#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:47 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 83 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Apr.11.05 10:53 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
Б.Шvvдэрцэцэгийн бичсэн Хайрын єгvvллэгvvдээc


Last edited by pcd on Aug.23.10 6:25 pm, edited 2 times in total.
тэмдэг нэмэв


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.11.05 10:55 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
Євлийн нэг бvvдгэрхэн єдєр.

..За байз. Эмийн сангаас Читамон авчихаад интэрнэт кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан єнгєрдєг юм бэ. Удахгvй шинэ жил болох нь чєтгєр ав хэмээн бодсоор Сvхбаатарийн талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа.

Би бол нэгэн хувийн дээд сургуулийн англи хэл орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо єндєр нуруутай, царайлаг гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч тєрєєгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, ФМ сонсох дуртай. Ердєє л тийм дундаж хvн л дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгvй шvv. Харин ямар ч онцлоггvй Энхцэцэг нэрэндээ ёстой дургvй. Гэвч яая гэхэв, єдий хvрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хvлээх гэдэг бас миний дургvй юмний нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрэл дундуур зам хєндлєн гvйж цагаан Элентрагийн жолоочийн сvнсийг зайлтал тоормослуулаад сая нэг зам гарлаа. Жолооч нь над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мєчєєгєє єгсєнгvй. Араас нь долоовроо чамархайндаа хvргэн эргэдэж тэнэг, хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав.

Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход миний элдэв эм тангийн vнэр, чимээгvй, цэмцгэрхэн орчин намайг угтлаа.

- Хоёр боодол читамон бас хамрийн дусаалга гээд халаасаа тэмтэртэл тvрийвч маань байсангvй. Сандрахад зvрх амаар гаран алдан пил пилхийн цохилоход vvргэвч, хvрэм, ємднийхєє бvх халаасийг тэмтрээд тvрvvвчээ олсонгvй. Автобусад суугаагvй болохоор суйлуулаагуй гэсэн vг. Сvхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гvйлээ. Толгой сандрахдаа санах ойтой машин шиг л ажиллах юм. Одоо ч хvн олоод авчихсаан. Ээжийн єгсєн арван мянгат. Бас тvрийвч. Наддаа л ванлий эд байж. Чєтгєр ав.

- Хvvе охион, чи юмаа хаяагvй биз гэх, тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууний бутны дэргэдэх намхан сандал дээр буй цагаан єдєн хvрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хєєрхєн охин бэ гэж дотроо дуу алдаад

-Харин тийм. Мєнгєє хаячихаад... гэхэд минь
-Энэ мєн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр охин жижигхэн хар тvрийвчийг минь гаргаад ирлээ.
-Хvvе, мєн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв.
-Зvгээр, зvгээр гээд тэр охин бослоо.

Ингээд салан одох vнэхээр харамсалтай санагдсан тул би
- Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад
- Халиун гээд vvргэвчнээсээ нэрийн хуудас гарган надад єглєє.
– Єє, баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгvй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд єгье. Чи байгаагvй бол би дvvдээ эмгvй харих байлаа. Яг энэ vеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав. Тэр туяхан гартаа шvдэнзний хайрцагний чинээ Нокиа гарган бариад урт сормуусаа буулган
-Би харьж явна. Номноос харж байж чамд хэлье гээд над руу харж

- За баяртай, Энхээ. Чамайг ингэж дуудаж болно биз. Утасны дугаарыг чинь утасныхаа санамжинд хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хєєрхнєєсєє гадна цаанаа л нэг эрхэмсэг охин юм.
- Баяртай утсаар яриарай!

Ингэж би нэгэн шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утасруу залгав.
-Байна. Хэн бэ? гэх нєгєє хонгорхон дуу сонсогдоход
-Энхээ байнаа. Юу байна? Чи утасдсан уу, сая? Би дєнгєж номын сангаас орж ирээд байна.
-Єє сайн уу? Би тvрvvн залгасан юм. Чи vдийн хоолоо идсэн vv?

- Амжаагvй ээ. Номын санд сууж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шvv. Тэр миний энэ vгэнд баясан инээд алдаад
- Тэгвэл чамайг хоолонд урья. Виннэрс кафэд уулзах уу. Мэднэ биз дээ?
-Мэднээ, мэднэ. За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзая. Намайг хувцаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиун хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.
-Би жаахан хоцорчихлоо гэхэд минь тэр.

-Зvгээр ээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хvрэн хавтастай цэс дєхvvлэв. Би гvнцэг сонгох гэж самбаганасангvй. Харин эхэнд байснаар нь хонины махан шницэл Колатай захиалчихлаа. Харин Халиун vхрийн гол мах мєєгтэй, усан vзмийн шvvс сонгов.

Хоолний дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав, ээж нь гадаадад суудаг тул vеэл дvvтэйгээ хоёул амьдардгийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой л цэмцгэр айл юм. Нил цэнхэр єнгє голлон тохижуулсан зочны єрєєнийх нь буйдангийн ємнєх чулуун ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нvдэнд туслаа.
-Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн єгєє вэ? Найз залуу чинь уу? гэж би дvлий хvнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нєгєє цэцэгийг vнэрлэв. Тийм шулуухан, бодлогогvй юм асуусандаа би сvvлд нь их харамсаж билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн vсээ илээд
-Энхээ, би чамд єєрийнхєє тухай илэн далангvй ярьчих уу? Дєнгєж танилцахад л чи надад нэг тийм... итгэл даамаар охин шиг санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хvн л дээ. Одоо л гэхэд ингээд дєрвєн хананы дунд ганцаараа. Надтай хамт амьдардаг vеэл дvv маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнай миний хувьд бол их урт яриа болно доо гээд шvvрс алдав.

-Би чинь Холландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маострихтэд сурж, дараа нь тэндээ vлдэж ажилласан.
Ангидаа би ганцаараа Ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зєвхєн Сью гэдэг америк охинтой л vерхэдэг байсан. Тэндхийн хvмvvс монголчууд шиг хамт олонсог биш. Бvр багаасаа биеэ даачихсан аминчхандуу улс байдаг. Уржнан юм л даа. Би и-майлээр Дєл гэдэг хvvтэй танилцсан юм. Нэгдvгээр сарын 10-нд тєрсєн єдрєєрєє Монгол оюутны вэб хуудаснаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ.

“Амьдралыг олон талаас нь бясалгах дуртай 18 настай Монгол залуу мєрєєдлийн гvнжээ эрж байна. Тэгэхдээ Тєр барьж байсан монгол хатдын нэгнийнх нь нэрийг таах, нас надаас хєгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон vсэгтэй шvv/ Ингээд энэ болзлыг биелvvлэх мєрєєдлийн гvнждээ энэхvv сарнайг бария” гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь

“Тєр бариж байсан хатныг Турихан гэж таагаад єєрєєс чинь нэг насаар дvv мєрєєдлийн гvнжид нэр дэвшигч тєрсєн єдрєєрєє ягаан сарнайг хvлээн авлаа” гэсэн захидал бичиж танилцсан. Интэрнэтээр аль дvрсгvйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж л захидал бичдэг байснаа утсаар яриж, зургаа солилцсоноос хойш дандаа л тvvнийг боддог болчихлоо. Нэлээд бодлогошронгуй харцтай нvд нь их таалагдсан. Харин Дєлєє миний царайг зураг явуулахаас ємнє яг таасан гэж зvтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр бие биендээ vнэхээр хайртай болчихлоо. Хавар нь би дунд сургуулиа тєгсєєд хаана сурах талаар манайд бєєн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсvvлж, дараа нь Сорбонн их сургуульд сургах бодолтой байдаг. Би зvрх сэтгэлийнхээ нууцийг зєвхєн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч:

- Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл, ахуйгаасаа ч их тєсєєрєх нь гэсээр аавыг буулгаж авсан. Буянт-Ухаа дээр намайг Дєл маань жинхэнэ ягаан сарнайн баглаа барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахийн аргагvй.

Зургаа дугаар сарын бороотой єдєр байсан. Санхvv эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дєлєє бол харин МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдvгээр курс тєгсчихсєн байсан. Тоонд vнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийнхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дvvтэйгээ гурвуул амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хvvтэйгээ адилхан нvдтэй. Намайг ямар хєєрхєн охин бэ? Миний хvvг яаж тоосон юм бол доо. Би чамайг охин шигээ л бодож явна гээд л. Харин нэгдvгээр ангийн дvv нь
-Та манай ахтай суух юм уу? гэхэд нь би ширээн доогуур ортлоо ичиж Дєлєє:
-Очко миний дvv альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг авч тохижуулж єгєєд явахдаа:

- Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин юм шvv гэж хатуухан ч юм шиг учирлах, захихын хооронд хэлж, хоёуланг минь vнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хvvхэд шиг vерхэж байсан. Дєл компьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мєнгєє тэнцvv хоёр хувааж, хагасыг нь ээждээ єгнє. Yлдсэнийг нь надад зориулна. Сургалтын тєлбєрєє ч єєрєє олдог байв.

Миний философийн шvvлэгт бэлтгэсээр бид хоёр оройтчихоод Дєлєє манайд нэг удаа хоносон юм. Намайг vнсчихээд л зочны єрєєний энэ буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмаазтай бєгж бэлэглэж сvй тавичихаад хамт унтана. Бас хадаг тавиж охиныг нь гуйж байгаагаа Маострихт руу ирээдvйн хадмууддаа интэрнэтээр мэдэгддэг юм билvv гэнэ. Мэдээж бие биендээ хайртай хоёр залуу хvмvvс юм чинь. Ялангуяа тvvнд бол амаргvй л байсан байх. Тэр шєнє хоёр ч удаа миний єрєєний vvдэнд ирээд буцахийг нь би мэдсэн л дээ.

Сар бvрийн 10-нд бид хоёр танилцсан єдрєє тэмдэглэж Виннэрст суугаад Дєл надад ягаан сарнай бэлэглэдэг юм. Халиун яриагаа таслан

-Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хvргэх шиг боллоо гэхэд нь энэ гайхам хайрын тvvхэнд бvр автчихсан байсан би сэхээ орж:
-Зvгээр ээ. Харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Єнєєдєр чинь нээрээ арван хоёр сарын 10 юм байна шvv дээ” гэж бодлоо...

Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж баяр хvргэчихээд Дєлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бvлийнхэн шиг vнэхээр сайхан байсан. Дєлийн дvv Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг мэдэхэд л ээж нь бага хvvгээ дагуулан нєгєє єрєєнд орж, бид хоёр хоёулхнаа vлджээ. Дєлєє намайг vнсээд vсийг минь илж

- Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Би ч чамайг дандаа баярлуулж явна. Аавыг явчихсанаас хойш ээж ямар их ганцаардаж байгааг би мэддэг. Тийм болохоор чамайг би насаараа хайрлаж явна. Бvх насаараа шvv.

Ингэж л нэг жил хачин хурдан єнгєрсєн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн єдєр бид хоёр Сараагийн концертыг vзчихээд харих замд Дєлєє миний гараас атган

–Ийм гоё хуруунд Диана гvнжийнх шиг л гоё бєгж зvvлгэх юмсан. Чамд амалснаараа хоёулаа удахгvй сvй тавина. Одоо бол би чамайг vнсэх л эрхтэй гээд хоёулаа их удаан vнсэлцсэн. Тэр єдрийн юм бvхэн сvvлчийнх байсан. Yхэл гэдэг хvнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгvй. Маргааш нь Дєл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд vйлчлэх гээд Тэрэлж явчихсан юм. Шєнє манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор

-Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хvрээд ирээч. Дєл осолд орчихлоо. Чамайг л дуудаад байна гэсэн... Би яаж эмнэлэгт хvрсэнээ ч санадаггvй. Yvдэнд нь сувилагч цагаан нємрєг єгснийг л санаж байна... Тvvнийг нь мєрєндєє углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гvйсэн. Тэгсэн чинь... Тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илvv цонхийгоод цайчихсан ухаангvй хэвтэж байсан. Єглєєхєн инээгээд амьдралын баяр баясгалан, єєртєє итгэх итгэлээр дvvрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргуй.

- Дєл єє! гээд намайг уйлахад нvдээ нээж, хєнжил дороос гараа арай ядан гаргаад миний vсийг илж... Чи миний тєлєє... урт удаан амьдарч... намайг дурсч яваарай... миний мєрєєдлийн гvнж гээд л ухаан алдсан. Тэгээд... тэр шєнийнхєє vvр гэгээрэх хvртэл vхэлтэйгээ тэмцсэн дээ. Дєлийн нас барсанаас хойш зургаан сар єнгєрчихсєн. Эртvvд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт єнгєрєєснийг мэдэхгvй. Тэр нохойн хошууний бут, Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бvгд л бид хоёрийн хайрын гэрч.


Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хvний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан тvvний минь єгдєг байсан бэлэг. Одоо сар бvрийн 10-нд єєртєє энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аярхан хvрч
- Єєр хvнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би Монгол хvнтэй л сууна гэж боддог шvv.

Yхсэний хойноос vхдэггvй гэж манай монголчууд ярьдаг. Тvvнийхээ алхаж явсан гудамжаар єдєр бvр явж Богд уулийн мод ногоорох, шарлахийг vзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав, ээж рvvгээ яваагvй. Ер нь Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдгийг гадаадад байхдаа хvн илvv мэддэг байх. Одоо би хичээлдээ л шамддаг ирээдvйд НYБ-д ажиллахсан гэж хvсдэг гээд гэнэт Халиуний хоолой зангирлаа. Цоргисон харцтай гvн хар нvднээс нь нэгэн том нулимс тасран бємбєрєх аж.

-Ёстой л мєрєєдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг vлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиун аа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол vнэхээр атаархмаар л санагдаж байна шvv гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авсанаа:

-Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж єгье дєє гээд босов. Энэ vеэр хvзvvндээ зvvсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо.
-Чиний утас ямар тансаг эд вэ. Ийм утастай болчихвол ч “утаа гартал” нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн

-Чи хєгжилтэй охин юм аа. Миний vеэл Золоо бас над шиг битvv хvн болохоор бид хоёр єрєєндєє ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шvv. За хоёулаа гаръя гэхэд нь би

-Ер нь чи манайд очоод хоночих. Манайхан бол бvр надаас ч хєгжилтєй хvмvvс гээд бодчих. Би оройтчихлоороо дандаа найз охидоо дагуулж очдог болохоор аав, ээж хоёр юм хэлэхгvй. Тэгээд ч чам шиг хєєрхєн даруухан охинд бол манай ээж шууд “хайр” зарлана хэмээн ятгасаар би хичээл номыг нь авахуулаад хамт гарлаа. Одоо бол сэтгэл сэргэчихжээ. Ер нь ч би удаан гуниглаж чаддаггvй хvн л дээ.

Yvнээс хойш бид хоёр ёстой салшгуй найзууд боллоо. Халиуны нєлєєгєєр би гэдэг хvн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, С.Моэм гээд л том том зохиолчдын фэн боллоо. Англи хэлээр нєгєє нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппэр, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш єєрийн мэдэлгvй ємнєє зорилготой, ирээдvйдээ санаа зовдог хvн болон “томоожиж” байлаа, би гэдэг хvн. Миний зvгээс гэвэл єєр шигээ vймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хєргєгчийг нь “цэвэрлэж” єгнє дєє.

Нэг єдєр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нєгєє хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт
-Энхээ, чи наад уснаасаа балга даа. Аан хаа тєвєнх чинь их хєдєлж байна. Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал vзvvлээрэй гэлээ. Орой нь ээжид энэ мэдээг дуулгаснаар би гэдэг хvн маргааш нь гэхэд “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангvй. Халиунд хэлсэн уу гэхээр найз чинь хєдєє эмээ рvvгээ явчихсан гэнэ. Арав хоног эм, тарианд бємбєгдvvлсээр “Шим тэжээлтэй иодийн найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх” заавартайгаар эмнэлгээс гарлаа.

-За ингээд эрх чєлєєтэй боллоо гэхэд минь ээж
-Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд аав

-Миний охиний найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн ємнє явчихсан шvv дээ. Чамтай уулзаж амжсангvй гэж их л зовж байна лээ. Захидал бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байхад хэлээгvй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Ингээд хамгийн сайн найзтайгаа уулзаж амжилгvй гадаад явуулчих ч гэж дээ.

- Хэрэггvй л эмнэлэгт хэвтлээ. Чєтгєр ав гэсэн vг нэг л мэдэхэд л уруул давчихжээ. Миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хvлээж байлаа. Туузний завсар хавчуулсан зурваст

- Энхээ! Чамайг энэ захидлийг уншиж байхад би Парист сууж байна. Ээж аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Сэтгэл сэргээж ганцаардлыг минь хуваалцаж байсанд чинь баярлалаа гэхэд багадах байх. Гар утсаа чамд дурсгал болгон vлдээе. Чамд таалагддаг байсан шvv дээ. Би єдєр бvр и-майл бичнээ. Халиун гэжээ.

Хайрцагнаас мєнгєн гинжин оосортой гялалзсан жижигхэн утас гарч ирлээ. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув.
-Аниа, эмнэлгээс гараа юу гэж миний дvv Тулгын дуу vvдэнд хадаж бодлын шувуудыг минь vргээчихлээ. Маргааш нь надад Халиунаагаас “Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас Франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннд хамт сурна шvv” гэсэн захидал ирvvлсэн байлаа. Бас ягаан сарнайтай гээч.

____________2000 oн___________




Top
   
 Post subject:
PostPosted: Apr.11.05 11:34 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[align=center]Image
[font=Times New Roman] ______Хvнийх_____[/font] [/align]
[font=Times New Roman] Цолмон єглєє бvр зvрх зvсэм ганцаардал дунд сэрдэг .Єглєє нойрноосоо дєнгєж сэрэнгvvт бvсгvй нvдээ нээлгvй хэсэг хэвтэнэ.Ганц єрєє байрных нь цэв цэвэрхэн адар , цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана, хоолны болон гоёлын ширээний vvргийг нэгэн зэрэг гvйцэтгэдэг матигар хєлтэй жижиг шvvгээ , диваны ємнє єєр шиг нь ганцаардангуй хэвтэх шаахай...
Юм бvхэн нь энд нєхєргvй ганцаардсан нэг бvсгvй амьдардагийг илтгэх шиг.Бvсгvй найм гэхэд сэрнэ.Шєнє бvхэн нойр ньхулжин зурагтын суваг сольж vзсээр нойрны эмний хvчинд унтдаг тул vvнээс ємнє сэрж чаддаггvй аж.Тэгээд нvдээ ч нээлгvйгээр хажуудаа тавиастай шилэн аягтай усруу гараа явуулна. Усаа уучихаад халат нємрєн єндийж євдєгєє тэврэн хэсэг сууснаа ухашийн босно.Ус хоржигнуулан нvvрээ угаачихаад ганц алим юмуу єндєг идчихээд хувцаслаж, нvvрээ хєнгєхєн будчихаад цаг харахад яг 8:40 болж байдаг.

Єглєє бvхэн яг нэгэн хэвд цутгасан мэт адилхан.Цолмон энэ жил 28 тай.Амьдралдаа арчаа муутай нєхєртэй болохгvй гэсэн хувийн философи нь энэ хvvхнийг єнчин дэр сахиулсаар єдий хvржээ.Гадаа шуурга улин эсгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд , эсвэл эр хvний хайр энхрийллийг хvсэн ганцаардсан шєнvvдэд тэр дотроо онгиотол асгаруулан уйлдаг юм.Хаварын салхи хуйсганан энэ єглєє орондоо хэвтээд л баймаар байв.хэрэв нєхєртэйсэн бол тvvнийгээ ундалж ажилд нь vдчээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орохсон.
Гэвч яая гэхэв. Мєрєєдлийн ертєнцєєс энэ энэрэлгvй хатуу хорвоод бууж ирэхээс биш.Ажилаа тасалж болохгvй.Бvсгvй халатаа ч нємрєлгvй босч хєшгєє нээлээ.Тэгээд инээмсгэлэв.Учир ньТэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа єєриин эрхгvй инээмсэглэчихэв.Яг тэдний єєдєєс харсан сууцны нэг залуу єглєє бvхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов.
Гялалзтал гельдсэн богинхон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу тvvнд дэндvv таалагддаг . Тэр єглєє бvхэн ингэж тагтан дээрээ хийдэг заншилтай. Цолмон тvvнийг нэг яамны сайдын зєвлєх, нэр хvндтэй , мєнгєтэй, дараагийн сонгуулийн дараа єєрєє сайд ч болж мэдхээр ирээдvйтэй залуу болохоор нь шохоорхдог юм биш .тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илvv нvдэнд дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж гэр бvлтэй. Цолмонг ажилруугаа гарч явахад тvvний шинэхэн гялалзсан гоё "Landcruiser"-т энэ авгай хvvхэд нь суугаад хєдєлж байдаг . авгай нь гэж энэ сайхан залууг юyгаараа татсан юм бол гэмээр намхан хєх хvvхэн . Тэгээд даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоо насны тэрсxэн хоёр бандитай. тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг булаалдан бєєн шуугиан болж байгаан харагддаг. Тэр vед нєгєє хєх хvvхэн жаргалтай гэгч инэмсэглэчихээд нєхрєє тvшээд зогcч байдаг билээ. Тvvнийг ингэж авгай хvvхэдтэйгаа байхыг харах бvрдээ хvvхний зvрх ёгхийн, санаа алдана.Цолмон тийнvv энэ залууг єглєє бvр хєшгєє нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад тааралдаж нэг гунигладаг юм.

Цолмон энэ жаргалтай гэр бvлийн дэргэдvvр азгvй хувь заяагаа зvхэн єнгєрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хvн жєтєєч зан нь хєдєлж , энгэсгээ цvнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг ташийтэл хаагад "би юугаараа дутуу юм бэ?" гэсэн адын бодол сэтгэл зvрх рvv нь тэвэн шиг сvлбэдэг юм.Тиймээ, Цолмон бол сайхан хvvхэн Єндєр чилгэр нуруутай , урт хєл донжтой засалттай богинхон vс гуниглуун vедээ номхрон сормуус сvvдэрлvvлж , хєгжvvн загнахад нь эрвэлзэн асдаг гоё нvд, єєгvй цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггvй юм бол? Хараад байхад єєрєєс нь хавьгvй дорой , галбир муухан, ажил муутай анхиагvй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар.Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудаг бvv мэд.
Єнєє єглєє хаврын хуйсгануур салхитай єдєр болох шинжтэй. Цолмон сvvлчийн удаа єлгvvрийнхээ босоо толинд єєрийгєє хєлєєс толгой хvртэл хараад гарлаа.Єчигдєрхєн авсан бариу, урт хар цув нь их зохисон гэж Банлий.Нурууных нь гоолиг бэлхvvснийх нь нарийханыг харуулах гэсэн мэт яв цав таарчээ.Шатаар уруудан явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх ємсєхдєє догдолддоггvй хvvхэн гэж хаана байхав. Гэхдээ зєвхєн шинэ цув ємссєндєє биш удахгvй учрах ямар нэгэн баярт явдалыг зєгнєєд байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал тvvний машин зогсож байв. Тэр єєрєє ч , эхнэр хvvхэд нь ч харагдсангvй. Цолмон тийнхvv алмайрч яваад замын хашлаг руу халти гичгээд шурган ойчилоо. Босох гэтэл чадсангvй Цувных нь урт хормой хєлийг нь ороож , толгой нь эргэн байв. Нvд нь харанхуйлан, газар дэлхий ээрvvлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, єрєєсєн талынх нь хєл гар мэдээгvй юм шиг бадайран байснаа янгинан євдєж эхлэв. Гэтэл ...
-та яаваа, алив єєрєє босч чадах нь нуу? гэх ялдам дуу яг арханд нь гарч нэг л мэдэхэд нєгєє залуу ирчихсэн зогсч байв.Цолмон баярласандаа ухаан алдах шахав.Бvтэн зургаан сарын турш єглєє бvхэн сэтгэлийг нь баясган зvрхэнд нууцxан хайрын гал асаасан нєгєє залуу тохой дээрээс нь тvшээд зогч байв.Тvvнийг санан санан харж явдагийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгvй. Бvсгvй баярлаж догдолсондоо євчинєє мартчихжээ. сэтгэл булаасан тvvндээ арчаа муутай харагдахгvй юмсан гэсэндээ аажуухан босч vсээ янзалаад хувцасныхаа шороог гєвлєє. Нєгєє залуу газар унасан цvнхийг нь авч єгєв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. "Зvгээр зvгээр" гээд залуу халамжтай, бас нилээд шохоорхсон нvдээр харав.

Би хvргээд єгье дєє гэлээ. Ингээд л тэр хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зvрх нь салагнан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав.
-Зvгээр ээ, би єєрєє такси бариад явчихан гэсэн мєртлєє бvсгvй єнєєх ганган машиныхан арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суyдалд санаархаж зvрхлэсэнгvй. Цувныхаа хормойг ярж vзээд євдєгєє язарч, шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ сайхан залуутай танилцах шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, євдєгний энэ шалбархайг энхрийлэн vнсмээр байлаа.
-Та хаана буух вэ?
-Би "Бодь Цамхаг"-т ажилдаг
-Аан би Хууль зvйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилдаг юм байна гээд залуу машиныхаа тольруу харж инээмсэглэв. Нэгэнт, урд хойд талын суудалд суусан мань хоёрын хувид тэр толиор дамжуулан бие бие нийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг , ухаалаг нvдийг нь харан харан явлаа. Иймэрхvv бvдэгхэн гэрэлд тэр єєрийгєє ямархуу хєєрхєн харагдаггийг ч мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сvvдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргvй сайxан харагдаж байгаагаа мэдэж байв. Энэ машинд суугаад энэ залуутай хамтдаа давхиад баймаар бvх юм vнхээр мєрєєдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цас гарсангvй. Залуу утсаараа зогсоо зайгvй ярисаар явлаа. Бас нэг харамсалтай энэ гоё машинд явахдаа юм болгоноос нэг л хvнийрхээд байгаагаа мэдэв.Цолмонгийн хажууханд танихгvй сvрчиг vнэртvvлсэн мєнгєг алчуур тохоостoи байгаа нь мэдээж эхнэрийх нь биз Єнєєдєр муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа.
-Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бvсгvй бондошийтэл цоччихов.
-Ёстoи баярллаа. Бид хоёр чин танилцаж амжсангvй шивдээ гэж хvvхэн санамсаргvй дуугархад залуу тvvнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь 1 сvрхий харав. Нэг ч их хvvхэмсэг биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов.

Гэвч эр хvн юм чинь мэдээж ийм аятайхaн хvvхнийг шохоорхсон єнгє харцанд нь илэрхий байлаа..
-Намайг Цолмон..Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон єєрийн эрхгvй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа.Залуу инээмсэглэн давхин одлоо.Бvсгvй хойноос нь хэсэг харж зогсоод ажилруугаа оров. Цахилгаан шaтанд хамт зогссон олон хvнийг бvгдийг нь vнсмээр, эсвэл ажил тєрлєє хаячихаад найзуудаа зоогийн газар цуглуулаад єнєєдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хєєр нь багтаж яaдна.Тэгээд єрєєндєє орж, єєрийнхээ ширээнд суугаад гартаа тас атгасан нєгєє нэрийн хуудсаа уншилаа."Б.Мєнхжин, Хууль зvйн сайдын зєвлєх". Хамт ажиллдаг хvvхнvvд нь тvvний нvд гэрэлтэн бєєн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсоныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгvй. Авгайтай залууд дурлачихлаад юугий нь ярих вэ дээ. Єдрийн цайны цагаар Мєнхжин ярих болов уу гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нилээд єнгєрсєн хойно хvvхэн хавтастай юмаа мартсан хvн болж залууруу залгав.
-Єє єглєєний хvргvvлсэн бvгсvй юy? За байз, миний машинд тийм юм харагдаагvйдээ.дахиад vзэх vv?
-Зvгээр зvгээр. БИ хvнд тєвєг удчихлаа.Єнєєдєр ер нь миний час єдєр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгvй.Хэрэв таны машинд байсан бол та мэдэж надруу утасдаж хэлэхгvй яaхав дээ. За баяртай. "Энэ чинь надруу ярихгvй яaсан юм бэ ? би єдєржингєє хvлээлээ" гэсэнтэй єєрцгvй vг байлаа.
-Юyн тєвєг байхав дээ. Хоёлаа ер нь хоолонд орчихуу? ИНгээд Мєнхжин єгєєшинд орж эхэллээ гэж vv? гэхдээ дотроо бол баярласандаа зvрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж.Ийм сайхан урилгаас татгалзах юм бол єнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яaхавдээ.
-Аль рэсторанд орох вэ?
-Таны урьсан газар л оръё.Хvvхэн vvгээрээ Би чиний хvссэн бvгдийг чинь биулvvлэхэд бэлхэн шvv гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.
-Тэгвэл 8 цагт "Модэрн номадс"-ын кабинд.
-За, тvр баяртай.Хvvхэн утсаа тавиад залуу яггvй хахир толгой болхыг ойлголоо. Амьтан хvний нvдэнд єртчихвєл тєвєг гэж бодсoндоо тvvнтэй бvхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хvн биш шvv дээ. хvvхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа . Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлттдэг торон хар цамц, бариу банзал сонгов. Мєн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг зvvлээ. Энэ орой тvvний юм бvхэн гэрэлтэж байх ёстой.

Уулзалт vнхээр романтик учрал боллоо. Мєнхжин жижэгхэн сагстай цэцэг барьж иржээ. Хvvхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хvзvvнтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт хоёр талимаарсан нvд нь гэрэлтээд эр хvний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв..Гэвч хvvхэн энэ шєнийг залууд бэлэглэсэнгvй. Хорхойг нь хєдєлгєєд орхих хэрэгтэй гэж тvvний туршлага нь хэлээд байсан юм. Мєнхжин тvvнийг дvнхийсэн сайхан "Land"- аараа гэрт нь хvргэж єгєєд сая л мэдэж байгаа юм шиг:
-Бид хоёр чинь бараг хєршvvд юм байна ш дээ. За баяртай. сайхан амраарай гээд санаа алдан одов. Энэ єдрєєс хойш тэр хоёр салхаа байв. Маргааш нь бvр vдийн зоог хамт барив. Тэр оройдоо бvсгvй гэрт нь дагаж очсоноор анхны шєнє залуугийнд єнгєрєв..Цолмон айлын эзэгтэйг эзгvйчилж байгаадаа санаа зовсон ч vгvй Кам сутра-гаас бууж ирсэн хvvхэн шиг мэт галзуу аашлав. Харин єглєє нь залуу тvрvvлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцасыг авч шvvгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодорхыг Цолмон соргог гэгч нь ажиглаад Гэртээ харьж хувцсаa солилоо гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгэд ч vлгэрийн мэт гайхамшигтай шєнє нэгэнт єнгєрч айлын унтлагын єрєєнд танихгvй хvvхний vлдээсэн юм бvхэн сэтгэлийг нь хєндєєд, толины тавиур дээр тавиастай тэр хvvхний зураг єєрийг нь vзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднихээс гарч байж сэтгэл нь онгойж билээ.

Ийнхvv халуун дулаан голомтоо нууц цэнгээнийнхээ vvр болгох нь Мєнхжинд ч эвгvй байсан бололтой маргаашнаас нь тавилгатай хєлсний байшинд хvvхнийг аваачиж билээ. Цолмон тvvнтэй угтсан анхны єглєєний хvнийрхэлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран нvд нь дандаа гэрэлтэн явах болж, єглєє цатаглан муур шиг сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нєгєє шєнє нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартдагдав. Хєшиг татах бvрдээ санаa алдан хардаг байсан хайрын тэнгэр нь тvvний євєрт хэвтэж байдаг болсон юм чинь Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагvй юм шиг, хэзээ ч хань тvшиг болох эр хvнийг мєрєєдєн нєгєє ганц єрєєндєє гуниг дvvрэн єглєєг угтаж байгаагvй юм шиг явах боллоо.

Мєнхжингийн эхнэр нь ажилаар сар гадаад явсан юм байжээ. Хоёр хvvгээ хадмындаа аваачсан болхоор салхи шиг чєлєєтэй, дєнгєж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан байлаа. Урдь нь авгай хvvхэн эргvvлж байгаагvй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахгvй байлаа Ямар ч байсан эгзэг нь л тэгэд таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан єдрийн єглєє нь тийм сайхан хvvхэнтэй санамсаргvй тааралдчихсан. Тэгээд орой эзгvй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон єєрєє ярьсан. Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдруурсан юмуу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нvдэнд анх тагдсан л даа.

Тvvнийг гунхсан єндєр цагаан хvvхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд Эр хvн "согоо шиг амьтан" дагуулчихаж гэцгээж байснаа сvvлдээ "Хашир минь боль" авгай чинь ирэх боллоо. Хvvхнvvд аюултай шvv, наадхаасаа салах гэж бєєн юм болов оо хэмээн зэмлэцгээх боллоо. Цолмон тэр хоёрын анхны учрал бал мэт амттайхан єдрvvд єнгєрєх тусам мань эрийн сэтгэлийн гэмшил шаналал зовоож эхлэв.Хvvхэн ч тvvний эхнэрийг нь эзгvйчлэн муугаар яривал хvний юм зєвшєєрєлгvй авчихсан хvн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битvvхэн сэтгэл тvгшинэ.

Тэгсэн мєртлєє нууц амрагаасаа сэтгэлээ татаж vл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам тэр яaж ийгээд Мєнхжинг єєрийн болгоод vvрд хажуудаа байлгах юмсан хэмээн мєрєєдєх болов.
Нэгэн шєнє дурлалын нуувчиндаа уулзан хєнжилєє нэг сайхан хєвсєлзvvлэн жаргачихаад, Цолмoнгийн сэрэл дахин хєдєлж залууг єдєж байтал Мєнхжингийн гар утас дуугарчээ.Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасныхаа дуунд зvрхээ хагартал цочив. Тэдний хоёр хvvхдийг харж байгаа хадам нь ярив бололтой.
-Халуураад аа, аавын бvлтvvш vv? яaчихсан юм бол бол доо?
Би гадуур л явна. Одоoхон очлоо, ээжээ гээд залуу ухасxийн босож нvд ирмэх зуур хувцаслачихаад:
-манай бага халуураад байна гэнэ.Би явлаа. Чи эндээ хоночиxно биздээ? гээд тvлхvvрээ ширээр дээр тавьчихаад гарч одлоо.Тэгээд машинаа асаан хєдлєхдєє сэтгэлээсээ дотроо уучлал гуйн залбирч єєрийнх нь завхай явдалын тєлєє тэнгэр бурхан бяцxан хvvг нь цээрлvvлж байгаа мэт санагдан єр дээр нь нэг юм хєндvvрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мєчийн ємнє тvvнд ор хєнжлийн жаргал эдлvvлсэн Цолмон хvvхэн яг энэ мєчид ор тас арчигдсан байлаа.

Таг харанхуй хаварын шєнє, хєлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шєнийн нэг єнгєрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хvн хашгична. Бvсгvй зvрх алдан дахиад л нєгєє аймшигт ганцаардлаар дvvрч , аз жаргалаар бялхаж байсан єдрvvд vvрдийнх биш байсныг энэ л мєчид ойлголоо. Мєнхжин хvvдээ сэтгэл зовнин гарч одохдоо тvvний хацарт ганц хошуу хvргээгvйг сая санав. Маргааш тvvний эхнэр ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин тєгсєнє.
Тиймээ, Цолмон бол тvvний хувьд хvний хvн. тэр хоёрын анх танилцсан єдрvvдэд зоогийн газар идэж уучихаад мєнгийг нь тєлєхдєє Мєнхжин хэтэвчиндээ эхнэр, хvvхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ.Тvvний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггvитэй адилхан зvрхэнд нь тvvнийг гэх єчvvхэн ч зай байхгvй. Мєнхжин "Чиний нvдэнд чинь би дурласан" гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай хєєрхий, Мєнхжин хэзээ ч єєрийнх байгаагvй, бас хэзээ ч тvvнийх болохгvй гэдгийг хvvхэн яг энэ мєчид тов тод ухаарчээ. Тэр хvний аз жаргалар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хоногт зvрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хvнийх байжээ.Хvнийх ..Одоо эзэн нь ирж яваа

_______________Б.Шvvдэрцэцэг / 2004 oн_________________



[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.11.05 5:51 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[align=center][flash width=500 height=320]http://user.chol.com/~jd13952/flash_letter/leaff.swf[/flash]

[font=Times New Roman]♣ Єв Залгамжлагч ♣[/font] [/align]
[font=Times New Roman]Аззаяа єнєєдєр оюутны байрнаас гарч айлд суух болов.Женев нуурын эрэг дээрх гурван давхар цагаан харшид буюу ноён Мюллерийнд. Монгол жyyлчны баазад хєтєч байхдаа танилцсан хатагтай Слутц тvvнд тусалж, Олон улсын дипломатын акадэмийн дэд захирлын туслахын ажилд оруулж єгєєд зогссонгvй , хуучин танилындаа суулгах болсон юм.Аззаяаг ноён Мюллерийнд суулгаж єгсєн хатагтай Слутц:
-Аз аа,ноён Мюллер их зожиг хvн шvv. Хатагтай Мюллерт их хайртай байсан юм. Тvvнийг єнгєрснєєс хойш хєгшин зарц Куртээсээ єєр хvнтэй бараг дуугарахаа больсон. Хатагтай Мюллер надад захихдаа зарцаас гадна тvvнд хань больж, санаа тавьж байх єєр хvн олж єгєєрэй гэсэн юм. Эхэн vедээ чамайг тэднийд амьдрах болсонд тэр нээх их баярлахгvйл байх.гэвч чамд аажимдаа дасах биз гэсэн билээ.

Хєгшин зарц тvvнд єрєєгий нь зааж єгєв.Ноён Мюллерийн том харшийн зvvн жигvvрийн наран талдаа цонхтой саруулхан єрєє байлаа. Цонхоор нь хєгшин туулайн бєєр моднууд бvхий, арчилгаагvй орхигдсон цэцэрлэг харагдаж цаана нь Женэв нуурын мандал цэнхэртэнэ. Азаагийн єрєєний бvх тавилга хуучны юмс ажаа. Гурван ч хvн элбэг багтчихмаар єргєн улаан модон ор, мєн тийм модоор хийсэн хувцасны шvvгээ , гоёлын ширээ, дэгжин цацагтай шєнийн гэрэл гээд л оюутны байранд байсантай нь зvйрлэмгvй тохилог боловч цаанаа л нэг хvйтэн. Азаа энд ирсэн анхны шєнєє эргэж хєрвєєсєєр их л муу унтлав. Тэр багадаа шєнє унтаж чадахгvй айхаараа ээжийнхээ євєр рvv яваад орчихдогсон.Тэгээд ч тэднийх энэ том харшаас бараг арав дахин жижигхэн ердєє л хоёр єрєє байранд зургуулаа амьдардаг байсан юм чинь.Одоо бодоод байхад тэр жижиххэн байшиндаа тэднийх гэдэг айл эндхийх шиг хvн бvрийн унтлагын єрєєгvй, зай талбай хомосoн ч бие бие дээ сэтгэл тавьсан хичнээн халуун дулаан уур амьсалтай амьдарч байсан юм бэ дээ.

Харин энд, европод бол тэс єєр амьдарлын философи ноёрхоно. Энд бие биедээ саад болохгvй гэсэн нэрийн доор хvн хvнээ ад vзэн тээр шаадаг юм шиг санагдана. Энэ євгєн эцсийн эцэст юyны тєлєє амьдарсан юм бэ?Хорин хоёр єрєєтэй энэ тансаг харшид насан єтєл болсон хойноо хайрлуулах, халамжлуулах хvнгvй, санаж сарвайх хvнгvй, хєлєє хучyулах vргvй цор ганцаар vлдсэн энэ амьдрал ямар утга учиртай юм? гэж бодогдоно. Гэрийн эзэн харшийнхаа нєгєє жигvvрт зарцынхаа хамт суудаг. Харин байшингийн зvvн хэсэгт эхнэр нь залуудаа найз нєхдєє авчирч найр цэнгэл хийдэг байснаас гадна, хувцас, гоёл чимэглэлийн єрєє нь байрладаг асан тул насан хэвийсэн хойноо ч харшийнхаа энэ хэсэгт байх дуртай байсан гэнэ. Харин эхнэрээ єнгєрснєєс хойш хєгшин энvvгээр хєл ч тавихаа болин орхигджээ
-Учир нь ноёнтон эхнэрийнхээ дурсаглыг хадгалсан юм бvхнээс зайлс хийдэг. Тэгсэн мєртлєє цэцэрлэгийг тvvнийг амьд ахуй vеийнхээр нь vлдээнэ гээд хvний гар хvргэддэггvй юм. Товчхон хэлэхэд тэр хатагтайд дэндvv хайртай байсан.

Таныг гол хаалгаар бус жигvvрийн бага хаалгаар орж гарч байсан нь дээр байх гэж бодож байна хэмээн зарц нь Аззаяад хэлэв. Ингээд бvсгvй нэгэн зожиг эхэмсэг євгєнийд амьдрах боллоо Эднийх хvvхэдгvй айл байжээ.Энэ жил 81 настай ноёнтон гэргийтэйгээ бараг тавь шахам жил амьдраад нойр булчирхаан хорт хавдраар хоёр жилийн ємнє тvvнийгээ алдсан аж.Аззаяа эднийд ирж сууснаaс хойш долоо хоногийн дараа л євгєний барааг олж харав.Энэ бол хичээлийн дараа ажиладаггvй ганц єдєр нь байлаа. Харшийн гаднахь том цэцэрлэг намрын гоёлоо ємсжээ. Хєлєєр нэг хєглєрєх шаргал навчис бvсгvйд тєрж єссєн Улаанбаатарыг санагдуулдаг тул эрт ирвэл цэцэрлэгээр зугаалах юмсан гэж бодож байсан юм. Цэцэрлэгийн гvнд байдаг хєгшин туулайн бєєр модны доор тавьсан тvшлэгтэй сандал дээр цав цагаан толгойтой, туранхай, ясархаг євгєн ном уншаад сууж байсан нь энэ гэрийн эзэн ноён Мюллер ажээ

-Єдрийн мэнд хvргэе, ноён Мюллер. Таны бие сайн биз дээ? Намайг Аззаяа гэдэг. Танайд суух болсондоо би иx баяртай байгаа гэдгээ бvсгvй vлмэдэг мэхэcxийв. Єдий хvртэл бараагий нь хараагvй байсан энэ євгєн тvvнд євєє шиг нь дотно санагджээ. Євгєний шил шиг тунгалаг цэнхэр ногоон нvдэнд зєєлєн гэрэл асах шиг болсноо унтарч толгой дoхив.

- Залуу авхайтай танилцсандаа баяртай байна. Бурханы авралаар миний бие сайн байна. Намайг зожиг хvн гэж та дууласан биздээ? гээд ном руугаа тонгойлоо.
-Таньд миний туслалцаа хэрэг болбол хэлж байгаарай гэж хэлж дуусаагvй байхад євгєн яриа дууссаны тэмдэг болгож гараа зєєлєн дохижээ. Хаанаас ч юм євгєн зарц нь гарч ирчихсэн тvvнд:
-Манай ном уншиж нь байхад саад болоход дургvй байдаг юм авхай гэжээ. Аззаяaд харамсалтай л байлаа. Монгол євєє байсан бол зєндєє хууч хєєрч байгаa даа гэж шатаар єгсєхдєє урам муутай бодож явлаа. Тvvнийг энэ харшруу нvvхэд нэг єрєєнийх нь найз Жина нь "Хуучин европын байшингууд сvнстэй гэж дуулсан биздээ? Шєнє элдэвийн чимээ гарвал битгий айгаарай" гэж сахисан юм. Санаа дагасных юм уу шєнє гэрэл унтрангуут хонгилоор хvн алхаад байх шиг тов тов хийсэн чимээ дуулдаад Азаа их л айдаг байлаа. Энд орж ирж хоносныхоо єглєє Куртэд энэ тухайгаа хэлбэл тэр инээгээд Хэрэв манай хатагтайн сvнс зугаалж яваа бол манай ноёны єрєєний тэргvvр явах дуртай баймар юм гэжээ. Аззаяа шинэ байрандаа, бас харшийн эзэн зожиг євгєнд аажимдаа дассаар байлаа. Тэр єглєє болгон зарцаар нь дамжуулан тvvнд мэнд хvргэж, бас биеийн асуулгана.
Анх Куртээс ноёных нь биеийг асуусанд тэр гайхаад "Та яaгаад ноёнтны биеийг асуугаад байгаа тань сонин байна? Тэр их бие сайтай хvн. Тэгээд ч уучлаарай, бие нь євдлєє гэхэд таньд ямар хамаа байгаа юм бэ?" гэж гайхсан бор нvдээрэй ширтэж билээ. Аззаяя инээмсэглээд" Манай Монголд настай хvний биеийг заавал асуудаг заншилтай" байдаг юм. Тэгээд ч ноён Мюллер миний євєєгєєс ялгаа юу байнa? Тэгээд л асуусан юм гэжээ.Курт мєрєє хавччихаад яваад єгєв.

Маргааш нь бvсгvй цэцэрлэгт євгєн ноёнтой тааралдвал тэр инээмсэглэн "Миний тєлєє санаа тавьж байгаад чинь сэтгэл их хєдєлсєн шvv. Харин таны ажил хэрэг дажгvй биздээ?" гэж асуув. Азаа эхэн vедээ ноён пропессорын туслахаар ажилаад завтай байсан чинь ээжээс нь ирсэн и-меил муу мэдээ авчирав. Євєє нь элэгний хорт хавдараар євджээ. Эмчилгээнд нь сард хоёр сая тєгрєгний эм тарай хэрэгтэй гэнэ.Мянга гаруй евро гэсэн vг. Бvсгvй цэцгийн дэлгvvрт давхар ажиллах болов. Энэ цагаас хойш євгєн ноёнтой ч тvvний найрсаг зарцтай нь ч бараг уулзалдахаа больж, єнєєх тансаг харшдаа шєнийн бор хоногтоо ирэх болов. Гэхдээ єглєє эрт зарцаас євгєний биеийг асуучдаг хэвээрэй. Єдєр хичээлдээ гvйж орой нь хоёр ажил хийсээр єдєр хоног хурдны галт тэрэг мэт жирэлжэн єнгєрнє. Нэг л мэдэхэд зул сарын баяр болох дєхжээ. Нэгэн шєнє бvсгvй барин тавин сонин зvvд зvvдлээд цочин сэрлээ. Зvдэнд нь буурал vстэй , єндєр цэх нуруутай авгай vзэгдэж германаар "Залуу бvсгvй мин, чи миний Александрт хань болж байгаад би чин сэтгэлээсээ талархаж байна. Зул сарын баяраар би чамд бэлэг єгмєєр байна. Миний гоёлын ширээний хоёр дахь нvдэнд сувдан сондор бий. Тvvнийг л чамд бэлэглэх гэсэн юм. Харин ноён Мюллерт луун сийлбэртэй хас гаанс бэлэглээрэй. Тэр маань гаанс цуглуулдаг юм" гэж хэлээд инээмсэглэснээ єрєєнєєс чимээгvйхэн гараад явчихжээ. Тvvний зогч байгаа газрын хивс их л атирсан байхыг Азаа ажиглаад амжжээ. Тэгээд цочин сэрэв. Саяны vзэгдэл зvvд гэхэд дэндvv тодхон байсанд айсан зvрх нь бємбєр мэт дэлссээр байсан бvсгvй гараa явуулан шєнийн гэрлээ асаав. Цаг дєнгєж єглєєний тав єнгєрч байлаа. Хамгийн хачирхалтай нь тvрvvхэн зvvдэнд ирсэн авгайн зогсож байсан тэр хэсэгт гоёмсог пeрс хивс яг тvvнд vзэгдсэн шигээ атиралдсан байлаа. Азаа дахин унтаж чадсангvй эргэж хєрвєєсєєр єглєє болгоод босонгуутаа байшингийн гол хаалгаар оронгуут байдаг зочны том танхимд хэрэг болгон очиж харав.Тэр цочсондоо аяархан хашгирав. Зvvдэнд айлчилсан хатагтайн хєрєг тэнд єлгєєтэй байв. Яг тvvний зvvдэнд хєх саарал дэгжин костюм , хvзvvндээ доржпалам шигтгээт гоёмсог зvvлттэй, ихэмсэг харцтай, залуудаа царайлаг байсан нь илт жинхэнэ эрхэмсэг хатагтай. Та яaгаад эхнэрийн минь хєрєгнєєс зочив? Тэр хэзээ ч хvн цочихоор аймаар эмэгтэй байгаагvй юм шvv гэх дуyнаар эргэж харвал ноён Мюллер зогч байлаа.
- Єє, ноён Мюллер танд єглєєний мэнд хvргэе. Уучлаарай. Тэр миний зvvдэнд vзэгдсэн юм. Тэгэд л энд хєрєг нь байдагийг санаад ... Би vvнээс хойш єрєєнєєсєє єєр газар сэлгvvцэхгvй ээ
-Зvгээр дээ. Надад саад болохгvй л бол манай гэрт таныг дураараа байх юм бол би баярлана. "Элизабет маань амьд мэндсэн бол мєн" гэснээ євгєн vгээ таслан эргээд явчихав. Царай нь хорoмхон зуур цонхийгээд явхыг Азаа ажиглаад их гайхаад єнгєрчээ.

Зул сар эхэллээ. Шинэ жил тvvний хамгийн дуртай баяр юм болхоор Азаа Куртэд хэлж хучирсан хайрцагтай гацуурын чимэглэлvvдийг нь гаргуулав. Євгєн зарц єєрєє цэцэрлэгээсээ том ногоон гацуур тайрч бэлджээ. Тэгээд тогооч дуудан ширээ засуулж байхдаа их л хєгжилтэй болчихсон Ноёнтон эхнэрээ алдсанаас хойш ямар ч баяр тэмдэглээгvй. Харин Элизабет хатагтайн сvнс л зул сар тэмдэглэ гэсэн юм байлгvй. Энэ жилийн зул сарыг тэмдэглэ гэсэн гэж яриж байлаа.
Зул сарын эхний шєнє.Євгєн Азааг зоогонд урилаа. Зоог маш сайxан болов. Бvр хатагтайг амьд байхад тэднийд vдэшлэг болоход дуудлагаар иpдэг франц тогоочийг энэ vдэш урьж авчран зоог бэлтгvvлсэн байлаа. Задгай зууханд асах галын дєл, чийдэнгийн болор унжлаганд улбар туяа ойлгон єнгє нэмж байлаа. Зоогийн дараа амттан идэцгээгээд анхилам vнэрт амьд гацуурын доороос бэлгэ авцгаалаа.
Азаа Куртэд гэрээсээ авчирсан ноолууран оймс, харин євгєнд нєгєє хаш гаансыг нь бэлэг дурсгалын дэлгvvрээс авчран мєнгєн цаасанд боож тавьсан билээ. Курт:
-Авхай эхлээд бэлгээ задал гэснээр Азаа туузаар боож алтан цаасаар ороосон жижигхэн хайрцагийг нээлээ. Гайхсандаa ам нь єєрєє ангайчихав. Зvvдэнд хатагтай Мюллерийн бэлэглэхээр амласанчилан нулимс мэт тув тунгалаг сувд хэлхсэн хvзvvний сондор байлаа.

-Надад таны бэлэг маш их таалагдлаа . Намайг гаанс цуглуулдагийг та яaж мэдээ вэ? Би ч гэсэн танд сайхан бэлэг єгєх гэж хичээсэн. Гэхдээ эмэгтэй хvнд бэлэг сонгох их хэцvv байдаг гэж євгєн ноён хэллээ.
-Ноён Мюллер , энэ чинь жинхэнэ сувд байна шvv дээ. Би ийм vнэтэй бэлэг танаас авч чадахгvй нь гэж Азааг хэлэхэд тэр инээж:
-Та хєгшин хvнийг гомдоох хэрэггvй. алив наад бэлгээ зvvгээд харуулдаа. Танд их зохино гэж бодож байна. гээд инээлээ. Vе vе залуугийнх нь гал сэргэн гялалздаг ногоон нvдэнд нь гуниг хурсан нь эхнэрээ дурссных биз.

Зул сар єнгєрч єнєєх л завгvй єдрvvд эхлэв. Харин сувдан сондрын нууц л оньсого хэвээр vлдэж билээ. Азаа хичээлийн дараа нямбай, зарчимч пропессрын ажлыг дуусгаад л, цэцгийн дэлгvvрлvvгээ гvйнэ. Нэг єглєє Курттэй шатан дээр тааралддахад:
-Та яагаaд ийм их оройтох болсныг сонирхчихвол дэндvv хэрэгт дурласан хэрэг болохгvй байгаа? Манай ноён асуугаарай гэсэн юм.
-Євєєгийн бие муудаад тvvнд vнэтэй эм тарай авах болсон. Тэгээд хичээлийн дараа хоёор ажил хийж байна.
-Уучлаарай, энэ танд ямар хамаатай юм? Та чинь оюутан хvн. Ийм ажил хийгээд байвал яaж сайн сурах юм бэ? Миний бодлоор бол євєє чинь насны эцэст єєртєє санаа тавхуйц мєнгє хадгалсан баймаар юм?
-Євєє єєртєє мєнгє хурааж чадаагvй юмаа. Намайг бага байхаас л бид євєєтэйгээ хамт амьдардаг байсан. Тэр бvх цалингаа бидэнд зориулдаг болхоор би євєєдєє єртэй. Би тvvний ачийг хариулахын тєлєє чадах бvхнээ хийнэ гэж боддог.
Сайхан л сонсогдож байна. Манай энд бол баян хєгшчvvдийн залуу vр удам нь vнэндээ тэднийхээ vхэхийг нь хvлээж суудаг тохиолдол олон байдаг. Манай ноёны нэг зээ дvv нь Базель хотод суудаг. тэр бол нагац ахынхаа биеийг муутгаxын тєлєє бол хэдий ч тєлхєєс буцахгvй хvндээ.
-Яагаад?
-Яахав. Тэр ноён Мюллерийн цорын ганц єв залгамжлагчид тооцогддог юм. Эцэг эхийнхээ vлдээсэнийг аль хэдийн vрчихсэн хvн чинь нагацынхаа євийг л горьдож суухаас яaхав. Гэтэл та євєєдєє эмийн мєнгє олох гээд давхар ажил хийж байдаг. Харьцуулаад бодоход гунигтай байгаа биз.
-Тиймээ. Надад бол аймшигтай санагдаж байна. Манай євєє баян биш. Ер нь баян байлаа ч гэсэн надад тvvнээс надад єв хєрєнгє залгамжилах сонин биш. Надад миний євєє л аль болох удаан энх тунх байвал л боллоо. Хэрэв би мєнгєтэй байсан бол євєєгєє Солонгост аваачиж элэг суулгуулах сан. Тэнд тийм хагалгааг хамгийн хямд мєртлєє сайн хийдэг гэсэн санаа алдсанаа "За, Миний хичээлд явах цаг болчихлоо. Баяртай" гэчихээд гvйн одож билээ.
Бvсгvйн энэ яриа зарцаар дамжигдан ноённы чихэнд хvрэхдээ ямар гvн сэтгэгдэл тєрvvлсэнийг Азаа хожим мэдэж билээ.
Нойтон цас хаясан хаяалсан уйтгарт чийглэг євєл дуусч Женевт хавар ирлээ. Навч нахиа дэлгэрэн євєжин дvнсийсэн цэцэрэлгийн нvцгэн модод vлэмж гоо болон ногоорч, ноён Мюллер дахиад л туулайн бєєр модныхоо доор суух боллоо. Тэр Азаад юм хэлбэл зарцаараа дамжуyлдаг хэвээрэй. Євєєгийнх нь биеийг хэд хэдэн удаа асуулган, туслалцаа хэрэгтэй болбол хэлээрэй гэсэнд охин баярласан боловч мэдээж тvvнийг далимдуулxыг бодсонгvй. Зvгээр л баярллаа гэж хэлvvлээд єнгєрчээ. Тvvний хyвьд хоёр зуун жилийн настай тансаг харшид vнэ тєлбєргvй сууж байгаа нь боллоо шvv дээ . Дєрєвдvгээр сарын налгар єдрvvд эхэллээ. Євєєгийнх нь бие эмэндээ нилээн гайгvй болсон тул бvсгvй цэцгийн дэлгvvрт ажиллахаа болив. Гэтэл нэг єглєє зарцынх нь зvрхний євчин хєдлєн эмнэлэгт хvргэгдлээ. тэр єдрєєс эхлэн Азаа євгєнд санаа тавих болов. тэр єглєє бvхэн сайн дураарай євгєнд идэх дуратaи овёсны зутан, эсвэл агшаасан гурвалжин будааг нь бэлтгэж єгєх болов. Эхлээд бардам зант євгєн Азаагийн асрамжаас татгалзах гэж vзсэн боловч хар элгийн ази бvсгvй єєрт нь санаа тавьж байгаад дотроо их л сэтгэл уярчээ. Бvсгvй орой бvхэн ажилаа тараад яаран ирж, євгєнийг номын сандаа байхад нь орж мэндийг мэдэн ойр хэсэгхэн зуур хууч хєєрєєд гарна. Унтахдаа дотуур утсаар сайхан нойрсохыг ерєєнє. Энэ хэдхэн хоногт євгєн бvсгvйд улам их дассандаа єєрєє ч гайхаж байлаа.
Курт эмнэлэгт арав хоноод гарч иэрэхдээ их л тэнхээ муудсан байлаа. Тvvнийг гарч ирсэн орой гурвуулаа хамт оройн зоог барив.
-Ноёнтон, таныг Азаатай хамт орхиход надад сэтгэл зовох юм алга гэж тэр орой Курт хэлсэн нь єєрийгєє насгvй болсныг мэдэрснийх байв. Сарын дараах нь нэг л манантай єглєє зарц євгєн орондоо зvрх нь зогссон байлаа. Тvvнээс хойш нэг vйлчлэгч авгай тэднийд цагаaр ажиллах болов.
Зарцаасаа хойш vе vе хэвтээд бaих дуртай болсон євгєн ч Азааг гэр бvлийнхээ гишvvнд тооцох болсных билээ. Нэг орой тvvнийг ирэхэд зочны єрєєний буйдан дээр гуч эргэм насны хvйтэн хvрэн нvдтэй эр сууж байснаа:
-Оройн мэнд гээд илт зэвvvцсэн харцаар ширвэчихээд огцом босоод явчихсан нь Базель хотоос айлчлан ирсэн зээ дvv нь бололтой
Бодвол нагац євгєн зарцаасаа хойш бие нь нэг л єєдлєхєє больсныг мэдээд єв залгамжилах єдєр ойртсоныг тандах санаатай ирсэн биз. тэр vдэш нь хоолны ширээний ард суухдаа євгєн их л баргар царайлчихсан дуу шуу муутай байлаа. Євгєн зээгээ танилцуулсангvй, мань эр Азаад єєрийгєє танилцуулснаар бол Базельд хєгжим хєглєх ажил эрхэлдэг, нэр нь Альберт Табаччи гэдэг аж. Итали цус холилдсоны тэмдэг бараан vс хємсєг , дунд зэргийн нуруутай, герман удмаасаа євлєсєн хvйтэн харцтай энэ гэр бvлээ цуцлуулаад гурван жил болж буйгаа ярьж монголын тухай асууж байлаа. Гэвч толгойд нь шал єєр бодол эргэлдэж байгаа нь хvйтэн хvрэн нvднээс нь ирэлхий.
Єглєє нь гал тогооны єрєєнд євгєний єглєєний ундыг бэлтгэж байтал ар нуруунаас нь хэн нэгний харц цоо ширтээд байгааг мэдэрч эргэн харвал хаалган дээр єнєєх итали, германы эрлийз эр цоо ширтээд зогч байлх нь тэр. Бvсгvй тэр зэвvvн харцнаас єєрийн эрхгvй жихvvцсэн ч эелдэг харьцааны ёсыг бодон инээмсэглээд орж суухыг урилаа.Табаччи эрvvгээ шувтарснаа:
-Баярллаа. бИ нагцыгаа ийм сайн дурын асрагчтай болчихно гэж зvvдэлсэн ч vгvй гээд доогтой мушийснаа ширээн дээрх болор савтай уснаас аяглан залиглаад:
-Танд би элдэв ёсорхолгvйгээр санаагаа хэлчихье. Би хэдийг тєлбєл та энд дахин vзэгдэхээ болих вэ? Шуудхан хэлэхэд та тvvнииг ингэж асраад байх юм бол сэтгэл зvрх нь уяраад танд єв vлдээнэ гэж горьдохын ч хэрэггvй. тэр чинь хэрцгий яхираараа алдартай хvн. Тэгээд ч албан ёсны ганц єв залгамжилагч нь би байна. Ойлгосон уу? гэлээ. Энэ хэдэн vг Азаагийн зvрхийг ган хайчаар хэсэгчилэн тас тас татах мэт санагдаж билээ.Бvсгvй євгєний асар их хєрєнгєнєєс єв горьдох бодол зvvдэнд нь ч ороогvй байтал энэ хvн єєрийг нь илт єрсєлдєгчєє гэж тооцчихоод анх мєчєєсєє эхлээд vзэн ядаж байсан байх нь. Азаа єєдєєс нь юу ч гэхэ мэдэхгvй амаа ангалзуулж байтал аз болж ноён Мюллерийн биеийг vзэх єдєр нь байж таарч, эмч орж ирж гол хаалганы хонхыг жингинvvлсээр энэ таагvй яриа тасарч билээ. Эмчийг vзэлгээ дуусангуут Азаа єглєєний цайг нь оруулж єгєєд гарахад євгєн зээтэйгээ ёс тєдийхєн салахын vг хэлэлцэх нь сонсогдож байлаа. Дахин Табаччи vзэгдсэнгvй. тэр хоёрын хооронд болсон ярианы тухай Азаа ч нагацад нь цухуйлгасангvй.
Тvvний хувьд хамгийн хvнд хичээл франц хэл байсан тул євгєн бvсгvйтэй зєвхєн францаар ярьдаг боллоо.
Талгийгаач гэргий нь францын лион хотын хvн байсан гэнэ. Тэр хоёр санаандгvй тохиолдлоор Ємнєд Африкт танилцаж хоёрхон сарын дотор хуримласан аж. Євгєний унтлагын єрєєнд орных нь дэргэдэх тавиур дээр Ємнєд Африк дахь жижигхэн католик сvмийн vvдэнд цасан цагаан хуримын ємсгєлтэй залуу эхнэртэйгээ аз жаргал дvvрэн тэврэлдэн зогсоо зураг нь байдаг. Олон улсын эдийн засгийн мэрэгжилээр сурч байгаа бvсгvйд залуудаа дипломатчаар ажиллаж ертєнцийг хэрхэн харж явсан євгєний яриа сонирхолтойгоос гадна илvv хэрэгтэй юм ихтэй байдаг байлаа.

Зуны амралт эхлэлээ. Азаагийн хувьд гэр рvvгээ яaран , магадгvй сvvлчийн зунаа vдэх гэж ч байж болох хайрт євєєтэйгээ уулзах гэж сэтгэл нь яаравч энэ нэг ганган тансаг харшид нь хамт сууж, тєрснєєс дутуугvй дассан ганц бие хєгшнийг орхиж явна гэхээс сэтгэл хорогдоно. Тvvнийг хамгийн их айж байсан франц хэлни шалгaлтаа єгчихєєд ирэхэд нь євгєн єнєєх туулайн бєєр модныхоо сvvдэрт сууж байв. Азаа шалгалтаа сайн єгсєн шvv гэдгээ мэдэгдэх гэж гараа єргєн мэндчиллээ. Євгєн ч шалгалтаа амжилттай єгчээ гэдгийг нь дор нь ойлгоод баярлан толгой дохиж инээмсэглэлээ. Тэр орой бvсгvйг анх євгєнтэй танилцуулсан хатагтай Слутц ирж гурвуул хамт хооллов. тэр бvр бодол санаагаа хvнтэй хувалцдаггvй ноён Mюллер тавин жил дарсан усан vзмийн цагаан дарс задлан их л яриа хєєрєєтэй байв. Тэгээд эхнэрийнхээ найзыг гол хаалган дээр vдэж єгєхдєє "Азааг манайд авчирч миний амьдарлын cvvлчийн єдрvvдийг аз жаргалтай болгосон танд яаж талархахаа мэдэхгvй байна" гэжээ.
Азаа монгол Монгол руу явхынхаа ємнєх єглєє євгєнийг талийгаач зарцынхаа хамт зугаалдаг байсан модот гудамжаар нь салхилууллаа. Женев нуурын цэв цэнхэр уc сэвэлзэх зєєлєн салхинд жижиг жижиг долгис хаялна.
-Ноён Мюллер, Би танаас нэг юм асуумаар байна санагдаад байдаг юм.
-Асуул даа
-Зул сарын баяраар таны надад бэлэглэсэн япон сувдан зvvлт ... Тэр хатагтай Мюллерийнх vv?
-Тиймээ ээ, эхнэр маань миний зvvдэнд ирж тэр сондрыг танд зул сараар бэлэглээрэй гэж захисан юм. Хамгийн гайхалтай нь яг таньд зvvдлэгдсэн тэр шєнє шvv дээ. Тэр маань охинтой болохыг хvсдэг байсан. Гэвч зvрх муутай болхоор эмч нар хvvхэд тєрvvлэхийг эрс хориглодог байсан. Би ч тvvнийгээ алдахыг хvсээгvй болхоор хvvхэдгvй vлдэхийг илvvд vзсэн юм. Энэ харшид залуу бvсгvй ирж суусан нь тvvний маань охинтой болохсон гэсэн сvvлчийн хvсэлтийг зурваcxан тєдий хугaцаанд ч болтугай бурхан болгоосон байж мэдэх юм. Гэвч би шvтлэггvй хvн л дээ. Надад л тэгж санагдаад байх боллоо.
Яг зул сарын баярын ємнєхєн зvvдэнд нь vзэгдсэн дэгжин саарал хослол ємссєн хатагтай Мюллерийн тухай санагмагц бvсгvй ялимгvй эвгvйцсэн ч тvvнийгээ нуух гэж:
-Тэгвэл та шvтлэггvй юм байж яагаад сvмд гэрлэсэн юм бэ? гэж асуув.
-Эхнэр маань католик шvтлэгтэй байсан юмл даа гээд євгєн цав цагаан тэргvvнээ гудайлган нуyрын мандал ширтэн сууснаа:
-Би чадалтай сайн бол танай орныг vзмээр л байна. Тэгээд ч ийм сайн ач охинтойд нь атаaрхаж байгаагаа євєєд тань хэлэх байсан гээс инээмсэглэв. Бvсгvй євгєнийг сугдан аажуухан алхсаар харшид буцаж ирлээ.

Азааг онгоцны буудалд руу хєдлєхєд євгєн цэцэрлэгтээ нєгєє л тvшлэгтэй сандал дээрээ суусаар vджээ. Нуурын усанд тольдон гоёмсог харшийг орхин одох тэрхэн мєчид энэ шудрага тvвшин хvнтэй дахайд уулзахгvй юм шиг сонин сэтгэгдэл тєрж иргэн иргэн харсаар явж билээ.
-Сайхан амраад ирээрэй, Азаа. Євєєдєє, Гэрийнхэндээ миний мэндийг дамжуулаарай.
- Тэгнээ. Би намар хvрээд л ирнэ. Энэ миний бэлэг. Та сэрvvхэн єдрvvдэд ємсч байгаарай. Настай хvмvvсийн хєл амархан дардаг шvv дээ гээд бvсгvй гэрийнхэндээ захиж авчируулсан ноолууран оймсыг євгєнд єгєєд салжээ.

Охин нутагтаа амарч байхдаа 7 хоногт хоёр удаа ноён Мюллертэй ярьж мэндийг мэдэн баярлуулдаг байлаа.
Наймдугаар сарын нэг орой тvvнийг найзуудтайгаа тэрэлжид зугаалчихаад буцаж ирэхэд гар утасных нь хаягаар хатагтай Cлутцаас гашуудал тээсэн и-меил ирсэн нь ноён Мюллер таалал тєгссєнийг мэдэгдсэн байлаа. Ганц бие євгєн Женев нуурын хєвєєн дээрx цагаан харш, багаггvй хэмжээний бэлэн мєнгє , vнэт цаас гээд сая сая еврогийн хєрєнгийг гэртээ амьдарч байсан монгол охинд vлдээж байгаагаа гэрээсэлж амжжээ

____________Б.Шvvдэрцэцэг/ 2003 oн_________

[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.25.05 9:52 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[align=center][flash width=420 height=305]http://hjk7148.com.ne.kr/sw2/let3.swf[/flash]
[font=Times New Roman] *Царай Муут*[/font]
[/align]

[font=Times New Roman] Манайх хотод нvvж ирээд сар гаруй болж байна。Ээж биднээс тvрvvлэн ирж зуравдугаар хороололд гурван єрєє байр авсан юм。 Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов。Халуун ус тасалдахгvй, шєнє дvл болсон ч машин тэрэгний дуу тасрахгvй л болхоос энэ байрны хувьд аймгийн тєвийн байрнаас маань онцын ялгаагvй санагдаж байлаа。
Хичээл эхлээд гурав хонож байсан vе。 Хотын охид яасан ч нvvрэмгий юм。Би энэ жил есдvгээр ангид орж байгаа ч найз охингvй яваа хvн [/font]

[font=Times New Roman] Аав маань аймагтаа л нєлєє бvхий хvмvvсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй , бас би гэдэг хvн сургуульдаа л гайгvй царайлагт тооцогддог зэргээс болоод охид надруу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж vзсэнгvй гэхvv дээ .Тvvнээс гадна хєвгvvд рvv єєрєє наалддаг охидыг би сонирходоггvй юм. Тэгсэн мєртлєє эр хvний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хєєрхєн охиныг мєрєєддєг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн тєвєєс тийм дагина яаж олдох билээ.
Хичээл эхлээд удаагvй , найз нєxєдтэй болж амжаагvй болхоор хотод нvvж ирсэн эхний сарууд онцгvй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мєрєєдєл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил тєрєлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бvхэн алга болчихно. Хоёр охин дvv амралтын єдрvvдэд хамаатнуудаарай хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгис- т кино vзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. МИний хувьд єссєн тєрсєн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил vерхсэн ижилдсэн найзуудаа vгvйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглvvлсэн хачин улирал намайг гэгэлзvvлээд ч байгаа юмуу.Хотод ирсэндээ тийм ч их сэтгэл хєдлєхгvй байлаа.Ээж хєєцєлдсєєр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм.

Ажиглаад байхад манай ангийнхан vндсэн 3 тєрєлд хуваагдах юм шиг санагдана.Нэг хэсэг нь vнэхээр толгой сайтай, бодлого бодохын тєлєє тєрсєн мэт, матемэтикаас єєр юу ч сонирхдоггvй ёстой номын амьтад.Дараагийн хэсэг нь мєнгєтэй эцэг эх нь арын хаалгадаад энд авчирчихсан болохоос хичээлдээ нойл, зугаа цэнгэл хєєсєн эрхийн балайнууд.Гурав дахь хэсэг нь хичээлдээ гавих юмгvй ч муу сураад байдаггvй , нийгмийн байлдлаарай ч гадаад байдлаарай ч амтан дунджууд . Тэдний эгнээнд одоогоор би орж байлаа.Ээж манай сургуулийн хичээлийн эрхлэгч , аав аймгийн дарга байсан болoхоор л би гэдэг хvн тэнд єргєсєн дvнгээр А сураад байсныг хотод ирээд мэдлээ.Хотын сургуульд над шиг амтны жинхэнэ булай илэрдэг бололтой Англи хэлээр би гэдэг хvн чин ангидаа алтан дунджид ч орж чадахгvй байлаа.Хувцсаар ч гэсэн ээж Бээжин яваад л ирэнгvvт сургуульдаа ганган дэгжинээр дээгvvр тооцогдож байсдан хvн чинь хотод ирээд фирмийн хувцсаар дэгжирхсэн хvvхдvvдийн дунд ямар ч донж маяаг байхгvй
хувцасладаг амьтан гэдгээ ухаарав. Аавын машины тухайд ч бvр ярих юм биш . Гэвч царай зvс сайтай зовхи єєдєє бандийн хувьд удалгvй алтан дунжийнханд багтахаар ч дорой амьтан биш гэдгээ нотолж эхэллээ. Сургуульдаа нээлттэй мэтгэлцээний kлуб байгуулж ерєнхийлэгч нь боллоо. Жудогийн секцэнд 4 жил сурсаных тамирын хичээл дээр ангийнхаа бvх бандийг євдєг шороодуулсаар охидыг бишрvvлж гvйцэв.

Ингээд нэгдvгээр улиралын амралт эхэлэхэд манай ангийн болон зэргэлдээ ангийн хоёр охин надруу харц шидлэх болсон ч миний омоглон зvрхийг байлдан дагуулах єнєє мєрєєдлийн гvнжтэйгээ учраагvй байлаа.тэр гуравын хамгийн хєєрхєн нь манай ангийн Халиун.Даан ч сурлага муутай, манай 40 хvvхдийн адагт нь ордог. тэгээд ч амнаас нь ганц ч хэрэгтэй vг унана гэж vгvй болохоор их дуу муутай охин. Ялангуяа самбарт гарахаараа ээрч мууран таг болж, багш нарын ад болно. Тийм охинтой vерхэх юм бол над шиг хийморьтой эр уйдаж vхэх биз. Харин тvvний дэргэд 10-ын В-гийн Хонгороо бол гал цогтой охин билээ. Гоё биетэй єндєр, хувцаслан гэж ганган гэдэг ч vг багадана. Сурлага сайтай . Хотын математик, англи хэлний олипиадын хэд хэдэн медальтай. Сул тал нь барзгардуу нvvртэй , ангалзуур гэж жигтэйхэн .Манай 10-ын аль гайгvй гэсэн хєвгvvдтэй vерхэж болзож байсныг дуулаад миний эр хvний бардам зан хєдєлсєн ч юмуу шууд л дургvй хvрчихсэн юм. Номингоо бол гоё нэрнээс цаашгvй охин. Бас л манай ангийх л даа.Сурлагаар ч царайгаар ч бие галбираар ч гавихгvй жинхэнэ дундчуудын нэг. Царай муутай бов бор юм байж *галуу дуурайж хэрээ хєлєє хєлдєєнє* гэгчээр ангийн аль ангалзуур охидыг дагаж гvйхийг харахаар инээд хvрмээр. Уучлаарай , би хєдєєнийх ч гэсэн аймгийн тєвийн хэрдээ л хотожсон хvний хvний хувьд эмэгтэй хvний борхон царайг нэг их vнэлдэггvй юмл даа. Миний vнэлэмжээр бол эмэгтэй хvн цайвар арьстай байх нь чухал бєгєєд , ямар ч cэдэвээр ярьж хєєрєхєд ам хуурай байдаггvй, єєрєєр хэлбэл мэдлэгтэй охидод би дуртай. Улиралын амралтаар аймгаас манай найзуудын нэг нь ч амласнаараа хотоод ирж чадсангvй. Шинэ жилээр л хамт очино гэж Билэгт , Доржсvрэн хоёр надад бичсэн и-меилдээ амалсан байлаа. Ингээд улиралын амралтаа багын найзуудтайгаa хотод доргиж єнгєрєєх тєлєвлєгєє минь нурчихлаа. Ээж хотод ирээд нийгмийн бvлгийн хувьд боловсорлын салбараас хувиарааа эрхлэгчдийн эгнээнд шилжиж 3-р хорооллын нэг дэлгvvрт гуталын лангуу ажилуулан гэртээ орой євдєг нь нугарч унатлаа ядарчихсан ирэх тул бараг бага vд болтол унтана. Харин би єглєє эрт сvvнд явна. Єглєє бvхэн байрны хажууд байдаг модон мухлагт хавийн євєє , эмээ нартай хамт оочерт зогсох нь хvсмээр ажил биш л дээ. Гэвч яаaя гэхэв. Намарын хvйтэн єглєє охин дvv нараа сvvнд явуулалтай биш.
Тэгж явахдаа би дугуй унасан царай муутай, нvдний шилтэй охинтой дандаа тааралдана. Бодвол манай байрных бололтой . Дэндvv туранхай биетэй, тэгэд арай хэтэрхий эв хавгvй хувцасладаг тэр охин нvдний зузаан шил нь цантчихсан мєртлєє 11-р сарын єглєєний чаcшийм жаварт огт ажирсан шинжгvй, даарсандаа гэр рvvгээ шогших хєєрхий миний хажуугаар салхи татуулан єнгєрдєгт нь л би атаархдаг байсан юм. Би тvvний аль орцонд суудгийг ч мэддэггvй. Єглєє бvхэн тvvнтэй тааралддаг ч тэр дорхноо ор тас мартчихдаг байв.

Нэгэн орой. Аав, ээж хоёрын ээлжит хэрvvлээс залхсан би тагтан дээрээ тамхи татан зогсч байлаа. Гэтэл хажуугийн айлаас хийлийн зєєлєн аялгуу эгчиглэж байснаа, єєр нэг гайхам сайхан хєгжим дуурсаж эхлэв. Тэр хєгжмийг сонсох тусам чих рvv нэг л уянгалаг цэнхэр , ер бусын тансаг торго шиг ч юмуу, нэг тийм vгээр илэрхийлж болшгvй, ертєнцийн бус ая урсан орж тайвшируулах мэт таатай байсан тул даартлаа зогсов. Намайг гэртээ орж ирэхэд аав хувцаслад гараад явчихлаа. Ээж харин гал тогооны єрєєнд хумсаа будан суусаар хаалга тс хийхэд хєдєлсєнч vгvй vлдэв. Энэхэн мєчид ээжийгээ туйлын их єрєвдєж билээ.Хєєрхий ээж минь насаараа хvсээд байсан хотдоо ирээд єєртєє бур ч их зовлон хурааснаа ойлгохгvй байгаа юм байхдаа. Яагаад гэвэл аймагт байхад аавыг олж авчирая гэвэл алга урвуулах шиг амархан байсан билээ. Аймгийн тєв шиг жижигхэн газар аав ерєнхий эмчийнх юмуу, аймгийн засаг дарга, эсвэл намынхаа дарга гээд 10-ын тоонд багтах хэдхэн найзынхаа нэгнийд, эсвэл аймгийн тєвийн зоогийн газар, хоёр баарны аль нэгэнд л сууж байх нь мэдээж юм чинь. Гэтэл одоо сая хvнтэй энэ хотын хаанаас гэж тvvнийг хайх юм билээ. Би орондоо ороод *Авгай л авахгvй юм шvv.Аав ээж хоёор шиг ингэж дандаа хэрэлдэж байх гэж яршиг* хэмээн бодсоор нам унтчихсан байлаа.
аав маань нэг удаа ээжтэй хэрэлдээд *та 3-ыг бодосндоо би ээжтэй чин амьдарч байна..Чи том болж байгаа хvн аавыгаа зєв ойлгоорой* гээд л баахан зовлон ярьсан удаатай. Миний аав бол сайхан эр л дээ. Одоо дєнгєж 37 той. Хотын эрчvvд шиг том гvзээ байхгvй, эр хар махтай, єндєр гуалиг биетэй, алаг нvдтэй, тас хар vс хємсєгтэй. Ер нь аймагтаа бол хамгийн сайхан эр байсан. Бид хоёрыг явахаар хvмvvс аав, хvv гэхэд vнэмшдэггvй ах дvv хоёр уу л гэнэ.Харамсалтай нь энэ сайхан эрийн гэр бvлийн амьдрал нэг л бvтэмж муутай . Ээж тvvнийг хардаад байдаг ч юмуу байнга хэрvvл хийнэ.Би бас аавыг дуурайсан юм байлгvй, гайгvй царайлаг тєрнєєсєє болж єєртєє элдэв хандтай охидоос залхаж гvйцсэн хvн. Миний бодлоор ээж ааваас илvv овортой, тvргэн хєгширч байгаадаа ч юм уу, аавд олон хvvхнvvд дурладагаас болж тэр хоёр таархаа больсон юм биш. Ертєнцийг vзэх vзэл, оюн санаанны хvрээгээр тэр хоёр улам улам холдсоор байгаад хамаг учир нь байх шиг.

Ээжийн хувьд бол аль эрт аймагт байхын л *Манайх 69-єє солихгvй бол хотоод очоод амьтны нvvр яаж харнаа. Чиний авч єгсєн энэ цагаан алтан бєгжийг зvvхээр хvvхнvvд намайг хєєрхий тємєр зvvчихээ юу гээд байх юм. Ийм vнэтэй ганц юм авч байхаар харахад нvнжигтэй хэдэн алтан бєгж авчихгvй* гэх ч юмуу , мартын 8-наар манай ангийн багшийнд согтож унаад нєхрєєр нь хvргvvлэн ирэх, эсвэл юмтайгаа гайхуулах гээд тав зургаан хуруундаа ижил буруу шигтгээтэй баахан алтан бєгж эгнvvлээд зvvчихдэг хvн. Гэтэл аав бол хєгжилийн ирээдvй, хотжилт, соёл иргэншлvvд сєргєлдєєн, дэлхийн олон туйлт улс тєрийн бодлого гээд сонин сонин сэдвээр юм унших, наиз нєхєдтэйгээ элдэв юмсын тухай маргах , мэтгэлзэх, зугаалж цэнгэх дуртай.
Би нэг явдалыг ерєєсєє мартдаггvй юм. Бид 3-ыг бага байхад аав нэг удаа ой руу дагуулж яваад баахан шогшгой, багваахай цэцэг тvvн гэртээ авчирч , бамбарууш , илжиг, туулай хийж єгч билээ.Гэтэл ээж гэр цэвэрлэхдээ бидний тоглоомуудыг *новш* гээд хаячихснаас болж бид уйлалдан, аав тэр хоёр хэрэлдснийг ер мартдаггvй юм. Тэгэхэд аав *Чи ийм тэнэг юм байж яаж хvний нялх хvvхдийг сургадаг юм бэ. Нvдээ жаахан нээгээч* гэж билээ. Гэвч ээжийн нvд нээгдсэнгvй. Алтан бєгж айлын авгайчуудын шинэ шубаны тухай ярьж, аавыг алхам бvрд нь хардан хэрэлдсээр. Миний л ээж юм болохоор би тvvнд хайртай л даа. Гэхдээ том болох тусам би аав, ээж хоёрыг хэрэлдэх бvр ээжид уур хvрдэг, дотроо аавынхаа талд ордог болсноос гадна тэр яршигтай хэрvvлээс нь залхдаг болчихжээ.
тэр нэгэн vдэш гэртээ орж ирсний дараа ч єнєєх хийлийн эгшиглэнт аялгуу, нэрийг нь vл мэдэх гайхамшигт хєгжим сэтгэлд эгшиглсээр байсан.

Маргааш нь би сvv авч яваад дахиад л нєгєє охинтой тааралдав. Никэ гэсэн бичигтэй час улаан єдєн хvрэм ємсч эрэгтэй хvний хар ноосон малгайг угласан хачирхалтай охин миний хажуугаар дугуйтайгаа урьдын адил єнгєрєъдєє гартаа мєчидхєн барьж байсан бидонтой сvvг минь шvргэхчихсэнд би ч яах ийхийн завдалгvй сvvгээ унагаад асгачихлаа. Єєрийн эрхгvй уур хvрч эгшин зуур аман дээр *П..*гэсэн хараалын vг гарч иртэл єнєєх чинь дугуйнаасаа яаран бууж нvдний шилэ авад гvйсээр хvрч ирэв. ОЙртоод харах юм бол тим ч муухай царай муутай амьтан биш юмаа.
-Яанаа, чадвал намайг уучлаарай, жаалаа. Би юм бодож яваад чамайг дайрчих шахлаа.. Би сvvг чинь тєлєєд єгєх vv? гэж тэр охин сандран хэлэв. Надад хэлэх vг олдсонгvй . Зузаан шилний цаанаас л мэдэгддэггvй болхоос урт сормуустай, ухаалаг харцтай гоё нvдтэй юм гээч. Даанч дэндvv єндєр туранхай, эмэгтэй хvн гэхэд хачин эв хавгvй хєдєлгєєн , ямар ч дєнж маяггvй хувцасладагаас гадна, харцанд нь охидын сээтэгнvvр зангийн сvvдэр ч алга. Бас нvvрэн дээрх хэсэг хэсэг сэвх , шингэн хэлбэр муутай хємсєг нь тэр гоё нvдийг гутаах мэт санагдав. Би газраас бидоноо аваад тvvнд хэрэггvй ээ цаашдаа урьдах замаа харж явмаар юм.гэж уцаартай хэлэхдээ намайг *жаалаа* гэсэнд нь бvр ч дургvй хvрч байлаа

Орц руугаа орох замдаа нойрондоо хар буусандаа *Ингээд сvvгээ асгачина гэж мэдсэн бол унтаж л байдаг байж* гэсэн бодлоос єєр юу толгойд орж ирсэнгvй. Єглєєний хvйтэн жавар нимгэн хvрмийг минь нэвт жиндvvлэх тул яаран алхалсаар орцруугаа орохын алдад яагаад ч юм эргэж хармаар санагдаад эргэн харвал нєгєє охин хажуугын орц руу дугуйгаа хєтлєн орж явсанаа намайг олж харчихаад гар даллан инээмсэглэв. Миний дургvй хvрч мєрєє хавччихад хvнд тємєр хаалганы хvйтэн бариулаас чангаалаа. Аав ажилдаа явчихсан, ээж дvv нар орондоо нам унтацгааж байсан тул єглєєнийхєє цайг уух санаатай гал тогооны єрєєндєє орж єчигдрийн цуйванг халааж идэхээр цахилгаан зуухан дээрээ тавиад фм-ийн аятайхан суваг дээр тааруулах санаатай хєгжмєє оролдож гарлаа. Гэнэт хаалганы хонх дин дон.Єдийд дєнгєж 9 цагт хэн манайд ирж хонх чарлуулдаг байнаа. *Бас хэн нь ирдэг байнаа. гэж уцаарласаар дурангаар ч харсангvй шуд тайлбал єнєєх *Царай муут* охин 2 *Єэлvн эх* сvv барьчихсан зогч байв.
-Сvvгий чинь асгачихсан болхоор тєлж єгч байгаа юм гэж хэлээд сэрэглэн нvдээрээ нvvрэмгий инээмсэглэв.
-Би, хэрэггvй шдээ
-Би тэгээд шатан дээр сvv бариад зогсоод байх юм уу?
-Ор л доо
Тэр сvvгээ хувцасны єлгvvрийн тавиур дээр тавиад гал тогооны єрєє рvv шагайснаа:
-Хєєх , тэнд 1 юм тvлэгдээд байна.Хоол юмуу даа гэхэд би vсрэн очиж хайруулын тавагтайг зуухан дээрээс авлаа
-Хуучин хоолоо халааж иддэг юмуу? Халаасан хоол ходоодонд хортой, бас яваандсаа элэг муутгадгийг мэдэх vv? гэж тэр мэдэмхийрсэнээ:
-Яасан? бас уурлачихсан уу? Чи яагаад ийм амархан уурладаг юм бэ? Ингэж уурлаад байвал нас чинь богсиносно шvv гээд гал тогооны єрєєнд орж сууснаа:
-Манай хоёр чинь ганцъан ханаар л тусгаарлагддаг жинхэнэ хєршvvд юм байна шдээ. гэтэл бид хоёр бие бие нээ огт танихгvй байдаг гэхэд нь овоо ярианы шалтаг гарч ирсэнд би олзуурхан:
-Єє танайх чинь яг манай хажуугийн айл юм уу? Танилцахад татагалзах юу байхав. Намайг Зоригт гэъэд ноосон цамцныхаа урт ханцуй дотроос жижигхэнэ гараа сунгаад:
-Сэргэлэн гэснээ манай гал тогооны єрєєний тавилга сэлтийг эргvvлэн тойруулан харснаа:
За, за. Хєрштэйгээ сайхан танилцлаа. Ууртай л болохоос чи дажгvй банди юм шиг байна. Хамгийн гол нь надтай адилхан 9-р ангид сурдаг биздээ? Танайх дєнгєж энэ намар нvvжирсэн гэхэд дахгvйч тохижсон айл байна. харин гал тогооны єрєєнд торгон хєшиг онцгvй юм биш vv? гээд цагаа харснаа
-Єє, би харихгvй бол болохгvй нь Ээждээ меил бичих ёстои гээд vvдний єлгvvрт тохсон улаан хvрэм рvvгээ угацъийхэд нь би монгол хvн байж зочиндоо идээ амсуулагvйгээр санаж тавагтай чихрээ барин зогцч:
-Айлд орж ирсэн хvн чинь чихэр амсаач гэхэд тэр нэг л хєєрхєн инээмсэглэн ганц чихэр авч дор нь задлан ам руугаа хийгээд:
-Баярллаа. Уг нь би хатуу чихэр иддэггvй. Шvдэнд муу. Гэхдээ хvн дайлж байхад нэгийг идчихье гээд гарч одов.Хаалга хаагдсаны дараа л би тvvний авчирсан хоёр сvv тавиастай vлдсэнийг харж их л ичсэндэ бушуухан хаалгаа онгойлгон:
Хvvе охион, vгvй ээ Сэргэлээн. Энэ сvvгээ ааваач. Би чамаар юу гэж тєлvvлэж байдаг юм гэхэд тээр доор 2-р давхарт оччихсон Сэргэлэн ноосон малгайгаа сэтгсрэн:
-Би сvvгий чинь дайраад асгачихсан юм чин тєлж єгєлгvй яадаг юм. Тэгээд ч задгай сvv битгий авч бай. Бруцеллёз гэж нэг аяул байдгийг мэднэ биздээ? гэчихээд миний vеийн охин гэмээргvй яг л дэггvй жаал шиг хоёр хоёр шат алгасан пижигнэтэл гvйсээр гарч одов.

Тvvнийг гарч явсаны дараа би хєрчихсєн цуйвангаа хараад *Нээрээ л халаасан хоол элгэнд муу гэсэн шvv* гэсэн бодол тєрж хєргєгчинєєс єндєг гаргаж шарж идэх зуур урьд нь дотроо *Царай муут *гэж нэрлэсэн тэр охины тухай бодсоор л байгаадаа єєрєє гайхаж билээ. Тэр бид хоёр єєр сургуульд сурдаг ч гэсэн адилхан 9-р анги болохоор хичээл, ном сурах бичиг гээд л асуух ярих зvйл мундахгvй тул нэг л мэдэхэд дажгvй найзууд болчихлоо. Анх танилцахдаа Сэргэлэн манайд орж ирсэн ч гэсэн би тvvнээс хойш тэднийх рvv гvйдэг болов. Тагтан дэгжин биш, харин ч vеийнхнээсээ этгээд гажууд зантай эв хавгvй хувцасладаг, танихгvй хvнд бол мэдэмхийрэх дуртай ч юм шиг, анх харсан хvнд царай муутай гэмээр тэр охин ойртоод танилцаад ирэхэд шууд надад таалагдсан юм. тэр ихэнх хичээлдээ жигд сайн, ялангуяа байгаль шинжлэлийн хичээлvvд химидээ гоц мундаг, их ном уншдаг, ямар ч сэдвээр маргах мэдлэгтэй, миний хамгийн муу хичээл англи хэлийг нэвтэрхий эзэмшсэн нь намайг vнэхээр татсан биз. Сэргэлэн рок сонсдог, тэгсэн мєртлєє хєгжимд ёстои нугасгvй . Урьд нь сонгодог хєгжимийг нойрны эм гэж боддог байсан би Сэргэлэнг дагаад нэг л мэдэхэд Бетховенийг сонсох дуртай, нэг ёсны улаан фен нь болчихлоо.Аав ээж хоёрын хэрэлдсэн орой тагтан дээрээ зогсож байгаад сонссон тэр сайхан хєгжим тэднийхээс эгшиглэж байсан Бетховений 5-р симпони байсныг би сvvлд мэдэв. Бид 2 сvvлдээ єдєр бvхэн уулздаг болов. Сэргэлэн эрдэмтэн аав ээжтэй, айлын отгон охин Ах нь Америкт сурдаг. Анхандаа тэндний амьдрал манайхаас тэс єєр болохоор надад сонин санагддаг байв. Аав ээж хоёр нь ээлжилэн гадаад явчихна. Ээжийнхэн эзгvйд аав ни гэрийн ажилаа гялалзуулна. Харин манайд бол аавын гэрийн ажил хийнэ гэсэн теором байхгvй, хэдийгээр аавтай дандаа хэрэлддэг ч эр хvн гэрийн ажил хийх ёсгvй гэж ээж vздэг юм. Тэднийд бас эцэг эхийн дарангуйлал гэж байхгvй. Аав ээж хоёр нь манай хоёр шиг хэрэлдээд байна гэж vгvй. Гурвуулаа яг нэг vе тэнгийн улц шиг харилцах бєгєєд аав, ээж нь хэзээ ч тvvнийг загнаж, зааж зааварлахгvй. Харин ч охиноосооо асууж байж шийднэ.
Ялангуяа нvдний мэс засалч ээж нь гэрийн бараа бараг харахгvй агаад гэртээ байхаараа манай ээж шиг vглэж яншихгvй утсаар хэдэн цаг ярих ч vгvй.Компьютэрийнхээ ард юм бичиж суух агаад бусад авгай нар шиг шуба, алтан бєгж энэ тэр ємсєж зvvсэн байхыг би еп хараагvй. Гадаад яваад ирэхээрээ охиндоо шинэ ном, ЦД авчирна.Нэг удаа Америкаас ирэхдээ надад бас охиндоо Рики Мартиний дєнгєж худалдаанд гарсан шинэ ЦД аvчирч бэлэглэсэн билээ.
Би яагаад тэр охинд татагдаад байгаагаа мэдэхгvй улам дотноссоор байв. Нэг амралтын єдрєєр Сэргэлэн бид хоёр тэдний аавын машинаар Шарга морьтод байх зусланд нь очив. Хавар эрт, 3-р сар байлаа. Шарга морьтын эх єєд модон дотор байх тэдний хоёр давхар дvнзэн байшинд бvх юм нь тоосонд дарагджээ. Бид байшинд юмаа оруулж тавьчихаад цасанд даргадсан ойгоор баахан тэнэв.Сэргэлэн надад мєчрєєрєє нийлэн ургасан хоёор хус мод, дээр vед Богдын хатан эх дагины зусдаг байсан гэрийн буурь, євєл хєлдддєггvй , ус мэлтгэнэсэн толь мэт дув дугуй цєєрєм гээд л зуслангынхаа сонин хачныг vзvvлэв. Ангийнхантайгаа кино vзэж, бааранд суухын оронд єдєржин ойгоор зугаалсан бямба гариг мартагдашгvй сайхан єнгєрєв.

Vvнээс хойш хэдхэн хоногийн дараа Сэргэлэнгийн тєрсєн єдєр болж, намайг урилаа.Цэцэг ном барьсан намайг бага зэрэг хожимдон очиход ангийнх нь хэдэн найзууд ирчихсэн шуугилдах нь сонсогдож, єнєєх завгvй ээж нь хаалга тайлангуутаа надад бушуухан шовгор цаасан малгай ємсгєчихєв.. Сэргэлэнгийн аав ээж нь хvvхдvvдтэй адилхан шовгор малгай ємсч гэрээ баахан бємбєлєг *Хаппу биртхдау* гэсэн бичгээр чимсэн нь надад гайхал тєрvvлэв.За энэ ч яахав. Хамгийн гайхалтай нь Сэргэлэнг харангуутаа би эхлээд таньсангvй, гайхсандаа амаа ямар том ангайсан болоо гэж бодохоос одоо хvртэл ичдэг юм.*Аливаа юмсын хэлбэр агуулгаа илэрхийлдэггvй* гэж гvн ухаандаад нvvрэндээ єчvvхэн ч будаг хvргэдэггvй , хэзээ ч юбка, даашинз ємсч моод хєєдєггvй сэргэлэн энэ єдєр ёстой л Vнсгэлжин болж хувирчээ.Биеийнх нь гоолигийг илтгэх нарийнхан мєртэй богинхон час улаан даашинз, гоёлын засалттай гєлчисєн vс, дэрвийсэн сормуус, унждаг улаан чулуун ээмэг, цаанаа л ялдамхан инээмсэглэл..Би тvvний тийм хєєрхєнийг яагаад урьд нь олж хараагvй юм болоо? Сэргэлэн хvсвэл нvд унагам гоёж чаддаг, эгэл єдрvvдэд гоё сайхан нь хэн бvхнээс далд байдаг тийм охин юм байна гэсэн бодол тєрнє.
Харамсалтай нь тєрсєн єдрийнхээ маргааш л єнєєх маань дахиад нvдний зузаан шилээ зvvж хамаг будгаа арилгаад, эрэгтэй хvvхдийн том ноосон малгай, єдєн хvрэм хэдэрсэн *Нугасны муухай дэгдээхэй*-н дvрдээ орчихсон байлаа. Гэвч тэр єдрєєс хойш Сэргэлэн надад нэг л єєр харагдах болсон юм

Бодоод байхад бид хоёрын харьцааг ямар ч гэж нэрлэхэд хэцvv болчихжээ。 Ямар ч байсан бид хоёрын vерхэж байгаа хос гэхэд хэцvv, зvгээр найзууд ч юмуу гэхээр биш нэг л тийм гээд нэрлэчихэд бэрх. ямар ч гэсэн их л дотно харьцаатай болсноо л мэдэж байлаа. Гэхдээ манай найз нар энэ тухай сонсоо ч vгvй л байв? Яагаад ч юм бэ энэ vерхлийнхээ тухай би сургуулийнхандаа би юу ч цухуйлгаагvй юм. Гэвч нуусан бvхэн илэрдэг хойно. Ямар ч манай сургуулийн охид миний vерхлийн талаар сэжиг авчихсан. Зоригоо даанч Номингоо, Халиун хоёрыг тоохгvй байсан нь аргаггvй. Гадаадад амьдардаг мисс охинтой vерхдэг болсон гэнэ. энэ тэр гээд худлаа баахан хов дэгдчихсэнийг би дуулаад нэг єдєр бодолд орж билээ. Сургууль дээр ийм яриа тархчихсан байхад Сэргэлэнг манай ангийн охид эсвэл найзууд маань *Нугасны муухай дэгдээхэй* -н дvртэй байхад нь харчихвал яана гэхэс єгvvлэшгvй их санаа зовж байсан юм. Нэг єдєр би хичээлийн дараа найзуудтайгаа кафед орлоо. МИнй хамгийн дотны найз нарын нэг Хашаа Номио хоёр vерхэж эхэлсэнээ бидэнд мэдэгдээд:
-Маргааш шоуны єдєр. Бvгдээрээ Номио бид хоёрын vерхэж эхэлснийг тэмдэглэх vv? Ялангуяа биднээс нууцаар нэр vл мэдэгдэх охинтой vерхээд байгаа Зоригоог заавал найз охинтойгоо ирэхийг шаардаж байна гэлээ. Би гэдэг хvн энэ vгийг сонсоод мэлхий гvнжтэй гэрлэсэн хєєрхий хаан хvv шиг яс хавталзаж суулаа. Зєвшєєрхєєс єєр арга байсангvй. Аль хэдийн Хашаагийн євєр дээр гарч хvзvvгээр нь тэврэн дэндvv янаг суусан Номингоо надруу матрын харц илгээж:
-Яг vнэн. Зоригоогийн мисс охиныг харах юмсан гэсэн мєрєєдєл минь биелэх нээ гээд будмал сормуусаа буулган ноцтой харах аж. Орой нь би Сэргэлэнгийнд орж маргааш болох уулзалтанд дээд зэргээр бэлтгэх. тухайлбал тєрсєн єдрийнх шигээ гоё болохыг гуйлаа. Єрєєнийхєє нэг буланд байх бяцхан лаборатойдоо элдэв туршилт хийн зав муутай суусан Сэргэлэнд миний санал огтхон ч таалагдсангvй。
-Химийн олимпиад болх гээд толгой єєд татах завгvй байхад юун уулзалт муулзалт вэ? Тэгээд ч би хvнд байгаагаараа л харагдах дуртай гэхчилэн гєжvvдэлж гарснаа инээд алдаад:
-Зоригоо хараач。 Би усыг цус болгох уу? гэснээ шатдаггvй шилэн аяганд хуруу шилтэй єнгєгvй шингэн юм хийвэл хоромхон зуур єнгє нь хувиран цусан уусмал болчихов。 Энэ туршилт vнэндээ надад сонин байсан ч би албаар гайхаагvй царай гаргаж:
-За за。 Мундаг юм。 Би ямар химидээ чам шиг лаг биш гэчихсэнээ гэнэт тvvний баяр хєєртэй харц бvvдийгэд явчихыг хараад, бас нуулгvй хэлэхэд ус ягаад улаан болсныг дотроо сонирхож байсан болохоор:
Хvvш нээрээ наад ус шиг юм чинь юу вэ? Яагаад ингэж улайчихав? гэж асуусан ч дотроо бол тvvнийг найзуудтайгаа уулзуулахдаа яаж мэлхий vзэсгэлэнт гvнж болсон шиг гоё болгох тухай бодсоор байв。 Харин Сэтгэлэн намайг сая усыг яаж цус болсоныг сонирхож байгаад єчvvхэн ч эргэлзсэнгvй шинжтэй нєгєє хvнхэр шилэн аягаа авчиран миний нvдэнд тулгах шахан vзvvлээд“
-Энэ чинь ёстои амархан туршилт байхгvй юу。 Энэ шилэн аяганы ёроолыг глицрений уусмалаар норгоод, дараа энэ хуруу шилнээс хлорт тємрийн сулруулсан уусмал хийчихсэн。Энэ хоёрын дундаас раданид тємрийн уусмал vvсэж цус шиг улаан харагдаж байгаа。 Ойлгов уу жаалаа? хэмээн инээд алдсанаа, намайг жаал гэхэд дургvйг гэнэт санав бололтой:
-За яахав。 тэр уулзалт чинь тийм чухал юм бол би чадах ядахаараа гоёчихоод л очыг бодъё。Гэхдээ би эхлээд ээжийг тосох ёсоти。 Бас химийн сонгонтой 。Зохицуулахыг л бодъё。Тэгэх vv? За битгий уру царайлаач дээ хэмээн бараг бууж єгєв。

Маргааш нь намайг хичээлдээ иртэл ангийн бvх охид жиг жугхийн шивнэлдээд л, Дєлгєєн хэмнээх нэрэндээ огтхон ч зохиогvй ам султай, инээд муутай, манай ангийн хамгийн аалигvй охин суудал солин миний дэргэд ир сууж аваад :
Єнєє орой та нарын парту-д орчиж чиний мисс охины гэгээн дvрийг харж болох уу? Манай Зоригоо шиг хєєрхєн бандийг ухаангvй дурлуулчихдаг ямар чка охин байгаа болоо? гэх мэтчилэн ангалзаж ашгvи тооны багшид загнуулаад чимээгvй болов。 Энэ єдрийн турш би элдэвт санаа зовсоор мангар юм шиг л єнгєрєєв。 Одоо бодоход юунд тэгэж санаа зовж, нэрэлхэж элдэв дэмий юм бодон уймарч сууснаа огтхон ч ойлгодоггvй юм。 Гэвч хvн тэнэг юм хийж байгаагаа тэрхэн vедээ ухаарах биш дээ。
Хичээлийн дараа арай гэж Сэргэлэнгээс мессеж авлаа*санаа зоvох хэрэггуй шуу би палаагаа аvаад гарсан мамму-г тосчихоод очно*гэжээ。
Бид тохирсон ёсоороо оройн 7цагт Медуза-д цугларав。Сэргэлэн байдаггvй。УГ нь бид хоёр гучин минутын ємнє vсчин дээр уулзаад хамт ирнэ гэсэн боловч нєгєєх маань утсаа салгаад алга болчихов。 БИ гэдэг амьтан боож vхэхэд бор шидэмс дутуу цаг уруугаа хялалзсаар суулаа。 Номингоогийн хэрэгт дурласнаа нууж ядсан харц, Дєлгєєн тэргvvлэгчтэй урилгаггvй зочдын єдєєн хатгалт улам л сэтгэл зовооно。 БИд хэсэг бvжиглээд хvйтэн юм уухаар дєхєж суугаад байтал。。。Найм єнгєрчихсєн хойно Сэргэлэн сандарч тэвдсэн амьтан хар гvйхээрээ ороод ирдэг байгаа。 Даанч дээ。Тvvнийг ирж явааг би яагаад тvрvvлж харсангvй вэ?
-Зоригоо гэж байдагаараа хашгирах тvvнийг надаас тvрvvлээд Номингоо харчихсан Дєлгєєнтэй нудралцан инээд алдаад:
-За, манай Зоригоогийн нєгєє мисс найз ирчихсэн байгаа юм бишvv? гэхэд би Сэргэлэнг олж хараад vс босох шиг болж ичсэндээ сууж байгаа ширээн доогуураа орчихмоор санагдав。 Сэргэлэн надад амласан ёсоороо vсээ янзалж, нvvр нvдээ будаж янзалах нь битгий хэл нєгєє зузаан шилээ зvvчихсэн , томдсон *Никэ*цамц, паарийсан жийнстэй, байдгаараа улайж хєлєрчихсєн, нvvрэн дээрх сэвх нь улам тодорчихсон гар даллан зогч байдаг байгаа。 Би яахаа мэдэхээ больж найзууддаа юу гэж хэлснээ ч санах юм алга,осолтгvй амандаа vл ойлгогдох юм бувтнаад юу ч болоогvй юм шиг инээмсэгэн зогсох Сэргэлэнгийн дэргэд очиж шуун дээрээс нь бvргэд мэт шvvрэн авч чирэн одсон сон


Замдаа єлгvvрээс хувцсаа авч сугавчлаад гадаа гарсан хойно сая сэхээ оросн Сэргэлэн намайг тvлхчээд:
-Тавиачээ。Галзуу юм уу? БИ ээжийг тосчихоод, vсээ засуулаад, хувцсаа солиод ирэх гэсэн чин’Цєvлийн нисэх онгоц цагаасаа хоцорчихоод арай гэж амжиж хvрцъх ирэж байхад 。。。гэхэд би єдєн хvрмээ хагас дутуу углаад уурандаа амьсгаадсаар нэг такси зогсоож:
-Чи яасан , хvний нэр тєр боддоггvй, яасан маанаг амьтан бэ? Чи чи。。 эмэгтэй хvн мєн юм бол ганц удаа ч гэсэн толинд харчихаж бай мэдэв vv。。 ёстои нээрээ, ёстои нээрээ гээд хэлэх vг олдсонгvй тvvнийг бараг тvлхэх шахан суулгаад *баяртай* ч гэлгvй салж єєр нэг такси бариад хар‘ж билээ。 Гартаа нєгєє том ноосон малгайгаа барьчихаад, нvдний шил нь цантчихсан , амаа ангалзуулсаар таксинд суун одсон Сэргэлэнг би тэр vедээ огтхон ч єрєвдєєгvй。 Найзуудын минь ємнє намайг тэгэж муухай шараа болгосонд л уурлах, нэрэлхэх, ангийнхааа аалигvй охидоос ичих зэрэгцээд тархинд бодох, сэхээрэх зав зай єгєєгvй биз ээ。
Тэр оройноос хойш бид хоёр дахин уулзсангvй。*Зоригоогийн нєгєє мисс охин ёстой матар байсан гэнээ*гэсэн хов яриа охидын ам дамжин тасран ч долоо хоногоос илvv насалсангvй。Хэдэн сайн найздаа би Сэргэлэнгийн тухай ямар ч тайлбар хийсэнгvй Тэд маань ч эр хvмvvсийн зан гаргаж элдэвт дурлан намайг зовоосонгvйд би энэ сайн найзуудаасаа vерхлээ юунд тэгэж нууж байснаа хожим нь гайхаад гайхаад бараагvй юм。

Vнэн хэрэгтээ хоёрхон хоноод л би Сэргэлэнг єєрийн эрхгvй vгvйлж эхлэв. Гэвч нєгєє л єєдгvй нэрэлхvv бардам зандаа баригдан гvрийсээр байсан юм. Єєрєє л мэдээгvй байснаас биш тэр миний анхны хайр байж, єнєєх мєрєєдлийн охин тэнгэр минь Сэргэлэн байж гэдгийг би тэр єдрvvдэд л ойлгосон мєртєє хvлээн зєвшєєрч чадаагvй. Тvvнтэй уулзах сан, хамтдаа хичээл давтах сан, зузаан нvдний шилний цаанаас тормолзох урт сормууст ухаалаг нvд рvv нь ширтэх сэн,элдэв гайхалтай юмсын тухай ярилцах сан, эсвэл зvгээр хэн хэнийхээ дуртай дууг сонсон юу ч vл ярилцан хамтдаа байх сан гэж яасан их хvсч байваа. Тэгсэн мєртлєє л би тvvнтэй уулзахгvй л байлаа. Хамгийн харамсалтай нь Сэргэлэнг би тэр тэнэг зангаасаа болж vvрд алдсан юм. Тэр нэгэн орой диско бааранд тэгтлээ нэрэлхэж, эр хvнээс гарамгvй мунхаг єєдгvй зан гаргасанаа би ойлгосон ч хожимдсон байлаа. Тэр утгагvй баасан гаригаас хойш ганцъан сарын дараа билээ.Би хулжиж хулжиж гар утас руу нь залгавал салгаатай байлаа. Гэрийнх нь утас руу залгавал ээж нь авч *Сэргэлэн Америк явсан Чи хэн бэ? хvv минь?* гэхэд би утсаа тавьчихлаа. Ангийнх нь найзуудаас меил хаягийг нь аваад бодож байгаа бvхнээ бичье гэсэн санаа толгойд гялцшийв. Маргааш нь сэргэлнгийн меил хаягийг олчихлоо. Гэвч юу бичихээ мэдэхгvй байв. Би тvvнийг дэндvv муухай гомдоосон шvv дээ. Тэгэд ч би тvvнийг занг дэндvv сайн мэднэ. тэр аав шигээ вирус судлаач болж, Пэнтагон ч юм уу, Наса-д ч юм уу дэлхийд нэр хvндтэй том судалгааны тєвд ажиллах юмсан гэж мєрєєддєг сєн. Тvvн шиг гайхам мєрєєдєл, хонгор шулуухан зантай, амьдралын том зорилготой хvний замд би саад болоод ч яах юм билээ гэж бодоод меил бичихээ больсон юм. Тэр бид хоёр дахин уулзсангvй нэлээд хэдэн жил єнгєрчээ. харин Сэргэлэнгийн надад vлдээсэн гэрэлт дурсамж улам ч эрхэм нандин болж, би яг л тvvн шиг ухаалаг эхнэр авна даа гэж баттай бодох болсон шvv

[align=center] _________________Б.Шvvдэрцэцэг / 2004 он__________________
[/align]

[/font]


Last edited by ~~URIN on May.23.05 5:49 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.28.05 9:35 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
Удвал.


[font=Times New Roman] Баттулга онгоц газардахын ємнєх эвгvй чичэргээн дунд сэрлээ.Бээжингийн утаат саарал тэнгэр бvvдийн онгоцны єчvvхэн дугираг цонхоор буултын зурвас жирэлзээд ирэв.
Гvйцээ. Толгойноосоо хvнд нойрыг сэргсэрэн хаяж Bашингтоноос тээж ирсэн салалтын гунигийг хамтад нь ор тас мартъя
Хvмvvс онгоц саадгvй газардсанд баярлан алга ташицгаана. Тvvнд ачаа тээш гэх юм байхгvй шахам. Ердєє л ганц хар цvнхээ барьсаар онгоцноос буух нь аятахан юм шиг .Далай гаталсан урт аянаас дєнгєж буусан аварга том Boing-ийг буудалтай холбосон нарийнхан хvзvvвчээс гаран гарталаа тэр Сайхнаагийн тухай огт бодохгvй байх оролдлого хийв. Оролдлого ч гэждээ :нэгл мэдэхэд *Бид хоёрт эвлэрэх найдлага гэж байхгvй шvv* гэж хашгирах мєртєє нулимс, горьдлого хоёроор дvvрэн байсан жижхэн хоёр нvд нь аягаа дvvрчихээд асгаран алдаад буй нулимсаа барих гэж хичээсэндээ хєхєртєл зуучихсан байсан нь одоо vл мартагдах амтат зузаан уруул, анх нvдийг булааж асан ч одоо тvvнд улиг домог болж гvйцсэн гоолиг сайхан бие галбир нь, чичирхийлсэн мєр нь .. За болъё болъё.
Манай баатар тэр хvvхнийг гэж єдрийн бодол шєнийн зvvд болж явснаа vл санана. Танилцсан тvvх нь ч товчхон. Едєє л Bашигтоны метронд санамсаргvй танилцаад л тэр оройдоо орондоо орчихсон хоёр.

Гэсэн ч Сайхнаатай холбоотой дурсамж дvvрэн дєрвєн жилийг сэтгэлээсээ баллуурдаж хаях тийм ч амаргvй чинээ санасангvй. Хvvхнvvд гэж хачин амьтад юм. Тиймээ, тэр Сайхнааг хуурсан нь vнэн. хуyрах ч юу байх вэ дээ. Тvvнээс салаад Монголд ирэнгvvтээ шинэ шинэ бvсгvйчvvдтэй холбогдох болсноо хэлээгvй ч бас нуугаагvй шvv дээ. Яагаад гэвэл сэтгэл хєрчихсєн байсан. шинэ сэрэл, шинэ мэдрэмж, шинэ галбир, шинэ зvрх сэтгэл эр хvнийг татсанд буруу нь юу байгаа юм бэ? Тэгээд ч Вашигтонд ажилын далимаар очихдоо тvvнд шууд vнэнээ хэлсэн. тэртэй тэргvй хоёр газар жил гаруй болсон хос бие биенээ хуураагvй гэж худлаа ярих хэрэг байсан юм гэж vv?
Тэгтэл* Хоёyлаа болъё*. Зам замаа хєєе гэсэн тавхан vг Сайхнааг vхлийн тун хvрт гэсэн тушаал шиг л тийм сvртэй гомдоoх гэж. Єнгєрсєн жил Монгол руу хамтдаа буцъя гэхэд тэр єєрєє л дургуйцсэн биш vv? *Би тэнд чинь очоод юyгаа хийх юм бэ?*гэж тэр асуусан нь Баттулгад шал утгагvй асуулт байсан. тэгэд л сайхнаа харьд айлын гэр цэвэрлээд vлдэхэд мань эр Америкийн хєрєнгє оруулалттай нэгэн компанид ажиллахаар нутгийн зvг жолоо залсан. Ер нь хувь тавилан тэр хоёрын явцгvй холбоог тасалж ийнхvv хоёр тийш нь болгосонд дараа нь мань эр Монголд єєрийн эрхгvй баярласан билээ. Cайхнаа шиг богинхон бодолтой хvн амьдралын урт замд тvvнд хэзээ ч хань болохгvй нь тодын тод байсан хэрэг

Гэхдээ нэгэн цагт бие сэтгэл нийлэн дотносч явсан бvсгvйдээ салъя гэж улаан нvvр рvv нь харж байгаад палхийтэл хэлэх нь тийм хvндхэн байдгийн чинээ санаагvй нь vнэн. За болъё болъё.
Єнгєрсєн бvхнийг Сайхнаатай, хэдэн хуучин цамц, сахлын хєєс vнэртэн, саван, шампунь сэлттэйгээ хамтад нь. тэнд Вашигтонд орхичихъё гэсэн тэрсvvд бодол нь тvvнийг аяны цvнхээ хогийн хоолой руу шидэхэд хvргэсэн хэрэг. Ер нь ямар нэгэн юм болохгvи бол буянаараа болог гээд хаячихдсаг нь тvvний зан билээ.
Dirty free-ийн шилэн хоргонд тулж ирээд л мань хvн vнэртэй ус авах хэрэгтэйгээ санасан нь яамай. Сурсан зангаараа Emporio Armani-ийн ус руу хараа бэлчэснээ мэдээд нєгєє талын шилэн хоргон дахь Yves Saint Laurenын М-7 хэмээх усыг vнэртэж vзсэн ч vгvй сонгов. тэр Эмпортиогийн ус Сайхнаатай холбоотой болох болохгvй дурсамжийг хєндєх тул нэг л тиймхэн М-7 нь хаа очиж давгvй аятайхан vнэртэй байсан нь яамай даа.
Сэтгэл нь нэг л хангалуун болоод явчихлаа. Таксинд суугаад *Торонто* буудал руу хєдлєхдєє мань хvн шинэ усныхаа зєєлєндvv vнэрт хуучны танил шиг дасчихсан байв.* БИ ямар Cайхнаа шиг Америкт хараар хорогдож байгаа амьтан биш. Монголдоо цагаанаар амьдраад. цалин их аваад, царайлаг бvсгvйчvvдтэй зугаалаад байж * За байз, ээж , бэргэн эгч хоёртоо бэлэг авахгvй бол болохгvй. Маргаашийн онгоцоор гэр рvv гээ нисэх хvн чинь єнєєдєр л Shoppingх ийдэг хэрэг* гэсэн бодол бас шургана.
Бvх эрчvvдийн адил дэлгvvр хэсэнэ гэдэг тvvний хувьд хамгийн vзэн яддаг ажил нь байв. Торонто- гийн ємнє такси зогч амжаагvй шахам байхад улаан хvрэм, улаан тоорцогтой залуухан хятад хаалгач гvйхээрээ угтах нь сэтгэлд таатай. Нэг хvний аятахан єрєєнд тухалж, усанд орж, хооллочихоод сайхан ааштай гэж жигтэйхэн , цэвэр цэмцгэр гэж цоо шинэхэн зутын доллар шиг л амьтан Swicих дэлгvvрийн vvдэнд буулаа.

Цагаан сарын хямдрал дуусаагvй болохоор Бээжингийн хvvхнvvдийн нар нь гарч байгаа бололтой. Эмэгтэй хувцасны тасагт хєл тавих зай vл олдоно. Нvд эрээлжлэм их бараанаас єєрийнхээ хамгийн ойр дотны хоёр эмэгтэйд юу сонгохыг чєтгєр бvv мэд. Монгол хvvхнvvд зєндєє. Гялгар ууттай юмс хоёр гарт нь багтахаа больсон ч элдэв эрээн мяраан хувцаснууд руу анч бvргэдийн мэт онц гярхай харцаар нvд хэсvvлэн шавааралдах эхнэр хvvхнvvд дунд сондгой зогссон жижигхэн цагаан бvсгvй мань эрийн нvдэнд тусав. Харваас монгол охин . Сайханааг бодвол намхан , эрвэлзсэн алаг нvдтэй юм. Иймэрхvv тохиолдолд гаргадаг буурилхуу зангаа гарган хоолойн засаад:
-сайн уу миний дvv? Ах нь ээждээ бэлэг авах гээд сонголт хийж чаддаггvй ээ гэвэл бvсгvй vvргэвэчээ мєрєндєє углаад гайхсан харцаар нэг харснаа:
-Миний дvv гэнэ vv? Харсаар байтал надтай насаар vеийн юм байж юун ч ахархуу юм дээ? За, тэгэд ээж чин хэдтэй юм бэ? Ямар ажил мэрэгжилтэй хvн бэ? тарган юм уу туранхгай юм уу? хэмэн юу юугvй асуултаар тvvнийг булчихлаа.
- За байз манай ээж тавь хvрэх гэж байгаа . Сэхээтэн л хvн гэх юм уу даа. Лав л нээх бvдvvн авгай биш дээ. Баттулга имэрхvv нvvрэмгий бєгєєд тvрэмгий зантай бvсгvйчvvдийн ємнє нэг ларчаагvй болчихдог билээ.
Эрэвгэр нvдэн бvсгvйн єгєєтэй харц нєхєрсєг, ажил хэрэгч єнгєєр солигдон:
-Наашаа. Тэр тасагт гэрийн гоё хувцас байна лээ. Алив. явъя хэмэн санаачлагыг гартаа авлаа. Цэвэр хєвєн даавуутай гэрийн хос хувцас тvvнд шууд таалагдав. Тэрнээс бэргэн эгч , ээж хоёртоо нэг нэг єнгийг аваад мань эрийн санаа амрав. Ахдаа бол бэлэг мэлэг аваад байх хэрэг байх ч vгvй. Очсоныхоо маргааш оройн хоолонд даачихад л болоо.
Єєрийнх нь сонгож авсан бэлэг таалагдсаныг бvсгvй харцнаас нь таамагласан бололтой бардамхан, цайлганаaр инээмсэглэн хоёр ууттай юм єгч:
-Чи эмэгтэй хvнд гадаадаас битгий элдэв хувцас авч бай. Эмэгтэй хvний ємнєєс сонголт хийх шиг хэцvv юм байхгvй. Харин гэрийн хувцас бол хэнд ч хэрэгтэй, тийм нарийн мэдрэмж шаардаад байдаггvй, тэгэд ч монгол хvvхнvvд бvр гадуур хаувцаснадаа их мєнгє зарцуулчихдсаг улс болохоор ийм бэлэгээс татгалзах хvн байдаггvй юм хэмээн сургамжилав. Бодоод байхнээ урьд тvvний аваачиж єгч байсан элдэв хувцаснуудыг ээж эгч хоёр нь тэгтэл ємсєєд байгаа харагддагvй сэн. Хэрэгтэй юмыг нь єгч байгаагvй бололтой.
- За ингээд гvйцээ .Би яарч явна.Баяртай гээд бvсгvй жижигхэн гар сунгав.
Ингээд хоёр тийш салан одно гэхэд залууд дэндvv харамсам байсан тул *Мoнгол хvмvvс байна даа, танилцъя даа*
хэмээн гуйх шахам хэллээ Нэр нь Удвал, Шанхайд сурдаг оюутан гэнэ.Манай баатраас насаар ганц дvv, хорин нэг хоёртой бололтой харагдана. Уг нь шанхайгаас гэрийнхэндээ бvгдэд нь бэлэг авчихсан боловч нэг найз ни єчигдєрхєн тєрсєн болохоор хялх хvvхдийн хувцас авахаар их дэлгvvрт явж байсан нь тэр аж.

Тєрєєгvй хvvхдэд тємєр єлгий гээд Шанхайгаас юм авч чадаагvй юм л даа. Бодоод байсан чинь хєєрхєн хєвцас авчихдаг байж. Би уг нь охин тєрнє гэж мэдээд л байсан байхгvи юу. Тэгсэн чинь намайг яг Бээжингийн вокзал дээр буух байхад охин тєрж байсан байгаа юм. Шанхайгаас бэлэг авчихаад Бээжинд ирээд охиныг чинь тєрсний дараа авсан гээд хэлчихэж болох л байсан. Даанч би худлаа хэлж чаддаггvй юм хэмэн инээд алдан ярьж цаасан аягтай кола залгилах нь єєрийн эрхгvй дагаад инээмсэглэмээр хєгжєєнтэй.
Харад байхад гоц гоолиг сайхан галбиргvй ч шаазан хvvхэлдэйнх шиг цасан цагаан царай , сормуус ч дэрвэлзэхийг хараад нvд салгамгvй хєєрхєн нvд, єчvvхэн ч далдын санаaгvй шулуухан яриа нь Баттулгын сэтгэлийг татаад байлаа. Тэр ундааныхаа хоосон аягыг хогийн сав руу шидчихээд жижигэх гар сунган инээмсэглээд:
- За баяртай. Маргааш нисэх юм бол сайн яваарай гэхэд нь мань эр тэр халуухан гарыг атгасан хэвээр:
-Гэрийнхээ утсыг єгчихгvй юм уу? хэмээн даварлаа
- Болъё доо . Замд танилцсан хvн болгонд утсаа єгдєг амьтан гэж бодоо юу?
-Тэг л дээ.
- Баяртай.
Яах ийхнийн зуургvй Бээжингийн хvн урсгал дунд орж уусан одсон бvсгvйн араас мань эр хэсэг харж зогсоноо урам муутайхан эргэлээ. Таалагдсан бvсгvй болгоныхоо тухайд *Оронд ороод ямар ааштай бол?* гэж заавал тєсєєлдєг Баттулга энэ удаа тийм нvгэлт бодол ерєєс тєрєнгvй. Ямар ч гэсэн энэхэн учрал тvvнд нэг л дулаахан , хєнгєхєн, хєгжилтэй сэтгэгдэл vлдээсэнд харин ч баярлах ёсотой бус уу? Саяхныг хvртэл сэтгэл хєндvvрлvvлэн байсан Сайханаагийн тухай , бас Вашигонд нэгэн шєнє энгэр зєрvvлээд салсан Ундраа хvvхний дэндvv эрээгvй зангийн тухай сэрvvн дурсамжиг Удвал бvсгvй арчин хаясанд сэтгэл хєнгєрнє. Мань эр буудалдаа очиж хооллоод нам унтчихжээ. Тvvнийг сэрэхэд нар жаргаж, Бээжингийн саарал тэнгэрийиг бvрэнхий нємєрсєн байлаа.

Элчин садын яамны нэгэн айлд илгээмж хvргэх ёстойгоо гэнэт санан орноос vсрэн бослоо. Бээжин дэх гадаадын Элчин сайдын яамдын хотхонд алхам бvрд тааралдах нvд vл цавчих харуулын цэргvvд тvvнд ямагт ёстoи л vлгэрт гардагаар шороон тvмэн цэрэгтэй хятадын армийн сvр хvчийг санагдуулан жихvvцэл тєрvvлдэг тул єдєр тэргvvр явах дур хvрдэггvй билээ. Харин єнєєдєр юун тэр тухай бодох манатай. Таkсинаас буугаад Элчин сайдын яамны дааман хаалганы ємнє Удвалтай болзоотой юм шиг мєргєлдчихсєндєє мэгдэж гvйцэв. Єнєєх бор vvргэвч нарийхан жийнстэй жижигхэн бvсгvйг хараад баярласан балмагдсандаа хaчин хяхарган дуугаар:
-Хvvе , Удвал.. хэмээн хашгирахад нь бvсгvй эргэн харж єдрийнх шиг тєрхгvй инээмсэглэл нvvрэнд нь тодорч гараа даллан мэндчиллээ. Хачирхалтай нь тэр хоёр хоёруyлаа нэг л айлыг зорьж ирээд энд тааралджээ. Баттулга Элчингийн хоёрдугаар нарийн бичгийн дарга эрд Америкаас хvvгийнх нь илгээмжийг аваачиж єгєх гэж ирсэн бол бvсгvй монгол руу эгчдээ явуулах эмийг нь авах ажилтай гэнэ. Єдєр гэрийнх нь утсыг авах гээд чадаагvй энэ бvсгvйтэй мань эр ийнхvvv дахин уулзсаныгаа хувь тавилангийн бэлэг гэж олзуурхсанаа нуусан ч vгvй. Айлаас хамтдаа гарч ирэхдээ маргаашийн vдэд нисэх тийзээ буцаачихаад тvvнтэй хамт галт тэргэнд суучих юмсан гэж тэсэлгvй хvсч байлаа. Умардын жихvvн салхи vлээх нь Монголыг санагдуулсан vдэш байлаa *Чамайг хvргээд єгье* гэсэн гуйлтанд бvсгvй тэгл дээ, ингээд нэг сайн дурын хамгаалагчтай болчихдог юм байна* хэмэн тас тас хєхєрлєє. Єєр цагт, єєр хvvхэн ингэж хэлээд , иймэрхvv хєхvvн инээд цацалсан сан бол єєртєє хандтай байна л гэж мунхаглах сан биз. Гэвч яагаад ч юм дєнгєж єнєє єглєєхєн л таньдаг ч vгvй байсан энэ бvсгvйн тухай муу муухай бодол толгойд огтхон ч vл орж ирнэ. Удвалы найзын амьдардаг хєлсний байр руу хамтдаа алхахдаа хєхvvн ярианд нь автаад арван таван минут нисэн єнгєрснийг анзаарсангvй. Тэр шанхайд засал чимэглэлийн дизайны мэргэлжилээр сурдаг гэнэ. жаахан байхдаа айл болгон шалаа заавал шaр, цонхоо яг адилхан цагаанаар буддаг юм бол гэж гайхдаад байдаг байж. Гэтэл єнгєрсєн зун хамт сурдаг япон найзыгаа монголд авaaчсан чинь хєдєє явж vзээд * Монхол гэрийн шалыг шараар , унь тооныг улаанаар буддаг хуультай юм уу?* гэж асуyхаар нь тоглоом хийгээд *Хэрэв шалаа шарaac єєр єнгєєр будъя гэвэл ерєнхиилєгчєєс зєвшєєрєл авдаг юм* гээд хэлчихсэн чин vнэмшчихсэн гэнэ.

Нэг мэдэхэд мань эр бvсгvйг даган танихгvй айлын байрны орц руу орж явлаа. Удвал тачигнатал инээн тvvнийг тvлхэж:
Хvvе чи чинь дvрдээ итгээд танихгvй айлд хvн дагаад орох нь уу. Одоо буудал руу гаа явж vз. Гэрээ мартсан Гэсэр шиг амьтан бэ. дахиад надтай Бээжинд битгий л тааралдаж vзээрэй. за, баяртай, сайн яваарай даа гэчихээд гэчихээд тэр орц руу гvйн орлоо.
Mаргааш нисэх онгцны тийзийг буцаана гэдэг бvтэшгvй зvйл гэдэгтэй тэр буудал руугаа буцах замдаа эвлэрсэн ч энэ адтай бvсгvйгээс ингээд салчихаж чадахгvйгээ бас мэдэрч байлаа. Tэр замдаа Удвалын тухай бодсоор bуудалдаа ирээд дэрэн дээр толгой тавиут хєнгєхєн амттайхан нойронд автав.
Маргааш oнгоц єндрєє аван хєєрєх мєчид тvvний сэтгэл энэ харь газрын их хотод янзгаа орхисон согооных шиг л хоргодон хоргодон гуниглахаас бyc Америкд vлдсэн Сайхнаaгийн тухай сэтгэлээс гарахгvй байсан єнєєх хvнд бодол нь ор тас мартсан байв.

Урьд нь бол онгоцоор нисэхдээ дуртай , чухам агаарт аялаж явахын тєлєє тєрсєн хvн гэж єєрийгєє боддог байсан Баттулга энэ удаа яжшуухан Буянт-Ухаад бууснаа мэдсэнгvй. холоос ирэхдээ тосуулах дургvйг нь мэдэх гэрийнхнээс ганц ч хvн байсангvй. Таксинд суугаад Цагаан хаалгаар орж явахдаа ч єнєєх л Бээжингийн танил адтай бvсгvйг бодсоор л. Удвал маргааш ирнэ гэсэн ганчан єгvvлбэр тархинд нь эргэлдэнэ.
Маргааш нь тэр Бээжингийн галт тэрэг ирэх цагийг амдан вокзал руу муу хуучин улааныхаа эцсийн хурдаар давхиж явлаа. Хуучин улаан гэдэг нь Америкаас ачуулсан Land rower жийп нь .
Одоо тvvний царайг харна , хєхvvн цовоо инээдийг нь сонсож эрэвгэр нvд рvv нь ширтэнэ дээ гэж бодохоос, сэтгэлд нь Моцартын 5-р симпони эгшиглэх шиг , эсвэл покер тоглоод 1000 ногоон хожчихсоны дараа тєрдєг шиг баяр бахдал оргилно. Хаврын УБ-ын нvцгэн модод, саарал гудамж vзэмж ногоон болж єнгє алаглах шиг нvдэнд юм бvхэн єнгєтэй vзэгдэнэ. Ярсан сэтгэл нь тvvнийг галт тэрэг ирэхээс хамаагvй эрт вокзал дээр авчирчихжээ. Єєртэй н\ь адилхан эртэлж ирсэн цєєхєн хvн галт тэрэ хvлээн холхилдоно. Хоёр орчим насны хvv тэвэрсэн єєрєєс нь толгой єндєр, нvдэнд тусам царайлаг сайхан залуy хажууд нь зогсон байн байн цаг руугаа хялaмхийн *Ээж нь одоoхон ирлээ миний хvv Хоёлаа ээждээ явж сурснаа vзvлнээ..*гэхчилэн тэр бяцxан амьтантай том хvн шиг хєєрєлдєх аж. Баттулга тvvнээс гал асуух гэснээ тамхиа дууссаныг сая санаж буудлын доторхи дэлгvvрийг зvглэв. Тvvнийг гал асаагуур худалдсан авч , ганц нэг сонин гарчихлачихаад гарч иртэл галт тэрэг яг буудал руу орж ирж байлаа. Удвалтай одоо уулзана гэж бодохоос зvрх тvг тvг цохилоод ирэв. Асаатай танхиа амнаасаа авч хаяд тэр гэлт тэрэг рvv зvтгэв. Гэтэл єнєєх хvvхэд тэвэрсэн залуу хажуугаар зvтгэн *Ээж нь тэр байна, Удвалаа , Удвалаа бид хоёр энд байна..* хэмээн хашгирах єндєлзєх нь тэр. Тэгтэл ч зvрх сэтгэлийг тэгтэл хурдан эзэмдсэн єнєєх бvсгvй..., алаг нvдэн Удвал.. нvд нь аз жаргалаар гийчихсэн* Миний хvv, Тулгаа ..*хэмээн гар даллах аж.
Энэхэн хоромд мань эрийн хувьд газар дэлхий дайвалзаад ирэх шиг л.. Гагцxvv * Нєхєртэй юм байна. Нєхєртэй юм байна* гэхээс єєр бодол толгойд нь vл орж ирнэ. Ийм сэтгэл булаам бvсгvйг хорвоо єєртэй нь учруулах гэж л хадгалж харамлаж байх ёстoи юм шиг яаж бодож чадав аа? Учралын баяраар хєєрєн vймэлдсэн бєєн хvний дундуур Баттулга ийнхvv єєрийгєє зvхсээр хуучин улаанаа руугаа зvтгэж явлаа. Бээжинд буухад нь сэтгэлийг энэлгэн байсан салалтийн гуниг дахин сэтгэл хєндvvрлvvлнэ. Гэвч сайхан хvнтэй уулзуулсан энэ учрал сэтгэлд ер бусын урам зориг тєрvvлсэн гэгээн гуниг vлдэснийг тэр мэдэрч байлаа



______________Б. Шvvдэрцэцэг /2005 он___________

[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: May.12.05 10:48 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[align=center]Image
____Муу охин____
[/align]

[font=Times New Roman] Би ажилаа тарж ирээд хоол хийж эхэлтэл манай сонгино дуусчиxжээ. Хєршийнхєєсєє л гуйхаас араггvй.Намайг Цэндмаа гуйнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж, ээж нь юм индvvдэж байв. Хоёр тэрcxэн хvvтэй манайх гэж айлд зурагттай зэрэгцэн хvvхдийн дуу хадан чих дєжрєм чимээтэй байдгийн дэргэд эднийх номын сан шиг л нам гvм байх нь аятайхан. Тэгээд ч шvvгээ дvvрэн номтойг яана.
Намайг оронгуут гэрийн эзэгтэй хийж байсан юмаа орхин босч *Суугаач, миний дvv.Аяга цай уу, чихэр ид* хэмээн сайхан загнаж, гал тогоoны єрєєнєєсєє хоёр том сонгино авчирч єгєв. Тэднийд суж энэ аятайхан зантай авгайтай ганц хоёр vг солин саатмаар байвч гал дээр хоол тавичихсан, бас хооур дайсан-даа санаа зовох зэрэгцээд дараа л нэг тухтай айлчлах ам єгч яаран гарч билээ.
Манайх хотын захын хуучин байшинд амьдрах болсноор нэлээд хэдэн сар єнгєрчээ. Хотын тєвд тохитой угсармал байранд аmьдaрч дассан надад энд нvvж ирcэн эхний сар vнэхээр хэцvv байж билээ.Шавар шохой нь холтоpч унаад , гаднаас нь харахад хvчтэй vлээхэд нурчихмаар харагдах энэ навсархай байшинг эргэн тойрныхон нь *бранк байшин* гэж нэрлэнэ. Галладаг зуухтай, хонгилынхоо мухарт хориод айл дундаа 1 жорлон, хvйтэн усны ганц цорготой, чийг ханхалсан ийм оромжинд амьдрана гэдэг єнгєрсєн зуунд ирчихсэн мэт цухал тєрvvлдэг юм. Энд амьдардаг хvмvvс гэж хятадын оёдлын vйлдвэрийн оёдолчин, захын жижиг наймаачин, тэтгэврийн хєгшчvvд, ажилгvйчvvд гээд дандаа ядарсан эмзэг давхаргынхан. Манай хажуугийн хоёр єрєєнд суудаг Цэндмаа гуйгаас бусад хєршvvдтэйгээ би нэг л дотносч чадахгvй байлаа.

Нєхєр маань Солонгост ажил хийж амьдралаа дээшлvvлэхээр явахдаа байраа барьцаалан зээл авснаас л бvх юм эхэлсэн.Очоод л ганц хоёрхон сарын дотор зээлээ тєлчихнєгээд явсан хvн чин ажил олдохгvй байна хэмээн хэдэн сарыг єнгєрєєгєєд, дараа нь бєєр євдлєє гэж хэвтээд ард vлдсэн бид гуравт мєнгє тєгрєг гавитай явулж чадсангvй жил тойрчихсон юм. Ингээд єндєр хvvтэй зээлээс гарахын тулд байраа зарж энд нvvж ирсэн.Амьдрaлаа дээшлvvлэх гэсэн биш нэг шатаар доошлуулан хотын захын энэ хуучин байшингийн хоёр єрєєн оромжинд амьдрах болсон нь энэ. Манай хєршvvдээс хамгийн аятайхан айл нь Цэндмаа авгайнх санагдана. Дээд сургуульд туслах багшаар ажилдаг энэ авгай том болсон хоёр охинтой .харин нєхєр нь яасныг бvv мэд. Нас барсан юм уу гэтэл гэрт нь зул, зураг хєрєг алга, єєрєє ч тэр тухай vл ярина. Намайг заримдаа элдэвт бухимдахад тайвшируулан *Зvгээр ээ миний дvv.Чам шиг боловсоролтой хvн юу алзахав. Эрvvл саруул байхад нэг л єдєр амьдрал сайхан болоод ирнэ* хэмээн намуухан дуугаар ярина.
Нээрээ л амьдрал сайхан болох байлгvй гэсэн горьдлого л намайг зоригжуулдаг байлаа.
[/font]


Last edited by ~~URIN on May.23.05 5:46 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.14.05 1:00 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[font=Times New Roman]Тvvнээс биш хoтын захаас хар эрт хоёр хvvгээ хєтлєн автобусанд суун хотын тєвд цэцэрлэгт нь єгєєд ажилдаа хожигдолгvй очих гэж дахин нэг автобусанд сууна. Тэгэд ажилын єдєр дєнгєж эхэлж байхад л би хэдийнэ сульдаж гvйцсэн амьтан есєн цагтай уралдсаар амьгаадан очно. Орой нь хvvхдээ цэцэрлэгээс заавал оройтож аваад манаач євгєнд нь загнуулна. Тэгээд дэлгvvрээр орж хvнсээ цуглуулаад тор дvvрэн юмтай , хоёр хvvгээ хєтлєн автобусанд чихэлдсээр ертєнцийн мухарт байх хуучин байшиндаa ирэхэд хамар сэтлэм хахуун vнэрт чийг ханхлан угтана. Тавтай, гуравтай хоёр байндийн тоглох, хашгиралдах чимээнд хоол хийсээр оорой болгоно. Vvнийг над шиг дєнгєж 27- той бvсгvйн амьдрал гэхэд хэцvv.
Гэвч хvн зовлонд дасдаг юм болохоор амьдраад л байлаа. Энд нvvж ирээд хагас жил боллоо. Хвара ирэхэд хvний сэтгэл бага ч гэсэн тэнидэг бол энд нэг л бишээ. Манай энд явган хvний ч машины ч зам vгvй тул цас хайлмагц швар шавхайд нь гуталын єсгий шигдэн нэгшмэл муухай vнэр ханхална. Байшингаас гараад л суух ганц модон сандал ч vгvй тул хоёр хvvд минь тоглох битгий хэл хєєцєлдєєд гvйлдэх тохмын чинээ ч тэгш тралбай vгvй нь бухимдал тєрvvлнэ. Ур;дын адил Цэндмаа эгчтэй хааяа хууч хєєрч бухимдлаа тайлдаг хэвэрээ. Хараад байтал тэдний том охин нь шєнє их оройтож ирээд бєгєєд ээж дvv хоёртойгоо заримдаа нэлээд ширvvн харилцах нь нимгэн хананы цаанааас дуулдана. Ер нь тэднийх анх танилцахад надад санагдсан шигээ тийм ч амаглан тайван айл биш гэдэг нь мэдэгдэж эхэллээ. Нэг орой хоёр хvvгээ унтуулчихаад ном уншиж хэвттэл гадаа эрэгтэй эмэгтэй хоёр хvн хэрээлдэж гарлаа. Цонхоор шагайвал Цэндмаа эгчийн том охин жийпнээс тvлхэгдэн буусаад ...F*ck you Муу гичийний хvv .. гэхчлэн чанга чанга хараасаар ортсрууга орж хаалга ташийлгэх нь дуулдав.

Єндєр нуруу, урт хєлтэй, сvмбэ шиг л гоолигхон биетэй, задгай хvрэн vс намируулсан тэр охин хааяа тааралдахаараа гуниглангvй харцтай гоё нvдээрээ инээмсэглэн мэндлээд л зєрдєгсєн. Уг нь харах бvрд нvд баясгам сайхан бvсгvй. Бодоод байхад ээж нь бага охин Сарангаа л анагаахад сурдаг гэж ярихаас биш Нарангийнхаа тухай барагтай бол ам нээдэггvй нь ямар учиртайг одооо л гадарлаж эхэллээ. Харамсалтай юм. Тийм сайхан ээжийн ийм сайхан охин ингэж явах гэж дээ. Би санаа алдаад гэрлээ унтраалаа.
Хэд хоногийн дараа бас л гадаа бєєн дуу шуу болж, манай байрныхан тэр аяараа л сэрцгээсэн биз. Цонхоор харвал Наранг хоёр залуу татаж чангаан баахан хэл ам болж байгаад нам болж машиндаа суун одоцгоов. Цаг шєнийн 00 єнгєрч байлаа. Энэ удаа хэрvvл гэрт vргэлжлэв. Ээж нь бодвол улс амьтнаас зовоход яадаг юм гэсэн бололтой. нарангийн дуу хадаад явчихлаа
- Та нарын сайн сайхан нэр тєрийг би бузарлаад байна уу? Аргаггvй ээ, та хоёр чин над шиг бузар амьтад биш, ичихээс яахав. Хоёуулаа эрдэм номын мєр хєєсєн , ёс суртхуун ярьсан хvнд яавал сайн сайхан харагдах вэ гэж ядсан улсууд . Тэхдээ миний авчирсан бузар мєнгєєр амьдардагтаа ичихгvй ээ.. Би энэ ємхий нvхнээс чинь яваад єгч чаднаа. Тэхдээ би муу ч гэсэн , муухай ч гэсэн та хоёрыг 70 мянган тєгрєгєєр яаж амьдрах юм бэ? гэж єрєвдєх сэтгэл надад байдаг юм. Ээжээ, тра намайг энэ хажуугийн хvхэнд юу гэж ярьсан бэ? Яaчихсан хvvхэд ийм байдаг юм. Сайн сайхан хvн болгох гэж яаж ч улайгаад дилэхгvй юм гээд л бєєн зовлон тоочсон уу? Эсвэл єєрийнхээ ярьдагаар боловсролтой сайхан хvний дvр vзvvлэх гэж ядаад байна уу? Алив, Сараа босоод ир. Би чиний тєлбєрийг тєлдєггvй юу. Чи амьдралын ухаан суухгvй бол анагаахын дээд тєгсєєд эмчийн диплом аваад л сайхан амьдарна гэвэл гонж. мэдэв vv? гэхчлэн баахан агсам тавьж байгаад чимээгvй боллоо

Маргааш ажил тарсны дараа Цэндмээ эгч тавагатай хуушуур барьсаар манайд гэмшингvй царайлан орж ирлээ. Тэгээд миний хийж єгсєн цайг оочлон санаа алдаж:
-Єчгигдєр манай том охин хашигчаад та нарыг унтуулсангvй юу? Эгч нь уучлал гуйх гэж явна. Хvvхдийн биеийг нь тєрvvлхээс ухааныг тєрvvлэхгvй юм даа Уг нь энэ жил их сургууль тєгч байх ёстой хvvхэд . Сургуулиа хаячихаад замаа алдаж байна. Багадаа сайн л охин байсан. Эгч нь энэ хvvхдийг эрдэм номтой сайн хvн болгох гээд дийлсэнгvй хэмээн зовлон ярилаа. Надтай л адилхан эх хvн муу vрээ хvvхдээдээ болж энэлж зовж яваад нь би єрєвдєж байсан ч хэлэх юм олдохгvй сонсож л суулаа. Ер нь би хvнд элдэвийг зєвлєж цэцэрхээд байх дургvй хvн л дээ. Hєгєє талаар охинд нь бvх буруу єгч болохгvй мэт санагдаад байсан юм. Тэгээд ч хvнийг зовлонгоо ярихад нь дуугvй л сонсох шиг их дэмжлэг байддаггvйг би мэднэ.Тэр манайд нэлээн удаан сууж хоёр хvvг маань єхєєрдєж багаад овоо тайвшираад гарлаа.
Зуны эхэр нэг орой бага хvv маань гэнэт хvчтэй халууран сандаргав, Тvргэн дуудаж vзvvлээд эм тариа авах хэрэгтэй байлаа.
Ийм vед л би тэсвэрлэшгvй их ганцаарддаг байв. Энэ байрныхнаас хамгийн дотно ганц хєршинхєєсєє л тусламж гуйхаар орлоо. Цэндмаа эгч гэртээ байсангvй. Элсэлтийн шалгалтын комисст орчихсон гэртээ бараг ирэхгvй байгаа гэж бага охин нь хэллээ. Хvvхдийн эмэнд яваад єгєєч гэж би тvvнээс bи гуйлаа. Сараа маргааш шалгалттай болохоор одоо интернетэд суух гэж байна, завтай бол яваад л єгмєєр байна хэмээн эвтэйхэн татгалзав. Намайг гэр рvvгээ орох гэтэл Наран орж яваад тааралдлаа. Мэндлээд зєрєх гэснээ:
-Миний дvv хоёр хvvг минь харж байггvй юу. Бага нь халуураад эм тариа авчрах хэрэгтэй байна гэхэд тэр нvvр рvvгээ орж ирсэн vсээ хумин арагш шидээд:
-тэгэлгvй яхав, ХРайн та хvхдvvдтэйгээ vлдсэн нь дээр байх. Би хувцсаа сольчихоод очъё гэж уриалгахан хэлэхэд нь сэтгэл амcxийгээд ирлээ. Хэдхэн хормын дараа Наран єндєр єсгийтэй гутал, бариу дэгжин хувцасаа солиж пvvз, жийнсэн хvрэмтэй орж ирээд эмийн жор, мєнгє аваад яаран гарлаа. Тэр эмийн сангаас ирээд ч гэртээ орсонгvй, том хvvг хооллон унтуулах зэргээр vр цайтал хамт хань болсонд би яаж талархахаа мэдэхгvй баярлаж билээ.
Хоёр хvvг унтсан хойно тэр надтай хамт цайлж суухдаа миний нvдрvv эгцлэн ширтэж:
Эртvvд би агсам тайвиад та нарыг унтуулаагvй бол уучлаарай. Би буруу замаар буда тэж яваа хvн гэдгээ мэднээ.Гэхдээ .. гээд санаа алдсанаа vсэ чихнийхээ араар хавчуyлаад санаа алдаж:
-ээж намайг муу охин л гэдэг юм. Би 2-р курсд ортлоо сайн хvн байх гэж хичээсээн. Vнэхээр их хичээсэн. Би оюутны илтгэлийн уралдаануудад дандсаа шалгарч байсан. Бvх шалгалтуудаа дандаа онц єгч байсан. Ээж намайг эрдэн монтой л хvн болох юм бол сайхан амьдарна гэж сургадаг абилаа. Єєрєє ч дээд сургуульд насаараа туслах багш хийж байгаагаараа бахархдаг юм. Гэхдээ бидэн шиг ядуу хvмvvст эрдэм ном сурснаар аз жаргал ирнэ гэж vv? Энэ чинь надад бараг доромжлол юм шиг санагддаг юм. Би улс тєр судлаачийн ангид сурч байсан болохоор философи нэлээд сонирходог...А бодомж А баримттайгаа дvйж байвал vнэн.. гэдэг биздээ? гэснээ яриагаа таслан надруу харж:
-МИний яриа танд яршигтай санагдагvй биздээ гэхэд нь би:
-Vгvи ээ, яaлаа гэж. Маргааш тэгэд ч амралтын єдєр юм чинь. би хааяа ч гэсэн ингэж ярилцаж суух дуртай гэхэд тэр инээж:
-Тан шиг ийм сайхан сонсогчтой бол яриад л бaимаар санагддаг юм. Би юу гэж ярьж байлаа. Аа, тийм . тэгэхээр.. Наран их эрдэмтэй хvн болбол сайхан амьдарна.. гэдгийг А бодомж гэж бодъё. гэтэл би их сургуулийг улстєр судлаачаар тєгсєєд юу хийх вэ? Намайг заавал магистр тєсгч байж багшилхыг зєвшєєрнє гэсэн....Тэр их мєнгє надад байхгvи. Тэгээд ч багшлаад сайндаа л ээжээс илvv цалин авах биздээ [/font]


Top
   
 Post subject:
PostPosted: May.20.05 7:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[font=Times New Roman] За тэгвэл ямар нэгэн намын аппаратад ажилд оръё гэтэл цалин багатай, тэгээд шалиг дарга нарын зугаа гаргагч л болох юм байна лээ. Энэ тэгээд сайхан амьдрал мєн vv? тэгэхээр А бодомж А баримтаар батлагдахгvй нь. Ингээд би сургуулиа хаячихсан. Тэгээд ч намайг 3-р курсэд ороход Сараа бас 10-аа тєгссєн. Хоёр оюутан охин ээжийн 70 мянган тєгрєгийн цалингаар хооллож, хувцаслаж, унаанд сууж, ном дэвтрээ авч эрдмийн оройд хvрнэ гэдэг жинхэнэ vл гvйцэлдэх мєрєєдєл байсан. Энийг ээж мэдсээр байсан мєртлєє л эрдэм сур, эрдэм сур гэнэ. Єєрєє тэр сайхан сургууль дээрээ ямар байдалтай ажилдаг гээч.Гvзээлж, хамар нь улайчихсан, хоцрогдсон хэдэн бэртэгчин євгєн багш нарыг тэр доктор, энэ пропессороо гэд л долигноод цайг нь зєєж, архийг нь хундаглаад л лекцийг нь хуулж єгєєд л яг л шивэгчин шиг. Тэгээд тvvнийгээ мэдэхгvй, эрдэм номтой боловсролтой хvмvvстэй ажиллах сайхан гэж ярина.Ой гутмаар. Та манай аавыг хаана байдаг бол гэж гайхдаг л биз тиймvv? Тэр чинь Сарааг тєрєхєд хvv биш гэж голоод бид 3-ыг хаяад явчихсан юм.Ээж маань амьдралын ямарч ухаангvй хvн. Тэгэхэд л бvсээ чангалаад амьдралаа єєд татах,сургуулиас єєр газарт ажиллах боломж хайх байсан юм.Ядахдаа л Сараа бид хоёрт ажил сургаагvй. Ном унш унш л гэнэ.Би сургуулйа хаячихаад солонгос айлд гэрийн vйлчлэгч хиж байхдаа хоол хийж , талх барьж, кимчи хvртэл дарж сурсан.Тэр айлынхныг буцсаны дараа нэг бааранд стриптиз vзvлдэг болсон. Цалингийнх нь ахиуг бодоод л тэр. Тэгээд нуух юу байхав, гайгvй хvн мєнгєтэй хvн татаж чангаахаар нь vгvй гэхээ больсон.Шєнє бvхэн хоногоор 10.000 гээд зогч байдаг янхан болоогvй лдээ. Та битгий тэгж бодоорой. Тэгэхдээ ингэж яваадаа би мэдээж их гутардаг. тэглээ гээд ч яах юм. ном уншихаас єєр юм мэдэхгvй дvvгээ , сарын цалин нь хоолондоо ч хvрдэггvй шахуу мєртлєє сохроор эрдэм ном шvтсэн ээжийгээ яах юм бэ? Яая, гэхэв.Тэр 2 миний муу муухайг гайхаад л олж ирсэн мєнгийг минь идэж ємсч байгаа хvмvvс.Энэ байр , энд амьдардаг ядуу хvмvvс, шаваp шавхайтай гудамж, бид 2-ыг хаяж явснаасаа хойш ганц удаа яах байна гэж асуугаагvй эцгээ бодохоор ой гутдаг юм. Сараа сайн охин .Тэгээд яаж байна, хажуу айлынх нь хvн хvvхэд євдчихєєд байхад шалгалттай гээд л яваад єгч байгаа юм. Єєрєє эмч болох хvн шдээ.Эмч хvний энэрэнгvй сэтгэлийг тэр номноос олж авах юм уу? Бvv мэд. Тєрсєн дvv минь болохоор єрєвдєх юм даа. Миний дvv чинь Дамдинсvрэн гуйан зохиолд гардаг *Гологдсон хvvхэн* байхгvй юу. Бид хоёр чинь орчин vеийн гологдсон хvvхнvvд гээд ширээний тавцанг гараараа vрчибн суулаа. Надад хэлэх vг олдсонгvй. Худлаа сургаал хэлэлтэй биш. Надад тvvний яриа их юм бодогдуулсан юм. Тэр инээмсэглээд:
-Сэтгэлээ онгойтол ярих сайхан юмаа.Танд л гэж хэлэхэд энэ байшин тан шиг хvний амьдрах газар биш шvv. Нєхрийнхээ явуулсан мєнгийг цуглуулж байгаад эрнэ оромжоос л хурдан нvvгээрэй. Энд vлдэх юм бол бидэн шиг шаарлагдсан хvмvvсийн нэг болно доо гэчхээд гараад явчихсан юм.Тvvнийг муу охин гэж бодож байсандаа би их ичиж билээ.
Бага хvvгийн маань Халуун буураад хєлс нь бурзайчихсан хєєрхєн унтаж байлаа.Би оюyтан байхдаа нэг философийн номноос уншаад одоо ч мартагдаагvй нэгэн vгийг эргэн санав.*Ажил мэрэгжил бол мєнгє олдгоороо сайн зvйл, мєнгє нь завь худалдан авч болдогоороо сайн зvйл, завь нь далай тэнгист аялдагаараа сайн зvйл.Тэгвэл аялал юунд сайн зvйл вэ? Эрvvл мэндэд сайн зvйл. Тэгвэл эрvvл мэнд юунд сайн бэ? Эрvvл биетэй байх нь хvнд єєрт нь сайн. Тэгэхээр зарим зvйлийн хувьд сайн гэгдэх нь єєрийн тусын тулд л байдаг* гэсэн vг яагаад ч юм санаанд орж ирээд удтал нойр хулжин хэвтэж билээ.

[align=center]Б.Шvvдэрцэцэг 2005 он[/align][/font]


Top
   
 Post subject:
PostPosted: May.23.05 8:32 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[align=center][flash width=450 height=320]http://user.chol.com/~jd13952/flash_letter/7.swf[/flash]
[font=Times New Roman] ____Арсантай гvvрийн хий vзэгдэл_____[/font][/align]

[font=Times New Roman]Арслантай гvvрэн дээр би шєнє дунд алхаж явлаа. Цаг харвал хэдийнээ 00 цаг єнгєрчихжээ.Зуны vдшийн сэвшээ салхи vлээн , армаг тарлаг vvлсийн сиймхийгээр дvгэрг саран авхай шагайж хотыг сvvмгэр цэнхэр гэрлээр гийгvvлэх ажгуу.
Намайг гvvрний эхэнд Алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хvн хєнгєхєєн санаа алдах шиг. Хамаг биеийн хєлс дааварлан нурууны vс босоод.ирэв.
Айж ширвэхээс илvv гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь дийлж иш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шєнийн хот гvн нойрондоо автан, хаа нэг хєнгєн тэрэг сvрхийн єнгєрч, нохой хуцахаас єєр єчvхэн ч чимээ аниргvй нам гvм.
Би мєн айх юмаа олов oо, бас согтуу хvний чихэнд аль элдэв юм cонсогдохыг тэр гэхэв. *Боогийгийн тєрсєн єдєр гэж дарвиад л энэ. Ядаж таксины мєнгє ч vлдээх ухаан байдаггvй. За хурдхан харьж нам унтах минь* гэхчлэн албан хvчээр єєрийгєє тайвшируулан элдвийг бодон сэтгэлд хургаад буй айдсаа vргээхийг оролдлоо. Гvvрний гуравны хоёрыг туулчихжээ. Гэтэл.. дахиад л Хvvе хvvе..гэх шивнээ сонор шvргэтэхлээ.
Энэ удаа чих минь ч зєн сєвин минь ч намайг хуурсангvй ээ. Зогтусаад эргэн тойрноо сэрэмжлэн харлаа. Сэжигтэй юм алга. Гэсэн атал ар нуруунаас хэн нэгэн ширтээд байх шиг санагдахуй огцом эргэн харвал.. би эхлээд нvдэндээ итгэсэнгvй.Гарын алгаараа нvдээ нvдээ арчин харсан чинь.. Бvv vзэгд. Гvvрний тэхий дунд хэрд намирсан усан цэнхэр даашинзтай хvхэн зогсож байх юм. Арай vгvй байлгvй дээ . Гудамд ганхийх ганц нохой ч vл харагдах шєнє дундын энэ цагаар даашинзаа намируулаад гvvрэн дээр зогсож байх ямар хvvхэн байх юм бэ? Гэхдээ яах аргаггvй бvсэлхийгээ хvрсэн урт задгай vс нь vл мэдэгдэх хийссэн залуухан бvсгvй цэнхэр хувцасаа намируулан надру айсуй..
Сайн ажиглавал хєл нь газар vл шvргэн ус мяралзах мэт хийагаарт хєвєх аж. Шууд л Хий узэгдэл.. гэсэн vг саанаанд ороод ирэв.
Уг нь мухар сvсэгтэй хvн биш. гараар барьж, нvдээр vзээгvй л бол ямар ч баримтанд итгэдэггvй байлаа.
Харин энэ удаа шєнє дунд ийм жихvvцэм vзэгдэлтэй тулгарахдаа л мэддэг бvх бурхан тэнгэрийг дуудан айдсаа дарахыг оролдоод урагш алхлаа. Тэгснээ євдєг чичрэн хариугvй нугарчих гээд байх тул ухашийн гvйлээ. Хэзээ ч гэртээ ирж, хаалгаараа хэрхэн орсныг бvv мэд. Маргааш єглєє нь ээж хєнжлийн захаас татахад нь л сэрэв.
-Миний хvv босч ажилд явна байгаа. Єчигдєр бас юу болоод балгачихаав? Шєнийн нэг цагт .. Цэнхэр хувцастай хvvхэн. .. гэсээр нvд нь орой дээрээ гарсан амьтан ирсэн шvvдээ гээд хаалгаа хаачихлаа. Ээж маань надад амь л даа. Гэхдээ намайг архи уухаар л ингэж ууртай царайлахыг оролддог юм. Одоо гал тогооны єрєєнд ороход сайхан бантан хийчихсэбн л байгаа.
Єчигдрийн тэр барин тавин хачирхам vзэгдлийн тухай бvдэг бадаг юм санаанд оржж ирэхээс биш огтхон ч айдас тєрсєнгvй. Би орноосоо ухашийн бослоо.
Орныхоо ємнє тайлан шидсэн жийнсээ авч углав уу vгvй юу 16-тай охин дvv минь долоовроороо чамархайгаа эргэдэн.. Ах аа та нэлэн юмтай болж байгаа байхаа.. гээд жиг жигхийн хєхєрсєєр гарч одов. Бодвол шєнє намайг ирэхэд кино vзээд унтаагvй байсан биз[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.05 3:50 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[font=Times New Roman]Ажилдаа очих замдаа єчигдєр чухам юу болсныг санах гэж оролдлоо。 За байз。 Осолдохгvй л Хепс баарнаас маргааш ажилтай , энэ тэр гэсээр гэнэт єндєшийн гарч таксины мєнгєгvйгээ санаад явган алхаснаа санаж байна。 Орчноо мэдрэх хэмжээнд халамцуу байсаан。 Тэгээд цааш нь 。。。Арслантай гvvрээр гарч явсан。 Гэтэл чихээр хvн санаа алдахх шиг хvvе мvvе гээд дуудаад байх шиг янз янзын юм дуулдаж эхэлсэн。 Тэгээд, тэгээд。。 эргээдхартал цэнхэр хувцастай залуу, задгай vстэй бvсгvй єєр рvv нь хєвєлзєн дєхєж явсан н’ тодхон санагдада ирэв。 Бие арзаcxийгээд явчихлаа。
Ажил дээрээ ирээд ч толгойноос єнєєх зэвvvн дурсамж салсангvй。 Би гар утас засдаг юм л даа。 Тэгээд нэг л мэдэхэд хамт ажиллаг Ганаагаас:
-Чи арсlантай гvvрээр шєнє явж vзсэн vv? гэж асуувал тэр мєрєє хавчаад хийж буй ажилаасаа хараа салгалгvй:
-Миний найз дотор чинь муу байгаа юм уу даа? Нэг л сонин юм яриад байх чинь 。Ингэж тойруулж байхаар шараа тайлмаар байна гээд шулуухан хэлчихээч дээ。 Тэр нь шулуухан байxгvй юу хэмээн доогтой хариу єгєв。 МИний толгой хvнийх юм шиг хvнд оргин сэтгэлийн гvнээс єнєєх цэнхэр хувцаст хий vзэгдэл салахгvй Хvvе 。。。Хvvе хэмэн шивнэн дуудаад байх шиг санагдаад нэг л хачин。
Хэд хоногийн ємнє би vерхдэг бvсгvйтэйгээ ялихгvй юмнаас болж муудалц чихаад бууж єгєхгvй санаатай гvрийж байгаа билээ。 Тэгэд шарандаа тvvний тухай бодохгvй гэж найзуудтайгаа савсан юм。 Гэтэл єнєєдєр сэтгэлд минь миний Золоо биш, харин тэр хачин хий vзэгдэл эргэлдсээр єнжлєє。 Дотор ч гэж хачин。
Арай гэж ажил тарах цаг хvрэв。 Шар тайлах, хайрттайгаа муудалцсан зовлонгоо мартах шалтгаар хамт ажилладаг Ганааг л уруу татачихлаа。 Надад мєнгє байгаагvй юм чинь мэдээж Ганаа л даах боллоо。Хаан брой-гоос эхэлсэн бидни наргиан хоёр баар дамжин vргэлжилээд нэг л мэдэхэд шєнє дунд єнгєрчихєж。 Би уг нь шар айраг л уудаг хvн。 Сvvлийн энэ хоёр шєнє л элдвийг холин хоолой давуулсаар их ч согтжээ。 Ганаа 《Арай хэтэрчихлээ авгайдаа алуулсаан》 хэмээн vглэсээр гэр рvvгээ арилж єгсєн 。 Авгайтай байх ч шал дэмий юм шив дээ гэсэн бодол толгойд орж ирэн Золоотой муудалцсанаа зєвтгєxийг оролдов。 Ингээд такси барин Золоo руу очих гэснээ больж нєгєє гvvрэн дээрх хvvхэн єнєєдєр харагдах болов уу гэсэн адийн бодол согтуу ухаанд гялшийв。 Эндээс арслантай гvvр хvртэл сайн даа л 10 мин алхана биз。 Аягvй бол таксигаар очвол vзэгдэхэ больчих ч юм бил vv。
Мєн л сартай дулаахан шєнє。 Хэдхэн минут алхаад би арслантай гvvр єєд єгсєж явлаа。 Дунд голын урсгал сарны гэрэлд мєнгєрєн, эзгvйрсэн оютаны байруудын цонхнууд ёзгvй гэгч нь харлана。*Хvvе。。。залуу* гэх хачин намуухан шивнээ чих шvргэн, хєнгєхєн амьсгал хvзvv рvv vлээх шиг。。。 Єєрийн эрхгvи бие арзашийн арагшаа эргэлээ。Гvvрний тэг дундаас єнєєх бvсгvйхєх туяa татсан хар гэзгээ намируулан, хєвєлзєн айсуй。

Гараа над руу сунгаж, даашинзных нь хормиод сэвшээ сахинаа яах аргагvй сэвэлзэх нь тодхон。 ОЙртох тусам хирдхийн цусгvй цагаан царай нь сарны гэрэлд шохойтой цаас мэт цайрах нь vс босох мэт。 Надруу ганц алхмын зайтай тулаад ирэхэд нь ажиглавал нvдний харц нь огтын хєдуйлгєєнгvй байгааг айдас, сониучирхал хоурынхоо дундуур сайн ажигласан юм。 Би таг хєшчихлєє。 Єнєєх хий vзэгдэл надад тулж ирээд *Хонгор минь нааш ир л дээ。。。* хэмээн шивнэн, тvvний хєвєлзсєн цэнхэр хувцаснаас зуурч ямар нэг юм руу унах сvvлчийн мєчид *ээжээ* хэмээн хашгирснаа л санах юм。 Тэгээд л кадр тас。。。
Хамаг бие тэсэхийн аргагvй шархиран толгой ангалзахыг мэдэрч тун зовиуртайя сэрэв。 Нvдээ арай ядан нээвэл ээх дvv хоёр маань усан манан дунд нэг бvрэлзэн vзэгдээд алга болчихлоо。
Гэтэл єнєєх цэнхэр хувцаст цэв хvйтэн гараар цээж хvзvvг минь илж * Хамт яв л даа* гээд ч байх шиг。 Харин миний маналзсан тархихинд ээж, дvv бас Золоо гуравтаа л очихсон гэсэн хvсэл эргэлдсээр би дахин ухаан орсон юм。
Намайг нvдээ нээхэд хамгийн тvрvvнд харагдсан юм хорвоо дээрх миний хамгийн хайртай гурван эмэгтэй байлаа。
-Миний хvv яаж байна даа?гээд ээж хоолой зангируулан хацар илнэ。 Ээжийн гар ийм зєєлхєн байдаг билvv?
-Би яасан бэ, ээж ээ?
-Чи арслантай гvvрэн дээрээс унаад 7 хоног ухаангvй байлаа。 Ус уух хув’тай л байж дэ。
-Юу гэнээ? БИ тэгэд энд бvтэн 7 хоног хэвтсэн хэрэг vv?
-Харин тийм 。 Ээж санаа алдсанаа:
-Аз болж чаамиг гvvрний хашлаган уясан хадагнаас орооцолдон унахыг эргvvлийн цагдаа холоос харсан байна лээ。
Хамайг олон хоног нойргvй сахисан хаматнууд маань тайвширан гэр гэр рvvгээ явцгаав。 Дараахан нь Ганаa маань авгайгаа дагуулчихсан ирж, хэргийн эздийн ёсоор нууцxан нvд эрмэн, хоёр гараа атган єргєж vзvvлэв。 Бодвол намайг Эр хvн гэж байгаа бололтой
Бие нэлээс хєнгєрчээ。 Миний дvv Ариунаа, Золоо хоёр надтай vлдмэгч элдвийг шалгааж гарах нь тэр。
-Ах аа, та юун цэнхэр хувцастай хvvхэн энэ тэр гээд байсан бэ? Тэр гvvрнээс унадгийнхаа урьд шєнє бас тийм юм vглээд л гэртээ шєнє ухаангvй ирсэн шдээ。 Энэн л нэг л учиртай хэмээн асуух аж。
-Согтуугийнх юм уу, аль эсвэл би солиорч байгаа юм уу? Арслантай гvvрэн дээр яг шєнє дунд цэнхэр даашинзтай 。。 нэг хий vзэгдэл харсан。 Яг сvнс л тийм байдаг байх。 За та хоёр хvнд хэлвээ。 Би гэдэг хvн насны онигоонд орно шvv гэж би гуйлаа。 Тvрvvнээс хойш дуугvй суусан Золоо сая ам нээж:
-Ямар сонин юм бэ? Тэр чинь 8-сарын 3,4-ны шєнє биздээ。Би ч бас тийм цэнхэр хувцастай хvvхэн зvvдэлж хар дарсан。 Тэгсэн чинь єглєє нь чамайг осолд ороод ухаан орохгvй байна гэж ээж чинь утсаар хэлсэн。 Чамайг ийм олон хоног ухаан орохгvй болохоор би аргаа бараад эмнэлэт хэвтэхдээ ємсч байсан хувцасыг чин’ єчигдєр угааж арцаар ариулж vзлээ。Тэгсэн чинь чиний ємдний товчноос орооцолдсон хуучин цэнхэр хадагны тасархай vлдчихэж。 Єнє єглєє би тэр хадгийг аваад шатаачихсан ю。 Тэгэд л чи ухаан орчихлоо。 Хачин юм даа гэлээ。
Ийм л сонин явдал надтай тохиолдсон юм。 Сvvлд нь сонссоноор бол Анагаахын дээдийн оютан бvсгvй хайртай хvндээ хаягдчихаад Арслантай гvvрэн дээр машинд дайруулан амиа хорлосон юм гэнэ。Тэгээд яг шєнє дунд тэр бvсгvйн сvнс арслантай гvvрэн дээгvvр зугаалж, ганц нэгээрээ яваа залуучуудыг айлгадаг юм гэсэн явган яриа байдаг юм билээ。
Харин миний хувьд эмнэлгээс гараад Золоотойгоо эвлэрснээс хойш дахин уушны газраaр хэсэж ухаан алдтлаа уухаа больсон。 Ер нь би ч баасан гаригт л ганц груушиг шар айраг уудаг хvн юм чинь。 Тэр явдалаас хойш харин арслантай гvvрэн дээгvvр єдєр явахад ч нэг л эвгvй мэдрэмж тєрсєєр байдаг юм шvv。 Гэвч манай сансарт байдаг болохоор тэрvvгээр явах хэрэг гарад л байх юм。 Гэхдээ шєнє явах зvрх хvрдэгvи юм аа

[align=center]——————————— 2001 oн—————————— [/align][/font]


Top
   
 Post subject:
PostPosted: May.25.05 8:45 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[align=center] ◀ Гэнэтийн бэлэг ▶[/align]
[font=Times New Roman]
Оюyн ээлжээ хvлээлцчихээд єрєєндєє орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхvv халаад, малгайгаа тайлан, чагнуураа хvзvvнээсээ мулталж зогсохдоо жижvvрийн шєнийн хvнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хєєстeй бvлээн усаар дvvргэсэн онготсонд хэвтэхийг мєрєєднє.
Анагаахын их сургууль тєгсєнгvvт хvvхдийн сэхээний эмчээр ажиллаж эхэлснээс хойш зургаан жил болчихож. Энэ бvтэн зургаан жилийн зургаан хавар, зургаан зун, зургаан намрын ажилын єдрvvд нь хоорoндоо бараг ижилхэн єнєєдрєєс онц ялгаагvй л єнгєрчээ.
Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон єдєн хvрэм, ноосoн малгай ємсчихєєд арван жилийн ємнєх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхvv єндєр турьхан бие, будаг шунхгvй цэvэрхэн бор царайтай бvсгvйн сэтгэлд удахгvй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг тєрvvлэн, хайр амсаагvй зvрх нь vе vехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь єєр хэн ч мэдэхгvй. Дандаа л дєч хvртэл халуурч, амьсгаа нь ширvvсчихсэн хатгалгаа нь хvндэрсэн хvvхдvvд эсвэл хоолой нь боочихоо алдсан балчир амьтадтай єдєр шєнгvй зууралдан эрчимт эмчилгээний єрєє, євчний тvvх овоолстой ширээний хооронд эргэлдсээр орой нь хєлєє даахгvй болтлоо ядарсан амьтан автобусны будал руу алхана. Автобуснаас буугаад яг хоёр зун алхам яваад л орцныхоо vvдэнд хvрнэ. Ийнхvv хєл татарсан євлийн бvрэнхий орой тас харанхуй орц руу орох мєчид ч юм уу, эсвэл хаврын эхээр хамаг амьтан залуус гэгээн Валентины баяр, дараa нь мартын 8 тэмдэглэн залуус цэцэг, бялуу барин гудамжаар зєрєлдєхєд зvрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илvv ганцаардлын хар гунигт автдаг юм.
Тэр орой болсон хойно хариад ээжийнхээ аягалж єгсєн хоолны амтыг нь ч мэдэхгvй идчихээд хуучин буйдан дээрээ хэвтээд єгнє. Тэгээд л солонгос кино vзэх дуртай ээжтэйгээ суваг булаалдан орос, монголын бvх тv-ийн мэдээ vзсээр нэг л мэдэхэд бvхлээрээ таг унтчихсан байдаг билээ. Ийм л тогтсон хэмнэлтэй тогтоол уст цєєрєм мэт нэг хэвийн амьдралдаа тэр хэдийн дасчээ. Бодоод байхад ийнхvv орой гэртээ хариад бэлэн хоол идчихээд нєхєр, хvvхэд гэх эзэгтэй хvний ажил гэж vгvй, зурагтын ємнєх буйдан сахисаар унтчихдагаа бодохоор єєрийгєє эмэгтэй хvн гэхэд эргэлзмээр. заримдаа интэрнэт кафед очиж гадаадад гарчихсан ганц нэг найздаа и-меил бичнэ. Ингэж яваад санаандгvй тохиолдлоор интэрнэтийн секс сонирхон донтчихоо дєхсєн ч удаатай. Хvvхдийн сэхээний эмч бvсгvйн энэ мэт нуучан амьдралыг єуєрєєс нь хэн ч vл мэднэ.

Тvvнийг эмнэлгийн хаалгаар гарч ирэхэд жижигхэн ширхэгтэй цас хялмаалж байлаа. байшин дотроос гарч ирсэн бvсгvй шинэхэн цасны гялбаанд нvдээ анивчин хэсэг зогслоо. Тийнхvv ер бусын цагаахан шинэ цасны єнгєнд нvд гялбан, єглєєний хvйтэн хаварт хацар, хамар нь чаcxийтэл даарахад сэтгэл нь нэг л сэргээд ирэв.
Алгаа тосоход нь бээлий дээр нь буух цасан ширхэгvvдийн гоёмсог талстууд шинэ жилийн vдшийг санагдуулчихлаа. Аавынхаа амьдад тэр 20 хvрэн хvртлээ шинэ оны єглєє гацууртаа хvслээ шивнэдэг, санаa дагаад ч тэр юм уу гацуурт шивнэсэн хvсэл нь биелчихээд байдаг сан. Гацуурт шивнэсаэн хамгийн том хvсэл нь Анагаахын их сургуульд тэнцэхсэн гэсэн мєрєєдєл нь байлаа. Тэр нь ч санаснаар болжэлсэлтийн шалгалтаа торолгvй давж аав ээж хоёроо хачин их баярлуулж билээ. Даанч дараa жил нь аавыгаа алдаж, бас анхны хайртдаа хаягдсан. Тvvнээс хойш бvсгvй гацуур чимэхээ ч больж, гэрэл чимэглэл юутай хээтэй нь ахынхаа хvvд єгчихсєн билээ. Ийнхvv аавынхаа vхлээс хойш бvсгvй ямар ч гайхамшигт итгэхээ болин, анатомын зузаан зузаан сурах бичгvvдэд дарагдан, химийн хvнд туршилтууд, жил бvрийн дадлагын ажил ээлжилсээр эцэст нь хvvхдийн сэхээн амьдруулах тасаг амьдралынх сvvлчийн зогсоол болсон мэт санагдана.
Гэвч зєрvvд зvрх нь дотроо ид шидийн гайхамшигт итгэх томоогvйхэн итгэлээ орхихыг хvсэхгvй л байж. Бvсгvй энэ жил нийслэлийн залуучуудын шинэ жилин vдшлэгт урилгаар оролцохдоо танхимын єндєр таазанд тулам сvрлэг гануурт сэмхэн хvслээ шивнэжэ. Богд уулнаас авчирсан, ойн гайхам тансаг vнэр анхилуулсан тэр амьд ногоон гацуурт л тvvний хvслийг биелvvлэх шид байх юм шиг этгээд бодол тэрхэн агшинд тєрсєн ажгуу. гэрэл гэгээ, дуу хур, хєл хєєр бялхан, ганган даашинзуудад нvд гялбасан шинэ жилийн цэнгvvнд ирсэн хэнд ч анзаарагдамгvй нэгэн даруухан бvсгvй тэгж гэнэн загнасныг тэр их хєгжєєн цэнгээн дунд ажигласэн хvн нэг ч vгvй.
Харин маргааш єглєє нь сэрэхдээ Оюyн гацуурт хvслээ шивнэн хvvхэд шиг хєгтэй зан гаргасандаа туйлын их ичихийн хамт сэтгэлд нь горьдлогын оч ассаар буйг мэдэрсэн сэн. Тэр нь ямар хvсэл байсан гээч. Энгийнээс энгийн, ердєє л ажлаасаа оройтоод харихад тосох хvнтэй болгож єгєєч гэсэн vгийг гацуурт шивнэсэн юм[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: May.27.05 12:37 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
[font=Times New Roman]Тэр єнєєдрийх шиг ээлжнээс буусан єглєє гэрийнхээ дэргэд байдаг шуудангийн сарбараар орж хэвлэлээ авдаг заншилтай. Бусад єдєр ээж нь авчихсан байдаг юм. Шинэ цасны чийг хаврын анхны бороогоор зєгнєн сэтгэл сэргээсэн энэ єглєє алхаад л баймаар. Гэхдээ тэр цасан дээр vлдэж буй мєрєє харах тун дургvй. Нуруулаг тєрcнийх нь сvvдэртэй тал болсон том хєлєндєє ясны дургvйгээс тэр билээ.
Оюyн шуудангийн хайрцгаа нээж єєрийнхээ байнга захиалдаг єдєр тутмын сонингийн шинэ дугаар, бас нэг шингэн савангийн сурталчилгааны хуудас хийсэн байсныг аваад эргэтэл нэгэн бяцхан ягаан дугтуй унаад ирэв. Ийш тийш хулмалзан харвал шуудангийн салбарын 2 хvvхэн ном уншаад анзаарсан шинжгvйд олзуурхан бушуухан тонгойж тэр дугтуйг шvvрэн аваад хар хурдаарааа гарав. Оюун урьд нь хэзээ ч хэнэс ч шуудангаар захиа авх vзээгvй тул энэ нь тvvнд ёстой л гэнэтийн бэлэг байлаа. Тvvний хувьд бvх л амьдрал нь ямар ч онцгой сонин юмгvй, алганы хээ мэт тов тодорхой зурагдчихсан зургийн дагуу єнгєрч байгаад дасч, энэ л эгэлхэн хувь заяатайгаа эвлэрсэн хvн . Анагаахад эlcч, дараа нь эмч болоод, хvн гэдэг амьтан энэхэн богинхон насандаа элдэв євчнєєр євчлєн, амьдралын аар саар зовлон vзэж явсаар нэг л єдєр vхэлтэй тулгардаг нvцгэн vнэнд дассан хэрсvv ухаан нь элдэв янзын гэнэтийн бэлэг хvлээдэг ч vгvй билээ.
Оюун тэр ягаан дугтуйнд тэсрэх бємбєг байгаa мэт цvнхнээсээ гаргаж ч vзсэнгvй явсаар гэртээ ирлээ. Ашгvй ээж нь эзгvй байв. Харсаар байтал ингэж догдолж, хєлрєєд хєгийн царайлчихсаных нь учрыг ээж нь асууж л таараа. Гэтэл єєртєє тохиолдсон ямар ч явдлыг ярихыг хvээсгvй л бол хэнд ч дэлгээд байх дургvй гєжvvн зантай Оюун ээжийнхээ тийн элдвээр шалгаадгийг сvvлийн vед тэсвэрлэшгvй ихээр тєвєгшєєх болжээ.
Бvсгvй гутлаа ч тайлалгvй гал тогооны єрєєндєє орж сууж аваад єнєє ягаан дугтуйг гарган задаллаа. Гэгээн Валентины єдєрт зориулсан *Учраагvй хосуудын баяр*-ын урилга байв. Хэнээ ирснийг нь мэдэх гэж эргvvлэн тойруулан vзээд vзээд юу ч олсонгvй. Зvрх нь тvг тvг цохилон энэ учир битvvлэг тоглоомын эзнийг олох гэж хувцастайгаа цаг шахуу сугаад тоймтой юм толгойд нь орж ирсэнгvйд гуталаа солихоор босов. Хоёрхон эмэгтэй хvн амьдардаг. ямагт цэвэр цэмцгэр байдаг энэ айлын гал тогооны єрєєний элэгдсэн хулдан дээр тvvний vзэн яддаг єнєєх том хєлийн мєр бєєн шавхай тарчихсаныг сая л анзаарав. Ээж нь ахных нь хvvхдийг харахаар явсан бололтой. Тэр халаадаа ємсєхєєр єрєєндєє орж ханан дахь хуанлигаа хараад л *Єнєєдєр чинь гэгээн Валентины єдєр юм бна шдээ* хэмээн дуу алдав. Тэгээд ээжиинхээ бэлдэж тавьсан хоoлыг халаан дурамжхан савхдаж суухдаа урилга явуулсан хэргийн эзнийг олоx оролдлого дахин эхлэв. Арван жилийн найзууд нь гэвэл ихэнх нь нєхєрт гарч эзэгтэй болоод олдохоо больсон . Харин Оюуныг хиймэл давхраа хийлгэж, хамраа єндєрсгєєд нєхрийн эрэлд идэвхтэй гарахыг ятгадаг багын найз галзуу Заяа байх болох л юм. Гэтэл тэр чинь хэд хоногийн ємнє дэлгvртээ бараа татахаар Бээжин явсан байдаг.. Анагаахын дээдийн ганц найз нь єєрєєс нь ч дуу муутай бvлтгэр Одноо тєрєл арилжаагvй л бол толгойд нь ийм бодол орж ирэх ч vгvй. Ер нь хэн явуулсан байлаa ч би л очихгvй бол боллоо биш v? гэж тэр эцэст нь дvгнэлээ. Тэгээд гэнэт толинд хармаар санагдангуут хоолоо ширэн дээр орхичихоод цvнхнээсээ энгэсгээ гарган тольдож гарав. Шингэхэн тайрмал vс, давхраагvу боловч урт сормуустай тас хар нvд, намхан хамар, цэвэрхэн арьстай боровтор царай, нимгэн ч биш зузаан ч биш уруултай байдаг л нэг хvvхний царай єєдєєс нь ширтэнэ. БИе хаа ямар билээ. Тэр єєрийгєє гадны хvн шиг л шинжив. Хєх гэж гайхуулах юм алга, бие туранхай , хєл ч яaхав маажиг тєрчихєєгvй нь яамай, ганц авах юм нь аюулын єндєр нуруутай юм гээч. Жижvvрээс буугаад усанд орчихоод нам унтдаг нь ч яалаа. сэтгэл нь дэнслэн хийх барих юмаа олж ядсаар их vд хvргэчихэв. Тэр vдэшлэгт очих уу, байх уу? гэсэн ганц асуулt л тархинд эргэлдсээр гиюvрч сууснаа гар утсанд мессеж ирэх дохионд бондcxийтэл цочоод сая бодох, хийх юмтай болсондоо сэтгэл нь тvр ч гэсэн сэргээд утсаа авлаа. Єчигдєр шєнє хоолой боочих шахаж ирсэн хvvхдийн тухай заавал мэдэгдээрэй гэж гуйсных нь дагуу єнєєдєр ээлжинд гарсан Нараа эмчээс "Huuhed ovoo baina sanaa zovoltgui shuu" гэсэн мессеж ирсэн байлаа.

Энэ мессежинд сэтгэл нь тайвширран *Ашгvй дээ* хэмээн бодож, тэр хvvхдийн ээж 18-аас хэтрээгvй болов уу гэмээр жижигхэн охиныг яажшуу ээж шиг ээж болно доо гэж єрєвдєж байснаа санав. Tэгээд сэтгэлийн тайван байдлаа олж авах санаaтай завтай цагтаа уншдаг Здоровье сэтгvvл гарган хvvхдийн амьсгалын замын євчний тухай єгvvллээс хэдэн хуудас уншаад юу ч ойлгосонгvй буцаагаад ширээн дээр тавьчихлаа. Зурагт асаавал сумо гарч байв. Унтраачихаад цаг харвал гурав єнгєрч байлаа. Гэтэл vдэшлэг 7 цагт эхэлнэ. Тэр усанд орохоор шийдэмгий гэгч нь бослоо. Урьдынх шигээ хєєстэй онгоцонд тухалсан ч vгvй. Хам хvм шvршvvрт орчихоод єрєєндєє орж хувцасны шvvгээгээ онгичиж гарахдаа ч vдэшлэгт очих гэд байгаагааа єєртєє зєвшєєрч чадахгvй л байлаа. Цалин багатай эмч бvсгvйн хувцасны шvvгээ яаж дvvрэн байх билээ. Хааяа хурал муралд очихдоо ємсдєг жижvvрийн ганц цагаан хослолоо хэтэрхий албархуу гээд хажуу тийш нь тvлхчихлэээ. Айл майлд очих, хоол зоoгонд орвол нvvр тахалдаг цэнхэр ноолууран цамц нь хєгшин стильтэй санагдах тул мєн л цааш нь тавиад єєр аятайхан хувцасны эрэлд гарлаа. Тэгээд яахав, торгон дээлнээс єєр юу ч алга. Гэтэл энэ чин ямар цагаан сар биш дээ. Тэгтэл .. аз болж шинэ жилээр ємсєх гэж бэргэн эгчэс гуйж авад буцааж єгєєгvй байсан богинхон хар даашинз гараад ирэв. ийм гоёлтой Валентиндаж болноо. Таван цаг болох нь ээжийхээ сувдан хослолыг авч зvvгээд vсээ гєлчийлгэн янзалж, нvvрээ хичээнгvйлэн будаж, хацараа ягаанаар єнгєллєє. Эцэст нь євлийн эхээр гутлын дэлгvvрт хямдрал зарлахад авч хадагласан урт тvрийтэй, єндєр єсгийтэй итали хар гутлаа ємсєєд хонгилд байх босоо толинд харлаа.Энэ чинь хэн бэ? Хувцас бурхaн бие чєтгєр гэж хичнээн vнэн vг вэ? Єнєє єглєє ээлжнээс бууж ирсэн, хувцас муутай, нvд нь сэлхэрсэн, хэний ч нvдэнд тусах юмгvй гонзгор туранхай эмч хvvхэн мєн vv?Танигдахын араггvй аятайхан хvvхэн харагдаж байлаа. Тэр єєртєє vнэхэр таалагдаж байнаа. Цаг зургаа болчихож гvйцээ . Vдэшлэгт явахаар шийдэв. Єнєєдєр чинь Валентины єдєр. Тэр яагаад дурлалт хосын баяраар гэртээ хєгширч буйгаа батлах мэт ээжтэйгээ зурагын суваг булаалцалдан хуучин буйдангаа сахиж хэвтэх ёсоти гэж? Єєрийгєє тийнхvv гоё харагдаж байгаад баярласандаа нvvр халуу оргин сэтгэл хєєрнє. Гадуур хувцсаа ємсєєд, сvрчиг цацаад яг гарах гэтэл ээж нь ороод ирэв. Охиноо жижvvрээс буугаад унтаж байгаа гэж бодсоор хаалгаа єєрийнхээ тvлхvvрээр онгойлгон ороод иртэл ингэж гоёчихоод гарч явааг хараад гайхсандаа элдвийд ч шалгаах ч сэхээ ороогvй амаа ч ангайж шахам байхад нь Оюун шурдхийн зєрєєд *Ээж би оройтож магадгvй. Тvлхvvрээ авчихсан шvv гэчихээд гарч алга боллоо. Vдэшлэг болох газар гэрээс нь тийм ч холгvй ажээ. Бvсгvй такси барих гэснээ болив. урилга явуулсан эзнийг нь ч мэдэхгvй байж ийнхvv Танилцаагvй хосуудын баярт явж байгааагаа єєрєє хvлээн зєвшєєрч чадаагvй мєртєє сэтгэл зvрхээ хорьж дийлэхгvй байгаагаа л тэр мэдэж байв. Ичиж эвгvйрэх сэtгэл нь арилж єгєхгvй аажуухан алхсаар байсан ч яах ихийн зуургvй єнєє газраа ирчихсэн байлаа. Бvсгvй тєрж єссєн 40 мянгатын гудамжаараа алхах дуртай . Энд шєнийн хэдэн цагт ч хєл хєдєлгєєн татардаггvй. Алхам бvрд хоол зоогийн газруyд vсчин, гоо сайхан vйлчилгээ, дэлгvvр хоршооны гэрлэн чимэглэлvvд єнгє алаглан сэтгэлд хичнээн дулаан байдаг билээ. Цас єглєєнийхєєрєє хялмаасаар байлаа. Хаврын тэргvvн сарын цас гэсэндээ газар унамагцаа л хайлмагтах аж. Хувцсаа єлгvvлчихээд толинд харахаар 00-ийн єрєє рvv хам хун оров. Ашгvй дээ тэр тун аятайхан харагдаж байв. "Oдоoны хvvхнvvд сэргэлэн нь дэндэж байнаа, Эрэгтэйчvvдийн 00-оос л залуучууд ангуулчилдаг болжээ" гэх дуунааар харвал єндєр, нам хоёр залуу зогч байв. Оюун хаягийг нь сайн харалгvй эрчvvдийн жорлонд орчихоод тольдож зогссон бaиж ичсэн , бантсандаа нvvр нь хvрэнтээд явчихсаныг л мэдэрч байв. Юун хосуудын баяр маяр . Тvvнээс хойш юу болсныг бvv мэд, нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа таксинаас бууж байв. Єнєєх тас харанхуй орц руу гvйхээрээ орж гэрийнхээ vvдэнд ирээд тvлхvvрээ гарган хаалгаа онгойлгоод зочны єрєєнийхєє онгорхой хаалгаар гайхан харах ээжтэйгээ ч дуугарсангvй єрєєндєє орж орон дээрээ нvvрээ даран уналаа Ингэх гээд л байсан юм. Учраагvй хосуудын баяр гэнэ шvv. Шараа юм. хэмээн vглэсээр хувцсаа тайлаад нvvрийнхээ будгийг ч арилгасангvй. Толинд харахаас ч дургvй нь хvрээд байв.Тэгээд нойрны эм давхарлан уугаад л орондоо оров. Шєнє хар даран зvvдэлсээр олигтой ч амарч чадсангvй. Єглєє нь ажил дээрээ ирж хvvхдvvдээ vзэж суухдаал сая сэтгэл нь онгойж, урдын амаглан байдалдаа оржээ.Єдєр vдийн цайгаа уухаар єрєє рvvгээ орж явтал "Оюун эмчээ vvдэн дээр хvн уулзaя гэнээ" гэсэн хэл ирэв. Сэхээнээс тасагт шилших хvvхдийн ар гэрийнхэнээс л биз гэж тоомсоргvйхэн бодсоор очвол єчигдєрийн хоёр залуу зогсож байх нь тэр. Палхийгээд л явчихав. Хvvхдийн ар гэрийнхэн байх гэж тааmагласанда хар хурдаараа алхаж явсан хєл нь єєрийн эрхгvй зогтусчихлаа. гэтэл єчигдєр инээгээд элдвийн юм ярьж доохойлоод байсан нvvрэмгий намхан залуу нь "Хєєе бvсгvй ороолтоо ав. Ороолтоо хаячихаад явчихаар чинь манай найз олоод гэр хvртэл чинь дагаaд, танай гадаa хоносон юм байлгvй. Ажлыг чинь хvртэл мэдээд авчихсан. Ганцаараа авчирч єгхєєсєє ичээд намайг дагуулаад ирлээ. Гэснээ хажуудахдаа нудран Алив чи уузлаач дээ хэмээн єчигдєрийнх шигээ доогтой гэгч нь хэлээд тас тас хєхрєв. Нээрээ єчигдєр тэнд цагаан ноолууран ороолтоо хаячихcanaa сая л санав. Ороолтыг нєгєє єндєр залуу барьчихсан зогcч байв. Ингэж тэр нэгэн ягаан дугтуйн aчаар Оюун хайрттайгаа учирчээ.Ороолтыг нь авчирч єгєх далимаар танилцасан тэр єндєр залууг нь Гандєш гэнэ. Єєртэй нь адилхан эмч мэрэгжилтэй, онцлог нь Америкт мэс засалчаар ажилладаг, хань ижилгvй хvн байлаa. Амралтаараа нутагтаа ирэхэд нь Валентины єдєр таарч найзуудынхаа ятгалгаар учраагvй хосуудын баярт ирээд Оюунтай 00-ын єрєєнд таарч анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хурим хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзнийг мэдэж чадаагvй бєгєєд гацуурт хvслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм. Ямар ч гэсэн илгээсэн эзэн нь vл мэдэгдэх тэр бяцхан ягаaн дугтуй тvvнийг хайрттай нь учруулсан хамгийн том гэнэтийн бэлэг байсан юм.
Vvнээс хойш бvсгvй гэнэтийн бэлэгт дуртай болж, элдэв ер бусын юманд тоомсоргvй хандахаа больжээ. Нээрээ амьдрал юутай баян билээ.

[align=center] Б.Шvvдэрцэцэг 2005 он[/font]
[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.12.05 8:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.23.04 8:59 pm
Posts: 10660
Location: PEARL HARBOR ARIZONA 1177 *** sin(x+3.14/x)+cosx=1+cosx/2
Энэ сайхан өгүүлэлэгийг хүн бүр уншаасай

_________________
:listen: ЕРӨНХИЙЛӨГЧ!


Top
   
PostPosted: Mar.14.06 10:32 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 11:20 pm
Posts: 982
Location: Хайртай гэдэг vгийг харц чинь надад хэлдэг UB
Б.Шvvдэрцэцэг “180 хэм” /Єгvvллэг/

Эгэл нэгэн єдрийн эгэл нэгэн єглєє. Баатарыг ердийнхєєс илvv нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хєнжилдєє шурган тавтайяа чадахгvй зvvнд хатгуулсан мэт ухасхийн єндийлєє. Сэтгэлийн гvнээс шєвєгдєх тэр тvгшvvрт мэдрэмж л ийнхvv урьд урьдын дадал заншлаа зєрчихєд хvргэв vv дээ. Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хагинуулах, хvvхдvvдээ сэрээх гэж vглэхийг нэг чихээрээ сонсч нєгєєгєєрєє гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл єнєє єглєє нэг л биш ээ. Бvх юм 180 хэм эргэчихэж. Єєрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Yсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно. Харин тэр….Айлын нєхрийн єглєє бvхэн хийдэг олон ажил тvvнийг хvлээж байлаа. Юуны ємнє хvvхдvvдийг сэрээх. Хvvхдийн єрєє рvv орж сургуульд сурдаг ууган хvvгийнхээ хєнжлєєс татвал тэр яраглан цааш эргэв.
-Босоорой, миний хvv. Хичээлээсээ хоцрох нь. Хvv хєнжлєєрєє биеэ ороогоод цааш эргэхдээ:
-Аав, сvртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ.
-Битгий худлаа ярь. Єчигдєр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам…Тэр яагаад ийнхvv vглээд байгаагаа єєрєє ч мэдсэнгvй. Чєтгєр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхvv vглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргvй ажил миний толгой дээр… Ядаж Дєлгєєн єглєє босохгvй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хvргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм…”
Эмэгтэйчvvд яагаад vргэлж ингэж нэгэн хэвийн юм vглэж єєрсдийгєє ч єрєєлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв vглэж таашаал авдаг бол аймаар юм…Тэр ингэж боддог байсан бол одоо єєрєє…Мань хvн хvvгийнхээ хєнжлийг сугавчлаад гал тогооны єрєє рvv шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хєшгєє татав. Шинэ єдєр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай єнгєрєх жирийн нэгэн єдєр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин єдєр… Дараагийн гучин минутанд нойрмог нvдэлсэн том хvvдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хvvгээ босгон нvvрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг яагаа ч vгvй байхад, яршигтай юм…” гэж гэргий нь ярдаглаад хєнжлєє буцаан нємрєх аж.Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан хvvгээ єгєєд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр.
Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай . Гэтэл эхнэр нь залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? хэмээн лавлаад орой хvvхдээ цэцэрлэгээс авч чадахгvйгээ дуулгав..
Аяа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хvv нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно.
Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Yдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ.
Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хvрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зvгээргvй дэг гэсэн тvгшvvрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугvй байхав.
“Хvчирхийллийн эсрэг vндэсний тєвд хандахгvй юу. Муу хогийг хашраагаад єг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван хvvхдээ аваад явчихсан байвал хашрахгvй яадаг юм” гэв.
-Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай . Тэнд очоод тvйвээж єгвєл яана. Аягvй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан єндєр банди авчирчихсан байвал би яах юм?
Нээрээ л Баатар єєрєє ч эхнэрээ нэг л єдєр хаяад явах зvрхгvйгээ дотроо хvлээн зєвшєєрч байлаа. Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мєнгийг хэн олдог билээ? Эхнэр.Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчvvд хоорондоо уулзаж зовлонгоо яриахаас хэтрэхгvй дорой амьтад юм чинь.
Тэр хоёр ямар ч шийдэлд хvрч чадалгvй салцгаав. Yдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад єгєєрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгvй байхад горьдов оо, бас. Гэвч очихгvй байж чадахгvй нь ойлгомжтой. Хvргэнvvд хэзээ сайн нэртэй байлаа.
Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд vймрvvлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мєнгє тєлдєг єдє, гадагшаа хэд хэд ухасхийх нь . Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгvй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хvvгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа нvдийг хариулан єндєлзєж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бvгд л цаг руугаа хялалзан гэр гэр рvvгээ яарцгаах нь адилхан. Харин хvvхнvvд хаашаа ч адгасан шинжгvй, энэ орой хаана хєзєрдєцгєєхєє ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг vзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертєнц бол тэдний л ертєнц юм чинь яая гэхэв.
Баатар бага хvvгээ цэцэрлэгээс нь аваад дэлгvvрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны єрєєндєє хуушуур хайран хиншvvн дунд зогсоо харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ vзэж сууна. Баатар зочны єрєє рvv нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж єгєєд бага хvvгий нь дуудан vнсээд vглэж эхлэнэ.
-Миний муу зээ яасан туранхай юм дээ. Эх нь гайгvй л мєнгє олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч єгдєг ч юм уу, vгvй ч юм уу… Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж єгєєд хvvгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд єєрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгvй єнгєрчихєж чадсангvй. Гэр рvvгээ яарах ч хэрэг байсангvй. Эхнэр нь шєнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой.
Тvvнд аав нь хаалга тайлж єгєєд “Миний хvv яасан ядруу харагдах юм. Цаад хvvхэн чинь ганц удаа хvvхэд цэцэрлэгээс нь авчихгvй юм даа” гэсээр хувцсыг нь авч єлгєв. Ээж нь зочны єрєєнд том охинтойгоо улс тєр ярьж сууснаа єндийж:
-Хvv ирээ юу? Хєгшєєн хvvдээ цай хоол… гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа vргэлжлvvлнэ. Эгч нь тэдний хvvг дуудан vнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. . Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишvvний дунд тавхан эр харагдах нь тоон дотор vсэг.. гэгчээр дэндvv сондгой . Гэтэл нэгэн эрэгтэй гишvvн шийдвэр гаргах тvвшин дэх эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хєхрєєд
-Энэ муусайн эрчvvд гэрээ сахиад л дуугvй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хvvхдий нь бид гаргаж байна. Эрчvvд єсгєєд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур :
-Ер єє, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз…Эмэгтэйчvvдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа :
-Тэгж бас болохгvй ээ. Эрчvvдийн ухаан ч тєрд бас хэрэгтэй шvv гээд хvv рvvгээ нvд ирмэх нь сэтгэл уужрам. Тvvнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хvvгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад :
-Хэнтэй ярих вэ?гэвэл залуухан эрийн урьхан дуу єдєнгvйгээр:
-Энхмаагийнх мєн vv?гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нємрєвч биеэ барьж амжаад:
-Мєн байна??
-Єєртэй нь ярьж болох уу?
-Байхгvй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно.
Залуучууд ичгvvргvйгээр айлын эхнэр эргvvлэх юм даа. Шєнє эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бєєн хэрvvл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хvvгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш ємсєх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хvv нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгvй юу. Ядаж л удам залгах охингvй юм гэж амьтан гоочлоод байхгvй. Шєнє дунд болжээ. Санаа алдаад унтлагын єрєєндєє оров. Эр хvн оргилд нь бvv хэл хажуу бэлд нь хєл тавих нь хориотой тахилга сvлдэт уулын цаст оргилыг дvрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард єлгєєтэй.
Эхнэр нь хэзээ ирэх юм бvv мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хvн мєрдєєд байгаа юм? Нєхєртєє атгуулсан хийморьгvй хvvхэн биш шvv. Та гурвын тєлєє нойр хоолгvй яваад байхад давраад байвал…” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав.” Ерєнхийлєгч Европын орнуудад албан ёсны айлчлал хий байна”
Манай ерєнхийлєгчийн нєхєр тэргvvн ноёны донжлог хувцас хєгшин европын дээдсийг гайхуулав … ч гэх шиг. Эр хvн гэдэг чинь зvгээр л нэг хувцасны гол юм гэж vv? Гунигтай бодлоо vргээе. Тvvнийг дєнгєж зvvрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шєнийн нэг цаг єнгєрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хvлээлтийн дунд нойрмоглосон зvрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв.
-Тvлхvvрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв vv дээ?гэх тvvнээс єєр залуугийн сvрчиг анхилах шиг болоход єнєєх баяр хєєрийн оч тэр дорхноо унтраад :
-Хоол идэхгvй л биз дээ? гэж бувтнаад унтлагын єрєє рvvгээ зvглэв.
Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан єдрийн тєгсгєл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хvйдэс атгаг сэжиг хуралдсан шєнийн тvнэр харанхуйг vvрийн гэгээ ярна. Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч vл ялган гийгvvлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа.


Top
   
 Post subject: nud
PostPosted: Mar.27.06 4:30 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.24.06 3:30 am
Posts: 55
Yuunii omno ter boroo tand bayrlaj yavdgaa heley. uhaalag alag nudnii tani tsaana hair,hagatsal,gunig gutral ali n nuugdaj baigaag oilgoj yadan odiig hurchee. orhiod odoh n uu? hairgui yum uu? gevel bas bishee. ter nadad odoo bol hairtai...iim baidaltai bid 2 buhel buten jiliin hugatsaag ardaa orhijee. haranhui,zevuun,jihuun bas haayaa nartai gevch ene buhen...
jiliin omno 5-17 nd bid 2 taniltsan yum l daa. boroo orson,zuulun shiversen usarhag boroo. shuhren dooguur hartsaa bodloo chigluulen alhaj yavlaa. minii sanahiin bi yag ter ued ih daarsan,aav eejiin heruul, gert hutsah nohoin dyy, duu ohinii uilagnah soliormoor ter orchin ene bol minii ger, ger bul maani. ooroor dursaad baih zuilgui shiv dee. Aimar ih nervi, gun bodol, uzen yadah zevuu 2 zergetsen alhaj yavaad ter er busiin ohintoi taniltsan yum daa. usan boroond nevt tsohiulsan ter ohin uvdugoo nugalan gazar suugad uilj bailaa. setgel serd hiih shig, hachin bolood l yavchsan l daa. gevch ter minii setgel zurhiig tataj chadsan. tomoos tom alag nudnees n gerel tsatsrah bish, nulims asgarahiig n haraad bi ih uruvsdun. tulj ochood yu gej helehee medehgui baisanch ooriin erhgui yum helehed hurgesen, tegeed tuundee handan:
- uuchlaarai chi ih daarsan bna, odo bosoo. bitgii buruugaar bodooroi hajuuhand orongoo jaal haluun yum uuya geed tatan bosgoj daguulaad yavahzuuraa bid bas ch gej taniltsaad avlaa. ter gazar chimeegui hediich neg l zehuun, yavj baiga duu n ch gesen PINK FLOYD iin aimar duu...usee jaal yanzlaad alag nudeeree minii ood harahad n bi bur hachin bolood yavchsan l daa. olon zuiliin tuhai yariltsaj, sanaa niilj baihdaa bi dunduur n chi chi yaagaad? ilsnaa? ter helehiig hussengui...chinii l hereg...bid gartsgaaj haashaa yum buu med alhaad l yavlaa. neg medehed oroi bolsniig ch hurtel medsengui... ter oroi ter nadad neg sanal tavilaa? !!! ter n yu baisan be? geheer budald oroy geed l ter shuud helsen, zamaaraa heden shil beer avad bid hamtdaa buudliin oroonii budeg gereld 2 or baigaag uzev... ter zuvhun neg oriig n zsaj orhiod usand orohoor bathroom orov...tsana baihad n bi ch ih l yum bodoj hevtlee. ingeed ankh uulzsan uduroo neg orond oroh gej uu? ug n bi ene ohiniig iim gej bodoogui ene ter geed buun yum bodoj suulaa. uuh getel ordoggui ee bur shijigtei sanagdaad, hetevchind "CONDOM" bna uu? gej shalgaj uzlee...2 shirheg yum bna. joohon taivshraad zasaagui oron deer n hunjiooroo biye oroogood suuj baital "nud" garaad irlee. urt shuluun har us, hen ch harsan durlahaar alag nud, huvtasnii tsaanaas haragdahgui baigaa hedii ch goolig saihan biye, namuuhan zuulun duu hooloi, oron deeree garch zavilan suugaad za aliv uuh avaad ir end suu gej heleed uilsaar baigaad ulaisan nudee 2 algaaraa daran butsagaad garaa buulgalaa. zovoh ichih 2 maani zeregtsej mash evgui baisan hedii ch nadad durtguitseh arga alga gedgiig bi oilgson...hajuuldaj suugaad bid ene horvoo deerhi buh l yumnii talaar yaritsgaaj, saiahn sanaa niilj baisan hedii ch ter hair setgeliin talaar nadtai yarihiig huseegui gej...uuh yum duusah aldad uilaad ehlev. chimeeguihen uilah terniig haraad bi evgui bolod yavchsan. udaan uilsniihaa daraa ter deeguurhi huvtsaa tailaad tsaashaa haraad hevteed ugsun. nugoo oroo zasah geed bostol ter hoinoos:
-naashaa hevt naash ir geed duudlaa. nulims n hataagui hatsraaraa namaig ilben, ulaahan uruul,haluuhan amisgaa, davchdan tsohiloh ter tuunii zurh minii deer garaad irlee. uruuliig mini zuulhun shimen unsej, tuyahan bulbarai biyere tseejiig mini burheed avlaa. asgarah nulims minii am uruudan asgarch baisan tul ih davs, ih zovlon shanalal n tuunii nudnees garsan bololtoi. yanaglan tachaadaj, chimeeguihen yaraglaj, deshee dooshoo aajuuhan huduluh n uneheer saihan. goolig biyere hulburch naadsan bidnii anhnii much iim l bailaa. margaash n, tuunees hoish bid salj hagatsahgiu uerhel, haluuhan hair,er emiin setgel zurh niileheeree yamar baidgiig amssan. gehdee tuunii ter nud, tas har alag nud yu uguuleed baigaag oilgoj yaddag bailaa. nud gaihamshigt nud yaagaad baigaag n asuuj baisan ch ter nadad helelgui ungursun. gar utasnii duu jingenen avtal:
-uisan hooloi,ter nadtai uulzmaar bna gej hellee. ter gazar n bi yavaad ochtol....uulzaldav
3 jiliin omno Minii nuden neg zaluutai uerhedeg baijee. ter 2 anhandaa ih l saihan baij, ohin biye za tegeed ter zaluudaa buhnee ugsun gedgee helev. ter zaluu n joohon buruu garuudtai niileed yavaad baidag bolson bololtoi. suuldee bur arhi uuj, gadaa mashindaa ohin suulgaj ircheed tuunees money nehej ih l evgui avirladag bolj. hayaad salah gevch ter daanch ooriin hamag siahan yum,ter dundaa alag nudniihee ineemsegleliig hurtel zaluud aldjee. zovoogood baihaar n uulzahgui, yarihgui 3 doloo honogiin daraa ger ru n zalgatal neg emegtei utsiig avaad """vхчихсээн тэр чинь ухсэн мэдэв vv""" geed soliotoi yum shig orilov gene. tsochirdoj balairsan ter ohin gereesee garan guisen n ter borootoi udur baijee. ene tuhai yaagaad nadad onoodor helev gesen chini?
-neg naiz ohin n tuuniig zaluugui em ene ter gej muulj l dee. genet tuund bi baigaa gedgg sanaad uilaad utasdaj uulzaad nadad ene buhniigee yarisan yum. ene buhniig sonssonii daraa bi ih hachin bolood yavchsan hedii ch bi tuundee hairtai. ter ch nadad unenee helj bi bas tund heregtei yum bna gedgee medseen. gehdee l ter NUD...

_________________
*****LEE******


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.27.06 4:31 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.24.06 3:30 am
Posts: 55
Бороо дагасан хайр
I.
Гадаа бороо орж байна. Энэ бол миний хувьд гуниг гутралаар дүүрэн байгаа сэтгэлийг харуулсан тийм нэгэн ширүүнээс ширүүн бороо мэт санагдана.Учир нь би хайр сэтгэлйин талаар маруухан, юу ч мэдэхгүй жаал хүү байхад минь тохиолдсон явдал гэж. Гадаа тэнгэр цэлмэг байсан зуны сайхан өглөө. Жигжидийн амралтнаас алхаж явах зуур янз янзын л бодол толгойд эргэлдэж, хүүхдийн санаагаар өөрөө өөрийгөө тал талаас нь тольдон харах гэж их л хичээн алхалаа. Засмал замыг даган уруудаж бас хааяа нэг өгсөж явсан хэдийч ер ажрахгүй алхсаар л байсан нь тэр үед би залуу зандан насан дээрээ байж. Одоо би 26 настай Батаа гэх хүдэр чийрэг эр болжээ. Энэ хэний ач вэ? Аав ээж бас надтай тэр үдэш учирсан надаас эгч бүсгүйн том ач гавьяа юм шүү. Тэнгэр бүүдийж эхэлхэд салхи жоохон босч эхэлсэнээ гэнэт хүчтэй гэгч нь хэд хэдэн удаа тэнгэр дуугарч хүчтэй ширүүн бороо цутгаж эхэллээ. Яаралгүй тайван алхаж байснаа сандарахдаа зам дагуу нааш цааш хурдлах машинуудыг хий дэмий л горьдон зогсож заримд бүр гараа өргөсөнч авахгүй нь олон тохиолдов. гүйх ч нэг болоод ядарч туйлдахдаа гадуураа өмсөж явсан жинсэн яакаа тайлаад толгой дээрээ хөндлөн чигээр нь тавиад нөмөр газар бараадахаар аажуухан шиг гүйлээ. Ойр хавьд тэр бүр хорогдчихоор тийм газар үгүй байсан болохоор нөгөө зам дагуу шогшсоор. Хажууд нэг тас хар өнгийн машин зогсохыг нүднийхээ булангаар хараад толгой өндийлгөн зогсоод, жолооч авхайг хараад л хамаг бие дулаацах шиг болсныг одоо хүртэл санаж явдаг.
-хаалгаа онгойлгож өгөөд суугаач миний дүү гэхэд нь түүнйи нүдрүү нь эгц ширтсээр яваад орлоо.
Хэсэг зуур чимээгүй байснаа
-хаанаас хаа хүрэх гэж явна гэснээ бороонд цохиулан барин өдийд алхаж л байдаг хэмээн доогтойхноор хэ хэ хэ инээд алдаж
-эр хүн юу эс үзэхэв гэх зэрэг сургаалийн үгс айлдаж намайг байн байн харж эвий эвий хөлдлөө тээр гэж хэлж байсан нь эмээ шиг минь санагдаж их л дотно уур амьсгал мэдэрлээ. Харахад их л даруухан хувцасласан улаан хүрэн туяатай санчиган дээрээ хар нарны шил тогтоочихсон, уруулаа бүдэгхэн улаан өнгөөр будаад, нээрээ уруулынх нь баруун дээд хэсэгт жижигхээн мэнгэтэйг нь мартах дөхлөө. Үгүйээ яахав дээ би түүнйиг хөөрхөн хүүхэн, эгч байсан л гэж хэлэхийг хүссэн юм аа. Зам явсаар л гэвч очих газар хүрэх болоогүй энэ зуур би түүний хажуунаас харц салгалгүй ширтэж бас дотроо нэгийг эрэгцүүлсэн шиг явлаа. Бид хоёр ч хоорондоо зөндөө л юм ярьсан, түүний нэрийг Жаргал гэдэг. Тэр үед би 20 настай, эгээ гуай 24 хүрч байсан болохоор араггүй л эгчийн байр суурьнаас хандсаар хүрэх газраа буюу манай гэрийн үүдэнд хүргэж ирэхэд сая л нэг юм түүнийг ширтэн сууснаа мэдээд их л ичихдээ
-баярлалаа эгчээ гэсэн харин өөдөөс
-эгчээ хэ хэ хэ инээснээ чи хэдтэй юм бэ?
-20 ш дээ гэсэн чинь ямар хөөрхөн... гэснээ тэгвэл эгчтэйгээ яриарай манай нөхрийн дүү нь гэж нэг тийм чамтай нас чацуу хөөрхөн охин бий, танилцуулнаа чи маргаашнаас яриарай алга болчихов оо их хөөрхөн охин байгаа гэж хэлээд би хоёр салцгаасан ч гэсэн бүр мөсөн хагацаагүй гэдгийг нь түүний надад өгсөн утасны дугаар гэрчлэх байлгүй дээ. Шалба норсон хувцсаа солиод унтахаар хэвтэхдээ нөгөө хөөрхөн эгчийгээ бодсоор шөнийн тэнгэрийн түм түм ододтой учирлаа. Би арван жилийн сургуульд байхдаа нэг ч охин энээ тэрээ гэж гүйдэггүй байсан хирнээ тэр бүсгүйг хараад л нэг сонин болчих шиг болсон, хий хоосон баахан л юм бодож хэвтсэнээ нэг л мэдэхэд өглөө гэдэг цаг хугацаа намайг угтлаа. Ам хатаж, толгой тархи иргэж хамаг биеээр хүйтэн хөлс даасаар орноосоо өндийн босоод явах гэтэл толгой иргээд ер нь л чадал алгаа. Шүлсээ залгилаад өөрийнхөө хоолойг өвдөж байгааг мэдээд
-ээж гэж дуудахад хэн ч алга.
Учир бүгд хичээл сургууль ажил төрөл гээд явцгаасан байв. Эгчрүүгээ ярьж чадалгүй өвдөж хэвтээд хэд хоногийн дараагаас арай нэг гайгүй боллоо. Гэхдээ энэ хугацаанд би түүнийг санаад л, бодоод л ер нь л их хэцүү байсан даа. Утсаа аваад эгээгийн нөгөө надад өгсөн дугаар руу нь залгаж үзлээ.
-байна уу? Гээд хэсэг сонсож байснаа хөөе дугараач ээ гээд тасалж орхив.
Зүрх хүрдэггүй ээ би юу гэж өөрийгөө хэлэхээ ч мэдэхгүй жаахан банди байсан болохоор тэр хөгшин эгчтэй юу ярихаа мэдэхгүй байж байснаа гэнэт санаад ахин залгаад:
-эгчээ би Батаа байна яагаав нөгөө гээд л...
-аан чи сая залгасан уу? Тэгээд л ярихгүй яасан иччихсэн үү? Гээд нөгөө доогтойхон инээдгээрээ инээж байснаа за чи манай дүүтэй танилцана шүү гээд надад тушаах аядав. Үнэнийг хэлэхэд тэрний дүү нь надад хичнээн хөөрхөн охин байсан ч ер сонин биш байсныг нуугаад юу гэхэв. За тэгээд бид хоёр жоохон ярьж байгаад ярианыхаа төгсгөлд маргааш намайг ирж авахаар боллоо. Маргаашийг тэсэн ядан хүлээж хөөрхөн бүсгүйг харах бөөн хүслэндээ автаж хэдэн хувцсаа угааж, индүүдэж аваад санаа амарлаа. Хүнийг мөрөөдөж гансрах бас хүлээнэ гэдэг хамгийн хэцүү байдгийг тэр өдрөөс хойш маш сайн мэддэг боллоо. Манай ангийн Чимгээ гэдэг охин надад хайртай гээд л бөөн захиа чихэр, өгөөд л харин би тэрийг нь ойлгохгүй зугатаагаад л явдаг байснаа бодоход тэр охинд ямар хэцүү байсныг өөрөө ойлгоод ирэхээрээ шал ондоо байдаг юм байна. Өглөөний нар тусдагаараа нүүрэн дээр тусахад нойрноосоо сэргэж өнгөрсөн шөнө зүүдэлсэн балай зүүдний талаар жаал бодож суунгаа гэнэт нөгөө эгчийн болзоог санахдаа сандран босуул цаг 1130 болж байв. Цайгаа уугаад нүүр гараа угааж бэлтгэл ажилдаа ороод тольны өмнө өөрөө өөртэйгээ ярилцаж бэлдлээ. Дүү нь гэж хэн юм бэ? бүү мэд гэсэн ч гэсэн надад сонин биш. Удаач үгүй яг 1200 гэхэд гэрийн утас хангинаж яаран очоод автал эгээ гуай гараад гэж дуудав. Гүйн гараад очтол машины хойд сандал дээр даруухан хувцасласан жирийн нэгэн гэж хэлж болохоор охин суучихсан байв.
-за юу байна?
Хүлээж байв уу? Хэ хэ хэ битгий ичээрэй Тунгаа миний дүү танилц гэдэг байгаа.
-суучих гадуур та хоёрыг зугаалуулья гэхэд нь миний гайхах ичих хоёр хосолж нүүрээр улаа туяа татууллаа.Гэрийн үүднээс холдоод явах зуураа Жаргал за хаана очмоор байна? Асуугаад урд толиндоо надруу харах аядлаа. Надаас ийшээ тйишээ ч гэж хэлэх газар үгүй тул хэсэг дуугуй сууж байгаад нэг газарын тухай хэлэх чай юм боллоо. Тэр нь ямар газар вэ? гэхээр манай эмээгийн тэр хавьд байдаг нэг сайхан мододтой уул байлаа. Тэнд уул ус нь жигдэрсэн салхинд гарахад тохирсон дэндүү гэхэд дэндүү гоё газар юм. Тэгээд бид замаараа шатхуун аваад тэр зүг хөдөллөө.
II.
Идэж уух зуураа нөгөө Тунгаа гэдэг охинтой их л дотно танилцаж инээлдэж хөөрцөөж байсан ч гэсэн Жаргал гэдэг хүүхнээс би харцаа салгалгүй харж байлаа. Тэр энийг мэдсэн бололтой намайг дуудаж:
-Батаа эгчийн дүү нааш ир, эндээс ус хутгаад өг гээд намайг дагуулаад холдлоо.
-Миний дүүд яасан Тунгаа ямар байна? Хөөрхөн байгаа биз дээ? Гээд л шахаанд оруулахыг хичээхийн зуур би чинь нөхөртэй шүү дээ. Битгий надруу тэгэж аймар хараад бай гэв. Энэ Тунгаа чинь очоод ахдаа хэлвэл эвгүй л юм болно. Чи өөрөө энийг мэдэж байгаа биз дээ гэв. Нүднээс минь хайрын оч маналзаж уйлах ч биш дуулах ч биш болоод явчихав. Дуу ч гарахаа байж харин нэг сонин нь Тунгаад нь Батаа таалагдсан юм байлгүй надтай наалдаад эрхлэх шиг болоод нэг хачин байлаа. Гэртээ буцаад ирцгээж сайхан ч явсан. Амраад хэвтэж байтал гэрийн утас дахиад хангинаж автал нөгөө Тунагаа:
-Батаа хүрээд ир хоёулаа оройхон салхинд гарангаа бүр сайн танилцья гэдэг байгаа. Үнэнийг хэлэхэд би уулзах хүсэлгүй байсан ч гэлээ тэр охиноор дамжуулан Жаргалыг харах боломжтой гэдгийг мэдэж байсан юм.
-за за тэгье ингэс хийгээд очноо гэж хэлээд яриагаа дусгалаа.
Түүнтэй гудамжаар алхалж нэг нэгнийхээ тухай мэдэцгээж авсан нь зүгээр хэрэг ч гэсэн Жагаа гэгч энэ орчлонгийн дагина хажууд минь байгаагүйд гонсгор л байлаа. Түүний нөхөртэй үгүй нь ердөө хамаагүй мэт бодож явснаа, Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг биз дээ гээд Тунгаагаас санамсаргүй асууж орхилоо.
-тийм гэхдээ юу бодоов гэж хариу асуулт тавихад нь худлаа булзайруулж тэр морь нь чи л байхгүй юу? Гээд хэлчихсэн чинь хүзүүгээр тэвэрч аваад дахиад хэлээч надад наад урамтай үгээ дахиад хэлээч гэж шаналгав. Ичсэндээ хэлээд л байлаа. Ингээд би тэр охинтой бараг 10 хоногийг дажгүй л өнгөрөөлөө. Тэр баян айлын охин. Харин би байдаг л айлын хүүхэд байсан цаг. Надад мөнгө өгч, идэж уух юм авч өгдөг хамгийн сонирхолтой тэр өөрийг нь магтахаар учиргүй их баярладаг. Түүний нэг авах сайхан чанар нь хэзээч тэр хүнийг гарал үүслээр нь доромжлох дургүй байсан нь намайг түүнтэй хамт байлгах гол шалтгаан нь байсан юм. Тэр бас жаргалаас дутахааргүй сайхан сэтгэлтэй. Амьдрал гэдэг сонин нэг хүн тэнд зовж байхад харин энд нэг бус хүмүүс жаргаж сууддаг. Шөнө дунд утас дуугарч яаран босоод автал утасны цаанаас Жагаагийн дуу мөнөөс мөн байлаа. Тэрний ярианы өнгө нэг л аймар уйлж унжсан эсвэл хэн нэгэн хүнтэй асуудалд орсон мэт санагдлаа. Надад хэлэхдээ:
-Батаа эгч нь байна миний дүү яасан унтаж байна уу? Гэсээр тэр уйлж байсан сэтгэлээ даран ядан надаас асуулаа?
Хайр гэгч хүчтэй юм. Унтаж байсан хирнээ үгүй ээ гэж хэлж чадалгүй өөрийн эрхгүй зөвшөөрч орхилоо. Тэгтэл өөдөөс:
-тэгвэл миний дүү гараад ир тэгэх үү? Надад хэцүү байна? Би хэнтэй хамт байхаа ойлгохгүй байна? 15минутын дараа гэрийн чинь гадаа байж байя гээд утас тасарлаа. Чимээгүйхэн хувцсаа өмсөөд гарлаа. Хэн ч алга байгаа нь миний айдсыг төрүүлэх бололвч тэр минь наддээр ирэх бололхоор айх хэрэг юун. Замаар машины гэрэл тусч миний өмнө ирж зогслоо. Би түүний яг хажжд суусан хирнээ юу болоод байгааг нь ер ухсанүй. Тэр миний гараас барьж аваад халуухан гараараа зөөлхөн илбэх шиг болсноо
-намайг уучлаарай би чамайг сэрээчихлээ гэхэд нь
-зүгээрээ та харин яаасан бэ?
Алив надруу хардаа гэсэн чинь хацар нь хавдсан байсан бөгөөд тэрний уйлж байгаа нь илт байлаа. Нүдээ алгуурхан доошлуулбал гарны бугуйн хэсэг нь хөхөрч, гэрийнхээ хувцастайгаа явна. Тэрхэн үед би айж байсан царайгаа харуулахыг хүсээгүй юм. Юу болсон талаар асуун өөрийнхөө таамгуудыг дэвшүүлсэн боловч аль аль нь биш бололтой. Эцсийн тэр л мөчид эгч нь нөхөрөөсөө салчихлаа гэж намайг ёстой нэг гайхтал авсан. Бид хоёр тэндээсээ хөдөлж хотын гудамжаар зугаалж тэр ч уйлахаа болих шиг боллоо. Амьдрал гэдэг сонин юм даа. Хорвоо ертөнцийн аль нэг өнцөгт жаргаж байгаа хүмүүс байхад харин хаа нэгтээ зовлонд унасан нь ч зөндөө байх юм. Би түүнийг тэврээд авахыг их хүсч байсан ч гэлээ зүрх зориг даанч байхгүй байдаг нь харамсалтай. Бид хэсэг зогсож тэр янжуур гаргаж ирээд амандаа зуунгаа галаа хайж эхэллээ. Машины урд тал дээр гал нь харагдах авч тэр түүнийг олж харах тэнхээгүй харагдав. Асааж өгтөл хэд хэдэн удаа хүчтэй сорсноо Батаа:
-чиний хувьд би ер нь хэн бэ?
-үгүй ээ... зүгээр л эгч шүү дээ. Та яагаад асуув аа?
-зүгээрээ. Манай нөхөр намайг чи жоохон хүүхэдтэй сээтгэнэлээ гэж уурлахаар нь би зүгээр хөөрхөн дүү байхгүй юу гэсэн чинь ойлгохгүй байгаа юм. Тэгээд л хэрүүл эхэлсэндээ. Гэхдээ чи битгий эмзэглээрэй ганц чамаас болоод байгаа юм биш л дээ. Би Тунгаатай чиний тухай яриад байж байсан юм. Хөөрхөн байгаа биз дээ гээд л жоохон яриад суусан чинь нөхөр маань чи гэж ирээд л хэрүүл өдөөд. За энийг мартаа.
Батаа гэж хэлэхдээ тэр миний хүзүүгээр тэвэрч авлаа. Надад гарах гарц байсангүй. Би сандарсан ч үгүй. Анх тэгэхэд л би ээж, эгч за тэгээд багшаасаа өөр хүнд тэврүүлж үзээгүй байсан нялх хүү бүсгүй хүний халуун энгэрийг мэдэрсэн юм даа.
өглөө Жаргал намайг унтаж байхад өрөөний үйлчлэгчид захидал үлдээгээд явсан байсан. Миний хөөрхөн Батаа унтаж босоод гэртээ шууд хариарай би гэртээ харилаа гэсэн байв. Захианы төгсгөлд Жаргал эгчээс нь гээд төгсгөж. Түүнээс хойш Жаргал бид хоёр уулзаагүй удсан, хамгийн гол нь би тунгаатай уулзсаар л байлаа. Тэр надад 3 сар шахуй уулзсаныхаа дараа хайртай гэжд палхийтэл хэлсэн юм. Хариуд нь юу ч дуугарч чадаагүй. Нэгэн өдөр тунгаагаас асуулаа. Жаргал эгч чинь байгаа юу? Гэсэн чинь байгаа. Гэхдээ ахтай жоохон таарамж муутай л байгаа харагдана лээ. Тэр хоёр нэг өрөөнд хамт унтахаа больсон гэхэд нь л миний нар гарч тэр надад хайртай юм байна гэх шиг юм толгойнд зэрс хийлээ. Түүндээ зориулж би зөндөө шүлэг бичиж бас бэлэг хүртэл бэлдэхдээ маш их баяртай байдаг байлаа. 7.15 ны өдөр. Энэ бол минйи хайртын төрсөн өдөр байлаа. Яаж очих? Яаж уулзахаа мэдэхгүй байса ч гэсэн надаас эгч гэсэндээ Жаргал тунгаад хэлэхдээ:
-чи Тунгаа найз бандиа авчирахгүй юм уу? Гээд хэлчихэж
-за тэгнээ эгээ гээд л мань хоёр бүхнийг зохицуулсан байв.
Тэр хоорорнд би түүнд юу бэлэглэхээ мэдэхгүй байснаа бодож бодож борооны зонтик бэлэглэхээр боллоо. Төрсөн өдөр ч болж би ч уригдаж очлоо. Тэнд жаргалын 4 найз хүүхэн, харин нөхрийнх нь 2 найз нь байгаад зогсохгүй би бас Тунгаа хамтдаа байлаа. Түүнд би дөхөж очоод төрсөн өдрийн бэлэг болгон зонтик өгсөн чинь тэр их инээж байснаа авсан. Баяр дундаа орж халсан хүүхэн залуус энд тэндгүй инээлдэн цэнгэж наргиж байхад Тунгаа намайг тэвэрч суух гээд болохгүй байлаа. Санаа минь их зовж байсан хирнээ түүнд тэврүүлэн суух нь нэг бодлын сайхан байсан юм. Учир нь гэвэл Тунгаа намайг налан суух тоолонд Жаргал надруу уурласан харцыг чулуудаж байв. Уусан юм нь толгойд гарцгааж согтох агаад жаргалын нөхөр асч эхэллээ. Баян чинээлэг айлын эрх танхи өссөн тэр залуугийн өмссөн зүүсэн нь хачин дэгжин бөгөөд бас тэр биедээ тохирсон ааш муут байсан аж. Уурлаж хэн хэнтэйгээ яах гээд байгаа юм бэ? Гэж уурлаад надруу нэг муухай харснаа эхрнэрийнхээ гараас татаж гадагш гарлаа. Минйи санаа зовж эхэлсэн төдийгүй хойноос шурдхийн босох гэсэн боловч хажуугаас Тунгаа:
-эхнэр нөхрийн асуудал чи бид хоёрт ямар хаамаа байнаа гэхэд нь минйи уур хүрч, дотроо бодохдоо ер нь энэ дүү нь ч ялагаа огт алага гэсэн шиг бодоод тэвэрч суусан гараа суга татлаа. Хүлээхээр шийдлээ 10 минут, гэвч ирсэнгүй ээ. Тунгаа болон бусад хүмүүст биеэ засах хэрэгтэй байна гээд гарлаа. Чимээ шуугиан багасч барны хаалгаар гартал доор эмэгтэй хүний уйлах дуу сонстох бөгөөд тэнд хэн байсан нь ойлгомжтой байлаа. Аяархан дөхтөл эрэгтэй уурлаж орилж, хашигирч байгаа нь улам тод сонстож байв. Ууртай залуугийн хэлж байгаа нь:
-чи энэ жоохон хүүхэдтэй ... Тунгаагын найз гэсэн яав чи л харах гэж дуудсан байна гээд л түүнйиг алгадаад авлаа. Тэсьэртэй хүүлээзнэж сонслоо. Нөгөө залуу:
-наад нуснулимсаа арчаад ороод ир би ороод байж байя гээд шат өгслөө. Би хаана нуугдахаа олж ядан зогссоноо хөшигний ардуур хурдхан гүйж оров. Хажуугаар гутлын чимээ өнгөрсний дараа доошоо буун очиж Жаргалтай уулзаад юм ярих гэсэн боловч тэрний амнаас нэг ч үг гарахгүй байлаа. Чи яаагаад гээд баахан асуусан боловч тэр надтай ярихыг хүсээгүйд гол нь биш тэр надаас ичээд байх санагдсан. Хэлийг нь сугалан ядан гану хоёр үг унагаж авлаа. Тэр надаас:
-чи юу гэж бодож байна гэв?
-аан, хоёулааа одоо эндээс зугатаах уу? Гээд хэлж орхилоо. өөдөөс гайхаж харж байснаа болох юм уу? Гэсэн дуугарснаа за гээд бид хоёр хөтлөлцөөд гаран гүйлээ. Холдон замын дагуу түүнйи сайхан тансаг амьдрал надтай хамт урсан өнгөрч байгаа гэдгийг мэдсэн хирнээ надад юу ч хэлээггүй нь сайхан байлаа. Учир нь би хүний зовлонг ойлгож ухаарч чаддаг хирнээ хэзээч хүнийг тайвшруулж чаддаггүй байсан нь харамсалтай. Минйи гараас тас атгаж намайг налан суух зуураа таксины жолоочид хандан:
-бид хоёрыг зайсан толгойн гэр амралтад хүргээд өг гэж хэлээд минйи уруулыг амтархаж зөөлхөн үнссэнээ би чамд хайртай мангар Пацаан минь гэж хэлээд доглон нулимс унагалаа. Тэрхэн үед доороос дээш хамаг биеийн цус гүйж сэтгэл нэг нь тогтворгүй болж орхилоо. Тэрнээс минь анхилуун сайхан үнэр ханхлах бөгөөд, надад бас ийм мөч байдгаа гэх шиг бодсоор явтал очих газраа хүрлээ. Бас өмнө нь хэлдгээ хэлж би түүний дүү нь болов. Гэр дотор томоос том 2 ор байх бөгөөд жаахан сууж байгаад үйлчлэгчийг дуудаж нэг шил архи за тэгээд уух юм идэх гээд л бүгдийг авчрууллаа. Цаг 0110 минут болсон байв. Уух зуураа бид лолн зүйлийн тухай хамдаа ярилцаж нэг нэгнийхээ сэтгэлийн гүнийг удаллаа. Минйи ойлгож байгаагаар тэр хүний сэтгэлийг илүүд үздэг нь минйи хайрын улам ихээр татаж би түүнд юугаа ч өгөхөд бэлэн байлаа. Цаг явсаар уух юм ч дууслаа. Ороо засах том ажил надад ноогдож, тус тусд засаад эхэлсэн чинь Жаргал хөөе би тэгээд шөнө даарах юм уу? Гэхэд нь бүхнийг ойлгож эмээдээ засч өгдөг өөрийн жороор томоос том орыг тохижууллаа. Хамтдаа хэвтэж нэг нэгнийхээ чихэнд хайрын халуун дулаахан үгсийг хэлж, жинхэнэ хайрын тэр мөн чанарын талаас нь ч болов амслаа. Шөнийн тэнгэрийн түм түмэн одод л бидэн хоёрын хайрын гэрч гэдгийг би ойлгосон. Биднийг анх учруулсан тэр бороо, тэр үдэш энэ бүхнийг мартахгүй өдийг хүрлээ.
Энэ шөнө өнгөрөвч
Ертөнцийн маргааш олон гэдэг хирнээ энэ шөнө дөхин надад, Жаргал бид хоёрт дахин заяагаагүй нь миний сэтгэлийн хамгийн том шарх болж үлдсэн нь харамсалтай. Нар мандахад би сэрлээ. Гэрт хэн ч байхгүй гэхдээ нэг л юм байлаа. Энэ нь гэхдээ ямар нэгэн хүн биш, юу ч биш гагцхүү намайг шөнийн турш эзэмдсэн бүсгүй хүний эрээн алчуур. 3 хоног өнгөрлөө гэвч тэр байхгүй. Би хүлээсээр, ирсээр хайсаар гэхдээ нэг л зүйлийг би сонссон. Яг тэр өдөр бол 8сарын 11-ны өдөдр байлаа. Тунгаа надруу залгаж нэг их сандарсан аястай :
-Батаа Жаргал эгч өнөөдөрийн онгоцоор Солонгос явах гэж байгаа.
-чи гаргаж өгөхгүй юм уу? Гэхэд нь сандарсандаа хэзээ хэзээ... асуутал?
-730 онгоцоор гэв. Сандраад цагаа хартал 650 байлаа. Хувцсаа яаран сандран өмсөөд түүний надад үлдээсэн эрээн алчуурыг нь элгэндээ тэвэрсээр очтол хүмүүс хаалгаар орж явах бөгөөд тэдэн дунд Жаргал байлаа. Жаргал эгчээ гэж чангаас чанаг дуудсан боловч тэр эргэж харахыг хүсээгүйдээ биш нулимсаа харуулахыг хүсээгүйдээ тэгсэн байх гэж одоог хүртэл бодсоор суунам. Яваад өглөө нулимс дагуулсан миний анхны хайрын эзэн бүсгүй холдон одлоо. Түүнээс хойш Тунгаа надаас салахаа байж тэгээд л нэг л мэдэхэд би түүнд хичнээн хайртай биш ч гэсэн нэг л дасаад байх шиг санагдсан. Бид хоёр хуримаа хийж, амьдралын алтан босгыг төвөггүйхэн алхсан ч гэсэн би Жаргалыг одоо хүртэл санан санасаар гуниж, гутарч явна даа. Гадаа бороо орж байна, энэ бол миний хувьд гуниг гутралын бороо шиг санагдана. Бороо орох тусам би тэр бүсгүйг үгүйлдэг. Тэр бүсгүй эхнэрийн минь хажууд цай уугаад сууж байна...
[B]

_________________
*****LEE******


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.21.06 12:16 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4711
Цэнхэр

Тvvнийг тєрєхєд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. "Хvvтэй боллоо Ганаа" гэж амаржих газрын хvлээлгийн єрєєний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хvv хоёр нас хvртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангvй. Аав нь тvvнтэй хамт хєл бємбєг тоглоно гэж мєрєєддєгийг ч мэддэггvй байв. Хvvгээ хєл дээрээ баттайяа зогсдог болоод ирэхэд аав нь хєлбємбєгийн бємбєг бэлэглэв. Гэтэл нэг л биш ээ. Тэр хар эрээн бємбєг хvvгийн сонирхлыг єчvvхэн ч татсангvй.
Харин ээжийнхээ эргэн тойронд гал тогооны єрєєгєєр эргэлдэх нь тvvнд илvv таалагддаг байв. Гурав, дєрвєн нас хvрлээ. Хvvгээ хєлбємбєгт дуртай болох байх гэсэн аавынх нь найдвар тасрав. Бас аавынх нь авч єгдєг танк, буу, машинтай цэргvvд шив шинээрээ тоглоомын хайрцагт хэвтэх болов. Хvv цэцэрлэгтээ очоод охидын Барби хvvхэлдэйд нvд унагана. Гэвч аав, ээжтэйгээ дэлгvvрт очихоороо Барби авъя хэмээн гуйж чаддаггvй байлаа. Гэртээ ирээд унтлагын єрєєнд ганцаараа бvгчихнэ. Тэр vедээ ээжийнхээ гоёлын ширээний ємнє зогсож уруул, хємсєгєє будаж тоглодгийг нь хэн ч мэддэггvй байв. Гадаа гарахаараа буу, сэлэм барьж хашгиралдан гvйлдэх хєвгvvдээс алсхан шиг, модон хашлагат элсэн дээр тоглох охидыг бараадна. Даанч тvvнийг хєвгvvн гээд тэд гадуурхана. Ихэвчлэн ээжтэйгээ гадаа тоглодог болохоор аав нь энэ тухай мэддэггvй байлаа. Гэтэл нэг ням гаригийн vдийн vед аав нь тvvнийг дагуулан гадаа гарав. Хvv ачааны машинаа чирэн элсэн дээр очоод элсээр бємбєг хийх охидын дэргэд тоглоод суухыг нь харсан аав нь уурлав. "Чи босоод тэр хєвгvvдтэй тоглооч. Эр юм байж охин шиг нурмайсан хог…" Хvv аавдаа гомдон гэрээдээ гvйчихэв. "Охин шиг нурмайсан хог…" энэ vг тvvнийг насан туршид нь дагах юм гэж тэр санасангvй.
Зургаан настайдаа тэр нэг удаа хvvхэлдэй авч єгєєч гэж ээжээсээ гуйж зvрхлэв. Ээж нь нэг их санаа алдаад орой нь ажлаасаа ирэхдээ жижиг хайрцагтай Барби авчран "Миний хvv аавдаа битгий vзvvлээрэй" гэж захив. Нvдэнд нь тодрох гунигийг ч тэр анзаарсангvй. Бєєн баяр хєєр. Аз болоход аав нь их оройтож ирэх тул хvv Барбигаараа ханатлаа тоглоод дараа нь хайртай тоглоомоо харанхуй єрєєндєє нууж амждаг байв. Аав нь ажлаасаа эрт ирсэн тэр нэгэн орой хvvгээ барбигаар тоглож суухыг нь хараагvй бол… Даанч аав нь харчихсан. Тэгээд ээж, аав хоёр нь хэрэлдэж, аав нь яваад єгсєн. Эргэж ирээгvй. Хvv аавынхаа хойноос тэгтлээ харууссангvй.
Харин арван зургаан нас хvрсэн хавраа хажуу орцныхоо сайхан ахад татагдах болсноо мэдсэн. Яргуй цэнхэртсэн хавар цагт дурлал тvvнд ирсэн. Харин тэр єєрийгєє яагаад бусдаас ондоон байдгийн нууцыг тэгэхэд л мэдсэн. Тэр цэнхэр байжээ. Гэхдээ яахав, ээж, тэр дурласан ах, бас мєрєєдєлтэйгээ байхад газардахгvй хэмээн єєрийгєє тайвшруулсан. Тэр мєрєєдєл нь юу гэвэл "эмэгтэй болохсон".

Б.Шvvдэрцэцэг

Olloo.mn

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.19.06 2:51 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 6:10 pm
Posts: 222
Location: sansaraas naahnuur gazraas deehnuur l
bugd ih taalagdlaa zarimiig n unshaad uilah duhuh ym.
tehdee bichsn humuust mash ih tnx byr ih bolgooroi


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.19.06 2:53 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 6:10 pm
Posts: 222
Location: sansaraas naahnuur gazraas deehnuur l
ulaan chatchidad zuvluhud demi tsag urj bsnaas unshij bgaarai !! ilu chamd heregtei sho


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.09.07 2:15 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 3:03 pm
Posts: 933
Location: Utaat Ulaanbatardtaa hairtai.
Shvren buguiwch ni hamgiin goy. Minii tanidag hvmvvseer zohiol bichtsiim shig.

_________________
Changed my mind.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.06.08 1:10 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Mar.30.08 12:00 pm
Posts: 11
Location: Номын санд
Dandaa l neg hevend tsutgasan yum shig uguullegguud bna. zohioson hun ni jaahan uuriiguu hugjuulj songodog mayagiin zohiol bichvel zugeer yumdaa..


Top
   
PostPosted: Feb.13.10 4:06 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Feb.11.10 5:47 pm
Posts: 112
Location: Mongolia/Ub/SanSar
shuudertsetsegiig eronhiid ni unshih duusgasan ghde ter danda neg yanziin bas emegetei hun bj jhn bohir hellegtei sanagdsan

_________________
odoo yahu de duursen hereg


Top
   
PostPosted: Feb.13.10 6:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Quote:
shuudertsetsegiig eronhiid ni unshih duusgasan ghde ter danda neg yanziin bas emegetei hun bj jhn bohir hellegtei sanagdsan
zoxiolch gexed xetsuu

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Feb.14.10 1:51 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.02.10 5:39 pm
Posts: 1032
Location: the only way to find yourself is to yourself be...
neg iim yum olj harlaa. Anduudiin tend bdag jijken nomin languugaar halit ungurch baital Stephenie Meyer n Eclipse halit haragdav teged sonirhol turuud oirtoj ochood hartal Tуужууд gee bichtsen deer n Шүүдэрцэцэг gesen bh yum. teged shal durgui hureel yavchlaa :m6: iim ch yum gj bh gj de gants cover hiichhej chaddaggui l yum bhda lol tegeed yadaj jnh uurchilj bolnoshd tegtel bur yag ter chigeer n Eclipse n cover huultsan bhin arai ch de iim hunig zohiolch geher ............. sanagdana. uuruu zohiolch gesen ner zuuj bj adilhan zohiolch negniihaa yumig hulgailj bdag :no: ichguurtei yum lol

_________________
only remember me


Top
   
PostPosted: Feb.14.10 1:54 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Sep.27.09 6:26 pm
Posts: 2545
Location: I am sad because you are not here
Номыг нь аваад уншсаныхаа дараа аймар харамсжийж билээ

_________________
K33p f!ght!n!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 83 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited