#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.19.17 1:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1797 posts ]  Go to page Previous 166 67 68 69 70
Author Message
PostPosted: Nov.24.17 9:38 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Mar.03.05 5:25 pm
Posts: 2494
Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд
Наранбаатар Аз жаргалын набор
Шерлок Холмс эргэж ирсэн нь уншиж байна даа

_________________
Zuka


Top
   
PostPosted: Nov.27.17 10:53 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
Сүүлийн үед нилээн олон ном уншиж дуусгасан юм байна. Энэ жилдээ бараг уншаагүй номнуудаа сүүлийн сар хагасын дотор бөөндчихөв үү яав хахха.

1. Эрдэнэс нуусан арал - Хүүхдийн ном, Treasure Planet киноны ном нь юм билээ, уншиж эхлээд нэг л танил санагдаад байсан чинь Жим гээд гарааад ирэхээр нь мэдсэн шүү, хөөрхөн ном байна лээ...

2. Ногоон шуурга - Монгол зөгнөлт аймшгийн зохиол байсан, гэнэт огцом дуусгадаг сонин ном байна лээ, дараагийх нь үргэлжлэл угаасаа гарах ёстой байх...Эмүжин хянасан байв уу даа...Хаа очиж монгол хэв маягт оруулсан орчин үеийн их аятайхан зөгнөлт аймшгийн зохиол байсан шүү

3. Мартин Иден - 5 дахь удаагаа уншив уу даа. Дээр үеийн орчуулгаасаа өөрөөр орчуулсан байна лээ, уг нь өмнөх орчуулга нь их таалагддаг байсан юм. Эхэндээ орчуулга нь сонин санагдаад байсан, сүүлдээ зүгээр ч юм шиг...

4. Шинжлэх ухааны товч түүх - Нилээн дээр гарсныг би л сүүлд уншиж байх шиг байна. Хүмүүс ихэнх нь уншаа бизээ. Цэгцтэй бөгөөд сонирхолтойгоор тайлбарласан онолын ном :)

5. Аугаа эрин - Хөх илдний очис - Маш их таалагдсан ном. Дараагийн дэд ботийг гарахыг тэсэн ядан хүлээж байна л гэе даа. Зохиолч Номинчимэд /Наминчимэд?/ өөрөө маш их судалгаа хийсэн, өөрийн санаагаар баяжуулсан, түүхэн гэхээс илүүтэй уран зохиол талруу нь фантаз оруулсан нь их таалагдав...Зохиолчийн өөрийн үзэл бодол, бусадтай санаагаа хуваалцаж буй зэрэг нь, ер нь өөрөө хувь хүнийхээ хувьд ч мундаг хүн байна гэж дүгнэв.

6. Хатагтай Перегриний онцгой хүүхдүүд - 2, 3-р дэвтэр - Ямар ч байсан уншаад дууссан, орчуулгын хувьд 1-р дэвтэртэйгээ адил их сонин санагдаж байсан, гэхдээ яахав бүр муулахаар орчуулга бол биш...Зөгнөлт фантастик юманд дуртайг хэлэх үү, зураг хөргийг нь үзэж уншсаар байгаад дуусав, дараа нь үлдэх сэтгэгдэл нэг тийм хоосон...

7. Уншигч - Бас л хэдэн жилийн өмнөх орчуулга, би л одоо уншиж байх шиг байна. Эхэндээ орж өгөхгүй байсан...Сүүлдээ шимтэж уншсаар дуусав...Нэмээд киног нь татаж үзэв...Хатагтай Ханна Шмитийн дүрд Кэйт Уинслит яг л тохирсон байсан даа, нэг тийм ширүүн хатуу боловч эмэгтэйлэг дүр...Гунигтай төгсгөл, бодит түүхээс сэдэвлэсэн үү эсвэл зохиолчийн уран сэтгэмж байсан уу гэдгийг мэдсэнгүй...Бодит түүхээс гэсэн бол илүү сэтгэл хөдөлгөм байх байлаа. Сэтгэгдэл төрүүлэхүйц, философийн, ёс суртахууны талыг ч мөн хөндсөн сайн зохиол санагдав /бестселлерийг хувийнхаа зүгээс сайн зохиол санагдав гэж хэлэх нь зохистой ч юм уу гүй ч юм уу хахха/. Киноны тухайд уг нь Кэйт Уинслитийн Оскар хүртсэн кино байсан, тэр үедээ The Reader гэж харж байгаад үзээгүй, анхаараагүй орхисон киног одоо номноос нь сэдэвлэж үзэж ч байх гэж :)))))

Бас бус Тэнгисийн дундах гэрэлт цамхаг, Бидний оддын алдаа гэх мэт орчуулгын номнууд унших гэж оролдсон ч үнэхээр орсонгүй ээ. Орчуулга гэж үнэндээ авах юм алга, ойлгох ч юм алга...Зохиол нь хичнээн гоё сайхан, бестселлер байсан ч орчуулга нь унших дур хүслийг үнэндээ унтраачих юм...Яаж бусад хүмүүс ойлгож уншаад дүн шинжилгээ хийгээд, магтаад байдгийг нь ч ойлгох юм алга лол...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.27.17 10:57 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1741
Хүн араатан бурхад гэдэг ном уншив. Юу гээч хараал ирсэн вольшивекууд
гэснээс ернь ядуу хүн дээшээ аль ч үед дэмий гэдгийг ойлгов. ядуу гэхээр мөнгө бодоод байв.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1797 posts ]  Go to page Previous 166 67 68 69 70

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited