#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 9:32 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.23.17 10:29 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Та нарт цухас дурьдаж байснаараа шинэ номоо орчуулж эхэллээ. Зохиолчийн нэр болон номын нэрийг одоогоор нууцална. Зарим уншсан хүн байгаа бол миний хүсэлтийг харгалзан бас нууцалж өгөхийг хүсэж байна. Энэ жил гарсан шинэ цуврал ном байгаа юм шүү. Харри Поттерыг гүйцэхгүй ч тийм төрөл жанарын зохиол сонирхдог хүмүүст их сонирхолтой зохиол болсон гэж дүгнэсэн, бестселлерт орсон ном байгаа юм.

"Спеллшадоу шилтгээний нууц"



Орчуулсан Д. Наран

Анхдугаар дэвтэр

Бүлэг 1

Зөөврийн компьютерынхоо дэлгэц рүү харж суусан Алексын ходоод гэдэс хөрөвчих шиг болов. Тэрбээр энэ сард компьютерийн программ зохиох чадвараа ашиглан ээжийнхээ эмчилгээний зардлыг хангалттай төлөхөд хүрэлцэх мөнгөнөөс гадна эцэст нь өөртөө зарцуулж чадах орлогоо олж чадна гэж итгэж байжээ.
Сүүлчийн сарын орлогын тайлангаа гүйлгэж харах үед тэр сэтгэлээр улам их уналаа. Энэ сарын орлого өмнөх сарынхаас хамаагүй бага байв. Дөнгөж гурван зуун доллар. Энэхүү уйтгартай нойрмог Мидлэдэйл хэмээх хотхонд амьдардаг арван долоон настангуудын ихэнх нь өдий хэрийн мөнгөнд сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой боловч тэд нарт өөртэй нь адил зүрхний хүнд өвчтэй ээж байхгүй билээ.
Алекс нүүрээ илээд байдгаар нь атируулсан духан дээрх үрчлээ нэг бүрийг хурууныхаа өндгөөр тэмтэрч сууснаа компьютерынхоо дэлгэцийг унтрааж сандалныхаа түшлэгийг налж суув. Таван сарын өмнө, ээж нь хоёр долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний эцэст гэртээ харьж ирсний дараахан тэрбээр гэртээ суугаад мөнгө олох арга олохоор шийджээ. Түүний хувьд шугаман болон аналитик шинжлэлийн мэдлэгтээ тулгуурлан интернетэд цахим хуудас программчилж байрлуулах нь хамгийн зөв сонголт байсан боловч орлогоо нэмэгдүүлэхийн тулд тэр илүү сайн суралцаж хөдөлмөрлөх хэрэгтэй байсан. Гэхдээ таван сар гэдэг ийм том төслийг хэрэжүүлэхэд тийм ч урт хугацаа биш. Тийм учраас тэр зогсолтгүй үргэлжлүүлэн шамдаж ажиллах хэрэгтэй байлаа.
Алекс шөнийн хоёр цагийг зааж буй унтлагын өрөөнийхөө ханан дээр өлгөөтэй цаг руу хяламхийн харснаа ширээний баруун буланд овоорчихсон байгаа гэрийн даалгавар дээр харцаа унагав. Тэрбээр одоо хагас, бүтэн сайн өдөр байгааг санаад дотроо баярлажээ. Түүнд амралтын өдрүүдээр сургуулиас өгсөн даалгавраа гүйцээж хийх цаг хангалттай байлаа.
"Алекс!" хэмээн тамирдуухан хоолойгоор дуудах ээжийнх нь дуу хонгилын эсрэг талд байрладаг өрөөнөөс сонсогдсоноо "Чамайг сэрүүн биш унтчихсан гэж би найдаж байна" гэж хэлэв.
Алекс өрөөнийхөө асаалттай гэрлийг нууж далдлахаар хаалганы доорхи завсрыг хүрмээр таглахаа мартчихсанаа санаад амандаа аяархан хараал хэллээ. Тэр ээждээ шөнө орой болтол суухгүй, сайн унтана гэж ам өгсөн ажээ. Ээж нь хүүгээ мөнгө олохын тулд хамаг хүчээ шавхаж хөдөлмөрлөж байгааг харахыг хүсдэггүй бас бөгөөд түүнийг үе тэнгийн хөвгүүдийнхээ нэг адил амьдарч чадахгүй байх вий гэдгээс маш их айдаг. Хэрвээ аав нь Алексыг төрөхөөс өмнө тэднийг орхиж яваагүйсэн бол, өнгөрсөн гурван жил ээжийнх нь эрүүл мэнд доройтоогүйсэн бол тэдний амьдрал одоогийнхоос илүү тайван амгалан байх байсан биз. Одоо харин тэр ээждээ тусалж чадах боломжтой байж ээжийнхээ санааг зовоохгүй гэсэн шалтгаанаар гараа хумхиад зүгээр тайван сууж чадахгүй.
Тэр санаа алдаад суудлаасаа босон, хаалга руугаа очиж нээгээд "Үгүй, би унтах гэж байна" гэж дуулдахаар хэлснээ ээжийнхээ өрөө рүү алхлаа. Тэрбээр байнга жаахан завсар үлдээж орхисон байдаг хаалгыг түлхэж онгойлгон дотогшоо оров. Бараан үсээ сүлжиж боосон ээж нь орон дээрээ нуруундаа дэр ивээд суусан байх бөгөөд зурагтын дэлгэц асаалттай харагдах ч дууг нь хаасан ажээ. Өвдөлтөндөө шаналж буйгаа хүүгээсээ нуухыг оролдож байгаа ч зурагтын дэлгэцний гэрэлд тэр их зовиур нь ээжийнх нь цэнхэр нүдэнд ил харагдаж байлаа.
Алекс ээжийгээ тайвшруулахаар "Одоо тавдахь өдрийн шөнө болж байна, би сайн унтаж чадна" гэж хэлснээ орных нь хажууд тавьсан шөнийн шүүгээн дээрх өвчин намдаах эмтэй шилэн савыг хараад "Та өвдчихсөн юм уу?" хэмээн асуулаа.
Ээж нь Алексын хацрыг үнсэхээр гараас нь барьж өөр лүүгээ татаж ойртуулав. "Би зүгээр, толгой жаахан өвдсөн юм" гэж хэлээд тэр хүүгийнхээ нүүрэнд хоёр гараа хүргэснээ нүдээ аньж "Чи харин өөрөө өвдчихсөн юм шиг харагдаж байна" гэлээ.
Ээжийнх нь хэлсэн зөв гэдгийг Алекс мэдэж байсан болохоор инээмсэглэв. Тэр маш их ядарчээ. Орны толгой дээр өлгөсөн толинд өөрийнхөө арзайж өрвийчихсөн үс, хавдаж сэлхэрсэн нүдний зовхи, духных нь үрчлээ хэвийн байдгаасаа илүү гүн болсныг тэрбээр олж харлаа. Тэр үе тэнгийнхнээ бодвол илүү овортой харагддаг боловч ээжийнх нь санаа зовж байгаагийн нэг адил хэт их ядарснаас одоо бараг хорин хэдтэй юм шиг харагддаг байв.
Алекс тонгойж ээжийнхээ хацрыг үнсэн " Сайхан амраарай, ээж ээ" гэж хэлчихээд гарахаар хаалга руу чиглэн алхлаа.
"Сайхан амраарай, хонгор минь."
Алекс өрөөнөөс гарах үедээ ээж нь "Натали таксигаар ирэх болсон нь сайн хэрэг" хэмээн амандаа бувтнахыг сонсов.
Угаалгын өрөөний хаалгыг онгойлгож байсан Алех дороо зогслоо. Натали Шевалиа. Түүнтэй нэг ангид хамт сурдаг Гардын гэр бүлд зочилж ирэхээр товлогдсон Франц оюутныг гэртээ байлгах саналыг ээж нь тавьжээ. Гардын эцэг эх cүүлчийн мөчид "гэр бүлийн хойшлуулшгүй онцгой шалтгаан" -аар тохиролцооноос татгалзсан ажээ. Натали онгоцныхоо тасалбарыг аль хэдийн худалдаад авчихсан боловч түүнд байрлах газар байсангүй. Ээж нь оюутныг гэртээ байлгах гэсэн нь зөвхөн сайн дурын ажил ч биш, бас бага зэрэг мөнгө олж чадна гэсэн бодолтой байсан байх хэмээн Алекс дотроо сэжиглэж байжээ. Гэрт нь өөрийнх нь үе насны нэг охин бүтэн хоёр долоо хоногийн турш байхаар болсон, энэ харин тэр охинд таалагдахгүй бол...
Франц охин.
Алекс шүдээ угаах зуур сэгсийсэн үсээ хойш нь илээд толинд туссан царайгаа сайн гэгч нь шинжиж харлаа.
Тэр нүдээ эргэлдүүлснээ толгойгоо сэгсрэв.
Хичээл сургууль, бас хувиаараа хийж байгаа ажлаасаа шалтгаалан тэр өөрт нь байдаг цөөн хэдхэн найз нартайгаа ч уулзаж амждаггүй. Яг одоо түүнд охидод зарцуулж байх цаг үнэхээр байхгүй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.06.17 4:36 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.24.17 1:09 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Бүлэг 2

Алекс хөшигний завсраар тусах нарны туяа болон шинэхэн шарвингийн үнэрээр сэрлээ. Доод давхарт хэн нэгэн үл таних хүний дуу гарахыг ч бас тэр сонсов. Энэ дуу яг л хөгжим шиг сайхан уянгалаг, цоглог ажээ. Алекс нүдээ нухалснаа хөнжлөө хуу татан орон дээрээ өндийж суулаа. Тэрбээр хурааж тавьсан цагаан өнгийн зөөврийн компьютер луугаа хяламхийн харчихаад хаалга руу алхав. Шарвингийн үнэр авсан ходоод нь хүржигнэж дуугарахад тэр өчигдөр орой хоол идээгүйгээ саналаа.
Алеx хаалга руугаа очиж аяархан онгойлгов. Одоо франц акцент илүү сайн сонсогдож байлаа.
"Хөөх, үнэхээр сайхан, хатагтай Веббер. Энэ гүзээлзгэнэ манай хотод байдгаас илүү амттай юм байна."
"Чамд таалагдсанд би их баяртай байна!"
Алекс хөмсгөө өргөлөө. Тэр Наталиг англиар сайн ярьж чадна гэж огт бодоогүй ажээ. Тэрбээр усанд орж, зүс царайгаа сайн шинжиж харахаар угаалгын өрөө рүү явлаа. Усанд орсныхоо дараа тэр байнга өмсдөг жинсэн өмд. богино ханцуйтай цамцаа углан, үсээ хурдхан самначихаад хонгил руу гарав. Алекс шатаар доошоо буухаасаа өмнө хэд хоногийн өмнө цэвэрлэж янзалсан зочдод зориулсан унтлагын өрөө рүү шагайж харлаа. Орон дээр нэг том чемодан тавьсан харагдах бөгөөд өрөөнөөс түүний мэдэхгүй нэг цэцгийн содон үнэр ханхалж байв.
Алекс дороо эргэж чахарч дуугардаг шатаар доошоо буулаа. Тэгтэл
"Өө, миний бодлоор хэн нэгэн сэрсэн бололтой" хэмээн ээж нь хэлэх сонсогдов.
Шатны доод талын гишгүүрт хүрэх үед Алекс гал тогооны өрөөний хаалга нээлттэй орхисныг анзаарч харлаа. Түүний харц ширээний эсрэг талд өөдөөс нь хараад сууж буй Натали Шевалиа дээр тусахад ээж нь зориуд ингэсэн байх гэсэн сэжиг түүнд төрөв.
Өөрт нь анх сонсогдсон дуу хоолой одоо харагдаж буй энэ охинд гарцаагүй тохирчээ гэж тэр бодлоо. Том бор хүрэн нүдтэй, цэх шулуун хамартай, торгомсог хар бараан үсээ пони маягаар засаж тайрсан тэр охин үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн харагдаж байв. Охины арьс цайвар бор өнгөтэй бөгөөд тэрбээр тамирчин шиг гоолиг чийрэг биетэй ажээ. Сандал дээр сууж байгаа охины өндрийн хэмжээг тодорхойлоход хэцүү ч Алекс түүнийг нэг метр дал орчим байх хэмээн таамаглав.
Алекс өрөөнд орохын өмнөхөн хоолойгоо засчихаад "Сайн байна уу?" хэмээн мэндэллээ. Натали суудлаасаа ухасxийн босож "Сайн. Сайн байна уу, Алекс?" гэж сэргэлэн цовоо дуугаар хариу хэлээд гараа сунгав. Алекс гарыг нь өөрийн эрхгүй барих үедээ түүний арьс хичнээн зөөлхөн болохыг мэдэрлээ. "Ээж чинь надад чиний талаар ярьж байсан юм!"
"Өө" хэмээн Алекс үл мэдэг инээмсэглэсэн хэвээр дуу алдаад сул чөлөөтэй байгаа хоёр сандлын нэг дээр очиж суулаа. Сандлын нэгийг Наталигийн дэргэд зориуд санаатайгаар зэрэгцүүлж тавьсан бололтой харагдана.
Натали "Гэхдээ зөвхөн сайн зүйлийн талаар" гэж хэлээд инээд алдлаа.
Алексыг гараа сунгаж амжихаас өмнө ээж нь суудлаасаа өндийж, ширээ тулж зогсоод түүн рүү шарвинтай савыг дөхүүлж өглөө.
Ээж нь "Би чамайг хувиараа ажил эрхэлж байгаа гэж түүнд ярьсан юм" гэж хэлэхэд Алекс Натали руу харав.
Тэрбээр тайван инээмсэглээд "Дөнгөж эхэлж байгаа гэж хэлвэл таарах байх" гэлээ.
"Энэ үнэхээр сайн хэрэг гэдгийг чи мэдэж байгаа" гэж Натали үгээ цэнэх мэт хэлээд Алекс руу их л сэтгэл хангалуун харснаа "Би миний насны хувиараа ажил эрхэлдэг хүн огт танихгүй. Чи цахим хуудас хийдэг гэл үү?" гэж асуув.
"Аан, тийм ээ." гэж хэлээд Алекс ээж рүүгээ харвал ээж нь харин өөдөөс нь түүний л мэдэх тэр харцаар ширтэж байлаа. Алексын ингэж махруу шамдан ажиллаж байгаад ээж нь дургүйцдэг мөртлөө Наталид энэ талаар ярьсанд тэрбээр маш их гайхжээ. Гэхдээ одоохондоо өөрийнх нь талаар яриад байхаар өөр олон зүйл байхгүй гэдгийг тэр бас сайн мэдэж байв. Үнэндээ түүнд ажлаа хийж, төгөлдөр хуур тоглохоос өөрөөр хичээлээс гадуур идэвхтэй хийж оролддог зүйл байхгүй ажээ.
Бие бялдрынх нь байдлaac харахад хэрвээ Натали сагсан бөмбөгийн багийн тоглогч юм уу эсвэл теннис тоглодог гэвэл тэр лав гайхахгүй.
"Тийм ээ, цахим хуудас," гэж Алекс баталж хэлснээ "Энэ тийм ч их сонирхолтой зүйл биш" гэж нэмж хэлэв. Тэр өрсөлдөгчдөөс зайлсxийхийн тулд тодорхой хэдэн хэрэглэгчдийн хүрээнд цахим хуудас хийхээр туршиж байгаа бөгөөд хэрэглэгчдээ амархан татах зорилгоор хүний сэтгэл татахаар "секси" харагдахгүй ч интернет сүлжээнд "маш ховор" харагддаг сэдвүүдийг сонгохоор төлөвлөжээ. Одоогоор Алексын бодол Халловины хэдэн зуун хувцас өмсгөл худалдах зэргээс эхлээд фирм эрхлэгч, малчдад зориулсан танилцаж, болзоо тавих цахим хуудас гэх мэт хэдхэн төрөлд эргэлдэж байгаа билээ.
"Энэ харин надад сонирхолтой санагдчихлаа," хэмээн Натали хариулснаа "Би тэрнийг чинь харах юмсан" гэв. Тэрбээр түр зуур чимээгүй сууж байснаа гэнэт нүдээ том болгож "Би энд ирсэн даруйдаа би видео камераар холбогдож ярилцана гэж аав ээждээ хэлснээ бүр таг мартчихсан байна." гэж хэллээ.
Алексын ээж "Чи одоо яагаад үүнийгээ хийж болохгүй гэж?" хэмээн асуув.
Натали тонгойж ширээн доор хөлнийхөө дэргэд тавьсан үүргэвч рүү гараа сунгаж жижигхэн зөөврийн компьютер гаргаж ирлээ. Компьютер ассаны дараа нарны гэрэл туссан гал тогооны өрөөнд дуудлагын дохио хангинав.
"Bonjour!" Натали өөрөө яриад байна уу гэмээр их адилхан цовоо сэргэлэн, гэхдээ арай настай хүний дуу сонсогдлоо.
Натали францаар их хурдан ярих зуур Алекс болон түүний ээж хоёр луу ээлжлэн харж, үе үе танан цагаан шүдээ ил гарган инээмсэглэж харагдана. Тэгтэл Натали гэнэт сүүлчийн шарвингаа амандаа хийж суусан Алексыг эцэг эхдээ харуулахаар компьютерынхоо дэлгэцийг эргүүлчихээд дэргэд нь очиж зогсов. Алекс сандарч тэвдсэндээ арай л хахчихсангүй, тэрбээр аман дахь шарвингаа хурдхан залгилаа.
Дэлгэцэн дээр харваас Наталигийн аав ээж гэдэг нь илт хоёр хүнээс гадна бас дүү нь бололтой дунд сургуулийн насны нэг жаахан охин Алекс руу харж байв.
Тэр гурав зэрэг "Сайн байна уу, Алекс?" хэмээн зэрэг мэндэллээ.
Алекс уруулаа амны цаасаар хурдхан арчиж "Сайн." гэж хариу мэндлээд амьсгаа авав.
Хатагтай Шевалиа "Наталиг хүлээж авсанд чинь их баярлалаа!" гэж хэлээд "Та хоёрыг цагаа сайхан өнгөрөөнө гэдэгт би найдаж байна" хэмээн нэмж хэллээ.
Алексыг хариу хэлж амжихаас өмнө дүү охин нь францаар хэдэн үг дуржигнуулан хэлэв. Охины юу хэлснийг огт ойлгоогүй тэрбээр нүдээ цавчлахад хатагтай Шевалиа инээд алдсанаа "Чамайг эгчид минь байнга санаа тавина гэж амла! гэж Элена хэлж байна." хэмээн орчуулж өглөө.
"Аан, за за." гэснээ Алекс инээмсэглэж "Бид... би амлаж байна. Санаа зовох хэрэггүй." гэж хэлэв.
Натали инээмсэглээд Алексын ээжийг аав ээждээ танилцуулсний дараа тэд хоорондоо арай удаан ярилцлаа.
Натали яриагаа дуусгаж хий үнсэлт илгээж байх үед ээж нь өөрийг нь усгал дөлгөөн харцаар ширтэхийг ажиж мэдсэн Алекс харцаа гүзээлзгэнэ рүү хандуулав.
"Хонгор минь, чи цадталаа идэж чадав уу?" гэж ээж нь Наталигаас асуулаа.
"Өө тэгэлгүй яахав, мэдээж." гэж хэлээд Натали арагшаа суудлынхаа түшлэгийг налаад гэдсээ илж харуулав.
"Чи харин, Алекс?" гэж ээж нь асуухад хөмсгөө зангидчихсан сууж байсан Алекс толгойгоо өндийлгөж юуны талаар асууж байгааг ч ойлгохгүй " Аан, тийм ээ" гэж хариуллаа.
"Ингэхэд гадаа нартай цэлмэг байгаа болохоор чи Наталиг дагуулж эргэн тойрныг харуулбал яасан юм гэж би бодож байна."
Натали суудал дээрээ өндөлзөж "Энэ чинь харин сайхан санаа байна!" гэж хэлэв.
Алекс ийм юм болж мэднэ гэж огт төсөөлөөгүй байсныг бодоход тэр үнэхээр тэнэг байжээ. Тэр энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр хойш нь тавьсаар байгаад уул овоо шиг болчихсон гэрийн даалгавруудаа хийхээс гадна өөр олон ажил хийхээр төлөвлөчихсөн байсан билээ. Гэвч тэр ёс журамгүй, хүмүүжилгүй нэгэн мэт харагдахгүй тулд татгалзаж чадсангүй. Үнэндээ ганц өдөр компьютерын дэлгэц ширтэлгүй өнгөрөөх нь муу юм биш. Тэгээд ч өнөөдөр цаг агаар сайхан өдөр байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.24.17 1:47 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Nov.24.17 10:52 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
* * *

Алекс Наталиг машиндаа суулгахаар зорчигч талын хаалгыг онгойлгож өгөх үедээ "Яг үнэнийг хэлэхэд Мидлэдэйлд сонирхоод байхаар юм тийм ч их байхгүй," гэж хэлэв. Натали хувцсаа сольж, зөөврийн компьютер хийдэг том цүнхнийхээ оронд жижигхэн гар цүнх барьсан харагдана. Тэр анх өмсөж ирсэн нүдэнд дасал болоогүй, ажлын дүрэмт хувцас шиг харагдах бариу өмд, ноосон цамцаа тайлж, энгийн богино ханцуйтай цамц, жинсэн өмд өмсжээ.
Алекс жолооны ард суугаад мотороо асаахын өмнө нүүрэн талын хайрцагнаас нарны шилээ гарган авч зүүлээ.
"Би юу гэх гэсэн бэ гэхээр," гэж тэр яриагаа үргэлжлүүлж, зогсоолоос хөдөлж зам дээр гарсныхаа дараа "Энэ бол их тайван газар. Энд хэд хэдэн байгалийн үзэсгэлэнт газрууд бий..." гэж хэлээд зүүн гар талд нь байрлах нэг эгнээ байшингуудын цаахантай харагдах зэрлэг хэвээрээ үлдсэн тал газар луу заав. "... Бас маш тайван, чимээ аниргүй. Хотын төвд жижиг кино үзвэрийн газар, хэдэн дэлгүүр, ресторан, боулинг тоглодог газартай том худалдааны төв байдаг..."
Алекс Наталиг хараад яриагаа тасаллаа. Тэр хамаг бие нь хөшчихсөн аятай урагшаа тас гөлрөөд сандлаасаа зуурчихсан сууж харагдана.
"Хөөе, чи зүгээр үү?" гэж Алексыг асуухад Натали "Тийм ээ," хэмээн хурдан хариулснаа "Гэхдээ чи арай л дэндүү хурдан давхиад байна" гэж хэлээд инээмсэглэх аядав.
Алекс анх удаа зорчигч суулгаж яваагаа санаад "Өө, уучлаарай."гэж хэллээ. Тэр ээжийнхээ сануулж хэлснээр тайван жолоодох хэрэгтэй байжээ. Тэрбээр "Одоо би тайван явна" гэж хэлээд хурдаа хасахад Натали тэр дороо тайвширлаа.
Тэд нэг булан тойрох үед "Бид одоо сургуулийн хажуугаар өнгөрнө. Тэр бидний чанх баруун гар талд байгаа." гэж Алекс хэлэв.
"Чамд сургууль чинь ямар санагддаг вэ?" хэмээн Наталиг асуухад
"Hадад таалагддаг." гэж Алекс тодорхой бодсон юмгүй хариуллаа. Тэр сургуулиа үзэн яддаггүй боловч, бас тийм ч дуртай биш. Түүний хувьд энэ хичээл сургууль гэхээс илүүтэй ажлын бус цагаар цагаа нөхцөөдөг газар болсон гэхэд болно.
Тэд Мидлэдэйл хотын Ахлах сургуулийн урд хүрч ирэв. Гадна талыг нь аль хэдийн засах шаардлагатай болсон тэг дөрвөлжин хэлбэртэй том барилга сэтгэл татах юмгүй уйтгартай харагдах ажээ. Гэхдээ энэ бусад дунд зэрэглэлтэй сургуулиудыг бодвол нэр хүндтэй, цэвэрхэн цэмцгэр сургуульд тооцогддог.
"Чи олон найзтай юу?" гэж Наталиг асуухад Алекс "Хмм, тийм ч олон биш," гэж үнэнээ хэлсэн боловч дэлгэрэнгүй хариулт өгөхөөс цааргалгав. Ээжийнхээ эрүүл мэндийн асуудлаас болж тэр нийгмийн амьдралд бага оролцдог болсноо тэр нуухыг хичээжээ. Яг одоо маш завгүй байгаа учраас тэр хичээлээс гадуурхи цагаар хамгийн дотнын найз Колинтойгоо ч бараг уулзалдаж чадахгүй байгаа билээ.
Алексын өгсөн товчхон хариулт Наталид жаахан хачин санагдсан боловч тэр цааш нь дэлгэрүүлж асуухыг оролдсонгүй. Тэрний оронд Натали түүнд илүү сонирхолтой байж мэдэх сэдвийг сонгож авлаа. Тэр Францад өсөж торних үед ямар байснаа, бас Америк, Франц хоёрын хоорондох ялгааны талаар ярьж эхлэв. Тэр бас Нэгдсэн улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд бага байхдаа Нью-Иоркод ирж байсан тухайгаа ч ярилаа. Алекс гадаад улс руу огт явж байгаагүй, тэр ч бүү хэл Айовогоос бараг гарч үзээгүй. Гэхдээ тэр ээжийгээ эдгэрсэн хойно заавал явж үзнэ гэж боддог ажээ.
Тэднийг худалдааны төвд ойртож ирэх үед дуугаа хураасан Наталигийн царай их л бодлогоширсон харагдав. Хэдэн минутын дараа тэр дахиад ярьж эхэллээ. "Надад ч гэсэн олон найз байхгүй. Өдөр тутам тааралддаг хүмүүс биш, харин жинхэнэ найз... гэж би хэлэх гэсэн юм." гэж тэр хэлснээ инээмсэглэж "Тийм найз их ховор гэж надад бодогддог." гэлээ.
Натали зөвхөн найрсаг байх үүднээс ингэж хэлсэн үү, эсвэл түүний урьд нь тавьсан асуултанд өгсөн хариулт нь хачирхалтай санагдсангүй юу гэдгийг Алекс мэдсэнгүй. Ямартай ч "Надад ч гэсэн тэгж санагддаг." гэж хариулав.
Тэд дахиад худалдааны төвийн машины зогсоол хүртэл хэсэг дуугүй явцгаалаа. Алекс зайрмаг идэхийг санал болгов. Натали дуртайяа зөвшөөрсөн тул Алекс машинаа зогсоолд тавьсаны дараа түүнийг худалдааны төв рүү дагуулж явлаа.
Алекс зайрмагны мухлагт хүрэх үедээ нэг ангид сурдаг дөрвөн хөвгүүнийг олж харав. Арван долоон настай, цайвар шаргал үстэй Фил өөрийн дагуулууд болох Дэвид, Сэм, Жош нарын хамт зогсож байлаа.
Тэдний харц соронзонд татагдсан мэт Натали дээр туссаныг тэр хараад өөрийн эрхгүй нүдээ эргэлдүүлэв.
Натали зөвхөн найрсаг байх үүднээс ингэж хэлсэн үү, эсвэл түүний урьд нь тавьсан асуултанд өгсөн хариулт нь хачирхалтай санагдсангүй юу гэдгийг Алекс мэдсэнгүй. Ямартай ч "Надад ч гэсэн тэгж санагддаг." гэж хариулав.
Тэд дахиад худалдааны төвийн машины зогсоол хүртэл хэсэг дуугүй явцгаалаа. Алекс зайрмаг идэхийг санал болгов. Натали дуртайяа зөвшөөрсөн тул Алекс машинаа зогсоолд тавьсаны дараа түүнийг худалдааны төв рүү дагуулж явлаа.
Алекс зайрмагны мухлагт хүрэх үедээ нэг ангид сурдаг дөрвөн хөвгүүнийг олж харав. Арван долоон настай, цайвар шаргал үстэй Фил өөрийн дагуулууд болох Дэвид, Сэм, Жош нарын хамт зогсож байлаа.
Тэдний харц соронзонд татагдсан мэт Натали дээр туссаныг тэр хараад өөрийн эрхгүй нүдээ эргэлдүүлэв.
Хоорондоо цахилгаан шиг хурдан харц солилцох тэдний толгойд ямар нэг шинэ санаа төрсөн гэдэг нь илт харагдана. Тэгтэл Фил тэд нарт ойртож ирлээ.
"Хөөе, Алекс!" хэмээн дуудаад тэр инээмсэглэв. Бүтэн хичээлийн жилийн турш Фил түүнтэй бараг анх удаагаа л ярилцаж байгаа нь энэ билээ. Алекс Филийн ойр хавьцаа хэзээ ч очиж байгаагүй.
"Энэ чиний шинэ найз охин уу?" гэж Филийг асуухад
"Үгүй." хэмээн Алекс хариуллаа.
Тэгтэл Натали тэдний яриаг тосон авч "Бид найзууд." гэж нэмж хэлэв.
"Францаас зочилж ирсэн." гэж Алекс тодруулж хэлчихээд зайрмагны мухлаг руу алхахад Фил, Натали хоёр араас нь дагалаа.
"Би шоколад, гааны холимогтой давхар зайрмаг авъя." хэмээн Алекс захиалгаа хэлснээ "Натали, чи юу авах вэ?" гэж асуув.
"Надад бас адилхныг авчих."
"Хөөе, Алекс." гэж дуудсанаа Фил дэргэд нь ирж шилэн лангуун дээр тохойлдож зогслоо. "Өнөө орой миний зохион байгуулж байгаа үдэшлэгний талаар чи сонссон уу?
Тэр юуны талаар яриад байгааг Алекс сайн ойлгожээ.
"Үгүй, сонсоогүй юм байна" гэж тэр хариу хэлэв. Алекс төлбөрөө төлчихөөд зайрмагаа нэг долоосноо эргэж явлаа. Натали дэргэд нь алхана.
Фил тэдний араас гүйцэж Наталигийн хажууд ирснээ "Ингэхэд байна аа, би чамайг үдэшлэгтээ урих гэсэн юм." гэж ятгасан байртай хэллээ.
"Чи" гэдэг нь Наталиг төлөөлүүлж хэлсэн үг ажээ.
"Үдэшлэг найман цагт эхэлнэ. Манайд усан сантай маш том арын цэцэрлэг бий." гэж тэр нэмж хэлэв.
"Америк маягийн усан сангийн үдэшлэг үү?" хэмээн санаанд нь нийцсэн бололтой Натали шивнэх шахам аяархан асуугаад тэрбээр дороо эргэж Алексын урд гарч зогслоо.
Наталигийн сонирхлыг улам татахаар Фил үгийг нь шүүрч аван "Тэнд маш сайхан байх болно," гэж хэлэв.
Дороо зогссон Алекс Филийг их л дургүйцсэн харцаар харах ажээ.
"Манайд олон хүн ирнэ. Чиний найз Колин ч гэсэн ирж мэдэх юм."
Колиныг ирнэ гэдэгт Алекс яагаад ч юм эргэлзэж байлаа.
Гэвч одоо Натали бүр хөөрөөд догдолчихсон харагдана. Алекс зочноо гомдоохгүйн тулд урилгыг хүлээж авсан нь зүйтэй гэж шийдэв. Тэгээд ч өнөөдөр Наталигийн хамгийн анхны өдөр бөгөөд өөрт нь одоогоор яаралтай хийж дуусгах ажил байхгүй.
"За яахав, Фил," гэж тэр хэлээд дотроо сэмхэн санаа алдсанаа "Биднийг очно гээд тооцчих..., би бодохдоо... Баярлалаа." гэв.
"Гайхалтай!" хэмээн Фил дуу алдан хэлээд Наталигийн мөрөөр дотночлон тэвэрсэн гараа авч Алексын нуруун дээр нөхөрсөгөөр алгадлаа.
Фил найз нар луугаа буцаж явахад Натали "Үнэхээр гайхалтай!" хэмээн инээд алдан хэлэв.
Алекс зориг муутайхан инээмсэглэж харагдана. Тэр хоёрыг усан оргилуурын дэргэд байрладаг бандан сандал дээр очиж суух үед нөгөө дөрвөн хүү худалдааны төвийн гүн рүү орж яваа харагдав.
Алекс зайрмагаа долоох зуур өнөө оройны талаар бодож сууснаа хамгийн сүүлд, хэзээ үдэшлэгт очсоноо санахыг оролдсон боловч...
Touché mom. Touché
Зүгээр суухаар зүлгэж суу.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Nov.25.17 12:48 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.25.17 12:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Төгсгөл нь... :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.25.17 12:44 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
croft wrote:
Төгсгөл нь... :mrgreen:.

Чамаас асуусан ш дээ. ккккк Гэхдээ одоохондоо ингээд л оруулчихлаа. Чиний зөвлөлгөөг авсны дараа засна даа :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.25.17 12:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Аан би таны pm-д хариулсан шд.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.25.17 12:51 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
croft wrote:
Аан би таны pm-д хариулсан шд.


Attachments:
2.jpg
2.jpg [ 5.3 KiB | Viewed 561 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Nov.25.17 1:09 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Бүлэг 3

"Өнөө оройны үдэшлэгт юу өмсөж очдог юм билээ?"
Алекс, Натали хоёр хот үзэх богино аяллаа яг хоёр цаг үргэлжлүүлсний дараа гэртээ буцаж ирцгээжээ. Урт зам туулж ирсэн Натали бүр ядарчихсан байсан тул үдэшлэгнээс өмнө жаахан унтаж амрахаар шийдсэн ажээ. Тэрнээс хойш овоо хэдэн цаг өнгөрсөн бөгөөд одоо Натали оройн үдэшлэгт бэлтгэхээр шүршүүрт орж буй чимээг тэр сонсож суулаа. Үдэшлэгт уригдсаныг сонссон ээж нь мэдээж их баярласан бөгөөд тэднийг тэнд цаг орой болтол байж болно, хэмээн зөвшөөрөл өгчээ.
Алекс хувцасныхаа шүүгээг онгойлгож харснаа эцэст нь богино ханцуйтай бариу цамцнаас гадна одоо өмссөн байгаа жинсэн өмдтэйгөө явахаар шийдэв. Дараа нь тэр үдэшлэг рүү явтал үлдсэн хугацааг ашиглан хаалгыг нь тогших хүртэл гэрийн даалгавраа хийжээ.
" Би Натали байна,"
"Ороод ир."
Наталиг хаалга онгойлгон орж ирэхэд нөгөө үл мэдэх цэцэгний үнэр ханхийгээд явчихав. Хормой нь өвдөгнийх нь дээгүүр татсан час улаан даашинз өмсөж, үсээ буржийлгасан тэрбээр Алексын анх харсан охиноос шал өөр, их үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Натали өрөөнд нь анх удаа орж ирж байгааг санаад Алекс суудлаасаа өндийв. Натали хов хоосон хана туурган дээр харцаа хурдан гүйлгэснээ энэ өрөөний ердөө дөрөвхөн тавилга болох нэг хүний ор, бичгийн ширээ, сандал болон номын тавиурыг ажиглаж харлаа.
"Хөөх, их арвилан хэмнэлттэй гэж харагдаж байна."
Алекс инээд алдаад "Олон юм цуглуулахаас зайлсxийх арга." гэж хэлэв. Яг үнэндээ тэр новширч суух дургүй ажээ. Түүнд бас цэвэр, цэмцгэр орчинд ухаан санаа нь илүү сэрүүн сэргэг байх шиг санагддаг.
Натали номын тавиур луу очиж харлаа. "Номнуудаа үсгийн дарааллаар өрчихсөн байна."
"Тийм ээ."
"Сонирхолтой юм аа," гэж тэр хэлээд далайн байгаль шинжлэлийн ном авч хуудсыг нь эргүүллээ. Тэрбээр номыг анхааралтай уншиж, гоёмсог зурагнуудыг шимтэн үзэж байгааг Алекс харав.
Алекс Наталиг дахиад уншиж байгаа номтой нь ганц минут орхисноо таван минутын дараа явах ёстой байсан тул машин руугаа явцгаая гэж сануулж хэллээ.
Ээж нь тэднийг гаргаж өгөхөөр таягаа тулан хаалган дээр хүрч ирээд хоёулангийнх нь хацар дээр үнсэв.
"Цагаа сайхан өнгөрөөгөөрэй!" гэж хэлээд ээж нь хаалгаа хааж амжихаас өмнө Алекс
"Тэгнэ,"хэмээн шивнэх шахам хэлээд Франц найз охиноо дагуулан машин руугаа алхлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.25.17 6:19 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
шинэ ном орчиж, эхлэл нь лав таалагдаж байна, Бүрэнхий бас иймэрхүү эхэлдэг, Белла шинэ газар луу нүүж сургуульд ороод Эдвардтай танилцаад л , бас яг иймэрхүү насандаа, тэр нь вампир...энэ 2-ыг харин жирийн хүүхдүүд гэж найдья, баярлалаа Наран


Top
   
PostPosted: Nov.25.17 7:26 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
panther wrote:
шинэ ном орчиж, эхлэл нь лав таалагдаж байна, Бүрэнхий бас иймэрхүү эхэлдэг, Белла шинэ газар луу нүүж сургуульд ороод Эдвардтай танилцаад л , бас яг иймэрхүү насандаа, тэр нь вампир...энэ 2-ыг харин жирийн хүүхдүүд гэж найдья, баярлалаа Наран

Нууц хадгалаарай гэж анхааруулсан шүү. :hihi: ккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.26.17 7:32 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
* * *

Филийн батлан хэлж байснаар үдэшлэг дээр үнэхээр олон зочид иржээ. Тэд олон хүн бужигнасан зочдын өрөөгөөр дамжин арын цэцэрлэг рүү явах үед Натали Алексаас огт холдсонгүй. Зөрж өнгөрөх залуу болгон руу харж явсан тэрбээр хөөрч догдлон энд ирсэндээ баяртай байна хэмээн Алекст хэлэв. Тэднийг усан сангийн дэргэд ирэхэд Фил хүрч ирэн Наталиг бүжигт урилаа. Тэгтэл Алексыг мэл гайхуулан Натали эелдгээр өршөөл эрэн хамт бүжиглэхээс татгалзав.
Филийг холдож явсны дараа Натали "Тэр миний сонирхох залуу биш," гэж Алекст инээмсэглэн хэлэхэд тэр ямар залуу сонирхдог юм бол, хэмээн Алекс өөрөөсөө асуухад хүрэв. Ихэнх охид Фил мэтийн царайлаг залууст унаж тусдагийг тэр урьд өмнө олон удаа харж байсан.
Алекс зочдын дунд сургууль дээр дотночлон үерхдэг ганц найз, Колин ирсэн эсэхийг мэдэхээр хайсан боловч түүнийг олж чадсангүй. Тэр хоёр усан сангийн дэргэд суудал олж суугаад зуушнаас амтархан идэж, нэг хэсэг өөр хоорондоо ярилцаж суулаа. Натали өөрийг нь бүжигт урьж магадгүй гэж Алекс таамаглан бодсон боловч баярлаж хөөрсөн охин ам хуурайгүй ярьж суухыг хараад тэр энэ бодлоо орхив. Хамгийн сүүлд бүжиглэснээс хойш их урт хугацаа өнгөрчээ.

Үдэшлэгт ирснээс хойш хоёр цаг орчим болсны дараа Натали угаалгын өрөө рүү явлаа. Тэр угаалгын өрөөг өөрөө олж чадна гэсэн тул Алекс сууж байсан газраа ганцаараа үлдэв. Ундаанаасаа аажим балгахад газ ихтэй хүйтэн ундаа хоолой сэрвэгнүүлж байлаа. Одоо Натали анхаарлын төвөөс холдсон тул байнга доошоо өвдөг рүүгээ харж суусан тэрбээр толгойгоо өргөж эргэн тойронд нь болж буй үйл явдлыг ажиглаж эхлэв.
Ганцаараа сууж үлдсэн ч гэлээ түүнд үдэшлэг ерөнхийдөө таалагдаж байлаа. Цугларсан зочид хөл толгойгоо алдчихсан мэт эмх замбараагүй болсон харагдана. Алекс заримыг нь өдөр бүр сургууль дээр хардаг боловч тэд энд шал өөр харагдах ажээ. Өндөр өртөгтэй ПА- системээр хангинах хүнд хөгжим чанга нүргэж, хөгжмийн хэмнэлээр солбих олон өнгийн гэрлээр бүдэгхэн гэрэлтүүлсэн өрөөнд бүжиглэж буй хүмүүс биеэ барьж ичингүйрэхээ больж, улам сул чөлөөтэй хөдөлж байлаа.
Бие нь тавирч тайвширсан Алекс энэ бүхнийг сонирхсон харцаар тойруулан ажиглахын сацуу өрөөнөөс ялгарах тэрхүү эрч хүч шингэсэн энергийг мэдрэх нь их таатай санагдав.
Tэгтэл Алекс усан сангийн гэрэл тусаагүй харанхуй ирмэг дээр хөмсгөө зангидчихсан муухай хараад сууж буй Сара хэмээх охиныг олж харлаа. Сара энэ наргин цэнгэж буй олны дунд зөв газраа олж ирээгүй юм шиг харагдаж байв. Тэр Сарагийн харцыг дагуулж харвал түүний үерхдэг найз залуу Жош сагсан бөмбөгийн багийн тоглогч Миндитэй тас тэврэлдчихсэн бүжиглэж байлаа. Алекс Сараг өрөвдсөн боловч Терри хэмээх шингэвтэр хүрэн үстэй, хайш яиш хувцасласан залуу хүрч ирэн охиныг тэвэрч авахыг хараад өрөвдөлтэй санагдахаа болив. Хмм. Сонирхолтой л юм.
Байшингийн ханан дээр туссан ус цацруулан сэлж буй хүмүүсийн хий үзэгдэл бүжиглэж байгаа мэт харагдах сүүдэр их залхуутай санагдах ажээ. Зуны сүүл сар болсон хэдий ч халж хүндэрсэн агаарт арьс чийгтэж хөлөрнө. Тамхины үнэр хамар цоргиулах хэдий ч Алекс нүдээ аниад чийглэг газрын үнэр нэвт шингэсэн шөнийн агаараас тааламжтай нь аргагүй амьсгалав.
"Хөөе, Алекс."
Алекс эргэж харвал нүүр нь хөлсөндөө норж хөлөрсөн Фил ирж яваа харагдлаа. Алекс хөмсгөө өргөж, тэр надаас юу хүссэн юм бол хэмээн дотроо бодов.
Фил Алекст ойртож ирэн мөрөөр нь тэврээд үдэшлэгт оролцож буй зочдыг ажиглаж харснаа "Ингэхэд чи хэн нэгнийг онцолж харав уу, эсвэл чи Наталиг найз залуугийн нүдээр хараад байгаа юм уу?" гэж асуулаа.
"Өө үгүй, яг ч тийм биш. Өнөө оройны хувьд зүгээр л сууж байна. Чамайг харин найзаа олсон гэдэгт би мөрийцье."
"Үгүй, үгүй. Би чиний төлөө энд ирсэн, анд минь. Амьдралаа яаж сонирхолтой болгодгийг би чамд харуулъя."
"Нээрэн үү?" Алекс өөрийн эрхгүй инээд алдлаа. Филийг овилгогүй бүдүүлэг нэгэн гэж хардаг байсан Алекст түүний ингэж илэн далангүй загнаж байгаа нь их таалагджээ.
"Болж байна, хэрэглэдэг аргаа надад нэг харуулаадах." Үнэндээ өөрт нь найз шигээ хандаж буй Фил Алексын сонирхлыг нилээд татжээ.
"Окэй, тэгвэл..." гэснээ юу хийдгээ Алекст харуулахаар шийдсэн Фил их л чухал царай гарган ирсэн зочид руу хараа бэлчээв. Хэдхэн хормын дараа Фил "Хар даа, тэнд чиний найз охин байна, Констанци. Тэр бас чам шиг их ухаантай байх аа?" гэж хэлээд төрхгүйтэн гараа сунгаж усан сангийн ирмэг дээр Жэми хэмээх найзтайгаа намуухан дуугаар ярилцаад сууж буй охин руу заалаа.
Филээс олигтой үр дүн хүлээж байгаагүй болохоор Алекс ихэд гайхжээ. Констанци бол үнэхээр ухаалаг даруухан охин бөгөөд бас хөөрхөн охин ажээ. Гэхдээ тэр маш ичимхий, тэр одоо ч гэсэн Жэмитэй ярилцаж байхдаа гараа байдгаар нь хумхичихсан сууж байлаа. Бас тэр жаахан хачин, бусдаас өөр харагддаг. Констанци жижигхэн таван хошуу хэлбэртэй ээмэг, хүзүүндээ шидтэний сахиус шиг нэг савхин уут байнга зүүж явдгийг Фил анзаарсан эсэхэд Алекс эргэлзэв.
Фил мэтийн залуус Констанци шиг охидыг бараг тоож эргүүлэхгүй биз. Фил охин руу ухасxийн очиход бэлэн байгааг хараад түүнийг Алекс амжиж саатуулав.
"Алив хүлээ, Фил." Тэр Филийн нуруун дээр нөхөрсгөөр алгадаад түүнийг жакузи (даралттай хөөсөрдөг банн ) руу дагуулж явлаа. "Констанци бол сайн охин, гэхдээ л..."
"За за, ойлголоо,"гэж Фил яриаг таслав. "Тэр нилээд хэцүү охин. Хоёулаа өөр охин... Тийм ээ, тэр Жулиаг хар даа!" Жакузигийн дэргэд Жулиа мөрөн дээрээ алчуур тохоод хөлөө усан санд дүрчихсэн сууж байлаа. Тэрбээр цээлхэн хоолойгоор тас тасxийтэл хөхрөх боловч нэг л хүчилсэн хиймэл юм шиг сонсогдоно. Тэр ухаалаг, эелдэг, бас хөөрхөн, гэхдээ л тэр жаахан амиа боддог зантай. Жулиа алтан шаргал үсээ мөрөө давуулан сурмаг гэгч нь шидэхийг харсан Алекс энэ бол түүний насны охидын хувьд байдаг л зан гэж бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.26.17 1:56 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Wooow Нарангийн ачаар нэг хэсэгтээ унших юмтай болж байгаан байна. Нөгөө номыг нь бас хүлээгээд байж байгаа. Баярлалаа :)

_________________
:3q:


Top
   
PostPosted: Nov.27.17 2:43 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Алекс Филийн нүд рүү харвал хүүхэн хараа нь бага зэрэг өргөсчихсөн, харц нь Жулиагийн хөл дээр туссаныг ажиж мэдээд дотроо чимээгүй инээв.
"Тийм ээ, Фил, тэр илүү дээр харагдаж байна. Харин тэр чамд илүү тохирох юм шиг надад санагдаж байна."
"Надад уу? Өө үгүй, би биш..."
"Тэр наашаа харлаа! Тийшээ очоод түүнтэй ярилц!"
"Юу гэнэ ээ? Тэр үнэхээр тэгсэн гэж үү?" Яг үнэндээ Жулиа Алекст сээтэн хаяж байжээ. Тэрбээр нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулснаа найзууд руугаа эргэн харж өмнөхөөсөө ч илүү чанга ярьж гарлаа.
"Тийм ээ. Aнд минь яваад оч. Тэр чамд тохирно." Фил Жулиа руу очихоор хувцас хунараа засаж янзалчихаад урагшаа нэг алхсанаа гэнэт Алекст охин урхидаж өгөх гэж байснаа санасан бололтой дороо зогсчихов.
"Хөөе найз минь, гэхдээ... Тэр франц охинтой ямар ч холбоогүй гэдэг чинь үнэн биз дээ?" Фил чанга дуугаар хөхөрснөө Алексыг нөхөрсгөөр аяархан түлхэх гэтэл арай хэтрүүлчихэв. Тэрбээр мөрөө цэхлэн одоохондоо хэнийг ч сонирхохгүй байгаа мэт царайлан суух Жулиаг чиглэн алхлаа.
Филд хүчтэй түлхүүлсэн Алекс тэнцвэрээ олон зогсох үедээ Натали чанх урд нь олон хүний дунд явахыг олж харав. Тэр санаснаас илүү уджээ.
Байшингаас гарч буй Наталигийн нүүр нь бага зэрэг улайчихсан харагдана. Тэгтэл Алекс усан сан чиглэн алхах Наталигийн ард нэг хачирхалтай дүрс байхыг олж харлаа.
Наталигийн ард явж буй тэр хүн солбицон анивчих олон өнгийн гэрэлд жаахан хөгийн инээдтэй харагдана. Саарал өнгийн ноорхой хувцастай тэр эр дагаж байгааг анзаарахгүй яваа охиноос бараг нэг тохой орчим өндөр ажээ. Тэгтэл тэр эр урт нарийхан махийсан хуруунуудаа урагшаа сунгаж, эрүүгээ ээтийлгэн цаас шиг нимгэхэн уруулаа шивнэх мэт хөдөлгөв. Тэр толгойгоо нааш цааш ганхуулж хөдөлгөснөө урагшаа маш удаанаар тонгойлголоо.
"Энэ одоо юу...?" Гэнэт айж балмагдсан Алекс урагшаа ухасxийхдээ урд нь бүжиглэж байсан нэг хосыг мөргөчихөв. Тэрбээр амьсгаа аваад хартал Натали харагдсангүй. Алекс дахиад Наталиг хайж явтал охин усан сангийн нөгөө талын эрэг дээр явж байв.
Нөгөө эр Наталигийн араас дагасан хэвээрээ явна.
Алекс хажуугаар нь өнгөрч явсан Филийг барьж зогсоогоод "Хөөе, Наталиг дагаж яваа тэр хачин залуу хэн бэ?" гэж асуулаа.
"Юу гэнэ ээ?" хэмээн Фил үл ойшоосон байртай хэлснээ Алексын харж байсан зүг рүү харав. "Чи Бенийг хэлээд байгаа юм уу? Тэр Наталиг дагаагүй, харин..."
Алекс толгой сэгсэрлээ. Их согтчихсон аятай гуйвж дайван алхах Бен Наталигийн ард яваа мэт харагдах ч хамаагүй наана явж байв. "Бен биш ээ. Тэр ноорхой хувцас өмссөн өндөр эр!"
"Ноорхой?" гэж Фил бүр мэл гайхсан байртай үгийг нь давтаж хэллээ. "Би ямар ч... харахгүй байна"
Нөгөө хүн дүрст усан сангийн ирмэгийг даган алхаж яваа Наталигийн ард явж харагдана. Гэвч түүний энд байгааг хэн ч анзаарч харахгүй байгаа бололтой.
Алекс Филийг байранд нь орхиод хажуугаараа өнгөрөх хүмүүсийг түлхэн урагшаа явлаа.
Тэрбээр хүн дүрстийг хэн ч олж харахгүй байгаа, эсвэл тэд түүнийг хараагүй царайлж байгаа байх хэмээн өөртөө хэлэв. Алекс бөөн хүний дундуур зүсэн орж Наталиг хараанаасаа алдчихгүйг хичээж явтал толгойд нь олон янзын бодол эргэлдэж байлаа. Энэ зүгээр нэг тоглоом шоглоом байж мэдэх юм, эсвэл тэр нөхөр хэтэрхий их уучихсан байх, эсвэл энэ анивчсан их гэрлийн нөлөөнд ингэж харагдаж байгаа биз. Гэхдээ л энд ирээд ганц ч хоноогүй байгаа охиныг нэг аймаар хачин амьтан салахгүй дагаж яваа нь Алекст нэг л аймшигтай санагдав. Тэр Наталид санаа тавьж хамгаална гэж амалсан билээ.
Натали Алексын өмнө харагдах усан сангийн буланг тойрч бөөгнөрч зогссон хэдэн хүний дунд орлоо. Алекс ч мөн адил тэр хүмүүсийн дунд орж Наталид бараг хүрэхийн алдад гэнэт ус цалгих чимээ гарч, хүмүүс чанга чангаар хашгирч гуугачин хөхрөлдөж эхэллээ. Тэр Наталиг дахиад л хараанаасаа алдчихав. Алекс толгойгоо өргөн үймж бужигнасан олны дунд орохоор зүтгэсэн боловч бүтсэнгүй. Айж сандарсан тэрбээр хоолой нь зангирч бүлх залгисан мэт дуу нь гарсангүй.
Гэнэт Натали хүмүүсийн дундаас цухуйн гарч Алексын дэргэд хүрч ирлээ, тэрбээр санаа нь их зовсон байртай харагдана.
"Натали!" Алекс догдолсоноо мэдэгдэхгүйг хичээн сэмхэн санаа алдлаа. Наталигийн дэргэд нөгөө ноорхой хувцастай хүний бараа харагдсангүй, Түр зуур хачин хий юм харагдсан юм байх даа.
"Xөөрхий залуу!" гэж Натали чанга дуугаар хэлснээ "Чи түүнийг харсан уу? Тэр том биетэй залуу түүнийг усан сан руу түлхчихсэн." гэв.
Натали усан санд хувцсандаа ороолдон тийчигнэж буй Терри рүү заалаа. Терриг Жош ус руу түлхэж унагасан бололтой. Түүнийг чиглэсэн хэдэн арван гар утасны гэрэл манасxийн гялалзаж байгаагаас үзэхэд түүний энэ ичмээр байдалд орсон зураг хэдхэн хормын дараа нийтийн сүлжээнд тавигдах биз,
Алекс усан сангийн ирмэг дээр бөхийж Тэрри рүү гараа сунгалаа. "Алив нааш ир, би чамд тусалъя. Залуусыг битгий тоо."
Терри чичирхийлсэн гараа сунгахад Алекс гарыг нь лавхан атгаж авлаа.Тэрбээр шалба норсон хүүг усан сангаас татаж гаргаад хүн амьтан сийрэгхэн харагдах газар луу аваачив.
Терригийн бие зүгээр эсэхийг мэдэхээр Натали тонгойх үед Алекс хөл дээрээ өндийж босоод нөгөө хачин дүрс эргээд ирсэн эсэхийг шалгахаар эргэн тойрноо сайн ажиглаж харлаа. Тэр дахиж харагдаагүй ч Алексын аюулхай орчим хүнд оргиж, дотор муухайрах нь багассангүй. Ингэхэд тэр хий юм үзэгдсэн шалтгаан чухам юу байсан юм бол?
Терри хувцасаа мушгиж хатаах хэрэгтэй, тэгээд ч Натали тэр хоёр үдэшлэгт ирээд хэдийн хоёр цаг өнгөрчихсөн байсан тул Алекс албан ёсоор уучлалт гуйгаад гэртээ харьсан нь дээр гэж бодлоо.
Натали гомдох байх даа, гэж бодоод Алекс Терригээс холдож өөр лүү нь ирж яваа охиныг харвал энд ирэх үед гэрэлтэж байсан царай нь бүр туйлдаж ядарсан харагдав.
"Хоёулаа эндээс явах уу? Би ядраад байна" гэж Натали хэллээ.
"Тэгье. Хоёулаа явцгаая." гэж хариулаад Алекс гэртээ харихаар охиныг дагуулж явав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.27.17 5:21 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 134
sonirholtoi sanagdlaa bayarlalaa

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Nov.28.17 3:29 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Бүлэг 4

Дараагийн өдөр Натали магадгүй цагийн зөрөөнөөс шалтгаалж өрөөнөөсөө бараг бүтэн өдөржин цухуйсангүй. Даваа гаригт тэр сургууль руу явах учир Алексын ээж амралтын үлдсэн өдрийг ашиглаж нойрны энэ асуудлаас бага ч болов ангижирсан нь дээр гэж боджээ.
Алекс ч мөн адил шөнө оройтож унтсан билээ. Тэр цагаа ашиглан гэрийнхээ даалгаврыг гүйцээж хийсний дараа үлдсэн жаахан цагийг хувиараа эрхэлдэг ажилдаа зарцуулжээ. Хааяа үдэшлэг дээр харсан нөгөө хачин дүрс санаанд нь орж ирсэн боловч тэр ийм явдал дахиад тохиолдохгүй биз, тэгээд ч үүнийг даруйхан мартах хэрэгтэй гэж боджээ.
Даваа гаригийн өглөө Натали урьдын адил сэргэлэн цовоо харагдаж байлаа.
Алекс машинаараа Наталиг сургуульд хүргэж өгөөд, түүнийг оюутан солилцооны программын уулзалтанд оролцуулахаар хүлээн авах руу дагуулж очив.
Дараа нь тэр түүхийн хичээл орох анги руугаа очвол анги хоосон байлаа. Алекс ширээнд суугаад маркетингтай холбоотой номоо гаргаж уншив. Ангид оюутнууд нэг нэгээрээ цувран орж ирэн, Колин дэргэд нь ирж суугаад амралтын өдрүүдээр эцэг эхийн хамт хээрийн зугаалгаар явсан тухайгаа ярилаа.
Тэгтэл тэдний ангийн багш хатагтай Ламберт Наталиг дагуулан ангид орж ирэв. Натали Алекс руу гараа даллаж харагдана.
Гэтэл Наталигийн ардаас нөгөө ноорхой нөмрөгтэй саарал хий үзэгдэл шиг амьтан гэнэт гарч ирлээ.
Алекс эгээтэй л шүлсэндээ хахчихсангүй.
Xий үзэгдэл яг л урьдын адил өвчтэй юм шиг саарал гялтганан гэрэлтэх нимгэхэн саарал арьстай харагдах бөгөөд түүний урагдаж сэмэрсэн нөмрөг нүдэнд үл үзэгдэх салхинд намирч байв. Тэр савраа урагшаа алгуурхан сунгаж Наталигийн ар дагзанд хүргэж атгаж авлаа.
Байж боломгүй юм.
Алекс эргэн тойрноо хурдхан гүйлгэж харвал Наталигийн араас ангид орж ирсэн тэрхүү нөмрөгтэй хий дүрсийг хэн ч харахгүй байгаа бололтой. Буурал сор суусан мөрөндөө хүрсэн тайрмал үсээ ардаа боосон хатагтай Ламберт Наталиг ангийнханд танилцуулчихаад маркер үзэг авч цагаан өнгийн самбарт өнөөдрийн хичээлийн хуваарийг бичиж эхэллээ. Наталиг хоосон ширээнд суухын өмнө түүнийг мөр алдалгүй дэргэд нь очсон нөгөө хий үзэгдэл сүрдүүлэх мэт чихэнд нь нэг юм шивнэхийг Алекс олж харав.
Өдөр болгон ирж суудаг ангид нь хатагтай Ламбертыг байхад энэ хий юм дахиад үзэгдсэн нь Алексыг үдэшлэг дээр анх харснаас ч илүүтэй айлгажээ. Тийм ээ, тэр галзуураад одоо бүр солиорч байгаа бололтой. Гэхдээ энэ солиорол яагаад ийм онцлог байдаг билээ? Бас яагаад ганцxан Наталитай хамт харагдаад байгаа юм бол?
"Аlекс?"
Алекс нүдээ анивчаад дээшээ харав. Тэгтэл xатагтай Ламберт гартаа маркер барьчихсан өөрөөс нь ямар нэг юм хүлээж байгаа бололтой инээмсэглэчихсэн зогсож байлаа.
"За?"
Багш өөдөөс нь бага зэрэг гайхсан нүдээр хараад "Би чамд уул нь асуулт тавьсан юмсан" гэж хэлснээ " Чи Хоббисын нийгмийн тогтолцооны талаар ангийнхандаа тайлбарлаж өгч чадах уу?" гэж асуув.
Нүднийх нь буланд нөгөө хий үзэгдэл зөгий дүнгэнэх мэт уруулаа байнга хөдөлгөх нь харагдсаар байсан тул Алекс хатагтай Ламбертын асуултанд хайш яиш хариулж эхэллээ.
"Хоббис..."Алекс Натали руу харахгүйг хичээж үсээ илэв. " Өө тийм, арван долдугаар зууны үед философич Томас Хоббис нийгэм дэх хүмүүсийн тэгш эрхийг тодорхойлсон байдаг. Гэхдээ тэгш эрх нь... байнга дайн гарах шалтгаан болдог гэдэгт тэр итгэдэг байсан. Хүмүүс бүр анд нөхдийнхөө эсрэг хүртэл босож тэмцэлдэхэд хүрч байгаа учраас хүчтэй... хүчирхэг төр засагтай болох хэрэгтэй гэж Хоббис хэлсэн."
Алекс нөгөө хий дүрс рүү хальт харлаа. "Байнгын цус урсгах явдлыг зогсоох ганц арга бол дайн хийхээс зайлсxийх. Энэ хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч Хоббис Левиатан хэмээх зохиолоо Англи улсын түүхэнд асар их цус урсгасан гэж тооцогддог иргэний дайны жилүүдэд бичиж хэвлүүлсэн гэдэг."
Хатагтай Ламберт их баярласан харагдана. "Онцсайн, Алекс. Маш сайн ярукаа. Алексын ярьсныг дэлгэрүүлж ярих хүн байна уу?"
Хамар дээрээ сэвхэн толботой, гал улаан үстэй Крис хэмээх хүү асуултанд хариулахаар гараа хурдан өргөв. Алекс Натали руу эргэж харвал нөгөө хий үзэгдэл алга болоогүй байлаа. Тэгтэл ард нь хэдэн охин өөр хоорондоо шивнэлдэж сууснаа хөхрөлдөв. Алекс Натали руу байнга хараад байгааг анзаарсан тэд нарт энэ их сонирхолтой байгаа бололтой. Гэвч Алекс тэд нарыг үл тоон дахиад нөгөө хий харагдаж байгаа юм руу харалгүй хичээлдээ анхаарахыг хичээлээ.
Крис хариултаа бараг дуусжээ. "Тийм учраас орь ганц хүний амьдрал бохир, бүдүүлэг, бас богинохон байдаг." хэмээн тэр шүднийхээ завсраар сийгүүлж хэлэв.
Хатагтай Ламберт толгой дохиод самбар луу очиж дээр нь "Бохир. Бүдүүлэг. Богино" гэж бичлээ,
"Үүнийг Латин хэл дээр зүйрлэж хэлсэн Хоббисын үгийг хэн хэлж чадах вэ? Алекс, чамайг мэддэг гэдгийг чинь би мэдэж байна. Ангийнхандаа хэлээд өг."
Алекс түр чимээгүй суулаа. Натали ноомой уйтгарласан царайтай харагдах бөгөөд толгойгоо нөгөө хий үзэгдэл байгаа тал руу гэлжийлгэчихсэн суудлаа налаад сууж байв. Хий үзэгдэл урт махигар цагаан хуруунуудаа атгаж тэнийлгэж харагдана.
Алекс харцаа Наталигаас салгалгүй харсан хэвээрээ "Bellum omnium contra omnes," гэж хариуллаа.
Хатагтай Ламбертын сайшааж магтахыг Алекс харин сонссонгүй. Нүдэнд нь харагдаж байгаа юм жинхэнэ биш гэдгийг мэдэж байсан ч тэрбээр чөмгөндөө хүртэл царцсан мэт мэдэрч байлаа. Тэр хий үзэгдэл одоо Наталиг бүүвэйлж аргадах мэт толгойг нь цээжиндээ ойртуулж тэвэрчээ.
Натали гараа зориг муутайхан өргөж "Өршөөгөөрэй, Би... Миний бие сайнгүй байна." гэж дорой дуугаар хэлээд "Энд сувилагч байдаг уу?" гэж асуулаа.
Хатагтай Ламберт "Яасан юм бол, Натали," хэмээн санаа нь зовсон байртай хэлээд "Царай чинь их цонхигор харагдаж байна. Сувилагчийн өрөө энэ хонгилын үзүүрт баруун тийшээ эргээд зургаан хаалганы цаана байрладаг." гэлээ.
АЛекс ном дэвтрээ цүнхэндээ хам хум хийж ухасxийн босоод "Хатагтай Ламберт, Наталиг би хүргэж өгсөн нь дээр юм шиг байна." гэж хэлэв.
Багш нь түүнийг хориглож зогсоохоор "Натали замаа өөрөө олоод оччихно гэж би бодож байна," гэж нөгөө л танил болсон инээмсэглэлээ царайндаа тодруулан хэллээ.
Натали ангиас гарах үедээ эргэж харсангүй. Нөгөө аймшигтай хий үзэгдэл түүний чихэнд юм шивнэсэн хэвээрээ одоо бүр түүний дух болон ар нурууг нь илэхийг Алекс харлаа.
Алекс эвгүй байдалд орж, ард нь галзуурчихсан аятай чанга хөхрөлдөх чимээ сонсогдов.
Мэдээж сувилагчийн өрөөг олоход Наталид түүний тусламж хэрэггүй гэдгийг санаад тэр биеэ барилаа. Натали шинэ орчинд зохицож чадахгүй ядарчихсан бололтой. Магадгүй тэр шавьжинд хазуулчихсан ч юм бил үү. Санаагаа зовоох хэрэггүй биз.
Гэхдээ л надад энэ хий юм ямар нэг шалтгаанаар харагдаад байна.
Алекс саарал нөмрөгний хормой хаалгаар зурсxийн алга болохыг хараад суудалдаа эргэж суун цүнхээ шалан дээр тавилаа. Хичээл цааш үргэлжилсэн ч тэр одоо үүнийг огт сонирхохоо больжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Nov.28.17 6:28 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.28.17 3:11 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
хий үзэгдэлүүд харагдах хүндээ л харагддаг гэх юм билээ, Алекс олоод үзэх нүдтэй л хүү юм даа


Top
   
PostPosted: Nov.28.17 4:38 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 488
Location: Төв цэгт
Гоё гоё номнууд орчуулж, оруулж байгаад маш их баярладаг шүү Наран. Бичихгүй л байгаа болохоос биш цаг алдалгүй уншиж бас хүлээж байгаа.
Энэ бас их гоё ном шиг байна. Үргэлжлүүлээд байгаарай

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Nov.28.17 5:52 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Баярлалаа. Өмнөх постод бүлгээ дуусгах гээд эдит хийсэн шүү

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.29.17 12:30 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Бүлэг 5

Олон шүүгээг нэг эгнээ болгон зэрэгцүүлж тавьсан Мидлэдэйлийн ахлах сургуулийн хонгилоор Алекс хурдан явж өнгөрлөө. Сурагчид шүүгээнээс номоо авах зуур хоорондоо чанга дуугаар ярилцах бөгөөд зарим нь дараагийн хичээл орох анги руугаа явж харагдана.
Алекс харин дараагийн хичээлд суух бодолгүй байв. Тэр Наталиг тэнд байгаа эсэхийг мэдэхээр сувилагчийн өрөө рүү явж байлаа. Наталиг шалгах гэж байгаа нь арай хэтрүүлсэн хэрэг байж мэдэх юм. Түүний ухаан санаа бүр будилж гүйцжээ. Энд хэн нэгэн оролцоод байгаа ч юм шиг.
Тэрбээр энэ бүхэн зөвхөн түүний толгой дотор болж байгаа гэдэгт итгэхийг оролдсон боловч яагаад ч юм Наталид ямар нэг аймшигтай юм тохиолдсон гэж бодогдоод болсонгүй. Өнөө өглөөхөн эрүүл саруул харагдаж байсан Наталигийн бие муудахыг хатагтай Ламберт ч гэсэн харсан болохоор тэр үүнийг хий төсөөлж бодоогүй гэсэн үг.
Алекс яаравчлан гүйж бараг тэр дороо сувилагчийн өрөөний хаалттай хаалганы дэргэд хүрч ирэв. Босгоор алхаж орохын өмнөхөн тэр хаалга тогших ёстойгоо гэнэтхэн санаад хурдан тогшлоо.
Нөмрөгтэй хий үзэгдэл өөрөөс нь нэг метр ч хүрэхгүй зайтай Наталигийн нуруун дээр нэг гараа тавьчихсан зогсож байв. Алекс гүнзгий амьсгаа автал чийглэг ялзарч муудсан юм уу гэмээр хачин үнэр ханхаллаа. Энэ юмыг ийм ойрхноос харж байгаагүй Алекс таг гөлрөн амаа хамхихаа ч мартчихсан зогсоно. Тэр одоо хий үзэгдлийн өмссөн хувцас хичнээн их хуучирж муудсанаас сайн харж байв. Хувцас нь ноорч салбарсанаас гадна маш бохир заваан ажээ. Ар нуруун дээрээ ташуурдуулчихсан юм шиг хар бараан, улаан өнгийн толбо судалтаж харагдах бөгөөд бохирдож өгөршсөн хүнд ханцуй нь сул унжжээ. Түүний шөрмөслөг бугуйн хавьцаа цаас шиг нимгэн арьсны цаанаас судас нь хөхөрч харагдана.
Галзуурсан үед л хий юм үзэгдэж харагддаг гэсэн.
Натали сувилагчийн сандал дээр толгойгоо тэврэн сууж байсан тул өрөөнд Алексын орж ирэхийг харсангүй. Түүний хурууны завсраар унжсан гил хар үс өвдгөн дээр нь нэвсийж унасан харагдана. Хий үзэгдэл чив чимээгүй зогсох бөгөөд өмссөн саарал өнгийн ноорхой хувцас нь үл мэдэг намирч байлаа.
"Натали?"
Охин толгойгоо өргөж нүдээ нээгээд, түүнийг хоосон гөлгөр харцаар харснаа хүчээр инээмсэглэх аядав.
"Сайн уу, Алекс?" Дуу нь бүр цаашаа орчихсон байлаа.
"Би чамайг харахаар ирсэн юм. Бие чинь ямархуу байна?" гэж Алекс эргэлзэнгүй асуув.
"Өө, муу байна. Би... би энд байж чадахгүй нь ээ." Натали үгээ тасалж ярих бөгөөд дуу нь цуурайтах мэт хачин сонсогдоно.
Наталитай уулзвал тайвширч магадгүй гэж найдаж байсан Алексын санаа улам бүр зовж эхлэв. Натали урьдахаасаа бүр их туйлдаж ядарсан харагдана. Хажууд нь зогсож буй хий үзэгдэл Алекс руу эргэж харахад нөмрөг доороос нь нэг юм хальт цухуйлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Nov.29.17 8:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.29.17 12:54 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Алекс хий харагдах дүрснээс харцаа салгалгүй харсан хэвээрээ "Чи өвдчихсөн юм биш биз? хэмээн асуусанд
"Миний бодлоор... би өвдсөн бололтой," гэж Натали тамирдсан хоолойгоор хариу хэлэв.
Хий үзэгдэл үл ойлгогдох хэлээр шивнэхээ зогсоож, гэнэт Алекс руу огцом дөхөн ирж Наталигийн нуруун дээр тавьж байсан гараа сунгалаа. Тэр Алексыг хайх мэт толгойгоо ганхуулан нааш цааш эргүүлж харна. Маш их айж зүрх нь дэлссэн Алекс өөрийн эрхгүй арагшаа ухрав.
Гэнэт Натали "Алекс, чи зүгээр үү?"хэмээн энгийн өөрийнхөө хоолойгоор асуулаа.
"Т... тийм ээ, би зүгээр," гэж Алекс арайхийж хариулав. Биеэ барь. Тэр миний хий юм харж байгааг мэдэхгүй байгаа.
Алексын дэргэд хүрч ирсэн хий үзэгдэл өөр лүү нь харахгүй, харин түүний биеийг нэвтлэн ард нь байгаа хаалгыг харах мэт цоо ширтэв. Алекс хий үзэгдлийн царайг анх удаа сайн харж чадлаа. Шил шиг гялтганах нүд нь яг л үй түмэн од анивчин гэрэлтэх шөнийн тэнгэр шиг харагдав. Түүний хонхойж хөнхийсөн шанааг өтгөн богино сахал хучсан байх агаад нүүр лүү нь ширэлдэж бууралтсан туг үснүүд унжжээ. Тэрбээр муухай үнэр ханхлах хувцсаараа шал шүргэх үед ширчигнэх мэт аяархан чимээ гарлаа.
"За за," гэснээ Натали аяархан инээд алдаад "Сувилагч утсаар ярихаар гарсан, тэр удахгүй ороод ирнэ. Ингэхэд... чи яагаад энд ороод ирчихсэн байдаг билээ? Чи бас өвдчихөө юү?" Тэр толгойгоо бага зэрэг бөхийлгөснөө "Чи хаашаа хараад байгаа юм бэ?" гэж асуулаа.
Алекс "Юу... юу ч биш," гэж хариулаад харцаа эргүүлбэл Наталигийн хацар үл мэдэг улаа бутарчихсан байхыг харав. "Ингэхэд байна аа... үгүй, би зүгээр. Чиний зүгээр байгаа эсэхийг л би мэдэх гэсэн юм."
Гэтэл нөгөө хий үзэгдэл "Чи энд байж болохгүй" гэж их л бухимдсан байртай хяхнасан хоолойгоор аяархан хэллээ.
Алексын тэвчээр барагджээ. Тэрбээр уур нь хүрч, хий үзэгдэл рүү толгойгоо эргүүлэн "Юу гэнэ ээ?" хэмээн асуулаа.
"Хөөх," Натали гайхсан бололтой хөмсгөө өргөсөн харагдана.
Алекс охин руу эргэж хараад толгойгоо илэв.
"Алекс, чиний бие үнэхээр зүгээр биз? Чи яг... галзуурчихсан юм шиг үйлдэл хийгээд байна."
Тийм ээ, тэр галзуурсан мэт аяглаж байлаа. Алекс өөрийгөө галзуурчихсан аятай мэдэрч байв.
Эцэст нь Алекс урагшаа алхан Натали руу аажуухан дөхөж яваа хий үзэгдэл рүү заагаад "Натали, чи энэ эрэгтэй хүнийг харж байна уу?" гэж асуулаа. Суудлаасаа огло үсэрч боссон охин Алексын заасан зүг рүү харав.
"Эрэгтэй хүн?
"Тэр одоо баруун талд чинь чам руу гараа сунгаад зогсож байна. Яг дэргэд чинь."

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.29.17 10:52 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 134
yag sonirholtoi heseg deer ni

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Nov.30.17 4:41 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
Натали сандарч, бага зэрэг айж түгшсэн харагдана. Хий үзэгдэл сунгасан гараа нуруун дээр нь хүргэтэл Наталигийн бүх энерги эрч хүч биенээс нь урсан алга болох мэт боллоо.
"Алекс..." Тэрбээр дуу нь дахиад тамиргүй үхмэл өнгөтэй болжээ. "Би... би явах хэрэгтэй юм шиг байна. Гэр лүүгээ." Натали биеэ цэхэлж зогссоноо хаалга руу алхав. "Чиний бие зүгээр болно гэдэгт би найдаж байна." Алекс алмайран охины нуруугаар тэврэн дагаж яваа хий үзэгдэл рүү харлаа.
"Бидэнд битгий саад бол," гэж тэр исгэрэх мэт хэлснээ охины чихэнд үргэлжлүүлэн шивнэж эхлэв.
"Гэр лүүгээ гэсэн үү?" хэмээн Алекс чанга хэлснээ хонгилоор явж буй тэдний араас ухасxийлээ. "Бид зөвшөөрөл авалгүй гэр лүүгээ явж болохгүй. Би очоод..."
Тэгтэл Алексын нүдэн дээр нэгэн зэрэг хоёр үйл явдал боллоо. Нөгөө саарал өнгийн хүн алга болж, харин бужигнан холхилдох олон оюутны дунд орсон Натали үзэгдэхээ больжээ.
"Натали!" гэж Алекс шуугилдах олны чимээг давахаар чанга хашгираад Наталиг гүйцэхийг хичээж урдахь хүмүүсээ түлхэн гүйлээ. Гэвч тэр хүмүүсийн дундаас арайхийн сугаран гарч ирэхэд Натали бараа туруугүй алга болчихсон байв. Тэгтэл тэр зүүн гар талд харагдах хаалганаас салхи зөөлөн үлээхийг мэдэрлээ.
Хажуугийн хаалга онгорхой байжээ.
Aлекс хаалга руу ухасxийн сургуулийн өмнөх талбай дээр байдаг машины зогсоол дээр гарч ирээд Наталиг нүдээрээ хайсан боловч тэр хаана ч байсангүй. Тэр эндээс аль хэдийн явчихсан бололтой.
Түүний толгойд чухам ямар бодол төрсөн юм бол? Алекс таамаглах гээд ч чадсангүй.
Тэр машины зогсоолоос гардаг хаалгаар гарч зам руу харлаа. Хэрвээ гэр лүү очих замыг санаж байгаа бол Натали эхлээд зүүн тийшээ Жэймсдон гудамж руу эргэх ёстой. Алекс тэр зүг рүү гүйв.
Түүний бодсон зөв байжээ. Натали гудамжны бараг тэг голд Жэймсдон гудамжтай залгадаг Эллис гудамжийг чиглэн аажуухан алхаж яваа харагдав.
Нөгөө саарал өнгөтэй хий үзэгдэл бас дэргэд нь явж байлаа.
Тэгтэл тайван амгалан, гоё үзэсгэлэнтэй харагддаг энэ гудамж тэхий дунд хавиасаа сүйрэлд өртчихсөн мэт эргэн тойронд нь харагдах байшингуудын нүүрэн тал хэлбэрээ алдаж бүгд айдас төрмөөр дүрстэй болчихсон байв. Модны мөчрүүд сарвуу шиг сэрвийж сарвайсан маягтай байх агаад байшингууд ердийнхөөсөө өөр нэг л ер бусын бүүдгэр сүүмийж харагдана.
Алекс яаравчлан урагшаа гүйхийн өмнө шүлсээ залгиад
"Натали! Хүлээгээч!" хэмээн хашгирав.
Натали эргэж харсангүй. Тэр Эллис гудамж эхэлдэг заагийн дэргэд... замын эхлэл дээр нэг зэвэнд идэгдсэн төмрөөр хийсэн зам заагч руу хараад зогсож байв. Алекс зам заагч самбар луу харвал дээр нь "Спеллшадоу" гэж бичсэн байлаа.
"Натали!" хэмээн Алекс дахин хоолой мэдэн орилов.
Гэвч Натали дахиад түүний дуудахыг сонсоогүй мэт харагдана. Тэрбээр хацраа унжуулчихсан, нүүр нь сэтгэл хөдөлсөн гэх ямар ч шинж тэмдэггүй байлаа. Түүнийг дагаж явсан хий үзэгдэл толгой дохисноо ар нуруунаас нь зөөлхөн түлхтэл Натали урагшаа алхав.
Алекс Наталигийн гараас шүүрч авлаа.
"Чи хаашаа..."
Тэгтэл Натали Алексыг зардмал зам руу санаанд оромгүй хүчээр түлхэв. Гэнэт балмагдаж цочсон Алекс арайхийн тэнцвэрээ олж зогстол нөгөө хий үзэгдлийнхээ хамт нарийн гудамж руу орохоор алхлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.30.17 10:04 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 151
Location: S.Korea
Сонирхолтой бна . Цааш нь оруулаарай. Баярлалаа.


Top
   
PostPosted: Dec.01.17 3:09 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 572
Location: Holland
пост буруу орчихжээ. Sorry

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.01.17 7:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.01.17 2:17 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
зөө зөө энэ муу сүнс сүүдэр чинь ямар шаламгай эд вэ, дор нь л сэтгэл санааг нь эзэмдээд аваад явчих юмаа, Натали яг өөрийн ухаангүй болчихлоо, Бүрэнхий маш сунжруу нуршуу, дундаас нь хаясан ш дээ, юу болж төгссөнийг бүү мэд, харин энэ ном маш хурдан өрнөлтэй юм


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 72 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited