#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.19 7:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 172 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7
Author Message
PostPosted: Mar.02.19 9:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 38

Эрэлчин Алексыг харж чадахгүй байгаа ч хүүгийн гарт байгаа гавлын ясыг сайн харж байлаа. Сүнс шарлаж өгөршсөн харагдах ясан хөлөө урагшаа алгуурхан зөөж, гараараа агаарт цавчлах мэт хөдөлгөөн хийв. Алекс түүний хөдөлгөөн бүрийг дагуулж харахыг оролдсон боловч шидтэн маш хурдан хөдөлж байснаас гадна шидийн хүч нь асар их хүчтэй байлаа. Залуу хүү ард нь байсан ханаруу шидэгдэж уушигнаас нь хамаг агаар шахагдан гарах шиг болов. Хүүг мөлхөө ургамлууд бүчин авч хөдөлгөөнгүй болгохоор бүх биеийг нь ороолж эхэллээ. Алекс ургамлаас биеэ чөлөөлж мултрахыг оролдон ноцолдох зуур харцаа Малахи Грэйгээс салгасангүй.
- Би бол Спеллшадоу Шилтгээний Малахи Грэй байна хэмээн тэрхүү сүнсийг орилох үед бунханд хуйлран эргэлдэж байсан шидэт энерги нь хөшөөнүүдийг хэдэн хэсэг болгон эвдэлж харагдана. Тэрбээр зангидсан нударгаа Алекс руу чиглүүлэн газар цохих тэр мөчид хүү ургамлаас мултарч хананаас хөндийрөн хажуу тийшээ үсэрч амжив. Энергийн цохилт Алексын дөнгөж сая зогсож байсан гантиган хананд тусаж хана цуурлаа. Сүнс дахиж довтлохоор хүүг тойрон эргэлдэж шидэт энергээ агаарт эргэлдүүлэв.
Нилээд цаана зогсож харагдах Натали өөрийг нь бүчиж авахыг оролдох мөнгөлөг өнгийн шидэт энергээс биеэ хамгаалахаар ер бусын өнгөтэй гэрлэн тойрог гаргаж харагдана. Охины нүүр хөлсөндөө бүр норчихсон байлаа. Алекс хараалд өртсөн охиноос гарах улаан өнгийн гэрлэн зурвас түүний хамаг хүчийг шавхаж байгааг харав. Гэвч охин шүд зуун гараа алгуур удаанаар хөдөлгөсөөр...
Гэнэт Алексын аюулхай дээр битүү цохилт тусаж тэрбээр хажуу талын хана руу шидэгдлээ. Өөрийнхөө амжилтанд сэттгэл ханасан Эрэлчин уртаар санаа алдах нь сонсогдов. Алексын дотор нэг юм дэлбэ үсрэх шиг болж, их өвдсөнөөс нүд нь бүрэлзэнэ. Хүү амьсгаадсаар хана түшин зогслоо. Шархыг нь мөс хучсан хэдий ч Малахи өөрийгөө хамгаалах чадварыг нь давсан түүний үл мэдэх шид ашигласан бололтой.
- Оногдчихлоо хэмээн хуруугаа махийлгасан хөгшин шидтэн хэллээ. Нуруугаа цэхлэн зогссоноос улам өндөр болсон юм шиг харагдах Малахигийн хар бараан өнгийн үс намирч харагдана. Тэрбээр
- Би үүнийг эртхэн хийх ёстой байсан юм. Чиний цусан төрлийнхнийг хүйс тэмтрэх эрх үүргийг надад олон жилийн өмнө өгсөн гэлээ.
Хамаг бие нь шархиран өвдөх хэдий ч Алекс аяархан ханиалгаад салганан чичрэх гараа сунган анти- шидэт сэлэм гаргаж ирэв. Тэр чичирхийлэн хөдлөх сэлмээ хараад тулаанд ийм зэвсэгтэй ялж чадахгүй гэдгээ ойлголоо. Гэвч тэр шууд тулалдах шаардлагагүй, харин түүнд жаахан бэлтгэх цаг хэрэгтэй байв.
- Чи одоо зөвхөн шидтэнгүүдтэй л хөөцөлддөг болсон гэж Алекс хэлснээ
- Энэ үнэн биш гэж үү, Малахи Грэй? Ичгүүр сонжуураа алдсан Эрэлчин өөрийнхөө хүмүүс рүү дайрдаг гэж нэмж хэллээ.
Энэ үг Малахиг их эмзэглүүлсэн бололтой тэр дороо хөшчихөв. Нүүрнийх нь өнгө бүдгэрч, багтартлаа уурласан тэрбээр дуугарч чадсангүй, бүх бие нь салганаж, сарвуугаараа агаарт хий самардлаа.
- Би хийх ёстой зүйлээ л хийж байгаа гэж тэр цээжилсэн үгээ давтах мэт хэлээд
- Би дэлхий ертөнцийг хамгаалдаг гэв.
- Чи эрэгтэй эмэгтэй ялгаагүй залуу хүмүүсийг алдаг гэж Алекс уурсан хэлээд урагшаа алхахдаа хөлд нь ороолдсон мөлхөө ургамлыг өшигчин холдууллаа.
Алексын гарт байгаа гавлын ясанд хамаг анхаарлаа хандуулсан Эрэлчин Наталигийн шидэт энергийн исгэрэх мэт бүдэгхэн чимээг сонсоогүй бололтой урагшаа тэмүүлэн алхахдаа
- Намайг Малахи Грэй гэдэг хэмээн аяархан шивнэн хэлсэнд
- Спеллшадоу Шилтгээний эзэн гэж Алекс гүйцээж хэлээд
- Чи зүрх сэтгэлгүй эзнийхээ төлөө өөрийн төрлийн хүмүүсийг устгаж тэднийг булшинд ороход хүргэсэн гэв.
Уурлаж хилэгнэсэн сүнс толгойгоо сэгсчиж, түүнийг тойрон эргэлдэх шидэт энерги хэдэн хэсэг болон зад үсэрлээ.
- Би ид шидтэй хүмүүсийг олдог.
- Дараа нь чи тэднийг алдаг.
Алексын хэлсэн үг агаарт царцчих шиг болов. Наталиг хүрээлсэн мөнгөлөг өнгийн гэрлийн оронд гал улалзаж, охины шидэт тойрогт мөлхөө ургамлууд ойртож чадахгүй болжээ. Тэргүүнээ унжуулсан Эрэлчиний хоёр гар бүр сулбайгаад унжчихсан харагдана.
- Чи үүнийг мэдэхгүй гэж тэр бувтнаад
- Би ямар сонголт хийх ёстой болсоныг чи мэдэхгүй. Намайг үхсний дараа ч мөрдөж мөшгисөөр байгаа тэр сонголт гэж нэмж хэлэв.
Тэр толгойгоо өргөлөө. Нүднийх нь аяга хоосон нүх шиг харагдах түүний гар яснаас цаашгүй болжээ.
- Чи тийм уужим сэтгэлтэй нэгэн үү? гэж тэр асууснаа
- Чи өөрийгөө надаас ухаантай гэж бодоод байгаа юм уу? Илүү ухаалаг гэж үү? Би бүхэл амьдралынхаа турш хийсэн нүглийг минь гэсгээж намайг алах хэн нэгнийг хүлээсэн. Тэр хүн чи мөн гэж үү? Чамд энэ бүхнийг засах арга зам байгаа юм уу? гэв.
Эрэлчний шидэт энергийг шүргээд исгэчин дуугарч буй анти-шидэт сэлмээ харсан Алекс харин өөртөө эргэлзэж байлаа.
- Юу засна гэж? хэмээн тэр түгдрэн асуув. Сурагчид яагаад алуулдгийг уу? Тэр зөв хариултыг олж чадах болов уу? Хэрвээ тэр одоо Эрэлчинд алагдчихгүй бол...
Эрэлчин урагшаа тэмүүлэн Алексын сэлмэнд хүртэл агаарт чанга исгэрэх чимээ гарч, гантиг чулуун шалан дээр цас мөс холилдон уналаа.
- Бидний хийсэн бүхнийг засаж залруулах арга зам хэмээн Эрэлчний хариу хэлэхийг сонсоод мэл гайхсан Алекс амаа хий ангалзуулав. Эрэлчин гараа алдалтал шалан дээр хэвтэх хурц ирмэгтэй мөсөн хэлтэрхий Алексыг чиглэн нислээ. Хүү мөсийг гараараа цохиж зайлуулсанд мөс хүрсэн газар хөлдтөл хайрч өвтгөсөн тул тэр өөрийн эрхгүй чанга ёолж орилов.
- Чи үүнийг мартчихжээ гэж Эрэлчин хэлээд дахин нэг алхам урагшлаад
- Хэрвээ миний ид шид харагдаж байгаа шигээ толины тусгал төдий байсан бол намайг алах гэж оролдохоос чинь өмнө би аль хэдийн үхчихсэн байх байсан, жаал аа гэлээ.
Дахиад нэг мөс өөрийг нь чиглэн шалан дээр гулгахыг харсан Алекс хажуу тийшээ бултаж зайлах үед энергийн долгионоос цацрах хүйтэн түүний эсэргүүцэлтэй мөргөлдөж хүү газар сөхөрч унав. Тэрбээр их цочирдож айсан байлаа.
Эрэлчин Аамир, Натали, Жари бас түүний мэдэхгүй нэг зүйлийг хийх ажээ. Энэ юу юм бол? Тэр яагаад өөрт нь ийм амархан ойртож чаддаг байна аа? Шинээр энергийн урсгал гаргахаар тэр гараа агаарт хэрхэн эргүүлэхийг Алекс харж зогстол дахиад хурц ирмэгтэй хоёр мөсөн сум исгэчсээр түүнийг чиглэн ирэв.
Хэрвээ Эрэлчин Алексыг харж чаддаг байсан бол бүх зүйл ингээд дуусах байлаа. Тэр эр үнэхээр таг сохор учраас энергээ зөвхөн өөрийнхөө гавлын ясыг чиглүүлэн эмх замбараагүй шидлэх ажээ. Алекс Эрэлчний довтолгооноос зайлсxийж, юу хийж байгааг сайн ажиглаж, бодож тунгаахын тулд гавлын ясыг биенээсээ аль болох хол зайтай барьжээ.
Тасxийсэн чанга дуу гарч нэг хөгшин эрхмийн хөшөөний толгой шалан дээр бут үсрэн унах нь харагдлаа. Агаарт хөшөөний хэлтэрхий цацагдаж нэг чулуу Алексын хөлийг өвдтөл цохив. Хүү дуу алдан ёолж, доошоо харах үедээ өөрийг нь чиглэн ирэх мөсийг олж харан зайлж амжлаа.
Энергийн долгионд үс нь намирч харагдах Эрэлчин хүүг чиглэн хурдан алхаж
- Тийм ээ, бидний аль нэг нь нуурын усанд үйж унатал зөвхөн Шид эвдэгч чи бид хоёр л тэмцэлдэх болно! хэмээн тэр хашгирлаа. Түүнийг гараа алдлахад Алекс гарт нь нэг хачин юм бүртэлзэхийг олж харав. Эрэлчнийг гараа бага зэрэг эргүүлэх үед яг тэндээс цохилтын долгион гарч байгааг хүү тэр дор нь ойлгож мэдлээ.
Эрэлчин Алексыг ганцxан мөсний хэлтэрхийгээр дайрч байсан ч, цохилтын долгионд хүүгийн ойролцоо бутарч унасан хөшөөний хэлтэрхийнүүд ч гэсэн одоо энергийн урсгалд автаж тэднийг цохихоор заналхийлэн тойрон эргэлдэж байв.
Алексыг дахиад нэг энергийн долгион хана мөргөтөл цохиход уушиг нь шахагдаж амьсгаа нь бөглөрөн шалан дээр уналаа. Ноорхой нөмрөгөө хийсгэсээр гавлын ясанд ойртож байсан Эрэлчин гэнэт амаа ангайлган зогтусаж дагжин чичирснээ Наталигийн зогсож байгаа газар луу эргэж харав. Анхаарлаа төвлөрүүлэн зогсох охин нүдээ тас аньжээ. Духанд нь хөлс бурзайсан тэрбээр алгаа хооронд нь хавсрахад гэрэл гялсxийж түүнийг тойрон эргэлдэж байсан мөнгөлөг энерги шал руу шингэж ороход Эрэлчин уурлаж охин руу алхав.
Сандарч мэгдсэн Алекс шалан дээр хэвтсэн хэвээрээ тэдний зүг харлаа. Түүнд охины шидийг устгахаар ухасxийсэн Эрэлчнийг саатуулах хугацаа үлдээгүй учир тэр гавлын ясыг хага цохихоор шал руу хүчтэй дэлсэв. Гэвч гавлын яс ган төмрөөр хийсэн гэлтэй бат бөх ажээ. Найз руу нь хурдан дөхөж байгаа Эрэлчнийг харсан Алекс шүлсээ гүдхийтэл залгиад хөл дээрээ босохоор оролдлоо. Хүү өвдөг дээрээ бохирч унан, одоо юу ч хийж амжихгүй нь хэмээн бодох үед гэнэт хажуу сүвээнд нь нэг хүйтэн юм мэдрэгдэв. Түүний одоо хүртэл байгаа гэдгийг нь мартаж орхисон боолт тайлдаг халив үл мэдэх шидийн хүчээр судас сулхан цохилж байх нь тэр. Алекс халаасандаа гараа шургуулж бяцxан багажаа гаргаж ирээд Эрэлчний ар дагзыг чиглүүлэн хүчтэй шидлээ.
Байж боломгүй ч энэ үр дүнгээ үзүүлэв. Эрэлчин дороо зог тусаж, гайхсан шинжтэй эргэж харах үедээ нэг гараа өргөн багажийг шидэт энергээрээ зайлууллаа.
Алекст энэ хоромхон зуурын хугацаа л хэрэгтэй байжээ. Хүү Эрэлчинд ухасxийн ойртож, өлсгөлөн юм уу гэлтэй бүхнийг сорохоор тэмүүлэх анти-шидэт энергээрээ түүнийг бүслэв.
- Алекс!
Наталигийн хашгирахтай зэрэгцэн Алекс, Эрэлчин хоёрын толгойг бүрхсэн энерги дэлбэ үсэрлээ. Тэгтэл Алексын нүдний өмнө гараа сунгаж зогссон Наталигийн хөл хавьцаа эргэлдэх мөнгөлөг өнгийн тойрог жижгэрч эхлэхэд
- Гавлынхаа ясыг надад өг! гэж охин хашгирав. Алекс гавлыг шалан дээр өнхрүүлэн охин руу чулуудлаа. Амаа ангалзуулан гавлын яс руу гараа сунгаж буй Эрэлчингийн энергийг Алекс анти-шидийн хүчээрээ тас цохив. Натали гавлын ясыг барьж авах үедээ дуу алдсанаа хөлийнх нь дэргэд эргэлдэх мөнгөлөг гэрэлд ойртууллаа. Гантиг шал тасxийн хагарах мэт дуу гарав. Тэгтэл Эрэлчний толгой зад үсрэх шиг болж саарал өнгийн манан суунаглахад тэр арагшаа гуйвлаа.
Гэвч Эрэлчний сунгасан гараас цохилттой долгион гарна гэдгийг гадарласан Алекс анти- шидээ гаргахаар зэхэв. Бүх хүчээ шавхаж, дух нь хөлөрч норсон Наталигийн царайг харах хэрэг түүнд байсангүй, бас ийм ойрхон зайд түүний шид нөлөөлөх эсэхийг тэр мэдэхгүй байлаа.
Алекс хөндий хоосноос хуримтлуулсан анти- энергээ Эрэлчний шидэт энергээ гаргадаг алган дээрх жижиг товрууны гол руу чиглүүлтэл тэр
- Аа аа аа, хэмээн хүмүүн бус дуугаар чанга орилов.
Эрэлчний шидэт энерги бүр мөсөн бөхөж унтарлаа. Нэг хэсэг бүгд чив чимээгүй зогсов. Цээж нь овгонож харагдах хүн дүрс дахиад энергээ хуримтлуулахыг оролдсон боловч түүний хурууны үзүүрт сааралдуу өнгийн гэрэл дахиж гэрэлтсэнгүй. Өвдгөн дээрээ салган чичирч зогссон Натали нүүрээ ярвайлгаж харагдана.
- Тэгэхээр энэ одоо миний төгсгөл юм биз дээ хэмээн Эрэлчин аяархан хэллээ.
Сүнсний бие дээр олон тооны нүх гарч томорсоор хэлбэр дүрсээ алдаж эхлэв. Тэр Алексыг барьж авахаар гараа сунгахыг оролдсон боловч хоёр гар нь гинжлүүлсэн мэт хөдөлсөнгүй. Тэрбээр дагжин чичирсээр өөрийнхөө шүтээн дээрх эвдэрч нурсан хөшөө рүүгээ эргэж харлаа.
Гэнэт агаарт тас нясxийх чимээ гарч, сүнсний дэргэд цугласан энергийн их хүч энэ ертөнцийн бүх зүйлийг хуу хамж устгаж хаяхыг хүссэн гэлтэй хүчтэй дэлбэрч, цохилтын долгионд бунханд үлдэж хоцорсон хөшөөнүүд хана руу шидэгдэн, тэдний гавлын яс чулуунд дарагдав.
Дараа нь бунханд чимээ аниргүй байдал ноёллоо.
Газар хүчтэй унасан Натали аяархан гиншихийг сонсоод Алекс галзуурах шахан охины зүг харвал тэр том чулууны хэлтэрхий дээр хэвтэж харагдав. Нүд нь аниастай охины хүйтэн хөлс цутгаж хамаг хувцас нь нэвт норчихсон байлаа. Сандарч тэвдсэн хүү охин руу хурдан мөлхөж очин дэргэд нь бохирч суугаад биейиг нь болгоомжтой сэгсрэв.
- Хөөе, Натали.
Охин хариу үг хэлсэнгүй. Тэр амьсгалж байгаа болов уу?
- Натали?
Охин нэг нүдээ алгуурхан нээж цайж омголтсон уруулаараа инээмсэглэх аядаад
- Бид түүнийг дийлчихлээ гэж сөөнгөтөн хэлснээ
- Би үүнийг чадна гэж чамд хэлсэн биз дээ? гэлээ.
Санаа нь амарсан Алексын инээд алдаж
- Тийм ээ, чи үүнийг хийж чадлаа хэмээн хариу хэлэв.
Бунхны хамаг зүйл сүйдэж, гантиг чулуун хөшөө, тахилгын ширээнүүд бут үсэрч, шалан дээр чулуу болон ясны хэлтэрхийнүүд хаа сайгүй хэвтэж харагдана. Саарал өнгийн мөлхөө ургамлын урт мөчирнүүд Эрэлчнийг устаж алга болсны үхсэн мэт сул унжжээ. Энэхүү эвдэрч сүйдсэн газар хүү, охин хоёр амьсгаа дарж түр амсxийхээр зэрэгцэж суулаа. Эцэст нь Натали
- Аамир! Бид халз тулаан руу очиж шалгах хэрэгтэй хэмээн хэлэхэд Алекс бодлогошрон уруулаа хазалж сууснаа
- Гэхдээ бид тэнд байгаа шүү дээ, чи мэдэж байгаа биз дээ? Бид тийшээ очиж болохгүй гэж хариулав.
Хөл дээрээ өндийж боссон Натали гуйвж унах шахсанд Алекс охиныг түшиж авлаа.
- Тэгвэл биднийг хэн ч олж харахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Бид хаа нэгтэй нуугдаж болно. Юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаа ч, би энд үлдэхийг огтхон ч хүсэхгүй байна.
Алекс охины хэлснийг ойлгосон ч гэлээ үнэндээ тэр Аамирт юу тохиолдсоныг харна гэхээс үхтлээ айж байжээ. Бүх бие нь шархирч өвдөх хэдий ч тэр Наталид дэм өгөхөөр гарыг нь мөрөн дээрээ тохоод хамтдаа догонцон алхсаар бунханаас гарлаа. Сүвээгээр нь хатгуулж өвдөхөд Алекс айхтар гэмтэж бэртээгүй гэдгээ мэдэж байсан болохоор тэр үл мэдэг инээмсэглээд цааш алхав.
Тэд харанхуй бунхнаас гарч нар гийсэн цэцэрлэгт гарч ирэхэд нүд нь хурц гэрэлд нүд нь гялбалаа. Ямартай ч ертөнц оршин тогтносон хэвээрээ, ханан хэрмийн цаадах уул толгод, цагтай цамхагнууд байрандаа байгааг харсан тэдний санаа бүр ч их амарч уртаар санаа алдацгаав.
- Ингэхэд халз тулаан хаана болж байгаа билээ? хэмээн Натали асуулаа. Алексын мөрөн дээр бүх жингээрээ даран алхаж яваа охин маш их ядарч хэдий ч нүд нь очтон гялалзаж харагдана.
- Том нуга дээр болж байгаа гэж хүү хариулав. Тэд бунханд ганц мөч (арван таван минут) төдийхөн байсан боловч түүнд өчнөөн цаг өнгөрчихсөн юм шиг санагджээ.
Арван таван хором. Тэр бэлтгэлийн үеэр Аамиртай хийсэн хамгийн урт тулаан хичнээн хором үргэлжилснийг санахыг оролдов. Найман хором бил үү? Эсвэл арав уу? Одоогийн энэ халз тулаан илүү харгис хэрцгий байж мэдэх болохоор удаан үргэлжлээгүй байж ч мэднэ. Аамир дийлж чадсан болов уу? Тулаан аль хэдийн дуусчихсан биз. Алекс ядарч туйлдсан найзынхаа гарыг улам лавшруулж барилаа.
- Бид явах хэрэгтэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.02.19 9:05 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 39


Олон жилийн өмнө Эрэлчин, Захирагч хоёрын анх уулзаж байсан Спеллшадоу шилтгээний гол хаалганы урд байдаг нуга руу Алекс ойртох үедээ хүмүүсийн орилолдох чимээ шуугианыг сонсоно хэмээн дотроо горьдож явжээ. Гайхалтай нь талбайгаас чимээ анир сонсогдсонгүй. Алекс, Натали хоёр шилтгээний ханын сүүдэрт нуугдаж зогсоод тэнд цугларсан хүмүүсийг анхааралтай ажиглаж харлаа. Тэдний хуулбарууд хүмүүсийн ард холхон зайтай зогсож харагдана. Наталигийн хуулбар талбай дээр болж байгаа үйл явдал руу харж, харин Алексын хуулбар шилтгээн рүү эргэж харан зогсож байлаа. Алекс өөрийн мэдэлгүй сүүдрээс ухасхийн гарч хуулбар луугаа гар даллав. Дохиог анзаарч харсан хуулбар инээмсэглээд Наталигийн хуулбарын мөрнөөс татаж тэр хоёрыг чиглэж алхлаа. Тэр хоёрын олсон шархыг эс тооцвол хуулбарууд тэдэнтэй усны дусал шиг үнэхээр адилхан харагдах ажээ. Тулаанд анхаарлаа хандуулсан хүмүүс талбайгаас холдож яваа хуулбаруудыг огтхон ч анзаарсангүй.
- Сайн уу? хэмээн Алексын хуулбар Жаригийн хоолойны өнгөөр мэндлэхэд
- Сайн гэж Натали биеэ барин хариулав.
- Бид та хоёрыг хүлээж байлаа хэмээн охины хуулбар бас л Жаригийн хоолойгоор хэлээд
- Та нарыг ирсэн даруйд бид солигдох ёстой юм гэж нэмж хэллээ.
Алекс талархсанаа илэрхийлж толгой дохив. Тэрбээр
- Тэрнийг чинь одоо л хийх хэрэгтэй байна гэж хэлснээ хуулбар нь өөртэй нь яг адилхан инээмсэглэхийг хараад өөрийн эрхгүй инээд алдлаа. Тэгтэл агаарт гэрэл гялсxийж хуулбар бяцxан үүл болон сарнив. Наталигийн хуулбар ч гэсэн хөнгөхөн санаа алдсанаа нүд ирмэхийн зуур агаарт замхарлаа.
Хуулбаруудын энд байсныг гэрчлэх мэт үл мэдэг анивчих гэрлийг харж зогссон Натали
- Саяын болсон явдалд чи бас над шиг цочирдсон байх, тийм ээ? гэж асуухад
- Бараг л хэмээн Алекс амандаа бувтнаад
- Алив түргэлцгээе. Тулаан одоогоор дуусаагүй юм шиг байна гэж хэлэв.
Тэд ирэхийг хүлээн цугларсан хүмүүсийн захад зогсож байсан Жари дээр хурдан очлоо. Царай нь сааралтсан хүүгийн гар салганан чичирч харагдана. Тэрбээр дэргэд нь ирсэн найз нартаа нэг ч үг хэлсэнгүй. Тэднийг Спеллшадоу Шилтгээний дөчөөд сурагчдаас бүрдсэн үзэгчдийн дундуур урагшаа зүтгэхэд хүүхдүүд тэдэнд зай тавин холдох ажээ.
Тэдний нүдний өмнө газрын хөрс нь хууларч эргэсэн том цагаан талбай ил гарч ирлээ. Тулаан болж буй талбайгаас урьд шөнийн турш орсон цасанд дарагдсан чулуунууд, хөглөрч хэвтэх хог новш, усан үзмийн модны мөчрүүдийг цэвэрлэж зайлуулаагүй ажээ.
Аамир нэг эвдэрч унасан хөшөөний суурин дээр нуруугаараа гэдэргээ харан хэвтэж байлаа. Цээж нь оволзож хэвтэх хүүгийн хажууд профессор Дөрхин үд дундын зугаалгаа хийж буй нэгэн мэт дороо алхаж харагдана.
Алексын багадаа номон дээрээс харж байсан жинхэнэ шидтэн шиг алхимийн шингэн хийсэн хэдэн шилэн саваа энгэртээ нааж тэвэрсэн урт жанчтай эр бүрх малгайныхаа өргөн хүрээн доор нүднийхээ харцыг нуун духдуулж тавиад, хөлдөө шидэт энергийн гэрэлд гялтганаж харагдах ширэн гутал углажээ.
Гэнэт хөдөлсөн Дөрхин Аамирын дэргэдэх газрыг онгичиж эргэтэл цахилгаан буулгахад байрнаасаа зайлсxийж зогссон Алекс тулааны явцыг тайлбарлах гэсэн мэт инээдтэй байдалд орчихсон зогсож байлаа. Тэр нүдээ анивчуулан зогсож байхдаа бүгдийг ойлгожээ. Гараа урт, өргөн ханцуйнд нуусан Дөрхин ямар хөдөлгөөн хийж байгааг Аамир харж чадахгүй байгаа ажээ. Бас өргөн хүрээн доор нуусан нүднийх нь харц хаашаа чигэлснийг тодорхойлох аргагүй байлаа. Зөвхөн саарал өнгийн урт жанч өмссөн Аамирт ямар ч хамгаалалт байсангүй. Хүүг хөдөлгөөн хийх бүрт Дөрхин тэр дор нь хариуг барих ажээ.
- Тэр Аамирыг бусдад жишээ болгож харуулж байна гэж айж сандарсан Жари хоолойгоо чичрүүлэн хэлээд
- Түүнийг хүчтэй гэдгийг би мэдэж байсан, гэхдээ энэ... энэ дэндүү шударга бус байна. Энэ бол халз тулаан биш, харин аллага гэлээ.
Дөрхин ханцуйн доороо нуусан гараа өргөхийг Аамир олж харах үед агаарт дараалан хоёр удаа хүчтэй цахилгаан цахилж, цуглаж зогссон хүүхдүүдийн толгой дээр гэрэл гялсxийж харагдав. Нэг цахилгаан Аамирын дэргэд газар онгичин эргүүлж хаясан бол харин нөгөөх нь хацар дээр нь бууж хүү хашгирлаа. Хацар нь гүн зүсэгдсэн хүүгийн бүх биеэр цахилгаан урсгал гүйж харагдана.
Энэ бүхнийг цочирдон харж зогссон Алекс Аамир, Натали хоёр яагаад зөвхөн дарсны шилэн дээр тэмцэлддэг байсныг ойлголоо. Шид эвдэгчийн удмын цустай хүү галзуурах шахам уурлаж, биеэ бараг барьж дийлэхээ больжээ. Түүний нуруу хөшиж, гар хуруу нь татганаж эхэллээ.
Цусанд шунасан араатан мэт харагдах Дөрхин Аамирын гарнаас гарч ирсэн галыг тэр дор нь унтраагаад урагшаа нэг алхаж
- Энэ бол Спеллшадоу шилтгээнд баримталдаг дүрэм журмыг эвдсэн хүнд юу тохиолддогийг харуулж байгаа нэг жишээ юм гэж хэлснээ бүрхэнд дороо нуусан харцаа Аамираас салгаж тойрч зогссон хүүхдүүдийг гүйлгэн харав.
- Энэ бас өөрийгөө багш нараасаа илүү хүчтэй гэж үздэг хүнд юу тохиолддогийг харуулж буй жишээ.
Аамир гараа далайж элсэн дээр цохитол Дөрхиний хөлийн дэргэд хэвтэж байсан чулуу дэлбэрлээ. Тэр ер бусын гэмээр хөнгөхөн үсрэн зайлж, хажуханд нь харагдах хөшөөний суурин дээр буугаад Аамир луу эргэж харав. Дэлбэртлээ уурласан Дөрхин Алексын үл мэдэх нэг хөдөлгөөнийг маш хурдан хийсэнд Аамирын уушгин дахь хамаг агаар шахагдан гарч хүү нэг гараараа хоолойгоо бариад амаа ангалзууллаа. Тэр нөгөө гараа сул унжуулсан харагдана.
Хэрвээ Натали шархдаагүй байсан бол тулааны талбай дээр Алекс хоёр найзыгаа хориглож зогсооход хүндрэлтэй болох байлаа. Тэрбээр тулаанд оролцохоор урагш тэмүүлж буй Жаригийн бугуйнаас чанга атгаж зогсоно. Нүд нь үзэн ядалтаар дүүрч хүн алахад ч бэлэн болтлоо уурласан хүү Алексыг ширэв татан харснаа
- Намайг хориглох хэрэггүй хэмээн шүднийхээ завсраар исгэчин хэлээд
- Энэ муу араатан найзыг минь алахыг би зүгээр хараад зогсож чадахгүй! гэсэнд
- Тэр чамайг алахыг ч гэсэн би харж чадахгүй гэж Алекс хариу шивнэлээ.
Нүдэнд нь дүүрэн нулимс цийлэгнэж харагдах Жари найз руугаа эргэж харав. Дөрхин газар атиралдан хэвтэж буй Аамирын дэргэд хөдөлж ядсаар дөхөж очоод
- Өрөвдөлтэй тэнэг жаал, хөөрхий сул дорой амьтан гэж хэлснээ үгээ тасаллаа. Аамир эцсийн хүчээ шавхан дэргэд нь хэвтэх саарал мөлхөө ургамлын мөчирнөөс атган профессорын зүг чулуудав. Дөрхин шидээ ашиглахаар жанчаа намируулан нэг хөдөлгөөн хийсэн боловч өөр лүү нь мөлхөн ойртох усан үзэмний мөчирт хүрээд дэлбэ үсэрлээ. Эцэст нь мөлхөө ургамал шидэт энергийг ховх сорохыг хүссэн мэт профессорын хөлийн шагайг ороож авав.
Аамир амьсгалаа гүнзгий аваад мөчирнөөс таттал уурлаж хилэгнэсэн Дөрхин орь дуу тавьсаар газарт уналаа. Түүний бүрх малгай хийсээд явчихав. Дөрхиний энгэртээ тэвэрсэн шилэн савнуудаас нэг нь мултарч унахад Аамир өндийн шүүрч аваад дотор нь байсан шингэнийг асгалаа.
Мөлхөө ургамал профессорын биеэс дотоод гал, энергийг сорох мэт гэрэлтэн гялтганаж байснаа гэнэт зад үсрэв. Тасарсан ургамлын үлдэгдэл агаараар нэг цацагдаж, профессор шидээ гаргахаар хоёр гараа өргөлөө. Гэвч Аамир одоо түүний гарыг сайн харж байв. Профессорын шидэт хөдөлгөөнөө нуун далдлахад ашиглаж байсан жанч урагдаж хоёр гар нь ил гарчээ. Профессорыг шидэт энергээ гаргаж чулуудахаас өмнө хоёр гараа савар хэлбэртэй болгосон Аамир шидийг нь булааж амжлаа. Хүүг ялна гэдэгтээ итгэлтэй байсан Дөрхин түүний ямар шид гаргахаар зэхэж байгааг мэдэхээр урагшаа сунгасан гарынх нь хурууны хөдөлгөөнийг харж зогсоно.
Тэгтэл харин нударга түүний нүүрэн дээр буух нь тэр.
Аамир нударгаа Дөрхиний нүүрэн дээр буулгахад өвдсөн тэрбээр орилсоор газар толгойгоороо тонгорцоглон уналаа. Тэр нэг гараа өргөтөл Аамир түүнд дахиж шид ашиглах боломж олгохгүйн тулд гуталтай хөлөөрөө хажуу сүвээ рүү нь хүчтэй өшиглөв. Хоёр дахь цохилт хөгшин эрийн нүдийг нь чиглэсээр нүүр дээр нь туслаа. Дөрхин гиншин орилсоор байв. Хэдийгээр түүний ид шид хүчтэй боловч одоо түүнийг өшигчиж байгаа Аамир бие бялдраараа түүнээс хавьгүй илүү хүчтэй ажээ. Дөрхиний эрүүн дээр дахиад нэг цохилт ирэхэд тэр муухай орилж гараа өргөж буй Аамираас зайлсхийхээр хажуу тийшээ өнхөрлөө.
- Энэ бүгд хангалттай.
Хэн нэгэн хөндий хуурай өнгөөр ийнхүү хэлэхийг сонсоод чив чимээгүй зогсож байсан цугласан олон бүгд толгойгоо эргүүлвэл нэг туранхай хүн зүлгэн талбай дээгүүр алгуурхан алхсаар тэдэнд дөхөн ирж яваа харагдав. Анх түүнийг шилтгээнд харах үед Алексын дурсамжинд үлдсэн дүр зургийг бодвол Захирагч хамаагүй өндөр ажээ. Маш туранхай харагдах тэрбээр илүү өндөр харагдаж балаа. Түүний нарийхан хэврэг хуруунууд яг л усанд хөвж яваа мэт харагдана. Тэр томдсон хүнд гутландаа түүртсэн аятай хөлөө чирч явах ажээ. Малгайн доороос нь цухуйх шингэхэн буурал үс нь үхэж байгаа биенээс салж буй сүнс шиг арагшаа хийсэж харагдана.
Захирагчийг дөхөж ирэхэд Аамир Дөрхиний дээрээс өндийж боссонгүй, харин зангидсан нударгаа буулгаад хүндэтгэл үзүүлэхээр толгойгоо бөхийлгөв. Захирагч хариу толгой дохиод харцаа Дөрхин рүү шилжүүлээд
- Эйвэри хэмээн дуугаа намсган гутарсан шинжтэй хэллээ.
Дөрхинийг ноцолдож эхлэхэд Аамир түүнийг Захирагчийн өмнө өвдөглөн сууж толгойгоо бөхийлгөх боломж олгохоор түүнээс нэг алхам холдов. Дөрхин цус гоожиж буй хамраа гараараа дараад
- Эзэн минь хэмээн хамраараа гуншлаа.
- Энэ хүү булхайцлаа. Тэр ялахын тулд шилтгээнд тань мөрддөг ид шидийг зөрчиж биеийнхээ хүч чадлыг ашигласан. Миний хичнээн их чадварлаг... багш гэдгийг та мэднэ...
Ээрч муурч байгаа профессорыг ширтэж зогссон Захирагч яриаг нь таслахаар гараа өргөв. Алекс тэр хоёрыг эргэлзсэн харцаар ээлжлэн харлаа.
- Чи ялагдлаа гэж Захирагч үгээ зөөж хэлээд
- Надад профессоруудын маань цэвэр ид шидийн чадвар биш, харин тэдний заль мэх илүү чухал гэдгийг чи маш сайн мэдэж байгаа. Ялж гарахын тулд чи бүх хүч чадлаа дайчилдаг байх ёстой гэв.
Дөрхиний царай цонхийн цайж, гараа сул унжуулсан тэрбээр одоо хамаг бие нь дагжин чичирч байлаа.
- Эзэн минь, би тэр бүгдийг хэнээс ч илүү чадварлаг хийж чадна. Хэрвээ та үнэхээр энэ хүүг багш болгохыг хүсэж байгаа бол намайг профессоруудын аль нэгэнтэй тулалдуул.
- Эйвэри хэмээн хэлснээ Захирагч толгойгоо гунигтай сэгсрэв.
- Чиний энд анх ирж байсныг би тодхон санаж байна. Ухаалаг, сэргэлэн нэгэн, Чи ханцxан сарын дотор ангийнхаа тэн хагасыг эрхэндээ оруулж байсан. Дараа нь чи бүх ажилчдын хагасыг өөртөө элсүүлсэн. Чи сургуулийн багш нарын бүрэлдхүүнд найзыгаа оруулж чадсан.
Дөрхин толгойгоо хүчтэй сэгсэрч
- Александр Линц гэж хэлээд
- Би түүнд зөвхөн туршилтын хугацаанд л тусалсан гэлээ.
Тэр хоёрын холбогдсон шалтгааныг ойлгосон Алекс нүдээ бүлтийлгэв. Линц өөрийгөө Dөрхинд өртэй гэж боддог юм байна.
- Гэвч чи энд өвдгөн дээрээ сууж байна гэж Захирагч хэлээд
- Одоо харин чи хамгийн сүүлчийн сургамжаа авах нь энэ дээ. Бүгд дууссан, жаал минь гэлээ.
Шидтэнгийн хувцас өмссөн профессор Дөрхин нэг жаалхүүгээс ялгаагүй болжээ. Тэрбээр дүрэм зөрчиж баригдаад шидэт дохиурын өмнө айдаст автаж толгойгоо бөхийлгөн өвдөглөж суугаа сурагч шиг харагдаж байлаа. Алекс тэр эрийг бараг өрөвдөх шиг болов.
Захирагчийн үгийг сонсоод Дөрхин гэнэт хамаг биеэ чангаллаа. Тэрбээр нүдээ гялалзуулан
- Бүгд дууссан гэсэн үү, эзэнтээн? хэмээн илт тохуурхсан өнгөөр хэллээ.
Захирагч нэг ч үг хэлсэнгүй, тэрбээр салхинд хийсэх шингэхэн буурал үсээ арагшаа илчихээд гараa сул унжуулав.
Хилэгнэж уурласан Дөрхин муухай орилсноо гэнэт ухасxийж гараа эргүүллээ. Гэтэл Алексын гайхшралыг төрүүлсэн юм болж, тэр хамаг уураа захирагчид биш харин Аамирт гаргахыг оролдов. Хуруун завсраа цахилгаан гялалзуулж зогссон Жари Алексыг ууртай харснаа гараа өргөх гэтэл Захирагч тэр дор нь арга хэмжээ авлаа.
Ертөнц тэр чигээрээ агшчих шиг болов. Мэгдэж сандарсан Аамирын нүүрийг чиглэн нисэж явсан энергийн шидэт урсгал агаарт түрхэн зуур хуйларч эргэлдсэнээ дэлбэ үсэрч, урьд нь огт байгаагүй юм шиг замхран алга боллоо. Дөрхин харцаа Захирагч руу эргүүлэх үед хүзүү нь хугарчихав. Тэр ярихыг оролдтол хоолойноос нь зүрх зүсэм эвгүй хяхнасан авиа гарлаа. Алекс аймшигтай юм болохоос эмээж хамаг бие хурааж зогсов.
- Өө та яаж байна аа, эзэнтэн минь? Та ингээд дуусгалаа гэж үү? хэмээн Дөрхинийг хэлтэл хуйлран давалгаалах тэнгис далай шиг их хүч түүнийг тойрон эргэлдлээ. Түүний биеэс манан шиг улаан хүрэн өнгийн гэрэл цацарч эхэлсэнд тэр уруулаа мушийлгалаа. Сонирхол татсан тэрхүү шидэт үзэгдлийг Захирагч огт хөдлөлгүй харж зогсоно. Жари уртаар санаа алдсанаа
- Бид эндээс явах хэрэгтэй хэмээн бусдыгаа яарууллаа.
Зарим сурагчид аль хэдийн холдож, багш нар үлдсэн сурагчдыг шилтгээн рүү буцахаар жанчных нь ханцуйнаас чангааж харагдана. Нүднийх нь өмнө улам бүр томорч харагдах энергийн тэр их хүчийг гөлрөн ширтэж зогссон Аамир ч мөн адил тэндээс холдохоор завдаж байгааг Алекс харлаа.
Натали Дөрхиний эргэн тойронд гялбах хурц гэрлээс нүдээ хамгаалан гараараа халхлаад
- Энэ одоо юу вэ? хэмээн асуусанд Алекс
- Амин сүнсний ид шид гэж хариуллаа
Хүнд ид шидийн хоёр төрлийн хүч чадлын ундарга байдаг хэмээн Профессор Линц түүнд тайлбарлаж байсан ажээ. Нэг нь чиний оюун бодол, зүрхнээс гардаг, үүнийг бид ид шид гэж нэрлэдэг. Амин сүнсний ид шид бол харин өөр, тэр чиний сүнсэнд байдаг. Хэрвээ чи үүнийг ганц удаа туршихад тухайн хүний байр байдлыг эргэж засахын аргагүйгээр бэртээж гэмтээх болно.

Дөрхин хоёр гараа Захирагч руу сунгаж, өвдөж шаналсандаа амаа том ангайлган орь дуу тавин хашгирч байлаа. Үүний хариуд Захирагч толгойныхоо орчим зөөлөн хүрэл шиг боронзон өнгийн гэрэл гаргаж, хоёр шидэт хүч хоорондоо мөргөлдөхөд агаарт исгэрэх чимээ гарав.
- Алекс!
Алекс харцаа эргүүлсэнд Жаригийн ууртай харцтай мөргөлдлөө.
- Бид явах хэрэгтэй!
Хөл доорхи элс хайрга ярагдаж эхлэхэд өвдгөн дээрээ бохирч суусан Дөрхин нуруугаа тэнийлгэн цэхлэхийг харсан Алекс харцаа буруулахгүй байж чадсангүй. Дөрхин гараа хөдөлгөсөнгүй, тэр харин улбар шар өнгөтэй болсон нүдээрээ Захирагчийг цоо ширтэж байлаа.
Жари аяархан дуу алдахыг Алекс сонсов. Тэр бас Наталигийн царай хувхай цайсан байхыг олж харлаа.
Тэгтэл тэнгэрт нэг цусан улаан өнгийн гэрэл гялсxийн анивчаад алга болов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.02.19 9:05 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 40

Тэнгис далай шиг давалгаалах шидэт хүчний нөлөөгөөр профессор Дөрхиний өмнөх газар хэдэн хэсэг урагдаж тасрах мэт ярагдаж, нэрийг нь үл мэдэх нэгэн алтлаг, улаан хүрэн өнгөөс бүтсэн аварга том араатны дүрс гарч ирэхийг Алекс олж харав. Араатан савар шиг гараараа хана туурга, мөлхөө ургамал зэрэг гарт нь өртсөн бүхнийг сүйтгэж байлаа. Тэр эндээс зугтаж гарахын тулд шилтгээнийг бүхэлд нь устгах гэж байгаа юм шиг харагдана.
Гэнэт Алексыг оргүй хоосон нөмөрч, тэрбээр юу эрж хайж буйгаа ч мэдэхгүй хашгирч эхэллээ. Алга болсон найз нарыгаа юу, эсвэл зовж тарчилсаар байгаа профессорыг уу? Аль эсвэл Захирагчийн шидэт хамгаалалтыг уу? Ухаан бодол нь самуурч холилдсон тэрбээр жинхэнэ оршин буй мөн чанарыг мэдэрлээ. Тэр тарчлан зовж байгаа Дөрхиний айдас хүйдэс, түүний уур хилэнг мэдрэв. Бас тэр Натали айдаст автсан хэдий ч эрс шийдэмгий зоригтой байгааг мэдэрч байв. Тэр Жари, Аамир хоёрын нөхөрлөлийг мэдэрлээ. Алекс бас ёроолгүй гүн ангалд нуугдах асар их уйтгар гунигийг, эртний шидийн хүчийг мэдэрчээ.
Хуйлран эргэлдэж буй шуурган дундаас нэгэн шар өнгийн сум агаарт шунгинан харваж үүлийг нэвтлэхэд айдастаа автаж өнгө нь бүдгэрч эхэлсэн Дөрхиний шидэт араатан ямар ч ашиггүй зугтах оролдлогоо үргэлжлүүлж шилтгээний хилийг давахыг оролдов. Түүнийг аварга том савраа хаалганд хүргэхэд Захирагчийн шидэт энергээс аянга цахиллаа.
Хормой дэрвэлзэх жанчныхаа юүдэн малгайг буулгасан Захирагч урагшаа алхаж гараа үл мэдэгхэн хөдөлгөхийг Алекс харав. Нэг хүчтэй цохилтоор тэр шидэт араатны гарыг хуга цохилоо. Бас нэг дайралтаараа тэнгис шиг улаанаараа эргэлдэх шидэт энергид нүх гаргав. Гурав дахь дайралтаараа тэр тэмцлийг зогсоолоо.
Хорвоо ертөнц асар хурднаар эргэж байрандаа оров. Алекс одоо амьсгаа авч чадах болжээ. Хөх тэнгэрийн доор, жихүүцэм хүйтэн өвлийн хүчтэй үлээх салхин дунд сурагчид хуучин байсан газраа зогсоцгоож байлаа. Ханан дээр ургасан мөлхөө ургамлууд тасарч, талбай дээр тарж унан, хэрмэнд ан цав гарсан хэдий ч сурагчдаас хэн ч гэмтээгүй ажээ. Алекс хэрмэн дээр гарсан ул мөрийг харж зогстол хэн нэгэн цурхиран уйлах чимээ гарлаа.
- Гуйж байна, намайг өршөөгөөч дээ хэмээн Дөрхин өрөвдөлтэй дуугаар хэлээд
- Би танд хэрэгтэй, би үүнийг хийж чадна гэдгийг та мэдэж байгаа шүү дээ гэв.
Алекс эргэж харвал профессор газар дээр сөхөрчихсөн сууж байлаа. Түүний гар хөл хүчтэй салганаж, шил шиг гялтганах нүд нь гунигтай харагдана. Профессор хацрыг нь дагаж урсах цусаа арчих гэж ч оролдсонгүй. Тэр Захирагч руу харж байлаа.
Хөгшин эрийн царай харагдахгүй байсан боловч түүний байдал тайван бас захирангуй шинжтэй харагдана. Тэрбээр урт савхан хуруутай гараа сул унжуулжээ.
- Чиний ажил дуусан. Эйвери гэж түүнийг хэлэхэд Дөрхин биеэ атируулав
- Гуйж байна, үүнийг битгий хийгээч дээ. Та ингэх хэрэггүй.
Одоо болж мэдэх үйл явдлыг гадарласан Алексын ходоод гэдэс мушгирч дотор нь муухайрлаа. Захирагч арай үүнийг хийхгүй...
Захирагч толгойгоо сэгсрэв.
- Би үүнийг хийнэ.
Захирагч шил шиг гөлөгнөсөн харцаас нүүрээ буруулж эргэж харлаа.
- Ренмарк, Эсмералда.
Нүүр нь хувхай цайсан хоёр профессор урагшаа алхахад гурав дахь хүн тэднийг дагалдан гарч ирэв. Линцын царай барайж, духан дээр нь хөлс бурзайсан байх бөгөөд түүний хөл салганан чичирч харагдана. Түүнийг олж харсан Захирагч толгой дохилоо. Захирагч уруулаа гунигтай мушийлгахыг Алекс хараад хөмсгөө зангидав.
- Би үүнийг хийе гэж Линц сөөнгөтөн хэлэхэд гэнэт цочирдсон Дөрхин нүдээ эргэлдүүлж
- Александр хэмээн ориллоо.
Линц Эсмералда руу хальт толгой дохиод тэр хоёр урагшаа гарч Дөрхиний хоёр талаас барив. Тэр хоёрыг эсэргүүцэн ноцолдож буй эр тэдний энэ үйлдлийг огт ойлгохгүй байгаа бололтой хоосон нүдээр гөлийж харна.
- Александр хэмээн тэр давтаж хэлээд
- Чи юу хийгээд байгаа юм бэ? гэлээ.
Линц хариу үг хэлсэнгүй, тэрбээр профессорыг шилтгээн рүү алгуурхнаар чирэв.
- Бид хамтдаа өчнөөн зүйл хийсэн. Бид хамт хичээллэдэг байсан. Бид эндээс хамтдаа зугтахаар төлөвлөгөө гаргаж байсан.
Линц нэг ч үг дуугарсангүй, харцаа доошлууллаа.
- Александр! гэж Дөрхин хашгираад нэг гараа суллаж амжсан тэрбээр Линцийн гарыг маажив.
- Чи үүнийг хийж чадахгүй!
- Дуугаа аяд гэк Эсмералда ууртай хэлээд
- Тэр үүнийг чиний төлөө хийж байгаа гэдгийг чи ойлгохгүй байгаа юм уу? гэлээ.
Алекс, Натали хоёрын дэргэдүүр өнгөрөх үедээ тэднийг олж харсан Дөрхин
- Та хоёр ингэсэн гэж шүднийхээ завсраар сийгүүлж хэлээд авч яваа хүмүүсээ эсэргүүцэж, өсгийгөө газарт шигтгэн хойшоо цахлав. Тэр ууртай харагдсангүй, царай нь гэнэт хувирч, тайван хөгжилтэй ч юм уу гэмээр харагдлаа. Тэрбээр чанга дуугаар тас тасxийтэл хөхөрснөө
- Та нар Аамирт тусалсан! Гэвч та нар энэ газраас хэзээ ч мултарч гарч чадахгүй! гэв.
Алекс гар хөлөө сул тавьж, хүйтэн жихүүн агаарт инээж хөхрөх дуугаа хангинуулсаар чирэгдэн одож буй эрийн араас гөлрөн харлаа.
- Аамир.
Алекс дуу гарсан зүг рүү эргэж харвал ойролцоо зогсож байсан Жари, Аамир хоёрын дэргэд Захирагч зогсож харагдав. Аамирыг урагшаа алхахад Алекст Жаригийн духыг сүүдэр дайраад өнгөрөх шиг санагдлаа. Аамир Дөрхин шиг өвдгөн дээрээ сөхөрч суугаад
- За, ноёнтон гэв.
Агаарт Дөрхиний чанга дуугаар инээх дуу хадсан хэвээрээ байсан ч Захирагч яриагаа эхэллээ.
- Чи маш их эр зориг, ур чадвараа харууллаа хэмээн тэр намуухан бүдүүн хоолойгоор хэлээд
- Энэ чадвараа сурагчдад зааж өгөхөд чи бэлэн байна уу? гэж асуухад Аамир зөвшөөрч буйгаа илтгэн толгой дохив.
- Би бэлэн.
- Тэгвэл чи тэдний шидэт ертөнцөд аялахдаа ашиглах ур чадварыг дээшлүүлэхийн тулд тэднийг хичээнгүйлэн сургаж чадах уу?
- Би хичээх болно.
- Агуу их сайн үйлсийн төлөө чи амиа өргөхөд бэлэн үү?
Аамир тээнэгэлзэх шиг болсноо эцэст нь толгой дохилоо. Алекс юу болоод байгааг бүрэн сайн ойлгоогүй ч, яагаад ч юм зүрх нь шимшрэв.
- Би бэлэн.
Шилтгээний хаалга Дөрхиний ард хаагдаж түүний чанга хөхрөн инээх дуу тасрахад Захирагч гараа урагшаа сунгалаа.
- Спеллшадоугийн профессор Наги, одоо босоод надтай хамт яв. Энд чамд мэдэх ёстой олон зүйл байгаа. Чи олон зүйлийг ойлгож мэдэх хэрэгтэй байна.
Аамир Захирагчийн хорчийж хатсан гараас атгаж хөл дээрээ өндийж бослоо. Тэр өндөр нуруулаг залуу хүн боловч хөл дээрээ босох үед ямар нэг байдлаар түүний сүр хүч Захирагчийн сүүдэрт дарагдах шиг болов. харагдана. Захирагч үл мэдэг догонцсоор шилтгээн рүү буцаж алхлаа. Аамир түүнийг дагах гэтэл Жари урагшлан алхаж Аамирын мөрийг зөөлөн атгаад
- Болгоомжтой байгаарай хэмээн аяархан шивнэв.
Аамир эргэж харан инээмсэглэх үедээ Алекс, Натали хоёрыг олж харлаа.
- Та хоёр юу болсон бэ?
Алексын дэргэд зогсож байсан Натали эрхий хуруугаа хурдан гозойлгоход Аамир толгойгоо хальт дохив. Энэ хооронд чимээгүй алхаж явсан Захирагч дороо зогсож найз нартайгаа хоромхон зуур үг солилцож буй Аамир луу эргэж харжээ. Тэр хоёрыг шилтгээн рүү орж алга болсны дараа сурагчид замаа хөөхөөр тарж явцгаалаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.02.19 9:10 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 41

Аамир тэр шөнөдөө унтлагынхаа өрөөнд буцаж ирсэнгүй. Натали Алекс, Жари хоёртой хамт тэдний өрөөнд үлдэв. Жари Аамирын дэрээ хөвсийлгөж, нямбайлан хураасан хоосон орыг ширтэж суухад Натали Алексын орны ирмэг дээр сандайлж суужээ. Ор яагаад ч юм ариун газрыг санагдуулж байсан тул хэн ч Аамирын орон дээр суухыг хүссэнгүй. Толгойгоо унжуулж суусан Жари
- Би аз жаргалтай болно гэж бодсон юмсан гэж хэлэхэд Натали түүний үгийг дэмжиж буйгаа илтгэх мэт аяархан санаа алдлаа. Хэн ч хариу үг хэлсэнгүй.
- Захирагч Дөрхинийг хаашаа авч явсан гэж та нар бодож байна?
Алекст урьд нь харж байсан том номны хажууд тавьсан төмөр иргүй хутганы иш, өлгөөтэй гинжнүүд бүхий жижигхэн өрөө харагдах шиг болсон ч
- Мэдэх юм алга аа хэмээн хариулав.
- Аамир хэзээ буцаж ирнэ гэж та нар бодож байна гэж Натали асуулаа.
- Тэр өглөө буцаж ирнэ гэдэгт би итгэлтэй байна гэж Алекс хэлэв.
Царай нь гэрэлтэж ирсэн Жари толгой дохиод
- Тийм ээ, өглөө хэмээн давтлаа.


Гэвч маргааш өглөө нь Аамир буцаж ирсэнгүй. Сурагчид профессор Дөрхиний ангид орвол анги хоосон байлаа. Хэдийн арван таван минут өнгөрсөн боловч ямар ч багш ирээгүй тул аажмаар ихэнх сурагчид дараагийн хичээлдээ очихоор ангиас гарцгаалаа. Алекс хоосон ширээгээ гөлөрсөн хэвээрээ суудал дээрээ үлдэж хоцров.
- Миний хараал арилчихсан.
Aлекс толгойгоо өндийлгөж Аамирын сандалны хажууд сууж буй Наталиг олж харлаа.
- Тэгвэл Дөрхин алга болсон гэсэн үг гэж түүнийг амандаа бувтнахад Натали баргар царайлсан хэвээрээ
- Би ч гэсэн тэгж бодож байна гэв.
Охины гарыг нягт тойрон эргэлддэг дөрвөн галт бөмбөлгийн гэрэл улам тодорч эргэн тойрныг хурц гэрэлтүүлж харагдана. Натали санаа алдаад
- Аамир хэзээ эргэж ирэх нь надад сонин байна гэж хэлэв.
Алекс сандал дээрээ эзнээ гэртээ ирэхийг хүлээж буй нохой аятай хаалга руу ширтсээр суугаа Жариг харлаа.
- Нэг их удахгүй гэж найдаж байна хэмээн тэр арайхийж хэлэв.
Өдөр хоног урсан өнгөрсөөр. Жаригийн уйтгар гуниг нэмэгдэн нэмэгдсээр тэрбээр одоо бүр уй гашуудаа бүрэн автжээ. Тэр ч бүү хэл Эллабелл нэг удаа Жарид дөхөж ирэн хулгасан байртай түүнийг тайвшруулах санаатай мөрийг нь аяархан алгадлаа. Энэ түүнийг тайвшруулсан байж мэдэх ч Жари зөвхөн үл мэдэг толгой дохисон болоод дахин ширээгээ гөлөрч суув.
Жаригийн инээд хөөр алга болсон нь Алексыг бодож байснаас нь илүү их нэрмэжээ. Тэрбээр номын сан руу байнга явах болж Historica Magica номондоо бүх анхаарлаа хандуулахыг оролдох болов. Гэвч тэр номонд ухаан санаагаа төвлөрүүлж чадахгүй байгаагаа улам их мэдрэх боллоо. Номын үг үсэг дээр хараа нь тогтож өгсөнгүй, тэрбээр номоо хамхиж цонхоор ширтэв.
Эрэлчингийн алга болсныг хэн ч анзаараагүй бололтой. Захирагч хөгшин сүнсний алга болсныг мэдэх хүртэл хэд хононо, дараа нь сонирхолтой зүйлс өрнөх биз гэж Алекс боджээ. Тулааны үеэр олсон шарх нь хөндүүрлэж өвдөх боловч энэ бол зөвхөн эхлэл гэдгийг тэр мэдэж байлаа.
Натали ч гэсэн бараг адилхан бодолтой байжээ. Тэр урьд нь суудаг сандал дээрээ номын сангийн асар том шилэн ханаар гадагшаа ширтэж суув. Халз тулаанаас хойш хоёр хоног өнгөрсний дараа тэр
- Тэрний юу хэлснийг чи сонссон уу? гэж асуулаа.
- Хэн?
- Дөрхин.
- Ямар хэсгийг нь?
Натали удаан дуугүй суулаа.
- Тэр Линцтэй хамт оргох гэж байсан тухай
Алекс толгой дохив. Тэр үеэс хойш профессорууд ч гэсэн чөлөөлөгдөхийг хүсдэг байсан тухай бодол түүний толгойд байнга эргэлдэх болжээ. Тэд ч гэсэн энд аюултай байдалд байдаг ажээ.
Натали үсээ илээд уруулаа долоов.
- Би зүгээр... Тэр Алекс руу хараад
- Би энэ талаар нэг их бодож байгаагүй. Түүнийг дайсан гэж бодож байснаас .... гэж би бодож байгаагүй гэхэд
- ... түүнийг бидэнтэй адилхан байсан гэж үү? хэмээн Алекс хэлснийг нь гүйцээлээ.
Уруулаараа оролдож суусан Натали толгой дохив.
- Тийм.
Тэд хамтдаа цонхоор гадагшаа холилдон орох нойтон цас, борооноос суунаглах цагаан манангийн зогсолтгүй хөдлөх долгионыг ширтэж суулаа.
- Судалгаа чинь юу болж байна? гэж Наталиг асуухад Алекс номоо харснаа мөрөө хавчив.
- Аймшигтай. Өвөг дээдсийг нь үр үндсээр нь хүйс тэмтэрч устгасан тухай үргэлж унших нь түүний хүч тамирыг барж хичнээн их сул дорой болгодгийг, ганцаарддагийг өөрөөр яаж тайлбарлана гэж? Бас тэдний удмын хамгийн сүүлчийн хүн нь өөрөө гэдгийг тэдэнд өөрөөр яаж тайлбарлах юм бэ? Номонд өгүүлснээр түүнд тайлбар өгөх, түүнийг удирдаж заавар өгөх нэг ч хүн үлдээгүй ажээ. Энд тэдний үлдээсэн нэг ч ном, дагаж мөрдөх заавар зөвлөлгөө байсангүй. Эсвэл амьд үлдэх арга зам ч юм уу.
Тэдний хувьд Аамир өдөр тутам хийдэг зүйл бүрт нь үгүйлэгдэж байлаа. Хоосон анги тасалгаа. Түүний үзсэн хичээл, онолдоо тулгуурлан бодол санаагаа дүүргэж байдаг орон зай хоосорсноос үүссэн таагүй чимээ аниргүй байдал. Тэд бүгдийн сэтгэл зүрхийг бүлээцүүлдэг түүний үл мэдэг мушийх мэт инээмсэглэл.
Ангийнхан нь арай илүү ашигтай зүйл олж хийхээр өрөөнөөс гарцгаасан тул хоосон ангид тэр гурав л үлджээ. Тэд найз нь үгүйлэгдэх хоосон орон зайг дүүргэхийг оролдох мэт эзэнгүй хоосон ширээ сандлуудын дунд ярилцаж суув.
Эцэст нь Алекс эрж байсан зүйлээ Historica номоо хуруугаараа оролдож суухдаа санамсаргүй байдлаар оллоо. Жари, Натали хоёрыг хоорондоо ярилцаж суух үед тэр номын хуудаснуудыг зөөлхөн имэрч суутал хуруунд нь нэг юм тэмтрэгдэв. Алекс ном руугаа харвал номын хуудасны завсраас жижигхэн дөрвөлжилж нугалсан, эртний бололтой хуучирсан хатуу зүйл цухуйж байлаа. Тэр зүйл номын завсар он удаан жил хавчуулаастай байсан байж таарна.
Алекс тэр зүйлийг сугалж аваад сониучирхан дэлгэж үзвэл өөр нэг номноос тасалж авсан хуудас бололтой байв. Шилтгээнд олдсон номнууд ихэнхдээ жижигхэн үсгээр бичигдсэн, зарим нь гаргацтай тогтуун бичсэн гар бичиг байдаг бол харин энэ хуудас галзуу хүний тэмдэглэл шиг харагдана. Энэ гар бичиг байсан боловч, ямар нэгэн эгнээ, эрэмбэ дараалал гэх зүйл байсангүй. Хол зайтай томоор бичсэн үсэгнүүдийг өөр нэг үсгэн дээр давхарлаж бичсэн байх бөгөөд заримыг нь баллаж дарсан байх ажээ. Алекс хуудсан дээрхийг гаргаж уншихаар оролдов. Тэрбээр бичгийг бага багаар тайлж уншлаа.

Тэдний хэлж байгаагаар бидний хоргоддог байрнуудаас одоо ердөө есxөн үлдсэн гэнэ. Тэд үнэхээр ялагдсан, ялагджээ. Ялагдчихжээ. Өвлийн гэрэлт танхимууд одоо бүгд хав харанхуй. Наранургах Ордны моднуудын үндсийг хамгаалсан. Бид бүгдийг нэг нэгээр алдсаар байна. Нэг нэгээр, нэг нэгээр...

Хуудасны хоосон зайн дээр үг үсэгнүүдийг цагираг хэлбэрээр дээр дээрээс нь давхарлаж үргэлжлүүлэн бичжээ. Алекс энэхүү олсон мэдээлэл түүний олсон зарим нэг баримтын сүүлчийнх нь байх хэмээн бодлоо.

Хорогдох байрнуудаас минь ес үлдсэн байсан. Одоо харин бидэнд тэр есөөс дөрөв нь л үлджээ. Би тэр газруудыг энэ бичигт олох хүч чадалтай хэн нэгэнд зориулан тэмдэглэж үлдээлээ. Чи хэрвээ ид шидтэй нэгэн бол тэр газруудыг эрж ол. Кингстоун цайз, Фаллив Ордон, Стиллвотер Ордон, Спеллшадоу шилтгээн.

Алекс таг гөлөрчээ. Гэнэт зүрх нь дэлсэж, хоолой нь бачуурлаа. Хичээлийн жилийн эхэнд Стиллвотер Ордонг дуулгаваргүй сурагчдыг илгээдэг гэлэнмаа нарын сургууль хэмээн нэрлэж байсныг тэр санажээ. Тэгэхээр ийм газар үнэхээр байдаг гэж үү? Ийм нэртэй газрууд хаа нэгтэй байдаг гэсэн үг үү?
Алекс бичгийг тайлж уншиж дуусаагүй байлаа.

Эдгээр газруудыг эрж олоод тэднийг бүү хөсөр орхиорой. Тэнд ийнхүү тэмдэглэсэн байх бөгөөд үүнийг бичсэн хүн бүр тамирдаж сульдсан бололтой. Үгнүүд чичирхийлж, тасалдан, муруй сарий болон бичигджээ. Чи хэрвээ амьд үлдэхийг хүсэж байгаа бол яг над шиг эдгээр цайзны аль нэгэнд очиж нуугд. Нуугд, тэгээд Глуттоны ( ховдог шунахай) сүрэг иртэл хүлээ. Бид бүгд мах цуснаас бүтсэн, харин тэдэнд залгидаг ам бий.

Хаалганы бариул өөрөө эргэж харагдав.
Алекс суудал дээрээ өндөсxийв.. Хамаг анхаарлаа хуудас цаасанд хандуулсан тэрбээр эргэн тойронд нь юу болж байгааг огт анзаарсангүй. Өөр хоорондоо ярилцаж суусан Жари, Натали хоёр чахран онгойх хаалганы зүг харав.
Онгорхой хаалгаар орж ирсэн Аамир ангийг хэсүүлж хараад эцэст нь найз нар дээрээ итгэлтэй дулаахан харцаа тусгалаа. Тэр профессорын өмсдөг урт жанчтай хэдий ч царай нь огт өөрчлөгдөөгүй ажээ. Жари орь дуу тавин ухасxийн босож, хуучин анд руугаа гүйж очин инээмсэглэсээр хүзүүнд нь зүүгдчихэв,
- Чи оройтож ирлээ хэмээн тэр Аамирын хүзүүнд зүүгдсэн хэвээрээ бувтнахад
- Надад суралцах зүйл маш их байлаа гэж Аамир хариу хэллээ.
Натали суудлаасаа босож, Аамирт дөхөж очин хажуу талаас нь тэврээд
- Эргээд тавтай морил хэмээн хэлэхэд
Аамир охинд хандаж толгой дохиод
- Эргэж ирэх сайхан байна гэв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.04.19 7:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.02.19 9:16 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Блогоо хаасан тул амалснаараа номоо энд гүйцээж оруулна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.03.19 5:01 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 497
Location: Төв цэгт
:bigthumpup: :cheerleader:

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Mar.03.19 8:16 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.03.19 8:14 pm
Posts: 3
:cheerleader: :laugh5: :laugh5:


Top
   
PostPosted: Mar.04.19 7:21 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Алекс өөрийн мэдэлгүй уншиж байсан цаасаа хурдан нугалж халаасандаа хийлээ. Хэрэв сүүлд яагаад ингэснийг нь асуувал тэр тайлбарлаж чадахгүй биз. Энэ бол төрсөн цагаас нь хойш өнгөрсөн алдаанаасаа суралцсаар улам боловсронгуй болсон төрөлхийн заяасан өөрийгөө хамгаалах хариу үйлдэл байлаа. АЛекс суудлаасаа босож Жаригийн тэврэлтээс мултрахаар оролдож буй Аамир луу дөхөж очоод
- Чиний анхны хичээл амжилтгүй боллоо хэмээн егөөдсөн шинжтэй хэлэв.
Аамир хоосон ширээ сандлуудыг гүйлгэж хараад санаа алдлаа.
- Надад хугацаа хэрэгтэй юм шиг байна.
Хоёр хүү нэг хэсэг өөд өөдөөсөө харж зогслоо. Аамирын нүдэнд урьд өмнө огт харж байгаагүй өөр хүнийх юм уу гэмээр болгоомжилсон, үл итгэсэн, эргэлзсэн харц илрэхийг Алекс анзаарав.
- Чи тэнд юу сурсан бэ? гэж түүнийг асуухад Аамир харцаа бурууллаа.
- Бид ихэвчлэн сургуулийн удирдлагын талаар... Тэрбээр энгэрт нь наалдсан Жариг өөрөөсөө холдуулахыг оролдох зуур
- Ангиудыг хэрхэн зохион байгуулах, хийгдэж байгаа ажлаа яаж дүгнэх, бас сурагчдад туслалцаа үзүүлэх болон хоосон орон тоог нөхөх гэх мэт уйтгартай зүйлс ярилцсан гэв.
Натали үл мэдэг инээмсэглэж Аамирыг тээнэгэлзсэн харцаар харж зогссоноо
- Чи энэ газрын зарим нэг нууц зүйлийг мэддэг болсон биз дээ? гэж асуулаа.
Аамир хэдийгээр гэмгүй царайлан инээмсэглэж харагдаж байсан ч тэднийг болон эргэн тойрноо ажиглан харах харц өөр зүйл хэлэх ажээ.
- Захирагч надад олон зүйлийг хэлж өгөхөөс цааргалаад байсан. Гэхдээ тэр бидний бодож байсантай адил тийм ч муу хүн биш гэдгийг хэлэх нь зүйтэй гэж би бодож байна.
Үүнийг сонсоод Алекст улаан нүүр лүү нь алгаад авсан мэт санагдлаа.
- Юу гэнэ ээ? Тэр биднийг энд хүчээр хорьдог. Тэр хүмүүсийг устгадаг.
Аамир өвдсөн аятай нүүрээ ярвайлгаж, хөмхийгөө зуусан харагдана. Тэр хоёр гараа халаасандаа шургуулж, тааз руу хараад
- Энэ бидний төсөөлж байснаас огт өөр их төвөгтэй асуудал гэж би бодож байна гэж хариулав.
Алексын уур хөдөлж дотроос нь төөнөж эхэлсэн бөгөөд Наталигийн нүүр ч гэсэн мөн адил улайсныг тэр олж харлаа.
- Аамир, чамд юу...
Жари хөлийнх нь хуруун дээр өвдтөл гишгэсэн тул Алекс дуу алдлаа. Тэрбээр инээмсэглэж буй жижигхэн давжаа биетэй хүү рүү ууртай харав.
- Түүнийг зүгээр орхи. Уучлаарай, профессор Наги хэцүү өдрүүдийг туулж өнгөрүүлсэн.
Жариг харах Аамирын талархсан харц үнэн сэтгэлээсээ болохыг ажсан Алекст өөрөө буруу хэрэг хийчихсэн мэт санагдлаа. Мэдээж, Аамирт их хэцүү байсан биз. Тэр сургуулийн өмнөх талбай дээр маш их чадалтай шидтэнтэй хийсэн хүч тэнцвэргүй халз тулаанд бараг үхэх шахсны дараа долоо хоног ч өнгөрөөгүй байна.
- Уучлаарай хэмээн Алекс хэлэв. Гэвч энэ Наталид тийм ч их сэтгэгдэл төрүүлээгүй бололтой
- Бид ч гэсэн энэ хугацаанд жаргаж суугаагүй гэлээ.
Аамир навтасхийн биеэ хурааж харин Жари цээжээ түхийлгэн нуруугаа цэхэлж суув. Жариг ам нээхээс өмнө Аамир гараа өргөж зогсоолоо. Түүнийг гараа өргөхөд ханцуйн доороос нь бугуйг нь ороосон алтан өнгийн цагираг ил гарч ирэв. Тэрбээр
- Би та нарт хэлж чадах бүх зүйлийг ярьж өгье гэлээ.
Алекс хүүгийн арьсан дээрх тэмдгийг харах үед хамгийн сүүлд эрэлчний орогнодог газрыг устгахад нисэлдэж байсан зүү шиг нарийхан мөсөн хутганууд санаанд нь орж ам нь хатаж хуурайшив. Эцэст нь Аамирын бор хүрэн нүд түүнийг эгцэлж харахад тэр найзынхаа сэтгэлийн гүн рүү өнгийх шиг боллоо. Хэдийгээр тэр профессор шиг харагдаж байгаа ч түүний нүүрэн дээр Алексын урьд нь харж байсан нэг зүйл байх ажээ.
Энэ бол айдас.
- Би та нарыг аюулгүй байлгахын тулд чадах бүхнээ хийнэ. Та нарыг хамгаалахын тулд бүгдийг хийнэ хэмээн амлаад тэр
- Үүнийг битгий мартаарай гэж нэмж хэлэв.
Алекс ажиглан харж байхдаа профессор Линцийг ширтэж байсан Дөрхиний харцыг дахиад саналаа.
Бид хамт зугтах гэж байсан.
Алексыг арагшаа нэг алхам ухарч зогсов. Аамир тэднийг гүйлгэж хараад санаа алдсанаа
- Би хичээлээ зааж хэрэгтэй. Энэ тэнэг санагдаж байгаа ч би үүнд суралцаж хэрэгтэй. Та нар аль дуртай газраа сууцгаа гэж хэлээд самбарын урд очиж зогслоо. Найзууд эхний эгнээнд зэрэгцэж суув. Шинээр эзэмшсэн шидийн хүч ашиглан гар бичмэлээр самбарыг хурдан дүүргэж байгаа Аамир цээжээ бага зэрэг түхийлгэж зогсоно. Дөрхинд ч байгаагүй арга барилыг эзэмшсэн тэрбээр их чадварлаг харагдах ажээ. Тэр багш хүн биеэ хэрхэн авч явахыг заалгаж бас хичээлээ хэрхэн заах талаар удаан хугацааны турш сайтар тунгааж бодсон бололтой их сурамгай болсон харагдана. Тэр бас ихэмсэг сүр жавхлантай харагдахын тулд уруулаа жимийлгэж, нухацтай харж сурчээ.
Аамир өөр лүү нь харах үед Алексын нуруугаар хүйт оргиж тэрбээр дагжин чичирлээ. Тэд одоо дахиад хамт байгаа... Тэд ялсан. Тэд бүх зүйл дээр ялалт байгуулсан. Дөрхинийг сөхрүүлж, Эрэлчнийг устгасан, бас Наталид туссан хараал арилсан. Хэдийгээр Аамир өөрт ашигтай олон төрлийн ид шид суралцах боломж олгодог хил хязгаарын цаана гарсан ч гэлээ найзууддаа эргэж нөхөрсөг гараа сунгаж байлаа. Гэвч Алекст тэд ялагдсан юм шиг мэдрэмж төрсөн тул яагаад ингэж санагдаад байгааг өөрөөсөө асууж суув.
Жижиг өрөөнд их хүйтэн байлаа. Алексын хамаг бие ид шидэнд хүлэгдэж, нүдэнд үл үзэгдэх нэг араатан биенд нь шигтгэсэн хурц соёогоороо бүх биеийг нь хэмлэж дуусгах гэж байгаа мэт санагдана.
Чи хэрэв амьд үлдэхийг хүсэж байгаа бол яг над шиг эдгээр цайзны аль нэгэнд очиж нуугд.
Aлексын санаанд хэдхэн хүн л онгойлгож эсвэл нээх боломжтой мөлхөө ургамалд битүү хучигдсан том хаалганууд орлоо.
Нуугд, тэгээд Глуттоны ( ховдог шунахай) сүрэг иртэл хүлээ.
Дотроо бүхнийг агуулж байдаг гайхалтай бат бөх баригдсан "Хэрмэн хананууд". Нэг удаа Захирагч Бид зүүдэндээ явцгаадаг гэж хэлж байсан. Бидний хар дарсан зүүдэнд автах эсэх нь зөвхөн цаг хугацаанаас хамааралтай.
Бүгдийг гаднаас бүрэн тусгаарладаг бөх бат хэрмэн хананууд.
Алексын нуруугаар дахиад хүйт оргилоо. Тэр бүгдийг мэдэж амжаагүй. Тэр бүх мэдээллийг олж чадаагүй байгаа. Гэвч Эрэлчний бяцарсан гавлын ясны үлдэгдлийг санах үед түүнд бид арай аймшигтай том алдаа хийчихсэн юм биш байгаа хэмээн эмээх сэтгэл төрлөө.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.04.19 11:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Төгсгөлийн бүлэг

Элиас шилтгээний дээвэр дээр дүрсээ хувиргаж харагдана. Тэрбээр яндан руу шургаж орохоор шидэт биеэ агшааж сунган, хуучин шавардлагын хагарсан завсраар гулгаж байхдаа анивчин гялалзах оддын гэрлээс бултаж чадсангүй. Тэр тоос тортогт дарагдсан тоосгон дээгүүр урсан хэрэглэхээ болиод удсан зуух руу гулгаж орлоо. Элиаст нэг ялалт байгуулсан юм шиг санагдах ажээ. Өнгөрсөн долоо хоногт түүний төлөвлөсөн бүхэн гайхалтай бүтсэн. Эцсийн эцэст нь Малахи хойд төрлөө олж, сургуульд нийлүүлдэг залуухан шидтэнгүүдийн эх ундарга ширгэж алга болжээ. Хэдийгээр тэр Захирагчийн бэрсийг авч хаясан боловч түүнийг бүр мөсөн маданд оруулж чадаагүй. Элиас одоо хар нүдээрээ Захирагчийг цоо ширтэж байлаа. Тийм ээ, хэрэв тэр мэдэрч чаддагсан бол яг энэ үед ялалтандаа хөөрч сагсуурах байсан биз.
Гэвч Элиас ялалт, хайр дурлал, үзэн ядалтын алийг нь ч мэдэрсэнгүй. Одоо түүний дотор зөвхөн эцсийн мөчид энэхүү аймшигтай хүнээс үхтлээ айж, цөхрөнгөө баран гуйж байхдаа эдэлсэн зовлон шаналал үлдэж хоцорчээ. Тэрбээр энэ хүнээс цаг мөч бүрт амсаж буй зовлонгийнхоо хариуг авахаар зорьсон.
Элиас хонгил руу гарч өөр хоорондоо нам дуугаар шивнэлдэж, эргэн тойрноо сэрдсэн харцаар гүйлгэж харан биеэ хурааж зогсох сурагчдыг харлаа. Тэр дараагийн хорогдох газраа олохоор ханын тоосгоны завсраар гулган тааз руу авирч гараад гэрлийн бүрхүүлийн сүүдэр лүү шургаж орлоо. Сурагчид огт өөрчлөгдөөгүй байна хэмээн тэр бодов. Тэд олон жилийн өмнө ямар байсан, яг тэр хэвээрээ байна. Аймхай, сурах тэмүүлэлтэй, бас юу ч анзаарч гадарладаггүй. Тэдний ийм байх нь Захирагчид үнэхээр таалагддаг.
Тэр өөрөө ч гэсэн тэдэнтэй адилхан байсан.
Залуухан Шид эвдэгч Алекс хажуугаар нь өнгөрөхийг хараад Элиас дараагийн сүүдэр лүү шургалав. Энд нэг ер бусын явдал болсон. Юу ч болсон бай, энэ хүү энд ирэх ёсгүй байсан. Түүний энд байгаа нь үнэхээр гайхамшиг. Итгэл найдвараа алдсан хүний гарт илд атгуулсан мэт Элиаст гомдол цөхрөлөө тайлж хэлэх нэг хүн байхгүй үед тэр гарч ирсэн. Энэ хүү бол түүний хувьд гайхалтай зэвсэг байлаа. Тэр бараг алдаа гаргахаас ч буцахгүй. Ганц асуудал нь түүний хувийн зан чанар. Гэхдээ тэр тун удахгүй өөрчлөгдөнө. Хүү бүх үнэнийг олж мэдсэн цагт тэр юу хийхийг урьдчилан таамаглах аргагүй.
Хүүгийн дэргэд нэг охин байдаг. Түүнийг Натали гэдэг шиг санагдсан ч Элиас охиноос олон зүйл хүлээгээгүй. Тэр бол авьяастай хэдий ч жирийн нэг охин. Элиас урьд нь иймэрхүү авьяас чадварыг олон удаа харж байсан. Хэрэв охин Шид эвдэгчтэй хамт явдаггүй байсан бол Элиасын нүдэнд өртөх ч үгүй өнгөрөх байжээ. Тэр охин бол шатрын хүү төдий нэгэн.
Элиас механикийн лабораторын өрөө рүү цоожны нүхээр шургаж орлоо. Сурагчид гартаа томруулдаг шил барьчихсан өөрсдийн гараар бүтээсэн жигдхэн цохилж жингэнэсэн чимээ гаргах бяцxан шидэт оньсон хөдөлгүүрээ харахаар ширээн дээрээ тонгойж сууцгаана. Элиас агааржуулагч хоолой руу хурдан шургаж алхимийн лабораторит орж ирлээ. Урт хормойтой нөмрөг өмссөн сурагчид уусмалуудаа холих үед хананд цуурайттал тас нясxийх чанга чимээ гарч, агаарт эвгүй үнэр тархан, олгойдож гарсан олон өнгийн утаа таазанд тултал суунаглана. Сурагчид хөөрч догдлон царай нь гэрэлтэх ажээ .
Цайвар шаргал үстэй, цагаан арьст намхан хүү энд байлаа. Элиас хүүг Грек гаралтай гэж таамаглаж байсан ч нэрийг нь мэддэггүй ажээ. Энэ хүү бол шинэ профессорын найз. Тод ногоон өнгийн уусмалаа хутгаж буй хүү үл мэдэг инээмсэглэж харагдана. Бас нэг шатрын хүү.
Элиасын сүүдэр аадар борооны дусал шиг хонгил руу урсан оров, тэрбээр шинэ профессорын тухай бодож байлаа. Наги хэмээх тэр хүү их ухаалаг, хамгаалалтанд орсон хэдий ч түүний уламжилж ирсэн нинжин сэтгэл Элиасын санааг зовоодог. Тэр найз нөхөр, эсвэл дайсан ч болж чадна. Ямартай ч тэр бол шатрын хүү биш. Тэр дараагийн үйл явдал их үүрэг гүйцэтгэх болно.
Захирагчийн суудаг жигүүрт ирэх үед ханан дээгүүр гулсах Элиасын сүүдэр өтгөрч харласаар сэгсгэр үстэй залуу хөвгүүний дүрс гарч ирлээ. Хүү зориуд гэхээсээ илүү санамсаргүйгээр хумсаа нуух мэт хуруунуудаа атийлгаж нугалав. Тэр яг муур шиг зан авир гаргах ажээ. Түүнд хүн байсан гэх ул мөр маш бага үлджээ.
Тэрбээр нүд нь байрлалаас үл хамааран бүгдийг харж чаддаг хэдий ч толгойгоо эргүүллээ. Хүү өөрөө ид шидээс бүтсэн мөртлөө ид шид гаргахаар оролдох мэт гараа хөдөлгөв. Түүний нэгээхэн хэсэгт, бүр сэтгэлийнх нь гүнд нэг дурсамж нуугдаж байдаг. Тэр яс мах, цуснаас бүтсэн хүн байснаа, бас амьд байснаа санадаг ажээ.
Гэвч энэ бол дурсамж төдийхөн зүйл...

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.04.19 11:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Чадвал өнөө орой дуусгана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.05.19 8:57 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Элиас булан тойрох үед замд нь саарал өнгийн мөлхөө ургамал ургасныг хараад дуу алдах шахлаа. Ургамал бол түүний хувьд хор л гэсэн үг. Хааяа ургамалд санаандгүй хүрвэл тэр маш их өвдөж, сүнс нь салж бутрах шахдаг. Тэр чиглэлээ өөрчилж өөр замаар явлаа.
Элиас хонгилоор алхав. Сүүдэрт алхах хөл нь ямар ч чимээ гаргахгүй ажээ. Тэр харанхуйд амьдардаг. Тэр бол сүүдэр. Тэр бол...
Ингэхэд тэр хэн байсан юм бол?
Түүний тарж бутарсан сүнс эргээд нэгджээ. Тэрбээр сүнснийх нь хаа нэгтээ бүр гүн харанхуйд халуу шатан төөнөх зарим нэг зүйлийг тэр санах гэж оролдоно.
Тэр гарт нь зүүсэн, арьсыг нь хүйт даан хайрах төмөр гавнаасаа салахаар цөхрөлтгүй тэмцэж байснаа санажээ. Тэр бас хүйтэн чийглэг мөлхөө ургамлууд биед нь хүрснээ мөрөн дээр нь хүнд жингээрээ дарж байсныг саналаа.
Элиасын санаанд нэг дүр зураг орж ирэв. Түүнд гурван хүн харагдана. Тэнд Захирагчтай хамт залуу эрээс (энэ хүн бол тэр өөрөө гэдгийг Элиас мэджээ) гадна бас нэг гялтганасан нүдний шил зүүсэн залуу эрхэм байлаа. Нүдний шилтэй залуу... Элиас өвдөж тарчилж байлаа. Захирагч түүнийг нугачин дарахаар сонгож авчээ. Залуу эр түүнтэй тэмцэлдсэн юм болов уу? Элиас үүнийг санаж чадсангүй.
Хонгилд явж байсан Элиас дагжтал чичирч, тэрбээр хэлбэр дүрсээ алдаж газарт унасан сүүдэр булан руу мөлхөж очив. Тэд яагаад тэнд байсан юм бол? Түүнд юу тохиолдсон юм бэ?
Элиас ой санамжийнхаа гүн рүү улам бүр ухаж төнхлөө. Захирагч ширээн дээр захиа бичиж харагдана. Залуу эр (тэр хүү өөрөө гэдгийг Элиас мэдэж байлаа. Түүний нэрийг хэн гэдэг билээ?) захирагчийг гуниг шингэсэн нүдээр их л хянамгай ажиглана. Нүдний шилтэй залуу эрхэм нэг юм хэлэв, гэвч хэлсэн үг нь захирагчид ямар ч нөлөө үзүүлсэнгүй.
Захирагч эргэж харснаа хутганыхаа бариулыг алгуурхан өргөлөө. Хутганы бариул шиг харагдах энэ зүйл нэг төрлийн аймшигтай зэвсэг ажээ. Бариулаас ургаж гарсан мөнгөлөг өнгийн жад ширээний тавцан дээр асгасан мөнгөн ус шиг мэлтэлзэж харагдана.
Ам нь хатаж хуурайшсан залуу эр хамаг чадлаараа орилохоор амаа ангайлгалаа. Тэнэг амьтан. Тэр өөрөө л бүгдийг сүйтгэчихсэн. Уул нь тэр маш ойрхон байсан юмсан.
Залуу эрийн уур хилэн бадарч, гарт нь зүүсэн гавтайгаа ноцолдоно. Түүний ангайсан амнаас шүлс савирч харагдана. Жад барьсан Захирагч түүнд ойртож ирээд гараа урагш нь сунгалаа.
Хэн нэгэн зүрхэнд нь шаантаг зоочих шиг санагдав. Залуугийн биенээс агаар гадагшиллаа. Түүний голт зүрх салганан чичирч байснаа ууршин сарнив. Захирагч биенээс нь улаан өнгийн утаслаг шидэт энерги татаж гарган нэг хуруундаа ороохыг тэр харж байлаа. Захирагч үүнийг маш удаан болгоомжтой хийх ажээ. Залуу эр толгойгоо өргөж нүдний шилтэй залуу эрхмийг харав. Элиас түүний нэрийг саналаа. Энэ бол саяхан багш болсон, түүнийг ирүүл тулаанд дуудсан Эйвэри Дөрхин ажээ. Түүнийг зажлахгүй залгина гэж бодсон юмсан. Гэтэл тэр хүү өөрийнх багш байсан Элиасыг буулгаж авчээ.
Өвдөлт яаж мэдрэгдэх нь сонин байлаа. Түүний биенээс нь салж бутрах зүрхэн охины (сүнс) гомдол цөхрөл бүх өвдөлтийн оргил нь ажээ. Тэрбээр толгой нь эргэж, бие нь хөнгөрөх мэт санагдан инээд алдаж байснаа цээжинд гал асах мэт цөхрөл гомдлыг, тэсвэрлэхийн аргагүй маш их цөхрөл гомдлыг мэдэрчээ.
Тэр хоёр гараа хөдөлгөж байлаа. Тэр гараа өөрийнхөө энерги рүү чиглүүлэн сурагчиддаа хэзээ ч ашиглаж болохгүй хэмээн хэлж байсан хөдөлгөөнийг хийж байлаа. Түүний хоёр гарыг толгой дээр нь гавалсан боловч хийвэл зохих хөдөлгөөн хийхэд саад болсонгүй, гэвч түүний сүнс хүссэнээр нь өөрт нь захирагдаж өгсөнгүй. Ид шид биеллээ олж эхэллээ. Тэгтэл Дөрхин нүдээ бүлтэлзүүлж нэг юм хэлэв. Захирагч Элиасыг нэвт харах мэт цоргисон харцаар ширтлээ.
Тэр үед Элиас сүүдэр болон хувирчээ.
Элиас хонгилд амьсгаадах гэж оролдлоо, гэвч түүнд уушиг байсангүй. Босох гэж оролдсон боловч түүнд хөл байсангүй. Тэр хэлбэр дүрсээ алджээ. Тэр юу ч биш болжээ. Гэвч тэр Элиас хэвээрээ байлаа. Дотроо нуугдаж байсан дурсамжууд нь галд хайлах мөс шиг аажмаар сарниж алга болов. Тэр дороо хөдөлсөөр.
Өнөөдөр шилтгээний гадаа, цэцэрлэгт үнэхээр эмх замбараагүй байсан. Бут сөөгнүүдээс туссан дэгээ шиг сүүдрүүдийн хооронд явах нь Элиасын хувьд маш эрсдэлтэй байсан, тэрбээр ямар ч навчгүй нүцгэн газраар өнгөрөхдөө зүлгэн доогуур шургалан явж байжээ. Хэдийгээр тэр юу ч биш болсон ч маш хурдан шаламгай билээ.
Oршуулгын газар сүүдэр дор нуугджээ. Нар шилтгээний цаагуур далд орох орох үед Элиас бунхныг тусгаарладаг алтан шугам эвдэрснийг олж илрүүлжээ. Тэнд зөвхөн мөсний хэлтэрхийнээс өөр зүйл байсангүй.
Шид эвдэгч жаалхүү аль хэдийн энд ирсэн ажээ. Элиас зөв мэдээлэл өгсөн тохиолдолд хүү шууд л кинжаал хутгаа сугалдаг. Элиас цас, өвсөн дээгүүр гулгасаар булшны чулуунд ойртлоо. Энэ чулуун дээр хэзээ ч нэр байгаагүй боловч чулуунд хүрэх үед тэр урьдын адил нэг л зүйлийг мэдрэв.
Элиас Олкрум.
Элиасыг халуу төөнөхөд тэр "Ёо" хэмээн дуу алдлаа. Тэр хүн дүрсээ олж өвсөн дээр өвдөглөж суугаад нударгаа зангидав. Түүнд өөрийнх нь нэр дахиад хүч чадал өгч байлаа.
Түүний булшны хажууд бас нэг булш байх ажээ. Энэ булш шинэхэн харагдаж байсан ч бас л нэр усгүй харагдана. Хэрэв Элиас энд өдөр бүр булшны чулуудыг харахаар ирдэггүй байсан бол энэ булшийг анзаарахгүй өнгөрөх байсан биз. Гэвч тэр энд байнга ирдэг.
Гинжээ харжигнуулан балбаж байсан түүнийг харж зогсох нүдний шилтэй хүү Элиасын санаанд орж ирлээ.
Нүд ирмэхийн зуур тэр нөгөө өрөөндөө дахиад эргэж ирлээ. Түүний бугуйнууд хүйтэн гав гинжинд холгогджээ. Хурууных нь үзүүрт шидэт энерги гялалзаж харагдана. Эйвери Дөрхин нүдээ бүлтэлзүүлэн арагшаа ухрах үед Захирагч мөнгөн хутганыхаа бариулаас атгасан хэвээрээ байлаа. Захирагч хүч чадалтай шидтэн хэдий ч тэр бол хөгшин хүн. Тэр Элиасын цээжнээс улаан хүрэн өнгийн утаслаг зүйл татаж гаргана, гэвч тэр хангалттай хурдан хөдөлж чадсангүй. Анима бүтээдэг бараан сүүдэр хуруунуудынх нь үзүүрээс цухуйх үед Элиас нүдээ том болгож шившлэг хийхээр амаа хөдөлгөн исгэрсэн чимээ гаргалаа. Элиас сүүдэр болон хувирч, өрөө дундуур нисэн харанхуй сүүдэрт орж нуугдав. Яг тэр үед Захирагч барьж байсан хутгаараа Элиасын биенээс гаргаж байсан улаан утсаа тас огтолчихсон тул нүднийх нь харц хүйтэн ширүүн боллоо. Зугтаж амжсан Элиас захирагчийн гараас дотор нь амин сүнсний шид хийсэн жижигхэн хар өнгийн лонх мултарч унахыг харав. Тэр бас таазнаас гинжээр холбож өлгөсөн өөрийнх нь бие нэг удаа хүчтэй чичирхийлснээ хөдөлгөөнгүй болохыг харлаа.
Тэгэхээр сүүдрэн Элиас жинхэнэ Элиасын үхэхийг харсан ажээ.
Тэр хонгилуудаар дамжин зугтав. Түүний дурсамжууд арилж алга болно. Түүний сэтгэл хөдлөл биетэй нь цуг үхэж үгүй болов.
Түүний оршихуй нь ердөө хэдхэн энгийн шившлэгийн дунд эргэлдэх болжээ. Сүүлчийн амьсгалтайгаа хамт хэлсэн үгнүүд бүр мөсөн үгүй болсон.
- Элиас булшныхаа урд зогсож өндөр хэрмийн зүг харлаа. Тэрбээр аажмаар дүрсээ алдаж бараан өнгийн ямар ч хэлбэр дүрсгүй нэгэн болов.
Тэр өөрийгөө хүн байхаа больсон гэдгийг мэднэ. Шид эвдэгч түүнийг хомункулус гэж нэрлэж байсан. Магадгүй түүний зөв биз. Гэхдээ Элиас үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөггүй.
Түүний мэдэж байгаа зүйл бол тэр үүрд үхсэн. Түүний сүүлчийн үгнүүд дотроос нь халуу шатан төөнөдөг. Түүнд ямар ч үнээр хамаагүй хийхийг хүсдэг ганцxан зүйл бий.
Энэ газрыг газрын хөрснөөс арч.
Элиас чимээ гаргалгүй шилтгээн рүү орж алга боллоо.




НЭГДҮГЭЭР ДЭВТЭР ТӨГСӨВ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.05.19 9:08 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Эхний дэвтэр дууслаа. Орчуулж дуусгахад үнэхээр хэцүү байснаа хэлмээр санагдчихлаа. Олон сараар бариагүй, бас сэдэв нь хүнд болохоор бусад номуудыг бодвол ярвигтай юм. Би үүнийг яаж орчуулж байсан юм бол гэж хүртэл бодогдсон шүү. ккккк.
Би дөрөвдэх ном хүргэж талд нь оруулаад орхисон. Хоёр дахь номыг Breaker гэдэг. Товчхон хэлэхэд шившлэгэнд хүлэгдсэн Аамир сүүлдээ Захирагчийн төлөө ажиллана. түүнд өөр сонголт байхгүй юм чинь. Алекс, Натали, Жари, Элизабет нар Аамирыг дийлж Спеллшадоу шилтгээнээс оргодог. Англи хэл дээр уншмаар байвал хэлээрэй. Эсвэл Англиар тавьж болно шүү.
Би Райлигийн цувралыг үргэлжлүүлнэ гээд амалчихсан болохоор үүнийг одоохондоо орчуулж амжихгүй байх.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.05.19 10:04 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 497
Location: Төв цэгт
Баярлалаа. Англиар нь авч болохуу? Уншаад үздэг юм билүү

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Mar.05.19 10:32 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.02.19 4:48 pm
Posts: 24
өөө ёстой гоё ном байсан юмсан ингээд дуусчихаар харамсалтай байна гэхдээ эрээдүйд орчуулна биздээ


Top
   
PostPosted: Mar.07.19 3:30 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
Баярлалаа. Англиар нь авч болохуу? Уншаад үздэг юм билүү
PM-ээ шалгаарай

_________________
Sakura


Top
   
PostPosted: Mar.07.19 7:12 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 497
Location: Төв цэгт
Баярлалаа

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 172 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited