйиг Баян хошуун дахи гэрийг л олж очно гэсэн тооцоотой байлаа. Хvvхнvvдйин араншин єєр єєр юм. Хэрэвээ эхний алдааны дараа хандаа зорилготой амьдралын замд орж єєрийгєє энхрий хайрт эх орныхоо тєлєє гарзанд гарган зольж гай барцад бvхнийг тарьж залуухан цэцэг цэврvv шиг охидоор тоглон магадгvй бvр нууцаар наймаалж буй ямагт мансуурагч ємнє зvгийн vл бvтэх амьтас болоод тvvнйи гар хєл бологчдийг илчлэхийн тєлєє Гvндэгмаа мэт нь оютан охины дvр эсгэн тэднийг барьж эзэддээ єгєх бууны нохой бую єєр утгаар хэлбэл нядалгааны хонь уруу татан мах комбинатын ярганы хашааруу оруулж єгдєг урвагч ухнын vvрэг гvйцэтгэдэг ажээ. Зєєлхєн амьсгалан, туйлын тавтайхан унтаж буй ижил хvйстэн амраг югаа vнсэн таалж єєрєє нойр хvрэхгvй тийчлэн ахиад л хайрын мансууралд автан жаргах сан гэж Гvндэгмаа байж ядна. Залуу зандан насандаа тэрвээр бие болоод сэтгэлийн цэнгэл эдлvvлэх тэнхэлгvй ная гарсан хєгшин хужаа нєхрийнхєє хажууд хуял тачаалаа дийлж чадахгvй дэмий л эр хvний нь хэзээ ч єндийхєє байсан єнєєхийг оролдон гиншиж хэвцэн vе бий. Чухам тэр vед л тэр вээр ыьеийн жаахан эрлийз бvсгvйтэй vерхэн улмаар шєнийн цэнгэл эдлэхийг заалгаад хоёр эм хvн хэнээс ч дутахгvй янаглаж болно гэж мэдэрсэн билээ. Тэр vеэс хойш олон хоног, сар жилийг авав. Гvндэгмаа ижил хvйстэн амраг олох эрэлд гарч санасандаа хvрч чаддаг байсан. Тvvнд эдлvvлсэн хvvхнvvд тэр болгон жаахан Хандаа лугаа адил жинхэнэ жаргал эдлvvлсэн удаагvй. тэгэхлээр одоо хажууд нь ядарсандаа, бас бага зэрэг балгасандаа хурхиран унтаж буй энэ бvсгvйг насан туршдаа эдлэх сэн гэсэн хvсэл бадарч ирэв. Яхав дээ хандаа хичээл номондоо явна л биз. Шєнийн цэнгэл эдлэхэд нь тvvнйи хичээл ном юнд л садаа болов гэж...Жаахан амраг югаа хичээлээс ирэн иртэл тэр хvлээн Ванчин болоод бусад мафийнхны хvссэнээр охидыг ангуучлах ажилдаа явж байдал л барав. Нэгэнт тvvнйи салшгvй амраг болох тул Хандаагийн гэдсийг єлсгєхгvй хамаг байдгаар гоёж гоодон халаасанд нь хэдэн цаас ямагт хийн жинхэнэ энэ хорвоогоос олсон амраг ханиа хvvхэн хvн яаж энхрийлдэг вэ тэгэж л халамжлах ёстой шvv.
Чингээд Гvндэгмаа хэнд ч хэлээгvй далд байгаа бэл бэнчингээ бодож vзэв. тэрвээр баян цатгалан хєгшин хужаатай ханилж байсных чамгvй их тєгрєг мєнгє, мєн хатуу эдлэл тvvнээсээ євлєж авсан. Єєрт байгаа их єб хєрєнгийг ганцаараа байтугай хандаатай хоюлаа ч барж идмээргvй билээ. тэр ч бvv хэл ямарваа нэгэн ажил хийхгvй, хандаатайгаа наргин тоглож наадсаар насны эцсийг хvрсэн ч элбэг хvрэлцэх юм.Хvн юны тєлєє амьдардаг юм бэ гэж Гvндэгмаа бодоод, хэрэв л хvн єдєр vмх мах, талхны тєлєє хєдєлмєрлєн амьдардаг юм бол тэр бvхнийг авчих мєнгє байсаар байтал заавал ч vгvй ажил хийх хэгрэг байна уу даа гэж бодов. Тийм шvv. нээрээ гарын дор тоолж барамгvй их мєнгє vнэт эдлэл байсаар атал заавал ч vгvй Ванчин мэтийн мэдэлд хvний хийх хийхгvй ажил хийсэн болж явах хэрэг байна уу? Эм хvний хувьд бодвол адилхан л заятай монгол эмэгтэй байж цэцэг цэврvv шиг хєєрхєн охидыг хууран мэхэлж хєгшин хуйжаагийн євєрт хийх нvгэл биш гэж vv? гэж гvндэгмаа гэнэт бодов. Чингэж бодоход хэрхэн арван тавхан насандаа дал шахсан євгєн луухаанд худалдагдсан аймшигт явдал нь сэтгэлд бууж иржээ. Хvн ер нь зовлонгоо амархан мартдаг юм байна. Яхан тэр vеийн бие болоод сэтгэлийн гай зовлонг мартаж болох билээ. Ханах цадахыг мэдэхгvй дээр нь гарч ноолон, гэрээс гаргахгvй vvл борооны цэнгэлд автдаг байсан євгєрсєн нєхєр нь харин тvvнд халамжтай байсан. Тvvнйи эм залуухан ханиа "гамтай" эдлэсний ачаар ч Гvндэгмаа єдгєє гуч гариу насандаа жаахан оютан охин шиг зvс цариатай яваа... Тэр ыг нь эр хvнтэй сууя гэж бодсон удаа бий боловч даанчиг лесби амьдралдаа хэт дасчээ. одоо тэгвэл бvх насаараа хайсан хvнээ олов. Хандаагаа хайрлаад жарган суувал болоо юм биш vv? Гvндэгмаагийн сэрэл ахиад л хєдлєв. Тэрвээр ижил хvйст залуухан амрагаа чанга тэврэн эмхvний нь аазгай хєдлєгєсєн эрхтнийг илэн таалв. Чанга хатуу хєхийг нь хєхєж, биедээ шахан аярхан дуу алдлаа. Ийм сайхан таашаалыг тэр ойрд амсаагvй шиг санагдана.
Гvндэгмаагийн янаглал Хандааг сэрээв. Хамаг биеийг нь даран унасан эгчмид хvvхний шахалтанд автаад Хандаа:
- Ёо ёо л доо...хэмээн дуу алджээ.
тэр хоёрыг хайрийн давалгаанд ухаан мэдрэл алдан дуу тавих яг тэрхvv эгзэгтэй мєчид гэрэл гялсхийн асав. Хаанаас хэдийдээ ороод ирснийг бvv мэд энгийн хувцастай нэгэн эр гар буу барин гэрлийн товч дараад зогсож байлаа.

(Ингэж оруулсан дээр байх гээд. Гар бvр євдчихлєє. Айгvй ихийг оруулсан байгаа биз.Амалсандаа хvрсэн шvv,хэхэхэ)


Last edited by onormaa on Mar.04.06 9:49 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.04.06 1:47 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Feb.27.06 5:41 pm
Posts: 572
Location: тэнгэр газрын зааг
сүүлрүүгээ ч хэцүүхэн даваа болж байна даа


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.04.06 7:51 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Hehe. Amlasandaa hurch bna aa. Tegeed yag egzegtei muchid zogsdog ni yuv de. Hehe. Za urgeljluuleed baigaarai. :angel: :angel: :angel:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.06.06 10:32 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
:wd:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.07.06 2:28 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.22.04 10:00 am
Posts: 658
Location: jupiter shdee
tnx a lot hehe hurdan bicheerei plz...


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.11.06 10:21 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Ванчин ухаан гартлаа айв. тэрвээр хэд хоног Гvндэгмааг эрээд олсонгvй. Ямагт гарын дор хамаг ажлаа ягштал хийдэг тэр гуч гаран насны боловч оютан цариатай залуухан эрлийз бvсгvй усанд шингэсэн лугаа адил алга болжээ. Баянхошуунд байх сvрхий тохилог хашаа байшинд нь очоод ойрд хvн ирээгvй шиг байхад бvр сандрав.
- Энэ хашааныхан хайчсан юм бол? хэмээн хамар хашааны нь хижээл насны авгайгаас асуухад.
- За мэдэхгvй дээ, Саядаад ирээгvй байгаа... Ер Гvндэгмаа хотод орон сууцтай юм биш vv? Эндээ хаая нэг ирээд заримдаа хэдэн сараар ч хамаагvй хамаагvй vзэгдэж харагддаггvй шvv. Намайг хашаа байшингаа харж хандаж байгаарай л гэдэг юм. Есєн гудамжинд айл аймаг явсан, талийгаач эхтэй нь гэмгvй байсан болохоор тэгэж итгэж найддаг хvvхэн дээ гэж тэр авгай ярьжээ.
- Эх нь гэж ямар хvн байсан юм бэ? хэмээн асуухдаа Гvндэгмаа тэдний хар тамхиныхны дотор шургуулсан нууц газрын хvний хvvхэд байж магадгvй хэмээн санав. Ингэж асуух нь Жан захирагч чухам Гvндэгмаагийн явуулсан оютан янхантай унтаад нэн чухал хэрэгтэй тэмдэглэлийн дэвтрээ алдсантай холбоотой байлаа. Гvндэгмаа хэрэв нууц албаны хvн мєн байсан аваас Хандааг Алтайн євєр говьд явуулахдаа Жан овогттой шадарлан тэдний хийж буй ажлын цаад нарийн учрыг олж хамгийн шаардлагатай бичиг баримт олж ир гэж захисан байж ч болох шvv дээ.
- Эх нь ядуу хужаагийн эхнэр байсан юм. Олон хvvхэдтэй, амьдрал ядуу болохоороо Гvдэгмааг арван тавтайд нас єндєр болсон луухаанд их vнээр зарчихсан юм шvv дээ. тэр луухаан харин хvний мєс сайнтай хvн байсан даа. Гvндэгмаад бичиг ном, хєгжим, vйл vртэс хvртэл хvнээр заалгасан. Хур их хєрєнгєтэй, банканд ч овоохон мєнгєє хийж єгєєд нєхєр нь нас барсан гэлцэх юм билээ. Уг бvсгvй хvнээр гайгvй, ядуу, хvнд хэд гурван тєгрєг, гэрт нь байгаа боов боорцог, мантуу єгєхдєє гар татдаггvй л юм...
- Гvндэгмаа хvнтэй суугаагvй хэрэг vv? Би тэр бvсгvйг цагдаа гэл vv? Ямны гэл vv нэг хvнтэй сууж байсан гэж сонссон юм мэт
- Ингэхэд манай Гvндэгмаа хэнтэйгээ суусан нь таньд ер ямар хамаатай вэ? Та єєрєє хаанахын хэн гэгч болоод ямар хэргийн учир манай танил хvvхний vvх тvvхйиг мэдэх гэж шалгаагаад байга хэрэг вэ? гэж асуув.
- За зvгээр дээ. Сайхан хvvхрн болохоор нь миний танил хархvv залуу хvний хувьд шохоорхоод мэдээд ир. Болбол уулзаад ир гэсэн юм. Нэг ёсондоо би Есєнжин хэмээх хархvvгйин зараалаар л яваа хэрэг. Багадаа Ёьсєнжин, Гvндэгмаа хоёр тоглож єссєн юм байх...
Нэг гудамжных болохоор авгай Есєнжингийн нэрийг сонсоод тийм хvv байсныг санаж vнэмшив.
- Тийм vv. Есєнжин чинь нээрээ манай хамар хашааны хvvхэд л дээ. Би тэр хоёрыг суух байх гэж бодож байсан удаа бий. Гvндэгмаа хvvхэн хvний хувьд журамтай хvvхэн шvv. Талийгаач нєхрєєсєє хойш хэнтэй ч суугаагvй. Залуухан атлаа тэсвэр тэвчээртэй ийм бvсгvй ховор шvv. Нєхрєє vхvvлээд сар бололгvй єєр хvний євєрт орсон аль хvvхнийг хэлж барах билээ. Баян хошуунаас буцахдаа Ванчин адаг мохдогийн сэтгэлээр унажээ. Тэрвээр хувийн тэргэнд суумагцаа бушуухан хар тамхины хольицтой янжуураа асаав. Чингээд хар тамхи тvvнйи сэтгэлд хєнгєн манан vvсгэж нэгэн ана мансуурлын vvлэнд умбатлаа нvдээ анин суув.
одоо ях билээ? Сэтгэлд олон зvйл орж ирэх ажээ. Тэр муу хvvхэн ях аргагvй нууц албаны тагнуулö туршуул байж таарлаа. тэгээд л Есєнжинг аргалж охидын толгой эргvvлэх ангуучлах ажилд шурган ороод Хандааг бусад охидтой хамт нисдэг тэргэнд суулгасан хэрэг. тэр охид нь бvгдээрээ ч Гvндэгмаагаас даалгавартай явсан юм уу хэн мэдэх вэ? Хар тамхи хийдгээ хийв Ванчингийн ухаан нэгэн ана даан чиг сэрэглэн болж ирэв. Гvндэгмаа ч, Хандаа ч олдохгvй байгааг бодоход тэд хушуугаа худалдах гэж нууц албаны газар очоод тэд нь хамхаалалдаа авсан байж таарлаа гэж бодож.
Гэтэл єєр нэгэн хорон санаа Ванчингийн уурыг хvргэжээ. Тэр бол багын найз Цолмонгийн тухай бодол юм. Алтайн євєр говьд охидыг очиход Цолмон л аргандаа оруулж энд хятадууд хар тамхины тєрлийн ургамал тvvж байх тул яманд хэл хvргэ гэсэн байж болох юм гэж боджээ. Yгvй гэхийн аргагvй. Ер Цолмон тvvнд тун чиг хєндий хvйтэн ханддаг болсон шvv.Ванчин Цолмонтой тvvнйиг хєдєє явахын ємнє уулзсанаа санажээ. Хуучин танилын ёсоор ярилцах гээд тэд vгээ олоогvй. Учир нь Ванчингийн хvссэнийг биелvvлэхээс Цолмон эрс татгалзжээ.
Хэрэвээ хєдєє байгаа тvнсvvдйин нь талаар эвгvй мэдээ яманд Цолмон ирvvлсэн бол одоохон Ванчин Алтайд єєд нисэх хэрэгтэй гэж бодлоо. хэрэв бодсон нь vнэн аваас багын найзаа аргалж Алтайн євєр говьд ургамал тvvж буй нєхєд нь улсын зєвшєєрєлтэй тул хардах сэрдэх явдалгvй гэдгийг vнэмшvvлэх удаа бий. Ванчин тэргээ асаан багын найзынхаа гэргийг олохоор хєдлєн одлоо.
Энэхэн мєчид нууц албаны газрын нэгэн єрєєнд Гvндэгмаа, Хандаа хоёртой ємнєє цай тавиад оютан бvсгvйн танил эр найрсагаар ярилцаж байлаа...


Хууз сахалт Жанцан єглєє эрт босож, мєнєєхєн баавгайн хэвтэштэй агуйн амсар дээр очив. Тэрвээр тэндээс мазаалайн мєрийг даган гvйв. Шєнє орсон нимгэхэн цасан дээр мазаалайн мєр тодхон гарчээ. тэр мєрийг даган хууз сахалт эр говь руу орж явчив. Мєр тvvнйиг дагуулсаар заган шугуй дундуур улам цаашлав.
Хууз сахалт эрийг жанцан гэдэг. тэрвээр Ванчингий нагац ахын хvvхэд, Тєв хороонд хэлцийн даргын ажилтай, банчинг ямагт ивээн тэтгэдэг мєнєєхєн эрийн тєрсєн дvv ажээ. Аравдугаар анги тєгссєн боловч цаашид суралцсангvй. Ах нь албан тушаалаараа далимдуулж Эрхvvгйин орос хэлний бэлтгэлд оруулсан боловч, архи дарс, эмс охид эргvvлсээр олон цагийн хичээл таслаад хєєгдєн иржээ. Ар гэр боломжтой амьдралтай, эрт тавь жараад онд Улаанбаатар хот хужаа мухлаг, гуанз, дэлгvvр элбэг байх цагт ярга хийн єдєрт хотын захад хэдэн арван хур хєрєнгєтэй тул хоёр хvvдэ ч хайрладаггvй байлаа.
Хааяхан нэг гэрт єнжихлєєрєє арынхаа єрєєний ханзан дээр хар тамхийг жинхэнэ дорно зvгийн сонгодог аргаар устай хєргvvр бvхий хоёр тєє илvv хуучин гуулин гаансаар татан хэвтдэг. бас чиг гэж эр хvний чалх арилаагvй, дотор хvний єтєлсєн ч єндийгєєд ирдэг эр эрхтнээ танил залуухан охидын хундаганд хvргэн бие сэтгэлээ жаргааж чаддаг тvvнйи тєлєє ярга хийж олсон мєнгєнєєсєє єчvvхэн бага хувийг зарцуулдаг Ли овогт бую монгол нэр нь Далай гэгч ануухан євгєн амьдарч байлаа. Наяд онд дээд газраас, нэн ялангуя намын Тєв хорооноос єгсєн чиглэлийн дагуу олон жил монголд амьдарсан хужаа нарыг ємнєх хєрш рvv хvчээр гаргах vед арай л хамаг юм аа ачаад хадгаламжинд хийсэн хэдэн саяийн хєрєнгєє хоослон авч нvvдэл суудал хийсэнгvй, дээд газар овоохон нэртэй том хvvгйин ємгєєлж хамгаалснаар Баянхошуунд хоёр єрєє байшин, зун ногоо тарьдаг уужим том хашаандаа vvрд vлдэж чаджээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.12.06 6:44 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Tnx Unurmaa. 7 honogt 1 oruulaad bgaa chin saishaaltai shuu. Amraltiinhaa udruur unshij jaal tseneg avdagaa gej ...

Urgeljluuleed baigaarai.
:hi: :hi: :hi:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.13.06 11:26 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.27.02 9:06 am
Posts: 1378
Location: gertee l bnoo
42, 43r huudsiig ni ahiad hiichih tegeh uu :mrgreen:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.17.06 10:28 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
thanks :hi:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.23.06 2:43 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Sorry bi aimar udchihlaa. Bi aimar urtiig hiinee sorry.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.25.06 12:18 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Mar.25.06 12:09 am
Posts: 45
Onormaa tsaash ni bicheehcee


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.25.06 1:31 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
hezee hiiih yum be?

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.25.06 1:40 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Margaaaash aimar ihiig zaa. Bi harin aild ter nomoo martchihaad bur balai yum bolloo. Za margaash uulzaltlaa bye. :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.25.06 5:35 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Oon goridoochihdog bna sh de. :(

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.27.06 5:52 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн

Joined: Jun.24.04 7:24 pm
Posts: 2389
ochigdor l aimar ihiig hiine gesen baisan alga gol masteruud bh yum daa


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.27.06 10:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
harin tehh aimar gordoodog bna sht

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.28.06 12:55 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Бага хvv хууз сахалт Жанцан тийнхvv хойт газар эрдэм ном сурч чадсангvй эргэн ирсэнд сэтгэл баахан дундуур байсан эцэг Далай нэгэн єдєєр том хvvгээ дуудав.
- Энэ эрдэм номгvй, амьдрах арга сvvхээгvй тэжээвэр болох нь...Миний хураасан хєнрєнгє та хоёрт элбэг хvрэлцээтэй болов чиг, Жанцан тэгэж сул тэжээмээргvй байна. Энэ хорвоод єєрєє явж хєлсєє гоожуулж олсон хоол амттай байдаг. Хvv чи дvvгээ ямар нэгэн ажилд оруулахыг бод. Энэ хvvхэд зєвхєн єєрийгєє хувцаслаж, хооллохоос гадна, хєгшин болсон эцэг эхээ тэжээх учиртай шvv гэжээ.
Эцгийн vг тушаал байдаг учираас том хvvг дагуулан яваад Ванчинд хvргэж єгчээ. Ванчин ямнаас дангаж халагдаад хятадуудтай нийлж нууц бизнес хийн сvрхий хєлжих янзтай болсон байлаа. Тэрхvv шинэ ажлын нь учигийн vзvvрйиг анх олж єгсєн хvн том хvv єєрєє ажээ. Ерээд онд ардчилал vvсэх vед тэдэнд мєнгє болоод сэтгэл санаагар ихэд тусласан хvн Далайн том хvv Долоонжин байлаа.
40 мянгатын дошны хэдэн жаалтай тэр 1 -р сургуульд хамт суралцан дотно vерхэж билээ. Гудамжинд гарвал нийлээд нэг баг болж сvрхий зодолддог, гар бємбєг, хєл бємбєгєєр хамтран тоглодог, хаая мєсєн гулгуур дээр тэшvvрээ барин очиж єдєржин гулгадаг байсан хєвvvд єсч том болох vед эцгvvдйиг нь хучны засаг, намынханд ад vзэх болсон байна. Хэрэв Долоонжингийн аавыг бусад хужаа нарын хамт хvчээр хєєн монголоос гаргах гэж оролдсон бол, нэг хєвгvvнйи аав их бичгийн хvнийг Хэл зохиолын хvрээлэнгээс дам матаасаар гаргаж, нэгэн сайд аавыг нь хоцрогдсон энээ тэрээ гэж байгаад Их сургуульд багшаар тушаал буулгасан ажээ. Долоонжинг єєрийг нь ч гэсэн хятадын эрлийз хэмээн нvд vзvvрлэн нэгэн хэсэг баахан єєлж муулсан удаатай. Энэ бvхэнд залуу хvмvvс єс хонзон бодож, хаая уулзахдаа хоорондоо ярилцах болжээ. Мэдээжээр юу л гэж эцгvvдйинхээ хэлмэгдсний єшєєг авна гэж ил хэлэх билээ.
Гєбачев хэмээх оросын нэгэн удирдагч єєрчлєлт байгуулах гэгчийд сэдэн, хуучин тогтолцооны элдэв булхайг ил хэлж, хvмvvсйиг vгээ чєєлєєтэй яриулах, нийгмээ шvvмжлэх занд сургаж эхэлсэн наяд онд юм л бол оросыг дууриадаг монголын нийгмийн мєстлєгч ан цав гарч, урины салхи vлээж эхэлсэн тул дєчин мянгатын овгорууд сэм цугларан нам, тєрийн ургашгvй явдлыг шvvмжлэн тэмцлийн тайван хэлбэрийг сонгох болов. тэр vед Долоонжин найзуудтайгаа сэм нийлсэн билээ. Намын тєв байгууллагад юу болж буй, ерєнхий нарийн бичгийн даргаас эхлээд намын удирдагчид, НАХЯ-ныхан, тєр засгийн тэргvvтнvvд єлсгєлєн зарлаж, цуглаан зохиож буй залуусыг юу гэж vзэж буй, тэдний эсрэг ямар алхам хийх гэж буйг мэдэн мэдээлж байхыг найз нар нь Долоонжинд даалгасан бєгєєд даалгаврыг тэрвээр тун сайн биелvvлжээ. Тийм ч учраас цагаан морин жил нам, тєрийн дээд удирдлагууд залууст буун єгч бvгдээрээ огцрон, намын нєлєє алга болох vед найзууд нь Долоожинг татан авчээ. Тэрвээр хирдээ таарсан том албан тушаал хvлээн авч, гадаадын тvншvvдтэй, нэн ялангуя ємнєд хєршийнхєнтэй холбоо харилцаа тогтооход унаган хятад хэлтэйн хувьд чухал vvрэг гvйцэтгэв. Ємч хувьчлалын vер барилгын нэгэн байгуулагыг Долоонжин авч, тvvндээ хятад мэргэжилтэн, ажилчдыг татан авч ажилллуулсан тул Бээжин болоод Шанхайд танилуудын хvрээ єэгєжижээ.
Єдєє бол тэр барилга угсралтын Монгол-Хятадын хамтарсан хєрєнгє оруулалттай компаний эзэн билээ. Сvvлйин vед ємнє зvгийн тvншvvд нь барилгын ажлын хажуугаар овоохон шиг хялбархан олох наркобизнес хэмээх ажилд хамтран зvтгэе. Дэлхийн дээр бараг цэврээрээ байгаа монгол оронд мансууруулах бодис нэвтрvvлье. Монголчууд хар тамхинд тийм дургvй юм бол баруун Еврєп, Америкад гаргах хар тамхи, мансууруулах бодисыг монголоор дамжуулан гаргах бааз болгоё. Хэн ч энэ талаар ажиг сэжиг авахгvй гэж ятгах болжээ. Ямар ч ажилд ашир болгоомжтой ханддаг Долоожин єєрєє шууд эхлээд тэрхvv ажилд гар дvрсэнгvЙ, харин ажилгvй уйдаж буй, олон жил хар тамхи тацаар байгаад бараг орон алдсан Ванчин тvvн рvv тvлхэж орхив. Тэртэй тэргvй хамаатан ахын хувьд Долоонжин л Ванчинд ажил олж єгдєєг билээ. Тvvнйи туслахаар дvv жанцанг явуулав.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.28.06 2:34 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Mar.25.06 12:09 am
Posts: 45
Yasan be Onormaa. yagaad alga bolchihvoo


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: naran1962 and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited