#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:42 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 18 posts ] 
Author Message
PostPosted: Jun.04.05 3:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Image

Гэр бvлийн адал явдалт бэсрэг роман.

-Яаж хоёр яс сална даа?...

Ууганжаргалын санаа алдан хэлсэн vгэнд Батбаяр цочих шиг болов. Эхнэр нь энэ vгийг бvр vнэн голоосоо, хэрэв Ерєє єєрийн нь охин байгаад тєрєх гэж тэнд очсон бол эхийн хувьд сэтгэл тvгшсэн vедээ хэлмээр тийм л єнгєєр хэлжээ. Vгvй ер нь Ерєє тєрж чадах л байгаа даа? Дєнгєж хорин нас шvргэж яваа нялхаараа шахуу амьтан шvv дээ...

Батбаярын сэтгэл туйлын их зовж байв. Тэбээр дэмий л хvлээх єрєєний чулуун шалан дээгvvр нааш цааш алхах ажгуу. Батбаяр Ууганжаргал хоёр хотын нэгдvгээр амаржих газрын vvдэнд хvлээлгийн єрєєнд сэтгэл тvгшин, чимээ чагнаж байлаа. Охин хvvхдээ, хань ижлээ тєрєхийг хvлээсэн олон хvн vvдний єрєєнд чингэж чимээ чагнан, зарим нь сандал дээр сууж, зарим нь нааш цааш холхих ажээ. Амаржих газрын тасгуудаас сая тєрcєн нярай хvvхдийн уйлах энхрий дуун сонстоно.

Гадаа идэр есийн жавар тачигнан, vргэлжид хvмvvс орж гарах гадна хаалгаар жаварлаг хvйтэн салхи цан уур савсуулан vлээнэ. Хvлээлгийн єрєє уудам том, чамгvй урт уурын сарзгар хоолой сайн халж байсан боловч гаднаас vргэлжид орох жавар салхинаас болов уу, хvлээлгийн танхим хvйтэн байлаа.

"Ай хайрхан... Бушуухан шиг л тєрєєсэй билээ. Битгий л их євдєж зовоосойдоо". Амьдралдаа Батбаяр тєрєх газрын vvдэнд чингэж шинэ хvн хорвоод мэндлэхийг хvлээн сэтгэл тvгшин хvлээн зогссон удаагvй. Ууганаа тэр хоёр ханилаад олон жил болсон авч vрийн заяа ирсэнгvй. Удам залгах vр хvvхэд гэгч гэргий нєхрийн аль алины зvрхийг хєндvvрлvvлсэн эмзэг зvйл байв. Єчнєєн жил хамт амьдраад vр хvvхэдтэй болохгvй байгаагийн цаад нарийн зовлонг Батбаяр сэтгэлээрээ туулан шаналавч, харин учир начрыг нь олох гэж эмч домчид очсонгvй. Учир нь Батбаяр эмчийн vзлэгт ороод "Та vргvй юм байна" гэх аймшигт vгийг сонсохоос эмээж байлаа. Ууганаад ч мєн тийм зовлон буй заа. Эмчид сав суулгаа vзvvлэв гэж л юм ярьсангvй. Гэтэл энэ Ерєє тєрєх нь... Гадны хvний нvдээр харвал Ерєє тэдний юу нь билээ?

Намрын нэгэн vдэш бага зэргийн халамцуу Батбаяр гэртээ хvvхэд шиг намхан нуруутай бvсгvйг дагуулан ирж билээ. Тэр тухай хvлээлгийн єрєєнд Ууганаа дурсан саналаа. Гэрийн эзэгтэйгээс зовсон юм шиг хавар намрын хєх пальтоныхоо захыг босгон нvдээ нуусхийн vvдэнд зогсох бvсгvйг Батбаяр дуудаж:

-Ор ор, Ерєє! Энэ бvсгvй оюутан юм. Зайлуул суух айл олдохгvй, оюутны байр зайгvй, зvдэрч яваа юм байна. Юу ч гэсэн хэд хоногтоо манайд байг даа. Чамд ч гэсэн ханьтай амар... гэжээ.

Царай зvс сайтай, хєєрхєн ч гэмээр тэр бvсгvйг баяртайгаар угтаад Ууганаа:

-Ор охин минь, битгий санаа зов хэмээн гараас нь хєтлєєд зочдын єрєєнд оруулжээ.

-Уг нь хуучин Дарханд гэр нь байдаг, олон хvvхэдтэй айлын ууган охин юм байна. Хувийн "Хууль цааз" сургуульд энэ жил ирж суралцжээ. Аав нь мах комбинатад нормчин, ээж нь сургуульд цэвэрлэгчийн ажилтай гэнэ. Амьдрал ядуу болохоор айлын хажуу єрєєнд сууя гэхээр тєлбєрийг нь дийлэхгvй. Тэгээд... хэмээн Батбаяр хувцасаа солингоо хэлээд:

-Ерєє чи гэртээ байгаа юм шиг л бай. Битгий санаа зов. Манайх гэж ийм л нэг айл байдаг. Эхнэр бид хоёр хоюулхнаа, хvvхэд шуухад гээд чиний хичээл хийхэд саад хийх хvн ч байхгvй. Манай энэнийг Ууганжаргал гэдэг. Эмнэлэгт сувилагчийн ажилтай... Хонуут ажилдаа гараад хоёр єдєр амардаг. Уг нутаг энvvхэн зvvнтэй байх Багануур хотын Баяндэлгэр сумын хvн. Аав нь улсын аврага малчин. Бас олуулаа... За та хоёр сайхан танилцаж эгч дуус болцгоох биз. Ууганаа чи нэг єрєєндєє Ерєєг оруулаад тохижуулж єгєєрэй. Гурвуулаа сайхан амьдрана аа... Бага жаахан охин ч гэсэн эмэгтэй хvний ханьтай болсондоо Ууганаа баяртай болов. Хєх палoг нь тайлуулж, гар хєлийг нь угаалган, гэрийн халааз ємсvvлээд гурвуулаа ширээнд суун хооллоцгоожээ. Чингээд гурван єрєєнийхєє нэгийг суллаж оруулав. Уг нь тэр єрєєнд Батбаяр, сэтгvvлч байхдаа юмаа бичдэг байлаа. Ширээг нь хэвээр vлдээж, одоохондоо бэлэн байсангvй тул эвхдэг ор тавьж єгєв.

Ерєє маргааш нь чeмодан савтай хувцасаа, дvvрэн ном дэвтэр хийсэн цvнхээ авчирчээ. Тэр харваас сэтгэл хангалуун байх шиг санагдана. Єрєєндєє нэг орвол барагтайд гарахгvй, номоо л vзэж, хааяа хацар дороо хоёр гараа хvvхэд шиг дэрлээд унтчихна. Хєдєєний хvvхэд ажилсаг байдаг болохоор гэр орон цэвэрлэн, хоол хийлцэж, Ууганаатай хамт угаалга хийнэ. Аливаа ажлыг vнэн голоосоо мэрийн хийх нь Ууганаад аятайхан санагдана.

-Ууганаа эгчээ, би хийчихье ээ гээд шал угааж байхад алчуурыг нь авах юм уу, хоол хийх гэж гампанз шvvрнэ. Хоол хошийг сайн хийнэ. Ялангуяа нарийн хоолонд их сvрхий. Багахан мах хєшиглєн, юухан хээхнээр амт оруулан, мантуун бууз, хуушуур хийхдээ чадмаг.

-Би хєдєє гэртээ байхдаа хамгийн том эгч нь болохоор хоолоо ганцаараа л хийдэг байсан...

Ууганаа тvvнийг єхєєрєн сонсоно. Ерєє хувцас муутай тул Ууганаа єєрийн богино банзал, жинсэн ємднєєс єгсvvлээд тvvнд таарах хувцасаа илvvчилдэг байв.

-Баярлалаа, Ууганаа эгчээ! гэж Ерєє тэр хувцаснуудыг гол тєлєв гоёлд ємснє. Хоёр єнжєєд Ууганаа эмнэлэг дээрээ шєнийн ээлжийн сувилагчийн ажилдаа явна. Гэр єєдєє яарч охиноо санасан эхийн сэтгэлээр гvйж ирэхэд нь Ерєє сайхан сvvтэй цай чанаад, жаахан хоол хийчихсэн хvлээн суух бvлгээ. Тvvнд нь Ууганаа ихэд баярлана. Євчтєнгvvдийн хооронд эм тариа гэж гvйн, чєлєє завгvй байсаар бvр ядарчихаад ирэхэд нь урьд бол хэн ч ингэж хоол цай хийн угтдаггvй байсан. Батбаяр єглєє эрт хэвлэлийн газар руу явчихсан байна. Гэр орноо цэвэрлээгvй, ядаж цай чанаад халуун саванд хийчихээгvй байхад Ууганаа ядарсандаа болж шууд л орондоо орж унтаад єгдєг байжээ. Гэтэл гэр эзэнтэй болж, тvvнийг хvлээх хvн буй болсонд Ууганаа баярлаж барахгvй байлаа.

Хэдийгээр гучин найм хvрч буй Ууганаагаас арван хэдэн насаар дvv боловч Ерєєг аажимдаа тэрбээр бараг л хvсээд хvсээд олдоогvй vр хvvхэд нь хувь заяаны тавилангаар хvрээд ирсэн мэт санах болов. Ууганаа тvvний эзгvйгээр ар гэрт юу болж буйг vл анзаарна. Ямар ч байсан Ерєє байгаа болохоор эр нєхєр нь хоолтой цайтай, гэр орон цэвэр цэмцгэр байгаа гэж бодоход сэтгэл оег тавтай байна.

Хєдєєний жаахан бvсгvйд ингэж сэтгэлээ зориулаад, Ууганжаргал нєхєртєє хэлж баймааж буйдан ор єрєєнд нь оруулаад, ямар ч гэсэн нэг удаадаа хувцасыг нь бvрнээ сольж єгєв. Тэр бvхэнд Ерєє баярласан гялайснаа хэлэх боловч яагаад ч юм гэрийн эзэгтэйг ичсэн, айсан нvдээр хардаг байлаа. Тэр нь бол хєдєєний хvний бvрэг ичимтгий зангийн илрэл буй заа хэмээн бодож аль болох сэтгэлийг нь зассан vг хэлэхийг хичээнэ.

-Чи надаас битгий ичиж зовж бай. Би чам шиг л хєдєєний бvрэг дорой бvсгvй энэ айлын хаалгаар орж ирж байсан. Бас оюутан болж анагаахын дээд сургуульд суралцаж vзсэн. Манайх мал хуй ихтэй болохоор хєдєєний хамаг ажлыг хийдэг байсан. Яг л чам шиг том эгч ёсоор гэрийнхээ хамаг ажлыг хийж дvv нараа асардагсан. Адилхан заяатай бvсгvй улс бие биеээсээ ичиж цэрвэн, зовоод яах билээ. Харин ч сэтгэл нээлттэй байж зовлон жаргалаа хуваалцах ёстой шvv.

Ууганжаргалын vгийг сонсоод Ерєє зєвшєєрєх мэт толгой дохих боловч хєдєєний хvний бvрэг зан тийм ч амархан арилсангvй билээ. Ууганаа эмнэлэгт сувилагч болоод яг л Ерєє шиг амьтан хvнээс зовж, бvрэгшин их л удаж байж нvvр хагарсан болохоор єєртэйгєє жишин бодож єрєвдєн, нэг их шахаж шаардахыг байв.

Тэр vед Ууганаад нєхєртэйгєє танилцсан сайхан цаг эргэж санагдана. Дєнгєж аравдугаар анги тєгсч Анагаахын дээд сургуулийн хуваарь аваад гэртээ зуссан тэр жил тэднийх Хэрлэн голоос холгvй Нvvрэнтэй хэмээх газар ганц гэрээрээ нутаглаж байлаа. Хэдэн дvv нар нь зуны халуунд нvцгэн шахуу гvйлдэж, ишиг хургаа зарим нь хариулж, єсгєлvvн зарим нь адуунд давхиж, ээж аав хоёр гvvгээ бариад єдєржин сааль сvv гэсэн єдрvvд єнгєрч байлаа. Нэгэн удаа хотоос залуухан сурвалжлагч улсын аврага малчныг сурвалжлахаар зориуд зорьж ирэв. Єндєр нуруутай, том нvдтэй, холын Москвад суралцдаг Батбаяр гэгч тэр залуу дадлагаар тєвийн нэгэн сонинд ажиллах зуураа чингэж томилолтоор тэднийд иржээ. Яриатай хєєрєєтэй Батбаярыг чимчигнэсэн айргаар дайлж, хот газар суралцдаг гэхлээр нь аав нь хонь тєхєєрч их л найр тавьжээ. Харваас их юм сонсч дуулсан эрдэм номтой залуу хєдєєгийн сайхан бvсгvй Ууганжаргалд талтай байлаа. Яриа хєєрєєтэй нvvрэмгий тэр залууг Ууганжаргал анх хараад л нvд алдав. Энэ хорвоод учрах ёстой аз жаргал нь хvрээд ирсэн мэт далдын совин татаж, тэр хvний араар тойрч хойморт гаран, арван жил тєгссєн гэрчилгээгээ, Анагаахын хуваарьтайгаа vзvvлэх гэж аавынхаа хэлснээр авдар уудлахдаа яагаад ч юм бэ дотносон мєрєн дээр нь зєєлєн дараад авмаар санагдаж билээ. Гэвч тэр хэтэрхий бvрэг даруу байлаа. Vзvvлэх ёстой зvйлээ тэр хvнд єгчихєєд ухаангvй ичиж гарч гvйхэд аав нь:

-Vгvй чи байз гэм. Хvлээгээч... гэж хойноос нь дууджээ. Ууганаа ичиж зовсон улаан царайтай амьтан буцаж ирэв.

-Манай энэний ичимхийг яана даа. Гэтэл одоо дээд сургуулийн оюутан болох гэж байдаг. Уг нь би охиноо малын эмч юм уу зоотехникч болоосой гэж бодож байсан юм. Одоо чинь сурлагаар жагсаалт гаргаад сургуулиас нь аль сургуульд орох хуваарийг нь санал харгалзахгvй єгчихдєг болчихсон юм байна шvv дээ. Гээд яах вэ. Олон дvv нартай, хєгшин эцэг эхтэй хvн сайн эмч болж байвал учиртай л юм санж. Хvv чамайг буцахад дагуулаад явуулбал болох уу? Бид олон малтай, тэгээд ч тэр сургууль номын газрыг нь мэдэхгvй. Хvv чи vvний минь замыг зааж, орох ёстой сургуульд нь оруулаад єгвєл аштай юу даа гэж ээ.

-Тэгье ээ тэгье. Анагаахын дээдэд аавын танил ч бий.

Ингэж Ууганаагийн хувь заяа шийдэгдэв. Тэр vдэш Батбаяр унага таталцаж,Ууганжаргал гvv саав. Жаахан бvсгvй хотын дэгжин залууг эгц харж чадахгvй гvvний дор тонгойн, гагцхvv хєдєєгийн бvсгvйн чийрэг гараар шувтарсан сvv хувинд шаагиж байхад Батбаяр:

-Ууганаа, хоюул жаахан ярилцъя л даа. Залуу улс байна гэхэд бvсгvй дальдрах мэт улам доош тонгойв.

-Чи vерхдэг залуутай юу? Энэ vг Ууганааг:

-Яана аа... Ямар зовмоор юм хэлдэг хvн бэ? хэмээн уулга алдахад хvргэжээ.

-Битгий ингэж ичиж бvрэгшиж бай. Хотынхон хэт бvрэг хvнд дургvй шvv. Одоохон чи том сургуульд орж, оюутан бvсгvй болно. Хvний хэлсэн vг бvхэнд ичиж дуу алдаад байвал юу болох билээ. Хєдєєдєє олдохооргvй хєєрхєн бvсгvй байж, харин ч дуутай шуутай, олонтойгоо vгээ хуваалцдаг байвал хvмvvс чамайг илvv хvндэлнэ шvv дээ.

Батбаярын vгийг анхааралтай сонсоод Ууганжаргал, яг ийм vгийг ангийн нь багш хэлснийг санаж биеэ хичээн барьж хотын залуутай ярих гэж хичээв. Гэртээ орсны хойно аавынхаа морийг аргамжихаар гарахдаа, хамт явъя гэх шиг Батбаярын мєрєн дээр аяархан дараад авахад залуу хvн учрыг нь ойлгон боссон билээ. Тэд морь хєтлєн гэрээс холдоход зуны шєнє хэдийнээ эхэлж, бvдэг гялаан одод харанхуй тэнгэрийн уудамд тодрон бvдэгрэн байлаа. Хєлийн дор нялх ногоо гишгэгдэн Хэрлэнгийн зvгээс чийгний vнэр ханхална.

-Танай энэ газрыг Нvvрэнтэй гэдэг vv? Энэ хавьцаа их зохиолч Д. Нацагдоржийн тєрсєн гэрийн буурь бий гэдэг байх аа?

-Тийм ээ. Энvvхэн зvvнтэй байгаа. Маргааш хоюулаа очиж vзсэн ч болно шvv.

Ууганаа их зориг гарган хэлжээ.

-Баярлалаа. Тэр буурийг маргааш очиж vзнэ ээ... гээд Батбаяр гэнэт тvvнийг тэврэн авч туйлын энxрий дотноор уруул дээрээс нь озон vнсэв. Бvсгvй ичиж байсан боловч тvvний халуун vнсэлтэнд автаж, сэтгэл нялхраад хариу vнсэхдээ, харанхуй шєнєєр гул барьж баахан зориг орсон шинжтэй байлаа. Тэгсэн хэдий ч Ууганаа хэн нэгнээс айсан маягтай дагжин чичирч, єдий болтол эр хvнд чингэж vнсvvлээгvйгээ санан, хамрын угаар шархиран, юу юугvй уйлмаар ч болов. Батбаярт тэврvvлэн vнсvvлж зогссон мєч хэдийгээр маш тvргэн хугацаанд болж єнгєрсєн боловч, харин залуу бvсгvйд бол ер хэт удаан болсон шиг санагдах авай. Сэтгэл нь бадарсан Батбаяр, бvсгvйн сая ургаж буй хатуу чийрэг хєхийг илэн, тааламжтай vгс шивнэн гараа доош явуулж эмзэг бvхэнд нь хvрэх шиг болохуй бvсгvй биеэ зайлсхийн тавиулж, аавын морьны аргамжааны гадсыг тэмтчин хайв.

-Аль вэ, би шаагаад єгье! гэж Батбаяр гадас муныг авч цохив. Ууганаа сэтгэлдээ баяртай байсан авч, тvvний тэврэлтээс мултарсан минь зєв болов уу, буруу болов уу, энэ залуу надад гомдчихоогvй байгаа даа? гэж бодож байлаа. Хоюул морь аргамжаад хєтлєлцєн буцаж явлаа. Онц юм ярьсан ч vгvй. Харин гэр ойртож, лааны гэрэл хаяагаар нь туссан их таван ханат хэдэн алхмын цаана харагдахад Батбаяр:

-Би шєнє чамд очвол болох уу? гэж шивнэн асуулаа.

Ууганаа юу хэлэхээ мэдэхгvй хэсэг тvгдэрснээ:

-Би илvv гэрт унтана аа... гэж хэлчихээд гvйн алга болов.

Хєгшчvvл унтах гэж ор дэрээ янзлан, хоймроор олон жаахан хvvхдvvд зулаастай дугжирч байлаа.

-Хvv чи айраг уу. Ууганжаргал хайчив? Айраг хийж єгєєсэй билээ гэж эцэг хажуулдан хэвтэхдээ хэлжээ.

-Зvгээр ээ, би айраг уумааргvй байна.

-Тэгвэл унтаж амар даа хvv минь...

Батбаяр хэдийнээ хєнжил мухлайдаж дэр тавьсан баруун орон дээр гарч хэвтэхэд євгєн лаагаа унтраав. Гэрт тvнэр харанхуй боллоо. Хvvхдvvдийн шуухинах, хєгшин эцгийн ханиах, гадаа хотонд хонь яраглахаас єєр чимээ vл сонсогдоно. Тэрбээр хvмvvсийн нам нойрт дарагдахыг хvлээн зvvрмэглэх vгvйн хооронд тийчигнэн урваж хєрвєсєєр нилээд уджээ. Євгєн аав хурхирч гарлаа. Батбаяр хєлєє орны урдуур унжуулан хэсэг чимээ чагнан сууснаа vvд рvv сэм алхав. Хаалгыг аяархан онгойлгон гарлаа. Зvvн ємнийн тэнгэрт сар бvдэгхэн тэмдгэрч байлаа. Залуу эр илvv гэр лvv дур тачаалдаа дийлдэн гэтсээр очлоо.

Батбаярыг ороод ирнэ гэж хvлээсээр Ууганжаргалын нойр нь хvрэхгvй, газраар дэвссэн гудсан дээрээ тийчлэн байв. Хаалга зєєлхєн онгойх чимээнээр залуу бvсгvйн хацар нь улайж, хамаг биеэр vл мэдэг цочрол харвав. Том халуун алгаараа Ууганаагийн vсийг илэн, толгойг тэмтрэн олоод, ухаан алдам сэрэл хєдєлгєсєн халуун vнсэлтээр хацар уруулийг шившин vнсэхэд Ууганаа аяархан гиншин тvvнрvv харан тэврэв. Хэн нь ч олон vг ярьсангvй бие биеийн илчинд халууцан vг дуугvй биесийг таалан орчлонгийн эр эм хvмvvсийн хvсэлт сайхан мєчийг амсацгаан жаргав. Дахин давтагдашгvй vлэмжийн сайхан мєчид хайрын vнсэлт, янагийн тэсч ядсан дуу алдалт аль аль нь vл мэдэг сонсогдож билээ.

-Чамаас нуух юу байхав. Хотын арван жилд ч, хойно оюутан ахуй цагт ч, болзоонд гvйгээд ирэх сайхан бvсгvйчvvд таарч л байсан... Гэвч эхээс тєрсєн цэвэр ариухнаараа, хамгийн гол нь хєдєєний бvсгvйн цэвэр ичимтгий зангаараа чи надад олдошгvй эрдэнэ байсан. Олон эрчvvлийн дор хэвтсэн хотын шунаг шунахай хvvхнvvд надад хань болохгvй гэж би боддог болсон байлаа. Чамтай тэгж танилцахад аав чинь дэм єгсєн гэж боддог шvv... хэмээн олон жилийн хойно Батбаяр, гэргий хань болсон хойно нь Ууганжаргалдаа хэлсэн билээ.

Батбаяр чингээд буцахын цагтаа Ууганжаргалыг дагуулан явав. Боривтой айраг, хонины мах, ааруул єрємтэй бортого зэрэг ачаатай нь залуу бvсгvйг хoтoд авчирахдаа шууд л гэртээ буужээ. Хэдэн єдєр Анагаахын дээд сургуулиар явж ажлыг нь амжуулаад Ууганжаргалыг сургуульд нь оруулав. Арван хэдэн хоног єнгєрєхєд залуу хvмvvс бие биедээ бvр дассан байлаа. Ууганаа есєн сар гаргаад сангийн аж ахуйд явахаар болов. Харин наймдугаар сарын эцэс болсон тул Батбаяр Москва руугаа явахаар бэлдэж эхлэв. Хол явахын ємнє нэгэн удаа Ууганааг дэлгvvр явсан хойгуур аав нь:

-Одоо чи яваад єгнє. Энэ охиныг яая гэж бодож байна гэж асуужээ.

-Хотод таньдаг айл байхгvй гэдэг. Аав ээж нь хєдєєний хvмvvс. Тэгээд ч бид хоёр... гээд Батбаяр тvгдрэв.

-Чи энэ охинтой нэг орон дээр л унтдаг болж. Хэрэв хvсэл байгаад ханилан суухаар тохирсон бол манайд л байг даа хєєрхий. Хєдєєний бvсгvй элдэв зангvй, даруухан бvрэг охин байна. Ээж бид хоёрт чинь ч ханьтай.

Хот газрын хашир хурандаа, залуу бvсгvйг єрєвдєн хайрлахын хамт бас чиг улсын аврага малчных охиндоо гээд vе vехэн хvнээр єгчилгєдєг боривтой айраг, хонины махыг давхар бодолцсон буй заа.

Батбаяр Москвагийн их сургуулийн дєрєвдvгээр курсэд суралцаж байлаа. Дадлагын ажлаа амжилттай хийсэн тодорхойлолттой, хєдєєгийн цэцэг цэврvv шиг сайхан бvсгvйг гэртээ авчираад залчихсан, сэтгэл дvvрэн оюутан залуу намар найман сарын сvvлчээр холын Москваг зорин нисчээ. Ууганаа хань нєхрєє чингэж анх удаа Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас алс замд нулимстай vдэв.

-Би євлийн амралтаараа ингээд л хvрээд ирнэ. Харин чи хичээл номондоо сайн явж, аав ээж хоёрыг минь сайхан асраад, эр нєхєр намайгаа хvлээн сууж байгаарай. Би чамд захидал дандаа бичиж байна. Сардаа ямар ч гэсэн утсаар ярина. Ирээдvй сайхан болно гэж бодож амьдралдаа бат итгэлтэй бай. Хєдєєгийнхєндєє анхаарал тавина биз...

Хvмvvсээс зайдуухан аваачиж Ууганаагаа vнсээд Батбаяр нь чингэж vгээ захиж билээ. Залуу бvсгvй Батбаярт итгэж байлаа. Vнэхээр хоёр жилийн дараа гэхэд тэр нь тєгсєж ирээд нэртэй сэтгvvлч болно. Єєрєє мєн эмч болж энэхvv уудам хорвоо ертєнц дээр аж амьдралаа зохионо гэж тэр мєрєєдєн боджээ. Батбаярын суусан агаарын ганган цагаан хєлєг хойт зvгийг барин нисч одоход Ууганжаргал тасралтгvй нулимсаа унагав. Хэд хоног хамт амьдарсан ч гэсэн угаас тєрсєн нь биш болохоор хажууд зогсоо санчиг буурал хурандаа, намхан туранхай хєгшин хоёроос зэнзийрхэн зогсч байхад:

-За охин минь гэртээ харьцгаая. Явсан хvн ирдэг, ниссэн шувууд буцдаг шvv дээ. Батбаярыг хvлээгээд сууж байтал он жилvvд нэг мэдэхэд л єнгєрч бvгдээрээ тvvнийг угтаж авах єдєр нэгэнт болчихсон байх вий хэмээн хурандаа аав хэлж, сугадан машин тавьсан газар руугаа явлаа. Нєгєє талаас ээж нь сугаджээ.

Чингээд Ууганаа мєнєєхєн хайртай хvнийхээ гэрт хоёр жил Батбаярыгаа хvлээв. Аав ээж хоёр нь тvvнд сайн байлаа. Баяндэлгэрээс євлийн эхэн сард аврага малчин аав нь хоол хош дєхvvлж ирэв. Ve зэртэмжээ насны хоёр аав галуун хvзvvг дундаа тавьж мах огтлон нэг оройжин сууж хууч хєєрєн танилцжээ.

-Хоёр хvvхэд ингээд бие биедээ хайртай байж аж амьдралаа сайхан зохиовол аштай юу. Армийн нэртэй хурандаа та охиныг минь гэртээ байлгаж халамжлан, хань ижлийг нь иртэл хvлээлгэх гэж санаа тавьсанд баярлавч баршгvй. Муу ээж нь саналаа л гэх юм. Євєл Батбаярыг ирвэл манайх руу явуулчихна биз дээ? гэж халсан малчин аавыг хэлэхэд:

-Танай охин гэрийн ажилд сайн, гадуур тэнээд байхгvй, бvрэг даруу сайн охин байна. Ингээд бид гурвуулаа Батбаярыгаа хvлээж хэдэн жил болох нь. Энvvхэндээ гэж хэлэхэд эд нар маань vр хvvхэдтэй болж бидэнд vрийн зулай vнэрлvvлбэл яасан их баярлахсан бол... хэмээн хурандаа аав хэлж.

-Бид бvгдээрээ малчнаас гаралтай. Эхнэр бид хоёр улсын аврага малчин. Ийм сайн хvнтэй худ ураг болов гэж их л билэгшээж байгаа. Хvvгээ сургууль номоо дvvргээд ирэхлээр ëcтой тєртэй хурим найр хийнэ гэж хэлэлцэж байгаа. хэмээн єгvvлэх ажээ.

Ууганаа хичээлдээ гvйсээр байв. Євлийн ид хvйтэн болоход хот газрын уур утаанд дасч єгєхгvй, тэгээд ханиад томуу элбэг болж, дээр нь Батбаярыгаа санан санасаар Ууганаа заримдаа євдчихнє. Олон хоногоор хичээлээ таслаад, тvvнийгээ хєхєж дийлэхгvй байсаар хэд хэдэн хичээлийн єртэй болов.

Тvvнд хадам аавын хэлсэн vр хvvхдийн тухай бодол ямагт сэтгэлийг нь зовооно. Анхны учирлаар лав хvvхэд олсонгvй. Євєл Батбаяр нь ирээд хоюул гэртээ эрхлэн наадаж, хєтлєлцєн явж, кино жvжиг vзэн туйлын жаргалтай єдрvvдийг єнгєрєєв. Тэр хоёр хєдєє явж Дундбайдраг хэмээх газар євєлжиж буй хєдєє гэртээ очиж цагаан сараар золгожээ.

Малчин аавындаа vстэй хєнжилд тэврэлдэн хэвтэж байхдаа Батбаяр:

-Чи надад дvрсгvйхэн хvv тєрvvлж єгєєрэй мэдэв vv? хэмээн хэлж билээ.

Энэ vг Ууганааг сандралд оруулжээ. Ээжийгээ санавал тэр єдийд ямар ч гэсэн хvvхэд олсон л байх ёстой байлаа. Гэтэл зуны учралаас хойш єчнєєн сар єнгєрєєд байхад хvvхэдтэй болсонгvй. Залуу бvсгvйд юу дутагдаад ийм байдалд хvрэв гэдгийг тэрвээр эс ойлгоно. Гэтэл эр нєхєр болох хvн нь хvvтэй болохыг хvсч байгаа ажээ. Тэд удсангvй хотдоо эргэн ирэв. Батбаяр сургуульдаа явлаа. Олон хичээлийн шалгалт єгєєгvй байсан тул Ууганжаргал єдєр шєнєгvй номын санд суув. Тэр биеэ чагнан, vрийн мєрєєсєл болж байв. Хэрэв тэр vр хvvхэдтэй болох аваас хань ижлээ баярлуулж, хадам аавынхаа итгэлийг хvлээх нь мэдээж ажээ. Магадгvй vр хvvхдийн хувьд тэр яараад байсан байж болох юм. Євєл Батбаярыг ирээд буцсанаас хойш олон хоног єнгєрлєє.

Ууганжаргал шалгалтуудаа бvрнээ єгч дийлсэнгvй. Аягvйд бол эхний ангиасаа сургуулиас хасагдаж ч магадгvй болов. Сэтгэлийг зовоосон эл явдал сургуулийнхаа нэг багштай уулзан, vнэн учраа гарган хэлж, зєвєлгєє авахад хvргэжээ. Тэр багш залуухан, туйлын эелдэг зантай бvсгvи байлаа. Эмэгтэйчvvдийн євчний талаар хичээл заадаг тул зарим оюутнууд ганцаарчлан уулзаж жаргал зовлонгоо ярьдаг байв.

-Би тантай уулзмаар байна, гэж хичээлийн завсарлагаанаар Ууганжаргал багшдаа хэлжээ.

-Тэгээ тэг, хичээл тарахын алдад багш дээрээ хvрээд ирээрэй, би ганцаараа байна гэж мєнєєхєн багш нь охин хvvхдийн зовлонг сонсож сурсан зангаараа уриалгахан зєвшєєрчээ.

Нэг vеэ бодоход эрхбиш нvvр хагарч хэлэх юмаа хэлчихдэг болсон авч ялангуяа бvсгvй хvнийхээ зовлонг ярина гэхээс баахан халгаж зовсоор Ууганаа багшдаа очив. Чингээд єнгєрсєн євлийн хvйтэнд ханиад тусч олон цагаар хичээлд суугаагvй, шалгалтын єр ихтэй байгаагаа ярьж, уг нь яагаад ч эхний ангиасаа сургуулиас хасагдчих хайран байна гэв.

-Чи хичээгээд шалгалтаа єгєхийг бод. Энэ чиний сэтгэл санааны хямралтай холбоотой юм биш биз дээ? Чи гол зvйлээ ярихаасаа зовоод их л холоос тойруулах яриад байх шиг санагдана... гээд багш нь урихнаар инээмсэглэжээ.

-Тиймээ багшаа, би нэг зvйлд жаахан сэтгэл зовоод байгаа юм...

-Багшаасаа юу ч битгий нуу. Vнэнээ л хэл. Би чамд туслахыг бодно. Хvний сэтгэлийн лац ломбыг ханзлан, бvхнийг хэлvvлж чаддаг багш нийн vгэнд Ууганаа уяран, гар хуруугаараа оролдон байж нєхєр нь болоод хадам болох хурандаа гуай тvvнийг хvvхэд олохыг хvлээсэн хийгээд, боломжийн учралууд тохиолдон зєндєє хугацаа єнгєрчихсєн байхад хvсээд байгаа vр нь vгvйд сэтгэл шаналж буйгаа уудлан цємийг багшдаа ярив.

-Чи залуу байна. Сая л дєнгєж хvний хань болох замдаа оржээ. Чамаас vр хvvхэд хvсэх нь нєхрийн чинь болоод хадмын чинь зvй ёсны явдал... Гэвч санаснаар болдоггvй хорвоо шvv дээ. Тэгээд ч нєхєр чини бас оюутан, хаа хол Москвад байна. Яарах юу байх вэ. Тэсвэртэй хvлээ.

Ууганаа ээжийнхээ хааяа ярьдагийг дурсаад авлаа. Ээжийн удмын хvvхнvvд тун амархан хvvхэд олдог гэжээ.

-За яахав чи маргааш дагаад яв. Хоёулаа эмэгтэйчvvдийн нэг сайн эмчид vзvvлье. Тэр их туршлагатай, охидын талаар хэдэн ном гаргасан хvн. Нэг шийдтэй юм хэлэх буй заа. Гэхдээ миний бодоход чиний нас болоогvй, биеийн хєгжил хvvхэд олох хэмжээнд хvрээгvйн шалтгаан байхаас бус єєр юу л байв гэж дээ хэмээн багш нь хэлээд vvд хvртэл vджээ.

Маргааш нь Ууганжаргал нэрд гарсан эмэгтэйчvvдийн эмчийн ажил дээр очжээ. Тэндээс гарахдаа Ууганжаргал ямар аймшигтай vг сонссон байх бол хэмээн огт тєсєєлсєнгvй билээ. Ууганааг хэвтvvлэн ном журмын дагуу сайтар vзэж, хоорондоо латинаар, оросоор ярилцаад эмч эгчийн асуусан нь:

-Чи ер хэзээ ч юм аваарт орж байсан уу?

Ууганжаргалын зрх палх хийгээд явчихав. Энэ эгч юу асуух нь энэ билээ?

Бvсгvй тийм явдал болсныг огт санаж чадахгvй байлаа. Хєдєє ямар vргэлж машин тэргэнд суугаад байх биш, бvсгvй тэрвээр бензинийх нь vнэрээс болоод хоёр дугуйтад дайгдаж vзсэн удаа бараг vгvй.

-Багадаа морь харнаас унаж бэртсэн буюу, ослоор уул хаднаас ойчсон явдал бий юу, сайн бод доо?

Найм дугаар ангидаа догшин морь туйлж, дєрєєндєє чирэгдэн нэн айхтар бэртэж олон хоног хэвтсэнээ бvсгvй сая л санав. Тэр тухай санамагц духан дээгvvр нь хєлс бєнжийн, амьсгаа нь ихдээд иржээ. Сумын эмнэлгийн єрєєнд ухаангvй хэвтэх vрээ тэврэн ээж нь уйлж, тvvнийг цус их алдсан тул сэхэхгvй байх гэж хvмvvс ярилцаж байсан тухай сvvлд л Ууганаа сонсчээ.

-За яав? Санав уу? гэж эмч эгч асуув. Ууганжаргал морь туйлж дєрєєндєє чирэгдэн vхэх шахсан мєнєєхєн аймшигт явдлыг хэлэхээс аргагvй болжээ.

-Охин минь тэр явдлаас чинь ул мєр vлдсэн байж магадгvй. Бид ямар нэгэн багаж, дурангаар хараагvй, зvгээр эмчийн vзлэг хийгээд л тийм онош тавьж байна шvv. Хэрэв чи хvсвэл бид нарийн багаж дурангаар харж єгч болох юм.

Ууганаа сэтгэл санаагаар унав. Тvvнийг хvvхэд гаргах чадваргvйг мэдвэл Батбаяр ч, хадмууд нь vзэж чадахгvй хэмээн бодох болжээ. Сэтгэлийн догшин шуурганд автсан бvсгvй шалгалтаа ч бvрэн єгч чадсангvй. Тэрвээр эхний курсээ тєгсєж vл чадан сургуулиасаа хасагдах нь тодорхой болов. "Vрийн заяагvй сувай сударган надаар Батбаяр яах билээ дээ" гэж тэр гунин бодох нь их болов. Ууганаад vхмээр санагдаж байсан vе ч бий. Єрєєндєє ороод уйлаад суучихдаг болсон бvсгvйг нэг гэрт амьдарч буй хоёр хєгшин ажиглахгvй єнгєрсєн гэвэл нvгэл болох буй заа. Энэ хvvхдэд нэг л явдал болж, тvvнээсээ шаналан єрєєндєє шєнєжин уйлахыг сонсож хурандаа нэгэн єдєр аядуухан дуугаар:

-Охин минь чамд хvнд хэцvv явдал тохиолдоо юу? Юунаас болоод єрєєндєє уйлж унжаад байх болов? Батбаярыгаа санав уу? Эсвэл хєдєє гэрт чинь гай зовлон тохиолдов уу? Хичээл номоо дийлэхээ байгаад багш нартаа хараалгаж зvхvvлэв vv? Vнэнээ хэлдээ охин минь! Бид нэг ёсондоо чиний хадмууд. Хvvгээ иртэл чамайг харж халамжилж байх ёстой улс шvv гэж хэлжээ.

-Нээрээ биднээс юугаа нуух билээ. Ар гэрээ, аав ээжээ санав уу? Бидний амьдарч буй сэтгэлд чинь таарахгvй байна уу? гэж хєгшин нэ санаа зовов.

Ууганаа ямар эмчийн хэлснийг хэлэлтэй биш дээ. Дуугvй хэсэг сууж байснаа, єнгєрсєн євєл євчин зовлон ээрээд хичээлээсээ их хоцорсноо, эхний ангийн шалгалтуудаа бvрэн єгч чадаагvйгээс сугуулиасаа хасагдаж магадгvй нь гэдгээ хэлэв.

-Энvvхний тєлєє миний охин сэтгэлээ чилээж, уйлж охилон биеэ зовоож юугаа хийнэ. Амь биш заяа биш, амжиж чадахгvй бол сургуулиа орхино л биз. Батбаяр чинь сайн сэтгvvлч болоод удахгvй ирнэ. Та хоёрыгоо сайн сайхан амьдралтай болгоход аав ээж хоёр нь санаа тавих л болно шvv дээ. Гэвч маргааш би тэр багш нартай чинь уулзъя. Євчтэй зовлонтой байсан нь vнэн л юм чинь. Хvн хэлээрээ, мал хєлєєрєє гэдэг дээ. Бvх насаараа амрид хvчин зvтгэсэн хєгшин хурандаагийн vгийг эрх биш сонсох л байлгvй! гэж хадам аав хэлээд Ууганаагийн толгойг илж хацар дээр нь vнсч билээ.

Азаар тvvнд сайн хадмууд таарчээ. Ууганаа нулимсаа арчин, хєгшин аавын vгэнд нэг ана боловч тайтгарч муухан инээмсэглэх аядлаа. Vнэхээр маргааш нь хадам аав сургууль дээр нь очиж, vнэн учрыг хэлэн гуйсаар байж Ууганаад нэг жилийн чєлєє аваад иржээ.

-Ашгvй цэргийн госпитальд ажилладаг танил эмч маань танай дэкантай нэг анги юмсанж. Тэр хєєцєлдєж, ер эмэгтэй оюутнууд жирэмсний амралт гээд жилийн чєлєє бишгvй л авч байдаг тул тэр журмаар чамайг хойтон болтол чєлєєлєв байна. Тэр болтол биеэ тэнхрvvлж амраад, зав чєлєєгєєр нь номоо сайн vз. Хэрэв ирэх жил нэгдvгээр ангийнхаа шалгалтын дутууг єгчих юм бол дараагийн ангиасаа суралцах юм байна. Миний тэр танил хэрэв чамайг хvсвэл дэргэдээ авч сувилагч хийлгээд, хичээл номонд чинь туслая гэсэн шvv, гэж хадам аав хэлжээ.

Энэ бvхнийг санах гэгч зvрх хєндvvрлэм байсан авч Ууганжаргал сэтгэл эвгvйцvvлсэн дурьдатгал санаснаа Батбаярт мэдэгдэхгvй хэмээн сэмээрхэн санаа алдаж, амьсгаагаа дотогш нь татаж бага багаар гаргалаа.


ХОЁРДУГААР БVЛЭГ

Амаржих газрын vvдэнд хvмvvс нэмэгдсээр л байлаа. Сувилагч залуухан бvсгvй хааяa ирж, хэн гэдэг бvсгvй амаржин хэдэн жин ямар хvvхэд тєрvvлснийг , биеийн байдал ямаршуу байгааг цонхоор баяртай нь аргагvй зарлана. Тэр баяртай vгийг сонссон хэний ч нvд гялалзан тун урамтайгаар гарч одно.

-Ерєє яагаа бол? Тєрєх орон дээр гарсан болов уу? гэж сувилагчийг ирэх тоолонд Ууганжаргал асууна.

-Арай л болоогvй байна. Євдєлт тийм ч тvргэн биш... Гэхдээ та санаа бvv зов. Гайгvй биз дээ... гээд сувилагч цонхоо хаана.

Энэ vг Батбаярыг айлгах шиг болно. Хэрэвзээ Ерєє ингэж євдєх нь удааширсаар байгаад осол зэхий явдалд орвол яах билээ? Ер залуухан охид тєрєхийн орон дээр гарч чадахгvй, хvvхдээ гаргаж амжихгvй аюулд орсон тухай дуулдаж л байсан шvv гэж бодохноо гол харлана. Тэрвээр эхийгээ зовоон, одоохон энэхvv эртний буурал хорвоо ертєнц дээр ирэх гэж яарахгvй байгаа тэр бяцхан амьтныг сэтгэлдээ тєсєєлєн, зvрх базлах шиг болно.

Гаднаас цэлийтэл хаалга нээн, хар шубатай, монгол маягийн халиу малгайтай дэгжин байрын єндєр, туранхай хvvхэн орж ирсэн нь Чимгээ байлаа.

-За яав? Ерєє тєрєв vv?

-Хэрэгт дурлах мэтээр Чимгээ хvvхэн, авгай нєхєр хоёроос чанга дуугаар асуужээ.

-Арай л тєрєєгvй байна. Євдєлт нь аажуухан байна гэж сувилагч хэлэх юм. Яаж хоёр яс сална даа зайлуул...

Ууганаа сэтгэл зовсноо vл нуун vерхдэг хvvхэндээ чингэж хариулжээ.

-Тєрєхийн орон дээр очсон юм уу?

-Одоохондоо очоогvй гэсэн л дээ.

-Нааш нь авчрахдаа шар тос уулгасан уу?

-Vгvй шvv.

-Тэгдэг ёстой байхгvй юу. Ишш... та хоёрыг дээ... Чимгээ тохойд нь санжиганасан том ширэн цvнхнийхээ цахилгаан товчийг шархийтэл татаж онгойлгоод сонинд боодолтой юм, тарианы хамт гаргаж ирэв.

-Май vvнийг сувилагчид нь єгчихийг бод! гээд Чимгээ, Батбаярт мєнєєхєн юмсаа бариулав.

-Юу юм?

-Євдєлтийг тvргэсгэх тариа... Энэ нь баавгайн савар. Гэдэс хээлийг нь маажвал тvргэн, євдєлт багатай тєрдєг байхгvй юу. Чи яв яв. Сувилагчийг нь дуудаж уулз. Май энэ шоколадыг єгч амиараа сайн гуй.

Батбаяр баавгайн савар тариа чихрийг барьсан хэвээр эргэлзсэн байртай зогсож байхад Чимгээ:

-За яваа яв. Хvнд ийм vед нь л туслах ёстой юм шvv. Анхны тєрєлт амаргvй... Чамаас... Ууганаа та хоёроос єєр Ерєєг наашаа гэх амьтан энэ хотод байхгvй гэсэн биз дээ? Алив би чамайг оруулж єгье! гээд гараас нь хєтлєн явав. Эргэлт оруулдаг цонх нь хаалттай байлаа. Том хаалга руу нь Батбаярыг хєтлєн дєхєж явахдаа Чимгээ:

-Ерєєгийн хvvхдийн эцэг хэн бэ? гэж нухацтайхан асуулаа.

-Батбаяр цочсон мэт тvvн рvv харав. Тvvний нvд дальтчаа, хэрэг хийсэн хvний гэмтэй харцтай байлаа.

-Чи мэдэхгvй юм уу? Танайхаар тэр эцэгшvv юм нь шагайгаагvй гэж чи хэлмээр байна уу?

-Vгvй vгvй. Би танихгvй...

-Чи эцгийг нь олох л хэрэгтэй болж дээ! гээд Чимгээ цонхыг нь нударгаараа хvчтэй цохижээ.

-Тэртэй тэргvй Ерєєг хvvхдээ аваад эмнэлгээс гараад ирэхэд бvх юм тодорхой болно. Тэр хvvхдийн царай хэнтэй адилхан байх нь вэ?

Чимгээ ууртай ч гэмээр, бас хардсан ч гэмээр чингэж шивнэн хэлжээ. Энэ хvvхэн авааль гэргий Ууганжаргалаас илvvгээр болж буй хэрэгт бухимдаад байна уу даа гэмээр санагдана. Тvvний бухимдлын цаад нарийн учрыг сэтгэл зvрх, бие цогцсоороо мэдэрч буй хvн Батбаяр л байлаа. Энэхvv хорвоо дээр эр хvн болж ирээд хийсэн хэргийнхээ тєлєє сэтгэл зовж байлаа... Зєвхєн дотор хvнтэйгээ л яриваас Батбаяр ил далд, залуу, нас ахимаг гурван эхнэртэй хvн болох нь.

...Яг одоо бvгд нэгэн дор цуглараад зарим нь сэтгэл зовж, зарим нь хардаж vхэх гэж байх шиг. Орон гэртээ гурвуул авааль эхнэр болон хамт амьдраагvй боловчиг, яах аргаvй л гурвуулаа тvvний дор хэвтэж, харин єнєє залуу нэг нь хvvхдийг нь тєрvvлэхээр амаржих газар ирээд, нас ахимаг нєгєє хоёр нь vvдэнд нь сахиж байна. Ийм амьдрал гэж байхуу даа?

Батбаяр айх ч шиг, ичих ч шиг болов. Одоо тэгээд яалтай билээ?

Ууганжаргал тэр хоёрыг хоорондоо юуг ч юм хэлэлцэн, хана доргитол Чимгээ хаалга нvдэхийг харж зогсоод тvрvvхэн нь тvvний хэлсэн vгийг бодов. Хvн тєрєхєд юу хэрэгтэйг мэдэхгvй будилснаа санахаас байж ядав. Єєрєє тиймийг vзсэн биш гэхэд амьтан хvнээс асууж болох л байсан даа. Уг нь манайд шар тос бий л дээ. Сайн сураглавал баавгайн саварыг ч, эм тариаг ч олох л байсан даа. Даанч мэдэхгvй, тvvн дээр миний энэ хэнэггvй зан уу?...

Чимгээ нvvрмэг, ам хэлээр ч галзуу билээ. Сувилагчид чихэр атгуулж авч ирсэн зvйлээ єгєєд, Ерєєгєєс хариу бичиг аваад ирээрэй гэж гуйхад Батбаяр тvvний авхаалжтай зоримогийг гайхаж барахгvй байлаа. Чимгээ сая санаа нь амарсан мэт Батбаяр єєд нэг л эгэлгvй дулаахнаар харав. "Намайг тэгэхэд тєрсєн бол чи бас л ингээд энд зогсож байх байсан даа?" гэсэн асуулт тvvний харцанд ил байлаа. Чимгээ сэмээрхэн Батбаярыг чимхээд авав.

-Яаваа? гээд Батбаяр євдсєндєє ярвайсхийв.

-Чи сэтгvvлч хvн... Хэвлэлийн газрын эзэн хvн гэж байгаа... Бодож сэтгэж л байгаа биз дээ?

-Юуг тэр вэ?

-Тєрєх хvvхдийн эцгийг... Би ч тэмээ хариулсан хvн буурынхаа занг андахгvй гэж хуучны vгийг санаж л байна.

-За болиоч дээ Чимгээ!

Эргэлт оруулдаг цонхтой хаалганаас холгvйхэн зогсоод Чимгээ тvvнд гомдсон мэт чингэж хэлэхэд, vгийг нь Ууганаа сонсчих вий гэхээс яс хавталзан, гэргийн зvг єєрєє ч мэдэлгvй хяламхийв. Харин Ууганжаргал ер ажиг сэжиг авсан шинжгvй, Чимгээгийн цvнхийг нэг гартаа барьж, нєгєє гараараа даарсан мэт уурын хоолойг дарж vзэж байлаа. Ай даа мєн ч амар амгалан амьтан шvv.

"Ерєєгийн хvvхдийн эцэг хэн бэ?" хэмээн Чимгээ хэт хардаад байгаагийн учрыг Батбаяр ойлгохын дээдээр ойлгож байлаа. Тэгэхэд Ууганаа ер ажиг сэжиг аваагvй мэт, ер тэр тухай бодох ч vгvй байх шиг...

Тэр нэгэн зун сургуулиа тєгсєж ирсэнээс хойш хятад хэл дээр гардаг "Ажилчны зам" сонинд орлогч эрхлэгчээр ажиллах болсон Батбаярыг гэртээ байхад нь нэгэн залуу урилга авчирч єгч билээ.

"Манай гэргий Хорлоогийн Чимгээ Санхvv-Эдийн засгийн сургуулиа амжилттай тєгссєнийг тэмдэглэх зугаалганд эрхэм хvндэт сэтгvvлч Батбаяр таныг гэргий Ууганжаргалын хамт морилон ирэхийг урья" хэмээн бичээд хэдийд ямар унаа явахыг тодорхой заасан байлаа. Чингэж Батбаяр Туулын Уубуланд цєєхєн хvнтэй боловч идэх уухаар элбэг дvvрэн зугаалганд Ууганаатай хамт очжээ. Голын ногоон тохойд майхан барьж, бэржээнх дэвсэн, ил гал тvлж, идэх уухыг дэлгэсэн тэр найр орой болтол vргэлжлэв.

-Батбаяр сэтгvvлчээ! Нэгд гэвэл манай эхнэрийг тэр жил Москвад жуулчинаар явахад орчуулагч болж, хэдэн савхийг боломжийн vнээр зарж єгснийг бид хоёр одоо болтол ярьсаар байдаг. Нєгєєд гэвэл хятад хэлтэй хvний хувьд харилцаа холбоо хєгжиж буй єнєє vед урд зvгийнхэнтэй хамтарч хувийн vйлдвэр, аж ахуй, наймааны ажилд тус болно гэж найдаж байгаагаа хэлчихье. Танай манай хоёр айл хоорондоо ойр дотно танилцана байх гэж найдаж байна... хэмээн Чимгээгийн нєхєр, хотын нилээн юмтай баячуудын нэг бєгєєд, aвтомашины инженер Чулуун тэр зугаалган дээр хундага єргєжээ.

Батбаяр дадлагын ажлаар ирээд Ууганаатай учирч, гэртээ авчирсны хойтон, Москвад ид мод ногоорч, хvvхнvvд нvцгэн шилбээ гялалзуулан, эр хvний шохоорхлыг татан, даашинзтай гvйлдэх таван сарын дундуур Улаанбаатараас хэдэн хvн туристээр ирсэн билээ. Танил орос орчуулагч хvvхэн, хуучин найзын ёсоор Батбаяр руу утасдаж, одоохондоо монголчуудад vйлчлэх орос хэлмэрч vгvй тул, тvvнийг цєєхєн хэдэн хоног нутгийнхандаа хэл ул болохгvй юу, цалин мєнгийг нь хайрлахгvй єгнє гэжээ. Оюутан хvнд мєнгє хэрэгтэй байлгvй яахав. Батбаяр уухайн тас зєвшєєрч "Юносьт" буудал руу яарч билээ. Залуу хvvхнvvд, нас ахимаг хєдєєний хvн зэрэг арав гаруй монголчууд хэлмэрчийг хvлээж байлаа. Батбаяр тэдэнтэй танилцан автобусаар зугаалж Москва мэддэг хvн гэдгээ харуулав. Хэнээс ч илvvгээр vзэсгэлэнт хотын гол гоё газруудаар музеи vзэсгэлэн vзvvлж, театр циркийн тоглолтонд оруулж монголчуудын гол сонирхох дэлгvvр хоршоогоор дагуулан шавайг нь ханатал vйлчлэв. Бас чиг гэж зарим хєгшчvvлийн гуйснаар ганц нэг савхин цамц, ноосон ороолт, алчуур сэлтийг нь сэм борлуулж єгєв. Харин бусдаас дэгжин, єндєр єсгийт ємсєж, орос даашинзаар гоёсон, єєртэй нь vе зэргэмжээ насны нэгэн хvvхэн тvvнийг мєрєєдлийн нvдээр харж, vе vе санаа алдах боловч, ингээч тэгээч гэж юм гуйхгvй байснаа нэгэн орой єрєєндєє урив.

-За хэлмэрч гуай суучих. Аяга хvйтэн ундаа уух уу? гэж тэр ганц ортой єрєєнд орсон хойноо асуужээ. Гадаа халуун, тэгээд ч жуулчидыг дагуулан, дэлгvvр хэсч, баахан явсандаа ам цангсан тул Батбаяр толгой дохин, аягалж єгсєн ундааг тэр дор нь залгилав. Чингэтэл бvсгvй эр нєхрийнхєє хажууд байгаа мэт ер эрээлхэх цээрлэхгvйгээр даашинзаа тайлж, нvцгэн биеэ гаргаад, єндєр єсгийтєє хєлєєс мултлан тун найр тавьсан байдалтай, хажууд нь vнэртэн анхилуулан суугаад, нутгийн цагаан бєгст хатуу архи задалжээ. Тvрvvхний амны цангаа арилсан гэвч, сайхан бvсгvйн эм биений vнэр, нvдэнд ил харагдах ангир цагаан цээж, чанга хатуу хєх, цацагтай нимгэн дотоожны цаанаас vл мэдэг томбойх нандин эрхтэн нь, Батбаярын бие болоод сэтгэлийн цангааг сэдрээв. Эхнэрээсээ хол удсан, тэгээд ч хичээл шалгалт гэж гvисээр ойрд бvсгvй хvнтэи наргиж дарвиагvй залуу эрийн хvсэл нь бадарч ирэв. Тvvний хvйсийг сануулсан цэргийн хар нь ємдний товч таслах шахан босч ирлээ.

Чимгээ тvvний энэ хуял тачаал, сэтгэлийн хєєрлийг нь хvлээж байсан мэт хаалгаа тvгжин, хоёр хундаганд архи дvvргэн хийж тулган уугаад хvзvvгээр нь тэврэн єєртєє шахав. Батбаяр уусан архины ааг, хуял тачаалдаа болоод, тэсч vл чадан хvvхнийг тэврэн орон дээр зєєлхєн тавьж хvссэн бvхнийг нь амсуулав. Залуу оюутнаас хvссэн шим шvvс бvхнээ Чимгээ орилох чарлах шахуу хєдлєн байж алтан хундагаа дvvргэж авав.

Чингээд залуу хvмvvс ахиад хэдэн хундага дарс хvртэн ертєнцийн эр эм хvмvvсийн хvсэл тачаалын галыг шєнєжин асааж vvрээр унтацгаажээ. Батбаяр Чимгээ хоёр хэдэн єдєр шєнє янагийн халуунд автав. Залуу оюутан эр бvсгvйн хvссэн жаргалыг єгч чаджээ. Хорвоогоос ийм л хvчтэй, ийм л дээрэлхvv эрийг олоосой гэсэн хvсэл бодлоо Чимгээ Москва хэмээх хотод биелvvлэв. Батбаяр ч хэн хvнээс амсаагvй бие болоод сэтгэлийн жаргалыиг амсчээ. Чимгээгийн авч явсан чемодан дvvрэн савхин дээл, цамцыг шинэхэн янагийн ёсоор тэрвээр танил оросуудад их vнээр єгчээ. Чингээд монголд vнэ хvрнэ л гэсэн эмэгтэй хvний гоёл чимгийн зvйл овоохныг цvнх саванд нь хийж єгєєд vдэн явуулжээ. Нутаг буцахын ємнєх шєнє Чимгээ єрєєндєє єргєн орон дээр Батбаярыг тэврэн хэвтэж байхдаа:

-Чиний эхнэртэй, миний нєхєртэй ямар хамаа байхав. Эндээс л би насан туршийнхаа амрагийг олж буцлаа гэж бодож байна. Чи эм хvнд vнэхээр хєнжлийн жаргал єгч чадах хvн юм. Чинийх юутай хvчтэй, юутай хатуу юм бэ? Хэрэв чи армийн монгол хурандаагийн хvv бишсэн бол урд зvгийн ясан голтой эрхтэнтэй чийрэг нанхиад эрийн vр л гэж бодох нь...

Би одоо чамаас салахгvй шvv. Чамаас шєнийн жаргал эдэлж байхын тулд би юугаа ч хайрлахгvй гэж хэлсэн ажээ. Vнэндээ бол Батбаяр аль хэдийн монголжсон эрт цагийн хужаа хvний тав дахь удмын хvvхэд байлаа...

Чимгээ яваад єгєв. Онгоцонд орохдоо тэр нууцханаар нулимсаа арчжээ.

Батбаяр сая л Ууганаагийн ємнє нvгэл хийснээ ухаарч нvvр улайх шиг болов. Гэвч хувь заяаг яалтай. Батбаяр цаашид ч энэ хvvхэнтэй насан туршдаа холбогдож мэдэхнээ... Харин Ууганаагаа тэр хэзээ ч хаяхгvй.

Аавын нь ямагт vглэж байдаг нэгэн vг бий. Тэр бол "Xvн ямар ч нєхцєлд нэрээ бодох хэрэгтэй" гэсэн vг юм. Архи дарс, авгай хvvхний явдлаас болж хичнээн сайхан алдар нэрээ уландаа гишгэсэн хvмvvс байдгийг аав нь жишээлж ярьдаг. Хvнд ямар vйлийн vр тохиолдовч єєрийн нэрээ єндєрт єргєж явах ёстой бєгєєд энэ бол олон vе дамжсан тэднийхний амьдралын хатуу хууль мєн гэжээ. Ингээд бодохлээр хєєрхий муу Ууганаагаа далдуур доромжлон єєр хvнтэй явалдсан ч гэсэн тvvнийгээ ямагт хайрлан насан туршдаа євєр нємрєєсєє гаргахгvй гэсэн хатуу vзэл Батбаярын толгойд бууж иржээ. Тэд амьдраад олон жил болов. Хvсэн хvлээсэн ганц зvйл vр хvvхэд л байлаа. Хvсэл хясал хосолж байдаг хорвоод Ууганаа нь тvvнд нойтон сормуустай vрийн буян хайрласангvй.

-За oрхи цааш нь... Vргvй хуурай, сувай сувдарган эмээр яах юм бэ? Чамд єнєє нь учраад маргааш нь хvvхэд тєрvvлээд єгєх залуу сайхан бvсгvй захаас аваад олдно... гэж танил хvн хэлсэн нь буй. Гэвч Батбаяр ямар ч vед Ууганаагаа гомдоон хаяхгvй гэсэн хатуу бодлоосоо ухраагvй. Тэр бол тvvний нэр тєрийн хэрэг байлаа.

Уубуланд болсон Чимгээгийн сургууль тєгссєний баярын зугаалганд Батбаяр оролцохдоо хvмvvсийн яриа, уулзалтын завсраар тэр хvvхэнтэй хальт тааралдахад тэрвээр,

-Энэ зугаалгыг яагаад зохиох болов гэдгийг чи сайн бодоорой. Би эхнэртэй чинь vй зайгvй дотно болох хэрэгтэй байсан юм.
Тэгэх нь чи бид хоёрын хэн хэнд хэрэгтэй шvv дээ. Одооноос эхлээд би танайхаар чєлєєтэй орж гардаг болно. Ууганжаргал ч гэсэн надаас салахыг байна. Ингээд бид хоёр нэгэн бvсгvйн сэтгэлээр чиний тєлєє тэмцэх болно. Ойлгов уу? гэжээ.

Чимгээгийн хэлсэн vнэн байлаа. Тэр цагаас хойш тэрвээр Ууганаагийн vерхдэг хvvхнvvдийн хамгийн ойр дотны хvvхэн болж амжив. Хоёр бvсгvй vргэлжид утсаар ярих юм уу уулзацгаан, эм хvмvvсийн заншлаар авсан гоёлоо бие биедээ vзvvлцгээн, эрчvvлээ уруу татан хааяa зоогийн газар орон наргих болов. Чингэж тэднийд очих бvрдээ, бааранд сууж наргих бvрдээ Батбаяртай ярилцан "Москвад чамд хэлсэн vг бий шvv" гэж сануулна. Єдєр болгон биш юм аа гэхэд хааяaдаа Чимгээ уулзах газар олон Батбаярыг ирээч гэж дуудна. Тэр нь ихэнхдээ Чимгээгийн найвдартай танилын эзгvй гэр байх юм уу, мєнгєєр амыг нь тагласан зочид буудлын жижvvрээс олж авсан сул єрєє байна. Ганц шил юм задалж зууш амссан болоод нууц амрагууд орондоо орно. Чимгээ хэзээ ч ханаж цадахгvй байх шиг аашилна. Тvvний бие сэтгэлийг хангах гэж Батбаярын хувьд хvнд ажил, ядаргаатай зvйл боловч, хvслийг нь биелvvлэн эр хvнийхээ тэнгэрийн ёсыг биелvvлэх л гэж хичээнэ. Учир нь тэр жил ирэх тутам Чимгээд єртэй болж байлаа. Энэ нь Чимгээ Чyлуун хоёр томоохон компани байгуулж ихэд баяжсантай холбоотой аж.

Чулуун захиралтай, Чимгээ ерєнхий ня-ботой Улаанбаатарын нэртэй том "Авто-Жин" оросоос болон ємнєд солонгос, тэр бvv хэл японы томоохон vйлдвэрvvдийн гэрээт борлуулагч болж, дэлхийд нэртэй сайн vйлдвэрvvдийн машин тэрэг, хоёр дугуйтыг дураараа оруулж ирэн их vнээр борлуулж байлаа. Дансандаа хэдэн арван тэрбум тєгрєгтэй хоёр найз нь, зvгээр нэг хятад хэл дээр гардаг байсан сонины эрхлэгч байсан Батбаярыг єєд нь татав. Эхлээд ерээд онд тэдний дэмжлэгээр Батбаяр "Янагийн халуун" хэмээх эротик сонин гаргав. Монголчууд шинэ нєхцєлд юм юмыг сонирхон, бvсэлхийнээс доош юм бичдэг хэвлэл их уншдаг байсан тэр хэдэн жилд Батбаяр овоо хєлжєєд ирсэн нь сонин сайн борлогдсоных байлаа. Чингэтэл хvн улам цаашлах дуртай байдаг юм хойно Батбаяр хэвлэлийн том газрыг хэвлэх vйлдвэртэй нь байгуулахсан гэж мєрєєдєх болов. Чухам тэр мєрєєдлєє биелvvлэхэд нь Чимгээ тусалжээ. Хэдэн саяын хєрєнгє Чимгээгийн нууц хайрын хvчээр Батбаярын дансанд ороод ирэв.

-За хонгор минь хvссэнээ хий дээ. Би чамайг хvслээ биелvvлээд сэтгэл хангалуун явахыг чинь хараад баярлая хэмээн Чимгээ ээлжит нэгэн болзооныхоо vеэр хэлжээ.

Чимгээ зєвхєн мєнгєєр туслаад зогссонгvй, мэргэжлийн сайн эдийн засагчийн хувиар, мєн бизнесийн ухаанд Батбаяраас хэдэн хувиар илvvгээрээ хэвлэлийн газар байгуулан, vйлдвэрийн тоног тєхєєрємж гаднаас оруулж ирэх, ажиллах хvч олох эхний бэрхшээлийг давж хєлєє олоход нь шууд тусалжээ. Харин энэ тал дээр хань нєхєр Чулуунтайгаа ярилцан байж, бараг л Батбаярын гарын нягтлангийн vvрэг гvйцэтгэж баймааж нь тусалсан хэрэг. Энэ бvхнийг бодохлоор Батбаяр нууц эхнэрээсээ холдох, хєндийрєх эрхгvй бєгєєд, Чимгээгийн хичээл зvтгэлийг, vнэнч сайн найзын сэтгэлийг Ууганжаргал vнэлж барахгvй байлаа.

Нэгэнтээ Батбаяр ядаргаагаа тайлах гэж Оргил рашаан сувилалд амрав. Тэнд очно гэдгээ мэдээжээр Чимгээд хэлсэн боловч харин нууц амрагийн ажлыг хvн олонтой амралтын газар эдэлж болохгvйг хэн хэн нь мэдэж байлаа.

Хэд хоног чимээгvй байсан Чимгээ тvvнийг утсаар дуудав. Тэрвээр нилээд сандарсан шинжтэй утсаар дуугаа нам болгон хэлсэн нь:

-Чи минь эмнэлэг дээр хvрээд ирвэл сайн байна. Би хэнд ч хэлэлгvйгээр амаржих газар тvр хэвтэх нь... Уг нь чи бид хоёрын vр юм... Гэвч хэн хэндээ гай болж, гэмгvй дотно байдаг хvмvvсийн уур унтууг хvргээд яахав гэж бодоод vрээ vгvй хийхээр шийдлээ... гэжээ.

Энэ бол Батбаярын хувьд нэгэн талаар бодоход аймаар, нєгєє талаар бодоход єєрийн нь хvч чадлын vнэнийг баталсан учраас баярламаар сураг байлаа. Батбаяр тvvнийг хvvхэдтэй болгож чаджээ. Тэрвээр сэтгэл догдлон нэгэн мєч чимээгvй зогсоход:

-Чи яав аа? Миний хэлсэнд дургvй чинь хvрэв vv? гэх Чимгээгийн гомдонгуй дуу гарлаа.

-За би одоохон очлоо. Яг одоо гарлаа! гэж Батбаяр хашгирах шахам хэлээд Батбаяр утсаа хаяж гvйн гарав.

Тэрвээр хєлсний тэрэг авч нэгдvгээр амаржих газарт яаран очиход Чимгээгийн хувцсыг сольчихоод сувилагч дагуулан явж байлаа. Vр хєндvvлэх єрєє рvv авч яваа нь тэр ажээ.

-Чимгээ...

Батбаярын дууг сонсоод хvvхэн хоромxон тvдэн зогсож, инээмсэглэл гуниглал хосолсон харцаар нэгэнтээ ажаад явж оджээ.

-Байг, битгий тvvнийг хєнєєгєєч!

Хэрэв єєрийн нь ханилсан албан ёсны гэргийсэн бол Батбаяр ингэж хашгирахад бэлэн байлаа. Энэ бол тvvний хамгийн зvрхний хєндvvр зvйл, хичнээн жил ханиасаа хvлээн хvсээд олдоогvй ганц vр нь байлаа. Амьдрал яасан егєєтэй юм бэ? Ханийнхаа алтан хэвлийд хийж чадаагvй vр нь харин нууц амрагт нь олджээ. Гэтэл гурвын гурван дэрсхэн хvvтэй Чимгээ, гучин долооныхоо жилд Чулуунаас єєр хvнээс хvvхэд олоод тvvнээ гаргах эрх байсангvй. Зориг гаргаад хvvхдээ гаргадаг юмаа ч гэсэн тэр нялх амьтан Батбаяртай усны хоёр дусал шиг адилхан байхад Чулуун хараад юу гэж бодохсон билээ. Нууц амраг нууц байх тусмаа амттай биш гэж vv?


Батбаяр амаржих газрын vvдэнд зvрхээрээ уйлж зогссон юм. Хорвоо тvvнд цорын ганц удаа vр заяахдаа ингэж ч хатуугаар тоглох гэж дээ... Чимгээ ч мэдээжээр эмчийн гар дор хэвтэж, Ертєнцєд туйлын дотно хvнээсээ олсон vрээ зулбуулж байхдаа баярлаагvй нь магад билээ. Хоёр их хайрын vр, мєч мєчєєрєє салан эхийн алтан хаалганы ємнє тавьсан тосгуурт унаж буйг тааварлан Чимгээ сэтгэлээ барьж чадамгvй байсан чиг ганц дуу ган хийгээгvй гэдэг...

Єнєєдєр тэгвэл Батбаярын хувьд хvссэн юм хvзvvгээр татaж, шинэхэн залуу амрагийнхаа алтан саванд бvрэлдэн буй болсон vрээ хvлээхийн догдлолд автан байхад Чимгээ харин хардах янзтай байгаа нь амьдрал ямар их эрээн бараан байдгийг хэлээд байх шиг...

-Ерєє тєрєхийн орон дээр очлоо...

Сувилагчийн хэлсэн vг, хvлээн зогсч тус тусдаа бодол болон байсан гурван хvнд номхон команд єгчих шиг болов. Батбаяр давхийн цочсон бол, Ууганжаргал "Одоо яана аa" хэмээн дуун алдаж, харин Чимгээгийн царай хvнд євчнєєс болсон шиг цонхийн цайж ирэв.

Сэтгэлийн догшин шуурга Чимгээгийн цээжинд маналзан байлаа. Тэрвээр тэр жил олдсон vрийг vгvй хийсэндээ одоо хvртэл харамсаж явдаг ажээ. Батбаяр шиг сайхан хvний vрийг тээчих хувь дутсан азгvй эм хэмээн тэр бодох бєлгєє. Энэ хорвоод учраасай хэмээн хvсч явсан хvн нь энэхvv сэтгvvлч залуу мєн байсан. Азаар тvvнтэй харь газар учирснаа хувь заяaны хишиг хэмээн бодож заншжээ.

Хvvхнvvдийн шохоорхдог том алаг нvд, тэгш єндєр сайхан нуруу, эрдэм мэдлэг тєгс боловч эгэл даруу сайхан зан нь, хамгийн гол нь учрахуйн мєчид дуу алдуулсан жинхэнэ эр хvний эрхтэн нь, шєнийн ажилд эм хvнийг жаргааж чадах элдэв ааш аяг нь Чимгээгийн хvсч байсан ертєнцийн хамгийн гайхамшиг амьтан мєн шvv гэдгийг батална. Тийм амьтныг насан туршдаа алдахгvй байхсан xэмээн Чимгээ маш их мэрийн, магадгvй монгол хvvхнээс гарамгvй нvvрэмгий загнасан ч байж болох. Батбаярыг алдахгvй сэн, тvvнд єєрийг нь жаргаасан мєч бvрийнх нь тоогоор хариу тус болохсон гэхдээ Чимгээ юугаа ч хайрлаагvй. Хэрэв Чулуун шиг сайн хань тааралдаж, гурван сайхан баньдийн ээж болоогvйсэн бол Чимгээ огт бодохгvйгээр, юунаас ч айхгvйгээр Батбаяртай суучих л байлаа. Гэтэл хувь заяаны зам єєр ажээ. Тэр хичнээн тvvнийг хайрладаг авч гурван хvvхдээ єнчрvvлэн, сайн ханиа гомдоох эрхгvй хvн байлаа. Тэгээд ч єдєр бvрий нэг гэрт, нэг орон дээр хєлбєрч уйдсанд орвол, хааяа нэг гал дєлтэй учран янаглах нь илvvтэй санагджээ. Гагцхvv тэр нэг хvvхэд... Хєєрхий минь хvv байсан гэдэг шvv. Батбаяртай жигтэйхэн адилхан амьтан байсан байх даа.

Ерєєгийн хvvхэд бол яах аргагvй Батбаярынх мєн дєє гэж бодохлээр Чимгээд туйлын зэвvvн санагдана. Тvvний хvvхдийг энэ хорвоо дээр гагцхvv Чимгээ л тээж тєрvvлэх байсан шиг санагдана. Гэвч тийм хувь заяа vгvй хойно яалтай ч билээ. Анхандаа хардлагаас болоод Чимгээ Батбаярыг цохиод авмаар байсан гэвч, аажимдаа хувь заяатай эвлэрэхээс єєр замгvй болжээ. Тиймдээ ч тэрвээр амаржих газар ирсэн билээ. Адилхан бvсгvй хvн, зовлонг нь мэдэх юм хойно бушуухан тєрєєсэй гэж бодохдоо Ерєєг єрєвдєн гэрээсээ тариа, баавгайн савар хvртэл авчирчээ. Гэхдээ vнэн хэрэгтээ Чимгээ л хий хардаад байгаа болохоос биш, Ерєєгийн хvvхдийн эцэг єєр хvн байвал яах билээ? Vгvй vгvй... тэр андуураагvй. Чимгээг сая ирээд Ерєєгийн хvvхдийн эцэг хэн бэ гэж асуухад Батбаяр гєлєлзєєд харцаа зугатаалгаж байсан шvv. Тэр чинь л учиртайн тэмдэг... Чимгээ ингэж элдвийг бодож, дэмий л хvлээлгийн єрєєн дотуур нааш цааш алхалж байв. Тэрвээр огт тамхи татдаггvй хэрнээ, хааяа нэг vеийнхэнтэйгээ нийлэхдээ саваагvйрхэн зуудаг шигээ сайн янжуур асаан нэг сайхан татмаар санагджээ.

-Намайг дагаад яваарай гэж тушаах мэт хэлэв. Жаахан охин vг дуугуй тvvнийг дагажээ.

"Хєєрхий минь єлсєж л яваа даа" гэж бодоод Батбаяр тvvнийг дагуулан эргэж, нєгєє зоогийн газрынхаа, тvрvvний сууж байсан єрєєндєє оров.

-Та юм захиалах уу? гэсээр vйлчлэгч залуу гvйж ирэв.

-Хоёр хvний идэх оройн хоол, vхрийн хэлэн зууштай, хундага дарс, нэг шил ундаа аваад ирдээ гэж Батбаяр захиалав.

Оюутан охин ичиж зовсон харцаар тvvнийг дальдран харна. Хавар намрын хуучин хєх пальтотой, толгойдоо маш нимгэн эрээн алчуур боож, vсээ хоёр салаа сvлжээд, мини хэмээх євдєгнєєс дээшээ богино банзал ємсч, харин овоо шинэ намхан ултай шаахай углажээ.

-Чамайг хэн гэдэг вэ? хэмээн Батбаяр аль болох эвтэйхэн асуув.

-Ерєє.

-Аль сургууль билээ?

-"Хууль цааз" хувийн дээд сургууль.

-Хэд дvгээр анги вэ?

-Эхний жилдээ... Ах аа та намайг уучлаарай. Цагдаад битгий єгєєрэй. Би арга ядсандаа л анх удаа гудамжинд гарч...гээд Ерєє уйлчихав.

-Чи намайг цагдаагийн хvн гэж бодоод байна уу даа? Vгvй шvv. За танилцъя. Намайг Батбаяр гэдэг... Сэтгvvлч хvн л дээ. Чамайг би ядуу оюутны амьдралаас болоод анх удаа тэнд очсон байх гэж таасан. Хэн чамд энэ замаар орохыг заасан хэрэг вэ?

-Оюутны байранд аль намраас хойш толгой хоргодсон. Сар бvрийнхээ тєлбєрийг єгч чадаагvй. Надаас єєр танилтай оюутнууд жижvvрт юмуу аж ахуйн даргад хэдэн цаас, vгvй ядаж шил архи єгєєд аргалж чадаж байхад надад тийм бололцоо алга. Манайх ядуу... Олон хvvхэдтэй. Аав ээжийн цалин бага, сvvлдээ хоолны ч мєнгєгvй болоод... Єрєєний охин "Зочид буудлын ємнє орой очоод эрэгтэй хvн дагаад явбал мєнгє єгдєг" гэсэн... Тэгээд...

Vилчлэгч хоол авчрав. Ширээн дээр сайхан зууш, хоол тавигдахыг Ерєє єлєн нvдээр горьдон харж, шvлсээ залгижээ.

-За Ерєє, наад гадуур хувцасаа тайлаад тэр єлгvvрт єлгєчих, тэр буланд байгаа тосгуурт гар нvvрээ угаачих. Тэгээд хоол идэцгээе аль болох эелдэгээр Батбаяр найр тавин хэлжээ. Охин босч хувцасаа єлгєн, гар нvvрээ угаав. Хараад байхнаа vнэхээр царайлаг охин юм. Байгаа байдал бvхэн нь... зєєлхєн булбарай хацар, ноосон цамцны дээгvvр цухуйх урт цагаан хvзvv, энгэр цээжинд vл мэдэг товойх сая ургаж буй хєх нь Ерєєг эр хvнтэй хавьтаж vзээгvй, ариун онгоноороо болохыг харуулах шиг болно. Хєдєєгийн хvvхдийн бvрэг ичимтгий зантай энэ жаахан бvсгvйг олоод авсандаа Батбаяр хотын хогон дундаас ширхэг сувд олсон лугаа адил олзуурхахад хvргэв. Иймэрхvv охиныг єєрийн гараар оруулбал хvслийг хангах чандмань эрдэнэ болно доо. Ууганаагаа чухам чингэж л нэг гараар эдэлсэн юм чинь. Зовсон гачигдсан vед нь туслаад єгєхєєр Ерєє миний vгнээс юунд л гарав гэж... Ер нь тvvнийг гэртээ аваачвал яана? Дотуур байрны нь тєлбєрийг єгчихнє л биз. Нэг єрєєндєє оруулаад, сайхан хувцаслаад сургуульд нь гvйлгэж байтал аандаа тэр миний эрхэнд ороод л ирэх вий. Эхнэp хоёр хоноод эмнэлэгт сувилагчийнхаа ээлжинд гардаг, бvтэн хорин дєрвєн цаг миний мэдэлд байх юм чинь Ерєєтэй vгээ нэгэнт олчихвол сэм сэмээр жаргал эдлээд байж болох биш vv. Байр эрсэн ядуу оюутныг гэртээ суулгаа л биз. Ууганжаргал энэ тал дээр юу л хардав гэж... Манайхаар vе vе ирдэг Чимгээ ч хvvхэд шигээ жаахан охинтой намайг холбож бодохгvй байлгvй.

Ингээд сэтгvvлч найзын хэлснээр дєч шvргэж яваа насандаа залуу цусаар єєрийгєє сэлбэвэл хєгшрєлтєєс єєрийгєє хамгаалж болох биш vv? Би єєрийнхєє болон эцэг эхийнхээ, vе удмынхаа нэр тєрийг эрхэмлэдэг билээ. Миний тэр эрмэлзэлд Ерєєг гэртээ суулгаснаар сэв орохгvй биз дээ? Харин Ерєє л амаа сайн хамхиж явбал барж Энэ эгэл даруухан, бvрэг охин миний vгэнд орох вий.

Ерєєг хоол идэж байхад єєрєє ємнєх тавагтайгаасаа ганц нэг сэрээдэн, мєнєєхєн хундагатай виски дарсаа шимэн сууж Батбаяр чингэж л бодлоо.

-За Ерєє! Чи тэгэхээр мєнгє олох гэж гудамжинд, тэр мєртєєсєє журамтай бvсгvй хvн тэр болгон очдоггvй тэр газар анх удаа єнєє орой ирж... Тийм биз дээ? Энэ чинь юу гэсэн vг болохыг мэдэж байна уу?

Ерєє тvvн рvv ихэд зовсон нvдээр харав. Тэрээр асуултанд хариулахын оронд нvvрээ улайлган доошоо харж, толгой дохилоо.

-Сонин хэвлэл, албан ёсны бичиг баримтанд энэ явдалд орсон бvсгvй хvнийг "биеэ vнэлэгч" хэмээн шившигтэйгээр нэрлэдэг шvv. Тийм замд нэгэнт орсон хvн эргэж гарах, бие болон нэрээ цэвэрлэн авахад их тєвєгтэй хэцvv гэдэг. Тийм vv?

-Тийм ээ... Би vvнийг мэдэж байсан. Ядуу оюутны минь амьдрал л намайг гудамжинд хєєн гаргасан. Би таны юу хэлснийг биелvvлэхэд бэлэн байна гэж Ерєє бvр нэг зориг орсон мэт хэлэв.

-За тэгвэл хоюулаа сайн ярилцаж авъя. Чи намайг дагаад манайд очвол яана? Манайд нэг сул єрєє бий. Эхнэр минь чам шиг л хєдєєний хvн байсан. Чамайг хажиглахгvй. Чиний ядуу оюутны амьдралд би тусалъя гэж бодлоо. Чиний ярьсан хэлсэнд би итгэж байна. Манайд дураараа сууж, хичээлдээ явж, эхнэрт тулавал барав... Харин надтай яаж уулзсанаа, ер бидний хооронд юу болсон хийгээд, болох явдлыг хэнд ч дурсаж болохгvй. Чи миний юу хэлснийг биелvvлэх л хэрэгтэй болно шvv гэдгийг би одоо халамцуу дээрээ чамд хэлчиье. Миний vг ямар санагдав?

-За гэж Ерєє сая урам орсон мэт хэлэв.

-Vнэндээ надад гадуур айлын єрєє олж суух гэхлээр мєнгє байхгvй. Та миний хvнд vед туслах нь. Би таныг бурхан шиг л санаж, хэлсэн бvгдийг чинь биелvvлнэ. Хэнд ч ам алдахгvй. Надад илvv дутуу юм яриад явах тийм хvмvvжил ч байхгvй. Та итгээрэй.

Тэр орой хєлсний машин авчирч, Батбаяр жаахан охиныг дагуулан гэртээ харьсан билээ. Ууганаа Ерєєд тєрсєн эгч шиг нь л хандав. Эхнэрээ ээлжийн ажилд явсан тэр шєнє анх удаа Батбаяр жаахан охин дээр оржээ. Ерєє тvvнийг гэнэт ороод ирэхэд хярсан туулай шиг чичрэн угтжээ. Батбаяр аргадсан vг хэлэн байж, даарсан мэт чичирсэн бvсгvйг анх удаа vнсэн таалав. Айж ичиж байсан боловч Ерєє, хvний нь сэтгэлийг бодсон уу зориг муутайхан хариу vнсэж, дор нь номхон хvлцэнгvй хэвтжээ. Батбаяр, Чимгээгийн хэзээ ч билээ "ясан голтой" хэмээн єхєєрдєн vнэлсэн, бvсгvй хvнийг сандралд оруулдаг, эр биеийн чанга хатуу эрхтэнээ залуу бvсгvйн тєлжиж амжаагvй, бариу давчуу бєгєєд онгон эрдэнэ рvv хvч тvрэн хийхэд Ерєє євдсєндєє ёолон тийчлэв. Батбаяр туйлын жаргалтай хоногийг єнгєрєєж билээ. Чингээд єглєє нь ажилд явахынхаа ємнє Ерєєгийн хамаг эрхтэнийг угааж єгч, тос тvрхэн, иллэг хийх зэргээр єєрийн хvний сэтгэл гаргаад, ойрын хэдэн хоног биеэ хэрхэн арчлахыг зааж єгч vнсээд гарлаа. Ерєє анх удаагийн явдалд євдєж ядарсан боловч Батбаярын халамжинд жигтэйхэн баярласан харцаар харсаар vлджээ. Тэр явдлаас хойш хэд хоногийн дараа Батбаярыг ороход Ерєє хэзээ язааны бие хаа нь хэвдээ орсон, харин ч дур тачаалтай угтжээ. Тэдний нууц амрагийн холбоо чингэж Ууганжаргалыг ээлжийн ажилтай шєнvvдэд улам лавшран гvнзгийрсээр байлаа.

Батбаяр сар єдрvvд єнгєрєх тусам жинхэнэ эм хvний шинжийг олж, мах булчин нь чангаран, хєх нь сэрийж, бєгс нь бvдvvрэн одоо аль ч эр хvн хараад нvд алдмаар болж буй Ерєєг ажих тутмаа тvvнд сэм дурлан сэтгэлээр шатаж байлаа. Тэр бол єєрийн нь хийсэн ажлын vр дvн бєгєєд, чухам Батбаярын сэм цутган єгсєн шим шvvс залуухан охиныг бvсгvй хvн болгон тэжээж, иймд хvргэв хэмээн дотроо баярласан билээ. Харин Ууганаа болохоор Ерєєгийн хэдхэн сарын дотор єнгє засч, бие тєлжин, хотын ганган авхай нарын нэг болсны учрыг оюутны даржин амьдралаас салж, эрх дураараа тэдний гэрт жарган, Ууганаа єєрєє хувцас хунарыг нь сольж єгч халамжилсны vр дvн мєн хэмээн хєєрєн ярих бvлгээ.

-Тийм шvv. Чи минь л энэ охинд анхаарал тавьсны хvчинд Ерєє нvд алдам сайхан бvсгvй болж байна хэмээн амыг нь дагуулсхийн Батбаяр єгvvлнэ.

Чингэтэл Чимгээ тvvнтэй хийх болзоогоо хийсээр л байлаа. Батбаяр тийм ч дуртай биш байдаг авч болзоонд нь хvний ёсыг бодон очиж, айлын эзгvй єрєєнд єнєєх ажлаа тийм таалалтай биш хийх авч тэр нь Чимгээд хангалттай байлаа.

Нэгэнтээ чингэж болзоонд очоод тэврэлдэн хэвтэж байхдаа Чимгээ урьдын адил шунахайгаар vнсэн vлгэж байснаа:

-Ямар сонин юм бэ? Чи улам л залуу болчихсон ч юм шиг... гэж дуу алджээ.

-За чи битгий дамшигла. Нас ахиж буй хvн юу л гэж эргээд залуужив гэж дээ хэмээн Батбаяр гайхжээ.

-Нээрээ дээ, нээрээ. Чиний духны vрчлээ хvртэл цєєн болсон шиг, арьс чинь зєєлєрч цайгаад... Vгvй чи ер нь нvvрэндээ залуужуулах тос, тvрхлэг хэрэглэдэг болсон юм биш vv? гээд Чимгээ бууж єгсєнгvй.

-Гадаадын ганган хvvхнvvд залуухан эрэгтэй хvний vрийн шингэн уух юм уу, нvvрэндээ тvрхэж залуу сайхан арьстай харагддаг гэдэг. Чи минь Ууганаа бид хоёроос єєр, залуухан охинтой vерхэн, цусаа сэлбээд байгаа юм биш биз?

Энэ vг Батбаярыг цохиод авснаас илvvгээр цочоосон боловч тэр ажиггvй царайлжээ. Чимгээ, нэг гэрт байгаа Ууганжаргалаас илvvгээр тvvнийг хардаж эхлэх нь энэ бєгєєд, харин ухаан санаанд нь Ерєє тэгэхэд хараахан ороогvй байлаа.

-За дэмий юм яриад бай, гэсхийн Батбаяр яриаг дvйвvvлж хvvхний тэврэлтээс мултран босохыг завдав.

-За за... тоглосон юм. Чи минь залуу сайхан болж байвал надад л сайхан биз... хэмээн Чимгээ халуун vнсэлтээрээ шавшиж, байж ядсан мэт гиншин хамаг бvхнийг тэмтэрчээ. Батбаяр тvvнийг баярлуулахаас єєр аргагvй болов.

Хожим гэртээ ирээд толинд єєрийгєє сайтар ажиглав. Нээрээ тэр идэр залуу болсон мэт, духны атираа багасч, нvvр цагааран, эр хvний нь чийрэг хацарт унжсан санжсан илvv арьсгvй гєлгєр байх шиг санагдахад, энэ ч Ерєєгийн надад хайрласан шим шvvс мєн дєє хэмээн бодлоо. Тэр єдрийг хvртэл Батбаяр цаашид болж болох явдлын тухай огт бодож тєсєєлєєгvй билээ. Эр хvний ганцхан дусал гэнэт залуу эхийн хэвлийд vр болон тогтно чинээ санаагvй явжээ. Эл хайхрамжгvй байдал нь, магадгvй тэр жил Чимгээд тохиолдсон жирэмслэлт нь олон хоног ноололдсоны vр дvн гэж Батбаяр бодсонтой ч холбоотой байж болох. Ерєєтэй мєн цєєнгvй сар, бvр хэдэн жилээр учрал тохиол болж баймааж элдэв явдал болж болно гэсэн хатуу итгэл тvvнд байсан. Гэтэл Ерєєг тэднийд ирж сууснаас хойш гурав юм уу дєрєвхєн сарын дараа залуу бvсгvйд хоол зохихоо больж, хvvхэд олсны шинж тэмдэг мэдэгдээд ирэв. Тэр тухайд хамгийн тvрvvнд ажигласан хvн бол Ууганжаргал байлаа. Ариун цэврийн єрєєнд ороод удтал гарч ирэхгvй байх юм уу, хоолны vнэр авч чадахгvй огих болсныг нь мэдээд, танил бvсгvйчvvд болон ээжээрээ жишин санаж нэгэн удаа Батбаярт:

-Ерєє маань хєл хvндтэй болжээ зайлуул... хэмээн аминчлан хэлсэн ажээ.

-Юу? хэмээн эр нєхєр цочин дуу алдав.

-Гадуур нэг их гардаггvй л хvvхэд шvv дээ. Угаасаа vерхдэг хvнтэй байсан юм байгаа биз. Яах аргагvй хоёр юм уу гурван сартай жирэмсэн. Одоо энэ амьтны чинь талаар их анхаарахгvй бол болохгvй. Бага залуу юм ичиж зовно. Сэтгэл санаа нь хямарч, осол зэхий явдалд ч орж мэднэ. Би єєртэй нь сайн яриад багш дээрээ дагуулж аваачиж vзvvлдэг юм билvv? хэмээн Ууганаа ихэд сэтгэл зовсон шинжтэй ярьж байлаа.

-Vгvй бас сонин юм даа...

Батбаярт vvнээс єєр хэлэх vг олдсонгvй. Ер юугаа ч ярих билээ дээ. Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур єєрєє гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Бvсгvй хvнийг жирэмсэн болгох чадалтай гэдгээ, Чимгээгийн явдлаас хойш сайн мэддэг байсан хэрнээ юм мэдэхгvй гэнэн цайлган Ерєєд ийм явдлаас урьдчилан сэргийлэх тухай ямар нэгэн юм хэлж єгєєгvй нь буруу болжээ. Жаахан бvcгvй тvvний гарын аяар хєдлєх хvvхэлдэй болж, тэр хоё Ууганааг жижvvртээ явсан шєнє болгон эр эмийн жаргалыг ханаж цадахаа мэдэхгvй эдэлдэг байсан билээ. Сvvл сvvлдээ Ерєє, хvvхэн хvний шинжийг бvрнээ олж, шєнийн цэнгэлд ч дуртай болжээ. Энэхvv эгэл даруухан хєєрхєн амьтан Батбаяртай л шєнєд тэврэлдэн цэнгэж байвал тvvнээс илvv жаргал байхгvй мэд аашлах болжээ.

Гэхдээ хvн л юм болсон хойно гэрт нь суучихаад єєрийг нь эзгvйчилж, эр нєхєртэй нь vvлэн борооны явдлаар цэнгэдэг болсондоо Ууганаагаас баахан зовдог, хажууд бvрэгшин ичдэг байсан нь vнэн юм. Харин тvvний эзгvйд бол Батбаяртай залуу эхнэр нєхрийн харьцаагаар харьцаж, ичих зовохыг умартан, ид жаргал эдлэж байхдаа гиншин ёолж, дурлал тачаалдаа шатан хариу vнсч, Батбаярын хий гэсэн хєдєлгєєн бvхнийг хийж чаддаг байлаа. Тэр бvхний гор гарах нь тэр. Батбаяр тvvнийг ийм тvргэн хvvхэд олчихно чинээ санасангvй явлаа. Гэнэтийн цочир энэ явдал Батбаярыг цочоов. Хамгийн аймаар нь эхнэр нь Ерєєгийн жирэмсэн болсныг тvрvvлж мэдсэн явдал байлаа. Хэрэв Батбаяр тvvнээс ємнє мэдсэн бол....? Нэг арга бодох л байсан болов уу.

Гэтэл vр хvvхэд гэдэг Батбаярын гол хvсэл мєрєєдєл нь. Ямагт зvрх хєндvvрлvvлсэн эмзэг асуудал нь мєн билээ. Одоо тэр яах ёстой вэ? Єєрийн авааль гэргийгээс хvсээд хvсээд бvтсэнгvй. Нууц амраг Чимгээ нь тvvнээс хvvхэд олсон авч, хэл амнаас айгаад бушуухан устгажээ. Санаанд ч vгvй байтал, зvгээр нэг хєнжлийн жаргал эдлэнэ гэж авч ирсэн оюутан жаахан охин тvvнээс хvvхэд олчихсон байдаг. Одоо тvvнийг нь зулбуулах гэж vv? Батбаярын удмыг залгах vр хvvхдийн эцсийн найдвар энэ ч байж болох. Ууганаадаа vнэнээ хэлээд Ерєєг тєрvvлэх талаар санаа тавих уу?

Яахын аргагvй ацан шалаанд оржээ. Ууганаа Ерєєг дагуулан багшдаа очиж vзvvлээд, жирэмсэн болоод хоёр сар гаруй болсон байна гэж хэлж иржээ. Ийм vед нь vр хєндєж болдоггvй юм санж.

-Би єєртэй нь их л дотносон ярьж vзлээ. Хvvхэд хэнээс олсноо мэдэхгvй гээд байна. Хувиараа аборт хийдэг хvмvvс хvvхдийг гурван сартайд нь ч vе мєчєєр нь салгаж байгаад авчихдаг юм байна. Ерєє єєрєє дургvй байх шиг... Эсвэл бага залуу юм, яах ухаанаа олохгvй байгаа ч юм билvv. Миний бодлоор тэр хvvхдээ тээж гаргасан нь дээр байх. Чи бид хоёр л маш их анхаарах хэрэгтэй дээ. Бидний анхаарал халамжаар хvvхэд нь эрvvл саруул гараад ирвэл буян л болох шvv дээ. Тийм vv? гэж эхнэр нь асуужээ.

-За яахав чинийхээр болог. Энэ хvvхдийг анхнаасаа бид л татаж авч єдий хvргэсэн юм чинь биднээс єєр ямар дотнын хvн байх билээ. Бид л халамжилж анхаарахаас... Харин Ууганаа минь, Ерєєг жирэмсэн болсныг хэн хvнд яриад байж хэрэггvй. Залуу бага юм, ичиж зовно шvv дээ. Хамгийнхаа дотно vерхдэг хvvхэнд, жишээ нь Чимгээд ч одоохондоо яриад хэрэггvй биз дээ. Манай Чимгээ ам задгай, дэндvv сэргэлэн хvн. Ерєєг єєрийг нь ч амар зaяа vзvvлэхгvй элдэв юм асуугаад байж мэднэ... гэж Батбаяр хаширласан утгаар эхнэртээ хэлэв.

-Єє тэгэлгvй яахав. Чи намайг ямар эс мэдэх биш. Би амаа хамхиад явж чадна аа.

Дараачийн єдєр Ууганааг ажилдаа явмагц Батбаяр Ерєєгийн єрєєнд шуртхийн оржээ. Ерєє тvvнээс зовсон мэт доош харав.

-Юу болох нь энэ вэ? Чи надад эртхэн хэлж болсонгvй юу? хэмээн Батбаяр бvсгvйг тэврэн vнсэж аядуухан асуужээ.

Би мэдэхгvй юм чинь. Нєгєє сарын юм ирэхгvй удаад байхлаар тантай унтсан болохоор тэгдэг юм байлгvй л гэж бодож байсан. Тэгсэн чинь хоолны vнэр авч чадахаа байгаад... Ууганаа эгч мэдэж, намайг хvvхэдтэй болжээ гэж хэлээд... Би яах юм бэ?

Гэнэхэн цайлган жаахан амраг минь дээ хэмээн Батбаяр єрєвдєн бодож сэтгэлдээ хайрлажээ. Гэтэл дараагийн нэг єдєр хоюулаа сууж байгаад Ерєє:

-Та vрийн буянгvй гээд л vглэдэг. Удам залгах, духыг нь vнэрлэх vр Ууганаа эгчээс насан туршдаа хараад бvтсэнгvй л гэдэг... Би тарын vртэй болгоод єгье. Тvvний тулд бие сэтгэлээ тан шиг буянтай хvний тєлєє зориулан хамаг амьдралаа гарздахаас айх юм алга. Та бол миний бурхан шvv дээ хэмээн маш зоримог хатуу хэлжээ. Ийм юм бодож явдаг хvн байхуу даа?

Ерєєгийн жаахан биенээс гарамгvй ухаан гарч, тэрвээр Батбаярыг єєрт нь гай тарьсан нvгэлтэн гэх нь битгий хэл, харин ч тvvнд єчvvхэн тус хvргэснийх нь хариуд хамаг бие сэтгэлээ гагцхvv Батбаярыг vр хvvхэдтэй болгохын тулд золигт гаргахад бэлэн гэсэн vг хэлсэн нь vнэн сэтгэлийн угаас бишрэн хайрлахад хvргэжээ. Батбаяр хэлэх vгээ олохгvй дэмий л жаахан бvсгvйг vнсэн таалж бєлгєє. Сэтгэл доторхи хямрал эцсийн цэгтээ тулав.

Єєрийн нь vр тєлийг гаргах гэж эрмэг зоримог зан гарган зvтгэсээр єдий хvрээд, одоо хамаг яс vсээ vгтээн зовж буй жаахан амраг юугаа эсэн мэнд хоёр яс салаасай хэмээн Батбаяр дотроо залбирч, бурхан тэнгэрийг шvтдэггvй боловч маанийн хэдэн vсгийг сэм шивнэн зогслоо. Чингэтэл...

-Ерєє тєрлєє. Гурван кило таван зуун грамм хvv тєрvvллээ. Эхийн бие сайн байна. Хvлээж байгаа ар гэрийн хvмvvст нь баяр хvргэе.

-Юу? Нээрээ юу? Vнэхээр тєрчихлєє гэж vv? Еэ ашгvй дээ хэмээн Батбаярыг бодож ч амжаагvй байхад:

-Бурхан минь яамай даа, яамай. Муу охин минь тєрчихєж хэмээн Ууганжаргал дуу алдав.

-За баяр хvргэе. Энэ чинь танайд ирж байгаа шинэ хvн шvv дээ хэмээн Чимгээ хэлж яагаад ч юм сэтгэл догдолсон шинжтэй эхлээд Батбаярыг, дараа нь Ууганааг тэврэн vнсч орхилоо.

Батбаярын хоолой дээр нэг юм зангирч, эр хvний ховор нулимсаа єєрєє ч мэдэлгvй гаргах шахсан авч, хvчээр аньсгаа тас хавчин, бvсгvйчvvдэд мэдэгдэлгvйгээр дотогшоо нэг охилон биеэ барив.

-Євгєн минь баяр хvргэе! Яасан сайхан аз хийморь вэ? хэмээн сэтгэл хєдєлсєн Ууганаа хэнээс ч vл цэрвэн нєхрийнхєє хацрыг vнсэв.


Last edited by iiiiiihaa on Aug.26.05 4:07 pm, edited 4 times in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.04.05 3:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
ДЄРЄBДVГЭЭР БVЛЭГ

Хорвоо дэлхий дээр анх ирсэндээ хилэгнэх мэт бяцхан улаан хvн тийчлэн сарвалзаж, эр хонгор дуу хадаан єєрийгєє зарлав. Хамаг яс vс нь салан алдатлаа євдсєн Ерєє vрийнхээ энэ бахирааг сонсч, тамир муутайхан инээмсэглэх аядлаа. Залуу эхийн хvйнээс холбоотой тийчлэн бархирч байгаа жаахан улаан vрийг эмч сувилагч нар номын ёсоор эхээс салгах гэж vзэж тарж байлаа.

-За энэ дээ, охин минь чи сайхан хvvтэй болж! хэмээн vрийг нь эх баригч эмч боож аваад ув улаахан амьтныг Ерєєд харуулаад ариутгал ёслол хийхээр авч одлоо.

-Аав нь мэдсэн болов уу? Энэ хvмvvс тvvнд хэлдэг уум уу? Тэр хvн доод хvлээх танхимд миний тухай сураг сонсох гээд тэсч ядан зогсоо юу vгvй юу?

Ерєє тамирдсан хэрнээ ингэж л бодож амжлаа. Тэр хэлсэндээ хvрчээ. Ачтай буянтай сайн хvний хvслийг биелvvлж vрийг нь тєрvvллээ. Ингээсэй ч гэж тэрвээр хэдэн сар сэтгэл шаналсан... Одоо сэтгэл амрав... Гэвч Ерєє цаашдаа яаж амьдрах, дєнгєж хорвоод мэндэлсэн нялх vрээ цаашид яах, хувь заяаны эргvvлэг жаахан бvсгvйг хааш нь авч одохыг одоохондоо мэдэхгvй л байлаа.

Vрийг нь тєрvvлсэн болохоор Батбаяр шиг сайн хvн тvvнийг хєсєр хаяхгvй гэдгийг л Ерєє сайн мэдэж байв. Тэр амаржих газраас гарна. Мэдээж эргээд єнєєх л єрєєндєє очно. Хvvхдээ єсгєх гэж хичээнэ. Гэрийн эзэд тvvнд ямагт сайн сэтгэлээр хандаж ирсэн шигээ байдгаараа тусална. Ууганаа эгч Ерєєд эгч шиг нь хандан, єєрєє тєрсєн чинээ санаж халамж анхаарал бvхнээ гаргана. Энэ тал дээр зовох юм даан чиг vгvй.

Гэвч Ерєє цаашдаа, итгэл алдан эр нєхєртэй нь хєхцєж, хvvхдийг нь гаргачихаад, юу ч болоогvй юм шиг байгаад байж болох уу даа? Олон жил ханилсан эхнэртэй нь нэгэн гэрт, хоёр дахь бєгєєд нууц эхнэр нь болж хамт амьдрах аргагvй гэдгээ залуу бvсгvй сайн ойлгож байлаа.

Хувь заяа хэдий хатуу байсан ч гэсэн Ерєє тэднийхээс явж л таарах вий. Бvх vнэнээ Ууганаа эгчид хэлээд сайн хvн, сайхан эр Батбаяртай сууя гэхэд тэр хvн юу гэх сэн бол? Єєрт нь vр тєрvvлж єгч чадаагvй эгэл заяндаа гомдоод (xааяa нэг аяга цай ууж суугаад Ууганаа эгч "Би ч хань ижилдээ vр тєрvvлж єгч чадаагvй заяа нь хаясан азгvй эм дээ. Батбаяраас єєр хvн байсан бол vрийн тэнгэргvй хуурай, сувай сударган намайг аль хэзээний хєєгєєд явуулах байсан биз. Тэглээ гэхэд би тvvнд гомдох эрхгvй юм" хэмээн ярьдаг байжээ) Ерєєг хvvхэдтэй нь хамт орхин одох уу даа?

Vгvй vгvй, Ерєє чингэхийг vл хvснэ. Ууганжаргал эгч бол Батбаяртай л адил, хvний тєлєє эхийн сэтгэл гаргасан хvний хайлан юм. Тийм хvнийг гомдоовол заяанд муу болох вий.

Хэд хоноход Ерєєгийн залуу бие амархнаа тэнхрэв. Тасагт шилжсэн тvvн дээр єдєрт дор хаяад гэрээс нь 3н эргэлт ирнэ. Гол тєлєв Ууганаа эгч нь л ирсэн байна. Заримдаа Батбаяр ирсэн гэж хэлvvлнэ.

"Бие нь тэнхэрч байна уу миний охин? Хvv нь том болж байна уу? Биеэ л сайн бодож шєл ус сайн ууж тvргэн тэнхрэхийг бодоорой. Бид чамайгаа гайгvй амархан амаржиж, хvv тєрvvлсэнд баярлаж ханахгvй байгаа шvv. Удахгvй шинэ хvнээ тэврээд гараад ирэхийг чинь тэсэн ядан хvлээж байна. Хvvд хэрэгтэй бvхнийг Японд захиулаад авчирсан байгаа. Гол нь чи минь л тvргэн тэнхэрч босвол болох нь тэр" гэж Ууганаа зурвасандаа бичсэнийг тасагт нь зэргэлдээ орон дээр хэвтсэн vеийн бvсгvй уншаад:

-Энэ чиний юу вэ хэмээн асуужээ.

-Энэ миний байдаг айлын эгч.. гэхэд

-Vгvй бас харь элгийн мєртлєє ийм сэтгэл гаргадаг хvмvvс байдаг аа? гэж гайхаж билээ.

-Манайхан намайг оюутны байрны vнэ тєлж чадахгvй, гудамжинд гарах шахаж явахад минь татаж авсан юм. Тєрсєн тэлсэн садангийн ямар ч холбоогvй мєртлєє нэг єрєєндєє vнэгvй суулган, хооллож хувцаслан сургуульд минь явуулдаг байсан ачийг мартахын аргагvй. Одоо гэтэл хар л даа. Намайг хvv тєрvvлэв гэж баярлацгааж, гарахыг минь тэсч ядан хvлээж байна. Ийм л сайн хvмvvс дээ хэмээн Ерєє vнэн голоосоо баярлан хэлэхдээ хоолой нь зангирчээ.

-Чи ч азтай бvсгvй юм аа. Гэтэл би гэдэг хvн тєрєх гэж хаа байсан Cєvлээс ирчихээд ар гэрээс эргэлт тойролт ч vгvй шахам хэвтэж байдаг. Архинаас єєрийг мэдэхгvй манай хар ер нь намайг єєрт нь vр тєрvvлж єглєє гэж мэддэг ч юм уу, vгvй ч юм уу. Хар хvнээ хадмуудтайгаа тэжээх гэж л би анх "Заг" компанийн шугамаар Сєvл явсан. Хэдэн сар, єдєрт арван хоёр цаг ажиллаж нойр хоолоо хасан, vйлээ vзэн, vсээн зулгаан байж олсон бvхнээ наашаа л явуулдаг байсан. Гэтэл одоо ямар байна хар даа...?

Ердийн нэг эрээн даавуугаар толгойгоо боочихоод тэр бvсгvй уйлан байж хамаг vнэнээ Ерєєд ярьдаг байлаа. Олонтаа ирдэг эргэлтийн сайхан шєл, хоол, дээр нь єчнєєн гадаад печень чихрийг идэж барахгvй тул Ерєє тэр хvvхэнтэй л хуваана. Чингэлээ гэж бvсгvй Ерєєд vнэн голоосоо баярлана.

Тодорхой цагаар авчрах хvvгээ хєхvvлэн, духыг нь vнэрлэн суухдаа Ерєєгийн байгалиас заяасан эх хvний сэтгэл уярч, єлгийдєє тарвалзах тэр жаахан амьтан Батбаяртай юутай адилхан болохыг хараад учирч уулзсан гэгээн єдрvvдээ санана.

Арван жилд л байхдаа ємсч байсан хуучин нимгэн хєх пальтотой, сурагч шиг л царай зvстэй ядуу даржин оюутан, амьдрахын аргагvй болоод гудамжинд мєнгє олох гэж гарснаа тэр зvрх хєндvvрлэн санадаг билээ. Яахан тэр тухай эс санах... Байрны комeндант гэж дандаа архи vнэртvvлсэн явдаг гучаад насны нэг цєлх эр тvvнээс байрны тєлбєр нэхээд, єгчих мєнгє байхгvй гэхэд нь:

-Хэрвээ залуу улсын ёсоор тохирох юм бол хоюулаа тєлбєрєє хаагаад байж болно шvv дээ гэж нэгэнтээ хэлжээ. Тэр нь чухам юу гэсэн vг болохыг сайн ухаж ойлгохгvй Ерєєг гайхан харж байхад комендант тvvний гарыг атгаж, энгэр цээжийг нь илээд авч билээ. Тэгэхэд л сая зарим эмэгтэй оюутныг єрєєндєє аваачиж эдлээд тєлбєрєєс чєлєєлсєн гэдэг цуу яриа vнэн болохыг мэдэж, ямар ч байсан тэр согтуугийн арганд орохгvй хэмээн зугатаажээ. Тэглээ гээд комендант бvр єширхєв. Арга ядахдаа л Ерєє тэр намрын орой модот цэцэрлэгт гvйж очсон.

Дүүрсэн хэрэг, согтуугийн угвар, өмхий самхай ханхалсан эрээс холдож байвал өөр хэн ч тааралдсан биеэ өгөхөд бэлэн байсан. Ичиж зовсон түүнийг зориг зүрх муутайхан цэцэрлэгт очиход анхны тааралдсан хүн нь Батбаяр байлаа. Ядуу оюутан бүсгүйг тэнгэр ивээж, бурхан ивээсэн нь тэр. Анхны уулзалтаараа лд халамцуу Батбаяр түүнийг сайхан хооллож, гэртээ аваачих тухай сайхан үг хэлсэн... Тэгэхдээ Ерөө бүхнээ түүнд зориулах ёстой шүү гэдгийг ч Батбаяр шууд хэлсэн билээ. Тэр үгний цаад учрыг ойлгоод дүүрчээ дүүрч, байртай болж байвал энэ сайхан хүний дор хэвтэх ч өнгөрсөн хэрэг гэж л санажээ. Гэтэл Батбаяр бол үнэхээр сайн хүн, сайхан ч эр бөгөөд оюутан жаахан бүсгүйг эм хүн болгоод салж хагацахын аргагүй янагийн эрдэмд сургасан. Эхний шөнө хэцүү байсан боловч Ууганааг ажил албандаа хонуутаар явчихсан үеэр түүнтэй үргэлжид ноололдсоор байгаад Ерөө хайр сэтгэлтэй болж, хорвоод түүнээс сайхан хүнгүй гэж бат итгэсэн. Үнэндээ Батбаяр бүсгүй хүнийг жаргааж чаддаг эр байлаа. Залуу насны ухаангүй дурлалыг нь тэр хүн сэдэж, шөнийн цэнгээд чухам ямар байрлалтай, яаж байвал хүсэл нь бадрахыг зааж өгсөнөөс хойш Ерөө түүнд улам шунан дурлах болсон. Үеийн охидын ярьснаас бодоход нэгд бол анхныхаа учирсан хүнд бүсгүй амьтан ямагт сайн болдог, нөгөөд гэвэл эрчүүдийн аашлах аяглах нь өөр өөр бөгөөд жинхэнэ эр хүний эрхтэн том, эм амьтныг эдлэх эрдэм нь онхи ондоо байдаг гэсэнтэй Батбаярын юм бүхэн таарч байлаа. Ерөө жаргал эдлэхдээ залуу цагийн хучл тачаалаа үл дийлэн, биеэ Батбаярт ыүрнээр өгч сурчээ. Өөринхөө амьдралыг Батбаяргүйгээр ер төсөөлж эс чадах тийм болтлоо түүнд дасчээ. Эм хүнийг өөртөө дасгах далдын ид шид Батбаярт байгаа бололтой.

Тэр хичээлдээ осолтгүй явсаар байх авч тархи толгойноос Батбаяр хэзээ ч салахгүй, ямагт түүнтэй 2 өнжөөд учирдаг сайхан учралыг тэсч ядан хүлээдэг байв.

Чингэж түүнтэй ноололдсон өдөр Ерөө хичээлдээ явдаггүй, унтаж амардаг байлаа. Гагцхүү Ууганаагаас л зовно. Тэр бүсгүйг гомдоож буйдаа жаал бүсгүйсэтгэл нь нэн эмзэглэнэ. Гэтэл Ерөө хөл хүндтэй болжээ. Анхандаа үнэндээ мэдсэнгүй. Сарын тэмдэг ирэхгүй удахад эр хүнтэй ойр ойрхон хавьтахлаар тэгдэг юм байлгүй гэж бодсон. Сүүлдээ биед өөрчлөлт орж, Ерөө бүсгүй хүнийхээ совингоор хүүхэд олсноо мэдсэн. Тэр хүүхдийг аборт хийлгээд алга болгож болох байсан боловч Батбаярт дэндүү хайртай болсон тул чингэх зориг хүрээгүй. Тэгээд ч үнэндээ Батбаяр үрийн мөрөөдөл болсон амьтан гэдгийг мэдэж байлаа. Өөрт нь өчнөөн буян хийсэн, анхны хайрыг нь оволзуулан бадраасан хүнээ баярлуулахын тулд Ерөө залуу бие, сэтгэлээ хайрлахгүй гэж шийдсэн... Түүний хүссэнээр үр нь эрүүл саруул төржээ. Ийм сайхан мантайсан цагаан, яг л Батбаяртай усны дусал шиг адилхан хүү төрөөсэй гэж Ерөө залуу эхийн хувьд мөрөөдсөн билээ.

- Хүүе үр минь чи хэнтэй адил вэ гэдгээ мэдэж байна уу? Аавыг чинь Батбаяр гэдэг юм шүү дээ. Улсын нэртэй сэтгүүлч, том хэвлэлийн газрын эзэн хүн шүү хэмээн хүүгээ хөхүүлэн тэвэрч өхөөрдөн байхдаа Ерөө шивнэдэг байлаа.
- За Ерөө, сайн уу? Бие төлжиж тэнхэрч байна уу? Хүү нь том болж байна уу?
Үүдээр цагаан халаадтай эмэгтэй орж ирэхдээ чингэж чангаар асуусан нь Чимгээ байлаа. Төрөх тасагт гадны хүн оруулдаггүй болов чиг Чимгээ яаж ийж аргалж байгаад зөвшөөрөл олж ороод иржээ. Тэрээр савтай юм барьсан тэрвээр Ерөөгийн хажууд ирж үнсээд,
- Алив хүүг чинь харая гээд гар дээрээс нь булаах шахам авав. Ерөө яагаад ч юм энэ хүүхнээс харамламаар санагджээ.
Чимгээд өлгий дотроо тийчлэн мурчигнаж, хөхөө ид хөхөж байхад нь дур мэдэн болиулсанд уурласан мэт улаан амаараа төөт эрэн байдгаараа бархирч буй бяцхан хүү Батбаярын багасгасан зураг шиг л харагдана. Хамар, ам, дух ер бүх юм нь Батбаярын үр биш гэж хүн хэлүүзэй гэсэн шиг дуурайсан байхад Чимгээ сэмхэн санаа алдав.
“тэгнээ тэр. Би мэдээд байсан юм. Хуучны үгэнд тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж дэмий ч нэг хэлээгү байх шүү” хэмээн хүүхдийг эхэд нь буцааж өгөхдөө Чимгээ бодлоо.
- За тэгээд бие тэнхэрч байна уу? Одоо ч амаржих газар удаадаггүй гээ биз дээ? Эгч нь гурвын гурван баньд төрүүлсэн хүн болохоор зовлонг нь сайн мэднээ... гэж Чимгээ дотор бодлоо нуун инээмсэглэж хэлээд халуун савтай хоол, цай гаргалаа.

Энэ авгай Батбаярынхны сайн найз, Ууганжаргалын үерхдэг хүүхэн гэдгийг Ерөө сайн мэднэ. Уулзахаараа хэл ам сугалчих шахдаг болхоор Ерөө түүнээс баaхан айдаг билээ. Харин өглөгч зантай тул Чимгээ ирэх тоолондоо түүнд хэдэн чихэр юм уу, мянгатын дэвсгэрт өгчихөөд явна. Харин Чимгээ Батбаярыг эгэл бус нүдээр хайрлан хардагийг Ерөө ажиглаж мэджээ. Тэр 2 нүдээрээ ярилцаад байна уу даа гэж Ерөө бодсон. Тэдний хооронд ямар нэгэн нууц байна гэж залуу бүсгүй тааварласан боловч онц их сонирхож үзээгүй. Хүмүүсийн явдал түүнд ямар хамаатай билээ дээ.

Харин сая орж ирээд хүүхдийг нь гараас булаах шахам авч удаан ажиглах үед царай нь хувирч, сэмээрхэн санаа алдахыг нь ажаад орхив. Чимгээ түүнийг эргэх гэж ирсэн биш, харин хүүхдийг нь л үзэх гэж иржээ гэдгийг Ерөө гадарлажээ. Яагаад ингэдэг билээ? Тэгэхийн хэрэг юу байваа?

-Охин минь хөх нь сүүтэй юу? Одоогийн охид хөх дэлэн ч гэж юмгүй, байгаа жаахан нь хүүхэд гаргах үед сүүгүй хэцүү л байх шиг санагддаг юм. Чи ч хаа очиж хөх томтой юмсанж.

Чимгээ түүний аяганы ширээн дээр баахан чихэр, жимс гарган дээр нь арван мянгатын дэвсгэрт тавиад

-Эгч нь чамдчангаамал авчирсан. Тийм нэг болсон шар будаа байдаг шүү дээ. Идэж үзсэн л биз дээ? Хөх сүү оруулдаг юм. Цайндаа дэвтээж байгаад идээрэй. Чамайг төрөхөд Батбаяр, Ууганаа бид 3 үүдэнд хүлээлгийн өрөөнд сандраад ч зогсч байлаа шүү дээ. Бид чинь амь нэгтэй сайн найзууд...

Хэний маань ч жаргал зовлон бидний л бүгдээрэнгийх байх ёстой. Чамайг ер тэднийд суудаг хөдөөний хүүхэд оюутан гэж бодоогүй. Батбаярын гэрийн ам бүлийн нэг л гэж санадаг шүү. За охин минь түргэн тэнхрээд гялалзаад гараад ирээрэй. Чамайгаа бид чинь хүүтэй чинь өөрийн хүүхэд шиг л бөөцийлнэ шүү хэмээн үнсээд Чимгээ гараад явчихав.

Ерөө сая нэг уужим амьсгаа авлаа. Чимгээгийн дэргэд тэр биеэ бариад бушуухан гараасай гэж боджээ.

Тэр өдрийн орой тасагтаа хоёулханаа үе тэнгийн хоёр бүсгүй зовлон жаргалаа ярилцан суухын завсар мөнөөхөн хажуугийн жаал хүүхэн:

-Чи Солонгос оронд яваач! Ажил нь хүнд боловч цаг агаар дулаахан, тэгээд хөгжилтэй орон болхоор тэнд амьдрахад сайхан л байдаг юм шүү. Би хүүхдээ угжаар хооллохтой болмогц буцаад л явна.

Чамайг очих юм бол найз нь боломжийн цалинтай ажилд оруулж чадна шүү. Хараар очиж айж түгшиж явсанаас уг нь “Заг” мэт албан ёсны гэрээтэй газрын шугамаар явбал амар даа. Хэрэв чамайг очвол хоёулаа тэнд сайхан байх сан... гэжээ.

Энэ үг Ерөөгийн чихний хажуугаар өнгөрсөнгүй. Учир нь тэрвээр сургуульдаа нэг л сүжиг муутай болсон байлаа. Бие давхар болсноос янагш Ерөө бараг хичээлдээ суусангүй. Ерөөсөө ч сургалтын чанар тааруухан, хуулийн хувийн дээд сургуулиуд дотроо хамгийн чанаргүйд тооцогдох болсон “Хууль Цааз”-аас хүүхдүүд сэм гарсаар байлаа. Хуулийн олон сургууль байх тул төгссөн хүмүүст ажил олдохгүй байна гэлцэнэ. Хайрын халуунд шатаж явах цагаасаа Ерөө сургууль хичээлдээ явахгүй болж, орон гэрийн мухар сахин Батбаярыгаа хүлээх болсон тул эрдэм номын ажлаасаа хөндийрсөн гэвэл болох юм. Одоо гэтэл хүүхэдтэй хүн бүр ч сургуулийн тухай бодолтгүй болов. Энэхүү бодол нь цаашдаа Ууганаатай нэг гэрт амьдрах аргагүй гэсэн урдахи өдрүүдийн бодолтой нийлж ирэхэд, үеийн бүсгүйн хэлсэн үзэсгэлэнт Солонгос орны тухай үг нэгийг сануулах шиг болжээ.

Гэвч цаг эрт байлаа. Тэр нялх хүүхдээ яах билээ? Юу ч гэсэн хэдэн сар, магадгүй бүр жил болтол хөхнөөс нь гаргахгүй өсгөөд бор хоолонд орсон хойно нь хаа нэгтээ орхиод явж болох...Харин түүнд бол Батбаяр хүсвэл Солонгосын виз дорхон нь гаргаад л өгнө дөө. Тэр эс чадлаа гэхэд Чимгээ эгч гэж гал амьтан байна. Тэр тухайд Ерөө зовохгүй байж болох байлгүй.

Амьдралынхаа эгзэгтэй бүхнийг нэг тийш болгоод нээрээ yрд зүг харь оронд явж үзэж болох л юм. Насны залууд газар үзэж, ажилд хатуужин аав, ээжийгээ ядуу зүдүү амьдралаас нь хөнгөлхийг бодвол аштай юу. Өнөөг хүртэл Ерөө аав ээждээ тус болж чадахгүй л байгаа шүү.


Аажуу уужуу байж байгаад Батбаярт энэ саналаа хэлэх нь онох биз. Гэтэл хүүхдийн нь эцэг тэр хүн юу гэх юм бол доо? Түүний үгийг дагахгүй байж болохгүй гэж Ерөө одож байлаа.

Эмч үзээд хүүхдийн хүй нэгэнт цөглөж байгаа болохоор ирэх долоо хоногоос гарах нь зүйтэй гэж хэлжээ. Гэртээ очих сайхан боловч Ууганаа эгч хүүг нь үзээд юу гэх бол хэмээн сэтгэл зовно. Угаасаа тайван дөлгөөхөн хүн болов чиг ямар ч эмэгтэй байсан сая гарсан Ерөөгийн хүү нөхөртэй нь хачин адилхан байхад юм санахгүй өнгөрөх үү дээ гэж бодохоос байж ядна. Хэрэв өөр таньдаг айлтайсан бол Ерөө тэднийд гараад л очих сон... Даанч тийм танил үгүй байлаа. Одоо яах билээ?

Амаржих газарт гандангаа лам ирсэн дуулдлаа. Хүүхнүүд сая төрсөн үрийнхээ заяа буяныг асуун зарим нь бүр нэр гуйж байгаа дуулдав. Үеийн бүсгүй:
- Хоёулаа очъё л доо гэж гуйв. Ерөө шийдэж чадсангүй. Харин өнөөх хүүхэн хүүхдээ авч лам дээр очоод их л баяртай ирэв.
- Ерөө чи оч оч! Нас намбатай сайхан өвөө байна. Миний хүүгийн заяа төөргийг хэлж өглөө. Чамайг нэрээр чинь дуудан асууж байна. Лав бурханы шавь гэдэг нь байх. Хүүгээ тэврээд лам өвөө дээр яваад оч хэмээн шавдуулав.

Ерөө гайхав. Яахлаараа тэр өвөө миний нэрийг мэддэг билээ?Хэн нэгэн нь намайг зааж өгөв үү? Аль эсвэл манай өрөөний бүсгүй миний нэрийг хэлэв үү? Оньсого таавар шиг эл явдалд баахан гайхасхийгээд Ерөө юу ч гэсэн тэр лам дээр очихоор хүүгээ тэврэн гарлаа.

Амаржих газрын нэгэн өрөөнд нүдэнд дулаахан өвгөн лам сууж байлаа. Хүүхнүүд бүгд очоод дууссан юм уу, өөр хүн байсангүй.
- Охин минь наасшаа суу. Чамайг Ерөө гэдэг үү? Хэмээн лам өвөө асуужээ.
- Тиймээ...гэхдээ Ерөө, хараад л хүний нэрийг мэддэг ид шидтэй хүн өмнөө сууж байна хэмээн бишрэл төржээ.

Ерөөг өмнө суусны дараа хүүг нь адислан, өөрин нь духанд гараа хүргээд амандаа ямар нэгэн ном уншиж эрхээ татаж үзсэнээ лам өвөө,
- Чиний хүү их амны хишигтэй хүүхэд байна. Буянтай аавтай юмсанж...Охин минь алс нь хүүгээ тэр буянтай эцгийг бараадуулбал чиний ч, хүүгий чинь ч хувь заяаны төөрөг сайханаар эргэх юм байна даа. Нэрийг нь хэн гэсэн билээ? гэв.
- Одоохондоо нэр өгөөгүй байгаа л даа...
- Охин минь өөрөө л мэд. Би хүүхдэд нэр хайрладаг л юм...

Ерөө хүүгийн нэрний тухай эцгээс нь сэм асууж байж болсон нь дээр гэж бодоод
- за яах вэ өвөө... аав нь мэдэх байлгүй гэчихэв.
Ерөө тэндээс гарахдаа лам өвөөгийн хэлсэн “Алс нь хүүгээ тэр буянтай эцгийг нь бараадуулбал ...” гэсэн үгийг л амандаа шивнэсээр тасагтаа иржээ. Өвө ламын хэлсэн үг, нэрийг асуухгүйгээр мэдэж байсан нь, хүүг буянтай хүний үр байна гэж онож айлдсан нь залуу эхийн бишрэлийг өөрийн эрхгүй төрүүлжээ.
Ерөө бүх л оройжингоо бодолд автжээ. Аав, ээж нь шүтлэгтэй билээ. Ялангуяа ээж нь вм л бол хурал номын газар очиж хэдэн хүүхдийнхээ тухай асууж, гэр орныхондоо зориулан хийморийн сан тавиулдаг. Ерөөг сургуульд явахад хурлын газар дагуулж очоод ном уншин дуустал хамт байжээ.
Өвөө ламын хэлсэн үг зарим талаар ирээдүйнхээ хувь заяаны талаар түүний бодсонтой нийлж байх шиг санагдана. Нээрээ тэр буянтай сайн хүн Батбаярын төлөө л Ерөө биеэ зориулсан болохоор энэ хүүхдийг эцгээс нь хол хөндий байлгана гэж санахын аргагүй. Чингэж байтал Ерөөд хол газар явахсан гэдэг бодол саянаас төрсөн нь бий. Хэрэв санаснаар ажил үйлс бүтэх юм гэхэд хүүгээ эцгийг нь бараадуулж л орхихоос өөр замгүй шиг...

Гэнэн цайлган Ерөөгийн ухаанд хэн нэгэн хүн залуу эхийн сэтгэлийг жолоодохын тулд буюу тодруулбал үрийг нь эцгийн талд эргэлт буцалтгүйгээр хандуулах арга мэх хийж танил ламаа зориут амаржих газар руу явуулсан гэх хар сэжиг буусангүй билээ.

Ерөө, лам өвөөгийн үгэнд орохоос аргагүй гэж л бодож байлаа.


- За лам өвөө чамд юу гэж хэлэв? Хүүгийн чинь заяа төөргийг үзэв үү? гэж Сөүлийн хүүхэн асуужээ.
- Бучнтай эцэгтэй, амны хишигтэй хүү байна л гэж байна... гэсхийгээд Ерөө цааш олон юм ярьсангүй.

Нэг л мэдэхэд эмнэлэгээс гарах болсон байлаа. Тэр өдрийн өглөөнөөс хойш Ерөө хэт догдлолд автан, хэн нэгнээс айж ичээд байж ядав. Хамгийн хэцүү нь Ууганжаргал эгчийн царайг харах л байлаа. Тэр сайхан сэтгэлт эгч хүүг нь үзээд царай нь хувьсхийвэл тэгээд л дүүрэх нь тэр. Хэрэв тэгвэл Ерөө яах билээ. Хүүгээ тэврээд гараад гүйх үү? Амьдралодаа үзэж туулаагүй тэр аймаар мөчийг хэрхэн туулахаа Ерөө мэдэхгүй байв.

Цаг болжээ. Гаднаас өлгий, хүүхдийн бяцхан цамц, өмд даавуу шаавуу, ер нярайд хэрэгтэй бүхнийг сувилагч оруулж ирэв.

- Танайхаас хоёр эгч, нэг сайхан ах иржээ. Цэцэг барьчихсан чамайг угтахаар хүлээж байна. Алив ээ би хүүг чинь өлгийдье. Чи хувцасаа өмс... гэж сувилагч хэлэв.
- За найзаа гараад хоёулаа холбоотой байна шүү. Би чамруу дандаа утасдаж байнаа. Манайх толгойтод болохоор чи өвлийн хүйтэд яаж очиж чадахав. Харин урин дулаан болохоор хоёул заавал уулзана шүү хэмээн сөүлийн бүсгүй дотносов. Түүний үгийг ч сайтар сонсох сөхөө Ерөөд байсангүй. Ууганааг бодохоос л амандаа хэлэх дуртай “Яанаа... ” гэсэн үгээ сэм давтаж байлаа. Чингэтэл Ууганаа нь ороод ирэв.
- За миний охин сайн уу? хэмээн тэр энхрий дотноор Ерөөг үнсэж,
- Хүлээж ядаад ороод ирлээ. Ашгүй Чимгээ эмчтэй ярьж зөвшййрүүлэн энэ халаадыг авч өгөөд... Чи минь жаахан тураа юу даа. Царай зүс чинь сайхан байна. Яамай даа, яамай... гэснээ сувилагч охин өлгийтэй нь тэврэн зогсоо хүүг сая харж,
- Хүүе шинэ хүн маань... Аль вэ чамайгаа эгч нь тэврэе гээд авахад Ерөөгийн зүрх зогсчих шиг болов.
- Ээ хөөрхий гэж.... эвий минь... нялх амьтан минь... хэмээн Ууганжаргал өөрийн үрээ л энхрийлэх мэт хүүг нь үнсэж
- Нялхын нь үнэр ямар сайхан ариухан юм бэ? Ингээд манайх бүл нэмэх нь энэ дээ. Ерөөдөө баярлалаа хэмээн нулимсаа арчив.
Ерөөгийн түрүүхний айж байсан ямар нэгэн хардлага сэрдлэг болсонгүй. Ууганаа нялх хүүг хараад эр нөхөртэйгээ усны дусал шиг адилхан царайтайг ажигласангүй юу, хөөр баяраас өөр юу ч хэлсэнгүй.


Тавдугаар бүлэг


Орон сууцны таван давхар байшингийн өмнө шив шинэхэн Мерседсе Бенц машин зогслоо. Тэрэгний хаалга онгойход Батбаяр бууж сая дөнгөж нярайлсан нялх биетэй юм хэмээн их л халамжилн түшиж Ерөөгийн гараас дэмнэн буулгав. Нөгөө талын хаалгыг сая тэрэг байрьж ирсэн чимгээ болгоомжтой нь аргагүй онгойлгоход өлгийтэй хүүхэд тэвэрсэн Ууганжаргал инээмсэглэсээр гарч ирэв. Машин дотроос гал улаан сарнай цэцэг авч Чимгээ, Ерөөд бариулахад Батбаяр түүнийг сугадан орцны зүг явлаа.

Гадаа хүйтэн боловч тэнгэр цэлмэг, өвлийн цонхигор шар наран ээсэн өдөр байлаа. Батбаяр Ерөө рүү харж энхрийлэн хайрласан харцаараа үнсэнэ. Араас нь яваа Ууганаа хүүг өхөөрдөн хайрласан үгээ хэлэн дуу алдсаар л байна. Харин Чимгээ машин тавьдаг газар тэргээ ухрааж байрлуулчихаад тэдний араас гүйх шахам ирэв.

Ерөөгийн сэтгэл тайван, жаргалтай байлаа. Өглөөнөөс хойш айж бэргэсэн сэтгэлийн хүйтэн жаврыг Ууганаа эгчийн дотно дуу, хайр энхрийлэл аль хэдийнэ үлдэн хөөжээ. Ууганаа эгч хүүхдийг нь тэврээд сувилагч охин түшисхийн Ерөөг төрхийн тасгаас гарч ирэхэд Цэцэг барьсан Батбаяр туйлын баяртай үнсэн угтаж билээ. Чимгээ мөн түүнийг үнсч, баяр талархлын үг чанга дуугаар хэлж байлаа. Хүлээлгийн өрөөнд Ууганаа Батбаярт хүүг харуулахад ихэд сэтгэл догдолсон эр нөхөр нь бяцхан хүнийг уруул хүргэн үнсээд инээмсэглэжээ. Батбаярын сэтгэл хангалуун царайг Ерөө хараад уярч орхив. Бүсгүй хүн үрийг нь төрүүлээд аавд нь анх удаагаа хүүг нь харуулахад цаадахи нь сэтгэл хангалуун байхад ингэж л хөөрч догдолдог байх даа. Ерөөгийн хоолой зангирч, юу юугүй нулимс нүдийг нь бүрхээд ирэхэд тэр биеэ хүчлэн барьж дотогшоо баярын нулимсаа хийчих шиг шүлсээ залгив. Батбаяр ч, Ууганаа эгч ч, Чимгээ ч цөм баяр баярын манлайг амсах мэт туйлын баяртай байх бөгөөд тэдний харц, хэлж буй үг яриа, хандах хандлагаас Ерөө нэг л их гавъяа байгуулсан шиг олдошгүй аз жаргалыг нь олоод ирсэн шиг чингэж хүндлэн хайрлах ажээ.

Гэрт ороод ирэв. Аль хэдийнэ ширээ дүүрэн амттан, хоол зууш зэхжээ. Чимгээ, Ерөөд үйлчлэн гадуур хувцсыг тайлуулж аваад гэрийн шив шинэ баруун газрын дулаахан памбагар халааз өмсгөн, духны нингэнийг салхи цохиузай хэмээн гоёмсог алчуур толгойд нь зангидаад, ёс болгон ариун цэврийн өрөөнд гар нүүрийг арчуулсан болж ширээнд хүндэт зочны маягтай суулгав.

Эрүүл агаарт гараад хэдйинээ унтсан нялх хөвгүүнийг цаатан нарын урцанд үргэлж хөдлөж байдаг өөжгий лугаа адил гоёмсог дүүжин оронд зөөлхөн тавиад Ууганаа хамгийн түрүүн сүү болсон сайхан цай аягалан Батбаярт бариулж дараа нь Ерөөд хийж өгөв.

- За гэртээ ирсэн хүн байна. Идэж уугаарай. Аль вэ Батбаяраа өвгөн минь архиа хундагалж, шинэ хүнийхээ төлөө өргөх юм биш үү? хэмээн Ууганаа нөхрөө шавдуулав.
- За би одоохон…

Батбаяр ширээн дээр өрсөн том цартай чанасан мах, байцааны, нийслэл салат, үхрийн хэлний болон хиамны, огурцы, помидорын зууш, алаг чихэртэй таваг, “Аз жаргал ерөөе” гэсэн бичигтэй том бялуу зэргийн дунд тавиастай хэдэн шилтэйгээс эхлээд англи виски өөрийн хундаганд, итали Чинзано хуурай дарс нөгөө гурван хүүхэнд хундагалан хол хол хийлгэв. Чингээд хүн бүхэнд хундага бариулж хэлсэн нь:

- Өнөөдөр манай гэрт аз жаргал өөрийн биеэр морилж байна. Бид бүхний сэтгэлийг нэгтгэн, хайраар дэвтээж байгаа шинэ хүн анх удаагаа орж ирлээ.

Үрийн заяа хүсэн хүлээж өчнөөн жил галаа манасан биднийг энэ бяцхан хүн хөөр баяраар баярлуулан ирэв. Нялх зүстэй, нойтон сормуустай амьтан орж үзээгүй энэ гэр өргөөнд Ерөө минь чи үртэйгээ ирж биднийгээ гийгүүлэн баярлуулав. Бид цөмөөрөө чамдаа машид их баярлаж байна. Энэ хүүхдийн хойшдын хувь заяа бүхэн энэ гэртэй, гал голомттой холбоотой болсныг бид маш сайн ойлгож байна. Сайхан залуу ээж Ерөө чиний төлөө, бяцхан хүү, шинэ хүнийхээ эрvvл мэндийн тєлєє энэ хундагыг єргье гэжээ.


Бvгдээрээ хундагыг єргєн тогтоов. Хєєрч баярласандаа Ерөө ч зөөлөн хуурай дарсыг ууж орхилоо. Чингээд хоол идэцгээв. Ууганаа гараа гарган хийсэн буузаа жигнэн гаргаж Ерөөгийн тавганд хийэ өглөө. Залуу бүсгүй аз жаргалдаа толгой нь эргэж байлаа. Ийм хүндлэлийг хүртнэ гэдэг хэмээн тэр бодож байсан уу даа? Энэ яасан сайхан хүмүүс вэ? Түүний үр төрүүлсэн нь тэдэнд үнэхээр аз жаргал авчирлаа гэж үү? Чингэснээр Ерөө хүний эхнэрийг нь араар нь тавьж, эртэй нь нөхцөн муухай нүгэл хийсэн биш харин энэ айлд анх удаа нялх хүүхдийн үнэр тарааж, дууг сонсгон бүхий л насаараа хүлээсэн тэрхүү үрийн буяныг өгсөн юм гэж үү?
- Миний охин их ядарсан даа хөөрхий минь... маргаашнаас би хүүгээ харж асрах болно. Чамайгаа сайхан асарч тэнхрүүлнэ. Нялх амьтанаа л сайн асарч бойжуулах чухал... хэмээн Ууганаа хэлжээ.
- Та ажлаа яах юм бэ? гэж Ерөө гайхан асуув.
- Эгч нь ажлаасаа хэдэн сарын чөлөө авчихсан. Хүүгээ асрах гэж тэр шүү дээ. Одоо бидэнд үүнээс эрхэм юм хаана байна? Чамайгаа сайн асарч тэнхрүүлэх, хүүгээ эрүүл энх бойжуулахад надад хайрлах ю алга. Тэр ажил яахав...
- Тийм шүү. Энэ өдрийг Батбаяр ч , Ууганаа ч насан туршдаа хүлээсэн байлгүй. Амьдрал нь ямар тартагтаа тулчихсан биш. Мөнгө цаасаар дутсан биш. Тэр сувилагчийн ажил ч яамай л байна. Одоо энэ нялх амьтнаа л хүн болгож авахаас өөр эрхэм чухал юм алга... гэж Чимгээ дэм өгөв.
- Ууганаа бид 2 ярилцсан юм. Би түүний зөв л гэж бодож байна. Ер нь ажлаасаа бүр гарсан ч яадаг юм. Би хэвлэлийн газраа, үйлдвэртэйгээ ажиллуулаад байхад юугаар дутах юм бэ? Бяцхан хүүгээ, Ерөөгөө, та гурвыгаа тэжээ дөнгөх байлгүй. Ерөө минь бие нь түргэн тэнхэрвэл сургууль номондоо явж л таарна. Ууганаа шинэ хүнээ хараад гэртээ байхаас аргагүй шүү дээ хэмээн виски ууж ам халсан мэт Батбаяр ярьжээ.
Энэ хүмүүс түүнээс санал асуухгүйгээр бүхнийг бодож шийдсэн мэт байлаа. Хувь заяаг нь хэдийнэ шийдчихсэн шиг... Шинэ хүн Батбаярын хүүхэд гэдгийг бүгдээрээ мэдээд халамж анхаарлаа тавихаар үгээ нэгтгэсэн шиг... Хүүхдийг асран харах гэж Ерөө л лав зоволтгүй бололтой. Түүний хийсэн нүгэл хилэнц огт хамаагүй бөгөөд гагцхүү хүү төрүүлж өгснөөрөө л Ерөө гавъяатай мэт...Ямар сонин юм бэ? Хувь заяа үнэхээр Ерөөг чингэж гийгүүлсэн ийм сайхан хүмүүстэй учруулсан юм гэж үү?

Болж буй явдалд Ерөө итгэж ядан байлаа. Тэр өнөөх л арван жилийн жаахан охин хэвээрээ шиг, хүмүүс түүний өмнөөс хувь заяаг нь шийдэж, тэр зөвхөн тэдний зааж зааварласанаар л яваад байх шиг... өөрийн муу ядуу гэртээ ч Ерөө ийм байгаагүй билээ. Олон хүүхэдтэй айлын том нь болохоор ээж нь л лав хийх ажил, бодсон бодол бүхнээ түүнд ярьж, зөвлөх гэдэгсэн.

Тэр эр эм хүмүүсийн явдлыг мэдэхгүй, юм үзээгүй жаахан охин болов чиг ээждээ бол арван жилийн сургууль төгссөн эрдэм номтой том хүүхэн байсан... Эх эцгийн дараа орох эрх мэдэл бүхий ууган охин Ерөө өөрийн ухаанаар, хир чинээгээрээ ээж аавдаа зөвлөн, аж амьдралдаа багаасаа зүтгэж ирсэн... Гэтэл одоо бол энд тэр ердийн нэг нусгай охин шиг, түүний цаашдын бодол санааг хэн ч хэлүүлье, сонсоё гэхгүй өөрсдөө л бүхнийг шийдчихсэн байх нь Ерөөд нэн сонин байлаа.

Яг энэ бодолтой хэмт амаржих газар очсон лам өвөө санаанд нь буулаа. Тэр хүний айлтгасан “хүүг буянтай эцгийг нь түшүүлбэл төөрөг заяанд нь сайн” гэсэн үгтэй энэ хүмүүсийн хэлж буй үг, гаргасан шийд яг таг нийлээд байх шиг... Ямар гайхалтай хэрэг вэ? Яагаад юм бүхэн ингэж өөр хоорондоо зориут зохион байгуулсан вм шиг зохцож таараад байнаа?

Ерөө гайхаж барахгүй байлаа. Чингэтэл туйлын аз жаргалтай энэ мөчдөө тэр ээжийгээ санав. Ууган охиндоо ухаан санаа бүхнээ зориулдаг хөдөөгийн хотын ядуу буурай муу ээждээ үртэй хүүхэдтэй болсноо харуулах сан... Ээж нь яасан их баярлах бол? Аав нь ч гэсэн хайртай охиноо үр төрүүлж, сайн хүмүүстэй учран хүн шиг явааг нь нүдээрээ харж мэдвэл лав сэтгэл тэнийнэ дээ. Муусайн дүү нар нь хэрэв Ерөөг бяцхан хүүгээ өлгийтэй тэврээд очвол хөөрч баярлацгаана даа.

Ерөө аль ноднингоос хойш гэртээ хариагүй ээждээ үнсүүлээгүйгээ саналаа. Жирэмсэн байхдаа ч тэр тухайгаа ээждээ дуулгаагүй билээ. Хүн чухам жаргал, зовлон амсаад ирэхдээ л ээж, ааваа санадаг юм уу даа? Хэрэв үртэй хүүхэдтэй болсныг нь ээж, аав нь мэдвэл ву гэх сэн бол? Хүнд, хүн олдодгүй юм. Миний охин хүүгээ ээжээ авчираад орхичих. Би өсгөөд өгье гэх байлгүй.

Хэдий олуулаа, тарчиг ядуу амьдралтай болов чиг ээж нь төрсөн охиныхоо хүүг байтугай, аль ядарсан зүдэрсэн хүний үрийг ч өргөж аваад өсгөх дуртай байдгйиг Ерөө мэднэ. Учир нь тэр жил нутгийн нь нэг ядуу эмэгтэй тэднийд сая төрсөн хүүхэдтэйгээ хэд хонохдоо өөрөө гэдсээ тэжээж чадахгүй байж, хүүхдээр яах билээ, өргөж авах хүн олдвол өгчих юмсан гэж ярихад ээж нь авчих л гээд байжээ. Харин тэр эмэгтэй тун удалгүй айлд хүүхдээ өргүүлж билээ. Тэр тухай одоо Ерөө бодоод ээж, хүүг нь яасан дуртай өсгөх бол гэж боджээ. Тэгэхлээр Ерөө бол ээжээ, ааюаа гээд хүрээд очих гэртэй, оронтой, дууд сургуулийн оюутан, биед хүрсэн бүсгүй бөгөөд өөрийн бодол санаа түүнд бий шүү дээ гэдгийг энэ хүмүүс мэдээгүй биш л баймаар сан...

Ерөө энэ бүхнийг Батбаяр болоод ууганаа эгч, Чимгээ нарт гомдсондоо бодсон биш билээ. Батбаярыг харж энхрий сайхан сэтгэл төрөөд, үрийн минь эцэг юм шүү гэж хэрэв хажууд хүнгүй сэн бол тэврэн авч үнсэж, үнсэж орхимоор санагдсаар л байлаа.

Түүнтэйгээ хоёулханаа сууж байгаад цаашдынхыы хувь заяаны талаар ярилцах сан гэж Ерөө туйлаас хүсч байв. Ер нь аливаа эм хүн сая дөнгөж төрөхөөс ирээд ингэж л боддог байлгүй. Төрүүлсэн үрээ дундаа тэвэрч, хоёр талаас нь үнсэн таалж, хүүгээ ирээдүйд тийм, ийм хүн болно хэмээн зөгнөн ярилцаж хувь заяагаа хамтаараа шийддэг буйзаа.

Ерөө чингэхийг л хүсч байсан. Гэтэл огт түүний саналыг сонсолгүйгээр бүхнийг шийдээд байгаа нь Ерөөд сонин санагджээ. Гэвч цаг яагаа ч vгvй байна. Энэ хvмvvс тvvнд сайндаа, vрд нь хайртайдаа л ингэж ярьж байна. Энэ хvvхдийг Батбаярын vр гэж мэдээгvй ч байж болох шvv дээ. Хvнийхээ сайхан сэтгэлээр тvvнд болон vрд нь халамж анхаарал тавьж байгаа хэрэг биш vv?

Ширээний ард нилээн удаан суугаад Ерєє ядарч нойр нь хvрч эвшээв. Чингэтэл ч хvv сэрж уйллаа.

-Охин минь, Ерєє минь ядрах нь... Одоо амарсан нь дээр. Хvv сэрлээ. Алив би аваадхая хэмээн Ууганаа ухас хийв. Тэрвээр хvvгийн єлгийг задлан тэр дор нь хуурайлаад, баяр хєєртєє автаад хєєрхєн халтлаа виски уусан нєхєртєє нойтон даавуу єгч

-За євгєн минь ажилдаа ороорой. Хvvгийн даавуу шаавууг одоохон угаачих. Ерєє минь нялх биетэй, гараа норгож болохгvй. Тэгээд ч чи бид хоёр юу гэж хэлэлцлээ? Хvvхэдтэй айлын аав, ээж нар юу хийдэг бvхнийг л хийнэ гэж тохирсон шvv. Нялх хvvхдийн даавуу угааж суух жаргал шvv євгєн минь гэжээ.

За за. Би даавууг н\ь угаая. хэмээн Батбаяр дуулгавартай ь аргагvй хvvгийн нойтон єлгий даавууг авч ариун цэврийн єрєє рvv явав. Тэнд цоо шинэ угаалгын тvмпэн тавьсан байлаа.

Ерєє хэзээний цагаан гартай, уран бvтээлч Батбаурын тэр байдлыг хараад нэгэн талаар инээд хvрч, нєгєє талаар єрєвдєж хайрлажээ. Тийм хvн нялх хvvхдийн даавуу угаагаад зогсч байх гэдэг ямар байх нь ойлгомжтой байлаа. Энэ яваа насандаа тэрвээр чингэж нялх амьтны даавуу шаавуутай ноцолдоогvй байлгvй...

Ерєє нvд нь анилдаж байвч хvvгээ хєхvvлэн, ховдог амьтан хэрхэн ээжийнхээ хєхийг нудрах шахан сорж байгааг мэдрэн, эхийн сэтгэл нь ундравн бялхав.

-За Ерєє минь ингээд гэртээ жаргалтай сууж биеэ тэнхрvvл. Энэ хоёр чамайг асарнаа. Хэрэв хэрэгтэй юм байвал эгчдээ хэлж байгаарай. Би дандаа л чам дээр ирж байх болно.

Чимгээ ингэж хэлээд Ерєєг vнсэн ариун цэврийн єрєє рvv шагайн

-Олигтойхон угаанаа хє. Одоо чиний ажил эхэллээ шvv. Vил vйлээ дагадаг, vнээ тугалаа дагадаг юм хи хи хэмээн шоолох мэт инээв. Ууганаа ч мєн инээжээ. Чимгээ гараад явчихав.

-Алив миний хvv хаана байна? Эвий минь... хєєрхий минь... Жаахан vр минь... хэмээн хvvг эхээс нь аваад Ууганаа єхєєрдєн ярьж гарлаа.

-Ерєє чи одоо амар. Би орыг чинь засчихсан. Сайхан унтаад єг. Босоход чинь би аяга сайхан шєл хийж єгvvз...

Ерєє єрєє рvvгээ явлаа. Vнэндээ ч нvд нь анилдаад ядарсандаа одоохон унтмаар л байв. Тvvний унтдаг диваныг тэнийлгэж тавиад, торгон шинэ хєнжил мухлайдан, єдєн дэр тавьсан байлаа. Хєнжлийг сєхєн vзвэл хуучин бvх даавууг сольж, цоо шинийг давсэн ямархан нэгэн гоё vнэртэн цацжээ.

Ерєє хувцасаа тайлаад эрх хvvхэд шиг орондоо орлоо. Тэрвээр дэрэн дээр толгойгоо тавив уу vгvй юу нам унтаж орхив.

Ууганаа хүүхдийг унтуулах санаатай өвөр дээрээ тавин зөөлхөн хөдөлгөн бүүвэйлнэ. Бага залуудаа сая төрсөн дүү нараа бишгүй л нэг өлгийдөж, хэдэн цагаар ч хамаагүй бүүвэйлэн авч унтуулдаг байсан тэр цаг эргээд ирсэн мэт амандаа аяархан бүүвэйн дуу аялана.

Хүүхдийн даавуу усанд базаж угаагаад дэлгэн хатаасан Батбаяр ариун цэврийн өрөөнөө гараад ирэв. Гэрт чимээ шуугиангүй нам гүм байлаа.

- Ерөө унтаад өгөв үү?
- Тэглээ. Нялх биетэй юм, зайлуул ширээнд сууж ядраа байлгүй.

Батбаяр хүүхэд сэрэх вий гэсэн шиг өлмийдөн гишгэсээр хажууд нь ирээд хүүг дөнгөж хошуу хүргэх төдий үнэрлэн үнсэв.

- Хэнтэй ч адилхан юм бэ дээ? гэж зориут үг өдөх мэт тэрвээр чингэж асуув.

- Надтай адилхан байгаа биз дээ? гэж Ууганаа дээш өргөн хүүгийн хацрыг, хацартайгаа нийлүүлэн алджээ.

-Нээрээ адилхан ч юм уу даа? Их хүссэн хүүхэд адилхан байж болох л юм.

- Өвгөн минь хүүхэд өргөж авахсан гэж би чамд хэлдэг байгаагүй билүү? Ерөө энэ жаалаа бидэнд өгөх болов уу?
Бүр чин сэтгэлээсээ, тун их горьдсон өнгөөр Ууганаа ингэж хэлэв.

- Харин л дээ хө. Юу ч гэсэн хүлээ, ээж нь тэнхрэг. Хүү өсөг. Бид чинь Ерөөгийн өөрийн нь санал бодлыг сонсохгүйгээр өмнөөс нь л ингэнэ тэгнэ гэж яриад байгаа шүү. Хэдий бага залуу ч гэсэн эх хүн нэгийг бодож л байгаа даа...

- Тийм шүү. Яарах юу байхав дээ. Би ч энэ хүүхдийг авч тэвэрч бөөцилйсөөр байгаад сүүлдээ төрсөн нь шиг нь салж хагацахын аргагүй дасчих байхаа даа. Өөрөө төрсөн юм шиг баяртай байна. Хүүхэд гэдэг мөн ч сайхан амьтан юм. Үгүй чи нялхын нь үнэрийг үнэртээч. Сэтгэл сэргэнэ шүү гэхэд Батбаяр хүүгийн өлгийн засвараар хүзүү рүү нь үнэрлэв. Түүний хамар ер бусын энхрий үнрийг мэдэрч ирэхэд сэтгэл уярч энэ чинь миний яс махны тасархай шүү гэсэн бодол зүрхэнд харвахуй, аньсага нь нойт оргиод ирэх шиг болов. Ууганаа ч түүнрүү хараад байдлыг мэдэв бололтой нулимсаа арчив. Энэхүү үггүй хэрнээ хэн хэний нь сэтгэлийг хөдөлгөсөн үйл хөдлөл нь ямар ч олон үгнээс илүүгээр бие биенээ ойлгуулах шиг болов. Гадны хүний нүдээр харвал, өөрийн гэх үргүй олон жил хуурай явсан нас хижээл эр эм хоёр хүний хүүхдээр сэтгэлээ тэжээн үнэрт нь автаж суугаа нь өрөвдмөөр ажээ. Батбаяр ч, Ууганжаргал ч стэгэл нь уярсан тэр мөчид тэдний гал голомтыг энэ бяцхан хүн залгамжлан авч яваасай гэж мөрөөдөж байлаа.

Цэцэгт цэнхэр талд Ерөө хүүгээ зүлгэн дээр дэвссэн дээлэн дээр суулгаад хажууд нь сая түүсэн яргуйгаар сондор хэлхэн сууж байна хамаан зүүдлэв. Хүү нь овоо том болжээ. Эхийн сэтгэл туйлын баяртай байна. Зуны ногоон өдөр зэрэглээ наадна. Тал дүүрэн цэцэг найгаж байх шиг... Чингэтэл тэрхүү нүд баясам цэцгийн цаанаас цав цагаан цамцтай хүн хоёр гараа дэлгэн түүнийг дуудсаар гүйн ирэх шиг болов. Тэр гүйгч сайхан эр Батбаяр байлаа. Хайртай хүнээ хараад Ерөө босч тосон гүйв. Харин урдаас нь гүйж чвсан Батбаярын царай нь харлаж, гэдэргээ хараач гэх адил дохих шиг болов. Ерөө эргэн харлаа. Чингэтэл нэг муухай том хар шувуу хүүг нь амандаа зуугаад нисэн оджээ. Ерөө хойноос нь уйлан хөөснөө бүдрэн унав...

Аймшигт зүүднээс болж уйлж орилсон түүнийг Ууганаа татан сэрээжээ.
- Яав охин минь? Муухай зүүд зүүдлэв үү?

Ерөө нүдээ нээсэн боловч хамаг бие нь хөлс болж, зүрх өвдөн нойрноосоо сайн сэрж чадахгүй, булингартай бөгөөд нулимстай нүдээр өрөөн доторхийг харан харсаар сая л бодит амьдралыг мэдэрч Ууганааг тэврэн уйлж орхив.

- хар дараад .... ямар муухай зүүдлэсэн бэ? ...
- Тайвшир, тайвшир Ерөө минь. Бие чинь ядруу болоод л тэгэж байгаа юм гээд Ууганаа бүсгүйг үнсэн таалж “Хурай хурай” гэлээ.

Ээждээ эрхэлсэн хүүхэд шиг Ерөө хушуугаа унжуулан Ууганаагийн энгэрт нүүрээ наан хэсэг зуур суув.
- Юм идэж уумаар байна уу? Чи сайхан өтгөн сүүтэй цай чанаж, шөл хийж өгөх үү? гэж Ууганаа асуув.
- Үгүй зүгээр .... би өлсөөгүй байна... харин би бослоо. Зурагтаар гоё кино гарч байгаа болов уу? Ойрд зурагт харсангүй.
- Тэгээ тэг. Харин ядартлаа битгий юм үзээрэй. гээд Ууганжаргал босоод явчихав. Ерөө бослоо. Гэрийн зузаан халааз өмсч шаахай углаад том өрөөнд орлоо. Чингээд зурагт асаан түшлэгтэй сандалд тухлаж авлаа.

Ууганаа хүүг унтаж буй эсэхийг харж мөддөө сэрэх янзгүй болохоор нь гал зуухны өрөөнд мах хөшиглөх гэж оролдов. Тэрвээр Ерөөтэй нэг сайхан яримаар байвч дөнгөж сая эмнэлэгээс гарсан болохоор нь тэсээд ам нээсэнгүй. Батбаярын хэлдэг үнэн юм. Тэд л цаашдын хувь заяаны талаар яриад байгаа болохоос биш, Ерөө чухам хойшид хүүхдээ яах гэж байгаа, аж амьдралаа яаж зохицуулах, сургуулиа яах тухай юу бодож санаж байгааг асууж хэл ам таталсан хүнгүй байлаа. Өөрийн нь бодол санааг сонсохсон. Хэрэв ая эв нь олдвол хүүг авах тухайгаа ярихсан гэж Ууганаа бодно.

Ерөө чинь эцэг эхээс олуулаа. Аав, ээж нь хуучин Дарханд өлмөн зөлмөнхөн л амьдарч байгаа...Тэдэнтэйгээ ойрд ер хэл ам авалцаагүй байх... Тэдэнтэй нь танилцвал зүгээр юмсан.... Ууган охиноо хүүхэд гаргаж гэж дуулбал тэд яахсан бол? Эх нь хүүхдийг нь өгнө гэдэг болов уу, яадаш бол?

Ууганаагийн сэтгэл хямарч байв. Ямар ч үнээр, ямар ч аргаар хамаагүй энэ хүүхдийг өргөөд авчих юм бол ертөнцөд эм хүн болж төрсний хэрэг бүтэх байлаа. Энэ тухайд Чимгээ л арга чарга мэдэх хүн дээ. Түүнтэй л нэг уулзаасай билээ гэж бодно.

Ажил дээрээ ирсэн Батбаяр сэтгэлд тун зугаатай байсан тул дуу аялж үзэв. Урдаас болгоомжилж байсан бүхэн одоо алга болжээ.Эхнэр нь түүнийн нууцыг мэдсэнгүй. Нялх үрийн үнэр, өхөөрдөм царай, эр хонгор дуугаар уйлах дуу Ууганаагийн алив хар хорийн сэтгэлийг үлдэн хөөв үү гэмээр байлаа. Ерөөсөө ч тэр хардах гэдгийг мэдэхгүй амар амгалан амьтан билээ. Ямар сайндаа танихгүй охин дагуулж ирээд нэг өрөөндөө суулгахад харин ч баяртай байснаар үл барам, жижүүртэй шөнө нь эр нөхөр, жаахан бүсгүй хоёрын дунд эсэн бусын явдал болно гэж зүүдлээ ч үгүй байхсан билээ. Тэр ч байтугай Ерөөг анх жирэмсэн болсныг анх мэдчихээд нөхөртөө тун ч тайвнаар дуулгажээ.

Шинэ хүнийг анх хараад л Батбаяр өөртэйгээ усны дусал шиг адилхан болохыг мэдсэн. Хайр нь оволзон, өөрийн үрийг тэвэрч зогсохдоо, үнэрлэн үнсэхдээ хоолой нь зангирч, самсаа нь шархирсан. Хэрэв Батбаяр анхнаасаа Ууганаагаа хүний хувьд хайрладггүй, цаадах нь хүний сайхан сэтгэлтэй амьтан биш, хэрүүлч нэгэн байсансан бол тэрвээр ер бодож санах юмгүйгээр үрийг минь төрүүлсэн юм даа гээд Ерөөтэй суух л байсан... Гэтэл байдал шал өөрөөр эргэжээ.

Ууганаагаас илүү хардаж сүйд болж байгаа Чимгээ төрөх дээр Ерөөгийн өрөөнд давхин орж хүүхдийг харчихаад, зориуд ажил дээр нь ирж Батбаяртай уулзаад:
- Би ч чиний явдлыг мэднэ гэдгээ эрт хэлсэн шүү. Тэр жаахан нялзрай
амьтан чамтай ямар адилхан юм бэ? Би уг нь уур хүрээд Ерөөг маажчихмар байсан ч чиний дүрийг нялх хүүгээс олж хараад бүр сэтгэл уярчихлаа. Би чиний үрийг төрүүлж өгч чадаагүй. Харин чи одоо азаар заяасан энэ хүүг өөрийн гараар өсгөх л үлдэж... Ууганаа та хоёрт ерөөлөөр ирсэн ч байж магадгүй. Найз нь чамд гомдох юм алга. Ямар намайг аваад суучихсан эр нөхөр минь биш. Элгийг чинь дэвтээх үр өөр хүнээс ч чамд олдсонд баярлаж явая даа найз нь ... Жаахан хүүг өөрийн болгоход чинь би чадах ядахаараа тусланаа... гэжээ. Ингээд бүх юм болоод явчих нь тэр. Ууганаа нь тэр хүүхдийг хүн хийгээд өгөх биз. Харин Ерөөтэйгээ л нэг сайхан ярилцах юмсан...

төрснөөсөө хойш улам ч гоолиг болсон Ерөө эр хүний нь сонирхол, шохоорхлыг татаж байлаа. Түүнийхээ уруул дээр ханатлаа үнсэж, өөр хүнгүй байхад тэврэн авч хуучин шигээ таалахсан. Харин ингэж бодохдоо Батбаяр учралын амтат мөчийг хүссэн нь бус... Чингэж жаргах цаг хугацаа ч болоогүй гэдгийг мэдэж байлаа.

Нууц амрагийн хувьд, түүнд баярласнаа өвөрмөцөөр илэрхийлэн ганц цаг боловч зүгээр эрхлүүлэн тэвэрч хэвтэн, хөөрхөн нүдэн дээр нь үнсч сэтгэлийг нь жаргаах юмсан. Ерөө тэгэхийг хүсч байгаа шүү дээ...

Тэр нэгэн намар ямар азаар Батбаяр, Ерөөгөө гудамжнаас олсон юм бэ? Бурхан байдаг бол эзэн тэнгэр л хувь заяаг нь зохицуулж чингэтэл учруулсан байх даа.

Батбаяр хуучин зангаараа хаалгаа түгжин, өвлийн дальтоныхоо захыг босгон гадаа гарлаа. Гав ганцаараа сууж, хундага виски шимэн дотор хүнтэйгээ ярилцмаар байв. Тэрвээр хөнгөн шингэн алхан Улаанбаатар зоогийн газар луу зүглэжээ.

Зургаадугаар бүлэг

Чимгээ ирэв. Ерөөг хүүтэй нь үнсч, авчирсан алим мандаринаа өгөөд том өрөөнд орлоо. Хоёр эгчмэд хүүхэн баахан ярьж инээлдэж байснаа Ууганжаргал орж ирээд,

- Эгч нь Чимгээтэй түр гараад ирье. Хүүг саяхан хуурайлж, хөхүүлж унтуулсан. Нэг хэсэгтээ сэрэхгүй байх. Гадуур гарч идэх юм цуглуулмаар байна гэжээ.
- Тэгээ тэг. Хүү сэрлээ ч би байгаа юм чинь дээ.
- За тэгвэл би явлаа гээд Ууганаа Ерөөг үнсч гарч одов. Хоёр хүүхний чанга чанга ярилцах, инээх, шатруу алхан холдох сонсогдсоор чимээ алдрав. Багшаасаа чөлөө гуйж байгаа сурагч шигУуганаа эгч нь чингэжтүр гарахдаа хүртэл Ерөөд хэлсэн нь сайхан санагдав.

Төрөх газраас гараад олон хоножээ. Эдгээр өдөр хоногуудад Ерөөгийн залуу бие амархан төлжив. Ууганаа эгч нь хүүхдийг нь асраад түүний гар хүргүүлсэнгүй. Ажлаасаа ирээд Батбаяр хүүхдийн даавуу угаана. Дуртай ч угаах шиг... Тэр хоёр тохитой учирч хамаг сэтгэл доторхоо уудалж чадаагүй боловч, сиймхий л тааралдвал бие биенээ хайрлан ширтэж, зөрөөд өнгөрөх төдийд хоёр уруул нийлэн, амьсгаа амьсгаагаа үнэрлэж амждаг байлаа. Бие илээршин, нялх цогцос төлжөөд ирэх цагт Ерөө учрлаын сайхныг мөрөөдөх болов. Тэрвээр залуу бүсгүйн хүсэл тачаалаа дарж ядан байлаа. Заримдаа сэтгэлээ барьж дийлэхгүй Ууганаагийн дэргэд ч дэггүй зан нь хөдлөх шахна. Хоол идэж байхдаа өмнөөс нь харж суугаа Батбаярын хөлийг тэмтрэн мэнд хүргэнэ. Чингэхэд Батбаярын нүд сэрэмжилсэнхарцтай болоод “Хүүе чи яаж байна? Болохгүй!” гэх шиг нүдээрээ дохио өгнө. Хоног цаашлах тусам Ерөөгийн эм хүний нь сэрэл хөдлөн Батбаярын заасан эрдэм бүхнийг хуучин шигээ гарган түүнтэйгээ жаргахсан гэж мөрөөднө. Шөнө орон дотроо сэрийн хатуурсан хөхөө, гуя хасаа илж, аяархан гиншин, хүйтэн дэрээ тэмтрэнэ. Хайртай хүн нь энүүхэн хананы цаана унтаж байгаа шүү дээ гэж бодоход болдогсон бол гүйгээд очмоор санагдана. Гэвч тэр эмчийн зөвлөгөөг хатуу баримтлаж байлаа.

Хорио тавигдах хугацаа нэн ойртжээ. Хайрт түүнтэйгээ тавтайхан уулзах боломж олдохгүй л байлаа.

Өдөр болгон шахуу Сэрчмаа хэмээх мөнөөхөн Сөүлийн бүсгүй утсаар ярина. Нэг ярихлаараа сална гэж үгүй. Хүүхдийнхээ тухай, хадмуудынхаа ааш авирыг, тэднийн ямар хоол хийсэн, өөрөө гадуур гарч ямар хувцас авснаа хүртэл тоочин ам хуурай байна гэж үгүй. Нэгэнтээ дуугаа нам болгож байгаад:

- Хүүшээ чи юу яасан уу? гэж асуужээ.
Энэ үгийг нь Ууганаа сонссон байх вий гэж ичин нөгөө хаалга руу хяламхийн,
- үгүй гэхэд нь Сэрчмаа,
- Манай согтуу хар аль хэдийнэ хийдгээ хийчихсэн... цаг хугацаанаас нааш болдоггүй гэж эмч хэлсэн биз дээ гэтэл би... Одоо дүүрчээ дүүрч. Харин сүүлдээ аятайхан ч юм шиг... хи хи хи хэмээн аальгүйтэн инээжээ.

Үеийн бүсгүй ор хөнжлийнхөө ажлыг аль хэдийнэ эхлэснийг сонсох нь ичмээр байсан боловч, хориотой цаг хугацаа дуусах тутам түүнд атаархмаар санагдах болов. Харин Сэрчмаа Солонгос явах тухайг нь байн байн сануулсаар л байлаа.

Уушанжаргалыг гарснаас хойш цонхон дээр зогсч, одоохон Батбаяр руу утасдая уу? Бушуухан хүрээд ирээч гэж дуудах уу? гэж утас шүүрэн авсанаа болив. Түүни йзүрх хүчтэй цохилон, урьд өмнө хэзээ ч чингэж хүчтэй цохилон хүсч байгаагүйгээр эр нөхрийг хүсэмжлэн байж ядав. Чингэтэл түүний хүслийг таасан вм шиг түлхүүр эргүүлэн Батбаяр ороод ирэх нь тэр. Сэтгэлээ дийлэхгүй Ерөө түүнийг хүзүүдэн авлаа. Тэрвээр ихэд санаснаа илтгэн Батбаярыг үнсч, гадуур хувцасыг нь дотуур цамцтай нь бушуухан тайлж өрөө рүүгээ хөтлөн оруулав.

Чингэж явах завсараа,
- Ууганаа эгч Чимгээтэй гараад явсан... дэлгүүрээс юм цуглуулна гэсэн... хэмээн шулганаж явлаа.

Батбаяр жаалхан амрагаа тэврэн чухам түүгээр л ангаж цангаж байсан шиг үнсэн таалж, хоромхон зуурын дотор хоёр бие уусан нийлэх шиг болов. Батбаярынхаа энэ хүч чадлыг үзэхсэн гэж хүсэн хүлээсэн бүсгүй аяархан гиншин түүний дотор бүжиглэх мэт хөдлөн туйлын баяр жаргалтай хэдэн мөчийг өнгөрөөв.
- За одоо болно... цаг хугацаа гэж юм бий шүү. Бие чинь ядарчихна. Ууганаа ч ороод ирж магад. Хоюул том өрөөнд зурагт харж сайхан ярилцая! Хэмээн Батбаяр амьсгаагаа даран хүйтэн ундаа хөргөгчнөөс авч залиглав. Хамаг хүсэл нь ханаж, хагсаж ангасан бие нь дэвтсэн аятай сайхан болоод Ерөө том өрөөнд орохдоо “Сэрчмаа минь би ч бас жаргалаа амслаа шүү” гэж шивнэж билээ.
- Би чамдаа маш их баярласаар л яваа шүү. Чиний ариун гэгээн бөгөөд асар их хайрыг өдөр болгон нүдний чинь харцаар амсч явах би ямар азтай хүн бэ? Гэвч Ерөө минь амьдрал гэдэг санасан зоргоор бүтчихдэг зүйл биш. Одоо л зайлшгүй бодууштай, шийдүүшстэй юм бидэнд байна. Би хүүтэйгээ үүрд хамт байхсан л гэж боддог. Үнэндээ би чамайг хүүг минь төрүүлсэн юм гэж аваад сууж болох л доо. Учраа хэлээд гуйхад Ууганаа хэдий хэцүү байсан ч үгүй гэхгүй л хүн. Тэгж болохгүй. Чам шиг жаахан охин наснаас нь би энэ хүнтэй амьдарсан. Энэ цайлган сэтгэлтэй эмэгтэй чи бид хоёрт ямар ч гэм хийгээгүй. Үрийн мөрөөдөл болсон л нэг хөөрхий амьтан шүү дээ. Тэгж гомдоох эрх надад байхгүй. Чи өөрийнхөө бие, сэтгэлийг үрэн таран хийж баймааж намайг үртэй хүүхэдтэй болгоно гэж нэгэн удаа хэлснээ санаж байна уу? Чи намайг бодоход залуу бүсгүй. Хичнээн ч хүүхэд гаргах нас, бие чамд минь бий. Гэтэл Ууганаа надад саяхан үнэнээ хэлсэн.
- Юу гэж? Бидний тухай мэдсэн гэж үү?
- Үгүй үгүй. Өөрийнхөө яагаад үргүй болсноо... Энэ маань наймдугаар ангид байхдаа догшин мориноос унаж, дөрөөндөө чиргүүлэн үхэх шахсан юм байна. Надтай сууснаасаа хойш хүүхэд гарахгүй болохоор эмэгтэйчүүдийн эмчид үзүүлжээ. Ууганаагийн сав тэр аюулын үеэр урагдан хазайж, үр тогтох аргагүй болсныг эмч хэлсэн гэнэ. Энэ бол түүний эмгэнэлт явдал мөн гээд Батбаяр санаа алдав.
- Хөөрхий амьтан ... гэж Ерөө дуу алдлаа.
- Бие чинь тэнхэрлээ. Хүүхэд төрсний дараа хүүхнүүд улам гоё болдог. Одоо чи минь нүд булаам сайхан бүсгүй болж байна. Чамайг хараад тэсмээргүй санагддагаа нуугаад яахав. Харин тэсэх л хэрэгтэй болж байна.

- Намайг Солонгос явуулж өгч чадах уу? гэж гэнэт Ерөө асуув.
- Юу гэнээ?
- Би Сөүл явж ажил хиймээр байна. Тэнд очиж чадвал боломжийн ажил олоод өгнө гэж хүн хэлсэн юм.
- Сургуулиа яах гэж?
- Олон хоног хичээлд суугаагүй. Тэгээд ч дур сонирхол алга. Хүүш ээ амаржих газар нэг лам өвөө миний хүүгийн заяа төөргийг үзсэн байхгүй юу. Буянтай сайн эцэгтэй, амны хишигтэ йхүүхэд байна. Эцгийг нь түшүүлбэл хувь заяанд өлзийтэй гэж шууд хэлсэн гээч...
- Аа тэгж айлдаа юу? Үнэнийг л хэлсэн байж таарна даа.
- Би ээж аавдаа нэг очмоор байх юм. Аж амьдрал нь тарчиг ядуу хэвээр л байгаа даа. Солонгос явж ажиллавал аав, ээжийнхээ амьдралд тус болж чадахсан....

Гаднаас дуу шуу болсоор Ууганжаргал, Чимгээ хоёр орж ирлээ.

- Өө ашгүй чи ирчихээ юу? Ерөө ганцаараа гэж сэтгэл зовж байсан чинь... хүү сэрээгүй л байна уу? гэсээр тор савтай юмаа барин Ууганаа гал зуухны өрөө рүү оров.
Чимгээ харин хувцасаа тайлаад том өрөөнд орж,
- Зурагтаар юу гарч байна гэж асуун суув.

Ууганжаргал аягаа барьсаар ирээд цай хийж авлаа.
- Ууганаа бид 2 маш чухал зүйл сая шийдлээ гэж Чимгээ дуугаа өндөрсгөөд хэлэв.
- Юу тэр вэ? хэмээн Батбаяр асуужээ.
- Сайхан хүү төрүүлсэн Ерөөгийнхөө аав ээжийг танихгүй суудаг маань дэмий байна. Дархан вяж тэдэнтэй уулздаг юм уу даа гэж ярилаа гэж Ууганаа сэтгэл догдлонгуй ярьжээ.
- Эхлээд би яваад ирье. Манай командиас тэнд тооцоо нийлэх ч ажил бий. Ерөөгийнхөө аав, ээжийг сураглж уулзаад охин нь сайн байгааг дуулгаж бас боломжийнхоо хэрээр хэд гурван цаас өгье. Яахав Ерөө өгч явуулсан юм гэж хэлнэ биз хэмээн Чимгээ ухаан сийлжээ.
- Харин тэр чинь зөв санаа байна даа. Ерөөгийнхөө дүү нарт хувцас хунар, чихэр боов, аав ээжид нь төнгө төгрөг өгөх нь зүйтэй байх. Би маргааш үйлдвэрээсээ мөнгө гаргуулая хэмээн Батбаяр хэлж,
- Саяхан Ерөө аав, ээжийнхээ тухай дурсч байсныг та 2 мэдсэн юм шиг чухал зүйл шийджээ гэв.
- Аж амьдрал нв хэцүү байгаа бол том болсон дүү нар байвал манай Дарханы салбарт боломжийн ажилд оруулаад өгсөн ч болно шүү дээ гэж Чимгээ их л анхаарал тавьжээ.

Ерөөгийн царай гэрэлтэж ирэв. Сайхан сэтгэл гарган аав, ээжийг нь эргэж очно гэсэн ь юу юунаас чухал, баярламаар явдал байлаа.

- Дүү минь чи аав, ээждээ сайхан захиа бич. Би нөгөөдөр эртхэн шиг гарна шүү. Өөрийнхөө тэргээр хажуудаа санхүүгийнхээ ажилтнаас нэгийг суулгаад д давхичихна. Харин гэрийнхээ хаягийг сайн зааж өгөөрэй.

-Баярлалаа Чимгээ эгчээ. Би захиа бичье.

Ерөөгийн баярласан царайг хараад Чимгээ санаж бодсон нь биелж байгаад урамтай бодов. Тэрвээр анхандаа энэ жаахан бүсгүйг гэртээ суулган, хүүхэдтэй болгосн Батбаярт гомдож байсан боловч эцэстээ хүнийхээ хувьд нууц амраг нь үр хүүхэдгүй хэрхэн санаа сэтгэлээр унах болсныг нь эргэцүүлж бодоод уучлав. Хүүхдийн нь өхөөрдөм царайг харж, Батбаяртай үйлийн үргүй адилхан байхад эхийн сэтгэлээр харйласан билээ.

Энэ хүүхдийг ямар ч үнээр хамаагүй Батбаярт үлдээх нь чухал гэж тэрвээр эрс шийджээ. Хэрэв чингэж чадах аваас өөрийн нь үрийг үрэн таран хийсэн нүглээ наманчлан Батбаярт буян хийж сэтгэлээ амраах юм. Үүнийн тулд Ерөөгийн сэтгэлийг зөв зүгт залах хэрэгтэй байлаа. Чухам Чимгээ л танил ламаа гуйж 1 дүгээр амаржих руу явуулсан билээ. Одоо Дархан хот орж Ерөөгийн эх эцэгтэй уулзан аль бүхнээр тусалвал аргандаа оруулж болно гэж тэр боджээ. Ууганаа ч Чимгээгийн хэлснийг дуртай дэмжиж байлаа.

Тэр орой хэдүүлээ сайхан хоол хийж идэж ганц нэг хундага шимэн хөзөр тоглож удаан сууцгаав. Амьдралын утга учрын тухай, хүмүүст тохиолдсон элдэв явдлын тухай наргиан дундаа ярьцгаажээ. Яг ам халсан тэр яриан дундуур Ерөө Солонгос оронд ажиллахаар явах тухай бодсоноо хэлж орхив. Төрөх газар Сэрчмаатай хамт нэг тасагт хэвтэж байснаа, тэр хүүхэн “Заг” хэмээх компанийн шугамаар албан ёсны гэрээтэй явсан болон боломжийн ажил олоод өгнө гэсэн тухай ам алдав. Энэ бол хүүхнүүдийн хувьд огтын санаандгүй шинэ зүйл байлаа.

- Охин минь сургуулиа яах юм? гэж Ууганаа санаа зовов. Ерөө Хууль цааз дээд сургуульдаа өнгөрсөн намар өвлөөс хойш бараг очоогүйн дээр сургалтын чанар муутай, ерөөс тэр мэргэжил сэтгэлд нь таалагдахгүй байгаагаа нуусангүй.
- Аав ээжийнхээ том охин шүү дээ би чинь... Энэ хорвоод төрүүлж өсгөсөн ачийг нь бодох цаг болсон. Хэдэн муу сайн дүү нар минь ч том эгч надаас харах цаг болж дээ. Сөүлд хүн очиж ажил хийгээд болоод багйаа юм чинь би чадах л ёстой. Тэгвэл ээж аавдаа нэмэр тус болохсон...
- Хүүгээ яачихаад тэр хол явах билээ? гэж Чимгээ зориуд асуужээ.
- Хүүг минь хараад өгөх хүмүүс бий... хэмээн Ерөө ам бардам дуугарчээ. Ерөөгийн өөртөө итгэлтэй дуугарсан үг Ууганаад бол өөрт нь найдах нь гэсэн бодлыг төрүүлсэн бол харин Чимгээ гайхасхийн, Батбаяр хоёр хүүхнийг орж ирэхээс өмнө ярилцаж байснаа санажээ. Ер нь тэгээд хүсээд байсан нь биелэх болсон биш үү хэмээн томчуул бүгд сэм баярлцагаан амьдрал дээр хэрэв хичнээн хүсэж гэм бүтэхгүй юм гэж үгүй ажээ хэмээх бодлыг төрүүлэв.
- За яахав. Ерөөгийн боддог бас чиг гэж охин хүн эцэг, эхээ тэжээх цаг болов гэсэн шудрага л шийд мөн. Харь оронд хүний газар хэцүү нь хэцүү. Харин тэгэхдээ миний охин бол тэр хэцүүг даваад гарчих чадалтай хүн шүү хэмээн Ууганаа хэлж Ерөөг &#119


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:14 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.04.05 3:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Ууганаа хэлж Ерөөг үнсэв.
- Уг нь явах дээрээ тулбал хараар биш, ном журмын нь дагуу тэр “Заг” мэт гэрээ хэлцэлтэй компанийн шугамаар явсан нь дээр дээ. Хүмүүсийн ярихаар тэгэж явсан хүн дуртай цагтаа хүрээд ирж болдог, байр сууцны хувьд санаа зоволтгүй гэлцэх вм билээ. Харин оочир дугаар ихтэй, танил тал, арын хаалга хэрэгтэй л юм гэсэн... Чимгээ бол “Заг” мэтийхнийг аргалчих юм байгаа биз дээ? гэж Ууганаа бас нэмэв.
- Яг Сөүл явах дээрээ тулбал виз зөвшөөрөл авахаас “Заг” мэтийг аргалах зэрэгт миний сэтгүүлчийн нэр нүүр хэрэг болох байх шүү дээ. Хэвлэлийн машин техник оруулж ирэх гэж би чинь Солонгосын элчингийнхэнтэй овоо шиг танилцсан хүн шүү дээ.

Гэхдээ цаг эрт байна. Ямар маргааш хөдлөх гэж байгаа биш. Хүү сайн бойжиг. Бор хоолонд оруулсан хойно юм уу, ядаж угжинд дассан хойно нь энэ тухай бодох нь дээр. Гэтэл Ерөөгийн маань аав ээж бас юу гэх бол? Санаан зоргоор охиноо харь газар явуулаач уу үгүй юу....хэмээн Батбаяр хаширлажээ.

Шөнө дөл болсон хойно тэд тоглоом наргианаа өндөрлөв. Чимгээ гэр рүүгээ яаран гарч одлоо. Ярьсан яриа хэвээр шүү, захиагаа бичээрэй. Маргааш нэг завандаа ухасхийж ирье! Хэмээн явахдаа Чимгээ Ерөөд хэлжээ.

Ууганаа хүүг хуурайлан, Ерөө хөхүүлж унтахаар хэвтэх үед арван тавны тэргэл саран уудам огторгуйд мандан цонхоор бүдэг саарал туяа нь тусч байлаа. Ерөөгийн нойр хүрсэнгүй. Өнөө оройжингийн үйл явдлууд санаанаас нь гарахгүй байлаа. Хамгийн сайхан нь үүлэн чөлөөний нар гялс хийн тусаад өнгөрөх шиг хайртай хүнтэйгээ түргэн яаралтай болов чиг жаргал эдлээд авсан нь бөгөөд түүнийг санахаас бие болоод сэтгэл тайвшран туйлын аз жаргалтай агшинг дахиад амсах шиг болно.

Солонгос явах тухай яагаад гэнэт яриа өдсөнөө Ерөө үл мэднэ. Магадгүй сэтгэлийн хөөрөлдөө болоод чингэж ам алдсан байж ч болно. Магадгүй бас тэр тухай ярих хэрэггүй ч байсан болно. Гэвч хэрэв зориглоод явах юм гэхэд энэ хүмүүс бүхнийг бүтээгээд өгөх юм байна гэдэг нь баттай болжээ. Тэр утгаар нь бодвол Солонгосын тухай яриа өдсөн нь буруу ч биш юм шиг...

Сарны цонхигор туяа нүүрэн дээр тусахад, Ерөө босож хөшгөө татав. Энэ сар лав Сөүлийн тэнгэрээс ирсэн дээ гэж бодлоо. Харь хол газар явдаг юм гэхэд Батбаярыгаа санана даа. Хажууд нь байгаа мөртлөө тэсэж ядан санаж байгаа хүн чинь холдоод бүр галзуурах байлгүй. Одоо ч гэсэн нулимс гартал Батбаярыгаа хайрлан дэмий л хүйтэн дэрээ тэмтрэв. Үгүй тэрнээсээ Ерөө холдон явмааргүй байв. Ерөө ямар азгүй хүүхэн вэ? Үрийг нь төрүүлсэн атлаа насан туршдаа өвөрт нь хэвтэх хувь тавилан дутдаг нь ямар гачлантай хэрэг билээ...

Ерөөгийн нулимс сул асгарчээ. Хань ижил нь болоод, хажууд нь хүүгээ өсгөн суух хувь тавилангүйдээ тэр гомдмоор байв. Гэвч мориноомоо унаж, дөрөөндөө чирэгдэн сав суулгаа эвдүүлэн үр хүүхэд тогтохгүй болсон Ууганаа эгчийн аймшигтай зовлон, энэ хүний нь өрөвдмөөр хувь заяа, эмгэнэлт явдлыг санаад Ерөө өрөвдөн хайлжээ. Хайртай хүнийхээ үгэнд орж, зовлон үзсэн Ууганаа эгчийн төдийгөөс өдий болтол өөрт нь халамж анхаарлыг бодож шүд зуун энэ айлаас явах л хэрэгтэй юм байна гэдгийг бүсгүй хүний ухаан Ерөөд шивнэх шиг болов.Тэр бас Батбаярынхаа орой хэлсэн үгийг, манаах лам өвөөгийн захисантай харьцуулж бодоод эрт орой хэзээ нэгэн цагт яс махны тасархайн нялх үрийг аавд нь үлдээхээс өөр аргагүй нь дээ гэж бодлоо.

Бодол болон урваж хөрөвсөөр байтал Ерөө нэг мэдэхэд таг унтжээ. Маргааш нь орой Чимгээ ирж захиа болон Батбаяр Ууганаа эгч хоёрын бэлдсэн дүү нарт өгөх баахан хувцас, зуун мянган төгрөг сэлтийг авч явав.

Чимгээ хэлснээрээ өөрийнхөө Мерседес бенц машинаараа Дархан хот руу давхижээ. Юмыг яаж мэдхэв тэрэг чарга муудах ч юм билүү, бас хол замд ганц бүсгүй хүнд ханьтай хэмээн компанидаа л машин сайн мэддэг, санхүүгийн албанд ажилладаг нэгэн залууг хажуудаа суулгажээ.

Чимгээ чингэж явахдаа Ерөөгийн аав ээжтэй уулзана, тус дэм болохыг бодно. Хэрэв Ерөөгийн дүү нараас ажилд орчуулчихмаар том биетэй эрэгтэй хүүхэд байгаад өөрсдөө хүсвэл салбарынхаа засварын газарт ажилд оруулчихыг бодно гэсэн бардам итгэлтэй явлаа.

Хүний хувь тавилан гэж сонин юм. Уг нь бол Чимгээ ингэж явах учиргүй сэн... Харин ч хартай хортой хүүхнүүд шиг Ерөөг нэг нүдээрээ харахгүй байж болох л доо. Өчнөөн жил нууц амрагаа гэж явчихаад түүнтэй ярьж зөвлөх ч үгүйгээр итгэл эвдэн, нялхаараа шахуу амьтанг гэртээ авчиран хамгийн бодлогогүй бөгсний бузар шингэсэн эр шиг түүнтэй сэм явдалсаныг нь санахаас Чимгээ хэн алинд нь хор хонзон бодмоор л байсан... Гэвч хүнийхээ хувьд Батбаяр даан чиг сайхан хүн. Ууганаа гэж ертөнцийн хүүхнүүдийн хамгийн сайхан сэтгэлтэй хүний хайлан болсон эмэгтэйчүүдийн нэг... Ийм хоёр амьтан насан туршдаа үрийн мөрөөдөл болж зовж шаналж явааг нь Чимгээ харсаар үзсээр атлаа, огт хөндлөнгийн хүнээс ч гэсэн үнэрлэх үр олдсон нь муу санаалах аргагүй байсан... Иш чааваас хэдэн жилийн тэртээ Батбаяраа хүүхэд олчихоод би юунд тэгтлээ айж бушуухан үр хөндүүлсэн юм бол? Тээж төрүүлээд гаргачихсан бол манай муу өвгөн нэг их харааж зүхэх ч үгүй байсан байж болох. Батбаярын эхнэр бол бүүр юу ч хэлэхгүй л байж... тэгээд нялхад нь Ууганаад өргүүлээд хүн хийж ав гэсэн бол... Өдийд хоёр ойноос өнгөрсөн сайхан хүү гүйж явахгүй юу. Хэрэв тэгсэн бол хааяахан очиж хүүгийнхээ барааг хараад Батбаяр бид хоёрын үр төл юм шүү дээ гэж сэтгэлээ баясгаад л явж байхсан даа. Тэнэг ухаангүй юм юунд ч тэгэж яаран сандлран үрээ устгасан билээ?... Чимгээгийн тэрэг хурдан юм. Хэдхэн цаг давхиад Дархан хотод ороод ирэв. Үйлчилгээний төв гэж нэрлэдэг дэлгүүр, зоогийн газартай тэр төвийн дэргэд зогсч машинаа буудалд тавиад хол замд агсагдсан биеэ тэнийлгэн сунайсаар тэрэгнээсээ гарав.

- хоёулаа сайхан хооллоноо. Сайхан цай уумаар байна гээд дагуул залуутай хамт зоогийн газрат оров. Бага үд болж, хүн цөөхөнтэй тул хоёр хүний суудалтай ширээ эзлэн зөөгчийг дуудлаа. Яаралгүй хоолоо идэцгээн нэг ана замын алжаалаа тайлан амраад гарч ирэхдээ Чимгээ:
- Миний танилын аав ээж хуучин Дарханд байдаг гэсэн. Тэднийхийг сургалж уулзаад захиа занааг нь өгчихөөд нэг мөр салбар дээрээ очьё доо гэлээ.
- Тэгье тэгье.

Хаяг нь тодорхой байсан болхоор Ерөөгийн ар гэрийг амархан олжээ. Хуучин мах комбинатаас баруун тийш муруйж тахирласан гэр хорооллын гудамжаар Чимгээ, хүүхэд энд тэндээс гарч гүйх вий, муусайн зэвтэй хадаас дугуйнд дайрагдах вий хэмээн машин зам даган аяархан явсаар урагшаа харсан том хаалганы өмнө зогслоо. Хэдэн хүүхэд машины чимээнээр гүйлдэн гарч ирсэн нь тааруухан шиг хувцастай, бага дунд ангийн насны нэг охин, хоёр хºвгүүн байлаа.

- Танайх хэнийх вэ? гэхэд Ерөөгийн аавын нэрийг хүүхдүүд зэрэг хэлэв.

Гоё машинаас ганган хувцастай эгч гараад ирэхэд хөдөөний хүүхдийн зангаар өнөө хэд гирэвшин холдсхийв.

- Аав, ээж нь байна уу?
- Аав ажилдаа явсан. Ээж сая сургууль дээрээс ирээд цайгаа ууж байна.
- Алив эгчийгээ ээжтэйгээ уулзуулаарай, нохойтой юу?
- Байхгүй, та ор л доо...

Хашаа нь уудам юм. Зундаа ногоо тарьдаг бололтой тэр хашаанд шороог нь хамар гарган засч, хоорондуур нь ус гүйлгэсний мөр тодхон харагдана.

- Ээжээ ээжээ таньтай хүн уулзах гэнэ хэмээн хүүхдүүд хойд талд байгаа гурван цонхтой шохойдсон шавар байшин руу гүйлдэцгээв.

Байшинд нүүрс түлсэн бололтой, дулаахан байв.

- сайн байна уу? Тарган тавтай өвөлжиж байна уу?

Цай уугаад духны үрчлээ бүрээр нь хөлс болсон намхан нуруутай, ажлын хүний царайтай хөгшин танихгүй ганган хүүхнийг гайхан харсаар босч ирэв.
- Та суу, цай уу!

Хуучны маягийн цагаан толгойтой ор хана дагуулан тавьсан, арслантай хоёр авдар дээр байгаа жаазанд Ерөөгийн ганцаараа авхуулсн зураг харагдана.

- Би Ерөөгийн захиа занааг авчирлаа гэж Чимгээг хэлтэл
- Юун ашгүй юм бэ? Охин минь сайн уу? Аль нодлингоос гэртээ ирсэнгүй. Бүр сураг тасраад бид сэтгэл зовж суусан юм... хэмээн хөгшиний царай гийн хөлсөө арчиж, хоол хийх гээд ганпанз шүүрэв.
- Хоол хийгээд ву хийхэв. Сая бид гуанзанд хооллочихсон. Май энэ Ерөөгийн захиа... Өгч явуулсан юм нь гадаа машинд байгаа... би аваад ирье... гээд захиаг өгч Чимгээ гарав. Хөгшин ээж нулимсаа арчин нүднийхээ шилийг хамар дээрээ тохож задгай хэвээр нь тугтуйд хийсэн охиныхоо захиаг яаран задлахдаа
- Та нар энэ эгчтэйгээ хамт гарцгаа! гэж захирав. Чимгээг өнөөх залуутайгаа шуудай савтай юм барьсаар эргэж орж ирэхэд эх захиаг хэдийнээ уншаад хөлс нулимсаа зэрэг арчин шөл тавьчихаад сууж байлаа. Чимгээ дүү нарын нь хувцас гэж шуудай дүүрэн юмыг, баахан чихэр жимсний хамт хөгшинд өгч өврөөсөө 150 мянган төгрөг гарган барив.
- Май, охин чинь өгүүлсэн юм.
- Иш муу охин минь хаанаасаа ийм их мөнгө олсон юм бол доо? Та нар сууцгаа. Аяга шөл ууцгаая. Яаж манайд ирчихээд аяганы амсар зуулгүй гарах билээ хэмээн хоол аягалав.
- Охин тэгээд хүүтэй болсон юм биз дээ? хөгшин эх дээрээ ирээд нярайлчихгүйдээ ач зээтэй болно гэдэг манай жаргал байхгүй юу. Хаана амьдардаг шүү юм бол доо? Нөхөр хань нь юу хийдэг юм бол? хэмээн хөгшиг эх асуужээ.
- Их буянтай сайхан хүмүүстэй тааралдаж тэднийдээ амьдарч байгаа л даа. Нөхрийг нь Батбаяр, эхнэрийг нь Ууганжаргал гэдэг юм. Ууганаа хүүг харж асарч, Ерөө ч хааны гүнж шиг л сайхан айлд амар амгалан сууж байгаа... Одоо ч төрөөд хэдэн сар боллоо доо. Сургууль соёлынхоо мөрийг хөөх юм байгаа биз...
- Хүүгээ аваад нэг ирээсэй дээ. Зээ хүүгээ үзэж нэг баярлахсан...

Тэр өдөр Чимгээ айлд баахан саатаж, хөгшин эх явуулах дургүй охиныхоо тухай асууж шалгаасаар удав. Гэр дүүрэн инээд хөөр, баяр баясгалан авчирсандаа Чимгээ сэтгэл хангалуун байлаа. Харин хөгшин эх нь Ерөөгийн хүүг үзэхсэн гэж байн байн яриад байхад баахан сэтгэл түгшив. Гэвч хөгшин эхийн сэтгэлийг ойлгохгүй байж яахин болох билээ?

Дүү нар нь тус тусдаа шинэ хувцасаар гоёцгоон, чихэр жимс идэж баярлахыг харж, хөгшин эх охиныхоо өгч явуулсан энэ их мөнгөөр аавд нь нэг сайхан малгай юуны түрүүнд авч өгөх юм зэргээр яаж үрэхээ ч Чимгээгээс нуусангүй. Чимгээ Ерөөгийн утсыг өгч, Дарханаас захиалга өгөөд шууд ярьж болно шүү дээ гэжээ.

Ерөө Дарханаас ирсэн даруй захиа, бас ээжийн нь өгч явуулсан идэх дуртай хуруу зузаан сарлагийн өрөм, арвайн гурил сэлтийг авчирч өгсөн Чимгээд үнэн голоосоо баярлав. Аав, ээжийн нь биесүүд сайн% дүү нар нь сургуульдаа яваад ер ажрахгүй байгаад ч, их мөнгө, баахан бэлэг сэлт явуулсанд нь баярласан гялайснаа хэлж, зээ хүүгээ үзэхийг маш их яаран хүсч байна гэх зэргээр ээжийнхээ захиаг уншин уйлж орхив.

Ахиад 2 сар өнгөрөхөд Ерөө гадуур дуртай цагтаа гарах болов. Хавар хэдийнээ иржээ. Улаанбаатарын гудамжаар хайлсан цас, мөсний цс хааяагүй урс байлаа. Харин хавартаа тавьдаг улаан шуурга боос шинжтэй боловч дулаахан сайхан тул Ерөө хүүгээ яах бол гэж огт зовохгүйгээр Ууганаа эгчид орхичихоод гадуур явах болов. Эхлээд тэр сургууль дээрээ очив. Танил оюутан охидууд, төрж, бие төлжин, хотын ганган авхай болсон Ерөөг бараг танихгүй байлаа. Учир нь Батбаяр Ууганжаргал хоёр түүний бүх хувцасыг сольж орчин үеийн залуу бүсгүйн өмсдөг бүхнээр гоёжээ. Нүүр царайндаа зохицсон сайхан моодтой барууны орны цагаан саарал пальтотой, цоо шинэ дөрвөлжин хошуутай дэгжин шаахайтай, сүүлийн үеийн бие барьсан хар өмдтэй, толгой дээрээ маяг хийцтэй залуу охины малгай тавьж үсээ хоёр салаалсан энэ ганган бүсгүйг, хэзээний л нэг муу хуучин хөх гадуур хувцас, богино банзалаас салдаггүй дунд сургуулийн сурагч шиг Ерөө байна гэж нэг байранд, нэг ангид байсан охид анхандаа таньсангүй билээ.

-Танихгүй байгаа юм уу даа? Би Ерөө л байна шүү дээ гэхэд сая дуу алдацгаан шавжээ.

Дараа нь тэр Сэрчмаатай уулзав. Хоёул баахан гадуур тэнэж, амаа цууртал бүсгүй хүнийхээ сониныг хуучлан Ерөө дааж гуанзанд сайхан хооллов.

- Миний хүү бор хоолонд эрт орсон шүү. Манай хар хүн бүр нэг хүн шиг архи уухаа больсон.

Хадмууд ч хүү төрүүлэв гээд надад жигтэйхэн сайн болсон. Одоо найз нь ирэх сараас Сөүл рүүгээ буцах гэж юмаа хөөцөлдөж байна. Чи надтай яваач! хэмээн Сэрчмаа ярих ажээ.
- Хүүдээ ямар нэр өгсөн бэ? гэж Сэрчмаа үгэнд дурлав?
- Баярболд хэмээн Ерөө ам дүүрэн хэлэв.
- Хэн нэр өгсөн бэ?
- Аав нь...

Сэрчмаатай ярьж суусныы гэнэт Ерөө, Батбаярын ажил дээр очмоор санагджээ. Бүр одоохон гээч. Тэр учиргүй яарч гарав.
- Хоёулаа жаахан хамт байя л даа. Вундаа яарсан юм бэ? гэж Сэрчмаа хэлээд ч нэмэр байсангүй.
- Хоёул сүүлд зөндөө уулзах юм чинь...Надад яаралтай явах ажил байна. За баяртай.
Ерөө автобусанд суун хайртай хүнийхээ ажил руу явлаа. Сэтгэл нь догдлон, түүнийгээ бушуухан харахсан гэхээс байж ядав.

Батбаяр өрөөндөө үйлдвэрлэлийн зөвлөгөөн хийж байлаа. Туслах нь Ерөөг гайхан харав.

- та кофе уух уу. Зөвлөгөөн тун удахгүй тарна. Захирал гадагшаа явах ажилтай гэж байсан... “Заг” руу очно гэлүү дээ хэмээн туслах бүсгүй ярив.

Батбаяр, Ерөөгийнхөө ажлыг хөөцөлдөж л байгаа юм байна гэж бодоод тэрвээр баяртай инээмсэглэжээ.

Сэтгэлийн хөөрөл, хүсэл тачаал нь унтарсангүй. Харин ч харйтай хүнээ үүдэнд нь хүлээн, түүний мэддэгээс огт өөр үахирангуй дуугаар үүрэг даалгавар хүмүүст өгч байгааг нь сонсч инээд нь хүрч, хайрлах нь улам ч дэвэрчээ.

Удсангүй хурал тарав.

- Би таны тухай хэлээдхье. Захирал хүн хүлээж авах нь уу үгүй юу? Таныг Ерөө гэсэн байхаа? гээд туслах дотогш орох гэтэл малгай, пальтогоо өмсөөд урдаас гараад ирэв.
- Хүүе чи юу хийж яваа хүүхэд вэ? хэмээн үүдэнд сууж байгаа Ерөөг хараад Батбаяр дуу алдав. Тэгээд гараад явчихад Ерөө араас нь унага шиг дагалдан гарав.

Гадаа гараад Ерөө түүнийг сугадан авав.

Батбаяр Ерөөг vнсэж нvд рvv нь харав. Бvсгvйн нvд хvсэл дvvрэн дvрлийн байлаа. Эл урьхан харцыг уншаад Батбаярын зvрх хайраар бялхан, жаргалтай учрал тийш дууджээ. Тэрвээр Ерєєтэйгєє учрахсан гэж маш их хvсч байлаа. Магадгvй тэр нь удахгvй хол газар яваад єгч ч мэднэ. Бvхнээс амжин єрсєх хэрэгтэй биш vv? Харин хаана очих вэ? Гэрт уулзах арга олдохгvй байгаа болохоор єєр л арга олууштай. Хичнээн дотно танил байлаа ч айлд очихоосоо Батбаяр зовж байв. Тэр нэрээ бодох ёстой биш билvv? Эцэст нь яадаг юм, хvн ордоггvй орон сав биш, зочид буудалд жижvvрт нь ахиухан мєнгє єгєєд тухлая гэж санажээ. Тэр хоёр такси авч хотын тєвєєс зайдуухан орших хувийн жижигхэн зочид буудалд буув. Батбаяр арван мянгатын дэвсгэрт ширээн дээр нь сэмхэн тавиад жижvvрт хандан:

-Єрєєний vнийг жичид нь тєлнє, бид хоёр тvр амармаар байна гэв. Ахимаг насны эмэгтэй учрыг ойлгосон шинжтэй тvлхvvр єгч:

-Надад найдаж болно шvv. Хэн ч амгалан тайван байдлыг чинь эвдэхгvй. Ахиад ирсэн ч би бэлэн л байх болно гэжээ.

Ганц ортой єрєєнд орж хаалгаа тvгжээд хоёр амраг хувцасаа яаран тайлж орондоо орцгоов. Батбаярын хамаг шунал тачаал чинээндээ тулж хайртай бvсгvйнхээ нандин бvхнийг тэмтрэн, галзуу хилэнтэйгээр босч ирсэн єнєєхєє Ерєєгийн зєєлхєн халуун эрхтэн рvv хийж єгєхєд бvсгvй чарлах шиг болж, заасан хєдєлгєєн бvхнийг нь тун ч дур тачаалалтай хийж эхлэв. Хоёр амраг цэнгэлийн амьсгаанд бахардан, vнсэлтээр бие биеийг шавшин хэдэн мєч хvсэл тачаалаа ханган жаргацгаав.

-Жаргалын удаан, зовлонгийн тvргэн нь дээр гэдэг. Би хажууд чинь байгаад байхлаар чамайг зовоож мэдэх нь. Ер нь би гурвуулаа нэг гэрт байхаас vнэндээ залхаж байна. Хичнээн сэтгэлээ барья гэвч тэсч тэвчиж чадахгvй юм. Юу хийхэв дээ, би явах юмандаа явъя, хvv минь ч одоо бор хоолонд оржээ. Намайг танихаасаа илvv Ууганаа эгчийг л харж cvйд болон инээдэг шvv дээ. Одоо тэр хоёр алзахгvй биз.

Хайртай хvнийхээ євєрт хэвтэж байхдаа санаа алдан байж Ерєє энэ vгийг зориглон хэлжээ. Батбаяр ч тэгэх нь мєн гэж зєвшєєрєв.

Сэрчмааг сарын дараа гарахад Ерєє хамт гарах, хамаг ажлыг нь Заг компанийн шугамаар Батбаяр хєєцєлдєж бэлэн болгох, харин яван явтал нь энэ буудалд учирч байхаар нууц амрагууд тохиролцов. Батбаяр хайртай бvсгvйнхээ явдал суудлын талаар урьдчилан ярилцаад "Заг" компанийхантай vгээ олох нvхээ хийчихсэн байлаа. Учир нь тэдний хэвлэх vйлдвэрээр баахан гэрээний маягт, бас бус зvйл хэвлvvлье, vнэ хєлсєн дээрээ бодолцож єгєєч хэмээн менежер нь хэд хоногийн ємнє Батбаяр дээр ороод иржээ. Юу ч гэсэн эхний удаа явах хvмvvсийнхээ тоонд манай нэг хvнийг багтаагаад єгвєл юмыг чинь vнэгvй хэвлээд єгсєн ч болно шvv гэсэн санаагаа цухуйлгаад орхижээ. Тэр менежер єглєє утасдаж:

-Зaхирал тантай уулзъя гэж байна хэмээн хэлсэн билээ. Єнєєдєр уулзаж чадахгvй нь, ажил гарсан. Єглєє эрт ажил цуглах vеэр намайг хvлээж авна уу гэж захиралдаа дамжуулж єгєєч хэмээн Батбаяр буудлаас гар утсаараа ярив. Хоёр амраг гарахдаа мєнєєх жижvvрийн нэрийг асууж мэдээд, дахин ирэхээ ойлгуулаад явцгаав. Чингээд алс явах аянд Ерєє сэм бэлдэж эхэлжээ.

Хоног хугацаа харвасан сум шиг єнгєрєв. Арваадхан хоноод явна хэмээн бvх юм нь жин тан болоод байтал гэв гэнэтхэн ээж нь хvрээд ирэв. Уг нь явахаасаа ємнє нэг ухаcxийгээд ээждээ vнсvvлнэ гэж бодож байтал харин эх єєрєє ирээд тээврийн товчоон дээрээс ирж аваач хэмээн шавдуулжээ. Ерєє хєлсний тэрэг авч давхилаа. Хотынхон єлмєн зэлмэн байгаа биз гэсэн шиг баахан бортого савтай сvv тараг, єрєм зєєхийтэй их ачаатай хєгшин ээж олны дунд охиноо хvлээн хєлсєє арчсаар сууж байлаа. Эх охиноо хараад таньж ядан уулзав. Их санасан сэтгэлээсээ уйлж охилон байж ээж нь:

-Хvргэн маань хаана байна? Зээ хvvг маань аваад ирэхгvй яагаав гэж нэхжээ.

-За явцгаая, манайд очъё доо гээд Ерєє хамаг ачааг нь хєлсний тэргэнд ачаад ээжийгээ суулгав. Ерєєгийн ээж хvррэд ирсэн нь энэ айлынхныг сандралд оруулав. Ууганжаргал нєхєртєє утасдан хэл дуулгасанд цаадах нь тэр дороо хvрээд ирэв. Хєгшин аяга цай уухаасаа ємнє охиныхоо хvvхдийг л vнсэх гэж яарав.

-Ай хєєрхий минь... Ийм сайхан мантгар цагаан амьтан юмсан уу? Аль вэ эмээ нь vнсье. Ээ хєєрхий минь... Vгvй тэр байж байгааг нь ээ... Миний хvv эмээдээ очихгvй яагаав? Эмээ нь эх барьж аваад хоосон арьсаа vлгvvлж байгаад ч болов єсгєж болох л байсан. Харин чи минь буянтай хvмvvсийн гар дээр сайхан торнижээ. Одоо эмээтэйгээ явна биз дээ? Эмээ нь тэр холоос хvvгээ аваачих л гэж ирэв шvv дээ хэмээн шvдгvй амаа ангайлган баярлан инээв. Хєгшний vг гэрт байсан хэдэн хvнийг суран ташуураар чанга гэгч нь ороолгохоос илvvгээр айлгах шиг болов. Хєгшнийг ширээнд урин залж, байдгаараа дайлсан авч тэрвээр ам хvрэхээс нааш идэж уусан ч vгvй, хамаг санаа нь бяцхан хvv дээр л байх шиг тvvнийг гараасаа салгахгvй тэвэрч, єєр юу ч vл анзаарах ажээ. Гэрийн эзэдтэй ч нэг их ярьсангvй Баярболдыг тэвэрсэн хэвээр ганц хоноод:

-За хvvхэд минь хєгшин эхийг єршєєгєєрэй. Хєдєєний мунгинуу мунхаг амьтан л гэж бодоорой. Би хvvгээ л аваачих гэж ирсэн. Одоо хєдлєх минь... Ерєє чи надтай яв. Аль вэ хувцсаа ємс. Аав чинь анхныхаа зээ хvvг vзэх гээд тэсэн ядан хvлээж байгаа. Аргагvй шvv дээ. Юу ч болохноо тэр євгєний элгийг дэвтээж, vрийн нь vрийг аваачиж vзvvлээд орхьё. Тэгж байтал учир нь олдно гэжээ.

Ерєє эхийн vгэнд орохоос аргагvй болов. Гэртээ хариад аавтайгаа уулзан, аажуу уужуухан учир байдлаа хэлбэл эрхбиш ойлгох байлгvй. Лам євєєгийн vгийг сонсвол угаас шvтлэгтэй юм чинь ээж тэр хvний хэлсэн айлдсаныг дагах л ёстой.

Ерєє юмаа бэлдэж байхдаа эл учир байдлаа Батбаяр, Ууганжаргал хоёрт хэлж билээ. Тэгээд явцгаав. Ээж, охин, хvv гурвыг Батбаяр Ууганаа хоёр Дархан хот руу явах хєлсний тэргэнд суулгаж єглєє. Хайрыг нь булаасан жаахан амьтнаа vнсч нулимсаа барьж дийлэхгvй байсан Ууганаа тэдний суусан тэрэг холдон одоход эхэр татан уйлж ухаан алдан унав.


ТЄГСГЄЛ

Нялх vр гэнэт чангаар уйлах шиг болоxoд Ууганаа vсрэн босч Ерєєгийн єрєєрvv харайлгав. Гэрэл асаахад харин тэнд хэн ч vгvй, ямагт хvvгийн унтдаг байсан єєжгий л эзэнгvй зєєлхєн савчин хєдєлж байлаа.

-Чи минь яаж байна аа? Зvvдлэв vv? хэмээн Батбаяр нvцгэн босч ирээд ханиа тэврэн авав. Ууганжаргал нєхрийнхєє мєрєнд нvvрээ наан уйллаа.

-За тайвшир. Хvv эргээд ирэх байлгvй дээ. Ерєє vнэн учрыг хэлээд аав ээжийгээ vгэндээ оруулж дєнгєх биз. Тэгээд хvvтэйгээ хvрээд л ирнэ шvv дээ гэж Батбаяр ханийнхаа толгойг илэн байж аргадав.

-Надад жаахан виски хийгээд єгєєч.

Батбаяр хєргєгчнєє ямагт бэлэн байдаг виски гаргаж хундагалан Ууганжаргалд єгєхєд эхнэр нь нэг амиар залгилж орхив. Хоюул том єрєєнд ирж сууцгаалаа. Шєнє дуусах ягаа ч vгvй. Ууганаа єврєєсєє нэг юм гарган vнэрлээд санаа алдлаа. Тэр нь нялх хvvхдийн єрєєсєн бойтог байв. Батбаяр ч авч vнэрлэхэд хvvгийн нь нялхын энхрий дотно vнэр ханхалж байлаа.

Ууганжаргал гэнэт бодол болоод явчихав. Тэр нєгєє єрєєнд орж юм тvжигнvvлж байснаа сонингийн хайчилбар, єчvvхэн жижиг цаас барьсаар орж ирэхэд "Миний хvvхдийг тээж тєрvvлээд надад vрчлvvлэх эмэгтэйд сая тєгрєг єгч насан туршид нь дэмжиж тусална" гэсэн том гарчиг нvднээ тусчээ.

Хvсэх тусам хясдаг орчлонд vр хvvхэд хvсээд хvсээд заяадаггvй, бие биендээ туйлын хайртай нэгэн гэр бvлийн хоёр, єєр хvvхний хэвлийд vрээ буй болгох гэж шийдэн сонинд зарлал єгснийг тэрхvv сонины тасархай єгvvлж байлаа.

-Ээ бурхан минь. Ууганаа анхнаасаа бvхнийг мэдэж байж гээч! хэмээн Батбаяр сэтгэл дотроо хашгирчээ. Хэн хэн нь юу ч ярьсангvй.

-Хvv ирнэ ээ, ирнэ гэж Батбаяр аяархан хэлэв. Улиран одох цаг юу авчрахыг энэ гэрийн эр эм хоёр урьдаас тааж чадахгvй байлаа.

Ханын цаг зvрх лугаа адил нэгэн хэмээр цохилсоор л...


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:25 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.04.05 3:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
ХОЁРДУГААР ХЭСЭГ

БОЛЗОШГVИ АЮУЛААС ЗУГТСАН Нь

-Эвий хєєрхий vр минь, аль вэ, эмээ нь хvvгээ vнсье... Мантгар цагаахан юутай муухай амьтан бэ? Ийм vртэй болсон байж гэр орондоо ч ирэхгvй айлд байгаад байдаг Ерєє чи мєн бєх зvрхтэй хvн ээ? Єтєлж хєгширсєн хойноо ач зээгээ vзэхээс илvv сайхан жаргал байдаг юм уу? Хєєш Хорлоо чи энэ хєєрхєн амьтныг нэг vнэрлээч. Зээтэй болоод баярлаж байгаа vгvй нь ч мэдэгдэхгvй хачин хvн шvv.

Хєгшин эх єглєє эрт босож аяга цай чанаж уусандаа хамаг нvvрний vрчлээ болгон нь хєлс болж, том алчуураар духаа арчин байж хvvг нь vнсэж vлгэн дуу алдав. Хорлоо хэмээх барагтаа бол дууугардаггvй намхан бор євгєн инээмэр аядан, гаансныхаа бохийг шоржигнуулан тамхиа татаж, зєєгшсєн цайгаа хааяa нэг балган сууна.

-Босцгоо босцгоо, хийх ажил их байна шvv. Пинд байгаа нvvрсний хогийг шигшиж, томыг нь шуудайлан бусдыг нь хаямаар... Нэг нь нялх дvvгээ харж єгвєл таарна. Томчуул нь энэ зун ямар ажил хийхээ бодмоор... Євгєн чи гурилын vйлдвэрт очоод мастертай нь уулзаж ноднингийх шиг Золоо хvvгээ ачигчийн ажилд зуны хэдэн сар аваач гэж гуйвал таарна даа. Ерєє чи бага дvv нартаа хvvгээ авхуулаад, боорцог хайрахыг бод. Уригдаж ирсэн зочин биш одоо жаал хєдєлнє шvv. Айлын эрх бэр шиг битгий хэвтээд бай. Наад нялх амьтанд чинь угжны сvv хэрэгтэй. Бор хоол сайн идvvлмээр байна. Бvгдээрээ л зэрэг зэрэг хєдлєхгvй бол энэ олон амыг аавын цалин ээжийн цэвэрлэгчийн хєлс тэжээж дийлэхгvй шvv...

Ээж нь vглээ болсон юм уу даа гэж Ерєє бодов. Гэртээ байх сайхан ч, ээж аавдаа эрхлэнхэн дvv нартайгаа тоглон суух сайхан ч, удаан хоног хол хєндий байгаад эргэж ирсэн анхны єдрvvдийн оргилсон хєєр аажимдаа алга болох шиг болов. Тэр бол зєвхєн єнгєний юм, цаг зуурын явдал бєгєєд амьдралын эргvvлэг єєрийнхєє жам хуулиар бvхнийг зохицуулаад ирэхэд Ерєє орондоо дэвсчих ганц аятайхан цагаан даавуу ч vгvй, зєєлєн буйдан гэхээ байг гэхэд дороос нухсан хатуу банзтай орондоо зузаалчих илvv гудас ч vгvй гэр хорооллын ядуу энэ айлд урьд нь амьдарч ирсэн билvv гэж гайхмаар байлаа. Ямагт хєдєлж байдаг дvvжин єєжгийд нойрсдог асан хvv нь одоо бол Ерєєгийн унтдаг мєнєєхєн цагаан толгойтой, хуучин маягийн орон дээр, єлгийтэйгєє нойрсохдоо мурчигнан уурлах нь олонтаа. Ууганаа эгч гараасаа салгахгvй авсаар муу зан сургасны гор нь одоо л гарч, тавиулахгvй авхуулаад байх санаатай ажээ.

Иддэг уудаг юмны тухайд бол бvр ч ярих юм алга. Єдєр болгон мєнєєх л гурилтай хоолоо хийцгээн, тvvнээсээ vл уйдах муусайн дvv нар нь маргааш vдээр халаан булаацалдах шахан амаа олохгvй идэцгээнэ. Гэтэл Батбаярынд Ерєє ямар элбэг дэлбэг амьдарч байсан билээ? Дуртай хоолоо идэж, хvvгээ Ууганаад орхичихоод хэрхэн тэр хааны гvнж шиг эрх дураараа байж, гадуур байдгаараа гоён алхаж, ангийхандаа яаж гайхуулж чаддаг байлаа даа? Тэр бvхэн Батбаярын л ач. Тэр хvн л нууц амраг гээд Ерєєг торгонд ороон, тосонд хєлбєрvvлэн хэсэг зуур жаргаасан. Хэрхэн тvvний энхрий янагийн vнсэлтийг, ямагт хайр ундарсан сайхан харцыг мартаж болох билээ дээ. Энэ хорвоод азаар учирсан Батбаяраасаа ганц ч хором хол байж чадахгvй гэдгээ Ерєє одоо л ойлгох шиг болов. Нээрээ тэр ямар жаргалтай байсан юм бэ? Гагцхvv тэр жаргал нь ингээд vvлэн чєлєєний нар шиг гялсхийгээд єнгєрєх гэж vv?

Хvн нээрээ аливаа нєхцєл байдалдаа амархан дасдаг бололтой. Сайхан амьдрал, илvv их хvндлэлийг бага залуу насандаа хэт ихээр амссан Ерєє єєрийгєє хааны гvнж аятай бодоод сурчихсан юм уу даа? Тэр энэхvv ядуу гэрт тєрєєгvй юм шиг санаж, ямагт л амьдралын халуун алган дээр энрхийлvvлэн жаргаж байх юм шигээр тєсєєлсєєр толгой нь эргэж орхиж уу?

Vгvй vгvй... Тэр ядуу амьдралын эргvvлгэнд бvх насаараа зvтгэсэн дорой буурай аав ээжээ ад шоо vзсэн юм биш, байгаа амьдралыг нь голж шилсэн ч юм биш. Гагцхvv ийм амьдралд урьдынх шигээ байж чадахгvй болсноо л Ерєє мэдэрчээ. Сардаа ганц том шуудай гурил аваад модон байшингийнхаа буланд босгоод тавьчихдаг. Тал таар тємлс зоорилж бvхэл хонины мах аваад борцолж тавьдаг энэ айл, гурилтай хоол боорцог л байвал єєр юуг ч vл хvсэх бєгєєд, хэдэн хvvхэд л єлсєхгvй бол хэмээн эцэг эх нь ч бодож заншжээ. Хувцас хунарын тухайд ярих ч юм биш. Хєвгvvд голдуу болохоор хувцас тэснэ гэж vгvй. Дандаа л зах нь ханзархай цамцтай, єсгий нь элэгдсэн шаахай юм уу, ажлын хартай ч тоож байгаа шинжгvй гvйлдэцгээнэ. Євлийн дvн хvйтэнд толгой нvцгэн цохиж явсан ч vл тооно. Саяхан л Батбаяр Ууганаа хоёр бэлдэж, Чимгээгийн авчирч єгсєн шинэ хувцаснууд хэдийнэ хуучирч, хир даг болоод, хєвгvvд бие биенийхээ хувцасыг булаалдан єглєє хэрvvл уруул болцгооно.

-Эгч ээ? Гоё пальтогоо надад нэг єдєр ємсvvл л дээ хэмээн Золбаяр хэмээн бие томтой долдугаар ангийн дvv нь Ерєєг ирсний маргааш гуйжээ.

-Тэр чинь буруу талдаа товчтой эмэгтэй хvний хувцас шvv дээ гэж Ерєє хэлсэн боловч

-Зvгээрээ, манай деревэнгийхэн ямар танай Улаанбаатарын хvvхдvvд шиг боловсон биш. Би зvгээр л гайхуулах гэсэн юм гэж дvv нь пальтог ємсєв.

-Хэнд гайхуулах нь вэ? Цэцэгмаад уу? гэж бага дvv нь шоолох янзтай хэлэхэд Золоо ичиж бушуухан гарчээ. Харин сургуулиас ирэхдээ мєнєєх ганц цайны гэмээр шинэ пальтог нь дан шороо болгож, хэнтэйгээ ноцолдсон юм сугыг нь ханз татсан байлаа. Ерєє уйлах шахав. Ичсэн нэрэндээ л уйлсангvй. Учир нь энэ пальтог хорвоод хамгийн хайртай хvн Батбаяр нь авч єгсєн юм. Ерєєд сайхан зохьсныг нь гайхаж, хааяa нэг нууц болзоонд очихдоо ємсєж бай гэж хэлсэн ажээ. Ерєє тэр оройжингоо ноцолдож байж пальтогоо цэвэрлэж ханзархайг нь оёжээ.

Тун ялимгvй жижигхэн юм шиг явдлуудаас эхлээд аж амьдралын ядуу зvдvv байдал, єглєє гараад л єдєржин ажилд зvтгэн орой хєл гар янгинав хэмээн шаналж суудаг хєгшин аав, сургуулийн хог шороотой ноцолдсоор ядарч туйлддаг ээжийнхээ байдлыг, хэдэн дvv нарынхаа царайг хараад миний тус хэрэгтэй болжээ хэмээн Ерєє амандаа шивнэж байлаа.

Хэд хоног гэрээс гарахгvй сууснаа нэг л єдєр Ерєє, хотынхоо дэгжин хувцасыг ємсєєд гарч одов. Тvvний халаасанд Ууганаа эгчийн єгсєн хэдэн цаас байлаа. Гэр хорооллын гудсамжнаас хєлсний тэрэг авч шинэ Дархан єєд давхижээ.

Анхандаа яах, юу хийхээ сайн бодсонгvй. Ямар ч гэсэн жил гаруй ирээгvй тєрєлх хотынхоо байдлыг vзье гэж санав. Зєєлєн салхи машины цонхоор vлээж байлаа. Гадаа хаврын наран байшин барилгуудын дээврийг гялалзуулан тусч, єндєр байшингуудын цонх ид шидийн гэрлээр нvд булааж байлаа.

Цаашид яах гээд байгаагаа ээж нь хэлсэнгvй хэд хонолоо. Ерєє бол охиноо, зээ хvvтэй нь авчирсан ээж хэд хоног сэтгэлээ дэвтээн, хажуудаа байлгаад буцаах биз гэж бодсон билээ. Гэтэл хоног хугацаа єнгєрсєєр байхад ээж нь юу ч ярьсангvй. Харин ч Ерєєг хэдэн дvv нараа захираад, боорцог боовхон хийж гэр орноо цэвэрлээд байж байг гэсэн янзтай. Ерєє бас хvн юм болохоор хэд хоног єнгєрєхєд мєнєєхєн Сэрчмаатай ярьсан яриа, Солонгос явах ажил маань юу болох нь вэ гэсэн сэтгэлийн далд тvгшvvрт автжээ. Ерєє аавдаа vнэнээ хэлж нэг сайн ярилцмаар байлаа. Аав бол эхийн амнаас зєрєхгvй, юу л гэж хэлнэ тvvнийг нь даган гаансныхаа бохийг ухан сэтгэж суудаг билээ. Гэлээ ч гэсэн аав чинь гэрийн эзэн хvн шvv дээ.

Дардан замаар салхи сvнгэнvvлэн давхисан хєлсний тэрэг шинэ Дарханд ирж, vйлчилгээний тєвийн дэргэдэх зогсоолд Ерєєг буулгав. Ямар нэгэн зорилго бодолгvй Ерєє хаалгаар нь хvмvvс орж буй дэлгvvр єєд чиглэн явжээ. Чингэтэл торон савтай юм барьсан нэгэн бvсгvй урдаас ирж явсан нь аравдугаар анги хамт тєгссєн, багадаа vерхэж байсан Оюунаа байлаа. Сvрхий таргалж мариалн, давхар эрvv суусан Оюунаа багын найзаа таньсангvй. Хvнтэй сууж хvvхэд гаргасан тэрвээр айлын эзэгтэйн зантай болсон шиг тортой юмруугаа хараад, єєр юм авахаа мартсан юм уу даа, эргэн явах гэхэд нь Ерєє тохойноос нь бариад авав.

-Хvvе Оюунаа сайн уу?

Цаад бvсгvй гайхан харав. Дэгжин хувцастай, нvvрэнд сvр оруулдаг сайхан нарны шилтэй, хот газрын ганган авхай тvvгээр яах юм бол гэсэн шиг байхад нь Ерєє:

-Танихгvй байгаа юм уу даа? Би Ерєє чинь л байна шvv дээ гээд тэврэв.

-Ерєє? Ямар Ерєє? Хvvе нээрээ мєн байна. Ерєє минь...!

Хоёр бvсгvй уйлалдан vнсэлджээ. Хэнээс ч ичиж зовсонгvй.

-Vгvй ер дєє. Хаанаас гараад ирэх нь энэ вэ? Чамайг чинь хот яваад сураг тасарлаа гэхэд чинь гайхаж л байлаа. Муу л юм бодож... Гэтэл чи минь танигдахын аргагvй том, гоё хvvхэн болчихсон байдаг. Бас хvvхэд гаргаад... Хамар дээр чинь сайн будсан ч харагдахаар сэвх байна. За манайд очъё гээд Оюунаа найзыгаа гараас нь хєтлєв.

Ойн бяцхан шувууд гэнэт таарсан шиг vеийн хоёр бvсгvй ам хамхилгvй ярьсаар тэднийд ирэв. Оюунаа хувцасаа тайлж Ерєєг дотор єрєєнд буйдан дээр суулгаад, аяга цай чанаж шєл хийв. Хєргєгчнєєсєє шилтэй хvрэн юм гарган ирж:

-Миний нэрсэн жимсний архи, амсаад вз. Эсвэл чи хот газрын хvvхнvvд шиг хатуу юм уудаг болснуу гээд инээв.

Ерєє толгой сэгсэрч Оюунаагийн нэрсэн хар чавганы чихэрлэг амттай нэрмэлийг амсаад:

-Чи минь сайхан л ам\ьдарч байгаа юм байна. Нєхєр чинь юу хийдэг вэ? гэлээ.

-Нєхєр жолооч шvv дээ. Уг нь ачааны тэрэгтэй байгаад хувьчлалаар єєрєє авсан боловч зарчихсан. Хєнгєн тэрэгтэй болж шинэ хуучин Дарханы хооронд хvн зєєж байгаа. Манайд зуун тєгрєгєєр хаа дуртай газраа хvргvvлдэгийг чи ямар эс мэдэх биш. Нэг их баяжитлаа олсон хийсэн юм алга, гэхдээ охин бид хоёрыг хоосон хонуулахгvй, нvцгэн гvйлгэхгvй болж л байна. Би яахав, хааяа нэг зах дээр зогсдог ажилтай, бууз хуушуур хийж зардаг санаатай. Одоо ч шалгалт ихсээд, ариун цэврийн шаардлага хангахгvй гээд л хорих болж... Хэдэн жил євгєн тэргээрээ хvн зєєгєєд, би бас нэмэр хандивын хоолны мєнгє олвол охиноо аваад тэр солонгост юмуу японд єєр хаана ч юм нэг оронд явж амьдрахсан гэж бодох юм. Чи минь ингэхэд ямар хvнтэй ханилсан бэ? Сургуулиа онц тєгссєн чам шиг сурлага сайтай хvнд хуулийн дээд сургууль юу ч биш биз дээ?


Багын найзтайгаа уулзсан нь Ерєєгийн сэтгэлийн гунигийг хєнгєлжээ. Тэрвээр жимсний нэрмэл ууж, бас яриандаа халсхийн, хэрхэн хорвоогийн хамгийн сайхан хvнтэй учирсан хийгээд, тvvнээсээ хvvхэдтэй болсон, гагцхvv хамт амьдрах аргагvйгээ vнэнээр хэлсэн авч Батбаярын нэрийг болон сэтгvvлч мэргэжилтэйг, мєн vйлдвэрийн эзэн гэх мэтийг гvнээ хайрлаад хэлсэнгvй билээ. Оюунаа ч шахaж шаардсангvй.

Хоёр бvсгvй цай ууж яриа дэлгэн удаан суув. Хvvхнvvдийн зангаар барагтайд ярьдаггvй нууцаа дэлгэцгээж, эр нєхєр нь яадаг, ялангуяа жаахан халчихсан vедээ хэвийн нэг байрлалаасаа єєр зугаа цэнгэл хийж аяглах гэж яаж наргидаг, шєнийн цэнгvvндээ заавал бєгсєн дор нь дэр тавих гэж зvтгэдэг, єнєє юм нь том болохоор ивvvр хэрэглэвэл бvр сандарч орхидог зэргээ Оюунаа нэг л мэдэхэд Ерєєд ярьчихсан байлаа.

Харин Ерєє Ууганаа болоод тvvнтэй холбоотой эмгэнэлт явдал, Батбаяр хэрхэн тvvнийг онгоноороо байхад нь хамаг сайхан ажилд сургасан зэргийг нь нууцлан vлдээж, хайртай хvн нь Ерєєд ямархан гайхамшигт аз жаргал хайрладаг, ер арван жилийн годгорхон жаалуудыг бодоход эр бие гvйцсэн жинхэнэ сайн хvн эм хvний хvсэл тачаалыг бvрнээр хангахаар барахгvй, ямагт тvvнтэйгээ нялуурч л байх нь бие болоод сэтгэлийн тааламжтай шаналгааг єгдєг бололтой гэх зэргээр ярьжээ. Харин Ерєє солонгос явах тухайгаа, хайртай хvн нь хамаг юмыг нь жин тан болгохоор хєєцєлдєж байгааг нуусангvй.

-Хvvш ээ, хоюулаа ингэж уулзсаных єнєє орой нэг сайхан наргиад авъя. Ойрын хэдэн жил ямар хамт наргиж цэнгэсэн биш, тэгээд ч чи минь сайн хvний ачаар солонгос гэх харь газар явах гэж байна. Дахиад хэзээ ч учраа билээ хэмээн Оюунаа шvvгээ саваа уудлан хамаг л гоёл зvvлтээ гарган Ерєєд vзvvлж ахуйдаа хvн дуулчих вий гэсэн шиг шивнэн хэлжээ. Тэрхvv наргиад авъя гэсэн Оюунаагийн vгийг сайхан хоол идэж бага зэрэг балган, хєгжим сонсч бvжиглэе гэсэн утгаар нь Ерєє ойлгоод, тєрсєн гэртээ ирээд хэд хоноход аав ээжийн гэрээс гараагvй баахан уйдах янзтай болсноо санан багын найзаа хvндлэхийн vvднээс толгой дохин зєвшєєрєв.

-єдєр болгон гурилтай хоол идэх ч залхуутай уйдмаар байдаг шvv. Хаая шинэ шєл ууж байхгvй бол болохгvй. Сэтгэл таарсан хужирхай тэнийм шинэ шєл уучихаад хєлєрчихсєн амьтан хэвтэж байхад ямар сайхан гэж санана даа.

Хамаг л гоёогоо гарган vзvvлж, тэр ч байтугай охиноо гаргах гэж хийсвэр хийлгэсэн сорвио хvртэл даашинзаа сєхєн харуулаад Оюунаа найз нь их л найр тавьж байхад, тєрснєєс хойш сайхан хоолноос буцахыг байсан гэнэхэн ариухан Ерєє тэр бvхнийг зvгээр нэг єнгєний утгаар нь, гvнцэг гэдэг талаас нь ойлгоод ховдог амьтан шvv хэмээн vнсчээ. Тэгэхэд харин Оюунаагийн царай улайн хариу vнсэхдээ Ерєєгийн оронд огт єєр эр хvн байгаа юм шиг харц нь хачин уяруу болж ирээд ичиж зовохоор тэвэрч билээ.

Ерєє тvvний цээж рvv нь зєєлхєн тvлхэж холдуулахдаа эм хvмvvс бие биендээ чингэж янаглаж болно хэмээн зvvдэлсэн ч vгvй.

-За явъя. Би сайхан наргих газрыг мэднэ. Чамд мєнгє бий юу? Надад ч гэсэн нєхрєєс нууж салтаадсан хэдэн бор юм бий... гээд Оюунаа бvр ч яарч гарав. Танилтайгаа уулзан элдвийг ярьсаар хэдэн цаг болжээ. Vд хэдийнээ єнгєрєєд, зєєлєн явган шуурга орон сууцны байшингуудын дундуур цаас хийсгэн маналзаж байлаа. Том барилгын наран талд ургасан єхєєрдєм ногоон зvлгэн дээр ганц эрвээхий дэрвэлзэн нисч байна.

-Чи намайг энд хvлээж бай. Би ээжид ганц vг хэлчихээд хvрээд ирье. Намайг оройтвол нєхрийг дуудаж охиныг єгчихєєрэй гэж хэлье гээд Оюунаа богинохон банзалтай мєртлєє урт хормойгоо хумих гэсэн шиг євдєгнєєс дээгvvр татсан юбканыхаа доод сэжvvрээс татас хийн гvйж одов. Тэр хэзээний тэгж ємд банзлаа засч явдаг зантай ажээ.

Оюунаа багынхаа занг тавиагvй л байна даа хэмээн Ерєє шоолонгуй бодож зогслоо. Сэтгэл нь амгалан тайван байсан болов чиг хэрэв Оюунаа нь Улаанбаатарт байсан бол ингэж уулзсаных заавал Батбаяртайгаа танилцуулах байсан даа гэж Ерєє бодов. Хайртай тvvнийгэ бодох бvрт сэтгэл хєдлєх тул єрєвдєж хайрласанда ахоолой нь зангирч, сормуус нь нойт оргих шиг болов. Ямарваа наргиан цэнгээний тухай бодох бvрт л Батбаяр нь санаанд орж ирнэ. Аавындаа ирчихээд ээж нь сайхан бууз хийн дайлах юм уу, зузаан гэгчийн єрєм аяганд нь хийж єгєхєд vvнээс тvvндээ амсуулах юм сан гэж санасан удаа бий.

Одоо гэтэл Оюунаа шинэ шєл ууя гэв. Хотод байсан бол Батбаярыгаа дагуулаад хамт тэрхvv сайхан шинэ шєлийг нь амсуулахгvй юу. Нээрээ Оюунаагийн хэлдэг vнэн. Єдєр болгон гурилтай хоол идсээр байгаад Ерєє бvр уйдаж орхиж. Хотод байхад Ууганаа эгч нь гаригийн єдрvvдэд янз янзын хоолоор дайлсаар байгаад Ерєєг бvр муу зан сургаж орхижээ.

Оюунаа удсангvй. Цvнх барин гvйхээрээ гарч ирэхдээ єнєєх л зангаараа богино банзлынхаа хормой хотыг дарсаар ойртохдоо:

-За явцгаая гэж урамтай, хєгжилтэй хэлэв.

Оюунаа тvvнийг дагуулан vйлчилгээний тєвийн дэлгvvрт оржээ. Хоёр шил хатуу архи нэг шил зєєлєн вино авч, хиамны тасаг дээр Ерєєг мєнгєє гарга хэмээн шахаж зууш хийхээр єєх мах алагласан хэсгийг зvсvvлж бэлдvvлээд, vлдсэн мєнгєєр нь нэг єргєст хэмх, улаан лооль авч мєн тавганд тавихаар бэлдvvлэн цvнхлээд гарч одов.

-Хоюулаа айлд очно оо. Зоогийн газрын хоол vнэтэй. Тэгээд ч танилын маань гэр сэлvvхэн, хvvхэд шуухадгvй амар байдаг юм... гээд Оюунаа Дархан хотдоо байтугай Улаанбаатарт ч єндєрт тооцогдохоор сонин хийцтэй арван найман давхар байшин єєд дагуулав. Ерєє дуулгавартай хvvхэд шиг л тvvнийг дагажээ.

Сэтгэлд нь байн байн Батбаяр орж, яагаад ч юм vл таних айлд тэгж их ядарсан єлссєн мэт шинэ шєл уухаар орох гэж байгаа нь нэг л ёсон бус юм шиг санагдан, хєл нь урагшаа алхахаас тєвєгтэй шиг санагдавч багын найзынхаа сэтгэлийг бодон явсаар. Хамгийн гайхалтай Оюунаа шинэ шєл ууна гэсэн атлаа дэлгvvрээс баахан архи дарс ногоо л авчээ.

Ерєє энэ явдалд гайхасхийсэн боловч угаас ийм байдлыг мэдэхгvйн эрхээр Оюунааг сохроор дагаж, цайлган цагаан сэтгэлээр тvvнд итгэн, айлд нэг сайхан наргих нь дээ гэж бодож явлаа. Оюунаа таван давхарт гараад нэгэн айлын хонхыг зєєлєн дарав. Гэрийн халаадтай, цэмбэн шаахай нvцгэн хєлдєє угласан, насаар нилээд ахимаг, урдаасаа халцарч яваа толгойтой эр, богино ємднєєс єєр хувцасгvй хэрнээ бvсгvйчvvдээс огтхон ч ичиж зовсон шинжгvй хаалга онгойлгон:

-Сайн байцгаана уу? Моpилон орцгоогтун! хэмээн найр тавьжээ.

-Танилц. Энэ миний багын vерхдэг байсан охин. Ерєє чи гутлаа тайлчих, битгий нэрэлхээрэй. Зочны єрєєнд сууж бай. Би одоохон зууш бэлдээдхэе хэмээн Оюунаа шаахайгаа хєлнєєс мултлан шидэж гал зуух руу орох нь хэзээ язааны энэ айлын хvн шиг санагджээ. Ерєє гайхасхийн Алтан булаг хивс дэвссэн, зурагт бvхий зочны єрєєнд орж дэмий л ийш тийшээ харав. Тэгэхэд яагаад ч юм бэ, тєлбєрєє тєлж чадаагvй ядуу оюутан Улаанбаатар зочид буудлын ємнє анх удаа зориг гарган очиж, хэн тааралдсанд нь биеэ vнэлсvгэй хэмээн зогссон гунигт мєч санаанд нь оржээ. Хэрэв тэгэхэд сайхан сэтгэлт Батбаяр нь таараагvйсэн бол юу болох байсан нь ойлгомжтой. Хэрэв тэгээгvй бол? Энэ тухай санахаас Ерєєгийн дотор муухайрах шиг болно. Мэдээжээр тэр гэртээ аваачаагvйсэн бол єдийд Ерєє янхан хэмээх муухай нэртэй, євчний эрэндэг болсон, эрчvvдийн дэвсгэр тєдий л амьтан байхсан бишvv? Тэр бvхнээс Батбаяр нь л тvvнийг аварсан. Огт танихгvй хар хvн даган тэднийд очоод эхнэрээс нь зовон, зочндын єрєєнд гайхширан ийш тийш харж суусан тэр мєчийг Ерєє нэхэн санав. Ингэхэд одоо юу гээч болох гээд байна вэ? Оюунаагийн шинэ шєл гээд байгаа нь, налиг шалиг эмсийн нєхрєєсєє єєр хvнтэй унтах явалдах гэсэн утгатай vг юм биш биз? Багадаа зvв зvгээр зантай охин байсан Оюунаадаа тэр дэндvv амархан итгэсэн биш байгаадаа? Бага ангид хєтлєлцєн гvйж явсан, ядуу амьдралтай Ерєєг гэртээ аваачин янз бvрийн идэх юмаар цатган, гэм хоргvйгээр инээлдэн хvvхэд насны жаргалаа эдэлж явсан энэ бvсгvй хvн бие єдгєє ямар болж, юунд тэр сэтгэл алдардаг болсныг Ерєє vнэндээ мэдэхгvй шvv дээ. Гэхдээ Ерєє хvнийг яагаа ч vгvй байхад нь хар сvvдрээр дvгнэж болохгvй гэж бодоод тэсвэрлэн хvлээжээ.

Оюунаа галзуухны єрєєнд єнєєх эртэй инээлдэн тун чиг зугаатай байх бололтой. Хааяa нэг vнсэлцэв vv яав, яриа нь тасалдан шав шув дуугарах шиг... Хэдэн мєчийн дараа Оюунаа орж ирэхдээ бvр хээгээ барж, хамаг хувцасаа тайлаад, зєвхєн хєхний даруулга дотоожтойгоо vлдэж, тавиур дээр хэдийнэ бєглєєг нь авсан архи дарс, гоёмсогоор єрсєн хиам помидорны зууш тавин орж ирээд явган ширээн дээр єрєв. Тэгээд:

-Халуун байна. Наад хувцас хунараа тайлчих. Над шиг л бай гээд цамцных нь товчийг хvчээр тайлах гэв. Ерєє тvvний vгэнд орсонгvй. Цамцаа ч тайлсангvй, урт нарийхан хар ємдєндєє ч тvvнийг хvргэсэнгvй. Ямар нэг ёсон бусын юм болох нь уу даа гэсэн хар сэжиг тархинд нь тєрєв. Тэр босоод гvйн гармаар л байлаа. Гэвч тэсэв. Арай ч vгvй байлгvй дээ. Юу л гэж дєнгєж уулзчихаад Оюунаа vерхдэг бvcгvйгээ хэн нэгэнд єгєх гэж зvтгэхэв дээ.

Гаднаас гэрийн эзний vеийн, хууз сахалтай, нvдний шилтэй, улаан хамартай хvн орж ирэв. Гэрийн эзэн ч, Оюунаа ч дуу алдан тосч:

-Доктор Цэвэлээ, дээшээ дээшээ хэмээн найр тавьжээ. Тэр хvн ихэмсэг бардам бєгєєд, ёстой л шинэ шєл уух гэж малын зах дээр авах хонио тарган туранхайг нь шинжих баян цатгалан хvний эрээгvй харцаар Ерєєг хараад муухан инээмсэглэн толгой дохив.

-За ширээнд сууцгаа. Манай гал хам Оюунаагийн багын найз охин хvрээд ирсэн байна. Уучлаарай Ерєє. Бид Оюунааг галтай цогтой бєгєєд бидэнтэй хамт хамтран зvтгэдэг болохоор нь ингэж дууддаг юм. Энэ ширээний ард нэгэнт л суусан бол кинонд гардагаар бидний нvдний єнгє, насны ялгаа арилж, эрх чєлєє гэгч жинхэнэ утгаараа биелэх ёстой юм шvv. Юуны тєлєє бид чинь хvмvvнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа билээ. Ардчилалын буянаар бидний олон зуун жилийн гол хоцрогдол болох ичих айхын євчин холдож, ашгvй нэг сэkсийн жаргал эдлэх таатай нєхцєл бvрдэж байна... хэмээн нилээд халамцуу дуугаар гэрийн эзэн, их гvзээт эр хундаганд архи хол хол хийлгэн дvvргээд:

-Ардчилал мандтугай! гэмэгцээ хэнийг ч хvлээлгvйгээр ховдоглон хєнтрвєв. Vзвэл аль тvрvvн Оюунаагийн гал зууханд авч орсон архинаас чамгvй балгаад халамцаж орхижээ.

Гэрийн эзнийг халамцуу гэж vл тоон их л сэтгэл бадрангуй байж Доктор гэх Цэвэлээ ч, Оюунаа ч тус тусын хундагыг даруй хоосолцгоожээ. Харин Ерєє уруул ч хvрсэнгvй.

-Чи яав? Уучихаач... гэж Оюунаа сэм нудрав.

-Би чадахгvй нь. Угаасаа сураагvй юм... гэхдээ яагаад ч юм Батбаярыгаа санаад орхив. Хааяахан нэг виски хэмээх архи авч тун чиг удаанаар, ёстой л араандаа шингээн, толгойгоо амраан уудаг нь бодогдоод, сэтгэл хямарсан vедээ юм уу, хєєрч баярласан vедээ балгахаас буцдаггvй боловч, тэр нь согттоллоо ууж балайрдаггvй шvv дээ гэж єхєєрдєн боджээ.

Тэгэхмээр тvрvvхний Ерєєгийн бодсон зvйл vнэн болж таарах нь. Шинэ шєл гээч нь ингэж архидан мансуурч, ор хєнжлийн явдалд орохыг хэлдэг байх нь. Намайг эд нар шахаж архи уулган согтоогоод докторынхоо євєрт хийх санаатай байгаа юм байна. Оюунаа чамайг ийм хvн болсныг мэдээгvй маань юутай халаг. Батбаяраас єєр хэнд vл нээх миний халуун єврийг эзэмдэнэ гэж бvv горьд. Єєр хэнд ч єгєхгvй ариун гэгээн биеэ зєвхєн тvvндээ л зориулна гэдгийг мэдэж ав хэмээн Ерєє хэнд ч юм шивннэн дотор сэтгэлдээ эргэцvvлэн сэтгэж суулаа.

Ямар ч шинэ шєл чанасангvй. Хоол ундны тухай яриа ч гарсангvй. Эрчvvл архиа ууцгаан, хоёр хvvхнийг шахаж, Оюунаа тэр даруй халамцаад ирэхэд, Харин яаж ч шахаад Ерєєг уулгаж чадсангvй ажээ. Тэгээд эрчvvд єєр арга хэрэглэх гэсэн шиг бvсэлхийнээс доогуур сэдэвтэй заваан онигоо ярьж єєрснєє тvvнээсээ таашаал аван инээлдэж байлаа.

Нэг мэдэхэд гэрийн эзэн халзан эр Оюунааг хvзvvдчихсэн уруул дээрээс нь vнсэж, найз бvсгvй наалинхайтан эрхэлж хажуудаа хvн байгааг ч vл тоон бараг л єнєєх юмаа дэргэд хийх шахснаа хєтлєлцєєд нєгєє єрєє рvv орчихов. Хэсэг зуур чимлээ алдрав. Оюунаагийн тааламжтай гинших, нас ахимаг эрийн сvртэй уухилах дуун нєгєє єрєєнєєс сонсогдож байснаа чимээ тасарчээ.

-Бvсгvй минь чи намайг жаргаах юм биш vv? хэмээн Цэвэлээ ойртож суугаад тэврэх гэв. Бvсгvй аятайхан мултрав. Ямар аргаар энэ хvмvvсээс салж гарах вэ л гэж бодож суулаа.

-Намайг доктор Цэвэлээ гэж дууддаг нь зvгээр нэг тал зассан хэрэг биш л дээ. Бvх насаараа эрдмийн ажил хийж, Чингисийн vvсэл гарлын тухай хоёр ч зузаан ном бичсэний минь тєлєє их хааны нэрт академи надад доктор цол олгосон юм. Одоо vед академи нэрт эрдмийн газрууд бойрооны дараах мєєг шиг олон болсон, тэгээд ч доктор цолыг хэн дуртай авдаг нь vнэн боловчиг, би бол жинхэнэ хєдєлмєрєєрєє ном бvтээж байж энэ алдарт хvрсэн тул єєрийгєє худлаа доктор гэж боддоггvй. Эрдэм ном гэсээр яваад гэрлэж ч амжилгvй насны нараа хэвийлгэж орхилоо доо. Одоо л нэг ханьтай болж чам шиг сайхан хvvхнээр хєлєє хучуулаад жаргаж суумаар санагдах юм. Чи нээрээ залуухан ч, сайхан ч хvvхэн юмаа.

Намар vнээн зэлэн дээр салж єгдєггvй дэлэнч хэмээх ялаа шиг Цэвлээ салахгvй дагаж, баахан согтуугаар Ерєєг тэврэх гэж зvтгэв. Бvсгvй тvvнээс зугтаж явган ширээний нєгєє талд гарахад, унаа морь эвгvй зан нь хєдлєхєєр хараах гэж ярзайлгадаг шиг сахалтай урт хошуугаа цорвойлгон Цэвлээ доктор дайрч эхлэв. Аягvй бол хvчээ гаргаж ч магадгvй нь ээ...

-Та байз л даа, би одоохон... гээд Ерєє нойл орох гэсэн хvн шиг зочдын єрєєнєєс гарав. Тvvнийг нээрээ л давсгаа суллах нь гэж бодсон шинжтэй Цэвлээ суусаар vлдэхдээ шилтэй архинаас зориг орох гэсэн мэт хундагалан ууж байгаа харагдав.

Ерєє бушуухан шаахайгаа углаж гадуур хувцсаа аваад, єлмийдєн гишгэсээр vvдэнд хvрч ганц ухасхийн тvгжээг мултлав. Тэгээд гадуур хувцсаа явуут дундаа ємсєн шатаар уруудан зугтлаа.

-Vгvй шvv. Би одоохондоо Оюунаа чам шиг болох дээр тулаагvй байна. Ханилж суугаагvй ч гэсэн хайртай Батбаяртаа би ариун биеэ хадгалж чадлаа. Бид хоёрын дундаас гарсан Баярболд vрдээ ээж нь хэн ч бузарлаагvй цэвэр ариун хэвээр очих минь... Vгvй vгvй, би ариун хэвээр шvv, хэмээн тэр сэтгэлийнхээ чанадад хашгиран хэлж билээ.

Гадаа хэдийнэ харанхуй болжээ. Хаврын оройн гялаан одод бvдэгхэн гялалзаж байлаа. Шороон шуурга намдаад харин ч дотор ариусам сэрvvн тунгалаг салхи зєєлєн vлээн санчигны vсээр тоглох ажээ.

-Ёххх...

Єндєр байшингаас гарч гvйхээрээ шахам холдоод сая л Ерєєгийн сэтгэл амарч уужим амьсгаа авлаа. Цагаа харвал арав єнгєрч байв. Тэр гэрлvvгээ яарсангvй. Оюунаад гомдсон далд гомдол цээжийг нь мэрэн, тvvнийг ашиглан хэн нэгний євєрт хийх гэсэнд нь сэтгэл бухимджээ. Тэрхvv гомдлоо хэн нэгэн хvнд биш харин энэ хорвоод хамгийн хайртай Батбаяртаа хэлж, дотроо онгойтол уйлмаар байв. Ер ойрд тvvнийхээ дууг сонссонгvй. Ерєєг яачихав даа гэж гайхаж байгаа даа... Холбооны газар хажууханд харагдахад Ерєє тэр зvг яаран алхжээ.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:27 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.04.05 3:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
УУГАНЖАРГАЛыН СЭТГЭЛИЙН ШАНАЛАЛ.

Гэв гэнэтхэн бяцхан хvv ээрч мууртлаа уйлав. Ууганаа нойрон дундаа нvд тас аниастай хэр нь тэмтэрч хvvгээ євєртєє авчих санаатай сарвалзах авч тvvний гарт хэн ч баригдсанvй. Хvvхэд хажууд нь биш, харин зэргэлдээх єрєєнд мєнєєхєн єєжгий нь байгаа тэрхvv Ерєєгийн содон соргог vнэр ханхалсан орны тэндээс дуулдах шиг болохуй, Ууганаа босч тэр зvг явлаа. Ууганаа чингэж босч эзгvй єрєє рvv харанхуйд гараар тэмтрэн явахыг сая сэрсэн Батбаяр мэдэж хойноос нь очив. Ууганаа хоосон ор тэмтрэн, єєжгийг олж тvvнийг савчуулан хєдєлгєєд тун чиг гунигтай дуугаар:

-Бvvвэй бvvвэй, бvлтгэр хvv минь унтаарай... хэмээн бvvвэйлж гарав. Батбаяр гэрэл асаалаа. Гэргий хань нь нvд тас аниатай авч, энгэр цээжээ тэмтрэн чингэж vнэн сэтгэлээсээ хvvхдийг єєжгийдєє унтаж байна гэж бодсон мэт аяархан хєдєлгєж зєєлєн бvvвэйлэн дуулах ажээ.

Энэ минь ухаан солиотой болох нь уу даа хэмээн Батбаяр жигтэйхэн айв. Тэрбээр Ууганааг тэвэрч:

-Ууганаа сэрээрэй, Ууганаа гэж дугтрав.

-Чимээгvй бай л даа, миний хvv унтаж байна...

Батбаяр ямар ч л байсан сэрээж сэхээхгvй бол болохгvй хэмээн бодож чанга гэгч дугтран хацар руу нь алгадахад Ууганаа сая л сэрж нvдээ нээв. Болж буй явдлын цаад учрыг ойлгож ядан нойрмог булингартай нvдээр эр нєхрєє харснаа гэнэт асгартал уйлж орхив.

-Vгvй би тэсэхгvй нь ээ. Хvvг минь авчраад єгєєч! Ерєє яагаад алга болчихов оо? Ирэх болсон биш vv? хэмээн нулимсаа арчих ч сєхєєгvй тэрхvv сэтгэлээр ядарсан хvvхэн хэлж байхад Батбаяр тэврэн нойтон хацар уруулыг нь vнсэн тайтгаруулж ор єєд хєтлон явлаа.

Ууганаа тvvнд хєтлvvлэн хvvхэд шиг дагав. Тэр хоёр орондоо орлоо. Батбаяр ойр мєч чингээгvй янагийн халуун vнсэлтээр ханиа озов. Чингэж л сэтгэлийг нь цайлган тайвшруулахаас єєр аргагvй гэж боджээ. Чингэтэл vнэн сэтгэлийн халуун vнсэлтэнд Ууганаагийн сэтгэл уярав бололтой хариу vнсч эр нєхрєє тэврэн хариу vнсчээ.

Халуун амьсгаа нь нийлэн, биед ямархан нэгэн илч єгєх шиг болов. Эр хvний хувьд Батбаяр ханиа сэргээж чадах ганцхан арга болох сайхан янаглалын уургаар тvvнийг сэрээх явдал л чухал гэж vзжээ. Ойрд хавьтаж ойртоогvй тул Батбаярын эрийн зэвсэг хатууран, хvсэл бадарч эхлэв. Ууганаа ч эрийнхээ тэрхvv байдлыг мэдэж гараараа тэмтэрчихээд ид залуугийнх шигээ аяархан дуун алджээ.

Батбаяр эхнэрээ эрхлvvлэв. Хэн хэн нь хvсч байсан тул ойрд амсаагvй биеийн жаргалыг эдлэн дуу дуугаа авалцан дээр доороо орон цэнгэцгээжээ. Одоо vзвэл Ууганаа нь залуугийнх шигээ л чанга хэвээрээ, аашилж аяглах нь янзтай байх шиг санагдана. Батбаярын хvчтэйг Ууганаа ч бишрэв. Хоюул баахан ноололдож эцэст нь ядран унацгаалаа.

-Жаахан виски амсна уу? гээд Ууганаа хєргєгчнєєс сархад гаргаж шилэн аяганд хийн нєхєртєє барив. Єєрєє ч амсах тєдий л ам хvрлээ.

-Ерєє яачихав аа? Хэн хэний нь асуух vг энэ л байлаа. Мэдээж Ууганаагийн хувьд бяцхан хvvгээ л санажээ. Хэрэвзээ тэр бяцхан амьтныг vvрд тvvний гар дээр орхих аваас Ууганаа єєр юу ч бодохгvй байж чадах л сан. Харин Батбаярын хувьд залуухан амрагаа санасан нь vнэн авч хамгийн гол нь єнєєдєр "Заг" компаниас утасдаж, явуулах гэсэн хvний нь ажил бvтэмжтэй байгаа, удахгvй гадаад паспорт нь гарна гэж урам хайрласан vг хэлсэн нь байлаа. Эл vгэнд баярлан догдолж байтал утасны нєгєє vзvvрээс:

-Хэд хоногоос манай шугамаар явах бvх хvн солонгосын элчин сайдын яаман дээр ярилцлаганд орно шvv. Дуудсан цагт хvнээ бэлэн байлгаарай. Хэрэв ярилцлаганд орохгvй бол явуулдаггvй юм... гэсэн дуу сонсогдоход Батбаяр ихэд цочжээ. Одоо яадаг билээ? Ерєє гэртээ утас байхгvй. Тэднийх хуучин Дарханы деревин хэмээх гэр хороололд байдаг гэсэн. Яаж хэл дуулгах вэ?

Аяганы тал виски яаралгvй шимэн ууж дотор халуу оргихыг мэдрэн орондоо хэвтэж байхдаа Батбаяр тэр тухай л бодож байлаа.

-Чи юу бодоо вэ? Ерєєг ирээсэй гэж сaнaв уу? хэмээн Ууганаа хєргєгчнєєс хvйтэн ундаа гарган залгилахдаа асуужээ. Батбаяр хариулах гэж яарсангvй. Ерєєг ээжтэйгээ хамт хvvгээ аваад Дархан руу явсны маргааш шєнє Ууганаа чингэж гэнэт хvvхэд уйлав хэмээн нойрмогоор сандарч Ерєєгийн єрєєрvv гvйснийг санав. Тэр шєнє барагтай бол дуугардаггvй Ууганжаргал, нєгєє єрєєнд юм тvжигнvvлэн ухаж ухаж нэгэн сонины тасархай авчиран Батбаярт єгч билээ. Яг л єєрсєд шиг нь vрийн мєрєєсєл болсон хоёр залуу аргаа бараад, эр нєхрєєс нь хvvхэд олоод гаргаж єгч гэмээ нь, бvх насаар нь тэжээн тэтгэх, дав даруй сая тєгрєг єгєхєєр амлан, тийм бvсгvй хайж буйг зарласан зарлал тэр сонины хайчилбарт байсан.

Тэгэхэд л чухам гэрт болсон бvх явдлыг Ууганаа нь мэдэж байжээ гэж Батбаяр ойлгожээ. Нvvр халам энэ явдлаас болж Батбаяр тэр шєнє олон юм яриагvй билээ. Тvvнээс хойш энэ тухай ам нээж чадалгvй явсаар єдий хvрэв.

Хэн хэн нь сэтгэлдээ шаналж явдаг зvйлсээ гарган хэлж нvvр хагаран амрах сан гэж бодовч, Батбаярын хувьд гэргий ханийхаа ємнє нvгэл хийсэндээ бантаад яаж ч чадсангvй. Vгvй нээрэн хажууд нь элдэв явдал болоод байхад Ууганаа мэдсэн ч мэдээгvй юм шиг байж чадсан нь гайхмаар байлаа. Хэрvvлч хардамтгай єєр хvvхэн байсан бол Ерєєг нєхєртэй нєхцсєн гэдгийг мэдсэн даруйд л хэл ам хийх байсан даа.

Ууганжаргалын хувьд эр нєхєр нь vртэй хvvхэдтэй болохсон гэж хvсэхдээ л Ерєєг олж ирсэн, тvvнтэй хавьтаж ойртсон ч чухам нэг л утгатай гэж бодсоор яваа билээ. Батбаяр хэзээ ч гэргийгээ ад шоо vзэж байсангvй. Тvvндээ тавьдаг халамж анхаарлаа хэдийд ч сулруулж vзээгvй. Vр хvvхэдгvй удсан гээд найдвар тасарсан зарим эр хvн эхнэрээ нэг нvдээр ч vзэлгvй хаяж одсон тухай Ууганаа сонсч л байсан. Адаглаад л чамаас хvvхэд гарахгvй байна. Чи л vр тогтоох чадваргvй энэ тэр гэж хэрvvл хийн дарамтлах явдал байдгийг тэр мэддэг бєгєєд, харин Батбаяр тэр тухайд vг ч цухуйлгадаггvй билээ.

Залуухан сайхан бvсгvй євєртєлж, тvvнийг хvvхэдтэй болгочихоод Батбаяраас єєр хvн бол хуучин хувцас лугаа адил гэргийгээ хаяад Ерєєтэй яваад єгч болох л байсан. Ямар ємч хєрєнгє дутна гэх биш, энэ муу гэрээ, хамаг байдгаа Ууганаад орхиод ємссєн хувцастайгаа шинэ амьдрал зохионо гээд яваад єгєхєд Ууганаа яахсан билээ. Хувь заяандаа гомдоод л vлдэх шvv дээ. Гэтэл тийм явдал болсонгvй. Хэн хэний нь сэтгэлийг бяцхан хvv Баярболд нь эзэгнэж, єдєр тутмын аар саар зvйл, хувийн гомдол гоморхлыг тэр жаахан амьтан ход ход хийн инээх дуугаараа vлдэн хєєжээ. Зорилготой амьдралын нь гэрэл гэгээ Батбаярыг ч, Ууганжаргалыг ч гийгvvлж, энэ айл урьд хэзээ ч байгаагvй тийм инээд хєєр, баяр баясгалангаар цалгиж хэдэн сарыг єнгєрєєжээ. Батбаяр бол сайн эцэг юм. Ажилдаа ядарч ирчихээд хvvхдийн даавуу шаавуу угаахгvй биз, угаасаа цагаан гартай сэтгvvлч хvн ямар тэр тал дээр дадлага туршлага ч байх биш хэмээн анхнаасаа л зvгээр тоглоом шоглоом хийх шахуу хэлсэн vгийг нь vнэн хэмээн ойлгоод эр нєхєр хувцсаа солингуут тvмпэн шvvрч авдаг болсон нь сайхан санагдана. Яг ингэж анх удаа Ерєєг эмнэлгээс гарсны дараа тvмпэнд ус хийн нялхын даавууг угаахад нь, хэрэв би vр тєрvvлсэн сэн бол ингээд л хань минь ажилдаа орж, наддаа туслах байж шvv дээ гэж бодон хоолой нь зангирч билээ.

-За яах вэ, би чамайгаа ойлгож байна. Чи vртэй хvvхэдтэй болохыг анхнаасаа л мєрєєдсєн. Тэр санаагаа биелvvлэх л гэж, намайг vр тєрvvлэх найдваргvйг мэдээд Ерєєг чи олж ирсэн байж таарна. Хvн жаргах ёстой. Vр хvvхэд гэдэг тэр жаргалыг авчирдаг юм байна. Одоо чи минь санасандаа хvрсэн болохоор Ерєєгєє аваад дуртай газраа амьдар даа. Гагцхvv надад энэ жаахан хvvг минь л vлдээ. Би чамдаа гомдохгvй. Хvv минь гар дээр дэгэж дэрвэн єсвєл надад тvvнээс илvv аз жаргал гэж юу байх сан билээ. Учир нь энэ бол чиний минь яс махны тасархай. Би єєрєєсєє унасан чинээ бодож, сайхан хайрын vр хэмээн бодож єсгєе хэмээн Ууганаа нєхєртєє хэлье гэж бодсон удаа бий. Ингэж хэлэх нь ямар аймшигтай байсан боловч, Ууганаа тэсч тэвчинэ л гэж бодсон. Чемодан саванд хувцсыг нь хийгээд, vvдэндээ хvvгээ тэврэн гаргаж єгч байгаагаар ч тєсєєлєн бодсон удаа бий. Нєхєр нь Ерєєг сугадан хєлсний тэрэг рvv явж буй аймаар дvрс нvдэнд бууж ирэхэд, байз би чинь юу бодох нь энэ вэ? Нэг муу хардахчаа болж байгаа юмуу даа гэж єєрийгєє шоолсон...

Сэтгэлийн догшин шуурга чингэж vе vе Ууганааг байж суухын аргагvй болгон зовоосон далд шаналал хэзээ дуусах бол гэж байтал Ерєєгийн ээж ирээд хvсч мєрєєдсєн ганц vрийг нь Ерєєтэй хамт аваад явчихажээ. Шєнєд хоосон, хvйтэн дэрээ тэмтрэн заримдаа ухааны самууралд орон Ерєєгийн єрєє рvv харанхуйд тэмтрэн очихдо хvрдэг гаслан зовлон чингэж эхлэв. Тэр хvvхэн Баярболдгvйгээр амьдарч чадахгvй болтлоо дассан байлаа. Дуунд гардагаар:
... Єєрийн биш дээ
Хvний юм чинь
Vдшийн бvрийдээ хоосондоо... гэгч vг уг нь єєр утгатай боловч Ууганаагийн одоогийн амьдралын зовлон мєн ажээ. Одоо тэгээд яах билээ? Гэнэт мээм нь жигтэйхэн халуу оргин хатгах шиг болов.

Єдєр Ууганаа гэртээ ганцаараа уйдаж єнжинє. Гэрээ хэд дахин цэвэрлээд ч, нєхрийнхєє болон єєрийнхєє хувцасыг хичнээн дахин угаагаад ч явж єгєхгvй удах цаг хугацааг тэсч тэвчин єнгєрєєх хэцvv санагдана. Тэр бvхэнд сэтгэл vл сатааран, нэг л мэдэхэд хvvгийнхээ бойтгийг авч vнэрлээд уйлж орхисон сууна. Аргаа барахдаа шар сонин худалдан авч бvхнийг гарчигаас нь эхлээд эцсийн нvvрний хаяг хvртэл хаман унших болов. Сонин дээр хов хэрvvлээс эхлээд, улс тєрийн явдал, нууц амрагийн тухай гэх зэрэг элдэв л юм бичсэн байна. Ерєєсєє vргvй байсан эр эм хоёр оройтсон насандаа хvvхэдтэй болсон тухай жижигхэн мэдээ Ууганаагийн сонирхлыг татжээ. Бараагаа гvйлгэх гэж ов зохион, бараг л юу ч болоогvй байхад гагцхvv зар тараагчийн эм ууснаар жирэмсэн болчихдог гэж хэлэх нь халаг, зарим рekламаас харин тэр мэдээ єєр байлаа. Бас нэгэн сонин дээр ханиа хvvхэн хvн гэж vзэхийг байсан нэгэн эр, нууц амрагтай болсон гэргийгээ vнэнээ хэлэхэд баахан харааж зvхcэн авч, харин хэрхэн vл таних тэр хvн яаж аашлaн аягласныг авгайгаараа яриулсаар байгаад дур тачаалтай болсон тухай бичжээ. Дээрх мэдээг уншаад нээрээ vргvй байсан хvн оройтсон насандаа хvvхэд гаргасан нь vнэн юм бол нялх зvстэй, нойтон сормуустай амьтан надад олдчих юм биш байгаадаа? хэмээн горьдон боджээ.

Ойрд учраагvй сайхан учралаар нєхєр нь тvvнийг энхрийлж, хоюул ид залуугийнх шигээ тамирдталаа ноололдсон нь Ууганаад бие сэтгэлийн таашаал тєрvvлжээ. Тэрвээр нєхрийнхєє хажууд хэвтээд єєр хэнд ч байхгvй сайхан vнэрийг нь самсаа дvvрэн vнэрлэж бaихдаа яагаад ч юм эм хvнийхээ нулимсийг хvчээр барьж байлаа.



-Нойр чинь хvрэхгvй байна уу? гэж Батбаяр хошуу хvргэн vнсээд асуув.

-Чаддагсан бол сайхан тамхи хэд сорох юм сан. Даанч сураагvй юм даа...

-Би чамаас нэг юм асуух уу?

-Тэг л дээ...

-Ерєєг надаас хvvхэд олсон гэж чи яаж мэдсэн юм бэ? Ууганаа намайг уучлаарай. Би чиний сэтгэлийн шархыг сэдрээх гэсэн биш... Зvгээр л єєрийн зvрх євтгєж байгаа євчнийг нимгэлэн чамтайгаа сайхан ярьж сэтгэлээ онгойлгох гэсэн юм...

Ууганаа гэнэт босоод явчихав. Хачин зантай хvvхэн шvv. Юу ч хэлэхгvй ингээд гараад явчихлаараа нєгєє єрєєнєєс ямар нэг нууцлаг зvйл аваад ирдэг шvv. Харин энэ удаад Ууганаа ямар нэгэн єєр юм биш, харин "Алтан товч" хэмээх эртний сайхан судрыг шинээр хэвлэснийг аваад иржээ.

-Май vvнийг унш гэх адил нэгэн хуудас нугалснаа Ууганаа сєхєн эр нєхєртєє vзvvлэв. Батбаяр гайхан авч уншлаа.

...Хулст нууранд
Хун галуу олон гэнэм
Хуруугаа чинэтэл намнахаа
Эзэн минь єєрєє мэднэм за.
Хотол их улсад
Охид эмс олон гэнэм
Хутагт их эзэн минь ирж авахаа
Єєрєє мэднэм за.
Эрхийдээ мэргэн
Эрэг нугас хоёрыг
Хамт харвам гэлээ.
Эр хvн дурлахул
Эгч дvv хоёрыг
Авам гэлээ...

Их Чингис аян замд Хулан хатныг бага хатнаа болгон аваад, анхны авааль Бєртэ vжиндээ зовон байж дуулгахад, цаадах нь хариу хэлсэн гэх энэ vгийг судраас уншаад Батбаяр инээж орхив. Тэдний одоогийн амьдралд таарахгvй байсан боловч Ууганаагийн далд сайхан санааг эр нєхрийн хувьд ойлгоод Батбаяр туйлын єрєвдєн хайрлаж билээ.

Батбаяр ханиа тэврэв. Яагаад ч юм сэтгэл уярч аньсага нойт оргин, эр хvний нь ховор нулимс сул асгарчээ. Ууганаа ч тэссэнгvй...

-За тайвшир. Би чинийхээ сэтгэлийг ойлгож байна. Одоо яана гэх вэ дээ. Хувь заяа л бидэн хоёроор даажин тохуу хийж орхижээ. Хорвоогоос оноосон хувь тавиланг яалтай ч билээ дээ. Эр биеийн шаналгааг тэвчихгvй, vр хvссэн сэтгэлээ тэвчихгvй ингэж бага бvсгvйтэй чиний дэргэд нэр холбогдсон миний буруу... Харин чи ухаантайдаа энэ бvхнийг тэсч тэвчиж... Одоо бид хоёрт ганцхан хvсэл, бяцхан хvvгээ л хvн болгож авах нь чухал байна. Тийм биз дээ?

Батбаяр ханиа аргадан сэтгэлийн далд байсан бєєн хар юмыг аваад л хаячихсан шинжтэй санаа алдав. Ууганаа бага залуугийнх шигээ амархан тайвширч, цээжийг нь халуун амьсгалаараа тєєнєн мєн л санаа алдан хэвтэж байхдаа:

-Ингэхэд бид хоёр хvvхэдтэй болчихвол чи яах вэ? гэж асуужээ.

Энэ бол ямар ч боломжгvй зvйл гэдгийг Батбаяр мэдэж байсан тул хариу хэлсэнгvй.

-Ерєєгийн сургийг гаргамаар байна. Тэр яагаад ирнэ гэсэн хугацаандаа ирсэнгvй вэ? Єнєєдєр "Заг"-аас ярьж байна билээ. Паспорт нь бvтэхээр болсон, виз ч яах вэ, нэгдсэн шугамаар даруулчих юм билээ. Харин явах бvх хvн солонгосын элчин дээр ярилцлагад орох ёстой юм гэнэ. Хvнээ бэлэн байлга гэж байна, одоо яадаг билээ?

Батбаяр санаа зовон чингэж хэлэхдээ Ерєє хvрээд ирвэл чиний минь сэтгэлийн шаналал алга болж бяцхан хvvтэйгээ сэтгэл амар байхсан даа гэсэн санаагаа цухуйлгав.

-Ерєє яахав дээ, наашаа явахсан л гэж байгаа. Ээж нь л явуулахгvй байгаа болов уу? Ганц том охины нь хvvхэд, анхны нь зээ шvv дээ манай Баярболд чинь.


Яагаав тэр хєгшнийг ирэв гэж ширээ дvvрэн юм єрєєд найр тавьж байхад юу ч идэхгvй, хvvхэд тэврээд л суугаад байсан шvv. Бурхан минь,тэг тэгсээр хvvг ерєєсєє нааш нь зvглvvлэхгvй бол би яах билээ? Тэгвэл ч би дvvрлээ дvvрлээ.

-Гайгvй байлгvй дээ. Ерєє л мэдэх ёстой биз дээ? Эх нь vрээ мэдэж, эрэг нь усаа хаших байлгvй. За унтъя, маргааш Чимгээтэй зєвлєе, тэр нэг арга бодох байгаа...

Их орой болсон байлаа. Эр эм хоёр тэврэлдээд унтаад єгєв. Унтах ч гэждээ, Батбаяр хурхирч, харин Ууганаа нойр хvрэхгvй тийчлэн хэвтсээр vvр цайлгажээ.

Маргааш орой нь Ерєє ярив. Эхлээд Батбаяр утас аваxад:

-Байна уу? гэсэн тvvнийхээ намуухан дууг сонсоод тэртээ хол, Дархан дахь утасны vзvvрт Ерєєгийн гомдсон, эрхлэнгvй цурхираан сонсогдоход:

-Сайн уу? Яасан бэ? Юу болсон бэ? хэмээн Батбаяр сандрав.

-Чиний дууг сонсоод сэтгэлээ дийлсэнгvй. Би харимаар л байна. Ээж шийдтэй юм хэлэхгvй нь. Тэгтэл хачин хачин хvн тааралдаад... За яахав, очиж байгаад би бvх vнэнээ ярина аа. Чамайгаа vнсье, Ууганаа эгч байна уу?

Батбаярын нvд гялалзан баярласан шинж илэрхий байхад Ууганаа утсыг авав. Хvvхнvvд нарийн нандин юмаа ярих биз гэж Батбаяр хєргєгч ухан виски гаргаж аяганд хийгээд гал зуухны єрєє рvv явлаа. Ерєєтэй ярьсан нь, тэр бvсгvй ихэд санаснаа нуулгvй дуу сонсоод уйлсан нь, "Vнсье" гэж нvvрэмгий хэлсэн нь сайхан санагдаад зvрхний євчин намдах шиг л болов.

-Би ярина шvv хєєе. Ярилцлагын тухай эсвэл чи дуулгачих юм уу? гэж Батбаяр Ууганаад хашгиран хэлэв.

Батбаяр галзуухaнд хулдаасаар бvтээсэн ширээний ард дарс шимэн сууна.

-Би ч нээрээ хоёр эхнэртэй хvн юм даа. Их эхнэр бага хатныг минь хvлээн зєвшєєрсєн хэрэг шvv дээ. Юу гэсэн мєр надад уншууллаа даа? Аан тийм... Эрхийдээ мэргэн эрэг нугас хоёрыг зэрэг намнах, эр хvн дурлаваас эгч дvv хоёрыг зэрэг авах... хэ хэ...

Ууганаа сэтгэлээ онгойтол ярив бололтой. Бас уйлав уу яав, хоолой нь сааралтаж ирээд гайгvй болов.

-Хvрээд ирээчээ, явах ажил чинь бvтэх гээд байна. Элчин дээр ярилцлагад орох юм гэсэн шvv. Ярилцлагад орохгvй бол явуулдаггvй юм байхаа. Би ч хvvгээ санаад уйдаж vхэх нь... Баярболдоо санаад элэг євдєн, энгэр заамаа нухсаар байтал мєєм сvv орж мэдэх нь... За миний охин бушуухан хvрээд ир. Ээжийгээ аргалахыг л бод. Чи хvvгийн ээж нь юм чинь яахыгаа мэдэх ёстой биз дээ?

Утсаа тавьчихаад Ууганаагийн царай гийн, тун чиг баяртайгаар гал зууханд орж ирэв.

-Хvvг минь авчрах байхаа. Ээж нь явуулахгvй байна гэнэ. Багаасаа vерхсэн хvvхэнтэй шинэ Дарханд уулзсан юм байх. Цаадах нь дагуулан явж єєрєєс нь олон ах хєгшин хар юмтай танилцуулах гэж зовоосон гэнэ. Тэднийг согтуу байхад зугтаж гарч шvv дээ. Одоогийн хvн чоноо чоно... Хэнд ч итгэх аргагvй болж, Ерєє минь бушуухан л ирээсэй.

Ууганаа сайхан цай уух гэж данхаа сэгсэрч vзээд хоосон байхад халуун ус хийн цахилгаан зуухан дээр тавилаа.

Ууганаагийн сэтгэлийн шаналaн бага боловч зєєлрєх шиг болов. Гэвч Ерєєг хvvхэдтэйгээ ирэхээс нааш сэтгэл амрахгvйгээ мэдэж байлаа. Тэр хvvхэн ирж, ярилцлага гэдэгт ороод, хамаг ажил нь бvтэн, нэг л сайхан єдєр Бyянт-Ухаагийн нисэх онгоцны буудал дээрээс Ерєєг ємнє зvгийн оронд vдэн явуулсан цагт, бяцхан vр тvvний гарт бvр мєсєн vлдэж дээ гэж итгэсэн цагт сэтгэлийн нь шаналан арилах байв.

Эм хvний хувьд тэрбээр даан чиг бэрх бvхнийг шvд зуун тэвчиж єнгєрєєсєн билээ. Хажуу єрєєнд амьдарч буй хєєрхєн, залуухан охинд сэтгэл алдраад байгааг нєхрийнхєє хєдлєх хєдєлгєєн, харах харцнаас Ууганаа тэр даруй л мэдсэн. Эмнэлэг дээр жижvvртэй хонох тоолонд ямар нэгэн явдал болж буйг мэдэхээр барахгvй, эр нєхєр ээлжнээс буух тоолонд бод идсэн боохой шиг болж, эм хvний нь хувьд эрхлvvлэн таалахаа байсныг мэдээгvй, бие сэтгэлээрээ мэдрээгvй гэвэл худлаа...
Батбаяр гэхдээ эхнэрээ бvр єєрєєсєє хєндийрvvлэн хаяагvй билээ. Ерєєтэй яаж цэнгээ бол хэмээн бодож, тэр бодлоосоо болоод сэрэл нь хєдлєн нєхрєє тэврэхэд нь Батбаяр ямагт хариу єгч, тvvнтэй vvлэн борооны явдалд ордог байсан боловч, тэр бол зvгээр л гэргийнхээ сэтгэлийг бодож ээлж єнгєрєєсєн хэрэг байснаас биш жинхэнэ янаглалын гал дєл гарахгvй байгааг бие сэтгэлээрээ Ууганаа мэдэрч л байсан. Тэглээ гээд Ууганаа яахсан билээ? Эр нєхєртєє vр тєрvvлж єгч чадаагvй муу заяандаа гомдоод л суухаас... Саяхан хvvхдээрээ амьтан ирчихээд, хэдхэн сарын дотор эм хvний шинжийг олж, хєх дэлэн нь урган товойж, шим шvvсээр дvvрээд, гар хvрэхийн тєдийд хагарч мэдмээр болдог намар цагийн ид болсон цангис жимс шиг, эм хvнийхээ ид сайхан vед бие тєлжсєн Ерєєг хараад энэ бол нєхрийн нь хийж буй хэрэг мєн гэж мэдэж байвч тэр хоёрт vр хэрэгтэй байсан болохоор Ууганаа хувь заяаны догшин эргvvлэгт автан дуугvй л тэвчихээс єєр яахсан билээ?

Чингээд хэдэн сар єнгєрєхєд Ерєє жирэмсэн болжээ. Батбаяраас хvvхэд олсон залуу бvсгvй гэрийн эзэгтэйгээс ихэд айж ичиж байгааг Ууганаа эмнэлэгт сувилагч хийдгийн хувьд мэдэж байсан. Тийм ч учраас тvvнийг айлгаж ичээхгvй юм сан гэсэн дээ хамаг л анхаарал халамжаа тавих гэж хичээсэн. Шинэ тулгар залуу бvсгvй айж зовох юм бол гэдсэн дэх vрээ зулбах юм уу, ямарваа нэгэн осол зэхий явдалд орж мэднэ шvv дээ гэж тэр болгоомжлов.

Гол нь Ерєє тэднийд эрvvл саруул vр л тєрvvлж єгєх ёстой. Тэгээд санаснаар амархан хоёр яс салав.

Ерєєг эмнэлгээс гарсан даруйд хамаг анхаарал жаахан vрд хандсан болохоор тvvнийг арчлах тойвлох гэсээр нэгэн хэсэг Ууганаа эр нєхєр хийгээд Ерєєгийн тухайд бодох санах ч амжил болсонгvй. Ер нь нялх биетэй Ерєє эмчийн хоригоос нааш ямарваа нэгэн юм хийхгvй гэдгийг сайн мэдэж байлаа. Гэвч цаг хугацаа єнгєрєх тусам эм бие нь тєлжин, чухам л vлгэрт гардаг шиг ноорхой жаахан охины цаанаас гоо vзэсгэлэн тєгєлдєр бvсгvй урган босч ирэхэд Батбаяр тvvнээс нь хvслийн харц юугаа vл салгах болсныг ажаадхав.

Ерєє ч хорио цээр тавигдах цаг дєхєх тутам байж ядан, эрхлэнгvй нvдээр нєхрийг нь ширтэн, хоол идэж байхдаа аальгvйтэн тvvнийг хєлєєрєє єдєх юм уу, хонгилд зєрєх зуураа хошуу нийлvvлэн vнсэлцээд авахыг нь харах гэдэг Ууганаад ямар хэцvv байсан гэж санана даа. Тэдний хооронд одоохон эр эмийн явдал болоход бэлхэн бєгєєд яаж ч хориод Ууганаа дийлэхгvйгээ мэдэж байлаа.

Vнэхээр ч тэр явдал Ерєєд хvvхдээ орхичихоод тvр гарсан тэр нэгэн єдєр болоод єнгєрснийг бvсгvйн єрєєнєєс ханхалсан заар, шинхэгээс Ууганаа даруй мэдсэн...

За дvvрчээ, дvvрч. Яавал яацгааг. Vр минь л наддаа vлдвэл болох нь тэр гэж тэгэхэд Ууганжаргал хувь заяаны догшин эргvvлгийг залж эс чадах мєхєс доройгоо мэдэн боджээ. Ерєє гадуур чєлєєтэй гарах болов. Тvvнийг хотоор дэмий баахан тэнэв, сургууль дээрээ очив гэх мэтээр хэлсээр удаж удаж ирсний орой Батбаяр туйлын ер бусын баяртай байхыг харж, нvvр царайны єнгєєр тэд хаа нэгтээ ханатлаа цэнгэжээ гэж мэдсэн билээ. Энэ явдал хир удаан vргэлжлэхийг мэдэхгvй байтал харин Ерєєгийн хєгшин эх ирэв. Тэр бvхнийг санаж бодсоноос єєрєєр эргvvлж, Ерєєг хvvхэдтэй нь авч явсан билээ.

Єєр хvvхэн Ууганаагийн оронд байсан бол энэ гэрээс Ерєєг яваад єгсєнд нь баярлах ч байсан байж магадгvй. Харин Ууганаа хэдэн сар гар дээрээ дэгvvлж дэрвvvлж єсгєсєн нялх амьтанд дэндvv дассан болохоор Баярболдын эзгvйд хуучин шигээ ахиад л хvйтэн дэрээ тэмтэрч vр мєрєєдєн, шєнєд нойрон дундаа уйлах дууг нь сонсож, Ерєєгийн єрєє рvv очих сэтгэлийн шаналгаа зовоож эхэлсэн билээ.

Ашгvй тэгтэл Ерєє ярив. Бодсон санаснаа хэлж санаа нь амраад, єнєє мєдгvй хvv нь хvрээд ирнэ гэж баясан бодлоо. Нялхынхаа vнэрт согтож, гар дээрээс буулгалгvй тэвэрч, жаргалаа эдлэх цаг минь болов уу. Бусад нь ч яамай юу даа гэх зэргээр тэрвээр бодон сэтгэлээ засч билээ.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:27 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.06.05 10:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
ЭХИЙН ЗАРЛИГ

Бага зэрэг архи vнэртvvлсхийн, хvнд доромжлуулсандаа гоморхон, нилээд оройтон гэртээ ирэхэд нь хєгшин эх нялх багынх шиг нь даруйхан гєвшихєєр суран тэлээ барин угтжээ.

-Чи хаагуур тэнэж яваад ирэв? хэмээн уурсан угтаж, гэрийн босго алхав уу vгvй юу далaн дундуур нь буулгаад авав. Євдсєн гэж жигтэйхэн. Ерєє:

-Ёо ёо л доо... гэлээ.

-Чи чиг бvр хvнээ байжээ? Ингэж л дэмий тэнэж яваад эцэггvй хvvхэдтэй болсон биз. Манайхны удамд чам шиг завхуул байсангvй. Барагтайхан байгаарай. Мєчийг чинь санжуулаад хаях минь...

Хєгшин эх ахиад хэд ороолгоход харин Хорлоо гуай босч ирэн хєгшнєє хорьж:

-За больж vз. Явж явж ирэхэд нь аяганы амсар ч зуулгахгvй зодоон нvдээн хийдэг чинь юув? гэжээ.

Чадал мєхєс бvсгvй хvvхэд уйлахаас єєр яахсан билээ. Болсон явдалд сэтгэл эвдэрч, ємгєєлєл хамгаалал эрж ирэхэд нь харин урдаас хараал хэрvvл угтсанд нь гомдож барахгvй байлаа. Гэтэл хот руу ярихад нь Ууганаа эгч нь яаж аргадаж, Батбаяр ямар энхрий зєєлєн vгээр тайтгаруулсан билээ?

Ээж нь мєддєє тайвширсангvй. Уур хилэн нь авсаар амархан гарсангvй, суран бvсээ хаа нэгтээ чулуудан зуухтайгаа ноцолдон тогоо тавихын завсар:

-Чи одоо том болов, гараас гарав гэж битгий их зан гарга. Чамайг яахыгаа би мэднэ. Хичнээн сар хэл сураггvй болж шар махтай минь хатаасан чинь багадаа юу? Одоо чи хаашаа ч явахгvй. Чамайг энэ гэрээс гаргах ч vгvй. Тэр баян цатгалан айлд чиний толгой бvр эргэж орхиж. Мань мэттэй зиндаа таарахгvй л хvмvvс билээ. Тэд баянаараа тэндээ, бид ядуугаараа эндээ. Мэдээ? Хvн ер нь єєрийнхєє хирийг мэдэж байхад илvvдэхгvй. Дархан хотдоо vлдэж, єєрийнхєє зиндааны хир тааруу ажилсаг эгэл хархvv олж суугаад эндээ амьдaрвал таарна. Хvнтэй суух гэж тэгж л их хvсээд байгаа юм бол манай хамар хашааны Дамбын сайхан баньди байж л байна. Их сургуулиас гараад саяхан цэрэгт алба хаачихаад ирсэн шvv дээ. Хэнээс дутах юм бэ? Нvдтэй бол том нvдтэй, гартай хєлтэй бол гартай хєлтэй, хар ажилд сайн мєрєєрєє сайхан залуу.

Эхийн vг Ерєєг бvр цочролд оруулав. Юу гэнэ вэ? Эх хvн чинь охиныхоо сэтгэлийн зовлонг хуваалцан аль болохоор тайвшруулдаг сан биш билvv? Би эхдээ нялх хэвээрээ, тэгээд хайрлаж дурлах, хамгийнхаа дотно хvнээсээ олсон vрээ тvvндээ л єсгєж єгєх эрхгvй хvн болж байна уу? Ээж миний огт мэдэхгvй, зvс ч vзээгvй хамар хашааныхаа хархvvтэй суулгах гээд бvр оноочихсон хэрэг vv? Чухам тэгэх гэж л намайг гэрээс гаргахгvй хашиж, хот руу буцаахгvй байлгаад байгаа хэрэг vv?

Ерєє хоол ч идсэнгvй, цай ч уусангvй, хvvгээ євєртлєн буруу хараад хэвтээд єгєв. Толгой нь таллаж хатгаад хvйтэн хєлс цувж байна.

-Vгvй чи бос гэм. Аяга цай ууна байгаа даа. Хоол халаачихлаа. Ерєє эхийн vгийг сонсох ч дургvй байв.

-Чи минь юу болчихоов? Єнєєх хvн хайрладаг єрєвч сэтгэл чинь хайчив? Биед хvрсэн том хvvхэнд єєрийн гэсэн хєєцєлдєх ажил байлгvй л яав гэж дээ зайлуул. Чи дэндvv юм. Ямар єдєр болгон тэнэж биднийг зовоосон биш. Ганц єдєр яваад оройтсон Ерєєг байтугай, єдєр болгон харцуудтай нийлж, архи дарс уун, зочид буудал хэсдэг шєнийн хvvхнvvдийг эцэг эх нь ингэж харааж зvхдэггvй л юм билээ. Яаж байгаа юм. Бvр хэтэрсэн гэдэг нь.

Буурал эцгийн vг Ерєєгийн нулимсыг бvр ч ундруулжээ. Эцэг хvн цаанаа л єєр, уужимхан ухаантай байдаг ажээ. Аавын нь гаансны бохь шоржигнон дугарч, тэрвээр мэнгэртэн ханиав. Єєрийг нь ємгєєлсєн аавынхаа энгэр цээжинд нь нvvрээ наан ханатлаа уйлмаар. Багадаа бас чингэж айлын хvvхэдтэй муудалцан уйлж орилсоор ирэхэд ээж нь хэрvvл хийлээ гэж суран бvсээр ороолгон, ганц том охиноо хэмээн аав нь ємєєрч цээжээрээ хаадаг байсан нь санаанд оржээ. Аавд тэврvvлчихээд байхад ч ээж суран бvсээр ороолгосоор байсан бєгєєд тvvний нvцгэн бие хорсгом цохилт аавын цээж, дал мєрийг онож байсан ч эцэг тоолгvй охиноо аварч чаддаг л байсан даа.

Одоо бол авралын од гэмээр аавдаа vнэн учраа хэлж, тамхи ханхалсан энгэрт нь нvvрээ наан сэтгэлээ онгойлгоод, бvх vнэнээ хэлж Улаанбаатарлуугаа буцахсан гэж Ерєє бодож байлаа. Эцэг л юм чинь охиноо ойлгоод хvvг нь эцэгт нь єгєхийг зєвшєєрєх байлгvй.

Багадаа баахан зєрvvд байсан Ерєєг яаж ч аргадаад хоол идvvлж, цай уулгаж чадахгvйгээ ээж нь мэдэв бололтой чимээгvй болов. Магадгvй уурын мунхагаар охиноо дэмий нэг шавхуурдан, хэлэх хэлэхгvй vгээр хэлснээ ухаарсан ч байж болох.

Сэтгэлийн элдэв шаналалдаа ядарсан Ерєє унтаад єгчээ. Хvv нь хажууд нь уруулаа хєхєн зvvд нойрондоо vе vехэн ход ход хийн инээгээд унтаж байлаа. Маргааш юу болохыг огтхон ч тєсєєлєєгvй Ерєє ээжид гомдсон гоморхлоосоо болоод хааяa хvvхэд шиг эхэр татан санаа алдах ажээ.

Єглєє эрт аав нь ажилдаа яваад єгєв. Ээж нь тvvнийг аргадах болов уу хэмээн хулгайн нvдээр Ерєє сэм харах авч, эх харин уур хилэн нь гараагvй мэт охиноо тоож харсан ч vгvй. Ерєє дэмий л нэг царайчлан эхийгээ аргадан гуйсан харцаар харж хог шороогоо цэвэрлэн, тоос тортогоо арчиж, хvvгийнхээ даавууг угаахаар тvмпэнд ус халаав. Дvv нар хаашаа ч юм гvйлдээд алга болжээ. Ээж нь гараад явчихав. Ерєєгийн уур хvрэх шиг болж, би ямар хэрэг хийсэн биш, тэгээд ч насанд хvрсэн хvн єєрийнхєє хувь заяаг мэдэхтэйгээ болсон хvн байна. Vнэнээ хэлээд хvvхдээ аваад явъя байз. Солонгос явах ажил минь бvтээд, намайг ярилцлагад ор хэмээн Батбаяр Ууганаа эгч хоёр дуудсан шvv дээ хэмээн бодлоо.

Одоо эргээд бодоход ээж нь тvvнтэй сэтгэл нээн ганц удаа боловч ярилцсангvй. Хотод жил гарангийн хугацаанд хаана байсан, хэнтэй нєхєрлєсєн, хvvхэд хэнээс олсон болоод сургууль соёлоо яасан, цаашид яах бодолтой байгааг нь ер асуусангvй. Хажууд нь хvсэл мєрєєдєл дvvрэн бvсгvй хvvхэд байна гэж тоож хэлэлцсэнгvй. Ердийн нэг нусгай охин л замаа алдан завхарч яваад ирсэн аятай, бvvр нэг хатуу ширvvн хандсан нь ямар учиртай билээ? Ерєє хэрэв ээж хvний ёсоор тvvнд хандан, vнэн vгийг нь сонсъё гэсэн бол болохгvй явдал бvхнээ уудлан ярихад бэлэн л байсан. Гэтэл харьж ирснээс хойш эх нь vгээ хэлж сэтгэлээ нээх тийм боломжийг олгосонгvй. Хэрэв чингэж Ерєєгийн ам хэлийг чангаан vнэнийг хэлvvлсэн сэн бол охины нь хувьд Ерєє байдгаа тоочоод зогсохгvй, солонгос явж ажил хийн, эцэг эхээ тэжээхээр шийдсэн тухайгаа ч ярих л байсан даа.

Энэ мэтийг бодон хvvгийнхээ даавууг угааж, тvмпэнд хєєсрєх савангийн хиргvй хєєсийг ажинхан мушгиж байтал гаднаас эх нь нэгэн залууг дагуулан орж ирэв.

Баахан мангардуу царайтай, ичиж эрээлэхийг мэдэхгvй бvдvvлэг харцтай, бие том тэр залуу сайхан хvvхэн хараад ихэд шохоорхсон шинтэй зогсоход эх нь харин:

-За Бадраа чи єнєєдрєєс эхлээд энэ хvvхнийг харна. Гэрээс гаргаж болохгvй. Хэрэв гарвал нь дагаад яваарай. Элдэв эсийн хvнтэй уулзах вий. Архи дарс уух вий. Би єєрєє ажилтай. Хорлоо єглєє эрт яваад єгсєн. Дvv нарынхаа vгэнд ордоггvй хvvхэн байгаа юм. Хичээж надад тус болж vз. Тэглээ гээд чамд муу юм болохгvй. Залуу улс байна, сайхан танилцана биз... гэх нь тэр.

Цэргийн алба хаагаад ирсэн, хар ажилд сайн, гартай хєлтэй бол гартай хєлтэй сайхан залуу хэмээн урд шєнє эхийн магтсан єнєєх хамар хашааны сайн эр энэ ажээ.

Ерєєгийн уур хилэн, цєхрєл гомдол цээжийг харанхуйлан ирэхэд сормуус норгон нулимс сул асгармаар болсон боловч тэрвээр хvчээр биеэ барьж танихгvй хvнд муу муухайгаа харуулахгvй гэхдээ буруу харжээ.

-Та яаж байна аа? Эрvvлvv согтуу юу? Намайг цагдаагаар мануулж яах гэсэн юм бэ? Би дуртай цагтаа цуртай газраа явах эрхтэй шvv. Битгий та намайг зунгаг нь арилаагvй нялх амьтан гэж бодож vз. Эх хvн биеийг нь тєрvvлдэг нь vнэн боловчиг, ухааныг нь тєрvvлдэггvй шvv. Надад хайрлаж дурласан хvн бий. Арван тавтайд нь анх ханилж, єєрєєс нь арав ах учир ертєнцийн хvмvvний амьдрах учрыг, эм хvний биеэ авч явах жам ёсыг хэлж єгч сургасан эр нєхрєє Ерєєгийн танил нэгэн эгч "миний тєрсєн євгєн" хэмээн тоглоом болгон дууддаг байж билээ. Тэгвэл нийгмийн хог шавхруунд ордогийн даваан дээр Ерєєг татан авч "хvн хийсэн" Батбаяр бол тvvний чухам л "тєрсєн євгєн" нь мєн билээ. Тэр сайхан хvнээ энэ нэг мангар хар юмаар солиод Дарханыхан нутгийн оросууд их байдгаар нь "деревин" хэмээн нэрлэсэн хаяа хотын энэ гэр хороололд залуу насаа єнгєрєєх гэж vv?

Цээжний чанадад далд бослого ингэж бадран, зvрхэн дэх нууц хашгиралт чингэж vл сонсогдох авиагаар бvхий бие сэтгэлийг доргион цуурайтах шиг болсон авч Ерєє юу ч дугарсангvй билээ.

-Хvvе чи энэ хархvvгийн vгэнд ороод томоотой байгаарай.Гадуур тэнэх гэвэл санасны чинь гарз гэж мэд. Єнєєдрєєс эхлээд цаашдаа энэ хархvv чиний эр нєхєр шиг л чамайг дагах болно. Тэр хотынхоо танилуудыг, баян тарган хам нєхдєє мартвал таарна. Тэд чамд алс нь тус болохгvй шvv. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэж vг бий. Хэрээ мэдэж довоо шарлуулах цаг чинь болж. Ахиад чамайг завхруулан, Улаанбаатарын хог руу алдахгvй байхаа би мэдье... гээд хєгшин эх уухилсаар гараад явчихав. Ингэж уурлаж уцаарласаар даралт нь ихсэх вий дээ. Гэнэт их уурласнаас цус харвах ч тохиолдол бий шvv хэмээн Ерєє санаа зовно.


Бадраа сандал дээр суун гайхсан нvдээр тvvнийг харна. Ерєє тvvний ємнє аяганд цай хийж тавиад нvд рvv нь харав. Тогтуухан харцтай юм гээч. Хvvхнээс бага зэрэг бишvvрсхийн харж буй энэ тогтуухан харцтай бор нvд тийм ч тэнэг хvнийх биш, гэмгvй цайлган болов уу гэмээр хvний нvд байлаа. Гэнэт Ерєєгийн сэтгэлд итгэлийн гал сvvмэлзэн асах шиг болов.

Бvсгvй хvнийхээ уран аргыг хэрэглэж гэм, энэ "цагдан хянагч" залууг эвтэйхэн атгандаа оруулж болмоор шиг… Хvv нь сэрж уйлав. Ерєє хvvхдээ авч, єлгийг нь задлахдаа,
-Гадаа татсан хэцэн дээрээс даавуу оруулаад єгєєч! хэмээн гуйв.
-За тэгье ээ, тэгье… гээд Бадраа гарав. Салхинд хийсэн унах вий хэмээн єрєєсєн vзvvрийг нь хэцэнд бєхєєр торгоон уясан даавуу-нуудыг тэр авах гэсээр тvр саатах хооронд Ерєє бушуухан ухасхийн замын зардлын хэдэн цаасаа халаасандаа хийн, гар цvнхэндээ замд хэрэглэх хvvхдийн живх, шинэ даавуу сэлт болоод єєрийн ойр зуур зайлшгvй авч явдаг юмсаа цумжуулан далд хийж амжив. Бадраа ороод ирэв. Тэвэр дvvрэн даавуу авчраад хаана тавих билээ гэсэн шиг ийш тийш харжээ.
-Наад орон дээрээ тавьчих. Тэгээд индvvдээрэй. Чи ч єнєєдрєєс эхлээд миний дагуул болж байгаа биз дээ? Бид хоёрыг танилцаж ав гэж ээж хэлсэн шvv. Одооноос хvvгийнхээ даавууг индvvдэж сурсан нь дээр байлгvй. Ийм сайхан залуу єєрєє ороод ирдэг сонин л хэрэг. Эхнэр авах хархvv чинь эм хvнд таалагдахын тулд юм, юм л хийдэг биз дээ?

Намар их ойд болсон самар авахын тулд эхлээд єндєр ургасан хуш модыг зєєлхєн тvншиж vздэг шиг л Ерєє, Бадраагийн хvн биеийг туршин vзэх сэн энэ vгийн зориглон хэлж билээ. Тvvнийг багад ядуу амьдралдаа нэмэр болгох гэж аав нь дагуулан хээр ойд самарт явсан удаа бий юм. Чингэж тvншин vзэх тєдийд самрын том боргоцойнууд бороо шиг асгарч байвал сайн болсны шинж бєгєєд бас чиг гэж авахад амархан нь мэдэгддэг ажээ.

Ерєє индvv залгаж, даавуунуудыг хажууд нь тавин, хуучин бvтээлэг дэвсчээ. Бадраа саяхны хэлсэн Ерєєгийн vгэнд зовсхийн зогссоноо хайш хэрэг, гадуур цамцаа тайлан євдгєн дээрээ цомцойн суув. Удсангvй сайн хатаагvй даавуу халуун индvvнд хайруулан шаржигнах сонсдон, хvvхдийн нялхын vнэр хамар цоргин анхилжээ.

"Энэ залууг аргалж болох хvн байна" гэж Ерєє урамшин бодов. Чингээд хол явах хvн байна даа аягахан хоол идье. Єчигдрєєс хойш хэлэн дээрээ юу ч тавьсангvй гэж бодон хєргєгчєєс мах гарган хєшиглєв. Хvv нь хоолоо идэж, одоо орон дээр тарвалзан, юуг ч юм хєгжилтэй шулганах ажээ.

Хvн зорилготой амьдрах ёстой гэдэг байхаа? Алийн болгон хувь заяаны эргvvлгэнд орж, тvvний эрхээр явах сан билээ. Одоо амьдралаа єєрєє шийдэн, хувь заяагаа дагах биш, харин єєрийн ухаанаар залах цаг минь ирэв бололтой. Тєрсєн ээж минь уучлаарай. Охин чинь энэ гэрээс бvрмєсєн явлаа. Явах явахдаа бvр алс Сєvл хvртэл зайлан одох нь ээ… Эхийн зарлиг тушаал хатуу боловч би гэдэг амьтан єєрийн бодолтой, єєрийн хvсэл хайрандаа vнэнч явъя даа. Охиндоо та хар буруу санаагvй нь магад. Гэвч таны амьдралдаа сурсан зан, ухаандаа шингээсэн амьдрах ёсны ном сургаалаас би зєрєхєєс л аргагvй нь… Таны ном єєр, миний ном єєр ажээ. Одоо чинь шинэ зуун, шинэ мянган гарчихаад, аливаа хvний эрхийг зєрчсєн хvчирхийллээс салах гэж нийгэм даяараа хичээж байна шvv дээ.

Би эхийн эрхт ёсонд сохроор захирагдан, хамаг хувь заяа, хайр сэтгэлээ зєвхєн танд л мэдvvлж, хуучин цагийн деревенд хэн дуртай хvний дор номхон хvлцэнгvйгээр хэвтэж чадашгvй нь…

Ерєєгийн дотоод сэтгэл ингэж хашгирч байлаа… Халуун зууран дээр тавьсан шєл дэврэн асгаж, хиншvv хярвас ханхлав. Ерєє бушуухан хэдэн гоймон хийж галаа заслаа.

Бадраа сурмаг нь аргагvй хvvхдийн даавуунуудыг ёстой л гялс манас индvvдээд эвхэн тавьжээ. Тэр даавуунуудыг Ерєє авч бааданд боов. Чингээд хэдэн мєч єнгєрєхєд Ерєє, Бадраа хоол аягалан, єєрєє хийж аваад хєлсєє чийхруулан идэж гарав. Залуу эр тvvнийг шохоорхон, хvслэнт нvдээр харах ажээ. Хэрэв ихээхэн нvvр єгвєл одоохон дараад авахад ч бэлэн бололтой. Єдий том болж, цэргийн алба хааж чийрэгжсэн эр хvний єсєлтєнд эм хvний шим шvvс нэмэр болоогvй гэх аргагvй. Харин яагаад гэрлээгvй юм бол? Ерєє тvvнийг цаашлуулмаар санагдаж,
-Эхнэр чинь яасан бэ? Бодвол хvvхэдтэй л биз дээ? гэж асуув.
-Хм…гээд Бадраа санаа алджээ.
-Яасан? Арай эхнэртээ хаягдчихсан юм биш биз дээ? Бадраа аягатай хоолоо тавиад босоод ирэв. Ерєє тоглоомгvй айжээ.
-Хvvе чи яах нь энэ вэ? гэхийн зуургvй залуу эр тvvнийг тэврэн vнсэв. Харин тvvний амьсгаанаас архи, тамхи vнэртсэнгvй. Шvдээ угаагvй бололтой нялуун vнэр ханхийжээ. Залуу цааш нь даварч даруйхан эзэгнээд авах гэсэн шиг хар ажлын эвэртэй хатуу гар нь хормой хот сєхєн, євдєг илээд авахад Ерєє
-Чи байз л даа. Хэзээ гэгээн цагаан єдрєєр тэгж байсан юм бэ? Би ичиж vхнэ шvv. Шєнє… Орой ирээрэй… Би хvлээнэ шvv! гэж шивнэлээ.
Энэхvv найр тавьсан vг Бадраагийн цээжинд найдварын гал бадраав бололтой тэр хvvхнийг оролдохоо больж, хєєрч ирсэн амьсгаагаа даран зогсоход хэлсэн vгээ батлан vнэхээр шєнє тvvнийг хvлээх болно гэсэн шиг Ерєє хацар дээр нь зєєлхєн vнсэв.
Хориод минут єнгєрєхєд Ерєє хvvхдээ Бадраад тэврvvлэн, єєрєє цvнх, баадантай даавуу шаавуугаа бариад гэрээс гарч одлоо.
-Шинэ Дарханд очоод ирье. Нэг хvнтэй уулзах хэрэг байна. Хэдэн цаас авах ёстой юм. Хэрэв мєнгє бvтвэл чамд ганц гожин авч єгнє шvv. Уух балгах дуртай л биз дээ? гэж Ерєє хэлжээ.
Балга тагш юмны сургаар Бадраагийн тєвєнх дээш доош гvйн шvлсээ залгихыг vзвэл архинд vйлийн vргvй дуртай бололтой.
"Энvvнд чинь ганц шил юм авч єгчихєєд зайлж болох юм шиг байна" гэж Ерєє тvvний байдлыг хараад олзшаав. Тэр даруй такси авч шинэ Дархан єєд хурдлан давхилаа. Хvсэл зорилго нь биелэх цаг ойртох тутама Ерєє догдолж байна. Яаж энэ амьтнаас салах билээ? Хот явах унаа хаа сайгvй бэлэн л байгаа даа. Дагуул эрийг аргалж гэм, ганцаараа унаа аваад явчихсан нь дээр… Очсон хойноо vнэнээ хэлэхэд Батбаяр, Ууганаа эгч хоёр тєлєєд л єгнє…

Замын хажуугийн ногоорон буй модод жирэлзэн єнгєрнє. Нээлттэй цонхоор хавар оройн салхи vсээр наадаж байна. Залуучуудын театрын сvрлэг байшин хажуугаар єнгєрєх шиг болов. Єчигдєрхєн Батбаярынхаа дууг сонсон уйлсан олон хотын ярианы шугамтай Дарханы холбооны урдуур такси хурдлан гарав. Удсангvй зам урагшаа эргэхэд гэнэт Ерєєд "Энэ такси хувийнх юмсанж. Гуйвал яваад єгєхгvй байгаа даа?" гэж санаанд оржээ.
-Алив та зогсоодхооч!
Такси зогсов. Олон хvн гарч буй vйлчилгээний тєвийн дэлгvvр тээр тэнд харагдаж байна. Ерєє цvнхнээсээ мянгатын гурван дэвсгэрт гарган Бадраад єгч,
-Алив чи гvйгээрэй! Нэг шил сайн архи аваад ир. Бид хvлээж байя! гэлээ. Архины сургаар хєл нь хєнгєрсєн Бадраа мєнгийг авч дэлгvvр рvv гvйв.
-За ах минь дєрвєн хvн суухад хэдэн цаас тєлдєг вэ, бvгдийг бэлэн тєлнє. Хvv бид хоёрыг Улаанбаатар хvргээд аль! гэж Ерєє гуйв.
-Бензин л авах байхдаа. Тэрнээс биш явахад бэлэн л байна гэж жолооч зєвшєєрєн толгой дохижээ.
-Бушуухан хєдлєєрэй. Энэ хvн нойтон хамуу шиг салахгvй дагаад байгаа юм. Миний эр нєхєр ч биш, танил ч биш… Учрыг би замдаа хэлэмз…

Мєнгє л гэвэл єєр юуг ч vл сонирхох хижээл эр даруйхан тэргээ асаан хєдлєв. Бадрааг дэлгvvрээс гарч ирэхээс ємнє Ерєє хуучин хорооллын орон сууцнуудын урдуур гарсан замаар хурдлан холдсон байлаа.

Алдагдсан бvсгvй

Бадраа дэлгvvрт дугаарлан зогсч байв. Хvн ихтэй оочир нэн удаан урагшилж байх шиг санагдана. Сайхан бvсгvйтэй хамт наргин, хатуухан архиар хоолойгоо норгож, цэнгэн жаргана гэж бодоход хєл газар хvрэхгvй баярлаж байлаа. Хєрш айлын хєгшин тэднийхээр орох тоолондоо охиноо магтсан билээ. Yнэхээр ч сайхан хvvхэн гэдгийг нь хашааны завсраар ажаад Бадраа vнэмшжээ. Эхийн хуучин дээлийг ємсч, тvлээ хагалан тэвэрч гэртээ оруулах юмуу, угаасан даавуу хэцэнд єлгєж байгаа бvсгvйд нvдээ ухаж єгчих шахан, эр хvний нь шунал тачаал хєдлєж билээ.

Ийм сайхан амьтантай хєтлєлцєєд явж байх сан гэж Бадраа хармагцаа л боджээ. Харин хангайн согоо шиг ариун дагшин бєгєєд ихэмсэг бардам харагдах бvсгvйтэй яаж ойртон танилцахаа Бадраа мэдэхгvй байлаа.

Тэднийх Увс нутгаас нvvж ирээд удаагvй, ганц жил л болж байв. Зуданд хамаг байдаг малаа vхvvлж, хотоо харлуулаад, эх эцэг санаагаар унаж, цаашид яаж амьдрахаа мэдэхгvй байхад харин Сагиль нутгийн олон айл хот хvрээ бараадна гээд нvvжээ. Том охин нь хvнтэй суугаад Дарханд амьдрах тул тvvнийгээ бараадан энэ хотод нvvж ирсэн билээ. Эцэг энд тэнд жижvvр манааны ажилд орж, харин Бадраа цэрэгт байсан тул халагдаж ирээд боломжийн ажилд орж тэжээх буйзаа хэмээн хvлээжээ. Охин энэхvv деревен хэмээх хаяа хотод хашаа авч єгснийх, хєдєєгийн хvмvvсийн зангаар айл аймгийнхаа хvнтэй ний нуугvй танилцъя гэж Бадраагийн хєгшин эх байгаагаас жаахан борцоо цаасанд боон Хорлоогийнд орж билээ.

Ашгvй хамар хашааны хєгшин сайхан зантай нэгэн байж, тэр даруй Бизъяа хэмээх нvvдэлчин авгайтай танилцаад зогссонгvй, эжий ахай болж, сургуульдаа цэвэрлэгч болгож орхив. Тэр цагаас хойш Сагиль нутгийн Хар модон хэмээх газрын дєрвєд авгай Бизъяа, деревен хорооллын олон хvvхэдтэй Даариймаа хєгшин хоёр салахыг байв.

Бадрааг цэргээс ирэхэд эх нь хvvтэйгээ танилцуулсанд, биерхvv том сайхан хvv байна гэсэн vгээр Даариймаа шагнасан нь, хэрэв хот яваад сураг тасарсан том охин байгаасан бол vг дуугvй эхнэр болгоод єгчих сєн гэмээр л аашилж билээ.

Аливаа залуу эрийн ёсоор Бадраа цэргээс ирмэгц хоног тєєрvvлэх айл, татаж чангаах хvvхэн хайж, хийчих ажил олдохгvй дэмий л нэг тэнэж хэдэн сарын єнгєрєєхдєє хааяа Хорлоо гуайнд орж хоёр хєгшний тvлээ модыг хагалан єгч, саянаас vдэш оройд бага багаар янзлах болсон ногооны нь талбай дээр шороо тэгшлэн, суваг шуудуунд хурсан хогийг хаман єгч байлаа. Тэгэнгээ айлын хоолыг буудах бєгєєд жаазанд байгаа улаан хацартай, нvдэнд дулаахан жаахан охины зургийг шохоорхон хардаг байжээ.

Хэдэн сарын дараа єнєєх охины харин хvvхдийн хамт эх нь хотоос аваад ирэв. Нvд алдам сайхан бvсгvй Ерєє залуу эрийн хvслийн галыг бадраажээ. Угаас бvсгvй хvнтэй сэтгэлийн нарийн торгон утсаар холбогдож явсангvй тул яахан уулзаж нvvр хагарах билээ хэмээн Бадраа шvлсээ залгин байж ядав.

Алба хаан Улаан хуаранд байхдаа хал цэрэг дагаж хичнээн эрийн ч дор хэвтэхээс ч vл буцах "цэргийн бор" хэмээх янхан хvvхний амтыг анх vзэж билээ. Бадраа бvсгvй хvн хараад л хамаг байдаг шим шvvсээ алдчих гэдэг, заримдаа хvvхний євєрт ормогцоо зорилгоо ч биелvvлж чадахгvй ємдєє норгочих шахдаг дэндvv тачаалтай цочиромхой нэгэн болжээ. Анх удаа олон дайчны нэг болж айлд ганц "цэргийн бор" дээр оочирлож эр хvнийхээ хvч чадлыг шавхсан бол, сvvлдээ мєнєєхєн бэлэн хvvхэнтэй сэм уулздаг болж, чухамдаа тэр хvvхэн л Бадрааг шєнийн жаргал цэнгэлд сургаж єгч билээ. Тэр явдал бол ороо нь орсон агсан тайлаг, эсхvл бухан бярууны явдал бєгєєд зvгээр л нэг биеийн чилээг гаргаж, сэтгэлийнхээ шар-хирааг арилгах арга хэмээн басхvv тэр бэлэн эмээс Бадраа анх удаа сонсчээ.

-Чи намайг удахгvй мартана. Би бол зєвхєн чиний тvр зуурын дэвсгэр, олон сайхан хvvхэнд хvрэх дамжлага тєдий л юм… Чамд жинхэнэ хайр дурлал ирнэ Бадраа минь. Тэр цагт олон цэрэгт, ганц бєндгєр талх, нормын хоолноосоо илvv-чилсэн шавхруугаар биеэ єгч байсан насаар гуч гарсан хєгшин хvvхэнтэй юу гэж заваарч явав даа гэж чи гэмших болно. Чиний над дээр нєхдєєсєє нуугдан ирдэг чинь хайр биш, зvгээр л эр хvний тvр зуурын зугаа цэнгэл тєдий юм… хэмээн эр эрхтнийг нь атган, илбэн байж эгчмэд хvvхэн хэлдэг байжээ. Тэр хvvхний хэлдэг хичнээн vнэн болохыг одоо л Бадраа амсч байна. Ерєєг хараад тэр хамаг ухаанаа алдсан билээ. Ерєє бол хаа дуртай цагтаа дараад унаж болдог цэргийн бор биш байлаа. Хэн ч халдашгvй онгон дархан, чухамдаа л ихэмсэг гэгээн Ерєєтэй уулзана гэхээс ч Бадраа ичиж айж, барааг нь хараад байж ядан хэд хонохдоо Даариймаа авгайн амнаас эх Бизъяагийн чихэнд унасан vгсийг сонсчээ. Учир нь гайхал охин нь хот хvрээ явчихаад хvvхэд шуухадтай болж завхарсан хийгээд эмийн сайндаа л Ерєєг хvvхэдтэй нь олж ирсэн нь Даариймаагийн сана-сандаа хvрсэн явдал ажээ.
-Улаанбаатарын харцууд хэцvv. Муу охины минь толгойг эргvvлсэн нэг гайхал цаана нь байгаа… Мэдээжээр тэр нь баян цатгалан амьтан, авгай хvvхэдтэй биз. Охиныхоо амьдралыг тэгж vрvvлэхгvй шvv. Одоо Ерєєг гэрээс нь ч гаргахгvйгээ ээжийн хувьд мэдье. Тєрсєн гэрт нь торгоож байгаад єєрс-дийнхєє зиндааны хэр тааруу vеийн хархvvтэй суулгаад vргэлжид хажуудаа байлгах минь… Би чинь эр хvн, гэр орныхоо хувь заяаг би л мэднэ. Харин Хорлоо ямар дуугарах биш, миний vгнээс гарах биш… гэж Даариймаа ярьсан ажээ.

Хєгшин эхийн хэлээд байгаа тэрхvv Ерєєтэй суулгах хэр тааруу нэг зиндааны азтай залуу хэн юм бол? Тэр нь би байж болохгvй юм болов уу? Бадраа яаж Даариймаа хєгшний цээжинд єєрийн орон зайг оруулах билээ гэж ихэд мєрєєдсєн билээ. Гэтэл хувь заяа нэг л єглєє Бадраад vvдээ нээв. Чухам єнєє єглєє л Даариймаа авгай тэднийд орж, тэнэж явчихаад болохгvй байгаа Ерєєг харж цагдуулахаар Бадрааг гуйв… Тэднийд ороод бvсгvйг талтай байхад нь хоол идэхийн завсар сэтгэлээ дийлэхгvй Бадраа барьж авч vнссэн билээ. Тэгээд цааш даврах гэхэд хvvхэн тvvнийг єєрєє vнсч таалаад, vдэш орой ирэхийг чинь хvлээе гэжээ. Энэ vг бол би чинийх боллоо гэсэнтэй чанар нэг гэж ойлгоод Бадраа хэргээ бvтээчихсэн мэт баярлаж байтал Ерєє архинд явуулжээ.
Єглєє эрт, дэлгvvр сая л онгойсон тул хvн ихтэй, кассанд ч, архины тасагт ч дараалал дийлдэхгvй хэцvv байлаа. Арайхийн мєнгєє тушааж, олон хvнд шахуулан оочирлосоор сая л нэг шил АПУ архи аваад Бадраа гvйхээрээ дэлгvvрээс гарч ирэв. Мэдээж энэ архийг тvvнд л зориулсан хэрэг. Сайхан бvсгvйтэй хундага тулган, єдєржингєє дэргэд нь байж сvрчиг, анхилуун энгэсэг ханхалсан хvvхэн биеий нь vнэрт согтон хамт байна гэж бодоход азын тэнгэр тvvнийг ивээж байх шиг санагдана.
Гvйхээрээ гарч ирсэн Бадраа зогсоол дээр мєнєєхєн сууж ирсэн такси харагдсангvйд гайхасхийсэн боловч нэг их сандарсангvй, xолдоогvй биз, зогсоол чєлєєлєн замын хажууд гарч зогсоо биз… гэж бодон хайн гvйв. Замын нєгєє талд явах хvн хvлээн хоёр ч такси байв. Тэнд Ерєє байсангvй. Ойр хавь єєр унаа харагдсангvй. Vгvй энэ чинь… Тэр хvvхэн яачихдаг байнаа?
-Зогсоол дээр тvрvvхэн байсан шар єнгийн таксиг харав уу? гэж Бадраагийн амьсгаа ихдэж ирээд жолоочоос асуужээ.
-Мэдэхгvй. Намайг энд ирэхэд юу ч байгаагvй шvv. Харин хот ордог замаар нэг шар такси замд зєрнє билээ…
“Хот ордог замаар…” гэсэн vг гэгээн єдєр аянганд цохиулсан аятай Бадрааг муужруулах шахав.
-Алдчихжээ. Одоо яана?
Залуу эр хамар дороосоо авааль эхнэрээ алдсны дайтай сандрав. Хамаг биеийн хар хєлс сул асгарлаа. Зvрх базлан, сэтгэл гунигаар дvvрч ирэхэд тэрбээр замын нєгєє талд гарч сайхан бvсгvйг євєртлєх заяагvйдээ гомдсноо тайлах гэсэн шиг ийш тийш харжээ. Гарт нь шил архи л байв. Одоохон тvvнийг задлан, амандаа орсон тосыг алдчихсан гаслан зовлонгоо нимгэлэн шилээр нь хєнтрєхєєс аргагvй нь…
Бадраа машины зогсоолоос бяцхан холдоод лонхны бєглєєг шvдээрээ мэрж онгойлгов. Чингээд дотор муухай оргитол шилээр нь доторхийг залгилжээ. Нvд харанхуйлан, дотор шатах шиг болов. Тархи маналзан тэр даруй хамаг биеэр архины галт урсгал тарах шиг боллоо.
-Ай бас гай яа! хэмээн ганцаараа ярьж Бадраа шилтэйг харвал хэдийнээ талаас доогуур болжээ. Юунаас ч vл айх, хэнээс ч vл ичих мансуурал нvдийг нь бvрхэж ирэв.
-Ай тэр сайхан хvvхэн байсан шvv. Даариймаа гуай тvvнийг надад зvгээр єгсєн байтал би хамар дороосоо алдчих гэж байх уу? Vгvй дээ тэр хvvхнийг би олох ёстой. Бvр заавал шvv. Тэр хvvхэн єнєєдєр намайг заллин шил архиар хуурч хот руу зугтсан ч гэсэн, би тvvнийг олж авах л ёстой… За тиймээ. Эхэд нь хэлж, Улаанбаатар руу явах нь мєн.
Бадраагийн булингартсан ухаан цэлмэх шиг болов. Архины эхний бие халаалтын дараа ухаан гэнэт цэлмэж, туйлын авхаалжтай, юунаас ч vл буцах vе байдаг шvv дээ. Яг л тэр vед цэцэн мэргэн vг аманд орж, эрэлхэг зориг буй болдог билээ. Ялангуяа шизо євчтэй хvн чухам тэр vед л хvн хvнээс илvv ухаалаг болон харагддаг. Бадраа ч одоо яг л тийм болов. Тэрбээр тал шил архиа ус мэт залгилаад євєр тvрийгээ ухан, vнгэгдсэн хуучин зуутын дэвсгэрт гарган ирж, таксины зогсоол єєд явлаа.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:29 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.07.05 6:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Хєгшин эхийг хонгил цэвэрлээд ид завгvй байхад гадаа vvдэн дээр хvн уулзъя гэж байна хэмээн дууджээ. Даариймаа явдал дундаа шал угаасан нойтон гараа арчсаар хоёр дугаар давхраас бууж ирэв.
Vvдэн дээр тvvнийг Бадраа хvлээж байлаа. Тэрбээр бага зэрэг гуйвах ажээ.
-Дарий эгчээ, алдчихлаа! Гэж Бадраа дуу алдав.
-Юу?
-Ерєє хот руу явчих шиг боллоо Уг нь намайг хvлээнэ гээд дэлгvvр рvv архинд явуулсан байхгvй юу… хэмээн Бадраа болсон явдлыг ээрч барин, архинд согтож дультраатан байж ярьжээ.
-Ээ харлаж хоцор…
Даариймаагийн зvрх базлах шиг болов. Эхийн vгнээс зєрж, хажууд нь тавьсан харуул манааг заллин амжсан охиндоо уур нь хvрэв.
-Юу гэсэн хэл вэ! Би чамайг сахин хамгаал гэж итгэж найдсан байхад… Ерєєг олж ирэхгvй бол болохгvй. Тэр бvр замаа алдана шvv гэж хэлэхдээ хєгшин эх нэгэнт л завхуул зайдан охиноо аюулаас аварч авчирсан гэж vзэх тул, дахиад их хотын тоосон дунд алдвал, Ерєє эх, эцгийнхээ чихийг халуу-цуулсан эм хvний бусармаг замд орно гэж булай айв. Одоо яах билээ? Хойноос нь явахгvй л болохгvй. Тэр хєєрхєн жаахан зээ хvvгээ эхтэй нь бvр явуулаад сураг тасарч болохгvй…
-Би хойноос нь явъя. Ерєєг олоод ирж чадна. Та харин надад Улаан-баатарын хаанаас тvvнийг олж болох газрыг зааж єг! хэмээн Бадраа хэлжээ. Тэр залуу овоохон балгасан нь илт. Одоо бvр согтох тийшээ хандсан нь ил байв. Гэвч эр хvн хэзээ сайхан хvvхнээс буцаж байлаа. Залуу хvн байна, энэ лав аваад ирж чадах даг шvv. Яахав даа, Ерєєгийн ав гэсэн архийг л уучихаа биз. Охинд хєл алдаад, гэнэт зугтчихсанд нь гомдоод балгачихаа биз…
-Намайг явуулчих л даа. Хаягийг нь заагаад аль. Би ямар ч аргаар хамаагvй Ерєєг аваад ирье. Харин надад замын зардал алга… Аавын цалин буух болоогvй. Би ямар ажил албатай биш… Хэрэв та Улаан-баатар очих зардал єгдєг юм бол би одоохон гарахад ч бэлэн байна…
“Энэ хархvvг явуулахаас л аргагvй болж дээ” гэж Даариймаа бодон дан дээлийн-хээ євєрт гараа хийв. Тэрхvv хуучин дан дээлийн дотор энгэрт бяцхан халаас хийн мєнгєє тvvнд нуусан байлаа. Даариймаа хэдэн цаас гаргаж єгєєд,
-Чи эр хvн байна даа, цаадахаа олоод ирж чадна гэж итгэе. Эхийн єврєєс гарч vзээгvй нялхаараа шахуу амьтан юм шvv. Битгий зодож нvдээрэй. Эвийг нь олоод Ерєєг хvvтэй нь аваад ирдэг юм бол чамаас би юугаа ч хайрлахгvй шvv! гэж Батбаярын байрыг яаж олохыг зааж єгєв.
-Хэрэв цаадах чинь ирэхгvй энээ тэрээ гээд байвал зээг минь аваад ирэхийг бод. Харин замдаа сайн асарч vзээрэй! Тугалыг нь туугаад ирэхэд vнээ дагаад л ирдэг юм. Хvvгий нь аваад ирэхэд тэр дагахгvй хайчих вэ! гэжээ.
Хєгшин эхийн ярьсан зvйлийн дотроос энэхvv “юугаа ч хайрлахгvй шvv” гэсэн vг, єглєєхєн “Залуу улс танилцана дотносоно биз” гэж хэлсэнтэй нийлээд охиноо чамд єгнє шvv гэсэн утгатай vг болох шиг санагдахад Бадраагийн согтуу толгойд, тэрхvv нvд алдам сайхан авхайг єєрийн болгох цаг минь ирэв хэмээх хvсэл бадарч, баярлаад гарч гvйжээ.
Хvн янз янзаар согтдог. Зарим нь даруй унтаад єгдєг байхад зарим нь унан унатлаа салдархийлэн гагцхvv нэмж уухын донд автан тэнэдэг. Бадраа бол сvvлийнхэд нь хамаарах бєгєєд барагтай бол унахгvй. Айхтар сvрхий агсан согтуу тавихгvй болов чиг, маргааш нь хаана явсан, юу хийснээ санаж чадахгvй. Гадна талаас нь харахад Бадрааг жаахан халамцсан болохоос биш, ухаанаа алдчихсан явна гэж хэн ч vл анзаарна. Чухам ийм дээрээ л одоо Бадраа ухаангvй согтуу хэрнээ хvний хийдгийг хийж, ярьдгийг ярьж явлаа.
Тэрбээр сургууль дээр Даариймаа хєгшнєєс хэдэн цаас салгаж аваад гарахдаа ахиад нэг шил архи авахаа ч мартсангvй. Тvvнийгээ шимэн уусаар бvр больсон гэвч унасангvй, харин галт тэрэгний буудал дээрээс тасалбар авч, одоохон ирэх вагоныг хvлээх завсраа ихэд єлссєн тул гудамжнаас хэдэн хуушуур авч идэв.
Халаасанд нь талаас дээхнvvр архитай лонх байв. Хааяахан тvvнээсээ балгаж, согтуу гєлийсєн нvдээр эргэн тойрноо харах ажээ. Энэ хотод таних хvн олонгvй билээ. Цэргээс ирээд удаагvй байв. Ажил тєрєлд ороогvй, vе тэнгийн танил залуучуудтай ходийрхон балга тагшийг хувааж уусангvй уджээ. Халаас хоосон тул яалтай билээ дээ…
-За яахав. Ерєє чамайг би олоод ирнээ. Тэр цагт дахиад зугтаад vзээрэй. Ээж чинь надад єгєх биз. Нэгэнт эхнэрээ болгоод авчихсан хойно чамайг алдана гэж гонж…
Аливаа согтуу залуу эрийн хуял тачаал хєдєлж ирдэг нь зан тул, Бадраагийн хамаг бие залуу сайхан Ерєєг санах тутам бадайран байж тэсэхийн аргагvй болгож байв. Хэрэв энэхэн vед мєнєєхєн “цэргийн бор” тааралдсан сан бол Бадраа юу ч бодохгvйгээр тvvнийг дагах байсан биз ээ. Бадраа сандал дээр суун тvр зуур зvvрмэглэж аядаад, босч холхисоор байтал галт тэрэг ч ирж, тэрбээр архиныхаа сvvлчийн шавхрууг долоох нь халаг хєнтрєєд аян замдаа гарав.
ххх
Хєлсний тэрэг толийсон сайхан замаар хурдлан байлаа. Хавар оройн урихан зєєлєн салхи санчигны vс хийсгэн vлээнэ. Дарханаас холдож хуучин сангийн аж ахуйн хажуугаар гарахдаа сая л Ерєєгийн дотор онгойж муухан инээмсэглэх аядав.
-Ашгvй дээ… Ямар ч гэсэн замдаа гарчих шиг боллоо! гэж бодохуй, энэ хорвоод хамгийн хайртай хvндээ vрийг нь тэврэн очиж яваа шvv гэсэн бардам бодол толгойд нь орж ирэв.
-Гар чинь чилэхгvй байна уу? Хойт талд тухлаад хvvгээ суудал дээр тавихгvй юу даа? Зам сайхан, донсолгоо барагтай л бол гарахгvй. Хvv чинь унтаад л явах, уйлахыг мэдэхгvй баатар эр юм…гэж жолооч аж ахуй єнгєрєєд морь харахдаа хэлжээ
Ерєє буув. Гадуур хувцсаа тайлж, хvvгээ арын суудалд тавин ивж єгєєд биеэ сул орхин тааваараа болов. Машин цааш довтолгон одлоо. Хvний амьдрал таагдашгvй оньсого юм. Ээж яахлаараа намайг замаа алдсан завхуул гэж бодоод байгаа хэрэг вэ? Бvр гомдмоор гээч… Хvvхдийн эцэг хэн бэ гэж асуухад нь намайг тоймтой юм хэлээгvй болохоор хоноцын хvvхэд гэж ойлгов уу? Аль нэгэн эрд биеэ єгч явдаг замбараагvй амьтан болжээ гэж бодов уу?
Гэвч сэтгэлд байгаа хамаг нарийн нандин нууцаа Ерєє дэлгэхээс айж байлаа. Дарханаас ирээд Бат-баярынд хонохдоо зээ хvvгээсээ салаагvй ээж нь тэр жаахан амьтан гэрийн эзэнтэй яасан адилхан юм бэ гэж бодоогvй єнгєрсєн гэвэл худлаа. Харин ч сайтар ажигласнаар барахгvй, гэргий ханьтай хvний хvvхдийг гаргаад хажууд нь юу ч болоогvй юм шиг сууж байгаа охиндоо зэвvvрхэн учиргvй яаран буцсан ч байж болох шvv дээ.
Гэртээ хариад Ерєє ээждээ vнэнээ хэлье гэж хэд дахин оролдсон боловч эх нvvр єгсєнгvй тул яаж ч чадсангvй. Эх нь ч охиныхоо vгийг сонсъё гэж бодохгvй гагцхvv буруутгах талаас нь дэндvv хялайн харж, нарийн зовлонг нь сонссонгvй. Тэгээд ч зогсохгvй Ерєєг буцааж явуулахгvй хэмээн заналхийлж, бараг л Бадраа мэт хар хvvд хvчээр єгєх ухааны юм боджээ. Тэр бол гэртээ байхдаа нэгэнтээ Ерєєгийн бодсноор, эхийн эрхт ёсонд хэт шvтсэн ээжийн хуучны ухаан, хvvхдийнхээ сэтгэлийг vл ойлгон гагцхvv єєрийн туулсан амьдралд тархи толгойд нь бат нотоор шингэсэн эртний vзэл онолтой нь холботой байлаа. Хуулийн дээдэд хагас дутуу боловч суун, багш нарын хичээлээс хvний эрхийн тухайд зєрчигддєг наад захын зvйлийг олж мэдснийхээ хувьд Ерєє тийм дvгнэлтэд хvрэхээс аргагvй байлаа. Vе цаг єєр болж шvv дээ ээж минь…

Таны ухаан таныхаар дуусч, шинэ vе бидэнд єєрийн жам хуулиа зааж байна биш vv? Гэж тэгэхэд ерєє бодсон сон. Тэгэхдээ айлын эзний нууц амраг нь болж, хань бvлтэй хvнээс хvvхэд олсноо зєвтгєсєн хэрэг биш гэдгээ ерєє мэдэж байлаа.

Ээжийн нь шvтэн биширдэг бурхны номонд хvн гээч амьтан зєвхєн амин хувиа бодож болохгvй, ертєнцийн хvний тєлєє буян хийх ёстой гэж айлддаг биз дээ? Хэрэв тэгж л хvн буян хийх ёстой нь vнэн юм бол, би яагаад хайртай болсон хvнийхээ сэтгэлийн гунигийг тайлан, насаараа мєрєєдсєн vрийг нь тєрvvлж болохгvй билээ? Тиймээ, би батбаярыг л бодсон… би тvvнийг vрээ тэвэрч жаргаасай гэж хичээсэн… хэрэв би єєр хvнээс хvvхэд олсон бол, хотод єдий тєдийгєєрєє байгаа vр хєнддєг эмнэлэгт очоод урагаа задруулж болох л байсан…
Хот руу хар хурдаараа давхиж яваа тэргэнд бодол болон явсаар нэг мэдэхэд ерєє тvр боловч vvргэлээд авчээ.
-охин минь хоёулаа хоол иднэ байгаа? Хvvхдээ ч хуурайлах цаг болсон болов уу? Одоо улаан-баатар юухан байхав… гэж жолооч сайхан зантай хижээл ах ерєєг сэрээжээ.
-бид хаана ирчихээд байна? Гэж ерєє нойрмог-дуухан асуув.
-борнуурын аж ахуйн хавьцаа ирээд байна. Эндээс хот зуу гаранхан км шvv дээ. Хєгшин ахын нь цай холдоод толгой ангалзаж, нvд бvрэлзээд болох биш… аяга сvvтэй цай уугаадхая. Чи хоол идмээр бол ороорой. Гуанзанд хvн цєєхєн байх шиг байна… гээд жолооч тэрэгнээсээ буув. Энэ сацуу баянболд сэрж уйлагнажээ. Ерєє хvvгээ євєр дээрээ авлаа. Хамаг нvvр нь хєлс болжээ. Их халууцсан шинжтэй байв. Ерєє даавуу бэлдэж санаанд ч орсонгvй шууд єлгийг нь тайлан задгайллаа. Хvvгийн даавуу нойтон байв. Єглєєхєн бадраагаас нууж цvнхэндээ хийсэн угжийг авч хєхєлтийг нь амандаа хийв.
-ээж нь чамайг одоохон хуурайлаадхая. Тэгээд гуанзанд орж сvvг чинь халааж єгье. Ээж нь ч юм идмээр л байна… гэж хvvтэйгээ ярьсаар даавууг сольж, буцааж єлгийдєєд угжийг авч хоолны газарт орлоо.
-охин минь наашаа суу. Би та хоёрт хоол захиал-чихсан. Их сайхан хийцтэй цайтай юм…гэж жолооч ах найр тавин угтаж
-алив угжийг нь єгчих. Би гуйгаад халаагаад єгvvж… гээд авав.
Хагас цаг єнгєрєхєд ерєє хvvгээ тэврэн суусан хєлсний тэрэг улаанбаатар ордог замаар цааш хурдлан давхиж явлаа. Баярболд хєвгvvн vе vехэн уйлагнана. Анхандаа ерєє тоосонгvй. Хол замд машин дотор гэдэс нь зайлагдсан юм болов уу гэж таав. Уг нь нялх хvvхдийг хол авч явахад тарианы жижигхэн шилэнд ус хийн єлгийнєєс нь зvvвэл хvvхдийн гэдэс зайлагдахгvй гэж ээж нь хэлдэг, дvv нарыг ийш тийш багад нь авч явахдаа чингэдэг байсныг ерєє одоо саналаа. Бас харанхуй шєнєєр авч гарахдаа айгуужин хэмээн хамрыг нь хєєгєєр буддаг ч ёс бий. Тэр бvхнийг ерєє мартжээ. Єнєєдрийн хувьд бадрааг аргалж зугтах гэсэн болохоор юун тарианы шилэнд ус хийхтэй манатай яаран гарчээ.
Ер нь одоо бодоод байхад ерєє бусдын vvрэнд єндгєє тавьж бусдаар даруулдаг хєхєє-ний vлгэрээр, тєрсєн vрээ єєрєє бага асарчээ. Тєрєх газраас гарснаас хойш ууганаа эгч л хамгийг хийн жаахан хvvг асарч бєє-цийлсєн билээ. Тэднийд байхад сvvл сvvлдээ овоо нэг хєєрхєн инээх болсон vеэсээ ерєєг эхийгээ гэж маасганахгvй, харин уу-ганааг хараад дэгэж дэрвэн гараа сарвалзуулан тvvн рvv тэмvvлдэг болсон билээ. Дарханд очсон хойноо ч ерєє хvvгээ нэг их авсангvй. Ээж нь л бєєцийлж, дvv нар нь ээлжээр гар дээрээ аваад ерєєд амар байжээ. Одоо гэтэл яг цаг тулаад ирэхэд эхийн хувьд хvvхдээ євєр дээрээ асрах болоход ерєє аргагvй л юм юмыг нь мэдэхгvй самгардахад хvрэв.
-наад хvvхэд чинь яагаад уйлагнаад байна? Уг нь уйлдаггvй баатар эр шиг билээ? Гэж жолооч ах санаа зовов.
-харин тийм байна…за гайгvй байлгvй дээ. Хот ч дєхлєє… асрагч ээжид нь л бушуухан хvргэхээс…
Yнэхээр машин шар хєвийн дєрєлжийг давж, газрын уруу хурдлан давхисаар нэг л мэдэхэд их хотын бараа харагджээ. Тэр єдєр батбаярынд саяхан баруун тийш тонгойсон наран дахин эргэж мандсан шиг бєєн баяр хєєр, аз жаргал авчран, хvсч мєрєєдєж байсан нялх хvvгээ тэвэрсээр хєлсний тэрэгнээс ерєє бууж ирсэн билээ. Харин баярболд хєвvvн vе vехэн уйлагнасаар л байлаа…
Ерєєг улаанбаатар хотод ирсний маргааш галт тэрэгнээс бадраа бууж билээ.
*
Хvvхэд уйлагнаад шєнє-жин тавиулсангvй. Ерєє, ууганаа хоёр ээлжлэн тэвэрсээр шєнє нойргvй хоножээ. Духыг нь дарвал халуун байв. Ер бие гар хvрэх тєдийд худалч хvнд тvлчихмээр халуун гэж жигтэйхэн…баярболд хєвгvvн уухилан амьсгаадаж, євдсєндєє уйлагнах ажээ.
-ээ та минь эмч дуудна байгаа… хатгаа, ханиад туссан юм уу хэн мэдлээ дээ. Эртхэн эмчид vзvvлсэн нь ононо шvv. Одоохон тvргэн тусламж дуудаад єгье.
Ерєє, ууганаа хоёроос дутахгvй сэтгэл зовж бараг цурам хийлгvй хоносон батбаяр сандрав.
-миний охин замдаа хvvгээ задлаж хуурайлсан уу? Гэж ууганаа аядуухан асуулаа.
-бор нуурын цаахна, замын гуанзанд хоол идээд уйлаад байхлаар нь машин дотроо задлаж хуурайлсан юм. Тэргэнд халууцаад жигтэйхэн хєлєрчихсєн, даавуу нь нойтон байсан… гэж хvvгээ євтгє-сєнд буруутан болов хэмээн аяархан, гэмшингvй єнгєєр ерєє хэлжээ.
-салхи цохиулж дээ. Аягvйд бол хатгаа авснаас зайлахгvй. Хєлстэй байхад задладаг чинь л буруу болж дээ. Барагтай бол ингэж уйлагнадаггvй баатар хvv шvv дээ миний хvv чинь… юу ч гэсэн тариад vзье! Гээд ууганаа гэрийн эмийн сангаас ханиадны тариа авч, нэг удаагийн тариур бэлджээ.
Хvvгээ тариулахад их євдєнє гэж бодоод хулчийсхийн батбаяр нєгєє єрєєнд оров. Ерєєд тариа аймшигтай байсан боловч хvvгээ барьж єгєхєєс л аргагvй болов. Зvv маханд нь ормогц хvv часхийн чарлаж билээ. Яг энэ vед хаалгыг хэн нэгэн хvчтэй чангаар бємбєрдєн цохив. Хvvхэд тариулж байхад хэн ирдэг билээ гэсэн шиг ууганааг гайхан харахад батбаяр vvд рvv явснаа гэргийнхээ сэрэмжилсэн харцтай тулгарч хvлээнэсхийв.
“хэн ч байсан битгий хаалгаа онгойлго. Хvvхэд євдчихєєд байхад, тэгж зочин гийчин урьж оруулаад байх хvсэл алга” хэмээн ууганаа нvдээрээ хэлж байлаа.
Гэмт хэрэгтнийг эрж яваа цагдаагийнхан л ингэж хамаа бусаар хаалга vvд цохидог байх. Хєгшин ээж нь ерєєгийн хойноос хvн явуулсан юм биш биз? Ямар ч л гэсэн vгэнд нь орохгvй наашаа яваад єгсєнд ээж дуртай байгаагvй нь мэдээж… тэр мєртєєсєє бvр хvнээр харуулж цагдуулаад байхад ерєє “оргочихсон” болохоор дэлбэртлээ уур-лаад хэн нэгнийг зарж, тэр охиныг хvvхэдтэй нь олж ир хэмээн явуулсан ч байж болох… ингэж бодсон учраас ерєє хаалгаа тайлж єгєєгvй батбаярын зvг талархан харсан ажээ.
Хаалганы цаана зогсоо хvн хэдэнтээ хаалга балбаад, хvнгvй байна гэж бодсон уу тэгэсхийгээд яваад єгєв бололтой чимээ тасрав.

Ахиад нэгэн шєнє єнгєрлєє. Хvvхэд цагаар тариулсан боловч засрал авсангvй. Уйлагнах нь улам их болж, заримдаа царай нь хєхрєн нэг удаа таталт єгєх шиг болов. Ерєє зовлон vзээгvй залуу бvсгvйн зангаар тэрхvv аймшиг тvгшvvр дохиолсон таталтыг мэдсэнгvй. Харин vхэл, хагацалд ойр олон удаагийн тийм явдлыг сувилагчийн ёсоор vзэж туулсны хувьд ууганаа сэтгэл зvрхээрээ мэдэрчээ. Тэр битvvхэндээ, далд сэтгэлдээ ухаангvй айв. Юм vзээгvй гэнэн цайлган ерєєг айлгаж цочоохгvйсэн л гэж бодлоо.
-аль вэ батаа минь тvргэн дууд. Эмнэлэг бараадсан нь дээр юм шиг байна. Би л аваад хэвтэхээс яахав… хэмээн ууганаа санаа зовов.
Батбаяр тэр даруй л тvргэн тусламж руу хонходлоо.
-хvvхдийн нэр хэн бэ?
-баярболд…
-овог?
-овог уу? Овог… гээд батбаярыг тvгдрэхэд ууганаа утас авч,
-батбаярын баярболд гэдэг юм аа хvv минь… хатгалга туссан шиг байна. Тvргэлж л vзээрэй гэлээ.
-би авч хэвтдэг юм бил vv? Гэж эхийн хувьд сэтгэл зовж ерєєг дуугарахад ууганаа одоохон тvvнээс єрсєєд жаалыг тэврэн тvргэний тэргэнд орчих нь уу даа гэсэн шиг сандран
-юу гэсэн vг вэ. Би авч хэвтэнэ. Єнєє маргаашгvй элчин яаман дээр ярилцлага болох гэж байхад… Чи охин минь ажлаа л бод. Хvv бид хоёр дажгvй! Гэжээ.
Энэ гурван хvн нэгэн vзvvрт сэтгэлээр бяцхан хvvгийн тєлєє сэтгэл зовж байлаа. Баярболд халуурч бvлээрэн євдснєєрєє уу-ганаагийн зvрхийг зvсэн алдам сандралд оруулав. Тэрбээр одоохон хvрээд ирэх тvргэн тусламжаар хvvг тэврэн явахад бэлдэж, хувцсаа солин, хєнгєн шаахай, гэрийн халаад, толгой боох алчуур сэлт, ойр зуур хэрэглэх юмсаа цумжуулав. Тvvнийг эмнэлэгт хэвтсний араар энэ гэрт юу болохыг тэр тєсєєлєх ч сєгєє байсангvй. Энэ хорвоод тvvнийг гэж ирсэн бяцхан vрийг л євчин зовлонгоос нь салгаж гэм, бусад нь ч яамай юу даа гэж бодов. Болдог юм хэдийнээ болоод л єнгєрсєн. Тэр хvvтэй болох л гэж сэтгэлийн шаналгаа бvх-нийг давж туулсан… нєхєр ханьдаа ч хэлэх vгээ ойлгуулсан.
Ууганжаргалд ганцхан хvсч мєрєєдсєн хvн нь энэ бяцхан vр шvv дээ. Батбаяртай vйлийн vргvй адилхан жаахан амьтан гэнэт євдсєн нь ууганааг ухаан алдатлаа айхад хvргэсэн… тvргэн тусламж бушуухан л ирээсэй. Хvv минь л эрvvл саруул болбол єєр юу ч надад хэрэггvй…
Ууганааг ийнхvv бодол болон сандарч, юм юманд хvрч алдан, сэтгэл гэгэлзэж, хєгшин хvн шиг уймарч байхад батбаяр харин тvvнээс дутахгvй зовж, дэмий л гараа нужигнуулан байн байн хуруугаа атгаж, шархтсан баавгай шиг єрєєн дотуураа нааш цааш алхах ажээ. Тэрбээр цонхоор шагайн тvргэн тусламж ирж буй эсэхийг харж байлаа.
Єєрийн яс махны тасархай, нууцаар боловч олдож, эрvvл мэнд тєрсєн атал одоо зуурдын євчинд нирвэгдсэн нь батбаярын сэтгэлийг зовоохгvй байж яахан болох билээ. Хэрэв азаар олдсон vрээ євчин зовлонгоос болж алдахад хvрвэл батбаяр галзуурах буй заа.
Ерєє энэ мэт хvvхдийн євдєхийг эх хvний хувьд олонтаа vзээгvй болохоор, єєрийн арчаагvйн харгай-гаар баярболдыг євдvvлэв хэмээн биеэ харааж барахгvй байлаа. Энэ євчин зовлон эхийн vгэнд орохгvй оргон зайлсны гай биш байгаа даа гэж хvртэл бодож vзэв. Тэрбээр дарханаас холдож, хонгорын сангийн аж ахуйн хажуугаар гарахдаа л сая санаа амарч билээ.
-батбаяр минь би эрх чєлєєтэй болов. Хvv бид хоёр чинь чам руугаа довтлон хурдалж явна. Ямар их аз завшаан бэ? Хэдхэн цаг давхиад л чинийхээ хонгор сайхан царайг харна. Бид хоёрыг гэнэт хvрээд очихоор батбаяр яасан их баярлах бол? Yрийн мєрєєдєл болсон ууганаа эгч хvvг минь их санасан байгаа даа…
Ерєє сэтгэл бадрангуй явсан. Харин тэрбээр сэтгэлийн хєєрєлдєє автаад болгоомж алдан машин дотор хvvгээ хуурайлж салхи цохиулжээ. Одоо яана? Ууганаа эгч аваад хэвтэг дээ. Сэтгэл нь дэвтэг дээ зайлуул. Тэр хоёрыгоо гарч иртэл би эргэж тойрч, ууганаа эгчид хоол зєєж хvлээхээс…
Сэтгэлийн хямрал, єєрийгєє буруутгасан зэм-лэл нь ерєєг ядрааж орхив. Удсангvй тvргэний тэрэг дохиогоо хангинуулсаар ирж гадаа зогсох дуулджээ. Ерєє эмчид цай єгєх гэж аяга угаан, батбаяр яахаа мэдэхгvй гараа базлан зогсч, ууганжаргал хvvгийнхээ єлгийний бvсийг тайлав.
Шатаар єгсєх хvний хєлийн чимээ сонсогдсноо хонх дарав. Батбаяр гvйх шахам очиж хаалгаа нээлээ. Цагаан халаадтай тvргэний эмч баярболдыг vзчихээд
-хоёр уушгиндаа хат-гаатай байна. Эртхэн дуудахгvй яасан юм бэ? Одоохон хэвтvvлэхгvй бол болохгvй гэжээ.
Баярболдыг тэврэн ууганааг гарахад ерєє цvнхийг нь барин, харин батбаяр эмчээс хаана аль эмнэлэгт, чухам аль тасагт хэвтэхийг асуусаар шатаар урууджээ. Тэд тvргэний машины хажууд очин, ууганаа хvvгээ аваад суув. Эмнэлэг рvv хамт явмаар байсан авч тvргэний тэргэнд сахираас єєр хvн суулгасангvй тул батбаяр, ерєє хоёр vлджээ. Яг энэ vед ерєєгийн гарч ирэхийг отон хvлээж байсан бадраа байшингийн булангаас гарч ирэв.


Хvний хєлийн чимээнээр эргэж хараад Ерєє, Бадрааг шууд л таньжээ.
- Явъя! Такси аваач! Ерєє хашгирах шахам хэлж одоохон Бадраа тvvнийг бариад авах вий гэсэн шиг Батбаяраас зуурав.
Батбаяр гайхасхийн тvvний зvг харснаа холгvйхэн байх автобусны буудал єєд Ерєєг хєтлєн гvйлээ. Бадраа ч хойноос нь ухасхийв.


Ашгvй буудлын наахна хажуу замаас орж ирж буй такси тааралджээ. Батбаяр гараа дохин зогсоож мань хоёр бушуухан суун давхиж одлоо.

Эх нялхсын тєв рvv чиглэсэн замаар хурдлаж яваа таксинд суусан Ерєє vе vе эргэн харж Бадрааг хойноос хєєх вий хэмээн сэрэмжлэх ажээ. Залуу бvсгvйн хvvхэн хараа томорч, юунаас ч юм айсан шинжтэй байхыг Батбаяр ажаад “Энэ минь хvvдээ сэтгэл нь зовоод байна уу даа? Аргагvй ээ аргагvй” гэж боджээ. Тэрбээр хvvхнээ тэвэрч, тайвшруулсан vг хэлэн vнсэж таалмаар л байв. Гэвч такси дотор танихгvй жолоочийн дэргэд яалтай билээ дээ. Дэмий л нvдээрээ энхрийлэн “Зvгээр. Битгий зов. Хvv эмнэлгийн бараа харсан тул дажгvй” гэж харцаараа хэлж явлаа.

Тэднийг Эх нялхсын тєвд буугаад дотогш ороход тvргэн тусламжийн эмч зєрєн гарч ирэв.

- Хvvхдийг хэвтvvлчихлээ. Одоохон тариа хийнэ. Гайгvй биз… гээд эмч Ууганаагийн хvvгээ авч хэвтсэн тасгийн ноймрыг хэлжээ.
Ерєє уйлав. Сvvлийн хэдхэн цагийн дотор болсон vйл явдлууд залуу эхийг ядрааж орхижээ. Тэрбээр хvvдээ сэтгэл зовж байлаа. Тvргэний эмч vзчихээд хоёр уушгиндаа хатгаатай байна гэж хэлсэн нь Ерєєг цочролд оруулж билээ. Нялх vрээ ийм болгосон гол буруутан би шvv дээ гэж бодохлоор Ерєє байж ядна. Тэр уг нь нялхыгаа эхийн хувьд аваад эмнэлэгт хэвтдэг ч байж уу даа гэж бодов. Тэгтэл сэтгэл санааны тэрхvv хямралыг сэдрээн Бадраа гэнэт гараад иржээ. Гэрийн гадаа Ерєєг бариад авах шахсан шvv. Бадраа яах гэж ирэв? Хэн тvvнийг явуулсан хэрэг вэ? Ерєєгийн байгаа газрыг хэн хэлж єгєв? Мэдээж ээж л тvvнийг явуул-сан байж таарна. Yг сvггvй зугтсан охиноо ээж олж ир хэмээн залуу эрийг явуулж шvv дээ. Одоо яана? Хvvгээ яах билээ? Бадраад баригдахгvй яаж зугтах билээ?

- За тайвшир. Нэгэнт эмнэлгийн бараа харсан юм чинь хvv одоохон эмчилгээнд ороод гайгvй болох биз… хэмээн Батбаяр хvлээн авах газар Ууганаа байхгvй, хэдийнээ тасаг руу одсоныг мэдээд уйлж охилсон Ерєєг тайтгаруулан мєрєєр нь тэвэрч гарахдаа хэлэв. Yvднээс бяцхан холдоод Ерєє хvн амьтангvй газар хайртай хvнийхээ цээжинд нvvрээ наан мэгшиж гарлаа.

- За битгий уйл. Тайвшир л даа. За… Алив би чамайгаа vнсье… хэмээн Батбаяр єчнєєн хоног санасан сэтгэлээ илчлэх гэсэн шиг залуу сайхан амрагийнхаа нойтон хацар, зєєлхєн уруулыг vнсчээ.

Хайртай хvний нь сайхан vнсэлт нэг ана боловч Ерєєг тайтгаруулав. Залуу бvсгvйн эрхлэнгvй том алаг нvдээ арчин Батбаярт улам лав тэврvvлээд санаа алдав.

- Хоёулаа одоо харья. Ууганаад цай, хоол бэлдэхгvй бол болохгvй. Тасгийн нь утас байгаа юм чинь хvvгийнхээ биеийг асуугаад байж болно шvv дээ. Сая сандраад мартчихаж. Ууганаадаа гар утсаа єгдєг байж… За явъя…

Батбаярт хєтлvvлэн явж байхдаа Ерєє бvр тайтгарсан байлаа. Одоо л тэр vг хэлэх тэнхээтэй болжээ. Хайртай хvндээ шулганан ярих юм нэн их байв. Гэвч сэтгэлийн мухарт мєнєєхєн Бадраа аймшиг тєрvvлэн харагдах шиг болсоор байлаа. Хулгайч шиг байшингийн булангаас гэнэт гарч ирсэн Бадраагийн царай баргар, одоохон Ерєєг барьж аваад зодохоос ч сийхгvй байх шиг санагдсан билээ. Хамар дороос нь шил архиар хууран алдагдсан залуу бvсгvйд Бадраа єс хонзон санаагvй гэр газаргvй. Ээж юу ч гэж хэлж явуулсан юм билээ? гэхээс аймаар байв. Батбаяртайгаа хєтлєлцєн явж такси бариад гэрийн зvг давхин одлоо.

ххх

Тэр хоёрыг Бадраа хараад л алдав. Уг нь хvлээн авахын єрєєнєєс гарч ирэхэд нь шууд очиж Ерєєгийн бугуйн дээрээс барин:

- Аа чи ингэж явдаг хvн бий? Эх чинь чамайг олж ир гэсэн. Одоо явнаа хє! гэж хэлмээр байсан боловч хамт яваа хvн нь эмнэлгээс алхам холдмогц тэврэн халуун дотноор vнссэнд Бадраа яаж ч чадсангvй. Тэр хvн Бадраагаас олон ах, тэгээд ч тvшмэл царайтай, сvрдмээр эр байлаа. Бадраа сайхь эрээс сvрдэн зог тусчээ. Дарга маягийн хvнээс тэрбээр айжээ.

- Энэ хэн гэгч вэ? Ерєєгийн юу нь болоод vнсэж vлгэж байна вэ?

Даариймаа гуайн хэлснээр Ерєєг тэр мэдэлдээ оруулах эрхтэй болсон гэвч, эрхбиш хєдєєний хvн, тэгээд ч багаас эцэг эхээс єгсєн хvмvvжилтэй тул ахмад хvний єєдєєс цор цор хийхээс айв. Удсангvй бие биеэ хайрлан vнсэлцсэн хоёр хvний хєлсний тэргэнд суугаад яваад єгєв. Бадраа тvрvvнийх шигээ мєн унаа авч араас нь явъя уу гэснээ болив.

Чухам энэхэн vед Даариймаа гуайн хэлсэн vнээ, тугалын тухай vг санаанд оржээ. Нээрээ л тугалыг хєтлєєд явчихаар vнээ дагадаг шvv дээ. Ямар азаар унаа олж ашгvй би хvvхдийн энэ эмнэлэг рvv дагаж ирсэн билээ? Одоохон саяын хэвтсэн хvvхдийн тасгийг мэдэж авдаг хэрэг.

Бадраа эргэж хvлээн авах тасаг руу харайв. Хаалгыг угз татан орж ширээний цаана ганцаараа юм бичин суугаа эмч хvvхэнд дєтлєн очлоо.

- Сая дєнгєж энд ирсэн нялх хvvхэд аль тасагт хэвтсэн бол? гэж Бадраа амьсгаагаа дотогш татан аль болохоор тайван аядуухан асуув.

-Хvvхдийн нэр хэн билээ?

Эмчийн асуултад юу хэлж хэлэхээ мэдэхгvй Бадраа духаа илэв. За байз хэн билээ? Ерєє хvvгээ нэрээр нь дууд луу?

Эмч, залуу эрийн тvгдрэхийг мэдэж ємнєє дэлгэсэн данс юугаа шагайн:

- Баярболд уу? Нярайн 11 дvгээр тасагт хэвтсэн байна… Сахиурыг нь Ууганжаргал гэж байна. Та яах гэсэн юм? Сая дєнгєж хэвтсэн тул эргэлт оруулах болоогvй. Та эргэлтийн цонхоор очиж хvvхдийн биеийг асууж болно шvv. Утсаар асуусан ч болно. Май номер нь энэ… гэж тэмдэглэсэн цаас єгчээ. Бадраа аваад:

- Баярлалаа хэмээгээд гарч гvйв.

Тэрбээр автобусны буудал єєд алхлаа. Бас чиг яах вэ, муугvй олзтой шvv. Єчигдєр галт тэрэгнээс буучихаад хаашаа явах, юу хийхээ мэдэхгvй мангартаж байсныг бодоход одоо бол Ерєєгийн байгаа газрыг, байшинтай нь, орц, тооттой нь мэдчихсэн, хvvхдийн хэвтсэн тасгийг олчихсон байна. Бадраа ажлаа эхлэхэд бэлэн болжээ гэсэн vг. Харин одоо нэг сайхан наргиж, айлд ядаргаагаа гартал унтмаар байна даг…

Євєрт нь Ерєєгийн ээжийн єгсєн овоо хэдэн цаас байв. Бадраа зvvн зvг явах автобусны зогсоол дээр унаа хvлээн зогсохдоо Шар хадны эмнэлгийн наахна цэргийн нєхєр Цэрэнгийнх бий шvv дээ гэж саналаа. Хоолой чийглэх ундаа, ганц нэг лонх юм аваад тэднийд буучихдаг хэрэг. Сайхан хоол идэж, цэргийн найзтайгаа хуучлан єнєєдєр сайхан наргин цэнгэе. Маргаашнаас Ерєєтэй уулзахыг бодноо. Тэр оргодолтой ширvvхэн vзэлцээд авахад vгэнд орохгvй хаашаа зайлах вэ. Хэрэв их зан гаргах гээд байвал “тугалыг нь аваад зугтахад vнээ нь дагаж” л таарна шvv дээ… Хэ хэ.

Бадраа найман номерын троллейбус ирэхэд бушуухан суув. Сэтгэл нь хєдлєж байна. За яах вэ, єнєєдєр Ерєєг гартаа оруулж чадсангvй ч гэсэн тvvнийг олоод авдаг нь их юм. Даан чиг сайхан амьтан даа. Тvvнийг євєртєє хийчихээд чихний нь омог дээрээс vнсээд, хааяа хааяахан зєєлєн хазаж vзэх сэн… Хvvхэн гэдэг амьтан энхрийлэлд дуртай шvv. Цэргийн бор яадаг байлаа даа. Ай багш минь…

Цэргийн найз Цэрэнтэйгээ хоёулаа халамцуухан очоод, эгчмид хvvхнээр зугаагаа гарган євєрт нь ээлжээр орж, нvцгэн шалдан хамт архидаж байснаа санаад “Ерєєг бол харин тvvнд єгєхгvй шvv. Тэр бол минийх юм чинь… Хэзээ авгайгаа сайн нєхєртєє ч гэсэн єгч байлаа даа” гэж боджээ.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:30 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.09.05 4:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Yрийн хvслэн, янагийн халуун

Ерєє бараг ухаан тавьжээ. Ойрд тэрбээр чингэж биеийн жаргал эдэлсэнгvй. Хайртай хvн нь тvvнийг vнсэж таалан, цэцгийн баланд шунасан зєгий лугаа адил идчих шахав. Тэр хоёроос єєр хэн ч vгvй байлаа. Элсэн цєлд хичнээн хоног ангаж цангаж яваад арайхийж говийн нvдэн булаг олж салж хагацахын аргагvй шунагаар ус залгилах адил, хоёр нууц амраг бие биедээ уусан шингэх гэсэн шиг уруул уруулаараа озолцон, хэл хэлээ соролцон, хамаг бие хєлрєн байж шим шvvс юугаа бие биедээ харамгvй єгєх шиг болов. Ерєєгийн алтан хундага Батбаярын омогт тvлхэлтэнд дvvрч, залуу бvсгvй тамирдан туйлын тааламжтайгаар:

- Ай яасан сайхан юм бэ! хэмээн дуу алдав.

Батбаярын бие суларсан авч, сэтгэл ханаагvй тул хvvхнээ vнсэн таалсаар л байна.

- Хvvш ээ, бид хоёрыг хvн дагаад байгаа шvv. Ээж миний хойноос хvн явуулсан шиг байна… хэмээн сая л хvйтэн ундаа залгилаад юм ярих тэнхээтэй болсон хойноо Ерєє нvцгэн биенийхээ доод талыг орны цагаан даавуугаар ороон хэлжээ.

- Юу?

- Тийм ээ. Ууганаа эгч хvvг авч эмнэлэг рvv явах vед унаа авъя гэж миний сандран хэлснийг санаж байна уу? гээд Ерєє орон дээрээ босч суун болсон бvх явдлыг ярив. Тэгэхдээ Дархан хотод тєрєлх гэртээ очсон єдрєєс л ээж нь хэрхэн тvvнийг єєр нvдээр харах болсныг, орон гэрээсээ гаргахгvй хэрхэн хорьсныг, багын vерхдэг Оюунаа яаж тvvнийг хєгшин хvний євєрт хийх гэснийг, тэндээс зугтан єєртэй нь, Батбаяртай ярьснаа цємийг юу ч vлдээлгvй ярьжээ.

- Чамдаа зориулсан ариун биеэ хэнд ч єгч бузарлуулахгvй гэж би хатуу шийдсэн байлаа. Намайг орой болтол тэнэв гэж ээж Бадраа гэдэг залуугаар цагдуулсан. Тэр нь эзгvй гэрт намайг эзэмдэх гэж бас дайрсан. Би тvvнийг шил архинд явуулаад зугтчихсан юм… хэмээн Ерєє vнэнээ уудлан хэлж, энэ бvхний цаана ээжийн эрхт ёсыг эрхэмлэсэн эхийн хатуу сэтгэл байгааг ч нуусангvй. Ээж хvний ухаанаар бодвол, охин нь хэнээс ч юм хvvхэд олоод эцгийг нь нуугаад байгаад бухимдсан нь зєв л байх. Гэвч ээж сэтгэл гаргаж эв зvйгээр охиныхоо дотоод сэтгэл рvv єнгийж зовлонгий нь сонсч болох л байсан шvv дээ. Харин тэгэхийн оронд элдвээр хавчин, хvнээр мануулж, єєрийн зиндааны хvнтэй суулгана гэх зэргээр хэлсэн нь Ерєєг хэрхэн гомдоход хvргэснийг залуу бvсгvй хайртай хvндээ шулганан ярив.

Ерєє урьд хэзээ ч ийм хєєрхєн, гоё, сэтгэл татам сайхан харагдаж байгаагvй шиг Батбаярын зvрхийг уяруулж байна. Сормуус нойтон том алаг нvд нь vе vе анивчин, хацар нь улайсхийгээд ув улаахан товчтой чанга хатуу хєхєє хагас нуугаад эрвээхэй цэцэг гэж андууран суумаар нимгэхэн ягаан уруул нь аяархан хєдлєн ярьж суугаа энэ жаахан бvсгvй эр хvний шунал тачаалыг єєрийн эрхгvй хєдєлгєх ажээ.

Батбаяр тvvгээр цангаж, тэр хvvхнийг хэдэн хоног хvсч мєрєєдсєн тул шєнєжин ноолсон ч ханамааргvй байв. Гэвч болохгvй… Бvр болохгvй. Хvv минь хатгалга тусаад хэвтэж байгаа шvv. Ууганаа нь бяцхан амьтныг тэврэн эмнэлгийн єрєєнд магадгvй шєнєжин бvvвэйлэн цурам хийхгvй хонож байгаа ч юм бил vv?

Батбаяр босоод явчихав. Хєргєгчєєс виски гаргаж, шилэн аяганд хийн балга-лаа. Ерєє тvvний хєдєлгєєн бvхнийг ширтэн нааш ир л дээ гэсэн шиг талимааран орон дээр суусаар байв.

- Ерєє минь… Хонгор охин минь. Чамтайгаа ингэж жаргах яасан сайхан юм бэ. Би vнэхээр л аз жаргалтай байна. Гэвч бид хоёр хvн чанараа янаг амрагийн явдлаас болж гээж болохгvй. Хvv яаж байгаа бол? Ууганаа єдийд аягvй бол унтаагvй л байгаа… Хvv уйлагнаад тавиулахгvй, цаадах чинь тэврээд єрєєн дотуураа бvvвэйлээд л явж байгаа даа. Тэгэхэд бид хоёр… Ингэхэд бодууштай юм их байна. Тэр Бадраа гэгч аягvйд бол гай тарьж мэдэх л бий вий. Ямар ч зан араншинтай хvн юм билээ. Зарим харцуул бvдvvлэг шvv. Хотод хаа нэгтээ тааралдаад чамайг зодох нvдэх ч юм уу хэн мэдэх вэ. Хvчээр машинд суулгаад Дархан єєдєє давхичихвал яах юм бэ? Чамайг ээж чинь одоо бол бvр гэрээс гаргахгvй. Тэгээд санаснаараа хэн нэг хvнтэй, магадгvй цэргээс ирээд удаагvй байгаа тэр Бадраа гэгчтэй суулгаж ч мэдэх шvv дээ. Иймд тун сэрэмжтэй байхгvй бол болохгvй нь… Солонгос явах ажил vйлээ тvргэвчлэх хэрэгтэй болох нь… Элчин сайдын яаман дээр хэзээ ярилцлага болох юм бол? Ерєє минь хvvдээ бvv зов. Ууганаа аваад хэвтсэн юм чинь, тэгээд ч Эх нялхсын тєвийн эмнэлэг vйлчилгээ сайн, нэртэй эмч нартай юм чинь хvvг эдгээгээд л єгнє…

Батбаяр виски шимсээр хажууд нь суухад аюулт мангасаас аврах баатар эрийг тvшсэн хааны гvнж лугаа адил єєрийгєє зvйрлэн санаж Ерєє хайртай хvнийхээ цээжинд нvvрээ наан хvзvvгээр нь тэвэрчээ.

Yнэхээр тэр шєнє Ууганаа цурам ч хийсэнгvй билээ. Хvvхэд нь бvлээрээд тэрбээр гар дээрээ авч тасаг дотор нааш цааш алхсаар vvр цайлгав. Єглєєний тариа хийсний дараа л сая Баярболд бага зэрэг тайвшран унтжээ. Халуун нь буусан байв.

Ууганаагийн нvд анилдан нойр нь ч хvрч байсан боловч, тоохгvй байх гэж хичээн хvйтэн усаар нvvрээ угаачихаад хvvгийнхээ дэргэд суужээ. Хvv нь гайгvй болж байвал тvvний ядрах нойрмоглох ч яамай юу даа. Азаар олдсон vрээ л алдчихгvй хvн хийгээд авчихвал хорвоогийн бусад гай зовлон, хувь сэтгэлийн шаналгаа бvгд чухам “яамай л” байлаа. Хvvхэд уйлагнахгvй хааяа нэг унтах шиг болсон цагт тэрбээр ар гэрт юу болж байгаа бол хэмээн эм хvний хувьд бодсон удаа бий.


Мэдээж шvv дээ. Эр нє-хєр нь тийм сайхан, залуухан нууц амрагтайгаа vлдчихсэн юм чинь… Айх ичих юмгvй одоо ч ёстой нэг жаргалаа эдлэж байгаа биз. Гэвч Ууганаа нєхєртєє буруу єгч чадахгvй, Ерєєг ч хатуу ширvvнээр шvvх гэж бодохгvй байлаа. Эхийн хувьд хvvхдээ аваад эмнэлэгт хэвтье гэж Ерєє хэлсэн явдал бий. Харин тэгэхээс Ууганаа айж бушуухан л Баярболдыг авч тvргэний тэрэг єєд яарсан шvv дээ.

Чингэхээс єєр аргагvй байсан… Энэ нялх амьтан минийх… Насан туршийн минь хань нєхрийн яс махны тасархай. Би л тvvний ээж байх ёстой… гэж бодоход эм хvний нь сэтгэлд тvрэн орж ирсэн хардлага сэрдлэг бvхнийг хvчээр мартахыг Ууганаа хичээж байлаа.

Энэ бvх явдал надаас л эхтэй. Аливаа юманд учир шалтгаан бий гэж багш хичээл дээр заадаг байсан. Хэрэв Ууганаа vр тєрvvлэх байсан сан бол иймд нєхєр нь хvрэхгvй л байхсан… Тэгэхээр эм хvний хувьд єврєє Ерєєд булаалгасныхаа гай зовлонг би биеэрээ эдлэхээс биш яая гэхэв. Хохь чинь ээ, хохь чинь…

Єглєє эрт Батбаяр, Ерєє хоёр сайхан єтгєн сvvтэй цай, хэдэн бууз єгvvлснийг сувилагч эргэлтийн цонхноос аваад ирэв. Шєнє нойргvй хоносон Ууганаа унтаж буй хvvгээ хажуугийн хvнд захиад эргэлтийн єрєєнд босон суун яарч байж хооллов. Тvvний хамаг биеийн хєлс цувжээ.

“Хvv унтаж байна. Шєнє тавиулсангvй. Халуун нь буусан. Одоо ч гайгvй биз. Та нар сэтгэл бvv зов. Ажлаа хєєцєлдєхийг бод” гэж Ууганаа бичиж халуун савтай нь явуулчихаад хєлсєє арчин хvvгийнхээ хажууд суув. Тvр боловч дуг хийгээд авмаар… Нvд анилдан, єєрийн мэдэлгvй vvргэлж байна. Гэнэт тэр дотор муухайрч ирэхийг мэдэрлээ. Самсаа нь шархирч, юу юугvй огих нь ээ. Ууганаа:

-Хvvг минь харж байгаарай! гэж хэлээд бие засдаг газар руу гvйв. Тэрбээр дєнгєж л тосгуур руу тонгоймогц саяхан идсэн уусан бvхнээ бvгдийг шавхан амаараа гаргажээ. Нvдийг нулимс бvрхэн, хамар ам шархиран євдєж, дотор бачууран бєєлжсєєр байлаа. Юу болох нь энэ вэ? Ядарсандаа болов уу? Ганц шєнийн нойр даахаа болив гэж vv? Эмнэлэгт шєнєжин жижvvрлээд, хvнд євчтєнд тариа хийн нааш цааш гvйсээр л vvр цайлгасан минь тоо алдсан биш vv? Гэтэл хvvгээ тэвэрч нэгхэн шєнє унтсангvй гэж ходоодоо эргэтэл бєєлждєг ямар ёс вэ? Амьдралд сурсан хатуужлаа умартан, идэх унтахаас єєрийг чадахгvй, сэтгvvлч Батбаяр гэдэг хvний эрх танхил авгай болчихсон хэрэг vv?

Ууганаа нуруугаар євдєж буйг мэдэрчээ. Хэсэг зуур нvдээ анин суугаад шаазан тосгуурын усыг татаж бослоо. Нэг vеэ бодоход дотор муухайрах нь намдсан шиг… Тэрбээр ахиад нvvрээ хvйтэн усаар угааж, духаа шавшаад хvv рvvгээ яаран очив. Хvv нь харин сэрсэнгvй.

Юу гээч болов оо? Яагаад дотор муухайрав аа? Єєр хvvхэн, залуухан бvсгvй сэн бол хvvхэд олчихоод анхны дохио ирж байна уу даа гэмээр л… Гэтэл єєр хэн ч биш, хvсээд насаараа хvлээгээд vр олоогvй, хvvхэд багад сав суулгаа моринд єшиглvvлж гэмтээсэн Ууганжаргал шvv дээ. Єєрєє vрийг нь тєрvvлж чадахгvйгээ мэдээд огт танихгvй залуухан сайхан бvсгvйг оролдон жирэмсэн болгоход битvvдээ баярлан, арга буюу амьдралын бэрхшээлийн ємнє сєхєрч, бууж єгсєн Ууганаа чи мєн биз дээ? гэж єєрєєсєє асуумаар байлаа. Тэгэхээр эм хvний бие шалтгаантай болох тухай ойлголт Ууганжаргалд байхгvй мэт… Тэгвэл яагаад?…

-Ууганжаргал эгч эргэлтээ аваарай.

Хєєрхєн ааштай сувилагч бvсгvй бага зэрэг хир суусан торон саванд хийсэн халуун савтай хоол, цай бариад дууджээ.

-Минийх биш байлгvй. Саяхан манайхаас эргэл ирсэн шvv гээд Ууганаа тоосонгvй.

-За мєн дєє, танд л єгєєрэй гэсэн юм… гээд сувилагч тортойг гарт нь бариулаад цааш одов. Гайхсан хvvхэн цай, хоолыг авч эргэлтийн єрєє рvv орохоос аргагvй болжээ. Гэвч тэрбээр хоолны vнэр авч чадахгvй байлаа. Нєгєєтэйгvvр огт танихгvй хvний хоолыг яаж идэх билээ. Магадгvй адилхан нэртэй бас нэг хvvхдийн сахиурын эргэлтийг сувилагч андуураад авчирсан ч байж болох шvv дээ. Ууганаа хоол, цайнд ам хvрсэн ч vгvй, сувилагчийн ирэхийг хvлээжээ.


Ерєє туйлын сэтгэлийн хєєр баяртай гэр єєдєє явж байлаа. Баярболдын халуун намджээ. Хэд хоног єнгєрсний хойно хуучин хэвдээ орж, шулганан ярьж, Ууганаа эгчээс салахгvй энгэр єєд нь асах нь єхєєрдмєєр байлаа. Хvvгээ гайгvй болсон гэхэд нь орж vзмээр санагдаад Батбаярт хэлэв. Цаадах нь ерєнхий эмч дээр орж байгаад зєвшєєрєл авч єгчээ. Чингээд Ерєє дуртай цагтаа хоол, цай бариад хvv дээрээ ордог болов.

Ууганаа харин ядарчээ. Царай нь харлаж, шанааны нь яс товойгоод турж эцсэн шиг харагдана.

-Би хvvгээ харж єнжье. Та хариад хувцсаа сольж усанд ороод сайхан амраад ир! гэж Ерєє хэлсэн авч Ууганаа vгэнд орсонгvй.

-Эмнэлгийн дотоод журам нарийн шvv дээ Ерєє минь. Намайг єрєвдєж, амраая гэсэн сэтгэлийг чинь ойлгож байна. Гэвч эмнэлэгт сахиурыг тэр болгон солиод байдаггvй. Би яах вэ. Хvv минь л эдгэж байвал, миний ядрах зvдрэх юу ч биш. Харин чи ажлаа л хєєцєлд. Виз зєвшєєрєл чинь бvтвэл явахаа бодсон дээр. Хvv бид хоёр чамайг ирэхэд танигдахгvй том болсон байх вий.

Ууганаагийн хэлж буй vгийг сонсоход Баярболдын хувь заяа нэгэнт шийдэгдээд, єсгєж хvмvvжvvлэх хvн нь Ерєє биш, харин тэр эмэгтэй болжээ гэж хэнд ч ойлгогдохоор байлаа.

“За тэр нь ч дээр дээ. Анхнаасаа миний хvvг хар нялхаас нь гар дээрээ авсан хvн Ууганаа эгч л юм чинь… Ийм хvнд хvvгээ орхиод Сєvл явахад би санаа зоволтгvй ээ” гэж Ерєє єєртєє хэлэхдээ тєрєх газарт уулзсан лам ах буянтай эцэгт нь хvvгээ єгч єсгvvлсэн дээр гэж хэлсэн vгийг санаж билээ.

Батбаяр, хvv гайгvй болов хэмээн Ерєєг дагуулж “Заг” компанийнхантай уулзуулав. Цаадуул нь нэртэй сэтгvvлчийн захисан хvн гэж их л санаа тавьж, эхний ээлжинд ярилцлаганд орох хvмvvстэй хамт єнєєдєр Ємнєд Солонгосын элчин сайдын яаман дээр дагуулж очжээ. Єчигдєр, уржигдар компаний нэгэн сайхан зантай эгч, тvvнд баахан зєвлєгєє єгєв. Тогтмол тавьдаг асуултанд нь юу гэж хариулах, биеэ хэрхэн авч явах, монгол хэлтэй солонгос хvнтэй бvсгvй хvний хувьд яаж харьцвал зохих зэргийг хэлж єгчээ. Ерєє єнєєдєр ярилцлаганд тvvртсэнгvй. Бvх явдал санасан ёсоор болж, Ерєє єнєєдєр солонгосын виз дарсан гадаад паспортаа хvлээн авчээ.

Хол газар яваад єгнє гэж бодоход нэгэн талаар хєл хєнгєрєм баяртай, нєгєє талаар хайртай хvнээ, нялх vрээ орхин одно гэхэд ялимгvй гунигийн сэтгэл тєрєх ажээ. Гэвч яана гэх билээ. Нэгэнт л єєрєє зорьсон юм явахаас л аргагvй…

Сєvлийн бvсгvй Сэрчмаа тvvнийг хvлээж ядсан байлаа. 5 сарын 26-ны єдєр явна гэж товлоод онгоцны билет авчихсан байснаа Дарханаас Ерєєг ирээд утасдахад:

-Чи тэгвэл удахгvй явах нь… Хоёулаа нэг онгоцоор хамт л явъя. Би захиалгаа хойшлууллаа гэжээ.
Сэтгэл бадрангуй, хєєрч догдолсон Ерєє ярилцлагад амжилттай орж виз авснаа Батбаярт утсаар хэлсэнгvй. Одоохон харьж шив шинэхэн паспортаа vзvvлэх сэн л гэж яарч билээ. Тэр хvн яасан их баярлах бол? Тэгээд хоёулаа тэмдэглэнэ дээ. Тvvндээ сайхан хоол хийж єгєєд эртхэн ор засч хоёулаа жаргана даа… Дуртай вискийг нь авч єгєх юмсан. Надад чинь мєнгє юу сан билээ?

Автобуснаас буугаад Ерєє сэтгэл баяраар бялхан, єєр ямар ч хар хорын сэтгэлгvй гэр єєдєє гvйв. Єрєєнд нь орны ширдэг дор хэдэн цаас нь бий. Тvvнийгээ бушуухан авч, ойролцоо дэлгvvрээс хайртай хvнийхээ шимэн уух дуртай дарсыг нь авч, даруй хоол бэлдье. Ажлаа тараад ирэхэд нь ширээ засчихсан байя.

Хvvхэд шиг баярлан орцны хаалга татан орох гэтэл Бадраа гэнэт гарч ирээд бугуйн дээрээс нь бариад авав.

-Аа муу оргодол… Ингэж явдаг бий...

Бугуй євдтєл базан Бадраа бахь шиг гараараа чингэж Ерєєг єєр рvvгээ татаад:

-За хє явнаа. Эх чинь чамайг олж авчир гэсэн хэмээн чанга гэгч хэлэв.

-Байз л даа. Ёо ёо. Гар хугаллаа. Тавиач! гэж аль болохоор эвийг нь олох санаатай Ерєє дуугарчээ.

-Яалаа гэнээ? Архи авчир гэж явуулчихаад зугтана гэнээ? Одоо чи баригдсан, мэдэв vv? Чамайг тавина аа л гонж. Одоохон надтай хамт явахгvй бол би тэнэг мангар хvн шvv. Хvч хэрэглэнэ л гэж мэдээрэй! гээд Бадраа тvvний гараас хєтлєн хаашаа ч юм явах гэв.
Ерєє гэдрэг цахлав. Нvдний булангаар ийш тийш аврал тусламж эрэн харлаа. Гай болоход хэн ч хажууд байсангvй. Жил гаран нэг байшинд амьдарсан айлын хvмvvс гараад ирэх болов уу гэж хараад ч нэмэр алга.

Бvргэдийн саварт атгуулсан хунгийн дэгдээхэй шиг Ерєє бахим хатуу гартай Бадраагийн гараас гарч чадахгvй болов гэж бодоход аймаар байлаа. Чухам яг энэхэн vед л сайхан амрагийн нь сэрэмжлvvлэн хэлсэн “Чамайг барьж аваад машинд хvчээр суулган Дархан єєд давхичихвал яах юм бэ?” гэсэн vг санаанд нь оржээ.

-Намайг тавь. Би хашгирлаа шvv гэж Ерєє зєрvvдлэн хэлэв. Yнэхээр бvсгvй хvнийхээ эцсийн аргыг хэрэглэн тэр хашгирч орилон тусламж гуйхаас єєр яах билээ. Ерєє гараа суллах гэж, Бадраа тавихгvй зууралдан нэгэн хэсэг ноцолдов. Салхин талд Бадраа гарахад амнаас нь хэд хоног архидсны дотор муухайрам угаар vнэртэж Ерєє эгээтэй л огисонгvй.

-Бvv санаарх! Намайг дийлнэ гэж санасны чинь гарз. Мэдэв vv? За хє явнаа… Бадраа гав шиг эвэр ургаж хvнийх гэхээсээ тємєр шиг гэмээр хатуу болсон алгаараа бугуйг нь євтгєн лавшруулж бариад автобусны буудал руу явах гэв.

-Yгvй, vгvй…Би явахгvй.

Ерєє гэдрэг цахалсан хvчиндээ чингэв vv, эсвэл бvдрэв vv ар дагзаараа шороотой газар мєргєн унаж орхив. Бадраагийн уур ихэд хvрэх бололтой тvvнийг унасан чигт нь хэсэг чирэв. Нэгэн мангардуу залуу, сайхан бvсгvйг газар унаган чирч байхыг хараад зэргэлдээ орцны хэдэн хvн гайхан зогсчээ.

-Яаж байгаа нь энэ вэ? Гэгээн цагаан єдрєєр хvн дээрэмдэн хvчирхийлэх нь vv?

Цангинасан дуутай бvсгvй хvний дуу гарлаа. Энэхvv энхрий дотно дуун Ерєєгийн сэтгэлийн чандах аймшгийг vлдэн хєєв. Харь дайсанд баригдаж яваад хатан ээжтэйгээ тааралдан, ємгєєлvvлсэн гvнжийн адил Ерєє дуу гарсан зvг рvv мєлхєєгєєрєє зvтгэжээ.
Чимгээ гvйн ирж Ерєєг тvшин босгов. Гэнэтийн энэ явдалд цочсон уу, амьтан хvнээс эрхбиш айсан уу, Бадраа бvсгvйг тавьжээ.

-Чимгээ эгч ээ, авраарай!

Ерєє аврагчаа тэврэн охилов. Чимгээ бvсгvйн шороо болсон хувцсыг гєвж, толгойг нь илээд vнсч Бадраад,

-За чи явна аа. Тэр машинд суу. Хаа газрын дээрэмчин гэгч вэ? Цагдаа дээр очноо!

Эрс шийдэмгий хэлсэн энэ vгийг сонсч, тvрvvнээс хойш залуухан бvсгvйг газар унаган чирэх зэргээр аашилж байхыг нь харж гайхсан хvмvvс сонирхон шавж ирэв.

-Зєв. Цагдаад єгєх нь мєн. Яасан зэрлэг нєхєр вэ?

-Энvvхэнд эргvvлийн цагдаа байгаа даа, дуудчих уу?

Хэрэг хаашаа эргэж буйг мэдээд Бадраа:

-Эх нь энэ бvсгvйг аваад ир гэсэн юм. Би Дархан хотоос Ерєєг л аваачих гэж зориуд ирсэн… гэж тайлбарласан боловч

-Хулгайч дээрэмчин юу ч гэж худлаа хэлж мэднэ шvv. Цагдаа дууд, дууд! гэж хэн нэг нь чанга гэгч хэлжээ.

-Та минь сэргийлэхэд энэ танхай эрийг хvргэлцээд аль. Тэр унаанд суулгачих! гэж Чимгээ хэлэв. Бадраа цагдаад баригдахыг юунд хvсэх билээ. Тэр гэв гэнэт огло vсрэн зугтаав.

-Бариад аваарай. Хєєгєєрэй…

Хойноос нь хvмvvс ингэж хашгиралдсан боловч харин хэн ч Бадраагийн араас гvйсэнгvй билээ.

-За гэртээ ор доо дvv минь. Сvйд болох нь байна шvv. Чамайг дээрэмдсэн vv, яасан бэ? Хармаа хотыг чинь ухсан уу? гээд Чимгээ бvсгvйг хvvхэд шиг хєтлєн орцны хаалга татжээ.

Ерєєгийн хамаг бие салгалан чичирсэн хэвээр л байлаа. Чимгээ тvvнийг хєтлєсєєр явж дээд давхарт гараад Ерєє хаалганыхаа тvлхvvрийг хийх гээд чадахгvй салгалж байхад:

-За битгий сандар. Тэр муухай амьтан зугтчихсан шvv дээ. Ямар азаар би ирэв ээ? Ууганааг эмнэлэгт хэвтсэн гэж дуулаад эргэх гэж яваа минь энэ. Би япон явчихаад дєнгєж єчигдєр ирсэн байхгvй юу. Чамайг хvv дээрээ очвол аваад явъя гэсэн юм… хэмээн нvд нээн хэлжээ.

Гэртээ орсон хойноо ч Ерєє тайтгарч чадахгvй байлаа. Чимгээ утсаар Батбаярыг дууджээ.

Аюул болох нь байна шvv. Ээж чинь явуулсан байж болно л доо. Гэхдээ хvн хэлээрээ мал хєлєєрєє гэдэг шvv дээ. Vнэнээ хэлээд хvний ёсоор харьцаж болно доо. Тэгэхэд хулгайч дээрэмчин шиг, бvсгvй хvvхдэд дээрэлхэж, бvр газар унагаачихаад чирч байгаа юм даа.

Батбаярыг ирэхэд хэдийнэ цай чанаж, ширээн дээр идэх уухыг єрєн гэрийн эзэгтэй шиг нvvрэмгий байж Чимгээ нєгєє хоёрыг суулгаад ярьж билээ. Хорвоод хайрлаж ханахгvй сайхан хvнээ ирэхэд Ерєє тэврэн авч хамаг зовлонгоо ярин уйлмаар байсан авч этсэв. Батбаяр Чимгээ хоёрыг ямархан нэгэн далд холбоо бие бие рvv нь дуудаад байх шиг Ерєє битvv далд сэтгэлдээ тааварласан тул ийм vед биеэ барихаас болохгvй гэж боджээ. Цай ууж, Батбаяр Чимгээ хоёрын тайтгаруулсан vгэнд Ерєє одоо л нэг цээж онгойж vг хэлэх чадалтай болжээ.

Тэрвээр ярилцлагад амжилттай оролцоноо, солонгосын виз дарсан гадаад паспорт гардан авснаа хэлж бичиг баримтаа гаргаж ирэв.

-Удахгvй явна гэсэн...

Бадраа ахиад ирэхгvй гэх газаргvй. Одоо хаа нэгтээ тааралдвал Бадраа мангар зангаар цохиж унагачихаад машинд ачихыг хэн байг гэх юм бэ?

Энэ бол зєвхєн Ерєєгийн бодол биш. Батбаяр ч, Чимгээ ч ингэж л санаж байлаа. Болзошгvй аюулаас сэргийлэх ганц арга бол даруйхан хєдлєх л байлаа. Ерєєг нэгэнт зорьсондоо хvрч Сєvл рvv нисэн одсон хойно хэн яах юм бэ?

Сvvлийн хэд хоног Батбаяр Чимгээ хоёр залуу бvсгvйн авч явах юмыг бэлдэн ийш тийш дагуулан давхисаар байтал таарав. Ерєєг сайхан хувцаслаж, халаасанд нь оъвоо хэдэн ногоон цаас хийж єглєє. Батбаяр гар татсангvй билээ. Дасалт бяц хан хонгор найзаа гэж тэр хєл алджээ. Харин vр хvvхэдгvй эхнэр нєхєр хоёрт хvvгээ vлдээн явж буй энэ жаахан бvсгvйд хамгаа зориулаарай. Харь газар хэцvv шvv. Очоод хэд хоног ч болсон сэтгэл зовохгvйгээр амьдрах мєнгє тєгрєг гаргаарай гэж Ууганжаргал нєхєртєє захьсан билээ. Ууганаа уг нь Ерєєг явахаас нь ємнє гарахсан гэж бодовч эмчлэгч эмч нь хvvгийн уушгинд ялимгvй хэржигнvvр байна. Яарах юу байхав. Нэг мєсєн урхаггvй болоод гарсан нь дээр гээд зєвшєєрсєнгvй.

Орой Чимгээ тэднийд удаан суув. Єєрийн гараар хоол унд хийж, архи дарстай, чанасан махтай, єргєт хэмх байцаатай, махан зууш таваглан бууз жигнээд, туйлын єнєр баян ширээ засаж, хол явах сайхан бvсгvйг дайлан vдэлтийн хоол идэцгээв.

Маргааш явна гэхээс Ерєєгийн сэтгэл догдлон байлаа. Ємнєєс нь харж суугаа янаг дотно хvнээ орхин одох хэцvv санагдана. Ойрд мєд уулзахгvй шvv дээ. Санах гэгч залуу бvсгvйд байж боломгvй мэт санаанд бууж єгєхгvй байв.

Бадраагаас Чимгээ аварч, хэдэн єдєр дэлгvvр зах эхсэн давхисан ааг амьсгаагvй цаг хугацаа ард vлджээ. Ингэж єдєрт гадуур бяц хан давхиад, харин шєнєд хайрт хvнтэйгээ хоюулхнаа гал бутартал ноололдон жаргах сайхан байв. Тэр мєчийг Ерєє єдєржин хvлээдэг байсан.

Бушуухан орой болж хайрттайга vлдэхийг тэр яарч, заримдаа ч єчнєєн тус болсон Чимгээг гэрт удаад байхаар бушуухан яваад єгєєсэй гэж боддог байснаа нуух юун.

Амьдралын зорилго гэж нэг чухал юм бий. Ерєє одоо бол зорилготой амьдрал єєд, харь газарт гав ганцаараа шуурга сєрєн явах гэж байна. Эх хvний хувьд тэрээр хорвоод заяасан ганц vрээ эмнэлэгт авч хэвтээгvй, хэдэн єдєр боловч тэврэн нойргvй хонож бvvвэйлээгvйдээ єєрийгєє зэмлэх авч, ямар ч байлаа гэсэн тэр хамгийнхаа хайрт хvндээ vрээ vлдээн явах гэж буйгаа буян хэмээн тооцохоос єєр аргагvй хэмээн бодож байлаа.

Ер нь анхнаасаа л Ерєє эм хvний хувьд Батбаярыг єрєвдєн, насаараа vрийн мєрєєдєл болсон тvvнд vр тєрvvлж єгнє хэмээн амласан шvv дээ. Нэг биеэ хоёр болгож, нялх vрээ тvvнд єгєх нь сайхан эр хvний тусыг хариулж байгаа хэрэг биш vv. Ухаантай лам хvн чухам л ингэж буянтай эцгийг нь дагуулбал хvv нь эрvvл саруул єсч торнино гэж айлдсан бус уу? Санаж бодсон бvхэн биелж буйд Чимгээ сэтгэл хангалуун байлаа. Ар гэртээ ч бараг харихгvй шахам Ерєєд vйлчилж хэдэн юмыг нь бэлдэн, єдєрт гадуур давхиж, хоол унд хийж байхдаа Чимгээ залуу бvсгvйн эр хvсэмжилсэн харцыг андахгvй мэдрэн, гэнэн цайлган сэтгэлээ нууж чадахгvй Ерєє Батбаярыг хайрлан ширтэж, заримдаа аяархан чимхээд авах юм уу, ширээний цаана суугаад хєлєєрєє хєлийг нь оролдож буйг анзаардаг байв. Олон жил нууц амраг нь явсан хvнийг нь ийнхvv залуу бvсгvй хэт ихээр хvсэмжлэхийг нь харах анзаарах гэдэг Чимгээд тэсэшгvй явдал байсан ч тэр шvд зуужээ. Єглєє болгон єд шиг хєнгєн босч сэтгэл санаа сэргэн, бие сэргэлэн угтдаг Ерєєгєєс эр хvний тачаалын vнэр ханхлах шиг болоход Чомгээ галзууран алдаж, одоохон Батбаяртайгаа ноололдох дур хvрч, эм хvний нь сэрэл хамаг биеийг нь зовоох авч, тэрээр худлаа инээмсэглэх аядан Ерєєг vнсч, тvр суун хєєрч ирсэн амьсгаагаа дараад ажилдаа ордог байв. Ерєєгийн энэ ааш аяг ердєє л хэдхэн хоногийн хугацаатай юм. Тэгээд залуу бvсгvйн шилийг бид хоёр харна. Тэгсэн цагт л миний жаргал ирнэ. Ууганаа эмнэлгээс мєд гарахгvй биз... гэж шvд зуун бодоод, єєрєє л гадагшаа явахдаа юу юу бэлдэж, чемодан савандаа яаж хийдэг, хэдэн ногоон цаашаа бvхэлдvvлэн хаанаа хадгалдаг тэр л ёсоор Ерєєд бvгдийг нь жин тан болгож єгчээ.

Батбаярын хувьд шим шvvс дvvрэн амтат сайхан жимс одоохондоо олдохоо байж, хайртай Ерєєгєє харь газар vдчихээд ганцаараа євдгєє тэврэн vлдэнэ гэж бодохуй сэтгэлд гуниг тєрж байлаа. Амьдралд амсаагvй хэдхэн сайхан хоногийг хувь заяа тvvнд vvлэн чєлєєний наран шиг л єгч дээ. Ерєєтэй хоюулхнаа єнгєрєєсєн энэ хэдхэн хоног хувь заяа тvvнд єгсєн шагнал байсан буй заа. Санаснаар болдогсон бол ингээд л Ерєєтэйгєє нэгэн гэрт жаргаж, насаараа ноололдон суумаар... Гэвч хувь заяаны тєєрєг нэгийг нь Сєvл рvv хєєжээ. Явуулахаас биш яалтай. Нэг гэртээ суувал Батбаяр хуучин шигээ тайван сууж, ханийнхаа араар тавин нууцаар нєхцєж чадахааргvй болтлоо жаахан бvсгvйд дасчээ. Тэгтэл Ерєєг нь авч явах гэсэн аюул хажууханд нь хаа нэгтээ отож суугаа. Тэр балмад залуу Чимгээгээс айн зугатаад тэр чигээрээ алга болсон гэж итгэх арга алга байлаа.

-Ерєє минь мєнгє цаастайгаа хэнд ч хэлж болохгvй шvv. Одоо vед харь газар єєрєєсєє єєр хэнд ч итгэж болохгvй болсон цаг. Хvний газар нэг хэсэгтээ л чамд хэцvv байх биз. Гэвч Заг компанийн шугамаар явсан хэн боловч газарддаггvи л гэлцдэг. Гэр ёсоор байр сууцанд оруулж ажлаар хангадаг гэсэн. Чи алзахгvй ээ.

Чимгээ хvvхдээ л хол газар явуулах гэж байгаа мэт захиасаа хэлж суулаа. Батбаяр вискигээ шимэн сууж Ерєєг хайрлан ширтэх ажээ.

-Би хvvгээ vнсчихээд явах юмсан.

Ерєє гэнэт ингэж хэлэв. Эх хvний нь сэтгэл тvvнийг зовоов уу гэлтэй байлаа.

-Тэгэлгvй яахав. Онгоц хєдлєхєєс хоёр цагийн ємнє Буянт-Ухаад очсон байх ёстой. Маргааш тав дахь єдєр, онгоц 11 цагаас ниснэ шvv дээ. Эртхэн гарч эмнэлгээр дайраад явъя. Ерєєсєє би харьлаа. Замдаа машиндаа бензин хийх ёстой юм байна. Єглєє найман цаг гэхэд та хоёр бэлэн байж бай гээд Чимгээ цvнхээ шvvрэв.

Хаалга хаагдан, шатаар уруудан гvйж яваа Чимгээгийн хєлийн чимээ холдоход залуу бvсгvй Батбаярыг тэврэн:

-Ингээд би явлаа шvv дээ хэмээв.

Батбаяр хvvхнийг тэврэн єрєє рvv нь явлаа. Сандан мэндэн хувцсаа тайлан хаяцгааж хоёр амраг янаглалын халуун хєнжилдєє шурган оржээ. Нэгэн хэсэг эр хvний тааламжтай уухилах, эм хvний гиншин дуугарахаас єєр авиа чимээгvй болов. Хайр хайртайгаа учран золгож, бие биетэйгээ уусан нийлэв.

Тэр шєнийг хоёр хайртай хvн сvvлчийн удаа гал бадартал янаглан єнгєрєєхєєр шийдсэн байлаа. Залуу бvсгvй алтан хундага байн байн тосч, нас бие жигдэрсэн эр хvн хvсэл бvгдийг нь бадраан шим шvvс бvхнээ тvvндээ шавхан єгєхєєр дайрчээ.

Маргааш єглєє эрт Ууганаа босоод хvvгийнхээ хамаг даавууг угааж хатаав. Сvvлийн vед нэг удаа хэрэглэх живхтэй болсон тул бэлдэж байтал Ерєє гvйгээд ороод ирэв. Тэр танигдахгvй гоё бvсгvй болсон байлаа.

-Явлаа шvv дээ Ууганаа эгчээ. Алив хvvгээ vнсье гээд Ерєє, Баярболдыг тэвэрч єргєн хамар дух дээр нь vнсэв.

-Та намайг гаргаж єгєхгvй юм уу гэж Ерєє хvvхэд шиг тунирхангуй дугарав. Ууганаа хажуугийн хvнд хvvхдээ захиж єгчихєєд энvvхэн vvдэн дээр гарчихаад ирье хэмээн явав.

Чимгээ эмнэлгийн vvдэн дээр тэргээ арчаад зогсож байлаа. Дотроос Ууганаа гарч ирэн Ерєєг машинд суулгаад:

-За миний охин сайн яваарай, утсаар дандаа ярьдаг юм шvv. Ээж аавдаа санаа бvv зовоорой, бид дандаа эргэж тойрч байна... гэж даруй Ерєєг vнсээд машин хєдєлмєгц хvvдээ яарах тул буцаж оров.

Ерєє минь яваад єглєє. Аян зам нь єлзийтэй л байгаасай даа. Одоо хvv бид хоёр vлдэв. Миний хvv сайхан хvv болж єснє дєє. Ээжийгээ сvvлд ирэхэд нь танихгvй том хvн болсон байна даа... гэж Ууганаа шатаар єгсєхдєє бодож улам яарчээ. Тvvнийг тасагтаа ирэхэд нь хvv алга байлаа.

Хvv... хvv хаана байна? гэж Ууганаа хашгирах шахам асуув.

таныг хvvхэд аваад ир гэсэн гээд нэг эрэгтэй хvн тун саяхан аваад гарсан шvv дээ! гэж хvvг итгэж орхисон эмэгтэй гайхан харжээ.
Юу?
Та явуулсан юм биш vv? Цагаан халаазтай биерхvv том залуу байсан. Баярболдын ээж гадаадад явах гэж байгаа гэж та яриа биз дээ? тэгээд эх хvvхдээ vнсэх гэж аваачих хэрэг болсон юм гэж бодлоо...

Ээ чааваас. Хvvг минь алдчихжээ гэж Ууганаа машинд харамсан дуу алдаад ухаан алдан унав.

Хvvхэд тэвэрсэн Бадраа нєгєє талын хаалгаар шадмаг нь аргагvй гарч ирээд холгvйхэн зогсож байсан цэргийн найзаа дуудав. Хєлсний тэрэг аажуухан ирж хажуу зогсоход Бадраа хvvгийн уйлах орилхыг ч эс тоон тэврэн сууж машин хєдлєн одлоо. Тэрээр энэхvv далим гарах торгон мєчийг хvлээсэн билээ. Хэд хэдэн удаа хvvхдийг хулгайлах гэж оролдоод бvтсэнгvй. Эхнийхэд эмнэлэгийн хvнд хєєгджээ. Цагаан халаад ємсєєгvй, байдаг л хувцастайгаа тасагруу орсон хvнийг сувилагч хєєн гаргасан билээ. Дараа нь цагаан халаад олж эмнэлэг рvv нэвтэрсэн боловч хvvгийн сахиур алхам ч холдохгvй байлаа. Харин єнєєдєр л далим гарчээ. Тэрвээр Ерєє, Ууганаа хоёрыг шатаар уруудахад нуугдан vлдээд зєрч тасагруу орсон байлаа.

Тугалыг нь авлаа, Vнээ нь мєєрєєд хойноос дагана даа гэж сая хэрэг бvтэн санаа амарсан Бадраа халааснаас тал шил архи гарган амаар нь залгилжээ.

Нярай жаал алга болов хэмээн эмнэлэг даяар шуугиан дэгдэв. Хvvхэд тэвэрсэн сэжигтэй эрийг олох гэж давхар бvхнийг нэгжсэн авч усанд уусч, салхинд хийссэн мэт хvvхэд хулгайлсан этгээд ор мєргvй алга болжээ. Яг энэ vед Буянт-Ухаагийн нисэх буудлаас ємнє зvгийг барин олон суудалтай том онгоц єндєр аван хєєрч байлаа.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:31 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.11.05 7:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Ууганаа євджээ. Бяцхан vр нь олдсонгvй. Цагдаад тэмдэглvvлсэн авч хvvхдийн сураг гарсангvй удлаа.
Улаанбаатарын болон Дархан хотын цагдаагийнхан хvvхдийг, аман зургаар сэжиглэсэн этгээдийг эрж хайж байлаа. Мєнєєхєн Ерєєгийн гэр орноор очиж нялх хvv тэднийд байгаа эсэхийг битvv тандсан авч хулгайч хvvхдийг хvргэж єгсєнгvй бололтой. Ерєєгийн хєгшин эхэд дуулгахаас аргагvй болсон гэлцэнэ. Тэр хєгшин хvvхэд алга болов хэмээн vсээ vгтээн уйлан дуугарсан гэх. Сэтгэл санааны уналт цєхрєлєє дийлэхгvй ямагт уйлах хєєрхий гэргийгээ єрєвдєж ядаад Батбаяр яах юу хийхээ мэдэхээ болив. Ямар гай дайрах нь энэ билээ? Амьдралын хамаг гэрэл гэгээ бєхєх шиг болов. Одоо ханиа л эдгээж авахгvй бол эр ганцаараа Батбаяр хэцvvдэх нь ээ. Ашгvй тэгтэл Чимгээ vерхдэг хvvхнээ vзvvлэх гэж нэр алдартай нэгэн бариач эмгэнийг дагуулж ирэв. Тэр хvнийг ирэхэд Ууганаа бие засдаг єрєєнд ходоодоо эргэтэл бєєлжин зогсож байлаа. Чимгээ эмгэнээс бяцхан зовж, vерхдэг хvvхнийхээ гар нvvрийг угаалган vнэртэн тvрхээд орон дээр нь хэвтvvлэв.

Хvvхэд минь яагаав? Дотор муухайраа юу? гэж эмгэн хажууд нь суугаад асуужээ.
Хоол зохихоо болиод байгаа юм...

Батбаярын vгийг анхааралтай сонсоод эмгэн гэдсийг нь илж vзсэнээ,

Та хоёр гадаа гарч бай. Би энэ хvvхнийг сайн vзээд өгье. Урьд би чинь эмэгтэйчvvдийн тасагт эмч хийж байсан хvн шvv гэлээ.

Нєгєє хоёр даруй гарав. Эмгэн эм хvний vздэг vздэггvйг гэдэс хээлийг базлаад
Хvvхэн минь чамд євчин алга. Ертєнцийн жам ёсоор хvvхэд олжээ гэжээ.
Юу? Та юу гэж хэлэв ээ?
Тиймээ хvvхэн минь. Хvvхэд олоод сар гаран болжээ. Бодвол дєчєєд л настай байх даа чи... єдий насандаа vр олсондоо баярламаар биш vv? хэмээн шvдгvй амаа ангайлган бариач эмээ инээв.
Эмээ минь би чинь хvvхэд байхдаа моринд чирэгдэн сав суулгаа хазайлгаад vр тогтохгvй болсон хvн шvv дээ гэж эмээгийн хэлсэнд эргэлзэн байж Ууганааг дуугарахад
Тийм явдал байдаг. Бие илааршаад эр эм хvн vнэн сэтгэлээс хvvхэдтэй болохсон гэж хичээвэл саванд байтугай савнаас гадуур ч жирэмсэн болдог ёс бий шvv дээ...

Ууганаагийн нулимс сул асгарч нєрєє дуудлаа. Гаднаас Батбаяр, Чимгээ хоёр уралдах шахам орж ирлээ.

Дорнын тэнгэрт гав ганцхан онгоц шувуу шиг дvvлэн нисэж байлаа. Тэртээ дор зулсан хєвєн шиг vvлс хорвоогийн амьдралд байх эрээн бараан, бvхнийг Ерєєгєєс далдлан нуух гэсэн шиг цайран харагдана. Ар гэрт юу болж, бяцхан vр нь хаана зовж явааг огтхон ч vл мэдэх залуу ээж мєнєєхєн Сэрчмаа руу vе vе харж инээмсэглэх ажээ.

- Сєvлд сайхан шvv. Чи очоод мэднээ. Нэг аятайхан залуутай танилцаад авсан нь дээр байдаг юм. Бие сэтгэл зовохгvй амар шvv дээ. Харьд хичнээн ч жил болох юм билээ. Зарим хvvхнvvд Солонгос эзнийхээ нууц амраг болчихсон байдаг юм. Залуухан, хvчтэй, сайхан Солонгос эзэнтэй нэр холбогдоод авахад ядаж нэмvvлнэ шvv дээ... гэж Сэрчмаа сонин болгон шулганах аж. Гэв гэнэт Ерєєгийн хєх часхийн хатгах шиг болов. Яагаад ч юм бэ, хvv минь зvгээр байгаа даа гэж Ерєє сэтгэл зовон боджээ.

2-р хэсэг тєгсєв. 2003 он, 4 сар.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:31 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.12.05 11:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Ингэж зvрх євдєн, сэтгэл харанхуйлж уйтгар гунигт автсан дорвол болдог сон бол vхээд єгєєсэй ч гэж бодсон удаа бий шvv. Одоо гэтэл ямар байна, хар. Чи азтай хvvхэн юм. Хэн ч ингэж хагацал зовлонгийн дараа бэлэн зэхээ vртэй болж цээж хєнгєрєн зvрх амраагvй билээ… Бурхны хишгийг сайн тогтоо Дэлгэрмаа минь…

Зvлэг ногоо сайхан ургасан заримдаа шороотой, заримдаа хєлд ногоо гишгэгдсэн Тvнхэл тосгоны гудмаар залуу эх явж байв. Хэт их догдолсноос болов уу, ам нь цангах ажээ. Чингэтэл сав саяхан хєхсєн энэ нялх амьтныг хуурайлмаар…Надад чинь даавуу шаавууны юм юу сан билээ? Нээрээ тvvнд юу байх вэ дээ. Нялхынхаа хамаг даавуу, живхийг Баруун Наранд мєнєєхєн газар дээр хайрцаганд хийгээд орхичихсон юм чинь… Харин мєнгє юу билээ? Дэлгэрмаа єврєє уудлах гэж хvvг тавьчихмаар газар эрэх мэт ийш тийш харав. Тэрvvхэн цаана эгнvvлж барьсан хашаануудын нэгний гадаа урт сандал харагдана. Дэлгэрмаа тэр зvг гvйхээрээ очлоо. Айлын хашааны гадаах сандал дээр хvvхдийг эвтэйхэн нь аргагvй тавьж, гар цvнхээ уудлав. Учир нь халаасанд єглєє галт тэрэгний тасалбар авахдаа хариултанд ирснээс хадгалсан цєєхєн хэдэн цааснаас єєр юм байсангvй. Гар цvнхэнд бvр боодолтой таван мянгатын цоо шинэ дэвсгэртvvд гар эсгэх шахам хадгалсан байлаа. Ухаан дэн дун байсан болохоор Дэлгэрмаа энэхvv мєнгє хаанаас гарч ирснийг vл анзааран далд хийсэн бололтой юм. Ерєєсєє Дэлгэрмаа овоо мєнгєтэй байжээ. Саяхан Токиогоос нєхєр нь мєнгє явуулсан байлаа. Yхэл хагацал тохиолдов хэмээн ажлын газрынхан, танил найз нєхєд дугтуй, дугтуйгаар мєнгє єгчээ. Хэдхэн сартай байсан жаахан амьтанд юу их юм орох билээ. Тэгээд одоо цагт хуучных шиг машинаар ус зєєж, зуурмаг хийн, цементээр булш бунхан хийн нvсэр оршуулга хийх биш, тэгсхийгээд л газарт шингээж, хєрсєєр нь хучсан болоод ажил явдал дуусдаг юм чинь… Харин ч зарим хvн эртний хvvхэд хєдєєлvvлэх ёсыг бодож, цагаан уутанд боов, чихрийн хамт хийгээд амьтны унтаа єглєє эртний цагаар энгэр газар “гээчихье” гэснийг Дэлгэрмаа зєвшєєрсєнгvй билээ. Ямартай ч байсан яс махны минь тасархай. Эцэг нь ирээд гай зовлон болсныг мэдэж шарил дээр нь очъё гэхэд vзvvлэх овгор шороогvй бол би яах билээ гэж бодоод Баруун Наранд боловсон ёсоор оршуулжээ.
Тэр явдлыг санах тутамд залуу эх шаналан зvрх базлах тул мартахыг хичээв. Тэрвээр цээжээ даран унах гэж гуйвж ирэхэд,
-Хvvе та яаж байнаа? Дотор чинь муухайрав уу? хэмээн нэгэн залуу тvшиж авав.
-Зvгээр… зvгээр… Баярлалаа.
Дэлгэрмаа сандал дээр суув. Залуу бvсгvйн хvйтэн хєлс цувжээ. Нар аажмаар шингэх гэж бєгчим халуунд ялаа батгана бужигнаж байлаа. Хэн нэгэн тvvнийг зvслээд авах вий. Хvvхэд тэвэрсэн тийм царайтай, тийм хувцастай хvvхэн тэгж ингэж явсан гэж цагдаад мэдvvлэх вий. Юу болоод толгой эргэж унах шахав даа байз? Миний цусны даралт бага шvv. Сэтгэл санааны хямралаас болж даралт бvр буучих вуу яав?
Дэлгэрмаа хvчлэн босч хvvхдийг тэврэн цааш зугтах мэт холдлоо.
-Хvvе эгч ээ та манайд орж хvйтэн цай залгилахгvй юм уу? гэж аравдугаар ангийнх болов уу гэмээр залуу хєвгvvн хойноос нь хашгирахыг ч тэр сонссонгvй… Дэлгэрмаа гvйхээрээ явж, албаны конторууд зэрэгцvvлэн барьсан тєвийн хаа нэгтээ байх дэлгvvр рvv яарав. Ашгvй тэнд хvн цєєхєн байлаа. Залуу бvсгvйн эрээн даавуу, жаахан хєвєн боолгож, амныхаа цангааг тайлах гэж хоёр шил том савтай алимны хvйтэн ундаа торонд хийлгэж аваад гарлаа. Тэрбээр хvмvvсээс холдон, айлуудаас зайтай байх тvргэн урсгалт голын эрэг дээр хvрээд сая санаа амарч зvлгэн дээр унан тусав… Яг энэ vеэр хvvхэд сэржээ. Тэр хєвгvvн уйлсангvй, харин ч эрvvл агаарт гарсандаа, сайн ээж тvvнийг согтуу зээрхэг эрээс авран хамгаалж мєємєє хєхvvлэн авч ирсэнд баярласан мэт аяархан, тэгэхдээ шувуу жиргэх шиг энхрий дуугаар юухныг ч юм ярих шиг болов.
-Иш хєєрхєн vр минь сэрчих вvv? Уйлдаггvй баатар эр юм гээч хєєе. Аль вэ ээж нь чамайг хуурайлаад єгье. Энэ мєчєєс эхлээд би чиний тєрсєн ээж, чи миний заяасан vр боллоо. Мэдэв vv? гэж Дэлгэрмаа нvдэндээ нулимстай, хоолойгоо чичрvvлэн хэлж хєвгvvнийг vнсэн таалав. Чингээд ємсч явсан шинэхэн гадуур цамцаа тайлан дэвсч, хvvхдийн єлгийг задалжээ. Бяцхан хєвгvvн хэдийнээ живх, даавуугаа норгосон байлаа. Залуу эхийг тийнхvv єлгийг задлан, нойтон даавууг сольж, саяхан дэлгvvрээс авсан шинэхэн эрээн даавуу цуулан дэвсч, дээр нь тавихад аль єглєєнєєс хойш баглаатай байсан нялх амьтан сая л нэг дураар тарвалзан, хєл гараа тэнийлгэн чилээгээ гаргажээ.
Дэлгэрмаа баярлаж ханахгvй байв. Хичнээн удаа харах тутам, энхрийлэн vнсч таалах тутам бяцхан хєвгvvн тvvнд улам улам дотно санагдан, залуу эх тvvнд ээнэгшин дасах шиг болов.
-Ай хонгор хєєрхєн vр минь… Ямар хєєрхєн хvv вэ? Аль вэ тамхи татъя! хэмээн Дэлгэрмаа хэлж, гар хvргэн хамартаа vнэрлээд,
-Аапчихий! хэмээн алиалж инээв. Залуу ээжийн алиалан хэлсэн vгийн ойлгосон аятай мєнєєхєн жаал ход ход инээх нь тэр.
Энэ хvv нялх амьтны ямар ч хар сэжиггvй ход ход инээх дуун Дэлгэрмааг бvр уяруулчихав. Тэр дуун vрийн нь дуун байлаа. Тэрхvv ход ход инээх чимээг сонсох гэж л энэ хорвоод Дэлгэрмаа vр тєрvvлсэн шиг санагдана. Тэрбээр аз жаргалтай инээж буй хvvгээ байгаа чигээр нь дахин дахин харах гэж хичээдэг байсан. Инээхгvй ямар нэгэн юм харах гэж харцаа тогтоон, мойл хархан нvдээрээ мэлтийн ширтэж байхад нь ход ход инээлгэх гэж гижигдэн vнсэж таалдаг сан… Хvvгийн нь vнэртэй, хvvгийн нь инээдтэй энэ жаахан амьтан хэний vр тєл байлаа ч гэсэн одоо бол хорвоо тvvнд хайрласан хишиг буян, золоор олдсон хайр мєн шvv гэж бодоход Дэлгэрмаагийн сэтгэл уужрана.
Yрт амьтан бvхэн л vрээ ингэж хайрладаг байх даа. Моодгорхон сvvлээ сєхєн єхєєрдмєєр янцгаах унагаа эх гvv чингэж хараад, дууг нь таниад л баярладаг байх даа. Эсвэл бутанд зассан vvрэндээ бяцхан ангаахай нь жиргэн донгодохыг сонсоод эх болжмор яаран нисч ирдэг байх даа. Амьтны vр ялгаа юу байх вэ. Нvдээ нээгээгvй гєлєг ямархан хєєрхєн амьтан байдаг билээ дээ. Аяархан гийнаж, эхийн сарвайсан олон хєхийг олох гэж тэмтчин буй гєлгєє гичий нохой яаж долоон энхрийлдэг сэн билээ дээ. Тэгэхээр vр тєл гэгч ямарваа амьтны жаргалын мэлмийг баярлуулагч амьтан мєн шvv.
-Хонгор жаахан vр минь чи хэний хvvхэд байлаа ч ялгаагvй нэг эхийн євєр дээр л дэгэж дэрвэж єснє. Чамайг минь хайртай ээжээс чинь хортой муу санаатан хулгайлж, хаа нэгтэй хvргэх гэж явсан ч юм уу хэн мэдлээ. Хотын захад, найгvй архичин ганц шил архинаас тєрсєн нялх vрээ зарчихаж гэнэ гээд л шар сонинд бичсэн байсан шvv. Тэр согтуу залуу шил архинаас биш юмаа гэхэд овоохон мєнгєєр нялх амьтныг зарах гэж эхээс нь хулуусан ч юм уу бvv мэд шvv дээ. Хэрэв тэгж явсан бол би энэ жаалыг аварсан болж таарч байна. Yнэхээр би буян хийж тэнэг мангуу архичнаас хvvхдийг салгаж чадсан бол єєрийн гараар єсгєх эрх надад байх л ёстой… Харах царайнаасаа архичин байрын тэр залуу хvvхдийг хvргэх газраа хvрэхээс наана аманд нь балга сvv єгєхгvй байсаар харангадуулж мэдэх хvн байна билээ. За яамай, яамай… Хvv надад олдсон нь л их юм… Сэтгэлээ сатааруулах vртэй болсондоо л баярлаж явахаас…
-Охин минь чийгтэй зvлгэн дээр хvvхдээ нvцгэн тарвалзуулж болж байгаа юм уу? гэж настай хvн хэлэхэд Дэлгэрмаа цочин эргэж харлаа. Зvлгэн дээр хэвтэх аргал тvvн хормойлж буй настай эмээ энэ vгийг хэлсэн ажээ. Гэмт хvн гэлбэлзэнэ гэгчээр, Дэлгэрмаа айх шиг болж бушуухан хvvхдийг євєр дээрээ авав.
-Одооны багачуул та нар ийм л болчимгvй.Наад хvvхэд чинь чийг авбал євдєж хавдана. Тэгээд ч єдийд дэлэнч гарчихаад хvvхэд бvv хэл зэлэн дээр vнээ саалгахгvй байхад… гээд хvvг хээ шаагvй vнсэж,
-Ээ гэгээн. Ямар мариалаг амьтан гэх ч вэ? Ээжийгээ ч харин нэг яг хуулж тєрж дээ. Уйлдаггvй, цовоо цолгин сайхан хvv байна…Чи манай эндхийн охин биш шиг… Хотоос яваа юу? гэж эмээ vгэнд дурлав.
-Тиймээ би хотоос яваа… Модны хоёрдугаар бригад руу явж очдог бол? Унаа явдаг л байх даа? гэж Дэлгэрмаа асуув.
-Хєрєє арааман дээр оч. Тэндээс унаа тасардаггvй юм… гэж эмээ хэлээд явахдаа,
-Єлгий нь зузаан юм байна. Одоо ч зун цаг… Нимгэн хєнгєхєн л єлгийдсєн дээр дээ… гэжээ.
Эмгэн аргалаа тvvн хормойлсоор холдов. Нээрээ дороосоо чийг авч, шинэ хvv нь євдєх вий хэмээн Дэлгэрмаа ухаан гартлаа айв. Тэрбээр хvvг єлгийдєн бушуухан л унаа хайхаар явах гэж яарав.
Билэгжаргал, Дэлгэрмаа хоёр амьдралын уудам хєндийд гал голомтоо бадраагаад таван жилийн нvvр vзэж байлаа. Уулын инженерийн мэргэжилтэй нєхєртэйгээ тэрбээр геологчдын нэгэн баярын vеэр танилцжээ. Урьд нь би биеэ мэддэг л байв. Билэгжаргал єнгєт чулуу олж, тvvнээ шинжлvvлэх гээд их хотын баруун дvvрэгт байx Геологийн тєв лабориторт дандаа л ирнэ. Єнгєт чулууны тасгийг хариуцдагийн хувьд Дэлгэрмаа эх орны сэтгэл татам хєдєє нутгийг vнэр ханхалсан тэр чулуунуудыг хvлээн авч, сорьцыг шалган, аль галавын vед тогтсон ямар чулуулгаас vvссэн хийгээд, юунд зориулан ашиглаж болохыг тодорхойлон бичиж єгнє. Залуухан инженер, тэр мєртєєсєє тасгийн дарга бvсгvйн гараас vнэт чулууныхаа шинжилгээг авсаар байгаад Билэгжаргал дасчихсан ч байж магадгvй. Бvсгvй хvнийхээ нvдээр хєдєєнийх шиг энгvvн энэ бор залууг ажин, ичимтгий бvрэг дарууг нь мэдэж нууцхан єхєєрдєхдєє Дэлгэрмаа анхандаа энэ хорвоогоос олох ёстой, учрах ёстой хань нь энэ мєн гэж огтхон ч бодоогvй билээ. Ажлын хvмvvс зvгээр л тоглоом тохуу хийн уулзацгааж, ажлаа л ярьцгааж, шинжилгээний газрын дєрвєн давхар байшингийн шатан дээр тааралдвал мэндэлцгээж, хааяахан єнгєт чулуугаа єгчихєєд Билэгжаргал дагуулан уудам том танхимтай хоолны газар хооллож байхдаа ч хайр сэтгэлийн ямархан нэг шинж бие биедээ мэдvvлээгvй билээ. Чингэтэл Ноён ууланд алтны хайгуулд Билгээ явах болов. Зvгээр нэг геологийн журмаар ч биш, харин шинээр эмхлэн байгуулж буй хувийн компанийн захирлын алба хашихаар явах болжээ.
-Манай тэнд хэдэн жил ажиллаад vзэхгvй юу? Хєлс цалин гайгvй олгоно. Хэрэв алтны гарц сайн байгаад ашиг орлого их бол нэмэгдэл ашгаасаа хувь хvртээнэ. Байгаль сайхантай, євєлд дулаахан, цас багатай, зун сэрvvхэн, тун сайхан нутаг шvv гэж Билгээ инженер нэг удаа ирээд зориуд Дэлгэрмаатай хамт зоогийн газар хооллохдоо хэлжээ.
Тэр vед зах зээлийн шинэ тогтолцоонд шилжээд, Геологийн тєв шинжилгээний газар зарим тасгаа цомхотгон, олон хvн ажлаасаа гарч, зарим нь наймаанд шогшин, зарим нь хєдєє нутаг тийш алтны уурхай, хайгуулын анги руу явцгааж байлаа. Яг vнэндээ Дэлгэрмааг хална, єєрчлєнє гээгvй боловчиг, тэрбээр дээрээс ирсэн шахалтанд орж тасгаа татан буулгаад овоо нэртэй, сайн ажилтай инженер, лаборантуудаа халах солиход хvрээд байжээ. Тэднийг ажил амьдралгvй болгочихоод зvгээр цалингаа авч суух эрх тvvнд байхгvй хэмээн Дэлгэрмаа бодож, єєрєє яаж ийж байгаад боломжийн ажил олоод хийчих юмсан гэж бодох болжээ. Хэрэв тэгж гэмээ нь нэг нь ч гэсэн ажилтай vлдэж, харин Дэлгэрмаа олон хvн халав солив гэжэ сэтгэл євдєхгvй амар байх сан…
Билэгжаргалын vг ёстой л загатнасан газар маажих шиг болов. Yгvй нээрэн хєдєє явж азаа туршвал яасан юм бэ? Одоохондоо ямар хань ижилтэй болж vр хvvхдэд шавуулчихсан биш… Нас ч залуу байна. Алтны уурхайд азаа туршаад vзвэл яасан юм?
Тэр нэг их удаан бодсонгvй шууд л шинжилгээний газрын даргадаа учраа хэлэв. Танил уулын инженер алтны уурхай байгуулаад уриад байгаа тул ар талдаа татлаа тvлхээгvй дээрээ Ноён ууланд очиж алт шинжилье гэсэн хvсэлтээ хэлэв. Хvнээ багтааж шингээх гэж ядаж буй лабориторийн даргад Дэлгэрмаагийн vг хужир байлгvй яахав.
-Уг нь би чамайг боловсон хvчний хувьд єєрийнхєє нєєцєнд бодож байсан юмсан… Хэдэн жил тасаг хариуцлаа. Хvнтэйгээ ажиллаж сурсан хvн шvv дээ чи. Гэвч яая гэхэв. Жолоо цулцуурыг чинь эвхэж тавихаас биш… Насны залууд газар vзэж, хєдєє хєхєрч, гадаа гандах муу ч юм биш. Тэгж явтал алтан дээрээс амьдралынхаа алтыг олоод авах ч юм уу хэн мэдлээ… гэж дарга нь тоглоом наргиан хослуулан хэлжээ.

Ноён уулын євєрт нэг их сайхан хєндийд зєвхєн гар цvнх, пvvгээ дэвсгэрээс єєр хогшил хєрєнгєгvй Дэлгэрмаа машинаас буув. Тэнд ердєє л хоёр гэр, нэг майхан байсан нь алт олборлох компани сая дєнгєж эмхлэн байгуулагдаж байгаагаас тэр ажээ.


-Дэлгэрмаа инженер бvхнийг ойлгож байгаа биз. Одоохондоо байр сууц тааруухан л байна. Энэ таван ханат гэр ажилчдын нийтийн сууц… Тэнд орж олонтойгоо бужигнаж амьдрах уу? Эсвэл єдєрт албан контор болчихдог, шєнє миний нойр авах газар болдог энэ жижиг гэрт орно уу, єєрєє мэд! гэж Билгээ хэлэв. Дэлгэрмаа харин баахан шийдэмгий ааш гарган, гар цvнхээ бариад албан конторын хаалга татан орж явчихав.
Эхний тэр єдрєєс л Дэлгэрмаа танилынхаа идэвхтэй туслагч болжээ. Тэгэхээс ч єєр аргагvй байв. Єдєржингєє алтны уурхайд хэрэгцээтэй элдэв багаж, усан буу, тосгуур сэлтийг бараг ганцаараа шахуу ачсан Билэгжаргал туйлын их ядарсан байлаа. Тэд оройн нар шингэсний дараа Ноён ууланд ирсэн болохоор юухан хээхэн идэж аваад амрахаас єєр яах сан билээ. Билгээ ачаагаа буулгаж байх хооронд Дэлгэрмаа єєрт оногдсон эм хvний ажлыг хийхээс л аргагvй болжээ. Залуу бvсгvй даруй зуух галлан, тогоо тавьж цай чанав. Гэрээс авч гарсан борцоо нvдэн, бэлэн гоймонгоор хоол хийв. Чингээд хамаг ачаагаа арайхийн буулгаж уурхайдаа байрлуулсны дараа худалч хvнд бараг ядарсандаа гуйвах шахсан Билгээг ирэхэд албаны нь ширээн дээрхийг зайчлан, сайхан цай, борцтой хоол тавьж єгєв. Бас зvгээр ч vгvй, миний ажлын гараа єнєєдєр эхэлж байгаа шvv дээ гэж бодон шил архи задлан хундагалжээ.
-За хоолоо ид, цай уу! Их ядрах шиг боллоо доо. Май ганц хундага тогтоочих! хэмээн Дэлгэрмаа гэрийн эзэгтэй шиг л аашлав.
-Єє яах нь вэ дээ. Манайхан хоол хийчих л байсан… Зочноороо хоол хийлгээд миний байж байгаа царайг дээ…гэж Билгээ дуу алдах авч, чингэж єєриймсєг сэтгэл гарган, хамаг бvхнийг бэлдсэнд туйлын баярласан нь ил байлаа.
-Ямар юмны зочин байх вэ. Энд зорьж ирснийх хоолоо ч хийгээд идчихэлгvй дээ…
Чухам энэ vг л Дэлгэрмаагийн амьдралыг шийдсэн билээ. Дараачийн хэд хоног нэг гэрт амьдарч, ажлынхаа тєлєє чєлєє завгvй зvтгэх Билгээгийн хоолыг хийн, хог шороог цэвэрлэж албан конторт яг л гэргий хань шиг нь халамжилж байхдаа залуу бvсгvйн сэтгэлийн далд дахь лац ломбо аажмаар ханзарчээ.
Уурхайн ажил эхлээд удаагvй байсан тул бэлэн зэхээ шинжилчихээр алтан элс тийм ч ихээр гарсангvй тул Дэлгэрмаа усан буу угсралцаж, хєрс хуулалтан дээр зvтгэн, хамаг ажилд ганцаараа зvтгэх Билгээгийн хоолыг хийж, хувцсыг базан нэгэн ёсондоо гэргий ханийн vvргийг гvйцэтгэх болов.
Билгээ бол ажлын тєлєє л зvтгэсэн дэндvv гэхээр ажилсаг, хэн нэгэнд дарга, захирал хэмээн ихэрхэх зангvй, хоол унд голохгvй маш энгийн даруу хvн болохыг залуу бvсгvй аажимдаа ойлгов. Архи дарс барагтай бол уухгvй, нєхєдтэйгээ дарвин амслаа ч гурван хундаганаас хэтрэхгvй, харин тамхийг бол овоохон татчихдаг эр ажээ. Гуч дєнгєж л гарч буй насны энэхvv эр хvн харин шєнєєр ороо зэрэгцvvлэн засч унтах мєртлєє Дэлгэрмаагийн янзыг vзэн ядаж толгойг нь илсэн удаагvй. Yнэндээ нэг гэрт хоёулахнаа унтдаг болохоор бvсгvй хvнийхээ хувьд тийм явдал болж магадгvй хэмээн Дэлгэрмаа сэтгэлдээ хvлээж байсан авч, Билэгжаргал хажууд нь зассан орон дээрээ дэрэнд толгой тавимагц унтаад єгдєг нь сонин байлаа.
Ингэх нь нэгэн талаар Дэлгэрмаад амар байсан боловч, шєнє эр хvний хурхирахыг сонсох, содон соргог vнэрийг нь авч нойр хvрэхгvй тийчлэхдээ эм хvний нь сэрэл хєдлєн байж ядна.
Энэ ер нь яасан сонин эр вэ? Тvvнд эр хvний хvсэл бадрах vе байдаг болов уу? Эсхvл би тvvнд эм хvнийхээ хувьд гологддог юм болов уу? Билгээ ер нь хvнд дурлаж vзсэн vv? Энэ идэрхэн эр хvн хvvхэн гээч амьтантай євєртєє орж байсан уу? хэмээн залуу бvсгvй гайхан бодох авай. Тэдний дунд vл vзэгдэх ямар нэгэн хєшиг татаастай байх шиг санагдаад удлаа. Эр хvний нь хувьд халамжлан тойлсоор, хоол хошийг нь хийж, хувцас хунарыг нь угааж, гэр орныг нь цэвэрлэсээр Дэлгэрмаа тvvнд дасч орхив. Yнэнийг хэлэхэд нэг л шєнє Билгээ нь хєнжлийн сэжvvрээс болгоомжтой нь аргагvй татаад євєрт ороод ирэх юмаа гэхэд Дэлгэрмаа ер гайхахгvй, харин ч эм хvнийхээ хvсэл тачаалыг дийлэхгvй тэврэн авахад бэлэн байлаа. Тэр бол Дэлгэрмаагийн хувьд шинэ юм биш, тэртэй тэргvй vнэрийг нь авч, халуун амьсгааг нь сонсч, хувцаснаас нь ханхлах ямарваа архины угааргvй vнэрт дасчихсан болохоор номтой юм, номоороо болж байна л гэж бодох сон биз… Гэтэл ийм явдал болсонгvй удлаа. Хvмvvс Дэлгэрмааг уурхайн захирлын гэргий л гэж боддог бололтой юм. Єдий хэрийн нас биенд хvрсэн эр, эм хvмvvс нэг гэрт зvгээр хононо гэж байхгvй дээ. Билгээ захирал дэндvv бvрэг даруудаа л vгээ хэлэхгvй, ханьтай болсноо нуугаад байна гэж бодох бололтой.
-Нєхєр чинь байна уу? Хайчсан юм бол? гэж сураглах,
-Тvнхэлийн модны аж ахуйн хамтын ажиллагааны гэрээнд гарын vсэг зурмаар байна гэж бидний хvсэлтийг хар хvндээ дамжуулчихаарай! гэж хvмvvсийн хэлэх бол ердийн хэрэг болов.
-За нєхєр бидэнтэй хамт явнаа. Зуны цаг зургаа биш дээ. Хєрсєн дор байгаа алт ямар ус шиг урсаад явчих биш. Ойрд уулзсангvй. Ганц єдєр сайхан амрая. Энэ бvсгvй чинь vзсэн хvн байх шив. Гэргийгээ найздаа танилцуулаач! хэмээн бага зэрэг архи vнэртvvлсэн геологч залуу ирээд хэлжээ.
-Миний гэргий юу… Юу л даа хє, чи таних л ёстой. Геологийн лабораторийн хар нvдэн Дэлгэрмаа чинь энэ шvv дээ. Хєдєєнєєс шороо шинжлvvлэх гээд лаборатороор зєндєє л ороо байлгvй. Тэндхийн урдаа барьдаг сайхан хvvхнvvдийн нэг, єнгєт чулууны тасгийн сайн дарга гэвэл санаанд чинь юм орж байна уу? гэж Билгээ ийм сайхан амьтныг авчирсан би мундаг байгаа биз гэсэн шиг хэлжээ.
-Yгvй тэрээ хєєе. Манай геологийнхний ам амандаа цуураад байдаг хар нvдэнг мань хашир суга татаад аваад ирж… Дуугvй хvний юу, ямар гэдэг билээ? Ичимтгий царайлж байгаад манай Билэгжаргал их аргатай хvн байх нь ээ… За юмаа бэлд. Би ямаа захисан… Замдаа айраг олж аваад Ноён уулынхаа ар бие рvv хvрч цэнгээд авдаг хэрэг гэж залуу шавдуулав.
-За “гэргий” минь юмаа бэлдэж дээ. Сейфэнд хоёр шил архи байгаа… Тэндээс мєнгє аваад мухлагаас зугаалганд хэрэглэх жаал жуул юм зэхчих. Би энэ нєхєрт уурхайгаа vзvvлээд орхъё. Алтны компани байгуулж байгаа хvн юм байна. Надад хэлж єгєх туршлага ч байгаа биз…
Билэгжаргал ямархан нэг тоглоом шоглоомгvйгээр чингэж хэлээд тvлхvvрээ єгєв. Дэлгэрмаад энэ vг тун тааламжтай сонсогдож билээ. Хэзээнээс эхлэн єєрийг нь Билгээ чингэж гэргий ханиа гэж боддог болсныг хэн мэдлээ. Тvvний vгний цаана залуу бvсгvйд итгэсэн халуун итгэл найдвар байна гэж ойлгоод Дэлгэрмаа хvvхэд шиг хєєрч, зугаалгын юм зэхэхээр ханцуй шамлан оров.
Зуны сайхан єдєр Ноён уулын ард, бvр Хараа гол хvрч баймааж тэд бууцгаажээ. Зугаалганд тэднийг “уруу татсан” эр хоёр жаахан хvvхдээ, эхнэртэйгээ авч явав. Эрчvvд ямаа боох гэж, хvvхнvvд гэдэс дотор арилган, цай цуй чанаж, том бэржээнх дээр дэлгэн тавьсан чихэр, жимснээс хоёр жаал дураараа авч идэн, шугуй бургасаар нэг инээд шуугиан болцгоов.
Жаргалтай цагийн инээд хєєр, баяр баясгалан vе зэргэмжээ насны хоёр бvсгvйг дотносуулжээ.
-Танай хар хvн сайн хvн шvv! гэж танилын авгай ам нээв.
-Эд нар хар багаасаа найзалсан улс гэнэ билээ. Манай хvн хааяа балгах дуртай, харин Билгээ амсахаас цаашгvй. Тvvгээрээ л таардаггvй байх… Манай хар хvн уухлаараа бас ааш муутай. Тэгэхдээ эхнэр, хvvхдээ дарамтлаад байдаггvй. Олон vгтэй болж шалчиганах нь л хэцvv. Энэ хоёр хєдєє хайгуулд олон ч жил хамт явсан даа. Геологийн ажил хэцvv. Дандаа уул, даваа хэдрэн хэсч явдаг болохоор наад зах нь хувцас тэсэхгvй. За тэгээд эрснээ олбол тvvн шиг жаргал тэдэнд байдаггvй юм билээ. Билгээг хань ижилтэй болоосой гэж бид их хvлээсэн… Ашгvй чи хvрээд ирж… Хайрламаар сайхан хvн шvv… хэмээн гэдэс сурмагаар арилгаж байхдаа vеийн хvvхэн ярих ажээ.
-Yгvй би ч яахав дээ энд зvгээр л нэг шинжээч инженер тєдий…гэж Дэлгэрмаа цааргалахад,
-Арай vгvй байлгvй дээ. Чамайг чинь Билгээтэй минь ханилж гэж бид их л баярлаж байгаа шvv. Нээрээ та хоёр vгээ олж чадаагvй яваа гэж vv? хэмээн єнєєх хvvхэн гайхжээ. Чингээд зогссонгvй элдвээр шалгаасаар байгаад vнэн учрыг хэлvvлж билээ.
-За тэгнээ тэр. Манай Билгээ гэж ийм л бvрэг даруу амьтан шvv дээ. Та хоёр яг таарна. Чи ямар єєрт нь сайн болов хэмээн хойноос нь гvйж vгээ баралтай биш. Хэзээ бvсгvй нь гуйж байлаа. Найз нь та хоёрын хувь заяаг шийдvvлээд єгье. Тvvнд хайртай чинь vнэн л юм чинь…
Хоёр жаахан хvvхдээ эрхлvvлэн, хооллож, усанд умбуулж шумбуулан, єєрсдєє ямааны халуун боодог идэн айраг ууцгааж, сурсан сурснаараа ганц нэг хундага тогтоон, наранд шарж, бас чиг хєзєр тоглосоор vдэш болоход яалт ч vгvй майхан барьж хонохоор болцгоов. Хээр газар, зун цагт хэнээсээ айж ичих вэ, гадаа хоёр хvvхэдтэйгээ унтацгаая гэцгээн нєгєє хоёр бургасны ёроолд ороо засацгаав. Харин Билгээ, Дэлгэрмаа хоёрыг хучих илvv дутуу хєнжил гудас алга хэмээн нэг оронд хvчээр шахуу оруулж билээ. Тэр шєнє Билэгжаргал анх удаагаа Дэлгэрмаагаа тэвэрсэн сэн… Хорвоогоос олох ёстой хvн нь Билгээ мєн байсанд бvсгvй vнэхээр баярлажээ.
-Харж ханашгvй сайхан хvv тєрvvлж єгєєрэй…
Хожим юунаас ч ичиж зовохгvйгээр нэг гэртээ нэг орон дээр жаргал эдлэн хэвтэж ахуйдаа Билэгжаргал хvvхэндээ чингэж захидаг байж. Ханилан суугаад хэдэн жил єнгєрєхєд тэр хоёр хvvхэдтэй болсонгvй. Хэдэн жил алтны гарц сайнтай газар олборлолт сайн бай-сан тул аж ахуйн хувьд ч уурхай нь бэхжиж, ар гэрийн амьдрал санаснаас илvvгээр дэгжээд ирэв. Уул уурхайн сайн инженер Билэгжаргалыг мэргэжлээрээ хэдэн жил Японы нэгэн уурхайд ажиллана уу гэж урьжээ. Билгээ явах дургvй байсан болов чиг харин Дэлгэрмаа,
-Чи минь явж vз. Тэр хєгжилтэй оронд ямар маниас туршлага авна л гэж урив гэж vv. Гадаад оронд бvгд техникжсэн болохоор гар хурууны vзvvрээр, хар биеийн хvчээр хийх ажилд хvн олддоггvй юм гэнэ билээ. Тэр ажилд нь зvтгээд хэдэн жил яахав дээ, юм vзээд ирсэн дээр! гэжээ.
Билгээ эхнэрийнхээ vгнээс зєрсєнгvй. Уурхайгаа найдвартай хvнд єгчихєєд, хотод гурван єрєє байр авч гэрээ тохижуулан, алсын далайн зvг нисэн одов. Токиод тєв нь байрладаг уул уурхайн чиглэлийн том компанид нєхєр нь ажиллах болов. Yнэхээр хар бор ажилд ч Билгээг зарж, тэрбээр овоохон шиг ногоон цаасны цалинтай, Токиод байртай, хойт Японд уурхай хэсч явдаг ажилтай хvн болов.
Жилд нэг удаа Билгээ хvрээд л ирнэ. Ханилж суугаад удаагvй хоёр амраг гал бадартал уулзацгаан, хэдэн хоног хамт жаргацгаана. Ханиа євєртлєн хэвтэж байхдаа Билгээ vе vехэн санаа алдах нь бий. Чингэх бvр Дэлгэрмаа санаа нь зовж орхино. Нєхрийн нь сэтгэлийн шаналгаа бол vр хvvхэдгvйдээ гутарсны тэмдэг хэмээн Дэлгэрмаа ойлгож байлаа.
Ингэж байтал, ноднин зун Билгээг амраад буцсанаас хойш хоёр сарын дараа Дэлгэрмаад хоол зохихыг болив. Бvсгvй хvнийхээ зєнгєєр, хvсээд байсан нь хvрээд ирэв vv хэмээн сэм баярлажээ. Тэр нь ч vнэн байлаа. Хvvхдээ гаран гартал Дэлгэрмаа нєхєртєє баярт мэдээг дуулгасангvй билээ. Харин тєрєхєєс гараад хэдхэн хонож байхад нь Билэгжаргал єєрєє утасдан сэтгэл нь хєдлєхдєє уйлах шахан,
-Хvv мєн vv? гэж дахин асууж байлаа.
-Тиймээ чи бид хоёр хvvтэй болсон… гэж Дэлгэрмаа ам дvvрэн хэлжээ.
-Бушуухан л харих юмсан… Чамдаа их баярлалаа.
Билгээ vрээ vзэхсэн гэж туйлын их хvсч байв. Хvvтэй болсноо мэдснээс хойш тэр бараг єдєр болгон шахуу утсаар ярьж гэргий, хvvхэд хоёрынхоо амар мэндийг эрэх болов.

Хэдэн сар єнгєрчээ. Хvv ч овоо том болж, ганганан гунганан, мойл хархан нvдээрээ юуг ч харах гэж харцаа тогтоон, vе vе эхийн сэтгэлийг уяруулан ход ход инээнэ. Yртэй болсон эхийн сэтгэл vертэй гол шиг бялхаж цалгин, зvрх нь Дэлгэрмаагийн цээжинд багтаж ядах мэт булгилан догдолж байлаа. Багцаагаар бодоход Билэгжаргал ирэх дєхжээ. Хавар хэдийнээ ирж, бургас гєлєглєн, дууч шувууд цонхон дор жиргэх нь сонсогдоно. Тэр шувуудын нэг нь гэрт ороод ирсэн аятай, бяцхан хvv нь єєжиндєє шулганан, юуг ч юм єєрийн хэлээр ярихад,

-Тийм ээ миний хvv.. Аав нь єнєє маргаашгvй хvрээд л ирнэ. Аз болоход тэндэх албаа дуусгаад бvрмєсєн ирэх ч юм бил vv? Тэгвэл аавтайгаа гурвуулаа ёстой л гэр бvлийн аз жаргалд умбана даа… гэж Дэлгэрмаа сэтгэл догдлон хэлэх нь бий.
Шинэ уурхай нээх гээд зав чєлєє муутай тул намраас нааш очиж чадахгvй нь хэмээн Билгээг хэлсний дараахан нэг орой хvv нь жигтэйхэн халуурав. Залуу эх ухаан алдах шахан гэрт байсан эмээ єгч, элдвээр аргалж ядаад єрхийн эмнэлэгт vзvvлбээс,
-Наад хvvхдээ авч даруй эмнэлэгт хэвт. Шинж тэмдэг нь цахилгаан мененгет хэмээх євчинтэй тєстэй байна. Шинжилгээ хийлгээд євчний нь оношийг тодруулсан дээр… хэмээн залуухан эмч бvсгvй хэлжээ.
Дэлгэрмаа энэ vгийг сонсоод эгээ л ухаан алдаж унасангvй. Тэр даруй тvргэн тусламж дуудсан боловч, манайхны ажил бvтэх биш дээ, бараг хоёр цаг болж баймааж нэг юм ирэв.
Тvргэний тэргэн дотор хvvгээ тэврэн сул асгарах нулимсаа арчих ч сєгєєгvй явахдаа Дэлгэрмаа хэдхэн хоногийн дараа Гандангийн дэнжээс гав ганцаараа толгойгоо унжуулан буцах юм гэж зvvдэлсэн ч vгvй билээ. Айхтар хурц євчин чингэж газар дээр олдсон ганц эрдэнийг нь, яс махаа яйруулах шахан гаргасан ертєнц дээр санаж сарвайх энхрий vрийг нь булаав. Хэн нэгэн ухаантай зохиолчийн хэлснээр ёстой л “Хорвоо чи хvний зовлонд цадах болоогvй юу” гэж тэгэхэд хашгирмаар л байлаа.
Ухаан санаа дэн дун байж, найз нєхєд, хамаатан садныхаа дэмжлэгээр хvvгийн ажил явдлыг дуусгасны хойно, гэрт ганцаар vлдэх туйлын хэцvv болж ирэхэд, vеийн бvсгvй хэд хоног хєдєє гарсан дээр гэж зєвлєжээ. Хаашаа явах билээ? Дэлгэрмаагийн аав, ээж хэдийнээ бурхан болжээ. Харин Билэгжаргалын нас єндєр болсон хоёр хєгшин Тvнхэлд, модны аж ахуйд ажиллах охиноо бараадан буусан байлаа. Тэдэнтэй ойрдоо уулзаагvй тул очих нь мєн гэж бодов. Хэзээнээс бэрдээ амиа тавьдаг аав, ээжид нь очиж, vнэнээ л хэлж сэтгэл цайрахаас єєр аргагvй гэж бодлоо. Чингээд л Улаанбаатараас Дархан-Сэлэнгийн галт тэргээр гарчээ.
Yрийн нь vрийг vхvvлчихээд яаж хоёр хєгшний царайг харах билээ гэж сэтгэлдээ шаналан явтал нэг мэдэхэд унтчихаж… Хvvхэд жигтэйхэн шаналгаатай уйлагнахад зvvд нойрон дунд єєрийн хvvг л гэж бодон vсрэн босчээ. Гэтэл…
Бурхан тvvний хувь заяаг єєрийнхєє зарлигаар шийдэж єгєх шиг боллоо. Тvvний гар дээр одоо алга болсон vрийн нь оронд, яг тvvнтэй адилхан, мариалаг жаахан хєвгvvн нойрсч байна. Олон цагаар чинэсэн хєх нь саамширч, хvvг харах бvрийд ивлэн, дотуур нимгэн гуржваа захтай цамцны энгэрийг нь норгох ажээ.
Энэ чинь нээрээ юу вэ? Хэн нэг нь тvvгээр даажин тохуу хийгээгvй биз? Хадам хєгшид дээрээ юу гэж хэлж очих билээ?
Хvний хvvхдээр гайхуулж очих бил vv? Yнэнээ хэлнэ гэхэд, энэ нялх амьтныг хаанаас олсон байж таарах вэ? Галт тэргэнд хvvхэд хулгайлсан гэвэл хєгшчvvл ухаан алдаад уначих байлгvй.
Жаахан хvvхэд тэвэрсэн царайлаг бvсгvй хєрєє араамын хашааны vvдээр орж ирэхийг залуухан жолооч ачаагаа буулгачихаад vvд рvv зvглэж явахдаа харав.
-Аятайхан биетэй дамшиг юм даа… гэсэн шvv юм бодож явтал хажуугаар єнгєрєх vед бvсгvй гараа єргєжээ.
-Хvvхэн гуай сайн уу? Юу гээв?
-Та модны хоёр руу явахгvй биз? хэмээн аль болохоор залуу эрийн анхаарлыг татах гэсэн шиг бvсгvй дур булаам инээмсэглэн асуужээ.
-Явбал юу гэж?
-Дорлигийнх гэж айл тэнд байна уу? Охин нь тоо бvртгэгч хийдэг Сайханаа гэж…
-Байлгvй яахав… Та тэднийд очих гэсэн юм уу? хэмээхдээ залуу жолооч, сайхан зантай, хэзээ ч орсон аяга цайтай байдаг хоёр хєгшнийг санав. Энэ бvсгvй бэр нь байх. Хvv нь Японд байдаг юм гэсэн… гэж бодож амжив.
-Би хоол идээд хєдєлнє дєє. Машиндаа тос, шатахуун нэмэх ч ажил бий.
-Би ч гэсэн хоол идмээр байна. Саяхан галт тэрэгнээс буучихаад…
Залуу жолооч нєгєє талынхаа хаалгыг онгойлгож єгєєд гараа сарвайв. Уртын мод ачдаг єндєр, том краз машины бvхээг рvv Дэлгэрмаа жолоочийн гараас татан гарч ирлээ. Хувь заяаны нь эгэл бус явдлыг vvгээр энэ удаад таслан зогсооё гэсэн шиг хvнд тємєр хаалга чимээтэйгээр тасхийн хаагджээ.
Дэлгэрмаа тос, шатахуун vнэртсэн жолоочийн бvхээгт ороод сая л санаа амарч уужимхан санаа алджээ.
“Юу л болбол болог. Ямартай ч байсан би элгээ дэвтээх vртэй л хvн” хэмээн бvсгvй бодож билээ.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:33 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.05 7:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Аянга

Бадраа суудлын галт тэрэгний зоогийн газарт удаан суув. Ширээн дээр хэдийнээ сулласан шар айрагны хоосон шилнvvд хєглєрч байлаа. Тэрбээр халаасаа ухав. Бадраагийн гар хуруунд тэмтрэгдэх ганц улаан зоос ч байсангvй. Тэр их согтжээ. Одоо л нэг хэдэн цагийн ядаргаа арилж байна уу даа гэмээр санагдана. Хvvхэд хулгайлсан тэрбээр анхандаа зvгээр нэг баадантай юм аваад явахын дайтай ямар гэнэхэн бодож вэ? Хvvхэд гэдэг чинь амьд хvн л юм болсон хойно мєємєє нэхэж, єлгийгєє норгоод уйлж охилон Бадрааг сандаргаж, ёстой нэг “махыг нь иджээ”. Тvvнд жаахан хvvг угжчих угж, сvv байсангvй. Хуурайлах даавуу шаавуу ч мэдээж юу байхсан билээ. Эмнэлгийн тасгаас авч гарахад унтаж байсан хvvхэд нэгэн хэсэг овоо чимээгvй байснаа уйлж гарав. Угаас хvvхэд авч байгаагvй залуу эр яах ухаанаа олохгvй сандарчээ.
Бадраа шууд галт тэрэгний буудал дээр ирж тасалбар аваад явах цаг болоогvй тул зоогийн газарт оров. Ямар ч гэсэн vгэнд эс орж, тvvнд vл дийлдсэн Ерєєгийн хvvхдийг хулгайлж чадсанаа тэр тэмдэглэн, хоёр зуун грамм архи авч нэг амиар хєнтрєв. Хvvхэд уйлсаар байлаа.
-Наад хvvхэд чинь ээрч уйлаад яасан хэцvv юм. Эх нь яасан юм бэ? хэмээн зоогийн газрын зєєгч хэлэв.
-Ээж нь юманд явчихаад… Би тvр авч байгаа нь энэ… гэсхийн Бадраа єєрийнхєє ходоодыг халаах уушийг залгилж байхдаа хэлэхчээ аядав.
-Эсвэл наад жаал чинь єлгий нь нойтон, хуурайлуулах гээд байна уу? Аль вэ та нааш нь єг. Овоо болсон хvvхэд байна шvv дээ. Бор хоол иддэг юм уу?
Єєрєє хvvхэдтэй эх хvн болохоор зєєгч бvсгvй ээрч мууртлаа уйлаад байхад сэтгэл зовсон бололтой хvvхдийг нь авав. Чингээд зєлгєєн хар цай уулган, гал зуухны газраас нялх хvvхэд идчихмээр цагаан будааны чанамал авчирч, сандал дээр суулгаж байгаад хооллов. Хvvхэд нойтон єлгийнєєсєє салж, эрхбиш сайхан сэтгэлтэй эх хvний халамж тавьснаар будаа идэж, цай уугаад нэг ана боловч тайвширчээ.
Ингэж зєєгч бvсгvй тус болсон нь Бадраад тун таатай сэтгэл тєрvvлэв. Яаж хvvхдийг Дархан хvртэл авч явна даа гэж байтал vйлчлэгч туслаад єгєхєд, ер монгол хvvхнvvд хvvхдvvдэд сайн тул, гал тэргэнд ч гэсэн хэн нэг бvсгvй жаалыг нь хооллоод, хуурайлаад єгєх байлгvй гэж боджээ.
Зоогийн газраас гарахдаа Бадраа євєртєє ердєє л ахиад нэг шараа тайлах тєдий мєнгєтэй vлдсэн байв. Тэрбээр архи уух хорхой нь ид асч байсан боловч, галт тэргэнд хоосон явахаасаа айгаад ахин нэмсэнгvй. Гадуур баахан явж, цаг хугацаа тєєрvvлэн, єлгийтэй нялхыг тэвэрсэн гар нь чилэхэд сандал дээр тавин хэсэг зуур амарчээ. Тvрvvхний уусан шилэн аяга дvvрэн архины ааг одоо мань эрийг хатгаж жvтгэн, дотор арзганаж архи уух хvсэл оргилж байвч шvд зуув. Бушуухан шиг л хєдлєхсєн хэмээн тэсч ядан байсаар арай гэж суудал олж тусалж авлаа. Чингэхдээ согтуу хvн сохор ухаантай гэгчээр цагдаа нар vзэгдэх вий, хойноос нь нэхэл дагал болоод хvмvvс ирэх вий гэж ихэд айж, аль болохоор амьтны нvднээс далд байхыг хичээв.
Гадаа гудамжинд удаан байхын аргагvй ажээ. Халуун дулаан цаг тул духны хєлс цувж, агаар дутах шиг амьсгаа давчдаж байлаа. Магадгvй тэр ууснаасаа болоод уухилж, амьсгаадсан ч байж болох юм.
Энэ жаалыг л хvргээд єгчихвєл хамаг хэрэг бvтэх юм шиг Бадраа бодож байв. Тэрбээр Ерєєг авч явж дийлсэнгvй. Орцны нь vvдэн дээр барьж аваад таксинд чихэж зугтадгийн даваан дээр нэг муу хvvхэн ирж цагдаа энээ тэрээ гэж бархиран хамаг ажлыг нураажээ. Ерєєг хамгаалах, тvvнд халдсан хэнийг боловч цагдаад бариад єгєх хvмvvс байгаа бололтой. Хэд хоног Бадраа, Ерєєг ойртож ч чадсангvй. Эцсийн эцэст хvvхдийг нь аваад зугтчих юм бол, тугалаа булаалгасан vнээ шиг араас пєг пєг шогшоод ирэх байлгvй гэж бодоод гагцхvv Даариймаа гуайн зааж єгсєн аргыг л хэрэглэх гэж тохиромжтой цагийг хvлээжээ. Цаагуураа ямархан нэг юм болж, Ерєєг хvмvvс гоёж гоодон, дэлгvvр хоршоогоор оруулан юм хvм авч єгч буйг хараад залуу эр далд сэтгэлдээ чухам юу гэгч болох гэж байгааг тааж ядсан билээ. Энэ хvмvvс Даариймаагийн Бадраад єгнє хэмээн амласан сайхан хvvхнийг єєр эрд єгєх гэж зэхээд байна уу? Тэгвэл нэгийгээ vзнэ дээ. Энэ хvvхэн минийх л байх ёстой гэж бодовч, цаадуулаасаа арай нvvрмэг, ер яахаас ч буцахгvй тэр Чимгээ гэгч авгай Ерєєгєєс ер салахгvй байх тул ойртож эс чадав. Чингэсээр байтал байнгад хvvхэд хулгайлах ашигтай цагийг хvлээн байсан Бадраад завшаан тохиолдож єглєє эрт Ерєє мєнєєхєн Ууганжаргал хvvхнийг дагуулан гарснаар тасагт нь нэвтрэх боломж олдов. Хvvхдийг хажуугийн хvнээс нь залилж аваад гарч гvйхдээ ч, єєр хаалгаар бvр гадагшаа гарч, тvvнийг хvлээн байсан Цэргийн нєхєр Цэрэнтэйгээ хоёулаа машин дотор балга тагшийг уун хэрэг бvтсэнээ тэмдэглэхдээ ч, дараа нь нилээд халамцуу эр галт тэрэгний буудал хvргvvлэхдээ ч халаасны хулгайч ядуу хvvхний сvvлчийн талхны мєнгийг суйлчихаад тэнэг бvдvvлгээр хєх инээдээр инээн баярлан явдаг шиг л байснаас биш, хvvхэд хулуусны жинхэнэ гор гарч, vйлээ vзнэ чинээ бодсонгvй билээ.
Галт тэрэг хойт зvгт хєдлєєд цаг ч болоогvй байхаас эхлээд л єлгийтэй жаал уйлж эхлэв. Зоогийн газар сайн сэтгэлт vйлчлэгч хvvг хооллосон нь vнэн боловч, харин єлгийг хуурайлаагvй билээ. Хуучин даавууг нь хатаах цаг ч гарсангvй, тэгэх ухаан ч Бадраад байсангvй.
Чєлєє завгvй орилох хvvхдийг дэмий л бvvвэйлэхчээ аядаж, нийтийн суудлын вагон дундуур нааш цааш явахад хvмvvс хvvхдээ дуугvй болгож чадахгvй, угжих угж, сvvгvй, солих даавуугvй яваа залуу эрийг зэмлэцгээж бvлгээ. Бадраа бvр арга нь барагдав. Яаж ч vнсэж таалаад, яаж ч сэгсэрч бvvвэйлээд хvvхдийг тайвшруулж эс чаджээ. Олон амьтанд зэмлvvлэн, туж хvvхэд тэвэрсээр гар нь євдсєн Бадраагийн нvд анилдан нойр хvрч эхлэв. Тvрvvний уусан архи одоо л гарч буй бололтой. Дотор муухайрч, яг энэ мєчид хорвоогийн хамаг хараалыг хамж шимэн хэлж, гартаа байгаа зулбасгыг хаана ч хамаагvй хаячихаад зоогийн газар руу Бадраа хараймаар байлаа.
Хэрэв чингэж сандал дээр, уйлж орилсон жаалыг орхичихоод гараад ирэх юм бол вагон дvvрэн энэ олон хvмvvсийн дотор байгаа хvvхнvvдээс нэг нь авч хуурайлж таарна даа. Магадгvй нэг нь хооллоод єгєх ч юм бил vv? Буудлын ресторанд гуйгаагvй байхад зєєгч хvvхэн жаалыг хооллоод л єгсєн шvv.
Бадраа ийш тийш харж байгаад сандал дээрээ хvvхдийг тавиад морь харах гэсэн царайтай vvд рvv явав. Хvvхэд бvр чангаар уйлжээ.
-Хvvе залуу хvvхдээ аваарай. Чи арай уйлж байгаа нялх амьтныг хаячихаад зугтах гэж байгаа юм биш биз? хэмээн хажуугийн суудлын хижээл эр дууджээ.
-Yгvй би морь харах гэж… хэмээн тэсэхгvй байгаагаа харуулах гэсэн шиг ємднийхєє захаас барин Бадраа эргэж ирэв.


Нєхєр нь ч, хvvхдvvд ч гадуур хоол эрээд байхгvй єдєр гэртээ ирж боорцгоо идэж сvйтэй ч бай, хар ч бай цайгаар гэдсээ дvvргээд л болоо… Єєрєє ч гэсэн бусдын адил гуанзанд орж тансаглахыг vл мэднэ. Чингэж бvх юм тооцоотой, бvх ажил хэрэг, гэрийн хамаг л нууц бvхэн Даариймаагийн гарт атгаастай байх нь сайхан санагдана. Тэр эхийн эрхээ эдэлж буй нь тэр бєгєєд говийн ихэнх айлыг эм хvн л авч явдаг тэрхvv бичигдээгvй хууль тэднийд тогтжээ гэвэл болох юм. Даариймаа мєнгєндєє нэн харам билээ

Хvvхдээ ч, єєрсдєє ч гол тєлєв гурилтай хоол, боорцгоор хооллоцгоон, арай нэг мєрєє улалзуулахгvй шиг явбал барж хэмээн тэрбээр бодох авай. Даариймаа насаараа торго дурдан хэрэглэж байсангvй. Наадмаар ємсдєг ганц цайны дээл нь бvр залуудаа, Хорлоотой нийлэхдээ хийлгэсэн цэнхэр пvvсvv тэрлэг бєгєєд одоо бол хуучирчээ. Нас ахиад тараг тэвээрэг авч бvдvvрсэн тул пvvсvv тэрлэг нь багтахыг байв. Тэглээ ч гэсэн Даариймаа шинэ дээл хийлгэх гэж яарсангvй. Ер аливаа дэмий шахуу юманд мєнгє vрэх тэр маш дургvй. Ис тоос болсон, ямар ч хулгайч харах царайнаас нь vл тоох хєлийн хар авдарт Даариймаа мєнгєє хадгална. Юм авч дэмий vрснээс мєнгєє хааяа vзэн нvдээ баясгаж суух сайхан санагдана.
Даариймаагийн мєнгє vрдэг ганц зvйл гэвэл ар гэрийнхнээ даатгаж ном уншуулах… Тэр ихээхэн шvтлэгтэй. Болж єгвєл сардаа нэг хурал номын газар очиж, Ерєєдєє, хvvхдvvддээ, євгєндєє гэж нэр цохон хийморийн сан тавиулна. Сайн ламаар хувь тєєргєє мэргэлvvлэх удаа ч бий. Чингэж бурханд хамгаа даатгасны ачаар аж амьдрал нь овоо явна уу даа гэж сvсэглэн бодно. Гэр орныхон гарын дор хєдєлж, аж амьдралаа тэрбээр галын бурхан аятай жолоодож санаандаа хvрч явтал харин гэр бvлийн тэрхvv дэг журмыг том охин л эвджээ. Сургууль ном гэж Улаанбаатар руу явчихаад Ерєє жил гаруй хєгшин эхийг шар махтай нь хатаав. Тэгэхнээ минь гараас дєнгєж гарч, гэрээс дєнгєж холдов уу vгvй юу, хэнтэй ч юм бэ нєхцєж, бvр хvvхэд шуухадтай болсон байхад эх vнэнээсээ уурлажээ. Тийм явдал гэж байх уу даа? Завхарч л яваагийн шинж хэмээн Даариймаа ихэд зэвvvцэв. Yртэй хvvхэдтэй болсноо зовоод эхдээ хэлсэнгvй дээ гэж бодоход, хvvхдээ гаргаад, тэврэн эхдээ єєрєє ирэх нь яав? Харин тэгтэл огт танихгvй хєндлєнгийн нэг хvvхэн Ерєєгийн тухай хэлж ирсэнд авгайн уур хилэн хєдлєжээ. Тэрбээр даруйхан хотод очоод мєнєєхєн баян цатгалан айлд ганц хонохдоо хамаг нарийн учрыг ойлгох шиг болжээ. Гэр бvлтэй, тусдаа амьдралтай тэрхvv Батбаярын харцнаас, охиныхоо ааш авираас хєгшин эх нэгийг мэджээ. Харваас нас тогтсон томоо тохьтой энэ хар хvн л охиныг нь уруу татаж, хvvхэдтэй болгосон байж магадгvй нь… Даариймаа зєн билгээрээ тэгж тааварласныг нялх хєвгvvний Батбаяртай vйлийн vргvй адилхан царай зvс батлах шиг болжээ. Харваас тийм нvгэл тарьсан байхад айлын эхнэр Ууганжаргал юу ч болоогvй юм шиг аашлах нь хачин санагджээ. Сувай сударган бєгєєд хэзээ ч нялх нойтон сормуустай амьтан vнэрлэж яваагvй шинжтэй тэр хvvхэн зээ Баярболдыг долоочих шахан энхрийлж, хєгшин эхтэй булаацалдах нь халаг байхад дургvй хvрэв. Тийм ч учраас Ерєєг хvvтэй нь авч тэрбээр бушуухан Дархан єєдєє буцсан билээ. Чингэснээр Ерєєг аварлаа гэж Даариймаа бодсон… Завхарч яваа эмийг гэртээ тvгжин хашрааж, эхийн vгнээс гарахгvй болгоё гэж тэр шийджээ. Говийнхны л зангаар эх єєрєє мэдэж, томоо тохьтой боломжийн эр олж охинтойгоо суулгаад єєрийнхєє эрхийг эдлэн санаснаараа хувь заяаг нь залж чадна гэж Даариймаа бодсон билээ. Гэтэл юу болов оо? Заяа нь хаямар харин оргож зугтжээ. Бадраа тvvнийг олоод ирэхгvй хаачих ваа? Чамайг одоо нэг барьж авдаг юм бол гэрээсээ гаргана байгаа даа… гэж авгай шvд зуун бодож билээ.

Ерєє яваад хэд хонов. Ямар ч сураг ажиг гарсангvй. Бадраа ч бас чимээ єгєлгvй алга болов. Юу болох нь энэ вэ? Яагаад хоёрын хоёр хvн чимээ сураггvй болчихдог байнаа?
Чингэтэл нэгэн жин vд дээр хорооны цагдаа vл таних єєр нэгэн хvнтэй хамт ороод ирэв. Даариймаа vдийнхээ цайг ууж, боорцог хєшиглєн идэж, хєлсєє урсган сууж байлаа. Сая дєнгєж ирсэн Хорлоо цайгаа уух гэж гараа угааж байтал нь гадаа хашааны хонх дан дан гэж дуугарчээ. Хорлоо гараад цагдаа нартай хамт орж ирэв.
-Цай уу хvvхээд…. хэмээн Даариймаа цай аягалав.
-Танай охин Ерєє хаачсан бэ? гэж цагдаа цаанаа ямар нэгэн юм нуусан шинжтэй битvv асуулт тавив.
-Улаанбаатар л явсан юмсан…. Яасан? Уулзах хэрэг гараа юу?
-Yгvй л дээ зvгээр… Тэгээд хэзээ ирнэ гэсэн юм бэ?
-Харин л дээ хvvхээ. Уг нь сургууль ном vздэг охин шvv дээ. Хvvхэд гаргаад хичээлдээ явж чадаагvй юм билээ. Бодвол шалгалт энээ тэрээ гээд завгvй яваа биз… Юу болоо вэ?
Yнэхээр ямар нэгэн хэрэг явдал болж хэмээн хєгшин эхийн зvрх ёгхийх шиг болов. Зvв зvгээр байж байгаад хорооны цагдаа vл таних хvн дагуулан ирж Ерєєг асуумааргvй дээ…
-Yнэнийг нь хэлчих хvv минь… Охин минь яасан юм бэ? Ямар нэг буруу хазгай явдал болоо юу? гэж Даариймаа сандрав.
-Чухам яасан юм бэ? Манай охин хэрэг тєвєгт холбогдоо юу? Би хаа нь муудаа юу? гэж Хорлоо гуай сандран дуугарав.
-За зvгээр дээ… Даариймаа гуай та охиноо юм уу, зээ хvvгээ олж ир гэж эндээс хvн зарж явуулсан явдал байна уу? хэмээн мєнєєхєн vл таних хvн асуужээ.
-Би юу даа? Yгvй л дээ… Юунд тэгэх билээ. Манай охин Ерєє чинь єєрєє том болсон биеэ даасан хvн… гэтэл
-Танай зээ хvv Баярболдыг хvн хулгайлсан байна. Нааш нь авчирч єгєєгvй биз гэж л бид сураглаж яваа юм. Албан ёсоор цагдаагийн газарт мэдэгдсэн болохоор улс даяар хvvхдийн эрэлд гараад байна. Хэрэв та ямар нэгэн хvн зарж тэдний хойноос явуулсан бол vнэнээ хэлбэл эх мухаргvй эрэлд хатаж байгаа бидний ажилд тус нэмэр болох сон…
Даариймаагийн дотор харлаж ирэв. Цагдаагийн vг гэгээн єдєр гэнэт цахилсан аянга болон хєгшин эх дээр буув.
-Ээ бурхан минь! хэмээн чангаар хашгираад Даариймаа ухаан алдан унажээ.
-Ерєє яасан бэ? Хvvхдийн эх нь зvгээр vv? хэмээн хєгшнєє сэхээх гэж энгэрийг задгайлсан ус шvршиж байхдаа Хорлоо гуай асуужээ.
-Тvvнийг би мэдэхгvй юм байна. Баярболдыг Эх нялхсын тєвд Ууганжаргал гэдэг эмэгтэй сахиж байгаад тvр гарах хооронд нь хулгайч авчихсан юм билээ… За бид явъя. Хэрэв зээг чинь хvн хvргэж ирвэл даруйхан энэ утсаар Дархан хотын цагдаагийн газарт мэдэгдээрэй гээд хоёр цагдаа гараад явчихав.
Даариймаа удаж байж сэхжээ. Ухаан алдснаа мэдэхгvй гайхсан нvдээр гэр доторхоо харж толгойгоо илээд єндийн суув.
-Хєгшин минь чи Ерєєгийн хойноос хvн явуулсан юм уу? гэж Хорлоо аядуухан асуулаа.
-Юу гэнээ?… Манайд vнэхээр цагдаа нар ирсэн хэрэг vv? Баярболд хvv минь нээрээ алга болчихсон гэж vv? Тэр бvхэн хар дарсан зvvд биш байх нь уу?
Хорлоо хvйтэн цай хєгшиндєє залгилуулж, саяхан толгой дээр нь тавьсан нойтон алчуураа мушгин норголоо.
-Yнэн л юм байна даа. Зээ хvv минь євдчихєєд, Ууганжаргал гэдэг хvvхэн сахиж байж шvv дээ. Сахиурыг тvр гарах хооронд хулгайч хvvг минь аваад явчихжээ. Цагдаа нар Ерєєг чухам яасныг хэлж мэдэхгvй байна. Эсвэл муу явдал болоод биднээс нуугаад байна уу? гэж Хорлоо санаа алдан хэлжээ.
-Охин минь яачихав? Яагаад єєр хvн хvvхдийг сахиж эмнэлэгт хэвтдэг билээ? Хот хvрээ рvv яарч яваад машин тэрэгний осолд орсон юм биш байгаа даа? Ээ энэ єгєр толгой юу. Ёстой нэг єтєлтлєє ухаан суухгvй, єлтєртлєє шєл гарахгvй гэдэг шиг л… Бурхан минь надаас болж энэ бvх хэрэг гарлаа гэж vv? Тєрсєн эх би охиндоо муу юм хийе гэж бодоогvй шvv дээ. Аль вэ євгєн минь хувцас бэлдээд аль одоохон би хєлсний тэрэг аваад ч хамаагvй хот руу явах минь… Охиныхоо барааг харахгvй бол тэсэхгvй нь… хэмээн Даариймаа сандран босч ирэв.
-Yгvй чи байз… Тэр Батбаярынх гэдэг чинь утастай гэсэн биз дээ? Юу ч болохноо утсаар ярьж сургийг нь гаргаад орхъё. Хот хvрээ явах хэрэгтэй бол хоёулаа явсан дээр. Чи битгий бачимд даа хє. Аажуу уужуу бай даа. Наад бие чинь тэсэхгvй шvv хэмээн аль болохоор тайвшруулсан vг хэлж бие хааг нь барилан, хуян шар усыг нь тараах мэтээр нурууг дарж єгєв.

Даариймаа бослоо. Нvvрээ угааж, санаа алдан байж гайгvй шиг хувцсаа ємсєв. Хєгшнийгєє хамар хашааны дєрвєд авгайтай их л ходийрхон, хотод “завхарсан” охиноо цэргээс халагдсан тэдний том биетэй залууд єгєх бололтой юм цухуйлгасныг Хорлоо одоо санав. Ер гайхал хєгшин нээрээ хот руу Ерєєг явчихсныг мэдээд, хойноос нь тэр хархvvг явуулсан юм биш байгаа даа? Тэр залуу нь Баярболдыг хулгайлж, замдаа осол зэхий явдалд орсон байвал яах билээ?
Хорь гучин минутын дараа хоёр хєгшин захын хорооллоос холдон автобусны буудал руу явж байв. Эхнэрийхээ цочмог уурыг тєвєгшєєх тул асууя гэсэн vг аман дээр гарч ирээд байсан боловч, Хорлоо зvрхэлж хэлсэнгvй. Уурлаад нэг vглэхээрээ Даариймаа салдаггvй яншаа билээ. Тvvнтэй мар мар хийж vг хаялцаж явснаас дуугvй мєрєєрєє байсан нь дээр санагдана.
Ээ дээ Даариймаа л Ерєєгийн хойноос хvн явуулсан даг шvv. Тэгээгvй бол сэргийлэхийн хvмvvс юу гэж тэднийхээр хvvхэд сураглаж ирэх билээ? Энэ хvvхнvvд адгуу… Гэртээ хамгийг захирч суудаг хєгшин аягvйд бол vгнээс нь зєрєєд хот явчихсан охинд уурсаж, тvvнийг олоод ир хэмээн Бадрааг явуулчихсан байхад vгvй гэхийн газаргvй.
Хорлоо энэ бодлоо, хєгшнийхєє ихэд бодлогошрон байн байн санаа алдаж, єєрийгєє зvхэх аястай vг хэлсэнтэй нь холбон бодов. Хамаг хэрэг тvvнээс vvдэлтэй болохоор нvгэл бvхнээ єєртєє хурааж, ёстой л нэг далан таваар бууж єгєн, хувь заяаны ємнє хvлцэл єчихєд бэлэн ч байж болох шvv дээ. Гэвч євгєндєє бууж єгєх хэзээний дургvй Даариймаа Холбооны байшин хvртэл юу ч хэлсэнгvй. Утсаар ярьдаг бvхээг хvнгvй сэлvvхэн байв. Залгагч тэр даруй л Улаанбаатарыг дуудлаа. Даариймаа утас авч, хэн нэгэнтэй бага зэргийн уцаартай боловч биеэ барьсан шинжтэй ярьжээ.

-Юу? Тэгээд бvр нисээд явчихсан хэрэг vv? “Заг” компаний шугамаараа?… Солонгост удах уу? Хvvхдээ алга болсныг мэдэхгvй гэнээ? Яагаад хvv євдчихсєн юм бэ? Хатгалгаа тусаад аа? Хvvхэн минь чи сахисан хэрэг vv? Овоо гайгvй болсон… Эмнэлгээс гарах гэж байсан гэв vv? Хэн хулгайлсан гэж? Бадраа гэсэн нэрээ? Орцны vvдэн дээр Ерєєг барьж авсан… Хойноос нь дагаж мєрдєєд байсан… Yгvй ер єє… За хvvхэн минь зээг минь олж єгєхийг л хичээж vзээрэй…
Утсаар ярьж дуусаад нааш эргэхдээ Даариймаагийн царай зэвхийрэн одоохон унамаар шинжтэй болсон байв. Хамаг биений нь хvйтэн хєлс, нулимс цувж хєгшин эх байж сууж чадахгvй унах шахахад Хорлоо тvшиж авлаа.
Би л охиноо иймд хvргэжээ. Гайтай хєєтэй миний аашнаас болж Ерєє минь гэрээсээ тєдийгvй, бvр тєрєлх эх орноосоо харь газар явжээ. Гэтэл би гэдэг хvн чингэж эм хvнийхээ эрх дарханд хэт эрдээд муу охиноо хотоос авчирснаас янагш яаж хатуурхан эх хvнээс гарамгvй зан гаргалаа даа? Цаанаа vнэн хайртай хvн байхад нь тэнэг зєрvvд зан гарган гэртээ хорьж, том болсон хvvхнийг багынх шиг нь зодож сэтгэлд сэв суулгаснаас л боллоо. Миний энэ муу араншин уу? Хажуу айлын дєрвєд задуугаар харуулж мануулдаг минь ч юу билээ? Охиныхоо хойноос єєрєє явахын оронд харин Бадрааг зарсан минь ямар алдас болов оо? Тэр залуу тэнэг мангар зан гаргаж зээ хvvг минь хулгайлсан байж таарлаа. Хєєрхєн зээ хvvг минь аятайхан авч явж чадахгvй замдаа зовоон, харангадуулж, vйлийг нь vзсэн бол яана вэ?
Даариймаа бvр байж ядав. Бадрааг хот руу явуулчихсныхаа дараахнаас Даариймаа чингэж сэтгэлээр шаналж эхэлжээ. Ерєєг хvvгээ аваад алга болсныг мэдээд євгєн нь баахан зэмлэнгvй,
-Чи ер нь хvнээ байж байгаа амьтан юм. Монгол эхийн жудаг ёс чамд алга. Тєрсєн vрээ хайрлах эхийн сэтгэл зvрх ч наад цээжинд чинь vгvй болжээ. Чи бидэн шиг хєдєєний бvдvvлгvvд биш, шинэ цагийн эрдэм номтой том охиноо чи яаж єєрийн эрхэнд байлгах гэсэн юм бэ? Чи ямар хаа байсан Аяга, Шанагын говьдоо байгаа биш… Тэнд ч гэсэн залуу хvvхэн, идэр эрчvvд эцэг эхийн vгээр биш, єєрсдийн дур тааллаар л амьдрах болж байгаа шvv. Чиний хатуу гарт баригдаад сууж байх хэн байх сан билээ? Ингэж хvvхдээ тэврэн чамаас зугтаж нааш цааш гvйсээр ямар нэгэн осол зэхий явдалд орвол яах билээ? хэмээн зэмлэсэн билээ.

Эр хvн цаанаа л єєр. Бодож санах нь ч илvv байдаг юм байна. Нээрээ сонсохгvй… Ганц удаа боловч єєрєєр нь бодол санааг нь яриулсан сан бол… Би нээрээ дэндvv хуучнаа барьж, Ерєєгийн сэтгэлийг vл ойлгон муйхарлав уу? Євгєний хэлдэг ч vнэн шvv… Одооны залуучууд эцэг, эхийн vгээр биш, харин єєрийн хvссэнээр амьдрах болж, ханиа ч єєрсдєє л сонгож байгаа шvv… Тийм байхад миний мунхаглан муйхарласны гайгаар охин харьд явж, хайртай жаахан зээ хvv минь алга болжээ. Одоо би чинь яадаг билээ? Хамгийг чадагч нигvvлсэнгvй бурхан минь аварч туслах арга чарга байна уу?
Шинэ Дарханаас гэртээ харих замдаа Даариймаа євгєндєє vнэнээ л хэлэв. Хар гэртээ хаанчлан суух гэсэн бодлоосоо болж л ийм аймшигт хэрэг хийжээ хэмээн уйлан дуугарч явлаа…
Хоёр хєгшнийг гэртээ ирэхэд хашааны vvдэн дээр зэргэлдээ айлын дєрвєд авгай Бизьяа хvлээж байлаа.
-За та минь юу л болоод байна Бизьяа минь… Ерєє минь харьд одоод, зээ хvvгээ бараа сураггvй алдаад… Танай Бадраа vзэгдээгvй биз? хэмээн vеийн хєгшнєє хараад Даариймаа мэлмэрvvлжээ.
-Харин гэм… Сая л шал согтуу амьтан ирээд унтаж байна. Царай зvс гэж авах юмгvй. Ингэтлээ ногоордоггvй юмсан. Яачих нь энэ вэ? Юм асуугаад мэдэж байгаа ч сєгєє алга. Тэр золиг танай зээг авч яваад алдчихсан юм биш vv? хэмээн сэтгэл зовсон хєгшин амандаа бувтнажээ.
-Юу?!…Зээ хvvг минь алдчихаа юу? Ээ гэгээн бурхан минь єршєє! Ямар гай тvйтгэр бидэнд тохиолдох нь энэ вэ? хэмээн Даариймаа дуу алдав. Тэд хамар хашааны айлд гvйлдэх шахуу орцгоолоо. Ухаангvй согтуу залуу эр ємнє нь тvмпэн тавьсан орон дээр хувцастайгаа хэвтэж байлаа. Хамаг нvvр нь хавдар болж, хаа нэгтэй унасан буюу хэн нэгэнтэй зодолдсон шинжтэй зовхи нь хєхєрч шарх сорив тогтжээ. Хичнээн дугтраад ч Бадраа сэрсэнгvй…


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:34 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.05 8:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Совин юу хэлэв?

Жаахан хєвгvvн Баярболд олдсонгvй удлаа. Энэхэн буурал газар дэлхий дээр тэр бяцхан амьтан амьд мэнд байгаа юу, vгvй юу гэдгийг хэн ч vл мэдэх ажээ. Цагдаагийнхан тємєр замын дагуух бvхий л газраар сураг ажиг тавиад олдсонгvй. Єлгийтэй нялхын зургийг олон хувилаад єндєр шан харамж амлан газар сайгvй тараагаад ч тусыг эс олов.

Мєнєєхєн Даариймаа авгай Дархан хотын цагдаагийн газар ирж vнэнээ хэлсэн дуулдлаа. Хотоос ирээд хэд хоног харилгvй танилуудаараа хэсч архидсан Бадрааг даруй баривчилжээ. Тэрбээр Даариймаагийн л захиснаар хvvхдийг хулгайлсан гэдгээ хvлээсэн боловч, чухам хаана, хэн гэдэг хvvхэнд Баярболдыг хєхvvлэх гэж орхисноо халамцуу согтуугийн эрхээр мэдсэнгvй. Яах аргагvй л хотоос гараад хэдэн цаг явсны дараа, Тvнхэлд бил vv, Зvvн Хараагийн хавьцаа бил vv тэр явдал болсон гэж хэлсэн авч, Бадраагийн vгэнд итгэхэд хэцvv байлаа. Учир нь тэрбээр чухам ямаршуухан газар хvvхдээ vл таних хvvхэнд тэврvvлж орхисноо ажигласангvй. Гагцхvv бушуухан балга тагшийг уух гэж ресторан руу зvтгэснээс бус єєр бусдыг харах ажих ухаан байсангvй. Уйланхай хvvхдийг авч явах гэж хэдэн цаг гараа чилээж, бие ядарсан байсан тул бушуухан салахын тvvс болсноор vл барам, зоогийн газар уусаар согтоод ширээ тvшин унтаж цагдаад баригдсан гэжээ. Тvvний vгээр бол зоогийн газар олон цаг болоод эргэж ирэхэд нь нийтийн вагонд хамт явсан хvмvvсийн олонх нь бууцгаасан байжээ. Харин нэг нєхєр Бадрааг таньж, хvvхэд тэвэрсэн бvсгvй хаа ч билээ буух болчихоод залуу эрийг эрэхээр гарсан, бодвол вагон ресторан руу явсан биз гэжээ. Ингээд хvний хvvхэд хулгайлан авч яваад алдчихсандаа гутран, бас Даариймаа болон ар гэрийнхнээсээ айж, Увсын Сагил сумнаас Дарханд ирж суурьшсан айлуудаар хэсч гуйхдаа гуйж, зээлдэхдээ зээлдэн архи уусаар шал согтуу хэд хоносноо Бадраа цагдаагийнханд хэлсэн хэмээн Батбаяр сонсч билээ. Yнэндээ бол тэр залуу єєрийн дураар биш, харин хєгшин эх Даариймаагийн vгээр л хvvхдийг хулгайлжээ. Тэгэхээр хэрэгт холбогдуулах аргагvй мэт… Гагцхvv тэр этгээд замдаа хариуцлага алдаж, архи уун согтуурч, хvvхдийг єєр хvнд єгч алдсан нь л гайтай хэрэг мєн. Энэ бvх явдал ар гэрийхнээ хатуу гараар эрхэндээ байлгах гэдэг Даариймаа авгайн зан араншингаас vvдэлтэй гэж цагдаагийнхан vзэж буйг ч Батбаяр сонсчээ. Хорвоо ертєнц дээр санаж сарвайх ганц сайхан vртэй болоод алдаж орхисон эцэг хvний сэтгэл ямар байх сан билээ дээ? Хvvгээ санах дутмаа л Батбаярын гол єєд нэгэн аймшиг хєєрєн ирэх шиг болж байлаа.
Ямар гай зовлон нvvрлэх нь энэ билээ? Манайд заавал ийм хагацал ирдэг нь юу билээ? Бодоод байхад энэ бvх явдлыг хэн нэгэн хатуу зарлигаараа тєєрєг тєєргєєр нь хуваарилж єгсєн шиг… Баярболдыг євдvvлэн Ууганжаргалаар сахиулж, Ерєєг Солонгос руу явуулахын хамт, хvvг хулгайлуулан, ор сураггvй болгож, харин энэ бvхний эцэст Ууганжаргал гэдсэндээ vртэй болсноо мэдэн vлдэх нь хувь заяанд тохиромжтой байсан юм шиг…

Батбаяр єєрийн нь яс махны тасархай авааль гэргийн ариун саванд бvрэлдэн єдрєєс єдєрт томорч буйд баярлахгvй байж хэрхэн чадах сан билээ. Угаасаа бурхан чингэж тvvнд vр заяах байсан юм бол эртхэн шиг, элдэв нvгэл хилэнц vйлдэхээс нь ємнє хvvхэд хайрлачихгvй дээ… Yртэй болохын мєрєєдлєєсєє болж л Батбаяр би бээр жаахан охиныг гэртээ авчирч Ууганжаргалыг гомдоох vйлийн vрийг хийсэн шvv дээ. Магадгvй тэр явдал нь анхнаасаа нас тогтсон эрийн хувьд буяны гэхээсээ, бузрын буруу vйл байсан ч байж болох. Бурхан чухам тvvнийг болгоон насны амьдралд санаж сэрэг хэмээн дохио санамж болгон, зvй бусаар олдсон Баярболдыг тvvнээс холдуулж, харин оронд нь жинхэнэ vрийг нь тvvнд заяасан ч байж болох…

Бурхан шvтдэггvй болов чиг Батбаяр сэтгvvлчийн хувьд, дор хаяад боловсролтой уншигчийн хувьд эрдэмтэн мэргэдийн бичээд байгаа мєнєєхєн зєв совин гэгчийг ихэд сонирхон, тэр нь ор vндэсгvй зvйл биш гэдэгт итгэх болсон билээ. Ертєнцийн аливаа vзэгдэл юмс єєрийн дотоод учир зvйгээр зохицуулагддаг нь vнэн ч байж магадгvй. Муухай хар нvгэл хийсэн хэн боловч тэр vйлийнхээ горыг амсдаг гэдэг. Сайхан сэтгэлт эхнэрээ араар нь тавьж, бараг нvдэн дээр нь ил шахуу залуухан хvvхэнд сээтэгнэн тvvнээс vр хvvхэд тєрvvлсэн Батбаярыг бурхан гэсгээн цээрлvvлж анхны нь vрийг чингэж тvvнээс тєєрvvлэн холдуулав уу?

Хоног хугацаа цаашлах тутам Батбаяр гэмээ мэдэн дотроо гэмшин, сэтгэл санаа тавгvйдсээр байлаа. Тэрбээр эцэг хvний хувьд Баярболддоо дэндvv дасчээ. Тvvнийг санахгvй байх мєч сэтгvvлч эрд vгvй байлаа. Хамгийн шаналгаатай нь хvv ор сураггvй алга болсонд л байлаа. Yр нь амьд уу, эсвэл хорвоогоос аль хэдийнээ алга болж, сvнс нь эцгийгээ эрэн хаа нэгтэй тєєрєлдєн тэнvvчилж явна уу?

Болсон бvхий л явдлыг сонсоод Батбаяр гэргийдээ хэлье vv, байя уу гэж эргэлзжээ. Анх удаагаа хєл хvндтэй болсон гэргийн бие сайнгvй, бариач эмгэн хийгээд эмч нар тvvнийг айлгаж цочоож болохгvй, аль болох тайван байлгаарай гэсэн байлаа. Хэрэв зээ Баярболдыг хулгайлсан этгээд, дамаа галт тэргэнд vл таних бvсгvйд єгєєд алдчихжээ гэж Ууганжаргал сонсвол, аюул болж мэднэ хэмээн амаа татасхийн байтал, харин ажлаас оройтон ирэхэд гэргий нь уйлж охилсоор угтжээ.

-Яасан бэ? Юу болсон бэ? Бие чинь муудав уу? хэмээн Батбаяр сандрав.

-Yгvй дээ би зvгээр… Харин хvv минь алдагдчихжээ. Сая Ерєєгийн ээж ярилаа. Хулгайлсан хvн нь шал согтуу харьсан гэнэ. Хvvг галт тэргэнд танихгvй хvvхэнд орхиод дахин барааг нь харалгvй алджээ. Ингээд би гэдэг хvн хvvгээ амьд мэнд барааг нь харахаасаа єнгєрєв бололтой…

-За битгий уйл… Сэтгэлээ барь. Ямар vхэж vрэгдлээ гэсэн биш, хэн нэг хvvхэн аваад л вагоноос буучихаа биз. Амьд хvн аргатай гэдэг шvv дээ. Эрт орой хэзээ боловч хvvг олохоо л олно харж байгаарай. Цагдаагийнхан газар сайгvй зарлал тараан хайж байна. Тэр єдєр хойт зvгт явсан хvмvvсийн хаана хаана буусныг тодорхойлох гэж ядацгааж байна. Ямар нэгэн сураг гарах нь гарцаагvй… Бvv сэтгэлээ зовоо!

Эр нєхєр нь толгойг илж духан дээр нь уруулаа хvргээд тэврэхэд Ууганжаргал нялхамсан эрхлэх мэт толгойгоороо тvvнийг налж, гарыг нь авч гэдсэн дээрээ тавилаа. Батбаяр доошоо суун гэргийнхээ гэдсэнд чихээ наан чагнав. Тvvний vр тєл єєрийгєє мэдvvлэх гэсэн аятай, гэдэс хээлэн дотор битvv шуугиан гаргах шиг болов.

-Хєєрхий муу хvv минь хаана яваа бол доо? Ээж намайгаа санаж сvйд болж байгаа даа… Надад дэндvv дассан нялх амьтан шvv дээ! хэмээн Ууганжаргал санаа алджээ.

Баярболдыг эмнэлгээс алдсны гол буруутан гэж єєрийгєє Ууганаа хараасаар яваа билээ. Сав саяхан элгэндээ тэвэрч байсан нялх vрийн нь vнэр одоо ч гэсэн биенээс нь салаагvй байна. Ууганааг хараад ход ход инээдэг нь, юухныг ч юм шулганан, шувуу шиг жиргэн задгайлсан єлгий дотроо тарвалзанхан байдгийг нь санахаар тэрбээр байж сууж эс чадна.

-Ээ мєн тэнэг болчимгvй хvн шvv. Ерєєг гаргаж єгєєч гэхлээр юунд хvvгээ орхиж явсан билээ? Тэврээд л гарах байсан биш vv? Тэгэхэд бvтэл нь хазайсан хажуугийн хvvхэнд захиж орхин гардаг минь ч юучив. Ээ халаг. Ийм муухай явдал болохыг зєв совин минь надад хэлсэн ч болоосой…

Ууганаа єєрийнхєє зєн совинд итгэдэг билээ. Ер сэтгэлд ойр ямарваа нэгэн явдлыг тэр зєнгєєрєє мэдээд байх шиг санагддаг. Ээж, аав євдєх юм уу, дvv нараас хэн нэг нь халуурсан байхад Баяндэлгэр сумын дунд сургуулийн дотуур байранд шєнєжин урваж хєрвєн, сэтгэл тавгvйдан нойр хулжсан нь олонтаа. Тэгээд багшаасаа чєлєє авч Дунд Байдлаг єєд явган нvцгэн ч хамаагvй явсаар хvрэхэд нээрээ л нэг нь євдсєн байдаг сан.

Нєхрєє єєр бусадтай нєхцєв vv дээ гэж бодоход тэр нь vнэн л байдаг. Чухам эмнэлгийн урт шєнє тасаг тасагт тариа хийх гэж тэвдэн гvйж явахдаа тэрбээр гэв гэнэт нvдэндээ Ерєєгийн єрєєнд итгэж vл болох vзэгдэл болж буйг харах шиг болж билээ. Авааль нєхєр оюутан охины дээр гарчихсан, vнсэж таалан, эр хvний жаргалаа эдлэж байгаа нь яг л єнгєт сvvдэр шийн дvрс шиг тов тодхон харагдаад єнгєрчээ. Чухам ямар ид шидээр, юу гэгч тэгж нvдэнд хий vзэгдэл болон харагдсныг Ууганаа ойлгосонгvй. Ямархан нэг явдал ар гэрт тvvний эзгvйгээр болов уу даа гэж дэмий нэг таамаглаад л єнгєрчээ. Ууганжаргал єєрийгєє их хартай хvvхэн гэж боддоггvй боловч, харин биед хvрсэн оюутан бvсгvй, сайхан царай зvстэй, дєч шахсан гэхэд ямар ч эм хvний нvдийг булааж чадах эр нєхєр хоёрыг гэртээ зvгээр нэг байж чадах болов уу, vгvй болов уу гэж эргэлзэх санаа тєрсєн нь vнэн юм. Батбаяр хэдий хормой хот нь хамжааргатай, барагтай бол хvvхнvvдийн банзалтай зууралдаад байх сонирхолгvйг мэдэх авч, их олон жилийн туршид Чимгээ тэр хоёр зvгээргvй дотноссон гэдэгт эргэлздэггvй билээ. Тvvгээр жишээд бодвоос Ерєєг тэр зvгээр нэг сайн сэтгэлээсээ туслах ганцхан зорилготой авчирсан гэхэд бас л эргэлзээтэй. Сонин хэвлэлээс уншиж байхад vнэн хайртай, салж хагацахын аргагvй гэр бvлийн эхнэр, нєхєр хоёр хvvхэд олохгvй удахдаа эсвэл, айлаас єргєж авдаг, эсвэл, эр нєхрийнхєє нуудгайгаас єєрийн нь хvvхдийг vрчилдэг гэжээ. Харин vр хvvхдийн мєрєєдєл нь Ууганжаргалын хардлага сэрдлэгийг хазаарлан барьжээ. Ерєєг жирэмсэн болсноос хойш, энэ бvсгvйн гэдэс хээлэнд манай хvний vр бvрэлдэн тогтсон шvv дээ гэж бодоод, єєрєє хvvхэд гаргах хувь ерєєлгvй юм чинь, Ерєєгийн жаалыг л єсгєж єгєхєєс, болбол vрчлэн авч хvн хийж авахаас єєр аргагvй хэмээн эм хvний дотор арзагануулсан хор шараа хvчээр таягдан номхон хvлцэнгvй байж чадсан билээ.

Ууганжаргал нєхрєє сvрхий архидав гэдгийг яах аргагvй мэддэг билээ. Хамарт архины нясуун vнэр ханхалах шиг болж, зvрхээр нэгэнтээ хатгуулаад унавал “За манай хvн балгаж дээ” хэмээн тэрбээр боддог билээ. Зєн совин нь Ууганааг хэзээ ч хуурч байсангvй. Хэтэртлээ согтоогvй гэхэд, сvрхий халамцсан Батбаяр оройхон хир дуулах шахуу их л баяр хєєртэй ирдгээрээ тэр зєн совин батлагддаг билээ.


Одоо бол Баярболдыгоо алга болжээ гэдэгт итгэн сэтгэл нь туйлын шаналж байсан боловч, харин яагаад ч юм бэ, хайртай хvvхдээ амьд мэнд байгаа гэсэн далд найдвар сэтгэлийг нь зогоож байлаа. Тиймээ, тийм хvv нь хаа нэгтэй хєдєє айлд гэдэс цатгалан, мах мариа нь шуугдаагvй хэвээр байгааг Ууганаа харах шиг болж байв.

-Миний хvv! Алив ээж рvvгээ хар даа! хэмээн Ууганаа шивнэхэд Баярболд харин бишvvрхэх мэт тvvнийг тоохгvй, хайчилсан vнэг, хонх, элдэв тоглоом зvvсэн хvvхэд саатуулах зvйл унинаас дvvжилснийг мойл хар нvдээрээ харах шиг…

-Ээж та намайг яах гэж хулгайчид алдсан бэ? Тэр хvн чинь намайг харангадуулан алах шахсан шvv. Харин азаар энэ ээж намайг аварч, одоо би танихгvй айлд дасч, танихгvй ээжийн мээм хєхєєд, танихгvй орон дээр тарвалзаж байна. Би таньдаа мєд очиж чадахгvй байхаа даа. Та харин миний дvvг бушуухан тєрvvлээрэй. Намайг гэсэн сэтгэлээ тэр хvvд єгч, яг л намайг яаж энхрийлэн эрхлvvлж байсан бэ, тvvн шигээ хайрлаарай…

Далд ухааны шивнээ юу? Зєн билэг хvvгийн нь заяаг тvvнд хэлж байна уу? Ийм нэгэн дvр зураг нvдэнд харагдаж, аяархан шивнэх хvvхдийн нялхын дуун Ууганаад сонсогдох шиг болов.

Бурхан минь би нээрээ ингэсээр галзуурах байх шvv гэж бодтол, зvрхэн дор нь єєрийгєє мэдvvлэн, хvvхэд нь анх удаагаа мэдэгдэхvйц чангаар тийчлэн хєдлєх шиг болов.

-Гэгээн тэнгэр минь… Yр минь наддаа дохио єгч байна уу? За за… Ойлголоо доо. Алдагдсан хvvгээ эргээд ирнэ л гэж итгэе. Хэдхэн сар болоод мэндлэх бяцхан vр чамайгаа ариун хэвлийдээ хайрлан хайрлан єсгєе. Чи миний нар болон намайг гийгvvлэх билээ.
Єдєр хоногууд хуанлийн хуудсууд єєрєє тасран унах шиг хурдан хурдан єнгєрсєєр л… Ууганжаргал хорвоод нэгэнт тєрєєд тvvнээс хулжин одсон жаахан хvv Баярболдыгоо санан санасаар, єдєр бvрий хэвлийд нь томорсоор байгаа vрээ бушуухан vзээсэй хэмээн яарсаар л…

ххх

Их далай зєєлєн давалгаална. Аварга том халимнууд нуруун дээрээ мєнгєн цэцэгс тээн авчрах шиг, далайн сvртэй том давалгаа мєнгєлєг хєєс уралдуулан эргийг ирж мєргєхєд, мянга тvмэн сувд хэлхээ тасран унах шиг усан дуслууд цацагдан бутрана. Тэнгэр цэлмэг, наран доогуур Номхон дєлгєєн далайн их усан нэлий алсын алс тийш цэнхэртэнэ.

Чэжv арлын хавь энэ газар эргийн дагуу єнгє єнгийн цэцэг зай завсаргvй тарьсан лугаа адил эрээн мяраан сvvдрэвч, майхан сэлт алаглан харагдаж, шоргоолж шиг олон хvн амьтан чухам нэг жаргалаа эдлэн, усанд биеэ vйн, далайд нэгэнтээ умбаж шумбан, нэгэнтээ халуун элсэн дээр тэрийн хэвтэж нарлацгаах ажгуу.

Сэрчмаа, Ерєє хоёр Чэжv арал дээр ирээд хоёрхон хонож байв. Солонгос эзэндээ их л найртай ханддаг Сэрчмаа vеийн бvсгvйгээ дагуулан хуучин ажиллаж байсан оёдлын vйлдвэрт очиж билээ. Сэрчмаа хэдийнээ оёх дамжлага дээр цахилгаан машины ард суун дадсан сурсан ажлаа хийж, харин эзэндээ хэлж баймааж эхний сард Ерєєг гадаадад гаргадаг хувцасны баглаа боодлын, тодруулбал, машинаас бэлэн зэхээ vйлдвэрлэн гаргаж буй цаасан хайрцгуудыг хураах ажилд оруулчихав. Даанч ганц хором нуруугаа амраах завдал єгдєггvй нь хэцvv болохоос биш, ядуу амьдралын хар бор ажил бvхнийг хар нялхаасаа хийгээд сурчихсан Ерєєд машинаас бэлэн зэхээ шошго хадан, аливаа хувцас савлахад бэлэн гаргаж буй цаасан хайрцгуудыг авч хураах ажилд тvvртэх юм байсангvй. Гэхдээ л сvvлийн жил хvvхэд гарган, боломжийн амьдралтай Батбаярындаа хийх юмгvй эрх дураараа байж баахан бие эмнэгшснээ Ерєє ажилд орсон даруйдаа мэдээд шvд зуун тэвчихээс єєр аргагvй гэж бодож билээ.

-За яахав, чи минь ингээд хайрцаг хураагаад сайн ажиллаж л бай. Би эзэнд хэлж чамайг оёдлын ямархан нэг дамжаанд дадлагажуулахыг бодноо. Хэдэн сар авхаалжтайхан байж солонгос хэлж сурахыг бод. Хэлээ сайн мэддэг гадаадын цагаачдад зориулсан сургалт, тvр дамжаагаар оёдлын нарийн мэргэжлийн хvн бэлддэг юм шvv. Хичээгээрэй! хэмээн Сэрчмаа хэлжээ.
Єдєрт арав, арван хоёр цаг ажиллаад Ерєє анхандаа их ядардаг байсан боловч, сvvлдээ дасчээ. Yдээр єгдєг халуун ногоо нь хэл дарвигануулсан хоол, кимчи хэмээх ногоон дарш сэлт, заримдаа ширээн дээр єрєх далайн загас, байцаа, хавч, нэрийг vл мэдэх хачин хачин усны амьтдаар хийсэн хоолыг идэж чаддаггvй байснаа сvvлдээ дасав.

Зургаан сар гарснаас хойш халуун гэж тамтаггvй болоход хамаг амьтан далай руу явцгааж байна гэлцэх болов. Оёдлын vйлдвэрт Сэрчмаа, Ерєє хоёроос єєр монгол хvн байсангvй. Хааяа хааяа дуулдах ууж согтуурсан монгол залуу эрчvvд тэнд vл vзэгдэнэ. Хаашаа л харна солонгос хvмvvс, юу л хийнэ тэдний хэлээр ярих хэрэг гарах тул Ерєє эхний сарын дохио зангаанаасаа аажим аажмаар холдож хэд гурван vгээр ямартай ч байсан хоолоо олоод идчихтэй болов. Сэрчмаа тvvнтэй хамт ганц єрєє байранд нь хоёрхон хоноод хаашаа ч юм нvvгээд явчихав. Чухам хаана очсноо Ерєєд хэлсэнгvй.

-Чи ганцаараа амьдарсан нь дээр. Би хажууд чинь байвал бид хоёр монгол хэлээрээ чалчсаар байгаад хэл сурахад чинь саад хийх болуужин… Би солонгос найзындаа очлоо гэж л хэлжээ.

Харийн газар гав ганцаархнаа vлдээд айх шиг ч болж, нойр хvрэхгvй тийчлэн хоносон анхны шєнє гэв гэнэт хvvгээ санаад уйлж билээ. Хvv нь зvгээр нэг санагдсан бус, эмнэлэгт дахиад муудаж, єнєєх л халуурдгаараа халууран, Ууганаа эгч нь байж сууж чадахгvй сандарч байгаа шиг бодогдоод залуу ээж нойргvй хонов. Тэрбээр гэртээ сэн бол гараад гvймээр л байлаа. Эх орондоо сон бол унаа унаш олоод хvvгийнхээ хэвтэж буй эх нялхсын тєвд хvрээд л очих сон… Даан чиг тэгж дураараа гарч явах тєрєлх нутаг биш, хvний газар яалтай билээ. Нойр муутай хоносон тул маргааш нь шинэ дутам орсон ажилдаа ихэд ядарсан боловч, Ерєє хvнд муугаа vзvvлэхгvй хэмээн шvд зуужээ. Амаргvй ажилдаа тvvртэн, олон цагийн хvнд хєдєлмєрийн дараа гар євдєж, бушуухан шиг л орондоо орохоос аргагvй зvтгэсээр сэтгэлийн зовиураа залуу хvн аажмаар гээв.

Сарын цалин гэж овоо хэдэн вон авч, Ерєє хэнд ч хэлэлгvйгээр хав дарсан нилээд тооны ногооны цаастайгаа нийлvvлээд,
-Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэж… Ээж таньдаа би мєнгєє явуулнаа. Та нарыгаа би тэжээнээ! гэж амандаа шивнэж билээ.

Чингэтэл Сэрчмаа гvйгээд ирэв:

-За миний хvvхэн ядарч байна уу? хэмээн тэр Ерєєг vнсч,

-Маргааш хоёулаа далай явж амарна. Эзэн бид хоёрт чєлєє єгсєн. Эхний сар чамайг тун сайн ажилласан гэж шагнаж байгаа нь тэр шvv дээ. Одоо чинь халууны улирал эхэлж байна. Сєvлд барагтай бол хvн vлдэхгvй. Бvгдээрээ далай руу явцгааж байна. Аль вэ чи хувцсаа бэлд. Ингэхэд усанд орох хувцас бий юу? За яахав очоод авчихна биз. Бид хоёрыг Чэжv аралд очоoрой гэж эзэн хэлсэн. Тэр аралд чинь эрт урьдын цагт монголчууд амьдарч байсан юм гэнэ билээ. Одоо хvртэл монгол морь тэнд байдаг… Манай циркийн хэдэн залуу тоглолт хийдэг гэсэн шvv. За тvргэлж vз хэмээн Сэрчмаа шавдуулжээ. Чингэж л Ерєє Номхон дєлгєєн гадаад их далайн эрэгт ирсэн билээ.

Сэрчмаа усанд сайн сэлдэг ажээ. Тvvний толгой шоволзон олны дунд орохыг Ерєє харж суув. Далайн усанд цагаан, хєх, ягаан, алаг, хар олон бємбєг хєвvvлж байх шиг олон хvн зэрэг орчихоор толгой нь цухуйн ямар сонин харагдана вэ? Ерєє саяхан мухлагаас авсан хvйтэн ундаа ууж, усан vзэм амандаа хийж суухдаа гэнэт Батбаярыгаа санаад орхив. Тэр минь энд байсан сан бол… Хайр гэдэг хачин зvйл ажээ. Хvний газар, бvv хэл монголынхоо онгоцонд Сєvл орохоор нисч хоёр ч удаа сайхан хоол идэхдээ, vйлчлэгчийн єгсєн бяцхан шилтэй дарсыг авахдаа Батбаярыгаа санаж, хоёулаа ингээд явж байсан сан бол юутай сайхан бэ гэж бодсон удаа бий билээ. Хэрэв ингэж хайртай хvнтэйгээ хамт яваа сан бол аманд нь сайхан хоолноос халбагадаж єгч, бяцхан шилтэй дарсыг амсуулах байсан даа. Тэгээд хоёулаа далайн эрэгт ирсэн сэн бол… Амтат усан vзэм аманд нь хийж, далайн бvлээн усанд умбуулан нурууг нь угааж єгч, хvйтэн ундаагаар цангааг нь тайлах сан даа. Даан чиг энэ бvхэн боломжгvй юм гэдгийг санаад Ерєє санаа алдав.

Сэрчмаа ус дуслуулсаар гараад ирэв. Хажууд суун халуун элсэн дээр хэвтэж тааламжтайяа дуу алдлаа.

-Хvvшээ чи юу яахсан гэж бодохгvй байна уу? гэж тэрбээр аальгvйтэн инээв.
-Хм…
-Ерєєгийн ичингvйрхсэн царайг харж Сэрчмаа тvрvvхэн хажууд нь орхисон гадуур цамцнаасаа америкийн нэг долларын vнэтэй тамхи гарган асааж,
-Нэрлэхээд яахав дээ. Чи хvсч л байгаа шvv дээ. Хvний газар хэндээ гэж биеэ тавьж хичнээн хоногоор эр хvнийг хvсэмжлэн тарчилж суух ч юм билээ. Тийм биз дээ? Хагссан хувин шиг ид залуудаа хатчихъя гэж чи бодоогvй юм байгаа биз дээ? гэж инээв. Ерєє дуугарсангvй. Батбаяр нь л хамгаас илvv бодогдож байв.

-Єнєє орой чи бид хоёрыг хоолонд урьсан. Наад vс зvсээ сайхан янзлаарай. Миний франц сvрчиг цацахад зvгээр… Хувцас бол яахав дээ болно. Энд ямар бvжиг хийх биш, хувцасны моод vзvvлэх биш гоёж гоодоод яахав. Харин хоол хамт идэх таних, танихгvй хvмvvст бvсгvй хvний сайхан инээмсэглэлээ харуулж, монгол хvvхэн ямар байдгийг vзvvлж єгвєл болох нь тэр.
Ерєє онгоцонд Сэрчмаагийн хэлж байсан vгийг санав. “Нэг аятахан залуу-тай танилцаад авсан дээр байдаг юм. Бие сэтгэл зовохгvй амар шvv дээ” гэж тэгэхэд хэлж билээ. Ерєє тэгэхэд нэг их анхаарахгvй сан. Гэтэл одоо юу хэлэх нь энэ билээ? “Монгол хvvхэн ямар байдгийг vзvvлж єгвєл болох нь тэр” гэсэн нь ямар утгатай vг юм болоо? Ерєє vгний нь утгыг гадарлан дургvй нь хvрсэн боловч єєрт тус болсоор байгаа Сэрчмаагийн vгнээс татгалзах эрхгvйгээ мэдэж байлаа.

Наран шингэсний хойно Сэрчмаа тvvний vс зvсийг янзлан, дагуулж гарлаа. Далайн эрэгт тулгаж барьсан гоёмсог зоогийн газарт тэд очицгоов. Монгол хvvхнvvдийг ирнэ гэж хvлээсэн шинжтэй нэгэн залуухан хаалгач бєхєлзєн дохилзон угтаж дагуулан дээд давхарт гаргажээ. Тэнд идэх уухыг єрсєн том ширээний цаана Ерєєгийн ажилладаг vйлдвэрийн эзэн хижээл эр, хятад царайтай нэгэн залуутай сууж байлаа…

-Ай сайхан бvсгvйчvvд сууцгаа. Хоол идэж, амныхаа цангааг гарган хvйтэн ундаа ууцгаа. Хэдvvлээ нэгэн vдшийг сайхан єнгєрєєе хэмээн солонгос эзэн найр тавив. Энэ vгний цаана ямар утга оршиж буйг Ерєє хэрхэн мэдэх билээ. Тэгээд ч эзэн найр тавьж дайлах гэж байхад vгvй хэмээн зугтаалтай биш, усыг нь уувал ёсыг нь дага гэсэн vг бий шvv дээ. Хєнгєн хєгжмийн аялгуу сэтгэл хєдлєм хангинаж байв. Том шилэн цонхны цаана vдшийн далай зєєлєн давалгаалах ажээ. Солонгос заншлаар гарыг угаалган, намбалаг зузаан сандалд тухлуулаад, шар айраг хийж єгч, дараа нь далайн элдэв амьтны мах, гахайны махтай болон цагаан будаагаар хачирласан хэдэн янзын хоол орж ирэв.

-Сэрчмаа тэр бvгдийн амтархан идэж, vе vе Ерєє єєд нvдээ ирмэх нь ийм сайхан завшааныг алдаж болохгvй шvv гэх шиг. Энэ бvхний цаана ямархан нэг vйл явдал болох юм шиг Ерєєд санагдана. Тэр нь бол далайн эрэг дээр Сэрчмаа сонин асуулт тавьсантай холбоотой байлаа.

Хєнгєн хєгжмийн аялгуунд хятад царайт залуу Ерєєг авч бvжиглэв. Харваас сайхан л залуу юм. Дорно зvгийнхний гоёогоор гоёж, цав цагаан ємд цамц ємсєєд, дэгжин том бэлзэг зvvсэн энэ эр тvvний зvг талимаарсхийн харж солонгосоор ажил нь хэр хvнд байгааг, авдаг цалин хєлс ямрыг асуужээ. Ерєє сурсан хэдэн vгэээ эвлvvлэн байж, ажил тийм ч хvнд биш, цалин гайгvй хэмээн хариулав.

-Хэрэв та хvсвэл цалин єндєртэй, тийм ч хvнд биш vйлчилгээний ажилд оруулж єгч болно шvv хэмээн єєрийгєє Жан хэмээн нэрлэсэн шинэ танил нь хэлжээ. Энэ vг тийм ч эвгvй сонсогдсонгvй. Учир нь угаасаа хэдэн цаас олох л гэж энэ харь газар ирсэн юм чинь дээ.

-Манай Жан Гонконгийн тэргvvн баячуудын нэг. Ерєє бол ажилд идэвхитэй, эхний сарууддаа сайн ажиллаж, цалингаа нэмvvлсэн, амралтанд явах эрхээр шагнуулсан хvvхэн болохоор залуу хvмvvс танилцан бие биеийнхээ амьдралд тус боно гэж найдаж байна. Хэдийгээр “Заг” компанитай бид хатуу гэрээтэй боловч, хэрэв манай ажиллагсдаас хэн нэгийг цалин єндєртэй, хангамж сайнтай vйлчилгээ-ний хvрээний ажилд оруулна гэх юм бол бид татгалзах зvйлгvй шvv хэмээн Ким эзэн хэлжээ.

-Дуулав уу Ерєє? Энэ чинь сайхан боломж шvv. Манай Ким эзэн ийм л сайн хvндээ хэмээн Сэрчмаа тэднийхний хэлээр дуржигнуулав.

-За идэцгээ, ууцгаа. Сайхан наргицгаа хэмээн Ким эзэн хэлээд цагаан алчуураар амаа арчиж

–Та нарын насан дээр цэнгэн жаргаж л явлаа. Нас ахиад ирэхээр идэх юманд тєдгvй, шар айраг, вискийг бол ам хvрэхээс цаашгvй л болох юм… гэв.

Ямарваа нэгэн шєнийн зугаа цэнгэл, ор хєнжлийн явдал болсон нь vгvй. Жан Ерєєг таалан vнсэх юм уу, дор хаяад гарыг нь халуун дотноор атгасан ч vгvй. Оройжин сууж сайхан хооллоод, бага зэрэг бvжиг эргэн, сайхан хєгжим сонсоод л тарцгаав. Жан хоёр бvсгvйг далайн эрэгт тулгаж барьсан гоёмсог байранд нь дєхvvлж єгєєд салж явахдаа

-Бид дахиад уулзах байх гэж найдаж байна гэжээ.

-Бид ч гэсэн манай эзэн болоод тантай vдшийн зоог барьсандаа хязгаартай баяртай байна. Та нээрээ ямар ч хvvхэн нvд алдмаар сайхан эр хvн юм… гэж Сэрчмаа хариу vг хэлжээ.

Энэ явдал Ерєєгийн ухаан санаанд нэг их тод мєр vлдээсэнгvй. Залуу бvсгvйн урмыг бодож сайхан vг хэлсэн буй заа. Жан ч гэсэн баячуудын тал зассан vгээ хэлээд л єнгєрсєн биз хэмээн боджээ. Харин Сэрчмаа ойрд vзэгдсэнгvй. Ер тэр хvvхэн тийм зантай. Зангий нь мэддэгийн хувьд Ерєє vерхдэг хvvхнээ эзэн Кимтэй зvгээргvй байх, ямар ч л гэсэн сэтгэлийн холбоо бий. Магадгvй солонгос найзындаа очно гэсэн нь худлаа, эзэн л тvvнийг байранд оруулсан биз гэж боджээ. Тэр нь нэг удаа батлагдав. Гэрээгээр ажилладаг монголчууд солонгос оронд хаа дуртай газраа чєлєєтэй явдал тул нэгэн єдєр хоол ундны юм цуглуулах гэж гараад эзэн Кимийг нилээд согтуу, бас яггvй халамцсан Сэрчмааг мєрєєр нь тэврэн нэгэн зочид буудал руу машинаас буун орохыг Ерєє харав. Чингэж харсан нь Ерєєд их юм бодогдуулав. Тэр хамгаас хайртай Батбаярыгаа санаж эхэлсэн байлаа. Аль ч талаар бодсон Ерєє бол энэ хорвоод ганцхан хvнд ариун биеэ тушаан, тvvндээ хvv тєрvvлж єгсєн билээ. Тэр хайр насан туршдаа ариунаас ариун хэвээр байж, Ерєє єєр хэнтэй ч марзагнахгvй гэсэн хатуу бодолтой болсон байв. Тэр бvсгvй гар утас худалдан авч, хааяахан Улаанбаатар руу ярина. Тvvний олж мэдсэн нь гэвэл Ууганаа эгч нь жирэмсэн болсон, хэзээ мєдгvй тєрєх гэж байгаа ажээ.

-Баярболдтой яръя гэж хvvгийнхээ дууг сонсохсон гэсэн сэтгэлээ дийлэхгvй Ерєєг асуухад Ууганаа

-Баярболд Дархан єєд явчихсан шvv дээ… гэснээс єєр vг хэлсэнгvй.

“Яагаад чингэдэг билээ? Ээж хєєцєлдсєєр санасандаа хvрэв vv? Эсвэл, єєрєє жирэмсэн болж, хэзээ мєдгvй тєрєх шахсан тул хvvг минь зориуд тийш нь єгч явуулав уу?” гэж Ерєє гайхаад л єнгєрєв. Yнэндээ бол одоо болтол олдохгvй байгаа нялх vрийг нь алдаж тєєрvvлсэн гэж хэлэх юм бол залуу эх маш хvнд байдалд орно гэж бодоод Ууганжаргал, Батбаяр хоёр нэг хэсэгтээ хvvгийн нь дуулгаад хэрэггvй. Нэгэнт орон даяар алдагдсан хvvхдийн зургийг тараан, эрэн сурвалжилж байгаа болохоор ямар ч байсан сураг гарах байлгvй гэж хvлээжээ.

Утсаар ярьсны маргааш нь гэнэт Сэрчмаа ажил дээр нь хvрээд ирэв. Тэр сайхан зантай байж

-Миний хvvхэн сайн уу? хэмээн vнсээд

-Чухал яриа байна гаръя…. хэмээв.

-Яасан бэ? Би ажлаа орхиж болохгvй биз дээ? гэвээс

-За зvгээр дээ зvгээр. Эзэн чамайг уулзъя гэж байна гэжээ.

Юу болсон юм бол? Ингэж ажил дээрээс дууддаггvй л сэн гэж гайхан бодоод Сэрчмааг дагаж гарлаа. Ажлын газрын vvдээр гармагц Сэрчмаа зогтусан

-За найзаа эзний vгнээс гарч болохгvй шvv. Чамд маш чухал ажил єгєх гэж байна. Тэгэхдээ энд Сєvлд биш, харин Гонконгод… Бидний танил єнєєх Жан бий шvv дээ. Тэр чамайг Гонконгод аваачиж vйлчилгээний ажилд тавих юм байна. Сардаа 2000-4000 долларын цалинтай тийм ажил олдохгvй шvv. Эхлээд vйлчилгээний дамжаанд суyлган, бас хэлний дадлага хийлгээд тусгай байранд хоол, байр vнэгvй байх юм гэнэ. Чи ядуу даржин аав ээжээ бод. Нялх хvvгээ бод. Монголд ч, хятад, солонгост тийм ажил олдоно гэж гонж. Миний хvvхэн “За” л гэж хэлдэг юм шvv.

Энэ явдал даан чиг гэнэтийн зvйл байсан болохоор Ерєє юу ч хэлж эс чадав. Сэрчмаа ч тvvнээс хариу нэхсэнгvй хєтлєсєєр эзний єрєєнд оржээ. Тэнд эзнээс гадна мєнєєхєн Жан сууж байлаа.

-Ай, Ерєє. Ойрд би Гонконг яваад элдэв ажил амжуулах гэсээр хэл сураггvй болсныг єршєєн хэлтрvvлээрэй. Хамгийн гол нь чамд амласнаараа vйлчилгээний ажилд чамайг орyулах гэж хєєцєлдсєєр удлаа. Гурав дєрвєн мянгын цалинтай vйлчилгээний ажилд орохоос чи татгалзахгvй биз дээ? Дээр нь байр, хоол vнэгvй хэрэглэнэ гэж Жан хэлжээ.

-Монголчууд та нар ядуу. Ар гэртээ л хэдэн цаас олох гэж гадаад оронд ирдэг шvv дээ. Миний бодоход ийм сайхан завшааныг алдаж болохгvй. Манай Сєvлд ч vйлчилгээний ийм єндєр цалинтай ажил тэр болгон олдохгvй шvv.

Гурван талаас нь ятган шахаж байхад Ерєє татгалзаж чадсангvй. Yнэндээ ч тэр их мєнгєний тоо сонсоод ухаан алдах шахав. Тєгрєгєєр яривал тэрбээр сардаа 3-4 сая тєгрєгийн цалин авах нь байна. Хvсээд хvсээд олдохгvй тэр их мєнгийг ээж нь ганц удаа боловч гартаа барьж vзээгvй шvv дээ. Гартаа барих нь байтугай, зvvдлээ ч vгvй байлгvй. Тэгээд хоол, байр vнэгvй гэхлээр авдаг цалин бvгдээрээ л тvvний орлого болох нь…

Манай Ерєє дуртай байх шиг байна. Одоо явах бэлтгэлээ хангах л vлдлээ гэж Сэрчмаа хэлжээ.

-За тэгье хэмээн Ерєє сулхан шиг дуугарав.

-Маргааш єглєє хоёулаа онгоцоор гарна. Мэдээжээр онгоцны зардлыг би єєрєєсєє гаргана. Бэлдэж цєхєєд байх юм юу байхав. Хуучин муусайн хувцсаа орхивол таарна. Yйлчилгээний ажилчдад тусгай хувцас тавьж єгдєг юм шvv дээ.

Чухам ямархан хувь заяанд єєрийгєє барьж єгснєє гэнэхэн залуухан монгол бvсгvй хэрхэн мэдэх сэн билээ. Ядуу зvдvv хичнээн олон монгол охид чингэж хувь заяаны догшин эргvvлгэнд орсныг тоочин хэрхэн барах билээ. Тэднээс гарч явахдаа Ерєє Жангийн хэлсэн “Yйлчилгээний ажилчдад тусгай хувцас тавьж єгдєг” гэсэн vгийг санаж билээ. Арай намайг Зvvн ємнєд Азийн орнуудад элбэг байдаг цэнгээний газар буюу эрчvvдэд vйлчлэх цагаан байшинд єгєх гэж байгаа юм биш байгаа даа гэж бодсон авч, нэгд ийм буурь суурьтай хvмvvс тийм муухай юм юу гэж хийв гэж дээ хэмээн бодож, нэгэнт за гээд зєвшєєрчихсєн юм чинь цаад учир шалтгааныг нь мэдээгvй байж, vгvй гэж хэлэхээсээ бvрэгшин зовжээ.

Маргааш єглєє байрны нь гадаа сунагар урт америк хийцийн “Ягуар” машин ирж зогсов. Жан єєрєє орж ирэн

-Унаа бэлэн, явцгаая гэв. Ерєє жижиг чемоданаа барин гарлаа. Сэрчмааг ирэх болов уу, гаргаж єгєх байлгvй гэж бодож сэтгэлдээ хvлээзнэсэн боловч тvvний бараа ч харагдсангvй. Yерхдэг хvvхний хувьд Сэрчмааг ирээгvйд бяцхан гомдол тєрж хоолой нь зангирсан боловч, миний явах цагийг мэдээгvй биз. Энэ Жан хэлээгvй ч байж болно доо хэмээн цайлган сэтгэлээр бодож “Ягуар” машины арын суудалд суулаа.

Машин онгоцны буудал дуу хєдлєх энэхэн мєчид хvний газар, харь хvмvvсийн дунд чи ганцаараа боллоо доо гэж санав. Тэгж санахад Чимгээ эгчийн болон Ууганаагийн захисан “Хэнд ч итгэж болохгvй. Хэдэн ногоон цаасаа ямар ч хvнд vзvvлж болохгvй шvv” гэсэн vгийг санажээ.

Жан олон юм ярьсангvй. Машин ногоон одтой цэцэрлэгийн дундуур гарсан замаар хар хурдаараа давхихад халуун бvлээн салхи цонхоор vлээн санчигийн vсийг илбэж байлаа.

Батбаяр над руу ярих л байхдаа. Би хэл мэдээ єгсєн vгvй шvv дээ. Уг нь Гонконг явах болсноо дуулгасан бол зvгээр байсан. Гэнэт чимээгvй болчихоор гайхацгаах нь мэдээж. За яахав шинэ газар очиж байгаад гар утас худалдан авч ярихад оройтох юун…
Сєvл-Гонконгийн онгоц цагтаа нисэв. Жан онгоцонд суухын ємнє уучлалт хvсч

-Би нэртэй бизнесмений хувьд, бас Гонконгод Худалдаачны намын даргын хувьд онгоцны эхний салонд байрладаг юм. Харин чи энгийн суудалд сууна. Очоод уулзацгаая. Сайхан аялаарай гэв.

Ерєє цаг тутам ааш нь єєрчлєгдєж байгаа Жангийн байдлыг гайхасхийн бодов. Гэлээ гээд яалтай билээ дээ. Харин онгоцонд орсон хойноо арын суудлын хоёр залуу монголоор ярихад эргэж харав.
-Сайн байцгаана уу? хэмээн Ерєє эгэл даруухан мэндэлжээ.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:35 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.14.05 10:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Зvрхний хилэн

Тэр нэгэн шєнє Дэлгэрмаа буурал хадам эхийн элдэв зvйл шалгаахад нь тэссэнгvй шєнє мэгшижээ.

-Охин минь чи яагаад байна хэмээн хадам эх лаагаа асаан дээр єргєєд асуув.

-Зvгээрээ... Явган их яваад тэгэв vv хєл євдєєд... гэж Дэлгэрмаа хариулсан сан.

-Алив хєлийг чинь давстай хар цайгаар шавшаад єгье хэмээн Гапилмаа єрєвдєн дуугарч гал тvлэх гэв.

-Та унтаж амар даа. Ингэсхийгээд зvгээр болох байлгvй.

Гэвч хєгшин эх унтсангvй. Хар цай чанаж сиймхий даавуунд уусган боож єгєв. Урваж хєрвєсєєр vvр цайлгамагц хадам эвийлэн хєєрхийлєн дуугарч хvvхдийг vнсэн таалж єєрийн дур тааллаар єлгийг задлав...

-Yгvй энэ чинь юу вэ? Манай хvvхэд биш юм биш vv? гэж хадам эх дуу алдав.

-Мєн шvv дээ...

-Биш л байна даа. Шєнє vнэр нь єєр байсан... Одоо vзвэл єгзєгний нь мэнгэ алга. Тэр мэнгээр нь би єєд болоод удаагvй байгаа буурал аавыгаа чамд эргэж тєрж гэж билэгшээсэн юм. Би талийгаач аавынхаа єгзгєн дээр тавьсан тэмдэг ёсоороо байсан... Дэлгэрээ чи vнэнээ л хэл. Ач хvv яасан бэ? Би хvvхдээ, ач, зээ нараа vнэрээр нь л таньдаг. Надад байгаа онцгой мэдрэмж тэр юм. Ер vхэр малд хvртэл тийм мэдрэмж байдаг шvv. Зунгагий нь vнэрлээд л хонь vр тєлєє таньдаг. Нохой шиг vнэрч амьтан гєлєгнvvдээ vнэрээр нь л таньдаг байлгvй. Нэг л явдал болж... Ач хvvгийн минь мэнгэ тийм ч амархан арилах ёсгvй...

-Чи юу гэж хvvхдийг хоргоогоод байгаа амьтан бэ? Холоос арай гэж ирээд байхад нь халамжилж асрахын оронд элдвээр хэлж vглэж дуулдаг чинь юув? хэмээн Дорлиг гуайн адуунд єшиглvvлсэн хєлєє янгинаад байхад барилан vзэж хэлэв.

-Эхийн сэтгэл андуурахгvй шvv. Ямар нэг осол зэхий явдал болсныг сэтгэл минь хэлээд байна. Хэрэв гай барцад болсон аваас хадмын хувьд бид тэр гай зовлонг хуваалцах ёстой шvv.

Ёстой нэг яаж ч болдоггvй юмтайгаа Дэлгэрмаа учирч дээ. Vнэнээ хэлье хэцvv, vгvй гэхэд бас зовлонтой явдал болж дээ. Нээрээ эхийн сэтгэл нэгийг мэдсэн бололтой. Би тэгвэл яагаад энэ хvvг vнэрлээд талийгаачийнхтай яг адилхан гэж бодсон юм бол? Надад хvvгээ vнэрээр нь таних тэр мэдрэмж гэгч vгvй байгаа хэрэг vv? Одоо би яах вэ?

Хадам эхийн зvрхний хилэн хєдлєв бололтой. Энэ хорвоод санаж сарвайх ганц vрээ алдчихаад, тэнгэрт хэлье хол, газарт хэлье хатуу, элэг зvрх євдєж хагацал харууслын хар уйтгар цээжийг мэрж явсан єдєр тvvнд бий. Энэ жаахан амьтныг галт тэргэнд согтуу залуугаас авч, чинэсэн хєхєє амраан, хєхvvлж суухдаа сэтгэл яаж амарлаа даа. Тэгээд Тvнхэл єртєєнд буугаад мєнєєхєн согтуу ирсэнгvйд баярлан хvvхдийг авч зугтахдаа, элэг нь яаж дэвтлээ дээ. Тэр гэмт хэрэг хийсэн нь vнэн болов чиг vрээ алдсан эх ингэхээс єєр аргагvй л байсан даа. Гэтэл тэгж зовж зvдэрч баймааж vрийнхээ оронд олж авсан бяцхан амьтныг ад шоо vзэх гэж vv? Vгvй, vгvй… Юу л болбол болог. Жаахан хvvтэйгээ vvрд vлдье. Надад хараал зvхэл, юу ч ирлээ гэсэн азаар олдсон бяцхан хvvгээсээ л салж хагацахгvй байя. Харин Билэгжаргалыг ирэхэд vнэнээ л хэлсэн дээр. Тэртэй тэргvй хадам ээж тvvнд бодсноо хэлэх байлгvй.

Чингэж сэтгэлийн зовлонд унасан залуу бvсгvй, гай зовлонгоосоо холдож, хєдєє хэд хоноё гэсэн биш хvvхэд олж баярлаж нэг vзэж, vнэр, мэнгээр нь єєрийн ач хvv биш байна гэж сэрдэх хадмын зvрхний хилэнд шатан алдав.

Дэлгэрмаа удалгvй буцлаа. Тvvнийг хvvхдээ тэврээд явахад хадам ээж хорьж цагдсан ч vгvй. Харин ч энэ гай хєє vрийн минь vрийг алдсан буюу сольчихоод огт єєр хvvхэд тэврэн ирсэн болохоор харахаас дургvй минь хvрч буй тул, бушуухан зайлаасай гэсэн шинжтэй байлаа.

-Хєгшин минь чи юу л хийгээд байна даа? Энэ хvvхэд манай л бэр шvv. Юу тохиолдсон байлаа ч гэсэн бидний зовлон нэг биш гэж vv? Ямар ч байсан vнэрлэх vр тэврээд ирсэн нь бидний л аз… Овоо торниун сайхан хvv санж. Бор хоолонд орчихсон юм байна. Хvн хийгээд авбал аштай юу даа. Дэлгэрмаагаа хэд хоног амрааж, хvvхдийг нь авч єгдєг ч болоосой. Тэгэхэд чи ишгээ голсон годрон ямаа шиг л аашлах юм. Мал хvртэл єєр зvсмийн vр тєлийг ээнэгшээд л авдаг шvv. Болдог сон бол чамд ботгоо голсон ингийг яаж сайн хуурчин сайхан хуурдан хєєсєлж байгааг vзvvлэх сэн. Тэгж сайн хуурчин хєєс хэмээн уянгалуулсаар ингийг уярааж, нэг л мэдэхэд хоёр том нvднээс нь нулимс сул асгардаг шvv. Тийм хуурчин авчирч чамайг аргадуулдаг ч байж уу даа хэмээн Дорлиг гуай євчтэй хєлєє илэнхэн уурлах, ёжлохын хооронд хэлж билээ.

-Ээж арай дэндvv юм. Бэргэн эгчийг явуулж яах нь вэ? Юу л гэж vрээ алдсан бол бидэнд дуулгахгvй єнгєрєв гэж дээ? Яалаа гэж хаанаас ч юм єєр хvний хvvхэд авчирав гэж дээ? Євчин зовлон ээрээд ч юм уу, тэр мэнгэнээс болж гай зовлон тохиолдоод эмнэлэгт арилгуулсан ч юм уу? Vнэн vгийг нь сонсохын оронд элдвээр хардаж сэрддэг тань хэтэрч байна. Бvсгvй хvнд чинь бас зовлон байдаг шvv. Аавын хэлдэг vнэн шvv дээ. Танайд байх нь тєвєгтэй байгаа бол манайд хэд хоног байг. Царай зvсийг нь хар. Ямар их ядарч вэ? Би асарч тойлъё хэмээн Билгээгийн дvv хvvхэн Сайханаа хэлжээ.

-За яах вэ. Та нарын сайхан сэтгэлийг ойлгож байна. Хадам ээжийн уурлаж уцаарладаг зєв ч байж магадгvй. Би буруу єгч чадашгvй нь. Эцсийн эцэст vрийн мєрєєдєл болсон бидэнд энэ хvvхэд номоороо л ирсэн. Эргэх цаг хэний маань буруу зєвийг хэлж єгєх байлгvй. Хотод хийх ажил надад их байна. Хvvгээ асарч, хvvхэд саатуулах газар єгєєд ажлаа хиймээр байна. За баяртай. Сайн сууцгаагаарай…

Дэлгэрмаа хvvгээ тэврэн гарав. Нvдний нь нулимс сул асгарч байсан боловч, тэр хэнээс ч ємгєєлєл эрсэнгvй билээ. Хорвоо гэдэг хатуугаа хvрвэл даан чиг хатуу ажээ. Хvнд эрс шийдэмгий зан хэрэгтэй гэж Дэлгэрмаа боддог билээ. Юу ч болог, яаж ч амьдрал хатуурхаг, азаар олдсон хvvгээ л гараасаа салгахгvй. Энэ бол хорвоогоос надад єгсєн шагнал. Буян хишиг ч гэсэн болно. Бурхан хагацал vзсэн тvvнийг ивээж энэ vрийг явуулсан юм. Тиймээ миний хvv ээ?

Мєнєєх л уртын модны залуухан жолоочийн бvхээгт суугаад хажуугаар жирэлзэн єнгєрєх хус, нарсны єнгєнд нvд сэргэн сэтгэл уужирч явахдаа нэг ёсондоо хадмын гэрээс холдон нисч яваа хун шувуутай єєрийгєє адилтган бодож билээ. Багадаа уншсан нэг vлгэрт чингэж хун шувуу нисч чадахгvй байгаа дэгдээхэйгээ хошуундаа зуун нутгийн цэнхэр нууран дээгvvр элин халин одсон тухай уншснаа санав.

Vгvй нээрэн єндєр даваанаас аажуухан буух краз машин хэдийнээ агаарт хєєрєєд доошлож байгаа ч шиг, хамаг байгаль дэлхий дєрвєн аварга дугуйны нь доогуур жирэлзэн єнгєрч, гол ус тэртээ дор гялалзаж гялтганан урсч, хаврын эрээн цэцэгс тvvнд баяр хvргэн сэтгэл тайвшруулан найгаж байх шиг санагдана.

Би нисч байна. Тохиолдсон гай зовлон бvхэн ард vлдээд, єєр хvнийх байлаа ч гэсэн надад ирсэн энэ бяцхан хvvтэйгээ аз жаргал єєд нисч явна. Хувь заяа минь цаашид юу болбол ч болог. Ай сайхан, сайхан.

-Хvvхэн гуай царай чинь гийгээд, хамаг зовлонгоосоо салсан хvн шиг баяртай инээмсэглэж явна уу даа? Бvсгvй хvн ингэж сайхан инээмсэглэхэд хэний ч хайр татам гоё болдог шvv. Гол дээр очоод тvр амрах уу? Сайхан цай чанаж уусан ч болж л байна. Надад сайхан хvйтэн ундаа байгаа л даа. Жаахан мах байна. Шорлог хийж идвэл зvгээр дээ хэмээн жолооч залуу хэлэв.

Єтгєн хар хємсєгтэй, чийрэг хvрэн бор царайтай, харваас нvдэнд дулаахан аятайхан залуу юм. Иймэрхvv эрчvvд гvндvvгvй байдаг даа. Гарын нь булчингууд бєх хvнийх шиг товойж, халууцаж цамцаа тайлан цээжээ нvцгэлсэн нь vлгэрийн баатар шиг л харагдана.
Хорь гучин алдын уртын гуалан ачсан аварга том тэрэг єгсvvр замаар аажуухан уруудсаар голын эрэг рvv бууж зогсов. Шувууд жиргээд, голын урсгал шоржигонон, сэтгэлд тун тааламжтай сайхан єдєр байв.

Жолооч бvхээгнээсээ буухдаа бяцхан хивс авч голын эрэгт дэвсэв. Чингээд гал тvлэв. Дэлгэрмаа саяхан сэтгэлд байсан гунигаас тvр боловч холдон, хадамдаа ад vзэгдсэн уур хилэнгийн vгсийг мартан хvvгээ тэвэрсээр бууж зvлгэн дээр дэвссэн хивсэн дээр хvvгээ хуурайлав. Жаахан хєвгvvн суниаж, хєєрхєн гар, хєлєє хєдєлгєн эвшээв.

-Миний хvv мээмээ хєхчих. Харж ханашгvй сайхан vр минь…

Дэлгэрмаа сэтгэлийн хєдєлгєєнд автав. Тэрбээр хэн нэгнийг хайрлан vнсмээр ч шиг, тэврэн дотносмоор ч шиг болж ирэв. Сэтгэл дотор бяцхан шувуу жиргэх шиг болов.

-За хvvхэн гуай хvйтэн ундаа уу. Шорлог зоогло. Эр хvний жаргал эзгvй хээр гэдэг юм. Єнєєдєр мєн сайхан єдрєє дєє. Хоол идэж, жаахан амар даа хэмээн хадмындаа Дэлгэрмааг тавгvй єнгєрєєн, хоол хош ч олигтой идээгvйг мэдсэн мэт сайхан эр хvн халамж тавив.

-Баярлалаа.

Дэлгэрмаа єлсч буйгаа сая л мэдэв. Тэрбээр эрээлж цээрлэхгvйгээр шорлог идэн, ундаа ууж залуу эрийг налан хэвтэж зvvрмэглэв. Vдшийн бvрий болох vеэр залуухан хvчирхэг жолооч тvvнийг таалан vнсэхэд Дэлгэрмаа цааргалаагvйгээр vл барам, харин ч хариу vнсч, тvvний хvссэн бvхнээ хийхэд биеэ сул тавьж єгєв. Нєхрєє хvлээсэн он жилvvдэд тэр биеэ хэт барьж, эхнэр хvнийхээ сахилыг vл мартан, хэнтэй ч энгэр зєрvvлээгvй билээ. Энэ сайхан ойд, хээр газар голын эрэгт халамж тавьсан эр хvнтэй жаргал эдлэхдээ хадам эхээсээ хариугаа авч байна даа гэж бодож байлаа. Залуу эр ямар хvчтэй байна вэ? Тvvнийг гурил шиг эдлэх л шахав. Дэлгэрмаагийн бие сэтгэлийн шаналгаа тайлагдан, ойрд vзсэн бvхнээ тvр боловч мартан тэрбээр цэнгэлийн сайханд єєрийн эрхгvй дуу алдаж билээ. Хажууд жаахан хvv нь vнэгчлэн нойрсч байлаа.

* * *

Сєvл гар утсанд хариу єгсєнгvй. Урд ємнє олонтаа ярьсан тэр л хуучин дугаараараа хичнээн залгаад ч Ерєє агаарт шингэж, усанд ууссан аятай ямар ч хариу єгсєнгvй. Яах нь энэ билээ?

Батбаяр бvр гайхаж орхив. Гар утсаа хаячихав уу? Євчин зовлон тусаад эмнэлэгт хэвтэв vv? Євдєж хавдаад хэвтсэн байлаа гэхэд гар утсаа биенээс салгамааргvй…

Батбаяр цєхрєєд дэмий л толгойгоо сэгсрэв. Урд ємнє олонтаа ярьж Ерєєгийнхєє дууг сонсон ихэд санасан сэтгэлээ дэвтээж болоод л байсан. Ямар ч vед єглєє, орой хэдийд ч залгахад Ерєє шууд л хариу єгдєг байсан… Тvvнийг явснаас хойш бяцхан амрагаа санаад болохгvй vедээ чингэж утсаар хэдхэн хором шулганалдаад єнгєрєхєд сэтгэл амарч, тvvнийгээ эх орондоо байхад тvр зуур боловч уулзаад авсны дайтай л сайхан санагддаг байсан. Ерєє єєрєє ч тvvний гар утас руу байн байн залгаж тvvнгvйгээр харь хvний нутагт уйтгарлан суугаагаа хэлдэг байсан. Заримдаа бvр уйлж байгаад ярина гээч.

-Эхний саруудад сайн ажилласан гээд шагнуулж далайд ёстой гоё амарсан. Бvлээхэн сайхан далайн эрэг дээр чамайгаа бодож, эзний дайллаган дээр олон тєрлийн сайхан хоол идэхдээ, чи минь энд байдаг ч болоосой гэж бодсон шvv. Хэрэв чамайгаа энд байсан сан бол далайн усанд оруулан нурууг чинь угааж єгєхсєн гэж бодсон... Тэр олон гоё амттайхан хоолноос амсуулдаг сан бол юутай сайхан гэж санасан...

Сvvлчийн удаа Ерєєгийн ярьсан vгс тэр чигээрээ чихэнд сонсогдох шиг... Энэ чинь ердєє л долоохон хоногийн ємнє шvv дээ. Гэтэл яагаад одоо утсандаа хариу єгдєггvй билээ?

Батбаярын сэтгэл тvгшvvртэй болов. Нээрээ юу болох нь энэ вэ? Янз бvрийн л юм дуулддаг... Японд очсон монгол охидыг хєдєє тосгонд аваачаад харанхуй єрєєнд хорьж, элдэв шахалт дарамт vзvvлж байгаад биеийг нь vнэлvvлэхэд хvргэсэн гэж саяхан сонинд бичсэн байсан...

Хаана ч гэлээ царайлаг монгол бvсгvйг ажил дээрээс нь хулгайлан єєр оронд баян цатгалан хєгшин хvний олон авгайн нэг болгосон гэж бас дуулдсан... Ерєє бол гоё сайхан бvсгvй шvv дээ. Эхний тєрєлтийн дараа бие нь тєлжєєд ямар ч эр хvн хараад дуу алдмаар сайхан хvvхэн болсон шvv. Хэрэв ашиглах санаа тєрж гэм хамгийн тvрvvн єртєх тийм л гоо vзэсгэлэн Ерєєд бий.

Энэхvv тавгvй бодол Батбаярыг бvр байж суухын аргагvй болгов. Тэрбээр єрєєнєєсєє гарч мєнєєхєн хааяахан очдог Улаанбаатар зоогийн газрын зvг алхав. Гадаа халуу шатаж байлаа. Нимгэн цамцтай явмаар атал тэр пиджакаа ємссєн нь хамаг биений хєлс урсгах шиг санагдахуй тайлав. Тэглээ гээд нэмэр алга. Хєлс нь цувж, барагтай бол євддєггvй зvрх нь салганан чичрэх шиг болов. Нэг л муу ёрын зєн совин татаад байх шиг…

Ашгvй нэг зоогийн газар хvрээд ирэв. Тэрбээр яаран хаалгыг татан оров. Гадна халууныг хєєх гэсэн шиг урдаас нь сэнгэнэсэн сэрvvхэн агаар Батбаярыг тосч авах шиг болов. Дассан єрєєндєє орж тухлав. Муу пиджакаа єлгvvрт єлгєв.

Энэхvv бяцхан єрєєний юм бvхэн дурсгалтай. Анх удаа Ерєєгєє энд л авчирч, хуучин хавар намрын хєх пальтог нь чухам энэ єлгvvрээс л єлгvvлж, энэхэн улаан арьсан бvрээстэй тvшлэгтэй сандалд суулгаад хооллож байсан нь санаанд оров. Чингэж хуучнаа сэргээн санахуй дотор бачимдан, хоолой зангирч ирэв. Урьд ер тэгдэггvй атал аньсага нь нойт оргиж хамрын угаар шархираад ирэв.

-Vгvй би чинь яах нь энэ вэ?…

Зєєгч залуу тvvний занг хэдийнээ мэдэх болохоор аяга дvvрэн виски авчирч дув дуугvй ємнє нь тавиад явчихав. Хорь гучин минутын дараа тэр эргэж ирээд

-Ямар хоол захих вэ? гэж асууна гэдгийг Батбаяр мэдэж байв.

“Юунд би Ерєєгєє харь газар явуулчихлаа даа."

Батбаяр хэзээ ч тэгдэггvй атлаа харин энэхэн мєчид зєєгчийн авчирч ємнє нь тавьсан шилэн аяга дvvрэн дарсыг нэг амиар ус шиг залгилж орхив. Гал халуун дарс толгой маналзуулан, хоолой халуу оргиулан цааш одохыг тодхон мэдрэн, тун амархан согтмоор болж ирэв.

-Юу болох нь энэ вэ?

Ямар нэг осол зэхий явдал болсон шиг зvрх шивнээд байв. Хайртай хvмvvс амь нэгтэй байдаг. Vнэн хайртай л бол зvрхнээс зvрхэнд дохио єгдєг гэдэг. Энэ талаар маш зєнтэй хvн бол Ууганжаргал билээ. Нєхрийнхєє хамаг л нууцыг тэр далдаас хараад байх шиг санагддаг. Наад зах нь одоо яг ингээд санаа сэтгэлийн хvнд байдалд орж архи ууж суухыг тэр мэдсэн дээ. Ерєє тэр хоёрын нууц амрагийн явдлыг Ууганаа бvр эхнээс нь зєнгєєрєє мэдсэн л байсан… Удаан ханилсан хvмvvст vл vзэгдэх тийм совин байдаг бєгєєд тvvгээрээ болж буй явдлыг яг тэр агшинд нь телепат гэгч сэтгэлийн дохио хэлсэн л байдаг гэлцдэг. Дайнд нєхрєє амь vрэгдэх тэр мєчид гэргийн зvрх мэдэрч холын холоос зєн совин нь хэлж єгсєн байсан.

Яг л тvvн шиг Батбаяр єєрийнхєє хамгийн хайртай бяцхан амраг юугаа санаж тєсєєлснєєс єєр ямархан нэгэн явдалд орохыг мэдрэх шиг болов. Харин чухам юу гэгч болов доо?

Энэхvv сэтгэлийн далд тvгшvvр сая дєнгєж эхэлж байгаа юм биш. Хэд хоногийн ємнєєс нэгэн аймшигт зvvдэнд Ерєєг тун чиг царай муутай байхыг харсан тэр шєнєєс эхэлсэн гэвэл болох юм.

… Шєнє ид нойрон дунд хэн нэгэн Батбаярын мєрнєєс татаж сэрээх шиг болов. Тэрбээр урд єдєр нь бага зэрэг балгасан, тэгээд ч ажил ихтэй байсан тул vхсэн мэт дугжирчээ.

Чингэтэл хэн нэг хvн тvvний мєрнєєс сэгсрэн гараар тvлхэн сэрээх гэсэнд жаахан хvvхэд шиг нойроо харамлан унтсаар байв.

-Батбаяр аа. Хайрт минь сэр л дээ.

Энэ дуу Ерєєгийн дуу байв. Маш бvдэгхэн, туйлын гунигтай, цєхєрсєн дуугаар Ерєє чингэж хамгийн хайртай хvнээ дуудах шиг…

Батбаяр нvдээ нээх шиг болов. Согтуу нойрмог нvдэнд нь vс нь сэгсийж, нулимсанд хамаг нvvр нь нов нойтон болсон, унтлагын хувцаснаас єєр хувцасгvй Ерєє орны нь хажууд чичрэн зогсч байлаа.

-Хvvе, Ерєє минь…

Батбаяр байдгаараа хашгирав. Тэр Ерєєгєє тэврэн авах гэж ухасхийлээ. Одоохон халуун хєнжилдєє оруулахгvй бол Ерєє даарч, чичрээд байх шиг. Тэр минь яачих нь энэ вэ? Хамаг хувцсаа яасан юм болоо? Яагаад vс нь сэгсийн арзайж, царай нь цонхийн, юунд ингэж уйлнам бэ?

Батбаяр бушуухан Ерєєгєє тэвэрч, тайтгаруулъя хэмээн хоёр гараа сарвайн зvтгэх агшинд

-Батбаяр аа чи яаж байнаа? Хvvе сэрээч! гэх Ууганаагийн дуу гарчээ.Нєхєр нь гэнэт хашгиран Ерєєг дуудаж, харанхуй єрєєнд орноосоо босоод хоёр гараа сарвайлган явахад Ууганжаргал дуудав. Гэрэл асаасны дараа, хацрыг нь зєєлхєн алгадаж баймааж сэрээсний дараа Батбаяр сая л зvvд биш, бодит байдлыг согтуу нойрмог нvдээр харан гайхаж байхад Ууганаа

-Яав? Муухай зvvдлээ юу? гэж аядуухан асуужээ.

-Харин тийм ээ. Ерєє маш эвгvй хачин царайтай зvvдэнд ороод…

-Би ч гэсэн Ерєєд сэтгэл зовоод л байна. Муу охин минь зvгээр л байгаа даа?

Батбаяр бvр сэргэв. Ерєєг дуудаж зvvдлэн босч давхисан нь тун эвгvй явдал боловч, тэр тухайд Ууганаа зэмлэсэнгvй, харин ч єєрєє Ерєєгийн талаар зовсоор байгаагаа хэлжээ.
Батбаяр хєргєгчєєс дарс аягалан уугаад

-Ямар нэг явдал болоогvй байгаа даа гэж бодох юм. Яагаад ойрд наашаа ярьсангvй вэ? гэв.

-Харин тиймээ. Уг нь яримаар л…Гадаадад байгаа хvмvvсийн тухай сонинууд янз бvрийн л юм бичих юм. Саяхан Сєvлээс ирсэн нэг хvvхэн тэнд байгаа нєхєргvй хvvхнvvд маш их дарамтанд ордог гэж ярьсан байна лээ. Чи vvнийг уншаач гэж “Хувийн амьдрал” сонины нэг дугаарыг гаргаж єгєв.

Батбаяр “Монгол охид Солонгост нохой шиг амьдарч байна” гэсэн гарчигтайг шимтэн уншлаа.

“Тэнд ганц бие нєхєргvй очсон монгол хvvхнvvдийг элдвээр ичээж дарамталдаг нь нууц биш. Эзэн нь татаж чангаагаад хэрэв vгэнд нь орохгvй бол цалин хєлс єгєхгvй, ажлаас хална, цагдаад хэлнэ гэх мэтээр сvрдvvлнэ. Тийм учраас монгол залуухан бvсгvй хvний эрхэнд орохгvй гэж ажлаасаа гарч єєр vйлдвэрvvд дамжина. Тэнд нь мєн ялгаагvй тийм л байдал угтана. Шуудхан хэлэхэд Солонгост монгол хvvхнvvдийн нилээд хэдэн хувь нь янхан маягаар амьдарч байна.”

Эдгээр мєрvvдийг уншаад Батбаярын нуруу хvйт оргих шиг болов. Бурхан минь, ийм л явдал Ерєєд бvv тохиолдоосой.

-Чи бид хоёр ч хvний мєсєєр тааруухан улс юм даа Батбаяр минь… Тэр муу охины хойноос сайн хєєцєлдєж болох л байсан шvv дээ.

Юуны тєлєє чи нэртэй сэтгvvлч билээ дээ. Чамд нэр байна. Албан тушаал байна. “Заг”-ийнхантай яриад цаана чинь юу болоод байна? Манай явуулсан хvн яасан бэ? Бvх ажил тєрєл, амьдрал нь хэвийн vv? гэж асууж болноо доо. Би гэж нэг заяа нь харласан эм хvvхдийг нь алдчихаад дэмий л гаслаж хэвтэхээс цаашгvй. Тэр цагдаагийн газраар ч явдаггvй. Єнєє муу хvvгээ ч сурагладаггvй…
Сvvлийн vгээ хэлэхдээ Ууганжаргал бvр уйлан дуугарчээ.

Тvvний vг vнэн байлаа. Маргааш нь Батбаяр “Заг” компанийнхантай уулзаж Ерєєгийн байдлыг мэдэж єгєєч гэж гуйв.

-Зvгээр байлгvй дээ. Солонгосын талын хvлээсэн vvрэг бий. Тэд монголоос гэрээгээр очиж ажиллаж байгаа хvмvvсийн аюулгvй байдлыг бvрэн хариуцах хатуу заалт гэрээнд бий. За яах вэ бид Сєvл рvv яръя. Хэд хоногтоо та хvлээзнэж бай гэж тэндхийн хvмvvс хэлжээ.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:36 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.15.05 8:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Чингээд л Батбаяр Ерєєгийн гар утас руу байн байн залгах болсон билээ. Утас хариу єгсєнгvй… Тэрбээр бас цагдаагийн газар очиж Баярболдын эрэлд ямар нэг ахиц байна уу, vгvй юу гэж сонирхов. Сэтгэлд гэрэл гэгээ єгєх ямархан нэг сураг дуулсангvй.
Сэтгэлийн далд тvгшvvр намар цагийн хатсан євсєнд авалцсан тvймэр шиг улам бие сэтгэлийн дотор шатсаар л байлаа. Одоо эргээд бодоход хэрэвзээ ямар нэгэн осол зэхий явдал гардаг юм аа гэхэд тvvний гол буруутан нь Батбаяр л байж таарах… Энэ хамаг хэрэг, шаазгайн суусан овоог хамгийн тvрvvн босгосон хvн чи шvv дээ. Хэрэв чи тэр охиныг нэгэн намар гэртээ авчраагvй сэн бол… Хэрэв чи тvvнийг эхнэрийн эзгvйгээр эрхэндээ оруулаагvй сан бол… Хэрэвхvйеэ Батбаяр чи Ерєєг жирэмсэн болгож дараа тохиолдсон олон олон ээдрээт хэргийг эхлээгvй сэн бол хатуу хахир ч гэсэн эхтэйгээ зvв зvгээр л байхсан биш vv?

Лев Толстойн нэгэн зохиолд Нехлюдов билvv дээ, нэг дээд зиндааны хvн гардаг. Тэрбээр арван хэдхэн настай хєдєє тосгоны охиныг ашиглан завхруулснаас хєєрхий тэр бvсгvй сvvлдээ янхан болдог бил vv?

Монголын орчин цагийн Нехлюдовыг ол гэвэл чамайг л заах хэрэгтэй болж дээ. Тиймээ тийм, гарцаагvй vнэн гэвэл энэ л байна. “Сэхээрэлт” романы гол баатар оросоос чи юугаараа єєр юм бэ? Тэр мєн л чам шиг худлаа гаслаж, нvглээ наманчлан шоронгоос мєнєєхєн янхан хvvхнийг суллах гэж явдаг шvv.

Уусан архи толгойд гарч, сэтгэлийн бухимдал, цєхрєл туйлдаа хvрээд Батбаяр єєрийн эрхгvй ёолон зvрхээ дарж

-Бурхан минь би юу хийчих нь энэ вэ? гэж дуу алдлаа.

Энэ vгийн цаана Ерєєгийн амьдралыг vрсэн, хvv Баярболдыг хулгайд алдсан хийгээд урагшгvйгээсээ болоод амьдралд тохиолдоод байгаа хvндрэл бэрхшээл бvхнийг ялан давж гарах чадал тэнхээгvйдээ гомдсон сэтгэлийн цєхрєл, єєрийгєє тvмэнтээ зэмлэх утга нуугдаж байлаа. Батбаяр зоогийн газар удаан суув. Хоол ч захисангvй. Харин виски нэмэн уусаар сvрхий согтжээ. Тvvний булингартай ухаан дэн дун болов.

…Ууганаа байж ядав. Нvдэнд нь Батбаяр согтуу харагдаад болох биш. Тэрбээр зоогийн газрын ширээн дээр духаараа ширээ мєргєн тонгойж суугаагаараа унтаж байх шиг… Ингээд ирэхээр Ууганжаргалын совин vнэн байдаг билээ. Нєхєр нь ухаангvй согтжээ. Одоо яах вэ?

Сvvлийн хэдэн хоног Батбаяр сэтгэлийн далд тvгшvvртэй явааг Ууганаа мэдэхийн цаана мэдэж байлаа. Тэр vнэхээр Ерєєд хайртай ажээ. Жинхэнэ хайр л хvнийг ингэж сэтгэл зvрхнийхээ дотно хvний тєлєє шаналахад хvргэдэг. Vнэхээр Ерєєд ямар нэгэн явдал тохиолдоод тэрнийг Батбаярын совин мэдсэн учраас ч байж ядаж байна. Тэгвэл Батбаяр, Ерєє хоёрын явдал зvгээр ор хєнжлийн явдал биш байх нь ээ? Эр, эм хvмvvсийн бvсэлхийнээс дооших зугаа цэнгэлээр л тэр хоёр уулзаж учирч байгаа. Ууганжаргал бол Батбаярын гол амраг нь, сэтгэл зvрхээ бvрнээ єгсєн хэзээ, хэнээр ч сольшгvй авааль гэргий, ууган хайр нь гэж тєдийгєєс єдий болтол бодсон минь худлаа байх нь ээ? Боловсон хvн болохоороо Батбаяр насны ханиа гомдоохгvй сэн гэхдээ л энэ гэрт тогтож, хуурамчаар инээвхийлэн, халамж тавьж байгаа болохоос биш, угтаа бол намайг сэтгэлээсээ аль хэдийнээ таягдан хаясан нь байх нь ээ?
Ууганаа яагаад ч юм бэ ингэж бодов. Сvvлийн жил болсон бvх явдлууд нvдний нь ємнvvр сvvдэр шийний тvргэвчилсэн дvрс шиг жирэлзээд єнгєрлєє. Тэрбээр далд сэтгэлдээ vр хvvхэдтэй болох сон гэсэн нєхрийнхєє сэтгэлийг бодож, хэрэвзээ Ерєєгєєс хvvхдийг нь аваад єсгєж єгєх юм бол энэ гэрт Батбаяр нь vлдэх аргамжаатай болно. Хэрэв эс тэгвэл залуухан хvvхэн дагаад яваад єгч магадгvй хэмээн арчаагvй байж, тvvнээсээ болоод єєрийгєє зольж, болж буй бvх хэрэг явдлын ємнє бууж єгснєє одоо санав.


Гэтэл санаж тєсєєлснєєс бvх явдал зуун наян хэм эргэв. Хувь заяа Ууганааг эм хvний хувьд хvvхэд гаргах чадалтайг харуулан жирэмсэн болгож, харин єсгєж єндийлгєе гэсэн Баярболдыг нь хулгайч аваад зайлжээ.

Vр нь хэвлийд єдєр єдрєєр томорч, vе vе цээж доргитол зvрхэн дор тийчлэх нь мэдрэгдэж байхад Ууганаа эх хvний хувьд баярлаж ханахгvй байв. Тэгэхэд харин Батбаяр шєнєд Ерєєг зvvдлэн, харанхуй єрєєнд хоёр гараа сарвайлган залуу бvсгvйг дуудан босч ирж байгаа юм даа. Тэгээд ч зогсохгvй цаг зав, мєнгєє хайрлахгvй Сєvл рvv гар утсаараа залгаж залуу бvсгvйн тєлєє нэгэн ёсондоо галзууран алдаж байгаа нь сонин санагдана. Одоо бvр болохоо байгаад зоогийн газар мангууртлаа уужээ. Нєхрийнхєє согтуу байгааг Ууганжаргал мэдсэн авч, чухам хаана, аль зоогийн ширээн дээр толгойгоо ганзагалан хэвтэж буйг яаж мэдэх сэн билээ. Одоо бол дэмий л хvлээхээс єєр мэхгvй ажээ.

Энэ айлын амьдрал цаашдаа юу болохыг тєсєєлєхийн аргагvй. Нєхрийнхєє сэтгэлийн орон зайд л ямар ч гэсэн Ууганаа єєрєє бараг багтахгvй болсон бололтой. Яах аргагvй нэг гэрт байгаа нь vнэн. Ямарваа нэгэн юмнаас болж хэзээ ч хэрэлдэж муудалцдаггvй, гаднын хvний нvдээр харвал хамгийн эвсэг, хайртай дотно энэ гэр бvл, угтаа бол аль хэдийнээ дундуураа ан цав vvсээд, яагаад ч тэр гагнаасыг дахин эвлvvлэх аргагvй болжээ гэдгийг Ууганаа єнєєдєр бvр яс махандаа шингэтэл ойлгох шиг болов.

Гэтэл хэдхэн сар болоод зvрхэн дор тийчлэн єєрийгєє сануулж байгаа энэ бяцхан хvн тєрнє. Тэр хєєрхєн амьтан Батбаярт баяр жаргал авчрахгvй юм гэж vv? Vрээ vзчихээд эцэг хvний хувьд Батбаяр тvvнийгээ хайрлахгvй байж чадах уу даа?

Ээ мэдэхгvй. Авааль эхнэрийн нь гэдэс томорч, сараар биш, єдрєєр тєрєх цаг нь ойртоод байхад Батбаяр ер тоож байгаа ч шинж алга… Харин ч єдєр ирэх тутам залуу амрагаа санан мєрєєдєж, тvvнийхээ тєлєє зовж, сэтгэлээ чилээн, тэр тухайгаа ханиасаа ч нуухгvй байна. Ерєєгийн тєлєє бvv зовог. Тэр нь ёсонд хазгай явдал гэж Ууганаа бодсон юм биш. Ууганаагийн совинд Ерєє бол єєр замаар орчих шиг, муугаар тєсєєлбєл “Заг” компанийхаа шугамаар явснаараа жирийн хєдєлмєр хийгээд явах тэр замаасаа хазайчих вуу даа гэмээр санагдаад байлаа. Єєрийнхєє зєн совинд Ууганаа итгэдэг билээ. Чингэж зам харгуй нь ялимгvй хазайсанд хvний хувьд Ууганаа сэтгэл зовж л байлаа. Тэр тухайгаа ч Батбаярт хэлсэн. Тэгэхдээ Ерєє амь насаа алдах юм уу, євчин зовлонд баригдсан хэрэг биш байлаа. Тэр бvсгvй хэзээ нэгэн цагт эргээд л ирнэ. Харин тэр цагт Батбаяр бол Ууганааг гэхээсээ илvv тvvн рvv гvйх хvн болжээ гэдгийг Ууганаа сvvлийн хэд хоногийн хэрэг явдлаас болж ойлгов. Тэгэхээр Батбаярын сэтгэлийн орон зайд єєрєє нэгэнт vгvй болсон учир бушуухан хvvхдээ гаргаад эрvvл саруул торниулан, єєрийн биеэ ч тэнхрvvлж аваад цаашдынхаа хувь заяаг єєрєє шийдэх хэрэгтэй болжээ. Насны нар бас чиг хэвийчихээгvй байна гэж Ууганаа бодлоо.

Тэрбээр Баярболддоо хайртай билээ. Єчнєєн хоног сараар vvрч дvvрч, чухам vргvй хvнд олдсон ганц эрдэнэ хэмээн хайрлаж єсгєсєн болохоор тvvндээ хайртай байлгvй яах вэ. Муу хvv минь хаана яваа бол гэж бодоход эхийн зєн совинд хvv харин эв эрvvл, сайн хvний гар дээр дэгэж дэрвэж байгаа шиг нvдэнд харагдах авай.

-Миний хvv хаана явна? Аль вэ ээж єєдєє хараад ход ход инээгээч. Уухайс даа… Миний хvv дvvтэй болно. Дvv чинь миний мєємийг хєхєж барахгvй дээ. Миний хvv ээждээ хvрээд ирээрэй. Дvv чинь барахгvй юм чинь єрєєсєн мєємийг нь чи хєхєєрэй…

Ууганаа сэтгэлээрээ чингэж Баярболд хvvтэйгээ уулзах авай. Чингэтэл бvр хачин совин татав. Нэгэн єдєр тvр зvvрмэглэхийн зуурт халуун амьсгал санчигны vс эрвэгнvvлэн, нэгэн жаахан амьтан хацраа хацарт нь наах шиг болов.

-Баярболд оо. Миний хvv! хэмээн чангаар дуудаж Ууганаа єєр рvv нь гараа сарвалзуулан зvтгэсэн нялх хvvгээ тэврэн авах гэж ухасхийв. Гэвч тvvний гарт нялх хvv нь биш, харин хvйтэн дэр баригджээ. Ууганаа сэрээд удтал тайвширч чадсангvй билээ. Энэ явдал Ууганаагийн зєн совинд Баярболд хvv нь хол биш, бvр хажууд байгааг хэлээд байх шиг… Тийм ээ хvv хєдєє биш, энэ хотод л байна уу даа гэж тэрбээр боджээ.

….Тэр шєнє Батбаяр ирсэнгvй. Ууганаа хvлээж ядаад нойргvй хонож, дэмий л цонхон дээр зогсоод харуулдсан авч ямар нэгэн бараа сураг харагдсангvй. Ууганаагийн нvдэнд шєнєєр Батбаяр огтын тааламжгvй, vл таних газарт шав шалдан согтуу хэвтэж байгаа шиг харагдахад Ууганаа тун зэвvvрхэв. Ямар муу ёрын юм бэ?

Арайхийж єглєє болоход Ууганжаргал нєхрийнхєє тєлєє зовж, согтуу яваад машин тэргэнд дайруулав уу, аль нэг таньдаг айлдаа хонов уу гэж гайхан, айж тvгшив. Чингэтэл єглєєний наймаас хорин минут єнгєрч байхад утас дуугарлаа.

-Байна уу?

-Та Ууганжаргал гуай юу?

-За тийм байна. Юу гэсэн бэ?

-Танай нєхєр сэтгvvлч Батбаяр гуай урд шєнє гадаа гудамжинд согтуу уначихсан байхад нь манай цагдаагийн эргvvлийнхэн олж эрvvлжvvлэхэд авчирч хонуулсан юм. Та нєхрєє ирж авна уу…

Ууганжаргал бушуухан хувцсаа ємсч гарлаа.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:37 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.15.05 8:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
Дэлгэрмаа хvvгээ хуурайлж, нvцгэн чигээр нь унтуулав. Хvv зvvдэндээ ход ход инээн унтаж байлаа. Хэрэв тэнгэрт хальсан хvv нь уйланхай нэгэн байсан бол харин энэ хvv ер уйлахгvй, авахуулах гэж зvтгэхгvй ёстой нэг амар хvvхэд ажээ. Хvvгээ унтуулчихаад хєхєє нэгэнтээ хєвєнгєєр арчин далд хийж Дэлгэрмаа гал зуух руугаа оров.

Гадаа харанхуй хэдийнээ нємєрч, зуны бvдэг одод тэнгэрт сvvмэлзэн гялалзаж байлаа. Аяга ус буцалган єтгєхєн шиг кофе хийж уугаад Дэлгэрмаа,

-Цаашдаа яаж амьдрах билээ? гэж хэнээс ч юм чанга гэгчээр асуув.

Тэрбээр Тvнхлээс модны машинаар гарч хотод оройхон иржээ. Амьтан хvнтэй тааралдах вий гэж айж тvгшсээр орц руугаа ороход харин азаар хэн ч гарч ирсэнгvй. Саяхан л уй гашуу болж, vрээ хєдєєлvvлсэн Дэлгэрмааг нялх хvvхэд тэврээд явж байхтай хэрэв танил хvн тааралдвал гайхах байлгvй. Зарим нь бvр цочих ч магадгvй. Хvvхдээ алдсныг нь танил найзууд цєм мэдсэн… Баруун Наранд бас чиг чамгvй олон хvн хvvг нь сvvлчийн замд vдсэн… Гэтэл хvvгээ оршуулаад сар ч болоогvй байхад айлаас хvvхэд єргєж авсан гэвэл энэ Дэлгэрмаа галзуурчээ гэхсэн байх… Яах аргагvй шороонд булахыг нь харсан олон хvн Дэлгэрмаагийн хvvхдийг амьд мэнд гэж итгэхгvй л лав. Одоо тэгээд яалтай билээ? Согтуу залуугийн хvvхдийг аваад зугтчихсан юм гэж хэлэлтэй ч биш дээ.

Дэлгэрмаа ямар чиг л байсан азаар олдсон энэ жаахан амьтнаас хагацмааргvй байв. Харин амьтны хэл амыг яах билээ? Танил хvмvvст болохоор энэ хvvхдийг єргєж авлаа л гэе. Тэгэхдээ одоохондоо болоогvй. Юу ч гэсэн талийгаачийн дєчин есєн хоног єнгєрєг. Харин тэр болтол гэрээс гарахгvй байсан дээр vv? Яавал дээр вэ?

Хvvхэд олж аваад маш их хєєрєн баярласан нь vнэн. Тэгж явахдаа дараа нь юу болох вэ гэдгийг бодсонгvй. Яг цаг дээрээ тулахаар юм гэдэг тийм ч санаан зоргоор бvтчихдэггvй ажээ. Хулгайн юм, хулгайнх л байдаг аж. Буруу замаар олж авсан болохоор одоо энэ бяцхан амьтантайгаа олны ємнє айж тvгших юмгvй яаж амьдрах билээ гэсэн айхтар ноцтой асуулт гараад ирэв бололтой. Ёс жудгаа бодсон ч, олны хэл амнаас болгоомжлох нь зvйтэй гэж бодсон ч жаалхvvг нэг хэсэгтээ ил гаргаж болмооргvй. Одоо яасан дээр вэ?

Тэр бодон бодсоор дунд сургуульд vерхэж байсан vеийнхээ нэгэн хvvхнийг санав. Тэднийх тавдугаар хороололд байртай. Зун болохоор Дамбадаржаад зуны байшинтай, ногооны газартай уудам том хашаатай тул тэндээ гарчихдаг. Хааяа нэг уулзахаараа сvйд болдог. Арга ч vгvй биз, аравдугаар ангид байхад хєвгvvд “холбоотой хоёр” гээд шоолдог байсан юм чинь… Ажил, амьдралаас болж холдчихсон болохоос биш, хэрэв нэг дороо vvрд vлдсэн бол одоо ч гэсэн холбоотой, мориор юм бол хvзvvгээрээ хэрээтэй л явахсан биз. Багын найздаа болсон явдлыг дуулгаагvй нь яамай. Одоо нэг уулзаад уйлж байгаад зовлон жаргалаа ярих сан. Намайг єрєвдєж хайрлана даа. Тэднийх дэрсхэн хоёр хvvтэй гэсэн… Нєхєр нь бурхан шиг амгалан хvн байх юм билээ. Тавдугаар баазын нэртэй сайн жолооч… Vзмээ єєрєє тєрєх газар их эмч хийдэг… Ямар ч гэсэн нярайн талаар жинхэнэ мэдлэгтэй хvн. Тvvнтэй л уулзъя. Хамтаараа зєвлєвєл нэг аятайхан шийд гаргаж болох байгаа…

Маргааш нь Дэлгэрмаа эрт гэгч босоод хєлсний тэрэг авч Дамбадаржаа єєд давхилаа. Vзмээг ажилдаа явчихаас нь ємнє “барьж авъя” гэж боджээ. Том тємєр хаалгыг аяархан нvдэв. Нохой хуцах дуулдснаа удсангvй, цээж нvцгэн булиа, хvчирхэг эр vvдээ нээв.

-Та хэнтэй уулзах гээ вэ? гэж єлгийтэй хvvхэд тэвэрсэн хvvхнийг гайхсан бор нvдээр харж асуужээ.

-Vзмээ байгаа болов уу?

-Байна… Ор, ор! гэж булиа эр найр тавив.

-Хэн бэ євгєєн? гэсээр цаанаас Vзмээ гарч ирснээ

-Хvvе. Миний хvvхэн хvрээд ирж. Ямар сонин хvн бэ, орооч хэмээн дуу алджээ. Багын хоёр найз тэврэлдэн vнсэлцэв.

-Миний яриад байдаг Дэлгэрмаа чинь энэ шvv дээ. Чамайг хєдєє явчихсан, эзгvйгээр ноднин нэг ирсэн юм даг… Би чамд хэлж байсан даа… гэж ярьсаар Vзмээ Дэлгэрмааг хvvхэд шиг хєтлєн зуны модон байшиндаа оруулжээ.

-За євгєн минь сайхан хоол хийгээрэй. Бид хоёрт ярих юм их бий…

Vзмээ ингэж хэлсэн боловч тvvний урсгал зєєлєн хар нvд Дэлгэрмаа сая орж ирэхдээ орон дээр тавьсан жаахан хvv рvv гайхсан харцаар ажих шиг болов. Vзмээ vнэндээ ангийнхнаасаа Дэлгэрмааг, vр хvvхдийн мєрєєдєл болж болж ганц сайхан хvvтэй болоод тэрнийгээ саяхан алдчихсан гэж дуулсан байжээ. Тийм учраас хvvхэд тэврээд ирэхэд нь гайхснаа нууж чадахгvй байв. Ямар єєрєєс нь асуултай биш дээ. Vерхдэг багын найзаа айлгаж ичээх вий гэж хvлээзнэсхийв.

-За миний хvvхэн наад гадуур цамцаа тайлчих. Манайх сэрvvхэн л дээ. Гэхдээ л хувцсаа хєнгєлсєн нь ононо. Чи яарахгvй юм байгаа биз дээ?

-Чи ажилдаа явахгvй юм уу?

-Найз нь амралтаа авсан… Хэд хоног хєдєє явах санаатай… Євгєний нутаг Архангай… Єнєєх алдартай Хорго чинь манай євгєний нутаг шvv дээ. Хажууд нь Тэрхийн цагаан нуур гэж сайхан газар байна. Хадмых сарлагтай. Цагаан идээн дээр гэдсээ цайлгаж хэд хоновол аштай юу. Би ч хадамдаа эрхэлчихсэн танхил бэр шvv.

Тэр хоёрын яриаг чагналгvй Жамц гадаа зууханд мод зэрэглэн саяхан тєхєєрсєн хонины мах эвдэж чанав. Тємс арилган хийж, жаахан гурил элдэн бэлджээ. Хvvхнvvд юу ярих нь Жамцад юуны хамаа…

Тэрбээр хоол буцлахыг хvлээх зуураа баруун талд байгаа гараашийн vvдэнд зогсох УАЗ 469 машиныхаа хажууд очиж дугуйг нь нэгэнтээ єшиглєж vзснээ, хамрыг нь сєхєж бензин нацосыг авах гэж тvлхvvрээ гаргав.


Хоёр хvvхэн ангийнхан, ер сургуулийн найзууд хаана байгаа, охидоос хэн нь хэдэн хvvхэдтэй, хэн нєхрєєсєє салсан, бас нэг сургуулийнхнаас хоорондоо хэн хэн суусан зэргийг тоочин ярьцгааж, дараа нь Vзмээ авдар, ханын шvvгээгээ уудлан хамаг л гоёо, шинэ хувцсаа vзvvлэн удаан сууцгаав.

Хvvхдийн тухай асууя хэмээн хэл нь загатнаж байсан боловч Vзмээ арай л гэж тэсчээ. Тэгтэл нялх жаал сэрэв. Уйлж орилсонгvй, харин єхєєрдмєєр эвшээн эхдээ чимээ єгєх шиг болов. Vзмээ хvvг гар дээрээ авч хэнтэй адил юм бэ дээ гэсэн шиг нvvр єєд нь хараад энэ vгийг санаандгvй мэт хэлчихэв.

-Чамтай адилхан уу, эцэгтэйгээ адилхан уу? Хvv бол эцгийгээ хуулсан юм шиг дууриасан байгаа даа…

Дэлгэрмаа цочсон мэт тvvн рvv хараад юм хэлсэнгvй. Vзмээ єлгийг нь задалсан тул хvvг аваад бушуухан хєхєє аманд нь хийхдээ нэг их уртаар санаа алджээ.

-Яасан бэ найзаа?

Дэлгэрмаа уйлчихав. Эхлээд хоолой нь зангирч, хамрын угаар шархиран юу юугvй нулимс нь асгарав.

-За тайвшир. Яасан бэ? Би эвгvй юм асуусан уу? гээд Vзмээ vеийн хvvхнээ єрєвдєн толгойг нь илэв. Энэхvv энхрийлэл, тайтгаруулсан vг Дэлгэрмааг бvр цурхитал уйлахад хvргэв. Бvсгvйн сэтгэлд олон хоног хуримталсан гомдол, гаслан, хагацлын хар гунигийн vvл задрах шиг болов. Магадгvй сэтгэлд бугалж бугшсан бvхнийг Дэлгэрмаа єчнєєн хоног дэндvv хав дарж, дотроо тэр нь хуримталсаар байгаад итгэж найддаг багын найз энхрийлэн толгой илэхэд дэлбэрсэн ч байж болох юм.

-Май хvйтэн юм залгил. Биеэ барь даа хvvхэн минь… Юу гээч болох нь энэ вэ? хэмээн vнэн голоосоо найзаа єрєвдєн хvйтэн ундаа хийж єгєєд гарыг нь атган хажууд нь суув. Тэгснээ босч цээжинд нь зvрхний тайвшруулах иллэг хийж, хvзvvг атган, гар хурууны мэдрэлийн цэгvvдэд дарав.

-Vйлээ л vзэж явна даа. Vзмээ минь… гэж сая бага зэрэг тайвшраад Дэлгэрмаа аяархан дуугарчээ. Тэрбээр хvvгээ хєхvvлж цатгаад єлгийдєн орон дээр тавив.

-За хvvхнvvд минь хоол идэцгээ. Аль вэ зочин ирсэн юм байна даа хє Vзмээ хоолон дээр амсах юм гарга! хэмээн тvмпэнтэй мах уур савсуулан Жамц авчирч тавив. Энэ vг цагаа олсон vг байсан болохоор Vзмээ цагаан морины зурагтай далайн орны хатуу хvрэн дарс ханын шvvгээнээс гаргаж ирэв.

-Нэг танил маань англи яваад авчирч єгсєн юм. Манай євгєн ямар уух биш. Шvvгээнд байгаад л байсан чинь Дэлгэрмааг ирэхийг л хvлээж байж гээч хэмээн Vзмээ хэлж дєрвєлжин шилтэй сайхан дарсыг задла хэмээн нєхєртєє єгєв. Жамц тэр даруй бєглєєг авч гурван болор хундаганд дvvргээд

-За сайн сайхны тєлєє гээд єргєчих vv? гэв. Гурвуул хундага тулгаж хоёр хvvхэн эхнийхийг ярвайсхийн хєнтєрч орхив. Хэрэв Дэлгэрмаад бага зэрэг тайвшрахад нь дарс хэрэг болно гэж бодогдсон ахул, Vзмээ найзыгаа ямар ч байсан уулгачих санаатай єєрєє дугтарч орхижээ. Тэгээд хоол идэцгээв. Мах ганц нэг огтолж, хоёр хvvхэнд хонины шинэ шєл аягалж єгснєє Жамц

-За тэгээд авхай нар дураараа идэж ууцгаа. Удахгvй хєдєє явах тул би машиндаа хийх юм байна гээд гараа арчин гарч одов.
Хоёулахнаа vлдсэн нь завшаан гэж Vзмээ бодоод ахиад хундага дvvргэсэн боловч харин энэ удаа Дэлгэрмаа амссан ч vгvй, мах идэж, шєл ууж гараа арчаад ахиад л санаа алдав.

-Чухам юу болсон юм бэ хvvхэн минь найздаа яриач…

-Тамхи байна уу? Яагаад ч юм тамхи татмаар санагдчихлаа… гэж Дэлгэрмаа гуйв.

-Би татдаггvй л дээ. Євгєний хааяа тансагладаг янжуур байна уу, vгvй юу… гээд Vзмээ хайснаа сая дєнгєж задалсан тамхи гаргаж ирэв. Дэлгэрмаа янжуур авч эв дvй муутайхан асаахчаан болж нэг сорсноо хахаж цацан ханиав.

-Vр хvvхдийн мєрєєдєл болоод хэдэн жилийн нvvр vзсэн юм. Нєхєр ч надаас vр хvvхэд гарах болов уу гэж хvлээсэн шинжтэй удлаа.
Тэр маань Токиод байгаа л даа. Тэгж тэгж сая нэг эм хvнийхээ жаргалыг эдлэв. Эрvvл саруул ямар хєєрхєн амьтан байсан гэж санана даа…

Дэлгэрмаа санаа алдан, vе vехэн нулимсаа арчиж байж бvхий л vнэнээ Vзмээ найздаа ярьжээ. Ганц ч юм vлдээсэнгvйн адил бас ширхэг ч юм нуусангvй.

-Ингээд л хорвоогоос олсон аз жаргалаа алдчихаад, эцэст хvний хvvхдээр сэтгэлээ зогоож, чинэсэн хєхєє хєхvvлээд явж байна даа. Намайг хvvхдээ алдсныг олон хvн мэдсэн… Энэ нялх амьтныг тэврээд олон дунд орох хаашаа, орохгvй байх бас хаашаа… Ядаж талийгаачийнхаа дєчин есєн хоног єнгєртєл ил гармаагvй. Монгол ёс байна даа. Хоригийн хугацаа єнгєрєхлєєр олдмол хvvгээ тэврээд гадаа гарахад танил найз нєхєд надаас асуухгvйгээр учрыг ойлгох биз. Зайлуул энэ хvvхэн vрээ санаад болохгvй болохоор хvvхэд єргєж авч дээ гэцгээнэ л биз… Би єєрєє яаж шийдэхээ мэдэхгvй чамтай зєвлєе гэж бодоод єглєє эрт ирж байгаа минь энэ… Чи эмч хvн, миний багын найз яахыг шуудхан хэлээд єгєєч. Би чиний vгнээс гармааргvй байна.

Дэлгэрмаа долоон булчирхайгаа тоочиж дуусаад муухан инээмсэглэх аядав.

-За тийм байдаг байж…

Vзмээ ингэж хэлэхдээ хэцvv л асуудал байна даа гэсэн аялгаар хэлжээ. Тэр явган ширээн дэр байгаа хундагыг дарсаар дvvргээд

-За нэг тогтоочих. Архи муу нэртэй идээ боловч сэтгэл засдаг сайн талтай шvv. Vрээсээ хагацахын гашуун зовлонг эм хvний хувьд би ч бас амссан л хvн. Бид хоёрын гурав дахь хvvхэд бvтээгvй юм шvv дээ… хэмээн санаа алджээ.

-Чиний хэлдэг зєв єє. Сав саяхан нялхыгаа нутаглуулчихаад нулимсаа хатаагvй байхад хvvхэд vрчлэв гээд тэврээд олны дунд явах нь тун зохимжгvй… Нэг хэсэгтээ амьтан хvнд vзэгдээд хэрэггvй байх… Харин энэ хvvхдийг алдав гээд єдийд цагдаа сэргийлэхэд бvртгvvлчихсэн, баахан эрэл сурал болж байж ч мэдэх юм… Энэ утгаар бодвол чи гэмт хэрэг хийсэн болж таарч байна. Эх хvнийхээ хувьд аргагvй байдалд орсон ч гэлээ эцэст чамайг олдог юм бол, хvvхэд хулгайлсан гэдэг ял зайлшгvй тулгаж таарна шvv дээ. Гээд яалтай. Нэгэнт л чамд гээд олдсон энэ нялх амьтныг ямар гудамжинд гаргаж хаялтай биш. Єє яахав. Євгєн бид хоёр маргааш хєдєє явна. Жаалуудаа тvрvvлээд аль хэдийн танил жолоочоор явуулчихсан юм. Хадмындаа бараг сар болох байлгvй. Чи манайд хvрээд ир. Юутай ч гэсэн сар манайд бай. Бид ч гэр орондоо зовох юмгvй сайхан… Манай гэрийг сахиад хvvтэйгээ энд сар бол доо хє. Тэгж байтал дєчин есєн хоног нь ч єнгєрнє. Элдэв дуулиан шуугиан ч намдана. Биднийг ирсний хойно хvvгээ тэврээд нvvр бардам харьж болох байлгvй…

Vзмээгийн хэлсэн нь Дэлгэрмааг баярлуулав. Яаж ч бодсон єєрєєр шийдэх аргагvй байлаа. Харин энэ хугацаанд Билэгжаргал утасдах юм уу, амьтан хvнээр юм хvм хэлvvлбэл л хэцvv байна.

Жамцад, Vзмээ єєрєє Дэлгэрмааг ятган гэрээ сахиулахаар болов хэмээн хэлжээ.

-За хє айлын гэр сахина гэдэг чинь их хариуцлагатай шvv. Хєлс мєнгийг нь єгєх учир бий. Тэгэхээр чиний vерхдэг хvvхэн юмсан хойно итгэл vзvvлээд, хоол ундыг нь, ядаж идэх махыг нь сайн бэлдэж єгєєд явдаг хэрэг. Єєр юу хэрэгтэй юм бол? Хvvтэйгээ хоёулаа хоол унд хийж идээд сэтгэл амар сууж байвал аштай юу. Бид ч ар гэртээ сэтгэл зовох юмгvй… хэмээн Жамц хэлжээ. Чингээд зах орж сайхан тарган хонины мах авчирч эвдэж жижиглэж хєргєгчид хийж єгєєд, гурил, будаа базаав.

Дэлгэрмаа хvvгээ Vзмээд тvр орхиод гэртээ харьж зайлшгvй хэрэгтэй солих хувцас, хvvхдийн даавуу шаавуу, живх тэргvvнийг авчрав.
Маргааш єглєє нь худалж хvнд бараг гэгээ ороогvй шахуу vvрээр Жамц, Vзмээ хоёр холын аяндаа мордов.

-За миний хvvхэн сэтгэл зовох юмгvй сайн сууж байгаарай. Гэрээ сайн сахиарай. Хоол унд биднийг иртэл дєнгєх байлгvй. Та хоёр хоёулахнаа юм чинь юун их юм орохов дээ гэж Vзмээ найзыгаа тэврэн vнсээд хэлжээ. Тэднийг vдэж явуулчихаад хашааны тємєр хаалгыг дангинатал тvгжин, зуны модон байшинд орохдоо Дэлгэрмаа “Ингээд би амьтан хvнээс далд энд суух болж дээ. Нэг ёсондоо муугаар бодвол хvvхэд хулгайлсан хvvхэн айлын гэрт цагдаагаас нуугдаж vлдэх нь энэ байж”… хэмээн гуниглан бодлоо.

Хэдийгээр Дамбадаржаад таних хvнгvй, єдєрт гэр гадагшаа хэзээ ч гардаггvй боловч сэтгэлээс далд тvгшvvр vл сална. Тэр бол хvvхэд алдагдав хэмээн цагдаад хэлж, сэргийлэхийнхэн энд тэндгvй эрэл сурал тавьж байж магадгvй гэж Vзмээгийн хэлсэн vгтэй холбоотой байлаа. Нээрээ тэгж байгаа бол эрт орой хэзээ нэгэн цагт Дэлгэрмаа илчлэгдэн баригдана гэсэн vг. Тэр цагт олдсон vрийг нь булаагаад авчихвал яанам бэ? Хичнээн єдєр элгийг нь дэвтээн, чинэсэн хєхийг нь хєхєж дотор уужруулсан энэ бяцхан хvнээ єєр хvнд єгєхєд хvрвэл би яанам билээ?

Vгvй, vгvй… Дэлгэрмаа юу ч боллоо гэсэн хvvгээ єгєхгvй. Дахиж тэгж голоо харлуулахаа болъё чи минь…

Гэвч ингэж бодох нь дэндvv хувиа бодсон хэрэг гэдгийг Дэлгэрмаа ойлгож байлаа. Энэ хvvхэд тєрсєн эхтэй. Хvvгээ ор мєргvй алдчихаад хэн нэгэн эх хvн зовж шаналж байгаа… Хvvхдээ харсаар байж нvд аниулсан Дэлгэрмаа хагацлаас болж яаж галзууран алдлаа даа? Тэгвэл огтын эрvvл саруул vрээ амьд мэнд байхад нь хулгайчид алдчихаад, хаана байгааг мэдэхгvй тарчилж байгаа тэр эх ямар байх нь ойлгомжтой… Энэ ерєєсєє л хулгайлагдсан хvvхэд… Тэр нэг согтуу хар юм хvvхдийг хулгайлаад яах гэж явсан бол доо? Арай л зєрж архидах гээгvй байлтай… Тэр хєлчvv залууг бодохоор анх тvvнээс зулран зугтахдаа бодсон нь одоо Дэлгэрмаад санагдаад ирэв. Хэрэв зээ хэрэг илэрч тvvнийг олдог юмаа гэхэд Дэлгэрмаа хэлэх vгтэй шvv.

“Тийм ээ би яасан юм. Нялх амьтныг харангадаж vхэх аюулаас аварсан хvн нь би. Хэрэв би чинэсэн хєхєє хєхvvлээгvй бол энэ жаал яах аргагvй харангадаж vхэх байсан… Би хvvхдийг хєхvvлээд Тvнхэл дээр буун буутлаа залууг хvлээсэн боловч ирээгvй. Саяхан хvvхдээ алдсан байсан болохоор би хєхєє хєхvvлээд аваад явахаас єєр аргагvй байсан… Тэрнээс хойш хэн ч хvvхдийг гэж сураглаж ирээгvй шvv”

Дэлгэрмаагийн vг гэвэл энэ л юм. Харин “саяхан хvvхдээ алдсан байсан” гэж хэлээд хэрэггvй ч юм уу даа. Зориуд далимдуулан хvvг хулгайлжээ гэж ойлгож магадгvй юм. Зvгээр л согтуу залууг ирэхгvй болохоор аваад буусан гэж л хэлье…

Ингэж бодоод Дэлгэрмаа бага зэрэг тайвшрав. Чингээд хувь заяаныхаа тєєргийг дагахаас аргагvй гэж шийджээ.

ххх

Цагдаа ирээд Бадрааг баривчлан авч одов.

Хvvг нь цагдаа авч одмогц эх нь Хорлоогийнд гvйн орж ирлээ.

-Хvvг минь бариад явав. Одоо яалай? Ээ хєх тэнгэр… Ийм vйлтэй юм гэж байх уу? хэмээн тэр эх уйлан дуугарч vсээ vгтээв.

-Яалаа гэж барьж байгаа юм бэ? хэмээн Ерєєгийн ээж гайхжээ.

–Тэр хvvхдийг хэнд єгсєн гэж асуусан… Шил архинаас хvvхдийн зарчихсан байж магадгvй гэж сэжиглээд байгаа бололтой. Ийм ч явдал болох гэж дээ Даариймаа минь… гэж хэлэхдээ энэ бvхэн чамаас л болов. Хэрэв хvvг чи л хот руу хvvхдээ олж ир гэж явуулаагvй сан бол хvv баривчлагдах хэрэг хийхгvй байсан гэсэн єнгєєр хэлжээ. Даариймаа юу хэлэхээ мэдсэнгvй. Зээ хvv амьд vхсэн нь мэдэгдэхгvй алга болчихоод, тєрсєн охин нь харь газар яваад єгсєн байхад цээжнийхээ махыг баран алдаж толгой гудайлган яваа хєгшин эх айлын хvний зэмлэлд юу гэж хариулах сан билээ.

-Vйлийн лай минь дуусах болоогvй ажээ. Єєрийн хvvхдvvдээ алдаад одоо єрєєлийн хvvхдийг шоронд хийн амьтны хараал идэх нь… Одоо яалтай билээ?

Гэвч цагдаад баригдах хэргээ Бадрах єєрєє л хийсэн. Тэр л Баярболдыг минь согтуу галзуугийн эрхээр танихгvй хvvхэнд єгчихєєд єєрєє зоогийн газар согтон ширээ тvшин унтаж, цагдаад баригдсан гээ биз дээ? Хэрэв хvн шиг яваад хvvг зvгээр авчраад єгчихсєн бол юунд л ийм явдал гарахсан билээ. Бадраагийн согтууг гарсан хойно Даариймаа болсон бvх явдлыг шалгаан хэлvvлж авч билээ. Тэгэхээр тун итгэлгvй хvнд Даариймаа найдсан байх нь… Бадраагаас олигтой хvн байсан бол… ээ чааваас.

Хvнд хvн хэрэгтэй. Хvvхдийг нь хєхvvлнэ гэж авсан тэр хvvхэн ямар ч хvн байсан юм билээ. Ямар ч л гэсэн хєхvvл л амьтан байж… Vрийн мєрєєдєл болсон хvvхэн тааралдаад, Бадрааг ирэхгvй болохоор олзшаан авч явсан ч байж болох… Тэгвэл хvvг нь эргvvлж єгєхгvй, тэгээд єнгєрєх нь энэ. Хамгийн гайтай нь Бадраа тэр хvvхнийг хаана чухам буусныг мэдэхгvй байгаа нь юм. Хэрэв Зvvн Хараад ч юм уу, Баруун Хараад, ер тэнд буусан гэж яг хэлж чадсан бол цагдаагийнхан баримжаагаар тэр хавийн айлуудыг шvvрдэж, хэнийд нь хотоос хэн ирэв гээд сураглаж болох л байсан… Гайтай нь Бадраа тэр тухайд хэлж мэдэхгvй байлаа.

-За гайгvй биз. Бадраагаар хvvхэд авсан хvvхний тухай хэлvvлэх гэж байгаа биз… Уг нь Бадраа тэгж их уулгvй шиг, хvvхдийг биенээсээ салгалгvй аваад ирж болох л байсан. Архи хэзээ хvнд хэрэг болж байлаа хэмээн Даариймаа санасанаа хэлжээ.

-Ерєєсєє чи хvvг хот руу явуулдаг буруу байсан… Чамаас л болж … хэмээн дєрвєд хєгшин чангарав.

-Миний явуулсан буруу байж болно… Гэвч єєрєє хvн шиг байсан бол яалаа гэж иймд хvрэх билээ.

-Хvvхдийг нь хулгайлаад ирээрэй гэж чи хэлсэн байх чинь билээ. Тугалыг нь аваад ирвэл vнээ нь дагана гэсэн юм биш vv?

Даариймаа яг тэгж хэлсэн нь vнэн юм. Эргээд л хийсэн нvгэл толгой дээр буух нь энэ… Хєгшин эх юу ч хэлж чадахгvй эг маг хийв. Тэгэхээр хvvхдийг хулгайл гэж хэлсэн хvн єєрєє болохоор аягvйд бол Даариймаа ч цагдаагийн газар дуудагдах нь ээ?

-За чи хэдэн цаас єгєєдєх. Би шоронд очиж хvvгээ эргэх минь. Хоол ундгvй хорьдог гээ биз дээ. Хоол єглєє ч адууны гэдсээр хийсэн бантан єгдєг гэсэн дэг… Хоол цай хийж аваад цагдаагийн газар руу явах минь…

Энэ бол далим байлаа. Дєрвєд авгай хvvгээ баригдсаныг далимдуулан Даариймаагаас мєнгє саахаар шийдэв бололтой. Даариймаа єврєє ухаж ухаж, хожим хэрэг болуужин гэж дан дээлийн дотор халаасанд хадгалсан хэдэн цаасаа гарган, таван мянгатын дэвсгэрт хоёрыг сугалан Бадраагийн эхэд єгєв. Дєрвєд авгай Бизъяа мєнгє аваад бушуухан гарчээ.

Сэтгэлийн далд тvгшvvр Даариймааг зовоосоор байлаа. Нээрээ ингээд зээ хvvгээ олохгvй бол яана? Ерєє нь хэзээ нэгэн цагт ирдэг юм аа гэхэд хvvг нь алдчихсан єгєр царайлаад сууж байх уу? Энэ цагдаа сэргийлэхийнхэн хvvхдийг минь олохгvй юугаа хийж байдаг улс вэ?

Даариймаа цай ууж хамаг хєлс нь цуваад арчих ч сэхээгvй сууж байтал хаалгаар хvн ороод ирэх шиг болов. Єєрийн банди нараас л ирэв vv дээ гэж бодож,

-Цайгаа уу. Боорцог дуусах нь дээ. Vдээс хойш гурил зуурахыг бодоорой гэвэл харин огт єєр хvн,

-Сайн байна уу та? гэж мэндлэх нь тэр.

Намхан шиг нуруутай, сэргэлэн нvдтэй, охиноос нь нэг их олон эгч биш болов уу гэмээр бvсгvй vvдэнд инээмсэглэн зогсч байлаа.

-Наашаа суу охин минь. Цай уу. Чамайг чинь манай хvvхдvvдийн нэг л орж ирлээ гэж бодоод… хэмээн Даариймаа дуу алджээ.

-Та Ерєєгийн ээж Даариймаа гуай мєн vv? Энэ чинь Хорлоо гуайнх биз дээ? гэж бvсгvй асууж байна.

-Мєн мєн. Ерєєтэй уулзах гэсэн юм уу? Солонгос явчихсан шvv дээ гэж Даариймаа цай аялгалангаа хэлэв.

-Би Ерєєгийн тэндээс ирсэн хvн. Танайд захиа авчирсан… гэж бvсгvй халуун цай оочлон тавиад цvнхээ уудлан захидал гаргаж ирэв.

–Ээ ашгvй. Хэзээ ирээ вэ? Охин минь тэр газар сайн уу?

–Сайн, сайн. Саявтар далайд амраад ирсэн гэсэн. Энэ захиаг єгчих л гэсэн юм. Дотор нь зуун доллар байгаа, та тоолоорой. Энэ жаахан чихэр, печень дvv нартаа явуулсан.

–Иш муу охин минь яах нь вэ дээ. Хvний газар єєрт нь мєнгє тєгрєг хэрэгтэй л байгаа…

Даариймаа чичирч салгалсан гараараа дугтуйг задлав. Тэндээс захиа, хэдэн ногоон цаас гарч ирэв. Амьдралдаа анх удаагаа тэрхvv хvн болгон яриад байдаг доолуур гэгчийг Даариймаа гартаа атгаж барьж vзэв. Чингэмэгц, би охиноо яаж гомдоолоо доо. Хvний эхээс гармааргvй ааш гаргаж, яаж харааж зvхэж, бvтэл муут Бадрааг зарж, хойноос нь явууллаа даа? Тэр золиг зээ хvvг минь алдчихаад одоо би Ерєєгийн ємнє ямар гай тарьсан байгаа билээ дээ? гэж бодоход єєрийн эрхгvй нулимс нь сул асгарчээ.

Болсон явдлын цаад нарийн учрыг vл мэдэх бvсгvй хєгшин эх охиноо их санасан учраас л уйлж сууна даа хэмээн єрєвдєн бодоод босч,

-За би явъя даа, эгчээ. Ерєє бvр аминчлан захисан болохоор хотоос єнєєдєр гараад явж байна. Дарханд бас надад хєєцєлдєх ажил ч байна … гэжээ.

-Vгvй охин минь аяга шєл ч болохноо хийлгэж идээд явна байгаа даа.

-Зvгээрээ эгч ээ. Би яарч байна…

-Ээ энэ зєнєг эмийн байж байгааг… Охиныхоо сургаар уймраад хамаг юмаа мартаж, аяга хоол ч хийж єгєлгvй гаргачихлаа даа.

-Та битгий зов. Би хоол идмээргvй байна. Тэгээд ч надад яаралтай хєєцєлдєх ажил байна. За баяртай.

Бvсгvйг гараад явчихсан хойно Даариймаа бvр цурхиртал уйлав. Миний байж байгаа царайг хар. Гэтэл охин минь мєнгє, захиа занаа явуулсан байдаг… Єєрийн vр хvvхэд цаанаа л єєр. Хєгшин эхдээ гомдвол гомдохоор болсон. Тэгэхэд vгvй шvv. Мэндийн захиагаа, зуун доолууртай явуулж гээч.

Хаалга дуугарав. Энэ удаад бага хvv хvрээд ирж.

-Алив миний хvv эгчийнхээ захиаг дуудаарай. Сая хvн ирээд явлаа. Эгчээс чинь захиа, баахан ногоон мєнгє явуулж… хэмээн Даариймаа хvvгээ захирав.

Хvv захиаг єндєр дуугаар уншлаа. Ерєє аав, ээж, дvv нарынхаа амар мэндийг асууж, охин нь та нартаа хэлэлгvй Сєvл гэдэг газар ирчихээд ажиллаж байна хэмээжээ. Та нарыгаа их санаж байна хэмээн дурьдаж сvvлд нь хvvг минь vе vе эргэж тойрч байгаарай. Сайн хvмvvсийн гар дээр Баярболдыг орхисон тул зовох юм алга. Гэвч багаасаа хvv минь эмээ, євєєгєє, ах нараа мэддэг болж єсвєл дээр шvv дээ гэх зэргээр бичжээ. Захидлын завсраас нэгэн гэрэл зураг гарч ирэв. Даариймаа гараараа дурандаж хараад vлгэрийн орон шиг далдуу модтой нэг их сайхан газар зогсч байгаа охиноо олж харав. Цаана нь хєх цэнхэр далай давалгаалж байх шиг.. Охин нь жаахан тураа юу даа… гэж бодоход ахиад л нулимс нvдийг бvрхэж ирэв.

Тийнхvv энэ гайхмаар баяр, гомдол зэрэгцсэн єдєр хєгшин эх Даариймаа уймран нэг уйлж, нэг инээж байтал цагдаагийн газраас дуудлага иржээ. За баларлаа. Ингээд шоронгийн тав болох vйлтэй байжээ хэмээн Даариймаа бодож тэр газар хvйтэн зоорь шиг байдаг юм гэнэ билээ хэмээн гадаа халуун байхад хєвєнтэй дээлээ ємсєєд гарч машинд суув.

-Намайг ингээд явчихлаа гэж аавдаа хэлж дуулга хэмээн бага хvvг аав руу нь гvйлгэв.

-Та битгий сандар. Таныг баривчилж байгаа юм биш. Мєрдєн байцаагч асууж тодруулах юм байгаа учраас аваад ир гэсэн юм… хэмээн цагдаагийн дvрэмт хувцастай жолооч залуу хэлж билээ. Тэглээ ч гэсэн Даариймаа хамаг бурууг би хийсэн болохоор аваачаад зооринд хийчих л байх даа гээд жолоочийн vгэнд итгэсэнгvй.

Дархан хотын цагдаагийн газрын vvдэнд машин зогсоход жолооч залуу настай хvний нь хувьд тvшиж буулгаад vvдэнд нь Бадраа уруу царайлан сууж байгаа мєрдєн байцаагчийн єрєєнд дагуулж оров.

Гэмт хэргийн учир Даариймаа хэзээ ч хуулийн байгуулгын хаалга татсан удаагvй. Одоо хvртэл vйл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг шиг, зvв зvгээр байсан охиндоо гай тарьчихаад хэрэгтэн лугаа адил дуудагдан ирэв гэж хєгшин эх булай айв.

-Сайн байна уу та? Суу даа…

Харваас нvдэнд дулаахан залуу мэндэлж ширээний эсрэг талд зайдуухан тавьсан сандал руу заав. Даариймаа дуулгавартай нь аргагvй заасан сандал дээр суулаа.

-Та Ерєє гэдэг охиноо хот явуулахгvй, vvдэнд суугаа залуутай суулгана гэж хэлсэн явдал байна уу? хэмээн мєрдєн байцаагч асуужээ.

-Vгvй одоо... Єєрийн хvvхэд хот газар завхарчихвий гэж гэртээ байлгах гэсэн нь vнэн л дээ. Харин Ерєєг энэ хvvтэй суулгана гэж шууд хэлсэн нь юу л бол... Ерєєг хот явчихдаг єглєє охиныг харж манаж бай гэж гэртээ дагуулж ирсэн явдал бол бий...

-Тэгвэл охиноо хот руу явчихаар та Бадраад замын зардал єгч хойноос нь явуулахдаа, хэрэв Ерєє ирэхгvй гэвэл хvvхдийг нь хулгайлаад ирээрэй гэж хэлсэн юм биш vv?

-Хулгайл гээгvй л дээ. Зvгээр Баярболдыг аваад ирээрэй л гэсэн...

-Тугалыг нь аваад ирвэл vнээ нь дагаад ирнэ гэсэн чинь таны vг юм байгаа биз дээ?

Даариймаагийн хамар дээгvvр хєлс бурзайж ирэв. За тэр дээ. Хулгай хий гэж заасан хvн нь би болж таарч байна.Ээ халаг.
Энэ бол эхийн сэтгэлд байсан далд тvгшvvр батлагдсаны жишээ байлаа. Хэнийг ч барьж аваад шийтгэж болно. Ямар ч аавын хvvг єргєст тортой хашааны чанад гяндангийн бvдэгхэн гэрэлтэй єрєєнд хорьж болно. Гэвч бvхий л насаараа єєрийгєє хараан зvхэж, сэтгэлдээ шархтай єдєр хоног єнгєрєєхєєс илvv шийтгэл байдаггvй бололтой.

-Та явж болно. Хvvхэд хулгайлан замдаа согтуурч явж алдсан хvн бол Бадраа мєн болов чиг, овоо босгоогvй бол шаазгай юунд суух вэ гэгчээр та анхнаасаа охиноо тэгж хэт хатуу цагдаж, хvнээр сахиулан, хот руу зугтаад явчихсан хойно нь мєнгє єгч Бадрааг явуулаагvй сан бол энэ бvх хэрэг гарахгvй л байсан. Хэрэв хvvхэд эрэн сурвалжлаад vл олдоход хvрэх юм бол зээ хvvгээ vvрд алдсны нvгэл хилэнцийг єєр хэн ч биш, хєгшин эх та л vvрэх болно...

Даариймаа дуу алдан орилсоор тэр газраас гарч ирсэн ажгуу. Гадаа зогсч байсан цагдаагийн жолооч залуу Даариймааг єрєвдєн гэрт нь хvргэж ирэв. Хаалгаар хамраа цухуйлгав уу, vгvй юу хєгшин эх дахиад л дуу тавин бархирч, орон дээрээ нам унав. Хvvхдvvд нь сандарч толгой дээр нь хvйтэн жин тавиад аавыгаа дуудахаар бага нь vйлдвэр єєд гvйв.

Энэ явдлын маргааш хотоос хаягийн дуудлага ирсэн нь Батбаяр утсаар ярих гэсэн хэрэг байлаа. Даариймаа уухчин сандарсаар холбоон дээр очив


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:40 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.17.05 5:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
-Байна уу? Та Даариймаа гуай юу? Би Батбаяр байна. Таньж байгаа биз дээ? Таны бие тэнхээ сайн уу? Танайхан бvгд сайн биз дээ?
Холуур тойруулан мэнд мэдэж элдэв юм асууж байгаа энэ хvн ямархан нэг тvгшvvрт хэл єгєх нь vv гэж Даариймаа далд сэтгэлдээ бодоод айх шиг болов. Ямар л аймшигтай хэл дуулдаг бол доо?...

Чингэтэл утасны нєгєє vзvvрээс:

-Ерєє ойрд ярив уу? Тvvнээс ямар нэг хэл чимээ байна уу? гэж асуух нь Тэр. За энэ чинь яахаараа Батбаяр охиныг асуудаг билээ? Ямар над шиг хєдєєний зэрлэг биш, орон хотын юмтай бол юмтай, утастай бол бvр гар утастай арга чаргатай хvн шvv дээ.

Чухам энэ хvнд л манай охин хайраа єгч vрийг нь тєрvvлсэн биш vv? хэмээн хоромхон зуурын дотор хєгшин эх бодож амжлаа.

-Vгvй шvv. Ер ярьсангvй. Манайх, гэртээ ямар утас байх биш. Яасан бэ? Та нар ярьдаггvй юм уу?

Даариймаа чингэж хэлэхдээ охиноос нь захиа, мєнгє ирсэн гэж хэлье vv гэснээ хэлээ хазаад тэсэв. Мєнгєний хувьд Даариймаа ямагт нуудаг зантай тул, энэ удаад ч гэсэн зуун дойлууртай болсноо хэнд ч хэлсэнгvйн адил одоо ч мєн Батбаярт хэлээд хэрэггvй гэж боджээ.

-Ерєє ор мєргvй алга болчихлоо. Сєvл рvv гар утсанд нь залгаад ямар ч хариу єгдєггvй. “Заг” компаний шугамаар явсан болохоор тэднийхнээр шалгуулсан чинь ажлаасаа гараад явчихсан байх юм. Ажиллаж байсан vйлдвэрийн нь эзэн тоймтой юм хэлсэнгvй гэнэ. Ахиухан цалинтай ажилд орно гээд Тайвань юм уу, Гонконг руу явчихсан байж магадгvй гэжээ. Би ямар сайндаа сургийг нь гаргах гэж арга барагдаад, гэр рvvгээ тань руу ярьсан байж магадгvй гэж бодохов. Тэгээд Ерєє яриагvй юм биз дээ? гэж Батбаяр утасны цаана санаа алдах нь тодхон дуулджээ.

-Юу юу гэнээ? Би нэг л сайн ойлгосонгvй. Охин минь тэр Сєvл гэгчээсээ их мєнгєтэй ажил эрээд явчихсан хэрэг vv?

-Тийм ээ. Ажлаасаа гарсан байна гэж л “Заг"-ийнхан хэллээ. Гэхдээ хvний газар байгаа тул бvрэн сайн лавыг нь олоогvй байж болно. Гайгvй биз дээ. Тэгж байгаад Ерєє хэл мэдээ єгєх байлгvй... Та битгий зов. Харин манайх руу хааяа ярьж байгаарай. Ууганаа жирэмсэн, гэртээ байгаа...

Утасны тасалданги дуун дийд дийд хэмээн сонсогдоход Даариймаа чагнуурыг тавьж орхиод гарав. Ахиад л аньсага нойт оргиж хариугvй уйлах нь ээ... Сvvлийн vед тэрбээр дэндvv ч уймраа болчихов уу даа. Сав л хийвэл уйлах гээд байх болж...
Хувь заяа ахиад л хєгшин эхийг муурч унатал алгадах шиг болов. Яахаараа охин нь ор мєргvй алга болдог билээ? Одоо Даариймаа яах ёстой вэ? Ерєєгєє хаана байгааг яаж мэдэх вэ? Хэрэв тэгж санаснаар болдог сон бол хєгшин эх харь газрын зvг мээмээрээ даллан охиноо дуудан ирvvлэх сэн...

Хамгийг харж, далдын тvмэн мэлмийгээрээ тольдон хэний ч хувь заяаг хэлээд єгдєг бурхан багш яг энэ мєчид санаанд орлоо. Охины нь тухай багш ламтан юу гэж айлдах сан бол? Мэргэ тєлгєнд юу гэж буух бол?

Даариймаа холбооноос гараад шууд л бурхны хурал номын газар руу яаран оджээ.

ххх

Эгэл даруухан боловч, юм юмтай тохилогхон ч гэмээр байранд Ерєє тєвхнєжээ. Гонконгийн хамгийн олон хvн бужигнаж байдаг хуучны маягийн зочид буудалд залуу бvсгvйг оруулаад Жан хэдэн доллар єгч

-Одоохондоо vvгээр хоол авч идэж бай. Чи хэл мэдэхгvй. Гадуур гараад тєєрєхийн нэмэр. Бэлэн хоол идээд байж бай. Би ирнэ. Чамайг аваачна гэжээ.

Эхний єдєр Ерєє єрєєндєє хэвтэж єнжив. Анх уулзаж байснаасаа Жан их л єєр, албаны хvйтэн царайтай болсон нь гайхаш тєрvvлнэ. Ерєєгийн хувь заяа цаашид ямархан зvг рvv эргэх бол? Жангийн яриад байгаа тэрхvv vйлчилгээний ажил гэж чухам юуг хэлээд байгаа хэрэг вэ?

Гэрийн мухар сахиж, хvний газар таньж мэдэхгvй олон амьтан шоргоолж шиг бужигнасан энэ газар тэр дэмий л гэюvрэхээс биш єєрєєр яаж ч чадсангvй. Чингэх дээр тулахад онгоцонд монголоор ярьж Ерєєг баярлуулсан хоёр залуу бодогдоод ирэв. Ерєє тєрєлх хэлээрээ ярихыг сонсоод эргэн харж тэгэхэд эгэл даруухнаар мэндэлж билээ.

-Хvvе та чинь монгол авхай байх шив дээ? Аль вэ наашаа суучих? Онгоцонд хvн цєєхєн байна. Сул суудал зєндєє... Монгол хvмvvс, нутаг нэгтэн байна даа. Гангар гунгар гэж явъя. Нааш ир.

Найр тавьсан vгэнд нь орж Ерєє хоёр залуугийн дэргэд очиж суув.

-Май єчигдєрхєн Улаанбаатраас гарахдаа чанаж авчирсан юм. Сайхан тарган vхрийн єєх, мах алагласан хавирга байна. Ид ид. Харь газар байгаа та нар махаа санадаг л биз... За тэгээд энvvхнийг амсчих. Нутгийн идээ гэрээс хол явахад сайхан санагдана даа хэмээн аяганы дундуур цагаан архи хийж єгєв.

-Баярлалаа. Та хоёр хаа хvрч яваа улс вэ?

-Бид vv? Бид бизнес хєєцєлдєж яваа наймаачид гэх юм уу даа. Сєvлээр дамжин Гонконг орж явна. Тэгээд цаашаа хэд хэдэн орноор орох санаатай. Хямдхан машин боломжийн vнээр аваад ачуулчихна. Сэтгэлд таарсан тvнш олдвол гэрээ хийчих санаа бий. Намайг Зоригоо, уг нь Батзориг л доо, манай найзыг Болдоо, жинхэнээрээ бол Ганболд гэдэг. Би Бээжингийн их сургууль тєгссєн. Энэ маань Улаанбаатарт ТИС тєгсєєд Сингапурт технологийн дамжаа дvvргэсэн. Хэрэв хотод ажил олддог сон бол манай Болдоо технологийн сайн мэргэжилтэн. Харин би бол хэл зохиолын мэргэжилтэй. Ингээд хоёр найз эх орондоо ажил олдохгvй болохоор бизнес хєєцєлдсєн хэрэг. Ингэхэд Явуухулангийн шvлгэлснээр, нvд алдам ялдамхан бvсгvй энэ газар юу хийж явдаг билээ? Бодвол бас л тав гурван цаас олж, ар гэрээ тэжээх гэж яваа буй заа...

-Тиймээ би уг нь Сєvлд гэрээгээр ажиллах гэж ирсэн хvн. Хэдэн сар боллоо. Арай ахиухан цалинтай ажил бий гэхээр нь Жан гуайг дагаж, эзнийхээ vгэнд орж Гонконг руу явж байна...

Ерєє vнэнээ л хэлэв. Тэр архинаас амсч, харин махаа санасан нь vнэн болохоор хэд сайхан огтлоод цадчихав. Энэ залуучууд зарим нэг саваагvй, савсаг залуу эрчvvдтэй адилгvй, тvмэн газар явж их юм vзсэн шинжтэй. Vнэхээр л ажил хэрэгч хvмvvс шиг санагдана. Нутгийн гурван монгол уулзсных юу эс ярих билээ. Улаанбаатрын сонин хачин, Токиод хоол ямар их vнэтэйг, ачуулсан тэрэгнээс нь манай хил дээр гаалийн татвар гэж бараг авсан vнэнээс нь их мєнгє хураадгийг хоёр залуу хуучлах ажээ. Ерєє Чэжv аралд очиж далайд орж, хэд хоног сайхан амарснаа, тэнд монгол циркчин залуучууд бий гэсэн боловч уулзаж чадаагvйгээ хуучилжээ.

-Тэгээд чамайг vерхдэг хvvхэн Сэрчмаа чинь гаргаж єгєєгvй хэрэг vv? Сэжигтэй л хэрэг байна даа... Гадаадад байгаа манай монголчуудын зарим нь монгол хvнийхээ мєс чанарыг гээсэн байдаг шvv. Аа мэдэхгvй ийм царайлаг хєєрхєн монгол бvсгvй тэр Жан гэдэгт хэрэгтэй байсан ч байж болох... Чи минь бизнесийн хэрэгцээнд золиослогдож яваа юм биш биз? Тайландад гэхэд л жишээ нь газар тайчих урлаг vзvvлэх юм уу, иллэг массаж хийдэг газар ажилд оруулдаг. Тэд єгєх цалин хєлсєє ч сайн єгнє. Гэхдээ ямар ч ажил хийсэн байлаа гэсэн нэг л зvй бусын vvрэг хvлээдэг. Тэр бол vйлчлvvлж байгаа эр хvн хєгшин, залуу ялгаагvй ямар л хvсэлт хэлнэ, тvvнийг нь vг дуугvй биелvvлэх ёстой. Тэр нь бол нэг ёсондоо иллэг массаж нь бизнес гэхэд vйлчилгээний нь дотор тэрхvv “хvслийг биелvvлнэ” зvйл нэг гол арга нь байдаг... Би дэндvv хар санаж байж магадгvй л дээ. Гэхдээ л чамайг арай л хєнгєн хуудуу шийдээ юу даа гэмээр санагдаад байгааг нуух юм алга. Уг нь гэрээ хэлцэлтэй юм, хаана ч дураараар явах эрхтэй, цалин ч муугvй тэр ажилдаа хэдэн жил зvтгэсэн бол... Хараар биш, гэрээгээр ажилладаг хvмvvсийн гэрээний хатуу заалтаар солонгосын тал бvх зvйлийг нь хариуцах ёстой шvv дээ. Хамгийн наад зах нь тэр хvнийхээ аюулгvй байдал, эрvvл мэндийг... Ингэхээр хараар нуугдмал амьдарч ажиллаж буй хvмvvсээс хамаагvй давуу эрхтэй байгаа биз дээ? Тэд чинь наад зах нь хvссэн vедээ эх орондоо чєлєєгєєр очоод ирж чаддаг. Ээ мэдэхгvй дээ Ерєє минь... Хэдэн ногоон цаасны ахиугаас болж элдэв муу юм vзvvжин... Чи бидэнтэй холбоотой байгаарай. Бид Гонконгод vргэлж ирж очиж байдаг хvмvvс. Бидэнд сайн тvнш ч бий. Май энэ утасны дугаар ав. Манай тvнш бол Євєр монголд их удсан монгол хэлтэй дотор хvн. Ер эндхийн хужаа нар эх газрын хан vндэстэнгvvдээс арай л єєр шvv. Ааш зан сайнтай, хvнд тусархуу, жинхэнэ бизнесмен нар байдаг. Ажил хэрэгч гэж яана даа. Ёстой л за гэвэл ёогvй улс...

Залуу хvмvvс амархан танилцаж, бараг л бие биеэ хайрлах шахуу юм болов. Иймэрхvv хvмvvс сайн байдаг гэж бvсгvй хvнийхээ зєнгєєр Ерєє мэддэг билээ. Чингэж хэдэн цаг сайхан ярилцан дотносож ярилцсаар явтал нэг мэдэхэд буух болчихсон байлаа.

-За Ерєє минь суудалдаа суу. Хана нvдтэй гэсэн юм. Юмыг яаж мэдэх вэ чиний хойноос ажиглаж тагнаж байж ч мэднэ. Энд монгол хvмvvс бидэнтэй Ерєє чи уулзаагvй болог. Буудал дээр хэн хэнээ танихгvй царайлна. Хэрэг болбол энэ утсаар яриарай. Манай тvнш утсаа авах вий. Бид тvvнд чиний тухай хэлнэ. Босс бидэнд чамайг яривал дуулгах учиртай гэж чи мэд... хэмээн мєнєєхєн хэл зохиолын мэргэжилтэй залуу сэтгэл хєдлєн хэлж ах хvний ёсоор Ерєєг босоход хацар дээр нь хошуу хvргэн vнсчээ.

Ерєєд хоёр сайхан залуу ихэд таалагдав. Тэр нутгаа санасан сэтгэлээсээ хоёр залууд амархан дасч, болдог сон бол унага шиг дагаад явмаар л байв. Гэвч тэр Жанд єгсєн амлалтаа яалтай. Хэрэв Жан тvvнийг хуурч Ерєє буруу хазгай зам руу хальтрах дээр тулбал тvшээд авах хvн энэхvv харь газар эд л болох нь гэж бодоод онгоцноос буухдаа цvнхээ барин тvvнийг vл танигчийн дvрээр холдож буй хоёр сайхан залууг хараад хоолой нь зангирч билээ.

Зочид буудалд дэмий баахан хэвтээд уйлахдаа Ерєє энэхvv олон хvнтэй далайн хот улсаас танилуудаа олж уулздаг юм билvv гэж бодлоо. Хамгийн хэцvv нь хэл мэдэхгvйд л байлаа. Гэхдээ нэг vеэ бодоход Ерєє эрхбиш харь газар амьдарч сурч байгаа монгол хvvхнvvдийн бvрэг ичимтгий зангаа таягдан хаяж хэнтэй ч дохио зангаагаар ярьж єєрийгєє ойлгуулж чаддаг болсон байлаа. Чухам Сєvлд ирчихээд Сэрчмаа ямагт тvvнийг хаяж хаашаа ч юм алга болчихдог тул эхний сараасаа эхлээд л гадаа гарч хvмvvстэй дохио зангаагаар ярилцаж эхэлсэн билээ. Тэгж явж ямар ч байсан хоолоо олоод идчихдэг болж, шуугиант Сєvлийн єргєн гудамжаар дэлгvvр хоршоо хаана байдгийг гар хурууны хєдєлгєєнєєр хvнээс асуун хэлvvлж, хэрэгтэй юмаа олж идэж, Улаанбаатар хот руу ярих газрыг хvртэл олоод авсан сан. Одоо тэр зангаараа гудамжинд гарч, утсаар ярих газрыг олсугай. Зоригоо, Болдоо хоёртой хэл авалцан уулзсугай хэмээн Ерєє шийдээд хувцсаа ємсч гарав.

Элдэв бараа дэлгэсэн гудамжны худалдаа ил ажиллаж байна. Арааны шvлс асгарам сайхан жимс тавиурууд дээр алаглан, хаанаас ч юм бэ хятад хоолны сайхан vнэр ханхлана. Гудамж зээлээр хєгжим хангинан, машин тэрэг зай завсаргvй ар араасаа хєвєрнє. Тэгж явтал гудамжны таксфон харагдлаа. Сєvлийнхээс єєр болов уу ямар бол хэмээн бодоод мєнгє хийх гэснээ Гонконгийн мєнгєєр доллараа солиогvйгээ санажээ. Хажуугийн дэлгvvрт оров. Таван доллар гаргаж худалдагч хижээл эрээс утсаар ярих гэсэн юм, задлаад хятад мєнгє болгоод єгєєч хэмээн гуйв. Гар хуруугаараа зангаж утсаар ярих маяг vзvvлэн зангидсан гараа чихэндээ барих зэргээр дохивол худалдагч харин тааламжтайяа инээн дагуулж гарав.

Чингээд мєнєєхєн таксфоны хажууд байх автомат тєхєєрємжинд тавтын дэвсгэртийг шургуулбал тэр даруй задгай юань, бутархай мєнгє гарч ирэв. Сайн санаат худалдагч мєнєєхєн бутархай мєнгєнєєс таксфон хуу хийж утсыг Ерєєд єгчээ. Утас дуудаж хєгшин хvн аваад хятад хэлээр ямар нэгэн юм асуух шиг болов.

-Сайн байна уу? Би Зоригоотой ярих гэсэн юм... хэмээн Ерєє монгол хэлээрээ дуржигнуулаад, нэгэнт утсаар ярьж буй тул худалдагчид англиар ганц мэддэг “Баярлалаа” гэдэг vгээ хэлжээ.

-Та Ерєє авхай юу? Таны тухай Зоригоо надад хэлсэн билээ. Би одоохон дуудаад єгье хэмээн євєрлєгч аялгатай, нилээд єндєр настай хvний дуу гараад даруй холдон одох шиг болов.

Ерєє сая сэтгэл амран инээмсэглэжээ. Танилуудтайгаа уулзвал ярих ч юм бий. Гэрийнхэндээ тавин доллар ч болсон єгч явуулах юм сан...

-Сайн уу Ерєє. Хаанаас ярьж байна?

-Би та хоёртой уулзмаар байна... Гагцхvv хаана байгаагаа мэдэх юм алга. Буцах болж байгаа юу?

-Арай л болоогvй. Эндээсээ бид хоёр Сингапур орно. Магадгvй бас Тайландад очиж ч магадгvй. Тэгээд энд эргэж ирээд ачаа бараагаа авч усан онгоцоор Тянжин єєд гарна даа. Чи уулзмаар байна уу? Хажуудаа хvн байвал яриулаад орхи. Чамайг хаанаас олж авахаа асууя.

-Жаахан хvлээгээрэй гээд Ерєє ойрхон байсан мєнєєх худалдагч руу гvйв. Дохион зангаагаар утсаар ярина уу гэж арайхан ойлгуулжээ. Худалдагч уриалгахан утас авлаа.

Гучин минут єнгєрєхєд хоёр танил нь таксигаар хvрээд ирэв. Гурвуул дуу алдан уулзацгааж, ойролцоо байх хятад зоогийн газар орж тухлацгаав.

-Танай эзэн чамайг ажилд оруулах гэж яарахгvй байгаа нь сонин байна. Шийдэх юм байгаа болоод тэр биз. Ер чи сонор соргог байхад гэмгvй шvv. Бид чамд эндхийн системээр ажилладаг гар утас авч єгье. Хашир нь дээр. Чи тvvнийг хvнд бvv vзvvл. Биеэсээ битгий салга. Хааяахан Улаанбаатартай ярьчихаад, бидэнтэй vе vехэн холбогдоод нуугаад л явж бай гэж танилууд нь хэлжээ. Хоёр сайхан залуу бvсгvйг хооллож, их л халамж анхаарал тавиад хэсэг зуур зоогийн газар сууцгаан инээд наргиантай байснаа явцгаав. Тэднийг хєлсний тэргэнд суугаад хєдлєн одоход Ерєє ах нараасаа харьд ганцаараа vлдсэн охин шиг дагамаар санагдаж билээ. Тэд нар зоогийн газрын vvдэн дээрээс шахуу гар утас худалдан авч єгєхєд Ерєє мєнгийг нь тєлєх гэж тvрийвчээ гаргасан боловч тэд огт тоосонгvй билээ.

Зочид буудалдаа эргэн ирэхэд Жан маш ууртай, жижvvрийн хажууд байж сууж чадахгvй холхиж байлаа.

-Чи хаачаад ирэв? хэмээн цагдах маягаар Жан ууртай асуужээ.

-Хоод идсэн юм. Бас эмэгтэй хvнд чинь дэлгvvрээс авах юм шаардагдах юм байна шvv дээ.

Солонгосоор эвлvvлэн зvйн байж хэлсэн vгийг нь чихний хажуугаар єнгєрєєгєєд Жан

-Vvнээс хойш зочид буудлаас олон цагаар гарахыг зєвшєєрєхгvй. Чи миний зєвшєєрєлгvй хаашаа ч битгий яв. Гонконг бол чиний хэдэн сар амьдарсан Сєvл биш. Энд ямар ч хvн тааралдаж болно. Болгоомжлох хэрэгтэй. Танай эзэн Ким бидний хооронд чиний аюулгvй байдлыг бvрнээ хариуцана гэсэн ам тохироо бий. Тэр тохироо бол танай улсын “Заг” компаниатай солонгосын талын хийсэн гэрээнээс эхтэй юм... гэж хэлжээ.

Тэгээд єрєє рvv нь дагуулав. Ерєєг огт санаандгvй єрєєндєє орохын хэрд Жан бариад авав. Эр хvний бахь шиг чанга гартаа хааш нь ч хєдєлгєхгvй агдлан барьж, сармис ханхалсан бєєлжис хvрэм амьсгаагаар амыг нь таглан байж озов. Ерєє байдгаараа тэлчилж эцэст Жангийн урт ургуулсан хумстай гар дотоожийн нь дотуур эмзэг эрхтнийг тэмтрэх vед чадал мєхєс бvсгvй хvнийхээ аргыг хэрэглэн гарыг нь хазаад авав.

-Аа муу гичий... хэмээн Жан ихэд євдсєн бололтой гараа татаж аваад vлээж,

-За муу золбин монгол гичий чи мэдэж ав. Чиний найз хvvхэн Сэрчмаа чамайг надад 500 доллараар худалдсан. Чи бол амьд таваар мєн. Чамайг яахыгаа би мэднэ. Зєнгєєр нь байлгаад учраа олъё гэтэл болдоггvй юм бол би чамайг маргааш их vнээр Банкогийн хєгшин хужаад зараад єгье? Чи тэгээд насан туршдаа Тайландын тэргvvн баян хєгшин хужаагийн татвар эм болж тэнд vvрд vлдэх болно гэж мэдэж ав. Хэд хоног чамайг амраасан нь чамайг хайрласных биш... Амьд бараа чамайг их vнэ хvргэх зах зээл л хайсан хэрэг. Залуухан монгол хvvхэн авах сан гэсэн Гонконгийн хєгшин хужаа нар зєндєє л байна. Гэвч Тайланд руу амьд бараа гаргах нь надад ашигтай. Маргааш худалдагдана гэж бодоод энэ ємхий зоориндоо хэвтэж бай.

Жан хаалга саван гарч одов. Чингээд єрєєний хаалгыг гаднаас нь дангинатал тvгжжээ. Ерєє уйлан унав. Тэр ямар муухай хууртагдав аа. Сэрчмаа гэж ёстой нэг шулам байж гээч. Ханилж яваад нєхрєє гэдэг сэн... Vерхэж яваад харь газар таван зуун ногоон цааснаас намайг зарчихжээ. Ийм юм гэж байх уу? Би ямар vйлс нь харласан хvvхэн бэ? Наймааны амьд таваар болсон би одоо яах вэ? Бурхан минь надад туслаач.

Ерєє дэрээ нортол уйлан орон дээрээ хєдлєх ч сєгєєгvй хэвтсээр байлаа...

Хувь заяа хаана байна?

* * *

Токиогоос ниссэн олон суудалтай “Боинг” онгоц Буянт-Ухаагийн буудал дээр газардав. Нислэгийн зураас дундуур хєнгєхєн дэгдэн гvйсээр асар их дуу чимээ гарган хурдаа хасч гол асрын ємнє, зорчигсод цувж дотогшоо буудал руу орох хоолойны ємнє зогслоо.

Хvмvvс сая л нэг газар дэлхийдээ, монгол газар шороондоо эсэн мэнд газардсандаа баясах мэт суниацгаан, суудлын даруулгаа тайлж зарим нь босоцгоов. Тавиур дээрээс цvнхээ авч vvд рvv яарахдаа Билэгжаргал “Намайг Дэлгэрмаа тосохгvй шvv дээ. Хэл єгч чадаагvй юм чинь...” гэж бодлоо.

Тэрбээр эхнэртэйгээ ярих гэж сvvлийн саруудад бvр ядчихсан билээ. Гэр рvvгээ утас залгахад ямагт хариу єгдєггvй байлаа. Ямар нэгэн буруу хазгай явдал болов уу хэмээн бодож сэтгэл зовоод Улаанбаатарын геологт байх нэг найздаа утас цохиж Дэлгэрмаагийн сургийг гаргаж єгєєч хэмээн гуйв. Тэр найз нь хэд хоног чимээгvй байснаа нэг ярихдаа

-Дэлгэрмаа хотод байхгvй шиг байна. Танай аавынх руу явчихсан юм биш vv. Харин...гээд тvгдрэв.

-Юу харин гэж?

Энэхvv нууцлаг бєгєєд дутуу хэлсэн vгний учрыг олоогvй байтал холбоо тасарч утас тасалданг дуугаар дийд дийд хэмээн зvрх базлуулав. Билгээ бvр сандарчээ. Ямар нэгэн явдал болсон бололтой. Тэрбээр японы талын хvсэлтээр хугацаагаа сунгаж, монголдоо 9-р сард буцах байснаа ямар ч байсан 11-р сар хvргэх болжээ. Хойт японд нээгдэх шинэ уурхайн бэлтгэл ажил дээр Билгээ чєлєє завгvй ажиллаж байна.

Эхнэр нь ер ярихгvй, гэррvvгээ утас цохиод хvн авахгvй ихэд удсаны дараа нэгэн єдєр Билэгжаргал ерєєсєє гэртээ хариад ирье. Энэ уурхай хэдийд ч нээгдэх юм билээ. Дэлгэрмаатайгаа уулзъя. Шинэ хvнийхээ барааг ч нэг харъя. Хєєрхєн хvv тєрvvлсэн гэж Дэлгэрмаа хэлсэн шvv дээ гэж боджээ. Тэрбээр тэрхvv хєєрхєн хvvг vзэх сэн гэж эцэг хvний хувьд тэсэхгvй хvсч байв. Vр хvvхдийн мєрєєдєл тvvнийг олон жил зовоожээ. Тэр эхнэртээ хайртай билээ. Амьдрал нь хэн ч харсан тэгширч, Билэгжаргалынх гэдэг айл одоо бол хэний ч ємнє нvvр улайхгvйгээр сайхан тохижсон билээ. Билгээ єєрєє Токиод овоо хэдэн мянган долларын цалинтай. Ноён ууланд байх хувийн нь алтны vйлдвэрээс тvрээсний мєнгє гээд овоохон мєнгє сардаа ороод ирнэ. Одоо гэрээний хугацаа дуусгаад орхивол хаашаа ч явахгvй Дэлгэрмаатайгаа жарган суух цаг болсон. Тэднийд ганц дутуу юм vр хvvхэд л байсан. Аз болоход тэднийх хєєрхєн хvvтэй болжээ. Ингээд аз жаргал тэгшрэх нь энэ...

Билгээ тvрэгхэн шиг хариад ирье хэмээн япон эзэддээ хэлэхэд цаадуул нь татгалзсангvй билээ. Олон таван vггvй, зєнгєєрєє идэвх зvтгэлтэй ажилладаг, олон долоон юм шаардаад байдаггvй, архи дарснаас хол энэхvv монгол инженер японы уул уурхайн корпорацийнханд таалагджээ. Хэрэв Билгээ єєрєє зєвшєєрч гэм, гэрээний хугацааг хэдэн жилээр сунгах сонирхол ч тэдэнд байв. Тийм ч учраас Билгээг тvр хариад ирье гэхэд дуртай зєвшєєрєєд Токиогоос Улаанбаатар ирэх очих онгоцны тийзийг авч єгч, цалинг урьдчилан олгожээ.

Чингэж явуулах цаад учирч байв. Ер япончууд итгэл єгсєн хvнийхээ талаар бvрэн судалдаг билээ. Улаанбаатарт байгаа тєлєєний хvмvvс нь найдвартай монгол хvмvvсээр дамжуулан Билгээ инженерийн ар гэрийн амьдралыг байнга судалж байлаа. Инженерийн гэргий саяхан нярайлсан бєгєєд энэ залуу хос vр хvvхдийн мєрєєдєл болж, хэдэн жил хvлээсний эцэст чингэж vр заяасанд хязгааргvй баяртай байсан ажээ. Гэтэл тєрєєд удаагvй байтал нь гай дайрч Дэлгэрмаа хvvгээ Баруун Наран хэмээх газар vvрд орхисон мэдээ ирэв. Харин тэрхvv эмгэнэлт явдлын тухай инженер Билэгжаргал мэдээгvй буюу эсвэл мэдсэн ч нvvрэндээ тэрхvv хагацлын уй гашууг чадмагаар нууж чадсан юм уу, монгол инженер яасан ч vгvй билээ. Одоо тэгвэл монгол хvний тэсвэр тэвчээртэй сэтгэлээр vрээ алдсныхаа хагацлын гунигийг хэдэн сар vл тоогч болон тэвчсэн залуу эцэг хариад ирье гэж байхад, хvний нь хувьд зовлонг нь ойлгоод чєлєє єгєхєєс аргагvй хэмээн эзэд нь шийджээ.

Ийнхvv Билгээ монгол нутагтаа хєл тавив. Тvvнийг ар гэрийн нь ямаршуухан амьдрал угтахыг тэр яахан мэдэх билээ. Бvх явдал нууц битvvлэг байхад харь газар хэл vг авалгvй удсан залуу эцэг япончуудын тааварласан шиг vрээ алдсанаа мэдээд сэтгэлээ хатамжлан тэвчсэн нь бус харин тэр тухай ямар ч ойлголтгvй, хэл мэдээ аваагvйд л хэргийн гол орших ажээ.

Ачаа гээд байх юмгvй, жижигхэн чемоданд эхнэртээ гэж авсан Зvvн ємнєд Азийн орны дархчуудын гараа гаргаж хийсэн олон цэнгийн алтан бугуйвч, дугтуй дvvрэн ногоон цаастай, бяцхан vрдээ гэж Токиогийн нярайн дэлгvvрээс авсан нэг удаа хэрэглэх памперс хэмээх живх, єхєєрдмєєр хєєрхєн цамц ємдний хослол, гарт нь бариулах тоглоом сэлтээс єєр хvнд vзvvлчихээр юмгvй тул Билгээг шууд л гаргачихав. Хил, гаалийн шалгалтанд ногоон гэрлээр шуурхайхан орсон Билгээ гадаа гарч монгол нутгийнхаа эм шиг цэвэр тунгалаг агаараар ханатлаа амьсгалан хэсэг зуур зогсов. Чингээд хєлсний тэрэг авч хот руу давхилаа.

Буянт-Ухаагийн буудлаас хотын тєв орох замд хэд хэдэн удаа зогсов. Машин тэрэг ямар олон болсон юм бэ? Зам нь ачааллаа даахгvй, олон машин урд хойноо орон уралдан давхицгаах нь тєвєгтэй ч юм шиг... Чингэсээр гэртээ ирэв. Хот ихэд єнгє засч, харин байшин барилгаар ч ёстой нэг чигжиж єгчээ.

Байрандаа орж хаалганыхаа хонхыг дарлаа. Хэн ч хаалга нээсэнгvй. Энэхvv бvргэдтэй тємєр хаалганыхаа цаана амьд хvн vгvй мэт, ямархан нэг анир чимээ гарсангvй. Гайхаш тасран хэсэг зуур зогссоноо хайш хэрэг, гар цvнхээ уудалж ёроолоос нь холбоотой хоёр тvлхvvр гаргаж ирэв. Чингээд хаалгаа тvлхvvрдэн арай чамай онгойлгож орлоо. Гэрт бєгчим байв. Хувцсаа тайлж, гар нvvрээ угаачихаад хєргєгчийг нээвэл саяхан авсан хонины мах, нилээд хатах янз орсон бяслаг тэргvvтэн байх ажээ. Гэрийн эзэгтэй єчигдєрхєн байсан бололтой. Чанаж уусан сvvтэй цайны шавхруу гашлаагvй хэвээр байлаа. Гэр орноо сайхан цэвэрлээд, тоос шороогоо арчиж зvлгэсэн нь харваас ил байв. Дэлгэрмаа тун саяхан гэртээ байж, єчигдєр орой юм уу, єнєє єглєє эрт л гараад явчихсан бололтой. Гэнэт Билгээ танил нєхрийн хэлсэн “Авгай чинь танай аавынх руу явчихсан юм биш vv” гэсэн vг санагдаад явчихлаа. Нээрээ тэгсэн л байж таарлаа.

-Гэртээ ирсэн хvн байна даа аяга цай чанаж ууя даа...

Унтлагын єрєєнєєс гарах гэж эргэх тэрхэн агшинд Билгээ орон доогуур хэвтээ жаахан бvр нярай хvvхдийн єхєєрдєм хєєрхєн бойтгийг олоод харчихав. Сэтгэлд нь баяр хєєр, єхєєрдєл тєрєєд ирлээ. Билгээ бойтгийг авч vнэрлэв. Нялх амьтны содон vнэр бойтогноос ханхлаж байлаа.

-Энэ чинь миний хvvгийн бойтог байх нь... гэж Билгээ єєрийн эрхгvй энхрийлэн дуун алдлаа.
Хvvгийнхээ бойтгийг vзээд vнэрлэсэн нь Билэгжаргалын амар тайван сэтгэлийг их далайн тvрлэг ирэх шиг хєдєлгєж орхив. Тэрбээр бушуухан vрээ vзэхсэн хэмээн яарч гарав. Аяга цай дvрдэг плиткээр хам хум чанан уусан болоод тэрбээр цvнхэндээ ойр зуур хэрэглэх юмаа хийн бариад гарч одлоо. Єєр бодож санасан ч юмгvй шууд л такси барьж суухдаа

-За хє Тvнхэл хvргээд єгч чадах уу? Би дєнгєж сая Японоос ирсэн, мєнгєє солиулж амжаагvй. Доллараар тооцоо хийж болно биз дээ? гэж асуув.

Хаа байсан Тvнхэл модны аж ахуй, тэгээд доллараар тооцно гэхээр жолооч залуухан эр олзуурхалгvй яахав.

-Єє тэг, тэг. Харин бензин авах л ажил бий.

Чингээд цоо шинэ такси хотын замаар хурдлан одов. Ойн зам адармаатай, газраар мєлхєх шахуу явдаг хотын засмалын хєнгєн тэрэг солонгосын эксель мэт нь яагаад ч явж чадахгvй тул саяхнаас тээвэрт гарсан япон жип таксийг Билэгжаргал сонгож авчээ. Ийм тэрэгтэй такси бааз ажиллагаагаа эхлээд удаагvй байлаа.

-Зам хол шvv. Засмалаас Рашаантын наахнаас салаад шороон замаар ондогонуулсаар явтал ядарна. Хоёулаа сайн хооллоод гарна байгаа? гэж бензин хийлгэчихээд жолооч хэлэв.

-Тэгье, тэгье.

Хаа саагvй байх гуанзны нэгэнд орж холимог шєл мантуутай цайтай бvтнээр нь авч идэж байхдаа

-Эх нутагтаа ирээд анх хооллож байгаа минь энэ... Уг нь харьд суугаад ирж байгаа хvн эхнэрийнхээ гарын хоолыг идэж, ширээ дvvрэн идэх уух юм дэлгээд, найз нєхдєє урин инээн баясч суувал болох л байсан... гэж гуниглангуй боджээ.

Гээд яахав. Аавындаа одоохон хvрч, гэргий ханьтайгаа уулзан, анхны vрээ vнэрлэн vнсээд л сэтгэл цайраад сайхан болчих юм чинь....
Тэд хєдлєцгєєв. Шинэхэн жип хотын засмалаар нисэх мэт хурдлав.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:41 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject: Urgeljlel ni
PostPosted: Jun.21.05 11:06 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Dec.10.04 6:13 am
Posts: 613
-Чи замаа сайн мэдэх юм байгаа биз дээ? Сєгнєгєр Баян гол хvртэл зам гайгvй байх... Харин тємєр замын Баян буурлын амралтаас цааш зам таагvй байж мэднэ...

-Єє та зоволтгvй. Нэгд гэвэд Батсvмбэр чинь миний нутаг. Нєгєєд гэвэл такси барихаасаа ємнє би чинь тавдугаар баазад холын тээвэрт оросын том тэргээр таван жил монгол орны очоогvй газаргvй явчихсан шархтсан чоно... Голдуу зуднаар, их цаснаар л тэжээл хvргэх гэж баруун аймагт євлийн ид хvйтнээр гарч єгдєг байлаа шvv дээ. Дугуйгаа гинжилчихээд их хунгар дунд сууж барин, хонон єнжин цас малтаад л...

Яриа хєєрєєтэй сайн жолоочтой таарсан нь яамай даа. Амандаа ус балгачихсан юм шиг хичнээн бээрийн газар дув дуугvй явдаг модны тэрэгний жолоочтой Билгээ аавындаа очиж байсан удаа бий. Тийм хvнтэй явах vнэхээр шаналгаатай. Єєрєє тийм их чалчаа биш боловч Билэгжаргал хол замд гангар гунгар гэж явахыг эрхэмлэнэ.

Цаг хугацаа амархан єнгєрєх юм даа. Дэлгэрмаатайгаа суусан тэр нэгэн зуныг одоо тэрбээр санаадхав. Нэг гэртээ чамгvй олон хонож, бараг л євєртєє орон алдаж халуун амьсгааг нь шєнє чагнан хvсэлд автаж нойргvй тийчлэхдээ Билгээ эр хvний тvрэмгий зан гарган залуу бvсгvйн хєнжлийн сэжvvрээс татаад євєрт нь орж болох л байсан. Дэлгэрмаа ч гэсэн хvслийн нvдээр тvvнийг харж, тэр ч байтугай унтсан хойгуур толгойг нь зєєлхєн илдэг байсан. Тэгээд байхад Билгээ зориг гаргаж чадаагvй. Алтны уурхайн ажилдаа єдєрт чєлєє завгvй шогшиж, тvvртэн ядардаг ч гэсэн залуу халуун настай хvн тул ганц сайхан хоол идээд, єтгєхєн шиг сvvтэй цай уугаад тvр дугхийгээд л хамаг ядаргаа арилчихдаг сан. Чингээд болдог сон бол уурхайн конторт газраар ор засан хажууд хэвтээ Геологийн тєв лабораторийн хар нvдэн Дэлгэрмааг шєнєжингєє ноолчихмоор дур хvрэх авч хайрласан сэтгэлээсээ болоод халдаж чаддаггvй байсан. Эр хvнийхээ хувьд тэр бvсгvй хvнтэй унтаж vзсэн vv гэвэл хэдийнээ тэр жаргалыг амсчихсан л байж... Хєдєє хайгуулаар яваад айлд хоноход нь хацар нь холцруутсан арван найм, ёстой ор хєнжлийн явдлын амтанд ороод эр хvнийг татаж чангаах шахсан охид тvvнийг цаашаа гэдэггvй л байсан... Хєдєєгийнхєн сонин шvv дээ. Шєнє дєлєєр хаалга vvдний тvгжээг мултлан охин дээр нь хэн нэгэн хархvv ирэхэд мэдсээр байсан хэр нь эцэг эх юу ч vл хэлнэ. Хонь хариулж яваа бvсгvй дээр хэн ч давхиж очоод хээр дараад авахад хэн ч хvчирхийлэв энээ тэрээ гэж хэрvvл зарга vл хийнэ. Ёстой юм ёсоороо л болж байна гэж бодох авай.

Хєдєєгийнхєн геологчдод сайн. Тэднээс хэн нэг нь охин хvvхдийг эргvvлэхэд хєл алдах нь шахна. Учир нь геологчдыг хээр тэнэж явдаг болохоос биш эрдэм номын хvмvvс гэж vзнэ. Хамгийн бишрvvлдэг зvйл хайгуулынханд байдаг нь ямар ч догшин лус савдагтай газрыг хєндсєн тэдэнд гай зовлон vл нvvрлэдэг юм. Тэгэхээр нутгийн лус савдаг хvртэл геологчдын гарын дор номхон байдаг ажээ хэмээн бодоцгооно. Лусыг номхотгосон ийм хvнтэй охин нь ханилж гэж жаргана даа хэмээн хєдєєнийнхєн бодох авай.

Тэрхvv хонины боруудтай Дэлгэрмааг яагаад ч зvйрлэн бодох аргагvй байлаа. Эрх танхил байдалтай, хэн ч халдашгvй омог бардам гоо vзэсгэлэнт энэ авхайг хvчээр эзэгнэх хvсэл Билгээд байсангvй. Єдєр хоног цаашлах тутам Билгээ тvvнд дасчээ. Чингэж дасах тутмаа сэтгэлдээ ариухнаар бодож явахыг эрхэмлэн, хэрэв зээ биед халдаж нvгэл vйлдэж гэм зvрхэнд хурсан тэр сайхан бvхнээ гутаачих юм шиг санах авай.

Ийм байдлаар цаашаа хэр удах байсныг бvv мэд. Гагцхvv нэг л єдєр найз нєхєр нь авгай хvvхэдтэйгээ ирээд Хараа гол руу Дэлгэрмаа тэр хоёрыг зугаалганд авч явж билээ. Тэгэхэд хээр хонох болж танил найз нь майханд Дэлгэрмаа, Билгээ хоёрыг бараг хvчээр шахуу нэг оронд оруулжээ. Тэр шєнє цэцгийн vнэр анхилсан Дэлгэрмаагийн гэзгийг vнэрлэн анх удаа зориг муутайхан тэвэрч уруул дээрээс нь vнсэхvй, харин залуу бvсгvй тvvнээс ч илvv зоримог байж хариу vнсэн таалжээ. Эр бие залуу бvсгvйн энхрийлэлд хєвчрєн чангарч сэтгэлдээ энэхvv эмзэг турьхан амьтанд халдмааргvй байсан авч биологийн сэрэл эз дийлж єєрийн эрхгvй бvсгvйн дээр гарахад хvргэсэн билээ. Чингэж Билгээ нvvр хагарав.

Дэлгэрмаа тэр хоёрын дур таалал бvрнээ таарч тохирдог байлаа. Шєнийн учраа бvр нь тэр хоёрт ядрангуй аз жаргалыг авчирна. Учрал бvхэн амттай байсан тул шєнєжингєє ноололдоод ч Билгээ сэтгэл ханахгvй vе олонтаа. Одоо аян замын зуурт тэр тухай санахад хамаг бие хєвчрєн чангарах шиг болов. Хvvхнээ тэр их санаснаа сая л мэдэв.

-За яагаад дуугаа хураачихав? Ядраа юу? гэж жолоочийн дуу гарлаа.

-Жаахан юм бодоод... Алив нэг сайхан дуулаач гэж Билгээ гуйв.

-Жолооч хvн хамгийн сайн дуучин байдаг гэсэн биз дээ? Тийм ч учраас жолооч нараас олон хvн дуучин болсон гэдэг шvv. Гавъяат Банзрагч, Оросоо гээд л...

-Тэр ч vнэн шvv. Тэрэг бариад хєдєє хээр давхиж явахад дуу л хань болдог шvv. Дуугаараа бид чинь сэтгэлээ гарган хэлж, хvслээ илэрхийлдэг юм шvv дээ. За жишээ нь гээд жолооч нэг дуу чанга хоолойгоор эхэлсэн нь

Хархан нvдний талимаанд чинь
Хайлан уяран суухдаа
Ханийн жаргал эдэлснээ
Хайрт минь би мартаагvй ээ... ээ... гэжээ. Энэ дууны vгийг Билгээ зvрхэндээ ойр хvлээн авч, нээрээ л Дэлгэрмаадаа ингэж л би хэлэх ёстой хvн дээ гэж бодлоо.

ххх

Нэг л мэдэхэд ой хєвчийн дундуур сvлжсэн овон товонтой зам Билгээг аавын нь гэрийн гадаа чирч авчирсан байлаа.

-Нэгэнт хvрээд ирснийх яараад яахав. Гэрт орж цай, хоол идээд, жаахан амраад яв даа хє гэж цvнхээ авангаа Билэгжаргал жолоочид хэлжээ. Машин ирэхийн чимээнээр хэдэн хvvхэд гэрээс гарч ирсэн нь дvvгийн хvvхдvvд ажээ.

-Агаа ирсэн. Билгээ агаа! гэж хvvхэд таниад хашгирав.

-Эмээ, ээжээ Билгээ ах ирсэн. Билгээ ах...

Хvvхдийн шуугианаар ойн гvнд байх гэрээс эхлээд Сайханаа дvv нь, дараа нь ээж нь гарч ирээд дуу алдан тосч ирцгээв.

-Иш муу хvv минь хvрээд ирж... За сайн явж ирэв vv хэмээн ээж нь vнсэв.

Энэхэн хоромд хєгшин эх юу санасныг хэн мэдэх вэ. Харин Билгээ нvдээрээ хэн нэгнийг хайсан мэт ийш тийш харсан нь Дэлгэрмааг vгvйлсэн хэрэг байлаа. Гэрт орцгоов. Дорлиг гуай хvvгийнхээ сургаар босох гэвч чадсангvй. Билгээ бушуухан дэргэд нь очиж золгон хацраа єгч vнсvvлэв.

-За тэгээд сайн сууж байна уу? Танай тэр япон нутагт зуншлага сайхан уу?

Хvvдээ хєєргєє єгч тамхилан Дорлиг сэтгэл их хєєрсєн шинжтэй байхад эх цай аягалж амсуулчихаад дахин шинэ цай тогоонд чанах гэж ус хийв.

-Дэлгэрмаа ирээгvй юу? хэмээн vгийн завсраар Билгээ асуужээ.

-Vгvй шvv дээ. Та хоёр арай яваа биш биз дээ? гэж Гапилмаа гайхжээ.

-Би Токиогийн онгоцноос буучихаад гэрээрээ ороод хvнгvй байхаар нь Дэлгэрмааг хvvтэйгээ аавынд ирсэн юм болов уу гээд шууд гарлаа л даа.

-Чи ирнэ гэж хэл єгєєгvй хэрэг vv?

-Утсаа ер авч єгєхгvй байсан юм л даа...

-За тэгнээ тэр. Сайханаа Тvнхэл єртєєнєєс ярих гээд бvр ядчихсан юм. Єнєєх олдмолоо чирээд хаа нэгтээ тэнэж яваагаас гараа гэж vv?
Хєгшин эхийн энэ vг Билгээг цочоов. Юу гэж байгаа юм. Тєрсєн хvvгийн нь хvvхэд олдмол байхдаа яахав дээ. Ээж минь хєгширч зєнєє юу даа? гэж гомдосхийв.

-Хєгшин чи аядуухан л байна шvv. Хvvг босгоор хєлєє давуулав уу vгvй юу хачин юм яриад...

-За яадаг юм. Худлаа юм биш, миний муу ач хvvг алга хийчихээд огт єєр зvсмийн хvvхэд тэвэрч ирэх чинь билээ.

-Та нар чинь одоо юу яриад унав аа? гэж Билгээ жолоочоос зовсхийн асуухдаа нуруу руу нь хvйт оргин, толгойтой vс арзайн босох шиг болов.

-За яахав миний хvv аажимдаа учрыг нь ойлгох байлгvй.

Би ч хувьдаа Дэлгэрмаадаа буруу єгч чадахгvй л байгаа... Хvvхдээ тэврээд нэг ирсэн юм зайлуул. Ээж чинь л ачийгаа єгзгєн дээрээ толботой байсан, тэр нь алга, vнэр нь биш байнга энээ тэрээ гэж єєлж муулсаар байгаад Дэлгэрмааг явуулчихсан. Хvний амьдралд юу ч тохиолдож болно шvv дээ. Чамайг ирэхэд Дэлгэрмаа гэртээ байхгvй байгаа бол хvvхэд нь бvлээрээд эмнэлэг хєєцєлдєж явсан ч юм уу хэн мэдлээ...

Буурал аавын vг нэгийг хэлэх шиг болов. Ямар нэгэн явдал болсон нь тодорхой. Чухам юу гэгч болсон хэрэг вэ? Ээжийн хэлж байгаагаар бол миний хvv vгvй болчихсон ажээ. Энэ vнэн vv? Эсвэл би зvvдэлж, хар дарсан зvvднээсээ болоод солиорох гэж байна уу? Миний хvvг алдчихаад Дэлгэрмаа хаанаас ч юм хvvхэд олчихоод тэвэрч ирсэн гэж vv?

Ямар ч байсан ханьтайгаа уулзахаас нааш сэтгэл амармааргvй байв. Хэрэв осол зэхий явдал болж хvvхдээ алдсан нь vнэн юм бол Дэлгэрмаагийн сэтгэл ямар байгаа нь ойлгомжтой.

Жолооч залуу босч малгайгаа ємсєв.

-Хvv чи хоол унд идээд яваач...

-За яах вэ би эртхэн газар дєхье... Харанхуй болчихвол уулын зам амаргvй... гэж жолооч хэлсэн боловч хаалгаар ормогц хэрvvл уруул хийсэн энэ гэрийн хєгшчvvлд дургvйцсэн нь ил байлаа.

-Vгvй чи байз... Хоёулаа цуг буцнаа.

Билгээ ингэж хэлээд авчирсан бэлэг сэлтээ гарган ээж, аавдаа, дvvдээ, хvvхдvvдэд нь тараажээ. Чингээд хоол хийхийг ч хvлээсэнгvй шууд цvнхээ бариад гараад явчихав.

-Даан ч яав даа Гапилмаа минь... Ганц цаг тэсч болсонгvй юу. Хvvг гомдоочихлоо гэсээр Дорлиг гуай vлдэв.

-Би худлаа хов зєєгєєгvй ээ. Яах аргагvй миний хvvгийн vр биш л байсан. Буурай аавыг чинь єєд болоход єгзгєн дээр нь тэмдэг тавьсан юм. Би хvvг чинь нялхад хэд хоног танайд байж Дэлгэрмаад шєл цай уулгаж асарч тойлж байхдаа vнэрт нь дасч, муу аав минь танайд эргэж тєржээ гэж мэнгийг нь хараад олзуурхан баярлаж байсан.

Тийм мэнгэ тэмдэг тэгж амархан алга болдоггvй юм. Хєгшин эхдээ битгий юм санаарай. Хэлэхгvй байж чадсангvй. Билгээ за ч гэсэнгvй ёо ч гэсэнгvй хацраа єгч vнсvvлээд машиндаа суув. Нэг их айхтар хар юм цээжинд нь бєглєрчихєєд тэрбээр байх суух газраа олж эс чадах шиг санагдан

Харваас ээж нь зєнєсєн буюу, эсвэл голдоо ортол гомдсон шинжтэй ажээ. Чухам юу болоод байгааг Билгээ ойлгож эс чадав. Юуны тvрvvн энэ хорвоод хамгаас хайрладаг Дэлгэрмаагаа л тэр єрєвдєж байлаа. Машин энхэл донхолтой ойн замаар ондгонон давхисаар л...

х х х

- Яасан хєєрхєн хvv вэ? Энэ таны хvv юу?

Сувилагч бvсгvйн асуулт Дэлгэрмааг цочоов. Буруу хазгай хэрэг хийсэн нь vнэн болохоор тэрбээр ямагт хvнээс айж цочих бvлгээ.

- Тиймээ хvv минь халуураад... Уг нь зvгээр л байсан хvvхэд...

- Алив оношийг нь vзье дээ. Даруйхан тарианд орсон дээр биз дээ. Ханиад хvндрээд хатгаа болчихвол осолтой...

Сувилагч эмчийн бичсэнийг амаа хєдєлгєн уншихдаа энэ жаахан хvvг хаана ч билээ vзсэн шиг санагдаад байлаа. Хаана vзсэн байж таарах вэ? Яах аргагvй таньдаг л царай... Манайд хэвтэж байсан юм биш биз? Тэгвэл миний хийсэн тарианы сорив байгаа даа...

Сувдаа хэмээх энэ сувилагч туйлын гярхай нэгэн ажээ. Тасагтаа хэвтсэн ямар ч хvvхдийг таньдаг, тариа хийсэн ором мєрєєрєє єєрийн нь сувилгаанд байсан жаал мєн байна гэж мэддэг нь туйлын сонор соргогийг илтгэнэ. Єнєєдєр ирсэн жаахан хvvг яг нэрээр нь биш боловч, зvсээр нь Сувдаа таних шиг болов. Дотор сэтгэлд орж ирсэн таавраа батлахын тулд бvсгvй даруйхан тариа хийхээр авчирлаа. Чингээд бяцхан хvvгийн єхєєрдєм жаахан гарыг бариувчнаас ил гаргав.

- За тэр дээ...

Єєрєє ч мэдэлгvйгээр Сувдаа дуу алдав. Єєрийн тариа хийсний мєр хэд хэдэн газар цэг шиг цагаан сорив

- Чи юу гэвээ? хэмээн нэг л юм мэдсэн шинжтэй Сувдааг дуу алдахад гайхан Дэлгэрмаа асуув.

- Ємнє нь тариа хийлгэж байсан хvvхэд байна. Урхагийг нь бvрмєсєн арилгахгvй бол нэг ханиад юм уу, хатгаа туссан хvvхэд дахин дахин євдєєд байдаг юм л даа... За сайн барьж байгаарай. Би таръя.

Дэлгэрмаа хvvгээ чанга тэврэв. Тариа хийсэн даруй нэгэнтээ хvv часхийснээ чимээгvй болов.

- Хvvгийн нэр хэн гэлээ?

- Баяраа...

- Уйлдаггvй сайн жаал байна. За тэгээд эмийг нь цагаар сайн єгнє биз. Би цаг цагт нь ирж тариа хийнээ.

Євчний тvvх бичсэн хавтасыг барин тасгаас гарахдаа Сувдаа “Баяраа... Баяраа...” гэж амандаа vглэж байлаа. Тиймэрхvv нэртэй ямар хvvхэд манай тасагт хэвтлээ? гэж бодож бодож

- Тиймээ тийм, Баярболд гэж жаахан хvv хэвтэж байсан. Нилээд хэдэн сарын ємнє юм байна шvv. Сахиур нь дєч орчим насны Ууганжаргал гэж эгч байсан. Хааяа нэг уулзаж ярихад єєрєєс хvvхэд тєрєєгvй, энэ жаал танилын нь хvvхэд... єргєж авах гэж байгаа юм... гэдэг сэн. Тэгвэл тэр жаахан хvv эргээд ирсэн хэрэг болох нь уу?

Сувдаагийн эм хvний саваагvй зан хєдлєж, тасгийн конторт ормогцоо хэвсэн эмчлvvлж байгаад гарсан хvvхдvvдийн хуучин євчний тvvхийг шvvрдэн vзье гэж шийджээ. Тэгээд хэрэв Баярболдынх байвал нь одоогийн энэ жаалын євчний тvvхтэй харьцуулж vзэж болох юм. Энд ч, тэнд ч хvvхдийн нас, єндєр уртын хэмжээ, биеийн нь онцлогийн талаар бичсэн байгаа шvv дээ... гэж Сувдаа бодов. Яагаад чухам энэ явдал тvvний сонирхлыг татаад байгаагийн учрыг єєрєє ч сайн ойлгосонгvй...

х х х

Хvvгээ унтаж байх зуур хажуугийнхаа хvнд захичихаад Дэлгэрмаа гэр рvvгээ такси авч шурхийв. Яагаад ч юм бэ єчигдрєєс хойш гэр рvvгээ харимаар санагдаад байлаа. Цахилгаан зуухаа залгаастай нь орхичихоогvй байгаа? Угаалгын єрєєнд усны цорго нээгээд мартчихсан юм биш биз... гэх мэтээр ойр зуурын юм бодсноос биш, харин нєхрєє хvрээд ирсэн байх гэж зvvдэлсэн ч vгvй. Ер Дэлгэрмаа хvvгээ ид унтаж байх vеэр ингэж хааяа тvргэхэн зуур гэрээ эргэдэг билээ.

Баруун нvдний дээр татав. Тэгэхээр тэр баярладаг билээ. Ямар нэг сонин юм болох гэж байгаа ч шиг зєн совин дуудаж байна. Гэрийнхээ гадаа ирээд цонх руугаа харж, маш яаран орцоороо гvйх шахам оров. Тэгээд хаалганыхаа ємнє очин тvлхvvрээ гаргахдаа хэн нэг нь гэрт байгаа шиг санагдаад явчихав. Ямар ч гэсэн хаалгыг хvн онгойлгосон шиг байлаа.

Дэлгэрмаа хаалгаар шурхийн орохдоо хонгилд Билэгжаргал гайхсан юм шиг зогсч байгааг харлаа.

- Билгээ минь...

Билгээ хvvхнээ тэврэн авав. Дэлгэрмаа санасан сэтгэлээсээ, vзсэн туулсан гай зовлонгоосоо болж нєхрєє тэврэн ухаангvй орилов.

-За тайвшир. Би ирчихсэн байна шvv дээ... Сэтгэлээ барь...

Сvvлийн нь vг Дэлгэрмааг єєрийн мэдэлгvй нулимсанд норсон нvvрээ єндийлгєн харахад хvргэв. Энэ vг бол Билгээ нь болсон явдлыг аль хэдийнээ мэдсэнээ хэлсэн шиг байлаа.

- За тийшээ суу. Чи хаанаас ирэв? Эмнэлгээс vv? хэмээн Билгээ одоо бол хайр энхрийллээр биш, ажил хэрэгч хvний дуугаар асуужээ.
Дэлгэрмаа хувцсаа хєнгєлж, гутлаа тайлаад диван дээр очиж суув. Нєхєр нь гал зуухны єрєєнд орж юм тvжигнvvлж байснаа тавиур дээр єєх алгалсан чанасан мах, тємстэй, огурцы тавьчихаад авчирав.

- Хоолоо ид дээ хєє...

Хэдий чинээ Билгээ тvvнд найр тавих тутам тєдий чинээ Дэлгэрмаагийн хоолой зангирч байв.
Билгээ хоёр хундаганд дарс дvvргээд

- За сайн сайхан уулзсных тогтоочих уу? гэж єглєє.

Дэлгэрмаа дарсыг уучихаад махнаас огтлон амандаа хийхдээ яаж нvvр хагарч Билгээд зовлон гачаал бvхнээ тоочих билээ? Хаанаас нь эхлэх билээ? гэж бодож байв.

Билгээ босоод явчихав. Тэгээд дотор єрєєнєєс алтан хайрцагтай нэг юм, мєн гялгар ууттай єєр нэг юмтай авчирч

- Алгаа тосоод нvдээ ань гэж энгvvн хэлжээ. Дэлгэрмааг нvдээ анимагц алган дээр нь нилээд хvнд жинтэй юм тавих шиг болов.

- За хараарай.

Дэлгэрмаагийн алган дээр цул алтан бугуйвч хээ хуараараа гайхуулан гялалзан харагдаж байлаа.

- Миний найз ийм их vнэтэй юм надад єгч яах нь вэ дээ... гэж хэлж буй Дэлгэрмаагийн vгний єнгєнд “Би ийм бэлэг авах гавъяагvй хvvхэн шvv дээ” гэсэн гутрангуй аяс тод байв.

- Хэдэн жил алтны vйлдвэр байгуулах гэж яаж зvтгэлээ дээ. Чи ийм юм зvvх эрхтэй хvvхэн шvv гээд Билгээ гялгар гоёмсог уутнаас хvvхдийн живх, єхєєрдмєєр жаахан ємд цамцны хослол гаргаж ирэв.

- Vvнийг хvvдээ авсан юм...

Энэ удаад Дэлгэрмаа тэсэлгvй чангаар бараг бахирах шахан бачуурч уйлжээ.

- За тайвшир. Уйлаад яах вэ. Vнэнээ л найздаа хэлчих. Онгоцноос буугаад гэртээ ирсэн чинь чи байдаггvй. Би тэгээд аавынд Тvнхэл єєд очсон юм... гээд Билгээ ханиа тэврэн халуун дотноор vнсэв.

- Ухаалаг тєрсєн чамдаа би баярлаж байна...

Яагаад Дэлгэрмаагийн аманд ийм vг орж ирснийг бvv мэд. Нєхєртєє тэврvvлэн салшгvй сайхан vнэрийг нь авч цээжинд нь нvvрээ нааж тайвшраад Дэлгэрмаа

- Намайгаа уучлаарай... Би их нvгэл хийжээ... хэмээн уйлан дуугарчээ.

х х х

Эх нялхсын тєвийн нярайн тасагт Билгээ ханиа даган оров. Тэрбээр эргэлтийнхэн цай цуй авчирдаг тэр хvлээлгийн танхимд сэтгэл ихэд догдолсон байртай хvлээж байхад Дэлгэрмаа хvvг тэвэрсээр орж ирэв.

- За энэ дээ миний хvv...

Билэгжаргал хvvг хоёр гар дээрээ болгоомжтой нь аргагvй авч удаан ажиглаад vнэрлэн vнсэв. Мариалаг цагаан хєєрхєн хvv л юмсанж... Єєрийн яс махны тасархай тэр талийгаач хvv ямар амьтан байсан бол? Хувь заяа яагаад єєрийн нь vрийг булааж єрєєл бусдын vрийг тvvнд тэврvvлэв?

Билгээ vнэн голоосоо харамсан хоолой нь зангирч ирэв. Одоо тэгээд яалтайв дээ? Оргvйгээс охинтой нь дээр гэж vг бий. Нээрээ Дэлгэрмаагийн хэлснээр бурхан тэнгэр ивээж, хєх нь чинэж, сэтгэл нь гансарсан бvсгvйд энэ хvvхдийг зориуд олж єгсєн ч юм билvv?

- Нас маань залуу байна. Хичнээн ч жил амьдарна шvv дээ. Ахиад хvvхэд тєрєх л байлгvй. Vр хvvхэдгvй хичнээн айл єєр хvнээс хvvхэд єргєж аваад, тэр нь ууган vр нь болж араас нь єчнєєн тєчнєєн нялх зvстэй, нойтон сормуустай амьтан цувсан жишээ олон бий шvv. Азаар олдсон сайхан хvvгээ бєєцийлєн єсгєж байтал чи бид хоёрт єєрийн vр ирэх байлгvй...

Дэлгэрмаа хамаг vнэнээ тоочин нvглээ наманчлаад хоёр залуу талийгаач хvvгийнхээ хойноос нулимс унаган хэсэг суусны дараа ингэж хэлж билээ. Ээжийн нь хэлсэн vг Билгээд ямагт бодогдсоор байлаа. Тэрбээр ханьдаа эхийн хэлсэн vгийг ч нуулгvй хэлжээ.

-Ээжийн буруу байхгvй ээ. Тэгж аашлах нь хэр шvv дээ. Vнэхээр л миний хvv єгзгєн дээрээ тоонолж хэлбэрийн мэнгэтэй байсан. Магадгvй vнэхээр буурай аав эргэж ирсэн нь байсан юм уу хэн мэдлээ. Ээж хvvхдийг vнэрээр нь андахгvй таньдаг нь гайхмаар байсан. Би бол уй гашуундаа тэгсэн vv vнэрлэхэд энэ Баяраа яг л миний vр шиг vнэртэй байсан... Гэтэл ээж дор нь єєр хvvхэд байна гэж vнэрээр нь таньж байгаа юм даа...

Ингэж сэтгэл цайрав. Одоо яана гэхэв дээ. Хєєрхєн хvvтэй л vлдэж... Энэ амьтныг хvн болгоод єсгєж авбал нэг л хэрэг...
Билгээ хvvхдийг хажиглаж vзсэнгvй. Одоохондоо бас хэт энхрийлэн, эцгийн сэтгэлээр хайрлаж чадсангvй. Учир нь зvс барааг нь vзээгvй, тэр нэг нялх амьтан зvрхэнд нь шар ус хуруулан байн байн бодогдсоор байлаа.

“Би ямар азгvй хvн бэ? Тєрсєн vрийнхээ царай зvсийг ч харж чадалгvй алдчихдаг... Ямар хєєрхєн амьтан байсан бол доо” гэж Билгээ харамсан бодоход зvрх нь євдєх шиг болно. Билгээ сэтгэлийн далд шаналал юугаа Дэлгэрмаад мэдvvлэхгvй гэж хичээж байв. Тэртэй тэргvй єчнєєн хоног зовж тарчилсан хvvхнийг сэтгэл санаагаар унагаад яах вэ. Аясыг нь дагуулсхийн тайвшруулж авахыг л бодох нь зvй...

Хvvг vнсэж хэсэг зуур тэвэрч байгаад Дэлгэрмаад єгєхєд цаадах нь аваад тасаг руугаа оров. Маргааш нь тэр хоёр Баруун наранд очиж бяцхан хvvгийн шарил дээр толгой гудайлган зогссон билээ. Тэрхvv намхан жаахан овоолсон шорооны толгойд зоосон хавтгай чулуун дээр “Билэгжаргалын Цогтбаяр” гээд тєрсєн нас барсан он, сар, єдрийг сийлсэн байлаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.28.05 4:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 2:54 am
Posts: 4014
Location: pc-niihee ard l toroigood suujiina
х х х

Сувдаа хуучин данс хараа vзсээр байгаад мєнєєхєн хавраар шахуу хэвтсэн жаахан хvv Баярболдын євчний тvvхийг гаргаж ирэв. Чингээд шинээр нээсэн Цогтбаярын євчний тvvхтэй харьцуулан vзжээ. Хэрэв овог нэрийг л эс тооцвол бvх зvйл таарч байлаа. Харин хуучин дансанд “Батбаярын Баярболд” гэж бичсэн ахул, шинэ дансан дээр “Билэгжаргалын Цогтбаяр” гэсэн нэр дурайж байлаа.

Энэ ямар учиртай юм бэ? Яахлаараа нэг хvvхэд хоёр єєр айлд данстай байдаг хэрэг вэ? Ийм л амархан хvvхдээ єєр хvнд єргvvлчихлээ гэж vv? хэмээн бодтол гэнэт энэ Баярболд гэдэг жаал чинь нээрээ хулгайд алдагдсан шvv гэсэн юм санаанд бууж ирэв. Тэгсэн шvv нээрэн... Эмнэлэг даяар бєєн шуугиан дэгдээгvй юу. Цагдаа нар хvртэл ирчихээд нохой тавих нь халаг эрэл сурал болоо биз дээ? Тэрнээс хойш багагvй хугацаа єнгєрсєн боловч хvvхэд олдсон эсэх нь мэдэгдсэнгvй.

Энэ хvvхэн хvvхэд хулгайлчихмаар тийм хачин амьтан биш л юм шиг... Тэгвэл яагаад хvvхэд энэ хvvхний гарт байдаг билээ? Бас тэгээд хэрэв энэ хvvхэн хvvхдийн хулгай хийсэн бол хєнгєхєн ханиад хvрэв гээд урьд хэвтэж байсан тасагт нь зориуд ирж хэвтмээргvй сэн...

Сувдаа тэгээд Ууганжаргалын утас байна уу vгvй юу хэмээн хуучин євчний тvvхэн дээр хайв. Аз болоход гэрийн утсыг нь тэмдэглэж авсан байлаа. Бvх юмны учрыг мэдэх хvн Ууганжаргал болохоор Сувдаа юу ч гэсэн тvvнтэй яриад vздэг хэрэг гэж бодлоо.

Тэр єдєр ойр утас байсангvй тул тэгсхийгээд орхижээ. Дараагийн ээлжин дээр Дэлгэрмаа хvлээлгийн єрєєнд нєхєр нь бололтой нэгэн ганган байрын хар хvvг суулгаад хvvхдийг авч тvvн дээр орохын зуурт шурхийн гарч гvйв. Ойр хавь утасгvй тул бvр эмнэлгээс гарч мянган нэрийн барааны дэлгvvр хvрэн утас олж залгажээ. Ууганжаргалын утас хариу єгсєнгvй... Сувдааг буцаж ирэхэд мєнєєхєн Дэлгэрмаа хvvхэн эмчтэй ярилцаад аав нь Токиогоос ирсэн тул хvvхдээ эмнэлгээс тvр гаргая гэж гуйсан байлаа.

-Тvр ч юу байхав дээ. Бvр гаргасан ч болно шvv дээ. Хvvхэд чинь ямар хатгаа туссан биш. Хєнгєхєн ханиад хvрсэн байсан... Тариа тариулаад эм уугаад гайгvй л болж... Гэрээр эмийг нь сайн єгєєд гам сайн хийвэл дажгvй шvv дээ... гэж эмч хэлээд явуулчихсан байлаа. Ингээд Сувдаа ямарваа нэгэн баримтгvй хоцров. Ядахдаа євчний тvvх нээсэн эмч эхийнх нь хаяг, утсыг тэмдэглэж авсангvй. Одоо тэр яах ёстой вэ? Юу ч гэсэн Ууганжаргалтай ярьж хvvхдийн тухай хэлэх нь хvний ёсоо доо. Одоо хvртэл алдагдсан хvvхдийн сураг гараагvй ч байгаа юм бил vv. Хэрэв ийм ахул хvvхэд нь амьд мэнд байгааг мэдвэл эхийн сэтгэл амрах биш vv гэж боджээ.

ххх

“Бадамлянхуа” зочид буудлын vvдээр шєнийн 3 цагт нvvрэндээ хар баг зvvсэн хоёр чийрэг эр буу барьсаар гэтэн орж ирэв. Тэд халхавчныхаа цаана vvрэглэн суугаа зочид буудлын жижvvрт буу тулган сэрээжээ. Гар бууны онгойсон хар ам єєр рvv нь чиглэж, сvвээ рvv хатуу тємрєєр хvчтэйхэн ёвроод авахад жижvvрийн сvнс гарчих шиг л болов.

-218 номерын тvлхvvр аваад марш! хэмээн хар багтан жижvvрт тушаажээ. Жижvvр хижээл эр салгалж чичирсэн гараар єлгєєстэй тvлхvvрvvд дотроос 218 дугаартайг авч хаалтынхаа цаанаас гарч ирэв.

-За бушуул.

Оройхон Жан овогт тэнд байрласан монгол залуухан бvсгvйг гадагшаа гарав гэж зэмлэн єрєєнд нь цоожлоод гарч явахдаа хэдэн цаас атгуулан

-Тэр монгол эм дээр хэнийг ч оруулж болохгvй. Єєрийн нь хамрыг ч цухуйлгах хэрэггvй гэж захисан билээ. Гэтэл шєнє дунд юун гангестрvvд ингэж тvрэмгийлэн орж ирж, буу шийдэм гарган тэр хvvхний єрєє рvv намайг авч явдаг билээ? Ээ дээ манай энэ Гонконг уу? Есєн шид нь бvрдсэн газар даа... гэж боджээ.

Жижvvр явган шатаар хоёр дугаар давхарт гарч бvдэгхэн гэрэлтэй хонгилоор тэднийг дагуулахад буу бэлхнээ барьсан хар багт эр ар талд нь алхам ч холдохгvй явж байв.

Аягvйд бол монгол хvvхнийг энэ дээрэмчид аваад явах биз. Маргааш Жанд юу гэж хэлдэг билээ? гэж жижvvр бодож амжив. Жан бол хvvхний наймаа хийхэд гаршсан хvн гэдгийг жижvvр сайн мэдэх билээ. Газар газрын сайхан охидыг єндєр цалин, vнэгvй хоол, байр мэтийг амлан хуурч авчраад энэхvv “Бадамлянхуа” зочид буудалд хэд хоног хоргодуулан байлгаад нэг л мэдэхэд хєрєнгєлєг баян хужаад єгєх буюу эсвэл дууч эмсийн газар, vгvй бол иллэг хийдэг рашаан сувиллын ажилд оруулж єгдєг байна. Тvvний гараас хэн ч мултарч байсангvй. Жан чингэж залуухан охидоор наймаа хийн ихээхэн ашиг олдог бєгєєд жижvvрт ахиухан хахууль єгчихдєг тул тэдний ам хамхигдан, амьд бараа борлуулж буй ажиг сэжиг авсан цагдаагийнхан шиншлэн ирэхэд ч ам vдээстэй дуугvй байж чаддаг ажээ. Тэрхvv итгэл єнєє шєнє ингээд тасардаг байжээ хэмээн жижvvр бодсоор монгол хvvхний байгаа єрєєний ємнє зогсов.

-Бушуу хаалгаа нээ!

Жижvvр ахиад л сvвээнд нь бууны хvйтэн ам тулж буйг мэдэж ямар ч vнээр хамаагvй амьд гарах сан хэмээн шийдэв. Тэрбээр салгалсан гараар цоожны нvхэнд тvлхvvрээ хийн эргvvлэхэд салхивч онгорхой байсан бололтой хаалга єєрєє чахран онгойв.
Гадаа хvн ярих шиг болсноо хаалга онгойх чимээнээр хагас нойртой байсан Ерєє бушуухан босч хувцаслав. Царай нь цаас шиг болтлоо цайн айж балмагтсан жижvvр, нvvрэндээ хар багтай хоёр хvний хамт орж ирээд, нэг нь ор руу дєхєв. Тэр хvн нэг юм хятадаар хэлснийг Ерєє ойлгосонгvй. Чингэхэд орны хєл дээр тавилсан хувцсыг нь хаман авч Ерєє рvv шидэн гадуур хувцсаа даруй ємс гэж дохиод мєнєєх хvн гар цvнхийг нь, чемодан савыг нь хивсэн дээр тавьж бvх юмаа vvнд хий! гэж зангав. Чингээд ор дэрийг онгочин тэнд байсан жижигхэн гар утсыг нь гаргаж ирээд Ерєєд єгчээ.

Энэ бvхэн хоромхон зуур болж єнгєрлєє. Ерєєгийн чемоданыг тvгжин гарт нь бариулж гар цvнхийг сугавчлуулаад тэд гарцгаав. Жижvvрийг мєн л урдаа оруулан буу тулган туусаар Ерєєг бас дундаа оруулан алхсаар шатаар дээрээс бууж ирэв. Гарах хаалганы ємнє очоод нэг хар багтай эр Ерєєг дагуулан гадагшаа гарахад нєгєє нь хаалтны цаад талд жижvvрийг оруулан нэг юм хэлсэн нь

-Дуугvй ингээд сууж бай. Хэрэв цагдаа дуудвал хохь чинь шvv гэсэн ажээ. Зочид буудлын ємнє бэлэн зэхээ суудлын хар тэрэг зогсч байлаа. Арын хаалгыг онгойлгон эхлээд чемоданыг тавьж дараа нь Ерєєг тvлхэн оруулав. Ерєє арын суудал дээр унах шахуу суумагц машин асааж тэд ухасхийн давхижээ. Євлийнх шиг тас харанхуй биш гэгээтэй ємнєд орны зуны шєнє vvр цайх дєхжээ. Yл таних харь газрын гудамжаар машин хурдалсаар байв.

Хэнд баригдан хаашаа явж буйгаа Ерєє vл мэднэ. Тэр их айсан тул зvрх нь цээжиндээ багтахгvй тонгочин, дэмий л ийш тийш бvлтэгнэн харах ажээ. Магад энэ хvмvvсийг Жан явуулсан буй заа. Хар эртvvр хил давуулан усан онгоцонд суулгаж Тайланд орон руу явах гэж Жан ов зохион тvvнийг буудлаас хулгайв уу? гэж санав. Чингэж бодоход муу хувь заяаны золиос болж, итгэж найдаж явсан хvvхэн нь тvvнийг харь хvнд худалдсныг санаад байж ядав...

Зочид буудлын єрєєнд эзэмдэн авах гэж дээрэлхээд гараа хазуулсандаа хорссон Жан маргааш гэхэд Тайландын толгой баян хєгшин хужаад их vнээр тvvнийг зарна хэмээн заналхийлж хаалга дангинатал тvгжээд холдсон билээ. Тvvний хєлийн чимээ холдмогц Ерєє ганц аврал тэнд бий гэж бодож Зоригоо руу утас цохив. Ашгvй тэр залуу утсаа єєрєє авчээ. Ерєє уйлан байж болсон бvх явдлыг ярив.

-Би амьд таваар л болсон юм байна. Миний итгэж найдаж явсан vерхдэг хvvхэн намайг Жанд 500 доллараар зарчихсан ажээ. Маргааш гэхэд Жан намайг Тайландын тэргvvн баянд их vнээр зарах нь... Би тvvний олон татвар эмийн нэг болж насан туршдаа эх орноо vзэхгvй хєгшин хужаагийн дэвсгэр болж vлдэх нь... Намайг авраач.

Утасны цаад vзvvрт санаа алдах шиг болов.

-Би чамд эрт нэг хэлсэн шvv. Санаж байна уу? Гэрээтэй ажлаа хийгээд олдсон хэдийгээ бєєгнєрvvлээд Сєvлдээ байсан нь дээр байсан биш vv гэж... Анхнаасаа танай эзэн Ким, тэр нэг Сэрчмаа гэдэг хvvхэн, Жан нар хуйвалдан чамайг наймаалах бvх аргаа хийжээ. Чи тэр арганд нь л автчихсан хэрэг. Чэжv аралд явуулж далайн эрэгт амраадаг, цалинг чинь нэмсэн зэрэг чинь зvгээр л занга байсан байхгvй юу. За тэр яахав. Одоо яах вэ гэдгийг бодъё. Тэр Жан наад зочид буудлын жижvvрт хэд гурван цаас єгч хахуульдаж амжсан л байгаа... Аягvйд бол цагдаагийнханд ч хээл хахууль єгсєн байж магадгvй. Болдоо бид хоёрыг очиход юун сайн юм май гээд єрєєний чинь тvлхvvрийг єгчихгvй нь магад... Бид тvнштэйгээ ярилцъя. Зєвлєцгєєе. Чи битгий их бачимд. Тайван суугаад хvлээж бай. Ямар ч байсан наад зоориноос чинь чамайг суга татан авна гэдгээ чамд амлая. Зvгээр байж байгаад монгол охиноо тэгж ч Тайланд руу ачуулахгvй байх шvv.

Зоригоогийн хэлсэн vг Ерєєг тайвшруулав. Тэрбээр Зоригоод итгэж байлаа. Гэтэл шєнє дєл болтол Зоригоо ярьсан ч vгvй, ямарваа хvн хаалга vvдийг нээн тvvнийг аврахаар ирсэн ч vгvй. Гэтэл энэ хар багтангууд... Yл ойлгогдох адал явдалт кинонд гардаг шиг л Ерєє vл таних хотод vл таних хvмvvст олзлуулан хаашаа ч юм давхиж байна. Бvсгvй дэмий л сул асгарах нулимсаа арчих ч сєгєєгvй хярсан туулай шиг арын суудалд бvлтэгнэн суух ажээ.

Машин хаа нэгтэй зогслоо. Хятадаар ярилцах чимээ гарч, машины хаалгыг хэн нэг нь нээв. Нэг юм хэлж дохисон нь чемоданаа аваад тэрэгнээс буу гэж байгаа бололтой. Ерєє буув. Залуухан хєвгvvн араасаа яв гэх шиг тvvнийг дагуулав. Ерєє дагалаа. Тэд явсаар намхан шиг байшинд оржээ. Тvvнийг авчирсан хар багтай хvмvvс хайчсан юм бvv мэд алга болжээ. Залуухан хятад хєвгvvн Ерєєг дагуулан хурц гэрэлтэй хонгилоор явсаар нэгэн єрєєний хаалга нээв. Тэнд ганц ор, явган ширээ, буланд зурагт харагдана. Хаалганы дээр єлгєсєн цаг шєнийн 3 цаг дєчин таван минутыг зааж байлаа. Явган ширээн дээр жимсний шvvс болон тавагтай усан vзэм, алим тавьжээ.

Залуу хєвгvvн нэгэнтээ тонголзон ёслоод хаалганы тvлхvvрийг явган ширээн дээр тавимагц гарч одов. Энэ бvхэн яавч олзлогдсон хvнд хандсан хандлага биш байсан тул Ерєєгийн цээжинд найдварын гэрэл гялсхийв. Тэр аврагдав биш vv. Хар багтнууд єєр хэн ч биш Зоригоо юм уу, тvvний тvнш монгол хэлтэй мєнєєхєн хєгшин хужаагийн явуулсан элч нар байсан биш vv? Чингэж л шєнє дєлєєр гангестр маягаар тvрэмгийлэн зочид буудалд буутай шийдэмтэй, багтай дайрч орохгvй бол Ерєєг авч тэндээс гаргах єєр арга байгаагvй байх л даа...

Ерєє бvр инээд алдах шахав. Ямар ч байсан аюул ард vлджээ гэж бодоход инээмээр байв. Залуу сайхан насаа Тайландын хєгшин баяны татвар эмийн гай зовлон дунд єнгєрєєх аюулаас аврагдлаа. Ямар азаар би Зоригоо, Болдоо хоёртой онгоцонд тааралдав аа? Бурхан гэж байдаг юм байна. Эх нутгийн бурхан л намайг азаар энэ хоёр сайн сэтгэлтэй залуустай учруулав. Одоо би эднээс салахгvй.
Сэтгэл нь нэг ана боловч цэлмэсэн Ерєє гараа угааж, жимсний хvйтэн шvvс ууж, алим идээд ор засч хэвтэв. Нойр хvрэхгvй тийчилсээр єглєєний зургаан цагийн янар тvр дугхийжээ.

Тиймээ Ерєє андуурсангvй. Нэг сэрэхэд нь vvдээр Зоригоо инээмсэглэн орж ирж явлаа.

-За ашгvй чєлєєлєгдчихєв vv? Одоо хvvхэн гуай биднээс сална гэж бvv сана. Чамайг дагуулж Болдоо бид хоёр Зvvн ємнєд Азийн орнуудаар хамт бизнесийн ажлаа хєєцєлдєнє гэж мэд. Тэгээд халуун гараас чинь хєтєлсєєр явж эх орондоо хvргэж єгнє. Мэдэв vv? Чамайг аварсан хvн бол манай тvнш Ван овогт юм шvv. Тvvнийг монголчууд Цагаан Далай гэдэг юм. Далай гуай л чухам ухаан сийлж компанийхаа хоёр ажилтанг гангестр хэмээх дээрэмчин болгож буу шийдэмтэй зочид буудал руу явуулсан хэрэг. Хэрэв ийм арга хэрэглээгvй бол чи єдийд “Бадамлянхуа” буудалдаа уйлаад л сууж байхсан даа. Тэр хvнд баярласан гялайснаа хэлж vзээрэй... гээд Зоригоо хээ шаагvйгээр Ерєєгийн хацар дээр шовхийтэл vнсч билээ.

ТЄГСГЄЛ

-Яаж хоёр яс сална даа...

Батбаяр ийнхvv санаа зовон хэлээд энэ vгнээсээ єєрєє айх шиг болов. Ерєєг тєрєхєд ийм vгийг Ууганаа нь хэлсэн шиг санагдана. Гэтэл одоо Ууганжаргал єєрєє тєрєх болчихоод тvргэний тэргээр нэгдvгээр амаржих газар ирчихсэн ихэд євдєн сандаргаж байлаа. Аливаад ээлж байдаг ажээ. Ууганаа нь єєрийгєє хэзээ ч vр тєрvvлэх чадваргvй гэж бодож асан бол одоо эм хvнийхээ жаргал зовлонг хамт эдлэхээр Ерєєгийн хэвтэж байсан тэр тасагт хэвтжээ.

Батбаярын сэтгэл их зовж байв. Нас дєч гарсан ч гэлээ урьд ємнє vр хvvхэд тєрvvлж байгаагvй тулгар амьтан болохоор яах бол сэтгэл зовох нь аргагvй байлаа.

Намрын сэрvvн хэдийнээ оржээ. Єглєє эрт тvргэн дуудаад гарахад хvйтэн салхи vлээж, мєр жиндмээр хvйт оргиж байлаа. Тvргэн тусламжийн машин дотор бvр хvчтэй євдсєн Ууганааг тvшин явахдаа эхнэр нь хvvхдээ арай машинд гаргачих юм биш байгаа гэж айн тvгшжээ. Тэрбээр гар утсаараа Чимгээ рvv ярьж Ууганаа євдєєд амаржих газар руу явж байна. Ирвэл сайн сан гэж хэлжээ.

Чимгээ тэдний хооронд олон жил болсон мєнєєхєн далд янагийн холбоо бvр тасарчихаагvй боловч, хуучин шигээ vргэлж уулздаг гэвэл худлаа хэлсэн болох буй заа. Хааяахан нэг уулзаад Батбаяр дуртай дургvй тэнгэрийн ёсыг албаар шахуу гvйцэлдvvлэхэд Чимгээ дуртай байдаг авч, энэ хvн тvvнээс бvр хєрч холджээ гэдгийг зєнгєєрєє мэдээд нэг их уулзахсан гэж шаардахыг ч байжээ. Тус тусынхаа амьдралыг л хєєцгєєж, харин эм улсын ёсоор Ууганаа тэр хоёр бол vргэлжид уулзан хvvхнvvдийн яриагаар сэтгэлээ засах ажээ.

Ойрд Ерєєгєєс сураг гарсангvй. Харин сэтгэл санаагаар унаж ухаан мэдрэлээ алдтал ууж, эрvvлжvvлэхийн шээс, шинхэг vнэртсэн муухай байранд шившгээ дэлгэж хоносны дараахан гэнэт гар утсаар нь Ерєє дуудаж ярьсан байлаа.

-Би Сєvлээс гараад удаж байна. Хvний vздэг vздэггvйг vзэж туулж л явна даа. Ашгvй сайн санаатай хvмvvстэй тааралдаж тэднийхээ бизнесийн ажилд туслаад Тайланд, Сингапур ороод явж байна. Эднийхээ ажлыг дуусахаар цуг харина даа. Хэл чимээгvй удсныг минь уучлаарай. Би чамдаа хязгааргvй хайртай шvv. Миний ємнєєс Ууганаа эгчийг тэвэрч, хvvг минь vнсээрэй...

Эрvvл саруул яваа бяцхан амрагийнхаа дууг сонсч Батбаяр нар нь гарах шиг болсон авч, хvрээд ирэхэд нь хvvгээ алдчихсан суудаг ээ мєн тоогvй еэ гэж гаслаж билээ. Нэг л явдал болж... Сєvл дэх эзэн нь их мєнгєтэй ажил хайгаад Сєvлээс явчихсан гэж хэлсэн нь vнэн байж таарлаа. Чухам юу болсон юм бол? Амьтан хvнд залилуулав уу? “Хvний vздэг, vздэггvйг vзэж туулж л явна даа” гэсэн vгийн цаана юу байгаа бол? Ерєєг минь авч яваа тэр сайн санаат хvмvvс гэдэг нь хэн юм бол? Арай залуухан эрчvvд биш биз дээ” гэж бодоход Ерєєгєє хэнээс ч гэсэн харамламаар байлаа.

Тєрєх газрын хаалгыг цэлийтэл нээн нэгэн єндєр туранхай дэгжин саарал цувтай хvvхэн орж ирсэн нь Чимгээ байлаа.

-За яав? Ууганаа арай тєрчихєєгvй биз? Тєрєхийн орон дээр гарч уу? хэмээн Чимгээ хэзээний нvvрмэг зангаараа олон асуулт зэрэг зэрэг тавьсаар Батбаярт дєхєж ирэв.

-Уул нь тvргэний тэргэн дотор тєрчих нь vv гэмээр євдєєд байсан. Одоо намдчих шиг боллоо. Юу болов доо байз... гэж Батбаяр чингэж тєрєєгvй байгаа нь тvvний буруу юм шиг шилээ маажив.

-Нааш нь авчрахдаа шар тос уулгасан уу?

-Тэгсэн... Чиний хэлсэн бvхнийг л хийсэн... Баавгайн савар олж єгєєд оруулсан...

-За байз энэ цувыг барьж бай хэмээгээд Чимгээ гадуур хувцсаа тайлж, цагаан халаад ємсєєд хаалга цохин дотогшоо орж явчихав.
Тvvнтэй зєрєєд шахуу дотроос овоо єсгєлvvн биетэй жаахан хvv тэвэрсээр нэгэн дунд сургуулийн банди гарч иржээ. Ноосон малгай ємсгєж, бариувчаар гоёсон тэр жаал нvдэнд тусаад ирэхэд єєрийн яс махны тасархай Баярболд хvv нь яах аргагvй мєн шиг санагдаад Батбаяр єєрийн эрхгvй тvvн рvv ухасхийв. Чингээд хvvг гар дээрээ авах гэтэл авч яваа жаал

-Хvvе ах аа, та яаж байнаа? гэж уцаарлан дуугарчээ.

-Энэ хэний хvvхэд вэ?

-Дэлгэрмаа эгчийнх... Аавыг нь Билэгжаргал гэдэг юм. Японд суудаг... Дэлгэрээ эгч гадуур хєєцєлдєх ажилтай болчихоод ээжийг харж бай гээд хvvхдээ орхисон юм.

-Чиний ээжийг хэн гэдэг билээ?

-Ээж тєрєх газрын эмч... Yзмээ гэдэг...

Хєвгvvн энэ ахаас салахын тvvс болж байх шиг...

-Yгvй мєн хачин юм даа. Яах аргагvй л миний хvv мєн дєє. Эцгийн сэтгэл эндvvрмээргvй. Одоохон энэ явдлыг шалгуулах сан...

-За сайн байцгаана уу? Хvvе энэ чинь миний хvv юу? Яасан том болоо вэ? Аль вэ ээж нь vнсье? гэж хэн нэгэн цангинасан дуутай бvсгvй хэлж бандийн гар дээрээс хvvг булаах шахам авч нvvр нvдгvй vнссэн нь Ерєє байлаа...

-Иш Ерєє минь!...

Батбаярын хоолой зангирч, аньсага нь нойт оргиод ирэв. Ерєє нь жаахан тураа юу даа? Ямар гоё сайхан авхай болоо вэ? Хvлээлгийн єрєєнд олон хvн байгаа болохоор ичээд намайг тэвэрч авч чадахгvй байна. Тэрнээс биш ганцаараа байгаа сан бол хэдийнээ тэврээд vнсэж байгаа даа...

-Ах аа, эгч боль л доо. Дэлгэрмаа эгч уурлана шvv... хэмээн аль ч учрыг vл ойлгох жаахан хєвvvн танихгvй ах, эгч нар хvvхдийг ээлжээр тэврэн vнсэхэд гайхан хэлжээ.

-Жаал хvv чи тэр Yзмээ ээжийгээ дууд. Бас тэр Дэлгэрмаа эгчдээ хэл дуулга. Алдагдсан хvvхдийн эцэг эх хоёр хvvхдээ таниад авчихлаа гэж хэл. Энэ хvvхдийг одоо бид хэнд ч єгєхгvй... гэж Батбаяр хvvгээ тэврээд зоримогдуу хэлжээ.

-Алдагдсан хvvхэд ээ? гэж Ерєє гайхан асуув.

-Тиймээ чамайг явсан тэр єдєр єнєєх Бадраа хvvхдийг эмнэлгээс хулгайлсан... Дархан орох замдаа согтуурч яваад хvvхдийг нэг эмэгтэйд хєхvvлэхээр єгєєд алдчихсан байсан... энэ тухай яривал урт тvvх болно... Сvvлд бvгдийг хэлэмз. Одоо бол Ууганаа тєрєх гээд... Гэтэл хvv минь олоодохлоо. Чи хvрээд ирлээ. Єнєєдєр чинь ямар азтай буянтай єдєр гэгч вэ?

Чимгээ гараад ирэв. Тэр Ерєєг харж таниад

-Хvvе яасан сонин хvн бэ? Хэзээ хvрээд ирэв ээ? гэж vнсэв.

-Єнєє єглєє онгоцноос буугаад гэртээ ирсэн чинь хvн байдаггvй. Хажуу айлын хvмvvс л Ууганаа эгчийг тєрєх гэж євдєєд наашаа явсан гэхээр нь такси аваад хvрээд ирлээ...

-За ашгvй дээ. Ууганаа гайгvй байна. Євдєлт нь тvр намджээ. Би эмчийг гуйж тvргэсгэх тариа хийлгvvлчихлээ гэснээ сая Батбаяр хvvхэд тэвэрсэн байхыг харж,

-Хvvе энэ чинь хэн бэ? Баярболд хvv юу дээ? Та нар хаанаас олоод авах нь энэ вэ? гэж дуу алдлаа.

Yзмээд хvvгээ орхисондоо яарч сандран тєрєхийн хаалгаар орж ирснээ Дэлгэрмаа зогтусав. Хэдэн хvн хvvхдийг нь гар дамжуулан vнсэж ярилцах ажээ. Залуу эхийн толгойтой vс арзайн босох шиг болов. Тэр хаашаа ч хєдлєж чадахгvй тушаатай мэт vvдэнд хадаатай зогсчээ.

-Дvv минь чи яв, яв. Тэр Yзмээ ээждээ хэлж биднийг уулзъя гэж байна гэж хэл. Дэлгэрмаа гэдэг эмэгтэйг бас дуудуул гэж хэлээрэй.

Энэ хvvхдийн тєрсєн аав нь би, ээж нь энэ Ерєє юм. Эмнэлгээс алдагдаад олон сар болсон хvvхэд... Хvн энэ хvvхдийг хулгайлсан юм. Тэгээд бас дамаа єєр хvнд алдчихсан хэрэг. Цагдаагийнхан эрээд олохгvй байгаа юм. Тэгэхэд чи амаржих газраас тэврээд гараад ирдэг сайн хvv байна...

Yзмээгийн банди Дэлгэрмааг харсангvй бололтой, дотогшоо гvйн оров. Харин Дэлгэрмаа эргэж хаалгаар гарахдаа нvдийг нулимс бvрхээд юу ч харж чадахгvй байлаа. Юу гээчийн гашуун хувь заяа вэ. Ядуу дорой єчvvхэн эх надаар хувь заяа чи яасан их даажин тохуу хийнэ в?

Дэлгэрмаа амаржих газраас гараад хаашаа явахаа мэдэхгvй хандсан зvгтээ явж байв. Єрийг нь єшиглєж єврийг нь хоосолсон гунигт явдалд тэр итгэж чадахгvй байлаа.

Yнэндээ нєхєр нь жаахан хvvд тєрий л найртай хандаагvй билээ. Аман дээрээ хатуу vг хэлээгvй боловч vе vе цагдаа нар болсон явдлыг мэдвэл тусгvй юм болно доо гэж цухуйлган, албан ёсоор vрчилж аваагvй хvvхэд хэзээ нэгэн цагт эхдээ очиж л таарна шvv гэсэн нь vнэн байжээ. Чингэж хэлэхэд нь хармын сэтгэлээсээ болж Дэлгэрмаа зєрvvдлэн юу ч дуугараагvй билээ. Гэтэл хулгайн буруу замаар ирсэн хvvхэд ингээд нэг єдєр єєрийн тєрсєн аав, ээжээ олчилдог юм байна. Би одоо яах вэ? Хаачих вэ? Билэгжаргал нь хаа байсан Токио хотод суугаа... Дэлгэрмаа уйлан явсаар л байлаа...

Нэгдvгээр амаржих газрын хvлээлгийн єрєєнд хvvхэд тэвэрсэн Батбаяр, Ерєє, Чимгээ гурав Ууганжаргалын тєрєхийг хvлээн хvлээсээр л...

-Амар амгалан шиг л хоёр яс салаасай даа...



ТЄГСЄВ.


Last edited by iiiiiihaa on Aug.04.05 5:43 pm, edited 1 time in total.

Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 18 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited