#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:08 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 47 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Nov.03.05 10:40 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
Image
ХЄДЄЛГЄЄНТ АРАЛ


1865 онд ер бусын хачин явдлууд гарсан нь єнєє хvртэл олон хvний санаанд байсаар байгаа буйзаа. Эдгээр явдлын дуу чимээ эх газрын ард иргэдийн сонирхлыг татаж, далайн замын боомт хотуудын оршин суугчдыг сандраан, ялангуяа далайчдын сэтгэлийг сvрхий тvгшvvлэв. Худалдаачин, хєлєг онгоцнй эзэн, капитанууд, бага дарга, далайн цэрэг, тэрч байтугай шинэ, хуучин тивvvдийн хэд хэдэн улс гvрний засгийн газар тэр нэгэн хачин явдлыг гойд шохоорохн сонирхож байв.

Тэр жил их далайн хэд хэдэн хєлєг онгоц халим загаснаас том, хурдаараа тvvнээс хавьгvй илvv, заримдаа єєрийн биеэс хурц гэрэл цацарган байх, хоёр vзvvр рvvгээ шувтан, дундаа цvлхгэр, гонзгой юмтай гадаад далайд дайралдсан байжээ. Тэр юм буюу амьтны гадаад байдлыг єєр єєр онгоцны єдрийн тэмдэглэлvvдэд тодорхойлон бичсэнийг vзвэл єєр хоорондоо ялгаа багатай боловч цєм тvvний хєдєлгєєнийг урьд ємнє дуулдаагvй асар хурдан гэж тэмдэглэсэн байв. Тvvнийг халим хэмээн таамаглан vзэх боловч шинжлэх ухаанд мэдэгдсэн халим тєрєлтний дотроос нэг нь ч ийм асар том хэмжээнд vл хvрнэ. Кювъе, Лассенед Дюмериль, Катрфаж 1 нарын хэн нь ч тийм сvрхий гайхал байна гэдгийг нvдээрээ vзэхээс нааш vл итгэхсэн билээ.

Тvvнийг нvдээрээ vзсэн зарим хvн уртаараа английн хоёр зуун фут гэх бєгєєд энэ нь хэт багасгаж, нєгєє хэсэг нь уртаашаа гурван миль, єргєєшєє нэг миль гэж тодорхойлсон нь хэтэрхий ихэсгэсэн байв. Улсын ам хэдийгээр ийнхvv зєрєх боловч олон мэдээнvvдийг цэгнэн vзвэл тэр амьтан, хэрэв байдаг нь vнэн л болж гэм амьтны аймаг судлагсдын мэдэж буй бvх адгуус амьтантйа зvйрлэмгvй том юм байсан гэж бардаагаар хэлж болох юм. Гэтэл байгаа баримт нэгэнт маргашгvй болохоор тийм амьтан байгаа эсэх гэж эргэлзэх явдалгvй байв.

Хvн тєрєлхтєн ер нь нууц бvрхэг юманд шохоорхдог зантай болохоор ийм юм дуулаад дэлхий дахинаараа гvнээ сэтгэл догдолсон нв зvй буйзаа. Калькутт хотын хєлєг онгоцны нийгэмлэгт харъяалагдах “Губернатор Хингинсон” гэгч онгоц 1866 оны долоодугаар сарын хориноо тэрхvv хєдєлгєєнт бєєн хар юмтай дайралджээ.

Тvvнийг зураг дээр тэмдэглэгдээгvй арал хэмээн хєлєг онгоцны капитан Бэккэр газар зvйн координатыг нь нарийн тодорхойлохоор завдаж байтал, тэрхvv юмны дотроос гэв гэнэт хоёр салаа ус нарийхнаар исгэчин олгойдож, зуун тавин фут єндєрт хєєрлєє. Энэ нь хэрвээ л далайн ёроолын грейзер 2 дээшээ олгойдоогvй бол “Губернатор Хингинсон” хоншоороороо ус уур тургиж явах далайн ямар нэгэн сvvгээр бойжигчидтой тулгарснаас зайлсангvй ээ.

Бас, Дорнот-Энэтхэг болон Номхон далайн хєлєг онгоцны нийгэмлэгт харъяалагдах “Христофор Колумб” онгоцон дээрээс 1866 оны долоодугаар сарын 23-ны єдєр тэрхvv хачин амьтныг Номхон Дєлгєєн далайд байхыг нь харжээ. “Губернатор Хингинсон”, “Христофор колумб” хоёр тэр гайхалтай халимыг гуравхан хоногийн зєрєєтэй хугацаанд нэг нэгнээсээ далайн бvхэл бvтэн долоон зуун миль зайтай газар дэлхийн бємбєрцгийн хоёр цэгт олж vзсэн болохоор vнэхээр санаанд багташгvй айхтар хурдан хєдлєх чадвартай эд байжээ.





1 Тvмэн бодис судлагч эрдэмтэд

2 Газрын гvнээс тогтмол хугацаанд оргилж байдаг уур ба халуун усны оргил



Тvvнээс арван тав хоногийн дараа Америк, Европ хоёрын хооронд Атлантын гадаад далайд уулзсан vндэсний компанийн “Гельвец”, Роял Мейл компанийн “Ханан” гэдэг хоёр хєлєг умарт єргєрєгийн 45 хоног 15 хувь, умарт уртрагийн ( гренвичээс ) 60 хоног 31 хувьд тэр гайхлыг бас vзжээ. Тэдгээр онгоцны хоёр капитан уул сvvгээр бойжигчийн уртыг адаглаад английн 350 фут гэж гаргасан байв. Гэтэл “Гельвец”, “Ханан” хоёр хєлєг онгоц vзvvрээсээ сvvлээ хvртэл дєнгєж 325 фут болохоор тvvнээс богино ажээ. Тэхэд Алеут арлуудын орчинд тохиолдох хамгийн том халим 150 футээс хэтэрсэн тvvхгvй.

Эдгээр мэдээ болон цаашдаа Атлантын тээврийн “Перейра” гэх галт онгоц, тэр гайхлыг мєн олж харсан, “Этна” гэгч онгоц тvvнтэй мєргєлдсєн зэрэг удаа дараалан гарсан сураг чимээ, эцэстээ францын “Норманди” хэмээх хєлєг онгоцны офицеруудын баталгаа бичиг, “Лорд Клайд” онгоцны дарга Фитуджемсээс Английн тэнгисийн хэрэг эрхлэх газар ирvvлсэн тайлан-энэ бvхэн олон тvмний санаа сэтгэлийг хязгааргvй их vймрvvлсэн билээ. тэрхvv ер бусын хачин явдлыг зраим оронд элэг доог болгосон авч Англи, Америк, Герман мэтийн буурьтай орнууд ихэд сонирхон vзэв. Нийслэл хот бvхэнд тэр гайхлын тухай ярилцах болов. Тvvний тухай тайзан дээрээс шоолон дуулах, сэтгvvлvvдэд шогчлон зурах, театрууд дvрслэн vзvvлэх болжээ. Бас умарт далайн орчны уснаа орших аймшигт цагаан халимаас эхлээд, 500 тонн хvнд хєлєг онгоцыг тэвэрч аваад далайн ёроолд орчхож чадах зєн болсон наймаалж хvртэл, хvмvvс санаанаасаа бодож гаргасан буюу vнэхээр амьдарч байгаа мьтдыг дvрсэлсэн дvрийг бvх сонин хэвлэж байв. гэтэл архивуудаас эртний баримт бичгvvдийг ухаж эхэлсэн бєгєєд далайн ямар нэгэн аварга амьтан байж болох тухай Аристотель, Плиний нарын гэрчилгээ, Норвегийн далайчдын єгvvллэг, Пауль Геггедийн мэдэгдэл, хамгийн эцэст далайн асар том могойг 1857 онд нvдээрээ харсан Харрингтоны бодит баталгаа зэргvvдийг vзэв.

Гэтэл бас эрдэм шинжилгээний сэтгvvлvvд болон эрдэмтэн мэргэдийн дунд, итгэгсэд ба vл итгэгсдийн хооронд эцэс хязгааргvй маргаан дэгджээ. Гайхлын тухай асуудал ухаантан бvрийн тархи толгойг эзлэв. Тэрхvv маргааны vед мєн ч их бэх цаас vрсэн байх.

Бvтэн 6 сарын турш ач тач маргалдлаа. “Бразилийн газар зvйн институт”-ийн мэдээлэл, “Берлингийн шинжлэх ухааны хvрээлэн”-гийн сэтгvvл, Вашингтоны Смиттийн институтийн сэтгvvл зэрэгт нийтлэгдсэн єгvvллийг нийтийн ємнє элэг доог болгосноор барахгvй, “Энэтхэгийн ольтриг”, петерманны “Мэдээлэл” зэрэг буурьтай сэтгvvлvvдэд гарсан єргєн шvvмжлэл болон евродын сонгодог сэтгvvлvvдийн эрдэм шинжилгээний сонсгол сэлтийг эрээ цээргvй хэвлэлийн зvгээс дайран доромжилжээ. Тvvнчлэн гайхлын эсрэг зогсогч хэн нэгэн хvн “Байгаль, тэнэгvvдийг тєрvvлддэггvй” гэж Карл Линейн 1 хэлсэн vгээр бамбай барин “Гагцхvv согтуу далайчдын ухаан санаанд орж болох, хэнд ч хэрэггvй тийм гайхлыг бий болголоо гэж байгалийг бvv доромжил” хэмээн эрдэмтдийг сэтгvvлчид ятгаж билээ. тэг тэгсээр хамгийн сvvлд долоо хоног тутам гардаг шог сэтгvvл томоос том зохиолчдын нэрээр гайхлын эсрэг хааж хаацайлахын аргагvй ширvvн дайралт хийсний дараа тvvнийг хамгаалагчид нийтийн хvчээс инээд тохуу хийхийн эрхэнд араг буюу ухрахад хvрчээ. Тийнхvv шинжлэх ухааныг хурц оюун ялж билээ.

Гайхлын тухай яриа 1867 оны эхний саруудад сэхэж сэргэх найдваргvй болж булшлагдсан мэт байв. Гэтэл шинэ шинэ баримтат зvйл энэ удаа уншигчдын сонорт дуулдав. Энэ удаа шинжлэх ухааны ерєнхий нэгэн асуудал шийдвэрлэх яриа дэгдсэнгvй, харин ёстой жинхэнэ vнэн бодит аюул хєнєєлтэй тэмцэх тухай яригдаж эхэллээ. тэр асуудал шинэ баримтуудаар баяжив. Гайхал маань одоо арал, хад болон хувирч “арал аралдаа бvр хєдєлгєєнт, баригдашгvй, танигдашгvй, жигтэй хачин арал” болжээ.





1 Швейцарийн алдарт байгальч ( 1707 – 1778 )



Монреалийн тэнгисийн компанийн “Морави” гэдэг хєлєг онгоц 1867 оны 3-р сарын 25-ны шєнє єргєргийн 27 хоног 30 хувь ба уртрагийн 72 хоног 15 хувьд урьд ємнє ямарч газрын зурагт тэмдэглэгдээгvй хад мєргєжээ.”Морави” онгоц 400 морины хvчтэй мотор ба аясын салхины хvчээр цагт 13 зангилаагийн хурдай явжээ. хэрвээ онгоцны бvх бие тийм бат бэх байгаагvйсэн бол ийм их хурдтай явж байхад энэхvv мєргєлдєєн тун харамсалтайгаар тєгсгєл болж, уул онгоцны баг болон сууж явсан 237 хvний амь насанд аюул учрахсан билээ.

Мєргєлдєєн єглєєний таван цагт болжээ. Энэ хэр дєнгєж гэгээ орж байжээ. Ингэж мєргєлдєх vед ээлжийн офицерvvд онгоцны хvрээ хашлага руу гvйлдэн очив. Тэд далайн усыг ихэд анхааран ширтсэн боловч хэрвээ онгоцноос гурван кабельт 1 зайтай ямар нэг хvчирхэг сэнсний далбаагаар дэлсэгдэх мэт оволзон хєєсєрч байгаа давалгааг эс тооцвол єєр сэжигтэй юм огт vзэгдсэнгvй. Тэр явдал болсон газрын координатыг яг гаргаж аваад “Морави” онгоц аян замаа vргэлжлvvлэв. “Морави” онгоцонд сvйдсэн зvйл гаднаасаа л мэдэгдсэнгvй, онгоцны дарга нар тархиа эргэтэл бодсон боловч усан доорхи арал буюу эсхvл живсэн онгоцны сэг, чухам юу мєргєснєє олсонгvй.

Тэгээд, боомт хотноо хvрэлцэн ирж “хуурай” зогсоолдоо орж vзвэл “Морави”-ийн килийн 2 хагас нь зад цохигдсон байжээ.

Хэрвээ энэ хачин явдал 3 долоо хоногийн дараагаар мєн тиймэрхvv нєхцєл байдалд давтагдаагvйсэн бол дээрх явдлын нэг адил даруйхан мартагдахсан билээ. Энэ удаа гайтсан тэр хєлєг онгоц нь дэлхий дахинаа цуутай усан замын нийгэмлэгт харъяалагдаж байсан учир тэр явдал дэлхийг ихэд шуугиулав.

Бодвол Английн усан замын хєлєг онгоцны эзэн Кьюнардыг бvгд сайн мэдэх байлтай. Хамгийн анх тvvний хєлгvvд Америк, Европ хоёрын хооронд тогтмол харилцаа барьсан билээ. Кьюнардын хєлєг онгоцны байгууллагын оршин тогтнож ирсэн хорин долоон жилийн дотор тvvний хєлгvvд Атлантын гадаад далайг хочр мянга илvv удаа гатлан аялахдаа тогтоосон цагаасаа нэг ч удаа хожимдож, явах цагаа нэг ч удаа хойшлуулж, тvvнд итгэмжилсэн шуудангаас нэг ч захидал бичиг гээгдvvлж байсангvй. Кьюнардын хєлєг онгоцны байгууллагын нэр хvнд маш єндєр байсан учир ямар нэгэн єрсєлдєєнєєс айдаггvй байв. Тийм ч учраас тvvний шилдэг хєлгvvдийн нэгэнд тохиолдсон тэр явдал тєчнєєн их шуугиан дэгдээжээ.

1867 оны 4-р сарын 13-нд єчvvхэн ч салхигvй, далайн ус толь шиг мэлтийн байхад “Шотланд” онгоц уртрагийн 15 хоног 12 хувь, єргєргийн 45 хоног 37 хувьд явж байлаа. Мянган морины хvчтэй аварга машин бvхий хєлєг онгоц цагт арван гурав, зууны дєчин гурван зангилаа хурдтай явж байжээ. “Шотланд”-ын сэлэх хурд далайн усыг цагийн санжлуурын жигд хєдєлгєєнєєр зvсч явлаа.

Тvvнд сууж явагсад, онгоцны их танхимд цай ууцгааж байгаа vе єдрийн 4 цаг 7 минутад “Шотланд” баруун бєєрєндєє, сэлэх хvрднээсээ арай хойхон ёврогдох мэт болж vл мэдэг доргижээ.

Ёвролт тун яльгvй байсан тул хэрвээ л онгоцны зоорин дотроос :

- Зооринд ус орлоо! Хvvе, бид живж байна ! гэж хашгиралдаагvйсэн бол гадаа тавцан дээрх улс мэдэхгvй єнгєрєх байсан бизээ.

Зорчигчид сандрах нь мэдээж хэрэг. Гэсэн ч онгоцны капитан Андерсон тэднийг тайтгаруулж байв. Yнэндээ ч ус vл нэвтрэх долоон давхар хамгаалалт хєндийтэй “Шотланд” онгоцонд ганцын зэрэг цоорхой тєдий л аюул учруулж чадахгvй ажээ.

Капитан Андерсон зооринд яаравчлан орж тав дахь хамгаалалт єндийд ус дvvрч улмаар ус нэмэгдэж байгааг нь vзвэл бєєрийн цоорхой асар их болотой гэдгийг мэдэв. Заяа дайрахад тэрхvv хєндийд уурын тогоонууд байсангvй.





1 уртыг хэмжих далайн хэмжээ. 200 орчим метр.

2 хєлєг онгоцны ёроолын уртаашхи гол холбоос.



Капитан Андерсон онгоцны оньст машиныг даруй зогсоож нэгэн усан цэрэгт ус дvvрсэн хєнлий рvv шумбан орох тушаал єгчээ. Тэр усан цэрэг гарч ирээд хєлєг онгоцны бєєр хоёр метр єргєн цєм цохигдсон байна гэж илтгэв. Тийм том цоорхойг далай дээр бєглєх гэж ярихын ч хэрэггvй тул “Шотланд” сэлэх хvрднийхээ тэн хагаст хvртэл усанд доош сууж арай ядан аян замаа vргэлжлvvлэв.

“Шотланд” тэр vед Кпирийн хошуунаас 300 миль зайтай байсан ба Ливерпуль боомтод хугацаанаас гурав хоног хожимдож ирсний нь Англи даяар тун их сэтгэл тvгшин хvлээсэн билээ.

Тvvнийг даруй уснаас татаж гаргаад инженерvvд vзэж шалгхдаа єєрсдийн нvдээр олж vзсэндээ vл итгэжээ. Учир нь “Шотланд”-ын их биеийн гол бvслvvр шугамаас доош хоёр метр хагас зайтай, адил талт гурвалжин мэт хэлбэртэй, асар том нvх онгойн vзэгджээ. Тvvнийг зориуд нvхэлсэн шиг цємєрхийний ирмэг тэв тэгшхэн байсан нь их биеийг ёворсон багаж ган сайтай байснаас зайлсангvй.

Тvvнээс гадна их биеийн дєрвєн хуруу зузаан тємрийг цєм цохисон тэр багаж тэрхvv нvхэндээ зуурчихсангvй яахин ангижирч салсан асуудал тун гайхалтай vлдэв. тvvнийг тайлбарлах ямар ч арга алгаа.

“Шотланд”-тай учирсан тэр тохиолдол хvмvvсийн сэтгэлд унтарч агсан ер бусын гайхамшигтай явдлыг дахин сэргээлээ. Энэ минутаас эхлэн ямар нэгэн vл ойлгогдох шалтгаанаас vvсвэрлэсэн далайн сvйрлийг єнєєх гайхалтай шууд холбох болжээ. Тийм учраас гадаад далайд жил бvр гарах 3000 орчим сvйрлийн 200-гаас доошгvй хэсгийг “сураггvй алга бологч” вангийн дансанд бvртгэх болсон тул домог болсон єнєє гайхлын хийсэн нvгэл хилэнц єдрєєс єдєрт улам хvнд болж байсан нь зvйн хэрэг буйзаа.

Эдгээр гай тотгорын хариуцлагыг тэрхvv гайхалд vvрvvлэх нь шударга ч байсан, шудараг бус ч байсан, тив хоорондын зам харилцаа аюултай болсны улмаас айж сандарсан орон бvхний ард олны санал далай тэнгисийн тэрхvv гайхлаас ямар боловч чєлєєлєх хэрэгтэй хэмээн шаардсан бvлгээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 10:42 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
“ЗА”, “ЭСХYЛ”, “YГYЙ”
Тэрхvv шуугиан дэгдэж ахуй цагт би хойт Америкийн Небраск мужийн зэрлэг хязгаараар жуулчилж явлаа. Миний биеийг байгалийн тvvхийн судлалын Парижийн музейн эрдэм шинжилгээний ажилтан ба тvмэн бодисыг шинжлэн судлагчийн хувьд эрдэм шинжилгээний экспедицид Францын засгийн газраас томилон явуулсан билээ.

Би Небраскт 6 сар байж vнэт чухаг цуглуулга хийгээд 1867 оны 3-р сарын сvvлчээр Нью-Йорк хотноо ирсэн юм. Миний бие 5-р сарын шинэдээр Францдаа буцах хэрэгтэй байсан тул vлдсэн хугацаагаа би єєрийн эрдэс ургамлын болон амьтныхаа цуглуулгийг эмхэлж цэгцлэх ажилд зарцуулахаар шийдлээ.

Олон нийтийн сэтгэл санааг донсолгосон тэр их шуугианыг би мэдэж байлаа. Тиймээ ердєє хамаг сэтгvvл сонин далайн гайхлын тухай мэдээллээр дvvрсэн байсан цагт тvvний тухай мэдэхгvй байж болох уу даа? Тэр нэгэн хачин явдал миний сонирхлыг ихэд хєдєлгєж билээ.

Би тэрхvv vйл явдалд чухам ямар тайлбар єхєє мэдэхгvй нэг таавраас нєгєє таавар руу гуйвж байлаа. тэрэнд ч ямар нэг нууц байгаа нь мэдээжийн хэрэг, энvvнд vл итгэгсэд “Шотланд”-ын цєм цохигдсон бєєрийг vзвэл л vнэмших байх.

Нью-Йоркийнхан хот даяараа гайхан сонирхоцгоов. Учрыг бага мэдэх хvмvvсийн гаргасан баригдашгvй далан, хєвєгч арал гэх мэт таамаглалууд аль хэдийн хол хаягдсан байлаа. Yнэндээ ч тэрхvv хєвєгч арал єєртєє л хvчирхэг хєдєлгvvргvы юм бол яахин тийм асар иххурдтайгаар давхиж чадахыг тайлбарлах аргагvй ажээ. Мнє ямар нэгэн живж сєнєсєн асар том хєлєг онгоцны сэг хєвж явна гэсэн таамаглал тэр гайхлын маш хурлан хєдєлгєєнийг хариуцаж чадахгvй тул бас дээрхийн нэгэн адил орхигдсон байлаа.

Иймээс тэрхvv гайхал эсхvл асар том биетэй аварга амьтан, эсхvл маш хvчирхэг хєдєлгvvртэй усан доогуур явдаг хєлєг онгоц байх ёстой гэсэн vнэнийн хувьтай хоёр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй боллоо.

Бємбєрцгийн хоёр талд эрж шинжилж мєрдсєний дараа vнэн байдалднилээд дvйцэх сvvлчийн таавар нурж замхрав. Энэ усан доогуур явдаг хєлєг онгоц ганц хvнд ємчлєгдєн харъяалагдаж болно гэж бодож болохгvй байлаа. Тvvнийг хаа нэгэн газар барих хэрэгтэй, тэхдээ ийм аварга том эдийг хvнд мэдэгдэхгvй барьж босгож чадахгvй байх ёстой.

Ийм аймшигтайгаар эвдлэн сvйтгэх хvчтэй механизмыг гагцхvv бvхэл бvтэн улс л хийж чадна. Хvн тєрєлхтєн бие биеийг алан хядах шинэ шинэ аймшигт зэвсгийг нэг нэгнээсээ єрсєлдєн хийж байгаа манай энэхvv эмгэнэлт vед ямар нэгэн улс бусдаас нууцгайгаар цэрэг дайны хєлєг онгоцыг vйлдвэрлэн гаргаж хэрэг дээр нь шалгаж байж болох боловч орон бvхний засгийн газар, энэ хэрэгт холбогдолгvй болохоо дэс параалан илэрхийлсэн учраас цэргийн хєлєг онгоцгэдэг таамаглал бусдын нэгэн адил нурж уналаа.

Тэр гайхал олон улсын далайн тээвэр харилцаанд заналхийлж байгаа тул тэдгээр улсын засгийн газрын илэрхийлэлтийн vнэн худал болхыг сэжиглэх явдалгvй байлаа. Тvvнээс гадна хэрвээ хувийн ємчтєн, ганц нэгэн этгээд иймэрхvv аварга том хєлєг онгоц vйлдвэрлэн байгааг нуухад бэрх бол аль нэгэн улс, атаархан далдуур ийм онгоц бvтээнэ гэдэг тэр тусмаа болшгvй хэрэг байв.

Тиймээс Англи, Франц, Орос, Герман, Америк тvvгээр ч барахгvй Турк улсыг хvртэл байцаан шалгаж мухардсаны эцэст усан доогуур шумбагч хєлєг онгоц байна гэдэг сэжиг бvрмєсєн орхигдлоо.

Эрээ цээргvй хэвлэл элэг доог болохыг харгалзахгvйгээр далайн уснаа єнєєх гайхал дахин хєвж эхэлсэн бєгєєд хvмvvсийн хєєрсєн сэтгэл хамгийн хий хоосон таамаглалуудыг дараа дараагаар нь тєрvvлэх боллоо.

Нью-Йоркт байхад энэхvv бvхнийг донсолгож байгаа асуудлын талаар єєрийн бодлыг хэлэхийг хvмvvс надаас гуйсан юм. Би Францаас гарахынхаа ємнєхєн “Далайн ёроолын нууц” гэдэг єєрийн бичсэн хоёр боть номыг нийтлvvлсэн билээ. Эрдэмтэн мэргэдийн дунд сайнаар хvлээн авагдсан энэ ном намайг тvмэн бодисын ухааны энэхvv маш бага судлагдсан салбарын мэргэжилтэн гэдэг нэр авах эрхтэй болгож єгсєн юм.

Намайг бодож байгаагаа хэлэхийг хоргоон шалгаагаад байв. Би элдэв шалтаг зааж энэ явдлаас зайлсхийж байсан боловч “Нью-Йоркийн мэдээлэл”-ийн сурвалжлагчид цєхрєлтгvй дагалдан шалах учир уул сониныг уншигчидтай, далайд болж буй тэрхvv хачин явдлын талаар єєрийн бодлыг хуваалцахаар амлахаас єєр аргагvй боллоо.

Ингэтэл, гайхлын тухай асуудлыг бvхийлэн талаас нь гэрэлтvvлэн нийтэд мэдэгдэж буй баримт мэдээнvvдэд шинжлэх ухааны дvгнэлтийг єгсєн профессор Аронаксын дэлгэрэнгvй єгvvлэл 4-р сарын 30-нд хэвлэгдэн гарав.

Уул єгvvллээс хэсгийг сийрvvлье :

Профессор Аронакс урьд ємнийн таамаглалуудыг тунгаан дvгнэж бичсэн нь : “Ингэхэд бид аль нэгэн талын шvvмжлэлийг тэсвэрлэн давах єєр нэг тєсєєлєл, таамаглалгvй болсон учир арга буюу гайхлыг заяанаасаа асар их хvчин чадалтай далайн аварга амьтан гэж vзэхээс єєр замгvй байна.”

Далайн гvний амьдрал бидэнд ерєєсєє мэдэгдээгvй бєгєєд ямар ч зонд 1 тэдгээрийн ёроолд хvрээгvй байгаа юм. Эдгээр ёроолгvй цvнхэлvvдэд юу болж байна вэ? Далайн тvвшнээс арван хоёр, арван таван 2 мянган метрийн гvнд ямар амьтан байдаг ба ямар амьтан амьдарч болох вэ ? Тэдгээр амьтдын биеийн бvтэц ямар байвал зохих вэ ? Yvнийг таамаглан хэлэхэд ч хэцvv.



1 усны гvн хэмжих багаж,

2 далайн хамгийн их гvн 10000м . 12000-15000м далай гэж байхгvй. \ хэтрvvлэг



Бидний ємнє зогсож байгаа тааврыг хоёр талтайгаар тааж болно. Yvнд : Газар дэлхий дээрамьдран байгаа бvх амьтад бvгдээрээ бидэнд мэдэгдэж байгаа юу, эсвэл тэдгээрийн хагас нь мэдэгдэж байна уу? гэдгээс шалтгаална.

Хэрэв манай ертєнц дээр амвдарч байгаа амьтдыг бид бvгдий нь эс мэдэж байгаа бол, хэрэв байгаль бодис бидэнд нууцаа гvйцэд задлаагvй бол далайн гvнд бидэнд vл мэдэгдсэн, єєртєє тусгай хууль бvхий нєхцєлд оршигч хєхєтєн буюу загасны дvрс буюу тvvгэр ч барахгvй тєрєл байж болохгvй гэх vндэс vгvй юмаа. Тийм амьтан ямар ч шинжилгээнд vл автах далайн ёроолын давхарга орчимд оршиж болох бєгєєд ямар нэгэн vл мэдэгдэх гэнэтийн єєрчлєлт буюу шалтгааны улмаас vе vе дээш хєвєн гарч ирдэг байж магадгvй.

Гэвч хэрвээ бид бvхий л дvрсийнамьд амьтдыг мэддэг юм бол тэрхvv гайхлыг урьд ємнє ангилагдсан далайн амьтдын дотор эрэх ёстой. Хэрэг ийм болбол миний бие аварга том нарвал 1 байж болох талыг баримтлах санаатай байна.

Ердийн нарвал уртаараа гучин фут хvрэх нь олонтой тохиолдоно. Тэгьэл энэхvv уртыг таваар vржvvл, арваар vржvvл, гарсан хэр хэмжээнд нь тохирсон хvчин чадлыг тvvнд хvртээж мєн vvнтэйгээ харьцангуйгаар тvvний соёог хvчирхэг болгож vзвэл та бvгд єєрсдийнхє сэтгэлийг хєдєлгєн байгаа нууцыг тааварлаж чадах болно. Иймэрхvv амьтан “Ханан” онгоцны офицеруудын тодорхойлсон хэмжээтэй тэнцэх бєгєєд тvvний соёо “Шотланд”-ын их биенд тиймэрхv хэлбэрийн цємєрхий гарагах чадалтай, далайн том галт онгоцыг живvvлэх хvчтэй болно.

Yнэндээ нарвал бол євєрмєц ясан соёогоор буюу заримдаа байгальчдын хэлээр сvхэн жадаар зэвсэглэсэн амьтан байдаг. Тэрхvv сvхэн жад хэмээгдэх нь ган мэт хатуу байна. Тиймэрхvv сvхэн жадыг халимын биеэс олон удаа олсон, нэг талаас нєгєєтал хvртэл нэвт сvлбэгдсэн хєлєг онгоцнуудын модон биеэс арай ядан салган авч байсан удаа нэг бус билээ.

Парижийн музейн анагаах ухааны ангид угаараа дєчин найман сантиметр бvдvvн, уртаараа хоёр метр хорин таван сантиметр тиймэрхvv сvхэн жад хадгалагддаг юм. Ингээд бид ердийн нарвалаас арав дахин том нарвалыг асар бvдvvн сvхэн жад буюу соёотой нь санаандаа дvрслэн бодож цагт далайн хорин миль хурдтайгаар давхиж чадах чадлыг олоод тvvний жинг хурдаар нь vржvvлж vзвэл тийм амьтантай далайн ямар ч хєлєг онгоц мєргєлдєх аваас, тvvний улмаас гарсан аюул сvйрэлд та бvхэн эрхбиш гайхахгvй буйзаа.

Дvгнэж хэлэхэд энэ талаар дэлгэрэнгvй баримт дахин сонсдох хvртэл энэхvv гайхлыг би зєвхєн энгийн соёогоор бус жинхэнэ ган соёогоор зэвсэглэсэн, ёстой жинхэнэ хєлєг онгоцны жин хvнд, чадал хvчин бvхий аварга нарвал хэмээн тоооцох болно.

“Хэрвээ л энэ ер бусын гайхамшигт амьтан vнэн хэрэг дээрээ байгаа юм бол зєвхєн ингэж л тайлбарлаж болно. Гэвч тэдгээрийг дахин магадлан шалгах хэрэгтэй байна.” гэжээ.

Энэ сvvлийн єгvvлбэр нь аймхай хулчигар сэтгэлээс нь vvсвэрлэн бичигджээ. Харин би сав л хийвэл шоолон инээлдэх дуртай оэгж ч инээлдэн дооглож чаддаг америкуудад идэш болж инээдийг нь хvргэхгvй, эрдэмтнийхээ нэр тєрийг хадгалах юмсан гэж бодлоо. Би иймэрхvv янзаар хаяагаа манаж авсан боловч vнэндээ тэрхvv гайхлын байгаад дотроо эс эргэлзэж байлаа.

Миний єгvvлэл нийтийн зvгээс хариу цуурай олж, ихээхэн нэрд гарав. Тvvгээр ч барахгvй нилээд хэдэн хvмvvсийг єєрийн талд татаж чадлаа. Миний єгvvллийн дотор дурьдсан тааврууд нууцыг тайлахад хvмvvсийн сэтгэлд ихээхэн тэжээл боллоо. Хvн гэдэг ер нь байж болшгvй юмыг буй болгон бодох дуртай. Тэгвэл далай бол тийм аварга амьтан оршиж болох нєхцєл бvхий ганцхан орчин мєн бєгєєд тvvний дэргэд хуурай газрын хирс, заан мэтийн том амьтан єчvvхэн амьтан мэт байх ажээ. Далайн уснаа, жишээлбэл халим мэтийн хамгийн том хєхтєн амьдардаг билээ.



1 далайн ганц эвэрт, халим тєрєлтний нэгэн дvрст сvvн тэжээлтэн.



Тэгвэл, тэнд уртаашаа зуун метр, хvндээрээ хоёр зуун тонн аймшигт сvрхий аалз буюу наймаалж, аль эсхvл аварга том нялцгай биетэн байж яагаад болохгvй гэж ? Газар дэлхийн эриний vед дєрвєн мєчтєн, далавчтай болох мєлхєгчид асар их хэмжээнд хvрч байсан бєгєєд арав, хорь, зуун мянган жилийн дараагаар аяндаа одоогийн хэмжээнд хvртэл багассан юм. Тэгвэл дэлхийн бємбєрцгийн гадаргуу тасралтгvй хувиран єєрчлєгдсєєр єдийн хvргэхэд, одоо болтол найрлагаа нэг ч удаа єєрчлєєгvй далайн ус, геологийн эртний алслагдсан галбын амьтны ертєнцийн нэгэн тєлєєлєгчийг хадгалан vлдэж яагаад эс болдог билээ. Бvхэл бvтэн зуун мянга мянган жилээр наслах ууган аваргуудынхаа сvvлчийн нэгэн дvрийг тэнгис далай єєрийнхєє нууцад одоо болтол хадгалж яагаад болохгvй гэж ? Би энэ хий мєрєєдєлдєє дэндvv автчих шиг бололтой. Гэвч энэ бодол єєр хэн нэгнийг залхааснаас харин намайг залхаасан нь хомс.

Ингээд давтан хэлэхэд : Энэхvv ер бусын явдллын бодит дvр дахин маргаан дэгдээсэнгvй ба хий домог болсон далайн аварга могойтой єчvvхэн ч холбогдолгvй ямар нэгэн аварга амьтан байна гэдгийг олон нийт зєвшєєрєн хvлээв.

Хэрэв энэ асуудалд зарим нэгэн хvмvvс зєвхєн эрдэм шинжилгээний сонирхлын vvднээс хандаж байсан бол усан замын аюулгvй байдлыг сонирхогч, ялангуяа Англичууд, Америкчууд мэтийн бусад, ажлын хvмvvст далайг энэхvvv аймшигт гайхлаас даруйхан цэвэрлэх арга хэмжээ авах асуудал чухал боллоо.

Санхvvгийн ба худалдааны хэвлэлvvд одоо гайхлын тухай асуудлыг гагцхvv энэ vзлийн vvднээс авч vзэх болжээ. Тvvнчлэн “Далайн тойм”, “Алоид сонин”, “Пакатпот”, “Усан замын худалдааны сонин” зэрэг даатгалын нийгэмлэгийн хэвлэлvvд маш их хэмжээний хохирол учруулах гэж байгаа гайхалд хайр найргvй дайн зарлахыг нэгэн дуугаар шаардаж байв.

Олон нийтийн санал, юуны ємнє хойт Америкийнхны санал даатгалын нийгэмлэгийн талд байлаа. Нью-Йорк хотноо нарвал агнах тухай тусгай экспедиц бэлдэж эхлэв. Yvний тул “Авраам Линкольн” гэдэг хурдан хєлєг онгоц тоноглон тоєхєєрєхєєр шийдвэрлэв.

Уул хєлгийн капитан Фарагут аль болохуйц тvргэн далайд гарахыг хичээх бєгєєд хэрэгцээтэй бvх зvйл нь тvvний ємнє нээлттэй байлаа. Гэтэл, ийм хэрэг явдал гарахад тохиолддог шигээр гайхлыг мєрдєх шийдвэр яг гарсан тэр vед, гайхал маань сураг чимээгvй болчихлоо. Бvтэн хоёр сар єнгєрєхєд тvvний тухай хэн ч, юу ч олж сонссонгvйд нарвал єєрийн эсрэг аян дайны арга сvвэгчилж байна хэмээн мэдсэн юм шиг ажээ. Энэхvv аянгийн тухай Атлантын далайн усан доогуурхи шугамаар vргэлжлэн ярьж байсан билээ!. . . Шооч хvмvvс, нарвал тэрхvv учир тоймгvй олон цахилгаан мэдээний аль нэгийг нь олж аваад арилж єгєє биз хэмээн даапаалж байлаа.

Ингээд, хєлєг онгоц аян замд бvрэн томилогдож ер бусын ангуучлалд хэрэгтэй бvхнээрээ тєхєєрємжлєгдсєн тэр vед онгоцны маань ахмад чухам аль зvгт хєдлєхєє мэдэхгvй байжээ.

Ингэтэл ч Санфранциско ба шанхай хоёрын хооронд явдаг галт онгоц, єнєє амьтантай Номхон далайн умарт хэсэгт 3 долоо хоногийн ємнє учирсан сураг дуулдаж нийтийн тэвчээр туйлдаа хvрэв. Энэ мэдээ олны санаасэтгэлийг маш их хєдєлгєлєє. Капитан Фарагутад ядаж хорин дєрвхєн цаг ч хойшлох эрх олгосонгvй. Хоол хvнс бvрэн ачигдаж, зооринд нvvрс задартал нь чихээд, онгоцны баг бvрэлдэхvvнээрээ бvрэн байв. Зєвхєн зуухаа галлаж, уур тавиад занганаас мултрах л vлдлээ.

Хэрэв, капитан Фарагут дєнгєж хагас єдєр удааширсан бол тvvнийг зvгээр єнгєрvvлэхгvй байсан бизээ. Гэвч тэр єєрєє тэртээ тэргvй аян замдаа тэмvvлж байлаа.

“Авраам Линкольн”-ыг хєдлєхєєс 3 цагийн ємнє над доорхи агуулгатай бичиг гардуулсныг сийрvvлбэл :



“Эрхэм профессор АРОНАКС” танаа

Зочид буудал “Тав дахь авенью”

Нью-Йорк хот

Энэрэлт эрхэм ээ!

Хэрэв, таны бие “Авраам Линкольн” дээр морилж, энэхvv аянд гар бие оролцохыг болгоон хайрлах аваас, Франц улс энэ ажил хэрэгтээ танаар уламжлан хувь нэмрээ хvртээж буй хэмээн нэгдсэн холбооны улсын засгийн газар таалан vзэхсэн байнам. Капитан Фарагут танд тусгай єрєє гарган єх болно.

“Танд чин зvрхнээсээ vнэнч,

далайн хэргийг эрхэлсэн сайд

Д.Б. Гобсон ёслов” гэжээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 10:44 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЭЗНИЙ Л ТААЛАЛ МЭДЭЖ
Далайн сайдын захидлыг хvлээн авахаас гурван секундийн ємнє би умарт єрнєтийн мєсєн годиролын 1 дундуур зvсэн гарах оролдлогын тухай хичнээн бодддог байсанчлан нарвалын хойноос мєрдєн агнахыг тєчнєєн л бодож суулаа. Захиаг хvлээн авснаас хойш гуравхан секундийн дараа миний хувь зохиол, миний амьдралын ганцхан зорилго энэхvv аюулт гайхлыг мєрдєн хєєж хvн тєрєлхтнийг тvvний хєнєєлєєс ангижруулахад оршино гэдгийг би сая ойлгож билээ.

Гэхэд, би хvнд хvчир жуулчлалаас дєнгєж эргэж ирээд маш их ядарч бие амсхийх явдал шаардагдаж байв. Би єєрийн нєхдийн зvг, єєрийн бяцхан цэцэрлэгийн дэргэдэх єчvvхэн байшингийн зvг єєрийн хорвоод хосгvй vнэт баялгийг цуглуулахыг тэмvvлэн, эх орондоо буцахыг тэмvvлж байв. Гэвч намайг юу ч барьж, тогтоож чадсангvй. Би єєрийн ядаргаа, нєхєд, цуглуулга бvгдийг таг мартаж, Америкийн засгийн урилгыг эргэлзэх юмгvй хvлээн авлаа.

“Аз болоход нарвал намайг Францын эрэгт хєтлєн аваачиж юу магад. Ер нь бvх зам Европийн зvг одсон юм биш билvv. Тvvгээр ч барахгvй энэхvv эрхэм нэгэн амьтан єєрийн биеийг Европ орчны далайд дуусвар болгох бололцоог єгвєл би адаглаж тvvний том соёоноос тохой хир хэрчмийг Парижийн тvмэн бодисын тvvхийн музейд аваачиж єх болно” хэмэн бодолхийлж билээ.

Гэвч одоохондоо нарвалыг Номхон Далайн умарт хэсэгт хайх хэрэгтэй болсон тул би Франц орондоо эргэн очиход ертєнцийг бvтэн нэг тойрно гэсэн хэрэг байлаа.

- Консель 2 ! хэмээн би єєрийн зарцыг дуудлаа. Энэ хvн бол миний vнэнч зарц бєгєєд аян замд надад vргэлж бараа болон явдаг байв. Би энэхvv тун бэрх фламанд хvнд чин зvрхнээсээ хайртай болсон ба тэр ч мєн ачийг ачаар хариулдаг хvн билээ. Энэ бол тєрєлхийн нvсэр, ааш зангаар тогтуун томоотой, ажилч хичээнгvй, тулгамдсан цагт тайвуун, юм юманд дvйтэй хєдєлмєрт шунахай, харин єєрийнхєє хочинд ер таараагvй хэзээ ч, хэнд ч, гуйсан зєвлєлгєєн єгч яваагvй хvн юм.

Миний єчvvхэн гэрт vргэлж цугларан байдаг эрдэмтдийн дунд, Консель их юманд сурч амьтны ба ургамлын аймгийн ангилалтын хvрээ, анги, бvлэг, баг, доод баг, язгуур тєрєл, дvрс, доод дvрс зэрэг бvх vе шатаар дамжин дээш доош торохгvй мэддэг байгалийн ухааны ангилалтын мэргэжилтэн болон хувирсан билээ. Гэвч тvvний бvх мэдлэг vvгээр хязгаарлагдах ажээ. Ангилалтын онолд айхтармєртлєє, дадлага ажлаас нилээд тасархай, тэр миний бодоход, шvдэт халимыг энгийн халимаас гадаад байдлаар нь ялгахгvй байхаа.





1 америк тивийн умарт эргийн орчимд Атлантаас Номхон далайд явж орох

нарийхан зурвас газар

2 Францаар “зєвлєх” гэсэн vг.



Гэлээ ч гэсэн ямар бэрх хєвvvн гэж санана. Консель бvтэн 10 жилийн турш алсын аян замд, эрдэм шинжилгээний жуулчлал бvрд намайг дагалдсан билээ. Би хэзээ ч тvvнийг ямар нэгэн бэрхшээлийн ємнє янгуучлан гуншигнаж байхыг сонсоогvй юм. Конседь, Хятад газар ч юмуу, Конго нутагт ч юмуу, ер нь ямар ч оронд, ямар ч эргэлзээгvй, юу ч асуухгvй, хэзээ ч хамаагvй явахад vргэлж бэлэн байдаг хvн.

Тэрний бас мэдрэл булчин чанга, ер нь ямарваа євчинд саадгvй эрvvл чийрэг биетэй билээ.

Консель одоо гучин настай боловч миний дэргэд арван тав хорьтой харьцахын жишээтэй ажээ. Жич би єєрийн биеийг дєчтэй хэмэн хvлээхийн оронд энэ нэгэн будлиантай хахрьцааг гаргаж ирсэнийг минь уучлахыг хvснэ.

Консельд ердєє цор ганцхан єє бий. Энэ нь : Тэр ёстой засаршгvй ёс баримтлагч бєгєєд надтай харьцахдаа єєрийн биеийг vргэлж гуравдугаар биед хамаатуулан ярьдаг нь намайг vргэлж цухалдуулдаг байв.

- Хєєе, Консель ! гэж би аян замд шуурхайлан бэлтгэхийн ссацуу давтан дуудлаа.

Консель надад хязгааргvй vнэнчийг би мэднэ л дээ. Ер нь би тvvнийг аян замд намайг дагалдах эсэхий нь асуудаггvй боловч энэн удаагийн жуулчлал хэд хичнэээн хугацаагаар удаашрах нь мэдэгдэхгvйн дээр амь насанд ч аюултай хэрэг байсан тул тvvний саналыг асуухаар шийдлээ. Далайн том хєлєг онгцыг самрын яс шиг няцлан чадах амьтныг мєрдєнє гэдэг тоглоом бишээ ! Ертєнц дээрх хамгийн амар тайван хvн ч гэсэн юм бодохоор хэрэг байлаа. Консель маань юу гэдэг бол ?

- Ээ, Консель гэж гурав дахь удаагаа дуудлаа.

Консель ч ирэв. Тэр орж ирэх зуураа :

- Эзэн та намайг дуудав уу ? гэж асуухад нь би

- Дуудсан, хонгор минь. Замд хэрэгтэй бvхнийг бэлд. Хоёр цагийн дараа бид хєдєлнє.

- Эзний л таалал мэдэж хэмээн тэр санаанд ч vгvй хариулав.

- Нэг ч минут хий єнгєрєєж болохгvй. Дээл цамц оймс юу л хэрэгтэй бvхнийг аль багтахаар нь ганзаганд хий. Болбол тvргэхэн шиг!

- Аа эзний цуглуулгийг яах вэ гэж Конселийн асуухад :

- Тэдгээрийг дараа болъё. Зочид буудалд хадгалуулж vлдээнэ.

- Тэгвэл,

- Хорин халиун гахайгаа яах вэ ?

- Yvнийг бид хоёр тэжээж байх болно. Би амьтдуудыг Франц явуулах талаар ярьчихна.

- Тэгвэл бид Париж руу явахгvй нь ээ ! гэж Консель асуухад би :

- Юу ч гэмээр юм бэ дээ гэж гуйвсхийж хариулаад,

- Юу ч гэсэн бид жаахан тойруу замаар явах нь шиг байна гэлээ.

- Эзний л таалалд нийцсэн бол хичнээн ч тойруу хамаагvй.

- Ялихгvй ээ, ялихгvй ! гэхдээ зам нилээд уртсах байх ... Бид “Авраам Линкольн”-оор явах болно гэхэд,

- Эзний л таалал мэдэж хэмээн хэлээд Консель ажиг ч vгvй байв.

- Євгєн минь, чи юу бодож байна, гайхлын тухай ... єнєє цууутай нарвалын тухай яриа болж байна шvv ... бид далайг тvvнээс чєлєєлєх хэрэгтэй ... “Далайн ёроолын нууц” гэдэг хоёр боть ном бичсэн капитан Фарагуттай хамт аялахаас татагалзаж яаж болох вэ .. Нэр хvндтэй ажил, тэхдээ аюултай ажил ! Нарвал биднийг хаа хvртэл тэнvvчлvvлэх юм бэ, бvv мэд ... энэ амьтан тун олон ааштай байж болно. Гэлээ ч гэсэн бид явна ! Манай капитан ч ёстой л эр хvн дээ

- Эзэн нь л хаашаа бол би тийшээ гэж Консель єчлєє.

- Сайн бодоорой ! Би чамаас юу ч нуухгvй. Энэ бол тэр болгон буцаж ирдэггvй жуулчлалуудын нэг гэж мэдээрэй.

- Эзний л таалал мэдэж ... Нэгэн мєчийн дараа юмаа тєхєєрч гvйцэв. Консель юу ч мартсангvй. Энэ хvн ємд цамц хувцас хунарыг яг л єнєєх сvvгээр бойжигчид ба шувуудыгаа ангилан хуваарилдаг шигээ нябайлан цэгцэлсэн байв.

Бидний ачааг vйлчлэгч vvдний єрєєнд аваачиж тавив. Энэ завсар би доод давхарт бууж vргэлж хvн дvvрэн байдаг албан тасалгаанд орж, єєрийн хатаамал ургамал, чихмэл амьтан элдэв сэлтийг Париж явуулах тухай шийдэн ярилцаад халиун гахайгаа тэжээхэд хvрэлцэхvйц мєнгє тєлж тооцоогоо хийгээд гvйн гарч хvлээж буй жуузанд vсрэн суухад, Консель маань тэнд сууж байлаа.

Сvйх тэрэг Бродвейгээр уруудан Юнион цэцэрлэг хvрээд дєрєв дэх авенью рvv эргэж тvvгээр давхисаар Катрин гудамж туулаад хамгийн эцэст эргийн гучин дєрєвдvгээр зогсоол дээр очлоо. Тэндээс биднийг гаталга онгоц хvн, мал, сvйхний хамт Гудзоны зvvн эрэг, Нью-Йорк хотын дvvрэгт байгаа Бруклинд аваачлаа. Хэдхэн минутын дараа єтгєн хар утаа баагин байгаа “Авраам Линкольн”-ны гишгvvр шатны дэргэд давхиж хvрэв.

Бидний ачааг эгшин зуур хєлгийн тавцан дээр гаргав. Би шатаар яаравчлан дамжиж капитан Фарагуттай хэрхэн уулзаж болохыг лавлавал, усан цэргvvдийн нэг нь намайг дагуулан явж бяцхан гишгvvр дээр зогсож байгаа єргєн царайтай єндєр далайчныг зааж єгєв. Тэр миний зvг гараа сунган :

- Эрхэм Пьер Аронакс гэдэг та юу ? гэж асуув.

- Яг мєн гэж би хариулаад та Капитан Фаргут уу? Гэхэд

- Яг биеэрээ байж байна. Эрхэм профессор тавтай морилно уу ?Тасалгаа таныг хvлээж байна гэв. Аянд гарахын ємнєх чухал минутанд би тvvнд саад болохгvйг хичээн мэхийн ёслооод, над зориулсан єрєє зааж єхийг нєгєє усан цэргээс гуйлаа.

“Авраам Линкольн” уул жуулчлалд аргагvй л зохицсон хєлєг байв.

Энэ нь цагт арван найм, аравны гурван миль хурдалж чадах бололцоо бvхий хамгийн сонгомол машинаар тоноглогдсон хурдан хєлєг байлаа. Гэвч энэхvv асар их хурд нь аварга нарвалыг хєєн гvйцэхэд дутагдалтай ажээ.

Хєлєгний дотоод тєхєєрємж, тvvний далай туулан явах чанараас дутахгvй байв. Онгоцны хитгэ талд офицеруудын хэсэг дэх над ноогдсон єрєє миний санаанд их л тохирлоо.

- Энд бид гойд сайн идээших болно гэж би Консельд хэлэхэд

- Эзэн хэрэв зєвшєєрвєл бид энд даяанч хавч, эмгэн хумсын гэрэнд идээших мэт тавтай байрлах болно хэмэн миний эрдэмт зарц хариулав.

Би Конселийг байраа аялуулахаар єрєєндєє vлдээж, хєдлєхийн ємнєх бэлтгэл ажлыг харахаар тавцан дээр гарав.

Яг энэ vед “Авраам Линкольн”-ыг Бруклиний эргийн зогсоолд саатуулж байсан бvх ажлын шувтаргыг дуусгах тушаал капитан Фрагут єгч байв. Хэрэв л би дєнгєж арван таван минут саатсан бол “Авраам Линкольн” надгvйгээр явчих байсан ба миний бие энэхvv ер бусын жуулчлалд оролцож чадахгvй байсан бєгєєд тvvний тухай тавих миний хамгийн бодит тайланг, зарим нэгэн vл итгэгчид эргэлзээтэйгээр устгах ч байсан байж магадгvй.

Нарвалын эсрэг аянг капитан Фарагут єдрєєр байтугай цагаар, минутаар ч хойшлуулах дургvй байв.

Капитан хєлєг онгоцны инженерийг дуудан ирvvлж :

- Уурын даралт хvрэлцэхvйц байна уу ? гэж асуув.

- Хvрэлцэхvйц ээ, нєхєр капитан.

- Тэгвэл алгуур хєдєл гэж капитан захирав.

Механикч, энэхvv тушаалыг шахмал хийгээр ажилладаг цахилгаан мэдээгээр хvлээн авмагц уур гvйлгэх бариулыг эргvvлэв.

Цилиндрvvдэд уур шуугин орж бvлvvрvvд цvл цал нvдэж эхлэхэд сэлэх гол эргэлдлээ. Сэнсний далбаанууд улам хурдлан эрчлэхэд “Авраам Линкольн” vдэн гаргаж буй vй олон хvмvvсээр пиг дvvрэн хэдэн зуун жижиг хєлєг, чиргvvл онгоцнуудын хамт агуу сvрлэг хєдєллєє.

Эргийн Бруклиний зогсоол сонирхогчдоор дvvрчээ. Хэдэн мянган хоолойноос гурвантаа цууриатсан “Ура” тэнгэрийн дуу мэт нижигнэлээ. “Авраам Линкольн” Нью-Йорк хот тєвлєрсєн хагас арлын шувтарга хэрд Гудзон голын цаагуур орон орохыг хvртэл мянга манган алчуур тvvнийг даллан vдсээр агаар салхинд намиран байлаа.

Нью-Джерийн vргэлжлэн цуварсан тансаг барилгын дагуу, Гудзон голыг уруудан, усан буудлуудын дэргэдvvр єнгєрєхдєє “Авраам Линкольн” гучин есєн од шигтгэсэн хитгийнхээ тугийг гурвантаа єргєж, гурвантаа буулган, их буугаараа гурвантаа буу тавин хариу ёсоллоо. Дараа нь явдлаа удаашруулан хєвvvр тэмдгvvдээр хязгаарласан сувгийн голдрил дундуур явсаар Сэнди Гукийн элсэн тохой хvрэхэд, мєн олон мянган хvн баяр хvргэн vдсэний сvvлд их далайд хєвж гарлаа.

Тvvнийг жижиг хєлгvvд ба тэдгээрийн чиргvvлийн цуваа Нью-Йоркийн боомтын орцыг онгоцнуудад заагч гэрэлт цамхгууд хvртэл vдлээ.

Єдрийн гурван цагийн vе байв. Далайн боомтын замчин vvргээ гvйцэтгэсний дараа, тvvнийг онгоцонд нь хvргэж єгєєд “Авраам Линкольн” хурдаа нэмсээр Лонг-Айлендын эргийн дагуу хєвлєє. Оройн найман цагийн vед Файр-Айлендын цамхгийн гэрэл далд орж, Авраам Линкольн Атланиын гадаад далайн гvн хар усан дундуур буй байхаараа хурдлан одсон бvлгээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 10:48 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
НЕД ЛЕНД
Капитан Фарагут бол “Авраам Линкольн” мэтийн мундаг хєлгийн захирах нэр тєртэй сайн далайчин билээ. Хєлєг тэр хоёр нэгэн бvтэн бие гэж бодоход, тvvний тархи нь капитан мєн ажээ. Тийм нарвал байгаа гэдэгт, тvvнд ямар ч эргэлзэх зvйл байсангй тул єєрий нь дэргэд энэ тухай маргаан vvсэхэд тэсвэрлэж vл чадах ажээ. Тийм гайхал бий, тvvнээс тэр далайг чєлєєлнє гэдэгт андгай тангараг єгсєн байв.

Эсхvл нарвалыг капитан Фарагут ална, эсхvл нарвал капитан Фарагутыг ална ална. Тиймээс гурав дахь зам байсангvй.

Нарвалтай удахгvй учирна, тэгээд даруйхан тєгсгєнє хэмээн маргалдахад тэдний яриаг сонсоход аятайхан. Тvvгэр ч барахгvй ээлжнийхээ vvрэгт ажлыг гарцаагvй гvйцэтгэх уйтгарт vе гэж тооцдог зарим офицерууд хvртэл энэ удаа илvv жижvvрлэх ч хvсэлтэй байв.

Гэрэлт наран, тэнгэрийнхээ мандалд аялан явах цагт онгоцны шургууд дээр усан цэргvvд шавалдан сууж гайхлыг харуулдан байв. Гэвч “Авраам Линкольн” Номхон далайгаас хол байлаа.

Онгоцныхон нарвалтай дайралдаж оосорт жадаараа харван алж, онгоцон дээрээ татаж гаргаад тасчиж хэрчих хорхой нь хvрцгээж байлаа. Онгоцны багийн ажлаас чєлєєтэй хэсэг нь далайн толигор гадаргуугаас нvд vл салган ширтэнэ.

Yvний ташрамд хэлэхэд ахмад Фарагут хоёр мянган долларын шагнал амалсан юм.

Хамгийн анхан єнєє гайхлыг олж харах дагалдан сурагч усан цэрэг, боцман буюу офицер хэн нэгнийг энэхvv шагнал хvлээж байв. Иймээс хєлгийн баг ямар их идэвхтэйгээр далайн мандлыг ширтэж байсныг дvрслэн бодоход хэцvv бишээ !

Миний хувьд гэвэл, би бусдаас мєн хожимдсонгvй єдєржингєє онгоцны хашлагын дэргэд сайн дураараа зогсдог байв. Ганцхан Консель л нийтийн санал сэтэлийг vймрvvлэн буй асуудалд амирлангуй хандаж бусдын сонирхлыг vл хуваалцаж билээ.

Каптиан Фарагут аварга халимыг агнахад шаардагдах бvхий л тєрлийн тоноглолоор єєрийн хєлгийг бvрэн тоноглосон гэж би дээр хэлсэн. Тэгвэл халим агнагч нэг ч онгоц vvнээс илv тоноглогдон явж байгаагvй буйзаа.

Бидэнд, гар жаднаас эхлээд тусгай буугаар бууддаг єргєстэй сум хvртэл халим агнах одоо vеийн бvх зэвсэг байв.

Хєлгийн урд хошуун дээр єєрийн дєрвєн килограмм хvнд сумыг арван зургаан километрт шидэж чадах хурдан буу зоосон байв.

Тэхээр “Авраам Линкольн”-ны баг vхлийг тvгээх зэвсгээр дутагдалтай гэх газаргvй байлаа. Гэвч онгоцон дээр жад шидэгчийн эзэн хаан Нед Ленд єєрийн биеэр морилж яваагvйсэн бол тэр бvхэн бас л чамлагдах байлаа.

Нед Ленд бол Канад нутгийн хvн бєгєєд дэлхий дээр халимын хамгийн гайхмашигт ангуучин тул энэхvv аймшигт мэгэжилдээ єєртэйгээ тэнцэх хvнийг vл мэдэх нэгэн билээ.

Тэр, тэвдэх сандрахыг хэзээ ч мэдэхгvй маш тайван хvн бєгєєд тун онцгой зориг, авхаалж самбаатай ажээ. Тvvний жаднаас мэнд мултрахын тулд маш зальтай аварга халим буюу тун муу санаатай шидэт халим байх хэрэгтэй.

Нед Ленд дєчєєд настай, зургаан фут орчим єндєр, чийрэг догшин авртай хvн. Тэр vг цєєнтэй, тvргэн ууртай, vг єчvvхэн сєрєхєд амархан шатдаг хvн.

Тvvний гадаад тєрх ялангуяа тvvний царайнд євєрмєц тусгалыг єх алсын хараат хурц нvд арга буюу бусдын анхаарлыг єєртєє татна.

Капитан Фарагут халимын алдарт ангуучийг уул жуулчлалд оруулсныг би зєв гэж vзнээ. Учир нь тvvний хvчирхэг гар, мэргэн харц ганцаараа, бусад бvх багийн хийх ажлыг гvйцэтгэж чадах байв. Нед Лендийг хvчирхэг яндан дуран, цэнэглэсэн vхэр буу хоёрыг єєртєє нэгтгэсэн хvн гэж зvйрлvvлж болох ажээ.

Энэ канад хvн гэгдэх франц хvн буюу Нед Ленд хэдийгээр vг цєєнтэй боловч надтай амархан дассаны нь зориуд тэмдэглэх ёстой бєгєєд миний бодоход, тэр францаар vг хэлэлцэх энэхvv завшаантай тохиолдолд байярласных буйзаа.

Ер нь Канадын зарим мужуудад, одоо хvртэл Раблегийн 1 vеэс хадгалагдан ирсэн Францын хуучин аялгууг дуулж суухад надад таатай байлаа.

Нед Ленд цєєн бус зоригт далайчдыг тєрvvлсэн Квебекийн эртний омгийн хvн бєгєєд Квебек тvvхийн тэрхvv алслагдсан vед францын хот байжээ.

Нед бид хоёрын яриа бага багаар хєгжєєнтэй боллоо. Би тvvний умарт далайнуудад учирсан адал явдлыг дуртай сонсдогсоон. Ан гєрєє тулалдаануудын тухай тvvний яриа маш яруухан бєгєєд vнэнтэй учир, заримдаа би умарт орнуудын “Иллад”-ыг, хуурдаж байгаа канатыч Гомщрыг сонсох мэт санагддагсан.

Бид хуучны найз нєхєд бєгєєд сорилтын хvнд єдрvvдэд vvсвэрлэсэн бидний нєхєрлєл эвдэршгvй бат учраас би эрэлхэг хvний дvрийг яг л одоо мэдэж байгаагаараа дvрсэлж байна.

Далайн гайхлын тухай Нед Ленд юу гэж vзэж байв аа ? Yнэнийг хэлэхэд, олны сэтгэлийг хєдєлгєсєн тэрхvv нарвал байгаа гэдэгт итгэхгvй хvн онгоцон дээр ганцхан Нед Ленд л байлаа. Нэг єдєр би тvvний бодлыг мэдэх гэж оролдоход тэр энэ сэдвээр ярилцахаас зайлсхийж байлаа.

Бидний гарсан єдрєєс гурван долоо хоногийн дараа манай хєлєг онгоц Патангониос гучин милийн зайтай байгаа – Блокоос холгvй явж байлаа. Бид, матрын халуун бvсийг огтолж, Магеланы хоолойгоос хойш долоон зуун миль хvрэхгvй зайтай явж байлаа.



1 дахин сэргэлтийн vеийн францын том зохиолч \1495 - 1553\

Дахиад наймхан хоновол “Авраам Линкольн” Номхон Далайн усыг зvсэн явах болноо.

Нед бид хоёр хєлгийн урд хошуун дээр сууж, гvн ёроолд нь одоо хvртэл хvний нvд хvрээгvй байгаа нууцат мандлыг ширтэн элдвийг ярьж байв. Ярианы далимаар би аварга нарвалын тухай яриа vvсгэж манай жуулчлалын амжилт ба нуралт шууд шалтгаалах бvх нєхцєлийг дэлгэрvvлэн ярьж эхэлсэн боловч Нед Ленд хариу дуугарахгvй суухыг би ажигласан юм.

- Бидний мєрдєж байгаа асар том нарвал бий гэдэгт та яагаад эргэлзээд байнаа ? Ингэж итгэхгvй байх ямар нэгэн vндэс танд байна уу? хэмээн шууд тулган асуулаа. Ангуучин хэсэг зуур намайг дуугvй ширтэж байснаа, хариулахынхаа ємнє хамаг буй санаагаа тєвлєрvvлэх мэт нvдээ аньж, сурсан заншлаараа духаа алгадан бодолхийлсний дараа дєнгєж сая :

- Магад ч vгvй, байж ч, эрхэм Аронакс хэмээн хариуллаа.

- Та бол жад шидэгч мэргэжилтэн хvн, та энэ насандаа сvvгээр бойжигч

аваргуудыг хэдэн зуугаар нь vзсэн, тэхээр асар том хэмжээний халим хэлбэртэн байж болно гэдгийг та єєр ямар ч хvнээс илvv амархан vнэмшмээр юм.

- Эрхэм профессор та яг л vvнд эндvvрч байна даа. Юм мэдэхгvй, хvнд бємбєрцгийн дотоод хєндийд асар том амьтан амьдарч байнагэвэл амархан vнэмшинэ. Тэгвэл, геологич хvн энэ vлгэрт хэзээ ч vнэмшихгvй. Тэрчлэн халимын ангуучаас ялгаагvй би цєєн бус халим, нарвал мєрдєж агнасан. Гэтэл тэдний хэр хэмжээ, хvчин чадал, сvvл соёо юу нь ч тэр хєлєг онгоцны тємрєвч цєм цохих чадал байхгvй ! гэж Нед хариулав.

- Гэвч нарвалын шvд хєлєг онгоцны бєєрийг нэвт сvлбэсэн удаа бий шvv дээ, Нед ээ.

- Модон бєєр, профессор минь, модон бєєр! Гэвч vvнд ч би онц их итгэдэггvй: Би л хувьдаа тиймэрхvv юм vзээгvй. Тэгэхээр би халим нарвал, шvдэт халим зэрэг аврагууд “Шотланд”ын бєєрийг цєм цохисон шиг цоорхойг єєрийн нvдээр олж vзэхээс нааш хэзээ ч vнэмшихгvй л хvн гэж мэд.

- Нед минь, байзаарай.

- Yгvй ээ, vгvй профессор минь. Юу л бол юу, би зєвшєєрнє, зєвхєн энэнээс л єєр юм байг. Магадгvй, асар том наймалж...

- Тэр хэрхэвч байж болохгvй Нед минь! Наймалж гэдэг чинь нялцгай бэлцгэсэн аварга том хэмжээний биетэй амьтан. Хамаагvй тэр таван зуун фут урт ч байг. Наймалж гэдэг сээр нуруутай амьтан болохоор “Шотланд”, “Авраам Линкольн” мэтийн хєлгvvдэд ямар ч аюул байхгvй!

- Тэгвэл, эрхэм байгальч хэмээн ёжлох янзтай та асар том нарвал байна гэдэгт бат итгэж байна уу? гэж Нед асуулаа.

- Тиймээ Нед, би vvнд итгэж байна. Миний итгэл хэд хэдэн няцаашгvй баримтаар нотлогдож байгаа юм. Халим, шvдэт халим далайн гахайн нэгэн адил сээр нуруутны хvрээнд багтах, агуу бєх соёо юм уу, эвэр, шvд зэрэг заяагдсан халим хэлбэрийн асар том амьтан байгаад би эргэлзэхгvй байна.

- Ин! ... гэж жадлагч маань хамраараа хvнгэнэн эргэлзэх байдлаар толгойгоо сэгсрэв.

- Євгєн минь, бод л доо гээд би, vргэлжлvvлэн, хэрэв ийм амьтан далайн гадаргуугаас доош хэд хэдэн милийн гvнд амьдардаг бол тэр маш чийрэг бие махбодитой байх ёстой.

- Яагаад?

- Яагаад гэвэл тийм их гvнд усны тэр их даралтыг даах дуулдаж сонсдоогvй агуу хvч хэрэгтэй юм.

- Нээрээ юv? гэж Нед итгэхгvй маягтай нvдээ жартайлгав.

- Нээрээ, яг тийм! Yvнийг батлахын тулд би танд хэдхэн тоо хэлэх болно.

- Аа, тоо юу? хэмээн Нед, тоомсоргvй дуугарч тоогоор ч юу дуртайгаа баталж болно гэв.

- Дандаа л тэр бvхнийг батлаад байхгvй шvv, Нед минь. За та миний vгийг сонс. Бид гучин хоёр фут єндєр усан баганын даралтыг нэг атмосферын хэмээн саная. Ер нь vнэн хэрэг дээрээ ердийн цэнгэг усны баганын даралт бол далайн усны баганын даралтаас нэлээд бага юм. Учир нь далайн давстай ус ердийн цэнгэг уснаас нягт, хvнд чанартай. Тиймээс Нед таны бие, хэрэв далайн усанд шумбан орвол, далайн усны тєвшнєєс гучин хоёр футийн доор, хичнээн тооны усан баганын даралт таны биеийн бvх гадаргууд vйлчилж байхчлан таны биеийн квадрат сантиметр тус бvрд тєчнєєн килограмм даралт буюу тєчнєєн атмосфер дарах болно. Yvнээс авч vзэхэд гурван зуун хорин футийн гvнд энэ даралт арван атмосфер хvртэл нэмэгдэх ба гурван мянга хоёр зуун футийн гvнд зуун атмосфер хvрч єсєєд гучин хоёр мянган футийн гvнд буюу барагцаалбал хоёр хагас милийн гvнд мянган атмосфер болно. Єєрєєр хэлбэл, хэрвээ танд энэхvv гvнд хvртэл нэвтрэн орох боломж олддог юм гэхэд, таны биеийн квадрат сантиметр тус бvр мянган атмосфер буюу бvтэн тоннын даралтыг vзэхсэн билээ. Тэгэхэд, євгєн минь таны биеийн гадаргуу хичнээн квадрат сантиметр болохыг та єєрєє мэддэг vv?

- Энэ тухай мэдэх юм хумсын чинээ ч алга.

- Арван долоон мянга орчим.

- Тийм их vv?!

- Аа, тэхэд бас миний дээр хэлснээр нэг сантиметр квадратад vйлчлэх нь килограмм атмосфер жаахан ихсэх ёстой тул таны биеийн арван долоон мянган сантиметр квадрат гадаргуу дээр атмосферийн арван мянга таван зуун жаран найман килограмм даралт vйлчлэх юм.

- Надад л мэдэгдэх юм алга.

- Зvйтэй, та vvнийг vнэлэхгvй байдаг чинь аргагvй. Энэ асар их даралттай таны биеийн доторхи агаарын даралт тэнцэж байгаа учраас таныг энэ их даралт шалчийлгачихгvй байгаа юм. Тиймээс танд юу ч мэдэгдэхгvй байдаг нь тэр. Гэвч хэрвээ та усанд шумбаж орвол энэ тэнцвэр алдагдана...

- Аа ха, ойлголоо, хэмээн миний ярианд нэг л сонирхсон бололтой Нед яриаг минь таслан авч, тэгвэл ус намайг хvрээлэхээс биш миний дотор нэвтрэн орохгvй шvv дээ гэв.

- Чухам vнэн, Нед минь. Тэгээд л таны биеийг далайн тєвшнєєс гучин хоёр футийн гvнд арван долоон мянга таван зуун жаран найман килограмм атмосферээр дарж, гурван зуун гурван зуун хорин футийн гvнд энэхvv даралт арав дахин єсч зуун далан таван мянга зургаан зуун наян килограмм болж, гурван мянга хоёр зуун футийн гvнд зуу дахин нэмэгдээд сая долоон зуун тавин зургаан мянга найман зуун килограмм хvрч, хамгийн сvvлд гучин хоёр мянган футийн гvнд єнєєх маань мянга дахин ихсээд таны биеийг арван долоон сая таван зуун жаран найман мянган килограммаар дарах болно. Єєрєєр хэлбэл таны биеийг аврага том алх дєш хоёрын хоорондоос гаргаж авсан мэт та нvд ирмэхийн зуур нимгэнээс нимгэн хальс бин болон хувирах болно.

- А, чєтгєр гэж! хэмээн Нед дуу алдав.

- Ингэхлээр, євгєн минь, хэрвээ иймэрхvv гvнзгийд хэд хэдэн зуун метр урт сээр нуруутан амьтан амьдарч болох юм бол тvvний биеийн сая сая квадрат сантиметр гадаргуу олон миллиард килограммын даралтыг тэсвэрлэх ёстой. Тэгвэл, одоо бод л доо, энэ амьтан тэр их даралтыг тэсвэрлэн чадах бие махбодын ямар их эсэргvvцэлтэй, ямар муйхар мундаг булчин шєрмєстэй амьтан байх вэ!

- Тэгвэл тэд ч зуухны найман ямхын зузаан тємрєєр євчлєгдсєн болов уу гэмээр ган хуягт амьтан байхаас зайлахгvй гэж канад нутгийн эр маань vгvvлэв.

- Зvйтэй, Нед! Тийм юм бол, хэрвээ усан дотор манай хамгийн хурдан буухиа галт тэрэгнээс хурдан, тэр сvрхий амьтан далайн ямар нэгэн хєлєг онгоцтой мєргєлдвєл ямар аймшигтай сvйрэл гарах байна, бод л доо.

- Тийм ... нээрээ дээ ... хэмээн энэхvv тоо баримтуудаар ягдсан боловч бас л бууж єхийг хvсэхгvй байгаа тэр хvн итгэмжгvйхэн бувтнав.

- За тэгээд би, таныг итгvvлэх биз?

- Хэрэв ийм амьтан vнэндээ далайн гvнд оршдог л юм бол маш их хvчтэй амьтан байх ёстой гэдэгт л намайг итгvvллээ шvv дээ, эрхэм профессор.

- Ёох, vгvй ээ, та ямар зєрvvд хvн бэ! Хэрвээ далайн гvнд тийм амьтан байхгvй юм бол та “Шотланд”-тай болсон явдлыг юу гэж тайлбарлах вэ?

- Магадгvй ... гээд Нед эрс хэлчихэж арай л чадахгvй байхад нь

- Тэгээд, хэл хэл гэв.

- Магадгvй ... тийм явдал болоогvй байж? гэж мань хvн тууж орхив.

Энэ хариулт ч зєвхєн тvvний зєрvvдийг л харуулж байв. Тэр єдєртєє би, тvvнийг дахин итгvvлэхийг оролдсонгvй. Тэхэд “Шотланд”-тай тохиолдсон явдал маргаангvй хэрэг билээ. Тvvний цоорхой яах ч аргагvй бодитой юм болохоор, бєглєхєєс єєр зам байгаагvй юм. Тэрхvv гайхал байгааг батлах, vvнээс илvv баримт олоход бэрх хэмээн би санана. Тvvнээс гадна нэг талаар тэр цоорхойд, хар аяндаа гарсан гэж vзэх ямар ч тал алга. Нєгєє талаар усан доорхи хад юм уу, аралтай мєргєлдсєн гэх санаа бvрмєсєн vгvйсгэгдсэн тул далайн аврага амьтны асар том шvдээр vйлдэгдсэн гэдэгт vнэмшихээс єєр замгvй ажээ.

Би л хувьдаа, дээр тодорхойлсон сэтгэмжийн vндсэн дээр энэхvv амьтныг сээр нуруутны хvрээ, сvvгээр бойжигчдын анги халим хэлбэртний багт хамааруулсан юмдаг. Харин халим, шvдэт халим, далайн гахайг хамруулдаг язгуур, доод язгуур дvрсэд тvvнийг хэрхэн ангилах асуудлыг зєвхєн ирээдvй л хариулж чадах бизээ.

Энэхvv асуудлыг шийдвэрлэхийн тул vл танигдах тэрхvv амьтныг урьдаар илрvvлэх хэрэгтэй. Тvvнийг илрvvлэхийн тул эхлээд барих, барихын тул алах, алах явдал Нед Лендэд хамаарагдах бол алахын тул тvvнийг олж vзэх явдал онгоцны бvх багийнхны vvрэг юм. Тэгвэл vзэхийн тул vvнтэй учрах хэрэгтэй бєгєєд энэ нь зvй тохиолын хэрэг байлаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 10:55 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ХАР ТААМГААР ЭЛДСЭН НЬ
“Авраам Линкольн”-ны аяллын анхны єдрvvдэд онцын гойд тохиолдлууд гарсангvй. Гагцхvv нэгэн єдєр Нед Лендийн гайхамшиг эрдмийг хамгийн эхрэм єндєрт єргємжилсєн онцгой сонин нэгэн явдал болсон нь жад шидэгч єєрийн биед дvvрэн итгэмжилж болохыг нийтийн ємнє биеэрээ нотолсон билээ.

Фальклендын арлууд vзэгдэхийн хэрд “Авраам Линкольн” халим агнах “Монроэ” гэдэг Америкийн хєлєгтэй дайралдлаа. Тэр онгоцны баг нарвалын тухай у ч сонсоогvй ажээ. Гэтэл “Монроэ” онгоцны капитан “Авраам Линкольн” дээр жад шидэгч алдарт Нед Ленд явааг мэдмэгц, тvvний биеийг мєрдєж яваа шvдэт халимыг агнах ажилд туслалцана уу хэмээн гуйсан билээ. Нед Лендийн хэрхэн хєдєлдгийг харахыг хvсэмжлэн агсан капитан Фарагу, жад шидэгчид “Монроэ” онгоцон дээр гарах зєвшєєрєл олгов.

Канадын харъяатын аз болоход, шvдэт халим ганыг шорлохын оронд харин хоёрыг шорложээ. Анхныхы нь яг зvрхэнд жадаа шааж, доор нь алсан бєгєєд дараагийнхы нв хэсэг зуур мєрдсєний сvvлд алжээ.

Ай даа, хэрэв л гайхал хэзээ нэг цагт Нед Лендийн жадтай учрах гай тохиолдвол тэр амьд гардаггvй ээ !

Хєлєг онгоц, зvvн ємнєт Америкийн эргийн дагуу хурдалж гарлаа. Бид, 7-р сарын туршид Магелланы хоолойн аманд Дев хошуу хvрч очлоо.

Гэвч, капитан Фарагут энэхvv махиралдсан хоолойн хажуугаар гарч Горнын хошууг чиглэв.

Онгоцны баг, энэхvv шийдвэрийг нэг дуугаар таалан vзлээ.

Yнэндээ ч энэхvv нарихан хоолойд, тэр том амьтантай золгоно гэдэг найдвар багатай хэрэг бизээ. Тэрхvv гайхал Магелланы хоолойгоор багтаж гарахгvй, дэндvv бvдvvн хэмээн олонхи усан цэрэг vзэж байв.

“Авраам Линкольн” 7-р сарын 6-ны єдрийн 3 цагийн хэрд Голлландын далайчид єєрийн тєрєлх хотын нэрээр нэрлэсэн Америк тивийн хамгийн ємнєт vзvvрт хаягдаж, Горнын хошуу хэмээгдэх тэрхvv хад, тэрхvv алслагдсан арлыг тойрч билээ. Хєлєг онгоц баруун хойт зvгт чиглэл авч, тvvний сэлvvр сэнс Номхон далайн уёыг хєєсрvvлэн эхлэв.

- Сайн хар ! нvд бvv чавч ! хэмээн “Авраам Линкольн”-ны усан цэргvvд сэрэмжлэн явна.

Нээрээ ч тэд нvд чаьчихгvй байв. Хоёр мянган долларын шагналд хорхойтсон хvмvvс дадлайн гадаргаас нvд салгахгvй явлаа. Нvд, дуран хоёр єдєр шєнє амар заяагаа vл vзэх ажээ.

Никтаполууд буюу муужгайн хараатай хvмvvс єдєр шєнє ялгалгvй сайн харах тул жирийн хараатай хvмvvсийг бодвол шагнал авах илvv боломжтой байв.

Хэдийгээр мєнгєн шагнал миний сэтгэлийг татахгvй боловч би, мєн л бvхэл єдрєєр далай ширтэн зогсог байлаа. Би унтах нойроо хоногт гурав, дєрвєн цагаар хорогдуулж, ууж идэхдээ тоотой хэдэн минут зарцуулан, бусад бvх цагт онгоцны тавцангаас хагацалгvй яг зогсдог байв.

Эсхvл би, урьд хамрын хашлага модон дээр тохойлдон тал бvр тийшээ нvдний хараа мэдэн vргэлжилсэн их далайн vелсэн давалгааны хєєсєрсєн сэрвэнг шунахайгаар ширтэн байж билээ.

Хааяа далайн мандал дээр халимын гvдгэр сэрвээ бvртийн ил гарахад би, багийн бусад хvмvvсийн хамт сандардаг байв. Энэ vед онгоцны бvх баг нvд ирмэхийн зуур дээшээ гvйлддэг билээ. Халимын хєдєлгєєнийг нvдээ энтэл ажиглаж хvн бvхэн амьсгаадчихсан байдагсан. Би ч гэсэн нvдээ бvрэлзэн чилтэл ширтдэг байлаа.

Ийм цагт миний амгалан тайван зантай зарц Консель :

- Эзэн минь нvдээ хэт бvлтийлгэхгvй байвал илvv сайн харахсан даа хэмээн надад тайвуухан хэлдэгсэн.

Гэтэл онгоцныхон дандаа л дэмий сандарцгаадаг байв.

“Авраам Линкольн” сэжиглэсэн дайсандаа аажуухан ойртон очивч нєгєєх нь жирийн нэгэн халим буюу эсхvл шvдэт халим байхад дахн тvрvvчийн чиглэлийг барих бєгєєд онгоцны баг ямар ч гэмгvй хєєрхий тэр амьтныг хараж зvхсээр цаашилдаг байв.

Бємбєрцгийн ємнєт хагасын 7-р сар, умарт хагасын 1-р сартай яг харгалзах бєгєєд энэ vеэр бороо ид дундаа цутгаж байдаг боловч бидний аялал хамгийн таатай нєхцєлд vргэлжилж, цаг агаар vргэлж сайхан байлаа. Тvvгэр ч зогсохгvй далай амгалан, алсын бараа тод ажээ. Нед Ленд урьдын нэгэн адил vнэмшихгvй гэж гэдийснээрээ гэдийж байв. Тэр, хэрэв л халим харагдахгvй бол зав чєлєєтэй цагтаа далай руу ердєє ч хардаггvйсэн.

Тvvний онцгой хурц нvд аялагчдад тун их тус хvргэж болох байсан учир энэ нь эглv хєдєлмєєр байдаг байлаа.

Гэтэл канад нутгийн зєрvvд хvн хоногийн хорин дєрвєн цагийн арван зургааг нь єрєєндєє єнгєрєєхийг илvvд vздэг байв.

Би, тvvний амарлингуй занг буруушаан хэдий олон удаа эмлэх боловч, тэр :

- Профессор гуай дэмий чилэхийн хэрэг у байхав ? хэмээн хариулж : юуны ємнє ерєєсєє нарвал гэдэг ямар ч юм байхгvй ямар нэг амьтан байдаг юм гэлээ гэхэд бид тvvнтэй дайралдах єчvvхэн ч нйадвар алга, тvvний чинь хойноос бид шал сохроор, таамгаар элдэж явна шvv дээ. За яахав, тvvнтэй чинь ямар нэг хєлєг онгоц Номхон далайд дайралдсан л юм байж. тэгвэл, тэр нарвалын чинь аашийг ажвал нэг л байранд холхиод байх тєдий л дургvй амьтан бололтой.

Тvvнчлэн та єєрєє тvvнийг тун хурдан гэдгийг зєвшєєрч шvv дээ. Тэхээр байгаль ямарч хэрэггvй юу ч буй болгодоггvй тул заяаны болхи удаан хєдєлгєєнтэй тийм амьтдад хуйнаас хурдан гvйх хувь хvртээхгvйсэн биш vv. Ийм ч учраас тийм амьтан vнэнээсээ байдаг л юм бол эндээс ч асар хол яваа гэж миний бодож байгааай таны санал эрхбиш нийцэхсэн бизээ! гэв.

Энэхvv сэтгэмжийн эсрэг юу ч хэлэхийн аргйгvй байлаа. Yнэндээ ч бид хар таамгаар явахаас єєр яах билээ ? Гайхалтай золгох бидний найдвар маш бага тул Нед Лендийн зєв бизээ. Хэдий тийм боловч жуулчлалын тєгсгєлийн амжилтанд хэн ч эргэлзэхгvй байв.

Бид 7-р сарын 20-нд уртрагийн 105 хоногт матрын халуун бvсийг хоёр дахин гарч, мєн сарын хорин долоны єдєр уртрагийн 110 хоногт экваторыг гэтэллээ. Тэр єдєртєє манай хєлєг Номхон Далайн тєв санг чиглэн єрнєт зvгийг барив.

Манай боцманы хэлсэн “тvvнд далай ч гvехэн” гэгчээр ахмад фарагут арал, хойг, тивvvдээс алс хол газар, далайн хєлгvй гvнд тэр гайхалтай учирч болно хэмээн vзэж байсан нь зvйтэй байв.

Иймээс манай хєлєг Паумот, Маркиз, Сандвичийн дэргэдvvр єнгєрч, уртрагийн 132 хоногт мэлхийн халуун бvсийг хєндлєн огтлоод, Хятадын далайг чиглэлээ.

Ингэж явсаар бил, гайхалтай хамгийн сvvлд учирсан тэр газар хvрч ирэв. Зvрх дэлсэх гэдэг учраа алдсан бєгєєд vvний улмаас хєлєг онгоцныхон бvгээрээ зvрхний сэвтэй болж болох байлаа. Онгоцны баг тэр чигээрээ энэхvv салшгvй vзэлд автагдан солиорсон мэт ажээ. Хvмvvс унтах, идэхээ ч болилоо. Бид хий юм харчихаад ухаан жолоогvй хєхин баярлах боловч хууртагдсандаа бvгдээр гонсойн гомдох тул тийнхvv цаг vргэлж сэтгэл мэдрэлийн хvнд байдалд орших нь сайнаа vзэхгvйн ёр бизээ.

Нээрээ ч энэ байдал удааширсангvй, хямралдаан гарахад хvргэв. “Авраам линкольн” бvтэн гурван сарын турш Номхон далайг хєндлєн гулдгvй хэрэн хэсэхэд, єдєр бvхэн жил шиг удаан єнгєрдєг байв. Хєлєг онгоц аль нэгэн харагдсан халимын араас андууран хєєцєлдєж нэг бол хурдлан, нэг бол удаашран, зог тусч, ухасхийж, хажуулдаж хавиргалан эргэлдэх нь машинаа эвдэхийн тэмдэг байлаа. Манай онгоц Японы эргээс Америк тив хvртэл нэг ч хавтгай дєрвєлжин хэсгийг орхигдуулсангvй нэгжиж билээ. Гэтэл энэхvv аса уудам орчинд юу ч олж авсангvй ээ. Асар томнарвалтай адилхан, ядахдаа ямар нэг хад, арал, онгоцны сэг, тэнэмэл шvр арал эсхvл єєр нэгэн чєтгєр шvv юм, юу ч байсангvй!

Ингэ ингэсээр дэмий юманд итгэсэндээ ичингvйрэхийн эрхэнд, орох газраа олохгvй байсан бол ичгvvрээсээ хорсол нь улам илvv хэмлэж байлаа. Бvтэн жилийн турш хуримтлагдсан уул хад мэт их нотолгоо маань ганцхан єдєр л ийнхvv нурж унасан тул одоо хvн бvр дор дороо ингэж тэнэглэн vрэгдvvлсэн цаг хугацаанаасаа хэрхэн нєаєа талаар бодолхийлэх боллоо.

Хvн гэдэг хэзээний олон ааштай амьтан тул одооч нэсэн тэд нэг vзлээс нєгєєд урваж байв. Аяллын хамгийн идэвхтэй гишvvд маань харин хамгийн аюултай дайсан болжээ. vл итгэх vзэл, хєлгийн доод зоориноос аваад дарга нарын дээд тасалгаа хvртэл ус мэт юvлсэн бєгєєд хэрвээл капитан Фарагутын учир нь олдохгvй нэгэнармайлтгvйсэн бол “Авраам Линкольн” аль хэдийнээ гэдрэг эргэхсэн билээ.

Гэвч энэхvv vр дvнгvй хайгуул эцэс тєгсгєлгvй vргэлжилж яахин болох билээ. Гайхлыг эж олох vvргийг амжилттай биелvvлэх ажилд єєрєєсєє шалтгаалах бvхнийг бvгдйиг онцгой гvйцэтгэсэн тул “Авраам Линкольн”-ыг уулах буюу єєлєх ямар ч тал байсангvй ээ. Ер нь Америкийн аль нэгэн хєлгийн баг vvнээс урьд, хэзээ ч иймэрхvv тэсвэр хатуужил, идэвхийг vзvvлж байгаагvй юм. Тиймээс аяллын бvтэлгvйн гэмийг тэр чигээр нь тэдэнд хvлээлгэхгvй агсан билээ. Бодвол буцахаас єєр аргаvй мэт...

Капитан Фарагутад гэдрэг эргэх тухай эрэлт орсон боловч тэр эрс татгалзав.

Усан цэргvvд єєрсдийн дургvйцлийг нуусан чvгvй, тvvний лмаас оноцон дээрх дэглэм нуралтын байдалд орлоо. Би онгоцон дээр vймээнгарсан гэх гэж багйаа юм биш, гэвч капитан Фарагут маань хэсэг зуур тэдний эсрэг тэмцэж байсны дараа, єєрийн хєлгийн багаас, эртний Колумбын нэгэн адил, гуравхан хоног тэсвэрлэхийг гуйхаас єєр замгvй боллоо. Хэрэв л энэхvv гурав хоногт гайхлын бара эс харагдвал “Авраам Линкольн” залуураа гэдрэг эргvvлэх ёстой болов.

11-р сарын 2-ноо ийнхvv амалсан билээ. Энэ нь хvмvvсийн санаа сэтгэлийг шууд сэргээв. Хvмvvс далайн усыг дахин анхааралтайгаар ширтэж, луран авай vvрэгт ажилдаа дахин орлоо. Энэ бол аварга нарвалыг тулалдаанд дуудсан эцсийн дуудлага байв.

Иймэрхvvгээр хоёр хонлоо. “Авраам Линкольн” зєєлєн гvйдлээрээ урагшлахад, онгоцны баг нарвалын анхаарлыг татахын тул хэрвээ л тэр vнэхээр байдаг юм бол мянга мянган арга сvвэгчилж билээ.

Хєлєг онгоцныг бvлэг бvлгээрээ дагалдан явах аварга загасны бахыг ханган онгоцны хашлага давуулж асар том єєх бєєн бєєнєєр нь хєнтєрч байв. Хєлєгний жижигзавиар далайн квадрат тус бvрийг нэгжин шинжиж зvг бvр тийшээ хайдаг байв.

Гэтэл 11-р сарын 4-ний орой болсон авч нууц нууцаараа vлджээ. Дараагийн єдєр 11-р сарын 5-ны vд хэрд тогтоосон хугацаа гvйцэх байв. Цагийн харанганы эцсийн цохилтоор хэлсэн vгэндээ эзэн болдог капитан Фарагут ємнє дорно зvг хєлєг онгоцоо эргvvлэх ёстой бєгєєд бид тийнхvv Номхон Далайн умарт хэсгийг vvрд орхих учиртайсан билээ.

Энэ vед онгоц маань умарт єргєргийн 31 хоног 15 хувь, дорнот уртрагийн 136 хоног 42 хувьд явж байлаа. Японы арлууд биднээс 200 хvрэхгvй миль зайтай ажээ. Шєнє боллоо. Оройн найман цагийн харанга цохилоо. Хадуур мэт нарийхан хавирган сарыг єтгн vvлё бvрхэж, хєлєг онгоцыг далай vл мэдэг халивалзуулж байв.

Энэ vед би, тавцангийн хашлага тохойлдон хєлгийн баруун хажжд зогсож билээ. Консель мєн миний дэргэд зогсон алсыг амарлингуй ширтэнэ. Усан цэргvvд шураг модны хєндєл дээгvvр мацаж, улам бvр бvрэнхийлэн байгаа орчинг ажиглан авай. Офицерууд ч мєн шєнийн дурангаа далайн гадарга тийш чиглvvлжээ. Заримдаа, vvлэн цоорхойгоор цацарсан сарны гэрэл далайн усыг мєнгєлєн єнгєлєх боловч vvлс, дахин аньж битvvрэхэд орчин тойрон дахин харанхуйн дунд сvvдийнэ.

Конселийг энэ удаа би хараад энэ амгалан хvн бусдын нэгэн адил хамгийн анхан сэтгэл хєдєлсєн болохыг нь ажиглалаа.

- яагаа вэ, чи Консел? Хоёр мянганянчаан олж євєртлєх эцсийн бололцоо тохиов уу? хэмээн би асуулаа.

- Эзэн хэрвээ зєвшєєрєхсєн бол энэхvv шагнал мєнгийг євєртлєх хvсэл хэзээ ч надад тєрєєгvй хэмээн єчихсєн байнам гэж хариулаад Нэгдсэн Холбоон ыулсын засгийн газар яг л иймэрхvv янзаар зуун мянган тєгрєгийн шагнал амалсан ч тэрнийхээ улмаас тєдий л их хохироогvйсэн билээ гэв.

- Чиний зєв, Консель минь. Яв явсаар энэмундаг аялалд би оролцож шал дэмий юм боллоо. Хэд хичнээн ч цаг хугацаа vрэгдэж, хичнээн их сэтгэл мэдрэлийн чирэгдэл боловдоо. Бид бvр зургаан сарын ємнє Францад бучих байхгvй юу...

- Ерєє ер. Эзний єчvvхэн єрєє, музейд аль эрт очих байсан гэж Консель маанв дэмжиж аваад

- Би эзний цуглуулгыг анги тєрєлд нь хуваарилан, эзний аваачсан амьтны цэцэрлэгт сараалжин торон дотор байрааолоод сониуч бvхний дурыг Парижийн єнцєг бvрээс татаж байхсан биш vv гэлээ.

- Яг л тийм байхсан, Консель минь. Бас тэгтэл энэ бvхний эцэст биднийг элэг доог болгон яаж дайоч доромжлох болдоо.

- Гарцаагvй. Эзнийг элэг доог болгон гэдэгт би дvvрэн итгэж байна. Ай бvv мэд цааш нь ярихын ч хэрэг байна уу даа...

- Ярь, ярь Консель!

- Миний бодоход ч элэг доог болохоо эзэн та єєрєє л єдєєсєн л дєє.

- Нээрээ юv?

- Ийм их эрдэмтэн болох хувтай тан шиг хvн, тэгж эрсдэхийн хэрэггvй л

байсан ... хэмээн Консель маань надад цаасан малгай ємсгєж дуусгаагvй атал, орчин тойронд налайж байгаа чимээгvйн дундаас :

- Хvvш ! Нєгєєтєх чинь, бидний эсрэг, салхин доор байна! хэмээх дуу цуурайтлаа.

Энэ бол Нед Лендийн дуу ажээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 10:56 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ХАР ХУРДААРАА
Тэр дууг сонсмогц онгоцны баг капитанаасаа эхлээд дарга нар, усан цэрэг, дагалдан сурагч, инженер, механикч, тvvгээр ч барахгvй зуух галлагчид хvртэл зуух машинаа хаячихаад жад шидэгч рvv гvйж очив.

Капитан хєлєг онгоцоо зогсоох тушаал єглєє.

Тэхэд пад харанхуй шєнє байсан учир би хэдийгээр канад нутгийн хvнийг хараа сайтай хэмээн мэдэх боловч ийм пад харанхуйд тvvнийг хэрхэн яаж юу олж харсныг гайхах билээ.

Миний зvрх тэр vеэр дэлбэрчихмээр цохилж байв.

Гэвч Нед Ленд андуурсангvй ээ. Би удсан ч vгvй тvvний зааж байгаа юмыг олж харлаа.

“Авраам Линкольн”-ны баруун талд, онгоцноос хоёр кабельт хир газар далай дотроосоо гэрэлтэх мэт байлаа. Энэ нь жирийн нэгэн фосфорын цацраг биш ажээ. Усны гадаргуугаас хэдхэн футийн гvнд гайхал, нилээд олон капитаны тайланд дурьдсанчлан, хурц гэрэл цацарган хачин жигтэй туяарч байлаа. Энэхvv туяарал ямар нэгэн хvчтэй гэрэл vvсгэгчээс цацарсан байхаас зайлшгvй, далайн гэрэлтvvлэгдсэн гадаргуу урт гонзгой хэлбэртэй байв. Тэрхvv гонзгой гэрлийн гол хэсэг онц хурц болж ирээд гадагшлах тутам бvдгэрч харагдана.

Энэ ч ердєє л зєвхєн, гэрэл цацаргагч амьтдын бєєгнєрєл байна гэж офицеруудын нэг нь хэлэхэд би:

Yгvй ээ, та эндvvрч байна хэмээн хариулаад-Шєнє гэрэлтэгч ямар ч амьтан ийм тод гэрэл цацаргахгvй. Энэ гэрэл бодвол цаанаа цахилгаан тэжээлтэй биз... Гэвч, хvvе хараач... хараач! хєдєлж байна!... наашаа ирлээ!... гэхэд.

Тавцан дээр чихэлдэгсдийн амнаас хашгиралдах дуун гарвал:

- Дуугаа тат! хэмээн капитан Фарагут зандраад залуураа зvvн тийш! Гэдрэгээ! гэж командаллаа.

Бvгд байр байр руугаа гvйлдэж нvд ирмэхийн зуур тушаал биелvvлэхэд “Авраам Линкольн” хагас дугуй эргэлээ.

- Залуур баруун тийш! Урагшаа! хэмээн капитан тушаасны дараа сэлvvр сэнс дахин эрчиж хєлєг гэрэл vvсгэгчээс тvргэн зуур холдож эхэллээ.

Хvvе биш, би худал хэлж байна: Манай хєлєг хэдий зайлахыг оролдсон боловч нєгєє амьтан бидний холдохоос хоёр дахин хурдан ойртож байлаа.

Бид, зєвхєн айсандаа ч биш мєн гайхсандаа амьсгаагаа таг хураан, нэг ч vг дуугарч чадсангvй хєшчихсєн билээ. Нєгєєх маань харин биднийг элэг барьсан мэт арааг гэзэг даран элдэж, бутарч байгаа галт тоос мэт цахилгаан цацарлаар биднийг шилбvvрдэн, арван дєрвєн зангилаа хурдалж манай хєлгийг бvтэн нэг тойрлоо. Дараа ухран хурдалж буй буухиа тэрэг багширсан утаа баагиулж vлээх мэт оч гэрэл цацаргасан мар гаргасаар хоёр гурван милийн зайтай давхиж холдов. Тэгтлээ єнєєх маань хvч авах мэт ухарч байснаа харанхуй дундаас бидний зvг гэв гэнэт аймшигтай хурдлан дайрч ирснээ “Авраам Линкольн”-ны дэргэд хорин фут газар зог тусаад унтарлаа. Тэжээл нь гэнэт дуусах мэт тvvний гэрэл тийнхvv тvргэн зуур унтарсан нь усан дээр хавж гарсны гэрчлэх бєгєєд, хэрвээ л тэр усан доор байгаа бол аажимдаа унтархсан билээ.

Тvvний дараа хєлєгний нєгєє талаас гайхал дахин бий болж “Авраам Линкольн”-ыг тойрох шиг ч доогуур нь шумбах шиг ч боллоо.

Энэ vед секунд бvрд мєргєлдєхийн аюул заналхийлэх бєгєєд хэрэв л тийм явдал тохиолдсон бол манай онгоц ч сайнаа vзэхгvй агсан билээ.

Гэтэл би єєрийн хєлєг онгоцны маяглахыг ажиж гав гайхлаа. Манай онгоц гайхалтай тулалдахын оронд харин амь зулбан зугтаж байв. Гайхлыг мєрдєхєєр илгээгдсэн маань єєрєє мєрдєгдєн элдэгдэж байв.

Би энэ тухай капитанд vг цухуйлгасан боловч тэрний хэзээд амгалан царайд ер бачимдсан шинжгvй харин гайхаж эргэлзэх байдалтай ажээ.

Профессор минь ингэхэд би ер нь ямар гээч аврага араатантай алалдах гэж байгаа юм бэ бvv мэд, тvvнчлэн энэ пад харанхуйд хєлєг онгоцоо гарзанд нь дэмий гаргахыг хvлээхгvй байна, энэ vл мэдэгдмэрий чинь хаанаас нь яаж довтлох, vvнээс чинь яаж биеэ хамгаалахыг бvv мэд.

- Яахав, vvр цайг. Тэхэд л харж байгаарай хэмээн тэр над хэллээ.

- Капитан, танд одоо энэ амьтны талаар эргэлзэх юм байна уу?

- Алга аа, профессор минь алга, бодвол энэ асар том биет нарвал бололтой, тэхдээ бас биедээ цахилгаантай гээч.

- Магадгvй хэмээн би залгуулан авч vvнд чинь хєвєгч галт бємбєгєнд буюу эсхvл цахилгаан могой загасанд ойртохчлон хавьтаж ч болохгvй юм биш vv гэлээ.

- Yнэн ч биз гэж капитан маань надтай санаа нийлж, хэрвээ л тэр тусмаа цахилгаан цэнэгтэй болов уу тэгвэл ч дэлхий дээр хамгийн аюултай амьтан санж. Тэгээд л би болгоомжилсон юм л даа гэж хариулав.

Хєлгийн баг шєнєжингєє нvд хамхисангvй. Хэн ч онгоцны тавцанг орхисонгvй. “Авраам Линкольн” нарвалтай хурдаа vзэж барахгvйг сая мэдмэгцээ гvйдлээ удаашруулав.

Нарвал ч гэсэн манай онгоцыг дуурайн долгион дээр далбалзан байх нь тулалдааны талбарыг орхихгvй гэсэн мэт байлаа.

Гагцхvv шєнє дєл хэр, тэр амьтан гэрэлт цох мэт паг унтарсан нь дахин довтлоход боломжтой байр эзэлж байгаа бол уу гэмээр алга боллоо. Аль эсвэл зугатчихав уу? Гэвч тvvний зугатахыг хvсэхийн оронд харин сэрэмжлэх ёстой байв. Гэтэл цагийн дараагаар ямар нэг давчуу нvхнээс шахагдан ойгдож байгаа ус шаагих мэт чих дvлийрэм шуугисан их чимээ сонсодлоо.

Энэ vед капитан Фарагут, Нед Ленд бид гурав хєлгийн тавцан дээр зогсож байсан билээ. Бид эргэн тойрон байгаа нvх мэт харанхуй руу шуналтай ширтэж байв.

- Нед Ленд ээ хэмээн капитан халимын тургиж байгаа усны дууг та олон удаа сонссон уу? гэж асуулаа.

- Олоон олон капитан минь гэхдээ харин ганцхан барааг нь харсан тєдийд над хоёр мянган доллар заяаж єгvvлдэг тийм халимтай нэг ч удаа дайралдаж яваагvй дээ.

- Нээрээн та шан хvртэх ёстой болсон, гэвч энэ шуугиж байгаа усны дуу халимны хамраас олгойдон гардаг усны дуутай адил байна уу?

- Дуу нь ч сулхан юм харин тэхдээ хавьгvй єєр юм. Бидний ємнє халим хэлбэртэй ямар нэгэн амьтан байгаад эргэлзэх юм алга. Хэрэв капитан та зєвшєєрєх юм бол би маргааш vvрээр vvнтэй чинь хоёр vг сольчихъё гэж жад шидэгч нэмэн хэлэв.

- Хэрвээ тэр таны хэлэхийг сонсохыг хvсэх бол болох юм гэж би хажуугаас нь хэлээд, гэвч би vvнд тєдийлєн итгэхгvй байна даа гэв.

- Хэрвээ л би тvvнд, жадныхаа урт иш дєрвийн чинээ газар ойртож чадвал тэр надтай танилцах л хэрэг болно доо гэж канад нутгийн хvн татгалзан хэлэв.

- Тэгвэл бас танд завь єх болох нь ээ? гэж капитан асуув.

- Мэдээж хэрэг.

- Бас сэлvvрчдийн амийг vрэхэд хvрэх нь ээ?

- Миний л vрэгдэхтэй яг адил хэмээн жад шидэгч жирийн vгээр хариулав.

Шєнийн хоёр цагийн vед “Авраам Линкольн”-оос тавхан миль зайтай, салхин талаас цахилгаан цацрал дахин гэрэлтлээ. Салхи далай хоёрын шуугиан ба хол зайг харгалзахгvйгээр нєгєє амьтны хэржигнэсэн амьсгаа болон сvvлээрээ ус дэлдэх чимээ тод сонсдож байлаа. Тэрхvv нарвал амьсгалахаар усан дээр ил гарахад тvvний уушгинд дvvрч байгаа агаар хоёр мянган морины хvчтэй аврага машины цилиндрт уур хий орж байгаа мэт тийм эрчтэй шиг санагдана.

“Бvхэл бvтэн морин хорооны хvчтэй” халим гэдэг ямар булай нvсэр амьтан байх вэ? Чєтгєр ав гэж! хэмээн бид бодолхийлж байв.

Шєнє тулалдаанд бэлтгэн сэрэмжлэх байдлаар єнгєрлєє. Халим агнуурын бvх зэвсгийг зэхэж, жадаар цэнэглэж бvхэл бvтэн миль газар буудаж чадах vхэр буу болон задрах бємбєгєєр хамгийн том амьтан боловч vхлийн шарх олгон хєнєєж чадах карбин буу зэргийг байлдаанд бэлхэн болгох тушаал капитаны хоёрдугаар туслагч буулгасан байлаа. Харин Нед Ленд єєрийн жадыг ирлэх тєдийгєєр сэтгэлээ хангасан ажээ.

Єглєєний 6 цагт гэгээ орж нарвалын цахилгаан цацрал тvрvvчийн гэгээгээр алга боллоо.

Єглєє 7 цагт єдєр болсон авч ямар ч дуран vл нэвтрэх єтгєн манан орчин тойрныг хєшиглєсєн билээ. Ийм vйлсгvй явдалд нийтийн хилэгнэсэн, бачимдсан сэтгэл ямар байсныг дvрслэн бодоход хялбар бизээ.

Би хамгийн хойт талын шураг модны доод хєндєл дээр авиран гарлаа. Єєр хэдэн дарга нар нилээд дээшээ авирчээ.

Єглєє 8 цагт манан, долгион дээгvvр алгуур хєвж бєєн бєєнєєрєє дээш дэгдэж эхэллээ.

Гэтэл, гэв гэнэтхэн єчигдрийн нэгэн адил:

- Єнєєх чинь, салхины дээд талд, хитгийн тэртээ байна хэмээн Нед Лендийн дуун гарлаа.

Бvгд хитгийн зvг ухас хийлээ. Нээрээ ч манай хєлгєєс миль хол зайтай, гонзгой хар юм уснаас, метр хэртэй цухуйж харагдлаа. Бодвол тvvний маш тvргэн савлан гуядаж буй сvvлний цаанаас бололтой далайн ус долгилон боргилж байв. Хvн тєрєлхтєний л мэдэх нэг ч амьтан сvvлээрээ иймэрхvv хvчтэй цохилж байгаагvй билээ. Тэр гялбам хурц цагаан хєєсєн зам татуулж байлаа.

Хєлєг, гайхал руу чиглэн очив. Би, амьсгаагаа даран, тvvнээс нvд салгалгvй ширтэж байв. Миний харснаар бол “Ханан” ба “Гельвец” хоёр онгоц, тvvний хэмжээг нилээд хэтрvvлсэн ажээ. Тэгвэл би тvvний уртыг хоёр зуун тавин фут хэмээн тодорхойлов. Тvvний бvдvvнийг гаргахад хэцvv байсан боловч тэрхvv амьтан бvх гурван чиглэлдээ яг сайхан харьцангуй хэмжээтэй гэдэг сэтгэгдэл надад тєрсєн юм. Миний ажиглаж байх тэр vед, тvvний хоншоороос хоёр нарийхан усан багана дєчин метрийн єндєрт оргилж байснаар би тvvний хэрхэн амьсгалдаг тухай тааварлан чадсан билээ.

Ингээд миний дvгнэлтээр бол тэрхvv хачин амьтан сээр нуруутны хvрээ, сvvгээр бойжигчдын анги, дан хэвэлтний доод анги, халим хэлбэртний багт багтах ёстой бєгєєд, харин язгуур… ямар язгуурт хамаарахыг нь би мэдэхгvй байв.

Халим хэлбэртний багт халим, шvдэт халим, далайн гахай гурав багтдаг билээ. Энэхvv сvvлчийн далайн гахайн язгуурт нарвал хамаарагдана. Гэтэл эдгээр язгуур тус бvр дотроо тєрєлд, тєрєл нь дvрсэд тус тус ангилагддаг юм. Одоохондоо би, дvрс, тєрєл, доод язгуур, язгууррын талаар юм ч хэлж чадахгvй боловч, капитан Фарагутын авхаалж, дадлага ба Нед Лендийн гайхамшигт чадлын vрээр, тэдгээр асуудалд удахгvй хариулж чадна гэдэгтээ би эргэлзэхгvй байсан билээ.

Онгоцны багийнхан ч даргынхаа тушаалыг хvлээж, байж ядан агсан бvлгээ. Ахмад, єнєєх амьтныг анхааралтай ажиглан байснаа онгоцны инженерийг дуудах тушаал єхєд тэр ч дороо хvрэлцэн ирлээ.

Уур тавьсан уу? хэмээн капитан асуув.

Тавьсаан, нєхєр капитан гэж инженер хариулав.

Тэгвэл сайн. Зууханд гал нэм!

Энэхvv тушаалыг гурав дараалсан “ура” угтан талархлаа. Тулалдах цаг болжээ.

Хэдхэн минутын дараа хєлєг онгоцны бvх бие vл мэдэг чичигнэн доргих, тvvний єндєр хоёр яндангаас єтгєн хар утаа баагилаа.

“Авраам Линкольн”-ны хvчирхэг сэнс хєлгийг нєгєє амьтны зvг авч одов. Тэр єєрєє биед хагас кабельт хэр ойртуулж амарлингуй байснаа хєлєг онгоцноос холдсонгvй тvрvvчийн зайг хадгалан аяархан хєвж зайллаа.

Тvvнийг бvтэн дєрєвний гурван цаг мєрдєн хєєсєн боловч “Авраам Линкольн” ганц ч фут ойртож чадсангvй. Иймэрхvv хурдлаад ч тэр амьтныг яавч гvйцэхгvй болох нь илт байна.

Капитан Фарагут єтгєн сахлаа ууртай ирман зогсоно.

- Нед Ленд! гэж тэр хашгирлаа.

Канадын харьяатыг очиход:

- За халимын эрхэм ангуучин! Танд завь хэрэг байна уу? гэж тvvнд хэлэхэд:

- Yгvй ээ, хэрэггvй! Энэ гайхлыг чинь єєрєє гарт орж єхєєс нааш барьшгvй нь хэмээн жад шидэгч маань хариулав.

- Тэгвэл яах вэ?

- Аль болохоор уурын хvчийг нэмчихээд хэрэв та болгоохсон бол жадтайгаа онгоцны урд хушуун дээр зогсож аль л бололцоотой цагт шидье.

- Тэг, Нед минь хэмээн капитан хэлээд харилцах хоолойгоор:

- Уур нэм! гэж тушаал єглєє.

Нед Ленд байранд одов. Зууханд нvvрс дахин нэмэхэд, сэнс минутанд дєчин гурав хvрч эргэлээ. Усанд хаясан хурдны хэмжvvр “Авраам Линкольн” цагт арван найм аравны таван милийн хурдтай давхиж байгааг зааж байв.

Гэтэл, нєгєє золигийн амьтан мєн л цагт арван найм арваны таван миль хурдаллаа. Хєлєг онгоц бvтэн цагийн турш ийм хурдтай явавч нэг ч сантиметр ойртож чадсангvй. Энэ нь Америкийн тэнгисийн албаны хамгийн хурдан хєлєгний нэрэнд даан ч гутамшиг ажээ. Онгоцны баг бvгдээрээ галзуурах дєхлєє. Усан цэргvvд гайхлыг хичнээн хараавч тэр жигших маягтай дуу эс гарч билээ. Капитан Фарагут сахлаа имрэхээ больж, харин бvр зажилж байлаа.

Инженерийг дахин дуудуулж

- Уураа хэмжээнд нь тулгасан уу? хэмээн капитан асуухад

- Тулгасан.

- Хичнээн атмосфер хvртэл?

- Зургаа аравны тав.

- Арав хvрэг!

Энэ бол vнэндээ ёстой Америк маягийн тушаал байлаа. Миссисип мєрний галт онгоцны капитан єєрийнхєє єрсєлдєгчийг хол хаяхын тул vvнээс илvv юу ч хэлэх аргагvй билээ.

- Консель! Чи мэдэж байна уу? Бид ч ер нь даруйхан онгоцтойгоо зад vсэрч агаарт дэгдэх дэг ээ? хэмээн би дэргэдээ зогсож байсан єєрийн сайн зарцад єгvvлэхэд тэр:

- Эзний л таалал мэдэж хэмээн єчив.

Yнэндээ ч капитаны галзуурсан зориг миний сэтгэлд нийлсэн юм.

Галч нар зуухандаа дахин нvvрс халтал нь чихэхэд салхин сэнсvvд зууханд агаар элдэн оруулж уурын даралт єслєє. “Авраам Линкольн” урагшаа ухасхийв. Тvvний шургууд угаараа салгалж утаа нь яндангаараа хахаж цацан, багтаж ядан багширч эхэллээ.

Хурдны хэмжvvрийг усанд дахин буулгахад капитан:

- Хэд вэ? хэмээн асуув.

- Арван ес аравны гурван миль.

- Даралтаа дахиад нэм! гэж тушаажээ. Инженерvvд тушаалыг дагав. Манометрийн зvv арван атмосфер заалаа. Гэвч гайхал ч бас л “уураа тавьсан” бололтой, тэр мєртєє нэг л ядарсан янзгvй мєн л цагт арван ес аравны гурван миль хурдлав.

Ёх доо… ямар хєєцєлдєєн байсан гэж санана! Yгvй ээ, би єєрийн хєдєлсєн сэтгэлийн улмаас хvний тухай бичиж чадахгvй нь.

Би бvр байж ядсандаа салгалж л байлаа.

Нед Ленд гартаа жад барьсаар онгоцны хушуун дээр зогсож байв.

Нєгєє амьтан ашгvй, хэд хэд дахин єєртєє ойртох бололцоо єглєє.

- Гvйцэж байна! Гvйцэж байна хэмээн канад газрын хvн маань хашгачиж байлаа.

Тэр жадаа шидэхээр далайхын сацуу, єнєє амьтан багадахдаа л цагийн гучин миль хурдтайгаар зайлж одлоо. Гэтэл бид хэр чинээгээрээ эрчилж байсан маань бас багадаж, харин тэр дооглох мэт биднийг тойрон давхив. Онгоцны баг vvний хариуд зєвхєн л галзуурах адил бархирахаас єєр юу ч хийж чадахгvй ажээ.

Yд дунд хэрд, бид нарвалаас мєн л єглєє 8 цагт байдаг шигээ зайтай байв.

Гэтэл капитан Фарагут, єєр хэрэгсэл ажиллагаанд оруулахаар шийдвэрлэв.

- Аа, тийм vv! хэмээн тэр уурсаж, энэ амьтан “Авраам Линкольн”-оос ч хурдан л юм байж. За яахав, тэгвэл буун сумнаас хурдан эсэхий нь vзье дээ. Хєєе, Боцман! Буучийг урд буу руу явуул! гэлээ.

Их бууг эгшин зуур цэнэглэн онилжээ. Нир буух чимээ гарч, сум хагас миль зайтай байсан нарвал дээгvvр хэдэн фут хэртэй давж туслаа.

- Єєр буучийг, гавшгайхан шигээс нь! Энэ новшийг оносон хvнд таван зуун доллар шагнана гэж капитан хашгирлаа. Буурал сахалтай євгєн бууч, одоо ч гэсэн би тvvний амгалан харц, хvйтэн царайг тод санаж байна, буу руу ойртож очиж маш хянамгай ониллоо. Буун дуу гарахыг завдалгvй, онгоцныхны “ура” хэмээн хашгирах сvрт чимээ цууриатав. Сум яг барьсандаа тусчээ. Гэтэл, харин сум маань нарвалын арьснаас хальт vсрэн тээр тийшээ далайн уснаа шидэгдсэн билээ.

- Э, чєтгєр гэж! хэмээн хилэгнэж бачимдсан євгєн бууч єгvvлээд – Арай энэ хог чинь зургаан ямхын ган хуяггvй байлтай даа? Гэлээ.

- Хар гай – хэмээн капитан Фарагут бархирав.

Хєєцєлдєєн vргэлжлэв.

Капитан надад ойртож ирээд:

- Нарвалаас би, онгоцныхоо тогоог дэлбэ vсрэхээс нааш салахгvй гэхэд нь би

- Зvйтэй! Тэгэх л хэрэгтэй! Гэлээ.

Эцэж цуцашгvй уурын машинтай уралдсаар эрт орой хэдийд боловч тэр амьтныг ядарна гэж бодож болох байв. Гэтэл цаг мєч єнгєрєх тутам єнєє амьтанд цуцах шинж ер vгvй ажээ.

“Авраам Линкольн” нэрийг бодож тэмдэглэхэд, тэр маш шургуу мєрдєж билээ. Миний бодож гаргаснаар л бол энэхvv арван нэгдvгээр сарын зургааны нvгэлт єдєр манай хєлєг таван зуун милиэс багагvй газар давхисан юм. Тэгтэл ч дахин шєнє болж догшин далайг битvv харанхуй нємєрлєє.

Энэ vед би, бидний жуулчлал ингээд л дуусвар болж, бид гайхамшигт амьтанг дахиад хэзээ ч олж vзэхгvй нь ээ гэж бодож билээ.

Гэвч, би эндvvрчээ.

Оройн арван цагт тавин минутад хєлєгнєє гурван милийн хэртэй цахилгаан цацрал дахин бий боллоо.

Нарвал, хєдлєхгvй байгаа бололтой. Тэр одоо, єдєр ядарсандаа болж долгион дээр халибалзан унтаж байлаа. Иймд, vvний нь л ашиглах хэрэгтэй болсон тул капитан маань ч аз заяагаа сориод vзэхээр шийдэв.

Тэр зохих тушаал єгч “Авраам Линкольн” нєгєєх амьтныг аль болохоор сэрээхгvйг хичээнгvйлэн аяархан урагшиллаа. Далайд, ер нь нам унтчихсан халимтай олон удаа тохиолдож болох бєгєєд Нед Ленд ч тэднийг нойрон дунд нь нэг бус удаа шорлож алсан ажээ.

Канад нутгийн хvн урд хоншоор дээр мєн л байраа эзлэн зогсов.

Хєлєг уул амьтанд хоёр кабельт хэр газар сэмхэн ойртож, дараа нь машинаа унтраагаад, цаашаа эрчиндээ хєвлєє.

Онгоцны тавцан дээрх хvмvvс бvгд амьсгаагаа дарахад, орчинд чив чимээгvй ажээ. Бид, тэрхvv туяарч буй гонзгороос дєнгєж зуун алхам хэр зайтай байгаа тэр минутад би, Нед Ленд єєрийн хvчирхэг гарт аймшигт зэвсгээ далайсан байхыг харав.

Хєлєг, vл хєдлєгч амьтанд бvр ч ойртон очиход бидний хооронд хорьхон алхам зай vлджээ.

Ингэтэл ч Нед Лендийн гар агаарт нэг бvтэн эргэлдэхэд дvvгvvрдэгдсэн жад ч нисэж одлоо. Тэрний дараа би, тємєр хангинах мэт дуу сонсож билээ.

Энэ vед цахилгаан цацрал ч таг унтарч, хоёр аварга усан оргил хєлгийн тавцан дээр бууж хvмvvсийг цохилон унагаж, замдаа тохиолдсон бvхнийг арчлаа.

Тэгтэл ч аймшигт чимээ “няр” хийх мэт болж би урьдах хашлагаасаа барьж авч амжсангvй, далай уруу годройтон унасан билээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 10:58 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
YЛ ТАНИГДАХ ДYРСИЙН ХАЛИМ
Би хэдийгээр санамсаргvй гэнэт унасан боловч єєрт тохиолдсон бvхнийг сайн мэдэж байв.

Эхлээд би усанд живсэн, гэвч би сайн самардаг тул vvндээ бардаж, эхлээд шингэж орсондоо сандарсангvй.

Усан дээр хєвж гармагц би юуны ємнє л онгоцоо эргэж харлаа. Миний онхолдохыг тэд харсан бол уу! Капитан Фарагут миний амийг врах гэж завь буулгасан бол уу! Би ер нь аврагдана гэдэгт итгэх газар байна уу?

Хэдий над харанхуй байсан боловч, би тээр зvvн зvгт ямар нэгэн бєєн хар том юм бvртэлзэхийг таних тэмдэг, галаар нь баримталж, холож байхыг олж харлаа. Энэ нь манай онгоц мєн ажээ. Би ч єєрийгєє нгєрлєє л гэж бодов.

- Наашаа, наашаа! Хэмээн би онгоцоо гvйцэхийг оролдон хашгирч байлаа. Шал норсон хувцас бие барьж наалдаад, самрахад садаа болох ажээ. Би аиьсгаадчихлаа. Тэгээд л живж эхэллээ…

-Туслаарай!..

Энэ миний эцсийн цєхєрсєн дуу байсан юм. Би живж байгаагаа мэдрэх тутам амь тавин сарвалзаж билээ.

Гэтэл, миний ар шилнээс булай гvжирмэг гар шvрэн авч, нэгэн дугтралтаар усан дээр татаж гаргалаа.

Тэгтэл ч яг миний чихэнд :

-Хэрвээ эзэн миний мєрєн дээр тулахыг таалан соёрхохсон бол самрахад тань хялбар болохсон! Гэхийг сонслоо.

Тэгээд би єєрийн vнэнч Конселийн гараас татан авсан юм.

-Энэ чинь чи юу ? Чи гэж vv? хэмээн би асуухад :

-Тиймээ, би байна. эзний тусын тул хэзээд бэлэн гэж Консель

хариуллаа.

-Тэгвэл доргионд нь чамайг яг л над шиг аваад шидчихжээ?

-Yгvй ээ. Гэлээ ч гэсэн би, эзний дэргэд зогсож байгаад эзний ойчихоор таныг дагалдах нь, таныг дагалдах нь миний vvрэг гэж бодсон юм.

Энэ явдал тэрхvv бэрх хєвгvvнд ердийн л нэг албан vvрэг мэт санагджээ.

-Хєлєг яасан бэ? хэмээн би асуув.

-Хєлєг vv? гэж Консель давтан асуух зуураа араараа эргэлдэн, миний

бодоход эзэн минь, тvvний тусламжинд горьдсоны ч хэрэггvй биз дээ гэж хариуллаа.

-Яагаад?

-Миний усанд vсрэх vед ээлжийн усан цэрэг “Сэнс, залуур хоёр

эвдэрчээ” гэж чарлаж байсан.

-Эвдэрчээ?

-Тиймээ. Гайхал хадарчихсан. Бодвол, “Авраам Линкольн” энэ нэг л

гэмтлээс єєр юмгvй хоёр яс гахацсан байх. Гэсэн ч бидний заяа дутахад тэр залуу жолоогvй vлджээ.

-Тэгвэл бид єнгєрчээ?

-Магадгvй хэмээн Консель тайвуухан хэлээд, гэвчбидний эрхэнд

дахиад хэдэн цагийн зай байна, тэгвэл хэдэн цагийн дотор нилээд юм хийдэг шvv дээ гэлээ.

Конселийн энэхvv мохошгvй амгалан авир надад зориг орууллаа. Би нилээд шуурхай сэлж эхэллээ. Гэвч хувцас маань мєн л бие барьж усан дээр хєвєхєд хvнд байлаа.

Консель vvнийг мэдсэн бололтой.

-Эзний хувцсыг огтчин хаяхыг зєвшєєрєхсєн бол уу? гэлээ.

Ийнхvv тэр, мийний хувцсыг дэрээс нь доош нь хvртэл хутгаар хvv татаж хаяхад би тvvнийг усан дээр тогтоон барьж байлаа. Мєн би Консельд иймэрхvv тусламж vзvvлэв. Yvний дараа хоёулаа зэрэгцэн самарч гарлаа.

Гэвч бидний байдал vvний улмаас сайжирч гавьсан юм юу ч байхагvй. Биднийг хэн ч vгvйлээгvй байж болно. За мэдлээ ч гээд сэнс, залуургvй болсонхєлєг онгоц салхины эсрэг бидний хойноос тэртээ, тэргvй явж чадахгvй байв. Тийм учраас бид євхєн капитан Фарагутын илгээх завинд л горьдохоос єєр замгvй ажээ.

Энэ дvгнэлтийн эцэст бид усан дээр аль болохоор л удаан тогтохыг мэрийлээ. Yvний тулд бид хоёулаа зэрэг цуцахгvйн тул, нэг нь гарацээжиндээ зєрvvлэн араараа хэвтэж явахад нєгєє нь тvvнийгээ тvлхэн урагшилж байлаа. Арван минут тутамд бид бие биеийг халах ёстой байв. Иймэрхvvгээр бид магадгvй нар гартал ч усан дээр удаан тогтож болох ажээ.

Аврагдахын ямар ч болхи арга хомс найдвар бага байв даа. Гэвч хvн гэдэг ямар ч найдвагvй цагт л найдах зантай юм газар.

Хєлєг онгоц нарвалтай шєнийн арван нэгэн цагт мєргєлдсєн юм. Иймээс бид єдєр болтол усан дээгvvvр бvтэн найман цаг тэсвэрлэх ёстой билээ. Энэ ч бvрэн бололцоотой л хэрэг.

Далай долгиогvй амгалан ажээ. Мєч тутам л би нvдгvй харанхуйн дунд ямар нэгэн юм олж харахыг хичээх авч эргэн тойрон хов хоосон байх бєгєєд зєвхєн л бидний хєдєлгєсєн долгио гялалзан мэлтэлзэж байв.

Гэвч, би шєнийн нэг цагийн хэрд vхтлээ ядарснаа мэдлээ. Миний гар хєлийн шєрмєс сvрхий татаж байв.

Бидний аврагдах эсэх ганцхан Конселийн толгойд ноогджээ. Удсанчгvй хєєрхий хєвгvvнамьсгаадаж байхыг би мэдэж, тэр ийнхvv удаан тэсэхгvй гэдгийг би ойлголоо.

-Намайг орхи! Орхи намайг гэж би тvvнд хэллээ.

-Эзнийгээ юу? Хэрхэвч vгvй! хэмээн миний муу vнэнч зарцєгvvлээд би танаас тvрvvлж єєрєє живж vхэхийг дээрд vзнэ гэлээ.

Энэ vед салхинд зvvн зvг туугдаж буй бєєн vvлний цоорхойгоор сар цухуйв. Далайн гадаргуу тvvний туяанд мяралзан харагдав. Энэхvv ивээлт цацрал надад хvч єгч билээ. Би толгойгоо єргєн далайн тvвшнийг ажиглав.

Хєлєг онгоцоо олж харахад тэр биднээс таван милийн зайтай харагдав. Ийм зайнд онгоц маань бяцхан цэг мэт дєнгєж бvртийн байв. Нэг ч завь харагдсангvй.

Би хэдий туслахыг эрж, хашгирахыг бодсон авч миний хавдаж хєєсєн уруул бяцхан ч дуу гаргах бололцоогvй ажээ.

-Туслаач ээ! Туслаач! хэмээн Консель орилов.

Секунд хэр бид зогсосхийж чимээ чагналаа... энэ чинь юу билээ? Эсхvл толгойд цус харваснаас чих шуугиж дуулдав уу, эсхvл vнэхээр бидэнд хариу хашгирав уу?

-Дуулав уу? чи хэмээн би Конселиас шивнэн асуухад :

-Дууллаа гэлээ.

Консель дахин цєхєрсєн дуугаар хашгирав. Одооч эргэлзэх юм алга даа! Яах аргагvй ямар нэгэн хvн Консельд хариу хашгирлаа.

Энэ бидний нэгэн адил эх адаггvй их далайн дунд тєєрєлдєн хєлєг онгоцдоргих vед vсэрч унасан нэгэнзаяа муутын дуу болов уу? Эсхvл биднийг харанхуйн дундаас харахгvй байгаа завин дээрээс хашгиран дуудав уу?

Консель, миний мєрєн дээр тулж аль байхаараа цоройн бvслэхээ хvртэл уснаас шомбойн орчинг ажиглах гээд хавтгайгаараа пал хийн уналаа.

-Юу vзэв?

-Би … би хэмээн тэр шивнэж байснаа гэвч, хэлээд хэрэггvй биз, хvчээ

хэмнэе … гэж хэллээ.

Тэр юугаа vзсэн юм бол? Бvv мэд ээ, яагаад ч юм энэ vед миний толгойд гайхлын тухай бодол гэнэт орж ирлээ…

Тэхэд Консель намайг урагш тvлхсээр явлаа. Тэхдээ тэр, байсхийгээд л толгойгоо єндийлгєж хэн нэгэнтэй дуугаралцах мэт байв. Гэтэл хэнг нэгэн хvн тvvнд даруйхан, хариу хэлж ч байх шиг.

Би, юм дуулахтай vгvйтэй байв. Миний тэнхээ тасарчээ. Миний хэдэн хуруу сарвайж, гарын алга тулгуур болохооосоо єнгєрчээ. таталдан ангайсан аманд минь далайн шорвог ус орж, ясанд тултал хvйт оргиж байлаа. Би, амьдралдтайгаа салахын ёс хийхээр эцсийн удаа толгойгоо єргєхєд минь …

Энэ секундэд би ямар нэг хатуу юманд тулав. Би тэр юмнаас зууралдаж авлаа. Тэгтэл намайг уснаас дээш нь татаж гаргах ч шиг, тэгтэл би, цээж дvvрэн амьсгалах ч шиг, гэвч би ухаан алджээ.

Бодвол би, намайг шуурхайлан илбэсний ачаар болотой даруйхан ухаан орж, нvдээ хагас нээлээ.

-Консель хэмээн би шивнэв.

-Эзэн намайг дуудав уу? гэж миний шударга зарц хариу дуугарч билээ.

Сарны эцсийн туяа далд орж байсан энэхэн агшинд би, єєрийн сайн таних єєр нэг хvний царайг олж харав.

-Нед Ленд vv? гэж би дуу алдлаа.

-Яг мєн эрхэм профессор минь. Нед Ленд бас л єєрийнхєє шагнал

мєнгєтэй хєєцєлдсєєр явахыг харахгvй байна уу хэмээн канад хvн хариулав.

-Таныг бас доргионоор далайд шидчихээ юу?

-Тиймээ, ноён профессор, зєвхєн намайг шууд л хєвєгч арал дээр

шидчихсэн болохоор та нараас арай л илvv vйлстэй санж.

-Арал ий.

-Тиймээ, эсхvл бvр яг vнэнээр нь хэлбэл таны єнєєх аварга нарвалын

тань нуруун дээр.

-Та, жаахан тодорхойлон ярь, Нед!

-Тэгээд л би чухам яахаараа миний жад тvvний арьсыг цєм шорлож

чадалгvй, хальтарч одсоныг дєнгєж тэхэд л ойлголоо л доо гэж канад хvн залгуулан ярилаа.

-Яагаад Нед минь, яагаад?

-Яагаад гэвэл, ноён профессор минь, энэ амьтан чинь ган хуягаар

євчилсєн амьтан санжээ.

Канадын харъяатын хэлсэн vг миний бодолд гэнэтийн шинэ эргэлт єглєє.

Бид дээр нь амь гарасн, тэрхvv уснаас дєнгєж цухуйж байгаа амьтан буюу юмны нуруун дээр би бушуухан босч зогсов. Би хєлєєрєє дэвсэлж vзэхэд энэ нэгэн нуруу хvнд ч даагдашгvй хатуу бєгєєд энгийн том биетэй сvvгээр бойжигч амьтны нуруутай адил бэлцгэнэсэн зєєлєн биш байв.

Би эхлээд єєрсдийгєє эрт балрын сєнєсєн амьтны гавалтай адил ямар нэгэн ясан гавалдээр гарчээ хэмээн бодохыг дєхлєє. Тэгвэл, би гайхлыг яст мэлхий ба аллигаторын нэгэн адил мєлхєгчдийн ангид ангилах ёстой байв.

Yгvй ээ, тэхгvй. миний зогсож байсан гvдгэр хар нуруу хайрслаг бус єнгєлєгдсєн гєлгєр ажээ. Тvvнчлэн дэлсэхэд тємєр мэт хангинах чимээгарах бєгєєд зузаан гангаар хуягласан шиг санагдаж байв.

Тэгвэл єнєє амьтан гайхал, ер бусын амьд гайхамшигт эрдэм шинжилгээний бvх ертєнцийг донсолгож бємбєрцгийн хоёр хагасын далайчдын санаа сэтгэлийг vймрvvлэн агсан єнєє нууц маань, харин одоо аргагvй л алгаараа vзэж, арваараа барьж байгаа юм болохоор хvний гараар бvтээгдсэн бvр ч гайхамшигтай ид шидтэй зvйл болсонд эргэлзэх явдал байхгvй боллоо.

Хэрэв би, хамгийн марзан инээдэмтэй амьтан шинээр нээж олсонсон бол тэгж их гайхаж сандрахгvйсэн. Байгаль гайхамшигийг буй болгодог, гайхах юм ер алга. Гэтэл хvний гараар бvтээгдсэн тийм этгээд, агуу гайхамшгийг олж vзсэн хvн л харин ухаан алдаж болох байлаа.

Гэлээ ч гэсэн эргэлзэхийн арга алга болжээ. Бид, миний л тєсєєлж байгаагаар бол асар том ган загас мэт хэлбэртэй усан доогуур явдаг євєрмєц хєлєг онгоцны нуруун дээр байв. Энэ талаар Нед Ленд аль хэдийнээ сэдэвлэсэн билээ. Иймээс Консель бид хоёр зєвхєн л тvvний сэтгэмжийг хvлээн авах л vлдлээ.

-Хэрэв л энэ ямар нэгэн хєлєг онгоц л юм бол хєдєлгvvр, олон тєрлийн оньсон механизм, тэдгээрийг жолооддог хvмvvс заавал байх ёстой биз? гэлээ.

-Тэгэлгvй дээ, би энэхvv хєвєгч арал дээр авиран гарснаас хойш бvтэн гурван цаг болохд амьд амьтан байхын шинж ер алга гэж канад хvн хариулав.

-Онгоц байрнаасаа ер хєдєлсєнгvй юv?

-Yгvй, профессор минь. Энэ зєвхєн л долгион дээр далбилзан

байснаас биш урагшилсангvй.

-Тэгвэл бид vvний чинь их хурдан гэдгийг сайн мэднэ шvv дээ. Тийм

учраас vvнийг тэгжхурдан гvйлгэхэд машины нь жолоодох хvн хэрэгтэй тул бид аврагджээ гэж би бодож байна.

-Нн!.. хэмээн Нед Ленд итгэмжгvйхэн шvv хамраараа хvнгэнэв.

Яг энэ vед миний нотлох гэсэн юм шиг этгээд хєлєгний хитгэний цаана ямар нэгэн пор пор хийх авиа гарч, онгоц байрнаасаа хєдєллєє. Бодвол тэр далбаат сэлvvр сэнсээр хєдєлдєг болотой. Бид ємнє байгаа багахан булцгар юмнаас санд мэнд зуурч авав. Аз болоход хєлєг аяархан хєвж байлаа. Одоохондоо vvнийг усан дээр хєвж байсан цагт надад мэтгэлцэх юм алга. Харин энэ муу доошоо шумбаж орохыг болгоон соёрхох бол би єєрийнхєє энэ муу адсаганд хоёр зоосны ч vнэ єхгvй шvv дээ гэж Нед Ленд бувтнаж байв.

Канадын хаъяат тэртээ тэргvй єєрийнхєє энэ муу арьсыг тvvнээс ч бага vнэлж болох ажээ. Бид энэхvv хєвєгч аппарат дотор ямар ч улс байсан даруйхан уулза учрах хэрэгтэй байлаа. Би уул онгоцны гадаргуу дээр дотогш орох ямар нэгэн таг, нvх сv эрлээ. Гэвч ган хуягийн зvйдлийн ирмэг дагуулан ойр ойрхон зэрэглэж хадсан тав хадааснууд бvгд адилхан ажээ.

Сар ч шингэлээ. Бид ч пад харанхуйд vлдлээ. Энэхvv усан доогуур явагч хєлєг онгоцон дотор нэвтрэхийн тулд vvр цайхыг хvлээх хэрэгтэй болжээ.

Ингээд л бидний амь нас тэр чигээрээ хєлгийг жолоодон буй далд залуурчийн олон аашний эрхэнд орсон билээ. Хэрвээ л тэд уснаа шумбахыг завдах аваас бид єнгєрчээ. Хэрэв л ийм явдал эс тохиолдвол бид усан доогуур явагч онгоцны багтай харьцаж болно гэдэгт би эргэлзэхгvй байв. Yнэндээ ч онгоц доторхи хvмvvс єєрснєє л тэндээ хvчилтєрєгч хйи гарган авч амьсгалдаггvй л юм бол, тэд хvчилтєрєгчийнхєє нєєцийг аривтгахаар далайн усан дээр байн байн хєвж гардаг л байх ёстой билээ. Yvнээс авч vзэхэд онгоц дотор агаар орох ямар нэгэн нvх сvв байх ёстой.

Хєлєг онгоц баруун зvгт цагт арван хоёр милийн хир тааруу хурдтай давхилаа. Сэнсний далбаа жигд эргэлтээр ус самарч vе vе агаарт ус цацлан солонгорсон туяа vvсгэнэ.

Єглєєний 4 цагийн vед улам хурдалж довтлоход бид хєлгийн тавцан дээр тогтохын аргагvй боллоо. Аз болоход Нед маань євч хуяганд бэхлэгдсэн нэгэн том цагираг тэмтрэн олсон тул бид бvгдээрээ тvvнээс зууралдсан билээ.

Ашгvй єнєєх эцэс хязгааргvй шєнє маань єнгєрєх шиг болотой. Би тэр шєнє vзэж єнгєрєєсєн vйлийг бvгдий нь санахгvй боловч заримдаа салхи намжиж, далайн долгио нмхорх хэрд миний сонорт ямар нэгэн хєгжим ая дууны мєчлєг хэсэг сонсдох шиг санагддаг байсан тэр нэгэн явдал миний ойнд vлдсэн юм.

Усан доогуур явагч энэ хєлєг ямар нууц хадгална вэ?

Ямар аймшигтай амьтад vvн дотор байдаг бол? Ямар муйхар хvчтэй хєдєлгvvр тvvнд тийм аймшигт хурд єгнє вэ?

Гэгээ орлоо. Єглєєний манан биднийг хучсан боловч удсанчгvй замхарлаа.

Би тvvний усан дээр ил гарсан гvдгэр хэсгийг шинжин судалж эхэлтэл єнєєх маань доошоо сууж эхэллээ.

-Ай шулмууд аа, хvvе! Ад чєтгєрvvд ээ! хэмээн Нед Ленд буй байхаараа дэвслэн байж биднийг оруулаад орхи!.. гэж хашгирлаа.

Гэвч тvvний дуу сэнсний хvрчигнэх чих дvлийрэм дуунд дарагдах ажээ.Заяа дайрахад онгоцдоошоо суухаа болив.

Тэгтэл гэнэтхэн тайлдаж байгаа цуурганы чимээ сэвхийн нээгээд хvний толгой цухуйлаа. Тэр ямар нэгэн юм хашгираад эгшин зуур алга болж одов. Хэдхэн минутын дараагаар найман мундаг, муйхар эр гарч ирээд биднийг vг дуугvй, таавар болсон хачин онгоцондоо дагуулан орлоо.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:02 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ХЄДЄЛГЄЄН ДОТОРХИ ХЄДЄЛГЄЄН
-Энэ явдал яах ийхийн зуургvй болсон тул бид гурав нэг ч vг солилцож чадсангvй. тийнхvv хєвєгч шоронд аваачиж чихэж байхад манай нєхєд чухам юу бодож байв, бvv мэд. Миний хувьд л бол хамаг бие арзайж хvйт оргиж билээ.

Бид ямар улстай учирч байна? Гарцаагvй далайн ямар нэгэн шинэ хэлбэрийн дээрэмчидтэй л биз.

Бидний хойноос дээр цоорхойн хавхаг таг хаагдахын цацуу бид пад харанхуй зогсож билээ. Єдрийн хурц наранд дасчихсан миний нvд юу ч харахгvй байв. Нед Ленд, консель хоёр мєн л харгалзагчаар цагдуулан намайг дагалаа.

Шатан доорх хаалгаар биднийг оруулмагц л єнєє хаалга бдний ард хав яв хаагдсан билээ.

Гэтэл тэнд бид гурвуулхнаа ажээ. Бид хаана байв? vvнийг хэлэх байтугай тєсєєлж ч чадахгvй ажээ.

Тэнд пад харанхуй тул хичнээн удаан байсан ч нvд дасахгvй учир єчvvхэн ч зурвас гэрэл олж харсангvй ээ.

Тvvний зэрэгцээ иймэрхvv бvдvvлэг харьцаанд зэвvvцсэн Нед Ленд єєрийн дургvйцлийг зєнд нь тавьж :

-Мянган савдаг! хэмээн бархирч юуны чинь каледон нутгийн зэрлэг,

тvvнээс долоон доор зэрлэгvvд! Махчин байх нь л ганцхан дутаж! Гэвч намайг vvгээрээ яасан ч айлгахгvй… vхсэн хойноо л би та нарт сайн дураараа идэгдэнэ дээ гэж догширч байлаа.

-Биеэ барь Нед минь, биеэ барь юу юу чболоогvй байхад уурлахын

хэрэг байхгvй. Одоохондоо бид арай л тавган дээр шарагдаагvй байна гэж Консель амгалан байв.

-Зvйтэй, одоохондоо ч бид арай л хайруулын тавган дээр биш байж,

харин зууханд байгаа маань ч гарцаагvй л дээ! Ашгvй энд овоо харанхуй байна. аз болоход хутга маань биенд яваа. Тvvнийхээ хэргийг би гарахад над их гэрлийн ч хэрэг алга. Над хамгийн тvрvvнд халж ойртсон дээрэмчдийг ч би…

-Нед, та бvv их шуугиул, тvvнчлэн энэ явдлаараа бидний байдлыг бvv

хvндрvvл…яаж мэдэх вэ бидний vгийг чагнаж ч байж. Харин тvvнд орвол бид чухам хаана байгаагаа ярилцъя хэмээн би жад шидэгчид хандан єгvvлэв.

Би их л цэнэж хэд гишгээд гєлмєн тємрєєр доторлосон хананд туллаа. Тэгээд хан дагаж тэмтэрсээр хэдэн мухар сандал тойруулсан модон ширээ мєргєв. Бидний шоронгийн шал дээр алхаа зєєлрvvлэхийн тул сийрс дэвсжээ. Нvцгэн хананд би цонх халганы зvйлтэй юм олсонгvй ээ. Хана даган нєгєє тийшээ явсан Консель надтай мєргєлдєж бид єргєєшєє арав, уртаашаа хорин фут жижиг єрєєний гол руу хvрч ирэв. Єрєєний таазны єндрийг бид тохойлдож чадсангvй. Єндєр горзгор Нед Ленд хичнээн сарвайгаад ч адарт нь хvрсэнгvй.

Энд орж ирсээр хагас цаг єнгєрсєн боловч бидний байдал єєрчлєгдсєнгvй ээ. Гэвч бидний шорон гэнэт гэрэлтvvлэгдэв. Гэрлийн хурц тод єнгєєр би усан доогуур явагч тойрон байсан солонгорсон сод туяа, цахилгаан гэрэл мєн гэж танилаа. Анхандаа би гялбаж єєрийн эрхгvй нvдээ тас аньсан билээ. Дараа нь нvдээ нээвэл таазанд бэхлэгдсэн бємбєгєр цагаан шилнээс гэрэл цацарч байв.

-Ашгvй нэг юм харагдахтай болов шив дээ гэж Нед Ленд єгvvлэв.

Тэр, гартаа хутгаа атгаж дайралтыг няцаах гэсэн шиг зогсож байлаа.

-Бидэнтэй чухам юу болох нь л харагдахгvй байгаа нь хайран даа хэмээн би хошигнон хэллээ.

- Эзэн тэсвэрлэж л vзэхийг зєвлєхсєн байна гэж Консель дуун гарав.

Гялбам хурц гэрэлд бид шоронгоо ажиж авах бололцоотой ажээ. Тvvний тавилга гэхээс нэг ширээ, таван мухар сандал байв. Далд хаалга бин битvv хаагдсан тул зай завсар харагдсангvй. Бидний сонорт ямар ч юм vл дуулдах онгоцон дээрх амьд бvхэн цєм vхсэн мэт ажээ. Би онгоцыг зогсож буй, явж буй, живсэн буюу эсхvл урьдын адил хєвж буй аль алиныг нь хэлж чадахгvй байв.

Хvмvvс ямар ч хэрэггvй байж харанхуй гянданг гэрэлтvvлэхгvйн тул онгоцны багаас хэн нэг нь удахгvй орж ирнэ гэдэгт vл эргэлзэх бєгєєд цахилгаан дэн гэрэлтvvлэгдсэн нь ямар нэгэн зорилготой гэдэг ойлгомжтой буйзаа.

Би эндvvрсэнгvй ээ. Удсан ч vгvй тvгжээ тарчигнах чимээ гарч хаалга нээгдмэгц хоёр хvн орж ирлээ.

Тэдгээрийн нэг нь навтгар, булиа, мєр єргєнтэй, данхар толгойтой, арзгар єтгєн хар vстэй, урт сахал, хурц харцтай хvн байв. Тvvний тєрх байдалд ємнєд газрын хурдан шаламгай, цовоо байдал илрэх нь Францад прованс мужийнхан иймэрхvvгээрээ гайхуулдагтай адил билээ.

Тvvний нєгєєх єндєр хvнийг нилээд тодорхой зурвал зохих мэт царай шинжээч агуу их хvмvvс Грасиоле болон Энгель нарын шавь энэ хvний зан авирыг номонд заасан шиг тодорхойлохсон бизээ. Би єчvvхэн ч гуйвсангvй, тvvний хамгийн гол зан чанарыг тодорхойллоо. Yvнд: Тvvний тэргvvн бардам сэхvvн болж ирээд хар нvдний нь шийдэмгий хурц хvйтэн харц тvvнийг єєрийн хvчинд бат итгэдгий нь харуулж, хєрслєг цагаан арьс нь тvvний амгалан байдлыг гэрчлэх бєгєєд хємсєгний нь булчин эгшин зуур агшихыг харвал, тvvний эрэмгий болох нь танигдах ба амьдралын асар их нєєцийг агуулсан цээжний амьсгалын хvчирхэг тvрэлт, тvvний зvрх зоригийг илтгэнэ. Ингээд нэмж хэлэхэд энэ хvн тун ихэмсэг бардам хvн бєгєєд тvvний амгалан болж ирээд дальдаршгvй ширvvн харц оюун ухааны нь ариун тунгалаг болохыг тусган, тvvний тєрх байдал бvхэлдээ агуу их чин шударгын сэтгэгдлийг тєрvvлнэ.

Тvvний орж ирэхийн чацуу би єєрсдийн хувь заяаны талаар санаа зовох явдалгvй болон тvvнтэй учирсан биднийг сайн сайхан тєгсєлтэй гэдэгт шууд итгэсэн билээ.

Энэ хvний насыг гучин тав, тавь хоёрын хооронд бол уу гэж бодогдмоор бєгєєд тvvний насыг би яг олчихож чадсангvй. Тэр єргєн духтай, шулуун хамар, тод зурвас амтай, бєх сайхан шvд болон цэвэрхэн нарийхан гаралтай хvн байв. Ер нь л надтай тохиолдож агсан эрчvvдийн дотроос эр хvний гуа сайхныг хадгалсан хамгийн цэвэр гуа сайхан эр байлаа. Тvvнчлэн, тvvний царайны бас нэгэн євєрмєц гоц чанар бол нэг л тусгалаараа замбуулингийн тэн хагасын тал хэсгийг буйгаар нь багтаан харж чадах, єєр хоорондоо харилцан хол зайтай оршигч хоёр нvд байлаа. Тэрний энэ чанар хурц хараатайгаа хослон Нед Лендээс хол илvv vзмэрч болохыг би сvvлд мэдсэн билээ.

Энэ нэгэн vл танигдагч, хэн нэгний зvг єєрийн харцыг чиглvvлэхэд тvvний хємсєг нь эрчлэн, зовхи нь ойртож, хараа нь нарийсах тул тvvний харц цоргих мэт ажээ. Ай бvv vзэгд ямар харц гэж санана! Тvvний хараа холыг ойртуулан, уураг тархины хамгийн угт далдлагдсан нууцад нэвтэрч, усны гvнийг шил мэт нэвтлэн, далайн ёрооолын амьдралыг номон дээрх мэт уншдаг ажээ.

Тэр хоёр vл танигдагч хоёулаа халиун малгай, нохой загасны арьсан єндєр тvрийтэй гутал, миний л мэдэх эдээр хийсэн гоёмсог бєгєєд биедээ тохирсон хувцас ємсчээ.

Тэдний толгойлогч нь бол уу гэмээр єндєр биетэй нь биднийг маш анхааран ширтсэний дараа дагалдагчдаа над vл мэдэгдэх хэлээр хэдэн vг хэлэв. Энэ нилээд яруу цээлхэн уяхан аялагхан эгшиг авиа элбэгтэй, vе vе уртатган дуудах яриа байлаа.

Нєгєєх нь хариу толгой дохихын хамт мєн л тєчнєєн хоёр гурван vл ойлгогдох vг хэлэв.

Тэгтэл ч толгойлогчийн нь харц ямар нэгэн юм хэлэхийг эрсэн мэт над руу хандахад би, цэвэр франц хэлээр тvvний эрэлтийг ойлгохгvй байгаагаа харууллаа. Гэвч тэр миний vгийг бас л ойлгосонгvй мэт тул бидний байдал бvр ч тєвєгтэй болсон билээ.

- Эзэн єєрийнхєє намтрыг эзэнд ярьж єгвєл эрхбиш эд ямар нэгэн юм ойлгохсон бол уу хэмээн би зєвлєхсєн байнам гэж Консель хэллээ.

Би тvvний зєвлєлгєєнийг дагаж єєрсдийн тvvхийг нэг ч юм дутаалгvй vг тус бvрийг тод дуудан бvгдийг ярилаа. Би єєрсдийн алдар нэр, албан тушаал бvгдийг тоочсоны эцэст, ёсыг даган єєрийн бие профессор Аронакс, зарц Конселийн хамт болон алдарт жадчин Нед Ленд хэмээн тэдэнд танилцуулав.

Найрсаг бодлогоширсн дулаан харцтай тэр хvн миний яриаг анхааралтай, эелдгээр хvлээн авлаа. Гэвч миний ярианаас ядаж ганц vг ойлгосон янз vгvй тvvний царайд ганц ч булчин татавхийсэнгvй ээ.

Тийм учраас англиар ярилцаж болох бас нэг бололцоо vлджээ. Бодвол энэ бараг ч олон улсын дундын хэл болох тул ойлголцох ч магадгvй. Би англи хэлийг немц хvний нэгэн адил толь хэрэглэхгvйгээр уншиж, бичиж сайн мэдэх боловч харилцан ярилцахаар ярианы хэлэнд тєдий л сайн биш билээ. Тvvний зэрэгцээ, энэ тухайд ярихыг аль болохоор эрмэлзэх хэрэгтэй байлаа.

- Одоо, таны ээлж хэмээн би жад шидэгчид хандан ярь Нед минь! Та єєрийн оюун ухааныг шавхан дайчилж английн хамгийн шилдэг, гоё сайхан vгээр ярьж, надаас илvv амжилт олохыг хичээнэ vv гэж хэллээ.

Нед ч єєрийгєє хоёр дахин гуйлгасангvй, миний ярьсныг англиар давтав. Тэр vнэндээ миний ярианы гол утгыг дамжуулсан боловч хэлбэрий нь шал єєр болгожээ.

Канад хvн их л ширvvн уулзаж байв. Мань хvн, биднийг ийнхvv хvний ёсноос гадуур хvч тvрэмгийлэн буй хэмээн шууд эсэргvvцэж, биднийг чухам ямар хуулиар энэхvv шоронд барьж хорьсныг асуулт болгон тулгаж, эрх чєлєєг маань ийнхvv хязгаарласан тэр этгээдтэй хууль ёсоор заргалдана гэж заналхийлэн, гар занган хашгачин байснаа эцсийн бvлэгт, турж vхлээ гэсэн тэмдэг дохио єгч хоёр саллаа.

Энэ ч яах аргагvй зєв байсан бєгєєд vvний тухай бид бараг мартжээ.

Жад шидэгч маань єєрийн яриаг, минийхийн нэгэн адил ямар ч ашиг олсонгvйг сая мэдмэгцээ мэл гайхаж, цэл хєхєрчээ. Бидэн дээр орж ирэгсэд ядаж нvд ч ирэмсэнгvй ээ. Бодвол тэд Фарадейн1 хэлийг Арагогийн2 хэлээс хэт мэдэж гийгvvлэх юмгvй буйзаа.

Ийнхvv хэл ярианыхаа хамаг нєєцийг шавхаж дуусаад амжилтгvйдээ эвгvйрхэн цаашид би чухам яахаа мэдэхгvй гайхаж атал Консель маань надад хандан:

- Хэрэв эзэн зєвшєєрєхсєн бол би, мєн зvйлийг немцээр хэлээд vзье гэж хэлэв.

- Юу? чи немц хэл мэддэг гэж vv? хэмээн би бархирч билээ.

Ердийн фламанд хvн ярьдагчлан би ч гэсэн нэг муу ярьдаг юмаа. Хэрэв л эзэн татгалзахгvй бол…

- Ярилгvй яахав Консель минь! Бушуухан ярь! Тэгээд л Консель маань єєрийнхєє учрал тохиолыг гурав дахь удаа уужуухан ярьж єглєє. Гэлээ ч гэсэн яригчийн хэл ярианы нарийн итгэгчийн хэллэгийн онцгой барил бvхнийг ч харгалзахгvйгээр немц хэл бас л ашиг болсонгvй.

Ингээд хамгийн сvvлд би арга ядахдаа, хаа байсан сурагч байхынхаа vеийн хэд гурван vгийг хамж цуглуулан мєн яриаг латинаар давтлаа.

Хэрэв миний энэ яриаг Цицерон3 єєрєє сонссонсон бол хоёр чихээ бєглєн, намайг гал зуухны єрєє рvv vлдэн хєєх агсан боловч би мєн ингэж тэгсээр байж яриагаа дуусгаж билээ.

Гэвч, vvнээс бас л vр дvн гарсангvй ээ.

Сvvлчийн энэхvv оролдсоны дара тэд, vл ойлгогдох хэлээр хэдэн vг сольчхоод, бидэнд ядаж дэлхийн орон бvхэнд, vндэстэн бvхэнд яг л нэг адил байдаг дохиогоор ямар нэгэн тайвшруулах маяг vзvvлсэнгvй гарч одлоо.

Тэдний араас хаалга тас хаагдав.

- Энэ чинь бузар явдал! хэмээн Нед Ленд зэвvvцэн шатаж бараг хорь дахин давтан хашгачиж – Энэ бvдvvлгvvдтэй чинь англи, франц, немц, латин хэлээр ярьж байхад нэг ч vг хариулахгvй байна гэнэ! Аа! Юу гэсэн vг вэ? гэж догширч эхлэв.

- Тайвшир, Нед минь уурлаад бидний хэрэгт тус болохгvй гэж уурсан догширсон жад шидэгчид учирлан сэнхрvvллээ.



1Фарадей-Английн алдарт физикч

2Араго-Францын алдарт физикч ба одон орныг судлагч

3Цицерон –Эртний римийн илтгэгч бєгєєд уран зохиолч(106-43он)



- Yгvй ээ, профессор та мэдэж байна уу, ингэхэд, энэ тємєр сав дотор чинь бид турж vхлээ гэж vнэхээр цухалдсан канад хvн vгvvлэв.

- Нн… хэмээн Консель гvн ухаантан хvний нэн амгалан царай гарган бас ч болоогvй ээ гэж татгалзлаа.

- Нєхєд минь дэмий их тачьядахын хэрэг юун бид vvнээс ч доор юм vзлээ. Энэ капитан, тvvний онгоцны багийг яаран зэмлэхийн хэрэг алга, бид эдний тухай єєрсдийн дvгнэлтийг хийж амжина гэлээ. Тэхэд Нед Ленд

-Би ч одоо тэднийг дvгнэчихээд л байна л даа. Эд бол ёстой vл бvтэх амьтад! гэж Нед Ленд илэрхийлэн хэлэв.

-За тийм байж, гэвч эд аль газрын улс бол? гэж Консель санаанд ч vгvй асуухад, Нед Ленд :

-Yл бvтэхчvvдийн орон! гэлээ.

-Нед, хонгор минь, тэр орон чинь дэлхийн газрын зураг дээр тєдий л тод бус тэмдэглэгдсэн тул эдгээрийн vндэс угсааг тодорхойлоход тун хvнд болох нь ээ. харин эднийг англи, франц, герман улс биш гэж баттай хэлж болно. Миний бодлоор эдгээрийн толгойлогч ба тvvнийг дагаж яваа хvн єргєргийн хоногудын доод хувиарт тєрсєн болов уу гэмээр тэд гадаад байдлаараа ємнєт орны хvмvvстэй тун ойролцоо санагдана. Гэвч эдний арьсны ялгавар маш далд учраас шууд л Араб, Турк, Испани, Энэтхэг ямар хvн болохыг нь бардаагаар хэлэхийн арга алга. Бас эдний хэл нь надад бvр ч мэдэгдэхгvй байна.

-Хэл бvрийг мэдэхгvй байх нь ямар тусгvй вэ?

Хэрвээ олон улсын дундын ганц хэл байдагсан бол хичнээн сайн байсан билээ! хэмээн Консель єгvvлэв.

- Тэглээ ч гэсэн, ямар ч нэмэр болохгvй биз гэж Нед Ленд эрс татгалзан, манай гянданчид бид мэтийн єлсєж байгаа шударга улсыг цухалдуулахын тул зориут зохиож гаргасан тусгай хэлтэй байгааг та мэдээгvй байна гэж vv? Тvvнчлэн амааангайлган шvдээ хавсарч, эрvvгээ хєдєлгєх гэдэг юу болохыг дэлхийн газар бvхэнд андахгvй. Квебек, Париж, Паумот, vгvй ер нь эл дэлхийн аль ч цэгт энэ дохио “Би єлсєж байна, идэх юм аль” гэсэн нэг л адил ойлгогдох дохио шvv дээ!

- Нн… гэвч юм ухаж єгдєггvй улс алийг тэр гэхэв дээ…гэж Консель ажигчгvй хариулав

Яг энэ vед єрєєний vvд нээгдэн онгоцны зарц орж ирлээ. Тэр бидэнд миний vл мэдэх эд бvсээр оёсон хувцас эдлэл авчирч єгєв.

Би даруйхан ємсєж эхэлмэгц миний нєхєд ч мєн намайг дууриан хувцаслаж гарав.

Энэ vеэр, хэлгvй мэт зарц, магад ч vгvй дvлий ч байж ширээн дээр гурван хvний хооллох хэрэгсэл єрж тавив.

- За энэ ч ёстой л мєн дєє. Энэ лав хэрэг бvтэмжтэйнх биз гэж Консель хэлэхэд, єшєєрхсєн Нед Ленд:

- Харж л байж мэдье. Энд ч юугаар цатгахыг нь мэдэж л байна! Нохой загасны элэг, алгана загасны гол мах, далайн хавны хар мах зэрэг л болов уу? гэхэд нь Консель:

- Удахгvй мэднээ гэв.

Мєнгєн тагтай дийзнvvд ширээн дээр цэгцтэй єрєгдсєн байв.

Тєдєлгvй бид ширээнд суулаа. Бид нилээд боловсронгуй хvмvvсийн дунд байгаа нь зайлшгvй бєгєєд хэрэв л цахилгаан гэрэлтvvлэггvйсэн бол бид Ливерпулийн Адельфи Парижийн Гранд буудалд тохилог танхимд байна гэж бодож болох ажээ.

Жич, тусгайлан тэмдэглэхэд талх, дарс хоёрын аль нь ч vл vзэгдэнэ.

Ус нь маш цэвэр тунгалаг боловч ус усаараа л vлдэх тул vvнд Нед Ленд тоймгvй их гутарсан билээ.

Бидэнд єгсєн гvнцэг дотор би онц амттай бэлтгэсэн хэд хэдэн загас ялган тавив. Гэвч бусад тєрлийн зоогийг би чухам амьтны буюу ургамлын аль ертєнцєд хамааруулахаа мэдсэнгvй тул юу ч хэлж чадсангvй ээ.

Хоолны хэрэгсэл ганган, гоё болохын зэрэгцээ халбага сэрээ, таваг алчуур зэрэг бvгд тус бvрдээ доорхи сийлбэр тэмдэгтэй ажээ.

Хєдєлгєєн доторхи хєдєлгєєн

Хєдєлгєєнт орчинд хєдєлгєєн юм гэсэн vг байлаа. Энэ яриа усан доогуур явагч онгоцонд яг тохирсон уриа ажээ. “Н” vсэг бодвол тэр хачин онгоцны капитаны нэрний тvрvvний vсэг буйзаа.

Нед Ленд, Консель хоёр бодох сэтгэхийн vйлээр биеэ зовоосонгvй хомхойрон хооллож эхлэхэд би ч гэсэн тэднийг дууриаж шамдаж идлээ.

Одоо ч би єєрсдийн хувь зохиолд сэтгэл зовохоо болилоо. Биднийг тэд єлсгєлєнгєєр шаналгана гэдэгт би vнэмшихгvй байсан л даа.

Ер нь энэ ертєнц дээр юм бvхэн болж єнгєрєх жамтай учраас арван таван цаг єлссєн бидний єлсгєлєн ч бас л єнгєрєх ёстой бизээ. Идэж цадмагц бид яахын ч аргагvй нойрондоо дарагдан бvхнийг мартлаа. Энэ бол урт удаан шєнийн турш vхэлтэй тэмцсэний дараахи ядаргааны цорын ганцхан тэмдэг байв.

Yнэнийг хэлэхэд би дуртай нойрсохсон гэж Консель хэлэхэд:

Би ч гэсэн унтлаа гэж Нед Ленд хариулав. Миний хоёр дагалдагч шалан дээр дэвссэн сийрсэн дээр сунаж унаад эгшин зуур нам унтчихлаа.

Би тэдний адил амархан унтаж чадсангvй. Миний тархи толгойд дэндvv олон бодол хутгалдаж, vл тайлдсан дэндvv олон асуудал миний сэтгэлийг vймрvvлэн нvдний минь ємнvvр дэндvv олон дvр жирэлзэж байв.

Бид, чухам хаана байна аа? Ямар хачин тохиолдлоор биднийг энд авч ирэв ээ? Би хєлєг онгоцыг ёроолгvй гvн рvv живж байгааг мэдэрлээ, vгvй ээ, мэдрэх мэт боллоо.

Намайг хар дарж байлаа. Далайн тэрхvv нууц таавар болсон аймшигт гvнд уул хєлєгтэй юугаараа ч юм бvv мэд ойр тєрєл тvvн шиг аварга, тvvн шиг хvчирхэг, тvvн шиг хурдан миний vл мэдэх амьтан бужигнаж, жирэлзэж эрээлэн байв.

Гэвч тэгсхийгээд л тэдгээр дvр бvдгэрсээр бvдгэрсээр уураг тархи аяндаа манарч эхлэхэд би таг унтчихсан билээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:17 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
НЕД ЛЕНД УУРЛАЖ БАЙНА
Би хичнээн ч удаан унтсан юм бvv мэд, бодвол их л унтсан бололтой сэрэхэд минь тархи сэргэж, бие хєнгєрсєн байлаа.

Би бусдаасаа тvрvvлж сэржээ. Нєхєд маань бєх гэгч нь нойрссоор байв.

Би єєрийнхєє тєдий л зєєлєн бус хэвтрээс тархи минь амарч дахин саруул, нарийн ажиллагаатай болсныг мэдэрсээр босч ирмэгцээ, юуны урьд єєрсдийн єрєєг анхааралтай шинжин судалж эхэллээ.

Бидний унтах завсар энд юу ч єєрчлєгдсєнгvй шорон-шоронгоороо, хоригдол-хоригдлоороо байлаа. Ганцхан л зарц, хоолны vлдэгдлийг ширээн дээрээс цэвэрлэсэн байв. Бидний хувь заяа цаашдаа хэрхэн єєрчлєгдєхийг зєгнєсєн юм огтхон ч vл мэдэгдэх тул би, энэхvv торхонд бид бvх насаараа арай тvгжигдэхгvй байгаа хэмээн єєрєє єєртєє тvгшvvрт асуулт тавьж байлаа.

Хэдийгээр миний тархи єчигдрийн хар дарсан олиггvй vзэгдлээс ангижирсан боловч энэ асуудал, тvvгээр ч барахгvй маш гунигтай санагдаж, цээжинд ямар нэг юм зангирах мэт болон амьсгалахад хvнд байв. Бєгчим агаар жирийн ажиллагаанд саад болох ажээ.

Yнэндээ хvн зуун метр агаарт байгаа хvчилтєрєгчийг нэг цагт амьсгалдаг юм. Гэтэл амьсгалагдсан агаар нvvрсхvчлийн хийгээр баяжиж дахин амьсгалах хэрэгцээгvй болно.

Ийм учраас манай шоронгийн агаарыг магадгvй бvх онгоцны агаарыг ч шинжлэх хэрэгтэй байв.

Yvний тулд усан доорхи хєлгийн капитан яадаг бол? Хэрэв тэр химийн аргаар Бертолетийн давснаас хvчилтєрєгч гарган авдаг бол, уул давсыг нєєцлєхийн тул хуурай газартай vргэлж холбоо барьдаг байх ёстой биш vv. Аль эсхvл тэр тусгай том саванд хvчилтєрєгч нягтруулж аваад аль хэрэгцээтэй цагтаа зарцуулдаг болов уу? Ингэж ч байж болно. Эсхvл зєвхєн арвилан хэмнэхийн vvднээс хорин дєрвєн цагт нэг удаа усан дээр хєвж гараад шинэ агаар нєєцєлдєг болов уу?

Гэвч тэр эдгээр аргын алины нь ч гэсэн ашигладаг байсан, нэг аргы нь даруйхан хэрэглэх цаг болсон байх ёстой.

Би уушгиндаа шаардагдах хэмжээний агаарыг авахын тул аахилан амьсгаадаж эхэлтэл, гэнэт давс ханхалсан цэнгэг агаар бидний єрєє рvv сад тавилаа.

Би том ангайж амьдруулагч сайхан урсгалыг уушиг дvvрэн хомхой гэгч амьсгалав. Яг тэр минутад онгоц хvчтэй бус боловч мэдэгдэхvйц тэхдээ vл мэдэг далбилзлаа.

Усан доорхи хєлєг єнєє гайхал маань бодвол сэрvvн агаар амьсгалахаар халимын нэгэн адил, усан дээр хєвж гарсан бизээ…

Хєлєг онгоцны агаар сэлгэх арга ийнхvv яг таг нотлогдсон билээ.

Би цэвэр агаар ханатлаа амьсгалмагц агаар оруулж буй салхилах цонх буюу нvхийг эрсээр хаалган дээр байгаа сараалж тємєр олж харав. Тэхэд энэхvv сараалжаар цэвэр агаар дотогш нэвтэрдэг ажээ.

Би энэхvv ажиглалтуудыг хийж дєнгєж амжтал Нед Ленд, Консель хоёр бараг зэрэг сэрэв. Тэд нvдээ нухлан суниасаар босч ирэв.

- Эзэн амгалан нойрсов уу? гэж Консель ерєнхийдєє ёсорхуу байдлаар асуулаа.

- Гойд сайхан унтлаа, хонгор минь гэж би хариулахын далимд Нед та? гэж асуулаа.

- Yхсэн юм шиг унтчихжээ профессор гуай. Хvvш энэ чинь юу билээ? Далайн агаар vнэртэж байх шиг байх чинь гэж тэр vгvvлэв.

Би тvvнийг унтаж байхад юу, болсон бvгдийг ярьж єглєє.

- Мєєн, мєн, мєн-хэмээн тэр дуугараад бид “Авраам Линкольн” дээрээс нарвалыг харж байхад л дуулдаад байсан мєєрєх мэт дуун энэ байж шvv гэж хэлэв.

- Таны зєв Нед энэ “амьсгалж” байжээ.

- Эрхэм профессор, одоо хэдэн цаг болж байгааг би нэг л мэдэхгvй байх чинь бид хоол идэх цаг болсон биш vv?

- Хооллох цаг ий? Та бодвол, єглєєний зуушлах цаг асуусан байлгvй дээ. Бид чинь бvтэн єдєр шєнє унтаад байна шvv дээ? Нед минь!

- Тантай маргах юм алга. Харин зарц хоол ч байсан, зууш ч байсан юу л авчирна, би тvvнийг гар сарвайлган угтахсан байнам гэж Нед Ленд хариулав.

- Ялангуяа, зарц аль алины нь нэгмєсєн аваад ирвэл гээч! гэж Консель нэмэрлэв.

- Зvйтэй хэмээн канад хvн зєвшєєрєєд бид аль алины нь ч зооглох эрхтэйгээс гадна, би хувьдаа єглєєний зууш, єдрийн хоол хоёрт єєрийн зvгээс єчvvхэн боловч тус хvргэхээс татгалзахгvйсэн билээ гэв.

- За яахав, Нед минь, хvлээж л байя гэж хэлээд, эд, биднийг ямар ч л гэсэн єлсєєж алахгvй улс бололтой. Тийм л бол тэд єчигдєр бидэнд хоол авчирч єхгvй байсан шvv дээ гэлээ.

- Тэгвэл арай биднийг тээрч vхтэл тэжээх гэж байгаа юм биш биз? хэмээн Нед єгvvлэв.

- Нед та шударгыг хичээвэл болно! Та эрхбиш, махчнуудын гарт єєрсдийгєє орчихлоо гэж бодоогvй биз?

Нэг удаа эндvvрэх ч юу ч биш гэж Нед Ленд бvр vнэнээсээ хэлээд хэн, яаж мэдэх вэ, эд чинь шинэ шєл уугаагvй удсан ч байж магадгvй… Тэгвэл эрхэм профессор та, мєн Консель таны шударга зарц болон миний бие мэтийн гурван сайхан тарган данайсан амьтад…

- Боль та, Нед! хэмээн би жад шидэгчийн яриаг шууд таслан авч энэ бодлоо та орхи! Хамгийн гол нь манай эзэнд энэ vгээ бvv дуулга. Энэ чинь бидний байдлыг улам л хvндрvvлэхээс биш сайн болгохгvй гэлээ.

- Ер нь ямар ч л байсан би нохой шиг єлсгєлєн байна. Тэгтэл одоо хоол нь ч зууш нь ч алга!.. гэж Нед Ленд єгvvлэв.

- Нед, хонгор минь, бид эндхийн дэглэмд захирагдах нь хууль шvv дээ. Миний бодоход бидний ходоод онгоцны тогоочийн цагаас хамаагvй тvрvvлэн давхиад байх шиг байна.

- Яахав тэгвэл ходоодныхоо цагийн зvvг буцаагаад жаахан эргvvлчихгvй юу тэгээд л гvйцэх нь тэр хэмээн Консель маань тайвуухан хэлж суув.

-Мэдлээ таныг эрхэм Консель! гэж тэсвэргvй канад хvн хэлээд та

дандаа л амгалан байгаарай! За мєн атаархам тайван зантай хvн юм даа! Та ч заргалдсан дорохноо турж vхсэн нь дээр гэх хvн байна даа!

-Заргалдахын хэрэг юу байхав? тэртээ тэргvй тус болохгvй.

Юу тус болохгvй гэж? Заргалдаж гэмээ нь л сая санаа амрахгvй юу? Хэрэв л энэ муусайн дээрэмчид гэж би зєвхєн л ноёон профессор эднийг махчин гэж нэрлvvлэхгvй байгаагаас профессорыг хvндэтгэсэндээ тэгж байгаа юм, хэрэв энэ муусайн дээрэмчид намайг єєрсєддєє хэдэн сайхан маань уншиж єгєхгvй, vг дуугvй л энэ муу нvхэнд нь бvтэж vхэх гээд л зvгээр сууж байна гэж бодож байгаа бол дэндvv эндvvрэл болно! Ноён профессор та аан гэж бай, энд биднийг энэ сараалжиндаа ер нь аль хэр удаан хадгална гэж та бодож байна, та шууд л хэлээрэй.

-Шууд л хэлэхэд Нед минь, энэ туай хичнээн л мэдэж байгаа бол би

тєчнєєн л мэдэж байнаа.

-Тэгээд та ер нь юу гэж бодож байна?

-Миний бодлоор бол бид, онц их нууц юм санамсаргvй мэдчихлээ.

Хэрэв усан доогуур явагч онгоцны баг энэ нууцыг чанд хадгалахыг эрхэмд vзэж, энэ сонирхол нь гурван хvний амь наснаас ч илvv vнэтэй бол бидэнд тун их аюул заналхийлж байна. Хэрэв тийм биш бол биднийг залгисан гайхал анхны бололцоо тохиолдмогц л биднийг, бидний нэгэн адил хvмvvс амьдардаг ертєнцєд буцааж тавих болно.

-Эсхvл биднийг онгоцны багт багтаан авч vлдээнэ…гэж Конселийг нэмэрлэн хэлэхэд :

-Гэж бодвол хэмээн Нед Ленд, тvvний яриаг залгуулан авч “Авраам

Линкольн”-ноос арай бvтэлтэй хурдан гvйдэлтэй єєр нэгэн хєлєг онгоц энэхvv дээрэмчдийн vvргийг барьж аваад, тvvний бичгийг, бидний хамт хамгийн єндєр шургийнхаа орой дээрээс дvvжилчих болноо! гэж яриаг дуусгав.

-Зvйтэй санал, Нед гэвч миний мэдэж байгаагаар бол одоо хvртэл энэ хєлгийн багт элсэхийг хэн ч гэсэн бидэнд хэлээгvй шvv дээ. Ийм учраас тэр тухайд хэрхэх яахаа, одоо ярихыг больё, давтан сануулахад хєдлєх цаг болоход цагийн байдлыг харгалзан хєдлєх тэр болтол ганцхан тэсвэрлэх л хэрэгтэй. Одоохондоо бид яасны ч хэрэгггvй, тэртээ тэргvй бидэнд хийх юм ч байх биш дээ гэлээ.

-Yгvй ээ хэмээн бууж єхийг vл хvссэн зєрvvд хvн ямар нэг юм хийх л

хэрэгтэй гэв.

-Юу хийх гэж Нед?

-Оргоно!

-Газар дээрх гяндангаас оргох гэдэг чинь маш их хvнд хэрэг, тэгвэл

усан доорох гяндангаас оргоно гэвэл бvр ч бvтэшгvй хэрэг хэмээн би хэлэв.

-За Нед, найз минь гээд Консель эзний хэлсний хариуд та юу гэсээр байна? Америкчууд vг эрж гvйдэггvй бэлэн vгтэй улс байдаг гэдгийг би мэднэ л дээ гэв.

Жад шидэгч, сандрахдаа дуу гарсангvй. Yнэндээ ч бидний байдлаар бол оргох гэдэг дэмий хэрэг байв. Гэвч канадын хаъяат нь хагас франц хvн билээ. Тvvнийгээ ч Нед Ленд нотолж, зохистой хариулт єгсєн юм.

-Эрхэм профессор та, vмvvс ер нь шоронгоос оргох аргагvй бол чухам

яадгийг нь мэдэх vv? хэмээн тэр хэдэн минут бодолхийлсний дараа хэлэв.

-Yгvй ээ, хонгор минь.

-Хийж ядаад байх юм байхгvй! Тэгвэл тэд шорондоо тааламжтай

суухын тул аль болохоор тєвхнєцгєєдєг юм.

-Яриад яахав! Уёан доорх шоронгийн дор нь буюу дээр нь байхаар,

дотор нь байсан дээр гээч гэж Консель хэллээ.

-Гэвч ахмгийн урьдаар тэндээс хуяг хаалгач, харгалзагч нарыг нь авч

хаях хэрэгтэй гэж Нед Ленд хэлэв.

-Яалаа гэнээ, Нед? Энэ онгоцыг гартаа авна гэж та нээрээн vнэнээсээ

бодож байна уу?

-Яах аргагvй vнэнээсээ гэж Нед хариулав.

-Энэ ч болшгvй хэрэг.

-Яагаад профессор? Хэрэв л аятай нєхцєл тохиолдвол энэ болноо. тэр

нєхцлийг ашиглахгvй байхын учир юу билээ. Миний бодоход онгоцон дээр хориос илvvгvй хvн байгаа биз. Энэ хэдхэн тооны хvн хоёр франц, нэг канад хvнийг ч айлгаж чадахгvй ээ!

Жад шидэгчтэй маргахын оронд тvvний vгийг дуугvй єнгєрєєхєєс сайхан юм vгvй ажээ. Тийм учраас би :

-Бид зохистой нєхцєлийг харж байх болно. Нед минь! Харин тэг болтол тэсэж vзэхийг л танаас гуйж байна. Ийм тєлєвлєгєєг зєвхєн залиар л шийдвэрлэх нь юу юм гэхээс биш таны цочмог уур тийм нєхцєлийг наашлуулахаас цаашлуулах нь халаг биз, тэр минутыг тачвядах юмгvй, тэсвэртэй хvлээхийг надад та амлах хэрэгтэй хэмээн хэлснээр энэ явдлыг дуусгавар болгоход :

-Би танд амлая, ноён профессор гэж Нед Ленд тєдий л бардам бус

царайлан бидний хоолыг цагт нь, нягт нямбай зєєхгvй байлаа ч гэсэн та vvнээс хойш миний амнаас нэг ч бvдvvлэг vг гарахыг сонсохгvй, миний гар нэг ч удаа ширvvн загнахыг vзэхгvй гэлээ.

-Амласнаа л бvv мартаарай, Нед гэж би канад хvнд анхааруулж билээ.

Yvгээрээ яриа дуусвао болж, бид тус бvрдээ бодлогшрон гиюvрэв. Би Нед Лендийн итгvvлэхийг оролдсон бvх оролдлогыг харгалзахгvйгээр ямар нэгэн итгэл найдвараар сэтгэлээ хуурахыг бодсонгvйгээ шударга хvлээх ёстой. Нед Лендийн хэлж агсан завшаантай тохиолдолд би vл итгэж билээ. Усан доогуур явагч онгоцны баг маш олуул гэдэг нь эргэлзээгvй хэрэг бєгєєд тийм учраас тэдэнтэй тэмцэх хэрэг гарвал бид маш хvчирхэг давсантай мєргєлдєх байв.

Гэтэл бас Нед Лендийн тєлєвлєгєєг биелvvлэхийн тул юуны ємнє бидэнд эрх чєлєє хэрэгтэй байсан бол бид олзлогдогсод байлаа. Бид энэхvv бин битvv тємєр савнаас хэрхэн яаж мултрахыг л мэдэхгvй байв. Гэтэл энэ усан доогуур явагч хачин хєлгийн хачин капитан ямар нэгэн нууцыг хадгалж буй нь харсаар байтал мэдээжийн хэрг тул биднийг хєлєг онгоцон дотуураа зоргоор маань явуулахгvй нь бас л илхэн байлаа.

Ер нь тэр бидэнтэй цаашдаа яахыг нь урьдчилан хэлэхийн аргагvй бєгєєл тэр эсхvл биднээс бушуухан салахын тvvс болж биднийг vгvй хийнэ, аль эсвэл биднийг олон жил хорьж байгаад эцэст нь ямар нэг хvнгvй арал дээр цєлчих бол уу, бид тvvний эрхэнд тэр чигээрээ орсон тул миний дээрх сэтгэмжvvд бараг vнэний хувьтай буйзаа. Бид хэрэв иймэрхvv нєхцєлд орох бол эрх чєлєєг балдан олохын тул Нед Ленд мэт баатарлаг зоригтой байх хэрэгтэй билээ. Би Нед Лендийн хоолойд хараал тээглэж гар зангах нь улам л сvртэй болж байгааг ажлаа. Тэр сараалжин дотор буй зэрлэг араатан шиг нааш цаашаа харайлж хєл гараараа хана балбаж байв.

Тэхэд, цаг явсаар л бєгєєд гэдэс хэдий єлсєх боловч зарц ирэх нь харагдахгvй л байлаа. Ийнхvv живж vхэхийн аюулд нэрвэгсдийн зvг анхаарал vл тавих нь сайныг зєгнєсєнгvй ээ.

Нед Ленд єлсєхийн эрхэнд улам бvр догширно.

Тэр уураа барихыг хэдий амалсан боловч онгоцны багийнхнаас хэн нэгнийг ирэхэд тэсвэр алдаж аюултай юм болох бий хэмээн би санаа зовж байв.

Дараагийн хоёр цагт Нед Лендийн хилэн бvр ч дэврэв. Канад хvн хэдий хашгирах, гуугалах боловч хана туурга дvлий мэт ажээ. Би энэхvv хєлгийн дотор єчvvхэн ч гэсэн дуу чимээ сонссонгvй нь энэ онгоц амьгvй мэт санагдаж байлаа. Тэр зогсож байснаас гарцаагvй. Хэрэв л явж агсан бол сэнснийиэргэлтэнд хєлєг онгоц доргих байдал мэдэгдэхсэн бизээ. Усны ёроолгvй гvнд живж орсон тэр газар дэлхийд дахин vл хамарагдаж билээ. Энэхvv авс мэт юман дотор чив чимээгvй байдал маш зэвvvн ажээ.

Энэ тємєр саванд бид хичнээн хоригдох гэж би бодохоосоо л айж билээ. Урьд над тєрсєн найдвар онгоцны капитантнй учирснаас хойш улам бvр мохож ирлээ. Тvvний элэгсэг харц, нvдэнд дулаан царай, шударга байдал нь миний санаанаас бvрэн арилав. Энэ нэг этгээд амьтан хvнийг єрєвдєх сэтгэлгvй хэрцгий хvн хэмээн бодвол яг онож байгаа буйзаа. Би тvvнийг хvн тєрєлхтнийг vvрд vзэн ядаж, тэдгээрийн эвлэршгvй дайсан болсон ингvvлсэн vзэхийн сайхан сэтгэл хэзээ ч vл тєрєх хvний ёсноос гадуур амьтан гэж дотроо бодож билээ.

Yгvй ээ, нээрэн энэ хvн биднийг єлсгєлєнгийн гашуун зовлонгоор шаналган, энэхvv хавчиг шоронгийнхоомухарт гууриатуулж vхvлэх гэж vv? Энэ аймшигт бдол миний ой ухааныг бvрэн эзэлжээ. Намайг аюулын хар сvvдэр нємєрлєє.

Энэ vед Консель урьдын адил амгалан ахуйд, Нед Ленд бvр ч галзуурч байв.

Яг энэ vед хананы цаан чимээ гарав. Тємєр шалан дээр хєлийн чимээ сонсдож цурга хоржигнон хаалга нээгдмэгц зарц орж ирлээ.

Намайг яах ийхийн зуургvй Нед Ленд vйлийн vртийг шалан дээр унагаад багалзуурдаж авав. Хєєрхий муу зарц тvvний булиа гарт амь тэмцэн байлаа.

Консель тэр мууг, тvvний гараас мултлахыг хичээж, би ч гэсэн туслахаар ухасхийтэл :

Нед та тайвширч vз! Та ч гэсэн мєн адил эрхэм профессор! Миний vгийг дуулцгаа! хэмээн францаар хэлсэн хэн нэгний vг биднийг зог тусгав.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:41 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЁРООЛГYЙ ГYН ДАЛАЙН ХYН
Энэ бол хєлєг онгоцны капитан байв.

Нед Ленд эгшин зуур босон харайхад, хєєрхий муу зарц эзнийхээ дохиогоор голтой голгvй юм єрєєнєєс гуйвсаар гарч одлоо. Канадын харьяатын єдvvлсэн хэргийн хариуд vзэн ядахын хорслоор буцалбал буцлах тэр хvн, гарын ганц ч хєдєлгєєнєєр ямар нэгэн хилэгнэлийн тэмдэг vзvvлсэнгvй нь капитаны эрх мэдэл хэр хичнээн болохыг илтгэсэн билээ. Консель бид хоёр энэхvv будлианы тєгсгєлийг мэл гайхан хvлээж ахуйд капитан хоёр гараа цээжиндээ зєрvvлэн, биднийг маш анхааралтай ширтэж зогсов. Эсхvл тэр яриа vvсгэхийг тєвдсєн болов уу? Аль эсхvл Францаар vг дуугарсандаа харамсаа юу? Энэ ч магад vнэн тал нь буйзаа. Бидний дундаас хэн ч эвдэхийг зvрхлээгvй хэдэн секундын нам гvм байдал шувтарч:

- Эрхмvvд ээ хэмээн капитан сая ам нээж, би франц, англи, немц, латин аль ч хэлээр чєлєєтэй ярьдаг юм. Ингэхээр би та нартай тvрvvчийн уулзалтандаа ч ярьж болох байсан гэвч би та нарыг ажиж сайн бодож тунгаахыг чухалчилсан юм. Тэхэд та нар тус тусдаа, янз янзын хэлээр єєрсдийнхєє тухай нэг л адил зvйл ярьсан болохоор чухам л хэн болохоо надад дvvрэн итгvvлж чадсан. Иймээс би ер бусын тохиолдлоор эрдэм шинжилгээний ажилд хилийн цаана явсан байгалийн судлалын тухай тvvх, парижийн музейн профессор ноён Пьер Аронакс болон тvvний зарц Консель тэрчлэн Америкийн холбооны нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хєлгvvдийн бvрэлдэхvvнд багтах нь “Авраам Линкольн” онгоцны жадчин Нед Ленд нартай учирсан болохоо сая мэдлээ гэж хэлэв.

Би зєвшєєрснйи тэмдэг болгон мэхийн ёслов. Капитан надаас юм асуусангvй болохоор би хариу хэлэхийн шаардлагагvй буйзаа.

Энэ хvн францаар ямар ч єєгvй маш зєв ярьж байв. Тvvний яриа тун цэвэрхэн, vг нь яахын аргагvй яг таг ажээ. Гэлээ ч гэсэн тvvнийг би яриагаар нь нэг нутгийн хvн гэж хэлэхгvй билээ.

Тэр яриагаа vргэлжлvvлэн:

- Миний бие хоёрдахь удаагийнхаа уулзалтыг нилээд удаашруулсан болохыг эрхэм ноёд сайн мэдэж байгаа бизээ. Гэвч би, та нарыг хэн болохыг мэдмэгц, эрх биш цаашид хэрхэн яавал зохихыгоо бодож боловсруулах хэрэгтэй байсан. Би нилээд их эргэлзлээ. Та бvхнийг тун харамсалтай vйл лай хvн тєрєлхтєнєєс хєндийрєн тасарсан над мэтийн хvнтэй золгуулсан ажээ. Та нар миний аглаг буйд амгалан байдлыг эвдлээ…

- Єєрийн эрхгvй хэмээн би хэллээ.

- Єєрийн эрхгvй ий? гэж vл танигч хvний дуу єндєрсєж тэгвэл “Авраам Линкольн” миний хойноос бvх далайгаар єєрийн эрхгvй мєрдєж явсан уу? Тvvнчлэн та нарт:

Энэхvv онгоцон дээр єєрийн эрхгvй аялан жуулчлах санал тєрсєн vv? Бас танай галт бємбєг миний хєлгийн хуяг дээр єєрийн эрхгvй унасан уу? Тэрчлэн эрхэм Нед Ленд над уруу жад єєрийн эрхгvй шидсэн vv? Хэмээв.

Тvvний энэхvv vгэнд би арай ядан барьж байгаа хилгэнэлийг нь олж танилаа.

Гэвч эдгээр зэмлэлд єх зvй ёсны хариу надад бэлэн байв.

- Эрхэм ээ бодвол та Америк, Европ хоёр тивд єєрийн дэгдээсэн их маргааныг єєрєє мэдэхгvй байгаа биз. Тvvнчлэн таны хєлєгтэй мєргєлдсєн хэд хэдэн хєлєг онгоцны сvйрлийн улмаас бvтэн хоёр тивийн олон нийтийн санаа сэтгэлийг vймрvvлсэн хэсэг явдлыг та бас мэдэхгvй уул нууцыг тайлах тvлхvvр нь ганцхан танд байгаа тэрхvv тааврыг тайлбарлахыг оролдсон тоо томшгvй олон таамаглалыг танд би тоочихыг больё. “Авраам Линкольн” Номхон далайн хамгийн зах хязгаар хvртэл таныг мєрдєн, хєєхдєє далайн ямар нэгэн хvчирхэг гайхал амьтныг мєрдєж байгаа хэмээн бат итгэж явсан болон тvvнээс ямар боловч vнээр, тэнгис далайг цэвэрлэх ёстой гэж эрс шийдэж явсан болохыг та бас мэдэх хэрэгтэй гэж би хэлэв.

Капитаны царайд инээдээ барьж ядсан ямар нэгэн vл мэдэг тэмдэг тодров.

Гэвч тэр урьд урьдаас амгалан царайгаар:

- Ноён Аронакс та, тэр онгоц усан доогуур явагч хєлгийг далайн тэр л гайхал шигээ хєєж буудахгvйсэн гэж батлахыг зvрхлэх vv? гэж асуув.

Капитан Фарагут ямар ч л байсан гуйвах юмгvй хєєж буудах хvн тул энэхvv асуулт намайг тэвдvvлж билээ.

Тэр, усан доогуур явагч хєлгийг аварга нарвалын нэгэн адил устгахыг єєрийн vvрэг хэмээн vзэх агсан бизээ. Иймээс би юу ч хариулсангvй ээ.

Капитан цааш нь vргэлжлvvлэн:

- Ингэхээр би та нарыг дайснаа гэж vзэх бvрэн эрхтэй биз?

Би дахин дуугарсангvй, гэвч энэ удаа тэхээс тэх гэж хариу хэлсэнгvй ээ. Таны хамгийн ноттой баталгаа хvчинд автагдах ийм vед иймэрхvv асуудлыг маргахын хэрэггvй билээ.

- Та нарыг хэмээн капитан vргэлжлvvлэн, найрсаг зочломтгой хvлээн авахад намайг юу ч албадаагvй тул би нилээд удаан эргэлзсэн юм. Хэрэв л би та нараас хагацахын тvvс болсон бол би энд дахин эргэж ирэхийн явдалгvй байсан.

Та нарыг би онгоцныхоо орой дээр гаргаж хаячаад л доошоо шумбаж, хэзээ нэгэн цагт амьд байсныг тань таг мартчихсан бол болох л байсан. Тэх эрх надад байгаагvй гэж vv?гэхэд нь

- Энэ ч боловсон хvний ёс бус, зэрлэг хvний л дvр байх байсан даа гэж би хариулав.

- Эрхэм профессор та “боловсон хvний ёс” гэж юуг хэлж байна? Би хvн нийгэмтэй, зєвхєн л би єєрєє зєвтгєх буруутгах эрхтэй, ганцхан л шалтгаанаар тvнш тасарсан хvн шvv дээ. Би тэр нийгмийн чинь хуулийг хэрхэвч дагахгvй, тиймээс та миний дэргэд vvнээс хойш тvvнийхээ тухай хэзээ ч vл дурсахыг танд сануулья хэмээн эрс эсэргvvцэж билээ.

Yvнийгээ онц ширvvн хэлсэн юм. Yл танигчийн нvд уур хилэн, хорсол жигшлээр бадарч байв. Энэ хvний єнгєрсєн vе ямар нэгэн аймшигт нууцыг хадгалсан бол уу гэсэн бодол миний толгойд зурс хийлээ. Тэр єєрийн биеийг хvн нийгмийн хууль ёсноос дээр тавьж, хvн vл хvрэх орчинд шингэж орсон нь дэмий хэрэг биш буйзаа.

Єєртэйгээ тэмцэлдэх єчvvхэн оролдлогыг усан дээр тийнхvv хялбархан няцааж байгаа юм чинь тvvнийг далайн гvнд мєрдєхийг хэн зvрхлэх билээ дээ? усан доогуур явагч моторт завьтай єрсєлдєх ямар хєлєг байна аа? Тvvний хєлгийн аймшигт зэвсгийн хурц vзvvрийг ямар бєх ган хуяг ч хариулж чадахгvй.

Далайн энэхvv эзнийг дэлхий дээр хэн ч гэсэн ямар ч хариуцлагад татан зэмлэх сачийгvй буйзаа.

Энэ бvх бдол миний толгойд эгшин зуур жирсхийн єнгєрєєд тэр хачин хvн єєрийн бодолд мєн л автагдан єрєєн дотуур алхалж байв.

Би тvvнийг айх гайхах зэрэгцэн ажиглаж билээ.

Капитан нилээд удаан дуугvй байсны дараа :

-Ийнхvv миний бие эргэлзэж байсан хэдий боловч гээд vргэлжлvvж, хvн тєрєлхтєн гэдэг хэзээд эдэлбэл зохих эрхийн дагуу холбогдох зvй ёсны нигvvслэлтэй. Би єєрийн сонирхлыг амтатгасанд миний эцсийн шийдвэр оршижболно. Одоо яая гэхэв, нэгэнтээ л та нар миний онгоцон дээр хаягдсанаас хойш эндээ л байхаас биш. Энд та бvхэн єvгд эрх чєлєєтэй байх болно. Гэвч би та нарт нилээд хvлцэнгvй ганцхан болзол тавьж гэмээнэ эрх чєлєєг тань хангаж болно. Тэрхvv болзлыг дагана гэсэн та бvхний амлалт л над хэрэгтэй.

-Хэл л дээ капитан, миний бодоход таны болзол шударга хvн хvлээж

авч болохуйц бизээ гэж найдаж банйа хэмээн би хэллээ.

-Яриад яахав! Энэ л байна. Миний бие санаандгvй ямар нэгэн явдлаас

та нарыг хэзээ ч магадгvй, хэд хэдэн цагаар, тvvгээр ч барахгvй хэд хэдэн хоногоор хорьж хадгалахад хvрч болзошгvй. Тийм болохоор иймэрхvv vед ямар нэгэн хvч тvрэмгийлэх явдалд хvрэхгvйн тулд миний бие та нараас уул болзлыг зайлшгvй дагана гэсэн амлалты тань авах хэрэгтэй байна. Yvнийг та бvхний таалалд толилуулж байгаа явдал бол та нарыг саваагvй юманд саатганаж явж санамсаргvй хэрэт орох вий хэмээн сэргийлж байгаа юм шvv. Тэгвэл энэхvv миний болзлыг хvлээн авах уу?

Yvнээс авч vзвэл энэхvv хєлєг онгоцон дээр хvн тєрєлхтєний хууль дэглэмтэй хундага хагараагvй хvн мэдэж болохгvйн нууц явдал болдог ажээ? Алс нь намайг отож байсан гэнэтийн явдлууд дотроос, бодвол энэ явдал магадгvй хамгийн аягvй нь ч байж байсан,

-Бид хvлээн авъя аа, харин…капитан ганцхан юм асуухыг зєвшєєрнє

vv? гэлээ би,

-Асуу л даа.

-Биднийг єєрийн хєлгєн дээр таавараа бай гэв vv?

-Тийм ээ. Бvрэн чєлєєтэй байх болно.

-Энэ чинь юу гэсэн vг вэ, та ойлгуулж єгнє vv?

-Та нар бvх хєлєг онгоцон дотуур эрх дураараа сэлгvvцэж энд юу болж

байгааг зєвхєн ганц нэгээс бусды нь бvгдийг vзэж харж болно. Нэг vгээр хэлэхэд миний єєрийн болон миний хvмvvсийн нэгэн адил эрх эдлэх болно.

Бид харилцан бие биенээ ойлголцсонгvй нь мэдээжийн хэрэг билээ.

-Уучлаарай капитан, энэ эрх чєлєє тань зєвхєн єєрийн хоригдсон

єрєєн дотуураа л єєдєє сєєргєє холхих, ялтан хvний эрх чєлєє байна шvv дээ. Бид, vvний тань эдэлж чадашгvй нь ээ гэж би хэллээ.

-Тэглээ ч гэсэн эдлэх л болно доо.

-Yгvй ээ, энэ чинь бид эх орондоо, эхнэр хvvхдэдээ, нєхдєдєє эргэж

vvрд очихгvй гэсэн vг vv?

Тийм ээ, хvн нийгмийн хууль дэглэм гэж хvмvvс єрсдєє нэрлээд тvvнийгээ эрх чєлєє эдлэж байна хэмээн таг сохроор дагадаг тэрхvv жигшvvрт мєлжлєгєєс салах явдал таны бодож байгаагаас тийм ч зvдгvvртэй биш байхаа.

-Миний хувьд бол ч гээд Нед Ленд би эндээс оргох оролдлого хийхгvй

гээ хэзээ ч амлахгvй гэж хэллээ.

-Битгий оргоорой гэж би гуйгаагvй шvv, Недээ! хэмээн капитан хvйтэн царайлж хариулав.

-Капитан та дэндvv хэтэрч байгаа юм биш биз. Энэ чинь тун хэрцгий

хэрэг гэж би биеэ барьж чадсангvй хашгирав.

-Yгvй ээ, эрхмvvд ээ. Энэ бол тун нигvvлсэнгvй сэтгэл! Та нар

тулалдааны дараа надад олзлогдсон vлс. Би та нарыг хэдийгээр далайд шидчихэж чадах боловч та нарт амьдарл заяаж байна. Та нар над руу довтолсон биз! Та нар нэг ч хv ннэвтэрч vл болох миний а жамьдралын нууцад нэвтэрсэн. Тэгвэл миний тухай хэн ч эс сэдэвлэвэл зохих байсаар байтал та нарыг би зvгээр тавьчихна гэж санаж байна уу? Хэрхэвч vгvй! Та нарыг усан доогуур явагч єєрийн хєлєг онгоцон дээр байлгах єєрийн сонирхлыг голчлохоос биш та нарынхыг голчлохгvй шvv дээ!

Капитаны дуу улам бvр аягvй шиоvvсч ирсэн болохоор би тvvнийг ахин

итгvvлэх арга эрэлхийлсэнгvй.

-Тэгвэл капитан та биднийг vхэл, олз хоёрын нэгийг сонго гэж байгаа юм шив дээ?

-Яг тийм.

-За найз минь хэмээн би Консель, Нед Ленд хоёрт хандан, хэрэг нэгэнт ийм болохоор ярихын ч хэрэг алга. Гэвч энэ капитанд би юу ч гэж ам алдаагvй гэдгийг санах хэрэгтэй гэж хэлэв.

-За тэгвэл сайн байна, би нэг хэдэн юм хэлье. Ноён Аронакс би таныг мэднээ. Би танай нєхдийг ч мэдэхгvй байна, харин таныг надтай уулзуулсан энэ завшааныг та эрхбиш харамсахгvй биз. Миний хэрэглэдэг ном судрууд дотор та далайн нууцын тухай єєрийнхєє бvтээлийг ч олж vзэх болно. Би тvvнийг vргэлж дахин дахин уншдаг юм.

Та єєрийнхєє тэр номд хуурай газрын шинжлэх ухаан л зєвхєн хvрч чадах хязгаарт хvрсэн юм байна. гэвч таны vзсэн бага болохоор тэр бvхнийг мэдэхгvй. Ингэхлээр энэ онгоцо ндээр єнгєрvvлсэн цагаа та харамсаж амаа барихгvй байх гэдгийг миний зvгээс баттай хэлэхийг зєвшєєрнє биз.

Та ид шидийн оронд жуулчлах болно. Гайхах, сонирхох, хєхєх, баярлах тэр бvхэн таны оюун ухааны ердийн илрэл болох биз таны нvдний ємнє тасралтгvй яралзан байх гайхамшгаас та тєдий л амархан уйдахгvй байхаа. Би урьд ємнє хийсэн аяллуудынхаа дvгнэлтийг хийхийн тулд дэлхийг тойрох хамгийн эцсийн ч байж магадгvй аяллыг хийхээр шийдсэн юм. Энэ ажилд та туслалцаж болно. Єнєєдрєєс эхлэн та тэс єєр ертєнцєд орно гэж мэдэх хэрэгтэй. Та намайг болон миний хvмvvсийг тооцохгvйгээр урьд ємнє манай ертєнц сvvлчийнхээ нууцыг задлан дэлгэх болно! гэж ярьж билээ.

Капитаны энэ яриа над маш их сэтгэгдэл тєрvvлсэн гэдгийг би хvлээхгvй байж болшгvй ээ. Тэр миний сэтгэлийн хамгийн эмзэг судсыг хєндсєн тул эдгээр гайхамшиг зvйлсийг дvрслэн бодсон миний бясалгал алдагдсан эрх чєлєєг минь орлож чадахгvй гэдгийг би хэсэг зуур мартжээ.

Гэвч би эрх чєлєєний тухай энэ чухал асуудалд сvvлд дахин эргэж болно гэж vзэж байсан тул :

-Капитан та хэдий хvн тєрєлхтєнтэй эв муудсан боловч хvн ёсны

сэтгэхvйгээс холдож хєндийрээгvй санжээ. Бид бол далайд сvйдсэн улс, та биднийг єєрийнхєє онгоцон дээр энэрэнгvй сэтгэлээр хvлээн авлаа. Yvний тань миний биен миний нєхєд хэзээ чмартахгvй, харин шинжлэх ухаанд хvчин зvтгэх энэ бололцооалдагдсан эрх чєлєєний минь хариуд хэр хэмжээндээ тохирсон шагнал болно гэдгийг би єєрийн хувьд хvлцэнгvй хvлээх байнам гэсэн хариу єгч єєрийн vгийг би хязгаарласан билээ.

Бидний энэ хэлэлцээрийг батжуулахын тул капитан миний зvг гар сунгах байх хэмээн би бодож байсан авч тэр тэгсэнгvй учраас би гол зvрхнээсээ гомдож билээ.

-Бас нэг асуулт байна хэмээн би хачин хvнийг гарахын даваан дээр

асуулаа.

-За юу байна, эрхэм профессор?

-Таныг бид хэн гэж нэрлэх ёстой байнам?

-Та нарт би зєвхєн капитан Немо бас таны бие болоод таны

дагалдагчид бол надад зєвхєн “Наутилус” онгоцны дээр зорчигчид гэлээ.

Капитан Немо ямар нэг юм хашгирмагц зарц орж ирлээ. Капитан тvvнд vл ойлгогдох єнєє л хэлээрээ тушаал єгєєд Консель бас канад хvн хоёрт хандаж :

-Та нар єєрсдийнхєє єрєєнд єглєєнийхєє зууш хvртэх болно. Энэ

хvнийг дагаад яв даа гэв.

-Yгvй л гэхгvй хэмээн жадач маань хэллээ.

-Ийнхvv бидний гуч шахам цаг хоригдсон єрєєнєєс Консель тэр хоёр гарч одлоо.

-Харин одоо профессор минь бидний ээлж єглєєний зууш биднийг л хvлээж байгаа. Танд газарчлахыг зєвшєєрнє vv ? гэлээ.

-Таны л мэдэлд байна, капитан гээд би капитан Немог дагалдав. Бид цахигаанаар гэрэлтvvлсэн ердийн гудамж єрєє мэт нарийхан чєлєєнд гарч арваад метр яваад хаалганд тулж очлоо.

Капитан хаалгыг нээгээд над зам тавин дотогш оруулахад би маш тохилог тавлаг суудалтай зооглох єрєєнд орсон билээ. Єрєєний хаалганы эсрэг талд хар зандангаар бvрсэн єндєр тавиур харагдлаа. Тvvний дэвсэнгvvд дээр маш их vнэтэй уран нарийн хийц бvхий шаазан ба мєнгєн болор сав суулга солонгорон гялалзаж байв. Єнгє ялгаж тун нямбай будсан хананы будаг адраас буух гялбам хурц гэрлийг зєєлрvvлэх ажээ.

Тасалгааны голд идээ зассан ширээ байна.

Капитан Немл миний суух байрыг гараар дохиж заагаад :

-Суу та хоол зоогло. Та бодвол их єлсєж байгаа биз гэлээ.

Би ч єєрийгєє дахин шаардуулсангvй.

Энэ єглєєний зуушин дээр хэд хэдэн тєрлийн загас, миний л vл мэдэх юмаар хийсэн ямар ч юм бэ дээ, амттаны зvйлс єглєє.

Энэ бvхэн нилээд аятайхан санагдавч нэгл хачин амттай байсан, гэвч тvvнд амархан дасч болох байв. Миний л бодсоноор бол эдгээр хvнсний зvйлс фосфор ихтэй байсан тул тэднийг тэнгис далайгаас авснаас зайлсангvй ээ.

Капитан Немо надаас нvд салгахгvй байв. Би тvvнээс юу ч асуусангvй, гэтэл тэр миний хэл ам татлан байгаа тvмэн асуудалд хариулахыг яаравчлан байлаа.

Энэ зоогуудын ихэнхийг та мээхгvй биз, гэлээ ч гэсэн та айх юмгvй ид. Эд бvгдээрээ тэжээлтэй амт шимттэй зvйлс.

Би єєрєє аль эрт хуурай газрын хоол хvнснээс эрс татгалзчихсан хvн. Гэлээ ч гэсэн vvнийг харгалзахгvйгээр би эрvvл мэнд л байна. Тvvгээр ч барахгvй яг над шиг л хооллодог манай багийнхан бvгд л атаархам чийрэг эрvvл мэнд улс гээч гэж ярив.

-Тэгвэл энэ амттан бvхэн далайнх болх нь ээ?

-Тиймээ профессор минь. Далай миний бvх л хэрэгцээг хангадаг юм.

Заримдаа би далайд тор хаядаг. Тэхэд миний тор хоосон байсан удаа байгаагvй шvv. Бас заримдаа хvн хvч хvрч vл чадах орчлонд ан гєрєє хийж усан доорхи єєрийн ой шугуйд оршдог ан амьтантай хєєцєлдддєг хvн дээ. Миний сvргvvд євгєн малчин Нейптуны мал сvрэг мэт єргєн дэлгэр тэнгис далайнхаа уудам талд эрх дураараа билчдэг юм. Миний эзэмшил эцэс хязгааргvй уудам, тvvнийг би л ганцаараа євлєдєг.

Би капитан Немо руу гайхан ширтэж :

-Би ойлгож байна, капитан минь таны тор таны тавганд амттай загас

авчирдаг юм байна. Харин таны усан доорх єєрийн ой шугуйд ан гєрєє хийдэг гэдгийг чинь ойлгохгvй байна. Та хэдий хичнээн ч бага хэрэглэлээ гэсэн таны ширээн дээр мах хаанаас бий болж байна. Yvний чинь л ойлгохгvй байна гэлээ.

Би хуурай газрын амьтны мах хэзээ ч иддэгvй шvv хэмээн капитан татгалзлаа.

-Тэгвэл энэ юу вэ гэж би таваг дээр байсан хэсэг гол мах руу хуруугараа заав.

-Хуурай газрын амьтны мах гэж эндvvрсэн энэ зоог бол далайн яст

мэлхийний гол мах байгаагаас биш єєр юуных ч биш. Энэ нэг сvмс: vvнийг далайн гахайн элгээр хийсэн юм. Танд бол амтаараа тэжээвэр гахайн рагутай адилхан санагдах байх. Миний тогооч их мэргэжилтэй хvн тул далайн загас ба амьтдаар хоол хvнс хийхдээ хэнийг ч дагуулахгvй. Энэ бол хясаагаар хийсэн консерв, vvнийг ямар ч малай угсаатан ертєнцєд хосгvй хэмээн vзэх бий, бас энэ бол халимын дэлэнгээс гарсан уургаар хийсэн цєцгий, энэ бол ёотон, vvнийг умарт тэнгийсийн замгаар хийсэн юм. Ингээд хамгийн сvvлд энэ бол анаменээр хийсэн чанасан жимс.

Энэ бvхнийг би ховдоглосондоо биш ганцхан л капитан Немогийн ярианд гайхан сонирхсондоо бvгдээс нь амталлаа.

-Далай намайг зєвхєн хооллож байгаа ч юм биш бас хувцаслаж байгаа юм. Таны ємссєн энэ хувцсыг нэхсэн эд бол далайн зарим нэг хясаа, шандас байгаа юм. Наадах чинь хvрэн ягаан єнгєєр будагдаж газрын дундад далайн Аплизин гэдэг эртний зєєлєн биетний биеэс гаргаж авсан бодисоор ягаан туяа суулгасан юм. Танд бэлтгэсэн єрєєнд таны ннvрийн заслын ширээн дээр байгаа vнэртэй ус бол далайн зарим ургамлыг хуурай нэрэх замаар гаргасан юм. Таны орны жинтvv бол далайн сайн чанарын євсєєр нэхсэн. Таны бичих vзгийг халимын сахлаар, бэхийг каракатицын булчирхайны шvvсээр хийсэн юм. Миний хэрэглэж байгаа юм бvхнийг далай єгч байгаа тул энэ бvхэн нэгэн цагт далайдаа эргэж очих болно гэж ярилаа.

-Далайд та дуртай юу капитан аа?

-Эш яриад яахав, дуртайгаар барах уу. Далай гэдэг чинь дэлхий.

Далай бол дэлхийн бємбєрцгийн аравны долоон хувийг эзэлдэг юм.тvvний ууршилт хичнээн сэрvvн, амьдруулах их чадалтайг яана. Тvvний асар уудам хязгаарт эргэн тойрны амьдралын энэхшш бvлээн амьсгалын дунд хvн ганцаардахгvй. Yнэндээ далайд байгаль бодисын гурван ертєнц бий бус уу? Ургамал амьтан, эрдсийн, амьтны аймгийн тvг тvмэн амьтад, vе хєлтний хоёр анги, зєєлєн биетний тавананги, сээр нуруутны гурван анги, сvvгээр бойжигчид, мєлхєгчид ба загасны гэх мэт vй олон тоонд хvрнэ. Амьтдын энэхvv асар том анги арван гурван мянга гаруй бага дvрс байдаг бол зєвхєн аравны нэг хувь нь цэнгэг уснаа маьдардаг юм. Далай бол байгалийн асар том хєнєг. Дэлхийн бємбєрцєг дээр амьдрал анх далай дээр бий болсон юм бол далайд л дуусгавар болохыг хэн байг гэдэг юм. Далай тэнгис бол хамгийн энх тvвшин нутаг…далай тэнгис дарангуйлан захирагчдад vл хамаарагдана. Зєвхєн далайн гадаргуу дээр л тэд бие биенийгээ хvйс тэмтэрч, алалдан тулалдан, хуурай газрын амьдралын хамгийн булай бузрыг vзvvлж болно, тэгвэл тэдний эзэмшил гучин футын гvнд л дуусгавар боолдог юм. Ай даа, профессор минь далай тэнгисийн гvнд та амьдраач! Зєвхєн энд л бvрэн дvvрэн эрхчєлєє зєвхєн энд л бvрэн дvvрэн тусгаар тогтнол, зєвхєн энд хэн нь ч хэнийгээ дарлахгvй шvv дээ. ахмад Немо энэхvv халуун vгийг гэнэт таслалаа. Тэр єєрийн ердийн тогтуун зангаа алдсандаа гэмшив vv? Аль эсхvл илvv юм хэлчихлээ гэж айв уу?

Хэдэн минут хир тэр гуанзан дотор нэг л сэтгэл хєдєлсєн аястай алхлаа. Дараа нь тэр єєрийн ердийн хvйтэн сvрлэг царай гаргаж, бие барин тайвширмагц :

-За одоо эрхэм профессор т ахэрэв “Наутилус” хєлгийг сонирхох

дуртай агсан бол би таны тусын тул бэлэн байнам хэмээн тэр миний зvг хандаж билээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:43 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
“НАУТИЛУС”
-Капитан Немо vvд чиглэхэд би дагалдан одов. Гуанзны голын яшил

хаалга нээгдэхэд би зэргэлдээ єрєєнд орсон байлаа. Энэ нь нмоын сан ажээ. Хэмжээгээрээ гуанзнаас багагvй байв. Таазанд тулсан алт шармал, vнэт модон єндєр шvvгээнvvд адил хавтастай асар олон боть ном дvvрэн хадгалагдаж байв. Шvvгээнvд тасалгааны бvх хананы дагуу тавигджээ. Хvрэн ширээр ширлэсэн єргєн сайхан зєєлєн сандлууд амарч суухаыг урих мэт байлаа.

Тэдгээрийн дэргэд номын хєнгєхєн зєєвєр тавиур харагдана. Тасалгааны голыг ном овоолсон том ширээ эзэлжээ. Мєн тэнд хуучин сонины хэд хэдэн дугаар байв.

Энэ сайхан танхим таазанд нь шигтгэж тавьсан дєрвєн бємбєгєр цахилгаан дэнгээр гэрэлтvvлэгджээ.

Би энэхvv єрєєг бахархан харж байв. Энд аргагvй л тохитой vзэмжтэй ажээ.

-Капитан аа, таны энэ номын хадгаламж хуурай газрын ямар ч орд

шилтгээнд ховор байх зvйл бус уу? Ийм сайхан номын сан таныг далайн ёроолд дагалдан явна гэдэг ганцхан бодол намайг бvр донсолгочихлоо гэж би хэллээ.

-Ажиллахад vvнээс тааламж тохиромжтой газар хаанас та олох вэ дээ,

профессор минь! хэмээн капитан хэлээд,

-Парижийн музей дахь таны тасалгаа юунд ч vл vймрэх тийм

тааламжтай байдаг гэж vv? Гэж татгалзлаа.

-Yгvй л дээ, мэдээж хэрэг… таны энэ єрєєний дэргэд миний тэр муу тасалгаа ч тун хєєрхий харагдаж байгааг би хvлээх ёстой. Таны энд зургаа, долоон мянгаас доошгvй ном бий дэг ээ?

-Хорин мянга, эрхэм Аронакс. Энэ бол намайг хуурай газартай холбож байгаа цорын ганц зvйл. “Наутиулс” хамгийн анхан усанд живж орсон тэр єдєр ертнєц миний хувьд байхгvй болсон юм. Тэр єдєр би хамгийнхаа сvvлчийн ном, хамгийнхаа сvvлчийн сонин сэтгvvлийг худалдан авсан. Тэр цагаас хойш хvн тєрєлхтєн миний хувьд бол бодож сэтгэх, бичиж нийтлэхээ зогссон. Энэ номууд бvгд таны эрхэнд байх болно, тэхээр та хэзээ л хэрэгтэй цагтаа ашигла. Таны таалал л мэдэж, эрхэм профессор гэхэд би капитан Немод талархаад номын тавиурт очло. Би тэнд утга зохиол, гvн ухаан, шинжлэх ухааны бvх салбар мєчирт холбогдох номуудыг ямар хэл дээр бичигдсэнийг харгалзахгvйгээр vсэглэлийн дарааллаар байсан сонини зохиол миний нvдэнд шууд туссан бvлгээ. Энэ бол капитан Немо бvх хэл бичиг тэгш мэддэгийг харуулж байлаа.

Энд би Раблегээс Жорж занд, КсенофонтоосМишле, Гомероос Виктор Гюго хvртэлх яруу найргийн ба vргэлжилсэн vгийн уран утга зохиол, шинжлэх ухааны эртний ба орчин vеийн хvн тєрєлхтєний эрдэмтэн мэргэдийн шилдэг бvтээлvvдийг олж vзлээ. Гэвч энэ ноомын санд эрдэм шинжилгээний ботиуд дийлэнх нь байгаагаас механик, баллистик, усан судлал цаг уурын шинжилгээ, газар зvйн, газар судлал гэх мэтчилэн ухааны ботиуд миний бодсоноор Немогийн эрдэм шинжилгээний ажлын гол болсон байгалиын хєгжлийн тvvхийн ботиудаас цєєнгvй байлаа. Энд Гумбольдтын бvх боть, Арагогийн бvх боть, Фукогийн бvтээлvvд, Анри Сен-Клер-Девиль Шасль, Секки лам, Мори, Мильн-Эдвардс, Катрфаж, Тиндаль Фараде, Бертелю, Агассиц, академийн “Жил тутмын сэтгvvл” газар зvйн олон нийгэмлэгийн мэдээ гэх мэт номууд тавиур дээх жирийж байлаа. Эдгээрийн зэргэлдээ, энэхvv нэрт нийгэмлэгийн дунд капитан болон хvндэт зочин миний хоёр боть энд буй харагдав. Гэтэл 1865 оны дундуур нийтлэгдэж гарсан гэж миний мэдэх “Одон орны судлалын vндэс” гэдэг Жозеф Бертраныном нэгэн чухал єдєр тогтооход надад тус болсон нь “Наутилус” онгоцыг 1865 оноос арай хойхно усна тавьжээ гэдгийг мэдэхэд оршино.

Иймээс капитан Немо усан доорхи даяанч болсоор гурван жилээс хэтэрсэнгvй ээ!

Хэрэв vvнээс арай шинэ тутам гарсан єєр ном олдох бол энэхvv хєлгийн уснаа шумбаж орсон хугацааг нилээд ойролцоо олохсон гэж би бодлоо. Гэвч надад одоо vvнийг мэдэх єдий тєдий зав чєлєє байсан тул “Наутилус”-ын гайхамшигтай танилцахаа хойшлуулахыг би хvссэнгvй билээ.

-Номынхоо санг ашиглах зєвшєєрєл єгсєнд тань баярлалаа, капитан.

Энэ тань шинжлэх ухааны ёстой эрдэнийн сансанж. Би ашиглана ч гэлээ.

-Энэ єрєє зєвхєн номын сангаар ч барахгvй, тамхины ч єрєє юм шvv.

-Тамхиных аа? “Наутилус” дээр тамхи татдаг юм гэж vv! хэмээн би би

бараг бархирчихлаа.

-Тэгэлгvй яахав.

-Тийм л бол би нэгэн зvйлийн таамаглал хэлэх ёстой. Та Гаваньтай

холбоо барьдаг байх нь ээ.

-Ямар ч холбоо байхгvй хэмээн капитан хэлээд та энэ энг янжуур

татаад vз л дээ. Энэ хэдийгээр Гаванийх биш ч гэсэн, хэрэв л та тамхины чанар мэддэг бол таны сэтгэлд эрх биш нийцэх л байх гэж хариулав.

Би алтлаг навчаар ороосон, хэлбэрээрээ Гавань нутгийг шилдэг чанарын янжуурархуу, тэрэнд орвол арай цайвар єнгийн янжуур авч том хvрэл тавиур дээр байсан зулнаас асааж бvтэн хоёр хоног тамхиар тасарч зовсон шунахай тамхичин шиг ховдоглон сорж билээ.

-Гойд янжуур санж… гэвч энэ чинь тамхи биш биз?

-Тамхи аа, далайн никотин элбэгтэй нэгэн дvрсийн замаг. Тэгвэл та

одоо Гаваний янжуур байхгvйд их харамсаж байна уу?

-Би энэ минутаас хойш жишлээ.

-Тийм бол та чухам ямар гаралтайг нь асуулгvй хичнээн л бол хичнээн

тат даа. Энэ тамхинаас тамхины ямар ч монополь гааль тvрээс хураагаагvй юм шvv. Тэгвэл, татвар хураагдаагvй гэж тамхины чанар муудахгvй байгаа биз дээ.

-Бяцхан ч муудсангvй ээ.

Энэ минутанд капитан Немо энд номын санд бидний орж ирдэг хаалганы харалдаа єєр нэгэн vvд нээхэд би цэлийтэл сайхан гэрэлтvvлсэн асар том єргєєнд орлоо.

Энэ бол єндрєєшєє тав, єргєєшєє зургаа, уртаашаа арван метр эмжээтэй, мухарласан булангууд бvхий уужим байлаа. Угалзлан хээнцэрлэж чимсэн таазанд нь шигтгэж тавьсан чийдэнгийн гэрэл хурц боловч энэхvv vзэсгэлэнд хуримтлуулсан гайхамшгуудыг зєєлнєєр гэрэлтvvлж байлаа. Ай даа ёстой л музей гэдэг энэ байв. Энэ байв. Чадварлаг болоод нямбай хvний гар, байгаль ба урлагийн хамаг баялгийг энэхvv vзэсгэлэнд уран зураачийн шилтгээнд байгаа энэ амьд байдлаар нь тун цэгцтэй єрсєн ажээ. Агуу их зураачдын яг ижилхэн гуутай гучин ширхэг хєрєг тєв сайхан хээтэй, гоёмсог эдээр бvрсэн ханыг чимэглэн байв. Хєргvvдийн хооронд эр цэргийн бvрэн зэвсэгтэй баатрын хєшєє босгож элгэвч бамбай дээр сэлэм хутга зєрvvлдэн дvvжилжээ.

Би европ газар хувийн болон нийтийн зургийн vзэсгэлэнд л сонирхож асан асар их vнэ цэнэтэй хєргvvд олж vзлээ. Зургийн хуучны мастеруудын бvтээлээс энд : Рафаэлийн “Авхай”, Леонардо Да Винчийн “Дагина”, Корреджогийн “Хэлгvй”, Тицианы “Эмэгтэй”, Веронезийн зураг, Мурильогийн “Аргамжилсан нь” Гольбейн “Хєрєг, Веласкесийн “Лам”, Риберагийн “Зовлон эдлэгч”, Теньрсын “Яармаг”, Робенсын Фламанд нутгийн хоёр байгальч Жерар Доу, Метсу Толь Поттер нарын маягаар гурван жижиг хєрєг, Жерико, Прюдон хоёрын оёр хєрєг, Бакюйзен ба Вене хоёрын тэнгисийн хэд хэдэн байдал зэрэг хєрєг байлаа. Орчин vеийн зураг урлалын бvтээлvvдийн дунд би Делакруа, Энгро, Декан, Труа, Мейссонье, Добиньи ба бусад зураачийн гарын vсэгтэй зургууд олж харлаа.

Тvvнчлэн энэ музейн булангуудад єндєр єндєр суурин дээр эртний баримлын хэд хэдэн гайхамшиг сайхан гантиг ба хvрэл баримал байх ажээ.

Капитан Немогийн урьдчилан хэлсэн vг хэрэг дээрээ харагдаж “Наутилус”-ыг vзэж эхэлсэн анхны алхмаас эхлээд би гайхаж гєлрєхийн туйлд хvрч билээ.

-Энэ тасалгаанд тун эмх замбараагvй байгаа хэдий боловч таны

биеийг ямар ч эрээ цээргvй хvлээн авсан явдалд эрхэм профессор та эрхбиш намайг єршєєх болов уу хэмээн би найдаж байнам гэж хачин хvн хэлэхэд би :

-Капитан та ер нь нилээн сайн жvжигчин юмаа! хэмээн хэллээ.

-Yгvй ээ, би зєвхєн л сонирхогч хvн гэж тэр татгалзан :

-Хvн тєрєлхтєний эдгээр бvтээлийг цуглуулах явдал надад маш их

бахтай байсан юм. Би эдгээрийг эрэхдээ цуцашгvй, авахдаа шунахай байснаас vнэхээр ч асар их vнэтэй хэд хэдэн ховор зvйл олж авсан юм шvv. Энэ бол миний хувьд vхэж vгvй болсон хуурай газрын сvvлчийн дурсгал болж vлдсэн юм. Миний нvдэнд одоо танай орчин vеийн зураачид ч гэсэн балар эртний мастерууд мэт санагддаг болсон их хvмvvсийн нас тоогvй юм.

-Аа энэ хєгжимчид? хэмээн би vзэсгэлэнгийн нэг талын ханыг бvхлээр

нь эзэлсэн бадралт баг бишгvvрийн таг дээр тарааж хаясан Вебер, Россини, Моцарт, Бетховен, Гайдн, Мейербер, Вагнер, Обер, Гуно ба бусад хєгжимчдийн хєгжмийн зохиолыг хуруугаараа зааж асуув.

Энэ хєгжимчид миний хувьд бол Орфейн vеийнхэн. Цаг vеийн ялгаа vхэгсдийн ой ухаанд байдаггvй юм болохоор профессор гуай одд газарт нойрсож байгаа танай тэр нєхдийн чинь нэгэн адил би талийгаач болсон хvн юм шvv… гэлээ.

Капитан Немо таг дуугvй болж бодлогоширлоо. Би тvvний царайг чимээгvй шинжин тvvнийг тун их сонирхон харж зогсов. Тэр vнэ цэнтэй нэгэн ширээн дээр тохойлдон зогсож, над руу vл харах нь энд намайг байгаа гэдгийг таг чиг мартчихсан мэт байв. Би тvvний бодолд саад хийхгvйг хичээж энэхvv vзэсгэлэнд цуглуулсан гайхамшигуудыг сонирхон орлоо.

Энд урлагийн бvтээлvvдтэй зэрэгцэн байгаль бодисын ховор эрдсvvд мэдэгдэхvйц суурь эзэлсэн ажээ. Эдгээр нь тєлєв далайн амьтан ба ургамлын зvйлс болон далайн бусад эрдсvvд байсан нь капитан Немогийн єєрийн нь гараар цуглуулагдсан буйзаа. Єрєєний голд дороос нь цахилгаан гэрэл тусгасан усан оргил дээш годгодож, тридана хэмээх асар том хясааны дун дотор дорогш эргэн бууж байлаа. Тридана гэдэг энэхvv хясаа хєндлєнгєєрєє гурван метр том юмаа. Тэгвэл энэ хясаа нэгдvгээр Ван Францискт Венец улсаас бэлэглэсэн асар том алдарт хясаанаас том ажээ.

Усан оргилын сав аварга хясааг тойрон зэсээр тоноглосон гоё сайхан шилэн авдруудад хэзээ нэгэн цагт байсан ч хvн олж vзэхэд бэрхтэй далайн хамгийн vнэтэй ховор зvйлс тавьсан байв. Эдгээрийг vзмэгц миний хэр зэрэг хєхєж баярласныг дvрслэн бодож болноо.

Энд хєндий хэвэлтний хэсэг болцруу ба єргєс биетнээр бvрэлджээ. Хєндий хэвэлтний дотор дэвvvр хэлбэрт горгонин далайн органикууд, сирийн хєвєн биетэн, молуккийн шvр, альционы гойд нэгэн дvрс, сэтгэл бахдам дэвvvр навчтан, Реюньён арлын глазчатза, мадлропорын тєрлийн хєндий хэвэлтний бvхэл бvтэн цуглуулга, тэдгээрийн дотроос ялангуяа Антилийн арлын “Далайн вангийн тэрэг” анхаарал их татаж байлаа. Энд мєн ахмгийн олон дvрсийн шvр сувд цуглуулагдсан бєгєєд эдгээрийн далагнал бєєгнєрєн бєєгнєрсєєр бvхэл бvтэн арал хойг ч vvсгэх явдал буй ба зарим тивч тогтоож болно. хурц хурцєргєс зvvгээр хучигдсан, хуягаар євчилсєн єргєс биетэн далайн од, далайн бортого, далайн зараа, могой сvvлт гэх мэт хэд хэдэн дvрсээс бvрэлджээ.

Энд хэрэв л миний оронд надаас арай л мэдрэл муутай эрдэмтэн Конхиолог байсан бол зєєлєн биетний цуглуулга хадгалагдсан дараах хайрцгийг vзээд муурч унах байсан буйзаа. Эдгээр дээжvvдийг тєдий гэж vнэлэхийн аргагvйгээс гадна тэдгээрийг тодорхойлж бичихэд бvтэн боть ном бичих хэрэгтэй байв. Тиймээс би зєвхєн л хамгийн сонирхолтойгоос нь тооцоод зогсъё. Капитан Немогийн зєлєн биетний энэхvv цуглуулганд Энэтхэгийн гадаад далайд орших жигд цагаан толбо бvхий улаан хvрэн єнгийн гоёмсог загалмай аварга загас, тvvнчлэн “Эзэн хааны спондили” хэмээн нэрлэгдэх тод гялбам єнгєтэй нэгэн дvрс зєєлєн биетэн байх бєгєєд vvнийг европын ямар ч музей, хорин мянган франкаар дуугvй авах байлаа. Мєн эрж олоход тун бэрх Австралийн загалмай аварга загас, єчvvхэн vлээх тєдий болоход бутран унах vvрмэг тийм эмзэг, цагаан єнгийн, хоёр талаасаа хавтас хуягтай Сингаль нутгийн сердцевик , тvvнчлэн сонирхогсод нэн их vнэлэн vзэх vрчгэр ирмэг бvхий шохойлог гуурс хэлбэрийн Ява газрын далайн леек, америк орчны уснаа тохиолдох шар ногоон єнгийн болон шинэ Зеланд арлын эрэг орчим ба Мексикийн буланд орших ваарын дээвэр маягийн дунгаараа бусдаас ялгарах хар хvрэн єнгийн гэдэс ба хєлтэй мєн бас хvхэрлэг тєрлийн хэмээгдэх гайхамшигт амьтан цитер ба венусын ховор нэгэн дvрс, тана эрдэнийн толботой гантиг мэт гангамсаг кубарна, цааш нь Энэтхэг нутагт мєнгєний оронд хэрэглэх упсовкийн тєрлийн бvх дvрс, бас дорнот Энэтхэгт хамгийн vнэтэй гэгдэх “Далайн алуар” хэмээх дун зэрэг хэвэл хєлтний бvхэл бvтэн аймаг цуглуулагдсанаас гадна башейк, янтин, митр, каск, бачрец, арф, тритон, ттероцер, пателла, гиалеи, клеодар гэх мэтээр эрдэмтэд шилэн сонгож єгсєн сайхан сайхан нэртэй бєх ба хэврэг хуяг бvрхvvлт зєєлєн биетэд байлаа.

Тус тус шилэн авдарт урьд ємнє vзэгдэж харагдаагvй vзэмж тєгєлдєр сувд эрдэнийн хэлхээ, цахилгаан гэрэлд солонгорон байхын дунд : Улаан далайн ёроолоос авсан ягаан єнгийн сувд шvvдэс болон бусад бараг бvх далай тэнгист тохиолдох янз бvрийн зєєлєн биетний хясаан дотор торж ургадаг ногоон, шар цэнхэр хар єнгийн эмзэг ур буву сувдууд байлаа.

Эдгээр сувдын зарим нь тагтааны єндєгнєєс том ажээ. Тэдгээр нь жуулчин Таверны Белгийн хаанд гурван саяар худалдсан тэр том сувднаас vнэтэй бєгєєд дэлхий дээр хамгийн гоё хэмээн миний vзэж байсан Маскат хааны сувднаас илvv vзэмжтэй байлаа.

Тийм болохоор энэхvv цуглуулгын vнийг тогтоох аргагvй ажээ. Эдгээрийг худалдаж авъя гэвэл капитан Немо хэд хэдэн саяыг зарцуулах хэрэгтэй байсан буй заа.

Энэхvv дуулдаж сонсогдоогvй их баялгийн эх булаг нь хаана байдаг бол хэмээн би єєрєє єєртєє асуулт тавьж зогстол капитан Немо гэнэт миний зvг хандан :

-Миний цуглуулгыг vзэж байна уу? профессор гуай? Тэд vнэхээр ч

байгальч хvний дур сонирхлыг татах ёстой юмдаг. Миний хувьд бол эдгээрийг єєрийн гараар тvvж цуглуулсанд л эдгээрийн vнэ нь байдаг юм. Ер нь энэ vзвэрт байгаа зvйлсийн аль нэгийг надад єгєєгvй далай тэнгис гэж бємбєрцєг дээр байхгvй гэлээ.

-Ийм их баялгийг нvдээрээ vзээд таны баярлан хєхєгvй байж чадахгvйг би сайн ойлгож байна. капитан минь Европын нэг ч музейд ийм цуглуулга байхгvй. Гэвч би єєрийнхєє хамаг байдаг баяр хєєрийг ганцхан музей vзвэрт л зарцуулчихвал хєлєг онгоцыг vзэхэд надад юу vлдэх билээ? Би таны нууцыг танихын тулд тєдий л нэрэлхэхгvйдэг шvv гэхээс гадна миний энэхvv их дур сонирхлыг ийм их хурдтайгаар ямар нэгэн этгээд оньсны хvчээр явдаг “Наутилус” хєлєг єєрєє их єдєєж байгаа юм шvv. Таны энэхvv єргєєний ханан дээр надад vл ойлгогдох хэмжих багажууд дvvжлээстэй байхыг би харж байна. тэгвэл би танаас ингэж асууя… гэтэл капитан миний яриаг тасалж :

-Эрхэм Аронакс таныг би энэхvv онгоцон дээр бvрэн эрх чєлєєтэй

байхыг тань дээр хэлсэн тул “Наутилус” онгоцонд таны орж нэвтэрч болохгvй єнцєг булан гэж байхгvй. Хєлєг онгоцыг хичнээн л бол хичнээн сонирхож болно. би таны газарчаар vйлчлэхэд дуртайяа бэлэн байнам гэлээ.

-Мэдэхгvй чухам ахмад минь таныг яаж би талархдаг юм байгаа юм.

Таны хайр хандлагыг хєсєрдvvлэхгvйг л хичээе. Физикийн зєвхєн эдгээр багажийн vvрэг юу болохыг л хэлж єгнє vv?

-Яг л ийм багаж миний єрєєнд байгаа. Тэнд ороод би танд хэлж єгье.

Харин урвдаар танд зориулж бэлдсэн єрєєнд оръё.

“Наутилус” онгоцон дээр ямар нєхцєлд байхаа та мэдвэл зохих биш vv. Би капитаны хойноос дагалдсаар нарийхан гудамд гарлаа. Онгоцны хошуу хавьд хvрэлцэн очоод капитан Немо намайг нэгэн єрєєнд, vгvй ээ зєєлєн сандал ширээ ор зэргийг тавьж сайхан тєхєєрсний нь яана, нэгэн саруул тасалгаанд орууллаа. Би гэдэг баяр талархал болж ахуйд :

-Таны тасалгаа минийхтэй харьцаж минийх саяын бидний байсан

танхимтай нийлдэг юм хэмээн капитан Немо vvд нээх зуураа єгvvлэв.

Дараа нь бид капитаны тасалгаанд орж очлоо. Энд тємєр ор, ажлын ширээ, хэдэн сандал, нvvр гарын тосгуур, ердєє энэхэн байв. Зєвхєн л гарцаагvй шаардагдах зvйлс л байхаас биш єєр ямар ч тохилог хэрэглэл vгvй ажээ.

Єрєєнд бvдэг гэрэлтэй байв.

Капитан Немо :

-Сууна уу та хэмээн надад сандал заалаа.

Би ч суулаа. Тэр жаахан дуугvй байснаа дараа нь яриагаа эхлэв.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:45 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
“БYГД ЦАХИЛГААН ХYЧЭЭР”
-Профессор та хар! хэмээн капитан Немо ханан дээр дvvжлээстэй

багажуудыг заан яриагаа эхлэж “Наутилус” онгоцыг хєтєлдєг бvх багаж энэ дээ. Энд эдгээр багаж яг л тэр vзэсгэлэнд байгаачлан vргэлж миний нvдний ємнє байж “Наутилус” далайд чухам хаана байгаа ба хаашаа явж байгааг зааж байдаг юм. Эдгээр багажийн заримы нь ч та мэднэ. Энэ бол халуун хvйтний хэмжvvр : “Наутилус” дээрх агаарын дулааныг хэмждэг юм. Энэ бол брометр, vvгээр агаарын даралтыг хэмжиж, цаг агаарын єєрчлєлтийг урьдчилан тодорхойлдог, энэ бол агаар чийг хэмжигч, vvгээр агаарын чийгийн их багыг тодорхойлно. Энэ бол луужин, vvгээр хєлєг онгоц чиглэлээ авна. Энэ бол єргєдєг хэмжvvр гэдэг багаж, vvгээр нарны хєєрєлтєєр оршиж байгаа орчныхоо єргєргийг гаргана. Энэ бол нарийн цаг гэгч. Yvний тусламжтайгаар бид бємбєрцгийн уртрагийг олно. Ингээд хамгийн сvvлд єдрийн ба шєнийн дуран. Yvгээр би “Наутилус” усан дээр хєвж гарахад далайн орчныг хардаг юм даа гэлээ.

-Эдгээр багаж ч ихэвчлэн далайн дадмаг ажилд л хэрэглэгддэг багаж

даа. Би эдгээрийг сайн мэднэ. Харин энд л нэг надад vл мэдэгдэх багаж байна. бодвол энэ л Наутилусыг хєдєлгєчихдєг онцлогтой болов уу. Энэ нэг зvvтэй тоотой том цагираг чинь даралт хэмжигч vv дээ?

-Тиймээ наадах чинь онгоцны хажуу ханаар дамжиж устай харьцсаны

улмаас “Наутилус” живж ороход усны даралтыг заадаг юм.

-Энэ? Халуун хvйтний хэмжvvр vv?

-Тиймээ зєвхєн л шинэ хийцтэй. Энэ бол усны янз бvрийн давхаргын

температур заагч халуун хvйтний хэмжvvр.

-Тэгвэл энэ ямар багажууд вэ? Ямар юманд хэрэглэж болохы нь би

мэдэхгvй байна.

-Энд танд, эрхэм профессор жаахан тайлбар vг хэлэхгvй бол горьгvй

нь хэмээн капитан Немо хариуллаа.

-Тэр хэсэг зуур дуугvй байсны дараа нь :

-Байгаль дээр эдлэхэд хялбар хєнгєн, хурдан, дуулгавартай нэгэн хvч

байдаг юм. Тэр хvч миний онгоцыг гэрэлтvvж, дулаацуулж, хєдєлгєж юм бvхнийг хийж явдаг. Энэ хvч бол цахилгаан гэлээ.

-Цахилгаан гэнэ ээ? хэмээн би дуу алдав.

-Тиймээ.

-Тэгвэл капитан минь таны хєлєг ер бусын хурдтай шvv дээ. Энэ нь

цахилгааны тухай бидэнд мэдэгдсэнтэй тєдий л нэг уялдахгvй байх чинь юу билээ. Тvvний механик хvч одоо хvртэл тун хягаарлалтай биш билvv!

-Харж байна уу, эрхэм профессор! хэмээн капитан Немо хэлээд

цахилгаан энергийг ашиглах миний арга нийтийн тогтсон аргаас арай єєр юм шvv. Зєвхєн л энэхvv тайлбараар дуусвар болгохыг эрхбиш зєвшєєрєх биз гэв.

-Хэдийгээр би таны энэхvv мэдэгдэлд тун их сэтгэл хєдєлсєн боловч

шалгаахыг байя капитан минь. хэрэв л татун эвгvй гэж vзэхгvй бол ганцхан асуултанд минь хариулж єгнє vv. Энэ гайхамшигт хvчийг гарган авдаг эх булгийн бvх элемент, ялангуяацайр маш хялбархан барагддаг бишсэн билvv. Хэрэв л та газартай харьцдаггvй юм бол ямар аргаар тvvний нєєцийг нєхдєг хvн бэ?

-Дуртай хариулъя хэмээн капитан Немо хэлээд юуны ємнє далайн

ёроолд цайр, тємєр, алт мєнгєний ба бусад металлын хvдрvvд бишгvй байдаг бєгєєд тэдгээрийг боловсруулан авахад тєвєг их ордоггvй гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэвч би газрын баялгийг ашигладагvй. Би хичнээн энерги хэрэгтэй бол тєчнєєнийг л далайгаас гарган авдаг хvн дээ гэж хэллээ.

-Далайгаас ий?

-Тиймээ профессор минь далайгаас. Далайн уснаас цахилгаан гvйдэл

гарган авах арга олон бий. Жишээлбэл би харилцан адилгvй гvнзгийд оруулсан дамжуулагчдыг тойрч байгаа далайн усны давхаргын температурын ялгавраас цахилгаан гvйдэл гарган авч чадахсан билээ. Гэвч би арай єєр дадлагжсан арга хэрэглэхийг бодсон юм.

-Ямар?

-Та далайн усны найрлагыг мэднэ биз? Далайн усны ерэн зургаан

хувийг цэвэр ус эзэлдэг бєшєєд барагцаалбал тvvний хоёр ба гуравны хоёр хувьд натрийн хлорлог давс буюу хоолны ердийн давс ууссан байдаг болон хлорлог магни, хлорлог кальци, бромот магни, хvхэрлэг нелийн магний хvхрийн хvчил, нvvрс кальцын даьс зэрэг бага багаар холилдосн байдаг, хлорлог натри далайн усанд их хэмжээгээр холилдсоныг та vзээ биз дээ. за тэгвэл яг л энэ хлорлог натраар чинь би тэжээлээ хийдэг юм даа.

-Хлорлог натраар ий?

-Тиймээ, хлорлог натри чинь мєнгєн устай нэгдэж бунзений тэжээлд

цайрыг орлон амальгамыг vvсгэдэг юм даа. Тэгвэл тэжээлийн мєнгєн ус урвалд задардаггvй, задардагаас зєвхєн натри байгаа юм. Натрийг далай надад єгдєг шvv дээ. тvvнчлэн натрийн тэжээл бол цайрын тэжээлээс хоёр дахин хvчтэй гэдгийг танд хэлбэл зохино.

-Таны оршиж байгаа орчинд натрийг хэдий ашигтай болохыг капитан

минь би ойлгож байна. далайд тэр хичнээн л бол хичнээн, за тэр ч сайн. Гэвч натрийг чинь тvvний хлорлог кальциас цэвэрлэх хэрэгтэй шvv дээ. та vvний тул яадаг вэ? жич таны батрейгаар хлорлог натийг шууд задлах шингэн тэжээл хийж болох боловч хэрэв би эндvvрээгvй бол шингэн тэжээл буй болгохын тул зарцуулж байгаа натрийнхэмжээ шинээр гарган авах гэж байгаа натриас хамаагvй их шаардагдана шvv дээ. тиймээс та байхгvй натрийг гарган авахаасаа ємнє байгаа натрийгаа зарцуулж гvйцэх юм биш vv!

-Тийм л болохоор эрхэм профессор минь би натрийг цахилгааны

аргаар гаргаж авдаггvй, vvний тул харин чулуун нvvрсний шаталтын энергийг ашигладаг юм шvv дээ.

-Чулуун нvvрсий? Тэхээрээ та яаж ийсхийгээд л газартай харьцаатай

хvн байх нь ээ?

-Yгvй ээ, харьцаа байхгvй. Хэрэв та хvсвэл далайн чулуун нvvрс гээд

нэрлэчихье л дээ.

-Тэгвэл та далайн ёроолын давхаргын чулуун нvvрс гарган авах арга

олсон хvн vv?

-Та vvнийг гайгvй нvдээрээ vзэх болно профессор минь. би танаас

жаахан тэсвэртэй байхыг хvсэж байна, тvvгээр ч барахгvй цаг хугацаа таны тэсвэртэйхэн байхы тань дvvрэн хангажбайгаашvv дээ. би юм бvхнээ ганцхан л далайгаас авдаг гэдгийг бvv март та, Далай надад цахилгаан єгдєг бол цахилгаан “Наутилус”-ыг дулаацуулдаг, гэрэлтvvлдэг, хєдєлгєдєг. Ганц vгээр хэлэхэд амьдруулдаг юм даа.

-Гэвч амьсгалах агаар танд єгддєггvй байх аа?

-Ай хэрэв над хэрэгтэйсэн бол шаардагдах хэмжээнийхээ агаарыг

єєрєє гарган авахсан билээ. Гэвч би хэзээ л дуртай цагтаа далай дээр хєвж гардаг болохоор тэгэхийн хэрэг алга. Жич би цахилгааны хvчээр агаарын хvчирхэг шахууруудыг ажиллуулж онгоцныхоо тусгай багтамжуудад хий дvvргээд хэрэгтэй цагтаа удаан хугацаагаар живж ордог юм.

-Капитан таны ємнє би зєвхєн л мэхийн ёслохоос єєр юм алга. Бодвол цахилгаан механикийн аварга хvчийг та бусад хvмvvс нээхээс хамаагvй эрт нээж чадсан бололтой гэж хэллээ.

-Тэд тvvнийг хэзээ нэгэн цагт нээх ч юм уу, vгvй ч юм уу, бvv мэд гэж

капитан хvйтэн царайлж тэд нээж чадлаа ч гэсэн чадаагvй ч гэсэн энэхvv гайхамшигт хvчийг би юунд хэрэглэснийг та єєрєє мэдлээ шvv дээ. Энэ хvч нь хєлєг онгоцыг тасралтгvй бєгєєд тогтмол гэрэлтvvлж чадаж байна, тэхэд тийм чадал наранд байхгvй шvv дээ. Тэгвэл эдгээр цагийг хар! Эд бvгд цахилгаанаар ажиллаж явцаараа ямар ч нарийн цагаас дутахгvй. Би цагийнхаа нvvрийг итали цаг шиг хорин дєрєв хуваасан юм. Учир нь миний хувьд бол нар сар єдєр шєнє гэж байдаггvй харин би єєрєє далайн хєлгvй гvнд авч ордог тэр хиймэл гэрэл над бий. Одоо хар л даа, єглєєний арван цаг болж байна гэлээ.

-Яг тийм.

-Бас энэ нэг багаж бол цахилгааныг єєрєєр ашигласны нэг баталгаа.

Таны нvдий ємнє єглєєтэй байгаа тоотой энэ нэг дэвсгэр бол “Наутилус”-ын хурдыг заадаг юм. Лаг хэмээх хол ойр хурд хэмжих багажийн сэнсийг энэ дэвсгэртэй холбосон утсаар дамжуулж vvний зvv миний онгоц хичнээн хурдтай явааг над хэлдэг юм. За харж байна уу, энэн минутанд бид жигдэрсэн хурдтай, цагт арван таван милль явж байна.

-Тун гайхалтай!Капитан та байгалийн энэ нэгэн хvчийг ашиглаж таны

онгоц уурын хvчийг цахилгаанаар сольсон нь тун их хожоотой болж таныг нэн их зєв юм хийснийг тань би одоо харж байна гэж би єгvvллээ.

-Бид онгоцоо vзэж бас л дуусаагvй шvv, профессор гуай! Хэмээн

капитан сандлаас босох зуураа єгvvлээд : Хэрэв та ядраагvй бол онгоцны хитэг рvv очъё л доо гэлээ.

Yнэндээ ч би усан доогуур явагч онгоцны хошууны бvх хэсэгтэй танилцсан билээ. Онгоцны тэн голоосхоншоорын мєргvvл хvртэл байх зvйлийг дараалан тоочвол : Уртаашаа таван метр тасалгаатай гуанзан, номын сангаас ус vл нэвтрэх ханаар тусгаарлагджээ. Мєн уртаашаа таван метр тасалгаатай номын сан, арван метр том vзэсгэлэн, капитаны єрєєнєєс ус vл нэвтрэх хоёр дахь ханаар тусгаарлагджээ. Мєн капитаны уртаашаа таван метр єрєє, миний хоёр метр хагас єрєє хамгийн сvvлд жинхэнэ форштевен хvртэл vргэлжилсэн уртаашаа долоон метр хагас хийн багтаамж сав тус тус байлаа.

Ерєнхийдєє онгоцны энэ хэсгийн урт нь гучин таван метр ажээ. Ус vл нэвтрэх ханануудын бин битvv хаагддаг хаалгуудаар хангагдсан нь онгоцны ямар нэгэн хэсэгт ус орж эхэлбэл “Наутилус”-ыг живэх аюулаас хамгаалах ёстой байлаа.

Би капитан Немог дагалдан гудам єрєєгєєр явсаар онгоцны тэг дунд хvрлээ. Тэнд ус vл нэвтрэх халхавч хоёр хананы хооронд нарийхан худаг байх бєгєєд хананд нь эргэдэж бэхэлсэн тємєр шат тааз єєд одсон байв. Энэхvv худаг чухам ямар хэрэгтэй болохыг би капитанаас асуувал :

-Дээшээ завинд хvрдэг юм гэлээ.

-Юу? та бас завьтай гэж vv? хэмээн гайхаж хоцорсон би магадлан

асуухад :

-Тэгэлгvй яахав. Хєнгєн болж ирээд живдэггvй сайхан завь бий. Загас

барихад хэрэглэдэг юм.

-Тэгвэл завиа усан дээр тавихын тул таны онгоц хєвж гарах ёстой биз?

-Яасан ч vгvй. Миний завь “Наутилус”-ын их биенд байдаг тусгай хєнєгт далд байдаг юм. Тэр єєртєє бин битvv хаагддаг ус vл нэвтрэх тусгайбємбєгєр хавхагтайгаас гадна єєрийнхєє хєнєгт боолтоор бэхлэгддэг юм. Энэ шат “Наутилус”-ын дээд тавцанд байдаг жижиг таганд хvргэдэг бол тэр завины ёроолд мєн тагтай жижиг нvх хоорондоо харьцдаг учир би тvvгээр дамжиж завиндааорохо миний хойноос “Наутилус”-ын нvхний тагийг хааж би єєрєє завины ёроолын тагийг хаадаг юм. Тэгээд би завиныхаа бэхэлгээ эргийг мулталмагцминий завь дээшээ хар хурдаараа ойж далан дээр гардаг даа. Дараа нь би завиныхаа хураадаг тагий нь эвхэж аваад шураг босгож далбаа тавих буюу сэлvvр барихгvй юу.

-Тэгээд та яаж онгоцондоо эргэж ирдэг юм бэ?

-Би буцаж ирдэггvй. “Наутилус” миний хойноос ирдэг.

-Таны тушаалаар уу?

-Тиймээ миний тушаалаар, би онгоцтойгоо цахилгаан утсаар

холбоотой явдаг, би онгоцондоо буцах гэвэл цахилгаан утас цохичихдог юм.

-Нээрэн vvнээс хялбар юм гэж юу байхав гэж энэ бvх гайхамшигт

мангуурчихсан би дуу алдав.

Бид цаашаа онгоцны тавцан дээр гарах шатны орчинг єнгєрєєд єглєєнийхєє амтат зуушаа хоёр завжиндаа бувайтал чихэж байсан Нед Ленд, Консель хоёрын хоёр метр уртєрєєний дэргэдvvр гарлаа. Тэдний єрєєний зэргэлдээ гурван метр урт гал зуухны єрєє байлаа. Мєн тэнд хvнс агуулах нилээд зайтай тасалгаа байв.

Гал зуух нь цахилгаанаар ажилладаг ажээ. Цаган алтан хавтганд цахилгаан утас гагнан залгаж цав цайтал улайтгаад л зууханд шарах, чанах, жигнэх, халуун хvйтнийг тааруулдаг байв. Нэрлэгний цахилгаан аппарат далайн усыг нэрж цэвэр сайхан усаар хєлєг онгоцыг хичнээн л бол хичнээн хангадаг ажээ.

Гал зуухны дэргэд халуун устай байлаа.

Тvvнээс цааш онгоцны баг суудаг таван метр урт єрєє vргэлжилнэ. Тvvний хаалга тvгжээтэй байсан тул би тавилгаар нь “Наутилус”-ыг vйлчлэгч хvмvvсийн тоог мэднэ гэж найдаж байсан боловч мэдэж чадсангvй.

Энд багийнхан суудаг єрєєг машины тасгаас тусгаарласан ус орохгvй дєрєв дэх хана байв. Тэрхvv халхавч хананд буй хаалгаар цааш ормогц бид “Наутилус”-ыг хєдєлгєгч машинуудыг тэргvvн зэргийн инженер капитан Немогийн гараар суурилуулсан их танхимд оров.

Цэлийтэл гэрэлтvvлсэн энэхvv их тасалгаа уртаашаа хориос доошгvй метр байв. Тэр тасалгаа хоёр хэсэгт хуваагдаж нэгд нь цахилгаан энерги гаргагч тэжээл, нєгєєд нь онгоцны сэлvvр сэнсийг эргvvлэгч машин тавьжээ.

Энэ тасалгаанд ханхалжагсан нэгэн хачин vнэр над гайхагдсан бvлгээ.

Капитан Немо ч миний эвгvйрхсэн байдлыг ажжээ.

Энэ бол натийг гарган авахад ялгарагч хийн vнэр. Гэвч энэ ердєє л нэг эвгvй vнэр шvv дээ. Тэгээд ч бид єглєє бvр бvх онгоцондоо сайтар салхи оруулдаг юм гэж тэр ярилаа.

Би “Наутилус”-ын машинуудыг тун их сонирхон vзлээ.

Би Румкорфын тэжээлийг бус бунзейний тэжээлийг ашиглаж буйг та харж байгаа биз дээ хэмээн капитан Немо Румкорфын тэжээл над хэрэгтэй хvч єгч чадахгvй байхсан билvv. Бунзейний батарей ч надад цєєн л дєє. Гэвч тус бvрдээ их хvчтэй юм шvv. Батарейгээс гарч байгаа цахилгаан гvйдэл энэ танхимын нєгєєталд буй аварга цахилгаан моторуудад нєлєєлж тэр моторууд дандаадамжлагын тєвєгтэй системээр сэлvvр сэнсийн голд эргэлдэх хєдєлгєєн олгодог юм. Тэр голын бvдvvн нь жаран сантиметр урт нь долоон метр хагас. Гол энэхvv нvсэр байдлыг харгалзахгvйгээр секундэд зуун хоёр эргэдэг юм.

Тэгвэл таны хурд …хэмээн би хэлэх гэтэл :

Цагт тавин миль хvрдэг юм гэлээ.

Энд ямар нэгэн онцгой нууц байсан боловч би тvvнийг тайлбарлаж аль гэж хэлж зvрхэлсэнгvй. Яахаараа цахилгаан ийм асар их энерги єгччадах вэ? Энэхvv урьд ємнє сонсогдоогvй бараг хэмжээ хязгааргvй их хvч чадлын эх булаг нь хаана байна? энэ єндєр хvчдэл буй болгодог шинэ хэлбэрийн ороомогтоо буюу эсхvл дамжлага системд нь энэхvv нууц байна уу? Yvнийг би мэдэж чадсангvй.

Капитан Немо таны vр бvтээлт ажлын ємнє би сєгдєж, чухам vvнд та яаж хvрсэн болохыг тань ойлгохыг ч оролдохоо больё хэмээн би хэлээд “Наутилус”, “Авраам Линкольн”-ыг тойрон явж байхыг би нvдээрээvзсэн болохоор ямар их гайхамшигтай хурдалж чадахыг нь ч мэднэ. Гэвч ердєє ганцхан хурдан яваад ч газар авахгvй шvv дээ. тэхээрээ чухам хаашаа явж байгаагаа харах хэрэгтэй биз. Тvvнчлэн онгоцоо дээш доош, баруун зvvн тийш нь залах хэрэгтэй. Энэ бvхнийг та далайн гvнд хэд хэдэн зуун атмосферын их даралтанд яаж vйлддэг вэ? Бас далай дээр яаж хєвж гардаг вэ? Ингээд хамгийн эцэст нь єєрийн сонгосон давхаргад та ямар аргаар шулуун шугамын хєдєлгєєнийг баримталдаг вэ? Танд би єдий олон асуулт тавьсан минь эвгvй юм болсон биш биз гэж асуулаа.

-Юуны эвгvй байхав профессор минв хэмээн тэр хсэг зуур эргэлзэн

байснаа :

Та энэхvv усан доорххєлєгнєєс хэзээ ч зайлж одохгvй шvv дээ. хоёулаа миний єрєєнд оръё. Тэнд л та “Наутилус”-ын тухай юу л мэдэхийг хvссэнээ мэдэх болно.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:51 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ХЭДЭН ТОО БАРИМТ
Хэдхэн минутын дараа бид vзэсгэлэнгийн єргєєний сандал дээр амандаа янжуур зуучихсан сууцгааж билээ.

Капитан Немо над нэгэн зураг єгсєн нь “Наутилус”-ыг уртааш нь ба хєндлєєш нь зvсэж vзvvлсэн байлаа. Дараа нь тэр тайлбарлаж эхэллээ.

- Энэ дээ ноён Аронакс одоо таны морилж яваа хєлгийн зураг. Энэ хєлєг бол хоёр тийшээ шувтан янзаараа янжууртай адилхан цилиндр хэлбэрийн онгоц байгаа юм. Жич, янжуур хэлбэрийн хийций чинь Лондонд энэ талын хєлєг vйлдвэрлэгээний шилдэг маягийн хийц гэж vздэг юм шvv. Энэхvv цилиндрийн урт нь нэг vзvvрээсээ нєгєє vзvvрээ хvртэл далан метр, бvдvvн нь тэн голдоо хамгийн их газраа найман метр. Би хурд ихтэй хєлєг онгоц хийхэд нэгийг аравтай харьцуулахын жишээтэй, єргєний нь хийхэд урттай нь харьцуулдаг ердийн заншлыг баримтлаагvй боловч энэхvv єгєгдсєн харьцаанд ч магнай талын эсэргvvцэл тиймих биш гэхээс гадна хєлєг онгоц єєрийн эзэлхvvний хэмжээгээр тvрж гаргаж буй ус явцанд саад болдоггvй юм. Тэгвэл энэхvv тvрэгдсэн усны хэмжээ “Наутилус”-ын гадаргууны талбай багтаамж хоёрыг бодоход дєхєм болно биз. Тэгвэл тvvний гадаргуу мянга арван нэгэн метр шоо дєрвєлжин зай эзэлдэг юм. Тэхээрээ усны тэр гvнд живж орсон цагтаа мянга таван зуун метр шоо дєрвєлжин ус буюу нэг тонн ус тvрж гаргадаг юм.

Усан доогуур явахад зарцуулагдсан энэхvv хєлгийн тєлєвлєгєєг би хийхдээ тvvнийг усанд оруулж тавихад тvvний багтаамжийн аравны есєн хувь нь далайд далд орж, аравнынэг хувь нь ил гарч байх зорилго урдаа тавьсан. Иймэрхvv нєхцєлд хєлєг онгоц єєрийнхєє багтаамжийн аравны есєн хувийг буву мянга гурван зуун тавин метр шоо дєрвєлжин ус тvрж гаргаад мєн тєдийчинээ тонн жинтэй болох ёстой байсаан. Тийм болохоорби энэ жингээс хэтрvvлж хvндрvvлэхийн хэрггvй байв. “Наутилус” гадуур ба дотуур гэж хоёр давхар торхтой нь хоорондоо доогуураа залгагдсан дармал “т” vсгийн хэлбэртэй хєндлєн огтлол бvхий тємєр хєндлєєр холбогдсон тул тvvний улмаас ер бусын бєх чанарыг олсон юм. Yнэндээ ч”Наутилус” иймэрхvv давхар торхтой хийгдсэн нь нэн их бэхжиж цул цутгамал байхаас ч дутсангvй. Тvvний євч хуяг vл хотойхоос гаднахийсэн материал нэг тєрєл бэхэлгээбат учраас далайн ямар ч шуурганд зад vсэрнэ гэж айх явдалгvй. Энэхvv давхар торхыг нимгэн тємрєєр хийсэн юм. Дотоод торхны зузаан нь таван сантиметр орчим гурван зуун ерэн тонн хvнд юм. Тvvнчлэн єндрєєшєє тавь, єргєєшєє хорин таван сантиметр гадаад торх килийн хамт жаран тонн, машинууд, бусад тоноглол дотоод халхавч хана тавилга, тулгуур энэ бvхэн бvгд есєн зууг тонн ингээд дотоод торхны гурван зуун ерэн тоннтой хамт нийт бидэнд хэрэгтэй мянга гурван зуун тавин тонн болдог юм. Та ойлгов уу?

-Ойлголоо.

-За тэгвэл “Наутилус” далайн усны гадаргуу дээр хєвж байхдаа аравны нэг хувь нь ил гарч байдаг гэсэн биз. Тэгвэл энэ хєлгєн дээр тэрхvv аравны нэг хувьтай тэнцvv багтаамж сав байгаад тvvнийг усаар дvvргэвэл мянга таван зуун метр шоо дєрвєлжин эзэлхvvнийг буюу эсхvл ямар ялгаа байх вэ, мянга таван зуун тонн ус тvрж гаргадаг “Наутилус” онгоц маань усанд бvхлээрээ живж, орчих ёстой болох нь ээ. за тэгвэл яг энэ чинь л хэрэг дээрээ биелж байгаа юм аа. Тэгвэл “Наутилус” дээр тvvний доод хэсэгт тусгай багтаамж сав бий. Ганцхан кран эргvvлчихлээр л тэр сав усаар дvvрч “Наутилус” далайн уснаа далд живж ордог юм.

-Аргагvй л агуу байна, капитан минь. гэлээ ч гэсэн минийхээр бол яг

энд л хамгийн гол саад учирч байгаа мю биш vv.

-“Наутилус” нэг ч сантиметр цухуйхгvй гээд усанд живж орохыг би ойлголоо. Гэтэл гvнзгийрэх тутам таны хєлєгт хэтэрхий их даралт учирдаггvй гэж vv? Энэхvv даралт таны онгоцыг доороос нь дээш нь усны гучин хоёр фут давхарга тус бvрд барагцаалбал нэг сантиметр атмосфертэй тэнцэх хvчээр буюу єєрєєр хэлбэл нэг сантиметр шоо дєрвєлжин хавтгай дээр энг килограммын хvчээр тvлхдэггvй гэж vv.

-Тун зvйтэй эрхэм профессор хэмээн капитан Немо хэлээд

статистикийг динамиктэй хутгаж болохгvй, тэгвэл vvний улмаас ноцтой алдаа гарах болно. далайн их гvнзгийд хvрэхийн тул их хvч гаргахын хэрэг ер байхгvй. Тэгвэл та миний яриаг анхааралтай бодож чагна л даа? гэлээ.

-Таны ярьж байгааг би хичээнгvйлэн сонсож байна.

-“Наутилус”-ыг далайн гvнд живvvлэхэд тэрний жинг хэд хичнээн

хэмжээгээр ихэсгэх хэрэгтэй вэ гэдгийг олохын тул би далайн янз бvрийн гvнд дээрх давхаргуудын хvндийн жин, даралтын доор далайн ус, эзэлхvvнээ хэд хичнээн багасгадгийг бодож гаргах хэрэгтэй болсон.

-Тэр мэдээжийн хэрэг.

-Гэвч ус нягтардаг чадвартайг нягтрахдаа маш бага хэмжээгээр

нягтарч эзэлхvvнээ багасгадгийг vгvйсгэж болохгvй ээ. Yнэндээ ч хамгийн сvvлийн мэдээгээр авч vзвэл далайн ус гучин футын гvнд даралтын хэмжээ нэг атмоёферээр єсєхєд єрвєн саяны дєрвєн зуун гучин зургаан хувиар нягтардаг байна. тэгвэл мянган метрийн гvнд живж ороход мянган метр єнєдр усан баганын даралтаас буюу зуун атмосферийн даралтаас далайн усны эзэлхvvн хэд хичнээн багасах нь вэ гэдгийг авч vзэх хэрэгтэй. Тэгвэл тэрхvv эзэлхvvний багасалт нь тэг бvхэл зуун мянганы дєрвєн зуун гучин зургаа болно. Yvний улмаас хєлєг онгоцны жин мянга таван зуун тонн байхаас таван зуун зургаан бvхэл зууны тавин дєрвєн тонн болж єсєх ёстой. Yvнээс авч vзвэл шаардагдах жингийн єсєлт зєвхєн зургаан бvхэл зууны тавин дєрвєн тонн болжээ.

-Ердєєн vv?

-Ердєє л тэр эрхэм Аронакс, vvнийг шалгахад ч хялбархан. Тvvний

зэрэгцээ надад зуун тоннын багтаамж савууд байдаг юм. Тvvний ачаар их хэмжээний гvнд орж чаддаг юм. Усан дээр хєвж гарахын тул би энэхvv нэгдэл багтаамжуудыг л хоосолчихвол гvйцэх нь тэр. Хэрэв “Наутилус” єєрийн эзэлхvvний аравны нэгэн хувийг усан дээр ил гарган єх хэрэгтэй бол би бvх л усны багтаамж савыг хоослох хэрэгтэй болно.

Эдгээр тоо баримтууд дээр тулгуурласан энэхvv ярианы эсрэг маргах ямар ч тал надад алга байна.

Капитан таны эдгээр тоо баримтыг би хvлээн авах байнам. Нээрээ ч тэдний эргэлзээгvй зєв болох нь єдєр бvр хэрэг дээрээ нотлогдож байгаа юм чинь маргах гэхэд инээдтэй хэрэг болох буйзаа. Гэлээ ч гэсэн надад бас нэг эргэлзэх тал байна гэж би хэлбэл :

-Ямар гэж асуулаа.

-Та мянган метрийн гvнд ороход “Наутилус”-ын их бие зуун

атмосферийн даралтыг vздэг биз. Тиймээ, хэрэв та иймэрхvv гvнзгийд багтаамж саваа суллаж онгоцоо хєнгєтгєєд дээшээ хєвж гарахыг бодвол багтаамж савнуудаас уё юvлэх шахуургаар энг сантиметр шоо дєрвєлжин хавтгай тус бvр дээр зуун килограмм нэмэгдэл эсэргvvцлийг давж гэмээ нь саваа суллах хэрэгтэй боло бий. Тэгвэл энэ чинь шахуургаас их чадлыг …

-Тэр их чадлыг зєвхєн л цахилгаан єгч чадна хэмээн капитан Немо

миний vгийг таслан хэллээ.

Миний машины чадал бараг хязгаргvй гэдгийг давтаж хэлве, эрхэм профессор. “Наутилус”-ын шахуургууд ер бус чадалтай “Авраам Линкольн”-ны тавцан дээр тvvний шахсан усан оргил хvрхрээ мэт нэвсийн бууж байсныг та мэдэх л ёстой. Жич, би цахилгаан тэжээлээ хэт ажиллуулахгvйн тул мянга таван зуугаас хоёр мянган метр хvртэл гvнзгийд живэх vедээ хийннэмэгдэл багажууд хэрэглэдэг. Хэрвээ миний толгойд далайн хамгийн гvн хэсэгт тvvний гадаргуугаас наймаас арван мянган метрт жуулчлах дон шvгэлбэл би дээрхээс арай єєр боловч мєн л адил найдвартай єєр арга хэрэглэдэг юм.

-Ямар арга байх билээ, капитан?

-Тvvнийг танд сайн ойлгуулахын тул би эхлээд “Наутилус”-ыг хэрхэн жолооддог тухай ярьж єх хэрэгтэй.

- Би дуулах юмсан гэж хорхой хvрээд байна.

-Энэхvv хєлгийг баруун буюу эсхvл зvvн тийш нь єєрєєр хэлбэл хэвтээ

хавтгайд эргvvлэхийн тул би хитгэн доор бэхлэгдсэн ердийн залуур хэрэглэдэг юм. Энэ залуурыг тусгай жолоо ба жолоо татуургаар хєдєлгєдєг. Тvvнчлэн бас “Наутилус”-ыг босоо хавтгайд дээрээс нь доош доороос нь дээш нь залж болох ба vvнийг ол шугам дээр хєлєгний хоёр бєєрєнд сул бэхэлсэн хоёр хавтгайн тусламжтай гvйцэтгэнэ. Энэ хоёр хавтгай хєлгийн єрцтэй зэрэгцээ шугаманд байгаа цагт “Наутилус” тvвшин шугамаар хєдєлнє. Хэрэв тэдгээрийг хазайлгавал сэнсний эргэлтэнд хєєгдєж буй “Наутилус” хазайлтын єнцгєєс шалтгаалж диагнолоор эсхvл єгсєнє, эсхvл уруудана. Тэхдээ энэхvv диагнолийн урт хичнээн байх нь миний эрх. Хэрэв би эгц єєдєє гаръя гэвэл сэнснийхээ эргэлтийг зогсооход усны доороос тvлхэх тvлхэлт “Наутилус”-ыг босоошугамаар устєрєгчєєр цэнэглэсэн бємбєг шиг хєєж гаргадаг юм.

-Догь хэрэгээ, капитан хэмээн би дуун алдаж орхиод усан доор яваа

“Наутилус”-ыг сохроор жолооддог байх нь ээ? гэж асуулаа.

-Ердєє ч тийм биш. “Наутилус”-ын урд хэсэгт байгаа бємбєгєрт жолоо

байдаг юм. Тэр бємбєгєрийн гэггвч хавтгай зузаан шил байдаг.

-Шил тэгээд ийм их даралтыг даана гэж vv?

-Даана аа. Унагахад буюу доргихдоо vйрчихмээр мєртєє болор гэдэг

чинь нэн их бєх чанартай байдаг. 1864 онд умарт далайд цахилгаанаар гэрэлтvvлэн загас барих ажил зохиож байх vед долоон миллиметр зузаан хавтгай болор арван зургаан атмосфер даралт дааж байсан юм шvv. Тэгвэл миний хэрэглэж буй шил голдоо хорин нэгэн сантиметр буюу миний саын ярьсан хавтгай болроос гуч дахин зузаан юмдаг.

-Би ойлголоо. Гэвч замаа харахын тул нvдгvй харанхуйг чинь

гэрэлтvvлэх хэрэгтэй бол би бодохдоо яаж энэхvv гvнзгий харанхуй дтор чинь… гэхэд капитан миний vгийг тасалж

-Залуурын бємбєлбгний ард нэн их гайхалтай цахилгаан дэн бий

хэмээн хэлээд тvvний цацраг урагшаа хагас миль газар ус нэвт гийгvvлдэг юм.

-Гайхалтай юм капитан минв, тун гайхалтай байна. эрэдмтдийг тэгж их

тєєрєгдvvлсэн, тэрхvv гайхал нарвалын цацаргасан гэрэл цахилган наран чухам ямар учиртай нь одоо л надад ойлгогдлоо. Гэвч дэлхий дахиныг тэгж их шуугиулсан “Наутилус”, “Шотланд” хоёрын мєргєлдєєн ердийннэг тохиолдол уу, vvнийг мэдэхийг хvсвэл болохсон болов уу?

-Ёстой санамсаргvй тохиолдол болсон юм шvv, профессор гуай!

Мєргєлдєхєєс ємнє би хоёр метрийн гvнд явсан юм, гэвч ямар ч гай болоогvй би тэр даруйхан харсан л даа.

Тийм ээ тийм ямар ч гай болоогvй. “Шотланд” онгоц ч зогсоолдоо мэнд хvрсэн л дээ. тэгвэл “Авраам Линкольн” –той дайралдсаныг тань юуг эж тайлбарлах вэ?

-Эрхэм профессор, тэр бол америкийн далайн эрэлхэг цэргийн шилдэг хєлєг гэдгийг би аргагvй хvлээх боловч над руу довтолсон шvv дээ. Тиймээс би биеэ хамгаалах хэрэгтэй байсан. Yvний дашрамд хэлэхэд би зєвхєн л тvvний над руу дайрах бололцоог нь vгvйсгэснээр л хязгаарласан шvv дээ.Тэхээр тэр хамгийн ойролцоо буй зогсоолд хvрч гэмтлээ засварлахад тєдий л их бэрхтэй биш ээ.

-Ай капитан “Наутилус” гэдэг vнэхээр гайхамшиг хєлєг санж хэмээн

миний бахархал:

-Тиймээ профессор гэж тэр мэдэгдэхvйц сэтгэл хєдєлсєн

байдалтайгаар хэлээд :

-Би тvvндээ тєрсєн vр шигээ хайртай, хэрэв далай дээгvvр хєвдєг

хєлєг онгоцонд мянга мянган аюул заналхийлж ямар нэгэн санамсаргvй гэнэтийн тохиолдол гай болдог юм бол энд, далайнэнэхvv гvнд хvн юунаас ч айх юм алга. Далайн ус бяц дарчихна гэж айх юм алга, тэгвэл энэ хєлгийн их бие тємрєєс ч бєх, vvнд далайн сэгсрэлтээс болж суларчих, ганхчих, тєхєєрємж алга, салхи хуу татаад явчих далбаа алга, тэсэрчинэ гэж айх уурын тогоо алга, онгоцон дээр модон хэсэг байхгvй тул тvймэр гарахгvй, тvvнчлэн далайн гvнд ганцаар тэнvvчлэх учраас мєргєлдєхийн аюул байхгvй энх амгалан налайж байдаг тул далайн шуурга ч аюултай бус. Тэхээр аргагvй л гойд хєлєг байгаа биз дээ, профессор гуай! Хэрвээл хєлєг онгоц сэдэвлэгч хvн уул онгоцыг хийгч хvнээс єєрийнхєє бvтээлд хол илvv итгэдэг гэдэг vнэн бол тvvнчлэн тэрхvv хєлгєндєє мєн илvv итгэдэг болби энэхvv хєлгийг сэдэвлэгч нь ч, хийгч нь ч жолоодогч нь ч болох учраас онгоцондоо “Наутилус”-даа хичнээн хайртай хичнээн гvн итгэдэг болох нь танд аяндаа ойлгогдох буйзаа гэж ярилаа.

Энэ бvхнийг капитан Немо сэтгэл их лхєдєлсєн байртай ярьж байв.

Тvvний нvдэнд бадарч байсан гал, тvvний биеийн эрс хєдєлгєєн тvvнийгшал єєр болгожээ. Тэгээд ч би тэсч чадсангvй. Тvvнд :

-Тэхээрээ та инженерийн мэргэжил олсон хvн юмаа? гэсэн арай

эвгvйдvvхэн болов уу гэмээр нэг асуулт тавьчихад :

-Тиймээ. Би хуурай газрын оршин суугч байхдаа Лондон, Париж, Нью

Йоркт суралцаж байсан гэж хариулав.

-Тэгвэл та энэ усан доогуур явдаг гайхамшиг хєлєг онгоц барих ажлыг

яаж нууц байлгасан юм бэ?

-Тvvний хэсэг тус бvр нь эрхэм профессор бємбєрцгийн янз бvрийн

єнцєг буланд, тэхдээ хуурамч зохиол vvрэг зорилготой хийгдсэн юм. “Наутилус”-ын килийг Францад Крезогийн заводод, сэлvvр голыг Лондонгийн Бэн ба К-гийн vйлдвэрт, сэнсий нь Глазгод Сеотын заводод, багтаамж савуудыг Парижид, Кайл ба К-гийнд, хєдєлгvvрийг Германы Круппын заводод, мєргvvлийг Шв?йцэд Мотаны фабрикт, шалган хэмжих багажуудыг Нью-Йоркт ах дvv Гарт нарын vйлдвэрт гэх мэтчилэн хийлгэсэн юм даа. Эдгээрийг vйлдвэрлэгчид єєр нэрээр нэрлэсэн миний зургуудыг авч хийсэн.

-Гэлээ ч гэсэн хэсэг хэсгээр нь хийлгэх ч бага хэрэг шvv дээ. тэдгээрий чинь нийлvvэх угсрах хэрэгтэй биз гэж би хэлэв.

-Би далайн дунд орхигдсон нэгэн зэлvvд арал дээр єєртєє хєлєг

онгоцны vйлдвэр босгосон юм. Тэнд миний сургасан ажилчид, vнэнч нєхєд, миний хяналтын доор “Наутилус”-ыг угсарсан юм. Хєлєг онгоцны угсралт дууссаны дараа арал дээр байсан бидний мєрийг тvймэр аваачсан юм. Миний хvч хvрдэгсэн бол арлы нь ч тэр чигээр нь дэлбэлчих байсан.

-Ердийн тємрєєр хийсэн хєлєг онгоцны тонн тус бvр мянга нэг зуун

хорин таван франкийн vнэтэй. Тэгвэл миний “Наутилус” мянга таван зуун тонн жинтэй. Yvнээс vзвэл хэрэв л vvний бvх дотоод тавилга тєхєєрємжийн vнийг оролцуулбал хоёр сая франкаас доошгvй болохоос гадна энд хадгалагдаж байгаа урлагийн vнэт бvтээлvvд, цуглуулгуудыг бодож vзвэл дєрєв таван саяас наашгvй дээ.

-Танд хамгийн сvvлчийн ганц асуулт тавьж болох уу?

-Тэг л дээ профессор

-Та их баян хvн vv?

-Би хэмжээгvй баян, францын арван миллиардын улсын єрийг хоосрол

зvдрэлгvй тєлчих чадал байна.

Би тэр этгээд хачин хvнийг нvд салгалгvй ширтэж билээ.

Тэр миний итгэмжлэлээр элэг барьж байв уу? Аль яах вэ?

-Гэвч энэ бvхнийг ирээдvй л харуулах болно доо.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:52 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
“ХАР МЄРЄН”
Дэлхийн бємбєрцгийн гурван зуун жаран нэгэн сая хавтгай дєрвєлжин метр талбайг ус эзэлнэ. Энэ их усны нийт эзэлхvvн нь нэг мянга гурван зуун далан сая шоо дєрвєлжин метртэй тэнцэнэ. Yvнээс vзвэл дэлхийн бємбєрцєг дээр байгаа усны хvндийн жин мянга гурван зуун далан квинтиллион тонн хvрдэг байна.

Энэ тоог ойлгох гэвэл нэгжтэй нэг миллиард хэрхэн харьцдагчлан миллиардтай нэг квитиллион мєн адил харьцдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл нэг миллиардад хичнээн нэгж байдагчлан нэг квитиллионд тєчнєєн миллиард байдаг.

Газар дэлхийн идэр залуу vед гал халуун галав юvлж усан галав залгажээ. Тэнгис далай эхлээд бємбєрцгийг буйгаар нь хучиж байгаад Силурийн vед уул vvсэх хєдєлгєєн эхэлж бага багаар далай татарсаар тэнгис далайгаар уулсын орой шовойн гарч арал хойгууд нэг ил гаран зарим vе далд орон, сvvлдээ бvхлээрээ тив болон бэхжээд одоогийн бидний харж байгаа хуурай газрын хэлбэрийг олжээ. Ингээд хуурай газар далайгаас зуун дєчин сая зургаан зуун мянга долоон хавтгай дєрвєлжин метр газар булаан авчээ.

Тивvvдийн хэлбэр дэлхийн бємбєрцгийг таван том хэсэгт хуваах боломжийг єгдєг. Yvнд :

Умарт мєсєн далай

Ємнєт мєсєн далай

Энэтхэгийн гадаад далай

Атлантын гадаад далай

Номхон дєлгєєн гадаад далай эдгээр болно. Номхон дєлгєєн гадаад далай умраас ємнє зvгт туйлын хоёр бvслvvр єрнєєс дорно зvгт Ази, Америк хоёр тивийн хооронд бємбєрцгийн зуун дєчин таван хуваарийг тууш эзлэн оршино. Энэ бол бvх далайнуудын дундаас хамгийн дєлгєєн тогтуухан єргєн урсгалтай таталт тvлхэлт багатай, бороо хур ихтэй тэнгис билээ.

Миний ер бусын жуулчлалаа эхэлсэн тэнгис иймэрхvvсэн билээ.

-Хэрэв та хvсэхсэн бол эрхэм профессор хэмээн капитан Немо надад

хэлээд манай шинэ жуулчлалын эхлэх цэгийг одоо бидний байгаа орчин яг олчихъё. Одоо арван хоёрт арван таван минут дутуу байна. Би “Наутилус”-д дээш гарах тушаал єгєєдєхье гэж хэллээ.

Yvнийг хэлэхийн хамт капитан цахилгаан хонхны товрууг гурван удаа дарлаа. Усны шахуургууд багтаамж савуудаас ус юvлэн эхэлж, тэдгээр савын даралтыг хэмжих багажийн зvv даралт улам бvр багасаж буйг заан дээшил дээшилсээр тэг дээр очмогцоо яг зогсов.

-Бид хєвж гарлаа гэж капитан Немл хэлэхэд би гол шат руу одож,

тємєр гишгvvрээр нь дамжсаар таг бvхий онгорхойгоор дээш гарч ирвэл “Наутилус”-ын тавцан дээр гарсан байлаа.

“Наутилус”-ын тавцан уснаас наян сантиметрээс илvvгvй цухуйжээ. Тvvний ээрvvл хэлбэрийн их бие яах аргагvй янжуур маягтай ажээ. Тvvний тємєр євч хуурай газрын мєлхєгч аварга амьтны арьс мэт болохыг би ажиглалаа. Одоо л надад яагаад бусад онгоц “Наутилус”-ыг амьтан гэж ойлгож эндvvрч байсан нь ойлгогдов.

“Наутилус”-ын их биед хагас далдлагдсан хєнгєн завь хєлгийн тавцангийн дунд хэр их бус овгор vvсгэсэн ажээ. Тvvний хоншоор ба хитгэ хоёрт зузаан болроор шиллэсэн гэгээвч бvхий налуу бvхээг нижгээд байв.

Урд талын бvхээгт жолооч байрлах бєгєєд ар талынхад нь замаа гэрэлтvvлэгч нvд гялбам хурц цацралтай цахилгаан дэн байх ажээ.

Далай амгалан, тэнгэр цэлмэг байхын зэрэгцээ тэгисийн хавтгайрсан долгион дунд хєлєг онгоц vл мэдэг халбилзан, дорно зvгийн зєєлєн салхи усны єнгийг бэржилзvvлэн байлаа. Юунд ч vл бvдгэрэх тод ялгаран харагдагч далайн тvвшний зурвас шугам ажиглалт хийх дvvрэн бололцоог хангаж єглєє.

Далайд арал, хад, энэ тэр юм юу ч харагдахгvн зэрэгцээ “Авраам Линкольн” ч vзэгдэхгvй ажээ.

Биднийг эрэг хашлагагvй агуу сvрлэг зэлvvд цєл бvсэлсэн байв.

Капитан Немо жин vд болохыг хvлээж байгаад секстант хэмээх багаж нvдэндээ аван дурандсаар нарны хєєрєлтийн єндрийг тодорхойлсон нь тvvнд энэхvv орчны єргєргийг бодож гаргахад хэрэгтэй ажээ.

- Yд болжээ. Профессор та доошоо бууж орохгvй юу? гэж хэллээ.

Би Японы эрэг газар ойртсон болохын баталгаа, шаравтар єнгє орсон далайн ус руу сvvлчийнхээ удаа хараад капитаны араас дагалдан vзэсгэлэнт танхимд орж очлоо.

Капитан Немо тэнд нарийн цагийн тусламжаар тэрхvv орчны уртрагийг бодож олоод, дvнгий нь урьд ємнийн єнцєг хэмжилтийн ажиглалттай тулган шалгаж “Наутилус”-ын байгаа цэгийг зураг дээр тэмдэглэв.

-Эрхэм Аронакс бид одоо уртрагийн 1370 15’-талд байна гэж тэр хэлэхэд би,

-Ямар уртрагаас тоолоод тэр билээ? хэмээн тvvний хариултаар нь чухам ямар vндэсний хvн болохы нь мэдэх горьдлоготой асуучихлаа.

-Надад Париж, Гринвич, Вашингтон аль алины нь цагаар тавьсан янз янзын нарийн цаг бий. Гэвч би таны энд морилон байгаад зориулан єнєєдєртєє Парижийн уртрагийг ашиглалаа гэж хариулав.

Энэ хариултаас би юу ч олж авсангvй. Би баярласны тэмдэг болгож зєвхєн л мэхийн ёслов.

-Бид Парижийн меридианаас єрнєт уртрагийн 1370 15’ умарт єргєргийн 300 7’-нд явж байна. Єєрєєр хэлбэл бид Японы эргээс гурван зуун миль зайтай байна. Ингэхлээр чинь єнєєдєр, арван нэгдvгээр сарын найман, одоо яг vд дунд усан доогуур дэлхий тойрох эрдэм шинжилгээний жуулчлалаа эхэллээ. За тэгээд эрхэм профессор, одоо танд би ажиллахад тань саад хийхийг больё. Би дорнот умарт дорнот зvгт чиглэл авч тавин метрийн гvнд живж орох тушаал єгсєн. Газрын энэ том зураг дээр єдєр тутмын аялсан зам тэмдэглэгдэж байх болно. Yзэсгэлэнгийн танхим таны таалалд бvрмєсєн vлдлээ гэж капитан немо хэлээд мэхийн ёсолсны дараа гарч одов.

Yзэсгэлэнгийн танхимд би єєрийн бодолд “Наутилус”-ын капитан байсхийгээд л орж ирэх ажээ.

Єєртєє эх орон байхгvй гэж бардам загнаж байгаа энэ хvний vндсэн угсааг мэдэх цаг надад байдаг болов у? Юунаас болж, хэнээс болж энэ хvн тєрєлхтєнийг vзэн ядах болов оо? Эсвэл тэр Конселийн хэлдгээр орчин vеийн Галилей буюу эсвэл эх орноосоо хєєгдсєн хувьсгалч эрдэмтэн байгаад эрдэмтэн гэж vзэгдээгvй “Энэ ертєнц гомдоочихсон” тэдгээр эрдэмтдийн нэг байв уу? Yvнийг би тайлбарлаж мэдэхгvй байв.

Хєлєг онгоцныхоо тавцан дээр санамсаргvй шигдчихсэн намайг найрсгаар хvлээн авсан боловч тvvний хvйтэн царайлах тэр байдал миний амьдрал тvvний гарт гэдгийг мартагдуулахгvй байв. Тэр урдаас нь сунгасан миний гарыг нэг ч удаа атгаагvй бєгєєд гараа над руу нэг ч удаа сунгаагvй билээ.

Энэ хvний сэтгэл догдлуулан буй нууцад нэвтрэн орохыг оролдож бvтэн цагийн турш би бодолд нэрвэгдэж суулаа.

Дараа нь миний хараа ширээн дээр байгаа газрын зураг руу хандаж капитан Немогийн гаргасан уртраг єргєрєг хоёрын огтлолцол дээр би хуруугаар дарав. Тэнгис далай, тивvvдийн нэгэн адил єєрєє урсгал голуудтай байдаг билээ. энэхvv урсгал бусад урсгалаас єнгє болоод халуун хvйтнээрээ ялгаварлагдана. Тэнгисийн хамгийн нэртэй том урсгал бол Гольфстримын дулаан урсгал юм.

Газрын зураг дээр шинжлэх ухаан гол таван урсгал чиглэлийг тэмдэглэсэн юм. Yvнд : Нэгийг нь Атланиын далайн умарт хэсэгт, нєгєєг нь ємнєт хэсэгт нь, гуравдахий нь Номхон далайн ємнєт хэсэгт, дєрєв дэхий нь умарт хэсэгт, тавдахий нь Энэтхэгийн далайн ємнєт хэсэгт тус тус тэмдэглэжээ. Эрт дээр vед Арал, Каспийн тэнгис, Азийн том хуурууд хамтдаа усны нэгэн том сав болж Энэтхэгийн тэнгисийн умарт хэсэгт зургаа дахь том урсгал байсан ч юм билvv яаж мэдэхэв.

Газрын зураг дээр цэгээр тэмдэглэсэн “Наутилус”-ын зогсож байсан тэр орчинд тэдгээр урсгалын нэгэн Куро Сиво буюу Япон хэлнээс орчуулбал “хар мєрєн” хэмээх урсгал дайрч єнгєрсєн байв. Энэхvv урсгал халуун орны шатаам халуун нарны эгц тусгалд халж Бенгалийн булангаас гарч, Малаккийн хоолойгоор єнгєрєєд, Ази тивийн эргийг дагаж явсаар Алеутийн арлуудыг хvртэл Номхон далайн умарт хэсэгт дугуйрч ургана.

Энэ урсгал гаврын мод ба халуун орны бусад модны гол, vе гишvv урсган аваачихаас гадна тод цэнхэр єнгє, єндєр температураараа далайн хvйтэн хар ногоон уснаас ялгагдана.

“Наутилус”-ын зам энэ урсгалыг дагах байв. Би урсгалын хойноос зураг дээр хєєн харж зах хязгааргvй тэрхvv орчинд хэрхэн замхран одохыг нь санаандаа дvрслэн бодож, vнэн бодит байдлаас хэтэрхий холдон одсон тул, Нед Ленд, Консель хоёр єрєєнд орж ирэхийг мэдсэнгvй ээ.

Намайг даган яваа хоёр хvн єєрсдийн нvдний ємнє буй эрдэнийн санг хараад бараг хєшилдчихсєн билээ.

-Энэ чинь бид хаана орчих нь энэ вэ? Арай Квебекийн музейд биш байгаа? Хэмээн канадын харъяат дуу алдлаа.

-Эзэн хэрвээ зєвшєєрєхсєн бол би Сомерар буудалд байна хэмээн бодохсон байнам гэж Консель хэллээ.

-Миний найз нараа! Та нар Канадад ч биш, Францад ч биш харин “Наутилус” онгоцон дотор далайн тvвшнээс доош тавин метрийн гvнд байна гэж миний хэлэхэд :

-Эзэн хэлж байгаагаас хойш vнэмшихээс биш яахав, гэвч vнэнийг хэлэхэд, энэ музей над мэтийн фламанд хvнийг ч гайхуулж чадах ажээ гэж Консель хариу єчив.

-Миний найз бахаа ханатал гайхаж болно. тvvнийхээ зэрэгцээ шилэн гvнгэрвээтай зvйлийг ч vз. Тэнд чам шиг ангилан хуваарилагч хvнд хийх ажил мундахгvй гэв.

Амьтдын хvрээлэнг ангилан хуваарилахад Конселийг дахин шаардах ч явдалгvй билээ. шилэн гvнгэрваанууд дээрээс тэр тонгойж байгальч хvний хэлээр анги, отряд, доод отряд, баг, тєрєл, дvрс … гээд шулганаж сонслоо.

Тэр завшаанаар конхиологийн ухаанаар тєдий л их оролддоггvй Нед Ленд капитан Немотой миний учирсан тухай шалгааж тvvнийг хаанахын хэн болох, хаашаа явж байгаа, бид бvхнийг аль хэр гvнзгий рvv аваачиж буй зэргийг асууж орхилоо.

Канад хvн намайг єчнєєн тєчнєєн асуултаар булж ганцад нь хариулах бололцоо єгснгvй ээ.

Тvvний дуугvй болсны дараа би єєрєє юу л мэдэж байсан бvхнээ тvvнд уламжлаад, мєн энэ хугацаанд тэр юу vзэж юу дуулсныг нь асуув.

-Юу ч vзэж, юу ч дуулсангvй. Тvvгээр ч барахгvй би энэ хєлгийн багийнхнаас нэг ч хvн олж харсангvй. Багийнхан нь ч бас цахилгаан хvмvvс байдаг байх аа гэж канад эр хэллээ.

-Цахилгаан?

-Бvр vнэн vг, vvнд итгэж бараг болно шvv… за тэр ч яахав, эрхэм профессорминь хэл, та, энэ онгоцны баг бvгд хэдэн хvн байгаа вэ? арав уу, хорь уу, тавь уу, зуу юу? хэмээн мєн л єнєє vзэлдээ автагдсан Нед Ленд маань асууж билээ.

-Танд би юу ч хэлж чадахгvй нь Недээ “Наутилус”-ыг гартаа оруулах

буюу эндээс оргох гэсэн бодлоо та наад толгойноосоо хая. Энэ хєлєг бол одоо vеийн техникийн хамгийн гайхамшиг. Хэрэв би vvнтэй аль болохоор сайн танилцаж чадаагvйсэн бол бvх насандаа гэмшихсэн билээ. та бидний энэ байдалд, ядаж энэхvv гайхамшигуудын дунд жуулчлахын тул олон хvн бидэнд атаархахсан буйзаа. Ингэхэд та номхорч vз, тэгээд бидний эргэн тойрон болж буй энэ бvхнийгажиглая.

-Ажиглая аа? хэмээн жадчин маань хэлээд, vгvй ээ, энэ тємєр гянданд чинь юугаа vзэх юм бэ? Бид чинь таг сохор явж байхад гэж бархирав.

Нед Ленд vгээ дуусаагvй байтал vзэсгэлэн танхим пид харанхуйн дунд шингэлээ. Гэрэлтэж байсан тааз гэв гэнэт унтрахад миний нvд євдсєн бєгєєд хэрэв би харанхуйд байгаад хурц гэрэл гэнэт харсан бол миний нvд мєн л євдєх байсан биз.

Бид айх гайхах зэрэгцэн, хєдєлж ч чадахгvй хєшилдєн зогсоцгоож, сайн муу алин болохыг мэдэхгvй байтал “Наутилус”-ын тємєр хуяг гулсах мэт чимээ гарч, сvрчигнэх хєдєлгєєн мэдэгдлээ.

Нед Ленд :

-Єнгєрєх нь тэр ээ гэлээ.

Гэвч vзэсгэлэн гэв гэнэт гэрэлтэв. Гэрэл онгоцны хоёр талын хананд буй зуйван цонхоор гаднаас нэвтэрч байлаа. Усны гvн цахилгаан чийдэнгээр тод гэрэлтvvлэгдсэн ажээ. Эхлээд би энэхvv хэврэг халхавч бяц vсэрнэ гэсэн бодолдоо дав хийж асан боловч гэгээвчний зузаан зэс жаазыг хараад санаа амарлаа. Тэр жааз гэгээвчинд ер бусын vзэгдэл гэж санана. Усны тунгалаг давхаргыг нэвт туссан цахилгаан цацралын гайхамшиг єнгє гэрлээс сvvдэр рvv бvдгэрсэн зєєлєн хувиралт, бичиж болшгvй баялаг солонгоорол зэргийг хэн зурж чадах билээ.

Далайн ус булгийн хамгийн цэвэр уснаас тунгалаг чанартайг бvгд мэднэ. Далайн усанд хєвсєн ба ууссан давсууд тvvний тунгалаг чанарыг улам єсгєдєг юм. Далайн зарим хэсэгт жишээлбэл Антилийн арлуудын дэргэд далайн хэд хэдэн арван метр зузаан усыг нэвт ёроолын элсний ширхэг тус бvр тод харагддаг биш vv.

Далайн гvнд бадарсан цахилгаан гэрэл “Наутилус” тойрон буй шингэн орчинг галын шингэн дєлийн урсгал болгон хувиргасан мэт байв.

Хэрэв усны гvнзгий давхаргууд єєрєє гэрэлтдэг гэсэн Эрэмберийн таамаглалыг зєв гэж vзэх юм бол байгаль гvн уснаа оршин суугчдад vзэгдэж харагдаагvй гоё сайхан vзэгдлийг хvртээсэн ажээ.Би “Наутилус”-ын гэгээвчээр харж усан дотор бvжиглэх гэрлийн наадмыг vзээд vvнд vнэмшиж болох байв.

Yзэсгэлэнгийн хоёр тал руу vл мэдэгдэж, vл шинжлэгдсэн Ертенцийн зvг нижгээд цонх нээгдсэн ажээ. Yзэсгэлэнд хvглийж буй харанхуй гадаахийг гэрэлд тодосгох тул бид аврага том (аквариумын) шил сав нэвт харж буй мэт байв. Энэ хэр “Наутилус” хэдий хурдалж агсан боловч зогсож байгаа юм шиг санагдана. Yvний учир нь юу гэвэл бидний цонхны харалдаа онгоцны явж буйг илтгэх vл хєдлєх, юм байсангуй тул билээ. Гэвч усан доогуур явагчийн хушуугаар ярагдсан усны хєврєл бидний нvдний урдуур асар их хурдтай жирэлзэн єнгєрч байв. Гайхаж гєлєрчихсєн бид гэгээвчний шилэнд наалдан ширтэж єєрсдийн сэтгэгдлийг илэрхийлэх vг эс олсон бvлгээ. Гэтэл Консель ашгvй нэг:

-За найз. Нед Ленд та юм харах гэлvv? За хараад байгаарай! гэж дуун гарлаа.

-Сонин л юм. Сайхан л юм. Энэхvv гайхамшиг орчлонг сонирхох гэж алс холоос ирэхэд ч аргагvй л болох байна! хэмээн Канад хvн маань энэхvv гойд vзэсгэлэнт vзэгдэлд автан оргох бодол, уур хилэнгээ таг мартаж хариу єгvvлэв.

-Капитан Немогийн амьдрал одоо л надад ойлгомжтой боллоо. Тэр єєртєє тэс єєр ертєнцийг бий болгоод тvvнийхээ гуа жавхлангаар сэтгэлээ тэжээж яваа хvн санж.

-Yгvй ээ, тэгээд загас хаанаа байнаа. Бид загас олж харахгvй байна гэж канадын харъяат асуулт тавилаа.

-Тэртэй тэргvй та тэднийг мэдэх биш дээ,байсан байгаагуй ямар ялгаа байсан юм? хэмээн Консель хариулахад, Нед Ленд бачимдан:

- Яалаа гэнээ? Нєхєр минь би загасчин хvн шvv гэж хашгарлаа.

Хоёр нєхрийн хооронд маргаан дэгдсэн бєгєєд загасыг тэр хоёр дор дороо єєрийнхєєрєє л мэддэг билээ. Ер загасны аймаг сээр нуруутны хvрээний тvрvvчийн анги vvсгэдгийг хэн бvхэн мэднээ. Тэдэнд шинжлэх ухаан “усанд зохицсон заламгайгаар амьсгалдаг, хvйтэн цустай,сээр нуруутан” хэмээн яг тохирсон тодорхойлолт єгсєн ажээ. Загас, хоёр доод анги болон хуваагддагийн нэг нь яслаг эдэзс тогтох ба нєгєє нь мєгєєрслєг загас болох бєгєєд эдгээрийн сээр нуруу мєгєєрслєг эдээс бvрэлдэнэ.

Загасыг иймэрхvv хувиарладаг тухай Канад хvн сонссон ч байж магад, харин Консель ч энэ тухай тvvнээс аамаагvй илvv мэдэж байсан нь маргаангvй.ээ. Недтэй нєхєрлєєд тvvнийг гэгээрvvлэхийг Консель сайн санаанаасаа хvсэж байсан тул:

- Нед, найз минь, та бол аргагvй л загасны аянга, цахилгаан,авхаалж, зоригтой загасчин. Єєрийнхєє насанд та, далайн их бага амьтан бишгvй л барьсан хvн. Гэлээ ч гэсэн тэднийг хэрхэн ангилан хувиарладаг тухай таныг юу ч тєсєєлєхгvй гэдэг талаар би тантай ана мана vзэлцсэн ч бэлэн байнам хэмээн хэлэхэд:

-Ердєє ч тийм биш гэж Нед Ленд ер ажрах шинжгvй загасыг иддэг ба иддэггvй гэж хоёр хуваадаг юм гэв.

- Энэ бол хэнхгvvдийн ангилалт хэмээн Консель инээд алдаж - За тэгвэл яст ба мєгєєрст загас хоёрын хооронд ямар ялгаатайг мэдэх vv та, хэлдээ?

- Мэдэж болно.

- Тэгвэл эдгээр ангийг хэрхэн хувиарладаг вэ?

-Yгvй ээ, vvнийг ч гадарлахгvй

-За тэгвэл аан гэж бай Нед минь, харин тогтоогоорой. Яст загас зургаан баг болон хувиарлагддаг юм.Нэгдvгээр багт єргєс сэлvvртэн, энд сам хэлбэрийн заламгай бvхий, хєдєлгєєнт, vргэлж дээд эрvvтэй загаснууд багтдаг юм. Энэ баг арван таван язгуур багтаадаг буюу бидэнд мэдэгдсэн бvх загасны гуравны хоёр хувийг хамаардаг юм. Багийн тєлєєлєгч нь ердийн алгана.

- Овоо амттай загас даа гэж Нед Ленд нэмэрлэв.

- Хоёрдугаар багт сvв цуухтан эдгээрийн элгэн доорх сэлvvр ястайгаа vргэлж биш, эгэм цээжнийхээ сэлvvрийн ард гэдсэн доороо байна. Энэ багт таван язгуур багтахаас ихэнх нь цэнгэг усны загас хамаарагдана.Тєлєєлєгч нь мєрєг цурхай хоёр.

Тvй! хэмээн Канад хvн тоомсорлохгvй янзтай цэнгэг усны загасанд миний дургvй гэдэг нь гэв.

Гуравдугаар багт зєєлєн сэлvvртэй, элгэн доорхи сэлvvр нь эгэм ястайгаа шууд vргэлжилж цээжний сэлvvр доороо байна. Энэ багт дєрвєн язгуур багтана.Тєлєєлєгч нь хальпий загас.

- Айдаа, энэ ч сайхан загас даа! хэмээн жадчин маань загасыг уушинд бэлтгэх онолын vvднээс дvгнэх vзлээ баримтлан єгvvлэв.

- Дєрєвдvгээр багт хэмээн Консель тvvний vгийг анзааралгvй, могой загасны ганцхан язгуур байдаг юм. Нялцгар нягт хайрстай, гэдэсний сэлvvргvй, урт шувтан бие бvхий амьтан,

-Амтгvй дээ гэж жадчин нэмэрлэв.

-Тав дугаар багт багц заламгайтан; энд заламгайны нумын дагуу хос хосоороо байрласан багц заламгай бvхий хєдєлгєєнт, vргэлж эрvvтэй загас багтана. Энэ багт єргєс амтны ганцхан язгуур хамаарагдана. Тєлєєлєгч нь далайн морь гэхэд, Нед :

-Тvй! Ойгоргvй амьтан гэлээ.

-Сvvлчийн зургаадугаар багт vргэлж эрvvтэн, энд хамаарагдах загасны эрууний яс, эрvv хоорондын ястай бат холболдож тагнайн доод хонхор ясны гавал ястайгаа авцалдан байдаг .Энэ багт хатуу арьстан ба салаа шvдтэний хоёр язгуур багтана.Тєлєлєгч нь саран загас.

Энэ цагаан сав л балиартуулж чадна даа гэж Нед єгvvлэв.

-За,найз тэгээд миний хэлснийг ойлгов уу? хэмээн эрдэмтэн Консель асуухад:

-Юу ч ойлгосонгvй гэж жадчин хариулаад, гэвч та цааш нь ярь л даа, таны яриа маш сонин байна гэв.

-За тэгвэл мєгєрст загасны доод анги єєртєє дєнгєж гурван баг багтаадаг юм гэж Консель ажиг ч vгvй vргэлжлvvлэн ярихад :

-Хичнээн л цєєн бол тєчнєєн сайн гэв.

-Нэгдvгээрх нь дугуй амтан; эдгээрийн эрvv нь нэгэн цагираг болон нийлж, заламгай нь, самалдаг мэт байна. Энэ баг бол дєнгєж нэг язгууртай. Тєлєєлєгч нь Миного.

- Муу ч загас бишээ гэж Нед Ленд хэлэв.

- Хоёрдугаар багт аврага загас ба скат багтана.Эдгээрийн заламгай нь дугуй амтнуудынх шиг мєртлєє доод эрvv нь хєдєлгєєнтэй юм гэхэд :

-Юу? Аврага загас ба скат хоёр нэг багт багтана гэж vv ? Yгvй ээ, нєхєр минь, Консель та хэрвээ л хєєрхий скатуудыг хєнєєж дуусгах гээгvй юм бол аврага загастай нэг багт багтаасны хэрэггvй байх аа хэмээн Нед Ленд бархирав.

Гуравдугаар баг гэж Консель ажиг ч vгvй vргэлжлvvлж хилэм загасны баг.

Эдгээрййн заламгай нэгэн нарийхан завсар болон нээгдэж тусгай таглаагаар хаагдана. Энэ баг дєрвєн язгууртай. Тєлєєлєгч нь хилэм.

-Консель та, хамгийн сайн загасыг нь сvvлд нь хэлэх гээд л хадгалаад байжээ. Та гvйцэв vv?

-Гvйцлээ, Нед. Гэлээ ч гэсэн энэ бvхнийг дуулснаараа та тєдий л их дуулсан болохгvй. Учир нь баг чинь цаашаа доод баг язгуур доод язгуур, тєрєл, дvрс, бага дvрс...гэх мэтчилэн жижиглэн хуваагдана гээч.

-За тэр, Консель ёстой л нэг хэдэн тєрєл хєвж явна даа хэмээн Нед Ленд цонх руу хандан єгvvлэхэд Консель :

-Ай даа, аргагvй л нэг загас байна даа. Бид ёстой загас vржvvлдэг шилэн саван дотор байгаа мэт юм биш vv гэлээ.

-Yгvй ээ, хэмээн би татгалзаж шилэн сав гэдэг чинь мєн л тор шvv дээ. Тэгвэл энэ загас гэдэг амьтад шувуу агаарт ямаршуу л зоргоороо байдаг вэ, яг тэрvvн шиг л чєлєєтэй амьтан гэв.

-Алив хє Консель энэ ямар гэгч загаснууд вэ? хэлээд орхиоч над гэж Нед Ленд гуйв.

-Энэ ч миний мэддэг дангийн жаа биш дэг ээ, Эзнээс асуу гэлээ.

Yнэндээ ч энэ ангилахын євчин болсон хvн, байгальч биш байсан болохоор ердийн нэг тунцааг пузанкаас ялгаж чадав гэж vv, бvv мэдээ? Тэр энэ талаар, ямар нэгэн загасыг нэг хараад л нэрлэдэг, дадлага ажииллагаан дээр мэргэжсэн канад хvнээс шал єєр байлаа.

-Энэ бол эвэр нуруут гэж би хэлэв.

-Хятадын эвэр нуруут гэгч гэж Нед Ленд нэмэрлэлээ.

-Эвэр нуруутны тєрєл,хатуу арьстны язгуур, vргэлж эрvvтний баг хэмээн Консель шивнэв.

Нээрээч Нед Ленд, Консель хоёрыг нэгтгэчихвэл нэг сайн байгальч болохсон билээ.

Канад хvн сая эндvvрсэнгvй ээ. Учир нь сvvлэндээ байгаа дєрвєн эгнээ єргєсєє арвагануулан, нуруун дээрээ хурц хурц эвэр шивvvр бvхий сэлvvр,ширvvн барзгар хайрстай хавчиг зууван биелсэн олон тооны эвэр нуруут “Наутилус”-ыг тойрон бvжиглэж байлаа.

Элэг цээж нь цагаан мєртлєє, нуруу нь бор, vvнээс гуа сайхан хосолсон жигд єнгє бодож олоход ч хэцvv бизээ. Эвэр нуруутны дэргэдvvр цахилгаан скатууд салхинд хийсч яваа эд мэт далбайсан, далбайсан юмс хєвж явав. Тэдгээрийн дунд би нvднийхээ дээхнэ гурван сэвэлзvvртэй зєєлєн ягаан гэдэс, шаравтар нуруу бvхий хятад скат байхыг харлаа. Энэ бол маш ховор тохиолддог нэгэн бага дvрс билээ.

Хятад скат байгаад Ласепед ерєєсєє vнэмшээгvй бєгєєд тvvнийг японы нэгэн зураг дээр л олж vзсэн билээ.

Хоёр цагийн турш “Наутилус”-ыг усан доор оршигчдын бvхэл бvтэн арми дагалдлаа. Энэхvv єєр хоорондоо єнгє зvс, хурдан шаламгайгаараа єрсєлдєж буй загасан дунд би ар голоороо хоёр хар судалтай сонивтор загас, хєх бие, мєнгєн толгойтой японы макрель, ганц зєвхєн нэр нь л зєндєє их намтар болох цэнхэр ногоон хоёр туяа хослон солонгорсон сэлvvр бvхий судалт спар,сvvлээ тойрсон хар цагирагтай спар, мєн зургаан бvслvvрт спар зарим нэг нь уртаараа метр хvрэх бекас загас, нэг ам сэргэлэн нvдтэй, зургаан фут урт Мурей зэргийг ялгаж танилаа.

Бид бахдан баясч ханахгvй л байлаа.Загаснуудыг Нед Ленд нэрлээд л, Консель тэр даруйхан ангилаад л, би тэдгээрийн гол хэлбэр, хурдан хєдєлгєєнийг харж хєєрч байв. Би амьд загасыг байгаль орчинд нь хэзээ ч олж vзээгvй билээ.

Хятад, Японы далайн энэхvv амьд цуглуулга бидний нvдний ємнvvр жирэлзэн єнгєрч байсан бvх дvрсийг бvгдийг тоочихыг больё. Тэд бодвол цахилгаан дэнгийн гэрэлд татагдаж “Наутлус” руу сvрэг сvргээрээ цувж байсан буйзаа.

Гэтэл vзэсгэлэн танхим гэв гэнэт гэрэлтлээ. Гэгээвчийн тємєр халхавчууд хаагдаж, дур булаасан тэр бvх vзэгдэл алга болсон боловч би єєрийн бодолд бас л их удаан автагдан суулаа.

Yзэсгэлэнгийн хананд дvvжлээстэй багажуудыг би харахад луужингийн зvv мєн л дорно умар дорно зvгийг заасаар бєгєєд даралт хэмжvvр таван метрийн гvнд харгалзах таван атмосфер, хурдны цахилгаан хэмжvvр цагт арван таван милийн хурдыг зааж байв.

Би капитан Немог хvлээж авсан боловч тэр орж ирсэнгvй. Хананы цагаар єдрийн тав болж байв.

Нед Ленд, Консель хоёр єєрсдийнхєє єрєєнд явж одлоо. Би ч гэсэн бас л тасалгаа руугаа явав. Миний єдрийн хоол ширээн дээр минь хvлээж ахуйг vзвэл яст мэлхийн шєл, соновтор загасны тусгайлан бэлдсэн халуухан элэг байсан нь тун ч хосгvй амттай бєгєєд яргай загасны зєєлєн махтай бондгор толгойт загасны гол мах байв. Yдшийн цагийг би ном уншиж єнгєрєєв. Намайг нойр дийлж орондоо орж нам унтаж єгсєн vед “Наутилус” онгоц *Хар мєрний” урсгалыг даган хєвж байлаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 11:54 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
УРИЛГА БИЧИГ
Би дараагийн нь єдєр,арван нэг дvгээр сарын есєнд бv­тэн арван хоёр цаг унтаад сэрлээ. Консель ердийнхєє заншлаар ”Эзэн хэрхэн нойрссон” тухай лавлаж єєрийнхєє зvтгэлийг vзvvлэхээр хvрч ирлээ. Тэр бvх насаараа унтахаас єєр юу ч хийдэггvй юм шиг л хухирчихсан єєрийн Канад найзыг унтаагаар нь орхичоод иржээ.

Би, єєрийнхєє сайн зарцад хичнээн л бол тєчнєєн донгосох бvрэн эрхий нь олгож, асуултанд нь хайш яайш, заримдаа ч буруу зєруу хариулж байв. Єчигдрийн тэр сонин юм болоход капитан Немо байгаагvй явдал намайг эвгvйр хvvлж байсан бєгєєд тvvнтэй би єнєєдєр уулзана байх гэж горьдож байлаа.

Би шандаслаг эдээр хийсэн єєрийнхєє шинэ хувцсыг ємсєв. Энэ хувцасны янзыг Консель хэд хэдэн талаар нь єєлєв. Зарим нэгэн дун хорхой хад чулуунд биеэ барьж бэхэлдэг торгомсог мяндас эдээс энэхvv эдийг нэхсэн юм гэж би тvvнд хэлэв. Энэхуу шандсаар маш дулаан зєєлєн сайхан эд хийж болно. Иймээс “Наутилус” хєлгийн багийг далай єєрєє хувцасладаг учраас тэрхvv онгоц ямар нэгэн хєвєн эд хонины ноос, торгоны хорхой зэргийг хэрэглэдэггvй ажээ.

Би хувцаслаад vзэсгэлэнт танхимд орж очвол тэнд хэн ч алгаа.

Би шилэн савнуудад цуглуулсан vнэт зvйлийг vзэж эхэллээ. Би хатааж хавчуулсан хэдий боловч ер бусын єнгє vзэмжээ алдаагvй хадгалагдаж байгаа далайн хамгийн олон тєрлийн ургамлаар дvvрэн ургамлын цуглуулга олж vзлээ. Иймэрхvvгээр бvтэн єдєр єнгєрлєє. Капитан Немо байдаггvй ээ. Гэгээвчний тємєр халхавч нээгдсэн ч vгvй. Тэрхvv гайхамшиг зvйлийг vзэж ханачихна гэж биднээс хямгадсан ч байж болно.

“Наутилус” мєн л тvрvvчийнхээрээ дорно умар дорно чигийг барьж, тавь жаран метрийн гvнд цагт арван хоёр милийн хурдтай явж байв.

Дараагийн єдєр, арван нэгдvгээр сарын арван, мєн л иймэрхvv ганцаардмал байдлаар єнгєрлєє. Би “Наутилус”-ын багаас нэг ч хvн олж харсангvй. Нед Ленд, Консель ;хоёр єдрийн ихэнхийг надтай хамт єнгєрєєлєє. Капитан vгvй байгаа явдлыг эд надаас ч илvv гайхаж байв. Тэр хачин хvн євдчихєє юу? Эсвэл бидэнтэй харьцах шийдвэрээ єєрчилчихєє юу?

Эцсийн эцэст Конселийн хэлснээр, бид ямар ч талаар гомдол гаргах

хэрэггvй байв. Биднийг сайн хооллож байсан болохоор гэдэс цатгалан, бас эрх чєлєє дvvрэн. Манай эзэн гэрээнийхээ болзлуудыг хатуу баримталж байв. Тvvнчлэн бидний тэрхvv ер бусын байдал бидэнд иймэрхvv сэтгэл хангамжтай явдалд хvргэсэн болохоор бид хувь заяандаа гомдох талгvй бvлгээ.

Энэ єдрєєс эхлэн би болж єнгєрсєн явдлуудын тухай тусгай тэмдэглэл хєтлєх болсон минь тэр бvхнийг одоо яг vнэнээр нь нарийвчлан тоочих боломж єгч байгаа билээ. Сонирхолтой зvйл гэвэл би єдрийнхєє тэмдэглэлийг далайн замгаар хийсэн цаасан дээр эхэлж бичлээ...

Арван нэгдvгээр сарын арван нэгэнд єглєє эрт,цэвэр агаар сэнгэнэн орж ирсэн нь бид хvчилтєрєгчийнхєє нєєцийг нєхєхєєр далайн мандал дээр хєвж гарчээ. Би шат руу очиж “Наутилус”-ын тавцан дээр гарлаа.

Єглєєний зургаан цаг болж, цаг агаар бvvдгэр. Далай бvрзийх боловч

амгалан. Тvvний єнгєн дээгvvр хєнгєн атриа бэржийж байв.

Капитан Немо дээшээ гарч ирэх нь vv, vгvй юу? гэдэг асуудал надаас салахгуй байлаа. Одоохондоо тавцан дээр, жолоодлогынхоо бємбєгєр дотор харагдаж буй залуурчаас єєр хэн ч vл vзэгдэнэ.

Онгоцны их биенд нуусан завийн ёроолд овойсон товгор дээр сууж би давс нэвширсэн далайн агаар салхи хомхой амьсгалж байв.

Нарны гэрэлд далай дээрх манан бага багаар замхарч эхлэв. Бадралт наран алс дорно зvгээс алгуур мандаж.да- лайн уудам хязгаар тvvний туяанд дарь тэсрэх мэт цацран гэрэлтлээ.Салхит єдрийн шинжийг илтгэсэн салбагар уулс этгээд гоёмсог зєєлєн єнгєєр туяаран харагдав.

Ямар ч догшин шуурганаас айдаггvй “Наутилус”-т салхитай єдєр ер юу болох вэ дээ?

Миний ард хєлийн чимээ гарах хvртэл нарны энэхvv баясгалант мандалтыг би сонирхон зогслоо. Хэн нэгэн, онгоцны тавцан єєд гарч байх шиг санагдав.

Би капитан Немод мэхийн ёслохоор зэхэж байтал харин тvvний туслагч гарч ирлээ. Тvvнийг би капитантай анх уулзсан тэр vед харсан билээ. Тэр намайг хараагvй юм шиг гарч ирээд, нvдэндээ хvчит дуран авай ойртуулж орчин тойрныг асар анхааралтай дурандаж байв. Дурандаж гvйцсэнийхээ дараа нээлттэй Люкэнд ойртож очоод... Nautron respoc orui virch! гэж хэллээ. Сvvлд иймэрхvv юм болоход тэгж хэлж байхыг нь олон удаа дуулсан учир би энэ vгийг яг тогтоож авсан юм. Гэвч, энэ нь юу гэсэн vг болохыг бvv мэд. Энэ vгийг хэлчихээд туслагч, шатаар бууж одлоо. Би “Наутилус”-ыг одоо доошоо живж орох гэж байгаа юм байх гэж бодоод яаран буулаа.

Иймэрхvvгээр, ямар ч єєрчлєлт гарсангvй, таван хоног єнгєрлєє. Єглєє бvхэн би, тавцан дээр гардагсан. Тэхэд, єнєє хvн єнєє л vгээ давтаж хэлдэг байв. Гэвч капитан Немо vзэгдсэнгvй ээ.

Арван нэгдvгээр сарын 16-нд Консель, Нед Ленд хоёрым хамт єрєєндєє орж ирээд єєртєє хаягласан захидал ширээн дээр байхыг vзэх хvртэл би тvvнтэй дахин уулзахгvй нь юм байх гэж бодож байлаа.

Би дугтуйг яаран задалж vзтэл францаар тод сайхан бичсэн бичиг байсан бєгєєд бичгийн хэлбэр нь немц vсгийн шовгор хэлбэртэй тєсєєтэй ажээ. Энэ захидлын агуулга нь...

“Наутилус” хєлгєн дээр морилон

буй эрхэм профессор

АРОНАКС танаа

1867 оны 11-р сарын 16.

Капитан Немо эрхэм профессор Аронакс таны биеийг маргааш єглєє Креспо арлын ойд хийх ан авд єєрийн биеэр орролцохыг урьж байна. Энэхvv жуулчлалд эрхэм профессор таныг дагалдагсад оролцохыг таалахсан бол капитан Немо би нэн их баярлахсан байнам

“Наутилус” онгоцны капитан Немо гэжээ.

- Ан хийх ий! хэмээн Нед дуу алдав.

-Тэхдээ Кресло арлын ойд гээч! гэж Консель єгvvлэв.

-Тэгвэл энэ хvн зарим хуурай газраар гардаг байх нь ээ? хэмээн Нед асуулаа.

-Бодвол, захидлаас ойлгомжтой биш vv гэж би захидлыг дахин уншаад хариулав.

-За яахав, хэрэг тийм болсон бол энэ урилгыг хvлээн авах хэрэгтэй хэмээн Канад хvн єгvvлээд хуурай газар гараад бид, цаг vеийн байдлыг харгалзаж, цаашид хєдлєх тєлєвлєгєє боловсруулъя. Тvvнээс гадна би vмх шинэ мах идчихээсээ буцахгvйсэн байнам гэлээ.

Капитан Немо арал буюу тив дээр гарахаас жигшдэг тухай vг болон ойд ан хийх энэхvv урилга хоёрын хоорондох этгээд зєрчлийг би эвлэрvvлэхийг оролдолгvйгээр:

- Аль вэ, эхлээд Кресло арал гэдэг юу болохыг зураг дээр vзчихье гэсэн хариултаар єєрсдийн маргааныг тєгсгєл болгов.

Би зураг дээр эрж байгаад энэхvvу арлыг умарт єргєргийн 32 хоног 40хувь, єрнєт уртрагийн 167 хоног 50хувь дээр оллоо. Тэр арлыг 1801 онд капитан Креспо нээсэн юм. Испаны хуучин зураг дээр туунийг Рекка де ла Пиат гэж нэрлэдэг нь орчуулбал:

“Мєнгєн хад” гэсэн уг. Энэ арал бидний анх хєдєлсєн газраас барагцаалбал мянга найман зуун миль зайтай 6айлаа. Yvгээр бол «Наутилус» анхныхаа чиглэлийг єєрчилж, одоо ємнє дорно зvгийг барьж явав.

Би Номхон далайн умарт хэсгийн уудам хязгаарт тєєрєлдсєн тэрхvv бяцхан цэгийг зураг дээр єєрийн нєхдєд зааж єглєє.

- Хэрэв капитан Немо заримдаа, хуурай газар гарах бол хvн амьтангуй эл хуль арал Сайгон авдаг нь ойлгомжтой боллоо.

Нед Ленд хариу дуугарсангуй толгой сэгсрээд, Консель тэр хоёр гарч одов.

Хэлгvй мэт санагдах, онгоцны хэнэггvй зарцын авчирсан оройн зоогийг идээд би, нилээд сэтгэл хєдлєнгvй хэвтэртээ орлоо.

Маргааш єглєє нь арван нэгдvгээр сарын 17-нд би нойрноос сэрвэл “Наутилус” хєдлєхгvй зогсож байхыг мэдлээ. Би яаралгvй хувцаслаад vзэсгэлэнт танхимд орж очтол тэнд капитан Немо байлаа.

Тэр намайг угтан босч ирээд мэхийн ёсолж мэндлэлцсэний дараа би тvvнийг дагалдах эсэхийг лавлан асуув.

Тэр єєрийнхєє найм хоногийн эзгvйдлийг тайлбарлах ямар нэгэн сэдэв мэдэгдээгvй болохоор би тэртухай нь ч асуухыг зvрхэлсэнгvй зєвхєн л миний бие болон миний нєхєд тvvнийг дагалдахад бэлэн байгааг уламжлаад:

- Капитан танаас юм асууж болох уу? хэмээн нэмж єгvvлбэл :

- Асуу л даа та, хариулж л чадах бол би хариулъя гэж тэр хэллээ.

- Хуурай газартай та ямар нэгэн талын харьцаагаа тасалчихсан хэр нь Креспо арал дээр єєрийн эдлэн газар, ой модтой байдаг тань яаж таарч байна даа, ингэхэд? гэж би асууж орхилоо.

- Эрхэм профессор та хэмээн капитан надад хэлээд, мэдэж байна уу, vгvй юу. Миний мэдэлд байдаг тэр ой мод нарнаас илч, гэрэл авах явдал байдаггvй юм. Тэнд арслан, бар, ирвэс, ер нь дєрвєн хєлт амьтан байхгvй. Тийм ой тэнд байдгийг ганцхан би л мэднэ. Тэдгээр мод ганцхан миний тулд л ургаж байдаг юм. Энэ бол газар дээрх ой биш усан доорхи ой гэж хариуллаа.

- Усан доорхи ий!? хэмээн би хашгарчихад ;

- Тиймээ, профессор гуай гэлээ.

- Та тэгээд намайг тийшээ явъя гэж байгаа юм уу?

- Яг, зvйтэй.

- Явган уу?

- Гутлаач норгохгvй гээч. Тэгээд бас ан хийнэ гэнэ ээ?

- Тиймээ, ан хийнэ.

- Буутай юу?

- Буутай гэв.

Би капитан руу бахархсан нvдээр харсан боловч миний харц зусардсан шинж байгаагvй билээ.

“Энэ хvн ер нь хийтэй байх аа. Мань хvний тэр євчин сая найм хоног vргэлжилсэн дэг ээ; магадгvй ер нь одоо ч гэсэн vргэлжилсээр байж. Xайран хvн дээ! Энэ хvнийг би, солиотой байхаасаа этгээд хачин хvн байсан бол дээрсэн гэж vзэхсэн” хэмээн дотроо бодлоо.

Миний энэхvv бодлыг царайн дээрээс минь магад амархан мэдэж болох байсан даг. Капитан Немо надад юу ч хэлсэнгуй, зєвхєн єєрийн хойноос дагалдах дохио єгєхєд би, тvvний хойноос ер нь ямар нэгэн аягvй юм болоход хvлцэн хvлээх хvний байртай дагаж явав.

Би гуанзанд орж очвол єглєєний хоол бэлэн болсон байлаа.

- Эрхэм Аронакс та сууж айлд хэмээн капитан хэлээд, ганцхан нэрлэхэлгvй шиг л зооглоорой. Би танд усан доорхи ресторан амлаагvй боловч усан доорхи зугаалаг амласан. Тийм учраас, би танд нилээд сайн идэж явахыг зєвлєх байнам. Бид зєвхєн vдэш орой болсон хойно хоол иднэ шvv гэлээ.

Би тэрхvv зєвлєлгєєг нь дуулгавартай хvлээн авч єглєєний зууш хэр чинээгээрээ л идэв. Єглєєний зуушийг далайн замгаар амт оруулж янз бvрийн загасаар хийжээ. Идсэн зуушаа бид, цэвэр усаар даруулсан бєгєєд би тvvн дээр капитаныг дууриаж «Хальслаг родомений» хэмээх замгийн эсгэсэн ханд хэд хэдэн дусал нэмэрлэлээ.

Капитан Немо эхлээд уг дуугvй зуушилж байснаа:

- Би бодвол, эрхэм профессор. Кресло арлын ойд ан хийх урилга аваад намайг та туйлбаргvй амьтан гэж vзсэн. Дараа нь таны биеийг усан доорхи ойд би урьсан тухай мэдмэгцээ, намайг ухаан солиорсон гэж бодсон. Ноён про­фессор, ер иь хvмvvсийг хэзээ ч тэгж гэж єнгєцхєн дvгнэж болохгуй шvv дээ!

- Yгvй капитан минь та итгэж...

- Хэрвээ хvн єєртєє хvрэлцэхvйц хэмжээний амьсгалах агаар аваад усан доогуур орвол удаан хугацаагаар тэнд байж чаддаг гэдгийг та надаас дутуугvй мэдэж байгаа байх. Усан доор ажилладаг ажилчид ус vл нэвтрэх хувцас, тол- гой хамгаалагч тємєр дуулгатай доошоо орж тусгайлан зориулагдсан урт хоолойгоор агаар авч амьсгалдаг биз.

Тиймээ тэр хувцсыг скафандр гэдэг юм.

-Зvйтэй. Гэвч тийм баг ємсчихсєн ажилчин хvн чєлєєтэй хєдєлж

чаддаггvй юм. Тvvнийг.тусгай шахуургаар амьсгалах агаар дамждаг урт хоолой аргамжаатай байдаг. Тэр ёстой л газартай нь хадчихсан гинж мэт яршигтай.

Хэрэв бид “Наутилус”-тай тийм хоолойгоор холбогдох юм бол явж гавихгvйсэн билээ.

- Тэгвэл энэ явдлыг яаж vгvйсгэх вэ? гэж би асуув.

- Руквейроль-Денейрузийн багажийг хэрэглэдэг юм. Энэ багажийг, эрхэм профессор тантай нэг нутгийн хоёр хvн хийсэн. Харин би цааш нь улам сайжруулж ашигласан тул та єєрийн эрvvл мэндэд єчvvхэн ч гэм учруулахгvйгээр, физиологийн шал єєр нєхцєл бvхий орчинд, усан доогуур хэрэглэж болно. Энэ бол агаар тавин атмосферийн даралттайгаар шахаж оруулсан зузаан хавтгай тємєр сав хэлбэрийн аппарат юм.Уул савыг усан доор орогчийн нуруунд яг л цэрэг хvний vvрэвч шиг бэхэлдэг. Доторхи агаарын да- ралтыг жирийн байдалд хvргэж, тусгай клапанаар цааш нь уушгинд дамжуулдаг тємєрчний хєєрєг шиг нэг тийм хэсэг тvvний дээд талд байдаг. Руквейроль-Денейруз хоёрын ердийн багажинд, усанд шумбагч хvний хамар ам хоёр дээр тавигддаг хийн савтай залгаатай хоёр резин хоолой бий, нэг нь агаар амьсгалахад, нєгєє нь амьсгалсан агаар гаргахад зориулагдаж байсан. Тvvнийг ємссєн хvн амьсгалаа авах буюу гаргахаас шалтгаалж уул хоёр гуурсны нvхийг хэлээрээ таглах буюу нээдэг байв. Тэгвэл би усны дээд давхаргуудын даралтыг далайн тзр гvнд давахын тул дээрх багажийн резин багийг зэс дуулгаар сольж тvvнд сая агаар амьсгалах, гарах гуурсаа бэхэлсэн юм даа.

- Их сайн байна, капитан. Гэвч таны єєртєє авч явсан агаар дуусч, тvvний хvчилтєрєгчийн найрлага арван таван хувиас доош орвол тэр амьсгалах аргагvй болно шvv дээ.

- Тэр vнээн, профессор. Гэсэн ч би « Наутилус » онгонцны шахуурга тэр саванд агаар хий асар их даралттай шахдаг гэж хэлсэн биз дээ. Тэгвэл энэхvv шахаж оруулсан амьсгалах агаар есєєс арван цаг аажуу уужуу хvрэлцдэг юм.

- Дахиад надад эргэлзэх юм алга даа хэмээн би хэлээд далайн гvнд та єєрийн замыг хэрхэн гэрэлтvvлдгийг капитанаас асуучихвал болох уу? Бодвол тэнд нvдгvй, пад харанхуй буйзаа гэв.

- Румкорфын аппаратаар гэрэлтvvлдэг юм, профессор Шахсан агаартай амьсгалах саваа ар нуруундаа vvрдэг бол vvнийг бvсэндээ зvvчихдэг юм. Тэр аппарат Бунзений элементээс бvрддэг. Тvvнийг би ердийн аппаратын нэгэн адил калий хлорын давхар ислээр цэнэглээгvй, харин натриар цэнэглэсэн. Аппаратын нєлєєлєх ороомог цахилгаан гvйдэл хуралдуулсан байж цааш нь тусгай хийцтэй чийдэнд дамжуулна. Энэ чийдэн бол нvvрс хvчлийн хийгээр дvvргэгдсэн могой хэлбэрийн хєндий гуурс байдаг юм. Аппарат цахилгаан гvйдэл гаргахад уул хий цайвар єнгєєр хурц гэрэлтдэг юм. Ингэж л би усан доорхи замаа харж амьсгалж явдаг хvн дээ.

-Капитан та, миний тавьсан асуулт бvрд ийм хангалттай хариу єгсєн газар надад одоо эргэлзэх зvйл єчvvхэн ч алга, Руквейроль, Румкорф хоёрын аппаратын талаар дийлдсэн гэж би єєрийгєє хvлээж байна. Гэвч усан доогуур ан хийхэд биднийг та буугаар зэвсэглэнэ гэсэнд тань маргаан vvсгэвэл єчvvхэн боловч зvйл хожно гэж би итгэж байна.

- Тэгвэл миний буу дариар цэнэглэдэг, галт зэвсэг биш гэж капитан хэллээ.

- Таны буу тэгвэл шахсан хийгээр ажилладаг байх нь ээ?

- Тэгэлгvй яахав. Yгvй та, єєрєє бод л доо, хvхэр, шvv, нvvрс зэргийн аль аль нь ч байхгvй, “Наутилус” онгоцны дээр байгаа би яаж дарины тухай дурсах вэ дээ.

- Тэдний зэрэгцээ агаараас мянга найман зуун тавь дахин нягт орчинд, усан дотор буудахад чинь сум гэдэг асар их эсэргvvцэл туулах хэрэгтэй болно.

- Энэ миний бууны буудалтанд саад болохгvй. Жич хэлэхэд Фультоны дараа Филипп Кольс, Берлей гэдэг хоёр анчин хvн, фурси гэгч Франц хvн, Ланди гэгч Итали хvнд тус тус сайжруулж хийсэн мєн иймэрхvv нєхцєлд буудах буу бий шvv. Ингээд давтан хэлэхэд би хэдийгээр дарьгvй боловч хийгээр цэнэглэсэн буутай гэдгийг анхааруулахаас гадна миний бууны цэнэг шахсан хийн нєєц “Наутилус”-ын цахилгаан шахуургын агаар хязгааргvй юмдаг гэдгийг сонсох ёстой.

- Гэвч цэнэгийнхээ нєєцийг буудах бvрдээ нєхєх хэрэгтэй биз?

-Тэгээд яагаа вэ. Бууг дахин цэнэглэхэд, миний ард vvрээстэй

байгаа Руквейролийн сав ямар хэрэгтэй билээ? Yvний тул ганцхан кран мушгих л хэрэгтэй. Гэсэн ч эрхэм профессор та, усан доогуур ан хийхэд шахсан хий, сум хоёр ялихгуй шаардагддагийг єєрєє vзэж болно.

-Тэглээ ч гэсэн далайн ёроолын тэр бvрэг бараг гэрэлтvvлэгдсэн

харанхуйд тийм нягтрал ихтэй шингэн орчинд буудаад; буудаад хол тусахгvй, оноод оноод алж чадахгvй мэт л санагдах юм даа.

- Тийм бишээ, профессор. Миний бууны буудалт тус бvр заавал алж тусдаг юм. Хэрвээ л миний бууны сум хvрсэн байвал тvvгээр ч барахгvй ядаж дєнгєж шvргэсэн л байвал аянга ниргэсэн мэт унадаг гээч.

-Яагаад?

-Яагаад гэвэл, миний буу жирийн сумаар бууддаггvй харин Австри улсын химич Лёнибрек бий болгосон тусгай цэнэгээр бууддаг юм. Энэ бол дотроо хар тугалган цом бv­хий ган бvрхvvлтэй маш жижигхэн шилэн vрлvvд байдаг юм.

Yнэн хэрэг дээрээ энэхvv Лёнибрекийн сум гэгч бол єєртєє тун єндєр

хvчдэл бvхий цахилгаан гvйдэл хадгалсан Лейдений єчvvхэн сав байгаа юм. Тэр сав vл мэдэг хєндєгдмєгц л цэнэгээ задалж, хvрсэн амьтнаа ямар ч том биетэй байсан хєнєєдєг юм. Ингээд нэмж хэлэхэд энэ шилэн vрлvvд, дєрвєн номерийн vрэл сумнаас ялихгуй том, бууны хvхээ хайрцагт арваас доошгvй сум ордог юм даа.

-- Бууж егье хэмээн би хэлээд,

--Та миний бvх л талын эргэлзээг бvр мєсєн няцаалаа. Иймээс би зєвхєн тэр буугий тань аваад л таны хаа хvрсэн газар хvртэл дагалдахаас єєр арга алгаа гэлээ.

-Капитан Немо намайг “Наутилус”-ын хитгэ рvv дагуулан орж Нед Ленд, Консоль хоёрын єрєєний дэргэдvvр гарахдаа тэднийг мєн дуудахад тэд ч мєн эгшин зуур бид хоёртой нийлэн цаашиллаа.

-Бид машины танхимын цаадтай байх нэгэн багахан єрєєнд орвол, энд усан доогуур зугаалахад ємсдєг єнєєх скафандр гэдэг ємсгєлий нь ємсєх хэрэгтэй болжээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:09 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ТЭНГИСИЙН ЁРООЛООР ЗУГААЛСАН НЬ
Энэхvv єрєє “Наутилус” онгоцонд зэвсгийн болон хувцасны єрєє аль аль нь болдог ажээ. Арав гаруй ємсгєл анчдыг хvлээж хананд єлгєєстэй байв.

Нед Ленд уул ємсгєлvvдийг vзмэгц дур гутсан янзтай ярвайж байсан нь бодвол, энэхvv нvсэр хvнд хувцсанд чихэлдэж орох гэдэг тэр эрд тєдий л таалагдсангvй буйзаа.

- Эрхэм Нед та хэмээн би канадын эрэлхэг эрд зориуд анхааруулан Креспо арлын ой гэдэг усан доорхи ой шvv! гэж хэлмэгц vмх шинэ мах олж vмхэнэ хэмээн найдаж байсан тvvний хvсэл талаар болсонд гол нь горойсон канад хvн :

- За мєндєє! хэмээн дуу алдаж тэгвэл эрхэм профессор та энэ хударганд чихэлдэж орохоор завдан байна уу? гэж надаас асуулаа.

-Яриад яахав, хонгор минь.

-Юу сайхан, дур сайхан. Хэрэв л намайг vvнд хvч тvрэмгийлж чихэхгvй бол би ч ордоггvй дээ! гэж Нед Ленд мєрєє хавчив.

-Таныг хэн ч албадахгvй эрхэм ээ гэж капитан Немо, Нед Лендэд хvйтнээр хариулахад, Нед :

-Консель чи яах вэ? гэв.

-Консель эзнийхээ хойноос зєвхєн усанд битгий хэл галд ч орно! гэж Консель хариу єчив.

Капитаны тушаалаар хоёр далайчин хvрэлцэн ирж, энэхvv vргэлж резинээр хийсэн ус vл нэвтрэх хvнд хувцас ємсєхєд бидэнд туслалцлаа.Усны их даралтанд тохируулан хийсэн энэхvv хvнд ємсгєлvvд гадаад байдлаараа дундат зууны vеийн баатрын євч хуяг шиг харагдах боловч тvvнээс уян хатнаа- раа ялгагдаж байв.

Уул хувцас vргэлж хийцтэй ємд, цамц, гутал гурваас бvрэлдэх бєгєєд гутлы нь хар тугалгаар улласан байлаа. Цамцны эдийг зэс цагирганд тэлж угласан тул цээжин биеийг усны даралтаас хамгаалж, амьсгалахад чєлєєтэй болгожээ. Цамцны ханцуйд гарын хурууны хєдєлгєєнд саад vл болох резин бээлий залгасан байлаа.

Капитан Немо бодвол асар их чадалтай боловуу гэмээр, гадаад байдлаараа ёстой Геркулес мэт сvрлэг нэгэн далайчин Консель бид дєрєв уул ємсгєлийг даруйхан ємсч бэлэн болоход зєвхєн толгойгоо л тємєр дуулганд шургуулах ажил vлдсэн байлаа.

Гэвч би vvнийг ємсєхєєсєє ємнє єєртєє зориулагдсан буутай танилцах зєвшєєрєл капитанаас авахад тэнд байсан далайчдын нэг нь надад ердийн л нэг буу шиг буу авч єгснийг vзвэл : мєрлєгч нь энгийн бууныхаас арай том болуу гэмээр, гангаар хийсэн хєндий голтой байв. Тэхнээ нь мєрлєгч нь шахсан агаар хуралдуулах сав болж єгдєг бєгєєд гох дарахаар уул савнаас шахсан хий тусгай клапанаар дамжиж гол тємєртєє очдог ажээ. Хvхээ хайрцганд хорь орчим цахилгаан сум байсан нь тусгай автомат пvршээр гол руугаа гvйдэг байлаа. Бууны амнаас нэгэн сум vсрэн гармагц л тvvний оронд дараачийн сум орж бэлэн болсон байдаг ажээ.

- Энэ мєн сайхан зэвсэг юмаа хэмээн би магтаад, тэхдээ бас тун хялбар хийцтэй юм байна.Би ч ер нь доошоо буух хvртэл тэсэхгvй нь шиг байна. Гэтэл бид яаж ёроол руу ордог билээ? гэж асуувал :

-“Наутилус” одоо арван метрийн гvнд ёроолын элсэн дээр зогсож байна. Бид явахад бэлэн болжээ, профессор.

- Yгvй, бид онгоцноосоо яаж гарах билээ?

- Одоо vзнэ ээ, та.

Тэгтэл ч капитан Немо зэс дуулгаа ємслєє. Консель бид хоёр тvvнийг мєн дуурайн vйлдсэн бєгєєд Нед Ленд салахын ємнє бидэнд анд сайн явахын ерєєл тавьж vгээр vдсэн билээ. Цамцны зах дотроо эрэгтэй зэс цагираг бvхий тул зэс дуулгаа тvvнд эрэгдэж суулгадаг ажээ. Дуулганы зузаан шил бvхий гурван цонхоор толгойгоо эргvvлэн урагшаа буюу хажуу тийшээ харж болох байлаа.

Би Руквейролийн аппаратын краныг нээгээд, Румкорфын дэнг бvсэндээ дvvжлээд гартаа буугаа барилаа. Ємсгел хvнд хувцас, ялангуяа хар тугалагаар улласан гутал намайг бараг шалтай хадаж байлаа. Би нэг ч алхаж vл чадах мэт санаж байв.

Гэвч энэ ч зvйн хэрэг байсан юм байлгvй. Намайг хувцасны єлгvvрийн дэргэдэх бяцхан бvхээг дотор чирч аваачлаа. Миний бусад нєхдийг ч мєн л миний нэгэн адил араас тvлхлэн оруулчихдаг байна шvv. Бидний араас хаалга хэрхэн хаагдсан чимээг би vл мэдэг сонссон бєгєєд энэ хэр пад харанхуй байлаа.

Хэдэн минутын дараа миний чихэнд юм шуугих дуулдахад би, ямар нэгэн хvйтэн юм дороос дээшээ, цээж єєд єгсєєд байхыг мэдэрлээ. Бодвол машины танхимд нэг кран нээчихсэн бололтой. Тэгээд л бидний зогсож буй бvхээгийг далайн усаар дvvргэж байгаа байлгvй, Ус уул бvхээгийг бvрмєсєн дvvргэсний дараа «Наутилус» онгоцонд хоёр дахь хаалга нээгдэж, бид бvдэг цайвар гэрэл олж vзлээ. Ингээд л секундийн дараахан бид далайн ёроолоор алхаж гарав.

Далайн ёроолоор зугаалсан сэтгэгдлээ би одоо ер нь яасхийгээд бичижхэе дээ? Би єєрийн vзсэн гайхамшгийг тэр байтугай уран зураачийн бийр урлаж vл чадах усан доорхи тэр сайхан єнгє vзэсгэлэнг яавал vгээр дамжуулж чадах вэ?

Энэ vед капитан Немо тvрvvнд, бидэнтэй явсан далайч сvvл барьж явлаа. Консель бид хоёр дунд нь тємєр дуулга нэвт ярьж болох шиг бас зэрэгцэн алхаж билээ. Би єнєє хvнд емсгєл шахсан хий цахилгаан цэнэг бvхий сав, тугалаган ултай гутал, самрын ясан доторхи идээ шиг, саяын бєндгєр багана дотор бєндєгнєж явсан толгой дээрээ байгаа тємєр дуулга зэргийн хvндийн жинг мэдрэхгvй байв. Миний энэхvv хэрэглэж явсан эдлэлvvд усан дотор орохдоо, хэд хичнээн хэмжээний ус тvрж гаргасан бол тэрхvv тvрсэн усныхаа жингээр хvнд нь хорогдсон бvлгээ. Аль хаа байсан тэр дээр vед Архимед анх нээж олсон физикийн энэхvv хууль надад хєдлєх бvрэн бололцоо єгсєн тул би уул хуулийг магтаж мандуулахад бэлэн байлаа.

Гучин фут зузаан усыг харгалзахгvйгээр далайн ёроолд гялбам хурц гэрэлтэй байсан нь намайг тун их гайхуулж билээ. Усны энэхvv зузаан давхаргыг нарны туяа саадгvй нэвт тусч, далайн ёроолыг гэрэлтvvлсэн тул би хэдэн зуун метрийн цаадах єчvvхэн жижиг зvйлсийг ялган таньж байв. Нvдэнд харагдах газраас цааш гэрэл бvдэгрэн, бvдэг нь єтгєрєн харласаар, яваа яваандаа vл мэдэгдэм єнгєєр хєх цэнхэртэн замхарч харагдлаа. Намайг тойрон буй орчин мєн л єнєє агаар мэт санагдсан бєгєєд зєвхєн хуурай газрын агаараас нилээд нягт балов уу гэмээр тэхдээ тvvнээс ч багагуй тунгалаг байв. Миний чанх дээр далайн тєвшин налайж байхыг би харлаа.

Бид далайн эрэг орчны элстэй адил vрчлээ атриагvй тов толигор, нарийн ширхэгтэй торгон элсэн дээгvvр явж байв. Энэхvv нvд гялбам хурц єнгєтэй торгомсог хивс ёстой л нар­ны тусгал толь болсон ажээ. Хэсэг тус бvр нь гэрэл туяагаар цацарч агсан усны давхарга чухам яагаад тийнхvv хурц гэрэлтэж агсан учир нь энэ байв. Хэрэв би, усан дотор гучин фут гvнд, яг л усны гадаа, нартай єдєр мэт тийм цэлмэг. Тунгалаг байсан гэж хэлбэл хvмvvс надад vнэмших болов уу?

Арван таван минутын турш бид хэнд ч мэдэгдэшгуй тийм бяцхан амьтад буюу хэд хэдэн миллиард хясааны тоосонд дарагдсан элсэн хивсэн дээгvvр туучин явав. “Наутилус”-ын бараа бvдгэр бvдгэрсээр аяндаа vгvй боллоо. Тvvний алсаас харагдах хvчирхэг цахилгаан чийдэн єєрийн хурц гэрлээр шє­нє биднийг эргэж ирэхэд тус болох ёстой байв.

Бид хэдий яваад л байвч, асар єргєн элсэн цєл зах хязгааргvй мэт ажээ. Би єєрийн ємнєх шингэн хєшгийг гараар ярж хаяхад, тэр миний ард эгшин зуур дахин хаагдаж элсэн дээр гарсан бидний мєр дээрх усны давхаргын даралтын хvчинд дахин тэгшлэгдэж байлаа.

Ийнхvv явтал ашгvй нэг алс тэртээ ямар нэгэн харлах бараа харагдаж билээ. Тvvнд ойртон очоод ажиглавал ургаа амьтнаар єтгєн хучигдсан усан доорхи хадан цохио ажээ. Тэнд л би шингэн орчинд, этгээд онцгой гэрлийн гоёмсог цацралыг олж vзээд нvд дальдарч бvлгээ.

Энэ хэр єглєєний арван цаг билээ. Нарны гэрэл хурц єнгєєр ташуу тусч, гурвалжин призмийн дундуур гарч задрахын нэгэн адил хугарч ургамал, амьтан, хад, бут зэргийг гэрэлтvvлэн долоон єнгєєр солонгорч байлаа. Уран зураачийн будаг нийлэх модон дээр нялсан єнгє єнгийн будаг мэт усан доторхи ягаан, цэнхэр, хєх, ногоон, шар улбар, улаан єнгєе тод ялгаран туяарах гэдэг ёстой л нvдэнд чимэгтэй ажээ.

Миний сэтгэлийг донсолгон байсан тэрхvv баяр хєєрийг би Консельтойгоо хуваалцаж чадахгуй байсан маань юутай харамсалтай билээ? Бас капитан Немо єєрийнхєє усан цэрэгтэй ярилцаж байсан тэрхvv дохио тэмдгvvдийг мэдэхгvй минь юутай хайран бэ! Дуугуй байхын аргагvйн улмаас би, єєрєє єєртэйгєє ярьж, амьсгалах эрхэм агаараа ямар ч хэрэггvй дэмий vрэгдvvлэн, заримдаа ямар нэгэн юм хашгачиж явлаа.

Консель мєн л миний нэгэн адил энэхvv гайхамшиг сайхан vзэгдэлд сэтгэл уярсны улмаас зог туслаа.

Yнэнийг хэлэхэд энэ бэрх хєвуун тэрхvv ургаа амьтан, хєндий хэвэлтэн зэргийг хармагцаа л ангилан ялгаж эхлэх мэт санагдаж билээ.

Тэдгээр амьтад далайн ёрооолоор дvvрэн хєглєрч байв. Энд : Изид, корнулярий “цагаан шvр” єндгєн мєєг мэт бєндийж ганц нэгээрээ буюу бєєнєєрєє орших хєндий хэвэлтнууд байх бєгєєд амаа тойрсон туг тэмтрvvл бvхий актиний хэмээх ургаа амьтад бvхэл баг цэцгийн хvрээлэн vvсгэсэн байв.

Далайн ёроолын тэрхvv цэцэрлэгт хамгийн гоё чимэглэл нь цагаан цэнхэр єнгийн цацагласан тэмтрvvл, сэрсгэр захтай портит хэмээх хєндий биетэн, элсэн дээр од мичид мэт vсэрхийлэн тvгсэн далайн одод, салаалсан мушгиа цацраг бvхий далайн офиур хэмээх єргєс биетэнгvvд байв.

Далайн ёроолоор мянга мянгаар дэвсэгдсэн : Молоток, донаци дэвхрэг сам хорхой “Гребешен” трохус, стромбус аплизин хэмээх далайн туулай, далайн барагдашгуй баялаг бусад амьтдыг улан дороо няц няц гишиглэн явахдаа vнэн голоосоо би харамсан хайрлаж билээ. Гэвч бид урагшаа явах нь зайлшгvй биш vv. Бидний толгой дээгvvр тэнгэрийн єнгєт тэмтрvvл бvхий физалийн баг,захаараа ягаан шаргал судлаар хvрээлэгдсэн, зєєлєн ягаан буюу хvрэн ягаан бvрхэвчтэй медузууд алгуурхнаа хєвж байв. Бид пелагей хэмээх медузтай дайралдсан бєгєєд хэрвээ л шєнийн цаг агсан бол Фосфорын гэрэл цацарган бидний замыг гэрэлтvvлэхсэн билээ.

Эдгээр бvх гайхамшгийг би дєнгєж милийн хагасын хагас хэр газраас явуут харсан бvлгээ. Учир нь нэг ч зогсож єхгуй, vргэлж урагшаа алхлан байгаа капитан Немогоос хоцрох аргагvй байв.

Удсан ч vгvй газрын хєрсний байдал хувирч элсэн хив- сэн дэвсгэр, америкчууд “Лаг” гэж нэрлэдэг нялцгар шавраар солигдлоо. Энэхvv лаг шавар ихэвчлэн цахиурлаг болон шохойлог шvр биетнээс тогтоно. Дараа нь бид замаг ургасан талбараар алхаллаа. Єтгєн ургасан євс ургамлаар хучигдсан усан доорхи, нуга зvлэг, уран хvн нэхсэн сахлаг сайхан хивс мэт хєл доор сэвсийж байв.

Ургамал зєвхєн бидний хєл доор гишгэгдсэнээр ч барахгуй, мєн бидний толгой дээрээс ч салмайх ажээ. Бид бараг замгаар дээвэрлэгдсэн гудамжилсан зэрэглээ шугуй дундуур явж байв. Тэнд урт гэгч нь тууз мэт навчит фукус, бєєрєнхийвтєр болон гуурс хэлбэрийн лауренци, нарийн навчит кладостефууд, дэвvvр маягийн кактустай адилхан єргєн навчит родомени гэх зэрэг ургамал байгаа харагдлаа.

Ногоон замаг далайн гадаргууд нилээд ойр, улаан нь дунд хэр гvнзгийд хvрэн болон хар єнгийн замгууд далайн хамгийн гvн давхаргуудад бvхэл бvтэн цэцэрлэг ой шугуй vvсгэн ургасныг би ажиглалав.

Замаг гэдэг байгалийн ёстой гайхамшиг нь ажээ.Ургамлын энэхvv язгуурт, хамгийн бяцханаас нь аваад хамгийн аврагыг нь хvртэл бvгд хоёр мянга орчим дvрсийн замаг багтдаг юм Тэгвэл тавхан миллиметр шоо дєрвєлжин талбай дээр дєчин мянган ширхэг багтах тийм хомсхон замгаас аваад уртаашаа таван зуун метр тийм том замаг бас байдаг гээч.

“Наутилус”-ыг бид орхиж гарсаар наг хагас єнгєрлєє. Yд болох ойртжээ. Yvнийг би юугаар мэдэв гэвэл нарны гэрэл бараг эгц дээрээс тусаж усан дотор ороод хугарахгvй байна. Єнгє будгийн vзэмжит орчин яваа яваандаа бvдгэрсээр бидний толгой дээрх усан хурмастын оюу номин єнгє аажимдаа алга боллоо.

Бид урагшаа жигдхэн алхахад бидний хєлийн чимээ ер бус тод сонсдож байв. Газар дээр дуулж яваагvй тийм єчvvхэн чимээ л тун тvргэн зуур тархах ажээ. Нээрээ ч ус гэдэг орчинд дуу чимээ агаараас хол илуу дамждаг тул ямар нэгэн чимээ усны гаднахаас дєрєв дахин хурдан дуулдаг учиртай.

Энэ vед далайн ёроол нэг тийшээ мэдэгдэхvйц хэвийж ирлээ. Ингэхэд бид зуун метрийн гvнд, арван атмосферийн даралт доор байгаа санжээ. Бодвол миний ємсгєл хувцас иймэрхvv нєхцєлд тохируулагдсан байснаас би даралт ихэссэний улмаас ямар нэгэн зvдэргээ vзээгvй билээ.

Ганцхан л миний хурууны vеvдэд ямар нэгэн ул ойлгогдох ба дайрах байдал мэдэгдсэн боловч энэ явдал тєдєлгvй мартагдсанбайлаа. Би хэдийгээр єєрийн тэрхvv ємсєж зvvсэндээ дасаагvй боловч урт удаан хугацаагаар явган явж сураагvй болохоор энэ хооронд бvтэн хоёр цаг явахад надад ядрах шинж ердєє ч мэдэгдсэнгvй ээ. Харин би усаар дэмжигдэж ер бус хєнгєн хєдєлгєєнтэй алхалж бvлгээ.

Энд гурван зуун метрийн гvнд би нарны гэрлийг бас л харсаар байв. Гэвч дєнгєж бvрэг бараг харагдсан билээ. Єдрийн хурц гэрэл vдшийн улаавтар бор гэрлээр буюу єдєр шєнє хоёрын дундаж єнгєєр солигдов. Гэсэн ч бид замає нилээд сайн харж явсан тул Румкорфынхоо дэнлvvг ажиллагаанд оруулах арай л болоогvй байлаа.

Гэтэл капитан Немо гэнэт зог тусаж, намайг гvйцэж очмогц гараа урагш сунган бvрэнхийн дунд биднээс хол бус бvдэгхэн харагдаж буй ямар нэгэн бєєн хар юм руу заалаа.

“Креспо арлын ой энэ байх нь ээ” гэж би бодсон минь эндvvрсэнгvй ээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ДАЛАЙ ДОТОРХ ОЙ
Ийнхvv бид ойнп захад ашгvй нэг гарч ирлээ. Бодвол энэ нь капитан Немогийн зах хязгааргvй арвин эдлэнгийн гоц сайхан газрын нэгэн буйзаа. Газар дэлхийг ємчилж байсан анхны єдрvvдэд хvмvvс єєртєє эдэлдэг байсан эрхийн нэгэн адил энэхvv ойг тэр єєрийн ємч гэж тооцож байв.

Креспо арлын ой асар том модлог ургамлаас бvрэлдэж агсан бєгєєд бид тэдгээрийн ханагар мєчир доор явж ормогцоо би тэндхийн моддын мєчир гишvvдийн онцлог нэгэн байдлыг vзэж мэл гайхлаа. Би ер нь хvн болж хvзvv толгой зvvсээр тийм юм vзээгуй билээ.

Доогуур хивс мэт дэвсгэрлэн буй євс, ногоо моддын хажуугаас салаалж салбарласан мєчрєєс бvгд нугарна, тахийна гэж байдаггvй, харин бvгд дээшээ шугам мэт тэгш боссон байв. Хамгийн нарийхан нахиа тємєр саваа шиг дээшээ хєвчлєн татагджээ.

Фухусууд ба бусад замгууд тойрох орчныхоо нягтаас шалтгаалж, далайнхаа дээд тєвшинд, яг эгц босоо ургажээ. Хэрэв би эдгээр ургамлыг гараараа хажуу тийш нь зайлуулаад тавивал дахин босоо байдалдаа шилжиж байв.

Тєдєлгvй би энэхvv этгээд хачин босоогийн ертєнцєд биднийг хvрээлэн буй харанхуйд дассаныхаа адил хялбархан даслаа. Ойд газрын хєрс чулуу ихтэй байв. Тvvний зэрэгцээ усан доорхи ургамлын тєрєл анги маш баялаг мэт санагдлаа.

Би амьтан, ургамал хоёрыг хооронд нь хольж хутган тєдий л хялбархан ялгаж таньсангvй. Би ургаа амьтанг, усны ургамалтай буюу аль эсвэл усны ургамлыг ургаа амьтантай эндvvрч байв .Хэн ч гэлээ дээ, ер нь яаж эндvvрэхгvй байх вэ? Энэхvv усан доорхи ертенцийн чинь ургамал амьтан хоёр холь- цолдсон гэдэг нь цадиггvй! Эндхийн бvх ургамал газартай зєвхєн наалдсанаас биш тэндээс ургасан биш гэдгийг би ажиглалаа. Yvнд гайхах явдалгvй. Тэнд vндэсгvй юм чинь газраас шим тэжээл авах гэж газарт нааллдаг юм биш зєвхєн л тулгуур олох гэж авцалддаг юм шvv дээ. Тийм ч учраас тэд элсэн дээр ч шавар дээрч, хаа ч хамаагуй нvvж суудаг юм. Эдгээр ургамал тэднийг хvрээлж байгаа усаар амьсгалж хооллож амьдарч байдаг юм.Тэдгээрийн ихэнх нь навчны оронд этгээд хэлбэртэй бяцхан нимгэн хальснууд соёолуулдаг юм.

Энэ хальснуудын єнгє : Ягаан, улаан, ногоон, хvрэн, бор, бор хvрэн янз байдаг. Би энд “Наутилус”-ын ургамлын цуглуулгын хавтсанд хатаасан байдлаар бус харин бvр амьдрал тєгс байдлаар нь дэлгэмэл дэвvvр мэт падин-павлин, тод, улаан єнгє церами, нахиагаа соёолуулж буй ламинар утас маягийн арван таван метр єндєр нереоцестей, дээшлэх тусмаа гол нь бvдvvрэх ацетабулярийн баглаа болон далийн бусад олон тєрлийн цэцэглэдэггvй ургамлуудыг олж харлаа. Амьтан нь цэцэглээд ургамал нь цэцэглэдэггvй ямар этгээд хачин ертенц вэ? хэмээн нэгэн байгальч хvн усан доорхи ертенцийг дvгнэж хэлсэн юм гэдэг. Хуурай газрын сэрvvн бус орчны моддоос хэмжээгээрээ дутахгvй олон янзын ургамлын нємєрт амьд цэцгийн бут мэт, ургаа амьтдын бvхэл бvтэн чуулга харагдаж ахуйд тэдний дээр махирласан тууш тууш ховил бvхий меандринууд тунгалаг ганган тэмтрvvлтэй кариофилим хэмээх од хэлбэрийн шаргал єнгєтэй шvр биетэн сагсайж багсайтал цэцэглэн, энэ бvгдийн дээгvvр хуурай газрын. цэцэрлэгийн гуа vзэмжийг туйлжуулан адилтгах гэсэн мэт калибр шувуухайн vеийн олон бяцхан ялаа загас цэцэгнээс цэцэг дамжих шиг, бидний хэл дороос шар єнгийн леписакантууд, нисдэг тахиа болон моноцентрууд бе­кас шувуудын сvрэг мэт дээр хий дэгдэж байв. Єдрийн нэг цагийн vед капитан Немо амрах дохио єглєє.

Бид уртын урт орой нь тоть маягийн сvмийн ганжир мэт дээшээ тэнгэр сvлбэсэн алару модны хажууд тэрийж унав.

Энэ амралтын нэн тааламжтай агсныг яана. Ганцхан л хэрэгтэй хэрэггvй юм ярих боломжгvй ажээ. Ємсгэл багтай тул ярьж ч сонсож ч болдоггvй ээ. Би єєрийн асар том зэс толгойгоо Конселийн мєн тийм толгойд ойртуулан єєрийн сайн нєхрийн хєхєж баярласандаа цогшиж гэрэлтсэн хоёр нvдийг харснаар сэтгэлээ хангаж билээ.

Тэр ч гэсэн сэтгэл ханамжтайн тэмдэг болгож ясан толгойгоо тємєр дуулган дотроо инээдэмтэйхэн эргэлдvvлсэн бvлгээ.

Бvтан дєрвєн цаг зугаалга хийж явсан авч гэдэс єлсєхгvй байгаад би гайхаж билээ. Яахаараа ходоод тийм єлсєж байсныг бvv мэд. Гэвч би усан доор ордог хvмvvсийн нэгэн адил vхтлээ унтмаар байв. Миний нvдний зовхи зузаан шилний цаана аяндаа анилдаж эхэллээ. Би зvvрмэглэж эхэлсэн бєгєєд тэр их нойр ч ганцхан явган яваагийн эрхэнд л баригдаж байсан билээ. Гэвч капитан Немо аврага усаэ цэрэг хоёр аятайхан жишээ vзvvлсэн тул би элсэн дэвсгэр дээр тэр дороо нам унтчихлаа.

Би хичнээн ч унтсан юм бvv мэд. Миний сэрэхэд л ка­питан Немо босчихсон байсан. Би таатай нь аргагуй суниаж атлаа гэнэтхэн ерєєсєє хэдхэн алхам газар, метр єндєр далайн асар том аалз олж харав. Тэр єєрийнхєє хялар нvдээр цоргих мэт ширтэж байх нь бодвол довтлох гэсэн бололтой. Миний ємсгєл баг тvvний шvднээс намайг хамгаалж чадахаар зузаан боловч би айхгvй байж чадсангvй. Яг энэ минутанд єнєє далайчин, Консель хоёр сэрлээ.

Капитан Немо тэр далайчинд нєгєє жигшvvрт муухай амьтныг зааж єхєд тэр бууныхаа мєрлєгчєєр даруйхан цохиж алав.

Тэр асар том vе хєлтєнтэй учирсан явдал далайн энэхvv хєлгvй харанхуй хар цvнхэлд тvvнээс ч аюултай, єєр амьтантай учирч болох болон, тvvний эсрэг миний энэ ємсгєл хувцас ч хамгаалалт болж vл чадах нэгэн бодлыг надад тєрvvлж билээ.

Би болгоомжтойхон явахаар шийдлээ. Би тэрхvv амрал- тыг бидний єнєєдрийн зугаалгын тєгсгєл гэж бодсон минь эндvvрэл болж капитан Немо харин «Наутилус» руугаа эргэхийн оронд мєн л урагшлан явдаг байна шvv.

Далайн ёроол улам л хэвгий болж байсан тул бид улам л гvнзгий руу орж байв. Бидний зуун тавин метрийн гvнд хоёр єндєр хадан цохионы хоорондох нарийхан нугад хvрч ирэхэд єдрийн гурван цаг орчим байсан болов уу. Бидний ємсгєл хувцасны ид шидийн ачаар усан дор ороход хvнд байгалиас заяасан хэр хэмжээнээс бид ерэн метр илvv дор оржээ.

Бидэнд хэдийгээр шалган хэмжих нарийн багаж байгаагvй боловч би єєрсдийгєє зуун метрийн гvнд оржээ гэж бодож гаргалаа.Учир нь ерєєсєє ямар ч тунгалаг усанд нарны гэрэл vvнээс гvнд нэвтэрч чаддаг билээ. Тэгвэл бидний байсан тэр гvнд пад харанхуй дvнсийж байв. Гэтэл бидний ємнє гэнэтхэн нилээд хурц гэрэл бадрав.

Энэ нь капитан Немо єєрийнхєє цахилгаан чийдэнг асаасных ажээ. Тэхээр нь Консель бид нар ч гэсэн тус бvрийнхээ чийдэнгийн унтраалга товчийг нэгэнтээ эргvvлбэл тусгай хийгээр дvvргэмэл тахир гуурс цахилгаан гvйдлийн нєлєєгєєр тэрхэн зуур гэрэлтлээ.

Бидний дєрвєн дэнгийн гэрэл далайн усыг эргэн тойрон хорин таван метрийн зайтай гэрэлтvvлэв.

Капитан Немо харанхуй шугуй руу гvнзгийрч орлоо. Мод шингэрч эхэллээ. Энд ургамал нь амьтдаасаа хурдан ховордож байхыг би ажиглав. Бид хэрэв энд далайн ургамлыг олж харахаа бараг больсон бол ургаа амьтан, vе хєлтєн, зєєлєн биетэн, элдэв янзын загас мєн л тvрvvчийн хэвээр биднийг тойрон бужигнаж байв.

Миний бодсоноор бол єнєє цахилгаан чийдэн бол далайн амьтдын анхаарлыг татах ёстой билээ. Гэтэл хэрэв л тэд бидэнд ойртож ирвэл, авлахад боломжгvй, нилээд хол зайнд язалзаж байв.

Капитан Немо зог тусаж буугаа онилж байхыг би хэд хэдэн удаа харсан боловч тэр буудалгvй буугаа буцааж хурааж байлаа.

Эцсийн бvлэгт єдрийн дєрвєн цаг орчимд бид ашгуй нэг зугаалгынхаа цаад захад хvрч, ирэх гэсэн газраа хvрч ирэв бололтой. Гэв гэнэтхэн бидний халз ємнє, мангар том боржин цохио бий болсон нь нvх сvв агуй болсон эгц чавчим элгэн улаан хад байв. Энэ нь Креспо арлын бэл, эх газар ажээ.

Капитан Немо зогсов. Тэр бидэнд мєн зогсох дохио єгсєн тул би энэхvv хадан ханыг гэтлэн гарахыг хичнээн хvслээ ч гэсэн зогсохосс єєр арга байсангуй. Энд капитан Немогийн эдлэн газрын шувтарга болсон байлаа. Тийм ч учраас тэр хvний хилийг алхахыг хvссэнгvй ээ.

Тэрхэн зурвас газрын цаана, тvvний vзэн яддаг єєр ертєнц байгаа бvлгээ!

Ингээд бид буцах замдаа орж, капитан Немо ч мєн бяцхан отрядынхоо манлайд гарч “Наутилус” онгоцны зvг биднийг хєтлєн одлоо. Бид “Наутилус” онгоцондоо єєр замаар буцах мэт санагдаж байв.

Энэ шинэ зам нэн хэц тул тун ядаргаатай, гэлээ ч гэсэн биднийг далайн гадаргууд маш хурдан ойртуулж байв.

Хэдий тийм боловч даралт гэнэт єєрчлєгдєх явдал, хvний биеэс азот их ялгаж цус хєєрvvлдгийн улмаас, бие махбодод муугаар нєлєєлєх аягvй явдлаас болгоомжилж бид усны дээд давхрагад тєдий л хурдан гарахыг хичээсэнгvй ээ.

Энэ аюул их гvнзгийгээс дээшээ цочир гарч ирдэг болгоомжгvй улсад усан доор ажилладаг хvмvvст их тохиолддог бvлгээ.

Удсан ч vгvй бид усны гэрэлтэй давхаргад дахин орж ирэв. Энэ хэр нар нилээд доор орж ташуу тусаж байсан тул гэрэл нь усан дотор нэвтрэхдээ хугарч ургамал амьтны биенд солонгорч байв.

Бид арван метрийн гvнд янз бvрийн загас жараахайгаар хvрээлэгдэн алхалж байв. Гэвч одоо болтол бууны дуу нэг гаргачихмаар далайн томхон амьтан олж vзээгvй билээ.

-Гэтэл капитан Немо буугаа дахин мєрєндєє авч бутанд шурган хєдєлж буй ямар нэгэн амьтан руу шагайж байхыг би харав. Тэр гохоо дарлаа. Чихэнд юм исгэрэх сулхан чимээ сонсогдож, биднээс тавхан алхмын зайд ямар нэгэн амьтан унаж ойчих харагдлаа.

Тэр бол далайд оршигч цор ганцхан дєрвєн хєлт амьтан далайн минж байв. Энэ амьтан гэдсээрээ мєнгєлєг цагаан, нуруугаараа хар хvрэн сортой, уртаараа метр хагас арьс орос, хятад газар тун их vнэд хvрдэг. Урт гонзгор бие, богино пагдгар хєл, хавтгай толгой. мухар хоншоор, хулгар чих, урт хавтгай сvvлтэй хуруун завсраа зузаан бєх хальс бvхий тэр амьтныг би их сонирхлоо.

Тэрхуу vнэт амьтан, тvvний хойноос загасчид улайран хєєцєлдсєний улмаас сvvлийн жилvvдэд тун ховор болсон юм. Тэр одоо номхон далайн умарт хэсгээр тохиолдох боловч бvр мєсєн vгvй болох цаг нь бодвол холгvй буйзаа.

Єнєє далайчин алагдсан минжийг мєрєн дээрээ авч хаяхад бид цаашаа хєдєллєє.

Бид элсэн хотгор дундуур бvтэн цаг явлаа. Заримдаа тэр дээшээ овойж усны гадаргууд ойртовч, хоёр метр хэр очоод л уруудаж байв. Усны гадаргууд ойртох яг тэр vед л би бидний дээр яг л бидэн шиг улс явж, бидний л яасан бvхнийг дуурайж байхыг нь харж байсан бєгєєд тэд, зєвхєн толгойгоороо уруугаа хєлєєрєє єєдєє харчихсан байв.

Анхаарал татсан єєр нэгэн vзэгдэл гэвэл бидний тархин дээр нарны гэрлийг vvлс хэсэгхэн зуур хєшиглєн єнгєрч хэсэг хэсгээрээ тасралтгvй хєвж байлаа. Энэхvv хачин vзэгдлийн учрыг би бодолхийлж байж сая ухаарвал бидний дээгvvр хєвсєлзєж байсан усны давхаргын зузаан нимгэнээс шалтгаалж ус долгионтсоны учир тэдгээр vvлс хєвєлзєж агсан ажээ. Би сайн ажиглаж хараад тэнгисийн гадаргуу дээр ус хєєсрєн бургилгаж буйг vзэж билээ Ус маш тунгалаг байсан тул би бvр, бидний дээгvvр тvргэн зуур нисэн єнгєрч буй шувуудын сvvдэр дайрч єнгєрєхииг ч ажигласан бvлгээ.

Тэхэд л би, анчин хvн ер нь хэзээ нэгэн цагт олж vзэхэд бэрх нэгэн мэргэн буудалтын гэрч нь болсон юм даа. Ямар нэгэн том шувуу далавчаа єргєн дэлгэн хальсаар ус руу ойртож ирсэн тэр цагт, уул шувуу тод сайхан харагдаж байсан тул тvvнийг усанд хэдхэн метр зайтай бяйхад далайчин буугаа мєрєндєє авч буудсан билэа. Ус руу єнєє шувуу чулуу мэг унаж ирэхдээ тун их эрчтэй унасны улмаас усны эсэргvvцлийг давж, мэргэч буучийн гарт бараг єєрєє орж ирсэн бvлгээ. Энэ бол тэнгисийн шувуудын нэг сайхан тєлєєлєгч асар том хэмжээний альбятрос байж билээ.

Бид бvтэн хоёр цагийн турш туулахад бэрх замаг ургасан нуга газар, элсэрхэг хотгороор явлаа. Биднээс хагас миль хэртэй газар ямар нэгэн бvдэг гэрэл ёлтойж харагдах vед би эцсийнхаа хvчийг шавхан зvтгэж явснаа vнэхээр хvлээх ёстой. Тэр бол “Наутилус”-ын чийдэн ажээ. Бид хорин минутаас хэтрэхгvй хугацаанд “Наутилус”-д хvрч очих учиртай. Би тэнл дахин цээж дvvрэн амьсгална хэмээн дvvрэн итгэж явсан нь хийн савнаас хоолойгоор дамжиж, миний дуулган дор орж буй амьсгалах агаар дуусч байгаа мэт санаж явав. Гэтэл биднийг хэсэг зуур саатуулсан нэгэн тохиолдлыг би урьдчилан мэдсэнгvй. Би капитанаас хориод алхмын хойно алхаж явтал тэр гэнэт эргэж над руу чиглэн ирлээ. Тэр тємєр мэт хатуу гараараа намайг газарт наалдуулан дарж авахад, єнєє усан цэрэг ч мєн Конселийг тэгж даржээ.

Эхлээд би, ийнхvv бидний зvг гэнэт довтолсон тэр учры нь чухам юу гэж vзэхээ мэдэхгvй гайхаж байтлаа, ка­питан миний дэргэд мєн адил хєдлєхгvй зэрэгцэн хэвтэхэд нь сая учрыг олж тайвширч билээ.

Би замгийн бутан доор эргэн тойрон чухам юу болж буйг мэдэхгvй хэвтэж атлаа, толгойгоо єргєн дээш харвал бидний дээгvvр гэрэл сацаргасан ямар нэгэн асар том голигор голигор амьтад хєвж єнгєрєхийг харлаа. Энэ аврагуу- дыг би аврага загас буюу акул мєн хэмээн танилаа. Энэ аймшигт амьтан хvчирхэг сvvл, хvнийг ганц vмхэхдээ л хоёр хэсэг болгочих ган мэт хурц шvд, шил мэт гєлийсєн нvдтэй билээ.

Тэр амьтныг Консель ангилан ялгасан эсэхийг ч бvv мэд, харин єєрєє тvvний мєнгєлєг цагаан гэдэс, арзайсан олон хурц шvд бvхий ам зэргий нь харчихаад байгаль шинжээч эрдэмтэн байхаасаа барьц алдсан золиодос амьтан мэт харж хэвтлээ.

Бидний асар их аз болоход тэдгээр аймшигт араатны нvдний хараа тєдий л сайн биш билээ. Тэд бидний яг толгой дээгvvр юу ч vзсэнгуй хєвж єнгєрєв. Бид балар харанхуй модонд барстай дайралдахаас ч аюултай аюулаас азтай ангижирч бvлгээ.

Хагас цагийн дараа бид тод цагаан гэрэл нь бидэнд зам зааж агсан “Наутилус” онгоцондоо хvрч очив. Гадаа хаалга нь бидний явсны! дараа хаагдсангvй нээлттэй хэвээрээ vлджээ. Бид єнєєх бяцхан бvхээгт явж очмогц капитан Немо гадаа хаалгаа хаачихав. Тэр дараа нь нэгэн товч мушгимагц онгоцон дотор ажиллаж эхэлсэн шахуурганы шуугих дууг би сонсож єєрийгєє тойрч байсан ус доошилж байхыг мэдэрлээ. Хэдхэн минутын дараа бvхээг дотроос ус бvр мєсєн юvлэгдлээ. Тэр vед дотор хаалга нээгдэж бид хувцасны єрєєнд орж очив.

Надаас ємсгєл багий минь тайлж авахад би vхтлээ ядарчихсан амьтан, ядаргаа нойр хоёртоо бараг савж унахаа дєхєж байсан боловч усан доогуурхи энэхvv гайхамшигт сайхан зугаалгаараа сэтгэл хэмжээгvй ханасан хvн, єєрийн- хєє єрєє руу явж одлоо.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
НОМХОН ДЄЛГЄЄН ГАДААД ДАЛАЙ ДООГУУР 4000 БЭЭР АЯЛСАН НЬ
Маргааш нь арван нэгдvгээр сарын 18-нд би бие амарч, хєл хєнгєрєн босч ирээд, “Наутилус” онгоцны тавцан дээр гарч ирэхэд капитаны туслагч мєн л єнєєх хэлдэг vгээ яг хэлж байв.

Гэнэт миний толгойд энэ vг “Юу ч харагдахгvй байна аа” гэсэн vг байх нь ээ гэсэн бодол тєрлєє.

Нээрээ ч тэнгис хов хоосон байв. Далай дээр ганц ч далбаа vл харагдана. Креспо арлын уулс бодвол шєнє vгvй болсон байлгvй. Гэрлийн задаргааны цэнхэр єнгєєс бусад єнгийг шингээн авах тэнгис ганцхан л тэр цэнхэр єнгєє ца- царгаж харагдав.

Тавцан дээр капитан Немо єєрєє гарч ирэх хvртэл би тэнгисийн єглєєний сайхан. енгийг сониурхан зогсож билээ. Тэр намайг хараагvй юм шиг дvр vзvvлж одон орны шинжилгээний ажиглалтуудаа хийж эхэллээ. Тvvнийгээ дуус- гаад тэр жолоодлогын бємбєгєр тийш очиж,тvvнийг тохойлдон далай руу ширтэн зогсов.

Тэр vед онгоцны тавцан дээр хорь орчим далайчин гарч ирснийг ажвал бvгд эрvvл чийрэг,булиа эрс байлаа. Тэд далайд урьд шєнє хаясан тороо татаж эхлэв. Эд олон янзын ястан ажээ. Би тэдний дунд хэд хэдэн ирланд, франц, славян хvн нэг грек, кристо арлын нэгэн иргэн байхыг ялгаж танилаа. Тэд бvгд дуу цєєнтэй, єнєє л миний vvсэл гарлы нь ухаж мэддэггvй vл мэдэгдэх хачин хэл дээр ярьцгааж байв.

Тэд тороо тавцан дээр татаж гаргалаа. Тэр тор нь норманди маягийн болж ирээд доод гогцоонд нь оруулсан мод гинжний тусламжаар нvх нь усан дотор онгорхой vлддэг, том шуудай хэлбэртэй ажээ. Энэ шуудай нь онгоцны хитэгт ган аргамжаар уягдаж, далайн ёроолоор чирэгдэхдээ замдаа тохиолдсон юм бvхнийг хамдаг байв.

Энэ єдєр торонд далайн сонирхолтой амьтад орж баригдсанаас дурдвал: Ер бусын ховдог болохоос гадна, тун этгээд хачин хєдєлдєг, єєрийнхєє муухайд “далайн четгер” гэж хочлогдсон нэг байрнаас нєгєє байранд єєрийн гар сэлvvрээрээ тулж vсрэн явах загасчин загас, энгийн цагт зvгээр нэг гэдэстэн боловч дайсан ойртохыг мэдмэгц гэдсээ хийлэн цvндийлгэж арьсныхаа хуниасыг тэнийлгээд, аймшигт хурц єргєс, арзайсан гэдэстэй болон хувирч, тэр гэдсээрээ дайсныг угтан авах цоохор єнгийн єргєс гэдэстэн зэрэг загас баригдсан байв. Тvvнчлэн “Наутилус”-ын тавцан дээр сэгсрэгдсэн торноос хэд хэдэн шаравтар зvсний миног, урт бие нь сvvлийн сэлvvрээр бус утас маягийн урт хялгасаар дуусах хоёрын зэрэг мєнгєлєг саарал хялгасан сvvлт, биений нь доод хэсэг урт шулуун сэлvvрээр эмжигдсэн хэд хэдэн тооны хайрслаг шулуун сэлvvрт, хvрэн толботой шаравтар бор треск, олон терлийн быгки, хамгийн эцэст хэдий их хурдан ч гэсэн асар том торноос зайлж чадаагvй хэд хэдэн ширхэг гойд сайхан тунцууд асгарч байв.

Торонд орсон загас мянган фунтээс доошгvй буйзаа. Энэ нь азтай боловч тєдий л гайхалтай бус шvvрдэлт байжээ.

Yнэндээ уул тор онгоцны араас олон цаг чирэгдэж замдаа тохиолдсон бvгдийг шvvрдсэн билээ.

Барьсан бvх загасыг усан цэргvvд зооринд оруулсан бєгєєд тэдгээрийн хагаыг шинэ дээр нь идэж дуусгах, бусды нь єєр талаар эдлэх ёстой байв.

Загас шvvрдэлтийн ажил дуусаж буй тул би онгоц одоохон доошоо живж орно хэмээн бодож єєрийнхєє єрєє руу явахаар завдтал капитан Немо надад ойртон ирж єгvvлэх нь :

- Тэнгис єєд хараач, профессор! Энэ чинь тэхэд танд заримдаа догшин, заримдаа амгалан амьд амьтан биш гэж vvу? Тэр єчигдєр бидний нэгэн адил л нойрсож єгсєн бол єнєєдєр, єглєє мєн л нойр сайн ханаж сайхан зантай нь аргагvй сэрсэн ажээ гэлээ.

“Амар мэнд, баяртай маяртай ч vгvй. Хажуугаас нь харсан хvн биднийг дээр эхэлсэн яриагаа л vргэлжлvvлж байгаа юм байлгvй гэж санамаар” хэмээн би дотроо бодлоо.

- Хар л даа, та хэмээн капитан vргэлжлvvлж :

-Нар хvртэл найртай нь аргагvй дэгдэж єдрийнхєє ердийн амьдралаар амьдарч эхлэв бусуу. Энэ далай тэнгисийн биемахбодын амьдрах их чадлыг ажихад ямар сонин бэ! Yvнд бvр зvрх ч бий, судас ч бий гээч. Далайд амьтны цусны эргэлттэй яг адилхан хєдєлгєєн бий гэж тэмдэглэсэн эрдэмтэн Моорийн vгийг би дvvрэн зєвшєєрнє гэлээ.

Калитки Немо надаас энэ vгэндээ хариулт авахыг тєдий л их хvсэхгvй байгаа нь харсаар байтал ойлгомжтой тул би тvvний vгэнд ямар ч нэмэргvй “мєн тийм” “Таны зєв” (тэгэлгуй яахав) гэсэн хариулт єхєєс єєрийн биеийг чєлєєлж дуугарсангvй.

Капитан Немо ердєє л vгнvvдийнхээ хооронд урт урт зогсолт хийж єєрєє єєртэйгєє ярьж байлаа. Энэ бол хоёр хvний сэтгэмж байв.

Тийм ээ хэмээн тэр vргэлжлvvлэн ;

Далайд халуун хvйтний єєрчлєлт, давс шvvний найрлага нvдэнд vл vзэгдэх бяцхан амьтдын хольцоос шалтгаалж vргэлжийн эргэлт болж байдаг юм. Халуун хvйтний єєрчлєлтєєс усны нягтрал янз бvр болж vvний эцэст урсгал, эсрэг урсгал бий болдог биш vv.

Туйлын бvсvvдэд тун єчvvхэн боловч экваторын орчинд нэн их хэмжээний байдаг усны ууршилт халуун ба сэрvvн орны хооронд усны солилцлыг бас бий болгодог билээ. Тvvнээс гадна тэнгисийн ус дээрээсээ доош орж, дороосоо дээш гарч vргэлж хутгалдаж байдгийг би бас ажигласан юм даг. Далайн усны энэ хєдєлгєєн бол далай амьсгалж буй жинхэнэ тэмдэг юм. Нарны илчинд халсан далайн нэгэн дусал гадаргуугаас ёроолд орж, тэгээс дээш хоёр градусын температурт єєрийн хvндрэлийн дээд хэмжээнд хvрч хєрєєд дахин дээшээ дэгддэг билээ. Энэ vзэгдлийн vр дvнг та хойт туйлын тэнд ажиж мэдээд. ус яагаад дээрээсээ єрємтєж хєлддєгийн учрыг ойлгох болно гэж ярилаа.

Капитан Немо єєрийн энэхvv яриаг дуусгах хооронд “Мєсєн туйл гэнэ ээ? Энэ зоригт эр биднийг арай тийш нь аваачих гээгvй байгаа?” гэж би бодож амжив.

Тэр хооронд капитан Немо дуугvй болж, тvvний хараа тэнгис тийш хандсан бєгєєд тэр усны энэхvv их арвин санг мэрийлттэй; дур сонирхолтой, тасралтгvй судалдаг ажээ. Тэр хэсэг зуур дуугvй зогссоноо, vргэлжлvvлэн;

-Далай єєртєє хичнээн их давс уусгадаг гэж санана.

Хэрэв далайн усанд ууссан тэр их давсыг шvvж тунгааж авах юм бол хааш хаашаа дєрєв аравны таван миль хэмжээний шоо дєрвєлжин болохсон билээ. Хэрэв та, эрхэм про­фессор, тэрхvv давсыг дэлхийн бємбєрцєг дээгvvр жигд тараахыг хvсэхсэн бол дэлхийг арав гаруй метр зузаан давс бvрхэхсэн бизээ. Гэвч, та далайн усанд ууссан тэр их давс, байгаль бодисын .ямар нэгэн гажууд зангаас шалтгаалсан гэж бvv бодоорой. Тиймээ! давс далайн усны ууршилтыг багасгасны улмаас усны уур салхинд туугдан одохгvй тул ма­най ертєнцийн сэрvvн бvсvvдийн хур борооноос хамгаалдаг учиртай.

Энэ бол дэлхийн бємбєрцєг дээр байгалийн их хvчийг тэнцэтгэх агуу их хvндэт vvрэг биш vv гэв.

Капитан Немо дахин дуугvй болж, тавцан дээгvvр хойш урагшаа хэд алхсанаа :

Тэгвэл, нэгэн дусал усанд хэд хэдэн саяараа байдаг буюу наян мянган ширхэг нь дєнгеж ганцхан миллиграмм жинтэй тэдгээр бактер хэмээх тэр єчvvхэн бяцхан амьтдын гvйцэтгэх vvрэг тийм ч бага бишээ. Тэд далайн усанд буй давсыг єєртєє шингээн авч, далайн усанд уусмал байдалтай байгаа хатуу чанарын бодисуудыг биедээ хураан авдаг билээ. Тэнд, усны гvнд ургаа амьтад шvр биетний болон хєндий хэвэлтний бєєгнєрлvvдийг vvсгэж бvхэл бvтэн арап хойгууд, тивvvдийг тогтоодог юм. Тэхэд ус тогтмол нэгэн байдалд байхгvй дээрээсээ доошоо болон дороосоо дээшээ, цааш наашаа vргэлждийн хєдєлгєєнд оршиж тэдгээр амьд биесийг тэжээлээр хангадаг билээ. Усны энэхvv дээшлэх доошлох цаг vргэлждийн урсгал, цаг vргэлждийн хєдєлгєєн далайд мєнхийн амьдралыг бий болгодог юм. Тийм учраас эх газар, хуурай газраас vлэмж илvv хvчтэй; нэн илvv vр шимтэй, далайн хэсэг бvхэнд vргэлж цэцэглэн байх, vхэж мєхєшгvй, тєгс амьдрал энд буцлан байх нь ихэнх хvмvvст амьгvй хоосон мэт боловч энд оршигч тоо томшгvй амьтад болон надад амьдруулах нэгэн орчин болжээ.

Эдгээр vvргийг капитан Немо ярьж байх vед царай нь айхтар хувирч, тvvний тэр яриа надад асар их сэтгэгдэл тєрvvлж билээ.

- Тиймээ, амьдрал! хэмээн тэр залгуулан авч жинхэнэ амьдрал зєвхєн л энд байгаа юм. Ирээдvйд “Наутилус” шиг єглєє бvхэн цэвэр агаараар амьсгалах гэж дээшээ гардаг орд харш, байшин барилга босгон,хэнд vл ч хамаарах, эрх чєлєєт хотууд усан доор сvндэрлэнэ гэдэгт би хувьдаа бат итгэж байна… Хэн яаж мэдэх вэ. хэрэв ямар нэгэн эзэрхий этгээд…гэж хэлэх гэснээ яриагаа дуусгаж чадсангvй аймшигтайгаар нудрага зангидлаа.

Дараагаар нь ямар нэгэн харамсалт хар бодлоос хагацахыг оролдох мэт царай гарган, шууд над руу хандан:

- Далайн гvн чухам хэд хичнээн болохыг эрхэм профес­сор та мэдэх vv? гэж асуулаа.

- Би зєвхєн л хамгийн сvvлчийн хэмжилтvvдээр тодорхойлогдсон тэр хэдэн тоог л мэднэ.

- Та тэрнийгээ надад хэлчихвэл болохуу? хэмээн капи­тан маань надаас асуухад би :

- Дуртай зєвшєєрнє хэмээн эхэлж,

- Би танд юу л санаж буй бvхнийгээ л хэлье. Хэрэв би эндvvрээгvй бол тэнгисийн дундаж гvн Атлантын гадаад далайн умарт хэсэгт гурван мянга есєн зуун метр, Газрын Дундад далайд мянга хоёр зуу, харин Атлантын гадаад да- лайн ємнєт хэсэгт барагцаалбал єргєргийн гучин тавдугаар хоногт, тэнгисийн хамгийн гvн газрыг хэмжсэн байсаан. Тэдгээрийн эцэст нэг газарт арван хоёр мянган метр, нєгєє нэг газарт арван дєрвєн мянга ерэн нэгэн метр, бас нэг га- зарт арван таван мянга нэг зуун дєчин есєн метр тус тус гvнзгий байжээ. Эрдэмтдийн бодож байгаагаар бол хэрвээ, далайн ёроолыг тэгшитгэж хэмжих аваас тvvний гvн, дэлхийн бємбєрцгийн хаана ч тэр, гурван мянга найман зуун метр байхсан гэж vзэж байгаа юм билээ гэв. Тун сайн, эрхэм про­фессор хэмээн капитан Немо залгуулан авч,

- Бидэнд арай дээр бол уу гэмээр нэгэн мэдээ сонсгохсондог оо хэмээн найдаж байна. Хэрэв та, Номхон далайн энэхэн хэсгийн гvнзгийг сонирхож буй бол би танд гуравхан мянгаас хэтрэхгvйсэн гэж хэлэхсэн билээ гэв.

Ингэж хэлчихээд капитан Немо нээлттэй байгаа нvхээр орж, тємєр шатаар дамжин доошоо буухад би тvvнийг дагалдан одож vзэсгэлэн танхимд орж очив. Яг тэр минутанд сэлvvр сэнс эргэлдэн эхэлж, хурдны хэмжvvр хорин миль заав.

Дараагийн єдрvvдэд, тvvгээр ч барахгуй бvтэн долоо хоног капитан Немо миний нvдэнд тун цєєхєн vзэгдэж билээ. Би тvvнтэй их л удаж байж уулздаг байв. Капитаны туслах єглєє бvр єєрийн ажиглалтыг нэн нямбай vйлдэж тvvнийгээ газрын зураг дээр тэмдэглэжээ.

Консель, Нед Ленд хоёр надтай єдєр бvр, олон цагаар хамт байлцахад Консель, бидний єнєєх усан доогуурхи жуулчлалын гайхамшгийг ярьж жадчин маань тэр зугаалгад оролцоогvйгээ vнэнээсээ харамсан, хар бууж байв.

Гэвч би далай доорхи ойд жуулчлах бололцоо дахин олдох байлгvй хэмээн тvvнийг тайтгаруулж билээ. Yзэсгэлэн танхимын цонхны халхавч бараг єдєр бvр удаан цагаар сєхєгддєг тул бид усан доорхи ертєнцийн гуа сайхныг vзэж бахдаж vл ханах билээ.

Энэ vед “Наутилус” ємнє дорно зvгийг барьж, зуугаас зуун тавин метрийн гvнд явж байв. Гэвч наг удаа капитан Немогийн илvv зан нь хєдєлж, онгоц маань залуурын доош орох мушгилтанд автан далайн ёроол руу хоёр мянган метрийн гvнд орж явчихлаа.

Зуун градусын хувиартай термометр, далайн бусад бvх єргєрєгт нэгэн адил харгалзах мэт тэрхvv гvнзгийд харгалзах температур ( - ) тэгээс дээш дєрєв дєрєвний нэгэн гра­дус халууныг зааж байв.

Арван нэгдvгээр сарын хорин зургааны єглєєний гурван цагт “Наутилус” уртрагийн 172 хоногт мэлхийн халуун бvсийг огтлон, хорин долооноо Сандвичийн арлуудыг єнгєрлєє. Эдгээр арлын орчинд 1779 оны 2дугаар сарын 14-нєє алдарт далайчин капитан Кук амь vрэгдсэн бvлгээ.

Дэлхийг тойрох манай жуулчлал эхэлснээс хойш бид дєрвєн мянга найман зуун жаран бээр газар явжээ.

Би 29-ний єглєє онгоцны тавцан дээр гарч ирвэл, Гавайн олтригийг vvсгэх долоон арлын хамгийн том Гавайн арлыг онгоцноос хоёр миль орчим зайнд салхин доор талаас нь олж vзлээ. Би тариалангийн талбай, уулсын бэл, далайн эрэгтэй зэрэгцэн одсон уулсын хяр, галт уулсууд болон тэдгээрийн дунд далайн тєвшнєєс дээш таван мянган метрийн єндєрт дvнхийж буй Мун-Реагийн оргил зэргийг тод ялгаж харав.

“Наутилус” ємнє дорно зvгийг чиглэсэн хэвээрээ явав. Тэр арван хоёрдугаар сарын нэгэнд, уртрагийн 142 хоногт экваторыг огтолж, арван хоёрдугаар сарын 4-нд онгоцны тэмдэглэлт явдал болоогуй тvргэн зуурын аяллын эцэст бид, Маркизын бvлэг аралд тулж ирлээ.

Би, єрнєт уртрагийн 39 хоног 32 хувь ємнєт єргєргийн 8 хоног б7хувьд орших Маркизын арлуудын хамгийн томуудын нэгэн болох Пука-Хивийн арал дээр Мартины оргилыг олж vзлээ. Гэвч, капитан Немо газарт ойртон очих нэн дургvй тул би, уулсыг хучсан єтгєн ойгоос єєр, юуч харж чадсангvй билээ.

Эндхийн уснаа орхисон тор, ер бусын амттай бєгєєд зєєлєн махтай, амтлаг шаргал болж ирээд хєх цэнхэр туяа цацаргасан хэд хэдэн ширхэг макрель, мєнгєлєг єнгєєр солонгорох хєхєвтєр ногоон сарган загас шvvж авчирсан байв. Эдгээр загас идээний ширээнд хvндэт байр эзэлдэг бvлгээ.

Дээр нь Франц улсын далбаа намирч агсан тэдгээр сайхан аралтай салахын ёсыг гvйцэтгээд, арван хоёрдугаар сарын 4-нєєс 11-нийг хvртэл “Наутилус” дахиад хоёр мянга шахам миль давхилаа. Энэхvv жуулчлал толгой хєлтний ангийн хос заламгайтны доод ангид багтах кальмар хэмээх маш соньхон зєєлєн биетний асар их сvрэгтэй тохиолдсоноороо онцгой билээ. Энэ доод ангид сепи болон аргонавтууд мєн хамаарагдана. Эдгээр зєєлєн биетэн яагаад ч юм дээ, эртний байгальчдын анхаарлыг онцгой татаж, эртний илтгэгч- дийн судар бичигт эрхэм суурийг эзэлдэг учраас баячуудын идээ будааны ширээн дээр бага бус хvндлэгддэг байв. Юу ч л гэсэн алдар цуут Галений ємнєхєн амьдарч агсан эртний грекийн эмч Атенс ингэж нотолдог бvлгээ.

“Наутилус” арван хоёрдугаар сарын 9-ний шєнє тэрхvv кальмарын их сvрэгтэй учирсан билээ. Тэдгээр олон сая зєєлєн биетэн май загас ба сардины нэгэн адил сэрvvн бvслvvрээс нилээд дулаан бvсэнд нvvдэг ажээ.

Бид тэдгээрийг зузаан болор цонхны цаанаас ширтэж байхад хєл нь тархин дээрээ байхаар байгалиас заяагдсан тэдгээр кальмарчууд толгой дээрх арван мєчєє зогсоо зайгvй арвалзуулан бєгсєєрєє урагшаа тvрэн давхиж харагдав.

“Наутилус” хэдий асар их хурдан давхих боловч олон цагийн турш тэдгээр кальмараар хvрээлэгдэн явсан билээ. Бид усанд тор хаясан нь тэдгээр зєєлєн биентээс нэн олныг барьсан билээ.

Далай биднийг уйтгарлуулсангvй, бидний нvдний ємнє цаг минут тутамд тайз чимэглэлээ єєрчлєн жvжиг vзэгдэл дэлгэн vзvvлж байв. Далай зєвхєн бидний зугаа гаргаад зогсоогvй єєрийн эрдэнийн сангийн нууцад нэвтрэх болол- цоо єгч билээ.

Арван нэгдvгээр сарын 11-нд би vзэсгэлэн танхимд капитан Немогийн номын сангаас ном авч уншин суух vед Нед Ленд, Консель, хоёр гялбам хурц гэрэлтvvлэгдсэн далайг болор цонхны араас нэвт сонирхон байлаа. “Наутилус” энэ vед хєдєлгєєнгvй яг зогсож билээ. “Наутилус” єєрийн усны тусгай багтаамжуудыг усаар дvvргэсэн тул мянган метрийн гvнд байсан бєгєєд усны энэхvv гvн хэсэгт ямар ч амьтан оршдоггvй билээ. Энд зєвхєн асар том загаснууд л хааяа нэг явдаг ажээ.

Энэ vед би Жак Масэгийн “Ходоодны зуучууд” гэдэг маш сонин ном уншиж агсан тул зохиогчийн хурц оюун єгvvлшгvй сайхан бичлэгийг бахдан баясаж сууж билээ. Гэтэл Консель намайг гэнэт :

- Эзэн хэрэв таалахсан бол цонхонд ойртон ирэхийг хvсэхсэн хэмээн ямар нэгэн хачин этгээд хоолойгоор дуун гарахад ;

- Юу болоо вэ, Консель оо? гэж би асуув.

- Эзэн єєрєє vз л дээ!

Би номоо хойш нь тавьчихаад цонхонд наалдан ус руу харав.

Тэгвэл, цахилгаан дэнгээр гэрэлтvvлэгдсэн шингэн орчинд ямар нэгэн vл хєдлєх асар том бєєн хар юм харагдав. Би тэрхvv аврага амьтныг танихыг хичээнгvйлэн нvд салгалгvй ширтэн ажвал миний толгойд нэгэн бодол аянга мэт гялсхийн орж ирэх мэт болоход би :

- Онгоц! хэмээн бархирав.

- Мєєн...энэ чинь живсэн онгоц байна-гэж Канад хvн хариулав.

Нээрээ ч Нед Ленд эндvvрсэнгvй ээ. Бидний ємнє яах ч аргагvй живсэн хєлєг онгоц байв. Тvvний их бие шинээрээ шахам байхыг бодвол аюул учраад хэдхэн цаг болсон мэт ажээ. Тэрхvv онгоцны тавцан дээр гурван тооны шонгийн богино уг байхыг харвал уул онгоц амь гарахын тул шураг модоо тас цавчиж vзсэн бололтой. Гэвч тэр нь тус болсонгvй ээ...

Живсэн тэрхvv онгоцны сэг юутай харамсалтай сэтгэгдэл тєрvvлсэн гэж санана!

Гэвч тvvнээс ч хэт харамсал тєрvvлсэн нь хэд хэдэн хvний хvvр гулдайн хэвтэж харагдах тvvний тавцан байлаа. Миний тоолсноор бол зургаан хvний хvvр байсан бєгєєд дєрєв нь эр хvний, нэг нь онгоцны залуурчаас зууралдан зогсоогоороо vхсэн байхаас гадна нэгэн эмэгтэй, хvvхдээ тэвэрсээр жижиг цонхны ирмэг дээр тэгнэж vхсэн байв.

Тэрхvv эмэгтэй нэн залуу ажээ. Чийдэнгийн хурц гэрэлд гэрхvv эмэгтзйн гутаж муудаагуй нуур царайг би ажиж амжив. Бодвол тэр эмэгтэй сvvлчийнхээ тэнхээ шавхан хvvхдээ дээш нь єргєсєн бололтой хєєрхий бяцхан vр нь эхийн- хээ хvзvvгээр тэвэрсэн хэвээрээ тэр чигтээ vхжээ.

Бусад гурван усан цэрэг жирийн бус байдлаар хєшилдсєнийг харвал тэд єєрсдийнхєє биеийг онгоцонд барьж хvлсэн аргамжийг тайлах гэж оролдсоор vхсэн бололтой. Дєрєвдєх хvн, ердийн амгалан бєгєєд зоримог царайтай залуурч босоо чигээрээ, хоёр гараа залуур хvрдэн дээр тавьсан хэвээрээ vхсэн байлаа.

Хєєрхий хєгшин залуурч живж орсон гурван шурагт хєлєг онгоцоо далайн ёроол хvртэл, сvvлчийнх нь замд жолоодсон хэвээрээ байх мэт санагдлаа.

Юун аймшигт vзэгдэл вэ! Бид аюул сvйрлийн тэрхvv аймшигт зурагнаас нvд салгаж чадахгvй байж билээ...

Би асар том аврага загасны сvрэг хvний махны vнэрээр айсуй явааг мєн олж харав.

“Наутилус живсэн хєлгийг бvтэн нэг тойроход би тэрхvv онгоцны их бие дээр:

ФЛОРИДА ЗУНДЕРЛАНД

гэж бичсэн уул онгоцны нэрийг олж уншсан бvлгээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ВАНИКОРО
Энэхvv эмгэнэлт нэгэн учрал бол дараачийн иймэрхvv олон тохиолдлын хамгийн эхнийх байлаа. Yvнээс хойш бид усны ёроолд ялзарч гvйцэж буй живсэн онгоцны сэгийг “Наути­лус”-ын цонхоор байн байн олж vздэг болов. Далайн гvнд зэвэнд идэгдсэн их буу, сум, гинж, занга болон бусад єдий тєдий тємєр эллэл байхыг бид олж vздэг байлаа.

Арван хоёрдугаар сарын 11-нд бид Памумотугийн ольтригт ойртон ирсэн бєгєєд эдгээр ольтригт Бугенвиль (цаг vедээ “Аймшигт бvлэг арлууд” гэж нэр єгсєн) ажээ. Энэхvv ольтригийн арлууд ємнєт єргєргийн 13 хоног Зхувь 20дахь хоног 50 хувь болон єрнєд уртрагийн 125 дугаар хоног, ЗО хувь хvртэлх хувиаруудын хооронд дорно-ємнє, дорноос єрнє, умар єрнийг чиглэн хоёр мянга илvv километр газар цувран тогтсон ажээ. Эдгээрийн хамгийн зvvн захын бvлэг арлыг Дюгийн арлууд гэх ба баруун захын хэсэг арлыг Лазаревийн арлууд хэмээн нэрлэдэг юм.

Энэхvv ольтриг нийт гурван зуун далан хавтгай дєрвєлжин бээр талбайг эзлэн жаран тооны бvлэг арлыг багтаан тогтсоны дотор Франц улсад харъяалагдах Гамбъейн бvлэг арал орно. Эдгээр арал бvгд шvрэн арал билээ. Хєндий биетнvvдийн удаан боловч цєхрєлтгуй vйлчилгийн эцэст тэдгээр арлыг усан дээр ил гаргаж, эрт орой хэзээ нэгэн цагт хооронд нь холбох юм. Дараа нь эдгээр шинэ арал зэргэлдээ ольтригтой нийлэхэд нэг талаас шинэ Зеланди, шинэ Коледони хоёр нєгєє талаас : Маркизын арлууд нэгэн бvтэн шинэ тив vvс- гэх болноо.

Би нэгэн єдєр энэхvv онолыг капитан Немод хэлэхэд ка­питан надад хvйтнээр хариу хэлсэн нь;

-Хуурай газар шинэ тивээр дутаагуй, харин шинэ хvмvvсээр дутаж байгаа юм шvv! Гэж хариулж билээ.

“Наутилус”-ын явах чиглэл ольтригуудын дотроос хамгийн сонирхолтой арал болох Клермон-Тоннер арлын дэргэдvvр санамсаргvй єнгєрєв. Тэр санамсаргvй тохиолдол Номхон далайн энэхэн хэсэгт байгаа арлууд тасарч тогтсон, шvрийн тєрлийн маш сонирхолтой хєндий биет амьтнуудын чуулганыг судлах их завшаан над єглєє. Эдгээр шvр биет амьтад шохойлог бvрхvvл бvхий амьд бие махбод ажээ. Тэдгээрийн бие цогцсын хэлбэржлийн ялгаа миний алдарт багш Мильн-Эдвардст тэдгээрийг нийт таван хэсэг болгон хуваах боломжийг єгчээ. Эдгээр тvм тvмэн маш бяцхан амьтад нийт нэгэн цуваа бо­лон бєєгнєрч шрийн тєрлийн хєндий биетний бие махбодыг vvсгэдэг ажээ. Тэдгээрийн ялгаж гаргасан шохойлог бодисоос хад цохио, арал хойг тогтдог байв. Энэхэн орчинд бол тэд, далайтай усам доорхи нарийхан ангал завсраар харилцдаг єчvvхэн нуур буюу гvехэн тохойг хvрээлсэн шохойлог цагираг vvсгэжээ. Тэнд усан доор тэдгээр бяцхан амьтад шинэ Кальдоны эргийг тойрсон буюу Паумотугийн бvхэл бvтэн ольтригийг тогтоосон хад цохионы нэгэн ижил хадан цохио хана хэрэм босгон байдаг ажээ. Єєр газар, жишээлбэл, Маврикийн арлууд дээр тэдгээр амьтад хажуу ёроол дороо хэр хэмжээгvй гvн гvнзгий усан эргvvлгийг vvсгэн эгц цавчим, маш єндєр арсгар хана болон боссон байдаг.

Бид, Клермон-Тоннер арлаас хэдхэн кабельтийн газар явахад би тэдгээр хомсхон барилгачдын хийж бvтээсэн нvсэр их ажлыг бахдаж барахгvй явлаа.

Ийм хана бvтээж босгоход тэр амьтад хэд хичнээн хугацаа хэрэгтэй бол хэмээн Консель надаас асуухад би эрдэмтдийн бодож гаргаснаар бол зуун жил болоход энэ хадан хана єндрєєшєє нэг дюймыг найм хуваасны нэгийн хэртэй ургана гаж хариулбал тэр мэл гайхаж байна.

-Тэгвэл энэхv хадан хана гурван зуун метр єндєр болох юм гэхэд...

-Зуун ерэн хоёр мянган жил хэрэгтэй дээ, хонгор минь! Тэгвэл шашны судар бичиг газар дэлхийн насыг дэндvv багасгажээ. Тvvнчлэн галба юvлэхийн ємнє байсан ой мод, чулуу нvvрс болон хувирах болтол хичнээн их хугацаа хэ- рэгтэй байсныг авч vзвэл тэр судар бичгийн нотолгоо тєдий л баттай биш болох билээ.

“Наутилус” далай дээр хєвж гарах vед би уснаас дєнгєж бултайн єтгєн ойгоор хучигдсан Клермон-Тоннер арлын гадаад байдлыг нарийвчлан судаллаа. Тvvний шохойлог хєрс шороо vер шуурганд далайн давслаг усаар бордогдсон буйзаа.

Тэр нэгэн сайхан єдєр зэргэлдээ хуурай газар дээрээс салхинд хийссэн ямар нэгэн vр далайн замаг, загасны ялзармал vлдэгдлээр тэжээгдсэн эндхийн хєрсєн дээр унаж ургасан бизээ. Дараа нь мянга мянган миль зайтай газар ургаж агсан наргилын самар далайгаар урсч ирээд долгиогоор эндхийн эрэг дээр шидэгдсэн ч байж магад; хийсч ирсэн жимс vр хєврєлийг олж мод болон ургахад, модод хур чийгийн ууршлыг биедээ татаж, булаг ундран, євс ургамал битvv бvрхсэн бизээ. Тэрчлэн бас зэргэлдээх хуурай газар дээрээс моддын хамт хаягдсан ямар нэгэн єт хорхой, шавьж тэргvvтэн энэхvv арлын хамгийн анхны оршин суугч болсон буйзаа. Гэтэл бас яст мэлхий эргийн элсэнд єндгєє булж, залуу моддын мєчир дээр шувуу vvрээ зассан болов уу. Ийнхvv амьтдын хvрээлэн аажимдаа олшрон тvгсэн байх. Ингээд хамгийн эцэст залуу ургамал, баялаг амьтдын чуулганд татагдсан хvн ирж суурьшсан бизээ.

Эдгээр арал дээр нэн бяцхан амьтдын хvч хєдєлмєрєєр амьдрал ийнхvv бий болжээ.

Орой тийшээ Клермон-Тоннер арлын бараа далд орж “Нау тилус” чигээ єєрчиллєє. Уртрагийн 135 дугаарт хєлєг мат­рын халуун бvс хvрмэгц усан доогуур явагч хєлєг єрнє-умар-єрнє зvг чиг авч халуун бvснээс гарсангvй цаашлан явлаа. Халуун орны нарны илч тэсэхийн эрхгуй тєєнєх авч бид халуунд ядарсангvй бєгєєд гуч дєчин метрийн гvнд усны температур арав, арван хоёр градусаас хэтэрсэнгvй ээ.

Арван хоёрдугаар сарын арван таванд Номхон далайн сувд эрдэнэ болсон Таити арлаас буруухнаар єнгєрлєє. Єглєє нь би салхины доод тал руу онгоцноос хэд хэдэн миль зайд тэрхvv арлын уулсын єндєр оргилыг олж харсан билээ. Тvvний орчны уснаас бид далайн могойны нэгэн дvрс єнгийн пеламид, тунец, макрель зэргийн хэд хэдэн тєрлийн агуу сайхан загас барьсан бvлгээ.

“Наутилус” найман мянга нэгэн зуун миль яваад байв. Бид “Арго” “Дюк-оф-Портленд” хоёр хєлгийн баг сєнєсєн Тонга-Табу хэмээх ольтригийн дэргэдvvр явж єнгєрєхєд ”Наутилус”-ын хурдын хэмжvvр явсан газрын есєн мянга долоон зуун хорь дахь милийг зааж байв. Дараахнаар нь бид Фиджи арлыг тойрлоо. Энд “Юнион” онгоцны багийнхныг, “Эрхэмсэг Жозефина” онгоцны ахмад Бюрог зэрлэг хvмvvус алсан юм. Энэхvv ольтриг єрнєд уртрагийн 174-179, ємнєд єргєргийн 62° дугаар хоногуудын хооронд баруунаасаа зvvнээ гурван зуун жар, хойноосоо урагшаа дєрвєн зуун кило­метр vргэлжилнэ.

Тэр хэдэн арван том жижиг арал, хад хясаануудаас тогтсоны хамгийн том нь Вити-Леву, Банда-Леву, Кандубон зэрэг арал болно.

Эдгээр арлыг Торчелл анх бораметр бий болгосон жил буюу 1643 онд Тасман нээж одсон бєгєєд мєн тэр жил XIV Людовг Францын хаан ширээнд суусан бvлгээ. 18 дугаар зууны хоёрдугаар хагаст тэр арлууд дээр Кук очиж, да- раа нь Д. Антркасто айлчлаад, хамгийн суулд 1827 онд Дю- мон-Дюрвиль газар зvйн энэ бvх ээдрээ гаргажээ.

Лаперузын хєлгvvдийн сvйрлийн нууцыг анх тайлсан капитан Диллоны зvрх шимшрэм учралтай нэр уялдсанаараа дурсгалтай Вагелетой тохойд “Наутилус” ойртлоо.

Бид энэ тохойн ёроолд хэд хэдэн удаа тор хаяж олон тооны эмгэн хумс гаргаж тэдгээрийг ширээнийхээ ард тэр доор нь хомхойрон идэж билээ. Вагелеа тохой эмгэн хумсны хаялга хэмжээгээрээ асар том ажээ.

Эмгэн хумс тус бvр хоёр сая орчим єндєг гаргадаг тул хэрвээ л тэдгээрийг цєлбєдєг vй олон дайсан байгаад, тэдгээрт vржих бололцоо єгдєггvйсэн бол энэхvv тохой тєдєлгvй эмгэн хумсаар дvvрэх байв.

Мань Ленд єєрийнхєє хомхойролд сvvлд нь гэмшиж дуу тавиагvй нь эмгэн хумс гэдэг амьтны махыг хvний ходоод боловсруулж чадахгуй байх ёсгvй,цор ганцхан зууш болох тул болой. Yнэндээ ч насанд хvрсэн хvний нэг єдрийн хоолонд байвал зохих гурван зуун арван таван грамм азотлог бодисыг хvртэхийн тул энэхvv толгойгvй зєєлєн биетэй эмгэн хумсыг зуун ерэн хоёроос доошгvй залгих хэрэгтэй бол уу.

Арван хоёрдугаар сарын хорин таванд “Наутилус” 1606 онд Квирос нээж, 1768онд Бугенвил судлан шинжлээд, 1773 онд Кук одоогийнх нь нэрийг єгсєн Шинэ-Гебридийн ольтриг дунд хєвж байв. Энэ хэр бид Арру аралд нилээд ойрхон явав. Yд дундын ажиглалтын vед би онгоцны тавцан дээр гарч ирэхдээ энэхvv арлыг олж харлаа. Тэр арал нэн єтгєн ойгоор битvv хучигдаж, єндєр уулын шовх шовх оргилоор чимэгджээ.

Би капитан Немог найм дахь єдрєє олж vзсэнгvй. Тэр арван хоёрдугаар сарын 27-ны єглєє онгоцны vзэсгэлэн танхимд орж ирээд толгой дохих нь тав хvрэхгvй минутын ємнє гараад орж ирсэн хvний байртай харагдлаа. Тэр vед би зураг дээр “Наутилус”-ын замыг мєрдєж суув.

Капитан ширээнд ойртон ирж зураг дээр хуруугаараа хатгахын хамт:

- Ваникоро хэмээн дєнгєж ганцхан vг хэллээ.

Тэр vг нь миний чихэнд буун дуу мэт тод сонсдож билээ. Учир нь Лаперузын хєлгvvд сєнєсєн тэр арлын нэр тийм байсан юм.

-“Наутилус” Ваникорог чиглэн явна уу? гэж би босон харайвал :

-Тиймээ, профессор минь гэлээ. Би ”Буссоль” “Астроляби” хоёр бут vсэрсэн тэрхvv алдарт арлыг нvдээрээ vзэх нь ээ! Бид удахгvй Ваникоро хvрэх vv?

- Бид хvрчихээд байна аа, профессор гуай.

Би капитаныг дагалдан онгоцны тавцан дээр гарч орчин тойрныг шунахай нь аргагvй эрэгцуулэн харвал зvvн хойт зvгт дєчин миль орчим vргэлжилсэн урт шvр далангаар хvрээлэгдсэн яах ч аргагvй л галт уулын оргилтоос гарал vv- сэлтэй хоёр арал бvртийн vзэгдлээ.

“Наутилус” шvр далан дотор нарийхан зурвас судгаар шурган орвол далайн усны тvрлэгийн шугамын цаадтай тавиас жаран метр гvн зогсоолд орсон байв. Єндєрр єндєр дал моддын сvvдэр дор, бидний ойртож буйг нэн их анхааран ширтэж буй хэд хэдэн зэрлэг хvн байхыг би олж харвал тэд “Наутилус”-ын ээрvvл хэлбэрийн хав хар их биеийг асар том халим хэмээн эндvvрсэн буйзаа.

Капитан Немо надаас Лаперузын сvйрлийн тухай чухам юу мэдэх вэ гэж асуухад би ;

Нийтэд л юу мэдэгдсэн бол тэрний нь л би мэднэ гэж хариулав.

-Маш сайн. Гэлээ ч гэсэн та тэр нийтэд мэдэгдсэн зvйлээ надад хэлчихэж болох уу?

-Тун дуртай ярьчихъя хэмээн би Дюмон-Дюрвилнйн мэдээлсэн бvхнийг сонсголоо.

-Тэдгээр баримтат зvйлийн агуулга нь гэвэл : Лаперузаг, тvvний туслах Ланглийн хамт 1785 онд ХVI Людвиг “Буссоль” , “Астроляби” хэмээх хоёр жижиг хєлєгтэй дэлхийг тойрох аянд явуулсан юм.

Францын засгийн газар Лаперузын хєлгvvдийг удаан хугацаагаар vгvй болчиход нь сэтгэл тvгшин 1791 онд аврах экспедицийг Бруно Д. Антркастогийн удирдлагын доор тєхєєрєн, “Итгэл” “Хайгуул” гэсэн нэртэй хоёр том хєлгийг Брестээс есдvгээр сарын 28-нд хєдєлгєсєн ажээ. Тvvнээс хоёр сарын дараагаар Францын засгийн газар “Эльбермель” хэмээх онгоцны капитан Боуэн гэгчээс ємнєт Георгийн эрэг орчинд ямар нэгэн эвдрэл сvйрлийн vлдэгдэл байна гэсэн мэдээ авсан боловч энэ мэдээг жич хэлэхэд тєдий л тодорхой мэдээг авч чадаагуй. Д. Антркасто, капитан Гунтерийн илтгэлд дурьдсанаар Лаперузын хєлгvvдийн сvйрэл болсон адмиралтействын арлуудыг чиглэн єєрийн аянг vргэлжлvvлсээр байжээ.

Д.Антрмастогийн эрэл ямар ч амжилт олсонгvй ээ. “Итгэл”, “Хайгуул” хоёр Ваникоро арлын дэргэд зогсолгvй єнгєрчээ. Тэрхvv аян нэн азгуй тєгсч Д.Антркасто єєрєє, хоёр туслах ба хэд хэдэн далайчныхаа хамт амь сvйджээ.

Лаперузын хєлгvvдийн сvйрлийн маргаангvй мєр дээр далайн хєгшин чоно капитан Дильон анх орчихсон байлаа.1824 оны 5 дугаар сарын 15-наа “Ариун Патрик” хэмээх онгоц шинэ Гебридийн арлын нэгэн болох Тикопиа арлын дэргэд зогссон гэнээ. Тэнд нэгэн улаан арьстан капитан Дильонд бариул дээр нь ямар нэгэн бичиг сийлсэн сийлмэлийн иш худалдсан байжээ. Тэр улаан арьстан тvvнээс зургаан жилийн ємнє Ваникоро арлын дэргэдэх уснаас цухуйсан хад мєргєж сєнє­сєн онгоцон дээр явсан хоёр Европ хvнийг уул арал дээр олж харсан гэжээ.

Тэр даруй л Дильон дэлхий нийтээрээ сэтгэл тvгшиж байсан Лаперузын хєлгvvдийн сvйрлийн тухай ярьж буйг таамаглажээ. Тиймээс тэр улаан арьстнуудын хэлснээр сvйрлийн ул мєр элбэг vлдсэн Ваникоро арал хvрэхээр шийджээ. Гэтэл тэр шийдвэрээ хэрэгжvvлэхэд нь далайн урсгал, салхи хоёр саад одсон байв.

Дильон тэндээс Калькутт хvрч єєрийн нээлтээрээ тэнгисийн тээврийн Азийн нийгэмлэг, Ост-Дорнот-Энэтхэгийн компани зэргийг гайхуулж чадаад мєн “Хайгуул” гэсэн нэртэй єєр нэгэн хєлєг онгоц авч 1827 оны нэгдvгээр сарын 28-наа Францын засгийн тєлєєлєгчийг онгоцондоо авч, Калькуттаас хєвєн оджээ.

Номхон далайн хэд хэдэн хэсэгт зогсож, ажиж дєхсєєр явж 1827 оны 7 дугаар сарын 7- нд “Хайгуул” онгоц одоо “Наутилус” зогсож буй Вану хэмээх тэр зогсоолд зангаа хаясан гэнэ ээ.

Тэнд Дильон сvйрлийн нэн олон сэг олсны дотор хєлєг онгоцны занга, элдэв тєрлийн багаж, ачаа єргєх хэрэгсэл, чулуу дvvгvvрдэгч зэвсэг, арван найман футын ном, одон орны судлалын эвдэрхий багажууд байсан бєгєєд эдгээрийн хамгийн эцэст “Намайг Базен цутгав” гэсэн бичиг, “1785 онд Брестийн зэвсгийн vйлдвэр цутгасан тамгатай хvрэл хонх олжээ. Иймд одоо эргэлзэх явдалгvй болжээ.

Дильон иш баримттай зvйл их цуглуулахын тул 1827 оны аравдугаар сар хvртэл Ваникоро арал дээр байжээ. Дараа нь зангаа єргєж Шинэ Зеландаар дайран Калькутт орж, тэндээс Францад очиход тvvнийг нэн их найрсаг хvлээн авчээ.

Яг тэр vеэр сураггvй алга болсон Лаперузын алдарт зориулан нэрлэсэн “Астроляби” онгоцны капитан Дюмон-Дюрвиль. Дильоны нээлтийн тухай юу ч мэдсэнгvй сvйрлийн ул мєрийг шал єєр зvгт эрж явжээ. Нэгэн халимын ангуучаас Лузиад ба Шинэ Каледоны зэрлэг хvмvvст умарт Людовигийн одон ба медаль байгаа сураг дуулжээ.

Дильон, Ваникоро арлыг орхиж одсоноос хоёр сарын дараа Люмен-Дюрвиль, Гобарт-Тоуны арлын дэргэд зангаа хаясан ажээ. Зєвхєн энд л тэр Дильоны бvтэмжийг олж сонссон байв. Гэтэл бас мєн тэндээ Калькуттаас яваа ”Юнион” хєлєгний капитаны туслах Джемс Гоббс гэгчээс єєр нэгэн тодорхой баримтат зvйл дуулжээ. Тvvний нотолсноор бол тэр ємнєт єргєргийн 8 дахь хоног 18 дахь хувь, дорнот уртрагийн 15 дахь хоног 30 дахь хувь хоёрын хооронд буй арал дээр зогсоход тэндхийн зэрлэгvvдэд тємрийн гонзгой хэсэг болон улаан эдийн тасархай байхыг олж vзсэн гэжээ.

Дюмон-Дюрвиль тэдгээр эсрэг тэсрэг хоёр нотолгооны алинд нь vнэмшихээ мэдэхгvй гайхаж атлаа юу ч гэсэн капи­тан Дильон єєрєє явахыг шийджээ.

1828 оны хоёрдугаар сарын 10-нд “Астроляби” онгоц Тикопиа аралд хvрэлцэн ирж, тэнд байсан цагаан арьстан нэгэн усан цэргийг онгоцондоо боцманы тушаалд элсvvлэн аваад Ваникоро арлыг чиглэжээ. Тэр аралд хоёрдугаар сарын 12-ноо хvрэлцэн ирээд “Астроляби” хєлєг уул арлын шvрэн цагирагийн гадна талд ес хоног хvлээсний эцэст хоёрдугаар сарын 10-нд Вану зогсоолд орсон ажээ.

“Астроляби” онгоцны цэргvvд арлыг тойрч эрэлхийсний эцэст, 23-ны єдєр, эвдрэл сvйрлийн баримт болоход тэдний л хэрэг болохгvй хэмхэрхий vлдэгдэл хэдхэнийг авчирчээ. Нутгийн зэрлэгvvд онгоц сvйдсэн газрыг зааж єхєєс татгал- заж хэл мэдэхгvй буюу ойлгохгуй байгаа маяг vзvvлсний зэрэгцээ зэрлэгvvдийн байдал сэжиглэлтэй болж сvйрэлд учирсан хvмvvстэй тэд муу харьцсан болов уу гэсэн бодол тєрvvлж билээ. Yнэхээр ч Люмен-Дюрвилийг зэрлэгvvд, Лапе- руз ба тvvнийг дагалдсан хєєрхийгийн єшєєг авахаар ирсэн болов уу гэж айсан ч байж магад билээ.

Ингэтэл хоёрдугаар сарын 26-нд элдэв тєрлийн бэлэг санд болон амлалт баталгаа зэрэгт сэтгэл татагдсан улаан арьстнууд єш хонзонгийн аюул тэдэнд заналхийлж буй биш гэдгийг ойлгомогц капитаны туслах Жакинод онгоц сvйдсэн газрыг зааж єгчээ.

Тэнд дєрєв таван метрийн гvнд Паку, Вану хоёр хадны хооронд шохойлог бvрхvvлээр хогжруутсан занга, их буу, тємєр ба тугалган хулдац зэрэг зvйлс хэвтжээ. “Астроляби” онгоцноос тусгай завь очиж тэнд байсан манга найман зуун фунт хvнд занга болон найман фунтийн сумаар бууддаг их буу, хоёр чулуу шидэгч нэгэн гонзгой тугалган цул зэргийг арай ядан татаж гаргасан ажээ.

Дюмен-Дюрвиль улаан арьстнуудыг сайтар байцаан асуусны эцэст, Лаперуз тэрхvv арлын дэргэд хоёр хєлгєє хоёулыг алдсаны эцэст, тэдгээрийн сэгээр гурав дахь бяцхан онгоцоо барьж задгай их далайд vл мэдэгдэх зvг гарч єгчээ... Чухам хаашаа явсныг хэн ч vл мэднэ.

Иймд “Астроляби” онгоцны дарга мангифер модны дэргэд зоригт далайч Лаперуз ба тvvний нєхдийн дурсгалт хєшєє барихыг тушааж, шvр гантиг суурьтай жижиг дєрвєлжин суврага босгохдоо, зэрлэгvvд эвдлэн сvйтгэхээс болгоомжилж уул хєшєєндєє хэсэгхэн ч тємрийн зvйлтэй юм оруулсангvй ээ.

Тvvний дараа Дюмен-Дюрвиль шалавхан зангаа єргєн авч одохыг завдсан боловч “Астроляби” хєлгийн баг энэ газар ширvvсч байсан халуун ханиад євчинд нэрвэгдэж капитан єєрєє ч гэсэн хvнд євчтэй агсан тул зєвхєн гуравдугаар сарын 17-ноо эргэх замдаа оржээ.

Тvvний зэрэгцээ Францын засгийн газар Дюмен-Дюрвиль, тvрvvчийн ярьсан Дильоны тухай юу ч мэдэхгvй байх бий хэмээн болгоомжилж Ваникоро арлын зvг Легоарна ДеТромеленоор толгойлуулан “Байонезку” хэмээх жижиг хєлєг явуулжээ.

“Байонезку” хєлєг, “Астроляби” онгоцыг Ваникороос явснаас хэдэн сарын дараагаар тэнд хvрэлцэн очиж ямар ч шинэ сонин зvйл олсонгvй боловч зэрлэгvvд Лаперузын хєшєєг хєндєєгvй байгааг vзэж иржээ.

За тэгвэл капитан Немод миний уламжилж чадах зvйл энэ л байлаа.

- Тэгвэл хэмээн тэр надад тэрхvv арал дээр эвдэрсэн хоёр хєлгийн сэгээр барьсан гуравдахь онгоц чухам хаана, хэрхэн сєнєснийг одоо хvртэл хэн ч мэдэхгvй байх нь ээ? гэвэл :

- Тиймээ, хэн ч vл мэднэ гэж би хэллээ. Капитан надад юу ч хэлсэнгvй, харин єєрийн хойноос дагалдах дохио єгєєд vзэсгэлэн танхимд явж орлоо. “Наутилус” хэд хэдэн метрийн гvнд доошоо живж ороход, тvvний хажуугийн хоёр гэгээвчний тємєр халхавч сєхєгдлєє.

Би гэгээвчинд духаа наалдуулан харвал далайн ёроолым шохойлог тогтоц, ургаа ба суугаа амьтад, замаг урагш хойшоо сvлжилдэх vй слон загасны дунд Дюмон-Дюрвилийн экспедицийнхэн гаргаж авч чадаагvй сvйрлийн vлдэгдэл.занга, их буу, шураг мод, гинж, ном зэрэг юмс байлаа. Эдгээр сэгийг 6и харж харамсан байсан тэр цагт капитан Немогийн хоолой чичирхийлэн байж єгvvлэх нь :

- Лаперузын экспедицийн францын эргээс 1785 оны арван хоёрдугаар сарын долоонд “Буссоль” “Астроляби” гэдэг хоёр хєлєгтэй гарсан билээ. Тэд эхлээд шинэ Каледони дээр Ботани-Бей хvрч, тэндээсээ Санта-Круцийг чиглээд Гавайн бvлэг аралд хамаарагдах Намук аралд ирж зогссон юм. Ингээд Лапе- рузын хєлгvvд Ваникорын vл мэдэгдэх хаддын ойролцоо хvрэлцэн ирэхэд тvрvvлж явсан “Буссоль” ємнєт эргийн нь тэнд усан доор байсан хад мєргєсєн тул тvvнд туслахаар яаравчилсан “Астроляби” мєн хад руу мєргєчихжээ. Тvрvvчийн нь хєлєг бараг нvд ирмэхийн зуур сєнєж vгvй болсон боловч салхины нь доохно хадан дээр мордчихсон хоёрдахь онгоц хэд хоног тэсчээ Аюул суvрэлд учрагчдыг нутгийн улаан арьстнууд нилээд сайхан хvлээн авсан тул Лаперуз уул арал дээр суурьшиж сєнєсєн хоёр онгоцныхоо vлдэгдлээр гурав- дахь жижиг онгоцоо барьж эхэлсэн юм. Хэд хэдэн усанцэрэг Ваникоро арал дээр сайн дураараа vлдэж хvнд ажил, євчин хоёрт эцэж туйлдсан бусад хэсэг нь Лаперузын хамт цаашаа Соломоны арлуудын зvг явсан боловч тэдгээр арлын хамгийн гол, том арлын дэргэд ханамж, гутамж хэмээх хоёр хадан хушууны хооронд онгоцтойгоо бvгд vхэж vгvй болсон бvлгээ хэмээв.

- Та хаанаас энэ бvхнийг мэдсэн юм бэ?-гэж би хашгарч архивол:

- Тэдний сєнєсєн сvvлчийн газраас vvнийг л би олсон юм даа гэж капитан Немо таг дээрээ францын сvлдтэй тє­мєр хайрцаг надад vзvvллээ. Тэрхvv хайрцагт давстай усанд зэвэрчихсэн хуйлаастай, баримт бичиг байхыг vзлээ.

Энэ нь нvvрэн дээрээ ХVI Людвигийн жинхэнэ єєрийнх нь тэмдэгтэй, тэнгисийн сайдын заавар бичиг байв.

-Далайчин хvний vзэл ийм л байх ёстой?-хэмээн капитан Немо хэлээд, тэр одоо далайн ёроолын шvрэн булшинд амгалан нойрсч буй миний болоод миний нєхдийн булш ийм л байвал би нэн их баярлахсандаа гэлээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:15 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ТОРРЕСЫН ХООЛОЙ
Арван хоёрдугаар сарын 27 – 28-ны шєнє “Наутилус” Ваникор арлыг орхиж баруун ємнє зvгийг барин маш их хурдтай явж одлоо. Ваникорог шинэ Гвинейн зvvн ємнєт хэсгээс тусгаарлаж буй зай буюу гурван мянга илvv километр газрыг гуравхан хоногт туулав.

1863 оны нэгдvгээр сарын нэгний єглєє “Наутилус” онгоцны тавцан дээр Консель надтай дайралдаж :

-Шинэ жилийн мэндийг хvргэж, сайн сайхныг ерєєхийг эзэн зєвшєєрєхсєн балов уу? гэж тvvний асуухад би :

-Тэгэлгvй яахав, тэгэлгvй яахав Консель минь чинийхээ ерєєл, мэндчилгийг би, бид Париждаа, цэцэрлэгтээ, миний ажлын тасалгаанд байгаа шигээ л дуртай хvлээн авах байнам.

Чинийхээ ерєєл мэндчилгээнд баярлалаа. Тvvнчлэн бас чамдаа баяр хvргэе. Ганцхан л чиний тэр энэ нэгэн шинэ жилийн сайн сайхан гэдэг vгий чинь юу гэж ойлгож болох вэ? Чиний тэр сайн сайхан гэдэг чинь бидний энэхvv олз- логдсон бэйдал дуусвар болоход оршино уу, аль эсхvл энэхvv агуу сайхан жуулчлал vргэлжлэхэд оршино уу ?

- Yнэндээ би эзэндээ чухам юу гэж хариулахыг vл мэднэм. Яах аргагvй л бид нэн сонирхолтой юм vзэж, энд єнгєрєєсєн хоёр сард уйдах зав олдсонгvй. Сvvлийн vед эндхийн байдал нэн гайхамшигтай болж, хэрэв л энэ бvхэн бvр сайхан болох юм бол чухам бид юундаа хvрэхийг хэлэхэд ч хэцvv л байна даа! Миний бодлоор бол ч бидэнд хэзээ ч ийм завшаан тохиолдохгvй л дээ...

- Мєн! Хэзээ ч тохиолдохгvй. Чиний зєв... Консель минь

-Тэрнээс гадна капитан Немо єєрийн “хэн ч биш” гэсэн латин нэрнийхээ эзэн нь болж чадаж байна шvv. Капи­тан биднийг єчvvхэн ч хавчиж хясахгvй байгаа нь ерєєсєє тэр энэ ертенц дээр байхгvй байгаатай л адил байна!

- Зvйтэй :

-Тэхлээр энд юу л байна, тэр бvхнийг бvгдий нь vзэж гvйцсэн тэр жилийг сайн сайхан жил гэж хувьдаа vзэхийг эзэнд уламжлахыг би єєрєє мэдчихье!

-Бvгдий нь vзнэ гэв vv, Консель чи? Хэтэрхий шунаж буй биш биз. Гэвч энэ талаар Нед юу бодож байгаа бол?

-Нед Ленд ч яг л эсрэг юм бодож буй. Энэ ч жирийн хар ухаантай, жигтэйхэн зоргоороо ходоодтой хvн л дээ. Дандаа загас идээд л, загас хараад л байхаасаа тэр уйдаа биз. Єдєр бvр л шахам хоол идэж, дарс ууж сурсан хvнд архи мах, талх дутагдана гэдэг айхавтар зовлонтой байгаа байхаа.

- Энэ ч миний хувьд бол бага хэрэг. Би “Наутилус”-ын дэглэмд жигтэйхэн дасчиж гэж хэлэв.

- Би ч адилхан. Тиймээс Нед Ленд эндээс оргох хичнээн л дуртай бол би эндээ vлдэх тєчнєєн л дуртай. Тэхлээр ирж буй энэ шинэ жил над азгvй муу жил байлаа ч гэсэн тvvнд маань сайн сайхан жил байх буюу эсхvл тvvнд муу, над сайн жил болох болно. Учир иймээс бид хэдийн хэн нэгт нь хувь заяа буян хишигтэй жил байх ёстой. Эзний хувьд бол тэр, єєрєє юу л хусч байгаа бол би тvvнд, тэрний нь л хvсэхсэн байнам гэв.

- Баярлалаа, Консель! Ганцхан чамаас гуйхад л чи шинэ жилийнхээ бэлэг сэлтийг сvvлд болоорой. Харин одоохондоо зєвхєн л гар барьчих. Єєр би чамд юу ч сонгож чадашгvй.

- Эзэн хэзээ ч vvнээс хэт нигvvлсэнгvй байсангvй билээ гэж Консель єчив.

Нэгдvгээр сарын хоёронд хурдны хэмжvvр Япон далайгаас анх бид гарсан цагаас хойш бvгд арван нэгэн мянга гурван зуун дєчин миль явсныг зааж байв.

“Наутилус”-ын ємнє, Австралийн зуун хойт эрэг орчныг угааж байдаг далай шvр арлын аюулт бvс .дайралдах байв.

Манай хєлєг 1770 оны зургаадугаар сарын 10-нд капитан Кукийн онгоцыг золтой л хєнєєчихєєгvй усан дотор далд орших муухай шvр арлаас хэдхэн милийн зайд явлаа. Кук єєрєє сууж явсан хєлєг онгоц хад мєргєсєн боловч онгоцны нь ёроолд гарсан онгорхой хаднаас ховхорсон хад бєглєчихсєн уч- раас тvvний онгоц живээгvй бvлгээ.

Гурван зуун бээр урт vргэлжилсэн усан доорхи тэрхvv далд саадыг би очиж мєргєхдєє тэнгэрийн дуу мэт нижигнэн байдаг усан доорхи тэрхvv далд саадыг би нvдээрээ vзэхийг нэн их хvсч билээ.

Гэтэл энэ vед “Наутилус” онгоцны залуур биднийг усны гvн рvv авч орсон тул би тэрхvv шvрэн ханыг vзэж чадсангvй. Тиймээс зєвхєн л миний торонд орсон загас тэндхийн амьтны аймагтай л танилцахаас єєр зам олдсонгvй ээ.

Загасны жишvvд олон дvрсийн дотор би мєнгєлєг цайвар биедээ, vхсэнийхээ дараа устаж vгvй болчихдог эрээн цоохор цагиргуудаар бvслэгдсэн нилээд балмад загас байхыг олж харлаа. Эдгээр балмад хэмээх загас бvхэл бvтэн сvргээрээ бидний бараа болж бидэнд ховор тохиолдох амтлаг хvнс болж билээ. Тvvнчлэн манай торонд маш амтлаг боловч уртаараа таван сантиметр хэтрэхгvй спар нэн олон орж, ёстой л тэнгис далайдаа алтан хараацай болсон триглv баригджээ. Торонд зоо фитууд ба зєєлєн биетний дотор альционарийн, Лужанок живородящик, байдарок, молоток зэргийн олон дvрс байхыг би олж харав.

Шvрэн аралд далайг огтолсноос хоёр єдрийн дараа нэгдvгээр сарын 4-нд бид шинэ Гвинейн арлуудын эргийн барааг харах болов. Капитан Немо надтай уулзахдаа нэгэн удаа Энэтхэгийн гадаад далайд Торресын хоолойгоор шургаж орно гэж мэдэгдэж бvлгээ. Тэр тvvнээс єєр юу ч хэлсэнгvй боловч Нед Лендэд зєвхєн энэ л нэг тохиол хэрэгтэй.байв. Тvvний сэтгэл хангамжтай байдлаар бол бид Европын эрэгт ойртсон ажээ.

Торресын хоолой єєрийн аймшигт бартаат шургац, тэнд амьдрагч омгуудын зэрлэг догшноос болж нэн бvтэлгvй нэр хvндтэй тэр хоолой Австрали тивийг шинэ Гвинейгээс тусгаарлана.

Yд дундын хэрд капитаны туслах секстант хэмээх багажаар нарны хєєрєлтийн єндрийг хэмжиж буй vеэр би, шар мэт хурц єндєр єндєр аргал, шатны гишгvvр шиг vелэн харагдах хажуу энгэр бvхий Арфальксын уулсын оройг харав.

“Наутилус” онгоц аюултайгаараа дэлхий дээр алдаршсан тvvний аман дээр хамгийн зоригт далайчид боловч бодлогошрон зогсдог, тэрхvv аюулт хоолойн амсар дээр ирэв. Энэ хоолойг Лун Бац де Торрес ємнєт далайнуудын Меланезей руу буцах замдаа анх нээсэн бєгєєд 1840 онд Дюмон Дюрвилийн онгоц золтой л хад мєргєж сєнєєгvй бvлгээ. Гэвч хайрдах хад мєргєхийг юманд эс бодох “Наутилус” онгоц боловч эндхийн шvр арлаас болгоомжлох хэрэгтэй байв.

Торресын хоолой барагцаалбал зуун гучин тав – зуун дєчин километр єргєн боловч тоо томшгvй олон их бага арал усан доорхи ил далд хад цохио бvхий тул нэвтэрч бараг болшгvй билээ.

Энэ бvхнийг харгалзан капитан Немо аль л болох талын арга хэмжээ авчээ. “Наутилус” усан дээр тэн хагасаа хvртэл ил гаран, нэн яльгvй хурдтай хєвж байв.

Тvvний сэлvvрийн далбаа, ядарсан халимын сvvл адил ус алгадан байв. Yvнийг ашиглан би єєрийн хоёр нєхрийн хамт цаг vргэлж хов хоосон байдаг тавцан дээр авиран гарч жолоодлогын бvхээгний ард зогсов. Капитан Немо єєрийн гараар онгоцоо залж жолоодох байрандаа байлаа.

Миний нvдний ємнє Торресын хоолойн дэлгэрэнгvй зураг дэлгээстэй байв. Усан судлалын инженер Винцен дон Дюмулон дэлхийг тойрох Дюмон-Дюрвилийн сvvлчийн жуулчлалд гар бие оролцож явсан тэнгисийн албаны мичман сvvлдээ адмирал болсон Купван -Дюбуа нар тэр зургийг гаргажээ. Энэ зураг, тvvнчлэн капитан Хингийн гаргасан єєр нэг зураг хоёр Торресын хоолойн толгой эргэм олон годриог сvлжин єнгєрч болох шилдэг зургууд байв. Би тэдгээр зургийг нэн их анхааралтай ажиглан бvлгээ.

Тэнгис “Наутилус”-ыг тойрон ууртай нургилж, цагт хоёр хагас милийн хурдтайгаар зvvн ємнєєс баруун хойшоо эрчилж буй тэнгис тvvний давалгаа уснаас бараг алхам тутам цухуйж байгаа vхэр чулуунууд мєргєн бут vсэрч байв.

- Аймшигтай л газар байна! хэмээн Нед Ленд єгvvлэхэд би :

Нээрээ ч vvнээс ч доор газар буй гэж санахын ч арга алга.Тэр байтугай хаа сайгvй явдаг “Наутилус” боловч тэвдэх л газар байна гэлээ.

-Энэ муу хар капитан єєрийнхєє замыг сайн мэддэгээс ер зайлсангvй. Миний харж байгаагаар бол ч цаашлах тутам энэ шvр арлууд бvр хар барагцаалчихлаа. Хэрэв л “Наутилус” тэдний нэгийг шvргээд л авбал зомгол болно доо.

Yнэндээ ч байдал тун хурцаджээ. Гэвч “Наутилус” ид шидтэй юм шиг аймшигт нvсэр хаддын хоорондуур эсэн мэнд шурган шурган єнгєрч байв. Тэр Дюмон-Дюрвилийн хєлгvvд золтой л сєнєж одоогvй “Астроляби”, “Зvтгэлт” хоёр хєлгийн явж гарсан замыг дагасангvй ээ. Манай шумбагч хєлєг нилээд хойгуур чиглэл авч Меррей арлын хадан хушуу ороомогцоо, баруун ємнє тийшээ, кумберлендийн шургац руу эгц эргэлээ. Капитан Немо “Наутилус”-ыг шууд л энэ гарцаар шургуулна бий хэмээн би бодохыг завдтал, мань хvн онгоцоо гэнэт баруун хойт зуг залж, Таунда ба Аюулт сувгийн зvг эргvvлээд олон их бага арлын хоорондуур ийш тийшээ сvлжин орлоо.

Дюмон-Дюрвилийн хоёр онгоц хоёулаа хайрдсан энэ аюулт сувагт капитан Немо явж орох, тийм болгоомжгvй гэж vv хэмээн би гав гайхсандаа єєрєє єєрєєсєє асуусан бvлгээ. Гэтэл яг энэ уед “Наутилус” дахин чиглэлээ эрс єєр- чилж халз баруун зvгийг барин Гвебороар арлыг чиглэн явлаа.

Єдрийн гурван цаг орчим байсан билээ. Далайн тvрлэг дээд хэмжээндээ хvрч давалгаа намдсан байв. “Наутилус” Гвебороар аралд ойртон очлоо. Бид дал мод ургасан гуа vзэмжит эргээс дєнгєж хоёр милийн зайд байв.

Гэтэл, гэв гэнэт хvчит донсолгоо намайг онгоцны тавцан дээр бємбєрvvлчихэв. Тэхнээ нь “Наутилус” маань шvр арал мєргєн мордоод баруун тийшээ яльгvй хавиргалан хэвтсэн ажээ.

Би хєл дээрээ босож ирвэл капитан Немо єєрийн туслахын хамт онгоцны тавцан дээр гарч ирээд нєгєє миний мэдэхгvй хэлээр ярилцан хєлєг онгоцоо шалган vзэхэд гурван vг солилцож байхыг олж харлаа.

Бидний байдал ямар байсан гээч. Онгоцны тэвшийн цаадтай Гвебороар арал умраас ємнє зvг рvv хvний аврага том бар мэт хєндєлсєж харагдав. Зvvн зvгт далайн татлаганы улмаас уснаас цухуйн ирж буй шvр арлуудын толгой нvцгэрч vзэгдэнэ.

Бид гvехэн газар хайрдаж суурьтай нь аргагvй суужээ. Тvvгээр ч барахгvй далайн тvрлэг боллоо гээд энд ус их нэмэгддэггvй ажээ. Гэвч хєлєг онгоцны бие нэн бєх тул хад мєргєсний улмаас єчvvхэн ч гэмтсэнгvй ээ. Гэтэл “Наутилус” эндээс ховхорч чадахгvй бол эдгээр хаданд нэг насаараа хадагдан vлдэж, капитан Немогийн онгоц тєгсгєл болох буйзаа хэмээн би хэзээд амгалан бєгєєд vл ажрах хэв заншил бvхий капи­тан Немо над ойртон ирэх vед би бодож билээ. Тvvний царайнд бачимдсан буюу сэтгэл тvгшсэн шинж огтхон ч vгvй ажээ.

- Сvйрч гvйцэв ээ? гэж би тvvнээс асуувал :

- Yгvй ээ, ялимгvй саад учирлаа гэж тэр хариулав.

- Ямар ч л гэсэн энэ нэгэн тохиодол таныг, тэр зугатааж гарсан эх газрын тань иргэн дахин болгож тараах нь ээ?

Капитан Немо над руу нэг л аягvй хачин харчихаад ондооцож толгойгоо сэгсэрлээ. Бодвол тэр, хэн ч, хэзээ ч, юу ч тvvнийг хуурай газар дээр эргvvлэн vл аваачна гэдгийг над ойлгуулах гэсэн буйзаа. Тэгээд дараа нь тэр :

-Яагаа вэ та, ноён профессор! “Наутилус”-ын байдал тєдий л найдвартай биш байна уу. Миний хєлєг танд тэнгис далайн гайхамшгийг бас л vзvvлэх болно. Бидний жуулчлал зєвхєн эхэлж байгаа болохоор би тийн бараа бологч болж явах аз завшаанаа тийм ч тvргэн алдахыг хvсээгvй л байна гэлээ.

-Тэгвэл, капитан аа: хэмээн би тvvний хэлсэн vгэнд єгєх маягтай аялгууг vл мэдсэн царай гаргаж “Наути­лус” далайн тvрлэгийн ид дунд хайрдсан шvv дээ. Номхон далайн тvрлэг ерєєсєє их биш, тэхээр та хэрвээ л “Наути­лус”-ыг хєнгєтгєх ямар нэгэн арга оллоо ч гэсэн єєрийнхєє онгоцыг усан дээр чухам яасхийгээд дахин хєвvvлэхий тань би бодож олохгvй байнам.

- Профессор таны зєв гэж капитан Немо хэлээд Номхон далайн тvрлэг хэзээд их биш, гэвч Торресын хоолойд усны єндєр нам тєвшин метр хагасын ялгаатай байдаг юм. Єнєєдєр нэгдvгээр сарын дєрвєн, тэгвэл хоногийн дараа сар шинэлнэ. Тэхээр бємбєрцгийн тэрхvv vнэнч дагуул шинийн сар хэрвээ л над энэхvv яльгуй бяцхан тус хvргэхийн тул тэнгисийн усыг над хэрэгцээт єндєрт єргєж єхгvй бол би нэн их гайхах болно гэж хариулаад єєрийнхєє туслахын хамт “Наутилус” дотроо орж явчихав.

Хєндий биет амьтдын биеэс ялгардаг мэт бат бэх бодисоор хад чулуунд яг гагнагдсан шиг усан доогуур шумбагч онгоц хайрдсан газраа ургаа хад мэт хєдєлгєєнгvй зогсож байв.

- За юу болов эрхэм профессор хэмээн капитаныг я в- маги над руу .ойртожирсэн Нед Ленд асуулаа.

- Бид нэгдvгээр сарын ёстой єдрийн тvрлэгийг л хvлээх болжээ. Тэгээд биднийг тэргэл саран хайрдсан газраас минь ховхолж хайрлах болно. Ийм л байна даа найз минь.

- Ердєє л vv?

- Ердєє л

-Тэгвэл капитан маань зангаа хурааж, урагш ухасхийн хайрдсан газраасаа хєндийрч явєхгvй санаатай байх шив дээ?

Яах юм, тэртэй тэргvй биднийг тvрлэг ховх татах юм чинь? гэж Консель єгvvлэв.

Канадын харъяат дургvйцсэн маягтай Консель руу харснаа мєрєє хавчив. Тvvний царайнд зоригт далайчийн золбоот мэдрэхvй доромжлогдсон байдал илэрхий байлаа.

- Миний vгийг та санаж байна уу, ноён профессор хэмээн тэр миний зvг хандан энэ муу тємєр тэвш vvнээс хойш усан доор ч тэр, дээр ч тэр, хэзээ ч дахиад хєвєхгvй. Энэ мууг одоо зєвхєн л хог дээр хаявал таарна. Миний бодлоор бол бид одоо капитан Немог єєрсдийн дундаас тусгаарлавал зохино гэж хэллээ.

- Аан гэж бай, эрхэм Нед. Энэхvv гайхамшиг онгоцны ирээдvйг танаас єєр хэн ч ингэж муу vзээгvй байна. Дєрєвхєн єдєр тэсэж vз. Номхон далайн тvрлэгийн хvч ямар болохыг бид нэг vзчихье. Жич хэлэхэд эндээс оргох таны саналыг Английн буюу Прованы эргийг харагдсан цагт л авч хэлэлцвэл зvйд нийцнэ. Харин Шинэ Гвинейн эрэг орчимд vvнийг яарахын хэрэг ор vгvй. Хэрэв л “Наутилус” хайрдлагаас ховхорч чадахгvй бол энэ нэгэн мухардсан аргыг хэ- рэглэхэд хэзээ ч хожимдохгvй гэж би хариуллаа.

- Ядаж тэгвэл энэ нэгэн хэсэг хуурай газар дээр шингэж болохгvй гэж vv? хэмээн тэр нилээд гутарсан янзтай, энэ арал байна. Тэнд мод ургадаг. Модонд хуурай газрын амьтад амьд зууш котлет, ростбир, бифштексvvд явж байна шvv дээ. Би нэгэн vмх мах ямар их дуртай идэхсэн билээ гэв.

-Энэ ч Недийн зєв. Би тvvний саналыг дуртай хvлээн авахсан байнам. Ядаж бид хуурай газраар явах, алхаж гишгэх дадлаа мартчихгvйн тул vгvйдээ энэхэн эрэг дээр гарчихаад ирэх зєвшєєрєл эзэнтэн єєрийнхєєтэр тvншээс аваад ирж чадахгvйсэн бол уу? гэж Консель єгvvллээ.

-Би асууж єгье л дєє. Гэвч тэр татгалзана гээдэгт би эргэлзэхгvй байна.

-Яахав эзэн vзээд алд, ядахдаа бид капитан Немогийн найрсаг зангийн хэр хэмжээг мэдээд авахгvй юу гэж Консель хэллээ.

Харин тэхнээ капитан Немо, миний хvсэлтэд тун их дуртай хариу єгч, хvсэлт ёсоор минь зєвшєєрєл єгснєєр барахгvй онгоцондоо эргэж ирэх ам тангарагий маань ч авсангvй нь нэн гайхалтай. Тэхэд шинэ Гвинейн арлуудаар жуулчлах гэдэг нэн аюултай зvйлийн нэг бєгєєд тvvгээр хэсvvчил л гэж би Нед Лендэд зєвлєхгvйсэн билээ. Учир нь тэндхийн арьстан папуасуудын гарт орсноос “Наутилус” дээрээ олзлогдсоноороо олзлогдож vлдвэл дээр байв.

Капитан Немо биднийг дагалдах эсэхийг би асууж зvрхэлсэнгvй. Тvvнчлэн бас бидэнтэй нэг ч усан цэргээ явуулахгvй. Нед Ленд завиа ганцаараа залах болно гэдэгт би дvvрэн итгэж бvлгээ. Гэвч хуурай газар биднээс хоёрхон миль зайтай бєгєєд канадын харъяат, гарамгай далайчин тэр том том онгоцонд нэн аюултай хадаас дэндvv бяцхан хєнгєхєн завиа зовох юмгvй гаргаж чадах байв.

Маргааш нь нэгдvгээр сарын 5-нд бяцхан завийг байрнаас нь гаргаж усанд тавив.

Энэ ажлыг хоёрхон усан цэрэг хялбархан хийж байв. Сэлvvрvvд завийн ёроолд бэлэн буй тул зєвхєн бид л орж байраа эзлэн суух явдал vлджээ.

Бид буу сvх зэргээр бvрэн зэвсэглэн єглєєний найман цагт “Наутилус”- аас салж одов.

Далай овоо намдуу байв. Эрэг зvгээс сэрvv татан, яльгvй салхилж байлаа. Консель бид хоёр сэлvvр дээр сууж хvчлэн татахад Нед Ленд шvр арлуудын хоорондох нарийхан завсраар завиа залж явав.

Завь маань ч залууртаа сайхан захирагдаж сум мэт нисч билээ.

Энэ vед Нед Ленд єєрийн сэтгэлийг нуусангуй бєгєєд оргож гарсан хоригдол мэт баяртай явахдаа одоо удахгvй л єнєє шєнєдєє эргэж ирнэ гэдгээ таг мартжээ.

- Удахгуй бид мах иднэ! хэмээн тэр бараг дуулах шахаж, чухам ямар мах гэж санана! Хиймэл хуурамч бус ёстой жинхэнэ ангийн мах иднэ гээч! Талх л байхгvй дээ... Загас муу хоол гэж би хэлээгvй байна, vгvй ээ, энэ чинь дандаа загасны хойноос загас цохиод л байна гэсэн чинь юу гэсэн vг вэ, єєрснєє бодоод vз л дээ! Цог дээр шарсан vмх шинэ мах гэдэг уйдсан цагт хичнээн таатай вэ?

- Ээ хар хэнхэг? Чиний зєвхєн л дан ганц ярианаас чинь болж миний хорхой хvрчихлээ... гэж Консель єгvvлэв.

- Энэ хавь антай эсэхийг мэдэх хэрэг vлджээ. Хэрэв антай юм бол, чухам хэр хэмжээний том амьтан юм бол? Анчин маань ангийнхаа ан болчихвол ямар сайн байх билээ дээ? гэж би нэмэрлэн єгvvлбэл :

- Бага хэрэг, эрхэм профессор хэмээн хангинуур сvхний ир шиг хурц шvдээ яралзуулан байж Нед Ленд, хэрэв л энэ арал дээр єєр амьтан байхгvй бол би шарсан барын зэгсэн бєєн мах, амьд бар боловч барьж идэхэд бэлэн байнам гэлээ.

- Нед Ленд намайг бvр айлгалаа гэж Консель хэлэв.

- Бидэнтэй золгох амьтан єдгvй дєрвєн хєлтєн байна уу? єдтэй хоёр хєлтєн байна уу? ямар ч амьтан байсан би тvvнийг нэг л мэргэн буудалтаар мэндлэхэд бэлхэн!

-Ухай? Нед Ленд дахиад л галзуурч эхэллээ! хэмээн миний єгvvлэхэд

-Санаа бvv зов, профессор минь. Зоригтойхон сэл? Хагас цаг ч єнгєрєхгуй би танд хамгийн шилдэг жороор бэлдсэн дийз зоог баримз гэлээ.

Найман цаг хагаст “Наутилус”-ын жижиг завь Гвебор арлыг хvрээлсэн шvрэн бvслvvрийг эсэн мэнд гэтлэн элсэрхэг хаялгад хvрч ирлээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:16 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ХУУРАЙ ГАЗАР ХЭД ХОНОСОН НЬ
Хуурай газар гишгэсэн анхны тэр тохиол над нилээд их сэтгэгдэл тєрvvлснийг би санаж байна. Нед Ленд чухамдаа газар хєрсний бат бэхийг шалгах гэсэн шиг хєлєєрєє урьдаар газар дэвсэж vзсэн билээ. Гэтэл бид капитан Немогийн хэлснээр “Наутилус” онгоцноо жуулчлагчид болсоор буюу биднийхээр бол олзлогдсон бодсоор хоёр бvтэн сар ч болоогvй байлаа.

Онгоцноос гарснаас хойш хэдэн минутын дараа бид далайн эрэгт буун сум тусах газар ойртож иржээ. Эндхийн хєрс ихэвчлэн хєндий биетний шохойлог чулуулгаас тогтсон боловч vхэр боржин чулуу хаа сайгvй бутарсан ширэгсэн голын хуурай сайры нь авч vзвэл уг арлыг галт уулын гаралтай гэж дvгнэж болох байв.

Бvх арал гуа vзэмжит ойгоор битvv хучигджээ. Зєєлєн салхи сэвэлзэн бvр найгалзан байх асар єндєр моддын зарим нь хоёр зуун фут хvрэх бєгєєд ёстой л байгалийн жинхэнэ гамакууд, мєлхєгч ургамал сахлаг маны торлогдон ба- рилцалдсан ажээ.

Тэнд мимозууд, финцсууд, гибисв молод, дал молод байхаас гадна моддын дэргэд тэдгээрийн хvнхэр ногоон оройд саравчлагдсан асар том цахирмын цэцэг цэцэглэн байв.

Гэвч єлтэй єєдтэйгийн бодолд нэрвэгдэн явсан канадын харъяат, Гвинейн арлуудын гойд ургамлын гайхамшиг єнгєтэй таатайгийн зvг анхаарал vл тавьж билээ. Тэр бидний самрын мод олоод хэд хэдэн самар чулуугаар цохин унагаж бид хоёрт барилаа. Бид сvv ууж амтлаг зєєлний нь амтар- хан зооглохдоо “Наутилус”-ын зоогны ердийн зарчимд жєтєєрхєхдєє тийнхvv ховдоглосон гэж vзэж хэрхэн болох билээ.

- За мєн гоё доо! хэмээн Нед Ленд над єгvvлбэл :

- Яриад яахав! гэж Консель дэмжиж байв.

- Бидний эдгээр самраас жаахан нєєц “Наутилус” дээр авч гарахыг капитан Немо vнэхээр зєвшєєрєхгvй гэж vv, та нар юу гэж бодож байна? хэмээн Канад хун асуухад би :

- Арай ч vгvй биз. Гэвч єєрєє гар хvргэхгvй нь ч лавтай даа гэлээ.

- Хохь нь л биз! гэж Консель єгvvлмэгц :

- Бидэнд л сайн гэж Нед Ленд батлав.

- Жаахан анзаараарай Нед минь хэмээн би vр жимсний хоёр дахь мод руу дайрахыг завдан буй канад хvнд хандаж ,

- Бидний самар агуу сайхан эд боловч тvvгээр бяцхан завиа язартал нь дvvргэхээс ємнє єєр ямар нэгэн илvv амттай vр жимс энэ арал дээр буй эсэхийг vзвэл дээр биш vv. “Наутилус” онгоцон дээр шим шvvслэг, шинэ сэргэг vр жимс бидэнд нэн их хэрэг болно гэж би бодож байна шvv гэлээ.

Эзний зєв, миний бодлоор бол завиа бид гурав хувааж: нэгдvгээр хэсэгт нь vр жимс, хоёрдугаарт идэшний ногоо, гуравдугаарт нь одоохондоо бид олж vзээгvй л байгаа ангийнхаа ганзага хийвэл зvгээр бус уу гэж Консель єгvvллээ.

Консель та сэтгэл тvгшсэний хэрэггvй хэмээн канадын харъяат хэлэв.

- За ингээд бидний зугаалгыг цаашлуулан vргэлжлvvлэхдээ зєвхєн л мэдээтэй байх хэрэгтэй. Энэ арал эзгvй мэт боловч юу ч гэсэн идэш тэжээл сонгохдоо биднээс тєдий л дээргvй амьтан энд оршдог байж юу магад...

- Ээ, ээ... харла гэж! гэж Нед Ленд миний сануулгыг сонсчихоод шvдээ хавиран байж бархирахад, Консель :

- Нед та яаж байна? хэмээн асуулаа.

- Аа цус гэж, vнэхээр би тэр хvний мах зооглох зарчмын чинь гайхамшгийг сая л ойлгож эхлэв гэж канад хvн хэлэв.

- Юу! юу? Нед та юу хэлэв? Та чинь махчин байсан санжээ? Тэгвэл би тантай нэг єрєєнд байхдаа vргэлж л над аюул заналхийлж байжээ?. Тэгвэл би нэг єглєє сэрэхэд миний тэн хагасыг идчихсэн байх нь ээ?

- Найз минь би чамд нэн хайртай болохоор онцын их шаардлагагvй бол таныг идчихгvй байлгvй.

- Аа бvv мэд хэмээн Консель хэлж алив ангаа бушуухан хийе. Энэ нэг идэмхийд чинь бушуухан л нэг бєєн мах vмхvvлчихгvй бол ойрын нэгэн сайхан єдєр эзэнтэн єєрийнхєє хуучин зарцын зєвхєн єчvvхэн хэсгий нь олж авч магадгvй гэлээ.

Нед Ленд, Консель тийнхvv хошигнолцох зуур бид ойн цоорхойд явж хvрлээ. Бид моддын єтгєн сагсгар мєчир доогуур бvтэн хоёр цаг явж аанай цоорхойн цаад талд тойрч гарлаа.

Азтай тохиолоор бид халуун бvсний хамгийн ашигтай ургамлын нэгэн болох нэг модтой тулгарсан нь “Наутилус” дээр vгvйлэн уйтгарлаж байсан хvнсээр биднийг цаашид хангаж билээ.

Гвебороар арал дээр элбэг ургадаг талхны модны тухай би ярьж байгаа юм. Бид, тэр даруйхандаа манай хvмvvсийн дунд “рима” хэмээн нэрлэгдсэн, тvvний vргvй дvрсийг оллоо.

Талхны мод орчныхоо моддоос дєчин футын єндєр шув шулуухан голтойгоороо ялгагдаж байв. Байгальч хvний нvдэнд тvvний олон салаа том ногоон навчсаар бvрхсэн гоёмсог бємбєгєр орой шууд танигдах ажээ. Тvvний багсгар бєєн навчис дундаас барзгар олон зургаан єнцєгтєєр бvрхэгдсэн нэг дициметр хэр том бєєрєнхий жимс бєндийж байв. Нэн ашигтай энэ мод гадны ямар ч арчилгаа, асрамжгvйгээр жилд найман сар дараалан vр жимс єгдєг билээ. Тэдгээрийн vр жимсийг Нед Ленд сайн мэдэх ажээ. Тэр єєрийн олон удаагийн аянд тэдгээрийг идэж vзсэн тул тvvнийг хэрхэн яаж ажиллахыг мэддэг байв.

-Ноён профессор, хэрэв л би энэхvv модны доторхи зєєлнийг амтлахгvй бол ер тэсэх арга vгvй мэт байнам хэмээн тvvнийг хэлэхэд би :

- Тэг! Тэг! Тэг. Тэх л гэж ямар нэгэн туршлага хийх л гэж бид ирсэн биш vv зовох юмгvй, тэг гэвэл :

- Удах юм vгvй, одоохон хэмээн тэр галт шилээр зэвсэглэн байж тvргэн зуур тvvдэг гал ноцоов. Задгай гал хєгжилтэй нь аргагvй дvрэлзэж эхэллээ. Тэр далимаар Консель бид хоёр талхны аятай мод сонгон оллоо.

Тvvний зарим нэгэн vр гvйцэд боловсроогvй тул тvvний зузаан хальс цагаанаараа ажээ. Гэвч єєр нэг хэсэг цэвцгэр шаргал vр нь зєвхєн л унагааж авахыг хvлээх мэт байв. Ийм нэг нь нэн олон ажээ.

Консель арваад ширхгийг Недэд авчирч єгвєл канад хvн тvvнийг хавтгай хавтгайгаар нь хэсэглэн зvсч цог дээр тавилаа. Талхны модны vр жимс дотроо ямар ч яс vс байдаггvй бvлгээ. Тэх хоорондоо Нед :

- Энэ хэдий чинээн амттай талх болохыг профессор та эрх биш vзэх бий! хэмээн vргэлж бувтнаж суув.

- Ялангуяа бvтэн хоёр сар талхны бараа хараагvй улсад уу, бvр ч амттай гээч гэж Консель нэмэрлэнэ.

- Энэ зєвхєн талхаар ч барахгvй, бvр амтлаг боов гэж л мэд. Та vvнийг хэзээ ч амталж vзээгvй юу профессор гуай?

- Yгvй ээ Нед минь.

- Тэгвэл та тэнгэрийн орны тамшаалалд бэлд дээ. Хэрвээ л таныг нэгийг идчихээд дахиад нэгийг нэхэхгvй юм бол би, жад шидэгчдийн эзэн хаан цолноосоо огцоръё! гэлээ.

Хэдхэн минутын дараа цог дээр тавьсан талх нь борлож ирлээ. Тvvний зvсэм бvрийн голд амтлаг зєєлєн хэсэг нь цайран харагдаж артишокын vнэр мэт аятай vнэр ханхлан авай.

Yнэхээр ч тун амттай талх байсныг шудрагаар хvлээх хэрэгтэй бєгєєд би нэн их дуртай идэж бvлгээ.

- Бодвол vvний амтлаг зєєлєн гол нь юун л энэ хэвээрээ удав гэж дээ. Тэхээр vvнийг онгоцон дээрээ аваачсаны хэрэггvй биз дээ гэж би хэлбэл, Нед :

-Яалаа гэж эрхэм профессор хэмээн уурсах маягтай хэлж та бол байгальч-онолч хvн харин би бол хэрэг дээр нь туршсан талх баригч хvн, Консель чи эдгээр жимснээс нилээнийг базаагаад орхи, буцах замдаа авъя гэлээ.

- Дараа та яаж тєхєєрєх юм?

- Гол зєєлний нь гурил шиг зуураад, исгэчихэд хутгахгvй их удна гээч. Талх барихын тул тэр зуурмагаасаа “Наутилус”-ын гал зууханд аваачиж хайрахгvй юу. Тэгээд жаахан гашуувтар болох боловч бэлэн болсон цагт нь та шvлсээ залгих бий гэлээ.

-Таны талх аргагvй л дээд зэрэгтээ хvрсэн санж. Yvнээс хэт хvсэх юм бидэнд алга..

-Тийм бишээ, профессор гуай гэж канад хун эрс татгалзаж, бас л идэшний ногоо, амтлаг жимс эрэх хэрэгтэй гэлээ.

- За яахав, явъя, эрье.

Талхны модны жимс тvvж базаасны дараа бид манай “хуурай газрын” зоогонд єєр шинэ зууш эрэхээр дахин цаашлан явлаа.

Бид vд дундын хэрд гадил жимсний хvрэлцэхvйц vр жимс цуглуулсан тул бидний эрэл тийм ч урагшгvй тгссєнгvй билээ. Халуун орны энэхvv гайхамшиг амтлаг жимс бvтэн жилийн турш боловсордог ажээ. Тэднийг тvvхийгээр иддэг юм.

Гадилаас гадна бид хэд хэдэн том мєєг ба ананс олж авлаа. Эдгээрийг тvvх гэж бид их цаг гарзадсан боловч тvvндээ харамссан ч vгvй.

-Консель, Нед Лендийг дагалдан явж тvvнээс нvд vл салгана. Тэр бидний урьд алхаж, бут модны дэргэдvvр єнгєрєхдєє vр жимсний хамгийн сайны нь мулт татан явлаа.

- За хэмээн Консель эцэст дуун гарч эрхэм Нед таны сэтгэл одоо ханасан биз гэж би найднам та юу хvссэнийгээ одоо базаагаа биз?

-Чи. . .хэмээн Нед хvнгэнэв.

- Юу? та бас л ханаагvй байна уу?

- Эдгээр хэдэн ногоо ч зєвхєн л хоолонд холих хачир л лаа. Исгэлэн амтлаг л зvйл тэгвэл єнєє шєл халуухан нь хаа байна?

-Нээрээ, тийм, тийм Нед минь єнєє биднийг котлетоор хооллоно гэснээ бvv мартаарай! Таны тэр хайран, шарсан, халуухан котлет тань л vзэгдэхгvй байна шvv.

-Эрхэм профессор та ойлгож буй биз. Бид ангаа зєвхєн дуусгах байтугай ер нь эхлээгуй байна шvv. Тэсэж vз! Эрт орой алин боловч, энд эс бол єєртэй, бид хоёр далавчтан биш байсан ч дєрвєн мєчтєнтэй уулзах л байх.

- Хэрэв л єнєєдєр биш бол хэзээ нэгэн цагт хэмээн канад хvний ярианы єнгийг дагуулан Консель залгуулан авч, гэвч ойн гvнд хэтэрхий хол очихын хэрэггvй биз. Би л хувьдаа завиндаа эргэж очихыг зєвлєхсєн байнам гэлээ.

- Юу? Одоо юу? гэж Нед хашгарав.

- Бид харанхуй болохоос ємнє онгоцондоо эргэн очих ёстой гэж би хэллээ.

- Одоо тэгвэл хэдэн цаг болж байна вэ? гэж гомдолтойгоор канад хvн асуувал :

- Єдрийн хоёр цаг єнгєрєєд байна гэж Консель єчив.

- Хуурай газар дээр цаг юутай хурдан явчихна вэ? хэмээн Нед Ленд гvн санаа алдаж билээ.

Буцах замдаа бид ойгоор явлаа. Бид зам зуураа єєрсдийн хvнсний нєєцийг байцааны дал модны навчсаар арвижуулсан бєгєєд тэднийг тvvх гэж ендер модны шовх оройд мацах хэрэгтэй болов. Тvvнчлэн бид бас малотчууд “абру” гэж нэрлэдэг ногоон буурцаг, сайн чанарын ямсом зэргийг тvvлээ.

- Бид завиндаа ойртон очих vед ядарсандаа бvр туйлджээ. Гэтэл, бид бас л хvнс базааж гавьсангvй гэж Нед Ленд vглэсээр байв. Гэвч тvvний аз гозойж агсан бол уу. Бид завиндаа дєнгєж суумагц єндрєєшєє хорин таваас гучин фут, саагийн хэд хэдэн мод гэнэтхэн олж харчихлаа.

Эдгээр модод талхны моддын нэгэн адил нэн ашигтай бєгєєд шудрагаар халахад тэдгээр нь меланезийн vнэт тэжээлvvдийн нэг бvлгээ.

Тэр моддыг хэрхэн ашиглахыг Нед Ленд мэддэг байв. Тэр сvх барин очиж, хэдхэн минутын дотор тэдгээрээс хоёр гурвыг нь цавчиж унагаав.

Канад хvний хєдєлмєрлєхийг би єлсгєлєн хvний сонирхлын vvднээс биш байгальч хvний сонирхлын vvднээс ажиглаж байв. Тэр, моддын гол тус бvрээс хуруун чинаа зузаан холтос ховхлон авч байхыг харвал, учир нь олдохгvй ээдрэн зангирсан шєрвєслєг эд цухуйж буйн дунд наалданги цагаан юм vзэгдэж байв. Энэ л гурил мэт цагаан зvйл бол полеланезийнхны гол хоол болдог зvйл бvлгээ.

Ингээд єдрийн таван цагт хvнс нєєцєлж ачаалсан бидний зяцхан завь уул арлын эргийг орхин одож хагас цагийн дараагаар “Наутилус” онгоцныхоо бєєрєнд тулж очлоо.

Биднийг хэн ч гарч угтсангvй. Асар том тємєр сав эзэнгvй мэт байв.

Бид vvргээ авч тавьчихаад єрєєндєє орвол оройн хоол ширээн дээр минь бэлэн байсан тул би идэж уугаад унтахаар хэвтлээ.

Дараачийн нь єдєр, нэгдvгээр сарын 6-нд онцын сонин юм болсонгvй. Онгоцон дотор єчvvхэн тєдий ч дуу чимээгvй, ер нь амьдралын єчvvхэн ч шинж тэмдэг vгvй ажээ. Бидний бяцхан завь, мєн л єнєє орхигдсон газартаа халбалзаж байв. Бид Гвебороар аралдаа буцаж очихоор шийдлээ.

Энэ удаа бидний ан урьдынхаас нилээд олз омогтой байх бизээ гэж Нед Ленд найдаж билээ. Тvvнээс гадна бид тэрхvv арлын ойн нєгєє хэсгийг хэрж хэсэхээр ярьж тогтлоо.

Нар гарахтай зэрэг бид аян замдаа ороход эрэг орчны давалгаанд хамагдсан бяцхаи завь маань арал руу нэн хурдан хєвж одлоо.

Бид эрэг дээр буумагц Нед Лендийнхээ тєрєлхийнхєє соргог чадалд нь итгэмжлэн дагалдан одоход урт хєллєсєн тэр амьтан биднээс хэтэрхий холдож одохыг нь зєвхєн л хянан шvvмжилж явав.

Нед Ленд биднийг арлын баруун хэсгийн гvнд авч оржээ. Бид хэд хэдэн жижиг горхи гатлан гарч нэг талаасаа ойгоор зааглагдсан гоёмсог хавцгайд ирлээ. Горхины эрэг орчинд хэд хэдэн зимродок дайралдсан боловч єєртєє буун сум хvрэх газар ойртуулсангvй ээ.

Тэдгээр шувуудын байдлаар бол тэд, хоёр хєлт амьтантай анх удаа учирч байгаа бус бєгєєд хvн гэдэг чухам яаж ч болох амбан гэдгийг мэддэг байх нь ээ гэсэн бодол надад тєрvvллээ. Yvнээс vндэслэж би, тэр арал хэдийгээр одоо хэр эзгvй байлаа ч гэсэн тэнд хvн саяхан ирээд оджээ гэсэн дvгнэлт хийв.

Бид тэрхvv єргєн хавцгайг хєндлєн гарч олон шувуу дуугарах чимээ сонсдон байгаа єчvvхэн тєгєлд хvрч ирлээ.

- Эд ч одоохондоо шувуунаас цаашлашгvй ээ гэж Конселийг єгvvлэхэд, Нед ,

- Гэвч, тэдний дунд иддэг нэг хэсэг бий шvv хэмээв.

- Дэмий л байх аа даа, найз минь. Миний бодлоор бол эд чинь тоть л байна гэж Консель мєн л мєчєєгєє єгєхгvй хэлэхэд ,

- Идэх юм юу ч vгvй улсад тоть гэдэг чинь мах шvv дээ, найз минь хэмээн канадын харъяат догирхон хэлбэл би :

- Аятайхан аялуулсан тоть гэдэг чинь нилээд амттай зоог гэж мэдээрэй хэмээн хувийн зvгээс нотлох байнам гэлээ.

Yнэхээр ч моддын єтгєн навчис дунд хэрэв л хэн нэгэн хvн тэднийг хvмvvжvvлэх ажлаар оролдсон бол хvний хэлээр шууд ярихад бэлхэн буй тотидын бvтэн ертенц vvрлэсэн ажээ.

Yvнийг л хvсзн хvлээхийн эрхэнд тэд єєрийн єнгє ягаарам эм тотитойгоо шулганалдаж мєчрєєс мєчир, модноом мод дамжиж дэвхрэлцэж байв.

Тэнд тотийн багийн бvх дvрс цугларсны доор, гvн ухааны ямар нэгэн тулгамдах асуудлыг шийдвэрлэн бодолхийлж буй мэт ихэмсэг., залхуу какаду нисэлтэн дундаа салхинд хийсч яваа эрээн даавуу мэт харагдах тод эрээн зvсний арарууд, хvний хэлийг бусдаас хурдан сурдаг жако хэмээх ухаалаг тоть ба бусад олон дvрсийн гангамсаг боловч хоолонд нэмэргvй жигvvртнvvд бужигнаж байв.

Шувуудын тэрхvv байгалийн цуглуулганд нэгэн тєрлийн жигvvртэн дутагдаж байсан нь Шинэ Гвинейн ба Аррубгийн арлуудаас єєр хаана ч vл тохиолдох, зєвхєн л энэ орчинд дайралдсан шувуу бєгєєд миний аз болоход тэр шувууг олж сонирхох хувь заяа надад тохиожээ.

Бид армаг тармаг моддын дундуур гарч бут бургас ургасан нэгэн сайхан нуга газар хvрч ирлээ. Бидний алхах чимээгээр ямар нэгэн vл таних хоёр шувуу vргэж нисэхийг би ажвал тэдгээрийн єд зєвхєн салхи сєрж нисэхээр бай- галиасаа заяагдсан ажээ. Тэдгээрийн хєвєлзсєн нисэлт, агаарт эргэлдээн vvсгэж буй маягтай хосолсон хєдєлгєєн тэдгээр єд сєдтэй бахдаж бичиж болшгvй vзэмж тэр бvхэн нь єєрийн эрхгvй нvдний харц булааж, сэтгэл хєдєлгєж билээ. Тэднийг би зовох юмгvй таньж :

- Диваажингийн шувуу байна хэмээн хашгирчихав.

-Хянга цээжтэний анги, болжмор хэлбэртний баг, диваажингийн шувуудын язгуур гэж Консель маань шууд ангиллаа.

- Ногтрууны язгуур арай биш биз? хэмээн Нед Ленд асуувал :

- Бишээ, анд минь биш хэмээн би, эдгээр нь хэдийгээр ногтрууны тєрєл биш байлаа ч гзсэн хэрэв та єєрийнхєє хурдан шаламгай авъяасаа шавхан дайчилж халуун орны эдгээр гайхамшиг шувуудын нэгийг барихад надад ту- салбал, би мєн нэн их баярлахсан байнам гэлээ.

- Би хэдийгээр буу буудахаасаа, жад шидэхэд илvv дассан боловч vзээд л алдъя л даа.Ноён профессор минь.

Тэдгээр шувуудыныг наймаалдаг манай нутгийнхан олон янзын аргаар тэднийг барих бєгєєд гай болоход тэр аргуудынх нь нэгийг ч бид ашиглах боломжгvй байв. Тэд уул шувуудын vvрлэх дуртай єндєр моддын оройд тор тавих буюу эсхvл наалданги тусгай цавуурхаг бодисыг ашигладаг, тvvнчлэн ундалдаг усыг нь хордуулдаг ажээ.

Бидний хувьд би зєвхєн л нисэлтэн дунд нь буудахаас єєр аргагvй байв. Yvнээс ч юу их ашиг гарна гэж дээ. Нээрээ ч бид арвин хэмжээний сум гарзадсан боловч тэдгээрээс нэгий нь ч алсангvй.

Єглєєний арван нэгэн цагийн хэрд арлын гvн дэх анхны хэлхээ толгодыг єнгєрчээ. Гэвч бид нэг ч амьтантай дайралдсангvй ээ. Бид єлсгєлєнд автагдлаа. Ан олз омогтой болно гэж найдсандаа замын хvнс авч яваагvйг хэлэх vv, vvндээ мєн их гэмшиж билээ.

Гэвч, бидний аз дайрахад болон Конселийн єєрийнх нь мэнгэ голлоход тэр дараалан хоёр сумаар цагаан тагтаа, вяхрь хоёрыг буудаж унагаав. Тэдгээрийг бид бушуухан мулзлаад шоронд хатгаж хуурай мєчрийн задгай гал дээр шарж гарлаа.

Конселийн хяналт дор бидний зоог шараглаж байх vед Нед Ленд талхны модны vр жимсээр зууш бэлтгэж байв.

Тэгтэл удсан ч vгvй цагаан тагтаа маань вяхрийнхаа хамт номын ёсоор далд.орж яс vс ль vлдэв.

Тэр шувууны хооллодог задийн самар тэдгээрийн маханд онцгой амтыг олгож бидний шарсан тэр халуун зоог vнэхээр тамшаалмаар болсон билээ.

- Эд трофелляр тэжээгдсэн пулярка мэт амттай ажээ гэж Консель єгvvлэн

- За, Нед гуай танд бас одоо єєр юу дутаж байна? хэмээн би асуувал :

- Дєрвєн мєчтєний нь мах, эрхэм профессор гуай. Эдгээр шувуу зєвхєн л зууш болсноос биш хоол болж гавьсангvй, тиймээс би махаєр нь жинхэнэ таташ хийж болмоор ёстой дєрвєн хєлтєн алахаас нааш ер тайвширшгvй гэлээ.

Би бол тэр сайхан шувууг барихаас нааш ер тайвшрахгvй гэж би хэлэв.

- За ингээд ангаа хийе ээ. Зєвхєн л эргэж далайдаа ойртох, бид бvр уулын тагт гарчлаа.

Миний бодлоор бол мод руу нэвтэрхий хол очихгvй байвал муу юм болохгvй буйзаа гэж Консель хэлэв.

Конселийн хэлдэг зєв байсан тул бид тvvний зєвлєлгєєнєєр боллоо. Бvтэн нэгс цаг явсны дараа бид ихэвчлэн саагийн мод бvхий ойд орж ирлээ. Бидний хєл дороос хэд дахин могой год хийж гарсан боловч хоргvй могойнууд байв. Єнєє диваажингийн шувууд буун сум хvрэхгvй газраас vргэж нисчээд байсан тул би тэдгээрийг найдвараа алдчаад гайхаж явтал бидний урьд явж очсон Консель гэнэт бєхєсхийж нэгэн юм шvvрэн аваад намайг дуудаж, бархирч байхыг харвал тэр нєгєє шувууны нэгэн сайхан амьтныг гартаа барьсан ажээ.

- Сайн хvv бол Консель минь! гэж миний хашгарахад

- Эзэн хэтэрхий элгэмсэг байна хэмээн Консель хариулав.

-Тэгэлгvй яахав, тэгэлгvй яахав найз минь. Чи ёстой гайхамшгийг vйлдэв. Диваажингийн шувууг амьд тэр мєртєє нvцгэн гараараа барих гэдэг чинь тун их гайхамшиг!

Эзэн хэрэв ойртож ирвэл, сайн ажиж хайрлахсан бол миний гавъяа тєдий их бус гэдгийг ойлгох болно.

- Яагаад тэр вэ?

- Энэ шувуу чинь шал согтуу байна!

- Согтуу уу?

- Тиймээ, согтуу байна. Энэ чинь задийн модны ёроолд задийн самар жамьж байгаад шал согтсон тул би тvvнийг барихад, их тєвєг орсонгvй. Нед та сайн хар даа! тэсвэргvй зєн гэдэг чинь ямар хартай гэдгийг, харваас илэрхий баримт нь энэ дээ!

- За боль доо, найз минь. Сvvлчийн хоёр сард миний балгасан архины хэмжээгээр намайг сургах ч танд нvгэл л болохоос єєр юмгvй гэж канад хvн хариулав.

Тэр хооронд би шувууг vзлээ. Консель намайг хуурсангvй ээ, тэр шувуу задийн самрын мансууруулах шvvсэнд vнэхээр согтож ямар ч арчаагvй болжээ. Тэр зєвхєн нисч чадахгvйгээр ч барахгvй, явж чадахгvй байв.

Конселийн барьсан тэр шувуу шинэ Гвиней ба тvvний зэргэлдээ арлууд дээр байдаг диваажингийн шувуудын нийт найман дvрийн дотросс хамгийн гоё нь байлаа. Энэ дvрс “изумруд” гэж нэрлэгддэг хамгийн ховор дvрс болой. Yvний урт нь гучин сантиметр, толгой нь жижигхэн, хушуутайгаа шууд зэрэглэн байдаг хоёр нvд нь мєн бас нэн бяцхан ажээ.

Тvvний шар хушуу, хар хvрэн тавхай, хумс, хvрэн ягаанаар эмжээрлэгдсэн бор хvрэн далавч, цасан цагаан сэвлэг гvн ногоон хvзvv, ягаан шаргал цээж, гэдэс зэрэг нь сэтгэл хєдлєм гуа vзэмж ажээ. Тvvний сvvлийг ер бусын гоёмсог зєєлєн, нумласан хоёр сэвсгэр єд чимэглэж байлаа. Ерєнхийдєє л тэр шувуу нэн гуа, vзэмж тєгєлдєр тул улаан арьстнуудын єгсєн нарны “шувуу” хэмээсэн нэрэндээ зохицож байв.

Тэдгээр ховор шувуунаас нэгийн зэргийг амьдаар нь Париждаа аваачиж амьтны vзэсгэлэнд бэлэглэх хvсэл минь бадран байсан бєгєєд тэнд нэг ч амьд диваажингийн шувуу байхгvй бvлгээ.

Энэ vнэхээр тийм ховор шувуу гэж vv гэж Нед Ленд махы нь иддэггvй бол ямар ч хэрэггvй гэсэн анчны хэнэггvй царай гаргаж асуувал:

- Yнэхээр тийм ээ Нед минь. Тэрнээс гадна диваажингийн шувууг амьдаар нь барих гэдэг тун хvнд хэрэг билээ. Эдгээр шувуудын амьд нь байтугай vхсэн нь нэн их vнэд хvрдэг бvлгээ. Тийм ч учраас Европ газар алмас эрдэнэ, сувд зэргийг дуурайлган, хуурамчаар хийдэг шиг эндхийн улаан арьстнууд эдгээрийг мєн дуурайлган vйлддэг юм.

- Юу! Диваажингийн шувууг тэд хуурамчаар хийдэг гэж vv? гэж Консель дуун алдав.

- Тиймээ, Консель минь.

- Яаж хийдгийг нь эзэн мэдэх vv?

-Мэднээ. Консель минь. Эдгээр шувууд зуны тэрсvv сялхилалтын vед єєрийнхєє сvvлийн сайхан єдєє гээдэг юм. Шувуу хуурамчаар vйлдэгсэд тэдгээрийн єд сєдийг тvvж аваад ямар нэгэн гай нь дайрсан тотины сvvлэнд наах буюу эсхvл аятайхан оёчдог юм. Дараа нь тэд оёдол заадлы нь будаж шунхдаад хушуу хурууг нь “маажиндчаад” єєрсдийн тэрхvv євєрмєц урлагийг Европ руу музейн vзмэрийн газарт юм уу, дурлагчдад нь хvргvvлдэг юм.

- Тэгээд яагаа вэ? хэмээн Нед Ленд нэмэрлэн, тэд ямар юмандаа гонгинодог юм, тэртэй тэргvй махы нь ямар идэх юм биш, хамгийн гол нь тэр хэрэгтэй гол сайхан єдєє л авбал барж гэлээ.

Диваажингийн шувуу барьж авах миний хvсэл иймэрхvvгээр хангагдсан боловч халуун котлет хайрч шамирах Нед Лендийн хvсэл биелтлээ хол байлаа.

Тэглээ ч гэсэн єдрийн хоёр цагийн vед канадын харъяат улаан арьстнууд “бари- утанг” гэж нэрлэсэн тэндэх vvлдрийн бодон гахай нэгийг буудаж унагаах аз дайрав.

Бидэнд жинхэнэ халуун бvлээн юм олж идэх бололцоо єгсєн Недийн тэр мэргэн буудалтыг хєгжєєнтэйгээр угтлаа.

Єєрийн олз омгонд Нед Ленд сэхvvн нь аргагvй байв. Цахилгаан сум дєнгєж шvргэхийн тєдий ч бодон гахай байсан газраа vхэдхийн унажээ. Канад газрын хvн бодонг яах ийхийн зуургуй тєхєєрч оройн хоолонд зориулан нилээд жинтэйхэн хэсгийг огтлон авлаа. Yvний дараа ан гєрєє ахин vргэлжлэн Нед Ленд, Консель хоёрын аль аль нь мэргэн цэцнээ гайхуулах бололцоо гарч бvлгээ.

Нээрээ ч найз нар шигvv ургасан бутан дундуур шургаж орсон нь нэгэн хэсэг кенгеругийн сvргийг vргээв. Тэд єєрсдийн урт уян хєл дээрээ дээр дээр дэгдэн, тун хурдан зугатсан боловч бидний цахилгаан сум тэднээс хурдан ажээ.

- Айдаа ноён профессор минь хэмээн олз омогтойдоо мансуурсан Нед Ленд чарлах шахам, юутай сайхан амьтан бэ, ялангуяа жуузалсан цагт уу! Хvнсэнд маань хичнээн их нєєц гээч? Нэг хоёр, гурав, дєрвєн кенгеру. Энэ уул хяр шиг их махыг чинь бид л зєвхєн иднэ гэж бод л доо. Тэр муу сайн илжигнvvд vнэрлэх ч vгvй л дээ гэлээ.

Миний бодлоор бол канад хvн хєхєж баярласандаа олон юм донгосч байгаагvйсэн бол тэр сvргийг ч хvйс тэмтэрчих байсан л даа. Гэвч одоо тэр Конселийн ангилснаар хос уутны анги кенгеругийн язгуурт багтах нэн сонирхолтой эдгээр арваад тооны сvvгээр бойжигч доор сэтгэлээ ханга- хаас єєр юм vлдсэнгvй ээ.

Алагдсан кенгерунууд хэмжээгээр том биш туулай хэлбэрийн кенгерунд харъяалагдсан ажээ.Тэд бол єдєр нь унтдаг шєнийн амьтад билээ. Тэр дvрсийн кенгеру тун хурднаасаа гадна маш шаламгаараа гайхуулдаг бvлгээ. Тэд хэдий бие багатай боловч арьс нь их vнэтэй юм.

Бид єєрсдийн ан олзтойд сэтгэл нэн их ханамжтай байв. Сэтгэл хєєрсєн Нед дараачийн нь єдєр тэрхvv гайхамшиг арал дээр дахин ирж тэнд байгаа идэж л болдог дєрвєн хлт бvхнийг хvйс тэмтэрнэ гэж боджээ. Гэвч тэр vйл яв- дал єєрєєр эргэнэ гэдгийг урьдаас мэдсэнгvй ээ.

Оройн зургаан цагийн хэрд бид далай тийш гарч ирлээ. Бидний завь тавьсан газартаа байх бєгєєд биднээс хоёр миль хэр зайтай газар “Наутилус” уснаас бvртийн харагдах далаи мэт барайж байв.

Нед Ленд тэр даруйхан л єдрийн зоог бэлггэх ажилд орлоо. Тэр ч тогоо барихдаа эрлэг нь байв. Тэрний шарсан “бари-утангийн мах” котлет тєдєлгvй ойр хавьд хорхой хvргэж vнэртсэн билээ...

Гэтэл харин би шарсан бєєн махнаас хєхиж баярласандаа, яг л канад нутгийн тэр хvн шиг болчихсон байснаа гэнэт мэдэрч билээ.

Тэгээд л хоол маань амттай болсон гэдэг ч яах аргагvй. Хоол дээр бас хоёр вяхрь саагийн зуурмаг, талхны ба мангогийн модны хэд хэдэн жимс,тав зургаан ананс бидний самрын иссэн сvмс зэрэг нэмэрлэж урам зоригийг хєгжєє- лєє. Миний сайн нєхдийн ба миний гэсэн ч гэдэс цатгалан зоогондоо хvндэрсэн болоход ,

- Хэрэв бид “Наутилус”таа єнєєдєр буцаж очихгvй бол ер нь яадаг юм? гэж Консель асуухад :

- Єнєє ч, маргааш ч, ер нь хэзээ ч эргэж очихгvй хэмээн Нед Ленд хэлтэл бидний хєл дор том чулуу пидхийн уналаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
КАПИТАН НЕМОГИЙН АЯНГА
Бид суудлаасаа босолгvй ой руу эргэн харцгаав. Миний гар амандаа хvрч чадсангvй замдаа яг хєшчихєв.

- Тэнгэрээс чулуу хар аяндаа унадаггvй шиг билээ. Энэ чинь хэмээн Консель хэлээд - Тэгж унасан чулууг аэролит гэж нэрлэдэгсэн биш билvv гэлээ.

- Тэгтэл нилээд оньчтой шидсэн хоёрдох чулуу шуугин ирж тvvний саяын ярьсныг нь нотлох гэсэн шиг барьж байсан махы нь цохиод уначихав.

Бид гурав тэр даруй харайн босож буугаа мєрлєєд ямар ч довтолгоог устгахад бэлэн болоход :

- Yгvй ээ, энэ чинь сармагчингууд шидлээ гэж vv? хэмээн Нед Ленд єгvvлбэл :

- Бараг л энэ чинь зэрлэг хvмvvс шидэж байна гэж Консель хариулав.

- Завиндаа! хэмээн би захирангуут, далай тийш хєдєлцгєєлєє.

Yнэндээ ч биднийг нэг талаас маань халхалж байсан тєгєл модон дотор, биднээс зуугаад алхам газар том, том хавчаахай муна зэргээр зэвсэглэсэн хориод зэрлэг хvн гарч ирсэн тул учрахаас єєр аргагvй болжээ. Бидний завь биднээс хориод метр зайтай байв. Зэрлэгvvд яаралгvй ойртох боловч харваас дайсагнах тєлєвтэй ажээ. Сум чулуу хоёр мєрєн дээр мєндєр мэт бууж байв.

Гэтэл Нед Ленд цуглуулсан хvнсээ орхихыг хvссэнгvй тул заналхийлж байсан аюулыг харгалзахгvйгээр алагдсан кенгеру ба бодонгийн гулуузыг завь руугаа чирч байв.

Хоёрхон минутад бид зэвсгээ бэлтгэн хvнсээ завиндаа авчраад завиа ус руу тvлхэнгvvт сэлvvрээ сууринд нь бэхлэн авч сэлvvрдэж гарлаа.

Биднийг эргээс хоёр кабельт холдож амжаагvй байтал хашгарч, цовхчисон хэдэн арван зэрлэгvvд, бvслэхээ хvртэл далай руу орж бахиралдаж байв. Тэдний хашгаралдаан “Наутилус”-ьн багийнхны анхаарлыг татах бий гэж бодож явсан маань эндvvрэл болж усан доогуур явагч онгоцны тавцан эзэнгvй хов хоосон харагдсаар байв.

Хорин минутын дараа бид “Наутилус-даа хvрэлцэн ирэв.

Онгоцны дээд таг дэлгээстэй тул бид завиа аргамжаад онгоцон дотроо явж орлоо.

Би vзэсгэлэн танхимд явж орвол тэнд бадралт баг бишгvvр хєгжмийн дуу гарч байсан нь капитан Немо хєгжимдєж буй аялгуундаа нэвтэрхий автагдсан тул миний орж ирэхийг мэдсэнгvй ээ.

- Капитан! гэж би дуун гарвал тэр дуулсангvй учир тvvний мєрєнд гар хvрч :

- Капитан аа хэмээн дахин дуудлаа. Тэр дав хийгээд тvргэн зуур эргэж харлаа,

- Аа, та юу эрхэм профессор. За ан олзтой юу? Ямар ургамал олж сонирхов?

- Ан тун олзтой. Танд баярлалаа. Гэвч бид хойноосоо хоёр хєлт амьтны сvрэг дагуулж ирснээ нуугаад яахав. Тэдэнтэй ойролцоо байх явдал надад аюулгvй биш мэт санагдана.

- Хоёр хєлтєн гэнэ ээ.

- Тиймээ, зэрлэгvvдийг.

- Зэрлэгvvд ий?хэмээн капитан дооглох маягтай унжруулан хэлээд – та манай энэ ертенцийн хуурай газрын нэгэн дээр гишгэчээд зэрлэгvvдтэй тулгарчихсандаа юунд нь тэгж их гайхаа вэ? Зэрлэгvvдгvй гэж ер нь хаана байна!

Тvvнчлэн таны тэр зэрлэгvvд гэж нэрлэж буй эдгээр хvмvvс бусдаас юугаараа дор юм?

- Гэвч капитан минь..,

- Капитан минь. Капитан минь над ямар хvртээлтэй юм? миний хувьд бол би зэрлэгvvдтэй хаа сайгvй л учирсан.

- Ямар ч гэсэн хэмээн би хэлээд хэрвээ л та энэ бєєн бvлэг юмыг “Наутилус” руу довтлуулахыг хvсээгvй юм бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг би танд зєвлєх байнам гэлээ.

- Санаа бvv зов. Та энэ талаар нэг л их сvйд болоод байх юм байхгvй.

- Yгvй ээ, эд чинь тун олон юм байна?

- Хичнээн?

- Зуугаас доошгуй!

- Аронакс та аан гэж бай! хэмээн хуруугаа дахин хєгжмийнхєє даралтан дээр тавингуутаа Шинэ Гвинейн бvх улаан арьстан бvгдээрээ далайн энэ хаялга дээр цугларах юм гэхэд ч “Наутилус”- т заналхийлэх юм алга гэлээ.

Капитаны хуруу зєвхєн л хєгжмийн даралтан дээгvvр жирэлзлээ.Тvvний хуруу зєвхєн л хєгжмийн даралтны хар ясан дээгvvр гvйж байгаагаар тvvний дарж буй аялгуу минорын єнгєтэйг нь ялгаж танив.

Тєдєлгvй тvvний сэтгэхvй дарж буй хєгжимдєє тэр чигээрээ эзлэгдэж, дэргэдээ буй намайг таг мартлаа. Дахин би тvvнд саад хийхээсээ айж сэмхэн гарч одов.

Би дээшээ онгоцны тавцан дээр гарч ирвэл шєнийн тэнгэр жам ёсоор дvнсийн нємєрч буй нь энэхv доод єргєргvvдэд vдшийн гэгээ тасарч гvйцээгvй байхад єенийн харанхуй шууд нємєрдєг билээ. Гвебороар арал харанхуйн дунд дєнгєн дєнгєн бvртийж, эрэг дээр задгай тvлсэн тоо томшгvй тvvдэг яралзан буйг харвал арлын зэрлэгvvд уул арлыг орхин одохыг хvсээгvй байгаагийн баримт ажээ.

Онгоцны тавцан дээр би гав ганцаар олон цаг зогссон: нэг бол тэдгээр улаан арьстны тухай капитан Немо хэнэггvй байдлаараа тэдгээрт сэжиглэх явдалгvйг надад итгvvлсэн тул тэднээс би айж сvрдсэнгvй. Тэр тєдєлгvй дэргэдээ байгаа намайг таг мартаж бодвол халуун бvсийн тэрхvv сайхан шє- нийн амьсгалд нэрвэгдэн бvлгээ. Дараа миний эх орны орой дээрээс єнгийх тэнгэрийн умарт хэсэгт мяралзах тэр оддыг ширтэн миний хамаг сэтгэл зvрх Франц нутгийн зvг одож билээ.

Сар хєєрєх тутмаа оддыг бvдгэрvvлнэ. Дэлхийн энэхvv vнэнч дагуул хоёрхон єдрийн дараа”Наутилус”-ыг хайрдсан шvрэн хэвтрээс нь ховхлох гэж мєн л энэ замаараа дэгдэнэ дээ гэж би бодолхийлж байв.

Шєнє дєл хэрд сагсгар модод сvvдэрт нам гvн нойрсож буй эргийн нэгэн адил, тэнгисийн налайн харласан тэр тєвшин мєн л амгалан гэдэгт би санаа амарч эцэст єєрийн єрєєнд хvрэлцэн ирмэгц хэвтэртээ ороод нам унтчихав.

Шєнє тайван єнгєрлєє. Бодвол, зэрлэгvvд усан дээр голийж буй гайхлын барааг нэг хараад л айсан буйзаа.Гэтэл тvvний дзэрх нээлттэй тагаар “Наутилус”-ын дотор чєлєєтэй нэвтэрч болох байв.

Нэгдvгээр сарын 8-ны єглєєний 6 цагт би тавцан дээр дахин гарлаа. Yvрийн гэгээ шєнийн харанхуйг дєнгєж л vлдэн хєєж байв.

Удсан ч vгvй салбайсан цагаан манан дундуур эхлээд эргийн хаялга, дараа моддын орой харагдан харагдсаар арал бvхлээрээ тодорч ирлээ.

Эрэг дээр улаан арьстнууд мєн л хэвээр байсан бєгєєд энэ удаа улам олон болжээ. Барагцаалбал тэд тав-зургаан зуугаас илvv бололтой.

Усны татлагыг ашиглан тэдний зарим хэсэг нь уснаас цухуйсан хаддыг дамжин “Наутилус”-т хоёр кабельтаас холгvй газар ойртон иржээ.

Тэдний царайг би энгийн нvдээр сайн vзэж байв Тэд нэн чийрэг болж ирээд асар єндєр биетэй гэц хонхор духтай єргєн бодовч хавтгай бус хамартай, нvд гялбам цав цагаан шvдтэй, улаан арьстны папуас хэмээх омгийнхон бєгєєд тэдний час улаанаар будсан бужгар vс тос даасан хар арьсан дээрээ эрс ялгарч бvлгээ. Тvvнчлэн хоёр салаа болгож огтолсон чихний нь омогт ясан эрх дvvжлээстэй ажээ.

Ихэнх эрчvvд нь чармай нvцгэн, хэд хэдэн бvсгvйчvvд бvсэлхийгээрээ чєдєр євсєєр уяж тогтоосон, євс сулжмэл банзал євдгєє хvртэл унжуулжээ. Заримы нь бодвол удирдагчды нь хvзvvнд, улаан, цагаан шилэрхvv єнгєлєг гялалзсан юмаар хийсэн тал дугуй буюу дугуй чимэг байх харагдав.

Зэрлэгvvд бvгдээр нум сум, бамбай, жадаар ээвсэглэжээ. Олонхийнх нь ар нуруунд торон савтай дvvгvvрийн бєєрєнхий чулуу бєндєгнєж явав. Тэд дvvгvvр эдэмшихдээ агуу чадалтай ажээ.

Тэдний удирдагчдын нэг нь “Наутилус”-т бусдаас ойртон ирж их л анхааралтай ширтэж байв. Тэр гадиль модны навчаар хийсэн орхимж нємєрсний нь харвал нилээд том толгой байлгvй.

Надад нэн ойрхон зогсож буй тэр зэрлэгийг би, тун хийлгэчихэд хялбар байсан боловч тэрнийг ямар нэгэн дайсагнах ааш гаргахаас нааш хvлээзнэхээр шийдлээ.

Далайн татлага болж байсан тэр vед зэрлэгvvд “Наутилус”-ыг vргэлж тойрон бужигнаж байв. Гэвч тэд ямар ч дайсагнах янз гаргасангvй.

Тэд байн байн “ассе” хэмээн ганц vг давтан хашгаралдаж гар даллан байснаар намайг эрэг дээр гарна уу гэсэн урилга мєн гэж ойлголоо. Тэгэвч би тэрхvv урилгыг нь няцаавал дээр гэж санав.

Хvнснийхээ нєєцийг арвижуулахыг хvссэн Нед Лендийн заяа харлахад энэ єдєр бидний бяцхан завь “Наутилус”-аас хєдєлсєнгvй нь мэдээж хэрэг билээ.

Канадын харъяат хэзээний их гарын эр болох тул аль болохоор єдєр єнгєрєєхийг хичээж Гвебороар арлаас авчирсан мах; талхаа даршлах ажил хийв.

Єглєєний арван нэгийн орчим, далайн тvрлэг уснаас цухуйсан хаддын оройг далдалж эхэлмэгц зэрлэгvvд эрэг тийш буцлаа.

Эрэг дээрх хvмvvс улам олширч буй нь “Няутилус” мэнд ирсэн мэдээ ойр хавийн арлууд дээгvvр тvгж, Гвебороар арлын єнцєг бvрээс улаан арьстнууд цувж буй гэдгийг гэрчилж бvлгээ. Харин гэхэд нэгхэн ч завьхан vл vзэгдэх ажээ.

Бодвол богинохон байлтай хугацаа, гэвч єнгєрч єхгуй, єдєр байж сууж ядахдаа би цаг єнгєрєєхийн тул далайн ёроолыг маажуураар малтахаар шийдэв. Би далайн ёроолд тунгалаг уснаа олон тєрлийн ургамал амьтан байхыг нэвт харж байв. Жич хэлэхэд энэ єдєр хэрэв л Немо андуураагvй бол шинэ Гвинейн эргийн дэргэдэх бидний зочлолтын эцсийн єдрийн ємнєх єдєр тул тэр орчны ургамал амьтантай танилцах явдлыг хойшлуулах хэрэггvй бvлгээ.

Консель энгийн муусайн эмгэн хумс шvvрддэг шvvрийн нэгэн адил хєнгєхєн малтуур нэгийг надад авчирч єгєв.

Зэрлэгvvд ер нь ямар шvv байртай улс байна? Хэрэв эзэн зєвшєєрєхсєн бол тэд надад, тийм ч догшин биш бололтой улс мэт сэтгэгдэл тєрvvллээ гэж Конселийг ярихад би ;

- Тэглээч гэсэн л махчингууд шvv дээ! гэв.

- Махчин л бол заавал булай новш? байх нь алба уу? хэмээн Консель мэтгэж тєлєв томоотой хvн байсан мєртєє бузар идэмхий ч байж бас болох биш vv. Аль аль нь ямар ялгаа байна гэлээ.

- За яахав. Консель минь. Эд чинь олзлогдогсдоо бvхэл номын нь ёсоор шарж иддэг махчин боловч шудрага улс гэж би чамд єчvvхэн буулт хийе. Гэсэн ч шудрага улсын хоол болохыг єчvvхэн ч хvсэхгvй тул “Наутилус”-н капи­тан урьдчилан болгоомжлох арга хэмжээ авахгvй байх тутам нь мэдээтэй байх болно. За одоо ажилдаа гэлээ.

Бид хоёр цагийн турш далайн ёроол шvvрдсэн боловч онцын сонин юм олоогvй болохоор бидний торонд дvvрсэн: “миндалын чих” гэж нэрлэгддэг хавчаахай, миний л олж vзсэнд орвол сонирхолтой, гоёмсог арфууд, молотокуудыг vзэж сэтгэлээ хангалаа. Тvvнчлэн бид хар далайн хэд хэ- дэн бортого, сувд, агуулагч хясаа барьснаас гадна арав гаруй тооны жижиг яст мэлхий барьсныгаа гал зууханд шилжvvлэхээр шийдлээ. Гэтэл яг тэр минутад би санаанд ер ороогуй нэгэн хачин гайхал амьтан олж vзэв. Yнэндээ ч тvvнийг ер бус ховор тохиолдох зэрэмдэг амьтан гэж нэрлэж болох билээ. Консель тороо усанд дєнгєж хаяж орхимогц дvvрэн хясаатий татаж гаргахад нь торы нь би гэнэт угз татан аваачиж тэдний дундаас нэгий нь шvvрэн авч хашгарсан нь ёстой л далайн хясаа хавчаахайны дун хуяг судлагч эрдэмтний хоолойноос буюу хэзээ нэгэн цагт хvн гэдэг амьтны хоолойноос гарч байсан дуунаас хамаагvй чанга хашгарахыг vзэж тэр мэл гайхаж билээ.

- Эзэнтэн юу болов? хэмээн тэр гайхан сууж эзнийг ямар нэгэн амьтан хазчаагvй биз? гэв.

- Yгvй ээ, найз минь.. Гэвч би энэ олзны тєлєє эрхий хуруугаа ч дуртай єгчихсєн байнам.

- Ямар олз?

- Энэ дунг хэлж байна! гэж би хєхvvн гэдэг нь єгvvлбэл,

- Yгvй ээ, энэ чинь зєєлєн биетний хvрээ, гэдэс хєлтний анги, сам заламгайтны баг, оливын дvрсэд хамаарагдах ердийн нэг дун байна шvv дээ..

- Тун зvйтэй. Гэвч Консель минь vvний чинь дунгийн эргvvлэг баруун тийшээ эргэхийн оронд зvvн тийшээ эргэлдсэн байна.

- Нээрээ юv?

- Нээрээ, хонгор минь. Yvний чинь солгой дун гэдэг юм?

- Солгой дун гэнэ ээ? хэмээн Консеийн хоолой нь чичигнэн дуугарав.

- Yгvй чи,эргvvлгий нь хар л даа.

- Yнэхээр миний сэтгэл хэзээ ч ингэж хєдєлж байгаагvй гэдэгт эзэн бvрэн итгэж болно гэж Консель тэр дунг гартаа энхрийлэн авч хэлэв.

Yнэндээ ч сэтгэл хєдлєхєєс єєр замгvй сайхан юм олсон бvлгээ. Ер нь байгаль дээрх хєдєлгєєн ихэвчлэн баруунаас зvvнээ буюу нар зєв байдгийг хэн бvхэн мэднэ. Одод єєрсдийн дагуулуудын хамт баруунаас зvvнээ эргэдэг тэгвэл хvний баруун гар зvvнээс дадамгай. Тийм учраас тvvний хэрэглэдэг, багаж бvхэн баруунаас зvvнээ хэрэглэхээр хийгдсэн байдаг. Байгаль ч гэсэн мєн л энэ хуулийг баримталдаг бєгєєд хэрвээ л vvний хууль гэж хэлж болох юм бол зєєлєн биетний дунгийн мушгиа мєн л баруунаас зvvнээ эргэдэг тул солгой дун мэтийн этгээд ховор зvйл тохиолдох тэр эгзэгтэй цагт, сонирхогсод хамаагvй их vнэ єгдєг бvлгээ.

Консель бид хоёр єєрсдийн тэр vнэгуй ховор эрдэнийг vзэж сонирхон байв. Би тэр дунгаа байгалийн хєгжлийн тvvхийн Парижийн музейд хэрхэн бэлтгэхээ тєлєвлєн бодож байтал Конселийн гарт байсан єнєє vнэтэй дунг маань зэрлэгvvдийн шидсэн чулуу хага цохичив.

Би бачимдсандаа нэг муухай бархиран хоцроход Консель миний буу руу vсрэн очиж, биднээс арваад метр зайтай зогсон дvvгvvр даллан буй зэрлэг рvv шагаймагц нь би тvvнийг хориглохыг завдсан боловч амжсангvй ээ.

Сум тэр зэрлэгийн гарын шуунд байсан бугуйвчийг нь тас татав.

- Консель! Хvvе чи яаж байна!гэж би сандран хашгарвал:

- Яагаа вэ? Энэ муу махчин эхлээд бидэнд халдсаныг эзэн та хараагvй гэж vv?

- Хvний амьтай тэнцэх vнэтэй дун гэж ер vгvй, Консель минь.

-Ээ муу, vл бvтэх амьтан...Миний марийг малт цохичихсон бол дээрсэн! хэмээн Консель vглэв.

Yvнийг Консель vнэн голоосоо хэлж байсан боловч би тэрний нь зєв гэж vзсэнгvй ээ.

Гэтэл бид малгай-дунгийн гайхамшгийг сонирхон байх завсар байдал єєр болсон байв. Улаан арьстнуудын хориод жижиг завь “Наутилус”-ыг хvрээлжээ. Тэдгээр завийг мод­ны гол ухаж, урт нарийхан, хєнгєн хийсэн тул хурдан ява- хад тохирсноос гадна усан дээр холбилзуулахгvйн тул завины хажуу хоёр ирмэгт хулсан хоёр хєвvvр бэхэлжээ.

Харваас ч папуасууд европ хvмvсийг урьд ємнє vзэж, тэдний хєлєг онгоцтой тулгарч байсан нь илэрхий. Гэвч тэд уснаас дєнгєн цухуйж буй шураг мод, яндан юу юу ч vгvй янжуур маягийн энэхуу тємєр савыг ер нь юу гэж бодсон бол? Бодвол сайн юм санаагvй дээ. Тэд онгоцноос нилээд зайтай удаан зогсоцгоолоо.Харин тэд аажимдаа бидний зvгээс тvрэмгийлэх янзгvйг мэдмэгц “Наутилус”-тай яваа яваандаа дасч зориг орсондоо танилцахын тул ойртохоор шийджээ. Тэгвэл энэ л танилцах эрмэлзэлд нь саад хийх хэрэгтэй байв.

Дуугvй буудаг бидннй буу зєвхєн аянга мэт ниргэдэг галт зэвсгийг хvндэтгэж сурсан тэр зэрлэгvvдэд тєдийл их айх сэтгэгдэл тэрvvлэхгvй байлаа. Энэ нь дуугvй буудаг аянга хvмvvсийг айлгахгvйтэй л яг адил ажээ. Гэвч дуу нь аюултай биш аянга нь аюултай бvлгээ.

Энэ минутын дотор хэд хэдэн завь “Наутилус”-ыг бvслэн авч онгоцны тавцан дээр нумын зэв уул мэт харанхуйлан буув.

- Чєтгєр аваачиг! Мєндєр бууж байхчив! Сумаа харуулчихсан ч юм билvv, яаж мэдээ вэ... гэж Консель єгvvлбэл, би :

- Капитам Немог анхааруулах хэрэгтэй гээд онгоцны дотогш нэвтрэх нvх рvv явав.

Би vзэсгэлэн танхнмд явж орвол тэнд хэн ч байсангvй. Тэхээр нь би капитаны єрєєний vvдийг тогшиж vзвэл:

- За гэх дуу сонсдов.

Капитан Немог би нэг л их тоо бодож байхад нь орж очжээ. Тvvний ємнє тооны тэмдгvvдээр эрээчсэн цаас навсайлдаж байв.

- Би танд саад хийчихэв vv? хэмээн би ёсорхон асуувал,

-Тэглээ, эрхэм профессор, гэвч ийнхvv саад хийх ямар нэгэн чухал шалтгаан бий биз гэж би бодож байнам гэлээ.

Онц чухал хэрэг байна. Биднийг улаан арьстны завь хvрээлчлээ, бодвол хэдхэн минутын дараа олон зуун зэрлэг хvн биднийг дайрах нь шиг болтой.

- Ухай хэмээн капитан ер санаа зовсон шинжгvй амарлингvй царайлж тэд завьтай ирлээ гэнээ? гэлээ.

- Тиймээ капитан.

Тэгвэл дээд тагаа л хаячихвал болох нь тэр.

Яг л тэгмээр юм гэж би танд хэлэх гэсэн юм.

- Тvvнээс хялбар юм гэж ер vгvй-хэмээмэгцээ капитан Немо дэргэдэх нэг цахилгаан товруу дарчаад, онгоцны багийнхны єрєєнд зохих зааврыг нь єглєє.

- Ингээд л гvйцлээ гэж тэр, минут хэр дуугуй байснаа сvvлд над руу хандан-онгоцны завь байрандаа тавигдаж, дээд таг хаагдсан байхад “Авраам Линкольн”-ны бємбєг цєм цохиж чадаагvй, миний онгоцны бєєрийг зэрлэгvvд цєм цохиод орж ирэх бий гэж та эрхбиш айхгvй биз? гэлээ.

- Yгvй ээ, айхгvй. Гэвч єєр нэг аюул байна. Капитан аа.

- Ямар аюул?

- Маргааш єдий vед дээд тагаа агаар оруулах гэж дахин нээх хэрэгтэй шvv дээ.

- Зvйтэй, тун зvйтэй, эрхэм профессор миний хєлєг яг л халим шиг амьсгалдаг юм.

- Хэрэв л тэр vед папуасууд онгоцны тавцан дээр байсаар байх юм бол та хэрхэн яаж тvvнийгээ нээх юм бэ?

- Тэгвэл та, эрхэм профессор,миний онгоц єєд тэднийг авирна гэж бодож байна уу?

- Тэгэлгvй яахав.

- За яахав.

За яахав, авирч л байг... Авирахад нь саад хийгээд байхын ч хэрэг алга. Эд чинь ердєє л хєєрхий,зэрлэг амьтад шvv дээ. Тэхээр Гвебароар арал дээр ч “Наутилус” хvрч ирсэн явдал эдгээр хєєрхийнvvдийн нэгний нь боловч амь насанд аюул учруулахыг би яасан ч хvсэхгvй гэв.

Би тvvнд мэхийн ёслоод явахыг завдтал капитан Немо намайг хориглон, дэргэдээ зэрэгцэн суухыг урилаа. Тэр бидний аялал, ан гєрєєний тухай надаас сонирхон асууж, канадын харъяат яахаараа тэгж их махассан болохыг ойл- гохгvй байгаа мэт царай гаргаж байлаа.

Дараа нь яриа єєр тийшээ хандахад капитан Немо тєдий л их аман дээр байгаагvй ч гэсэн нилээд сонин зvйл сонгож билээ.

Жич хэлэхэд Дюмон-Дюрвилийн хєлгууд арай л сєнєчєєгvй тэр хоолойд “Наутилус” маань хайрдчихсан болохоор бидний яриа тvvнийг хамарсан юм. Энэ талаар капитан Немо ярьсан нь:

- Дюмон Дюрвиль бол францын хамгийн боловсролтой хvмvvсийн нэг нь байсан болон алдар нэрт агуу далайчдын мєн нэг нь байлаа. Францын Кук хэмээх хєєрхий тэр эрдэмтэн ємнєт туйлын мєс, єргєн тэнгисийн хад, номхон тэнгисийн арлуудын зэрлэгvvдтэй тулж, ялж дийлсээр ирсэн тэр баатарлаг хvн очиж очиж хот орчны тємєр замын галт тэрэгний нэгэн сvйрэлд амь vрэгдэх ч гэж дээ! Энэ баатарлаг хvн амьдралынхаа минутанд, тэгж vхнэ гэдэг талаараа бодох бололцоо олсондоо тэрний сэтгэл юутай их тарчилсан гэж та бодож байна!

Yvнийг ярихдаа капитан Немо сэтгэл нэн зовсон шинжтэй байв. Тэр шинж нь тvvний нэр хvндийг єргєж байсан юм.

Бид францын тэр агуу их далайчны аялсан замыы нь зураг дээр мєрдєж, дэлхий тойрсон тvvний аян амжилтгvй тєгссєн боловч Адели ба Луифилиппийн арлуудыг нээсэн, ємнєт туйлыг нээх гэсэн хоёр удаагийн оролдлого зэргийг нь мєрдлєє.

Хамгийн эцэст бид номхон далайн гол гол арлын орчинд vйлдсэн тvvний гидрографийн шинжилгээний тухай дурсаж ярилаа.

- Далайн гадаргуу дээр Дюмон-Дюрвиль юу хийсэн бvхнийг би далайн гvнд давтаж хийх санаатай, гэвч миний шинжилгээ бол дvvрэн хангалттай, нягт нарийн болохоос гадна их хvч хєдєлмєр орохгvй юм. Далайн салхи шуурганд vргэлж нvдvvлж явсан Дюрвилийн “Астроляби”, “Эрэмгий” хоёр хєлгийг амгалан тасалгаанд нь ажиллаж суухад юу ч саад болохгvй ёстой л усан доорхи жинхэнэ байшинтай ялгаагvй “Наутилус”-тай зvйрлvvлж яахин болох.

- Гэвч “Наутилус”-ын нэг талын хувь хvртээл нь “Аст­роляби”, “Эрэмгий” хоёрын хувь хvртээлтэй адил юм даа, капитан аа-хэмээн би хэлж орхивол.

- Юу билээ, профессор гуай? гэлээ.

-“Наутилус” яг тэдэнтэй ав адил, яг л тэдний сууж байсан газар хайрдчихсан шив дээ.

- “Наутилус” хайрдсан юм бишээ хэмээн капитан хvйтэн царайлян “Наутилус” зєвхєн л далайн ёроолд хэвтэж амсхийж байгаа нь энэ. Тvvнчлэн єєрийнхєє онгоцыг хєдєлгєх гэж би Дюрвилийн хєдєлсєнтэй адил тэгж их махран зvтгэх ч vгvй. “Астроляби”, “Эрэмгий” хоёр золтой л сєнєчєєгvй, тэгвэл “Наутилус-т заналхийлэх аюул ердєє ч алга. Маргааш яг л миний тогтоосон єдєр, яг л миний тогтоосон цагт далайн тvрлэг миний онгоцыг зєєлхєн єргємєгц л миний онгоц єєрийнхєє жуулчлалыг vргэлжлvvлэх болно.

- Капитан аа хэмээн би-эргэлзэх юм ч надад...

- Маргааш хэмээн миний vгийг тасалж, сандлаасаа бо- сонгуутаа єдрийн хоёр цагт “Наутилус” хайрдлагаасаа хєндийрч, ямар ч гэмтэлгvйгээр Торресын хоолойгоор гарч од­но! гэлээ.

Yvнийг капитан Немо тасалданга тод єгvvлээд, яльгvй мэхэсхийн ёслов. Энэ нь яриа дууссан гэсэн тэмдэг ажээ. Би зєвхєн л гарч одохоос єєр замгvй тул тэр ёсоор болгон гарч одлоо.

Би єєрийн єрєєнд эргэж ирвэл капитантай ярьсан миний яриаг сонсохыг сонирхож агсан Консель маань тэнд байв.

- Улаан арьстнууд “Наутилус”-ыг заналхийлж байна гэсэн миний vгийг сонсоод капитан надаар наад барьж байна даа, найз минь тэгвэл капитанд дvvрэн итгэж болно. Явж амгалан нойрсдоо гэж би хэлбэл, Консель:

- Эзэнд одоо миний хэрэг vгvй юу? гэлээ.

- Yгvй ээ* хонгор минь, их баярлалаа. Нед Ленд юу хийж байна?

- Эзэн хэрэв зєвшєєрєхсєн бол Нед Ленд одоо кенгеругийн махаар, ёстой л шvлс залгихаас єєр аргагvй таташ хийж байна гэж хэлэх байнам гэв.



Єрєєндєє би ганцаар vлдээд, хэвтэртээ орсон боловч маш муу унтаж билээ.

Зэрлэгvvд миний толгой хавьд онгоцны тємєр тавцан дээгvvр тэп, тап туучиж vргэлж хашгаралдаж байв.

Шєнє тайван єнгєрлєє. “Наутилус”-ын багийнхан бахь байдгаараа vзэгдэх ч vгvй сонсдох ч vгvй байв. Цэргийн боомтын нvхэн гэр дээгvvр гvйлдсэн шоргоолж цэргvvдийн сэтгэлийг єчvvхэн ч vл зовоодогтой нэгэн адил тэдний сэтгэлийг зэрлэгvvд єчvvхэн ч vл зовоох ажээ.

Би єглєє зургаад бослоо. Онгоцны дээд таг нээгдээгvй л байв. Тиймээс онгоцны доторхи агаар єчигдрєєс хойш солигдоогvй ажээ. Энэ байдал vл мэдэгдэх учир нь гэвэл усан доогуур явагч хєлєгний хийн бэлтгэл багтаамжууд онгоцны бохирдсон агаарт байсхийгээд л хэд хэдэн метр шоо дєрвєлжин цэвэр агаар єх учраас болой.

Би єєрийнхєє єрєєнд vд хvртэл ажилласан тул капитан Немогийн барааг ч харсангvй билээ. Хєлєг онгоц хєвєлтєнд бэлтгэж байх янз ч алга даа.

Би нилээд хэдэн минут хvлээгээд vзэсгэлэн танхимд явж орлоо Цаг харвал хоёр хагас болжээ. Тэгвэл арван минутын дараа далайн тvрлэг дээд цэгтээ хvрэх ёстой бєгєєд хэрвээ л капитан Немо алдаж тооцоогvй бол “Наутилус” усан дээр хєвж гарах ёстой билээ. Хэрэв л энэ бvхэн єнгєрчих юм бол бидний онгоц єєерийн шvрэн хэвтрээс ховхрох хvртэл олон сар хvлээх хэрэгтэй байв.

Гэтэл удсан ч vгvй онгоцны их бие доргиж эхлэв. Онгоцны тємєр хуяг шvрэн ёроолд шvргэж хэрхэн хяхтнаж буйг би сонсож байлаа.

Хоёр цаг гучин таван минутанд капитан Немо vзэсгэлэн танхимд орж ирэв.

- Одоо бид хєдєллє-гэв.

- Аа-гэж би дуугарвал капитан Би дээд таг нээчих гэсэн,

- Папуасууд яасан бэ?

- Папуасууд ий? гэж мєрєє хавчив.

- Тиймээ. Yгvй ээ. Тэд чинь ороод ирнэ шvv дээ.

- Хаагуур?

- Таны нээ гэсэн тагаар!

-Эрхэм ноён Аронакс хэмээн капитан хэнэг ч vгvй “Наутилус”-ын дээд тагаар хэдий нээлттэй байлаач гэсэн тэр болгон орж болдоггvй юм шvv гэв. Би гайхсандаа тvvн рvv гєлєрчихвєл;

- Та ойлгохгvй байна уу? гэж асуув.

- Тиймээ.

- За тэгвэл нааш ир. Та єєрєє vз л дээ гэлээ ? Бид дээд таг єєд гардаг шатанд ойртон очив. Тэнд Консель Нед Ленд хоёр онгоцны тавцан дээрээс галзуурсан мэт бахиралдаж, чарлалдаж буй зэрлэгvvдийн орлилдоон дунд дээд талын тагийг нээж байгаа хэд хэдэн усан цэргийн ажлыг нэн их сонирхон зогсож байв.

Дээд таг пvршний хvчинд гэдрэг шидмэгц тvvний нvхээр хориод тооны улайрсан муухай амьтны дvрс харагдлаа.

Тэгтэл эдгээр зэрлэгийн хамгийн тvрvvчийнх нь шатны хашлага дээр гараа тавимагцаа яагаад ч юм бvv мэд ямар нэгэн их хvчээр ар гэдэргээ шидэгдэж vхэр дуун гарган дэгдсээр зугтаж одсон билээ.

Тvvний нєхєр арван хvн тvvний жишээгээр дараалан оролдлого хийж мєн л тийм vр дvнтэй буцацгаалаа. Консель нэн их хєхиж баярлалаа. Єєрийн хэзээ язааны эрэлхэг дайчин эр зоргиндоо єєрийн эрхгvй хєтлєгдсєн Нед Ленд ухарч буй дайсныг мєрдєхийг завдан ухасхийж шатанд мєн єнєє хашлаганаас барьж авч амжсан тул бас л арагшаа хаягдсан бvлгээ.

- Ээ харал аа! хэмээн тэр бахирч, намайг цахилгаан цохилоц! гэхэд нь би хамаг учрыг мэдэж авлаа.

- Тэхнээ нь шатны хашлага тємрийг єндєр хvчдлийн гvйдэл дамжуулагч болгосон ажээ. Тvvнд гар хvрсэн хэн боловч арагшаа айхавтар хvчтэй цохигдож байв. Хэрэв л капитан Немо єєрийн байдаг бvх гvйдэл vvсгэгчээс гарсан гvйдлийг тvvгээр дамжуулсан сан бол тэр цохилт амь насанд аюултай байж болох байлаа. Гэвч тэр аюул багатай гvйдэл дамжуулагчаар зєвхєн хязгаарлаж довтолгоонд ба онгоцон доторхи хvмvvсийн хооронд нэвтэршгvй саад бий болгожээ.

Энэ завсар айсандаа сvнс нь зайлсан Папуасууд хурдавчлан ухарч байв. Бид инээдээ нуун галзуурсан мэт хараал тавьж агсан Нед Лендийг аргадан тайтгаруулж бvлгээ.

Энэ минутанд далайн тvрлэгийн давалгаагаар єргєгдсєн «Наутилус”-ын хайрдсан газраасаа хєндийрч байв. Єдрийн яг хоёр цаг дєчин минут буюу капитан Немогийн тогтоосон цаг болжээ.

Онгоцны сэлvvр сэнс ус аажуухан алгад алгадсаар яваандаа эргэлт нь тvргэсэж “Наутилус” далаын гадрага дээгvvр хєвж эхлээд торессын аймшигт хоолойгоос ямар ч гэмтэл хохиролгvй гарч одов.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ДАХИАД Л ШОРОНД
Дараачийн нь єдєр, нэгдvгээр сарын аравнаа “Наутилус” задгай тэнгист дахин гарч довтолголоо. Энэ удаа цагт гучин таван миль хурдалж байсан нь хийсэх мэт ажээ Тvvний сэнс маш тvргэн .эргэлдэж буй тул би тvvнийг ажиж минутанд хэд эргэж байгааг нь тоолж чадахгvй байна.

Цахилгаан гэдэг тэр гайхамшиг хvч «Наутилус”-ыг зєвхєн хєдєлгєж байгаагаар барахгvй мєн гэрэлтvvлж дулаацуулж, цахилгаан цохиулж л амиа алдахаасаа л айхгvй бол хэн ч гаднаас нэвтэрч vл чадах саадыг бий болгож хамгаалж буй тэр их цахилгаан хvч энэ бvхнийг би санахад хичнээн бахдаж биширсэн гэдэг хязгааргvй билээ.Тэр ч яахав харин энэ бvхнийг єєрийн гараар бvтээсэн тэр хvн миний баяр бахдлыг бvр ч илуу тєрvvлж бvлгээ.

Бид энэ хэр, шууд баруун зvгийг барьж явав. Нэгдvгээр сарын 11-нд бид уртрагийн 135 ба умарт єргєргийг 10 хоногт Карбентарийн буланд орох амыг цагдан орших весеелийн хушууг тойрлоо. Энд хэдийгээр усан доорхи хад олон боловч єєр хоорондоо их зайтайгаас гадна зураг дээр нарийн тэмдэглэгджээ. “Наутилус” бидний явах замын дагуу орших мєн дээрх аравдугаар єргєрєг, уртрагийн 130 хоногт баруу- наас Викторин зvvнээс Моне хоёр цохионы хоорондуур хялбархан єнгєрлєє.

Нэгдvгээр сарын арван гурванд бид Тиморын далайн уснаас мєн тэр нэрээр нэрлэгдсэн арлын дэргэдvvр уртрагийн 122 хоногт явж орлоо. Мянга зургаан зуун хорин таван шоо дєрвєлжин бээр дэвсгэр бvхий энэ арлыг Энэтхэгийн хэд хэдэн хаан хувааж захирдаг ажээ. Тэр арлыг захираад єєрсдийгєє гумбараа матарын хєвууд хэмээн нэрлэдэг нь хорвоо дээр оршигч хамаг л амьтдын дотроос хамгийн хувьтай дээд тєрєлтєн гэж vздэгийн учир тэр байжээ. Тэр хаадын зэрлэг “євгєд” уул арлын голын уснаа vй олноороо байдаг нь тэндхийн олон лам нартай садан сvлбээтэйгийн хvчинд тэр нутгийн хvн амын зvгээс бишрэн сєгдєхийн гvн сvсэглэлээр хvрээлэгдсэн билээ. Тvvнчлэн тэдний хойноос санаа тавьдаг, тэдэнд зусарддаг, тэдиий зоогонд залуу хvvхнvд барьдаг бєгєєд тэр нэгэн сэтэрт гvрвэл єєд нь гар далайсан харь газрын хvн сайнаа vзэхгvй нь зайлшгvй бvлгээ.

Гэвч “Наутилус» тэдгээр муухай амьтадтай ноололдож байхын хэрэггvй байв. Капитаны туслах ээлжит ажиглалтаа vйлдэж байхад буюу vд дундын vед Тимор арлыг бид хэдхэн минут ажиглаад явсан билээ. Мєн тэдгээр бvлэг аралд ха- маарагдах Роттн хэмээх жижиг арлыг би бас л тvргэн зуур хараад єнгєрєв. Энэ арлын бvсгvйчvvд гуа сайхнаараа цуутай бєгєєд боолчуудыг худалдаалах меланезийн зээл дээр єндєр vнэлэгддэг ажээ.

Эндээс «Наутилус” баруун ємнє зvгийг чиглэн огцом эргэн Энэтхэгийн гадаад далайг зорьж одлоо.

Капитан Немогийн єндєр ааш биднийг хааш аваачих нь вэ? Азийн эрэг єєд vv? аль эсхvл Европ тив рvv юу? Эдгээр таамаглалыг хvн амьтантай хуурай газрыг vзэн ядах капитаны цаг vргэлжийн хилэгнэлтэй холбон тайлбарлахад хvнд байв.

Тэгвэл бид арай урдуур орох нь ээ? Магад ч vгvй “Наутилус” маань Сайн итгэлтийн ба Горнын хушууг тойрч ємнє туйл руу одож байж? дараа нь бид, усан доогуур явагч онгоц дураар туулах уудам хязгаар бvхий номхон тэнгистээ яасхийгээд л явж ирэх вэ?

Энэ бvх асуулганд зєвхєн ирээдvй л хариулт єгч чадах байв.

Далайн дайсагнал шуурганы эрхэнд алс хаягдсан, хуурай газрын эцсийн хаш- лага саад Карьте-Гиберни, Серинтататам ба Скоттын далд шvр арлуудын дэргэдvvр єнгєрч нэгдvгээр сарын14-нєє бид хуурай газраас алс хол задгай далайд гарч ирлээ. “Наутилус”-ын хурд жигдэрлээ. Олон ааштай янзын онгоц нэг бал далайн их гvнд очоод, нэг бол удаан хугацаагаар тvvнний гадаргууг vл орхиж билээ.

Энэ аяллын vед капитан Немо далайн янз бvрийн гvнд усны халуун хvйтнийг хэмжих сонирхолтой ажиглалтуудыг vйлдэз. Ердийн нєхцєлд тэдгээр ажиглалтыг нилээд тєвєгтэй багажуудын тусламжтайгаар vйлдэх бєгєєд тvvнийг далайн гvнзгийг хэмжих термометрчилсэн багажаар буюу янз бvрийн тємєрлєг цахилгаан харилцан адилгvй дамжуулах явдал дээр vндэслэсэн аппаратаар хэмждэг билээ. Гэвч тэдгээр багажийн заалтанд тэр болгон итгэж болохгvйгээс гадна тэдгээрийн шилэн хэрэгсэл далайн их гvнд усны єндєр даралтыг тэсвэрлэж чаддаггvй ажээ. Тэрчлэн уул туршла- гыг давтан vйлдэх явдал нэн тєвєгтэй тул нэг удаагийнхаа ажиглалтанд тэр болгон итгэхэд бэрх болно.

Тэгвэл капитан Немо дуртай гvнзгийдээ єєрийн биеэр орж ажиллахуйц усны янз бvрийн давхрагад оруулсан термометр ямарч маргаангуй яг таг хэмждэг ажээ.

Тиймэрхvvгээр нэг бол ус дvvргэсэн тусгай багтаамжуудын тусламжтайгаар, нэг бол “Наутилус»-ын залуурыг далайн ёроол руу хазайлгасны vрээр капитан Немо далайн гадрагаас доош гурав, дєрєв, тав, долоо, ес, арван мянган метрийн гvнд дараалан орж хэмжээд, усны халуун хvйтэн мянган метрээс доош бємбєрцгийн бvх л єргєргvvдэд, цельсийн дєрєв аравны таван градус тогтмол байдаг гэдэг дvгнэлтэд иржээ.

Би тэдгээр шинжилгээг маш сонирхон ашиглаж эрдэм шинжилгээний тэдгээр ажиглалт капитан Немод ямар хэрэгтэй юм бол? гэж єєрєє єєрєєсєє асуудаг байв, vнэхээр тэр хvн тєрєлхтний ашиг тусын тул гэж vv?

Тэгвэл тэр ч найдвар багатай буйзаа. Учир нь тvvний тэрхvv бvх хєдєлмєр єєртэй нь хамт ямар нэгэн алсалсан тэнгисийн ёроолгvй гvнд булшлагдах ёстой байв.

Гэвч яаж мэдэх вэ, тэр надаар дамжуулан єєрийн эрдэм шинжилгээний их бvтээлийг ертєнцєд бэлэглэх ч гэж байж, тэгвэл эрт орой алин боловч хэзээ нэгэн цагт усан доогуур явагч єєрийн онгоцноос намайг суллан тавьж, хуурай газар хvмvvсийн дунд эргэн ирэх бололцоог над єгнє гэж vv?

Тэгвэл vvнд одоохондоо итгэж найдах ямар ч vндэсгvй бизээ...

Гэлээ ч гэсэн капитан Немо нэг удаа дэмий бємбєрцгийн гол гол далайнуудад vйлдсэн усны нягтралыг шинжилсэн шинжилгээнийхээ vр дvнгийн тухай надтай сэтгэгдлээ хуваалцлаа. Жич хэлэхэд тvvний хэлснээр эрдэм шинжилгээний асар их сонирхлыг тєруулж буй гэгдэх нэгэн мэдэгдлээс авч vзвэл миний зvгээс хийсэн дvгнэлтээр тэр нь шинжлэх ухаантай ямар ч уялдаа авцалдаагvй боловч миний хувьд л нэн их чухал зvйл байлаа.

Энэ хэрэг нэгдvгээр сарын 15-ны єглєє болж билээ. Би капитан Немогийн хамт “Наутилус”-ын тавцан дээгvvр нааш цааш сэлvvцэн явтал далайн усны нягтрал энд тэнд харилцан адилгуй гэдгийг та мэдэх vv гэж надаас тэр гэнэт асууж бvлгээ. Би мэдэхгvй хэмээн хариулаад, энэ асуудлын талаар шинжлэх ухаанд хэрэг дээр нь жинхэнэ шалгасан баримт нотолгоо байхгvй гэж нэмэн хэлэв.

- Би єєрєє vvний чинь шинжилсэн хэмээн капитан Немо над хэлээд би тvvний зєв гэдгийг хаана ч батална гэлээ.

- Маш сайн байна гэж би хэлээд-гэвч “Наутилус” ч онцгойдоо тусгаар ертєнц учраас тvvн дээр яваа эрдэмтний их нээлт газрын бємбєрцєг дээр оршигчдын сонорт хэзээ ч хvрэхгvй нь харамсалтай юм гэв.

- Таны зєв профессор гэж жаахан бодолхийлсний дараа капитан Немо нээрээ ч “Наутилус” бол биеэ дайсан тусгаар ертєнц, миний энэ онгоц бол газар дэлхийгээс єєртэй нь хамт нарыг тойрч буй бусад ертєнцийн нэгэн адил хол юм. Яг л тvvнчлэн Ангараг ба санчир хоёр ертєнцийн эрдэмтдийн бvтээлийг газар дэлхий хэзээ ч мэдэж чадахгvй шиг ”Наутилус”-ын эрдэмтдийн ажил хэзээ ч мэдэгдэлгvй vлдэх юм. Зуурдын тохиолдлоор таны хувь заяа “Наутилус”-ын хувь заяатай холбогдсон болохоор би танд єєрийн ажиглалтын тухай аар саар зvйл мэдэгдэж болох байнам гэв.

- Би таны vгийг хичээнгvйлэн сонсъё капитан минь.

- Далайн ус ердийн цэнгэг уснаас хамаагуй их нягтралтай гэдгийг та эрхбиш мэдэж байгаа, гэвч тэр нягтрал газар бvр адилгvй. Нээрээ ч vнэндээ хэрэв цэвэр цэнгэг усны нягтралыг нэгж болгон авч vзвэл Атлантын тэнгисийн усны нягтрал-нэг бvхэл мянганы хорин найм, номхон тэнгисийнх нэг бvхэл мянганы хорин зургаа, газрын дунд далайнх... “Ухай тэхээрээ мань Газрын дунд далайд очдог байх нь байна шvv! гэж би бодов”

-... Нэг бvхэл мянганы гучин нэг, Ионийн далайн усных нэг бvхэл мянганы арван найм, Адратикийнх-нэг бvхэл мянганы хорин наймтай тус тус тэнцэнэ.

Тvvнээс vзвэл “Наутилус” дэлхийн бємбєрцгийн хамгийн хєл хєдєлгєєнтэй далайн усыг ч тойрдоггvй нь тодорхой байв. Тvvнээс vндэслэж би тvvнийг хэзээ нэгэн цагт, магадгуй удах ч vгvй нилээд хєгжсєн орнуудын эрэгт ойртох тєстэй гэдэг дvгнэлт хийлээ.

Энэ шинэ мэдээ Нед Лендийг баярлуулах ёстой байв.

Дараачийн хэдэн єдрийн турш бид шинжилгээний хэд хэдэн ажил хамтдаа хийв. Yvнд: Далайн усны янз бvрийн гvнд ууссан давсны хэмжээ, цахилгаан дамжуулах чанар, єнгє, тунгалаг зэргийг тодорхойлсон билээ.Энэ бvх хугацаанд капитан Немогийн гарын гайхамшигт ур, бvтээлч авъяас чадвар намайг нэн их гайхуулан бишрvvлсэн бєгєєд тvvний тэр чанар зєвхєн л намайг урьдчилан анхааруулах зантай нь л єрсєлдєж чадах байв. Гэвч тэдгээр туршлага дуусмагц л дахин сураггvй алга болох тул би “Наутилус” онгоцноо аанай л ганцаараа vлддэг бvлгээ.

Нэгдvгээр сарын арван зургаанаа ”Наутилус” онгоц нэгэн удаа далайн тєвшнєєс хэдхэн метрийн гvнд нам унтчих мэт болсон билээ. Онгоцны цахилгаан хєдєлгvvрvvд зогсож, сэлvvр сэнс эргэлдэхээ больсон тул усан доогуур явагч онгоцыг далайн урсгалын эрхэнд зєнд нь тавьсан бvлгээ. Дєнгєж саяхан аль хол газар нэн их хурдлан давхиснаас шалтгаалан жижиг засвар хийхээр машинуудаа зогсоох мэт надад санагдлаа.

Гэтэл энэ єдєр би, єєрийн нєхдийн хамт сонирхолтой нэгэн vзэгдлийн гэрч болсон юм. Yзэсгэлэн танхимын гэгээвчтэй хавтас аажим нээгдсэн боловч ”Наутилус”-ын гадаах цахилгаан чийдан асаагvй байгаа тул тэнгэр бvрхсэн vерийн хар vvлс усны гvнд гэрэл муу оруулж, бидний эргэн тойронд бvрэнхий ажээ.

Би тэнгисийн усны хачин єнгийг сонирхон байтал ”Наутилус” гэв гэнэт нvд гялбам хурц гэрлийн цацралд дайрагдав. Тvvнийг би эхлээд манай онгоцны гэрэл асч давхаргыг гэрэлтvvллээ гэж бодсон боловч андуурал болжээ. Тэгж эндvvрснээ би орчныг сайтар ажиглаж харсны дараа сая мэдсэн бvлгээ.

Тэхнээ нь ”Наутилус” далайн усны урсгалд хєв хєвсєєр фосфороор гэрэлтvvлэгдсэн давхаргад орсон тул тvvний гэрэлтэх хvч, хvрээлж буй харанхуйтай харьцуулбал гялбам хурц санагджэа. Тэрхvv гэрэл vй олон тооны маш бяцхан амьтдын биеэс цацрах бєгєєд тэр амьтдын бие онгоцны тємєр ёроолтой хавирснаас улам их гэрэлтэж билээ. Гэтэл би бас гэрэлтэж буй тэрхvv далайн дунд, улайдсан зуухнаас урсаж байгаа хайлсан тугалга мэт унжирсан гэрэл бvр ч илvv хурц дvрсхийхийг ажсан нь тvvний дэргэд далайн зэргэлтэж буй бусад давхаргад харанхуй болох мэт сэтгэгдэл тєрж бvлгээ. Тэр хурц гэрэл манай цахилгаан чийдэнгийн зєєлєн сацралтай єчvvхэн ч адилгvй байв.

Тэр гэрэл хєдєлгєєнтэй болоод биетэй мэт санагдлаа. Yvгээрч барахгvй уул гэрэл амьтай болодыг шууд ажиж болох байв.

Тэрхvv гэрэл туяа бадарсан уснаа “Наутилус” олон цаг аяллаа. Тэрхvv гал гэрэл дунд гvрвэл мэт тонгочиж буй далайн том амьтдыг хараад бидний бахархал бvр ч их боллоо. Тэрхvv гэрлийн хvйтэн сацралын дунд далайн тамирчид далайн гахай, сэлмэн хамартууд сэлж харагдсан бєгєєд сэлмэн хамартын гурван метр урт аврага том эвэр сэлэм, гэгээвчний болор шилэнд хэд хэд хавирсан бvлгээ. Дараа нь эвэр нуруут, макрель мэтийн бусад жижиг загас бий боллоо.

Тэрхvv гайхамшиг vзэгдэлд дур татах ямар нэгэн хачин чадал бий ажээ Тэд єдрийн цаг агаарын байдал усны тэрхvv гэрэлтлийн хvчийг ихэсгэсэн ч байж болох юм. Тэгвэл далайн гадаргуу дээр vер бууж байсан бол уу? Гэвч, “Наутилус” хєвж явсан тэрхvv хэдхэн метрийн гvнд тэнгэрийн байдал ямар ч чєлєєгvй тул бид усны амгалан урсгалд таатайхан халбилзан байв.

Тиймэрхvvгээр бид улам л шинэ шинэ гайхамшгийн дунд vл мэдэг урагшилж байлаа. Консель маань нvдээ байдгаараа бvлтийлгзн харж аль л тохиолдсон vе хєлтєн, зєєлєн биетэн загас, ургамал амьтдыг зогсоо зайгvй ангилан байв.

Єдєр хоног нэн тvргэн єнгєрєх болж, тэдгээрийг би тоолохоо ч болилоо. Нед Ленд маань тогтсон заншлаа баримтлан єєрсдийн хоолыг аль болохоор олон тєрєл болгохыг хичээж явав.

Бид яг л эмгэн хумс дун бvрхvvлээ vл орхих мэт амьдрах болов. Би єєрийн туршлагаас авч vзвэл эмгэн хумс байх тєдий тєвєгтэй бус байлаа.

Энэ хэлбэрийн амьдралд бид бvр дадчихаад тvvний тааламжтай, хєнгєнд амтархан байсаар дэлхий дээрх амьдрал байдал шал єєр болж байгааг таг мартжээ.

Гэтэл нэгэн удаагийн санамсаргvй тохиолдол бидэнд бодит байдлыг ухамсарлан сэхээ оруулан бvлгээ.

Нэгдvгээр сарын арван наймнаа <<Наутилус>> уртрагийн 105, ємнєт єргєргийн 15 хоногт явж байлаа. Цаг агаарын байдал ширvvн, далай дээгvvр єндєр єндєр давалгаа цалгилж билээ. Салхи дорно зvгээс асар их хvчтэй шуурч байв. Хэд хэдэн єдрийн турш vргэлж цаашилж байсан барометр догшин vер ойртож буйг зєгнєж бvлгээ.

Капитаны туслах ажиглалтаа хийж байх vед би онгоцны тавцан дээр гарч ирэв.Тэр ердийнхєє заншлаар єнєє л хэлдэг vгээ л хэлэх болно хэмээн би бодож байтал, энэ єдєр тэр урьдынхаасаа шал єєр, мєн л vл ойлгогдох vг хэллээ.Тэгтэл ч капитан Немо онгоцны тавцан дээр гарч ирээд дуран авч алсыг дурандаж гарлаа.

Далайн тєвшин дээр байгаа ямар нэгэн цэгээс дурангаа ул салган, капитан хэдэн минут хєдєлгєєнгvй зогссоноо, дурангаа хурааж єнєєх надад vл ойлгогдох хэлээрээ туслахтайгаа хэдэн vг солив.

Ажвал тэр хvний сэтгэл ямар нэгэн юманд vймэрсэн бол уу гэмээр бєгєєд єєрийн хєдєлсєн сэтгэлийг арайхийж барьж байх харагдлаа.Тэгж капитан Немо биеэ сайн барьж амгалан байдлаа хадгалан чадаж байв. Мнний таамагласнаар бол капитан Немо, туслахдаа ямар нэгэн санамж єгч, тэр нь хариу амлаж буй буюу єєртєє итгэж болохыг хичээнгvйлэн баталж буй мэт байв.

Yгvй дээ л тэдгээрийн дууны єнгєєр тиймэрхvv сэтгэгдэл надад тєрж билээ.

Саяхан капитан Немо, тvvний туслах хоёр дурандаж байсан тэр зvг би нэн их анхааран ширтсэн боловч юу ч олж vзсэнгvй. Тэртээ тийшээ тэнгэр ус хоёр нэгэн шугаманд зааглан харагдаж тэрхvv шугамын тэгш шулуун зурвас юунд ч vл єртєж билээ.

Тэр хооронд капитан Немо намайг харахгvйгээр, магад ч vгvй миний байгааг мэдэх ч vгvй байсан байж онгоцны тавцан дээгvvр нааш цаашаа холхилж байв. Тvvний алхаа, мєн л жирийн яаралгvй хэвээрээ жигд боловч ердийнхєєсєє жаахан удаахан байсан ч байж магадгvй.

Хааяа тэр зогсож, хоёр гараа элгэндээ зєрvvлээд далай єєд ширтэж байв.

Усны тэрхvv уудам цєлд тэр юу харсан бол? “Наутилус” хамгийн ойр байгаа хуурай газраас хэд хэдэн арван миль зайтай байв.

Капитаны туслах дурангаа дахин нvдэндээ авав. Дараа нь тэр тавцан дээгvvр наш цааш харайж, заримдаа зог тусан, дэвслэн, тэгснээ дахин гvйх шахам болж байв. Тэр одоо єєрийнхєє тvгшсэн сэтгэлийг нуухыг оролдсонгvй ээ.

Тэр явдлын нууц бодвол удахгvй л задрах ёстой болсон бєгєєд учир нь капитан Немогийн тушаалаар онгоцны бvх машин хамаг байдгаараа ажиллаж эхлэв.

Энэ минутанд капитаны туслах єєрийн капитаныг дахин дуудлаа-Тэр тавцан дээгvvр холхихоо больж дуран авч далайн алс тєвшин руу дурандаж одов.Тэр дурангаа нvднээсээ мєд салгасангvй. Эдгээр ер бус амгалан улсын хачин загнахыг харж сонирхсон би vзэсгэлэн танхимд бууж очоод єєрийн vргэлж ашиглан байдаг агуу сайхан яндан дуран авч тавцан дээр эргэж ирээд далайг дурандахаар нvдэндээ авч алсыг онож харж амжаагvй байтал минь миний гараас хэн нэгэн хvн мулт татан авчлаа.

Би тvргэн зуур эргэн хартал миний ємнє капитан Немо зогсож байсан боловч би тvvнийг таньсангvй ээ. Тvvний царай нь муухай хувирч нvдэнд нь хилэнт гал бадарч байв. Тэр шvдээ шазайлган, ам нь дутуу ангайжээ. Тvvний хураасан бие, зангидсан нудрага, мєрєндєє шигдсэн хvзvv зэрэг нь тvvний бие vзэн ядах асар их vзэл, уур хилэнгээр нэвширсэн болохыг илтгэж байв.

Тэр ядаж єчvvхэн ч хєдєлсєнгvй. Тvvний надаас булааж авсан дуран тавцан дээр хэвтэв.

Yнэхээр тэр надаас болж их хилгэнэв гэж vv? Эсхvл тэр vл ойлгогдох хvн ”Наутилус онгоцонд олзлогдсон хvн мэдэж болохгvй ямар нэгэн чухал нууцыг намайг мэдчихлээ гэж санав уу?

Гэвч, тvvний тэр их vзэн ядах vзлийн эх vvсвэр нь би биш ажээ. Тэр ядаж намайг тоож харсан ч vгvй. Тvvний нvуд алсад бvртийж буй тэр нэгэн цэг дээр тулж тогтсон байв.

Тэгтэл ч капитан Немо сая сэхээ орлоо. Тvvний хувирсан зvс, ердийнхєєрєє амгалан, хvйтэн байдалтай болов .Тэр єнєє хэлээрээ туслахдаа хэдэн vг хэлчээд дараа нь над руу хандаж :

- Эрхэм Аронакс танаас хэмээн тэр захирангуй хоолойгоор - бидний хооронд хийсэн хэлэлцээрийн нэгэн зvйлийг даруй дагах явдлыг би шаардах хэрэгтэй боллоо гэв.

- Чухам ямар зvйл билээ, капитан аа?

- Таны бие болоод таныг дагалдагсад та бvхнийг суллах тушаал намайг єх хvртэл тvгжээтэй суух хэрэгтэй болж дээ.

- Таны тушаалыг би зайлшгvй дагах минь болжээ хэмээн би хэлээд, тvvнээс нvд салгалгvй ширтэн байж гэвч танаас нэг юм асууж болох уу?

- Yгvй ээ, болохгvй!

Хэрэг нэгэнтээ тийм болсон тул маргахын хэрэггvй бєгєєд, тvvнтэй тэмцэлдэх хvчин чадал надад vгvй бvлгээ. Тиймээс, тvvнийг дагахаас єєр аргагvй болжээ. Би Нед Ленд, Консель хоёрын єрєєнд орж очоод капитаны тушаалыг тэдэнд сонсголоо.

Миний сонсгосон мэдээ канадын харъяатад чухам ямар сэтгэгдэл тєрvvлснийг тааварлах боломж уншигчдад олгоё. Тэхэд олон юм ярихын зав бидэнд байсангvй. Энэ vед дєрвєн далайчин биднийг босгон дээр маань хvлээн зогсоож байгаад анх биднийг “Наутилус”-т орж ирэхэд аваачиж тvгжсэн єнєєх тасалгаанд хvргэв.

Нед Ленд тэмцэлдээд vзэхийг завдсан боловч хаалга тvvний яг хамры нь ємнє яв хийтэл хаагдав.

-Энэ чухам юу болж байгаа нь энэ билээ. Эзэн бидэнд хэлээд єхгvйсэн болов уу? гэж Консель асуулаа.

Би єєрийн нєхдєд онгоцны тавцан дээр болсон бvхнийг ярьж єгєв. Тэд мєн л миний нэгэн адил гав гайхсан боловч бид бvхнийг хvрээлж байсан тэр нууц тодорхой болсонгvй ээ.

Би нэн их бодолд орлоо. Капитань царайны хачин хувиралт миний толгойноос гарахгvй байв. Би ядаж хоёр янзын бодлыг холбон дvгнэж чадахгvй, ямар ч хэрэггvй таавар, сэжиглэлvvдийн дунд тєєрєлдєн мангуурч байтал:

-Хvvе ширээн дээр хоол байна гэсэн Нед Лендийн дуу миний бодлыг сарниалаа.

Yнэхээр ч ширээ дvvрэн аяга таваг єржээ. Бодвол тэнд ингэж юм бэлтгэх тушаалаа капитан Немо “Наутилус”-ын гvйдлийг хурдасгах тушаалтайгаа нэгэн зэрэг єгсєн буйзаа.

-Єєртєє нэгэн сайхан зєвлєлг єхийг эзэн зєвшєєрєхсєн болов уу? хэмээн надаас Консель асуухад, би :

-Зєвшєєрєлгvй яахав, хонгор минь гэв.

-За тэгвэл эзэн єглєєнийхєє зуушийг сайн идчих. Yvнийг цаашдын болгоомж, цаг vе шаардаж байна. Бvv мэд шvv дээ ер нь цаашид юу болох нь Консель минь, чиний зєв.

-Аяа... хэмээн Нед Ленд санаа алдаж бидэнд зєвхєн л загас єгч шvv дээ. Бидний нєєцнєєс юу ч алга...

-Бод л доо Нед минь. Yгvй ээ, энэ чинь ерєєсєє бидэнд юу ч єгєєгvй бол чи яах юм? Энэ vг Канад нутгийн хvнийг номхотгов. Бид ширээний ард сууцгааж чив чимээгуй зуушлав. Би бага идлээ. Консель єнєє болгоомжлолдоо автаж албаар их идэв. Харин Нед Ленд л єєрийнхєє эхний дургvйцлийг харгалзахгvйгээр нэг ч vмх хvнс сул орхисонгуй гєрчихлєє.

Єглєєний зуушны дараа бид тус бvрдээ нэг нэг булан эзлэн сууж авав.

Яг энэ минутанд бидний тэрхvv хавчиг єрєєг гэрэлтvvлж байсан таазны хагас бємбєгєр чийдэн унтарсан тул бид пад харанхуйд vлдлээ. Нед Ленд ч тачигнатал хурхирч эхлэв. Харин Консель тvvнийг дууриан хурхирч ороход би гайхаж байв. Миний нєхдийг яагаад тийнхvv амархан зvvд нойр авч одов хэмээн би єєрєєсєє асууж суутал миний ч нойр хvрч дийлдэхийн аргагvй болж билээ.

Би нvдээ нээлттэй байлгахаар хэдий хичээсэн боловч миний дураар болсонгvй хоёр нvдний минь зовхи єєрєє бууж орж ирээд байв. Би нэн их шаналгаатай байдалд орж унтах унтахгvйн хооронд бvр зовчив. Бодвол бидэнд єгсєн хоолонд нойрны эм хольсон бололтой.

Тэхлээрээ биднийг харанхуй гянданд хорьсон нь капитан Немод бас багадаж єєрийнхєє цаашид vйлдэх ажлаа нуухын тул биднийг мєн унтуулах хэрэгтэй байжээ?

Хагас дутуу унтаж, зvvрмэглэх зуураа би онгоцны дээд таг хаагдаж буй чимээ муухан сонслоо. Усны гадаргуу дээр хєвж байснаас шалтгаалж vл мэдэг халбилзаж агсан онгоц хєдлєхєє ч больчив. Бодвол “Наутилус” тэнгисийн мєнхийн амгалан гvнд живж байсан буйзаа.

Би энэ завсар мєн л нойртойгоо vзэлцсээр байв. Гэвч энэ бvтдэггvй хэрэг ажээ. Миний амьсгаа суларч, vе мєчний vзvvрээс зvрхэнд минь хvртэл vхлийн хvйт дааварлаж байхыг би мэдэрч байлаа. Тугалга цутгасан мэт хvнд зовхио єргєхийн арга алга. Муу юм vзэгдсэн муухай зvvд зvvдлэгдэж хvндээс хvнд нойр намайг дарж авлаа. Дараа нь зvvд vзэгдэхээ боль больсоор би ухаан алдсан билээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:27 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ХЄНДИЙ БИЕТНИЙ ЕРТЄНЦ
Би маргааш єглєє нь сэрвэл толгой минь аймшигтай дvнсийж байв. Би харин нэн их гайхалд єєрийнхєє єрєєнд байж байлаа. Бодвол миний нєхрийг нойрон дунд нь мєн л тэгж єрєєнд нь аваачсан байлгvй. Учир иймээс миний нєхєд єнгєрсєн шєнийн явдлыг надаас илvvгvй мэдэж байсан тул тэрхvv нууц хэргийн хєшгийг зєвхєн л ирээдvй л ямар нэгэн аргаар сєхнє гэдэгт найдахаас єєр арга надад байсангvй.

Би єрєєнєєсєє гармаар дур хvрлээ. Гэвч би суларсан юм бол уу, аль эсхvл тvрvvчийн адил тvгжээтэй юу? Тэхнээ нь би бvрэн чєлєєтэй болчихсон ажээ. Тэгээд хаалгаа нээж, гудамж єрєєгєєр дамжин тавцан єєд гаргах шат руу явлаа. Ємнєхєн нь хав яв хаачихсан дээд таглааг цэлийтэл нээжээ. Би онгоцны тавцан дээр гарч ирэв. Тэнд намайг Нед Ленд, Консель хоёр хvлээж байлаа, би тэднийг байцааж эхэлсэн боловч тэд юу ч мэдсэнгvй. Єчигдєр тэд нам унтчихаад єнєє єглєє мєн л єрєєндєє сэрцгээсэн байлаа.

“Наутилус” мєн л урьдын адил амгалан, мєн л урьдын адил сэжиглэлтэй ажээ. Тэр жигдхэн хурдаар далай дээр ил хєвж явлаа. Тvvн дээр юу ч болоогvй, тvvний юу ч хувираагуй мэт санагдлаа.

Нед Ленд далайн тєвшинг ажиж зогсоход канад газрын харъяатын соргог нvд алсад хєлєг онгоцны янданг ч далбааг ч, газар орны бараа ч олж vзсэнгvй -далай цєл мэт хов хоосон байв.

Баруунаас салхилах хvчит салхи далай дээр сvрлэг давалгаа эвхрvvлж байв.

“Наутилус” нилээд аягvй сэгсэрч бvлгээ. Амьсгалах агаарынхаа нєєцийг нєхєн авмагц “Наутилус” далайн гvнд арван тав орчим метр живж орсон нь бодвол ямар нэгэн хэрэг гарвал тvргэн зуур дээшээ хєвж гарах гэж тиймэрхvv яльгvй гvнд орсон буйзаа. Ердийн заншлын эсрэг энэ нэг маяг нэгдvгээр сарын арван есний єдєр хэд хэд дахин давтагдсан бvлгээ. Тийнхvv хєвж гарах тутам капитаны туслах онгоцны тавцан дээр гарч ирэн тэндээс єнєєх л хэлдэг vгээ дотогш дамжуулж байв.

Гэвч капитан єєрєє vзэгдсэнгvй ээ. Онгоцны багийнхнаас би ердєє л амарлингvй зант зарцын биеийг олж vзсэн бєгєєд тэр миний хоол ундыг зєєж тун нямбай vйлчилдэг билээ.

Ингэж байтал єдрийн хоёр цагийн vед би єєрийн тэмдэглэлийг цэгцэлж суутал капитан Немо vзэсгэлэн танхимд над дээр орж ирэв. Би тvvнд мэхийн ёслохуй дор тэр надад vл мэдэг толгой дохиж нэг ч vг хариу дуугарсангvй ээ. Би оролдож буй зvйлээ дахин vргэлжлvvлж єчигдрийн явдлын тухай тэр ямар нэгэн юм ярих байх хэмээн шийдсэн боловч , тэгсэнгvй ээ.

Би тvvнийг хулгай нvдээр сэмхэн харлаа. Тvvний нойр хомсдосноос болсон мэт улайсан нvд ядарсан хvний шинжтэй бєгєєд царайнд нь нэн их уйтгар тvvгээр ч барахгvй, уй гашуу тодорч байв.

Тэрээр танхим дотуур алхлан, зєєлєн сандал дээр нэг сууснаа дахин босож гартаа дайралдсан номыг нэг барьж авснаа тэр дор нь шидчихээд, шалган хэмжих багажуудын дэргэд очиж харж зогссоноо ердийн байдлаар тэдний заалтыг тэмдэглэсэн ч vгvй нэг л хачин ажээ. Тэр нэг секунд боловч нэг байранд зvгээр сууж чадахгvй мэт харагдлаа. Тэг тэгсээр хамгийн эцэст над руу хvрч ирээд;

- Та эмч биш биз, эрхэм Аронакс? гэлээ. Гэнэт тийнхvv шууд тавьсан асуултанд нь би тєдий л зохих хариу бэлтгээгvй байсан тул тулгамдахдаа хэсэг зуур тvvнийг гєлрєн уг дуугvй суув.

- Таныг би эмч биш биз гэж асууж байна. Таны зиндааныхны олонхи нь байгалийг судлагчид, хvн эмнэлгийн боловсролтойсон биш билvv...

- Тиймээ би эмч байсан, музейд алба хаахаасаа ємнє эмнэлгийн газар олон жил ординатор хийсэн хэмээн хариуллаа.

- Тун сайн байна гэж капитан хэлсний нь бодвол миний хариулсан хариулт тvvнийг баярлуулсан байх аа. Гэвч би тэр надаар чухам яах гэж буйг мэдэхгvй байсан тул дахин юу асуухыг нь хvлээж тvvнд нь хэргийн учир байдлыг харгалзан зохих хариултыг єхєд бэлэн байв.

- Эрхэм профессор та миний усан цэргvvдийн нэгэнд эмнэлгийн тусламж vзvvлэхийг зєвшєєрєхсєн бол уу? гэлээ.

- Хvн євдєє юу?

- Тиймээ

- Би таныг дагалдахад бэлэн байна.

- Тэгвэл явъя.

Миний зvрх их дэлссэн vнэнээ би шудрагаар хvлээх ёстой. Яагаад ч юм бvv мэд, тэрхvv євчтэй усан цэрэг, єчигдєр шєнийн явдал хоёрын хооронд ямар нэгэн учир бий гэсэн бодол миний толгойд орсон нь тэр нэг нууц миний сэтгэлийг, нєгєє усан цэргээс илvv донсолгож билээ.

Капитан Немо намайг онгоцны хойт руу дагуулан явж багийнхны єрєєний дэргэдээс жижиг тасалгааны vvд татлаа. Тасалгаанд жинхэнэ англо сакса ястан, гvжирмэг царайны дєч орчим настай хvн хэвтэж байв. Би тvvний дээрээс тонгойн харвал тэр євдсєн хvн биш шархадсан хvн ажээ. Цусанд будагдсан цагаан эдээр боосон толгойд нь зєєлєн дэр дэрлvvлсэн байв.

Намайг боолты нь авахад шархадсан хvн над руу том нvдээр яг ширтэж, боолты нь авахад саад хийсэнгvйгээр барахгvй нэг ч удаа ёолсонгvй ээ.

Тэрний шарх аймаар ажээ. Ямар нэгэн мохоо зэвсгээр цохиулсан гавлын нь ясны цаана тархи нь харагдаж байв. Тархины нь эд эс хєндєгдсєн болох нь харваас илэрхий байлаа. Тархины нь боровтор хєрсєм дээр байгаа цус, ширээний бvтээлэг дээр туссан улаан архины толботой адил харагдав. Тиймээс тэр хvний тархи хєдєлсний дээр цус харавсан ажээ.

Хєєрхий тэрний амьсгаа давхцаж царай нь байн байн татвалзаж бvлгээ. Миний ємнє тархины євчлєл хєдєлгєєнт эрхтний мэдрэлийн тєвийн саагийн гэм хоёр хавсрах тохиолдол яг дvрээрээ байв.

Шархлагчийн судасны цохилт тасалдсаар, дєрвєн мєч нь хєрж эхлэхэд vхэл улам бvр ойртон тvvнийг хэрхэвч буцаах аргагvй гэдгийг би харж байв. Би шархыг дахин боогоод капитан Немо руу эргэж:

- Энэ хvн чухам яасхийж шархадсан юм гэж асуувал:

- Тэр нь гол гэж vv? хэмээн тэр булзааруулан хариулаад “Наутилус” ёврогдсоны улмаас машины араа мултарч энэ хvнийг цохисон юм. Гэвч та vvний тухай юу гэж бодож байна? гэж асуув. Би vг хэлэхээсээ эргэлзлээ.

- Ярь, ярь та. Энэ хун франц хэл мэдэхгvй гэв. Шархадсан хvн рvv би дахин нэг хараад:

- Энэ хvн хоёр цагаас хэтрэхгvй.

- Yvнийг аврах арга алга уу?

- Юу ч алга.

Капитан Немо арга ядсандаа нударгаа зангидав. Тvvний нvднээс нулимс хэлхээ тасран бєнжигнєж ирлээ.

Хэдэн минутын турш би vхэж буй тэр хvнээс нvд салгаж чадсангvй ээ. Тvvний амь нас тонилон одож буй нь харваас илэрхий. Чийдэнгийн зэвvvн цайвар гэрэл тvvний цонхигор царайг бvр ч цайлгаж байв.

Зайлшгvй хvнд хvчир амьдрал, vгvйрэл хоосролын улмаас яагаа ч vгvй эрт vрчлээтсэн, тvvний ухаалаг царайг би ажиж зогслоо.

Унтарч буй тэр амьдралын нууцыг хєрж буй уруулын нь сvvлчийн нь vгнээс олж мэдэхийг би хичээлээ. Гэтэл капитин Немо надад:

- Таныг би одоо энд барих явдалгvй. Явж болно, эрхэм профессор гэв.

Тэхээр нь явахаас єєр арга олдсонгvй билээ. Капитаныг би талийж буй хvний дэвсгэрийн дэргэд vлдээж, vзэж харсан бvхэндээ сэтгэл ихэд євдєн єрєєндєє эргэж ирэв.

Єдрнйн турш миний санаанд муу юм бодогдоод амар заяа vзvvлсэнгvй, шєнє нь ч би муу унтлаа. Зvvдэн дунд минь холоо гэгч нь гинших дуун сонсогдож бас гашуудлын аялгуу уянгадах ч шиг боллоо.

Маргааш єглєє нь би vvрээр онгоцны тавцан дээр гарав. Тэр єдєр капитан Немо надаас урьтсан тул тэр тэнд байлаа. Тэгээд тэр над руу ойртон ирээд:

- Эрхэм профессор та єнєєдєр усан доогуур хийх жуулчлалд оролцохыг хvсч байна уу? хэмээн асуухад нь би;

- Миний нєхєд тvvнд чинь оролцож болох уу? гэж асуув.

- Хэрэв л тэд дуртай бол бололгvй яахав.

- Таны vгийг баяртай хvлээн авах байнам.

- За тийм бол явж баг ємсдєє гэлээ. Тэр єнєє нас барсан хvний тухай нэг ч vг дуугарсангvй. Би Нед Ленд, Консель хоёр дээр орж капитаны урилгыг тэдэнд дамжуулбал Консель дуртай зєвшєєрч, харин канад хvн энэ удаа татгалзсангvй ээ.

Єглєєний найман цаг болоогvй байв. Найм хагасын vед бид ємсгєлдєє чихэлдэн орж цахилгаан дэнлvv авч Руквейролийн савууд vvрлээ.

Хоёр хаалга дараагаараа нээгдэж, капитан Немо ба арван хоёр усан цэргийн хамт бид “Наутилус” амарч хэвтсэн далайн чулуулаг ёроолд арван метрийн гvнд буулаа.

Эхлээд тєдий л хэвгий бус ёроолын хєрс биднийг доошоо гучаад метр уруудах нилээд гэц газар хvргэлээ. Бид нэгэн их хонхорт орж очсон нь номхон далайд бидний анхны зугаалга хийсэн ёроолоос эрс ялгавартай байв. Энд далайн доорхи ой, нуга газар, зєєлєн шаргал элс аль аль нь ч байсангvй ээ. Капитан Немо биднийг дагуулан яваа газрын онцлог байдал миний нvдэнд шууд бууж байв. Энэ бол хєндий биетний ертєнц ажээ.

Ургаа амьтдын ангид альционарийн доод анги гэж буй бєгєєд энэ ангид гаргонийн баг гэж байдаг бvлгээ. Энэ багт байгалийн нэн сонирхолтой нэгэн бvтээл, vнэт хєндий биетнvvд багтдагийг эрдэмтэд амьтан, ургамал эрдсийн гурван ертєнцєд дараалан хамааруулж vзсэн билээ. Энэхvv эрт дээр vеийн эмийн зvйл, эдvvгээ манай vеийн эмэгтэйчvvдийн vнэт эдлэлийг зєвхєн1744 онд Тремблей гэгч Англи хvн амьтны аймагт багтаасан бvлгээ.

Хєндий биетэн буюу шvр биетэн гэдэг бол маш жижиг амьтдын бєєгнєрєл бєгєєд бутрамтгай чулуужсан хєндий бие vvсгэн хуралддаг учиртай. Эдгээр хєндий биетэн vржлийн vvсвэр ор ганц жижиг амьтнаас хуваагдаж vржих замаар цаашдаа олширч бєєгнєрдєг ажээ. Тэдний бєєгнєрєл нийт нэгэн доор нэгэн амиар амьдрах боловч, амьтан тус бvр хувьдаа хувийн амьдралтай бvлгээ.

Би эдгээр сонирхолтой ургаа амьтдын тухай сvvлчийн бvтээлvvдийг уншсан тул далайн гvнд байгаль єєрєє ургуулан, чулуужсан шvрэн моддын ойд явах гэдэг надад нэн сонин байж билээ.

Бид гар чийдэнгээ асааж, тэдгээр шvрэн биет амьтдын босгож буй vе улирах тутам, ирээдvйд Энэтхэгийн гадаад далай Номхон дєлгєєн гадаад далай хоёрыг тусгаарлах хадан хананы дэргэдvvр явав. Зам зуураа бид байсхийгээд л шvрэн моддын шугуйг тойрох хэрэгтэй болдог байв. Тэдгээр мод маягийн ургамал хуурай газрын моддоос зєвхєн хаданд барилдан наалдаж оройгоороо руугаа харснаараа л ялгаварлагдах ажээ.

Тэдгээрийн єнгє булаалдан тодрох мєчvvд дээр тусч буй бидний гар чийдэнгийн гэрэл гайхамшиг сайхан солонгорон сацарч байв. Тэдгээр чулуужсан амьтан усны хєдєлгєєнд надад заримдаа ганхан савлаж буй мэт санагдах бєгєєд за- римдаа надад тэдний дєнгєж дэлбэрч эхэлж буй буюу эсхvл сэвсийтэл цэцэглэн алаглаж буй эмзэг нарийхан дохиур, тэмтрvvл бvхий шинэхэн цэцгийг тасдаж авмаар бодогддог байлаа. Гэтэл баригдашгvй хурдан, бяцхан жараахай, шувуун сvрэг мэт тэдний дэргэдvvр тэдгээрийг хєндєхтэй vгvйтэй, сум шиг шуугин єнгєрєх ажээ. Харин би тэр амьд цэцгvvдийн зvг гараа дєнгєж сарваймагц тэд буй бvх орвонгоороо хєвєлзєн хєдєлдєг бvлгээ. Тэдний цагаан цэцгээс хоромхон зуур хумхин улаан дэлбэндээ нуугдан харсаар байтал єнгє нь гандаж, саяхан цэцэглэн байсан амьд бут чулуужин хатаж хоцордог байв.

Завшаант тэр нэгэн тохиолдол зоофитуудийн хамгийн ховор дvрсийн бєєн дээр оруулчихсан бvлгээ. Тэнд ургасан шvрэн биетний шугуй гуа vзэмжээрээ Африк, Франц, Итали болон газрын дундат далайн эрэг орчноос авч ашигладаг шvрэн биетнээс хол илvv ажээ.

Ховор тохиолдох vнэт шvрэн биетний єнгє vзэмж нь “ГАл улаан цэцэгс”, “Ал улаан хеес» гэсэн гоёмсог нэрэндээ зохицож байв.

Тєдєлгvй шvрэн биетний бут олширч. модод нь єндєрсєж эхэллээ. Уран барилгын зєн билэг болсон гудамжилсан нарийхан зурвас бидний ємнє зурайлаа. Капитан Немо vл мэдэг урагш тонгойсон туурга бvхий харанхуй хєндий рvv гvнзгийрэн ороод, бид тvvгээр урагшилсаар гvн тийшээ зуун метр явав.

Шvр моддын дунд би бусдаас бага бус сонирхолтой нэгэн дvрс хєндий биетэн, бие махбод нь гvйцэ шохойжсоныг харгалзахгvйгээр, гадаад байдлаараа далайн жинхэнэ замгийг дууриан, шvр биетний ногоон улаан бут хэд хэдийг олж vзлээ. Гэлээ ч гэсэн нэгэн сэтгэгч “шvр биетэн гэдэг” бол хад чулуу мэт унжсан бєх нойроосоо сая сэрж эхлээд арай л хєдєлгєєнєє олж амжаагvй амьдралын тэр хязгаар нь байж магадгvй гэжээ.

Ингээд хоёр цаг илvv явсны дараа бид шvр биетний амьдралын эцсийн гvн буюу барагцаалбал гурван зуун метрийн гvнд орлоо. Энд шvр биетний бєєн цєєн бvлэг мод ургасангvй, харин чулуужсан аврага том моддын бvхэл бvтэн балар шугуй хvглийж байх нь бvх л тєрлийн єнгє солонгоруулан, далайн олон євс плюмарийн гоёмсог гинжvvдээр тордогдсон ажээ. Бид гvн усны зузаан харанхуй єєд сvндэрлэн алга болсон тэдгээрийн єндєр ороодсон доогуур тонгойх зовлонгvй явж ахуйд бидний хєл доор тубилор, астрей, меандрин, фунгий, кариофилийн гоёмсог зєєлєн хивс цэцэглэн байв.

Ямар гоёхон vзэгдэл бэ! Бид єєрсдийн сэтгэгдлийг солилцож болохгvй нь юутай харамсалтай вэ? Тиймэрхvv мартаж хэрхэвч vл болох сайхан цагт чиний толгой шил тємєр, хоёроор хийсэн тэр дуулганд баригдан байх нь ямар гомдолтой вэ! Яахаараа бид, тэрхvv бидний дэргэдvvр сум шиг шунгинан єнгєрч буй загаснуудын нэгэн адил усанд амьдарч эс чадна вэ? Эсхvл ядахдаа газар ус хоёрын алинд нь ч болбой нь урт удаан цагаар явж чадах хоёр нутагтан шиг биш байна вэ?

Тэгтэл капитан Немо зог тусав. Би ч гэсэн, миний нєхєд ч гэсэн мєн зогслоо.

“Наутилус” -ын далайчид капитаныхаа ард дугуйран зогсохыг би ажиглав.

Би сайтар анхааран харвал тэдгээрийн дєрєв нь ямар нэгэн урт гонзгор юм мєрєн дээрээ авч явахыг сая vзлээ.

Бид тал бvрээсээ шvр моддын ойгоор хvрээлэгдсэн уужим хэмжээний нуга газрын голд зогсоцгоож байв. Бидний барьж явсан гар чийдэн сулхан бvдэг цайвар гэрэл тусгах тул бидний сvvдэр асар томрон доёлзох ажээ.

Тэрхэн нуга газрын захаар бид харанхуй бєгєєд хаа нэгэн газар хааяа хааяа цус мэт улаан гал гялс гээд алга болох нь бидний чийдэнгийн гэрэл ойролцоо байгаа шvр модны голоос ойсон нь тэр ажээ.

Консель, Нед Ленд хоёр миний дэргэд байлаа. Усан доогуурхи бидний тэрхvv жуулчлал ямар нэгэн зорилготой болох нь сая л бидний толгойд орж билээ.

Тэр орчны газрыг шинжин vзвэл далайн ёроол энд тэндгvй л овгор товгор болохыг би олж vзэв. Тэдгээр овгор нэн цэгцтэй зєв хэлбэртэй зохицон байрласан нь хvний гараар хийгдсэн гэдгийг гэрчилж байв.

Тэгтэл ч капитан Немогийн дохиогоор усан цэргvvдийн нэг нь урагшаа гарч бvснээс жоотуугаа тайлан аваад далайн ёроолын хєрсєнд нvх ухаж эхлэв. Тэхэд нь би сая бvхнийг ухааран бvлгээ.

Тэхнээ нь тэр нэгэн нуга бол хvvр оршуулдаг газар, тэнд ухаж буй нvх нь булш, тэдгээрийн vvрч ирсэн гонзгор юм бол єнгєрєгч шєнє нас барсан усан цэргийн хvvр ажээ.

Капитан Немо би тvvний нєхєд тэнгисийн тэрхvv ёроолгvй гvнд, ах дvvсийн тэр нэгэн хvvр оршуулах газар єєрсдийнхєє тэр нэгэн нєхрийн ариун шарилыг нутаглуулахаар энд хvрэлцэн иржээ.

Yvнаас урьд ємнє би хззээ ч тэгж их сэтгэл тvгшиж vзээгvй билээ. Миний алаг зvрхийг хэзээ ч, юу ч тэгж их эмгэнvvлээгvй билээ.

Миний нvдний ємнє болж буй тэр бvхнийг би харахыг хэдий vл хvсэвч миний нvд тэр нэгэн эмгэнэлт зvйлээс секунд хэр ч салж чадахгvй байлаа.

Тэр завиар булшны нvх тэнгисийн ёроолд улам бvр л гvнзгийрч бvлгээ. Зээтvvний дохилтонд цочсон загаснууд тал бvр тийшээ бут vсрэн зайлж байв.

Зээтvvний ган vзvvр ёроолын хєрсєнд далд буй чулуунд хангинаж буй бvдэг чимэа надад сонсогдож байв.

Нvх уртаашаа ахиж, єргєєшєє уужирсаар эцсийн эцэст хvн элбэг багтахаар том болов.

Тэгтэл ч шарил авч явсан улс ойртон ирлээ. Цагаан бєсєєр ороосон хvvр ус дvvрэн байсан єнєє нvх рvv гулсан орж явчив.

Капитан Немо, далайчид уул нvхийг хvрээлэн зогсч хоёр гараа алгандаа зєрvvлэн тавьжээ. Тэр нэгэн vйл явдалд гvнээ эмгэнэн, сэтгэл зовсон бид гурав, тэдний ёслолд саад хийхгvйг бодож нэг алхам хойш ухарч билээ.

Дараа нь нvхийг шvр биетний чулуужсан хэсгvvдээр дарж шороог нь дєрвєлжин заслаа.

Тэр бvхнийг гvйцсэний сvvлд капитан Немо ба тvvний нєхєд нэг євдєг дээрээ сєхрєн сууж, нэг гараа гозойлгон ёслоод салахын ёсыг гvйцэтгэв.

Ингээд гашуудлын цуваа “Наутилус”-ын зvг буцах замдаа орох нь тэрээ.

Бид шvр моддын шугуй дотуур дахин алхсаар шvрэн цохионы ёроолд хvрч ирэв. Эндээс ердєє, эгц газар єєд єгссєєр цаг илvv хvнд зам туулсны эцэст “Наутилус” -ын гал алсад гялалзаж харагдав.

Бид тvvнийг шууд чиглэн явсаар єдрийн хоёр цагт онгоцондоо эргэн ирлээ.

Саяхан шаналж єнгєрєєсєн эмгэнэлт ёслолын vед тєрсєн уйтгарт бодлын эрхэнд би хувцсаа дєнгєж солимогц л онгоцны тавцан дээр бушуухан гарахыг яаравчлав. Тэгтэл ч капитан Немо над дээр хvрч ирэв.

- Тэр хvн хєєрхий, миний хэлснээр урьд шєнє л нас барчив аа даа?

- Тэгсээн эрхэм профессор минь.

- Тэхээрээ тэр одоо усан доорхи хvvр оршуулах газар, єєрийн олон нєхдийн хамт сэршгvй бєх нойроор амгалан нойрсож байгаа нь тэр vv?

- Тиймээ, тэр тэнд биднээс бусдад таг мартагдан нам унтжээ гэж капитан Немо хэлчихээд хоёр гараараа нvvрээ даран, уйлахгvйг оролдсон боловч тус болсонгvй ээ. Тэгээд тэр нилээд дуугvй байснаа:

- Тэнд усны ёроолгvй гvнд, бидннй нутаглах газар байдаг юм даа гэв.

- Тэнд танай талийгаач бологсод аврага загасны амнаас хол, амгалан нойрсдог байх нь ээ?

- Тиймээ, аврага загас ч тэр, хvн ч тэр аль алин нь ч хvрч тэнд vл чадна гэж капитан Немо бvдэг хоолойгоор хариулж бvлгээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:28 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЭНЭТХЭГИЙН ГАДААД ДАЛАЙ
Усан доогуурхи манай жуулчлалын хоёрдугаар хэсэг эндээс эхэлнэ. Бидний аяллын эхний хэсэг миний сэтгэлийг тэгж их хєдєлгєж надад тєдий их хvчтэй сэтгэгдэл тєрvvлсэн тэр нэг зvрх догдлом зvйлээр тєгсгєл болсон билээ.

Капитан Немогийн бvх амьдрал зах хязгааргvй тэр уудам тэнгис далайн хязгаарт тиймэрхvvгээр л єнгєрч байснаар барахгvй тэрхvv их тэнгис далайнуудынхаа хамгийн далд эрдэнийн санд єєрєє єєртєє булш зэхсэн ажээ.

Тэнд, далайн тэрхvv хєлгvй гvнд этгээд сонин капитаны амь насаараа vvрд бат уялдсан найз нєхєд буюу “Наутилус” онгоцондоо амьдрагсдын хамгийн эцсийн амгаланг далайн ямар ч гайхал амьтан хєндєж vл чаднаа. Капитан Немогийн хэлснээр тэд тэнд далайн гайхлууд болон “хvмvvс” хvрч vл чадах гvнд нойрсож буй ажээ.

Yргэлж л тэнд хvн нийгэмд vл итгэж, хувиршгvй гєжvvд зуршил ноёрхоно!

Энэ хэр Конселийн маань хєгжєєсєн таамаглал миний сэтгэлд нийцэхийг больжээ.

Энэхvv бэрх хєвvvний нотолноор бол капитан Немо єєрийн зvг анхаарал хандлага олоогvйн улмаас vзэн ядах vзлийн хороор ертєнцийн ачийг хариулж буй эрдэмтэн байлаа. “Наутилус” онгоцны капитан бол эрдэмтдийн элэг доог болсон агуу их эрдэмтэн хvн бєгєєд нийгмийн амарлингуй мохоо мєчид байдалтай тэнцэж ядаад, арга барахдаа хvмvvс хvрч vл чадах далайн тэрхvv орчинд эрх дураар амьдрахаар vvрд шингэсэн хvн гэж заримдаа Консель дvгнэдэг байв. Гэвч миний бодлоор бол Конселийн тэр таамаглал капитан Немогийгн чухам vнэн байдлыг харуулж чадахгvй байлаа.

Yнэндээ ч биднийг шоронд хорьсон, бидний хоолонд нойрны эм хольсон, бас капитан Немо намайг алсын бараа харчихаас ємнє миний гараас дурангаа яаравчлан булааж авсан тvvнчлэн ”Наутилус” ямар нэгэн юмтай мєргєлдсєний улмаас л шалтгаалж тvvний усан цэргийн нэг нь vхлийн шарх олсон зэрэг тэр нэгэн шєнийн этгээд нууц явдал мань Конселийн дээрх тааврыг няцааж байв. Yгvй ээ капитан Немо хvмvvсийн дундаас зєвхєн зугтсан явдлаар энэ бvхэн тайл- барлагдахгvй ээ. Тvvний агуу бvтээл-усан доогуур явагч хєлєг онгоц капитан эрх чєлєєг юу ч vл боогдуулах далайн энэ орчинд зєвхєн тvvний толгой хоргодох орон болсноор зогсоогvй, магад ч vгvй аймшигт єс хонзонгийн зэвсэг ч болдог байж.

Гэвч би энэхvv таамаглалынхаа зєв бурууг батлах ямар нэгэн баримтгvй байв. Энэ таамаглал зєвхєн л намайг хvрээлэн буй учир нь vл ойлгогдох над харанхуйн дунд миний баримжаалах од болон ёлтойж байлаа. Тийм ч учраас энэ талаар ярихыг тvр зогсож, ганцхан л хэрэв vйл явдлын явцын дагуу гэж хэлж болбол замынхаа тэмдэглэлийг vргэлжлvvлэн хєтєлье.

Жич хэлэхэд капитан Немо бид нар уулзаагуй удлаа. Биднийг “Наутилус” дээрээс оргож чадахгvйг тэр мэдэж байв. Тийм ч учраас тэр онгоцон дээрээс оргож болохгvй гэсэн бидний амлалтыг аваагvй билээ. Гэвч биднийг хавчиж хяссан зvйл vгvй бvлгээ. Бид аргагvй л найр тавихын эрхэнд зочид хэмээн нэрлэгдсэн жирийн нэгэн олзлогдогсод байв. Нед Ленд энэ хэр эрх чєлєєгєє олж авах итгэл найдвараа мєн л орхихгуй байлаа. Тэр эндээс хамгийн анхны завшааныг ашиглан оргож чадна гэдэгтээ бат итгэж бvлгээ. Бодвол би ч гэсэн тvvний хойноос дагалдах даг аа. Гэлээ ч гэсэн би капитан Немогийн сайхан санааны буянгаар танилцах боломжийг олсон усан доорхи ертєнцийн гайхамшгаас сэтгэл гуниггvйгээр салж чадахгvй буйзаа.

Тэр хvн ингэхэд ер нь яргачин уу, аль эсхvл бусдын золиос болсон хvн vv, би тvvнийг vзэн ядвал зохих уу, эсхvл тvvний ємнє бишрэн сєгдвєл таарах уу, одоо хvртэл надад энэ бvхий ойлгогдохгvй байв. Yнэнийг хэлэхэд би “Наутилус"-аас нэгмєсєн салахаасаа ємнє, гайхамшигтай сайхан эхэлсэн дэлхий тойрох энэ аяллыг дуусгахыг хvсэхсэн бvлгээ.

Тэнгисийн гvн ёроолд нуугдаж байгаа бvх гайхамшгийг бvгдийг би vзэх юмсан. Надаас ємнє нэг ч хvн амьтан vзэж хараагvй тэр бvхнийг vзэх миний ханашгvй их хvсэл амь насанд минь хамаатай ч байлаа гэсэн хамаагvй. Би эдvvгээ хvртэл юу гэж vзэж мэдээв. Бид Номхон далайгаар дєнгєж зургаан мянган бээр явсан учир би юу ч vзээгvй буюу бараг юу ч vзээгvй байна.

Тvvний зэрэгцээгээр “Наутилус” маань хvн амьтан оршин суудаг газарт ойртон ирж байлаа. Хэрвээ бидэнд оргох зайлах ямар нэгэн бололцоо алдах юм бол би тэр бvхнийг мэдэх vзэх амин хувийнхаа хvслийг хангахын тул хань нєхрийнхєє сонирхлоос уравсан бузар хэрэг болох бєгєєд тэр явдалдаа би єєрєє єєрийгєє хэзээ ч єршєєхгvйсэн гэдгийг их сайн мэдэж байлаа. Би тэднийг дагах ёстой, магадгvй тэднийг дагуулах ч байж болох юм. Yгvй ер нь хэзээ нэгэн цагт оргох бололцоо гарах бол уу? Бусдын хvчээр эрх чєлєєгvй болсон энгийн нэг хvн бол vvнийг хvсэн мєрєєдєх боловч, ингэж оргож зайлах бололцоо олдох бий гэхээс эрдэмтэн хvн айх ажээ.

Энэ єдєр, нэгдvгээр сарын 22-т vд дундын хэрд капитаны туслах ердийнхєє заншлаар ажиглалт хийхээр онгоцны тавцан дээр гарч ирэв. Би ч гэсэн мєн дээшээ гарч сигар уугиулан зогсохдоо тvvнийг ажиглан байлаа. Энэ хvн францаар ярьдаггvй гэдэгт би vл эргэлзэж билээ. Учир нь миний vгийг ойлгосны ямар нэгэн гэнэн тэмдэг тэрнээс гаргуулчихыг оролдож, би тvvнийг дандаа л франц vгээр єдєж шvvмжилж байдагсаан. Гэвч тэр vргэлж л ажрах ч шинжгуй, таг дуугvй байх ажээ.

Тvvнийг нvдэндээ секстант барьж нарны хазайлтын єндрийг олж байх vед “Наутилус» Креспо арлын ойд ав хийхэд биднийг даргалж явсан єнєє мангар далайч онгоцны тавцан дээр гарч ирээд цахилгаан гэрэлтvvлгийл шил арчиж эхлэв.

Гэрлийн нь хvчин сэвэг сармай маягийн цагирагласан шилний хvчээр, нэгэн багц болон цацран, хэдэн зуу дахин єсдєг тэрхvv гэрэлтvvлэгч багажыг нэн сонирхон vзлээ. Тvvний гэрэлд vvсгэх хvч хамгийн дээд хэмжээндээ хvрч гийхээр зохиогдсон ажээ. Тэр багажийн цахилгаан хєвч агааргvй хоосон орчинд бадрах тул цахилгаан хєвчийг бий болгож буй балын хурц vзvvрт арвитайгаас гадна, жигд улайсах чанартай ажээ. Тэрхvv багажийн цахилгаан хєвч vvсгэгч хоёр туйлын бал чулууг арвилах гэдэг капитан Немод нэн чухал зvйл бєгєєд тэр чулууг шинээр нєхєн олно гэдэг тийм ч амар биш хэрэг буйзаа. Тэгтэл агааргvй хоосон орчинд тэрхvv бал чулууны хурц vзvvр нэн удаан шатаж барагддаг учиртай.

“Наутилус” живж орохоор бэлдэх vед, ой vзэсгэлэн танхимд эргэж ирлээ. Онгоцны доод таг ч хаагдлаа. Бид зуун метр гvнд шумбан орж шууд баруун зvгийг барин одов.

Ингээд бид таван зуун тавин сая гектар хавтгай дєрвєлжин, асар єргєн талбайг эзлэн буй Энэтхэгийн гадаад далайд зорчин орлоо. Энэ далайн ус нэн тунгалаг учир онгоцны тавцан дээрээс уруугаа харахад дорой биетэй хvний толгой эргэх ажээ.

“Наутилус” хэвийн байдлаар зуугаас хоёр зуун метрийн гvнд явж байв. Иймэрхvv байдалтай хэд хонолоо. Надаас єєр хэн нэгэн хvн ийнхvv аялж агсан бол энэхvv жуулчлалын уйтгартай бєгєєд нэг янзтайд янгуучлахсан буйзаа. Гэвч онгоцны тавцан дээр гарч єглєє бvр давс шvv амтагдсан сэрvvн салхинд зугаалах зугаалга, vзэсгэлэнгийн гэгээвчээр vзэх далайн ёроолын гайхамшиг, капитаны номын арвин санд ном унших уншлага єдєр бvр vйлдэх тэмдэглэл энэ бvхэн миний хамаг цагийг эзэлж нэг ч минут залхуу хvргэдэггvй, уйтгарлуулдаггvйсэн билээ.

Нед Ленд, Консель бид гурвын бие эв эрvvл байлаа. “Наутилус”-ын хооллох зарчим ерєнхийдєє бидний сэтгэлд нийцэх боловч канадын харъяатыг гомтгохоос би айж тvvний ямар нэгэн аргаар олж хоолны хольцонд нэмэрлэн буй эх газрын элдэв тєрлийн хvнснээс татгалзах дургvй агсан.

Тvvнчлэн бид бvхнийг хvрээлэн буй халуун хvйтний тогтмол нэг хэвийн байдалд ядаж хамрын ханиад хvрэх учиргvй бєгєєд хэрвээ хvрдэг юм гэхэд “Наутилус”-ын эмийн санд ханиад томууг тун сайн анагааж чаддаг ”Правансэ” хэмээх газар “далайн …” гэж нэрлэгдсэн мод маягийн шvр биетнээр бэлдсэн нунтаг эмийн нєєц бишгvй л бий бvлгээ.

Би хэд хэдэн єдєр єглєєгvvр онгоцны тавцан дээр гарч усчин шувууд олныг vзэж гайхаж бахадсаны дотроос ялангуяа цахлай, поморник хоёроос олныг vзэж хєхив. “Наутилус”-ын баг тэдгээрийг агнаж авчран, зохих ёсоор эдэлснийг vзвэл тэдгээр усчин шувууд амттай болохыг сая мэдлээ. Эрэг газраас алслан нисч, далайн давалгаан дээр сууж бие амрах том шувуудын дотроос гуурс хамартны багт харъяалагдах гуалиг сайхан альбатросууд анхаарал татаж байв Усан дээр ойрхон явсан ялаа барьж иддэг хурдан жигvvрт фрегатууд ба тагтаан чинээ биетэй олон тооны фаэтонууд, далавчаа дєнгєж эмжсэн ягаан судалтайдаа бvр тас хар мэт vзэгдэх цагаан плюмаж зэргээр эндхийн сэлvvр хєлєгний язгуур бvрэлдсэн ажээ.

“Наутилус”- ын орхисон торонд єдєр бvр л улам шинэ дvрсийн яст мэлхий орж ирэхийг vзвэл худалдахад єндєр vнэ хvрдэг, бємбєгєр, тал дугуй эвэр хуяг бvхий бессу буюу сvйх тэрэг хэмээн алдаршсан сонирхолтой яст мэлхий нэгийг тэмдэглэж болно. Эдгээр яст мэлхий хамрынхаа нvх сvвгийг махлаг тагаар бєглєж орхиод усан доор маш удаан байж чадах ажээ. Эдгээр зєєлєн биетний зарим нь далайн араатнаас биеэ хамгаалсан хуягандаа нуугдан унтаж байх завсраа баригдсан бvлгээ. Эдгээр амьтны мах нь гутамшиг боловч єндєг нь олдошгvй амтат зууш болъюу.

Yзэсгэлэнт танхимын гэгээвчээр биднийг харахад хэзээд бидний сэтгэлийг хєхєєн байдаг загасны талаар ч хэлэх юм алга. Энд би урьд ємнє хэзээ ч олж vзээгvй хэд хэдэн дvрсийн загасыг олж vзлээ.

Юуны ємнє Улаан далайд ихэвчлэн байдаг, ялангуяа Улаан далайд, Энэтхэгийн гадаад далай, тєв Америкийн эрэг орчимд орших тэвшин загасыг дурьдчихъя. Эдгээр загас далайн зараа, хавч, хавч хэлбэртэн яст мэлхийнvvд шиг шохойлог буюу цахиурлаг хуягаар хамгаалагдаагvй, харин нэг нэгтэйгээ харилцан vргэлж. яслаг бєх бvрхvvлтэй юм. Тэвшин хэлбэрт загасны бие уян хатан бус, хатуу ирмэгт, гурав дєрєв буюу таван талт хайрцаг маягийн хуягтай байна. Бидэнтэй, мах нь нэн амттай ясжсан хуяг бvхий болон том хар нvдэн дээрээ эвэр маягийн урт єргєс ёрдойлгосон, vvний улмаас эвэрт загас хэмээн нэрлэгдэх дєрвєлжилсєн хуягт тэвшин хэлбэрт загаснууд тохиолдож байлаа.

Тvvнээс гадна хурц єргєс бvхий уртаас урт ташуур мэт сvvлтэй єргєслєг скатуудыг нэрлэж болно. Тэр сvvлээрээ хvний амь насанд ч аюул учруулж болохоор гуяддаг юм.

Конселийн хєтєлж байсан тэмдэглэлд бас хэд хэдэн дvрсийн загас тэмдэглэгдсэнийг vзвэл: Номхон далайд бид олж vзсэн єргєс гэдэстэн, урт хоншоорт скатууд, єргєс хайрсгvй цахилгаан скатууд, єргєєшєє нэг метр уртаашаа метр хагас, нуруундаа гантигийн єнгєт тунгалаг толботой хvрэвтэр єнгийн цахилгаан скатууд зэрэг байв.

Єєр дvрсийн загаснаас єндєг маягийн сvvлгvй загас, хамаг бие нь буйгаараа арзайсан єргєс бvхий хий дvvрсэн бємбєг мэт тvнхийдэг цагаан хосолсон бvрэг хvрнээс бараг хар єнгєтэй судалтай, аалзтай тєстэй хоёр шvдэт загас, бусад тэнгисvvдэд байдгийн нэгэн адил дvрсийн марин загас, цээжиндээ далайч мэт єргєн хавтгай сэлvvртэй болж ирээд урагшаа шонтойж унжирсан нилэад урт хоншоортой пегас хамээх бяцхан загас гvн цэнхэр толбо ба судас бvхий шар єнгийн лир загас болон бусад олон загасыг тэмдэглэж болно. Тэдгээрийн мах нь цэвцгэр цагаан, нэн амттай билээ.

Бид бас хар хєх далбаат загастай учирсан бєгєєд тэр загас єєрийнхєє нvсэр том сэлvvрийг салхинаа дэлгэх хєлгийн далбаа мэт хэрэглэж чаддаг билээ. Тvvнчлэн нэн урт нарийхаи биетэй, эр нь мєнгєлєг цагаан єнгє бvхий ердийн хялгас сvvлийн тэр байтугай Ремингтон болон зэвсэг vйлдвэрлэгч фабрикийн бусад эзэн бодож олоогvй, усны дуслаар цэнглэж хорхой шавьж нэн цэцэн буудаж алдаг этгээд буугаар зэвсэглэсэн ялаа нядлягч хэмэах загас олж vзлээ.

“Наутилус” нэгдvгээр сарын 21-23 хvртэл хоногт тавин дєрвєн миль давхив. Єєрєєр хэлбэл цагт бид хорин хоёр хагас миль явж байжээ. Бид зєвхєн л манай цахилгаан дэнгийн гэрэлд автагдаж, биднээс vл холдохыг эрмэлзэж хурдлагч загасыг л харж амжиж байв. Гэвч тэдгээрийн ихэнх нь тэр даруйхандаа хол хаягдах тул тэдний цєєн хэсэг нь бидэнтэй зуузай холбохыг оролдож байлаа.

Хорин дєрєвний єглєє бол уртрагийн 94 хоног 33 хувь, ємнєт єргєргийн 12 хоног 5 хувьд орших киллинга арлын бараа харав. Тэр шvрэн арал самрын дал модоор хучигджээ. Дээр vед тэр арап дээр Чарльз Дарвин, капитан Фиц - Рой нар очиж байжээ. Тэрхvv хvнгvй арлын эргийн дэргэдэх нуур “Наутилус” явж єнгєрлєє. Бидний тор олон янзын хєндий, биетэн, мєн тvvнчлэн хэд хэдэн бяцхан далайн гахай, шvрдсэнээс сонирхолтой хэд нь капитан Немогийн цуглуулганд байраа одлсон билээ.

Тєдєлгvй Килинга арал далд орж “Наутилус” Энэтхэгийн хагас арлын хамгийн урьд vзvvрийг чиглэн баруун хойшоо хєвж одлоо.

- Бид боловсронгуй орнуудад ойртож байх шив хэмээн Нед Ленд энэ єдєр надад хэлээд энэ ч ан гєрєєс байхаасаа зэрлэгvvд байх нь их шинэ Гвинейн арлуудаас арай дээрсэн. Энэтхэгт чинь Англи, Франц, Энэтхэгийн засмал, тємєр, элдэв зам, хот тосгон бишгvй л бий биш vv эрхэм профессор гуай. Тэнд ч алхам бvрдээ л нутгийнхаа хvнтэй учирч болно. Капитан Немотой салахын ёсыг гvйцэтгэх цаг ирсэн юм биш биз, та юу гэж бодож байна? гэж асуулаа.

- Болоогvй ээ! Болоогvй! хэмээн би эрс татгалзан хариулаад, - “Наутилус” ч хvнтэй газар руу ойртож л байна. Тэр байтугай Европ орж явна биш vv. Яахав биднийг Европ хvргээд орхиг. Тэр цагт л бид оргох тухайгаа бодож болно. Жич хэлэхэд капитан Немо биднийг Гвебороар арап дээр явуулсан шигээ л малабярын буюу короманделийн эрэгт ан хийлгэхээр тийм ч дуртай зєвшєєрєхгvйдэг ээ гэж би бодож байнам гэв.

- Тэгвэл, тvvнээс зєвшєєрєл авахгvй явчих гэж нэг сайхан юм байхгvй юу гэж канад хvн хэлэхэд би тvvнд хариу дуугарсангvй. Тэдэнтэй би маргалдах дур хvрсэнгvй билээ.

Гэвч намайг усан доогуур явагч хєлєг онгоцон дээр хаясан зуурдын тохиолдлыг аль болохоор vртэй ашиглах бололцоог хангах бvх л боломжийг эцэст нь хvртэл шавхахаар цаанаа би эрс шийдэж байж билээ.

Килинга арлыг єнгєрмєгц ”Наутилус” нэн их удааширч ирлээ. Бид байсхийгээд л далайн маш их гvнд шумбаж орох болов. Бид, хоёр буюу заримдаа гурван километрийн гvнд орох боловч Энэтхэгийн далайн эцсийн гvнийг хэмжсэнгvй бєгєєд далайн гvнийг хэмжих баганыг арван гурван километр доор оруулсан ч ёроолд нь хvрдэггvй бvлгээ.

Эндхийн усны доорхи давхаргуудын халуун хvйтэн Номхон тэнгисийнхтэй нэгэн адил тэгээс дээш дєрвєн градус заах ажээ. Би зєвхєн л гvехэн газрын ус гvнзгий газрынхаас vргэлж бага байхыг ажиж авав.

Нэгдvгээр сарын 25 - нд тэнгисийн гадаргуу эл хуль, хов хоосон байж, ”Наутилус” тvvний толь мэт єнгєн дээгvvр гулгах мэт хєвж, єєрийн хvчирхэг сэнсээр усыг хутга мэт зvсэн, усан оргил сацруулын єндєрт хєвж явлаа. “Наутилус”- ыг алсаас харсан онгоц, асар том аврага халим гэж эндvvрдэг нь гайхалтай бишээ.

Би энэ єдрийг онгоцны тавцан дээр алсыг ширтэн зогсож єнгєрлєє. Зєвхєн, єдрийн дєрвєн цагийн vед л баруун тийшээ явж байсан усан онгоц алсад харагдав. Тvvний шураг мод далайн тєвшин дээр хэдэн минут хэр тод ялгаран харагдсан боловч уснаас дєнгєж цухуйж буй “Наутилус”-ыг тэр онгоцон дээрээс харахын аргагvй байв.

Би тэр онгоцыг галт онгоцны хагас арлын ба дорнот нийгэмлэгт харъяалагддаг Мельбурн болон Георг хааны хушууг дайран Цейлон -Сиднейн замд явдаг тээврийн онгоц гэж бодлоо.

Єдрийн таван цагийн vед, халуун орны ахар богино vдшийн бvрий буухаас арай ємнєхєн, Консель бид хоёр гайхамшигт нэгэн vзэгдлийн гэрч болсон билээ.

Ингэхэд зєєлєн биет, гайхамшиг нэгэн амьтан байдаг бvлгээ. Эртний домог яриагаар бол тvvнтэй учрах гэдэг сайн сайхны бэлэг тэмдэг билээ. Аристотель, Антей, Плиний нар тvvний авир зан, тєрх байдал, амт зэргийг судалж эртний Грек Римийн шилдэг шvлэгчид тvvнийг аялан дуулахад хvч хєдєлмєр хайрлаагvй юм. Тэд тvvнийг “Наутилус” буюу ”Помтилус” хэмээн нэрлэжээ. Орчин vеийн шинжлэх ухаанд бол тэр нэгэн зєєлєн биетэн “Аргонавт” гэсэн нэрээр алдаршсан бvлгээ.

Бид, далайн уснаа ил хєвж буй тэдгээр аргонавтын бvхэл сvрэгтэй дайралдсан билээ. Тэд хэдэн зуугаараа байв. Тэдгээр эвлэгхэн биетэй зєєлєн биет амьтан амьсгалахдаа биедээ дотогш татаж авсан усаа тусгай сvвээр гадагш тургиж бєгсєєрєє урагшаа явдаг ажээ. Тvvний бvгд найман – тэмтрvvл урт нарийхан хєлний зургаа нь усан дээр ил хєвж, vлдсэн хоёр “гектокотили” хэмээн нэрлэгдэх нумлаж хєвчилсєн, сарьслаг хєл нь хєлгийн далбаа мэт салхинаа тавигдсан байдаг юм.

Дээр vед тэр нэгэн цагт, Кювье бяцхан гоёмсог хєлєгтэй зєв зvйрлэн дvрсэлсэн, тvvний мушгиа хэлбэртэй хєєрхєн дунг усан дотор би олж ил харав. Yнэндээ ч тэр дун бяцхан завьтай тун адилхан ажээ. Шохойн давслаг тундсаар аргонавт єєрєє “шавж хийсэн” тэр нэгэн бяцхан завинд уул зєєлєн биетэн ургаж барьцалдаагvй ч гэсэн, тэр завь тvvнийг хаяж гээгдvvлэхгvйгээр vргэлж тээдэг байна.

- Аргонавт хэзээ бол хэзээ, энэ завиа хаячихаж болох боловч тэгдэггvй гээч гэж би Консельд хэлэв:

- Яг капитан Немо шиг гээч хэмээн Консель хэлээд- Тэхлээр капитан єєрийнхєє хєлгийг капитан “Аргонавт” гэж нэрлэвэл таарах байсан юм гэв.

Бараг бvтэн цагийн турш тэдгээр аргонавт, «Наутилус» бараа болж явтал гэв гэнэт хаанаас юм бvv мэд тэд сандралдлаа. Тэд бvгд нэг л командаар юм шиг далбаагаа нэгэн зэрэг хумхиж, урагш тавьсан тэмтрvvлvvдээ татаж аваад, биеэ цомтгон, завинуудад хvндийнхээ тєвийг шилжvvлмэгц нvд ирмэхийн зуур усан доогуур бvгд алга болж одов.

Далайн цэргийн олон хєлєг онгоц иймэрхvv хэцvv дадлагыг хэзээ ч ингэж жигд нэгэн зэрэг vйлдэж байгаагvй бизээ. Энэ хэр нар шннгэж, бараг л яг тэр минутанд шєнє боллоо. Зєєлєн салхинд эржийсэн долгио “Наутилус”-ыг аяархан халбилзуулан байв.

Маргааш єдєр нь нэгдvгээр сарын 26-нд бид наян хоёр дахь уртраг тушаа, экваторыг хєндлєн огтолж дэлхийн бємбєрцгийн умарт хагасын уснаа хєвж орлоо.

Энэ єдєр биднийг аврага загасны их сvрэг дагалдсан билээ. Эдгээр нь арван нэгэн давхар эгнээ шvдтэй, цагаан гэдэс, хvрэн нуруу бvхий болон хvзvvндээ нvдтэй адилхан гадуураа цагаан цагирагтай том хар толбо бvхий гєлгєр биет хар цоохор, мохоо хоншоор бvхий єргєс сэлvvрт аврага загаснууд байв.

Тэдгээр аврага араатан vзэсгэлэн танхимын гэгээвч рvv хэдэн удаа аймшигтай улайран дайрав. Тийм минутанд Нед Ленд уурсан догширч учраа алдаж байв. Тэр эдгээр гайхлыг усны гадаргуу дээр байж, ялангуяа цонхны шил руу салахгvй дайрч буй таван метр урт бар хэмээх аврага загасыг агная гэхээс байж ядаж билээ.

Гэтэл тєдєлгvй, “Наутилус” хурдаа нэмэн хамгийн хурдан аврага загасыг боловч хараа бараагvй хол хаялаа.

Нэгдvгээр сарын хорин долоонд бид Бенгалийн буланд орох vед усан дээр хєвж яваа хэд хэдэн хvний хvvртэй дайралдав. Юун булай юм бэ? Тэр бол vхэгсдийн хvvрийг vгvй хийж идэж дуусгадаг элээ сэглэж арай дуусаагvй, Энэтхэг газрын оршин суугчдын хvvр байв. Ганга мєрний урсгал, тэднийг задгай далайд урсган аваачиж, элээ тоншиж дуусаагvй vлдсэн сэгий нь аврага загас идэж бардаг ажээ.

Оройн долоон цагийн орчимд «Наутилус» усан дээр хєвєн ил гарч сvv мэт цав цагаан долгион дээгvvр гулсаж байв.

Сарны гэрлээс болж, тийнхvv цайсан юм болов уу? vгvй ээ, тийм байх ёсгvй. Шинэлээд дєнгєж хоёрхон хонож буй идэрхэн сар энэ хэр арай гараагvй, харин дєнгєж сая жаргасан нарны туяа тэнгэрийн хаяанд харваж, сvv шиг цагаан далайн дэргэд сvvдэр шиг бараантан харагдаж билээ.

Тэр нэгэн нvд булаам сонихон vзэгдлийг єєрийн нvдээр харсан Консель гав гайхаж vзсэндээ vл итгэх ажээ.

Тэр, чухам юу болж байгааг тайлбарлахыг хvсч над руу хандав. Аз дайрахад би тvvний сонирхлыг татах хvслий нь хангаж чадах байлаа.

- Энэ бал сvvн далай гээч байгаа юм хэмээн би тvvнд єгvvлж – иймэрхvv асар том хэмжээний цав цагаан толбо, далай дээр тусах явдал, Энэтхэгяйн эрэг хавьд ч ховор хэрэг биш гэлээ.

- Тэгвэл, далай чухам яахаараа иймэрхvv сvv мэт цав цайдгийг эзэнтэн над хэлчихгvй юу? Далайн ус арай сvv болчоогvй л байлтай даа? гэж Консель асуув.

- Yгvй байлгvй яахав хонгор минь. Чамайг ийнхvv гайхуулж буй усны сvv шиг цагаан єнгє бол уртаараа милиметрийн тавны нэг хэр хэмжээтэй. Ус vс мэт нарийн єнгєгvй тунгалаг, гялалзаж цайрах маш бяцхан бvдvvлэг нялцгай амьтдаас болсон хэрэг. Тэдгээр бяцхан бvдvvлэг амьтад хоормог мэт холилдон, заримдаа олон олон километр хол vргэлжлэн их талбар эзэлдэг юм.

- Олон олон километр ий? гэж Консель дуун алдав.

- Тиймээ, найз минь. Хичнээн километрт болдгий нь хэмжих гэж л бvv оролдоорой. Тэртэй тэргvй чи давахгvй хэрэг. Хэрэв би эндvvрээгvй бол зарим далайчдын яриагаар, сvvн далайгаар тэд дєчєєс тавь хvртэл миль газар аялж байсан гэдэг!

Гэвч, миний vгийг харгалзахгvйгээр Консель тэрхvv vснээс бvдvvнгvй, єчvvхэн амьтан дєчин миль шоо дєрвєлжинд хэд хичнээн багтахыг нь чээжээрээ бодох гэж мунгинан оролдов.

Хэд хэдэн цагийн турш ”Наутилус” сvvн далайн цайвар усыг хурц хушуугаараа зvсэн зvсзн урагшлахад нь би савангийн єтгєн хєєсєн дундуур гулгах мэт ямар ч чимээгvй явахыг нь ажиж билээ.

Шєнє дєлийн vед далайн ус жирийнхээ єнгийг олж бараантан харласан боловч хойно vлдсэн сvvн далайн цайвар ус тэнгэрийн мандалд харваж туяаран байх нь умарт туйлын туяа адил гэрэл сацарсан байв.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.03.05 5:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
КАПИТАН НЕМОГИЙН БАС НЭГ САНАЛ
Нэгдvгээр сарын хорин наймнаа vд дундын хэрд “Наутилус” умарт єргєргийн 9 дэх хоног 4 хувьд усан дээр хєвж гарвал биднээс баруунтай найман миль газар ямар нэгэн хуурай газар харагдлаа. Миний нvдэнд юуны ємнє жигтэй сонихон овооролдон тогтсон хадтай нилээд єндєр уул vзэгдсэний зарим нь далайн тєвшнээс дээш хоёр мянга илvv фут єндєр ажээ. Yд дундын ажиглалт хийгдсэний дараа би vзэсгэлэн танхимд бууж очоод зураг дээр тэмдэглэснийг нь vзвэл бид сувд эрдэнийн орон болсон Энэтхэг газрын “Сингааль” арлын эрэг орчимд байгаа юм санжээ. Тэр даруй би тэрхvv vржил шимт хєрс бvхий арлын тухай ном эрэхээр номын санд орж X. К. Сиррагийн бvтээл “Сингааль” орон ба ”сингаальчууд” гэдэг ном олж авав. Энэ vеэр капитан Немо туслахын хамт орж ирлээ. Капитан хэсэг зуур зураг дээр харж байгаад дараа нь над руу эргэж:

-Сингааль арлынхан сувд шvvрддэгээрээ цуутай юм шvv. Эрхэм профессор та сувд тvvдэг тэр газар очихыг хvсэх vv? гэлээ.

-Дуртайяа очихсон байнам.

Их сайн. Тvvнээс хялбархан юм гэж юу байхав. Гагцхvv бид сувд тvvдэг газры нь vзэхээс биш, сувд тvvдэг улсы нь vзэхгvй шvv. Одоо сувд тvvх улирал нь арай болоогvй. Гэвч тэр сонин биш, одоохон би манаарын булан чиглэх тушаал єгєєд орхиё. Бид тэнд зєвхєн шєнєдєє л явж хvрэх бий гэв .

Капитан єнєє vл мэдэгдэх хэлээрээ туслахдаа хэдэн vг хэлмэгц, тэр vзэсгэлэн тянхимаас яаравчлан гарч одлоо. Мєн тэрхэн даруй ”Наутилус”-ын даралт хэмжих багажны заалтыг харж байвал гучин футийн гvнд живж оров.

Би газрын зургийг гартаа авч манаарын буланг эрж эхэлбэл тэр булан мєн єєртэйгєє нэгэн адил нэртэй жижигхэн арлын дэргэд, умарт єргєргийн 9 дэх хоног; Сингааль тивийн баруун хойт эрэгт байв. Капитан Немо дахин цааш ярьсан нь:

- Эрхам Аронакс минь хэмээн тэр эхлэн хэлээд сувд эрдэний? Бенгалийн булан, Энэтхэг хятадын далай, Америкийн урд эргийг угааж буй ус, Панамын ба Камифорын булангаас тvvдаг юм. Бидний аз дутахад бид энд арай эрт ирчихэж. Сувд тvvгчид энэ манаарын буланд гуравдугаар сарын дунд хэрээс оройтохгvй ирдэг тул тэр vеэр энд гурван зуугаас доошгуй хєлєг онгоц цугларч тэрхvv нэн их ашиг олз бvхий зvйлийг эрж гучин хоногийн турш ажилладаг билээ. Тэр vед онгоц тус бvр арав, арван сэлvvрчтэй, арав арван шумбагчтай байдаг. Далайн гvнд тэр арван хvн хоёр баг болж усанд ээлжлэн ордог юм. Тэд хєлийнхєє хооронд хvнд чулуу хавчиж доош орж хvрэх гэсэн гvндаа хvрмэгц чулуугаа орхидог билээ. Дараа нь єєртєє оосортой єнєє чулууг нь сэлvvрчид дээш нь татаж гаргах ажээ.

- Тэгтэл тэр бvдvvлэг арга нь одоо хvртэл хэвээрээ байх нь ээ?

- Хэвээрээ. Энд єєрчлєгдсєн юм ер vгvй хэмээн капитан Немо хариулахдаа-Сувд эрдэнийн энэ их сан хэдийгээр алсын гэгээгээр, аль хаа байсан 1802 оноос эхлэн дэлхий дээр хvнд vйлдвэрийн хамгийн тэргvvний орой болох Английн ємч болж эхэлсан боловч сувд авах арга туршлага нь яг л хуучин янзаараа гээч гэж хэпэв.

- Миний бодлоор бол ямар ч гэсэн, таны тэр ємсгєл шиг тийм нэг баг, энэ ажиллагаанд тун их ашиг болохсон байнам.

- Тэгэлгvй яахав. Yгvй ээ. Энэ чинь тэр хєєрхий шумбагчдын усан доор байх хугацаа нэн хязгаартай гэдэг нь мэдээж хэрэг шvv дээ. Жишээлбэл, Персиваль гэгч Англи хvн, єєрийнхєє тэмдэглэлд бичихдээ: Нэгэн Сингааль газрын хvн усан доор бvхэл бvтэн таван минут явж чадна гэсэнд нь би vргэлж эргэлзэж ирлээ.Усан доор бараг бvтэн минут- тавин долоон секунд байж чаддаг сайн усчин улс буйг би мэднэ. Зарим нь бvр хамгийн сайн усчин хvн наян долоон секунд тийм- бvтэн хагас минут байж чаддаг нь ч бас бий. Гэвч тийм улс тун цєєхєн, тэрчлэн тэдгээр хєєрхийсийг усан дээр эргэж гарч ирэхэд чихнээс нь цустай ус гардаг миний санахад бол усчин хvн усан доор байх дундаж хугацаа гучин секундээс хэтрэхгvйдэг. Тэрхэн ахар хугацаанд тэр хvн сувдтай хясаа эрж олоод, тvvж цуглуулж уутлах хэрэгтэй. Тиймээс сувд тvvх ахмад, бvр мэрэгжсэн усчин улс дунд хэр наслах нь ч ховор, тэдгээрийн ихэнх нь цэл залуугаараа vхчихдэг юм.Тэдний нvдний хараа тvргэн зуур муудаж, дараа нь нvд нь идээлж бээрлээд. хамаг бие нь ой гутам муухай яр шарх болчихдог. Ихэвчлэн тэдний vнхэлцэг нь хагарч усан доор гэнэт vхдэг юм.

- Ай харла,энэ ч мєн хvнд мэрэгжил юм даа гэж єгvvлээд vгvй ээ, ер муусайн хvvхнvvдийн аяыг дагаж єдий олон хvний амь нас гарздаж, ажил vрж байх ч гэж дээ. Тэгвэл капитан аа, нэгэн хєлєг єдєрт хэд хичнээн хясаа тvvлгэж байгаа юм ? хэмээн асуув.

-Ажлын нэгэн єдєрт дєчєєс тавин мянган ширхгийг... Английн засгийн газар 1814 онд улс тєрдєє сувд тvvх ажил зохиоход сувд тvvгчид хорь хоногийн дотор далан зургаан сая хясаа тvvсэн гэж ярьдаг. .

- Ядахдаа, сувд тvvгчийн хєлс мєнгє их байдаг юм байгаа биздээ?

- Харин ч vгvй гээч. Хумсын тєдийхэн. Панамд тэд нэгэн долоон хоногт бvтэн доллар хvрэхгvй хєлс авдаг юм. Ихэвчлэн тэд сувдтай хясаа тус бvрдээ, хоёр улаан мєнгєтэй тэнцэх зэс зоос нэгийг авдаг. Тэгвэл тэдний тvvсэн хясааны хэд нь сувдгvй, хоосон байдаг гэж санана!

- Эзэн хvнд тэдний их орлого оруулж байгаа нэг сувдад ердєє ганцхан зэс зоос єгнє гэж vv? Дэндvv хэрцгий хэрэг гэж би хэллээ.

- Ингэхэд ноён профессорын бие болоод таныг дагалдагсад манаарын булангийн сувдат ёроолыг vзэх завшаангvй санжээ. Хэрэв энэ vеэр таны аз дайрч сувд тvvгч ямар нэгэн усчин хvн тэнд байх бол та, тэрний ажлын арга маягтай ч танилцах болно гэж капитан Немо хэлэв.

- Тэгвэл бvр ч соньхон байхсан.

- Жич хэлэхэд, профессор та. аврага загаснаас айдаггvй биз?

- Аврага загас ий? Тvvний тэгж асуусан нь надад vнэнийг хэлэхэд дэмий мэт санагдлаа. Тэгээд айдаг уу, vгvй юу? гэж капитан Немо шалгааж эхлэхэд:

- Yнэнийг хэлэхэд, капитан минь тэдгээр загасанд тань би тєдий л их дасаагvй хvн дээ гэв.

- Тэгвэл, бид тэдэнтэй нэн их дасаж, заримдаа мэдэхгvй єнгєрєєчих ч удаа байдаг. Та ч гэсэн удахгvй л бидний нэгэн адил дасах болно хэмээн капитан хариулаад - Бид сайн зэвсэглэнэ. Хэрэв болж єгвєл, ямар нэгэн аврага загас буудаж унагаахыг бодъё за тэгээд, профессор минь баяртай, маргааш уулзъя. Бид єглєє эрт явцгаана шvv гэж хамгийн гэмгvй янзтай єгvvлээд, vзэсгэлэн танхимаас гарч одов.

- Хэрэв таныг Швейцарын ууланд баавгай агная гэвэл эрхбиш та: “Их сайн маргааш явж тэр баавгайг чинь агная” гэх бий. Хэрэв танаас “Атлантын тэгш газар арслан агнах уу? эсвэл Энэтхэгийн балар шугуйд бар агнах уу?” гэж асуувал та “Yгvй ээ, яахав арслан ч бай, бар ч бай агнаад л vзье. Тэр тун сонин зvйл байх ёстой” гэж бодох бий. Гэтэл таныг аврага загас агнахдаа хєлєг онгоцны дээрээс биш эдгээрийн орших орчинд нь усан дотор агная гэвэл та, тийм урилга хvлээж авахаасаа ємнє нилээд сайн бодож болохдог оо.

Yнэнийг хэлэхэд капитан Немог гарч одоход би, духандаа бурзайж чийхарсан хєлсийг арчихаас єєр аргагvй болж билээ.

“Сайн бод, яарах хэрэггvй. Кресто арлын доорхи шугуйд минж агнах ч нэг хэрэг. Тэр ч зєвхєн л цаг аятай єнгєрvvлэх л арга. Тэгвэл одоо юу юугvй аврага загастай учирна хэмээн мэдсээр мєртєє далайн ёроолоор тэнэх гэдэг шал єєр хэрэг. Зарим оронд жишээлбэл: Андаманы арлуудын орчинд негрууд нэг гартаа хутга, нєгєє гартаа гогцоо бариад аврага загас руу дайрахаасаа айдаггvйг би мэднэ. Гэвч тэрхvv аврага араатантай хvч vзэлцсэн тэдгээр зvрх зоригтнуудын дундаас амьд буцаж ирэх нь ховор гэдгийг би бас мэднэ. Тvvнээс гадна би негр хvн биш, мєн ч байлаа гэсэн миний тэр эргэлзээ зарим талаараа зvйтэй ч байж болох юм” гэж би єєрєє єєртєє ярьж билээ.

Миний сэтгэхvйн урдуур аврага загасны бєєн сvрэг явж єнгєрєх мэт болоход би, бvхэл бvтэн хvнийг тэг дундуур нь тас хазчих чадал бvхний, хэд хэдэн эгнээ хурц шvдтэй аврага загасны асар том амы нь харах шиг болохын зэрэгцээ, тэдгээрийн шvд миний хажуу хавирга руу шигдах мэт болох бvлгээ.

Тvvнээс гадна, капитан Немо тиймэрхvv тоомсоргvй янзтай энэ тухай над ярьсны нь учрыг би ойлгож ядлаа. Тэр ой модонд гарч ямар нэгэн гэм хоргvй vнэг элдье гэж намайг уриалж байгаа мат санагдаж байв.

Бодвол Консель татгалзах л байх. Тэгвэл ч бvр сайн. Капитан Немогийн урилгыг хvлээж vл авахын минь гол шалтаг болно гэж би бодов.

Нед Лендийн хувьд бол ч бvv мэдээ. Би тvvнийг хvн шиг бодлоготой, буурьтай юм хийнэ гэж итгэхгvй байв. Тэрхvv дайчин эрд, хєнєєл хичнээн л их байвал, тєчнєєн л их нєлєєлж дур сэтгэлийг нь, татдаг бvлгээ.

Би уншиж байсан номоо дахин vргэлжлvvлсэн боловч тvvний хуудсыг дэмий л хий эргvvлэхээс єєр ашиг олсонгvй ээ. Тэр номын хуудсан дээрээс халз єєдєєс минь аврага загасны аймаар том ам ангайх ажээ.

Энэ vед Нед Ленд, Консель хоёр vзэсгэлэн танхимд орж иржээ. Тэд хоёул хєгжєєнтэй бєгєєд урам зоригтой байв. Тэд єєрсдий нь чухам ямар зvйл хvлээж буйг мэдэхгуй байлаа. Нед Ленд миний зуг хандаж:

- Танай тэр капитаныг чинь чєтгєр аваач! Нээрээ шvv. Би бvр vнэнээсээ хэлж байна. Сайхан тэр бидэнд овоо аятайхан юм хэлж байх чинь... хэмээн эхлэхэд нь би:

- Аа, та нар мэдчээ юу? гэв.

- Эзэн хэрэв зєвшєєрвєл, “Наутилус” хєлгийн дарга саяхан биднийг Манаарын буланд, сувд эрдэнэ тvvх газар очиж vзэхийг урьсан тухай хэлэхийг би хvснэ. Тэр бидэнтэй тун эелдэг харьцаж ёстой л эр хvн шиг байсан гэж Консель хэллээ.

- Єєр юм та нарт тэр хэлээгуй юу?

- Юу ч хэлээгуй хэмээн Канад хvн хариулаад усан доогуур зохиох энэхvv єчvvхэн жуулчлалд таныг ч бас урьсан гэж л хэлснийг нь эс тооцвол єєр юм хэлээгvй ээ гэв.

- Тэр vнээн. Харин та нарт єєр сонин зvйл... гээд би ярих гэтэл,

- Єєр юу ч хэлээгvй ээ эрхэм профессор. Харин та бидэнтэй хамт явна биз? гэж асуув.

- Би юу? Явалгvй яахав. Нед та, усан доогуурхи жуулчлалын амтанд орсон болтой над санагдах чинь.

- Тиймээ, тун сонин юм байдаг. Сониноор ч барахгvй гээч.

- Гэвч, аюултай юм биш vv? хэмээн би санаандгvй мэт асуучвал:

- Сувдын хаялга дээр жирийн нэг зугаалга хийхэд ямар юм нь аюултай байдаг юм? гэж Нед Ленд эрс татгалзлаа.

Капитан Немо аврага загасны тухай ярьж миний нєхдийг айлгахын хэрэггvй гэж бодсон нь надад ойлгомжтой болов. Тэд хэдийнээ аль нэгэн vе мєчнєєсєє ангижирсан юм шиг би нєхдийнхєє зvг сэтгэл тvгшин харж байв.

Заналхийлж буй аюулын тухай би нєхєддєє анхааруулах явдал байна уу? Байлгvй яахав. Гэвч би тэдэнд чухам яасхийж анхааруулах аргаа мэдэхгvй байв.

- Сувд тvvх тухай эзэн ямар нэгэн юм бидэнд ярьж єхийг зєвшєєрєхгvйсэн бол уу? гэж Консель асуув.

Жинхэнэ сувд тvvх тухай юу, эсвэл тvvнтэй уялдсан аюулын тухай юу? хэмээн би энэ асуудлын далимаар єєрийнхєє ярианд хэрэгтэй чиглэлээ олж болох талыг нь ашиглаж асуухад канадын харъяат:

Сувд тvvх тухай гэв- Ер нь хэн ч тэр явах гэж буй замаа сайн мэдэж гэмээ нь явдаг биш vv.

- За тэгвэл, миний найз нар наашаа ойрхон шиг сууцгаа. Би та нарт сувд тvvх тухай Сирын номноос єєрєє юу мэдэж авснаа бvгдийг нь ярьж єгье.

Нед, Консель хоёр зєєлєн сандал дээр надтай зэрэгцэн суулаа.

- Яруу найрагч хvнд бол, миний найз Нед чи сонс, сувд гэдэг чинь далайн нулимс, авхай нарт бол хуруу туруу чих мэхнээсээ дvvжилдэг vнэт бэлцгэр чулуу, химич хvнд бол Фосфорын хvчлийн давс, нvvрсхvчлийн кальц хоёрын нэгдэл, хамгийн эцэст байгальч хvнд бол зарим нэгэн хоёр хавтаст хясаан дотор ургадаг зєвхєн л нэг муу эмзэг ур... гэхэд.

- Зєєлєн биетний хvрээ, хальслаг заламгайтны ангид багтах хясаануудад ургадаг шиг билээ гэж Консель залгуулан єгvvлэв.

Тун зєв, миний эрдэмт найз. Єєрєєсєє цэнхэр, цэнхэр хєх, ягаан цагаан бодис буюу тана ялган гаргаж хавтсаа доторлодог бvх тєрлийн зєєлєн биетэн сувд гаргадаг юм.

- Тийм хавчаахайг хvн иддэг юм уу гэж Канад эр асуув.

- Тиймээ, иддэг ч бас бий шvv. Жишээлбэл: Шотланд, Уэльс, Ирланд, Саксони, Богеми, Франц зэрэг орны зарим их усанд байдаг юм.

- За, vvнийг чинь л мэдэж авъя. Хэзээ нэгэн цагт хэрэг болох юу магад! гэж єнєєх Канад нутгийн хvн хэлж билээ.

- Гэвч сувд єгдєг хясаа маань сувдан хясаа юм шуу. Сувд гэдэг бол бєєрєнхий хэлбэрт олон танан ур байгаа юм. Сувд эсхvл хясааны хавтсанд наалдсан байдаг, эсхvл зєєлєн биетний биений хуниас завсар байдаг. Сувд хясааныхаа хананд наалдсан байна уу, vгvй бол хясаан дотроо сул байнауу, тvvнээс хамаарахгvй, дотроо заавал бєєм, цємтэй байдаг нь тvvнийг нь тойрч жилээс жилд нимгэн хальслаг танан бvрхvvл давхарлан ургаж байдаг юм. Сувдын голд ямар нэгэн хатуу гvтvv юм, жишээ нь элсний нэг жижиг ширхэг орчихвол бєєм нь болдог ёстой.

- Нэг хясаан дотор хэд хэдэн сувд байж болох уу? гэж Консель асуув.

- Байдаг удаа бий зарим хясаанд хvзvvний бараг бvтэн хэлхээ сувд ч ургах явдал байдаг. Тэр ч байтугай зарим хясаан дотор, гэвч би vvнд тєдий л лав итгэдэггvйл дээ, зуун тавиас доошгуй аврага загас ч байх ёс бий.

- Зуун тавин аврага загас ий? хэмээн Нед Ленд бархирчихав.

- Би аврага загас гэчихэв уу? хэмээн би зовсхийж асуугаад сувд гэж хэлэх гээд л солиорчихож. Юуны чинь аврага загас байдаг юм, энэ бол шал дэмий vг! гэв.

- Тэгэлгvй дээ гэж Консель єгvvлээд - Гэвч, сувдыг хясаанаас нь яаж салган авдгийг эзэн хэлчихгvй юу гэлээ.

- Олон янзын арга бий заримдаа, хэрэв сувд хавтсандаа зvгээр наалдсан бол энгийн хямсаагаар авдаг юм. Гэвч ихэвчлэн тvvсэн хясаагаа мєн тэрхэн орчинд эрэг дээр сийрсэн дэвсгэр дээгvvр тарааж хаяад, арваад хоногийн дараа буюу хатаж ялзрах vед нь далайн устай том саванд хийж хясаануудынхаа хавтсыг сєхєж дэлгэмэгц усанд тунгааж угаадаг юм. Энэ vед зэрэг дугаараар нь ялгагч хvмvvс ажилдаа орж, хавтсандаа наалдаж ургасан сувдыг худалдаанд тусгайдаа гардаг танан хананаас нь ховхлон авч цуглуулсны дараа, зєєлєн биетний нялцгай махбодийг урсаж vгvй болтол нь буцалгаад, тунаж vлдсэн сувдыг хамгийн бяцхан нь хvртэл тvvж авдаг юм.

- Сувд эрдэний vнэ тvvний зєвхєн хэмжээнээс л шалтгаална уу? гэж Консель асуув.

Yгvй ээ, хэмжээнээсээ ч ганцхан болохгvй шvv гээд хариу єгvvлрvvн: -Бас хэлбэрээсээ ч бэлцгэрээсээ ч єєрєєр хэлбэл нvдэнд харагдах солонгорсон тэр єнгє, гялгараасаа болдог юм. Хамгийн том сувд зєєлєн биений хуниасанд vvсдэг юм. Тэд цагаан, ихэвчлэн бєлбєгєр боловч онц номин єнгєтэй, мєн дийлэнхдээ бєєрєнхий хэлбэртэй эсхvл нимбэг мэт хэлбэртэй байх нь ч бий. Бєв бєєрєнхий сувдаар бугуйвч, гонзгой зуувнаар нь ээмэг зээмэг хийдэг юм. Эдгээрийн алийг нь ч ширхэгчлэн худалддаг. Хясааныхаа хавтас хананд наалдаж ургасан сувд нь нєгєєгєєсєє хэлбэр муутай учраас хямд. Тиймээсээ тэдгээрийг жигнэж зардаг юм. Ингээд хамгийн эцэст нь гуравдугаар зэргийн сувд гэж бий. Тэр бол будаа шиг бутархай, жижиг сувд байдаг юм. Тийм сувдыг тусгай хэмжvvр саваар хутгаж худалддаг. Эдгээрийг голчлон гоёлын зvйлд шигтгээ болгон хэрэглэх боловч сvм хийдэд ямбаны хувцас чимэхэд бас хэрэглэдэг юм.

- Сувд ялгах гэдэг бодвол их новширсон удаан, хvнд хєдєлмєр дэг ээ? гэж Канад хvн асуув.

Yгvй ээ хонгор минь, энэ бол тийм ч хvнд ажил биш. Энэ ажлыг арван нэгэн давхар тор, шигшvvрийн тусламжаар гvйцэтгэдэг юм. Хориос наян тооны нvхтэй шигшvvрт vлддэг сувдыг нэгдvгээр зэрэг, зуугаас найман зуун нvхтэй шигшvvр дээр vлддэг сувдыг хоёрдугаар зэрэг, найман зуугаас мянган тооны нvхтэй шигшvvрээр шигшигдсэн сувдыг гуравдугаар зэрэг гэж ялгадаг юм.

- Yгvй ээ мєн, айхтар аа хэмээн Консель єгvvлээд миний бодоход сувд ялгагчдын ажил ч механикчлагдсан л юм байна... Сувд эрдэнийн аж ахуй ямар шvv орлоготой болохыг бидэнд эзэнтэн хэлчихгvйсэн бол уу? гэв.

- Хэрэв Сиррагийн мэдээлсэнд vнэмших юм бол гээд хариуд нь -Сувд эрдэний Сингааль орны баялаг ёроолыг жилд гурван сая аврага загасаар хєлсєлдєг юм билээ гэлээ.

- Франкаар! гэж намайг Консель залруулж єгєв.

- Аа тийм франкаар! Гурван сая франкаар шvv гэж би давтан єгvvлээд - Гэвч энэ орчин одоо урьдынхтайгаа адил тийм их орлого єгдєггvй мэт надад санагдана. Америкийнх ч бас ялгаагvй. Америкийн сувдны хаялга V Карлын vед жилд дєрвєн сан Франкийн сувд єгдєг байсан бол одоо тэр бvтээгдэхvvн нь гуравны хоёр дахин хорогджээ. Бvх дэлхийн сувд эрдэнийн сан жилд ерєнхийдєє есєн сая франкийн сувд єгч байгаа юм.

- Тэгвэл би, зарим нэгэн сувд асар их vнэ хvрдэг гэж дуулсан юм гэж Консель асуув.

- Тиймээ, миний найз, Юлий Цезарь одоогийн манай ханшаар зуун хорин мянган франкийн сувдыг Сервиллид бэлэглэсэн гэж тvvх нотолж байгаа юм.

Эрт дээр vед, хэн нь ч юм дээ, нэг авхай цуунд сувд уусгачхаад уучихсан юм гэнэлээ гэж би бас дуулсан хэмээн Канад хvн хэллээ.

- Тэр чинь Клеопатра! гэж Консель єгvvлэв.

- Юу ч амттай л байв гэж дээ хэмээн Нед Лендийг хэлэхэд, Консель:

- Тун муухай амттай байлгvй яахав, Нед минь хэмээн хариулж-vгvй ээ чи бодоод vз л дээ, тэр нэгэн аяга цуу нь тавин мянган франкийн vнэтэй байсан юм чинь гашуун байлгvй яахав гэв.

Тэр муу эхнэр миний авгай байгаагvй нь л болж гэж Ка­над хvн єгvvлээд, лантгар том нударгаа харж суулаа.

- Нед Ленд тэгээд бас Клеопатрын нєхєр байх! хэмээн Консель тачигнатлаа хєхєрлєє.

- Yнэхээр би гэрлэхээр шийдэх удаа нэг бий юм шvv. Консель минь гэж мань эр ажиг ч vгvй хэлээд - хэрэв одоо хэргийн байдал пад харласан бол миний буруу ч биш л дээ. Би єєрийнхєє гэргий болгох гэж агсан Кэт Тендертээ хvзvvний сувдан чимэг авсан юм. Гэтэл яагаад ч юм тэр маань єєр хvнтэй суучихсан л даа. Харин миний тэр худалдаж авсан хvзvvний сувдан чимэг дєнгєж бvтэн хагас долларын vнэтэй байсан боловч эрхэм профессор та миний vгэнд нээрээ итгээрэй, тэр чимэгний минь нэгхэн ч ширхэг сувд нь хорихон тооны нvхтэй шигшvvрийн нvхээр багтахгvй... билээ.

- Эшш муу найз минь, Нед минь! хэмээн би инээмсэглэж тэр хvзvvний чинь чимгийг хиймэл сувдаар хийчсэн юм байхгvй юу - Тэр нь сувдын ааг шингэсэн ердийн л нэг бєєрєнхий шил байхгvй юу гэв.

- Ямар ч гэсэн хэмээн Канад эр маргалдаж тэр ааг гэдэг чинь хямд л байх ёсгvй гэлээ.

- Тэрэнд ямар ч vнэ байхгvй. Тэр бол азотын хvчилд уусгасан уклейк гэдэг жараахайны хайрс байгаа юм. Тvvнд ёстой сохор зоосны vнэ алгаа.

- За тэгвэл Кэт Тендер яагаад єєр хvнтэй суусны учрыг одоо л би мэдлээ хэмээн Нед Ленд их сэтгэгчийн дvр vзvvлж амарлингуй нь аргагvй хэлж билээ.

- За одоо єнєєх сувдынхаа тухай ярианд дахин орцгооё гэж би хэлээд-газар дээр байгаа нэг ч баян феодалд капитан Немод одоо байгаа шиг тийм vнэтэй сувд нэгхэн ч байхгvй гэдэгт би дvvрэн итгэж байна гэв.

- Энэнтэй адилхан уу?-хэмээн Консель vзвэрийн шилэн гуун дотор хар хилэн дэвсгэр дээр байгаа сувдыг хуруугаар зааж асуув.

- Тиймээ, тэрэнтэй чинь адилхан. Тvvнд чинь би хоёр сая…

- Франк, франкийн хэмээн Канад Консельд яаравчлан сануулахад, би:

- Аа тийм, хоёр сая франкийн vнэ єгвєл арайч эндэхгvй биз гэж бодож байнам. Тэр сувдыг ч олж авахад ка­питан Немод зєвхєн л нэг удаа бєхийх тєвєг гарсан байх даа... гэв.

- За харж л байгаарай хэмээн Нед Ленд гэнэт дуу тавьж хэн яаж мэдэхвэ, маргаашийн зугаалгаар бид яг тийм сувд олоод авч юу магад гэлээ.

- Ги... хэмээн Консель дуун гарав. Яагаад болдоггvй юм?

- “Наутилус” онгоцон дээр байсан цагт бидэнд тэр олон сая янчааны хэрэг юу байна аа?

- Тиймээ. Тэрэнтэй чинь адилхан. Тvvнд чинь би хоёр сая франкийн vнэ єгвєл арай эндэхгvй биз гэж бодож байнам...

Энд ч хэрэггvй л дээ... Гэвч єєр газар... ?

- Єєр газар гэнэ шvv! хэмээн Консель толгойгоо сэгсрэв.

- Нед Лендийн зєв гэж би єгvvлээд -хэрэв бид европ уу, эсхvл Америкт хэд хэдэн сая франкийн сувд эрдэнэ аваачих юм бол бидний усан доогуур хийсэн аялал, адал явдлын тухай єгvvлэлд нэн их тус нэмэр болж, хvмvvсийн сэтгэлд ихээхэн итгэл тєрvvлэхсэн билээ гэв.

- Яах аргагvй тийм! гэж Канад хvн зєвшєєрєв.

- Тэгвэл та хэл л дээ хэмээн ашиг сонирхлыг нь харахаасаа ач тусыг нь шинжлэх ухааны vvднээс харахсан гэж сонирхож байсан Консель сувд тvvхэд учрах ямар нэгэн талын аюул хєнєєл байна уу гэж асуулаа.

- Байхгvй ээ хэмээн би эрс хариулж - ялангуяа, хэрэв л нэгэн талын болгоомжлолыг урдаас анхаарваас ямар ч аюул байхгvй гэлээ.

- Yvнд чинь ямар аюул байж болох билээ? хэмээн Нед Ленд асуугаад - Хэрэв л ус залгиж хахаж цацахгvй л бол гэв.

- Хамаг учир ч зєвхєн тэрэнд биш дэг шvv. Недээ, гэвч, жич хэлэхэд аврага загаснаас та айдаггvй биз? гэж би яг л капитан Немо шиг ажиггvй байдал гаргахыг оролдон нэмж асуув.

- Би юу? Одоо би юу дээ? хэмээн Нед Ленд єгvvлээд бvр ясны жадчин, тэгээд бас аврага загаснаас айх гэнээ! гэлээ.

Аврага загасыг дэгээдэж тавцан дээр гаргаад, сvvлий нь сvхээр тас цавчиж гэдсий нь хутгаар хуу татаж, зvрхий нь сугалаад, сэгий нь далайд шидчих талаар яриагvй байна шvv…

- Тэгвэл та асуухдаа, аврага загастай …

- Ай даа яг л тэрний чинь тухай!

- Усан дотор уу?

- Усан дотроо!

- Тэгвэл биедээ сайнаас сайн жад авч явбал яасан юм?... Ингэхэд ер нь аврага загас гэдэг чинь ч нилээн булиа амьтан юм шvv дээ, профессор гуай. Таныг тэд шамирахын тул юуны ємнє урьдаар нуруугаараа эргэж байж гэмээ нь сая довтлох болно. Тэр завсар нь та жадаа тvvний зvрхэнд хийж хэзээ ч амжина гээч.

Нед Ленд ярихдаа дандаа “Шамирах” гэдэг vгийг хэрэглэдэг заншилтай бєгєєд тэр vгий нь би дуулахаас нуруу руу хvйт оргих шиг болдог билээ.

- Ингэхэд Консель чи, аврага загасны талаар юу бодож байна? гэж би асуув.

Би эзэнд бvр илэн далангvй хэлэхэд гээд тvvнийг яриагаа эхлэхэд нь би “санасан ёсоор боллоо” гэж бодож суув.

- Хэрэв аврага загаснаас эзэн л айхгуй бол тvvний vнэнч зарц би, юундаа тэднээс айх билээ? гэж бvлгээ.


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 47 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited