#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:29 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 39 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Nov.01.05 3:15 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
Image
Францын алдарт хvv, дэлхийн сонгодог зохиолч Виктор Гюго хорин таван мянган франкаар толгойгоо vнэлvvлж хонгор хайрт Франц нутгаасаа харгисуудад хавчигдан хєєгдєєд харь холын хvний оронд хоргодож явахдаа гучин жилийн турш оюундаа боловсруулсан уран чадварлаг “Шоовдор хvмvvс” гэдэг алдарт романыхаа анхны хэсгийг 1862 онд Брюссель, Парис хотуудад нэг зэрэг хэвлvvлжээ. Тэр дорхиноо Англи Америк, Герман, Итали, Орос орнуудад орчуулагдан гарч олон тvмний сонирхлыг их татжээ. Yргэлжлvvд нь удсан ч vгvй хэвлэгдсэн аж.
Yргэлжлэлvvд нь удсан ч vгvй хэвлэгдсэн аж.

Энэ роман Виктор Гюгогийн уран бvтээлийн хоёр дахь vед хамрагдана.

1848 оны хувьсгал, тvvний дараа Луй Бонапартаас хувьсгалын эсрэг vйлдсэн эргэлт Виктор Гюгогийн уран бvтээлд шинэ vе нээлээ. Зохиолч Францын улс тєрийн vйл амьдралд улам идэвхтэй оролцохын хамт яне бvрийн оны дарлагдсан ард тvмний эрх чєлєєний хєдєлгєєнд цуцалтгvй оролцох болж єєрийн зохиолуудад тэдний хvсэл эрмэлзлийг харуулж эхлэв.

Яруу найраг, vргэлжилсэн vгийн ба нийгмийн зохиолч Виктор Гюго ардчилсан vзэлтэй, дэлхийн утга зохиолын тэргvvний зvтгэлтэн боллоо. Гюго хєрєнгєтєн нийгмийн дунд гаслан зовж байгаа ганц нэг хvний амьдралыг харуулж байсан бол 1848 оны хувьсгалын дараа ард тvмний амьдралын нийтлэг чанарыг харуулах боллоо. Жишээ нь хєрєнгєт нийгмийн дотроос дарлагдсан ард тvмний амьдрал “Шоовдор хvмvvс” гэдэг романд гардаг Жан Вальжан, Фантинь, Козетт, Гаврош нарын байдалтай яг адил юмаа. Ядуучууд, баячуул хоёрын хоорондоо дандаа гардаг бодит vнэн тэмцлийг “Инээмтгий хvн” гэдэг романдаа хурцаар тодорхойлжээ.

Гюго ард олны амьдралыг цаашид гvнзгий харуулахын тулд бодит байдлыг тусгасан гуч дєчєєд оны шилдэг зохиолчдын туршлагыг гарамгай судалжээ.

Нэгдvгээр интернационал байгуулагдаж эрх чєлєєний хєдєлгєєнд ажилчин анги идэвхтэй оролцож ирэхэд Виктор Гюго шалгарсан хувьсгалч нарын тэмцлийг зохиолдоо харуулахаар шийджээ.

Гэсэн ч Виктор Гюго тэмцлийг жинхэнэ хувьсгалч зохиолч шигээр харуулж чдахгvй тєєрєлдсєн удаатай.

Виктор Гюго 1848-1851 он хvртэл францын vндэсний хурлын депутат байх vедээ хєрєнгєтний тєрийн хуурамч хорт бодлого францын ард тvмнийг хэрхэн мэхлэн тєєрєгдvvлж байгааг биеэр vзжээ. “Бvтээсэн ажилгvй, шийдвэрлэсэн зvйл ч vгvй” хєрєнгєтний хууль тогтоох хурлыг Виктор Гюго буруушааж 1849 оны 6 дугаар сард хэлсэн vгэндээ: “Ард тvмний ашиг сонирхлын vvднээс… хоёрдугаар сарын хувьсгал шийдвэрлээгvй ард тvмний зовлонгийн асуудлыг шийдвэрлэх цаг болсныг хєрєнгєтєн нар анхаарахгvй хоосон єнгєрvvлж байна” гэжээ.

Гюго депутат байхдаа Францын тvрэмгий гадаад бодлогыг шvvмжилж гэгээрлийн бvх салаа мєчрийг гартаа авахыг оролдсон шашны эсрэг боловсрол гэгээрлийг чєлєєтэй болгохын тєлєє, хувьсгалт хэвлэлийг хэвээр байлгах, шоронд хоригдогсдын эсрэг хандсан хэвлэлийг устгахын тєлєє тэмцэхийг уриалсан vг хэлэв. Гурван сая хvнийг эрх чєлєєгvй болгохоор бэлтгэсэн харгис хуулийн тєлєвлєгєєг Виктор Гюго шууд эсэргvvцэн:

“Харгис та нар сонгогчдын нэрсийг дураараа хасацгааж, манай иргэдийн нэрсийг сая саяар нь жагсаалтаас арилгаж, францчуудыг улс тєрийн тэгш эрхгvй болгох эрхээ эдэлсэн ч манай ард тvмний сэтгэлд тєрvvлсэн эсэргvvцлийг яасан ч арилгаж чадахгvй! Танай тєрийн vй тvмэн бохир, алдааг олны санаанаас та нар хэзээ ч салгаж чадахгvй! Тvvхийн хєгжлийг та нар зогсоодог юм биш. Зvй ёсоороо ирж байгаа цагийг та нар єєрчлєх хvчин алга! Газар дэлхийн хєгжлийг зогсоож, ардчилсан vзлийн єсєлтийг хориглох сачий та нарт байхгvй!” гэжээ.

Цусаа урсгаж олсон францын ард тvмний ололтыг харгисууд бузраар сорж байгааг тэвчиж шууд чадаагvй явсан Гюго ардчилсан vзэл, ялах ирээдvйн сайхан цаг ирнэ гэдэгт бvрэн тєгс итгэж байлаа: 1849 оны 8 дугаар сард Гюгогийн санаачлагаар энх тайвны талынхны олон улсын анхдугаар их хурал Парист хуралдлаа. Гюго энэ их хурлыг нээж “Дундат зууны vеийн эрvv шvvлтийн зэвсгийг єнєєдєр vзвэрийн газар сонирхуулахаар тавиад байгаагийн адилаар их буу, бємбєгийг vзвэрийн газар шилжvvлэх єдєр ирнэ… Даян дэлхийд энх тайван тогтоож болохоор барахгvй энх тайван зайлшгvй ялна” гэж ирээдvйг зєгнєн хэлжээ.

Гюго 1828 оны хувьсгалын ололтыг хамгаалахын тєлєє тэмцсэнээрээ уран бvтээл гаргахад чухал алхам хийлээ.

Гюго харгисуудад хавчигдан хєєгдєж Брюссель ороод тэндээсээ нормандын Джерсей, Гернсей арлууд дээр очиж амьдарч байхдаа хоёрдугаар хаант засгийг цєхрєлгvй шvvмжлэн хэрэгжvvлэв. Гюго энэ vеэр Брюссельд 1852 оны 8 дугаар сард “Єчvvхэн Наполеон” гэдэг улс тєрийн шог зохиол хэвлvvлээд франц руу нууцаар дэлгэрvvлсэн байна. Yvний зэрэгцээгээр “Гэмт хэргийн тvvх” гэдэг зохиолоо бичиж эхлээд “Ялалт” гэдэг яруу найраг эхлэн хэвлvvлэв. “Ялалт” гэдэг найраглал бичсэнээрээ Гюго vхэшгvй мєн ардын яруу найрагч болон алдаршиж чадлаа.

Депутат байхдаа харгис хvчний эсрэг, Луй Бонапартын тєрийн эргэлтийн єєдєєс явуулж байсан тэмцлvvд “Єчvvхэн Напалеон”, “Гэмт хэргийн тvvх”-д товойн гардаг. Энэ хоёр зохиол Гюгогийн гал хурц шог зохиолын дээж мєн. Зохиолч арван хоёрдугаар сарын хоёронд болсон хэргийн харгис гэмт чанарыг уудлан vзvvлж олон тvмнийг тэмцэлд босгохоор дээрх хоёр зохиолоо бичжээ. “Гэмт хэргийн тvvхэд” Гюго арван хоёрдугаар сарын тєрийн харгис эргэлт, тvvний эсрэг гарсан тэмцлийг єдєр дараалан уран шогоор сэтгэл хєдєлгєм хурцаар бичсэн юм.

Шинжлэх ухааны социализмын vндэс тавьсан суут хvн, К.Марк Гюгогийн “Єчvvхэн Наполеон” гэдэг зохиолыг Бонапартын тєрийн эргэлтийн тухайбичсэн зохиолуудын дотроос олны анхааралд татахуйц бvтээл мєн гэж тэмдэглээд тэр номын гол дутагдлыг заахдаа:

Виктор Гюго тєрийн эргэлт vйлдсэн гэмт этгээдийг уран шогоор эсэргvvцсэн тєдийгєєр хязгаарлагдаж байна. Уг vйл явдлыг гэгээн єдєр гэнэт цахилгаан цахисан мэтээр дvрслээд зєвхєн ганц хvний харгислалыг товойлгож байна. Тvvний vйл ажиллагааг багасгахын оронд даян дэлхийн тvvхэнд гараагvй хvний хувийн санаачлагын чадлыг єндєрт дэвшvvлснээ Гюго мэдэхгvй байна” гэжээ.

Марксын энэ тодорхойлолт зєхєн дурдсан зохиолын сайн муу хоёр талыг илэрхийлснээр зогсохгvй тvvхийг vзсэн зохиолчийн vзэл санааг илчилж байна. Гюго хэдийгээр харгислалыг уран шогоор эсэргvvцсэн боловч тухайн vеийн ангиудын тэмцлийн чанарыг ойлгосонгvй тєєрєлджээ.

Гюго 1852-1853 онуудад єєрийн бvтээлийн тэргvvнд ордог “Ялалт” найраглалаа бичлээ. Гюгогийн яруу найраглалд хувьсгалын vнэр шингэсэн учраас Владимр Ильич Ленин сонирхон уншдаг байлаа гэж Крупская бичсэн байдаг.

Гюгогийн “Ялат” найраглал утгаараа орчин vеийн хєрєнгєтгний яруу найргийн эсрэг vндсээрээ чиглэсэн учир харгисуудын дунд тэвчишгvй жигшлийг тєрvvлсєн байна.

1848 оны хувьсгал ялагдсаны дараа францын хєрєнгєтний яруу найрагт ард тvмний vзэл санааг гаргахаас зайлсхийж нийгэмд ашигтай урлагаас дургvйцэх урсгал гарч, парнассын бvлгийн яруу найрагчид амьдралыг чухалчлан харуулахын оронд цэвэр хэлбэр хєєцєлдєх арга руу шилжсэн байна.

Францын утга зохиолд соёлын бууралт гарч байсан энэ vед Гюго орчныхоо амьдралд идэвхтэй оролцохыг уриалсан цог бадрангуй эрс баатар зорилгод чиглэсэн “Ялалтаа” хэвлvvлж харанхуй шєнийн нам гvмийг бусниулж хамаг олныг нойроос сэрээн харгис дайсныг яллан цээрлvvлэхийг эрмэлзэв. Харгисуудад ялагдсан, хєєгдєж харь газар одсон боловч хатан зориг нь шантраагvй яруу найрагч Гюго шунахай дайсныг vзэн ядаж єшєє хорслоо авахыг зориг тєгєлдєр уриалан дуудсан нь тэр vедээ vзэгдээгvй гайхамшиг байлаа.

Ариун санааныхаа дээж болсон эх орноо

Алс замынхаа чиг болгосон эрх чєлєєгєє

Хvний газар хєєгдєж яваа хvv чинь

Хvсэл мєрєєдлийнхєє чимэг болгож явна.

Гэж арван хоёрдугаар сарын тєрийн эргэлтийн нэг жилийн ойд зориулсан шлэгтээ дурдсан байдаг.

Бонапартын засгийн газар ял хэлэлцэхгvй болгосон шийдвэр гаргаж яруу найрагчийг тєрсєн нутагтаа ирэхийг нэг бус удаа мэдэгдсэн боловч Гюго:

Эх орондоо эрх чєлєє тогтоогvй цагт эргэж очих эрмэлзэл алга гэдгээ эрс шулуун, нуулгvй хэлж байна гэж хариулсан билээ.

Эх оронд нь тогтсон харгис дэглэмийн эсрэг хvний газар толгой хоргодож явсан шvлэгч арван есєн жил зоригтой тэмцсэн явдал францын давшилт соёлд vзэл санааны vнэлшгvй их дэмжлэг болсон байна.

“Ялалт” найраглалд хоёрдугаар хаант тєрийн цуст харгис, худал хуурмаг чанарыг шvvмжлэн харуулжээ.

Гюгогийн улс тєрийн бодит туршлага тvvний уран шvлгийн бvтээлийг баяжуулж шог хурц шинжтэй болгожээ. Нилээд олон шvлэгт цус харгислахын мєн чанарыг гаргасан байна.

Жишээ нь “Арван хоёрдугаар сарын дєрєвний шєнийн тухай” шvлэгт Бонапартын будлиу согтуу цэрэг, булбарай жаал хvvхдийг булшлан алсныг харуулдаг. Yхсэн жижиг хvvхэд, гозойж байгаа гар, ангайсан ам, vжирсэн биеэ галд ээж суугаа эмгэн зэргийг шvлэгтээ vзvvлсэн явдал зохиогчийн санааг тод болгосон байна.

Ялалтын дотор эх орны тухай сэдэв гол суурь эзэлдэг. Хатуу харгис дэглэмд дарагдсан эх орноо гашуудлын хувцас нємєрсєн эмэгтэйгээр дvрсэлсэн байдаг. “Эх орон” гэдэг шvлэгт гардаг гашуудлын хувцас ємссєн эмэгтэй:

“Босоцгоо иргэдээ! Байлдах цэргээ татан дайчилцгаа!” гэж уриалдаг байна. Эх орноо чєлєєлєх зэвсэгт тэмцэлд шууд дуудсан “Унтаж байгаа хvмvvст” гэдэг гайхамшигт шvлэг бий. Тэр шvлэг францын ард тvмнээс фашизмын эсрэг тэмцэхэд єргєн дэлгэрч олон тvмнийг зоригжуулж байлаа.

“Унтаж байгаа хvмvvст” гэдэг шvлэг:

Унтаж байгаа нойроос сэр!

Улигт дайсныг даран сєнєєж

Удамт нэрээ сэргээн босго!

Аймшигт бvгчим нойроос сэрж

Атаат дайсны давуу хvчийг

Арлын зоригоор сєнєєн устгая!

Ерэн гуравдугаар оны туяаг

Ертєнц даяар тvгээн мандуулж

Илvv хvчит дайсныг дарсан

Євгєд дээдсийн сургаалыг баримтлан

Атаат дайснаа арилган сєнєєе

Алдсан эрхээ байлдан олъё! Гэжжж.

Хvнд харгислалд байсан францын ард тvмнийг Гюго ингэж баатарлаг тэмцэлд уриалсан байна.

Ард тvмнийг мєлжигч дайсныг vзэн ядсан Гюгогийн тэмцэл ганхан “Ялалтаар” зогссонгvй тvvний бусад зохиолуудад илэрлээ олсон байна.

III Наполеон 1855 онд Лондонд очсоны дараа Английн засаг захиргаа гададад зугтан яваа француудаас Джерсей аралд гаргаж байсан “Хvн” гэдэг сэтгvvлийг цаазлан хориглосон байна. Гюго английн энэ харгис арга хэмжээг эсэргvvцэхэд тvvнд дэмжлэг vзvvлэхийн оронд Джерсей арлаас хєєжээ. Yvний улмаас Гюго Гренсей аралд шилжин суугаад яруу найргийн олон хэлбэрийн зохиолыг маш шургуу бичих ажилд орлоо. Хорин таван жилийн турш бодож боловсруулсан “Ажиглалт” гэдэг арван мянга гаруй шvлгээс бvрдсэн яруу найргийн хоёр боть зохиолоо 1856 онд бичиж гаргажээ. Арван мянга гаруй шvлгээс бvрсэн энэ зохиол бол Гюгогийн утга уянгын шvлгийн алдарт зохиолуудын нэг мєн. Амьдралын олон талыг харуулсан энэ зохиол Гюгогийн намтартай нягт холбоотой.

Гюго энэ зохиолоо сэтгэл санааны толь гэж нэрлэжээ. Энэ зохиолд бага насны амьдрал vзvvлсэн шvлгvvд, янаг амрагийн уянгат шvлгvvд, байгалийн сvрт vзэсгэлэн ба шvлэгчийн ганцаардмал амьдралын бодлыг илчилсэн шvлгvvд олон бий.

“Ялалтыг” тєрийн харгис эргэлт гарсны дараахан эзэрхэг дэглэм бvрэн бэхжилээ олоогvй байхад бичсэн бол “Ажиглалтыг” тvрэмгий засаг бага зэрэг сууршлаа олсон хойно зохиосон байна. Далайн эрэг хавцал, эрчит их долгион дунд, тєрсєн нутгаас алс байсан Виктор Гюго байгаль ертєнц хvний зол заяаны тухай гvн их бодолд орсон байна. Шvлэгчийн vзэл хурц гvн болж, хvнгэнэн шуугисан хєх буурал далайн цохилоо харахад зарим vед гунигтай болдог аж. Шvлэгчийн бодоход:

Хатан гандсан хоосон газар дээр

Харц ядуучууд жаргал vзэлгvй

Хамаг хvчээ шавхан хєдєлмєрлєж байхад

Харин тэдний дундаас тэргvvний хvмvvс

Хорсол заналд автагдан хоосон тарчилна.

…Улалзах галын утаа, урсах цус

Уудам дэлхийг бvрхэн, зовлон тvгж

Yхлийн дайн араатан мэт асан дvvлэн

Уул хад, єргєн тал, єтгєн ойд

Унтах нойргvй занчилдах шиг…

санагддаг байлаа.

Нийгмийн доторхи эрх тэгш бус, єлсгєлєн ядуу байдал яруу найрагчийн сэтгэлийг улам тарчлаах боллоо. “Хаврын нэг єдєр харагдсан нэгэн зvйл” гэдэг шvлэгт ажилч хєдєлмєрчин ганц бие эхнэр амраг дєрвєн vрээ тэжээж чадалгvй харангадан vхэж байгааг харуулсан байдаг.

Гаслант нийгмийн байгаль ертєнц ч хvртэл бvгчим харанхуй болсноор vзvvлдэг. Эргээ цохиж дээш харваад эргэлдэн буцалж эвхрэн хєєсєрдєг далайн хатуу давалгаан, vлээх салхитай шивнэлдэн байгаа уйтгарт харанхуй шєнє, од мичид гялбан харвасан огторгуйн хязгааргvй мандал, далайн далбаа шогоггvй хєвсєн онгоц ертєнцийн уудамд тэнvvчлэн нисэгч газрын хар бємбєрцєг гай зовлон алдаа эндvvрлийг туулсаар гэрэлт ирээдvйг зєгнєн яваа нь Гюгогийн яруу найрагт бас гардаг.

Газрын бємбєрцєг орчлонгийн хязгааргvйд

Гаслант бидний vvр чирсээр

Очих чиггvй тэнvvчлэн тойроход

Єнцєг буландаа гэрэлтэй тэнгэр

Єнєєх бємбєрцгийг хvрээлэн гэрэлтvvлээд

Алтан нарны туяа туссан

Алсын эрэг гэрэлтэн сvvмэгнэн…

Байх шиг шvлэгчийн санаанд бодогсдон байж.

Гюго хvний зол жаргалын асуудалд зориулсан “Хувьсгал” гэдэг найраглалаа 1857 онд хэвлvvлжээ. Єнгєрсєн vеийн францын вангуудын vйлдсэн гэмт бузар хэргийг “Хувьсгал” найраглалд ширvvн шvvмжилжээ. Хувьсгал хvн тєрєлхтєнг давшилтад хvргэнэ гэдэг дvгнэлтийг шvлэгч анх удаа хийсэн байна. Хувьсгал бол хvн тєрєлхтєнг єндєр уулыг бvрхэн єнгєт цагаан цас шиг гэрэлт ирээдvйд хvргэж чадна гэжээ.

Гюго Гренсей арал дээр байхдаа хvн тєрєлхтний тvvхт зориулсан маш том туульс бичихээр шийдээд нас эцэслэтлээ vргэлжлэн зохиож “Yеийн vеий домог” гэж нэрлэжээ. “Yеийн vеийн домгийн” эхний хэсгийг 1859 онд, хоёрдугаар хэсгийг 1877 онд, гуравдугаарыг 1883 онд хэвлvvлжээ.

Хvн тєрєлхтний тvvх, vлгэр, гvн ухаан, шинжлэх ухааны олон салбарыг vзvvлэхийг эрхэмлэсэн энэ зохиолз шашин ба эртний vлгэр домог, тvvхийн vнэн бодит vйл явдал, туульсын аялгуу, гvн гvнзгий хvсэл мєрєєдєл эртний vеэс эхлээд одоо vе хvртэл гардаг. Гюго хvн тєрєлхтний тvvхийг єєрийн мэргэн оюунаар шvvрэн тунгааж тvvхийн туршид ард тvмнийг мєлжиж байсан харгисуудыг буруушаан шvvмжилжээ. Ард тvмнийг дарлагчдын харгислалыг тvvхийн дагуу харуулсанд “Yеийн vеийн домгийн” гол агуулга оршино.

Харгис хаад ноёд, жанжингуудыг магтан сайшаасан тvvхчдийг идэвхтэй эсэргvvцсэн байна. Католик шашин мєнхийн баатар эр болгон дэвшvvлсэн Скандинавын ванг Гюго эсэргvvцэж хуучин вангаа алаха ажлаар “баатарлаг алхам” хийсэн гэмт хэрэгтэн гэж шvvмжилжээ. XIY Лvй ванг хєрєнгєтний тvvхчдээс нар шиг ачит ван гэж єргємжилснийг Гюго францын ард тvмнийг боолчон тарчлааж байсан алан хядагчдын нэг мєнєєр “Yеийн vеийн домогт” Шинэ vед хvн ардын эртний ба дундат зууны vеэс илvv олноор алан хядаж хатуу харгислал зохиож байна гэж “Дайны дараа”, “Эйлау булш” гэх мэтийн шvлэгт шvvмжилсэн байдаг. Ван, хаадыг алан хядагч нар болгон илчлэхийн хамт хvн тєрєлхтний хєгжил дэвшилтэд замаар явж байна гэж Гюго vзжээ. Гэхдээ Гюго ангийн тэмцлийн мєн чанарыг тодорхойлох талаар “Єчvvхэн Наполеон”-д гаргасан алдаагаа давтсаныг тэмдэглэх хэрэгтэй.

Гюго гадаадад байхдаа жижиг хэлбэрийн жvжгийн зохиол олныг бичжээ. Тэдгээрийг зохиогч нас барсны дараа “Чєлєєт театр” гэдэг нэртэйгээр эмхтгэн хэвлэв.

Мєн энэ vед Гюго Парисын байдлыг харуулсан “1000 франк” гэдэг драм бичсэн байна. Тэр драмыг францын Парисын театруудын нэг захирал театрт гаргахаар шийдэж Гюгогоос санал асуухад хариуд нь:

“Миний зохиолыг театрт тавихын ємнє над мэтийн бvх хvмvvст эрх чєлєє хэрэгтэй. Францад бидний тэр эрх чєлєєг хассан… Францад эрх чєлєє дэлгэрэх цагт миний зохиол гарахаа л гарна. Тэр єдрийг би хvлээе” гэж тавихыг эсэргvvцсэн байна.

Францын эзэн хааны эсрэг эвлэршгvй тэмцсэн Гюгогийн “Ялалт”, “Yеийн vеийн домог” дэлхий дахинд, тарж бємбєрцгийн єнцєг булан бvхнээс шvлэгчийн бvтээлийг ажин хvлээх боллоо: Гюго “ард тvмний алдар нэр болсон хvн” гэж vзэх болсон байна.

Гюго хєєгдєн явахдаа уран зохиол бичихээр хязгаарлагдсангvй нийгмийн зvтгэлтний хувьд их ажил зохиожээ.

1861 онд франц, английн засгийн газрууд Хятад руу цэргийн дээрмийн экспедиц явуулсанд Гюго экспедиц зохион байгуулагчдын нэгэнд явуулсан захидалдаа Дорно дахины соёлын их орон руу хоёр дээрэмчин шvлс савируулан довтлов гэж дурдаад: “Ялагч хоёр этгээдийн нэг єврєє дvvртэл мєнгє дээрэмдэхийг нєгєє нь хараад улангасан єрсєлдєн авдраа дvvртэл алт мєнгє хулгайлаад гар гараасаа барилцан европ руу баясан буцаж ирлээ. Єєрсдийгєє боловсон гэж гайхуулдаг европынхон ийм бузар дээрэм vйлдсэн тvvхтэй” гэж зохиолч жигшин буруушаажээ.

Дарлагдсан ард тvмний vндэсний эрх чєлєєний хєдєлгєєнийг идэвхтэй дэмжигч Гюго Испанийн алдарт хувьсгалч Гарибальдийн тэмцлийг цуцалтгvй єргємжилж, Критийн эх оронч нараас туркийн дарлалын эсрэг явуулсан тэмцлийг дэмжин “удахгvй хувьсгл гэдэг нэртэй аянга” ниргэх гэж байна гэжээ. Гюго испанд гарсан хувьсгалыг 1868 онд хvлээн зєвшєєрч баяр хvргэхийн хамт Кубын эх орончдыг хамгаалан: “Ямар нэг vндэстэн єєр vндэстэнг дарлах эрх байхгvй. Хvн хvнийгээ дарангуйлах эрхгvйтэй адил нэг ард тvмэн нєгєєгєє мєлжих эрх байхгvй” гэжээ.

Гюго 1869 онд Лозанд болсон олон улсын энх тайвны нєхдийн хоёрдугаар их хурлыг даргалж байхдаа:

“Бидэнд ямар энх тайван хэрэгтэй вэ? Бид ямар ч шалтгаангvй энх тайван бvхнийг хvсдэг vv? Yгvй! Тийм биш! Бид энх тайван болгоны ємнє євдєг сєгдєж нуруугаа бєхийлгєхгvй. Банз шаахайтай энх тайвныг бид хvсээгvй… Эрх чєлєє олгох энх тайван бидэнд хэрэгтэй! Эрх чєлєєт болохын тулд эцсийн шийдвэрт цохилт єгєх хувьсгал хэрэгтэй. Эрх чєлєєтэй энх тайван тогтоохын тєлєє эцсийн дайн хэрэгтэй ч байж магадгvй юм” гэжээ.

Дарлагдсан ард тvмний эрх чєлєє тусгаар тогтнолын тєлєєний тэмцлийг эцэлтгvй дэмжин зvтгэж явахдаа Гюго “Шоовдор хvмvvс”, “Далайчид”, “Инээмтгий хvн” гэх мэтийн алдарт сайхан романууд бичжээ.

Амьдралыг гvн гvнзгий харуулж, нийгмийн эрх тэгш бус байдлыг шvvмжилсэн “Шоовдор хvмvvс” гэдэг романд ард тvмний амьдралыг маш єргєн, тvvхийн хєгжлийн дагуу vзvvлжээ.

Дараа дараагаар солигдож байсан аль ч харгис засгийн vед ядуучуудын амьдрал сайжирсангvй.

Єлсєж туйлдаад євчинд баригдсан єнчин дvv нараа тэжээж, аргаа барагдаад алгын чинээн хатсан талх хулгайлаад амь насныхаа турш тарчлах болсон Жан Вальжан, хайрт нялх охиноо тэжээх мєнгє олж чадахаа байгаад хар vс, цагаан шvдээ худалдаж эс болохоор эвии биеэ янхан болгон хувиргадаг Фантинь, хонгор эхээсээ хагацаж ховдог шунахай Тенардьегийнд зарцлагдан vvрийн бvрэнхийгээр урт багсгар шvvр бариад шvд хавшин чичирч байгаа Козетт, хог шороонд дарагдсан гудамжаар тэнvvчлэн хоолны шавхруугаар ходоодоо тэжээж ядан явдаг боловч хувьсгалт тэмцэлд єчvvхэн насаа зориулдаг галтай цогтой Гаврош хvv эд бvхнийг эзэрхэг хєрєнгєтний засагт нийгэм элэглэн шоовдорлож эргэж буцашгvй хатуу гасланд оруулсныг “Шоовдор хvмvvс”-т шvvмжлэн харуулжээ.

Жан Вальжаныг мєрдєж хавчиж, Фантинийг vхэлд хvргэсэн хєрєнгєтний ёс суртахуун, ємч хєрєнгєний манаач Жавераар харгис нийгмийн хатуу сохор хууль цаазыг харуулжээ. Хєрєнгєт ертєнцийн шунхай ховдог харгис шуналтыг дээрэмчин Тенардьегээр тєлєєлvvлэн vзvvлжээ.

Харгис нийгэм ба шоовдорлогдсон ядуу хоосон ард тvмэн хоёрын тэмцлийг vнэн байдлаар нь “Шоовдор хvмvvс” романд гаргажээ. Гюго сонгож авсан гол сэдвээ уншигч нарын ємнє тод товойлгож vзvvлэхээр vйл амьдрал, ємссєн хувцас, vзэл санаагаар эрс тєгс хvмvvсийг шилж олдог. Жишээ нь: Жавер цагдаа хєрєнгєтний эрх ашгийн тєлєє амь насаа хайрлахгvй тэмцэж, ноогдсон vvргээ биелvvлэхийн тулд ямар ч гэмт хэргээс буцдаггvй байхад арван есєн жил харанхуй гянданд тамлуулсан Жан Вальжин єєрєє єлсєж даарч байсан ч олсноо олонтой хувааж идэх, эцсийнхээ ганц зоосыг гуйлгачин хvнд єгч тус хvргэх ариун цагаан сэтгэлтэй.

Гюго нийгмийн зохион байгуулалт, шудрага бус учраас тvvнийг єєрчлєн байгуулах хэрэгтэйг зохиолынхоо эхнээс аваад эцэс хvртэл номножээ. Харгис шударга бус нийгмийг хэрхэн яаж єєрчлєх вэ? гэдэг асуултад Гюго хоёр янзын хариулт єгсєн байна. Нэгд зэвсэг барьж хувьсгал гаргах хэрэгтэй, хоёрт хvний оюун билгийг сайн хєгжvvлэхийг уриалжээ. Хvний ухаан мэдрэл, билэг оюуныг туйлд нь гартал хєгжvvлбэл ертєнцийг єєрчилж болно гэж vзэв.

Гюго ингэж нэг талаар зєв дvгнэлт хийсэн боловч нєгєє талаар тэр vеийнхээ орчны нєхцєлд автагдан тєєрєлдсєєр байна.

Зохиогч єєрийн vзэл санааг гуйвалтгvй болгохоор Мириэлийг 1793 оны цайн депутат хувьсгалчтай эзгvй хээр газар уулзаад ламыг хувьсгалчийн ємнє сєгтгєн єршєєл гуйлгаж, нас барж байгаа хувьсгалчийн vзэл ялж байгаагаар бичсэн байдаг. Христосын шашны лам Мириэль хувьсгалчийг буруутган зэмлэхээр очоод ярихынхаа дундуур єршєєл гуйдаг нь Гюгогоос хувьсгалыг зvй ёсны хэрэг болгон зєвтгєх гэсэн оролдлого мєн.

1832 оны зургадугаар сарын бослогын vеэр бэхлэлт дээр уулзсан Анжолрас, Жан Вальжан хоёрын vйл ажил харилцан адилгvй Анжолрас хувьсгалын тєлєє улаан цусаа урсган тэмцсээр vхэхэд Жан Вальжан зєвхєн босогчдыг хамгаалах тєдийгєєр зэвсэгт бослогод оролцолгvй, єєрий нь єдєр шєнєгvй мєрдєж явсан Жаверыг суллан тавьдаг. Энэ нь хvний энэрэнгvй цагаан сэтгэл эзэрхэг харгислалыг ч хvртэл єєр болгоно гэсэн Гюгогийн санааны илрэл.

Хувьсгалч нарын гараар цаазлагдаагvй гарч, Жан Вальжанаар амиа авруулсан харгис цагдаа Жавер амиа хорлож vхдэг явдал хєрєнгєтєн нарыг хэрэг, тvvний тєлєє зvтгэгчид саяныг vзэх золгvй, мєхєж сєнєхийн тэмдэг.

Хувьсгал эрх чєлєєтэй жаргалт амьдралд хvргэнэ гэдгийг “Шоовдор хvмvvст” vзvvлээд, ирээдvйг мєрєєдсєн мєрєєдлєє хувьсгалч Анжолрас бэхлэлт дээрээс хэлсэн vгээр дамжуулан илчилсэн байна. Бослогын удирдагч Анжолрас ард олны vнэнч тєлєєлєгчєє дайны бууны галын дундуур бэхлэлт дээр гарсан Анжолрас: “Ардуудаа! Бид єнєєдєр ялагдсан ч, ялсан ч ялгаагvй хувьсгал бvтээж байгаа улсууд. Тvймрийн гал бvх хотыг гэрэлтvvлэх адил хувьсгалын туяа бvх хvн тєрєлхтєнг гийгvvлж болно. Агуу тvvхт арван есдvгээр зууныг бодвюл хорьдугаар зуун хотол олноор жаргах vе боллоо… Гачигдал, ажилгvйдлийн уршгаар vvсдэг єлсгєлєн дарлал, янхан завхайрал ярилцаж байгаа цаг харанхуй гаслангаар дvvрэн байна. Энэ хvнд бэрхийг туулж бид ирээдvйн суурь тавьж байна. Ирээдvйн сэрэлт амьдралыг хувьсгал бидэнд олгоно!” гэж зарладаг.

Франц vндэсний хєнгєн гавшгай баясгалант сэргэлэн чнарыг єєртєє шингээсэн тэнэмэл хvv Гаврош зэвсэг, нэгтэй нєхдєє ямагт дэмжиж, харгис хєрєнгєтнvvдийг єчvvхэн сэтгэлийнхээ угаас vзэн яддаг.

Гаврош бослогод оролцож явахдаа жаргалын дээдийг эдэлж байна гэж боддог байлаа. Гаврошийн хєгжилт яруу дуу, хэвлvvн vг нь босогчдыг зоригжуулж итгэлийг нь сэргээдэг. Чадлынхаа хирээр чулуу мод зєєж бэхлэлт халхавч босголцон, буу зэвсэг аль гэж шаардаж явсан Гаврош сум барагдаж хvнд байдалтай болоход суман мєндрийг сєрєн гvйж, хєшгєн утааны доогуур сvvдэгнэн vсэрч дайсны vхсэн цэргvvдпийн дайзтай сум хоосолж явтлаа араатны суманд дайрагдан амиа алддаг. Yхэх сэхэхээ vзэлцэж байгаа ширvvн тулалдааны vеэр зэвсэг нэгтэй нєхдєдєє тус хvргэхийн тєлєє амиа хайрлахыг мэдэхгvй тэмцсээр явж vхдэг Гаврош бол харгис дарлалт ертєнцийн эсрэг ирээдvйн залуу vе зэвсэг барин босож эрх чєлєє, зол жаргалаа байлдан авах цаг ойртсоны илрэл мєн.

Амьсгаа хураах хvртлээ баясгалант дуу аялсаар, буудалцаж байгаа нєхдєдєє зориулсан барьсан саваараа дvvрэн сум цуглуулаад баатарлагар нас бардаг Гаврош шиг баатар бvх дэлхийн утга зохиолд тєдий л олн гардаггvй.

Гюгогийн “Шоовдор хvмvvс” роман, тvvний дотроос ялангуяа бяцхан баатар Гаврошийг францын ард тvмэн онц хvндэтгэдэг. Энэ зохиол францын хєдєлмєрчдийн удирдагч Морис Торезын хvмvvжилд их нєлєє vзvvлсэн байна. “Шоовдор хvмvvс” францын ард тvмнийг хувьсгалт тэмцэл бvхэнд зоригжуулж байлаа.

Гюгогийн “Шоовдор хvмvvс” романыг єєрийн хэлэнд дэлхийн ихэнх улс орнуудын хэвлэж уншигч олны сэтгэлийг баясгасаар байна. Тvvний дотор Монголын ард тvмэн бас их анхаарал тавьж сонирхон уншсаар. Энэ романы дотроос хэсэглэн авч “Гаврош”, “Козетт охин” гэдэг нэрийн дор манай улсын хэвлэл хоёр удаа уншигчдын сонирхолд толиуулсан.

Гэсэн ч “Шоовдор хvмvvсийг” бvрэн бvтнээр хэвлэсэн удаагvй.

Єдрєєс єдєрт єсєн нэмэгдэж байгаа уншигчдын сонирхолд єчvvхэн ч гэсэн тус болохын тул Виктор Гюгогийн “Шоовдор хvмvvс” романыг 1951 онд Парисын Галлимарын номын худалдаанаас хэвлэсэн франц эхээс нь гол санааг бvрэн багтаан товчилсон орчуулга хийж дэвшvvлэв.

Хэрэв уншигч олон “Шоовдор хvмvvсийг” бvрэн бvтнээр нь монгол монгол хэл дээрээ орчуулж унших хvслээ улсын хэвлэлийн газар тавивал цємийг орчуулах зориг тєгєлдєр байгаагаа орчуулагч илэрхийлж байна.

Дараах жилvvдэд Гюго олон сайхан зохиолууд бичлээ. Хатуу ширvvн бйагалийн дунд амьдралын тєлєє тэмцэж байгаа хєдєлмєрчин олны амьдрал харуулсан “Далайчид” гэдэг романаа “Эрх чєлєєнд дуртай, энэрэнгvй зєєлєн эрэг хадтай, эртний норманд нутгийн єнцєгт” єргємжлєн дэвшvvлж 1866 онд бичив. 1869 онд, английн эрх баригчдын амьдрал, ядуу хоосон ардуудын байдлыг vзvvлсэн “Инээмтгий хvн” гэдэг роман, франкопруссийн дайн Париссын Коммуны vеийн явдлыг харуулсан “Ширvvн тэмцлийн жил” гэдэг тvvвэр зохиолоо 1872 онд, арван наймдугаар зууны францын хєрєнгєтний ардчилсан хувьсгалыг магтан дуулсан “93 дугаар он” гэдэг романаа 1874 онд, шашны сvмийн худал хуурамч хорт ажиллагаа, хєрєнгєтний хуулийн эзэрхэг чанар зэргийг шvмжилсэн “Урлаг” (1877), “Шашин” (1880), “Пат лам” (1878), “Илжиг” (1880) гэх зэрэг яруу н айргууд бичиж, ардчилсан шинэ vзлийг зогсолтгvй дэмжсээр, ард тvмний хоорондын эв найрамдал, энх тайвны тєлєє тэмцэн, эзэрхэг хєрєнгєтний тvрэмгий бодлогыг vзэн ядаж эсэргvvцсээр явж 1855 онд Гюго нас барсан билээ.

Виктор Гюго 1877 онд Лионы ажилчдад хандаж хэлсэн vгэндээ харгис засаг, ард тvмэн хоёрын эсрэг тэсрэг ялгааг тодорхойлж:

“Вангууд ямар бодолтой вэ? Дайн хийх бодолтой. Ард тvмэн ямар бодолтой вэ? Энх тайвнаар амьдрах хvсэлтэй… Вангууд зэсвэглэж байхад ард тvмэн хєдєлмєрлєж байна. Ард тvмний агуу их тайван хєдєлмєр аюулт хэргийг боловсруулан бэлтгэж байгаа вангуудын эсрэг хандаж байна” гэж хэлсэн билээ.

Ямар нэг ард тvмэн нєгєєгєє дарлан мєлжиж ноёрхох ёсгvй гэж vзээд ард тvмний тэгш эрхийн тєлєє тэмцэж єнгєрсєн Гюгогийн тэмцлийг францын харгис хvчин одоо ч гэсэн эсэргvvцэн баллаад олон жилийн турш Алжирын ард тvмнийг хуучин ёсоор колончилон мєлжиж байхын тулд цус урсгасан бузар дайн явуулсаар амжилт олохгvй нурж байна.

Ард тvмнийг хувьсгалт тэмцэлд уриалсан Гюгогийн бvтээлийн аль vнэт хэсгийг 1950 онд “Ляруссийн” хэвлэлээс хураангуйлан гаргасан “Шоовдор хvмvvс”-т оруулаагvй хассаныг зохисгvй гэж vзээд жинхэнэ бvтэн эхээс нь товчлон орчуулаад нийтийн сонирхолд толиуулав. Уншигчид саналаа ирvvлнэ байх гэж урьдчилан талархлаа дэвшvvлэгч Ж.Намсрай


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:22 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
YЗЭГДЭЭГYЙ ГЭРЭЛТЭЙ УЧИРСАН НЬ
Дээр дурьдсан захидал бичсэний дараахан захирагч лам Мириэль дээрэмчдээр дvvрэн газраар явснаасаа улам илvv бэрх хэрэг нэгийг vйлдэв гэж хотын бvх хvмvvс хоорондоо ярилцах болов.

Динь хотын орчимд гав ганцаараа амьдран суудаг нэг хvн байж. Энэ хvн, дээр vед ардын их хурлын гишvvн байсан аж. Тvvний нэр Ж гэдэг байж.

Ж Динь хотынхны дунд нэр алдаргvй байж “Их хурлын гишvvн байсан хvн гэв vv! Пєх! Тиймэрхvv хvмvvс чинь “нєхєр! Чи!” гэж нэг нэгийгээ дууддаг байх vеийн юм гэнэлээ!” гэлцдэг байж. Хамгийн зэрлэг шахуу болсон тэр хvн хааныг устгахын тєлєє саналаа єгєєгvй боловч тийм саналтай улсуудыг дэмждэг байсан ажээ…

Яваад хvрэх замгvй, ярьж хєєррєх хvнгvй толгодын дунд таг ганцаараа суудаг Ж-гийнд хотоос гарсан хvн дєчин тав орчим минут алхаад хvрэх байлаа.

Ж тэндээ єчvvхэн газар эзэмшиж газрын ангалагт ганцаараа суудаг учир хавь ойрд нь айл амьтан нутаглах нь битгий хэл аян жингийн хvн ч хавилдуу єнгєрдєггvй юм. Ж тэнд очиж нутагласнаас хойш єтгєн євс ургаж очих замыг бvрхсэн юм гэлцэнэ. Ж-гийн байдаг газрыг, дээрэмчдийн байрласан газартай, улсууд адилтгах болжээ.

Мириэль Ж-г дурсан санаад их хурлын ахмад гишvvний байгаа газар луу байн байн ширтэхдээ: “Тэнд гон бие гозон толгой нэг биш” гэж боддог байсан аж.

“Тэр хvнтэй чи очиж уулз” гэж сэтгэл зvрх нь хэлэн цохилдог байлаа.

Зан сайт захирагч лам Ж-гийн зvг хэдэн удаа зvглэсэн авч дандаа замаасаа буцдаж байсан аж.

Гэтэл нэг єдєр их хурлын хуучин ахмад гишvvний vе мєч нь татаад vхэх шахаж, хамт байлцсан малчин ганц хvvгээ эмчийн хойноос ирvvлсэн гэнэ гэдэг яриа хотын дотуур цууриатжээ. Зарим нэг нь “Тэгж амьдарснаас тvргэн vхсэн нь дээрээ” гэлцжээ.

Мириэль дээл хувцсаа ємсєєд тэр зvг явжээ.

Нар алсын гvвээний цаагуур орох гэж байхад Мириэль олны хараал идсэн тэр газарт хvрэв…

Хаалганы дэргэд дугуйтай зєєлєн сандал дээр суусан буурал vстэй хvн жаргах нарыг ширтэн инээж байв.

Буурал євгєний хажууд бяцхан хvv зогсож аягтай сvvгээ євгєний зvг сарвайна…

Мириэль улам дєхєж очиход хєлийн чимээ сонссон євгєн эргэж хараад vнэн сэтгэлээс гайхна.

-Намайг энд ирсэн цагаас хойш анх удаа гаднын хvн ирлээ. Таны алдар хэн гэдэг вэ? гэж євгєн асуухад лам:

-Миний алдар Мириэль гэдэг гэдэх

-Мириэль гуай юу. Би таны нэрийг сонссон. Таныг ардууд сайхан сэтгэлт Мириэль гэдэг vv?

-Тиймээ.

Євгєн инээмсэглэж:

-Морилж хайрла гээд ламтай золгох гэсэнд лам золголгvй:

-Би хууртсандаа баяртай байна. Та ч Эв эрvvл хvн шиг байна шvv дээ гэхэд євгєн хариуд нь:

-Ноёнтон минь, би удахгvй эдгэрнэ гээд тvр зуур дуугvй байснаа:

-Би гурван цагийн дараа vхнэ. Би эмнэлгийг бага зэрэг гадарладаг болохоор vхэл ирж байгааг анддаггvй юм. Єчигдєр миний хєлийн таваг хєрч эхэлсэн юм, єнєєдєр євдєг хєрєєд одоо бvсэлдэг хvртэл хєрєєд байгааг би мэдэж байна, зvрхэнд хvрмэгц зvйл дуусах нь тэрээ. Нар хичнээн сайхан юм бэ? Би сvvлчийн удаа ертєнцийг харахын тулд гадаа гарсан юмаа. Та надтай ярьж хєєрвєл хєєр. Би ядрахгvй. Yхэж байгаа хvнийг харахаар ирдэг чинь тун сайн хэргээ. Ийм vед гэрчтэй байх хэрэгтэй юмаа. Юм болгонд учир шалтгаан байдаг. Би єглєє vvр цайтал амьд байх юм сан. Би гурван цагаас илvv амьд байж чдахгvй .Удахгvй харанхуй болно. За тэр ч хамаагvй хэрэг! Yхэхэд зовох юу байх вэ! Yхэхэд єглєє хэрэггvй. За тийм ч баг. Би одны гэрэлд vхнээ гээд євгєн бяцхан хvvгийн зvг эргэж:

-Харьж унт. Єнгєрсєн шєнє турш чи миний дэргэд сахиж хоносон. Ядарсан байлгvй, явж унт гэсэнд бяцхан хvv овоохой руу оров.

Хойноос нь харж байсан євгєн:

-Хvvг унтаж байх vеэр би vхнэ. Yхэл нойр хоёр айл зэргэлдээ юм шив дээ гэж шивнэв…

Бєх сууж цангинасан хоолойгоор ярьж байсан Ж ная хvрсэн боловч хєнгєн шалмаг хэвээрээ байдаг євєгчvvдтэй адилхан байв. Хувьсгалын баатарлаг тэмцлийн дунд хатуужин тєрдєг зоригтой хvмvvс олон байдаг. Энэ євгєн бол бvх хатуу бэрхийг давсан шинжтэй. Энэ євгєн vхэхэд тун ойртсон авч эрvvл чийрэг хvнтэй адилхан хєнгєн хєдєлгєєнтэй, хурц цэцэн хараатай, чиг шулуун хоолойтой, ханагар тэнvvн цээжтэй, vхлийг ч саатуулж чадмаар байлаа… Ж ганцхан хvссэнээрээ vхэх гэж байгаа мэт санагдана. Yхэвч хvний гарт ороогvй чєлєєтэй хэвээрээ байна. Хєл нь хєдлєхєє больж, vхэл тэндээс эхэлж, хєрч мэдээ тасарч байхад толгой нь эрvvл саруул нар шиг тодхон тунгалаг ажиллагаатай хэвээрээ, дорно зvгийн vлгэр домогт гардаг цээжин бие нь амьд ажиллагаатай, бєгсєн бие нь гантиг болсон хаан эзний хачин дvртэй адил харагдана.

Євгєний сандлын хажууд байгаа чулуун дээр Мириэль суумагцаа:

-Та эзэн ваныг устгахын тєлєє саналаа єгєєгvй явдалд би баяртай байна гэхэд Ж хариуд нь:

-Та миний тєлєє их бvv баярла, би хэмжээгvй бэрх хатуу харгислалыг устгахаар саналаа єгсєн юм гэв.

-Юу гэнэ? Гэж лам асуув.

-Хvнд нэг л хатуу харгислал байдаг. Тvvнийг харанхуй бvдvvлэг ёс гэдэг. Энэ хатуу харанхуй харгислалыг устгахын тєлєє би саналаа єгсєн. Энэ харанхуй харгислал вангийн засгийг vvсгэсэн, єєрєєр хэлбэл энэ засгийн vндэс нь худал хуурмаг ёс байдаг. Боловсролын эх vндэс нь бодит vнэн мєн. Хvнийг ганцхан мэдлэг боловсрол жолоодож чадна...

Би харанхуй харгислалыг устгахын тєлєє, єєрєєр хэлбэл эмэгтэйчvvдийг янхан болгон мєлждєг дарлалыг устгах, эрэгтэйчvvдийг боолчилдгийн эсрэг, хvvхдийг харанхуй бvдvvлэг байлгадийн эсрэг, эд бvгдийг устгахын тєлєє саналаа єгсєн. Бvгд Найрамдах Улсын тєлєє саналаа єгсєн. Бvгд Найрамдах Улсын тєлєє саналаа єхдєє эд бvхний тєлєє саналаа бас єгсєн юм. Би ах дvvгийн нєхєрлєл, энх тайвны тєлєє, vvрийн гэгээн туяаны тєлєє саналаа єгсєн хvн… Гаслан зовлонгийн vvр болсон хуучин ертєнцийг бид устгасан юм. Гэсэн ч бидний хэрэг бvрэн тєгс ялаагvй. бид хуучин ертєнцийг єнгєцхєн устгаад тvvнийг vзэл санаанаас салгаж таягдаж чадаагvй юм. Харгислалыг устгаад санаа амрах биш харин тvvний vлдэгдлийг санаа бодлоос арилгах хэрэгтэй юм. Тээрэм нь эвдэрсэн боловч салхи нь салхилсан хэвээрээ байна шvv дээ.

Та нарт устгасан устгалт ашигтай байж болох юм, сєнєєлтийн дараа уур хилэн гардгаас би айж байна.

Yнэн шудрага ёсонд бас уур хилэн гэж байдаг юм шvv дээ ноёнтон лам гуай минь. Шудрага ёсны энэ уур хилэн бол дэвшилтиин нэг хэсэг мєн юм… Францын хувьсгал нь Христийг буй болгосноос хойш гарсан хvн тєрєлхтний хамгийн сvрт хєдєлгєєн мєн. Энэ нь бvрэн тєгс ялаагvй ч гэсэн хамгийн ачтай хэрэг болж єнгєрсєн. Энэ хувьсгал нийгэмлэгийн долторхи аль мууг илрvvлэн, амьдран, олны дотрыг онгойлгож хєгжлийг тарьсан, сайн сайхныг сэргээсэн юм…

Мириэль тэсэж чадсангvй,

-Юу Ерэн гуравдугаар он ямар болсон бэ? гэхэд vхэх гэж бйсан хvн єндийгєєд хамаг хvчээ шавхан байж,

-Мєн! Зvйтэй! Ерэн гуравдугаар он! Энэ vгvvдийг би хvлээж байсан юм. Мянга таван зуун жилийн турш vvл хуралдаж арван таван vеийг єнгєрєєж байж сая нэг аянга ниргэж ангасан газрыг ундаалсан юм…

Та арван долдугаар Луй хааны нэрийг дурдлаа. Хоёул ярилцъя, нэг нэгээ ойлгоё. Дээр доргvй зовон тарчилж байгаа гэмгvй бvхнийг, хvvхэд болгоныг хайрлаж энхрийлэх vv? яах вэ? Та зєвшєєрвєл би татгалзахгvй. Ер нь ерэн гуравдугаар оноос эрт эхлэн арван долдугаар Луй хаан хvртэлх хугацаанд алагдсан хvмvvсийг хайрлан харамсаж дурсъя. Хааны тєлєє хар нулимсаа асгаруулахаа болъё. Хэрэв та надтай адилаар ард тvмний хvvхдийг харамсан энхрийлбэл би мєн таны аяыг дагаж хаад ноёдын хvvхдийг мєн харамсан гашуудалцах болно.

-Би бvгдийг харамсан гашуудаж байна гэж лам хэлэв.

-Бvгдийг адилхан vзэж байна уу! Гаслангийн жигнvvр хэрэв тэнцэхгvй бол тvvний хvнд талд ард тvмний гаслан зовлон байх болно. Ардт vмэн хамгаас илvv гаслан зовж байгаа юм…Ноёнтон минь сонс! Ард тvмэн аль эртнээс зовж байна. Байгаарай жаахан байзнаарай. Та ямар учраас энд ирж арван долдугаар Луй хааны тухай яриа vvсгэв ээ? Би таныг танихгvй. Би энэ газар ирж нутагласнаас хойш нэг ч удуу гадагш гараагvй дандаа ганцаараа зєвхєн энэ жижиг хvvгийн хамт амьдран сууж байлаа. Гэсэн ч би таны тухай сураг чимээ сонсоход та тєдий л их муу хvн биш бололтой дуулдсан. Зальт этгээдvvдэд ард тvмнийг мєлжин дарлах олон янзын арга байдаг. Би таныг танихгvй. Та ямар учраас энд ирээ вэ? Таны нэр алдар хэний хэн гэдэг вэ?

Мириэль доошоо харж:

-Би єт байна гэв.

-Морин тэргэнд суугаад давхиж явдаг газрын єт та юу? гэж Ж хэлэв.

Ж-гийн амьсгаа нь давхцаж бєглєрєх шахсан авч нvдний нь хараа саруулхан хэвээрээ байж єєрийнхєє бодлыг тайван vгээр тєгсгєл болгосон нь:

-Гvжирмэгээр бий болсон давшилтыг хувьсгал гэж нэрлэдэг. Хувьсгал тєгсєж хvн тєрєлхтєн сvрхий донсолсны дараа алхам урагшаа давшсанаа сая мэдэх болцгоож байна.

-Захирагч ноён ламаа! Би амьд насандаа их юм бодож, судалж сонирхож єнгєрєєлєє. Эх орныхоо уриалгаар би жаран настайдаа анх улсын хэрэгт гарбие оролцож эхэлсэн. Би буруу хазгай эндэл осолтой тэмцэж, харанхуй хатуу дарлалыг устгаж, эрх ба зарчмыг тунхаглаж явлаа. Манай орон руу дайсан довтлоход биеэрээ хамгаалж эх орон францаа амь голоороо хайрлаж хамгаалж ирлээ. Би хэзээ ч гэсэн баян яваагvй, одоо хоосон хэвээрээ. Би тєрийн удирдагчн арын нэгний тоонд орон, дарлагдсан олныг дэмжин ядарсан хvний сэтгэлийг сэргээж, хvн тєрєлхтнєєс гэгээн гэрэл єєд урагшлах хєдєлгєєнийг дэмжиж явлаа. Зарим vед та мэтийн эсрэг дайсандаа тус болж ч явсан… Би чадлынхаа хирээр vvргээ биелvvлж, тохиолдсон боломжит газартаа тустай юм бvтээж явлаа. Намайг дараа нь мєрдєн хавчиж, цєлсєн юм… Одоо би наян зургаан настай би vхнэ. Та надаас юу хvсээ вэ? гэхэд лам:

-Єршєєл хvссэн юм гээд сєгдєн сууж толгойгоо єндийлгєтєл их хурлын гишvvн Ж нас барж нам гvм болсон байжээ.

Мириэль гvн их бодолд дарагдан гэртээ буцаж хариад шєнє турш ном айлдаж мєргєл хийж хоножээ… Энэ vеэс эхлэн Мириэль ядарч зовсон амьтдыг ихэд х айрлан vзэж туслах болсон аж.

Ж-гийн тухай ямар нэг єчvvхэн зvйл сонсвол Мириэль маш гvн бодолд орох болжээ. Ж Мириэльд чухал ямар нєлєє vзvvлснийг хэн ч мэдсэнгvй…


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:27 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЭНЭРЭНГYЙ СЭТГЭЛТ НОЁН МИРИЭЛЬ

Ноён Шарль-Франсуа-Бьенвеню Мириэль 1815 од Динь хотын захирагч лам байв. Далан тав орчим настай євгєн Мириэль 1806 оноос эхлэн Динь хотын захирагч лам болжээ.
Yнэн худал нь vл мэдэгдэх дам ярианаас vзэхэд, ноён Мириэль Экс нутгийн засаг захиргааны газрын тvvхийн зєвлєх явсан хvний хvv Мириэлийн эцэг тєрсєн хvvдээ ємч хєрєнгє, албан тушаалаа єв замлгамжлуулахын тулд эрх тушаалтны гэр бvлийн дунд ихэд дэлгэрсэн заншлаар хvvгээ арван найм буюу хорин настайд нь гэрлvvлсэн юм гэлцэнэ. Шарль Мириэль гэрлэсний дараа олны дотор хов жив яриа хоног, єдрєєр vргэлжилсээр байв. Гялалзсан цэвэр царайтай, ов заль ихтэй, оюун ухаан сэргэлэн, пагдгар нуруутай Мириэль єєрийн амьдралын єсєх vеийг зугаа цэнгэл, янаг амрагт зориулжээ. Хувьсгал ялахад нийгэмлэгийн vйл амьдрал хурамхан зуур хурдан єєрчлєгдєж, хуучин тєрийн эрх ямбатны гэр бvл хавчигдан хєєгдєж харсан зvгтээ сарнин бутарч замхрав. Ноён Шарль Мириэль хувьсгалын анхны єдрєєс эхлэн Итали орон руу оргон зугтав. Айл гэр болсоор vр хvvхэд тєрvvлээгvй байсан эхнэр нь Италид очоод он жилийн удаанд тарчилсан архаг євчнєєс болж нас баржээ. Ганц бие vлдсэн ноён Мириэлийн амьдрал цаашда ямар єєрчлєлт гарсныг хэн ч мэдсэнvй а. Харин Иалид оочод сахил хvртэн лам болоод эргэж ирснийг хvн бvхэн ярилцдаг байж.
1804 онд ноён Мириэль Бриьньоль хотын захирагч лам бол єндєр настай, тайван ганцаардмал амьдралд орсон байв.
Мириэль ямар нэг хэргийн учир Парис хот орж ажил хэргээ бvтээж явах зуураа католик шашны дээд тушаалтан Фешийнд очиход эзэн хаантай тулгаран учирчээ. Мириэль эзэн хааныг ихэд сонирхон харж байхыг ажсан Наполеон:
-Та намайг юунд ингэж хараа вэ? гэж асуухад ноён Мириэль,
-Хvндэт хаан минь, та намайг vзэж хvн гэж vзэж байхад би таныг агуу их хvн гэж сайн vзэж байна. Иймээс та бид хоёр харилцан нэг нэгийгээ ашиглаж болох юмаа гэж хариулжээ.
Мєн єдрийн орой эзэн хаан Наполеон тvvний нэр алдрыг Фешаас асуусан аж. Хэд хоногийн дараа ноён Мириэль Динь хотын захирагч ламаар томилогдсон гайхалт мэдээ сонсогдов.
Мириэлийн залуу насны тухай дээр дурдсан яриа байсан боловч чухам vнэн худлы нь хэн ч мэддэггvй байж. Хувьсгалаас ємнє Мириэлийн гэр бvлийн тухйа улсууд тун бага мэддэг байлаа.
Хов жив ярих хушуу уртдан олонтой, ахицтай юм боддог ухаантнаар ховорхон жижиг хотод орсон хvн болгоны хувь заяаг ноён Мириэль туршин vздэг байв.
Мириэль Диньд ирээд есєн жил єнгєрєхєд тэндхийн хvмvvсийн сонирхол буурч илvv дутуу vг ярихаа больжээ. Ноён Мириэль єєрєєсєє арав дvv ноёхон Батистинтай хамт Диньд хvрэлцэн иржээ. Батистин бол Мириэлийн тєрсєн ганц охин дvv нь бєлгєє… Мирэль Батистинаас гадна ажил євчин хоёрт дарагдан захилж бачимдаж явдаг зарц эмгэн Маглуараа мєн авч иржээ…
Захирагч лам албан тушаалдаа ормогц Динь хотынхон ажилдаа аль хир хvн болохыг ажин хvлээх боллоо.


НОЁН МИРИЭЛЬ ХАЛАМЖИТ ХYН БОЛОВ


Динь хотын захирагч ламын ордон больницын барилгатай зэргэлдээ байдаг байж. Єнгєрсєн зууны vед Парисын их сургуулийн доктор Ани Пюжегийн барьсан энэ ордон єргєн дэлгэр єнгє саруулхан…
Гэтэл больницын барилга хоёрхон давхар хvйтэн хавчгар.
Мириэль ирээд гурав хоносны дараа больницоор явж vзээд больницын захирлыг дуудан аваачаад:
-Ноён захирлаа! Одоо танай больницод хэдэн євчтєн хэвтэж байна вэ? гэхэд
-Хорîн зургаан хvн хэвтэж байна гэж хариулна. Захирагч лам:
-Тоолоход хорин зургаа байсан юм гэсэн захирал:
-Зай бага учраас орнууд маш чигжvv тавигдсан юм гэв.
-Би тvvний чинь бас хараад мэдсэн шvv.
-Єрєєн÷vд євчтєнд тохиромжгvй, агаар салхи олигтой ордоггvй юм.
-Тийм ч байх гэж би бодсоон.
-Нартай єдєр євчтєнvvд гараад суухад цэцэрлэгийн талбай хvрэлцдэггvй.
-Тийм ч болов уу? гэж бодсон.
-Хvнд байдлыг тэвчихээс єєр арга байдаггvй юм даа ноёнтон минь гэж захирал хэлэхэд тvр зуур дугvй байсан лам больницын захирлаас гэнэт:
-Ордны нэгдvгээр давхрын тасалгаанд хэдэн ор багтана гэж та бодож байна гэж асуухад захирал гайхаш тасарч
-Тнаы зоогны єрєєнд vv? Гэв.
Мириэль тооцоо хийж, хэмжээ авч байгаа мэт маягтайгаар єрєєг ажин харж байснаа:
-Энд чинь хориос доошгvй ор багтмаар юм. Энэ байдал тохирохгvй. Та нар хорин зургаан хvн тав зургаан жижиг тасалгаанд багтааж байхад бид гуравхан хvн жараад хvнд багтах зайтай байр эзэмшин суугаа явдал буруу байна. Та нар миний байранд ороод, би та нарын байрыг эзэлчээд байгаа юм байна шvv дээ. Та нар надад байраа єг. Эндхийн эзэн нь та нар юм шvv гэжээ.
Маргааш єдєр нь хорин зургаан євчтєнvvд захирагч ламын єрєєнд нvvж, лам больницын байшинд орж байраа солилцов.
Мириэль, дээд давхартаа гурван єрєєтэй, доод давхартаа мєн гурван єрєєтэй байшинд оржээ. Мириэль єєрєє доод давхарт, хоёр эмэгтэй дээд давхрын єрєєнд суудаг байв. Гудамж руу харсан хаалгатай нэгдvгээр тасалгаанд хоолоо идэж, хоёрдугаар єрєєндєє унтаж, гуравдахидаа уншилгаа уншдаг билээ. Уншлагын єрєєнєєс ганцхан унтлагын єрєєг дамжин дарагш гарч болох, унтлагын єрєєнєєс заавал хоолны єрєєгєєр дамжин гарч болох аж.
Унтлагын газарт тусгай хєшгийн цаана зочдод зориулан ор зассан бйадаг байлаа. Хєдєє нутгаас сvм хийдийн ажил хэргээр ирдэг лам нарыг энд зочлон хонуулдаг байжээ.
Хуучин больницын эм олгодог газрын жижиг барилгын гал тогоо ба зоорь болгон хувиргажээ.
Нэг хоёрдугаар давхрын бvх єрєєнvvдийг нийтийн байр, эмнэлгийн газартай адилаар цайлган буджээ.
Ноёхон Батистины тасалгааны хананы будаг дор уран зураг байгааг зарц эмэгтэй Маглуар он жил єнгєрсєн хойно олж харсан аж. Магадалбал энэ байшин эмнэлгийн газар болохоос ємнє дээр vед Динь нутгийн ардуудын хурлаа хийдэг газар байсан нь илэрчээ.
Мириэлийн хоёр давхар байшинг Батистин, Маглуар хоёр эмэгтэй гайхалтай нямбайгаар цэвэрлэдэг байж. Ариун цэвэр байдал Мириэлийн цор ганц гэрийн чимэг мєн байж “Ариун цэвэр байх нь ядуучуудад саад болдоггvй юм” гэж Мириэль хэлдэг байлаа.
Мириэлийн урьдны хєрєнгєєс хоол цайны зургаан мєнгєн хэрэглэл vлдсэн байв. Эдгээрийн цэвэр гялалзсан єнгє зарц эмэгтэй Маглуарын сэтгэлийг єдєр болгон баясгана “Мєнгєн халбага, сэрээгээр хоол иддэгээ би тийм ч амархан зогсоож чадахгvй” гэж Мириэль бас хэлдэг байжээ.
Мириэльд хоол цайны мєнгєн хэрэгслээс гадна єв залгамжлан авсан лааны хоёр том мєнгєн тавиур байжээ. Лааны энэ хоёр тавиур захирагч ламын унтдаг єрєєнд гялтганан гялбаж байлаа. Мириэлийнд гаднын зочин ирэхэд зарц Маглуар мєнгєн тавиуртай хоёр лаагаа асааж ширээн дээр тавьдаг байлаа.
Мириэлийн унтдаг єрєєнйи орны толгой дээр хананд зоосон жижиг шургуулга байдаг байлаа. Зарц эмэгтэй Маглуар орой болгон зургаан мєнгєн хэрэглэл ба утгадаг халбагаа тэр шургуулга руу хийгээд тvлхvvрээ цоожноос нь салгаж авалгvй vлдээдэг заншилтай байжээ.
Мириэлийн байшинд цоожтой хаалга нэг ч байсангvй. Дээр vед бєх цоожтой байсан хоолны єрєєний цоож тvгжээг Мириэль дєнгєж ирсэн єдрєє авахуулж хаяжээ.
Иймээс гаднын хэн боловч энэ байшинд дуртай саадгvй орж гарах бололцтоотой байв.
Мириэлийн дvv эмэгтэй Батистин, зарц авгай Маглуар хоёр vvд хаалга нь цоожгvй болохоор vнхэлцгээ хагартлаа айж шєнє єнгєрvvлдэг байхад Мириэль огт ажиггvй онгорхой хаалгатай унтдаг байж.


ДYY НЬ АХЫНХАА ТУХАЙ БИЧСЭН НЬ

Мириэлийн гэрийн доторхи амьдрал байдал, хамт суудаг хоёр эмэгтэй єєрсдийнхєє бvх санаа бодол сэтгэл зvрхээ Мириэльд хэрхэн захируулж байсныг харуулахын тулд Батистинаас єєрийн бага насны танил эм эгтэй ноёхон до Буошевронд бичсэн захидлыг энд сийрvvлэн бичье.
“18… оны 12 дугаар сарын 16
Хайрт хонгор чамайгаа бид єдєр болгон дурсан суудаг. Чамайгаа бид vргэлж дурсдаг заншилтай. Єдєр шєнє єнгєрєх тусам улам ч их дурсах юмаа. Мань Маглуар гуай байшингийнхаа хана дээврийг цэвэрлэж яваад хэд хэдэн шинэ нээлт хийсэн учир манайх танайхаас гоё ганганы хувьд єчvvхэн ч дордохгvй болсон шvv. Маглуар гуай бvх хуучин будаг цаасыг ховхолж цэвэрлэсэнд дороос нь сонин хачин юм их гарлаа. Миний суудаг байрн алтаар зурсан хуучин уран зургаар дvvрэн… Маглуар гуай vлдсэн хог шороог арчин цэвэрлэж дуусгаад зундаа тосон будгаар будах болно. Тэхэд миний унтлаганы єрєє ёстой нэг музей болж хувирах нээ. Yvнээс гадна мань Маглуар дээвэр дооос эртний хийцэтэй хоёр жижиг модон сандал олсоон. Тvvнийг алтаар будуулахад зургаа долоон франк зарцуулагдах тєлєвтэй. Сандал будуулах мєнгєє ядуучуудад єгсєн дээр гэж шийдлээ. Угийн vзэмж муутай юмыг будуулаад ч юу базаах вэ дээ…
Би хуучинтайгаа адилаар буянаа эдэлсээр жаргаж байна. Миний ах тун зан сайтай хvн юмаа. Юу байгаагаа бvгдийг ядуу, євчтэй хvмvvст хайрлахгvй єгсєєр баыйна. Бид мєнгєєр их дутмаг байна. Энд євєл нь сvрхий хvйтрэх юм. Ядуу гачигдалтай хvмvvст ямар нэг зvйл туслах хэрэгтэй болох юмаа. Манайх дулаахан, гэгээ гэрлээр зvгээр…
Ах маань хачин зантай хvн юмаа. Лам болгон тийм байх ёстой гэж єєрєє ч хэлэх юм. Манай байшингийн хаалгууд vргэлж онгорхой цоожгvй байдаг. Дуртай хvн бvр ахын єрєєнд орох боломжтой байна. Миний ах шєнє ч гэсэн огт айхгvй зоригтой хvн юмаа.
Маглуар бид хоёр айж санаа зовоход манай ах их дургvй. Ах маань дандаа єєрийгєє хvнд аюултай байдалд оруулдаг. Тvvний нь бид мэдсэн ч мэдээгvй юм шиг байвал санаанд нь тохирдог. Зангий нь сайн мэдээд санаанд нь тохируулж явбал чухал юмаа.
Дээрэмчдийн эрхшээлд орсон газраар єнгєрсєн жил ганцаараа дажгvй яваад ирсэн. Бид хамт явъяа гэхэд аваагvй юм. Бид явж арван таван хоног алга байгаад ямар ч осо аюултай учралгvй эрvvл энх буцаж ирсэн. Яваад сураггvй болохоор улсууд тvvнийг лав vхсэн байх гэлцэж байсан чинь харин зvв зvгээр гэртээ буцаж ирээд “тонуулсан хvн ийм байдаг юм уу?” гээд авдраа онгойлгоход дээрэмчдээс бэлэглэсэн vнэт эдлэлээр дvvрсэн байлаа…
Миний бие зvгээр сайн боловч би єдрєєс єдєрт эцэж тураад байх боллоо. За баяртай цааш нь бичье ч гэсэн цаас минь дууслаа. Yvрдийн жаргалыг ерєєж ёслогч Батистин”


YЗЭГДЭЭГYЙ ГЭРЭЛТЭЙ УЧИРСАН НЬ

Дээр дурьдсан захидал бичсэний дараахан захирагч лам Мириэль дээрэмчдээр дvvрэн газраар явснаасаа улам илvv бэрх хэрэг нэгийг vйлдэв гэж хотын бvх хvмvvс хоорондоо ярилцах болов.
Динь хoтын орчимд гав ганцаараа амьдран суудаг нэг хvн байж. Энэ хvн, дээр vед ардын их хурлын гишvvн байсан аж. Тvvний нэр Ж гэдэг байж.
Ж Динь хотынхны дунд нэр алдаргvй байж “Их хурлын гишvvн байсан хvн гэв vv! Пєх! Тиймэрхvv хvмvvс чинь “нєхєр! Чи!” гэж нэг нэгийгээ дууддаг байх vеийн юм гэнэлээ!” гэлцдэг байж. Хамгийн зэрлэг шахуу болсон тэр хvн хааныг устгахын тєлєє саналаа єгєєгvй боловч тийм саналтай улсуудыг дэмждэг байсан ажээ…
Яваад хvрэх замгvй, ярьж хєєррєх хvнгvй толгодын дунд таг ганцаараа суудаг Ж-гийнд хотоос гарсан хvн дєчин тав орчим минут алхаад хvрэх байлаа.
Ж тэндээ єчvvхэн газар эзэмшиж газрын ангалагт ганцаараа суудаг учир хавь ойрд нь айл амьтан нутаглах нь битгий хэл аян жингийн хvн ч хавилдуу єнгєрдєггvй юм. Ж тэнд очиж нутагласнаас хойш єтгєн євс ургаж очих замыг бvрхсэн юм гэлцэнэ. Ж-гийн байдаг газрыг, дээрэмчдийн байрласан газартай, улсууд адилтгах болжээ.
Мириэль Ж-г дурсан санаад их хурлын ахмад гишvvний байгаа газар луу байн байн ширтэхдээ: “Тэнд гон бие гозон толгой нэг биш” гэж боддог байсан аж.
“Тэр хvнтэй чи очиж уулз” гэж сэтгэл зvрх нь хэлэн цохилдог байлаа.
Зан сайт захирагч лам Ж-гийн зvг хэдэн удаа зvглэсэн авч дандаа замаасаа буцдаж байсан аж.
Гэтэл нэг єдєр их хурлын хуучин ахмад гишvvний vе мєч нь татаад vхэх шахаж, хамт байлцсан малчин ганц хvvгээ эмчийн хойноос ирvvлсэн гэнэ гэдэг яриа хотын дотуур цууриатжээ. Зарим нэг нь “Тэгж амьдарснаас тvргэн vхсэн нь дээрээ” гэлцжээ.
Мириэль дээл хувцсаа ємсєєд тэр зvг явжээ.
Нар алсын гvвээний цаагуур орох гэж байхад Мириэль олны хараал идсэн тэр газарт хvрэв…
Хаалганы дэргэд дугуйтай зєєлєн сандал дээр суусан буурал vстэй хvн жаргах нарыг ширтэн инээж байв.
Буурал євгєний хажууд бяцхан хvv зогсож аягтай сvvгээ євгєний зvг сарвайна…
Мириэль улам дєхєж очиход хєлийн чимээ сонссон євгєн эргэж хараад vнэн сэтгэлээс гайхна.
-Намайг энд ирсэн цагаас хойш анх удаа гаднын хvн ирлээ. Таны алдар хэн гэдэг вэ? гэж євгєн асуухад лам:
-Миний алдар Мириэль гэдэг гэдэх
-Мириэль гуай юу. Би таны нэрийг сонссон. Таныг ардууд сайхан сэтгэлт Мириэль гэдэг vv?
-Тиймээ.
Євгєн инээмсэглэж:
-Морилж хайрла гээд ламтай золгох гэсэнд лам золголгvй:
-Би хууртсандаа баяртай байна. Та ч Эв эрvvл хvн шиг байна шvv дээ гэхэд євгєн хариуд нь:
-Ноёнтон минь, би удахгvй эдгэрнэ гээд тvр зуур дуугvй байснаа:
-Би гурван цагийн дараа vхнэ. Би эмнэлгийг бага зэрэг гадарладаг болохоор vхэл ирж байгааг анддаггvй юм. Єчигдєр миний хєлийн таваг хєрч эхэлсэн юм, єнєєдєр євдєг хєрєєд одоо бvсэлдэг хvртэл хєрєєд байгааг би мэдэж байна, зvрхэнд хvрмэгц зvйл дуусах нь тэрээ. Нар хичнээн сайхан юм бэ? Би сvvлчийн удаа ертєнцийг харахын тулд гадаа гарсан юмаа. Та надтай ярьж хєєрвєл хєєр. Би ядрахгvй. Yхэж байгаа хvнийг харахаар ирдэг чинь тун сайн хэргээ. Ийм vед гэрчтэй байх хэрэгтэй юмаа. Юм болгонд учир шалтгаан байдаг. Би єглєє vvр цайтал амьд байх юм сан. Би гурван цагаас илvv амьд байж чдахгvй .Удахгvй харанхуй болно. За тэр ч хамаагvй хэрэг! Yхэхэд зовох юу байх вэ! Yхэхэд єглєє хэрэггvй. За тийм ч баг. Би одны гэрэлд vхнээ гээд євгєн бяцхан хvvгийн зvг эргэж:
-Харьж унт. Єнгєрсєн шєнє турш чи миний дэргэд сахиж хоносон. Ядарсан байлгvй, явж унт гэсэнд бяцхан хvv овоохой руу оров.
Хойноос нь харж байсан євгєн:
-Хvvг унтаж байх vеэр би vхнэ. Yхэл нойр хоёр айл зэргэлдээ юм шив дээ гэж шивнэв…
Бєх сууж цангинасан хоолойгоор ярьж байсан Ж ная хvрсэн боловч хєнгєн шалмаг хэвээрээ байдаг євєгчvvдтэй адилхан байв. Хувьсгалын баатарлаг тэмцлийн дунд хатуужин тєрдєг зоригтой хvмvvс олон байдаг. Энэ євгєн бол бvх хатуу бэрхийг давсан шинжтэй. Энэ євгєн vхэхэд тун ойртсон авч эрvvл чийрэг хvнтэй адилхан хєнгєн хєдєлгєєнтэй, хурц цэцэн хараатай, чиг шулуун хоолойтой, ханагар тэнvvн цээжтэй, vхлийг ч саатуулж чадмаар байлаа… Ж ганцхан хvссэнээрээ vхэх гэж байгаа мэт санагдана. Yхэвч хvний гарт ороогvй чєлєєтэй хэвээрээ байна. Хєл нь хєдлєхєє больж, vхэл тэндээс эхэлж, хєрч мэдээ тасарч байхад толгой нь эрvvл саруул нар шиг тодхон тунгалаг ажиллагаатай хэвээрээ, дорно зvгийн vлгэр домогт гардаг цээжин бие нь амьд ажиллагаатай, бєгсєн бие нь гантиг болсон хаан эзний хачин дvртэй адил харагдана.
Євгєний сандлын хажууд байгаа чулуун дээр Мириэль суумагцаа:
-Та эзэн ваныг устгахын тєлєє саналаа єгєєгvй явдалд би баяртай байна гэхэд Ж хариуд нь:
-Та миний тєлєє их бvv баярла, би хэмжээгvй бэрх хатуу харгислалыг устгахаар саналаа єгсєн юм гэв.
-Юу гэнэ? Гэж лам асуув.
-Хvнд нэг л хатуу харгислал байдаг. Тvvнийг харанхуй бvдvvлэг ёс гэдэг. Энэ хатуу харанхуй харгислалыг устгахын тєлєє би саналаа єгсєн. Энэ харанхуй харгислал вангийн засгийг vvсгэсэн, єєрєєр хэлбэл энэ засгийн vндэс нь худал хуурмаг ёс байдаг. Боловсролын эх vндэс нь бодит vнэн мєн. Хvнийг ганцхан мэдлэг боловсрол жолоодож чадна...
Би харанхуй харгислалыг устгахын тєлєє, єєрєєр хэлбэл эмэгтэйчvvдийг янхан болгон мєлждєг дарлалыг устгах, эрэгтэйчvvдийг боолчилдгийн эсрэг, хvvхдийг харанхуй бvдvvлэг байлгадийн эсрэг, эд бvгдийг устгахын тєлєє саналаа єгсєн. Бvгд Найрамдах Улсын тєлєє саналаа єгсєн. Бvгд Найрамдах Улсын тєлєє саналаа єхдєє эд бvхний тєлєє саналаа бас єгсєн юм. Би ах дvvгийн нєхєрлєл, энх тайвны тєлєє, vvрийн гэгээн туяаны тєлєє саналаа єгсєн хvн… Гаслан зовлонгийн vvр болсон хуучин ертєнцийг бид устгасан юм. Гэсэн ч бидний хэрэг бvрэн тєгс ялаагvй. бид хуучин ертєнцийг єнгєцхєн устгаад тvvнийг vзэл санаанаас салгаж таягдаж чадаагvй юм. Харгислалыг устгаад санаа амрах биш харин тvvний vлдэгдлийг санаа бодлоос арилгах хэрэгтэй юм. Тээрэм нь эвдэрсэн боловч салхи нь салхилсан хэвээрээ байна шvv дээ.
Та нарт устгасан устгалт ашигтай байж болох юм, сєнєєлтийн дараа уур хилэн гардгаас би айж байна.
Yнэн шудрага ёсонд бас уур хилэн гэж байдаг юм шvv дээ ноёнтон лам гуай минь. Шудрага ёсны энэ уур хилэн бол дэвшилтиин нэг хэсэг мєн юм… Францын хувьсгал нь Христийг буй болгосноос хойш гарсан хvн тєрєлхтний хамгийн сvрт хєдєлгєєн мєн. Энэ нь бvрэн тєгс ялаагvй ч гэсэн хамгийн ачтай хэрэг болж єнгєрсєн. Энэ хувьсгал нийгэмлэгийн долторхи аль мууг илрvvлэн, амьдран, олны дотрыг онгойлгож хєгжлийг тарьсан, сайн сайхныг сэргээсэн юм…
Мириэль тэсэж чадсангvй,
-Юу Ерэн гуравдугаар он ямар болсон бэ? гэхэд vхэх гэж бйсан хvн єндийгєєд хамаг хvчээ шавхан байж,
-Мєн! Зvйтэй! Ерэн гуравдугаар он! Энэ vгvvдийг би хvлээж байсан юм. Мянга таван зуун жилийн турш vvл хуралдаж арван таван vеийг єнгєрєєж байж сая нэг аянга ниргэж ангасан газрыг ундаалсан юм…
Та арван долдугаар Луй хааны нэрийг дурдлаа. Хоёул ярилцъя, нэг нэгээ ойлгоё. Дээр доргvй зовон тарчилж байгаа гэмгvй бvхнийг, хvvхэд болгоныг хайрлаж энхрийлэх vv? яах вэ? Та зєвшєєрвєл би татгалзахгvй. Ер нь ерэн гуравдугаар оноос эрт эхлэн арван долдугаар Луй хаан хvртэлх хугацаанд алагдсан хvмvvсийг хайрлан харамсаж дурсъя. Хааны тєлєє хар нулимсаа асгаруулахаа болъё. Хэрэв та надтай адилаар ард тvмний хvvхдийг харамсан энхрийлбэл би мєн таны аяыг дагаж хаад ноёдын хvvхдийг мєн харамсан гашуудалцах болно.
-Би бvгдийг харамсан гашуудаж байна гэж лам хэлэв.
-Бvгдийг адилхан vзэж байна уу! Гаслангийн жигнvvр хэрэв тэнцэхгvй бол тvvний хvнд талд ард тvмний гаслан зовлон байх болно. Ардт vмэн хамгаас илvv гаслан зовж байгаа юм…Ноёнтон минь сонс! Ард тvмэн аль эртнээс зовж байна. Байгаарай жаахан байзнаарай. Та ямар учраас энд ирж арван долдугаар Луй хааны тухай яриа vvсгэв ээ? Би таныг танихгvй. Би энэ газар ирж нутагласнаас хойш нэг ч удуу гадагш гараагvй дандаа ганцаараа зєвхєн энэ жижиг хvvгийн хамт амьдран сууж байлаа. Гэсэн ч би таны тухай сураг чимээ сонсоход та тєдий л их муу хvн биш бололтой дуулдсан. Зальт этгээдvvдэд ард тvмнийг мєлжин дарлах олон янзын арга байдаг. Би таныг танихгvй. Та ямар учраас энд ирээ вэ? Таны нэр алдар хэний хэн гэдэг вэ?
Мириэль доошоо харж:
-Би єт байна гэв.
-Морин тэргэнд суугаад давхиж явдаг газрын єт та юу? гэж Ж хэлэв.
Ж-гийн амьсгаа нь давхцаж бєглєрєх шахсан авч нvдний нь хараа саруулхан хэвээрээ байж єєрийнхєє бодлыг тайван vгээр тєгсгєл болгосон нь:
-Гvжирмэгээр бий болсон давшилтыг хувьсгал гэж нэрлэдэг. Хувьсгал тєгсєж хvн тєрєлхтєн сvрхий донсолсны дараа алхам урагшаа давшсанаа сая мэдэх болцгоож байна.
-Захирагч ноён ламаа! Би амьд насандаа их юм бодож, судалж сонирхож єнгєрєєлєє. Эх орныхоо уриалгаар би жаран настайдаа анх улсын хэрэгт гарбие оролцож эхэлсэн. Би буруу хазгай эндэл осолтой тэмцэж, харанхуй хатуу дарлалыг устгаж, эрх ба зарчмыг тунхаглаж явлаа. Манай орон руу дайсан довтлоход биеэрээ хамгаалж эх орон францаа амь голоороо хайрлаж хамгаалж ирлээ. Би хэзээ ч гэсэн баян яваагvй, одоо хоосон хэвээрээ. Би тєрийн удирдагчн арын нэгний тоонд орон, дарлагдсан олныг дэмжин ядарсан хvний сэтгэлийг сэргээж, хvн тєрєлхтнєєс гэгээн гэрэл єєд урагшлах хєдєлгєєнийг дэмжиж явлаа. Зарим vед та мэтийн эсрэг дайсандаа тус болж ч явсан… Би чадлынхаа хирээр vvргээ биелvvлж, тохиолдсон боломжит газартаа тустай юм бvтээж явлаа. Намайг дараа нь мєрдєн хавчиж, цєлсєн юм… Одоо би наян зургаан настай би vхнэ. Та надаас юу хvсээ вэ? гэхэд лам:
-Єршєєл хvссэн юм гээд сєгдєн сууж толгойгоо єндийлгєтєл их хурлын гишvvн Ж нас барж нам гvм болсон байжээ.
Мириэль гvн их бодолд дарагдан гэртээ буцаж хариад шєнє турш ном айлдаж мєргєл хийж хоножээ… Энэ vеэс эхлэн Мириэль ядарч зовсон амьтдыг ихэд х айрлан vзэж туслах болсон аж.
Ж-гийн тухай ямар нэг єчvvхэн зvйл сонсвол Мириэль маш гvн бодолд орох болжээ. Ж Мириэльд чухал ямар нєлєє vзvvлснийг хэн ч мэдсэнгvй…


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЄДЄРЖИН ЯВСАН НЬ



1815 оны аравдугаар сарын эхний нэг єдєр нар жаргахаас цагийн ємнєхєн vл таних хvн жижиг Динь хотод орж иржээ. Жижиг хотын цєєхєн ардууд энэ vеэр зарим нь vvдэн дээр зогсож алсаас яваа аяны тэр хvнийг гайхан ширтэнэ. Тэр хvн шиг хоосон хнийг лоход бэрхтэй шиг санагдана. Тэр хн дунд зэрэг нуруутай, булчинт чийрэг биетэй, ид нас гvйцсэн шинжтэй. Харахад дєчин зургаа буюу дєчин найм орчим настай бололтой. Наранд тvлэгдэн салхинд vлээгдэн борлож, хєлсєнд хучигдсан нvvрий нь vрчгэр магнайгий нь шилэн саравч халхалжээ. Мєчидхєн товчилсон хиртэй дотуур цамцны цаанаас vстэй цээж vл мэдэг цухуйна. Yрчийсэн ороолтоор хvзvvгээ ороож, нэг євдєг нь цоорхой нєгєє євдєг нь сэмрэн цайрсан цэнхэр хєх ємдтэй, цоорхой тохойгий нь ногоон цэмбээр нєхсєн гадуур уранхай бор цамцтай тэр хvн дvvртэл нь юм чихэж нямбайгаар товчилсон цоо шинэ цэрэг vvрэг vvрч хvнд том модон таяг тулж, тємєр хадаасаар хадсан зантгар шаахайг ороолтгvй нvцгэн хєлдєє углажээ. Yсээ хяргуулсан боловч сахал нь урт ургасан харагдана.
Алс зам туулж наранд шарагдаж хєлс нь цувж шороо тоосонд дарагдсан тэр хvнийг харахад нvд хальтармаар. Ахар шєрєвгєр vс нь єрвийн боссон нь саяхан хяргуулсны шинжтэй.
Тvvнийг таних хvн нэг ч байсангvй. Бодвол ердийн нэг аяны хvн бололтой. Хаанаас ирсэн бэ? гэвэл ємнє зvгийн тэнгисийн эргээс ирсэн бизээ. Учир нь тэр хvн долоон сарын ємнє Наполеон хаан Канаас Парис орохдоо явж єнгєрсєн тэр замаар динь хот руу орж иржээ. Тэр хvн єдєржин явж тун их ядарсан тєлєвтэй. Динь хотын эрэг дээр vеий нэхсэгт суудаг эмэгтэйчvvд, тэр хvний Гасенди цэцэрлэгийн модны ёроолд зогсоод оргилолт булгаас ус ууж байхыг харжээ. Хоёр зуугаад алхам яваад зах зээлийн талбайн худгаас дахин ус ууж байхыг хvvхдvvд мєн vзжээ. Бодвол тэр хvн маш их цангаж явжээ.
Пуашевер гудамжны єнцєгт хvрээд зvvн тийш эргэж хотын захиргааг чиглэв. Захиргаа руу далд орж хорин тав орчим минут болоод буцаж гарахад хаалганы хажуугийн чулуун сандал дээр цагдаа сууж байхыг vзээд малгайгаа авч сєгдєн мэндлэв.
Цагдаа хариу мэнд хvргэлгvй тэр хvнийг далд ортол нь анхааран харсаар хоцров.
Тэр vед Динь хотод олны хvндэтгэлийг хvлээсэн Жакен Лабар гэгч даргатай “Кольбасын загалмай” “гурван Довэн” гэдэг хоёр зочид буудал байжээ.
Аянчин тэр буудлын зvг явж очод гал зуухны єрєєнд ороход зуух бvхэнд гал улалзан асаж дулаан сайхан байв. Амттай сайхан хоол хийж тогоо болгоныг дамжин харайж байсан ахлах гаднаас хvн орж ирэхийг мэдээд эргэж харалгvй:
-Ноёнтонд юу хэрэгтэй вэ? гэв.
-Хоол идэж, унтаж хоноод явъяа гэж гаднаас ирсэн хvн хэлэхэд тогоо:
-Мєнгє л байвал болохоо л болно гэв.
Явуулын хvн цамцныхаа халааснаас том арьсан тvрийвч гаргаж:
-Над мєнгє байна шvv гэв.
-Мєнгтэй хvнд би тусалъя гэж тогооч хариулав.
Явуулын хvн тvрийвчээ буцааж хийгээд, vvргээ авч хаалганы дэргэд тавиад таягаа барьсан хэвээрээ зуухны ёроолд очиж суув. Динь хот уулын дунд байдаг болохоор аравдугаар сард хvйтэн салхи салхилдаг юм.
-Хоолтой тvргэн золгож болох уу? гэхэд
-Одоохон, хоол єгнє гэж тогооч хэлэв.
Явуулын хн цаашаа харж зууханд дулаацаж байх зуур буудлын эзэн Жакен Лабар єврєєсєє харандаа гарган цонхон дээр хэвтсэн хуучин сонины захаас урж аваад нэг хоёр мєр юм бичээд наалгvйгээр эвхэж зарц жаал хvvд єгєєд чихэнд нь хэдэн vг шивнэсэнд хvv хотын захиргааны зvг гvйж алга болов.
Явуул хvн эд бvхнийг огт харсангvй сууж байснаа,
-Тvргэн хоол идэх арга байна уу? гэсэнд тогооч:
-Одоохон єгнє гэв.
Хvvхэд гартаа бичиг барьсаар буцаж ирээд эзэнд єхєд тvргэн задалж vзээд анхааралтай маягтайгаар уншиж бодолд оров. Тэгээд явуул хvнд ойртон очоод:
-Би таныг эндээ хонуулж чадахгvй нь ээ гэхэд явуул хн босон харайж:
-Юу! Мєнгє тєлєхгvй байх гэж та айгаа юу? Над мєнгє байна. Урьдчилн тєлсєн ч болно шvv гэхэд эзэн:
-Танд мєнгє байсан ч над байр єрєє алга гэв.
-Тэгвэл намайг агтны байранд хонуулаач дээ гэж гуйхад эзэн:
-Агтны байранд зай бас байхгvй гэв.
Байшингийн дээвэр дор ороод атга сvрэл дээр хоносон ч болно шvv. Одоо юуны тvрvvнд хоолоо идье.
-Би танд хоол єхгvй.
-Би єлсєж vхэх шахаж байна. Би єглєєний нартай уралдаж гараад дєчин найман километийн хол зам тууллаа. Би мєнгєтэй. Гомдоохгvй vнэ тєлнє. Би юм идье.
-Яах ч арга алгаа.
Явуул хv гал зуухны зvг эргэн хараад инээд алдан
-Арга алгаа! Энэ их хоолыг яах юм бэ? гэв.
-Улсууд захиалаад авсан юм.
-Хэн?
-Єртєєчнvvд.
-Хичнээн хvн байгаа юм бэ?
-Арван хоёр
-Хориод хvнд хvрэх хоол байна шvv дээ.
-Бvгдийг захиалж аваад vниг урьдчилан тєлсєн юмаа.
-Би буудлын газар ирсэн хойно хоол идэж хоноод явъяа.
-Та эндээс тонил! Гэж эзэн хэлэв.
Явуул хvн таягийнхаа тємєр углуургат vзvvрээр гал руу цуцал тvлхэж оруулаад гэнэт эргэн харж учраа тоочихоор амаа ангайтал эзэн ширтэн харж аяархан дуугаар:
-Та олон юм бvv ярь1 Би таны нэрийг хэлж єгєх vv? Та чинь Жан Вальжан гэдэг нэртэй хvн шvv. Та ямар ажил амьдралтай хvн болохыг бас хэлж єгєх vv? Таныг орж ирэхийг хараад би муу санаалж хотын захиргаа руу хvvхэд гvйлгэсэнд ийм хариу ирvvлсэн байна. Та уншиж чаддаг уу? гэснээ хотын захиргаанаас ирсэн бичгээ задалж харуулаад, жаахан дуугvй байснаа:
-Би ч хvн болгонд сайхан зан гаргадаг заншилтай. Та эндээс арил гэв.
Ирсэн хvн уруу царайлж vvргээ vvрээд гарч одов. Уйтгарт бодолд орсон тэр хvн ємнєх замаа ажиж харалгvй алхлан явсаар байгаад ядарсан, єлссєнєє дахин мэдээд унтаж хонох газар хайвч зочид буудлууд цєм хаалттай. Ядуу овоохой, тавтай тохирох газар харж явтал Шаффо гудамжны єнцєгт нэг жижиг гуанзны газар харагдав. Ойртон очиж цонхоор харвал зуухандаа гал єрдєж, жижиг дэн асаан ширээн дээр тавиад хэд хэдэн хvн тойрон сууж юм ууж байсан ба дэгээнээс дvvжилсэн тємєр тогоонд хоол буцалж байжээ. Аянчин тэр гуанзны хаалга онгойлгож ортол, гуанзны эзэн:
-Хэн бэ? гэсэнд
-Хоол идэж хоноод явах хvсэлтэй хvн байна гэв.
-Хоол идэж унтаж хоноод явж болно оо.
Гаднаас хvн ороход дотор байсан хvмvvс цєм эргэж харцгаав. Гуанзны эзэн:
-Та галд ойр суугаад дулаацаж бай. Хоол тогоон дээр буцалж байна. Удахгvй болно гэв.
Гуанзанд сууж байсан хvмvvсийн нэг нь загасчин байж. Загасчин гуанзанд ирэхээс ємнє лабарын хашаанд морио тавихаар очжээ. Тэхэд тэндхийн хvмvvс бєєгнєрч яриа хєєр болж байхыг ажаад загасчин мєн єдрийн єглєє ер бусын аягvй нэг хvнтэй замд тохиолдоход тэр хvн нь аваад явахыг гуйсанд загасчин хурдлан давхиж зугтсанаа цугларсан улсад хэлжээ. Тэр загасчин тогоочийг дохиогоор дуудан ирvvлж хэдэн vг шивнэн хэлэв.
Явуул хvн бодол бодон галын ємнє суусаар байж.
Тогооч тvvн дээр очоод мєрнєєс нь чангааж:
-Одоохон зайл гэв.
Явуулын хvн эргэн хараад:
-Юу? Та бас мэдээ юу?
-Тиймээ мэдсэн,
-Намайг єєр буудлаас нааш нь ирvvлсэн юм.
-Таныг эндээс бас хєєж байна.
-Та намайг хаашаа яв гэ вэ?
-Харсан зvгтээ яв.
Ирсэн хvн vvргээ vvрч таягаа тулаад тэндээс гарч одов.
Анхны буудлаас авахуулаад ажин дагаж явсан хvvхдvvд тvvнийг чулуугаар шидэхэд уур нь хvрч таягаар зангахад тэд шувуу шиг бvртэгнэн алга болжээ.
Шоронгийн хаалганы ємнvр єнгєрєх vедээ хонхы нь цохисонд єчvvхэн цонх онгойжээ.
-Харгалзагч ноён минь ээ! Та хаалага онгойлгож намайг эндээ оруулж хонуулахгvй юу гэж гуйхад нэг хvн:
-Шорон гэдэг чинь зочид буудал биш байдаг юм. Энд хонохыг хvсээд байвал та баригдаж хоригдол болоод ирээ гэжээ.
Олон цэцэрлэгт жижиг гудмаар алхаж явтал цонх нь гэрэлтэй жижиг байшин харагдав. Ойртоод цонхоор нь шагайхад, хэдэн модон сандалтай, ширээ тасалгаан дунд засаатай, хажуугий нь хананд буу єлгєєстэй байжээ. Зан сайтай, зєєлєн сэтгэлтэй, дєч гаруй настайэрэгтэй хvн ширээний хажууд суугаад євєр дээрээ жижиг хvvг эрхлvvлэн цовхчуулж байх ба зэрэгцэн суусан залуу эхнэр єлгийтэй хvvг хєхvvлж суув. Эцэг, эх, хvvхэд багачууд цєм инээд алдан байхыг vзээд лав зан сайтай айл байна. Унтаад явъяа гэхэд vгvй гэхгvй байх гэж бодоо хаалгы нь гурав дахин аяархан тоншсонд гэрийн эзэн эрэгтэй дэнгээ бариад хаалгаа онгойлгосонд
-Єршєєгєєрэй ноёнтон минь. Мєнгєєр аяга хоол єгєєд намайг энэ шєнє гадаа байгаа саралж дотроо хєлсєєр хонуулахгvй юу? Тэгж vзээч дээ? гэхэд гэрийн эзэн:
-Тан хэн бэ? гэв.
-Би Пюи-Муасоноос гараад бvтэн єдєр дєчин найман километр хол яваад ядарч байна. Та намайг хєлсєєр нэг хонуулаач дээ.
-Мєнгє тєлєєд хонох сайн хнийг унтуулаад явуулахаас би татгалзахгvй. Та яагаад єртєє буудалд очсонгvй вэ?
-Тэнд байр алга.
-Хаанаас байхгvй байх вэ! Одоо яармаг, худалдаа арилжааны цаг биш шvv дээ. Лабарын буудалд очив уу?
-Очсон
-Юу гэж байна вэ?
-Намайг хонуулахгvй гэсэн юм.
-Шаффо гудамжны буудалд очив уу?
-Намайг мєн адилхан хєєсєн. Гэрийн эзэн тариачин итгэлгvй байдалтай болж ирсэн хvнийг толгойноос нь хєл хvртэл нь ширтээд гэнэт муухайгаар:
-Нєгєє ярилцдаг хvн vv? Гэж хашгираад гэдрэгээ гурав алхам ухарч дэнгээ ширээн дээр тавиад хананаас єлгєєтэй буугаа шvvрэн авч буцаж ирээд:
-Зайл эндээс! Гэхэд ирсэн хvн:
-Аяга ус ч гэсэн єгєєч дээ гэхэд эзэн:
-Буудлаа шvv! гээд хаалгаа хааж дотроос нь тvгжив.
Нар жаргаж харанхуй болоход Альпын хvйтэн салхи сэнгэнэн vлээнэ…
Цааш явж газар овоохой олоод хаалгаар нь мєлхєн орж сvрэл дээр тэрийн хэвтэж ядарсандаа огт хєдєлж ядан байтлаа нуруундаа vvрсэн vvргээ авч дэр хийхээр шийдэн оосры нь тайлах гэтэл чих дvжрэм хуцах чимээ гарч харанхуй дундаас арзайсан шvдтэй нохойн зантгар толгой цухуйв.
Явуулын хvн нохойн vvрэнд орсноо мэдэж vvргээрээ бамбай хийж таягаараа нохойг айлган бєгсєєрєє ухарсаар гадагш гарч хотын гадаа хєдєє талын дунд гунихран явахдаа: “Нохй ч гэсэн надаас дээр амьдралтай байна” гэж хашгирав. Харанхуй шєнє хєдєє талаар уйтгарлан тэнэж явсан хvн гэнэт хот руу буцахаар шийджээ.
Хотод ирэхэд хэрмийн халга хаалттай байхаар хэмхэрхий хананы цоорхойгоор шурган ооод… Хэвлэлийн газрын хаалганыд эргэдэх чулуун сандал дээр найдвараа алдан хэвтэж байв. Ойролцоо байгаа сvмээс настай эмэгтэй хvн гарч яваад харанхуй дотор нэг хvн хэвтэхийг ажиж:
-Нєхєр минь энд юv хийж хэвтэнэ вэ? гэжээ.
Тэр хvн уурлаж:
-Би унтахаар хэвтэж байна гэв.
-Чулуун дээр vv? Гэхэд хэвтээ хvн:
-Та цэрэгт байсан уу?
-Тиймээ, цэрэгт байсан.
-Та єртєє буудалд очихгvй яагаа вэ?
-Тєлєх мєнгє алга.
-Над дєрєвхєн сv байна. Та vvнийг ава. Танаас би ор нэхэхгvй… Ингэж хэвтээд шєнє єнгєрєєж та чадахгvй. Та єлсєж даарсан байна. Хонуулах зєєлєн сэтгэлтэй хvн олдохгvй байна уу?
-Би хаалга бvхнийг тоншсон,
-Юу гэх юм бэ?
-Газар болгонд хєєгєєд байх юм. Эмэгтэй, тэр хvнийг тvшиж босгоод гудамжны нєгєє талд ойрхон байгаа нэг байшинг зааж єгєєд
-Та тэр байшингийн хаалга тогшсон уу? гэж асуухад
-Yгvй, тогшоогvй гэв.
-Та тэр хаалгыг очоод тогш гэжээ.

ХООЛОНД ОРОХ YЕД



Мєн орой нь Динь хотын захирагч лам зугаалганаас буцаж ирээд єрєєндєє орж удтал ажил хийж суужээ…
Зарц эмэгтэй Маглуар ламын єрєєнд орж орны толгой дээрх шургуулгаас хоолны мєнгєн хэрэгсэл аахад лам ажлаа зогсоож хоолоо идэхээр гарав.
Маглуар агай хоолныхоо ширээг зуухны дэргэд засаж дээр нь дэн асаагаад, зууханд галаа дvрэлзтэл тvлжээ.
Захирагч ламынхан цугларч хоолоо идэх гэж байтал нэг хvн хаалгыг хvчтэй тогшив.
-Ороо ор гэж лам хэлэв.




БАЙДГАА ЯРЬСАН НЬ

Ямар нэг хvн хvчтэй зоригтойгоо тvлхсэн адил хаалгаа бvрэн онгойход бидний мэддэг унтах орон хайж явсан нєгєє хvн орж ирээд хаалгаа хаалгvй нэг алхаад, нуруундаа vvрэгтэй, гартаа таягтай хэвээрээ ядарсан, ууртай маягаар харж зогсоход захирагч лам Мириэль зєєлнєєр харав.
Лам орж ирсэн хvнээс хэрэг зориг, хэт явдлы нь асуух гэж амаа ангайтал ирсэн хvн:
-Миний нэр Жан Валжьан гэдэг. Би арван есєн жил шоронд суусан хоригдол хvн. Би дєрєвхєн хоногийн ємнє суллагдаад Понтральо орохоор явж байна. Тулон хотоос гарсаар дєрєв хонолоо. Єнєєдєр дєчин найман километр явган алхлаа, энд ирээд нэг єртєє буудлын газар очиж шар паспортоо vзvvлсэнд намагй тэндээс хєєсєн. Дараа нь єєр нэг буудалд очиход тэндээс “тонил” гэж хєєлєє. Намайг хэн ч хавьтуулахгvй байна. Шоронгийн манаачаас, очиж хоноод явъя гэсэн чинь бас хєєлєє. Нохойн vvрэнд орсон чинь намайг хазаад хєєчлєє. Тэгээд хєдєє гарч хээр хоноёг эснээ тэнгэр бvрхэг болохоор бороо орох магад гээд буцаж ирлээ. Хот дотор ирээд чулуун дээр хэвтэж байтал буянаа дэлгэрсэн нэг эмэгтэй дайралдаад танай хаалгыг очиж тонш гэж зааж єглєє. Тэр ёсоор би таны хаалгыг тоншсон. Энэ чинь буудлын газр мєн vv? Би мєнгєтэй, арван есєн жил хоригдлын жил хийгээд зуун есєн франк арван таван сv олсон. Надад тєлєх мєнгє байна. Би дєчин наймна километр яваад тун их єлсєж ядарлаа. Танайд хоноод явж болох уу? гэв
-Маглуар гуай та энэ хvнд хоол хийж гє гэж лам хэлэв.
Жан Вальжан єврєєсєє том шар паспорт гаргаж:
-Энэ бол миний паспорт шар єнгєтэй. Энэ паспортаас болж би газар болгоноос хєєгдєж явна. Та уншиж vзвэл vз. Би єєрєє уншиж чадна. Шоронд байхдаа уншиж сурсан юм. Ном сурах дуртай хvмvvсийг сургадаг сургааль байсан юм. Энэ паспорт дээр бичсэнийг хар: “Жан Вальжан хоригдож байгаад суллагдсан юм. Шоронд арван жил болсон. Тvvний дотроос цонх хагалж хулгай хийсний шийтгэл таван жил, дєрвєн удаа оргон зугтахыг оролдсоны арван дєрвєн жил, бvгд арван есєн жил, энэ маш аюултай хvн” гэсэн байна. Ийм учраас намайг цєм хєєгєєд байгаа юм. Та намайг гэртээ хонуулах уу? Танайх чинь буудлын газар уу? Намайг хооллоод хонуулаад явуулж чадах уу? Танайд агтны саравч бий юу? гэхэд Мириэль,
-Маглуар гуай энэ хvнд тусгай цэвэр даавуутай ор засаж єг гээд ирсэн хvний зvг эргэн харж:
-Та суу, дулаац. Одоохон хамт хоол идье. Хоол идэж байх хооронд танд ор дэр засаж бэлэн болгог гэхэд,
-Лав уу? Яаж болох юм бэ? Та намайг гэртээ хонуулах гэж vv? Над шиг олиггvй хоригдлыг гэрээсээ хєєхгvй гэж vv? Улсууд дандаа намайг “Зайл чи муу нохой!” гэдэг байхад та намайг “ноён” гэж хvндэтгэж байна. Та намайг лав хєєнє байх гэж би бодож байсан юм. Би хэн болохоо нуулгvй хэлсэн. Намайг нааш явуулсан тэр буянт эмэгтэйд баярлалаа. Би одоохон хоол иднэ. Тэгээд бусадтай яг адилаар цагаан даавуутай орон дээр унтана. Би арван есєн жилийн турш орон дээр унтаж яваагvй… Би мєнгєтэй, хоол, орон сууцны мєнгє тєлнє. Таны нэр алдар хэн гэдэг билээ? Хэлснээр мєнгє тєлнє. Та буянтай амьтан байна. Та чинь єртєє буудлын эзэн vv? Гэхэд лам хариуд нь,
-Би лам хvн гэв.
-Лам хvн vv та!.. Тэгвэл надаас мєнгє хєлс авахгvй болох нь ээ гэж ярьж байсан Жан Вальжан vvргээ таягныхаа хамтаар нэг буланд тавиад, паспортоо євєртєлж суув.
Дараа нь:
-Та буянтай хvн. Надаас зовохгvй байна. Лам хvн ийм л байх сайхан. Та хєлс мєнгє авахгvй байхаа? гэхэд лам:
-Авахгvй. Мєнгєє хадгалж бай. Та хэдэн франктай вэ? Зуун ес гэв vv vгvй юv? Гэв.
-Арван таван сvтэй.
-Бvгд зуун есєн франк арван таван сvтэй юv? Yvнийг та хэдий хир хугацаанд ажил хийж олсон бэ?
-Арван есєн жил
-Арван ес! Гээд лам санаа алдав…
Маглуар авгай хоолоо бэлдэж ширээ засаад хоолныхоо зургаан мєнгєн хэрэгслийг тавьжээ. Тэгээд бvгд хамтран хоол иджээ.
Хоолны дараа лам:
-Би таныг єрєєнд чинь оруулж єгье. Та миний хойноос яв гэхэд Жан Вальжан дагаж одов.
Жан Вальжан унтахаар явж байхад Маглуар авгай хэдэн мєнгєн хэрэгслээ ламын орны толгой дээрх шургуулга руу хийж байлаа.
Лам ирсэн зочноо унтах газар нь оруулаад:
-Сайхан нойрсоорой. Маргааш єглєє та явахаасаа ємнє манай vнээний халуун сvv уугаад яваарай гэхэд зочин хариу баяр хvргэв.
Хэтэрхий ядарсан Жан Вальжан цэвэр сайхныг ажиж амжилгvй дэнгээ унтраагаад ємссєн хувцсаа тайлалгvйгээр орон дээр унаж бєх гэгчээр унтав…

ЖАН ВАЛЬЖАН

Шєнє дундын vед Жан Вальжан сэрэв.
Жан Вальжан ядуу тариачны гэрт тєрєєд бага насандаа бичиг сурсанvй. Насанд хvрмэгцээ мод хєрєєдєгч болжээ. Эх нь Жан Матье, эцэг нь Жан Вальжан гэдэг байж… Жаныг бvр бага байхад нь эх нь арчилгаа муутайгаас болж савны халуунаар нас баржээ. Аав нь мод хєрєєдєгч байгаад єндєр модноос унаж vхжээ. Жан Вальжан долоон хvvхэдтэй ганц эгчтэйгээ vлджээ. Тэр эгч нь нєхєтэйгєє хамтран бяцхан Жаныг тэтгэн єсгєж байтал нєхєр нь бас нас баржээ. Долоон хvхдийн ууган нь наймтай, отгон нь нэг настай ажээ. Жан Вальжан хорин тав хvрээд цгийг тєлєєлєн хvvхэдтэй эгчээ асардаг байв. Хvнд хєдєлмєр хийж бага хєлс авч залуу насаа єнгєрєєж амар жаргал, янаг дурлалыг ч vзсэнvй. Эгчтэйгээ хамтран ажиллаж амь зууж байтал сvрхий ширvvн євєл нэг тохиолдож Жан Вальжан ажилгvй болоход долоон хvvхэд амь залгах хэлтэрхий тлахгvй болж хоосорчээ.
Нэг ням гаригийн орой талх худалдагч Мобер Изабо гэгч унтахаар бэлтгэж байтал дэлгvvрт нь тортой цонхыг хэн нэг хvн хага цохих шиг болсонд гvйн очиж харвал нэг гар тэр хагархай цонхоор орж хатсан талх шvvрээд гарах нь vзэгджээ. Изабо гvйн харахад хулгай хар эрчээрээ зугтав. Изабо гvйсээр гvйцэж очиход хулгайч талхаа хаяж амжсан байв. Хулгайчийн гараас цус цувж байлаа. Талх хулгайлсан хvн Жан Вальжан мєн байжээ.
Хэргийг 1795 онд мєрдєн шvvгээд “шєнийн цагаар айл гэр vймvvлж цонх хагалан хулгай хйисэн” хэргээр Жан Вальжанг таван жил шоронд хорьж ажил хийлгэхээр тасалжээ. Долоон нялх дvvгээ єлсєєж алахгvйн тулд Жан Вальжан тэгж хулгай хийсэн ажээ.
Жан Вальжаныг Тулон руу явуулжээ. Вальжан Тулон ортлоо хорин долоон хоногийн турш хvзvvндээ гинж дєнгєтэй явжээ.
Урьдын бvх юм єєрчлєгдєж Жан Вальжан гэхийн оронд 24601 дvгээр хvн гэдэ болжээ. Долоон хvvхэдтэй эгч, долоон дvv нь яасныг огт мэддэггvй явах болжээ.
Дамын хvний яриагаар бол Жан Вальжан эгч нь хамгийн бага хvvтэйгээ хамт Парис хотод сууж єєрєє хэвлэх vйлдвэрт ажил хийж хvv нь долоон нас хvрээд сургуульд орсон бололтой. Бусад зургаан хvvхэд vхсэн эсэх нь vл мэдэгдэнэ. Эх нь єглєє эрт зургаан цагт ажилдаа очдог учир хvvгээ хамт авч яваад сургуулийн нь гадаа бvтэн цаг орхидог ба хvv хvйтэнд даарахдаа элгээ тэвэрч євлийн хvйтэн єглєє харанхуйд дугжирч байхыг vйлдвэрийн ажилчид нэг бус удаа харжээ. Бороотой єдєр нэг эмгэн тэр хvvг овоохойдоо орулж муур тэврvvлэн дулаацуулдаг байж. Долоон цаг болоход сургууль сая онгойж тэр хvvхэд хичээлдээ ордог гэнэ гэсэн алсын дам яриа Жан Вальжанд сонсогджээ. Энэ яриа чухам vнэн худлыг Жан Вальжан хэзээ ч лавлаж мэдэж чадсангvй єнгєрчээ.
Шийтгэгдээд дєрвєн жил болохын эцэст Жан Вальжаны оргон зугтах ээлж иржээ. Хоригдлуудын тусламжаар Жан Вальжан оргож хоёр єдєр чєлєєтэй яваад орой нь баригджээ. Энэ хэргийн учир хоригдох хугацаа нь гурван жилээр нэмэгджээ. Зургаа дахь жилдээ бас оргох ээлж нь ирж оргох гэж байгаад баригдаж дахин таван жил хоригдог болжээ. Арав дахь жилдээ мєн ээлжиндээ оргож яваад баригдаж дахин гурван жил нэмэгдvvлжээ. Арван гурав дахь жилдээ дахин оргоод дєрвєн цагийн дараа баригдаж гурван жилийн ял нэмvvлжээ. Бvгд нийлж арван есєн жил шоронд суужээ. 1796 онд цонх хагалж талх хулгайлсан хэргээр шоронд орсон бол 1815 онд шоронгоос суллагджээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:40 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
СЭХЭЭРЭЛТ

Жан Вальжан арван есєн жил шоронд суугаад сэтгэл санаа нь яаж єєрчлєгдсєнийг товчхон яръя.
Юуны ємнє нийгмийг мєрдєн шvvж vзээд тvvнд тохирох ял оноожээ… Єєрийнхєє хувь заяаг муутгасан хариуцлагыг нийгэмд хvлээлгэж, бололцоот цаг ирвэл тооцоогоо хийнэ гэж шийджээ. Вальжанаас нийгэмд учруулсан хохирол, нийгмээс Жан Вальжанд учруулсан хохирол хоёрын хооронд тэнцvvр алга болохыг тогтоожээ. Эцэст нь Жан Вальжаныг шийтгэсэн явдал бол vнэн шудрага хэрэг биш гэж дvгнэжээ…
Нэг зовлонгоос ангижирч нєгєє зовлонтой учирч явахдаа амьдрал гэдэг дайн байлдаан юм. Ээн дайнд ялагдагсдын тоонд єєрєє орж явдгаа аажмар мэджээ. Дайн хийх цор ганц зэвсэг нь vзэн ядах vзэл болжээ. Тэр зэвсгээ Жан Вальжан улам хурцлахаар шийдэж дєчин настайдаа шоронд байхдаа бичиг vсэг сурчээ. Ухаанаа хичнээн хєгжvvлбэл занах хvч нь тєдийчинээн гvнзгийрдгийг ухамсарлажээ.
Ингэж арван есєн жилийн дарлал боолчлолын туршид Жан Вальжаны сэтгэл нь нэг талаар хєгжиж нєгєє талаар доройтжээ. Нэг талаас сэтгэлд нь гэрэлт нэвтэрч нєгєє талаас харанхуй бvдvvлэг авир суужээ
ЖАН ВАЛЬЖАН НОЙРНООС СЭРЭВ

Шєнийн хоёр цагийн хонх дуугарахад Жан Вальжан нойроос сэржээ.
Дєрвєн цаг унтахад ядрал нь гарч нойр нь ханажээ. Удаан унтаж заншаагvй учир Жан Вальжан эрт сэрсэн аж.
Нойрноо сэрээд байх vед оройн хоолон дээр тавсьан мєнгєн хэрэгслvvд нvдэнд нь харагдаж санааг нь зовооно. Янз бvрийн бодолд дарагдан тарчилж байснаа гурван цаг болмогц єндийж шалан дээр тавьсан vvргээ тэмтрэн vзээд, хєлєє унжуулж шаланд хvргэнгvvт гэнэт доошоо суув.
Нилээд дуугvй сууж байснаа гутлаа тайлж орны хєлд аяархан тавив. Дараа нь хуучин байдалдаа орж бодол бодон нам гvм байв.
Дахин босож шийдэж ядан хэдэн секунд єнгєрєєгєєд чагнан vзвэл байшингийн дотор чив чимээгvй байна…
Жан Вальжан гартаа дэн бариад зэргэлдээ єрєєнд орохоор гэтэв… Чагнан vзэхэд ямар ч чимээ грсангvй болохоор хаалга онгойлгон оров… Жан Вальжан юм мєргєхгvйн тулд маш болгоомжлон урагшаа явсаар орны дэргэд очив…
Жан Вальжан гэнэт малгайгаа ємсєж унтаж байга ламыг харалгvй явсаар орны толгой дээр байсан шургуулганд хvрэв. Эвдэхээр завдан байтал шургуулгын тvлхvvр зvvлттэй байхыг мэдэж онгойлгон хайрцагтай мєнгєн хэрэгслийг аваад учир тоймгvй дуу чимээтэйгээр хурдан алхаж vvрэгтээ хvрээд мєнгєн хэрэгслvvдийг vvрэг дотроо хийгээд, хайрцгий нь газар хаячаад цэцэрлэгийг дамжин гvйж, хашаанаас мултарсан барс адил vсрэн далд оров…
Маргааш єглєє нь нар дєнгєж гарах vеэр Мириэль цэцэрлэг дотуур зугаалж явтал Маглуар авгай сандран гvйж ирээд:
-Гэгээн лам минь, гэгээн лам минь та мєнгєн хэрэгслvvд хаашаа алга болсныг мэдэв vv? Манайд хоносон зочин хулгайлж аваад явсан байх аа. Тэр хvн шєнє босоод явсан байна билээ гэв.
Лам тvр зуур дуугvй байснаа тєлєв маягаар:
-Мєнгєн хэрэгслvvд бидний юм мєн vv дээ? Би тэр мєнгєн хэрэгслvvдийг удаан хэрэглэх ёсгvй хvн юм. Мєнгєн хэрэгслvvд чинь ядуу хvмvvсийн хєрєнгє болох ёстой. Хоносон зочин ямар хvн байсан бэ? Лав ядуу хvн байсан байх гэжээ…
Хэдэн минутын дараа Мириэль урьд орой нь Жан Вальжан сууж байсан суудал дээр сууж цайгаа ууж дуусаад босон явах гэж байтал хvн хаалга тогшив.
-Ороо ор гэж лав хэлэв.
Хаалга онгойход айж сандарсан хэсэг хvн орж ирэв. Тэдний гурав нь нэг хvнийг заамдан чирчээ. Гурав нь цагдаа, дєрєвдэх нь Жан Вальжан байлаа. Эднийг харсан Мириэль угтан чадлынхаа хирээр хурдан алхалж очоод Жан Вальжанд:
-За та ирээ юv? Тантай учирсандаа баяртай байна. Та яах нь энэ вэ? Би танд лааны тавиуруудыг бас єгсєн юм. Тавиурууд бусдынхаа адил мєнгє юм шvv, худалдвал хоёр зуун франк хvрнэ. Та энэ тавиуруудаа єєрийнхєє хоол цайны хэрэгслvvдийн хамтаар аваачихгvй яагаа вэ? гэв.
Цагдаа:
-Энэ хvн зугтаж яваа маягтай болохоор бид барьсан, нэгжихэд хоол цайны мєнгєн хэрэгслvvд гарсан. Гэтэл энэ хvн гэмгvй болж байх шив дээ? гэсэнд лам:
-Та нар учраа ойлголцсонгvй бололтой гэхэд цагдаа,
-Тэгвэл энэ хvнийг суллах уу? гэсэнд
-Суллаа сулла гэж лам хэлэв.
Цагдаа нар аргаа алдаад ар тийшээ ухарч байгаа Жан Вальжаныг суллав. Гайхша тасарсан Жан Вальжан:
-Намайг суллаж байгаа юм гэж vv? Yнэн vv? Гэхэд цагдаа нарын нэг нь:
-Таныг суллж байна. Та юугий нь ойлгохгvй байна вэ? гэв.
Лам єгvvлрvvн:
-Нєхєр минь та ядахдаа мєнгєн тавиуруудаа марталгvй алваад яваарай гээд зуухан дээр байсан лааны тавиурыг авч Жан Вальжанд єгєв.
Цагдаа нар гарч одов.
ЖААХАН ХYY ЖЕРВЕ

Хэргээс мултарсан Жан Вальжан хєєгдєн яваа адил хурдлан гvйжх отоос гадагш гарч арван хоёр километр орчим хол газар сууж, элдийг эрэгцvvлэн бодож байтал баясгалант дууны аялгуу сонсдов.
Эргэж харвал арав орчим насны жаал хvv аялан дуулсаар алган дээрээ арав таван мєнгєє тавиад тоглон наадж айсуй.
Жан Вальжаны vзээгvй бяцхан хvv дєчин мєнгийг дээш нь хаясанд тэр нь Жан Вальжан руу vсрэн ойртов.
Жан Вальжан тэр мєнгийг хєл дороо оруулан гишгэв.
Yvнийг харсан жаал хvv огт айсан шинжгvйгээр Жан Вальжаны дэргэд ирээд:
-Та миний мєнгийг яасан бэ? гэхэд Жан Вальжан:
-Нэр чинь хэн бэ? гэв
-Жаал хvv Жерве гэдэг.
-Зайл эндээс гэж Жан Вальжан хэлэхэд Жерве:
-Ахаа, миний мєнгийг єгєєчээ гэж олон дахин уйлан гуйж байснаа
-Та хєлєє ав. Би мєнгєє авъя гэв.
Ямар ч vг дуугараагvй сууж байсан Жан Вальжан гишгэсэн мєнгєн дээрээс хєлєє авалгvйгээр vсрэн босч:
-Амьд мэнд дээрээ арил гэж зандрахад айж сандарсан Жерве хvv хар эрчээрээ гvйсээр эргэж харалvй далд оров.
Уруу царайлж удтал суусан Жан Вальжан босон харайж хєл дороо байсан мєнгийг авч хvvд єх гээд “Жаал хvv Жерве, Жерве!” гэж хашгиравч хариу юу ч сонссонгvй учир тэр хvvг байдаг чадлаараа эрж сураглаад олсонгvй, харсан зvгтээ алхаж яваад замдаа ламтай тохиолдож Жерве хvvг сураглан асуугаад сураг гаргаж чадсангvй. Тэгээд хvvгээс булаан авсан дєчин мєнгийг гаргаж:
-Лам гуай та энэ мєнгийг авч ядуу хvнд єгєєрэй. Би хулгайч хvн, та намайг баривчлан ав гэсэнд лам айн сандарч мориндоо ташуур єгч тоос манарган давхиж алга болжээ.
Хийсэн хэргийнхээ буруу уршгийг ухаарсан Жан Вальжан уйл уйлсаар ухаа орж учраа ойлгожээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
1817 он



Арван наймдугаар Луй хаан 1817 онд хаан ширээнд суусныхаа хорин оавдахь жил мєн гэж нэрлэжээ…

Мєн онд ноён Брюгьер дє Сорсумын алдар нэр манджээ… Напелеон Дархан Елен арал дээр сууж, пруссууд францыг эзэмшсэн хэвээрээ байлаа…

1817 онд Парисын дєрвєн залуу “хачин тоглолт” хийхээр шийджээ…

Тэр дєрвєн залуу цємєєрєє оюутнууд байжээ. Нэрсийг дурдвал Феликс Тломьес, Листолье, Файмель Блашвель гэдэг залуучууд нэг бvрд сэтгэлийг татсан охинууд байсан. Блашвель Фавиуритэд, Листолье Дашад, Файмель Зефинд, Толомьес нарны гэрэл шиг алтан шаргал vстэй Фантинд сэтгэлтэй болсон ажээ.

Залуу оюутнууд урьд нь бие биеэ таньдаг байж, залуу охидууд сая танилцаж vерхэх болжээ. Иймэрхvv дурлалын явдлууд дандаа єєртєє тохисон нєхєрлєл vерхийг бий болгодог.

Толомьест дурласан Фантиний дурлал хамгийн анхны vнэн сэтгэлийн гvнзгий дурлал байжээ.

Ард тvмний гvн дундаас алдаг оног цэцэглэдэг ариун цогцос тєгс алиа хонгор охидын нэг нь Фантинь мєн санж. Нийгмийн гаслангийн гvн дотроос тєрсєн Фантинийн гарал vvслийг гаднаас хараад олоход бэрхтэй Фантинь тэнгисгийн Мєнрейль хотод тєрж, тєрєл садан нь чухам хэний хэн гэгч байсныг хэн ч хэлж эс чадна. Эцэг эх хоёры нь хэн ч мэддэггvй билээ. Нэрий нь Фантинь гэхээс єєр зvйлийг мэдэх хvн байсангvй. Яагаад Фантинь гэдэг нэртэй болсныг ч мэдэх амьтан олдсонгvй. Тvvнд овог ч байсангvй. Ємсєх гуталгvй улаан нялх хєлєєр гvйж явахыг vзсэн анхны нэг vл таних хvн анх тэгж дууджээ. Тэр хvний дуудсанаар Фантинь нэртэй болсон юм. Ємсєх малгайгvй учраас борооны усанд толгойгоо єєрийн эрхгvй норгодгин адилаар єгсєн тэр нэрийг олон таван vггvй хvлээн авчээ. Тэгээд тvvнийг улсууд жижигхэн Фантинь гэх болжээ. Yvнээс єєр зvйлийг хэн ч мэддэггvй санж. Ийм байдлаар Фантинь амьдралын замд анх алхжээ. Арван настайдаа хотоос гарч хєдєєгийн нэг жижиг хєрєнгєтнийд зарцлагдаж байгаад арван таван нас хvрч амраг орноо орхиж “аз жаргал” хайхаар алс Парис оржээ. Угийн гуа сайхан Фантинь удтал хэвийнхээ байдлыг адалгvй явжээ. Фантиний мяндсан шаргал vс, яралзсан цагаан шvд нь тун ч сайхан байжээ. Yс шvд хоёры нь харсан хvн “толгойдоо алттай, амандаа сувдтй” тун сайхан байна гэлцдэг байж.

Фантинь амьдрахын тулд ажил хийж, амраглан дурлажээ. Ариун сэтгэлийнхээ гунигийг арилгахаар Толомьес залууд амраглан дурлаж.

Гэтэл нэг єдєр Толомьес бусад гурван нєхдєє дуудаж сэжигтэй хэдэн vг хэлжээ. Толомьесын сэжигт vгийг дагж цємєєрєє дараагийн ням гаригт дєрвvvлээ залуу охидоо урьж зугаалахаар шийджээ.



ДЄРВЄН ХОС ЗАЛУУ

Дєрвєн залуу оюутнууд дєрвєн охидыг дагуулан єглєєний таван цагт Сен-Клу орохоор гарч “Хар толгой” гуанзанд цай ууцгаав. Тэндээс цаашилж єнгийн цэцэг дэлгэрч, нооон мод найгасан єргєн тэнvvн газраар хєлєє эцтэл зугаалж хэлээ эцтэлээ ярилцаж єтгєн шугуй дотор сэтгэл зvрхийг ханган дуулцгааж явжээ.

Энэ єдєр єглєєнєєс аваад орой болтол алтан нарны туяа ариун дэлхийг гийгvvлж, агаарын зєєлєн салхи тасралтгvй сэнгэнэж байгаль дэлхий баясан цэнгэж тун ч аятайхан байлаа. Тvvний дотор зугаалж яваа хос дєрвєн залуу нар шиг туяарч цэцэг шиг цэнгэж явсаар “Бамбард” ресторанд ороод ширээ дvvрэн архи дарс зууш хоол захиалж цадтал идэж ханатал ууцгаан, наргин дуулж оройн таван цаг хvргэв. Олны дотроос Толомьес улам хєгжилтэй, шvлэг уншиж уран хошин vг хаяж цэцэрхэж байтлаа Сен мєрний эрэг дээр ачаатай морин тэрэг онхолдохыг харан мэл гайхаж цэл хєхрєв. Онхолдсон морин тэргийг тойрон олон амьтан цугларч шуугихад залуучууд цєм цонхоор гадагш харсанд Фантинь:

-Ядарсан морь байна даа! гэв.

Дали хашгиран:

-Юу! Фантинь морины тєлєє уйлах гэж байна. Мєн ч уяхан дотроо! Гэв.

Фавурит охин гараа салаавчилж гэдийн зогсож Толомьесыг харснаа:

-Та бидэнд сонин юм vзvvлнэ гэсэн яалаа гэж шулуухан асуужээ. Толомьес хариуд нь:

-Зvйтэй! Цаг болоод байна. Ноёдоо, эхнэрvvддээ сонин юм vзvvлэх цаг иржээ. Эрхмvvд минь биднийг тvр хvлээж байгаарай гэхэд залуучууд гарахаар боло.

Битгий их удаарай. Бид та нарыг хvлээж байх болно шvv гэж Фантинь хэлэв.
ЗУГААЛГЫН ТЄГСГЄЛ

Yлдсэн охидууд цонх тохойлдон зогсож дэмий донгосоцгоон заримда цонхоор шагайж инээдмийн vг ярилцах байхад залуучууд гадагш гарч санй єдрєєр зугаалж яваа олны дунд орж бараа тасрахыг харжээ.
Удсан ч vгvй нэг морин тэрэг голын эргээр хурдлан давхиж явснаа гэнэт зогсоод цаашаа давхиж далд орохыг охидууд харжээ. Тэхэд Фантиныий дотор арза гэж:
-Хачин юм даа! Тэрэг зогсдоггvй газар морин тэрэг зосгоод явчлаа шvv гэжээ.
Нилээд азнасны дараа хоол зєєгч гартаа захидал барьсаар орж ирэхэд Фавурит:
-Энэ чинь юу вэ? гэхэд зєєгч
-Саяын явсан ноёдууд энэ захидлыг та нарт єгєєрэй гэсэн юм гэв.
-Та тэр дор нь авч ирж єгєхгvй яасн бэ?
-Нэг цаг єнгєрсний дараа єгєєрэй гэж тэд тушаасан юм гэж зєєгч хэлэв.Фавурит цаасыг зєєгчийн гараас хурдан шvvрэн авч vзвэл vнэхээр захидал байлаа.
-Сонин юм даа! Хаяг алга, “сонин чинь энэ дээ” гэж бичсэн байна гэж уншив.
Тэр захидлыг тvргэн задлан уншвал:
“Хайрт амрагууд минь ээ!”
Бид ах дvvтэйг та нар мэднэ. Ах дvv тєрєл садны учрыг та нар тєдий л сайн мэдэхгvй байхаа. Иргэний хуулинд аав ээж хоёрыг сайхан санаат салан задгай хvмvvс гэж нэрлэжээ. Бидний ах дvv тєрєл садныхан хєгшчvvл олон таван vг ярьж, эр эм хёор биднийг золбин хvvхдvvд гэж нэрлэж байна. Тэд биднийг гэртээ ирэхийг шаардаж байна. Бид эцэг эхийнхээ vгнээс гардаггvй. Та нар энэ захидлыг хvлээн аваад уншиж байх vед бид морин тэргэнд суугад эцэг эхдээ очиж явах болно. Биднээс хагацлаа гэж гунихрахын оронд єєр хvнтэй хувь заяагаа холбосон дээр байхаа… Бид бvтэн хоёр жил vерхэн цэнгэсэн. Муу юм битгий бодоорой” гэжээ.
Дор нь: Блашвелье
Файмель
Феликс Толомьес гэж vсгээ зурцгаасан байв.
Жич: “Хоолны мєнгє бид тєлсєн” гэжээ.
Yлдсэн охидууд хайр дураа єгсєн Фантинь охин гэртээ буцаж ирээд уйлан гунихирч байв. Толомьест анх дурлаж хайр сэтгэлээ єгсєн Фантинь давхар биетэй болж хоцорчээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:48 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ХОЁР ЭХ УУЛЗСАН НЬ

Манай зууны эхэнд Парис орчмын Монфермейльд жижиг єртєє буудлын газар байлаа. Тэр буудал єнєєдєр устаж vгvй болжээ. Тэр єртєє буудлын эзэн нь авгай нєхєр хоёр Тенарде байжээ.
Тенардьегийн гадаа дvvжин дээр нэг нь гурван настай, нєгєє нь хоёр настай хоёр хєєрхєн охин наадаж байлаа… Хажууд нь vvдэн дээр царай муутай эх сууж охидоо хєдєлгєхийн хамт дуу аялан сууж байтал нэг хvн сэм ойртон ирээд чихэнд нь:
-Та яасан хєєрхєн хvvхэдтэй хvн бэ! гэхийг сонсоод эргэн харвал хоёр алхмын цаана нялх хvvхэд тэвэрсэн эмэгтэй зогсож байжээ.
Хvvхэд тэвэрсэн эмэгтэй нилээд том маш хvнд бололтой vvрэг vvрсэн харагдана. Тэвэрсэн хvvхэд нь хоёр гурван нстай, дагина шиг хєєрхєн биедээ тохирсон жижиг хувцастай, эрvvл улаан ягаан хацартай ажээ. Алим шиг мєнжгєр ягаан хацры нь харсан хvн хайрлаж vнсэхгvй єнгєрєхийн аргагvй. Тэврvvлсэн охин эхийнхээ гар дээр унтсаар.
Охиноо тэвэрсэн эх гунигтай, ядарсан царайтай жилчин шиг хувцастай, насаар залуу эх, гар дээрээ унтуулсан охиноо энэрэнгvй нvдээр энхрийлэн харна.
Хvvхэд тэвэрсэн эх Фантинь байлаа. Фантинь энэ хугацаанд бараг танигдахгvй болтлоо єєрчлєгджээ. Ойртож сайн ажиглавал тvvний гуа сайхан хэвээрээ, баруун хацраар нь бага зэрэг vрчлээс гарсан ба их хуйлсан болов уу гэмээр хоёр нvд нь улайсан харагдана…
“Хачин шоглолт” болсноос хойш арван сар єнгєрчээ. Энэ арван сарын дотор юу єєрчлєгдсєнийг тааварлахад хvнд бишээ.
Толомьест хаягдсан єдрєєс эхлэн Фантинь зовлонд учирч, Фавурит, Зефин, Дали гурваас бvрмєсєн хагацжээ.
Эцэггvй хvvхэдтэй ганцаараа хоцорсон Фантиний ажлын чадвар муудаж, зугаалан цэнгэх нь улам ихэсжээ. Толомьестой учирснаас болж ажлаа муу хийх болж ажлаа алдаж гэдэс тэжээх нєхцєлгvй болсон байна.
Арай гэж уншиж чадахаас биш бичиж чаддаггvй байсан Фантинь тохиолдсон хvнээ гуйж хоёр гурав дахин Толомьест захиа бичvvлж явуулсан боловч нэг ч удаа хариу авсангvй. тэгээд байдал єєр болсныг ойлгож хvнд зовлонд учрах магад гэж боджээ. Фантинь ойртон айсуй зовлонгоос мултрах аргаа хайх боллоо. Тєрсєн нутаг тэнгисийн Монрейль хот орж таних ах дvvтэй учран ажил олж амьдрахаар шийджээ. Анхны хагацлаас улам илvv хvнд бэрх хагацалтай учирна байх гэж бодохоос зvрх чичрэн элэг эмтрэх болсон Фантинь хамаг єєдтэй хувцас, гоё эдлэлээ борлуулж амь сvнс болсон ганц охиндоо зориулах болжээ. Бvх юмаа хоёр зуун франкаар худалдаад аар саар єрєє тєлж наяадхан франктай vлджээ. Энэ нь маш бага мєнгє байлаа.
Фантинь єнчин охиноо тэврэн Парисаас гарах vед дєнгєж хорин хоёр хvрч байылаа. Замаар яваа энэ хоёр амьтныг харсан хvний єр євдєж, санаа алдахгvйгээр зєрєхєд бэрх байв. Фантиньд нялх охиноос єєр хэн ч нарт ертєнцєд байсангvй. Фантинь охиноо хєхєєрєє тэжээдэг байсан учраас тэнхээ тамир нь муудаж хэр хэр ханиах болжээ…
Охиноо тэврээд Тенардьегийн гадаа ирэхэд Тенардье авгай эргэн хараад хаалганы хажууд суу гэж дохижээ. Тэгээд хоёр эмэгтэй ярилцаж эхлэв.
-Намайг Тенардье гэдэг юм. Бид энэ буудлын эзэн улсуудаа гэж хоёр охины эх хэлэхэд, Фантинь:
-Би ажилчин хvн. Нєхєр минь нас барж Парист ажил олдоход бэрх болохоор нутаг харьж ажил олохоор явна. Єнєє єглєє Парисаас гараад хvvхэд тэврэн явсаар ядарсан учир замын морин тэргэнд сууж Вилемонболь хvрээд тэндээс Монфермейль хvртэл явган ирлээ. Зарим газар охиноо хєтєлж vзсэн боловч саяхан гарсан учир огт газар хороохгvй юм. Тэгээд тэврэн явахад охин минь унтачлаа гэх мэтээр єєрийнхєє намтрыг бага зэрэг єєрчлєн яриад охиноо vнсэхэд охин сэрж гялалзсан томцэнхэр нvдээрээ юм харав.
Дараа нь инээд алдан эхийн гараас доош мултарч газар буугаад дvvжлvvр дээр байсан хоёр хєєрхєн охиныг vзээд зог тусаж гайхахдаа хэлээ гаргав.
Тенардье авгай охидоо буулгаад:
-Гурвуул наадацгаа гэв.
Гурван xvvхэд гэр барьж тоглож байх зуур хоёр эмэгтэй яриагаа vргэлжлvvлэв.
-Таны єєдсийн чинь нэр хэн бэ?
-Козетт.
-Хэдэн настай вэ?
-Удахгvй гурав хvрнэ.
-Манай их охинтой чацуу юм…
эв нэгтэй тоглож байгаа гурван охидыг харсан Тенардье:
-Хvvхдvvд гэдэг амьтан мєн амархан танилцах юм даа харахгvй юу, эгч дvv гурав шиг байна шvv гэх баярт vгийг сонссон нєгєє эх гєлрєн ширтэж:
-Би танайд охиноо vлдээе болох уу гэхэд Тенардье зєвшєєрч байгаа vгvй хоёр нь эс мэдэгдэхээр гайхан хєдлєв.
Козеттын эх:
-Би єєдєс охиноо нутагтаа авч харьж чадахгvй нээ. Хvvхэдтэй очвол тэнд ажил олдноо, хол хэрэг… Энэ хэд чинь эгч дvv болцгоог. Би удахгvй охиноо авахаар буцаж ирнэ. Би охиноо танайд орхиё болох уу? гэхэд Тенардье авгай:
-Ярилцъя гэв.
-Би сар бvрийн єртєгт зургаан франк тєлж чадна гэж хэлэхэд гэр дотроос нэг эрэгтэй хvн:
-Долоон франкаас доошгvйг тєл. Хагас жилийн хєлсийг урьдчилан тєл гэхэд авгай нь:
-Зургаан долоо дєчин хоёр гэхэд Фантинь:
-Би тєлнє гэв.
-Тvvнээс гадна арван таван франкийг анхны зардал болгож тєлєєрэй гэж эрэгтэй хvн хэлэв.
-Бvгд нийлж тавин долоон франк гэж авгай нь хэлнэ.
-Би тєлнє. Би наян франктай. Нутагтаа явган явж хvрэхэд миний vлдэх мєнгє хvрнэ байх. Нутагтаа очиж ажил хийгээд хэдэн мєнгє хуримтлуулж байгаад єєдєс охиноо авахаар тvргэн буцаж ирнэ.
-Хvvхэд чинь хувцастай юу гэж эрэгтэй хvн асууна.
-Бий байлгvй яах вэ! Бvрэн хувцас нь миний vvрэг дотор байна. Энэ лав танай нєхєр байх гэж тэр дороо мэдсэн юм.
-Бvх хувцсы нь та vлдээгээд яваарай гэж эрэгтэй хvн хэлэв.
-Тэгэлгvй яах вэ! Охиноо нvцгэн орхивол нvгэл байгаа даа гэж Фантинь гайхна.
Эзэн хаалгаараа шагайж:
-Тохиръё болно гэв.
Охиноо vлдээхээр ярилцан тохироод тэндээ хонож байдаг бvх юмаа Козетт охиндоо орхин хєнгєн болсон vvргээ vvрч єглєє нь алс замдаа гарсан Фантинь удахгvй охиноо авахаар эргэж ирнэ гэж боджээ.
Єєдсєн охиноо танихгvй айлд орхихоор тvргэн шийдсэн боловч єнчин зvрхэнд нь хагацлын хар зовлон vлджээ.
Тенардьегийн айлын эмэгтэй Фантиньтай гудамжинд дайралдаад буцаж ирэхдээ:
-Охиноо орхисон эмэгтэйгийн уйлж явааг хараад єр євдєж уушиг зvрх минь амаар гарах шахлаа гэжээ.
-Би одоо зуун арван франкныхаа єрийг тєлнє. Надад яг тавин франк дутаад байсан юм гэжээ.



ЛИГГYЙ ХОЁР ХYНИЙГ ЄНГЄВЧХОН ТОДОРХОЙЛЪЁ

Тенардьегийнхэн ямар чанартай улсууд вэ? Энэ талаар хоёрхон vгийг энд дурдаад хойно бусдыг нэмж бичье.
Тенардьегийнхэн, хvний vнэргvй мєртєє хєсрийн бохир зальтай, хvсэж сурсан эрдэмтэй атлаа хvний адагт шилжсэн бvдvvлэг амьтнаас бvрддэг завсрын ангид ордог. Дунд ба доод анги хоёрын хооронд орсн ангид багтдаг. Тенардьегийнх доод ангийн зарим алдаа болон дунд ангийн бvх олиггvй талыг биедээ шингааж, ажилчин хний сайн чанар ч vгvй, овтой зальтай хєрєнгєтний шинж ч vгvй аж.
Ашигт цаг тохиолдвол аюулт хортон болох тєлєвтэй адгийн амьтнууд мєн. Тенардье єєрєє тєрєлхийн олиггvй зантай, эхнэр нь адуусны шинж авиртай. Эр эм хоёулаа аль муу муухайг хийж гvйцэтгэхэд дээд зэргийн авъяастай… Урагшаа явахын оронд байнга бvдvvлэг руу ухардаг, амьдралдоо олсон туршлагаа зєвхєн хар санаагаа хєгжvvлэхэд хэрэглэдэг, улам завхар улам доройтдог шинжийг хадгалсан хvмvvст Тенардьегийнхэн байжээ…
Тенардьегийн хэлдгээр бол цэрэгт ахмадын алба хааж байхдаа 1815 оны дайнд оролцон зарим талаар баатар зориг гаргаж явжээ…
Эхнэр нь нєхрєєсєє арван хоёр арван тав дvv юм санж.
Бага залуугаасаа эхлэн хєрєнгєтний vзэл санаа нэвтэрсэн шалиг завхай романууд олныг уншиж сэтгэлээр доройтжээ.
Тенардьегийн их охин Эпонинь, бага охин нь Азельма гэдэг нэртэй байлаа.

БОЛЖМОР

Олиггvй зам гаргаснаараа хувийн эрх ашгийг бvрэн хангаж чадахгvй юмаа. Тенардьегийн vйл амьдрал єєдлєхгvй байсаар байлаа.
Тенардье Фантинаас тавин долоон франкс авсны ачаар тавьсан єрнєєс нэг удаа хагацжээ. Сар болоод тэдэнд бас мєнгє хэрэгтэй болоход Тенардьегийн эхнэр Козетт охины хувцсыг Парис оруулан vнээр нь худалдуулж оронд нь жаран франк авчээ. Жаран франкаа зарж дуусмагцаа Тенардьегийнхэн Козетт охиныг гуйлгачин ирсэн адил vзэж аль муугаар харьцах болсон байна. Козетт ємсєх юмгvй болж Тенардьегийн хvvхдийн урагдаж хуучирсан ємд цамцыг ємсєж, нохойноос арай дээхнvvр муурнаас арай доохнуур тооцогдож хоолны vлдэгдлийг идэх болсон байна. Козетт охин нохой муур хоёртой дандаа хамт ширээн дор орж нэг хар идvvрээс хоол унд идэх болжээ.
Монрейльд очин суурьшсан Фантинь эх сар бvр захиа бичvvлж Тенардьегийнд илгээхэд тэднийх дандаа “Козетт туйлын сайн байна” гэж хариулдаг байлаа.
Фантинь эхний хагас жил єнгєрмєгц долоодох сарын хєлсєнд долоон франк явуулаад дараа саруудад нь мєнгєє тогтмол гуйвуулсаар байлаа. Тенардье жилийн эцэс болохоос ємнє шунал нь буцалж:
-Долоохон франк тєлєєд єрєє таглаад байна гэж бодоо юу даа Фантинь чинь! Долоон франкаар юу хийх юм бэ? гэж чамлаад арван хоёр франк явуулж байхыг шаардсан захиа бичив.
Козеттын бие сайн “жаргалтай байна” гэсэн Тенардьегийн худал ятгалтад итгэсэн Фантинь арван хоёр франк гуйвуулсаар байв.
Нэг хvнийг хайрлан vзэхдээ нєгєє нэгийг vзэн яддаг заншилтай хvн байдаг. Тенардьегийн авгай єєрийн охидод туйлын хайртай учраас бусдын vрийг vзэн яддаг байв. Эх хvний хайрын сэтгэл элдвийн муухай хэлбэрт ордгийг санахад гуниг тєрдєг, алгн чинээ газар эзлэн суудаг Козеттыг харсан Тенардье авгай, тэр хєєрхий єєдєс амьтныг тєрсєн хоёр охиныхоо байрыг эзлэн, амьсгалах агаары нь бага болгож байна гэж vздэг байлаа…
Тенардьегийн хоёр охин vргэлж эхийн энхрий хайрлалыг хvлээн жаргаж байхад Козеттын хєдлєх хєдєлгєєн, дуугарах дуу болгон нь хараал зvхэлд ордог байв.
Тєрсєн эхийн янаг хайраар хvрээлэгдсэн хоёр жижиг охины хамт байсан нялх хонгор Козетт тvмэн янзын хараал зандралыг амсаж суухдаа орчлон хорвоогийн жам ёсны талаар ухаарч мэдсэн зvйл огт байсангvй.
-Эцэг эхийнхээ заншлыг дагагч Эпонинь Азельма хоёр эвий жаахан Козеттыг мэн элдвээр ад vздэг боллоо…
Он жил дараалан єнгєрєхєд орон нутгийн олны дунд “Тенардьегийнхэн яасан сайн улсууд вэ! Хоосон мєртлєє хаягдсан охиныг тэжээгээд байх юм” гэдэг яриа дэлгэрэв.
Фантинь охиноо хаячаад ор сураггvй алга болсон юм гэж бvгд бодох болжээ.
Гэтэл Тенардье, Козеттыг тєрсєн эцэг байхгvй учраас эх нь нєхєргvй боловч хvvхэдтэй гэдгээ ил хэлэхээ зовдгийг ашиглан “муу турсага” єсєх тутам идэх нь ихдэж байна, сар болго нарван таван франк тєлж байхыг шаардаж, зохих мєнгєє тєлєхгvй бол эхэд нь хvргvvлнэ гэж сvрдvvлжээ… Тэхэд Фантинь арван таван франк тєлєх болжээ.
Заяасан бие нь єсєх бvр зовлон зvдрэл нэмэгдсээр аж:
Хэт багадаа хоёр охины тоглоом байсан Козетт таван нас дєнгєж хvрээд гэрийн зарц боллоо. Харсан хєндлєнгийн хvн “Таван настай! Хаанаас тав хvрээ гэж!” гэлцэнэ. Козетт тав хvрсэн нь vнэн.
Нийгмийн талхигдалд нэрвэгдэхгvй нас гэж байдаггvй юм шvv!
Хоршоо дэлгvvрээс хоол унд худалдан авах, єрєє тасалгаа гудамш хашааг шvvрдэж цэвэрлэх, аяга сав угаах хvнд хvчир юм зєєлгєх зэрэг ажлуудыг Козеттоор хийлгэх боллоо…
Хэрэв Фантинь єнгєрсєн гурван жилийн дотор Тенардьегийнд ирсэн бол хvvхдээ яасан ч танихгvй сан, Тенардьегийнд тарган цатгалан сэргэлэн цовоо ирсэн Козетт охин эцэж тураад хєнхийн цайжээ.
Yнэн шударга бус ёс Козеттыг уйтгар гунигт оруулж єлсгєлєн гуйланчлал єнгє царайг нь бузарлажээ.
Санаанд багтамгvй гаслан зовлонгоор дvvрсэн ганц том ганган гялгар нvдий нь харахад элэг эмтэрч зvрх шимширнэ.
Тvмэн нєхєєс болсон єєдгvй муу дээлтэй, зургаан нас арай хvрээгvй єчvvхэн ядуу охин, хvйтэнд бээрч хєхєрсєн эрэвгэр арван хуруундаа багтахгшvй бvдvvн иштэй том шvvр бариад, євлийн хvйтэн єглєє, бvлтгэр нvднээсээ нулимс бємбєрvvлэн гадаа гудамж цэвэрлэж байгааг харахад хайрлах сэтгэлийн халуун нулимс хацрыг дагаад бєнжигнєнє.
Нутгийн хvмvvс тvvнийг “Болжмор” гэж нэрлэжээ.
Бор шувуунаас илvvгvй зай эзэлдэг, юм болгоноос урьдаар айж цочдог, тосгон айлуудын дотрос хамгийн тvрvvнд vvрийн гэгээтэй уралдан босож гудамжинд гардаг Козеттыг уран хошин vгт уртай олон тvмэн “Болжмор” гэж нэрлэсэн аж.
Хєєрхий энэ болжмор хэзээ ч гэсэн жиргэн шулганадаггvй байлаа.


ХАР ШИЛНИЙ YЙЛДВЭРИЙН ДАВШИЛТЫН ТYYХ


Монфермейль тосгоныхны боддогоор хvvхдээ хаяад явсан эх яасан бол оо? Хаана ямар ажил хийж байгаа болоо?
Жаал охин Козеттоо Тенардьегийнд орхисон эх цааш явсаар тэнгисийн орчмын Монрейль хотод 1818 онд хvрэлцэн иржээ.
Фантинь тєрсєн нутгаа орхиж гараад арваад жил єнгєрч, тэнгис орчмын Монрейль нутгийн байдал энэ завсар єєрчлєгдєж, Фантинь нэг єлсгєлєнгєєс ангижирч нєгєє єлсгєлєн зовлонд учирч байх хооронд, тєрсєн эх нутаг нь баян чинээлэг болсоор байж.
Монрейль нутагт эрт балар цагаас эхлэн хар хув, хар шилний тухай vйлдвэр ихээхэн хєгжиж ирсэн боловч тvvхий эдийн vнэ єндєр учраас vйлдвэрийн vйлдэхvvн ахиц дорой байдаг байж. Yйлдэхvvний ахиц муу болохоор ажилчдын цалин бага байсан байна.
Фантинийг Монрейль нутагтаа буцаж ирэх vеэр “Хар шилний таваарын” vйлдвэрлэлд vзэгдэж сонсогдоогvй єєрчлєлт гарсан байжээ.
1815 оны сvvлчээр нэг vл таних хvн Монрейльд ирж суугаад зохих эдийг бvтээхдээ модны давирхайн оронд шилийг хэрэглэх, тухайлбал гарын бугуйвчийг хийхдээ давтмал тємєр гохын оронд цутгамал гох хэрэглэх аргыг олжээ. Энэ єчvvхэн єєрчлєлт vйлдвэрт бvтэн хувьсгал гаргажээ.
Энэ єчvvхэн єєрчлєлт нь тvvхий эдийн єртгийг маш хямдруулсны улмаас нэгдvгээрт ажилчдын цалинг нэмэгдvvлэх, хоёрдугаарт таваарын vйлдвэрлэлийг сайжруулах, гуравдугаарт vйлдэхvvнийг хямд vнээр худалдах зэрэг бололцоонууд бий болжээ.
Ингэж нэг санаачлага гурван тєрлийн vр дvн vзvvлжээ.
Энэ аргыг нээсэн хvн гурван жил болоогvй байхад их баяжиж эргэн тойрныхоо хvмvvсийг баян чинээлэг болгосон явдал тун сайн хэргээ. Нээлт хийсэн хvний намтрыг мэдэх хvн орон нутагт огт байсангvй учир харийн хvн гэж vздэг байж.
Тэр хvн Монрейльд ирэхдээ мєнгє тєгрєгєєр маш цєєхєн, дээр хаяхад хэдэн зуун франктай байсан гэлцэнэ…
Монрейлд ирсэн тэр хvн єєрийн байдал, ємссєн хувцас, vг яриагаараа ажилчин хvнээс огт ялгагдахгvй байж.
Дам ярианаас vзвэл арван хоёрдугаар сарын нэг єдрийн оройн бvрэнхийгээр шуудай vvрч, булдруут таяг тулсан нэг хvн Монрейль хотод орж ирэхийн vеэр нийтийн байшинд гэнэт их тvймэр асчээ. Yл таних тэр хvн оволзож байгаа улаан гал руу гялалзсан нvдээ цавчилгvй амь хайрлахгvй дайран орж тvймэрт шатах гэж байсан хоёр хvvхдийг аварчээ. Тэр хvн гэнэт зориг гаргаж гавъяа байгуулсан болохоор паспорты нь vзье гэж хэн ч хоргоосонгvй… Тэр цагаас хойш тvvнийг Мадлен гуай гэж нэрлэжээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:51 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
МАДЛЕН

Энэ хvн тавин настай, бодол болсон хашир байдалтай цагаан сэтгэлтэй. Yvнээс єєр зvйлийг хэн ч vл мэднэ. Yйлдвэрт шинэ єєрчлєлт гаргасны улмаас Монрейль хот худалдааны томоохон тєв болсон байна…
Мадлен гуай орлого их олдог болж хоёрдахь жилдээ эрэгтэй ба эмэгтэйчvvдийн хоёр салбар бvхий том фабрик байгуулсан байна. Єлсгєлєнд учирсан хvн бvхэн тэнд очвол ажил олж, хэрчим талхтай бардам золгоно…
Мадлен гуайг ирэхээс ємнє тэр нутаг уналтын байдалд байсан бол одоо тэнд хєдєлмєр єрнєж хєгжил эхэлжээ. Газар болгон хєдєлмєр єрнєж хєгжил нэвтрэн єлсгєлєн гуйланч байдал мартагдах болж…
1820 онд Мадлен банкинд зургаан зуун гучин мянган франк хадгалуулсан байна. Энэ зургаан зуун гучин мянган франкийг банкинд хийхийн ємнє хоосон ядуучуудын хэрэгцээнд сая гаруй франк зарцуулсан байна.
Yvнээс гадан Мадлен гуай єєрийнхєє мєнгєєр євчтєнvvдийг эмчлэнсувилж, эмэгтэйчvvдэд зориулан нэг, эрэгтэйчvvдэд зориулан хоёр сургууль байгуулсан байна. Тэр vеийн франц оронд байгаагvй, хvvхдийг хvмvvжvvлэх газрыг бий болгож, єндєр настан, тахир дутуу ажилчдад зориулан тусламж vзvvлэх газрыг vvсгэн барьжээ. Мадлены фабрик ажилчны тєв болмогц орон сууцаар гачигдаж байсан ажилчдад зориулж шинэ орон сууцны газруудыг барьж ажилчдыг оруулахын хамт тэнд эм олгодог аптек нэгийг бас нээжээ…
Шинэ санаачлага гаргасандаа Мадлен гуай ноён Мадлен нэртэй болж. Ноён Мадлен хотын дарга ноён болж хувирсан аж.


МАДЛЕНЫ ГАШУУДАЛ

Динь хотын захирагч лам ноён Мириэль наян хоёр хvрээд нас барсан тухай мэдээг сонинууд 1821 оны эхээр зарлажээ… Мириэль нас барахаасаа нэлээд хэдэн жилийн ємнє хоёр нvдгvй болсон авч сохорсондоо ер гутаж гунилгvй дvvгээрээ єргvvлсээр амьдарч байсныг сонинд мєн дурджээ…
Мириэлийн нас нєгцсєн тухай мэдээг Монрейлийн нутгийн сонин хуулан хэвлэсэн байж.
Маргааш єглєє нь Мадлен ноён гашуудлын хав хар хувцас ємсєж явах болсныг харсан олон vгэнд дуртай нэг чинээлэг настай эмэгтэй:
-Саяхан нас бардаг Динийн захирагч лам ноён дарга таны садан тєрєл хамаатан гэдэг vнэн vv? Гэж асуусанд Мадлен:
-Миний хамаатан бишээ гэхэд
Садан биш юм бол та юунд гашуудлын хувцас ємссєн юм бэ? гэж эмэгтэй сонирхоход Мадлен:
-Би залуудаа зарц нь явсан хvн гэж хариулжээ…


МЄРДЄЛТИЙН ЭХ

Ноён Мадлентай зєвлхєєр гуч дєчин километрийн цаанаас ардууд ирцгээнэ. Мадлен маргаан будлианыг тасалж бvтэлгvй явдлыг зогсоон дайснуудыг эвлэрvvлж байлаа. Хvн бvр єєрийн ашиг сонирхлыг ємгєєлvvлэхээр Мадленыг урина. Мадлен ч гэсэн єєрєє хvн болгонд тус болохоос татгалзахгvй явда учраас олны дотор хайр хvндэтгэлийг их олжээ.
Гэтэл Мадлены сайн сайхан санааг хайхардаггvй, хий байгаа ажлы нь мушгин хардаг хvн нэг байж…
Сайхан зантай тайван байдалтай Мандлен олны хайрыг хvлээн гудамжаар нэг бус удаа єнгєрч явахад, гялгар бор хувцастай хvрээг нь буулгасан дэлбэгэр малгайтай, бvдvvн мод барьсан vл таних єндєр хvн гэнэт Мадлены хойноос хараад далд ортол ширтэж байгаад хоёр гараа зєрvvлэн сугавчилж толгойгоо аяархан сэгсэрч уруулаа хамартаа хvргэн “энэ ямар учиртай хvн бэ? Би урьд нь vзсэн хvн шиг байх юм. Юу ч гэсэн би энэ хvнд мэхлvvлэхгvй дээ” гэсэн маягтагаар нvvрээ vрчийлгэнэ.
Yvнийг анх харсан хvний дотор арзас гэж хавьтсандаа халгvй олиггvй ширvvн амьтан байна гэж бодогдмоор. Тvvни нэр Жавер. Цагдан сэргийлэх газар алба хаадаг.
Жавер Монрейльд цагдан сэргийлэхийн харгалзагчийн уршигтай мєртлєє ашигт vvргийг гvйцэтгэхээр ирсэн аж…. Мадлен, Жаверыг Монрейльд ирэхээс ємнє том vйлдвэрийн баян эзэн болжээ.
Хэрэв уншигчид бидний адилаар хvн болгон адгуусны ертєнцийн ямаро нэг шинж шингэсэн байдаг юм гэж бодвол цагдан сэргийлэхийн тvшмэл Жавер ямар шvv маягийн амьтан болохыг амархан тодорхойлж чадна.
Олон гєлєг гаргасан гичийн нохой гєлєгнvvдийнхээ дотроос бусдыгаа залгих тєлєвтэй олиггvй амьтан байвал тvргэн устгахыг эрмэлздэгийг Астур тариачин андахгvй.
Бусдыгаа залгидаг тэр шунахай ховдог гєлгийг хvний царайтай болго тэгвэл яаг Жавер болно.
Ханилсан нєхрєє цєллєгєнд явуулсан тєлєгч эмэгтэйгээс орон дотор гарсан Жавер, нийгмээс хєндий байгаагаа ухаарч хэзээ нэг цагт дотор нь нэвтрэн орохоор зоригложээ. Нийгэм рvv дарйан довтолог, тvvнийг мєн хамгаалдаг хоёр ангийн хvмvvсийг нийгэм хайр гамгvй таягдан хаядгийг Жавер ойлгож тэр хоёр ангийн нэгийг шилж авахаар шийдсэн байна. Yзэл санаа vнэнч шударга ёсны єчvvхэн тєдий vvслийг єєртєє шингээсэн Жавер тєрvvлж єгсєн тєлєгч эх шиг хvмvvсийг хэт vзэн яддаг аж. Жавер цагдан сэргийлэх газар ажилд орж амжилт олоод дєчин насандаа цагдан сэргийлэх газрын харгалзагч байцаагчийн албан тушаалд дэвшжээ…
Жавер сэтгэл хатуу, хар санаанд булагдсан гунигт тєлєвтэй, гэмгvй маягтай мєртєє гэдгэр их зантай, эсрэг шураг шиг єрємдсєн хvйтэн харцатай.
Хардах мєрдєх мушгих ажил Жавзрын амьдралын гол агуулга. Ертєнцийн хамгийн бартаат газраар шув шулуун зам гаргасан Жавер єєрийн vvргийн ашигтайд итгэн тvvнийгээ нэн єндрєєр тахиж, тгнуулын ажил хийдэг байв. Жаверын гарт орсон хvн шиг vйл лайтай амьтан vл тохиолдоосой. Жавер цєллєгнєєс оргох гэсэн эцгээ баривчлан хорьж, цагдаагийн хяналтаас зайлах гэсэн эхээ ховлон мэдээлэхээс буцахгvй шинжтэй…
Жавер номыг vзэн яддаг боловч алдаг оног олдог чєлєєт цагаараа шvд зуун уншдаг байсан учир бvр нэг балар харанхуй ч биш байж…
Зан сайтай цагтаа тамхи vнэрлэж суугаа нь хvнтэй адил санж.
Шvvх Яамны жил бvрийн тоо бvртгэлээр “vл бvтэх этгээдийн” эгнээнд ордог хvмvvст Жавер аянга мэт ширvvн байдг. “Yл бvтэх этгээдийн” тоонд орсон хvмvvс ганцхан Жавер гэдэг нэрийг сонсоод зугтан арилдаг, Жаверыг нvдээрээ харвал аргаа алдарч гєлрєн зогсдог ажээ.
Жавер ийм аюут хvн санж.
Номн Мадлены нvд анивчилгvй хардаг хvн, Жавер мєн Жаверын нvд таавар, муу хар санаагаар дvvрэн! Ноён Мадлен яваандаа Жаверын энэ байдлыг мэдсэн боловч онц анхаарсангvй. Мадлен Жавертай нэг ч удаа уулзаж маргаж явсангvй. Жаверын хар санаат муухай харцыг ажиггvй тэсвэрлэж, бусдын адилаар сайн зантай харьцдаг байж.
Гэтэл Жавер, Мадлен ноёны єнгєрсєн явдлыг нууцаар тагнаж байв. Гэсэн ч Мадлены ердийн хэт номхон тайван байдлыг хараад эргэлздэг байж.
Нэг удаа Жаверын аймшигт дvр Мадлены анхаарлыг татжээ. Чухам ямар нєхцєлд татсаныг дурдъя.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 3:59 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЄВГЄН ФОШЛЕВАН



Мадлен ноён нэг єглєє Монрейль хотын довонт мухар гудамжаар явж байтал хавьд чимээ гарахыг сонсож харахад улсууд цугларсан vзэгдэв. Тэр зvг явж очвол євгєн Фошлеван гэдэг нэртэй настай хvн морин тэрэг нь онхолдоход тэргэндээ даруулжээ…

Амьсгаа авч чадахаа байх шахсан євгєн Фошлеван:

-Настай хvнийг аврах сайн хvн байвал ирж туслаачээ! гэж хашгирна.

Ноён Мадлен цугларсан улс руу харж:

-Юм єргєдєг машин байна уу? гэж асуухад нэг тариачин

-Олж ирэхээр хvн явсан гэв.

-Хичнээн удах болоо?

-Хорин тав зургаан минут болно доо…

-Хорин дєрєв таван минут яаж хvлээдэг юм бэ? гэж Мадлен хэлэхэд:

-Хvлээхээс єєр арга алга! Гэв.

-Тэрэг улам доошоо газар суугаад байгааг та нар харахгvй байна уу?

-Харж л байнаа!

-Тэргэн доор хєндий зай байгаа цагт мєлхєн ороод єргєвєл болох байна. Тэгвэл хагас минутын дотор євгєнийг аварч болно. Хэн зориг гаргасан хvнд таван алтан Луй єгнє. Хэн мєнгєнд дуртай вэ? гэж Мадлен хэлэхэд нэг нь ч дуугарсангvйд

-Арван луй єгье гэв.

Цугларагсад цєм доошоо харцгаана. Тэдний дотроос нэг нь:

-Учиргvй тэнхээтэй хvн хэрэгтэй. Муухан хvн ууцаа хугална шvv гэв…

-Хорин луй єгье гэж Мадлен хэлэхэд дуу гарах амьтан байсангvй.

-Хvсэлтэй хvн ч байна л даа гэж нэг хvн хэлэхэд Мадлен эргэн харсанд Жавер харгалзагч байжээ.

Жавер vргэлжлvvлэн:ъ

-Хvч дутаад байна. Ингэж онхолдсон тэргийг ууцаараа хєшєєд єндйилгєдєг хvн ер бусын тэнхээтэй байх ёстой гээд Мадленыг ширтэн харснаа:

-Таны хvсээр vvнийг єргєх чадалтай хvн нэг бийг би мэднэ шvv Мадлен гуай гэхэд Мадлен цочив.

Жавер Мадленыг ширтсэн хэвээрээ хайхрамжгvй маягаар:

-Тийм чадалтай хоригдол хvн бий гэхэд

-Тийм vv! Гэж Мадлен хэлэв.

-Тулоны шоронгийн нэг хоригдол тийм хvчтэй хvм юм.

Мадлены царай цайв. Энэ vеэр онхолдсон тэрэг улам газар шигдэн суусаар байлаа. Євгєн Фошлеван:

-Бvтэж vхлээ! Хавирга минь шажигаж байна. Єргєж vзээч! Аргалаа чээ таминь! Гэхэд Мадлен эргэн хараад:

-Энэ євгєний амийг авраач, хорин алтан луйгээр шагнуулах хvн алга гэж vv? Гэсэнд нам гvм байв. Жавер:

-Єргєдєг машинтай тэнцэх чадалтай хvн нэг байсныг би амьдралдаа ганц удаа vзсэн юм. Тэр хvн бол дээр дурдсан хоригдол байсан юм гэв.

Мадлен єєрий нь алдалгvй ширтэж байгаа Жавер, орчин тойронд хєдлєлгvй зогсож байгаа тариачдыг харж гунигтайгаар инээд алдаад vг ч хэлэлгvй сєгдєн сууж гялс гэн тэргэн дор шурган оров.

Мадленыг тэргэн дороос дахин гарч чадахгvй байх гэж бодсон хvмvvс амьсгаа хурааж дуу гаралгvй зогсоно.

Гэтэл хvнд тэрэг оволзон хєдєлж газар шигдсэн дугуй нь хєндийрєхєд эцсийнхээ хvчийг шавхан тэргийг нуруугаараа єргєж байсан Мадлен чичирсэн хоолойгоор:

-Бушуухан тусалцгаа! Гэв. Мадленыг харж зориг орсон бусад хvмvvс нэг зэрэг ханцуй шамлан ухасхийж тэргийг хамжин єргєж євгєн Фошлеваны амийг аврав.

Мадлен тэргэн дороос босоход хувцас нь урагдаж цонхийж цайсан нvvрнээс нь хєлс цувна. Амиа авруулсан євгєн Фошлеван Мадлены євдгийг vнсэж баяр хvргэж байхад Мадлен єєрий нь vргэлж ширтэн байгаа Жаверыг тайвнаар харна.



ФОШЛEВАН ПАРИС ОРЖ ЦЭЦЭРЛЭГЧ БОЛОВ

Тэрэг онхолдоход Фошлеван євдєг мултарчээ. Мадлен тэр євгєнийг єєрийн фабрикийн дэргэд байгуулсан эмнэлэгт аваачиж хэвтvvлэх тушаал єгєв. Маргааш єглєє нь євгєн нойроос сэрж харахад дэргэд нь мянган франкийн билет, Мадлен єєрийн гараар “таны тэрэг морь хоёры чинь худалдаж авлаа” гэсэн зурвас байжээ. Фошлеван эдгэрсэн боловч євдєг нь нугарахаа больсон учир сувилагч нар ба нутгийн лам нарын зєвлєснєєр Мадлен нєгєє євгєнийг Парис хотын Сент-Антуан хороонд байдаг эмэгтэйчvvдийн сvмд цэцэрлэгчийн ажилд оруулжээ…
Олны амьдрал сайжирч орон нутагт юм элбэг дэлбэг болсо нvеэр Фантинь тєрсєн нутаг Монрейльдээ ирж эмэгтэйчvvдийн vйлдвэрт орж шинэ ажилтай золгож чадлын хирээр ажил хийж бага зэрэг мєнгє олж амьдрах болсон аж. Авдаг цалин нь хvрэлцээгvй боловч єєрийн биеэр хєдєлмєр хийж байгаадаа гол санаандаа хvрлээ гэж сэтгэл тэнvvн болжээ.
НОЁХОН ВИКТЮРНЬЕНИЙ ХОРТ САНАА



Хєлс багатай ч гэсэн хєдєлмєр хийж бие дааж амьдрах болсон Фантинь нэг жижиг єрєє хєлслєн аваад дотор нь дараа авах цалин дээрээсээ vний нь суутган тєлєхєєр тохирч, гэрийн хэрэгслийг авч тавьсан аж.

Фантинь нєхєрт хаягдсанаа нуухын тулд нялх жижиг охинтой гэдгээ хvнд мэдэгдэхгvйг аль болохоор хичээнэ.

Ажил хийж эхэлсэн анхны єдєєс эхлэн Фантинь олсон мєнгєє Тенардьегийн рvv гуйвуулж, дагавар захидлаа бичээч хvнээр татлуулж явуулдаг байлаа.

Фантиний захидал бичvvлж явуулаад байхыг ажилчин эмэгтэйчvд мэдээд “Фантинь захиа бичээд учир ургуулдаг боллоо” гэлцэх болж, тэгээд Фантинийг нууцаар ажиглах болж, нєгєє талаар Фантиний мяндсан зєєлєн vс, мяралзан яралзсан шvдийг хараад бас атаархана.

Хайр дураа єгсэн хvнээ дурсах, заяасан хонгор vрээ бодоходоо ч юмуу даа Фантинь гэнэт эргэж мэлмэрэн гарах нулимсаа дуслуулж байхыг улсууд мєн vзжээ.

Фантинь сардаа хоёр удаагаас доошгvй захиа бичvvлж “Монфермейльд байгаа буудлын эзэн эрхэмсэг ноён Тенардьед” гэж хаяглан явуулдгийг сvвэгчлэн мэдсэн vгэнд дуртай єєдгvй ноёхон Виктюрньен Монфермейль хvртэл савсагнан давхиж очоод ирэхдээ: “Би гучин таван франкаа vсрнийхээ vр ашийг vзлээ. Мэдэх гэсэн юмаа ч мэдлээ. Тенардьегийнд гаднын хvний хvvхэд байгааг нvдээрээ харлаа” гэжээ.

Ноёхон Виктюрньен, Фантиний эмэгтэйчvvдийн vйлдвэрийн байцааг байсан аж.

Фантинь vйлдвэрт орж ажил хийсээр жил гаруй болж байтал гэнэт нэг єглєє байцаагч эмэгтэй Виктюрньен Фантиньтай учирч хотын дарга Мадлены нэрий нємнєєс тавин франк єгч, Фантинийг ажлаас хєєсєн гэж мэдэгджээ.

Фантинь ажлаас хєєгдєж аргагvй хvнд байдалд орох vеэр зургаан франкийн оронд арван хоёр франк авч байсан Тенардьегийнхэн арван таван франк нэхэх болжээ.

Орон сууц, гэрийн хэрэгслийг урьдаар зээлэн авсан Фантинь єрєє тєлєєгvй байж хотоос яахан зайлж чадах аж. Ажлаас хєєгдєх vед авсан тавин франк, тавьсан єрий нь ч таглаж хvрэхгvй байв. Гэтэл Виктюрньен байцаагч Фантинийг vйлдвэрээс тvргэн зайлахыг шаардаж, ажлаас хєєгдєж, авах цалингаа хасагдсан Фантинь аргаа алдарч хvч сулаад ар гэртээ сажлан харина…

Фантинийг ажлаас хєєж аль муугаар тарчлаасныг Мадлен гуай ер мэдээгvй байлаа…

Мадлен гуай гачигдал зовлонд учирсан ажилчдад тусламж vзvvлэн олгож бай гэж гаргасан мєнгєнєєс тавин франк гаргаж Виктюрньен Фантиньд олгожээ.

Аргаа алдсан Фантинь ажил хайж амь зуухаар айл болгоныг хэсvvчлэн оровч авах амьтсан олдсонгvй. Нутгаа сольж є єр газар очъё гээд ч чадсангvй. Зээл тавьж гэрийн хэрэгсэл авсан худалдаачинд очиж учраа гаргахад тэр худалдаанчин : “єрєє тєлєхгvй зугтвал чамайг хулгайлж гэж баривчлан хорих болно”г эжээ. Байрны эзэн эмэгтэй “нас залуу цус шингэн хойно чи єрєє тєлж чадна байх” гэжээ.

Фантинь тавин франкаа орон байрны эзэн, гэрийн хэрэгсэл авсан худалдаачин хоёрт хувааж єгєєд, зээл авсан хэрэгслээсээ худалдаачинд буцаан єгсєн боловч цаана нь зуу орчим франкийн єртэй vлдэв. Мєнгє хогшлоо єрєнд суутган єгсєн Фантиньд гарц хэрзгэр ор vлджээ.

Фантинь гарнизоны цэргvvдийн хатуу эсгий цамц оёж єдєртєє арван хоёр сv олох авч Тенардьегийнд єдрийн арван сv тєлєх ёстой. Энэ vеэс эхлэн Фантинь Тенардьегийнд тогтмол мєнгє явуулж чадахаа байж…

Амьдрал нь ийм хvнд байх vед Фантинь айлынхаа эмэгтэйд: “Хэрэв би шєнєдєє таваас илvvгvй цаг унтаж бусад цагт нь дандаа гунихралд орсон хvн хоол бага иддэг шvv дээ. Нэг талаас єлсгєлєн зовлонд орє нєгєє талаас яах ч аргаа барагдахдаа би цатгалан явах болно доо” гэжээ…

Алгын чинээ охиноо тэжээхээр аль бадаг аъяасаа гаргаж амралтгvй зvтгэх болсон Фантинь бие суларч хуучнаасаа илvvгээр ханиах болж “Миний гар мєн ч халуун байна, та бариад vз дээ” гэж хажуугийнхаа хvнд хэлэх болов.!

Гэсэн ч Фантинь єглєєгvvр туг шигvvн, торго шиг зєєлєн vсээ хугархай самаар самнаж суухдаа санаа нь амарна.



ХОРТ САНААНЫ УРШИГ



Фантинийг євлийн адаг сарын vед ажлаас халж, зун єнгєрч дахин євєл болоход тvлэх тvлшгvй, цадтал идэх хоолгvй, суух тусгай орон сууцгvй амь наана там цаана болж цухалдаж байтал авлагат хvмvvс Фантинаас єрєє нєхєж єєд нар харуулсангvй. Єглєєнєєс орой шєнє болтол зvтгэвч олсон нь тун цєєн. Тавьсан єр улам нэмэгдсээр. Тенардьегийн шунал хурцдаж ихийг авахыг эрмэлзэхдээ, євлийн хvйтнээр єчvvхэн охин Козетт нvцгэн явах шахаж байгаа учир дулаан ноосон хувцас авах мєнгє нэмж явуул гэж шаардана. Ийм vгтэй захидал авсан Фантинь тvvнийг гараасаа бvтэн єдєр салгалгvй бодолд дарагдан зогсоод орой бvрэнхийгээр vс тайрдаг газар очиж vсээ даруулсан самаа авсанд, туг ширvvн мяндсан зєєлєн vс нь задран бvсэлдгий нь бvрхэн багсалзана.
-Яасан ч сайхан vс вэ дээ! гэж vс тайрагч хэллээ.
Фантинь:
-Миний vсийг ямар vнээр авах вэ? гэхэд
-Арван франкаар авъя гэсэнд Фантинь
-Тайрч аваа гэв.
Yсээ худалдаж олсон мєнгєєрєє дулаан ноосон ємд авч Тенардьегийнд илгээв. Хєєрхий эхийн явуулсан дулаан хувцсыг Тенардье хvлээн аваад єєрийн охин Эпотиньд ємсгєжээ. Ядуу болжмор хvйтэнд дагжсан хэвээрээ.
Фантинь: “Миний єєдєс охин одоо дулаан хувцастай босон. Би охиноо толгойтой vсээрээ хувцаслаасан” гэж боджээ. Хяргуулсан толгойгоо нууж тоорцог ємсєж явах болов.
Орхисон ганц vрээ гэсээр олсноо дуусаад, vсээ худалдсан Фантинь орчин тойрноо vзэн ядах боллоо. Єєрт нь учирсан хамаг зовлон vйлдвэрийн эзнээс болсон гэж бодоход Мадленыг занан зvхнэ…
Фантинь яагаад ч дууссан хамаагvй хэрэг гэж шийдээд анхны тохиолдсон нэг хvнтэй сууж… Тэр хvн нь тэнvvлч хєгжимчин, адгийн муу амьтан учир Фантинийг аль муугаар доромжлон занчсанаас болж удсан ч vгvй салан оджээ…
Фантиньд туссан ханиад улам хvндэрч vе vе хvйтэн хєлс цувах боллоо.
Гэтэл Тенардье дор дурдсан захидлыг Фантиньд илгээсэн нь: “Миний нутгаар дэлгэрсэн халдварт євчнєєр Козетт євдлєє. Тэр євчнийг хижгийн халуун гэдэг гэнэ. Yнэтэй эм хэрэгтэй боллоо. Байдаг мєнгєєр эм авсаар дууслаа. Долоон хоногийн дотор дєчин франк олж явуулахгvй бол охин чинь vхлээ” гэжээ.
Фантинь тачигнатал инээж хажуугийнхээ эмгэнд:
“Галзуурсан хогнууд дєчин франк гэнэ ээ! Хоёр Наполеон дєчин франктай тэнцдэг билvv! Би хаанаас тvvнийг олох юм бэ? Тэнэг тариачдыг яая даа” гэжээ.
Фантинь байрнаасаа гадагш гарч нєгєє захидлыг дахин уншаад учир тоймгvй инээж гудамжаар гvйж яваад ер бусын нэг тэрэг тойрсон олон хvнийг vзэв. Тэргэн дээр улаан дээлтэй илбэч алиалагч хvн зогсож хиймэл эрvv шvд, янз бvрийн эм худалдаж байв.
Фантинь мєн олны дотор орж нийтийн адилаар инээн хєхєрч байтал алиалаг хvн тvvнийг хараад “Чи яасан сайхан шvдтэй юм бэ? Чи vvдэн хоёр шvдээ над худалд! Би чамд шvд бvрийн єртєгт нэг наполеон єгье” гэхэд ард байсан эмгэн хvн:
-Хоёр наполеон олдоно гэдэг мєн ч хувьтай хvн ээ! гэжээ.
Фантинь хоёр чихээ таглаад гvйж явтал хойноос нь:
-Хоёр наполеон гудамжинд хэвтэж байдаггvй юм шvv. Чи сайн бодож vз. Тохиръё гэж шийдвэл орой “Мєнгєн талбай” буудалд очоорой. Би тэнд байж байна гэжээ.
Хоёр шvдээ худалд гэснийг бодохоос Фантинь их уурлаж:
“Намайг хэт доромжиллоо. Би хэдий ядуу ч гэсэн шvдээ худалдахдаа хvрээгvй” гэх мэтээр цуг байсан эмгэндээ хэлэв.
Эмгэн:
-Шvдний чинь оронд ямар vнэ єгнє гэв дээ! гэхэд
-Хоёр наполеон гэв!
-Хоёр наполеон чинь дєчин франктай тэнцэнэ шvv.
-Тиймээ дєчин франктэй тэнцэнэ гэж Фантинь хэлээд… Эмгэнээс:
-Та хижгийн халуун гэдэг євчин мэдэх vv? Гэв.
-Мэднэ, Горигvй євчин дєє.
-Эм их хэрэгтэй юv?
-Тоймгv их хэрэгтэй.
-Чухам ямар эрхтэн євддєг юм бэ?
-Бvх бие тэр хэвээрээ євдєнє.
-Хvхэд євдєх vv?
-Євдєєд vхэх гэж байх уу?
-Зєндєє vхдэг…
Тэр оройгоо Фантинь гэрээсээ гарч “мєнгєн талбай” буудалд очиж vvдэн хоёр шvдээ булга татуулж худалдаад дєчин франк олж, Фантинь vvдэн хоёр vдээрээ олсон дєчин франкаа Тенардьегийн рvv явуулжээ.
Гэтэл Тенардьегийнх зєвхєн мєнгє авахын тулд хэлсэн байв. Энэ vед Козетт охин євдєєгvй эрvvл гvйж явжээ…
Фантинаас авлагатай хvмvvс єрєє нэхэж гудам, шатаар ер явуулахаа болиход Фантинь бvтэн єдєр бодон бодон нvдээ шуу гvйтэл уйлна. Фантиний хоёр нvд улам гялалзаж, зvvн талын дал доогуур нь улам євдєх болж хvчтэй ханиалгах явдал ихэснэ. Фантинь, Мадлен гуайг vзэн ядах ав зовлонгоо хэнд ч хэлдэггvй байж. Хоногт арван долоон цаг тасралтгйv юм оёж, байдаг хvчээ шавхана…
Нийгмийн хатуу амьдралаас хордсон Фантинь хvн дvрээ алдаж зэрлэг араатны шинжтэй болсоор…
Фантиний амьдрал улам хvндэрсээр байхад Тенардьегийнх захидал ирvvлж дахин зуун франк олж явуулахыг шаарджээ.
Эцэг эхийн заяасан эгэл биеийн хvчийг барсан Фантинь арав таван мєнгє олохын тулд ачит биеэ янхан болгож хувиргав.
Фантиний тvvх юуны тvvх вэ? Фантиний тvvх бол боолыг худалдан авч байгаа нийгмийн тvvхээ.
Єлсгєлєн гуйланчлалд учирч ядран ганцаардаж хаягдсан хvмvvс боол болдог. Арга ядарч, алгын чинээ талхнаас ариун сэтгэлээ худалддаг хvмvvсийг нийгэм боол болгон дарладаг…
Европын соёлт орнууд боолчлолыг устгасан гэдэг худлаа. Нийтийн анхаарлыг тєєрєлдvvлэхийн тулд цуурхал тарааж байна. Боолчлол хэвээр байна. Боолчлолын хvнд гинж эмэгтэй хvн дээр тохогож байна. Тэр хатуу догшин нэр нь янхан мєн…
Нийгмийн байгууламж, тvvний дотор буй амьдралыг, Фантинь нvдээрээ харж зvрхээрээ амсжээ…
Гэсэн ч vvгээр хvний амьдрал тєгсєж, амсах зовлон эцэс боллоо гэвэл эндэгдэл болох биз ээ!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 4:20 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
НОЁН БА МАТАБУАГИЙН ЗУГААЦАЛ


Боловсон газар бvдvvлэгт ордог, хоцрогдсон хєгжилгvй газар боловсонд ордог, хэлдэг нь алдар нэр, гавъяа шагнал, баян хєрєнгє, хийдэг нь цэнгэл завхайрал болсон, ухаанд нь ухна шингэжг учирсан биед нь зовлон шингэсэн олиггvй харчуул Монфермейль мэтийн хvйтэн хотуудад олон тохиолддог. Тэд театрт ороод урлаг ойлгодог хvн болох гэж исгэрдэг, баатар зоригтон болох гэж цэргийн дарга нарыг єддєг, дэлvv болтлоо архидаж, батга болтлоо тамхи татан Парист байхдаа Лондон vзсэн болдог, Лондонд очвол Парис маяг vзvvлэх гэж оролдсоор явж єтлєх насанада хэнд ч хэрэггvй болдог… Тиймэрхvv хvмvvсийн нэгэнд ордог ноён Баматабуа 1823 оны нэгдvгээр сарын эхний нэгэн єдєр нялх цастай гудамжинд гар цэргийн дарга нарын хоолны газрын хажуугаар бvжгийн зуны хувцас ємсєж толгойгоо цэцгээр чимээд урагш хойш холхож яваа хєєрхий эмэгтэйг єдєж: “Yvдэн шvдээ vм татуулсан єлєгчи чи, єєд уруугаа гvйгээд яах ч билээ дээ. Угаадсы нь єтгєсгєж, уяагий нь уртасгавал гар єх эм юм” гэх мэтээр хор малтаж хосгvй муугаар доромжлоход эмэгтэй хvн шvд зуун тэвчиж огт дуулаагvй мэт дvр vзvvлэн сvлжинэ. Хэлсэн vгий нь тоохгvй болохоор ноён Баматабуа эмэгтэйн хойноос гэтэж яваад газраас бєєн цас авч хоёр нvцгэн далын хоорондуур хийсэнд тэр эмэгтэй дуу алдан чарлаж амандаа орсноор харааж ноёныг барин авч чадлын хирээр чимхлэн vгтээв.
Энэ байдлыг vзсэн улсууд цугларан тойроход vvдэн шvдгvй эмэгтэй Баматабуаг ноцож харагдана. Тэр эмэгтэй Фантинь байлаа.
Олны дундаас єндєр хvн ялгаран гарч эмэгтэйгийн захаас чангааж “миний хойноос яв!” гэхэд эмэгтэй тэргvvнээ дээш єргєж харвал Жавер цагдаа байжээ.
Энэ vймээний vеэр Баматабуа зугтан далд оров. Жавер, Фантинийг дагуулж аваачаад vзсэн бvхнээ бvртгэн бичиж дуусаад хvн доромжилсон хэрэгт зургаан сараар шоронд хорихоор ял ноогдуулжээ.
Жавер ял ноогдуулж байхад нэг хvн гаднаас ороод мэдэгдэлгvй хаалга хаагаад зогсож байтлаа “зургаан сар ял тулгав” гэхийг сонсож:

-Байцаагч ноён Жавер аа! Та энэ эмэгтэйг суллан тавь! Гэв.
Энэ vгийг сонссон Фантинь, Мадленд vл итгэн Жавер лvv хандаж учирсан зовлонгоо тоочихдоо Фантинийг ажлаас халж аюулт замд оруулсан хvн Мадлен юм гэж дурдахыг Мадлен сонсож учрыг ойлгож:
-Би таны хэлснийг сонслоо. Би юv ч мэдээгvй явсан юм. Таныг манайд ажилд орсныг ч би мэдээгvй. Тэндээс хєєгдсєнийг ч мэдээгvй явлаа. Та надтай уулзаж ярихгvй яасан юм бэ? Би таны єрийг тєлье. Жаал охины чинь хаа байгаа газраас нь олж авч ирье. Та єєрєє охин дээрээ очъё гэвэл бас тусалъя. Та ямар, ажил хийлгvй амьдран сууж болно. Хичнээн мєнгє хэрэгтэй гэнэ вэ, тvvнийг танд єгч байя гэв.
Охинтой нь уулзуулж єгье. Хэрэгтэй бvхнээр хангая гасан баярт сайхан vгийг сонссон Фантинь баярлахда ухаан алдан унав.



АМРАЛТЫН ЭХ

Фантинийг Мадлены хэлснээр Мадлены гэрт байгуулсан эмчилгээний газарт авч ирэв… Фантинь бараг бvтэн шєнєдєє солиорч дэмий донгосож хоноод vvрээр нам унтав.
Маргааш нь vдийн vед Фантинь сэрэхэд хєшигний цаана хvн байх шиг болохоор хєшгєє онгойлгож харвал Мадлен сууж байхыг vзээд:
-Та юу хийж суугаа юм бэ? гэж асуув.
-Таны бие ямар байна вэ? гэхэд эмэгтэй:
-Зvгээр, би бага зэрэг унтсан. Бие гайгvй болж байх шиг байна. Удахгvй зvгээр болох байхаа гэв…
Энэ vеэр Жавер буруугаа хvлээж ажлаас чєлєєлж єхийг гуйсан захидал “Цагдан сэргийлэхийн нарийн бичгийн дарга ноён Шабульед” гэж хаяглан Парис хот рvv явуулав.
Мадлен, Тенардьегийнд захиа бичиж Фантиний тєлєх зуун хорин франкийн оронд гурван зуун франк гуйвуулжээ. Энэ гурван зуун франкаас зохих єрєє суутгаад vлдэх мєнгєєр нь Козетт охиныг тvргэн авчирч євчтэй эхтэй нь уулзуул гэж Тенардьегийнд мэдэгджээ.
Тенардье тэр мєнгийг хvлээн аваад Эпонин, Азельма хоёртоо эм авч байсан баримтыг засаж Козеттод эм худалдан авч байсан баримт болгон єєрчилж “єрєндєє гурван зуун франк авлаа” гэсэн хуурмаг тооцоо гарган ирvvлэхэд, Козеттыг явуулахаа болихоор шийджээ.
Мадлен хариуд дахин гурван зуун франк нэмэн явуулж “Козеттыг тvргэн авч ирж єгєєч” гэж хvсжээ.
Хариуд нь Тенардье:
-Козеттыг бид явуулахгvй гэж хэлжээ.
Энэ vеэр Фантиний бие сайжирлыг олоогvй хэвээрээ…
Мадлен єдєрт хоёр удаа эргэн орж ирэхэд Фантинь,
-Козеттойгоо удахгvй уулзах хувь заяа байна уу? гэхэд Мадлен
-Удахгvй уулзана… Козеттын хойноос би хvн явуулъя. Болохгvй бол єєрєє ч яваад ирье дээ гэж.
Фантиниы хэлснээр:
“Ноён Тенардье та энэ захирдлыг хvргэж очсон хvнд Козеттыг єгєєд явуулаарай. Аар саар зардал мєнгийг тєлєх болно. Ёсолсон Фантинь” гэсэн vгтэй захидал бичиж авчээ.


ЖАН ГЭДЭГ НЭР ШАН БОЛОХЫН УЧИР


Нэг єглєє Мадлен ноён ажлаа хийж суутал Жавер орж иржээ.
Юм бичиж суусан Мадлен vзгээ тавиад:
-За Жавер ямар хэргээр ирээ вэ? гэсэнд Жавер:
-Би буруу хэрэг хийсэн байна. Намайг ажлаас хєєж єгєєч гэжээ.
Ажлаас хєєгдєх болсны учрыг лавлан асуувал, Жавер:
-Манай тойрогт Шанматье гэдэг євгєн байсан гэнэ. Энэ намар саяхан євгєн Шанматье цэцэрлэгийн хашааны хаалгаар орж дотроос нь алим хулгайлж байгаад баригджээ. Нутгийн шоронд хорьж хэрэг таслах гэтэл шорон засварт орж Шанматьег Аррас аймгийн шоронд аваачиж хийж, гэтэл Аррасын шоронд хоригдол Брэвэ гэгч Шанматьег vзмэгцээ:
-Хvvш! Би энэ хvнийг таних юм байна. Хашир хандгайг хараач хєє! Чи чинь Жан Вальжан байна гэсэнд євгєн:
-Юу? яасан Жан Вальжан! Гэж гайхжээ. Брэвэ:
-Одоо л хойгуураа тавих нь! Битгий баширла. Чи Жан Вальжан мєн! Хорин жилийн ємнє чи Тулоны шоронд надтай хамт байсан гэж гэнэ шvv…
Лавлан vзсэн Вальжаны нэр нь Жан гэдэг, эх нь хvнтэй суух хvртлээ Матье гэдэг байж. Шоронгоос гараад хуучин хэргээ нуухын тулд Жан Матье гэж нэршиж явсныг хєдєє нутгийн хvмvvс хазгай дуудаж Шан Матье болгосон нь лавтай… Yvний учрыг бvрэн сайн тодруулахын тулд Тулоны шоронгийн данс бичиг шvvрдсэн гэнэ. Брэвэгээс ондоо, насаараа шоронд суух Кошпайль, Шенильде гэдэг хоёр хоригдол Жан Вальжаныг таних юм гэнэ. Тэр хоёр хоригдлыг Тулоноос Аррасад ав ирж Жаны хэрэг таслахад гэрчээр суулгах гэнэ. Тэр хулгайн хэргээр баригдсан хvн Жан Вальжан мєн болох нь. Маргааш тэр Жан Вальжаны хэрэг таслах гэнэ. Би тэнд очно.
Учир иймд би таныг буруу таньж хардаж явсан байна. Тэхлээр та намайг єршєєнє vv гэж Жавер Мадлены ємнє буруугаа хvлээжээ.



ШАН МАТЬЕГИЙН ХЭРЭГ

Мадлен Жавертай уулзсаныхаа дараа vдийн vед Фантиньтай очиж уулзад гадуур явж алс явах унаа хєлслєн авч маргааш єглєє нь таван цагт бэлэн байхыг шаарджээ.
Маргааш нь Мадлен эрт гарав. Саадуудтай тохиолдон туулсаар явж зорьсон газартаа хvрч буцахад чухал бэлтгэлээ хийгээд хэрэг тасалж байга шvvхийн цуглааны газар очив…
Мадлен гэнэт хаалга онгойлгож ороод тэр хаалгаа мєн хаж орчныгоо ажин ширтэв…
Хэрэг таслахыг харахаар цугласан улсуудын нэг нь ч гаднаас хvн орж ирэхийг vзсэнгvй. Тэдний хараа харгис хоёр цагдаагийн хооронд модон сандал дээр сууж байгаа хvнийг ширтжээ.
Хэрэгтний ширээнд суусан хvнийг харсан Мадлен айн цочиж: “Бурхан минь, би ахиад энэ хvн шиг болох юм гэж vv?” гэж бодов.
Хэрэгтэнд тулгасан ялын тєлєвлєгєєнд “Энэ этгээд зєвхєн хэдэн алим хулгайлаад зогссон хулгайч биш ээ. Хичнээн хэлэвч засрал авдаггvй аюулт энэ хэрэгтэн хоригдол байгаад цагдаагийн хяналт хараанаас оргон зугтсан хvн юм. Хэрэгтний нэр нь Жан Вальжан гэдэг. Жан Вальжаныг шvvхийн газар хайсаар ирж. Жан Вальжан vvнээс найман жилийн ємнє замаар явсан жаал хvv Жервег тонон дээрэмдсэн байна. Энэ хэргийг тусгайд нь авч шийтгэх болно. Жан Вальжан саяхан шинээр дахин хулгай хийсэн байна” гэж дурджээ.
Дурдсан ялыг сонссон, гэрч нарын санал гэрчилгээг vзсэн хэрэгтэн гайхсан байдалтай боловч бvх биеэрээ “би хэрэг хийгээгvй. Тулгаж байгаа ялыг хvлээхгvй” гэсэн дохио vзvvлнэ…
Шvvхийн хурлын дарга:
-Хэрэгтэн танд хэргээ vгvйсгэж батлах баримт байна уу? гэж ялтнаас асуухад ялтан:
-Би Парис хотод ноён Балугийнд тэрэгний дархан байсан. Тэрэг засах ажил хvнд боловч дандаа гадаа хашаан дотор агаарт байх ашигтай. Сайн буянт эзэн дайралдвал хааяа нэг єдрийн од шиг байшин дотор ажил хийдэг. Євлийн хvйтэнд гар хєлдєх шахаад хоёр гараа vрж байхыг эзэд харвал цаг алдаж ажил хийхгvй байна гэж занадаг. Ажил нvсэр хvнд учраас хvн яагаа ч vгvй залуудаа хєгширдєг. Дєч хvрвэл дээд заяа. Би тавин гурван настай, ажил хийхэд тун их ядрах юм. Парис хотынхон яхир хатуу: “зєнєг євгєний ажил хийж байгаа царайг” гэх мэтээр хараадаг._ Би чадлынхаа хирээржил хийсэн боловч настай хvн гэж миний хєлсийг хасдаг. Надад нэг охин бий. Тэр минь юм угаалганы газар ажилладаг. Єглєєнєєс аваад орой болтол бvсэлдэгтэ тулсан хиртэй усанд зогсож элдвийн бохир хирт уур амьсгалж, гараа шалбартал юм угаагаад, сєгдєж унатлаа ядардаг байсан. Амьдрахад хэт хvнд байсан учраас охин минь нас барсан. Бид жаргал эдэлсэнгvй… Би ноён Балугийнд зарцлагдаж явсан. Та нар яваад Балугаас лавлаж асуу гэхэд цугларагсад цєм инээд алдахад хэрэгтэн учры нь ололгvй олныг дагаж єєртєє бас инээлээ…
Ялтан гэнэт суудлаасаа босон харайж:
-Прокурор та ёдрын олиггvй хvн! Та муу хvн. Би анхандаа учраа олохгvй ээдрээд байсан юм. Би юv ч хулгайлаагvй. Би хvнтэй адил єдєр бvр хоол идэж явдаг чадвартай хvн биш. Аадар ширvvн бороо орсны дараа би ус шавхай болсон замаар буцаж явахдаа vзvvртээ алимтай хугархай мєчир зам дээр хэвтэж байсныг олж авсан. Хэрэгт орохоо мэдсэн бол би тvvнийг тоож авахгvй байсан. Би шоронд орсоор гуран сар боллоо. Намайг дандаа шvvхийн газраар чирсээр байна. Би бичиг vсэггvй ядуу хоосон санаснаа хэлж чаддаггvй хvн. Би хулгай хийгэгэvй. Газар хэвтсэн мєчир авсан. Намайг “Жан Вальжан, Жан Матье” гэх юм. Би эд нарыг хvн болсоор vзээгvй, мэдэх ч vгvй. Тэд бодвол тариачид байлгvй. Би єєрєє Балугийнд ажил хийж байсан. Миний нэр Жан Матье. Би тєрсєн газраа ч мэдхгvй. Хvн болгонд эхээс тєрєх газар байдаггvй шvv дээ. Миний эцэг эх хоёр лав тэнэмэл улсууд байсан байх. Би лавтй сайн мэдэхгvй шvv. Намайг багад минь “Жаалаа” гэдэг байсан бол одоо “Євгєн” гэх болсон. Би ийм л нэртэй хvн. Та нар vнэмшвэл vнэмш, vгvй бол битгий vнэмш! Би Оверни, Фавероль зэрэг газарт нутаглаж явсан… БИ хулгай хийж яваагvй. Худлаа гэвэл ноён Балугаас асуугаарай гэв.
Ялтан хэргээ хvлээхvй vг хэлсэнд гэрч нарыг дуудан ирvvлж нvvэлдvvлэх болов. Гэтэл Жавер цагдаа мэдvvлгээ єгєєд ар талдаа ажилтай учир явчсан байлаа. Yлдсэн хоёр гэрч нарыг дуудан ирvvлэв.
Гэрч Брэвэ:
-Би энэ хvнийг танина. Энэ хvн Жан Вальжан мєн. Жан Вальжан мянга долоон зуун ерэн гурван онд Тулоны шоронд ороод, тэндээс мянга найман зуун арван таван онд суллагдсан юм. Би нэг жилийн дараа тавигдсан. Би энэ хvнийг сайн таньж байна. Надад эргэлзэх зvйл алга гэв.
Шенильдьегээс асуухад:
-Энэ хvн Жан Валжан мєн. Бид хоёр таван жил хамт нэг гинжтэй байсан, нvvрээ буруулчихаад чи яах гэсэн юм бэ? гэжээ.
Кошпайлийг оруулж ирэхэд:
-Жан Вальжан мєн байна. Бид vvнийг хvч ихтэй болохоор дэнжvvр гэдэг байсан юм гэв.
Яг энэ vеэр даргын хажууд хvн хєдлєх шиг болж:
-Брэвэ, Шенильдье, Кошпайль нараа! Намайг хар та нар гэв! Бvгд тэр зvг харж:
-Ноён Мадлен дуугарлаа гэлцэв…
Ноён Мадлен гэрч Копайль, Брэвэ, Шенильдье нарын дэргэд ойртон:
-Та нар намайг танихгvй байна уу? гэхэд тэд гурвуулаа мэл гайхаж толгой сэгсэрнэ. Ноён Мадлен шvvгч ємгєєлєгч нарын зvг эргэж:
-Яллуулж байгаа хvнийг чєлєєлєх тушаал єгч намайг баривчил. Та нарын эрж байгаа хvн энэ биш, би байна. Би Жан Вальжан гэдэг байна… Та нар хvнд алдаа хийхээ шахлаа. Энэ хvнийг чєлєєлєє. Би vvргээ биелvvлж заяагvй хоригдол болов. Энд юу болж байгааг би ганцаараа сайн мэдэж байна. Намайг барьж хорь… Би нэрээ сольж єєр нэртэй болж баяжин хотын даргад єргємжлєгдсєн. Yнэнч хvмvvсийн тоонд орох гээд чадсанvй. Би єєрийнхєє амьдралын тvvхийг яривал их цаг хэрэгтэй. Би Динь хотын захирагч Мириэлийг тоносон vнэн, жаал хvv Жервег би бас дээрэмдсэн. Жерве хvvгийн мєнгє одоо миний гэрт зуухан дээр байгаа. Над єєр хэлэх юм алга. Намайг шоронд хий та нар. Би ар талдаа ажил ихтэй. Одоо явлаа. Миний байгаа газрыг та мэднэ. Дуртай цагтаа барьж шоронд хориорой гээд Мадлен нэртэй байсан Жан Вальжан гарч одов.
Нэг цагийн дараа шvvгчид Шанматьег суллахад Шанматье учраа ололгvй мансуурсаар эрх чєлєєтэй золгов.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 4:30 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
МАДЛЕН YСЭЭ ТОЛИНД ХАРАВ

Фантинь шєнєдєє халууран дэмийрч байгаад vvрээр унтав… .Энэ vеэр чимээгvй сэм оргож ирсэн Мадлен сувилагчаас:
-Ядуу эмэгтэйн бие ямар байна вэ? гэж асуусанд,
-Зvгээр… гээд ноён Мадлен таныг байхгvй хойгуур нь бид таныг Козеттыг авч ирэхээр явсан гэж эхэд нь хэлсэн. Одоо та хvvхдий нь авч ирээгvй ганцаараа орвол бид юv гэж хэлэх билээ? гэв.
-Бурхан мэднэ бизээ.
Yvр гэгээрэн цайхад ноён Мадлен нvvр харагдав. Сувилагч Мадлены нvvрийг харснаа:
-Бурхан минь! Та ямар зовлонд учраа вэ? Yс чинь бvгдээрээ цав цагаан болсон байна гээд эмнэлгийн жижиг толь гаргаж Мадленд єгсєнд vсээ толинд хараад:
-Бvгд цайсан байна! гэв.
Мадлен аяархан хаалга онгойлгож Фантиний єрєєнд ороод цонхны хєшиг нээхэд Фантинь унтсаар…
Фантиний амьсгаа нь цаазаар авахуулах ял заагдсан vрээ тэвэрч унтаж ядан мигшиж байгаа эхийн цээж адил хэржигнэн сонсдоно. Одоохон дэвж хєєрєн нисэх гэж байгаа vл vзэгдэх далавч мэт тvvний бие нь дэржигнэн чичирнэ…
Цэцгээ зулгаалгасан иш єєрийн эрхгvй ганхан хєдлєх адил vхлийн єгєр гарт амь голоо атгуулсан хvн чичигнэн салганана.
Мадлен орны толгой дээр зогсож байтал Фантинь нvдээд нээж хараад тайван баясгалант дуугаар:
-Козетт хаа байна? гэж асуув.

ФАНТИНИЙН СЭТГЭЛ ТАЙВШРАВ



Огт хєдлєлгvй тайван хэвтээ Фантинь:
-Би таныг тэнд очсон гэж мэдсэн. Би нойрондоо таныг эртнээс хойш vзсэн, хийж байгаагий чинь бас ажиж байлаа. Козетт хаа байна вэ? Юунд миний євєрт оруулахгvй байна аа? Би сэрэхтэйгээ хамт охиноо vзэх сэн гэхэд Мадлен хариулах vгээ олж ядан байна.
Аз болоход энэ vеэр доктор орж ирээд:
-Эвийн Фантинь минь элдвийг бvv бодож санаагаа зовоо. Хvvхэд чинь энд байна гэхэд Фантиний нvд гялалзан нvvр сэргээд:
-Охины минь аваад ирээч дээ! гэв.
Эмч хариуд нь:
-Євч тэй байхад чинь хvvхэд vзvvлбэл бие улам муудах болно. Бие сайжирсан цагтаа vзэж болно гэхэд Фантинь:
-Би эрvvл байна. Эрvvлээ! Энэ доктор яасан юмны учир мэддэггvй хvн бэ! Би хvvхдээ vзвэл єєр юv ч хэрэг алга гэхэд эмч:
-Та яагаа ч vгvй байхад биеэ зовоож байна. Таны бие олигтой сайжраагvй цагт би хvvхэдтэй чинь уулзуулахгvй. Хvvхдээ зєвхєн vзээд яах юм бэ! Хvvхдийнхээ тєлєє амьд явах хэрэгтэй. Бие чинь сайжирсан цагт би хvvхдий чинь авч ирнэ гэв.
Ядуу эхийн урам хугарч:
-Єршєєгєєрэй доктор минь, єршєєгєєрэй. Би хэт нvсэр хvнд зовлонд автагдаагvй сэн бол юунд ийм юм хэлэх вэ дээ. Та намайг тайван байлгахыг оролдож байгааг би мэдэж байна. Би хичнээн ч хvлээсэн чадна. Гэсэн ч надад охины минь харуулахад гарз гарах юу байх вэ дээ. Миний охин ээжийнхээ нvдэнд єчигдрєєс хойш харагдаад байна. Yзvvлсэн vзvvлээгvй би охиноо харсаар байна. Надад охины минь авч ирээд єгчвєл бид хоёр аяархнаар ярилцах сан. Монфермейль рvv хэрэг болгож хvн явж авч ирсэн охиноо би vзье гэлгvй яах вэ дээ! Би удахгvй сэтгэл тайван жаргалтай болно… Миний бие эрvvл болсон шvv. Надад халуун ч алга. Намайг бvрэн тайван болох дээр та нар: “За одоо охины нь авч ирж єгье” гэлцэх байгаа биз дээг элцээд Мадленаас мянга тvмэн асуулт тавьж эхлэв:
-Та замдаа сай явж ирэв vv? Та яваад охины минь олоод ирдэг мєн ч сайн хv юмаа. Тусы чинь vхтлээ би мартахгvй. Козеттын бие сайн байж уу? Замдаа тэр минь ядрав уу? Ээжээ танихаа больсон байхаа. Єєдєс юм чинь юугаа ч ойлгох вэ дээ. Хvvхдийн ухаан санаа бор шувууныхтай адил. Єнєєдєр vзсэнээ маргааш єєр юм хармагцаа мартдаг. Козеттын хувцас цэвэрж байж ууе Тенардьегийх аль хир асарч тэтгэж хооллож байсан байна вэ? Ийм асуудлыг би гачигдал зовлонто єдрvvдэд бодоод хичнээн зовдог байсныг хэлэхийн арга алга! Одоо зовлон єнгєрч би жаргалтай золголоо. Би охиноо нvдээрээ харах сан, яая даа! Миний охин аль хир хєєрхєн амьтан байна вэ дээ? Яасан хєєрхєн амьтан вэ гэлцдэг vнэн байх аа? Замдаа даарч хєрсєн бол уу даа муу охин минь? Ганцхан минут би охиноо харж болохгvй юм уу? Дєнгєж харуулаад цааш нь буцаагаад явж болохгvй юу? Та эндхийн эзэн шvv дээ. Тусалж байна шvv дээ. Гэтэл Мадлен Фантиний гарыг атгаж:
-Козетт шиг хєєрхєн охин алга. Бие нь эрvvл энх байна. Удахгvй та хоёр уулзана, бvv зо. Та хэт хурдан ярьж, гараа байн байн гадагш гаргаж салхи цохиулаад ханиалгаж байна гэв.
Эмч гарсны дараа Фантинь гэнэт:
-Хєєрхий миний охины дуугарч байгааг! Мєн байна гээд битгий дуугар гэж гараараа дохиод амьсгаа хураан чагнаж эхлэв.
Энэ vеэр гадаа хашаан дотор охин инээд алдаж тоглон наадаж, дуулан цэнгэж байлаа.
Танихгvй хvvхдийн чимээг сонссон Фантинь:
-Хар! Миний охин Козетт тоглож байна. Ээж нь дуугий нь таньж байна гэв.
Хvvхдийн шуугих чимээ тасарсан хойно Фантинь дэрээ дэрлээд ганцаараа “Козетт бид хоёр ёстой жаргана. Нэгд, бид хєєрхєн цэцэрлэгтэй болно. Ноён Мадлен цэцэрлэг єгнє гэсэн. Миний охин тэр цэцэрлэгт эрхэлж наадах болно. Козетт лав цгаан толгой сурсан байх. Би бичиг дуудуулна. Ногоон дээгvvр тоглон наадаж явахыг би нvдээрээ харж суух болно. Козетт одоо долоотой’ гэв.
Фантинь дахиж vг ярьсангvй амьсгаа ч авсангvй тохойлдон єндийтєл хоёр эцэнхий мєр цамцны дороос цухуйна. Саяхан сэргэлэн гялалзж байсан нvvр єгєр цагаан болж нvдээ бvтэлзvvлэн тасалгааны нєгєє булан руу гєлрєн ширтэж нэг гараааа Мадленыг нударч нєгєє гараараа эргэж харахыг зангав.
Мадлен эргэн харвал Жавер ирсэн байв.
Шанматьег чєлєєлснийхєє дараахан шvvх цуглааны дарга прокурор хоёр хоорондоо “тэнгис орчмын Монрейль хотын дарга ноёныг баривчлах тухай” асуудлыг зєвлєн ярилцаад… баривчлах тухай тушаал бэлтгэж байцаагч Жавер луу яаралтай элч илгээсэн аж. Баривчлах тушаалд: “Тэнгис орчмын Монрейоль хотын дарга Мадлен буюу урьд шоронд байгаад чєлєєлєгдсєн хоригдол Жан Валжаныг баривчлах эрхийг цагдан сэргийлэхийн байцаагч Жаверт шийтгэн олгов” гэж дурджээ. Энэ тушаалыг хvлээн авсан Жавер тэр дороо сэтгэл баясан тогтож ядан босон харайж инээмсэглэн иржээ…



ЭРХЭЭ ЭДЭЛСЭН ЖАВЕР

Хотын дарга ноён Фантинийг Жаверын гараас аварч авснаас хойш vзээгvй байсан Фантинь аймшигт хvнийг хараад айхдаа:
-Намайг аварч vзээчээ! Мадлен гуай гэж хашгирав.
Yvнээс хойш бид Мадлен гэхгvй Жан Вальжан гэдэг жинхэнэ нэрээр нь нэрлэх болно шvv.
Жан Вальжан:
-Битгий санаа зов. Жавер тантай хэрэгтэй болоод ирээгvй байхаа гээд Жаверт:
-Та ямар хэргээр ирснийг би мэдэж байна гэсэнд Жавер:
-Олон юм бvv ярь! Бушуухан яв миний хойноос! Гэв.
Жавер Жан Вальжаныг заамдаад авахад Жан Вальжан уруу царайлан бєхийхийг харсан Фантиньд ертєнц балрах шиг санагдаж:
-Ноён даргаа! Гэхэд Жавер буулиа гартал ярзайн инээж:
-энд ямар ч ноён дарга алга! Гэв.
Жан Вальжан заамдуулсан гарыг зайлуулахыг оролдсонгvй харин:
-Жавер… гэж vг хэлэх гэтэл Жавер:
-Чи намайг цагдан сэргийлэх газрын байцаагч ноён гэж дууд гэв.
Жан Вальжан аяархан дуугаар,
-Надад гурван хоногийн эрх чєлєє олгож хайрла! Гуравхан хоног. Би гурав хоногийн дото рэнэ ядуу хєєрхий эмэгтэйгийн хvvхдийг авчирч єгье Хэлсний чинь тоогоор мєнгє тєлье.
Та намайг дагаад явсан ч болно гэв.
Энэ vгийг сонссон Фантинь:
-Миний хvvхдийн хойноос явна гэв vv? Миний охин энд байна гээг худал болох нь ээ! Сувилагчаа! Козетт хаа байна вэ? Нааш нь єгєєч ээ!… гэж vглэв.
Жавер газар дэвсэж:
-Чи бас уу! Хогийн эмэгтэй чи наад амаа тагла! Хоригдлуудыг хотын дарга болгон дэвшvvлж, янхнуудыг ямбат нохой шиг тахидаг цаг єнгєрсєн гэж мэд! Тийм олиггvй орон хаа байна! Юм болгон єєрчлєгдєх цаг болсон гэж бодоцгоо! Энд ноён Мадлен гэдэг хvн алга! Харин миний гарт баригдсан хулгайч дээрэмчин хоригдол Жан Вальжан байгааг ойлго! Гэв.
Фантинь хєшсєн гараа тулж гэнэт єндийгєєр ямар нэг vг хэлэх гэсэн мэт Жан Вальжан, Живер, сувилагч нарыг харахад амьсгаа нь давхцан хоолой хяхтнан шvд нь даг даг хавшин, усанд живсэн хvн барих юм тэмтрэн хайх адил хоёр гараа урагш сунгаж агаар самардаад: дэрэн дээрэ намсгэн унахад толгой нь ор цохиж санжигнаж, хараа нь мєс шиг гєлєрч, ам нь ангайн хоцров.
Орчлонд амьд явахыг хичээн, олдсон ганц vрээ хvн болгохыг хvсэн мєрєєдєгч хєєрхий эх Фантинь амьсгаа хурааж гол тасрав…
Жавер, Жан Вальжаныг барин авч хотын шооронд тvгжив. Жан Вальжаны хийсэн бvхэн хоёрхон цагийн дотор мартагдаж, хайхрах хvн ч олдохоо болив. Єглєєнєєс аваад vйлдвэийн хаалга хаалттай янзаараа.
Байшингийн дотор сувилагч хоёр эмэгтэй, ламаас єєр хvн хэн ч vлдсэнгvй.
Ноён Мадлен гэртээ эргэж ирдэг цаг болоход сувилагч эмэгтэйн нэг нь хуучин Мадлены єрєєний тvлхvvр, лаа хоёрыг авч гараад ноён Мадлены тавьдаг байсан газар тавив…
Гэтэл энэ vеэр Мадлен гэнэт орж ирэхэд эмэгтэй гайхаш тасарч хэрхэн яагаад шоронгос мултарч ирснийг лавлахад, Мадлен:
-Би шоронгийн цонх эвдэн vсэрч гараад оргон ирлээ гээд єрєєндєє оров.
Удсан ч vгvй Жавер хойнос нь нэхэмжлэн ирэхэд Жан Вальжан дотогшоо онгойдог хаалганы ард орж тасалгааны нэг буланд нуугдав.
Жавер хаалаг онгойлгож:
-Би шоронгоос оргосон Жан Вальжан гэдэг хvн мєрдєн хайж ирлээ. Єнєєдєр танайд оргодол хvн ирэв vv? Гэж Жан Вальжаны єрєєнд зогсож байсан эмэгтэйгээс асуухад хариуд нь:
-Yгvй. Хэн ч ирээгvй гэв.
Цагийн дараа нэг хvн єтгєн ой, мананг зvсэн тэнгисийн орчмын Монрейль хотоос Парисыг чиглэн холдсоор байв. Тэр хvн Жан Вальжан байжээ. Хvн болгнд хорвоо дээр ганц эх байдаг.
Тэр хэийг газар гэдэг. Энэ газар эхийн хэвлийд гасланд эх Фантинь аялжээ…


ВАТЕРЛОО

Ватерлоог vнэндээ хувьсгалын эсэргvv хvчний ялалтын г азар болгох байв. Энд Европ тив Францын эсрэг, Петербург, Берлин, Вена хотуудад Парисын эсрэг хандсан юм. Эд хуучин хэвшмэл ёс шинийн эсрэг, эзэрхэг тvрэмгий гvрнvvд, босч тэмцсэн францчуудын эсрэг хандсан билээ.
Ватерлоогийн тулалдааны дара Европын байдал тvгшvvртэй болж, Наполеон алга болсон хйоно агуу тоам зай байр vлдэв
Энэ онгорхой зай руу олон вангууд тольд нvvрээ харж буй адилаар єнгийв. Хуучин Европ тvvнийг єєрчлєлт хийхдээ ашиглав. Дархан холбоо vvсэн тогтв…
Дайны хажууд дажин гэгчээр зэвсэгт цэргvvд хядалдан єнгєрсний сvvлээс хулгай дээрэм vvсэж олз ашиг хайгчид олонтой гардаг…
Их бууны эцсийн галлалт зогсоход Ватерлоогийн тулалдааны тєв агсан Мон-Сен-Жаны тал эзгvй хоосон болсон аж…
Дайнд хамгийн жигшмээр хэлбэр нэг байдаг. Энэ нь ялалтын дараа vхсэн хvvрvvдийг тонон дээрэмдэх явдал мєн.
Тийм шившигт явдлыг хэн vйлдэж, vхсэн хvний євєр халаасыг ухдаг билээ? Гавъяа ялалтын хойгуур гараа бузарлаж явдаг хvн хэн бэ?
Арим бvхний хойно сvvл гардаг, эр сvvл vлдэгдэл дотроос буруутан этгээдйиг хайх хэрэгтэй.
1815 оны зургадугаар сарын 18-ны шєнє дундын vед vл таних нэг хvн дайн болж єнгєрсєн талбараар сvvдэгнэн гэтэж явж… Тэр хн тоо томшгvй их хvvрvvдийг малтан шагайж нvд хальтрам бохир нэгжилт хийж улаан цусан дундуур гатчин алхана.
Тэр хvн гэнэт зогсов:
Хэдэн алхмын цаана vхсэн хvний нvvр, адууны сэгийн дороос сарны гэрэлд гар гозолзон харагдана. Ажвал алтан бэлзэг аж.
Тэнvvлч хvн тэр дороо суун тусаад босоход хуруунд байсан бэлзэг харагдахаа болив. Тэр хvн гэдрэг эргэж алсыг чагнан ажиж байтлаа гэнэт цочин зог тусав. Ар талаас нь чангаах шиг болоход цочсон хvн эргэн харвал нєгєє гозгор гар дээлийн хормойноос базсан байв.
Хvн айж:
-Хvvш! Хєдєлж байна. Харгис цагдаа биш байна гайгvй хэрэг! Гэхэд атгасан гар суларч тэнийв.
-Энэ хvvр чинь амьд байна. Татж гаргаад vзье байз хєє! Гээд хvн бєхийж хавь ойрын дарсан юмыг зайлуулж толгойг нь гаргаад дараа нь биеий нь суга татав. Хувцасны байдлыг ажвал цэргийн дарга аж. Сэлэмж цавчуулсан ангархай нvvрнээс цус цувж, хоёр нvд аниатай хэвээр. Нєгєє тэнvvлч хvн шархадсан даргын энгэрээс зvvлттэй одонг тас татан євєрлєєд цагны халаасыг тэмтэрч цагийг авав. Драа нь хантаазны халаасыг ухаж тvрийвчтэй мєнгийг бас авав.
Энэ vед дарга нvдээ нээж:
-Баярлалаа! Гэж ядарсан дуугаар хэлэв.
-Тэнvvлчин vг ч хэлсэнгvй. Алсад хєлийн чимээ гарч эргvvл ирж яваа байв.
Гарын тэмтрэлт, шєнийн зєєлєн салхинаас болж, ухаа орсон дарга vхээнц хоолойгоор:
-Хэн ялсан бэ? гэхэд дээрэмчин
-Англичууд ялсан гэв.
Дарга:
-Та миний халаасыг тэмтэрч дотор нь байгаа цаг мєнгийг ав гэв.
Дээрэмчин аль эрт цаг, мєнгий нь авсан байв. Гэсэн ч тэр дээрэмчин хайж байгаа янзтай тэмтэрч vзээд
-Юу ч алга! Гэхэд дарга:
-Дээрэмдсэн байна. Аваагvй сэн бол би танд єх байсан юм гэв.
Эргvvлийн хєлийн чимээ улам ойртсоор
-Хvн айсуй гэж дээрэмчин хэлэв.
Цэргий дарга арай гэж гараа єргєєд дээрэмчнийг татан зогсоож:
-Та миний амийг аварлаа. Алдар хэн гэдэг вэ? гэхэд дээрэмчин хариуд нь:
-Би тантай адилхан францын цэргийн албан хаагч хvн.
Би одоо явалгvй болохгvй. Намайг барьж авбал дор нь буудна.
Би таны амийг аварлаа. Цаашдаа арга олж vз гэж шивнэв.
-Та ямар тушаалтай вэ?
-Тvрvvч
-Нэр хэн бэ?
-Тенардье
-Би таны нэрийг мартахгvй. Миний нэр Понмерси гэдэг, тогтоож аваарай гэж дарга хэлэв.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 4:33 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
24601 ДYГЭЭР ХYН 9430 ДУГААР ХYН БОЛОН ХУВИРАВ


Жан Вальжан дахин баригдав. Тэнгис орчмын Монрейль хотод гарсан явдлаас хойш хэдэн сарын сонинуудад хэвлэгдсэн хоёр тэмдэглэлийг энд дурдъя.
Нэгдvгээр тэмдэглэлийг 1828 оны долдугаар сарын 25-ны єдрийн “Цагаан дарцаг” сониноос сийрvvлэв.
“Па дє-Калэгийн тойрогнуудын нэгэнд ер бусын явдал тохиолдов.
Энэ нутгаар урьд ємнє vзэгдэж байгаагvй Мадлен гэгч хvн хээн жилийн ємнє vйлдвэрийн шинэ арга нээж их орлого олж орон нутгийн хамтаар чинээлэг баян болов. Нутаг орныг баян амьдралтай болгосон учир хотын даргад сонгогдов. Энэ этгээд 1796 онд хулгайн хэргээр шоронд орсон байна. Дараа нь зохих шийдвэрийг зєрчиж суух газраа єєрчилснийг цагдан сэргийлэх илрvvлсэн байна. Хэрэгтний нэр нь Жан Валжан. Жан Вальжан дахин хоригджээ. Жан Вальжн шоронд орохын ємнє єєрийн vйлдвэрийн орлогоос зvй ёсоор олсон хагас саяас илvv мєнгєє хєрєнгєтєн Лафитийн хадгаламжаас авч амжсан бололтой. Жан Вальжаныг Тулоны хорих газар луу явуулсны дараа уг мєнгийг чухам хаа нуусныг магадлавч байгаа газры нь тодруулж чадсангvй”
Нилээд дэлгэрэнгvй хоёрдугаар тэмдэглэлиг мєн єдрийн “Парисын сониноос авч сийрvvлэв.!!!
“Жан Вальжан гэдэг суллагдсан хоригдол Варын эрvvгийн шvvхэд баригдсаныг анхааралгvй єнгєрvvлэх нєхцєлгvй санж. Энэ муу хоригдол сонор сэрэмжит цагдан сэргийлэхийг мэхлэв. Нэрээ єєрчилж єєр нэртэй болоод манай хойт зvгийн хотуудын нэгний даргд сонгогдож. Энэ хотод нилээд том vйлдвэр нээж. Гэсэн ч эцэстээ прокурорын цуцалтгvй хяналтанд орон баригдаж хэрэг илэрсэн байна. Хамт амьдарч байсан янхан хvvхэн нь Жан Вальжаныг баригдахад сэтгэл тvгшин ухаан алдаж нас барж. Хар арьстны хамгийн хvчтэний чадал бvхий тэр хоригдол оргох арга олж зугтан явтал тvvнийг цагдан сэргийлэх гурав дєрвєн хоногийн дараа нийслэлээс Монфермейль тосгон орох жижиг морин тэргэнд суугаад хєдлєх гэж байтал Парист барьсан байна. Хоригдол гурав дєрєв хоногийн дотор манай хамгийн тєм хорєнгєтнvvдийн нэгэнд хадгалуулсан мєнгєнийхєє ихэнхийг авч амжсан гэлцэнэ. Авсан мєнгє нь зургаан долоон зуун мянган франк санж. Жан Вальжан Вр тойргийн шvvхэд баригдаж, найман жилийн ємнє гэгээн цагаан єдєр жаал хvvг дээрэмдсэн хэрэгт ял шийтгvvлэхэд ємгєєлєгч авахаас єєрєє татгалзав. Жан Вальжан ємнє зvгт байдаг хуйвалдагч этгээд нарын тусламжаар хулгй vйлдсэнийг улсын прокурор уран чадварлаг илтгэлдээ илрvvлэн тэмдэглэв. Yvнийг vндэслэж Жан Вальжаныг цаазлах ял зааж. Гэтэл хоригдол этгээд ял давж заалдахаас татгалзсан аж. Тєгсгєлгvй энэрэнгvй ван ялыг хєнгєвчлєн алах ялыг бvх насаа нь хорих ялаар солив. Жан Вальжаныг тэр дор нь Тулоны шорон руу явуулжээ…
Жан Вальжаны пайз солигдож 9430 болж.
Жан Вальжан баригдмагц Монрейль хов хоосон болж ажилчид таран бутарч туйлын ядуу байдал ноёрхож амьдрал доройтжээ”.


АВРАХААР ОЧООД АЛГА БОЛСОН НЬ

1823 оны 10-рсарын эцсээр далайн хvчит шуурганд цохиулсан “Орион” онгоц гэмтэл олоод засвар хийлгэхээр Тулонд хvрч ирэв…
Тэр онгоцыг нэг єглєє харж байсан олон хvмvvс єр євдмєєр бэрх явдлыг vзжээ.
Онгоцныхон далбаа бэхэлж байв. Онгоцны шоронгийн дэдэ талд гарч явсан усан цэрэг тэнцvvр алдаж гэнэт найгахад далайн эргээс харж байсан улсууд дуу алдав. Усан цэрэг шоргийн хєндлєн модон дээр тэгнэгдэн хєндлєвчийн хамтаар шоргийг тойрон эргэж гар сарвагануулан байснаа олсон шатнаас эхлээд нэг гараараа дараа нь нєгєє гараараа барин авч агаарт дvvжлэгдэхэд нvд эрээлжлэн алс дор тэнгисийн ус гvвэгнэн цэлэгнэнэ. Олсон шат гэнэт хvчтэй хєдєлсєн учир дvvжин адил савлуурдан байна. Усан цэрэг дээсний vзvvрээс уясан чулуу адил шидэгдэн бєнжигнєнє.
Энэ хvнд туслах амьтан єєрєє амь алдахаас гарцаагvй болсон учир нэг ч усан цэрэг амаа ангайхгvй зогсоно.
Олсноос зуурсан цэрэг эцсийнхээ хvчийг алдах магад гэж сэргийлэн огт дуу гаралгvй агаарт дvvжлэгдэн явааг харсан хvмvvс нvд хальтран нvvрээ буруулна.
Шорог бэхэлсэн олсыг даган нэг хvн ирвэс адил асч явааг гэнэт харцгаав. Тэр хvнийг улаан хувцсаар хоригдол гэж танив. Ногоон малгай ємссєн болохоор насаараа шоронд хоригдох ялтан байна гэж мэдэцгээв. Шоронгийн дунд талбайд хvрэхэд хvчит салхи ногоон малгайг авч хаяхад буурал толгой харагдав. Тэр хоригдол залуу хvн биш нь лявтай.
Онгоц засварлах ажилд оролцуулахаар явуулсан хоригдлуудын нэг нь олон тvмний vймээн дунд усан цэргийн даргаас зєвшєєрєл авч амь vрэгдэхээр байсан хvнийг аврахаар дээш авирч явсан нь тэр санж…
Хоригдол шоргийн vзvvрт тулаад авч явсан олсныхоо нэг vзvvрийг бэхлэн уяад нєгєє vзvvрийг унжуулав. Тэгээд унжуулсан олсоо дагаж дvvжлэгдэн буугаад агаарт савагдан байсан цэргийг шvvрэн сугавчлаад гэдрэг буцаж шоргийн дээд талын жижиг талбай дээр байсан нєхдєд нь гардуулав
Хоригдлын энэ зоригт явдлыг харсан хvмvvсийн зарим нь “єршєєл vзvvлж хєєрхий амьтныг суллан тавибал зохино” гэж хашгирна.
Доошоо, хоригдол нєхєд рvvгээ бууж явсан аврагч гэнэт тэнцvvр алдсан адил зог тусаад тэнгисийн ус руу унахад услууд дуу алдан нvvр буруулав.
Хєєрхий шоовдор амьтан хоёр том усан онгоцны хоорондуур унасан, амьд vлдэхэд бэрхтэй байж. Хойноос нь усчнуудыг явуулавч олсонгvй. Унасан учир хvн єєрєє ч усан дороос хєвж гарч ирсэнvй. Орой болтол усан доогуур шумбан хайгаад vхсэн ч юм олсонгvй, амьд ч юм олсонгvй.
Маргааш нь Тулоны сонинд:
“1823 оны арван нэгдvгээр сарын 17”. “Орион” онгоц дээр засвар хийж байсан хоригдол хvн, аюулд учирсан усан цэргийн амийг аварч яваад усанд унаж живлээ. Хаа ч бие нь олдсонгvй. Шоронгийн данс шvvрдвэл тэр хоригдол 9430 тоот пайзтай Жан Вальжан гэдэг хоригдол мєн байв” гэсэн тэмдэглэл нийтлэгджээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 4:37 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
МОНФЕРМЕЙЛЬД УС ХОВОР

Хvн амьтан цєєнтэй Монфермейльд амьдрал сайн юм. Хямд элбэг боловч єндєрлєг газар учраас ус ховроо. Хол газраас ус зєєхєєс хєєрхий єєдєс охин Козетт тун их айдаг. Тенардьегийнх Козеттыг зарцлахын хамт мєнгє хєлс авда гучрас явуулах дургvй байлаа. Козетт Тенардьегийнд зарцын vvрэг гvйцэтгэх ус дутахад ганцаар явж авч ирнэ. Харанхуй шєнєєр шигvv ойн дундуур зvсэн явж горхиос ус авч ирнэ гэхээс Козетт зvрх хагартал айж дандаа хvрэлцэхvйц устай байлгахыг туйлаас хичээнэ.
1823 онд Христосын тєрсєн ойг Монфермейльд маш єргєнєєр тэмдэглэхэд олон янзын зочид Тенардьегийнд ирэв. Тэдний дотор нилээд хэдэн тэрэгчид, нvvдлийн худалдаачид морь малтайгаа Тенардьегийнд ирсэн байв. Ирсэн зочи дархи ууж хоол идэж зугаацан наргиж байхад уранхай дээлтэй муруй шаахайг ороолтгvй ємссєн Козетт охин хоол цайны єрєєний вандангийн хєндлєвч дээр сандайлан сууж Тенардьегийн хоёр охинд зориулан ноосон оймс нэхэж сууна. Вандан дор суугаа Козеттын хажууд муур эрхлэн наадна. Зэрэглээ нэг тасалгаанаас Энопиль, Азельма хоёрын тоглон надж хvvрнэлдэх чимээ сонсдоно.
Зуухны хажууд хvхэд зоддог ташуур єлгєєстэй.


ТЕНАРДЬЕГИЙНХНИЙГ БYРЭН ТОДОРХОЙЛБОЛ

Тенардье тавин нас хvрэхэд эхнэр нь гуч хvрэх шахаж байлаа. Эр эм хоёр нсны хувьд аргагvй тэнцvvгvй.
Эхнэр Тенардье махлаг єндєр, цайвар vстэй, єргєн цээжтэй гэрэлтсэн ягаан хацартай, хєнгєн шаламгай. Энэ эхнэр ор хураах , єрєє таслагаа цэвэрлэх, аяга шанага угаах, оёх, нэхэх зэрэг бvх ажлуудыг ганцар гvйцэтгэнэ. Тэр эхнэрийн цор ганц зарц нь Козетт охин. Козетт охин, заанд зарцлагдсан хулгантай адил эхнэрийн тvрэмгий дуунд хогшил хєрєнгє, хvн амьтан vvд хаалга бvгд догдлон чичирнэ. Хэрэлдэхийн хувьд улаан хєлтийг урдуураа vл гишгvvлэгч энэ авгай зангидсан гараар ганц буулгаад самар бут цохидогтоо их бардамнана…
Ярьж хєєрхий нь vзсэн хvн “Харгис цагдаа байна” архи залгилж йага нь “архичин” Козеттыг загнаж байгаа нь “яргачин” адил гэмээр.
Тенардье єєрєє эцэнхий, цонхигор цагаан, хэрзгэр яслаг. Болгоомжлохдоо инээмсэгэлж, хvн болгонтой, гуйлгачинтай ч хvртэл зєєлєн харьцана. Архи хичнээн уувч vл согтоно. Боловсрол ихтэй материалист маяг гаргана. “Єєртєє” дэглэмтэй хvн гэнэ. Yнэн магдалбал луйварчин худалч хулгайч. Зоригт баатар тvрvvч явахдаа “аймшигт шархадсан генералын” амь аварсан гэх мэтээр ханхалзана.
Эр эм хоёрыг зэрэгцvvлбэл эм нь зєвхєн єєрийн охидыг хайрлаж, зєвхєн нєхрєєсєє айна. Сvvн тэжээлтний ангид ордгоороо зєвхєн эхийн шинжтэй, бусад талаар эхийн байдал огт vгvй. Ганцхан охиноо хайрлахаас биш эрэгтэй хvvхдээ ер vл анзаарна.
Нєхєр нь єдєр шєнє, єглєє vдэшгvй баяжихсан гэхээс єєр юу ч боддоггvй хvн…
Тенардье эхнэртээ дvрэмдэхдээ:
“Буудылн эзэн хvн бол ирсэн болгонд хоол унд єгч бохир даавуунд дулаан унтуулж, гэрэл тvлшээр хангаж зусардах, явуулын хvнийг зогсоон тvрийвчий нь хоослох, жуулжлан гэр бvлийг долигнон хонуулж эрэгтэй эмэгтэй хvvхэд багачууд гэж ялгалгvй тонон дээрэмдэх, онгорхой, хаалттай цонхнууд, галын дэргэдэх ор сандал, зєєлєн суудал, урт, дєрвєлжин, тvшлэгтэй сандлууд, дэр гудас, дэвссэн сvрэл эд бvхнээс хєлс мєнгє авдаг байх ёстой. Ирсэн зочин тлинд нvvрээ харахаас эхлээд дагаж яваа нохой нь ялаа аваад vмхэх хvртлээс ч мєнгє авах ёстой. Нэг vгээр хэлэхэд ирсэн хvн болгоны хэтэвчийг хоослох аргатай байх хэрэгтэй” гэнэ.
Нєхєр нь бусыдг тонох дээрэмдэх арга сvвэгчлэхэд эхнэр нь одоо яаж тvvнийг цуглуулан шингээх арга хайдаг аюултай хоёр гэр бvл болсон байжээ.
Энэ хоёрын хооронд орсон Козетт хоёр давхар дарлалд тарчилна. Эхнэр нь Козеттыг vхтэл занчина. Нєхєр нь Козеттыг хоосруулан євлийн хvйтнээр хєл нvцгэн гvйлгэнэ.
Козетт шатаар єєд уруугаа дэгдэн угаах цэвэрлэх арчих, цайлгах будах, vvрэх зєєх зэрэг хамаг хvнд хvчир ажлыг vvрнэ. Эр эм хоёрын хэн нь ч гэсэн хєєрхий шоовдор амьтанг єчvvхэн ч хайрлах сэтгэлгvй. Тенардьегийн гэр аалзны шvлсэн тортой яг адил. Тэр бэрх торонд орсон Козетт хvчээ барин тийчилнэн Хєєрхий жаахан энэ зарц боолчолын шинжийг єєртєє шингээжээ. Козетт аалзны аманд орсон ялаанаас огт ялгаагvй.
Эрхээ алдсан эвий шоовдор єєдєс Козетт элдвийг тэвчин шvд зууна…


ХYНД ДАРС, АДУУНД УС

Хуучин зочид дээр нэмж дєрвєн жуулчин ирэв. Наймхан настай Козетт гунигт бодолд оров. Козетт нас бага боловч гунигт бодолд орон, доош харан суух нь жижиг эмгэн адил.
Зовлонд учирсан жаахан Козетт харанхуй шєнє болох vед хамаг усаа хvн, малд єгч дуусаад хоосон болсныг санаж, яасан бэрх зовлон бэ? гэж санаа алдана. Тенардье авгай савны таг онгойлгосноо:
-Эй моньд! Ус уусчээ. Дээлийн гол юу хийж суугаа юм бэ? Ус авч ирэхгйv гэж зандрахыг сонсоод Козетт амьсгаа хураан хярж сууна…
Дараа нь нvvдлийн худалдаачны нэг нь орж ирээд ууртайгаар:
-Миний моринд ус єхгvй яасан юм бэ? гэхэд Козетт
-Таны морь ханатлаа ус уусан юмсан даа! гэв.
-Худал бvv хэл! Огт ус уугаагvй байна. Одоохон ус уулгаад орхи! Гэж худалдаачин хэлэхэд Тенардье авгай Козеттыг ширээний дороос чихдэн гаргаж харанхуй шєнєєр усанд хєєв. Єєрєєсєє хоёр хувь том хувин барьж гарах гэтэл авгай базлан чангааж:
-Май арван таан сv аваад яв: Замдаа дэлгvvрээс том талх авч ир гэв.
Козетт хэдэн мєнгийг авч энгэрийнхээ халаасанд хийгээд гудамжинд гарснаа дэлгvvрийн цонхон дээр байгаа олны анхаарлыг єдєржин татсан цагаан том хvvхэлдэйг харж: “Насандаа, гоё хvvхэлдэй барьж тоглож vзээгvй явсан юм сан, одоо энэ сайхан тоглоом авч тоглох сон доо. Надад тийм хувь заяа байгаа болов уу?” гэж бодохоос зовлон зvдрэлээ мартан зогсжээ. Гэтэл нєгєє авгай араас нь аль муугаар уурлаж:
-Мєн! Дээлийн гол чи явахгvй энд юугаа хийсэн юм бэ? Хонгоны чинь махыг шулаад хаячихъя байз хєє! Гэхийг сонссон Козетт хувингаа барьсаар харанхуй руу жирийлгэж далд оров.


ГАВ ГАНЦААРАА

Загнуулсандаа айж ухаан алдах шахсан Козетт хєлийн эрчээр гvйсээр Монфермейлийн захад гарснаа айл амьтангvй нvх шиг харанхуй тал руу ширтээд зvрх алдан гэдрэг буцан харайв. Гэтэл ус, талхгvй хоосон буцаж очвол Тенардье авгай цохиж ална байх гэхээс айж бас буцахаар шийдэв. Нvх шиг харанхуй ойн зvг гvйн гvйсээр сvглэгэр харанхуй шугуй дотор орж элдэв амьтан vзэгдэх магад гэхээс хажуу тийшээ ч харалгvй урагшлан явсаар шигvvн ойн гvнд байгаа горхины дэргэд очив. Харанхуйгаас айж хvч нь гурав дахин нэмэгдсэн Козетт голын эрэг рvv тонгойж хувингаа дvvргээд єндийтєл євєрт нь байсан мєнгє гулсан ус руу шолхийн унав. Козетт мєнгєє унасныг ч анхаарсангvй. Хувинтай усаа бариад гэдрэг буцаж явтал гэнэт хувин хєнгєрєх шиг болж ямар нэг хvний гар оосроос барьж єргєн явахыг мэдээд эргэн харвал єндєр нуруутай хар хvн байв. Козеттыг чимээгvй дагаж ирсэн тэр хvн гvйцэн ирж хувинтай уснаас дамжлан явалцав.
Харанхуй дотроос хvн гарлаа гэж тэр хvvхэд огт айсангvй.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 4:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
УУЛЗАХЫН ЄМНЄХЄН

Мянга наймн зуун хорин гурван оны шашны баярын єдрийн vд дундын хойхон ямар нэг хvн Парисын “Эмчилгээ” цэцэрлэгийн хvнгvй талаар ихэд удтал холхиж байв. Тэр хvн хоосрон буй Сен-Марсо хорооны захаар хамгийн хямд vнэтэй байрыг хайж байгаа бололтой.
Магадалбал тэр хавьд vнэхээр байр олсон байж…
Цал буурал, vс, vрчлээс нvvр, цайвар цагаан уруул, ядарсан гэмгvй байдалтай царайг харахад тавиас илvv настай бололтой. Нусны алчуурт боосон жижиг зvйлийг зvvн гартаа барьж, гачуур зорж хийсэн бололтой таягийг баруун гартаа тулжээ. Эзгvй газрыг барьж явахыг харвал хvнтэй уулзахvйг хичээжээ. Тvvнийг харах тушаал авсан сэргийлэхийн цагдаа харсаар байгаад чадсангvй мэхлvvлэв.
Цагдааг мэхэлсэн хvн яв явсаар аньи орох морин тэрэгний буудал хvрч:
-Суугаад явах байр байна уу? гэхэд улаач:
-Миний хажууд гадна талд суух ганц байр байна гэв.
-Тэр байранд чинь сууя.
-Суу, суу
-Улаач хєдлєхийн ємнє тэр хvний єнгє муутай хувцас, хєнгєн ачааг хараад хєлсєє урьдчилан тєлєхийг шаардав.
-Ланьи хvрэх vv?
-Тэгнэ Ланьид бууна гээд замын хєлс тєлєв.
Тэр хvн орой зургаан цагийн vед тэрэгнээс буугаад Монфермейль орох замаас баруун талаар явж ойд орроод орчныг анхаралтайгаар ажин ширтэж аячархан ахлхлан явснаа нэг зvйл хайж олоод цааш явна. Тэр хvн явсаар ой дотор ус авч явсан Козеттой уулзсан ажээ.

КОЗЕТТ ОХИН ХАРАНХУЙ ДОТОР ТАНИХГYЙ ХYНТЭЙ ХАМТ

Козеттой уулзсан хvн аяархан дуу хоолойгоор:
-Хvv минь яасан ч хvнд юм авч явна вэ дээ гэхэд Козетт дээш харж:
-Ноёнтон минь тийм ээ! гэв.
-Нааш єг. Би аваад явъя гэхэд Козетт оосроо тавив. Тэр хvн:
-Яасан хvнд юм бэ гээд Жаал охин минь хэдэн настай вэ? гэж асууна.
-Би наймтай ноёнтон минь.
-Холоос явна уу?
-Ойн дундах горхиноос
-Тэр чинь хол уу?
-Холоо. Хорь гаруй минут явна.
-Эх байхvй юу чамд?
-Мэдэхгvй. Надаас бусдад эх бий. Надад байхгvй.
-Нэр хэн бэ?
-Козетт
-Танайх хаана вэ?
-Монфермейльд
-Хэн чамайг ийм харанхуйгаар модон дотроос ус авахуулахаар явуулсан бэ?
-Ноёхой Тенардье.
-Тенардье эмэгтэй ямар ажил хийдэг вэ?
-Гэрийн эзэн эмэгтэй. Буудлын эзэн хvн.
-Єртєє буудал уу? Сайн байна. Би тэнд чинь хоноё. Намайг дагуулаад оч.
-Би тэр vг очиж явна.
Нилээд дуугvй явж байсан хvн:
-Тенардьегийнх зарцгvй юм уу? гэж асуухад Козетт:
-Зарц байхгvй гэв.
-Чи тэднийд ганцааран уу?
-Тиймээ ганцаар гээд жаахан чимээгvй явснаа Козетт:
-Надаас ондоо хоёр жижиг охинтой.
-Хэн хэн гэдэг вэ?
-Понинь, Зельма гэдэг. Козетт ингэж хоёр охины нэрийг хэлдэг байж.
-Тэд юу хийдэг юм бэ?
Козетт дуу алдан:
-О? Их хєєрхєн хvvхэлдэйтэй. Ондоо гялалзсан сайхан тоглоомуудтай. Тэд тоглож наадаж байдаг.
-Єдєр турш уу?
-Єдєржингєє.
-Чи тоглодог уу?
-Yгvй. Ажил хийдэг.
-Єдєржин vv?
-Тийм ээ гээд Козетт азнаснаа:
-Ажил дууссан хойно зєвшєєрєл аваад заримдаа би тоглодгоо гэв.
-Чи юугаар тоглодог вэ?
-Юугаар ч хамаагvй. Надад тоглоом цєєхєн. Понинь, Зельма хоёр тоглоомоороо тоглуулах дургvй…
Буудалд улам ойртон очиход Козетт нєгєє хvний гараас татан:
-Бид гэрийн гадаа ирлээ гэв.
-Яагаа вэ тэгээд?
-Би хувингаа авъя.
-Яах юм бэ? Юунд
-Намайг хvнээр юмаа хvргvvлж ирснийг авгай vзвэл vхтэл зоддог юм гэхэд vл таних хvн хувингаа єгєв.
Хэдэн минутын дараа тэд буудалд


УНТАХЫН ЄМНЄ

Козетт усаа гэртээ оруулаад:
-Эрхэм ноёхон минь энэ ноён манайд унтаад явъя гэнэ.
Харанхуй дотор зогсоо хvнийг харсан агай:
-Та морил гэв.
Дараа нь:
-Манайд нэг ч эзгvй єрєє алга даа гэхэд явуулын хvн
-Намайг дуртаа газраа унтуул. Адуу малын хашаа хороо ч байвал болно. Хєлсий нь тусгай єртєєнийх шиг тєлье гэв.
-Дєчин сv єгєєрэй.
-Дєчин сv! Тєлье.
-Тиймээ.
Улаачингуудын нэг нь:
-Дєчин сv! Мєн хэцvvеэ. Тусгай єрєє хорин сv байдаг юм гэв.
Хvйтэнд даарч хєхєрсєн биетэй Козетт охин хоолны бандан дор орон, юм нэхэж байтал Тенардье авгай:
-Байз! Талх яасан бэ? гэхэд Козетт тэр дороо бандан дороос vсрэн гарав.
Талх замаас авахаа мартсан Козетт амиа аргалж:
-Талхны газар хаалттай. Цохиод цохиод онгойсонгvй гэв.
Авгай уурлаж:
-Yнэн худлыг маргааш шалгаж vзнэ. Худал бол хонгы чинь сорно. Аль нааш нь арван таван сv гэв.
Козетт єврєє уудлан vзвэл арван таван сv алга болсон байж…
Мєнгє гээснийг мэдсэн авгай дэгээнээс єлгєєтэй ташуур шvvрэн автал ирсэн хvн халаасаа уудалж мєнгє газар хаяад:
-Єршєєгєєрэй та. Энэ ажлын єврєєс мєнгє унах шиг боллоо.
Энэ биш vv? Гэж хорин сv єгсєнд авгай:
-Мєн байна. Миний єгсєн мєнгє гэв.
Козетт бусад охины хамт тоглохоор хийж байсан зvйлээ орхих гэхэд Тенардье авгай шvд тажигнуулан.
-Чамайг ч нэг барилаа! Ингэж ажил хийдэг юм уу? Ташуур хэд амсахаар чи муу ажил хийхгvй хайш зайлах вэ! Манай хоол гударч байгаа хойно ажил хийх хэрэгтэй. Гар хосон суугаад хоод идэж байх амны хишиг энvvнд байхгvй гэх мэтээр загнахад хонц хvн:
Наадаг хєєрхий амьтан гээд нэхэж суусан оймсыг таван франкаар худалдан авав.
Козетт Тенардьегийн хоёр охины тоглоомоор тоглож суутал авгай vзээд амандаа орсноор хараан загнаж доромжлон байтал ирсэн хонц гадагш гаран одж анхаарлыг татаж байсан нєгєє гоё хvvхэлдэйг худалдан авч ирээд Козеттод єгєв. Козетт ийм гоё тоглоомтой болно гэж зvvдлээгvй байсан учир хvvхэлдэйд хуруугаа нэг хvргээд авгай руу харж авч болох эсэх тухай зєвшєєрєл гуйна.
Хєдлєх хєдєлгєєн бvрдээ хараал сонсдог Козетт муу санаархан тоглоомтой болсондоо итгэхгvй нилээд байснаа гэнэт шvvрэн авч бандангийн доогуур далд оров.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 4:45 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ТООЦОО ГАРГАСАН НЬ

Хонц єглєє босохоос ємнє Тенардье дор дурсан тооцоо гаргж мєнгє авахаар эхнэртээ шилжvvллээ.
Нэгдvгээр єрєєнд унтсан ноёноос авах зvйлийн жагсаалт
Оройн хоол 3 франк
Тасалгаа 10 франк
Гэрэл 5 франк
Тvлш 4 франк
Yйлчилгээ 1 франк
Бvгд 23 франк
Хоноц эртхэн босоод vvргээ vvрч таяга тулаад явахаар завдан байтал авгай:
-Та яасан эрт босоо вэ? Одоо явах нь уу? гэхэд
-Явъяа! Гэв.
-Та Монфермейльд ямар хэргээр ирсэн бэ?
-Хэрэг байхгvй. Зvгээр замдаа хоноод явж байна. Хоногийн хєлс хичнээнийг тєлєх вэ?
Авгай тооцоогоо єхєд тvvнийг авч vзээд:
-Таны аж амдрал ямар байна вэ? гэж сонирхоход авгай: “Бид их єр тєлдєг, орлого бага мєнгєний хэрэгцээ маш их” гэх мэтээр vглэж байснаа:
-Та Козеттыг аваад яв. Нvд балай чих дvлий газар далд оруулж vз гэж гуйжээ.
-Болно. Аваад явъя.
-Yнэхээр vv? Козеттыг аваад явах уу?
-Аваад явъя.
-Одоо юу?
-Одоо. Та дууд хvvхдээ6 гэсэнд Тенардье авгай:
-Козетт! Гэж дуудав.
-Хvvхэд иртэл би мєнгєє тєлье! Хэдийг би тєлєх вэ? гэж хонц хэлтэл,
-Хорин гурван франк гэж авгай хариулаад хонц хvн хорин гурван франк гаргаж єгєв.
-Козеттыг дууд гэж хонц хэлэв. Тенардье энэ vеэр гарч ирээд эхнэрээ гаргаж хоноц хvнтэй хоёул vлдээд:
-Мянга таван зуун франк тєлєєд аваад яв! гэхэд тэр хvн зохих мєнгє гаргж ширээн дээр тавиад:
-Козеттыг авч ир! гэв.
Тенардье авгай:
-Козетт! Бушуу нааш ир! гэж дуудав.
Хэдэн минутын дараа Козетт охин ирэхэд хонц хvн vvргээ задалж эмэгтэй хvvхдийн бvрэн хувцас гаргаж ємсгєєд тэндээс гарч Лаврийн зvг хамт гарч одов.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 4:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ОЛОН САНАА АЛИНД Ч YГYЙ



Козетт vл таних хvнтэй явсан хойно Тенардье эхнэрээ дуудаж мянга таван зуун франк vзvvлсэнд эхнэр нь:
-Энvvхэн vv? Гэж нєхрєє амьдралдаа анх удаа зэмлэсэнд нєхєр нь:
-Чиний хэлдэг тvмэн зєв! гээд малгайгаа ємсєж авсан мєнгєє євєртлєєд хонц хvний хойноос гvйж гарав. Тенардье арай гэж Козетт хонц хоёрыг гvйцэж очошод:
-Та єршєєгєєрэй. Энэ мянга таван зуун франкаа буцааж ав! гэхэд Козеттыг авч явсан хvн
-Юv гэсэн хэрэг вэ? гэж асуухад Тенардье:
-Козеттоо буцааж авъя. Учрыг танд хэлье. Би хvний vрийг аль нэг тохиолдсон хvнд єхгvй. Эхэд нь єгнє. Ядахдаа эхийн гарын vсэгтэй бичиг авч ирсэн хvнд єгнє. Мэдэхгvй танихгvй хvнд єхгvй гэв.
Yл таних хvн єврєє уудажл эхлэхийг харсан Тенардье “За учиртай даа! Мєнгє гаргах нь байна. Суурьтай vзнэ дээ” гэж боджээ.
Нєгєє хvн єврєєсєє нэг жижиг цаас гарга: “Та уншиж їз” гээд цаасаа єгсєнд тvvний дор:
“Тэнгис орчмын Монфермейль хот
1823 оны 3-р сарын 25
Ноён Тенардье:
Та vvнийг vзvvлэгч энэ хvнд Козеттг єгч явуулаарай. Аар саар зардлыг тєлнє.
Ёслогч Фантинь” гэжээ.
Тенардье Фантиний гарын vсгийг ажиж мэдээд:
-“Аар саар зардлыг” та тєл! Гэхэд хариуд нь:
-Козеттын эх нэгдvгээр сард танд зуун хорин франк єгнє гэж байгаа, хоёрдугаар сарын эцэст гурван зуун франк, мєн гуравдугаар сарын эхэнд гурван зуун франк тус тус гуйвуулсан. Тvvнээс хойш есєн сар єнгєрлєє. Хэлэлцээ ёсоор сар бvр арван таван франк танд тєлєх ёстой. Эд бvгд нийлж зуун гучин таван франк байх ёстой. Гэтэл та зуун франк илvv авсан. Одоо єгвєн зохих гучин таван франк байхаас би дєнгєж саяхан танд нэг мянга таван зуун франк єгсєн гэхэд Тенардье:
-Ахиж мянгыг нэмж єхгvй бол Козеттыг буцааж авна гэж авирлав.
Yл таних хvн:
-Козеттоо явъя хоёул гэж ажигчгvй хэлээд зvvн гараараа Козеттыг хєтлєєд баруун гартаа газар байсан таягаа авав.
Жинтэй хvнд таягаас нь айсан Тенардье юу ч хийж чадсангvйдээ: “буутайгаа ирэх минь яалаа” гэж амаа барьж хойноос нь харж мєнгєний бодол болон шvлсээ залгисаар хоцров.
******************************
АМЬД YЛДЖЭЭ
Жан Вальжан vхсэнгvй амьд vлджээ.
Жан Вальжан тэнгисийн ус руу vсрэн орохдоо дєнгє гинжгvй байж. Эрэг дээр зогсож байсан усан оноц хvрээд тэндээ оой болтол нуугдаж байгаад хvрэлцэхvйц мєнгєтэй байсан учир хувцас худалдан ємсєж оргон зугтаад Парис хот оржээ. Тэндээсээ Монфермейльд очсон байна.
Жан Вальжан Парис ороод хамгийн тvрvvнд долоо найман нстай охинд тохирох хувцас худалдан авах ёстой байв. Хувцас худалдан авч суух байр олоод дараа нь Монфермейльд очсон аж.
Парис ирсэн хойно зарим нэг сонин, Жан Вальжан vхсэн гэж баталж байв. Энэ мэдээг уншаад сана нь нилээд тайвширчээ.
Жан Вальжан Козеттыг Тенардьегийн савраас салган авсан єдрєє оройхон Парис орж “Эмчилгээ” цэцэрлэгийн зvг Козеттыг хєтлєн алхав.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 11:58 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЭЗЭН ГОРБУ


Винь-Сен-Марсаель гудамжны цаахна хоёр цэцэрлэгийн хооронд холоос харахад жижиг овоохой мэт боловч ойрхноос харахад сvм адил том байшин байж… Тэр байшин бараг бvтнээрээ нуугдмл байдалтай, зєвхєн цонх хаалга нь харагдана.
Энэ байшинг єртєєчнvvд 50-52 дугаар овоохой гэж нэрлэж. Тэр хавийн хvмvvс тvvнийг Горбугийн овоохой гэдэг ж…
Яг энд Жан Вальжан толгой хоргодох газар олж Жан Вальжан зэрлэг шувууны адил энэ эзгvй газрыг шилэн авч vvрээ хийхээр шийдсэн ж.
Жан Вальжан гаднаас ирж хаалга онгойлгон орж хаалгаа маш нямбайгаар хаагаад Козеттоо тэрэн шатаар єєд гарч єрєєндєє орж эвхмэл орон дээр хvvхдийг сэрээлгvй аяархан тавив.
Есєн сарын ємнє нас барсан эхийн нь гарыг vнсэж байсан Жан Вальжан энэ удаа унтаж байгаа охины гарыг vнсэв.
Єглєє болж vvр гэгээрнэ. Єнчин хины ємнє євдєг сєгдєн сууна. Жан Вальжан.
Євлийн сvvл сарын бvдэг гэрэл цонх нэвтлэн дээвэрт тусан сvvдэгнэнэ. Гадуур єнгєрч явсан хvнд ачаатай тэрэгнээс болж овоохой донслон хєдлєхєд Козетт гэнэт сэрж:
-Ноёхой минь би одоохон бослоо! Гэж хашгиран босон харайгаад нvдээ сайн нээж амжаагvй мєртлєє тасалгааны булан руу гараар тэмтэрч:
-Бурхан минь! Миний шvvр хаачаа вэ? гэв.
Козетт нойроос бvрэн сэрж харвал Жан Вальжан инээд алдан сууна.
-О, тийм шvv дээ! Би єєр газар ирснээ мартчиж, Сайхан нойрсов уу ноёнтон минь! гэв.
Козетт хєлдєє байсан хvvхэлдэйг авч тоглох суухдаа мянга тvмэн асуудал асууж байснаа: “Энд хичнээн сайхан чєлєєтэй юм бэ!” гээд
-Би энэ єрєєг шvvрдэх vv? Гэж асуусанд Жан Вальжан
-Тогло хvv минь тогло! Гэв.
Бvтэн єдєр турш Козетт хvvхэлдэйгээ барин євгєний дэргэд тоглож суухдаа хэлэхийн аргагvй жаргалтай байж.


ЗОВЛОНТ ХОЁР УЧРАХАД ЖАРГАЛТАЙ

Дараа єдєр vvр цайхад Жан Вальжан, Козеттын орны ємнє амьсгаа хураан зогсож сэрэхийг хvлээн байна.
Хэзээ хэнд ч дурлаж яваагvй Жан Вальжаны сэтгэл санаанд ороогvй зvйл нэвтрэн орж. Хорин таван жил ертєнц дээр ганцаар амьдарч явсан Жан Вальжан сэтгэлтэй бол хvнтэй ханилан сууж vр хvvхэд тєрvvлж явсан удаагvй.
Захирагч лам Жан Вальжаны сэтгэлд сайн хvний шинж тєрvvлсэн бол Козетт охин хайр дурлалын гэгээг тєрvvлсэн байна…
Жан Вальжан, Козетт хоёр нарт ертєнц дээр хагас зуны зєрєєтэй тєрсєн авч насаар огт адилгvй, амссан зовлонгоороо яг адил тэр хоёрыг байгаль дэлхий холбожээ. Энэ хёорын амьдрал али алинда нэмэр тус болов. Козетт эцэг хайж, Жан Вальжан vр хайж яваад зовлонт хоёр гэнэтийн учралаар уулзаж халуун гараа атгалцан хамаг сэтгэлээ ойлгож салшгvй холбоотой болжээ.
Зайдуу газар толгой хоргодох орон олсон Жан Вальжан Козетт хоёр єдєр хоногийг жаргалтай єнгєрєєсєєр. Жан Вальжан байр хєлслєн авахдаа зургаан сарын хєлсийг урьдчилан тєлєєд гэрийн эзэн эмгэнийг зарцаар авчээ.
Ингэж амьдарч суухдаа Жан Вальжан Козеттыг бичиг vсэгт сургаж эхэлсэн байна.


СЭЖИГЛЭЛД ОРСОН НЬ


Жан Вальжан болгоомжлоод єдрийн цагаар гэрээсээ гардаггvй, харин орой болгон ихэнхдээ Козеттой хоёул, заримдаа ганцаараа бvрэнхийгээр цэцэрлэг дотуур хvнгvй газраар зугаална. Ойр хавийн сvм дуганаар орно. Хэрэв Козетт гэртээ vлдвэл тvvнийг зарц эмгэн харна. Жан Вальжан Козеттой хамт явахдаа гараас нь хєтєлж эелдэг зєєлнєєр ярилцана.
Козетт туйлын хєгжилтэй охин мэт аж.
Зарц эмгэн хоол унд хийж хоршоо худалдаагаар явна.
Жан Вальжаныг гудамжинд харсан хvн тvvнийг ядуу хоосон амьтан байна гэж санана. Зовлон амссан наст эмгэнvvд єрєвдєхдєє мєнгє хайрлахад Жан Вальжан хvлээн аваад талархал илэрхийлэн нахилзана. Гуйлг гуйж суугаа ядуу хvн vзвэл Жан Вальжан єєрєє бас хэд гурван мєнгє єгєєд хvн харах магад гэж сэргийлэн хурдан холдоно. Энэ нь нутгийн хvмvvсийн сэтгэлд юм тєрvvлжээ. Нутгийнхан “мєнгє хайрлаж явдаг гуйлгачин” хvн гэж Жан Вальжаныг нэрлэх болов…
Шинэ сууцанд шилжин ирсэн Жан Вальжан хэд хоносны дараа дан хантаазтайгаа байшингийн гудамд мод хєрєєдєж байх vеэр зарц эмгэн гэрт ажил хийж байгаа Жан Вальжаны гадуур цамцны дотор бєєн мєнєг хийж шидсэн байхыг vзээд цамцны халаас болгонд дотор “гэнэтийн аюулд” хэрэглэхээр зориулан тоймгvй олон тєрлийн мєнгє цаас хийснийг бас мэдэв…
Ингэж амьдарсаар тэд євлийн адаг сар хvргэв. Сен-Медар сvмийн дэргэдэх худгийн хажууд дандаа сууж байдаг гуйлгачинд Жан Вальжан сэтгэл харамгvй мєнгє єгдєг байж. Тэр хvнд мєнгє єгєхгvй єнгєрдєг удаа тун цєєн. Заримдаа зэрэгцэн суугаад ярьж хєєрдєг ч байж….
Нэг орой Жан Вальжан ганцаар явж бйагаа вєнгєє гуйлгачнаа хараад ойртон очиж мєнгє єгсєнд гуйлгачин Жан Вальжанг эгц ширтээд доошоо харав. Гэнэт аягvй харахыг мэдсэн Жан Вальжаны дотор арзас гэжээ.
Тэр гуйлгачин хvн Жавер байсан бололтой ажээ.
Хэд хоносны дара оройн нйаман цагийн орчим Жан Вальжан Козеттоо ном зааж байтал гадаа хаалга онгойн хаагдахад сэжиг авч дуугаа хураав. Гаднаас ирсэн хvнээс зэвvvсэн Жан Вальжан шєнєжингєє унтаж ядан байж vvрээр зvvрмэглэтэл гудамд хаалга онгойход цочин сээв. Тэгтэл нэг эрэгтэй хvний хєийн чимээ гарав. Жан Вальжан босон харайж хаалганы завсраар харвал хувцастай, сугандаа таяг тулсан Жавер vзэгдэв.
Єглєєний долоон цаг эмгэн ирж тасалгаа цвээрлэхэд Жан Вальжан:
-Шинэ гийчинтэй болоо юу? гэхэд
-Тиймээ гэв.
-Нэр нь хэн гэдэг юм бэ? гэхэд
-Дюмон гэл vv, Домон гэлvv тэр хавилдуу нэртэй юм байж билээ гэжээ.
Орой бvрий болоход ойр хавийг ажин харахад нэг ч хvн байсангvй болохоор Жан Вальжан гэртээ ороод баглаатай юмаа авч:
-Козеттоо явъя! Гээд гараас нь хєтлєн гарч одов.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:02 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
БУРУУЛАН ЯВСАН НЬ



Байсан газраасаа холдон багсгар цэцэрлгээс гарсан Жан Вальжан жаахан Козеттоо дагуулан урагшлан явж байснаа замаас гэнэт хажуу тийш гарч шархадсан гахай шиг отон зогсож хавь ойроо ажин ширтээд хойноос дагасан амьтан алга болохоор алсыг чиглэн алхаж vvрээ зєгнєсєн араатан адил хоргодох газрыг хайж явна.
Шєнийн арван нэгэн цагийн хонх жингэнэх vеэр 14-р байшинд байсан цагдан сэргийлэх газрын дэргэдvvр Понтуаз гудамжийг огтлон гараад сэжиг тєрж эргэн харвал гурван эрэгтэй хvн мєрдєн айсуй.
Жан Вальжан Козетт хоёр ачаатай тэрэгний сvvдэр талд давхарлан нуугдаж Аустерлизийн гvvрийг ажиггvй туулав.
Сартай саруул шєнє дунд Жавераар толгойлуулсан хэсэг цагдаа тэдний хойноос мєрдсєєр явна. Тvvнийг ажин х арсан Жан Вальжан нэг жижиг гудамжаар орон явж байтал тэр гудам “Y” адил хоёр салав. Жан Вальжан гудамны баруун салааг барьж хvн цєєнтэй газрыг чиглэв.
Козеттын хєлж эцэж тvргэн явж чадахаа болиход євгєн тэврэн явав. Козетт vг дуугарсангvй биед нь улам наалдан явна. Нхилээд явсны хойно эргэн харахад ар талын гудамжны гvнд юм сvvдэгнэн хєдєлж байв.
Жан Вальжан хурдлан харайсаар Сент-Антуаны орчмын “Жижиг Пинпос” гудамж хvрэв: Тэндээс цааш явах гэтэл ємнє нь ямар нэг хvн сvvдэгнэн бйв.
Ємнє хойно нь алсад сvvдэгнэн байгаа хvмvvс Жаверын даргалсан цагда нар мєн бололтой. Лавлан бодоход цагдаа тэр хавийн газрыг нэгд нэггvй мэддэг шинжтэй. Сандарсан Жан Вальжан урагш хойшоо хараад учраа олж ядахдаа дээшээ тэнгэр ширтэнэ…
Жан Вальжан бурхан шиг мэргэн бодолтой, хоригдол хvний аюулт авъяастай. Тухайн байдалд тохируулан хоёулан ээлжлэн ажиглана.
Тулоны шоронгоос олон удаа оргон зугтаж явахдаа элгэн хад шиг эгц ханыг ямар ч тулгуургvй зєвхєн булчин махбодын хvчээр давж байжээ. Жан Вальжан ямр ч шатгvйгээр зєвхєн биеийн хvчээр байшингийн зургаан давхарт ч хvрч чаддаг байж. Эв эгц хана єєд авирахдаа дагж, мєр, хєл, гуя хумс аль байдгаа ашиглан мацахдаа гарахгvй давахгvй газар байсангvй.
Хvнд байдалд тулгарсан Жан Вальжан арван хэдэн метр єндєр хажуугийн ханыг давахаар шийджээ.
Гэтэл Козеттыг яах вэ? Козетт хана єєд авирах чадалгvй билээ нуруундаа vvрээд давах уу? Гэтэл хvvхэд vvрээд авирах нєхцєл ер байсангvй. Єрєє тvрvvлж авирч гараад дараа нь хvvхдийг араасаа татан гаргая гэтэл оосорлон татах дээс байсангvй. Дээстэй бол аргалж болох санж. Харанхуй шєнє танихгvй газар Жан Вальжан хаанаас дээс олох билээ? Энэ vед Жан Вальжан бvхэл бvтэн вант услын эзэн байсансан бол улс гvрнээ урт дээснээс єхсєн байлаа. Олс дээс ч vгvй улс гvрэн ч vгvй Жан Вальжаны нvдний харц Жанро гэдэг мухар гудамжинд байгаа дvvжлээстэй дэн чиглэв.
Тэр vеийн Парис хотод нэг нэгнээсээ холгvй зайтай дэн олон байсан аж.
Жан Вальжан нvд ирмэх зуурын тvргэнд гэнэт vсрэн дvvжлээстэй байсан дэнгийн дэргэд хvрээд дээсий нь тас огтлон аваад гэдрэг Козетт дээр vсрэн ирэв.
Хvнгvй газар шєнє дунд харанхуй дотор ирсэн Козетт, Жан Вальжаны vл ойлгогдох олон янзын байдалд орсон Козеттоос єєр хvvхэд аль эрт уйлж суумаар болжээ. Гэтэл Козетт эцгийнхээ хормойноос чангаах тєдийгєєр хязгаарлана.
Ойртон яваа шєнийн эргvvлийн хєлийн чимээ улам тод дуулдана.
Козетт аяархнаар:
-Аав аа би айж байна хэн ирж яваа юм бэ? гэхэд эцэг нь:
Дуугуй бай! Тенардье ирж явна. Чи орилж уйлбал Тенардье авгай ирээд чамайг аваад явчина шvv. Чимээгvй суу. Над бvv саад хий! Гэв.
Жан Вальжан хvзvvнийхээ ороолтыг авч Козеттын бvсэлдгээр ороолгоод ав ирсэн олсныхоо нэг vзvvртэй залгаж нєгєє vзvvрийг шvдээрээ зуугаад ємд гутлаа тайчин хана дээгvvр давуулан шидээд єєрєє огт ажиггvй авирсаар хана дээр гарч хойноосоо Козеттыг татан гаргав.
Энэ vеэр Жавер дарга цэргээ дагуулан ирээд:
-Мухар гудамжийг нэгж! Бусад Пикюс ба шулуун гудамж руу эргvvл явуулсан. Тэр, энэ мухраас хаашаа ч гарахгvй баригдана! Гэхэд цэргvvд пижигнэлдэн гvйлдэж байв.
Жан Вальжан Козеттоо тэрэн цааш бууж ємд гутлаа олж ємсєв. Шєнийн хvйтэнд даарсан Козетт дугжирч эхлэв. Жан Вальжан гадуур цамцаараа Козеттыг хучин сараалжин дотор хэвтvvлээд орчныг ажвал цэцэрлэгээс єєр хэн ч vгvй мэт. Гэнэт аялан дуулах чимээ сонсдоод чимээ тасрав.
Козеттыг чагнасанд амьсгаа хураасан мэт байв. Жан Вальжан ихэд сандарч ямар ч гэсэн дулаан байр олж оруулъя гэж шийдээд харанхуй цэцэрлэгийг уруудан гvйж явтал хонх жингэнэх шиг болж. Сайн жиж харсанд хєлдєє хонх уясан хvн айсуй. Жан Вальжан єврєє уудалж мєнгє блэтгээд гэнэт тэр хvний дэргэд vсрэн очиж:
-Май зуун франк ав! гэхэд цаад хvн цочин сандарч гайхан харна.
-Та зуун франк аваад намайг ганцхан шєнє дулаан хонуулаач гэж, Жан Вальжаны нvvр сарны туяанд тод гэрэлтэнэ. Цаад хvн:
-Хvvш! Мадлен гуай байх чинь вэ! Та тэнгэрээс унаа юу? Яаж энд ирээ вэ? Та хаагуур орж ирсэн бэ? гэсэнд
Жан Вальжан:
-Та хэн бэ? гэв
-Та намайг танихаа байгаа юу. Таны энд ажилд оруулсан хvн чинь байна гэхэд Жан Вальжан сая євгєн Фошлеван мєнийг танив.
Энэ євгєн тэргэнд даруулаад байхад Жан Вальжан амий нь авраад Парис руу цэцэрлэгийн ажилд оруулахаар явуулсныг уншигчид мартаагvй биз ээ.


БАЙРТАЙ БОЛОВ



Жан Вальжан:
-Танаас дvvжлээстэй юун хонх юм бэ? гэхэд Фошцлеван:
-Энэ vv? Надаас зугтаж байхын тулд байгаа юм гэв.
-Юунд зугтах юм бэ?
-Энэ байшинд дандаа эмэгтэйчvvд судаг, залуу охидууд оло нбий. Тэд надтай уулзвал аюулд орно. Би ирж байгаагаа мэдэгдэхийн тулд хонхтой явдаг. Энэ хонхны чимээгээр тэд зайлан явдаг.
-Энэ юун байшин бэ?
-Жижиг Пикюсын сvм.
-Та хаанаас хэрхэн яаж орж ирсэн бэ? Энэ рvv эрэгтэй хvн оруулдаггvй юм.
-Та яагаад энд суудаг юм бэ?
-Ганцхан намайг энд суухыг зєвшєєрсєн юм.
-Бм энд vлдэлгvй болохгvй шvv гэж Жан Вальжан хэлээд:
-Та байртай юу гэв.
-Миний байр, тэр нурж унасан сvмийн цаана байна. Миний байшин гурван єрєєтэй, таныг тэнд оруулж амий чинь аваръя.
-Зvйтэй. Та миний хоёр хvсэлтийг биелvvлж єгнє vv. Нэгд, миний тухай хэд ч бvv хэлээрэй. Хоёрт, мини тухай олон юм мэдэхийг бvv оролд гэж Жан Вальжан хэлэхэд Фошлеван зєвшєєрч хоёул Козеттг аваад байшинд оров.

ГАРАХ АРГА СYВЭГЧИЛСЭН НЬ

Козеттыг байшинд оруулж унтуулаад Жан Вальжн Фошлеван хоёр д арс ууж жаахан ярилцаж суугаад унтав. Жан Вальжан орондоо ороод: “Би энд бйанга vлдэх ёстой юм” гэж энэ vг Фошлеваны толгойд шєнєжин эргэлдэж хонов. Фошлеван vvрээр сэрээд:

-Козетт та хоёр эндээс толгой цухуйлгаж хэрхэвч болохгvй. Хэрэв хvнд vзэгдэх юм бол хэрэг буруудах нь тэр гэв.

-Зvйтэй. Энд байнга байх ямар арга байна вэ?

Євгєн Фошлеван хариулах гэтэл хонх дуугарав. Фошлеван:

-Эмэгтэй лам нас барсан байна. Намайг дуудаж байна гээд хонхоо зvvсээр гарч одов.

Фошлеван гэлдэрсээр сvмд ортол ахлагч дар эх угтан аваад…

-Гэгээн дар эх бурхан боллоо. Би дархийг энд сvмийнхээ ёроолд оршуулах ёстой. Гэтэл дvрэм ёсоор заавал авсанд хийж гадагш гарган хvvрийг газар оршуулах хэрэгтэй юм. Євгєн Фошлевн та таалал тєгссєн Дархийг энд оршуулх ажил гvйцэтгэ. vvнийг маш нууц хийх хэрэгтэй. Эндээс заавал авс гаргж хvvрийн газар аваачих хэрэг гарна. Бид авс бэлтгэе. Та авсанд ямар нэг зvйл хийж дотроо юмтай шиг болгон бэлэн бэлтгээд гадагш гарга? Гэв.

Фошлеван энэ бvхнийг хvлээн аваад дараа нь:

-Би нас хєгширлєє. Тэнхээ чадал муутай болж ганцараа бvх ажлыг хийж чадахаа байх нь ээ. Би нэг ахтай. Ах мань жижиг охинтой. Ахыгаа туслагч цэвэрлэгчээр авах хvсэлтэй. Охины нь сvмд оруулж хvмvvжvvлье. Миний гачигдлыг болгоож, хvсэлтийг хангаж хайрлана уу? гэж мєргєв.

Дархи, євгєний vгийг сонсож:

-Маргааш хvvр оршуулсны дараа ахыгаа онитой нь хамт авч ирээрэй гэв…

Фошлевн буцаж ирээд:

-Бvтэл муутайхан байна. Маргааш та хоёрыг авч ирэхийг зєвшєєрлєє. Та нарыг тэнд аваачихын ємнє эндээс заавал урьдаар гарах хэрэг тулгарлаа. Эндээс гарна гэдэг хvн тун бэрх байна. Жаал охиныг гаргахад хэцvv юм алга. Козеттыг би жийрэгтэй арагт хийгээд vvрэн гарахад онцын сжиг тєрєхгvй байх. Жан Вальжан таныг эндээс гаргах арга тун алгаа. Та энд орж ирсэн газраараа буцаж гарах арга олохгvй юу? гэхэд Жан Вальжан:

Ирсэн газраараа буцах ямар ч нєхцєл алгаа гэжээ.

Фошлеван, таалал тєгссєн Дархийг сvмийн дэргэд оршуулаад гадагш нь хоосон авс гаргаж хvvрийн газар аваачиж булах хэрэг тохиолдлоо гэж хэлэхийг сонссон Жан Вальжан:

-Хоосон авс гэв vv? Гэхэд

-Тиймээ хоосон авс гаргах болоод байна. Тэр авсанд ямар нэг зvйлийг хийж гаргах vvргийг надад єгсєн юм гэтэл Жан Вальжан:

-Авсыг та єєрєє бєглєж хадах уу?

-Тэгнэ. Би хадна.

-Би тэр авсанд чинь оръё.

-Та бvтэж vхнэ байх аа. Гадуур нь бvрээд хадах юм шvv.

-Та намайг дотор нь оруулаад хадахдаа миний амны ойролцоо агаар орох жижиг нvх гаргаж vз. Би ч тэвчихийн ихээр тэвчье гэж Жан Вальжан хэлэхэд, Фошлеван:

-Та ханиах, найтаах бол яах вэ? гэв.

-Амь гарахаар оргож яваа хvн ханиах, найтаахгvй явах тэвчээртэй байдаг юм…

Олон жил харанхуй гянданд сууж, оргон зугтаж явахдаа хэрэгцээт цагт ханиахгvй, найтаахгvй єнгєрєєх хатуужил олж, багтахгvй саванд багтаж, гарахгvй газраар гарч чаддаг болсон Жан Вальжан авсанд орохыг юман тєдий бодсонгvй.
ГАРАХ АРГА СYВЭГЧИЛСЭН НЬ



Козеттыг байшинд оруулж унтуулаад Жан Вальжн Фошлеван хоёр д арс ууж жаахан ярилцаж суугаад унтав. Жан Вальжан орондоо ороод: “Би энд бйанга vлдэх ёстой юм” гэж энэ vг Фошлеваны толгойд шєнєжин эргэлдэж хонов. Фошлеван vvрээр сэрээд:
-Козетт та хоёр эндээс толгой цухуйлгаж хэрхэвч болохгvй. Хэрэв хvнд vзэгдэх юм бол хэрэг буруудах нь тэр гэв.
-Зvйтэй. Энд байнга байх ямар арга байна вэ?
Євгєн Фошлеван хариулах гэтэл хонх дуугарав. Фошлеван:
-Эмэгтэй лам нас барсан байна. Намайг дуудаж байна гээд хонхоо зvvсээр гарч одов.
Фошлеван гэлдэрсээр сvмд ортол ахлагч дар эх угтан аваад…
-Гэгээн дар эх бурхан боллоо. Би дархийг энд сvмийнхээ ёроолд оршуулах ёстой. Гэтэл дvрэм ёсоор заавал авсанд хийж гадагш гарган хvvрийг газар оршуулах хэрэгтэй юм. Євгєн Фошлевн та таалал тєгссєн Дархийг энд оршуулх ажил гvйцэтгэ. vvнийг маш нууц хийх хэрэгтэй. Эндээс заавал авс гаргж хvvрийн газар аваачих хэрэг гарна. Бид авс бэлтгэе. Та авсанд ямар нэг зvйл хийж дотроо юмтай шиг болгон бэлэн бэлтгээд гадагш гарга? Гэв.
Фошлеван энэ бvхнийг хvлээн аваад дараа нь:
-Би нас хєгширлєє. Тэнхээ чадал муутай болж ганцараа бvх ажлыг хийж чадахаа байх нь ээ. Би нэг ахтай. Ах мань жижиг охинтой. Ахыгаа туслагч цэвэрлэгчээр авах хvсэлтэй. Охины нь сvмд оруулж хvмvvжvvлье. Миний гачигдлыг болгоож, хvсэлтийг хангаж хайрлана уу? гэж мєргєв.
Дархи, євгєний vгийг сонсож:
-Маргааш хvvр оршуулсны дараа ахыгаа онитой нь хамт авч ирээрэй гэв…
Фошлевн буцаж ирээд:
-Бvтэл муутайхан байна. Маргааш та хоёрыг авч ирэхийг зєвшєєрлєє. Та нарыг тэнд аваачихын ємнє эндээс заавал урьдаар гарах хэрэг тулгарлаа. Эндээс гарна гэдэг хvн тун бэрх байна. Жаал охиныг гаргахад хэцvv юм алга. Козеттыг би жийрэгтэй арагт хийгээд vvрэн гарахад онцын сжиг тєрєхгvй байх. Жан Вальжан таныг эндээс гаргах арга тун алгаа. Та энд орж ирсэн газраараа буцаж гарах арга олохгvй юу? гэхэд Жан Вальжан:
Ирсэн газраараа буцах ямар ч нєхцєл алгаа гэжээ.
Фошлеван, таалал тєгссєн Дархийг сvмийн дэргэд оршуулаад гадагш нь хоосон авс гаргаж хvvрийн газар аваачиж булах хэрэг тохиолдлоо гэж хэлэхийг сонссон Жан Вальжан:
-Хоосон авс гэв vv? Гэхэд
-Тиймээ хоосон авс гаргах болоод байна. Тэр авсанд ямар нэг зvйлийг хийж гаргах vvргийг надад єгсєн юм гэтэл Жан Вальжан:
-Авсыг та єєрєє бєглєж хадах уу?
-Тэгнэ. Би хадна.
-Би тэр авсанд чинь оръё.
-Та бvтэж vхнэ байх аа. Гадуур нь бvрээд хадах юм шvv.
-Та намайг дотор нь оруулаад хадахдаа миний амны ойролцоо агаар орох жижиг нvх гаргаж vз. Би ч тэвчихийн ихээр тэвчье гэж Жан Вальжан хэлэхэд, Фошлеван:
-Та ханиах, найтаах бол яах вэ? гэв.
-Амь гарахаар оргож яваа хvн ханиах, найтаахгvй явах тэвчээртэй байдаг юм…
Олон жил харанхуй гянданд сууж, оргон зугтаж явахдаа хэрэгцээт цагт ханиахгvй, найтаахгvй єнгєрєєх хатуужил олж, багтахгvй саванд багтаж, гарахгvй газраар гарч чаддаг болсон Жан Вальжан авсанд орохыг юман тєдий бодсонгvй.
ДЄРВЄН БАНЗНЫ ХООРОНД



Аргаїй бйдалд орж уймарч байсан Фошлеван:
-Тэхээс єєр арга алга шив ээ гэхэд Жан Вальжан:
-Xїїрийн газар очоод авснаас амьд гарах арга байна уу? юу юугїй шороогоор булаад хаячихвал би чинь амьсгалах газаргїй болж бїтэж їхнэ шїї дээ гэхэд Фошлевн:
-Та авснаас мь гарна гэж итгэж байхад, би таныг нїхнээс суга татна гэдэгт эргэлзэхгїй. Тэндхийн хїїр булагч євгєн Метьентэй би сайн танил Метьен гуай архичин хїн. Жаахан архи балгуулчаад: “За та явж амар даа. Би таны ємнєєс хїїр булчаад харъя” гэхэд євгєн яваах єх болно. Явсан хойгуур нь би таныг нїхэн доторхи авснаас татан гаргана гэхэд Жан Вальжан:
-Тохирлоо. Санаа зовох юмгїй. Цєм ёсоор бїтнэ Фошлеван гуай гээд гээд гары нь чанга атгав.
Маргааш єдєр нь хїїр оршуулах газрын зїг бєєн цуваа хєдєлж ядан явахыг харсан хїмїїс малгайгаа авч гашуудан єнгєрєєж байлаа. Гашуудлын цувааны ард євгєн Фошлеван явжээ. Гашуудлын цуваа явсаар хїїрийн газрын шороонд тулан зогсоход їл таних хїн оршуулах зєвшєєрєл їзэж байж.
Фошлеан тэр хїнээс:
-Та ямар ажилтай хїн бэ? гэхэд
-Би хїїр булагч гэжээ.
-Хїїр булагч аа?
-Тийм ээ.
-Та юу?
-Мєн би.
-Метьен хїїр булагч байсан биш її.
-Байсан.
-Хаачсан бэ?
-ЇхсэH. Оронд нь би хїїр булагчаар орсон. Миний нэр Гривье гэдэг.
Фошлеван арга барагдахад:
-Хоёул яваад жаахан архи балгая. Гашуудалтай їед зїрх чангардаг юм гэхэд Гривье:
-Би боловсролтой хїн, хэзээ ч архи уухгїй. Аргагїй уухад хїрвэл хїїр булсны дараа ууна гээд огт халгаасангїй.
Энэ мэтээр ярилцан явсаар байтал гашуудлын цуваа нїхний дэргэд очин зогссонд Дархийн хойдхыг лам нар уншаад авсны нїх рїї аяархан хийжээ.
Хїїр булагч хїрзээ авч шороо хаяхаар бэлдэн байв. Хэрэ хэдэн хїрз шороо хаявал авсны нїх хаагдаж Жан Вальжаны амьсгаа хаагадахд тулгарсан байлаа.
Энэ байдлыг аргацаах гэсэн Фошлеван:
-Хамт архи дарс уухгїй болохоор олигтой танилцсан ч болдоггїй юм. Сэтгэлйин бодлыг шилтэй архиар тайлдаг юм. За хоёул жаахан балгая. Эр хїн юунаас ухардаг юм бэ? гэхэд Гривье:
-Би долоон хїїхэдтэй. Долоон хїїхдээ хоолтой байлгая гэвэл би архи уухгїй явах ёстой. Тэдний єлсгєлєн миний хїслийн дайсан гээд шороо хїрздэн хаяв. Гривье гурав дахь хїрз шороо хаяад:
-Єнєє шєнє хїйтэн болох нь ээ. Талийгаач хучлага муутай бол биднийг дуудах болно гэв.
Энэ їеэр Фошлеван хїїр булагчин халаасанд байсан цагаан юмыг сэм суйлан авав.
Хїїр булагч дєрєвдєх хїрз шороо хаяад тавдахаа хїрздэтэл Фошлеван:
-Хїїш! Нэвтрэх бичгээ авч ирсэн її? Удахгїй нар жаргаж хашааны халга хаагдах нь байна. Нэвтрэх бичиггїй бол хаалгаар гарахгїй болно шїї гэхэд Гривье тэмтэрч їзээд:
-Надад нэвтрэх бичиг алга, байх нь ч байгаа юмсан. Би гэртээ мартаа юм уу даа гэхэд Фошлеван:
-Нэвтрэх бичиггїй бол арван таван франкаар торгуулах чинь тэр ээ! гэв.
Арван таван франкаар торгуулна гэдэг їг сонссон Гривье айхдаа хїрзээ газар алдав. Энэ байдлыг ашигласан Фошлеван:
-Одоохон гїйгээд нэвтрэх бичгээ аваад ир. Нэвтрэхтэйгээ бол торгууль тєлєхгїй шїї дээ, бушуу гїй гэхэд Гривье:
-Ачийг мартахгїй гээд гїйж одов.
Фошлеван, Жан Вальжаныг авсанд хийж хадсаны дараа авсыг дамжлан явсаар тэргэнд тавиад хїїрийн газар авч ирсэн буян ном айлдаад нїх рїї хийх зэргийг нэг їед мэдсэн боловч нєгєє їе амьсгаа давхцан мансуурч явжээ. Гэнэт их чимээ гарч анхны хїрз шороо хаяхад Жан Вальжаны амьсгаа авч байсан нїх бєглєрчээ. Дєрєвдєх хїрз шороо хаясны дараа Жан Вальжан ухаан алджээ.
Хїїр булагч Гривье гїйж чимээ тасармагц Фошлеман: авсан дээрээс бєхийж аяархнаар:
-Мадлен гуай! Гэв.
Ямар ч хариу дуугарсангїй.
Фошлеван улам сандарч авсны дээр унаад:
-Та энд байна уу? гэв
Авсны дотор таг чимээгїй.
Нїд орой дээрэ гарч амьсгаа дахацсан Фошлевн авсны дээд тагийг онгойлготол Жан Вальжаны нїд аниастай цав цагаан нїїр гарч иржээ. Фошлзван дєнгєж сонсдохоор:
-Їхжээ! Гээд зангидсан гараа цээжиндээ зєрїїлєн:
-Амий нь би мєн аварваа! Гэж хашгирав.
Фошлеван ганцаараа:
-Метьен байгаагїйгээс боллоо. Хїн амийн хэрэг гарлаа. Нєгєє жаал охины нь би яах вэ? Аваачиж орхисон айл юу гэх болоо? Хїний сайн нь ингэж амархан їхдэг байж. Єєрєє энэ сїмд ямар лайгаараа орж ирсэн хїн бэ? Одоо яана аа? гээд їсээ їгтээж сууна.
Хїїр оршуулах газрын хаалга хаагдах чимээ тэртээ модны цаанаас сонсогдоно.
Жан Вальжаны дээрээс бєхийсєн Фошлеван гэнэт босон харайж ар тийшээ болов. Жан Вальжаны нїд нээгдээд євгєнийг ширтэж байж.
Їхлийг їзэхэд аягїй байдгийн адилаар сэхээрэлтийг харахад мєн аягїй шиг байдаг. Зїрх уушиг амаараа гарах шахсан Фошлеван, Жан Вальжаныг їхсэн амьдыг ойлгож ядан хувхай царайлан зогсоно. Євгєнийг харж байсан Жан Вальжан:
-Би унтжээ гээд єндийхєд Фошлеван сєгдєн сууж:
-Дархи минь! Би мєн ч айлаа даа! гээд босож:
-Баярлалаа Мадлен гуай минь гэв.
Ухаа алдаад мансуурч байсан Жан Вальжан эрїїл цэвэр агаар амьсгалаад ухаан орсон нь тэр санж…
Жан Вальжан авснаас гарч Фошлеваны єгсєн архинаас балгаж хїч аваад онгойлгосон авсаа дахин хадаж булаад гурван минутын дараа нїхийг булж дуусгаад хїїр оршуулах газраас ажиггїй мултран гарав. Буцаж явах замдаа Фошлеван євгєн хїїр булагч Гривьегийн нэвтрэх бичгийг хїїр оршуулах газрын манааичд олж орхисноо мэдэгдээд Козеттоо авч Жан Вальжан гурвуул эмэгтэй лам нараар дїїрсэн сїм рїї гэдрэг оржээ…
Авсанд орж амь тавихаа шахж явсан Жан Вальжан Фошлеваны туслах цэцэрлэгч болж хєлдєє хонх зїїн хоржигнуулан явах боллоо. Козетт охин сїмд орж хїмїїжин єссєєр байлаа. Козетт охин єсєн торниж ухаан суух бїр Жан Вальжаны жаргал улам нэмэгдсээр, он жил дараалан єнгєрсєєр байхад охин Козетт єсєн томорсоор л байлаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:03 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
YYХЭД

Ой мод шувуугаар дvvрэн шиг єнчин хvvхдvvд Парисаар элбэг ойн шувуу болжмор нэртэй байдаг, єнчин хvvхдvvд гамен нэртэй болдог…

Гамен дандаа галтай цогтой, баяр баясгалантай. Єдєр бvр єлєн ходоодоо хоолоор дvvргэдэггvй боловч орой болгон хvссэн vедээ цэнгэлдэх хvрээлэнд ордог Гамены ганц биед ємссєн цамц, угласан гутал байггvй, ороод унтах орон байр ч олддоггvй. Эд бvхнийг хэрэглэдггvй элэн халин хєєрєх жигvvртэн гамен хоёр адил. Гаменууд долоогоос арван гурван нас хvртлээ vргэлж бєєгнєрєн явж, гадаа гудамжинд унтаж хонож, эцэг хvний ємд ємсєж, газар чирч, эс таин хvний хуучин том малгай шалхайлган тавьж хоёр чих нь vзэгдэхгйv явна. Гамен vргэлж гvйн харайж, юм хайн, гэтэн шанай, хийсэн ажилгvй ганс зууж, газар дэлхий эргэтэл хараан, архины газар хэсvvчилж, элдэв олиггvй хулгайч нартай аавын цээж гарган ярилцаж, шалиг завхай дуу хангинатал хадааж явдаг юм. Єчvvхэн бие, ємссєн хувцас, vг яриа нь чамин боловч сэтгэл зvрхээр ариун цэвэр гэнэн цагаан. Гамены сэтгэл санаа гэмгvй ариун сувд шиг. Ариун сувдыг шавхйа ру хийвч мууддаггvйтэй адил гамены санаа элдэвт автагдж эвдэрдэггvй нь сайхан.

Том хотоос: “Энэ чинь юу вэ?” гэж асуувал: “Миний хvvхдvvд” гэж хариулах болно.
ТYYХЭЭС ДУРДЪЯ

Энэ номд дурдсан хэргvvд гарч байх vед гудамж бvрийн адагт одоотой адил цагдаа нар байсангvй. Тэр vед Парисаар жижиг тэнэмэл хvvхдээр дvvрэн байв. Тоо бvртгэлээс vзэхэд эзгvй газар, баригдаж байгаа байшин, гvvрvvдийн дороос хоёр зуун жар орчим гэр оронгvй хvvхдvvд жил бvр баригдаж байжээ. Энэ нь нийгэмлэгийн хамгийн хvнд євчнvvдийн нэг юмаа. Бvх насанд хvрэгсдийн гэм тэхрэг тэнэмэл хvvхдvvдээс vvсдэг байна. Гэсэн ч Парисын гаменууд харахад муу олиггvй мэт боловч сэтгэл зvрхээрээ ариун цэвэр байдаг юм. Энэ манай ардын хувьсгалын vнэнч явдлуудын дунд гайхалтай тодордог юм. Тэнгисийн усны давс хэвээрээ байдаг адил Парисын дотор элдэв бохироосх амгаалах ямар нэг vл мэдэгдэх vзэл санаа оршдог. Парисын агаараар амьсгалсан хvн ариун сэтгэлтэй байдаг.

Энэ мэтээр магтан хэлэх боловч гэр оронгоос хагацсан єнчин хvvхдvvдийг харахад зvрх шимшрэн элэг эмтэрдэг. Одоо vед хvн ийм хєгжилтэй болсон байхад хоол идэх илvv амнаас нэг хэдийг хороохоор єєрийн мах цусны тасархай vе залгамжлах vр хvvхдээ гудамжинд хаядаг явдал харамсалтай. Гэсэн ч энэ ердийн явдал болсон болохоор “Парисын гудамжны хєвєєнд хаягдана” гэдэг тусгай єгvvлбэр хvртэл бий боллоо.

Ялдамд дурдвал, хvvхдийг ингэж хайр гамгvй хаядаг явдал эзэнт хуучин тєрд огт хамаагvй байж. Нийгэмлэгийн доод давхарт ажилгvй дэмий тэнэж явагчид дээд давхаргааны эрх ямбатанд ашигтай. Энгийн ардын хvvхдийн дунд эрдэм ном дэлгэрvvлбэл хор болно гэдэг vзлийг яг баримтлах болов. “Бvдvvлэг юм” бидэнд хэрэггvй гэдэг явдал шаардагдав.

Тэнэмэл хvvхдvvд байгаа цагт бvдvvлэг танхай хvvхдvvд гарах нь дамжиггvй.

Эрх ямбат харгис тєрд хvvхэд хэрэглэх цаг болход гудамж цэвэрлэдэг байв.

XIY Луйн vед эзэн вангийн зарлигаар тусгай усан онгоцны газар байгуулж, сvм дуганы мєргєл ёслолын vед малгай авч ёслоогvй хvнийг баривчлан авч онгоцны газар луу явуулдаг байв. Гэр оронгv арван тав хvрсэн хvvхдийг мєн барин авч усан онгоц дээр ажил хийлгэхээр явуулдаг болов.

XY Луй хааны vед Парист хvvхдvvд алга болох явдал vзэгдэв. Цагдан сэргийлэх газрын цагдаа нар vл ойлгогдох зорилгор хvvхдийг хулгайлан авч байлаа. Хvvхэд дутах vед цагдаа нар эх эцэгтэй хvvхдийг ч хvртэл булаан авдаг болсон байна. Хvvхдий нь баривчлан авч байхыг харсан эцэг цагдаа нарт эсэргvцэл vзvvлж хvvгээ ємєєрєхєд хэрэг буруутдаг боллоо. Тэр vед засгийн газар энэ хэрэгт оролцож дvvжлэн алах ял заадаг байлаа. Дvvжлэн алах ялыг хэнд ногдуулдаг байсан бэ? Цагдаа нарт уу? Yгvй! Дvvжлэн алах ялыг эцэг хvнд ноогдуулдаг байлаа.
ГАМЕНУУДЫН ЯВЦУУ ДЭГЛЭМ

Парисын гаменууд явцуу дэглэмтэй. Гаменуудын тоонд гадны хэн нэг хvн ордог ч юм биш.

“Гамен” гэдэг vг анх 1834 онд ардын ярианаас бичгийн хэлэнд шилжин хэвлэд гарсан юм. “Клод Го” гэдэг єгvvллэгт анх удаа гарсан байна. Энэ vг хэвлэд гарахын х амт бєєн шуугиан дэгдээд гамен гэдэг vг суурьшил олов.

Гаменууд нэг нэгийнгээ хvндэтгэн vзэж хайрлах шалтгаан vндэс маш олон янз. Парисын сvм дуганы орой дээрээс хvн унахыг vзсэн гамен нєхдийнхєє дунд их нэртэй болсон удаатай. Хvн ордоггvй газраар орж элдэв баримал хєшєєг vзсэн гамен мєн их хvндтэй болж Хємрєн унасан тэрэг vзсэн гамен бусдын хайр хvлээжээ.

Хєрєнгєтєн хvний нvдийг сохлох шахсах нэг цэрэг vзсэн гамен алдаршсан байна.

Yvнээс болж зарим гамен: “Зургадугаар давхраас хvн унахыг олон харж чадахгvй би яасан хувь заяагvй хvн бэ?” гэж гунихардаг байсан бйна.

Гамен шашны асуудлын талаар ямар нэг зориг гаргадагтаа бас алдартай болдог. Эрх чєлєєт єргєн дэлгэр бодолто явах нь хамгйин чухлаа.

Хэрэтийг алахад очих нь гамен бvхний vvрэг. Элдвийг харахаар яваа гаменд эгц хана, єндєр шорог мод саад тоотгор болдог байсан удаагvй.

Элдвийн гай зовлонг нvдээрээ vзсэн гамен их тустай. Зангидсан гарыг их тустай гэж vздэг байж. Би мєн хvчтэй дээ! гэж хэлэх их дуртай.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:07 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
АРД ТYМНИЙ ДУНД ИРЭЭДYЙ YYСДЭГ

Зуны цагаар гамен мэлхий болдог. Орой бvрэнхй болоход гаменууд ичих айхаа больж цагдаагийн дvрэм зєрчин Сень мєрєн рvv толгойгоороо vсрэн ордог. Гаменууд ламыг шоолон доромжилж элдвээр дvрсгvйтдэгээс гадна Парисын цагдаа нэг бvрийг бvрэн тєгс мэддэг учраас vзсэн газартаа нэрий нь хэлж чаддаг, хаана ямар нэртэй цагдаа харуулд зогсдогийг таван хуруу шигээ мэддэг санж…

Мольер, Бомарше нарын амьрал гаменыхтай адил явсан ж. Парисын гамен бусдын хайрыг булаадаг мєртєє элэгч доогч зэрлэгдvv зантай. Олиггvй хоол иддэг учраас шvд муутай, ходоод нь байн байн хоржигнож явдаг, ухаантай сэргэлэн нvдтэй, хутгаар тоглохдоо хєнгєн гавшгай авъяастай… Парисын гамен бол хуучин ертєнцийн гай зовлонг нvvрийнхээ vрчлээсэнд шингээсэн хvvхдvvд.

Гамен vндэсний чимэг боловч тvvний зовлон зvдрэлийн илрэл. Энэ євчин зовлонг эмлчэн эдгээх хэрэгтэй байна. Юугаар эмчлэх юм бэ? гэвэл эрдэм номын сургаалаар эмчлэх хэрэгтэй.

Эрдэм ном хvнийг эдгээдэг

Эрдэм ном хvнийг эдгэрvvлдэг.

Нийгэмлэгийн харилцаанд айн нєлєєг vзvvлдэг цор ганц булаг бол шинжлэх ухаан, утга зохиол, урлаг гэгээрэл мєн. Хvмvvсийг цуцалтгvй хєгжvvлэх хэрэгтэй…

Парисын энгийн ардууд том болсон хойно гамен хэвээрээ байдаг. Парисын зах хязгаараар ардын амьдрал буцалж байдаг. Энд ариун цэвэр, vнэнч амьдрал байдаг. Эндхийн ардууд эцэхийг мэдэхгvй хєдєлмєр хийж энх жаргал vзэлгvй зовж явдаг.

Хєл нvцгэн, гар хоосон, бичиг vсэггvй, харанхуй бvдvvлэг, дарлагдсан ардуудын агуу их зорилгыг биелvvлэхэд чиглvvлж болох юмаа. Хэн ард тvмний гvн рvv харж чадвал тэндээс ёстой vнэнийг vзэж чадна. Ард тvмний дунд ирээдvг бvтээх их хvн байдаг юм.


ЖААХАН ГАВРОШ

Энэ зохиолын хоёрдугаар хэсэгт дурдсан явдлуудаас хойш найм буюу есєн жилийн дараа Пампль цэцэрлэг, Шатуд, районы хавьд арван нэг, арван хоёр настай хvvхэд олонтой тохиолддог байлаа. Энэ хvvхдийн гана байдал, дээр заасан гамены дvртэй яг тохирох санж. Энэ vл таних хvvхэд эмэгтэй хvний цамц, эрэгтэй хvний ємд ємсжээ. Гадны хvмvvс тэр хvvг уранхай цоорхой хувцсаар хувцаслажээ. Тэр хvvгий эцэг нь хvvгээ бодохгvй, эх нь хvvгээ хайрлахаа больсо нбайжээ. Тэр хvv эцэг эхтэй мєртєє єнчин ганцаар явдаг хvvхдийн тоонд багтдаг. Гудамжинд байх нь тэр хvvхдэд туйлын сайхан байдаг аж. Гудамжны хєвєє эхийн сэтгэлээс зєєлєн санагддаг байв.

Эцэг эх нь тэр хvvг амьдралын гvн рvv єшиглєн хєєжээ. Хvv юу ч хэлсэнгvй эцэг эхийн хатуу сэтгэлд захирагдсан байж.

Дуу чимээтэй, хєнгєн шаламгай хэрсvv энэ жаал хvvгийн нvvр нь цовоолог авч гашуудалтай маягтай. Энэ хvv хот дотуур тэнvvчилж онгорхой цоорхой юмыг чимхлэн хулгайлж, инээдэмт дууг аялан явдаг бйав. Амьдралын гvнд хаягдсан гэж хэлбэл байдгаараа баярлаж, тэнэмэл хvv гэвэл уурлаж уцаарлаж явдаг байлаа. Эд хєрєнгє, идэх хоол, хучих хєнжил, хайрлах хvнгvй энэ жаал хvv єєрийн эрхээр чєлєєтэй явдагтаа баяртай цэнгэлтэй.

Арчаагvй энэ амьтнууд том болоод єєрийн эрхгйv нийгэмлэгийн эргvvлэгт орж элдvvлдэг. Гэсэн ч тэд багадаа юм болгоноос мултарч чаддаг. Тэднийг хоргодуулах нvх мунддаггvй юм.

Хэдийгээр энэ хvvхэд гудамжинд хаягдсан боловч сардаа нэг хоёр удаа “За явъя! Ээждээ очъё” гээд байсан газраасаа хєдєлдєг байв. Тэр хvvхэд явсаар 50-52 дугаартай Горбогийн овоохойд очдог байлаа.

Энэ овоохойд Жан Вальжн сууж байхад байсан эзэн эмгэн нас барж оронд нь эмгэн Бюргон ээзн болжээ. Горбогийн олиггvй овоохой болсон байшинд сууж байгаа айлуудын дундаас эцэг, эх том болсон хоёр охиноос бvрдсэн нэг айл хамгийн ядуу амьдралтай байжээ. Тэд дєрвvvл дээврийн доорхи єчvvхэн тасалгаанд суудаг байв. Эзэн эрэгтэй хvн нь Жондрет гэдэг байлаа.

Гэрийн дотор ам бvл дєрвvvл энэ айл жаал хvvгийн гэр байжээ. Хvv гаднаас ороод ирэхэд халаах гал, инээх хvн тэр айлд байдаггvй байлаа. Уйтгар гуниг, єлсгєлєн гачигдалд автагдсан энэ айлынхан хvvг ороод ирэхэд:

-Чи хаанаас ирэв ээ? гэхэд хvv:

-Гудамжнаас ирлээ гэдэг байлаа.

Гараад явахад нь:

-Чи хаачих нь вэ? гэхэд хvv

-Гудамжинд гаръя гэж хариулдаг байв. Эх нь хvvгийнхээ хойноос:

-Чи юугаа хийж наашаа ирээд байдаг юм бэ? гэдэ байлаа.

Эх эцгийн хайр халамжаас хагацсан энэ хvv эзгvй хээрийн талд ургасан єнчин сонгино шиг болжээ. Гэсэн ч гутаж гуньсангvй, хэнийг ч буруушаасангvй. Тэр жаал хvv жинхэнэ эцэг эх чухам ямар байдгийг мэддэггvй явжээ.

Энэ хvvгийн эх нь охин хvvхдэдээ хайртай байжээ.

Энэ хvvг Тампль цэцэрлэгийн хавинхан жаахан гаврош гэдэг байжээ. Яагаад тvvнийг Гаврош гэдэг байсан болоо? Мгаад эцэг нь Жондрет гэдэг нэртэй болохоор тэгж нэрлэсэн бизээ.

Жондретынхны суудаг єрєєний хажуугийн муу тасалгааг Мариус гэдэг нэг ядуу залуу эзэмшин суудаг байлаа.

Мариус чухам хэний хvv хэн гэгч болохыг яръя.
ЕР НАСЛАВЧ ШYД НЬ ХЭВЭЭРЭЭ ХYН

Бушера, Норманди, Сэнтонаж гудамжны айлуудын настайчууд євгєн Жильнорманыг мартаагvй дурсан суудаг.

Залуудаа олноос онц ялгарч яваагvй ноён Жильнорман 1831 онд их настайд болсон авч хєнгєн гавшгай хэвээрээ байгаагаараа олны анхаарлыг татсаар байж.

XYIII зууны олноос онцгой энэ ихэмсэг хєрєнгєтєн ерэн нас хvрчээд нуругаар шулуун, дуугаар чанаг хэвээрээ байв. Хурц харатай Жильнорман архи ууж, цадталаа хоол идээд чих дvжиртэл хурхирч унтдаг байв. Жильнормны гучин хоёр шvд нэг нь ч унаагvй хэвээр байж. Эмэгтэй хvнтэй ойртохоо байсаар арваад жил болж байна гэдэг байж… Жилдээ арван таван мянган ливрийн орлоготой Жильнорман єв хєрєнгє залгамжлан авч жилдээ зуун мянган франкийн орлоготой болж эхнэр олж гэрлэх хvсэлтэй байжээ.

Ийм учраас Жильнорманыг ердийн нэг наян настны тоонд оруулахад бас бэрхтэй. Жильнорман тавь илvv насалтлаа хvнтэй суугаагvй охинтой байж.

Жильнорман єєрийгєє ертєнцийн юм болгоныг мэддэг сод ухаантай хvн гэж магтдаг байв.

Жильнорман Марэ хороонд зургадугаар байшинд сууж байсан байна. Жильнорман хоёр дахин гэрлэсэн аж…

Жильнормн Бурбоныхныг туйлын хvндэтгэж 1789 оныг vзэн ядаж, тэр vед хичнээн их хvч гаргаж байж хар амиа аварснаа ярьдаг байсан ж. Ямар нэг залуу хvн тvvний дэргэд бvгд найрамдах улсыг магтвал уур нь хvрч ухаан алдах шахдаг байж. Ерэн насаа санахдаа:

“Би ерэн гуравдугаар онтой хоёор дахь удаагаа учрахаа больсон байх гэж итгэдэг” гэдэг байж. Зуун нас наслах байх гэ ж гэрийнхэндээ бас хэлдэг байж.

Жильнорман эрэгтэй эмэгтэй хоёр зарцатай. Эрэгэтй зарцдаа Баск, эмэгэтй зарцдаа Николетт гэдэг нэр єгчээ.

Жильнормн гадаад байдлаар хээнцэр ганган харагдаж эмэгтэй хvний анхаарал татан зугаацаж явдаг байж. Тэгж зугаацсаны нь vр дvн заримдаа vзэгддэг болж.

Гэнэт нэг єдєр урьд нь тэднийд зарцлагдаж байгаад хєєгдсєн эхнэр, гарсан эрэгтэй хvvгээ Жильнорманд авч ирж єгєєд: “Энэ чиний хvv, наадхаа ав” гээд хаячаад явчсан байна. Жильнорман тэр хvvг хараад “Гайхах юу байх вэ? Есдvгээр Шарль вангийн хоноц хv ангулэм наян тавтайдаа арван тавтыг авгай болгон авч байсан удаа бий” гээд єлгийтэй хvvхдийг авч хvмvvжvvлэхээр шийджээ.

Хvvхдээ vлдээснэ тэр зарц эмэгэтйг Маньон гэдэг байж. Зарц агсан Маньон нэг жилийн дараа бс нэг хvv гаргаад авч ирэхэд Жильнорман Маньоны хоёр хvvг эхэд нь буцаан єгєєд тэдний тэтгэвэрт сар бvр наян франк байнга тєлж байхаар амлажээ…

Жильнорман хоёр удаа эхнэр авч гэрлэсэж аж. Анхны эхнэрээс нэг охин гарад бvх насаараа эрийн бараа харалгvй амьдарсар байсан байна. Хоёр дахь эхнэрээс бас нэг охин гараад, Ватерлоогийн тулалдаанд хурандаа цолтой явсан цэргийн нэг даргатай сууж гучаад настайдаа vхжээ.

Амьд vлдсэн их охиныгоо “Жильнорманы их охин” гэж нэрлэжээ. Энэ их охин єєрийн зээ Теодюльтай их дотно байдаг байж. Энэ эмэгтэй гэрийн ажил хийж эцэгтээ тус хvргэн амьдарсаар байж.

Жильнорманыд их охиноос нь гадн нэг жижиг хvv байдаг байж.

Тэр хvv Жильнорманы зээ юмсанжээ. Энэ хvvгийн тухай дахин гарна.


ЭРТНИЙ БАЯЧУУДЫН ЦУГЛАРДАГ ГАЗАР

Сэрвандонгийн гудамжинд ноён Жильнорман амьдран сууж байхдаа баячуудын цуглардаг хэд хэдэн газрыг хэсvvчлэн явдаг байлаа. Хєрєнгєтєн гаралтай ноён Жильнорманы очсон газар бvр нь элэгсэг дотноор хvлээн авдаг байжээ.

1817 оны орчим Жильнорман долоо хоногт хоёр удаа айл саахалтын баян эмэгтэй Дє Т-гийнд айлчилдаг байв. Дє Т-гийн нєхєр XYI Луй хааны vед францаас Берлинд сууж байсан онц бєгєєд бvрэн эрхт элчин сайдын тушаалд дэвшин ажиллаж байжээ. Энэ айлд нилээд олон тооны баячууд цугларан архи дарс ууж, авгай хvvхэн эргvvлдэж цагийг єнгєрєєдєг байсан ажээ. Цугларагч олны дунд ноён Ламат, Жильнорман хоёр их vнэлэгддэг байв. Жильнорманы хэлсэн vг болгон нь хууль мэт санагддаг байсан билээ.

Жильнорман айлд очихдоо дандаа єєрийн тєрсєн дєчин настай охиноо дагуулж, хонгор халиун vстэй, ягаан хацартай баяртай хєгжилтэй долоон настай хvvг хєтлєн явдаг байж. Гаднын баян айлуудаар орход: “Яасан ч єрєвдмєєр хєєрхєн амьтан бэ! Ядуу ч амьтан байна даа” гэдэг vг жаал хvvгийн чихэнд дуулдаж явжээ. Энэ бол тvрvvчийн дэвтрийн эцэст дурдсан хvv мєн. Хvvгийн эцэг нь Луарын дээрэмчин байсан болохоор улсууд хvvг “Ядуу ч амьтан байна даа!” гэдэг байж.

Луарын дээрэмчин хvн яваандаа Жильнорманы бага охинтой ханилан сууж явсан аж. Бага охинтойгоо сууж байсан тэр дээрэмчинг Жильнормн єєрийн “гэр бvлд бузар орсон юм” гэж тооцдог аж.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ЖОРЖ ПОНМЕРСИ

Тэр жил Вернон хот орсон хvн зугаалан явж байгаад саравта арьсан малгайтай, ємдтэй, одонгийн ор гаргасан хєвєнэтй цамцтай, модон ултй шаахайтай тавин нас хvрч vс нь бууралтсан, нар салхинд харласан нvvртэй, магнайнаасаа авад хацраа хvртэл сорвитой эрт отор суусан хvнтэй тохиолдож болох байлаа. Энэ хvн 1871 онд Сен Мєрний зvvн эрэгт бага зэрэг цэцэрлэг хєгжvvлж нэг зарцын хамт ганц бие амьдран сууж, цэцэрлэгтээ ургасан гоё ганган цэцгvvдийг бусдад гайхуулан худалдаж явжээ. Єєрийн лам, гэрт нь ирдэг гуйлгачнуудаас єєр хээтй ч тэр уулздаггvй. Таньдаг ламы нь Мабоф гэдэг байлаа. Гаднаас ирсэн хvн цэцэрлэг ногоог нь vзэхийг хvсвэл тэр хvн дуртай оруулдаг байлаа. Тэр хариг хvн Луарын дээрэмчин мєн байжээ.

Цэргийн аян дайн, цэргийн зvтгэлтэн нарын намтрын талаар сонирхон “Монитор” болон их армийн мэдээ сэтгvvлvvдийг сєхєж харсан хvний нvдэнд Жорж Понмерси гэдэг нэр олонтой дайралдах сан. Бага залууда энэ Жорж Понмерси Сэнтожийн хооронд цэрэг явж хувьсгал болоход сэнтонжийн хороо Рен мєрний армид нийлсэн байна. Понмерси єєрийн армийн хамтаар олон тооны дайн тулалдаанд орж явсан байна. Жорж Понмерси Наполеоныг Эльбийн арал хvргэж єгч явжээ. Ватерлоогийн тулалдааны vед Жорж Понмерси морин цэргийн нэг салаа даргалж, Люнебvргийн батальоны тугийг олзлон авч эзэн хааны єлмий дор хаясан байна. Энэ тугийг булаан авахдаа сэлэмд нvvрээ цавчуулж шарх олжээ. Сэтгэл баяссан эзэн хаан: “Чамд хурандаа, барон цол олгож, хvндэт Лежьоны дарга болголоо!” гэж хариулжээ. Энэ учраас нэг цагийн дараа Понмерси Оэны замын хажуугийн хонхорт унажээ…

Энэ хvний талаар уншигчид vvний урьд зарим нэг зvйлийг мэдсэн билээ. Ватерлоогийн тулалдааны дараа Понмерсийг хонхроос татан гаргасныг уншигчид бас мэднэ. Тэндээс Понмерси цэрэгтээ нийлж Луарын лагерьт хvрэлцэн ирсэн байна…

Эзэнт тєрийн vед хоёр дайны хоорнд Понмерси Жильнорманы бага охинтой суусан байна. Жильнорман Понмерсийг охинтойгоо суулгах их дургvй байсан байна. Жильнорманы охин Понмерситой ханилан суугаад нэг хvv тєрvvлээд 1815 онд нас баржээ. Эхнэрээс vлдсэн энэ хvv хурандаа Понмерсигийн амьдралыг чимэх ёстой байлаа. Гэтэл євгєн аав болох Жильнорман тэр хvvг єєрєє авч єсгєнє. Хэрэв єхгvй бол хєрєнгєндєє эзэн суулгахгvй гэж дvрэмдээд хvvг эцгээс нь салган авчээ. Хvvгээсээ хагацсн Понмерси цэцэг тарьж цэцэрлэгч болжээ. Понмерси єєрийнхєє хvvтэй огт уулзахгvй, vг яриа ярихгvй явах vvрэг авсан байна. Хэрэв уулзаж ярицлвал Жильнорман тэр хvvг Понмерсийнд буцаан єгєєд хєрєнгєндєє эзэн болох эрхий нь хасахаар тогтсон байжээ.

Жильнорманы охин бєгєєд Понмерсигийн эхнэрээс гарсан тэр хvvд Мариус гэдэг нэр єгчээ.

Мариуст эцэг бий гэдгийг тvvнд хэн ч хэлдэггvй нуудаг байжээ.

Ингэж Мариус єсєн томорсоор байх зуур Понмерси гэрээсээ нууцаар гарч Парис ороод Мариусыг Сэн-Сюльпис сvмд єргєлд оруулах vеэр холоос нуугдан харж, Жильнорманы их охинд vзэгдэх болов уу гэхээс айж зvрх тvгшин явдаг байлаа.

Хvvгээ vзэхээр энэ сvмд орох болсон Понмерси лам Мабофтой танилцжээ. Мабоф єєрийн хамба ламын хамт Понмерсгийнд хёр удаа зочлон очиж ярилцах зуур Понмерис єєрийнхєє бvх тvvхийг танилцуулжээ.

Мариус євєг эцгээ дагаж айл хунараар орж явахад гаднын хvмvvсийн яриг ажиглан харж явсаар єєртєє эцэгтэй гэдгээ vл мэдэг таавалах болжээ.

Євєг эцгийн гар дээр байсан Мариус том болж дунд сургууль тєгсгєєд дээд сургуулийн шvvх цаазын ангид орон суралцжээ.

1827 онд Мариус арван долоо хvрчээ. Нэг орой гэртээ ирэхэд євгєн аав гартаа ямар нэг захидал бариад зогсож байв.

-Мариус чи маргааш Вернон ор! Гэж Жильнорман хэлэх дМариус

-Юу хийх мю бэ? гэж асуув.

-Эцэгтэйгээ очиж уулз!

Мариус єєрийнхєє эцэгтэй амьд уулзана гэж ер бодоогvй явсан учир энэ vг сонсоод маш гайхжээ. Мариус єєрийнхєє эцгийг хvvгээ хайрлах сэтгэлгvй олиггvй хvн гэж боддог байж. Євгєн аав нь

-Эцэг чинь євдсєн бололтой. Чамайг ирж уулз гэж шаардсан байна. Маргааш єглєє яв! гэжээ.

Мариус маргааш нь оройн бvрэнхийгээр Вернон оржээ. Айл амьтнаас асууж сурагласаар очиход эцэг нь дєнгєж нас барсан байж. Эцгийн нь хvvрийн дэргэд гурван хvн гашуудан зогсож байв.

Понмерсигийн зарц хvvхэн Мариуст нэг бичиг єгчээ.

Хурандаа Понмерсигийн бичсэн зурвасанд:

“Хvvдэ зориулан бичив.

Ватерлоогийн тулалдаан дунд эзэн хаанаас над барон цол шагнасан юм. Гэтэл миний цуса урсгаж олсон энэ алдар цолыг, сэргэн босголтын тєр зєвшєєрєхгvй байна. Ийм учраас тэр цолыг миний хvv цаашид залгамжлан эдэлж явах эрхтэй миний хvv энэ тушаалыг эдлэх авъяас тєгєлдєр юм” гэжээ.

Зурвасын нєгєє талд хурандаа бичихдээ:

“Ватерлоогийн тулалдааны vед нэг тvрvvч миний амийг аварсан юм. Тэр хvний нэр нь Тенардье. Сvvлийн vед тэр хvн миний мэдэж байгаагаар бол Парисын ойролцоо Шеле юм уу Монфермейль хоёрын нэгэнд буудлын газар амьдарч байсан юм. Миний хvv Тенардьетай ямар нэг учралаар тохиолдвол байдаг чадлаараа тус хvргээрэй” гэжээ.

Мариус Венонд хоёрхон хоноод Парис орж сурах бичгээ уншиж элдвийг мартжээ. Хурандааг хоёр хоногийн дараа оршуулаад гуравдахь хоногтоо мартжээ.

Эцгийгээ амьд дээр нь уулзаж чадаагvй єнгєрєєсєн Мариус зан хувирч гэртээ тогтохоо больжээ. Мариус зав л гарвал гэрээсээ холдон сураг чимээгvй болдог болсон аж.

Мариус нэг єдєр Монфермейль орж Ватерлоогийн тулалдааны vеийн тvрvvч, буудлын эзэн Тенардьег эрж сураглавал Тенардье хов хоосроод алга болсон байж. Тенардье аль зvгт явсан ч мэдэгдэхгйv.

Мариусын хийж байгаа ажлыг мэдсэн євгєн аав Жильнорман ихэд уурлаж:

-Эрхэмсэг ноён барон та над шиг хєрєнгєтэй нэг сууцанд хоргодох цаг єнгєрчээ гээд гараараа занган:

-Гар! Зайл! Гэжээ.

Євєг эцгийн байшингаас хєєгдсєн Мариус хєлсний тэргэнд сууж латин хороо зvглэжээ.

Мариус цаашдаа яасан бол оо?



БYЛГЭМ

Юм бvхнийг хайнга хамаагvй vзэх болчсон мэт замбараагvй vед хувьсгалын анхны амьсгал vvсэж байв. 1789 ба 1792 оны ариун амьсгаа агаарт тарж байла. Залуучууд гуужиж эхлэв. Цаг vеийн хєдєлгєєний хvчинд автагдсан хvмvvс єєрийн эрхгvй аяндаа єєрчлєгдєж байлаа. Цгийн зvvний эргэлтийг дагаж хvний сэтгэл санаа хєдєлсєєр байлаа. Хvн болгон єєрийнхєє замаар урагшаа алхав. Харгис хаант vзэлтнvvд дундыг баримтлагчдын эгнээнд шилжиж дундыг баримтлагчид ардчилсан vзэлтний эгнээнд шилжив.

Эрчлэн айсуй долгион мэт энэ хєдєлгєєнийг мянга мянган буцах долгион саатуулж ядан байв. Эрчлэн эвхрэн эрчээ чиглэсэн хvчит долгион замдаа тохиолдсон болгоныг хольж хутгадаг учраас тэр долгионд хумхигдсан хvмvvсийн vзэл санаа ч гэсэн бас vймрэн хугалдаж олон янз болдог билээ. Энэ vеийн хvн Наполеон, эрх чєлєє хоёрын ємнє адихан нахилзаж байлаа…

Эргийг чиглэсэн эрчит долгион шиг ирээдvйг мєрєєдсєн давшитад урсгал бас гарсан юм.

Давшилтад vзэлтний урсгалын ємнє хоёр янзын бэрхшээл байлаа. Хуурамч урвамтгай хуучин дэглэмд аюултай нууц ажил явагдах боллоо. Энэ бол хувьсгалын шинж тэмдэг. Олныг мэхлэх гэсэн тєрийн нууц бодлого ард тvмний далд нууц санаатай тулгарч мєргєлєв. Тєрийн эргэлт хийх хуйвалдааны эсрэг хандаж хурц болсого бvрэлдэн тогтов.

Тэр vеин францад Герман, Итал зэрэг оронд vvссэн том нууц байгууллагууд шиг газар vvсээгvй боловч энд тэнд жижиг нийгмvvд гарч эхлэв. Экед Кvгvрд, Парист “Дарлагдагсдын хань нєхєд” гэдэг нийгэм vvсэв.

“Дарлагдагсдын хань нєхєд” ард олонд эрх чєлєє олгох зорилго тавьжээ. Энэ нийгэмлэгийн гишvvд єєрсдийгєє дарлагдсан ард тvмний хань нєхєд гэж нэрлэжээ. Энэ нийгэмлэгийн гишvvд Парисын “Коринф”, “Мюзэн” гэдэг хоёр газар цуглардаг байсан аж. Гишvvдийн олонх нь оюутнууд байв.

Нийгмийн удирдагчдын нэрсийг дурдвал: “Анжолрас, Комберфер, Жан Прувэр, Фой, Кvрфейрк, Баорель, Легль буюу Лэгль, Жоли, Грантэр нар болно.

Эдгээр залуучууд нь хоорондоо нєхєрсєн холбоотой нэг гэр бvл шиг байж. Дэглиэс бусад нь цєм францын, ємнє зvгин нутгийн залуучууд байж. Залуучуудаас бvрдсэн энэ бvлгэм маш гайхалтай.

Анжолрас ганцаараа баян айлын хvvхэд, чадвартай авъяаслаг. Хичээнгvй янзтай харцгы ажвал тvрvvчийн хувьсгалын зарим нєлєєг шингээсэн бололтой. Анжолрас тэр хувьсгалын хэв заншлыг ойлгожээ. Хувьсгалын агуу их хэргvvдийг ширхэгчлэн мэдэж, ардчилсан ёсны байлдагч цэрэг болжээ. Хорин хоёр нас хvрсэн мєртєє арван долоот шиг санж.

Хувьсгалын шинж чанарыг агуулсан Анжлорасын дараа хувьсгалын vзэл санаа болсон Комбефер орно. Анжолрас хувьсгалт дайн зарлах юм гэхэд Комбефер хувьсгал ялсны дараах бодлогыг боловсруулах маягтай хvн Комбефер юм бvхниг энгийн нvдээр чєлєєтэй харж ойлгодог, хvмvvсийг нэг тvгээмэл зорилготой болгон хvмvvжvvлэх хvсэлтэй. Хувьсгал ч хэрэгтэй, соёлч боловсон амьдрал мєн хэрэгтй болно гэдэг байв. Ирээдvй бол сургуулийн багш нарын гарт байна гэж батлаад сургах хvмvvжvvлэх ажлыг их сонирхон судалдаг байж. Шинжлэх ухаан сайн нэвтэрвэл одоогийн байдлыг єєрчилж болох юм гэдэг хvмvvсин нэгэнд Комбефер ордог байлаа. Анжолрас удирдагч, Комбефер орлогч болж чадах байв. Нэгтэй нь хамт дайн хийхэд сайн, нєгєєтэй нь цуг жуулчин хийхэд сайн баймаар аж… Yvгээр Комбеферыг тэмцэх чадалгvй гэж байгаа хэрэг биш. Саад болгоныг биеэр туулж хvчит цохилт єхєд дандаа бэлэн байдаг хvн. Комбефер нэг хэвийн байхыг ч зєвшєєрдєггvй, хэт тvргэн давшихыг ч зvйтэй гэж vздэггvй байлаа. Нэг хєгжил нэг газраа хєдлєхгvй байгаад байвал ялзрал vхэлд хvргэнэ гэж vздэг байлаа…

Жан Прувэр Комбеферээс илvv ов зальтай уян хатан хvн байж. Прувэр ард тvмэнд хайратй, эмэгтэйчvvдийг энхрийлэн vздэг хvvхэд багачуудын хvнд зовлонт байдлыг тэвчиж чаддаггvй хvн. Гэрэлт ирээдvй, бурхан хоёрт нэг адил итгэдэг Жан Прувэр ямар эрдэмтнээс дутахгvй их мэдэцтэй, яруу найрагт хамгийн дуртай, итали, латин, грек, еврей хэлийг мэддэг байлаа. Фой бол єнчин ганц биетэй, ажилчин. Єдєрт арай гэж гурван франк олдог байсан Фой ертєнцийг чєлєєлєх сэн гэдэг vvрдийн ганц мєрєєдєлтй бйж. Боловсролтой, чєлєєтэй болхыг мєн хvсдэг байж. Хэний ч тусламжгvйгээр єєрєє бичиг vсэг сурч, єнчин ганц биеэрээ бvхэл бvтэн ард тvмнийг vрчилж аваад хамаг мєрєєдлєє эх орондоо зориулж, Фой ертєнц дээр эх нутаггvй нэг ч хvн байлгахгvйг хичээдэг аж. Голчлон францын талаар сонирхож байсан vл гvйцэлдэх vзэлтэй залуучуудын бvлгэмийн дотор Фой ганцаараа хараат харь орны ашиг сонирхлыг ємгєєлдєг байлаа. Грек, Австри Венецийг тус тус булаан эзэлсэн явдал Фой-гийн дургvйцлийг хvчтэй болгодог ажээ. 1772 оны гурван гvрний дэрээм, гэмт хэргийг vнэн голоосоо vзэн яддаг хvн байв.

Польшийг их гvрнvvд ширээний ард сууж байгаад хувааснаас хойш тєрийн тусгаар тогтнолыг халдан зєрчих явдал олонтой болж, Польшийг хуваан залгисныг бvтэн зууны турш урвагчид дарлагчид зєвтгєн баталж байв. Энэ урвалт шинэхэн vеийн бузар хэргийн нэгд орно. 1772 онд дээрмээ эхлээд 1815 онд олсноо хуваалаа гэж Фой ярьдаг байлаа.

Варшав татарын хот болон хувирч чадахгvйн нэг адил Венец Германы хот болохгvй. Yvний тєлєє тэмцэвэл хєдєлмєр vргэдхийн гарз! Эрт орой хэзээ нэгэн цагт бусдын хєлд гишгэгдсэн орон товойн гарч байраа эзлэх нь эргэлзээгvй. Тvрэмгийллийг эсэргvvцэх эрхт тэмцэл хэзээ ч унтрахгvй. Бvхэл бvтэн ард тvмнийг тонон дээрэмдсэн хэргийг хугацаа єнгєрлєє гэж хєнгєтгєн хvчингvй болгож болохгvй! Хvнд том хуйвалдааны vр дvн удаан тогтохгvй. Yндэстнvvдийг нусны алчуур шиг vнгэн доромжил болохгvй!

Курфейрак бол vнэнч, хувьсгалт бvлгэмийн татах хvчний тєв болж байлаа. Курфейрак цагаан санаатай, олонтой эвтэй байснаараа бусдын хайрыг татжээ.

Баораль олон vгтэй, хурц ухаантай шиг маяг гаргадаг, зан байдлаар ширvvн догшин. Дээд сургуульд арван нэгэн жил суралцаад шvvх цазны ухааны талар юу ч сурч мэдсэнгvй: “Би ємгєєлєгч болхгйv” гэдэг нэрийдлээр санаагаа амрааж явдаг байж. Баораль шинээр vvсэж байгаа бvлгэмvvдтэй харилцаа барьж дарлагдагсдын хань нєхєдтэй нэгдмэл нэгдэлтэй болгох ажил хийдэг байв.

-Мод харилцаа холбооны газрын эрхлэгч байсан Лэглийн хvv бvлгэмийн халзан гишvvн Лэглийг нєхєд Боссюэ гэж нэрлэжээ:

Боссюэ ухаанатай, эрдэмтэй боловч бvтээсэн зvйл огт байсангvй. Санасан бодсон зvйлээ бvтээж явсан удаа ер vгvй. Боссюэ ємгєєлєгчийн мэргэжилтэй болохыг яарсангvй, шvvх цаазны ухааны Баоралийн маягаар судалдаг байлаа. Боссюэд байнгын орон сууц байсангvй. Таних нєхдєєр хэсvvчлэн хонож явдаг байлаа. Анагаах ухааны ангийн оюутан Жолигийнд голдуу хонож єнжиж явжээ.

Залуучуудын дотроос хамгийн худлаар євддєг нь Жоли байж. Анагаах ухааныг судлаад Жоли эмч болохоосоо ємнє євчтєн болсон байна. Хорин гурвн настайдаа янз бvрийн євчинд автагдсан хvн гэж єєрийгєє vзээд єдєржин толинд хардаг байж. Гэсэн ч Жоли бусад нєхдєєсєє баясгалантай нь байж.

Хоорондоо огт адилгvй эдгээр залуучууд цєм адил давшилтад ёсонд итгэдэг байжээ. Эд цємєєрєє францын хувьсгалын тєрсєн vр хvvхэд нь юм. Эдний хамгийн хєнгємсєг нь “Наян есдvгээр он’ гэдэг vгийг дуулаад томоотой хянамгай болдог байж.

Эд хамтран нэгдээд єєрийн vзэл санааг биелvvлэхээр нууц ажил зохиов. Эдний дунд сэтгэл санаагаар дорой нэг хvн байж. Тvvнийг Грантэр гэдэг. Грантэр ард тvмний эрх, хvний эрх, нийгмийн гэрээ, францын хувьсгал, бvгд найрамдах улс, ардчилал, давшилт ёс зэргийг бараг хэрэггvй зvйл гэж vзээд доромжилдог байв.

Амьдралдаа тохиолдох бvхнийг хамагvй зvйл гэж vзээд, “Архи дvvргэсэн хундаганаас єєр vнэн юм амьдралд байхгvй” гэж ярихда их дуртай байлаа…


ОРОНД ЧИНЬ БИ ХАСАГДЛАА




Нэг єдєр Лэгль гадаа зогсоод харж байтал морин тэрэг ирж явахыг vзэж. Ойртон очиж харвал морин тэргэн дотор нэг залуу сууж байлаа. Залуугийн хажууд бйгаа vvргийн гадаа талд наасан бичгийг уншиж vзвэл Мариус Понмерсий гэсэн vг бичээстэй байв.

Лэгль:

-Ноён Мариус Понмерси! Гэхэд морин тэрэг зогсож Мариус:

-Юу вэ? гэв.

-Марису Понмерси гэдэг та юу?

-Тийм, би байна.

-Би таныг хайж байсан юм.

-Юунд? Би таныг танихгvй юм байх чинь вэ! гэхэд Мариус алиа хvнтэй уулзлаа гэж бодов.

-Та уржигдар хичээлд ирээгvй байсан

-Магадгvй.

-Магадгvй гэх юм алга. Лав байгаагvй. Би тантай адил оюутан хvн. Уржигдар оюутнуудын ирцийг бvртгэж vзлээ. Профессор Блондо хиээл тасалсан хvнд их дургvй, ирээгvй хvнийг оюутны тооноос хасах байлаа. Тэгээд таны нэр дурдахад: “Би Мариус Понмерси байна” гэж хариулав. Дараа нь миний нэр дуудахад намайг тєлєєлж дуугарах хvн олдсонгvй болохоор таны оронд би хасагдлаа.

Та бусдыгаа хєєдєлгvй хичээлдээ явж байж vзээрэй гэжээ.

Лэгль:

-Таны гэр хаана вэ?

-Миний гэр энэ тэрэг. Єєр орон байхгvй гэж Мариус хариулав.

Энэ vед Курферан хvрч ирээд:

-Оронгvй бол манайд очъё гээд тэргэнд сууж:

-Прот Сен-Жак буудалд очъё гэв.

Мєн орой Мриус Курфейракийнд орж суусан байлаа.






ОЛНЫ ДУНД ОРОВ


Хэд хоноход нэг нэгтэйгээ танилцаад Курфейрак нэг єглєє Мариусаас:

-Танд баримталсан улс тєрийн vзэл бий юv? Гэхэд гомдсон маягаар:

-Байлгvй яах вэ дээ! гэв.

-Ямар vзэлтэй вэ?

-Ардчилсан Бонапартын vзэлтэй.

-Эргэлзээтэй хэрэг байна даа гэж Курфейрак хариулжээ.

Маргааш нь Курфейрак Мариусыг дагуулж “Мюзэн” гэдэг гуанзанд аваачжээ. Тэнд бvлгэмийн бvх залуучууд бараг цємєєрєє цугларсан байлаа. Гратэр, Баорель, Прувэр, Боссюэ, Комбефер, Курфейрак нрын хоорондын маргаан дундаас гvн цэцэн санаа аянда тодорч байлаа.

Олны шуугиан vймээний дунд Боссюэ Комбеперийн хэлснийг засамжлан:

-Мянга найман зуун арван таван оны зургадугаар сарын арвн найман, Ватерлоо гэв.

Ватерлоо гэдэг vг сонссон Мариус улам их анхаарал тавих болов.

Курфейрак:

-Арван найм гэдэг єдєр дандаа миний сонирхол татаж байлаа. Энэ єдєр Бонапартын хувь заяа шийдэгдэж байсан юм.

Нэг ч vг дуугаралгvй сууж байсан Анжолрас Курфейрак руу хандаж:

-Яргалалт гэмт хэргийн vvсэл болсон юм гэж чи хэлэх гээ юv? Гэж асуухад, Ватерлоо гэдэг vг сонсоод тэвчиж ядан суусан Мариус босон хананд єлгєєтэй байсан Франц орны зургийн дэргэд очиж тусгайд нь зурсан арлын зургийг хуруугаараа зааж:

-Энэ Корсик арал. Энэ жижиг арал Францыг агуу том орон болгосон гэхэд Анжолрас:

-Франц агуу их vрэн болоход ямар ч Корсик хэрэг байхгvй Франц хэвээрээ л байвал их гvрэн мєн гэв.

Мариус босч Наполеоны тvрэмгий бодлогыг ємгєєлєн хамгаалсан чанарын vг хэлжээ.

Yvнээс блж Мариус их бодолд орсон байна. Мариус єєрийн євгєн аав, танилцсан нєхєдтэйгээ тохирсонгvйдээ гунихарч “Мюзэн” гуанзанд дахин очихоо байжээ.

Мариусын сууж байсан зочид буудлын эзэн нэг єглєє Мариусынд орж ирээд:

-Ноён Курфейрак таныг даасан биз гэхэд, Мариус хариуд:

-Тиймээ гэв.

-Би мєнгє хураах гэсэн юм.

-Курфейракийг нааш нь явуулчаарай. Надад ярилцах хэрэг байна гэв.

Эзэн гарсны хойно Курфейрак ирээд:

-Та цаашда мєнгєгvй яаж амьдрах хvсэлтэй байна вэ? гэхэд Мариус:

-Цаг, гутал хувцсаа зараад амьдаръя гэж бодож байна г эжээ.

-Цаг, гутал хувцсаа худалдаж идэж дуусаад Мариус Порт-Сен-Жак буудлаас нvvжээ…

Мариус ядуу бэрхийн зовлонг биеэр амсч ухаан суух vедээ Горбогийн овоохой болсон байшинд очиж нэг муу тасалгааг жилийн арван гурван франкаар хєлслєн суужээ


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
ТААВАРЛАЖ ЄГСЄН НЭР


Энэ vед Мариус гоё ганган царайтай, дунд зэргийн нуруутйа шигvvн багсгар хар vстэй, ухаантай нvдтэй, сортолзсон хамартай идэр залуу байлаа. Харахад vнэнч, тєлєв зантай, бардам хянамгай мєртєє гэмгvй царайлсан нvvртэй гэмээр хvнтэй ярилцахдаа цєєхєн тєлєв vгтэй зан авир сайн, хєєрхєн амтай, ягаан уруултй цагаан шvдтэй, жижиг нvдтэй, гэмгvй цагаан харцтай.

Олиггvй ядуу явж байхдаа Мариус охидын харцас ичиж, зєрж єнгєрєхдєє хойноос нь харвал ухаа алдатлаа зугтах буюу нуугддаг байлаа. Намайг хувцас муутай болохоор охидууд шохоорхон харж дооглон инээж байгаа даа гэж Мариус боддог байлаа. Yнэн хэрэг дээрээ тэд Мариусын vзэсгэлэнт гоё царайтай болохоор амтархан харж арав таван vг солилцон амраг сэтгэлээ илчлэхийг хvсдэг байлаа…

Люксембург цэцэрлэгийн хамгийн зайдуу хvнгvй газарт, яг нэг суудал дээр эрэгэтй хvн нэг залуухан охины хамт суугаад ярилцаж Мариус vзсээр жил гаруй єнгєрчээ. Тэр эрэгтэй хvн жар орчим настай, чийрэг биетэй, ядарсан байдалтайгаараа халагдсан цэргийн хvнтэй тєсєєтэй, хэрэв тэр хvн одон зvvсэн бол Мариус тvvнийг лав цэргийн дарга ясан хvн байна гэж бодох сон. Охин дагуулсан хvн нvдэнд бvлээн царайтай, цал буурал толгойтой.

Буурал євгєнийг дагаж явдаг жаал охин санаандаа тохирсон суудэл дээр очиж суухыг анх харвал арван гурав, арван дєрєвтэй, дэрс шиг туранхай, дэндvv царай муутай юм шиг байжээ. Хоёр нvдний нь хараа хойт єдєр vзэсгэлэнтэй ганган хvvхэн болохыг тодорхойлжээ. Тэр охин ємссєн хувцас нэг талаар залуу хvнийх шиг, нєгєє талаар хєгшин эмгэнийх шиг, хувцасласан маяг нь сvмийн дотор хvмvvжиж байгаа охидынхтой тєсєєтэй. Євгєн охин хоёр эцэг vр хоёртой яг адилхан байж.

Эхний хоёр гурван єдєр Мариус тэр настай эрэгтэй хvн, жаал охин хоёрыг ажиж байхад эрэгтэй нь арай євгєн болоогvй, охин нь арай хvvхэн болоогvй мэт санагджээ. Дараа нь Мариус тэднийг анзаарахаа ч байж. Настай хvн охин хоёр мєн Мариусыг ер ажигласангvй, хоорондоо тайван хvvрнэж сууж.

Мариус єєрийн мэдэлгvй аяндаа євгєн охин хоёрын сууж байдаг газраар цэцэрлэг дотуур зугаалах болжээ.

Євгєн охин хоёрыг дандаа алсаас хардаг болсон Мариус, тэр хоёрыг хувцасны нь єнгєєр хоосон тааварлаж: “хар охин” “цагаан ноён” гэж оюутнууд дууддаг болсныг дууриаж бас “цагаан ноён” гэх болжээ.


ХАВАР


Мариус, євгєн охин хоёрыг анх vзсэнэс хойш хоёр дохь жилдээ хуучин зугаалан явдаг газраа очихоо болиод бараг хагас жил болжээ. Гэнэт зуны нэг нартай сайхан єдєр Мариус Люксембургийн цэцэрлэг рvv очихоор явахад сэтгэл нь их баясч явсан аж. Мариус цэцэрлэгт ороод єєрийнхєє дассан газар луу хvрч очвол нєгєє хоёр хуучин байрандаа суусан хэвээрээ харагдав. Хажуугаар нь зэрэгцэн єнгєрєхєд євгєн ер єєчрлєгдсєн шинжгvй, харин охин хачин оол болсон vзэгджээ. Энэ лав тvрvvчийн ирдэг охин биш, євгєний хоёрдугаар охин мєн байлгvй дээ гэж Мариус боджээ. Хуучин заншлаар Мариус ураш хойшоо сvлжиж явж байгаад сайн ажвал нєгєє охин мєн байв. Хагас жилийн дото рєсєн том болж танигдахаа байжээ. Жаахан байсан амьтан єсч идэр залуу хvvхэн болж. Энэ охин зvгээр єсєєд зогссонгvй харагдсан залуугийн хайрыг татмаар болсон аж. Зарим нэг мод хаврын дулаан vед гуравхан єдрийн дотор ногоорон цэцэглэдгийн адил тэр охин зургаахан сарын дотор vзэсгэлэн тєгєлдєр болон єєрчлєгджээ. Тэр охины урган цэцэглэх цаг иржээ…

Мариус охины ємнvvр долоо найм дахин єнгєрсєн боловч царайг нь сайн харж чадсангvй.

Дараад єдрvvдэд Мариус Люксембургийн цэцэрлэгт очиж заншсанаараа эцэ, охин хоёрын урдууд хэрэн єнгєрдєг байлаа.


ХАВРЫН НЄЛЄЄ



Цэлмэг єдрийн тунгалаг нар Люксембургийн цэцэрлэгийг гийгvvлэн, хурмастын нvvрийг дагина угаасан адил хумсын чинээн ч vvлгv манаран цэнхэртэнэ. Багсгар шугуйгаар болжмор жиргэнэ. Байгалийн vзэсгэлэнд байдаг сэтгэлээ захируулан Мариус цээж дvvрэн амьсгалж зvрх догдлон явсаар хvvхний сууж байсан урт сандлын ємнvvр єнгєрєх vед хартал нєгєє охин бас урдаас нь нэг зэрэг хажээ. Хоёр нvдний харц ингэж солбилцжээ.

Хvvхний харцанд юу илэрсэн байв аа? Yvнд Мариус хариулж хэлэх vггvй сэн. Тэр харцанд онцын юм юу ч vгvй байсан мэт болов гэгээн цагаан єдєр цахилгаан цахих шиг болжээ.

Хvvхэн доош харахад Мариус цааш яваад єгчээ.

Мариусын харсан хvvхний харцанд тайлбарлаж болшгvй нэг зvйл гялс гээд далд орох шиг болж Мариусын зvрх пал гэжээ.

Охин хvний харц нуугдмал сэтгэлийг хєндєх єдєр нэг ирдэг. Тэр єдрийг тохиолдуулж, тvvний нvдийг харсан хар хvv хайрын сэтгэлд автагдах нь тэр ээ!

Гэнэт тохиолдох охиныг энэ харц агаар тэнгэрт vvр гийхтэй яг адилаа! Ингэж vл мэдэгдэх улаан туяа ухаан санаанд нь тодордог. Энэ туяаны vзvvр хvрсэн євчин зvрх торонд орсон болжмор шиг бултганан цохилдог. Янаг дурлалын анхны харцанд оногдсон залуу нууц торонд зvрхээ баглуулаад аливаа бодолд автагдаж нэг vе гуньж нєгєє vе хєєрєн баясаж эхэлдэг…

Мариус орой гэртээ ирээд єєрийн хувцсыг ажин хараад маргаашнаас нь эхлэн хамгийн цэвэр сайн хувцсаа ємсєхєєр шийджээ.

Мариус, євгєн охин хоёрын ємнvvр анхандаа холуур єнгєрдєг байсн бол єдєр ирэх бvр улам ойртох болж, ємссєн хувцсаа байн байн засч, цєєн хардаг байсан бол олон дахин харах болжээ.

Таньж мэдэхгйv хvно лон дахин хойноос нь дагаж мєрдєєд байхыг мэдсэн цагаан ноён хар санаад байсан газраасаа охиноо дагуулан нжvv холджээ. Мариус олон дахин цагаан ноёны урдуур хойгуур хэрж гоёмсоглон явахдаа євгєн охин хоёры гvргээн холдуулах болов уу? гэж огт бодсонгvй явжээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:15 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
СЭТГЭЛИЙН ГУНИГ



Мариус Цагаан ноён охиныхоо хамт ирдэг газраар єдєр бvр очиж тэр хоёрыг олж харахаа байжээ. Гэсэн ч Мариус хоёр єдєр дараагар Люксембургийн цэцэрлэгт нар жаргааж харанхуй болтол хvлээгээд охины байдаг байшингийн цонх харахаар шєнийн саруулд гарээ.

Арван цаг хvртэл зогсон харуулдаад юу ч олж харсангvй. Мариус хоолоо ч идсэнгvй явжээ. Халуурсан хvн хоол идэх дургvй бодгийн адил догдолсон сэтгэлийг дурлал тэжээдэг учир Мариус цатгалан явжээ.

Энэ мэтээр нэг долоо хоног єнгєрєхєд Цагаан ноён охиныхоо хамтаар нэг ч удаа Люксембургийн цэцэрлэгт ирсэнгvй. Гунигтйа бодолд орсон Мариус єдрийн цагт харуулдахгvй, оройн цагаар цонхны улаан гэрлийг vзээд санаагаа хуурч явдаг байлаа. Гэрэлт цонхын цаана заримдаа хvний сvvдэр сvvдэгнэн харагдвал Мариусын зvрх улам хvчтэй цохилдог болжээ.

Наймдах єдрийн орой нєгєє газар ирэхэд євгєн охин хоёрын суудаг єрєєний цонх гэрэлгvй байв. “Юу болох нь энэ билээ! Дэн асаагvй бйна. Одоо хав харанхуй болсон бай.а. Тэд лав гэртээ алга даа” гэж Мариус бодоод арав хvртэл хvлээж. Шєнийн арван хоёр хvртэл хvлээгээд бас гэрэл харсангvй. Шєнийн нэг болгоход хэвээрээ байгаад байхлаар их гунихралтай буцжээ.

Маргааш нь дэмий явж Люксембургийн цэцэрлэгт очоод юу ч олж харсангvй. Оройн бvрэнхийгээр нєгєє байшин руу очиход гуравдугаар давхар хав харанхуй байлаа.

Мариус хаалга тоншиж хашаанд ороод:

-Гуравдугар давхарт суудаг ноён гэртээ байна уу? гж асуусанд

-Нvvгээд явсан гэдэг хариу сонсоод vс нь арзас гэжээ.

-Хэзээ нvvсэн бэ?

-Єчигдєр.

-Одоо хаана байгаа болоо?

-Бvv мэд.

-Очсон газрынхаа хаягийг хэлээгvй юу?

-Хэлээгvй.

Байшингийн эзэн Мариусыг таниад:

-Та байсан юм уу! Та чинь тагнаж мєрдєж яваа хvн vv? Гэжээ.


УУРХАЙ БА УУРХАЙЧИД



Хvн нийгэмлэгийн дотор театртай адил доод давхрын нvх гэж байдаг. Нийгэмлэгийн гишгэж байгаа гаеарт заримдаа сайн юманд заримда муу юманд зориулагдсан нvх уурхай байдаг. Газар дорхи тэр уурхай олон давхраа. Уурхй дотроо гvнзгий ба гvнзгий бус гэж хуваагдана. Газрын энэ гvн харанхуй дээд, доод тал гэж бас байдаг.

Хvн нийгэмлэгийн барилгын дор, уран сайхан барилга, олиггvй муу нуранхай балгасын дор, хєрсєн доорхи хоосон харанхуй зай гэж байдаг. Энэ харанхуй нvхэнд шашин, гvн ухаан, улс тєр, эдийн засаг, хувьсгал зэргийн vндэс уурхайнууд байдаг. Бvх уурхайнуудын доод талд харанхуй гаслан, там байдаг. Энэ тамын дотуур хамгийг залгих хар сvг тэнvvчлэн явж vнэнч сэтгэл ариун амьдралд аль олиггvй зовлонт сэв суулгаж сvйтгэдэг.

Харанхуй бvvvлэг ёс устаагvй цагт хvн нйигэмлэгийн дорхи хар там, харц олны зовлон арилахгvй. хvн нийгэмлэгийн хєл дорхи хар нvхэнд аль муу хорлонтой амьтнууд хорхой шавьж мэт vvрлэн vржиж байдаг.


ДЭЭРЭМЧИД



1830 оноос 1835 он хvртэл Парисын суурин дорхи нvхэнд Клакесу, Гольмерь, Бабет, Монпарнас гэдэг дєрвєн дээрэмин vvрлэж байлаа. Ов заль булчин махбод тэнхээ чадлын хувьд хэнийг ч дагуулахгvй эдгээр дєрвєн дээрэмчин хамтран хулгай дээрэм хийж амь зуух нууц танил олонтой, нууц сvлбээ хэлхээ ихтэй байжээ.

Дээрэмчнvvдийн хамгийн олиггvй нь Монпарнас. Хорин нас наслаагvй бага залуу Монпарнас зальт нvvрт, гялгар хар vстэй, гялалзсан хурц нvдтэй, ямар ч хvнд гэмт хэрэг хийх авъяастай ажээ. Аль мууг хамгаас тvрvvнд сурдаг Монпарнас анхандаа гамен вж гудамжны шавхай дотор єсєєд эцэстээ дээрэмчин болсон аж. Хєнгєн шингэн, хурц авхаалжтай хатуу зоригтой энэ залуу хvнийг тонон дээрэмдээд алж орхидог бузар мэргэжилтэй санж.

Бабет, Монпарнас нарын дєрвєн дээрэмчин Сен аймагт хулгай дээрэм аллагаа хядлагаа явуулдаг байв. Тэд з амаар яваа хvмvvсийг гэнэт газар дороос гарсан адил гэтэн дайрч дээрэмдэн алдаг байж.

Дээрэм хядлагын талаар сонирхдог, гэмт хэрэг хийх хvсэлтэй хvмvvс тэр дєрвєєс дэмжлэг гуйдаг байжээ. Гэмт хэрэг vйлдэхэд тэдэнд хvн хv дутна гэж байсангvй.

Дээрэмчнvvд харанхуй болоход Сольпетриер эмичлгээний газрын хавьд цугларан зєвлєж шєнийн харанхуйг яаж олзтойгоор ашиглахаа ярьж тохирдог байж.

Дєрвєн дээрэмчний бvлэг нєхдийг “YYрийн таван жин” гэж нэрлэжээ. Ардын амтат сайхан хэлээр vvр гэгээрэхийн ємнєх vеийг “Yvрийн таван жин” гэдэг. Чоно нохой хоёрын ялгаж болохгvй бvдэг бадаг vеийг vvрийн vнэгэн бvрэний гэдэг билээ. Шєнийн дээрэмчид ажлаа дуусгаад гэгээ гарахаас ємнє тардаг байсан тул тэднийг тардан нь “vvрийн таван жин”-гийн ухнан шогшоонууд гэж нэрлэсэн бололтой ажээ.


БYРХ МАЛГАЙТАЙ ХYYХЭН ХАЙСАН МАРИУС, САРАВЧТАЙ МАЛГАЙТАЙ ЭРЭГТЭЙ ХYНТЭЙ УУЛЗАВ

Зун єнгєрч намар боллоо. Удсангvй євлийн улирал ирлээ. Цагаан ноён залуу охин хоёр нэг нь ч Люксембургийн цэцэрлэгт огт vзэгдсэнгvй. “Залуу охины зєєлєн харц, хєєрхєн царайг олж харахсан гэхээс єєр бодол Мариуст байсангvй. Тэр охиныг Мариус газар болгонд эрж хайвч нэг ч удаа олж харсангvй. Мариус залуу охины тухай бодол хvслэн болсоор байгаад эзнээсээ хагацсан нохой шиг болж хувирчээ. Сэтгэлтэй болсон охиноо олж уулзахгvйгээс цааш яаж ч явсан ялгаа алга, би дууссан хvн гэж Мариус бодох болсон аж.

Нэг єдєр Мариус явж байгаад ажилчны хувцатсай, урт саравчтай малгайтай буурал vстэй хvнтэй уулзжээ. Буурал vстэй хvн цагаан ноён мєн байх шиг санагдаад Мариусын сэтгэл хєдєлж элдэв бодолд оржээ. Буурал vстэй хvнийг дагаж гэрт нь очвол охинтой уулзаж болно гэж ухаараад толгой єндийлгєж хартал нєгєє хvн аль хэдийн vзэгдэхээ болсьон байлаа. “Ердийн нэг адил тєсєєтэй хvн яваад єнгєрсєн ч байж болох юм даа” гэж бодсоор хоцорчээ.


ХОЁР ОХИН

Мариус урьдын адилаар Горбогийн байшинд суусаар олноос тасархай амьдарч байв. Хажуу талд нь Жондретынх айл байдаг санж. Бусад айлууд цєм нvvсэн буюу хєєгдсєн байлаа. Мариус нэг удаа Жондретын орон сууцны мєнгє тєлсєн байжээ…

Мариус хоол идэхээр бодол бодон Сен-Жак гудамж зvглэн явж байтал хvн тvлхэх шиг болжээ. Эргэн харвал єгєр даасан нvvртэй ширэлдэн унжсан vстэй, уранхай ємдтэй салмархай дээлэтй хоёр хvvхэн єнгєрч яваа vзэгдэв. Тэр хоёрын єндєр нуруутай нь:

-Анжаа нарын арганд орохоо шахлаа гэжээ.

Хоёр хvvхэн цагдаад арай баригдсангvй мултарч гарснаа тэгж ярьсныг Мариус ойлгожээ.

Мариус явах гэтэл хєлий нь хажууд газар дээр нэг боодолтой юм хэвтэхийг vзжээ. Энэ юv байдаг билээ гээдавч vзвэл дєрвєн дахиа бололтой зvйл байв. Тvvнийг нєгєє єнгєрсєн хоёр охин лав хаясан байх гээд хойноос нь дуудсанд тэд дуулсангvй алга болжээ. Мариус захидлуулыг дараалан уншиж vзэхэд дєрєвдэх захидалд:

“Сен-Жак-доо-О-Па сvмийн єглєгчин буянт ноёнд” гэж хаягласан байж. Цааш нь дурдахдаа:

Ядралын туйлд хvрсний минь соёрхож туслалцаа vзvvлэх буюу биеэрээ морилон ирж бидний байдлыг болгоож хайрлана уу

Таны ємнє сєгдєн ёслогч

Жvжигчин Фабантv”

Гэжээ. Энэ дєрвєн захидлыг нэг хvн байж. Бичигч хvн єєрєє хаа суугаа бичсэнгvй аж.

Мариус гэртээ ирээд захидлуудыг дугтуй дотр нь хийгээд унтжээ.

Єглєє босоод ажлаа эхлэх гэж байтал нэг хvн хаалга тоншиход Мариус:

-За ор! Гэжээ.

Хаалга онгойж хvн орж ирээд,

-Та єршєєгєєрэй гэжээ.

Харсан чинь нэг охин орж ирсэн байв.

ГУЙЛГАЧИН ОХИН

Хаалгар орж ирсэн охины бие туранхай. Хvйтэнд даарч ядарсан байв. Дан ємд цамцтай охины ёрдгор мєр цухуйн дагжин чичирнэ. Ов зальтай нvдтэй, улаан гартай, арван таван настай мєртєє тавин нстай эмгэн адил vрчийсэн нvvртэй тэр охихэ

-Танд би захидал ач ирлээ гэж согтуу хоригдлын дуугаар хэлэв. Хvйтэнд даарч бээрсэн охины захидлыг Мариус задалбал:

“Зэргэлдээ суудаг залуу минь ээ! Та хагас жилийн ємнє сайн санааны vvднээс намай тєлєєлж манай орон сууцны хєлс тєлснийг би мэдлээ. Буянаа дэлгэрэг гэж таныг би ерєєе. Бид дєрвvvл хоёр хоногийн турш идэх хоолгvй хоосон сууж, эхнэр минь євчтэй хэвтэж байгаа гачигдлыг миний их охин танд єєрєє ярьж єх болно. Та бидний зовлонт хvнд байдлыг анхааран vзэж тусална байх гэж итгэж байна.

Таныг vнэн голоос хvндэтгэн ёслогч Жондрет

Жич. Миний охин эрхэм ноён Мариус таны тусламжийг хvлээх болно” гэсэн байв. Энэ захидлыг, єчигдрийн дєрвєн захидлыг бичсэн хvн зохиосон нь ил болов.

Мариус Горбогийн овоохойд ирж суусаар удсан болов єєрийн айл зэргэлдээ хvмvvсийн ядуу байдлыг сайн мэддэггvй байж. Жондрет хоосорч ядарлын туйлд хvрээд гэдэс тэжээх арав таван мєнгє олохын тулд янз бvрийн хvнд захидал бичиж охидоороо хvргvvлдэг байсныг Мариус тааж мэджээ.

Мариус захидал ншаад зогсож байх vеэр гаднаас ирсэн охин огт ичсэн янзгvй єрєєн дундуур нь хэсvvчлэн явж Мариусын эд хогшлыг онгичин, уншиж байсан номы нь эргvvлж тойруулан vзэж бичиг vсэг мэддэгээ гайхуулан нvvрээ толинд харж санаа алдсанаа баясгалант дууны аялгуугаар:

Yмх талх ч олдохгvй

Єлсєж байна аав минь

Ємссєн хувцас ч байхгvй

Єлбєрч сууна ээж минь

гэж дуулав.

Мариус урьд єдєр дєрвєн захидлыг авч охинд єгсєнд охин алга ташин баясаж:

-Яасан сайн юм бэ! Бид vvнийг газар болгон хайгаад олоогvй м. Та vvнийг цэцэрлэг дундаас олсон уу? Бид яаран гvйж яваад унагаасан байх аа. Бид аав ээжээсээ айхдаа захидлуудыг аваачиж єгсєн боловч олигтой хариу аваагvй юм гэж худал хэлсэн… Бид єнєєдєр хоол идвэл мєн ч сайхан байна. Идэх хоол байхгvй болсон гэхийг сонссон Мариус, тэр охин ямар зорилготой ирснийг тааварлаж єврєєсєє мєнгє хайж эхлэв.

Жондретын охин Мариусын байдлыг ер ажсан шинжгvй:

-Би заримдаа vдэш гэрээс гараад єглєє болтол буцаж ирдэггvй. Манайх энд нvvж ирэхээсээ ємнє єнгєрсєн євєл гvvрэн дор амьдарч байлаа. Хєлдєж vхэхгvйн тулд дэмий нэг нэгтэйгээ шахцалдан суудаг байлаа. Дvv даараад уйлаад байх дээр ус руу унаж vхсэн дээр гэж бодогддогсон. Би явах дураа хvрэхэд гав ганцаараа яваад єгдєг. Заримдаа гадаа хонхорт унтаж хонодог, удаан хугацаанд гэдэс єлєн явахад толгой эргэж хавьтсан хvн болгон чулуугаар шидэхэд, байдаг чадлаараа зугтаж яваа шиг нvд эрээлжилдэг гэжээ.

Мариус дахин энгэр єврєє уудалж тэмтрэн vзээд таван франк арван зургаан сv олж охинд єгсєнд:

Таван франк арван зургаан сv! Яасан ашгvй сайн юм бэ? Одоо амаараа гартал идсэн ч хоолтой боллоо гээд гарч явлаа…

Мариус нєгєє охин гараад явснаас хойш єєрєє жинхэнэ ядуу зvдvv байдлыг таван жил хоосон дутмаг явахдаа vзээгvй явснаа гайхаж ёстой хоосон хvн гэдэг саяын гарсан хvvхэн шиг байдаг байна гэж боджээ.

Тэр хvvхэн харанхуй зовлонгийн орноос ирсэн шиг санагдав. Тэр хvvхэн Мариусын ємнє гаслангийн аль муу талыг нээн vзvvлжээ. Би элдэв бодол, янаг дурлалаар хєєцєлдсєєр явж айл байгаа хvнийхээ амьдралыг харсангvй тусгvй явж дээ гэж Мариус єєрийгєє зэмлэх шахжээ.

Мариус дээвэр єєдєє харсанд нэг цоорхой vзэгдэв. Єндєр юман дээр гарч тэр цоорхойгоор харж эхлэв.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:16 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
НYХЭНДЭЭ ХОРГОДСОН АРААТАН

Ой модонд агуй нvх байдагтай адил хотуудын дотор аль муу ховдог сэтгэлтэн хорлон санаатан хоргодож байдаг нvх овоохойнууд байдаг. Хотын доторхи нvхэнд суудаг амьтнууд хамгийн олиггvй ямар ч vр ашиггvй юм. Хєвчийн ойд нуугдан байдаг ан амьтан хортой аймшигтай боловч ариун амьдралтай ашиг тустай байдаг удаатай. Хvний vvрээс араатны vvр хор багатай.

Мариус байшингийнхаа цоорхойгоор хараад эзгvй хээрийн хадны агуйгаас дор юмыг vзжээ. Мариусын нvдэнд гэмтэж салбарсан сандал, доголон хєлтэй ширээ, нохойн идvvрээс дор орсон хоёр, ор, лаазны шvлс хир тоосоор дvvрэн дєрвєн жижиг шилээс єєр юм харагдсангvй.

Хана туургаас нь ус чийг идээ бээр шиг дааварлаж, цонхны бvдэг гэрэлд хvний нvvр хий сvгийн царайтай адил болж vзэгдэнэ.

Yзэг, бэх, цаас тавиатай ширээний ард єлєн шорой шиг царайтай харахад дээрэмчин бололтой жар орчим настай нэг хvн сууж байжээ. Тэр хvн урт буурал сахалтай, эмэгтэй хvний татанхай цамц ємссєний цаанаас улаан буурал vстэй цээж гар хоёр цухуйсан байв. Цамцны нь цаана хиртэй ємд цухуйж, хvлээтэй майжгий шаахайны цоорхойгшор хав хар хумстай хуруунууд арзайжээ.

Гэр нь гол зогоох талхны єєдєс ч алга, харин татах тамхи vзэгдэнэ. Тэр хvн амандаа ганс зуугаад ямар нэг юм бичиж суужээ. Ажиглавал Мариусын олсон захидалтай адил гуйлга гуйсан захидал бичиж байв.

Нvцгэн хєлєє дороо хийсэн тантгар тарган авгай зуухны дэргэд суужээ. Бодвол дєч юм уу эсвэл зуун настай бололтой. Энэ авгай мєн цамцтай цэмбэний тасархайгаар нєхсєн ємдтэй, ширэлдсэн зэвхий шаргал vстэй толгойгоо, халтартсан хиртэй хумсаараа шир шир маажиж суужээ. Хоёр орны нэг дээр хувхай цагаан царайтай, салмархай хувцастай, тал бие нь ил цухуйсан охин сандайлан суусан байв.

Энэ охин Мариусынд ирсэн эмэгтэйн дvv лав мєн бололтой.

Гэрийн дотор хєдєлмєрийн ямар ч багаж хэрэгсэл харагдахгvйг vзвэл тэднийд ажилтай хvн нэг ч vгvй бололтой…

Мариус ажиж байсан газраасаа гэдрэг буухыг завдан байтал тэр овоохойн хаалга гэнэт онгойв.

Харсанд тэдний их охин санж. Тэр охин амьсгаагаа бага зэрэг дараад:

-Ирж явна! Гэхэд эцэг:

-Сен-Жак сvмд байдаг ноён уу? гэв.

-Тийм! Одоохон миний хойноос ороод ирнэ. Би гэрээ зааж єгсєн гээд эцэг рvvгээ ойртон очиж:

-Ааваа та намайг тэмтрээд vз дээ би хєдєлж vхэхэ шахлаа! Гэхэд эцэг нь:

-Хохь чинь! Би єєрєє хєлдєж vхэх гэж байна! гэв.

Аяархан хаалга цохих чимээ сонсогдов. Жондрет босон харайж нахилзан бєхєлзсєєр инээд алдан хаалгаа онгойлгож:

-Буянтан минь та морилж хайрла! Ганган бvсгvй та дээш морил! гэхэд хаалга дээр настай эрэгтэй хvн, залуухан охин хоёр vздэгдэв.

Мариус хуучиндаа зогсож ажиглан ширтсээр байлаа. Энэ vеэр Мариусын vзэж харсан, сэтгэл хєдєлсєн хоёрыг илчлэн хэлэх vг олдсонгvй.

Гаднаас орж ирсэн бvсгvй сэтгэл дурыг тастан нєгєє охин мєн байжээ. Тvvний нvд, ам, хамар, дух гэрэлт хєєрхєн царайг гэнэт харсан Мариус сандран чичирч: “Мєн! Хонгор минь мєн!” гэж бодохоос зvрх нь амаар гарах шахаж нvд нь харанхуйлж байлаа. Мариус гээгдсэн амрагаа сая олж авлаа гэж бодох болов.

Охинтой хамт ирсэн хvн Цагаан ноён мєн байлаа. Хамт ирсэн эмэгтэй дотогш ороод ширээн дээр нилээд том боодолтой юм тавьжээ.

Жондретын их охин хаалганы цаана нуугдан гаднаас ирсэн охины цэвэр ганган хувцсыг харж шvлс залгин vзэсгэлэнт царайг нь ширтэн гайхжээ.

Цагаан ноён Жондрет руу ойртон очиж:

-Энэ боодолтой юман дотор шинэ дээл, оймс, ноосон хєнжлvvд бий, авч хэрэглээрэй гэхэд Жондрет газар мєргєтлєє нахилзан:

-Бурхан явуулсан буянт хvн та мєн! гэв.

Энэ vед гаднаас ирсэн хоёр, олиггvй муу муу ядуу овоохойг ажин харж байв.

Жондрет их охиноо угз татан ав ирээд:

-Хог оо! Би чамд юу хэллээ! Авч ирсэн мєнгє хаа байна? Энд лав мєнгє авч ирээгvй байна! Энэ зєнєгийн нэрийг хэн гэж захидал дээр бичлээ? Гэв.

-Фабанту гэж охин хариулахад Жондрет:

-Би єєрєє жvжигчин болсон шvv дээ! гэснээ:

-Бид хоосорлоо. Манайд тvлэх тvлш, идэх талх байхгvй болсныг та харж байна. Хэдэн ядуу хvvхдээ бvлээцvvлэх зvйл олдохоо байлаа. Ганц сандалтай байсан маань хэмхэрч гvйцлээ. Цонх хагархай, цас шороо чихсээр. Эхнэр минь євчтэй, орноосоо босохоо байсан. Бага охин шархдаад арай чуу байна. Би хувцасгvйгээд эхэнрийнхээ цамцыг ємсєєд байна. Гадаа ємсєєд гарах хувцас алга… Маргааш хоёрдугаар сарын дєрвєнд би орон сууцны мєнгє тєлєх ёстой. Тэр мєнгийг єнєєдєр орой олж єгєхгvй бол маргаш биднийг цас бороо хvйтэн салхиар дvvрсэн гудамжинд хєєж гаргана гэж байшингийн эзэн шаардсан. Би бvтэн жилийн мєнгийг тєлєх болоод байна. Жилийн сууцын vнэ жаран франк юмаа гэв.

Жондрет гэтэл худал хэлэв. Жилийн сууцны vнэ зєвхєн дєчин франк юмсанж. Мариус тэдний ємнєєс орон сууцны нь мєнгийг тєлснєєс хойш тєдий л удаагvй байж.

Цагаан ноён ширээн дээр таван франк гаргаж тавиад:

-Ноён Фабанту минь ээ! Миний биед тавхан франк байна. Би одоо охиноо гэрт нь хvргэж єгєєд орой танд мєнгє авчирч єгье. Зургаан цагт жаран франк авчирч єгье гээд охиноо хєтлєн буцав.

Мариус тэр хоёрын хойноос гарч суугаа газры нь мэдэхээр мєрдєн явж байтал Цагаан ноён охинтойгоо хамт тэргэнд суугаад явжээ.

Хойноос нь хєлсний тэргэнд суугаад хєдлєх гэтэл євєрдєх мєнгє нь хvрэлцсэнгvй хоцроод бодолд орон буцаж байрандаа ирэхэд Жондретын их охин Цагаан ноёны охины сууаг газрын хаягийг олж єхєєр амлажээ.

Мариус vс толгойгоо базлан орох газраа олж ядан гэртээ хэвтэж байтал Жондрет чанга дуугаар эхнэртээ

-Лав мєн гэж би чамд хэлж байна шvv! Би тvvнийг танилаа… Найман жил єнгєрсєн боловч би андахгvй танилаа. Чи таньсангvй гэж vv?

-Yгvй

-Би чамайг “анхааралтай хар” гэсэн шvv дээ. Єндєр намын хэмжээ, нvvр царай нь яг мєн байна. Хувцсаар нилээд сайжирээ. Зальт муу євгєнийг гарта оруулж авсан. Одоо бvрэн тонохоос нааш гараас мултардаг юм биш… Хоёр охин минь гарцгааж бай. Яг таван цагт энд байгаарай. Ажил гарна шvv гэхэд хоёр охин нь гарч явав.

Жондрет эхнэр рvvгээ эргэж:

-Саяын ирдэг чинь нєгєє манайд байсан охин мєн байна.

Танигдахгйv болчихож гэхэд эхнэр ь:

-Миний хоёр охины ємнє сєгдєж явсан муу эм мєн бол амьдаар нь тамалж алаад гэдсий нь гартал дэвсэн юмсан гэж цовхчино.

Жондрет тарган авгайгаа татан ойртуулаад:

-Би одоохон “vvрийн таван жингийнхээр” ороод Цагаан ноён оройн зурган цагт ирэх vеэр чадалтай эрс олох гээд саравчтай малгайгаа ємсєж гарч одов.

Энэ бvхнийг сонссон Мариус цэгдэн сэргийлэхэд очиход сэргийлэх газрын орлогч дарга Жавер угтан уулзаж дээрмийн аюул ирэх гэж байгааг анхааралтай сонсон авч, зургаан цагийн vед цагдаа нар очиж нуугдан хvлээж байгаад Мариус чимээ єхєд дайран орж дээрэмчдийг барихаар ярилцжээ.

Жавер Мариуст нэг гар буу єгч Жонретынд яг дээрэм эхлэх vед буудаж дохио єх vvрэг єгчээ.

Мариус цагдан сэргийлэх газраас гарч гэртээ ирээд нєгєє жигладаг цоорхойгоороо шагайн хэвтэж байтал Жондрет хоёр охин гадаа харуулдан зогсоох vvрэг оноож маш сонор сэрэмжтэй байхыг анхааруулахыг vзжээ.


ЖОНДРЕТЫН ЖИНХЭНЭ НЭР

Хэрэг ойртвол буудахаар буугэаа цэнэглэсэн Мариус цоорхойгоор шагайн хэвтэж байв. Алс холын хєлгийн туурайнаас болж цонхны шил хєдлєх шиг болов. Сен-Медарын хонх зургаан цаг болсныг тунхаглав.

Зургаан цаг болохыг тэсэж ядан хvлээж байсан Жондрет єрєєн дотуураа урагш хойш алхалж байснаа дєнгєж суух гэтэл хаалга тогшив.

Жондретын авгай хаалгаа онгойлгож:

-Морилж хайрла ноёнтон минь! гэхэд Жондрет босон харайж

-Морилж хайрла буянтн минь! гэж эхнэрээ дэмжин хэлтэл мєнгє авч ирж єхєєр болсон нєгєє Цагаан ноён ганцаараа орж ирэхийг Мариус vзэв:

Цагаан ноён:

-Фабантvн таны орон сууцны хєлс болон бусад чухал хэрэгцээн зориулж мєнгє авч ирлээ гээд мєнгє єгсєнд Жондрет:

-Буянаа дэлгэрж жаргаж явах болтугай та гэснээ эхнэр рvvгээ хурдан ойртож

-Тэрэг явсан уу? гэж асуухад эхнэр нь гvйн гараад буцаж ирснээ нєхрийнхєє чихэнд:

-Явчсан байна гэв…

Цагаан ноён байрнаасаа босон хана тvшин зогсож эргэн тойрноо ажвал Жондрет ба тvvний эхнэрээс гадна дєрвєн эрэгтэй хvн сууж байлаа. Тэд Цагаан ноёныг ер анхаарсан шинжгvй.

Жондрет элдэв зовлонг чих дvжиртэл тоочиж, энд тэндээ єлгєєтэй байгаа элдэв муу сайн зургаа байдгаар нь магтаж худалдан авахыг Цагаан ноёноос ятгаж гуйжээ. Жондрет:

-Та хэрэв миний зургуудыг худалдан авахгvй бол би ус руу орж vхэхээс єєр арга алгаа гэжээ…

Жондретын хаалга гэнэт онгойж гурван эрэгтэй хvн орж ирэхэд Жондрет:

-Бvгд бэлэн vv? Гэхэд

-Бэлэн гэв.

-Монпарнас хаа байна?

-Охинтой чинь ярилцахаар vлдсэн.

-Аль охинтой.

-Их охинтой.

-Морин тэрэг дор байна уу?

-Байна.

-Сайн байна гэж Жондрет хэлэв.

Гар хоосон байсан гурван эрэгтэй овоолоотой тємєр дотроос нэг нь тємєр хайчилдаг хайч, нєгєє нь хvнд шовх тємєр, гурав дахь нь алх шvvрэн аваад хаалаг бєглєн зогсов.

Дохио єгєхгvй бол болохгvй боллоо гэж мэдсэн Мариус буугаа єргєж буудахад бэлэн болов.

Жондрет Цагаан ноён руу ойртон очоод:

-Та намайг танихгvй байна уу? гэхэд Цагаан ноён эгц ємнєєс ширтэн:

-Танихгvй байна гэв.

Жондрет улам ойртон очоод нvдээ эргэлдvvлэн, шvдээ зуун:

-Би Фабантv ч биш. Миний нэр Тенардье гэдэг. Би Монфермейльд буудлын газрын эзэн байсан! Намайг Тенардье гэдэг юм! Мэдэв vv! Одоо таньж байна уу? гэв…

Буудахаар бэлдэж байсан Мариус Тенардье гэдэг нэр! Сонсоод ухаан алдах шахаж эцэг нь vхэхдээ: “Тенардье гэдэг хvн миний амийг аварсан юм. Хэрэв миний хvv тэр хvнтэй дайралдвал юу байгаагаараа туслаарай!” гэж гэрээсэлснийг санав.

Мариусын сэтгэл хоёрдож цагдан сэргийлэх газраас авсан vvргээ биелvvлэхгvйд хvрэв. Хайр дурыг татсан охины эцэг Цагаан ноёныг алуулахгvйсэн гэвэл дохио єгмєєр. Тенардье гэдэг хvнд тус хvргээрэй гэсэн эцгийн гэрээслэлийг бодохоос мэдээ єгч Тенардьег бариулахгvй суумаар болж аль ч аргаа олж ядан багтран суужээ.

Цагаан ноён цонхоор гадагш vсрэн гарах гээд Тенардьегийн цуглуулсн “Yvрийн таван жингийн” дээрэмчдэд баригдан хvлэгджээ. Цагаан євгєнийг барьж хvлсэн дээрэмчид шуугилдан багширч олсон олзоо хэрхэн залгихаа шийдэж олзоо авч оргон холдохоор болжээ.

Дээрэмчид цонхоор тvрvvч нь гарах гэж байтал

-Миний малгай та нарт хэрэг болох уу? vгvй юу? гэж нэг хvн vvдний тэндээс дуугарав.

Цєм эргэн харахад Жавер орж ирсэн байв.

Жавер инээд алдан гартаа барьсан малгайгаа дээрэмчид рvv єхєєр сунгаж байв.

Цагдаа vзээд айж сандарсан дээрэмчид хаясан зэвсгээ хальт мульт шvvрэн аваад vзэлцэхэд бэлтгэтэл Жавер:

-Байгаа газраасаа бvv хєдєл! Цонхоор битгий гар. Хаалгаар гарцгаа. Та нар долуул байхад бид арван тавуулаа ирсэн! Та нарт зайлах газар алга гээд гаднаас харуулын цагдаа нарыг дагуулан оруулаад дээрэмчдийг бариулж хvлvvлэв.

-Гары нь дєнгєлєєрэй гэж Жавер тушаагаад дээрэмчдийн нэр усыг асууж бvртгэж гарчээ.

Жавер орноос хvлээтэй байсан Цагаан ноёны хvлгийг тайлуулаад хvлээж бай гэж хэлээд дээрэмчдийг асууж байцааж дуусаад:

-Хvлээтэй хvнийг нааш ирvvл гэжээ.

Цагдаа нар цєм эргэн тойрон харав.

-Яаваа? Алга болоо юу? гэж Жавер асуув.

Жавер дээрэмчдийг асуун байцааж байх хоорондуур тэр хvн цонхоор vсрэн гарч оргон алга болсон ажээ.

Жавер шvд зуун:

-Ээ золигоо хамгийн аюултайгий нь алдлаа гэжээ.


УЙЛЖ СУУСАН ХYY

Дээр дурдсан хэргийн дараах єдєр нэг жаал хvv Аустерлицны гvvрээс Фонтэньблу орохоор явжээ. Уранхай хувцастай эцэнхий тэр хvv чадлаараа дуу аялан явжээ. Хvv явсаар жижиг Банкье гудамжны булан хvрээд хог ухаж байсан тахир эмгэнийг дайрснаа огл харайгаад:

-Хvvш яадаг билээ! Би тэнд томоос том нохой байна гэж бодсон юм гэхэд эмгэн єндийн

-Яалаа гэнээ! Чадалтайсан бол хонгоны чинь махыг зулгаах сан! гэжээ.

Энэ vед хvv нилээд холдоод

-Зулгаа, зулгаа! Зулгаадаг бол та нохой мєн дєє. Хэдийд зулгаадаг байлаа гэж эмгэний уурыг улам хvргэжээ.

Цонхигор цагаан нvvрний нь vрчлээс зvг бvр арзайн салбарлаж завжинд нь тулсан, эмгэн бvр єндийж зогсоход ядралын туйлд хvрсэн нь илэрхий vзэгдэв.

Хvv эмгэний байдлыг хараад:

-Таны байдал тєлєв миний сэтгэлд тохирохгvй байна гээд цаашаа явахдаа:

Хээр гарч

Хэрээ алахаар

Кvпдесабо хаан

Хэсvvчлэн явжээ…

Гэж дуу аялсаар 50/52 дугаарын байшинд очиж хаалгы нь балбажээ.

Ард нь хоцорсон нєгєє эмгэн уурлаж vглэсээр хvvг гvйцэн ирж:

-Юу вэ? юу вэ? Бурхан минь. Хаалга vvд хэмхчиж хамаг юм сvйтгэлээ чи! Гэж аашлав.

Эмгэн тэр хvvг ажин хрж гамен мєнийг таниад:

-Энэ чинь манай гайхал чєтгєр байна шvv гэхэд хvv:

-Сайн байна уу! Та манай Бvргомvш гуай юу? Би євєг дээдэстэйгээ уулзахаар ирэв гэхэд эмгэн:

-Хэнд ч энд байхгvй гэв.

-Юу! Аав хаачсан бэ?

-Форс шоронд орсон шvv

-Мєн! Ээж хаачсан бэ?

-Сэн-Лазар орсон.

-Тэгвэл миний эгч нар яасан бэ?

-Модлонет руу явсан.

Хvv чихээ маажиж:

-Аах яасан хэцvv юм бэ? гэж санаа алдав.

Хvv єсгий дээрээ эргэж холдон одохдоо:

Хоёр модоор

Хєл хийсэн

Кvбдесаб хаан

Хээр гаран

Хэрээ алахаар

Хэсvvчлэн агнахдаа

Хоосон хvнд

Хоёр сvг

Хаядаг байх..

Гэж дуу аялсаар далд оржээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
АНЖОЛРАС БА ТYYНИЙ ТУСЛАГЧИД

Тухайн байдлыг тодорхой мэдсэн Анжолрас нууц шалгалт явуулав:

Бvгд, “Мюзэн” гуанзанд цугларч нууц хурал хийж байсан аж.

Анжолрас:

-Хvчээ бvртгэн vзэж, хэнд найдахаа бодож олоход хялбар санж. Цэрэгтэй болохыг хvсэгч хvн тэднийг олж бэлтгэх хэрэгтэй. Дайтахад хэрэгтэй зvйлээ бэлтгэх ёстой. Бид хvчээ бvртгэе. Yvнийг хойш тавих хэрэг алгаа. Хувьсгалч нар дандаа яарах нь чухал. Дэвшилтат ёс єєд хурдан тэмvvлцгээе! Гэнэтийн аюулд автагдахаа байцгаая! Сэрэмжгvй байж бусыдн гарт орохоо байя. Газар болгоноо шалгаж vзье. Єнєєдрийн дотор ажлаа тєгсгєл болгон дуусгая. Курфейрак чи олон тєрлийн мэрэгжлийнхтэй очиж уулз. Лхагва гаригт тэд амарда юм. Фой Гласвер ор. Комбефер Пикпюс гудамжинд очихоор болсон. Тэнд их хєдєлгєєнтэй байгаа байх. Баораль Эстрапад руу оч. Прувэр Гренэль-Сэнт-Оюрэ гудамжны хуурамч байдлыг мэдээд ир. Жоли хvн эмнэлгий нсургуулийн байдлыг очиж мэ. Боссюэ чи шvvхийн танхим хvрээд залуучуудтай уулз. Би єєрєє Кvгvрд явъя гэж хэлэхэд Курфейрак:

-Зvйтэй гэв.

-Болоогvй байна.

-За юу болоогvй байна вэ?

-Онц чухал хэрэг байна.

-Ямар хэрэг вэ? гэж Курфейрак асуусанд Анжолрас:

-Мэнийн талбайд очих хvн алга. Тэн зурагчид, чулуучид, сурагчид олон бий. Тэд идэвхтйэ улсууд юм шvv очиж хєдєлгєх хэрэгтэй. Одоо тэнд чухам юу юм болж байгааг бас сайн мэдэхгvй байна. Сэтгэл санаа нь vймэрч гутаж байгаа байх. Тэр зvvг рvv би мартамтгай Мариусыг явуулах санаатай байсан юм. Гэтэл Мариус ирсэнгvй. Явуулах хvн олдохгvй байна гэхэд Грантэр

-Би явах уу? Би энд байна гэв.

-Чи юv?

-Тийм ээ.

анжолрас шийдэмгий байдалтайгаар:

-Грантэр чи яв даа. Чамайг туршиж vзье гэж хэлэв…

Хорин хэдэн минут єнгєрсний дараа нууцаар хуралдаж байсан залуучууд цєм ноогдсон газар луугаа явчсан байж…

БОЛЖМОРЫН ТАЛБАЙ


Тенардьегийнд болж байсан хэргийг цоорхойгоор шагайн харж байсан Мариус, Жавер хэдэн гэмт этгээдээ тэргэнд суулган явсны дараахан бас гэрээсээ гарч одов. Мариус Курфейракийнд очихоор зvглэжээ. Мариус явсаар Шилний гудамжинд сууж байсан Курфейракийнд очиж:

-Би танайд унтахаар ирлээ гэхэд Курфейрак орон дээрэс гудас авч газар дэвсээд:

-Унт даа гэжээ.

Маргааш єглєєний долоон цагт Мариус Горбо овоохойд буцаж очоод єєрєє тєлєєд, байдаг юмаа тэргэнд ачаад нvvжээ… Нутаг сольсон.

Мариус хоёр сар гаруй болтол Курфейракийнд сууж амьдарсаар байх болжээ.

Єєрийн таних залуу ємгєєлєгчєєс Тенардье яс цоожинд суусныг мэдээд Мариус даваа гариг бvр Тенардьед таван франк дамжуулан єгдєг байлаа.

Єєртєє мєнгєгvй болсон Мариус Курфейракас тав таваар нь мєнгє зээлдэж єгдєг байжээ.

Гэсэн ч Мариусын амьдрал тогтвортой биш. Хайрыг булаасан охиноо олж харахаа байсан Мариус сэтгэлийн гунигт автагджээ.

Нэг єдєр гадуур зугаалж яваад тохиолдсон хvнээс

-Энэ ямр нэртэй газар вэ? гэж асуусанд:

-Болжморын талбай гэдэг юм гэжээ.

Yvнээс хойш Мариус Болжморын талбай бол миний хайрт охины явдаг газар байх ёстой гэж бодоод єдєр болгон тvvгээр явж сэтгэлээ хуурдаг байж.



МАБОФ, МАРИУС ХОЁРТОЙ ТОХИОЛДСОН ЯВДАЛ

Мабоф євгєн єдєр болгон цэцэрлэг ногоны ажил эрхэлж амьдардаг байлаа. Нэг єдєр Мабоф євгєн цэцэрлэг дотуураа явж байтал vл таних дуу:

-Мабоф гуай би таны цэцэрлэгийг услаад єх vv? Гэжээ.

Энэ чинь хэн байдаг билээ гэж эргэн харахад нь туранхай, єндєр нуруутай охин зогсож байжээ. Тэр охин нvд ирмэхийн завсар хувинд ус хийж цэцэрлэг усалж эхэлжээ. Охин цэцэрлэг усалж дуусахад євгєн:

-Заяа муутай ах чинь чиний тусыг юугаар хариулах билээ дээ? гэхэд охин:

-Та над нэг зvйлээр тусалж чадах байха гэв.

-Юугаар туслах вэ?

-Ноён Мариус хаа суудгийг хэлж єгвєл их тус болноо.

Євгєн ойлгож ядан:

-Ямар ноён Мариусыг хэлнэ вэ? гэсэнд охин:

-Танайд байсан залуу яагаа вэ дээ гэжээ.

Мабоф баахан бодож байгаад:

-Болжморын талбайд яваад очтол тэнд чи тvvнийг олж харах болно гэжээ…

Мабоф євгєн vл таних охинтой танилцсанаас хойш хэд хоносны дараа Мариус Курфейракаас таван франк зээлдэн аваад Тенардье дээр очихын ємнє гадуур зугаалж явтал нэг хvний дуу:

-Нєгєє залуу маань энэ байна гэжээ. Мариус гайхаж харсанд, дээрэмчин нарын хамтаар Цагаан ноёныг алах гэж байсан Тенардьегийн охин Эпонинь мєнгийг мэдэв.

Эпонинь Мариусыг таниад:

-Би таныг мєн их гайхлаа. Хайсныхаа vрийг ч vзлээ. Таныг хайсаар зургаан долоо хонолоо. Мабоф євгєн над таны явдаг газрыг зааж єгсєн юм. Тэгээгvй бол би таныг олохгvй байх сан. Та одоо хаа ямар газар сууж байна вэ? гэхэд Мариус чухам хаа сууж байгаагаа хэлсэнгvй.

Эпонинь:

-Та намайг тус хvргэвэл юм болгоноор тусална гэснээ санаж байна уу? гэхэд Мариус:

-Саналгvй яах вэ! Чи ямар тус хvргэх гээ вэ? гэв.

-Би тvvний суудаг газрыг мэдсэн.

-Хэний суудаг газар вэ?

-Хаа суудгийг мэдээд єгєєрэй гэж та надаас єєрєє гуйсан биш билvv? Нэг охины байдаг газрыг мэдээд хэлээрэй гэснээ мартаа юу?

-Аа тийм! Хаа байна аа? Намайг дагуулаад яваачээ! Би чамд хvссэн бvхний инь єгье гэхэд Эпонинь:

-Намайг дагаад яв! Яг байгаа хаягий нь би сайн мэдэхгvй. Хэлж чадахгvй байна. Би таныг дагуулж аваачаад суудаг байшинг зааж єгье гэв.

Мариус тэр охины байгаа газрыг Тенардьед бvv хэлээрэй гэж Эпониниос ихэд гуйсан учир Эпонинь эцэгтээ огт дуулгахгvй байя гэж ам алдсан байна.

Эпонинийн тус хvргэсний хариуд Мариус євєртєє байсан таван франкийг авч єхєд Эпонинь авсангvй:

-Таны мєнгє над хэрэггvй гэж хариулжээ.


НУУЦЛАГДСАН БАЙШИН


Нууц амрагтай байсан Парисын тvvхийн танхимын дарга єнгєрсєн зууны дунд vеэр Сэн-Жермэний орчимд айл амьтнаар ховор Плюме гудамжинд хоёр давхар байшин барьжээ. Байшингийн хажууд нилээд хэмжээний цэцэрлэгт тарьжээ…

1829 оны аравдугаар сард гуалиг нуруутай нэг хvн тэр байшинг хєлслєн авч хуучин эзний vлдээсэн гэрийн хэрэгслvvдийг засан тохижуулаад зарим нэг зvйлийг шинээр нэмжээ.

Байшинг хєлслєн авсан хvн Жан Вальжан байж. Жан Вальжан Козетт охин, зарц авгай Тvсэ нарын хамт нvvдэллэн ирж, баян хєрєнгєтєн Фошлеван гэдэг нэрээр тэнд суурьшжээ.

Жан Вальжан чухам ямар шалтгаанаас жижиг Пикпюс гудамжнаас энд нvvж ирсэн бэ? гэхэд онцын шалтгаан байхгvй ажээ.

Жан Вальжан сvмд байхдаа Козеттоо єдєр болгон нvдээрээ харж сэтгэл зовох юмгvй тайван жаргалтай байж. Охиноо олноос тасархай авч амьдралтай танилцуулахгйv зожиг болгох нь тусгvй зvй бус хэрэг гэж боджээ. Козетт єсєж томорсон хойноо намайг буруутай олиггvй хvн гэж буруушаах магад гэж бас Жан Вальжан болгоомжлов. Охиноо хойчийн єдєр гомдоохгvйн тулд сvмийг орхиж зайлсан ж. Євгєн Фошлеван нас барж, Козетт сургуулиа тєгсєх цагийг тохиолдуулан Жан Вальжан сvмийн эзэн ламд бараалхаж, хєдєє гарч ємч хєрєнгєндєє эзэн болон амьдрах хvсэлтэй байгаагаа илэрхийлж. Козеттоо аваад сvмээс гарсан байжээ.
Ямар нэг осол болж Жавер мэтийн амьтны гарт орохгvйн тулд Жан Вальжан хотын хоёр хэсэгт хоёр байр авчээ. нэг байр нь баруун гудамжинд, нєгєє нь зэвсэгт хvний гудамжинд байж. Энэ хоёр гудам хоорондоо алслагдсан учир Жан Вальжан Козеттоо дагуулан нэг гудамжнаас нєгєєд нь очиж сар хиртэй болж явдаг байлаа. Yvнээс гадна Жан Вальжанд бас гурав дахь байр байсан аж.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Nov.02.05 12:24 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.17.05 5:46 pm
Posts: 2298
Location: Hench meedku
БАЙДАЛ

Козетт сvмээс гарахдаа нас залуу дєнгєж арван дєрєв хvрч байлаа. Арван дєрвєн настай охин аливааг мєрєєдєн хvсэх болсон байна…

Козетт сvмээс гарч Плюме гудамжинд очоод эрх чєлєєтэй золгосон боловч бас л ганцаардмал хэвээрээ байж. Жан Вальжан гэрийнхээ хажууд байга цэцэрлэгийг зааж “чи энд юу дуртайгаа хийж байгаарай” гэж Козеттод хэлэв. Козетт охин хvvхэн болж хvсэл мєрєєдєлд ортлоо цэцэрлэг дотуур явж навч ногоо сонирхож чулуу наадам цуглуулн эрхэлж єдрийг єнгєрєєнє. Єєрийн тулгуур болсон Жан Вальжаныг эцэг шигээ хайрлан єхєєрдєж дэмжиж тусална. Жан Вальжан хуучныхаа адилаар ном их уншиж тvvнийгээ Козетод ярьж єгдєг байлаа. Люксембургийн цэцэрлэгт орон хоёулхнаа сууж байхдаа насан турш vзсэн уншсан болгоноо Козеттод уран хоншоор ярьж єхєд Козетт анхааран сонсож хvсэл мєрєєдєлд ордог байжээ.

Козетт сайн санаат эцгээ vргэлж дагаж явахдаа дуртай…

Козетт нэг єдєр толинд нvvрээх араад vзэсгэлэнтэй болсноо мэдэж сэтгэл нь аймшигтай хєдєлжээ. Yнэн хэрэг дээрэ Козетт улам гоё царайтай болж бие нь хєєрхєн хэлбэртэй болсоор байхыг харсан Жан Вальжаны сэтгэл тvгшvvртэй болжээ.

Охин Козеттын тєгєлдєр vзэсгэлэн орчин тойрныхоо анхаарлыг татмаар болоход євгєн Жан зовох болов.

“Энэ чинь яасан гоё охин болоо вэ? Би одоо яах билээ?” гэж Жан Вальжан дотроо бодно.

Урьд дандаа Жан Вальжантай хамт байхыг хvсдэг байсан Козетт

-Аав аа та явж зугаал даа, ганцаараа гэх болжээ…

Ганцаардмал тайван байсан Козетт янаг дурлалыг мєрєєдєх боллоо. Мариусын байдал Козеттынхтой мєн нэг адил байжээ.

Аадрын бороог асгаруулан шvршиж аянгын цахилгааныг гялалзуулан байж аясын салхинд хєєгдєн нийлдэг агарын багсгар vvл шиг амраг хоёрын учрах цаг аргагvй нэг тохиолдох бизээ…

Козеттын байдлыг туршиж Жан Вальжан нэг єдєр:

-Люксембургийн цэцэрлэгт очих уу? гэхэд Козеттын царай єнгє орж:

-Очъё гэжээ.

Тэд Люксембургийн цэцэрлэгт очихоо болсьноос хойш гурван сар єнгєрчээ. Маруис мєн цєхрєлєє бараад тэнд очихоо больсон байж.

Тэр хоёр Люксембургийн цэцэрлэгээр зугаалавч Мариус эс дайралджээ.

Маргааш нь Жан Вальжан:

-Люксембургийн цэцэрлэгт очих уу? гэж асуухад Козетт:

-Yгvй гэж хариулжээ…


ОЛСОН ШАРХЫГ СЭТГЭЛЭЭР ЭМНЭВ


Жан Вальжан Козетт хоёрын амьдрал, єдрєєс єдєрт гунигтай болсоор.

Тэд єлссєн хvмvvст талх єгч, даарсан олонд хувцас тусалж сэтгэлэ тайтгаруулж цагийг єнгєрєєх боллоо. Жан Вальжан Козетт хоёр ядуучуудтай уулзаж, ядарсан зvдэрсэн олон хvvхдийг баясгаж чадвал Козетт ойрдоо овоо баясгалантай байдаг юм. Иймэрхvv амьдралтай болоод байх vедээ тэд Жондретынд очсон аж.

Маргааш нь Жан Вальжан гартаа хvнд шархтайгаар тайвн буцаж ирээд яагаад шархтсанаа дутуу дулимаг тайлбарлажээ. Олсон шархнаасаа болж Жан Вальжан бvтэн сар гэртээ євчтэй хэвтжээ.

Козетт эцгийнхээ шархыг єглєє, орой бvр аятай зєєлнєєр хичээнгvйлэн бооход Жан Вальжаны сэтгэл улам баясах боллоо.

Козетт єдєр турш Жан Вальжаны дэргэд байж аялал жуулчлалын тухай ном уншиж єхєд євгєний сэтгэл баясаж элдэв муу юм бодохоо больдог байв. Козеттын уяхан хоолойг сонсож суухдаа Жан Вальжан улам сэтгэл сэргэж, урган цэцэглэж байгаа байгалийн гоёмсгийг харан:

-Миний охин дандаа гэрт битгий суу. Гадуур цэцэрлэг дундуур зугаал гэхэд Козетт:

-Тэгье дээ гээд цэцэрлэг дотроо зугаалан явах болжээ.


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 39 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited