#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:19 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jan.22.06 2:02 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Тєрийн шагналт зохиолч Д.Гармаа

Д.Гармаа ~~~~~ Охин Заяа~~~~~

Image

Нэгдvгээр хэсэг

нэгдvгээр бvлэг

Ичимхий жаахан бvсгvй хуримын маргааш єглєє амьтан хvнээс зовсхийн анх удаа євєрт нь орсон залуу эрийн хєнжлєєс сугаран гарах мэт говийн наран дорнын тэнгэрт олон толгодын дээгvvр залуу охины хацар шиг улаан юм цухуйв. Тэр наран уужим их дэлхий дайдыг нойрноос сэрээх мэт хавийн амьтан хєдлєж эхэлжээ. Намрын єглєє мєнгєн хяруу бажууны навчин дээр цавцайжээ. Газар дэлхийн єнгє ногоорон харагдана. Оройтсон яргуй ухаа толгодын энгэр бэлээр найгана. Алсын алсад зэрэглээ vvсгэн цэнхэр униарын доогуур толгод хэвтээгээрээ мєлхєх тэмээд шиг хєдлєнє.
Эргэн тойрон даан чиг амгалан тайван байв. Тоорой модны навчис зєєлхєн хийсч, алтан харганын мєчир тэнгэрээс хур гуйх мэт хvний сарвуу шиг алгаа тосон сарвайжээ.
Говийн мазаалай єглєє эртлэн бажууны vндэс ухахаар гарав. Тэр ховор амьтан хойт хоёр хєл дээрээ зогсон том монхор хамраараа агаарыг шуугитал сорохдоо єссєн тєрсєн нутагтаа урд ємнє огоот мэдрээгvй шинэ vнэрийг авах шиг болов. Тэр бол гашуун утаа, vл танигдах нэгэн шингэн юмны нялуун vнэр байлаа.
Хэзээнээсээ нааш мазаалай эль хуль энэхvv ариун дагшин говийн эзэн хэмээн єєрийгєє бодох тул, vл танигдах хачин vнэрт уурсан хvрхэрчээ. Тэрбээр хєшиг мэт vргэлжлэх говийн єндєр уулсын зvг Алтайн нурууны цувраа хайрхнуудын зvг дєрвєн хєлийн тавхайг ээлжлэн хаяж зугтлаа. Ямар нэгэн аюул ойртсон шиг зэрлэг амьтны нь зєн тvvнийг яаруулжээ.
Тvvний араатны совин хуурсангvй. Гэнэт агаар тэнгэр донслон доргих шиг болов. Мазаалай тvр зогсон их дуу гарган хvржигнэж буй ємнє зvгийн тэнгэр єєд харав. Намрын цэлмэг цэнхэр тэнгэрт мазаалайн насаараа vзээгvй дээрээ сэнстэй хvчирхэг том онгоц нисэн айсуй. Нисдэг тэрэгний дуу агаарыг далайн ус шиг давалгаалуулан, хэзээдийн энх амгалан говийн уулсад цуурайтан одож байв. Мазаалайн хєлийн хурдаар Алтайнхаа уулсын зvг зугтлаа.
-Тэр, тэр хараач. Мазаалай явж байна. Тvvнийг буудаад єгдєг болоосой. Дэлхийн ховор амьтны нэг шvv дээ. Буудан унагаж чадвал их олз болно доо хэмээн эрvv малгайтай, хазгай хэлтэй эрлийз залуу хашгирав.
-Буу. Буу аваад аль хэмээн нисдэг тэрэгний туслах хууз сахалтай залуу чарлажээ.
-Та минь аядаж vз. Би та нарыг хориотой, улаан номонд орсон мазаалай агнаг гэж энэ хvртэл бензин тосоо гарздан байж авчраагvй байх шvv. Хэрэв хориотой ан агнаад баригдах дээрээ тулбал визтэй визгvй, зєвшєєрєлтэй зєвшєєрєлгvй яваа хятад иргэд та нар байтугай, хувийн нисдэг тэрэгтэй би ч гэсэн торгууль тєлєєснєєс авахуулаад хэдэн сар мєрдєгдєн ганц худагт амар заяагаа vзэхгvй л байх шvv гэж нисэгч хижээл эр дургvйцснээ илтгэн єгvvлжээ.
-За за болъё. Нээрээ ямар мазаалай агнах гэж гарсан биш. Хар євс, чихэр євсєє л ахиухан тvvвэл барж... хэмээн єєрийнхєє хэлээр хижээл нэгэн хужаа дуугарлаа. Гэвч хvний саваагvй зан дийлдэх биш, тээр дор заган шугуйд хамаг чадлаараа цогиж яваа мазаалайг буудах хvслээ дарж эс чадан туслах хууз сахалт нисдэг тэрэгний хаалгыг онгойлгож байгаад сум тавив.
Дєрвєн хєлийн тавхайг гялалзуулан хурдалж яваа мазаалайн урд хойно сум тусав. Тэрхvv хурдан бууны сум Алтайн мазаалайн баавгай чиний алтан амь хаана байна гэх шиг энд тэнд шав шув хийн тусах ажээ. Мазаалай зугтсаар байлаа. Суманд арай л оногдчихгvй шиг чингэж дєрвєн хєлийн шандас шєрмєсийг хєвчиртєл харайсаар арай хийж Баян бvрдийн бєєн тооройн тєгєлд шурган оржээ. Тэрхvv тєглийн баруухан талд дэнж дэвсэг дээр аяны том цэнхэр майхан дэрвэн харагдаж байлаа. Тэрхvv тєглийн баруухан талд дэнж дэвсэг дээр аяны том цэнхэр майхан дэрвэн харагдаж байлаа.
-Болиод єгєєч. Тэр харав уу? Майхан гараад ирлээ. Та нарын буун дуунаар майхнаас хvмvvс гарч дурандан миний нисдэг тэрэгний дугаарыг тэмдэглэж авч байгаа даа хэмээн нисэгч уурсав. Туслах хууз сахалт нисдэг тэрэгний хаалгыг хаан, буугаа далд хийв.
Буун дуу гарч, амгалан тайван говь нутгийг цочоохыг майханд байгаа лам, хар хэдэн хvн хэдийнээ сонсчээ. Чингэтэл агаар зvсэх мэт их дуугаар хvржигнэн нисдэг тэрэг ємнє зvгээс гарч ирэв.
Цолмон хоёр нvдний дурангаа барин майхнаас гvйж гарав. Тэрбээр нисдэг тэргийг дурандангаа
-Муу сайн золигууд сухайн бургасан шугуйн ганц мазаалайг буудаад байна уу даа? гэж дуу алджээ.
-Харин тийм гэм. Яавч их говийн дархан газрын хvмvvс биш бололтой. Хvv минь онгоцны нь дугаарыг олж тэмдэглэж авахыг бодоорой. Одоо ч элдэв зуйгуул амьтас говиор энд тэндгvй явж ургамал, амьтныг vгтээж амар заяа vзvvлэхээ байсан цаг даа хэмээн Гэцлээ хэмээн олонд алдаршсан євєє хэлжээ.
Нисдэг тэрэг модны орой шvргэм доогуур нисч явснаа гэнэт огцом хєєрч, хойт зvгийг барин холдож амжив. Онгоц чингэж гэнэт зvгээ єєрчлєн эргэж одсон болохоор бєєрєн дээрх таних тэмдэг, дугаарыг Цолмон амжин тэмдэглэж чадсангvй.
Намрын наран дээр хєєрчээ. Тэрхvv нарны гэрэлд Алтайн нурууны саяхан орсон цасанд бууралтсан єндєр уулс харуулд гарсан цэрэг шиг сvндэрлэн харагдаж байлаа. Цасанд бууралтсан их уулсын євєр нємєр дулаахан бєгєєд намрын шар єдєр ялаа янгинаж, голио, царцаа шаагих ажээ.
Бууны суманд арай л оногдчихоогvй мазаалай их дуугаар хvржигнэн айлгасан нисдэг тэрэгний чимээ намдсан хойно Баян бvрдийн тооройн шугуйнаас гарч ирэв. Євгєн мазаалайн зvрх дэлсэж, урд ємнє иймийг vзээгvйдээ хамаг бие салганан чичрэх ажээ.
Тэрбээр тооройн шугуйн баруун этгээдэд єндєр дэнж дээр буусан аяны цэнхэр майхны зvг монхор хамраа хандуулан нэгэнтээ vнэрлэв. Тэндээс аргалын, заг модны шатсан vнэр ханхалж, хvмvvс ярих нь сонсогдож байлаа. Лусын амьтан газар лусандаа жаргалтай байдаг болохоор насандаа ихийг vзсэн євгєн мазаалайн Баян бvрдийн шугуйгаас гарч умар зvгт, хэзээдийн орогнож ирсэн буурь бууцтай их уулсын зvг цогин одлоо.
-Ашгvй мазаалай амьд байна. Зайлуул уулаа бараадах гээд явчих шиг боллоо хэмээн гаднаа суугаад дурандан Цолмон хэлжээ.
Чогчого аюулгvй, харин тvvнийг аюултай гэж номонд гардагчлан, аяны цэнхэр майхан аюулгvй, харин тvvнийг буудсан дээрээ сэнстэй нисдэг тэрэг л аюултай гэж мазаалай араатныхаа зєнгєєр мэджээ.
Намрын намарт яг єдийд баахан хvмvvс эмийн ургамал залахаар их говьд ирдгийг мазаалай мэдэх бvлгээ. Тэр хvмvvс хэзээ ч тvvнийг айлгаж ичээж байсангvй болой. Шєнєд гал нь улалзах хээрийн майхны нь хажууд очсон ч аюулгvй. Тэдгээр хvмvvс єдєрт их говийн хээлд таран одож євс, ургамал тvvн, шєнєд тvvдэг галаа тойрон сууж хоол, цайгаа идэж уун, чихэнд сонин сонсогдох хєгжмєє тавьж удтал хуучлан сууцгаана. Тэдгээр хvмvvсийг євгєн мазаалай шєнєд хааяа ойртон ажих бvлгээ.
Євгєн мазаалайтай урд ємнє олонтоо дайралдаж байсан хоёр хvнийг говийн хvн гєрєєс таньж байлаа. Тэр бол халзан толгойтой, нуруу бєгтєр, ташуу захтай лам дээл ємссєн євгєн, нєгєє нь идэр залуу боловч, тогтуухан харцтай бор нvдтэй орос хувцастай шинжээч залуу хоёр ажээ. Тэд бол мазаалайг бараг л эрхлvvлэх шахна. Идэх дуртай бажууны vнсдийг нь єгч, говьд ургадаг гоёо, хармагны жимс зам дээр нь тавина. Мазаалайг Баян бvрдийн булгаас ус уухаар очиход хэн ч тvvнийг vл айлгаж vл vргээнэ. Аажмаар мазаалай хэмээн говийн хvн гєрєєс эм залагч тэр хvмvvст дасчээ. Шєнє тэрбээр майханд сэм дєхєж, хоёр том нvд мэт чийдэнтэй аварга том машины бензин тосны vнэрт жийрхэн, харин тvvнд гэж зориут тавьсан элсэн чихрийн vйрмэгийг долооно.
Харуул Алтайн энэхэн буйд нутагт єнєєдєр аяны цэнхэр майхнаас гадна єєр нэгэн овоохой сууц буй болов. Дээрээ сэнстэй нисдэг тэрэг Алтайн нурууны євєр бэлд байх нvдэн булгийн хажууд буужээ. Хууз сахалт туслахаас эхлээд, хазгай хэлт, эрvv малгайт, монголоор ганц vг vл хэлэх хижээл хужаа бас бус хvнvvд нисдэг тэрэгнээс пvvгээ дэвсгэр, гал тогооны хэрэглэл сэлт, гурил будаа, баахан ногоо, даршилсан давстай гvнцэг, шилэн савтай жан цуу, ваартай архи тэргvvтнийг буулгав.
-За юмаа буулгаж дууссан уу? Би хєдєллєє шvv хэмээн нисдэг тэрэгний жолооч уруул дээрээ ооч сахалтай хижээл эр яарав.
-Ай юунд яарна вэ? Аяга хоол идээд хєдєлба. Одоо энд аюулгvй шvv. Майхан тээр тэнд Баян бvрдэнд хоцорсон биш vv? гэж тогооч євгєн хужаа єгvvлжээ.
-Нээрээ бид тэднээс хол буусан шvv. Хэн ч биднийг олохгvй. Та аядаж амаа бvлээцvvлэн, ходоодоо баярлуулаад явсан чинь онох байлгvй гэж хууз сахалт ятгажээ.
Энэ хvмvvс бол монголд хэдийнээ нууцаар орж ирсэн хятадын “14К” хэмээх мафийн єчvvхэн хэсэг нь байлаа. Тэд Алтайн нуруунд гарч хар євс, чихэр євс болон зээргэнэ гэх мэт, мансууруулах бодис vйлдвэрлэхэд нэн чухал тvvхий эд болдог євс ургамал тvvхээр Улаанбаатар дахь салбараасаа даалгавар авч нисдэг тэрэг хєлслєн энэ зvг нисч иржээ.
Тэд удсангvй тэд майхан саваа босгон, зарим нь газар ухран нvхэн сууц бэлдээд орхилоо.Тогооч євгєн газар зууханд заг тvлэн илчтэй тvлээ тэр даруй зочдын уух дуртай ногоон цай буцалган хандлав. Тєдхєн сонгинотой жантай хоолны хорхой хvрэм vнэр ханхлаж, хvн бvхэн аяга тавгаа, савхаа бэлдэн галд ойртон сууцгаав.Нисэгч ооч сахалт ногоон дээр хээ шаагvй суун хоол савхдаж, хандалсан цай ууж, хэн нэгний хундагалж єгсєн хятад зєєлєн дарсанд ам хvрэв.
“Ванчингийн захисныг ямар ч байсан биелvvллээ. Тэр нєхєр миний онгоцны шатахууны vнийг тєлєхєєр барахгvй, овоохон шиг ногоон цаасаар тvрийвчийг минь зузаалах юм байгаа биз. Аргатай зальтай хvн дээ. Хятадуудтай нийлээд сvрхий баяжиж байгаа эр. Алс дорнодын оросуудтай ч холбоотой юм шиг байдаг. Эд ер нь юу хийдэг улс юм бол доо? Тэд зээргэнэ, хар євсийг ямар ч ашиггvй эд гээд манай зарим эрдэмтэн онош тогтоосон юм гэнэ билээ. Гэтэл яагаад энэ хvмvvс чухам тиймийг тvvх гэж шунан хаа холоос онгоц хєлслєн хаа байсан Алтайд ирж буудаг билээ? Нэг л учир байна. Эд ер нь мафи гэгчийн хvмvvс биш биз? Хар євс, зээргэнэ хар тамхины хольцонд ордог юм биш биз?
Нисэгч ингэж бодож байвч vнэн сэтгэлийн угт угийн аливаад хайхрамжгvй, хєндий хvйтэн байдал ноёлж, “Надад ямар хамаа байна? Ахиухан мєнгє л олж байвал хэн хаанаас юугаа авах нь надад юуны хамаа” хэмээн боджээ.
Єссєн Алтайн ууландаа сэм ирээд євгєн мазаалай vл таних хачин хvмvvс газар ухан оромж хийж, эрvvл газрыг vгтээн гал тvлж, хооллон суугааг харж дотроо хилэгнэн уурсав. Нутаг газрыг нь булааж байх мэт тэрбээр араатныхаа зєнгєєр ойлгоод хэрэв олуулаа чадал хvрдэг сэн бол харийн хvмvvс рvv дайрахад бэлэн байв. Учир нь євєл ичдэг чулуун єрхтэй том агуй нvхний нь хажууд тэд бууцгаан дураараа аашилж байгаа ажээ. Мазаалай монхор хамартаа архины нялуун vнэр, хятад янжуурын утаа, сармисны хурц vнэрийг авч нэгэнтээ урхираад, тэндээс мєн дарины муухай vнэр гарсан тул даруй холдов. Энэ бол тvvнийг загийн шугуйд явахад буудсан vл бvтэх хvмvvс мєн байна гэж євгєн мазаалай араатныхаа зєнгєєр таньжээ. Тэрбээр эх нутгаа харамлан уурлаж газар самардан, замдаа тааралдсан сухайн туялзуур мєчрийг тас татан улам цаашаа, улам дээшээ Алтайнхаа уулын энгэр бараадан цогиж одлоо.
Євгєн мазаалайтай жишээд vзэхэд мєнгєнєєс єєрєєр эх нутгаа vл хэмжих араншингаараа тvvнээс долоон дор гэмээр мєнєєхєн нисэгч хоолонд цадан хэхэрч, гэдсээ чирсээр босов.
-Ай та их сайн хvн шvv. Очоод манай Ванчинтай уулзба. Тэр хvн бvх хєлс мєнгийг бодож єгнє шvv. Харин яг арван дєрєв хоноод ирж авна гэж найдаж байна хэмээн ахлагч буурал vстэй монголоор дажгvй ярьчихдаг хужаа нисдэг тэргэнд нь оруулж єгєєд хэлж нахилзан бєхєлзєв.
Хууз сахалт гvйж ирлээ. Тэр тэдэнтэй vлдэе гэж гуйсан ажээ.
-За яахав. Чи vлдэж болно. Би Ванчин ахад чинь учрыг хэлэмз. Харин нэг болзолтой. Чи энд буу дуугаргах эрх байхгvй. Янгир ямаа, аргаль угалз, хавтгай зэрлэг тэмээ, хулан хэмээх зуйгуул адуу алин ч байлаа гэсэн хориотой. Ялангуяа мазаалай алах юм бол чи хэдэн жил шоронгийн хоригдол болно гэдгээ сана. Ойлгов уу? гэж нисэгч ширvvхэн дуугарав.
-За, за. Мэдлээ. Би тийм нvгэл хийхгvй ээ.
Нисдэг тэрэгний сэнс хєдєлж эхлэв. Тун удалгvй нисдэг тэрэг хvржигнэн асч, эгц дээшээ хєєрєн тун хєнгєхнєєр зvvн зvгийг барин нисэн одлоо.
Голдуу залуухан хэдэн хятад хvн дороо дэвхцэн нэг юм хэлж хашгиралдсан нь:
-Одоо бид дураараа жаргах цаг болов. Их дундад улсын алдарт нууц “14К” мандтугай гэжээ.
Ийнхvv энэ єдрєєс эхлээд Харуул Алтайн євєр бие, их говийн хоёр талд хvн ардынхаа эрvvл мэндийг сахин хамгаалах гэж эмийн ургамал залахаар буусан аяны цэнхэр майхныхан, харь нутгийн боловч монголд нууцаар нэвтрэн хvмvvн хэмээх амьтныг хордуулан мансууруулах хар тамхи далдуур vйлдвэрлэх хятадын “14К” мафийн бvлгийн гишvvн хэдэн хvн хар євс тvvхээр газар гэр ухан амьдрах болов.
Єгvvлэх нь:
Хэлний дээд сургуулийн 1 дvгээр дамжааны хоёр жаахан охин Есєнжин хэмээх ахыг даган "Дорнын наран" хувийн зочид буудлын хаалгыг татав. Тэр хоёрыг Есєнжин оюутны байрнаас авч иржээ.

--Суралцаж байгаа хятад хэлээрээ дундад улсын дотоод мужаас ирсэн залуухан хvмvvстэй ярилцана. Тэд их баян хvмvvс шvv. Та 2-т хоол єгч нэгэн vдшийг зугаатай єнгєрvvлэх нь магад даа. Хэрэв сайн дур нь хєдєлбєл хэдэн $ хаяхаа юман тєдийд эс бодно. Харин та нар сайхан харьцаж тэдэнд аятайхан сэтгэгдэл тєрvvлэх нь чухал. Тэдэнтэй нэг vдшийг єнгєрvvлнэ гэдэг бол хэлний дадлагад чинь маш их хэрэгтэй. Тэгээд ч дотор хvмvvсйин сэтгэл зvйг ойлгоход тустай. Зан заншлыг мэдэхэд ч нэмэр болно... Одоо болтол та нар жинхэнэ дотоод мужийн хятад хvнтэй нvvр тулж уулзаж ярьж хєєрєєгvй л байгаа биз дээ. хэмээн Есєнжин сайхан дуутай хєхєє шиг донгодон залуу охидыг уяраажээ.

Охид сайхан зантай ахын vгэнд орж дагав. Есєнжин замдаа тэр 2-т ундаа уулган мєхєєлдєс авч єгєв. Yнэндээ тэдний гол хvсэл бол хятад хvмvvстэй ярьж хєєрєх л байлаа. Бараг бvтэн жил шахуу хятад хэл заалгачихаад багшаасаа єєр хvнтэй ярьж vзээгvй тул шанхай юм уу бээжин, тянжин-ий хятад хvмvvстэй танилцвал баярлах л байлаа.

"Дорнын наран" хотел их тохилог ажээ. Давхар бvхэндээ цэцэгтэй, гоёмсог хивс дэвсэж єрєєнvvдйин дундах зайд буйдан, тvшлэгтэй сандал тавьжээ.
-- Нэг зvйл дээр тохирмоор байнa. Та 2 тус тусдаа єрєєнд орсон нь дээр байх. Ер нь хэл сурч байгаа хvмvvс хазгай муруй дуудлагаасаа болж бие биеэсээ ичиж зовдог тал байдаг. Нєгєє талаар зочинд ч гэсэн та нартай ганцаарчлан ярилцах сонирхол байж мэднэ. Зєв vv? хэмээн нэг гоё хаалганы ємнє очоод Есєнжин хэлжээ. Энэ vг бол багшийн хэлсэн "Tа нар эхлээд ярихдаа биеэ барьж болохгvй. Болвол хятад хvмvvстэй ганцаарчлан уулзахыг хичээгээрэй" гэсэн vгтэй яг таарч байлаа.

--Єє тэгий тэгий... гэж арай нvvрэмгийгээрээ Хандаа дуу алдав.

--Чи юу гэж бодож байна гэж Есєнжин нєгєє охин Алимаагаас асуужээ.
Алимаад сайхан зантай ахын vг нэг л сэжигтэй санагдсан боловч vгэнд нь орохоос болохгvй санагдаад толгой дохив.

--Хєє ваа хэмээн сайшаагаад Есєнжин арай хашир Алимааг мєнєєх царс модон хаалгыг нээж урьж оруулав. Тэнд явган ширээний ард 30-д насны хужаа суугаад хоол савхдаж байлаа. Тэр хvний урдаасаа халзарч яваа толгой хаалга хvртэл ханх тавих сармис жангийн хурц vнэрийг мэдэрч Алимаа алхам ухарсан боловч Есєнжин тvлхэж:

--Эрхэм ээ танд дадлагын оюутан охин авчирлаа. Та сайхан ярьж 1 vдшийг тавтай єнгєрєєнє гэдэгт чинь итгэж байна. Дээд сургуулийн дотуур байранд суудаг охин юм шvv. Хайрлаж халамжлахыг хvсье гэжээ.

--Ай юутай сайхан залуухан охин бэ. Наашаа суугтун. Одоохон танд хоол унд авчрууля. Та бид 2 энэ vдшийг сайхан єнгєрєєнє гэдэгт итгэж байна. Халзан эр босч Алимаагийн бяцхан гарыг том алгандаа атган авчжирч ширээнд суулгав.

Чингээд илуу аягандаа ундаа дvvргэн барьж шилтэй архинаас хундаглан єгєв. Алимаа ундааг уув харин архинд ам хvрсэнгvй.
--За танилця намайг Жан овогт гэдэг. Би одоохон гээд уцаар баахан нэрийг нь vл мэдэх хоол зууш захиалав.
--Таныг хэн гэнээ? Алимаа? Жимсний нэртэй биз дээ. Сайхан сайхан .. хvний амьдралын хамгийн сайхан vе бол оюутан нас мєн.

Энэ vеэр vйлчлэгч охин том цартай хоол унд авчран явган ширээнээ єрєв. За Алимаа жимсхэн минь нэрэлхэж болдоггvйм шvv. Эхлээд англи виски нэг хундагыг тогтоочихё. Танай сургуульд дипломат ёс заадаг биз дээ энэ чинь... Гадаадын ямар ч зочинтой анх уулзсан 3 хундага заавал тогтоодог юм. хэмээн шахав. Алимаа ч дипломат ёс мэддэг болох гэж нэрэлхэн эхний хундагыг ямар ч байсан тогтоов.

-Хоол идваа. Сайхан ундаа ууваа.
Халзан эр єлєгчин чоныг ороо нь орсон vедээ аргалах гэж ядсан азарган боохойн дvрээр жаахан охины ємнє шарвалзан долоочих шахна. Хоолонд мансууруулах бодис хийсэн тул Алимаа уусан балга архи дээрээс нь мансууруулагч холцтой хоол єлєн зєлмєн явдгийн хувьд ховдоглон идээд амархан ухаан самуурав. Тэрээр хэсэг зуур суугаад хажуу тийш налан унахад халзан эр Алимааг эвтэйхэн єргєж орон дээр тавиад хувцсыг тайчиж эхлэв.

Байгалаасаа цэврээрээ онгон сайхан охины гуя хас цайран харагдаж бараг vсгvй шахуу нуудгай нь эр хvний хvсэл тачаалыг дуудан харлан харагдахад халзан эр:



-Ай! хэмээн дуун алдав. Чингээд дотор хvний хуял тачаалд тэсвэргvй зан хєдлєн, салтаан дахь илд нь гандайтал босч, бие сэтгэл шархируулаад ирэхийн цагт хамаг хувцсаа галзуурсан мэт тайчин чулуудаж эхээс тєрснєєрєє vлдээд Алимаагийн дээр уухилан гарав. Халзан эрийн ган илд шиг хатуу хурц эрхтэн жаахан бvсгvйн онгон хальсанд цоолон єрємдєн оров.
-Ээжээ...
Алимаа мансууралд автсан байсан боловч бие шархируулсан аймшигт хvчирхийллийг эрхбиш мэдрэн ганц хашгираад чимээ тасрав. Чингэснээр халзан эр хэдэнтээ жаахан охиныг эдлэн дорно зvгийн хvний шим шvvсээ монгол бvсгvйн алтан хундаганд дvvргэж билээ.
ххх
“Дорнын наран” зочид буудлын 212 дугаар єрєєнд гурвын гурван залуухан хятад мєн мансууралд автан юугаа ч мэдэхийг байсан Хандааг ээлж ээлжээр эдлэж байлаа. Тэд архи, хvvхэн хоёрыг зэрэг амтлан шєнєжин жаргав. Тэгээд ч зогссонгvй, шав шалдан, онгон хальс нь цоорч, хэт олон хvнд хvчиндvvлснээс шингэн ягаан цус нуудгайнаас нь урссан жаахан охины зургийг авч тохуурхав. Дараа нь ээлж ээлжээр охины дээр гарч хийдгээ хийж буй зургаа видео бичлэгээр авч инээлдэн баясацгаажээ.
Энэ хvмvvс бол монголд нууцаар саяхан орж ирсэн хятадын “14К” хэмээх мафийн бvлэглэлийн єчvvхэн хэсэг нь байлаа. Тэд Алтайн нуруунд гарч хар євс, зээргэнэ, чихэр євс тvvх даалгавартай саяхан Бээжингээс иржээ. Тэдгээр нь мансууруулах бодис vйлдвэрлэхэд чухал тvvхий эд болдог ажээ.
Хятадын “14К” мафи нь хятад дорно зvгт хар тамхи vйлдвэрлэн тараадгаараа нэрд гарсан бєгєєд Оросын алс дорнод, Хабаровска, Владивостокийн мафийн бvлэглэлvvдтэй холбоотой, хар тамхины ургамал хил давуулан, улс орнуудын нутгаар дамжуулан хар тамхи болгон дамлаж ихээхэн ашиг олдог бусад мафийн бvлэглэлvvдтэй нягт хамран ажилладаг зэрлэг бvдvvлгээрээ зард гарсан хvмvvс ажээ.
Тэднийг монголд ихээхэн нєлєє vзvvлсэн хvн бол Ванчин бєгєєд тvvний нууц эзэн нь дээхнvvр ажилтай удсан хvн бєгєєд тєрсєн хvv Есєнжингээ тvvнд туслуулахаар єгсєн байлаа. Есєнжин чингэж энэ бvлгийнхэнд залуухан жаахан монгол охидыг элдвээр хуурч авчран эдлvvлжээ. Мэдээж тvvнийхээ шан хєлсєнд багагvй ногоон цаас авчээ.
“14К” мафийнхны нэг гол онцлог бол ямагт мансууруулагч бодис хэрэглэдэг нь юм. Тvvнгvйгээр амьдарч чадахыг байсан хvмvvс байлаа. Чингэж хар тамхинд мансуурсан хvмvvс юу ч хийхээс vл буцна. Єєрсдєє тамхи болгон татаж, мєн хоолондоо хийнэ. Чингэж хэрэглэн ухаан санаа мансуурсан хvмvvс хэнийг ч vл хайрлана. Чухам тийм учраас Алимаа, Хандаа хоёр монгол охидыг тэд байдгаараа vл єрєвдєн эдлэж нэгэн шєнийг єнгєрєєв. Сvvлдээ бvр эрээгээ барж, шалдан Хандааг дєрвєн хєллvvлэн хэвтvvлж ширээ болгоод нуруун дээр нь хєзєр тавин наадаж билээ.
Єглєє эрт монгол охидыг хувцаслан євєрт нь шєнийн цэнгээний шан гэсэн шиг арав арван доллар хийгээд зочид буудлаас гарган хаяжээ...
Харин тэр єдєр мафийнхны дуулгавартай зарц болсон Есєнжин хєдєє хэлмэрчилж явах нэрээр эрчvvлийн зугаа гаргах царайлаг, залуухан монгол бvсгvй хайн давхиж явлаа.

Хоёрдугаар бvлэг

Хорвоо дэлхий уудам бvлгээ. Аугаа их дэлхий дайдын нэгэн хэсэг, хvмvvн гэгч амьтны анх буй болсон нутаг хэмээн америкийн Осборн хэмээх эрдэмтэн нотлож буй монгол газар шороондоо Цолмон хайртай билээ. Монголынхоо аль ч аймаг, говь, хангай, тал хээрийн ямар ч нутагт очоогvй газар vгvй гэмээр хэрэн тэнэсэн Цолмон жилийн жилд чингэж хэдэн хvн дагуулан эмийн ургамал залахаар зун, намар их хотоос гарна.
Энэ удаад Алтайн цаадахь говьд чингэж ирээд хэд хонож байв. Намар цагийн Алтай будан дундаа хавтгай монгол зургийг хєрєг шиг харагдан, яруу найрагчийн хэлсэн шиг “Хvглэгэр Алтайн бараа хєх тэнгэрийн доогуур зах хязгааргvй нvvгэлтэнэ. “Тэрхvv нvvгэлтэн буй их уулсын наагуур тоорой, заг, хайлс, сухай модон ой vргэлжлэн, нас ахисан хvний санчиг шиг намрын хяруунд гандсан ганц нэгхэн модны навчис шаргалтан харагдах нь нэн сонин. Горхийн тунгалаг усан шоржигонон урсах Баян бvрдийн тооройн шугуй намрын хонгор салхинаа зєєлхєн найганам. Нов ногооноороо байгаа зvлгэн дээр хатаж гандаагvй багваахай цэцэг найган, ирж буй цагийн сэрvvнээс єрсєн эрвээхэй дэрвэлзэн ниснэм.
Цолмон хєл нvцгэнээр горхины адагт хvрч ариун дагшин рашаан усанд бохир хєлєє дvрдэггvй монгол ёсоо бодон хажууд нь суун хvйтэн усаар духаа норгов.
Тvрvvнээс хойш сэтгэлийг эмзэглvvлсэн нэгэн явдал санаанаас гарч єгєхгvй байлаа. Тэр бол мєнєєхєн дээрээ сэнстэй нисдэг тэрэг болой. Юун нисдэг тэрэг хаанаас, юуны учир гэнэт гарч ирээд, хэн гэгч нь говийн єнчин ганц мазаалайг буудав? Алтай цаадахь говьдоо ганцаараа vлдсэн тэрхvv буурал сууж буй євгєн хvн гєрєєс бол энэ нутгийн лусын эзэн мєн болой. Ямар хар санаатай нь чингэж Алтайн лусын эзний зvг аймшиггvйгээр галт зэвсэг хэрэглэн vхлийн сум тавив? Тэрхvv галт сумаар мазаалайг намнасан vл танигдах нисдэг тэрэг чухамхvv юунд Алтайн євєр єєд хойт зvгийг барин нисч одов? Гэтэл хvн гэдэг амьтнаас айх нь бvv хэл бидэнтэй том тавхайгаа дэлгэн учирч уулзахад ч бэлэн болтлоо дассан євгєн мазаалай мєнєєхєн нисдэг тэрэг гэнэт зvгээ єєрчлєн нисч одсон тэрхvv умар зvгийн уулс єєд vргэсэн гєрєєс адил цогиж одсон бус уу? Хэрэв нисдэг тэрэгнийхэн Алтайн євєрт хаа нэгтээ буусан аваас тэдний нvдэнд євгєн мазаалай єртвєл аюул гэгч л болох бус уу?
Сэтгэл эмзэглvvлсэн энэхvv бодол нь яван явсаар нисдэг тэрэг зvгээр нэг зугаалж яваа хvмvvсийн биш, харин сvvлийн vед урд хил орчмоор байнга орж ирдэг доншуур наймаачид, хар євс тvvгчдийн хєлсєлсєн унаа биш байгаа? гэх бодолд хvргэв. Тийм байхыг vгvй гэхийн аргагvй ажээ. Урд хєршєєс янз бvрийн ажлын нэр барьж орж ирэгсэд монгол орны хаана ч хамаагvй хvрч, Хєвсгєлийн ууланд вансэмбэрvv тvvн, Сэлэнгэ нутгаас канабис хэмээх хар тамхины ургамал олж авч, оросуудтай нийлэн ойд мансууруулагч бодис гарган авдаг цэцэг тарьж, олсны ургамал ургуулах болжээ. Ай юутай гутамшиг. Энэ монгол оронд минь эзэн гэж байна уу? Тєр засаг, хvчний байгууллага юугаа харж хамгаалж байна вэ?
Цолмон бvр байж ядав. Тэрбээр духаа норгон бослоо. Намрын vд дундын халуун нар шарж, ємссєн хувцас хvнддэх шиг болов. Цээж бачууруулсан хvнд бодол Цолмонг зовоож байв.
Гургалдайн хоолойтой ч болоосой
Гунигаа гартал дуулах юмсан.
Гуравхан настай ч болоосой
Гутрахыг мэдэхгvй явах юмсан...
Анх єгvvллэг бичээд нэгэн ахмад зохиолчид vзvvлснээс янагш тэр хvн єєрийн удирддаг vргэлжилсэн vгийн залуу зохиолчдын нэгдэлд оруулж єгсєн билээ. Гол тєлєв залуухан эхлэн бичигч залуус єгvvллэгээ уншин хэлэлцvvлдэг тэрхvv нэгдэлд орсноор Цолмон Монголын утга зохиолын гол штабт хэдэн жил хичээлд суун анхныхаа єгvvллэгvvдийн хэлэлцvvлэн магтуулж ч, шvvмжлvvлж ч явсан нь vнэн.
Багш зохиолч Монголын утга зохиолын амьдралд тохиолдсон элдэв сонин явдлуудыг ярьж, зохиолчдыг хэн нь, хэн бэ гэдгийг шавь нартаа vргэлжид єгvvлэн, єєрийн бичиж буй зохиолчийн хєдєлмєрийн тухай номныхоо хэсгээс уншиж єгдєг байжээ. Тvvний залуу зандан насанд Дашзэвэгийн Сэнгээгийн дээр дурьдсан дєрвєн мєртийг залуус амны уншлага болгон уншдаг байсан тухай багш ярьж цээжээр уншиж єгчээ. Єнєєдєр яагаад ч юм, багшийн хэлсэн тэр мєрvvд санаанд нь байн байн ороод байлаа.
-Амьдралдаа огт vзэж туулаагvй зvйлийг зохиох гэж битгий хичээ. Хэдийгээр чи залуу боловч чамд vзсэн туулсан єєрийн амьдрал байгаа. Тэр чинь зохиолын бэлэн материал шvv. Миний олж сонссоноор бол чи єєрийн хэр хэмжээнд мєн л хэлмэгдэж vзсэн хvн. Аль вэ vvх тvvхээ нэг сайхан бичээд ир. Хоёул vзэж тэрхvv амьдралдаа vзсэн туулсан бvхнээс чинь сайхан зохиолын тvvхий эд гаргаж авахыг хичээе! хэмээн багш нь нэгэн орой албаны єрєє буюу залуу єгvvллэгч нарын тогтмол цуглардаг тэрхvv хоёр цонхтой багашаархан шиг тасалгаанд удтал хуучлан ярьж суугаад хэлжээ.
-Чиний амьдралын зорилго юу сан билээ? Чи юуны тєлєє амьдарч ирсэн бэ? Юуг чи vзэн ядаж, юуны тєлєє хэнтэй тэмцсэн билээ? Чиний сэтгэлдээ эмзэглэж явдаг зvйл юу вэ? Ирээдvй хойчид хvн ардынхаа тєлєє юу чи бvтээхсэн гэж мєрєєддєг вэ? Тэр бvхнээ бич Цолмон минь. Тэр бvхэн чамд хэрэг болно. Ер тодорхой нэгэн vед хvн гээч амьтан урт ч бай, богинохон ч бай туулсан амьдралаа нэгэн удаа эргэн харж дvгнээд vзэхэд гэмгvй байдаг. Туулсан амьдралдаа юу онож, юунд алдаж вэ гэдгээ эргээд нэг хар даа... Магадгvй тэр бvхний дотроос сайхан зохиолын бэлэн сэдэв гараад ирэх ч юм бил vv?
Багштай уулзснаас хойш хэд хоног Цолмон vнэхээр туулсан амьдралаа нэгд нэгэнгvй бодож, тэр vеийн таван тєгрєгийн vнэтэй зузаан дэвтэр дээр бичиж тэмдэглэж билээ. Одоо хvртэл тэр дэвтэр Цолмонд буй бєгєєд сар бvр биш юм аа гэхэд жилдээ ганц удаа ч атугай болсон тохиолдсон бvхнээ дэлгэрэнгvй бичиж, бодол эргэцvvлэл юугаа хvнд ярьж байгаа юм шиг хvvрнэн єгvvлдэг билээ.
Яагаад ч юм бэ, булгийн тэндээс буцаж ирээд майхандаа ормогц аяны савхин цvнхээ уудлан мєнєєхєн хуучирч єнгє зvс нь гандсан тавын зузаан дэвтрээ гарган дэлгээд уншиж эхлэв. Тэр одоохондоо завтай байлаа. Гэцлээ хэмээх эм залагч євгєн лам хэдэн хvvхэд дагуулаад эмийн ургамал зааж єгєхєєр явжээ. Уг нь эмийн ургамал л залахаар говь руу гармаар байвч хуучны ёсоо хатуу барьдаг Гэцлээ гуай
-Жаахан хvлээе. Єнєє маргаашгvй энэ намрын сvvлчийн бороо, анхны цастай холилдон орно. Тэр бол хуучны аграмба, дооромбо нарын нэрлэдгээр эмтэй одны бороо мєн. Чингэж ариун хур тэнгэрээс буусны маргааш жаран лам уншлага юугаан хийж хурлаа хураад их говь руу эм залахаар явдаг номтой юм. Яарах юу байх вэ. Цолмон минь ганц хоёрхон хоног тэсч vз хэмээн хэлжээ.
Нэг ёсны газар, нєгєє талаар зєвлєх гэмээр Гэцлээгийн vгэнд орохоос болохгvй гэдгийг Цолмон мэдэлгvй яахав. Чингээд євгєн дадлагын хэдэн оюутан хvvхэд дагуулан цэнхэр униар татан зэрэглээ мяралзсан их говь руу гарчээ.
Тийм учраас Цолмон гудсан дээрээ тvрvvлгээ харан хэвтээд тэмдэглэлийн зузаан дэвтрээ уруул хєдєлгєн уншиж эхлэв. Энэхvv дэвтрийг багш нь уншаад туйлын сонирхож билээ. Би Ванчинг vнэн сэтгэлээсээ vзэж ядаж байлаа. Тэр яаж тэгж худлаа хэлж чадав аа? гэж бодохоос би байж ядаж байв. Аав минь хэзээ ч хvнд худлаа битгий хэлж бай гэдэг болохоор би тэр л хvмvvжлээр хvмvvжсэн билээ.

Би Ванчингийн шинэ гоё чарганд шунасан юм биш. Харин хvний vнэргvй худлаа хэлсэнд нь гомдсон юм. Энэ бол бага насанд минь тохиолдсон хамгийн жигшvvрт явдал мєн байсан. Тэр цагаас хойш хувь заяа Ванчин бид хоёрыг мєн ч олон удаа мєргєлдvvлсэн билээ. Миний амьдралын гэрэл гэгээ бvхэнд Ванчин сvvдрээ тусган, би тvvнтэй бvхий л амьдралынхаа турш тэмцэх болсон юм.
ххх
Цавчим єндєр уулсын хавцалд
Чамтай учирсандаа би азтай,
Таван жил єнгєрсєн ч гэсэн
Таныгаа би санасаар л явнам.
Буурал Кавказын уулс гэрчлэнэ
Будант хєндийд нь таныгаа зvvдлэнэм.
Кавказад би хайртай...
Буурал тэргvvнтэй алдарт Кавказын уулс, сахлаа илэн мєнгєєр чимэглэсэн vхрийн эврэн хундгаар усан vзмийн дарс ханатлаа уугаад сандал дээр тvр зvvрмэглэх черкес євєє шиг сvртэйеэ дvнхийнэ. Давхар давхар уулсын цаана мєнх цастай их оргилууд мандах наранд мєнгєн титмээ гялалзуулсан єглєєг угтана.
Ай даа их алдрын єлгий Кавказ, оросын аугаа их найрагчид шvлгэн хадгаа єргєсєн эртний домогт Кавказад таван хаврыг угтаж, таван євлийг vднэ чинээ урд ємнє би санасан бил vv?
Би Лермонтовын шvлгийг унших дуртай билээ. “Угаагдаагvй орос орон” хэмээх шvлэг, бидний vед орчуулагдан ид уншигдаж байсан “Манай vеийн баатар” сонин роман миний номонд дурлах донг хєдєлгєсєн гэхэд болно. Кавказ Лермонтовын дээрх шvлгийн мєрvvдийг би чадан ядан орчуулсан билээ.
Би багаас уран зохиолын номноос салдаггvй хvvхэд байлаа. Ээж минь багш билээ. Аав минь Туулын тэртээ буланд байх Био комбинатад бvх насаараа ажиллаж, олон тооны эм бvтээн нэгэн vе тєрийн шагналд хvртэл дэвшиж явлаа. Би ааваа дагаж ажил дээр нь дандаа л очдог сон. Цагаан халаад ємсчихєєд аав минь эрдэм шинжилгээнийхээ танхимд шинэ эмийн жор бичиж, янз бvрийн бодисоор шинэ эм хийх гэж туршихыг харах сонин санагдана. Би багаасаа шvлэг оролдсон, тэгээд ч зохиолч юм уу, сэтгvvлч болно гэж боддог байж... Гэвч аравдугаар ангиа онц тєгссєн тэр жил аавынхаа мэргэжлийг євлєж авъя гэж гэнэт шийдсэн юм. Тэгэхдээ эм зvйч болж, хvн арддаа сайн эм бэлдэж єгдєг хvн болъё хэмээн шийджээ. Намайг Кавказад Пятигорск хотын эм зvйн дээд сургуульд явуулав. Чингэж би Лермонтовын амьдарч байсан газар, Сергей Есениний уянгын шvлгvvдээ бичсэн нутагт, алдарт шог зохиолч, элчин сайд Грибоедовын хонож єнжиж явсан уулсын хаан Кавказад очсон билээ.
Манай сургууль Кавказын тэнгэр тулам их уулсын дунд, эргэн тойрон рашаан ус бургилсан олон сувилал рашаан амралтын газруудтай цэлгэр ногоон хєндийд хамгийн vзэсгэлэнт газарт байсан сан. Тийм сайхан газар ирчихээд орос, гvрж, азербайджан, армян залуустай vерхэл хичээл номондоо гvйх сайхан байв. Би тэр vед олигтойхон суралцаж эм зvйчийн мэргэжил тvргэхэн эзэмших сэн гэхээс єєр бодолгvй явсан юм. Хичээлдээ ч муугvй байлаа.
Нэгдvгээр курсад суралцаж эхэлсэн тэр намрын нэгэн єдєр оюутны байрны минь хаалгыг зєєлхєн тогших шиг боллоо. Би ангийнхаа оюутан найз нарын нэгийг ирэв vv гэж бодоод хаалга онгойлговол vvдэн дээр бяцхан чемодан барьсан Ванчин инээмсэглэн зогсч байлаа.
-Сайн байна уу ангийн найзаа? хэмээн тэр хэлж, намайг хэзээ язааны найз шиг тэврэн авч vнсэв. Би эр хvнд vнсvvлсэндээ зовсхийн хацраа арчин зогсоход
-Намайг орооч гэх л юм байгаа биз дээ? гэж хэлээд Ванчин оюутны минь єрєєнд алхан орлоо. Сайн ч, муу ч ангийн нєхєр, комбинатын арван наймдугаар сургуульд тохой залган бага насаа єнгєрєєсєн танил мєн болохоор би тvvнд найр тавьж нутгаас авч гарсан борцоороо хоол хийн, гvрж зєєлєн вино тавин дайлав.
-За Цолмон найз минь би чиний хойноос ирсэн шvv. Чамтай хамт байж, чиний суралцдаг энэ сургуульд орох гэж л зvтгэсээр яваад ирлээ. Арван жилийн сургуулийг дунд дvнтэй тєгссєн намайг Эрхvv хотын бэлтгэлд хуваарилан, жилийн дараа Новосибирск хотын уул уурхайн дээд сургуульд суралцуулахаар хуваарилсан юм. Гэвч би тэгж явахыг хvссэнгvй. Танай сургуульд Зєвлєлт орны олон vндэстэн ястны хvvхдvvд суралцдаг, хичээл хєнгєхєн, тэгээд хэлний бэлтгэл гэхгvйгээр шууд авдаг гэж дуулаад наашаа зvтгэлээ дээ. Манай аавын нагацын хvv Тєв хороонд том албанд байдгийг чи мэдэх байлгvй. Нэг хэсэг хятадын эрлийз гэж нvдээ ухуулах шахан чичлvvлж байсан боловч угаас эрдэм чадалтай, барилгын ховор мэргэжлийн хvн болохоор арай хєєж явуулсангvй тогтсон юм. Тэгээд хэдэн жил єнгєрєхєд дэвшиж хэлтсийн дарга болсон. Нам хvчтэй шvv. Тєв хорооны хэлтсийн даргын vгс жинтэй. Тэр ах минь миний гуйснаар хєєцєлдєн хуваарийг солиулж, Пятигорск хотын эм зvйн дээд сургуульд суралцуулах томилолтыг Боловсролын яамнаас гаргуулж єгсєн хэрэг. Тvрvvлж ирснийх, тэгээд ч чи багаас орос хэлэнд сайн болохоор багш, захирлуудтайгаа танил болоо биз. Ангийн андын хэрэг юу билээ. Чи л маргааш хєєцєлдєж намайг хvссэн ангид минь оруулж єгч vз! хэмээн орос хэл дээр бичсэн яамны томилолтыг надад єгєв. Би юу гэж татгалзах сан билээ. Харин ч нутгийн, тэр мєртєєсєє нэг ангийн нєхєр намайг гэж ирж байхад аль болохоор туслахыг л хичээв. Би тэр vед монголоос ганцаараа байсан, тэгээд ч хичээл эхэлснээс хойш эрхбиш хичээснийх багш нарт таалагдсан, захирал бол зvсээр минь таньдаг тєдийгvй нэрээр минь дуудаж чаддаг болсон байсан юм. Би захирал дээр эхэлж ороод vнэн учрыг хэлж найз нєхрєє сургуульдаа элсvvлэхийг гуйв.
-Ай Цолмоон! Манай сургуулийн элсэлтийн орон тоо хэдийн дууссан шvv. Уг нь Москвад байдаг Дээд боловсролын хорооны зєвшєєрєл хэрэгтэй. Гэвч чамайг бодоод, алс холоос зорьж ирснийг нь харгалзаад нєхрийг чинь авъя. Чи тэр хvнээ надтай уулзуул гэж санчиг буурал захирал багш инээмсэглэн хэлсэн билээ. Би баяртай гарав. Ванчинг захирлын єрєє рvv тvлхэх шахуу оруулсан сан. Яг тэрхэн мєчид би єєрийнхєє толгой дээр ямар булуу хурааснаа даан чиг тєсєєлсєнгvй билээ.
Тиймээ амьдрал бол тэр чигээрээ тэмцэл тулалдаан. Хvн єєрєє хvртэл наран талаасаа гэрлээр гялбуулах авч, сvvдэр тvvнийг ямагт даган сармагчин лугаа адил дууриаж байдаг. Амьдрал єєрєє гэрэл сvvдрийн хослол... Ванчин холын кавказ нутаг миний сvvдэр л байлаа. Хоёрхон монгол оюутан байсан боловч ганцхан эх орны нэрээр л сайн муу бvхнийг дуудна. Хэрэв би хичээлдээ онц авч, оюутны дунд зохиогддог олон тєрлийн ажилд идэвхтэй байвал “Монгол сайн” л гэцгээнэ. Хэрэв Ванчин кавказ хєвгvvдтэй нийлэн усан vзмийн нэрмэл ууж согтоод омог шар ихтэй уулынхантай гар зєрvvлсэн байвал “Монгол муу, сахилгагvй” л гэж хэлнэ.
Ванчин эхний хэдэн сар овоо хvн шиг байсан юм. Хичээл номдоо шамдаж, ялангуяа орос хэл сурах гэж ихэд мэрийсэн сэн. Хэн ч тvvнд тэгж хэлсэн юм бэ, орос охинтой танилцвал амархан ярианы хэлтэй болно гэж дуулжээ. Тэрбээр ангийнхаа орос охидыг эргvvлж, хэн нэгтэй нь кино vзэх болов. Тэгснээ дорхноо болиод амралтын газрын орос хvvхнvvдтэй хvзvv сээрээрээ хэлхэлдэн архидан мансуурч vзэв. Ямар ч гэсэн ярианы хэлэнд овоо болж хоолоо олоод идчихтэйгээ болсон санагдана.
Ор хєнжлийн явдалд эрлийзvvдийг сvрхий гэж би сонссон юм байна. Ванчингийн аав нь комбинатын арьс ширний vйлдвэрт насаараа мастер хийсэн, Єндєр хэмээх монгол нэртэй, бvр багадаа монгол нутагт ирсэн болохоор бараг аялгагvй халх хэлээр ярьдаг дотор хvн байлаа. Хятад хvний нєгєєх нь ясан голтой байдаг тул хvvхнvvдийн дур тачаалыг сайн хангадаг хэмээн манай ангийн хєвгvvд сэм шивнэлддэг байлаа. Yнэхээр тийм хvмvvсийн нэг нь манай Ванчин байсан ч юм бил vv хэн мэдэхэв. Амралтын газрын арай эгчмэд бєгєєд оо энгэсгээр гоёж гоодсон тачаангуй орос хvvхнvvд оюутны байраар Ванчинг сураглан ирцгээнэ. Ванчин хэнээс нь ч татгалзаж байсан удаагvй. Тэд Ванчинд хоол єгч, гэртээ хонуулан зєєлєн дарсаар дайлж ор хєнжлийн жаргалд умбадгийг би мэддэг болов. Миний бие ер хэзээнээс тийм явдалд дургvй, анхны хайраа амсаагvй, янаг амрагийн нарийн нууцыг хєвгvvдийн ярианаас сонссоноос бус биеэрээ vзсэнгvй явлаа. Надад ганцхан хvсэл байсан нь хичээл номдоо хэрхэн шамдах, яаж эм зvйчийн мэргэжлээ эзэмших вэ гэдэг л гол хvсэл байсан сан.
Ванчингийн зугаалга хэрээс хэтрэх vед би найз нєхрийн ёсоор хааяа vгээ хэлдэг байв.
-Зєв шvv. Одоо энэ талын ажлыг хязгаарлая. Тэд чинь vнэгvй хоолоор дайлж, вино уулгах нь ядуу даржин оюутан надад зvгээр санагддаг юм л даа... гэж тэр хэлэх... Тэгээд хэд хоног овоо хvн шиг байж амралтын єрєє, айлын гэрээр хэсэхгvй хичээлдээ шамдан суух... Гэвч тvvний залуу биеийн амтанд орсон орос хvvхнvvд амар заяа vзvvлэхгvй хаалга vvдийг нь тогших юм уу, цонхны нь цаанаас дуудаад салахгvй. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр Ванчин тэгээд гараад л алга болно. Шєнє орой болсон хойно эргэж ирэхийг нь хvлээж байгаад уулзахад тэр согттолоо уусан зvйлгvй, харин тvvнээс сvрчиг, оо энгэсэгний vнэртэй хамт эм хvний хєлс, заар ханхлах шиг болдог байлаа. Би тиймийг хэзээнээсээ vзэн ядна.
Аливаа нэг юманд хэт шунан дурлахаараа хvн ер биеэ татаж авч чадахгvй гагцхvv тэр зvйлийнхээ хойноос боол мэт гvйдэг. Тэр бол донтож буй нь тэр гэж багш ярина. Жишээлээд архичныг багш хvн болгон мэддэгээр нь авч ярина. Нээрээ архичинг хэн мэдэхгvй байхав дээ. Архинд донтсон хvн гагцхvv тэрхvv гашуун усанд толгойгоо мэдvvлдэг. Архинаас єєр юу ч vл бодох согтуу шилтэй цэнхэр олдож л байвал єєр юуг ч vл хvснэ. Архийг эхлээд хvн ууж, харин сvvлдээ архи хvнийг уудаг гэсэн эртний мэргэдийн сургаал буй. Гэтэл багш хэлсэн нь
-Хvн ер юунд ч донтож магадгvй... Єнєє vед дэлхий дахины улс орнууд хийгээд хvн ардын зовоож буй хамгийн аюултай дон гарч ирээд нийтээрээ тэмцэж байна. Энэ бол мансууруулах бодис. Орос орон, кавказын улсуудад хэдэн жилийн ємнє ор сураггvй байсан мансууруулах бодис хэдийнээ хил хязгаарын улаан шугамыг гэтлэн орж ирээд ялангуяа залуучуудыг хордуулан эргvv тэнэг мунхаг болгож байна. Тэр муухай зvйлийг дагаад архидалт, янхандалт, мафи хэмээх олон улсын гэмт байгууллагууд vvсч хvн маргаашаа бодон, зорилготой амьдрахын оронд нэгэн цагийн, нэгэн єдєр буюу шєнийн зугаа цэнгэл тєдийд хууртах боллоо. Энэ аймшигт донтой тэмцэх цаг болсон. Та нар эм зvйчид... Та нарын vйлдвэрлэн хvн арддаа хvргэх эм бvхэн хvнийг эрvvл саруул ухаантай, зорилготой амьдрал єєд хєтлєх гол хvчин зvйл болох ёстой... гэж хэлсэн юм.
Энэ vг надад хандсан vг шиг санагдан би ичиж тонгойв. Хичээл заахдаа нэрт профессорын хэлсэн энэ vг “Чиний нєхєр Ванчин хvvхний донтой болсон шvv. Энэ бол завхрахын эхлэл нь... Єнєєдєр тэр хичээл номоо хийхгvй орос эгчмэд хvvхнvvдийн банзлаас зуураастай явна. Маргааш гэхэд тэр хvvхнvvдээс ч юм уу, рашаанчин, сувилуулагчид, жуулчин хэн нэгнээс хар тамхи татаж сураад мансууруулах бодисонд донтохыг хэн байг гэх юм бэ?” гэж л анхааруулаад байх шиг санагдсаар байлаа.
Монголын минь нэр байна даа. Ванчинг элдвээр донтохоос хамгаалах vvрэг надад бий шvv хэмээн би бодов. Би Ванчинтай уулзав. Тvvнтэй сэтгэл нээн ярилаа. Замбараагvй явахаа больж vзээч хэмээн гуйв.
Ванчин нэгэн хэсэг миний vгэнд орсон юм. Орос хvvхнvvдтэй налиг шалиг явдлаар хэт зугаалсандаа бие нь гvйцэхээ байсан уу? Yнэн сэтгэлээсээ хvvхний донгоосоо салъя гэж бодсон уу, ямар ч л гэсэн хэдэн сар байрнаасаа гарсангvй. Хичээл номоо vзэж ойлгоогvй зvйлээ надаас асууж, харин хааяа нэг ангийнхаа орос охидтой кинонд ордог болов.
Тэднийхээс дандаа л илгээмж ирнэ. Эсвэл ажил албаар кавказын гурван улс Гvрж, Армян, Азербайджан улсад ирсэн хvнээр борц, чанасан мах юм уу лаазалсан аяны зууш, савхин цамц єгvvлчихсэн байна. Уулынхан монгол савхин хvрэм юм уу, шинэ загварын урт хормойтой савхин дээл их сонирхоно. Ванчин наймааны одтой, тэр бvхнийг дор нь их vнэ хvргэн зарна. Адтай наймаач тvvний халаас ямагт мєнгєтэй байна. Оюутныхаа хэдэн рублийг яаж дараа сар хvргэх билээ хэмээн намайг хумс хуруугаа тайран шахан хэмнэх гэж байхад харин найз маань гол тєлєв vнэ ихтэй кавказ зоогийн газарт хооллон, усан vзмийн дарс шимж сууна. Yнэндээ хааяа боловч намайг дагуулан хоолонд оруулж усан vзмийн дарсаар дайлахад би ихэд баярладгаа нуугаад яах вэ.
Нэг мэдэхvй багш нар Ванчинд сайн болсон байв. Тvvнийг хэдэн єдєр хичээлдээ суухгvй, Пятигорск хавийн хот тосгодоор наймаа хийгээд явчихсан байхад юу ч хэлдэггvй нь хачин санагддаг байлаа. Тэгсэн чинь хааяа хааяа ангийн багшаас эхлээл гол гол хичээл заадаг доктор, профессорууд маань хаанаас олдгийг мэдэхгvй Дарханы нэхий, vйлдвэр комбинатын арьс ширний vйлдвэрийн гадаадад гаргадаг савхин дээлээр гангардаг болсон байлаа... Тэр бvхэн бол аливаад овсгоотой, аргатай зальтай манай нєхрийн хийсэн ажил гэдгийг би хожуухан ойлгосон юм.
Ингэж Ванчин багш нарыг єєртєє татаж, элдэв хэл ам гарахаа байсан нь намайг нэгэн хэсэг сэтгэл амар хичээлдээ шамдахад хэрэг болсон авч, манай нєхєр сургуульдаа тогтохгvй наймаа арилжаа хийн тэнээд хэдэн хоногоор алга болчихдог нь сэтгэлийг тvгшvvрлvvлж эхлэв.
Ванчин эхний курсvvдээ савхин дээл сэлтээр аргалан дvн тавиулж тєгсєєд, харин ахлах ангиудад эрхбиш мэргэжлийн хичээлдээ алдаг оног боловч суух болов.


Last edited by pcd on Jul.16.10 3:38 pm, edited 8 times in total.
Сэдвийн нэрний эхэнд тэмдэг тавив


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.22.06 10:46 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
хээх залхуу арга хэрэглэсэн vv? хэхэхэ ^^гэхдээ бvгдийг нь сkаинардаж оруулвал сэдэврvv чинь ороход гацаад хvндрэлтэй болно шvv..
тиймээс зарим нэгийг нь сkаинардаад заримийг нь шивж оруулбал згрдээ...
за тэгээд гоё зохиол оруулж байгаа Єнєрмаадаа баярллаа...
...зохиолоо бvтнээр нь оруулж дуусгаарай за юу хєєлхєнєє :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.22.06 9:11 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Гуравдугаар бvлэг

Алтайн уулсын євєр бэлд саяхан ирж буусан Дундад иргэн улсын хvмvvсийн оромжноос зайдуухан нэгэн аяны жижиг майхан байв. Тэр майханд эхийн єврєєс бараг гараагvй шахуу жаахан бvсгvй амьдрах болов.

Есєнжин чингэж тvvнийг хятад сармис, жан цуу ханхлуулсан, ямагт хєлчvv мэт мансууран байдаг дотор хvмvvсээс зайдуухан байрлуулж єєрєє шєнєд хэлмэрч жаал бvсгvйг айгуужин хэмээн хажууд нь очиж унтдаг байв. Єдєрт хэлмэрч жаахан бvсгvй бараг л хийх юмгvй єнжинє. Нvдэн булаг дээр очиж хамаг хувцсаа угаан, заримдаа майхнаас холдон намар оройн яргуй тvvн цэцгэн сондор хэлхэж толгойдоо зvvж vзнэ.
Нарийхан туяхан нуруутай, гил хар vсээ гурваар даран сvлжиж унжуулаад, мойл мэт єхєєрдєм хар нvднийхээ зовхийг хєхєєр будан, жимсэн ягаан уруулаа будгаар тодруулахад сонын далавч мэт хємсєг нь харлан харагдаж, ид болж буй алим шиг хацар нь ягаараад эзгvй энэ хээр Алтайн євєр говьд бvсгvй хvний бараа vл харагдах газар эрчvvлийн хуял тачаалыг єєрийн эрхгvй хєдєлгєнє. Чингэж эр хvний шунал тачаалыг хєдєлгєн, мансууралд ямагт автсан явдаг мафийнхан хаа дуртай газраа тvvнийг дараад авч магадгvй гэж огтхон ч vл таамаглах гэнэхэн цайлган Мичидмаа бvсгvй єєрийнхєє хvvхэн хvний амьдралаар л амьдарч, хэзээ хэнд хэлмэрчлэхээ хvлээзнэсхийн єдєр хоногийг єнгєрєєж байлаа. Есєнжин тvvнд хир халдаахгvй, хэнийг ч vл ойртуулан шєнєд манаж хононо. Шєнє дунд шvлэг нойрны ид цагаар залуухан эрлийз эрийн єнєєх босч тарчилган, хажууханд майхны голд зєєлхєн амьсгалан хэвтээ бvсгvйн сайхан vнэр эр биеийн сэрэл бvхнийг хєдєлгєн, байж суухын аргагvй болгодог ч Есєнжин тэссээр авай.
Есєнжинд нэг бодол буй. Тэр бол эм хvнгvйгээр удаан оршин тогтнож vл чадах дотор хvмvvсийг хорхойг Мичидмаагаар хvргvvлж, чухам тэсэхээ байх vед нь хотоос дээрээ сэнстэй онгоц дуудуулах явдал мєн ажээ. Тэрхvv нисдэг тэргийг хотоос гарахад хvvхний бизнесийн хэдэн найзууд нь хотод хаа саагvй байж л байдаг биеэ vнэлэгч залуухан охидоос хэдийг олж суулгаж єгєх ёстой ажээ. Хvvхнvvдийг авчирснаар хєдєє хєхєрч, гадаа гандан, хагсарч хагарахад хvрсэн модон хєнєг шиг чийгээр дутсан энэ хэдэн хужааг хэд хоног цэнгvvлнэ хэмээн Есєнжин тооцоолж байлаа. Чингэснээр Есєнжингийн хэтэвч ногоон цаасаар зузаарах ажээ.
Сvvлийн жилvvдэд монголд, тэр дундаа Улаанбаатарт ихэд цэцэглэн хєгжсєн далд бизнес бол хvvхний наймаа байлаа. Харь орнуудад байдаг тэрхvv хvн наймаалах далд бизнесийн эхийг Ванчин анх тавьжээ. Ямагт бvсгvй хvний бєгс эргvvлж явдаг тэрбээр ядуу хvvхнvvд амьдралын эрхэнд арга буюу хэд гурван юм олох гэж зочид буудлын ємнєх цэцэрлэгт vдшээр идэх юм хайн шиншлэх боохойн єлєгчин шиг харанхуй болмогц очиж зогсох болсныг ажаад Есєнжин болон бусад хэдэн эрлийз залуусыг зохион байгуулж, унаа тэрэг гарган нэгэн бvлэг байгуулсан билээ. Тэд хvvхнvvдтэй сэм тохиролцон vйлчлvvлэгч эрчvvдийг олж єгч, “Дорнын наран” зочид буудалд хєлсєєр тvр байрлуулан, унаагаар vйлчлээд хvvхнvvдийг орлогоос анхандаа гайгvй шиг шимтгэл авч амтшав. Сvvлдээ их, дээд сургуулийн охидыг уруу татан, ер амархан мєнгєтэй болж цэнгэж жаргахыг хvссэн хотын хормойн донтой хєнгєн явдалтай хvvхнvvдийг ангуучлах болов. Тэд хvvхэн хайсан хот, хєдєєгийн хєлчvv эрчvvдийг эрж олоод унаа, байраар хангасныхаа шанд хvvхнvvдийн орлогыг єєрсдєє хураан баяжив.
Монголд чингэж “Хатагтай” хэмээх нэгэн нууц мафи буй болжээ. “Хатагтай” бол залуу хvvхнvvдийг эрчvvлд худалддаг олон хvнтэй, машин унаатай, “Дорнын наран” зочид буудалтай гэрээгээр ажилладаг хvvхний том бизнесийн бvлэг мєн байлаа. Тэрхvv мафийн нэг гол эзний хувьд Есєнжин дэвхрэг мэт энд тэндгvй vсчин явж хаанаас ч хvvхэн хайсан хєлчvv эрийг олж, єєрийн мэдэлд байх хvvхнvvдээсээ єгч бас шинээр бvлэгтээ онгон охидыг олж элсvvлсээр байлаа.
“K14” мафийнхан бол чухам “Хатагтай” бvлгийнхний загатнасан газар маажсан, хэзээ ч vл дундрах мєнгєтэй хvмvvс болой. Анхнаасаа юм vзээгvй онгон охидоор шунал тачаалын нь галыг тахисан Есєнжин тэднээс ахиухан юм салгаж авахын тулд Мичидмааг vзэсгэлэн болгож, эм хvнийг хvсэх бие сэтгэлийн нь цангааг улам гааруулах бодолтой байв.
-Чи сайхан охин шvv. Энэ олон хятад хvмvvс чиний гоо vзэсгэлэнд нvдээ єгчих шахаж байна. Намрын шар нар шараад гадаа дулаахан байна. Чи хєнгєн нингэн хувцас ємсч нvдэн булаг дээр нvцгэн шахуу байж гоо vзэсгэлэнгээ эдэнд харуулаач... хэмээн Есєнжин жаахан бvсгvйг ятгах авай. Мичидмаа хоногт хорин доллараар хэлмэрчлэх ажилд орсон тул оюутан хvнд олдохгvй тэр овоохон мєнгєтэй ажилд оруулж єгсєн Есєнжин ахынхаа vгнээс vл гарах ажээ.
Нэгэн жин vд дээр хар євс хэдэн шуудайг тvvж ядраад vдийн хоолоо зооглон, ваартай хар архинаас балгаж халамцсан дотор хvмvvст Есєнжин,
-Та нар нvдэн булаг руу хараач. Ямар гоё юм бэ? хэмээн дуун алдав.
Хужаа нар тэр зvг хараад дуу алдацгаав. Мичидмаа хєхний даралт ч vгvй, зєвхєн нуудгайгаа хаасан бариухан гаагаатай vндсэндээ бараг шалдан нvдэн булгийн зvлгэн дээр биеэ угаан зогсч байлаа.
-Ай хэмээн хятадууд дуу алдацгаав.
Дотор хvмvvс хоёр зvйлд тэсвэр алддаг гэдэг. Нэг нь бол ямар ч байлдаан тулалдааны vед хоолоо идэхгvй бол байж чаддаггvй. Нєгєє нь бол хуял тачаал хєдєлсєн vедээ бvсгvй хvн хараад тэсдэггvй нь мєн ажээ.
Энэ удаа ч эм хvнгvй хэд хоносон харцуул бараг л ємдєндєє юу яачих шиг болов.
-Ай би тэсэхгvй нь ээ хэмээн хууз сахалт орилжээ.
Халзан эр Жан дороо хавчигнан
-Есєнжин чи хичнээн болтол энэ амтат жимсийг манаж хонох юм бэ? Даруй бидэнд єгєгтvн. Бид чамд зохих тєлбєрийг хангалттай єгнє гэжээ.
-Энэ сэнхvv ер нь хэлмэрч охиныг манадаг биш, ганцаараа эдлээд биднээс харамладаг байх хэмээн нэг хужаа дуугарав.
-Байзаарай. Арай ч тийм биш шvv. Ганц энэ муу хуруун чинээ охин энэ олон хvнд яаж хvрэх юм бэ? Охин наснаасаа хагацаагvй онгоноороо байгаа Мичидмаа та нарыг хангаж чадахгvй шvv. Харин єєр юм бодож болох юм гэж Есєнжин хэлжээ.
-Эзгvй хээр, энэ говьд єєр юу бодож олох нь вэ? Танай энэ говьд алмас гэж амьтан бий гэж цуурцгаадаг. Том хєхєє мєрєн дээрээ хаясан эм алмас эрчvvдийг хулгайлан агуйдаа аваачсан удаа бий юм гэнэ билээ. Арай чи бидэнд эм алмасаа олж єгєх гэж байгаа юм биш биз? хэмээн хэн нэг нь доог хийв. Бусад нь Есєнжинг шоолон инээлджээ.
-Мань эр биднийг эвтэйхэн хуураад ганцаараа Мичидмааг эдлэх санаатай ажээ гэж хууз сахалт ширvvлэв.
-Та нарт мєнгє байна. Эрх мэдэл байна. Ганц утас цохиход л хvссэн бvхнээ биелvvлж чадна, тийм vv? хэмээн Есєнжин асуув.
-За яахав, тийм ч гэж бодъё. Тэгээд яах гэж.
-Хэрэв та нар тєвєєс онгоц дуудаж чадах аваас би тэр хугацаагаар та нарыг ханатал цэнгvvлж чадах монголын залуухан сайхан охидыг авчирч чадах л байна...
Энэ vгийг сонсоод хужаа нарын нvд сэргээд ирэв. Бие бие рvvгээ харж, vнэхээр тэгж болох юм байна гэсэн итгэлийн гал нvдэнд нь асах шиг боллоо.
-Холбоочин тєвтэй холбоо бариг. Ер хvнсний зарим зvйл ч дууссан шvv. Бидэнд Бээжингийн хэвлэл сонин, хааяа vзчих кино ший дєхvvлж єгч байхаар гэрээнд заасан нь буй. Ер нь ч ар гэрээс захиа занаа ирснийг авч vзэх хэрэгтэй байна... гэж ахлагчийн хувиар халзан Жан тушаав.
Есєнжингийн санасан нь ёсоор болох шинжтэйд тэр баярлан
-Би бас яхимаар байна... гэж хошуу нэмэв.
-Болно. Есєнжин нєхєдтэйгээ яриг. Хєдєє ажиллах нєхцєл тааруу. Зарим маань агуйд байрлаж байгаа шvv. Намрын цаг агаар тийм ч тогтвортой биш. Yе vе салхи шуурга босч, цасаар шуурч бид хэд зутарч байгаа тул санаа засах л хэрэгтэй болж гэдгийг тєвд, монгол талаас ажил хариуцсан Ван чинь авгайд дуулгавал таарна... гэж Жан хэлжээ.
Ахлагчийн vг бvхэнд таалагдав бололтой. Тэд инээмсэглэцгээн хоол идэж, мансуурлын тамхи сорцгоон дадал болсон зангаараа єдєр тvр дугхийхээр оромжиндоо орцгоов.
Есєнжин тєвтэй холбоо барих гэж багажаа авсан холбоосны хамт агуй руу явлаа. Жин vдийн цагаар Алтайн євєр говийн энэхэн нvдэн булгийн хавьд чимээгvй болов.
Хєєрхєн шувуухай шулганан жиргэх шиг нvдэн булгийн ус хоржигонон урсч, одьяал дэвссэн зvлгэн дээр сайхан бvсгvй Мичидмаа амандаа дуу аялан тvрvvлгээ харж хэвтээд хєлєє гозолзуулан ном унших ажээ. Тэрбээр энэ хорвоо ертєнц дээр тvvнд хор хvргэх дайсан огт нь vгvй гэж бодох бєгєєд ємнє газраас ирсэн сайхан зантай ах нар тvvнийг охин дvv шигээ юм уу, зарим нас ахимаг нь охин хvvхэд шигээ л санаж хайрлаж байна хэмээн бодох авай. Ямагт инээмсэглэн явдаг, хоол ундны цагаар хоорондоо зай єгч суулган, найр тавьдаг, ганц цаастай чихэр юм уу, ширхэн нандин чавга єхєєрдєн єгдєг энэ хvмvvс туйлын соёлч боловсон бєгєєд албаны дипломат зантай гэж Мичидмаа итгэсэн байлаа. Ийм том хvмvvс юу л гэж доошоо харж, хvvхдээрээ шахуу жаахан охиныг оролдов гэж дээ хэмээн Мичидмаа бодох авай.
Тэнгэр цэлмэг, намрын шар наран хурцаар шарж, нvцгэн байхад шарлага хийсэн дайсан бие халаан, туйлын тааламжтай байхад Мичидмаа бvсгvй хvний жаргал эдлэн тааламжтайяа мишээн
-Ай яасан сайхан юм бэ? хэмээн дуу алдав.
Энэхэн vед жин vдийн халуунаар гарч билчдэг Алтайн хvрэн vст тарвага барих гэж гэтдэг хээрийн боохой шиг нэгэн залуухан хужаа оромжноосоо сэм мєлхєн гарч ирэв. Тэр бол тvрvvхэн Мичидмаагийн нvцгэн биеийг харж “Тэсэхгvй нь ээ” хэмээн дуун алдсан мєнєєхєн сахалт мєн байлаа.
Хоол идээд бvгдээрээ унтахын янар мань эр бие шархираад хамаг сэрэл хєдлєн, сэрдэг сэдэрдэг бvрэн хєвчирч зовоогоод болохгvй тул тэр бvхнээ дарах гэж мансуурдаг тун ахиухныг уучихсан ажээ. Тvvний бодлоор бол чингэж мансуурах тун уусан даруй нам унтчихна гэж боджээ. Гэтэл сахил хvртээд шал дордов гэгчийн vлгэрээр юун унтахтай мантай юм болжээ. Тэрбээр одоо ёстой л галзуурахад ганц хуруу дутуу байлаа. Сайхан бvсгvй нvдэнд нь харагдаж, салтаан дахь зэвсэг нь нойт оргиод тэрбээр єєрийн мэдэлгvйгээр нvдэн булаг руу мєлхєв.
Мичидмаа бол Архангай нутгийн охин билээ. Yзэсгэлэнт Хорго нутагт тєрж єсчээ. Жилийн дєрвєн улирлын турш хэдэн сарлагаа адуулан маллах малчин айлын ганц охин юм. Нас дєнгєж гучин долоо хvрч буй сайхан ээж нь, дєч хvрч эр хvний ид чадал агссан аав нь ганц охиноо эрдэм номтой болгоно хэмээн хэдэн сарлагаасаа сорчилж зараад тєлбєрийг нь тєлж баймааж, МУИС-ийн хятад хэлний ангид хоёр жилийн ємнє оруулжээ.
Арван жилийн сургуулийг аймагтаа онц дvнтэй, алтан медальтай тєгссєн угаасаа ухаан сэргэлэн охин ангидаа толгой цохих сурлага сайтай оюутан болов. Хэлний авъяастай тул хятад хэлэнд ус цас шиг болжээ. Тийм ч учраас хэлний танхмынхан сав л хийвэл аль нэг тєлєєлєгчдєд хэлмэрчлvvлэхээр явуулж, монгол-хятадын хоёр талын хамтарсан хурал зєвлєгєєнд орчуулагчаар томилдог байв.
Зун Мичидмаа цєєхєн хоног гэртээ байна. Алийн болгон сургуулийнхаа тєлбєрийг ээж, ааваараа даалгах вэ, хэл сурч ажил хийж хєлс цалин авч чадах болсон юм чинь єєрєє дєнгєхийг бодъё гээд жуулчинд хэлмэрчлэн алга болно. Чингэж явах нь сайхан амралт болохын дээр, хамгийн ашигтай нь хятадын нутаг нутгийн хэл аялгыг сурч, ардын аман зохиол, зvйр цэцэн vгсийг жинхэнэ амьд ярианаас мэдэж авна.

Image

Image

Image

Image

Image


Last edited by onormaa on Feb.05.06 8:54 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.22.06 10:11 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Дєрєвдvгээр бvлэг

Хvvдас 44.

Хэлний сургуулийн оюутны дотуур байранд Хандааг орон дээрээ атиралдан хэвтэж баихад нэг єрєєний охин
- Гадаа хvн ирээд ажилд явах уу гэж сураглаж байна. Хоол унд, орон байрыг vнэгvй даагаад дээр нь хоногийн арван мянгыг єгнє гэнэ. Чи явахгvй юм уу? гэж асуув.
- Ямар ажил юм бэ?
- Зочдод vйлчлэх юм байх...Тэд нь хєдєє, євс ургамал шинжилдэг хvмvvс гэнэ. Хоёр юм уу, гурван хоног л хєдєє онгоцоор очоод ирэх юм байх. Хорь, гучин мянган тєгрєг сул орж ирнэ гэсэн vг шvv.
Хандаа болохийлэв. "Зочдод vйлчлэх" гэсэн vгний цаад утга нь бvдэг байв. Хагас сарын ємнє тэр Есєнжин хэмээх ахад яаж итгэж, хэрхэн "Дорнын наран" зочид буудалд олон хvнд нарийн нандин бvхнийг эвдvvлж, эм хvн болоод одоо болтол бодох болжээ. Тэгэхэд олсон арван доллар юу байхав дороо л дуусчээ. Oдоо бол халаас хоосонтой адилхан ходоод бас хоосон, гэдсээ цэрийтэл уусан цай дєлєхийн тоолонгоор хоол идээгvй ходоодонд цалгиж байх шиг санагдана.
- Ямар хvн, хаана чамд энэ vгийг хэлэв? гэж Хандаа гарахаар гадуур хувцсаа ємсєнгєє асуув.
- Гадаа vvдэн дээр бидэн шиг л оютан тєрхтэй жаахан охин ирээд байрныхантай сэм уулзаж байна. Оюутан охид нэрээ бичvvлж байна билээ...хэмээн єрєєний нь бvсгvй хэлэхэд Хандаа гарав.
"За ядаг юм. Тэр ажилд нь яваад vздэг хэрэг. Хэн надад хорь гучин мянган тєгрєг зvгээр єгєх юм бэ?" гэж Хандаа шатаар уруудаж явахдаа бодов. Хандаагийн муу санааны мухарт "зочинд vйлчлэх" гэсэн vгний цаана ямархан утга нуугдаж буй нь ойлгомжтой гэсэн vг бууж байв. Зочны хувцас хунарыг угаах биш дээ. Гэр орон цэвэрлэхэд олон хvvхний хэрэг мэдээж байхгvй. Хоол ундыг оюутнуудаар юнд л хийлгэв гэж...Тэгэхлээр хєдєє хєхєрч, гадаа гандаж явдаг шинжилгээнийхэн урьж байгаа бол тэднийг цэнгvvлэх л хэрэг агрч дээ.гэж нэгэнтээ зовлонг нь vзсэн болохоор Хандаа ойлгожээ. Оюутны байрны гадаа урт сандал дээр нэгэн жаахан бvсгvй сууж байв. Сайн ажсан хvнд бие жижиг, намхан нуруутайдаа охин цариалсан болохоос биш, хэдийнээ ертєнзийн эм хvний зовлон жаргалыг vзэж туулсан, магадгvй бvр хvvхэд шуухад гаргасан ч байж болохоор нилээд эгчмид хvvхэн ажээ.
Хандаа тэр хvvхний хажууд очиж суув. Эелдэгхэн мэндэлж,
- Та хvн хvлээсэн юм уу? гэсэн асуултыг харцаараа хэлжээ.
- За тийм ээ, чамайг хvлээсэн юм. Чи єлєн хоосон оютан их мєнгєєнєєс буцхагvй юм байгаа биз дээ? гэж сайхи хvvхэн нvдээрээ хэлжээ. харц харцаараа яриад тэр хоёр учраа ойлголцох шиг болов.
- Та ажилд хvн явуулах гэсэн юм уу? хэмээн Хандаа шивнэсэн асуужээ.
- Тийм шvv. Хоёр гуравхан хоног хєдєє яваад ирэх ажил... Нисдэг тэргээр очоод Алтайд ургамал шинжээч урд газрын хvмvvст vйлчлээд дороо эргэж ирэх юм. Хичээл ном таслаад байх явдалгvй. харин ч эрvvл агаарт гарч, сайхан хоол идэж, сэтгэлээ сэрэгтэл зугаалаад ирэхэд ном эрдмийн ажилдаа шамдах шинэ хvч, урам зоригтой болно... Олон оюутан охид нэрээ бичvvлсэн. Чамайг хэн гэдэг вэ?
- Хандаа...
- Доржийн Хандаа ю? Батын Хандаа ю? гэж vл таних эмэгтэй асуух нь энэ байрны охидыг хэдийнээ судалчихсан байдалтай ажээ.
- Батын Хандаа...
Энэ нэр Гvндэгмаагийн тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй байлаа. Учир нь Есєнжин хєдєє явахдаа клиюнт нарт vйлчилж

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image


Last edited by onormaa on Jan.27.06 11:14 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.22.06 11:12 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
унагасан нь ампул тариа байлаа. Ванчин цочиж бушуухан авч тvрийвчин завсар хийхийн зуурт Цолмон vсгийг нь хальт харж амжжээ. Тэр бол морфин хэмээх хар тамхины тариа байлаа. Цолмонгийн зvрх базлах шиг болов. Ванчинєнєєх л юм аа хэргэлсээр ажээ. Ер засрашгvй амьтан юм. Ямны том дарга болоод ч хар тамхинаасаа салж чадсангvй бололтой. Мэдээжээр vргэлжид мансуурч явдаг ийм хvнийг юу л гэж ямны сайд тасгийн даргаар томилох сон билээ. Бодвол Тєб хороонд байдаг ах нь яманд шахалт vзvvлээ биз гэж Цолмон боджээ. Ванчин сайхан хоол, нэг нэг зуун грамм архи захиалав. Цолмон хоолиыг идэж бас чиг гэж эр хvн байна даа шилэн аягатай дарсыг шимэн уув.
- Би аптэкийдыг хариуцсан тасгийн даргын хувьд чиний ажлын амжилтыг бодолцон нєхрийг тушаал дэвшvvлэх бодолтой байгаа шу#у хэмээн Ванчин хэлжээ.
- Єє югаа хийхэв. Аливаа ажлыг багаас нь, бvр дороосажиллаж байгаа минь наддаа хангалттай. Би сургулиь заалгасан зvйлээ хvмvvст хэлж єгч, харин тэд маань намайг энгийн амьдрал, эмийн сангийн єдєр дутмын ажилд дадлагажуулж байна. Энэ л одоонхондоо надад хэрэгтэй. Єєрєєр хэлбэл хєдєєгийн амьдрал хотод єссєн намайг сур ишиг тухайн таатай орчин миний нvдийг нээгж єгч байгаа хэрэг. Энэ орчиноос мєддєє салмааргvй байна. Ямар дарга болох гэж Пятигорскийн эм зvйн дээд сургуулиь дvvрэгсэн биш дээ хэмээн vнэн бодлоо л Цолмон ярив.
- Тийм ч би ш дээ. Чам шиг аливаад зvтгэлтэй хvн эрvvлйиг хамгаалах салбарт хэрэгтэй л байна шvv. Ялангуя эмийн сангуудад жинхэнэ мэрэгжлийн удирдах боловсон хvчин дутагдалтай байгааг сайд бид хоёр ярьдаг юм. Яхав чи Улаанбаатарт очихоо боль л доо. Тийм л хєдєє ажиллах дуртай юм бол Архангайд ч юм уу, Хєвсгєлд аптекvvдыг удирдах газрын даргаар чамайг томилоод єгье л дєє... гэж Ванчин их эрх мэдэлтэйгээ Цолмонд ойлгуулах гэсэн шиг хэлжээ.
Цєлмєн хэлснээсээ юнд буцах билээ. Хєдєєнєє л эгэл химич хэвээр vлдье гэсэн тvvнйи vгийг Ванчин тун таагvй сонсоод.
- за яхав. Тєр єєрийнхєєрєє шийднэ биз. Одоо чи надад боломжийн унаа олж єг. Би хэд хэдэн сумаар орох ажил байна гэжээ.
Цєлмєн эмийн сангийн даргатайгаа ярьж аймгийн базаас УАЗ-469 машин гаргуулан Ванчинг хєдєє тийш явуулав. тэрвээр хэд хоног Зэлтэр, Баруун бvрэн, цагаан толгой зэрэг аж ахуйнуудаар орсон юм байлгvй чимээ алдав.
Чингээд буцаж ирэхдээ цvнхэндээ нэг л чухал зvйл хийсэн бололтой, гараасаа салгахгvй байсаар яран замын машинаар Улаанбаатрын зvг давхиж одсон ажээ. Хожим дуулж байхад хєдєє сумын аптекvvдаас морфин тариа хямдхан авч явсан гэх бєгєєд ямны хvнийг шаргуухан нэхэж шаардаад байхад хєдєєний эмийн санчид сvрдээд байгаагаа єгч салсан ажээ. Хэд хоногийн дараа Зvvн хараагаас ирсэн хvн Ванчинг тэр хтод хужаа айлуудаар орж мєнєєхєн мрфин тариагаа их vнээр зарсан хэмээн Цолмонд хэлсэн байлаа. Хєндvvр газарт нь боксын хориотой цохилт хийсэн мэт Цолмон зvрх хєндvvрлэн эл мэдээг хvлээн авсан авч, харин ях юу хийхээ мэдсэнгvй єнгєрчээ. Гагцхvv тvvнйи ойлгосон нь єєрийгєє ямны эм зvйн тасгийн дарга хэмээн нэрлэсэн сургуулийн найзэнэ залуу мєнєєхєн кавказ оронд байсан шигээ тvvнээс салахгvй дагаж, тусгай жороор єгдєг хар тамхины хольцтой тариа, эм юг тvvнйи нэрээр далимдуулан авх, єєртєє хийх бую хужаа нарт єндєр vнээр зарах нь гарцаагvй болжээ хэмээн ойлгосон билээ.
Сэлэнгийн эмийн сангийн ажил овоо цэцэрч, одоо л нэг санасандаа хvртэл ажиллая гэж байтал Цолмонг ямнаас дуудав. Боловсон хvчний эрхлэгчтэй уулзвал тvvнйиг vг дуугvй дагуулан сайд дээр оруулжээ. Сади Цолмонг найртай угтав. Зєвлєгєєний том ширээнд суулган цай авчируулж єгєєд Сэлэнгийн эмийн сангийн ажил vйлсийг асууж байснаа сайд.
- Цолмон чамайг бид Архангайн аптекvvдыг удирдах газрын даргаар томилохоор шийдсэн болохыг дуулгая. Маргааш сайдын зовлєлийн хурлаар орно. Єглєє 10 цагт бэлэн байгтун! гэжээ.
- Yгvй сайдаа би Сэлэнгэдээ хэдэн жил химичээр ажилламаар байна. сая сургууль тєгссєн надад хvн удирдах, зохион байгуулах чадал мєхєс байгааг харгалзаж єгнє vv гэж Цолмон хэлэв.
- Энэ бол хэн нэг хvний дур зоргын хэрэг биш. Ямны коллеги маргааш хэлэлцэн шийдвэрлэх болно. Єглєє ирээрэй.
Цєлмєн гарахаас аргагvй болжээ. Хэн ингэж шийдэв? Ванчин сайдад саналаа хэлээ ю? Сэлэнгэд очоод яриад байсан нь vнэн болоо ю? Ингэхэд Ванчин ягаад vзэгдэхгvй байна? Yнэхээр тэр сайдад саналаа хэлсэн юм бол манай салбарыг ямны боловсруулж коллегийнхvралд танилцуулах ёстой биш vv?
- Ванчин ясан юм бол? Тэр хvн манай Сэлэнгэд очоод намайг дэвшvvлэн ажиллуулна гэхэд нь би хэдийнээ татгалзсан шvv дээ.. хэмээн Цолмон боловсонхvчний эрхлэгчид хэлэв.
- Ванчин євчтэй байгаа...Чамайг Архангайд ажиллуулах асуудлыг Ванчин нэг их ярьж хєєцєлдсєн зvйлгvй байхаа. Сайд сvvлйин хэд хоногт чиний хувийн хэргийг хэд хэдэн удаа надаас авчируулж vзсэн...Танай аймгийн даргатай уцаар ярьж чиний асуудлыг ямний сайд єєрєє санаачулсан хэрэг гэж би бодож байна. Ванчингийн хvвд гэвэл сvvлйин vед байн байн євдєж акт авдак болсны дээр, хариуцсан тасгийнхаа ажлыг унагаж, тун чиг урагшгvй загнаж байгаа...НАХЯ-ны нууц мэдээллээр Ванчинг хар тамхи татах бую аптекvvдад байгаа хар тамхины хольицтой эм, тариаг их хéмжээгээр хямдхан авч, Улаанбаатар болоод Зvvн хараа, Налайх, бас бус газарт олон жил суррьшссан нутгийн хужаа иргэдэг ихээхн vнээр дамлан зардаг гэсэн яриа гарсан.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.23.06 1:48 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.20.04 7:25 pm
Posts: 625
би уг нь бичиж эхэлсэн байгаа даанч дуусгаж амжихгүй байгаа болохоос :mrgreen:


Top
   
 Post subject: tnx
PostPosted: Jan.24.06 10:05 am 
Ayaya. Yasan goyo zohiol we? Bur hujaa nariig uzen yadchihlaa. Barag yag odoo iim yavdal bolj bgaa yum shig bolood yavchlaa. Za Unurmaa min oruulaad bgaarai. Zavaa garahaar unshinaa. Amjilt husie!!! :angel: :angel: :angel:


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.25.06 2:47 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.21.06 10:42 pm
Posts: 68
Urgejluuleerei.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.26.06 12:19 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
goyo zohiol bna :mrgreen:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.26.06 6:34 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jan.17.04 7:00 pm
Posts: 53
Goyo zoxiol oryylj bgaad chini bayarlalaa.

Gexdee nadad exnii scannerdsan xeseg xaragdaxgui bna aa? yaj ynshix be?
:( Tyslaach.

Bayarlalaa.


Top
   
 Post subject: oon
PostPosted: Jan.26.06 10:39 pm 
oon oruulaagui bgaa uym uu :crysad: Oruultsan bh gej bodood orood irsiish de. Za zavaaraa hurdan oruulaarai. Amjilt husie. :angel: :angel: :angel:


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.27.06 11:09 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Quote:
Goyo zoxiol oryylj bgaad chini bayarlalaa.

Gexdee nadad exnii scannerdsan xeseg xaragdaxgui bna aa? yaj ynshix be?
:( Tyslaach.

Bayarlalaa.

Bi harsaan. Bi oruulii. Za tegeed chaashaa oruulnaa.


Top
   
 Post subject: Re: oon
PostPosted: Jan.27.06 11:11 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Quote:
oon oruulaagui bgaa uym uu :crysad: Oruultsan bh gej bodood orood irsiish de. Za zavaaraa hurdan oruulaarai. Amjilt husie. :angel: :angel: :angel:
Bi yaj iim hurdan buhel buten nomiig oruulj chadah yum be. Zavtai uyedee bichej bna shd. gehdee bi hurdan l oruulhiig bodnoo.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.05.06 3:50 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Ингэхэд Ванчин хойно сургуульд байхдаа анх хар тамхи татаж сурсан юм биш vv? Чи л мэдэх учиртай даа...гэж тулган асуужээ.
Энэ vг Цолмонг хvнд байдалд оруулав. Yнэнийг хэлбэл нєхрєє мацан болох, нуувал улсыг хууран мэхэлсэн болох...
Ядаг билээ? хэмээн бодоод Цолмон эцсийн эцэст улсын эрх ашиг бvхнээс чухал гэдгийг санаж,
- Тиймээ. Сургуульд бага зэргээр татаж байсан. тэр нь сургуулиа тєгсєхєд нь саад болсон зvйлгvй...гэшийв.
Маргааш нь ямны коллегийн хурлаар оруулж тvvнйи татгалзсныг vл тоон Архангай аймгийн аптекvvдйыг удирдах газрын даргаар Цолмонг
томилжээ.


urgeljliliin margaash bichii.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.05.06 4:40 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Oon yamar jaahan oruuldag uym be :? Za hurdan ih iheer oruulaarai :hi:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.05.06 9:34 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Тэр єдрийн орой Цолмон сургуулийнхаа найзынд очив. Бvх насаараа арьс ширний vйлдвэрт ажиллаад тэтэгэвэртээ гарсан. Єндєр гуай хvvгээ сургууль тєгсч ирмэгц vйлдвэр комбинатын ажилчдын байранд байшин авч гарсан байлаа. Сvрхий тохижсон, єнгєт зурагт, систем хєгжимтэй, хана, шалаараа дvvрэн хивс хадсан цоо шинэ орос, румын шvvгээ, ширээ сандал, байдантай саыхан засвар хийсэн хоёр єрєє тохилогхон байрандаа Ванчин євчтэй хэвтэж байлаа. Буйдан дээр хєнжлєєр бие хулдан хэвтэх тvvнйи хажууд vл таних нэгэн царайлаг залуухан бvсгvй сууж байв. Ванчин яг л Пятигорскийн оютны байранд нэгэнтээ vхлvvт хэвтэж байсан шигээ нvд нь гєлийж, царай харлан загалтаад дуугарах ч сєгєєгvй байх ажээ.
- Чи минь яачихав? Євчин чинь дахиа ю? хэмээн хажууд нь суугаад Цолмон асуужээ.
- Алив чи гач бай. Дэлгvvрээс идэх уух юм аа цуглуулдаг юм уу, ядаг юм. Би энэ хvнтэй ярих юм байна...гэж Ванчин мєнєєхєн хvvхэнд хэлжээ. Залуу бvсгvй хувцсаа ємсч, vсээ самнаад тор авч гарлаа.
" Энэ чинь хэн сэн билээ? " гэж Цолмон нvдээрээ асуув.
- Одоохондоо хамтран амьдрагч...Цаашид яхыг мэдэхгvй байна. Дээд сургуулийн ядуу оюутан охин...гэжшивнэн хэлээд Ванчин
- За муу нєхєр чинь vхэх нь...Ганц тун хэрэглэхгvй бол чамтай ч ярих сєгєє алга. Чи минь одоохон гараад хаанаас ч хамаагvй тун юм уу, ядаж ганц ампул тариа олж ирж тусла гэж Ванчин гуйв. Цолмонг эргэлзсэн шинжтэй байхад Ванчин нэг их огиж ханиагаад,
- Бушуулаарай...Yхлээ...гэжээ.
Сайн ч муу ч ангийн нєхєр...Бага ангиас тохой тvшин суусан найз шvv дээ. Энэ хvнийг босгохоос аргагvй. Євчин нь намдаж, юм ярих сєгєєтэй болон сэхсэн хойно нь ахиад л оюутан байхдаа тэгсэн шигээ vглэж дуулахаас...гэж бодож Цолмон гарав.
цагийн дараа гэхэд Ванчин морфин тариулж сэхээд оюутан охин бую хамтран амьдрагч бvсгvйн хийсэн хар шєл оочин, хєлс нь цувж, овоо нэг хvн шиг цариалаад сууж байлаа.
- За нєхєр минь нэрээ, бие бодох цаг болсон биш vv.
Чамайг хар тамхинд орсон, vргэлжид акт авч хэвтэн, хариуцсан тасгийнхаа ажлыг унагалаа гэж яман дээр хэлэлцэж байна шvv. Сургуульд байхаасаа хар тамхи татаж сурсан хэмээн нууц ажлын шугамаар хvчний байгуулга бvхнийг чинь мэдчихсэн бололтой. надаас чиний тухай асуусан. Би чамайг бага зэрэг хар тамхи татдаг байсан гээд, харин тэр нь сургуулиа амжилттай тєгсєхєд саад болоогvй гэж л хэлсэн...
Цєлмєнгийн vгийг тоомжиргvй сонсоод Ванчин
- Зєвєє. Намайг хайрлах хэрэггvй. Чи байтугай би єєрєє єєрийгєє хайрлаж чадахгvй байгаа юм чинь...Хэн юу гэж яривал ярьж л байг. Би дvvрсэн хvн шvv. Яхав надаас тэр тасгийн даргын ажлаа авбал ч аваг. Би яж ийгээд амьдрах л байлгvй. Тэгтлээ ч єдий биз дээ. Ах минь дээд газар байгаа цагт ямны сайд ч бай, чєтгєрч бай би санасанаараа хийдгий хийх л болно...
За яахав? Чамайг Архангайд томилчихов уу? Аптекvvдын нь ажил бvр уначихсан газар даа хє. Чи л єєд нь татаж чадна. Энэ тухай би саналаа сайдад хэлсэн юм. Миний хэлснээр л хийж... Хэдэн жил хєдєє зvтгээд vз. Чам шиг хvн хол явнаа, хол яна... Муу нєхрийгєє аварсанд гялайв. Чи ёстой найз мєн...
Цєлмєн тэднийхээс гарч явахдаа уур ч хvрэх шиг, инээд ч хvрэх шиг болж байв. Ванчин ийм хэнэггvй хvн болж уу? Эшvл хар тамхи тvvнйи ичих болчирхайг хордуулан, сєнєєж, аливаад ийм хайхрамжгvй болгиж орхиж уу?
"Мансууруулах бодис хэрэглэсээр бvр нэвтэрсэн хvнд хайрлах юм гэж байхгvй болдог. Тэр хvнийг байтугай єєрийгєє ч єрєвдєж хайрлахаа болино. Архичдыг хар л даа. Архинд бvр орсон хэн ч байсан ичих эрээлэхийг мэдэхгvй болж, гудамж зээлд хамаг хувцсаа тайлж хаяд шалдан унтахыгаа юман чинээ vл бодно.Наркозчин хэн ч байлаа гэсэн, архи, хар тамхи, химийн мансууруулагч бодис юу ч хэргэлдэг байлаа гэсэн хvн чанараа бvрмєсєн алдаж, хэнэггvй, гуниггvй болж, гагцхvv vvлэнд хєвж яваа мэт сэтгэлд нь мансуурлын таашаал єгєх тэр юмныхаа хойноос л зvтгэдэг... гэтэл мансууруулагч хор нь тvvнйиг vхлийн ирмэг рvv аваачих гэж татаж чангаасаар байгааг тэр мэддэггvЙ" Энэ бvхнийг бодохлоор тvvнйи сургуулийн найз хэзээ ч билээ єєрийн нь хэлснээр мансуурах євчинд нэрвэгдээд бvр хоёр, гурав дугаар vедээ орсонбайж таарах нь ээ. Одоо тvvнйиг хэрхэн аюлт хорооа бvрмєсєн холдуулах аргаа Цолмон мэдэхгvй байв.

Хоёрдугаар бvлэг

Сєнє адил нисдэг тэрэг дээрхи сэнсээ эргэлдvvлсээр Алтайн уулсын дунд нисч явлаа. Хvглэгэр Алтайн хvрэн уулс намрын униар дунд сvглийн бараантана. Алс ємнє зvгт онгоцны цонхоор харахуй цнэхэр буданаажмаар харлан тэнгэрийн хярхагтай газрын савслага нийлж чухам тэнд юу байгаа нь vл мэдэгдэнэ. Чухам ягл тvvн лvгээ адил, євєєр Алтайн энэ говьд чухам юу гээч болж, Хандаа ямар хvмvvстэй учран золгох гэж буйгаа эс мэднэ. Сvvлйин хэд хоногийг Хандаа архины халуун, эм хvмvvсйин тачаангуй амьдрал дунд єнгєрєєжээ. хэзээ ч юм Хандаа чингэж эм хvн бvсгvй тєрєлдєндєє дурлан тачаалдах болно гэж бодож байсангvй. Эр хvн vл хvсэн эмэгтэйчvvд бие биетэйгээ тэврэлдэн озолцож, ор хєнжлийн жаргал эдлэж эдлэж болно гэж бас тєсєєлж явсангvй. Гvндэгмаа гэгч тэр эгчмид хvvхэн тэр бvхнийг заан сургажээ. Анх уулзахад жаахан охин шиг харагдсан тэр хvvхэн хувцсаа тайлаад орхисон чинь энд тэндээс нь илvv мах унжсан, хvзvv нь гэдэс гvзээ нь хэдийнээ vрчлээцэн гуч хол гарсан авхай гэдэг нь ил харагдаж билээ. Гvндэгмаа хорвоогийн эм хvний амьдралыг аль бага ахуйгаас эхлэчихсэн тєдийгv, ор хєнжлийн ажилд баахан донтддог насан дээрээ очсон хvн гэдгийг хандаа хэдий бага залуу ч гадарлажээ. За тэр ямар хамаатай. Тарчиг ядуу амьдралтай оютан бvсгvйд хэдэн цаас нь олдож байвал л болох нь тэр...Хэдхэн хоног євєртлєж унтаад, Гvндэгмаа тvvнд овоо хэдэн цаас єгсєн. Алтай єєд нисэхийн ємнє мєнгєє тоолж vзэхэд Гандаагийн тvрийвчинд наяд мянган тєгрє бэлэн бай. Сvvлйин бараг арваад хоног Хандаа хоол, унданд мєнгє vрсэнгvй. Гvндэгмаа залуухан лесби "амрагаа" чухам нэг сайн хоолложээ. Єдтэй торгон хєнжилд нvв нvцгэн тарвалзаж, хоолны сайныг идэн бас чиг овоохон халаачихдаг ганц нэг жvнз дарс амсан тэгэж жаргасан нь Хандаагийн толгойг эргvvлэх шахав. Залуу бvсгvй иймэрхvv амьдрал цаашид эцэс тєгсгєлгvй vргэлжлээсэй гэж бодсон удаа бий. Гэвч тэр хэзээ ч хичээлээ тасласан удаагvй. Ямар ч тодиолдолд Хандаа сурч буй эрдэм номондоо шамдана хэмээн боддог билээ. Бас тvvнд Монгол улсын иргэний хувьд тэр нэгэн нууц албаны ах нарын єгсєн vvрэг бий. Хандаа одоо бол зорилготой амьдралаар амьдрах цаг нь болсон гэж бодох болжээ. Гvдэгмаа тvvнйиг нулимс дуслуулан vдсэн. Залуухан лесби амрагтаа тэр ухаангvй дассан дайлаа.
- Санаагаар болдог сон бол чамайг хєдєє явуулмааргvй л байна. Єдєр болгон ингэж уулзаж шєнє болгон хоёр биеэ жаргуулж vvрд хамт байх сан. Гэвч тэгэх эрх надад алга...Чи минь юу ч гэсэн яваад ир. Тэнд юу болохыг чи гадарлаж байгаа. Yнэн хэрэгтээ тэд чинь ургамал судлалын хvмvvс биш. "14К" хэмээх дундадын мафийнхан. Хар тамхи боловсруулдаг, зардаг, хятад орон болоод орос, бvр цаашилбал баруун еврєпын орнуудад мансууруулах бодис нууцаар гаргадаг их олон хvнтэй, маш нууц нарийн сулжээтэй байгуулгынха. Чи тэдэнд л vйлчлэх гэж явж байна. Алтайн цаадах говьд зээргэнэ, хар євс,чихэр євс тvvж яваа тэр хvмvvсйиг гол зохион байгуулж буй хvн нь чиний танил Есєнжин мєн. Чи энэ захиаг тvvнд єгєєрэй. Уг нь ях аргагvй Есийн гудамжинд хамт тоглож єссєн хvvхэд... Тэр чамайг гадныханд дээрэлхvvлэхгvй буцаах ёстой.


Last edited by onormaa on Feb.07.06 12:00 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject: tnx
PostPosted: Feb.06.06 8:29 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.02.06 9:23 am
Posts: 100
Location: Urgelj chiniihee hajuud
Tnx Unurmaa. Ihiig oruulsan bna shuu. Urgeljleliig ni hurdan oruulaarai. [/B] :angel: :angel: :angel:

_________________
Hun hundee uram hairla


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.09.06 3:19 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
ihiig oruulsand chin thanks hurdan daraagiihiig n oruulbal bayarlana shuu

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.06 1:05 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.22.04 10:00 am
Posts: 658
Location: jupiter shdee
gyalz l daa. neg ym ehelcheed haachsan ni medegdehgu alga bolchih ym :(


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.06 1:07 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
zabgui bgaa bhoo ug n gaigui sht ihiig oruuuldag yum (omoorov) :razz:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.11.06 8:58 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Тэндээс эргэж ирсэн хойно чинь бид хоёрын жаргал vргэлжлэх болно. Биеэ гамнаж, аятайхан шиг байгаарай. Хамаг юмаа эвдvvлж сунгуулчихгvй, ээлж єнгєрєєн хэдэн цаас олоод ирэхээ л бод. Бvсгvй хvнд чинь янз бvрийн арга байдаг шvv дээ гэж Гvндэгмаа Алтай єєд нисэхийн ємнєх шєнє євєртєє тэврэн хэвтэж байхдаа хэлжээ. Тэгээд эр хvний шунал тачаалыг яаж хєдєлгєх, аятайхан янаглан эр амьтны гуурыг базан илж хэрхэн vнсэн таалж байгаад єєрийн биед хохирол багатайгаар дур тавиулчих аргыг Гvндэгмаа зааж єгчээ.
Энэ бvхэн нэн сонин байсан бєгєєд маргааш нь нисэхийн ємнє байраараа орж аянд авч явах юмаа авах нэрээр Гvндэгмаагаас холдохдоо мєнєєхєн нууц албаны хvнтэй газар болзон уулзаж, урд шєнє сонссон дуулсан бvхнээ хэлжээ.
-Их сайн байна. Бид тэрхvv мафийнхны тухайд бол сайн мэдэж байгаа… Цаашид яах бодолтой байгааг нь мэдэх явдал бидэнд маш чухал байна. Чи хєдєє байгаа тэр хvмvvсийн талаар сайн судлаарай… гэж нууц ах хэлжээ.
-Сvvлийн хэдэн хоног би Гvндэгмаа эгчтэй хамт байлаа. Тэр эгч чинь хоёр байртай юм байна. Єєрийн нь жинхэнэ гэр хашаа байшин нь Баянхошуунд юм. Харин Зуун айлын хойхно бас нэг байшинд тvр амьдардаг юм байна… гэж Хандаа мэдсэн бvхнээ тэр ахад дуулгажээ.
-Гvндэгмаагийн тухайд сайн мэдэж ав. Тэр хvvхэн олон залуу охидыг уруу татаж байж магадгvй. Нууц сvлжээнд тэр их vvрэгтэй байж магадгvй. За сайн яваарай. Чамайг би олзтой омогтой ирнэ гэж хvлээе…
Зорилготой амьдрал Хандааг хvлээж байгааг мэдээд сэтгэл нь цэлмэх шиг болов. Нисдэг тэргэнд суусан таван охин хоорондоо юу ч юм ярилцан инээлдэх ажээ. Тэднийг чухам юу хvлээж буйг огтхон ч vл тєсєєлєх тэр охид нэг их баяр цэнгэлд орж, бvжиглэж наргина гэж бодох бололтой. Єєрєє анх яаж Есєнжинд хууртаж, Дорнын наран зочид буудалд хэрхэн нэгэн шєнє олон эрчvvлд дээрэлхvvлэн vйлээ vзсэнээ одоо санахад дотор муухайрах шиг болно. Санаагаар болдог сон бол энэ охидод vнэн учрыг хэлмээр л байв. Гэвч тэгж болохгvй. Нэгд гэвэл, эд єєрсдєє мєнгєний ажилд саналаа єгєєд явж байгаа. Хоёрт гэвэл нууц албаны шугамаар захисан зvйлийг Хандаа дуулгавартай биелvvлэх ёстой.
Нисдэг тэргэнд бєгчим халуун болчих шиг… Ажихнаа унаа нь Алтайн євєр говьд ороод ирчихсэн, нилээд доогуур хурдалж байлаа. Очих газар нь ойртжээ гэж Хандаа ойлгов. Бодоход аймаар байвч, тэр сэтгэлээ хатамжлан барих ёстой ажээ.
-Хvvе энэ ямар амьтан бэ? хэмээн нэг охин цонхоор хараад дуу алдав. Заган шугуйн захаар нэг бор амьтан нисдэг тэрэгнээс vргэн хєлийн хурдаар хойт зvг рvv харайж байлаа.
-Гєрєєс vv? Баавгайтай адилхан ч юм шиг…
-Тэгвэл мазаалай гэдэг нь мєн байх…
Yнэхээр заган ойн захаар євгєн мазаалай нисдэг тэрэгнээс зугтан харайлгаж явлаа. Тэр амьтныхаа зєнгєєр хэзээ ч билээ нэг ирэхдээ хурдан буугаар тvvнийг буудсан аймшигт тэрэг энэ мєн гэж гадарлаад амиа аврах гэж тийнхvv зугтаах ажээ.
Намар орой болжээ. Хэдийгээр Алтайн євєр говьд дулаахан байсан боловчиг, єглєє, vдшид хяруу унаж, хvйтэн салхи бударгана, шавгийн толгойг ганхуулан хийсгэн vлээж байлаа.
Євгєн мазаалайн ичдэг агуйг vл таних хvмvvс эзлэн авсан тул хээрийн тэр амьтан оромжоо булаалгаснаас дэмий л шєнє хааяа ойртоод, том нvхтэй хамраараа агаар шуугитал татан vнэрлэхээс хэтэрч vл чадна. Чингэж vнэр авахад хамарт нь дасал болоогvй, жан цуу, сармисны эхvvн vнэр, хятад дарсны муухай vнэртэй хамт мансууруулагчтай тамхины vнэр ханхлахад бушуухан холдохоос аргагvй болно.
Ямагт амгалан тайван байдаг зэлvvд холын говьд єнєєдєр агаарыг єрємдєх мэт их чимээ шуугиан гарган мєнєєхєн аймшигт нисдэг тэрэг ирэв. Харин тэр нисдэг тэрэг урдынх шигээ тvvнийг хєєсєнгvй. Амь зулбан зугтаах євгєн мазаалайг буудсан нь vгvй. Мазаалай заган шугуйдаа шурган орж, єндєр ургасан улаан сухайн бургасны сvvдэрт нуугджээ.
Хижээл нисэгчтэй нисдэг хєлєг Алтайн євєр говийн тэнгэрээс нам руу аажмаар доошилсоор мафийнхны буусан отог дээр буухаар завдав. Нисдэг тэрэгний бараанаар чихэр євсєнд явсан хvмvvс цугларан ирцгээв. Унаа ирлээ гэж баярласан хэлмэрч жаахан охин майхнаасаа дэгдэн гарч ирлээ.
-Онгоц ирлээ.
-Гэрээс захиатай биз… Яамай даа.
-Хамгийн гол нь Есєнжингийн захиалсан “бараа” ирсэн байх. Єнєє орой ч сайхан юм болно доо.
Дотор газрын шинжээч нар шуугилдаж гарлаа. Есєнжин оромжноосоо гарч ирэхдээ хууз сахалтын зvг эвтэйхэн шиг ширвээд авав. Хууз сахалт Жанцангийн нvд гєлєлзєн, хэрэг хийсэн хvний зангаар нvдээ буруулав. Хєдєєгийн ажлыг хариуцаж буй Есєнжин энэ Жанцанг аягvйд бол одоогийн онгоцоор хєєж явуулах ч юм уу хэн мэдлээ. Намрын халуун єдєр ид vдийн цагаар хот руу гэтэх боохой шиг Жанцан жаахан охин Мичидмааг нvдэн булаг дээр дураараа тарвалзан амарч байхад гэнэт дайрсан шившигтэй явдал мартагдаагvй байна. Хэрэв Мичидмаагийн аврал эрсэн дуугаар Есєнжин гvйн гарч ирээгvй бол монголын цэцэг цэврvv шиг нэг охин харь хvний хєлд талхлагдах байсан буй заа. Есєнжин уурандаа Жанцанг дунгvй хадтал цохиж билээ. Мичидмаа аврагчаа тэврэн уйлсан юм. Хvнд итгэдэг сайхан сэтгэлээ тэгээд л Мичидмаа гээсэн билээ. Жаахан бvсгvй бушуухан гэртээ харах сан л гэж бодож байлаа.
Нисдэг тэрэг салхи босгон, майхны хаяа дэрвvvлэн буухад Мичидмаа гvйн гарч ирэхдээ Жанцанг харж ичин буруу тийш харав.
-Есєнжин ахаа намайг энэ онгоцоор буцаана биз дээ? гэж Мичидмаа хажууханд нь байсан залуу эрд хэлжээ. Есєнжин хариу хэлэх гэж яарсангvй.
-Дvv минь чи сургуулийнхаа тєлбєрийг тєлєх л гэж анх ирээ биз дээ? Чамд тохиолдсон гай зовлон давтагдахгvй гэдэгт итгэж болно. Хэдхэн хоноод энэ хvмvvсийн ажил дуустал тэсвэл яасан юм бэ? гэж Есєнжин хэлэх байсан боловч, харин vгээ хэлсэнгvй.
-Намайг уучлаарай Мичидмаа. Мансууруулагчтай тамхи татаад яах, юу хийхээ мэдэхгvй ухаан алдсанаас тийм явдалд хvрчээ. Ахиад тийм муухай юм хийхгvйгээ амлаж байна. Есєнжин ахлагч ч арай намайг одоо буцаахгvй биз дээ? Цєєхєн хоног vлдэж шvv дээ. Би ажлаа сайн хийнээ. Элдэв эсийн хэрэг зєрчил гаргахгvй ээ гэж Жанцан уруу дорой vгээр гуйв.
Нисдэг тэрэг унтарлаа. Орой дээр нь эргэх том сэнс аажуухан эргэлтийн хурдаа саасаар сvvлдээ хєдлєхєє болив. Хаалга нь онгойж, Хандаа болон хэдэн залуухан охид ийш тийш гайхан харсаар бууцгаав.
-Ай. Сайхан охид минь сайн явж ирцгээв vv? Манай vзэсгэлэнт Алтайн євєр говьд тавтай морилцгоогтvн. Тэнд нvдэн булаг байна. Нvvр гараа угаан ариутгал хийцгээ. Тэр хооронд хоол унд бэлэн болчихно. Эрvvл агаарт сайхан хоол зооглоцгоож амарцгаа. Тэгээд сайхан хєгжим тавьж наргицгаах болно. Энд байгаа ургамал шинжээчдийнхээ ємнєєс та нарыг баярлан тосч байна… гэж єндєр дуугаар Есєнжин хэлжээ.
Шинжээчдийн ахлагч халзан толгойт эр хамгийн тvрvvнд бууж ирсэн Хандаагийн гарыг барьж муухан монгол хэлээр мэндлэн угтжээ. Учир нь Хандааг нэг удаа зvс vзсэн тул тэрбээр таньж байлаа. Хандаа “Дорнын наран” зочид буудалд анх барааг нь харсан хижээл насны халзан эрийг бас танив. Тэнд болсон явдлаас хойхно ганцаараа суух єрєєнд нь юу болсон хийгээд ярианы нь єнгєнєєс vзэхэд энэ хvн бусдыгаа ахлаж яваа шиг санагдсанаа vеийн бvсгvй Хандаад хэлсэн байлаа.
Биеэр єсгєлvvн Хандааг, эрхбиш нэг удаа боловч учирснаа бодов уу, Жан ахлагч Хандааг шууд л єєрийн мэдэлд авав бололтой. Чингэж нааштай хандсан нь Хандаад таалагдав. Тэртэй тэргvй л хэн нэгэнд эзэмдvvлэх нь гарцаагvй болохоор нууц албаныхны хэлсэн захисныг биелvvлэхэд халдвал хар халзандаа гэгчээр Жан ахлагчийг бараадсан нь дээр гэж залуухан бvсгvй сийрэгхэн ухаанаар боджээ. Ойрд эм хvний бараа хараагvй идэр насны хужаа нар охидыг vзээд ухаан алдах шахав. Тэд хятад охидтой жишихэд єндєр зэгзгэр нуруутай, гоолиг сайхан монгол охидын vзэсгэлэнд унаж тусах шахжээ. Хандаа тvрvvлэн охид нvдэн булаг руу явцгаахад хятад ах нар арай л дагасангvй билээ.
Гадаа дулаахан тул ганц явган ширээгээ тавьж, шинэхэн том бэржээнх дэвсээд, хотоос єнєєдєр авчирсан алим жимс, чихэр боов таваглан, шар айраг сєгнєж, мансууруулагч хольсон хар архи бэлдэн тавиад монгол охидыг нvvрээ угаагаад ирэхэд хоол гvнцэг бэлэн болсон байв.
-Сууцгаа, сууцгаа. Тавтай сайхан амарцгаа. Хол замд ядраа биз... хэмээн Есєнжин найр тавив. Хоолонд ам хvрэхийн ємнє Жан ахлагч vгээ хэлжээ.
-Хээрээр гэр, хэцээр дэр хийн ургамал шинжилгээний ажилд зvтгэж байгаа биднийг цэнгvvлэхээр ирсэн монгол охидод талархая. Та нарын vзvvлэх халамж анхаарал бидэнд шинэ хvч чадал, урам зориг хайрлана гэж итгэж байна... Бид ч та нарыг гомдоохгvй гэдэгт итгэж болно... Эхний хундагыг vзэсгэлэн гоо монгол охид та нарын эрvvл мэндийн тєлєє єргье.


Монгол охид ийм их хvндлэлд ихэд баярлацгаан ємнєх хундагаа авцгаав. Эхний хундага тархи толгой мансууруулан эхлэхvй зочид бvсгvйчvvд хоол идэхээр дайрцгаав. Yнэндээ хол газар донсолгоо сэгсэргээнд баахан ядарсан бvсгvйчvvд єлсєж цангасан байлаа.
Тэр єдєр эрт эхэлсэн найр амархан хавтгайрчээ. Орлио чарлаа хєгжим тавьж, шинжээчид хэмээх хужаа нар архинд мансуурсан охидыг авч сул шороотой зvлгэн дээр эцэж ядартлаа дэвхцэн бvжиглэв. Чингээд монгол бvсгvйчvvдийг ядран унахын vед газар, гэр, майхан оромжинд, мазаалайн агуйд нэг нэгээр тэврэн орцгоожээ. Тиймийг vзээгvй монгол охидыг архинд найруулсан хор болох мансууруулагч маш амархан ухаан мэдрэлгvй болгов.
Єєрсдєє чамгvй балгаж, хар тамхиа татан ид vйлчлэх vед нь бяр заасан идэрхэн хужаа эрс нvд нь гєлийж, юу болж байгааг vл ухаарах монгол охидын хамаг хувцсыг тайлан, олон хоногийн хvслэн болсон vvл борооны явдалд умбасан билээ. Хандаагаас бусад нь бараг юм vзээгvй онгон охид байсан тул Алтайн энэхvv євєр говьд харь хvмvvсийн дор зовон тарчилцгаажээ. Хэн ч тэднийг єрєвдсєнгvй билээ.
Ээлжээ болоход Хандааг ахлагч Жан дагуулан агуйд очив. Чийг vнэртэн, хvйтэн салхи хаанаас ч юм сэнгэнэх агуйд ормогцоо Жан нэгэн лонх хар архи гарган ирж хундагалаад
-Хуучин таньсан хvvхэн Ханд чи намайг цэнгvvлэхээс дургvйцэхгvй биз дээ? гэж хэлээд єгєв. Хандаа ємнє нь ийм дарс ууж, мансууран ухаан тавьж хятад эрсэд шєнєжин дээрэлхvvлсэн тул энэ удаад хашир байж, мансуурч унатлаа уусангvй. Чингээд Жан авгайн шахалтаар агуйн мухарт байх зузаан дэвсгэрт хэвтсэн боловч Гvндэгмаагийн захисныг санаж эмзэг бvхнийг нь оролдон таалж, ямар ч байсан эхний удаад сав суулгандаа хятад хvний рашаан оруулсангvй дурыг нь тавиулж чадлаа.
Залуухан бvсгvй vзээд сэтгэл ихэд хєдлєснєєс балга тагшийг магадгvй хэмжээнээсээ хэтэртэл уусандаа болов уу, Жан овогт тэр даруй дур хvслээ биелvvлэв хэмээн санаж, нойрмоглон эвшээв.
Агуйн хажуугийн салаа єрєєнvvдэд монгол охидын тэсхэлгvй ёолох, уйлах сонсогдоно. Хятад нарын омогтойгоор уухилах гинших дууг сонсохоос дур гутмаар... Хандаа мєнєєхєн хижээл эрийг нойрсон хурхираад эхэлмэгц гарч одлоо. Энд тэндгvй хонь хурга нийлэх мэт дуу шуугиан болж байв. Харин хятадуудын оромжноос бараг саахалт хэрийн зайд байх бяцхан аяны майхан л ажин тvжин ажээ.
Тэр майханд vзэсгэлэнтэй сайхан Мичидмаа бvсгvй амьдардгийг Хандаа єглєє ирэхдээ ажигласан билээ. Харин тэр бvсгvй хэн ч халдашгvй дархан байдалтай, омог бардам харагдсан сан.
Хандаа тэр майхан єєд хар гvйхээрээ шахуу очлоо. Мичидмаа зvрх хєндvvрлэм элдэв налиг шалиг дуу чимээг сонсохгvйсэн гэсэн шиг чихээ дэрээрээ таглаад майхандаа хэвтэж байв. Тэрбээр байж суухын аргагvй болтлоо ичиж зовжээ.
-Мичидмаа найз аа... гэж Хандаа дуудав. Жаахан бvсгvй гайсан нvдээр Хандааг харсаар босч иржээ. Энэ бvсгvй ямархан нэг нууцыг мэдсэн байх ёстой. Анхнаасаа хэлмэрчээр ирсэн болох тул хийж буй ажил хэрэг хийгээд магадгvй нууцхан шивнээ vгийг нь сонссон ч байж болох... Тийм мэдээлэл Хандаад хэрэгтэй байв.
Эргэн тойронд байж болшгvй аймшигт нийллэг болж, мансуурч согтсон харь хvмvvс мал нядалгааны газар шиг эрvvл саруул ирсэн монгол охидоор зугаагаа гаргаж байхад харин энэ бvсгvй яагаад зvв зvгээр байдаг билээ гэж гайхасхийн Мичидмаа хараад, эрхбиш дотносон тэвэрч уйлжээ.
-За битгий уйл. Оюутан охид хэдэн цаасанд нь болоод л хvнд хууртан энд ирсэн хэрэг шvv дээ. Бvсгvй бидний зовлон барагдах биш. Харин чамайг эд дарлаж доромжлоогvй нь яамай даа гэж Хандаа Мичидмаагийн дал мєрийг илэн байж хэлжээ.
-Би айгаад байна... Ямар аймшигтай юм бэ, гэж мєр нь чичрэн байж Мичидмаа уйлан дуугарав.
-Энэ хvмvvсийг чинь ургамал шинжээчид гэж анх бидэнд ойлгуулсан. Бид ямар ийм явдал болно чинээ санасан биш. Эрvvл агаарт сайхан амарч, бvжиглэж цэнгээд л буцах юм гэж бодсон. Гэтэл юу болох нь энэ вэ? Хvн байтугай, хуц ухна ч ингэдэггvй байх... гэж Хандаа гайхах аястай дуугарав.
-Эд чинь араатнууд шvv. Ялангуяа байнга хэрэглэдэг мансуурах бодисоо татсан vед араатнаас ч дор ухаан мэдрэлээ алддаг. Тийм vедээ нэг хар юм намайг дээрэлхэх шахсан. Хэрэв Есєнжин ах гарч ирээгvй бол жин vд дээр нvдэн булгийн тэнд бараг нvцгэн шахуу наранд шараад хэвтэж байсан намайг сvйдлэх байсан. Эд нар бол хар тамхины мафийнхан. Одоо энд чихэр євс, зээргэнэ тvvж байна. Бас хар євс гэж хар тамхины хольцоонд ордог євс тvvдэг. Хятадын олон улсад сvлжээтэй К14 мафийнхан гэж эд юм билээ. Иймэрхvv хvмvvс байдаг гэж учир мэдэх хятад хvн надад хэлж байсан. Хамгийн аймшигтай нь эд нар єдєр єнжихгvй хар тамхиа татах юм уу, эсвэл хоол ундандаа хийж хэрэглэдэг учраас ямагт согтуу мэт байдаг... хэмээн Мичидмаа ярьжээ.
-Яасан хачин юм бэ? Энэ их хар євс, зээргэнээр яадаг байнаа? Гадаадад гаргадаг юм болов уу? Тэр хар тамхиа хаана vйлдвэрлэдэг юм бол? Манай хилийнхэн гаалийнхан хар тамхийг мэдэхгvй хилээрээ оруулчихдаг л юм байх даа? гэж Хандаа гайхжээ.
-Хааяа нэг хоорондоо ярихыг нь сонсвол монголын хил гаальд хар тамхи илрvvлэх багаж байхгvй. Саяхнаас vнэрч нохойтой болсон гэвч тэр нь хvрэлцээгvй. Монголоос тvvж байгаа эдгээр ургамал, мєн Сэлэнгэд ургадаг зэрлэг олсны ургамлыг тэр чигээр нь гадаадын хар тамхи боловсруулдаг vйлдвэрvvдэд тvvхий эд болгон явуулдаг гэж байна билээ.
Сонссон дуулсан болон ажигласан бvхнээ Мичидмаа сайн санасандаа Хандаад ярьжээ. Хандаа ч зарим зvйлийг тодруулан асууж, мафийнхны тухай бага сага ойлголттой болов. Харин Хандаа єєрт тохиолдох ёстой байсан ор хєнжлийн ажлаас бvрэн зугтан гарч чадсангvй билээ. Мичидмаатай баахан ярьж дотроо онгойлгоод, аяны ядаргаагаа тайлах хэсэг зуур майханд нь унтаж амраад бие сэргэлэн босч ирэх vед Есєнжин хvрээд ирэв.
-Бvсгvй минь чамайг Жан захирагч дуудаж байна. Юунд зорьж ирсэн билээ гэдгээ бодмоор биш vv. Тэр хvн эдгээр шинжээчдийн дарга нь... Эвгvйгээ хvрвэл яаж ч мэдэх л бий вий. Чамайг хайрлаж халамжлаарай гэж Гvндэгмаа зурвасандаа захисан байсан боловч, би Жан захирагчийн дэргэд бол монгол талаа хариуцсан гvйцэтгэх ажилтан тєдий... Дvv минь одоохон Жан дээр очиж vз... Чи ямар эдний тухай мэдэхгvй ч биш... гэж Есєнжин гуйх мэт хэлжээ.
Гадаа хэдийнээ тэнгэр эвгvйрэх янзтай, салхи босч, сул шороо хийсгэн байлаа. Yvлс хурдан хурдан нvvж, тvрvvчийн ганц нэг ширхэг цас хаялж байв.
-За Есєнжин минь би хєдлєхгvй бол болохгvй нь... Миний нисдэг тэрэг их хуучин... Их цас унавал єндийж чадахгvй шvv. Салхи шуурганаас ємнє буцахгvй бол унаа минь болохоо байж, єєрєє ч зовж, энэ охидыг ч буцааж аваачиж чадахгvйд хvрч магадгvй шvv хэмээн нисэгч хижээл эр Есєнжинг тосч ирээд хэлэв.
-Тэнгэр муухайрах нь... Гэвч та нэгэнт Ванчин даргатай vнэ хєлсєє тохирсон юм биш vv? Дор хаяад хоёр хоног энд байна гэж тохироо биз дээ? гэж Есєнжин асуув.
-Тэгж ярьсан нь vнэн. Гэнэт ингэж тэнгэр муухайрна гэж яаж мэдэхэв. Нээрээ цасанд даруулаад онгоц єндийн босч, нисч чадахгvй бол аюул болно шvv гэж нисэгч сэтгэл зовон хэлжээ.
-За яахав би Жан захирагчтай яръя. Та юу ч болохноо хvлээ... гээд Есєнжин Хандааг дагуулан агуй руу одлоо.
Тэр єдрийн орой vнэхээр тэнгэр муухайрч, цас хаяж эхлэв. Зутруу хvйтэн болох шинжтэй тул Жан захирагч ч яарах шинжтэй болов. Тэрбээр Хандааг агуйд оруулан шууд л бариад авлаа. Залуу бvсгvй яаж ч чадсангvй хvлцэнгvйгээр дор нь хэвтжээ. Жан омогтойгоор шvлэнгэтэн оюутан охиныг нухаж, Хандааг арай л эд бад хийсэнгvй. Бие хєндvvрлvvлсэн аймшигт явдлын дараа Жан нойр нь хvрээд хэвтээд єгєв. Тэрбээр хар архинаасаа хэд том балгаад, мансууралд автав уу яав, чимээгvй болоход, Хандаа сэмээрхэн гарахдаа Жан овогтын цамцны халааснаас тэмдэглэлийн нь дэвтрийг суйлан авч билээ. Харин мансууралд автсандаа чингэсэн vv, Жан овогт Хандааг явтал дэвтрээ vгvйлсэнгvй болой.
Оройхон хэр нисдэг тэрэг зvvн зvгийг барин нам єндрєєр нисэн одлоо. Хvйтэн салхи босч, онгоцыг Алтайн уулсын дунд сэгсрэн хаях шахаж байв. Хятадууд дураараа эдэлж жаргасан атлаа монгол охидыг найр тавин гаргаж єгсєнгvйгээр vл барам, тохирсон ёсоороо хєлс мєнгєє ч єгсєнгvй билээ. Бие сэтгэлээрээ зовж шаналан, элдэв аймшгийг vзэн эрvvл биеэ зэмдэглvvлсэн охид доромжлуулсандаа нулимсаа барьж чадахгvй байлаа.
Єглєє нь ирээд єнжих шахан хэдэн цаг болсон нисдэг тэргийг тэнгэр муухайрмагц буцаад явахад Цолмон гайхаж билээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.06 4:38 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.22.04 10:00 am
Posts: 658
Location: jupiter shdee
tnx. urgeljlellig ni hurdan bicheerei :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.13.06 12:22 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Нисдэг тэргийг анх гарч ирээд, хойт зvгт, Алтайн уулсын зvг одоход Цолмон ачааны тэргээрээ єндєрлєг газарт гарч сэм дурандан харав. Оюутан байрын хэдэн монгол охид хэрхэн нисдэг тэрэгнээс бууж, хятад мафийнхан хэрхэн тэднийг дайлан, бvжиглэж буйг Цолмон хvчтэй татдаг дурангаараа харж, монгол нутагт эд мєнгєєр бvхнийг худалдан авч дураараа дургиж байна даа хэмээн халаглан бодсон боловч хужаа нарын отог дээр очих гэж бодсонгvй. Харин хужаа нарын отгын хажууд буусан нисдэг тэрэгний дугаарыг л тэмдэглэж авчээ.
Yл мэдэгдэх энэ хужаа нар Ванчинтай холбоотой гэж Цолмон тааварлав. Тэр хvн сvvлийн vед хар тамхины наймаанд хэт оржээ. Магадгvй бvр олон улсын мансуурагчдын сvлжээнд ч vvрэг гvйцэтгэдэг байж болох юм.


Намар євлийн зааг болж тэнгэр муухайран анхны цас орох нь тодорхой болов. Гэцлээгийн хэлснээр тэр сvvлчийн бороог эмт одны бороо хэмээн нэрлэдэг ажгуу. Тэрхvv эмт одны бороо орсны дараа жаран лам уншлага юугаа хийн монгол эмийн vнэт ургамал залахаар говьд гардаг номтой юм гэнэ билээ. Миний эмийн ургамал тvvж, олон тvмэндээ буян хийх, Ванчин харь хvмvvсийг авчран мансууруулах бодис, хар тамхины vйлдвэрт хар євс, чихэр євс болон зээргэнэ тvvх хоёр газар тэнгэр шиг ялгаатай ажээ. Ванчин хэзээний ийм л хvн байсан. Одоо ч мєн хэвээр ажээ гэж бодоход Архангайд болсон явдлууд санаад нь бууж ирлээ.
Алтайд боссон их шуургай, орох шуурах цаснаас аажмаар холдон нисдэг тэрэг Завхан, Баянхонгорын нутгаар дамжин Улаанбаатар хотын зvг яаран нисч явлаа. Аюулаас холдсон хойноо Хандаа сая л Жан овогтын халааснаас сэмхэн авсан тэмдэглэлийн хар дэвтрийг сєхєн vзэв. Тэнд элдэв тоо, бас хаанахын ч юм бэ газрын нэр бичсэн байлаа. Хамгийн гол нь Оросын алс дорнод, Хабаровска, Москва болон Парис хотод байх vл таних хvмvvсийн хаяг, юуг эрхэлдгийг мэдэхгvй зарим хvмvvсийн нэр тэнд бичээстэй байх ажээ. Энэ бол магадгvй нууц албаныхны сонирхоод байгаа хар тамхины мафийнхны холбогдолтой нэр, хаяг байж болох юм даа гэж Хандаа бодов. Хэдийгээр хятад хэл мэддэг, ханз vсэг заалгасан боловч Жан захирагчийн хар дэвтэрт байгаа нэр, хаяг, тоонуудын нарийн учрыг Хандаа яаж мэдэх билээ. Тэрбээр нууц албаны ахын захиснаар олз омогтой буцаж яваадаа баярлав. Харин тэрбээр уйлж орилохоос єєрийг хийж vл чадах гагцхvv мєнгєний тєлєє л нисдэг тэргэнд суусан хэдэн оюутан охидыг нулимс гартал єрєвдєж билээ.Ванчин Алтайн євєр говьтой радиогоор холбоо барьсныхаа дараа шууд л Буянт-Ухаагийн нисэх буудал єєд давхижээ. Орой болж, машин тэрэгний оройн хєдєлгєєн ихэсчээ. Энхтайвны єргєн чєлєєнд машины тvгжрэл vvсч, хэдхэн мєч гялалзаад єнгєрдєг тэр гудамжинд бараг гучин минут саатав. Чингэтэл vйлдвэр комбинатаас цаахна, Туулын гvvрийн хажууд машины аваар болсон тул цагдаа нар хэмжилт хийх гээд хэсэг зуур нисэх єєд яваа тэрэгнvvдийг саатуулжээ. Чингэсээр Ванчин арай хийж Буянт-Ухаагийн нисэх буудалд ирэхэд Алтайгаас аль хэдийнээ нисдэг тэрэг ирж буугаад зорчигчид нь таран явсан байлаа.Євдєж хєндvvрлэсэн шvдний угаар гэнэт хатгах мэт Ванчин ёолов. Тэрбээр радио хоолойгоор Жан захирагчийн хэлсэн vгийг тод санажээ. Янхан хvvхэн тvvний халаасыг суйлан тэмдэглэлийн хар дэвтрийг хулуусан тул даруй тvvнийг тосч салгаж авахыг бод хэмээн Жан их л ууртай хэлсэн ажээ. Гэтэл vйлс нь харласан Ванчин машины тvгжрэлээс болж онгоц буухаас хожигджээ. Ванчин ажил vйлс нь бvтэхгvй байгаад бухимдан толгойгоо шаах л шахав. Хэзээ хийсэн нvгэл чингэж тvvнийг одоо зовоож байгаа билээ? Магадгvй бvх насаараа хар тамхи татан мансуурч, єчнєєн олон хvнийг мэхлэн, хичнээн хvvхний амьдралаар тоглосон нvгэл нь одоо нvдээрээ гарч байна уу?
Ванчин юуны тvрvvн Алтайн ємнєх говийг, бага насны найзаа гэж бодохгvй vргэлжид элэг барьж єдгєєг хvрсэн Цолмонг бодов. Тэр хvний ємнє Ванчин нvглээ наманчлах ёстой билээ. Ингэхэд Цолмонгийн гэргий хаана байгаа билээ? Ер удахгvй Алтайн євєр говь єєд нисэх хэрэгтэй нь... Тэгж явахдаа ар гэрээс нь захиа занаатай, бэлэг сэлттэй Цолмон дээр очвол зvгээр сэн...
Бие нь шархирч, толгой нь євдєж байна. Ванчин єєрийн мэдэлгvйгээр халаасаа ухаж хар тамхины хольцтой янжуураа гаргаж ирэв. Тvvнийгээ маш тvргэн асааж, хэд сороод ханиалган, хэсэг зуур хvлээлгийн єрєєний сандал дээр суухдаа “Жан мэт хашир хvн яаж яваад тэмдэглэлийн дэвтрээ янхан хvvхэнд алдчихдаг байна вэ? Дэвтэр нь хvvхэнд яагаад хэрэг болов? Тэр дэвтэрт мєнгє байгаа гэж бодов уу? Гэтэл дэвтрээ алдсандаа Жан захирагч ихэд сандарч байгааг бодоход их л чухал зvйл тэмдэглэсэн байж таарлаа” гэж бодов. Ванчингийн дотор цэлмэж, хєлс нь гараад, яг л Кавказад байсан шигээ юм уу, эсвэл Архангайд Цолмонг заллин харъяа аптекаас нь морфин авч хэрэглэсэн vе шигээ сэтгэлийн хєєрєлд автаж ирэв. “Нээрээ би Архангайд Цолмонгийн нэрийг барьж яаж хєдєє сумын эмийн сангаас нь морфин, кодин авч чаддаг байлаа даа?” гэж тэр бодлоо.


Last edited by onormaa on Feb.26.06 11:05 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.13.06 12:36 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 10:32 pm
Posts: 281
Location: I LOVE YOU
mash ih hodolmor

_________________
I LOVE YOU


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.13.06 12:40 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Архангай аймагт очоод Цолмон хэдэн жил амрах чєлєєгvй ажиллажээ. Yнэндээ аймгийн аптекуудын ажил салан айлтай тєстэй байлаа. Эр нь ажилгvй залхуу, эм нь хєх зvv хєндлєн барьж vзээгvй айлын гэр бараа ноорч, гаднах хог нь гэрт орж, гэрт байсан ариун гэгээн хэмээвэл зохих бvхэн гадаа шороотой хутгалдсан байдаг шиг, сумдын эмийн сан ойрд засвар хийгээгvй орон саванд оршиж, сувилагчийн дамжаа хагас дутуу дvvргэсэн мэргэжлийн бус гол тєлєв хєгшин настай авгай нар эм тараан, єєрийн дур тааллаар хааяа нэг онгойж, цадигаа алдсан зарим нь улсаас хуваарилсан эмийг танил талдаа гол тєлєв єгчихєєд мєнгийг нь идчихсэн явдал ч гарчээ. Хортой хоргvй эм гэсэн ойлголт байхгvй, хэн дуртайд нь эмчийн жоргvйгээр єгдєг ажээ. Морфин мэт мэдээ алдуулдаг тариаг голдуу хуучин Заяийн хvрээнд эрт ирж суурьшсан хужаа нар сэм авч, кодин хэмээх хар тамхины хольцтой эмийг ч бєєн бєєнєєр нь мєнгєєр цохин авч дуусгасан байв. Тэр бvхэнтэй тэмцэл хийн, ажлаа мэдэхгvй мэргэжлийн бус хvмvvсийг халж, аптекуудын удирдах газартаа эм зvйч нарын тvр дамжаа хичээллvvлж, залуу охид бvсгvйчvvдийг суулган хичээл зааж, эмийн сангийн дvрэм журам, эм хэрэглэх заавар сэлтийг заан сургаж гаргав. Ажлаасаа халагдсан авгай нар яам хvртэл заргалдсан боловч хэргээ бvтээж чадсангvй.Эмийн сангуудын хамаг ажлыг єєд татах гэж чєлєє завгvй ажиллаж байхад Ванчин хоёр ч удаа иржээ. Тvvний гуйдаг юм єнєєх л морфин, бахь байдаг кодин эм ажээ.
-За нєхєр минь болъё. Би тэгж хууль зєрчиж чадашгvй. Энэ аймагт чинь хvнд євчтєн олон байна шvv. Чиний хэлээд байгаа эм тариаг хэрэглэхгvйгээр эдгэхгvй євчтєн ч олон байна. Би хууль ном зєрчиж чиний тєлєє зvтгэн амьтан хvнээс нууж эм, тариа олж амийг чинь нэг бус удаа аварсан... Надад ажил их байна. Цэгцэлж авууштай олон аптек миний очихыг хvлээж байна... Чи зvгээр явж vз. Ажилд минь бvv садаа бол.Цолмонгийн хатуухан хэлсэн vгийг чихний хажуугаар єнгєрєєгєєд Ванчин
-За би одоохон зайлъя. Гагцхvv чи сvvлчийн удаа тус болж ганц ампул ч болтугай тариа олж єг! гээд Ванчин салахгvй дагах ажээ. Ээ vйл минь, лай минь... Би яаж яваад ийм засрашгvй хар тамхичинтай учирсан билээ? Яаж тvvнээс салах сан билээ? гэж Цолмон дотроо дэмий л халаглах бvлгээ. Тэглээ гээд яах вэ дээ. Ванчин оровч гаравч дагасаар...
Єдєржин ажилдаа нухлуулан, амьтан хvнтэй хэрvvл хийсээр ядаж vдийн хоолонд ч орж чадаагvй ядарсан амьтан аймгаас єгсєн ганц єрєєндєє ирэхэд нь харин Ванчин хэдийнээ цоож цуургыг эвдэн орж хувцастайгаа орон дээр нь гутлаа ч тайлалгvй хэвтэж байх ажээ. Єрєє тасалгаагаар дvvрэн тамхины эхvvн утаа, архины огидос хvрэм vнэр ханхална. Мансуурах бодис олж чадаагvй Ванчин дэлгvvрээс архи авч, хєдєєгийн байвантай архинд мансууран согтож унасан ажээ.
Тєвєєс яваа эмч нар Ванчинг эм зvйн тасгийн даргын албаа єєр бусдад шилжvvлэн, арай л халагдчихгvй яамандаа зааварлагч болж vлдсэн гэж хэлсэн билээ. Ванчинг сэрээх гэж Цолмон ядав. Дугтран, сэгсрэн, нvvрийг нь усаар шvршин байж босговол тэрбээр согтууран баахан юм ярив.
-Би чамайг дэвшvvлж дарга болгосон. Би! Чи мэдэж байна уу? Тийм учраас чи надад vйлчлэх ёстой. Нєгєєтэйгvvр чи бид хоёулаа коммунизм байгуулж байгаа Зєвлєлт оронд суралцсан. Тэндхийн гол зарчим бол нэг нь нийтийн тєлєє, нийт нь нэгний тєлєє зvтгэх явдал мєн. Чи бол нэг л хvн. Аа би бол нийт олон, нийгэм тэр чигээрээ мєн. За бас коммунизмын vед хувийн ємч гэж байхгvй болно гэдэг. Тэгвэл чиний гээд байгаа энэ байранд би яагаад орж болохгvй ? Чиний юм миний юм, миний юм чинийх шvv. Тэгж ойлговол чи яагаад нийтийн ємчинд байгаа тэр тариа, эмнээсээ надад єгч болохгvй гэж? Єгєх ёстой гэж коммунизмын сургаал хэлж байна, мэдээ?
Согтуу сєєнгє дуугаар Ванчин ингэж хэлээд зогисов. Ийм балай хvнийг яах билээ. Аргалж байгаад явуулахаас л аргагvй. Цолмон Ванчинг харааж унтуулав. Ширээн дээр тавиастай хагас шил архи тvvнийг унтуулахад хангалттай ажээ.
Єглєє эрт босоод ажилд явахдаа Цолмон цоож цуургаа засч, тvлхvvрээ Ванчинд єгєєд,
-Чи єнєєдєр явах юм байгаа биз дээ? Энэ тvлхvvрийг хажуугийн айлд єгчихєєрэй гэжээ. Ашгvй тэр єдєр Ванчин аймгаасаа явсан байв. Гэвч долоо хоногийн дараа аймагт болсон эмийн санчдын зєвлєгєєнд ирсэн Єгий нуур сумын аптекын эрхлэгч
-Таны нэг сургуулийн найз, яаманд дээгvvр алба хашдаг гээд Ванчин гэж хvн манайд очсон. Таны аваарай гэсэн гээд хэдэн ампул морфин авч явсан шvv! гэжээ.
Энэ явдал сарын дараа давтагдав. Цолмонгийн нэрийг барьж, Ванчин Архангай аймгийн хойт зvгийн сумдаар хурдан тэрэгтэй ирж баахан эм, тариа аваад явсан байлаа. Ямар нэгэн арга бодохгvй бол болохоо байв гэдгийг Цолмон ойлгоод, сургуулийн найзтайгаа биш, харин хар тамхичинтай, засрашгvй мансуурагч гэмт этгээдтэй тэмцэхээс єєр аргагvй хэмээн дотроо шvд зуун бодсон билээ. Тэрбээр яаманд болсон явдлыг илтгэн албан тоот явуулж, аймгийн цагдаагийн газар мэдэгдээд,
-Хэрэв аймгийн аль нэг суманд миний нэрийг барин аптекуудаас эм, тариа авсан тохиолдол гарах юм бол хэнийг ч байсан баривчлан саатуулж єгнє vv хэмээн хvсэв.
Тэмцэл эхэлжээ. Хатуу ширvvн тэрхvv тэмцэлд Цолмон хэнийг ч vл хайрлан мансууруулагч хэрэглэсэн хvн бvхэнтэй vзэлцэхээр нэгэнт шийдсэн байлаа.
Хэдийгээр Ванчин мэт нь тvvний нэр тєрийг гутаах гэж оролдон, ажилдаа тэнцээгvй халагдсан авгай нар хэл ам хийсэн боловч, ажил ургаштай байж, аймгийн албан газруудын уралдааны дvнд эцсийн байр эзэлдэг байсан аптекуудыг удирдах газар хоёр жилийн дараа гэхэд эхний байранд шалгарч амжсан билээ. Ай чєлєєгvй гурван жил ард vлдэв. Одоо л нэг амьсгаа авахтай болж, Цолмон бага залуугаас оролдсон шvлгээ тэрлvvлэн, єгvvллэг, найруулал бичих сэтгэлийн хєгжим нь уянгалах шиг болов. Ванчин ажлаасаа гарч, хаана байгаа нь мэдэгдэхгvй сураг тасарчээ. Тэрбээр дахин ирж Цолмонг зовоосонгvй билээ. Энэ бvхэн бол одоо дурсамж болон vлджээ. Гэхдээ тэрхvv дурсамж дансны vдээсэнд орох яагаа ч vгvй байлаа.Євгєн мазаалай заган шугуйн дундуур аяархан алхаж явав. Тэрбээр унтаж ичдэг орон vvр юугаа харь хvмvvст алдсандаа уурлан хvрхрэх ажээ. Тэрхvv vvр буюу агуйд нь бороотой юм уу, шороон шуургатай шєнє газар гэрт байрласан хvмvvсээс очиж хоноглодог ажээ. Тэр тухайд анхандаа мазаалай мэдсэнгvй. Их салхи босч, эхлээд орчлон хорвоогийн хамаг элс, шороог бужигнуулан тэнгэрт хєєргєж, дараа нь намрын налгар єдрvvдийг vдэх мэт хvйтэн бороо цутган vе vе цас хаялсан шєнє мазаалай vсэнд наалдсан нойтон цас, ус ихтэй борооны дуслуудыг шилгээн сэгсэрч ядаад, уул єєд мацаж vvрэндээ сэм оржээ.Агуйн том аман дээр тэр гэнэт зогтусав. Ямархан нэг эвгvй vнэр сартгар хамрын сарьсыг цоолон алдаж ханхлан байлаа. Тэр бол сармисны нялуун vнэр, хєлний шивэрний ємхий vнэр байсан санжээ. Мєнхvv муухай vнэрийн хажуугаар харь хvмvvсийн гал хавиас vнэртдэг хятад архины болоод янжуурын, бас огт этгээд нэгэн утааны vнэр vнэртжээ. Тэр бол тамхи, архины хажуугаар хятадуудын хэрэглэсэн олсны ургамлын нунтаг тамхи болгон ороож татсан утааны vнэр байлаа.
Нэгэн ана мазаалай агуйн амсар дээр тvдэн зогссоноо, шувуу бvхэн vvрэндээ хайртай, амьтан бvхэн хэвтшээ харамладаг, зан, жамыг дагаж уурсаад даруй ичээнийхээ мухар руу дайран оров.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.13.06 12:57 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 10:32 pm
Posts: 281
Location: I LOVE YOU
goy zohiol shu neeree onormaa gishuun jaahan zalhuurchijee tee hehe

_________________
I LOVE YOU


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited