#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.17 4:40 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 7172 posts ]  Go to page Previous 1272 273 274 275 276
Author Message
PostPosted: Jan.14.17 1:33 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
odor honog arai hurdan ongorood bn onoodor yu hiisene medelgui ongoroochihlo

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.25.17 2:15 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1264
Location: Я самая обаятельная и привлекательная
ТЭНЭГ ХОГ

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Feb.04.17 1:12 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Feb.04.17 12:59 am
Posts: 4
Үхэл гэдэг амьдрахаас ч хэцүү юм. Би үхээд хоёр өдөр болж байна.
Уржигдар би өндөр байшингийн дээвэр дээрээс шувуу мэт дүүлэн ниссэн... Харин дараа нь жимсний чанамал шиг л газарт нялагдсан (талхан дээр түрхдэг шиг л...)
Ээжээс бусад хүмүүс бүгд намайг ингэж л үхсэн гэж бодож байгаа. Гэвч бодит амьдрал дээр би өрөөндөө өөрийгөө оршуулаад сууж байна. Гэрээс ч гарахгүй, хэнтэй ч уулзахгүй... бүр утсаар ч ярилгүйгээр дөрвөн хананы дунд байх нь үхснээс ялгаа юу байх вэ. Шөнө унтаж ч чадахгүй дэмий л элдвийг сараачина.
Нэг л амьдрах хувьтай төрсөн минь надад огтхон ч таалагддаггүй юм. Тиймдээ ч хуурамч үхэл зохиосон нь энэ... Ингэхийн тулд бүгдийг төлөвлөгөөний дагуу, зөв хийх хэрэгтэй. Нэг л зүйлийг буруу хийвэл би өөрөө буруутан болж үлдэнэ. Би алдах хүсдэггүй.
Эхлээд би хайртай залуугаасаа салах аргаа хайлаа. Гэхдээ би түүнийг гомдоож хаях хүссэнгүй. Харин тэр намайг гомдоосон мэт сэтгэгдэлтэйгээр үлдсэн амьдралынхаа туршид шаналж яваасаа л гэсэндээ.. Анх би энэ төлөвлөгөө минь намайг хуурамч үхэл зохиоход хүртэл хүргэнэ гэж зүүдэлсэн ч үгүй. Зүгээр л найз залуугаараа тоглох гэсэн тэнэг аргаас минь болсон юм. Би түүний таньдаг хүнээс нь хэрэгтэй гэсэн мэдээллээ цуглуулаад манай найз залуутай харьцдаг байж магадгүй гэж таамагласан бүсгүйн фэйсбүүк хаягийг олж авлаа. Харин одоо БАТАЛГАА хэрэгтэй. Би өөрийгөө энэ бүгдэд буруутай болгохгүйн тулд фотошоп сайн мэддэг чадвараа ашиглав. Тэр охиноос над руу "Миний найз залуугаас хол яв. Бид үерхээд удаж байна" гэх утга бүхий захидал явуулсан мэт болгон янзлаад ямар ч алдаагүй бүгдийг нь зөв хийж чадсан. Дараа нь найз залуу руугаа "Энэ одоо хэн бэ?" гэж ууртайгаар бичээд дээрх зургийг явууллаа шүү. Би түүнээс уучлал гуйсан үгс, хайртай гэх нялуун үг бас над дээр гүйж ирээд өмнө минь сөгдөн уйлна гэх мэт хэдэн мянган зүйл төсөөлсөн гээч. Гэтэл....гэтэл юу болсон гээч?
ТЭР ЮУ Ч БИЧЭЭГҮЙ - бүтэн хорин дөрвөн цаг холбоо барьсангүй надтай. Харин маргааш нь "Намайг уучлаарай миний буруу. Гэхдээ чи хэтэрхий хартай шүү дээ" гэх мэссэж ирдэг байна шүү. Бурхан минь би алдчихлаа. Миний төлөвлөгөө бүтэлгүйтчихлээ. Би өрөөндөө нааш цааш холхиж гаазтай ундаа залгилангаа бүх зүйл минийхээр болоогүйд бухимдаж хэсэг уйлав. Би түүнийг намайг хуурсанд уур хүрсэнгүй харин би дор орчихлоо гэх бодол намайг алж байлаа. Би нэгт байх ёстой шүү дээ. Би үргэлж нэгдүгээрт... түүний нэгдүгээр эмэгтэй байх ёстой. Би хорин гурван жил онгоноо хадгалаад түүнд өгсөн, гарынхаа хоолыг ажил дээр нь аваачиж өгдөг, мөнгөгүй байсан ч уулзаж... бүр заримдаа түүнд мөнгө өгдөг. Сэтгэл биеэ бүгдийг нь түүнд өгсөн. Харин дараа нь би ингээд л ХАРТАЙ АВГАЙ нэр зүүсэндээ уур минь хүрсэн юм. Энэ л миний үхлийн шалтгаан гэхэд болно.
Дараа нь би түүнтэй уулзахаар товлов. Ажлынх нь гадаа хүлээж байхдаа сормуусаа шүлсээрээ норгочихоод муужгайг тамлаж буй хэрцгий эрийн тухай бодож хэд хэдэн нулимс дуслуулав. Дараа нь хүрэн өнгийн уруул хүрээлэгчээр нүднийхээ буланг будчихав. Ингэх нь илүү үнэмшилтэй бас өрөвдөлтэй харагдаж байлаа.
Түүнийг ирэхэд би юу ч болоогүй мэт инээмсэглээд гарт нь хоёр хуудас дүүртэл бичсэн захидлаа өгөөд яваад өгөв. Тэр ардаас минь болгоомжтой яваарай гэхээс өөр үг хэлж чадалгүй гайхан хоцорсон юм. Учир нь би хэзээ ч түүнд ингэж хандаж үзээгүй. Гомдсон, уйлсан өөр юу ч болсон инээмсэглээд эрхэлдэг зантай байсан. Бүр тэнгэр нурсан ч гэртээ хүргүүлдэг тийм л эрх танхил бас дээрэнгүй эмэгтэй байсан шүү дээ. Гэтэл өнөөх эмэгтэй өөрөө харихаар түргэн түргэн алхсан минь түүнд хүнд цохилт болно гэж би төлөвлөсөн юм. Хүмүүс өнгөрсөнд хийж дадсанаас нь өөр зүйл хараад хэсэг балбагддаг шиг л сайн таньдаг хүн нь тэс өөр араншин гаргахад мөн гайхширдаг. Энэ миний төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Би түүнд өгсөн захиандаа "Дулаан хувцаслаад, хоол ундаа сайн идээрэй. Би удахгүй болох валентин өдрөөр хамт хонож, зун хамт амьдарч харин ирэх жил хамтдаа гадагш явна гээд зөндөө зүйл мөрөөдсөн юм шүү" гэж түүнд намайг хуураагүй бол ирээдүй ямар сайхан байх талаар дурьдаад өнгөрөв. Ингэвэл тэр харамсана шүү дээ... Өөрийгөө буруутгана. Мөн "Сайн хүнтэй суугаад мөрөөдлөө биелүүлээрэй. Би чамд итгэж байна" гэх мөрийг түүний сайн сайхны төлөө бүгдийг хийнэ гэх санааг илэрхийлэх гэж бичсэн. Харин "Анхны үнсэлтээ санаж байна уу? Би нүдээ аниад л уруулаа өгөхөд чи намайг их хүчтэй озож билээ. Би үнэндээ цочсон шүү" гэдэг өгүүлбрээрээ би чамд анхны үнсэлтээ өгсөн чи миний үнэтэй бүгдийг авсан гэж бодогдуулж, надаас илүү охин олдохгүй гэдгийг ойлгуулахын тулд бичсэн.
Захиаг минь уншсаныхаа дараа тэр "Намайг уучлаарай. Чи ахиад намайг хардахгүй байж чадах уу?" гэж мэссэж бичдэг байна шүү. Би ч яахав үхэх гэж байгаа хүн болохоор хариу бичих хүссэнгүй. Удалгүй над руу залгалаа би авсангүй. Үхсэн хүн яаж утсаа авахавдээ.
Маргааш өглөө нь миний захиа түүнд нөлөөлсөн бололтой өглөөний 9 цагаас эхлэн цаг тутамд нэг удаа залгав. Би үхсэн.... утсыг минь авах хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр би утасны цэнэгээ дууссан болгохын тулд ХОЛБОГДОХ БОЛОМЖГҮЙ болгох хэрэгтэй байв. Гэхдээ тэрнийг хэдэн удаа, хэзээ яаж залгаж байгааг мэдэхийн тулд утсаа шууд унтраахаас татгалзсан. Харин над руу залгасан хүмүүст "Уучлаарай таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна..." гэх үг сонсогддог болгон тохируулахад гурван мянган нэгж үрэв. Үхэл хүртэл төлөөс нэхэх юмдаа....
Орой нь би урьдчилан цагийг нь тохируулаад мессеж явуулдаг аппликейшн ашигласан мэт ойлголт өгөхийн тулд "Хэрвээ чи энэ мессеж уншиж байвал би энэ дэлхийгээс яваад 24 цаг өнгөрсөн... би чамдаа маш их хайртай" гээд л биччихээд доор нь гүүглээс олсон линк нэмээд биччихлээ. (Тэр линкээр орж үзвэл цагийг нь урьдчилан тохируулдаг үйлчилгээний танилцуулга бий. Илүү үнэмшилтэй болгосон юм.)
Ингээд би үхлээ.....
Надад найз байхгүй ч онлайнаар таньдаг хэдэн хүмүүс минь бүх зүйлийг үнэмшилтэй болгох мэт намайг хайсан зүйлс энд тэндгүй бичиж байна шүү. Бүр санаа нь зовсон гэхэд ч болно...... Гэхдээ тэдний шаналал надад таашаал өгсөнгүй. Харин хайртай хүний минь шаналал л жинхэнэ жаргал байдаг юм билээ.
Харин одоо би үхснийхээ дараа яг яахаа мэддэггүй ээ.
Бүгдийг шинээр эхлэхийн тулд цоо шинэ нэр зохиогоод фэйсбүүк нээж үзлээ. Гэвч амьдралаа шинээр эхлэе гэсэн ч өнгөрсөн амьдрал руугаа өнгийгөөд мартаж чадахгүй юм. Ингэдэг болохоор л бурхан хүнд цорын ганц амьдрал заяасан юм болов уу? Хэзээ ч өнгөрснөө мартаж чадахгүй хүн шинээр амьдарсан ч хуучин бүхнээ дурсан санасаар л байдаг биз ээ... Харин одоо би яасан нь дээр вэ? Жинхнээсээ үхэх үү? Эсвэл энэ амьдралдаа хоёр удаа амьдарсан цорын ганц хүн болоод өнгөрснөө ор тас мартах уу?
Надад амьдрах нь илүү хэцүү санагдаж байна.
Тэгвэл үхэх л хэрэгтэй бололтой...
[/color]

_________________
~ Уяхан ~ ~ ~ ~ ~ ~


Top
   
PostPosted: Feb.05.17 2:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 4:42 pm
Posts: 7597
Location: ~I see You watchiN' Me ~
хэхэ дэндүү их юм бичсэн ч сонирхолтой блаа номны нэг бүлэг уншисан юм шиг санагдав. Чамд бичих авъяас бдын бна :think:

_________________
A Thousand Days' Promise♥


Top
   
PostPosted: Feb.16.17 11:57 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Jul.23.16 4:25 pm
Posts: 47
Мөн чанар нь хуурамч, худлаар дүүрсэн хүмүүсээр хүрээлүүлэн амьдарч байгаадаа бага зэрэг гуниглах юм. Гэхдээ яг бодоод үзвэл би ч бас хуурамч юм шиг. Ямартай ч хэнтэй ч харилцахгүй байвал хэцүүддэг хойно яаж ийгээд л харьцаж байна даа. :)) Ер нь тэгээд л хүмүүсийн тар нь танигдаад л байна шүү.


Top
   
PostPosted: Mar.02.17 7:03 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jan.14.13 12:52 am
Posts: 1563
Location: 0xFF
Хамар битүүрээд хавар болж бга нь мэдэгдэж байна шүү яааж энэ зуныг давнада :'(


Top
   
PostPosted: Mar.02.17 10:05 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1264
Location: Я самая обаятельная и привлекательная
Nowwwsh bainooo

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Mar.03.17 8:03 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.15.10 5:01 pm
Posts: 1434
Location: in your mind
3.02 am noir hureed untah yumsan .....
i guess too excited for tmr.

_________________
I love to cuddle <3


Top
   
PostPosted: Mar.09.17 3:04 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4283
Location: Floating through moonlight...
Eregtei humuusd bish emegtei humuusd daruulah shahaad baidag bolloo yuniih um boldoo burhaan

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Mar.09.17 5:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 4:42 pm
Posts: 7597
Location: ~I see You watchiN' Me ~
зүрх зүрх зүрх нэмэх нь зүрх

_________________
A Thousand Days' Promise♥


Top
   
PostPosted: Mar.14.17 12:33 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2921
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
shn odor bna ogloo noirmoglolgui goyo sersen. ajil ch shn yavj bna


Top
   
PostPosted: Mar.21.17 7:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 4:42 pm
Posts: 7597
Location: ~I see You watchiN' Me ~
Бүх зүйл нь дэндүү төгс!!
Дуу хоолой нь дэндүү ялдам!!
Дүр төрх нь сахиусан тэнгэр!!
Ааш зан нь дэндүү эелдэг!!
Хатан ухаантай хайрлахгүй бхын
аргагүй чамайг би яах вэ??
Сэтгэл дүүрээд л бна
Зүрх булиглаад л бна
Аз жаргал минь ойртосоор бх шиг!!

_________________
A Thousand Days' Promise♥


Top
   
PostPosted: Mar.21.17 10:09 pm 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Mar.17.14 5:37 pm
Posts: 402
Uitgar gunigtai odruud urgeljilseer l bna novsh gej.

Sent from my IM-A890S using Асуулт Самбар mobile app


Top
   
PostPosted: Mar.22.17 11:11 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 4:54 pm
Posts: 6751
Yee haha :wahaha: :hehe:
Thats why I called you "innocent"

_________________
urnotmytype


Top
   
PostPosted: Apr.12.17 8:46 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Jul.23.16 4:25 pm
Posts: 47
Үнэхээр сонирхолтой юм. Заримдаа бусдаас холдон хөндийрч өөрийгөө тойруулан хана босгоод дотор нь суун хорвоо ертөнцийн тайлагдаагүй нууцууд, хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, өдөр тутамд болж байдаг үйл явдлууд, эгэл зүйлсийн талаар бодож эргэцүүлмээр санагдана. Ийнхүү ханаа босгоод дотор нь суумагц, төд удалгүй ганцаардаж, хүмүүстэй харилцахыг, сэтгэлээ уудлахыг хүснэ. Тэгээд өнөөх ханаа нураана. Хүрээлэн буй хүмүүсээ ажиглаад мэдрэмж, бодролоо хуваалцахад үл тохирох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Тэгээд ханаа дахин босгоно. Илүү өндөр, илүү зузаан. Дахиад л ганцаардаад нураана... Энэ л үйл явдлуудын тойрогт, ямар нэгэн "loop"-д гацчихсан юм шиг зогсох юм.


Top
   
PostPosted: Apr.12.17 9:14 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Apr.12.17 9:12 pm
Posts: 46
маск

_________________
:bigthumpup: :bigthumpup:


Top
   
PostPosted: Apr.19.17 10:13 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Nov.10.08 4:43 pm
Posts: 427
Location: utaan dund gyalalzi
хэхэ, Асуултын нууц үг нтрээ санаад шууд ороод ирлээ.. FB-с уйлаж эхэлж байна шүү.. өнөөдөр баахан нөхдийг unfollow хийсэн амар.. орж гарч байна..Тэмдэглэлээ сайн хийгээрэй манайхаан. Нилээн хэдэн хуудас уншинаа..

_________________
1 l amidarna,uhamsartai hussenee


Top
   
PostPosted: Apr.20.17 12:04 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7519
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
пязда яаасан их ажил вээ
одоо хийдэг л байхдаа
жигдрээд ирхээрээ гайгүй болно гэж найдья даа

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Apr.25.17 3:32 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Feb.16.17 6:37 am
Posts: 10
заримдаа үгээр ч илэрхийлж боломгүй хоосрол, үгүйрэл... маш сонин гуниг шиг мэдрэмж төрөх юм
гэтэл хийх юм их байдаг, мэдрэмжиндээ захирагдахгүй харин яаж захирч сурах вээ ? ...
мэдрэмжиндээ захирагдсандаа болоод, өдрийн 24 цагийг зүгээр л орондоо хэвтээд өнгөрүүлэх мэтээр өдөр хоног өнгөрч байна
харин хариуцлага маань нэмэгдсээр л ...


Top
   
PostPosted: Apr.26.17 1:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 4:42 pm
Posts: 7597
Location: ~I see You watchiN' Me ~
хаврын тэнгэр шөндөө схн юмда
Хайртай хосууд хэрэлдэхээрээ муухаймдаа
Тэнгэрийн муухай арилдаг ч
Хүний муухай арилдгүй гэгчээр
Архичин хүн архиа уусаар....
Хүний сэтгэл уужим юмдаа даанч
Ухаан далай нь дундрашгүй юм
Утгагүй хэдэн үгээ өөртөө л бичих юмдаа
Ахин дахин уншвал аргагүй л миний хэлэх үг дээ :lol: :lol:

_________________
A Thousand Days' Promise♥


Top
   
PostPosted: Apr.28.17 12:32 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.15.10 5:01 pm
Posts: 1434
Location: in your mind
Yooy ene m*ng*r haniadiig yah be


Sent from my iPhone using Tapatalk

_________________
I love to cuddle <3


Top
   
PostPosted: Apr.29.17 8:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 4:42 pm
Posts: 7597
Location: ~I see You watchiN' Me ~
Зуны өглөөний үнэр ( жхн шороотой ч) цаана л нэг гоё шүү!
Нохойтойгоо жаал алхаж байгаад ирэв, алхахаар нэг л схн
сэтгэл тайвшраад олон зүйлийг бодон алхахад юутай схн...

_________________
A Thousand Days' Promise♥


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 7172 posts ]  Go to page Previous 1272 273 274 275 276

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited