#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.24.19 1:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 
Author Message
PostPosted: Apr.07.18 1:13 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь, амьдралаа зориулан тэмцэж яваа үе үеийн түм түмэн баатруудын гэгээн дурсгалд зориулав


Төв Азийн нутаг бол үеийн үед нүүдэлчдийн гал голомт байсан бөгөөд эндээс хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд тэмдэглэгдсэн олон үндэстэн салбарлан нүүдэллэж, бусдыг байлдан дагуулж байснаас өнөөдөр хамгийн агуу гэж дурдагддаг нь арван гуравдугаар зууны Монголчуудын их аян дайн байсныг үгүйсгэх хүн хорвоо дээр байхгүй.
Хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй агуу их гүрнийг маш бага хүчээр богинохон хугацаанд амжилттай байгуулж чадсан Монголчуудын гайхамшгийг үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.
Энэ бүхэнтэй салшгүй холбоотой их Чингис хааны нэрийг бахархан дурсдаггүй Монгол хүн гэж орчлонд үгүй билээ.
Өнөөдөр энэхүү байлдан дагууллын үед хамгийн их хэлмэгдсэн гэж өөрсдийгөө тооцож явдаг өнөөгийн хоёр их үндэстний хавчилганд өртөн газар нутаг, элгэн саднаа харийн боол болгосныг толгой гудайлган чимээгүй хүлээж аваад тэдний улс төр, эдийн засгийн бүрэн хараат байдалд оршин байгаа үнэнийг ард түмэндээ бодитой хүргэн хэлж чадахгүй дүлэгнэн байгаа их гэж өөрсдийгөө нэрлэсэн удирдагчдийгаа Монголчууд бид яалтай ч билээ.
Америк тивийн уугуул индианы овогтнуудын туулж өнгөрүүлсэн түүхтэй нэн адил санагдах одоо үед бид өөрсдөө л зориглон тэмцэж эс чадваас хэн ч бидний төлөө юу ч үл дуугаран хувааж идэхэд бэлэн гэдэг нь нотлогдож байгаа бус уу?
Иймэрхүү мөхөл сүйрлийн ирмэгт Монголчууд бид нэг бус удаа очиж байсан гэдэг нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Гэвч тэнгэрийн хувь зохиолоор ч юм уу, азтай тавилангаар хэн нэгэн зоригт аавын хүү бусдыгаа манлайлан тэмцэж эх орон, ард түмнээ сэргээн мандуулж байсан тухай домог зон олны зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн байдаг билээ.
Дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн арван зургадугаар зууны үеийн их зөнч Нострадамусын алдарт номлолын нэгэн шад шүлэгт “Монголчуудын их хаан дахин төрнө” гэж бичсэн байдаг нь магад нэгэн нууцыг лавтай олж мэдсэн хэрэг биз ээ.

* * *

Тусгай албаны дарга хурандаа Мөнхбат албан тасалгаандаа сүүлийн үед гарсан ноцтой хэргүүдийн талаархи дэлгэрэнгүй судалгаатай танилцаж өөрийн хэлтсийн ажилтнуудаас хэн ямар хэргийг шалгаж байгаа, ямархуу үр дүнтэй ажиллав гэдгийг эргэцүүлэн дүгнэж суутал түүний нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд “Даргаа, үл таних нэг хүн тантай уулзах чухал хэрэгтэй гээд байна оруулчих уу?” гэж асуулаа
Хурандаа тэр өдөр хэн нэгэнтэй уулзалт товлоогүй болохоор баахан гайхсан тэрбээр хэсэг зуур бодсоноо оруул, оруул гэж хэллээ.
Мөнхбат бол эрхэлсэн ажилдаа жинхэнэ эзэн нь болж чаддаг шилдэг мэргэжилтэн бөгөөд түүний төлөвлөсөн ажиллагаа болгон амжилттай явагддагт нь зарим нэгэн хүмүүс атаархдаг, харин тэрээр өөрийнх нь амжилт бол хэн нэгний боддогчлон азын тэнгэр ивээсэн хэрэг биш бөгөөд аливааг тун нухацтай, ухаалгаар тунгаан урьдаас төлөвлөх чадварыг түүнд хар багаас нь суулгасан аавынх нь сургаалийн ач гэдгийг сайн ойлгодог нэгэн. Хэрвээ би төрийн албаны дээд өндөрлөгт гарчихвал үүнийг нь ингэж хийнэ, түүнийг нь тэгж зохицуулна гэж заримдаа нууцхан мөрөөддөг ч , хэт өндрөөс унавал осолтой, эвгүйтвэл Баатар генералын араас орж дээлээ толгой дээгүүрээ нөмөрч магадгүй гэж хаширлаад цагийн байдлыг ажиж чимээгүй байдаг ажээ.
Хаалга онгойж хэн ч өөлөхөөргүй намбалаг, нүдэнд дулаахан өөрөөс нь ялимгүй ахмад хүн орж ирэхэд нь өөрийн эрхгүй босч мэндэлснээ анзаарсангүйг бодоход тэр хүнд ямар нэгэн эчнээ далд увдис байсны шинж биз ээ.
-Та суугаач гэж зочноо уриад , Хурандаа Мөнхбат гэж өөрийгөө танилцууллаа. Нөгөө хүн ч Дорж гэж өөрийнхөө нэрийг хэлэв.
Мөнхбат түүнээс та ямар зорилгоор ирээ вэ гэж асуухад Дорж юу ч хэлэлгүй өөдөөс нь маш итгэлтэй тайван хараад, өврөө уудлан нимгэн зандан хайрцаг гаргаж хурандаад өгөв.
Их удаан эдлэгдсэн нь илт хүрэн хайрцгийг гартаа барьсан хурандаа энэ ямар учиртай юм бол гэж гайхан хайрцагны тагийг сөхвөл дотор нь эзэн Чингис хааны алтан гэрэгэ гялалзаж байв.

* * *

Үүрийн бүдэг гэгээнд толгойн өвчнөөс болон сэрэхүй ер нь ийм толгойтой байснаас ор толгойгүй байвал дээрсэн дээ гэсэн бодол зурсхийн орж ирээд арилахад нь биеэ хүчлэн босож балга ус олж уухаар лаазны тагийг онгойлгоход зуун жил бороо ороогүй цөлийн хатсан тойрмын үнэр сэнгэнэв. Дотроо өөрийгөө зүхэж гадаа орсон шинэхэн цасаар амаа норгож болно гэдгийг санаад хөлд орж байгаа бяцхан хүүхэдтэй адил тэнтэр тунтар алхсаар нугас нь чихарах хаалгыг түлхвээс их хотын чимээ шуугиан хоолой хорсгосон утаатай хүйтэн агаартай хамт өөдөөс довтоллоо.
Хэсэгхэн цэвэр цас олж амандаа хийвэл гашуун шүлстэй зунгааралдаад байсан хэл минь овоо нэг хөдлөх шинжтэй болов.
Өчигдөр үдэш санамсаргүйгээр нэгэн баян луухаантай танилцаад түүний буянаар амьдралдаа ууж үзээгүйгээ ууж, тансаглаж үзээгүйгээрээ тансаглаж байсан минь арай л зүүд биш байлтай.
Шинэхэн орсон цасаар дотроо норгож хүзүү хоолой, толгойгоо арчиж байж овоо нэг хоёр юм санахтай болж байтал хашааны хаалга онгойж Болороо намайг шоолон инээсээр тун сэтгэл хангалуун орж ирлээ. Сайхан ааштай байгааг нь харвал өнгөрсөн шөнийн ажил нь бүтэлтэй байж овоо хэдэн зоос олсон нь андашгүй.
Уг нь Болороо тийм муу хүн биш , аав нь архинд түлэгдэж өнгөрснөөс хойш бие муутай ээж, нялх дүү нараа тэжээх гэж биеэ худалдаж олсон хэдэн төгрөгөө заримдаа өөрөөсөө харамлаж явдаг ч тун их мөрөөдөмтгий, санаашрангуй царайлаг бүсгүй л дээ, бид хоёр хэн нэг нь олигтойхон орлого олсон үедээ ганц нэг хатуу юм хувааж ууж, хөгжим сонсож хамтдаа ганцаардлаас ангижрахыг хичээж явдаг.
Хэрвээ хувь тавилан түүнд арай өгөөмөр хандсан бол өдийд өөрийнхөө хүссэн загвар дизайныхаа ертөнцөд нисч байхаар бүсгүй дээ.
“Найз нь чамд ажил олсон, цалин мөнгөндөө гар татахааргүй босс чамайг сонирхоод, би түүнд чамайг дагуулаад очно гээд амлачихсан, май энийг балгачих” гэх мэтийн зөндөө олон юм шулганахаас нь хээнцэр бяцхан шилтэй шаравтар шингэн бол ямарч байсан намайг эргээд толгойтой болгочих чадалтай зүйл байна гэдэг нь л хамгийн түрүүнд ой тойнд буулаа.
Нэг огиж хөөрөөд л шидтэй шингэн ходоод уруу гулсаад, хөлс чийхарч ямар ч гэсэн амьд байгаагаа мэдрэхтэйгээ болоход Болороо намайг үг хэлүүлэлгүй гараас чирэн гэрт оруулж хувцаслаж эхлэв. Өмдийг минь өмсүүлэх санаатай барьчихсан түүнийг тэврээд автал дургүйцсэн шинжгүй байхаар нь уруул дээрээс нь озохдоо энэ бүхэн ганцхан чинийх байж болох л байсан гэсэн сэртхийсэн бодол орж ирээд нөгөө дур хүсэл минь гутрал болон хувираад болчихлоо. Тиймээ би хүн шиг олигтойхон явж орон шоронгоор ороогүй бол өдийд өрх гэрийн эзэн болчихоод энэ минь хэн нэгний хүйтэн өврөөс хар үүрээр босоод л явахгүй л байсан болов уу.
Уг нь цайны ганц гонжоомоо өмсөөд дээгүүр шиг хараад алхвал ч зөрж өнгөрсөн бүсгүйчүүд харц шидээд л байдаг юм. Хувцас бурхан бие чөтгөрөө гэж
толинд өөрийгөө харвал нүүр нь жаахан цэлхийсэн болохоос энэ тэндхийн баарны хамгаалагч эрсийн нэгэн байхаар давгүй залуу өөдөөс ширтэж байлаа.
Ямар ажил хийлгэхээ хэлээгүй ч дагуулаад ирээч гэснийг бодоход нэг л учиртай, ямар ч байсан хэн нэгэн хүн хаа нэгтээ түрийвчээ унагаачихсан биш биз гэж газар шагайж өдөржин тэнэхгүй юм даа, тэгж явсаар бүүр залхаад байна.
Хулгай хийж, худлаа ярихыг л ерөөсөө сурдаггүй болохоор цагдаагийн асуултанд үнэнийг нь ярьж хуучин хоёр найзаа эргээгээд аавынх уруу явуулснаас хойш таньдаг луйварчид надаас дөлөөд, аргагүй халз тулгарвал мэндлээд л бултахын мөн болдог болсон юм.

* * *

Үеийн хэдэн хөгшчүүл цуглан ганц нэг шил юмны бөглөө мултлан жаран харын шажигнаан дунд элдвийг хөөрөлдөцгөөнө.
Гэрийн эзэн Дадиа өвгөн далан насны босгыг давсан хэдий ч тун хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, нүдний цог буураагүй хөгжил найртай нэгэн болохоор үеийн хэдэн хөгшчүүдийг цуглаж найр наадам үүсгэн хол ойрын сониныг чалчицгаахад дуртай бөгөөд нэгэн насыг хамтдаа туулсан Чанцал эмээ ч орсон гарсанд мэндтэй ундтай эзэгтэй болохоор зочдийг уух идэхээр таслахгүй байхыг хичээн үйлчилнэ.
Дугар өвгөн насаараа дунд сургуулийн утга зохиолын багш хийж байсан болохоор голдуу нөхдийнхөө ярианы сэжүүрийг эхлэн гаргадаг бөгөөд энэ удаа ч мөн бусдын түрүүнд Айвенхоу Майнз компанитай байгуулах гээд байгаа тогтвортой байдлын гэрээний тухай өөрийн бодлоо ухуулж эхэлснээр энэ өдрийн халуун яриа даалууны гуншинтай холилдон чангарав.
-Тогтвортой байдлын гэрээ байгуулчихвал өнөө Бороо гоулд шиг хамаг баялагийг нь ачиж аваад буурин дээрээ гүнзгий хар нүх үлдээнэ дээ.
“Задгай амт” хочтой Зуунай өвгөн Дугар өвгөний үгийг өлгөж аваад
- Чухам аа, чухам. Манай Оюу толгойн лицензийг авснаас хойш тэр компаний хувьцаа арван хоёр дахин өсөөд байгаа гэсэн шүү. Манай төр засгийг удирдаж байгаа толгой нь хамуурчихсан золигнууд ер нь юу бодож явдаг юм бол доо.
Зуунай өвгөн насаараа эдийн засагч хийсэн боловч өөртөө хураасан олигтой юмгүй, тэтгэврийн хэд нь аятайхан ресторанд ганц таваг хоол захиалахад хүрэхгүй байдаг ч үеийн хэдтэйгээ уулзахаар Дадиагийнд ирэхдээ заавал ганц лонх юм авч заншсан нэгэн.
Нөхдийн хүрээнд хамгийн дуу цөөтэй, бусдын амыг харж инээж суудаг Түндэв өвгөнийг заримдаа “Аман хуур”киноны Соном өвгөн гэж нэрлэх нь бий. Эхнэрийн үгээр насыг барж байгаа хөгшин цаг уурчийг залуудаа самгандаа зодуулаад хөх нүдтэй ажилдаа очоод булан мөргөчихсөн гэж хэнэггүй залж байсан тухай жиг жуг яриа ч байдаг. Угийн дуугүй хүн чинь нүд нь гялалзаад маргаанд ороё гэж их мэрийж байгаа ч ам нь эвлэхгүй тэрүүхэндээ шуухатнан толгой дохиод байгаа нь Айвенхоу майнзын талд байгаа ч юм уу гэж хардагдмаар байлаа.

Нөхдийн маргааныг гол таслагч болсон Дадиа гартаа барьсан даалуугаа зүлгээд “арсаг хааны дарсаг хаан, амбан хааны яран нүүрт” гэж гуншинг нь дуудаж бажгар арав гаргаж шидээд
- Юу юуны туханд хүрээгүй байж нэг их мөнгөний тухай маргалдаад л, тэгсэн чинь тэр компанийн дарга даамлууд нь худлаа ярьж чулуу хөөлгөж байвал яанав. Аль нэгэн өндөр агуулгатай жижигхэн ордноос олсон сорьц хүдрээ нийт талбайгаасаа гарсан гэж зарлаад өөрийнхөө хувьцаагаа өсгөж байгаад нэг өдөр бүгдийг нь зарчихаар тооцоолж хөдөлсөн байвал би л хувьдаа гайхахгүй. Дээр нь Монголчууд бидэнд молиго үмхүүлж, танай ард түмэн дургүйцээд байгаа болохоор 300 тэрбум долларын үнэтэй орд нээсэн бидний хайгуул шинжилгээнд зарцуулсан 3 тэрбум долларыг буцаагаад өгвөл бид одоо явлаа гээд зарцуулсан мөнгөө хэд нугалаад авчихаад бултчихвал манай төрийг барьж байгаа хүмүүс сонин л байдалд орно доо, гэж аргагүй л хуучин чекистийн зарчмаар нухацтай өгүүллээ.
Дадиа гэж авгайлагддаг Дарьзав хөгшин бол социалист төрийн үед тэр үеийн нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгэн бага түшмэлийн албыг залгууж яваад арван таван жилийн өмнө хошууч цолтойгоор тэтгэвэрт гарсан ч үр хүүхэддээ дарамт болохгүйг хичээж бага сага наймаа арилжаа гүйлгэж хоногийн хоолны хэдэн бор юм аа зулгаагаад байдаг хөгшдийн нэгэн бөгөөд уг гарлаар нь хөөвөл эртнээс удамт хүний ганц хүү болон заяасан ч эцэг эхээ үзэх тавилангүй нэгэн байжээ.
Гучаад оны их хэлмэгдлээр эсэргүү, тагнуул гэж гүжирдүүлэн Зөвлөлт улсад очиж амиа алдсан нэгэн их хүний гэргийг дотоодыг хамгаалахын хүмүүс дайчлан баривлахад гэдсэнд нь байсан түүнийг шоронд төрснийг мэдэх хүн маш цөөхөн байдаг ажээ.
Ногоон малгайтан дундаа яргачнаараа зартай нэгэн комиссар төрөх дөхсөн хүүхнийг эрүүдэн байцааж байгаад хүүхдийн ус нь гарчихаар сандран харгалзагч өвгөнийг дуудаж орхиод өөрөө зугтаажээ. Харгис байцаагчийн хатуу эрүүдлэгийг даалгүй хагас дутуу амьтай төдий байсан ээжийнхээ сүүлчийн амьсгалтай зэрэгцэж гарсан түүнийг харсан өвгөн харгалзагчийн элэг нь эмтэрч бусдад мэдэгдэхгүй гэж хуруугаа үмхүүлэн нууцаар авч гарсан нь Монголын угсааг таслахгүй үргэлжлүүлэх учиртай гэсэн тэнгэр бурхнаас эхтэй тавилан байсан ч юм уу.


* * *

Төмөрөө шоронгоос гарч ирээд найз бүсгүйгээ замаа алдсан болохыг мэдсэн боловч түүнийг хэзээ ч буруутгаж чадахгүй энэ бүхэн зөвхөн өнөөгийн Монголчууд биднийг нийтэд нь дайрч байгаа гай зовлонгийн сүүдэр гэдгийг сайтар ойлгож чадсан нь түүний уужим сайхан сэтгэлийн илрэл ажгуу.
Одоо ч ажилд орж түүндээ туслах чадалтай болвол хүсэж байсан сургуульд нь сургаж өнчин хэдэн дүүг нь хөлийг нь дөрөөнд хүргэхийг мөрөөддөг ч хяслаантай юм шиг боловсрол, мэргэжилгүй Төмөрөөд хаанаас тийм амархан ажил олдох билээ дээ.
Хойт аавынд байхдаа нөхөрлөсөн хоёр найз нь түүнийг гарч ирсний дараа их мөнгө олох нэгэн арга олсоноо хамтран ажил болгоё гэж санал болгосон түүхтэй.
Цүнхтэй доллар зүүдэлж хонодог тэр хоёрт мөн л орох орон, идэх хоол олддоггүй болохоор Төмөрөөгийн гэрт орогнож гурвуул хэлхэлдэн нэг хэсэг шадар гурван цэрэг шиг л хамтдаа амьдарцгаалаа.
Тэдний баримталдаг ганц том юм хийгээд азаа үзэх зарчим бол ихээхэн хэмжээний бэлэн мөнгөтэй аль нэгэн дэлгүүр, байгууллагыг тонон дээрэмдэх төлөвлөгөө зохиогоод түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхэд оршиж байлаа.
Өнөөдөр телевизүүдээр өдөр алгасахгүй гарч байдаг Америк маягийн адал явдлийн кинонууд бол маш олон янзын санаа авахаар сургалтын бэлэн гарын авлага юм.
Хамгийн их бэлэн мөнгө эргэлддэг байж магадгүй зарим нэгэн хадгаламж зээлийн хоршоо, банкны салбаруудыг тандан хамгаалалт, мөнгөний оролт гаралтынх нь сул сиймхийг судалж ямар шүү аргаар цөм авахаа тооцоолж байсан найз нар нь Төмөрөөг цагдаагийн газар очоод төлөвлөгөөг нь нэг бүрчлэн тооччихно гэж яаж ч мэдэх вэ дээ.
Шөнөөр хонодог манаачийг нь хуурч хаалгыг нь онгойлгуулаад дотогш нэвтрэн орж чадвал дохиолол, камер нь хамаагүй шууд дотор хаалгыг нь эвдэж мөнгөний сейфийг нь татлагаар оосорлон машинаар чирж гаргаад цагдаа ирэхээс өмнө амжиж бултах, амжихгүй бол урдаас нь эсэргүүцэл үзүүлэн буудалцаж эцсээ үзэх тэдний төлөвлөгөө биелэх магадлал тун бага байсан ч гэрч үлдээхгүй тулд манаачийг золиослоно гэсэн хэрцгий төгсгөлтэй учир Төмөрөөгийн айдас хүрсэн байлаа.
Мөнгө хадгалах зориулалттай, галд шатдаггүй таван зуун килограммын хүндрүүлэгчтэй дөрвөлжин төмөр авдрыг битүү баглаж байна гэж төсөөлөөд гарын дор байх зүйлээрээ дасгалжиж байгаа нь энэ гээд Төмөрөөгийн түлээний амбаар дотор чулуу дүүргэсэн төмөр хайрцгийг лоомоор хөшиж газраас хөндийрүүлээд төмөр тросон татлагаар хэрхэн бэхлэхээ биечлэн гүйцэтгэж байсан тэр хоёрыг эрүүгийн төлөөлөгч нар дэлдийтэл нь чихдээд явахад хөөрхий Төмөрөө нулимсаа дуслуулан хашааны завсраар шагайн харж үлдэж билээ.

За даа миний амьдрал гэдэг ерөнхийдөө гэгээтэй зүйлийг нь хасчихсан кинотой адилхан, уг нь хэн нэгэн итгээд ажил төрөл хийлгэх юм бол хүнээс дутахгүй зүтгэнэ гэж боддог ч дээд сургууль дүүргэсэн эрдэмтэй номтой залуус ажил олохгүй гудамжаар лааз өшиглөн холхиж байхад элдэв газраар яваад бараг диплом хамгаалчих шахуу болсон намайг ажилд авах тэнэг хүн гэж хаа ч байхав дээ, Болороогийн тэр танил ч бусдын адил өнгөрсөн түүхийг минь сонсоод за дараа нэг ирээрэй тохирсон ажил олохыг бодъё гээд л өнгөрөх биз дээ гэсэн урамгүй бодлоос өөр юмгүй автобуснаас буулаа.

* * *

Тоглоом ид дундаа орж Дугар өвгөн ёозоор хожих гэж яваад цохдуулсандаа шар нь хөдөлж уусан балга архиндаа халамцаж Айвенхоу майнз яах вэ дээ, тэртээ тэргүй эзэнгүй болсон энэ орныг хэн нь ирээд хуваагаад идсэн хамаагүй болж, энэ уулсаа харахгүй юу, тожийчихоод байж байгааг нь, хэдэн хувхай хожуултай толгодыг үр хүүхэддээ үлдээх болж байна уу.
Урьд бол хэдэн жилд ганц удаа зуд турхан болж байдагсан, одоо ч байнга л зун нь ган, өвөл нь зуд боллоо гэх юм. Хаврын хавсарганд шуурч байгаа шороо нь бүр далайн орнуудад хүрдэг болсон гэж зурагтаар ярих юм байна шүү дээ.
Дугар өвгөний гашуун үг Зуунай хөгшнийг ам нээхэд хүргэж энэ олон ямаатай болчихдог чинь их хортой юм шүү дээ, урьд социализм гэж байхад манай улсын ямаа хэзээ ч найман саяаас дээш гардаггүй байсан чинь одоо бүх малын талаас илүү хувийг эзлэх болсон байгаа юм даа. Ямаа чинь бэлчээрийн өвсийг үндэстэй нь идээд халцгай газар болгочихдог амьтан учир манай өвөг дээдэс хүйтэн хошуутай мал гээд нэг их олшруулахгүй тэгсхийгээд л байлгадаг байж, өнөө үед болохоор ноолуурын үнэ нь тэнгэрт хадаад ирэхээр малчин бүр аль болох олон ямаатай байхыг хичээдэг болж гэж нухацтай хэлж байгаа нь наана цааныг бодолгүй санаснаа ил хэлдэг, хэнийг ч нүүрийг улалзтал шүүмжилдэг байсныхаа хариуд тухайн үедээ засангийн хоол зооглох шахаж байсан хэдий ч сайн хүмүүсийн буянаар талхтайгаа салж байсан өвгөн эдийн засагчийн чин сэтгэлийн үг байлаа.
Социалист системд цав гарч унах нь тодорхой болсон жилүүдэд Вьетнам оронд хятадын наймаачид олноор очиж одос үхрийн туурайг ширхэгийг нь хорин таван доллараар худалдаж авч эхэлсэн нь нутгийн оршин суугчдад гайхамшигтай сайхан боломж өгчээ. Дөрвөн туурайг нь зуун доллараар зарчихаад махыг нь идчихнэ гэдэг маш ашигтай наймаа болохоор ил далдаар одос үхрээ бараг цөмийг нь хядаж дуусчээ. Гэтэл үр дүн нь удахгүй гарч цагаан будааны тариаланд нь зүтгэх үхэргүй болохоор тариалан нь бүрэн унаад хятадаас их хэмжээний цагаан будаа импортолж амь зууж байсан гашуун түүхийн Монгол хувилбар гэдгийг таамаглаж байсан Дадиа өвгөн тэдэнд юм хэлсэн ч үгүй цагаа харсан нь наргиа тарах цаг дөхжээ гэдгийг нөхөддөө сануулсан хэрэг байв.

* * *
Хайсан хашаатай дорвилог байшинг бариулсан эзэн нь лав гар татаагүй бололтой, нилээд олон зуун саяар л боссон нь харваас илт бөгөөд том том цонхнуудыг орчин үеийн нил хөх туяатай шилээр шиллэсэн нь гайхамшигтай зохицжээ.
Дундад зууны европын цайзуудын бэхэлгээг санагдуулам дэндүү хүнд царсан хаалгыг онгойлгох гэж овоо хүч гаргаад орцгооход үүдэнд суусан жижүүр шар сахалтай хижээл хар хүн бидний нэрийг асуугаад шат өөд толгой дохив. Шатны гишгүүрийг миний мэдэхгүй ногоон чулуугаар өнгөлсөн нь ямар нэг ордны загварыг дуурайлгасан мэт болгожээ.
Алтан бариултай лүглэгэр хаалганы наана байгаа дээр нь компьютер тавьсан хүрэн ширээний ард суугаа эрвэлзсэн алаг нүдтэй, голливудын кино жүжигчин шиг хөхтэй, дэгжин хувцасласан нарийн бичгийн дарга бүсгүй насаар миний үе байж магадгүй ч аяглаж байгаа ааш, харж байгаа донжтой харцыг нь ажиглавал нилээдгүй юм үзэж нүд тайлсан шинжтэй бөгөөд Болороог ганцхан ширвэж харахдаа өмссөн зүүсэн хувцас хунар, барьж яваа цүнх, нүүрний оо энгэсэг зэргийг нь сонжиж амжаад энэ ч дээ гэсэн янзтай яах гэж яваа юм гээд шалгааж эхлэтэл дотуур холбоогоор “наад хүмүүсээ оруулчих” гэж босс нь бололтой эр баргил хоолойгоор тушаав.
Манай хашаанаас дутахгүй том, доторхи тавилга сэлт нь ямар ч хүн өөлөхөөргүй нямбай тавигдсан өрөөний хойморт байгаа урт ширээнд суугаа хоёр хүний бараа харагдаад байхаас зүс царай нь тодорхой харагдсангүй, өнөө аргил хоолойт Болороог таньдаг бололтой толгой дохиод таны өнөө яриад байсан найз уу бидэнтэй ганцааранг нь үлдээхгүй юу та, бидний эр улсууд хоорондоо амархан учраа ололцоно шүү дээ гэж бараг тушаах шахуу хэлэхэд хөөрхий Болороо юу ч дуугарч чадалгүй гарч одлоо.
Нуруу хүйт оргиулсан нам гүм байдлыг эвдэж босс Төмөрөө наашаа ойрт гэж хэлэхэд нь би биеэ бариад золтой л ойччихсонгүй урагшаа хэд алхсаар нөгөө эрхмүүдэд дөхвөл цаашаа хараад сууж байсан эрхэм над уруу эргэсэн нь өчигдөр орой намайг дайлж байсан хазгай хэлтэй луухаан дүрээрээ байлаа.
Би ч яахав дээ бас танил хүн харагдахаар нь баярлаж сайн уу гэж толгой дохивол өнөөх чинь хулганаар тоглож байгаа муур яаж хардаг вэ түүн шиг харцаар харан маасайтал инээж хао, хао Төмүлээ гэж байна шүү овоо доо, гэхдээ энэ баян луухаан миний ажилд орох газарын босс хоёр хоорондоо холбоотой байдаг сонин оо.
Тэр хоёр хятадаар шулганалдаад байдаг би хүлээгээд л зогсож байдаг лав л арваад минут өнгөрөхөд намайг мартсан янзтай хоорондоо шушмаадаад байцгаадаг, ер нь яавал дээр вэ гэж гайхаж байтал тэр босс надад хандаж:
Төмөрөө дүү хүү наанаа суучих, өөрийнхөө амьдралыг сайхан тодорхой яриадах, ажилд авж байгаа хүнээ сайн судлалгүй алдсанаас бид маш их хохирч байсан юм гэж байна.
Би ч яахав дээ дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа найз охиноо өмөөрч хэдэн залуутай зодолдохдоо нэгний нь нүдийг тэс цохиод таван жилийн ял авж шоронд орж байсан, саяхан гараад ажил олохгүй байгаагаас өөр юмгүйгээ нуулгүй хэлээд тавьчихлаа.
Шоронд орж байсан тухай яриа минь түүнийг цочоосон ч үгүй, хээв нэг инээвхийлээд үл тоосон янзтай эр хүн аль алдахыг тэр гэхэв дээ гэж байгаа нь нилээд юм үзсэн толгой аятай, төгсгөлд нь тэр надад хандан за дүү минь одоо үед мөнгө олно гэдэг хэцүү болсон цаг, бидэнд найдвартай, элдэв юманд хушуу дүрээд байдаггүй ганц хоёр хүн довтолбол хамгаалчих чадалтай самбаатай эр хүн хэрэгтэй байна, чамайг бид судалсан, чи өөрөө зөвшөөрч байгаа бол бусад нь бидэнд падгүй оройн зургаан цагт компаний үүдэнд бэлэн бай гэж байна шүү.
Ийм амархан ажилтай болчихлоо гэдэгтээ итгэхгүй гайхан зогсож, зогсож гэнэт огцом эргэн гарах гэхэд минь босс май энэ урьдчилгаа мөнгө шүү гээд 100 мянган төгрөг шууд л чулуудлаа.
Гадаа хаалганы хажууд хүлээж байсан Болороо ч гэсэн надаас дутахгүй баярлаж байгаа бололтойдог, би ч ойрд бариагүй мөнгөө барьчихсан нэг баян нөхөр түүнийгээ дагуулж ойролцоох ресторанд орж сайхан хоол захиалав.
Тансаг хоолны үнэр хамар цоргихуйд хүмүүсийн амьдрал юутай ялгаатай байдаг юм бэ, зарим нь бүтэн сар ажиллаж олоод амьдралаа залгуулдаг мөнгөөр нөгөөдөх нь ганц хундага чамин дарс авдаг гэх мэт ойлгомжгүй зүйл ямар их юм бэ?
Надад бүхнийг эргэцүүлэн бодож тархиа гашилгах шаардлага үгүй, өнөөдөр халаас дүүрэн, гэдэс цатгалан явбал болов гэсэн аминчхан бодол байдаг хэдий ч энэ бүх баян хоосны ялгаа хаанаас бий болов, ядуурал, зовлон Монголчууд биднийг яагаад дайрах болов, бидэнд өөрөөр амьдрах арга байгаагүй гэж үү дээ гэсэн гансрал төрмөгц хар архи зуун граммыг захиалан шууд л хөнтрөв.
Болороо миний бодлыг таасан янзтай аргадангуй инээмсэглээд гүнзгий санаа алдсан нь мөн л амьдралын тухай бодож орхисон бололтой.

* * *

Хэсэг хариуцсан цагдаагийн дэслэгч Лхагваа бол дөчин тав орчим насны жинхэнэ хүдхэ эр бөгөөд элдэв нийгмийн шаарнуудтай ёсорхоод байх шаардлагагүй гэж хүмүүжсэн боловч сүүлийн үед ардчилал хөгжиж хүний эрх зөрчигдлөө гэх мэтийн яриа энэ тэнд олонтаа гарах болсноос жаахан жийрхэж, гудамжны хулигаануудыг давруулаад байгаа энэ мэтийн шинэ содон юманд болгоомжтой хандах болсон нь нас ахиж томоожиж байгаагийн шинж гэж өөрөө дүгнэдэг, ажилдаа идэвх зүтгэлтэй боловч дээшээ яаж гарах ухаанаа олохгүй байсаар дэслэгчээс дээш цолонд хүрэх найдлагаа алдсан нэгэн байлаа.
Цалин хөлс нь чамлалттай санагддаг ч хүмүүсийн яриад байдаг авилга гээчийг авчихаар ёс суртахууны доройтолд ороогүй болохоор энд тэндээс хууль бус орлого бага зэрэг олоод байгаа залуусыг харсан ч хараагүй мэт өнгөрөөдөг боловч өөрийн хариуцсан хэсэгт болон ойролцоох дүүргийн нутагт амьдардаг янз бүрийн төвөг учруулж магадгүй нөхдийг бүгдийг нь шахуу таньж мэддэг гэхэд хилсдэхгүй.
Зарим нэг бүр болдоггүй нөхдийг тааралдах болгондоо шөвгөр хромон гутлаа ханзлах гэж байгаа юм шиг чангаар өгзөгөнд өшиглөдөг заншилтай боловч одоогоор хэн ч өшиглүүлсэндээ гомдол гаргаагүйг бодоход хэрэгцээтэй газраа эрэлттэй бүтээгдхүүнээ зөв нийлүүлдэг гэсэн үг л дээ. Сүүлийн үед өөрсдийнх нь ажлыг бүтээгдхүүн нийлүүлэх гэх мэтийн санаанд оромгүйгээр нэрлэдэг болсныг дотроо эсэргүүцэж явдгаа гаднаа илэрхийлэхгүй ч энэ мэтээр хөөрхөн тохуурхал маягаар гаргачихдаг хүн дээ.
Лхагвааг өглөө ажилдаа ирэхэд зэргэлдээх хорооны нутаг дэвсгэрт нь хүн амины хэрэг гарчихсан, шуурхай эрэн сурвалжлах бүлэг томилогдон ажилдаа орж байсан бөгөөд хариуцсан нутаг дэвсгэрдээ амьдардаг гэмт хэрэгт холбогдож болзошгүйд тооцогдох хүмүүсийг нэгбүрчлэн урьд шөнө юу хийж байсныг тогтоох даалгаврыг дээрээс өгсөн учир олон хүнд заллага явуулаад заваар тун бага байлаа.
Дуудагдаж ирсэн хяналтанд байдаг хүмүүсээс “өчигдөр оройноос хойш өнөө өглөө”болтол хаана юу хийж байсан талаар нэгэн зүйлийн асуулт асууж цаасан дээр тэмдэглэж суусаар нуруу нь бүр хөшиж өвдөж байсан ч энэ бол миний үүрэг гэж өөрийгөө ухуулаад л өдрийн цайндаа ч явалгүй гүрийн ажиллах түүнийг хэрвээ телевизээр гаргаж түмэн олонд үзүүлэх юм бол цагдаа нар ажлаа хийхгүй хууль завхруулж байна гэж хашгичдаг хүмүүсийн тоо эрс цөөрөх буйзаа.

* * *

Дунд сургуулийн есдүгээр ангийн төгсөлтийн шалгалт ойртсон хаврын нэгэн үдэш Төмөрөө гэртээ хичээлээ давтаж толгой өөд татах завгүй сууж байтал Болороогийн бага дүү амьсгаадан гүйж орж ирэв.
Төмөрөө ахаа, Төмөрөө ахаа Болороо эгчийг танихгүй хэдэн ах нар гудамжны буланд хоргоогоод уйлуулаад байна одоо яана аа.
Төмөрөө давтаж байсан хичээл номоо тэр чигээр нь дэлгээтэй орхиод гэрээс гарч гудамжны өнцөгт бөөгнөрөн харагдах хүмүүсийн зүг хар хурдаараа гүйн очтол, тэр хавьдаа сахилгагүйгээрээ нилээн алдартай Болдбаатар гэгч үеийн хүү өөрийн найз гурван бандийн хамт Болороог тойрон зогсчихсон хоргоож байлаа.
Төмөрөө юу ч дуугарсангүй тэдний дундуур ороод найз охиныхоо гараас барин явья гэтэл нөгөө хэдийн хөх инээд хүрсэн бололтой нэг нь хүзүүн дээрэс нь атгаж түлхэхэд нөгөө нь дэгээ тавьж эгээтэй л унагачихсангүй.
-Яаж байна аа .
-Яасан юм бэ.
-Хүн зүгээр явуулахгүй.
-Өөртөө хамаагүй зүйлд хошуу дүрж байж хохиров доо. Хар хүний төлөө шар хүн гэгчээр чи муу чинь хэрээ мэдэхгүй цор цор гэж байж нармайгаа нээлгэв ээ, гэсээр дөрвүүл Төмөрөөг боорлон довтолж зодоон эхлэв.
Хөөрхий Болороо туслаарай гэж хичнээн хашгиравч эзгүй хээр байгаа юм шиг хэн ч тэднийг анзаараагүй, эсвэл анзаарахыг хүссэнгүй.
Хүч тэнцвэргүй байсан хэдий ч Төмөрөө тэдэнд зууруулчихгүй байхыг хичээж, хянуур хөдөлж байгаад толгойлогч нь бололтой бандгар цагаан хүүг огцом дайрахад бултаж цохилтыг өнгөрүүлээд элгэнд нь хамаг хүчээрээ дэлсэж орхивол тэр хүү хий нь гарсан бөмбөг шиг шалчийж орхив. Нөгөө гурав атаманыхаа ялагдсаны хариуг нь авах гэж улайран дайрцгаасан боловч бие биендээ саад хийгээд олигтой цохиж ч чадахгүй байв.
Хэсэгхэн хугацааны дараа шокноос гарсан бандгар хүү гартаа том чулуу барин цохих гэж дайраад мөн л хий саваад өнгөрөхөд нь Төмөрөө зүүн чамархайд нь нударгаа хүчтэй буулгахад тэрээр нүүрээ даран чарлаад суучихав.
Бусад нь цочирдон сиймхий гарах завсраар Төмөрөө хүү хашааныхаа хаалга хүрж амжсан Болороогийн зүг чавхдан одов.
Хоёрхон цагийн дараа дээдсүүдийн хөлөглөх дуртай Ланд круйзер маркийн жип машин тэдний хашааны хаалган дээр тоормослон зогсоход хэсэг хариуцсан цагдаагийн офицерийг дагуулан буусан хээнцэр хувцасласан буурилаг нөхөр бол түрүүчийн бандгар цагаан хүүгийн аав байжээ.
Аминаас хайртай ганц хүүгийнх нь нүдийг тэс цохисон тэрхүү хулигаан царайтай новшийг олж насан туршид нь мартахааргүй сургамж өгөхийг хүсэж яваа нэгэн компаний захирал Эрдэнэболдын дотор хорсол занал буцалж явсан боловч нусаа гоожуулсан мангар жаалыг зодож нэрээ барах шаардлагагүй, хууль сахиулах үүрэгтэй цагдаа нар байхад болно гэдгийг сайн тооцоолжээ.
Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учирсан гэсэн зүйл ангиар эрүү үүсгэгдэн мөрдөгдөж 10 жил хүртэл хорих ял оноох боломжтой зүйл ангиар яллагдах болсон Төмөрөө хүүд түүний төлөө хөөцөлдөн үнэн мөнийг олж чадах аав байсангүй. Болороогийн мэдүүлгийг хавтаст хэрэгт оруулсангүй.
Ингээд нөгөө дөрвийн гурав нь гэрч, нэг нь хохирогчоор тогтоогдож Төмөрөө хүү таван жилийн ялтай хүүхдийн колонийн хоолыг хороох болж улсын тэртэй тэргүй хүрэхгүй байгаа төсөвт нэрмээс болох нь тэр.
Хорвоогийн эрээн барааныг гадарлах болоогүй балчир насандаа шударга бусын золиос болсон жаал хүүд ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг санагдаж байлаа.
Төмөрөөгийн өсөж торнисон орчингоосоо авсан хүмүүжлээр бол овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ, тэгээд ч хүч давуу дайсантай тулж тэднийг дийлсэн нь түүний бахархал болох ёстой байтал томчууд энэхүү санаа бодлыг үл тоон хөхрөлдөж хуулийн дагуу хэмээн өчнөөн жилийн ял оноосон нь огтоос ойлгогдохгүй үйл явдал байсан бөгөөд энэ бүхэн нь шударга ёс гэж байхгүй юм байна гэдгийг түүний балчир ухаанд тодоос тод ойлгуулахад хүрэлцээтэй байлаа.
Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид байх зуу гаруй хүүхдүүдийг хянаж цагдах нь чанга боловч сиймхий л гарвал нанчилдаж байдаг нь Монгол хүүхдүүдийн зан хойно байнга л зодоон гарна.
Анхандаа тэднийг хүн иддэг аймшигт араатан мэт төсөөлж явсан айж байсан Төмөрөөд адилхан уйлдаг инээдэг жаалууд гэдэг нь ойлгогдоод ирэхийн цагт нударган зодоонд түүнийг дийлдэг сачийтай аавын хүү тэр шоронд байсангүй.
Хүүхдүүд шарандаа хутга, шөвөг, хадаас барих нь цөөнгүй байдаг боловч азаар Төмөрөөд тийм дайсан таарсангүй явсаар нилээд алдартай овгор болох дөхсөн ч насанд хүрээд жирийн дэглэмтэй хорих ангид шилжсэнээр амжсангүй.
Төмөрөө хэрвээ би баян эцэг эхтэй байсан бол шоронд орохгүй байсан, тэр Болдбаатарын аав компаний захирал учраас шүүхийн ноёд тэрний талд ороод намайг ялласан байна гэж боддог.

* * *




Өвгөдийн ээлжит уулзалт тэгсхийгээд өндөрлөн хүн бүр гэр гэрийн зүг таран явцгаахад Дадиа өвгөн ч бас өөрийн ажиллуулдаг хуучин номын дэлгүүрт очихоор Зуунайтай зам нийлэн жаахан алхлаа.
Бага залуугийн анд хоёр хөгшин зам зуур ам хуурайгүй элдвийг хөөрөлдөн явсаар Зуунайгийн гэрийн ойролцоо ирээд салахад Дадиа нуруугаа үүрэн гэрийн зүг гэлдэрч байгаа найзыгаа хараад дотроо ингэж бодов.
Манай энэ ч хэзээний ам түргэнтэй болдоггүй золиг доо, хэрэв тийм байгаагүйсэн бол дарга даамлуудад ад үзэгдэлгүй аргыг нь олж өөрийнхөө олон сайхан санааг ажил болгосон, өдийд адаглаад гавьяат эдийн засагч ч юм уу, үгүй дээ л эрдэмтэн гэсэн хэргэм хүртчихээр толгойтой золиг доо. Өтөлсөн ч үхээгүй гэдгээ харуулна гээд “Хөдөөгийн том жижиг суурингуудыг сэргээгдэх эрчим хүчээр үнэ төлбөргүй хангах арга замууд ч” гэх шиг юм бичиж боловсруулах санаагаа надад цухуйлгаад л байгаа юм.
Их шороон шуурганы эсрэг тэмцэнэ гэсэн нэрийн доор энэ шуурганд хамгийн их нэрвэгдээд байгаа улсуудын хөрөнгө оруулалтыг татаж цөлжилтийг зогсоож, байгалиа хамгаалахын зэрэгцээгээр салхины хүчийг бууруулах нэрийн доор зөндөө олон салхин сэнс босгочихвол хөдөө нутгийн тэр олон жижиг суурингууд үнэгүй эрчим хүчийг ашиглах боломжтой болно гэдэг тун дажгүй санаа шүү. Даанч манай хүний нас нь явж ярихаас өөр юмгүй болж дээ.
Одоогийн энэ залуус ч дээ, санаж сэднэ гэж байхгүй, юм болгоныг бэлэнчлэхийг л хамгийн түрүүнд боддог болжээ. Дарга даамлууд нь гадаадад яваад ийм ч тусламж, тийм ч зээл олж ирлээ гэх юм. Зээлийг чинь заавал төлөх учиртай гэдгийг ердөөсөө ойлгохгүй нөгөө л арван нэгэн оны хувьсгалаар манжийн өрийн дансыг шатаасан, саяхан оросын өрийг төлмөр болсон шиг ээ болгочихно гэж боддог юм байх даа. Хэрвээ их эзэн буцаад ирвэл энэ төрийн томчууд гээд томроод байдаг нөхдүүд яаж бялангачилах бол доо харах юмсан. Даанч миний нас гүйцэхгүй нь бололтой. Өчигдөр авчирж өгсөн зүйлсийг манай нөхөд хэзээ ирж авах юм бол доо гэсэн шүү юм бодсоор өөрийн номын дэлгүүрийн хаалгаар орлоо.
Энэ өдрийнхөө орлого зарлагын талаар худалдагч хүүхний тайлагнахыг сонсчихоод гэртээ харь охин минь өвөө нь жаахан суух ажилтай байна гээд явууллаа.

* * *

Надад бол одоо мөнгө олдож байвал юу хийх нь хамаагүй санагдаж энэ хорвоогийн бузар булай бүхнийг ялан дийлэх хүч хаана ч байхгүй, энэ хорвоо дээрхи амьдралын утга учир мөнгөнд байдаг юм чинь, хэрвээ чи хаа нэгтээ хөгжингүй оронд баян саятны хүү болоод төрсөн бол өдрийн нэг машин, хүүхэн солиод л аз жаргалын дээдийг эдэлж явах байсан, ядуу гуйлагчин орны иргэн болж төрсөндөө гомд гэж дотоод хүн минь хэллээ.
Хооллож дуусаад ресторанаас гарсан бид хоёр ойролцоо байдаг гар утас гар дээрээс худалддаг наймаачдаас өөртөө хямдавтар хуучин утас худалдан авж түрийвчээ нилээн нимгэлээд хотын гудамжаар алхлан энэ тэрийг харж, дэлгүүр хоршоогоор орж дараа баяжихаараа худалдан авах зүйлсийнхээ талаар мөрөөдөцгөөж жаал сэлгүүцлээ.
Намайг гэрийнхээ үүдэнд ирвэл цагдаагийн хэсэг дээр ирэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно гэсэн бичиг хаалган завсар хавчуулаастай байсанд хийсэн хэрэггүй хэдий ч дотор нэг л муу совин татаад явчихав.
Над шиг муу нэртэй хүнийг ноён цагдаа дуудна гэдэг яавч сайны ёр биш, өнөөдөр цагтаа очиж чадахгүй болчихвол нөгөө сайхан амьдрал салхинд хийсээд л алга болно гэсэн бодол тархинд эргэлдсэн хэдий ч очихгүй бол бүр л муу юм болно гэж хашир санаа толгойд төрөөд тэр чигээрээ гэртээ ч оролгүй цагдаагийн хэсэг өөд алхлаа.
Манай хэсгийг хариуцсан цагдаагийн офицер намайг элдвээр өөнтөглөх яасан дуртай гээч байнга л дарамтлана, энэ тэнд таарахаараа заавал өшиглөж сална шүү, хүний эрх энэ тэр ярихаар урьдаас бороохой барьдаг хүнийг чинь яалтай ч билээ, би ч зодоон цохионд оролцож нилээд яршиг уддаг болохоор хүмүүжүүлж байгаа нь тэр биз.
Хэсгийн байцаагч ажил дээрээ байж байхаар барахгүй намайг тун сэжигтэй харсан нь ноцтой юм эхлэхийн дохио бололтой.
Иргэн Төмөр та өчигдөр орой хаана байсан бэ?
Худлаа ярих хэрэггүй шүү гэсэн нь бид мэдэж байгаа шүү гэсэн янзтай.
Юу ч гэж хэлэх вэ дээ, үнэнээ ярихаар тэд намайг тийм өндөр үнэтэй дээд зэрэглэлийн ресторанд сууж байсан гэж итгэхгүй, итгэлээ гэхэд хаанаас мөнгө олсон гэж шалгаагаад би луухааны тухай ярина.
Дөнгөж танил болмогцоо өчнөөн өндөр үнэтэй тансаг зоогийн газарт нэг муу архичныг аваачиж дайлдаг баян хужаагийн тухай үлгэр цагдаа нарын хөх инээдийг хүргэж, сэжиглэх шалтаг болно.
Би үнэн гэдгээ батлах гэж тэр луухаантай “Хөх эрвээхэй” компани дээр тааралдсанаа хэлнэ.
Эд нар мэдээж шалгаж таарна. Дөнгөж ажилд орох гэж байгаа нөхрийг цагдаа нар асууж шалгаагаад байна гэж дарга нар нь мэдвэл намайг ажилд авдаг хөг өнгөрнө гэсэн үг гэх мэтийн элдвийн олон бодол тархинд эргэлдсээр нилээн хугацаа өнгөрч дэслэгчийн сэжгийг нь улам лавшруулсан бололтой.
Тэрээр дуугаа өндөрсгөн та яагаад хариулахгүй байна гэв.
Би ч муухай хараад чимээгүй зогсоод байя. Чухам юу тохох гээд байна. Учрыг нь мэдсэн хойноо хариулая гэж шийдээд хөмхийгөө улам зуув.
Золиг шиг юм боллоо доо, эндээс тийм ч амар салахгүйдэг, хоромхон зуур үнсээд өнгөрсөн аз жаргал минь баяртай гэхээс өөр аргагүй юм гэсэн элдэв гутранги бодлууд тархинд эргэлдсээр цаг явсаар...
Дэслэгч тэссэнгүй нам гүмийг эвдэж ханиалгаад чи битгий буруугаар ойлгоорой. Өчигдөр шөнө манай дүүргийн гудамжинд нэг залуу зодуулсан байдалтай нас барсан нь олдсон юм. Бидэнд дээрээс хараандаа байдаг хүмүүсийнхээ юу хийж байсныг магадлан шалга гэсэн тушаал өгөгдсөн болохоор л чамайг дуудлаа. Чи мэдээж гэмгүй юм шиг байна.
Гэхдээ ахдаа юу хийж байснаа тодорхойхон хэл. Энэ бол байцаалт биш зүгээр л лавлагаа авч байгаа юм шүү ойлгоорой. Хэрвээ чамайг хариулахгүй бол түр саатуулаад, чиний явсан замыг тогтоох шаардлага гарна. Чамд аль нь дээр санагдаж байна даа.
Хуулийн эрх мэдэл гарт чинь байгаа болохоор одоо яая гэхэв.Өөр цагт сан бол гүрийгээд л яавал яаг гээд чигээрээ зүтгэчих байсан даа. Хэрвээ намайг түр саатуулах гэгчдээ хийчихвэл миний зургаан цагт ажилдаа очдог ч өнгөрнө...
Би ажилд орж байгаа юм л даа. Өчигдөр оройны хувьд найз нартайгаа наргиж байгаад гэртээ харьсан.
Тэрээр гайхаж хараад ажилд орж байгаа гэнээ үнэн биз нөхөөр гэж цаанаа баярласан янзтай асуухаар нь зориг орж тийм ээ эрхэмээ би ажилд орж байгаа оройн зургаан цагт эхэлнэ гэж цоглог хариулахад, очиж очиж энэ Дэлчээкийг ажилд авдаг тийм эргүүтсэн мангар хүн байдаг гэдэг түүний толгойд багтахгүй байгаа янзтай нүдээ эргэлдүүлэн шоконд орсон янзтай за за үнэн юм бол яв хүү минь ажлаа сайн хийгээрэй, чи утастай болсон уу хэрэг гарвал дуудахад амар шүү дугаарыг нь тэмдэглүүлчих гээд дэвтэрдээ бичиж авч дуусаад гараа савсан нь миний хэрэг байхгүй гэсэн үг биз ээ.
Уг нь аавын минь хуучин танил цагдаагийн дэслэгч намайг ажилд орлоо гэхээр үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа нь чухам ямар учиртай юм бол доо, байнга төвөг учруулсаар байдаг дэггүй тархи ажил төрөлтэй болоод томоожихно гэсэн байх даа.

* * *

Компаний хаалгаар өөрийн хүн шиг яваад орлоо, хэн ч надад юу ч хэлсэнгүй. Хамгаалагч бадируун залуустай өөрийгөө жишиж үзвэл нэг л жол харагдах байх даа гэсэн шүү юм бодож хаана юу хийхээ мэдэхгүй болохоор тэрүүхэндээ зогсож байтал эрүүндээ томоохон сорвитой махлаг нөхөр над дээр ирээд “Төмөр гэж чи юу намайг дагаад яваарай” гэж тушаангуй аястай хэлэх нь ямарч байсан нилээн эрх мэдэлтэй хүний шинжтэй.
Булангийн нэгэн хаалгаар ортол луухаан сууж байна, өнөө бүдүүн нөхөр ч хаалга хаагаад ард зогсох нь намайг гараад зугтчих нь гэж сэргийлж байгаа ч юм шиг санагдав.
Луухаан Төмүлээ сууваа, сууваа гэж ширээний наана байх түшлэгтэй сандалыг заагаад нэг хавтастай юмыг хичээнгүйлэн үзэж байснаа зөндөө олон юм шулганав.
Хэлсэн зүйлийг нь утгачилан өгүүлбэл чи их зоригтой сайн залуу, бидний бизнесийн нэгэн амин чухал бичиг баримтыг муу хүмүүс хулгайлан авсан, түүнийг буцаан олж авахад тун их бэрхшээлтэй байгаа, чи туславаас ихээхэн зоосны шан харамж хүртэнэ, манай компаний өндөр албан тушаалыг эрхлэх болно, бид ачийг тань насан туршдаа санаж явна гэх мэтийн бас бус зүйл байв.
Эд чухам надаар юу хийлгэх гээд байгаа юм бол их мөнгө өгнө гээд байхыг бодоход их л ноцтой асуудал бололтой, над шиг архичин нөхөрт найдаж хийлгэнэ гэхээр би бол гарын бээлий болох нь ойлгомжтой, их гарын тоглоомд оролцоод сүүлд нь амаа барьснаас тарагныхаа савны бүтэн дээр больсон минь дээр. Одоо татгалзая гэж шийдээд өглөө авсан мөнгөний үлдэгдлийг гаргаж ширээн дээр нь тавиад зарим нь дутуу байгаа дараа нөхөөд өгчихнө, таны хийлгэх ажлыг хийх чадал надад байхгүй, эрхэмээ би ийм ажил хийхгүй гээд босох гэтэл хаалганы наана зогсож байсан булиа нөхрийн амьсгаа ар шилэнд сонсогдох нь тэр.


Top
   
PostPosted: Apr.09.18 8:23 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
Дэлгүүрийн доторхи юмсийн үзэгдэх бүүдийн байгаа нь өвлийн богинохон өдөр төгссөнийг мэдэгдэхэд дэлгүүрийн лангууны хажууд байх компьютерын ард сууж байсан Дадиа өвгөн гэрэл асаая гээд босон унтраалгыг зүглэн алхахуйд түгжээгүй байсан хаалга намуухан онгойж хэн нэгэн гэтсэн мэт орж ирэх анирыг өвгөний сонор чих алдсангүй сонслоо. Дэлгүүр хаасан одоо худалдаа хийхгүй хүүхээ гээд гэрлээ асаасан өвгөнийг эргэтэл нүүрэндээ баг углан дуу намсгагчтай буу барьсан этгээд өвгөнийг чимээгүй гэж дохив.
Сүүлийн үед зурагтаар байнга гараад байгаа зэвсэгт дээрэмчид үү гэвэл биш бололтой.
Хөдөлгөөн энэ тэрийг нь ажиглавал яавч басаж болохгүй нөхөр байна, буунаас нь салгачихвал учир байнасанж, хийгий нь отоод зогсож байхаас өөр мэхгүй гэж бодсон Дадиа тэнэгдүүхэн хүний айсан царай гаргав.
Нэгч үг хэлэлгүй буугаараа дохин доош буудаг шат уруу заахыг бодвол урдаас төлөвлөсөн ажиллагаа юм байна. Өчигдрийн ирсэн тэр цүнхний араас ирсэн сүүл мөн. Тэр холоос зүүгдээд ирэхийг бодоход яггүй бэлтгэлтэй нохой байгаа даа, гайгүй хүү минь чи хий гаргах л ёстойдоо.
Ар шилэнд буугаа тулган доош шатаар явсаар доод хонгилийн өрөөнд байгаа шатдаггүй төмөр шүүгээний өмнө очиход онгойлго гэж дохив.
Өвгөн халааснаасаа түлхүүрээ тун болгоомжтой гаргахдаа гар нь салганаж байгаа нь онгойсон бууны ам хараад зүрх чичирсний шинж бололтойг харсан багтай хүний дотор эрүү өвдөг нь нийлэх дөхсөн энэ өвгөний айж байгааг нь ээ. Ийм байж юунд тэр том дайсантай өштэй болсон юм бол, эсвэл бид чулуу хөөгөөд нэг муу мухлагийн худалдагчийн талхны хэдэн төгрөгөө нуусныг нь андуурч авах гээд байна байгаа юм болов уу гээд анхаарал сарниж орхих тэр агшнийг өвгөн овжин ашиглаж бууг нь мөрөн дээгүүрээ давуулан багтай дээрэмчинг тэврээд авлаа.
Өвгөнийг өвдөглөөд сугарчих санаатай тонгочсон багт эрүүндээ мөргүүлэн тэнцвэр алдах агшинд эмзэг газарт нь өвгөний өвдөгний өшиглөлт таарлаа.
Гартаа халуун зэвсэг атгачихаад дал хүрсэн өвгөнд ийм амархан дийлдсэн гутамшигийг харсан бол түүнийг тусгай хүчний дасгалжуулагчаар ажиллуулж байсандаа дарга нар нь гутрах биз дээ.
Салтаагаа даран мурчигнах багтыг нэгмөсөн хоньчилж хүлэх санаатай ойртсон өвгөний цээж үрүү нэг юм хүчтэй цохих шиг болсон нь хашир тагнуулын ажилтан даалгавар биелүүлэхээр явахдаа шаардлагатай тохиолдолд амиа аврахын тулд байнга шуундаа байрлуулдаг тусгай буугаараа онож буудсан хэрэг байлаа.,

* * *

Луухааны царайд ямарч хувирал байсангүй нөгөө л өглөөний хулганаар тоглож байгаа муурын инээмсэглэл баг мэт тодорсоор байгаа нь надад гарах гарцгүй гэсэн үгийг хэлээд байлаа.
Хай Төмүлээ, муу байна аа, чи намайг буруу ойлгоод байх шиг, бид уг нь чамд туслая гэтэл чи илжиг шиг зөрүүдлээд байх юм, чи эндээс зүгээр нэг гараад явчихаж болно гэж бодож байна уу андуурч байна даа дүү минь, энэ зүйл чиний шийдвэрийг өөрчлөх ч юм билүү май үз гээд нөгөө нэг хавтастай зүйлээ түлхэв.
Мөнгө л байгаа гэсэн миний таамаг алд дэлэм эндүүрчээ.
Гурван ширхэг гэрэл зураг Өдрийн сонины өнөөдрийн дугаар л байв. Би гайхаад түүн үрүү харвал үз үз гэж байна.
Сонины эхний нүүрэнд тод хараар дугуйлсан гарчиг нь “ Хятад зоогийн газарт дайран орсон залуусын нэг нь хүнд зодуулан нас баржээ” гэж байх бөгөөд цааш нь уншвал өнөө өглөө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс зодуулж үхсэн байдалтай нэгэн хүний цогцос олдсоныг цагдаагийн эрэн сурвалжлах хэсгийн шуурхай ажиллагааны үр дүнд тус дүүргийн нутагт оршин суугч Тувааны Цэдэндамба болохыг олж тогтоолоо. Хохирогч 24 настай , бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд өнгөрсөн 11 сарын 26 нд Тусгаар тогтнолын өдрөөр үеийн залуусыг удирдан хятад хаягтай зоогийн газруудыг хаягаа Монгол хэл дээр бич хэмээн шаардаж зарим нэгэн газрын цонх хаалгыг эвдсэн үйлдэлдээ СБ дүүргийн шүүхээс олон нийтийн газар танхайрч бусдын эд зүйлсийг эвдэж хохирол учруулсан гэсэн үндэслэлээр гурав хоногийн өмнө эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан байцаагдаж байсан ажээ.
Эрэн сурвалжлах шуурхай бүлэг хэргийн халуун мөрөөр мөрдөж байгаа бөгөөд нийт ард иргэдээс энэ хэргийн талаар мэдээллийг өндөр үнээр худалдаж авна . гэсэн байв.
Цэдэндамба бид хоёр урьдны танил л даа, мань эр үндэсний үзлээр өвчилсөн, заримдаа тиймэрхүү утгатай шүлэг биччихдэг байсан юмсан. Залуугаараа өнгөрчихсөн нь хорвоо дээр үнэн гэж үгүй гэсэн онолын минь баталгаа, бодвол хужаанууд хариугаа авсан нь тэр биз ... алив байз өчигдөр намайг согтуу явахад таарсан ч билүү яалаа нэг л бүдэг бадаг зүйл санагдах шиг, сэтгэл нэг л эвгүй оргиод зургийг нь сайн ажиглавал эхний зураг дээр талийгаач бид хоёр бааранд ширээний ард суучихсан, би нилээн согтуу бололтой гэхдээ хэн ч харсан танихаар зураг байна, зургийн он сар өдөр нь өчигдөр орой 22:30 байдаг.
Хоёрдох зургийг хараад миний зүрх зогсчихов, яалт ч үгүй би бололтой нэг нөхөр газар хэвтээ хүний дээрээс дэвсэж байгаа янзтай, хэдийгээр нүүр нь цаашаа харсан ч хар куртиктэй ноосон малгайтай, андуурах арга алга даа Төмөрөө энэ бол чи, цаг нь 23 :43.
Гуравдах зураг дээр ганцхан талийгаач газар эвгүй хэвтэж байна, ойролцоох гудамжний гэрэлтүүлгэнд авсан юм шиг байна. Миний царай ямар болсныг бүү мэд харин луухааны хувьд ихэд додигор байгаа нь түүний нүүрнээс илт харагдаж байв.
Худлаа энэ бүхэн чинь зохион байгуулалттай гүтгэлэг байна гэж орилоод босох гэтэл өнөө шкаф шиг нөхөр мөрөн дээр ганц алгадаад л намайг номхруулж бодит ертөнцөд татаад авчирчихав.
Би хэзээ ч унасан хүнийг нэрмэж дэвсэхгүй шүү дээ, зурган дээр миний хувцасыг өөр хүн өмсөөд авахуулсан байна, энэ зургууд юуг ч нотлохгүй, тэгээд ч түүнтэй би зодолдох шалтгаан байхгүй гэж өөрийгөө хамгаалан орилоход минь луухаан долоовор хуруугаа уруулдаа хүргээд
Төмүлээ би чамд сайныг санасандаа л энэ зургуудийг үзүүлж байна, би ямар цагдаа юм уу, чи эдгээр хариултаа цагдаагийн газарт очоод хэллээ гээд юу өөрчлөгдөх вэ гэдгийг бодоод үз дээ.
За яахаа түргэн шийд.
Нэг бол миний даалгах ажлыг хий, эсвэл чадахгүй гэдгээ хэлээд энэ хаалгаар гарч болно. Цагдаагийн газрын эрхэм түшмэд манай дотор хүмүүсийг энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа, надад өөдгүй нэгэн шаарны төлөө нутаг нэгтнээ хилсдүүлэн хардуулах сайхан байх уу ?
Цагдаагийн газар энэ хэрэг дээр бол тоглохгүй нь мэдээж, тэгээд ч дандаа зодоон цохионд оролцож явдаг намайг согтуугаар хамт архи ууж байсан танилаа зодоод алчихсан тухай бэлээхэн баримт байхад өөр хэн нэгнийг эрж ажил удна гэж үү дээ. Бүгд ойлгомжтой.
Гэхдээ надад сонголт байна гэдэг учиртай.
Энэ луухаан надаар юу хийлгэх гээд байгааг нь сонсоё, тэгээд дараа нь шууд цагдаагийн газар очих эсэхээ шийдье. Юманд сэтгэлийн хөдлөлөөр биш аажуу тайван ухаанаараа хандаж бай гэж аав минь дандаа хэлдэг байж билээ.
За. Та нар надаар юу хийлгэхийг хүсээ вэ? гэхэд
Чи муу өөр яав л гэж бах нь ханасан шинжтэй хөхрөөд, би тийм ч муу хүн биш ээ Төмүлээ анд найздаа гар таталгүй туслахыг хичээж явдаг хүн.
Тиймдээ тэнэг чамайг шавраас татаж гаргах гээд өөрийгөө зовоож байна. Ай Төмүлээ ач мэдэхгүй хүн юм даа, чамайг би харамгүй дайлж цайлаад байхад нэмж архи гудрах гэж яваад хүн зодож алнаа, гэтэл тэнэг би чамайг цагдаад бариад өгөхийн оронд мөнгө ихтэй сайхан ажил санал болгож байдаг, зүгээр л нэг газраас ганцхан цүнхтэй зүйлийг аваад өгчихвөл энэ бүх зүйл төгсгөл болно.
Биднийг “ Хөх эрвээхэй” компаниас гарахад ажилчид аль хэдийн тарж яваад үүдний жижүүрээс өөр хэн ч таарсангүй.
Хуучин солонгос машинд суугаад хөдөлцгөөж барилгын материалын захын ойролцоо зогсоод бүдүүн эр надад хийх ёстой ажлыг минь тайлбарлаж эхлэв.
Тэр баруун талд хоёр давхар шар байшинд байдаг хуучин номын дэлгүүрт ороод худалдагчийг нь хүлээд амыг нь даруул.
Хүний анхаарал татахаар чимээ бүү гаргаарай, арын хаалганы цаана байх шатаар доош уруудаад газар доорхи давхарт ороход чинь тэнд нэг өвгөн байгаа, чи түүнийг буугаар сүрдүүлж шатдаггүй төмөр авдарт байгаа бүхнийг юу ч үлдээлгүй ав.
Айлтгүй тэнд ямар ч дохиолол энэ тэр байхгүй, тэрнийг сайн хүлээд амыг нь скочоор сайн даруулж орхих хэрэгтэй,
Аа тийм мартах шахлаа тэр зоорь уруу ордог өөр хаалга байж магадгүй шүү болгоомжтой байгаарай
Май энэ цүнхэнд чамд хэрэгтэй нүдний даруулга, уяа, скоч, бас сумтай гар буу байгаа .
Чамд зөвлөхөд тэнэгтэх хэрэггүй шүү, би чамайг хаанаас ч олно. Бид биш гэхэд цагдаа нар чамайг газрын гаваас ч олж чадна шүү дээ,дүү хүү. Одоо урагшаа !
Зэвсэг агсан бусдын эзэмшилд тонуулчин болж орох гэдэг юу болохыг төсөөлөх гэвэл өөрийн биеэр үйлдэж үзэх хэрэгтэй ажээ. Уг нь би өөрийгөө тун сийрэгхэн ухаантай юунд ч барьц алдахгүй гэж боддог юмсан гэвч дээрэм хийнэ гэдэг ямар аймшигтай байсныг хэлээд яахав дээ, нэгэнт хийхгүй бол шоронд орох гээд байдаг, хийчихвэл бас шоронд ордог, хачин сонголт шүү.
Хуучин номын дэлгүүр нь арван хоёр метр орчим урт, төдийчинээ өргөн хоёр давхар байшингийн доод давхарыг бүрнээр нь эзлэн оршдог, сүүлийг үед элбэгшсэн шармал төмөр хаалгатай барилгын нүүрэн талдаа гурван том ваакуум цонхтой бусад дэлгүүрүүдээс онцгойрон ялгарах гойд юмгүй нэгэн ажээ.
Цагийн хуваариар бол арван долоон цагт хаах ёстой боловч хаалга нь цоожгүй байдаг нь дотроо хүнтэй байна гэсэн үг.
Аль болох чимээ гаргахгүйг хичээж гэтсээр орвол дэлгүүр эзэнгүй байлаа. Дэлгүүрээ хаалгыг онгорхой орхичихоод эзэнгүй орхидог тэнэг хүмүүс байхгүй л баймаар, ямар учиртай юм бол доо. Арын хаалга нь хаана вэ?
Арын хаалга нь номын тавиуруудын зүүн хойд талд байрлажээ. Шатны хонгил харанхуй нүх шиг санагдав. Уруудсаар шатны төгсгөл хүрээд тэмтчин алхвал юунд ч юм тээглээд ойччихлоо.
Азаар зөөлөн юман дээр ойчсон байж, гарт нэг нялцгай юм наалдаад зунгааралдаад байх юм, юу вэ?
Ээжий минь би чинь үхсэн хүн дээр ойччихсон байна шүү , нөгөө нялцгай зүйл чинь цус байсан байна.
Цочирдсон миний нүд тэр үед галзуу хүнийх шиг байсан байх даа. Яаж гарснаа мэдэлгүй гудамжаар зуун милийн хурдтай гүйж явахдаа цагдаагийн машины дохио ойртож байгааг сонслоо.
Нөгөө луухааны сууж явсан машины бараа ч алга. Хөлдөө найдахаас өөр аргагүй боллоо доо.
Хэдэн булан тойроод өст хүн өлийн даваан дээр гэгчээр хэсгийн байцаагчтай мөргөлдөх шахан зөрлөө. Балмагдсан түүнийг сэхээ авч юу болсныг ойлгоод араас нэхэх хүртэл би зуугаад метр холдож амжсан байлаа.
Дэлчээк ээ зогс буудлаа шүү гэж түүнийг хашгирахыг сонссон ч айлын хашаан дээгүүр давж зугтаасан намайг гүйцэхгүй алдсан тэрхүү цагдаагийн ажилтныг дарга нар нь сүүлд зад бангадсан байх даа.
Гэртээ очиж болохгүй, хувцасны урд тал тэр чигээрээ цустай хутгалдчихсан, царай нь хувхай цайчихсан намайг аль тааралдсан цагдаа л баривчлахыг хичээх нь ойлгомжтой.
Тэгэхээр голын хөндий дагаж алхсаар байгаад уулан дахь балгасанд нуугдаж байгаад Болороог дуудаж хувцасаа солиод дараа нь тэр муу Луухааныг олно доо.
Ашгүй утасны цэнэг дуусах яагаа ч үгүй байна. Ес, ес, наян тав..

-Байна уу?
-Байна, Болороо би Төмөрөө байна. Чи намайг ойлгоорой. Маш чухал юм хэлэх гэсэн юм. Би аягүй хүнд байдалд ороод байна.
- Яасан гэнээ?
- Учрыг утсаар тайлбарлахад амаргүй байна.
- Тэгээд яг юу хийх юм би?
- Чи байна шүү дээ. Манай гэрт маш хурдан очоод миний дулаан хувцасыг аваад бидний багадаа очиж тоглодог байсан уулын балгасны ойролцоо таксигаар хүрээд ир. Цагдаа нар намайг хайгаад оччихсон байж магадгүй шүү. Тэдэнд бүү итгээрэй.
- Цагдаа гэсэн үү. Чи ямар хэрэг тарьчихсан юм бэ?
- Би ямар ч хэрэг тариагүй, бүх учрыг уулзаж байж хэлье.

* * *

Ажлын цаг дуусаж гэрийн зүг гэлдэрч явахдаа бага охиныхоо сургуулийн төлбөрийг төрийн сангаас өгчих байх гэсэн найдвар талаар болсонд бага зэрэг бухимдаж насаараа зүтгээд зүтгээд орон гэр, ахуй амьдрал нь өөдөлсөн зүйлгүй байхад ажилд ороод ганц хоёр жил болоогүй залуус янз бүрийн машин авч унаад дэргэдүүр нь салхи татуулан давхих болсон цаг үеийг дотроо жаал зүхэж үзэв.
Хүнээс хахууль авна гэхээр хар багын хүмүүжил нь татгалзаад байдагт хамаг учир нь байх шиг байна. Ноднин жил энүүхэнд орших бааранд зодоон хийж хүн хутгалсан танхай дөрвөн залууг газар дээр нь баривчлаад эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлтэл аав ээж нар нь гээд баян тарган нөхдүүд дайлж цайлахыг оролдоод, мөнгө төгрөг амлаад байсан ч хууль бол хууль гээд хөдлөөгүй Лхагвааг дээд дарга нарын нэг нь дуудаж салам загнасан тул хоногийн хоолноосоо салахгүйн эрхэнд аргагүйдэн тэр хэргийг түдгэлзүүлсэн билээ.
Тэр дөрвийн нэг нь хэдэн жилийн өмнө Дэлчээкт нүдээ тэс цохиулаад *а*а* болсон ч элдэв самуун хэрэг тарихад нь огтоос саад болдоггүй бололтой.
Дэлчээк гэснээс хөөрхий жаахан сахилгагүй, энд тэнд овилгогүй новшнуудын хандыг дарж балбаж явдаг болохоос ядарсанд туслахыг хичээдэг цагаахан хүү шүү дээ. Өнөөдөр ажилд орж байгаа гээд их л баяртай явна билээ. Овоо доо нэг нь ч гэсэн амьдралтайгаа залгаж байвал сайнсан.
Дэлчээкийн талаар андуурч бодож явснаа тавхан минутын дараа ойлгох юм гэж тэр үед хэрхэн мэдэх билээ дээ.
Сайхан бодлыг нь таслаад гар утасны дохио дуугарахад гэв гэнэт түүнийгээ газар чулуудчихмаар санагдав. Хаяж болохгүй, тэгсэн мөртлөө ад үзэгдмээр новшийн эд гэвэл энэ л байна даа.
-Байна уу. Дэслэгч Лхагваа юу.
-Байна. Дэслэгч Лхагваа сонсож байна.
-Танай хорооны ... гудамжинд орших хуучин номын дэлгүүрт зэвсэглэсэн дээрэмчин орсныг харсан хүн дөнгөж сая төвд мэдэгдсэн байна. Яаралтай шалгана уу. Газар дээр нь очоод яаралтай байдлыг тодруул. Манай эндээс шуурхай хэсэг одоо гарч байна. Ойлгов уу?
-Мэдлээ. Гүйцэтгэе!
Байдаг хурдаараа номын дэлгүүрийг зүглэн алхаж яваа Лхагвааг нэг булан дээр өнөө Дэлчээк дайрчих шахан зөрлөө. Харанхуйд сайн харж амжаагүй ч өмссөн хувцасны энгэр бараантаад, царай нь хачин болчихсон түүнийг дараа сургаж өгөхгүй бол болохгүй нь ээ гээд цааш явах гэснээ зогтусаад, тэнгэр минь өнөөдөр ажилтай гээд яриад байсан энэ нөхөр яагаад ингэж хуйхуйд хөөгдсөн юм шиг зугтаадаг билээ гээд хар сэжиг төрөөд зогс Дэлчээк ээ буудлаа шүү гэж хашгираад араас нь хөөсөн боловч дөчин таван настай хорин хэдэн настай хоёрын ялгаа эрс мэдэгдэж хэдэн гудамж давуулаад алдаж орхилоо.

* * *

Хуучин зөвлөлтийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний локаторын анги байрлаж байсан уулын оргил дээр байдаг газар доорхи байгууламжны нэгэн өрөөнд өвлийн хүйтэн шөнө түүдэг галын дэргэд ганцаараа сууж байгаа намайг хэн ч харахгүй болохоос биш хэрвээ хэн нэгэн харсан бол яалт ч үгүй оргодол босуул, гэмт хэрэгтэн гэж шуудхан түгдрэлгүй хэлэхээр байв.
Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэгчтэй адилхан болсон би цаашдаа яах билээ, луухааны гарт байгаа тэр хүн амины хэрэгт баримт болох зургууд маргааш гэхэд цагдаагийн гарт орно, дээр нь номын дэлгүүрийн бүх хэрэг надад тохогдох нь ойлгомжтой.
Дэлчээкээ зогс гэж хашгираад үлдсэн тэр цагдаанууд одоо гэрт минь отоод байж байгаа биз дээ, улс орон даяар зургийг минь тараачихсан, эрлийн шуурхай группүүд энэ тэндгүй хяналт тавьчихсан нь мэдээжийн хэрэг.
Одоо ганцхан найдвар Болороо л байна даа, шөнийн ажлаа хаяад надад жаал зугаа юм бэлдээд гүйгээд ирнэ дээ хөөрхий. Түрүүн утсаар ярихад намайг хүнд байдалд орсныг ойлгосон биз ээ. Сэтгэл нь сайхан ч ядарсан ганц хүүхэн тэгээд яах ч юм билээ дээ.
Цагдаагийн газар яваад өөрөө очвол тэд шууд гарт минь гав зүүгээд амины болон зэвсэгт дээрмийн хэргээр эрүүгийн онц ноцтой зүйл ангиар яллах болно, өөрийгөө хэрэг хийгээгүй харин хүмүүсийн хийсэн хэргийг үүрч байна гэхээр минь ямар ч тэнэг хүний инээд хүрч элэг нь хөшнө биз дээ.
Эхлээд согтуугаар хүний амь хөнөөсөн хэрэг үйлдээд дараа нь шийдэж дэлгүүр дээрэмдэхдээ дахин хүн алсан этгээдийг нотлох баримт зөндөө байхад өөр хүмүүсийг түүний мэдүүлгээр сэжиглэж хоморголон татна гэж үү . Энэ бол удаанаар зовж тарчилаад дараа нь хуулийн дагуу дээд хэмжээ авах боломж юм.
Зовлонгоос түргэн ангижрах хамгийн дээр арга нь өөрийнхөө хүзүүнээсээ олсоор оосорлоод харайх баттай шийдэл байхад би юунд найдсандаа галд гараа ээгээд амьдралд хоргодоод байгаа юм бол доо.
Элдэвт цочирсон тэнэг толгойд ямар нэгэн бодол ч төрөхгүй юм, тэгээд ямар ч арга сүвэгчлээд нэмэргүй юм чинь цагдаад баригдах болтлоо сайхан ууж идэж байгаад л дуусая гүйцээ, хайрт аав таныхаа нэрийг дандаа хөөдөж яваа тэнэг хүүгээ өршөөгөөрэй, тэнгэрийн оронд байгаа ээж та хоёр минь хүүгээ гэмгүй гэдгийг мэдэж байгаа хойно энэ хорвоогийн бүх хүмүүс намайг аймшигт алуурчнаар төсөөлж байх юуны хамаатай билээ.
Муу луухааныг олж хариугаа авах юмсан, бүх юмны зангилаа болсон тэр новш одоо санаагаа гүйцээчихээд намайг аль хэдийн мартчихсан хэн нэгэн танхил бүсгүйн халуун өвөрт амьсгаадаад хэвтэж байгаа гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.
Ээ би гэж тэнэг толгой инээсэн бүхэн нөхөр биш гэсэн эцгийн сургаалийг умартаж, хар усанд толгойгоо мэдүүлж явсаар амьдралын сайн сайхан гэж юу байдгийг олж үзэлгүй хэн нэгний гарын бээлий болж өнгөрөн төгсөх хувьтай байж дээ.
Тэгэхдээ энэ бүхний дотроос хамгийн гол нь одоогоор эрх чөлөөтэй байгаа дээрээ хэн ч намайг очно гэж бодохооргүй газарт сэжиглэхээргүй дүрээр нуугдаж байгаад луухааныг эрж олоод айлгаж байгаад хэргийн учгийг олж мэдэх хэрэгтэй. Хөх эрвээхэй компаний захирал энэ бүхэнд ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ?
Болороо түүний талаар юу мэдэж байгаа гэдэг маш чухал?
Номын дэлгүүрийн подвалийн өрөөний тэр галд шатдаггүй сейфэнд байсан юмнууд чухам яагаад луухааны сонирхолыг тэгж ихээр татах болов. Би ер нь юутай хутгалдсан юм бол доо?
Энэ бүхэнд хариулт олж чадвал өөрийн орооцолдсон аалзний тороос гарах арга зам олдож магадгүй л юм. Болороо багын найз чи минь миний эцсийн ганц найдвар шүү дээ.
Энд сүлжээ барихгүй нь гадагшаа гараад дахиад нэг залгаад үзэхээс дээ.
Байна уу? Болороо чи хаана байна.
Төмөр өө би энэ доор замын гэрлийн дэргэд таксин дотор чамайг хүлээж байна
Аль замын гэрэл вэ?
Зам дээр зогсож байгаа ганц машиныг харж байна. Чи түүн дотор байгаа юм уу. Мөнгөө төлчихөөд буугаад зүүн тийшээ чигээрээ яваарай. Би тосоод очьё..Дийд, дийд, дийд
Утасны дохио дахиад дуугарахад нь номерийг нь ч харалгүй авбал
Байна уу? Гэсэн эрэгтэй хүний аргил дуу сонсогдох нь цагдаа гэдэг нь андашгүй.
Миний утасны дугаарыг цагдаа мэднэ шүү дээ, тэд одоо байрлал тогтоогч ажиллуулаад миний координатыг тогтоогоод л гүйцээ, яг л кинонд гардаг шиг.
Утсаа салгаад унтрааж орхив.
Хэргийн газрын үзлэг шинжилгээг цаг алдалгүй шуурхай хийсэн шинжээчдийг хуучин номын дэлгүүрийн хаалгыг лацдан цоожлоод явсны дараа мөн нүүрээ халхалж маск өмссөн нэгэн хүн барилгын ар талаас сүүдэр даган аажимхан ойртсоор тэнд байх ус сувгийн сүлжээний хонгилын төмөр таглааг чимээгүй авч ийш тийш сэрэмжлэн хараад орсныг хэн ч ажигласангүй.
Дулааны сүлжээний хонгилоор хэсэг мөлхөөд маш сайн нууцалсан хаалгыг онгойлгож орж байгаа нь өмнө нь нэг бус удаа ашиглаж байсан бололтой. Чимээ гаргалгүй доод хонгилын өрөөнд нэвтрэн орж цагаан шохойгоор тэмдэглэсэн зургийг тойроод онгорхой хоосон авдрыг гар чийдэн тусгаж харав. Дараа нь хаалганы эсрэг талын ханыг тэмтэрч үзээд эрснээ олсон бололтой гараараа нэг юмыг оролдож эхэлтэл харанхуйд ханан дээр байгаа товчлуурууд болон жижигхэн дэлгэц цайран тодров.
Ямар нэгэн олон оронтой тоог нууц түлхүүр болгон оруулж дуустал таазны нэгэн хавтан аажимхан чимээгүй хөдлөөд цаана нь маш сайн далдалсан нууц авдарын нүүр цухуйв. Авдрын нүүрэнд байрласан дөрвөн эргүүлгийг хөдөлгөж тоог тохируулан онгойлгоод тэнд байсан бяцхан хайрцагтай зүйл болон хананд холбоотой байсан жижгэвтэр дөрвөлжин аппаратыг салган аваад бүх зүйлийг хуучин хэвээр болгоод энд тэнд ул мөр үлдсэн эсэхийг нямбай шалгаад ирсэн замаараа гарч одлоо. Сартай шөнөөр гэмт хэрэгтнийг хайн сүлжилдэх цагдаагийн машинуудын дохио алсад дуугарсаар байв.

* * *

Таксинаас нэг хүн гараад миний байгаа зүг алхаж эхлэхэд машин хөдлөөд хотын зүг хурдлан одов. Болороо цүнхтэй зүйл бариад амьсгаадан, ийш тийшээгээ сэжигтэйгээр харсаар алхаж байснаа намайг сарны гэрэлд олж хараад зогсож хүлээв.
Бид хоёр юу ч ярилгүй яаран алхсаар миний ичээнд орвоос түүдэг гал маань бараг унтрах дөхсөн ч цогтойгоо байв. Болороо юм дуугарахгүй байгаа ч намайг ямар байдалд орсондоо энд нуугдсаныг тэртээ тэргүй маш сайн ойлгож байгаа гэдэг илт болохоор би юу ярих вэ дээ, дэмий л авч ирсэн цүнхэнд нь байсан архийг хиамаар даруулан балгаад түүнд өгвөл тэрээр нэг балгаад бөөлжиж эхлэхэд царай зүс нь хачин болчихоод байгаа нь галын гэрэлд бүр эвгүй харагдахаар би сандран түүнийг тэврэн аваад яав гэж асуулаа.
Зүгээр л архины үнэр авч чадахгүй байна, жаахан байж байгаад зүгээр болно биз.
Чи тэр луухааны талаар юу мэдэхээ яриач, би түүнтэй танилцсан хоёр өдөрт хоёр хүн алагдлаа.
Би ямар ч хэрэг хийгээгүй байж цагдаагийн хараанд орсоноор барахгүй тэр чинь хачин итгэмээр баримтууд үзүүлээд байсан. Хэрвээ энэ чигээрээ байвал найз нь өнгөрсөн.
Болороо нэг түгдэрснээ уртаар амьсгаа аваад энэ бүхнийг ярина гэвэл маш урт түүх болно доо гээд ярьсан нь:
Би дунд сургуулиа төгсөөд цааш суралцах ямар ч аргагүй байсан учир нэг гуанзанд угаагчаар ажиллаж үзлээ.
Дэндүү бохир заваан, цалин багатайн дээр бас дарга, эзэн нь гээд янз бүрийн юмнууд самбаганаж, хөх бөгс илж элдвээр оролдоод болдоггүй.
Сонинд хэвлэгдсэн гадаадад өндөр цалинтай ажид зуучилна гэсэн зарын дагуу явж асуувал шалгаруулалтанд ороод тэнцвэл тэд зардлыг нь дааж Малайзад гэрийн үйлчлэгчийн ажилд оруулна, цалингаараа өрөө хүүтэй нь төлвөл болно гэсэн нь миний хувьд сугалаа хожсонтой адилхан азтай учирсан гэсэн үг байлаа.
Шалгаруулалтанд тэнцсэн гэж дуулаад ямар их баярлаж байв даа тэнэг би, одоо ухаарсан ч нэгэнт өнгөрсөн цаг хугацааг эргээж болох биш. Бээжингээр дамжиж нисээд Малайзад Куала-Лумпурт очоод нэг зочид буудалд оруулан паспортуудыг минь хурааж аваад буудлын эзэнд өгчихөөд алга болсон өөдгүй муу царайтай тэр новшийг бид насан туршдаа үзэн ядаж явна даа.
Та нар цөмөөрөө намайг гэрийн үйлчлэгч хийж байгаад л ирсэн гэж боддог. Бид дөрвийг нийт 40 мянган долларын үнэтэй зарсан байсныг хожим нь мэдлээ гээд яахав дээ.
Намайг хамгийн түрүүнд нэг тусдаа өрөөнд оруулаад амнаасаа өмхий ханхлуулсан нэг бүдүүн хар нөхөр хүчиндэж орхисон доо, би чадлаараа эсэргүүцэхийг оролдож нүүрийг маажиж, байдаг тэнхээгээрээ орилсон боловч ямар ч нэмэр байгаагүй.
Надтай хамт очсон гурван охины нэг нь өөрийгөө боогоод үхчихсэн. Би үхмээр байсан ч ээж, хэдэн дүүгээ бодоод чадаагүй.
Янз бүрийн хүний дэвсгэр болсоор байгаад сүүлдээ ч дасчихдаг юм билээ, хүний эрхэнд орж бусдын дор хэвтэх бүрдээ намайг ийм байдалд оруулсан хүний үнэргүй тэр новшийг заавал ална даа гэж дотроо тангараглаж явдаг байсан
Эхэндээ хэл ус мэдэхгүй, учраа ч мэдэхгүй байснаа бодвол хэдэн сар хичээсний үр дүнд англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэн суралцаад овоо ч юм ярьчихдаг болсонд голдуу европчууд, япончуудад үйлчилдэг хэсэгт дэвшиж бас ганц хоер зуун доллар гэр лүүгээ гуйвуулахыг зөвшөөрдөг боллоо.
Тэр газарт ирж үйлчлүүлдэг олон үйлчлүүлэгчдээс нь нилээд олон удаа ирдэг европжуу ноёнтноос манай эзэн их айдаг болохыг ажиглаад ямар ч хамаагүй аргаар энэ хүнийг л уургална гэж шийдээд түүнд бүр хамгийн сайхнаар үйлчилдэг байсан юм.
Хагас жилд хориод удаа надаар үйлчлүүлсэн, эзэн ч сүүлдээ намайг өөр хүнд үйлчлүүлэхгүй, ганцхан түүнд үйлчилж бай гэж тушаасан нь тэр маш чухал хүн байсных биз ээ. Ингээд тэр ч надад орсон доо, намайг буудлаас авч далай хөвөөнд байх байшиндаа аваачиж хэд хоног сайхан жаргаж байгаад надаас “ хэрвээ би яваад өгвөл чи яах вэ? намайг санах уу? Би эр хүний хувьд ямар вэ” гээд асуугаад байдаг, яг үнэн дээрээ тийм ч олигтой эр биш ч би түүнийг жинхэнэ эр хүн, энэ тэр гээд нистэл магтдаг байсанд баярлаж байгааг нь ээ , ингээд салахын өмнө тэр надад нутаг буцах болсон, дахиад уулзах нь юу л бол, эцсийн удаа юу ч хамаагүй гуйгтүн, би түүнийг чинь заавал биелүүлнэ гэхээр нь би ч уухайн тас гэртээ харимаар байна, буудлын эзэн таниас айдаг, та л ганцхан намайг нутагт минь буцааж чадах хүн гэж уйлсан юм.
Маргааш нь эзэн намайг дуудаад маш муухай харж, Болороо чи элдэв юм ярихгүй амаа хавчиж чадна гэвэл нутагтаа буцаж болно. Тэгээд ч элдэв юм яривал бидний гар урт, чамайг хаанаас ч олно шүү. Ам бөх бол амь бөх гэдэг юм шүү гэдгийг захья , май энэ дугтуйд замын зардалаас гадна 500 ам доллар, паспорт чинь байгаа, бусдадаа юу ч хэлэлгүй одоо яаралтай яв, манай хүмүүс чамайг нисэх буудалд хүргэж өгнө. Баяртай .
Буян-ухаад буусан онгоцны шатан дээрээс дүнхийх Богд уул минь харагдаж нутгийн салхи өөдөөс үлээхэд хоёр нүдний минь нулимс асгараад, хамт нисэж ирсэн хүмүүс гайхан хараад хэцүү л юм билээ.
Ээждээ үнсүүлээд гэр орондоо хэд хоног сайхан л байсан ч үзэж өнгөрүүлсэн тэр бүхнээс болоод хуучин амьдралын хэмнэлдээ орж чадахгүй гэдгээ ойлгосон юм. Таван зуун доллар ч юу байхав дээ удахгүй дууслаа, ямар ариг цэвэрхэн амьтан биш өөртэйгээ адилхан ганц хоёр бүсгүйчүүдтэй танилцаад энд тэндхийн саун, баараар явж үйлчлүүлэгчээ олдог ажилтай болсон юм.
Чамайг гарч ирэхийн өмнөхөн цагдаагийн “шөнийн эрвээхэй операци” гэсэн ажиллагааны үед баривчлагдсан ч урьд нь тэмдэглэгдэж байгаагүй гээд суллагдсан.
Төмөр өө чамайг ийм байдалд орсоны гол буруутан нь би шүү дээ, би . Тэр нэг луухаан намайг олж уулзаад ноён Жорж чамайг ямархуу амьдарч байгааг үзээд ир гэсэн гээд сайхан юм ярихаар нь марташгүй тус хүргэсэн ачит хүний минь явуулсан хүн гэж итгээд туслах хүн хэрэгтэй гэхээр нь чамайг өөрөө зааж дагуулж аваачиж өгсөнийг хэлэх үү.
Уг нь би чамайг баян хүнд хэд хоног туслаад овоо хэдэн төгрөг олчихож болмоор юм бодсон чинь тэр новшнууд ч ёстой л хүний адаг байж дээ.
Тэгээд найз нь будилж явахдаа нэг сайн эгчтэй танилцлаа л даа Хандаа гэдэг. Дээр үед биеэ үнэлж байгаад одоо болчихсон, намайг ингэж явах хэрэггүй юм даа дүү минь энэ тэр гээд л их сургана аа, ажил төрөлд оруулахаар хөөцөлдөх гэхэд нь би татгалзсан.
Хааяа түүний гэрээр очиж өнжиж хоноглоод элдэвийг ярилцаж дотроо онгойлгож байхдаа нэг удаа халамцуудаа би түүнээс та нөхөртэй болчихгүй яасан юм гээд асуучихсан чинь Хандаа эгч уйлаад “би амьдын хар нүгэлтэй бүсгүй, энэ бузар замаар явж байгаад эдгэшгүй өвчин тусчихсан юм, одоо цөөхөн жилийн настай үлдчихээд энэ аймшигт өвчнөө хүний үрсэд халдаах нүгэл үйлдэхгүй мөрөөрөө явж байгаад үхье гэж шийдсэн юм, миний дүү энэ замаас болж өгвөл холхон явахыг хичээгээрэй” гэдэг байгаа.
Би ч түүнийг тэврэн уйлаад өөртөө тохиолдсон бүх явдлаа бүгдийг нь ярьж орхиод энэрэлгүй хорвоогийн гашуун нулимсыг удтал урсгацгаав.
Тэр новшийн амьтныг олж өшөөгөө авна гэж байнга бодож явдагийг минь эгч сонсоод надад туслахын тулд бүхнийг хийхээр амлав.
Нилээд хугацаагаар хайсны үр дүнд одоо Дархан хотод нууцхан амьдарч байгааг нь олж тогтоогоод шууд цагдаад бариад өгчихье гэтэл нөгөө Куала-Лумпурт өгсөн амлалтаа санаад болохгүй гэдгийг Хандаа эгчид хэлтэл эгч надад “хууль түүнийг шийтгэдэггүй юм бол хувь заяа өшөөг чинь авах болно, миний дүү түүнийг зүгээр орхичих” гэж хэлсний учрыг олсонгүй хий дэмий дотроо зүхсээр хот уруу буцлаа.
Нэг өдөр эгч над уруу залгаад миний дүү манайд хүрээд ир гэж байна, намайг яваад очиход эгч ширээ засчихсан хүлээж байв. Ямар нэгэн баяр болж байгаа юм уу гэтэл асуух хэрэггүй гэж байлаа.
Нилээд уусны дараа эгч сонин дуугаар миний дүү одоо гуних хэрэггүй, эгч нь дүүгийнхээ өшөөг авчихсан. Одоо дахин тэрний тухай бодож сэтгэлдээ нүгэл хураах хэрэггүй миний дүү гэж маш шийдэмгий хэлсэн юм.
Би Хандаа эгчээс дахин тэр тухай хэзээ ч асууж чадаагүй бөгөөд тэрээр өнгөрсөн намар өвчнөөрөө өөд болсон...
Төмөрөө миний бие галд шатаж байгаа юм шиг болоод байх юм. Архинаас болж тэгээд байгаа юм болов уу даа чиний хөлийг дэрлэсэн чигтээ жаахан нойр авчихвал болно биз дээ гэсээр чимээгүй болж унтлаа.


* * *

Хүний зовлонгоор зоог шүүс хийсэн адгийн бузар бүх хүмүүсийг дотроо занаж зүхсээр нэг хэсэг дугхийгээд хүйтэнд даарснаасаа болоод өөрийн эрхгүй сэрээд галдаа гарын ойр байсан хэдэн мөчир нэмлээ.
Өнөөдөр дулаан хувцас, хэсэг хүнстэй бэлдээд хөвчид гарч урь орохыг хүлээе дээ гэх шүү юм бодож хөлдүү хиамнаас нэг хазаад архинаас балгах гэтэл дотор муухай оргиод огиж эхэллээ.
Хүчтэй огихдоо Болороогийн нүүрэн дээр архи асгаад сандарч арчих гэтэл мөс шиг цэв хүйтэн болчихсон байлаа. Миний хувьд тэнгэр хөмөрсөн мэт болоод Болороо, Болороо гэж цуурайтуулан хашгирсан боловч тэр минь нэгэнт буцан ирдэггүй алсын аянд үүрд мордсон байлаа.
Амьдралтай намайг холбож байсан сүүлчийн ганц чагтага тасаржээ.
Надад санаж бодох зүйл үлдсэнгүй. Одоо миний хувьд цагдаад баригдана уу, хилс хэрэг тулгана уу, алуурчин талуурчин гэгдэнэ үү яасан ч хамаагүй.
Амьдрал гэдгийн сайн сайхныг үзэж амжилгүй цэл залуугаараа ороо бусгаа үеийн золиос болон одсон түүнийгээ л бодсоор эргэх дэлхий дээр өөр юуг ч анхаарах чадалгүй болсон байв.
Хорвоо дээр намайг гэж боддог сүүлчийн ганц хүнийхээ хөрсөн цогцсыг тэврээд уулын уруу гуйвлан алхаж байгаа надад энэхүү хүний зовлонд ханадаггүй хорвоод хоргодох сэтгэл үлдсэнгүй.
Сэтгэлийн их гуниг зовлонгоос болоод ч юмуу хөл минь хөл биш болж, бие минь халуу шатан байсан би уулын уруу мөлхөж байгаа мэт алхалсаар замд ойртохын сацуу тэртээгээс намайг чиглэн ойртож байгаа жийп машиныг харсан минь миний ой ухаанд хамгийн сүүлд үлдэж хоцорсон.
Аажимхан алхалж байсан хөл нь мэдээгүй болон өвдгөөрөө нугарч газар дэлхий өмнөөс босч ирээд байх шиг мэдрэмж төрөөд Төмөрөө ухаан алджээ.

* * *

Аав минь та миний духыг илээд байгаа юм уу, таныгаа харалгүй хичнээн жил ч болов доо. Хүүхэд бага насны жаргалтай өдрүүдэд хоногшин үлдсэн аав минь тэр өглөө ажилдаа явахдаа духан дээр минь үнсээд буцаж ирээгүй тэр төрхөөрөө намайг харан инээмсэглэх нь харагдав.
Нисэгчийн дүрэмт хувцасаа өмсөөд тун жавхаатай харагдах аав нь түүний духан дээр нь үнсээд миний хүү ээжийнхээ үгэнд ороорой гэж хэлээд ажилдаа явсан.
Аавыгаа буцаж ирэхгүй гэдгийг найман настай балчирхан Төмөрөө яаж ч мэдэх билээ.
Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд хөөрсөн МИАТ –ын Ан-26 онгоц нислэгийн үеэр холбоо тасарч сураггүй алга болжээ. Сураггүй болсон онгоцны экипажийн болон зорчигчдийн ар гэрийнхэн горьдлого тасралгүй хаа нэгтэй буучихсан юм болов уу гэж чих тавьсаар нилээн олон хоновч ямар ч сураггүй хэвээрээ байв.
Ээж нь Төмөрөөг дагуулан Гандангийн дэнжид амьдардаг нилээд юм мэддэг гэж алдаршсан хувилгаанд очиж мэргэлүүлэхэд “танай хүн чинь амьд байна, харь нутагт хүний эрхэнд орчихоод хэл сураг өгч чадахгүй байгаа юм” гээд арга ширэг хийж байгаа нь тэр гэж хачин сонин дүвчигнэхэд нь Төмөрөө тэсэлгүй инээчихээд ээждээ алгадуулж билээ.
Улс орон даяараа шинэ үеийн бөө, зайран, удгануудад сүсэглэн залбирч тэр онгоцыг хаа байгааг олж өгөөч гэж сөхрөн мөргөсөн боловч мэргийн зоос, төлгийн шоо нь андуурсан юм байлгүй хэд хоногийн дараа Марз уулыг мөргөсөн онгоцны сэгийг олсноор бүгд зайлшгүй үнэнтэй эвлэрэхээс аргагүй болжээ.
Хүүгийн хувьд аав нь хэзээ нэгэн цагт гэртээ ороод ирэх юм шиг санагддаг болохоор ээжийнх нь болон бусад хүмүүсийн эмгэнэн гашуудаж байгаа ойлгомжгүй хэвээр үлдлээ.

* * *

Цаг наргүй ажилтай байдаг нь цагдаагийн албаны онцлог юм хойно одоо яая гэхэв дээ. Эрлийн шуурхай группын хамт Төмөрөөгийн гэрийг бүслэн орсон боловч тэнд хүн байсангүй. Мэдээж тийм хэрэг хийчихэж байгаа хүн чинь гэртээ нуугдахгүй нь ойлгомжтой болохоор эрлийн шуурхай хэсэг гэрийнх ойролцоо нь отолт орхиод, түүний зургийг олшруулан тарааж зарлах,холбоо сүлбээтэй этгээдүүдийг олж тогтоох энэ тэр гээд зөндөө ажилтай зууралдсаар шөнийг өнгөрөөв..
Гэтэл хотын цагдаагийн газар дээр нэгэн үл таних хүн дугтуйтай зүйл авчирж өгсөн нь урьд шөнө гарсан хүн амины хэргийн талаар нотолгоо болохуйц гурван ширхэг гэрэл зураг байв. Хохирогч Цэдэндамбыг зодож алсан хүн нь Дэлчээк хочит Батхүүгийн Төмөр болох нь тогтоогдов.
Олдсон бүх нотлох баримтаас авч үзвэл Төмөр согтуугаар нэг хүнийг зодож амь насыг нь бүрэлгээд, баригдах нь зайлшгүй гэдгээ ойлгоод номын дэлгүүрийг дээрэмдэж мөнгөжих зорилгоор зэвсэгтэй орсон байна.
Талийгаач өвгөнийг айлгаж дөнгөөгүй буюу өөр ямар нэгэн сэдлээр буудаж амь насыг нь бүрэлгээд шатдаггүй авдар дотор байсан бүхнийг нь цөлмөөд зугтааж явахдаа дэслэгч Лхагваатай халз таарсан боловч дэслэгч Лхагваа сонор сэрэмжгүйн улмаас баривчилж чадаагүй алдсан байна.
Одоо хоёр хүний амь нас хохироосон галт зэвсэгтэй шийдсэн этгээд хотын гудамжаар чөлөөтэй алхаж байна.
Хотын аль харанхуй, бөглүү хэсгүүдэд цагдаагийн хэсгүүд шөнөжин эргүүл хийж, анхаарал татаж болох бүхнийг шалгасан боловч сэжигтэн этгээдийн ул мөрийг олоогүй л байна. Тэнгэрт нисчихдэг жигүүртэн биш юм хойно ямар ч гэсэн ул мөр олдож л таараа.
Төмөрөөгийн багын найз Болороо гэгч хүүхэн гэртээ хоноогүй бөгөөд одоогоор сураг нь гараагүйг бодоход хамт явж байх магадлалтай.
Хамгийн гол нь хэрэгтэн этгээд дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхийн чухлыг нийт бие бүрэлдхүүнд сайтар ойлгуулах хэрэгтэй.
Мөн түүнчлэн телевиз, радиогоор гэмт хэрэгтний гадаад, дүр төрх, содон шинж тэмдгийг нь ард иргэдэд зарлан мэдэгдэж сэрэмжлүүлэх нь маш чухал.
Өглөө болж Лхагваа дэслэгч нойргүй хоносноосоо болоод нүд нь улайчихсан, дарга нараас банга хүртээд уур нь хүрчихсэн амьтан хэсэг дээрээ ирж өрөөндөө ороод аяга халуун цай буцалгаж уучих санаатай ноцолдож байтал бас дахин дуудлага ирлээ..
Хотын захын хороололд нэгэн эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүний шинж тэмдэг нь сэжигтний найз бүсгүйн тодорхойлолттой таарч байна, гэсэн шинэ мэдээлэл түүнийг цус харвуулчих дөхлөө. Удалгүй шуурхай хэсгийн уаз машин давхиж ирээд түүнийг дээр дурдсан газар уруу авч хурдаллаа.
Нас барсан эмэгтэйн биед ямар нэгэн гадны нөлөөлөлөөс болсон гэсэн шинж тэмдэг эхний үзлэгээр тогтоогдоогүй ч шүүх эмнэлэгийн криминалистууд жинхэнэ үнэн шалтгааныг олж тогтоох ёстой билээ.
Лхагваагийн хувьд Дэлчээк гэдэг аймшигт алуурчинг олж газар дээр нь устгахаас өөр ямар ч бодол үлдсэнгүй.
Өчиггүй буудна даа муу алуурчинг, чи миний гараас гарахгүй. Өчигдөр орой түүнийг барьчихсан бол ийм юм хаанаас болох вэ.

* * *

Батлан хамгаалахын тусгай лаборатороос өндөр зэрэглэлийн нууцлалтай материалууд, туршилтийн дээж бодис гэх мэтийн зүйлс алга болсон ноцтой хэргийн мөрөөр ажиллаж байсан манай ажилтнууд дээрх хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан боловч хулгайлагдсан зүйлс тив дамжин тээвэрлэгдээд Улаанбаатар хотод хүрчихсэн гэдэг нь баттай эх сурвалжаас тодорхой болов.
Маш нууц зэрэглэлийн тэрхүү туршилт нь хүний геномын бичлэгийг тайлах зорилготой байсан бөгөөд тэрхүү чиглэлийн судалгааны үр дүнд аливаа өвчинд тэсвэрлэх үндэстнүүдийн генүүдийн онцлогийг тодорхойлсон асар өргөн хүрээний судалгааны материалууд багтсан байлаа. Мөн түүнчлэн нээгдээд удаагүй байсан хүний наслалтыг уртасгах үйлчилгээтэй эм болон зарим төрлийн хор болон тэдгээрийн үйлчилгээг сааруулах бодисын дээж хамт алга болсон байна.
Монгол улс нь коммунист засаглалаас ардчилал өөд шилжиж байгаа орон бөгөөд эдийн засгийн чөлөөт тогтолцоо байгуулах нэрийн дор коррупци хүчирхэгжиж гадаад улс орнуудын эрх ашгийг хамгаалсан бүлгүүдэд хуваагдсан төр нь улс орондоо тавих хяналтаа бараг алдаад элдэв төрлийн хориотой наймаа, зэр зэвсэг, хар тамхи, хүний худалдаа, бохир мөнгө угаах зэрэгт тун тохирсон хөрстэй олон улсын мафиудын болзооны газар болоод байгаа билээ.
Мэдээж технологийн ийм өндөр зэрэглэлийн материалуудыг энд ашиглахгүй гэдэг нь тодорхойн дээр мэдээллийг зөвхөн манай нууц лабораторын тусгай компьютерүүд дээр унших боломжтой болохоор тэдгээрийг энд авчирсан нь жинхэнэ эзэндээ очихын өмнө мөрдөн шалгалтаас зайлуулах гэсэн төөрөгдүүлэх арга хэмжээ гэдэг нь ойлгомжтой.
Тэдгээр зүйлсийг ямар ч хамаагүй үнээр яаралтай олж авах даалгавартай мэргэжлийн ажилтан Улаанбаатар уруу нислээ. Тусгай үүрэгтэй ажилтанд бүх талаар туслахыг энд ажилладаг өөрийн харьяаны хүмүүст дээд газраас даруй үүрэг болгов....
Цаг алдалгүй шуурхай ажиллаж алдагдсан чухал материалуудыг олж авахад гол үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудыг сайшааж яаралтай төвд ирэхийг тушаажээ.
Үйл ажиллагааны үр дүнд ямар ч шуугиан гараагүй бөгөөд энд хэн ч юу болсныг мэдэж тогтоох амьд гэрч үлдээсэнгүй. Манай ажилтан тухайн материалуудыг хадгалж байсан объектыг маш няхуур шалгасан боловч зарим нэгэн дээж бодис олдоогүй нь тээвэрлэх замдаа өөр этгээдэд дамжуулсан байж болзошгүй бөгөөд уг хулгайг захиалагч жинхэнэ эзнийг нь одоогоор тогтоож чадаагүй нь цаг маш давчуу байсантай холбоотой юм.
Террористуудтай холбоотой байж болох ч ямар нэгэн өөр сэжүүр гараагүй учир ажиллагааг өндөрлөв.(нууц ажиллагааны тайлангаас)

* * *

Тусгай албаны дарга хурандаа Мөнхбат албан тасалгаандаа сүүлийн үед гарсан ноцтой хэргүүдийн талаархи дэлгэрэнгүй судалгаатай танилцаж өөрийн хэлтсийн ажилтнуудаас хэн ямар хэргийг шалгаж байгаа, ямархуу үр дүнтэй ажиллав гэдгийг эргэцүүлэн дүгнэж суутал түүний нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд “Даргаа, үл таних нэг хүн тантай уулзах чухал хэрэгтэй гээд байна оруулчих уу?” гэж асуулаа
Хурандаа тэр өдөр хэн нэгэнтэй уулзалт товлоогүй болохоор баахан гайхсан тэрбээр хэсэг зуур бодсоноо оруул, оруул гэж хэллээ.
Мөнхбат бол эрхэлсэн ажилдаа жинхэнэ эзэн нь болж чаддаг шилдэг мэргэжилтэн бөгөөд түүний төлөвлөсөн ажиллагаа болгон амжилттай явагддагт нь зарим нэгэн хүмүүс атаархдаг, харин тэрээр өөрийнх нь амжилт бол хэн нэгний боддогчлон азын тэнгэр ивээсэн хэрэг биш бөгөөд аливааг тун нухацтай, ухаалгаар тунгаан урьдаас төлөвлөх чадварыг түүнд хар багаас нь суулгасан аавынх нь сургаалийн ач гэдгийг сайн ойлгодог нэгэн. Хэрвээ би төрийн албаны дээд өндөрлөгт гарчихвал үүнийг нь ингэж хийнэ, түүнийг нь тэгж зохицуулна гэж заримдаа нууцхан мөрөөддөг ч , хэт өндрөөс унавал осолтой, эвгүйтвэл Баатар генералын араас орж дээлээ толгой дээгүүрээ нөмөрч магадгүй гэж хаширлаад цагийн байдлыг ажиж чимээгүй байдаг ажээ.
Хаалга онгойж хэн ч өөлөхөөргүй намбалаг, нүдэнд дулаахан өөрөөс нь ялимгүй ахмад хүн орж ирэхэд нь өөрийн эрхгүй босч мэндэлснээ анзаарсангүйг бодоход тэр хүнд ямар нэгэн эчнээ далд увдис байсны шинж биз ээ.
-Та суугаач гэж зочноо уриад , Хурандаа Мөнхбат гэж өөрийгөө танилцууллаа. Нөгөө хүн ч Дорж гэж өөрийнхөө нэрийг хэлэв.
Мөнхбат түүнээс та ямар зорилгоор ирээ вэ гэж асуухад Дорж юу ч хэлэлгүй өөдөөс нь маш итгэлтэй тайван хараад, өврөө уудлан нимгэн зандан хайрцаг гаргаж хурандаад өгөв.
Их удаан эдлэгдсэн нь илт хүрэн хайрцгийг гартаа барьсан хурандаа энэ ямар учиртай юм бол гэж гайхан хайрцагны тагийг сөхвөл дотор нь эзэн Чингис хааны алтан гэрэгэ гялалзаж байв.
Арван гурван насанд хүрснийх нь маргааш Мөнхбатыг аав нь дуудан хоёулхнаа уулзаж хүү минь чи эр хүний данстай боллоо. Аав нь чамд аминаасаа илүү нууцлах ёстой нэгэн зүйлийг захия.
“Хүү минь бид бол үе дамжсан Их төрийн хишигтэн цэрэг.
Есөн өрлөгөө дагуулан ертөнцийн хагасыг дайлан хураасан аугаа их Чингис хаанд нууц тангараг өргөсөн арван хишигтний нэг болох Бодь гэдэг хүний удмынхан болохоор үеийн үед их төрийн голомтыг сахиж хишигтэн цэргийн журмыг баримтлах учиртай юм.
. Хэзээ ч юм нэгэн цагт их эзэн Чингис хаан дахин төрж хаан ширээндээ залрах бөгөөд тэр цагийг болтол төрийн нэгэн чухал нууцыг хадгалахад тусалж явах ёстой. Тэрхүү нууцыг бидний ахлагч болох их хишигтэн хамгаалдаг бөгөөд өөр хүн сонирхож мэдэхийг оролдвол тэнгэрийн гэсгээлийг хүртдэг гэсэн.
Хэрвээ хэзээ нэгэн цагт чам дээр болон чиний үр хүүхэд дээр чинь их хишигтэн ирвэл түүний өгсөн тушаалыг үг дуугүй, эргэлзэлгүй биелүүлэх үүрэгтэйгээ бүү мартаарай. Мөн түүний нууцыг чанд хадгалж, шударга журмыг чанд баримталж яваарай.
Их хишигтний таних тэмдэг нь эзэн Чингис хааны алтан гэрэгэ, хас тамганы бичээсийг дээр нь сийлсэн хаш бөгж хоёр” гэж хэлжээ
Түүнээс олон жилийн хойно өвгөн буурал аав нь насан эцэслэхийнхээ өмнө
дуудаж энэ тухай үүрд санаж яваарай гэж дахин сануулахад нь Мөнхбат үрээс үрд марталгүй дамжуулж явахаа тангараглаж аавынхаа сэтгэлийг амраасан билээ.
Гэтэл түүн дээр огтоос санаагүй үед гэнэт орж ирсэн энэхүү “эзэн Чингис хааны алтан гэрэгэ” ямар учиртайг мэдэх гэж нөгөө хүн өөд асуусан янзтай харвал Дорж дунд хуруундаа байх хас хээтэй хаш бөгжийг харууллаа.
Нарийн бичгийн даргадаа хүн оруулахгүй байхыг тушаасан хурандаа ирсэн хүнтэй нилээд удаан уулзсаныг бодоход ямар нэгэн чухал зүйлийг хэлэлцсэн нь тэр биз ээ.

* * *

Шар талын гөрөөсийг улайран хөөсөн хаантан цөөн хэдэн дагуулын хамт олноос хэтэрхий тасран холдсоноо үдшийн бүрийг нөмрөхөд л мэдсэн хэдий ч санаа зовсон зүйлгүй, оддын доор хээрийн цэнгэг агаарт ангийн хишиг хүртэж хонох боломж олдсонд ихэд таашаан авласан гөрөөсийн элгийг сорслон шарж болгохийг тушаагаад сансар хорвоогийн элдэв нууцын тухай санаашран цэлмэг тэнгэрийг ширтэн бодлогошрохуйд эл улсыг эрхэндээ хураахаар есөн өрлөгөө дагуулан тэмцэж явсан залуу насандаа нэгэн ийм сайхан үдэш итгэлт есөн өрлөгөтэйгээ хээрийн хойморт наргиж байсанаа дурссан нь хөвөрсөөр Алтан улсыг байлдах цэргийг захирч байсан Мухулайн нас барсан тухай мэдээг өвөртөлж ирсэн тэр элчийн царай, хүнийг мөнхжүүлж болох эсэхийг мэдэхээр Чанчун аршийг залж авчруулж уулзаад бүтэлтэй хариу сонсоогүй бөгөөд үхэх төрөхийн хоорондох хэтэрхий богинохон хүний амьдралын тавилан гэх мэт санаашралд хөтлөн одвой.
Хоолоо идээд эмээлээ дэрлэн хэвтэж байхад өдөржин дагалдан явсан боловч одоо өөрийнх нь амар амгаланг сахин түүдэг тойрон суугаад домог хүүрнэн байгаа хишигтэн цэргүүдийн намуухан яриа бодлын дундуур хааяа нэг орж ирэхээс өөр саад болох зүйлгүй бясалгал хийхэд таатай байв.
Санамсаргүйгээр тэдний нэгний ярьж байгаа эртний Их Нирун гүрний үеийн домог анхаарал татан би үүнийг яагаад урьд нь олж сонсоогүй юм бол хэмээн гайхаж байсаар нэг л мэдэхэд нойрсож орхижээ.
Өглөө эртлэн мориндоо мордон ирсэн зүг үрүүгээ буцаж явахдаа хишигтний ахлагчийг дуудан урьд шөнийн Нирун гүрний их зайрангийн домгийг хүүрнэж байсан цэргийн нэрийг асууж дуудуулан “чи урьд шөнө их сайхан домог хайлж байсан одоо тэр домгоо надад ярьж өг” хэмээн зарлиг буулгахад залуу хишигтэн цэргийн санаа зовж их хаантан өршөөж хэлтрүүлэгтүн мөхөс би зөвхөн урьд уншсанаа ярьсан минь тэр билээ, Их аурагт байх хаантны номын өргөөнд энэ түүхийг бүрэн өгүүлсэн Нирун гүрний босоо түүх гэдэг ном байдаг билээ, сайн багшийн ачаар тэр бичгийг тайлж ойлгохтой болсон миний бие энэ дайнд мордохын өмнө уншиж байсан юм гэж нүд нь бүлтэлзэв.
Хаан тайван мишээж санаа зоволтгүй хүү минь ярь, ярь гэж тал өгвөөс залуу хишигтэн цэрэг өгүүлрүүн:
Эрт дээр цагт Их Нирун гүрний эзэн хаан Татарын итгэлт жанжин Хүлэгт баатар гэж байжээ. Харийн дайсныг хамх цохин эх нутгаасаа хөөн зайлуулж байсан цэргийг удирдан Алтайн их уулсын Цамбагарав оргилын ойролцоо хоноглож байтал авд явсан цэргүүд нь шархадсан янгир хөөсөөр мөнх цаст оргил өөд авирч байхдаа цас мөсөн дундаас хөлдөж үхсэн бололтой нэгэн гажууд хувцастай дайчныг олжээ. Цэргийн их зайран нь манай бурхан болсон Тэв тэнгэр зайран шиг үхсэнийг босгох идтэй шидтэй болохоороо нөгөө хөлдүүсийг ойролцоо байсан хайлсан цасны ус мөстэй хонхорт хийж гэсгээгээд дараа нь их галын дэргэд авчиран амаар нь хөөрөгдөж илээч бариач цэргүүдээр булчин шөрмөсийг нь зөөллөн илүүлээд өөрөө хэнгэрэгээ барин онгодоо залж бүтэн хоног бөөлсний эцэст нөгөө хүний сүнс нь биендээ эргэн ирж нүдээ нээн орчин тойрноо хараад гайхан байжээ.
Тэр хүний үг яриа нь Нирун аймгаас нилээд гажууд боловч бүрэн ойлголцож болоод байсан бөгөөд өөрийгөө Ар хүннү улсын тандан заншлах аравтын дарга, нанхиадын их цэргийн жанжнаас холбоотон өмнөд Хүннүгийн ноёнд илгээсэн захидлыг элчээс нь булаан аваад байтал элчийг хамгаалж явсан цэргүүдийн нэг нь өөрийн цэрэгтээ хэл хүргэж амьжсанаас болж шуурхай зуутад нэхэгдэн гурав хоногийн хугацаанд хамаг цэргүүдээ харвуулан алдаж, унаа морьдоо улдуулан хаясаар Цамбагарав уулын их цаст хавцал өөд авирч зугтаагаад нэгэн хонгил агуй олж хоргодож байсан тухайгаа санаж байх бөгөөд түүний биед нөгөө нанхиадын жанжнаас хаанд хүргэх байсан бичиг байсан ажгуу.
Хүлэгт жанжин тэднээс олон жилийн өмнө болсон Хүннү гүрний дотоодын самуун болон өмнөд Хүннү аймаг нанхиадтай хүч хавсран ар Хүннү аймгаа цохин бутраасан, дагаар орохыг үл хүссэн хэсэг ноёдууд албат иргэдээ аван Алтайн нуруунаас баруун хойд зүг зугтаасан түүхийг эцэг өвгөдөөс сонсож байсан болохоор тэрхүү хүний үгийг хаандаа айлтгахад энэ бол ёстой гайхамшигт түүх мөн их улсын босоо сударт тэмдэглэн үлдээ гэж зарлигдсанаар Нирун гүрний босоо түүхэнд тэмдэглэн үлдсэн байжээ.
Харин тэрхүү хүннүгийн цэргийн аравтын дарга цаашдаа эхнэр аван хүний ёсоор амьдарсаар насыг элээсэн гэнэ.
Цэргийн их зайрантан нь ид шидээр тэнгэрийн оронд залран одоод одоог хүртэл иргэж ирээгүй нь тэнд мөнх насыг олсонтой холбоотой байх гэж эртний мэргэд бичиж үлдээжээ.
Их хаантан эртний тэрхүү домгийг хүлгийнхээ зөөлөн явдал дунд сонсож дуусаад одоогийн зайрангуудад даанч тийм эрдэм үгүй дээ гэж хэнд ч юм өгүүлээд залуу хишигтнийг тогтоож нэгэнтээ хараад дотроо нэгийг бодсон шинжтэй морио давиран хурдлан давхив.

* * *

Эрлийн шуурхай бүлэг сэжигтэй обьектуудыг шалгаж байхад ууланд байдаг хуучин балгасанд сэжигтэн орогноод байж болох юм гэсэн таамаглал дэслэгчид төрлөө. Алсуур өгсүүр замаар давхар мосттой уаз машинаар очино гэдэг хэрвээ хэн нэгэн тэнд байвал зүгээр л үргээчих учраас тэд машинаа тэртээ алсад зогсоож газрын бартааг ашиглан нууцхан алхалсаар балгасыг холуур бүслэн авав.
Хамгийн түрүүлж балгас өөд орсон эрлийн бүлгийг ахлаж яваа залуу ахмадын хойноос байдгаараа шогших аядсан ч хамаг хөлс нь асгарсан Лхагваад хаа нэгтээ бүгтхэн буун дуу гарах шиг санагдав.
Арай нөгөө Дэлчээк манай ахмадтай буудалцаж эхлэв үү гэж бодсон дэслэгчээс хаанаас ч юм бүү мэд гүйх тэнхээ гарч хурдаа нэмлээ. Буугаа гаргаж бариад замгийг нь сойж, сэмхэн гэтсээр балгасанд нэвтэрдэг нүхээр алгуур оров. Харанхуйд нүдээ дасгачих санаатай анивчин зогсоо түүнд хэн нэгэн хүн аажимхан ойртох чимээ гарч ханан дээр гар чийдэнгийн гэрэл тусахад л ахмад Батсүхийг таниад гохноосоо хуруугаа салгав.
Хэн нэгэн тэнд байсан бол юу ч анзааралгүй л баригдахаар ажилласан боловч уулын балгасанд хүн байгаа ямар ч шинж тэмдэг олдсонгүй.
Балгасны нэгэн өрөөнөөс гал түлж байсан ором, тал нь асгарсан архитай шил, талх хиам гээд л хүн орогнож байсан шинж тэмдэг илэрснээс гадна саяхан буудсан дарь хүхрийн үнэр ялигүй сэнгэнэх шиг болов. Лхагваа газар хэвтэж байсан цүнхнээс скотч(наалддаг тууз), нүднээс бусдыг халхлах баг, долоон сумтай макаров маркийн гар буу олоод үнэрлэж үзвэл дарьны шинэхэн үнэр содон байлаа. Хэн дөнгөж сая энэ буугаар юу буудсан юм бол гэсэн оньсогыг тайлчих санаатай нилээд бодсон эргэлдсэн ч буудуулчихаар амьд амьтан хавь ойрд байсангүй.
Ахмадын хувьд аль хэдийн гадаа гараад ойр орчмоор сэжигтний ул мөр юу байна шалга гэж хүмүүсээ зааварлаж байлаа.
Хоолойдоо байгаатайгаа нийлээд долоон сумтай тэр буу бол өвгөний амийг хөнөөсөн зэвсэг мөн гэж үү.
Эрлийнхэн хүнээ олоогүй боловч түүний галт зэвсгийг олсон нь дарга нарын сэтгэлийг бага ч атугай амраалаа. Дэлчээкт дахиад өөр буу байх нь юу л бол.
Нарийн мэргэжлийн шинжилгээний дүн гүйцэд гараагүй л байв.

***

Амнаасаа хөөс цахаруулсан өвгөн бөөгийн онгод өгүүлсэн нь: Дээд мөнх Тэнгэр чиний хүслийг сонсов, хорвоод урьд хожид үзэгдэж дуулдаагүй их дайн дажин хийсэн чиний үйл хэргийг зөвтгөхийг оролдовч самуун цагийг төвшитгөх үйлсийн тань хоморгонд өртөж үхсэн, зовсон хүмүүсийн сүнс амар амгалангийн оронд очилгүйгээр, энд тэндгүй тэнүүчилсээр байгааг юу гэхэв дээ. Хэрвээ чи өөрийн сүүлчийн хүслээ биелүүлэхээр чин сэтгэлээсээ гуйж байгаа юм бол хаврын эхэн сарын шинийн долооны билэгт сайн өдөр чамд дээд тэнгэрээс заяасан тэрхүү хишигтэн цэргийг бие хамгаалах шилдэг арван цэргийн хамт дэлхийн дээвэрт орших их уулсын зүг илгээ. Хэнд очих учиртайгаа тэр болон бусад нь ч мэдэхгүй байг, уулсын дунд байх нэн өндөр уулын гүн агуйд ном бясалган суугаад түмэн жил болсон их аршийг олж уулзаад “мөнхийн гүн нойрыг” залан ирвээс хаан таны эцсийн хүсэл тань биелэж байгаа нь тэр. Мөнхийн гүн нойрыг олж ирэх ёстой гэдгийг л зарлигдан илгээ, хэнээс гэдгийг билэг ухаан төгссөн хүмүүн өөрөө хайж олно биз. Хаврын эхэн сарын шинийн долооноос хэтэрвэл хаан таны сүүлчийн хүсэл орчлонгийн түмэн нугачаан дунд утаа болон замхарна шүү гэдгийг хатуу санаж яв, Санаж яв....... Их эрдэм чадлаараа алдарт Тэв тэнгир бөөгөөс давж гарсан гэгддэг урианхайн өвгөн бөөгийн хэлсэн сүүлчийн энэхүү үгсийг машид тоож сонссон их хаантан өөрийн чэрби нараасаа хамгийн шилдэг зуун хишигтэн залуусыг сонгон хаан эзэнд бараалхуулах зарлиг буулгажээ.
Хаантан өөрийн биеэр залуу хишигтэн цэргүүдтэй нэгбүрчлэн уулзаж ярилцсан нь аян дайнд мордоод хоёр жил гаруй болж байгаа олон түмэн цэргийн дунд нэгэн томоохон таавартай ярианы сэдэв болж, эдгээр хишигтнүүдээс харь орны хотуудыг захирах том түшмэлүүдийг тохоон томилох байх гэсэн ерөнхий таамаглал нь нийтийн дунд голлон яригдаж байв. Зуун хишигтэн цэргийн дундаас хаантны өөрийн сонгосон арван хишигтэн дээр дурдсан домгийг өгүүлэгчийн захиргаан дор цаст Гималайг зорин мордох юм гэж арван түмэн цэргийн дотор хэн ч бодож явсангүй ээ.
Хаврын дунд сарын шинийн долооны билэгт сайн өдрийн өглөө эзэн хааны хэвтүүлийн даргын алба хашигчийн өгүүлснээр домогт 10 хишигтэн цэрэг их хааны зарлигийг ямар нэгэн гэрчгүйгээр хүлээн аваад даргачид алтан гэрэгэ үзүүлэн шуудхан урд зүгийг чиглэн мордвой.
Ямар даалгавартай хаа хүрэхээр явсан учрыг зөвхөн их хаантан өөрөө л мэдэж байгаа болохоор хаантнаас асуултай ч биш, магадгүй холын нэгэн улсыг заншлан тандахаар нууц даалгавартай мордсон болов уу гэж таамагласан ч хишигтэн түмтийн захирагч Архай хасар ноёнтон ч энэ аравтын зорилгын талаар гадарласан юмгүй байлаа.
Тэнгэр уулсын Киргиз, Тажикийн ноёд Монголын хаадын их ялалтын тухай чихээ дүлийртэл сонссон болохоор их хаантны алтан гэрэгэ харуулсан аравт цэргийг саадгүй нэвтрүүлсэн бөгөөд хөтөлгөө морьдтой шуурхайлан яваа хишигтэн цэргийн аравт цэрэг сар илүүгүй хугацаанд төвдийн их өндөрлөгт хүрж очжээ.

***

* * *

Хотын бараа алсаас цайран харагдах нарлаг энгэрт хоёр гурван жижиг тэрэг, автобусны хамт зогсож, дэргэд нь нилээн олон хүн бөөгнөрөн байх нь буцаж ирдэггүй алсын аянд бусдын дэмээр мордсон Дадиа өвгөнийг нутаглуулсан нь байлаа. Чанцал гуай нулимсаа арчин зогсох нь аргагүй тавь гаран жил нэгэн гэрт амьдарч нэгэн биений хоёр хэсэг шиг болсон ханиа алдсандаа уймарч учраа олохгүй болсоны шинж биз ээ. Дугар, Зуунай, Түндэв гурав болон талийгаачийн үр хүүхдүүд эмгэнд сэтгэлийн дэм өгөх санаатай энд тэнд нь гарч бөөцөгнөх нь өрөвдөлтэй харагдана.
Талийгаачийн ажил явдалд оролцож байгаа хүмүүс салах ёс гүйцэтгэж дуусаад унаа тэргэндээ сууцгааж эргэж харахгүй явцгаадаг ёсоороо хөдлөөд их хотын зүг явсны дараа нэгэн сити-такси олонд алдаршсан жижиг шар тэрэг замын онхол дэнхэлийг эвтэйхэн туулсаар бурхан болоочийн шарилын ойролцоо зогсоход түүнээс угалзтай ээтэн гутал өмссөн нэгэн хүн буулаа.
Саяхан оршуулсан шарилын дэргэд очиж зул асаан нүдэндээ нулимс гялтгануулан зогсоо тэр хүнийг ажиглаж байсан жолооч хархүү ах дүүс нь болов уу гэж бодсон нь алджээ.
Хаа холын Хөх хотоос яаралтай дуудлагаар ирсэн тэр хүний нэр Хасчулуун, Монголын зүүн өмнөдөд орших Горлос хошуунд төрсөн тэрбээр эдүгээ тавин зургаан нас хүрч байгаа бөгөөд үндэсний түүхийн багш мэргэжилтэй, дунд сургуульд хичээл зааж байхдаа шавь нартаа болох болохгүй олон юм илүү ярьдаг байснаасаа амарыг хамгаалахын хараанд өртөж хөөгдсөн.
Түүний шавь нараас хэд хэдэн залуус өмнөд Монголын ардчилсан холбоо гэдгийг байгуулахад идэвхтэй оролцож ах дүү үндэстний эв найрамдлыг хагалан бутаргах хорт үйл ажиллагаа явуулсаны улмаас баривчлагдаж шоронд орж, гадаадад дүрвэн зугтаасан учир багшийг тойрсон хяналт улам чангарсан ажээ.
Мань хүн энэ бүгдийг ойлгож мэдэрдэг учраас сүүлийн үед Юань гүрний үед хоёр үндэстэн нэгэн гэрт байсан тухай түүхийн адал явдалтай ганц нэг зохиол бичиж засарсан болохоо харуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурдгийн үлгэр байсан билээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон гэсэн их зохиолчийн мөрүүдийг амны уншлага болгосон түүнийг хүлээсэн үүрэг нь хятадуудтай эвдэрэлцүүлчихгүй тогтоож байдаг бөгөөд өөрийнх нь унаган нутаг Горлосоос төрсөн үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Тогтох тайжтай эхийн талаар цусан төрлийн холбоотой нь түүний бахархал байв.
Ямар нэгэн садан төрлийн холбоогүй боловч их тэмцлийн гал дөлд цусаар гагнагдсан ахыгаа алдсандаа харамссан түүний сэтгэлийг өөрөөс нь өөр ойлгох хүн ховор биз ээ.


Top
   
PostPosted: May.08.18 5:47 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.08.18 5:43 pm
Posts: 1
Сонирхолтой зохиол байна шүү, дараагийн хэсгүүд нь хэзээ орох вэ :bigthumpup:


Top
   
PostPosted: May.09.18 5:52 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3493
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
:wd: :wd: :wd: :wd:

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: May.23.18 12:05 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
* * *

Тухайн үедээ Төвдийн засгийн эрхийг барьж байсан Цамба зэрэг ноёд Тангудын дайны үед эзэн хаанд үнэнчээр зүтгэхээ илэрхийлж байсан учир их хааны зарлигийг уламжилж ирсэн аравт цэргийн алтан гэрэгэг үзээд эзэн хааны зарлигийг биелүүлэхээр нутаг орныхоо газар бүрд элч зарж Гималайн өндөр уулсын дундах нэн өндөр уулын гүн агуйд бясалгагч түмэн наст богд аршийн тухай сураглан хайсаар нэгэн сар илүү болсон боловч тийм агуу их шидтэний тухай ямар ч сураг ажиг үгүй, ном сударт тэмдэглэгдсэн ямар нэгэн мэдээ ч олдсонгүй учир аравт цэргийг ордондоо дуудаж авчраад Цамба ноёнтон “хэрвээ тийм арш байдаг байсан бол алдарт Миларайв богд түүнтэй заавал учирсан байх ёстой, гэхдээ та бүхэн өөрсдөө өндөр Гималайн уулсын дундах нэн их уул болох Лапчи канг эсвэл Чуварт морилцгоогтун, эрлээ олох болтугай” хэмээгээд газарчин гаргаж өгчээ. Үлгэр домогт гардаг Сүмбэр уулын эрэлд гарсан арван хишигтэн цэрэг ногоорсон хөндийн дэргэд байх мөнх цаст уулсын орноор цаг алдалгүй довтолгосоор ертөнцийн дээвэрт Монгол морьдынхоо мөрийг үлдээж одов оо.
Олон зуун жилийн дараа дэлхийн хамгийн өндөр оргил гэдэг нь тогтоогдож Эверест хэмээн дэлхий дахинд алдарших аугаа их оргил Лапчи уулын хормойд хүрсэн аравт цэргийн ахлагч Алтанхүү өөрийн газарч болох хазгай хэлт Түгдэвээс энэ уулсын агуйд бясалган суух даяанчдын талаар лавлан асуухад тэрбээр зарим нэгэн даяны агуйд тэднийг дагуулан очсонд ихэнх нь хүнгүй хоосон бөгөөд тааралдсан ганц нэгэн даяанч тэдэнтэй үг солилцохыг нэг их төвдөхгүй байгааг харьцаж байгаа байдлаас нь ойлгожээ. Уулсын энэ оронд зэр зэвсэг агссан тэдэнтэй нэг л хөндий харилцаад байгааг ойлгосон Алтанхүү буцаж Лхас ороод өөрсдийн зэр зэвсэг, агт морьдоо Цамба ноёнд хадгалуулаад бүгд энгийн төвд лам хар хувцсаар хувцаслан зүсээ хувиргаад дахин их уулсын оргилыг зорьсон билээ. Хэтэрхий өндөр уулын сүрд дарагдан унах тохиолдолд цус хэрхэн ханадаг аргыг тэр нутагт шавилан суусан нэгэн Монгол ламаар заалган сураад өөрөө болон хамт яваа хишигтэн залуусыг Төвд хэл сурахыг тушаажээ.
Ууланд даяанчлан суугаа лам нарыг юуны төлөө ингэж хорвоогоос дайжин аглагд гарч, хоол ундаар өөрийгөө сойн бясалган сууж байгааг нь ойлгохыг хичээн оролдовч одоогоор тэдний талаар бараг юу ч мэдэхгүй бөөсөө л шүдээрээ алдаг гэдгийн нь л сайн ойлгов. Өвлийн их хүйтнийг уулын жижиг сүмд өнгөрөөж байхдаа энд хичнээн олон өндөр уулс байдаг, тэр уулсад хичнээн олон агуй байдаг гэдгийг гадарлах болсон арван нэгэн хишигтэн эрс хэзээ ч бүтэхгүй даалгавартай яваа болохоо ойлгож эхэлжээ. Гэхдээ нэгэнт их хаантны зарлигийг үхэн үхтлээ “үл мэдэх газар оч, эс мэдэх юмыг олж ир” гэсэн үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэх ёстойгоо л бүгд нэгэн дуугаар хэлэлцэж байв.

* * *

Гайхамшигт судрын хуудсыг эргүүлэн суугаа надад энэ бүхэн үнэн гэж үү гэсэн эргэлзээ төрөн байх ахуйд багш минь аль хэдийн ажиглачихсан:
Дүү минь чи өнөөдөр байгаа орчиндоо эргэлзэхээр сэтгэлийн сулралд орсон байна. Энэ сударт гарж байгаа бүхэн, тэр залуу хишигтэн цэрэг чиний өвөг дээдэс байсан гэдэгтэй адилхан бодит зүйл, чамд одоохондоо энэ бүхэн үлгэр юмуу зүүд шиг л байгаа, гараа чимхээд үз дээ, мэдэрч байгаа биз?
Амьдралыг далайтай зүйрлэвээс сэтгэл хэмээгч нь түүнд хөвөгч завь онгоц, завь онгоц жолоодлогогүй болбоос түүний хэрэг юун, сэтгэл хэмээгч олон юмны магадгүй энэ ертөнцийн эхлэл мөн, хүн өөрөө юу сэтгэвээс орчин дагаж тогтдог.
Улс гүрэн ч хүн дээр тогтдог болохоор хүмүүс юу гэж бодно улс орон тийм байна.
Жишээлж хэлбэл чи өөрийгөө дорой муугаар төсөөлж явбал дорой муу л байна, улс оронд өөрсдийгөө муугаар бодогсод олширвол улс орон дагаад л муу байх гэх мэт, сэтгэлийг жолоодож сурах нь чиний хамгийн гол зорилго байх учиртай бөгөөд өөрийгөө жолоодож чадсан хүн бусдыг жолоодон дагуулах амархан байдаг юм.
Их хааны сургаальд үүний талаар биеийн бөхөөр ганцыг дийлнэ, сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ гэж бичсэн байдаг юм.
Чи аливаа зодооныг сурах сонирхолтой байгаа нь ажиглагдсан, гэхдээ сэтгэл санаагаа зөв удирдаж аль болох тулаан зодоон хийхгүй байх нь хамгийн чухал. Чухамдаа тулаан болгон эрсдэлийг дагуулдаг, толгойгоо муу ажиллуулдаг хүн л хамгийн олон тулалддаг юм. Ухаант хүмүүн бүгдийг өөрийн санаснаар болгож эцэст нь ганц тулаанаар л бүгдийг шийдвэрлэж чаддаг байх учиртай гэж Төмөрөөд сургаж байгаа ах нь ч, багш ч болдог хүнийг Дорж гэдэг.
Дорж социализмын сүүл мушгих үед буюу өөрчлөн байгуулалт ид өрнөх цагаар тэр үеийн Зөвлөлт холбоот улсад анагаах ухааны их сургуулийг эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн юм.
Дэлхийд сүр хүчээ гайхуулж байсан агуу их социализмын эх орон тийм хурдан баларч сөнөх юм гэдгийг хэрвээ тэр үед урьдчилан хараад хүнд ярьсан бол улс төрийн хэрэгт орохоор барахгүй юм болох байв.
Гэтэл дэлхий дээрх хамгаас хүчирхэг хоёр гүрний нэг гэж тооцогддог Зөвлөлт холбоот улс дотроосоо идэгдэн хаврын цасны адил хайлан одсон нь хорвоогийн учрал тохиол гэгчийн өмнө хүмүүсийн бөөгнөрөл ямарч арчаагүй дорой байдгийг түүнд сайн харуулж өгчээ.
Эцгийн захиасыг сахиж хэрвээ хэн нэгэн их хишигтэн ирвэл үг дуугүй захирагдах ёстойгоо үргэлж бодож явсан түүнд Монголын ардчилалын төлөө тэмцэл хийж анхны ерөнхийлөгчийн сонгуульд ханцуй шамлан оролцож явах үед гэнэтийн их дуудлага ирсэн гэдэг.
Огтоос санамсаргүй нэгэн өдөр түүнийг сураглаж уулзсан мэдэгдэм хазгай аялгатай ярьдаг алтан гэрэгэний эзний тушаалыг биелүүлж ууланд хишигтэн цэргийн сургалт дүүргэх завшаан тохиолдсон нь тэр билээ.
Хамтдаа эх орноо шинээр цогцлуулна гэж урам зориг дүүрэн жагсаж явсан нөхдийнх нь олонхи нь өнөөдөр хээл нь хүндэрсэн эхнэр шиг их гэдэстэй хөдлөх болгондоо янцагласан суудлын бөглөөснүүд болон хувирна гэдгийг ч урьдаас яаж таах билээ дээ. Түүний нөхөрлөдөг байсан хэдэн найз нь одоо Доржийг далдуур “азгүй тахиа” гэж хочилдог сурагтай.
Бэлжиж хөрөнгөжөөд зан нь хувирсан тэдний хувьд цалингаараа амьдралаа зохицуулж яваа нэгдсэн эмнэлэгийн их эмч Дорж бол амьдрах сүйхээ муутай, тэнэгдүүхэн шударга Баагий билээ.


Top
   
PostPosted: Feb.24.19 1:11 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
Өөрийнхөө захиргаанд яваа арван сайхан залуугийн амь, амьдралын төлөө шаналсан Алтанхүү хэрвээ даалгавар биелэхгүй бол бид бүгдийн амь нас хэнд ч хэрэггүй болно, биелүүлэх гэхээр ямар ч учиг сэжүүр үгүй байдаг, тэгээд энэ хахир хатуу уулсын дунд удаан амьд явах болзолгүй тул энэ хэдэн залуусын амь насыг хий дэмий үрээд яах вэ, үрэгдвэл ганцаар үрэгдъе гэж шийдээд нэгэн үдэш арван цэрэгтээ хандан “нэн их уулын гүн их агуйн тухай нэгэн ламтан нууцаар надад хэлж өглөө, тэр зүгт олон хүн хамт явж болдоггүй учиртай гэнэ, хоёр хүн явсан ч нэг нь үрэгддэг жамтай юм. Тийм учраас та арав Лхас хот ороод тэнд Цамба ноёнтний дэргэд очиж намайг хүлээгтүн, хэрвээ намрын сүүл сар дуустал намайг буцаж очихгүй бол эзэн хааны хайрласан энэ алтан гэрэгэг миний энэ захидлын хамт их эзэн хаанд хүргэж өгөгтүн” гэж тушаал буулгажээ. Цэргийн хүнд даргын тушаал гэдэг хааны зарлиг адил учир арван хишигтэн цэрэг маргааш үүрээр газарчийн хамт Лхас хотын зорин буцлаа. Эх нутаг, элгэн садан, ахан дүүс шиг ижилдсэн арван цэргээ дахиж харахгүйгээ мэдсээр байж төмөр царайлан гаргаж өгсөн Алтанхүү тэднийгээ гүвээ давмагц нүднээсээ доголон нулимс унагаад зүрхэндээ байх хэтэрхий хүнд ачаагаа дааж ядан сүм уруу гэлдрэв. Хорь хүрээгүй насандаа баймгүй хэрсүү энэ залууд хэзээ ч үл биелэх даалгавраа орхин зүгээр л мөсөн уулсын дунд үүрд үлдэх өөрийнх нь тушаал л үлджээ. Одоо хавар болж байдаг, намар болтол уулсаар тэнүүчилж яваад хаа нэгтээ хөлдөж эсвэл өлсөж үхэх тавилангаа хүлээх гунигтай шийдвэр нь хааны зарлигийг биелүүлээгүйн улмаас цаазын илдэнд өртөхөөс дээр санагдсандаа л ингэж хачин авирласнаа ойлгох тусам хорвоо хичнээн уужим, амьдрал хичнээн сайхныг бишрэн ухаарч, сүмийн да ламаас уулсын дунд хорвоогоос дайжин бясалгагчдаас хамгийн алдартай егүзэрийн талаар лавлан шалгаасаар Дэнзэн рэйва гэгчийн тухай дуулжээ. Өвлийн хүйтэн цасан шуурганаар ч даавуун нөмрөгнөөс өөр хувцасгүйгээр явж байдаг, хоол иддэггүй, хорвоогийн бүхий л сонирхолоос ангижирсан хувилгаан богд рейва хүссэн хүн болгонд олддоггүйн дээр газар товчлон явдаг увидастай учир энд байна, тэнд байна гэж дуулддагч очиход аль хэдийн шал өөр газарт морилж явдаг болохоор түүнийг олж уулзана гэдэг нөгөө нэгэн аршийг олохтой ижил бүтэшгүй шахам санаа бололтой. Хаврын сард уулсыг гороолон эхэлсэн Алтанхүүгийн гутал хувцас салмаран урагдаж, намрын сүүл сар гэхэд уулсын хаа нэгтэй тааралдах бусад бадарчдын адил навсархай нь дэндсэн хувцастай, үс нь арзайж нүүр нь халтайсан сангасваа гэхээр нэгэн болжээ. Одоо түүнд ямар нэгэн арш, бодисадваа, рэйвааг хайх бус ердөө л өөрийн үхлээ хайх бодол үлдсэн бөгөөд хаан эзэндээ бичсэн захидалдаа тэрбээр “Хаан эзэнтний зарлигдсан нэн их уулыг олсон бөгөөтөл түүний гүн их агуйд орох нь бүтэшгүй хэцүү бөгөөд, аймшигт чөтгөрүүд агуйн үүдийг хамгаалж, тэнд хүмүүс очвоос хоёр хүн байсан ч хооронд нь муудалцуулан нэгийг нь хөнөөлгөдөг учиртай болохоор надад даалгасан аравт цэргийн амийг хий дэмий үрэхгүйн тулд буцаав, өөрийн биеэр тэрхүү агуйд нэвтрэн орж зарлигийг биелүүлэхэд бага ч үгүй хугацаа хэрэгтэй болохоор хэлж мэдэхгүй хугацаагаар үүргээ гүйцэтгэхээр хоцров. Хаан эзний үнэнч боол хишигтэн Алтанхүү сөгдөн мөргөв” гэж бичиж явуулжээ. Өндөр уулсын цасан шуурганд туугдсаар хаашаа явахаа мэдэхээ байсан тэрбээр салхинаас хоргодох жаахан хонхорхой олдсонд олзуурхаж, хөлдөж хайрагдсан хуруунуудаа хөдөлгөхийг оролдож байсан ч нэг мэдэхэд хайгаад явсан үхэлтэйгээ нүүр тулгарч дулаахан, нам гүм, мөнхийн гэрэлтэй орчинд сэргэвээ. Орчин тойронд нь хов хоосон, зөвхөн цагаан гэрлээр сүлэлдсэн эхлэл төгсгөлгүй мөнхийн амгалан ертөнцөд байгаагаа мэдэрсэн тэрбээр юу болоод байгааг нэг л төсөөлсөнгүй, гэхдээ л хаан эзний зарлигаар нэн их уулын гүн их агуйд бясалган суугаа түмэн наст аршаас мөнхийн гүн нойрыг залах учиртайгаа санаад тааралдсан бүгдээс энэ тухай асуусан боловч одоогоор түүнтэй ярилцах завтай нэгэн таарсангүй. Өнө мөнхийн ертөнцөд учирсан нэгэн гэрэлт хүмүүн азаар түүний дууг сонсоод ойртон ирж “ямар учирлаар төөрөлдсөн хөвгүүн бэ, чиний эрээд байгаа аршийн тухай мэдэх хүмүүн энэ дэлхийд байхгүй, энэ тухай хаанаас олж мэдээ вэ гэж асуужээ. Өөрийн учир явдлыг нэгд нэгэнгүй тайлбарлавал толгойноосоо цагаан гэрэл цацруулсан сайн санаат гэгээнтэн түүнийг “цаг чинь болоогүй байхад зуурдад төөрөөд ирсэн байна чиний сүнс, одоо эргээд буц, чиний хайгаад байгаа хүмүүс чам дээр өөрсдөө ирнэ, асуултынхаа хариуг олноо, одоо буц буц” гэх нь сонсогдоод л ........
Нэгэн зөөлхөн гар өөрийг нь илээд л, илээд л “ээжээ ээжээ энэ та юу” гэхэд нь нэгэн галын дэргэд одоо ухаан орж байна гэж төвдөөр хэлэх сонсогдлоо. Үхэл ч түүнийг тоож авсангүй, уулсын агуйд шуурганаас хоргодож суусан төвд анчид агуйн ойролцоо морь харж яваад түүнийг олон хөлдөж үхэх аюулаас аварсан нь тэр байж. Дүн өвлийн хүйтнээр ууланд осгож үхэх гэж байсан түүний хазгай аялгатайгаар ярих нь анчдад туйлын хөгжилтэй санагдаж инээлдсээр цасан шуургыг өнгөрөөлөө. Анчид ангаас буцаж яваа бөгөөд олз омог сайтай болоод зан сайхан байсан тул Алтанхүүд гөрөөсний хөл мах үлдээж одов. Агуй ч гэсэн хэн нэгэн даяанч амьдарч байсан бололтой нилээд их түлшний модтой, ойролцоо нь хөлддөггүй горхитой хүн амьдарч болохоор газар байв. Анчдын үлдээсэн махыг чанаж идээд тосыг нь хөлдүүдээ түрхээд хоёр гурав хонож байтал үдшийн бүрийгээр түүний түүдэг галын дэргэд нэгэн бадарчин лам хүрэлцэн ирсэн нь дан даавуу хэдэрсэн туранхай хөх өвгөн байлаа. Хэдийгээ нас дээр гарсан боловч нүдний гал нь хэтэрхий хүчтэй, арван хэдтэй юм шиг цоглог харагдах тэрхүү егүзэрийг хараад л сэтгэлд нь нөгөө рэйва байна гэсэн бодол төрсөн ажгуу. Хачирхалтай өвгөн егүзэр түүний бодлыг уншсан юм шиг, тиймээ хүү минь би чиний хайгаад байгаа Дэнзэн гэгч мөн байна, ямар учраас намайг хайгаа вэ гэж асуулаа.


Top
   
PostPosted: Feb.24.19 11:42 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
Хаан эзний зарлигдсан хачин даалгаврыг биелүүлэх аргагүй болоод байгаагаа, хамт ирсэн нөхдөө хэрхэн амьд гаргах арга сүвэгчлэн буцаасан тухайгаа, энэ уулсын оронд мөнхөд үлдэж магадгүй болсноо нэгд нэгэнгүй хэлэх гэж өөрийн сурсан төвд хэлнийхээ үгийн санг ашиглан хазгай муруй ярьж байгаа түүний яриа их егүзэрийн анхаарлыг татсангүй, хэлэх гэсэн бүгдийг нь бодлоор нь ойлгоод байх учир хорин нас хүрээгүй энэ сайхан залуу нөхдийнхөө төлөө амиа өргөхөөр шийдсэн нь түүний сэтгэлийг илтэд уярааж, хөөрхий хөвгүүнийг адислаж өөрийн хэтийдсэн эрдэм чадлаараа хөлдүү шархийг нь хормын дотор эдгээж эмчлээд хөвгүүнд хандан өгүүлрүүн: “Танай их хаан чамайг сонгож илгээсэн нь их учир утгатай хэрэг байна даа. Би олон үйл хэргийн тухай уншиж, дуулж явсан ч хүн төрөлтний түүхэнд урьд хожид дуулдаагүй сонин даалгаврыг бага залуу чамд даалгасан нь ямар нэгэн биелэх учиртай болоод л тэгсэн байх.
Нэн их уулсын гүн их агуйд бясалган суугаа түмэн наст аршийн тухайд бол дуулсан юм байна, харин түүн дээр чамайг аваачна гэдэг хэцүү, бараг л бүтэшгүй хэрэг дээ. Гэхдээ хүү минь чи өөрөө хичээвэл ч бүтэшгүй зүйл гэж үгүй юм шүү” гэв.
Эрхэм хүндэт бодисадваа та надад тусалж хайрла, надад байгаа бүхнээ танд өргөе хэмээн өмнө нь сөхөрсөн Алтанхүүг хайрлан харсан егүзэр түүнд туслахаар нэгэнт шийдсэн байлаа.
Юуны өмнөө махан хоол идэхгүй мацаг барь, бие болон сэтгэлээ суллан хоосолж, гүн бясалгалд орж сурвал чи өөрийн сүнсэн биеэрээ аялаж тэрхүү арштай уулзаж асуух зүйлээ асууж чадна гэсэн егүзэр багшийн сургаал залуу хишигтэнд урмын далавч хайрлав. Багшийг даган хэдий удсаныг бүү мэд нилээдгүй хугацаа өнгөрсний дараа нэгэн өдөр багш нь түүнд амьсгалаа хянах нэгэн дасгал зааж өгөөд энэ дасгалыг хийж сурсны дараа чи зорилгодоо хүрнэ гэвээ. Гүнзгий амьсгалаад, өнгөц амьсгалаад гэх мэтээр давтсаар байсан Алтанхүүд хэдий хэрийн хугацаа өнгөрсөн нь анзаарагдсангүй. Давтан давтсаар бүх дасгалыг гүйцээн хийж чадсан тэр өдөр егүзэр багш нь түүнийг амраагаад одоо чиний аялал хийх өдөр чинь боллоо, би чамайг замчлан аваачих хэдий ч арштай чи ганцаар нүүр тулан уулзаж чадна, эргэж ирэх эсэхийг чинь ганцхан бурхан л мэдэх байх даа шавь минь гэж өгүүлжээ. Ламын ёсоор завилан суусан тэрбээр багшийг даган тарни уншиж, амьсгалын дасгалаа заалгасан ёсоор нь хийсээр байтал нэг л мэдэхэд өөрийн биенээсээ алгуурхан салж эргэлдэж эхэлвээ.
Хачирхалтай үүлсийг нэвтрэн багшийн араас дагасаар яваа түүний өмнө үүлсийг нэвтлэн дээшээ тэнгэрт тулсан их уул харагдав. Их уулсын дунд хэрд байх агуйн амаар орох гэтэл аймшигт зэвсэг атгасан хүчирхэг баатрууд хамгаалан зогсож байх нь сүрдмээр, гэвч зорьсон зорилго нь ухарч няцах боломжгүй болохоор агуйн хаалганд ойртон очтол багш нь хойшоо ухран түүнийг ор гэж дохив. Тэнгэр дуугарч байх шиг их дуугаар “хаанахын хэн гэгч вэ чи, ямар учраас их аршийн агуйд нэвтрэхийг хүсээ вэ” гэж амаа нээгээгүй баатрууд асуув.
Монголын Их хааны хишигтэн цэрэг Алтанхүү би хааныхаа зарлигаар их арштай уулзаж нэгэн зүйлийн асуулт асуухаар хүрэлцэн ирсэн минь энэ билээ. Ямар нэгэн саад тотгоргүйгээр нэвтрүүлж ажаам уу гэж намуухан хэлэхэд нь үнэнийг шалгагч толиор шалган хараад энэ хүмүүний хэлсэн нь үнэн болой, оруулагтун гэх сонсогдов. Хаана дуусах нь мэдэгдэхгүй гэрэлт хонгилоор асар хурдлан ниссээр нилээд яваад нэгэн их гэрэлт танхимд орж ирснээр хайсан газраа ирлээ гэдгээ Алтанхүү ойлгов.
Цал буурал үс сахал нь шал бүрхсэн нэгэн өтгөс бурхны лянхуа суудлаар хөдлөлгүй сууж түүний толгой дээр мөнгөн утсаар холбоотой гэрэлт сүнс аажуухан эргэж байх нь түмэн наст их арш мөн болой.
“ Замбуулин хорвоогийн хүмүүсээс намайг хайж ирдэг хүмүүн байхгүй болсоор нэгэн бүхэл галвыг өнгөрч байхад хөвгүүн чи ямар учраас энд ирээ вэ, хэрэг зоригоо хэл” гэсэн үгсийг сонссон тэрбээр өөрийн хааныхаа зарлигдсан даалгаврын тухай өчвөө.
Хүний орчлонд мөнхийн гүн нойрны тухай мэдэх хүн байхгүй атал танай тэр хаантан мэдэх байтугай элч илгээж байхыг үзвэл аргагүй тэнгэрээс заяатай их хаан байна. Хөвгүүн чиний хүссэн зүйлийг чамд илгээх болно, чиний даалгавар биелсэн гэж болно, одоо буц хаандаа оч гэж их арш өгүүлэв. Алтанхүү нөгөө хонгилоор нүд эрээлжилсэн хурдтайгаар буцаж агуйн хаалгаар эргэж гарахад нь егүзэр багш нь тэртээд хүлээж байх нь харагдав.
Багшийг дагасаар өөрийн биендээ эргэж орсны дараа багш нь түүнийг нилээд бодлогшронгүу харснаа шавь минь чи номын хүрдийг эргүүлэхийг хүсвэл их богд болж чадах хүмүүн байна, гэхдээ одоо яая гэхэв дээ өөрийнхөө ертөнцөд буц даа, чиний зам өөр юм байна гэж хэлээд нэгэн дусал нулимс унагаажээ.
Хорвоогийн үнэнийг таньсан их егүзэр багшийнхаа дэргэд хоргодон үлдмээр санагдаж байвч хаан эзэндээ үнэнч байх тангарагаасаа няцсанд орвол үхсэн нь дээр гэж үзэх залуу хишигтэн тэр агуйд байх сүүлчийн шөнийг бясалган сууж өнгөрөөгөөд их багштайгаа салах ёс хийн буцах болоход багш нь: “шавь минь чамд энэ судрыг их арш илгээсэн байна” гээд нэгэн шоголтой судар Алтанхүүд гардуулан өгчээ. Судрын дээр самгарьд хэлээр “Мөнхийн гүн нойрны учир” гэж бичсэнийг хөвгүүн үсэглэн уншаад багшийн өлмийд сөгдөн мөргөжээ. Хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч их хайрын далай болсон бодисадваа багшаасаа салж холдож байгаадаа гуниглахуйд нүднээс нь харууслын нулимс бөмбөрсөөр Лхас хотыг зүглэн хөдлөвөө.
Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр баруун зүгийн аян дайнд Зэв, Сүбээдэйн удирдсан цэргүүд гүрж, армян, алан, кипчаг, орос, болгар, гэх мэт аймгийг ялан дийлсэн их тулааны тоймыг сонсоод хаан ууган хөвгүүн Зүчийг Хорезмийн Ургенч хотод сэргийлэх цэргийн хамт үлдээхээр шийдэж нутгийн зүг жолоогоо эргүүлэв.
Хавар өнгөрч зун болсон нь егүзэр багшийг даган олон сар жилээр бясалгал хийсэн болохыг илтгэх бөгөөд зорьсон хэргээ бүтээгээд хаан эзэндээ буцаж байгаа нь сайхан ч өөрийг нь хайрлагч их егүзэр багшаасаа салж холдож байна гэхээр л хөл нь урагшаа гишгэхдээ хойрголсоор Лхас дахь Цамба ноёны өргөөнд ирвэл арван шадар хишигтэн цэрэг нь буцахдаа түүний буурал, цавьдар хоёр морийг нь зэр зэвсэг, замд хэрэглэгдэх зардлын хамт үлдээгээд буцсан байлаа. Цэргийн хүний ёсоор цаг алдаж цалгардалгүй эзэн хаандаа очихоор хурдлан хөдөлсэн тэрбээр зуны дунд сарын сүүлээр нутагтаа буцаж яваа их цэргийн хайгуул ангитай таарч магнай тэнийв. Эзэн хаантан түүний эргэж ирснийг дуулаад яаралтай өргөөндөө дуудаж оруулаад бусдыг гарган хоёулахнаа удтал хөөрөлдөв. Жирийн нэгэн хишигтэн цэрэгтэй хаантан өнжин хонон ярилцаж байх нь олон ноёд жанждын сонирхлыг ихэд татсан боловч өмнө нь ирсэн арван хишигтэн ч тэр, сүүлд ирсэн Алтанхүү ч тэр юунд явсан тухайгаа ам алдсан удаагүй билээ.
Их дайнд ялсан эрэмгий баатарлаг олон цэрэг эрс эх нутгийнхаа зүг яарсаар, явсаар ахуйд хааны хишигтэн хэвтүүл цэргийн дарга болсон залуу Алтанхүүг хүмүүс азын одонд төрсөн гэж цагаан хэл ам хүртэл шаагилдана.
*****
Талийгаач аавынхаа дөчин ес хоногийн өдөр хүүхэд хөгшдийг баярлуулан буян хийж, сүмд очин ном уншуулах, газар дээр нь очих гээд завгүй шогшин яваа Дадиагийн ууган хүү Батбаяр ээжийнхээ сэтгэлийг засах л гэж энэ бүхнийг зохион байгуулж удирдаж яваа болохоос хэрвээ өөр тохиолдолд бол бурхан лам гэхээр буруу харж хэвтдэг нэгэн билээ.
Угаас шашин бол хар тамхи мөн гэсэн сургаалиар тархиа бордуулж өссөн түүнд аавынх нь сургасан нэгэн домог үлгэр маш их нөлөөлсөн юм.
Нэн эртнээс хүчирхэг дайсан нь байсан Монголчуудын цэрэг зэвсгийн хүч чадлыг хэрхэн мохоох вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явсан хятадын хаадад тэдний нэгэн их ухаантан нь арга сэдсэнээ хэлж гэнэ.
Бүрээн дуунаар гэр бүрээс бүрэн зэвсэгтэй цэрэг гарч ирээд л бүгдээрээ нэгдэж харийн дайсны эсрэг хамтран дайтаад болдоггүй Монголчууд бол аливаа зүйлд тун тууштай ханддаг ганцхан сул талтай учир түүнийг нь ашиглавал тэднийг ялж болно гэжээ.
Хэрвээ Монголчуудыг шашинд сүсэгтэй болгож чадвал бүгдээрээ түүнд татагдан орох нь магад. Айл бүрээс нэг бүрэн зэвсэгтэй цэрэг бус харин эрхи барьсан ламбагуай гарч ирдэг болгочихвол эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд буяныг хурааж нүглийг цээрлэдэг тэд яаж манай цэргийг эсэргүүцэх билээ дээ гэж маш энгийн боловч ул үндэстэй аргыг санаачилсан тэр ухаантан бодвол хятаддаа их алдаршаа биз ээ.
Батбаяр дөчин хэдэн насыг наслахдаа дээшээ овойж гарсангүй, доошоо навтайж дарагдсангүй нийтийн адил хорвоогийн ороо бусгаа цагийн аясыг даган амьдралаа зохицуулж яваа ч хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг гадарлан сүүлийн үед эрчээ аван хөгжиж байгаа мэдээллийн технологийн салбарт өөрийн хоёр хүүгээ хүчийг сориулахаар чиглүүлж сургадаг байв.
Аав нь түүнд заримдаа үлгэр домог шиг юм ярьдаг байсанд тэрбээр хөгшин хүний адайр зан биз гэж үл тоон аль найман зуун жилийн тэртээх хишигтэн гэгдсэн цэргүүд одоог болтол зохион байгуулалтаа хадгалан тэмцэж байдагт итгэнэ гэдэг “Наймаалж” киноны комиссар Каттани гэдэг хүн хорвоод жинхэнээсээ байсан гэж зүтгэхтэй адилхан санагддаг байв.
Бас дээр нь тэр алтан гэрэгэ, хас хээтэй хаш бөгж энэ тэр гээд Уолт диснейн цуврал хүүхэлдэйн кинонд гардаг мангар жаалуудын мөрөөдлийн ид шидтэй адилхан юм байдаг нь ч юу вэ .
Одоогийн хүүхдүүд үлгэрт итгэхээ байсан гэж аавдаа нэг удаа хариулаад суран тэлээгээр ороолгуулж явсан өдрөө хааяа дурсдаг.
Цагдаагийн газар гэмт этгээдийн сургийг ч гаргаж чадаагүйд нь унтууцсан тэрбээр хариуцаж байгаа мөрдөгчтэй нь ам муруйж, хөлөө хүрэх газар очиж хэлээ хүрэх хүнд нь хүртэл заргалдана гэж хэлж ч үзсэн боловч нэгэнт олдохгүй байгаа этгээдийг цагдаа нар яах ч билээ.
Аавынх нь номын дэлгүүрийн подвалд байсан тэр төмөр авдарт их мөнгө байсан гэсэн цагдаагийн таамаглалд үнэний үртэс ч үгүй, тэтгэврийн хөгшний ажиллуулж байсан тэр хуучин номын дэлгүүрийн ашиг гэж юу ч байхав дээ.
Эсвэл аав нь жинхэнэ мафийн загалмайлсан эцэг байсан юм болов уу гээд л зөндөө олон хачин бодлууд төрдөг болов.

Таван жил гаруй үргэлжилсэн их дайны дараа төрсөн нутагтаа хүрэхээр яваадаа сэтгэл догдолсон Монгол цэргийн дайчин уухай сартуул нутгаас алслан Найман аймгийн их талыг аажуухан туулсаар Алтайн нурууны Үенчийн хавцлаар давж ахуйд хаан өөрийн цөөхөн хишигтэн цэргийг дагуулан мөнх цаст Цамбагарав уулын мөсөн оргилыг холоос ажиглаж байсан нь кипчагийн шар талд хоноглохдоо сонссон домог түүний сэтгэлд гүн шингэсний шинж биз ээ.
Нэгэнт жаран насны босгыг алхсан хаантны сэтгэлд амар жимэр насыг барах хүсэл хааяахан төрөвч баруун зүгийн их аян дайнд мордохдоо нэгэн гар минь болж явагтун гэсэн зарлигийг нь хугалж их ам гарсан Тангудын хаанаас өшөө авах бодол тархинаас нь үл сална.
Их цэрэг гурван голын сав нутагт ирж улс орон үймэн хөрвөөд удаан жилээр салж хагацсан амраг хосууд уулзан бужигнаж байх сацуу хаантан насан эцэслэсэн Өүлэн эхийнхээ бунханд очиж тайллага үйлдэхээр итгэл хүлээсэн цөөхөн шадар ноёдоо үр хүүхдийнхээ хамт дагуулан Бурхан халдун ууланд морилвой.
Тайллагын эцэст хаан зөвхөн бие хамгаалах арван шилдэг хишигтнийг ялган тэдний дунд нөгөөх домгийг өгүүлэгч залууг оруулжээ.
Их уулын оргил өөд авирахдаа насны багад гүйгээд гардаг байсан газраа хэд хэд амарч байж туулж байгаагаа анзаарч дотроо өөрийгөө голж явсан ч бас их доройтоогүй гэдгээ мэдэрч сэтгэлд нь залуу насны дурсамж хөвөрнө.
Бурхан халдун уулын оргилд ганцаар бус арван хишигтэн цэргийг дагуулан гарсан нь урьдаас мөрдөж байсан ёсыг зөрчин байвч хаантанд энэ бол түүний эцсийн удаа энд ирж байгаа минь гэдгээ ойлгож тэдгээр хишигтэн цэргүүдэд өөрийн тушаалыг Мөнх тэнгэрийн дор зарлигдан үлдээх зорилгод яв цав нийцэж байлаа.
Бүсээ тайлж өвдөглөн суусан хаантан дээр оршигч мөнх хөх тэнгэртээ залбирсаар гурав хоноход дагалдан яваа арван хишигтэн цэрэг түүнээс холгүй доохно сөгдөж суусаар хөдөлсөнгүй нь шилдэг эрсийн тэвчээрийг шалгаж байгаа нэгэн шалгуур гэлтэй.
Хаантан залбирлаа дуусан нүдээ нээгээд тэдгээр шигшмэл залуусыг эргэн харж тэвчээр алдсан хүн үгүйг мэдэрмэгцээ сэтгэл онгойж би хөгширсөн ч хүнийг танихтайгаа хэвээрээ байна гэж урамшин хоолойгоо зассан нь одоо хөдөлж болно гэсэн дохио болсон бөгөөд түүний дууг сонсмогцоо залуус нүдээ нээн зарлигийг хүлээсэн шинжтэйгээр харцгаана.
Хаантан босож суниагаад үе мөчөө хөдөлгөж чилээгээ гаргаж болно гэж тэдэн өөд дохиход бүгд янз бүрийн хөдөлгөөнөөр биеэ суллан буй нь тэдгээр залуус дайн тулалдаанд хэрэглэх эртний элдэв арга мэхэнд гаршсан болох нь илт харагдаж байв.
Хөшсөн махбодио сэргээсэн залуусыг дахин сөхрөн суусан үед хаан тэдний өмнө очиж өгүүлрүүн:
Өсөх наснаас өтлөх насыг хүртэл мянган бэрхийг давж, түмэн тулааныг өнгөрүүлж, их бага олон улсыг хураан хорвоо дэлхийн дөрвөн зүгт алдар нэрээн дуурсгасан их хаан болж санасан бүхнээ бүтээхэд дөхсөн боловч цагийн жамаар насан өтлөж, хадан гэртээ очих цаг минь ойртож байгаа дохиог дээд тэнгэрээс сая авав.
Ингээд өөрийн сүүлчийн хүслээ гүйцээхийн тулд та нарыг дагуулан Мөнх тэнгэрийн дор уулзаж байгаа минь энэ билээ.
Миний сүүлчийн хүсэл бол олон сайн нөхдийн хамт бүтэхээс нь бүтэхгүйг хүртэл болгож явсаар хураан тохинуулсан их төр улс минь хэр зэрэг урт удаан оршин тогтнохыг нүдээр үзэж чихээр сонсохыг, хорвоо дэлхийн хүн ард миний тухай хэрхэн дурсаж явахыг, даян дэлхийд амар амгалан тогтоох гэсэн миний зорилго зөв байсан эсэхийг хойч үе минь тунгаан шүүхийг өөрийн биеэр үзэх хувь тавилантай байхыг дээд тэнгэрээс гуйсанд дээр оршигч мөнх тэнгэр надад бошгоороо дамжуулсан зарлигийг уламжлая би, хаан намайг өөрийн хүслээр мөнхийн нойронд умбахын цагт миний биеийг мөнх цаст сарьдаг уулын агуйд аваачин орхиод мөнхийн усыг эрж олсон цагтаа эргээн сэрээхийг би та нарт тушааж байна, хэрвээ та нар хайж олохгүй болбоос үр хойчдоо дамжуулан дээд тэнгэрийн зарлигийг гүйцээгтүн!
Энэхүү зарлигийг сонссон хэн болвоос Мөнх тэнгэрийн бошгыг биелүүлэгч болох бөгөөд нууцыг чандлан хадгалж , санаатай болон санамсаргүйгээр бусдад задраахыг цээрлэсүгэй, хэрвээ зарлигийг зөрчвөөс хэн боловч дээд тэнгэрийн шийтгэлийг хүртэх учиртайг санагтун гэв.
Хаантан Бурхан халдун уулнаас бууж ирснээс хойш Тангудын дайнд идэвхийлэн бэлтгэх зарлиг буулгаж цэргийн бэлтгэлийг шаламгайлан түргэвчлүүлж байхдаа арван хишигтэн цэргийн гурвыг нь Алтанхүүгээр удирдуулан маш нууц албанд зарж одуулав.
Тангудын дайн дундаа орж ялах нь ойлгомжтой болсон тэр өдрүүдэд хулан авлаж байгаад мориноос ойчин бие нь чилээрхэхдээ өөрийн ойр байсан Хулан хатан ба хөвгүүд, жанжин өрлөгүүдийг дуудан зарлиг болсон нь:
Хадан гэртээ очих цаг минь болжээ, Тангудын Илалху Бурханг шударга нэртэй болгон нөгөө ертөнцөд илгээж миний хүсэл гүйцэв. Үр ач нар минь намайг үхлээ гэж бүү гашуудагтун, үхсэний минь дараа салах ёсыг гүйцэтгээд битүү саванд хийж онгойхгүйгээр таглаад эх нутагт минь аваачиж түүдэг галд шатаагтун, хожмын хойно хэн нэгэн намайг доромжлох магад тул илжирсэн хүүрээ орчлонд үлдээж бусдын доог тохуу болохгүй баймаар байна. Хөвгүүд минь хичээгтүн, гурван голын эхэнд харийнхний мөрийг бүү гаргагтун гэж гэрээслэн захив.
Тэр үдшээ “Мөнхийн гүн нойрны судар”т бичигдсэн нууц жороор алдарт отчийн бэлтгэж өгсөн найруулсан тунг хүртээд амгалан нойронд умбан одоход хаан хөвгүүд, хатад, их цэрэг бүгдээр хааныг таалал төгссөн хэмээн эндүүрч эмгэнэн гашуудаж байх үед нөгөө долоон хишигтэн цэрэг тусгайлан бэлдсэн эзний зүстэй төстэй нэгэн боолыг хүрээнд нууцаар оруулж үхүүлэн шарилын хайрцагт хийж орхиод, их хаанаас гардан авсан алтан гэрэгээг харуулж хэвтүүл, торгуудын хамгаалалтыг даван хөнгөн морин тэргэнд нойрсож буй хааныг авч хойт зүгийг чиглэн их говийг гатлан болзсон газраа хүлээж байсан нөхдийнхөө зүг довтолгосоор...


Top
   
PostPosted: Feb.24.19 11:45 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
Хаан эзний зарлигдсан хачин даалгаврыг биелүүлэх аргагүй болоод байгаагаа, хамт ирсэн нөхдөө хэрхэн амьд гаргах арга сүвэгчлэн буцаасан тухайгаа, энэ уулсын оронд мөнхөд үлдэж магадгүй болсноо нэгд нэгэнгүй хэлэх гэж өөрийн сурсан төвд хэлнийхээ үгийн санг ашиглан хазгай муруй ярьж байгаа түүний яриа их егүзэрийн анхаарлыг татсангүй, хэлэх гэсэн бүгдийг нь бодлоор нь ойлгоод байх учир хорин нас хүрээгүй энэ сайхан залуу нөхдийнхөө төлөө амиа өргөхөөр шийдсэн нь түүний сэтгэлийг илтэд уярааж, хөөрхий хөвгүүнийг адислаж өөрийн хэтийдсэн эрдэм чадлаараа хөлдүү шархийг нь хормын дотор эдгээж эмчлээд хөвгүүнд хандан өгүүлрүүн: “Танай их хаан чамайг сонгож илгээсэн нь их учир утгатай хэрэг байна даа. Би олон үйл хэргийн тухай уншиж, дуулж явсан ч хүн төрөлтний түүхэнд урьд хожид дуулдаагүй сонин даалгаврыг бага залуу чамд даалгасан нь ямар нэгэн биелэх учиртай болоод л тэгсэн байх.
Нэн их уулсын гүн их агуйд бясалган суугаа түмэн наст аршийн тухайд бол дуулсан юм байна, харин түүн дээр чамайг аваачна гэдэг хэцүү, бараг л бүтэшгүй хэрэг дээ. Гэхдээ хүү минь чи өөрөө хичээвэл ч бүтэшгүй зүйл гэж үгүй юм шүү” гэв.
Эрхэм хүндэт бодисадваа та надад тусалж хайрла, надад байгаа бүхнээ танд өргөе хэмээн өмнө нь сөхөрсөн Алтанхүүг хайрлан харсан егүзэр түүнд туслахаар нэгэнт шийдсэн байлаа.
Юуны өмнөө махан хоол идэхгүй мацаг барь, бие болон сэтгэлээ суллан хоосолж, гүн бясалгалд орж сурвал чи өөрийн сүнсэн биеэрээ аялаж тэрхүү арштай уулзаж асуух зүйлээ асууж чадна гэсэн егүзэр багшийн сургаал залуу хишигтэнд урмын далавч хайрлав. Багшийг даган хэдий удсаныг бүү мэд нилээдгүй хугацаа өнгөрсний дараа нэгэн өдөр багш нь түүнд амьсгалаа хянах нэгэн дасгал зааж өгөөд энэ дасгалыг хийж сурсны дараа чи зорилгодоо хүрнэ гэвээ. Гүнзгий амьсгалаад, өнгөц амьсгалаад гэх мэтээр давтсаар байсан Алтанхүүд хэдий хэрийн хугацаа өнгөрсөн нь анзаарагдсангүй. Давтан давтсаар бүх дасгалыг гүйцээн хийж чадсан тэр өдөр егүзэр багш нь түүнийг амраагаад одоо чиний аялал хийх өдөр чинь боллоо, би чамайг замчлан аваачих хэдий ч арштай чи ганцаар нүүр тулан уулзаж чадна, эргэж ирэх эсэхийг чинь ганцхан бурхан л мэдэх байх даа шавь минь гэж өгүүлжээ. Ламын ёсоор завилан суусан тэрбээр багшийг даган тарни уншиж, амьсгалын дасгалаа заалгасан ёсоор нь хийсээр байтал нэг л мэдэхэд өөрийн биенээсээ алгуурхан салж эргэлдэж эхэлвээ.
Хачирхалтай үүлсийг нэвтрэн багшийн араас дагасаар яваа түүний өмнө үүлсийг нэвтлэн дээшээ тэнгэрт тулсан их уул харагдав. Их уулсын дунд хэрд байх агуйн амаар орох гэтэл аймшигт зэвсэг атгасан хүчирхэг баатрууд хамгаалан зогсож байх нь сүрдмээр, гэвч зорьсон зорилго нь ухарч няцах боломжгүй болохоор агуйн хаалганд ойртон очтол багш нь хойшоо ухран түүнийг ор гэж дохив. Тэнгэр дуугарч байх шиг их дуугаар “хаанахын хэн гэгч вэ чи, ямар учраас их аршийн агуйд нэвтрэхийг хүсээ вэ” гэж амаа нээгээгүй баатрууд асуув.
Монголын Их хааны хишигтэн цэрэг Алтанхүү би хааныхаа зарлигаар их арштай уулзаж нэгэн зүйлийн асуулт асуухаар хүрэлцэн ирсэн минь энэ билээ. Ямар нэгэн саад тотгоргүйгээр нэвтрүүлж ажаам уу гэж намуухан хэлэхэд нь үнэнийг шалгагч толиор шалган хараад энэ хүмүүний хэлсэн нь үнэн болой, оруулагтун гэх сонсогдов. Хаана дуусах нь мэдэгдэхгүй гэрэлт хонгилоор асар хурдлан ниссээр нилээд яваад нэгэн их гэрэлт танхимд орж ирснээр хайсан газраа ирлээ гэдгээ Алтанхүү ойлгов.
Цал буурал үс сахал нь шал бүрхсэн нэгэн өтгөс бурхны лянхуа суудлаар хөдлөлгүй сууж түүний толгой дээр мөнгөн утсаар холбоотой гэрэлт сүнс аажуухан эргэж байх нь түмэн наст их арш мөн болой.
“ Замбуулин хорвоогийн хүмүүсээс намайг хайж ирдэг хүмүүн байхгүй болсоор нэгэн бүхэл галвыг өнгөрч байхад хөвгүүн чи ямар учраас энд ирээ вэ, хэрэг зоригоо хэл” гэсэн үгсийг сонссон тэрбээр өөрийн хааныхаа зарлигдсан даалгаврын тухай өчвөө.
Хүний орчлонд мөнхийн гүн нойрны тухай мэдэх хүн байхгүй атал танай тэр хаантан мэдэх байтугай элч илгээж байхыг үзвэл аргагүй тэнгэрээс заяатай их хаан байна. Хөвгүүн чиний хүссэн зүйлийг чамд илгээх болно, чиний даалгавар биелсэн гэж болно, одоо буц хаандаа оч гэж их арш өгүүлэв. Алтанхүү нөгөө хонгилоор нүд эрээлжилсэн хурдтайгаар буцаж агуйн хаалгаар эргэж гарахад нь егүзэр багш нь тэртээд хүлээж байх нь харагдав.
Багшийг дагасаар өөрийн биендээ эргэж орсны дараа багш нь түүнийг нилээд бодлогшронгүу харснаа шавь минь чи номын хүрдийг эргүүлэхийг хүсвэл их богд болж чадах хүмүүн байна, гэхдээ одоо яая гэхэв дээ өөрийнхөө ертөнцөд буц даа, чиний зам өөр юм байна гэж хэлээд нэгэн дусал нулимс унагаажээ.
Хорвоогийн үнэнийг таньсан их егүзэр багшийнхаа дэргэд хоргодон үлдмээр санагдаж байвч хаан эзэндээ үнэнч байх тангарагаасаа няцсанд орвол үхсэн нь дээр гэж үзэх залуу хишигтэн тэр агуйд байх сүүлчийн шөнийг бясалган сууж өнгөрөөгөөд их багштайгаа салах ёс хийн буцах болоход багш нь: “шавь минь чамд энэ судрыг их арш илгээсэн байна” гээд нэгэн шоголтой судар Алтанхүүд гардуулан өгчээ. Судрын дээр самгарьд хэлээр “Мөнхийн гүн нойрны учир” гэж бичсэнийг хөвгүүн үсэглэн уншаад багшийн өлмийд сөгдөн мөргөжээ. Хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч их хайрын далай болсон бодисадваа багшаасаа салж холдож байгаадаа гуниглахуйд нүднээс нь харууслын нулимс бөмбөрсөөр Лхас хотыг зүглэн хөдлөвөө.
Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр баруун зүгийн аян дайнд Зэв, Сүбээдэйн удирдсан цэргүүд гүрж, армян, алан, кипчаг, орос, болгар, гэх мэт аймгийг ялан дийлсэн их тулааны тоймыг сонсоод хаан ууган хөвгүүн Зүчийг Хорезмийн Ургенч хотод сэргийлэх цэргийн хамт үлдээхээр шийдэж нутгийн зүг жолоогоо эргүүлэв.
Хавар өнгөрч зун болсон нь егүзэр багшийг даган олон сар жилээр бясалгал хийсэн болохыг илтгэх бөгөөд зорьсон хэргээ бүтээгээд хаан эзэндээ буцаж байгаа нь сайхан ч өөрийг нь хайрлагч их егүзэр багшаасаа салж холдож байна гэхээр л хөл нь урагшаа гишгэхдээ хойрголсоор Лхас дахь Цамба ноёны өргөөнд ирвэл арван шадар хишигтэн цэрэг нь буцахдаа түүний буурал, цавьдар хоёр морийг нь зэр зэвсэг, замд хэрэглэгдэх зардлын хамт үлдээгээд буцсан байлаа. Цэргийн хүний ёсоор цаг алдаж цалгардалгүй эзэн хаандаа очихоор хурдлан хөдөлсэн тэрбээр зуны дунд сарын сүүлээр нутагтаа буцаж яваа их цэргийн хайгуул ангитай таарч магнай тэнийв. Эзэн хаантан түүний эргэж ирснийг дуулаад яаралтай өргөөндөө дуудаж оруулаад бусдыг гарган хоёулахнаа удтал хөөрөлдөв. Жирийн нэгэн хишигтэн цэрэгтэй хаантан өнжин хонон ярилцаж байх нь олон ноёд жанждын сонирхлыг ихэд татсан боловч өмнө нь ирсэн арван хишигтэн ч тэр, сүүлд ирсэн Алтанхүү ч тэр юунд явсан тухайгаа ам алдсан удаагүй билээ.
Их дайнд ялсан эрэмгий баатарлаг олон цэрэг эрс эх нутгийнхаа зүг яарсаар, явсаар ахуйд хааны хишигтэн хэвтүүл цэргийн дарга болсон залуу Алтанхүүг хүмүүс азын одонд төрсөн гэж цагаан хэл ам хүртэл шаагилдана.
*****
Талийгаач аавынхаа дөчин ес хоногийн өдөр хүүхэд хөгшдийг баярлуулан буян хийж, сүмд очин ном уншуулах, газар дээр нь очих гээд завгүй шогшин яваа Дадиагийн ууган хүү Батбаяр ээжийнхээ сэтгэлийг засах л гэж энэ бүхнийг зохион байгуулж удирдаж яваа болохоос хэрвээ өөр тохиолдолд бол бурхан лам гэхээр буруу харж хэвтдэг нэгэн билээ.
Угаас шашин бол хар тамхи мөн гэсэн сургаалиар тархиа бордуулж өссөн түүнд аавынх нь сургасан нэгэн домог үлгэр маш их нөлөөлсөн юм.
Нэн эртнээс хүчирхэг дайсан нь байсан Монголчуудын цэрэг зэвсгийн хүч чадлыг хэрхэн мохоох вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явсан хятадын хаадад тэдний нэгэн их ухаантан нь арга сэдсэнээ хэлж гэнэ.
Бүрээн дуунаар гэр бүрээс бүрэн зэвсэгтэй цэрэг гарч ирээд л бүгдээрээ нэгдэж харийн дайсны эсрэг хамтран дайтаад болдоггүй Монголчууд бол аливаа зүйлд тун тууштай ханддаг ганцхан сул талтай учир түүнийг нь ашиглавал тэднийг ялж болно гэжээ.
Хэрвээ Монголчуудыг шашинд сүсэгтэй болгож чадвал бүгдээрээ түүнд татагдан орох нь магад. Айл бүрээс нэг бүрэн зэвсэгтэй цэрэг бус харин эрхи барьсан ламбагуай гарч ирдэг болгочихвол эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд буяныг хурааж нүглийг цээрлэдэг тэд яаж манай цэргийг эсэргүүцэх билээ дээ гэж маш энгийн боловч ул үндэстэй аргыг санаачилсан тэр ухаантан бодвол хятаддаа их алдаршаа биз ээ.
Батбаяр дөчин хэдэн насыг наслахдаа дээшээ овойж гарсангүй, доошоо навтайж дарагдсангүй нийтийн адил хорвоогийн ороо бусгаа цагийн аясыг даган амьдралаа зохицуулж яваа ч хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг гадарлан сүүлийн үед эрчээ аван хөгжиж байгаа мэдээллийн технологийн салбарт өөрийн хоёр хүүгээ хүчийг сориулахаар чиглүүлж сургадаг байв.
Аав нь түүнд заримдаа үлгэр домог шиг юм ярьдаг байсанд тэрбээр хөгшин хүний адайр зан биз гэж үл тоон аль найман зуун жилийн тэртээх хишигтэн гэгдсэн цэргүүд одоог болтол зохион байгуулалтаа хадгалан тэмцэж байдагт итгэнэ гэдэг “Наймаалж” киноны комиссар Каттани гэдэг хүн хорвоод жинхэнээсээ байсан гэж зүтгэхтэй адилхан санагддаг байв.
Бас дээр нь тэр алтан гэрэгэ, хас хээтэй хаш бөгж энэ тэр гээд Уолт диснейн цуврал хүүхэлдэйн кинонд гардаг мангар жаалуудын мөрөөдлийн ид шидтэй адилхан юм байдаг нь ч юу вэ .
Одоогийн хүүхдүүд үлгэрт итгэхээ байсан гэж аавдаа нэг удаа хариулаад суран тэлээгээр ороолгуулж явсан өдрөө хааяа дурсдаг.
Цагдаагийн газар гэмт этгээдийн сургийг ч гаргаж чадаагүйд нь унтууцсан тэрбээр хариуцаж байгаа мөрдөгчтэй нь ам муруйж, хөлөө хүрэх газар очиж хэлээ хүрэх хүнд нь хүртэл заргалдана гэж хэлж ч үзсэн боловч нэгэнт олдохгүй байгаа этгээдийг цагдаа нар яах ч билээ.
Аавынх нь номын дэлгүүрийн подвалд байсан тэр төмөр авдарт их мөнгө байсан гэсэн цагдаагийн таамаглалд үнэний үртэс ч үгүй, тэтгэврийн хөгшний ажиллуулж байсан тэр хуучин номын дэлгүүрийн ашиг гэж юу ч байхав дээ.
Эсвэл аав нь жинхэнэ мафийн загалмайлсан эцэг байсан юм болов уу гээд л зөндөө олон хачин бодлууд төрдөг болов.

Таван жил гаруй үргэлжилсэн их дайны дараа төрсөн нутагтаа хүрэхээр яваадаа сэтгэл догдолсон Монгол цэргийн дайчин уухай сартуул нутгаас алслан Найман аймгийн их талыг аажуухан туулсаар Алтайн нурууны Үенчийн хавцлаар давж ахуйд хаан өөрийн цөөхөн хишигтэн цэргийг дагуулан мөнх цаст Цамбагарав уулын мөсөн оргилыг холоос ажиглаж байсан нь кипчагийн шар талд хоноглохдоо сонссон домог түүний сэтгэлд гүн шингэсний шинж биз ээ.
Нэгэнт жаран насны босгыг алхсан хаантны сэтгэлд амар жимэр насыг барах хүсэл хааяахан төрөвч баруун зүгийн их аян дайнд мордохдоо нэгэн гар минь болж явагтун гэсэн зарлигийг нь хугалж их ам гарсан Тангудын хаанаас өшөө авах бодол тархинаас нь үл сална.
Их цэрэг гурван голын сав нутагт ирж улс орон үймэн хөрвөөд удаан жилээр салж хагацсан амраг хосууд уулзан бужигнаж байх сацуу хаантан насан эцэслэсэн Өүлэн эхийнхээ бунханд очиж тайллага үйлдэхээр итгэл хүлээсэн цөөхөн шадар ноёдоо үр хүүхдийнхээ хамт дагуулан Бурхан халдун ууланд морилвой.
Тайллагын эцэст хаан зөвхөн бие хамгаалах арван шилдэг хишигтнийг ялган тэдний дунд нөгөөх домгийг өгүүлэгч залууг оруулжээ.
Их уулын оргил өөд авирахдаа насны багад гүйгээд гардаг байсан газраа хэд хэд амарч байж туулж байгаагаа анзаарч дотроо өөрийгөө голж явсан ч бас их доройтоогүй гэдгээ мэдэрч сэтгэлд нь залуу насны дурсамж хөвөрнө.
Бурхан халдун уулын оргилд ганцаар бус арван хишигтэн цэргийг дагуулан гарсан нь урьдаас мөрдөж байсан ёсыг зөрчин байвч хаантанд энэ бол түүний эцсийн удаа энд ирж байгаа минь гэдгээ ойлгож тэдгээр хишигтэн цэргүүдэд өөрийн тушаалыг Мөнх тэнгэрийн дор зарлигдан үлдээх зорилгод яв цав нийцэж байлаа.
Бүсээ тайлж өвдөглөн суусан хаантан дээр оршигч мөнх хөх тэнгэртээ залбирсаар гурав хоноход дагалдан яваа арван хишигтэн цэрэг түүнээс холгүй доохно сөгдөж суусаар хөдөлсөнгүй нь шилдэг эрсийн тэвчээрийг шалгаж байгаа нэгэн шалгуур гэлтэй.
Хаантан залбирлаа дуусан нүдээ нээгээд тэдгээр шигшмэл залуусыг эргэн харж тэвчээр алдсан хүн үгүйг мэдэрмэгцээ сэтгэл онгойж би хөгширсөн ч хүнийг танихтайгаа хэвээрээ байна гэж урамшин хоолойгоо зассан нь одоо хөдөлж болно гэсэн дохио болсон бөгөөд түүний дууг сонсмогцоо залуус нүдээ нээн зарлигийг хүлээсэн шинжтэйгээр харцгаана.
Хаантан босож суниагаад үе мөчөө хөдөлгөж чилээгээ гаргаж болно гэж тэдэн өөд дохиход бүгд янз бүрийн хөдөлгөөнөөр биеэ суллан буй нь тэдгээр залуус дайн тулалдаанд хэрэглэх эртний элдэв арга мэхэнд гаршсан болох нь илт харагдаж байв.
Хөшсөн махбодио сэргээсэн залуусыг дахин сөхрөн суусан үед хаан тэдний өмнө очиж өгүүлрүүн:
Өсөх наснаас өтлөх насыг хүртэл мянган бэрхийг давж, түмэн тулааныг өнгөрүүлж, их бага олон улсыг хураан хорвоо дэлхийн дөрвөн зүгт алдар нэрээн дуурсгасан их хаан болж санасан бүхнээ бүтээхэд дөхсөн боловч цагийн жамаар насан өтлөж, хадан гэртээ очих цаг минь ойртож байгаа дохиог дээд тэнгэрээс сая авав.
Ингээд өөрийн сүүлчийн хүслээ гүйцээхийн тулд та нарыг дагуулан Мөнх тэнгэрийн дор уулзаж байгаа минь энэ билээ.
Миний сүүлчийн хүсэл бол олон сайн нөхдийн хамт бүтэхээс нь бүтэхгүйг хүртэл болгож явсаар хураан тохинуулсан их төр улс минь хэр зэрэг урт удаан оршин тогтнохыг нүдээр үзэж чихээр сонсохыг, хорвоо дэлхийн хүн ард миний тухай хэрхэн дурсаж явахыг, даян дэлхийд амар амгалан тогтоох гэсэн миний зорилго зөв байсан эсэхийг хойч үе минь тунгаан шүүхийг өөрийн биеэр үзэх хувь тавилантай байхыг дээд тэнгэрээс гуйсанд дээр оршигч мөнх тэнгэр надад бошгоороо дамжуулсан зарлигийг уламжлая би, хаан намайг өөрийн хүслээр мөнхийн нойронд умбахын цагт миний биеийг мөнх цаст сарьдаг уулын агуйд аваачин орхиод мөнхийн усыг эрж олсон цагтаа эргээн сэрээхийг би та нарт тушааж байна, хэрвээ та нар хайж олохгүй болбоос үр хойчдоо дамжуулан дээд тэнгэрийн зарлигийг гүйцээгтүн!
Энэхүү зарлигийг сонссон хэн болвоос Мөнх тэнгэрийн бошгыг биелүүлэгч болох бөгөөд нууцыг чандлан хадгалж , санаатай болон санамсаргүйгээр бусдад задраахыг цээрлэсүгэй, хэрвээ зарлигийг зөрчвөөс хэн боловч дээд тэнгэрийн шийтгэлийг хүртэх учиртайг санагтун гэв.
Хаантан Бурхан халдун уулнаас бууж ирснээс хойш Тангудын дайнд идэвхийлэн бэлтгэх зарлиг буулгаж цэргийн бэлтгэлийг шаламгайлан түргэвчлүүлж байхдаа арван хишигтэн цэргийн гурвыг нь Алтанхүүгээр удирдуулан маш нууц албанд зарж одуулав.
Тангудын дайн дундаа орж ялах нь ойлгомжтой болсон тэр өдрүүдэд хулан авлаж байгаад мориноос ойчин бие нь чилээрхэхдээ өөрийн ойр байсан Хулан хатан ба хөвгүүд, жанжин өрлөгүүдийг дуудан зарлиг болсон нь:
Хадан гэртээ очих цаг минь болжээ, Тангудын Илалху Бурханг шударга нэртэй болгон нөгөө ертөнцөд илгээж миний хүсэл гүйцэв. Үр ач нар минь намайг үхлээ гэж бүү гашуудагтун, үхсэний минь дараа салах ёсыг гүйцэтгээд битүү саванд хийж онгойхгүйгээр таглаад эх нутагт минь аваачиж түүдэг галд шатаагтун, хожмын хойно хэн нэгэн намайг доромжлох магад тул илжирсэн хүүрээ орчлонд үлдээж бусдын доог тохуу болохгүй баймаар байна. Хөвгүүд минь хичээгтүн, гурван голын эхэнд харийнхний мөрийг бүү гаргагтун гэж гэрээслэн захив.
Тэр үдшээ “Мөнхийн гүн нойрны судар”т бичигдсэн нууц жороор алдарт отчийн бэлтгэж өгсөн найруулсан тунг хүртээд амгалан нойронд умбан одоход хаан хөвгүүд, хатад, их цэрэг бүгдээр хааныг таалал төгссөн хэмээн эндүүрч эмгэнэн гашуудаж байх үед нөгөө долоон хишигтэн цэрэг тусгайлан бэлдсэн эзний зүстэй төстэй нэгэн боолыг хүрээнд нууцаар оруулж үхүүлэн шарилын хайрцагт хийж орхиод, их хаанаас гардан авсан алтан гэрэгээг харуулж хэвтүүл, торгуудын хамгаалалтыг даван хөнгөн морин тэргэнд нойрсож буй хааныг авч хойт зүгийг чиглэн их говийг гатлан болзсон газраа хүлээж байсан нөхдийнхөө зүг довтолгосоор...


Top
   
PostPosted: Feb.24.19 11:56 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
Нүдэндээ хар шил зүүсэн савхин дээлтэй нэгэн хүн хаалга тогшилгүй гэнэт орж ирэхэд өрөөнд байсан хоёр давхийн цочлоо. Хамгаалах үүрэг гүйцэтгэх ёстой бүдүүн залуу түрүүлж сэхээ аван танд юу хэрэгтэй вэ, яагаад бусдын өрөөнд дайрч ороод байна гэж зандрах санаатай дуугарсан боловч дуу нь жонгиноод айлгах биш аргаа барсан хүн өөрийгөө хуурах гэгчийн үлгэр болов.
Нөгөө хүн юу ч дуугаралгүй зогсоод байхад нь бүдүүн эр айдсаа арайхийж дараад түүнд ойртон чамаас би юм асуугаад байна шүү, хариулахгүй бол чамд муу юм болно шүү новшоо гэж хэлэхэд нь Хасчулуун дотроо хэнд нь муу юм болох бол доо гэж бодон жуумалзаж орхив.
Энэхүү инээдийг харсан бүдүүн хамгаалагч уурлан гэнэт довтолсон боловч аюулхайдаа хүчит нударганы цохилт аваад элгээ даран сөөнгөтөн суулаа, энэ хооронд амжиж буугаа гаргасан луухаан Хасчулуун өөд онилоод бүү хөдөл гэж Монгол хэлээр хэлэв.
Айх бүү хэл буу байна гэж тоосон шинжгүй зогсоо тэр хар шилтэний байж байгаа байдал нэг л өөртөө итгэлтэй бөгөөд луухааныг тэвдэж байгааг ажаад “ Ли чүэн чи буутай ч бай, буугүй ч бай хамаагүй адилхан үхлээс хаашаа ч мултарахгүй, харин энэ гадны нөхрөө гаргаад хоёулаа ярилцвал би чамд амиа аврах өчүүхэн бололцоо өгч болно шүү” гэж хятадаар тод бөгөөд чанга хэллээ.
Буугаа онилсон хэвээр байгаа боловч сүнс сүлд нь аль хэдийн тонилсон луухааны дотор энэ ямар учиртай хүн бэ, дундад улсын аюулаас хамгаалахын ажилтан уу, эсвэл ямар нэгэн мафийн гар хөл үү, хамгаалагчаа гаргаад явуулчих аминд хэр халтай вэ, нэгэнт хамгаалах чадалгүй хамгаалагчийн хэрэг гэж юу байх вэ гэх мэтийн түмэн таамнал эргэлдэж байлаа.
Хамгийн гол нь энэ хүн өөрийнх нь арван жил огт дуудуулаагүй ээж ааваас өгсөн жинхэнэ нэрийг нь мэдэж байгаа явдал бөгөөд үүнийг мэдэх хүн зөвхөн эзнийх нь албатууд дотор байдаг гэдэг нь тодорхой болохоор яалт ч үгүй тэр хүний үгийг дагахаас өөр арга байсангүй.
Арай ядан босч ирж байгаа бүдүүн залуу бол бас ч үгүй нилээд сайн зодоочин гэж алдаршсан нэгэн боловч аргагүй их хүчтэний дэргэд өөрийн өчүүхэн болохоо ойлгосон бөгөөд луухааны үгээр гадагшаа гарч хаалга хаав.
Хасчулуун луухаанд хандан “Ли чүэн гэдэг нэрээ марталгүй явдаг чинь овоо доо, одоо чи чинь хаанахын хэн гэгч бизнесмен гэлээ дээ, тун догь л нуугдаж байгааг чинь харахад аргагүй л ухаантай хүн гэдэг чинь илт байна. Гэхдээ урьд хийсэн өчнөөн зүйлийнхээ төлөө хятад улсын аюулаас хамгаалах газарт баригдаж үйлээ үзэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Яагаав нөгөө хоёр нууц агентын тухай материалыг одоогийн эзэндээ аваачиж өгөөд электрон зэвсэг бүтээх талаар мэдээлэл цуглуулж байсан суурин тагнуулын бүлэглэлийг илчилж байсан тухай чинь бичсэн материал болон гэрэл зургууд, хальснууд гэх мэтийн баахан хог надад байна билээ. Дээр нь таны мөнгөнүүд хаана ямар банкны аль дансанд хэний нэр дээр хадгалагдаж байгааг олж тогтоосон гурвын зэрэг цаас байсан. Өөр бас бус нилээд юм байгааг энд дурдаад яахав.
Буугаа доош нь буулгасан луухаан хий гарсан дугуй шиг шалчийгаад очиж очиж гурван данс минь гурвуулаа мэдэгдэх гэж байдаг л юм байх даа, энэ худлаа чулуу хөөлгөх гээд байгаа юм болов уу, үгүй л бололтой гэх мэтийг эргэцүүлэн бодож эхлээд энэ хүнд юу хэрэгтэй юм бол мөнгө юм болов уу, намайг алья гэвэл гарынхаа хурууг хөдөлгөхөд хангалттай байхад хөдлөөгүйг бодоход шаардлагагүй гэж боджээ дээ.
Луухаан: Та хэний талд ажиллаж байгаа юм бэ, танд юу хэрэгтэй болоод намайг хоргооно вэ? Мөнгө хэрэгтэй бол хэдийг авмаар байна гэж асуулаа.
Хасчулуун түүний хариуд: Мөнгө гэсэн үү инээдтэй юм, таны энд хийгээд байгаа зүйл манай эзэнд таалагдахгүй байна, тийм болохоор таныг тонилгох юм уу хятадын аюулаас хамгаалахын гарт өгөхийг надад даалгасан.
Гэхдээ би өөрийн бодолтой хүн болохоор танд хувийн зүгээсээ бас нэгэн боломж гаргаж өгөх үү , байх уу гэдгээ шийдэж чадахгүй л байна.
Ли Чүэн та өөрөө шийд дээ, гурван дансанд байгаа мөнгөө миний мэдэлд үлдээгээд өөрөө Монголын цагдаагийн газар очиж шөнөөр хүн зодож алсан хэргээ хүлээж арван хэдэн жил шоронд суугаад бүх юм мартагдсан хойно гарч ирээд амьдралаа шинээр эхлэх боломж танд байна.
Нөгөөдөх нь энд одоо үхэх.
Түүнчлэн хятад улсынхаа аюулаас хамгаалахын гарт маргаашнаас хэтрэхгүй орж ямар нэгэн байдлаар зуурдаар зовж өнгөрөх гэсэн гурван боломж танд байна. Ийм залуугаараа үхэх харамсалтай л байдаг юм даа.
Хэдийгээр гартаа буу барьсан боловч тэр нь өөрийг нь хамгаалах зэвсэг биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон луухаанд тоглоомд хожигдсон нь илт байлаа.
Энэ зогсож байгаа хүн бол хэн нэгэн боссын гарын алуурчин болох нь мэдээж, зугтаах юм уу эсэргүүцэх гэж оролдвол цонхоор мэргэн бууч онилчихсон байгаа, эцэст нь төрсөн хятад орныхоо аюулаас хамгаалахын гарт орж баригдаад гадаадын тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэдгээ тулгуулвал үхснээс долоон дор.
Мөнгө хайран ч одоо амь чухал шүү дээ...
Хар шилттэй уулзсаны маргааш өглөө луухаан Улаанбаатар хотын цагдаагийн газар очиж иргэн Цэдэндамбыг согтуугаар маргалдаж зодож алснаа хүлээсэн нь амьд үлдэхийн төлөө хийсэн түүний сонголт байлаа. Мөн түүнчлэн гурван өөр улсын банкинд хадгалагдаж байсан түүний хураасан мөнгө Япон улсын нэгэн банкинд байх Өвөр Монголын ардчилсан холбооны хандивын нээлттэй дансанд шилжин оржээ.
Болзсон газраа хүлээж байсан нөхдийнхээ бэлдсэн агт морьдоор унаагаа сэлбэсэн хишигтэнгүүд цаашлан явсаар гурван жилийн турш бэлдсэн ууланд төлөвлөсөн цагтаа багтан очиж нойрсож байгаа хааныг агуйд байх өргөөнд оруулан сэргээх эмийг аманд нь дусаагаад хүлээвэл мөчийн дараа хааны зовхи чичигнэн хөдөлж дахин нэг мөч өнгөрвөөс нүдээ нээлээ.
Хаантан ухаан саруулжиж өөрийгөө тойрон сөгдсөн хишигтэн цэргүүдийг ажсанаа залуу хишигтнийг дуудаж би хаана байна вэ гэж асуухад “хаантан минь та өөрийн зарлигаар бэлдүүлсэн нууц өргөөндөө байна, таны энд байгааг зөвхөн бид мэдэж байгаа, таны зарлигаар гурван жилийн өмнөөс энэ өргөөг бусдад мэдэгдэхгүйгээр барьж дуусгасан, таныг тэнгэрт хальсан хэмээж их улс даяар гашуудан хайлж байгаа” гэж хариулахад нэгэнтээ уртаар санаа алдсан хаантан зориг шийдэмгийгээр бүх зүйл бүрдсэн үү гэж лавлахад бүх хишигтэн нэгэн зэрэг тийм гэж хариулав.
Хөвгүүд минь би та бүхнийг маш амаргүй албанд зарж байгаа гэдгийг ойлгож байгаа биз дээ, хүний амьдралыг туулж өнгөрөөчихөөд дахин амьдрахыг хүсэмжилэн байгаа миний ханашгүй сэтгэлийг буруушаах хүн та нарын дунд байвал нуулгүй хэлэгтүн!
Хаан миний энэхүү зарлигийг та нар юу гэж болгоож байгааг тань мэдэх хүсэл надад маш их байна.
Төрсөн хөвгүүддээ, түмэн олон албатдаа мэдэгдэлгүйгээр нуугдаж хэзээ сэрэхээ мэдэхгүй их аянд мордох минь зөв үү?
Энэ бүхнийг шүүж хэл. Энд та нараас өөр хүн үгүй, босоцгоо за Алтанхүү чи хамгийн эхэнд саналаа хэл гэж хишигтний ахлагч залууд зарлигдлаа.
Алтанхүү бусдыгаа бос гэж дохиод хоолойгоо засан
” Дээд тэнгэрээс заяат аугаа их хаантан минь мөхөс боол биднийг өөрийнхөө хэрэг явдлыг шүү гэв үү та, боол бид нь таны үйл хэргийг шүүх эрхгүй хүмүүс, хөрвөж байсан ертөнцөд нэгэн засаглал тогтоож, хөнөөлдөх ахан дүүст учрыг ойлгуулж урьд хожид үзэгдэж дуулдаагүй гавьяаг байгуулсан их хаантан таны хүсэл бидний хувьд дээд тэнгэрийн хишиг, их хаантан таны зарлигийг хүлээж байна бид” гэхэд бусад нь түрэн авж хурайлав.
Хааны сэтгэл амарсан бололтой түшүүлэн босож агуйгаас гарч дээр хөх тэнгэрийг ширтэж жаал зогсоод гурван чулуу авч өвөртлөөд, за би одоо унтлаа. Миний сэрэх эсэх нь та нараас шалтгаалах болно, Алтанхүүгийн үгээр явагтун, түүний үгийг миний үг гэж үзэж яваарай гэж зарлигдаад дотогш орж өөрт нь зориулсан мөнгөн авдранд орж хэвтээд за хөвгүүд минь баяртай гэж хэлээд нойрсуулагч эмийг амандаа балгав.
Хааны биеийг хөшсөн мэт болсныг үзээд Алтанхүү мөнгөн авдарыг таглуулан бөхлөөд татсан олсоор дамжуулан урьдаас бэлдсэн цаст оргилын оройд шахуу ухсан дээд мөсөн хонгилд оруулж мухарт нь байх суурин дээр тавиад наагуур нь мөс өрж тагласан нь цөм дээд тэнгэрээс заяатай хүний өөрийнх нь эцсийн зарлигийг биелүүлсэн нь тэр билээ.
Их хүн ийнхүү эх нутгийнхаа нэгэн тэргүүн оргилд амгалан гэгч нь нойрсов. Нууцыг алдахгүйн тулд мөсөн хонгилыг ухаж, агуйг төхөөрөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн уйгур, сартуулын арван дархчуулыг нойрсуулах эм албадан уулгаад доод мөсөн хонгилд тусад нь нэг нэг нүхэнд хөлдөөж орхив.
Мөсний доод хормойд орших нууц агуйд хаан эзний зарлигдан авчруулсан сартуул газраас олзолсон үнэт эд агуурсыг данслан хадгалсны дээр өргөө бариулсан нь ийм учиртай бөлгөө...
Шавь минь одоо бидний байгаа энэ модон байшин бол тэр өргөөний суурин дээр бидний өвөг дээдэс өөрсдөө сүүлд барьсан юм даа.
Чи хөлдсөн гэхээр үхдэг гэж ойлгоод байх шиг байна. Чамд би энэ талаар тайлбарлахыг оролдоё.
Хүний биеийн дал орчим хувь нь уснаас тогтдог бөгөөд энэ ус бүгдээрээ шингэн байдаггүй гэдэгт л гол учир нь байгаа юм. Ердийн бидний уудаг цэнгэг ус бол ус мөсний хольц байдаг гэдгийг эрдэмтэд саяхан нээсэн, хүний биед байгаа усний ихэнх нь уурагийн найрлаганд оролцон мөсөн талст хэлбэрт оршдог, хөлдөх тохиолдолд эдгээр талстуудад өөрчлөлт ордоггүй нь мэдээж, нэгэнт хөлдүү юм чинь дахин хөлдөнө гэж юу байхав дээ. Харин цус, шүүс болон шар ус гэх мэтийн шингэнд байх ус л хөлдөн талсжихдаа бие махбодид нөхөшгүй гарз учруулдагт хөлдөлтийн гай оршдог. Гэтэл дээр үеэс уламжлан ирсэн жороор найруулсан тэр унтуулах эмний үйлчилгээ нь эсийн дотоодод байх усыг ердийн тасалгааны температурт тодорхой эрэмбэтэйгээр талсжуулан хувиргаж чадаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эс ямар ч хүйтэн нөхцөлд гэмтэхгүй болсон байна гэсэн үг. Чамд өөрөөр яаж тайлбарлая даа байз. Хожим чи өөрөө эрдэм сурж энэ бүхний учрыг олж мэднэ биз ээ.
Эзэн хааны сүүлийн зарлигийг биелүүлэх учиртай шилдэг арван хишигтний дарга Алтанхүүгийн цус чиний судсаар гүйж байгаа болохоор чи бол энэ түүхийг цааш нь үргэлжлүүлэн бичих учиртай юм.
Хорвоогийн бүхий зүйл хоорондоо уялдаа холбоотой байдаг бөгөөд өчүүхэн жижиг юм гэж үл тоомсорлон орхисон зүйл эцэст нь асар их үр дагавар авчирдаг жамтай.
Чи зүгээр л авьяастайдаа зодоонд хүнд барагтай бол цохиулахгүй байгаа юм биш, төрсөн цагаасаа эхлээд Монгол ахуй чинь чамайг дасгалжуулж эхэлсэн гэхэд болно.
Хүүхдийн өлгий дээр үнэг хайчилж өлгөдөг ёсон зөвхөн манайханд байдаг. Гэтэл энэ нь хүүхдийг маш багаас нь хөдөлгөөнтэй зүйлийг харахыг нь хөгжүүлж цаашилбал хоёр тархины уялдаатай ажиллагааг бий болгодог.
Аав чинь чиний аливаа довтолгооноос бултан зайлах талын чадварыг өндөр хэмжээнд хөгжүүлэх дасгалыг багад чинь сургасан байна. Хүүхдэд энэ чадварыг аль болох багад нь суулгавал төдий чинээ үр дүнтэй байдаг юм.
Борооны дусал, цасны ширхэгийг харж зогсохыг ч аав чинь чамд сургаж дадал болгосон байгаа, энэ бол хишигтэн цэргийн бэлтгэлийн нэгэн гол аргуудын нэгэн болох хурын үүлсийг тольдогч дасгал юм шүү дээ. Дээрээс асгаран орох борооны дуслыг нэгбүрчлэн харж сурсан хүмүүнд урдаас нисэн ирж байгаа зэвт сумыг харах хялбархан байдаг юм.
Ер нь хишигтний сургалтын аргыг үе уламжлан үр хүүхдэдээ өвлүүлсээр яваа бөгөөд энэ нь зарим нэгний удамд тасарч мартагдаж байсан ч гол цөм нь Их улсын үед хөгжсөн тэр хэмжээндээ хадгалагдаж байгаа гэхэд болно.
Дүү минь чи өнөөдөр бодол төвлөрүүлэх зорилготой түмэн дусал тоолох дасгалыг хийж эхэлнэ гээд Дорж багш нь агуйн урд өмнө очиж үзээгүй нэгэн харанхуй буланд Төмөрөөг дагуулан очвоос нэгэн чулуун суудал байх ажгуу.
Тэр чулуун суудал дээр хэн нэгэн суувал дээрээс унжсан молцогноос маш аажимхан дусалж байгаа усан дусаал түүний зулай дээр нэг .. хоёр .. гурав .. гэх мэтийн нэгэн хэмээр тоолж болмоор тог тог хийн унадаг ажээ.
Зарим нэгэн эртний номонд дурдсанаар бол энэхүү нэгэн хэмийн дусаалыг яргын зэвсэг болгон ашигладаг байсан гэнэм. Хэрэгтэн хүнийг ийм дусаалын дор толгойг нь хөдөлж болохгүйгээр бэхлээд ганц хоног өнгөрөхөд тэрхүү усны өчүүхэн дуслын нэгэн хэмтэй цохилтыг тэвчилгүй галзуурдаг ажээ. Энэ домгийн үнэн худлыг шалгаж үзсэн хүн байдаг эсэхийг мэдэхгүй.
Хишигтэн хүн энэхүү дусаалыг зулайдаа онолдуулан суугаад бодлоо төвлөрүүлэн өөрийн бүх мэдрэхүйгээ зөвхөн дээрээс дусах дусаалыг тоолоход зориулан орчлон хорвоогоос ангижран өөрийгөө захирч сурахыг оролддог ёстой.
Эртний энэтхэгээс гаралтай иогийн дасгалын нэгэн хэлбэр гэмээр энэ дасгалыг хийж сурвал оюун ухаанаа нэгэн зүгт хурдан төвлөрүүлж, ямар нэгэн гадны цочролыг үл мэдрэн зөвхөн өөрийнхөө дотоод ертөнцөөр аялан бясалгах их чадвартай нэгэн болдог ажээ.
Эхлээд өдөрт гурван мянга тоолдог болох хэрэгтэй, цаашдаа аажимхан нэмэгдүүлсээр түмэн дуслыг алдалгүй тоолно шүү дээ. Энэ дасгалыг хамгийн хурдан сурсан хүн наян хоногт багтаасан гэнэ билээ.
Батбаяр бурхан болсон аавынхаа дөчин ес хоногийн ажил явдлыг дуусгаад ээжийгээ дүү нарынхаа асрамжинд орхиод нилээд ядарсан хүн орцныхоо үүдэнд машинаасаа буулаа. Тэргээ гараашд оруулах ажлыг бага хүүдээ даатгахаас гэж залхуураад гэртээ ортол нэгэн үл таних зочин ирчихсэн түүнийг хүлээж байв.
Хэзээнээсээ хазгай хэлтэй хүмүүсийг тагнуул, туршуул гэж сэжиглэдэг заншилтай Батбаярт ирсэн хүн нэг л сонин санагдав.
Магадгүй талийгаач аавынх нь учир олдохгүй байгаа үхлийн нууцыг мэдээд байх шиг санагдсан нь андуурсангүй.
Тэр хүн өөрийг нь сайн таньдаг аятай нэрээр нь дотночлон дуудаж өнөө аавынх нь ярьдаг байсан алтан гэрэгэг үзүүлсэн явдал Батбаярт нэг л өөр ертөнц байдгийг ойлгуулж эхлэв.
Дүү минь чи нэг л андуураад байна. Бид ямар нэгэн мафи биш үүргээ биелүүлж яваа цэргийн хүмүүс гэдгийг ойлго. Чи ч гэсэн бидний нэг.
Бидний цөөхөн Монголчуудыг ар, өвөр, буриад, тува гээд өчнөөн олон жижиг хэсгүүд болгон задалж бутаргаад ханахгүй одоо гал голомтыг минь эзлэх гэж шүлсээ савируулан дайрч байгаа харийнхныг эсэргүүцэн тэмцэх зорилготой гэхэд бараг болох байх.
Зарим нэгэн чухал нууцыг дүү минь чи хожим өөрөө ойлгоно.
Талийгаач аав чинь чамд удам судрынхаа талаар ярьж амжаагүй бололтой.
Чиний өвөг эцэг чинь аавын чинь овоглодог Бүлтэн биш ээ.
Бүлтэн гуай бол тухайн үедээ шоронгийн харгалзагч хийж байсан хөгшин шүү дээ.
Чиний өвөг эцэг бол ардын хувьсгалаас хойшхи анхны өрлөг жанжин хүн байсан юм . Сталинд таалагдаагүйдээ тэр үеийн Зөвлөлт холбоот улсад оччихоод буцаж ирэх замдаа одоогийн Тайшет өртөөний ойролцоо вагон дотроо алагдсан юм.
Эмээ чинь Орост очиж өвчнөөр үхсэн гэсэн нөхрийнх нь толгойд сумны нүх байхыг ажигласнаа сүүлд нь хүнд ярьчихсанаасаа болоод дотоод яамныханд баригдаж тамлуулсаар эсэргүү бүлгийн идэвхтэн нэр зүүсэн юм даа. Тэгээд аавыг чинь шоронд төрүүлээд нас барсан гэдэг.
Аав чинь энэ бүхний заримыг сүүлд өөрөө нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байхдаа олж мэдсэн байна.
Энэ дискэн дээр аавын чинь дэлгүүрт нууцаар тавьсан камерийн бичлэг байгаа. Аав чинь хашир хүн болохоороо юмыг яаж мэдэхэв гээд гурван камер байрлуулсан байна.
Энэ бичлэг дээр гарж байгаа багтай хүн бол аль нэг улсын тусгай хүчний дээд зэргийн бэлтгэлтэй хүн байна гэдэг нь илт харагдаж байна.
Тэр жаал яахав дээ ул мөрийг нь баллах зорилгоор золиосонд гаргасан ердийн нэгэн залуу байна билээ..
Аавын чинь галд шатдаггүй авдарт бидний зорилгод хэрэгтэй маш чухал зүйлийг урьд өдөр нь авч ирээд хадгалж байсан юм. Тэр дайсан бол түүний араас хөөцөлдөж яваад аавтай чинь таарч ийм юм болжээ.
Дүү минь ахынхаа үгийг үнэмшинэ үү яана чиний өөрийн мэдэх хэрэг, ахынх нь нэрийг Хасчулуун гэдэг . Хөх хотод амьдардаг. За өөр зүйлгүй баяртай.
Гэнэтийн зочны ярьсан энэ ярианаас талийгаач аавынхаа талаар эндүүрч явснаа хожимдож ч гэсэн ойлгосон Батбаярын сэтгэл хачин эмзэглэлд автсан байлаа.
Ертөнцийн хязгаар хүртэл явж мөнхийн усны талаар байдаг бүхнийг олж мэдэж цуглуулах даалгавартай есөн залуу хишигтэн гурав гурваар хуваагдан дэлхийн өнцөг булан бүрийг зорин тэр өдрөө мордсон бөгөөд арван жилийн дараа энэ өдрийн үдэш агуйд уулзах болзоо тавин явцгааж их улсад болж байгаа бүхнийг цадиглан бичих үүрэгтэйгээр Алтанхүү ганцаар Эзэнт гүрний төв болсон Хархорум хот руу морджээ.
Арван жилийн дараа болзоот өдөр найман хишигтэн агуйд цугласан бөгөөд тэдний явсан бүх л орон газарт мөнхийн усны тухай зөвхөн домог үлгэр л байдаг гэдгийг олж тогтоосон бөгөөд ирээгүй хоёр хишигтэн нь аян замын уртад ертөнцийн мөнх бусыг үзсэн билээ.
Алтанхүү тэднийг тойруулан суулгаад ингэж өгүүлсэн нь :
“Эрэл бүтэлгүй байгаа нь мөнхийн ус байдаггүй гэсэн үг биш бөгөөд хорвоо дэлхийд зах хязгаар гэж үгүй хойно бид энэ насандаа эзэн хааныхаа зарлигийг гүйцээж амжихгүй ч байж болно.
Нэгэнт бид эрхэм үүргийг насан туршдаа биелүүлж амжихгүй байж болох магадлалтай учраас биднээс хойш яах вэ гэдгийг ярилцаж эцэслэн тогтох хэрэгтэй байна.
Аугаа их хаантан биднийг түмэн шадар хишигтэн дундаас шилэн авсан нь магад найдвартай хүмүүс гэдгийг таних билгийн нүдтэй байсанд оршсон нь лавтай.
Бид энэхүү тэнгэрийн бошгоор биелэгдэх ёстой нууцыг задруулахгүй байх тангарагтай билээ.
Гэвч хүмүүний нас гүйцэхгүй шалтгаанаар бидний үүрэг даалгавар биелэгдэхгүй орхигдож болзошгүй учир эрхэм нөхдийн саналыг сонсон зөвлөлдөж нэгэн сайн шийдийг гаргавал зохистой гэж дээд тэнгэр миний зүүдээр дамжуулан сануулсан билээ.”
Хишигтнүүд удаан ярилцаж зөвлөлдсөний эцэст өөрсдийн үр хүүхдийн дундаас хамгийн ухаантай үнэнч гурван хөвгүүнийг сонгон авч энэ үүргийг биелүүлэх ажлыг даалган үлдээхээр тогтов.
Яагаад гурав гэж тогтов оо гэвэл нэг хүн хэдийгээр нууцыг сайн хадгалж чадах боловч гадны эрсдэлд өртөх магадгүй. Хоёр байвч мөн адил.
Гурав гэдэг эрхэм тоог манай ард түмэн эртнээс дээдэлж ирсэн бөгөөд хэрвээ тэр гурваас хэн нэг нь аливаа шалтгаанаар эндэж осолдвоос нөгөө хоёр нь бидний бусад үр хүүхдийн дотроос цовоолог сайныг сурвалжлан олж их нууцыг итгэмжлэн үлдээж байсугай.
Бусад үр хүүхдэдээ их зарлигийн тухай дамжуулан хэлэхгүй боловч хишигтэний эрдмийг сургаж “Их хишигтэний тушаалыг үг дуугүй ягштал биелүүлж байх ёстой, тэд бол та нарыг удирдах захирагч нар чинь мөн” гэдгийг сайтар ойлгуулахын чухлыг бүгд нэгэн дуугаар хэлэлцэж шийдэв.
Их хишигтний таних тэмдэг нь Эзэн Чингис хааны бидэнд үлдээсэн алтан гэрэгэ болох ёстой.
Тэрхүү шилэгдмэл гурван хишигтэн нь тус тусдаа хаант төрийн түүхийг цадиглан бичиж үлдээж байх ёстой...
Үе үеийн их хишигтнүүд энэхүү цаазыг баримтлан түүхийг цадиглан бичиж үлдээсэн нь агуйн нууц тасалгаанд хадгалагдаж байдаг бөгөөд Монголчууд бидний өнгөрсөн үеийн түүхийг эмхэтгэн бичих их үйлсэд маш их ач холбогдолтой юм.
Учир нь Их Юань улс мөхсөний дараа үүссэн Мин улсын төрийн бодлогоос эхлэн Монголын төр ёсны болон бусад эртний судар бичгүүдийг устгаж оронд нь үлгэр домогхон, шашны холбогдолтой зохиол мэтийг түлхүү нэвтрүүлэх ажиллагааг үе улиран хэрэгжүүлж байгаа нь биднийг эрт урьдын түүхээ үл мэдэх сармагчингууд болгох гэсэн далдын санааг агуулж байдаг юм.
Тэр нь угтаа биднийг өөрийн нотолгоогүйг ашиглан түүхийг өөрсдийн санаснаар гуйвуулах гэж л тэр шүү дээ.
Манай хаадууд ч өөрсдөө мэдэлгүй тэдний атгаг санаанд тус хүргэж байсан тохиолдол цөөнгүй байдаг.
Жишээлбэл: Юань гүрнийг байгуулахдаа Хубилай хаантан эртний нийслэл Хархорингоос Бээжин хот уруу гурван мянган тэрэг ном сударыг ачиж явсан түүхтэй бөгөөд гэтэл зуу илүүхэн жилийн дараа Тогоонтөмөр хаан тэндээс амь зулбан зугтахдаа гуравхан тэрэг судартай л амжиж гарсан байдаг.


Top
   
PostPosted: Feb.24.19 10:11 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
* * *

Цас хайлж хаврын урь орсон өдрүүдэд Улаанбаатар хотын төв гудамж, алдарт Сүхбаатарын талбайгаар жагсаал цуглаан хийгчид элбэгшин энд тэндгүй уриа лоозон, туг далбаа намирч ард түмний янз бүрийн давхаргын төлөөлөгчид нэгдэн засгийн газрыг огцруулах, цалин тэтгэвэрээ нэмэгдүүлэх, түймэрт шатсан хохиролоо нөхөн төлүүлэх гээд олон янзын шаардлага тавин улс төрийн тэмцэл хийж эхлэв. Ойрын хэдэн жилд хүмүүс ийм олноороо оролцсон эсэргүүцлийн хөдөлгөөн гаралгүй мартагдсан байжээ.
Тэтгэврээ нэмэгдүүлж хүн ёсоор амьдрахын төлөө тэмцэлд боссон ахмадуудын дунд манай гурван хөгшин ойролцоо бөөгнөрөн зогсож ам хуурайгүй элдвийг ярьцгааж байлаа.
Дугар хөгшин хамгийн гол идэвхитэй удирдагчдийн нэгэн болсон учир бусдыгаа уриалан
“Насан туршдаа бид эх орныхоо төлөө бие, сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж тэмцэж явцгаагаад одоо хөгшин хонины насгүй болсон хойноо бусдад адлагдан нохойн амьдралаар дуусах ёстой гэж үү?
Ингэж амьд явахаар хүн шиг тэмцэж яваад нэр төртэйхэн үхэе.“ гэж хашгирна.Түндэв гуай ч яахав дээ хоёр найзаа бараадаад л хүмүүсийн дунд зогсож байсан нь тэдэнтэйгээ санаа нэгтэй байна гэсэн үг ажээ.
Зуунай өвгөн нэгэн том цагаан даавуун дээр “ Улсын их хурал огцор” гэж улаанаар бичсэн уриалгын нэг талын хөлийг нь түшиж зогсоод хавь ойрынхоо хөгшидтэй ам уралдуулан ийнхүү хөөрөлдөнө:
Ардчилал хөгжөөд арван таван жил илүү болж байгаа гэх боловч хэн нэгэн их ухаантны хэлсэн хонгилын үзүүр дэх гэрэл харагдах нь бүү хэл харин ч эсрэгээр болж эртнээс хөндөөгүй явсан газар шороо, уул ус баялагийг нь харийнхны гарт өгч, хоёр сая таван зуухан мянган хүн ардынхаа ихэнхийг гуйлагчин болгосон улстөрчдийг шүүмжлэн хилэгнэх ард түмний уур хилэн дэлбэрэлт болон хувирахад амархан байдгийг энэ бүх үйл явдал харуулж байна.
Түрийний бөөс толгойд гарав гэдгийн үлгэрээр янз бүрийн амлалтаар ард түмнийг хулхидан төрийн өндөр сэнтийд суугчид эрт эдүгээгийн улстөрчдийн дунд цөөнгүй байцгаасан бөгөөд зарим нь төрийнхөө их хуралдайг чавганцуудын хэрүүлтэй төстэй болгож байгаа нь өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй.
Улс үндэстнээ гэж боддог жинхэнэ эх оронч хөвгүүдээр удирдуулсан цагтаа Монгол улс сэргэн мандаж урьдны их сүр хүчээ олох болно. Тийм хөвгүүд төрсөн л байх учиртай. Монголын заяа их шүү дээ.

* * *

Тусгай албаны даргын өрөөнөөс хөлсөө арчин гарч ирсэн дэслэгч Лхагваад хорвоогийн бүх зүйл уруугаа харчихаагүй юм байна гэсэн мэдрэмж төрлөө.
Хөөрхий гэмгүй Дэлчээкийг нам буудах санаатай хичнээн хоног эрлээ. Азаар тэр жаал надтай бүү хэл бүх цагдаа нартай таарсангүй.
Хэн нэгний хийсэн хэргийн ул мөрийг арилгахаар энгийн хүний амьдралыг яаж баллаж болдгийг бодит жишээн дээр тайлбарлаж өгсөн үе тэнгийн настай хурандаа шиг хүмүүс олон байдаг бол манай улс ямар сайхан хөгжих бол гэхээс өөр бодолгүй гарч явсан тэрбээр эрлийн группыг ахлаж явсан ахмад Батсүхийг гэнэт саналаа.
Яагаад тэр хамбуур дүүрэн сумтай байсан бууг мөрөөр нь орхичихгүй буудаж, буудсанаа бусдад мэдэгдэхгүй байхыг хичээв.
Санасан дээрээ өөрийнхөө хардлагыг мухарлахаар шийдсэн тэрбээр залхууралгүй тэр өдөртөө уулан дээр байдаг нөгөө балгасанд очлоо.
Сайн гар чийдэнгийн тусгалд харанхуй мухар гэлтгүй нягтлан харж явсан түүний хурц хараанд хананы хэсэгхэн бетон ховхорсон алга дарам хонхорхой өртөхгүй байхын арга байсангүй. Тэр хонхорхой нь сум туссан ором болох нь илт бөгөөд шамшийж хэлбэрээ алдсан сумны хошууг ухаж авах гэж нилээд ноцолдлоо.
Одоо бүх юм илэрсэн хойно ахмад Батсүх гэгч хэн болохыг мэдэж авах болно. Тэр хумсаа нуусан дайсан гэж үү.
Дэслэгч Лхагвааг харсан Батсүхийн нүдэнд нэг л айсан харц цухалзах шиг болоод далд орлоо. Тэр хоёрын хамтдаа мөрдөж байсан хэргийг тусгай албаныханд шилжүүлснээс хойш сар гаран болоод байхад энэ хөвхгөр дэслэгч надтай ямар хэргээр уулзах гэж яваа юм бол доо гэж дотроо тээршааж байгаа нь илт байв.
Дүү минь чамаас ах нь лавлах юм байна.
Юу юм бол доо? Лхагваа ахаа.
Чи тэр балгасанд байсан бууг олчихоод яагаад хана уруу буудчихаад буцаагаад цүнхэнд нь хийчихсэн юм бэ? Энд чи бид хоёроос өөр хүн алга. Тэгээд ч чамд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх юм биш шүү дээ. Зүгээр л ах нь учрыг мэдэх гэсэн юм.
Би ямар ч буу олоогүй. Тэгээд ч тэр буугаар буудчихаад нууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Та нэг л андуураад байх шиг байна даа.
Тэгвэл энэ сумны хошууг тэр хананаас би ухаж авсан юм. Криминалистууд шинжилээд ямар буунаас буудсаныг нь амархан тогтооно.
Батсүх суудлаасаа босоод өрөөн дотуураа холхиж эхэлсэн нь ямар нэгэн юм түүнийг эвгүйцүүлэв бололтой.
Дуугаа огцом өндөрсгөн нөхөр дэслэгчээ та намайг гүжирдээд айлгачихна гэж байгаа бол гонжийн жоо. Би биш та тэр бууг эхэлж олсон биз дээ. Та тэгээд яах санаатай хүн гөрдөөд байгаа юм бэ. Мөрөөрөө адилхан амьдралын мөр хөөж явж нэгнийхээ улыг шагайгаад хэрэггүй биз дээ. Өөр зүйлгүй бол надад чухал ажил бий гэж хэлснээр тэдний уулзалт өндөрлөлөө.
Ахмад Батсүх эрэн сурвалжлах албанд ороод Шерлок Холмс болчихно гэж зүүдлэн мөрөөдөж явдаг байсан үе бий. Гэвч тэдний ажлыг ямар нэгэн гэмт хэргийг нарийн учрыг нь олсноор нь биш, зөвхөн илрүүлж шийдсэн хэргийнх тоогоор үнэлдэг тогтолцоотой болохыг ухаараад илүү зүтгэл өөрт нь зөвхөн гай авчирдаг гэсэн бат итгэлтэй болсон нэгэн байжээ.
Тэрээр балгасанд байсан цүнхнээс гар бууг олчихоод гол төмрийг нь хартал тостойгоо, ойрд буудсан шинжгүй байхыг ажигласан даруйдаа хэрвээ энэ буу чигээрээ шинжээчдийн гар дээр очвол хүн амины хэрэг шал өөр тийшээ эргээд иш мухаргүй сохор эрэлд хатах болно гэдгийг шууд л ойлгож нэгэнтээ сэжиглэгдэж байгаа тэр нөхөрт л бүгдийг үүрүүлчих юм бол энэ бантангаас хурдан сална гэсэндээ тийм тэнэг үйлдэл хийчихсэн байжээ.


Top
   
PostPosted: Feb.24.19 10:12 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
* * *

Зуны халуун өдөр ойн бяцхан чөлөөнд ялаархан зогсоо буурал морины дэргэд нозоорсон байдалтай гараа дэрлэн хэвтээ хүн бол бидний танил Хасчулуун байлаа. Тэрээр хийх юмгүйдээ ингэж цагийг барж ядан байсангүй бөгөөд хэн нэгэн явуулын хүнд өөрийн очиж яваа нууц газрынхаа баримжааг мэдүүлэхээс болгоомжлон харанхуй болохыг хүлээж элдэвийг бодон эргэцүүлэн байлаа.
Болгоомж хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг хэрнээ өөрсдийн зорилгыг биелүүлэхээр улайрч нөхөшгүй гарзтай учирч магадгүй гэдгийг түүний амьдралын туршлага бэлээхэн хэлж өгнөм биш үү. Дөнгөж хэдхэн сарын өмнө зуурдаар талийгаач болсон ах Дарьзав болон жаран хэдэн жилийн өмнө мөн иймэрхүү хувь зохиолоор нас эцэслэсэн Лувсанчүлтэм нарын эмгэнэлт алдаануудын гашуун туршлагыг мартана гэж үү.
Лувсанчүлтэм хэмээх хишигтэн 1919 онд нармай Монголын засгийн газар тунхаглагдаж байсан халуухан үеэр тангараг өргөж их үйлст зүтгэж явсан тун дайчин тэмцэгч нэгэн байсан.
Цахарын хөвөөт шар хошуунд төрсөн түүний талаар бичиж үлдээсэн түүхийг багш нь Хасчулуунд сургамжтай хэмээн сайтар уншуулж тайлбарлаж өгдөг байсан нь саяхан мэт.
Япончууд эх газарт Манж-го хэмээх өөрийн холбоотон улсын засгийн газрыг байгуулан хятадтай дайтаж, өмнөд болон зүүн Монголын нутгийг салгаж Дэ вангийн захиргаанд нэгтгэн, Хасаан нуур, Халхын голд оросуудтай шандсаа сорьж тэртээ Европд их дайны гал дүрэлзэж эхлэх үед Лувсанчүлтэм зориглон Харбины ойролцоо байсан Квантуны армийн биологийн лабораторийн үйл ажиллагааг сайтар тандан мэдээд түүнийг удирдаж байсан эрх бүхий зарим нэгэн албан тушаалтантай хэлхээ холбоо тогтоож, өөрийн сонирхсон зарим нэгэн төрлийн туршилтыг хийлгэхээр нилээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.
Тэрхүү нууцгай төвд зориулсан хөрөнгийг Японы армийн төсвөөс бус тухайн үедээ Солонгос, хятадад зарж байсан хар тамхины наймааны нууц орлогоос гаргаж байсан гэж бичдэг ч тодорхой хувийг нь үл мэдэгдэх хүмүүс бэлэн алтаар хийдэг байсныг Японы армийн сөрөг тагнуулын газар маш их сонирхож тусгай бүлэг байгуулан судлаж байжээ.
Энэ бүх сүлжилдсэн гогцооны ээдрээг гаргахаар тухайн үедээ хамгийн хашир туршлагатай ажилтнуудаа дайчлан удаан хугацаанд сохроор тэмтэчсэн их эрэл хийсний үр дүнд Лувсанчүлтэм гуайг сэжиглэсэн гэдэг.
Тэрхүү ихээхэн алтны гарал үүслийг сөрөг тагнуулын ажилтнууд янз бүрээр таамаг гарган шалгаад эцсийн бүлэгт энэ бол маш эртний гаралтай гэсэн дүгнэлт хийжээ.
Хөлдсөн хүнийг гэсгээх, биеийн дархлааг сайжруулах, хөгшрөлтийг зогсоох гэх мэтийн чиглэлтэй эдгээр туршилтын үр дүнг юунд ашиглах гээд байгааг тайлж чадалгүй аргаа бараад эцэст нь Лувсанчүлтэмийг баривчлан улайлгахыг оролдсон тэдний үйл ажиллагаа нь энгэртээ нуусан капсултай хороо ууж амиа хорлосон их хишигтний үхлээр нуран унасан юм.
Удалгүй зөвлөлтийн цэрэг давшилтанд орж Квантуны арми бутниргэгдэж хөл толгойгүй бужигналдах үеэр сөрөг тагнуулын газрын архив азаар бусдын гарт оролгүй Япон орондоо очиж хадгалагдаад сөхөж унших боломжтой болтлоо гучин жил нэгэн хонгилд хэвтэж байсан гэдэг.
Гайхалтай ихээхэн хэмжээний алт эрдэнэсийн тухай бичигдсэн дээрхи түүх болон нууцлаг зорилготой судалгааны тухай материал нь олон хүний сонирхлыг соронздон татаж, түүний нууцыг тайлахыг хичээсэн арга хэмжээ авахад хүргэжээ.
Энэ бүхний эцэст Монголын эртний эрдэнэсийн сангийн тухай таамаглалын үнэн худлыг шалгах таатай боломж гарсан “Гурван гол” гэж нэрлэгдсэн хайгуулын экспедици байлаа.
Ардчилалд шилжихээр чармайж байсан Монгол улсын тухайн үеийн эрх баригчид асар их хөрөнгө мөнгөний тухай үлгэрт итгэж эртнээс нааш харийн хүн гишгүүлдэггүй хориотой уугуул голомтдоо орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр зэвсэглэсэн бүхэл бүтэн экспедицийг ажиллах зөвшөөрөл олгосон нь юутай харалган тэнэг алхам байв даа. Мөн ч дүүрсэн тэнэг хүмүүс шүү.
Ямар нэгэн сэжигтэй зүйл олж илрүүлээгүй группийн зорилго юунд байсныг хэлэх хэрэггүй биз ээ. Хийсвэр таамаглал дээр үндэслэсэн үр дүнгүй эрэл хайгуулд дахин хөрөнгө оруулалт хийх сонирхол санхүүжүүлэгчдэд нь байгаагүй шалтгаанаар ашгүй нэг өнөөх архивын материал бүрмөсөн хаагдсан гэж бид үзэж болох уу үгүй юу.
Аливаа анзааралгүй орхисон өчүүхэн зүйл ямар их үр дагаварт хүргэж болох тухай бодолд дарагдан хэвтсэн Хасчулуун нэгэнтээ ухаарвал орчин тойрныг үдшийн сүүдэр бүрхэж байв.


Top
   
PostPosted: Feb.24.19 10:14 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
* * *

Дүү минь чи өнгөрсөн зургаан сарын туршид эртний сурвалжит их төрийн хишигтэн цэргийн сургалтыг дүүргэлээ.
Хэдийгээр энэ богинохон хугацаанд их эрдмийг бүрэн төгс эзэмших боломжгүй ч тэдгээр эрдмийн нууцыг тайлах түлхүүрийг нэгэнт ойлгож чадсан болохоороо чи цаашдаа бие даан суралцах бүрэн боломжтой бөгөөд наран эргэх өдөр чамайг их хаанд бараалхуулах учиртай билээ.
Жилийн хамгийн урт наран эргэх өдөр тэнгэрт хамгийн өндөрт орших нарны туяа зузаан цас мөсийг нэвтлэн их хааны орших хэсгийг тодруулан гэрэлтүүлдэг бөгөөд хишигтэн бидний тангарагаа өргөх их ёсыг гүйцэтгэдэг өдөр юм.
Энэ өдөр нөгөөдөр болох бөгөөд түүнээс өмнө одоо бидний хамгийн ахмад хишигтэн болох Хасчулуун ах амжиж ирэх учиртай юм.
Хасчулуун ах хуучны Горлос хошуунд төрсөн болохоор өвөрлөгч аялгуутай ярьдагт нь дүү минь чи бүү эвгүйцээрэй. Хэл нь хазгайдуу боловч сэтгэл нь шулуухан жинхэнэ их төрийн хишигтэн байдаг юм даа. Намайг арван зургаан жилийн өмнө мөн чам шиг энэ ууланд авчирч бүхнийг зааж сургаж байсан тэр ачит хүнийг би биширч явдаг юм.
Хаанд бараалхсаны дараа дүү минь чи нэг хэсэгтээ харийн оронд явж өөрийн хүссэн эрдэмээ суралцагтун.
Өнгөрсөн амьдралын хувьд санаа зовох зүйлгүй.
Өнөөдөр тэр луухааны нэрийг Ли Чүэн гэдэг нь тодорхой болсон бөгөөд иргэн Цэдэндамбын амийг өш хонзонгийн улмаас санаатай бүрэлгэсэндээ шийтгэл хүлээсэн, тэр хэргийг чамд үүрүүлэх зорилгоор чиний хүрмийг өлгүүрээс өмсөж гарсныг нь гэрчлэх хүмүүс байгаад цагдаад мэдэгдсэн, Ли Чүэн өөрөө ч хийсэн хэргээ хүлээж цагдаагийн газарт гэм буруугаа илчлэн очсон юм.
Хийсэн гэм нүгэл нь тийм их байсан болоод ч тэр үү, аль эсвэл төрсөн эх орондоо урьд нь их нүгэл үйлдсэн болоод ч юм уу бүү мэд хорих газрын нэгэн өрөөнд өөрийгөө боомилон үхчихсэн байсныг нь саяхан олсон байна.
Харин номын дэлгүүрийн хэрэг бол луухааны далайн чанадах эздийн ажил байсан бөгөөд энд тэрээр зөвхөн хэргийн ул мөрийг баллах үүрэгтэй байсныг бид өөрөөс нь дуулсан юм.
Тэнд байрлуулсан нууц дурангийн бичлэгээс цагдаагийнхан чамаас өмнө өөр нэгэн үл таних этгээд дэлгүүрт орж ирээд энэ хэргийг үйлдсэнийг олж мэдсэн хэрэг л дээ..
Яахав дээ чамайг жаахан сахилгагүй, элдэв зүйлд нэр холбогдоод байдаг учир энэ бүхнийг үйлдсэн гэхэд цагдаа нар итгэх нь амархан гэж тооцоолсон байжээ.
Чиний үзсэн тэр талийгаач бол бидний хамгийн ахмад хишигтэн ах минь байсан юм. Сүүлийн үед хийгдэж байгаа нууц туршилтуудын материалыг олж авахдаа араас нь сүүлтэй ирсэн болохыг дутуу тооцоолж дайсны гарт үрэгдсэн нь бидний хувьд том сургамж боллоо дүү минь.
Болороогийн цогцосыг задлан шинжилсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт нь элэгний ажиллагааны хурц дутагдлын үед этилийн спиртийн хордлого хамтран үхлийн шалтгаан болсон гэж гарсан. Яг үнэнийг өгүүлэхэд энэ бол сүүлийн үеийн нэгэн шилдэг хор бөгөөд шинжилгээгээр илэрдэггүй гэдгийг бид мэдэх болсон нь бурхан болооч Дадиагийн минь их зүтгэлийн ач тус юм шүү дээ.
Тэр хорны ерөндгийг олж аваагүй байсан бол дүү минь өнөөдөр чи энд зогсож байхгүй байсан.
Луухаан чамд болон талийгаач бүсгүйд ойролцоо тунгаар өгсөн бололтой ч азаар тэр нь хүн бүрд өөр өөр хугацааны дараа үйлчилдэг онцлогтой гэдгийг анзаарсангүй. Харин талийгаач Болороогийн ээж гурван дүүг манай нэгэн хишигтэн асрамжиндаа авсан, хойшид санаа зовох юмгүй ч одоохондоо уулзах гээд хэрэг байна уу үгүй юу, тэд нар үзсэн хагацал зовлонгоо арай ядан мартагнаж байгаа шүү дээ.

* * *

Уулын агуйд шөнөөр зочин ирсэн нь тэдний хүсэн хүлээж байсан Хасчулуун ах нь байсан бөгөөд түүнтэйгээ уулзсандаа Дорж багш нь маш их баярлаж байгааг ажигласан Төмөр хүү ураг төрлийн холбоогүй боловч зүрх сэтгэлээрээ ахан дүүс болсон хүмүүстэй өөрийгөө хамаатай гэж мэдэрсэн нь түүнд гайхамшигтай сайхан байлаа.
Төмөр одоо агуйн хаалганы нууц оньс, түүн дотор хаана нь юу байдаг зэргийг сайн мэдэх болсон агаад хүмүүсийн нөгөө мөнгө, алт, эрдэнэс гээд эрээд хайгаад олдоггүй зүйлс энд хөглөрч байдгийг хараад багшаасаа энэ их эрдэнэсийг ядуучуудад тараагаад өгчихөж болдоггүй юм болов уу гэж асуухад багш нь :
Шавь минь энэ бол Их улсын дайны олзноос эзэн Чингис хааны зарлигийг биелүүлэхэд хэрэглэх зорилгоор тусгайлан авч үлдсэн хөрөнгө, тийм учраас элдэв өөр үйл хэрэгт зориулах боломжгүй юм.
Бид бүгдээрээ Монгол хүмүүс болохоор эх орон, ард түмэнд минь ямар хэцүү үе тохиолдож байгааг харж зарим үед дотор минь өмрөх шиг болдог ч хүлээсэн үүргийнхээ дагуу энэ бүхнээс хөндий байх учиртай.
Үе үеийн хишигтнүүдийн бичиж үлдээсэн он цагийн тэмдэглэлүүд дотроос өөрийн өвөг дээдсийн ургийн түүхийн тухай хэсгүүдийг олж уншсаар байгаад нэг л мэдэхэд Алтанхүү өвгөөсөө хойшхи гучин наймдах нь болох Батхүүгийн тухай буюу өөрийн аавынхаа тухай дурдсаныг олж уншлаа.
“Ааваа та өөрөө мэдэхгүй боловч таны тухай дурсан санаж тэмдэглэж явдаг
Ахан дүүстэй байсныг хүү тань олж мэдлээ. Одоо хүү тань тэдний нэгэн болж үе үеийн өвөг дээдсийн минь мөр зэрэгцэн зорин тэмцэж явсан аугаа их үйлсийн төлөө мятаралгүй зүтгэх болно. Хүү чинь сайн яваа шүү аав, ээж хоёр минь наддаа санаа зоволтгүй тайван нойрсоорой” гэж амандаа ярьж байснаа тэр өөрөө анзаарсангүй..
Аав, ээж хоёроосоо хойш ахмад хүнд адлагдана уу гэхээс хайрлагдаж яваагүй Төмөрөөгийн хувьд хорвоогийн түг түмэн хувирлын шалтгааныг нэвтэрхий мэддэг хоёр сайхан ахтай болоод тэдэндээ хайрлагдаж байгаа нь ёстой нөгөө л урьд насандаа хийсэн буяных нь үр бололтой.
Цаг үеийнхээ байдлаас шалтгаалан ийш тийш таран сарнисан Монголчуудын хувь тавилангаас болж арван хишигтний үр удам олон газар оронд салбарлан тархсан бөгөөд одоо тодорхой мэдэгдэж байгаа гурван зуу илүү хүмүүсийн олонхи нь уугуул Монгол улсад байдаг боловч Өмнөд Монголын болон Хөх нуурын нутагт бас цөөнгүй хүмүүс амьдардаг ажээ. Эдгээр хүмүүсийн нэр ус, овог удмынх нь салбар салаа зэргийг бүгдийг нь цээжилж мэддэг болсон нь Төмөрөөд эд бүгдээрээ бидний ахан дүүс шүү дээ гэсэн бахархах сэтгэлийг төрүүлдэг байв.
Болзоот өдрийн урьд өглөө ах нар нь урдчилан бэлдсэн уулчдийн дулаан хувцас, аяны хөнжил, майхан гэх мэтийг агуулахаас гаргаж ирээд хүнсээ базааж эхэлсэн нь оргил өөд авирахад бэлтгэсэн тэр биз ээ.
Маргааш наран эргэх өдөр учраас өнөөдөр амжиж замдаа гарах ёстой гэдгийг мэдэх хоёр ахмад нь түүнийг шавдуулан ажилдаа туслуулаад нар нилээд хөөрсөн хойно мөсөн оргилын зүг хөдлөв.


Top
   
PostPosted: Feb.24.19 10:15 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 12
* * *

Өглөөнөөс эхлэн авирсаар үд өнгөрөхийн хэрд оргилд хүрэх замынхаа хагасыг туулаад нэгэн хэсэг хонхорхойд түр зуур зогсож цайлж дууссаны дараа Доржийг царил барин хажууханд байх эгц мөсөн хананд нүх гарган ухаж эхлэхэд Төмөрөө энд нүх гаргадаг нь ямар учиртай юм бол доо гэж дотроо бодсон боловч ил гаргаж асууж зүрхэлсэнгүй. Гэтэл эгц мөсөн хананд тохой хэр ухаад цааш гэнэт цөмөрч онгорхой гарсан нь ямар нэгэн агуй хонгил байгаагийн шинж ажээ. Нэгэнт гарсан цоорхойг томсгон хүн шурган орох зайтай болгоод Төмөрөөг хамт оръё гэж дуудлаа.
Төмөрөө ачаагаа байсан газартаа орхиод хоёр ахыгаа даган тэрхүү нүхэн хонгилд шурган орвол гар чийдэнгийн гэрэлд солонгорон гялалзсан мөсөн хана нь нилээд зузаан болох нь мэдэгдэв. Агуйн амнаас дотогш гуч орчим тохой яваад зам гэнэт доошоо муруйж огцом хүнхэр таазтай нилээн томоохон өрөөний хэртэй болоход тэд ямар нэгэн болор ордонд орчихсон юм шиг болов.
Дээрээс тусах нарны туяа зузаан мөсийг бараг нэвтлэж чадахгүй байгаа бололтой үл ялиг гэгээ л таазаар тусаж байв. Гарт барьсан чийдэнгийн гэрэлд гялалзах янз бүрийн мөсөн талстууд орчлонгийн хамгийн үнэт бадмаарагтай адилхан харагдах энэхэн ертөнцөд ямар нууц хадгалагдаж байгааг урьд үзээгүй Төмөрөө хаана ирснээ сайн мэдэхгүй ч гайхамшигт сударт дурдсан хоёр мөсөн хонгилийн аль нэгэнд орж ирснээ тааварлаж байлаа.
Ерөнхийдээ агуйн гүн мушгиралдаж тахиралдсанаа оролцуулаад тавь орчим тохой болов уу гэж тооцоолж яваад санамсаргүй урдаа явсан Хасчулуун гуайг мөргөж орхисондоо бантсан Төмөрөө уучлал гуйхаар ам нээх гэтэл тэрээр эргэн харж инээмсэглээд миний дүү наад ханаа сайтар гэрэлтүүлээд хар даа гэж хэлэв.
Төмөрөө гар чийдэнгээ хана өөд тулгаж хараад цочсондоо огцом ухрав. Урд нь метр гаруй мөсний цаана осолгүй л нэгэн хүн харагджээ. Дахиад хоёр алхаад бас нэг гэх мэтээр нийт арван хүнийг Төмөрөө тоолоод эд нар бол өнөө Хорезм, Уйгурын дархчууд мөн болохыг ойлгож тэдгээр хүмүүс одоогийн биднээс ямар ялгаатай болохыг мэдэх гэж хичээнгүйлэн ажиглаж эхлэв.
Өмссөн дээл хувцас нь жаахан өөр болохоос өнөөгийн казах хүмүүстэй төстэйвтэр тэднийг урьд нь номоос уншиж мэдээгүй бол найман зуун жил энд байгаа гэж хэлэхээргүй агаад мөснөөс нь салгачихвал унтаж байгаа юм шиг л харагдахаар байлаа.
Хоёр ах нь нилээн удаан хугацаанд тэднийг гэрэлтүүлж харсан нь урд үзсэнээс нь хойш ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг нягтлан шалгаж байгаа нь илт.
Төмөрөө олон зуун жилийн турш агуйд унтаж байгаа эдгээр хүмүүсийг хувь тавиланг гайхашран энэ хүмүүс хаана ямар газар оронд төрсөн юм бол доо, хэрвээ үр хүүхэдтэй байсан бол тэд нар нь өдийд хорвоо дээр сураг ч үгүй болсон байх учиртай, гэтэл энэ хэд сэргэх цагаа хүлээгээд байж байдаг, сэргэж босоод дэлхий дээр өдий олон жил өнгөрснийг мэдэцгээхдээ ямар их гайхах бол, бид нартай хэлээ ойлголцож чадах болов уу гэсэн янз бүрийн юм бодож эргэцүүлж амжлаа.
Агуйгаас буцан гараад ухсан нүхээ энд тэндээс ховхолсон мөсөөр бөглөн чигжиж дээрээс нь цасаар сайтар битүүлээд орхиход нь Төмөрөө хаанаас ус олох вэ гэж асуулаа.
Усны хэрэггүй дүү минь нарны туяанд өнгөн давхарга нь хайлаад аажимдаа мөсжиж орхидог юм, харин чи газрынхаа багцааг сайн харж аваарай хожим ганцаараа ч ирж болзошгүй юм шүү гэж Хасчулуун ах нь хэлэв.
Тэд тэндээсээ жаахан дээшээ авираад нэгэн асганы нөмөртэй газар хоноглоцгоов.
Зуны богинохон шөнө ядах юмгүй өнгөрч наран үүлсийн цаанаас ургахуйд өглөөнийхөө цайгаа хурмастад ойрхон уусан тэрхүү гурав ачаагаа хагаслан орхиод цааш авирцгаалаа.
Арван цагийн орчим мөсөн дундаас цухуйсан аварга хадны доохно нэгэн хонхорт ирээд амьсгаагаа дарж сууцгаалаа. Энэ эгц цавчим оргил өөд унтсан Их хааныг агуулсан мөнгөн авдрыг яажшүүхэн гаргасан юм бол доо гэж төсөөлөн бодож байсан Төмөрөө хүрэх газартаа ирснээ яахин мэдэх билээ.
Өндөр цохионы оройд төмөр цагираг бөхлөн суулгаж түүнээсээ татсан олсыг ашиглан мөнгөн авдрыг энд авч ирсэн хишигтэн Алтанхүүгийн аргыг одоо ч гэсэн ашиглаж болно гэдгийг хорь гаруйхан настай залуу мэдээгүй байх нь аргагүй.
Цохионы баруунтай байгаа цасыг зайлуулан цаана нь байх мөсийг зөөлөн цохиж эхэлсэн Дорж ахыгаа хараад зорьсон газар минь энд байжээ гэдгийг Төмөрөө сая л ойлгов.


* * *

Хадан цохио бол маш том хавцлын амны нэгэн бөгөөд тэрхүү хавцал нь сая сая жилийн туршид мөсөөр дүүрч гаднаасаа харагдахгүй болсон учир орчин үеийн хамгийн сайн багажтай байсан ч гүнийг тогтооход бэрх нэн гүнзгий ангал ажгуу.
Уулын оргил дээр хасах хорин хэмийн хүйтэнтэй байхад тэртээ доор байгаа бэлд нь халуун зун болж байдаг нь байгалийн нэгэн сонирхолтой гайхамшиг гэлтэй.
Өвөл зунгүй хасах хэмтэй, байнга цасан шуурга үргэлжилж байдаг хорвоо дэлхийн энэхэн зулайд аугаа их хүнийг нууцалсан нь төлөвлөсөн хүн бол маш сийрэг ухаантай байсны илэрхийлэл ажгуу.
Мөсөн хонгилын ам онгойход тэр гурав шурган ороод арван тохой орчим мөлхөж цаашдаа босоод явж болохуйц хонгилд оров.
Энд гадаа байгаа хорвоогоос тэс өөр битүүлэг нам гүм ноёлсон нууцлаг ертөнц эхлэж үл ялиг өгсүүр шатлаж гаргасан зам хадан цохиог тойрч хавцлын гүн үрүү одсон байлаа. Гар чийдэнгийн гэрэлд гялбалзах мөсөн талстын солонгон өнгийг харсан Төмөрөөд нэгэн ид шидийн гайхамшигт оронд ирчихсэн юм шиг бодогдож, энд байгаа бүхэн ямар нэг утга агуулгатай болох нь багшийнх нь хэлсэн хорвоо дэлхийн юм бүхэн учир шалтгаантай бөгөөд хоорондоо уялдаа холбоотой оршин тогтнодог гэдэг сургаалийг давхар батлах мэт.
Хүний сэтгэл гэдэг дотроосоо оргилон гарч байдаг болохоор энэ дэлхий дээр хэзээ ч үл мартагдах агуу их гайхамшгийг бүтээн цогцлоож бидний сэтгэл зүрхэнд үүрдийн дөлийг бадраасан Тэнгэрийн бошготой аугаа их хаантан энд нойрсож байгаа гэдгийг мэдсэн хэний ч сэтгэлд үлэмжийн их хүндэтгэл өөрийн эрхгүй төрж хэн нэгэн далдаас хараад ч байгаа мэт санагдана.
Агуйн зам гэнэт мухардаж мөсөн хананд тулан дууслаа.
Мөсөн хананы наана ахмад хоёр хишигтэн гар чийдэнгээ унтраагаад сөгдөн мөргөхөд Төмөрөө хүү ч тэднийг дуурайн гэрлээ унтраагаад мөн л өвдөглөн сөхрөв.
Үд дунд болоход хагас цаг дутуу байлаа.
Арваад минут чимээгүй сууцгаасны дараа тэдний харанхуйд дассан нүдний өмнө бүдэгхэн гэгээ мэдэгдэж эхлэв. Зуны туйлын буюу наран хамгийн өндөрт мандах өдрийн үдэд тэрхүү ангалын энэ хэсэгт нарны туяа зузаан мөсийг нэвтэрч ядан ганцхан мөчийн хугацаанд тусдаг учиртай болохоор тэр эгшин секунд секундээр ойртож мөсөн хананы цаана байгаа мөнгөн авдарын дүрс аажимхан тодорно.

Мэнх тэнгэрийн ивээлээр Монгол түмний заяагаар хөрстийг эзлэх хувьтай төрсөн аугаа их хаан таныхаа өлмийд сөгдөн мөргөм үү.
Төгс төгөлдөрийн дээд бошго их хаан таныхаа зарлигийг ёсчлон биелүүлэх хувьтай төрсөн мөхөс боол Батхүүгийн хөвгүүн Төмөр би бээр энэхэн амьдралынхаа мөч бүрийг их үйлст зориулж явахаа тангараглая.
Хэрвээ өөрийн өргөсөн тангарагаа санаатай санамсаргүй алин боловч цалгардуулан осолдвоос дээд тэнгэрийн гэсгээлийг хүртэхэд хэзээд бэлэн.


гэсэн хишигтний тангарагийг чанга дуугаар тодхон уншиж байгаа түүний өмнө нүүрэн талдаа шонхор шувууны дүрстэй мөнгөн авдарын дүрс огцом тодрон харагдаж эхлэх нь үд дунд болсныг тэр гуравт мэдэгдлээ.
Ганцхан метр зузаантай мөсний цаана байгаа мөнгөн авдар дотор унтаж буй Монгол үндэстний их шүтээн, сая сая хүний итгэл найдвар, ялан дийлэхийн билэг тэмдэг болсон аугаа их хаантан таны сэрэх цаг ойрхон болсон гэдгийг та минь өөрөө мэддэг ч болоосой гэсэн Доржийн залбирал зорьсон хүндээ хүрсэн нь магад буйзаа.
Дорж өөрийн ажилладаг нэгдсэн эмнэлгийн лабораторийг эмнэлзүйн туршилт хийх боломжтой гэж тооцдог ч өөрөө гардан гүйцэтгэх боломж хомсхон байдаг. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр маруухан учир энэ талаар шинээр гарч байгаа нээлт судалгаа бүхнийг хэвлэлээр дамжуулан уншдаг бөгөөд одоо цагийн аясыг даган интернетийг байнга ашиглах болсон ч залуу цагтаа орос хэлийг л сайн сурснаас биш англи хэлийг ийм чухал хэрэг болохыг нь таамаглахгүй яваад олигтой сурсангүй.
Гэвч өөрийн алдаагаа залруулахын тулд сийрэг ухаантай, дур сонирхолтой хэдэн залуусыг харь оронд сурахад нь туслан санхүүжүүлж төгсөөд ирэхэд ямар нэгэн лаборатори байгуулан хэрэгцээт судалгаагаа эх орондоо явуулахыг зорин ажиллаж байгаа билээ.
Техник технологийн чухал шийдлүүдийг гадны орныхноор захиалан хийлгэх гэсэн хоёр ч удаагийн оролдлого бүтэлгүйтэн, жинхэнэ эх оронч хоёр ахаа алдсанаар барахгүй их нууцын талаар ямар нэгэн хэмжээгээр мэдээлэл алдагдав. Хардлаг, сэрдлэг төрүүлсэн ул мөртэй болчимгүй үйл ажиллагааг давтан хийж болохгүй гэдгийг Хасчулуун ах ч сайн ойлгож байх шиг билээ.
Төмөрөөг өөрийнх нь үүргийн дагуу биологийн болон генийн инженерчлэлийн мэргэжлээр сургуульд оруулж болох ч түүний авьяасыг нь хөгжүүлж зохион байгуулагчаар тавивал илүү ирээдүйтэй байх магадлалтай. Хөлдсөн эд эсийг сэргээн амьдруулах туршилтийг ямар нэгэн далд зорилгогүйгээр анагаах ухааны хэрэгцээнд ашиглах гэж хийлгэж болох бөгөөд хөгширч доройтсон эд эсийг сэргээн залуужуулах чадалтай шинэ маягийн эм тан гарч байгаа ч гэсэн бидний зорилгод нийцэх тийм эм одоогоор хараахан гараагүй л байна.
Гэхдээ шинжлэх ухааны хөгжил секундээр хэмжигдэж байгаа өнөө үед хаана ч хүнийг залуужуулах мөнхийн усыг гарган авах боломж удахгүй нээгдэх нь дамжиггүй.
Энэ аугаа их үйлсийн суурийг тавьсан Алтанхүүгийн үр удмаар энэ түүхийн төгсгөлийг гүйцэтгүүлэх нь ямар нэгэн билэгдлийн чанартай бус харин заавал гүйцэтгэх ёстой юм шиг санагдаж Төмөрөөг сурвалжлан олоход тэрээр гамшигт хоронд нэвчин амьдрал нь түүнийг хором хормоор орхин одож байсан билээ.
Түүнд уулгасан бэлдмэл нь хүний элэгний цус шүүх ажиллагааг зогсоодог учир цусанд нь байх архи спиртийн зүйл задралгүй эргэлтэнд орж бүх биеийг нь галд шатаж байгаа мэт өвчлүүлэн үхэлд хүргэдэгтээ ямар нэгэн шинжилгээгээр илрэхгүй зөвхөн өөрийнхөө уусан архиндаа хордож үхсэн гэсэн онош л гардаг юм билээ.
Дадиагийн аминд хүрэх шалтгаан болсон тэдгээр ерөндгүүдийн дотор байсан нэгэн хордлого тайлах бэлдмэл элэгний үйл ажиллагааг сэргээдэг тулдаа л дүүгээ аварч чадсан шүү дээ.
Нэгийг нь алдсан боловч нөгөөг нь эргүүлэн олж авсан нь хувь тавилан шударга гэдгийн нотолгоо ч юм уу эсвэл бидний үйлсийг зөв гэж тэнгэр ивээсэн хэрэг байсан буй заа.
Нарны тусгал аажимхан багассаар түнэр харанхуй ахиад нөмрөхөд гурван хишигтэн гар чийдэнгүүдээ асааж буцах замдаа орцгоолоо.

* * *

Цаст уулын оройд нойрсон байгаа Их хааны өлмий дор очиж хишигтний тангараг өргөсөн залуу хишигтэн Төмөрөөгийн сэтгэл бусдад гаргаж хэлэхэд хэцүүхэн нэгэн гайхамшигт мэдрэмжээр дүүрснийг өөрөө анзаараад би бол дээрээ харах эзэнтэй, дэргэдээ түших олон нөхөдтэй, орчлонгийн хамгийн аугаа их улсын цэрэг байна гэж цээж дүүрэн хашгирмаар санагдаж байлаа.
Түүнтэй хамт хайрхан уулын цаст оргил дээр алсын барааг ширтэн зогсох хоёр хишигтний сэтгэл ч Төмөрөөгийнхөөс дутахгүйгээр догдлон нүдэнд нь нулимс гялтганах нь тэдний бодол нэгэн зүйлд чиглэснийг гэрчлэх мэт.
Үе үеийн Монголчууд бидний бахархан дурсаж, хүсэн хүлээж явдаг их цаг хэзээ эхлэх нь оргил дээр зогсох тэднээс шалтгаалах учиртай нь их үйлс их хүмүүсийг төрүүлдэг гэсэн эртний мэргэн сургаалийг давхар батлах ажгуу.
Их цаг айсуй... хурай хурай хурай.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited