#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.18 4:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Jan.21.18 6:56 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Би номоо ихэвчлэн амазон-оос Kindle э- ном хэлбэрээр худалдаж авдаг. Хямдхан байдаг юм. Гэхдээ өөр файл болгож солих программ надад байхгүй. Хэрвээ epub байсан бол пасслаж болдог . :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.21.18 9:58 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Баярлалаа. Байнга эргээ л.


Top
   
PostPosted: Jan.22.18 4:15 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14778
Location: Düsseldorf, Germany
hi naran egche bi ergej toirjaa shu! :angel: :laugh5:

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jan.22.18 4:40 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

Бүлэг 33




Хэдийгээр энэ Наталигийн сониуч занг хөдөлгөсөн ч тэр Алексын өрөөнд ирэхээс зайлсxийсээр байжээ. Бие нь сайн байгаа мэт аяглаж буй охиныг хараад Алексын санаа улам их зовжээ.
- Алекс, яг үнэнийг хэлэхэд энэ туршилтыг хийх шаардлага бидэнд байхгүй, гэж охин өөртөө итгэлтэй хэллээ. Алекс эсэргүүцэж
- Би харин хийх нь зүйтэй гэж бодож байна. Элла хэлэхдээ... гэтэл
- Өө, Элла! хэмээн тэр дуу алдлаа.
- Тэр чамд бас хараалын талаар хэлсэн юм уу? Тэр охин дэндүү их цухалддаг!
Алекс нэг хэсэг охиныг харж зогсов.
- Тэр энэ талаар чамтай ярилцсан юм уу?
- Тийм ээ. Охин унтууцсан шинжтэй санаа алдахад Алекс хажуугаар нь өнгөрөхдөө түүнийг орон дээрээ зөөлхөн түлхэж унагаахдаа чи л харин илүү цухалдаж байна, хэмээн хүү дотроо бодов.
- Тэр надад өөрийнхөө онолыг хэлсэн. Гэвч хэн надад хараал хийнэ гэж? Би ямар ч буруу зүйл хийгээгүй!
- Тэгвэл энэ чиний онол уу? Би үүнийг хэлнэ гэхээс дургүй минь хүрч байгаа ч Эллагийн хэлсэн таарч байгаа.
- Би зүгээр л өвдчихсөн, гэж охин бухимдангуй хэллээ.
- Бүтэн сараас илүү юү?
- Тийм ээ, энэ бүрэн эдгэхгүй байгаа, гэж охин өөртөө итгэлгүй хариулсанд Алекс санаа алдаад ор луу ойртлоо.
- Сонс доо, би үүнийг зүгээр л оролдоод үзье. Бид ямар нэг байдлаар жаахан юм суралцахад илүүдэхгүй. Чи өөрийгөө эдгээж чадна.
- Тэгвэл сайн сан. Чи үүнийг туслана гэж бодож байна уу? гэж охин асуугаад түрүүлгээ харж хэвтэн толгойгоо дэрэн дээр тавив. Алекс Наталигийн дэргэд сууж нурууг нь харж байхдаа
- Яг юу болохыг би сайн мэдэхгүй байна, хэмээн эргэлзэж буйгаа нуулгүй хэллээ. Үнэнийг хэлэхэд тэр юу хийхээ өөрөө ч сайн мэдэхгүй байжээ. Тэрбээр Эллабеллын хэлснийг санах гэж оролдов. Шид эвдэгчдийн хүч чадал жирийн ид шидийг бодвол бараг эсрэг нөлөө үзүүлдэг гэл үү?
- Би эхэллээ. Чи бэлэн биз? гэж тэр охинд хэллээ.
Натали толгой дохисонд тэр хэдэн долоо хоногийн өмнө хичээл дээрээ сурсан аргаа ашиглан алгуурхан судалгаа хийж эхэллээ. Энэ аргачлалыг Эрандэйлийн Зүү гэж нэрлэдэг бөгөөд үүнийг ашиглахдаа энергээ нарийхан зүү шиг хэлбэртэй болгон хурууныхаа үзүүрээр гаргадаг ажээ. Алекс эхлээд үүнийг ном ёсоор нь хийсэн боловч ямар ч үр дүн илэрсэнгүй. Тэр мөрөө цэхлэн хуруунуудаа хооронд нь нийлүүлж гараа сунгасан боловч дахиад юу ч болсонгүй. Натали мөрөө давуулан толгойгоо эргүүлж хараад
- Энэ зүүн аргачлал уу? хэмээн асуулаа.
- Тийм ээ. Хүлээж бай даа, би анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй...
Алекс аргаа өөрчилж, энергээ хурууныхаа үзүүрээр гаргахын оронд гарынхаа алганд энергээ хуримтлуулав. Дараа нь тэр хуримтлагдсан энергийнхээ хэлбэр дүрсийг аажим аажмаар өөрчиллөө. Тэрбээр оюун бодлоо нэг цэгт төвлөрүүлсэнгүй, харин өөрийг нь хүрээлж байгаа орчинд хандуулав.
Тэгтэл гэнэт энергийн урсгал хурууных нь үзүүрээр дамжин орж, хамаг биеийг нь хүйт оргиулан лугшин тархахад тэр бараг хашгирах шахлаа. Алекс цахилгаан тогонд цохиулсан мэт гараа татаж сэгсэртэл энэ бүхэн дороо арилав. Натали толгойгоо бага зэрэг өргөлөө. Тэрбээр юу болсныг бүрэн сайн ойлгосонгүй.
- Энэ юу байсан бэ?
Алекс үг хэлэхдээ сэтгэл хөөрлөө бараг дарж чадахгүй байлаа.
- Би... зүгээр орхи доо. Үүнийг би чамд дараа үзүүлье.
Тэгэхээр миний зөв байжээ. Анти-ид шидийг ашиглахдаа жирийн ид шидийн нэг цэгт төвлөрдөг аргачлалаас огт эсрэг арга барилаар ажиллах хэрэгтэй юм байна, хэмээн тэр боджээ.
Анхаарлаа дахин төвлөрүүлсэн тэрбээр хөмсгөө зангидан шидэт энергийн орчин үүсгэхээр гараа өөр байрлалд аваад хэлбэрийг нь засаж өөрчлөв. Дараа нь тэр оюун бодолдоо илүү их цар хүрээтэй орчинг хамрууллаа.
Энэ удаа тэр энергийн урсгалыг бага мэдэрсэн бөгөөд бас гарынх нь арьсан доороос цухуйн гарч ирсэн бага зэрэг муруй хазгай савхан хэлбэртэй сөрөг энерги чичигнэн хөдлөхийг тэр харав. Галт уулын чулуулгаас бүтсэн гэлтэй саарал өнгийн утаа шиг харагдах утас шиг нарийхан эмх замбараагүй байрласан шугамнууд тас нясxийж дуугарна. Үүнийг харсан тэрбээр өөрийгөө олзонд шунасан өлсгөлөн араатан мэт мэдрэв.
Хөндий хоосон, хэмээн тэр бодлоо. Тэр ямар нэг зүйл гаргаж ирээгүй, харин тэр ямар нэг зүйлээс хөндий хоосон-ыг бий болгожээ. Тэрхүү чичигнэн хөдлөх жижигхэн жад шиг зүйлийг хяналтандаа байлгахыг оролдсон боловч гарын салаагаар урсах элсэн ширхэг шиг тогтоон барихад амаргүй байлаа. Тэр их хичээсэн боловч зүү нь хэлбэргүй бас хүч муутай болжээ.
Гэвч тэр энэ боломжийг алдахыг хүссэнгүй зүүгээ Наталигийн нуруунд хүргэхээр үзүүрийг доош нь харуулж барилаа.
Арьсан дээр нь мөс шиг хүйтэн хуй салхи шиг эргүүлэг эргэлдэхэд өвдөлт мэдэрсэн охины амьсгаа давхцаж, тэрбээр ухасxийж хананд нуруугаа нааж суугаад нүдээ бүлтийлгэн хүүг харав.
- Энэ юу байсан бэ?
- Уучлаарай! хэмээн Алекс уулга алдлаа. Сандарсан хүүгийн анти-ид шид тогтворгүй болсон харагдана.
- Би чамайг... бодоогүй.
- Энэ намайг өвтгөсөн! Хэрвээ чи хэн нэгэнд шид хэрэглэбэл ингэж өвддөг байх нь ээ? гэж Натали хэлээд өвдсөн газраа үрлээ.
- Ингэх ёстой гэж би бодож байна. Чи зүгээр үү?
Уруулаа жимийж суусан охин дахин түрүүлгээ харж хэвтээд
- Мэдээж би зүгээр. Дахиад оролдоод үз гэж хэлсэнд Алекс түр зуур тээнэгэлзснээ
- Чи үнэхээр зүгээр гэж бодож байна уу? гэж асуув.
- Хэрвээ чи үүнийг хэдэн цагийн турш хийх гээгүй бол би харин хэдэн минут тэсэж чадах юм шиг байна. Алив хийж үз.
Алекс дуртай дургүй оргүй хоосныг дахин дуудаж гаргаад Наталигийн нуруунд хүргэв. Энерги хүрсэн газар хүйтэн хуй салхи эргэлдэж эхлэхэд энэ удаа өвчнөө шүд зуун тэсвэрлэхээр шийдсэн Натали хоёр гараараа орны даавуунаас тас зуурч, амандаа үглэж байлаа.
Алекс сэтгэл оюунаа хурдан дэлгэж өөртэй нь тэмцэлдэх Наталигийн энергийн урсгалыг биедээ шингээж эхлэв. Энэ сэтгэл хөдөлгөсөн торгон мэдрэмж байсан бөгөөд үүнийгээ зогсолтгүй үргэлжлүүлэхийг албадаад ч байх шиг. Үүнийг мэдэрсэн хүү бүр инээмээр санагдав.
Tэгтэл түүнд өөр нэг юм хүрэх шиг боллоо. Муу ёрын хорсол хилэнгээр дүүрэн тэр зүйл түүний энергитэй шүргэлцэхэд Натали, хүү хоёрын амьсгал давхцаад ирэв. Тэр зүйл охины бие дотор бүр гүнд шүдээ шигтгэн могой шиг гулжигнан хөдлөхийг хүү мэдэрлээ. Хүү тэр зүйлд хүртэл өөрийг нь барьж авснаа хурдан тавьчихав. Натали гиншин ёоллоо.
Алекс тэрхүү ер бусын эрч хүч дүүрэн гадны хүчийг ажиглаж эхлэв. Тэр Аамир, Натали хоёроос мэдэрч байснаас илүү их хүйтэн, асар их эрч хүчийг мэдэрлээ. Энэ бас айхтар тооцоолсон асар их хөнөөл агуулах ажээ. Хэрвээ тэр энергээ жад болгож өөрчилвөл Наталиг гэмтээж мэдэх юм, гэвч...
- Алекс, чиний юу хийж байгааг би мэдэхгүй ч...
Натали үгээ тасалж, бие нь таталдаж бүгшүүлэн ханиалгаж эхлэв. Түүний шидэт энерги улайсан лугшиж байлаа.
Алекс Эллабеллын хэлсэн үгийг санаад энергээ яаран сугалж авав.
Энэ тэд нарт өөрсдөд нь ч хэцүү байж мэднэ.
Натали орон дээр бүр тэрий хадан унажээ.
- Яаж байна? гэж Алекс охины нуруун дээр байгаа мөсний хэлтэрхийг харах зуураа асуусанд
- Гайгүй, би жаахан хэвтмээр байна, гэж охин гиншиж хэллээ.
- Тэгэхээр чамд хараал хийсэн гэдгийг бид сайн мэдэж авлаа, гэж хүү чичирхийлсэн хоолойгоор хэлэв.
Гараа орны урдуур унжуулсан охин ёолсноо нүүрээ дэрэнд шигтгэлээ.
- Бас би дасгал их хийгээгүй болохоор энэ хараалыг зайлуулж чадахгүй гэж айж байна, гэж Алекс нэмж хэлэв.
- Гайхалтай, гэж охин итгэж чадахгүй дэрэнд наасан амандаа бувтнаснаа өндийж суулаа. Дараа нь бүр тэр орноос бууж хувцсаа гөвөөд номоо шүүрч авав. Алекс охиныг гайхсан харцаар ширтэнэ.
- Чи арай ажиллах гээгүй биз дээ?
- Мэдээж би ажиллана, гэж эгдүүцсэн охин хариу өчсөнд Алекс инээмсэглээд
- Чи өөрөө сайн мэдэж байгаа бол би чамайг хориглох гэж оролдохгүй. Би эндээ үлдэж дасгалаа хийнэ. Магадгүй би алдаагаа засаж чадах байх, гэж өөртөө итгэлгүй өнгөөр хэлэв.
- Тийм ээ, дасгалаа хий. Чамайг учрыг нь олж чадна гэдгийг би мэдэж байна, гэж охин хариу хэлээд орныхоо дэргэд зогссоор үлдсэн хүүг орхин өрөөнөөс гарч явлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.24.18 8:48 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.23.18 4:48 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

- Оролдлого чинь бүтсэнгүй дээ, хэмээн хэлэх дуу гэнэт гарлаа. Энэ дууны эзнийг тааx шаардлага Алекст байсангүй. Хүүгийн сууж буй орны урд шалан дээрх сүүдэр дээшээ өсөж томорсоор залуу хүний дүрс гарч ирэхийг хараад нуруугаар нь хүйт даах шиг болсон ч
- Элайс чи юу?, хэмээн тэр уриалгахан хэлэхэд
- Алекс, чамаар юу байна даа? гэж сүүдэр хөгжилтэй дуугаар хариу асуув.
- Бидэнд одоо нөгөө ном байгаа.
- Жаахан хожуу хөдөлсөн ч чи үүнийг хийж чадлаа. Гэхдээ латин хэлээр уншиж чадахгүй болохоор чамд жаахан ичгүүртэй байгаа биз.
Алекс залууг нүднийхээ булангаар муухай харвал нүдний алим байвал зохих газар тас хар өнгөтэй хоёр бөмбөлөг шиг, онгорхой амных нь хөндий харанхуйлж харагдсанд дотор нь зарсxийлээ.
- Энэ удаа би чамд юу хийж өгөх вэ? гэж Алекс асуув.
Элайс доромжлуулсан мэт харагдана.
- Хэзээ би чамаас надад юм хийж өг гэж асуусан юм бэ? Харин ч би чамд дандаа тус болж байсан байх аа?
- Надад туслах, доог тохуу хийх хоёр чинь адилхан байх шүү.
Сүүдэр Алексын таалалд нийцүүлдэг байсан нь үнэн, гэхдээ энд нэг хачин юм нуугдаж байгааг тэр бас мэдэрдэг. Энэ дүрс дэргэд нь гарч ирэх үед хамаг бие нь хүлэгдэж, тэр өөрийн эрхгүй сул дорой эмзэг нэгэн болчихдог. Сүүдрэн хүний хувьд тэр хэн гэдгээ мэдэхгүй байсан ч Элайсын хэлж байсан шиг найз нь бас биш гэдгээ мэдэж байлаа.
- Тэгэхээр би чамд туслах хэрэгтэй гэж бодлоо, гэснээ Элайс дуугаа намсгаж бараг шивнэх шахам
- Гэхдээ энэ их чухал шүү, охин хараагдсан гэдгийг чи дөнгөж сая л мэдсэн биз дээ? Чамайг тэр охиныг өөр шалтгаанаар өвтгөсөн гэж би бодсон юмсан, гэж хэлэв.
Харц нь ширүүн болсон Алекс босож зогслоо.
- Чи мэдэж байсан байх нь ээ?
Элайс буруугаа хүлээх мэт хоёр гараа өргөөд буулгалаа.
- Гэхдээ хэн хараал хийснийг би үнэхээр мэдэхгүй шүү.
Алексын дуу хоолой дээрээ гацчихав. Хэдийгээр тэр их уурлаж ыайсан ч биеэ барихыг хичээн дуугаа бага зэрэг намсгаж
- Хэн юм бэ? хэмээн шүд зуун асуулаа.
- Хэн хийсэн нь чухал биш, чи түүнийг яаж ч чадахгүй. Тэр чамаас хэд дахин илүү хүчтэй, гэж Элайс хариулав.
- Захирагч уу?
- Үгүй, гэхдээ одоо хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Би чамд нэг юм өгөх гэсэн юм.
Алекс түүнийг шахаж шаардахаа больж толгой дохилоо. Элайсыг ятгаад нэмэргүй гэдгийг тэр аль хэдийнээс мэддэг болжээ.
- Юу юм бэ?
- Захирагчийн албан өрөөнд нэвтэрч орохдоо чи ардаа түүний хамгаалалтанд хэдэн нүх үлдээчихсэн, гэж сүүдэр хөгжилтэй хэлээд
- Тийм учраас би чамд зориулж ганц нэг юм авах боломжтой болсон. Энэ чамд бас сонирхолтой байх мэдэх юм.
Өө за, Элайс өөрийг нь хулгай хий гэж ятгаад байсан шалтгаан энэ байсан юм уу? Өөрөө хулгай хийхийн тул байсан юм биш үү?
Элайс гараа өвөр лүүгээ шургуулж, цээж хавьцаагаа ухаж төнхөж байснаа гандаж өнгө нь гандсан ногоон цаасанд ороосон нэг навсархай ном гаргаж ирээд
- Бяцxан бэлэг байгаа юм, гэж хайш яйш хэлэв.
Алекс номыг авч сониучирхан харвал хавтсан дээрх номын нэрийг алтан үсгээр товойлгон бичжээ.
Historica Magica (лат. Шидтэний Түүх) хэмээн тэр уншлаа.
- Энэ түүхийн ном юм уу? гэж асуугаад Алекс номоо эргүүлж харав.
- Энэ чамд уйтгартай санагдана гэж эмээж байгаа ч сонирхлыг чинь татна гэж би бодож байна.
Алекс номоо нээж хуудсыг нь болгоомжтой эргүүллээ. Мэл гайхаж амаа ангайлгасан тэрбээр номын төгсгөлд хүрээд зогсов. Хуудас бүр дээр үг үсэгнүүд харагдана, ямар ч алгассан нүх, хоосон зай байсангүй. Хөөрч догдолсон хүү хуудаснуудыг дахин хурдан эргүүлж байснаа Элайсыг харлаа.
- Энэ нөгөө...
- Тийм ээ, хэмээн Элайс урамтай хариулаад
- Номонд чиний хайж байгаа бүх хариулт байхгүй ч чи зарим нэгийг нь олж чадна, гэв.
Алежс түр зуур дуугаа хураахад дэргэд нь зогсож буй сүүдэр ч мөн адил хүүг сэтгэл хангалуун байгаа бололтой үг хэлсэнгүй. Эцэст нь Алекс удаан дуугүй байж тэвчсэнгүй.
- Гэхдээ чaмд бүх хариулт байгаа биз дээ?
Алекс харж чадаагүй ч Элайс бэх шиг хар уруулаа жуумалзуулан инээхийг тэр сонслоо.
- Мэдээж, надад байгаа.
- Тэгвэл яагаад...
- Чи яагаад өөрөө чадахгүй гэж? хэмээн Элайс залхуу нь хүрсэн шинжтэй хэлээд
- Урд чинь би бэлэн хоол тавьж өгөөд байхад харин чи яагаад олигтойхон халбагадчихаж чаддаггүй юм бэ? гэснээ чанга хөхөрлөө.
Сүүдрийн хөхрөхийг сонсоод Алекст цус нь царцчих шиг болов. Цөөвөр чононоос гарав уу гэлтэй энэ өндөр нарийхан тас тасxийсэн дуу цонхны шилийг жингэнэтэл цуурайтлаа. Дараа нь тэр
- Хүн өөрийгөө бай болсон гэдгээ мэдсэн хойноо л хутгаа хуйнаас нь сугалах юм даа гэж инээдээ барьж ядан нэмж хэлэв.
Сүүдрийн инээж ханиасан энэ илэн далангүй байдал түүнд тус болохгүй гэдгийг мэдсэн Алекс амьсгалаа гүнзгий авлаа. Элайс ямар ч тоглоом сэдсэн бай, өөрт нь хангалттай мэдээлэл байхгүй болохоор түүний хэмжээнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч энэ тогтворгүй зантай холбоотныхоо санаа бодлыг эргүүлж чадахгүйгээс хойш тэр цаг нь ирэхийг л хүлээх хэрэгтэй.
Алекс номоо хажуудаа зөөлөн тавиад сүүдэрт хандаж толгой дохиод
- Бэлэг өгсөнд чинь баярлалаа хэмээн хэлэв.
Элайс Алекст гомдсон шинжтэй харагдах ч мөрөө хавчаад
- Зүгээр сонирхож байгаа юм шүү, хэн охинд хараал хийсэн гэж чи бодож байна? гэж асуулаа.
Алексын шилэн хүзүү рүү хүйтэн ус цутгачих шиг болов.
Тэр чамайг хатгаж байна. Тэр чиний уурлахыг харах гэсэн юм байна. Тэр чамайг хяналтаа алдаасай гэж хүсэж байна.
- Чиний харснаар би түүнд хараал хийснийг дөнгөж өнөөдөр л мэдсэн гэж хэлээд хүү мөрөө хавчсанд сүүдрэн хүн урагшаа бөхийж
- Дараа би чамд нэг бяцxан зөвлөлгөө өгнө гэлээ.
Өрөө гэнэт хүйтрэх шиг болж Алекс өөрийн эрхгүй дагжин чичрэв. Элайсын дүрс захаасаа сэмрэн урагдаж хар өнгийн утаа униар болон дээшээ хөөрөхдөө өрөөний гэрлийг өөртөө шингээх мэт гэрэлтэж харагдана. Залуу эрийн толгой агаарт түр тогтсоноо нүд ирмэхийн зуур алга болсон ч түүний дуу хоолой ард нь үлдэв.
- Тэр намайг бас алахыг оролдсон.
Дараа нь тэр үнэхээр явлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.23.18 10:16 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


Бүлэг 34




Элайсын хэлсэн үнэн байжээ, ном Алексыг асар их залхааж бухимдуулав. Historica Magica бол уйтгар төрүүлэм асар урт жагсаалтыг лавлах ном шиг уйгагүй хөдөлмөрөөр ар араас нь олон бүлэгт хувааж цувруулж олон дахин давтаж бичсэн бүтээл байлаа. Номонд эртний шидтэний гэр бүлийн удмын сангаас гадна тэдний гэрлэлтийн бүртгэл, эрхэлдэг ажил хөдөлмөрийг хүртэл (мэдээж ямар ч гоё тансаг үг хэрэглээгүй) өргөн хүрээтэй тайлбарлажээ. Товчхон хэлэхэд шидтэнгүүдийн амьдралыг хуурай үгээр тодорхой нарийн дүрсэлж бичсэн байлаа.
Ном үнэндээ тийм ч үр ашиггүй эд биш ажээ. Алекс номоо авч явахаар уншигдахааргүй болгож илбэдээд сургалтын танхимд очиж ил галын ойролцоо том зөөлөн сандал олж суув. Тэр нэг гэр бүлийн удмынхныг хөөж, тэдний нэр ус, хэв маяг, тэдний үзэл бодлыг толгойдоо задлан шинжилж үзвэл аажмаар өөр хоорондоо таарч тохирон нэгэн дүр зургийг бий болгож байлаа.
Одоо өмнө нь харагдаж байгаа үр дүнг харвал, магадгүй түүний таамаглаж байснаар, Малахи Грэйг амьд байх тэр үед шидтэний гэр бүлийнхэн гэнэт маш олноороо үхжээ. Бараг бүх гэр бүлийнхний үр хойч нар үе үеэрээ цөөрч хорогдоогүй, харин тухайн нэг цагт гэнэт бөөнөөрөө устаж үгүй болсон байлаа. Эцэст нь Алекс нас барагсдын он сар өдрийн ард агуу удмын сүүлчийн хүн гэж бичсэнийг уншаад бараг санаа нь амрах шиг болно.
Тэгэхээр тэд бүгд үхэж үрэгджээ. Тэд албан ёсоор устаж алга болсон ажээ. Энд тэднийг Малахи Грэйгийн гарт алагдсан гэж бичээгүй ч тэр үүнд ямар нэг байдлаар холбоотой гэдэг нь ойлгомжтой байлаа. Гэхдээ тэр яагаад Алыксыг алаагүй юм бол? Захирагчийн албаны өрөөнд Алекс тэр сүнсний эрхшээлд бүрэн ороход бэлэн, арчаагүй байдалд орчихсон байсан. Гэтэл тэр түүнийг зүгээр өнгөрөөсөн. Тэр үеэс хойш энэ асуулт Алексын санааг нь зовоосоор байгаа ч тохирчихмоор хариулт бодож олж чадаагүй ажээ.
Номоо үргэлжлүүлэн уншиж суусан тэрбээр тав тухтай зөөлөн сандал, галын илчинд нозоорч, нүд нь анилдаж эхлэв, Тэр нүднийхээ хорыг жаахан гаргасны дараа дахиж уншихаар номоо цээжиндээ наалаа.
Түрхэн зуур л амсxийх хэрэгтэй.

* * *

- Сайн уу?
Алекс толгойгоо сэгсэрч нойрмог нүдээ нээхээр оролдох хоорондоо номныхоо хуурамч хавтсыг гараараа халхлав.
Тэр толгойгоо гэлжийлгэж шоолсон байртай инээмсэглэн зогсох Эллабеллыг олж харахаасаа өмнө нүдээ томруулан эргэн тойрноо гүйлгэж харлаа. Хүүгийн дэргэд сандлаа ойртуулж суусан охин хөмсгөө өргөн нүүр лүү нь ширтэв. Алекс Historica Magica -г охины нүднээс нуухаар оролдох зуур худлаа ханиалгалаа.
- Хөөе. Алекс бүрэн сэрж амжаагүй нойрмоглосон хэвээрээ, дуу нь сулхан сонсогдоно. Тэрбээр дотроо хараалын үг хэлэв. Тэр уул нь хөлөө нугалж суудаг жижигхэн модон сандал сонгох байсан юм.
Хүү өөрөөс нь нэг ном нуухыг Эллабелл харсан боловч тэр лавлаж асуусангүй. Тэр харин оронд нь
- Тэгэхээр чи миний өрөөний хамтрагчийг хараасан гэдгийг олж мэджээ? гэж асуув.
Алекс сандал дээрээ цэхэлж суухаар дороо займчлаа.
- Түүнд хараал хийсэн гэж би бодож байна.
Эллабелл толгой дохиод санаа алдав.
- Би ч гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн. Би ийм төрлийн зүйл хийж мэдэх хүн байгаа эсэхийг олохыг хичээж эргэн тойрноо ажигласан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Профессор Линц Наталиг өөртөө хараал хийсэн гэж бодож байгаа.
Алекс хөмсгөө зангиджээ.
- Тэр яагаад ингэж боддог билээ?
- Авьяас ихтэй чадварлаг олон залуу шидтэн хэтэрхий их хичээснээс санамсаргүй тохиолдлоор өөрсдийгөө хараачихдаг гэк тэр хэлсэн. Шидийн хүчээ биед нь дасал болоогүй хэт их хэмжээгээр ашиглах үед өөрийнхөө сүнсийг гэмтээдэг гэсэн.
Охин сүүлчийн үгийг хэлэх үедээ гараараа бага зэрэг долгионтсон хөдөлгөөн хийж харуулсанд мэл гайхсан Алекс хөмсгөө өргөлөө.
- Түүний хэлсэнд чи итгэж байна уу?
- Би лав түүнд итгэнэ гэж хэлээд охин нэг гараа өргөв. Энэ хэтрүүлсэн хэрэг биш байлаа: Линц бол мундаг хүн. Охин гараа булгаад
- Ингэхэд Натали чамайг хайгаад байна лээ. Хундага дарс уумаар байгаа учир чамайг ирж чадах уу гэж тэр асуулгасан гэж хэлээд хацраа төмбийлгөсөнд Алекс инээмсэглэв. Энд хаанаас ч уух юм олдохгүй гэдгийг Эллабелл мэдэж байсан ч тэр цааш нь лавлаж асуусангүй.
- Би ойлголоо, гэж хэлээд Алекс суудлаа өндийвөл гар хөл нь халуун тухтай сандлаас салахыг хүсээгүй мэт шархирч, дасгалын сүүлчийн өдөр олсон мөсөнд хайрагдсан шарх нь таталдаж өвдлөө. Тэр өвдөлтөө мартахыг оролдохын хажуугаар номоо харуулахгүйг хичээв.
Эллабелл эелдгээр толгой дохьсон ч нүд нь хачирхалтай гэрэлтэж харагдана . Энэ харц эелдэг бус ч бас дайсагнасан гэж хэлж болмооргүй ажээ.
- Чи өөрийгөө хэтэрхий их өвтгөх хэрэггүй гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ.
Алекс охин руу харлаа.
- Юу гэнэ ээ?
Охин инээд алдав.
- Энэ зүгээр л... Тэр хоёр тийшээ нууцxан хяламхийж харснаа
- Энд бид бүгдээрээ өөрийн гэсэн нууцтай гэлээ.
Охины юу хэлэхийг хүсээд байгааг сайн ойлгоогүй боловч Алекс толгой дохив.
- Би ч гэсэн адилхан, Алекс. Чи ч гэсэн. Багш нар хэдэн долоо хоногийн өмнө юу хайж байсныг би мэдэхгүй, бас цамцан дотроо ямар ном нуугаад байгааг чинь мэдэхгүй. Гэхдээ үүнийг хэн ч гадарлаагүй гэж бодож байгаа бол чи тэнэг юм байна. Энэ бол илүү... , бид энд бие биенийхээ нууцыг хүндэлж үздэг.
Охин сүүлийнхээ үгийг инээмсэглэж хэлээд нүдний шилийг нь халхалсан хүрэн өнгийн буржгар үсээ хойшлуулав. Хүү хальт толгой дохьсноо тэр дороо эргэж тэндээс хурдан явлаа.
Тэр хэр их юм мэдсэн юм бол? Тэр олон юм хэлээгүй ч худлаа ярьсан байж ч мэднэ. Хэрвээ Эллабелл үүнийг гадарласан бол бусад хүмүүс ч гэсэн магадгүй гадарласан биз.
Тэр илүү болгоомжтой байх ёстой байсан юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.23.18 10:25 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Ном дуустал дахиад 8 бүлэг буюу 80-аад хуудас үлджээ. :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.24.18 10:43 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland



Бүлэг 35




Алексыг зооринд бууж ирэх үед Натали Аамирын цахилгааныг тааз руу чиглүүлж таарав. Огцом цохилтонд зоорь тэр чигээрээ чичигнэн хөдөлж тоос бужигналаа. Натали баярлан хөөрч харин илүү их юм сурч мэдсэн гэгддэг Аамир хожигдсондоо бага зэрэг сэтгэл дундуур байгаа харагдана.
- Би үүнийг чадлаа! гэж охин дороо эргэлдэн бүжиглэх зуур хашгирснаа дотор нь муухайрсан бололтой гэнэт зогслоо.
- Би чадна гэж хэлсэн биз дээ!
Аамир охиныг харж зогсоно.
- Энэ аз байсан гэж хэлэх түүний хоолойны өнгө өөртөө итгэлтэй гэмээр сонсогдсонгүй. Хүү зоорины сүүлчийн гишгүүр дээр бууж ирж буй Алекс руу эргэж хараад гараараа даллав.
- Алекс! Эцэст нь бидэнтэй хамтрахаар шийдэв үү?
Алежс инээмсэглэв.
- Та хоёр хоёулхнаа их хөгжилтэй байгаа юм шиг байна.
Натали бардам инээмсэглэж хоёр гараа дэлгэж харууллаа.
- Аамир ялагдах дуртай.
Аамир духаа илснээ
- Чи шил хагалахыг нэг ч удаа зайлуулж үзээгүй гэж хэлээд шинээр нэг дарстай шил авлаа. Шилийг өрөөний голд шатаж түлэгдсэн бохир шалан дээр босгож тавьжээ. Натали жинхэнэ зорилгодоо хүрэхийн тулд бие нь муу байгааг ч тоохгүй байгаа бололтой.
- Үгүй, би одоо чиний цахилгааныг агаарт барьж авна! гэж хэлээд охин гараараа Аамир луу шүүрч буй мэт хөдөлгөөн хийлээ. Аамир нүдээ эргэлдүүлж харагдана. Тэгтэл Натали дуугүй болж, хүчтэй ханиалгаж эхлэв.
Аамир Алекст хандаж
- Энэ охин одоо үргэлжлүүлж болохгүй. Тэр өвчтэй байгаа, хэрвээ түүний өвчин бүр хүндэрчихвэл надад лав таатай санагдахгүй гэж хэллээ.
Натали эсэргүүцсэнээ илэрхийлж дуу алдахад мөрөн дээрх галт аура нь дүрэлзэж харагдав. Гэвч Алекс толгой дохилоо.
- Тэр чамд биеийнхээ байдлын талаар ярьсан уу? гэж тэр асуусанд Аамир толгойгоо бөхийлгөн
- Хараалын талаар уу? Тийм ээ, аймшигтай хэрэг шүү гэж хэлээд гараа урдаа зөрүүлэн эгдүүцсэн царай гарган зогсож буй Натали руу харлаа. Тэрбээр яриагаа үргэлжлүүлэв.
- Анхны жил надад бас хараал хийсэн. Тэр хараал бараг дөрвөн сарын дараа арилсан. Энэ үнэхээр хэцүү.
Алекс яриаг өлгөж авлаа.
- Чамайг бас хараасан юм уу?
Аамир хөмсгөө өргөж мэл гайхан зогсох Алекс руу хараад дөрвөн сарын турш хараалд шаналж байсан нь жирийн зүйл байсан аятай мөрөө хавчлаа.
- Тэгэхэд намайг өөрийгөө хэтэрхий хүчилсэн байна гэж надад хэлсэн. Харин би хувьдаа миний чадвар дэндүү сайн байсан нь хэн нэгэнд таалагдаагүй байх гэж сэжиглэсэн. Тэр цагаас хойш би хэтэрхий хичээхээ больсон.
Алекс мэгдэж сандран дуугаа хураачихсан зогсож байлаа. Ороолдсон учигны үзүүр нэг нэгээрээ тайлагдаж эхэлжээ. Тэр шил рүү очиж газраас аваа тавиур дээр буцааж тавилаа. Тэр Аамир, Натали хоёрын тулааныг зогсоохыг хүсжээ.
- Хэрвээ чамайг хүсч байвал би бэлэн хэмээн тэр өөртөө итгэлтэй байхыг хичээж хэллээ. Өмнөх өдөр тэр их чармайсан ч үр дүн сулхан байсан. Тэр Аамирын шидэт энергид хэрхэн хүрэх, бас энергээс бултаж сурахыг оролдсон боловч хэрэглэсэн арга барил нь дэндүү болхи байснаас галд хүрэх үед зөвхөн гар нь өртсөн хэдий ч их өвдсөн ажээ.
Аамир Алексын эсрэг байраа эзлэхийг харсан Натали өрөөний буланд очиж хана налж суулаа. Aамир урьдын адил хүчээ хуримтлуулан түр зогсоход хуруунуудынх нь үзүүр гялтганан гал асаж эхлэв. Тэр нүдээ аниад уртаар амьсгалаа авлаа.
Алексын дургүй хүрэв. Ахмад хүү өөрт нь найрсаг хандаж биеэ бэлтгэх хугацаа өгч байгааг тэр мэдэж байлаа. Нэг талаар тэр түүнд талархаж байгаа ч, нөгөө талаар ид шид үзүүлэх гэж хэдэн сарын турш тоолж баршгүй ихээр ямар ч үр дүнгүй оролдож байсандаа ичсэн тэрбээр өөрт нь буулт хийж байгааг хараад хүүг үзэн яджээ.
Аамир Алексыг ялагдаж харин өөрөө ялна гэдэгт итгэлтэй харагдана. Бараг түүний зөв гэдгийг мэдэж байсан тэрбээр улам их дургүй нь хүрчээ.
Алекс хөлнийхөө хооронд зай авч зогсоод Аамирыг харлаа.
Тэгтэл Аамирын дэлгэсэн алган дээр гал гарч ирэв. Аамирт дүргүй нь үнэхээр хүрч байсан Алекс өөрийг нь чиглэн ирж байгаа галыг харлаа. Тэр урагшаа ухасxийснээ хажуу тийшээ зайлж бултан Аамирын сунгасан гарыг галын хөдлөх чиглэлийг тодорхойлоход ашиглахаар шийдэв. Аамир алгаа хавтгай хэлбэртэй болгож хажуу тийшээ бага зэрэг хөдөлгөлөө.
Алекс урагшаа ухасxийхэд ард нь гарсан гал нурууг нь хүйт оргиулав.Хөөрч догдолсон тэрбээр амьсгаадсан хэвээр Аамирын гарын хөдөлгөөнийг уншихыг хичээн дараагийн дайралтаас бултаж нөгөө талд гараад дараа нь урагшаа алхлаа.
Гайхсан Аамир нүдээ цавчилснаа эцсийн эцэст нь хоёр дахь галаа гаргахад бэлэн болсон нөгөө гараа сунгав. Алекс түр тээнэгэлзснээ Аамирын хоёр гарын хөдөлгөөнийг зэрэг дагуулж харахыг хичээлээ.
Түүнийг толгойгоо бөхийлгөн арагшаа ухрах үед хоёр талаас нь хүйтэн хайрлаа. Тэр эргэж хараад бороо мэт асгарах мөс шиг хүйтэн усан дунд сөхөрч уналаа. Хүү цасаар тургилан ханиалгах зуураа хараалын үг хэлнэ.
- Энэ их сайн... болсон. Чи юу хийсэн бэ? гэж Аамир гайхсанаа нуулгүй эелдгээр асуув.
Алекс өндийж зогсоод хүйтэнд гэнэт цохиулж хөшсөн биеэ суллахаар сэгсчээд
- Зүгээр шинэ юм туршиж үзэх гэсэн юм гэж хариуллаа. Түүний энэ өчүүхэн арга барил тус болно гэж үү? Зайлж бултах арга нэг их сэтгэгдэл төрүүлдэггүй ч жинхэнэ тулааны үед ашигтай байдаг.
Дараагийн хагас цагт Алекс Аамирын гарын хөдөлгөөнийг ажиглаж түүний шид гаргах олон төрлийн дохио зангааг ялгаж чаджээ. Аз болоход тэр зарим нэгийг нь аль хэдийн Наталиг галын шид сурахад тусалж байх үед мэддэг болсон билээ. Одоо харин тэр цахилгаан гаргах хурууны огцом хурдан хөдөлгөөн, анимагийн усны долгион шиг хөдөлгөх гарын хөдөлгөөн зэрэг өөр аргуудыг сурав. Шид гаргах хооронд гараараа эмх замбараагүй, огцом хөдөлгөөн хийж буй Аамирын нүүрэн дээр хөлс бурзайсныг тэр анх удаа олж харлаа.
Алекс ядарсан тул тэр Аамир Натали хоёрт сурсан шидээ нэг бүрчлэн харуулав. Гэвч тэдний чадвар Алексынхтай адил биш учраас үзүүлбэр удаан үргэлжилсэнгүй, тэр хоёр шилэн дээрх тулаандаа орохоор шийджээ. Тэд босож зогсоод өөд өөдөөсөө харан хоёр биенээ анхааралтай ажиглахын зэрэгцээ нэг нүдээ шилнээс салгахгүйг хичээнэ.
Аамир шидэт энергээ огцом хурдан хөдөлгөөн хийж буй Наталигийн дайралтаас бултуулахыг оролдсоор дараа нь цөхөрсөн шинжтэй довтолгоонд орлоо. Хана налж суугаад тэдний тулааныг харах Алекст сайхан байв.
Хүү дүрэлзэн асах галын дөлөөс харцаа салгаж гараа харлаа. Даарч улайсан хоёр гар нь салганах бөгөөд зүүн гарынх нь арьс хуурайшиж хагаран цус гарч байгааг хараад тэр их цочирдов. Тэрбээр бодолд автан суухдаа шархныхаа цусыг хааяа сорж байлаа.
Натали өрөөнд нь ирэх үед тэр анти-ид шидийн энергээ шидэт савх шиг хэлбэртэй болгож чадсан. Тэр хүйтнийг ид шид болгон ашиглахад мөс бие дээр нь тогтоогүй, тийм учраас тэр өвдөлт мэдрээгүй. Алекс дараа нь Аламанагийн гал ба дотоод энерги хэмээх хичээл дээр үзсэн анхны байрлалыг саналаа.
Энэ байрлал нь шидтэн энергээ сум шиг хэлбэртэй болгон гаргах зорилготой байсан бол Алекс харин эсрэгээр нь энергийн даралтыг бууруулах гэж оролдов. Тэр Глен Столвартын Бамбай-н хөдөлгөөнийг дуурайж гараа доош нь эргүүлээд анти- шидэт жадны үзүүрийг газарт зоохоор алгаа тэнийлгэлээ.
Гэнэт хүйтэн салхи хүчтэй үлээн, асар хүчтэй дэлбэ татан гадагшилсан энерги Алексыг арагшаа гуйвтал нь хана руу түлхэв. Түүний арьсан доороос цухуйсан жаднаас гарах гялтганасан мөнгөлөг өнгийн очис хуйлран эргэлдэж харагдана.
Алекс айдас төрүүлэм зэвсгээ харуулахаар дээш нь өргөж далласан боловч зөвхөн бие биенээ харж зогсох найз нар нь түүнийг анзаарсангүй.
Хүү зэвсгээ хөдөлгөх гэтэл бут үсрэв. Жад агаарт замхран алга болохыг харсан Алекс гомдолтойгоор санаа алдлаа. Анти- ид шидийн талаар ямар ч мэдлэггүй хүүд үүнийг эзэмшиж сурах нь амаргүй даваа ажээ. Хүү дахиж өөр зэвсэг гаргаж үзэхээр амьсгал авалтаа зохицуулахыг оролдов.
Энэ удаа тэр бүх анхаарлаа зэвсэгтээ хандуулахыг хичээсэн боловч өнгө алдаж гундсан наранцэцэг шиг хэлбэртэй юм гарч ирлээ. Тэр хуруугаараа хөндий хоосон руу тэмтрэх мэт хөдөлгөөн хийхдээ оюун бодлоо хоёр зүйл дээр төвлөрүүлэхийг хичээв. Аамиртай тулалдах үед тэр хэрвээ ихэнх анхаарлаа мэс гаргах дээр төвлөрүүлвэл үр дүнд нь тэр нүд ирмэхийн зуур ялагдаж асар их өвдөлт мэдрэх болно. Алекс гаргасан жад нь эвдэрч алга болохдоо мөнгөлөг өнгийн усан хүрхрээ гэлтэй агаарт гартаам шиг гялтганасан хар өнгийн цацраг цацруулан газар луу шингэхийг анхаарлаа ажиглав.
Гэнэт шил хагарах сонсогдлоо. Улаан өнгийн дарс агаарт цацарч харагдана. Эцэст нь Аамир галт цацрагаа Наталигийн булаах шидээс гэтэх хөдөлгөөнөөр бултуулж шилийг новшин дунд шидэж чаджээ. Хүү баярласандаа хөхүүнээр чимээтэй гэгч нь санаа алдлаа, тэрбээр уруулаа мушийлгасан харагдана.
Натали уруу царайлахын оронд харин ч алгаа ташив.
- Сайн байлаа!
Аамир урагшаа үл мэдэг тонгойж бөхөлзлөө.
- Танд баярлалаа.
Натали хөмсгөө хөнгөн илээд
- Энэ бол чи анх удаа галаар шил хагалсан тохиолдол! Би чамайг ялсанд тооцлоо гэж хэлэв.
Аамир нүдээ гялалзуулан
- Тэгэхээр чи... гэтэл Натали үгийг нь тасалж
- Тийм ээ, Би чамайг гүйцэх л болно. Энэ бол мэдээж. Харин одоо бид эхлээд Алексыг шалгах хэрэгтэй. Түрүүнээс хойш тэр өрөвдөлтэй харагдаад байна гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.25.18 11:42 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Алекс тулаанаа эхлэв. Анхаарлаа охинд хангалттай зориулсан тулаанч маань Алексын хийх гэж буй шинэ туршилтыг анзаарлаа.
Үнэндээ Аамир бүр мэл гайхжээ. Тэр Алексын өөдөөс харсанд хүү толгойгоо сэгсрээд
- Зүгээр л анти-ид шидний эрээвэр хураавар зүйл байгаа юм гэж хэллээ.
Ялалтандаа хөөрч догдолсноос нүд нь гэрэлтсээр байгаа Аамир байрлалаа авч энергээ хуримтлуулж эхлэв. Натали хананд ойртож зогсоод
- Чи туршиж үзмээр байна уу? гэж Алексаас асуусанд хүү хариу болгон дуугүй инээмсэглээд дахиад шалан дээр битгий газардчихаасай хэмээн дотроо залбирлаа.
Алекс руу довтлохын өмнө Аамир галт нум гаргатал тэрхүү аюултай гох дэгээ шиг харагдах гал хүүгийн урьдхан хүрч ирлээ. Алекс байрлалаа өөрчилж гараа гал руу сунгав. Мероны жад.
Бугуйнаас нь анти- шидэт бамбай үсрэн гарч дээр нь гал үсчин цохихыг мэдэрсэн хүү шүдээ зуун хүлээсэн боловч тэр хүйтнийг мэдэрсэнгүй. Бамбайн эргэн тойронд цагаан өнгийн цас, мөс дэлбэ үсэрснээс Алексын нүд гялбаж нэг хэсэгтээ юу ч харж чадсангүй. Тэр хараалын үг хэлснээ Аамирыг цасан дундаас олж харахыг оролдон нэг гараа савчив. Хүү Аамирын гарыг дөнгөж олж харах мөчид тэр хоёрын дунд агаарт цахилгаан цахиллаа. Алекс яаран хөдөлж биеэ тойруулан бамбайгаа хөдөлгөхийг оролдох үедээ өөр лүүгээ шахаж барив.
Аамирын шидэт энерги түүний эргэн тойронд дэлбэрч Алекс өөрийн эрхгүй дороо эргэлдэж байхдаа дахиад нэг анти шидэт зэвсэг гаргах боломж гаргахыг оролдлоо. Гэвч Аамир түүнд боломж гаргаж өгөхгүйг хичээх мэт харагдана. Тэр дайралтаа ар араас нь илгээх тул Алекст зөвхөн хөл дээрээ л хөдлөхөөс өөр анхаарлаа төвлөрүүлэх боломж олдсонгүй.
Алексын дөнгөж гаргаж амжсан анти- шидэт энергээрээ чанх дээрээс нь бууж ирсэн галыг цохитол гал бөөн цас болж хувиран дээрээс нь уналаа. Аамир доошоо тонголзон хөхөрч байснаа гэнэт нүд нь очтон гялалзаж нэг хөлөө урагш нь тавиад галт долгион гаргав. Алекс нэг гараа яаран буулгахдаа Глений Столварт Бамбай-г бодтол гарнаас нь нэг жад хүйт оргиулсаар үсрэн гарч ирлээ, хүү ч жадаа дээш нь далайв.
Яг таамаглаж байснаар жад далайх үед эвдэрч сарнилаа. Гэвч анти- шидэт энергийн үлдэгдлүүд гал дээр унаж агаарт халуун уур савсуулж, Алексын нүүр лүү ус шүршив. Түүнийг хүрээлж байсан галын илч буурч эцэстээ унтарлаа. Алекс хараалын үг хэлэн нүдээ цэвэрлэж байтал гэнэт аюулхай дээр нь хүйтэн дэлбэ үсрэв. Хүү арагшаа шидэгдэн ар нуруугаараа шалан дээр хүчтэй унаж, өвдсөндөө дуу тавин ориллоо. Амьсгаа нь давхцан хэвтэх хүү Аамирын хөлийн чимээг сонсов. Аамир өвдөглөж суухад Алекс хүүгийн царайг олж харахаар нүүрийг нь хучсан мөсөө арилгалаа. Тэр инээмсэглэж харагдаагүй ч, нүд нь гялалзаж, цээж нь оволзож харагдана.
- Энэ миний ялалт, гэж түүнийг хэлэхэд Алекс
- Болоогүй, дахиад гэж ширүүн дуугаар хэлээд хөл дээрээ үсэрч бослоо. Аамирын тэсвэрлэхэд ч бэрх өөртөө дэндүү итгэлтэй маадгар байгааг харсан Алекс дороо буугаад өгчихөж чадсангүй.
- Чи итгэлтэй байна уу? гэж Аамир инээсээр асуусанд
- Тэгэлгүй дээ хэмээн Алекс товчхон хариулаад найз руугаа харав. Тэрбээр арчаагүй байдалд орсондоо найзыгаа буруутгаж түүнд маш их уурлаж байлаа.
Аамир мэл гайхан өөрийн эрхгүй дуу алдав. Хүү гараа урагшаа сунгаж цахилгаан гаргах хөдөлгөөн хийхийг харсан Алекс нэг гартаа төвлөрүүлсэн хөндий хоосныг Аамирын гарын алга руу шидлээ. Тэгтэл Аамирын шидэт энерги алга болж хоёр хүү мөсөн талстад хучигдан хоёулаа газар унав. Ар нуруугаараа унасан Аамир амьсгаадан хэвтэхийг харсан Алекс эргэцүүлж бодсон ч үгүй нэг гараа хүүгийн цээж рүү чиглүүлэн сунгалаа. Хэт хөөрч догдолсноос Аамирын нүд гялалзаж харагдана. Тэр нөгөө гараа ашигласанд Алекс дайралтыг дахиад л эсэргүүцэж чадав.
Цас мөсөнд дарагдсан хоёр хүү хоёр биенийхээ дайралтыг эсэргүүцэн нилээд удаан хэвтлээ. Тэр хоёрын хувцас шаварт хутгалдаж, Алексын уруулнаас цус урсаж харагдана. Аамир амаа нээхийг харсан Алекс тээнэгэлзэж эхлэв.
Гэнэт хүйтэн хөндий хоолой сонсогдож энэхүү чимээ аниргүйг эвдлээ.
- Энд юу болоод байна?
Гурван найз зэрэг эргэж харлаа. Бүх анхаарлаа тулаандаа хандуулсан тэд дээр нь таг онгойж, зооринд хүн орж ирэхийг анзаараагүй ажээ. Алекс нуруугаа цэхлэн бардам зогсож буй тэр хүнийг танихыг оролдлоо.
Профессор Дөрхин шалан дээр хэвтэж байсан хоёр хүүг даажигнасан шинжтэй толгой сэгсрэв. Тэр нуруугаа үүрч өрөөг хэмжих мэт хөлөө зөөн алхах түүний нүдэнд уур хорсол дүрэлзэж харагдана.
- Чамайг жирийн хүмүүс шиг зодолдож байна гэж сонсоод миний санаа зовж байлаа, Наги. Гэхдээ би ийм юм олж харна гэж огт төсөөлсөнгүй шүү гэж хэлээд тэр чанга хөхөрлөө.
- Надад хэлээч, чи арай нэг багшийгаа халз тулаанд дуудаад түүнийг дийлнэ гэж найддаг юм биш биз? Вэббер мэтийн сул дорой эхлэн суралцагчид л магадгүй гэж би бодож байтал харин чи ийм бүдүүлэг зан гаргалаа гэж үү? Би уул нь чамаас илүү юм харж байсан юмсан.
- Халз тулаанд дуудах гэнэ ээ? хэмээн асуухдаа Аамир хоолойныхоо өнгийг аль болох жирийн сонсогдуулахыг хичээв.
Дөрхин хүүг үзэн ядсан харцаар ширтлээ.
- Намайг бүү басамжил. Чамайг хичээлээ таслаад юу хийж байгааг чинь бид анзаараагүй гэж чи арай бодоогүй биз дээ? Бид өөрсдийнхөө байр суурийг чамд зүгээр тавиад өгчихнө гэж чи горьдсон юм биш биз?
Аамир нударгаа зангидан биеэ цэхэлж зогссон боловч нэг ч үг хэлсэнгүй.
- Бяцxан найз Петра чинь чиний ардаа үлдээсэн мөрийг нууж далдалдаг. Тэр ухаалаг, бүр чамаас илүү ухаалаг.
Аамирыг айдас нөмрөн авч, тэр одоо салганан чичирч байлаа. Алекс найзыгаа өмөөрөхөөр урагшаа алхтал Дөрхин гараараа зангав.
Алексын хүзүүг шидэт энерги ороож, хүү дороо зогслоо. Энэ шид дайсагнасан шинжтэй байгаагүй тул түүний бие хариу урвал үзүүлсэнгүй. Хэрвээ хүүгийн бие эсэргүүцэл үзүүлсэн бол үүний хариуд гарч ирэх цас мөс түүнийг Шид эвдэгч гэдгийг илчлэх байлаа. Профессорын шидэт энергийг хүзүүндээ мэдэрсээр зогсох хүү амьсгалаа гүнзгий авав.
Шархыг нь хөндөн, биеийг нь чанга ороож байгаа энэ муу ёрын догшин энергийг мэдрэнгүүт түүний эргэлзээ тайлагдлаа. Энд Аамир, Натали хоёрт хараал хийж чадах чадвартай хэдхэн тооны хүн байдаг. Харин үүнийг дур мэдэн хийж чадах хүн бол ганцxан бий.
Хүү Дөрхинийг ширтэж зогсохдоо түргэссэн амьсгалаа дарж, биеэ барихыг хичээв. Тэгтэл жирийн үед болхи гэмээр эв хавгүй алхаж явдаг профессор Дөрхин том том алхлан Аамирт дөхөж очлоо.
- Ингэхэд чи хэнийг халз тулаанд дуудах гэж байна? Линц үү? Эсмералда юу? Эсвэл Ренмарк уу? Тэр нимгэн уруулаа хэлээрээ долоосноо хүйтнээр инээмсэглэв.
Аамир профессорыг таг гөлрөн харж зогсоно. Хүү дотроо тэвдэж сандарч байгааг Алекс мэдэрч байлаа.
Битгий хэл гэж Алекс дотроо галзуурсан мэт үглэж гарав. Битгий хэл, битгий хэл.
- Та гэж Аамир хариуллаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.26.18 7:58 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Дөрхиний уруул дээрх инээмсэглэл өөрчлөгдөж, тэр одоо шүдээ ярзайлган инээж харагдана. Тэрбээр их сэтгэл хангалуун байгаа бололтой.
- Би. Тийм ээ, би ч гэсэн тэгж бодсон юм. Тэнэг мулгуу профессор Дөрхин. Авьяас чадваргүй, сул дорой, хурдан шаламгай биш болхи хөдөлдөг.
Аамир анх удаагаа эргэлзсэн харагдана. Алекс чаддагсан бол түүнийг өшигчөөд авмаар байлаа. Зөвхөн Аамир л тэр хүний муу санаа агуулж байгааг анзаараагүй байж болох юм. Тэр Алексын анхааруулгыг сонссонгүй!
- Нэг долоо хоног гэж Дөрхин хэллээ.
Аамир үсэрч босоод нүдээ цавчлан зогсов.
- Нэг долоо хоног гэсэн үү, ноёнтон?
Хүү хүндэтгэлийн үг хавчуулахыг хүсээгүй ч зүрхэлсэнгүй гэдгийг Алекс анзаарчээ. Дөрхин ч мөн адил үүнийг анзаарсан бололтой, тэр нуруугаа үүрч зогсоод жуумалзлаа.
- Энэ чамд дахиад жаахан бэлтгэл хийхэд хангалтгүй гэж үү? хэмээн хэлснээ тэр Натали, Алекс хоёрыг ээлжилж харав.
- Чиний сонгосон өрсөлдөгч... адилхан биш ч гэсэн. Бид чиний бэлтгэл хийсэн төрлөөр өрсөлдөх болно. Долоо хоногийн дараа зүлэгт нуга дээр. Би энэ талаар Захирагчид уламжлах болно.
Ахмад хүүг маш их харгис хэрцгий, илүү аюултай хувилбараар сүрдүүлэхийг сонссон Алекс Аамирын өөртөө хэт эрдэж асуудалд хүлцэнгүй хандаж байгаад хүрч байсан дургүйцэл ор мөргүй арилав.
Багш дороо эргэж шатны суурь луу хүрч очлоо. Тэрбээр зоорины таг руу өнгийж харснаа ардаа бөөн тоос шороо бужигнуулан шатаар өгсөв.
Алексын хүзүүг ороож байсан шид арилж, тэр амьсгалаа гүнзгий аваад Аамир луу эргэж
- Чи чинь галзуурчихсан юм уу? гэж хэлэв.
Аамирын царай гөлийчихсөн харагдана.
- Өөр багш сонговол дээр байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.
Алекс хүүг ууртай нүдээр цоо ширтлээ.
- Би чамд Дөрхинийг битгий сонго гэж хэлж байсан. Би...
- Aм алдвал барьж болдоггүй гэдэг. Одоо нэгт өнгөрсөн гэж хэлээд Аамир харцаа доошлууллаа. Алекс хүүг ажиглавал тэр жигдхэн амьсгал харагдав. Аамир гэнэт болсон явдлын үеэр таг дуугүй зогсож байсан Натали руу огцом эргэж харлаа. Аамирыг харсан охин харцаа буруулав.
- Шевалиа.
Натали нэрээ сонсоод хүүг дахиж харлаа.
- За.
- Алекс та хоёр Эрэлчнийг устгах төлөвлөгөөтэй хэвээрээ биз дээ?
Охин толгойгоо эргэлзсэн байртай дохиод
- Би хэрэглэх шидээ бага багаар олж судалж байгаа. Би бүрэн сайн ойлгож байгаагаа сайн мэдэхгүй байгаа ч... гэтэл
- Чамд дахиад долоо хоног байгаа хэмээн Аамир эрс шийдэмгий хэлэв. Натали хөмсгөө өргөж харснаа хүүд тайлбарлахыг оролдлоо.
- Хэрвээ профессор Дөрхинтэй халз тулалдана гэвэл сургуулийнхан бүгд цуглах нь мэдээж. Энэ тэдний анхаарлыг сарниулж, харин бидэнд хүссэн зүйлээ хийж боломж гарна.
Алекс хөмсгөө зангидлаа.
- Үгүй. Аамир, бид...
- Тэр муу ёр шүгэлсэн новш намайг энд чирч авчирсан гэж Аамир шүд зуун хэлэв.
Өрөөнд нэг хэсэг чимээ аниргүй боллоо. Уур хилэндээ автаж, нүдэндээ нулимс цийлэгнүүлж зогсох Аамир нударгаа зангидсаныг Алекс олж харав.
- Та нарт хангалттай хугацаа гаргаж өгөхийн тулд би халз тулааныг аль болох удаан үргэлжлүүлнэ. Энэ боломжийг битгий алдаарай. Гуйж байна.
Алекс зовхио буулган
- Чи уужим сэтгэлээр өөрийгөө золиослох хэрэггүй гэж хэлэв.
Аамир эргэлзсэн шинжтэй инээмсэглэснээ Алекс руу эргэж харан гүнзгий амьсгал аваад
- Би түүнийг хурдан ялахгүй гэж хэлэх гэсэн юм гэж албаар хайнгадуухан хэлснээ Наталид хандаж
- Чамд хэн хараал хийснийг бид мэдсэн гэж би бодож байна гэлээ.
Охин нүдээ дүрлийлгэн харав. Тэр бага зэрэг цонхийж цайсныг Алекс анзаарлаа.
- Чи арай түүнийг... Гэхдээ яагаад?
Аамир шатны зүг хараад бодлогоширсон байртай
- Яагаад гэвэл сурагчид нь хүч чадалтай байхад тэр дургүй байдаг юм. Тэр тэднийг амжилт гаргаасай гэж хүсдэггүй. Тэд хэрвээ амжилт гаргачихвал улам хүчтэй болно. Хэрвээ тэд хүчирхэг болчихвол дараа нь тэр... гэсэнд Алекс үгийг нь өлгөж авлаа.
- Тэд түүнийг дийлж чадна. Тийм учраас тэд өөрийг нь дайсан гэж таньж мэдэхээс өмнө тэр урьтаж дайснуудаа зайлуулдаг.
Хүүхдүүд нэг хэсэг бодолдоо автан дуугүй сууцгаав. Өрөө давчуухан болчихсон ч юм шиг. Тэр гурваас гадна зооринд тэдний амь амьдралыг бусниулж мэдэх ямар нэг орооцолдож мушгиралдсан зүйл нааш цааш холбирч мөлхөөд ч байх шиг санагдана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.27.18 2:37 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

Бүлэг 36




Одоо тэд нарт сэтгэл хангалуун, баярлаж хөөрөх мөчүүд байсан гэдэгт итгэхэд бэрх болжээ. Алекс хэдэн өдрийн турш Historica Magica номныхоо утгыг нь ойлгоход төвөгтэй зарим нэг зүйлийн учрыг олохоор ил галын дэргэд суун уншдаг байснаа саналаа. Тэр лааны гэрэлд хараалын нөлөөгөөр царай нь бүр цонхийчихсон, арьсан хавтастай хар шидийн номоо уншиж суудаг Наталигийн талаар бодов. Тэр бас Аамиртай яарч адгалгүй хийдэг байсан бэлтгэлийнхээ тухай бодлоо.
Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Халз тулааны тухай сонссон Жари Аамирын мөрнөөс зууран чирч явжээ. Тэд хаашаа явах гэж байгааг Аамир асуухад Жари
- Тэнэг амьтантай бэлтгэл хийе гэж хариулсан ажээ.
Тэр өдрөөс хойш тэр хоёр хичээл дээр үзэгдсэнгүй. Энэ явдал хоёр өдрийн өмнө болсон бөгөөд Алекс тэднийг зөвхөн ядарч туйлдан шаварт хутгалдчихсан өрөөндөө буцаж ирэхийг харах болжээ. Тэдний амьдардаг өрөө гахайн хороо шиг харагддаг болсон ч үүнийг анзаарах сөхөө тэдний хэнд ч байсангүй. Шөнө дунд сэрсэн Алекс тааз руу гөлрөн сэрүүн хэвтэх Жариг харав. Тэгтэл хүү өөрийг нь харахыг анзаараад дундаа хана хэрэм босгох гэсэн мэт цаашаа эргэж хэвтлээ.
Болсон явдалд Жари өөрийг нь буруутгасан ч Алекс түүнд гомдсонгүй. Тэртээ тэргүй Аамирыг бодох бүрт тэр дотроо их шаналж байжээ. Хэрвээ тэр илүү болгоомжтой байсан бол тэдний хоорондоо тэмцэлдэж байгааг Дөрхин олж харахаас өмнө анзаарах байсан юм. Хэрвээ тэр Аамиртай бэлтгэл хийхийг зөвшөөрөөгүй бол асуудал өөрөөр эргэх байсан ч байж магадгүй. Хэрвээ Жаригийн талд орж найзыгаа хичээлдээ яв гэж ятгасан бол сэтгэл минь яг одоогийнх шиг шаналж өвдөх байсан болов уу хэмээн тэр өөрөөсөө асууж байжээ.
Алекс Наталитай хамт номын санд суусан боловч анхаарал нь нэг л төвлөрч өгсөнгүй. Тэр охинд гар бичмэл хийхэд нь туслах санал тавьж, охины бичсэн тэмдэглэлийг авч уншин заримдаа ойлгоогүй зүйлээ тодруулан асууж байлаа. Үнэндээ түүний толгойд зөвхөн Аамирын тухай бодол эргэлдэж, хүүд хэрхэн яаж тусалж чадахаа эргэцүүлж суужээ.
- "Уг үндэс" гэж юу болохыг чи мэдэх үү? гэж тэр асуугаад нэг хуудас Наталид дөхүүлж харуулав.
Охин Алексын хуруугаараа заасан хэсгийг хараад хөмсгөө атируулж хүүг дүргүйцсэн харцаар ширтэж
- Чиний дөнгөж сая уншсан хуудсан дээр үүнийг тайлбарласан байгаа гэж хэллээ.
Алекс санаа алдаад өмнөх хуудсыг авч харвал охины хэлсэн үнэн ажээ. Анхаарлаа төвлөрүүлэхэд түүнд хэцүү байлаа.
Уг үндэс бол сүнс дуудах үед анхаарлаа төвлөрүүлэхэд хэрэглэдэг гол зүйл юм. Үүнд ихэвчлэн (гэхдээ дандаа биш) нас барагчийн цогцсыг ашигладаг.
- Үүнийг анзаараагүй өнгөрсөндөө би бүр итгэж чадахгүй нь гэж Алексыг бувтнахад Натали хүүг санаа нь зовсон байртай хараад
- Би ч гэсэн хэмээн хэлэв
Охин өөрөөс нь ямар байгааг асуух гэж байгааг анзаараад Алекс түрүүлж ам нээлээ.
- Тэгэхээр бидэнд Эрэлчний цогцос хэрэгтэй юм шиг байна. Чи юу гэж бодож байна?
- Би мэдэхгүй. Үүнийг мэдэхэд бидэнд дахиад хугацаа хэрэгтэй! хэмээн охин айж түгшсэнээ нуулгүй хэлээд тайвшрахаар нүүрээ таглаж суулаа.
- Түүний цогцос шүтээн дээр байгаагүй. Магадгүй Захирагч түүнийг өөрийнхөө жигүүрт хадгалж байгаа байх гэж Алексыг хэлэв. Натали эхлээд толгой дохиж сууснаа больж
- Үгүй, би тэгж бодохгүй байна. Хар шидийн эх үндэс өөрөөсөө анхаарал сарниулдаг нөлөөтэй шидэт энергийн долгион тараадаг гэж хэлэхдээ хуруугаараа агаарт долгион хэлбэрийн хөдөлгөөн хийж харуулаад
- Миний хийсэн хулгана мэтийн жижиг амьтан барагтай бол муу нөлөө үзүүлж чадахгүй. Харин Эрэлчин мэт том биетэй зүйл эргэн тойрны хамаг юмыг баллаад хаячихаж мэднэ. Захирагч хамаг шидийг нь бусниулах чадалтай том цогцсыг дэргэдээ байлгана гэж би бодохгүй байна. Хэрэв тэр түүнийг өрөөндөө хадгалж байсан бол хэн нэг нь анзаарах байсан.
Алекс эрүүгээ иллээ.
- Тэгэхээр тэр зүйл...
- Тийм ээ, хаа ч байж мэднэ гэж Натали үргэлжлүүлж хэлээд цөхөрсөн шинжтэй санаа алдав.
- Хүмүүсийн нүднээс хол нуучихаар алтан зурвасаар зааглаж хамгаалагдсан газар гэвэл... хэмээн Алекс бодлогошрон хэлснээ
- ... энэ бол бунхан. Гэхдээ бид тэнд цогцос олж хараагүй. Хэрвээ...
Алекс гурван нүдтэй гавлын ясыг санаад
- Хэрвээ үүнийг хөшөөний доор байрлуулсан бол тэр нь гавлын яс байж таарна гэж хэлэв.
Хоёр найз өөд өөдөөсөө харлаа.
- Мэдээж энэ бол гавлын яс. Өөр юу байна гэж? хэмээн Натали асуух мэт хэлэв.
Наталигийн тавьсан асуултыг ойлгосон Алекс сэтгэлээр уналаа. Энд хэд хэдэн зүйл байх боломжтой. Түүнийг шилтгээнээс бүр хол, хаа нэгтэй булж тэдний мэдэхгүй ямар шившлэгээр хамгаалсан байж ч магадгүй... Алекс нүүрээ иллээ. Аамирын тухай бодол тархинд нь зогсолтгүй эргэлдсээр толгой нь дүйрч хүндэрсэн тэрбээр анхаарлаа өөр зүйл дээр төвлөрүүлэхэд хүндрэлтэй байлаа. Алекс суудлаасаа босож
- Би цэвэр агаар амьсгалах хэрэгтэй байна. Надад хэдхэн минут өгөөч гэж хэлсэнд
- За хэмээн Натали амандаа бувтнав. Охин түүнийг санаа тавьсан харцаар харснаа ном руугаа шагайлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.27.18 3:02 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14778
Location: Düsseldorf, Germany
pm ee neezen shu! nada uldeeh zuil bwal uldeej bolnoo! chata zarimda unshij amjilgui ustagchihad bhinmo! filenuda bas awch amjagui!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jan.28.18 1:36 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Алекс ном дэвтрээ цуглуулж аваад номын сангаас гарлаа. Шилтгээн дундуур алхах зуур түүнийг олон хос нүд ширтэх боловч хэн ч зогсоох гэж оролдсонгүй. Найз нь профессор Дөрхинийг халз тулаанд дуудсан гэдгийг мэдсэн хүмүүс өөр хоорондоо шивнэлдэцгээнэ.
- ... Тэд тулалдаж байгаад баригдсан...
- ... Түүнийг шахаж шаардсан байх...
- ... Ногооноороо байгаа тэнэг амьтан...
Алекс тэднийг анзаараагүй царайлан цэцэрлэг рүү гарахаар хонгилоор хурдан алхав. Цэвэр агаар. Түүнд зүгээр л цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй байлаа.
Цонхны цаана цас мөсөнд хучигдсан уулын оройг шүргэн хөвөх хар бараан үүлнээс аянга цахилж харагдах нь Алексын сэтгэл санааны байдалтай адилхан ажээ. Цонхны шил хүчтэй нүдэх цасан шамраганы чимээ түүний алхааны чимээг давахаар тод сонсогдоно. Тэр цэцэрлэг рүү гардаг хаалганд хүрч онгойлголоо.
Алекс бараг инээх шахав. Өчнөөн бэлтгэл хийсний дараа энэ хүйтэн уур амьсгал түүнд нөлөөлөхгүй юм шиг санагджээ. Шидэт энергээс гардаг мөсөн давалгааг бодвол энэ цасан шамарга түүний хувьд юу ч биш байлаа. Хүү гадаа гарвал өмссөн хүрэмнийх нь хормой хүчтэй салхинд хийсэв.
Эцсийн бүлэгт түүнийг сургаж бэлтгэсэн хүн бол Аамир байсан. Алекс найз руугаа довтлох үедээ хамаг анхаарлаа зөвхөн өөрийнхөө чадварыг сайжруулахад хандуулж байсан болохоос тэдний энэ хуурамч тулаан Аамирт бага тус болж байгаа гэдгийг огт анзаараагүй ажээ. Аамир зөвхөн ганцxан удаа, хамгийн сүүлчийн тулааны үеэр өөрийнхөөрөө байхыг хичээсэн боловч тэд харин хүнд байдалд орчихсон билээ. Алекс цасан шамарганд нүдүүлж ширүүн салхинд туугдан алхаж явахдаа халз тулааны тухай сонсоод анх Жари гайхсан боловч царай нь жаахан хайхрамжгүй болсныг саналаа.
Аамирыг сургаж чадна гэж тэр яаж бодож чадав аа? Шид эвдэгчийг хэрхэн яаж дарахыг заах гэсэн юм байх даа? Толгойд нь ийм бодол орж ирэхэд Алекс өөрийгөө шоолон чанга хөхөрлөө. Түүний мэдэж байгаагаар өнгөрсөн хэдэн арван жилд, магадгүй зуун жилд амьд байгаа Шид эвдэгч бол ганцxан тэр өөрөө. Тэр бол хүнд тусалж чадах хүн биш.
Алекс хурдаа нэмж шилтгээний хаалганд дөхөж очоод төмөр савхнуудыг ширтлээ. Сайн бэлтгэл хийсний ачаар тэр одоо хаалгыг хамгаалж байгаа шидэт хүчийг мэдэрч байгаа: биеийг нь хайрч жиндүүлсэн хүйтэн, хүнд агаар хоолой боох мэт амьсгал давчдуулах ажээ.
Алекс бүх хүчээ ашиглан энергээ гаргахаар гараа сунгатал хурууных нь үзүүрээс жадтай төстэй гэмээр зүйл гарч ирлээ. Хүү хараалын үг урсган тэр зүйлээрээ хаалгыг чанга цохив. Энергийн цохилт хаалганы төмрийг хучиж ургасан мөлхөө ургамал дээр таарч дэлбэрлээ. Шидэт хүч долгионтож, атиралдсанаа гэнэт агаар зүсэн исгэрэх чимээ гарч өөрийг нь чиглэж ирсэн цагаан өнгийн мөсөн хэлтэрхийнүүд Алексын нүүрийг шавхуурдав. Уурласан хүү дахин жад гаргаж цохилоо, дахиад цохилоо, цохиод л байлаа. Гэвч зэвсэг нь хаалганд ямар ч хохирол учруулалгүй эвдэрсээр...
Үүнийг сайн хийхийн тулд тэр илүү их хичээх хэрэгтэй байсан юм. Тэр анти- шидийнхээ хүч чадлыг аль хэдийн мэддэг болсон байх ёстой байсан юм. Тэр энэ шорон шиг сургуульд чухал юу болоод байгааг ойлгох хэрэгтэй байсан юм. Хэрвээ тэр илүү сайн хичээсэн бол ийм новшийн нөхцөл байдалд орохоосоо өмнө Наталиг Спеллшадоуд хүргэдэг замын төгсгөлд хүргэлгүй аварч чадах байсан. Хэрэв тэр илүү ухаалаг, илүү хурдан шаламгай байсан бол...
Алекс мөлхөө ургамлыг дахиж нэг цавчтал тэр жад нь бутарч унан, мөсний хэлтэрхийнүүд хөлийнх нь дэргэд цасан дээр унахыг хараад дахиад хараал урсгав.
Натали энд ирэхээсээ өмнө сэргэлэн цовоо, хөгжилтэй охин байсан. Харин одоо? Тэр одоо гордлого тасран сэтгэлээр унаж, хамгийн гол нь зожиг ганцаардсан, бас хараалд өртсөнөөс өвдөж шаналан, байнга ханиалгаж дагжин чичирдэг болсон. Хараалыг зайлуулж чадах ганц хүн нь тэр өөрөө гэдгийг мэдэж байгаа ч харин энэ чадвараа яаж ашиглахыг тэр мэддэггүй.
Алекс дахиж нэг жад гарган зуусан шүднийхээ завсраар амьсгалаа уур савсуулан урт гаргаад хаалгыг цохитол үсэрсэн мөсний хэлтэрхий гарыг нь хайрлаа. Цасан шамарга одоо малгайлан орох том цасан ширхэгээр солигдож хүүгийн гар хөлөн дээр алгуурхнаар зөөлөн унаж харагдана.
Тэр энд юу чадна гэж бодсон юм бол? Наталиг Эрэлчинтэй тулалдуулах нь зөв гэж үү? Мэдээж үгүй. Энэ асуудлыг тэр өөрөө зохицуулах ёстой. Эрэлчинтэй хийх хүч тэнцвэргүй тулааныг зөвхөн тэр л хийх болно, бас Захирагчийн гараас мултрах...
Алекс захирагчийн талаар бүгдийг нарийн тоочиж тэмдэглэсэн Historica Magica номноос хайгаад юу ч олж чадаагүй. Тэр хүн угаасаа энэ шилтгээнд орогносон сүнс, эсвэл ямар нэг шүтээнийг санагдуулдаг байсан тул хүү үүнд огтхон ч гайхаагүй. ч хүү түүнийг нас барсан он сар өдөр нь тодорхойгүй байсан хэдэн шидтэний нэг байж магадгүй гэж бодсон ч энэ бүрэн төгс хариулт болж чадахгүй. Бас хэдэн зуун жилийн турш амь байгаа хүмүүсийн нэг байхыг ч үгүйсгэхгүй. Тэрвээ Захирагч тэдний нэг бол тэр асар их хүч чадалтай, бас маш хөгшин байж таарна. Ийм хүнийг дийлэх ямар боломж, итгэл найдвар бидэнд байгаа билээ хэмээн Алекс өөрөөсөө асуув. Тэд түүнийг гэмтээж шархдуулж мэдэх л юм. Бас тэд өөрсдийнхөө зэвсгийг ашиглаж түүнийг эсэргүүцэж чадах ч тэдэнд хангалттай хугацаа байхгүй гэдгээс Алекс эмээж байлаа. Аамир магадгүй Дөрхиний гарт тав хоногийн дараа алагдчихвал...

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.28.18 2:39 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Orhiophagus Hannah- даа баярлалаа. :hi:

Чиний ачаар постоо засчихлаа. :brows:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.30.18 9:04 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland

Уйтгар гунигт автан бодолдоо дарагдсан Алекс хүн ард нь ирж мөрөнд нь аяархан хүртэл бараг анзаарсангүй. Хүү эргэж Наталиг олж хараад нүдээ том болголоо.
- Би ч гэсэн цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй байлаа, гэж охин аяархан хэлээд хамраа шуухитнуулан харцаа буулгав.
Алекс хэдийгээр ганцаараа байхыг хүсч байсан ч Наталиг ирсэнд баяртай байлаа. Охины ирсэн нь түүнийг одоо дахиж хэзээ ч өөрчилж чадахгүй болсон өнгөрсөн зүйлд өөрийгөө буруутгаж сэтгэлээ зовоосон гунигтай бодлоос нь салгажээ.
Охин дэргэд нь ирж хүүг тэврэн тэр хоёр орж буй цасан дунд үг дуугүй зогслоо. Тэд харцаа хаалгыг халхалж ургасан мөлхөө ургамлаас салгасангүй. Хэдхэн алхмын цаана тэдний эрх чөлөө, төсөөлж байсан амьдрал байхад харин одоо тэд түүнийгээ буцааж авна гэвэл тэд амь насаа ч алдаж мэдэх байдалд орсон ажээ.
Цаг нисэх мэт хурдан өнгөрч байлаа. Алекс хоолойгоо засаад
- Бид буцах хэрэгтэй хэмээн сөөнгөтсөн хоолойгоор хэлээд охины тэврээд мултарч шилтгээн рүү эргэв. Гэвч Натали байрнаасаа хөдөлсөнгүй. Тэр нүдээ цавчлалгүй хаалгыг ширтэж зогсоод
- Бид энэ хаалганы цаад талыг дахиж харна. Тэд биднийг энд хорьж чадахгүй гэж өөртөө хэлэх мэт маш аяархан шивнэв. Охины нүдний харц ширүүсэж уур хилэндээ очтон гялалзаж байлаа.
Хэдэн хормын дараа охин амьсгалаа удаан гаргаж арагшаа ухраад дэргэд нь сажлан алхахдаа Алексын нүдтэй харц тулгарахыг хүссэнгүй. Тэд хэдийгээр аюултай байдалд байгаа ч Алексын саяны оролдлого түүнд тус болжээ, Түүний тархи одоо илүү соргог болсон байлаа. Тэр номын сангаас гарч явахын өмнө Наталитай ярилцаж байсан зүйлээ эргэж санав. Нөгөө гавлын яс... Тэр Эрэлчнийх байх магадлал өндөр байна.
Шилтгээнд орох хаалга налаад зогсож буй хүнийг хараад түүний бодол тасалдав. Энэ Жари ажээ. Хоёр гараа халаасандаа лав шургуулаад баргар царайлан уруулаа хазлан зогсох хүү дөхөн ирж яваа хоёр луу харцаа эргүүлэв. Түүний хувцас нил шавар болж, үс нь норж арагшаа налжээ.
- Сайхан зугаалцгаав уу? гэж тэр дэргэд нь ирсэн хоёроос асуув.
Алекс хүүг ажиглаж хараад
- Юу болсон юм бэ? гэж асуусанд хүү амандаа гүнгэнэж дуугарлаа.
- Аамир ямар байна? гэж Наталиг асуусанд Жари толгойгоо сэгсрээд
- Түүний хүч чадал хангалтгүй байна. Гэхдээ тэр та хоёрыг хэдэн сонирхолтой арга техник мэддэг гэсэн хэмээн хэлээд тэр хоёрыг нүдээ жартайлган харав. Алекс инээмсэглэх аядлаа.
- Натали сайн мэднэ.
Жари хаалганаас хөндийрч, тэр хоёрын урд ирж зогслоо. Хүү харцаа буруулж тэдний ард харагдах хашааны хаалга руу харлаа.
- Тэр бас намайг та хоёртой буруу харьцсан, намайг муу найз гэж хэлсэн . Профессортой тааралдсан нь та нарын буруу биш гэж тэр хэлсэн.
Алекс хүүг ширтэн дуугүй зогсоно. Жари үсээ илээд уртаар санаа алдлаа.
- Би түүнтэй хамт бэлтгэлээ арай эрт хийж эхлэх байсан юм. Энэ бол.. амь нас эрсдэх аюултай. Би бодохдоо...
- ...хангалттай хугацаа байгаа гэж чи бодсон гэж Алекс, Натали хоёр түүний өмнөөс зэрэг хариулсанд Жари аяархан инээд алдсанаа
- Нэг тиймэрхүү зүйл гэж хэлэв.
Тэр гурав цасан дунд нэг хэсэг бие биенээсээ эвгүйрхсэн шинжтэй дуугүй зогслоо.
- Богино хугацаанд их юм болж өнгөрлөө. Намайг уучлаарай. Үүнээс гадна би та нарыг Аамиртай бэлтгэл хийгээсэй гэж хүсэж байна. Өдөр бүр бэлтгэл хийснээс болж би маш их ядарч байна.
Алекс биеийнхээ чилээг гаргахаар суниатал Аамиртай хийсэн сүүлчийн тулааны үеэр олсон шарх нь хөндүүрлэж өвдөв.
- Чи үүнийг өөрөө амжуулчих юм биш үү?
- Битгий тоглоом хийгээд бай. Та хоёр очно биз дээ? гэж Жари инээмсэглэн хэлснээ тэр хоёрыг ээлжлэн харав. Натали гараа хүүгийн мөрөн дээр тавиад
- Мэдээж, бид очно! гэж хариулав.
Санаа нь амарсан Жари тэр хоёрыг зоорь луу дагуулж явлаа. Лавсан орох цас шилтгээний орхигдож хаягдсан цэцэрлэгийн танил төрхийг дарж өнгөлөг цагаан шинэ дүр төрхийг бий болгожээ. Хүү зооринд орохын өмнө зоорины тагийг хоёр удаа өшиглөсний дараа онгойлгоход Алекс хэдийн дотно санагдах болсон зоорины халуун дулаан агаарыг мэдрэв. Аамирын гаргадаг галэнергийн илчинд тэд пийшинд орчихсон юм шиг л болдогсон.
Өрөөний буланд хана налж суусан Аамир айж цочирдсон нүдээр гараа харж байлаа. Тэднийг шатаар уруудан бууж ирэхэд хүү харцаа өргөж Алекс, Натали хоёрыг олж хараад инээмсэглэв.
- Та хоёр хүрээд иржээ гэж түүнийг хэлэхэд Натали хариу инээмсэглээд
- Би чамайг бас ялах хэрэгтэй биз дээ, тийм биш гэж үү? гэлээ.
Аамир ухасxийн босож Наталиг бараг чирж гулдчих нь холгүй шатнаас холдуулаад
- Тийм ээ, чи ингэх хэрэгтэй. Өөрийнхөө юу хийж чаддагийг надад харуул. Би тулалдмаар байна гэж хэлэв. Алекс, Жари хоёр мэл гайхан зогссон газраа үлдлээ.
- Ийм байдаг байжээ хэмээн Жари амандаа бувтнах нь сонсогдов.
Натали, Аамир хоёр байраа эзэлж, охин гараа түүний олон удаа харж байсан савран байрлалд авахыг Алекс харлаа. Аамир хоёр гараараа сүрдүүлэх мэт хэдэн хөдөлгөөн хийснээ толгой дохиж харагдана.
- Тэр үүнийг чадна гэж найзыгаа харж зогссон Жари хэлэв.
Анхаарлаа төвлөрүүлэхээр хөмсгөө зангидсан Аамирыг Алекс ч мөн харж зогсоно. Гэвх тэр Дөрхин хичнээн их хүч чадалтай болохыг Жарид анхааруулж хэлэхийг хүссэнгүй. Хүү тэр хүний шидэт энергийн нөлөөн дор зогсож байхдаа хоолой нь боогдож бараг амьсгалж чадахгүй байсан. Тэгтэл Жари түүний бодлыг таасан мэт
- Чиний юу бодож байгааг би мэдэж байна. Дөрхин бол багш, харин Аамир бол авьяастай боловч жирийн нэг сурагч. Тэгсэн ч гэсэн тэр үүнийг чадна гэдгийг би мэдэж байна гэж хэллээ.
Натали галт бөмбөлөг гаргаж хоёр биенийхээ хооронд агаарт тогтоосонд Аамир сунгасан гарынхаа хуруунуудаар барих мэт хөдөлгөөн хийтэл бөмбөлөг хүүд хэдхэн сантиметрийн зайтай дөхөж очлоо. Натали хүүг зоригжуулах мэт толгой дохиод инээмсэглэв.
- Тэр үүнийг чадна хэмээн Жари давтан хэллээ. Хэлж буй үгээ олон дахин давтаж хэлбэл шившлэг шиг нөлөө үзүүлэх юм шиг тэр энэ үгээ давтсаар байх ажээ. Дөрхин, түүний шидэт чадварын талаар дахиад бодож зогссон Алекс энэ шившлэг мэт үгийг бас давтан хэлэв.
- Тийм ээ, тэр үүнийг чадна.


_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.01.18 6:01 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland





Бүлэг 37




Тэднийг бэлтгэл хийж байх хооронд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байлаа. Дөрвөн найз хичээлдээ суухаа больж, харин хонгилд тэд нартай тааралдсан багш нар таагүй харцаар харах боловч загнаж зэмлэхгүй дуугүй өнгөрцгөөнө. Тэд чаддаг бүхнээ өөр хоорондоо солилцож байлаа. Бас Алекс, Натали хоёр Эрэлчнийг устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд нарийвчлан боловсруулахыг оролдсоор байв.
Алексын анти-шид үзүүлэх чадвар сайжирч байсан ч бүрэн төгс болтол яагаа ч үгүй байлаа. Тэр өөрийн энерги болон өрсөлдөгчийнхөө гарын хөдөлгөөн хоёрын аль дээр нь анхаарлаа төвлөрүүлэхээ сонгож чадахгүйгээс болж алдах нь олонтаа ажээ. Хараалд өртсөн Наталигийн хүч чадал амархан барагддаг болсон тул түүний гаргасан өчүүхэн амжилт одоо Аамирын хэрэглэж буй ердийн арга барилын эсрэг тулалдахад ч нэмэр болох нь бага байлаа. Тэрбээр завсарлага аван Алексын дэргэд суух болсондоо баярласан харагдана
Одоо тэдэнтэй хамт Жари бас байгаа. Аамир жижиг шавилхан биетэй найзыгаа их сайн гэж магтдаг байсан ч Алекс түүний тулааныг нүдээрээ харахаас өмнө хүүг нэг их ойшоож үздэггүй байжээ. Жари бай болж оногдох талбайгаа багасгахын тулд хажуу талаараа хөндөлдөж зогсон нэг гараа ар нуруундаа авч, нөгөө гараа үл үзэгдэх хамгаалалтын хана босгох мэт урдаа барин зогсоно. Хүүгийн үсэнд оч гялалзаж, хуруунаас нь ар араасаа тасралтгүй цувран гарах энергийн урсгал шалан дээр хэвтэх шилийг шууд онож харагдана. Үүнийг харах Аамирт хүнд байгааг ажигласан Алекс бага зэрэг гайхлаа.
Шалан дээр эргэлдэх шилний бөөрөнд гарсан нүхээр хүчтэй олгойдон гарах усан үзмийн дарсны үнэр агаарт хурдан тархана. Аамир сулхан инээмсэглээд амьсгаадсан хэвээрээ хагас суугаа байрлал авлаа. Жари хурууныхаа үзүүрээр цахилгаан цацраг эмх замбараагүй гаргаж харагдана.
Энэ бол халз тулаан болох өдрийн өмнөх шөнө ажээ. Тэд нарт хүнд хэцүү байснаас болсон уу, хэн нь ч энэ талаар ярихыг хүссэнгүй. Тэд бага ярьж, бүх анхаарлаа бэлтгэлдээ хандуулж байлаа. Цаг хэдийн орой болсон учир тэд хэн нэгний нүдэнд өртөж өрөө рүүгээ хөөгдөж ч мэдэх юм.
Жари гараараа нэг хөдөлгөөн хийж Аамирт харуулсанд
- Анима, хүчирхэг, миний зүүн тал руу чиглэсэн гэж хүүг хариулахад Жари инээмсэглээд дахин нэг хөдөлгөөн хийж харуулав.
- Цахилгаан, нүүр лүү шууд чиглэсэн байна.
Өрөөнд гэнэт цагийн сэрүүлэгний чанга дуу хангиналаа. Жаригийн бугуйн дахь цаг сулхан гэрэлтэж харагдах ч тэр тоож ч харсангүй шинэ байрлал авахаар гараа эргүүлэв. Гэвч Аамирын харц цаган дээр тогтжээ,
- Жари...
- Энэ ямар тэмдэг вэ? гэж хүү эргүүлж асуусанд Аамир санаа алдаад түүн рүү эргэж харлаа. Тэрбээр эрхий хуруугаа гозойлгон зогсох найзыгаа хараад инээмсэглэсэнд
- Амрах цаг болжээ гэж Жари хэлэв.


Шилтгээн рүү буцах замд Жари Аамирын гарнаас чангааж урагшаа түрүүлж алхлаа. Тэдний хоорондоо шивнэлдэн ярилцах дуу нүцгэн мөчирнүүдийн салхинд хавиралдах чимээнд дарагдана. Хормой нь хийсэх урт саарал жанч өмссөн хоёр хүүг харсан Алекс тэд яг жинхэнэ шидтэнгүүд шиг харагдаж байна хэмээн дотроо бодов. Дэргэд нь алхаж яваа Натали нэг гараа хөшингө хөдөлгөөнгүй болгон нөгөө гараараа долгион шиг хөдөлгөөн хийн амандаа шившлэг хэлэхийг Алекс анзаараад
- Хар шид мөн үү? хэмээн асуулаа. Натали хүү рүү харж инээмсэглээд
- Үүнийг маргааш сайн хийхийн тулд би давтах эрэгтэй байна гэж хэлэв.
- Чамд үүнийгээ давтах хангалттай цаг байсан уу? Аамиртай бэлтгэл хийсээр байгаад чамд бараг цаг гарсангүй гэж Алекс хэлсэнд Натали мөрөө хавчлаа.
- Энэ ажиллах эсэхийг шалгах боломж бидэнд байгаа гэж үү? Маргааш л бид мэдэж чадах биз.
Тэд нэг хэсэг ярилцсангүй, Натали дасгалаа үргэлжлүүлэн хийсээр явна. Тэгвэл Алекс ам нээлээ.
- Маргаашийн төлөвлөгөө юу билээ?
- Энэ талаар бид хангалттай ярилцаагүй гэж үү?
- Надаар битгий тоглоом хийгээд бай.
Төлөвлөгөөг өөрөө боловсруулаагүй тул охин түүнтэй маргаад дэмий гэдгийг ойлгоод санаа алдлаа.
- Гавлын яс сүнсний эх булаг байж болох магадлал их байгаа учраас бид бунхан руу очно. Бид дотогшоо орж түүнийг устгасны дараа тэндээс хурдан гарцгаана.
Алекс толгой дохиод
- Миний хувьд би бунханд урхи занга тавьсан эсэхийг сайн шалгана. Бас анти-шидийн хүчээр шившлэгтэй саадыг устгах үе идэвхжиж дохио өгч мэдэж учраас бид маш болгоомжтой байх ёстой. Бид тэнд цэвэрхэн ажиллаад хурдан зайлах хэрэгтэй гэж хэлэв.
Алекс толгойгоо гэдийлгэн түмэн од түгсэн тэнгэрийг ширтэж одны ордны байрлалыг шинжихээр ажигласанд Натали ч мөн адил хараад
- Ордны байрлал бидэнд ээлтэй харагдаж байна гэлээ.
- Бидэнд ээлтэй гэнэ ээ? хэлээд Алекс хөмсгөө зангидан асуув.
Натали инээмсэглээд хүүд ойртож дулаацахаар бүсэлхийгээр нь тэвэрч зогслоо.
- Одод яг ёслолын буудлага шиг харагдахгүй байна гэж үү?
- Би оддын байрлалыг шинжих гэсэн юм гэж Алексыг хэлэхэд
- Мэдээж чи тэгж байсан гэж Натали хариу хэлээд инээмсэглэв.
Хүү хөлд тээглэсэн модны мөчрийг зайлуулаад охины зөөлөн дулаахан гараас атгаж шилтгээн рүү алхлаа.
- Бид үүнийг үнэхээр хийж чадна гэж чи бодож байна уу? гэж аяархан шивнэж асуух охины хоолойд анх удаа эргэлзсэн өнгө сонсогдов.
Алекс охины царайг ажиглаж зөвхөн харанхуйд гялалзах нүдийг нь л олж харлаа. Наталигийн нүүр лүү унжсан хэдэн туг үс салхинд хийсэж харагдана. Хүү инээмсэглээд
- Бидэнд өөр сонголт байхгүй гэж хэллээ.



_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.01.18 7:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
...


Top
   
PostPosted: Feb.08.18 2:48 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Та нарыгаа мартаагүй шүү. Маргаашнаас номоо үргэлжлүүлж оруулна. Би номынхоо үргэлжлэлийг бас блогтоо оруулна шүү. :frog:

http://translatebooks.ml

http://facebook.com/translatebooks

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.08.18 7:53 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Зөндөө хүлээсэн шүү. :hi:


Top
   
PostPosted: Feb.08.18 7:38 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland


* * *

Алеск унтахыг оролдсон боловч сэтгэл санаа нь тавгүйрхэн дотроо их түгшиж байснаас тэр орондоо удаан хөрвөөжээ. Тэрбээр шинэ жилийн үеэр Жаригийн илбэдэж гаргасан галын наадам одоо ч гэсэн бүдэгхэн анивчиж харагдах таазыг ширтэх хэдий ч өөрийгөө бунханд байгаа мэт төсөөлөн гараараа анти-шидийн энерги гаргах хөдөлгөөнөө давтаж удаан сэрүүн хэвтжээ.
Нэг өрөөний гурав хэлэлцэж тохирсон мэт зэрэг сэрлээ. Дөнгөж сэрсэн Жари нүдээ нухлан хэвтэхэд Аамир бодолдоо дарагдан тааз ширтэж хэвтэнэ. Алекс өндийж хана налж нэг хэсэг суув. Хамаг бие нь хөшиж хөндүүрлэх хэдий ч толгой нь харин сэрүүн сэргэг байлаа.
Тэд таг дуугүй хувцаслаж хоолны танхим руу явцгаав. Аамирыг харсан сурагчид яриагаа тасалж, далайн шуурганд өртөж эвдэрч хэмхэрсэн усан онгоц зогсоолд орж ирж байгаа аятай түүнийг гөлрөн харцгаана. Тэд хоол авах хэсэг рүү очив. Аамир хэдэн хэрчим шарсан талх бага зэрэг жимсний чанамалтай авч харагдана. Харин Алекс тавган дээрээ идэх юм овоолж авч буй Жариг хараад тэр өнөөдөр ходоодоо дүүргэхээс гадна өөр юу хийх төлөвлөгөөтэй байгаа юм бол хэмээн дотроо бодлоо.
Хөвгүүд хоорондоо ярилцсангүй. Натали ирж тавагтай хоолоо ширээн дээр тавиад сандал дээрээ лагхийн суулаа. Нүднийх нь доогуур сүүдэртэх хар хүрээ охиныг үлбэгэр, сул дорой харагдуулна. Зориг муутайхан инээмсэглэж суугаа охинд одоо ямар байгааг Алекс сайн мэдэж байв.
Тэд хоолоо чимээ аниргүй идэж суутал энд хоёр дахь жилдээ сурч байгаа Райн Кросс хэмээх хүү ширээ рүү нь яаран хүрч ирлээ. Тэдний өмнө туранхай гараа хооронд нь ноцолдуулан чичирхийлж зогсох эцэнхий царайтай хүү Аамираас бусдыг анхааралтай гүйлгэж харснаа
- Өршөөгөөрэй... хэмээн тасалдсан хоолойгоор хэлэхэд
Аамир хүү рүү толгойгоо эргүүлэв.
- Би... Чамайг хагас цагийн дараа халз тулаан хийх ногоон талбай дээр бэлэн бай гэж намайг хэлээрэй гэсэн хэмээн Райн өөрийгөө хүчлэн байж хэлсэнд Аамир дуугүй толгой дохив.
Хүү хурдан хариу толгой дохиод
- Тэгээд... гэснээ эргэлзсэн байртай үгээ тасалтал Натали хүүг зоригжуулах санаатай
- Хэлээч дээ, Бид зүгээр хэмээн эелдэг өнгөөр хэллээ.
Райн охиныг талархан хараад дараа нь Аамирыг эгцэлж харснаа бөхийн ёслоод
- Чамд амжилт хүсье гэж хэлэв. Тэрбээр дороо эргэж хоолны танхимаас хурдан гарч явлаа.
Яриа болж байх үеэр танхимд чимээ аниргүй сууж байсан сурагчид одоо бүгд Аамир луу харцгаана.
- Болж байна аа хэмээн Аамир аяархан хэлээд шарсан талхаа авлаа. Гэвч тэр хэрчим талхаа идэж дуусаад урдаа тавьсан тавагтай хоолоо цааш нь түлхэв. Жари найздаа хандаж
- Хоолоо идэж дуусга гэж тушаах маягтай ширүүн хэллээ.
- Би чадахгүй...
- Идэж дуусга гэж байна. Жари хэлсэн үг эсэргүүцэхийн аргагүй сонсогдоно. Натали аман дахь хоолоо залгиад Алекс руу харлаа.
- Хоёулаа явж бэлтгэлээ хийх хэрэгтэй биз дээ?
Алекс толгой дохиж тэр хоёр суудлаасаа босов.
- Бид хоёр талбай руу чамтай хамт явна гэж Алексыг хэллээ.
Хүү рүү харсан Аамирын харц эрс шийдэмгий харагдана.


Тэд бэлтгэл ажилдаа цаг бага зарцуулав. Натали Nobilitum Mortem хэмээх номоо хүрэмнийхээ халаасанд хийж. Алекс боолт тайлдаг халиваа авлаа. Тэд хоёулаа бараан өнгийн жанч өмсжээ. Натали халааснаасаа хар өнгийн бээлий гаргаж ирэн
- Хэрэв чи гэмт хэрэг үйлдэх гэж байгаа бол дүрдээ сайн орох хэрэгтэй гэж хэлснээ хар торгон ороолтоор нүүрээ хагас битүүлсний дараа дороо эргэлдэв.
- Би ямар харагдаж байна?
Алекс өөрийн эрхгүй инээд алдаад
- Хөөрхөн харагдаж байна гэснээ тэр бас охин шиг эргэлдэж
- Харин би? гэж асуулаа.
Наталигийн сэтгэлд нийцсэн бололтой тэр толгой дохиод
- Яг гэмт хэрэгтэн шиг аймаар харагдаж байна гэв.
Тэр хоёр Жари, Аамир хоёртой Алексын өрөөний гадаа тааралдлаа. Аамир энгийн өдөр тутмын хувцсаа өмсжээ. Жари ирж яваа хоёрыг хараад их л цочирдож балмагдсан бололтой өөрийн эрхгүй дуу алдав.
- Та хоёр өрөөнд түр ороод ир гэж Аамирыг хэлэхэд гайхсан хоёр түүнийг дагаж өрөөнд орлоо. Гэнэт урдаас нь өөртэй нь усны дусал шиг адилхан нэгэн гүйж ирэхийг харсан Алекс шүлсэндээ хахаж амьсгаа нь боогдох шахав. Натали өөрийнхөө хуулбарыг хараад бас их гайхсан харагдана.
- Энэ чинь... хэмээн Алексыг ам нээтэл Аамир хүүг инээмсэглэн хараад
- Надтай хамт явбал чи цаг дэмий үрнэ. Харин та хоёрыг халз тулааны үеэр байхгүй бол хүмүүс анзаарчихаж мэднэ. Та нар тэнд байх ёстой. Жари энэ хоёрыг бидэнтэй хамт авч явахыг зөвшөөрсөн. Та хоёр бунхан руу шууд явцгаана гэлээ. Алекс хөмсгөө зангидан
- Үгүй ээ, Аамир. Би та нартай... гэтэл Аамир гар занган яриаг нь шууд таслаад
- Үгүй. Би та нарын саналд их талархаж байна. Гэхдээ бид ингэж хийх ёстой гэж уруулаа гунигтай мушийлган хэлэв. Хоёр хүү нэг хэсэг өөд өөдөөсөө харан зогслоо. Алекс гар нь үл мэдэг салгалах Аамирын харцанд айдас олж хараад түрүүлж урагшаа алхан найзынхаа хүзүүгээр тэврэв. Аамир биеэ чангалснаа тайвширч Алексыг мөн адил тэврэн нурууг нь зөөлөн иллээ. Хүү Аамирын зүрхний цохилтыг туранхай цээжин дээрээ тодхон мэдрэв. Алекс арагшаа нэг алхам ухарч нэг гараа Аамирын мөрөн дээр тавиад
- Энэ бүгд дууссаны дараа би чиний ялалтын тухай сонсохыг хүсэж байна гэж итгэл дүүрэн хэлсэнд Аамир инээмсэглээд
- Энэ талаар харин Жари надаас илүү ярьж чадна гэдгийг би сайн мэдэж байна гэлээ.
Дараа нь Натали тэр хоёрыг цугт нь тэврээд
- Бид үүнийг чамаас өөрөөс чинь сонсохыг хүсэж байна гэж хэлэхэд Аамир толгой дохив.
Түүний нүд очтон гялалзаж харагдана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.09.18 11:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Аамир амьд үлдэнэ гэж найдъя.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.10.18 7:51 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Хохирол ихтэй тэмцэл болох байх аа.


Top
   
PostPosted: Feb.11.18 8:23 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Найзууд хоёр тийшээ салж явцгаалаа. Жари, Аамир хоёр клонуудаа дагуулж явсанд, харин Алекс, Натали хоёр шилтгээний дэргэдэх оршуулгын газар луу гардаг хаалга руу хурдлав. Натали замдаа ороолтоо дээш нь татлаа.
Тэр хоёрын явж буй хонгил нам гүм байх ажээ. Шилтгээний энэ хэсэгт байдаг сурагчид халз тулааныг үзэхээр аль хэдийн талбай руу явцгаасан бололтой. Багш нарын албан тасалгаанууд шилтгээний урд хэсэгт байрладаг болохоор тэд энэ байхгүй нь мэдээж. Гэхдээ энэ газар сурагчдад харьяалагддаггүй, харин Захирагчийн өмч билээ. Тэд тун удахгүй тэр хүний хувийн эзэмшил газрыг тусгаарладаг нөгөө муу ёрын шившлэгтэй алтан зурвасыг давах болно. Усан үзмийн мод сийлбэрлэсэн жижиг модон хаалганд дөхөж ирэх үед Алекс алхаагаа удаашрууллаа. Натали найз руугаа зүүсэн ороолтныхоо дээгүүр нүдээ гялалзуулан харахад хүү толгойгоо дохив. Охин хаалгыг чахруулан татаж онгойлгоод гадагшаа шагайж харлаа.
Доогуур нүүгэлтэн хөвөх сэмжин үүлний цаанаас цухуйх өглөөний тэнгэр цус шиг улаан хүрэн, алтан шаргал, улбар шар өнгөөр солигдож харагдана. Нарны тусгал доор шилтгээний сүүдэр хөлдүү зүлгэн талбай дээгүүр сунаж туссан ажээ. Натали хуучин бунхан руу хүрдэг замаар орох гэснээ гэнэт доошоо суулаа.
Бүгдийг байранд нь буцааж оруулах гол ажил нь ингээд өнгөрлөө гэж үү гэсэн бодол Алекст төрөв. Гэвч өөр арга байсангүй. Урагшаа гүйхээр ухасxийх гэж байсан Натали Алексыг ч мөн адил тэр дор нь зогсоожээ. Тэрбээр явган суугаад нэг гараа өргөн анхааруулга өгөв. Охины араас мөргөсөн Алекс түүний юу олж харсныг мэдэхээр эргэн тойрноо ажиглаж харлаа.
Жижиг хэмжээтэй оршуулгын газар түүний санаанд бууж үлдсэнтэй яг адилхан байв. Шилтгээний сүүдэрт мөлийж элэгдсэн хуучин булшны чулуунууд, доошоо уруудаж ордог бунхны онгойж харлах нүх нүдэнд үзэгдэх төдий харагдана. Алекс Наталигаас яагаад гэнэт зогссоныг асуух гэтэл нэг булшны урд сөхөрч суусан хүний дүрс нүдэнд нь туслаа. Тэр хүний цонхигор цагаан арьсыг харсан хүүгийн хамаг бие дагжин чичрэв.
Захирагч хөл дээрээ босож зогсоход жанчных нь хормой хуй салхи мэт эргэлдэхийг харсан хоёр хурдан харц солилцсоноо тэр дороо газарт наалдаж хэвтлээ. Тэрбээр өмссөн жанч нь тэднийг харанхуй сүүдэрт сайн нуугаасай хэмээн хоёулаа дотроо чимээгүй залбирсаар хэвтэнэ. Захирагч булшны өмнө нуруугаа үүрч шилтгээний хана руу харан хэдэн хором зогсож байснаа өглөөний сэрчигнэн үлээх салхины чимээг дарагдтал чимээ гарган уртаар санаа алдлаа.
Тэгтэл тэр жанчныхаа хормойг эргүүлэх шиг болсноо гэнэт алга болчихов.
Хүү, охин хоёр мэл гайхан түүний зогсож байсан хоосон газрыг гөлрөн харна.
- Үл үзэгдэх шид юм болов уу? гэж Натали аяархан асуусанд Алекс толгой сэгсэрлээ.
- Би тэгж бодохгүй байна.
- Ямар ч утга алга хэмээн Натали юу болсныг ойлгоогүй бололтой хэлснээ
- Шид үзүүлэхэд баримталдаг журам гэж байдаг. Гэтэл энэ хөшөө баримал алга болгож байгаа юм шиг харагдсан. Тэр яаж өөрийгөө гэнэт алга болгодог байна аа? гэв.
Алекс юу хэлэхээ мэдэхгүй байсан ч Захирагч бусад шидтэнгүүдээс өөр ид шид хэрэглэдэг гэдэг нь ойлгомжтой байлаа. Алекс босож түүний харж байсан булшны чулууг харахаар зогсож байсан газар луу нь алхсанд Натали эргэлзсэн байртай хүүгийн араас дагав. Захирагч дөнгөж сая энд зогсож байсан билээ.
- Тэр яагаад энд байсан юм бол? хэмээн Натали Алексын дэргэд ирээд асуулаа.
Алекс Захирагчийн өмнө нь өвдөглөн сууж харагдсан булшны чулууг ажиглавал тэр бусад хөшөөнүүдийн нэг адил хоосон, ямар ч бичиг байсангүй. Гэхдээ л тэр хүн энэ булшийг сонгож өмнө нь сөхөрч суусан.
- Би мэдэхгүй байна хэмээн тэр бодлогошрон хэлэхэд хөшөөний чулууг бас харж зогссон Натали толгой сэгсрээд
- Одоо бидэнд цаг бага байна гэж яаран хэлснээ шилтгээний дэргэд харагдах бунхан руу ордог нүх рүү эргэж харлаа. Харанхуй нүхэнд гялтганах алтан зурвас тэдний зогсож байгаа газраас ч гэсэн харагдана. Тэднийг нүхэнд ойртох тусам алтан зурвас улам тодорч нүд гялбам гэрэлтэнэ.
- Чи бэлэн үү? хэмээн Наталиг асуухад Алекс толгой дохиод шүлсээ гүдхийтэл залгив. Хэрвээ бүх юм тэдний санаснаар болвол энэ удаа тэр цас мөсөндөө дарагдаж унах ёсгүй. Хүү оюун бодлоо төвлөрүүлж нэг гараа урагш сунган эргүүлэхэд гар нь хүйт оргитол хуй салхи эргэлдсэнээ урт нарийхан жад гарч ирэв. Одоогоор бүх зүйл төлөвлөснөөр нь явж байлаа. Тэрбээр үл мэдэг чичирхийлэн хөдлөх зэвсгээ болгоомжтой барьж алтан зурвасыг хөндлөн цавчив. Жад зурваст хүрэх үед ямар нэг юм буруу болсныг Алекс тэр дор нь гадарлажээ. Алтан зурвас шажигнаж исгэрэх мэт чимээ гаргаж эхлэснээ дараа нь дэлбэ үсэрч агаарт мөсний хэлтэрхий цацагдлаа. Алекс арагшаа зайлсxийн ухрах үедээ мөсний хэлтэрхийнд цохиулж, хүйтэн урсгал хурууных нь үзүүрээр дамжин биед нь нэвтрэв. Нэг хурц хутга шиг хэлбэртэй мөс хүзүүг нь хөндлөн цавчихаар чиглэн ирэхийг хүү харлаа.
Тэгтэл Натали амжиж гараа сунган мөсийг тургилсан галаар цохив. Мөсөн хутга бут үсрэн хавтгай мөсөн хэлтэрхийнүүд агаарт нисэлдэн зарим нь хана мөргөж уналаа. Галд өртөж хөлнийх нь дэргэд унасан мөсний хэлтэрхийнүүд хайлж эхлэхийг Натали нүдээ бүлтийлгэн байдгаараа амьсгаадчихсан харж зогсоно. Алекс бас газарт эргэлдэн унах тэрхүү хурц ирмэгтэй хавтгай мөснүүдийг хараад их цочирджээ. Гарт нь байсан анти-шидийн хутга нь аль хэдийн алга болжээ.
- Тэд хамгаалалтаа улам сайжруулсан бололтой хэмээн Алекс санасныг бодвол үл тоосон байртай хэлэхэд
- Тэд чамайг танадаж байжээ гэж Натали санаа нь зовсон шинжтэй хариулаад
- Яаж ийм юм болдог байна аа? Чиний анти-шид арай...
Алтан зурвасны шид илүү хүчтэй байснаас гадна түүнийг зориуд алах зорилготой хийгдсэн гэдгийг Алекс мэджээ. Хүү энэ Спеллшадоу шилтгээний эзэд зуу гаран жилийн тэртээ Шид эвдэгчдийн цогцсыг живүүлж хаясан нуурын зүг эргэж харлаа. Алагдсаныхаа дараа нууранд арчаагүй хаягдсан өөрийн цусан төрлийн тэдгээр хүмүүсийн гаслан зовлонг бүх биеэрээ мэдэрсэн тэрбээр өөрөө ч гэсэн тэдний дунд хэвтэхгүй гэдэгтээ найдав.
- Хоёулаа явцгаая гэж тэр аяархан хэллээ.
Натали тэдний зам дээр овоорсон мөснүүдийг зайлуулахад ганц хором зарцуулсан боловч тэр хурдан ажиллахын тулд хэт их хүч зарцуулснаас амархан сульджээ. Алекс бунхны гүн рүү түрүүлж уруудлаа.
Тэднийг энд анх ирснээс хойш ганц алтан зурвасны шидийн хүч чадлыг өөрчлөөгүй ажээ. Хамгийн түрүүнд тэднийг уруудах тусам улам хүйтэн болж Алекс тэсэхэд бэрхтэй болж чөмөг царцаж яс нь таших шахаж байлаа. Тэр Натали руу эргэж харвал охин огт даарсан шижгүй харагдана.
- Шид илүү их хүчтэй нөлөөлж байна гэж түүнийг бувтнахад Натали хүү рүү эргэж хараад толгой дохив.
Түүнчлэн Спеллшадоугийн эздийн амгалан нойрсож байдаг энэ газар урд нь мөлхөө ургамлууд харагдаагүй бол одоо харин хаа сайгүй хана битүүлж ургасан байлаа. Ургамлууд хөдөлгөөнгүй харагдах хэдий ч тэдний хөдөлгөөн бүрийг ажиглан гэтэх мэт ямар нэг нууцлаг юм нуугдах ажээ.
- Ургамалд битгий хүрээрэй гэж Алексыг шивнэх шахам хэлэхэд
- Би хүрч үзье гэж огт бодоогүй гэж Натали хэлээд түүнийг айсан харцаар харлаа. Тэдний дэргэдүүр нь өнгөрч яваа хөшөөнүүд өмнөхөөсөө ч илүү эвдэрч гэмтсэн харагдана. Урьд нь аянгын судалтай мөсөнд хучигдсан байсан Гиффорд Вайтын хөшөөний сунгасан гараас ус дусалж, эрэмгий хүч чадалтай харагддаг байсан чулуун шигтгээтэй нүд нь алга болжээ. Хөлд нь хэвтэх гавлын яс өнгөө алдаж, шүднүүд нь мултарч унажээ.
Алекс бусад хөшөөнүүдийг харвал тэд бүгд энэ хөшөөтэй адилхан болсон харагдана. Нүдний аяганд суулгасан эрдэнийн чулуунууд бүгд алга болж одоо зөвхөн хоосон нүх л үлджээ. Алекс шүлсээ гүдхийтэл залгиад замын төгсгөлд хүрэхээр цаашиллаа. Тэрбээр нэг эмэгтэй хүний хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө хөшөөний хүзүүг нь дүүжлүүрийн гогцоо шиг ороож ургасан саарал мөлхөө ургамал руу харахгүйг хичээн бид хурдан хөдлөх хэрэгтэй хэмээн өөртөө хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.13.18 1:36 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Алекс Эрэлчний хөшөөг олж хараад харцаа салгаж чадсангүй, дороо зогслоо. Энэхүү өндөр хөшөө мах булчин гэхээр юу ч үгүй хэдэн хэлхээ яс нэг том далбагар малгайн доор нуугдсан мэт мөрөө унжуулан зогсож харагдана. Тэрбээр гантиган ханцуйн доороос хэдэн ясан хуруу цухуйх бөгөөд алтан нүднийх нь оронд нь малгайн хүрээний доор сүүдэртэж харанхуйлсан нүх л үлджээ. Хөлнийх нь доор хэвтэх гавлын ясны духан дээрх ангархай нүх гурав дахь нүд шиг харагдана. Алексыг дахиад л хүйт оргиулсан шидэт энергийн долгион бүрхэн авч тэр дагжин чичрэв.
- Нөгөөх чинь энд байна, гэж Натали хэлээд Алексын мөрөн дээр гараа тавихад тэр толгой дохилоо.
Алекс урагшлан гавлын ясанд хүрэхээр гараа сунгатал хуруунууд нь хөлдсөн мэт цайж түүнд шидэт энергийн нөлөө улам их мэдрэгдэв. Шидэт энерги түүний хамгаалалтын бүрхэвчийг нүхлэх мэт арьсыг нь хүйт оргиулан биед нь нэвтрэх шиг болох үед тэр бас нэг юм мэдэрлээ.
Тэгтэл энэ мэдрэмж Наталигийн хашгирах дуунаар алга болов. Алекс эргэж харах үед зүрх нь зогсчих шиг боллоо. Тэр тэнд зогсож байх нь тэр.
Малахи Грэй тэр хоёрын дунд бүдэгхэн харагдах алтлаг өнгийн шидэт энергээр хүрээлүүлэн зогсох Натали руу гараа сунгачихсан зогсож байлаа. Малахигийн шидийн хүчийг зайлуулахаар оролдож буй охин Алекс руу цөхөрсөн харцаар харав. Хэдэн долоо хоногийн турш зооринд Аамирт бэлтгэл хийсний хүчинд Алекс зөн совингоороо хариу үйлдэл үзүүллээ. Тэрбээр урагшаа алхан алгандаа хуримтлуулсан анти-шидийн энергээ сүнс рүү илгээв. Малахи өвдсөндөө орь дуу тавин орилж дороо эргэлдэхэд бунхан дотор байсан зүйлс агаарт хөөрлөө. Наталиг хүрээлж байсна шидэт энерги нүд ирмэхийн зуур алга болж, сохор сүнс өөр лүү нь довролсон шинэ довтлогчоо хайж эхлэв. Тэрбээр хоосон нүднийхээ аягаар өөрөөс нь цус урсаж гарсан мэт хөл дор нь тунарах хүйтэн ус руу харснаа
- Шид эвдэгч хэмээн заналтай шивнэснээ
- Тэгэхээр чи энд үнэхээр байгаа байх нь ээ? гэлээ.
Алекс сүнснээс цацрах хүйтэн урсгалыг мэдрээд арагшаа ухрав. Тэр яг одоогоор өөрийнхөө чадвараар сүнсийг эндээс зайлуулж чадахгүй. Гэвч өвдөг дээрээ сөхөрч унасан Натали нэг гараараа хоолойгоо барин амьсгаа авахыг оролдож байгаа хараад тэр цаг алдаж огтхон ч болохгүй гэдгээ сайн ойлгов.
Эрэлчин Алексыг харж чадахгүй байгаа гэдэг нь илт нэг гараа тэмтчих мэт дээшээ өргөснөө хурдан эргүүлэхэд дэлбэрэлт болж, бунхныг бараг дүүргэх шахам долгилох энергийн урсгал Алексийн биед хүрлээ. Одоо түүнийг хүйтэн урсгал хамж авна хэмээн гараа өргөн хүлээж зогссон Алекс агаарт хөөрснөө шалан дээр тэрий хадаж унав.
- Би чамайг харж чадахгүй байж мэднэ гэснээ Эрэлчин
- Гэхдээ миний гэр бүл чиний төрлийнхнийг аль хэдийн алж устгасан гэдгийг чи хэзээ нэгэн цагт мэдэх болно. Хэрвээ чи намайг устгамаар байгаа бол их чармайлт гаргах хэрэгтэй болох нь дээ, жаал минь гэж хэллээ.
Намайг устга.
Алекс газар самардан өндийж босоод Эрэлчний шүтээн дээр тавьсан гавлын яс руу ухасxийв. Тэгтэл хоёр дахь дэлбэрэлт болж түүнийг дахиад газар унагах шахсан боловч тэр хөл дээрээ тогтон үлдэж гараа сунгалаа. Сүнсний эх сурвалжаас цацрах хүйтэн энерги Алексын хуруугаар дамжин биед нь нэвтрэхийг тэр мэдэрсэн ч барьцаа лавшруулан тэрхүү мэт хачирхалтайгаар шарлаж зөөлөрсөн ясыг барьж авав. Алексын тархи шидийн нөлөөнд автаж биенд нь гэрлийн урсгал нэвтрэх шиг болоход тэр өөрийн эрхгүй хашгирлаа. Тэрбээр бие нь хүүхэлдэй шиг агаарт хөөрч эргэлдэх шиг болсноо цаг хугацаа болон оршин байгаа газраасаа хол тасарсан мэт мэдрэмж төрөв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.18.18 7:59 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
http://translatebooks.ml/2018/02/18/bf- ... w1-part37/
Номынхоо үргэлжлэлийг эндээс уншаарай.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Feb.24.18 10:20 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
38-р бүлгийг эндэээс уншаарай.
http://translatebooks.ml/2018/02/24/bf- ... w1-part38/

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited