#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.23.18 7:17 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Nov.23.17 10:29 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Та нарт цухас дурьдаж байснаараа шинэ номоо орчуулж эхэллээ. Зохиолчийн нэр болон номын нэрийг одоогоор нууцална. Зарим уншсан хүн байгаа бол миний хүсэлтийг харгалзан бас нууцалж өгөхийг хүсэж байна. Энэ жил гарсан шинэ цуврал ном байгаа юм шүү. Харри Поттерыг гүйцэхгүй ч тийм төрөл жанарын зохиол сонирхдог хүмүүст их сонирхолтой зохиол болсон гэж дүгнэсэн, бестселлерт орсон ном байгаа юм.

"Спеллшадоу шилтгээний нууц"




Орчуулсан Д. Наран

Анхдугаар дэвтэр







Бүлэг 1



Зөөврийн компьютерынхоо дэлгэц рүү харж суусан Алексын ходоод гэдэс хөрөвчих шиг болов. Тэрбээр энэ сард компьютерийн программ зохиох чадвараа ашиглан ээжийнхээ эмчилгээний зардлыг хангалттай төлөхөд хүрэлцэх мөнгөнөөс гадна эцэст нь өөртөө зарцуулж чадах орлогоо олж чадна гэж итгэж байжээ.
Сүүлчийн сарын орлогын тайлангаа гүйлгэж харах үед тэр сэтгэлээр улам их уналаа. Энэ сарын орлого өмнөх сард олсноос хамаагүй бага байв. Дөнгөж гурван зуун доллар. Энэхүү уйтгартай Мидлэдэйл хэмээх хотхонд амьдардаг арван долоон настангуудын ихэнх нь өдий хэрийн мөнгөнд сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой боловч тэд нарт өөртэй нь адил зүрхний хүнд өвчтэй ээж байхгүй билээ.
Алекс нүүрээ илээд байдгаар нь атируулсан духан дээрх үрчлээ нэг бүрийг хурууныхаа өндгөөр тэмтэрч сууснаа компьютерынхоо дэлгэцийг унтрааж сандалныхаа түшлэгийг налж суув. Таван сарын өмнө, ээж нь хоёр долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний эцэст гэртээ харьж ирсний дараахан тэр гэртээ суугаад мөнгө олох арга олохоор шийджээ. Түүний хувьд шугаман болон аналитик шинжлэлийн мэдлэгтээ тулгуурлан интернетэд цахим хуудас программчилж байрлуулах нь хамгийн зөв сонголт байсан боловч орлогоо нэмэгдүүлэхийн тулд тэр илүү сайн суралцаж хөдөлмөрлөх хэрэгтэй байсан. Гэхдээ таван сар гэдэг ийм том төслийг хэрэгжүүлэхэд тийм ч урт хугацаа биш. Тийм учраас тэр зогсолтгүй үргэлжлүүлэн шамдаж ажиллах хэрэгтэй байлаа.
Алекс шөнийн хоёр цагийг зааж буй унтлагын өрөөнийхөө ханан дээр өлгөөтэй цаг руу хяламхийн харснаа ширээний баруун буланд овоорчихсон байгаа гэрийн даалгавар дээр харцаа унагав. Тэрбээр одоо хагас, бүтэн сайн өдөр байгааг санаад дотроо баярлажээ. Түүнд амралтын өдрүүдээр сургуулиас өгсөн даалгавраа гүйцээж хийх цаг хангалттай байлаа...

үргэлжлэлийг дараахь линкээс

http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part1-mn/



_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:29 pm, edited 6 times in total.

Top
   
PostPosted: Nov.24.17 1:09 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 2




[size=150]Алекс хөшигний завсраар тусах нарны туяа болон шинэхэн шарвингийн үнэрээр сэрлээ. Доод давхарт хэн нэгэн үл таних хүний дуу гарахыг ч бас тэр сонсов. Энэ дуу яг л хөгжим шиг сайхан уянгалаг, цоглог ажээ. Алекс нүдээ нухалснаа хөнжлөө хуу татан орон дээрээ өндийж суулаа. Тэрбээр хурааж тавьсан цагаан өнгийн зөөврийн компьютер луугаа хяламхийн харчихаад хаалга руу алхав. Шарвингийн үнэр авсан ходоод нь хүржигнэж дуугарахад тэр өчигдөр орой хоол идээгүйгээ саналаа.
Алеx хаалга руу очиж аяархан онгойлгов. Одоо франц акцент илүү сайн сонсогдож байлаа.
- Хөөх, үнэхээр сайхан, хатагтай Вэббер. Энэ гүзээлзгэнэ манай хотод байдгаас илүү амттай юм байна.
- Чамд таалагдсанд би их баяртай байна!
Алекс хөмсгөө өргөлөө. Тэр Наталиг англиар сайн ярьж чадна гэж огт бодоогүй ажээ. Тэрбээр усанд орж, зүс царайгаа сайн шинжиж харахаар угаалгын өрөө рүү явлаа. Усанд орсныхоо дараа тэр байнга өмсдөг жинсэн өмд. богино ханцуйтай цамцаа углан, үсээ хурдхан самначихаад хонгил руу гарав. Алекс шатаар доошоо буухаасаа өмнө хэд хоногийн өмнө цэвэрлэж янзалсан зочдод зориулсан унтлагын өрөө рүү шагайж харлаа. Орон дээр нэг том хөвхөн хайрцаг тавьсан харагдах бөгөөд өрөөнөөс түүний мэдэхгүй нэг цэцгийн содон үнэр ханхалж байв.
Алекс дороо эргэж чахарч дуугардаг шатаар доошоо буулаа. Тэгтэл
- Өө, миний бодлоор хэн нэгэн сэрсэн бололтой, хэмээн ээж нь хэлэх сонсогдов.
Шатны доод талын гишгүүрт хүрэх үед Алекс гал тогооны өрөөний хаалга нээлттэй орхисныг анзаарч харлаа. Түүний харц ширээний эсрэг талд өөдөөс нь хараад сууж буй Натали Шевалиа дээр тусахад ээж нь зориуд ингэсэн байх гэсэн сэжиг түүнд төрөв.
Анх сонссон тэр дуу хоолой одоо харагдаж буй энэ охинд гарцаагүй тохирчээ гэж тэр бодлоо. Том хүрэн бор нүдтэй, цэх шулуун хамартай, торгомсог хар бараан үсээ пони маягаар засаж тайрсан тэр охин үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн харагдана. Охины арьс цайвар бор өнгөтэй бөгөөд тэрбээр тамирчин шиг гоолиг чийрэг биетэй ажээ. Сандал дээр сууж байгаа охины өндрийн хэмжээг тодорхойлоход хэцүү ч Алекс түүнийг нэг метр дал орчим байх хэмээн таамаглав.
Алекс өрөөнд орохын өмнөхөн хоолойгоо засчихаад
- Сайн байна уу? хэмээн мэндэлсэнд Натали суудлаасаа ухасxийн босож
- Сайн. Сайн байна уу, Алекс? гэж сэргэлэн цовоо дуугаар хариу хэлээд гараа сунгав. Алекс гарыг нь өөрийн эрхгүй барих үедээ түүний арьс хичнээн зөөлхөн болохыг мэдэрлээ.
- Ээж чинь надад чиний талаар ярьж байсан юм!
- Өө, хэмээн Алекс үл мэдэг инээмсэглэсэн хэвээр дуу алдаад сул чөлөөтэй байгаа хоёр сандлын нэг дээр очиж суулаа. Сандлын нэгийг Наталигийн дэргэд зориуд санаатайгаар зэрэгцүүлж тавьсан бололтой харагдана.
- Гэхдээ зөвхөн сайн зүйлийн талаар, гэж Натали хэлээд инээд алдлаа. Алексыг гараа сунгаж амжихаас өмнө ээж нь суудлаасаа өндийж, ширээ тулж зогсоод түүн рүү шарвинтай савыг дөхүүлж өглөө.
- Би чамайг хувиараа ажил эрхэлж байгаа гэж түүнд ярьсан юм" гэж ээж нь хэлэхэд Алекс Натали руу харав. Тэрбээр тайван инээмсэглээд
- Дөнгөж эхэлж байгаа гэж хэлвэл таарах байх, гэлээ.
- Энэ үнэхээр сайн хэрэг гэдгийг чи өөрөө мэдэж байгаа" гэж Натали үгээ цэнэх мэт хэлээд Алекс руу их л сэтгэл хангалуун харснаа
- Би миний насны хувиараа ажил эрхэлдэг хүн огт танихгүй. Чи цахим хуудас хийдэг гэл үү? гэж асуув.
- Аан тийм ээ, гэж хэлээд Алекс ээж рүүгээ харвал ээж нь харин өөдөөс нь түүний л мэдэх тэр харцаар ширтэж байлаа. Алексын ингэж махруу шамдан ажиллаж байгаад ээж нь дургүйцдэг мөртлөө Наталид энэ талаар ярьсанд тэр маш их гайхжээ. Гэхдээ одоохондоо өөрийнх нь талаар яриад байхаар өөр олон зүйл байхгүй гэдгийг тэр бас сайн мэдэж байв. Үнэндээ түүнд ажлаа хийж, төгөлдөр хуур тоглохоос өөрөөр хичээлээс гадуур идэвхтэй хийж оролддог зүйл байхгүй ажээ.
Бие бялдрынх нь байдлaac харахад хэрвээ Натали сагсан бөмбөгийн багийн тоглогч юм уу эсвэл теннис тоглодог гэвэл тэр лав гайхахгүй.
- Тийм ээ, цахим хуудас, гэж Алекс баталж хэлснээ
- Энэ тийм ч их сонирхолтой зүйл биш, гэж нэмж хэлэв. Тэр өрсөлдөгчдөөс зайлсxийхийн тулд тодорхой хэдэн хэрэглэгчдийн хүрээнд цахим хуудас хийхээр туршиж байгаа бөгөөд хэрэглэгчдээ амархан татах зорилгоор хүний сэтгэл татахаар "секси" харагдахгүй ч интернет сүлжээнд "маш ховор" харагддаг сэдвүүдийг сонгохоор төлөвлөжээ. Одоогоор Алексын бодол Халловины хэдэн зуун хувцас өмсгөл худалдах зэргээс эхлээд фирм эрхлэгч, малчдад зориулсан танилцаж, болзоо тавих цахим хуудас гэх мэт хэдхэн төрөлд эргэлдэж байгаа билээ.
- Энэ харин надад сонирхолтой санагдчихлаа. Би түүнийг чинь харах юмсан. хэмээн Натали хэлээд хэсэг чимээгүй сууж байснаа гэнэт нүдээ том болгож
- Би энд ирсэн даруйдаа видео камераар холбогдож ярилцана гэж аав ээждээ хэлснээ бүр таг мартчихсан байна, гэж хэллээ. Алексын ээж
- Чи үүнийгээ одоо яагаад хийж болохгүй гэж? хэмээн асуусанд Натали тонгойж ширээн доор хөлнийхөө дэргэд тавьсан үүргэвч рүү гараа сунгаж жижигхэн зөөврийн компьютер гаргаж ирлээ. Компьютер ассаны дараа нарны гэрэл туссан гал тогооны өрөөнд дуудлагын дохио хангинав.
- Bonjour! Натали өөрөө яриад байна уу гэмээр их адилхан гэхдээ арай настай хүний сэргэлэн цовоо дуу сонсогдлоо.
үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part2-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:32 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.24.17 1:47 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Nov.24.17 10:52 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/04/spellshadow1-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:34 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.25.17 12:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6423
Төгсгөл нь... :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.25.17 12:44 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
croft wrote:
Төгсгөл нь... :mrgreen:.

Чамаас асуусан ш дээ. ккккк Гэхдээ одоохондоо ингээд л оруулчихлаа. Чиний зөвлөлгөөг авсны дараа засна даа :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.25.17 12:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6423
Аан би таны pm-д хариулсан шд.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.25.17 12:51 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
croft wrote:
Аан би таны pm-д хариулсан шд.


Attachments:
2.jpg
2.jpg [ 5.3 KiB | Viewed 1492 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Nov.25.17 1:09 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
[size=150]
Бүлэг 3




"Өнөө оройны үдэшлэгт юу өмсөж очдог юм билээ?"
Алекс, Натали хоёр хотоор явж үзэх богино аяллаа яг хоёр цаг үргэлжлүүлсний дараа гэртээ буцаж ирцгээв. Өмнө нь урт зам туулж ирсэн Натали их ядарсан учир үдэшлэгт явахаас өмнө жаахан унтаж амрахаар шийджээ. Тэрнээс хойш овоо хэдэн цаг өнгөрсөн бөгөөд одоо Натали оройн үдэшлэгт бэлтгэхээр шүршүүрт орж буй чимээг тэр сонсож суулаа. Үдэшлэгт уригдсаныг нь сонсоод ээж нь мэдээжийн хэрэг их баярласан бөгөөд тэднийг тэнд цаг орой болтол байж болно, хэмээн зөвшөөрөл өгчээ.
Алекс хувцасныхаа шүүгээг онгойлгож харснаа эцэст нь богино ханцуйтай бариу цамцнаас гадна одоо өмсөж байгаа жинсэн өмдтэйгөө явахаар шийдэв. Дараа нь тэр үдэшлэг рүү явтал үлдсэн хугацааг ашиглан хаалгыг нь тогших хүртэл гэрийн даалгавраа хийжээ.
- Би Натали байна.
- Ороод ир.
Наталиг хаалга онгойлгон өрөөнд орж ирэхэд нөгөө үл мэдэх цэцэгний үнэр ханхийгээд явчихав. Өвдөгнийх нь дээгүүр татсан хормойтой час улаан даашинз өмсөж, үсээ буржийлгасан тэрбээр Алексын анх харсан охиноос шал өөр, их үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Натали өрөөнд нь анх удаа орж ирж байгааг санаад Алекс суудлаасаа өндийв. Натали нүцгэн хана туурган дээр харцаа хурдан гүйлгэснээ энэ өрөөний ердөө дөрөвхөн тавилга болох нэг хүний ор, бичгийн ширээ, сандал болон номын тавиурыг ажиглаж харлаа.
- Хөөх, их арвилан хэмнэлттэй гэж харагдаж байна.
Алекс инээд алдаад
- Олон юм цуглуулахаас зайлсxийх арга, гэж хэлэв. Яг үнэндээ тэр новширч суух дургүй ажээ. Түүнд бас цэвэр, цэмцгэр орчинд ухаан санаа нь илүү сэрүүн сэргэг байх шиг санагддаг.
Натали номын тавиур луу очиж харлаа.
- Номоо үсгийн дарааллаар өрчихсөн байна."
- Тийм ээ.

үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part3-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:37 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.25.17 6:19 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
шинэ ном орчиж, эхлэл нь лав таалагдаж байна, Бүрэнхий бас иймэрхүү эхэлдэг, Белла шинэ газар луу нүүж сургуульд ороод Эдвардтай танилцаад л , бас яг иймэрхүү насандаа, тэр нь вампир...энэ 2-ыг харин жирийн хүүхдүүд гэж найдья, баярлалаа Наран


Top
   
PostPosted: Nov.25.17 7:26 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
panther wrote:
шинэ ном орчиж, эхлэл нь лав таалагдаж байна, Бүрэнхий бас иймэрхүү эхэлдэг, Белла шинэ газар луу нүүж сургуульд ороод Эдвардтай танилцаад л , бас яг иймэрхүү насандаа, тэр нь вампир...энэ 2-ыг харин жирийн хүүхдүүд гэж найдья, баярлалаа Наран

Нууц хадгалаарай гэж анхааруулсан шүү. :hihi: ккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.26.17 7:32 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
үргэлжлэлийг дараахь линкээс

http://translatebooks.ml/2018/02/04/spellshadow1-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:38 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.26.17 1:56 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Wooow Нарангийн ачаар нэг хэсэгтээ унших юмтай болж байгаан байна. Нөгөө номыг нь бас хүлээгээд байж байгаа. Баярлалаа :)

_________________
:3q:


Top
   
PostPosted: Nov.27.17 2:43 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
[size=150]
үргэлжлэлийг дараахь линкээс



http://translatebooks.ml/2018/02/04/spellshadow1-mn/.[/size

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:39 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.27.17 5:21 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 135
sonirholtoi sanagdlaa bayarlalaa

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Nov.28.17 3:29 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


Бүлэг 4




Дараагийн өдөр магадгүй цагийн зөрөөнөөс болсон уу, Натали бараг бүтэн өдөржин өрөөнөөсөө цухуйсангүй. Охин даваа гаригт сургууль руу явах учир Алексын ээж амралтын үлдсэн өдрийг ашиглаж нойрны асуудлаас бага ч болов ангижирсан нь дээр гэж боджээ.
Алекс ч мөн адил шөнө оройтож унтжээ. Тэр цагаа ашиглан гэрийнхээ даалгаврыг гүйцээж хийсний дараа үлдсэн жаахан цагийг хувиараа эрхэлдэг ажилдаа зарцуулжээ. Хааяа үдэшлэг дээр харсан нөгөө хачин дүрс санаанд нь орох боловч тэр ийм явдал дахиад тохиолдохгүй биз, үүнийг даруйхан мартах хэрэгтэй гэж боджээ.
Натали даваа гаригийн өглөө урьдын адил сэргэлэн цовоо харагдаж байлаа. Алекс Наталиг сургууль руугаа машинаар хүргэж өгөөд, түүнийг оюутан солилцооны программын уулзалтанд оролцуулахаар мэдээллийн хэсэг рүү дагуулж очив. Дараа нь тэр түүхийн хичээл орох анги руугаа очвол анги хоосон байлаа. Алекс ширээндээ суугаад маркетингтай холбоотой номоо гаргаж уншиж суутал сурагчид ар араасаа цувралдан орж ирэв. Колин дэргэд нь ирж суугаад амралтын өдрүүдээр эцэг эхийн хамт хээрийн зугаалгаар явсан тухайгаа ярилаа.
Тэгтэл ангийн багш хатагтай Ламберт Наталиг дагуулан ангид орж ирэв. Натали Алекс руу гараа даллаж харагдана.
Гэтэл Наталигийн ардаас нөгөө ноорхой нөмрөгтэй саарал хий үзэгдэл шиг амьтан гэнэт гарч ирлээ.
Алекс эгээтэй л шүлсэндээ хахчихсангүй.
Xий үзэгдэл яг л урьдын адил өвчтэй юм шиг гялтганасан нимгэхэн саарал арьстай байх бөгөөд сэмэрч урагдсан нөмрөг нь нүдэнд үл үзэгдэх салхинд намирч харагдана. Тэр савраа урагшаа алгуурхан сунгаж Наталигийн ар дагзанд хүргэж атгаж авлаа.
Байж боломгүй юм.
Алекс эргэн тойрноо хурдхан гүйлгэж харвал Наталигийн араас ангид орж ирсэн тэрхүү нөмрөгтэй хий дүрсийг хэн ч харахгүй байгаа бололтой. Мөрөнд нь хүрэхээр урттай буурал сор суусан тайрмал үсээ толгойныхоо ард боосон хатагтай Ламберт Наталиг ангийнханд танилцуулчихаад маркер үзэг авч цагаан өнгийн самбарт өнөөдрийн хичээлийн хуваарийг бичиж эхэллээ. Хоосон ширээнд суухаар явж буй Наталиг мөр алдалгүй дэргэд нь дагаж очсон нөгөө хий үзэгдэл түүнийг сүрдүүлэх мэт чихэнд нь нэг юм шивнэхийг Алекс олж харав.
Өдөр бүр ирдэг ангид нь хатагтай Ламбертыг байхад энэ хий дүрс дахиад үзэгдсэн нь Алексыг үдэшлэг дээр анх харснаас ч илүүтэй айлгажээ. Тийм ээ, тэр солиороод одоо бүр галзуурч байгаа бололтой. Гэхдээ энэ солиорол яагаад ийм онцлог байдаг билээ? Бас яагаад ганцxан Наталитай хамт харагдаад байгаа юм бол?
- Алекс?
Алекс нүдээ цавчлаад толгойгоо өргөтөл xатагтай Ламберт гартаа маркер барьчихсан өөрөөс нь ямар нэг юм хүлээж байгаа бололтой инээмсэглэчихсэн зогсож байлаа.
- За?
Багш өөдөөс нь бага зэрэг гайхсан нүдээр хараад
- Би чамд уул нь асуулт тавьсан юмсан. Чи Хоббисын нийгмийн тогтолцооны талаар ангийнхандаа тайлбарлаж өгч чадах уу?" гэж асуув.
Нүднийх нь буланд нөгөө хий үзэгдэл зөгий дүнгэнэх мэт уруулаа байнга хөдөлгөх нь харагдсаар байсан тул Алекс хатагтай Ламбертын асуултанд хайш яиш хариулж эхэллээ.
- Хоббис..."Алекс Натали руу харахгүйг хичээж үсээ илэв.
- Өө тийм, арван долдугаар зууны үед философич Томас Хоббис нийгэм дэх хүмүүсийн тэгш эрхийг тодорхойлсон байдаг. Гэхдээ тэгш эрх нь... байнга дайн гарах шалтгаан болдог гэдэгт тэр итгэдэг байсан. Хүмүүс бүр анд нөхдийнхөө эсрэг хүртэл босож тэмцэлдэхэд хүрч байгаа учраас хүчтэй... хүчирхэг төр засагтай болох хэрэгтэй гэж Хоббис хэлсэн.
Алекс нөгөө хий дүрс рүү нүднийхээ буланд хальт харлаа.
- Байнгын цус урсгах явдлыг зогсоох ганц арга бол дайн хийхээс зайлсxийх. Энэ хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч Хоббис Левиатан хэмээх зохиолоо Англи улсын түүхэнд асар их цус урсгасан гэж тооцогддог иргэний дайны жилүүдэд бичиж хэвлүүлсэн гэдэг.

үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part4-mn/


.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:40 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Nov.28.17 3:11 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
хий үзэгдэлүүд харагдах хүндээ л харагддаг гэх юм билээ, Алекс олоод үзэх нүдтэй л хүү юм даа


Top
   
PostPosted: Nov.28.17 4:38 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 490
Location: Төв цэгт
Гоё гоё номнууд орчуулж, оруулж байгаад маш их баярладаг шүү Наран. Бичихгүй л байгаа болохоос биш цаг алдалгүй уншиж бас хүлээж байгаа.
Энэ бас их гоё ном шиг байна. Үргэлжлүүлээд байгаарай

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Nov.28.17 5:52 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Баярлалаа. Өмнөх постод бүлгээ дуусгах гээд эдит хийсэн шүү

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.29.17 12:30 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Засвар хийж байгаа болохоор дараагийн постыг уншаарай

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.15.18 7:10 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.29.17 12:54 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland



Бүлэг 5




Олон шүүгээг эгнээ болгон зэрэгцүүлж тавьсан Мидлдэйлийн ахлах сургуулийн хонгилоор Алекс хурдан гүйж өнгөрлөө. Шүүгээнээс номоо авч буй сурагчид хоорондоо чанга дуугаар ярилцах бөгөөд зарим нь хичээлдээ суухаар дараагийн анги руугаа явж харагдана.
Алекс харин дараагийн хичээлд суух бодолгүй байв. Тэр Наталиг тэнд байгаа эсэхийг мэдэхээр сувилагчийн өрөө рүү явж байлаа. Наталиг шалгах гэж байгаа нь арай хэтрүүлсэн хэрэг байж мэдэх юм. Түүний ухаан санаа бүр будилж гүйцжээ. Энд хэн нэгэн оролцоод байгаа ч юм шиг.
Энэ бүхэн зөвхөн толгой дотор нь болж байгаа гэдэгт тэр итгэхийг оролдсон боловч яагаад ч юм Наталид ямар нэг аймшигтай юм тохиолдсон гэж бодогдоод болсонгүй. Өнөө өглөөхөн эрүүл саруул харагдаж байсан Наталигийн бие гэнэт муудахыг хатагтай Ламберт ч гэсэн харсан болохоор тэр үүнийг хий төсөөлж бодоогүй гэсэн үг.
Алекс яаравчлан гүйсээр тэр дороо сувилагчийн өрөөний хаалттай хаалганы дэргэд хүрч ирэв. Тэр хаалга тогших ёстойгоо босгоор алхаж орохын өмнөхөн гэнэт санаад хурдан тогшлоо.
Нөмрөгтэй хий үзэгдэл өөрөөс нь нэг алд ч хүрэхгүй зайтай Наталигийн нуруун дээр нэг гараа тавьчихсан зогсож байв. Алекс амьсгалаа гүнзгий автал чийглэг ялзарч муудсан юм уу гэмээр хачин үнэр хүчтэй ханхаллаа. Түүнийг ийм ойрхноос харж байгаагүй Алекс амаа хамхихаа ч мартчихсан, таг гөлрөн зогсоно. Хий үзэгдлийн өмссөн хувцас хичнээн их хуучирж муудсаныг тэр одоо сайн харж байв. Хувцас нь ноорч салбарсанаас гадна маш их бохирдсон ажээ. Нуруун дээрээ ташуурдуулсан гэлтэй хар бараан, улаан өнгийн толбо судалтаж харагдах бөгөөд бохирдож өгөршсөн хүнд нударга нь сул унжжээ. Түүний шөрмөслөг бугуйн хавьцаа цаас шиг нимгэн арьсны цаанаас судас нь хөхөрч харагдана.
Галзуурсан үед л хий юм үзэгдэж харагддаг гэсэн.
Натали сувилагчийн сандал дээр толгойгоо тэврэн сууж байсан тул өрөөнд Алексын орж ирэхийг харсангүй. Түүний хурууны завсраар унжсан гил хар үс өвдгөн дээр нь нэвсийж унасан харагдана. Хий үзэгдэл чив чимээгүй зогсох бөгөөд өмссөн саарал өнгийн ноорхой хувцас нь үл мэдэг намирч байлаа.
- Натали?
Охин толгойгоо өргөж нүдээ нээгээд, түүнийг хоосон гөлгөр харцаар харснаа хүчээр инээмсэглэх аядав.
- Сайн уу, Алекс? Охины дуу бүр цаашаа орчихсон байлаа.
- Би чамайг харахаар ирсэн юм. Бие чинь ямархуу байна? гэж Алекс эргэлзэнгүй асуув.
- Өө, муу байна. Би... би энд байж чадахгүй нь ээ. Натали үгээ тасалж ярих бөгөөд дуу нь цуурайтах мэт хачин сонсогдоно.
Наталитай уулзвал тайвширч магадгүй гэж найдаж байсан Алекс бүр сэтгэлээр уначихав. Натали урьдахаасаа бүр их туйлдаж ядарсан харагдана. Хажууд нь зогсож буй хий үзэгдэл Алекс руу эргэж харахад нөмрөг доороос нь нэг юм хальт цухуйлаа. Алекс хий харагдах дүрснээс харцаа салгалгүй харсан хэвээрээ
- Чи өвдчихсөн юм биш биз? хэмээн асуусанд
- Миний бодлоор... би өвдсөн бололтой, гэж Натали тамирдсан хоолойгоор хариу хэлэв.
Хий үзэгдэл үл ойлгогдох хэлээр шивнэхээ зогсоож, гэнэт Алекс руу огцом дөхөн ирж Наталигийн нуруун дээр тавьж байсан гараа сунгалаа. Тэр Алексыг хайх мэт толгойгоо ганхуулан нааш цааш эргүүлж харна. Маш их айж зүрх нь дэлссэн Алекс өөрийн эрхгүй арагшаа ухрав.

үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part5-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:42 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.29.17 10:52 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 135
yag sonirholtoi heseg deer ni

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Nov.30.17 4:41 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
үргэлжлэлийг дараахь линкээс
http://translatebooks.ml/2018/02/06/bf- ... -part5-mn/

_________________
Sakura


Last edited by naran1962 on Feb.06.18 9:42 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.30.17 10:04 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Сонирхолтой бна . Цааш нь оруулаарай. Баярлалаа.


Top
   
PostPosted: Dec.01.17 3:09 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
пост буруу орчихжээ. Sorry

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.01.17 7:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.01.17 2:17 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 730
зөө зөө энэ муу сүнс сүүдэр чинь ямар шаламгай эд вэ, дор нь л сэтгэл санааг нь эзэмдээд аваад явчих юмаа, Натали яг өөрийн ухаангүй болчихлоо, Бүрэнхий маш сунжруу нуршуу, дундаас нь хаясан ш дээ, юу болж төгссөнийг бүү мэд, харин энэ ном маш хурдан өрнөлтэй юм


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited